Dambadoo


Basic information
Interviewee ID: 990066
Name: Dambadoo
Parent's name: Jambaldoo
Ovog: Borjigin tsets
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayanjargalan sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment; travel; herding / livestock; collectivization; family; military;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Ярилцлагын өмнө танаас зөвшөөрөл авах ёстой байхгүй юу таны ярилцлагыг нийтлэхдээ зурагтай чинь хамт гаргаж болох уу ?

Дамбадоо -

Болно болно

Баасанхүү -

Танаас авсан ярилцлагаа хэвлэх ч юмуу вэб сайтанд тавьж болох уу? шинжилгээ судалгааны зорилгоор, танаас зөвшөөрөл авахгүйгээр цаашид ашиглаж болох уу?

Дамбадоо -

Болно

Баасанхүү -

За тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Та хаана төрсөн таны аав ээжийнхээ тухай, амьдралынхаа тухай

Дамбадоо -

Манайх Дундговийн Баянжаргал сумын 5-р бригад гэж байсан Жамбалдоогийнх гэж мал сайтай тийм айл байсан юмаа. Нутагтаа бол нэр хүнд сайтай Жамбалдоо гэж өрхийн тэргүүн албаны талын ажил хийж байсан албаны талын ажил хийсээр байгаад сүүлдээ энэ Нэгдэл байгуулагдахад Дундговь аймгийн Баянжаргал суманд өөрийн санаачилгаар нэгдэл байгуулсан. Нэгдэл байгуулахадаа өөрөө удирдаад Дундговийн Баянжаргалын Баянхошуу гэдэг газар нэгдэл байгуулсан .

Баасанхүү -

Хэдэн оны үе вэ? Та одоо хэдэн настай вэ?

Дамбадоо -

50 хэдэн он байх

Баасанхүү -

Танай аав албаны ажил хийдэг гэхээр намын ажил хийдэг хүн үү?

Дамбадоо -

Тийм намын талын ажил хийдэг

Баасанхүү -

Гэвч хувьдаа их малтай байсан гэсэн үг юм уу

Дамбадоо -

Тийм тэгээд малаа дийлэхгүй Нэгдэл байгуулж нэгдэлд малаа өгч талын авч хоцроод талын нэгдэлд өгсөн тэгээд бид нар манай дүү малтайгаа үлдээд би гэрийн хүн жаахан өвчтэй гэрийнхээ хүнийг эмчлүүлэх талаар энд тэнд яваад тэгээд ирээд цэрэгт явах болсон юм.

Баасанхүү -

Та 40 оны үед дайнд оролцсон гэсэн ш дээ тэрнийхээ талаар ярих гэж байна уу ? Эхлээд хоёулаа хүүхэд насныхаа талаар ярих уу?

Дамбадоо -

Хүүхэд нас гэвэл би ээжтэйгээ хоёулаа мал маллаад Жамбалдоо гэдэг хүн бол албан ажил хийдэг учраас сумын төвд байдаг. Би ээжтэйгээ мал маллаад байдаг тэгээд айхтар айхтар шуурга болоод малаа алдаад барьсан мод үзэгдэхгүй тийм шуурга болоод тэр үед хороо хашаа гэж байхгүй гэртээ малаа оруулаад, бас ийм чулуун хороонд малаа хийдэг байсан юм. тийм чулуун хороонд малаа хийсээр байгаад дийлэхгүй алдаж байсан юм. манайх их малтай 300 гарч төллөдөг байсан юм. зөвхөн эм мал нь хонь гэхэд 200 гаруй төллөдөг байсан юм 1000 гаруй малтай байсан юм.

Баасанхүү -

20 онд мал нийгэмчилсэн гэсэн танайх яасан бол?

Дамбадоо -

20 хэдэн онд уу? 50 хэдэн онд манай сум нэгдэл

Баасанхүү -

Түүхэн дээр бол ингэдэг юм билээ л дээ 20 онд нийгэмчлээд хүмүүс эсэргүүцээд буцаагаад хувьд нь өгсөн гээд

Дамбадоо -

Газар газар өөр өөр сүүлд нийгэмчилж нэгдэл гэж байгуулсан юм байгаа биз

Баасанхүү -

Аа за за

Дамбадоо -

Манайх говийн аймаг байсан даа их малтай 300 гаргаж төллөдөг байсан юм. Сүүлд малаа дийлэхгүй болоод мал цөөнтэй ядуу айл авч буулгаад малаа маллуулдаг шөнө шуурга болсон үед ээлжлэн манадаг байсан .

Баасанхүү -

Цалинжуулаад мал хуу өгөөд тиймээ

Дамбадоо -

Дээр үед ядуу айл баян айлыг дагаж малын маллаж, тэр айл нь өвөл нэг төлөг өгч хоол унданд нь нэмэр болдог байсан юм. Эхтэйгээ хоёулаа мал маллаж байгаад сүүлд хүн нэмэгдээд хүүхдүүд гарч ирээд тэгээд би цэрэгт явах болсон юм даа. Тэгээд бас зарим нь анд явна зарим нь үс ноосоо авна зарим нь малаа маллана тэгдэг байсан үе дээ. Намар өвлийн зааг дээр айхтар шуурга болоод бууцанд буухын өмнө зудат Мичин жил гээд

Баасанхүү -

Аа номон дээр байдаг ш дээ за

Дамбадоо -

300, 400 адуутай байсан юм. манай нутаг гандуу байсан юм. Урагшаа Өндөршил гэж сум байдаг юм. Тийшээ нүүж очоод адуутайгаа байсан манай өвгөчүүд за энэ жил өвөл сайн болохгүй нь дээ айхтар хатуу өвөл болох нь дээ үүл хойшоо нүүгээд байна нилээд айхтар өвөл болно гэж хэлж байсан

Баасанхүү -

Аа өвөл болохоос өмнө тиймээ

Дамбадоо -

Бууцанд буухын өмнө тэгээд бууцанд буугаад хүний нутагт нүүж очоод байсан жинхэнэ сайхан өвөлжөө олдохгүй л дээ . 3 хоног тэнгэр бүрхээд өдөрт жаахан жаахан цас будраад л за энэ ч юм боллоо шүү хүүхдүүдээ унаа бүх юмаа сайн бэлдээрэй өвлийнхөө хувцас хунар сайн бэлдэж бай гээд л их орой унтана өвгөчүүд тоглоод л бид нар түүнийг хараад л тэгээд өрх тэгшлэхээр гарсан хүн за болохоо байлаа шүү шуурга эхэлж байна гээд л өвлийнхөө хувцас өмсөөд л зарим нь хонь манана .Зарим нь унт ээлжээр, зарим нь бод малдаа явахгүй бол болохгүй гээд л тэгээд өглөө мал манаж хоносон хүмүүст хоол цайг нь хийж өгчихөөд зарим нь тэмээндээ яваад л зарим нь гадаа хонь малаа эргээд л ойролцоогоор 3 хоног шуурсан би адуундаа яваад 3 хоног явсан адуугаа хагас хугас цуглуулаад 20 хэдэн айл ойролцоо буусан байсан. Бүгд адуундаа яваад хагас хугас олоод баргиад дээр буугаад 6, 7 айл байсан юм би арай бага нь байсан 20 хэдтэй л байсан өвгөчүүд тэгж байгаа хэний адуу ч хамаагүй тарганаас нь барьж аваад эр эм нь хамаагүй 3, 4 сахалт орчим газар очиж явтал баргиад руу шуурга улам ширүүсээд өвгөчүүд тэгж байгаа хүүхдүүд хүний өөрийн хамаа байхгүй оосорын хэмжээгээр аль номхон адуу бариад аваад байгаарай гэж тэгээд зарим нь 2 ыг зарим нь 3-ыг бариад олигтой барьж чадсангүй сүүлдээ адуугаа хорьж дийлэхгүй барьж байсан уургаа ч харахгүй сүүлдээ бие биеэ харахгүй хашгиралдаад л арай хашир хүмүүсийн дууг сонсоод л урагшаа яваад байгаа барагцаалаад л хашгиралдаад л яваад байгаа юм үзэгдэхгүй барьсан уурга үзэгдэхгүй ойролцоо бригад байх ёстой холдож болохгүй шүү холдвол үхнэ шүү гээд л тэгээд энд нэг айл байна гээд тэр айлд ороод цуг суугаагаараа унтлаа. Өглөө жаахан нүд гарч байна гээд гэр гэрлүүгээ давхиад л шуурга заримдаа гайгуу тэгээд бригадын төв дээр очиж хэлцгээе дулаан хувцасаа өмсөөд явцгаая морьтойгоо явдаг нь морьтойгоо явган явдаг нь явган тэмээтэй явдаг тэмээгээрээ явцгаая гээд л Дашийн шар зээг гээд овоо байдаг тэнд цуглая .Бие биеэсээ хоцорч болохгүй шүү гээд л тэгээд урагшаа яваад тэр Дашийн шар зээг дээр бөөгнөрөөд 3,4 залуучууд байсан мориндоо мордоод давхих гэхээр та нар битгий давхи морь чинь хөлдөнө гээд бид нарыг буулгаад л морио хөтлөөд л явна Дорноговийн нохойн цагаан овоо гээд тал байдаг юм тэнд гарна гээд л тэгээд л яваад байна адууныхаа хойноос явж байгаа би тэрийг хэлэхээ мартчихсан байна 3 хошуу бод малынхаа хойноос

Баасанхүү -

3 хошуу бод мал гэхээр

Дамбадоо -

Адуу, үхэр тэмээ 3 хошуу малынхаа хойноос явж байгаа хэдэн шөнө нойргүй зарим нь нойрмоглож яваад уургаа хугалчихна тэгсээр байгаад л тэр нохойн цагаан овоо гэдэгт нь очсон тэгсэн чинь мал гэдэг чинь хавтгай хар юм нохойн цагаан овоо гэдэг нь баруун хойно зүүн өмнө 2 тийм жижиг овоо байгаа юм. намхан эмэгтэй хүний мөөм шиг баруун хойно зүүн өмнө 2 намхан овоо тийм том тал байсан. Тийм их тал байсан өртөө хийсэн айл бол тэр нохойн цагаан овоон дундуур очиж Дорноговь дээр өртөө хийх гэж очсон айлын эзэн нохойнд бариулан алдаад тэгээд гаргаад тавьчихсан зун тэр давааг давж чадахгүй нас барсан учраас Нохойн цагаан даваа гэж нэрлэсэн гэж ярьдаг юм билээ

Баасанхүү -

Яасан гэсэн бэ?

Дамбадоо -

Нохой давж гарч чадаагүй учраас цангаж үхсэн учраас нохойн цагаан даваа

Баасанхүү -

Давж чадахгүй ангаж үхсэн аа тийм домогтой юм уу ?

Дамбадоо -

Тийм домогтой тэгээд бүгдээрээ бөөн явна ганцаараа явж байгаад унаа нь явахгүй хөлдөж үхэх бий гээд л нэг азарга адуу олж аваад явж байтал бөөн азарга адуу хүрч ирээд нөгөө хэдийг чинь юуч үгүй тараагаад хаячихдаг тийм айхтар байсан юм тэгээд тэр Дорноговь гэдэг дээр нь очоод тэгсэн радиогоор тэгж байна гэнэ. Халхын буян урагшаа хөвөрлөө Монголын хил давлаа цэргийн насны хүмүүс тууварт гаргана 5 давхар фост гаргана гэж байна гээд л тэгээд цэргийн насны хүмүүс 3 давхар фост гаргаад эрэлчингүүд 2 давхар фост гаргаад

Баасанхүү -

2 ээлж гэсэн үг уу?

Дамбадоо -

Үгүй 3 хошуу малыг тогтоож байгаа ш дээ 2 давхар тэгээд байсан мөртлөө алдаад байна гэдэг байсан юм. сүүлдээ тогтоож чадахгүй алдаад байхаар нь Дорноговийн удирдах газраас машинтай улс ирээд л дор дор нь бөөгнүүлж өгөөд л цэргийн насны хүмүүсээр ээлжээр мануулаад гэр авч ирж бариад малын борви нь сүүлтэйгээ наалдаж хөлдөөд л бээрч бөгсөн талаасаа хөлдөж үхээд байсан шүү дээ. Тийм айхтар хүйтэн цасан шуурга байсан юм. хэсэг хэсэг бөөгнүүлээд Дорноговийн Их хонгор гэдэгт нэг айл байсан тэнд авч очоод л бөөгнүүлээд өөр өөрийнхөө, нутгийнхаа таньдаг адууг бөөгнүүлж аваад л тэгээд тэндээс ирээд би цэрэгт явж байсан юм 45 оны цэрэгт тийм л хүн байгаа юм даа би.

Баасанхүү -

За одоо дайныхаа талаар яаж цэрэгт татсан тэр талаараа

Дамбадоо -

Улаанбаатар хотын Цагаанхуаран гэж байна ш дээ энд би анх цэрэгт ирсэн юм.

Баасанхүү -

Улаанхуаран Цагаанхуаран гэдэг нь дайнаас үүдсэн нэр юмуу ?

Дамбадоо -

Үгүй энд цэрэгт татагдаж ирсэн юм. тэгээд дайн боллоо гээд улсын хэмжээгээр хүн, мал, буу, машин техник гээд л юу л ордог байна бүгдийн дайчилсан өдөр байхад бөгс толгойн харагдахгүй тоос тийм юманд явж байсан юм би. Дайнд явж байгаа нь тэр шүү дээ тэгээд явж байхад харанхуй шөнө нөгөө морин дээрээ яваад л байна дандаа бууна гэж байхгүй шүү дээ энд оч тэнд оч Дорноговь дээр очно хил дээр очно Алтан овоо дээр очно гээд л тэгээд гэнэт байлдаанд гээд л салаа гэхэд чинь морьтой цэргийн салаа их бууны салаа техникийн салаа тийм төрөл төрлөөрөө явдаг тэгээд яваад байхад л толгой бөгс нь харагдахгүй би толгойн салааны тагнуулын тасагт явсан Хятадын хил гарах дөхөөд байсан шөнө унтах гэхээр толгойн цэрэг гадаадын тагнуул магнуул ирж байгаа энэ тэрийг шалгадаг би тэрэнд явдаг байсан юм тэгээд явсаар байгаад Долнуурын элс гээд нэг айхтар элс байдаг байсан юм дээшээ харахад тэнгэр харагдана өөр юм харагдахгүй тийм элс байсан юм газар гэж чөлөөтэй явах газар байхгүй элс өргөн нь 30 км урт нь 50км тийм элс байсан элсээр шуурсаар байгаад овоо шиг болчихсон

Баасанхүү -

Бараг элсэн уул гэж хэлж болохоор юм байна тиймээ

Дамбадоо -

Ар Монгол руу Япон Хятад 2 газрын яг дунд нь зам тавьчихсан гэж ярьж байсан юм тэр элсний тал дунд хүртэл Хятад Япон хоёр зам тавьж байгаа гэж тэгээд манайх нь зайгүй цэргүүдээр машинаар чулуу авч ирж буулгаад л тэгж байж тэр замыг дээгүүр онгоцоор явж хараад л тэр зүгт ингэж тавина гээд л тэгж зам тавьсан юм тэгээд цаашаа тэр элсэн дундуур гараад тэгээд нэг шөнө унтсан салаа цэрэг гэж 30-иад цэрэг байдаг юм би түүнд явж байсан манаанд гараад л даргын тушаалаар тэг ингэ гээд тэгээд байж байтал буу тачигнаад л бөөн хар юм гадаадын тагнуул штаб руу буудлаа гээд л буу тачигнаж тачигнаж хар утаа манарч манарч

Баасанхүү -

Тагнуулын цэрэг байлдаанд оролцохгүй юм байна тиймээ ?

Дамбадоо -

Оролцолгүй яадаг юм ангиа хамгаалж байгаа юм нөгөө буусан ангиа хамгаалж байгаа юм тал бүрээс нь бүсэлж гаднаас юм оруулахгүй амгалан тайван хоноглуулах талаар байж байгаа ш дээ тагнуул анги гэдэг чинь нэг амьд хэл барьж өгсөн манай салаа

Баасанхүү -

Амьд хэл барьж өгсөн Японы юу?

Дамбадоо -

Тийм Япон 7 хүн байсан нохойн хэлээр ярьдаг

Баасанхүү -

Нохойн хэлээр ярьдаг гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Дамбадоо -

Хуцаж ярьдаг тэгээд тэр дуугаараа цуглаж энд тийм юм байна тэнд тийм юм байна гэж хэлдэг тийм байсан гэж байгаа юм. Манай салаа нэг амьд гэрч барьж өгсөн юм даа

Баасанхүү -

Амьд хэлтэйгээ яаж хэл нэвтрэх вэ?

Дамбадоо -

Яахав хэл мэддэг хүнээр яриулдаг юм уу яадаг юм барьж аваад яваад өгдөг байсан. Бараг Долнуур хүрэх алдаж байтал тагнуулын ангийг буулгаад бид нараас нэг 10аад хүн гаргаад энд нэг юу байна эсэргүйцсэн газар байна тэгэхэд дайн буугаад өгчихсөн шүү дээ Жуковын анги Оросын Монголын 8-р анги морьт дивиз Япон цэргүүдийг өглөө босоод гимнастик хийж байхад нь дайраад орчихсон гэсэн тэгээд буулгаад авчихсан тэгээд дайн дуусаад наашаа ирсэн тэгэхэд эндээс оруулдаггүй нэг эсэргүйцдэг газар байна тэрийг буулгаж ир гээд намайг нэг 10 хэдэн хүнтэй цуг явуулсан юм. уулын энгэрт байшин байсан хоёр талаараа их овоотой тэгээд хоорондоо буудалцаад тэгж тэгж 7 морьтой хүн зугтаалаа тэрүүний хойноос яв гэдэг үүрэг өгдөг үгүй гэвэл буудуулна тийм байсан шүү дээ цэргийн хүн гэдэг чинь би явахгүй гэвэл эх орноосоо урвасан гээд л ганц сум хэрэгтэй тийм байсан юм. тэгээд буудалцсан газар хэдэн хүн үлдээгээд бусад нь хойноос нь яваад энэ замаар явлаа гэхээр хойноос нь явна хурдан яв гээд нөгөө хэдэн дарга нар нь загнаад л тушаал бол хууль тэгээд буудалцаад байдаг ойртож болохгүй сугандаа буугаа хийчихээд л морин дээрээсээ буудаал байна буудаал байна жаахан ойртох гэхээр л эргэж хараад л буудаад байна тэгээд дийлдэхгүй болохоор нь 2,3 цэрэг хойноос нь явуулчихаад бусад нь хоёр талаас нь явлаа зам дагаад давхиад байгаа юм тэгэхээр нь замын хоёр талаар нууцаар давхиад өдөржин хөөцөлдөөд заримдаа уул өөд гарна заримдаа талаар давхина тэгж байгаад нэг айл дээр очсон 3 гэрийн гадаа очоод буудсаг тэгсэн дарга за энэ дээр барьж авна болбол амьд хэл барьж авна гээд баруун талдаа 2 гэр зүүн талдаа 1 гэр ийм 3 гэр байсан. Зүүн гэрийн гадаа морио орхиод нэг хүнээр бариулаад тэгээд баруун нэг гэр лүү нь орчихсон тэгээд ороод идэж уусан чинь юмуу яасан чинь бүү мэд тэгээд дарга тушаал өгсөн та нар гэрийг бүслэ гэж зарим нь морьтой зарим нь явган намайг нэг 3 хүнтэй нэг хүнээр нь морь бариулаад бид 3 мөлхөөд байдаг нөгөө гэрлүү морь баригчийн устга гэсэн даалгавар өгсөн мөлхөөд л дөхөөд байсан дөхөөд байсан 3-уулаа жаахан хол явна мэдэгдвэл 3-уулаа байхгүй болно ш дээ тэгээд мөлхөөд байсан цэрэгт байхдаа би “Онц” буудагч гэсэн нэр авсан

Баасанхүү -

Аа за мэргэн буудагч байсан байна ш дээ та

Дамбадоо -

Гайгуу бууддаг тийм учраас намайг тагнуулын ангид оруулсан намайг чи л тэрийг устга гэсэн 3 хүн явахад 1 нь дарга нь байдаг байхгүй юу 2 хүн явбал нэг нь ахлагч гэдэг биз дээ тэгээд яахав буудаад авсан чинь нөгөөхийг чинь унагачихсан тэгээд дайраад гээд л дайрсан нөгөө баруун гэрт байсан хүмүүс гардаггүй эсгий үүд байдаг байсан юм хоёр талаас зэрэг ирээд бууны жадаар хатгаад зэрэг дээшээгээ шидсэн гараад ир гэж дээгүүр нь сүлжиж буудаад тэгээд гаргаад ирсэн тэгээд бариад нэгийн алаад 6 нь амьд барьж аваад явсан даа.

Баасанхүү -

Тэд нар одоо ямар хүмүүс байсан юм бол?

Дамбадоо -

Японы талын улс байсан юм гэнэ билээ тэд нар чинь амиа солилцон гээд л Хятадын нутагт байгаа ш дээ Япончууд бид нар тэртээ тэрэнгүй өнгөрсөн нэгийн амиар хоёрыг гэсэн бодолтой хүмүүс байгаа ш дээ илүү алж байж учраа олно гэдэг байсан юм гэлээ

Баасанхүү -

Дайнд та хэр удаан хугацаанд явсан бэ?

Дамбадоо -

Би 4 жил явсан

Баасанхүү -

Тийм удаан үргэлжилсэн юм уу ?

Дамбадоо -

Тэр үед 5 жил цэргийн алба хаадаг байсан байхгүй юу

Баасанхүү -

Тэгээд дайнд оролцох нь хэр удаан байсан бэ?

Дамбадоо -

Дайнд бол Оросын Жуковын анги Монголын морьт дивиз хоёр ороод буулгаж авсан бид бол наанаас нь явж л байгаа бид бол оролцоогүй бид нар нэг жул жул юманд нь оролцсон байхгүй юу манай 9-р морин хороо ороогүй л дээ зүгээр тэр хятадын нутаг орсон долнуурт очиж үнэн бууж өгч уу худлаа бууж өгч уу гэдгийг шалгаж нэг анги явуулж байсан тэрний талаар ном ч байгаа ш дээ

Баасанхүү -

Оо за ямар нэртэй ном юм бол

Дамбадоо -

Төөрсөн хувь заяа гэдэг ном байгаа нэг эмэгтэй хүний хувь заяаны тухай тийм ном байдаг юм.

Баасанхүү -

Та тэр номын уншиж байсан уу ?

Дамбадоо -

Би уншсаныг сонсож байсан юм

Баасанхүү -

Яриулаад уу? Та өөрөө бичиг үсэг сурсан гэсэн ш дээ ах дүү нараа бичиг үсэг сурч байхад нь хараад

Дамбадоо -

Би урьд бэтэг өвчтэй байсан юм

Баасанхүү -

Бэтэг гэдэг чинь нөгөө гэдэс нь томорч яадаг биз дээ

Дамбадоо -

Намайг эрхүүлж байгаад нас барчихсан нэг өвгөн байсан гэсэн би эгчтэйгээ хоёулаа байсан юм гэнэ лээ .Манай эгч мэдээ орчихсон би ороогүй тэгээд тэр өвгөн өнгөрөөд би тийм өвчтэй болсон юм гэнэ лээ бэтэг өвчтэй байсан сургууль мургуульд суугаагүй манай эгч дүү ах нар хичээл сурч байхад би хажуугааар нь сурчихсан уншуулж бичүүлж дуулуулахад би 2, 3 сонсоод сурчихдаг байсан гэсэн

Баасанхүү -

Ой сайтай тиймээ

Дамбадоо -

Тийм л байсан гэсэн тэр үед хүүхдүүд мал малладаг эрэгтэй хүүхэд босоод шууд мориндоо явдаг эмэгтэйчүүд хүүхдүүд зун цагт бол хурга ишгээ ялгаад малаа маллаж байдаг байсан эрэгтэйчүүд нь морьдоо барьж ирээд гадны хоноц байвал морийн барьж ирж бэлдэж өгөөд тэгээд цайгаа уучихаад малдаа явна адуугаа хурааж ирээд гүүгээ барина ишгээ оройн төгнөөд өглөө ямаагаа саадаг. Манай тэнд тэгдэг байсан юм

Баасанхүү -

Говьд тиймээ

Дамбадоо -

Говьд тийм

Баасанхүү -

Усны асуудал ямар байсан бэ?

Дамбадоо -

Малаа услана зарим нь энд тэнд алдсан малаа эрнэ аав ээж юу гэж хэлнэ тэрийг хийнэ. Одоо үеийг бодоход бид нар номхон долгион хүн юу гэж хэлнэ бүгдийн хийдэг одоогийн хүүхдүүд хэдэн янзын хувцас сольж өмсөж байна тэр үед бид нар сайрин хөллөөд л зунд бол дандаа хөл нүцгэн явдаг малаа дагаад л хөл нүцгэн унаа унана гэж бараг байхгүй за яахав адуу малд явсан хүн унаа унаад давхиад байна бага мал маллах бод мал маллах ялгаагүй сүү тараг хойрмог идээд л хүн байвал хүний хажуугаар орж хоол идэж болохгүй тэр мал хураа хонио хураа хурга ишиг ялга гээд хүн амьтан ирсэн цагт бол гадуур ажлаа хийгээд л тэгээд дуусгаад хоол ундаа идсэний дараа за унт, олон хүүхэдтэй айл бол нэг ширдэг дэвсээд зэрэгцүүлж унтуулаад л дээгүүр нь нэг уранхай хөнжил өгөөд унтуулдаг тэгээд л унтаад өгдөг

Баасанхүү -

Танайх хэдэн хүүхэдтэй байсан бэ?

Дамбадоо -

Манайх олон хүүхэдтэй байсан 7 хүүхэд нэг эхийн тэр үед хүний өөдөөс юм ярих тийм юм миний үед байгаагүй юм шүү. Жаахан чөлөө гарвал энд тэнд очиж ном сурч байгаа хүүхдийн хажуугаар орж юм сурч авдаг тийм байсан өөрийн дураар айл хэсэх өөрийн дураар өнөөдөр гэртээ өнжинө гэх юм байхгүй. Дандаа малдаа явж байдаг мал алдвал айлуудаас сураад тэгээд яахав үе тэнгийн улс бол малын бэлчээр дээгүүр л уулзана хонь явсан хүн үд гээд хонио авч ирж саалгана хонио ялгаад л холбоод л

Баасанхүү -

Аягүй гоё холбодог юм байна лээ тиймээ нэг үзүүрээс нь татаад бүгд тайлагдана тиймээ

Дамбадоо -

Тиймээ бүгд эр эмгүй саагаад л тэгээд хөөрүүлсэн сүүнд ээдмэг хийгээд хойрмог хийгээд ууж аваад л тус тусынхаа ажилд гарна даа. Түүнээс биш аажуухан байгаад байдаг юм гэж байхгүй

Баасанхүү -

Хүүхдүүдийн хувьд тоглож наадах нь ховор байсан уу?

Дамбадоо -

Тийм юм байхгүй за яахав саахалт айл байвал саахалт айлын хүүхэдтэй хонины бэлчээр дээр уулзаад хааяа нэг тоглоно. Хааяа шөнө цүй хаяж тоглодог. Эрхлүүлэхгүй хааяа нэг эрхүүлнэ өглөө эрт босно тийм юм хий ийм юм хий гээд л цүй хаядаг тэр нь нэг бөөрөнхий мод хаядаг уралдаж түүнийг олох гэж тоглодог тийм байсан юм даа. Би анд их дуртай ан хийнэ .Миний эцэг Жамбалдоо гэдэг хүн байсан тэр хүн ан их сайн хийнэ. Албан ажил хийхийн хажуугаар хүүдээ ан хийхийг зааж өгнө гээд л их сайн бууддаг анчдыг цуглуулаад л отог гээд майхан шаагаад анд явдаг тэр үед цахиур буу гэж байдаг тийм буу үүрүүлээд тэгж дагуулж яваад ан анх хийхийг сургасан тэр үед зээр агнадаг Хангай шиг янз бүрийн амьтан байхгүй бор зээр цагаан зээр гэж байдаг тэр холоос янз бүрийн дуу гаргаад л их гоё зарим нь их нарийхан дуутай зарим нь их бүдүүн дуутай

Баасанхүү -

Зээр үү ?

Дамбадоо -

Тэгээд л тэрийг чинь андаад л буудна даа тэгээд манай ах дагуулж аваад явдаг тэгээд жаал жаал буудуулаад тэнгэрийн од шиг ононо доо бараг л онохгүй тэнд нь бариад тэгж бууд гэнэ. Нам газар нэг өөр өндөр газар нэг өөр тал газар байна гээд бас болдоггүй сайн харж буудах хэрэгтэй тал газар байхад ийм уруу байхад ийм хотгорыг газар хотгор байхад км-т бас ордог гэдэг түүнийгээ гаргаж бууддаг тийм байдаг. Би бол гаргаж чадахгүй ямар сайндаа гар бээрч байхад нэг гөрөөчин байсан юм тэр өвгөнийг за манай хүү нэг үеэ бодвол арай нэг тэгж бууддаг ингэж бууддаг тэгж анд явдаг гэдгийг мэддэг болсон чи нэг өдөр аваад яв сайн зааж өг эхлээд нэг өдөр дагуулаад явлаа цайгаа уучихаад баруун урд хөх дэл гээд бууц байдаг юм . хөх овоот гэдэг овоон дээр хойт урд нь морь уяад тэгээд дурандаад тэр үед их гарын сунгалт бага гарын дунд гарын сунгалт дуран гэж дуран байсан юм.

Баасанхүү -

: За

Дамбадоо -

Ингэж татдаг жижиг дурантай тэгтэл урдаас хэдэн гөрөөс гараад ирж байна. За гөрөөс гараад ирлээ. Тэрийг агнана гээд буугаа сугавчлаад явж байгаад андаад л морио уячихаад энэ нутаг дээр ирэх гэж байна гээд тэгээд яваад байлаа ойрхон ер нь 20-30 аад алхам газар байхдаа тийм газар малын намаржааны наахна өвс ногоо ургамалтай газар нөгөө гөрөөс чинь ирлээ. Намайг бууд гэхээр буудаарай нэг хоёр гурав гэхээр буудаарай гээд тэгээд чаддаггүй хүн давхраар нь буудвал нэг юм тээглэнэ за болж байна уу? Гэдэг за гэхээр нэг хоёр гэхээр болохгүй боллоо гээд

Баасанхүү -

Та болохгүй боллоо гэж байгаа юм уу?

Дамбадоо -

Би нөгөө хоёрлож буудах гэсэн зөрөөд болдоггүй чадахгүйн ээ гээд

Баасанхүү -

Нэгийн онохгүй гэхэд нэгийн онох гээд

Дамбадоо -

Тэгсэн за би буудъя яасан тэнгэргүй амьтан бэ гээд л намайг тэр шаван дотор нь бууд гээд буудсан чинь ойчоод өгч байна гүйж очоод аваад ир гэж байна гүйж очоод аваад ирсэн чинь янзага байсан янзага гэдэг зээр байсан юм.

Баасанхүү -

Загнуулсан уу гайгуу юу ?

Дамбадоо -

Тэгээд тэр янзаганы гэдсийг нь авч хаячаад шивнүүрийн ингээд тас огтлоод

Баасанхүү -

Шивнүүр гэж юу вэ?

Дамбадоо -

Хонины туурай байна ш дээ

Баасанхүү -

Аа туурайн дээр нэг жижигхэн юм байдаг тэр шивнүүр юм байна тиймээ

Дамбадоо -

Аа тийм тэрнээс нь өлгөөд мориндоо ганзагалаад тэгээд намайг битгий дагаад бай гээд хөөгдөөд л явж байсан даа тэрнээс хойш ан хийж сурна даа тэрнээс хойш ан их хийж байсан чоно, үнэг хярс, манай тэнд зээр тэгээд л янз бүрийн юм агнаж байсан. Зээр агнаж байхад огтор шар гээд тэрийг гэрээ хийнэ гэрээ хийсэн хүнд өгдөг би нэг 30 зээрийн гэрээ хийж тэр оготор шарын аваад

Баасанхүү -

Тэрийн тэр сум мумаас авах уу

Дамбадоо -

Ангийн хоршоо гэж байсан юм түүнд ангийн гэрээ гэж хийнэ

Баасанхүү -

Аа за за

Дамбадоо -

Худалдаа бэлтгэлийн анги гэж байсан юм би тэрийг сайн оруулахгүй байна. Худалдаа бэлтгэлийн ангид 30 зээр өгнө гэж гэрээ хийгээд тэрүүгээр нь оготор шар Карбин аваад мориор хоолоондоо 4 ордог оготор шар карбинаа үүрээд 20 нь хоног хүрэхгүй үгүйтээд нөгөө 30 зээрийн алж өгөөд тэгээд нэг буутай болоод дахиад нэг калиберь аваад үнэг ална гэж шинэ калиберь аваад дахиад 30 зээр ална гэж калибераар дахиад 30 зээр алаад гэрийнхээ хоёр талаар хоёр давхарлаад цас хааж

Баасанхүү -

Зузаалж байна гэсэн үг

Дамбадоо -

Нөмөр болгож байгаа юм

Баасанхүү -

Арьсаар нь уу?

Дамбадоо -

Махаар нь

Баасанхүү -

Пөөх

Дамбадоо -

Калиберийнхаа зээрийг сайн бууддаг ер нь харсныгаа манай дүү Ванчинбадам гэж байсан бид эгч дүүсийн хүүхдүүд сайн эргүүлж өгдөг өөрөө буудахгүй гөрөөс эргүүлж өгдөг тэрүүнтэйгээ давхиад л гөрөөсийг чинь олон гөрөөс бол сайн мэдэгдэхгүй лдээ цөөхөн гөрөөс бол эрчээрээ давхиж очоод дунд нь бууж байгаад л хэдэн том ооно ооныг

Баасанхүү -

Ооно гэж эр том нь уу?

Дамбадоо -

Тийм том бүдүүн тарган за энд хэд байна за 4 байна тэнд хэд байна 5 байна энд 2 байна гэж байгаад л тэгээд л зармын давхар буудаад л зармын дан буудаад л тэгээд л бүдүүнийг нь аваад байдаг.

Баасанхүү -

Пөөх бас ялгаж бууддаг байх нь

Дамбадоо -

Тийм би ер нь алахгүй ан гэж байгаагүй

Баасанхүү -

Одоо ангийн улирал, ангийн зөвшөөрөл гээд тэгдэг юм байна лээ тэр үед яадаг байсан бэ?

Дамбадоо -

Тэр үед анчин гээд янз бүрийн гэрээ хийдэг тарвага үнэг, зээр гээд л илүү агнасанд нь шагнал өгдөг тийм байсан юм. би тарвага бол 200, 300 өгнө гэж гэрээ хийгээд л их тарвагатай газар очиж 10 хоноод л үд хүртэл 10, 20-ийг алж ирээд л

Баасанхүү -

Пөөх нэг өдөрт уу?

Дамбадоо -

Тийм нэг өдөрт 10, 20-ийг тэгээд 40,50-ийг алаад 10 хоногт авч одоод өгчихдөг. Махын ганцхан газарт хаяаад л ганцаараа явах юм бол майхныхаа тал дунд хүртэл мах овоолоод л өмхий үнэр орчихдог тэр үед гуйлан сав байдаг байсан юм тэрэнд тосонд нь 4 хөлийн чанаж хийгээд өвөлч иддэг байсан юм

Баасанхүү -

Аа тэгдэг байсан гэсэн.

Дамбадоо -

Тэгээд оройхон тэр махнаасаа гаргаж идээд л хоол хийхгүй хонодог тийм байсан юм. Сайн ан хийдэг санасныгаа заавал агнадаг тийм байсан юм. Тэгээд сүүлд чоно мал их бариад байхаар нь алдаг мориор хөөдөг тэр үед адуу ихтэй сайн сайн мориор хөөдөг хэд хоног морь сойж байгаа юм шиг давхиулаад л уяад л утаад л тэгээд л сойж байгаад л чоно хөөдөг ер нь тэгээд ангын их хорхойтой байсан. Тэгээд нэг хүнийг шөвөгт гаргадаг шөвөг гэдэг анд сайн хүнийг ангын удирдагчаар сонгодог олдох эрэмбийн говь гэж байсан юм

Баасанхүү -

Олдох эрэмбийн говь

Дамбадоо -

Тийм 8 тотготой тийм бударгана байдаг байсан юм

Баасанхүү -

Бударгана гэж говийн ургамал уу

Дамбадоо -

Тийм том өндөр хажуу талд нь суусан хүн харагдахгүй тийм бударгана байдаг юм . Тэр бударганад байдаг чоно айлын мал идсэн чоныг тэгж агнадаг хурдан мориор хөөж агнадаг заримдаа 30, 40 км хөөж гаргаж ирдэг гүйцэхгүй бол боолтын хүнд аваачиж өгөөд морио амраадаг

Баасанхүү -

Шөвөг боолт гээд үүрэг үүргээрээ нэртэй байх нь тиймээ?

Дамбадоо -

Тийм тийм тэгээд нөгөө хүмүүс хурдан мориороо хөөгөөд агнадаг.

Баасанхүү -

Та юунд суудаг байсан бэ?

Дамбадоо -

Би хоёр талын боолтын нэгэнд нь суудаг байсан юм. тэгээд алдсан чононд намайг явуулдаг манай тэнд сайн бууддаг босоо хэвтээ суугаагаар сайн бууддаг хүн байсан юм. морин дээрээс явган амьтны тоосыг нь тааруулаад буудахад онодог л байсан юм. мориноосоо буух гэхээр бууж болохгүй чоно гэдэг чинь бас амь тэмцээд л явж байгаа амьтан

Баасанхүү -

Та дайнд цэрэгт явахаасаа өмнө ан хийж сурсан уу?

Дамбадоо -

Хойш ирсэн хойноо тийм ан хийдэг байсан юм

Баасанхүү -

Би бодохдоо цэрэгт явахын өмнө ан хийж сураад цэрэгт очсон хойно онц буудагч болсон байх гэж бодсон байхгүй юу?

Дамбадоо -

Нэгдэл байгууллагдаад тэрнээс хойш 30 наснаас хойш сайн ан хийдэг болсон Чоно уулын хавцал жалганд байдаг тэрийг очиж бүгдээрээ гаргаад гараад давхингуут аль сайн бууддаг нь буудаад л чадвал ононо чадахгүй бол шархдуулчихдаг тэгээд л хөөгөөд алаад байдаг тийм байсан юм.

Баасанхүү -

Тэр үед нам мамаас хүмүүсийн амьдралд хэр нөлөөлдөг байсан бэ? Жишээ нь та намд элсэх барих тал дээр

Дамбадоо -

Нам бол тэр үед аль болох улс орныхоо хөгжлийн төлөө л ажиллаж байсан дээд газрын шийдвэрийг биелүүлэх аль болох оновчой санал гаргаад өгчих тийм л байсан даа. Хурал цуглаан дээр санал шүүмжлэл өөрсдийнхөө санал шүүмжээ хэлдэг л байсан

Баасанхүү -

Хурал энэ тэр их болох уу

Дамбадоо -

Байж байгаад л хурал болдог хурал чинь улс орноо хөгжүүлэх яавал хэл аманд орохгүйгээр улс орноо хөгжүүлэхийн төлөө л байсан үе дээ тэр чинь

Баасанхүү -

Хүмүүс тэр хуралдаа их идэвхтэй оролцдог байсан юм байна тиймээ

Дамбадоо -

Тэр үед их нийгэмжсэн байсан хамтарч 10 хоногт хийх юмыг 5 хоногт хийдэг тэдний идний гэхгүй мал ч байсан тэдний мал энд байна тэнд байна тийшээ гарлаа тэдний алдсан мал энд байна тэнд байна нэг нэгэндээ сураг гаргаж өгдөг олвол хүүхдээр туулгаж хүргэж өгдөг их нийтэч тийм байсан юм. бие биендээ их тус болдог сүүлдээ өвөл бол хамтраад нэг нэгнийхээ малыг аваад гардаг цас зуднаас

Баасанхүү -

За баярлалаа өнөөдөртөө ингээд дуусгая

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.