Ganhölög


Basic information
Interviewee ID: 990047
Name: Ganhölög
Parent's name: Tserennadmid
Ovog: Zaya-Buyant
Sex: m
Year of Birth: 1973
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Manlai sumyn ITH-yn darga
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: veterinarian
Father's profession: teacher


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood; education / cultural production; illness / health; family; work;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

grandparents; birth; airplane; childhood;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Ганхөлөгтэй уулзаж байна тэгээд та өөрийнхөө намтар түүх, би өөрийнхөө судалгааныхаа учрыг хэлсэн тийм ээ, хэлсэн, тэрийг мэдэж байгаа. Тэгэхээр тэр зөвшөөрлүүдийг өгч байна уу, нэрээ нууцлах уу үгүй юу тийм ээ, тэрийг зөвшөөрч байгаа бол ингээд өөрийнхөө намтар түүхийг яриад, өөрийн бага нас чинь хаана өнгөрөв, хэзээ хаана төрөв, энэ тухайгаа дэлгэрэнгүй яриад эхлэх үү хоёулаа?

Ганхөлөг -

За, за надад нууцлаад байх онц гойд юмгүй. Тэгээд яахав бусдын адил одоо амьдралаа залгуулаад явж байнаа. За ер нь миний түүх гэх юм бол Цэрэннадмидын Ганхөлөг гэдэг хүн өнөөдөр энэ тоост хорвоод явж байна. За яахав миний эцэг бол Хувчийн Сэнгээ гэж хүн бий. Яахав би бол хойд эцгийн гар дээр хүмүүжсэн. Ийм хүн байгаа юм аа, айлын том хүү. За миний түүх бол бас бусад улсуудын түүхээс арай нэг онцлог юм нэг байдаг юм. Би бол Монгол улсын 3 дахь онгоцонд төрсөн хүүхэд ээ. Энд төрсөн газар маань бол энүүхэн хойшоо 70-аад км-т байх одоо Өөш манхан гэдэг газрын дээд талд агаарт төрсөн ийм хүн байгаа юм аа.

Оюунтунгалаг -

За.

Ганхөлөг -

За энэ төрсөн түүх маань бас их сонин юм байгаа юм. Манай эх 8 дугаар анги төгсөж илгээлтийм эзэн болж, малчин байлаа. Тэгээд малчин байхад 73 оны зуд гэж маш том зуд болж Өмнөговь аймгийн ер нь баруун талын сумдууд зуданд нэрвэгдэж, Манлай сум нүүж, одоо Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг одоо тэр Өөш манхан гэдэг газар сумын төв одоо төвлөрч, айлууд нь цаашаа оторт нүүж, тэнд одоо анги, бэлтгэл худалдаа, бэлтгэл анги ч гэдэг юм уу нэгдлийн төв тэнд байж, за сумын төв дээрээ эмнэлэг, сургууль гэх мэт зарим нэг албан газар нь үлдсэн юм шиг байгаа юм. Тэгээд манай эх нэгдлийн малын ноос тушааж яваад тэнд өвдөж, тэгээд өвдөхөөр зэрэг аймгаас шуудангийн ногоон онгоц гэж Манлайд ирэх гээд нисэж явах замд тэнд өвдөж, манай ээж. Тэгээд тэр үед социализмын үед ч бас сайхан байж шууд онгоц дуудаж, энд буух гэж байсан онгоцыг шууд тэр Өөш манханд сум төвлөрч байсан газар буулгаад, тэгээд манай ээжийг эмч аваад онгоцонд суусан байгаа юм л даа. Тэгээд онгоцноос хөөрхийн алдад төрсөн. Тэгээд тэнд бас их хүний их сонин түүх байгаа юм л даа, Бурмаа гэж одоо эх баригч эмч Манлай сумын одоо суманд эмч байсан ийм хүн эх барьж авсан надыг. За тэр үед онгоцны нисгэгч нь одоо монгол улсын гавъяат нисгэгч Оргодол гэж хүн нисгэгч нь явлаа, явсан юм гэнэ лээ. Тэгээд хөөрөхөд л манай эмээ, ээж, эмч маань бөөлжиж, түмпэн булаацалдаж явсан гэтэл гэнэт л хөөе хөөе болохоо байлаа хүүхэд гарлаа гэсэн, тэгээд юун бөөлжих манатай тэгээд эх барьж авсан байсан түүхтэй юм аа. Миний төрсөн түүх ийм сонин түүхтэй. Тэгээд дараа нь манай боож авсан ээж Бурмаа эмч, би жилд нэг золгодог байлаа, албан ёсоор. Тэгэхэд тэгж ярьдаг байсан юм. Би тэгээд л онгоцонд их бөөлждөг л дөө, тэгээд ээжид ирээд боосон ээждээ, ээ онгоцонд төрсөн гэхэд бөөлждөг их хэцүү, тэр чинь санааных байдаг юм аа миний хүү. Би бөөлжөөд үхэх гэж байсан. Чамайг гарлаа гарлаа л гэсэн бөөлжихөө болсон тэрнээс хойш би ер нь онгоцонд бөөлжихөө байсан шүү гэж ярьдаг юм /инээв/. Тэгэхээр юм гэдэг ер нь санааных байж. Тэгээд яахав бага нас маань хөдөө эмээ өвөөгийн гар дээр өссөн, манай өвөө гэж Тогтохоо гэж өвгөн байлаа. Энэ маань хэлмэгдлийн үед өртөж, хэлмэгдлээр 10 жил бас ял эдлэж явсан ийм хүн байдаг юм. За манай эмээ гэж бол Цэдэндаваа гэж хөгшин байлаа, ингээд би энэ 2 хүний гар дээр өссөн, 8 нас хүртэл өсөж. Тэгээд манай ээж надыг төрүүлээд за нэг жил болсон юм уу даа тэгээд сургууль соёлоо хөөгөөд, ингээд явсан, тийм. Тэгээд би энэ өвөө эмээгийн гар дээр өссөн, өвөө эмээгийн эрх хүүхэд байлаа. Тэгээд нутгийн буурлууд хөгшчүүд Тогтохоогийн энэ ч хүн болон гэж өдий дөө гэж, би чинь бас нилээн танхай, нилээн эрх тийм байсан юм шиг байгаа юм, тийм тэгээд.

Оюунтунгалаг -

Өөрөө хэдэн онд төрлөө?

Ганхөлөг -

Би 1973 оны 3 сарын 25-д төрсөн, за нэг 11 цаг жаахан өнгөрч байсан уу, 11 цагт тэндээс хөөрсөн сураг байдаг юм, тийм тэмдэглэгээ байдаг юм билээ. Тэгээд 11 хэдийн үед хөөрсийн одоо нэг их сайн мэдэхгүй юм. Тиймэрхүү хугацаанд төрсөн.

Оюунтунгалаг -

Тэгээд өөрийн чинь нэр бас тэр онгоцонд төрсөнтэй холбоотой байх шүү дээ, тийм үү?

Ганхөлөг -

Тэгээд яахав миний нэрийн асуудал бас л их түүхтэй л дээ. Манай, надыг 1 дүгээр анги төгсөөд очиход манай өвгөн нэг юм таалгаж байсан юм. За миний хүү ном эрдэм их сурав уу? гэсэн. Суралгүй яахав гэсэн. За оньсого таалцаж их сурав уу гэсэн, оньсогыг ер нь юу байхав, тэр номон дээр байгаа бүх оньсогыг таана гэсэн, тэгсэн манай өвгөн надад нэг оньсого таалгая, таавар таалгая гээд, за миний хүүд өвөө, эмээ, ээж нь өгсөн нэг юм байдаг юм. Аа яахав тэрийгээ чи хэрэглэж л байгаа өнөөдөр, гэтэл танд нэг чамд бас нэг улсаас өгсөн бас нэг юм байгаа, тэрийг л чи бас өнөөдөр хэрэглэж л байна. За миний хүү энийг нэг таа даа гэж. Тэгээд би тэр юмыг таах гэж их оролдсоон, тааж чадаагүй. Тэгээд дараа нь манай өвөө тэгж байсан юм. За миний хүү сурах нь жаахан дулимагхан сурсан юм уу даа гэж, үгүй ээ ийм юм заагаагүй юм чинь, заагаагүй шүү ээ гэсэн, тэгсэн миний нэр байсан байгаа юм. Тэгээд нэр бол ийм учиртай юм аа. Надыг анх төрсний дараа манай онгоцны жолооч Оргодол гэж хүн байж байгаад тэгээд надад Оргой гэж нэр хайрласан юм билээ. Тэгээд би энэ Оргой гэдэг нэртэйгээ 3 жил явсан юм. 3 насны ойгоороо надад онгоцонд 16 нас хүртэл үнэгүй суух эрхийн бичигтэй, жийж явдаг тийм цагаан морь авчирч одоо Өмнөговь аймгийн нисэх байсан юм болов уу даа авчирч өгч надад Ганхөлөг гэсэн нэрийг, тэр үнэмлэхэн дээр бичиж ирж, ингээд би ээж ааваасаа өгсөн нэг нэртэй, улсаас өгсөн нэг нэртэй ийм 2 нэртэй хүн байгаа юм аа. Тэгээд миний нэрийг Манлайн Ханбогдын хэмжээнд Ганхөлөг гэж ярихын бол нэг үедээ ойлгодоггүй байлаа, таньдаггүй байлаа, Оргой гэх юм бол бүх хүн мэддэг байлаа, за одоо бас би бас тэр нэр маань хасагдаад, миний албаны нэр маань жаахан түгж байх шиг байна. Тэгээд миний нэр ийм түүхтэй юм аа. За тэгээд бага насыг яахав ээ, эмээ өвөөгийн гар дээр эрх таньх өсжээ. Манай өвөө агент байлаа, за тэгээд тэнд чихэр боовноос ондоо хоол шахуу иддэггүй. За тэгээд л ер нь тэр дотор байгаа тамхи ч татаж, бас сагсуурч, өвөө маань ч надыг их эрхлүүлж, гаанс тамхи ч бэлдэж өгч байсан. Ингэж эрх таних өсөж явж байгаад, 9 юу 8 настайдаа ээж маань Хөдөө аж ахуйн малын их эмчийн ангийг төгсөж ирж, аймагт ардын хянах шалгах хорооны улсын байцаагчаар ажиллаж би тэнд гэртэйгээ нүүж очиж анхны А үсгийг Өмнөговь аймагт бага сургууль гэж байхад, Бүдээ багшийн ангид орж А үсэг заалгаж ингэж миний сургуулийн гараа эхэлсэн юм аа. Ер нь бүүр бага нас гэх юм бол яахав ер нь адуунд их хорхойтой, 6 наснаас эхэлж хурдан морь унасан. За энэ унасан морь маань айрагдаж байгаагүй түүх цөөхөн. Манай өвгөн их морь таньдаг, морь сайхан уядаг ийм хүн байлаа. Хонь, нэг даага, ямар ч хамаагүй айлын адуунаас авчираад л уячихна, айрагдаж л байлаа. Миний унаган адуу гэдэг юм уу, анх морь унаж сурсан хонины морь маань би анхны 6 настай байхад, гэсэн үг л дээ, морь, хурдан морь унана гэж морь унаад сурчихсан. Яалтгүй миний анх унаж сурсан тийм гүзээ шарга морь гэж тийм морь байлаа. Хонинд л явдаг, хурга хариулдаг. Тэгээд тэрэнтэйгээ наадамчид дагаж, Ханбогдын наадамд анх очиж байлаа. Тэгээд тэр чинь одоо 79 оны, 80 оны наадам юм уу, 79 оны наадам юм уу, тийм юм уу, тэр чинь одоо хэдэн оны наадам юм бэ дээ 6 настай л байсан юм шиг л санаж байна. Тэгээд очсон чинь одоо миний унах морь маань жаахан уяа орж, жаахан агсарч, жаахан догширсон байх л даа. Тэгээд унахгүй гээд, надыг унуулахгүй гэсэн юм. Тэгээд би уурлаж, өвгөндөө эрхлэж уйлж байгаад, хониныхоо морийг унаад давхичихсан. Тэгээд айрагдаж 5-д явж, тиймээс тийм, тийм тэгж бага нас бол тэгээд л хонь хурганы хажууд. Тэгээд яахав бага насанд эрх байсан ч гэсэн манай өвөөгийн төрсөн дүү Гүнсэн гэж хүн байлаа. Тэрний нөхөр нь улсын, аймгийн аварга, улсын аварга малчин, улсын сайн анчин Пүрвээ гэж хүн тэдний хаяанд манайх ер нь голцуу айл саахалт байлаа. Тэднийх одоо 6, 700 гаруй төллөх хоньтой, тэгээд ер нь хүүхэд нас бол хонь төллүүлж, хурга хариулж, зунд одоо отор хийж иймэрхүү маягаар бага нас бол бараг малчин амьдралаар шахуу өнгөрсөөн.

Оюунтунгалаг -

Эрх ч гэсэн мал ахуйдаа, одоо эмээ өвөөдөө гарын үзүүрт бас зарагдаад, юм хийгээд л ?

Ганхөлөг -

Аа тэгэлгүй яахав. Гэхдээ эмээ өвөөд бол их л зарагдахаас илүү эрхэлчихсэн нь их байсан даа. Тэгээд яахав эмээ өвөөгөөсөө хол бол ажлыг хийдэг, эмээ өвөөгийн хажууд бол тэгж нэг их ажил хийж байдаггүй. Гэхдээ айлын бас нэг сонин хүүхдийн л нэг зан араншин юм даа. Манай өвөө эмээ 2 бол бас л тэр үедээ бололцооны амьдралтай, амьдралын арга туршлага ихтэй. Манай өвөө бол одоо нөгөө эсэргүү үймээний үед гадаадад гарсан, одоо өвөр монголд байж байх хугацаандаа 10 гаруй жил өвөрмонголд манай эмээ ч гэсэн өвөр монголд дүрвэж гарсан ийм л улсууд л даа. Тэгээд өвөр монголд байж байх хугацаандаа манай эмээ бол бичиг үсэг тэнд сурч хуучин монгол, аа манай өвөө бол тэнд Японы одоо сөрөг тагнуулын сургуульд хүчээр орж сургасан, Японд боловсрол эзэмшсэн ийм хүн байсан. Тэгээд орж ирэхээр нь зэрэг Японы тагнуул гэж барьж авч 10 жил шоронд хорьж, 10 жил ял эдэлсэн ийм хүн байдаг юм. Манай эмээ бол бас хуучин монгол бичиг маш сайхан бичдэг, уншдаг. Тэгээд урдаас орж ирж, явуулын багш гэж анх хийж байсан энэ тэр ийм түүхтэй манай эмээгийн түүхүүд бол, тэгэхдээ манай өвөө бол чаддаггүй юм гэж байдаггүй, тэр дамаангүй тоглоомон дээр бол ерөөсөө мэддэггүй, чаддаггүй, хожигддог тоглоом гэж байгаагүй, бүх тоглоомыг тоглодог байсан, хэзээ ч хожиж байсан ийм, шагай сайхан тоглож байсан, шатар даамыг маш сайхан нүүж байсан. Тэр үед одоо юу одоо тэвэг гэдэг тоглоом байсан, тэрийг маш сайн тоглож байсан гэж өвөгчүүд ярьдаг. Мөн нудралцах гэдэг тоглоом байсан юм гэнэлээ, их хатуу, тэр бол эр улсуудын тоглоом, тийм хүртэл тоглоомыг тоглож ялж байсан. Ерөөсөө тоглоом болгоныг тоглодог, тоглохын тулд заавал ялдаг ийм хүн байсан. Тэгээд маш их амьдралын туршлага хуримтлуулсан, бас ч гэж одоо орон шоронд явж, гадаад дотоод зовож явсан, амьдралын аргаар зовлон их үзсэн ийм улсууд байсаан. Тэрний хүчинд бас надыг өдий зэрэгтэй хүмүүжүүлж бас ч гэж өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаад бол би эмээ өвөө хоёртоо баярлаж явдаг.

Оюунтунгалаг -

Өвөө чинь яг овог нэр нь, эмээ, өвөө чинь овог нэр нь хэн гэж хүн байсан?

Ганхөлөг -

Өвөөг маань Тогтохын Тогтохоо гэж хүн байсан юм, одоо бол ах дүү нар нь ам бүл нутагт байна, за манай эмээг маань Цэндийн Цэдэндаваа гэж хүн байлаа, за манай эмээгийн дээд угсаатан нь бол тайж гарлын улсууд байсан юм гэж байгаа юм. Одоо би тэрийг бол сайн мэдэх юм алгаа. Одоо манай эмээ, өвөө, эмээ ч яахав дээ тэгээд нөгөө өвгөнийг нь шорон орон гээд ингээд янз бүр урагшаа нүүсэн гээд барьж аваад явчихсан, тэр үед дуугарах эрх байхгүй байлаа, түүхээ ярьдаггүй байлаа. Тэр үед чинь бас дээдчүүд нь бас нилээн хэлмэгдчихсэн, өөрөө урдаас ороод ирчихсэн, одоо Өвөр Монгол ч гэдэг юм уу, Хятад ч гэдэг юм уу ингэж жаахан ад шоо үзэгдэж иймэрхүү явсан учраас жаахан дуу цөөнтэй, бас түүх амьдралаа ярихад нилээн халгаатай, ер нь дээр үеийн хэлмэгдлийн үеүүдийн улсуудын хүний, улсууд бол нэг их өөрийнхөө амьдралын түүхийг ярихад үнэхээр хүндрэлтэй байлаа л даа, тэгээд тэр нь одоо ингээд хаалттай, одоо ингээд байхгүй мэдэхэд одоо үр хүүхэд бид нар нь одоо мэдэж чадахгүй ингэж өнгөрсөн юмнууд их байна л даа. Үнэхээр тэр бол бас хар үеийн хэлмэгдэл л байсан, тэрийг бол манайх бол тойрч гараагүй, дайрч гарсан ийм л байсан түүхтэй. Тэгээд бага нас бол нэг иймэрхүү л. Тэгээд яахав 1 дүгээр ангиас эхэлж ээжийн гар дээр ирсэн, ээжтэйгээ одоо аймагт 1 жил суугаад, 2 дугаар ангидаа энэ Манлай суманд манай ээж малын их эмчээр, энд одоо сум дундын лаборатор гэж байгуулагдаад тэрний их эмчээр мэргэжлийн дагуу ээж маань Манлай суманд ирж суурьшсан, тэрнийг дагаж би тэр чинь 2 дугаар ангиасаа эхлэж Манлай сумын сургуульд орж суралцаж, аа тэгээд яахав нэг их ч цойлсон онц сурлагатай хүүхэд байсангүй, нэг их ч муу сурч хүний адаг болж явсангүй. Жаахан эрх нь дэндэж хичээл бага хийсэн л байх, хичээл тарав уу үгүй юу хөдөө явдаг, эмээ өвөө дээрээ очиж байдаг. Тэгээд ер нь сумын төвийн төвд хичээлд л явна уу гэхээс биш бусад үед нэг их гадуур дотуур олон нийтийм ажил гэдэг юм уу, ямар нэгэн юманд хошуучилж оролцож байдаггүй, за яахав оролцох юмандаа оролцдог, тэгж сумын төв дээр бол нэг их тийм хөдөлгөөнтэй ч гэдэг юм уу тийм байгаагүй. Яахав ээжийн бас захиргаа байсан, ээжийн бас хэлж байсан юм байдаг. Тэгээд, тэгээд ч их олон дүү нартай, би чинь одоо төрсөн 5 дүүтэй, өргөмөл 1 дүүтэй, 6 дүүтэй хүн, тэр хэдийгээ харах, тэгээд манай ээж маань өөрөө малын эмч хүн, хойд эцэг маань одоо нэгдлийн даргын жолооч, янз бүрийн, ер нь жолооч хүн дээ, янз бүрийн машин тэрэг барьж, ингэж их хөдөө гадаагүй явдаг. Тэгээд яахав надад бол хэдэн дүү нарыг өсгөх, энэ том ажил оногдож байсан учраас бас гадуур дотуур, тэр янз бүрийн ажил төрөл гэдэг юм уу, юманд нэг их оролцож, тэгээд их хаягддаг байсан учраас хичээл ном даалгаварыг шахалтаар хийх нь жаахан дутмагхан тэгээд, тэгээд сургуульд нэг их цойлж байгаагүй. Тийм учраас ч бас нэг их янз бүрийн албан тушаал, янз бүрийн юм нэг их оногдож байгаагүй байх л даа. Тиймэрхүү маягаар 8 жилийг өнгөрөөсөн дөө. Тэгээд нэг гэрийн ажил, гэр хооронд хүүхэд харах, амралтаараа бол хөдөө явж өвөө эмээ дээрээ очих морь унах, би 6 дугаар ангидаа хурдан мориноос хасагдаж тэгээд тэрнээс хойш 6, 7, 8 дугаар, 8 төгстөлөө бас 3 жил морь уяах гэж бас морь хөтлөж, бас ганц хоёр наадамд явж, бас ч гэж айраг ууж явсаан. Тэгээд яахав надад 8 дугаар ангид маань нэг том гарз учирсан юм. Энэ нь миний 8 төгсдөгийн хавар 3 сард манай өвөө маань нас барсан. Энд надад бол маш хүнд цохилт болж, би ямарч байсан 2 сар өөрийн мэдрэлгүй явж, ухай нь эмнэлэг домлогоор явж сэтгэлийн их хэм, хэм алдуурч, үеийхэнтэйгээ хамт улсын их шалгалт өгч төгсөж чадаагүй. Тэгээд би чинь 6 сарын сүүлчээр эмнэлэгээс гарч ирээд, тэгээд ганцаараа шалгалт өгч 8-аа төгсөж байлаа. Тийм учиртай юмаа. Тэгэхдээ тэгсэн хэрнээ сум, ангидаа бас гайгүй л сурлагатай байсан юм байлгүй 8 төгссөн 2 ангийг жагсаахад би хамгийн анх 1 дүгээрт жагсаж, тэгэхэд хуваарь авах гэж ороход 10 жилийн хөдөө аж ахуйн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэж нээгдэж анхны, тэрүүнд 10 дугаар ангид 10 авч, хуваарь авч орж байлаа. Яахав би техникум, ТМС авах боломж байсан, гэхдээ яахав тэр үед би эмээгээ, өвөөгөө алдчихсан гүн хямралтай байсан. Тэгээд яахав ээж маань ч, эмээ маань ч бас ээжийнхээ мэргэжлийг эзэмшвэл зүгээр юм уу том хүү нь гэж зөвөлсний дагуу би хөдөө аж ахуйн гүнзийрүүлсэн сургалттай 10 дугаар ангид, 9 дүгээр ангид орж тэгж 10 төгссөн юм байгаа юм. Тэгээд манай өвөө нас барснаас хойш тэр адуу мал гэдэг юм надад нэг их сонин биш болж тэгээд тэрнээс хойш адуутай нөхөрлөөгүй өнөөг хүрч байна. Одоо бол надад миний өвөөгийн маань, эмээгийн маань, бид нарийн хурдан морины бүх хэрэглэлүүд маань одоо надад хадаглагдаж байдаг юм. Тэгээд одооноос бас юм ухаарч бодохын үед бас өвөөгийнхөө эмээл хазаарыг, тэр хүн насаараа бас моринд зүүж явсан юмыг би одоо 10 гаруй жил зэврээчихлээ, тэгээд тэрийг одооноос бас нэг морин дээр тох юу гэж энэ жилээс бас адуужих санаатай, нэг 2, гурван охин даага хүнээс, зармыг ч ах дүү төрөл садан, юу бас ах дүү нараасаа авч, зармын ч яахав найз нөхөдөөсөө авч эхлэж адууны угшлыг энэ оноос эхлэж тавьж эхэлж байгаа юм.

Оюунтунгалаг -

Өвөө бол морь сайн уядаг хүн байсан уу?

Ганхөлөг -

Өвөө бол одоо уяна, танина гэдэг бол энэ морь бол ингэж айрагдана гэдгийг бол яг мэддэг тийм л хүн байсан. Одоо айлын адуунд очоод л за энийг чинь авъя гээд л авдаг, тэр нь бол ямар ч л байсан 2-3 жил айрагддаг, баараггүй, ямарч сайхан адуутай очсон, тэгээд л больчихдог, ахиад л нэг айлаас даага ч юм уу үрээ аваад ирдэг тэр нь тэр жилийнхээ наадамд. Тэр өвгөн бол наадамд очсон тохиолдолд айраг уухгүй явж байсан тохиолдол би л лав мэдэхгүй тийм хүн байлаа. Морьд сайхан таньдаг хүн байсан байна, яахав уяна гэдгийг бол уядагийг хэлдэгийг зааж өгдөг л байсан байх, өөрөө их том бүдүүн том биетэй хүн байсан учраас өөрөө нэг их морь хөлслөөд явж байгааг мэдэхгүй, зүгээр яахав өөрийх нь тэр дүүгийх нь Пүрвээ гэдэг хүн бол морь сайхан уядаг. Би одоо ч хүүхдүүд нь сайхан морь уяж байгааг бүгдийг мэдэж байна. Ийм л хүн байсан даа манай, тэгээд агент хийдэг тийм л хүн байлаа манай өвөө.

Оюунтунгалаг -

Агент хийнэ гэхээрээ яана гэсэн үг үү?

Ганхөлөг -

Агент гэж одоо тэр үед одоо явуулын дэлгүүр юм л даа. Одоо ингээд тэр үед чинь сумын баг гэж, бригад гэж, бригадад нэг агенттай байдаг байлаа. Тэгээд айлуудынхаа дунд төвлөрөөд, нэг агентаар бараагаа татаж авчирч бүх айлуудаа тойруулаад, тойрч ирээд тэгээд үлдсэн бараагаа тэр төвдөө байршуулаад, тэгээд нөгөө машин нь буцдаг тэгээд тэндээсээ шууд сум явахгүй тэр багийнхаа одоо бригадынхаа төв рүү явж ингэж бараа, тараагаад, өргөн хэрэглээний бараагаар хангадаг ийм зүйлийг агент гэж тэр үед нэрлэж байсан юм. Одоо бол одоо ТҮЦ юм уу, мухлаг юм уу, дэлгүүр юм уу за тийм л юм л даа, ёстой яахав тэр бол одоо нөгөө үйлчилгээг ард түмэнд ойртуулахын тулд одоо баг болгонд агенттай, тэгээд тэд нар нь одоо сард нэг удаа айлаа иж бүрэн тойрдог, бусад хугацаанд айлуудынхаа дунд агент гэдэг нэг юу амбаар л байдаг байлаа л даа. Одоо хүртэл тэр агентых нь амбаар одоо надад байж, одоо миний эд хогшил хийгдээд ингээд л явж байна л даа.

Оюунтунгалаг -

Тэгээд агентын бараанаас одоо хир хэрэглэдэг байв, агентын бараанд чинь сайхан сонин сайхан юм байх уу?

Ганхөлөг -

За агентын бараа бол ийм л юм ирдэг байсан юм. Одоо миний бодож байгаагаар бол одоо гурил, будаа, сахар гэдэг юм уу яг өргөн хэрэглээний даавуу, даалимба ийм л юм ирдэг байлаа л даа зүгээр. Миний мэдэж байгаагаар тэр үед миний их сонирхдог юм байсан бол ВТ гээд тамхи ирдэг байлаа, тэр бас их ховорхон, ер нь цөөхөн ирдэг, нэг одоо ийм паачик ирдэг байсан юм уу үгүй юу, за хатсан чавга гэж одоо цаасан хайрцагтай, пошигтой, тэр дотор нь чавга ч байх, лийр ч байх, алим ч байх хатсан, за тэр бас их сонин, тэр бас их ховор ирнэ. За тэр ирсэн тохиолдолд би нэг тэр бараа татсан нэг хэдэн хугацаанд өмхийгээр унгуулж, тэр их юмыг иднэ.

Оюунтунгалаг -

/инээв/.

Ганхөлөг -

Тэрнээс боллоо гэж мэддэггүй, за хааяа нэг агаарын шаар гэж 2, 3 ширхэг юм ирдэг. Тэрийг одоо би агентын хүүхэд их л авч эрхэлж байсан байхдаа бусад хүүхдүүдэд очдог ч байсан юм уу, үгүй ч юм уу, Аааарын шаар гэж нэг үлээдэг нэг гоё юм байсан юм, тийм тийм сонин содон бараа бол тиймэрхүү, зүгээр бусад бол өргөн хэрэглээний, зүгээр яахав тэр одоо бусад тэр одоо юу гэдгийн үнэтэй цайтай бараа ч гэдэг юм уу одоо торго дурдан, гутал хувцас, бэлэн хувцас ч гэдэг юм уу ийм зүйлүүд бол захиалгаар голцуу ирж байсан юм шиг санагддаг юм. Зүгээр дэлгүүр болгонд ийм юм байдаггүй байсан санаж байна. Даавуу даалимба за тэгээд тамхи, за одоо улаан дүнсэн тамхи ч гэдэг юм уу, за гурил, будаа, сахар ёотон, чихэр, кг-ын чихэр тийм ээ, нислэг гээд сайхан чихэр тийм ээ их идэж байсан даа, тэгээд тийм тошлой энэ тэр гээд тийм тийм гоё чихрүүд тэр үед элбэг байсан даа. Тэрийг бол би тоож иддэг ч үгүй байсан, ирис л байвал иддэг, тийм чихрийг бол тоож иддэггүй, яахав энэ идэх юм дээр ярьснаас энэ хүүхдийн их сониуч зан юм. Манай өвгөн, эмээ 2 бол бас жаахан тэр үедээ нэр хүндтэй ч байсан байх, бас ч амьдралын янз бүрийн бололцоотой ч байсан байх, ер нь 70 давхар гэж боов хийж иддэг, хонь, үхрийн махнаас ондоо мах иддэггүй ийм хоёр хүн байсан. Аа манай хажуу талын манай тэр өгвөний дүүгийнх бол 11 хүүхэдтэй ийм айл байсан. Тэмээний мах л иднэ, шар будаа иднэ, тэгээд боов хар одоо хоёрдугаар гурил ч гэдэг юм уу тийм ул боов хийнэ, тос ч үгүй, юу ч үгүй, зүгээр л усанд чанасан, одоо усаар зуураад л боов хийгээд л, түмпэн боов хийгээд л 2 хоноод л байхгүй. Нэг тэмээний ясыг чинь ингээд л овоолоод, түмпэнд овоолоод нөгөө шөлөнд нь шар будаа хийгээд л пал пал гэсэн юм ингээд л тавьчихна, би тэрнээс л иднэ, гэртээ нөгөө бууз хийгээд, хуушуур хийгээд, мах чанаад тавьчихсан тэрнээс нэг их идэхгүй, тэр хэдтэй зодолдож тэрийг идэх их сонирхолтой. Тэгээд манай муу хөгшин надад чи ч мөн амны хишиггүй хүүхэд дээ гээд хүртэл надыг загнаж бас тэгж л байсан санаанд байдаг юм. Тэгээд л хэзээний л тэр айлд оччихсон боов булаацалдчихсан, хар унд булаацалдчихсан тиймэрхүү л хүүхэд нас тийм л сонин л байдаг юм билээ зүгээр.

Оюунтунгалаг -

Агентын хүүхэд болохоороо бас ч гэж нэг чихэр жимсийг бас арай нарийн нандиныг нь олоод идээд байдаг?

Ганхөлөг -

За тэгэлгүй яахав тэнд ирснээс бол би бол хэлэх ч үгүй тэнд бол надад дураараа иддэг л байлаа, тэнд бол хангалттай идэх чихэр, жимсээр бол би бол угжиж өсгөсөн л дөө манай өвгөн эмгэн хоёр бол. Тэгээд яахав бас нэг их сонин бас нэг л түүх л дээ, энэ хүүхдүүд ингэж байгаагүй болов уу гэж би бас боддог юм. Бас л манай өвгөн агент байсны буян байх, хурганд явдаг байлаа, хурганд явахад нэг архины шилэнд, одоо 2 юм уу 3 хүүхэд л явна шүү дээ хурганд чинь, олуул тэгэхэд бас нэг айлын 10 хэдэн хүүхэд, 11 хүүхэдтэй, тэгээд 2, 3-н шилэнд л архи хийж өгнө, тэр үед чинь янз бүрийн пепсиний сав, янз бүрийн юм байсангүй, 2, 3 архины шилэнд л цай хийгээд таглаад л аваад явна, ирэхдээ хагалдаг нэг тавагтай байдаг байсан, одоо хүртэл шилэн таваг нэртэй одоо тийм таваг, тэгээд маргааш ахиад л тэр агентын юмнаас архины шилнээс авч явдаг л байсан байх. Тийм одоо нэг бид нарын нэг ундаагаа уугаад л, одоо тэр цайгаа уугаад л авч явсан хүнсээ уугаад л хагалдаг тийм нэг тавагтай тийм энэ тэр байлаа л даа.

Оюунтунгалаг -

Хурганд явна гэдэг нь яг юуг хэлж байгаа юм?

Ганхөлөг -

Одоо хурганд явна гэдэг бол одоо нөгөө төллөөд, бүх мал төллөсний ар дээр хургаа залдаг байхгүй юу тэгээд хургыг чинь хариулна, өглөө ингээд хурга туугаад гарна.

Оюунтунгалаг -

Бүх хургаа?

Ганхөлөг -

Бүх хургаа, тэр чинь одоо 5, 600 гаад хурга оруулна шүү дээ нэг өдөр, төллөх малтай байлаа. Аа эхийн ингээд л томчууд л нь туугаад явчихна. Хургыг нь томчууд гарсны ар дээр хүүхдүүд туугаад л хөдөө хариулна, тэгээд өдөр нэг 4 цаг, 3 цагийн алдад ирнэ л дээ. Өглөө нэг 10, 11 гэж гаргаад л. Тэгээд тэр чинь ногоо цагаа гарчихсан, тэр үед миний хүүхэд нас нэг их зуд болж байсангүй. Тэгээд л ингээд л бууцнаас гаргаад л, тэр бууцнаас анх хурга гаргана, хурга зулна гэдэг их гоё юм байлаа, түмпэн сав бүх хүн гараад л тэгээд тэр чинь ингээд л 5, 600-гаад хурга чинь ингээд л хороон дотроо ингээд л хийсч байна шүү дээ одоо ингээд л хуйлраад л, одоо одооны энэ усан давалгаа шиг юм. Тэгээд тэрийг чинь хорооноос гаргана гэдэг маш том зүйл, гардаггүй гарч сураагүй хурга чинь тэгээд л түмпэн сав янз бүрийн юм бариад л зодоод л тэгээд л нэг юм хорооноос гаргаад хороогоо хаана, тэгээд л хороо тойроод, нөгөө гарч үзээгүй нөгөө том зайнд явж үзээгүй хурга ишиг чинь хургууд, дандаа хурга л даа, ингээд л харваад байна, тэгээд л нэг юм залаад л нэг 2, 3 өдөр бол тэр залах гэж маш том ажил байдаг байлаа, олон хүн оролцож элддэг, тэгээд сүүлдээ уул гаргаад л туугаад явчихдаг, орой туугаад л ирдэг болдог юм даа хурга хариулна гэдэг бол, хүүхдийн нэг том ажил байсан даа тэр үед бол.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр таваг хагалдаг нь ямар учиртай юм?

Ганхөлөг -

Таваг биш л дээ тэр чинь, тэр чинь нөгөө архиныхаа шилийг үгүй яахав дээ одоо хүүхдүүдийн залхуу байдаг юм уу, эргэж барьж ирэхээсээ залхуурдаг юм уу яадаг юм, тэгээд л ууж дуусвал хагалчихдаг байсанл даа.

Оюунтунгалаг -

Шилээ хагалаад?

Ганхөлөг -

Тийм, тэгээд тавьж байгаад л чулуугаар цохидог ч юм уу яадаг юм, тэгээд л хагалчихаад, яасан? хагалчихсан л гэнэ, маргааш ахиад нэг шилэнд цай хийгээд л бариад л явдаг тийм л.

Оюунтунгалаг -

Ухаандаа бас сонирхолыг нь татаж ажил хийлгэж байна уу, хөшүүрэг? /инээв/

Ганхөлөг -

Тийм, тийм тэгэлгүй яахав, тийм хөшүүрэг л юм л даа тийм. Тэртээ тэргүй, тэртээ тэргүй ер нь бол тэр үеийн хүүхдүүд бол хөшүүрэгтэй ч бай, хөшүүрэггүй ч бай ер нь үүрэг нь байсан л даа, хурга хариулна гэдэг бол, ер нь мал төл, тэгээд л төлийн үед чинь одоо хонинд явна, төллөх хонинд явна, одоо тэр 5, 600-гаад хонь төллөх үе чинь өдөрт 50, 30, 40, 50 хүрч хургалана., тэрийг чинь тэмээгээр одоо хурганы уутанд хийчихээд зөөнө гэдэг ажил байлаа. Тэгээд л ирчихээд л орой нь хотлуулчихаад л нөгөө 50, 60-н төллөсөн хонины чинь хургыг олж авчирч нийлүүлнэ гэдэг, тэгээд л өнгө өнгийн даавуу уяад л ер нь их л сонирхолтой өнгөрч байсан л даа хаврын үе тэр үед бол тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд сургуульд ороод бас бусад хүүхдийг бодвол өөрийн гэр дэргэд байгаа юм чинь дотуур байранд бол суугаагүй?

Ганхөлөг -

Ер нь дотуур байрны амьдралыг бол би 8 төгстөлөө ойлгох, мэдэхгүй л дээ. Дотуур байр руу ч би ер нь орж үзээгүй шахуу, яахав хааяа нэг хавар нэг дотуур байрны 11 цагийн шийгуа, чихэр янз бүрийн юм өгдөг, тэр рүү хааяа нэг сэтгэл яадаг. Тэгээд тэр үед чинь бас атман хүүхдүүд ч гэж бас байдаг, тэрийг хураадаг хүүхдүүд бас иддэг, гадааны хүүхдүүд байдаг байсан л даа. Тэгээд яахав бас тэр үед жаахан сэлгүүцэж шиг байрны хажуугаар эргэдэг байсан тохиолдол ганц хоёр жаахан байсан л даа. Гэхдээ ер нь байр гэдгийг би ер нь 8 төгстөлөө мэдээгүй, гэр амьтай, гэртээ олон дүү нартай учраас тэр хэдийгээ харах, тэгээд ус, түлээ, айлын том чинь ер нь тэгээд манай ээж чинь хавар бол бүүр гэрт байхгүй шүү дээ, малын төл юу яадагаар дуудлага, тэгээд л тэгээд л явчихдаг. Гэр амьтай байсан, тэгээд л амралтын үеэр сумын төв дээр нэг их байдаггүй хөдөө л байдаг ийм л хүүхэд байсан. Аа яахав ер нь 8 төгсөөд би аймагт очиж, 10-т орохдоо байранд л орсон л доо. Тэгээд л анх байр гэдэг зүйлийг мэдэрсэн, тэгээд яахав ер нь бол би байранд нэг их зовж байгаагүй. Ер нь байрны зовлон гэдэг юм уу, янз бүрийн улсууд ярьдаг л даа, манай үеийхэн байранд өлсдөг, цангадаг, зодуулдаг, дарамтлуулдаг гэдэг юмыг гэхдээ яахав би ер нь өөрөө багаасаа эхлээд бие даагаад ч гэдэг юм уу, ер нь байж сурчихсан, ер нь нэг их одоо хэнтэй ч нэг их муудахыг хүсдэггүй, хэнийг ч дээрэлхэхийг нэг их хүсдэггүй, ер нь мөрөөрөө л хүүхэд байсан л даа. Тийм учраас аймгийн байранд очоод нэг их хүнд зодуулж ч нэг их байсангүй, өлсөж цангаж ч нэг их байсангүй дээ, хойноос ч их мөнгө төгрөг, идэж уух юм явуулдаг л байж, очсон мөнгийг бас тэгж хамаагүй зарцуулдаггүй байлаа, өөрийнхөө хэмжээнд бас зарцуулчихдаг байсан юм шиг байгаа юм, тийм. Тэгээд 10 жилийн 2 жил байранд өнгөрүүлсэн.

Оюунтунгалаг -

Өөрийн чинь бага нас ер нь бусад хүүхдийнхээс юугаараа ялгаатай байв?

Ганхөлөг -

За ер нь юугаар ч ялгаатайг чухам мэдэхгүй юм даа зүгээр төвийн хүүхдүүдээс бол ялгаатай байсан. Би, яахав миний гарал үүсэл бол сэхээтэн гэж явдаг юм. Манай ээж бас дээд сургууль төгссөн, бас ийм учраас би. Аа гэхдээ манай эмээ ч гэсэн бас дээр үед явуулын багш гэж, багш нэртэй ийм хүн явсан учраас гарал үүсэл маань сэхээтэн гэж явдаг, зүгээр малчны гаралын, сэхээтний гаралын гээд ингээд ялгаад хараад байх гэдэг юм уу, аа сэхээтний хүүхдүүд гээд яриад байх юм бол харин тэнд дотроо ялгаатай байж болох юм. Би бол яг мал дээр өссөн гэж ойлгож болно, зүгээр малчин хүүхдийн хэмжээнд бол нэг их ялгараад байсан юм бол алга. Аа зүгээр яахав, зүгээр өөрийгөө сайн ч юм уу, муу ч юмаар ялгаатай гэж ойлгохын заавал нэг ялгаа хэлье ээ гээд бодоод байх юм бол жаахан тансагдуухан, жаахан эрх л өссөн байх. Ондоо бас эрх өссөн хүүхдүүд байсан л байлгүй, гэхдээ чихэр жимс тийм юм идэж, мотоциклын араар хаа л бол сундалж давхаж янз бүрээр, одоо манай өвөө мотоциклтой байдаг байсан тэгээд л тэгж л өссөн, тэрнээс нэг их онцгойроод өсөөд байсан юм надад алга. Зүгээр яахав онгоцонд төрсөн гэдэг нэр болох энэ бол би энүүгээр бахархаж бас үеийнхнээсээ одоо энэнээс чинь илүү давуу гэж ойлгож явдаг л юм л даа.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр онгоцонд төрсөн гэснээс нөгөө 16 нас хүртлээ онгоцонд үнэгүй явна гэсэн шүү дээ тийм ээ?

Ганхөлөг -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд явсан уу ер нь?

Ганхөлөг -

За тийм улаан үнэмлэх байдаг юм аа. Тэгээд тэрэнд явах хугацаа бол үнэхээр хэцүү л дээ. 8 дугаар анги төгстөл би хаа ч явах уу, гэхдээ яахав аймаг нэг 2 удаа орсон онгоцоор, хамгийн анхны удаа бол нисэхийн хэдэн жил байсан юм дээ, надыг 6 дугаар ангид байхад юм даа нисэхийн нэг ой болж уригдаад, нэг онгоцоор очиж байлаа. Дараа нь нэг аймаг орчихоод нэг онгоцоор ирж бөөлжиж үхэх шахсан, зун байсан юм аа, нэг аймаг зүгээр л хувийн ажлаар явчихаад ирэх юмуу гэж бодсон чинь Номгон, Баян-Овоо, Ханбогд, Манлай гэж нисч ирсэн юм, 8-р ангид л юм шиг, 7-д юм уу 8 дугаар ангид л байсан, тэгээд их бөөлжиж, тэрнээс хойш онгоцны дуу авахаар дотор муухайрдаг байсан л даа /инээв/. Тэгээд 7 дугаар ангид байхад манайхан одоо яасан байх, хүн амьтан ч хэлсэн байх, үгүй ерөөсөө нэг хот орж үзэх хэрэгтэй гээд, тэгээд нэг цагаан онгоцоор хот орж үзсэн, хот нэг ороод л ирсэн дээ. Тэрнээс хойш би онгоцонд үнэгүй суух бас ичээд л байгаа юм л даа.

Оюунтунгалаг -

Ер нь тэр үеийн хүүхдүүд эцэг эхтэйгээ хир их илэн далангүй байв, эцэг эх нь хир их харилцаа холбоотой байв, эцэг эх хүүхдүүдийн хоорондын харилцаа ер нь ямар байв, нээлттэй байв уу, ер нь их хаагдмал байв уу, зөвхөн одоо дүн ярилцдаг байв уу, юу ярилцдаг байв ер нь?

Ганхөлөг -

За тэр үед бол эцэг эх хүүхэдтэйгээ за ер нь бол мэдэхгүй дээ, зүгээр миний амьдралын, за би өөрийнхөө амьдралыг жиш, бусад хүүхдийн амьдралыг юуг нь мэдэх үү, зүгээр өөрийн амьдрал дээр тусгаад үзэхэд бол тэр дамаангүй миний хувьд бол би чинь одоо 8 төгстөлөө одоо юу 8 нас хүртлээ ээжийгээ эгч шахуу юм бодож явсан хүн, ер нь ээжтэй бол юм ярьж үзээгүй ээ. Өөрийн яг амьдралын, одоо өөртөө болж байгаа юм ч гэдэг юм уу, одоо болохгүй байгаа, шаналж байгаа ч гэдэг юм уу, ер нь тийм юм ээжтэй би санал солилцож ер нь би 95, 1995 он хүртлээ би ер нь ээжтэй тийм өөрийн талаар санал солилцож би үзээгүй ээ. Ерөөсөө өөрөө өөрийгөө болгодог, өөрт тохиолдсон юмыг өөрөө л шийдэхийг бодож явсан. Яахав би тэр 95 оноос хойш ээж маань өнчирч одоо бас хань ижил нь нас барснаас хойш бас янз бүрийн юм ярьж, би ч өөрөө амьдрал даачихсан байсан учраас санал солилцох юм байсан, тэрнээс өмнө бол одоо би ээжтэй санал солилцож байсангүй, сургууль соёлд явахад ч тэр, ямар нэгэн амьдралаа шийдэхэд ч тэр, ер нь би ээжтэй санал солилцож үзээгүй юм аа. Ер нь тэр үед ч гэсэн ер нь тэр үеийн, бид нарийн үеийн хүүхдүүд ер нь л хаалттай байсан даа ээж аав хоёрын, ээж хүүхдийн дунд, аавын дунд. Тэр үе чинь социализмын үе байлаа. Ээж, аав бол ажил л хийдэг байлаа, ажлын машинууд л байсан шүү дээ, өглөө гараад л орой ирдэг. Одоо тэр дамаангүй манай ээж бол хавар мал төлөлтийн үед бол сараар энэ тэр явж л байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед нь өөрөө хариуцаад, дүүгээ хариуцаад, гэрээ хариуцаад л?

Ганхөлөг -

Тийм, тэгээд л амьдарч байсан. Манай яахав эмээ, одоо манай эмээгийн төрсөн эгч нь Гүнгэр гэж хүн байлаа, тэр хүн бас хааяа нэг тус болдог ийм л байсан, тийм.

Оюунтунгалаг -

Эмээ өвөөтэйгээ бол ний нуугүй ярих уу, яах уу?

Ганхөлөг -

Эмээ өвөөтэй ч би тийм юм ярьдаггүй байсан ерөөсөө, манай яахав өвөөтэй бол яахав хүүхэд байхад эрхлээд есөн шидийн юм ярьдаг л байсан биз. Ер нь өөрийн бодолтой болоод ингээд ирснээс хойш би эмээ өвөөтэй ганц ч юм дуугарч, ер нь би өөрийнхөө талаар хэнтэй ч зөлөлдөж байгаагүй. Зөвхөн өөрийнхөө шийдвэр надад, ер нь ч манай өвөөгийн зан байсан байх, эмээгийн ч гэсэн өөрийн зан байсан байх миний хүү, ганц л сургасан юм даа, миний ганц л одоо болтол мөрдлөгө болгож явдаг юм, өөрийн санаа өөртөө зөв, өрөөлд байгаа нь өмдөндөө зөв гэж үг хэлж байсан юм, бас нэг үг нь чи ямар нэгэн юмтай харьцахдаа, хүнтэй харьцахдаа энэ би шүү л гэдгийг бодож харьцаж байгаа гэж, одоо би энэ хүнд ингээд хэлчихвэл надад хүн ингээд хэлвэл яах вэ гэж, би энэ хүнийг одоо юу гэдэг юм ингээд цохичихвол энэ хүн чамайг ингээд цохивол яах вэ гэдэг юм уу, бүх юмыг чи өөр дээрээ тавьж бай л гэж ингэж сургасан, би тэр журмаар өдий зэрэгтэй, тэр сургаалийн ач ч байсан юм уу, тус ч байдаг юм уу, тэр хүмүүжил чухам би өдий зэрэгтэй явж байна даа гэж л би бодож явдаг. Би ямар нэгэн хүнтэй гомдоох ч юм уу, ямар нэгэн хүнтэй харьцахдаа ч гэдэг юм уу, нэг юм хийхдээ ч гэдэг юм уу, хүний төлөө юм хийхдээ би өөрийнхөө төлөө хийж байгаа юм шүү гэдэг ч юм уу, би энэ хүний оронд байсан бол яахав гэж боддог. Энийг л манай өвгөн бол маш их зааж сургасан, тийм, тийм учраас би өнөөдөр тийм зарчимтай.

Оюунтунгалаг -

Тэр үеийн хүүхдүүдийн, одоо эцэг эх хүүхдүүдийн харилцаа ийм байж. Тэгвэл хүүхдүүдийн хоорондын харилцаа, үерхэл нөхөрлөл ямар байв?

Ганхөлөг -

За тэр үеийн хүүхдүүдийн за одооныхтой ч харьцуулахад юу байх вэ зүгээр тэр үед хүүхдүүд хоорондоо их найз нөхдүүдийн хувьд бол их л гоё байлаа л даа. Хүүхдийн үерхэл гэдэг нэг юм, сурагчийн үерхэл гэж их ярьдаг байлаа л даа тэр үед. Тэгээд сурагчийн үерхэл гэдэг чинь одоо бодоход их сонин санагддаг л байхгүй юу, үерхэнэ гээд л захиа өгдөг, зүгээр би бас тийм юм бас сонирхдоггүй байсан юм уу, зүгээр манай найзууд надаар их захиа бичүүлнэ, тэр захиагаа бичээд дор нь нөгөө би аваачиж өгдөг иймэрхүү тохиолдол. Тэгээд тэр үерхэл бол их гоё үерхэл байсан юм, бас хичээл сайхан нийлж давтдаг, сурагчийн үерхэл гэдэг, их цуглаж ном ярьдаг хоорондоо, үзсэн харснаа, дуулснаа хоорондоо, мэдээлэл солилцдог, нэг нэгэндээ тийм туслах журмын үерхэл, сурагчийн үерхэл гэж байлаа. Зүгээр яахав 7, 8-д орж ирээд бас манай үед ч юм уу, манай үеийн үед бол бас тийм ондоо үерхэл рүү орж ирж байсан үе, 7, 8 руу орж ирж байж тийм үерхэл, тэрнээс өмнө бол тэр нэг 6, 7 дугаар, за 5-д ч байсан байх, 5, 6 дугаар ангийн үед бол нэг тийм захиа өгөлцөөд, тэгээд нэг их сайхан хичээл давтах, иймэрхүү үйлдлүүд байсан. Зүгээр яахав 7, 8 руу ороод тодорхой нэг, цөөхөөн одоо нэг миний мэдэхийн, миний дээд доод үе гэдэг юм уу, дээшээ 2 үе, миний үе гээд бодоход нэг анги нэг 2, 3 хүүхдүүд тийм бас арай өөр үерхэлээр үерхэж байсан юм, тэгж би бас гадарладаг л байсан юм, бусад үед бол сайхан сурагчийн үеийн үерхэл гэж гоё үерхэл байлаа. Одоо бол энэ цэцэрлэгийн хүүхэд чинь тэр үеийн үерхэлээр үерхэх ч гээд байх шиг /инээв/. Одоогийн хүүхдийн сэтгэхүй, бүх юм өөрчлөгдчихөж л дээ, ярих юм алга, газар тэнгэр шиг л болчихож, тийм. Яахав хүүхдүүдийн хоорондын харьцаа бол тэр үед хүүхдүүдийн нэг их тийм бөөн, бөөн бүлэг тийм маягийн үерхэл бол одоо баруун байрын, зүүн байрын, төвийн байрын, багш нарын байрын гэсэн ийм хүүхдүүд их нийлдэг, тэгээд нөгөө 2 байртайгаа бас тэмцэлддэг, зодолддог, иймэрхүү юмнууд байлаа. Тэгээд тэр бас их хамт олныг бүрдүүлдэг, одоо юу гэдгийн, энд би ингээд алхаж байтал манай байрны бага хүүхдийг нөгөө байрны хүүхэд дээрэлхэх юм бол хамгаалдаг.

Оюунтунгалаг -

Оршин сууж байгаа одоо харъяалалаараа байх нь байна шүү дээ?

Ганхөлөг -

Харъяалал харъяаллаараа тийм, хороолол, одоо бол хороолол, хорооллоороо, тэр үед байраар гэдэг багш нарын байр, дарга нарын байр гэж тиймэрхүү. Тэгээд тэр байрууд хоорондоо их тэмцэлддэг, өрсөлддөг одоо тоглосон ч байр байраараа болж тоглодог, зодолдсон ч байр байраараа болж тоглодог иймэрхүү, их ийм нэг нийтлэг байсан. Одооных шиг их хашаа хашаандаа эрхэлдэггүй байлаа, тэр үед хашаа байдаггүй байлаа, тэгээд л одоо бүх юм ил, тэгээд одоо энэ гэрээс гарлаа, нөгөө гэрээс гарлаа 2 бие биенээ харлаа, өнөөдрийн амьдрал бол шал өөр байна шүү дээ, тус тусдаа ерөөсөө тийм ээ, битүү юманд л одоо орчинд л одоо, тэгээд ч бас янз бүрийн тэр үе чинь тэр энэний заваан, энэний хүүхэдтэй үерхлээ ч гэдэг юм уу иймэрхүү байдал өнөөдөр гарна. Тэр үед бол тэр хүүхдүүд хэнтэйгээ үерхэж байна, хэнтэйгээ найзалж байна ээж аав нь өглөө ажилдаа явлаа хүүхдүүд нь үлдлээ, эрхэллээ, тоглолоо, орой ирлээ, хөөе хаа байна та нар гээд л хашгираад л нэг юм орой хэдэн хүүхдүүд цуглуулаад, айл айл ороод л, орой л нэг дуу намддаг, өдрийг хүртэл тувт тоглодог өдрийг хүртэл сургуулийн үед тийм л байсан, зүгээр зуны амралтын үед би төв дээр нэг их байдаггүй байсан учраас тэрийг сайн мэдэхгүй. Зүгээр сургуулийн үед бол тийм л байлаа. Одоо бол би тэгж нэг их бөөн бөөнөөрөө, байр байраараа үерхэж байгааг ерөөсөө харахгүй байгаа, найзалж байгаа, нэгнийхээ төлөө явж байгаа нь, тэр үед хүүхдүүд нэгнийхээ төлөө их явдаг байлаа. Сургуульд байхад муу сурсан хүүхдийгээ бид дээш нь татах гэж, бас нэг янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож байгаа улсаа дааж авч энэ тэр, тэгж их хамт олон бүрдүүлдэг тал дээр сургууль бас их л ажилдаг байсан л даа. Тэгээд сургууль чинь одоо секц, дугуйлан их хичээллүүлдэг байлаа, сурагчдын чөлөөт цагийг боловсруулах их янз бүрийн юм зохион байгуулдаг байлаа, одоо энэ бүлгэмийн зөвлөл гэдэг ч юм уу, одоо пионерийн зөвлөл гэдэг юм уу, баатарчуудын зөвлөл гээд л эд нар чинь маш их сургууль дээр бас ажилд зохион байгуулж, бас хүүхдүүдийг тэгээд тэр үед чинь одоо зуслангууд байлаа, зуслангууд чинь одооны зуслан, зуслан шиг биш л дээ тэр үед чинь үнэхээр тэр хүүхдүүдэд юм сургахын төлөө, тэр хүүхдүүд нь ч юм сурахын төлөө зусна, би бол, гэхдээ зусланд би ганц удаа Найрамдал лагерьт амарч үзсэн, тэрнээс биш ондоо Өмнөговь аймгийн нутгийн зусланд явж байгаагүй л дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үед хүүхдүүд үзвэр юм их үздэг байв уу, кино үздэг байв уу, санаанаас гардаггүй кино ч юм уу, үзвэр ер нь бодогдож байв уу?

Ганхөлөг -

За үзвэр киноны юм бол одоо бага байхад би Бушхүүгийн үлгэр гэдгийг олон үзсэн дээ, энэ яадаг, би яагаад тийм олон Ханбогдод манайх, өвөө эмээ Ханбогдын нутагт байсан. Тэгээд Ханбогдын кино механикч Нарангэрэл, клубын эрхлэгч Мягмар гэж 2 хүн тэмээн тэрэгтэй, одоо кино ачаад ингээд явдаг, ирээд одоо Мягмар гэдэг хүн маань дуулдаг, хуурддаг, бас жижигхээн хөөрхөн концерт тоглочихдог, тэгээд дараа нь киногоо гаргана, Бушхүүгийн үлгэр гэж кино одоо миний сэтгэлд ганц хоногшсон хамгийн анхны кино л даа, гэрт цагаан даавуу татаж байгаад тэгээд гаргадаг.

Оюунтунгалаг -

Юу нь сонин байж, анхаарлыг чинь татав?

Ганхөлөг -

Тэр Бушхүүгийн үлгэрийн тэр сайхан морь нь надад их сайхан санагддаг л даа, эзэндээ хайртай, эзнээ хаядаггүй, эзнийгээ одоо хайрладаг ийм морь их сэтгэгдэл татаж байсан. Ер нь тэр морь л надад их сонин санагддаг байсан, бас нэг зэвүүн талаасаа бол тэр сүүжний яс, одоо болтол энд тэнд сүүжний яс харагдахаар зэвүүн санагддаг л даа, аваад пошиг руу хийчих ч гэдэг юм уу, аваад хог руу хаячих ч энд тэнд пошигноос, тэр дамаангүй ер нь хөсрий яс тэр үеэс л надад тогтсон юм шиг байгаа юм, хөсрий яс харах их эвгүй л дээ /инээв/. Тийм л кино, тэр киноноос тийм л 2 юм надад сайн муу 2 талаар их нөлөөлсөн болов уу гэж боддог юм.

Оюунтунгалаг -

Тэр тэмээн тэргээр кино үзүүлээд явдаг гэлээ шүү дээ?

Ганхөлөг -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэмээн тэргээр яахав одоо, хүн бүр айл болгонд үзүүлэх үү яах уу?

Ганхөлөг -

Үгүй ерөөсөө айл болгонд ороод явдаг байлаа тэр үед, одоо ингээд манай хотонд чинь ингээд 2 айл тэгээд орой нь ирдэг ч, хэзээ ч ирдэг юм дээ ирээд л, тэгээд л орой ингээд л тэр Мягмар гэдэг хүн хуураар тоглоно, бас гоё тоглодог, тэгээд нөгөө бүх мал амьтан, хүн, хүүхэд, нохой, муур дууриаж дуугардаг ийм хүн байсан. Тэрийгээ сайхан тоглоод л, тэгээд орой болохоор кино, тэр чинь айлд нь хонодог байсан юм болов уу даа, орой болохоор кино гаргадаг. За өдөр кино гарах боломжгүй л байж дээ тээ. Тэгэхээр айл болгонд нэг хонодог байсан юм болов уу даа мэдэхгүй юм тэрийг нь, тэгээд ингээд цагаан даавуу татчихаад кино гаргадаг тийм л байсан юм.

Оюунтунгалаг -

Тэгээд хөлс төлөх үү?

Ганхөлөг -

Үгүй шүү дээ тэр чинь.

Оюунтунгалаг -

Та нар мөнгө төлөхгүй?

Ганхөлөг -

Үгүй шүү дээ тэр чинь нөгөө малчиддаа үйлчилж байгаа нь нэг үйлчилгээ юм л даа, бас л тэр социализмын үеийн одоо нэг том нөгөө соёлын довтолгоо ч гэдэг юм уу, тэр ч арай өнгөрсөн байсан үе байх л даа миний үед бол тэгээд яахав ер нь урлагаар үйлчлэх гэдэг тийм юм их явагддаг. Ер нь малчдыг ер нь их харж үзэж, урлагаар, одоо үйлчилгээгээр, ахуй үйлчилгээгээр нь ер нь их үйлчилж байсан юм шиг санагддаг юм социализмын үед. Тэгээд яахав дээ сургуульд орж ирсэн үед бол кинонууд бол их л гардаг байсан. Би сургуульд байхад кино механикчийн дугуйлан гэдэг юманд явдаг, яадаг гэвэл, кино бол мөнгөгүй үзэх санаатай.

Оюунтунгалаг -

За

Ганхөлөг -

Кино механикчийн дугуйлан гэж явдаг байлаа, тэрүүнд хичээлэлдэг. Фото зургийн дугуйлан гэж Чүлтэм багш гэж хүн зайлуул одоо өнгөрчихсөн юм, манай математик, физик математикийн багш байсан юм. Тэр хүн тийм дугуйлан, одоо фото зургийн дугуйлан гэж хичээлэлдэг байлаа, тэр 2-т би явдаг. Би бас техникт гайгүй сонирхолтой. Ёноо гэж тэр кино механикч байлаа, тэр маань одоо кино механикийн дугуйлан хичээллэдэг, тэр 2-т би явдаг байсан юм. Тэгээд кино бол янз бүрийн кино бол зөндөө үзсэн л дээ, ер нь ирдэг, ирсэн киноноос ер нь барагийг нь үзсэн, за үзэж чадаагүй кино юу Мандухай цэцэн хатан үзүүлдэггүй байлаа.

Оюунтунгалаг -

За яагаад?

Ганхөлөг -

За тэр үед бас хаалттай кино, хүүхдэд хаалттай кино байж л дээ. Одоо шалдан хүүхэн гардаг байсан юм байна л даа тэр нь, тэгээд үзүүлдэггүй бид нар үзэх гэж үгүй мөн их тэмцэж байж би нэг үзсэн юм байгаа юм аа. Тэгээд яахав дээ, тэгээд зовож байж үзсэн, үзэхдээ яаж үзсэн гэвэл би нөгөө кино механикчийн дугуйлан 2 цагаас хичээллээд 4 цагт тардаг байлаа, орой 8-аас тэр кино гарна. Тэгээд манай кино механикийн клубын урд талд ийм 2 талдаа доголтой, тэгээд энэ талынхаа доголд ингээд сандал хураачихсан байсан, тэрний дээр гарч хэвтэж 4 цагаас дээр нь гарч хэвтэж л дээ, 8 хүртэл хэвтсэн.

Оюунтунгалаг -

/инээв/

Ганхөлөг -

Тэгээд нөгөө кино чинь 2 ангитай, нэг их удаан гардаг кино. Тэгээд л арай л өмдөндөө шээгээгүй тэндээс бууж байсан юм, кино үзэж байсан юм. Тэгээд тэр одоо бодоход нэг их сүртэй юм байгаагүй нэг шалдан хүүхэн хүний өвөр рүү л орж байсан.

Оюунтунгалаг -

/инээв/

Ганхөлөг -

Тэгээд тэр үедээ хаалттай л байсан, тэгээд тэр чинь 7 дугаар ангид юм уу даа, 8 төгсөхөд тэр киног хүүхдэд үзүүлсэн юм, үзүүлэхдээ тэр толгойг нь авч байгаа хэсгийг, тэр хэнийг Алтжинг хэний Батболдын өвөр рүү орж байгаа хэсгийг хааж байгаад тэгээд үзүүлж байсан юм. Тэр кадар нь наагуур нь юмаар хаачихаж байгаад тэгээд дууссан хойно тийм ээ, тэгээд үзүүлж байсан юм.

Оюунтунгалаг -

/инээв/ Тэр чинь одоо хэдэн оны үе гэсэн үг вэ?

Ганхөлөг -

Тэр чинь одоо 89 он, 88 он.

Оюунтунгалаг -

Тэр чинь одоо орой байна шүү дээ, нилээн саяхны л үе байна шүү дээ бараг?

Ганхөлөг -

Тэгэлгүй яахав, тийм л, кино үзвэрүүд тийм л байлаа зүгээр, тэгээд яахав янз бүрийн концерт, янз бүрийн юм ирдэг ангиараа сайхан очиж жагсаж байгаад тэгээд орж үздэг, тийм л зохион байгуулалттай байсан л даа.

Оюунтунгалаг -

Ер нь театрт орж үзэв үү, театрт хэзээ орж үзэв?

Ганхөлөг -

Театрт чинь би 6 дугаар ангидаа нисэхийн тэр ойгоор очихдоо театрын баярын хурал, концерт үзсэн л дээ, аймгийн театрт анх орж байлаа, 6, тэр чинь 5 төгсдөг жилээ 6-д ордог жил юм тэр ойд очдог, 6 дугаар ангидаа хотод очиж анх цирк үзэж байлаа. Тэр онгоцоор очиж одоо цирк үзсэн юм даа. Одоо нөгөө хотод анхных нь цирк үзэж, юунд, зүгээр Найрамдал лагерьт явахад бол надад зөндөө юм үзсэн л дээ, цирк үзсэн, концерт үзсэн, дуурь ч үзүүлж унтуулсан /инээв/, тэр Найрамдал лагериас автобусаар авчираад л оройд нэг юм үзүүлээд буцдаг л байсан л даа.

Оюунтунгалаг -

Их сонин байв уу, цирк эд нар үзэхэд?

Ганхөлөг -

Цирк үзэхэд одоо надад бодоод байхад нэг их тийм сэтгэлд тэгж ямар сонин юу гэхээр юм байгаагүй санагддаг юм. Сэтгэлд л хоногшсон юм байдаггүй юм тэр цирк үзэхэд. Зүгээр яахав тэнд нь дандаа нэг мал тэмээ гараад байсан нь тэгсэн үү, ойлгоогүй юу бүү мэд, зүгээр мэдэхгүй тэнд дээр морьтой давхаж байгаа энэ тэр улсууд бол одоо бид нар хүүхэд байхдаа малгай шүүрээд, чулуу шүүрээд л, морь морин дээрээ буруу харж ч морьдоод, 2 морь ээлжилж ч унаад л зөндөө л давхдаг байсан, тэр нь гарсан болов уу, тэр сонин биш байсан, ямар ч л байсан сэтгэлд нэг циркт ийм гоё юм байдаг юм байна гэж тэр үед нэг их сэтгэлд хоногшиж байгаагүй л юм байна.

Оюунтунгалаг -

Тэр Найрамдал зусланд нутгаасаа олуулаа явж байв уу, ганцаараа явж байв уу?

Ганхөлөг -

За Манлайгаас ганцаараа явж байсан юм, аймгаас 13 хүүхэд нэг багштай явж байлаа. Найрамдал лагерь, зусланд яахав дээ сумаас одоо шалгарсан ч гэдэг юм уу, ямар журмаар нэг хүүхдийн юу ирээд л, тэгээд л нэг өдөр хөдөө байж байсан чинь л Найрамдал лагерьт амрах уу гээд л надад нэг урилга очсон, тэгээд л явж байсан юм. Тэгээд аймагт очсон, аймгаас 10 хэдэн хүүхдүүд, 13 хүүхэд нэг багштай, Найрамдал лагерьт анх амарч байсан юм аа. Тэр үед тэгээд Найрамдал лагерь зүгээр тэр үед чинь 8 сарын 10-н хэднээр явж байсан юм дээ, шууд, тэнд байхад хичээл эхлэж байсан юмдаг. Тэгээд хичээл эхлүүлчихээд бид нар тарж байсан санаж байна. Тэгэхдээ их тэнд их гоё дурсамж үлдээгүй ээ, Найрамдал лагерьт. Яасан гэвэл ерөөсөө бороо ороод л, би чинь 14 хоног амарсан, 14 хоног бороо орсон. Ерөөсөө хоолонд орж ирчихээд л хөнжлөө нөмрөөд л сууж байдаг, гэрээ санаад л нэг хэсэг нь уйлалдаад л тэгээд л, гарахаар хувцас шал нойтон болчихно, тэгээд л хааяа л нэг нар гараад, нэг үүлэн чөлөө гарахаар нэг шугам жагсаал шиг юм хийгээд л, нэг жаахан тоглоод л, тэгээд л бороо орчихно. Тэгээд л өрөөндөө тэгээд л, их уйтгартай өнгөрсөөн тэр надад бол нэг их.

Оюунтунгалаг -

Ер нь бол говийн ус багатай газрын хүн чинь бороо одоо өдөр болгон ороод байсан чинь бас уйдсан?

Ганхөлөг -

Тийм шүү дээ, уйдаад тэгээд сүүлдээ бүх бие өвдсөн, нойтон хувцас нойтон, сүүлдээ бие хачин болоод, бие өвдөөд, үгүй тэгээд ч тэр үед Ханбогдын улсууд чинь жин цохино гэдэг мундаг өвчтэй байлаа, би чинь багаасаа жин цохиж байсан. Тэгээд жин гүйгээд, бие өвдөөд, чацга туугаад, толгой өвдөөд, тэгээд тэр бол тэр нэг их сонин биш өнгөрсөн үе л дээ. Тэгээд говийн хүн гэдэг, тэгээд тэр уулын орой дээр оччихсон. Тэгээд л үүл чинь тэр доогуур нүүгээд л тэгээд л бороо орохгүй хэрнээ гараад ороод ирэхэд хувцас шал нойтон.

Оюунтунгалаг -

Чийг даагаад?

Ганхөлөг -

Тийм чийг даагаад, тэгээд л их л сонин, нэг их онц биш л өнгөрч байж билээ. Тэгэхдээ яахав олон сайхан хүүхдүүдтэй бид нар тасагтаа 30-н хэдүүлээ байсан, би Нарлаг хотхон гэдэгт. Тэгээд яахав тэр зуслангаас над нэг үлдсэн юм нь оройн одоо, одоо хүртэл тэр дуу сэтгэлд байдаг юм. Нөгөө унтахад Тавтай нойрсоорой гээд, тэр дуу л их гоё санагддаг байсан. Тэгээд л яахав өдрийн бүтэн ингээд л, тэр чинь унтуулдаггүй байлаа шүү дээ, орж ирээд л загнаад, ор дэрээ хураа, унтлаа энэ тэр гээд, тэгээд нөгөө даарчихсан улсууд чинь хуурай хувцасгүй, бид нар чинь хөдөөний хүүхэд ч яахав нэг өмссөн хувцастай очоо биз, нэг их олон юм байв, нөгөөдөх нь нойтон болчихно, нөгөөхөө орж ирээд тайлчихаад л нэг хөнжил нөмрөөд сууна, орж ирээд л ороо хураа унтлаа л гэнэ, тэгээд орой унтах нь л нэг сайхан байсан шиг санагдана. Тэгээд тэр дуу л нэг надад сэтгэлд хоногшиж үлдсэн юм, Тавтай нойрсоорой гэдэг дуу.

Оюунтунгалаг -

За ингээд 10 дугаар анги төгссөн?

Ганхөлөг -

Тэгсэн юм. За 10 дугаар анги төгсөөд тэр үед чинь, за 10 дугаар ангид байхад бас их өөрчлөлт орсон л доо. Юмны үнэ нэг хувь дахин нэмэгдлээ ер нь тэгээд л улсуудын ярьж байгаа юм ч тэр, ер нь өөрчлөгдөж байсан үе чинь яг л одоо 90 он л доо. Миний яг 10-т, тэгээд бас эд тэндээс ирсэн, одоо сум сумдаас ирсэн манай анги чинь бүх сумаас ирсэн, аймгийн төвтэйгээ нийлээд 15 сумаас ирсэн 2, 2 , 30 хүүхэдтэй анги байсан юм. Тэгээд 30 хүүхэд гэдэг чинь бүх сумдаас ирсэн, Өмнөговь аймгийн бүх л өнцөг булангаас ирсэн хүүхдүүдийн ярьдаг, хөөрдөг юм, за тэгээд бас бид нар чинь аймагт гадуур дотуур явна, бас энэ тэндээс ирсэн залуучуудын ярьж байгаа юмнуудыг сонсож байхад, ер нь өмнө нь сонсож байсан юм энэ тэр шал өөр болж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь тэгээд тэр үед миний нэг бодсон юм юу байсан гэвэл үгүй ер нь сургууль соёл эзэмшинэ гэдэг чинь сонин санагдаад, ерөөсөө нэг ажил хийчихвэл болмоор юм шиг санагдаж эхэлсэн үе л дээ. Тэр үе ер нь манай анги юу тэр үед бас нэг тиймэрхүү үе байсан юм шиг байгаа юм. Манай ангид одоо 30 хүүхдээс бүгд ажил дээр гарсан л даа. Тэгээд хөдөө, мал, тэгээд л янз бүрийн ажил хийсэн л дээ. Тэр үеийн сургуульд явсан хүүхэд байгаагүй, яг тэр гүнзгийрүүлсэн сургалттай юунаас, тэр дамаангүй хөдөө аж ахуй, малын их эмчийн ангид бид бүгд урилгаар орох байсан юм. Тэгээд тэнд орох их сонирхолгүй, яагаад гэвэл мал хувьчлагдаад тарчихсан, тарж эхэлж байлаа, ерөөсөө л нэг учраа олохоо байсан үе байсан л даа тэр үед. Тэгээд би 10 төгсөөд манай аав Увишийн Сэнгээ гэж хүн байгаа, одоо гавъяат багш, Ханбогд сумын харъяат. Тэгээд энэ хүн маань зураг хөдөлмөрийн багш хүн байсан. Тэгээд би аавын, тэгээд тэр 10 жил төгсөөд за хөдөө аж ахуйд сурах утгагүй юм байна. Ер нь энэ малтай зууралдаад, тэгээд ээж шиг ингээд хөдөө тэнэдэг хүн болох юм байна гэсэн ойлголт жаахан авсан байсан. Тэгээд ер нь багш больё гэдэг сонирхол жаахан 10 төгсөхийн алдад давамгайлж ирсэн л дээ. Тэгээд 10 төгсөхөд Багшийн дээдийн зураг хөдөлмөрийн ангид конкурсдэг юм. Тэгээд конкурсдээд зураг зуруулаад, нэг шугам зургийн зураг, нэг натурмот зуруулаад 20 оноо авах байсан, 20 оноогоо авчихдаг юм, тэгсэн дараачийн дагалдах шалгалт нь орос хэлний шалгалт байсан чинь, ер нь би орос хэл гэдэг юмыг, ер нь сургуульд байхаас тэр орос, хэлэнд бол ерөөсөө ямарч А гүй байлаа л даа. Ер нь сонирхдог ч үгүй, би орос хэлийг ерөөсөө сонирхож байгаагүй, хэл ер нь сонирхож байгаагүй. Яагаад гэвэл манай өвөө Хятад хэлтэй хүн байсан. Тэгээд би тэрийг гадарладаг, тэгээд өвөөгөөсөө тэгээд сонирхох гэж оролдож байсан л даа, тэгээд өвгөн маань чи Монгол хүн Монголоороо л байх ёстой. Янз бүрийн хэл чамд гай болно уу гэхээс тус болохгүй гэж хэлж байдаг санагддаг байсан юм. Тэгээд ч ер нь тэгээд багын сэтгэлд хийчихсэн юм гэдэг тэгээд л сэтгэлээс гардаггүй юм шиг байна лээ л дээ. Тэгээд орос хэлийг би ер тоодоггүй, олон ч багш заасан манай ангид, олон ч тогтвортой орос хэлний багш ч байгаагүй байх, тэгээд орос хэлийг ерөөсөө суръя гэж хүсдэггүй, дүн авахын тулд үг цээжилдэг тийм л байсан л даа. Тэгээд 2 дугаар шалгалт маань орос хэл орж ирсэн, тэгээд орос хэл дээр 0 оноо авсан. Тэгээд ялагдаад, би сургуульгүй 2-хон, ганцхан хуваарь ирээд тэгээд нэг багшийн хүүхэд яваад, би сургуульгүй хоцроод. Тэгээд яахав 10 төгсөөд л энүүгээр, гэрээрээ нэг орчихоод өвгөн хөгшин хоёртой нэг уулзчихаад эцэг дээрээ очсон. За би багш хийе, тэгээд би Ханбогдод зураг хөдөлмөрийн багшаар 10 төгсөөд орсон л доо. Тэгээд би чинь 9 сард ороод, 3 сард нь, 92 оны 3 сард багшийн дээдийн зураг хөдөлмөрийн ангийн оройгоор суралцаж, одоо нэг жил гаруйхан суралцаад багшийн мэргэжил гэж эзэмшиж төгссөн байх юм л даа, тэр үед диплом миплом ч гэж байгаагүй. Одоо ийм сургалтанд хамрагдсан тул багшийн үнэмлэх олгов гээд нэг өдийхөн үнэмлэх байдаг юм. Тэгээд тэр үеийн оюутны амьдрал их сонин л доо, бид нар чинь хичээл гээд нэг их юм, одоо онолын хичээл гэж нэг юм ордоггүй, бид нар чинь мод харуулдах, тэрийг яаж хүүхдээр харуулдуулах уу, нэг иймэрхүү дандаа л дадлага дээр хичээл хийдэг ийм л байсан үе, тэгээд тэр үед нөгөө картны бараа гэдэг юм эхэлчихсэн, хотод чинь юм олдохоо байсан, тийм үед оюутан байлаа. Талханд өглөө 6 цагаас оочерлоод нэг бид нарын хичээл 10 цагаас эхэлдэг байсан юм, 10 цагаас нэг хүрч чадвал хүрээд, хүрэхгүй бол тэгээд л хичээлдээ явдаг. Би тэгэхэд багшийн дээдийн байранд юу оюутны хотхонд, одоо оюутны хотхон гэж байгаа шүү дээ, тэнд багшийн дээдийн байранд байлаа. Тэгээд оочерлож оочерлож нэг талх авна, нэг хүнд нэг л талх өгдөг. Тэр талхаа аваад 4 хуваагаад нэг талыг нь 4 хуваасныхаа нэгийг идчихээд, тэгээд л хичээлдээ явдаг. Тэгээд өдрийн бүтэн хичээлд тэр үед өлсөж цангадагч байсан юм уу орой нэг иржчихээд, нөгөө 2 булан талхныхаа талын авч өвөртөлчихөөд, тэгээд л тасаг тасгийн үүд одоо ингээд л явж байхад хоол хийж байгаа тасаг хачин шүү дээ тэгээд тэр үед чинь өдөр яадаг хичээллэдэг нь цөөхөн, тэгээд өглөө 6, 7, 8 гээд л хичээлд гарсан оюутан талх авч чаддаггүй. Тэгээд л хоол хийж байгаа тасаг ихэвчлэн эмэгтэйчүүд, тогшоод, надад талх байнаа, хоолоо хуваалцах уу, өө тэгье гээд л онгойлогдог, ороод талхаа хуваагаад нэг аяга хоол иддэг, тэгээд л унтдаг тийм л байсан /инээв/. Тэр оюутны, тэр амьдрал их сонин хэцүү л байсан даа. Тэгээд орой бол оюутны байранд архи эрээд гараад явбал олддог, талх эрээд явбал ёстой юу ч яагаад ч талх олддоггүй тийм л байсан, хоол талх бол олддоггүй. Зүгээр архи эрээд явахад охидуудын аль ч тасагаас ороход, тэр чинь бас нэг хүнд нэг архи өгдөг байсан юм уу яасан юм, сард, тэгдэг л байсан үе л дээ. Тэгээд тэр амьдрал бол их л сонин л тэр хотод бол их л сонин л байсан л даа. Тэр чинь анх удаа би хотод оюутан болоод очсон, үгүй нэг л тэр үед бодоод байхад нэг л бүрзгэр байсан санагддаг юм хот, зүгээр би 80-н 8 юм уу 7 онд тэр хот зун нь орчихоод, тэр чинь хавар нь тэр нөгөө онгоцоор нисэж орчихоод, эргэж ирээд Найрамдал явж байсан юм. Тэр үеийн хот яг тэр оюутан байсан тэр үеийн өнгө үзэмж сонин зэвхий даадаг санагдаж байсан, тэр оюутан байх үед, мэдэхгүй ээ нэг л ийм тоостой, шороотой тэр үед бас сэтгэл жаахан тавгүй байсан уу эд тэнд л одоо жагсаал цуглаан хийгээд л нэг тийм л байсан үе л дээ, тийм нэг их зэвхийдүүхэн тийм л санагддаг юм. Одоо төсөөлөхөд нэг тийм л үе байсан шиг л санагддаг юм, нэг л нэг их баяр баясгалан байгаагүй ч юм шиг тийм л санагдаж байсан юм тэр үед.

Оюунтунгалаг -

Тэгээд багшаа хийчихсэн?

Ганхөлөг -

Тэгээд би чинь Ханбогдод 5 жил багшлаад 95 онд, би шарын комд орж тэгээд яахав бие өвдсөн л дөө, тэгээд яахав миний өвчний анхны эх үүсвэр бол миний өвгөн, одоо тэр манай өвөө нас барж, тэгээд тэрнээс хойш тархи толгойдоо бас нилээн унадаг татдаг болж, хээр толгойд гарахад их ер нь бие хаа шал өөр хямарсан л даа. 8 дугаар анги төгссөнөөс хойш бол юм л бол өвддөг, жаахан унадаг ийм л болцихсон байсан. Тэгээд 95 онд их өвдөж шарын комд орсон юм. Тэгээд тэрнээс хойш багшаа хийхээ болиод, тэгж байтал 95 оны намар, 10 сард юм уу даа манай хойд эцэг нас бараад, тэгээд Ханбогдоос шилжиж ирж ээжийнхээ хажууд ээждээ хань болно гэж нүүж ирсэн. Тэгээд бие хаагаа эмчлүүлж, би чинь 4 жил шахуу эмнэлэгээр яваад 2000 онд энд багшаар орж, 2000-2001 оны хичээлийн жилд Манлай сумын зураг хөдөлмөрийн багшаар нэг жил ажиллаад, тэгээд 2002 онд Удирдлагын академид явсан, өдрийн ангиар 3 жил хагастай сурч, 2005 оны 12 сар, 4 оны 12 сард төгсөж, төгссөн дөө миний сургууль боловсрол бол ингээд л. Багш нэг 6 жил багшилсан, тэгээд одоо энэ төрийн албанд 4 дэх жилдээ.

Оюунтунгалаг -

Одоо чинь бол яг ямар албан тушаал билээ?

Ганхөлөг -

Би бол одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг албан тушаалтай. 4 дэх жилдээ ажиллаж байна, одоо сонгуулийн хугацаа одоо энэ 10 сарын 8-наар дуусах юм шиг байна. Энэ албан тушаал маань бол одоо сумын иргэдээс сонгогдож, тэгээд тэр сонгогдсон төлөөлөгч дундаасаа ахиж сонгогдож, даргын албан тушаалыг 2004 оны 11 сард авсан.

Оюунтунгалаг -

Тэгээд хэзээ гэр бүл болов?

Ганхөлөг -

За гэр бүлийн асуудал бол ер нь би нэг, ер нь л биеэ даачихсан байсан хүн гэж ярьж, тэгээд яахав би 10 дугаар ангид байхад Ханбогд сумын харъяат нэг хүнтэй, хүүхэнтэй танилцсан юм. Тэгээд би чинь Ханбогдод багшилж байх хугацаандаа цэрэгт явлаа бас, 93 он тэр сургууль төгсөж ирээд цэрэгт явсан юм, нэг жилийн цэргийн анхны цэрэг. Тэгээд цэрэгт явж ирээд, тэгээд би цэрэгт яваад ирсэн, тэгээд танилцаж байсан охин маань Дарханы ус цаг уурын техникумыг төгсөж ирээд Ханбогдод тэр зун төгсөж ирсэн, би тэр зун халагдаж ирсэн, тэгээд бид 2 гэр бүл болж Ханбогдод анх гал голомт бадрааж, манай энэ хүн Ханбогдод багшаар ажиллаж, хоёулаа сургуульд багшаар орж байсан юм. Тэгээд яахав бид хоёр 12 жил амьдраад, тэгээд салсан л даа. 2 хүүхэдтэй, тэгээд дараачийн амьдрал маань хотод оюутан байхад Ханхонгорын харъяат Шинэсар гэдэг хүүхэнтэй танилцаж, 2005 оны үед гэр бүл болсон, одоо нэг хүүхэдтэй, бас авгай маань сургуульд нийгмийн ажилтнаар ажилдаг. Иймэрхүү бас амьдралд алдаж онож явсан юм бий.

Оюунтунгалаг -

Ер нь төрөөс гэр бүлийн талаар баримтладаг бодлого гэж байсан юм уу, ер нь тэр үед гэр бүлд чинь нөлөөлж байсан юм уу, ер нь залуу хүмүүст одоо гэр бүлийн талаар төрөөс явуулах бодлого хир нөлөөлдөг юм бэ ер нь?

Ганхөлөг -

За гэр бүлийн бодлого, ер нь залуу гэр бүл, ер нь хүн анх гэр бүл болж байнаа гэдэг асуудал бол улс эх оронд нилээн л хэрэгцээтэй л зүйл л дээ. Гэхдээ одоо социализмын үе би яг яаж байсныг мэдэж байгаа юм алга, би бол яг шилжилтийн үеийн гэр бүл юм аа, энэ үед бол одоо мэдэхгүй юм аа ерөөсөө. Тэр айл, айл болж байна уу үгүй байна уу улсаас ер нь анхаарч байсныг би л лав мэдэхгүй юм. Миний олон найз нөхөдүүд, дүүгээ ч хүртэл би айл гэр болгож байсан. За ямар ч юм ер нь мэдэрч байгаагүй. Үнэхээр л тэр хүн одоо өөрөө юмтай болоод, өөрийгөө хичээгээд амьдарч байсан, улсаас гэдэг юм уу, төрөөс ч гэдэг юм уу тийм хууль эрх зүйн ч юм алга л байсан байх, авч байсан бодлого ч байхгүй байсан гэж би одоо дүгнэдэг. Зүгээр одооны нөхцөлд бол шал өөр байна л даа. Тэр үед бол үнэхээр надыг гэр бүл болж, айл гэр бүл болж үед бийт бол, тэр бол зүгээр хувь хүний асуудал байсан, тийм. Тэгээд л одоо юу гэдгийн тэр үед чинь одоо сургалт ч гэдэг юм уу, одоо эцэг эх болох одооны хийгдээд энэ ийм юм тийм юм гэж байсангүй шүү дээ бид нар чинь ерөөсөө тэгээд л зөнгөөрөө л мэдрээд л явж байснаас биш ер нь анхны тийм мэдэгдэхүүн сургууль соёл ч олгож байсангүй, янз бүрийн хэвлэл тохимол, янз бүрийн ч юм байсангүй, тэгээд ер нь миний үеийн, одоо миний үед, тэр үед 2, 92, 3 онд гэр бүл болж байсан улсуудын хэмжээнд одоо тийм л байсан, тэрнээс өмнөх тийм л байсан. Зүгээр яг социализмын үед яг тэр нэгдэл гэж байх үед бас өөр байсан байх аа, гэр малаа барьж өгч байсан сураг бас ганц хоёр сонсогддог юм, илгээлтээр гэр бүлээрээ гарсан, гэр орон өгөөд, мал хуй ч өгч байсан байдаг л байх. Тэрийг нь бол тэр үед мэдэхгүй юм. Зүгээр би бол гэр бүл болохдоо өвгөн, одоо эмээ өвөөгийн гэр, бүх юм бэлдээд л иж бүрэн юм надаа өгч байсан, тэгээд л иж бүрэн юманд ороод амьдарч л байсан. Тэгээд гэр болох гэж зовж байсан юм алга, нэг гэр авчираад л хоёр талаас нь бариад л орчихож байсан, тэгээд л ажлаа хийж яваад л үр хүүхдээ гаргаад, өсгөөд тэгээд явж байлаа, зүгээр тэнд дээр улсаас хүүхэд гаргалаа ч гэж дэмжсэн юм одоо надад мэдэгдэх юм байдаггүй, гэр бүл саллаа гээд ч наана цаана ингэсэн ярьсан юм байдаггүй тэгээд л, тийм л байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ер нь ингээд л бодож байхад таны амьдралд маш их гүнзгий нөлөөлсөн үйл явдал ер нь юу байдаг вэ?

Ганхөлөг -

За яахав дээ зүгээр миний ухамсарт нөлөөлсөн зүйл бол үхэл хагацал л байна, би чинь одоо 8 дугаар ангид байхдаа өвөөгөө алдаж маш их хэцүү байдалд байсан, дээр нь амьдрал зохион байгуулаад, том хүүхдээ хүү байсан, тэрийгээ нэг 6 сар болгоод алдаж, бас их том гарз хохирол учирч байлаа. За тэгээд яахав 10 хэдэн жил амьдарсан ачит ханиа, одоо босгосон амьдралаа бусниулж, бас жаахан сэтгэл янз бүрийн юманд, тэгээд яахав ухамсарт нөлөөлж байгаа зүйл юм. За тэгээд сүүлд нь ээжээ, эмээгээ нэг жилд 2 сарын хугацаатай харамсалтай алдаж, за тэгээд л том болсон эгч ах, янз бүрийн юм, найз нөхөд тойрсон үхэл хагацал надад бол алхам тутамд тэрэн дээр хатуужиж, тэрэн дээр ухаажиж, тэрнээс одоо асар их үүрэг хариуцлага өөр дээрээ авч үлдэж, ингэж ухамсартай өөртөө бол нилээн өөрчлөлт хийсэн. Аа зүгээр яахав материаллаг талаасаа гэдэг юм уу, одоо надад одоо янз бүрийн асуудал бол би 2001 онд МАХН-д гишүүнээр элсэж, улс төрд гэдэг юманд хөл тавьснаар миний амьдралд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон, энд орохдоо би хөрөнгө мөнгөний хүчээр ороогүй, зүгээр найз нөхдүүд, хүнтэй яаж харьцах уу, хүнтэй яаж ярих уу, энэ ер нь улс орны амьдрал яавал нааш цаашаа явах уу гэдгийг өөрийнхөө амьдрал дээр жишиж гэж өөрийнхөө амьдралд бас улс төрд орсноороо өөрийнхөө амьдралыг бас тэр журмаар цааш нь хөгжүүлж, үүрэг хариуцлага өөртөө оноож, тодорхой зорилго тавьж, тэрнийхээ төлөө зүтгэж явснаар, МАХН-д элссэнээр бас надад бас нэг жаахан өөрчлөлт орсон гэж боддог. Тэгээд удирдлагын академид сурч бас улс төр гэдгийг сонирхож, ер нь энэ төрийн бус байгууллага, нэгдэл гэдэг юм, бүлэг гэдэг зүйлийн нэг яаж зохион байгуулах уу, тэнд хүн яаж байр сууриа олох уу, нэр хүнд гэж ер нь юу юм вэ гэдэг зүйл бол надад нилээн ойлгосноор, тэрийг судалснаар миний амьдралд бас нилээн өөрчлөлт орсон гэж би ойлгодог тийм. Тэрнээс биш надад мөнгө төгрөг гэдэг юм уу эд материалын өөрчлөлт бол ороогүй, би байдгаараа, анх л би ээж ааваасаа өвлөж авсан гэр эд хөрөнгө, үнэт эдлэл нь одоо хүртэл байж л байна өөрчлөгдсөн юм алга.

Оюунтунгалаг -

Таны амьдралд бусдаас ялгарах онцгой зүйл байгаа юу?

Ганхөлөг -

За даа би бусдаас юугаараа онц ялгаа ч юу байхав дээ, яахав зүгээр өөрөө өөрөөрөө жаахан бахархаж явдаг зүйл бол амьдралын ямар нэгэн зовлон дунд өвдөг сөхрөөгүй, өдий зэрэгтэй 6 өнчин дүүгээ, хүний зэрэгтэй, хүнээс гуйхгүйгээр бид амьдарч байгаагаа би бас бусад зарим үеийнхээ улсуудыг хараад би чинь бас тодорхой зорилготойгоор амьдарч байгаа юм байна шүү гэж боддог юм зүгээр. Манай үеийхнээс харахад зарим нь үнэхээр өрөвдөлтэй, ер нь зарим хүнийг харахад өрөвдөлтэй амьдрал харагддаг л даа, тэрэнтэй жишээд харахад бол би бол бас хатуужсан хүн юм болов уу гэж, өнөөдөр надад бол тэр дамаангүй 3-н эмэгтэй дүү маань оюутан, нэг жилд гэхэд төлбөр нь гэхэд 3 сая төгрөг, тэгээд эмэгтэй хүний хэрэглээ гэдэг чинь юу билээ, гэтэл миний орлого гэдэг бол сарын цалин, авгайн сарын цалин, тэгээд яахав нэг 100 хүрэхгүй бог мал бий, тэр маань хоол хүнсэндээ зарцуулдаг, ондоо орлогогүй хирнээ тэр хэдийгээ би өнөөдөр ямарч байсан хүнээс гуйхгүйхэн төгсгөчих юмсан гэж бодож явдаг юм. Тэгээд яахав энэ дээр зарцуулахдаа маш их бодож, ухаан зааж ажиллаж байна л даа, зүгээр одоо идэхээ хүртэл хямгадаж, өмсөхөө хүртэл хямгадаж, одоо найз нөхөдгүй сүүлдээ ч одоо улам хэрэглээ өндөр өсөж, зарим нэг найз нөхөдөөсөө ч хөндийрөх асуудал үүсэж байна л даа. Одоо нэг найзтайгаа нэг шил архи уучихынхаа оронд 3000 цаасаа цааш нь хадгалж байгаад, хуримтлуулж байгаад ч гэдэг юм уу, нэг амралт цэнгээн зугаалганд явчих мөнгөө хуримтлуулах маягаар ингэж явж байж энэ хэдийг төгсгөнө гэж бодож, өөртөө зорилго тавьж, бас ч гэж зарим хүнд муу хэлэгдэж, явна л даа. Тэгэхдээ энэ бол үүрдийнх биш зуурдынх учраас энийг тэсэж гарахад бол, тийм ингэж л явдаг учраас би бусад улсуудаас онцлог нь орж ирсэн тодорхой хуримтлалыг бүрэн дүүрэн зарцуулах надад эрхгүй гэдгээ л би ойлгож явдаг юм, над 10 цаас ороод ирэхэд би 10 цаасыг би өөртөө арвууланг нь зарцуулах эрхгүй хүн шүү л гэж би өөртөө тэгж бодож явдаг юм. Тэгээд энүүгээрээ бас, энэ нэг зарим нэг архи уугаад ч гэдэг юм уу байгаа зүйлээ байлгаж байгаа өөртөө зарцуулж чадахгүй байгаа улсуудаас ялгагдаж байсан гэж харж л байгаа юм л даа. Хөрөнгө байна, мөнгө байна гэтэл идэж байгаа нь ч тэр, өмсөж байгаа нь ч тэр, амьдарч байгаа нь ч тэр нэг амьдарч байгаа улсууд байна шүү дээ хэцүү байна. Тэгээд энэ архидалтын асуудал байна, архи гэдэг зүйл бол би багаасаа архи тийм би бол архи уудаггүй гэж хэлэхгүй, би архи уудаг хүн. Би эмгэн өвгөн 2-ын эрх хүүхэд өссөн гэсэн тогоо нирдэг байлаа, тогоо нирэх болгондоо мөнгөн аягаар би дээжийг нь уудаг байлаа хүүхэд байхаасаа эхлүүлээд, сургууль соёлд явлаа, мөнгө төгрөгөөр тасарч байсангүй ээ өвөө, эмээ, ээжийн буянд, хүссэн үедээ бааранд орж, архи, одоо архийг бол хүссэн үедээ уудаг, дуртай үедээ уудаг, сонирхол байсан бий. Тэгэхдээ архи гэдэг зүйлийг хүссэн үедээ уудаг, хүсээгүй үедээ татгалзаж чаддаг л юм бол архи гэдэг бол муу идээ биш. Тэгээд ч би бас элэг цөсний өвчтэй хүн ер нь архи уугаад элэг цөсөөр үхдэг гэж ярьдаг. Зүгээр би амьдрал дээр өөрөө элэг цөсний өвчтэй, би 4 жил зовсон хүний хувьд архи бол элэг цөсөнд дэмжлэг үзүүлдэг гэж ойлгодог. Тэгээд энэ бас сонин юм л даа. Би 4 жил хэвтрийн шахуу, ер нь өвдсөнөөс хойш би 2 жил мах идээгүй, цагаан будаа, ус 2-оос ондоо юм идэж үзээгүй ээ 2 жил болсон л доо. Тэгээд сүүлдээ жаахан мах шөлөнд ороод, тэгээд ер нь тамир тэнхээ ч суудаггүй, ер нь хүн ч харсан зайлуул энэ өвчтэй юм шүү дээ ч гэдэг юм уу, найз нөхөд ч харсан, нэг удаа архи ингээд л тойруулаад өгч байгаа л нэг удаа өгнө, хоёр дахь удаагаа алгасаад л 3 дахь удаагаа алгасаад л явчихдаг байхгүй юу, тэгээд л тэнд тоглож байна, эрхлэж байна хүрээд л очно. Тэгээд л хүн чинь нэг л өрөвдсөн маягаар ханддаг, зайлуул энэ ядарсан юм, өвчтэй юм ч гэдэг юм уу. Үгүй чи чинь энд юу хийж байгаа юм гэртээ хэвтэж байхгүй ч гэдэг юм уу иймэрхүү маягаар хандаж эхэлсэн л дээ, 4 жил хэвтэнэ гэдэг бол хүнд асуудал л даа. Тэгээд нэг өдөр, тэрнээс өмнө бол архийг би бас тодорхой хэмжээнд уудаг, яахав тодорхой хэмжээнд ч гэх юмуу зарим үед хэтрүүлэн хэрэглэх үе ч байсан залуу үед. Тэгээд өвдсөнөөс хойш архи ч амсаагүй 4 жил болсон, хоолны дэглэмтэй 4 жил болсон. Тэгээд авгай хүүхэд салаад явчихсан байсан үе, тэгээд надад амьдралд бас амьдрах итгэл, тэгээд өвдөнө, тэгээд нөгөө муу ээжээсээ мөнгө авна, очиж эмчлүүлнэ, ирээд л ахиад л өвдөнө, 3 дахин шарлачихсан хүн чинь, 3 дахиа л комд орчихож байгаа ухай нь, за даа ер нь тэгээд, тэгээд ер нь хүн болон за чи архи л уувал үхнэ гэдэг байлаа, тэгээд хүн чинь бас амьдралаас тийм амьдралаас уйддаг юм билээ. Хүнд ашиггүй, ямар ч одоо рольгүй, найз нөхдийн дунд ч нэр хүнд ч үгүй, хүнд өрөвдүүлсэн тийм байна, нөгөө биеэ даагаад ингээд амьдраад сурчихсан, өөрөө бүх юмаа шийдээд яваад сурчихсан хүн хүний гарт орчих, өөр ажил төрөл хийхгүй, ээжээс мөнгө харах, тэгээд хүнд царай алдах, одоо 40-н бетон ус өргөөд авах ямар ч, 10-н бетон ус өргөх тэнхэлгүй байсан үе л дээ, тэгээд л өрөвдөхөд л өвддөг тийм л байсан үе л дээ. Амьдралаасаа уйдаж байсан үе, ер нь нэг хэсэг үхье гэж бодсон би. Тэгээд тэр үед Асланов гэдэг архи 750 гр–ийн шилтэй архи, дэлгүүрээс явж аваад, тэгээд шөнө мухарынхаа өрөөнд ганцаараа унтаад, уусан ганцаараа, бүгдийг нь уусан, үхье ерөөсөө. Би нөгөө өглөө босож чаддаггүй байхгүй юу, өглөө нэг 4 цагаас эхлээд энэ дотор чинь халуу шатаад л, ингээд базлаад л, ингээд л цанхаыгаад л ерөөсөө, тэгээд л 4 цагаас хойш тамлачихдаг, тэгээд л нэг 10 цаг хүртэл өнхрөөд л эм зэм уугаад, ингээд л хүйтэн жин, халуун жин тавиад ингээд л 10 цагаас хойш гайгүй болоод жаал унтдаг. Тэгээд нэг иймэрхүү л, 4 жил ийм болдог. Тэгээд л Асланов гэдэг архийг ганцаараа уучихаад, тэгээд яахав уугаад дууссан, тасарсан ч байж, тэгсэн нэг сэрсэн эмээ маань дуудаж байх юм. Миний хүү босоо одоо цайгаа уу даа гэж, өглөө бол тэгж дуудна л даа. Тэгээд сэрсэн чинь нэг их сайхан амарчихсан юм шиг, тэгсэн хирнээ орой л нэг нар шингэж байгаа юм уу, үүр тийм их цайж байгаа юм уу үгүй би одоо 4 цагаасаа сэрж байгаа байх гэж бодож байгаа л даа, үгүй тэгсэн бие нэг их сайхан хөнгөхөн босоод гүйчихмээр ч юм шиг, нөгөө өвддөг, нөгөө цанхайж ингэсэн юмгүй, ерөөсөө юм байддаггүй, тийм зовиур байдаггүй, тэгээд л босоод ирсэн чинь эмээ энд байж байх юм. Миний хүү чинь яасан их унтваа, юу, юу хэдэн цаг болж байгаа юм гэсэн чинь нэг оройны 7 болж байна гэж, тэгээд унтаад маргааш оройных нь орой, өдөр нь дуудаад л байсан гэж байгаа юм, жаахан жаахан байж байгаад л дуудаад, тэгээд сүүлдээ бүр манайхан ирээд л нөгөөх чинь үхэж ч үү ухааны юм яриад л үзээд, тэгээд л эмч ч ирж үзсэн юм шиг байгаа юм, бас унтаж байнаа гээд л орхиод байсан байгаа юм, тэгээд орой 7, 8-ын алдад сэрсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд нөгөө янз бүрийн өвчин зовиур надад юу ч үлдээгүй, тэгээд босож нэг цай хоол идсэн, идэх хэмжээнээсээ 2 дахиад их идчихлээ, тэгэлгүй дээ бас 24 цаг шахуу унтчихсан хүн, үгүй идчихсний ар дээр шингэх гэж их зовдог байхгүй юм миний хоол бас, үгүй ер нь тэр хоол ч нэг их зовлонгүй ороод явчихлаа, нэг их шингэх гэж цанхайгаад, хатуулдаад ч байсангүй. Тэгээд яахав дээ, тэгсэн зүгээр архи уусныг мэдсэн л байна лээ дээ, нөгөө шил нь ил хэвтэж байгаа юм чинь тэгээд. Тэгсэн ээж жаахан зэмлэх маягтай, жаахан хижээрвэг л байсан, тэгээд буцаж өрөөндөө ороод хэвтчихсэн, тэгээд шөнийн бүтэн, тэр чинь 24 цаг унтсан юун нойр хүрэх үү, шөнийн бүтэн бодол, үгүй ер би ер нь үхэж болохгүй юм байна, би ер нь яагаад үхэх ёстой юм гэж бодсон л доо. Тэгээд л маргааш өглөө нь шууд босоод л, сургууль дээрээ очсон, захирал дээрээ очсон, найз л даа, бас манай ах дүү ч нэг талаараа ах дүү, нэг талаараа найз, би найз л даа, тэгээд л би сургуульд багшаар орсон. Тэгээд яахав цалин мөнгөтэй болсон, тэгээд яахав нөгөө өвчнийг чинь оройд би нэг шил архи ууж унтдаг, ерөөсөө л оройд нэг шил архи авна, ажил тараад л, сургууль бүх юм тараад л, тэгээд л зарим нэг багш нараасаа ч юм уу, янз бүрийн найз нөхдөөсөө дуудаад нөгөө шил архиа хувааж уугаад л, нөгөөдүүл ахиж нэг аваад л, ингээд л, тэгээд би нэг бүтэн жил оройд согтуу унтсан, тэгээд тэрнээс хойш өвчин бол надад бол тийм сонин биш болсон. Тэгээд тэрнээс хойш чинь би одоо өвдөх завгүй байна даа. Тэгээд одоо надаа өвдөж зовуурлаад байгаа юм алга, зүгээр шинжилгээ минжилгээ өгөхөд бол ерөөсөө ямар ч, чи яаж амьд явдаг юм гэж хүн хэлдэг юм, зүгээр тэрнээс, одоо зүгээр надад бол нэг их өвдөөд шаналаад байгаа юм алга. Тэгээд оюутан байх үедээ тэр архи уух боломж нь үнэхээр тас юу хаалттай байсан, мөнгө төгрөгний боломж юу байхав. Тэгээд тэрнээс хойш бол архийг бол зогсоосон, зүгээр одоо бол хэцүү шүү дээ ийм албан тушаалтай хүн, хаанаас ч хүн ирнэ, зочин ирнэ, хүлээж авна, уулзана, ажил төрөл ярина, нэг шил архи задлана, 3 тулгана, үдэж өгнө, 3 ууна, тэгж байтал тал шил архи уучихна тэр бол энүүхэнд, тэрнээс биш одоо архи гэдэг юм тийм зүйл гэж ойлгодог, ер нь тохируулаад гэдэг юм уу, ер нь аятайхан хэрэглэвэл архи бол хэрэгцээтэй зүйл, хэтрүүлээд архиндаа мэдүүлээд явчих юм бол архи гэдэг зүйл бол хүнд зүйл. Тэгээд би бол яахав өөрийнхөө амьдралаараа ч гэдэг юм уу архи бас надад амьдрал хайрласан гэж ойлгодог юм, амьдрах итгэл хайрласан гэж ойлгодог.

Оюунтунгалаг -

Одоо өөрөө чинь 35-н настай?

Ганхөлөг -

Тийм.

Оюунтунгалаг -

Бас л 35 насанд гэхэд бас л их л юм үзсэн, үзжээ тийм ээ?

Ганхөлөг -

За ер нь бол өөрөөсөө ахадсан л гэж би ойлгож явдаг.

Оюунтунгалаг -

Тэгээд ээжээс чинь дүү нар чинь бол их нялх үлдэв үү, ер нь ээжийг чинь өнгөрөхөд дүү нар чинь их жижиг байв уу?

Ганхөлөг -

За манай ээжийг өнгөрөхөд чинь одоо манай хамгийн бага дүү 8 дугаар ангид байлаа, тийм. Тэгээд нэг нь 9 дүгээр ангид, нэг нь 10 дугаар ангид, нэг нь дээд сургуульд байсан, манай 3-н дүү ерөөсөө жилийн зайтай гурав л даа тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд бас нэг өргөмөл дүү байгаа гэсэн шүү дээ?

Ганхөлөг -

Нэг өргөмөл дүү маань ийм учиртай юм аа, манай хойд эцгийн төрсөн дүү нь Раднаа гэж биш ээ, хэн гэж байлаа даа, одоо нэр нь, эцэг эх хоёр нь хоёулаа нас бараад хоёр өнчин хүүхэд үлдсэн юм. Тэр надыг 7 дугаар ангид байхад болсон явдал аа, тэгээд зайлуул ядарсан, хөдөөний малчин байсан юм, тэгээд хүү охин хоёртой үлдээд, тэгээд хүүг нь манайх авсан юм, өргөж авсан юм. Тэгээд охиныг нь тэр нэг эгч нь аваад, тэгээд хүү нь 11 настай манайд ирсэн, сургуульд суугаагүй тийм хүүхэд ирж байсан юм, тэгээд манайд ирээд сургууль соёлд суугаад, тэгээд одоо аймагт тэр хот тохижуулахад нэг ажил хийдэг юм, авгай хүүхэдтэй бас яахав тэгээд л бололцооны л бас өнөөдөр надаас нэг их юм гуйгаад, надтай хамт туулаад байхгүй тэгээд бас яахав. Яахав манай дараачийн, яг миний доод талын дүү бол Ганпүрэв гэж эмэгтэй байгаа тэр маань одоо ажил төрөлгүй ээ, хэдэн дүү нараа хараад хотод одоо нөхөртэй, нэг хүүхэдтэй, нөхөр нь яахав жолооч, ингээд л энд тэнд геологи меологит тэрэг барьдаг, үгүй бол энд нэг барилга марилга засвар масвар тэгээд янз бүрийн халтуурын ажил л хийдэг л дээ, тэгээд манай эмэгтэй дүү бол яг 3 дүүгээ хараад тэгээд нэг их ажил төрөл, за яахав дэлүүр мэлгүүр нэг, жижиг шажиг нэг тиймэрхүү ажил хийгээд л, тэгээд тэрний дараах одоо нэг эрэгтэй дүү маань айл гэрээ одоо энд байдаг юм, авгай хүүхэд нь эндээ, зүгээр өөрөө энэ 3 сараас би нэг уул уурхайн компанид жолоочоор оруулчихсан, одоо Хэнтий гэнэ үү хаана гэнэ явж байгаа сураг дуулддаг юм, дуулдаж байгаа. Тэгээд бага 3 маань одоо оюутан, нэг нь анагаахын дээд сургуулийн, Монос дээд сургуулийн их эмчийн анги, нэг нь Хөдөө аж ахуй мал эмнэлэгийн ариун цэвэр хяналт шинжилгээний ангид, бага нь ТИС-ийн Уул уурхайн баяжуултын ангид суралцаж байгаа.

Оюунтунгалаг -

Төгсөх нь дөхөж байгаа?

Ганхөлөг -

Одоо Хөдөө аж ахуйн дээд, үгүй одоо юу байна шүү дээ Хөдөө аж ахуйн дээд сургууль чинь малын их эмчээр төгсвөл 6-н жил, одоо 4 дэх курст байгаа энэ жил, анагаах бол одоо 3 дугаар курс, 6 жил болоогүй одоо 3 жил байна, за ТИС-ийх нь бол одоо 3 дугаар курст орно, хоёр жил дутуу байна, тэгээд ямар ч байсан наад зах нь 2 жил, дээд зах нь 3-н жилийн дутуу байна.

Оюунтунгалаг -

Тэгээд бас нэг ахын үүрэг жаахан ч гэсэн нэг 3 жилийн дараа хөнгөрөх нь ээ?

Ганхөлөг -

За би 3 жилийн дараа бол би одоо өөрсдөд нь хэлж байгаа юм. За та нар сургууль төгсдөг л юм бол би ахиад та нарыг ямар нэгэн байдлаар харахгүй шүү, одоо өөрсдөө л шийдээрэй, одоо би чинь бас амьдралаа бодмоор байна /инээв/, тэгээд бас чадахгүй л дээ тэгээд үхэн үхтэл байхаас л ондоо арга байхгүй тэгээд л.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.