Ganhölög


Basic information
Interviewee ID: 990047
Name: Ganhölög
Parent's name: Tserennadmid
Ovog: Zaya-Buyant
Sex: m
Year of Birth: 1973
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Manlai sumyn ITH-yn darga
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: veterinarian
Father's profession: teacher


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians; work; democracy; environment; keepsakes / material culture;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

socialism; state; democracy; climate; teaching job; toponym;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр би Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганхөлөгтэй эргээд уулзаж байна л даа. Тэгэхээр хоёулаа одоо өмнөх ярилцлагандаа болвол таны амьдрал, амьдралын түүх, таны хүүхэд насны тухай ярилцсан. Одоо бол хоёулаа бас ажил үйлстэй чинь холбоод ардчилал, одоо танай нутгийн хөгжлийн тухай, эрх мэдэл албан тушаал, ер нь ажил хөдөлмөрт хүмүүсийн хандах хандлагын талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд яриагаа хоёулаа хүмүүс ер нь ажилд яаж ордог юм бэ танай нутагт тийм ээ, ер нь хүмүүсийн ажилд хандах хандлага өөрчлөгдөж ирэв үү, ер нь одоо энэ хөдөө нутагт, говь нутагт ажлын байр их олон байна уу, байсан юм уу урд цагт тийм ээ, одоо өөрчлөгдөж байгаа юу?

Ганхөлөг -

За урд цаг гэхээр л тэгж ярихад бас хүндрэлтэй л дээ, өөрөө тэр үед нь ажил, албан тушаал янз бүрийн тийм юм мэдэрч байсангүй, зүгээр ардчиллаас эхлээд бас тодорхой хувийг өөрөө албан тушаал, ажил төрөл, төрд ажил хийж явсны бас тодорхой юм байна л даа. Тэгэхээр ер нь төрийн албан хаагч, төрд алба хашина, ер нь хүн амьдралаа авч явахын тулд цалинтай, орлоготой амьдрана гэдэг бол өнөөдөр нилээн тулгамдсан асуудал гэж ойлгож явдаг. Тэр дамаангүй хөдөө орон нутагт бол энэ ажлын байрны асуудлууд бол үнэхээр хүнд байна л даа. Төрийн хэдэн байгууллагаас ондоо ажлын байр бий болгох нөхцөл бололцоо муухан байна, за одоо гол энийг бий болгоход хүндрэлтэй байгаа асуудал бол дэд бүтэц буюу эрчим хүчний асуудал, зам харилцаа ийм л юм байгаа юм л даа. Зүгээр яахав хүний маань ажилд хандах хандлага гэдэг бол зүгээр ардчиллын үед, эхний үед яахав социализмын үед ажилд хандаж байсан хандлага бол хэвээрээ л байсан л даа, энэ бол нэг их өөрчлөгдөж чадаагүй, социализмын үед бол би энийг хийх ёстой, миний үүрэг гэж хандаж байсан гэтэл өнөөдрийн нөхцлийн энэ улсуудын ажилд хандаж байгаа хандлага бол бас л өөр байна л даа, энийг хийснээр надад ямар ашигтай вэ, энийг хийснээр миний амьдрал ямар болох уу гэдэг ийм л чиглэл рүүгээ л байна л даа тэрнээс биш би хийх ёстой, энэ хийснээр улс эх орон гэдэг юм уу иймэрхүү байдлаар хандаж байгаа хандлага бол өнөөдөр бол цөөхөн харагдаж байна. Өнөөдрийн хандлага юу гэж харагдаж байна уу гэвэл одоо энэ ингэх юм бол миний амьдралд ямар өөрчлөлт гарах уу, энд ажиллавал би надад ямар ашиг байна гэдэг юм уу, ерөөсөө л ашиг, орлогын тал руугаа чиглэж одоо ажилд хандах хандлага байна л даа. Тэгэхдээ энд бол ажиллаж байгаа салбаруудынхаа хэмжээнд бас байна, үнэхээр төрийн албанд одоо юу гэж үзэж байгаа гэхээр хувийн хэвшил бол яахав тэр хүн ажилласныхаа хирээр амьдрал нь дээшилнэ. Тэгээд тэр хүн өмнө нь байгаа юмаа хийчихвэл тэр хүнд өнөөдөр асуудал биш байна. Аа төрийн албанд ажиллаж байгаа улсуудын хувьд бол би энэ ажлыг хийх ёстой, хийснийхээ тулд би цалин авч байгаа гэсэн иймэрхүү хандлага бас их байна л даа. Аа зүгээр би энэ ажлыг хийснээр улс эх орон маань гэдэг юм уу, ард түмэнд маань ийм ашиг тус гэдэг юм уу, энэ ажлыг би сайн чанартай хийснээр гэхгүй, би энийг хийх ёстой, хийсэн тохиолдолд цалин авнаа гэсэн иймэрхүү хандлага өнөөдөр төрийн албан хаагчдын дунд байна. Энэ нь яагаад энэ хандлага руу үүсчих вэ гэвэл өнөөдөр манай төрийн бодлогондоо байна гэж би ойлгож байна. Яагаад гэвэл өнөөдөр төрд алба хашиж байгаа хүн маань, өнөөдөр нэг л хэвэнд байгаа юм. Өнөөдөр та энэ ажлыг хийх гэж оромдсон ч бай, хийсэн ч бай, сайн хийсэн ч бай, өнөөдөр та авдаг юмаа авах л болно. Урамшуулалтын тогтолцоо өнөөдөр бага байнаа, муу байнаа. Гэтэл та энэ ажлыг та 20 жил хийсэн ч бай, 2 хоног хийсэн бол сайн хийсэн бол сайн цалин авна, муу хийсэн бол муу авна гэсэн ийм ойлголт өнөөдөр, бодлого нь өнөөдөр төрд нөлөөлж чадахгүй байна л даа. Тогтмол цалинтай. За хоёрдугаарт төрийн албан хаагч яагаад өнөөдөр сайн ажиллаж чадахгүй байна гэвэл энэ надыг халсны ар дээр тавих хүн байхгүй гэдэг ойлголт бас нэг ойлголт. Тэгэхээр өнөөдөр хөдөө орон нутагт маань боловсон хүчний асуудал яригдаад эхэлж байгаа юм. Өнөөдөр нэг одоо ингээд тодорхой нэг юм ярихад нэг сургуулийн нэг мэргэжлийн багш хүүхдэд юм өгч чадахгүй байна таныг халлаа гэхэд ар дээр нь нөгөө багшийн орон дээр тавьчих багш байхгүй, тийм учраас тэрийг халж хүүхэд хохироосноос одоо яахав гээд иймэрхүү зарчим үйлчлээд байна л даа. Тэгэхээр өнөөдөр боловсон хүчний асуудлыг өнөөдөр төр ч анхаарч чадсангүй, сум орон нутаг ч удирдлагууд бид нарын одоо зүгээс ч анхаарч чадахгүй байна л даа, за анхаарах боломж байсан, байсан уу байсан, боломж өмнө нь бол байж л байсан. Гэтэл энэ боломжийг юугаар хаасан гэвэл орон нутгийн удирдлагын эрх хэмжээг одоо хуулиар хязгаарлаж өгсөн, энэ ямар гол хязгаарлаж байгаа хууль удирдлага, санхүүжилтийн тухай хууль, орон нутаг хөрөнгө санхүүгийн мэдэлгүй болсон, өөрийн орлогыг өөрөө зарцуулж чадахаа байснаас болж одоо боловсон хүчний бодлогоо зохицуулж одоо хэнийгээ сургуульд явуулах уу, хэнийх нь төлбөрийг өнөөдөр бид даачих уу, хэн нь өөрсдөө биеэ даагаад явчих уу, бид өнөөдөр одоо математикийн багш хэрэгтэй байгаа юм чинь за энэ хүүхдийн сургалтын төлбөрийг даагаад математикийн сайн багш бэлдээд, эргээд манайд ирж ажиллана гэж чадахгүйгээс биш өөрийн төлбөрөө төлөөд явсан сайн хүн чинь дуртай, аль орлоготой газраа ажиллана уу гэхээс биш эргээд сумандаа орж ирж ажиллах боломж байхгүй гэтэл энд тэндээс гологдсон улсууд одоо нөгөө эргүүлж тэрийгээ ламыгаа зална гэдэг шиг иймэрхүү маягаар явж байгаа учраас сум орон нутагт боловсон хүчний дутагдал байна. Мөн одоо ажиллаж байгаа улсууд маань тогтмол цалинтай байгаа учраас энэ төрийн албанд одоо хандаж байгаа хандлага бол нэг хэвэндээ ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй байнаа гэж тэгэхээр энэ маань бас л улс, одоо манай төрийн бодлого юм аа, бодлого нь болохгүй байнаа гэж би ерөөсөө л хэлээд байгаа юм. Ингээд ирэхээр одоо нөгөө улс төр рүү орчих гээд болохгүй байгаа л даа тэгэхээр яахав, гэхдээ өнөөдөр манай төр гэдэг бол өнөөдөр төр биш болжээ, өнөөдөр зүгээр энгийн жишээнээс харъя. Хууль боловсруулъя гээд л бодьё л доо. За өнөөдөр одоо миний яг ойрын өнөөдөр судалж байгаа хууль бол орон нутгийн сонгуулийн тухай хууль, энэ орон нутгийн сонгуулийн тухай хууль маань боловсрохдоо ерөөсөө л улсын их хурлын хэдэн гишүүдийн буюу яамны, яамдуудын захирлуудын, одоо яамдуудын сайд нарын гаргасан хууль гэж би бодож байгаа юм. Хууль гэдэг маань өнөөдөр яаж төрөх ёстой юм бэ энэ миний эрхэлж байгаа энэ албан тушаал бол сум орон нутгийн хэмжээнд хууль эрх зүйн актыг бүрдүүлдэг ийм л улсын их хурал л даа миний энэ байгууллага бол одоо томосгоод ярих юм бол улсын их хурал, одоо сумын хэмжээнд бол төлөөлөгчөө сонгодог, одоо сумын хэмжээнд үйдчилдэг хууль эрх зүйн актыг бүрдүүлдэг ийм л. Тийм учраас манай төрд гарч байгаа, ажиллаж байгаа манай улс төр, засгийн газар, улсын их хуралд ажиллаж байгаа улсуудын маань бодлого бол зөвхөн одоо энэ 16 жил яаж ажиллав аа гэвэл зөвхөн өөрсдийн сайн сайхны төлөө өөрсдөө яаж суудал дээрээ байж байх уу, яаж эрх мэдэлтэй байх уу гэдэг чиглэлээр хууль дүрэм журам гарч байгаа болохоос биш өнөөдөр Манлай сумын Жаргалант багийн одоо тэр Хондот тэр усны хавийн айлд яаж нөлөөлөх үү гэдгийг ямарч хүн тусгаж өгөөгүй гэж би өнөөдөр бодитоор одоо хажууд нь энэ хуулийг хэрэгжүүлэх гээд энэ хуулийг одоо ард түмэндээ сурталчилах гээд сууж байгаа хүний хувьд тэгж хэлж байна. Жишээ нь гэхэд одоо иргэдийн төлөөгчдийн хурлын шинэ гарсан орон нутгийн сонгуулийн тухай хууль бол яг ямар зориулттай хууль болсон гэвэл улсын их хурлын гишүүд, яамдын сайд нарт зориулсан хууль байгаа. Өнөөдөр сум орон нутгийн хөрсөн дээр суух ямарч боломжгүй хууль, за энэ яагаад би ингэж хэлээд байна вэ гэвэл энэ хууль маань өнөөдөр ингэж байгаа юм, орон нутгийн одоо иргэдийн төлөөлөгчдийг хуралд төлөөлөгч сонгохдоо төрийн албан хаагч оролцохгүй ээ гээд заачихсан, за ингээд ирэхээр өнөөдөр хэн оролцох уу сумын иргэдийг төлөөгчид, малчид, бизнесменүүд оролцоно, өмнө нь яадаг байсан гэвэл энд чинь сургуулийн захирал нь ороод ирчихдэг байсан, эмнэлэгийнх нь эрхлэгч нь ороод ирчихдэг, засаг дарга нь ороод ирчихдэг, тамгын газрын дарга нь ороод ирчихдэг, тодорхой одоо төрд алба хашиж байгаа энэ сумын сайн сайхны төлөө ажиллаж байгаа чадвартай улсууд нь ороод ирчихдэг тэгээд энэ сумын сайн сайхны төлөө хийж энд бодлого боловсруулж байгаа энэ дээр саналаа хэлдэг, болохгүй байгаа юмаа ярьдаг, шийдвэрээ гаргуулдаг ийм байлаа. Тэгэхэд эндээс гарсан шийдвэр хэрэгжих боломжтой байлаа, гэтэл өнөөдөр энд гарч шийдвэрийг хэн гаргах юм бэ, хэдэн малчин, хэдэн бизнесменүүд л гаргах болчихлоо. Тэгэхээр ерөөсөө төрд гарч байгаа төрийн бодлого маань өнөөдөр анхан шатанд гарч байгаа хууль эрх зүйн актыг хүчгүйдүүлэх, анхан шатны энэ байгууллагыг хүчгүйдүүлж одоо мэргэжилгүй гэдэг юм уу, төрөөс хөндийрүүлэх ийм л бодлого болчихлоо л доо, энэ ерөөсөө л улс төрийн том ажил явагдаж байна гэж ойлгож, бодлого явагдаж байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл өнөөдөр энэ дээр байна шүү дээ орж ирж байгаа зүйл бол өнөөдөр улс төрийн хүрээнд үйлчлэх хууль гаргая гээд ороод ирэхэд юм уу, энэ сумын орон нутгийн хэмжээний сайн сайхны төлөө гэдэг юм уу, одоо өндөр хүчдлийн асуудал байж байна, том том дэд бүтцийн асуудал байж байна. Энд одоо үйлчлэх одоо татварын асуудлуудыг шийдлээ гэхэд чинь малчид юу ярих бэ, бизнесменүүд юу ярих уу, энэ дээр өнөөдөр нөлөөлж байгаа нь ерөөсөө л гаднаас орж ирсэн хүн ганц юм яриад л нөгөө улсуудын толгойг угаагаад нөлөөлөх, наана нь нөгөө яг тэрийг нь хэрэгжүүлээд хуулийг нь ягштал биелүүлдэг энэ албан тушаалтанг оруулахгүй байнаа гэдэг бол өөрсийнхөө бодож байгаа юмыг тулган шаардаж биелүүлэх гэсэн ийм санаа энд төрж байнаа гэж би ойлгож байгаа юм, орон нутагт бол, зүгээр улсын их хуралдаа тэгнэ гэдэг юм уу, дээгүүрээ тэгнэ байдаг юмаа гэж ойлголж, зүгээр нэг үе дээр жишээ авахад л ийм байгаа юм. За удирдлага санхүүжилтийн тухай хууль, мөн л орон нутагт бид өнөөдөр зүтгээд л, хэдэн малчдынхаа малын хөлийн татварыг хурааж, хурааж, хурааж аваад л нэг саванд хийгээд л явуулчихдаг, эргээд бид нар зөвхөн бид нарын цалин л голцуу ирж байгаа шүү дээ, гэтэл нөгөө малчдаасаа би хураагаад авчихсан татвараа эргээд малчдынхаа сайн сайхны төлөө, эргээд малчиддаа тусламж болгоод тараах ямар ч боломжгүй болчихдог байхгүй юу, ингээд ирэхээр өнөөдөр нөгөө л социализмийн үеийн дээрээс удирдлагатай, төлөвлөгөөтэй ч гэдэг юм уу ийм юу эргээд л нөгөө ардчилал гэдэг юм чинь эргээд л юунд орчихлоо гэж бид ойлгож байна, миний хувьд бол.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрөө уг нь бол бас тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байж байдаг?

Ганхөлөг -

Тийм.

Оюунтунгалаг -

Гэтэл эрх мэдлийн одоо хэрэгжүүлэх хууль дээр бас зөрчил гараад байна шүү дээ тийм ээ?

Ганхөлөг -

Одоо ингэж байгаа л даа, надаар бол надад бол одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал бол асар том эрхтэй хүн ээ, одоо нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр бол иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол одоо ерөөсөө энд байгаа, энэ суманд зарцуулагдах эдийн засаг, одоо төсөв, хөрөнгө, барилга барих, гүүр барих бүх юмаа шийдэх эрхтэй юм тэр, гэтэл удирдлага санхүүжилтийн тухай хууль нь гарч ирээд нөгөөдөхийг нь хаагаад хаячихсан, бүх хөрөнгө нь татаад хаячихсан.

Оюунтунгалаг -

Ингээд зөрчилдөөд?

Ганхөлөг -

Ингээд 2 хууль нь зөрчилдөөд, энэ хууль яагаад зөрчилдөөд байгаа юм гэвэл дээр суусан хэдэн яамдын дарга, юу сайд буюу хэдэн албатуудын дарга нар нийлж байгаад л за ингэвэл болох юм гээл хийчихсэн, өөрсдөө тэрийг хамж авчихаад эргүүлж өгч өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн л тулд л энэ удирдлага санхүүжилтийн тухай хууль байгаа шүү дээ. Яагаад гэвэл өнөөдөр боловсролын одоо энд одоо сумын нэг сургуулийг засаг ч мэдэхгүй, хурал ч мэдэхгүй, яагаад гэвэл тэр дээр сууж байгаа нэг яамны сайд мэдэж байдаг нь өнөөдөр ямар учиртай юм бэ, гэтэл би чинь өнөөдөр энийгээ зохиогоод за тэр сургууль ингэе, ингэе гээд за та нар сайн ажилласан байна, би нэг хэдэн цаас өгье, чи муу ажилласан байна хэдэн цаас авъя, таны төсөв чинь тэгсэн байна гэх мэдэх ямарч эрх байхгүй. Тэгээд би яаж орон нутгийн удирдлага байх юм. Сургуулиа ч мэдэхгүй, эмнэлэгээ ч мэдэхгүй үгүй ганц засаг даргаа мэддэг ийм хүн чинь яаж энд сумын удирдлага байх юм бэ. Ингээд өнөөдрийн дээрээс гарч байгаа хууль тогтоомж нь бол яагаад ч орон нутагт ирээд соёолох тийм боломжгүй, хөрсийг нь судлаагүй, одоо юу гэдэг юм, тэр юунаас Вьетнамаас энд ирээд будаа тарихтай адилхан болчихоод байгаа юм байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрийн чинь ажиглаж байснаар яахав өмнө нь удирдах ажил хийж байгаагүй тийм ээ, гэхдээ өмнө нь ингээд ажиглаж байхад чинь ер нь хүмүүсийг харж байхад эрх мэдэлтэй хүмүүс, эрх мэдэлгүй хүмүүсийн хооронд ер нь ялгаа байсан юм уу, одоо биеэ авч яваа байдал ч юм уу, эдэлж хэрэглэж байгаа зүйлээр ч байдаг юм уу, гэр орон нь ч байдаг юм уу ер нь эрх мэдэлтэй хүмүүс, мэдэлгүй хүмүүс хоорондоо ялгардаг байв уу, одоо ямар байна, урд нь ямар байв?

Ганхөлөг -

За яахав социализмын үед бол за яахав дарга хүн бол өөр байсаан. Би бас энийг мэдэрнээ, өнгөт телевизортой айл дарга нарынх байлаа, машин унадаг айл, хүүхдүүд нь ч, авгай нь ч машинд явдаг дарга нарынх байлаа, за тэгээд л өнгөтэй өөдтэй дэлгүүр хоршоогоор зарагдсан юмыг даргын эхнэр авдаг байлаа гээд ингээд ярих юм бол социализмын үед бол дарга нар бол шал өөр байсан. Тэр дамаангүй малчид гэдэг юм уу, зүгээр нэг жирийн хөдөлмөрчдөөс бол дарга нарын эрх үүрэг бол шал ондоо байлаа. Тэгээд ч ярьдаг, хэлдэг юм нь үнэтэй байсан, хаашаа ч ажил бүтээгээд явахад тэр үед бол үнэтэй байсан гэж би боддог, тэр үзсэн харсан биш, гэхдээ тодорхой зүгээр гаднаас нь харж байхад бол шал өөр л байсан дарга нарын хүүхэд сахилгагүй байсан. Дарга нар, эмч нарын хүүхэд залхаг байсан, тэрэн дээр хариуцлага авч болдоггүй байсан, багш нарын хүүхэд сурлагагүй байсан, тэгсэн хирнээ онц авдаг байсан, тийм л байсан бидний социализмын үед, зүгээр ардчилал гэдэг юм хөгжснөөс нэг сайхан болох байх, ер нь ардчилал гэдэг бол нэг сайхан юм гэж бид бас л залуу хүний хувьд бас ийм тийм юм уншиж байхад, судалж л байхад ойлгож байсан, гэтэл социализмын үеэсээ өнөөдрийн дарга албан тушаал гэдэг бол бүүр дорой болжээ гэж би ойлгож байгаа юм. Аа зүгээр яахав, орон нутгийн яахав нэг хурлын дарга, засаг дарга, багийн засаг дарга хоёр бол за одоо мэдэхгүй зүгээр тэр үеийн дарга нараас доогуур байгаа гэж би одоо ойлгодог өөрийгөө за одоо өнөөдөр би надад илүү юм энэ наймаачдын гэдэг юм уу, энэ одоо хувиараа хөдөлмөр эрхлээд, алт ухаад явж байгаа улсуудын хажууд бол үнэхээр би бол юу ч биш, энд одоо багш хийгээд явж байгаа хүмүүсийн хажууд бас л би доогуур байна гэж би өөрийгөө ойлгодог, яагаад, би яахав эндээс 400000 цаасны цалин авдаг хүн гэтэл би өнөөдөр хотоос нэг дарга хүрээд ирдэг. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоолны зардал гэж байхгүй, зочны зардал гэж байхгүй, тэгэхээр нөгөө Ганхөлөг чинь яахав, нөгөө сум орон нутаг чинь Манлайнх л гэж яригдана шүү дээ, нөгөө Ганхөлөг гэж хэзээ ч яригдахгүй, ирэхээр нь нэг хоол авч өгнөө, нөгөө хармайгаа ухнаа, нэг шил архи авч өгнөө, хармайгаа ухнаа. За нэг хурал зөвөлгөөнд дууднаа, за яахав эндээс нэг юм бензин л нэг машинд хийж аваад давхина очноо, үгүй ямар нөгөө олон дарга нартай чинь сууж байгаад л хоол болохоор за яршиг би мөнгөгүй юм даа гээд гэр рүүгээ гүйж хоол идэхгүй шүү дээ, хоолонд орноо, хармайнаасаа ухнаа, ингэсээр байтал нөгөө цалин маань өнөөдөр нөгөө дайллага цайллага, идэж уух юманд явчихна, амьдралаа дээшлүүлэх гэдэг юм уу, нөгөө жирийн хүнээс илүү байх хэмжээнд бол өнөөдөр яг сумын дарга нарын хэмжээнд бол өнөөдөр байхгүй, гэтэл аймгийн дарга болвол, тэрнээс дээш яам, агентлагын дарга болоод ирэхээр бүр шал ондоо болж ирээд өдөр тэнгэр шиг болж байна, ард түмний амьдралаас. За яахав наймаачдыг би бол одоо тэрэнтэй харьцуулах юм алга л даа. Үнэхээр чадаж байна, хөдөлмөрлөж байна. Тэр яахав муу сайнаас олсон ч бай, юу гэдгийн луйвардсан ч бай ч гэдэг юм уу гэдэг юм уу тэр нь одоо ингээд үнэхээр хүнд мэдэгдээд баригдаад ингээд тэр хуулийн арга хэмжээ аваагүй л бол тэр хүн үнэхээр хөдөлмөрлөөд одоо болж байна гэж ойлгож байна тийм ээ. Гэтэл өнөөдөр манай дарга нарын асуудал яг, за өнөөдөр яг бодиттой нэг, бодиттой ч гэдэг юм уу би өөрийн харж байгаагаар нэг юм хэлье л дээ, өнөөдөр нэг тендер шалгарах гээд нэг компани явж байгаа юм. Тэгээд одоо тэр нь нэг тэрбум төгрөгний тендер байг л дээ. За нэг тэрбум төгрөгөөр нэг ийм байшин баръя гэсэн тендер зарлагдаж байгаа юм л даа, за нэг компани үсрээд л орчихно, за эхлээд л ерөөсөө л үүдний, нөгөө тендер зарлаж байгаа үүдний цаг баригчаас нь эхлээд нөгөө сая саяар нь хаяад л явна, ерөөсөө тэгээд тендер зарлаад л яг ороод л задлахад тэнд задлаад хэн хариуцах уу, за чи 10 хувийг өг, 20 хувийг өг гээд л би тэнд танайд шийдэж өгье ерөөсөө л энэ бодит үнэн нь. Тэгээд л нөгөөдөхөө задлаад л тэрбум төгрөгийн чинь 200 сая нь надыг шалгаруулсанд явлаа, боллоо, авлаа, за аваад ер нь тэгээд л нөгөө хаашаа ч байдаг юм Хятад руу, аль үнэ хямдтай газрыг судлаад давхичихна, тэгээд явсаар явсаар нөгөө тэрбум төгрөгний босох байшин чинь нэг 40 хувьд нь босвол тэгээд л зол, тэгээд 60 хувийг хувааж идэж байгаа юм. Тендер зарласан шатнаасаа эхэлж идээд л тэгээд хамгийн сүүлд хэрэгжүүлэгч байгууллага нь өөрөө идээд л тэгээд л иймэрхүү. Тэгээд энэ бол дээд талдаа өнөөдрийн энэ одоо үүсэж байгаа нөхцөл байдал бол албан тушаал яаж иддэгийг л харуулж байгаа юм. За өнөөдөр одоо бас нэг жишээ байна. Орон нутаг, одоо нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага орон нутгийнхаа хэмжээнд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гарганаа гэсэн хуулийн заалттай. Гэтэл нөгөө заалт нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хариу ирээгүй бол сарын дотор хариу ирээгүй бол автоматаар зөвшөөрнөө гээд нөгөө хууль дээр нь заачихсан. За тэгээд нөгөө хууль нь тийм байж, за би яахав энд хуралдаад, хуралдана, хөдөө орон нутаг чинь хуралдахад хэцүү, за тэгээд хөдөө орон нутгаас шуудан явна ирнэ, нөгөө бичиг ирнэ, сарын өмнө гарсан бичиг чинь 15 хоногийн дараа ирнэ, би энд хэлэлцээд, нэг хэлэлцэх гэсээр байтал нөгөөдөхөө судалж үзсээр байтал 5, 6 хононо, эндээс буцаад ирнэ гээд сарын хугацаа, би зөвшөөрсөн зөвшөөрөөгүй бичиг тэнд очино, нөгөө сарын хугацаа тэнд болно, пад зөвшөөрлөө, гараад явчихна. Үгүй ингэх юм бол над руу явуулж байх хэрэг юу байхав, тэгж хуулиндаа тусгаж байх хэрэг юу байхав. Ингээд нэг хуулиар нь эрхийг нь олгоод нөгөө хуулиар нь нөгөөдөхийн зохиж унагачихаад байдаг байхгүй юу. За тэгээд нөгөө юу чинь яадаг уу гэхээр ашигт малтмалын тухай хуулийг дээгүүрээ нэг газрыг авахын тулд мөнгө өгнө, мөн л мөнгө, нөгөө албан тушаал дээр сууж байгаа хүн төрийн албан хаагч ийм л асуудал. Тэгээд ирэхээр өнөөдрийн одоо тэр дээр үеийн нэгдлийн дарга, багийн дарга юу бригадын дарга нар гэдэг чинь архи, шил архи бол чөлөөтэй гаргуулдаг ийм л эрх мэдэлтэй хүн шүү дээ тийм ээ, багийн дарга гэдэг бол одоо айл, очсон айл махаа чанаад өгчихдөг, буузаа хийгээд өгчихдөг, шил архиа гаргаад өгчихдөг тийм ээ. Гэтэл яг өнөөдрийн сумын дарга айлд орох юм бол яахав, загнуулаад л гарна шүү дээ. Чи тийм, манай амьдрал тийм байна, чи тийм юм өгсөнгүй, чи ийм юм хийж өгсөнгүй, чи тэр нутагтаа юм хийлээ, чи тэр хандивын мөнгийг идлээ гээд Цогбадрах эд нар чинь ингээд л загнуулаад л гарч байгаа шүү дээ. Тэгээд ирэхээр өнөөдрийн зүгээр дарга гэдэг үг маань би ч дарга юм, багийн дарга ч дарга юм, тэр ерөнхийлөгч ч дарга юм. Гэтэл энэ 2 даргын хооронд асар их ялгаа байна, зүгээр дээр үеийн социализмын үеийн дарга бол дарга л дарга байсан гэж би ойлгож байгаа юм. Зүгээр албан тушаалын ийм нэг сонин эрх мэдлийн тулаан бол өнөөдөр мөнгө л байна л даа. Тийм учраас өнөөдөр төр гацчихаад байж байнаа гэж би ойлгож байгаа юм.

Оюунтунгалаг -

Ардчиллын үед яг ардчилал эхэлж байхад өөрөө яг ямар ажил хийж байв?

Ганхөлөг -

Би ардчиллын үед одоо юу багш, юу багш байсан юм. За тэгээд яахав ардчиллын үед бол би багш байлаа тэр үед бол би нэг их тэрийг сонирхсонгүй явж, гэхдээ яахав ер нь бол өөрт бол их л мэдрэгдэж байлаа л даа, ардчилал бол ер нь, яах вэ ардчиллын зөв байсан, хэрэгжүүлсэн улсууд нь буруу хэрэгжүүлсэн. Ардчиллыг бол, ардчиллын одоо нэг гоё жишээ би одоо Хятадыг муу хэлдэг ч гэсэн хятад байна. Үнэхээр социализм ардчилал 2-ыг хослуулж чадсан, хөгжиж чадаж байна тийм ээ, гэтэл манайх бол үүнийг чадаагүй, энийг үнэхээр монгол хүн гэдэг нэг туйлшраа гэдэг зантай л даа. Нэг л юм болвол одоо нугалаа гэж одоо тэр социализмын үед гарч, тэр гэзэг тайрч, нударга тайрч, дараа нь тэр л сүм хийдийг нурааж, тэр чинь бол нураа гэж дээрээс бодит үнэнээр тийм юм байхгүй шүү дээ, зүгээр л тэрийг зогсоох байсныг доош нь доошоо улам, давслагдсаар давслагдсаар бүр сүүлдээ эргэдээ хүрч байгаад шоров хүрсэн л дээ. Тэрэн шиг л мөн манай ардчилал дээрээс яахав ардчиллыг эхлүүлсэн хүмүүс нь, жагссан улсууд нь зөв хийсэн, хэрэгжүүлэгч нар нь бол гажуудуулсан л даа. Тэгээд л энэ байдал өнөөдөр хүрчихээд байж байна, ардчиллыг зөв хөгжүүлсэн бол өнөөдөр ийм байх ёсгүй байсан. За дараа нь ардчиллын ганц том алдаа, ерөөсөө л хөрөнгийг, тэр улсын хөрөнгийг хувьд өгсөн нь л том алдаа, ганц би тэгж л ойлгодог. Өнөөдөр тэрийг хувьд өгөөгүй, өнөөдөр яахав төр нь аваад, тэртээ тэргүй тэр нь мөнгийг, тэр хөрөнгийг авсан аваагүй ард түмэн амьдарч чадаж байсан л даа тэр үед, малыг ч гэсэн хувьд өгөөд юм болоогүй, түрүүн тэр Саран ярьж байсан яг үнэн, тэмээгээр бол ерөөсөө мал хийсэн хүн ганц ч байхгүй, одоо би бодит жишээ Ханбогд дээр мотоциклын нэг дугуй нэг тэмээгээр явж байсан гээд та боддоо, нэг мотоцикл 15 тэмээгээр зарагдаж байлаа, тэнд нөгөө одоо юу гэдэг юм тэндээс 30-аас, 40-өөд км туугаад ирчихсэн, 10, 20 тэмээг чинь маллах ямарч боломж байхгүй байна шүү дээ. Дор нь алаад л хот руу ачсан, үгүй бол мотоцикл болгосон ийм л юм болсон л доо тэгээд тэмээ бол дууссан. Тэгээд яахав хэдэн бага мал нь үлдсэн, тэгээд тэр хэдэн бага мал яахав өсө,х үржих тавилантай амьтан юм, тэгээд өсөөд, үржээд өнөөдөр, энэ бол хувьчлалын буян өнөөдөр малчид мянган малтай байгаа юм биш, энэ ардчиллын буянаар энэ мянгат малчин байгаа юм биш, энэ малчдын амьдрал ийм байгаа юм биш. Энэ бол малчдын өөрийнх нь хүч хөдөлмөр, малынх нь өөрийнх нь энэ газар шимээрээ үржиж байгаа хөгжиж байгаагийн л асуудал. Тэрнээс биш өнөөдөр яг одоо юу гэдгийн малчинд өнөөдөр тэр 50 малыг өгснөөр тэр айлын амьдралд ямар ч өөрчлөлт ороогүй, харин дордсон уу үгүй юу. Тэгээд яахав цаашдаа нөгөө дэвжиж дэлгэрэх их сайхан буянтай малын, газар шимийн тэрнийхээ хүчээр хөгжсөн, ардчиллаар би энийг хөгжөөгүй гэж ойлгоно. Мөн ардчиллын нэг том алдаа энэ одоо том, том том сайхан одоо үйлдвэрүүдийг устгасан, хоёрдугаарт хөдөөгийн одоо сумын эмч нар, багш нар, энэ нөгөө төрийн алба хашиж байсан гэсэн тэр утгатай улсууд өнөөдөр юу ч үгүй үлдсэн, ганц ч юм амсаж амжаагүй, цэнхэр тасалбар, тэр 7500-ийн тасалбараа өгсөн. Одоо би өөрийн амьдрал ийм тасалбар ирсэн надад дороо гуравтай, дээрээ томтой, гурвыг нь нэг шил архинаас өгсөн, хүн нэг шил архиар худалдаж авч байсан үе, ямар ч ойлгомжгүй, ямар ч боловсролгүй, ямар ч мэдлэггүй байхад нь тарааж энэ тэр ардчиллыг хөгжүүлсэн улсууд идсэн л дээ, монголыг хувааж авсан. Тэгээд л гурвын нэг шил архиар худалдаж авч байсан, томыг нь одоо брокерийн пүүс ирж, хамж аваад л алга болсон, тэгээд ингээд л дууссан, ингээд ямар ч юмгүй. Тэгээд тэрийг тэр брокерийн гэдэг юм уу, тэр хувьцааны судалсан ойлгосон улсууд л хамж аваад ашигаа хийснээс биш ард түмэн бол тэнд ямарч ашиггүй өнгөрсөн гэж би ойлгодог, ерөөсөө л ардчиллын өмч хувьчлал бол хэнд ч ашиггүй өнгөрсөн. За яахав хөрөнгөтэй байхын эх суурийг тавьж өгсөн нэг талтай, цаад хөрөнгө хурааж авахгүй гэсэн ойлголтыг өгснөөс биш өгсөн юм бол хэнд ч хэрэг болоогүй ард түмэнд бол, хэдхэн хүнд хэрэг болсон. Тэр нь өнөөдөр бүгд хятадын гарт орчихоод л явж байгаа. Өнөөдөр талхны үнийг өсгөө гээд л хятад хэлэхэд өнөөдөр өсгөж байна шүү дээ монгол, гурлын үнэ өсгөе гэхэд хятадад өсөхөд манайд өсөх гэж байна шүү дээ яах юм бэ, ийм л хараат амьдрал байгаа байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ардчилал өөрийн чинь хувь хүний амьдралд өөрчлөлт хийсэн үү, ардчиллын өмнө амьдрал ямар байв, ардчиллын дараа ямар байв, хувь хүний чинь амьдралд?

Ганхөлөг -

Хувь хүний амьдралд бол ардчилал гэдэг бол сэтгэхүйд.

Оюунтунгалаг -

Нөлөөлсөн юм байна уу ер нь?

Ганхөлөг -

Сэтгэхүйд өөрчлөлт орсон, орсон л доо, сэтгэхүйд бол үнэхээр хувь хүнд бол өөрчлөлт орсон, орохдоо огцом орсон гэж ойлгодог, огцом орсноор маш их алдаа хийсэн. Тэгэхээр миний амьдралын хувьд бол ардчиллын буян бол надад тусаагүй. Яагаад би хэлж байна гэвэл би өмч хувьчлалаас хэдэн ч зоос олоогүй, ганц шил архи л олж авсан гэж би хэлнэ. Одоо том хувьчлал нь тэр хамтын сан ямар юм руу ороод ингээд устчихсан, одоо байхгүй сураггүй алга болсон. Яахав би өмнө нь энэ ардчилал эхлээгүй социализмын үед байж байхад ажилтай байсан, ажилгүй байх нөхцөл байгаагүй бид нарт. Хүн тодорхой хэмжээний байнгын орлоготой байсан, ардчилал эхлэснээр хүн яахав, тодорхой хэмжээний орлого олдог хүн нь олж байсан, олсон юмаа хадгалж чадаж байсаан, хадгалах эрхтэй болсон нь одоо давуу тал юм. Үгүй тэрнээс биш амьдралд нэг их, мөн л социализмын үед бид амьдраад л тэр олсон юмын илүү одоо хонь л гэхэд би өсгөж үржүүлээд л тийм ээ одоо 50-аас дээш гарвал төр социализмаараа авчихдаг байлаа шүү дээ. Одоо тэрийг л зүгээр тавьчихаад социализмаар явж байсан бол өнөөдөр бол энэнээс илүү гоё хөгжих байсан, гэтэл ардчилал маань өөрөө тэр эрхийг нь өгсөн хирнээ хамгаалж чадаагүй байхгүй юу. Ардчиллаа хамгаалж чадаагүй, зөвхөн хэдхэн хүн л өөрийнхөө сайн сайхны төлөө хийснээс биш тэгэхээр хувь хүнд яаж өөрчлөлт орж байгаа гэвэл хувь хүнд өнөөдөр төрдөө итгэх итгэлийг нь алдуулсан. Яагаад гэхээр төр нь ард түмнээ харж үзээгүй. Хоёрдугаарт хүнийг хулхидахыг, одоо хулхидаж болно гэдгийг зааж өгсөн, хүн худлаа хэлж, танхайрна гэдгийг зааж өгсөн. Аль муу юмыг зааж өгснөөс ардчиллын сайн юмыг оруулж ирж чадаагүй монгол. Энэ бол одоо оруулж ирсэн улсуудын маань алдаа. Ардчилалд сайн юм зөндөө бий тийм ээ, ардчиллыг зөв утгаар нь хөгжүүлж байгаа нь бий гэхдээ ардчиллыг дагаж, зах зээлийн эдийн засгийг дагаж заавал муу юм явдаг л даа. Одоо Америк одоо ардчиллын үлгэр жишээ орон л гэж байна. Тэнд одоо аль л болохгүй, аль л болохгүй, муу юм тэр ядуу нь байна, тэр баячууд нь бүх л юм байна л даа, тэр нь орж ирэх нь зөв гэхдээ манайд орж ирэхдээ хамгийн муунууд нь түрүүлж орж ирж байгаа. Одоо сайн нь орж ирэх гээд ирж чадахгүй байна шүү дээ хаачсан юм бэ. Тэгэхээр бол миний хувьд бол Ганхөлөг гэдэг хүний хувьд бол ардчилал бол юм өгөөгүй ээ. Энэ зүгээр нэг жирийн нэг иргэнд, жирийн нэг малчинд ардчилал бол юм өгч чадаагүй, зүгээр яахав өөртөө чадсан хөдөлмөрлөж чадаад бий болгосон юмаа яахав зүгээр өөрийн эзэмшилд байх хэмжээний юм өгснөөс биш ондоо юм өгч чадаагүй гэж би ойлгодог.

Оюунтунгалаг -

Тэгвэл ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүсд ялгаатай нөлөөлсөн үү, өөр өөрөөр нөлөөлсөн үү ер нь?

Ганхөлөг -

За ардчиллын буянаар эмэгтэйчүүд минь жаахан ажил хийж сурсан байх гэж би ойлгодог юм. Эрчүүд нь архиа уусан, би архиа уугаад надыг хэн ч хэлэхгүй, би ажил хийнэ үү, архиа ууна уу, би агсан согтуу тавина уу, энд бол манай эрчүүдийн сэтгэхүйд маш муугаар нөлөөлсөн л дөө, хамаа байхгүй болчихсон, тэгээд ирэхээрээ өрх гэр амьдрахын тулд эмэгтэйчүүд ажилд орсон, ийм л нөлөө үзүүлсэн, эр, эмийн хэмжээнд. Социализмын үед эр хүн өрх толгойлсон юм чинь авч явах ёстой гэсэн хуультай, дээрээсээ дарамттай байсан тийм ээ, тэрнийхээ тулд одоо тэрийгээ авч явдаг байлаа, тэжээдэг байлаа. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүдэд нь ирсэн ийм л хоёр ялгаа орсон гэж би олгодог товчоор хэлэхэд.

Оюунтунгалаг -

Та ер нь өөрийнхөө хийж байсан ажилд дуртай байсан уу?

Ганхөлөг -

Би багшид бол дуртай байсаан, үнэхээр гоё байдаг. Багш гэдэг ажил бол үнэхээр агуу мэргэжил, агуу нэр хүнд байсан юм. Гэхдээ багш бол улс эх орон, сум орон нутгийн хөгжилд их удаан нөлөөлж явна л даа. Миний бүтээл 5, 6, 10, 20 жилийн дараа энэ сум орон нутагт эргэж хэрэг болно, би яагаад улс төрд орсон юм гэхээрээ миний хийж байгаа юм өнөөдөр яагаад орох уу, би амьдарч байгаа хугацааныхаа би яахав анх улс төрд орохдоо, би бол нэг их урт насгүй гэж ойлгож байсан өөрийгөө, тэгээд одоо ч одоо ч гэсэн хэзээ юу хаагдаад зогсоход, элэгний хавдартай хүн байгаа юм. Хэзээ ч явахад бэлэн хүн учраас миний хийж байгаа юм өнөөдрийн хийсэн юм маргааш ард түмэнд хүрээсээ гэдгийг урьтал болгосон. Тэрнээс би багшаа хийгээд явсан бол өнөөдөр одоо миний хамгийн анхны шавь өнөөдөр Ханбогд сумын орлогч явж байна л даа Буянмөнх гэж залуу. Тэгээд ингээд ирэхээр 10, 20–н жилийн дараа, 20 хэдэн жилийн дараа миний бүтээлүүд эргэж одоо тодорхой улс эх орон, нутагтаа хэрэг болох нь ээ. Аа гэтэл би энэ улс төрд ороод өнөөдрийн энэ ард түмнийг удирдаад өнөөдөр энд байгаа зүйлийг амжуулаад зохижуулаад явах юм бол миний энэ богинохон насны хугацаанд арай нэг илүү бүтээмжтэй юм болов уу гэж бодож би улс төрд орсон юм. Тэрнээс биш нэр хүндийн асуудал гэдэг юм уу, өөр нэг биенд амар гэдэг юм уу энэ асуудлыг байсан бол би багшаа өнөөдөр хийгээд өмнө нь хэдэн хүүхэддээ заалаа, хичээлээ заалаа, амарлаа. Гэтэл өнөөдөр манай удирдлагын албан тушаалтангууд надад амрах эрх байхгүй, өнөөдөр ажлын өдөр гээд би хэвтэж байх гэрт эрх байхгүй. Өнөөдөр ажил хийхээс өөр арга байхгүй, өнөөдөр өдөр ч бай, шөнө ч бай ажил хийхээс өөр арга байхгүй, ард түмнийхээ төлөө.

Оюунтунгалаг -

Ерөөсөө хийж байсан ажлуудынхаа тухай бодохоор хэцүү нь юу байв, амар нь юу байв, сайхан нь юу байв, муу нь юу байв?

Ганхөлөг -

За багшийн юунд бол зүгээр хэцүү юм багшид байдаггүй, мэдэхгүй юм байлаа гэхэд хүүхдүүд нь заагаад өгчихдөг, хэцүү юм гэж багш гэж ерөөсөө хэлэхгүй. Аа үнэхээр агуу их юм, цаана нь бахархахаар сайхан юм. Өнөөдөр ингээд хаа ч явж байхад ямар ч танихгүй хүүхэд багшаа гээд л гүйгээд ирж байдаг. Аль миний 90 хэдэн онд зааж байсан шавь нар байж байдаг. Энд би жил гаруйхан багшилсан гэхэд одоо энд надад 30 хэдэн хүүхэд хэзээд л багшаа гээд яг дагаатай одоо ингээд л, одоо энэ гавъяат эмч одоо Рэнцэнноровын нэг охин бий, одоо хаа ч явсан багшаа гээд л над дээр ирээд хажуунаас зүүгдчихнэ, тэгээд л иймэрхүү. Энэ бол үнэхээр агуу мэргэжил юм. Би ямар ч солиотой галзуу, согтуу явж байсан ч багшаа яаж байгаа юм гээд л очно уу гэхээс биш энэ муу хулгайч гээд хэн ч юу ч ямар ч шавь очдоггүй л байхгүй юу багш дээр. Гэхдээ л бас багшийн нэр хүнд муу байсан, тэр үед муу байсан юм байх л даа. Тэгэхдээ тэр хувь хүний асуудал учраас багш гэдэг нэр тийм сайхан, зүгээр энэ удирдах албан тушаал улс төрийн албан тушаал гэдэг бол хэцүүтэй юм нь олон, зүгээр сайхан юм нь юу гэхээр ард түмнийхээ төлөө нэг юм хийчихээд дараа нь тэрнийхээ төлөө Ганхөлөгийг сонгож авах нь л сайхан. Тэрнээс биш бусад үед нь бол загнуулна, хараалгана, хардуулна, за тэгээд бол хүнд албан тушаал. Хүний өмнөөс ард түмнийхээ өмнөөс хүнд загнуулна, одоо юу гэдгийн ингэдэг юм их сонин шүү дээ, би одоо өглөө ингээд ажил дээрээ орж ирнэ, би ингээд найм 30 гэхэд л ирдэг юм даа, ер нь 9 гэхэд ирэх нь ховор, ер нь их тийм, яах гэж би нэг их тэгдэг юм гэхээр надтай уулзах гэсэн хүн, хүнгүй байхад уулчих гэсэн хүн найм гээд ирж зогсдог юм, өглөө орж ирээд юу ярьдаг юм гэхээр тэр тэрэнтэй унтаад, тэр тэрний авгайг тэр эргүүлээд, тэр тэрэнтэй уулзсан, тэнд зодолдоод, энийг ингээд гээд л, тэр шөнө тэнд явж байгаад л гээд л ийм л хов л надад чинь, тэгээд тэр тэнд архи уугаад л, тэр тэрэнтэй зодолдоод л гэдэг юм уу тэгээд л бүх хов чинь өглөө надад орж ирдэг байхгүй юу, тэгээд тэгээд яахав би тэд нарыг сайхан хүлээж аваад л за ойлголоо, ойлголоо за та үнэхээр одоо энийг цааш нь надыг янз бүрийн одоо баримт болгоод хөөцөлдөөд бичээд өгөө гээд л ингээд гарна. Зарим нь бичиж өгнө, зарим нь яваад л өгнө. Тэгээд нөгөөдөх чинь тэр олон мэдээлэл авсан хүн чинь өдрийн зүгт нервт орно. Тэгж байтал маргааш нь юм уу нөгөөдөр нь орж ирээд л чи миний асуудлыг яагаад шийдсэнгүй вэ, чи яагаад тэрийг яагаагүй орж ирээд агсарчихна, согтуу эрүүлгүй л орж ирээд агсарчихна. Тэгээд ер нь үргэлжийн мөнхийн л дарамтанд байдаг албан тушаал. Одоо ер нь засаг дарга, хурлын дарга, тамгын дарга, захиргааныхан чинь ерөөсөө ийм л мөнхийн нэг явуур, явуургүй хэрүүл, за тэгж байтал чинь энд тэндээс ирсэн улсууд чинь ирээд, жаахан муухан хүлээгээд авчих юм бол ажил шалгаад, толгой хагалчих гээд үзээд л, зүгээр сайн хүлээж авах гээд архидчихаар маргааш нь шартчихаад тэгээд л, тэгээд л ер нь бол даргын албан тушаал, удирдах албан тушаал, тэр дамаангүй улс төрийн албан тушаал үнэхээр хүнд, сайхан нь бол ард түмнийхээ итгэлийг олж сонгогдох нь нэг сайхан юм. Тэрнээс бусад үед бол сайхан гэж ярих юм үнэхээр ховор доо. Тэгэхдээ яахав ард түмнийхээ төлөө өөрийнхөө энэ зүрх сэтгэл бүх биеэ зориулж байгаад өөртөө сайхан сэтгэгдэл төрдөг. Хүний төлөө хийж байгаа юм даа, би өөрийнхөө төлөө хийж байгаа юм ерөөсөө алга. Энэ сум орон нутгийн малчдын төлөө, энэ иргэдийн төлөөлөлд зүтгэж өөртөө, өөрийнхөө төлөө зүтгэхэд үнэхээр хүнд байна. Өнөөдөр л гэхэд би 3 дүүгийнхээ өнөөдөр даргынхаа албан тушаалыг ашиглаад одоо төлбөрийг нь даалгачих гэхэд надад чадах ч юм үгүй байна, боломж ч гарахгүй байгаа байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгэхээр хоёулаа эрх мэдлийн тухай, өөрөөр хэлбэл нийгмийн асуудал талаас нь нилээд ярилаа шүү дээ. Тэгэхээр бас та энэ нутгийн бас ууган, унган хүн, төрсөн одоо эндээ ажиллаж амьдарч байгаа, тэгэхээр танай нутгын байгаль талаасаа ямар өөрчлөлтүүд орж байна, сайн ямар нөлөөнүүд байна, муу ямар нөлөөнүүд байна танай нутгийн байгаль орчин ер нь өөрчлөгдөж байна уу?

Ганхөлөг -

За байгаль орчин бол өөрчлөгдөж байнаа, яах аргагүй, үнэхээр одоо цаг уурын байдал бол эмзэг, бид нараас шалтгаалж байгаа юм алга. Дэлхий нийтийн энэ асуудлаас болж энэ үйлдвэржилт, энэ янз бүрийн одоо техник, технологийн хөгжлөөс болж энэ дулааралтын асуудал бол нилээн энэ одоо байгаль цаг уур бол надыг хүүхэд байхаас ч гэдэг юм уу өөр байна л даа. Зүгээр надыг хүүхэд байхад 3, 4 хоног зүсэрчихдэг л байлаа манай нутагт. Би ер нь 2000, за 95 оноос хойш тэгж 2, олон өдрөөр давхардаж орсон зүс мэдэхгүй юм байна, хүүхэд байхад өглөө хаясан уурга, орой, маргааш орой нь хаясан уурга өглөө нь олдохоо болчихдог ийм ногоо гардаг л байлаа, тэр хавьд манай нутагт надыг жаахан өссөнөөс хойш юм мэдэгдсэнгүй ээ нэгдүгээрт, хоёрдугаарт гээ, за энэ бол зөвхөн манай нутгийн шалтгаанаас болж биш, энэ бол дэлхий нийтээс болж энэ үед үүсэж байгаа цаг уурын өөрчлөлт юм гэж ойлгож байна. Борооны асуудал, энэ дулаарлын асуудал, энэ үүл тогтолтын асуудал ч гэдэг юм уу, энэ салхины урсгалын целикон асуудал ч гэдэг юм уу, энэ бол дэлхий нийтээр л энэ одоо өөрчлөлтөнд нь оруулж байгаа асуудал гэж ойлгож байна. Аа зүгээр орон нутгийн хэмжээнд энэ дээр ярих юм бол цаг уурын өөрчлөлтөнд нэг нөлөөлж байгаа зүйл за яахав миний социализмын үед гэх юм бол миний бага хүүхдийн цагт гээд харж байхад бол машинтай айл би ер нь 98 он хүртэл нэгээс өөр айл мэдэхгүй ээ, за энэ Манлай суманд Заньж гэдэг хүн л нэг цэнхэр машинтай байсан.

Оюунтунгалаг -

98 он хүртэл?

Ганхөлөг -

Тийм, яахав Хорол, Дугар гэж хүн 69-тэй хоёр нэг тийм хүн байлаа. За мотоциклтэй хүн цөөхөн л байлаа л даа. Өнөөдөр машингүй, мотоциклгүй айл гэж байхгүй энд, энийгээ дагаад хөрсний эвдрэл гэж маш их байна. Одоо агаарын бохирдол ч нэг их алга л даа хөдөө орон нутагт бол нэг их. За яахав аймгийн төв гэхэд байж байна л даа. Яг хот шиг өвөл бол битүү утаан дунд байж л байна шүү дээ. Гэхдээ хөдөө орон нутагт замын асуудал нилээн хүнд боллоо. Нэг үе чинь нэг л замаар гардаг бол, тэр л хаа хүрэх үү хүрдэг л байлаа, одоо бол байхгүй шүү дээ, нэг зам өнөөдөр хэдэн, 10-аас 20 бүх айлын өвөлжөө рүү, бүх айлын хаваржаа руу, бүх айлын намаржаа, зунжаа бүгд замтай, тод тод замтай болчихсон, хүн болгон машин унаж байна, хүн болгон мотоцикл унаж байгаа учраас газрын эвдрэл их байна. За энэ бол техникийн хүчин зүйл нэг талаас. Хоёрдугаарт хувь хүний сонирхолын буюу эдийн засгийн нэг хөшүүрэг ямааны асуудал, ямаа их хөгжиж байгаа учраас, одоо энэ үндэс ухаж иддэг учраас одоо ургамлын бүтцэнд их өөрчлөлт орж байна л даа. Яагаад гэвэл өнөөдөр зүгээр манай сум ч гайгүй байгаа, Номгон сумын жишээн дээр ярихад Номгон сум 150 мянган малтай, 120 мянга нь ямаа, гэтэл сүргийн бүтцийн маань ерөөсөө 30-аас хэтэрч болдоггүй зүйл нь бол ямаа байдаг байхгүй юу. Тэгэхээр бол цөлжилтийн асуудал өнөөдөр яг хажууд ирчихжээ гэж ойлгож болно. За бас нэг цаг уурын нөлөөлж байгаа зүйлийн нэг бол орон нутгийн хэмжээнд, одоо миний сэтгэл зовоож байгаа ганц асуудал бол Оюу толгой, газрын гүний ус ашиглана гэж байна. За энэ бол ерөөсөө яагаад ч болохгүй, яагаад ч бүтэшгүй зүйл гэж би ойлгоно. Өнөөдөр газрын гүний усыг ашигланаа гэдэг бол одоо тэгээд ер нь сүйрэл л дээ. Энэ говь говьд бол сүйрэл. Аа зүгээр газрын гадаргын усыг ашиглаад дуусаж болно. Энэ бол ерөөсөө, тэр бол бороо хур янз бүрийн юмаар, юугаар тэтгэгддэг ус л даа. Газрын гүний ус гэдэг бол энэ аяганд хийгээд ингээд хийгээд таглаатай байгаа ус байхгүй юу, үгүй тэгээд энэ чинь дээрээ шавар янз бүрийн хувьсуур ингээд таглаатай байж байдаг. Тэгээд энийг чинь авахаар энд хөндий орон зай үүснэ. Тэгэхээр энэ хөндий орон зай чинь битүү савнаас гарч ингэж доошоо татнаа даа, орон зай үүсээд, агаар дутагдаад, тэгэхээр энэ газрын зай руугаа усыг ингээд татаад л оруулчихна, тэгээд л говь дуусаа. Ингээд бол энийг бол хатуу эсэргүүцэж байгаа хүний нэг, Оюу толгойг ганц эсэргүүцэж байгаа хүн нь Ганхөлөг. Тэрнээс тэр хятадаасаа усаа татна уу, тэр Сэлэнгэ, Хэнтий, хаанаасаа усаа татна уу тэр бол сонин биш. Гол нь говийн гүний ус, тэд нар бол ярьж байгаа юм, хүүхэд хуурч байгаа юм шиг яриад л байгаа юм л даа. Би ч худлаа ч ойлгоод байж болно. Энэ газрын гүний ус чинь ингээд шавраар таглаатай байдаг юм. Ингээд дээр нь элс хайрга, тэгээд хөрс гэж байгаа юм, шаврыг ус нэвтэлдэггүй гэж яриад байгаа юм л даа. Би гайхаад байгаа юм, үгүй энэ бодит би энэ одоо аягыг шавраар чигжчихээд энэ дээрээс нь ус дусаачихаад байхгүй л болчихно доо, үгүй тэрнээс ялгаа байгаа юм болов уу үгүй юм уу мэдэхгүй. Зүгээр ард түмэнд ярихаараа тэгээд байгаа юм. Шавар дээр нь давхаргагүй учраас тэр газрын гүний усыг авахад дээд талын ус орж ирж тэр шаврыг нэвтлэхгүй гэж яриад байгаа байхгүй юу зүгээр. Энэ бол одоо бүү мэдээ, зүгээр миний, би худлаа ч бодож байж болно. Тэр улсуудыг миний бодоход зүгээр хүүхэд хуурах гэж яриад байгаа юм л даа зүгээр, тэгээд иймэрхүү л байгалийн нөхцөл байдал байна. Орон нутагт одоо, за одоо гуравдугаарт за байзаа тэр одоо яахав дээ тэр бол хайгуулын лицензийн нэг асуудал байгаа юм. Зүгээр хайгуулын лиценз маань газар орон нутагт тодорхой хэмжээний өөрчлөлт өгөх нь өгч байна. Гэхдээ энэ бол нэг их өнөөдөр аймшигийн хэмжээнд юм уу, гамшигийн хэмжээнд хүрээгүй. За яахав жаахан замын асуудал байгаа юм, за жаахан тосны асуудлыг бохирдуулдаг асуудал бол байгаа юм. Аа зүгээр энэ гар аргаар алт олборлож байгаа улсууд сүйрэл авчирах дөхлөө, зүгээр одоохондоо харин зогсчих шиг байна. Энэ цианитаар угааж, энэ мөнгөн усаар угааж бас нэг хэсэг үе хэцүү боллоо. Гэхдээ одоо тэр бол зүгээр манай нутагт бол нэг их, яахав Ханбогдын урд говьд жаахан цианитаар угаасан юм бий. Гэхдээ энэ бол зогсоочихож болох асуудал учраас энэ дээр нэг их эмзэглээд байгаа юм алга. Тэгэхдээ тэргүй тэр байгалийн баялаг бол ховор зүйл тэрийг бол ухаад аваад байх боломж бас муу. Тэгэхээс энэ бол их өргөн хүрээтэй явж чадахгүй байх гэж, ийм л байна даа байгалийн тал дээр бол.

Оюунтунгалаг -

Газар усны нэр бол одоо өөрчлөгдөж байгаа юу?

Ганхөлөг -

Газар усны нэр бол одоо өөрчлөгдөлгүй яахав дээ, энэ бол их сонин юм л даа. Бас үе үеээээ байх юм, хөгжлөөрөө байх юм. Өнөөдрийн дээх нь үеийн газар нутгийн нэр бол одоо Төвд хэл голчилж байлаа шүү дээ, дунд үеэс ер нь социализмын үед бол одоо газар нутгийн, усны нэр бол зүгээр яахав тухайн тэр газар нутгийн онцлогыг харуулж одоо Цагаан толгой, Улаан толгой ч гэдэг юм уу, тэр элстэй, буттай ч гэдэг юм уу, хормогтой ч гэх юм уу иймэрхүү маягын нэр орж ирж байсан ийм байгаа юм шиг байна лээ зүгээр би судлаад үзэж байхад. Аа гэтэл өнөөдөр бол тэдний эдний хүний нэрээр нэрлэгдэх тэдний бууц, эдний бууц, тэдний ус нөгөө эзэмшил ороод ирэхээр тэгэхээр нэг хүнийхээ нэр рүү орж ирэх ийм хандлага үүсэж байна л даа. Одоо юу гэдгийн Ганхөлөгийн бууц, Ганхөлөгийн ус, Ганхөлөгийн бууцны хавьд ингэж хүн ярьж ирдэг болж ирж байна шүү дээ, тэгэхгүй одоо Хормогтойн бууц ч гэдэг юм уу, дээр үед бол тэр одоо бас номын нэрээр нэрлэгдсэн ч байдаг юм уу, одоо заан ч гэдэг юм уу, одоо чагтага ч гэдэг юм уу тийм ээ одоо иймэрхүү хэмжээнд нэрлэгдэж байсан улс, социализмын үеийн хэмжээнд зүгээр газрынхаа онцлог байдлаар нэрлээд эхлэж байж гэтэл одоо болохоор хүний нэр их орж ирж байна шүү. Тийм л өөрчлөлт орж ирж байх шив дээ.

Оюунтунгалаг -

За, одоо хоёулаа тэгвэл техник технологийн тухай яръя.

Ганхөлөг -

За.

Оюунтунгалаг -

Тэгэхээр социализмын үед ер нь ямар ямар шинэ техник технологиуд нэвтэрч байв тийм ээ, өөрийн чинь бодлоор ер нь хамгийн гайхамшигтай техник технологи юу байна вэ?

Ганхөлөг -

За байз техник технологи гэдэг бол яах аргагүй цаг хугацаагаа дагаж өсөж байх нь одоо ойлгомжтой юм аа гэж бодож байна л даа. Зүгээр миний багад, миний яг одоо мэдэрч орчинтойгоо танилцаж орж ирж байх үед миний үзсэн техник бол одоо лантуу толгойт ч гэдэг байсан илжгин чихт ч гэдэг байсан Улаан яава гэдэг юм байдаг байсан.

Оюунтунгалаг -

Яаваа?

Ганхөлөг -

Тийм, одоо нэг бөөрөнхий толгойтой, үргэлж толгойтой, тэгээд яав гэж.

Оюунтунгалаг -

Мотоцикл.

Ганхөлөг -

Мотоцикл, одоо яав юм даа, машины хувьд бол 69 гэж байлаа. Одоо берзинтэн бүрхүүлтэй, за тэгээд хаагуур ч хамаагүй тоос шороо ордог ч гэдэг юм уу. тэгээд нэг ерөөсөө битүү, тэгээд нөгөө нэг зүгээр л нэг битүүлсэн маягын юм орж ирж байж л дээ. За тэгээд тэрэнтэй ингээд харьцуулаад за тэр үед одоо техник тоног төхөөрөмж гэх юм бол одоо сампин гээд л ингээд, тийм, миний мэдэрч байх үеийн юм бол одоо тийм л байж. Энэ маань цаг хугацаанд явсаар байгаад одоо үнэхээр агуу болж, одоо зүгээр гол юм нь гэвэл одоо микро схем гэдэг юм уу, энэ одоо, одоо юу гэж нэрлээд байгаа юм мэдэхгүй. Миний мэдэхээр бол микро схем гэж яриад байгаа юм л даа, оросын юм хэрэглэдэг юм л даа. Энэ оросын бид нар их юм задалдаг байлаа, Оросын телевизор, радиог бол их л бутраадаг байлаа. Микро схем гэж л ярьдаг, одоо кондишн ч гэдэг юм уу, одоо тэр оо тэр деталиуд л байлаа л даа. Одоо тэрийг жижигрүүлсэн одоо энэ микросхем, энэ бол агуу техникийн хөгжил юм л даа, гол нь энэ л байна шүү дээ. Тэрнээс биш бусад хийж байгаа бүх хийж байгаа, сэтгэдэг хүн бүхэн нь нэг л ажил юм. Тэр бол адилхан л юм, гэтэл энэ микросхемийг хийсэн, энийг жижигрүүлж чадсан энэ юм бол одоо гайхамшиг юм л даа. Тэрнээс биш одоо тооны машин, компьютер энэ тэр бол нэг зарчим нэг л юман дээр тулгуурлаж байгаа учраас барагтаа л гэхэд энэ микросхемийн гайхамшиг байна л даа. Зүгээр бол тэр дээхнэ үед бол одоо мотоциклын, одоо мотоцикл гэхэд л одоо ийм л байна шүү дээ, тэр улаан яава гээд л бодьё л доо. Тэр бол одоо зарчим техникийн зарчим гэж ярих юм бол ингээд бензин дахиж ороод л оч хаяаад л тэнд ингээд бензин нь шууд шатаад л одоо тахир гол хөдөлгөөн ингээд хөдөлдөг байжээ, гэтэл өнөөдрийн техникийн моторын хувьд аваад үзэхэд шал өөр байна, тэр бензинийг чинь 10 хэдэн дамжлагаар дамжуулаад тэрийг чинь тоосруулаад тэр дотор байгаа тэр одоо молекул бүх юмыг нь задлаад л ингээд л одоо тэсэрхийлгэж байна шүү дээ тийм ээ. Гэтэл энэ хоёрын хооронд хүртэл зүгээр нэг шаталтын одоо юм хооронд л гэхэд ийм их ялгаа гарч л байгаа байхгүй юу. Мөн тэрийг юугаар ялгаж байна гэвэл микросхемээр л ялгаж байна шүү дээ. Тэгээд ирэхээр л гол юм энэ жижиг микросхем гэдэг юм гарч ирснээр, одоо тэр Оросын том том технологийг чинь, одоо тэр Оросод хамгийн анхны компьютер ийм хэмжээний өрөө дүүрэн байсан байгаа юм. Гэтэл одооны компьютер яаж байна, энэ чинь одоо ийм л компьютертой болчихоод байна шүү дээ. Тэрийг жижигрүүлж багасгасан тийм л жижиг орон зайг багасгасан нь л гол одоо.

Оюунтунгалаг -

Тэгэхээр уучлаарай, би өмнө нь нэг асуултыг одоо нийгэм улс төрийн асуудал, тэр улс төрийн амьдралын тухай ярьж байхдаа асуухаа мартсан байна. Төрийн бус байгууллага гэж. Та ер нь төрийн бус байгууллагатай харьцаж байв уу, төрийн бус байгууллага хүмүүсийн амьдралд ямар хэрэгтэй юм бэ, танай нутагт төрийн бус байгууллага байв уу, байна уу? Ер нь төрийн бус байгууллага монголын амьдралд ер нь ямар ач холбогдолтой юм бэ?

Ганхөлөг -

За төрийн бус байгууллага гэдэг зүйл бол энэ ямар ч үед байсан юм шиг байнаа гэж ойлгож байгаа. За одоо социализмын үед ч байсан, ардчилсан нам, одоо энэ социалист юу ардчиллын үед буюу зах зээлийн эдийн засгийн үед ч байж л байна. Аа мөн феодалын нийгмийн үед бас төрийн бус нийгэм байж байжээ гэж би ойлгодог юм. Энэ ямар байгууллага байсан юм бэ гэхээр одоо тайж нар ч гэдэг юм уу, харц язгуур ард ч гэдэг юм уу ийм ангиуд байсан, нийгмийн ангиуд. Энэ маань өөрөө би төрийн бус байгууллагын нэг эх үүсвэр байжээ гэж би ойлгож байгаа юм. Яагаад төрийн бус байгууллага гэдэг зүйл би яагаад, чи яагаад ингээд яриад байгаа юм бэ, социализмын үед юу байсан юм бэ ч гэдэг юм уу, одоо юу байгаа юм бэ гэхээр, ерөөсөө л төрийн бус гэдэг зүйл ер нь юу юм бэ гэхээр ерөөсөө үзэл бодол нэгтэй, зиндаа нэгтэй хүмүүсийн нэгдэл гэж би ойлгож байгаа юм. Энэ бол хэзээ ч байжээ гэж, зүгээр тэр хүй нэгдлийн үед бас би тэр нэг юу гэдэг юм бэ бөөн бөөнөөрөө байдаг бас л нэг төрийн бус байгууллагын үүсэл, нэг л хувь хүний үзэл бодлоороо нэгдсэн ч гэдэг юм уу нэг зорилго чиглэлтэй улсуудын нэгдэл шүү дээ. Энэ бас нэг төрийн бус байгууллагын нэг хэлбэр гэж би ойлгодог л доо. Тэгээд төрийн бус байгууллага гэдэг бол хэзээ нэгэн цагт хаа ч гэсэн одоо хүн оршин тогтнож байгаа олон ургалч үзэл бодолтой гэдэг ч юм уу ийм газар хэзээ ч төрийн бус байгууллага байх ёстой юм аа гэж би ойлгодог юм. Аа төрийн бус байгууллагын ач холбогдол нь юу юм бэ гэж би ойлгодог гэхээр ерөөсөө үзэл бодол зорилго чиглэл нэгтэй улсуудыг нэгтгэж ганцаараа хийж чадахгүй байгаа юмыг л олуул болж хийх л ийм зорилго байгаа шүү дээ төрийн бус байгууллагад. Төрийн бус байгууллага гэж нэр өгчихөөд байгаагаас ерөөсөө нэг ийм бүлэг, ийм хувь хүн ч гэж ойлгож байгаа. Энд бол нам ч хамаарч болж байна, тэр юу бүх л юм нэгдээд байгаа юм. За манай сумын хэмжээнд бол одоо төрийн бус байгууллагууд бол олон байна л даа. Одоо үйлдвэрчний эвлэл байж л байна. За тэгээд л ардчилсан намын залуучууд байна. Хувьсгалт намын залуучууд, хувьсгалт намын эмэгтэйчүүд, хувьсгалт намын ахмадууд гэдэг ч юм уу, бүр нэг нэгтгээд сумын залуучуудын гэдэг юм уу, сумын эмэгтэйчүүдийн гэдэг юм уу, сумын ахмадын юмуу ингээд төрийн бус байгууллагууд бол маш олон байна. Гэхдээ энэ төрийн бус байгууллагуудыг маань өнөөдөр тэр зорилго чиглэл, тэр үзэл бодол, тэр өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө хамтарч ажиллаж, нэгдэж байгаа улсуудыг хэлэхээс гадна өнөөдөр манай өнөөдрийн зүгээр нэг гол зүйл бол ганц хүний төлөө яваад байгаа төрийн бус байгууллагууд нь тэгж чиглүүлэх гээд их оролдож байна л даа. Тэр бүх нийт хүнийх нь төлөө явж байгаа биш, удирдлагынхаа төлөө явуулах хэмжээнд өнөөдөр тэгж шилжих шаардлага үүсээд байх шиг байна. Өнөөдөр хүн, тэр дамаангүй улс төрд орж ирж байгаа улсууд маань төрийн бус байгууллага байгуулж, тэнд одоо тэмдэг, уриа лоозон гаргаад тэрэнд нь нэгтгэсэн улсаа сүүлд нь өөрийнхөө төлөө ажиллуулах гээд их зүтгэж байна л даа. Энэ маань манай нөгөө бүр хүн бий болсноос хойш хөгжөөд ирсэн юмыг өнөөдөр устгачих тийшээ хандаад итгэл үнэмшилийг нь алдаад, төрийн бус байгууллага гэхээр одоо юу гэдгийн нэг газрыг дарамтлаад одоо мөнгө авах ч байдаг юм уу үгүй бол нэг хүнийг тэр сайн ч бай муу ч бай дэмжээд явах ийм л гол зорилго нь болчих гээд байх шиг байх юм төрийн бус байгууллага. Тэрнээс биш өмнө нь бол сайхан байж, сэтгэл зүрх, бүх юмаараа нэгдсэн, нэг зорилготой улсууд нийлээд тэрнийхээ төлөө тэмцээд, тэрийгээ хэрэгжүүлдэг ийм байж. Гэтэл өнөөдөр нэг хүний төлөө нэг хэсэг нь явдаг нь төрийн бус байгууллага болчих гээд байх юм. Би бас тиймэрхүү хэмжээнд бодож суухын зүгээр. Улс төрд энэ явж байгаа нь олон төрийн бус байгууллага гарч ирж байгаа нь ерөөсөө тийм л юм явж байх юм. Тэрнээс биш нэг хамт олны юмыг сайжруулчих, нэг улс эх орны юмыг сайжруулчихын төлөө хийж байгаа төрийн бус байгууллага бол цөөхөн л байх шиг л байна шүү. Гэхдээ миний ганц хүндэлж хайрлаж явдаг, ганц төрийн бус байгууллага бол “Улаан загалмай” гэж байгууллага.

Оюунтунгалаг -

Улаан загалмай?

Ганхөлөг -

Тийм, энэ бол одоо өнөөдрийн хэмжээнд анх бий болсон цагаасаа эхлээд яг өөрийнхөө үзэл бодлынхоо хэмжээнд явж байгаа гэж ойлгож байгаа. Энэнийхээ төлөө их ажилладаг, их зүтгэдэг. Зүгээр бусад төрийн бус байгууллагууд за тэр нэг хүний төлөө, даргаа дээш нь гаргаж ирэхийн төлөө л ажилладаг юм шив дээ гэж сүүлдээ тиймэрхүү л бодол төрж л байна шүү дээ.

Оюунтунгалаг -

За, за хоёулаа зөндөө ярьчихлаа. Тэгээд энэний эцэст нэг зүйл асуухад одоо та ер нь янз бүрийн юм сонирхож цуглуулдаг уу, танд дурсгалтай эд зүйл байдаг уу, дурсгалтай эд зүйл ер нь юу байдаг вэ?

Ганхөлөг -

За сонирхол, хобби гээд л одоо ярих юм даа. За надад нэг цуглуулаад, дагнаад одоо явсан зүйл алга байна. Зүгээр яахав дурсгалтай эд зүйл гэх юм бол байнаа байна. Одоо надад манай эмээгийн элэнц хуланц нь ч гэдэг юм уу одоо барьж байсан хэдэн адуу л манай эмээ долоон үеийн дундаж байгаа хатан хүний хөөрөг гээд хөөргөө надад хадгалуулсан юм, хадгалж байдаг юм.

Оюунтунгалаг -

Хатан хүний хөөрөг?

Ганхөлөг -

Тийм, хатан хүний хөөрөг гээд, за зүгээр тэр тайж угсаатны улсуудын барьж байсан бас нэг хөөрөг хадгалагдаж байдаг юм. Аа зүгээр манай өвгөний хэрэглэж эдэлж байсан, за дээшээ ямар угсаатай байсан юм мэдэхгүй эмээл хазаарууд, одоо хусуур сойзууд энэ зэргийн юм одоо хүндэлж байдаг юм. За яахав бас л нилээн л, манай өвгөний барьж байсан ч гэдэг юм уу нэг мөнгөн аяга зэргийн юм байдаг л юм. За яахав өв юу дамжуулаад хадгалаж ирж байгаа юм байнаа, зөндөө байна. Зүгээр яахав сонирхол гээд байх юм бол жаахан, тэгэхдээ яг сониорхолтой хоббитой, тэрнийхээ төлөө явдаг хүн чинь бас өөр байдаг юм байнаа. Зүгээр нэг үнэхээр тэрнийхээ төлөө явдаг хүн бол бас нэг өөр. Аа бас үнэхээр амьдрал нь хангалттай болчихсон, мөнгө төгрөгтэй болчихсон хүн бас нэг юм сонирхоод явдаг, зүгээр үнэхээр одоо бас амьдрал жаахан боломж муутайхантай ийм хүн бол хэдий сонирхсон ч тэрнийхээ төлөө явахад боломж үнэхээр хүрдэггүй юм байна л даа, тийм. Надад яг одоо ингээд цуглуулчихсан ийм сонирхол хобби гэх тийм юм байхгүй.

Оюунтунгалаг -

Гэхдээ дурсгалтай зүйл нь их байна?

Ганхөлөг -

Дурсгалтай одоо яахав эмээ өвөөгөөс хадгалагдаж ирсэн юм бол байна.

Оюунтунгалаг -

За, за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.