Choijamts


Basic information
Interviewee ID: 990901
Name: Choijamts
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За тэгэхээр Чойжамц гуай, та 1939 онд хотод орж ирсэнээсээ хойших амьдралыг та тодорхой ярина уу?

Чойжамц -

Ингээд 1939 оны сүүлч, 11-р сарын дундуур Улаанбаатарт ирж, Улаанбаатарт оршин суухаар болсийм аа. Ер нь төрсөн нутаг, төрсөн гэр, хариулж явсан малаа орхиод алс газар ирнэ гэдэг хүний сэтгэлд бас ихийг, их юм төрүүлдэг бололтой. (санаа алдав) Одоо ч гэсэн, тэр үедээ ч гэсэн, нутаг … Улаанбаатарт ирээд ч гэсэн би аа … төрсөн гэр, төрсөн нутгаа, одоо маллаж байсан малаа ингэж бодоод ингэхэд зарим үед гэгэлзэх сэтгэл төрж, уйтгарлах сэтгэл төрж, зарим үед би уйлж ч байсан удаа надад бий. Одоо ч гэсэн би төрсөн нутгаа аан бодоод, зуслангаа, хаваржаа, намаржаа, өвөлжөөгөө, мөөг түүж явсан газар, жимс түүж явсан газар, бохь түүж явсан газар, мэхээр түүж явсан газар миний нүдэнд, хоёр … ив илхэн, тодхон байдагийм даа..

Ингээд би Улаанбаатарын хүн болсон нь энээ. За одоо би эцэг эхийн тухай, тухайгаа яръя аа. Миний эцэг Балжинням гэдэг хүн байсаан. Жирийн нэг хөдөөгийн малчин, Аан хуучин монгол бичиг, төвд ном уншдаг, бичдэг, мэддэг. Шашин шүтлэгтэй, тэр үеийн одоо монгол хүн, хөдөөгийн ард түмэн, монголын ард түмэн ний л нэгэн адил адил тийм л нэг малчин хүн байсан. Ижий маань, бас л аа … хөдөөгийн нэг малчин. Үр хүүхэд, аав ижийнхээ төлөө санаагаа тавьсан, Монголын өгөөмөр сайхан сэтгэлтэй. Нэг ийм л аа … авгай байсан даа. Би ижийгээсээ арвуулаа төрсөн. Арвуулаас одоо ер нь бол үлдсэн нь одоо гурвуулаа үлджээ. Бусад нь бүгдээрээ нас баржээ. Аав ижии хоёр маань я бас нас барсаан. За энэ хоёр маань. Аав ижий хоёр маань биднийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх, болох болохгүй юмыг зааж сургах, энэ талаар асар их анхаарч байсан учраас, байсан учраас, байснаас гадна бид хангалуун тайван амьдралд байгаагүй ч гэсэн жирийн л нэг одоо Монголчуудын, Монголын ард түмний амьдралаар амьдарч, аа болох болохгүй юмыг ялган салган амьдарч, өдий болтол одоо ийм явж байгаа нь аав ижийгийн маань одоо сургаал, тэдний айлдвар мөн байжээ. (санаа алдав)

Би 1943 онд … Бишээ 1930, 40 оны 9-р сард Улаанбаатар хотын 10-р бага сургуульд орсон. Ижий аав хоёр маань аа нэг банкны хашаанд нэг жижигхэн гэртэй. Мөн нагацын хажууд байдаг байсан. Аан тэр сургууль маань тэр үеийн Улаанбаатар хотын 10-р бага сургууль гэж байсан. 1-р ангид ороод 3 хонож байсан чинь би хуучин бичиг, дөрвөн аргын тоо бага зэрэг мэддэг байсны хувьд 1-р ангид суулгүй би шууд хоёрдугаар ангид орсийнмаа. Манай багш аа аа … гээд Мижидмаа багш гэж нэг эмэгтэй байсан. Тэр багш маань уг нь Сэлэнгэ аймгийн хүн Хуучин монгол бичгээр ярьдаг, гаргуун сайхан бичдэг ийм эмэгтэй байсан. За биднийг тэр юм сургах, бичиг үсэг, боловсролтой болгох талаар тэр хүн их зүйлийг хийж, их ч аа … санаачлага тавьж байснаас гадна бас л нэлээн ширүүн багшийн нэгэнд тооцогдож байсан. Тэр ширүүн байсан нь болбол аа … биднүүдийнхаа төлөө, сайн сайхан хүн болоосой, эрдэмтэй хүн болоосой гэсэн энэ ариун сайхан, сүү шиг цагаан сэтгэлийн үүднээс тийм байсан. Тийм ширүүн байсан гэж би одоо хүртэл боддоггиймаа.

Манай сургууль тэгэхэд хоёр ангитай, анх хоёр ангитайгаар, нэгдүгээр анги, хоёрдугаар ангитайгаар. Дөрвөн багштай, нэг захиралтай. Ингэж байгуулагдсан. Тэгээд намайг 1943 он, онд төгсөөд, төгсөхөд манай сургууль аа … 6 ангитай, 20-иод аа … багштай болсон. Шинэ барилга барьсан ингэж хөгжсөн. Тэгээд би сургуулиа 1943 онд сургуулиа онцсайн төгсөөд багшийн сургуульд хувиарлагдсан байсан. Багшийн сургуульд хувиарлагдаад байж байтал тэр үед Бүгд Найрамдах одоо Монгол Улсын сайд нарын тушаал гарч, офицерын сургууль гэдгийг, сургуулийг шинээр байгуулан, 1943 оны 9 сараас эхлэн хичээллүүлэхээр болсон ийм үе байсан. Би тэр үед, багшийн сургуульд орох хувиар аа … ёсоор багшийн сургуульд очилгүйгээр шууд офицерийн сургуульд очиж суралцахаар болж, тэнд очиж бүртгүүлж байлаа. Ингээд 8 сарын 23-д, 1943 оын 8 сарын 23-д Сүхбаатарын нэрэмжит “Офицерын сургууль” дээр очсон. Тэр сургууль нь одоогийн Гандан дээр, аа … одоогоор Барилгын Техникум гэж , аа … Барилгын техникум гэж, гэж байгаа. Баруун тал нь хоёр давхар, зүүн тал нь хоёр, дөрвөн давхар, ийм хоёр ягаан байшин тэнд байсан. Түүний захирал хурандаа Эрдэнэдамба гэж хүн байсан. Тэнд очиж бүртгүүлээд тэр өдөртөө аа … байранд ороод, тэгээд тэр өдөртөө цэргийн халуун усанд очиж ороод, тэнд цэргийн хувцас хүлээж аваад, өөрийнхөө өмсөж байсан энгийн хувцасаа хураалгаад, тэгээд тэр өдрөөс эхлээд (дуу нь өндөрсөв) миний амьдрал шал өөр байдлаар эргэж, цэргийн хүн, хүн болж, цэргийн дараах бэлтгэлээ хийж, ингэж эхлэвээ. Ингээд офицерын сургуульд 1943 оноос 1949 он хүртэл суралцах энэ 6 жилийн хугацаанд аа … ерөнхий боловсролын хувьд, боловсролын хувьд, арван жилийн дунд сургуулийн боловсрол, цэргийн боловсролын хувьд болбол за ер нь дундажаар энэ боловсролыг эзэмшээд, эзэмш … аа … эзэмш … ийм программтайгаар хичээллэ …, хичээллэсэн. Аан … ерөнхий боловсролын сургуулийн программнаас нь цэргийн су … мэдлэгийн аа … программ гэж өчнөөн олон одоо аа … сургууль, аа … ном дэвтэр өчнөөн л нэг их байдаг. Тэрний нь дагуу галын бэлтгэл, жагсаалын сургууль, за тэгээд л байлдааны нэг хоёрдугаар үзлэг хйинэ. Аа … ангийн журам, сахилга батын дүрэм, жагсаалын дүрэм, зогсоол, аан … биш ээ дотоод албаны дүрэм, за тэгээд л зэвсэг, янз бүрийн зэвсгийн (дираанк??) таактик, газрын зураг, цэргийн инженер, цэргийн мал эмнэлэг, цэргийн хүн эмнэлэг, морин сургууль гэх мэтийн ийм олон төрлийн хичээл, ерөнхий эрдмийн сургуультай, аан … хичээлтэй адил аан … нэлээн хэцүү ингэж явдаг байсан.

Энэний хажуугаар аан … энэ хугацаанд аан бид нар цэргийн хүний аан мөн нэгэн адил, бусад цэргийн ангиудын эгнээнд л өвөл, зун, хавар, намын цагт хээрийн сургуульд явна. За энэ үед л бол бид нар тэр аа … ямар чиг одоо тийм хүн амьтан байхгүй, аа … бэлэн орон сууц байхгүй тийм хээр талд өвөл зуны цагт аваачиж хаяна. За энэ болбол, тэгээд за орон сууцаа барьцгаа, окопоо ухацгаа, газар шуудуугаа ухацгаа. Тэгээд орон сууцтай болцгоо гээд л тэгээл ингэж л тушаал өгнө үү гэхээс ”Тэр аа мод байна. Тэрүүгээр юм хий” гэсэн тийм бэлэн юм ерөөсөө байдаггүй. Тэгээл бид нар болбол өөрснөө газраа ухаал, окопоо ухаал, газар нүхээ ухаал, ингээл орон сууцаа байгуулаал. Ингээл хийдэг л байсан. Аан … амьдарцгаадаг. Хичээл сургуулиа хийдэг. Хээрийн сургуульд явдаг байсан. За энэ болбол биднүүдийг бас л амьдрал сураг. Амьдралын хэцүү бэрхш … бэрхшээлийг туулаг гэж ингэж л одоо аа тэр үеийн биднүүдийг сургаж байсан цэргийн дарга багш нар маань биднүүдийг ингэж л хүмүүжүүлж сургасан. Эд нар болбол энэ энэ одоо сургууль, энэ одоо бүгд л, бүгдээрээ бид нарын ирээдүйд ямар хүн болохов, ямар ажил хийхэв, ямар хүмүүжилтэй байхав. Энэ бүхнийг л, одоо бүгдий нь хэлж өгсөн. Биднүүдийг өөрөөр хэлбэл, офицерын сургуульд байсан 6 жилд цэрэгжүүлсэн арван жил болгож, жинхэнэ одоо эр хүн болгосоон гэж ингэж хэлж болохоор байнаа. Офицерын сургууль анх байгуулагдахдаа 11 багш, за курсын дарга, салааны дарга, аан тэгээд л сургуулийн захирал гэх мэтчилэнгээр нэг, гуч дөчөөд офицер багш нартай, ийм байсан. Энэн дотор миний одоо хам … хамгийн багш нар дотроос нэрийг нь хэлэх юм бол Очир, Батдорж, Сэрээтэр, Жамсран, Дагзмаа, Дамба, Раманав гэж орос хэлний багш байсан. Дашдондог гэж байсан. Банзрагч гэж байсан. Төмөрбаатар гэж байсан. Ийм багш нартайгаа … Багш нартай байсан. Тэгээд дараагийн жилүүдэд сургуулийн маань оронд аа. … хүүхдийн тоо улам олширсоор … 1949 оны өвөл сургуулийн … офицерийн сургуулийн сурагчдын тоо 1500-д хүрч байсан. Аа багш нарын тоо 60-аад багш. За тэгээд офицеруудын тоо аа … нэг, дал наяад, ингээд нэг 130, 40. 150-иад офицертой ийм том сургууль болсон байсан. Сургуулийн маань анхны захирал нь аа … генерал Дагдан, Дагдан гэж хүн байсан. Штабын дарга нь аа .. Зандраа гэж хүн байсан. Хошууч Сандагаа, улсын хэлтсийн дарга нь алдартай комиссар Даш гэж хүн байсан. За курсын дарга нь нэгд … Шаравдорж, армийн аа … Гармаа, Дүйнхоржав, аа … Самдан. За Бямбажав, аа … гэх мэтийн олон аа … хүн байсан. Хүн эмнэлгийн дарга нь хурандаа Дугар гэж хүн байсан. Аа бага эмч нь ахмад Мөнхөө гэж Ленинградын аа … Фелчарын аа сургууль төгссөн. Бага эмчийн сургууль төгссөн ийм хүн байсан. Сүүлээр хурандаа аа … Дугар маань Эрүүлийг хамгаалах яамны сайд болсон байсан. Ингэж офицерын сургуульд 6 жил болохдоо халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөх цагт өлсөж явсан. Ядрах цагт ядарч явсан. За энэ болбол хожмын үед бидэнд тэгж өлсөж энэ тэр ядарч явсан нь хожмын үед бидэнд ашиг тусаа өгсөн. Хүн болоход ихээхэн хувь нэмрээ өгсөн ийм сургууль болсийм аа.

Ингээд 1949 онд офицерын сургуулийг төгсөөд, аа … бидний аа төгсөлт 50-иад хүн, 50 хүн төгссөн. Тэрнээс нэг хэсгий нь Их сургуулийн хүн малын ангийн, ангид хуваарилсан. Нэг хэсгий нь аа … гадаадад, Зөвлөлт Холбоот Улсад, танк, нисэх, их буу, морин цэргийн сургуульд явуулахаар ингэж бэлдсэн байсан. Яагаад ч юм тэр бэлдсэн аан … сурагчид маань танкийн сургуульд 2 хүн бай …, 2 хүн явсан. За нэг нисэхийн курст нэг, үлдсэн арваад хүн байсан. Тэд нар маань нисэхийнхаа аа курст суралцаж, дотооддоо манайх анхдугаар удаа нисгэгчдийг мянга есөн зуун аа … 50, 51 онуудад, 49, 50, 51 онуудад мон … Монгол улс анхдугаар удаа, нисгэгч нарыг анхдугаар удаа дотооддоо бэлтгэсэн. Ийм байсийм аа. Бэлтгэж байсан тэр үе. Аа … 1950, 52 юм даа. Ингээд 1952 оны намар бид хэд Чойбал аа … Дорнод аймгийн тавдугаар дивизэд хувь … Тэнд ажиллахаар хуваарилагдсан. Тэнд нэг жил ажиллаж, 5-р дивизийн техникийн салаанд очсон. Хуучин энэ техникийн салаа гэдэг маань аа … Дорнод газар гэж аа том газар байсан. Дорнод газар гэдэг нь татан буугдаад, тэгээд техникийн хэлтэс гэж нэг, техникийн 30, 40-өөд машинтай авто аж ахуй, 5-р дивизийн харъяа, 5-р дивизийн мэдлийн ийм газар байсан. Тэнд нэг жил ажиллаад, 1953 оны 5-р сард, -ын 27-д жанжны шалгалт өгч, 5-р сарын 27-ныхоо орой цэргийн ангийн анхдугаар цомхотголоор цэргээс халагдаж, тэгээд 5-р сарын 29-д Дорнод аймгаас, Дорнодын 5-р дивизээс цэргээс халагдаж ирээд, тэгээд Улаанбаатарт ирж, 10 жил аа гэр орондоо байж байгаагүй, бай … гэр орноосоо гарч, цэрэгт байж байгаад, 10 жилийн дараа гэртээ ирж. Яг энэ үед эцэг Балжинням маань нас барсан байсан. Ижий маань хэдэн дүү нартай үлдсэн байсан. Ийм болоход л нэг дүү маань, хамгийн том дүү маань Зөвлөлт Холбоотод сургуульд явсан байсан. Ийм байдал нөхцөлд би аан … тэр үед, сургуулийн талаар гэж ярих тийм эрх … эрхгүй байлаа. Яагаад гэвэл би ижийгээ асарах … Ижийгээ асрах, туслах хэрэгтэй. Дүү нараа асарч туслах хэрэгтэй. Ийм байсан.Ийм болох учраас би 195 … 4, 50 … 53 оны намар, 54 оны намар, 53, 54 онуудад би ажиллаж байсан. Ингэхдээ улсын, тэр үеийн “Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк” гэж байсан. Хувь нийлүүлсэн банк. Тэр банкинд мөнгө тоологч. За тэгээд л аа … нярав, кассын хэлтэсийн аа … ажил, “Худалдаа аж үйлдвэрийн банк”-ны ерөнхий нярав, кассын хэлтэсийн орлогч дарга. Ийм ажлуудыг хийж байгаа … , хийж байсан. За тэгээд 1955 онд дүү маань төгсч ирсэн учраас аан … төгсч ирсэн учраас би сургуульд явах шаардлагатай болсон. Ингээд 1955 онд шалгалт өгөөд, яг наадам болох гэж аан … Шалгалт өгөөд, шалгалт өгөөд тэнцсэн. Наадам болох гэж байсан. Арай ажлаа өгөөгүй. Яармагийн банкны хэлтэсийн даргаар гараад, мөнгөний тэгшитгэл хийх зорилгоор “Яармагийн банк”-ны хэлтэсийн эрх мэдлээс гарсан мөнгийг “Хотын төв банк”-нд авчирч энд хийх ёстой. Тэгээд мөнгийг хийх гэж, хийчихээд буцаж явах замдаа машины аваарт орж бэртчихвээ. Тэгээд аа … нэлээн бүрхий бэртэл авсан. Тэрний аа … тэр бэртэлийн үеэр, тэр үед “Хирургийн больниц” гэж одоо энэ аа … , “Хирургийн больниц”-д эмч байсан Сүхбаатар гэдэг хүн дээр очиж, тэр хүн, тэр хүн маань миний тэр гэмтсэн, язарсан газруудад “тудуль” тавьж, оёхыг нь оёж, эмчлэхийг нь эмчилж, ингээд л, эмнэлэгт хэвтүүлээгүй. Тэгээд л би гарцан. Тэгээд одоо аа … гэртээ харьж чадалгүй, хотод манай хэд одоо дүү нарын хамт лагерь гарцан байсан. Банкны лагерьт. Хотод. Нэг таньдаг айлынд нэг, хоёр хоног хэвтэж байгаад тэгээд гайгүй болох дээр нь гэртээ очиж… очоод л, нэг хоёр хоног гэртээ хэвтээд, тэгж байтал ч одоо яахав дээ, одоо наадам төгслөө. Ажилдаа орсон, таягтай, бэрт… нэлээн сайн бэртсэн. Ийм байж байсан. Тэгж байтал, төв хорооны боловсон хүчнээс аа…нийслэлийн дарга… аа боловсон хүчнээс (дуугаа өндөрсгөн) Комиссод ор, эрүүл мэндийн Комиссод ор гэсэн ийм одоо …аа… хэл ирдэг юм байна. Тэрний дагуу …аа… нэгдүгээр эмнэлгийн хэсэг дээр очиж комиссласан. Цусны даралт их байсан. Аа тэгсэн ч гэсэн би заавал, одоо энэ жил сургуульд явах ёстой. Сургуульд явахгүй бол болохгүй. Үнэхээр болохгүй байсан. Яагаад уу гэвэл би 1949 онд Товчооны сургуулийг төгссөн. Тэрнээс хойш одоо ммм 55 он гэхэд л 6 жил өнгөрчихсөн байгаа. Энэнээс хэтрэхийн бол нас маань ч хэт … одоо … оройтох боллоо. Оройтох байсан. Хоёрдугаарт үзсэн, офицерийн сургуульд үзсэн, харсан, сурсан юмаа мартах. Ийм аа аюултай байсан учраас 1955 онд заавал сургуульд явах ёстой. Миний хувьд тийм шаардлагатай байсан. Тэгээд нэг, хоёр хоногийн дараагаар дахиж эмнэлгийн комисст үзүүлсэн. Тэхэд цусны даралт яг хэвийн байдалд орсон. Тэгээд Төв Хорооны аан … боловсон хүчин, Төв Хорооны нарийн бичгийн дарга Самдан дээр очоод. Очсон. Тэгтэл “За чи ямар сургуульд орох уу?” гэж асуусан. “Их л суудаг, их л ном үздэг, тийм сургуульд л ормоор байна гэсэн. “Тэгвэл чи Москвагийн Эдийн Засгийн дээд сургуульд л яв даа. Аж үйлдвэрийн яамны нэр дээр яв” гэж ингэж хуваарь гаргуулж өгсөн. Тэгээд Аж үйлдвэрийн яамны нэр дээр аа … явахаар болоод. Тэгээд аа … ажил дээрээ хүрээд ирсэн. Ажил дээрээ хүрч ирээд “Ийм ийм явдал боллоо, одоо ингээд сургуульд явах боллоо, ажилаа хүлээлгэж өгье өө” гэсэн. Тэр үед … аа… Монгол Банкны дарга нь … Балжид гэж сайхан хүн байсан. За энэнээс, энэ дээр би бас нэг, нэмж, нэмж хэлэхэд, аа түрүүн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Банк гэж хоёр улсын хувь нийлүүлсэн банк гэж байсан. Тэгээд тэр банк 19…55 он, …54 он, 54 онд, 54 онд, хоёр улсын хувь нийлүүлсэн …. банк байхаа болиод, Монгол Улсын, Монгол Банк нэртэйгээр… БНМАУ-н Аж үйлдвэр, Худалдаа Аж Үйлдвэрийн Банк гэж ингэж нэртэйгээр байгуулагдсан. Манай улс анхдугаар удаа, өөрийнхөө, Монгол улсын банк гэдгийг анх удаа 1954 онд байгуулагдаж байсан. Ингээд 19… ажлаа хүлээлгэх тушаал гаргуулаад 1954 оны 8 сарын 15 аас ..8 сарын 24 ны өдөр хүртэл , 10 хоногийн дотор одоо, ажилаа хүлээлгэх ….ёстой. Тэгэхгүй болбол миний ажил багтахгүй байсан. 8 сарын 24-нд, 26 ч юм уу, 24-нд ч юм уу, 26-ны дотор багтаж явах ёстой. Аа би ажилаа хүлээлгэж, тэр хугацаанд ажилаа хүлээлгэж дуусах ёстой. Банкны заавар ёсоор, миний ажилыг 1 сарын дотор хүлээлцэх ийм заавартай, журамтай. Миний хариуцаж байсан ажил бол юу гэхдээр тэр үед улсын дотор гүйж байсан бүх мөнгө, шинэ хуучин мөнгө, за…улсын банкинд хадгалагдаж байсан эрдэнэсийн зүйл, энд алт, ..аа гулууз мөнгө, аа тэгээд гадны валют, аа үнэт зүйлсүүд, за…. Одоо тэр үеийн генералуудын сэлэм. Энийг улсын банкинд хадгалж, хадгалж байх ёстой. Тэгээд үнэт цаас. Ийм юмнуудыг, энийг бол одоо 1 сарын дотор бүгдийг нь тоолж, хиллэхийг нь хиллэж, ширхэгээр нь тоолохыг нь тоолж, аа ингэж хүлээлгэж өгөх ёстой. За энийг болбол би ерөөсөө … тооллогийн коммисынхонтой 10 хоногийн дотор, 11 хоногийн дотор бол одоо өдөр шөнөгүй сууж байгаад, тоолоод л тэгж хүлээлгэж өгье, тэрнээс өөрөөр одоо арга надад алга, би 26-нд явна, гэж ингэж ярьсан. За тэгээд тэр улсууд ч одоо тохирсон, манай хэлтэсийн, аа…тооцооны, улсын банкны гүйлгээний хэлтсийн дарга Дамжамц, гүйлгээний хэлтсийн ерөнхий нягтлан бодох нь Цэвэлмаа гээд нэг авгай байсан. За тэгээд ерөнхий хорооны гишүүн, аа.. Дамчаажамц, аа улсын банкны ерөнхий нягтлан бодох Бүдсүрэн, энэ тэр гээд, тийм улсууд, хн… Дотоод яамны улсууд ч байсан, сайд нарын зөвлөлөөс ч улсууд, төлөөлөгч нар байдаг, ийм учиртай, тэгээд, энэ аа ерөнхий нярав, кассын хэлтсийн, ер нь улсын банкны ерөнхий нярав бөгөөд кассын хэлтсийн орлогч даргийн хувьд яг хэлсэн хугацаандаа ажилаа хүлээлгэж, 8 сарын сарын хорь, хүлээлгэж дуусаад, 8 сарын 24-ны өглөө 10 цагт хүлээлгэж дуусаад гарын үсгээ зураад, тэгээд ааа энэ ажлаа хүлээлгээд дууссан байсан. За тэгж байтал Аж үйлдвэрийн Яамнаас намайг дууддаг. Чи яагаад одоо энд сургуульд явах ёстой болсон хойно, чи яагаад гэвэл чи, одоо тэр паспорт маспорт, анкет манкетнийхаа юмыг өгөхгүй байна аа, яагаад чи одоо, одоо хүртэл, энэ зардал мардалаа авахгүй байна, ингэж одоо утасдаж байдаг, би одоо явж очсон, тэгсэн ааа паспортын анкет, зураг ааааа ваагүй, аа нэг 15 төгрөг өгдөгийм, тэр паспорт авахад, ийм юм өгөөд, тэгээд за 8 сарын 26-ны өглөө , үдийн 14 цагт явна, энэ хугацаанд бүх юмаа бэлдүүл гэсэн. За надтай хамт ажиллаж байсан улсуудаас тэр үед сургуульд явахад бэлэн болсон улсууд байсан. Эд нар бүгдээрээ ажлаасаа чөлөөлөгдөөд, зардлаа аваад, бүх юм аа бэлэн болгосон байсан. Ааа надад болбол зардлаа ч аваагүй, паспортоо ч аваагүй, юу юу ч байхгүй ийм байж байгаад 8 сарын …. 24-ны өдөр Аж үйлдвэрийн Яамнаас зардалаа аваад, тэгээд эргэж ирээд бүх юмаа дуусгаад гарын үсгээ зураад тэгээд улсын банкны ерөнхий хорооны даргын тушаалаар нэг сарын цалин, аа цалингаар шагнуулаад, амралтын мөнгөө аваад, тэгэхэд би 485 төгрөг авч байсан. Тэр үед 485 төгрөг гэдэг чинь маш их мөнгө. Жишээ нь гэрэл үнэгүй, гэр үнэгүй хэрэглэж байсан. Ус түлээ үнэгүй хэрэглэж байсан. Тийм нормтой … байсан. За ..энэнийхээ дагуу тэгээд л ажилаас чөлөөлөгдсөн. Тэгээд л банкны дарга Балжидтай уулзахаар орсон. Чи одоо ер нь бэлдсэн авсан юу ч байхгүй, юм байна уу гэсэн юу ч байхгүй гэж би хэлсэн. Тэгж байтал за хоёулаа хамт явья. Би чамд одоо туслахаас өөр арга байхгүй, яагаад гэвэл манай тэр нагац ах, надаас түрүүн улсын банкинд ажиллаж байсан. Монгол банкнд ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд тэд нар болбол бие биенийгаа сайн таньдаг. Энийгаа ч бодсон юм уу, ер нь би болбол улсын банкинд, монгол банкинд тэгээд ажиллаж байхдаа би муугаа ажиллаа, муугүй, муугүй ажиллаж байсан, сайн ажиллаж байсан. Тэгээд Балжид дарга машиндаа суугаад, тэр үеийн 18-р дэлгүүр гэдэгт очсон. 18-р дэлгүүр гэдэг бол сайд нарын дэлгүүр. Сайдууд ордог дэлгүүр. Тэгээд Балжид гуай худалдагч нарт “Энэ бол манай ажилчин, одоо ингээд сургуульд явахаар болчихлоо, бусад одоо хамт ажиллаж байсан бусад хүмүүсүүд нь бүгдээрээ одоо ингээд ажлаасаа чөлөөлөгдөөд ажлаа хүлээлгэж өгөөд бүх юм аа бэлдчихсэн. Энэ нөхөр одоо 26-ны өдөр явна гэж байдаг, юу ч байддаггүй, энэнд нэг тааруулсан хувцас энэ тэр өгөөч, олж өгөөч” гээд тэгээд тэнд нэг …. Хувцасны зардал гэж надад нэг 2500 төгрөг өгсөн. Тэгээд тэрүүгээр нь юу гэхдээр 3 костюм, сайн костюм, 3 костьюм одоо, костьюм, 3 ботинк, нэг палто, нэг өвлийн малгай, за тэгээд дотуур хувцас энэ тэр аваад, тэгээд хийх гэсэн чинь надад чамодам ч байгаагүй ш дээ, юу ч байгаагүй, тэндээс нэг 6 м-н даалимба, метрийн даалимба 6 метрийг аваад тэнд нь шуудай хийлгээд, тэр дотроо хувцасаа хийгээд, тэр дотроо тэндээсээ ухаан нь масло, калбоса, консерв, одоо боорцог, тэндээс нь ердөө лороос нь худалдаж аваад бүгдий нь нэг хоёр ийм хүүдийнд хийгээд тэгээд даргийнхаа машинд хийгээд л, тэгээд л ирж байсан. Тэгээд одоо яахав дээ, аа гэртээ орой нь яахав, ажилчдийн автобус гэж бага тэнгэрт ажилчдийн автобуст, оройн гэртээ харьсан. Тэгээд эжийдээ хэлсэн. Ингээд ингээд би одоо болчихлоо, ингээд ингээд би юмаа бэлдчихлээ, одоо ингээд 26-ны өглөө нөгөөдөр явна, гэхэд л одоо манай муу эжий сандараад л, тэгээд дүү нар маань маргааш нь аа энэ жимсэнд явцгааж, тэр бага тэнгэрийн амны тэр, хаашаа ч явсан юм бүү мэд, нэг баахан үхрийн нүд, хад энэ тэр олж ирж, тэгээд тэрүүгээр нэг, варень энэ тэр хийж надад өгч байгаа юм. Аан тэгээд одоо дүү маань ирээд хоршоодын төв холбоонд, аа одоо Монголд анхдугаар удаа Монголын үйлдвэрийн барааны мэргэжилтэн, Товарер гэж ийм нэртэй, цолтойгоо хоршоодын холбоонд ирсэн. Тэгээд, дүү маань ирсэн нь болбол надад их завшаан болсон л доо. Би дүүгээ ирсэнд үнэхээр их санаа амарсан. Тэгээд ч санаа шулуудсан. Тэгээд 8 сарын 16-нд, биш ээ, 8 сарын 26-нд, а .. өглөө ажил дээрээ ирээд, эжий маань яахав, замд идэж уух… гэж бодож нэг жаахан борц хийсэн байсан. Тэрнийгээ аваад, нэг, мах энэ тэр чанаад, нэг… 10 цагийн алдад ирдэг юм. Тэгээд яахав, гэртээ ч очиж хоол хийж идэж чадсан юм байхгүй, банкны хашаанд нэг айлд орж хоол унд идээд, тэгээд л нэг цагт вокзал дээр ирж байгаа юм. Тэгээд намайг … вокзал дээр хүргэж …..манай Балжид дарга , манай гүйлгээний газрын дарга … энэ дарга, Даянжамц Сийлэгмаа гуай, аа манай …кассын хэлтэсийн дарга байсан, Цэрэндолгор гэдэг хүн байсан, тэд нар, аа тэгээд аа банкны …хэдэн орос мэргэжилтэнгүүд байсан тэд нар, ингэж гаргаж өгөв өө. Тэгээд вокзал дээр ирсэн тэгсэн, өө хүн амьтан гэдэг чинь ёстой дүүрэн, цэргийн хөгжим, тэгэхэд сонин юм юу … болсон вэ гэхтээр, биднийг вагонд суугаад воган хөдлөхөд БНМАУ-н сүлд дуулалыг дуул, дуулж, сүлд дуулалыг эгшиглэж, ингэж гаргаж байсан. За энэ … биднүүдийг тэгж вагоноор хөдлөхөд ингээд БНМАУ-н сүлд дуулалыг ингээд эгшиглэж ингэж гаргасан явдал надад их өндөр сэтгэгдлийг төрүүлсэн. Биднүүдийг эх орноосоо алс хол газар явж, сайн, сайн эрдэм ном сур, эх орондоо, … сайн хүн болж ирээсэй гэж ингэж ерөөсөн, ийм л … одоо ёслол болсон юм даа. Тэгээд бид вагонд суугаад 8 сарын 26 –нд яваад, тэгэхэд Москва Улаанбаатар хоёрын хооронд 7 хоног явдаг байсан. Наушк дээр ирж нэг першатк хийнэ, Улаан үд дээр ирж нэг першатк хийнэ, Иркутск дээр ирж нэг першатк хийнэ. Ингэж явсаар байгаад бид нар 7 хоноод Москвад очсон. Москвад очиход биднийг Ярославын галт тэрэгний буудал дээр, элчин сайдын яамны сургалт хариуцсан, одоо нарийн бичгийн дарга нар, хэвлэлийн … хувьсгалт залуучуудын эвлэлийн ажилтангууд, элчин сайдын яамны нарийн бичгийн дарга нар, зөвлөхүүд биднүүдийг угтаж авсан. Тэгээд, биднүүдийг … аа … Москва-гийн… хүнсний институдын … тэнд бүгдийг нь аваачиж тэнд бүгдээрэнгийн бэлэн, бөөнөөр нь оруулсан. Тэрний дараагаар нь, аа… хоёр хоносны дараагаар, тэндээс нь тус тусын сургуулиудаас нь хүн ирж, тус тусын сургуулиуд нь хүргэж өгч байсан. Тэгээд би, аа найман сарын, биш ээ, долоон сарын 7-ны өдөр аа .. Москва-гийн улсын эдийн засгийн дээд сургуул дээр ирсэн. Тэгээд биднүүдийг сургуулийн захирал, манай үйлдвэрийн, факултетийн декан, эд нар, угтаж биднийг хүлээж авсан. Зөвлөгөө өгсөн. Ингээд тэр өдөртөө бид нар хичээлдээ орсон. Энэ дээр нэг хөгийн явдал юу болсон бэ, хөгийн гэж юу байхав дээ, сонирхолтой явдал юу болсон бэ гэхтээр, би тэгж анх удаа, тэр олон хүүхнүүд эмэгтэйчүүдтэй тэгж нэг их, ойр дотно хамт ажиллаж байгаагүй болохоор анх удаа тэр лекцийн зааланд орсон, тэр өдөр (31 33) “Горманы дель” гэдэг хичээл зааж байсан. Орсон чинь дандаа хүүхнүүд охидууд ингээд сууж байсан. Өнөө заал дүүрэн. Тэр том заал байсан. Тэгээд би бол санаандаа бодохдоо л тэр … заалны хамгийн эцсийн суудал дээр, арын өндөр суудал дээр очиж суух л ийм бодож л тийшээ эргэж байсан. Тэгж байтал хамгийн урд талд сууж байсан нэг, хүрэн үстэй ч гэх юм уу даа, хар хүрэн үстэй тийм хүүхэн намайг энд суу гэсэн. Тэр хүүхний дэргэд очоод л суусан. Тэгж байтал тэр хүүхэн маань Польш, охин байсан. Тэгээд л тэр өдөр хичээлдээ суугаад, тэгээд одоо орос хэл сайн мэдэхгүй, бас одоо хичээл мичээлдээ бэлдэх, дэвтэр аа үзэг харандаа энэ тэр авчихсан, ингээд л сууж байсан. Тэгээд, гэх мэтчилэнгээр яахав Москвагийн улсын эдийн засгийн дээд сургуулийн оюутан, 9 сарын 7-ноос эхэлж боллоо доо. Тэгээд үргэлж, тэр хүүхэн бид хоёр одоо хамт, нэг дор суудаг, тэр хүүхэн болбол аа 1939 онд аа Польш, Польшийг Герман эз, эзэлснээс, эзэлсэн тэр өдрөөс эхэлж, гадаадад дүрвэсэн, яагаад гэвэл эцэг нь нэгдүгээрт эцэг нь нэгдүгээрт еврей хүн байсан, хоёрдугаарт эцэг нь комунист хүн байсан. Тийм болох учраас, комунист хүн, еврей хүн, Польш-т байх их аюултай байсан. Тэгээд тэр хүүхэн, яахав зайлуул, эхлээд Италиар дамжаад, Италид нэг 2, 3 жил болоод, 39 оноос хойш шүү дээ, тэгээд тэндээсээ Итали-ийг, бас фашистийн дэглэмтэй байсан, тэд бас удаан жил болохгүй, болохгүй, болж болохгүй байсан, тэндээсээ Франц, аа Франц маань бас Фашистийн Германд (33:32) Германд эзлэгдсэн, тэндээсээ бас байж болохгүй болоод тэгээд Англид очсон. За англид очоод тэр хүүхэн тэнд яахав, нэлээн удаан хугацаа, 19…50, 1, 52 он хүртэл Англид байж байгаад тэгээд 52 онд нутагтаа ирээд, 52 онд Варшавт сургууль төгсөөд, тэгээд 55 онд, 55 онд Варшавын сургуульд, одоо дунд сургууль төгсөөд, 55 онд Москва-гийн манай сургуульд ирж сурсан. … За, сургуулийн захирал маань, институдын захирал маань Бузулуков гэдэг хүн байсан. Манай факултетийн … дарга болбол Сповалов гэдэг хүн байсан. За, манайд багшлаж байсан улсууд юу гэхтээр, тэр үед одоо орост алдартай эдийн засагч нар, Струмелин, Икен, Каминицэр, Бурховский аа … … за тэгээд, өнөө .. генерал … Шафиев, гэх мэтийн одоо дэлхийд, одоо оросын нэлээн алдартай эрдэмтэн доктор багш нар ингэж заадаг байсан. Эд нар бол бас, л их сонин арга барилтай, хүнийг хүмүүжүүлэх арга барилаар их одоо, содон ийм хүмүүс байсан. Эд нар бол биднүүдийг юу гэж их шаарддаг байсан бэ гэхтээр “Эх зохиол дээр их ажиллаж, эх зохиолыг их унш, эх зохиолыг одоо товчлож конспект хий,” за шалгалт авахдаа бол бид нарыг чинь ёстой биднүүдийг чинь нэг шарлуулан шүү дээ. “Билетийн 3 асуулт чинь юу ч биш ээ, Билетийн 3 асуултаар бол хорошо, сайн мэддэг, сайн байна гэж ингэж хэлчихээд” тэгээд л нэмэлт асуудал, янз бүрийн томьёо, нэмэгдэл асуудлууд ингээд л асуугаад л явчихна. Ингээд бодоход нэг хүн болбол шалгалт өгөхдөө нэг… нэг хүнийг чинь ухаандаа примерно 30, 40 минут болж, байцаагдаж байж, асуугдаж байж, тэгж байж дүн тавигддаг. За шалгалтыг авахдаа аа жирийн одоо ахлах багш нар болыол шалгалт авах эрх байхгүй, дандаа кондидат наук, доктор эд нар хүмүүс ирж шалгалт авдаг. Иймэрхүү … байсаар, тэгээд анхныхаа одоо нэгдүгээр курсыг яаж шалгалт өгсөн, яаж одоо нэгдүгээр курсээ төгссөнөө бид нар одоо, манай тэр сургуулийг би одоо тэгж тэгж хариулж байсан, тэгж тэгж аа бичиж байсан гэх би одоо мэддэггүй, мартчихсан, тийм сандарч л байсан. Яахав тэгээд 1-р курс төгссөнөөс хойш яахав, би орос хэлд ч би овоо болсон, бичдэг ч болсон, за тэгээд манай ангийн хүүхдүүд билет бичихэд их тусална, би яах вэ … өөрийнхөө хэр чадлаар их зүтгэсэн. Тэгээд ч 1-р курсийг төгсөхөд би орос хэлээр овоо болсон. Иймэрхүү (36:49) янзаар би Москва-гийн Эдийн засгийн их сургуульд 5 жил суралцаад тэгээд 1960 оны 6 сард дипломынхаа ажлыг онц хамгаалсан. За яахав, урд жилүүдийн одоо шалгалтын дүнд дунд дүн авсан байсан. Тэр нь юу гэхтээр эдийн засгийн гёографик дээр дунд дүн авсан байсан. Тэрүүгээр яахав бол надад яахав дунд … тавьсан … ийм .. аа одоо диплом дээр дүн байдаг юм. Энд нэг сонин, сонин юм хэлэхэд би шалгалтанд, биш ээ, дипломын ажил дээрээн химийн материал их хямдхан байна гэдэг, … химийн материал, ялангуяа нэхмэлийн үйлдвэрт энэ хиймэл мяндасыг тэр үед өргөн хэрэглэж байсан. Энэ бол хямд байгаа гэж ингэж, хямд одоо материал гэж тэр үед голдуу гэж тэр үеийн голдуу эдийн засагч нар тооцож байсан. За энэ дээр болбол анхдугаар удаа энэ материал чинь хямд биш ээ, цаашдаа энэ хямд материал чинь, жинхэнэ натуралны, жинхэнэ одоо бодит ноос, ноосноосоо илүү үнэтэй болно оо, илүү үнэтэй болж байна аа гэдгийг анхдугаар удаа би, тэр одоо, тэр дипломын ажил дээр хэлж аа багш нартаа шүүмжлүүлж л байсан юм.

Тэгээд дипломоо хүлээж аваад, тэгээд дипломоо аа хамгаалаад, намайг хөнгөн үйлдвэрийн инженер эдийн засагч гэдэг ийм мэргэжлийг олгосон. За, Хөнгөн үйлдвэр бас дотроо би нэхмэлийн үйлдвэрийн инженер эдийн засагч гэдэг ийм аа мэргэжлээр төгссөн. Тэгэхдээ би сургууль төгсөж ирээд ганцхан нэхмэлийн үйлдвэр дээр ч биш, Монгол улсын нэхмэлийн үйлдвэрийн хэмжээн дээр би ажиллаж байсан.

Бямбажав -

За, та их сайхан сонирхолтой юм ярилаа. Одоо, 1939 онд, та хөдөөнөөс Улаанбаатар хотод яг орж ирэхэд, хотын байдал танд ямархуу санагддаг байсан, тэрийг нэг сайн тодот…нэг бүрчилэн та хэлж өгөхгүй юу?

Чойжамц -

1939 онд … Улаанбаатар хот орж ирэхэд, аа орж, бид нарын шар хөвөөн дээр ирэхэд, орой нэг 8 цагийн үед шар хөвөөн тэрүүгээр давж орж ирж байсан юм даг. Тэгэхэд Улаанбаатар хот гэж нэг л их одоо… тийм гялалзсан, тийм чийдэнгүүд л одоо, гэрэлтэй юм шиг, лаатай юм шиг, лаа асаж байгаа, олон лаа асаж байгаа юм шиг тийм гэрэл цацарсан тийм хот, газар л байсан. Тэгээд л үдоо энэ ямар гээчийн юм байдаг юм болоо? Яахаараа ингэж одоо гал асаж байдаг юм бол гэж ингэж бодоод л тэгээд л хажууд сууж байсан томчуулаасаа (39: 44) асуусан. Энэ Улаанбаатар чинь гудамжиндаа ийм чийдэн гэж ийм гэрэл тавьсан байдаг юм. Тэгээд тэр чийдэн нь асаж байгаа, одоо гэрэлтэж байгаа юм. Тэгээд Шар хөвөөнөөс наашаа явсаар байгаад Улаанбаатар орж ирээд, нэг 9 цагийн алдад юм уу, 10 цагийн алдад Улаанбаатар банкны хашаанд орж ирсэн. Тэгээд л орж ирээд аав ээжтэйгээ уулзаад, дүү нартайгаа уулзаад, тэгээд яахав дээ, тэгээд гэрт ороод ирэхэд нэг л их гэрэлтэй нэг ийм бөөрөнхий чийдэн шилний цаана, (өрөөнийхөө чийдэнг заагаад) аа цусаа энэ унах нээ, …. Аа … гэрэлтэй газар сайхан газар, дулаан газар ирээд тэгээд л яахав, тэнд тэр шөнөө унтсан. Тэгсэн чинь шөнө унтаж байсан нэг чаг чаг чаг гээд нэг юм дуугараад, энэ одоо юу дуугардаг юм бол, тэгээд би унтаж чадсангүй тэр шөнө. Маргааш өглөө нь бб босоод л, өглөө бидэн чинь нөгөө хөдөөний хүүхдүүд болохоор эрт босдог юм чинь, гараад л босоод л тэр бие засах газар нь бие засчихаад эргээд гэртээ орох гэсэн, тэнд чинь хашаанд учиргүй олон гэр байсан юм чинь, төөрчихсөн, тэгээд нэг гэрийн хажуугаар өнгөрсөн чинь, өө радиогаар уртын дуу дуу, үгүй радиогаар биш, уртын дуулаад л, дуулаад л найрлаж байх шиг байх шиг байх юм аа, үгүй энэ чинь одоо өглөөгүүр ингээд найрлаж байдаг л юм байх даа, энэ Улаанбаатар хот чинь ямар сонин юм бэ, тэгээд л нэг айлын хаалгаар .. татаад орсо н чинь нэг эмгэн өвгөн хоёр.. . байж байна. Тэгээд орсон, үгүй одоо, чи хаанаас юу хийж яваа хүүхэд вэ гээд нөгөө айл чинь асуудаг юм байна. Ингээд ингээд ингээд гэрээсээ төөрчихлөө, манай энэ гэр байх…, хэнийх вэ гэсэн чинь, тэднийх гэлээ, тэгээд ингээд харсан чинь нэг дугуй юм, нэг хар юм, тэр нь нөгөө редокутер, тэрийгээр л дуулдаг ийм байсан байна, тэгээд анхдугаар удаа тэр радио гэдгийг чинь анхдугаар удаа үзэж, тэрүүгээр тийм юм нэвтрүүлдэгийг анхдугаар удаа мэдэж, … нэвтрүүлдэг байсныг мэдэж, тэгээд тэр айлын авгай биднүүдийг манай гэрт оруулж өгч, тэгээд л одоо Улаанбаатрын хүн болсон. За Улаанбаатар тэгэхэд яахав, аа миний хувьд болбол ямар тэрнээс өмнө хот орон гэдгийг чинь мэд, мэдэх биш, ерөөсөө хэмжээ хязгааргүй том л одоо хот санагдсан. Аа тэр үед яахав, Улаанбаатар гэдэг чинь одоо 2 давхар байшин, 3 давхар байшин гэдэг чинь маш цөөн, бараг одоо хуруу дар… дараад тоолчихоор байсан. Дотоод яам, банк, за тэгээд л энэ 1-р 10 жилийн сургууль чинь одоо 4 давхар барилга, тэрний наад талд одоо энэ Дотоод яамны ажилчдын байр гэж сууц байдаг юм, 3 давхар барилга бий, за тэгээд Ленин клуб, за тэгээд зүүн тийшээ засгийн газар, одоогийн багшийн дээд сургууль, за тэгээд одоогийн, тэр үед цэргийн (42:20)яам байсан, одоо хөдөө аж ажуйн яам, за зүүн тийшээ яваад хөдөө аж ахуйн яамны ажилдчын байр гэж нэг гурав дөрвөн байр тэрний цаана бий, тэгээд зүүн тийшээ яваад госпитал, цэргийн ерөнхий сургуул, оросын элчин, ЗХУ-н Элчин сайдын яам, за тэгээд аа улаан хуарангийн аа цэргийн ангиудын байр ингээд нэг бараг тоо… бараг тоолохын болбол нэг 30, 40-өөд байшинтай, аан, хотын аа айлууд нь болбол бүгдээрээ эсгий гэртэй, шургаагаар босгосон хашаатай, цардсан гудамж гэж бараг байхгүй, аа тэр үед бөмбөгөр ногоон театр гэж одоогийн энэ засгийн газрын буйран дээр байсан, тэрний урд талд та… талбайтай, баяр аа баярын жагсаал, баярын цуглаан эхлэхэд парад хийдэг, наадмын талбайтай, … аа… гудамж нь тахир мухир, их шалбаагтай, ус … ус шалбааг одоо дүүрсэн .. аа .. ийм л хот байсан. Аа тэгвэл одоо, 1954 оноос эхэлж Улаанбаатарыг барилгажуулж эхэлсэн. Аа… тэр 1954 оны, эхэлж Улаанбаатар хотыг барилгажуулж эхэлсэн үе, одоогийн Улаанбаатар, аа миний 1939 онд ирсэн Улаанбаатар энэ хоёрын хооронд одоо ерөөсөө зүйрлэх юм байхгүй, Улаанбаатар бол тэгж их өөрчлөгдсөн. Танигдах … 19..39, 40 оны Улаанбаатар…ыг одоогийн Улаан…баатар энэ нь ийм байсан юм гэх тийм юм одоо байхгүй, тийм болтлоо Улаанбаатар өөрчлөгдсөн. За энэ болбол ЗХУ-н тусламж, за аа манай барилгачдын, манай хөдөлмөрчдийн агуу их, хүч хөдөлмөр..ийн үр дүнд манай Улаанбаатар хот маань ийм өөр болсон, ийм өөр бол.. өөр болсон одоо юун вэ гэхтээр олон барилга барилга, орон сууцны шинэ шинэ барилгууд, олон албан … га … албаны одоо шинэ барилгууд, Улаанбаатрын гудамж талбай гэдэг маань бүгдээрээ цардаж сайхан болж, Улаанбаатрын ба… талбай, баярын талбай нь одоо гоё болж, за тэгээд автобус гэдэг чинь дүүрэн болж, такс аа олон болж, аа тэгэхэд Улаанбаатарт хоёрхон автобус явж байсан, 1939 онд Амгалан баатар, Улаанхуаран хоёрхон автобус, аж үйлдвэрийн комбинат, аа энэний хажуугаар юу вэ, хятадын сүйх тэрэг, морин тэрэг, Улаанхуаран, Амгалан, Аж үйлдвэрийн комбинат руу ажилчдыг зөөдөг, нэг 3 төгрөгөөр зөөдөг, эд нар л одоо, өөрөө хэлбэл энэ тээврийн хэрэгслийг Хятадын сүйх тэрэг гүйцэтгэж байсан. Улаанбаатар … Тэгээд нийтийн тээврийн ажлыг хятадын морин тэрэг л гүйцэтгэж байсан. Улаанбаатарт хоёрхон автобус явж байсан гэдгийг мэднэ. За автобусны үнэ бол 10, 15 мөнгө байсан юм даа. За Улаанбаатар хот гэдэг болбол тийм хот байсныг ийм хот боллоо гэдгийг би түрүүн хэллээ. Аа .. зүйрлэхийн аргагүй, өдөр сөнө хоёр шиг ийм зөрөөтэй, ийм л хот болсон юм даа, одоогийн энэ залуучууд болбол яахав 1940 оны Улаанбаатар 39 оны Улаанбаатар хотыг үнэндээ мэдэхгүй л дээ. Аягүй бол одоо тэр үеийн зураг мураг киног, миног ингээд гаргаад ингээд үзүүлэх юм болбол даанч дээ, ийм Улаанбаатар хот, энэ бол худлаа байлгүй гэж хэлэх байх. Зарим залуучууд мэдэж байсан ч гэсэн юмыг үгүйсгэдэг ийм улсууд манайд зөндөө байдаг. Тэр улсууд болбол яахав өөрийн бодлоороо л байх л байх даа. Ер нь Улаанбаатар гэдэг маань ингэж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл яармаг гэдэг дээр чинь юу ч байгаагүй. Мах комбинатын тэнд 1942 онд гэдэг чинь, … 42 онд байгуулагдсан, Зөвлөлтийн тусламжаар байгуулагдсан мах комбинат гэдэг чинь Улаанбаатраас 14 км зайтай, энэ хоёрын хооронд ерөөсөө юу ч байгаагүй. Толгойтын одоо тэр Мах комбинатын урд, урдуур тэр их олон барилга гэдэг чинь юу ч байгаагүй, эзгүй тал, одоо энэ төмөр замын вокзал байгаа тэгээд тэрнээс цааш баруун тийшээ одоо тэр сонсголонгийн гүүр хүртэл юу ч байгаагүй. Аа Амгалан гэдэг чинь Улаанбаатраас тасархай. Зүүн тийшээ бас хол, хойшоогоо бол одоо энэ Хандгайт Мандгайт, одоо энэ лагерийн зуслангууд гэдэг чинь юу ч байгаагүй. За улсууд чинь, зун, улсууд, айлууд чинь туулынхаа хойд эргээр лагерт гардаг, аа зайсангийн ам, их тэнгэрийн ам, одоо .. бага тэнгэрийн ам, одоо тэгээд л тэр хүрэл тогоот энэ тэр гээд энүүгээр болбол юу ч байгаагүй. Улаанбаатар Налайхын хооронд нарийн төмөр зам гэж юм байсан, тэр нь болбол жижигхэн. Одоо энэ манай вокзал дээр аа байж байдагийм. Тэр машин, нэг 37 км явж хоногт нэг, нэгдүгээр цахилгаан станц гэж Улаанбаатрын төв цахилгаан станцыг тэжээдэг, нүүрсээр тэжээдэг, хоногт нэг 2, 3 удаа нүүрс ирдэг. Нүүрс авч ирдэг. Ийм л, Улаанхуаран гэдэг чинь тэр тусдаа бас л тасархай газар, ийм л Улаанбаатар байсан. Тэгэхэд одоогийн Улаанбаатар гэдэг чинь ямар том хот болсон байна даа. Нэг л хавтгай юм болсон байна ш дээ. Буянт ухаа, тэр Буянт ухаагаас цааш нь, танайхаас цааш нь тэр нисэх, тэр одоо хуучин цэргийн нисэхийн (48, 28) аэродром хүртэл тэр чинь тэр чигээрээ хот, тэгээд л энэ Бага хангай, Налайх, Бага нуур, хойшоогоо партизаны сангийн аж ахуйн гээд л тэнд чинь дандаа одоо Улаанбаатарын дагуул хот, дүүргүүд болцон байна ш дээ, ингэж л өргөжисөн. Тэр үед болбол үнэндээ энэ жижиг хотууд, аа энэ дүүрэг хотууд чинь тийм тэр үед юу ч байгаагүй, сураг нь ч сонсогдоогүй байсан. Ийм юм. Аа иймэрхүү байна.

Бямбажав -

Тэр үед одоо 1939 онд таныг анх орж ирэхэд Засгийн газрын ордон гэж байсан уу, хаана байсан бэ?

Чойжамц -

1939 онд намайг Улаанбаатар орж ирэхэд Засгийн газрын ордон гэж байсан. Засгийн газар, Тэр нь одоогийн энэ багшийн дээд сургууль байсан. Багшийн дээд сургууль… аа ийн аа байшин… багшийн дээд сургуул байгаа байшинд байсан. Тэр үеийн засгийн газрын ордон чинь баруун талын хойд талын хэсэг нь нэг давхар, аа урд талын хэсэгтээ 3 давхар, аа зүүн талын хэсэгтээ 2 давхар, тэгээд тэрнээс цааш багшийн… багшийн сургуулийг, одоо тэр, багшийн дээд сургуулийн зүүн талаар өргөтгөөд, зүүн талын тэр нэг 2 давхар шар барилга бий тэр. Энэ хэд л байсан. Тэгээд тэнд засгийн газар, одоогийн тэр ба ..багшийн дээд сургуулийн, боловсролын их сургуулийн, боловсролын их сургуул байсанд, засгийн газар байсан. Тэнд маршал Чойбалсан аа ажилладаг, Цэдэнбал гуай ч тэнд ажилладаг, аа тэнд ажилладаг. Тэгээд намын төв хорооны байсан, барьсан тэнд Цэдэнбал гуай бас ажилладаг байсан. Хоёр газар ажилладаг байсан. ….

Бямбажав -

Тэгэхээр энэ саарал ордон хэзээ баригдсан, баригдсан юм бол?

Чойжамц -

Саарал ордон, засгийн газрын шинэ ордон бол 1952 онд үндсэндээ баригдаж дууссан. 1952 онд Маршал Чойбалсан нас барахад засгийн газрын хурлын танхимд маршал Чойбалсангийн шарилыг тавьж тэнд, ёслож байхад, засгийн газрын ордон…ы ихэнх нь баригдаад, нэг хэсэгт засгийн газар орчихосон, нэг хэсэгийн дотуур засвар хийж байсан. 1952 онд үндсэндээ баригдаж дууссан байсан. Аа энэ бунханыг болбол 1952 оны, аа Чойбалсан, маршал Чойбалсныг нас барсантай холбогдуулж 1952 онд энэ бунханыг байгуулж, өвлийн тэр хүйтнийг, хоёр сарын тэр хүйтнийг, монголын цагаан сар болж байсан, яг тэр хүйтнийг тэнд … анх байгуулж, тэгээд маршал Чойбалсан тэр бунхад шилжүүлж байсан. Аа засгийн газрын ордон болбол яахав, сүүлд өргөтгөл хийсэн. Дээр нь хойгуур нь, хойд талыг нь битүүлж, өргөтгөл хийсэн, баруун талын … урд талын, зүүн талын хэсэгт дөрөвдэх давхарын, цэргийн (51: 37) барилгийн инженер Дэмчигсүрэн гэдэг хүний удирдлагын дор тэрнийг өргөтгөж барьсан. Тэгээд одоогийн энэ барилга яг тэр үеийнхээрээ байж байгаа нь тэр. За тэр үед одоо аа засгийн газар аа намын төв хороо, төлөвлөгөөний комисс, аа … за тэгээд л аа … хянан шалгах хороодууд, улсын болоод ардын хянан шалгах хороо, намын хянан шалгах хороо ийм олон байгууллагууд энэ засгийн газарын ордонд төвлөрч байсан. 1990-ээд оноос хойш тэр төвлөрөлийг багасгаад засгийн газрын ордоноос ардын хянан шалгах хороо, гэх мэтийн одоо тэр, аа төлөвлөгөөний комисс, хангамжийн хороо гэх мэтийн улс газруудыг тусгаарлаад тус тусдаа байртай болж, энд зөвхөн засгийн газар, намын төв хороо хоёр л одоо төвлөрч байсан даа. Манай засгийн газрын ордоны түүх болбол ийм. Тийм.

Бямбажав -

Таныг анх хотод орж ирэхэд нэг ч засмал байхгүй байсан гэсэн. Тэгээд ер нь хэдэн оноос эхэлж энэ төв зам, тэгээд баруун 4 зам эд нар байгуулагдаж эхэлсэн юм бол?

Чойжамц -

Намайг аа анх Улаанбаатар орж ирэхэд энэ баруун 4 замын уулзвараас, хоршоодын төв холбоо хүртэл ганцхан замтай байсан. Засмал зам нь тэр. Тэгээд бусад нь болбол дандаан шороон зам. Зам болбол, зам тавьж эхлэх нь болбол, одоо замтай болгож, анх удаа замыг өргөтгөж, замын хэмжээг уртасгах болбол 1954 оноос эхэлж, зам тавьсан. Одоогийнхоор зам зассан. Тэгээд сүүлээрээ… БНХАУ-н тусламжтайгаар, Хятадын ажилчдийн тусламжтайгаар, 1954 онд чинь 55 онд ү хятадаас манайх ажилчин авч байсан ш дээ. Хятад ажилчин авч, өөрийнхөө сэргээн босголтонд, биш ээ бүтээн босголтонд авч хэрэглэж байсан. Тэд нараас энэ одоо Налайхын төмөр зам, налайхын засмал зам, за тэгээд л энэ баруун тийшээгээ одоо энэ … 22 түүнээс цааш, за тэгээд…. ЗХУ-н тусламжтайгаар Алтан булаг Улаанбаатрын төмөр зам гэдгийг чинь, биш ээ, засмал зам гэдгийг чинь ЗХУ-н тусламжтайгаар барьсан. Аа тэгээд тэр зам, гэх мэтийн, энд чинь 30 хэдэн, 37, 8 оны, 40 хэдэн он хүртэл тэгж замыг чинь барьсан ш дээ. Ерөөсөө л манай ард түмэн. Тэгээд 1954 оноос эхлээд манай зам, зам гүүрийн талаар их анхаарч эхэлсэн. Энэ их тэнгэрийн зам руу засмал зам, зам тавьсан. Нисэх рүү чинь зам тавьсан. Бага тэнгэрийн ам руу зам тавьсан. Налайхад зам тавьсан. (54: 58) За тэгээд хотын энэ аа доторх энэ гол гудамжнуудын замууд, талбайг.. нуудыг чинь 1954 оноос л хойш эхэлж, энэ замуудыг чинь барьсан юм даа.

Бямбажав -

Таны анх сургуулд … сургуульд орсон тэр 10-р сургуул одоо яг хаана, байсан юм бэ? Одоо тэр…

Чойжамц -

10-р сургууль, 10-р сургууль .. маань одоо тэр…. Аа чингэлтэй дүүргийн, дүүргийн тамгын газар, засаг даргын газар гэж тэр баруунтай байгаа. Тэрнээ… баруун талд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гэж байгаа. Яг тэр хоёр байшингийн буурин дээр, 10-р бага сургууль гэж байсан. Аа ерөөсөө 2-хон ангитай, хойд талдаа нэг байшинтай, тэр байшингийн дундуур нь ингэж хуваагаад 1-р анги, 2-р анги гээд ингээд байгуулчихсан. Тэгээд сүүлд аа 1941 оноос эхэлж, аа тэр урд талд тэр, 4 анги, байхаар шинэ барилга барьсан. Аа тэр болбол яахав аа их түргэн хугацааны дотор барьсан байсан. Тэндээ ээ 41, 42 оны элсэлтээр хүүхдүүдийг тэнчээ авсан. Тэгэхдээ гэсэн тэр хуучин хоёр танхимыг тэр чигээр нь байлгаж байсан. Тэрнээс гадна одоо багтахгүй болохтээр хуучин тэр хашаан дотор байсан аа нэг, хоёр, одоо тийн шавар модон байшин. Тэр модож байшин дотор нэг нь хөнгөн цайны газар, нэг л клуб гэж байсан. Сургуулийн клуб гэж байсан. Тэр үед чинь одоо биднүүдэд, одоо сургуулийн хүүхдүүдэд чинь, өдөр 11 цагийн алдад нэг ийм аа хоёр зуун грам хэртэй талх, нэг … хорин грам хэртэй масло, нэг хорин грам хэртэй сахар, нэг грушк, цай, хар цай өгдөг байсан. Тэрнээс гадна биднүүдэд чинь, тэр үед чинь сургуулиуд чинь формтой байж. Хурган цагаан малгайтай, чихтай малгайтай, аа хөх өнгийн даалимбаар өнгөлсэн нэхий дээлтэй, цагаан эсгийн гуталтай, аа хөх даалимбаар хийсэн цүнхтэй, аа хүүхэд бүр одоо пионерийн гишүүн бүхэн гластуктай, кастюр гэж нэг төмрөөр хийсэн кастюр гэж нэг юм байдгийм. Тэрнийгээр ингээд татчихдаг, тийм пормтой байсан. …Тэр болбол жил бүхэн өгнө, тэгэхэд л одоо хөөрхий улс гэдэг чинь хүүхдүүдийг, улсынхаа ирээдүйг бодож, хүүхдүүдийг зөв боловсон, эрдэм боловсролтой хүн болгохын тулд их анхаарч байж ээ. Одоо болбол тэгж хүүхдүүддээ, дээл хувцас, малгай, цүнх, гутлыг нь тэгж үнэгүй өгдөг, үнэгүй, тэр хөнгөн цайг нь үнэгүй өгдөг тийм сургуул гэж одоо байхгүй ш дээ. Тэгэхэд бид нарт одоо бидэнд … би тэнд 3 жил сурсан, тэгэхэд л надад 3 жил сурахад 3 одоо, хөх даалимбаар өнгөлсөн, нэхий дээл, үстэй дээл, цагаан хурган малгай, эсгий гутал, за тэгээд л өдөр болгон хөнгөн цай гэж талх масло (58: 48) цайтай өгдөг байсан. Энийг одоо үнэлэх , одоо үнэлэх юм бол ер нь нэлээн их олон мянган төгрөгний зардал гаргаж байж, тэгээд үнэ төлбөргүй өгч байсан. За тэр үеийн сургуулиуд, тэгээд л яахав дээ Улаанбаатар 4-р бага сургууль, 3-р бага сургууль 9-р бага сургууль, 10-р бага сургууль, гээд Улаанбаатар чинь цөөхөн сургуултай байсан. Хэдхээн сургуул. Аан дунд сургуул бол 2-р дунд сургуул гэж байсан. 1-р 10 жил гэж байсан. Аа нисэхийн тэнд аа … сургуулиуд бай… сургуулиуд байсан. Тэнд нь дандаа гэртэй, байшин гэж байгаагүй. Зарим сургуулууд нь гэрт байсан ш дээ. Нэг гэрт л нэг анги. За нэг дөрөв, таван гэртэй. Багш нарын танхим гээд нэг гэртэй, тэнд нь багш нар юм хумаа тавьдаг. Ийм байсан. 1939, 40 оны, одоо болбол сургуулиуд болбол бүгдээрээ танхайж данхаасан олон давхар байшинтай, биеийн тамирын заалтай, заалтай, тэгэхд биеийн тамирын заал ч гэж юм байдаггүй байсан. Одоо сургуулиуд болбол үнэхээр сайхан болсон байна. Зүгээр хүүхдүүдийг юм сургах, сурдаг л юм болбол сурахаар тийм бололцоо…. б.. той болсон байна. Биднүүдийг тэгэхэд, сурах бичиг гэж бидэнд байгаагүй, багш маань багшийн сургуулд заалгасан конспектоороо бидэнд хичээл заадаг байсан. За ангид нэг, одоо ухаандаа “Алтан унших бичиг” гэж нэг ном байдаг байсан. Ангид нэг хоёр байвал их үгүй одоо их мундаг. Газарзүйн ном гэвэл ааа байвал нэг, нэг байвал одоо их … одоо олз. Аа … байгалийн судлал, ургамалын судлал гэх мэт янз бүрийн юмнууд байдаг байсан. Тийм ухаан нь сурах бичиг нэг байвал их одоо аз. За тэр одоо тооны сурах бичиг, одоо тэгээд л тэр түүх ч гэдэг юм уу, ийм сурах бичиг байгүй ш дээ, хөөрхий багш маань, багшийн сургуулд үзсэн, багшийн сургуулд бэлдсэн одоо тэр конспектоороо, үзсэн хичээл, бичсэн хичээлээрээ л бидэнд хичээл заадаг. Үзүүлэн таниулах гэдэг зүйл ч байхгүй, багш бүх зүйлийг, багш өөрөө самбар дээрээ өөрөө бичнэ. Гэрийн даалгаварын өөрөө бичнэ. Бичих хичээл байвал самбар дээрээ өөрөө бичиж үзүүлнэ. Аа тэгээд тоо бодох, багш өөрөө бб самбар дээрээ өөрөө бичиж, зааж өгнө. Ингэж бичдэг юм, энэ тоог ингэж бичдэг юм, энэ шинэ үсгийг… одоо ингэж бичдэг юм. Одоо бүгдийг нь багш самбар дээр бичиж өгнө. Сурах, сурах бичиг гэж байгаагүй.Ийм л байдалтай, аа (1:01:18) сургуулиуд байсан. Багш нар маань ч одоо хүүхдүүдийгь бичиг үсэгтэй болгохын тулд, үнэхээр их чармайдаг байж, их ч хөдөлмөр зардаг байж, Тэгээд би тэр үеийн багш нарыг одоо бодохдоо одоо мөн их зовж байж дээ, гэж би өрөвдөж суудаг.

Бямбажав -

Таныг орж ирэхэд Монгол Их сургуул гэж байсан уу? Ер нь энэ их сургууль гэж хэзээнээс эхэлж байгуулагдсан юм бэ?

Чойжамц -

Намайг анх 1939 онд Улаанбаатарт орж ирэхэд Монгол ИС гэж байгаагүй. Аа магадгүй тэр үед одоо, монгол сургуул.. монгол улсад ИС байгуулья гэсэн тийм яриа хөөрөө, дээд одоо удирдлага засгийн газар нь ч байдаг юм уу, намын төв хороо ч байдаг юм уу, газар, ийм газар яригдаж байсан байж болох. Аа 1943 онд байхаа даа, би тэгж санаж байна, би хэрэв буруу, андуураагүй бол 1943 онд Монгол улсын их сургуул гэж байгуулагдсан. Аа тэгэхдээ МУИС-н байр бүр сүүлд бай .. баригдсан юм шүү дээ. Тэгж… 19…49, 50-аад оны үед энэ МУИС гэж байр чинь ашиглалтанд орж, 49-оны үед ч юм уу, МУИС-н байр чинь шинээр ашиглалтанд орж, ингээд МУИС эндээ төвлөрсөн нь энэ. Тэрнээс өмнө яахав дээ, 43 онд ИС байгуулагдаад, тэгээд л одоо энэ энд тэндхийн сургуулиуд… дунд сургуулиудын байр ч юм уу, энд тэндхийн одоо …соёлын ордон ч юм уу, одоо тийм газрууд дээр төвлөрч, хичээл сургуулиа явуулж байсан байх. Аан түүнээс как такого ИС энд байна гээд ингээд, тийм байшин байхгүй, 1943, 44, биш ээ 40-өөд оны сүүл, 50-аад оны эхээр шинэ байшин баригд… баригдсан юм. Тэгээд сүүлээрээ Багшийн Дээд сургууль гэж, багшийн сургуул чинь багшийн дээд сургууль болоод, өөрөөр хэлбэл одоо энэ манай их сургуулиуд чинь бүгдээрээ МУИС-иас салан тусгаарласан ш дээ. Багшийн сургуул юм уу, МУИС-аас тусгаарласан, за текникийн их сургуул чинь МУИС-аас тусгаа …салж гарсан. ХААИС- чинь бас МУИС тусгаарлаж гарсан. ХААДС чинь бас МУИС-аас тусгаарласан. За эдийн засгийн дээд сургуул гэж байсан. Сүүл.. нэг хэсэг үе намын, намын боловсон хүчний дээд сургуул дээр төвлөрч байж байгаад сүүлээрээ одоо… энэ… биеэ даасан сургууль болсон. За … Политехникийн ДС гээд л байсан. Тэр нь одоо энэ ТИС байх жишээтэй. Эд нар чинь бүгдээрээ одоо МУИСаас тасарч гарсан. Өөрөөр хэлбэл МУИС чинь одоо манай улсын ууган энэ улсын гэж байгаа ДС-уудын аав ээж нь юм даа. Тэгээд юу байхав дээ.

Бямбажав -

Та тэгэхээр бүр 1939 оноос хойш хотыг мэдэх хүний хувьд энэ гэсэр сүмээс одоо энэ 100 хоёрын хоорондох одоо энэ газар чухам ямархуу айлууд байсан…

Чойжамц -

Гэсэр сүмээс 100 хүртлэх энэ хоёрын хооронд Улаанбаатар хотын 1-р хороо гэж байсан. Аа гэсэр сүмийн энэ хавьд одоо энэ …Ленины муз…ейн урд талд, одоо тэр Ялалт кино театр…ын чинь тэр хавьд ХАА техникум гэж байсан. ХАА техникум чинь бас нэлээн одоо их байртай, за тэгээд ХАА техникумаас хойш, ногоон нуур хүртэл, энэ өргөн уудам нутагт чинь Хятадын Цаа газар гэж амьдардаг байсан. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гудамж гэж нэртэй, энд бол дандаа хятадууд, хятадын луухаанууд, аа эд нар болбол яахав дээ, тэгээд нэг хэсэг нь … энд тэнд очиж барилга байшин засна, нэг хэсэг нь худалдаа, махны худалдаа, ногооны худалдаа ийм юм хийнэ, аа нэг хэсэг нь одоо …одоо хувцас цэвэрлэдэг, хувцас будда… хувцас одоо бараа материал буддаг, нэг хэсэг нь мөнгө алтны дархан хийдэг, нэг хэсэг нь дугуйчин, дугуй засдаг дугуйны газар байгуулчихсан, нэг хэсэг нь гуанз байгуулчихсан, гуанзны ажил хийгээд явдаг. Аа нэг хэсэг нь Хятадын нэгдэл гэж байсан, тэнд нэг хэдэн машинтай, ачааны машинтай, тэр хятадын нэгдлийнхэн болбол яахав, одоо, улсын тээвэрт … явж… улсад тээврийн ажлыг гүйцэтгэж ингэж ажил хийж байсан. Ийм л … ажлуудыг хийж байсан даа. Аа нэг хэсэг нь яахав, усчин хийнэ, Улаанбаатар хотын гэр хорооллыг усаар хангах морин тэрэгтэй хоёр морьтой, тэрүүгээр ус зөөдөг, усаар … ус зөөж амьдардаг. Аа нэг хэсэг нь яахав Амгалан, одоо энэ Улаанбаатрын хойд талаар ногооны газартай, ногоо тарьдаг, ийм ажилтай, хятадууд бол.

За тэгээд 2-р хороо гэж байсан. 2-р хороо, одоо энэ 100 айлаас …баруун тийшээгээ энэ хойшоогоо явсан замын энэ … дандаа нь одоо тэр… пионерийн ордон гэж байсан, тэр хавь… тэрнээс чинь хойш одоо юу ч үгүй байсан ш дээ, айл байхгүй, тэр хавиар чинь 2-р хороо гэж байсан, за 2-р хороо чинь бас л хятадуудтай, Улаанбаатарт тэр үед чинь хятадууд их байсан болохоор эрлийз, хятад монголын эрлийз ихтэй, Хятадын эрлийз хүүхдүүд чинь тэр 9-р сургууль гэж байсан, Шянзаны сургууль гэж байсан, тэнд их суралцана. Аа за тэгээд 2-р хороонд нь голцуу халхчууд, за тэгээд 4-р хороо гэж тэрнээс цааш, одоо 100 айл, 100 айлаас урагш, (1:08;05) 4-р хороо, тэнд чинь дандаа халхчууд, за одоо буриадын хороо гэж одоо энэ 1-р 10 жилийн сургуулиас баруун тийшээ, буриадын хороо гэж байсан. Тэнд чинь одоо үнээтэй баян буриудууд сүүгээ зарна, тэгээд буриадын хороо гээд нэрлэчихсэн. Морин тэрэгтэй, чаргатай, за тэгээд 5-р хороо гэж байсан. Одоо, аа … аа… 2-р төрх гэдэг билүү дээ, тэр зүүн баруунтаа байдаг чинь, тэрнээс урагшаа, тэрнээс баруун тийшээ, тэр 2-р 10 жил, одоо Солонгосын элчин байгаа, Чехийн элчин сайд, Болгарын элчин сайдын яам байрласан байгаа, тэр районыг чинь 5-р хороо гэдэг байсан. Тэнд болбол яахав, 2-р дунд сургуул гэж байсан, 3-р дунд сургуул гэж байсан, аа тэнүүгээр болбол яахав, мөн л гэр хороолол, аа тэнд Янжмаа хүртэл тэнд 5-р хороололд байсан даа. Аа амгалан бол тусдаа, Улаанхуарангийнх гэдэг чинь тусгаа, тэгээд 3-р хороо гэдэг чинь одоо төв, энэ … одоо энэ Сүхбаатрын талбайгаас баруун тийшээ, 4 замын уулзвар, тэрнээс урагшаа төмөр зам хүртэл, энэ чинь 3-р хороо, захиргаа, тэгээд хороо захиргаа гэдэг чинь, хороо гээд, тэгээд хоринтой, хорин гэдэг болбол яахав 20 айлтай, за тэр нь болбол яахав дээ, хорин гээд нэрлэчихсэн, 20 гэсэн тоо, хорь… хорин гэсэн л тоо л доо. Тэгээд яахав хөдөөний нэг багийн айлын тоотой тэнцүү шахам юм уу даа, нэг тийм хоринтой байсан. Тэгээд аа 3-р 10 жил чинь, 1-р 10 жилийн сургуул, 5-р 10 жил чинь 2-р сургууль… байж дээ. Тэгээд яахав, 1-р хороолол болохтээр Шянз…ны сургуул, манай сургуул, 10-р бага сургууль, ерөөсөө л одоо хотын төвд байсан сургууль, 4-бага сургууль гэж одоо энэ аа багшийн аа боловсролын их сургуулийн хойд талаар, Улаанбаатар зочид буудлын одоо буурин дээр 4-р бага сургуул байсан. Тэгээд л 4-р бага сургууль болбол одоо энэ тэгээд аа 4-р хороо, 5-р хо, 4-р хорооны хагас, 1-р, 2-р хорооны хагасын хүүхдүүд 4-р бага сургуульд сурдаг. Ийм л байсан.Амгалан бол яахав дээ. Амгалангийн сургуул гэж нэг сургуул гэж тэр тусдаа. Улаанхуаран дээр яахав нэг сургуул байсан, тэр нь тусдаа. Тэгээд Улаанбаатрын сургуул болбол ерөөсөө байсан нь энэ. Хэдхээн сургуул. Аа одоо чинь одоо Улаанбаатар гэдэг чинь 100 хэд, 120, 30-(1;11;00)аад сургуултай ч юм уу одоо болчихсон байна. Тэгээд тэгсэн атлаа 120-оод сургуультай болсон атлаа, сургуулийн чинь одоо ихэнх сургуул одоо 2 ээлжээр хичээллэж байна. Хүүхдийн тоо тийм олон болсон байна. Тэгэхэд чинь миний үед чинь нэг сургууль чинь 250, сайн бол 500 хүүхэдтэй сургуул. Тэгээд үдээс өмнө хичээлээ хийгээд сургуул тарна, үдээс хойш багш нар болбол, яахав хүүхдүүдтэйгээ сургуул дээрээ ажиллана, хүүхдийнхээ номыг давтуулна, за тэгээд туслана, … тэгээд л одоо оройн 7, 8 цагийн үед л гэртээ харьж амардаг байсан байх даа. … За бусад нь болбол сургуульд, сургуульдаа, хүүхдүүдтэйгээ хамт л байж байдаг байсан. Улаанбаатар гэдэг чинь тийм л сургуул байж. За яахав ХАА техникум гэдэг чинь сүүлээрээ … ХААДС-тай нэгдсэн л дээ. Тэгээд ХАА сургуул чинь юу гэхтээр, худаг усны мэргэжилтэн, гидротехникууд гэж тэнд бэлтгэдэг байж. Манайд одоо анх удаа техникийн сургуул гэж байсан нь одоо тэр шүү. Мал эмнэлэгийн техникумтай, ийм л байсан юм даа. Улаанбаатраас чинь одоо … нарийн төмөр замаас, биш ээ одоо энэ төмөр замын вокзалаас, одоо төмөр замын вокзалын хойд талаас эхлээд аж үйлдвэрийн комбинат хүртэл одоо ерөөсөө айл байхгүй. Энэ чинь тасархай, дунд гол чинь ингээд харагдаж байдаг ийм байсан байхгүй юу. Тэгэхэд одоо болбол тийм юм байхгүй ш дээ, ердөөсөө хавтгай болсон. Ингэж л өөр болсон байгаа юм даа.

Аа яахав намайг 1939 онд орж ирснээс одоо хүртэл яахав, Улаанбаатар хотын цахилгаан станц, 1-р цахилгааныг 3 удаа өргөтгөсөн, тэр үед 2-р цахилгаан станцаг байгуулсан, 3-р станцийг байгуулсан, 4-р цахилгаан станцийг байгуулсан. Тэгээд л ийм олон цахилгаан ийм олон цахилгаан станцийг байгуулсан яахав 1-р цахилгаан станц болбол хаагдсан л даа. Тэгээд одоо ажиллаж байгаа 3 цахилгаан станц байдаг юм. Аа бүр 3 цахилгаан станц маань Улаанбаатрыг цахилгаанаар ер нь дөнгөн данган л хангаж байна ш дээ. Дулаанаар дөнгөн данган хангаж байна шүү дээ. Тэгэхэд чин ганцхан цахилгаан станцтай, ганцхан цахилгаан станц чинь Улаанбаатрын бүх албан үйлдвэрийн газар, айл өрхийг чинь бүгдийг хангана, … тэгээд бодоход Улаанбаатар хот бол маш их өргөжсөн байгаа юм.

Бямбажав -

(1;13;40) 39 оны үед чинь одоо халхын голын дайны үе шүү дээ. Тэгэхэд тэр үеийн орос цэргүүд одоо энд бас бүтээн байгуулалт хийж л байсан байх даа, хаануур яг хуарагнаж байсан…

Чойжамц -

1939 онд би Улаанбаатар орж ирэхэд 1939 оны дайн төгссөн байсан. Дайнд оролцсон цэргүүд 39 оны 9сар, 10 сарын үед эхнийх нь халагдаж, манай нутагт…аас цэрэгт явсан улсууд цэргээс халагдаж ирж байсан юм. Заа тэгэхэд манайх, тэр чинь, 9-р морин хороо, холбооны хороо, их бууны хороо, гээд за тэгээд нисэх хороо, за цэргийн ерөнхий сургууль, хязгаарын цэргийн ерөнхий сургуул гээд ийм юмтай, за Хужирбулангийн цэргийн гарнизон гэж нэг ангитай, ерөөсөө манай одоо Улаанбаатарт байсан цэргийн анги бол ерөөсөө энэ. Аа хөдөө орон нутагт болбол юу гэхтээр зэрэг Архангай, Булган, Завхан, Увсын хороо, Ховдын морин хороо, Өвөрхангайн хороо гээд ийм 4, 5 хороо баруун талд төвлөрч байсан. Зүүн талдаа 5-р девиз, 6-р девиз, 7-р девиз, 8-р девиз, гэж ийм 4 морин девиз, аа Өндөрхаан байсан, Тамсагбулаг, Дорнод аймагт төвлөрч байсан. Тэрнээс гадна Дорнод аймагт, Зөвлөлтийн 17-р армийн нэг хэсэг нь иТамсаг, Чойбалсанд байсан. Аа Улаанбаатарт 17-р армийн ихэнх нь Улаанбаатарт энэ маахуур толгойгоос наашаа Улаанхуаран, за тэгээд л энэ … энэ Маахууртолгой, энд ….юу гэдэг билээ дээ, одоо энэ …

Бямбажав -

Дамбадаржаагийн тийшээ юу?

Чойжамц -

Биш ээ. Дамбадаржаа биш ээ, энэ зүүн энэ хамар дээр чинь нэг, нэг ямар дацан билээ, нэг эм найруулдаг дацан, Мамбын дацан бил үү? Тэрнээс цааш, тэгээд маахуур толгой хүртэл … хойд энгэрт тэр чигээрээ орос цэргийн анги, 17-р армийн анги, энд их бууны анги, танкийн анги, аа тэгээд л ерөнхий цэргийн анги, зайсангийн аманд хүртэл тусгай анги, зайсангийн аманд чинь одоо тэрчигээрээ орос цэргийн анги байсан юм. Цагаан хуаранд зенитийн анги байсан юм. Аа одоогийн тэр, батлан хамгаалах яамны хойд талд нэг жижиг толгой бий, тэнд нэг зенитийн анги байсан. За оросын цэргийн ангиуд болбол ийм байсан. Ер нь Монголын цэргийн… цэргийн ангиас оросын цэргийн анги нь хэд дахин илүү олон хүнтэй ийм л том 17-р арми манайд байсан даа. За яахав1939 онд болбол яахав Зөвлөлт Монголын цэргийн груп нэртэйгээр 1939 (1;17;20)онд дайнд оролцсон. Аа тэндээр 39 оны дайнд болбол яахав даа 17-р арми Монголын 7, 8-р девиз, 5-р девиз, за тэгээд Тамсагийнхан, аа тэнд монголын цэргийн ангиуд оролцсон. Аа Улаанбаатраас баруун тийшээ байсан 4, 5 цэргийн морин хороо баруун хил дээр ирж, тэгээд болж байсан Хасагийн үймээн, хасагийн будилааныг одоо сэрэмжлэж, тэнд бэлтгэх тийм зорилготойгоор, тэнд аа баруун хэдэн аймагт 4, 5 морин хороо байсан. За яахав, Зөвлөлтийн цэргийн бас нэг анги болбол юув гэхтээр Хэнтий аймгаас зүүн хойшоо 120 км зайтай Талын хөндлөн гэж бий, гэж байсан. Тэнд Зөвлөлтийн цэргийн нэг аэородром, нисэхийн нэг аэродром бий, аа Баянтүмэнд нэг аэродром байрласан тэр бий. Зөвлөлтийн цэргийн… за тэгээд цэргийн байрлал нэг иймэрхүү л байх шив дээ. Нэг хэсэг ийм л зөвлөлтийн цэрэг байсан. За яахав, албан газрууд бол орос зөвлөхтэй байсан. Одоо тэнд ч зөвлөхтэй байхаас ч аргагүй тийм үе байсан. Яагаад вэ гэвэл манай хүмүүс чинь, манай одоо улс чинь тэр үед дээд мэргэжилтэй улс одоо бараг байхгүй, аймгийн дарга, сумын дарга гэдэг чинь дандаа цэргээс халагдсан, цэрэгт байж байгаад бичиг үсэг тайлагдсан улсууд л одоо цэрэг аймгийн дарга нар болж байсан. Өөрөөр хэлбэл, цэрэг, одоо, Монгол ардын хувьсгалт цэрэг чинь л одоо тэр үеийн Монгол улсын сэхээтнүүдийг бэлдэж байсан, ганц их сургуул байсан. 39, 40 оноос өмнөх хүртэл Монгол улсын сэхээтнийг бэлтгэж байсан газар чинь одоо Монгол ардын хувьсгалт цэрэг шүү дээ. Цэргээс халагдаад л аймгийн дарга, аа сумын дарга, багийн дарга, одоо тэр сумын захиргааны одоо юу байдаг юм, одоо тэр нарийн бичгийн дарга ч байдаг юм, юу байдгийн бүгдийг нь тэд нар л хийж байсан ш дээ. Тэгээд л өнөө албан газрын дарга нар чинь бүгдээрээ одоо аа бараг нь одоо … одоо бичиг мэдэхгүй шахуу , муухан бичигтэй, ийм л улсууд байсан л даа. Оза доо банкны дарга гээд л, Балдандугар гээд л, хоршоодын холбоонд чинь л одоо, дарга гээд л байсан, хоршоодын холбооны байсан Мягмаржав гээд л байсан, одоо тэр хүн гэхэд л одоо ер нь учиргүй муу бичигтэй л тийм улс, улсууд л байсан. Хуучин монголоор нэг муухан бичдэг. Дөрвөн аргын тоо нэг муухан мэддэг. … Муухан хуучин монголоор, хуучин монголоор муухан бичдэг ийм л улсууд л байсан. Тийм болох учраас … яахав тэр үед одоо улсын, Монгол улсын албан, тэр аж ахуйн газруудад ажиллаж байсан, ийм нөхцөлд одоо зөвлөлтөөс мэргэжилтэн авч ирж ажиллуулахаас өөр нүх байсан юм л даа. (1;20;24) За энийг болбол одоогийн хүмүүс ярихдаа одоо …их буруугаар ярьдаг юм даа. Үнэхээр мэргэжилтэн, юм мэддэг хүн байхгүй ийм нөхцөлд чинь одоо мэддэг чаддаг, мэргэжилтэй хүнийг авч ирж, өөрийнхөө хүнийг… өөрийнхөө ажлыг хийлгэхээс гадна, өөрийнхөө хүмүүсийг сургах ийм л чиглэлтэй зөвлөлтөөс мэргэжилтэн авч ирж ажиллууж байсан ш дээ. Түүнээс биш оросууд одоо, оросуудын боол болох, одоо оросуудыг одоо эзлэн түрэмгийлэх гэсэндээ ч юм уу, ингэсэндээ ч одоо манайд ирж ажил… зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөлтийн цэрэг ажиллаж байгаагүй юм ш дээ. Тэгээд энийг одоогийг залуучууд, ялангуяа ардчилалынхан их буруугаар ярьдаг юм. Тэр үед тэгж байхаас өөр арга байхгүй, олон улсын байдал ч гэсэн, аа гадаад ертөнцийн байдал ч гэсэн, манай дотоод ертөнц, улсын дотоод ертөнцийн байдал ч гэсэн ийм байхаас өөр арга байхгүй. Аа олон хүн байсан нь, олон хүн байсан нь үнэн. Аа тийм байхаас өөр арга байхгүй. Манай дотоодын улсууд, манай одоо ажилчин анги гэхэд л бүгдээрээ шахуу л хөдөө морин тэргэн дээгүүр, морь унаж л ингэж давхиж явсан, ийм л улсууд. Хот ирээд, өнөө үйлдвэр дээр, машин техник дээр ажиллаад ирэхтээр чинь чадахгүй, мэдэхгүй, тэгээд л зөвлөлтийн хүмүүс л сургасан ш дээ. Өөрөөр хэлбэл зөвлөлтийн хүмүүс, манайд ажилчин анги, техникийн мэргэжилтэнгүүд, аа мэргэжилтэй ажилчныг тэр үед л одоо зөвлөлтийн хүмүүс бэлтгэж өгсөн. Аа тэрнээс хойших хугацаанд яахав, нам засаг, улс эх орон маань мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлаар асар их ажил хийсэн. Тэрний ч үндсэн дээр одоо … манайх чинь одоо ЗХУ –аас 30, 40- өөд мянган хүн ч байдаг юм уу, тэрнээс олон хүн мэргэжилтэй ажилчид, мэргэжилтэй дээд мэргэжилтэй олон хүнийг бэлтгэсэн. Тэгээд Герман, Чех, Польш, Румын, Болгар, Югослав, … Хятад, Солонгос ийм улсуудад бидэнд улсаа бэлтгэж байсан ш дээ. Энийг болбол бас л хэлэхэд яагаад вэ гэвэл, ерөөсөө манай ертөнцийг ердөө хаалттай байсан гэж ярьдаг. Аа хөрөнгөтөн орнуудад бол бид хамаагүй хүн явуулдаггүй байсан. Аа тэгэхдээ, гадаад дотоододын дээд сургуулиудыг төгссөн, хэлний одоо мэргэжилтэй болж байгаа юм улсуудыг богино хугацаа, 2, 3 сараар явж Англи ч байдаг юм уу, Франц ч явдаг юм уу, ингэж явуулж , мэргэжил дээшлүүлэх дадл… дадлагажуулж байсан. Аа ийм ийм гадаад харилцаа, за яахав, эдийн засгийн харил.. харилцааны хувьд (1;23;13) болбол яахав эхний үед бид биднүүд Зөвлөлтөөс өөр улстай эдийн засгийн харилцаа байгаагүй. Аа хятадтай болбол эдийн засгийн харилцаа тэр бол хятадын мөнгө хүүлэгч нар хятад өөрийнхөө барааг манайд нийлүүлж, манай арьс шир, одоо алт мөнгийг л авч, одоо ингэж явж байсан. Тэрнийг эс дурдах юм бол яахав зөвхөн ЗХУ-тай л бидэн худалдаа эдийн засгийн харилцаатай байсан. Тэгэхээс өөр арга байхгүй. Аа манай хэрэгцээ ч гэж одоо тэр үед өчүүхэн жоохон юм байсан. Аа манай хэрэгцээг бол Зөвлөлтийн ард түмэн, ЗХУ- бүрэн хангадаг байсан. Аа дайны дараагаар тэгээд яахав, манай гадаад харилцаа хөгжсөн. Социализмын 10, Арван, арван хэдэн, арван нэгэн оронтой харилцаатай болсон. Аа сүүлд .. эдийн засгийн тэр… эдийн засгийн дипломат улс төр, эдийн засгийн дараа, талаар харилцдаг болсон. Эдийн засгийн талаар харилцдаг болсон. Хүмүүсийг сургадаг болсон. Аа тэрнээс гадна тэгээд л одоо Англи, Франц, Энэтхэг … тэгээд л, гэх мэт, улсуудтай, гадны улсуудтай бидэн дипломат харилцаа тогтоодог байсан. Тэгээд ер нь ухаандаа 1900… одоо 89 байна уу, 80 оны сүүл, 90 –ээд оны эхэн гэхэд манайх чинь гадаадын аа одоо… 100 шахам, 100 гарам шахам, 100 шахам оронтой дипломат харицлаа тог тог тог тогтоочихсон байсан. Бас төдий хэмжээний улсуудтай худалдаа эдийн засгийн харилцаа, ямар нэгэн хэмжээгээр, их бага ч гэсэн хэмжээтэй худалдаа эдийн засгийн харилцаатай, бараа товараа солилцдог ийм болсон байсан. Ийм ийм юмнуудыг одоо мэдсээр байж, монгол улс одоо гадаад ертөнцөөс тусгаарлагдсан, гадаад ертөнцөд монгол улс хааллтай байсан гэх мэтээр ингэж ярьдаг. Ийм улсууд байдаг. Ялангуяа одоо энэ ардчилалынхан бол тэгж одоо их сурталчилж, сурталчилж байсан. Эний нь бол би их буруу гэж , яагаад вэ гэвэл бид нар чинь яг тэр үед амьдарч, ажиллаж, энийг чинь гараар хийж, гараар олж, гар биеээрээ оролцож явсны хувьд одоо … энийг чинь одоо мэдэлгүй яахав дээ. Бидэн чинь төчнөөн улстай харилцаа байсан, тэчнөөн улс, төчнөөн оюутанууд суралцаж байсан, би тэнд суралцаж байсан гээд л… одоо манай … энэ орос хэлтэй улсууд чинь бүгдээрээ л ЗХУ-д суралцсан. Герман хэлтэй улсууд чинь бүгдээрээ л Германд хэлтэй Германд сурсан. Чехтэй улсууд чинь бүгдээрээ л Гер, Чех улсад сурсан. За тэгээд Болгар хэл, Хятад хэлийг хятад сурсан. Солонгос хэлийг солонгост сурсан. Япон хэлийг японд сурсан. Франц хэлийг Францад сурсан ш дээ. (1;25;46) Тэгээд ч одоо …бодоод үзэхэд чинь одоо манай монгол хүн гэдэг чинь одоо дэлхий дээр ер нь монгол хүнгүй газар гэж бараг байхгүй болж байна ш дээ. Канадад байна, Америкт байна, өмнөд Америкт байна. Баруун Герман тэр чигээрээ байж байна, Баруун Европ тэр чигээрээ байж байна. Африкийн улсууд тэр… Азийн тэр чигээрээ ..Монголчууд байж байна. Япон тэр чигээрээ улсууд байна. Энэ чинь юуных вэ, юу ч ганц ч хүнийг гадаад гарахгүй, ганц хүн гадаад мэддэггүй болоод гадаадад гарсан биш шүү дээ. Энийг чинь ямар нэгэн хэмжээгээр эндээс сургасан, ямар нэгэн хэмжээгээр гадаад байдаг улсууд, гадаадад сурсан улсууд чинь энэ дээр чинь гадаад хэл сурахад нь сургаж, гадаадад аа ажиллаж сурах…. зуучлаж тэнд сурсан хүмүүс чинь л энийг чинь хийж байгаа ш дээ. Түүнээс биш монгол хүн … ерөөсөө гадаадад байгаагүй хөдөөний улсуудыг чинь авч ирээд тийш нь явуулна гэж байхгүй, энд ямар нэгэн хэмжээгээр сургууль төгссөн нь сургаад л тэгээд л тэд нар чинь явж байгаа ш дээ. Одоо тэгээд л гадаадын улсууд чинь аа өөрийнхөө улсад Монгол хэлийг заагаад явж л байж байна. Ямар нэгэн хэмжээний англи хэлний мэдлэгтэй англи хэлээр юухан хээхнээ хийгээд сурчихсан, хоолоо олоод идчих чадалтай, Франц хэлээр хоолыг хоолыг идээд…. Сурчихсан, юухан хээхэн ярьчих, ийм хэлний мэдлэгтэй болох дамжлага гаргах, энэ чинь хэдийд ч сурсан, хаана сурсан, яаж сурсан гэдэг чинь л байна ш дээ. Монгол улс чинь хаалттай байсан юм уу, үгүй ш дээ, тэгж хэлж болохгүй. Аа зүгээр аа ухаандаа хязгаар…. Хязгаарлагдмал байж ээ, Англид хүн сургадаггүй байжээ, Францад, Америкт хүн сургадаггүй байж ээ. Японд хүн сургадаггүй байжээ, Францад хүн сургадаггүй байжээ гэж ингэж ярих бол, тэр бол нэг ондоо асуудал, өөр асуудал, түүнээс биш бүхэлдээ Монгол улс гадаад ертөнцөөс тасархай, гадаад ертөнцөөс… ертөнцөд хаалттай байсан гэж ярих юм бол энэ тэрүүн шиг, тэрүүн шиг, худалч юм, худлаа юм байж болохгүй. За боллоо.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.