Nanzai


Basic information
Interviewee ID: 990903
Name: Nanzai
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Hyargas sum, Uvs aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

1972 оноос та хотын эвлэлийн хороонд та ажилж эхэлсэн гэсэн....

Нанзай -

Аан хн.

Бямбажав -

та тэр үеийнхээ дурсамжаас та нэг сайхан яриач?

Нанзай -

Аан хан, би юу яасан юм аа, нийгэм ахуйн барилга трестийн эвлэлийн хорооны даргыг 2 жил хийсэн, тэгэхдээ нөгөө нийгэм ахуйн, тэнд одоо миний ажлын тайланг хотын эвлэлийн хорооны юугаар хурлаар авч хэлэлцсэн байхгүй юу, товчооны хурлаар, одоо яахав ер нь юу одоо байгууллагуудын, эвлэлийн байгууллагуудын одоо анхан шатны байгууллага яаж яаж, ямар ажил хийж байна вэ, хэн яаж ажиллаж байна вэ гэдэг талаас бас нэг юу авч, мэдээлэл маягаар тэгж авч сонсдогийм, тийм байхгүй юу? Тийм байсийм. Ер нь эвлэл намын ажил аль нь ч ялгаа байхгүй. Тэгээд би хотын эвлэлийн хороонд..ы товчооны хуралд нэг сэдвээр юу тавьсийм аа, сонсгол, ажил, хийсэн ажлынхаа тайлан тавьсийм. Тэгэхэд манай энэ хотын эвлэлийн хорооны дарга хэн гэж, Аюурзан гээд хүн байсийм аа. Увс нутгийн хүн, Аюурзана гэж. Тэгээд халх голын сангийн аж ахуйн намын хорооны дарга марга байж байгаад ирсэн хүн, дараа нь тийшээ явсан л даа зайлуул тэр хүн, манай хотын эвлэлийн хорооноос дараа нь тийшээ явсийм. Тэгээд тэр хүн хотын эвлэлийн хорооны дарга байж байхад нь би юу яахав би илтгэл тавиад, тэгээд яахав надыг бас ажил гайгүй дүгнэсэн байхгүй юу. Энэ бас гайгүй ажил хийж байгаа юм байна. Энэ тэр гээд яахав бас жоохон, юугаар яахав, дэвшүүлэх маягаар надыг хотын эвлэлийн хороонд авсийм. Одоо, ажил жоохон гайгүй нэг дүгнэсэн л юм байлгүй дээ бодвол (инээв) Тэгж яахав хотын эвлэлийн хороонд ирсийм аа. Тэгээд хотын эвлэлийн хороонд ирэхэд манайх хотын эвлэлийн хороо чинь тэр эвлэлийн төв хорооны доор 1 давхарт нь байрладаг байсан юм. Тэгэхэд хотын эвлэлийн хороонд аппрат 20 гаруй хүмүүс байсан байх аа. Тэр үеийн хэлтэс чинь ерөөсөа нэг, хоёр гурван зохион байгуулагчтай, нэг даргатай 4, таван хүмүүс байдаг байсан байна ш дээ, эвлэлийн байгууллага, тийм бүрэлдэхүүнтэй байдаг байсан юм. Тэгээд яахав бид нар хотын эвлэлийн хороонд ирчихээд би, нилээн олон нэг баахан зохион байгуулагч нар, нэг өрөөнд суудаг байсан юм. Одоо тэр хотын эвлэлийн хорооны доор 10 номер гээд, бид нар олуулаа болохтээр тэгдэг ийм уу, залуу ч байсан юм чинь их шуугилдана аа. Тэгээд л зарим нэг нь алиа нь ... хянах постийн Лхавсү... Лхагсү, хэн гэж нөгөө, Лхагва гээд нэг нөхөр байсийм, Лхагважав гээд, (0-02-39) тэр их алиа аа, бид хэдийг дандаа инээлгээд л, тэгээд л ажлын хажуугаар марзагнаад л, тэгээд л өдөр хая хаяа дарга нарт загнуулан, шуугилдаж байгаад (инээв) тэгээд яг эвлэлийн төв хорооны, тэгэхэд чинь эвлэлийн төв хорооны дээр, тэгэхэд нөгөө, тэнд Филатова гуай чинь, тэр дээд 4 давхарт нь суужийсан,

Бямбажав -

Өө за.

Нанзай -

Тэнд бүр байрладаг байсан байхгүй юү, тэгээд бид нарыг тэр хотын эвлэлийн хороонд байж байх чинь, доор манай тэр нэг давхар доор подвальд байсан юмаа, цайны газар байдаг байсан чинь, хоол моол үнэртээд л, нөгөө хоол хийж байгаа газар чинь тэгэлгүй яахав, тэгж бай..хад чинь Филатова гуай нөгөөдхий чинь, хоол үнэртэж байна, ерөөсөө ийм конторт хоолны газар байх шаардлагагүй гээд шууд хаалгач ч байсан ш дээ.

Бямбажав -

Хн.

Нанзай -

Тийм, ер нь их зарчимч айхтар хүн л дээ, тэгээд тэр чинь ер нь тэр хоолны чинь үнэр 4 давхар хүртэл үнэртэж байгаа юм чинь ерөөсөө, тийм байдаг байсийм. Тэгээд Филатова гуайг яахав, бас нэг дурсаад ярчихад айхтар ажилд шаардлага өндөртөй. Флитова. гуай гэж хэлхэд айдаггүй хүн байдаггүй байсан ш дээ. Ер нь одоо эвлэлийн ажилтангуудаар ч зогсохгүй, ерөөсөө энэ томчуул чинь ерөөсөө бүгд л тийм байсийм тэгэхэд чинь. Тэгээд мань нэр Филатова гуай чинь юу яадаг байсийм. Тэр юунаас, машинаар зайлуул тэр юуны урд талд ирчихээд л одоо нэг залуучууд, юу байна ш дээ, Баянгол худлаа хэлж байна Улаан баатар зочид байна ш дээ, Улаанбаатарын буудлын урд талд ирчихээд л тэрнээс наашаа явган л алхаад машин нэг цагаан машин, тэр үед одоо ямар ч нэртэй машин байсан юм, машин аягүй, машин ховор байсан юм чинь, тэгээд машин, жолооч араас нь дагаад хөөрхийм амьтан, жолоочин нэг дагацан нөгөөдэх нь алхаад л ирж явдаг ажил дээрээ, эвлэлийн төв хороо хүртэл, тэгээд тэнд ирж буучихаад тэрнээс наашаа нөгөө өөрийнхөө эрүүл мэндийг бодож л агаарт алхаж ирдэг машинаар ирэхгүй. Тэгэээд л гэлдэрцэн нөгөө машин нь араас дагацан тэгээд л ирдэг байсан юм. Тэгээд яахав тэнд байж байгаад тэгээд манайх чинь нэг урагшаа парк руу, хотын эвлэлийн хороо чинь нүүгээд ирсэн байхгүй юу? Тийм, тэгээд яахав зүгээр тэр үед биднүүд тэгж их, олууллаа нэг өрөөнд суудаг тэгээд жаахан дарга нараар жаахан хаяа хаяа загнуулчихдаг, нэг тийм, нэг үе жаахан тийм байлаа, (0-05-01) тэгэхдээ бол ер нь бараг хийдэг ажилаа хийдэг байсан л даа. Яахав хаяа нэг чөлөөт цаг гарахаар марзагнаад л, гэхдээ тэр үед бол ажил аягүй их бас их дайчин байсан. Би нэг дарга нараасаа удирдах ажилт, дарга нараасаа бас нэг, эмээдэг байдаг байсны ганц жишээ хэлчих ий. Би нэг, Сүхбаатарын район эвлэлийн хороонд очоод ажилж байхад нь юу яадгийм байна оо, тэгэхэд эвлэлийн төв хорооны гараашаас хэрэгтэй үед нөгөө машин авч унадаг байсийм байхгүй юу, дүүргийн дарга нар, одоо юу нөгөө, юуны дүүрэг гэнэ ээ, одоо тэр үеийн раойны эвлэлийн дарга нар, эвлэлийн 1-р дарга нар шүү дээ. Тэгэхдээ хаяа хаяа хэрэгцээ гархаар машин дууддаад авдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр надыг нэг тэхэд Гунгаажав гээл хотын дарга байсан байхгүй юу? Надийг очсоны дараахан, дараа нь 28- р баазын дарга марга хийж байгаад тэгээд тэтгэвэртэй гараад байж байгаад, одоо бол байхгүй л дээ, юу Октябрын районы захиргааны дарга марга байсан л даа, зайлуул, тийм. Тийм байсийм. Чи аягүй бол таних байх л даа. Манайхан нутаг байсийм. Тэгээд надыг нэг хэн ч билээ, дарга, раоиноос л байх, машин дуудчих, юу руу хэлээдэх, грааш руу, машин дуудчих гээд надыг тэгэхгүй юү? Тэгсэн чинь утсаа аваад, утсаараа дуудаад л ярих гэсэн чинь деспейчиртэй ярих гээд л ярьж байгаа юм л даа. Нэг машин явуул гэж хэлэх гээд л, тэгсэн чинь л Гунгаажав гээд л тэглээ, өнөөх, хүүе тэгсэн чинь би айгаад нөгөө утсаа тавьчихаж байгаа юм чинь. Тэгсэн чинь хотын эвлэлийн хорооны дарга Гунгааажав даргийг гэж бодоод, тэгсэн чинь нөгөө дисперчер нь бас Гунгаа жав гэж хүн байсийм байна л даа. (инээв) мэдэхгүй, мэдэхгүй, тэгээд тийм Гунгаажав даргаас бид ерөөсөө айгаадё стой өрөө рүү нь орохгүй ш дээ. ¨стой үнэхээр тийм их зарчимч хүн байсийм. (0-06-36) тэгээд яахав одоо, тэгээд тэр үед чинь, хотын намын хорооны дарга, чи сонссон болов уу? Алтан гэрэл гээд хүн байсан ш дээ. Хотын намын хор... 1-р нарийн бичгийн дарга Алтангэрэл одоо, тэр ч ёстой энэ Улаанбаатар хотын чинь “А” дарга гээд ёстой нэг, ёстой нэг аюултай, ёстой “А”дарга нэг үг хэлэхэд ер нь ёстой урдаас ганц үг хэлдэг хүн байгаагүй дээ . Аймаар зарчимч хүн байсан ш дээ. Тийм их юуттай, нэр хүндтэй. Нийслэлийн энэ байгууллагуудын, энэ байгуул, юунууд чинь ерөөсөө л ерөөсөө“А” дарга дуудлаа гэх юм бол ёстой зүгээр яг, хотын, тэр хотын намын хороо нь дээр чинь, хаа ч гэсэн ялгаа байхгүй ерөөсөө их нэр хүндтэй хүн байсан шүү ер нь. Тэрэн шиг тэр Гунгаажав дарга чинь бас тийм нэр хүндтэй хүн байсийм, хотын эвлэлийн хорооны дарга. Тэгээд л би тэгээд л айгаад л тэр хотын юуны эвлэлийн хорооны дарга Гунгаажав дарга руу л, одоо утас орчихлоо гэж айгаад л утсаа хаячихаад тэрнээс хойш айгаад дахиж утсаар ярьдаггүй. Тэгээд би нөгөө даргад ороод хэлэхгүй, сая ярьсан чинь утас Гунгаа жав дарга руу орчихоод ерөөсөө би тэгээд айгаад хэлж чадсангүй гэсэн чинь “Юун, тэр чинь юу байдгийм, тэр деспечир чинь Гунгаажав гэдэг хүн байдаг байхгүй” гэсэн чинь өө бүр ёстой бүр, тийм мэтээр тэгж одоо удирдлага тэгж их айдаг, бас эмээдэг л үе байсан л даа. Тэгээд их инээдтэй юм их болно ажил хийж байхад чинь. Би одоо нөгөө, сургууль төгсөөд ажилд анх орж байхад чинь, тэр үед чинь ямар нэг утас шөрмөс бараг нэг их байсан биш дээ. Очоод утсаар ярьж чаддаггүй ерөөсөө. Утсаар ярих аргаа мэдэхгүй л харин тийм л хүн очиж байсан байхгүй юу эвлэлд. Тэр үед чинь утас их ховор байсан ш дээ. Тэгээд ч одоо нэг, хөдөөний хүүхэд сургууль төгсөөд ирж байхад чинь ямар гэрт утас байхгүй тэгэхэд. Ямар утсаар, ерөөсөө хүний урамд ганц утсаар бараг ярьж үзээгүй л хотын эвлэлд юу биш ээ, эвлэлийн ажилд ирж байсан ш дээ. Тэгээд үзэл суртлын ажил гэсэн чинь нэг хэсэгтээ бас, бас л хэцүү байсан даа, бас тэгээд ажилаа мэдэхгүй. Тэгээд яахав даа тэгээд л дорхноо тэгээд л сур, сураад л, тэгээд яахав дээ, ер нь эвлэлийн ажил хүнийг их юманд сурган аа, маш их хүнд юм сургана. Тийм сайхан ажил ш дээ. Тэгээд л дараа нь яахав тэгээд эвлэл намаар яваад л тэгээд л захиргаагаар тэгээд, тэтгэвэрт гаран гартал эвлэлийн ажлын ач гавьяа л гэж би бодий ш дээ.

Бямбажав -

Хүнийг удирдахад их хэцүү биз дээ ? (0-09-14)

Нанзай -

Удирдахад ер нь хэцүү. Хэцүү ш дээ. Одоо хүн чинь одоо тэгээд янз бүрийн ааш зантай янз янзын хүн байна. Тэгээд л үгэнд ордог ч хүн байна, үг хүлээж авдаг ч хүн байна, урдаас загнадаг хэрэлддэг ч хүн байна. Тэгээд л бас л хэцүү ш дээ. Хүн аа удирдана гэдэг чинь бас л хэцүү ш дээ. Хүнд ажил, тэгээд чинь ёстой янз янзын л юм байгаа ш дээ. Заримтай би ч тэгээд л эвий нь харж л ярихгүй, арга харна, хүнтэй харьцахдаа л арга эвийг нь л сайн олох хэрэгтэй. Одоо ерөөсөө ууртай ааштай хүн байвал яаж ярьвал таарав, тээ? Таарах вэ, Заримтай нь загнаж харьцах, заримтай нь эвээрё стой янз янзаар харьцаж байж л хүн сурч байгаа ш дээ. Эвлэлийн ажил чё стой үнэхээр сайхандаа сайхан. Тэгээд .... зохион байгуулж байгаа ажил нь үгүй тэр үедээ ч ер нь бас тэгээд л, ажил бас их, одооны энэ том дарга нар чинь дандаа эвлэлийн үүрийн дарга нар байдаг байсан ш дээ.(0-10-14) Надыг хотын эвлэлийн хороонд байж байхад, одоо, одоо, одоо ч ер нь бас өнгөрлөө, энэ, миний үеийн нэг, удирдах ажил хийж байсан одоо тэгээд л, одоо тэгээд л өнөө сүүлд одоо тэр, нас барчихдаг тэр Энэнбиш Мэнэбиш гээд зайлуул одоо нэг их хурлын дарга байсан ш дээ, тийм, тэр чинь надыг одоо жишээ нь хотын эвлэлд ажилж байж байхад чинь л хотын гүйцэтгэх захиргааны эвлэлийн дарга марга байсан. Одоо энэ Пүрэвдорж гээд одоо их хурлын гишүүн байж байна. Тэр чинь их, юуны одоо тэр, хөнгөн хүнсний, тэгэхэд чинь, Хөнгөн хүнсний яам гэж бай л уу, Худалдаа Бэлтгэлийн Яам гэж байсийм. Тэрний Эвлэлийн Үүрийн дарга хийж байсийм. Одоогийн энэ томчуул чинь, одоо энэ хэн мэн гээд энэ тэр бүгдээрээ тэр үеийн эвлэлийн ажил, дандаа ингэж сонгуультай ажил хийж байсан улсууд их байдгийн ш дээ. Одоо энэ их хурлын гишүүд. Бас ажилд сургаж байсан нь илт байгаа биз. Тийм бас хүнийг бас, их дайчилж сургаж байсан. Тэгээд л ер нь ажил төрөл энэ Яамдын эвлэлийн үүрийг дарга, Яамдууд чинь дандаа эвлэлийн үүртэй байсан. Яамдын эвлэлийн үүрүүдийн дарга нар чинь, дандаа одоо, одооний л томчуулаас ер нэлээн их байсан даа. Олон нийтийн байгууллага чинь хүнийг их сургадаг ийм аа , ажилд бас хүнийг их сурганаа.

Бямбажав -

Арван жилийн сургуулиуд дээр маш их ажил зохиодог байсан гэсэн ?

Нанзай -

Өө байлгүй яахав. 10 жил чинь, Ахлах ангийн хүүхдүүд нь эвлэлийн гишүүд. Тэр чинь бас эвлэлд чинь гишүүнийг элсүүлэх гэж бас, бас шалгуураар авдаг байлаа ш дээ. Бас ч

Бямбажав -

Яг ямар шалгуураар?

Нанзай -

Тэр чинь пионерийн гишүүн байж байж эвлэлд элсэнэ. Шууд болбол пионероос явааагүй хүн болбол эвлэлд элсэхгүй. Тэгээд эвлэлийн гишүүн чинь одоо тэгэх, одоо болбол яахав нас нь болбол тэр чинь эвлэлийн гишүүд чинь 16 нас- наас эвлэлд элсэж байсан байх аа. 16 –гаас байсан байх аа. Тэгэх чинь тэр чинь яахав нэг 9, 10-р ангийн хүүхдүүд л орж байгаа юм даа. 9, 10-ийн хүүхдүүд л. 8 –иас зарим нэг нь авдаг байсан даа. (0-12-17) Тэгээд тэр эвлэлийн байгууллага юу, сургуулиуд чинь дандаа орон тооны эвлэлийн хороотой байсан ш дээ, тэгэхэд орон тооны, эвлэлийн хороотой байсан ш дээ. Тэгэхэд орон тооны, эвлэлийн хороо орон тооны бас их байдаг байсан. Сургууль, дээд сургууль, техником эд нар чинь бүгдээрэй орон тооных байдаг байсан байхгүй юу ?

Бямбажав -

Орон тооных гэхээр яахав ?

Нанзай -

Цалинтай, дарга нар нь. Цаанаас нь цалинжина. Төсвөөс цалинжин, пионер удирдагч нар гээд байна. Тэр чинь цалинжина. Пионерийн удирдагч, эвлэлийн хороон дарга нар гээд дандаа орон тооных байдаг байсан ч ш дээ, 10 жил эд нар чинь бүгд. Бас эвлэл чинь ч бас ер нь бас их боловсон хүчин их. Тэгээд л одоо ингээд л юу яаж байхад ерөөсөө энд тэнд ингээд янз бүрийн одоо наймаа хийдэг байсан юм байна. Тэгээд л одоо энэ удирдах улсууд, энэ чинь ерөөсөө юу яаж байхад ер нь эвлэл пионерийн ажил хийж байсан улсууд аягүй их байдаг ш дээ. Бас хүнийг бас сургаж байсан нь бас ил байгаа юм. тийм, Одоо тэр сургуулийн захиралууд байна ш дээ энэ, захиралууд чинь дандаа эвлэл пионерийн ажил хийж байсан улсууд голдуу байдгийн ш дээ. Яахав бас нэг удирдах ажилд л сургаж л байсан юм шиг байгаа юм л даа тэ

Бямбажав -

Хөдөө, орон нутгуудаар явж та, эвлэлийн ажил хийдэг байсан байх даа?

Нанзай -

Үгүй орон нутгаар би ерөөсөө яваагүй, би зүгээр нэг томилолтоор л нэг, шбос шалгаруулах гэж явсийм. Хэдэн аймгуудаар нэг явсан. Түүнээс биш хөдөө тэр болгон их эвлэлийн ажил явж хийж байгаагүй ээ. Угаасаа тэгээд л дандаа энд байчихсан юм чинь. Томилолтоор л нэг ганц хоер явсан даа. Хэдэн аймгуудар явж байсан. үзлэг яагаав уралдаан, шбос (0-13-47) –ийн уралдаан, юу яасан байдаг, одоо тэмцээн юуж, тэмцээн ч гэхээр юм биш, биеийн тамир биш болохоор, тэм... шалгаруулах, тэнд явж аймгуудаас явж нэг хэдэн аймгуудаар явж нэг шалгаруултанд яаж байсийм. Тэгэхэд Үйлдвэрчиний байгууллага нам, эвлэлийн байгууллага хамтарч ажилж байсан. Үйлдвэрчний байгууллагаас нэг хүн, эвлэлээс нэг хүн, аймгууд хувааж авч явсан байхгүй юу. Тэгж байхад би баруун аймгуудаар яваад, тэр нь яахав дээ, юунуудыг үзэсгэлэнд тавих юмнуудыг шалгаруулах, ийм ажилд л нэг удаа явсан даа, өөр нэг их явж байгаагүй ээ. Зүгээр харин тэр нөгөө Эрдэнэтэд чинь одоо нөгөө илгээлтийн эздээр нэг уулзалт муулзалт гэж хоёр ч удаа бас нэг, тэрэнд би бас явж байсан, нэг тиймэрхүү юманд л явж байсан. Эрдэнтийн овоо өнгөтэй байна гээд залуучуудын яагаав нэг дуу байдаг ш дээ, тэр чинь атарын залуучуудын гаргасан дуу ш дээ. (инээнэ) Юуны, тийм илгээлтын эздийн гаргасан дуу ш дээ. Юуны, Эрдэнэтийн. Би чинь одоо тэгээд эвлэлд байхдаа хамаг хүүхдүүдээ бүгдий нь гаргасан, 4 хүүхэд ээ эвлэлд байхдаа л гаргалаа ш дээ, эвлэлд ажил хийж байх үед. Аа нэгийг, гурвыг нь аа нэг нь ч яахав оюутан байхдаа гаргасан юм. Тэгээд л яахав дээ тэгээд л одоо ер нь аав, манай нөгөө хадам хоёр хөгшин 2-уулаа байсан. Манай ээж байсан. Эд нар бүгдээрээ нь тэгээд л тэр хэдийн ач гавьяагаар л хүн болгож авсан доо. Эвлэлийн ажил чинь тэгээд их юу байхгүй, цаг маг, орой үдэш их явна оо. Тэгээд нэг манайх тэр Цагаан хуаранд нэг гэртээ байж байсан чинь, орой лекц хийчихээд, нөгөө залуучуудын лекц хийчихээд харьж явсан чинь нэг залууд зодуулаад, орой автобуснаас буугаад л нэг юу манайх тэр, одоо тэр халдвартын тэнд манайх тэнд байсан, тэгсэн юм чинь яг урагшаа, автобус буугаад л урагшаа (0-15-43) явж байсан чинь л миний хажууд л нэг харсан чинь л нэг хүн яваад байж байна. Тэгсэн чинь, нэг харсан чинь, нэг залуу байна тэгэхэд залуу ч байсан юм чинь. Тэгсэн чинь л ирээд л миний цүнхэнээс бариад авлаа нөгөө залууу чинь. Тэгсэн чинь нөгөөдхөө цүнхээ аминдаа л өгөхгүй гээд л за яатал чинь л, чинь л надыг ийшээ явья л гэж байна. Тэгсэн чинь би тийшээ явж яадгын явахгүй, ха...гээд тэгсэн чинь л байхгүй гэнэт тас хийгээд л явчихсан чинь, миний нүүрлүү цохьжээ. Нэлээн орой болчихсон байсан. Тэгээд л би ерөөсөө орилоод л уначихсан. Нэг мэдсэн ухаан алдчихсан. Нэг мэд... нэг харсан чинь өө гүй... зугатаж байна нөгөөдөх чинь, тэгээд л би уйлаад л харьж байж билээ. Тэгэхэд зайлуул манай муу л, нөхөр бай... надыг тосож авсангүй гээд л их ачирхаад нэг уйлаад л нэг орж байж билээ. Орой их явна оо. Тэгээд тэрнээс хойшоогоо айгаад ерөөсөө орой явж чаддагүй, тэг...хаширчихаар орой айгаад байдаг юм байна л ээ ш тээ. өдөр ч явсан айгаад ... нэг хэсэгтээ. (инээнэ)

Бямбажав -

Тиймэрхүү, хулигаан...танхай хүмүүстэй их хамт, тулж ажиллaдаг байсан байх даа? (0-16-58)

Нанзай -

Өө тэгэлгүй яахдийн. Тэгэлгүй яахав, одоо тэр үед чинь одоо, юу тэр ерөөсөө тэгээд л одоо энэ янзын янзын юмнууд бараг, тэр үед чинь бас биеэ үнэлдэг барьдаг охидууд мохидууд байсийм. Тэр эд нарыг чинь цуглуулна, тэгээд л одоо тэр танхай залуучууд энэ тэр, тэгээд одоо ерөөсөө тийм хийхгүй ажил байхгүй бид нарт, ерөөсөө. Хотын эвлэлийн хорооны дарга чинь цуглуулаад л одоо шөнө цагдаа нартай чинь хамтарч яваад л тэр улсуудыг чинь илрүүлээд л маргааш авчираад л, хүүхдүүд харин тэр үед тэнэмэл хүүхдүүд нэг их байдаггүй байсийн ш дээ. Гайгүй байсийн ш тээ. Одоо сүүлийн үед л энд тэндгүй ихдэх гээд байгаа юм. Аа харин залуучууд бол байдаг байсан л даа. Байсан. Тэгэхдээ ер нь энэ архи мархи уух болбол бас ийм их байгаагүй ш дээ. Одоотой адил байгаагүй. Одоо болбол эрэгтэй, эрэгтэй эмэгтэй ч одоо, эмэгтэйчүүд энэ тэр архи уудаг. Тэр үед чинь юун тэр эмэгтэй хүн чинь архи уух, ерөөсөө ёстой сонсогддоггүй л байсан ш дээ. Аргагүй чөлөөт цаг их, амьдралын бас нэг бол.. юунаас иймэрхүү юмнаас гараад байгаа байх л даа. Тийм ээ, тийм ээ. Тэр үед чинь одоо тэгээд л ... хүн ажилгүй хүн тоотой, авч байгаа цалин нь амьдралд хүрээд байсан юм чинь тэгээд л нэг их тийм тийм яагаад байх юм байдаггүй л байсан байх гэж боддогийм.

Бямбажав -

Социализмын үеийн амьдралыг, өнөө үеийн үеийн амьдралтай, ардчилалын үеийн амьдралтай харьцуулбал танд юу бодогддог вэ?

Нанзай -

Тэр үед бол их их тайван байсан байх. Амьдрал их сайхан тайван, хэвийн, одоо тийм их бачимдаад бухимдаад тэгээд байх юм ерөөсөө байхгүй, авсан хэдэн төгрөг цалин нь ингээд амьдралд хүрээд болоод байдаг байсан болохоор тэгдэг байсан юм уу, одоо ерөөсөө зүгээр ажилдаа яваад л тэгээд орой ерөөсөө. Тэгээд л нөгөө хэдэн төгрөг олоод л ирдэг байсан. Аа, Одоо болохлээр бас нэг тэгээд нэг амьдралын боломж одоо нэг бас юм хумны үнэ мүнэ, тэгээд л ажилгүй мажилгүй элдэв бусын улсууд гадны бас янз бүрийн юмнаас тэгдэг юм уу яадаг юм. тэр үеийг бодвол одоо бүр бас нэг хэвийн бус болчихоод байгаа ш дээ. Тайван бус тээ, гадаа гараад явсан чиг л бас айгаад л одоо нэг, нэг тийм одоо, тэр үед ч одоо арай л нэг өөр байсан юм шиг санагдаад байдагиим. Айх юу яах, юу санаа зовох юм байхгүй л, хамгийн гол нь тэндээ л байсан байх. Маргааш яах вэ гэж санаа зовохгүй, цалинтай л байвал, тэгээд л ажилтай л байвал тэгээд л болж байдаг. Хүүхэд шуухад ч гэсэн тэр үед шууд дээд сургуульд ороход чинь улсын юугаар л сурч байлаа ш дээ. Су.. төлбөрөөр. Одоо бол ер нь хүүхэд хэцүү болчихоод байгаа биз дээ. Төлбөрийн төлнө, тэгээд л одоо тэрний чинь наад цаадах ерөөсөө тэгээд л тэр мэтээр өгсүүлээд л мөнгийг чинь хаанаас олох уу гээд, л( инээнэ) боломжтой хүмүүс гайгүй л байдаг л байх боломж муутай нэг нь тэгээд л иймэрхүү байдалд бухимдаад л. Янз бүрийн л болдог байх. Шууд тэгэхэд чинь одоо надыг сургууль төгсөөд арван жилд төгсөж байхад чинь бид нарыг чинь ерөөсөө шууд хувиарлаад л явуулж байсан ш дээ. Сургуульд. Би одоо Увсын 10 жил төгсөхөд чинь манайх чинь (0-20-07) 30 –аад хүүхэд төгсөж байхад л ерөөсөө л шууд хувиар өгөөд л явуулж байсан ш дээ. Тэгээд энд ирээд нэг шалгалт малгалт ч нэг их авсан юм байхгүй ерөөсөө л шууд шууд л сургуульд орж байсан ш дээ. Одоо болбол тэгээд шалгалт өгөөд л ... тэнцэхгүй бол тэгээд л орохгүй ш дээ. Тэгээд л шууд улсын юу одоо нэг юу өгөөд л ... одоо тэр үед, дээр үед тэгээд стэпэнд гэж ярьж байсан тээ. 240 төгрөг өгч байсан бид нарт чинь. Сурч байгаа үед. Тэгээд тэр чинь одоо зүгээр зовлонгүй л амьдарч байлаа ш дээ тэрүүгээр. Одоогийн хүүхдүүд бол зайлуул ингээд аа ... оюутангууд чинь төлбөр гэж цаанаасаа төлбөрийг нь төлөөд, дээрээс нь хоол ундыг нь эх эцэг нь дааж байна ш дээ одоо тийм ээ. Тэр социализмын үед чинь тийм сайхан байсан... Сургаад ... дээрээс нь мөнгий нь өгөөд ... сайхан байсан шүү. (инээв)

Бямбажав -

Үнэхээр ч нэг хүний төлөө байдаг байсан ... ?

Нанзай -

Үнэхээр хүний төлөө байсан. Социализм ер нь хүний төлөө байсан. Одоо ч тэгээд л яахав дээ. Тэгээд аа ... юутай нэг нь ... аргатай, тэгээд бас нэг авхаалжтай, янз янзын хүн л амьдрах гээд байна ш дээ одоо ... Юм юмны үнэ нь өсөөд л одоо тэгээд бас зайлуул. Хэцүү юм даа. Үнэгүй юм алга болоод байна ш дээ одоо ч ерөөсөө ... Цалин чинь одоо төсвийн байгууллагуудын чинь цалин нь тогтмол өгчихнө. Ажилчид ... үйлдвэрүүд нь бол нормоороо цалингаа өгчихнө. Тэр үед, социализмын үед чинь. Хэн их ч хийж, ажил хийж байсан, тэр бол цалин их авдаг. Аа жинхэнэ нөгөө юун дээр ажиллаж байгаа үйлд ... ажиллагсад, юу ажилчид (??? 0-21-59) ... Тийм үе байв ээ. Одоо дурсахаас өөр юмгүй. Тэгээд нөгөө нэг 90 ээд оноос нөгөө нэг энд нэг нөгөө нэг юу яагаад л, ингээд л аа ардчилал яасан чинь л ёстой зүүд шиг санагдаж байсан ш дээ. (инээв) ¨стой юу болов гэмээр л юм болцон шүү. Тэр их сайхан тайван байж байсан улсууд чинь гэнэт тийм байдалд орчихоор ... Тэгээд би чинь арай өнөө юу яаж байхад нэг ... тэр нөгөө ардчлалын дараахан чинь ... биз дээ. Нөгөө бараа нь дут ... юу байлаа ш дээ. Ховор байлаа ш дээ. Дэлгүүрүүд чинь ёстой нэг. Одоо энэ дэлгүүрүүд чинь нэг аа 2 төгрөгний нэг давс ... за дөрөв бил үү дээ. Ер нь л одоо бараг тийм юм дүүрцэн. Би ... ерөөсөө бараг өөр юм байхгүй. Тэгээд хүнсний дэлгүүр одоо манай энэ урдаас 56 (дэлгүүр) маань л. Тэгээд нэг яагаав өнөө картанд орсон ш дээ. Нэг юугаар. (0-22-57)

Бямбажав -

Тийм тийм.

Нанзай -

Тийн. Хүнсний зүйл. Тэгэхэд чинь би энэ аа 13-ын засаг дарга хийж байсан юм чинь. Тэгээд л ерөөсөө нөгөө ам бүлд нь хуваарилдаг тийм, одоо жишээ нь 3 ам бүлтэйд нь төчнөөн талх, төчнөөн одоо аа гурил, төчнөөн мах гээд одоо тэгж хуваарилцан тийм картын системд орсон ш дээ. Тэр үед чинь одоо нөгөө улсууд чинь зүгээр картан дээр, юу бишээ. Аа ам бүл дээрээ хүнээ нэмүүлэх гээд л ёстой нэг баахан юм болж байлаа. Ерөөсөө ёстой зүгээр аа ... шууд механик хүн чинь ёстой аймаар өссөн ш дээ тэр үед. Одоо нэг айлыг 3 ам бүлтэй гэж байхад чинь аа одоо дөрөв тав болгох гээд л. Нөгөө юмаа авах гээд л зайлуул нөгөө юмаа нэм ... илүү юм авах гээд л. Ганц талх чинь одоо гурван ам бүлтэй ... Ямартаа л надыг нөгөө энэ хойдох юу яаж байхад тэр Мөнгөн гээд нөгөө нэг барилддаг хүн байдаг ш дээ.

Бямбажав -

Бөх тээ?

Нанзай -

Арслан. Тийн. Одоо юу арслан гэдэг байхаа тэрийг чинь. Арслан, бөх. Арслан гэдгийн. Тэр чинь манай энэ хойд талын энэ хороонд аа ... хойд талын тэр байранд байдагийн. Тэгсэн над дээр орж ирж байсан байхгүй юу. Наад талын жишээ л дээ. Би чинь одоо яах юм бэ. Гурав ... тэр чинь нэг охинтойгоо гуравхан. Ганц талхыг чинь би ганцаараа идчихмээр байх юм. Би энэ хүүхэд, охин аа ... эхнэр хүүхэддээ би юу өгөхийн одоо. Энэ хоёр чинь талхгүй үлдээд байна ш дээ. Чи нэг ганц ам бүл нэмээд надаа нэг ган ... хоёр ам бүл нэмээд нэг хоёр талх олоод өгөөч гэж бүр нэг .... Ер санаанаас гардаггүй юм. Бүр тэр дайны хүн тэгж орж ирж байсан. Тэгэхэд чинь за байз. 5 ам бүлээс дээшээ ... овоо орц нормтой тэр чинь. 5 ам бүлтэй нь 2 талх өгч байсан байх. Тэгээд ганц талх гурваас доошоо юм чинь ганц талх чинь ...

Бямбажав -

Тэр чинь тэгээд өдөрт үү, нэг нь?

Нанзай -

Аан? Өдөрт. Тэгээд тэр талхаа авах гэж бөөнө оочер. Юу тэр чинь одоо ерөөсөө олдохгүй. Бүр заримдаа ... тэгээд мах захыг чинь авах гэж ер нь их, ёстой л хэцүү олж байсийн ш дээ.

Бямбажав -

Мөнгө элбэг байгаад байдаг, тэ?

Нанзай -

Үгүй. Мөнгө ч тэгээд элбэгсээд байх юм байхгүй л дээ. (0-24-45) Зайлуул. Элбэгсээд байх ямар юм байдгийн. Тэр чинь нээх сүйдтэй юм байхгүй. Тэр чинь ханш бол, мөнгөний ханш тэгэхэд бага байсан ш дээ. Юу ... их байсан ш дээ. Мөнгө бол байдгаараа л байсан. Мөнгөний юу бол нэмэгдээгүй байсан байхгүй юу. Тэгэхэд өнөө 20-р тогтоол гарч байж л мөнгөний чинь ... яасан ш дээ. Унагасан ш дээ. 20-р тогтоол гэж нэг юм гарч л хамаг мөнгий чинь ханшийг яаж хаяж яасийн. Гэнэт ёстой нэг эрс юм болсон ш дээ. Тэр чинь ерээд, 90 оны сүүлд л биз дээ. Тийн 90 оны ... Хэдэн оноор билээ тэр чинь одоо ерэн хэдэн онд л байх даа. 92, 93 онд л байх тээ. Тийх ... Нээх баахан ам бүл л. Баахан, монгол чинь баахан олон хүнтэй болчихож. Хүн амын тооллогоор чинь баахан олон хүнтэй болоод. Энд тэнд явж байсан хүнийг л өөр дээрээ нэмэх гээд. Хүмүүсийг, оюутан моюутан эд нарыг чинь хүртэл тавьчина. Гэртээ авчирч нэмээд л зайлуул. Ингээд тэгээд л аваад, шилжүүлэг аваад ороод, бүртгүүлье гээд байгаа юмыг чинь яах юм. Авахгүй гэлтэй биш. Тэгээд л зайлуул тэгээд л нөгөө нэг аа юу авах гээд. (??? 0-25-45) гэж байхгүй юу. Бас л дэндүү байдалтай болж ирсэн ш дээ. Яах вэ тэгээд зайлуул (??? 0-25-50) Манай ... аа наймаа, юу ч бас яах вэ. Гайгүй хөгжсөнөөс л одоо юу бараа таваар элбэг. Гар наймаачид л манай гол юмыг л яасан ш дээ.

Бямбажав -

Тийн ш дээ.

Нанзай -

Тэгээд одоо миний бодоход болбол ерөөсөө гар наймаачидыг нэг жаахан дэмжих шийдвэр мийдвэр гарч байна. Гэхдээ л жаахан яамаар байх юм. Хэн нэг нь урагшаа ингээд нэг би чинь одоо хааяа Эрээн ... би чинь энэ хоёр гурав явлаа. Өө зайлуул тэр үүргийн наймаа хийж байгаа улсууд чинь ч мөн хэцүү байна шүү. (шогшров) ¨стой хэцүү юмаа. Тэгээд л зайлуул. Тэгээд л одоо энэ ... дандаа хүүхнүүд голдуу зайлуул. Эрчүүд ч байх л юм. Тоотой. Дандаа хүүхнүүд. Тэр том том, хүнд хүнд хүнд юмыг чинь зайлуул өргөөд л тэр вагон руу орж байх ямар хэцүү зайлуул. Тэгээд л одоо нөгөө гааль дээр тэрийг чинь нэг баахан түгжирээд л, тэгээд л цааш наашаа орж гарч ёстой нээрээ ... Тэгээд бараа таваараа ачиж явуулах гээд. Үгүй мөн нээрээ үнэхээр зовж байна ш дээ. Нээрээ. Нэг арай аа ганзагын хэдэн наймаачид чинь л одоо манай энэ Улаанбаатарыг хангаж байна ш дээ. Улсыг. Улсыг. Тэгээд л ингээд явж байгаа улсаас чинь асуухад чинь зарим нь бүр хаа байсан Ховд, Увсын улсууд ч хүртэл ирцэн ч байж байх шиг. Бүр аваад явдагийн байлгүй тийшээгээ. (0-26-54) хүмүүс тийшээгээ аваад явдаг юм байлгүй тийшээ. Эрдэнэтийнх, энэ Дархан марханы улсууд л их явж байдгийн. Одоо тэрийг чинь дамжаад л, нөгөө юмаа чирч авч явах гэж мөн там ... тамаа эдлэнэ дээ. Тэр том том баглаатай, тэрийг баахан боо, боочихсон гахайнуудыг чинь зүгээр л нэг хөөрхий минь тэгээд л тэд нар чинь өргөөд л чирнэ. Тэгээд л нөгөө вагон руугаа оруулах гээд л зүгээр л нэг нэгнийхээ толгой тархиндаа хүрчихнэ зүгээр. Цохиж нүдээд л. Үгүй ээ энэ ядахдаа тэгээд тэр Замын үүд дээр харж байхад ... тэр вагоныг ядахдаа нэг эртхэн тавиад нэг тайван уу, уужуу тайван хүнээ оруулчихгүй. 30 хан минутын урд талд нөгөө вагоныг нь онгойлгодог байхгүй юу. Тэгээд нөгөө улсууд чинь нөгөө нэг баахан их юмаа барьсан улсууд чинь өрсөлдөж нөгөөдөхөө оруулах гээд л, өө нэгнээ толгой тархи , ерөөсөө бүр тэр овоо чинь ёстой зүгээр аюултай. Муу хүн бол доор нь дарагдаад үхчидмаар. Тэгдэгийн байлаа ш дээ ерөөсөө. Үгүй тэрнийг нэг бас нэг жоохон энэ манайх одоо тэгээд энэ янз нь бас шийдчихмээр юмнууд байх юм зайлуул.Ядахдаа тэрнийг, үгүй тэр ямар юм шийдэж ядаад байх вэ тэр. Тэр вагон чинь бол яа, аль эртний очоод зогсцон байж байгаа. Замын үүдийн вагон. Тэр бол, их дээр онгойлгоод нэг цагийн урд талд нэг уужуу тайван оруулахад чинь одоо болно биз дээ. Тэрийг чинь юу гэж шийдэж ядаад байх вэ дээ. Үгүй тэгээд болдоггүй юмуу. Одоо ерөөсөө ... Тэр болбол нэг хэдхэн вагоны тэр хэдэн үйлчлэгч, тэр нэг аа вагон одоо тэр жолооч нарын л юм болоод байгаа байхгүй юу тэр. Тэр цагийг нь тулгадаг. Аан яахав зүгээр яг яваад өнгөрч байгаа, минутаар зогсдог вагон бол өөр биз дээ. Тэр чинь аль эртээ тавьцан байгаа вагоныг чинь тэгээд л хөөрхий минь цаанаас нэг арайхийж ирчээд л , тэгээд л нэг юм нөгөө улсууд чинь нэг юм чирээд л, нэг юм юу яагаад л, хажууд нь тэр одоо тэр манай мо ... монголын груушиг, одоо тэр юмыг нь зөөж өгөх гэсэн нэг муу, бас нэг мөнгө идэх гэсэн юмнууд ... Цаанаас нь баахан нэг аа ... юуны нэг ... өвөр монголын нэг хэдэн юунууд. Тэр дунд би ерөөсөө зайлуул... Яахав яваад сурсан улсууд гайгүй л байна. Шо, шороо босож мөн лайтай юм байна лээ. Базарваань. Тийн. Тэрнийг аа ... юу яачиж болдоггүй л юм байх даа. Тэгээд гааль маалийг л энэ юу ... Манай энэ Монголын гааль ёстой дэндүү юугүйм байна лээ ш дээ. Хүнд сурталтай. Хятадууд чинь бол одоо дор нь гаргаж байгаа юм чинь. Ерөөсөө гялс, гялс. Ерөөсөө л. Орж гарахад чинь зүгээр өө манайхан маяглаад л, наана нь ингээд л маяглаад л, юмы нь ... хамаг байдаг л нэг өнөө юмы нь онгичоод л зүгээр. Заримдаа чинь зүгээр хамаг байдаг юм буулгаад. (0-29-08) Машины гадаа буулгаад хаячихна. Тэгээд чааваас эргээд нөгөөдөхөө хужаа нараар нөгөөдөхийг нь скочдуулаад, нөгөө цаанаас нь нөгөө чихүүлээд ирсэн нөгөө нэг нь задарчдаг. Эргээд нөгөө юундаа багтдаггүй болчдогийн байна лээ ш дээ. Тэгээд л өнөө хэдэн хүүхнүүд чинь зайлуул нөгөөдхийгөө хамаад л, энд тэнд л юу яасан болоод л. Тэгээд л вагоноо ороод ирдэг. Вагонд урдаас нь аа юу нөгөө кондукто ... үйлчлэгч нар загнаад л. Зайлуул бас их хэцүү юм байна лээ. (инээв)

Бямбажав -

Социализмын үед энэ иймэрхүү хүнд суртал бас байсан биз?

Нанзай -

Байсан байх. Тэгэхдээ тэгэхэд чинь ч нэг ийм худалдаа наймаа бол нэх юм хийж явж байгаагүй байх л даа. Тэр үед.

Бямбажав -

Янз бүрийн бичиг баримт хөөцөлдөх асуудал дээр хү, хүнд суртал байсан уу?

Нанзай -

Гайгүй байсан ш дээ тэр үед. Үгүй тэгэхэд гайгүй байсийн байна. Тэхдээ тийм их бичиг баримт шаарддаггүй, шахдаггүй л, одоо ийм бичиг баримтны юм ийм их болцийм уу, гайгүй байдаг байсан ш дээ тэхэд. Өө би зүгээр тэр үед нөгөө өөр ажил хийж байсан болхоор нэг бичиг баримттайгаа яадаггүй байсан болохоор тийм байсийм уу?

Бямбажав -

Хүнд суртал бол захиргаадалт гэж нэг их ярьдаг байсан ш дээ.

Нанзай -

Захиргаадалт бол байсан. Гарцаа байхгүй байсан. Аа тэр хүнд суртал ч бол байсан л байх л даа. Нэг хэсэг. Тэгэхдээ л гайгүй. Одоотой адилхан тэгэж нэг юм болгонд л тэгээд л, очих болгонд л нэг танил тал, элдэв болсон юм, нэг боосон, барьсан тийм ... Ер нь тийм юм байхгүй л байсан ш дээ. Ер нь л би нэг очоод л нэг ажил хөөцөлдөхөд бүтдэг л байсан даа. Гайгүй байсан.

Бямбажав -

Танай нөхөр чинь эхнэр, аа юу уучлаарай. Аа эмч хүн байсан гэсэн тээ?

Нанзай -

Эмч хүн байсан.

Бямбажав -

Тэгээд эмч хүний хувьд бол тийм ... арын хаалгаар үзэх, барих ...?

Нанзай -

Манай нөхөр чинь ч бол юу л даа. Ерөөсөө анагаах ухааны дунд сургууль төгсөөд нэг, хоёр гурван жил ажиллаад. Надыг төгсдөгийн хойтон жил анагаахын дээд төгссийм. Хойтон жил, за даа ... хойтон жил ч биш юмаа тэр чинь. Худлаа хэлж байна. Надыг ордогийн, сургуульд ... сургууль төгсчээ гэдгийн хойтон жил орсийн. Тэгээд 72 онд дээд сургууль төгссийн ш дээ. Анагаахын дээд сургууль. Тэгээд л ерөөсөө төгсөөд л, дараа нь юу хуучин өнөө бага эмч мэргэжилтэй хүн байсан. Тэгээд л ерөөсөө төгсөөд л ... дандаа удирдах ажил хийсэн дээ. Энэ хойно дөрөвдүгээр амбулаторын эрхлэгч (0-31-18), тэгээд л энэ Сүхбаатар дүүргийн ерөнхий эмч, тэгээд л дараа нь Айргийн (??? 0-31-25) эмнэлэгт, хамгийн сүүлд айргийн эмнэлэг ... юу аа ... биш ээ, хамгийн сүүлд очоогүй ээ. Тээвэрчдийн эмнэлэгийн ерөнхий эмч их олон жил хийсэн ш дээ. Тэгээд дандаа удирдах ажил хийж байсан мань эр. Тэгээд ерөөсөө. Тэгээд л хамгийн сүүлд нөгөө юуны асрамжийн газрын дарга хийж байгаад, тэгээд яасийн ш дээ. Унасийн ш дээ. Тэгээд эмнэлгийн ажилчид бол ер нь тэр үед бас гайгүй л байдаг байсан санагдаад байхийм даа. Одоо тэгээд нэг эмнэлгээр орход ер нь ... бас л хүнд л болоод байх шиг харагддагийн ш дээ.

Бямбажав -

Тэгнэ л дээ.

Нанзай -

Тийн. Өвгөн, манай тайлийгаач бид 2 чинь одоо яахав нэг нутаг усны, нэг сумын хоёр одоо тэгээд ... бид хоёр чинь одоо суугаад 4 хүүхэдтэй болсон. Манай өвгөн бол одоо их ажил хэрэгч, их зарчимч тийм хүн байсиймаа. Ер нь ёстой ажлын төлөө ерөөсөө ажил л ... Тээвэрчдийн эмнэлгийн ... хамгийн сүүлд л одоо тээвэрчдийн эмнэлгийг зүгээр нэг хоосон байшин аваад л, тээвэрчдийг л аягүй сайхан болгосон. Одоо ерөөсөө тэгээд л ... Хотын тэргүүний байгууллага майгууллага болоо л. Зайлуул их мандаж байсан ш дээ нэг үе. Их аа ёстой ажлын төлөө. Нөгөө одоо надыг энэ хороон засаг дарга хийж байхад л нөгөө тэгэхэд энэ хөдөө ...юуны, асрамжийн газрын дарга хийж байхдаа л над, над дээр ирээд л, тэгээд надыг чи тийм юм хийсэн, ийм юм хийсэн гээд л. Самбар чинь тэгээд хуучирчиж, энэ чинь тэгчихэж гээд л байнга л надыг шүүмжилчинэ ерөөсөө. (инээв) Тэгж юмаа хийхгүй яасийн чи. Энэ чинь тийм болчиж гээд л зайлуул. Тэгээд ер нь тэгээд нэг л газар орохоороо л дандаа л нэг ажил хийгээд л, санаа аваад л. Дандаа л ... дандаа л нэг санаа өгсөн, дандаа л нэг тийм юм хэлж байдаг ерөөсөө. Надыг энэ намын хороонд байж байхад чинь тэр чинь тээварчдийн эмнэлэг чинь энэ Октъябрын районы намын хороо, юу ... Октъябрын районы дэвсгэр нутаг юм чинь. Тэгээ л нэг тэргүүний байгууллага майгууллага болоо л. Тэнд нэг шалгараад л хөөрхий. Тэгэхэд нөгөө Эвлэлийн төв хороо чинь бас нэг ... эвлэлийн байгууллагаас тэргүүний эвлэлийн нэрэмжит тийм шагнал өгдөг байсан ш дээ. Байгууллагуудад. Шалгаруулж. Тэднийх чинь нөгөө бас нөгөө тэргүүний ажилтан залуу алтан медальтай хамт олон болоод л. (0-33-44) Баахан мандаж байсийн. (инээв) Тэгээд дандаа эвлэлийн ажил мажилд их айхтараа. Угаасаа нөгөө нэг би ч нэг эвлэлийн ажил тэнд бас яажийсан болох дээр тэгээд мань эр өөрөө тэгээд юутай болохоор тэр мэрэн дээ бас их яадаг байсийм шиг байгаа юм. ¨стой эвлэлийн ажил гэхээр л энд тэнд л аа юу зэм зэм ... дэмжих туслах л юм бол дандаа л оччихсон л ... Их идэвхитэй хүн байж билээ зайлуул.

Бямбажав -

Хүүхдүүдийнхээ тухай яриач ?

Нанзай -

За одоо манай хүүхдүүд ч одоо яахав дээ. 4 хүүхэдтэй. Хамгийн том нь одоо нэг ... 2 хүүхэдтэй, нөхөртэйгээ. Техникийн их сургууль төгссөн хоёулаа. Нөхөр нь ч бас төгссөн. Өөрөө ч төгссөн. Тэгээд ерөөсөө сургууль төгсөөд л, хувийн ажилыг хийсэн дээ тэд нар. Дандаа худалдааны ажил, наймаа худалдаа. Хувийн ажил хийгээд л. Одоо нэг яахав дээ (??? 0-34-57) ээлжлээд л эрхэлж байна даа. Одо нэг дэлгүүр ... павильон байсныг өргөсгөөд, цайны газар байсныг өргөсгөөд, одо нэг ... 2 давхар барилга болгочихсон. Одоо тэр нь арай гүйцээгүй. Одоо яахав тэгээд нэг ер нь наймааны ажил л олон тал эрхэлдэгийм. Нөхөр нь, нөхөр нь ... юу автын инженер. Нэг хэсэг аа нэг жоохон шугамд нэг жоохон микроавтобус барьж явж байсан больчихсон. Одоо тэгээд хамтраад тэр ажилаа хийж байгаа. Хамгийн том хүүхэд нь одоо ... Миний хамаг ... Би чинь одоо 2-хон зээтэй ш дээ. Тэдний хоёр л хүүхэд байгаам. Хамгийн том нь одоо энэ жил 10-р анги төгсөнө дөө. Одоо энэ жил. Бас нэг амьдрал шийдэх асуудал гарахад, гараад байна даа одоо. (инээв) Бага 5-р анги. Тэрний дараачийнх нь одоо техн ... юу төгссөн. Нөгөө ... авто механикийн анги төгссиймаа. Тэгээд яахав жолооч. Тэр нэг хувийн машинтай. Автус, юу ... микротой. Тэгээд нэг шугаманд яваад л ... нөх ... эхнэртэй. Тэрний дараачийнх нь нэг нөхөр одоо энэ юунд ... Солонгосд явсан. Нэг жил өнгөрүү болж байна. Тийн. Жил хагас л болж байна. Тэр нэг ажил хийгээд л. Тэр нь 10-р анги төгссиймаа. Их сургуульд, дээд сургуульд байж байгаад ... Өөрөө яршиг яршиг гээд гаргацийн. (??? 0-36-18) Нөгөө соёл урлагийн дээд сургуульд сурч байгаад гарцийн. Тэгээд бага нь одоо хамгийн бага нь охин. Юу ... 2 охин 2 хүүтэй ш дээ. Хамгийн бага нь одоо нэг охин одоо ... Юу төгссийн. Нөгөө ... Монгол бизнес дээд сургууль төгссөн. Тэгээд нэг магистер энэ тэр болцон. Их сургуульд суралцаад. Одоо нэг ангаах ухааны дээд сургуулийн нягтлан хийж байна. Тэр яахав гэр бүлтэй болсон. Одоо тэгээд надтай хамт байж байна. (инээв) Солонгост байгаа нь гэр бүл байхгүй. (0-36-51) Тийн. Тэгээд л ингээд л одоо нэг 4 хүүхэдтэй. Одоо энэ хэд нь яадгийн. Яахав дээ тэгээд л яахав болж л байна. Тэгээд нэг ч их том яахгүй ч гэсэн яахав дээ. Тэгээд өөрөө өөрсдийгөө тэжээгээд л явсан болцгоож байна. Тийн. Нэг тиймэрхүү л байна даа. Миний амьдрал бол. Тэгээд нэг гурван өрөө байранд. Одоо энэ 3 өрөө байраа одоо яадгийн байгаа юм. Энэ хоёр юуг хэдэн хүүхдэд хувааж өгмөөр байдаг. Тэгээд яаж хуваахаа мэдэхгүй. (инээв) Социализмийн үед олдсон ганц өмч л энэ шүү дээ. (инээв) Манай муу өвгөн зайлуул тээвэрчдийн эм ... эмнэлэгийн ерөнхий эмч хийж байхдаа энэ 3 өрөө байр авсан юм. Өгсийн. Тэгээл одоо энэ хэдийг нэг аятайхан юманд хүрүүлээд л би тэгээд яахав дээ. Энэ хооронд нэг явж байгаад л тэгээ болно л. (инээв) Социализмын үед бас сайхан байжээ. Ингээд л орон байрыг хүртэл ингээд л сайхан хуваарилаад л өгчийлаа ш дээ. Мөнгөгүй, үнэгүйгээр. Одоо яахав дээ энийг яахав тэгээл сүүлд яахав хувьчиллаа гээл сайн юмгүйгээр өглөө л гэнэ. Тэртэй тэргүй хуучин өгцөн байр шүү дээ. Энэ чинь нөгөө эзэмшиж л байгаа байр юм чинь тээ. Хуучин юмы нь л өгцийм чинь. Тэгээд яахав дээ хувьд нь өмчлүүллээ л гэж их яриад л байгаам л даа одоо. Тэхдээ яахав дээ тэр өмчлүүллээ гэдэгт нь бол одоо байраа хамаагүй ийм өгсөн байрыг зарж болдоггүй байсан чинь одоо нэг зарж болдог, сольж болдог л нэг эрх олгогдсийм .... дээ тиймээ. Тийн. Түүнээс биш бусад талаараа бол нэх яагаад ... тэртэй тэргүй үнэн бол авсан өгсөн байр юм чинь. Одоо бол яахав зүгээр бие эрүүл болохоо ... эрүүл байна. Бас нэг ажил хиймээр санагдаад байх юм. Сая нэг хүүхдүүдтэй нэг жоохон цайны газар хоёр гурван жил ажиллуулаад үзлээ. Бас ядраад байх юмаа бас. Тийн. Цайны газрын ажил чинь бас их лайтай юм. Бас хүнд юм байна ш дээ бас. Тэгээд одоо энэ дэлгүүр ... хойд барилга нь давхар барилга нь нэг юм дуусахад тэгээд тэр хэдтэй нэг хамтарч ажил ... ажиллах санаа л байна ш дээ. Тийн. Тэгэхгүйгээр одоо гэрт яаж сууж байхав. Тийн. Сууж болохгүйм байна гэрт. Өдөр тутам мөнгө шаардлагатай болоол. Хүүхдийг аль аль, аваад ир, аваад ир гээд байх ч хэцүү. (инээв) Өөрийн гэсэн бас орлоготой л, юмтай баймаар байна ш дээ. Тэтгэвэрийн хэдэн төгрөг чинь байрандаа өгөөл тэгээл таарах юм байна ш дээ. Байранд өгөөд хүрэхээ байсан одоо. Тийн. Хүрэхгүй байна.

Бямбажав -

Тэтгэвэр нэмэгдэж байгаам биш үү сая?

Нанзай -

Үгүй нэмэгдээд харин минийх хүрэхгүй байгаам чинь. (0-39-17) Минийх чинь одоо нэг сая ... би чинь аа өө юу яасан байхгүй юу. Хүүхдээр тэтгэвэрт тогтоолгочихсон. Ажилласан жил их цөөтэй гарсан учраас анхнаасаа бага тогтоогдсон байхгүй юу. Тэгээд нэмээд нэмээд ерөөсөө явдаггүй. Тийн. Сүүлд яахуу ажиллаж байсан хугацааны шимтгэл мимтгэл төлөөд төлөөд тэгээд юу оруулаад оруулаад тэгээд нэмэгдээд нэмэгдээл байрны мөнгөндөө хүрэхгүй байна одоо.

Бямбажав -

Тэгэхлээр социолиазмын үед чинь ажиллаж л байвал ер нь тэгээд л ер нь тэгээд л мөнгөтэй л байдаг байсан биз дээ?

Нанзай -

Мөнгөтэй ч байсан. Тийн. Тэгээд орон байрыг чинь одоо тэгээд л албан газаруудад чинь байр хуваарилагдаад л ... Би жагс ... сүүлд Октябрын районы намын хороонд ажиллаж байхад чинь манай тэнд ажиллаж байсан ерөөсөө байргүй бүхэн л байр авсан ш дээ. Өгсөн ш дээ. Шууд, ерөөсөө л. Би ч одоо тэр үед тэртэй тэргүй энэ байртай юм чинь. Ер санаанд ч ордоггүй л байсан. Намын хороонд ажиллаж байсан улс сүүлдээ намын хороо бүтцийн өөрчлөлт хийгээд, өөрчлөлт хийгээд өнөө татан буугдахад чинь байргүй байсан улсууддаа хүртэл байр өгсөн ш дээ. Бүгдээрэнд нь. Бүгдээрэн байртай болсон ерөөсөө. Одоо тэгээд хуваарилаад өгөөд байх, одоо чинь тэгээд л ямар улсын юм гэж байхгүй. Тэгээд төсөв мөсвийн чинь юу ч одоо яана ... Тэр болгон ямар хүнд өгөөд байх ч аргагүй болчоод байна ш дээ. Байр байр чинь. Тийм ээ. Ер нь тэхдээ бол бас л ... бас нэг хөнгөлттэй (??? 0-40-54) Одооны өнөө орон сууцны бариад байна ш дээ. Компианууд. Аймаар өндөр үнэтэй баригдаж байнаа тээ?

Бямбажав -

Гайхалтай ...

Нанзай -

Дэндүү гайхалтай. Одоо ерөөсөө л манай амьдрал юу билээ. Хүний орлого юу билээ. Үгүй тэгээд л аваад л байдгийн байх даа. Одоо ингээд л ... Дэндүү нэмэх ... юу өндөр үнээр. Тэгээд одоо барьж байгаа байруудыг би бас ингэж боддогийн. Нэг л их хоёр, гурав, дөрвөн өрөөгаар ер нь яах юм бэ. Үгүй яахав тэр тансаг амьдралтай улсууд нь бололцоотой нь авдаг л юм байгаа биз. Одоо энэ орон байргүй байгаа одоо тэр нэг хос залуучууд ч юмуу, ганц нэг залуучууд байр авмаар байна ш дээ.Тэгээд тэд нар одоо яагаа ч үгүй эхэлж нээх олон өрөө байраар яах юм. Тийм ээ. Нэг өрөө байрууд одоо ингээд ... Энэ баригдаж байгаа энэ байруудыг ингээд ажиглаад байхад ер нь нэг өрөө нэг аятайхан нэг тийм нэг хүн ороод л одоо шууд нэг айл байчих, (0-41-37) нэг гал тогоотой ч, нэг ... ч байдгийм уу, гал тогоогоо бол ч яахав нэг нольтой, нэг, нэг нийтийн нэг ганцын өрөөтэй байгаад байвал болж байна ш дээ. Тэгээд гайгүй томд зараад байж болдоггүйм үү бол уу гэж бодох юм. Тэгээд одоо дандаа л нэх олон өрөөтэй. Тэгээд л өндөр үнэтэй. Тэрийг чинь одоо манайхан тэгээд зайлуул одоо энэ ... залуу гэр бүлүүд чинь байр одоо авъя гэсэн улсууд чадахгүй улс зөндөө байна ш дээ. Тийм ээ. Тэгээд нэг ийм байдлаар одоо нэг байраа тэгээд барьчихад чинь одоо нэг өөрийнхөө нөхцөлд тохируулаад бариад байж болдоггүй л юм байх даа. (инээв) Нэг тийм өрөө нэг ... одоо ингээд энэ ажиглаж байхад нэг өрөөг ... байртай тийм байруудаас л хамгийн түрүүнд л нэг өрөө л дуусаад байх шиг байгаа юм. Тэгээд л хоёр, гурав, дөрөв. Тэгээд л цаашаа нь үлдээд байдаг бололтой байгаам л даа. Түрүүлээд л тэр нэг өрөө л захиад авчихдаг бололтой юм. Яахав, тэр нь яахав арай жаахан бага л байдаг байх л даа мөнгө нь. Хямдхан тээ.

Бямбажав -

Аан хан

Нанзай -

Социалзмын үед чинь тэр нэг төлөвлөгөөтэй, тэр нэг ... нөгөө одоо тэр бас их хэрэг болж байсан юм шиг байгаамаа. Одоо нэг төлөвлөчихсөн юмаан заавал тэрэнд хүрнэ гэж л нэг яаж байж, нэг уралдаан ... Тэрүүгээ биелүүлж байж л одоо ингээд дараачийнхаараа ордог. Тээ? Тодорхой тийм нэг зорилго байсан учраас ... Үгүй одоо ч яахав дээ зүгээр ингээд л том улсын, улс байдгийм уу, нийслэл ч байдгийм уу, ингээд дүүрэг ч байдгийм уу. Яахав дээ нэг жилийн төсөв гээд байж л байна л даа. Тэр ч яахав дээ. Тэгээд л нэг юугаараа гардаг л байх. Эрхбиш тэр чинь төлөвлөсөн л юм бол бий л дээ. Бүр байхгүй юм байгаа биш. Тэхдээ тэр үед бас нэг онцлог. Тэр нэг, нэг уралдааны тэр нэг юмнууд бас их хэрэг болж байсан ... юм шиг би бас боддогийн. Шахаж хүнийг ажиллуулж. Тэгээд ерөөсөө тэрний төлөө л явж байсан ш дээ. Надыг нэг эвлэлийн ажил хийж байхад одоо юу яаж байлаа. Одоо ... одоо нөгөө Гүррагчаа баатарыг сансарт ниссэн гээд л, Гүррагчаан нэрэмжит юу гээд л. Аа бас нэг ийм ажил бас их өрнөж байсан надыг ... ажил хийж байхад. Энэ нэрэмжит нэг баахан ажлууд нэх явагддаг байсан ... Түүнээс гадна бас би ийм нэг хөдөлгөөн өрнөж байсийн. Одоо нэг үйлдвэрт одоо жишээ нь нэг аа хэдүүлээ ажиллаж байгаад нэг хүн одоо ингээд аа нас бардаг ч юмуу, яадаг ч юм. За нэг ... тэхдээ юу л даа. Аа тэгээд тийм ч байж болно. (0-44-16) Аа түүнээс гадна одоо тэр үйлдвэрийн тэргүүний хүн байна ш дээ. Одоо тэргүүний үйлдвэрт ажиллаж байгаа тэр хүний ажлыг илүү хийх, одоо нэг бригаддаа бүртгэж авч, одоо жишээ нь нэг арван хүнтэй бригад байлаа гэхэд тэр хүнийг арван нэгэн хүн болгож, тэр хүнд хий бүртгэж авч, заавал тэр хүний ажлыг хийнэ. Тэгж байж нормоо биелүүлдэг. Тийм хөдөлгөөн бас их өрнөж байсан ш дээ.

Бямбажав -

Яана гэсэн үгүү тэр чинь?

Нанзай -

Аан? Яахав дээ одоо арван хүний тоо, норм төлөвлөгөө гэж байна биз дээ. Норм. Тээ? Арван хүний норм. Нэг бригад байлаа гэж бодоход. Арван хүнтэй норм байна. Юу ... арван хүнтэй бригад байхад. Арван хүний ажлыг хийх ёстой. Гэтэл нэг хүнийг дээр нь нэмээд, тэр хүний ... арван нэг болгоод хийнэ. Юмыг нь. Тэр хүн байхгүй. Тэр хүний ажлыг илүү хийж ... Жишээ нь одоо тэр нэртэй төртэй, одоо тэр хэн ч байдгийм уу. Одоо нэг тэрг ... аа хүний тэр бригадын нэг заавал нэг тийм дурсагдах ч юм уу тээ, одоо нэг хүндэлдэг ч юм уу, тэр хүнийгээ за ... бүртгэж авч илүү ажил хийдэг. Тэр чинь нормтой ажил учраас тэрийгээ заавал биелүүлнэ. Тийм санаачлага бас их гарч, ажил бас их идэвхжиж байсан ш дээ.

Бямбажав -

Пөөх.

Нанзай -

Тийн.

Бямбажав -

Тэгээд тэр хүндээ аа цалин ол ... олгох уу?

Нанзай -

Аан. Өгнө. Тэр илүү хийсэн ажилд цалин тэр хүнд өгнө. Тэр хүний ажил, одоо илүү их ажилладаг бригад нь илүү авна. Тэгээд ч (??? 0-45-42) бүгдийг нь тэр хүнийг цалинг өгөхгүй. Одоо тэр бас нэг хувий нь авч тэр юундаа оруулна. Үйлдвэртээ оруулдаг ч юм уу. Тэхдээ бүрэн өгчихгүй л дээ. Жишээ нь одоо нэг, зуун мянган төгрөгийн ажил нөгөө хүн аа одоо хэдүүлээ ингээд юу яагаад ... арван гишүүн чинь арвуулаа тэгээд тавь тавин мянган төгрөгний ажил хийнээ. Нөгөө хүний тавин мянган төгрөг үлдэнээ дээ. Тэгэхдээ тэрийг тэр бүтэн тэр тавин мянган төгрөгийг тэр хүн бол, тэр хүнд өг гээд байхгүй. Хувийг нь өгөөд, тэр цаадахыг нь одоо тэр үйлдвэрийн тэр ашиг, одоо юу байдгийн тэр цаадах, одоо ямар юм ч байдгийн тэрүүнд нь өгдөг. Тийм ажил өрнөж байсийн ш дээ. Залуучуудын ... тийм санаачлага гарч, их өрнөж байсийн ш дээ.

Бямбажав -

Сонирхолтой юм аа.

Нанзай -

Тийм харин. Тэгээд жишээ нь одоо тэр Гагаринийг нөгөө ниссэний дараагаар, (0-46-27) сансарт ниссэний дараагаар Гагаринийг одоо бригаддаа бүртгэж аваад, тэр Гагарины одоо аа ... нэг хүн одоо нэмж, тэр ажил хийдэг тийм хөдөлгөөн ... тийм нэртэй цуутай хүнийг бас их бүртгэж бол бас их тэгж их ажиллуулдаг байсийн. Тийн. Үйлдвэрийн нормын ажилтай тэгж их, тэгж аймаар их өрнөж байсийн ш дээ нэг хэсэг. Харин тийн. Харин нэг юу яагаад ... надыг хотын эвлэлийн хороонд байж байхад нэг ... бас нэг буруутаад. Тэхдээ би ч тэрэнд ороогүй л дээ. Тэр нэг юу яасиймаа. Нэг үйлдвэрийн нэг автобус оройн ээлжийн ажилчдыг аваад ... шөнө аа тэр тар ... тарсан ажилчдыг аваад явж байгаад, тэр аа юу яасийн. Тэр нь хүн дайрцан байхгүй юу. Тэр машин шөнө явж байгаад л зайлуул дайрсийн байна л даа одоо энэ юуны энд. Багшийн дээдийн энэ хавьд л дуулдсиймаа. Тэгсэн чинь тэр нь гадаадын хүн байсан. Тэр нь. Тэр хүн. Тэгсэн чинь тэр хүнийг тэгээд, тэр хүн тэгээд яахуу юу аваад л тэгээд л өнгөрцөн байна л даа тэр хүн нь. Тэгсэн чинь нөгөө хүнийг нь, нөгөө тэр бригаад чинь, тэгээд явж байсан үйлдвэрийн ажилчид одоо тэр юу яагаад, тэр хүнийг л одоо алдаршуулж мөнхжүүлэх, тэр хүнийг юуг нь өөрийнхөө бригаданд бүртгэж авч ... тэр одоо тэр хүний ажлыг хийж, одоо тэр цалин мөнгө, юуг мууг юу билээ бас ... тэр яахав тэгээд орон гэрт мэрт нь бүр өгч байсийн шиг байгаа юм. Өг ... өгч, тэгж ... Тэгсэн чинь тэрнийг нэг сонин хэвлэлд ингээд, тэглээ гээд бичээд яасан чинь хот ... намын хотын эвлэлийн хороонд надтай хамт ажиллаж байсан (хоолой засав) Очирбат гээд бас үзэл суртлын хэлтэсийн дарга байсийм сан. Юу зохион байгуулагч хийж байсийн. Тэгээд өшөө тэр аа одоо Цасчихэр гээд нөгөө дээр үед их мандаж байсан даа. Нэх пионерийн анхны нөгөө ... хүүхдүүдийн дунд бас нэг аа ... одоо нэг, одооны ажилчдынх шиг тийм социалист хөдөлмөр бригад шиг бас нэг тийм хүүхдүүдийн дунд бас нэг тийм санаачлага гаргачдаг ... Цасчихэр гээл нэх одоо нэг үеийн (??? -48-33) чи ч мэдэхгүй л дээ. Тэр манай аа ... үзэл суртлын хэлтэсийн дарга юу ... нарийн бичгийн дарга байсан. Өнөө эрхэлж байсийн. Тэгсэн чинь тэр нөгөө бри ... хүнд нь бүртгүүл ... юу тэр нөгөө нас барсан хүнийг тэнд бүртгүүлээд, тэгээд бүртгэлээ гээд нэг сонин хэвлэл мэвлэл дээр гаргаад бариад баахан юм болсиймаа. Тэгсэн чинь нөгөөдүүл чинь буруутаад, тэгээд юунаас ч болж буруутлаа тэр чинь нэг. Нас барцан хүнийг яацан ... тэр гадаадын хүнийг яасан гэж бас нэг баахан сенсаци үүсээд, бүр намаас арга хэмжээ авхуулж байсийн тэд нар. Хэвлэл мэ ... юун дээр бичээд. Тэгээд Улаанбаатарын нэг (0-49-07) аа Жамъяан гээд Улаанбаатар сонины нэг эрхлэгч нэг Жамъяан гээд нөхөр байсан. Тэр л соининд бичиж бариад л. Тэр хэд л ойч ... элдэвлээд л бичсэн. Тэгээд яахав дээ. Тэр юу билээ. Ямар учраас тэгсийн мэдэхгүй ээ. Тэр нэг, тэр үед тэр нөгөө орос моростой нэг жаахан ... жаахан нөгөө оросуудаа гаргаж байсан нууц үе байсан бил үү? Яасан бэ? Нэг жаахан тиймэрхүү нэг юу яасийн Тэгээд буруутаж барьж, аа намаас арга хэмжээ авхуулж барьж л, баахан юм болж байсийм байна. (инээв) Тэр илүү хүн бүртгэж авч тэр бас их тэр хөдөлгөөн аягүй их өрнөж байсан. Тэр хүний нэрэмжит бригад гээл. Ажлын тийм шинэ шинэ санаачлагууд бас их гарч байсиймаа тэр үед.

Бямбажав -

Намын ухуулга хийж байхад тэр гадаадын тэр үеийн талаар та нар яаж сурталчилгаа хийдэг байсан бэ? Гадаад мэдээ хийдэг байсан уу?

Нанзай -

Гадаад мэдээ ... яахав ер нь тэгээд л одоо нэг тийм нөгөө ... бас аа хэвлэл дээр гарсан юмаа л голдуу ярина ерөөсөө. Сонин хэвлэл дээр гарсан. Одоо нэг “Цог” сэтгүүл энэ тэр гээд гарч байлаа ш дээ. Дээр үед гарч байсийн. Тэгээд л “Намын амьдрал” мамьдрал гээд тийм юмдууд дээр гарсан ... Тэгэхдээ гадаадын юм болбол ч одоо их, их мэдэгддэггүй л байсан дөө тэгэхэд чинь. Гандуу ... дотоодын голдуу л одоо ингээл жишээ нь нэг ... аа одоо өнөө жилд төсөв төчнөөн төгрөг төсөвлөсөн байна. Одоо тийм юм төчнөөн төгрөгий нь яасан ч гэдгийм үү. Нэг тиймэрхүү мэдээлэл явагддаг байсан. Тэр бүх хүн чинь тэр сонин яваад уншиж чадахгүй ш дээ. Одоо тэр гэрт байгаа, сууж байгаа. Тэхдээ тэр чинь ажилтай хүнд ухуулга хийхгүй. Гэртээ сууж байгаа хүнд ухуулна. Ажилгүй хүнд. Тэтгэврийн хөгшчүүлд ухуулга хийддэг байсан байхгүй юу ... Эхэндээ бол хамаагүй байж байгаад сүүлд бүр тэгж зааг гаргасийн. Тэр ажил хийдэг хүн бол тэртэй тэргүй ажил дээрээ мэдээлэл авчихна. Улс төрийн сонсгол, лекц дээр юмаар авчихна. Тийн. Үгүй гэрт нь сууж байгаа хүнд л ороод л одоо ярина ш дээ. За энэ одоо тийм ... өнөө жилийн одоо мал төчнөөн хувиар өссөн ч гэдгийм үү, одоо (инээв) нэг тиймэрхүү маягаар л ... Аа тэгээд л бүр зарим ухуулга бүр юутай ... тийм туршлагатай ухуулагч нар чинь бүүр ингээд тийм палкат шиг юм хийчихсэн. Одоо ингээд дэлгэмэл самбар хийчихсэн. Тэрүүгээр оруулж үзүүлээд л, тэгж ухуулга хийдэг байсан ш дээ.

Бямбажав -

Хүмүүс яаж хүлээж авдаг байсан бол?

Нанзай -

Өө тэр ажилгүй улсууд чинь дуртай л авна ш дээ. Зайлуул. Дуртай. Гэртээ сууж байгаа улсууд чинь. (0-51-40) Ороод ярьж бариад өгөх юм болбол дуртай л байна ш дээ. Тэр үед чинь мэдэхгүй. Үгүй тэр чинь тэр болгон тэгээд нэг телевиз чинь ч, телевиз ч яахав сүүлд гарсийм чинь. Түрүүн бол телевиз байхгүй байсийм чинь. Мэдээллийг би сонсохгүй. Одоо тэр, тэр болгон захиалаад, уншаад, тэр болгон тэрийг чинь аваад байдаг юм байхгүй. Одоотой адилхан юм байхгүй ш дээ би чинь. Тийм байсийн .... Их сонин хачирхалтай, тээ нэг мэдээ юмуу, юу янз бүрийн юм гардаг байсийн ш дээ. Сонин монин дээрээ одоо нэг янз янзын, хүндээ их сонирхоотой, одооны нэг яагаад байгаа шиг тиймэрхүү тиймэрхүү юм л орж л хэлж барьж л, жоохон сэргээдэг барьдаг байсийм. (инээв)

Бямбажав -

Үер зудны үед та их дайчлагддаг байсан биз ?

Нанзай -

Үер ... жаран ... үер мүерт, зуд муд чинь ... Би зүгээр бага байж байхдаа л юунд хөдөө явж байсан. Түүнээс ... уг нь дайчилдаг байсан, дайчилдаг байсан. Ер нь явуулж байсан ш дээ. Халуун газар (??? 0-52-38) чинь хүн морь аваачаад, зуд мудны юунд чинь явдаг ш дээ. Төл ... (??? 0-52-42) төл хүлээн авалтан дээр явуулж байсан ш дээ. Би чинь одоо аймгийн төвд нөгөө 9-р ангид байж байхдаа бид нарыг өнөө 3-р улирлын амралтаар нээх удаан амруулдаг. Сар амар ... удаан ч бас. Сар амруулаад. Тэр чинь нөгөө бүр түрүүчийгээ тэгж хойшлуулж байгаад тэгж удаан амраасийм уу, яасийн. 9-р ангид байсан чинь надыг Наран булагт явуулаад. Тэгээд нэг өнөө мал төллөлтийн үеэр ... Нөгөө мал аа ... зайлуул нөгөө ам бүл, хүн цөөтэй хөгшчүүл рүү аваачиж хуваарилаад. Тэгж аваачиж өг ... өгдөг байсийн ш дээ бид нарыг. Би бүр сар ажиллаад. Манайх ... Наран булаг ч яг тэр Хяргасын хойд талд ш дээ. Яг ар талд нь.

Бямбажав -

Аан хн.

Нанзай -

Залгаа. Хил одоо аа Хяргастай хил залгаа (айм ??? 0-53-22) байсийн байна лээ. Хэ тэгэхэд хэ би тэхэд өнөө надыг аваачаад нэг, хоёр хөгшин дээр аваачаад хаячихсан. Бид нарыг ингээд нэг бригадын юун дээр аваачиж буулгаад, бүгдий нь тэгээд цаанаас ирээл, тэмээтэй нь тэмээгээр, морьтой нь мориороо ирээл, айлууд хуваарилаад өгчиж байгаам. Айлуудад. Тэгсэн чинь ха ха ... би яваад аа ... байж байсан чинь л нэг аа ... авгай хүрээд ирлээ. Нэг тэмээтэй. Тэмээ хөтөлчихсөн нэг авгай. Тэгээд нөгөөдөхөн дээрээ надыг унуулаад л, яваад л очсон чинь л зайлуул нэг ганц гэр. Тэгсэн нөгөөдөх аа ... чинь орж ирэнгүүт л надыг тэгж байна. За чи ной ... юу яа. Яваад аргал түүгээд ир. (0-53-58) Ирээд, аргал түүж ирээд цай чанаж бай. Би нөгөө хөгшин рүүгээ явлаа. Малын араас явлаа гээл. Надыг шууд оруулж ирэнгүүт тэгээл хаячихаад гараад явчлаа. Тэгээд би нөгөөдөхөөр нь очоод ... нөгөө аргал түүх гээд л урдуур явсан чинь аа муухай хүйтэн салхи. Хаврын нөгөө нэг муухай зэвүүн салхи салхилаад. Тэгэхэд чинь одоотой адилхан ямар нэг элдэв бусан ноосон өмд мөмд, ийм хувцас хунар нээх байгаагүй. Нэг л зайлуул нэг хөвөнтэй нэг (тавтанхай ??? 0-54-23) юмтай л байсан байлгүй. Одоо бодвол. Тэгсэн чинь л би тэгээд тэмээн дээр нь надыг унуулаад явж байсан чинь нөгөө көлний чинь энүүгээр даараад л. ¨стой нөгөө өмд нь дээшээ болцийн байлгүй. Өнөөх чинь. Арайчуу нэг очоод л. Үүдэнд нэг даарцан амьтан очиж байсан чинь л надыг тэгээл явуулсан чинь өө тэр урд гарчихаад л уйлаад л. Би одоо (инээв) юу гэж ирэв ээ гээд л орой ... Санаанаас гардаггүй юм. Тэр чинь 9-р ангид байсан хүүхэд ш дээ. Тэгээд нөгөөдөх чинь жаахан юм хамсан болоод л, мод түлээ ч олдохгүй ээ тэр чинь. Говьд. Говийхон ш дээ. Энэ аа ... арай л нэг жоохон юм хамж ирээд л, нэг юм галын өмнө л түлсэн болоод л, цай чанаж байсан уу, яасийн мэдэхгүй. Тэгж байсан чинь зайлуул оройхон нөгөө хүн л хөгшинтэйгээ л нэг баахан хонио туучихсан л ороод ирж байна. Тэгээд л тэднийд ороод ирсэн чинь л яаж эднийд би сар больё доо л гэж бодож байсан чинь ... тэгээд л хөөрхий амьтан юу яанаа. Нэг сонин монин, би чинь бас нэг ганц хоёр сонин аваад очсон байсан байхаа. Бид нар аа албаар өгч явуулсан байсан байхаа даа. Тэгээд нөгөөдөхөө сонингоосоо уншаад л, нөгөө хоёртоо өгөөд л, орой нь нөгөө хоёр чинь мал хойгоо хотлож барьчихаад л, сонин монин яасан, уншиж өгөөд л нөгөө хоёрт чинь. Бүүр тэгээд сүүлдээрээ бүр дасаад. Нөгөө хоёр хөгшинтэйгээ.

Бямбажав -

Аан за за.

Нанзай -

(инээв) Тэгсэн чинь өнөө буцах болоод, нөгөө нэг хугацаа болоод буцах болсон чинь л надыг нөгөө өвгөн нь хүргэж өгдөгийн байнаа. Тэгсэн чинь л уйлаад л нөгөө хоёр чинь. Сүүлдэж ирээд нэг ганц сар болсон чинь дасчаад. Тэгээд бид нарыг тэгж мал төллүүлдэг. Тэгээд тэн дээр чинь тэгээд л тэр сарын хугцаанд чинь мал нь ч төллөөд дууссан ш дээ. Ер нь. Ер нь тэгээд зуд муданд бол их хүн явуулдаг. Тэгээд аймаг маймгаас чинь одоо тэгээд л улсууд их явуулдаг байсийн ш дээ хөдөө. Их туслуулж. Одоо чинь ч хувийн болчоод, зайлуул нээх хөдөө явуулж байгаа юм байхгүй дээ одоо. (0-55-54) Тэгэхэд чинь ч одоо дандаа нэгдлийн мал байсийм чинь тэр үед. Тийн. Дандаа нэгдлийн мал байсан ... Бага байж байхад би ерөөсөө малд их явнаа бас. Бас ч сүү мүү ... би одоо юу яадгийм аа. Санаанаас гардаггүйм. Бага ... тэгэхэд чинь 4-р ангид л байсан. Гуравт байсийм болуу даа. Тэгсэн манайх ирээд тэр урд ... тэхэд яагаад манайх тэгж ойртож ирсийн мэдэхгүй. Ирээд ... сүү зөөлгө ... Тэр үед чинь сүү авна гэж нэг баахан юм болдог байлаа ш дээ. Нэг сүү тушааж. Заводод сүү тушааж. Тэгээд тэр сүүгий чинь тушаагаад л, нөгөө нэг юу өгнөө. Сүүгээ боловсруулаад нэг шингэн сүү байна ш дээ ...

Бямбажав -

Аан аан

Нанзай -

Өтгөнийг нь өгөөд цөцгий хийж яачаад, авчихаад, шингэнийг нь буцааж бид нарт өгсөн сүүнийхээ хэмжээгээр буцааж өгдөг байсан. Тэгээд манайх тэр аа ... сумынхаа яг урд талд гол урсдагиймаа. Тэр гол руу аваачаад цэлсхийтэл нөгөөдөхийг чинь асгачихаад л, ус руу ... Тэгээд л хоосон саваа аваад харина ш дээ. Одоо тэр шингэн сүүг тоодоггүй. Тэр үедээ ч шингэн сүү боловсруулдаггүй л байсан юм л даа. Тэгж байгаад сүүлд боловсруулдаг бо ... болцон. Тэгээл нөгөө сүүгийн чинь нэг болбол гадагшаа гараад л нэг хүүхэд ... дандаа хүүхдүүд сүү зөөнө. Тэгээл гаргаал ерөөсөө зүгээр л асгачихна. Тэгээл нэг муухай сүү нь үмкийрээд л, ийм муухай юу яачихсан тийм байдаг байсан. Тэгээд сүүлд тэр нь юунд нөгөө нэг ээдэмцэр мээдэмцэр чинь тийм боловсроод, яадаг болцийн угаасаа. Хэрэглэдэг болцон л юм байна лаа. Тэгээд л ба ... бага байхад чинь л сүү зөөхөөр чинь хоё арван литр сүү чинь л бас даахүй. Тэгээд ... Ээ бас ... Тэгж тэгж л нэг мал ... энэ тэрд явна. Хөдөө бороо мороонд цохиулна. Хөдөө ер нь үгүй ер нь үзээгүй ч юм ч байхгүй дээ. Би чинь бага байхдаа ганцаараа байсан учраас аягүй их мал хариулдаг байсан. Зуны амралтаар тувтан хонь малаа хариулж хариулж байгаад л, буцаагаад л хөдөө нэг айлд өгчихөөд л, тэгээд л хичээл рүүгээ явдаг байсийн ш дээ. Их яагаад байдаг хүн байдаггүй. Туслаад байх хүн байхгүй. Манай аав ажилтай, ээж ажилгүй гэртээ хэрнээ би л явдаг байсан даа. Малын юунд чинь их явж байсан. Морьноос ч их унаж байлаа. Бүр бага байх ... Үгүй тэгээд л гэмтдэггүй л байсийн даа. Одоо унавал үхнээ. Тийн. Ус руу их унаж байлаа.

Бямбажав -

Жижигхэн байсан биз?

Нанзай -

Тийн. Ус руу ч унаад л, морин дээр ... хамаг гэрийн ажил хийлгэдэг байсан юм. (0-58-12) Түлээ модонд явна. Үгүй зүгээр хийхгүй ч юм байхгүй. Адуу мал энэ тэр гээд ерөөсөө зарахгүй ч ажил байхгүй ... (За гадаа одоо манай ямар юм болоо? Гадаа манай хүүхэд ... зүгээр зүгээр. Ор ор. Ороод ир. Манай нэг дүүгийн хүүхэд ороод ирж байна. 0-58-21 - 38) За одоо ингээд бас нас өндөр болж байна даа. Одоо хэдэн хүүхдүүддээ бас захиж бас хэлэхэд бас аа ... бас нэг цаашдаа амьдралдаа бас хэрэгжүүлж, бодож яваасай л гэж юу ... бас ... үгнүүд байх юм. Одоо тэр болгон тэгээд л яахав дээ хааяа нэг цуглах үедээ ярих л юм. Тэр болгон ч бас бололцоо гарахгүймаа. Тэгэхдээ бас хүүхдүүддээ бас хэлэхэд ... Бүгдээрээ одоо энэ ажилтай, хийж байгаа ажилдаа эзэн болж, жинхэнэ одоо чанартай, үр өгөөжтэй, цаашдаа өөрсдийнх нь амьдрал болон улс, улс нийгэмдээ хэрэгтэй ... ажиллаж, хэрэг болохоор одоо ажил хийж, хоорондоо одоо бас их эвтэй юутай, ах нь ах шиг, эгч нь эгч шиг, дүү нь дүү шиг, элдэв одоо жоохон юмнаас нэг хоорондоо маргаад, зөрөөд байхгүй, ингэж л байгаасай гэж би одоо хүүхдүүддээ хүсэх юм. Хүүхдүүд чинь одоо тэгээд хичнээн нэг эх эцэг, эхээс гарсан боловч, хүүхдүүдийн санаа ч бас янз янз ш дээ. Зарим нь одоо бас янз янзын юм бодож явдаг ч юмуу. Одоо хоорондоо бас нэг тийм нэг жаахан юмнаас болж ер нь нэг нэгэндээ бас нэг юмаа бодох санах ч байдгийм уу ... Иймэрхүү юм бас үе үе ажиглагдаад л байдгийн. Тэгэхээрээ энэ хүүхдүүд минь битгий тэгж яваасай. Нэгээн хайрлаж, нэг нь алдаа дутагдал гаргалаа ч, гаргалаа ч гэсэн одоо дутагдалтай юу хүүгээ хэлж, ахын ёсоор, эгчийн ёсоор зөвлөж ингэж л ажилла ... юу, амьдраасай л гэж ингэж хүсэхийн. Хүний амьдрал янз янз ... тохиолдоно ш дээ. Сайн ч юм гарна. Тэгээд тэр болгоныг, тэрийг л одоо давж л яваасай л гэж ингэж бодож байна. Нэг олдсон нэг жоохон юмаа одоо аштайхан, эвтэй оюутай хувааж идчихээд ... жоохон юмнаас одоо тэгээд л нэг нэгнийгээ өгөөдөөд байхгүй шиг. Ингээд байвал зүгээр юмаа. Ээж нь ямар их мөнхдөө хүүхдүүдтэйгээ хамт байгаад байх биш. Хэзээ нэгэн цагт одоо мөнх бусыг одоо үзэж таарна. Тийм учраас хүүхдүүддээ бас захиад хэлэхэд саяны миний хэлсэн одоо хэдэн үгнүүдийг хүн болгон өөртөө дүн шинжилгээ хийж, бодож байгаасай л гэж ингэж бодож байна даа. Күсч байна даа. (инээв)

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.