Dambadoo


Basic information
Interviewee ID: 990066
Name: Dambadoo
Parent's name: Jambaldoo
Ovog: Borjigin tsets
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayanjargalan sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work; herding / livestock; family; illness / health; privatization;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За би танаас ярилцлага авахын өмнө заавал асуух ёстой нэг асуулт байдаг юм тэр асуултаа асууя. Хүмүүсийн амьдралд ямар нэгэн үйл явдал болоод тэр нь амьдралын цаашид өөрчилж амьдралын шийдсэн тохиолдол байдаг ш дээ таны амьдралд тийм үйл явдал тохиолдож байсан уу ?

Дамбадоо -

Миний амьдралд гэвэл би мал маллаж байгаад залгаа сумын нэг хүүхэнтэй дотно болсон. Анхны хань маань 10 гаруй жил ханилсан надтай танилцаж байхдаа тэр маань зүрхний бронкиттой байсан юм. Хөгшин эхтэйгээ хоёулаа намтрын ярих юм бол Өндөршил суманд Халзан Дэлэг гэдэг айл Гурван сайхны Шар Гончиг гэдэг айлаас өргөж авсан охин байсан түүнтэй би ханилсан тэр маань архаг хууч өвчтэй зүрхний бронкит гэдэг өвчтэй тэгээд яахав дээ хоёулаа айл гэр болоод гэр орноо бариад өргөж авсан эх нь настай хөгшин байсан юм. Намайг дагаад явна айл гэр болно гээд Өндөршил сумнаас Баянжаргал сум хүртэл Жамбалдоо гэдэг айлд ирсэн юмаа. Тэгээд надтай суугаад нэг хүүхэд гаргаад тэр байхгүй болоод манайд Жамбалдоо гэж их номтой хүн байсан юм .

Баасанхүү -

Аав чинь тиймээ

Дамбадоо -

Тиймээ албаны ажил хийдэг бас төвд ном мэддэг тийм ном их сайн мэддэг баруун Чойрт сүмд сууж байсан гэсэн

Баасанхүү -

Сүмд уу ?

Дамбадоо -

Тийм манай тэр Жамбалдоо гэдэг хүн эрдэм номтой, өргөж авсан эх нь Бямбажамц гэдэг хүн байсан юм. Би энэ охиноо өргөж аваад олон хүүхэд гаргалаа ердөө тогтохгүй та энэ хүүхдэд хүүхэд тогтоож өгөөч гээд манай тэр хүн хүүхдэд их сайн хүн байсан юм.

Баасанхүү -

Танай аав чинь тиймээ

Дамбадоо -

Тийм тэгээд яахав дээ ном уншаад сэлэм боогоод тэгээд гайгуу болсон тэгээд нэлээд хэдэн жил болоод 7,8 жил болсон байх тэгээд нөгөө өвч нь хүндрээд хөгшин эх нь чинь аваад явдаг би ч аваад явдаг. Ном уншаад бид хоёрын дундаас хоёр сайхан хүү гарсан тэгээд бүр болохгүй болохоор нь би аваад Улаанбаатар хотод ирээд чадвал гайгуу болгоод ирье гээд явсан чинь дээрдэхгүй улам дордоод цацраг туяа гэж байдаг юм билээ. 2-р эмнэлэгт ирээд тэнд баахан хэвтээд сүүлдээ юм идэж ууж чадахгүй болоод бүр толгойгоо даахгүй болоод өргөж авсан эхэд нь хэлүүлээд байсан газар нь хол юм өөрөө бас малтай хоёр жаахан хүүхэд харж байдаг яах ч арга байхгүй ирж чадахгүй тэгээд харсаар байтал муудаад тэгээд манай нэг хамаатан хотод байдаг байсан юм тэднийд очоод улам муудаад эхийгээ хүлээгээд байх шиг болохоор нь эхийг нь дахиж дуудуулаад хоол идэж уухаа ч болиод аманд нь шингэн юм хийгээд тэгээд л байж байсан өнөөдөр ирнэ орой ирнэ гэнэ гээд миний байж байсан айл бид эгч дүүсийн хүүхдүүд тийм айл байсан юм. Харанхуй орой ирсэн юм өвчтэй хүн дээр харанхуй очихгүй өглөө очъё гээд тэгсэн чинь үүр шөнийн заагаар байхгүй уулзах учрах үйл байгаагүй юм байлгүй дээ тэгээд өнгөрсөн юм. Тэгээд олуулаа хөдөөлүүлээд тэгээд гэртээ ирээд хөгшин эхтэй нь 2 хөөрхөн хүүтэйгээ ганцаараа бараг 10-аад жил болсон байх ханьгүй ганцаараа сүүлдээ Говь Угтаалын сургуульд хоёр хүүгээ аваачиж өгөөд тэнд байгаад байдаг тэгж байгаад худалдаа бэлтгэл ангид агент хийгээд ажилгүй байж байгаад амьдрахын тулд ажил хийгээд хамаатны ах Санжаагарав гээд баригдаж яваад ирсэн мундаг лам байсан юм. Манай хаяанд буу гээд намайг байхгүйд 2 хүүг минь харж хандана настай 2 хөгшин байсан юм хоол унд хийж өгөөд би агент хийгээд өөрийн гэсэн унаа техник байхгүй Төмөр ухна гэдэг бригад дээр их олон догшин тэмээ малладаг хүн байсан юм. Би тэр хүнээс 2 айхтар догшин тэмээ аваад бугуйлдаж барьдаг мал нь догшин манай тийшээ ер нь тийм шүү дээ малаа дийлдгүй тийм байсан юм. Надтай цуг Жамцсамбуу гээд бас агент хоёулаа гэр орон Говь Угтаал дээр байдаг сумнаас хойш 75 км байдаг хүүхдүүдээ очиж сургуульд суулгаад тэгээд нөгөө хөгшнөөс хоёулаа хоёр айхтар тэмээ авч унаад л нэг эмнэг тэмээгээ унаад нэг эмнэг тэмээгээ хүзүүнээс нь холбоод л нөгөө агент ачаатай тэмээтэй би хоёр эмнэг сургаж яваа ухаантай юм. сургаж байж агентийн ачаа ачих санаатай туйлуулаад л яваад байдаг байж байгаад л Жамбасамбуу тэмээгээ тушчихаад л нөгөө ачаатай тэмээгээ ирээд намайг араас шавхруудаад хөөгөөд л заримдаа туйлаад л хонгоор нь тас ороолгоод л тэр үед би унаа эмнэг догшин адуу ямар л юм байна унах гээд их сайн байсан хөл дийлэх юм бол би үүнийг дийлнэ л гэдэг байсан юм тэгээд хоёр айхтар нас гүйцсэн мундаг атнууд байсан юм хоёр тэмээг холбоод явдаг нь айхтар туйлуулахгүйн тулд тэгж холбоод тэгээд гэр хүртэл 75 км газар

Баасанхүү -

75 км пөөх

Дамбадоо -

Тийм 75 км сүүлдээ та явах газарлуугаа яваад бай би хойноос чинь бараадаад явъя явах газраа мэдэх юм чинь болохгүй бол яахав урин цаг юм зун цаг юм болохгүй бол унтчихна та ачаагаа аваад яваад бай тэгээд л нөгөө муу тэмээг чинь буруу зөвгүй шавхуурдаад л тохойн чинь урт ташууртай байсан тэгээд зарим газар шавхуурдаад л зарим газар хар эрчээрээ яваад л байсан тэгсээр байгаад л нөгөө агент өвгөнийг хээр хонуулахын наахан талд үүр цайгаад шувуу жиргэж байхад очиж байсан юм

Баасанхүү -

Очих газраа юу ?

Дамбадоо -

Тийм тэгж гэртээ харьж байсан юм

Баасанхүү -

Өвөө агент гэж ямар ажил байсан юм бэ?

Дамбадоо -

Агент гэж худалдаа хийдэг ажил худалдаа бэлтгэлийн ямар л ховор бараа байна агентуудад хуваарлиад суманд 4 бригад байдаг хоёр хоёр агент байдаг байсан юм

Баасанхүү -

4 бригадын дунд уу?

Дамбадоо -

Үгүй үгүй 1 бригадад 2 агент байдаг өвгөн Жамбасамбуу бид хоёр агент байсан тэгээд бараагаа аваад хагарч хугарах юмаа Жамбасамбууд ачаад тэгээд Баянжаргаланд ямар юм ховор байна Угтаалд юу ховор байна гүйлгээ хийж тэгээд агентуудыг шагнадаг байсан юм. Өрх айлуудаар тараана бригадад 2агент байхад нэг нь хойд талаар нэг нь урьд талаар явдаг хуваарьтай. Хуваарьтай юмын өгчихөөд л Угтаалд байхгүй юмыг Баянжаргалантаас аваад л тэгээд Угтаалд аваачиж зараад л

Баасанхүү -

Жнь: юу юу байх уу ? чихэр михэр

Дамбадоо -

Ямар л юм хэрэгтэй байна хүн ямар юм авдаг уу тэр бүгдийг л авч тэгж л гүйлгэж зардаг тэгэхгүй бол гүйхгүй. Би сайн агент гэж шагнуулж сайшаалын үнэмлэх, аймагт хүртэл очиж туслах хийж нэр алдартай л байсан юм. Худалдаа хийдэг байсан. Сүүлдээ ойр хавийн сумдаар явж худалдаа бэлтгэл ангийн сайн сайн ажилчдын туршлага аваад л сүүлдээ агент хийсээр байгаад манай энэ Тарав гэдэг юм манайд очоод 10, 20 гаруй жил ганцаараа явж байгаад энэ хүнтэй ханилсан юм. Тэгээд том хүүгээ цэрэгт явуулаад том хүүг Төмөрхуяг гэдэг юм цэрэгт 3 жил яваад цэргээсээ Москва хотод намын дээдэд 5 жил явсан юм. Тэгээд хягаарын цэргийн даргын курс төгсөөд тэгээд манай хүү халх голын байлдааны газар байгаа ш дээ тэнд очсон юм.

Баасанхүү -

60-аад оны үед уу?

Дамбадоо -

Тийм 60 –аад оны үед, нэг насаараа цэргийн хүн одоо тэтгэвэрт гарсан боловч Дорноговийн Улаан-уул гэдэгт сүүлд Халхголд байж байгаад насан хэтрээд тэгээд хотод шилжиж ирээд энд байгаа. Манай том хүү. Бага хүү надтай хамт байсаар байгаад сүүлдээ ханьтай болоод намайг харж хандаж байдаг 2 хүү байна. За манай энэ хүн 4 нь хүүхэдтэй байж байгаад 2 хүү 2 охинтой байж байгаад надтай ойртоод хоорондын 10 хүүхэдтэй ийм амьдралтай хүн дээ би

Баасанхүү -

Өнөр өтгөн айл байна таны 2 хүүхэд эмээгийн 4 хүүхэд нийлээд 6 тэгээд та хоёрын 4 хүүхэд гэсэн үг үү?

Дамбадоо -

Тийм дахиад 4 хүүхэд тийм хүүхэдтэй улсын хайр их юм энэ ахмад дайчны тэтгэмж авна тэтгэвэр гэж авна. Тэгээд яахав дээ хүнээс илүү гараад байх ч юм байхгүй дутуу амьдраад байгаа ч юм байхгүй энэ Улаанбаатар хотод ирээд

Баасанхүү -

Хэзээ ирсэн юм бэ?

Дамбадоо -

Хөдөө малтай байж байгаад ган зуд болоод өвөл цас ороод зуд болоод зунд нь бороо орохгүй ган болоод манай сум Дундговийн Баянжаргалан 10 гаруй жил гандчихаад байгаа юм. Тэгээд мал хуугаа хүүхдүүддээ хувааж өгөөд 200 гаруй мал авч ирээд Улаанбаатар хотод Улаанбаатар хотын баруун захад Өлзийт хороолол гэж байдаг юм тэнд ирээд тэгсэн чинь говийн мал хангайд идээшдэггүй юм байна гэдэс нь нарийсаад л зарим нь үхээд л таргалж тэвээрнэ гэж байдаггүй манай тэнд хөмүүл таннаар таргалдаг энэ газрын мал бүдүүн өвсөөр таргалдаг идэж уудаг тэгээд хоёр эрс тэс хоёр өөр болохоор мал нь идээшихгүй тэгээд болохгүй болохоор нь хотод байсан хүүхдүүддээ тараагаад өөрсдөө идэж уугаад тэгээд малгүй болсон тэгээд хотод нар зөв эргэж нүүгээд тэгээд одоо энд буугаад байгаа нь энэ.

Баасанхүү -

Хэзээ хотод ирсэн юм та хоёр

Дамбадоо -

2000 онд байхаа аа 99 оны намар юм байна.

Баасанхүү -

Өвөө тэр агентэд хүмүүс эхлээд юмаа захиалдаг байсан юмуу яадаг байсан юм бэ?

Дамбадоо -

Хол буусан айл бол захиална өвөл бол барааг нь хүргэж өгнө. Ямар юм хуваарилана тэрийг нь жагсаагаад хүн алгасалгүй өрх айл болгонд яг адилхан хувааж өгдөг байсан юм. Авдаг газраасаа ч адилхан хувааж авдаг байсан юм. яг адилхан хувааж өгдөг байсан юм. тийм тийм юм авна гээд жагсаалт өгөөд авдаг Тэгж байгаад агентаа өгөөд аж ахуй болоод

Баасанхүү -

Аж ахуй гэж

Дамбадоо -

Нэгдэл гэж байхад аж ахуй болоод агентаа өгөөд нярав болоод

Баасанхүү -

Өвөө агент хийж байхад цалин хэдийг авдаг байсан бэ?

Дамбадоо -

Цалин хийснээрээ авдаг гүйлгээнээсээ хамаарна сайн хийвэл сайн авдаг муу хийвэл муу авдаг 200, 300 өлхөн авдаг байсан юм.

Баасанхүү -

Тэр үедээ их мөнгө тиймээ?

Дамбадоо -

Сар болгон тооцоо бодуулна төлбөртэй бол төлнө муу хийдэг хүмүүс бол төлбөр төлнө сайн хийдэг хүн бол төлбөрт орохгүй сүүлд агентаа өгөөд хөдөө яваад хөлдөж үхэх гээд байхаар нь сумын төв дээр үйлдэхүүний нярав болоод бүх сумын хэмжээний малын түүхий эд хүлээж авдаг нэгдлийн малыг хүмүүс жагсаалтаар өгдөг дансаа барьж байгаад л хүмүүс хүрээд ирэхээр өгөөд байдаг.

Баасанхүү -

Малын хуваарилаж өгдөг уу ?

Дамбадоо -

Ямар л юм байна гурил, будаа, тэжээл, янз бүрийн тэжээл, хүнсний ногоо, хүнсний бараа тараадаг байсан юм. Тэр чинь хэмжээгүй их юм байна аа Нэгдлийн хашаа гээд их том хашаа байдаг тэр нь дотор будаа мудаа арвай тариа төмс байцаа тэр нь дотор байхгүй юм гэж байхгүй тэрийг хуваарилаж өгдөг хүмүүс ирээд л аваад байдаг

Баасанхүү -

Нэгдэл гэхээр ойролцоогоор хэдэн малтай байх уу ?

Дамбадоо -

Оо хэмжээ байхгүй тэр сум хичнээн хэмжээний малтай байна тэр нь нэгдлийн мал

Баасанхүү -

Суманд 1 нэгдэл байх уу олон нэгдэл байх уу?

Дамбадоо -

Нэг л нэгдэл байна

Баасанхүү -

Аа би нэг суманд нэлээд хэдэн нэгдэл байдаг байх гэж бодсон ш дээ

Дамбадоо -

Нэг л нэгдэл байна. Манай Дундговийн Баянжаргалан сум их малтай бас зэрлэг мал ихтэй хүн амьтны бараа харахгүй харах юм бол зугтаадаг

Баасанхүү -

Өө за нөгөө хавтгай шиг уу?

Дамбадоо -

Бараг л тийм дээ үхэр тэмээ

Баасанхүү -

Үхэр хүртэл зэрлэгшин гэж үү?

Дамбадоо -

Тийм зэрлэгшинэ

Баасанхүү -

Хүн хариулахгүй байсаар байгаад уу?

Дамбадоо -

Үхэр гэдэг чинь нэг хүнд 1000 нэг хүнд 1000 үхэр хуваарьтай байлаа гэхэд ферм гэдэгт аваачиж саалгадаг 1000 гаруй үхрийн 500 гаруйн төллөдөг аль номхон үхрээ барьж саадаг

Баасанхүү -

Гараар саах уу?

Дамбадоо -

Тэгнэ ерөнхийдөө

Баасанхүү -

Тусдаа саалчид байх уу?

Дамбадоо -

Байлгүй яахав Нэгдлээс саалчин өгдөг туслах малчин өгнө Ферм гээд бүх нэгдлийн үхэрчин айлыг нэг булгын эхэнд буулгаад тэр сүүгээр нь цөцгий гэж цохиод өшөө суманд аваачиж боловсруулдаг тийм болгодог байсан юм тэгээд үхэрчин хүн бол тэр 1000 үхрийг яаж дийлэх вэ дээ задгай байлгаж байгаад л нэг хурдан унаагаар давхиад ерөнхийд нь хараад л тоо моо болоход одоо би нэг удаа тоонд явсан юм намайг томилоод

Баасанхүү -

Мал тооллого тиймээ

Дамбадоо -

Тийм тэр номхон Төмөрбаатарын мал тоололцож ир гээд намайг явуулдаг нөгөө үхрийг

Баасанхүү -

За

Дамбадоо -

Би нэг Яватай

Баасанхүү -

Мотоцикл тиймээ

Дамбадоо -

Мотоциклээр эргүүлж дийлэхгүй ширүүхэн унаатай хүн харах юм бол улаан тоос гаргаад л алга болж өгнө их ч адуутай нэг азарга адууг хэдэн хүнээр хөөлгөөд эзэн нь Яватай давхиад л байна 10 гаруй 10 арай хүрэхгүй юм байна 6, 7 хүн байсан юм байна мориор л тачигнаад байна морио муудахлаар зэрэг ирж сольж унаад л тачигнаад байна.

Баасанхүү -

Пөөх морио ядартал явчихаж байгаа юм уу?

Дамбадоо -

Үхэр адуугаа хөөсөөр байгаад цуцаад л

Баасанхүү -

Үхэр хүртэл зэрлэгшинэ гэхээр \инээв\

Дамбадоо -

Нэг овоолно гэж байхгүй хүн амьтнаас хол нуурын хөвөөн дээр овоолоод о хавтгай том нуур байна

Баасанхүү -

Говьд бас нуур байх уу ?

Дамбадоо -

Нуур биш борооны ус тийм газар аваачиж байгаад л тал талаас нь холуур морь унадаг бүх хүмүүсийг цуглуулж байгаад л эзэн нь арай гайгуу идээшсэн хашаан дотор байлаа гэхэд өөдөөс бархираад л дайрна ш дээ тэр зэрлэг үхэр

Баасанхүү -

Пөөх мөргөх гээд үү

Дамбадоо -

Тийм айхтар зэрлэг үхэр байдаг байсан юм тэгээд тоолох болохоор тэр нуурын хөвөөнд их олон морьтой хүн хашиж байгаад л гаргана даа

Баасанхүү -

Нэг нэгээр нь тоолоод гаргадаг

Дамбадоо -

Тийм явган хүн ойрхон байхгүй голдуу морьтой хүмүүс явган хүн ойрхон байх юм бол бархираад л дайрна

Баасанхүү -

Жижигхэн мөргөж болохоор харагддаг байх тйимээ \инээв\

Дамбадоо -

Тэгээд морьтой хүмүүс тоолж гаргаад л тоолж байхад улаан тоос тэгээд тоолж чадахгүй гаргачихвал морьтой хүмүүс дайрч сийрэг гаргадаг улаан тоос наадам болж байгаа юм шиг дахиж тоолно гэж байхгүй учраас хоёр гурван давхар тоолно. Үхэр гэхэд л тийм зэрлэг үхэртэй байсан юм.

Баасанхүү -

Нэг л айлын үхэр тоолоход тийм байгаа тиймээ

Дамбадоо -

Ганцхан айлын үхэр тоолоход тэгж байгаа.

Баасанхүү -

Нэг өдөр л тоолох уу?

Дамбадоо -

Хэдэн өдөр тоолно

Баасанхүү -

Оо за хэдэн өдөр уу?

Дамбадоо -

Хэдэн өдөр явж байж цуглуулж хэдэн өдөр болно Би гурав дөрвөн өдөр явж байж тэр айлын үхэр тоолсон юм.

Баасанхүү -

Тэр үхэр зэрлэгшсэн гэхээр сүү сааль ашиг шимийн яаж авах уу?

Дамбадоо -

Би хэлээд байна ш дээ аль номхон

Баасанхүү -

Номхон биш нь өнгөрсөн үү?

Дамбадоо -

Хүргэх ч үгүй 1000 гаруй үхэр дотор номхон үхэр зөндөө бий л дээ 300, 400 гаруйг нь гэр дээрээ маллаад барьж уяад сааж номхоруулдаг догшин нь бол тийм айхтар тэмээ чинь жигтэйхэн шүү дээ нэг хашаанд л оруулахад хөөс саам гэж мэдэх уу

Баасанхүү -

Мэдэхгүй

Дамбадоо -

Догшин тэмээг хөөгөөд биеэнд нь хүрэхэд л цагаан хөөс цахараад л толгой нь хөөс болчихсон тоос шороо болсон юм орж ирнэ шүү дээ тэгээд айхтар том хашаанд оруулна

Баасанхүү -

Тэмээндээ таарсан том хашаа байх нь тиймээ

Дамбадоо -

Чулуун хашаа байна мод нь хашаа бол ганц тийрээд л дайраад л гараад явчихна. Чулуун хашааг бригадаарай их том өргөн хашаа хийнэ. Их том хашаа тэр дотор тачигнаад л байна тэмээ Тэмээг чинь сааж эдлэнэ унаж эдлэнэ номхон тэмээ байна Говийн хүмүүс Ява их хэрэглэнэ манай сум чинь машин мотоцикл ихтэй тийм юмаар л малладаг байсан юм

Баасанхүү -

Өвөө говь чинь элс ихтэй машин явахад суух барих асуудал байх уу

Дамбадоо -

Суух газар байлгүй яахав тэрийг чинь дадамгай сурамгай улс чинь замаа мэднэ тэрүүгээр гарна энүүгээр явна гэдгээ мэднэ Ява чинь элсэн дунд чинь улаан тоос их элстэй газраа машины дугуй далд ордог тийм элстэй байсан юм. сурчихсан улс чинь зүтгүүлсээр байгаад л бархируулсаар байгаад гарчихдаг байсан юм. тэгж малаа малладаг байсан юм

Баасанхүү -

Говьд ус багатай яадаг байсан бэ?

Дамбадоо -

Манай тэнд их олон булагтай

Баасанхүү -

Газрын гүний юу?

Дамбадоо -

Тийм урсдаг булаг

Баасанхүү -

Ундарч гарч ирээд урсдаг

Дамбадоо -

Тийм энэ хангайн булаг шиг булаг их байдаг тэгж л тэр их догшин малыг услана шүү дээ догшин малыг услаж дийлэхгүй номхон малд нь ус хийж өгөөд маллаад байна тиймэрхүү байдаг юм. Манай адуу бол Жамбалдоогийн харлаг адуунууд гээд их догшин Баян-Уул Баянцогтын харнууд гээд байсан тусдаа байдаг байсан мөн цөөхөн хэсгийн бариад номхоруулаад гүү мүү саагаад идэж уугаад унаж бариад тэгдэг байсан юм. Нэгдэл гэж байгууллагдахад Жамбалдоо гэдэг хүн олон азарга адуу өгсөн дөө тэрийг чинь төчнөөн өдөр оторлож байж номхоруулдаг байсан юм. Тавиад явуулчихаар дахиж олохгүй маллаж дийлэхгүй

Баасанхүү -

Өвөө Нэгдэл гэдэг чинь сумаараа малаа нийлүүлээд тэгээд нэгдэл юм уу?

Дамбадоо -

Нэгдэлд орно гэсэн нь орно сүүлд орцгоосон анх бол цөөхөн хүн орсон малаа маллаж дийлэхгүй хүмүүс нь нэгдэл байгуулъя малаа нийгэмжилье гээд тэгээд ордог жишээ нь адууг гэхэд чинь олон хоног хөөцөлдөж байж номхоруулж байсан юм тийм айхтар манай тийшээ тийм л догшин малтай байсан юм даа

Баасанхүү -

Их малтай хүнээсээ олон

Дамбадоо -

Тэгээд сүүлд нь малаа дийлэхгүй хүнээсээ илүү гарчихаад тэгээд Өвөрхангай олон айлыг илгээлт гэж аймгаас аваад тэгж маллуулж байсан газар даа манайх цөөхөн малтай айлын мал бол номхон олон малтай айл малаа дийлэхгүй учраа догшин болчихсон. Барагтай бол мал алга болоход тоохгүй жишээ нь догшин адуу ус ууж байтал нь морьтой хүмүүс тачигнахад тал тал тийшээгээ тарсан мал хариу эргээд нийлж чадахгүй азарга адуу тэрийг жишээ нь олон малтай айл тоохгүй тэгээд хүний адуунд нийлчихсэн явж л байдаг.

Баасанхүү -

Тэр үед малын хулгай гэж байгаагүй юу?

Дамбадоо -

Байхгүй сайхан байсан юм

Баасанхүү -

Танайх тэгээд одоо бол хүмүүс өөрийнхөө юмыг хүнд өгөх ,нэгдэл өгөхөд дургүйцнэ тэр үед танайх яасан бэ?

Дамбадоо -

Малаа дийлэхгүй учраа олон хүн нийлээд юу яаж байгаа юм чинь Нэгдэл байгуулсан юм шиг байгаа юм. бүгдийн данслаад л өгдөг төллөх мал эр мал эм мал гээд л зарим нь яахав саналаараа заримд нь албаар өгдөг байсан юм. Адуунд сайн хүн байвал за чамд түдийг өгье тийм азаргатай тийм адуу чамд өглөө данслуулаад хэдэн хувь бичээд тэр хүнд нэг хувийн өгөөд өөрсдөө нэг хувийн аваад тэгээд өгдөг

Баасанхүү -

Тэгээд ажил үүргээ хуваарилаж авдаг.

Дамбадоо -

Тийм

Баасанхүү -

Нэгдэл 89, 90 онд ардчилал гараад тэгээд тарсан уу ? хэзээ тарсан бэ?

Дамбадоо -

Нийтээрээ нэгдэл татан буугдаад л тэгээд нэгдлийн малыг тараа гэдэг тушаал шийдвэр гараад л бүх мал маллаж байсан хүмүүст хувиарлаж өгөөд л дарга цэрэггүй бүх айл өрхөд хувиарлаж өгөөд л хувааж авсан юм.

Баасанхүү -

Хувь тэнцүүлж үү ?

Дамбадоо -

Мал хувьчилж хувьд нь өгөөд тэгээд л нэгдэл байхгүй болсон доо.

Баасанхүү -

Тэгээд танайх хэдэн малтай үлдсэн бэ?

Дамбадоо -

Манайх олон малтай үлдсэн Дундговийн Баянжаргалан суманд хичнээн мал байсан бүгдийн энд тэндээс ирж хувьцаа хэлбэрээр мал авдаг тэгж байж тараасан юм.

Баасанхүү -

90 оны эхээр үү ?

Дамбадоо -

Тийм

Баасанхүү -

Танайх урьд нь нэгдэл байгууллагдахад олон мал өгсөн гэдэг утгаараа олон мал авсан уу? Эсвэл олон ам бүлтэй учраас олон мал авсан уу?

Дамбадоо -

Нийтээрээ нэгдэлд малаа өгөөд үлдсэн малаа үр хүүхдүүддээ тарааж өгөөд тэгээд нэгдэл үүссэн юм чинь тэгээд л нэгдлийн малчид болсон. Нэг айлд хичнээн хүн байна бүгдэд нь малыг нь хуваарилаж өгсөн. Тэр нэгдэл хэдэн зуун малтай байна тэрийг нь бригад суманд нь тааруулаад л бригад нь бригаддаа тааруулаад сум бригадад хэдэн өрх айл байна бүгдийн хуваарилаад л дээр нь нягтлан бүх юмын тааруулаад л жагсаалт гаргаж байгаад тэгж хувьчилсан юм. Хувиартай малаа тэднийхээс ав эднийхээс ав гээд хэлээд өгчихсөн нөгөө малчид догшин малаа хайгаад л зарим мал нь олдож өгөхгүй дутчихаад тэгж л явж тарсан юм даа. Нэгдэл гэдэг чинь тэгж тарсан юм. Бригад гэдэг чинь сум дотор 5 бригад байсан юм.

Баасанхүү -

Нэг суманд аа засаг захиргааны нэг нэгж гэсэн үг байна одоогоор бол

Дамбадоо -

5 хувааж байгаа юм 1-р бригад 2-р бригад 3-р бригад 4-р бригад 5-р бригад гээд тэр нь дотроо худалдаа хийлгээд тэрүүгээ агент гэж байгаа юм. Бригадын дарга гээд тус тусдаа байна. Байнга хурал зөвөлгөөн хийгээд л үүрэг даалгавар өгөөд л сайн муу гэж ялгалгүй шалгаад л нэгдлийг чинь мөн ялаагүй дороосоо дээшээ өсөж яваа гэсэн үг юм бригад гэж

Баасанхүү -

Баг бригад гээд

Дамбадоо -

Бригад гэдэг чинь сумын нэг хэсэг гэсэн үг дээр үед 5 бригад байгаад сүүлд 4 бригад болсон түдэн өрх нэг бригад байх ёстой гэх мэтээр тэр тоондоо хүрэхгүй бол тараагаад өөр бригадад хуваарилах жишээтэй. Олон өрхтэй бол 2 хуваана гэх мэт

Баасанхүү -

Өвөө хөдөө бас урлагийн тоглолт их очдог байсан юм шиг байна лээ тиймээ

Дамбадоо -

Зөндөө очдог байсан юм. Би үйлдэхүүний нярав байхад чинь эндээс Үржинханд гэж манай 2 хүүгийн ээжтэй нэг хонхорт тоглож өссөн хүн Үржинханд гэж сайхан ерөөлч таван хошуу мал ерөөдөг чи мэдэх үү?

Баасанхүү -

Мэдэхгүй юм байна

Дамбадоо -

Энэ зурагтаар таван хошуу мал их сайхан ерөөдөг

Баасанхүү -

Эмэгтэй хүн үү?

Дамбадоо -

Эрэгтэй хүн одоо өвгөн болчихсон байгаа манай 2 хүүгийн эхийг өргөж авсан хөгшинтэй нэг хонхорт тоглож байсан гэхээр их настай хүн байх ёстой тэр хүн манай суманд очоод сумнаас гаднаас ирсэн хүмүүсийн оруулдаг байр нэгдлийн үйлчилгээний газар идэж ууж амарч авдаг хоол унд хийж өгөөд үйлчилээд явуулдаг. Тэгээд тэр Үржинханд ирээд хэдэн удаа нэг өдөр өдөржингөө тоглоод ганц хүн очихгүй ш дээ их олон хүн очдог. Хөгшин тэр хоёр хүн цуглуулж байгаад хууч хөөрөөд идэж уугаад манай тэнд чинь их элбэг дэлбэг сайхан идэж уудаг их зарчимтай тийм байсан юм.

Баасанхүү -

Агсам согтуу тийм юм байхгүй юу?

Дамбадоо -

Тийм гүү бариад л гүүний сүүг чинь үхрийн ширээр хийсэн том том хөхүүрэнд цах гэж юм бариад ийм мод байсан юм тэгээд гүүгээ бариад л айраг ярихад айргийг гаднаас ирсэн хүн 100 бүлээд гэрийн эзэн эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэрийг том хул модон аяга байдаг юм тэрүүгээр ээлжилж уугаад л гэрийн эзэнд нэг хийж өгөөд л зочинд нэг хийж өгөөд л нийлж сууна гэж нэг нь ууж байхад нөгөөх нь бүлж байдаг хөөс сахараад

Баасанхүү -

Тэгж бүлүүлдэг нь яаж байгаа юм.

Дамбадоо -

Айраг их сайхан болно. Энэ хангай талаас Архангай Өвөрхангай адуу гадаадад гаргаж Хятадад гаргадаг байсан юм суурь адууг өөрсдөө тууж ирээд энэ Дорноговийн нутагт аваачиж вагонд ачиж явуулдаг

Баасанхүү -

Тэгж явуулж яадаг байсан юм бол

Дамбадоо -

Булаг элэг гэж мундаг том булаг байсан юм. Тэнд ирээд 4, 5 нь суурь нийлээд тэгээд хол газар тууна шүү дээ хэдэн сум дамнаж аваачиж өгдөг байсан юм. Тэгээд тэрүүний айраг айлд буугаад уухаараа энэ айргандаа яагаад архи хийсэн юм бэ гээд уйлаад, дуулаад, бөөлжөөд, хөмүүл танын айраг чинь архи шиг болно шүү дээ 2 аяга уухад хамраар сэнгэнээд л тийм хурц

Баасанхүү -

Хөмүүл таана чинь тийм хурц ургамал юм уу?

Дамбадоо -

Айхтар

Баасанхүү -

Би өчигдөр нэг хүний яриа сонссон чинь манай нэг багш говийн малын мах аягүй амттай таана амтагдаад гэсэн байхгүй юу?

Дамбадоо -

Манай мах их амттай өөх нь хүртэл өөр тийм гоё их чанартай ногоотой тэр нь малын маханд шингэж тийм сайхан ногоотой

Баасанхүү -

Танаас нэг асуулт асуугаад таныг амраая даа таны амьдралд бусад хүнийхээс онцгой гэх юм байгаа юу?

Дамбадоо -

Онцгой гэх юм байхгүй яахав биенд бол тийм онцгой юм байхгүй ажилд бол онцгой гээд байх юмгүй гэхдээ эмнэг догшин сургадаг ан хийдэг гэдгээрээ бас дээгүүр ордог байсан. Тиймэрхүү юм байна түүнээс биш онцгой зүйл байгаагүй ээ. Намайг тэгж ан хийдэг байсан талаар дээр үеийн одоогийн залуучууд их ярьдаг юм нэг амьтан байлаа гэхэд тэр чинь дотроо олон төрлийн олон янз байдаг. Хярмал ооно гэж их тарган ооно байдаг тэрийг яаж мэдэх үү гэхээр зэрэг Шөнө идээшилдэг өдөр бол бударганы доор нар хаанаас гарна тэр талд нь газар малтаад хажуугаар нь өнгөрөхөд босоод давхидаг түүнээс биш хараад харагдахгүй шөнө идээшилдэг өдөр хяраад байж байдаг учраас хярмал ооно гэдэг

Баасанхүү -

Хүмүүсээр бол Халх Дөрвөд гээд үндэстэн байдаг шиг тэгж ялгаж болох уу?

Дамбадоо -

Зүгээр ооно бол яахав гөрөөстөйгөө хамт явж байдаг том жижиг ч ялгаагүй хярмал ооно бол тарган учраас хөдөлж чадахгүй бараг явж чадахгүй

Баасанхүү -

Аа хурдан давхиж чадахгүй юу

Дамбадоо -

Ийш тийшээ явж гөрөөстэй нийлж чадахгүй удаан хөдөлгөөнтэй учраас явж чадахгүй шөнийн сэрүүнд идчихээд л одоо ярих юм бол гахайг хөдөлгөөнгүй бордоод таргалуулаад байдаг шиг гэсэн үг хөөгөөд буудаад унгачихсан байхад 4 хөл дээрээ ингэчихээд очоод мэдэхгүй хүн бол яагаад дээшээ харчихсан юм бол гээд л гэдсийн авахад хажуу тийшээгээ унана ууцны яс гээд ийм юм байдаг шүү дээ тийм юм байхгүй бөв бөөрөнхий

Баасанхүү -

Миний алга хавтгай байна ш дээ хавтгай биш бөөрөнхий

Дамбадоо -

Тийм тарган сүвээний хавирга байна ш дээ ууцны хавирга чинь 4, 5 хуруу зузаан өөхтэй тэмээний хоёр бөх гэж байна өөхний гол дунд ийм хом

Баасанхүү -

Хом гэж өөх үү?

Дамбадоо -

Унаж эдэлдгүй тэмээ тийм тарган байдаг юм. тэмээг хэвтэж байхад нь шороо шуурсаар байгаад тэнд нь бөөгнөрөөд тэгсээр байгаад дээр нь ногоо ургачихсан байдаг байсан юм.

Баасанхүү -

Ямар сонин юм бэ? Одоо тийм юм байхгүй байх тиймээ

Дамбадоо -

Байхгүй байхгүй

Баасанхүү -

Ооно гэхээр эр нь тиймээ тэр хярмал ооно яаж үржиж өсөх вэ?

Дамбадоо -

Багадаа нийллэгэнд явж байгаад таргалаад ирэхээрээ явж чадахгүй болоод тэгж байгаад үхэх ч юмуу хүн амьтанд алуулах ч юм уу ямар сайндаа шөнө

Баасанхүү -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.