Ulambayar


Basic information
Interviewee ID: 990026
Name: Ulambayar
Parent's name: Minjee
Ovog: Hatigan
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shine Ider sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work; education / cultural production; childhood; travel; life in wartime;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood; schoolchildren's life; Chinese; student life; migration; Mörön; children's upbringing;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Манай аман түүх төслийн судалгаанд оролцож ярилцлага өгөх болсонд танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана төрж өссөн? Бага нас ямархуу өнгөрөв?

Уламбаяр -

Би ч одоо Хөвсгөл аймгийн Шинэ- Идэр, хуучнаар Шинэ-Чандмань гэж байсан юмаа, тэнд 1936 онд Минжээ гэдэг хүний ууган хүү болж төрсөн хүн байгаан. Тэгээд 10 настай, 11 настай ч байна уу сургуульд орсон юм байгаан 1946 онд.

Цэцэгжаргал -

Таны үед сургуульд орохоос өмнө хүүхдүүддээ эцэг, эхчүүд хэрхэн гэрийн хүмүүжил олгож байсан бэ? Сургуульд ортолх үеэ та дурсаж ярина уу?

Уламбаяр -

Дээр үеийн хүүхдүүд чинь сургуульд орон ортлоо эцэг, эхийнхээ гар дээр мал дээр л өсөж хүмүүжсэн. Тэр хүмүүс ер нь хүүхдүүдэд их зөв л хүмүүжил олж өгсөн, олгож байсан юм шиг байгаан. Одоог бодоход яахав дээ бас улс орон хөгжөөгүй их л бүдүүлэг тийм л байсан. Гэхдээ яахав бас багш нар эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд их л анхаардаг байсан даа.

Цэцэгжаргал -

Та бага сургуульд хаана оров? Дотуур байранд амьдарч байсан уу?

Уламбаяр -

Би бага сургуульд Шинэ-Чандмань гэж байсан одоогоор Шинэ- Идэр болсон байгаан тэнд 46 онд бага анги, 1- р ангид орж байсан юм байгаан. Тэгээд 53 онд энэ аймгийн юунд 53 онд Шинэ- Идэрийн 7 жилийг төгсөөд, энэ юунд Мөрөн 10 жилд, 1- р 10 жилд ирж суралцаад 56 онд 10 –ыг төгссөн. Тэгэхэд энэ 1- р 10 жилийн эрэгтэйчүүдийн байр нь одоо энэ эрх чөлөө сонины газар байдаг байсан, эмэгтэйчүүдийн байр нь одоо тэр 1- р 10 жилийн одоо тэр хичээлийн байрны тэнд тэгж байдаг байсан.

Цэцэгжаргал -

Таны хүүхэд насанд тухайн үеийн хүүхдүүдээс ялгаатай онцлог зүйл байсан уу?

Уламбаяр -

Байгаагүй. Яг лхүүхдүүд ямар л байсан тэр л байдлаар л байсан. Гэхдээ яахав манайх чинь нэг тийм бог мал, бод мал их олон яахав өөрийн л амьжиргаандаа таарсан тийм л малтай байсан. Тэгээл 5 жилийн хөдлөшгүй төлөвлөгөө гэдэг юм байсан юмаа, тэрүүнд одоо ноос, үс янз бүрийн ашиг шим нь дутвал үр төлийг нь төлж байдаг аймгийн тэгээд манай аав чинь их наймаа арилжаа хийгээд л гадна дотноос юм олоод нөхөөд авч чадахгүй ээ. Тэгээд тэрүүнд юмаа өгөсөөр байгаад тэгээд бараг дууссан юм байгаан. Тэгээд сүүлд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж 59 онд байна уу даа, тийм байхаа нэгдэлд элсэж ороод нэгдэлд галч малч янз бүрийн ажил хийсэн. Тэгж яваж байгаад барилга дээр ажиллаад тэгээд манай аав чинь их ч идэвхитэй сайн ажиллаж байсан. Тэгээд үхэр мал янз бүрийн юмаар шагнуулж л байсан байгаан. Тэгээд хамгийн сүүлд хөдөлмөрийн хүндэт медаль авсан. Тэгээд 71 онд өөд болсон доо.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүдэд яаж боловсрол олгодог байсан бэ, багш нарын хүүдүүдэд хандах хандлага ямар байв, хүүхдүүдэд ямар төрлийн хичээл заадаг байсан бэ, хүүхдүүдийн хичээлдээ хандах хандлага ямар байв?

Уламбаяр -

Дээр үед чинь одоо сургуульд зарим эцэг эхчүүд бол ер нь хүүхдүүдээ өгөхгүйг хичээдэг байсан. Зарим эцэг эхчүүд нь өгдөг л байсан. Тэгээд сүүлдээ ч яахав зүгшрээд хүүхдүүдээ нилээн өгдөг, хүүхдүүд нь чиг сурах дуртай тийм л байсан. Гэхдээ багш нар бол тэр үед их идэвхитэй хичээлээ заадаг, гол төлөв тоо, монгол хэл голлодог байсан даа.

Цэцэгжаргал -

Яагаад зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуульд өгөхдөө дургүй байдаг байсан бол?

Уламбаяр -

За тэр ч одоо ер нь мэдэхгүй юмаа. Чухам яагаад тэгж дургүйүцдэг байсан юм. Уул нь малаа маллуулах л гол болгодог байсан болов уу. Хичээл ном сургана барина гэсэн юм бол тэр үед чинь ер нь өгөхгүй тийшээ, зарим эцэг эхчүүд өгдөг, зарим эцэг эхчүүд ер нь өгөхгүй маягтай. Ялангуа ганц нэг хүүхэдтэй айл бол ер нь их л дургүй байсан. Тэгээд харин яахав сүүлдээ хөгжин хөгжиж, дэвшин дэвшсээр байгаад тэгээд одоо ч заавал сурах л, боловсрол олгох л болсон доо.

Цэцэгжаргал -

Таны хувьд аав, ээж тань сургуульд өгөхдөө дуртай өгсөн үү? Таны бусад дүү нар сургуульд төгсөж байсан уу?

Уламбаяр -

Манай дүү нар бүгд төгссөн. Бүгд ер нь дунд сургууль бараг төгссөндөө, 2 эмэгтэй л 4- р ангийн боловсролтой төгссөн. 4 эрэгтэй нь дан 10- р анги төгссөн, техниккумд явсан.

Цэцэгжаргал -

Та дунд ангид орсон үеийн дурсамжаасаа хуваалцаач? Тэр үеийн сурагчид ямар түвшинд байв, хичээл номондоо яаж хандаж байв?

Уламбаяр -

Сурагч үеийн дурсамж бол яахав дээ, дотуур байранд байна. Дотуур байранд ч нээх 4 баганатай том гэртэй тэнд л дотуур байранд байдаг байсан биднүүд. Тэгээд нээх том дөрвөлжин зуухтай тэгээд тэр зуухандаа өглөө босоод голч гал түлчинэ. Тэрүүндээ ээж хувцасаа өмсөөд л тэгээд хичээлдээ ордог л байсан. Тэр үед чинь хүүхдүүд бас сурах идэвхи нь зарим хүүхэд нь сайн зарим хүүхэд нь муу янз бүр л байсан. Тэгэхдээ бас гадуур хүмүүжлийн ажил их явна.

Цэцэгжаргал -

Тухайлбал?

Уламбаяр -

Тухайлбал одоо бүжиг, дугуйлангууд, дугуйлан ч бас хичээлдэг л байсан. Сүүл сүүлдээ янз бүрийн төрлөөр хичээлдэг болсон. Дунд ангид орохоор бол яахав дээ хичээл нь бас математик, монгол хэл тэгээд газарзүй янз бүрийн одооны заадаг хичээлүүд чинь ордог л байсан.

Цэцэгжаргал -

Тэр үед сургуульдямар соёл, хүмүүжлийн ажлууд явагдаж байсан бэ, та голцуу ямар ажилд нь оролцож байв?

Уламбаяр -

Би ч одоо бүжгийн дугуйланд л их ордог байсан даа. Тэгээд харин сүүлд би өнгөрсөн хойно техниккумд төгсөөд урлагаар нилээн явсан. Архангайн техниккумд.

Цэцэгжаргал -

Тухайн үед гэрээсээ хол сургуульд суудаг хүүхдүүд жилдээ хэдэн удаа гэртээ очдог байсан, гэрээ их сандаг байсан уу?

Уламбаяр -

Гэрээ их санаж байсныг одоо ер нь мэддэггүй юмаа. Би бол ер нь нэг очвол бараг ер нь харьдаггүй байсан. Ерөөсөө тэгээд ороол бараг нэг жил болоол очдог гэртээ амралтаараа ирдэг. 2, 3 удаа л ирсэн болов уу гэртээ амралтаар. Тэгэхэд чинь одоог бодоход 4 улирал дараалан амрана. Тэгэхэд цөөхөн цөөхөн хоноод амарч байсан юм бол уу одоо мартчиж. Зун бол бас их урт амрана, бараг 3 сар амарч байсан юм уу хаашаа юм дээ тийм л байсан байгаан.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн хүүхдүүдийн байрны хангамж ямар байсан? Амралтаараа харихгүй байхдаа юу голцуу хийдэг байсан вэ?

Уламбаяр -

Дотуур байрны хангамж бол яахав ер нь сайн л байсан. Харин яахав хоол ундыг бол, махыг бол юунаас өөрснөө төлдөг. Жилд 135 кг мах өгдөг байсан.

Цэцэгжаргал -

Эцэг эхчүүд үү?

Уламбаяр -

Тэгэхэд бол тэр сайн морины мах бол чүүтэй чайтай хүрдэг байсан байгаан. Тэгээд манайх чинь надад тэгж л үхэр мал алж адуу алж өгч тэгж байгаан. Тэрнээс талхийг өөрснөө тусгай юутай, тусгай талх баригчтай тэрнийгээ бариад талхаа өгчинө. Цай май тэр юмнууд бол бүгд л байсан. Хичээлийн хэрэглэл тийм юм бол бас ховордуу. Сүүлийн үед бол ер нь сайжирсан л даа. Яахав дээ 45 оны дайн дууссан юм их ховор байсан даа тэгэхэд. Хоол унд гэхэд гурил байхгүй одоо энэ хивэгийг зуурч махтай хольж өгдөг байсан ш дээ. Тэгэхэд яахав шөлийг нь уугаал махын идээд тэгээд гурил гэсэн хивэгийг нь хаядаг байсан. Тэгэхэд хүүхдүүд бас л ялгаагүй тийм л байсан. Тэгэхдээ хичээлийн хэрэглэл юм бол бас л ховордуу байсан. Нээх гялгар тийм гоё юутай байсан байгаан дэвтэртэй, гэрэлтдэг цаастай тийм. Одоо бол шугам мугам, дөрвөлжин шугамтай одоо гуравын элемент гэдэг тийм элементийн дэвтэр, нэгдүгээр ангийн элемент гээд бас байдаг байсан. Тийм нэг гоё дэвтрүүд ирдэг байсан. Тэгэхэд чинь тэгээд хонь мал бол хямдхан, цай тамхи их ховор тийм л байсан юм.

Цэцэгжаргал -

Та дайны үеэр суралцаж байсан юм уу?

Уламбаяр -

Дайны үеийн төгсгөл, яг төгсгөл. Яг дайн дууссан тийм үед л орсон хүн юм байгаан.

Цэцэгжаргал -

Тухайн үед хүүхдүүд зуныхаа амралтыг юу хийж өнгөрөөдөг байсан бэ?

Уламбаяр -

Зуныхаа амралт яахав дээ гэртээ хариал, тоглож наадаал тэгээл өнгөрөөдөг байсан. Өшөө тийм зуслан муслан гэж ер нь тийм юм байхгүй ш дээ. Сургууль тарна ерөөсөө тэгээл гэртээ л малаа маллалцаал, хониндоо яваад л.

Цэцэгжаргал -

Малчин айлын хүүхэд аймгийн 1-р 10 жилийн сургуульд анх ирж суралцахад тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв? 1-р 10 жил тэр үед байгуулагдаад удсан байсан уу?

Уламбаяр -

За ёстой мэдэхгүй ээ. Чухам хэдэн онд байгуулагдсныг тэр энэ тэрийг сайн мэддэггүй ш дээ.

Цэцэгжаргал -

Таньд ямар сэтгэгдэл төрж байв?

Уламбаяр -

Надад бол яахав эхлээд ч хэцүү л юм шиг санагдаж байсан. Гэхдээ яахав нөгөө дотуур байранд байж сурчихсан болохоор энд ирээд дажгүй л байсан даа уг нь. Ер нь энэ тийм юмаар гачигдаж дутаглаа гэх юм мэдэгдэхгүй, хоол унд л байж байвал тэгээд болчиж байгаа юм чинь. Дэвтэр мэвтэр бол улсаас өгчинө ш дээ.

Цэцэгжаргал -

Үнэ төлбөргүй юу?

Уламбаяр -

Тийм, үнэ төрбөргүй.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн дунд сургууль, ахлах ангид гол төлөв ямар хичээл үздэг байсан бэ?

Уламбаяр -

Ахлах ангид ч харин янз бүрийн хичээл үздэг байсан даа. Одооны орж байгаа энэ хичээлүүд байна. Тэрэн дээр одоо энэ геометр, трегнометр гэдэг сүрхий хичээл ордог байсан юмаа. Дандаа тооны хичээл, одоо чухам ямар юм болсон юм мэдэхгүй тэр хичээлүүд хасагдчихсан юм шиг байгаад байгаан.

Цэцэгжаргал -

Яагаад тэр их хэцүү хичээл байсан юм?

Уламбаяр -

Геометр, трегнометр нэг томъёог үүсээд тэгээд тэр нь задраад зүгээр өчнөөн нэг самбар дуусгаад эхлэдэг тийм л байсан юм даг. Одоо тэр нь чухам дээд тоо моондоо ороод явчихсан юм уу, одоо энэ хүүхдүүд геометр, трегнометр орохоо больчихсон байгаан.

Цэцэгжаргал -

Таны хувьд ямар хичээл амархан, ямар хичээл хэцүү санагддаг байсан бэ?

Уламбаяр -

Надад ч одоо тоо заах нь хэцүүдүү. Гэхдээ ч яахав тооны юм бодоод болоол байдаг байсан. Аа, монгол хэл их амархан байсан. Аман хичээл нэг жаахан тийм, уншдаггүй тийм болохоор аман хичээлдээ жаахан тааруу байсан байх.

Цэцэгжаргал -

Та түрүүн аймгийн төв дээр анх орж ирэхэд их л хэцүү юм шиг санагдаж байсан гэж. Юун нь хэцүү юм шиг санагдаж байсан юм бэ?

Уламбаяр -

Аймгийн төв чинь одоог бодвол их жоохон л доо. Ерөөсөө хамгийн хойд тал нь энэ модны үйлдвэрийн энд л байсан байгаан хамгийн хойд тал нь гэхэд. Тэгээл хятадууд их ажиллаж байсан. Тэгээл нохой, мохойтой хөл бөмбөг тоглоно. Заримдаа нохойгоороо хүүхэд мүүхдүүдийг айлгана. Тэр артел гэж байсан юмаа. Артелд мужаан тэр ажилчид хятад ажилчид хийдэг байсан тэнд ажиллаад. Тэгээд анхан нөгөө гэрээсээ нээх холдоогүй сумын төв дээр байсан болоод ч тэрүү эвгүйдүй л байдаг байсан. Яахав дотуур байранд байхад яахав тийм хэцүү юмнууд байгаагүй ерөнхий байдал нь л тийм хэцүү санагдаж байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үед Мөрөнгийн төв дээр хятадууд их байжээ?

Уламбаяр -

Байсан. 1955, 56 оны үед байна уу. 53-аас 56 оны үед байна уу хятадууд байсан юм. 56 онд бараг явцан байхаадаа, явуулцан л болов уу. Одоо энэ модны үйлдвэрийн урд талд чинь их том талбайтай. Артел гээд одоо тэндээс цааш нь үргэжилчихсэн ахуй үйлчилгээ сүүлд нь болциймаа. Тэнд чинь их том талбай байсиймаа, одоо энэ цагдаа магдаа, хүүхдийн цэцэрлэг мэцэрлэг тийм юмнууд бол байгаагүй л дээ. Тэр дунд хөл бөмбөг тоглодог байсан юм даг хятадууд.

Цэцэгжаргал -

Яагаад тэд нар хүүхдүүдийг айлгадаг байсан бол?

Уламбаяр -

За мэдэхгүй ёстой.

Цэцэгжаргал -

Тухайн үед тэр хятадуудад монголчуудын хандах хандлага ямар байсан, хятадууд монголчуудад ямархуу ханддаг байсан бэ?

Уламбаяр -

Тэр ч одоо, тэрийг ч одоо сайн мэдэхгүй байна. Хүүхэд байсан болоод тэрнийг нээх анзаарч яваагүй. Яахав ерөнхий байдал нь нэг тиймэрхүү байсан юмдаг.

Цэцэгжаргал -

Тэр хятад хүмүүсийн юу нь таньд их сонин харагддаг байсан бэ?

Уламбаяр -

Гоё л хөл бөмбөг их л гоё тоглодог, юмыг хийдээ их цэвэрхэн чамин хийдэг л тийм улсууд харагддаг байсан юм. Тэгээд сүүлдээ нэг байшин шатсан юмаа. Тэнд багаж магажаа шатаацан энэтэр тийм л байдаг байсан. Тэгээд Хатгалаас юу гал команд дуудаад, тэгэхэд гал команд бүүр дууссан хойно 2 цагийн үед билүү ирж хуучин туйпууны тэр хуучин галыг шүршиж унтарааж тэгдэг л байсан. Тэгэхэд л хятадууд ер нь юугаа зоргодос моргодосоо дутуу хаясан уу яасан тэрнээсээ л болж юу гал гарсан юм шиг л хүмсүүд нь онош тавьсан дуулдаж л байсан. Тэгэхдээ хятадууд чинь их л чамин гоё харагдаж байсан надад, хөл бөмбөг энэ тэр тоглож байхдаа хувцас энэ тэр нь их гоё л юм шиг санагддаг байсан.

Цэцэгжаргал -

Яагаад ер нь тэдийг гаргасан юм?

Уламбаяр -

Тэдийг мэдэхгүй сүүлдээ нэг л биш болсон байх. Чухам яасан мэдэхгүй. Сүүлд нь хятадууд байхгүй болсондог.

Цэцэгжаргал -

10 жилийн сургуулиа төгсөөд дараа нь?

Уламбаяр -

10 жилийн сургуулиа төгсөөд би Рашаантад очиж нэг жил багшилсан. Тэгээд ер нь болъё гээд 57 онд энд хүрч ирээд боловсролын хэлтэсээс зөвшөөрөл аваад сургуульд багшийн сургуульд явахаар тушаал гаргуулаад. Тэгээд багшийн сургууль даа явж чадалгүй нэг жил өнжөөд. Тэгээд 58 онд ХАА- н техниккумд, Архангайн техниккумд машин нь ирсэн элсэж шалгалт өгч байна гэж манай Сандаг, Чимэд- Базар гэдэг 2 хүн, залуу тэр 2 надад цахилгаан бичсэн юу утсаар ярьсан байхгүй юу. Тэгээл би хүрч ирч энд шалгалт өгөөд, тэгээд тэр 2-тай бид 3 явсан юм байгаан. Тэгэхэд чинь мөнгө төгрөг ховор тэгээд нэг 25 төгрөгтөй явсан даа. Тэгээд техниккумд очоол яах уу нэг сар болоход стипендтэй, тэгээл сарын 200 цаас аваал тэгээл амьдарч байсан байгаан.

Цэцэгжаргал -

10 жил төгсөөд Рашаантад багшилсаан?

Уламбаяр -

Тийм.

Цэцэгжаргал -

Ямар хичээл заах уу?

Уламбаяр -

Яагаав бага ангийн тоо, хэл бичиг тийм л хичээлүүдийг л заана.

Цэцэгжаргал -

Бага сургуульд гэсэн үг үү?

Уламбаяр -

Тийм бага ангийн хүүхдүүдэд

Цэцэгжаргал -

Шинэхэн 10р анги төгсөөд очсон багшийг нутгийн олон яаж хүлээж авсан бэ?

Уламбаяр -

Сайн хүлээж авалгүй яахав. Балжинням гээд энэ тэр гээд галч байсан. Бид 2 , Лха гээд бид 2 хоёулаа очсон. Тэгээд бид 2т чинь нэг гэр барьж өгөөд, тэгээд нэг хонь худалдаж аваад хонь алаад хоёулаа гэдэс арилгаж чадахгүй тэгээд тэр Балжинням гуай алж арилгаж өгөөд тэгж тусладаг л байсан. Тэгээл дотуур байрны хүүхдүүдийг хоол унданд оруулна. Тэгээл хоол ундан дээр хөдөөний хүүхдүүд чахав дээ нээх олон юм биш тэгс хийгээд дорхоноо дуусчихдаг ороол тэгээл ажил үргэжилдэг л байсан байгаан.

Цэцэгжаргал -

Багш болоход ямархуу сэтгэгдэл төрж байв?

Уламбаяр -

Багш ч яггүй юм билээ. Ямар сайн даа л нэг жил хүрэхгүй багшлаад тэгээл дараа жил нь гарахав.

Цэцэгжаргал -

Яагаад гарав?

Уламбаяр -

Олон хүүхдүүд ч ер нь харьцах харилцаа хэцүү л юм байна лээ. Аягүй бол хүүхэд багачууд зодож ч мэдэшгүй тэгээд гарсан би.

Цэцэгжаргал -

Багшийн сургууль аваад яагаад явж чадаагүй вэ?

Уламбаяр -

Мөнгө төгрөгний гачигдалтай болоод явж чадаагүй. Тэр үед чинь жинхэнэ өнөө нэгдэлд орсон нэгдэл бэхжиж амжаагүй тийм байсан үе л дээ.

Цэцэгжаргал -

Нэгдэл бэхжиж амжаагүй явдал тухайн үеийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байв?

Уламбаяр -

Цалин мөнгө байхгүй ховор болох дээр чинь нөлөөлж л байгаа юм даа. Мал байхгүй, тэгээд зөвхөн өнөөх л аав ээжийн хөдөлмөрийн хөлс тийм юмаар л амьдрах юм чинь

Цэцэгжаргал -

Тухайн үед сургуульд ороход ямар шалгуураар авдаг байсан бэ?

Уламбаяр -

Сургуульд бол ерөөсөө хувиарлаад л өгчинө, тэгээд тэнд л орчино. Шалгалт малгалт өгнө барина гэсэн юм ер нь байхгүй ш дээ шууд л яваад л орчино.

Цэцэгжаргал -

Та өөрөө?

Уламбаяр -

Би бол энд яахав шалгалт юу техниккумд орохдоо бол юугаар л орсон байх. Ямар 2 шалгалт авсан юм бэ дээ, хоёр шалгалт аваад тэгээд тэнцээд л орсон.

Цэцэгжаргал -

ХАА- н сургуулийн талаар 2 найз чинь утсаар ярьсан гэсэн үү?

Уламбаяр -

Хүнээр л хэлүүлсэн утас гэж ямар юм байхав. Хүнээр л хэлүүлсэн байсан.

Цэцэгжаргал -

Юу гэж?

Уламбаяр -

Энд Архангайн машин ирсэн шалгалт авах гэж байна. Түргэн хүрээд ир л гэсэн байсан. Тэгээл би нэг цуваа зургаа, одоо тавин долоо юм даа тийм машин дээр, тос ачсан машин дээр сууж хүрч ирж шалгалт өгөөд л орж байсан юм.

Цэцэгжаргал -

Ямар шалгалт?

Уламбаяр -

Тэрнийг одоо мартчихсан байнаа. Бодвол монгол хэл, тоо 2 оор л аваа биз дээ. Тэр үед өшөө нээх сүйдтэй юм байгаагүй юм чинь.

Цэцэгжаргал -

Олон хүүхэд элсэж байсан уу?

Уламбаяр -

Эндээс хорин хэдэн хүүхэд явсан. Тэгээд 4 жил сураал ирсэн. Тэгээд 62 онд төгсөөл энэ Цагаан-Уулд хуваарилагдаж очсон юм байгаан.

Цэцэгжаргал -

Таны оюутан цагийн дурсамж?

Уламбаяр -

Оюутан байх үе бол их гоё л доо. Найз нөхөдтэйгээ танилцаж, тэгээд дотуур байранд. Гадуур байх хүүхэд ч гадуур байдаг л байсан. Тэгээд хэдэн стипендээ аваад юугаа, илүү гарсан хоолныхоо мөнгөнд суутгаад илүү гарсаныг нь өгдөг, тийм л байсан юм байгаан. Тэгээд яахуу тэрүүгээрээ хичээлийн хэрэглэлийг аваад л, хувцас хунараа заримыг нь авахыг нь аваал байдаг л байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн оюутнуудын харьцаа хандлага ямархуу байв?

Уламбаяр -

Оюутнууд ч одоо яахуу. Тэр үед бол том болчихсон хүүхдүүд чинь бие биентэйгээ харьцах харьцаа энэ тэр бол сайн л даа. Нэг нэгнийгээ тэгж бага ангид байсан шигээ ховлож, муулаад байхгүй. Ер нь эвсэг бие биендээ туслана. Тийм л байсан юм байгаан. Одоо үеийг бодоход тийм юу байгаагүй л дээ. Одоотой адилхан тэр радио, байсан ч гэсэн өөдтэй ажиллахгүй, телевиз байхгүй тийм л байсан. Мэдээлэл их ховор. Юм сонсох нь их ховор. Цагаан хоолой дөнгөж л аймгийн төв дээр ажилладаг, гардаг тийм л байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үед ямар хүмүүжлийн ажлууд явагддаг байсан бэ? Оюутнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байв?

Уламбаяр -

Чөлөөт цагаараа ч нээх юм хийгээд байх нь ховор. Яахуу тийм тэр янз бүрийн шатар даам, тийм юмнуудаар тоглоно. Гадуур иймээ тиймээ юм хийгээд яваад байх нь ховороо. Гэхдээ явах нь явна, гэхдээ л ховор л явдаг байсан. Урлаг, биеийн тамир 2, спорт гэх юм уу даа тийм юм л голчилж байсан байх. Гэхдээ тийм тогтмол тэгж нээх яваад байдаггүй тийм л байсан. Гэхдээ би бол урлагт явж л байсан техниккумд байхдаа, биеийн тамираар ч явж л байсан. Тэгээд яахуу анхдугаар спартикиадаас чинь 10000 д гүйж улсын аврага авсан юм байгаан. Аан юунд нь бол, урлагаар нь бол Архангайн техниккумд байхдаа сумдуудаар нь нилээн л явсан. Яахуу нэг хөгжим, баяан дарж тоглодог тийм л байсан.

Цэцэгжаргал -

Оюутнууд сумдаар ?

Уламбаяр -

Урлагийн бригад гэж байсан юм. Цэрэндорж гэж ахмад оюутан байдаг байсан. Тэр их хөгжим их гоё тоглоно. Тэгээд ер нь урлагаар нилээд явсан даа.

Цэцэгжаргал -

Тэр урлагийн бригадууд яаж зрхион байгуулагддаг байсан бэ?

Уламбаяр -

Оюутнууд өөрснөө л багш нарынхаа заавраар. Дугуйлан тийм юм байгуулчаад л. Клуб, уран сайханчид шиг л юм даа. Хүүхдүүд, урлагт авьяастай хүүхдүүдийг аваад л тэгээд л сумдаар очиж тоглож барьдаг. Тийм л байсан.

Цэцэгжаргал -

Сайн дурын ?

Уламбаяр -

сайн дурын, ерөөсөө тэгж үнэ өртөгтэй нээх тоглохгүй, зүгээр л яахуу улсуудыг хөгжөөх тийм маягтай.

Цэцэгжаргал -

Зардал мөнгө нь?

Уламбаяр -

зардлыг яахуу, тэр үед чинь бензин тос хямдхан. Өөрсний машинтай тэрүүгээрээ л болж байсан байх. Тэрнээс өөр зардлыг бол нээх улс тэгээд даагаад байсан тийм юм байдаггүй л байсан. Тэр төсөв төлөвлөгөө нь техниккумд нилээд юм байдаг байсан юм байгаа биз.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн оюутнууд их идэвхитэй байжээ дээ?

Уламбаяр -

Идэвхитэй, их идэвхитэй ш дээ.

Цэцэгжаргал -

ХААн техниккумд ямар хичээлүүд үзэв, гадаадын багш нар ордог байсан уу?

Уламбаяр -

Гадаадын багш нар байгаагүй, дандаа дотоодын багш нар байсан. Монгол багш нар байсан. Гэхдээ ер нь заадаг хичээлүүд нь мал эмнэлгийн хичээлүүд, усжуулалт, ХААн усжуулалт гэдэг хичээл орно. Түүний хажуугаар онолын хичээлүүд гэж 10-ын хичээлүүд ордог л байсиймаа.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад кино, жүжгүүд их тоглодог байсан уу?

Уламбаяр -

Тоглоно. Кино бол түүхэн сэдэвтэй кинонууд их гаргана ш дээ. Дээр үеийн кинонууд бол тэр үед гардаг л байсан.

Цэцэгжаргал -

Тухайлбал?

Уламбаяр -

Жүжиг нээх байхгүй ээ. Манай аялгуу, одоо гарахаа больсон байгаамаа тийм кино гардаг байсан. Одоо энэ Цогт тайж, Аюуш гээд кинонууд гардаг л байсан.

Цэцэгжаргал -

Та хэр үздэг байв?

Уламбаяр -

Би нээх үзэхгүй.

Цэцэгжаргал -

Яагаад?

Уламбаяр -

Аа мэдэхгүй, дургүй л байсан шиг байгаан.

Цэцэгжаргал -

Таны багадаа үзэж байсан киноноос хамгийн гоё нь ямар кино байсн бэ?

Уламбаяр -

Цогт тайж л байсан байх. 21, 22 той л үзсэн байх.

Цэцэгжаргал -

Та техниккумаа төгсөөд?

Уламбаяр -

Цагаан-уулд зоотехникчээр очсон. Тэнд зоотехникчээр очоод. Зоотехникч гэдэг бол яах вэ дээ малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх тийм л гол зорилготой, тэжээл усыг нь тохируулах тийм л ажил хийдэг хүн л дээ уул нь. Тэгэхэд чинь практик дээр үзүүлж байсан юм байгаагүй, зүгээр л онол заагаад явчихдаг. Тэр заасан юм нь хөдөө орон нутагт биелэх юм гэж байхгүй. Малын тэжээл гэхэд чинь одоо мөнгө төгрөгнөөс гадна тэжээлийн үйлдвэр гэж бараг байхгүй байлаа. Тэгээд тэр үед чинь үржил силлекцийн ажил явуулахад чинь бас л хөдөө орон нутагт чинь юм хум дутна. Ер нт биелдэг юм байгаагүй л юм аа. Тэгээд яахуу сүүлдээ ч зоотехникийн ажил гэдэг чинь иймэрхүү байдаг гэдгийн үндсийг ч анх Цагаан уулд тавьсан л байх. Тэгээд сүүлд нь сумын дарга нь, орлогч дарга нь Баянзүрхийн даргаар явсан юм. Цогбадрах гээд өвгөн байсан, одоо ч бий. Тэгэхэд нь сумын орлогч хийж хоцорсон давхар. Сумын орлогч бол төв дээр байж байх учиртай, зоотехникч бол хөдөө морь мал гээд явж байх учиртай. Тэгээд Эрх чөлөө сонинд бичүүлж л байсан юм. Тэгээд өнөө сумын дарга орлогчын жил шахуу хийсэн үү. Сүүлд нь хүлээлгэж өгөөд Рашаант руу хуваарьлагдаж очсон. Рашаантад нэг жил болоогүй ээ. 11 сард очоод, 2 дахиа очиж байгаан ш дээ би Рашаантад. 1 дэх нь багшилж очсон, зоотехникчээр нэг очоод тэгээд Чандмань-эрдэнийн үржлийн станц руу хуваарьлагдсан юм байгаан. Тэгээд 65 онд тэнд үржлийн станцад байж тэнд 70 он хүртэл ажиллаад 70 оноосоо Цагаан-Үүрлүү шилжээл. Цагаан-Үүрт чинь 10 жил ажиллаад л орж ирсэн дээ.

Цэцэгжаргал -

Таныг шүүмжилж байсан гэсэн, тэр үед шүүмж матаас хир байсан бэ?

Уламбаяр -

Өө байлгүй яахуу, хамгийн идэвхитэй юм чинь бие биеийгээ шүүмжлэх, ажил албаа гацаанд оруулахгүй тэгш сайн явуулахын төлөө л байгаа юм чинь. Тэгэхээр би чинь 2 ажил хийж байгаа юм чинь нэг ажил нь төв дээр байгаад байдаг, нэг ажил нь хөдөө яваад байдаг. Тэгэхдээр тэрийг л шүүмжилж хөдөө явахгүй байна, малчидтайгаа ажиллахгүй байна гэсэн тийм л шүүмжлэл өрнүүлж, малчидтайгаа ажиллахгүй байна гэсэн тийм л юмаар бичиж байхгүй юу.

Цэцэгжаргал -

Та тэр шүүмжлэлийг яаж хүлээж авч байв?

Уламбаяр -

Би яаж хүлээж авах вэ дээ. Юуныхаа ажлыг, тэр орлогчийнхоо ажлыг л бушуухан өгөх юм сан гэж бодож байсан юм байх юм. Өөр юм байхгүй, тэгвэл хөдөө явах нь чөлөөтэй болох юм чинь. Тэгэхгүй болохоор чинь өнөөх сумын орлогч гэдэг чинь тэр үед чинь дандаа мэдээ тайлан гаргана. Одоо энэ сумын бүх тайланг чинь зоотехникч, сумын орлогч 2 л гаргаж байгаа юм чинь. Гол нь сумын орлогч л гаргаж байгаан. Тэгээд тэрнийгээ хүлээлгээд өгчихвөл би бол хөдөөнөө явж байхад чөлөөтэй болох юм чинь. Дамидан гэж аймгийн дарга байсийн тэр хүн намайг сумын орлогчоор тавьсан юм байгаан. Завханы хүн байсан байхаа.

Цэцэгжаргал -

Боловсон хүчний хангамж ямар байсан бэ?

Уламбаяр -

боловсон хүчний хангамж гайгүй л байсан даа. Гэхдээ мэргэжилтэй боловсон хүчин ховордуу байсан байхаа. Би чинь цэрэгт ер нь яваагүй хүн ш дээ. Цагаан-Уулд байхад чинь ерөөсөө л цэргийн батлахыг сумын нарийн бичиг миний цэргийн батлахыг аваад л явдаг. Тэгээд чөлөөлүүлчээд л ирдэг байсан. Тэгээгүй бол цэрэгт явалгүй яахуу. Би чинь уул нь цэргийн дарга болох л юм боддог байсан тэгээд цэргийн коммист ч орж үзээгүй л юм байгаан цэрэгт явах нь бүү хэл. Намайг авч явахгүй зүгээр батлахыг минь авч явчаад л чөлөөлүүлчээд ирэх вэ. Би цэрэг татлагаар энэ Мөрөнд орж ирээгүй хүн ш дээ.

Цэцэгжаргал -

Давхар ажил хийхэд мэргэжилтэй ажилтан бага байснаас гадна таны зан чанар нөлөөлсөн гэж боддог уу?

Уламбаяр -

Би ч давхар ажил Цагаан –Уулд хийж л байсан. Мөн Цагаан- Үүрт ч гэсэн боловсон хүчин дикритээ авчихсан хойгуур орлож л байсан юм байгаан. Тэгэхдээр ер нь өөрийгөө ажилд гайгүй л байснийн болуу гэж боддог ш дээ ажилд.

Цэцэгжаргал -

Таны яриаг сонсоход та сумуудаар шилжээд яваад байсан байх юм, шалтгаан нь юу байв?

Уламбаяр -

Тэр нөгөө, хаана л тэр мэргэжилтэн дутуу байна тэрлүү л шилжүүлдэг байсан юм чинь. Тэрний урдаас зөрөх хүн байдаггүй гарч л байсан юм чинь. Тэгээд ч би чинь ганцаараа авгай хүүхэд байхгүй, аваагүй тэгээд ч улам тэгж байсан байх. Авгай хүүхэд авчихсан байран суурин болчихсон хүмүүсийг бол харж үздэг л байсан байх.

Цэцэгжаргал -

Та хэзээ гэрэлсэн бэ?

Уламбаяр -

Би хожуу гэрлэсэн. 32 настай авгай авсан байхаа.

Цэцэгжаргал -

Яаж танилцсан бэ?

Уламбаяр -

Мэдэхгүй ээ сайн таньдаггүй л юм даа. Сайн тэгж танилцсан гэж хэлчихээр юм байхгүй явцын дунд л танилцчихсан тэгээд л айл орон болох юм болсийм даа.

Цэцэгжаргал -

Дандаа мэргэжлийн ажлаа хийж байсан уу?

Уламбаяр -

Дандаа мэргэжлийн ажлаа, энд орж ирээд л мэргэжлээ өөрчилсөн.

Цэцэгжаргал -

Яагаад сумдуудад ажиллаж байгаад Мөрөнгийн төврүү шилжих болсон бэ?

Уламбаяр -

Аа ер нь санаандаа хүүхдүүдээ л сургууль соёлд явуулахад амар юм уу гэж л орж ирсэн юм байгаан. Ирээд энд худалдаа бэлтгэлийн трестэд зоотехникчээр орсон юм байгаан. Тэгээд тэнд бойн дээр ажиллаж байгаад, бойн дээр мал алах барих нь хэцүү харагдаад. Тэгээд энэ тээврийг удирдах газар диспитчерээр орсон. Тэндээ ажиллаж байгаал тэтгэвэртээ гарсан.

Цэцэгжаргал -

Мөрөнгийн төврүү шилжих болсон гол шалтгаан ?

Уламбаяр -

Хүүхдүүдээ л сургууль соёлд сургах л гол зорилго тавьсан хүн байгаан би уг нь. Тэгээл яахуу голдуу 10 анги төгссөн, тэгээд л сайн мэргэжил эзэмшиж чадаагүй ээ. Тэгээд хүүхдээ ч нээх сургуульд явуулж чадаагүй дээ.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн Мөрөнд амьдарч байсан жирийн албан хаагчдын амьдралын талаар дурсана уу?

Уламбаяр -

За тэр ч одоо мэдэхгүй дээ. Биднүүд, би л өөр дээрээ ярихад авгай цэвэрлэгч энэ баазад, би өөрөө диспетчер. Тэгээд л тус тусынхаа ажлыг хийгээд явдаг л байсан. Үйлчлэгчидийг хөдөө тариа ногооны үеэр тогоочоор авч явна. Тэрүүнд манай авгай явдаг. Би өөрөө энд машинаа бүртгээд л тэгээд байдаг л байсан. Тэгж л 2уулаа амьдарч зохицож л байсан.

Цэцэгжаргал -

Та хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ юуг гол зарчим болгож байсан бэ?

Уламбаяр -

Би ч одоо хүүхдүүддээ нэг тийм гол зарчим болгосон урдаа тавьсан зарчим байхгүй. Гэхдээ яахуу хүнтэй зөв харьцдаг, хичээл номоо зөв ойлгоод явдаг тийм л болгох зорилттой байсан тэр маань ч нээх өөдтэй биелсэнгүй яахуу. Гэхдээ хүнээс гадуур болохгүй бүтэхгүй ажил чиг хийгээд явсангүй өдийг л хүрлээ. Хүүхдүүд маань одоо бол гайгүй байх л даа, хэрэг төвөгт орчих барих нь.

Цэцэгжаргал -

Танай хүүхдүүдийг харахад нэг хэсэг нь социализмын үед нөгөө хэсэг нь дараа үед сургууль төгсчээ. Энэ үеийн хүүхдүүдийн сурлага хүмүүжилд ялгаа ажиглагдсан уу?

Уламбаяр -

Одоо тэр үед чинь чөлөөтэй ярьж тэгдэггүй байсан. Одоо бол хүүхдүүд чөлөөтэй ямар ч үед багштайгаа ч зүгээр гадуур хүмүүстэй ч харилцахдаа чөлөөтэй л болсон байна л даа. Тэрнээс социализмын үед ч их бүрэг тийм, хэлэх ярих үг нь ч хаалттай, багш нарыгаа ч шүүмжлэдэггүй тийм л байсан ш дээ. Одоо бол багш нарыгаа яаж ч шүүмжилж чадах тийм л чөлөөтэй болсийн байгаам. Тийм л том ялгаа байгаам даа.

Цэцэгжаргал -

Социализмын үед хүүхдүүдийн хичээлдээ хандах хандлага ямар байв, эцэг эх багш нарын харьцаа ямархуу байв?

Уламбаяр -

Ер нь сайн байсан шүү. Манай хүүхдүүдийг багш нар гэрээр нь явж хичээл номдоо тийм байна, ийм байна гэж хэлж ярьж өгөдөг тийм л байсан. Ням-осор багш манайхаар их ирдэг байсан даа. Багш эцэг эхчүүдийн харилцаа ер нь ойр байсан шүү.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжлийн онцлог юу байсан бэ?

Уламбаяр -

За ёстой мэдэхгүй юм аа.

Цэцэгжаргал -

Тухайн үед хүүхдүүдэд зориулсан ямар хүмүүжлийн ажлууд зохиогддог байсан бэ, танай хүүхдүүд идэвхитэй оролцдог байсан уу?

Уламбаяр -

Манай хүүхдүүд ч нэг идэвхитэй оролцож байсан гадуур хүмүүжлийн ажил ховордуу байсан байхаа. Уул нь явдаг л байсан байх, биднүүд явуулаагүй л байхаа даа. Тийм л болуу гэж санагдаад байна.

Цэцэгжаргал -

Яагаад бага явуулдаг байсийн бол?

Уламбаяр -

Тийм харин, тиймэрхүү дутагдал байсан л байх \чимээгүй болов\

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар онцлог үе байсан бэ?

Уламбаяр -

За даа онцлог гээд байх юм одоо 90 оны ардчилал юм уу даа хамгийн гол авах юм. Тэрүүгээр л хүн одоо хаагуур ч юугаа ч хийж явсан хуулийг л зөрчихгүй бол болдог тийм эрх чөлөөтэй л болов шив дээ. Тэр л гол үйл явдал гэж бодож байна даа. Харин тэрнийгээ одоо л буруу замаар ашиглэх гээд байгаамуу яах гээд байгаан төрөө төвхнүүлж чадахгүй. Тийм л болчоол байх шиг байна. Тэрнээс биш одоо бол тэр 90 оны хувьсгал л юм даа хамгийн гол үндсэн явдал.

Цэцэгжаргал -

Хэдэн оноос эхлэн Мөрөнд амьдарч байна вэ? Социализмын болон түүний дараах Мөрөнгийнхөний амьдралын онцлог юу вэ?

Уламбаяр -

1980 оноос хойш амьдарч байна даа. Тэмээ ямаа 2 шиг ялгаатай даа. Социализмын үед бол дэлгүүр мухлаг цөөхөнтэй, аа нэг тийм хявсмал зарим үед оросын бараа гэх юм уу даа тийм юм хявсмал байсан. Гэхдээ оросын бараа бол манай энд ирж л байсан, ирэхдээ гоц гоц юмнуудыг нь бол тусгай дэлгүүрээр зарчдаг, тусгай дарга нар ордог. Тийм байсан. Тэгэхэд одоо бол ерөөсөө авий гэсэн юм бүгд байна ш дээ. Тэгэхэд бол дээр үед барилгын материал одоо энэ юмнууд чинь их ховор тийм л байсан. Одоо бол тэр багаж зэвсэг, техникууд бол ер нь л авий гэсэн бүгд л бол байна ш дээ. Тэгэхэд л тэр 2ын хоорондох том ялгаа байхгүй юу.

Цэцэгжаргал -

Хүмүүсийн амьжиргааны түвшингийн хувьд?

Уламбаяр -

Амьжиргааны түвшин ч гэсэн дээшилсэн шүү дээ.

Цэцэгжаргал -

Социализмын үед дундаж албан хаагчдын амьжиргааны түвшин ямар байсан бэ ?

Уламбаяр -

За яахуу одоог бодоход бол тааруу л байсан байх. Адгийн наад зах нь, яахуу дээ мөнгө нь үнэтэй байсан юм даа. Цэвэрлэгч гэхэд 120 цаасны цалинтай, сүүлдээ 220 боллуу даа. Диспитчер гэхэд яахуу бас цагаараа тооцож авдаг 350-500 ийн хооронд л байсан. Тэгээд яахуу болдог л байсан. Тарчигхан л болдог байсан одоог бодоход бол. Одооны цалин бол бас л зарим компани цалин мөнгөө тэр заасан хэмжээнээс нь доогуур өгөөд улсуудын амьжиргааг дэмжихдээ бас тааруу, зарим нь бол овоо цалин өгөөд тийм л байх юм. Тийм л харагдаж д байх юм байна лээ. Биднүүдийн тэтгэвэр бол яах вэ дээ зүгээр хоногийн хоолыг залгуулаад л яваад байна.

Цэцэгжаргал -

Энэ өндөрлөгөөс харахад таны амьдралд гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байна вэ?

Уламбаяр -

Одоо энэ ардчилсан хувьсгалын л үйл явдлыг хэлэх байх даа. Тэтгэвэр тэтгэмжээ нэмлээ, юугаа хэлж ярих юмаа чөлөөтэй болголоо, хэн нь хэнийгээ ямар хүнээ сонгуульд сонгох барих тэр нь чөлөөтэй боллоо. Энэ л одоо хамгийн чухал үйл явдал болж таарлаа.

Цэцэгжаргал -

Таны амьдралд бусдаас онцгой гэж хэлэхээр ямар зүйл байна вэ?

Уламбаяр -

Одоо ёстой мэдэхгүй байна. Тийм онцгой юм бол надад байхгүй дээ. Ерөөсөө тийм онцгой юм тохиолдсон юм бол надад байхгүй ээ.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хэзээ хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөч тохиосон бэ?

Уламбаяр -

Авгай авчаад л анхныхаа охиныг хүлээж авахад л хамгийн сонин, гоё мөч байсан даа. Манай хамгийн том охин чинь одоо Чандмань-Өндөрт гарсан хүн байгаан. Чандмань-Өндөрийн эмнэлэгт, төрөх тасагт. Тэр мөч л хамгийн гоё үе дээ.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн залуус гэр бүлийн хүнээ сонгохдоо хэрхэн сонгож байсан бэ?

Уламбаяр -

Тэр чиг одоо хүн хүн л янз янз сонгож байсан байх энэ нь болох юм, энэ нь болохгүйн гэдгээ. Би бол их л хянуур дүгнэж, цэнэж байж олж авсан. Тийм ч учраас одоо болтол тэгээд амьдраад явж л байна. Тэгэхэд зарим улсууд ч бас тийм бүтэлтэй сонгож чадаагүй байхаа. Би ч одоо 2, 3 жил болж байж л ханиа авсан. Зарим нь ч одоо, одооны хүүхдүүд ер нь тэгээд бараг танилцуут л суугаад, салаад байх юм болцийн биш үү, тийм л юм шиг харагдах юм. Зарим нь ч яах вэ хашир хандаж байгаа хүүхдүүд ч харагдаж л байх юм аа.

Цэцэгжаргал -

Та ханийнхаа ямар чанарыг голчлон анхаарсан бэ?

Уламбаяр -

Ажилсаг чанарыг нь харсан даа. Хөдөөний амьдралыг мэддэг, ажилсаг л юм уу гэж анх авсийм даа.

Цэцэгжаргал -

Танай хүүхдүүдийг сурч байх үед боловсролын талаар төрөөс ямар бодлого бариж байсан бэ?

Уламбаяр -

Бүх нийтээр нь сургана гэсэн гол зорилт л байсан юм даа. Бүх нийтээр нь боловсролтой бологоё, бүх нийтээр нь сургая. Тэрнийгээ дагасаар \эвшээв\ байгаад л одоо ийм болж байгаа байх. Оросыг л голлож, тийм школ гэх юм уу, тийм юугаар заавраар л явж байсийн.

Цэцэгжаргал -

Таньд социализмын үеэс хадгалж үлдсэн захианууд байгаа юу?

Уламбаяр -

Байхгүй.

Цэцэгжаргал -

Тухайн үед захиа их бичиж байсан уу?

Уламбаяр -

Аа бичнээ. Захиа бичихэд, авгайд бол захиа нээх бичиж байгаагүй. Аа зүгээр ах дүү, гэр орондоо бол бичиж л байсан.

Цэцэгжаргал -

Таны ажиллаж амьдарч байсан түүхэн цаг үеэс хадгалагдан үлдсэн фото зургууд байгаа юу?

Уламбаяр -

Тийм фото, нээх зүгээр энгийн авхуулсан зураг л байна уу гэхээс биш тийм ажиллаж байсан үеийн тийм зураг бол байхгүй.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн зурагнуудаас үзэх боломж байгаа юу?

Уламбаяр -

Одоо ч дээ, тэр талаар ер нь байна уу \зургийн жааз руу заав\ энэ 2 байна.

Цэцэгжаргал -

Энэ хэдэн оны зураг вэ? \зураг 1\

Уламбаяр -

Энэ мэдэхгүй ээ. Залуу л байсан байна.

Цэцэгжаргал -

Ямар хүнтэй авхуулсан бэ?

Уламбаяр -

Энэ үү, эхнэртэйгээ

Цэцэгжаргал -

Энэ хаана яг ажиллаж байх үеийн зураг вэ? \зураг 2\

Уламбаяр -

Энэ одоо \бодлогоширонгуй\ энэ мэдэхгүй нилээн сүүлийн үеийн зураг байхаа даа.

Цэцэгжаргал -

Энэ нэг залуутай авхуулсан зураг байх юм? \зураг 3\

Уламбаяр -

Энэ техниккумын зураг.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн оюутан?

Уламбаяр -

Тийм

Цэцэгжаргал -

Оюутнуулын дүр зураг иймэрхүү байсан уу ерөнхийдөө?

Уламбаяр -

Тийм, битүү халимагтай байсан.

Цэцэгжаргал -

Тэр үеийн мода юу?

Уламбаяр -

Тийм

Цэцэгжаргал -

Энэ урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулж байх үеийн зураг уу, баяан дарчихсан? \зураг 4\

Уламбаяр -

Яг үнэн

Цэцэгжаргал -

Энэ?

Уламбаяр -

Энэ ч манай дүү.

Цэцэгжаргал -

Энэ хүн хэн бэ?

Уламбаяр -

Тэр манай авгайн ах нь.

Цэцэгжаргал -

Та аав, ээж 2ынхоо тухай дурсана уу?

Уламбаяр -

Манай аав ч одоо Хатиган овгийн хүн, Бүгдгээн гэдэг газар төрсөн. Ээж болохоор Дайчууд овгийн хүн, Хөөнгө гэдэг газар төрсөн. Тэгээд 2уулаа насаараа мал маллаж нэгдэлд ажиллаж байгаад тэгээд л тэтгэвэртээ гараад Мөрөнгийн төвд далан \бодолхийлэв\ 71 оны үед юм уу 72 оны үед юм уу орж ирээд л энд байж байгаад нас барсан даа.

Цэцэгжаргал -

Аав, ээжтэйгээ хамт өнгөрөөсөн сайхан мөчүүдээ хуваалцаач?

Уламбаяр -

Тийм сэтгэл хөдөлгөсөн мөч ч байхгүй шахуу л юм байна даа. Дандаа гадуур хол ажиллаж явж байсан болохоор дандаа тийм хөндий. Нас барахад нь хүртэл би уулзаж чадаагүй хүн шүү дээ. Ээжийгээ бол харин яг гарнаас нь барьж байж амьсгаа хураалгасаан. Тэр мөч л байх байх. Тэрнээс аав дээр бол тийм онцлог юм байхгүй. Манай ээж бол тийм догшин ширүүн, аав бол дөлгөөн намуун хүн дээ, байсийм даа. Ээж бол тийм гишүү асаж байгаа юм шиг шажигнасан хүн байсын, аав бол зүгээр цогны дөл асаж байгаа маягийн тийм хүн байсан юм.

Цэцэгжаргал -

Ярилцлагад оролцож өөрийн амьдралын түүх, социализмын үеийн хүүхдийн боловсролын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн таньд их баярлалаа.

Уламбаяр -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.