Nadmid


Basic information
Interviewee ID: 990160
Name: Nadmid
Parent's name: Jamsran
Ovog: Holboo het
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: none
Notes on education:
Work: [blank]
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family; collectivization; cultural campaigns; privatization; work;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Kazakh uprising; collectivization; privatization; lamas; repression; literacy; cultural campaigns; herder's life before collectivization; official regulations; collectivization; collective member; herder; consumer goods; deel - clothes; cultural campaigns; changes in household culture; privatization; work - labor; women's life; belief;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За, сайн байна уу.

Надмид -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

За би танд өмнө нь аман түүхийн талаар танилцуулсан, тэгэхээр одоо хоёулаа ярилцлагаа эхэлье.

Надмид -

За.

Саранцэцэг -

Таны нэрийг хэн гэдэг вэ, та хаана төрөв, одоо ямар газар.., ямар нэртэй газар төрөв, таны аав ээж ямар улсууд байв, та айлын хэд дэх хүүхэд үү, та өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

Надмид -

Заа. Би 36 онд төрсөн гэж хэлээд, ээж ааваасаа би 4 дэх охин нь болж төрсөн, миний аав Жамсран гэдэг хүн байсан, ээж маань Хөнт гэдэг хүн байсан. Тэгээд одоо би чинь одоо хүүхэд ахуйдаа одоо баахан хонь хурга хариулдаг л ажилтай байлаа даа. Аав ээж маань олон малтай ч байсан, тэгээд сургуульд явж чадаагүйдээ харамсч явдаг юм, сургуульд өгөөгүй, хонь хурга л хариулдаг ажилтай, ээж аавд одоо тус нэмэр болдог, нөгөө малын чинь захаар явахгүй ээж аав маань сургуульд өгөх дургүй, одоо малаа маллуулах гээд бас тэр зөв л байсан юм билээ л дээ, тухайн үедээ, ээж аавын ч бас буруу ч биш юм байлээ. Тэгж явж байгаад тэр 1000 мал манай аав ээжийн мал нь болохоор 1000 хол давж байсан юм гэсэн, тэр хэдэн онд байсан юм билээ байз, одоо би 13,16-тай 17-той байсан юм уу даа, тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юм нь эхлээд тэр 1000 малыг чинь нийгэмчилж авлаа л даа. Тэгээд би бодож байгаам, энийг нээх сайхан тэмдэглэл хийгээд авчихаж чаддаггүй, ном бичиг муутай ч байлаа, бага ч байлаа, гэнэн гилгэр ч байсан юм билээ. Тэгээд л аав маань миний 13-тай өөд болчихсон, ээжтэйгээ л үлдээд л, бид нэг хэдүүлээ, 4 хүүхэд, аав ээж манай нэг эгч дүү 2-г өвгөн аавынд өгчихсөн, ханиар нь ижлээр нь тэд нар хүүхдүүд нь томроод явчихаар одоо хань ижил үр хүүхдээ хийж, одоо малын захаар явуулж, өсгөж бойжуулах гээд л авсийм байлээ л дээ. Тэгээд бид болохоор 4 нь гэртээ үлдэж байгаа байхгүй юу. Тэгээд ээж аав дээрээ байж байгаад, одоо томроод, миний хажууд бид нэг дор байснаас сургуульд явсан хүн одоо тэр Борнуурт байна. Даариймаа гээд нэг 4-р анги төгссөн. Миний хамгийн бага дүү, хамгийн бага дүү. Өвгөн аавынд байснаас болохдээр тэр Содномдаржаа гээд тэр миний дүү л дээ, бас тэр болохоор бас өвгөн аав бас ухаантай хүн яаж тэгж аргыг нь олоод сургуульд явуулчихсан юм, сургуульд явуулаад, энэ хотод их сургууль төгссөн юм байгаам. Тэгээд аймгийн төвд Хөдөө Аж Ахуйн Удирдах газар ажиллаж алба хаагаад, насандаа гараад, одоо тэтгэвэртээ нэг хөгшин байна л. Тийм, тэгээд манай тэр нэг эгч болохдээр манай тэр өвгөн аав ээж 2 дээр байсан, нэг эгч болохоор миний дээд талын эгч бас нэг 4-р анги төгсөөд авсан байгаам. Тэгээд миний хамгийн том эгч том ах, би ингээд 3 нь нэг юм сургуулийн зах хаалга татсан байгаам, 3 нь огт малтайгаа мал болоод л, малаа маллаад л, малаа дагаад л тэгээд л ном сураагүй, манай муу эгч одоо яасийм дээ, бас бүлгэм мүлгэмд суусан юм уу яасан юм, би болохоор 15 хоногийн бүлгэмд манай ээж авчирч өгөөд, нэг айлд бас тэгээд их хэцүү тэр чинь, 15 хоногийн бүлгэм ном, бичиг үсэг тайлагдсан гэсэн нэг тийм юм бас нэг шалгалт ухаантай юм бичүүлээд, бараг хүний хуурмаг юм авч байсан юм шиг байгаам, одоо бодоод байхад. Нэг тийм бичиг үсэг тайлагдлаа, гэсэн нэртэй тийм юм хийж өгөөд л, тэгээд л нэг 15-хан хоногийн бүлгэмд сууж байсан байхгүй юу. Тэгээд би ядахнаа нэг 4-р анги төгсөх нь яаваа гэж харамсдаг байхгүй юу, одоо болтол. Тэгж л явсан. Тэгээд л сүүлдээ тэр их малыг чинь яадаг юм, тэр нэгдэл гэдэг юманд чинь элсэхээр тийм малыг нэг нэгдэлд тавьж, нэг үгээр хэлбэл дайран болох шиг болж байгаа юм чинь. Тэр чинь тэгээд л тэр их албан даалгавар өгчихсөн, ноос нь дутвал хэрэгтэн, сүү дутвал хэрэгтэн буруутан болоод, тэгээд мах дутвал болохгүй ээ, дандаа тэгээд бүх юманд нь, хурга ишигнийхээ арьсныхаа хонины арьс хүртэл нэхээд авчихдаг, төчнөөн малтай айлаас төчнөөн арьс тушаа, төчнөөн кг өөхөн тос өг, төчнөөн кг шар тос өг, бүх албан даалгаврыг шахчихсан. Тэгээд би одоо хожим хойно боддог байхгүй юу, тэр яасан ч аймаар тийм тойруу замаар тийм хавчлага явуулж байсан юм, тэр чинь цаанаасаа улсын бодлого, тэгсэн л юм байлээ л дээ. Хожим хойно л ойлгож байгаа юм, тэр тухайн үедээ бид ямар юм мэдэхэв. Тэгээд тэр нэгдэл чинь хэдэн онд эхэлсэн билээ дээ, тавин..., нэгдэл эхэлсэн жил л манайхан малаа тавьсан байгаам. Тэр манай өвгөн аавынх 1000 малтай айл байсан, Борноосон гэдэг манай аавын аав. Тэгээд тэр аавын аав манай аавд л малаа тасалж өгөөд л тэгээд л хоёулаа л 1000-т малчин болчихсон юм билээ тэр тухайн үед. Тэгээд тэр жил нэг 1000-т малчин айлд их мөнгөн.., тэр чинь эрээн даавуун майхантай, агир хувин, манай хонь их байсан, манай тэр өвгөн аавынд ч байсан, мөнгөн хуцтай, эрээн майхан тийм алхан хээтэй, тийм соёмбо юутай тийм нээх гоё майхан байдаг байсан, тэгээд сум орны наадам тэмдэглэхэд татдаг тэгж л байж байсан тэр, малтайгаа тэрнийгээ бүгдийг нь тэр нэгдэлд тавьчихсан бас. Ганцхан авч үлдсэн юм нь юу гэхээр мөнгөн гуу, тэр мөнгөн хуц, агир хувин 3 нь үлдсэн. Цаана нь тэр тармуур машин өвсний машин өгч байсан юм байлээ. Би бага байсан болоод муухан л мэдээд байгаам. Одоо бараг хэрэгтэй хэрэггүйгээ ч мэдэхгүй л байж байгаа юм чинь. Тэр өвс хаддаг машин 1000-т малчин айлд, тармууртай, тэгээд тэр эрээн майхан байсан бол уу, их алхан хээтэй, эрээн майхан л байсан санагдаад байдаг юм тэр. Тэрийг л татаж байсийм, тэр баяр наадмаан хийхдээ. Өшөө чинь одоо тэр тэр их малыг чинь юу яалаа, эхлээд хэдийг өгч байсийм, би мэдэхгүй байгаам. 3 дахь удаагаа тэр нэгдэлд мал нийгэмчилж байж тэгж нэг бас өгсөнгүй гээд нэхээд, тэгээд тэр чинь сүүлдээ тэр чинь бүүр яалаа ш дээ, хавчаад нэг ам бүлд төчнөөн толгой мал гэж ингэж ноогдуулж, наанаас нь бас шахаад, тэгээд бүх малыг нь нэгдэлд нийгэмчлүүлээд, тэгээд тэр нэгдлийнхээ малыг эргүүлж маллаад, тэгээд би чинь одоо тэр нэгдэл байгуулагдсанаас хойшоо тэр хооронд хэдэн жил болчихсон юм бэ, тэр чинь 15,16,17,18,19,20,21.......Би чинь тав зургаан жил хонь хариулжээ. Одоо тэр нэгдэлд мал нийгэмчилсний дараа гэртээ жаахан охин л байхгүй юу. Ээжтэйгээ л амьдарч байгаам, манай тэр миний доод талын бага дүү сургуульд 4-р ангид, нэг 4 жил аваад 4-р анги төгссийм, тэр хооронд одоо гол зүтгэдэг хүн нь ээж бид хоёр. Миний хамгийн том эгч, ах хоёр байсан, тэгээд нөгөө их малаан өө тэрийг алгасаад явчихаж. Тэр манай ээж чааваас их малаа дийлэхгүй юу яасан байгаам. Манай ахыг гэрлүүлээд, 16-тай хүүхдийг одоогийн насаар бол 17-той, тэр .., одоогийн насаар бол 16-тай, тэр үеийн насаар одоо илүү насаар явж байсан юм чинь 17-той хүүхдийг авгай авч өгөөд хүчээр шүү, одоо хүчээр гэлгүй яахав, нөгөө малаа маллуулах л арга л байхгүй юу. Хөөрхий амьтан. Тэрний буруу байхгүй. Тэр их малаа дийлэхгүй харин, өөрийнхөө ачааллыг л жаахан хөнгөлөхөө бодохгүй юу,тэр хүн чинь.Тэр 1000 хол гарчихсан мал чинь тэгээд тэр 2 азарга адуу байлаа, тэр үхэр нь хичнээн байсийм, 50, 60 байсиймуу, 40, 50 байсиймуу. 40, 50 хавьд байсан лав, тэр 50-иад үхэртэй байсан санагдаад байдаг юм. Тэгээд манай муу ээж чинь тэр ачааллаа хөнгөлөх, манай муу аав өөд болчихоор манай муу ээж одоо том хүүгээ гэрлүүлж, хөрөнгийг нь тасалж өгье, өөрийнхөө ачааллыг жаахан хөнгөлөх гэхгүй юу. Тэгээд байж байгаад нэгдэлд малаа нийгэмчилж байгаа байхгүй юу. Тэгээд манай муу ах надаас 3 ах, тахиа жилтэй л хүн байсан юм чинь, ах маань тэгээд манай тэр ээжийн хийсэн ажил. Би муу ээжийгээ буруутгадаг байсан, бас буруу ч биш байсан билээ. Тэр их одоо малынхаа ажилд дэм тус авах гэж бэр авсан байгаам. Манай ахтай танилцуулаад охин авчирч, одоо юм хум оёулж шидүүлээд, гэртээ байлгаж байгаад танилцуулаад, тэгээд гэр барьж өгөөд мал хөрөнгийг нь тасалж өгөөд, ахыг гэрлүүлээд, тэгсэн юм байгаам. Тэгээд тэр хүнд амьдрал дунд чинь би бол одоо ёстой бага байхад чинь ёстой одоо нэг 3 настайгаасаа эхлээд л хонь хураасан байх. Тэгээд л хөл нүцгэн, хавар одоо хөр цас хайлтал нэг ямар ч байсан нэг хөл жийрэглэх гуталтай, тоохуу боолгоно, бас болоогүй ээ, зүгээр тэр чинь. Тэр үед амьдрал ёстой хүнд байсан шүү. Тэгээд цас өнгөрүүлнээ миний хүүхдүүд, тоохуу боо л гэж тэгж байдаг. Тоохуу боогоод хонь хариулна, хадан дотор, одоо тэр цасан дотор гарз байх биш, тоохуу боох чинь гарзгүй л материал байхгүй юу. Тэр хувцас мувцсаа гамнаж байгаа нь тэр байхгүй юу, гутал байна л даа, эрхбиш арай нэг хөлд хэрэглэх юм байлгүй яахав, ээж нэг юм оёод шидээд өгнө, хоршоо дэлгүүр ч гэж юм байдаггүй, тэгээд тийм хүнд амьдрал дотор байж байгаад тэр ч одоо юу байдаг билээ, 3, 4 жил, аавыг өөд болсны дараа 4 жил болоод нэгдлийн мал нийгэмчилсэн юм байнаа одоо бодоод байхаар, би 16-тай 17-той жаахан охин байсан, тэгээд тэр малыг чинь 3 удаа нийгэмчилээд тэр чинь завсартай л 1, 2 жилийн зайтай л авч байсан юм байлгүй бодвол, 3-н одоо тэр их малыг нийгэмчилж зэвсэгт хүчний мал өгсөнгүй ээ, гээд адуу тэмээгээ түлхүү өгсөнгүй гээд, загнадаг байлаа, зэмлэдэг байлаа. Малаа нийгэмчилсэн өгсөн улсуудыг чинь....

Саранцэцэг -

Урд нь одоо за одоо бог бол нэг 75 толгой бог, бод болбол богтой нь дүйцүүлээд ганц хоёр унааны, ачлаганы ч юм уу, үлдээдэг юм уу?

Надмид -

Тийм л юм үлдээдэг байсан юм билээ, хүчээр манай ээжийг чинь бас нэг хэдэн морьтой нь бас хайрлаад хэд гурвыг аваад үлдчихгүй юу. Тэгсэн тэрийгээ өгсөнгүй гээд буруутгаад, тэгээд нэхээд авч байсан байхгүй юу. Тэгээд нийгэмчлээд, тэгээд яадгийм, хүүхдүүдээ айл орон болохоор таслаад өгдөг мал ч байхгүй ээ, нэгдэлд бүгдийг нь өгчихөж байгаа юм чинь.

Саранцэцэг -

Тэр олон малтай байсан. Тэгээд хажууд чинь малыг чинь хариулалцаад өгөх айл байгаагүй юу.

Надмид -

Байдаг байдаг байдаг. Тэрийг чинь хэлэхээ мартчихсан байна ш дээ. тэр хасагийн казак, хасагийн дайн дээрэм гэдэг юманд чинь их орж байсан юм билээ, манай ээж ярьдаг байсан.

Саранцэцэг -

За юу гэж ярьдаг байсан?

Надмид -

Тэр хасагийн дээрэм болоод тэр малыг нь талаад, хэрэгтэйг нь ачаад, эрэгтэй харчуулыг нь алаад тэр хасаг нохой жил гээд л ярьдаг байсан, манай өвгөн нохой жилтэй хүн байсийм. Манай өвгөнийг гардаг жил байсан байж таарч байгаам. Хасаг нохой жил гэж юу гэж байгаам, хасагийн дээрэм бослого босч, монголчуудыг одоо баруун хязгаараар мал тууж яваад тоноод, хамаг хэрэгтэй хөрөнгийг нь тонож аваад, авгай хүүхдийг нь үлдээхийг нь үлдээгээд, алахыг нь алаад, тэгээд явж байсан юм гэсэн. Тэгээд тийм ядуу урианхай айлууд их ирдгийм тэр баруунаас, нөгөө малаа талуулчихсан хөөрхий минь, тэд нар чинь манай ээж аавд их тус болж миний бага байхад чинь ёстой аймар их ачтай тустай, их сайхан санагддаг байлаа. Тэгээд нэг хатгууртай айл ирээд буучихсан байдгийм. Манайх тэр “Цагаан чулуут” гээд газар зусланд буучихсан байж байсан.

Саранцэцэг -

Хатгуур гэж юу юм?

Надмид -

Хатгуур гэдэг нь одоо нэг униар барьчихсан, том өндөр хаалгатай, нэг жижигхэн тооно ухааны юмаар хийчихсэн тийм гэр оромж л байхгүй юу.Тийм юм хийчихсэн байж байсийм. Тийм юмтай айлууд орж ирж байсан байхгүй юу, тэгтлээ ядуурчихсан харин. Ядуураад одоо бүр тэгээд, хоолтой ундтай, малтай ахуйтай газар бараадаад л орж ирж байсан юм байналээ. Тэгсэн чинь манайд ёстой их хүмүүс зардаг байсан байхгүй юу. Тэр их малын нүүрээр хөөрхий амьтад ирээд сүү саалийг нь уугаад, малын захаар явж өгөөд, идээ цагаа хийж өгч хүүхдийнхээ ходоод гэдсийг цайлгаж, тэгж байсан юм билээ л. Дараа нь бодож байхад, тэр чинь зөндөө олон айл байсиймаа тэр чинь. Шарбаатар гэдэг айл ирчихсэн, Балсан гэдэг айл ирчихсэн, тэр манай хажуугаар дандаа байдаг айлууд, хэн..,Түнжин гэж айл байсийм, Манжуудай гэдэг айл байсийм. Миний мэдэх л 4 айл, манайхыг эргэж, ээлжилж бууж, их тус болдог хөөрхийс минь, мал төллөлцүүлж өгнө, тасалж маллаж өгнө, зунд одоо саадаг хонийг нь хэвтүүлж өгнө, саалцаж одоо хүүхэд өөрсөн гэртээ идээ хийнэ, тэгээд дашрамд нь манайд их дэмтэй, ачтай л байхгүй юу. Тэр нэгдэл байгуулагдахын урдах ажил ш дээ, тэрийг чинь алслаад явчихсан байна. Тэгж байж нэг тэр малыг чинь нэгдэлжиж тавьсны дараа болохдээр нэг цалинжуулаад, нэгдлийнхээ мал малаад нэг цалин авахлээрээ сонин сайхан юм шиг санагдаж, тэгж байлаа. Нэгдэл чинь нэг хэсэг их сайхан байсан ш дээ. Юм нь элбэг, мал нь ч гэсэн одоог бодоход хямдхан, бараа туруу элбэгшээд, тэр нэг муухай юунаас чинь дараа их сайхан байлаа нэг, нэгдэл байгуулагдаад тариагаа нэг их тарьдаг, ногоо их тарьдаг, тэр тусгай ногоочингууд аваачиж тариа тариулж байсан юм байлгүй, манай нэгдлийн дарга Лувсан гэдэг хөгшин одоо байна л. Баатар, хөдөлмөрийн баатар Лувсан гээд. Манай Манханы нэгдлийн дарга их олон жил хийсэн, тэр баруун Булганд, Булган гэж байсан байхаа тэр чинь, Булганд хэдэн жил нэгдлийн дарга хийсэн юм гэнэлээ. Одоо тэр байдгийм, хөгшинтөйгөө хоёулаа. Шар буурцаг энэ тэр тарьдаг, айхтар ажилсаг хүмүүс байдгийм ш дээ. Тэр хөгшин ч ёстой нэгдлийг нэг мандуулж байлаа, тэр. Нэг хэсэгтээ сайхан байлаа. Амьдрал ч сайхан байлаа, манай хүүхдүүд ч хэнз/бага/ байлаа. Өвгөн яахав сумын төвд хэдэн жил ажиллаж байгаад л, хөдөө гараад л, бригадын дарга тоо бүртгэгч хийж байгаад, багийн дарга хийгээд, насаараа тэгж явж байгаад л тэтгэвэртээ гарсан.

Саранцэцэг -

Нэг баг гэхэд чинь.., нэг багт хичнээн өрх хамаардаг юм?

Надмид -

Үгүй ээ тэр чинь нэг, овоо их юм байсаан, тэр. 60, 70 өрхтэй байсан юм бол уу.

Саранцэцэг -

Тэр баахан урианхай нар ирж суурьшлаа гэж байна ш дээ. Тэд нар чинь сүүлд нэгдэлд элссэн үү?

Надмид -

Тэр чинь одоо нэгдэлд..., Ямар ч хөрөнгөгүй хүмүүс чинь нэгдэлд юуг нь элсүүлдэг юм, гишүүн болъё оръё ажилчин болъё гэсэн бол ордог л байсан байх. Тэгээд бодоожоор, тэгээд манайхаар эргэж байж байгаад, тэгээд л манайх чинь малаа тавиад л яачихаар айл зарцын хэрэггүй болчихно биз дээ. Нэгдэлд малаа нийгэмчилчихээр. Тэгээд л тэр айлууд чинь хөндийрөөд л, тэгээд л хувиа бодоод л, амьдралаа бодоод л явахгүй юу,

Саранцэцэг -

Нэгдэлд орохын тулд заавал мал ахуйтай хүн орох юм байна?

Надмид -

Мал хөрөнгөтэй улсууд л орж байсан юм байналээ ш дээ. Мэдээж ш дээ, тэр чинь. Малаа тавьж л тэр малыг чинь нэгдлийн болгоод, эргүүлээд, нэгдлийн малыг маллаад, цалинжуулаад, тэгээд тариа будаа их тарьдаг, ашиг хуваалт гэж ярьж байсан юм, тэр үед. Тэр ашиг хуваалт гэдэг юмыг чинь авахдээр одоо цалингий нь өгнө. Нэг уут тариа өгнө. Нэг уут юу ч билээ, ногоо өгнө. Тэр жишээгээр одоо нэгдэл одоо хийж байгаа бүтээгдхүүн гэлгүй яахав, тэр одоо ногоо тариад, тариа тариад, тэрэнгээрээ гишүүддээ олгодог байлаа. Уут, уутаар тариа энэ тэр өгчихдөг байлаа, тэгээд яадаг юм, нөгөө цалингаасаа суулгаад л, мөнгийг нь авчихгүй юу. Малынхаа хөлснөөс суулгаад.

Саранцэцэг -

Тэр их малтай айлууд мал юмаа нууж байсан бол уу?

Надмид -

Үгүй ээ, тэр зарим хүмүүс нь нууж мууж байгаад буруудаж байсан гэсээн. Манайх бол нуух юм ч байсангүй, тэр нуух бодол ч байгаагүй юм байх. Тэгээд л өгөөд л, бараг ачаагаа хөнгөлүүлж байсан нь зөв байсан юм шиг байналээ. Тэр чинь хавчаад, угаасаа бүр тэр аймар хавчдаг, албан даалгавартай болохоор чинь, юу л дутаана, хэрэгтэн буруутан болоод л явж байлаа ш дээ. Манай нэг аавын авга ах Хөх гэдэг хүн байсан. Одоо тэрний хүүхдүүдээс Цэвээн гэдэг хөшин байна, Ховдод. Тэр хүн сүүгээ дутаасан гээд, малынхаа үлдхүүн гүйцээгээгүй гээд хэрэгтэн болоод жил зургаан сараар шийтгүүлээд явж байсан гэж байгаам. Тэгээд л бодохоор тэр чинь тэр аймар байсан байгаа биз. Тэгээд тэр нэгдэл нэгдэлд орчихсоны хойно одоо арай гайгүй, ачаа л хөнгөлчихгүй юу.

Саранцэцэг -

Тэр нөгөө хүмсүүдийг чинь нэгдлийн гишүүнээр авахдаа нэгдлийн хурал мурлаар оруулах уу?

Надмид -

Ээ ямар яриа байхав, манай өвгөн аав тэр нэгдлийн нэр өгсөн гэж байгаам. Тэр одоо ямар нэр.., “Баясгалант амьдрал” гэдэг нэр , нэг хэдэн айл элссэн гэдгийм, хорин хэдэн айл гэдэг шиг билээ, хорин хэдэн айл л эхлээд элссэн юм байна л даа. Тэр нэгдэлд одоо оръё, элсье гээд л, хурал сурталчилгаагаа явуулаад л, хүмүүс ойлгоод л малаа тавья, нэгдэлд ордог нь зөв юм гээд л, нэгдэлдээ малынхаа ихэнхийг өгөөд л, тэгээд л гишүүнээр элссэн юм байна л даа. Тэгсэн манай өвгөн аав нэгдэл байгуулсан одоо ямар нэр өгөх үү, хэнд санал байна, нэгдэлдээ ямар нэр өгөх үү гэж гэнээ, тэгсэн манай өвгөн аав Борноосон гэдэг өвгөн байсан, Баясгалант амьжиргаа гэдэг нэр өгье гэж гэнээ, манай өвгөн аав, анхны хурал байхгүй юу, одоо нэгдлийн гишүүд элсүүлэх. Тэгээд Баясгалант амьжиргаа гэдгийг “Баясгалант амьдрал” болгоод залруулаад тэгээд “Баясгалант амьдрал” нэгдэл гэж ёстой мандаж байлаа л сайхан байсийм. Юм нь элбэг манай хүүхдүүд ч, би ч одоо тэгэхэд чинь гэрийн эмэгтэй хүн хүүхдүүддээ хувцсыг нь дандаа оёж өгдөг байлаа. Цэцэрлэг ясли байсангүй, харин. Манай сүүлчийн.., тэр чинь хэд дэх хүүхдээс юм бэ, 5, Бямбасүрэн чинь хэд дэх хүүхэд нь билээ байз, тав дах нь тэр, зургаа дах, ....../бодов/ Тийм, Бямбасүрэн гэдэг хүүхэд одоо энэ замын цагдаад ажилладаг залуу, тэрнийг цэцэрлэгт өгч байгаам. Тэрнээс хойш нэг хэдэн хүүхэд сумын төвд цэцэрлэгт өгнө, ажил хийгээд. Хүүхдээ цэцэрлэгт өгч байсан, бусдаар одоо дандаа гэрээрээ нэг л хувцас хунарыг нь угаадаг, оёж шидэж өгдөг, тэгээд л хоол унд, гэрийн ажил, хүүхдүүдийн ажилтай л амьдралыг элээлээ ш дээ. Тэгээд би харамсдаг байхгүй юу, ёстой нэг сургууль соёлоор явж байсан бол арай тэгэхгүй л байсан байх. Миний хувь заяа, төөрөг л тийм байсан юм байлгүй гэж заримдаа өөрийгөө тайвшруулдаг байхгүй юу.

Саранцэцэг -

Тэр нэгдэлд анх нэгдэл байгуулагдаад л яах чинь хүмсүүд ер нь ихэнх нь дуртай, хүлээж авч байсан уу, дургүй хүлээж авч байсан уу, уул нь сайн дураар элсүүлдэг барьдаг гээд л яриад байсан ш дээ, эхэндээ?

Надмид -

Тэгээд ер нь тэр чинь нэлээн сайн сурталчилгаа хийгээд нэлээн сайн ухуулга хийгээд тэгж байсан, эхний хорин хэдэн айл нь үлдсэн гэж тэгж байсан санагдаж байнаа, тэр нэгдлийн гишүүнд тэгээд манай өвгөн аав тэр нэгдлийн нэр өгсөн юм гэсэн,

Саранцэцэг -

Тэр ухуулга сурталчилгаагаараа юу ярьдаг юм б дээ?

Надмид -

Тэр одоо би ч одоо бага болохоор сайн мэдэхгүй, одоо тэр нэгдлийг чинь..,аа одоо тэр ..,өө одоо тэр малыг чинь аваад цалинжуулна, энэ тэр одоо албан даалгавраас чинь хасна энэ тэр гээд л мэдээж ш дээ. Тэгээд тэр чинь мал мах бас их сонин байсан байгаамаа. Одоо тэр хичнээн 1000 малтай айл чинь алаад идэх ирэг цөөхөн л байлаа ш дээ. Бүх эр малаа хаврын 5 сард л мах авдаг байхгүй юу, мах авна гээд л тэгэхээр чинь бүх эр малаа тууж аваад л, тэгээд ер нь мах ер нь гүйцэхгүй байх, гэсэн гүйцэхгүй болбол дутвал томхон ястай эр төлөг, эм мал авахгүй их сонин, төрөөгүй одоо эм хонь энэ тэр, сувайрсан одоо тийм, хээл аваагүй эм хонь байдаг байхгүй юу, одоо захтай мал дотор чинь ганц нэг, тийм юмаан өгч байж тэр махыг гүйцээнэ. Гүйцээхгүй л бол буруутан болж байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Танай нөхөр чинь багийн дарга хийж байсан юм байна, багийн дарга чинь жинхэнэ айлуудаар явж ухуулга сурталчилгаа юмаа хийнэ биз дээ?

Надмид -

Багийн дарга хийдэг чинь болохдээр хожим хойно ш дээ. Тэр чинь тэр нэгдэл мэгдэл байгуулагдаад, хийлгүй яахав, хийж л байсан л даа, тэр нэгдэл ид ажиллаж байхад. Нэгдэл ид ажиллаж байхад чинь байхгүй юу, манай өвгөн..

Саранцэцэг -

Нэг айлд оногдож байгаа махны хэмжээ нь ямархуу байдаг байсан, их үү?

Надмид -

Үгүй иддэг хүнсний хэмжээ юу?

Саранцэцэг -

Үгүй, тушаадаг?

Надмид -

Малынхаа дүнгээр л өгнө ш дээ. Өө тэр хичнээн өгч байсийм, би мэдэхгүй байгаам. Хотоор нь туугаад л явж байгаа юм чинь, бүх эр малаа туугаад л явна ш дээ. Тэр би бол хонины зах дагаад л байж байхаас тэр мал мах тушаахад чинь өнөө муу аавын аав байхад аав тушаана, аавын ард муу ээж ахыг дагуулаад л, тэгээд ах дүү хамаатангуудтайгаа элбэж дэмжээд, тэгээд нөгөө малаа тавина ш дээ. Тэгээд хичнээн л мах нь дутлаа гэвэл төлнө. Нэг эр төлөг, нэг эм хонь ч болсон тавьж байж ингэж гүйцээдэг. Тэгэхгүй бол одоо махаа тушаалаа, албан тушаал биелүүлсэнгүй буруутан, хэрэгтэн манай муу ээж тэгж байсан байцаагаад одоо. Надыг одоо бага байж байхад ноос нь дутлаа гээд манай аав тэр баруун тийшээ явж ноос хайж явж, одоо юугаараа мал хараасаа тасалж өгч байсиймуу, яаж авч байсан юм, тэгж ноос олж ирж байсан юм даа. Ноос дутахаар бас буруутан хэрэгтэн болдог. Тэр бүх л үйлдхүүн албан даалгавар гэж аюултай юм байсан байхгүй юу. Тэр нь малчдад ашиг, хоцрох юм бага, тэр өөхөн тосыг нь хүртэл ялгаад, хайлуулаад өөхөн тос авчихдаг байлаа, тэгээд хагалаад үзэхээр нэг ийм кислотатай гэж яринаа, ингээд жаахан арзгар энэ тэр байвал ухаан нь хүйтэнд хөлдөөсөн тос энэ чинь кислотатай байна гээд голоод авахгүй ээ, бас. Их аюултай. Тэгээд манай аав нэг шар тос одоо ямаан тулмаар зунжин айргаа бүлээд одоо тэр хөхүүрэнд хийж бүлдэг, манай нутгийнхан чинь, одоо манайх бол юу гэж хэлдгийм. Архад гэж хэлдгийм. Энэ зүүн талынхан хөхүүр гэдгийм байлээ. Тэр ширэн архаданд чинь хийж байгаад бүлж өгнө, тэр тосыг чинь ялгаад шарлуулаад, манай аав нэг ийм том сэрхээ тулмалж аваад, нөгөө шар тосоо шарлуулаад, тушаах гээд явж байсан юм байна л даа, тэр сумын төв рүү. Тэгсэн чинь нөгөөдөх нь тэмээн дээр ачаад явж байсан, яасан ч хоомой ч байсийм дээ, бас тэр үедээ тэгээд нөгөө тэмээнээс нь унаад, нөгөө туламтай тос нь Хөх хөтөл гээд л байдаг байхгүй юу, манай тэр зуслангаас даваад л явж байтал тэгсэн чинь хажуудаа нөгөө саах хэвтүүлдэг айлынхаа эртэй л явж байсан гэсэн, тэгээд өнөө туламтай тос нь унаад асгараад, хэдэн жилийн том ийм хивс шиг ийм юм, тэр том тулман тос чинь тэгэлгүй яахав, асгарчихаар халуун зун, яаж авдаг юм тэр чинь. Тэгээд л ам нь мултраад асгасан гэж байгаам. Тэгээд тэрийг чинь мэдээжийн олж л өгөхгүй бол тэгээд хэрэгтэн болно ш дээ. Тэр мэтээр тэгж албан даалгаврыг чинь аймар малчдыг залхааж байсан юм нь тэр албан даалгавар байсан байхгүй юу. Тэр чинь сүү тос, үгүй ээ, тэр чинь одоо хичнээн ч юм авч байсийм, аргагүй нэг ааруул авч байгаагүй юмаа. Шар тосыг нь шарлуулаад өгчихдөг, малны өөхийг нь шарлуулаад хайлуулаад өөхөн тос гээд өгчихдөг, тэгээд арьс, өлөн гэдэс авч байсиймуу, авч байсан байхаа. Өлөн гэдэс малын тэр түүхий эдийг чинь бүгдийг нь өгнө. Тэгээд тэр хичнээн төл хорогдсон, хорогдсон төлийн арьсыг нь бас авна ш дээ. Төлөө сайн бойжуулбал сайшааж манай ээжид нэг “Сайшаалын үнэмлэх” гээд нэг юм өгч байсан, одоо болтол байж л байдгийм. Малаа муухан бойжуулсан нь одоо төлөвлөгөөнөөс доогуур бойжуулсан хүмүүст буруутай, давуулсан нь жаахан сайшаалтай, одоо ядахнаа нэг тийм л байсан л юм байлээ л.

Саранцэцэг -

Та нэгдлийн мал маллаж байхдаа юун дээр голдуу байсан, үхэр дээр үү, хонин дээр үү?

Надмид -

Нэгдлийн мал маллаж байхад дан хоньтой л байсан. Манайх нэг хоньтой л байсан болохоор өөрийнхөө малыг өгчихөөд л эргүүлээд л маллаж байгаа юм чинь. Нэгдлийн болгочихоод л одоо өөрийн биш хүний мал, нэгдлийн болгочихоод л нэгдлийн малчин болоод л маллаж байхгүй юу. Тэгээд хадлан бордоонд их явнаа, бас болоогүй. Үгүй ээ, тэр чинь хажуугаар нь өрх бүрээс хадланд яв гэнэ, хашаа хороо засна, хашаа хороонд яв гэнэ, харгана хадна, тэр сургууль албан газруудын түлш, манай нутагт чинь ямар мод байдаг биш, харгана хадуулна, одоо хадлан ч одоо тэртэй тэргүй хадлан хийнэ, Хар усан нуурын хаяагаар орж хадлан хийдэг байлаа, тэгээд жаахан болохдээр ялаа шумууланд бариулаад, аймар их хар ялаатай, тэгээд тэр шар ялаанд чинь шимүүлээд тэгээд л хадланд явдаг байлаа ш дээ. Тэр нүүр нүд байхгүй ээ, тэр далд орчихсон, шар ялаанд. Нөгөө уулын бригадын хүн болноо, ялаа үзэж байгаагүй, хавдахаас яахав, бүгдээрээ нэг шимийн архи нэг нэг шил архитай явна, архиар ингээд шавшаад байхаар арай гайгүй, тэр нөгөө ялааны хор дарж л байсан юм байлээ л. Шар ялаа шумуул ихтэй. Намар одоо 8 сард, хадланд явна ш дээ. Шар ялаа чинь ерөөсөө ингээд л бааргаж байдаг. Шөнө таван унтнаа ч гэж юм байхгүй. Тийм хэцүү тэр хадланд явж байлаа

Саранцэцэг -

Аа тэр уул руугаа бол ялаа, шумуул гэж юм байхгүй?

Надмид -

Уулд бол ялаа байдагүй ш дээ, манай суман дээр ч ялаатай л даа, тэгэхдээ бол манайх чинь бол тэр уулын бригад юм чинь ялаа шумуулгүй газар байдаг, тийм тийм бэрхшээл таарч л байлаа. Тэгээд ганзгалаад, аяганыхаа хийцийг ааруул бяслаг, боорцог ч байгааүй ээ, ааруул бяслагхан юм хуурай идэх юмаа авч явж байгаа цаг нь тэр. Тэгээд хадланд явдаг байлаа ш дээ. Ямар нэгэн ажилд явахад. Тэгээд тэнд ..,

Саранцэцэг -

Боорцог моорцог хийхэд гурил байхгүй юу?

Надмид -

Өө ямар юм нь тийм байхав, гурил байгаагүй. Надыг бага байхад чинь бол тэр хадлан бордоод явж байхад гурил байгаагүй.

Саранцэцэг -

Цай хаанаас авч байсан юм б дээ, ногоон цай?

Надмид -

Цай болбол байгаагүй, олдохгүй байсан. Надыг хүүхэд байхад чинь манай аав ээж одоо шар цай энэ байлаа гэхэд чинь 4 хуваагаад “дөрөв цай” юу юу ч гэдэг билээ, нэг нэгэндээ одоо над нэг чанах цай өгөөч гэж ээж, аавууд цайгаар цай олдохгүй, бие биенээсээ чанах цай авч, “4 цай”, “хөзөр цай” гэж дөрвөлжин цайгий чинь 4 хэсэг болгоод, 4 хуваахаар 4 болдгийм, тэрийгээ хуваахаар хөзөр гэдгийм гэнэ. 4 цайгаа хувахаар хөзөр цай гэж нэрлэдэг, аймар байсан байгаа биз/инээв/ тийм юм ховор байсныг харуулж байгаам. Тэр дайн, байлдааны дараа удаагүй, улс орон одоо хөгжөөгүй, бараа таваар нь элбэгшээгүй, аймар хүнд цаг, байсан юм байналээ.

Саранцэцэг -

Дээлний даавуу мавуу чинь олддоггүй, ?

Надмид -

Олдохгүй, олдохгүй. Даалимба л олдвол дээд. Даалимба ч гэсэн ховор.

Саранцэцэг -

Хүүхдүүд зундаа нэг тэрлэг, ?

Надмид -

Манай хүүхдүүдийн үед бол арай гайгүй, миний үед бол хатуу байсан шүү. Манай хүүхдүүдийн үе дээр гайгүй байсаан.

Саранцэцэг -

Таны үе дээр бол юу өмсч байсан?

Надмид -

Миний үе дээр бол даалимбан тэрлэг,

Саранцэцэг -

Өвөлдөө?

Надмид -

Өвөлдөө ч гэсэн. Миний үе дээр бол нэхий өмсч байсан болохоос биш, манай хүүхдүүдийн үе дээр бол өмсөөгүй шүү. Ямар байсан хөвөнтэй дээл өмсөнө, үстэй дээл өмсөнө, тэгэхдээ бол даавуугаар, даалимбаар гадарлана. Дээдийн даавуу л одоо далимба байлаа ш дээ. Тэгээд сүүл сүүлдээ янз бүрийн бараа таваар нь элбэгшээд, улс орон хөгжиж, үйлдвэр нь хөгжиж л одоо сайхан болсон юм байлээ бодоод байхаар чинь. Манай хүүхдүүд чинь бага байж байхад би дандаа хүүхдүүддээ юм оёж өгдөг, эрээн даавуу аваад л эмэгтэй хүүхэддээ палааж/платье/ оёж өгнө, эрэгтэй хүүхдүүддээ одоо янз бүрийн пиджак аятай юм бас хийж өгнө. Өмд цамц оёж өгнө. Шарваар марваар гээд одоо, зүгээр нэг энд нь энд нь резин татаад л, нэг юм хийгээд л өгчихдөг, тэр чинь олз байсан байх, одоо их хувцастай байж байгаа нь. Одоо ядуу мал ахуй, ажил төрөл муутайхан аминдаа арчаагүй хүмүүс чинь хүүхдүүд нь шалдан нүцгэн л уранхай тасархай юмтай л гүйж байлаа ш дээ. Миний хүүхдүүдийн миний амьдралын үед ч гэсэн тийм байсан. Бид бол арай тэгээгүй, өвгөн маань ном бичигтэй хүн байсан, бас сургуулиар яваагүй гэж байгаам манай өвгөн, сургуулиар яваагүй, тэр аав нь их номтой хүн байсан гэж тэгээд ном зааж өгөөд, авга ах нь их номтой хүн байсан гэсэн, манай одоо тэр хадам аавын ах Жажааноров гэж их номтой одоо 2,3 тэр тухайн үедээ мундаг номтой, одоо ламын номтой, одоо энэ манай монгол ном гээд заримдаа заагаад, заримдаа заахгүй энэ тэр болоод байна ш дээ, хуучин бичиг, тэгээд одоо энэ крилл бичиг хангалттай л мэддэг хүн байсан гэсэн. Тэгээд одоо тэр бүлгэм мүлгэмд суулгахад чинь тэр багийн настай авгайчуул одоо ном мэдэхгүй, малаа дагасаар байгаад сургууль ном байгаагүй 1-рт, ном сураагүй тийм хүмүүс чинь айлын авгай нар хүртэл суулгадаг, тийм сүүлдээ ном заадаг боллоо ш дээ, манай тэр хадам ах болсон тэр өвгөн. Би тэр үед хадамд гараагүй байлаа. Тэр Жажааноров гэж их номтой хүн байлаа. Айлын авгайцуул цуглуулж, ном бичиг үсэг ном зааж байна гэж тэгж байсан байхгүй юу. Тэгээд манай өвгөн тэр өөрийн ухаанаар тэр авга ах мах нь зааж өгөөд л сурсан юм гэлээ. Бичиг сайтай хүн байсан. Хуучин бичиг ч биччихдэг, крилл бичиг сайн бичдэг, ёстой өөрийнхөө хүчээр ном сурсан хүн байсан. сургуулиар яваагүй.

Саранцэцэг -

Танай тэр гэр бүл, хамаатан саднаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Надмид -

Би тэрийг нэг их мэдэхгүй юмаа, тийм юм байдаггүй байхаа. Тэр манай ээжийн нагац л буруутан хэрэгтэн болоод яагаад явсан гэлээ, ирээгүй гээд манай муу ээж ярьдаг байсан. Хэлмэгдэл ч юм байсиймуу даа, хайшаа юм. Хэрэгтэн буруутан болоод л яваад л ах нь ирээгүй билээ. Хүн хэлмэгдүүлээд хэрэгт хийсэн гэж хэлдэг байсиймаа. Тэгэхдээ лам байгаагүй гэсэн. Тэгээд л хилс хэрэгт ороод л ах маань ирээгүй гээд л ярьдаг байсан. Зүгээр хөдөө малчин хүн байсиймуу даа. Манай ээжийн талынхан нээх үхэр сарлагтай, бог мал цөөхөнтэй тийм айл байсан гэж ээж амьдралаа тэгж ярьдаг байсан багынхаа амьдралыг. Аавын тал болохдээр манай аав айлын ганц эцгийн ганц хүүхэд байсан, тэгээд манай өвгөн аав өөрөөсөө нэг олон ах гэр бүлийн хүнтэй байсан юм гэлээ. Тэгээд одоо хуучрахаад бие нь олигтой наслахгүй гэдгээ мэдээд тэгсэн юм байлгүй, зарагдаад байж байсан охиноо ....чи энэ хүнийг тогоогоо тавиулуул, чиний ажлыг энэ хүн л хийж чадна. Энэ хүнийг битгий явуул, чиний ажлыг дийлшгүй ээ, гэж хэлээд манай тэр аавын ээж, манай аав тэр эр хүнээс гарсан ганц эр хүүхэд нь гэж байгаам, тэгээд тэр манай аавын ээж болохоор тэгж хэлээд, тэгж зарагдаж байсан охиноо манай аав ханиа болгож аваад, тэр манай аавын ээж болохоор тэр хэдэн эгч хүн байсан юм гэсэн, бие нь хуучрахаад ядраад, ер нь өөд болохоо мэдсэн юм байлгүй, надыг асарч байгаад үхүүл та нар, надыг ад үзүүзэй, чиний ажлыг энэ хүн хийж дийлнэ, энэ хүнээр ажлаа хийлгэ, гэж манай өвгөн буурал ээж аавын ээж хэлсэн тэгээд л манай буурал ээж гэдэг байлаа, их сайхан ээж байлаа, манай өвгөн аавын сүүлчийн эмгэн одоо тэр манай эгч дүү хоёрыг хүн хийсэн ээж байхгүй юу, буурал ээж. Одоо тэр Бяцхандай гээд нэг самган энд байна. Содномдаржаа гэж хүн тэр Ховдод байгаам. Тэр буурал ээж хараал хэлдэггүй ээ, уурлаж уцаарладаггүй ээ, яг тийм сайхан тайван, ээж байсан байхгүй юу, манай тэр аавын ээж, хөөрхий минь. Тэгэхдээр тэр асарч байгаад л тэр аавын ээжийг ёстой ээжээ асарч байх шиг надыг асарч байгаад унагаагаарай, надыг ад үзүүзэй, надыг ад үзэж болохгүй шүү гэж хэлсэн гэсэн манай тэр буурал ээж, аавын ээж тэгсэн нь учиртай гээд л ярьдаг л байлаа. Тэгээд манай тэр аавын болох Цэгмид гэдэг хүн байдаг, одоо 10-аад хүүхэдтэй, Манханд байна л. Энэ хотод ч байна. тэр Цэгмид гэдэг хүний хүүхдүүдээс одоо малчин 2, 3 айл, бусдуул нь тэгээд л жолооч яаж ийгээд л амьдраад явцгааж л байна. Дажгүй л явж байна, бас их олон хүүхэд гарсан над шиг, надаас хэдэн эгч, тэр чинь байз. Надаас нэг 10-аад эгч хүн байсиймаа, манай тэр ах Цэгмид ах гэдэг хүнийг чи мэдэх биш ямар, аав чинь бол андахгүй. Манай аавын дүү болох ухаантай, сүүлчийн ээжийн хүүхэд л юм байлээ л. Буурал аавын одоо сүүлчийн эмгэний. Асарсан хүүхэд гэж байгаамаа, гараагүй. Манай буурал ээжийн гарсан ганц охин байсан, Зэрэг гол руу их малтай хөрөнгөтэй, айлын бэр болоод гарчихсан байж байсан, тэгээд л манай тэр ах, дүү эгч 2-г хүн хийж, манай тэр эгч болохоор тэр тэжээж, асарч сүүлдээ хадамд гаргасан гэсэн. Манай тэр эгч болохоор тэр Мөст рүү хүнтэй суусан, манай дээд талын эгч ганцхан эгч авгай байна л энд самган. Бас их олон хүүхэдтэй. 8 хүүхэдтэй юм байна.

Саранцэцэг -

Тэр үед ер нь таны үеийн хүүхдүүд ихэнх бараг сургуульд суугаагүй мал дээр?

Надмид -

Тийм. Тэр чинь сургууль бас их ховор, 4-р анги төгсөөд, тэгээд тэрнээсээ тэр Зэрэг гол руу Зэрэг суманд байсан гэсэн 7-р ангитай, сургууль байсан байна л даа, 7 төгсдөг. Тэрэн дээр..

Саранцэцэг -

Манханд бол 4 жилийн сургуультай?

Надмид -

Манхан дээр ердөө 4 жил л сурдаг. Өшөө дээшээ байгаагүй, тэгээд сүүлдээ хөгжөөд л, 8 жилтэй болоод л, манхан 10 жилтэй болоод л, тэглээ ш дээ. хөгжөөд л улс нь хөгжөөд ирэхээр сургууль соёл ч сайхан боллоо л доо. Манай хүүхдүүд яахвээ, дээд сургуульд ороод сүйд болоод байсан ч юм байхгүй. Одоо тэр Бямбасүрэн гэдэг залуу Цагдаагийн газар ажиллаж байгаа залуу нэг сургууль 2 сургуульд сурч байгаа. Их сургууль төгсөөд ахиад нэг юманд сурч байгаа гэсэн, замын цагдаад ажиллаж байгаа. Багш нэг .., багшийн дээд тэгж байхад сайхан ч байж, Сарантуяа гэдэг охин Борнуурт ажиллаж байна. Тэр маань нэг сургуульд яваад багшийн дээд төгсөөд авсан. Тэгээд бусдуул нь нэг ТМС сургууль олддоггүй байлаа ш дээ. Бас 2 жил одоо хөдөө байж байгаад л сургууль явах гэлээ гэхэд 8 төгсчихөөд, мал дээр 2 жил ажиллаж байгаад явна, 10 төгсөөд 1 жил мал дээр ажиллаж байж явна ажилласан хүнийг явуулна, конкурсанд оруулна, гээд бас хясдаг байлаа, манай хүүхдүүдийн үед чинь. Тэгээд яадийм, манай хэд чинь явуулахгүй бас, тэгээд өөдтэй сургуульд явж чадаагүй ш дээ. Сургуульд явж чадаагүй. Баасансүрэн нь их дажгүй сургууль их сурлагатай хүүхэд байсан, тэгээд нэг жаахан заяа нь тэгээд л таараагүй юм байлгүй, гадаад орос юуны сургуульд яваад хуулийн сургуульд яваад, тэр мундаг сургуультай байсан, аз нь дутаад тэгээд сургуулиа бас нэг гүйцэд төгсч чадаагүй хасагдсан юм байлээ. Өөрөөс нь шалтгаалсан юм уу, өвчнөөс нь шалтгаалсан юм уу, хүзүүн дээр нь булчирхай гараад, тэгээд тэр газрын чинь эмнэлэг их хатуу дүрэмтэй, би тэгээд л эмчилгээгээ хийлгээгүй амраад явчихсан, тэрнээс болоод хасагдсан л гэж ярьдгийм. Тэгсэн л юм байлгүй л гэж боддог байхгүй юу. Хуулийн сургуульд сурч байсан хүүхэд тэгээд аз нь дутчихсан юм. Тэр миний хүүхдүүдээс одоо гайгүй нь сурсан хүүхэд нь Пүрэвсүрэн, Сарантуяа наадуул нь нэг техникумд сураад л Ванчинсүрэн, Пүрэвсүрэн эд нар, яахав дээ, хэдэн хүүхдүүд маань одоо хүнээс гуйхгүй шиг,арай энэ маань даанч яав даа гэшгүйгээр амьдраад л явцгааж л байна л, дор дороо.

Саранцэцэг -

Та ер нь хэлмэгдүүлэлтийн талаар бага хүүхэд байхдаа хүмсүүдийн ярьж байгаа хажуугаас нь эд нар сонсч байсан уу, тэр хүнийг тэгээд бариад явж гэнээ, тэр хүнийг тэгж шүүж шүүх хурал болж гэж тийм юм сонсч байв уу?

Надмид -

Миний үед чинь хэлмэгдүүлэлт байгаагүй .

Саранцэцэг -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан уу?

Надмид -

Сайн мэдэхгүй юм байна, тэрийг. Тийм.

Саранцэцэг -

Та соёлын довтолгооны үеийг мэдэж байна уу? Соёлын довтолгоог яаж явуулж байсан?

Надмид -

Соёлын довтолгоог бол мэдэлгүй яахав. Тэр чинь одоо мундаг гоё тэрийг бол би их сайхан гэж боддогийм ш дээ. Тэгээд л хүмсүүд чинь одоо би ч гэсэн амьдрал их хүнд байлаа ш дээ. Хувцсаа угаадаг саван байсангүй, ээлжлээд өмсдөг хувцас ховор, миний үе дээр бол аймаар хүнд байсан ш дээ. Бөөстөөд л хуурстаад л явж байсан удаа бол байж л байсан. Тийм байхаас яадаг юм бэ, бүх л хүмүүс тийм л одоо ямар гэдэг юм дээ одоо, ядуу амьдралд амьдарч байсан юм чинь. Усанд орчих боломж байсангүй үгүй ээ, барааны савангаар толгойгоо угааж байсан гээд бодооч, би одоо бүр 17,18 хүрчихсэн охин, яадийм нөгөө толгойгоо хирийг нь нэг угаахын тулд, хаврын тэр шар бууцанд холилдоод, малтайгаа ноцолдож байгаад л, толгойн саван байхгүй, барааны ийм дөрвөлжин бор саван шүү, одоогийн энэ цагаан саван шиг бол бас ондоо байх байсан байх. Нэг тийм бор хар саван гэдэг юм эдийн саван, тийм юмаар чинь яадийм дээ, толгойны хир гаргахын тулд угаадаг байлаа би хааяа. Тэгж байсан чинь сүүлдээ, амьтан туувар мууварт явж байна энэ тэр гээд тэгж байтал бараа нь элбэгшээд, янз бүрийн өнгө өнгийн эд бараа харагдах шиг болоод, саван мавантай болоод үгүй ээ, одоо ганц ийм савангаар амьтан одоо хог шиг загнаж байна л даа. Одоо юм элбэг сайхан байна. Тэгээд сайхны цаана хүмүүс бас нэг л ..,

Саранцэцэг -

Соёлын довтолгоо чинь таны яг хэдэн настай байх үеэс эхэлсэн бэ?

Надмид -

Соёлын довтолгоо чинь аль л хадамд гарчихсан хойно. Хорин хэдтэй байж би.

Саранцэцэг -

Хорин хэдтэй байж уу?

Надмид -

Хорин..., за байз, би хорин хэдтэй байсаан. Тэр манай сумын нэг эмч ирээд тэгж байсан. Алив хувцсаа гаргаад ир, чи гээд соёлын довтолгооны шалгалт ирж байхгүй юу, манайд. Сумын төвд байсан. 2,3 хүн орж ирж байгаам. Тэгээд хөдөө бол хэд хэдээрээ явна ш дээ. 2,3-аараа 3,4-өөрөө хэсэг хэсэг айлууд хуваарилж аваад, манай өвгөн чинь тэгж зөндөө явж байсан, бөөс, хуурс, хир шалгаад/инээв/, тэрийгээ ярихаар бүр их инээдтэй юм ярьдаг юм, тэгсэн чинь манайд нэг эмч ирдиймаа, тэр чинь хэнч билээ хэн ч гэж байсан юм бүүр мартчихаж, манай Манханы одоо их эмч байсийм одоо.., хэдэн онд их эмчийн салбартай болчихсоны дараа юм уу, их эмчийн салбартай байсан ш дээ, сум дундын хүн эмнэлэг, их эмчийн салбартай байсан, хэдэн сайхан их эмчтэй байсан цаг, тэр үед байсан гэж юу вэ, мартчихаад байх юм нэг эмч ирээд үздэг юм байна аа хувцсаа гаргаад ир л гэж байна орж ирлээ манайд шалгалтаар. Хоёр л хүн орж ирсэн шиг билээ. Тэгээд яадийм, шалгалт явж байна энэ тэр гээд, би хувцаснуудаа угаагаад, индүүдсэн болоод, өө нэг муу хар цог хийдэг нэг муу нурам хийж байж сэгсэрч халаадаг, нэг муу хар индүүтэй, хар ширмэн индүүтэй, тийм, цогны индүү гээд. Цогны индүүгээрээ нөгөө муу хувцсаа угаагаад, сүрхий амихандаа сүрхий л их сайн ариун цэвэр сахихыг хичээнээ, өвгөнийхөө хэдэн цамц, майка, футболка, өөрийнхөө хувцас хунар дотуур юмаан угаагаад индүүдээд, баадагнаад, одоогийн шиг тумбочка, шкаф /шүүгээ/ байх юм биш ямар, даавуунд боогоод алчуур даавуунд баадагнаад, авдартаа хийчихсэн байлаа. Алив,.. угаасан хувцсыг чинь үзье л гэж байнаа, нөгөө эмч, гаргаж ирээд л үзүүллээ. Тэгсэн надыг нэг сайшааж гарч байж билээ. Тэгээд энэний хувцаснууд одоо их сайхан одоо индүүдэж хийсэн байна, тэгээд одоо тэр олон ..., цэвэрлэчихсэн, угаачихсан,байна....

Саранцэцэг -

Өөр юу үздэг юм бэ, хүний хувийн ариун цэвэр шалгах уу?

Надмид -

Үзэлгүй яадаг юм, хумс үзнэ, хумс битгий хэл жаахан “но”-тойхон айлуудаар ороод гутлыг нь тайлуулна гээч. Харин манайд энэ нь гайгүй гэсэн юм байлгүй, гутал толгой түрүү ч үзсэнгүй, толгой түрүүдээ ч би хиртэй, бөөстэй байсангүй ээ, хүүхэд байхад байсан, тэр хадамд гарснаас хойш арай нэг тэрийгээ даанч нэг хүч хүрэлгүй яахав, бас хааяа саван маван ..,

Саранцэцэг -

Тэр ор дэрний цагаан хэрэгсэл эд нар ээлжийн мээлжийн гээд шалгах уу?

Надмид -

Ямар яриа байдгийн, тэгэлгүй яадгийм, алив танай зочны хөнжлийн даавуу...зочныхоо хөнжлийн даавууг гаргаад ир, гэнэ. Зочныхоо хөнжлийг ч даавууг нь таг угаагаад, индүүдээд тавьчихсан, энэ манай зочны хөнжлийн даавуу энэ гээд үзүүлдэг юмтай, нүүр гарын алчуур, аяганы алчуур, одоо тэгээд л тэр бүгд л юмыг сайн шалгана ш дээ. Тэр чинь одоо хүмүүсийг их сайхан болгосон. Их л сайхан болгосон.

Саранцэцэг -

Тэгээд тэр юмаа биелүүлээгүй бол яах уу, шаардлага биелүүлэхгүй бол?

Надмид -

Торгоно ш дээ, базарваань.

Саранцэцэг -

Хэдэн төгрөгөөр торгох уу?

Надмид -

Өө тэр хэдээр торгож байсан юм, торгож моргож хар самбарт гаргаж маргаж, нэр мэрийг нь тавиад, ямартаа манай хүүхдүүд.., манай энэ хүнийг...., урд нэг ийм юм болсон, настай хүн л хөөрхий минь, Эриймэд гэдэг айлд очсон юм байна л, Эриймэд гээд настай айлд очсон юм байна л хөөрхий, настай хүмүүс чинь бөөстэй байхаас яадгийм, тэгсэн хэдэн бөөс гарсан юм байна л, Эриймэд гуайн цамцанд тэдэн бөөс байсан гээд биччихсэн байсан гээд манай хүүхдүүд томчууд нь инээдэг байсан /инээв/ Яанаа гэж тэгж, бөөсийг нь хүртэл тоолж бичдэг болдог байсан, балладаг байсан байна л даа гэж. Тэгээд л жаахан бохирдуухан айлд очихоороо ...Алив гутлаа тайл, хумсыг нь гаргуулж, толгойтой үсийг нь сэгсийлж үзнэ, тэгэд л хуурс муурс байхын бол торгууль моргууль л өгнө ш дээ. Үгүй ээ, ямар ч байсан сануулаад л гарна ш дээ, ядахад.

Саранцэцэг -

Тэгэхдээ ер нь соёлын довтолгоо хүмсүүдийн амьдралд сайн нөлөөлсөн үү?

Надмид -

Үгүй чшш, сайнаар нөлөөлөхөөр барах уу, тэр чинь одоо хүний эрүүл байх, цэвэр байхыг чинь тэр чинь л тэрүүнд л их сайхан санагдаг юм, надад. Ёстой нэг хүнийг бохир бузраас салгасан шүү, соёлын довтолгоо бол ёстой сайхан тэр чинь. Бүх л айлууд соёлч их гоё болсон ш дээ. Гэр орондоо цэмцгэр, цэвэрхэн, аргагүй нэг арчаагүй нь яахав, тэгээд л нэг хачин юм явцгаадаг хүмүүс байна л даа, тэр ямар жигд байх юм биш, олон хүн чинь.

Саранцэцэг -

Тэгэхдээ тэр чинь нөгөө эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт ажлууд хийгдэж байсан уу, соёлын довтолгооны үеэр?

Надмид -

Соёлын довтолгооны үеэр чинь одоо, хийгдэлгүй яахав, тэр одоо янз бүрийн урлагийн тоглолт моглолт, кино мино үзүүлж явдаг байлаа, тэр бригадуудаар хэсч. Шалгахын хажуугаар урлагийн бригад мригад сумын малчдаа урамшуулж, юм үзүүлж харуулж, явахгүй юу. Кино үзүүлнэ, концерт тоглож өгнө, пянз тоглуулагч гэдэг юм байсан, тэгж байхад. Одоо шиг ямар янз бүрийн хөгжим байсан биш. Пянз тоглуулагч тоглуулж бариад, тэгээд бас бригад тэр сүүлийн үед миний үе дээр болохоор бас дотроосоо шалгаруулаад, дуучин муучин тоглолт моглолт бэлдүүлээд, бригадаас бригадын одоо гайгүй дуулдаг хүмүүсийг тэд нарыг сумын төв рүү оруулж тоглуулж моглуулаад, дүгнэж цэгнэдэг байсан юм билээ. Тэгж байсан.

Саранцэцэг -

Тэр нөгөө бичиг үсэг тайлагдаагүй улсуудыг бүлгэмээр сургаж байхад тэр чинь соёлын довтолгооны үе үү, биш үү?

Надмид -

Тэрний арай урдхан. Бүр урд юмаа тэр чинь. Бичигтэй номтой л одоо 100% болгож байнаа гэж тэр чинь бас хамт явагдаж байсан байхаа, тэр бичиг номгүй хүмүүст чинь сумын төвд бас бүлгэм мүлгэмд суулгаж байсан байх шүү. Багш нар нэг хичээл зааж байсан, миний үе дээр лав, би тэр сургуулийн багш нар одоо тэр цаг гаргаж, бүлгэм заадаг байсан ш дээ, одоо бичиг ном мэддэггүй, охид залуучуудад. Хөдөөнөөс оруулж ирж. Тэгж байсан юм байлээ л харин. Би тэрэнд нь нэг 15 хоногийн бүлгэм сурах гэж ямар юм байхав, тэгээд хүчээр нэг муу бичдэг уншдаг, тоогоо нэг 10 хүртэл боддог, 100 хүртэл тоогоо боддог, буруу зөрүү нэг жаахан юм бичдэг болдог, тэгээд ном үзлээ гээд ном бичиг тайлагдууллаа гээд хуурмаг шахуу юм хийгээд л гаргачихаж байгаа юм.

Саранцэцэг -

Тэр сонин, монин ирдэг байсан уу, хэвлэл мэвлэл?

Надмид -

Ирж байсан, ирж байсан.

Саранцэцэг -

Тэр чинь соёлын довтолгооны үеэр үү?

Надмид -

Тэр сонин бол бүр манай аавыг байхад л тэр манай аав намын гишүүн байсан байхгүй юу. Тэгээд намын ахлах ухуулагч хийж байсан юм гэсэн. Манай тэр аав бас их номтой лам байж байсан миний гаргасан аав, лам байж байгаад хар болсон юм гэлээ, тэр хэлмэгдэлд оролгүй, тэгээд манай тэр өвгөн аав ....одоо тэр ганц хүүхдээ гаргаж ав хөөш, цаана чинь одоо лам хийд гэдэг юм биш болох нь байна шүү, тэр хэлмэгдэл сонссон хүн байж л дээ, хэлмэгдэл болох нь энэ тэр гээд тэгээд манай аавыг тэр ламд шавь байж байсныг хүүхдээ гаргаад авчихсан юм гэнэлээ. Тэгээд тэр бурхны ном мэддэг, тэгээд тэр монгол хуучин бичгээ мэддэг, крилл бичиг мэддэг, манай аав. Тийм номтой хүн байсан бас. Тэгээд намын гишүүн намын ахлах ухуулагч гээд тэгээд бас их хөдөөгүүр явж, бас тэр тухайн үедээ айлуудаар явж, одоогоор хэлбэл ухуулга сурталчилгаа хийж байсан юм байгаа биз, тэгж ярьдаг байсан. Тэгээд их малтай мөртлөө манай аав тогтдоггүй их сонин, номтой хүн ховор болоод тэгж байсан юм байна. Агент хийж байгаа юм бас. Номтой хүн бас цөөхөн байсан юм байлээ ш дээ. Ном мэддэг ухаандаа тоогоо мэдээд, одоо төчнөөн бараа тэрнээсээ борлуулчихаад, тэрнийхээ тооцоо хийчихэж чадахгүй хүнээр чинь одоо бас бараа яаж худалдуулах вэ, тэгээд одоо би тэгдэг байхгүй юу, малдаа дийлдэж ядаж байж, тэр агент яахаараа хийж байсан юм болоо гээд бодохоор номтой хүн манай ааваас өөр тэр бригад дээр байгаагүй л юм байлгүй, агент хийчихээр хүн олдоогүй л юм байлгүй. Тийм номтой хүн маш ховор байсан юм байлээ ш дээ. Манай муу ээж тэгж байсан юм билээ, манай тэр хадам их номтой хүн байсийм гэж ярьж гээ юу, манай өвгөний авга ах нь, тэгсэн тэр бүлгэмд манай ээж суусан байна л даа, тэгсэн чинь, үгүй ээ их сайхан бичиж байна л, уншиж чаддаг уу гэлүү уншаад орхидог юм болжуу гэж толгойгоо мааждаг байсан гээд нэр өгчихсөн хөөрхий минь. Ингээд хуйхаа маажаад, нөгөөдүүлдээ ном заагаад л ,хэдэн авгайчуул ном заадгийм байна л, тэгээд л зарим нь овоо бичээд л, зарим нь овоо уншаад л, зарим нь уншиж чадахгүй, зарим нь овоо бичсэн мөртлөөсөө уншиж чадахгүй, зарим нь уншсан мөрлөөсөө бичиж чадахгүй, энэ тэр л байдаг гэнэ л, тэр чинь олон хүн чинь тэгэлгүй яадгийм. ....хээ ингэж сайхан биччихээд уншчихдаг болоосой гээд ингээд хуйхаа маажиж байсан билээ гээд манай ээжийг инээдэг/инээв/ билээ, ном заалгаж байсан гэж байгаа юм чинь 30 гарчихсан, одоо хөгшин авгай гэлгүй яахав.

Саранцэцэг -

Аав чинь тэгээд бичиг үсэг мэддэг байсан мөртлөө хүүхдүүдээ бичиг үсэгт сургая, явуулъя гэж хичээгээгүй л байж дээ?

Надмид -

Аа тэр хичээгээгүй. Тийм ухаан нь мал ахуйдаа хоргодуулаад л одоо тэгээд л. Ном байснаас малтайгаа хөөцөлдүүлэх гэхгүй юу, хамгийн гол нь. Мал малладаг хүнгүй болчих гээд байна ш дээ, хүүхдүүдээ сургуульд өгчихөөр. Өөрөө дагахгүй болохоор болохоо байчих гээд байхгүй юу /инээв/

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгоны үеэр эмч нарын үзлэг явж байсан уу?

Надмид -

Явалгүй яадгийм, тэр чинь айхтар юм явж байлаа ш дээ. Тэр чинь арьс өнгөний өвчин гэж нэг айхтар бузар юм байлаа, хамуу гэдэг өвчин байлаа, тэр мэрийг чинь одоо шалгаж л, тэр арьс өнгөний өвчнөөс чинь салгалаа тэр соёлын довтолгоо чинь. Тэр хир бөөснөөс салгалаа. Тэр л одоо жинхэнэ үр дүнтэй юм чинь тэр л байсан. Тэр хүмүүсийг ёстой нэг сайхан болгосон шүү.

Саранцэцэг -

Та хөдөөнөөс наашаагаа сумын төв рүү яг хэдэн настайдаа орж ирсэн?

Надмид -

За тэр чинь би чинь.. манайх 2 хүүхэд..., ер нь сумын төвд ороод манайх хэдэн жил болчихсон юмаа, анхныхаа хүүхдийг гарахад манай одоо энэ том охин байна л Энхтуяа гээд, тэр охин чинь сумын төвд гарсийм, тэгж байхад манай өвгөн нээрээ нэг тийм юу хийж байсан, цахилгаан агрегат гэдэг юмаар мал хяргадаг, нэг тийм мотор ажиллуулаад, тэр хойно казакын нэг суманд Толбо суманд ч бил үү юу билээ, тэр тууврын замд нөгөө их их хураагаад авсан, хиллээд авсан малыг чинь тууварлаад явна ш дээ, тууварчид гаргаад тэрний замд тэр мал хяргуулдаг, 12 тийм хайчтай, тийм мотор ажиллуулдаг байсийм, манай өвгөн, тэгээд өнөө малын ноос хяргана ш дээ, өнөөдүүл чинь ингээд л зэрэг зэрэг, одоо ухаан нь 12 хонь хөлийг нь боож тавьчихаад л, 12 хүн суугаад л тэр цахилгаан хайчаар хайчилдаг, тэр цахилгаан хайч гэлгүй яахав, мотортой, тэрийг ажиллуулаад, манай өвгөн анх надыг бид 2 нэг гэрт ороход тийм ажилтай байсийм. Тэгээд тэр хойшоо нь яваад ...

Саранцэцэг -

Та нөхөртэйгээ суухдаа хэдэн настай байсан?

Надмид -

22-той, илүү насаараа 22-той. Тэгээд охиноо тэгж явж байгаад эргэж очоод, хүүхэд гарах болчихсон эргэж очоод сумын төв дээр манай том охин гарсийм. Тэгээд сумын төв дээр манай өвгөн чинь ажил хийгээд, хэдэн жил болсиймаа. Хөдөө гарахгүй байж байгаад. Тэгээд хөдөө бригадын тоо бүртгэгчээр тэгээд сүүлдээ хэдэн жил бригадын ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан.

Саранцэцэг -

Та тэр сумын төв дээр байж байхад танайх малтай байсан уу?

Надмид -

Өө ямар мал байгаагүй. Мал байхгүй.

Саранцэцэг -

Зөвхөн нөхрийнхөө цалингаар?

Надмид -

Тийм. Нөхрийнхөө цалингаар, мал байхгүй манайх. Нэг хэдхээн юм, тэр чинь албан хаагч гэдэг нэртэй, ёстой нөгөө хэдэн хэдэн мал гэж байлаа байз, ёстой нөгөө 75 толгой мал нь байсан юм бол уу, их цөөхөн мал байсан ш дээ. Нэг ам бүлд, хэд гэж байлаа байз, цөөхөн малтай байсан. Нэг байж байгаад сүүлдээ, малыг чинь.., манай хүүхдүүд том болоод бид хоёр тэтгэвэрт гараад, тэгээд тэр мал хувьчилж олголоо ш дээ.

Саранцэцэг -

Малыг чинь хувьчилсан тээ, малчдад нь?

Надмид -

Малчдад нь эргэж хувьчилж олголоо ш дээ. Одоо тэр нэгдэл чинь тэгээд юу гэж хэлдгийм дээ, дампуурч байна гэхиймуу даа. Татан буугдаж байна гэхиймуу, нэгдэл тараад тэр чинь бас нэг ондоо нэг нэртэй, нэг одоогоор хэлбэл нэг компани ухаантай юм болж байгаа юм уу хаашаа юм. Юу гэж нэрлэж байлаа бас, тэр ч бас нэг нэртэй. Нэгдэл гэхээн болиод яалаа. Үгүй ээ, тэр нэрийг нь мартчих юм. тэгж байж байгаад нэгдэл чинь эхлээд л хувьчилж эхээллээ ш дээ. мал болгоныг чинь эргүүлээд л хувьчлаад л, малчдад нь малаа өгөхөөр шийдвэр гардаг юм байна, энэ засаг төр чинь тэгээд тэр хувьчлал гэсэн чинь ам бүл олонтой айл бол овоо олон мал цөөхөн малтай айл бол нэг хүнд хэд гэж байлаа, тэр бүлийнх нь юугаар, үгүй ээ нэг хүнд хэд гэж байсан юм бэ, арван хэдэн мал гэсэн санагдаад байна. Манай хүүхдүүд чинь зарим нь сургууль, соёлоор явсан хүүхдүүд хувьчлалд орж юм авч чадаа ч үгүй. Ном нь бол авах л ёстой юм байлээ л. Хөөцөлдөж мөөцөлдөж авч чадаа ч үгүй.

Саранцэцэг -

Танайд хэд ноогдсон?

Надмид -

Манайд овоо хэдэн юм ноогдож байсан. Тэр чинь тугалтай үхэр сарлаг, тэмээ нэг ганц хоёр, тэгээд овоо хэдэн бог аваад, тэгээд тэрнээсээ болоод өвгөн, бид хоёр чинь хүүхдүүдийн хувьчлалын хэдэн малыг аваад, өвгөн тэтгэвэртээ гараад, тэр хөдөө гадаа гарлаа. Тэрийг чинь өсгөөд үржүүлээд, маллаад, хөөцөлдөөд, сүүлийн үед ч би ч хэдтэй байсан юм бэ, тавь, 52,53-тай л байж дээ, хөдөө гардаг юм байна. одоо аав чинь бол андахгүй дээ, Шуугиатын гол өөд, тэр манай бригадын төвийн тэнд нэг боловсон хашаа бариад, эхлээд өвгөн бид 2-г нээрээ үхэр, тугал, сарлаг тэжээ гэдэг юм байна, тэгсэн чинь өвгөн тэгдэг юм байна, үгүй ээ, нэг сарлагийн бяруу тэжээх гэнээ, цаана чинь, 2-уулаа хөдөө гарах уу, энэ ажлаа болиод хөдөө гардаг юм уу, тэр чинь арай суучихаагүй байсиймаа тэтгэвэртээ, тэгээд тэгж байнаа, нэг өдөр, сайхан хашаа хороо барьж өгнө гэнэ, Шуугиатын эх өөд хажуудаа устай, тэгээд тэрэн дээр сарлагийн бяруу тэжээх гэнээ, ялгаж тэжээх гэнээ, тэнд гарвал яасан юм, гэж байнаа, нөгөөдөх тэгэхдээр нь тэгье л дээ гээд би тэглээ. Бригадын төв дээр байж байгаад л одоо бригадын төвөөс тэгж хөдөө гарлаа. Тэгэхэд чинь 52, 53-тай байжээ би. Тэгээд ёстой нөгөө сарлагийн бяруутай чинь үзэж тарлаа бид хоёр,

Саранцэцэг -

Өмнө нь сарлаг хариулж байгаагүй биз дээ?

Надмид -

Сарлаг тэгж хариулаагүй ээ, хариулаагүй. Жаахан байхад л үхэр, сарлаг хурааж байсан уу гэхээс. Тэр өвгөнтэй сууснаас хойш малтай харьцахгүй, хэдэн жил болсон, олон жил болсон. Тэгээд нөгөөдөх чинь гарсан чинь 3 жил 2 жил ч удаагүй юм дөө, тэнд. Төрийн ажил заримдаа их амархан урвана шүү, сарлагийн бяруу ялгаж байгаа байхгүй юу эхээс нь, эхээ хөхөж байгаа бярууг. Ялгаад нөгөөдөх чинь манайд өгдөг юм байна, тэгээд хоёулаа гарч явлаа, нэг гоё хашаа барилаа, 12 мужаан барилгачин ирж тэр янзын гоё нүүрэвчтэй хашаа гэж байдаг байлаа, та нар хөдөө явж байсан бол харна, харсан байх, хөдөө яваагүй бол мэдэх ч үгүй. Нүүрэвчтэй хашаа гээд л битүү одоо сайхан саравч наагуур нь, нүүрэвч гээд ийм хөшиг шиг юм татчихдаг юм, доогуураа ингээд давхар, цаагуураа өрөөтэй, наагуураа өрөөтэй, давхар саравчтай янзын гоё хашаа барьж өгдөг юм байна. Барьсан тэрэн дээр л одоо бид 2 ажиллах юм байна нэгдэл малдаа зориулж барьж байхгүй юу. Нөгөө сарлагийнхаа бярууг. Тэгээд 400-аад бяруу, ялгадаг юм байна, анхан жил. Дан сарлагийн бяруу. Одоо тэр бригадийн л бяруу л даа. Дан нэгдлийн биш. Тэр Ботгон бригад гэдгийм. Тэр Ботгон бригадын л сарлагийн тугал бяруу л байхгүй юу. Тэгээд одоо яаж байгаам, гэхээр эх нь их шартай чадалтай хавар төллөдөг, тэгээд төлөөс нь тусгаарлаж, төлийг нь одоо бүрэн хөхүүлэхгүй, ширгээгээд төлийг бярууг нь тэжээлгэе гэсэн шийд гарсан юм байна л даа. Тэгээд 2-хон жил болсон санагдаад байгаам. 2, 3 жил бид хоёр тэгээд сарлагийн бярууг.., үгүй ээ тэр чинь эхлээд их аймар. Нөгөөдөх чинь, мал ч их аюултай ш дээ, одоо тэр чинь хавар гарсан тугал бяруу, хавар өнгөрөөд өвөлжөөд, намар зусаад, хаваржаад, зусаад өвөл нь одоо бишээ, өвөл намрын хэдэн сар 6, 7 сар болчихож байгаа юм байна, тэгээд одоо тийм настай 6,7 сартай, одоо эхээ хөхөж байгаа бяруу байхгүй юу, хусран хэлдэг юм л даа, хээл аваагүй, тийм бяруунууд хээл авсан ч бай, аваагүй ч бай, эхээ хөхөж байсан юмнуудыг чинь бүгдийг нь ялгаж манайд авчирч өглөө. Эхлээд их тэнэг хүн бас их юм үзээгүй, хоёулаа нөгөө бяруугаа авч ирээд, өрөвдөөд, нөгөөдхөө маргааш нь өвс идүүлдэг гээд гаргачихсан чинь тал талд бүгдээрээ тарчихдаг юм байна, ёстой аймаар юм билээ /инээв/ Тэгсэн чинь нөгөө өвгөн нэг залуу нь байж байгаа Баасансүрэн энд байна л даа, Баасансүрэн өвгөн хоёр хөөцөлдөөд, морьтой хүнийг ч тоож байгаа юм алга, явган хүнийг тоож байгаа юм алга, нөгөө эхээ үгүйлсэн сүүгээ хөхөж байсан юмнууд бяруунууд мал чинь аймар ухаантай, яг ирсэн зүг рүүгээ тарчихаж байгаа юм чинь. Тарж зугтаж байгаа юм чинь. Тэгээд нэг тал хагасыг нь үгүй ээ, ямар ч гэсэн их нурууг нь авч үлдлээ, овоо хэдэн бяруу зугтаад алга боллоо. Тэгээд маргааш нь одоо өнөө бяруугаа авах гээд өвгөн нөгөө залуугаа дагуулаад очихгүй юу, тэгсэн нөгөө хүмүүс чинь малчид чинь бяруугаа ялгах дургүй байсан юм байна л даа. Сүүг нь сааж уух гэлүй яадаг юм, тэр чинь бас хэрэгтэй цагт нь төллүүлээд, маллаад, сүүг нь өгдөг газар нь өгөөд, тэгээд нэг сүүтэй цай уух болохоор нь бярууг нь салгаад, ширгээчихээр чинь малчид мэдээжийн дургүй л байна ш дээ. Бас цайгаа сүлж байгаад л, одоо ширгэсэн цагт нь ширгээгээд, төллүүлэх цагт нь төллүүлэх л бодолтой, тийм л ажилтай л байсан байхгүй юу. Тэгсэн чинь гуйж байна гэнээ, орхичихоод яваач, одоо цайг сүлмээр байна, энэ тэр гэж гуйсан гэж байгаам. Үгүй ээ, тэгээд л заримыг нь үлдээгээд, заримыг нь авч ирдэг шиг билээ. Тэгж нэг хөглөж билээ. Тэгсэн чинь хүмүүсээс асуудаг ч үгүй, хоночихон маргааш гаргачихдээр чинь тэгэлгүй яадаг юм. Тэгээд тэрэн дотор нь өвс тоос өгөөд байх ч үгүй гаргаж л, өвс ихтэй, одоо тэр бэлчээр идүүлчих л юм бодож байгаа болохоос зугтана гэж мэдэхгүй байгаа байхгүй юу. Хүн тэгээд өтлөн өтөлтлөө мэддэггүй юм их байдаг юм байлээ ш дээ. Тэгсэн чинь тэгж нэг зугтаж тарааж ёстой тэгээд гэртээ яваад л харьчихдаг юм байлээ ш дээ. Бяруунууд чинь. 6,7 сартай л төл ш дээ. Үхрийн тугал бяруу гэдэг чинь. Тэгсэн тэгж байгаам. Тэгээд бүр зарим айлууд нь бяруугаан гуйгаад аваад үлдчихсэн байгаа юм чинь. Цайгаа сүлж уумаар байнаа, тэгж авч үлдсэн гээд өвгөн цөөхөн хэдэн юм тууж ирж, тэгээд манай ард нэг малтай айл байсан. Тэр тэгж байгаам. Өө бүр үхэн хатан.., тэр тавин хэдтэй байсан одоогоор бол залуу байж, сайхан. Аймар Шуугиатын ар гээд л огцом хадтай ар байдаг байхгүй юу, өвс нь шарлаад л их гоё, тэр өөд л гаргаж хариулах санаатай, тэгсэн ямар юмаа дийлддэг юм, тэр лүү ч харайж өнгөрөөд, энэ лүү ч харайж өнгөрөөд яалтай ч билээ, тэр олон юмыг чинь. Ямар ч байсан нэг мод барьж аваад л гарсан, тэрүүгээрээ л гуядаад чулуу шидээд их нурууг нь авч үлдсэн, тэр Доноров гээд л нэг өвгөн байсан, тэр тэгж байсан, ....Үгүй ээ, чи ч мөн овоо гүйлээ гэж...би өнөө үхэн хатан, үнхэлцэг зүрх нь дэлсээд аюул болж байнаа, тугал бүрийгээ явуулахгүйн тулд, би одоо их л гүйсэн юм байлгүй яахав, мэдээжийн. Тэрийгээ тогтоож авах гээд. Тэгээд маргааш нь тэр өвгөн надад ....Үгүй ээ чи мөн овоо гүйлээ, гэж /инэээв/ саяхан тэгж байсан шиг санагдаж байна. Тэгээд нэг ихэнх нурууг нь авч үлдэж. Тэгээд хашраад, тэгээд тэр чинь тэгэхгүйгээр 2,3 хонуулах байсан юм гэнээ, сүүлд нь хүмүүс ярьж өгч байгаа байхгүй юу, хүмүүсээс асуудаг ч үгүй одоо энийг яахав гэж, тэр дотроо өвс, ус өгөөд 2,3 хонохгүй ээ, өлдчихнө, энэ мал хоосон л гэж бодож байгаа болохоос биш, зугтана гэж огт мэдэхгүй байгаа байхгүй юу. /инээв/ тэгж нэг факталж байж билээ. Тэгээд нөгөөдөх чинь их сайхан өвстэй байсиймаа, цастай ч байсан, тэгээд их сайхан онд орлоо тэр жил. Тэгсэн тэгээд мууг нь авч үлдээд тэжээдэг байхгүй юу, мууг нь авч үлдээд тэжээл зуурч өгнө, өвс тавьж өгнө, баасыг нь түүнэ, сайныг нь ингээд тууж, гаргаад хонь хариулдаг шиг хариулж, бэлчээрт гаргаж хариулж, цатгаж оруулж ирнэ.

Саранцэцэг -

Тэгээд тэрнээсээ юу тушаах уу, бригаддаа. Зүгээр маллаад л өгөх үү?

Надмид -

Маллаад хөлс л өгнө ш дээ.

Саранцэцэг -

Хөлс гэж хэдэн төгрөг өгдөг юм?

Надмид -

Үгүй ээ, хэдэн юм өгч байсийм, тэр тугал бүрийдээ хэд өгч байсийм мартчихаж. Өвгөн л тайлан майлангаа авдаг болохоор би миний гарааг нэг их цалин малин ордоггүй болохоор өвгөн нааш, цааш явж байдаг болохоор хэд ч авдаг байсийм нэг их анзаардаг ч үгүй байсан. Тийм хачин хүн байсан ш дээ. цалин малин өвгөн л мэднэ. Би юу ч мэдэхгүй. Хүүхэд шиг л байж байна. Өвгөн нэг аваад ирлээ гэвэл аваад ирлээ, тэгээд л байж байдаг. Тэгсэн тэр 4 жил, үгүй ээ 2 өвөл хариулсан байх, тэгээд л 3 дах жил дээрээ ёстой нөгөө хувьчлал чинь эхэлчихэж байгаа юм. Тэгээд л тэр хувьчлал эхлээд л дахиад л хувийн малтай болоод л цаашаагаа манайх тэр хашаагаа манайх хувьчилж аваад тэгээд манай хаваржаа байхсан байхгүй юу аав чинь андахгүй. Хажуугаар нь явсан, Шуугиатын эх өөд, давхар саравчтай, нүүрэвчтэй, дотор нь муу малаа оруулдаг, наана нь одоо гайгүй сайныг нь оруулдаг.

Саранцэцэг -

Энэ хүмүүсийн малчдын амьдралд нөлөөлсөн үү, хувьчлал?

Надмид -

Хувьчлал нөлөөлсөн нөлөөлсөн. Тэр чинь малгүй хүмүүс малтай болоод их сайхан боллоо ш дээ. Тэр чинь сайнаар нөлөөлсөн шүү. Овсгоотой нь яахав маллаж байгаам, овсгоо муутай нь өнөө малаа үхэж үрэгдүүлээд л ер нь хүний ажиллагаагаар л болж байгаам, тэр чинь хүний ажиллагаа нь сайн бол 5,10 ч гэсэн өсгөөд л үржүүлээд л авна, хүмүүс нь хөдөлгөөн ажил муутай бол олон байсан ч үхэж үрэгдүүлээд, хорогдуулчихаж байгаа юм чинь. Манай мал бол их сайхан өссөн. Хэдэн хүүхдүүддээ хөрөнгө тасалж өгч, бүгдэд нь тасалж өгөөд, хамгийн сүүлд одоо тэр хөдөө нэг манай тэр Энхтуяа гэдэг охины ээж чинь мэднээ, чи танихгүй байх, энэ Чехд байгаам, тэрэнгээ хадамд гаргаад, хөрөнгийг нь өмчийг нь өгөөд бүх хүүхдүүддээ. Би их сонин, тэгээд одоо өвгөн бас малаа харамлаад байх аятай мэдэгдэхгүй юу, над. Битгий харамла, энэ хүүхдүүддээ төлөг шүдлэн ч болов бариад өгчихье, чи бид 2 ямар дахиад 1000 мал өсгөөд хариултал хаа юм, хүүхдийг битгий хоосон явуулж бай, хүүхэддээ мал хар өгч явуулж бай, эд нар аймгийн төвд байцгаасан юм, Баасансүрэн, Пүрэвээ , Лхагваа, Ванчин энэ 3,4 айл, аймгийн төвд байлаа. Сумын төвд ч зарим нь байлаа. Тэгээд л би тэгэхгүй юу, нэг өдөр өвгөн жаахан малаа харамлаад байх аятай мэдэгдээд ...Тэр хүүхдүүдээ битгий хоосон явуулж бай, аав ээж дээрээ ирж байна, ганц төлөг чулуудаад өгөх болов уу, бас идээ цагаа идье гэж л хүүхдүүд ирж байгаа ш дээ, өшөө яадаг юм, хааяа нэг ирж байхад нь битгий хоосон явуулж бай, барьж өг наад малаасаа. Их сайхан өссөн манай мал. Хашаанд багтахгүй бодоод сувай, саадгаар нь хариулдаг боллоо. Тэгээд байж байгаад хүүхдүүддээ би нэг тэглээ. ...Чи одоо энэ айл болсон хүүхдүүддээ өмч хөрөнгийг нь хувааж өг, чи ч унаад өгдөг юм уу, би ч унаад өгдөг юм уу, унаад л өнө. Тэгээд ёстой нэн зарим хүмүүсийг харж байхад хүүхдүүддээ өмч хөрөнгө өгөхгүй байжээ, байгаад үхээд өгөхдээр эвгүй юм байдаг юм байна. эвгүй байдаг юм гэсэн шүү хөөе, мал хөрөнгийг нь өгье энэ айлуудад. Ганцхан Отонтуяа гэдэг охин ирээд энд айлын бэр болсон. Бусдуул нь бүгд айл болчихсон байсан байхгүй юу. Тэгээд тэлээ би. Тэгээд миний үгээр хөөрхий минь. Дуугай л байж байдаг дуугардаггүй тийм тайван, сайхан хүн байсан. Жаахан хэцүүрэх аятай болохоор нь би. Тэгсэн чинь миний үгэнд ородд хүүхдүүддээ бүгдийг нь өмч хөрөнгийг нь өгсөн байхгүй юу. Тэгээд л байж байсан чинь тэгээд хэн нь ч унаад өгдөг билээ, чи ч унаад өгдөг юм уу, би ч унаад өгдөг юм уу, унаад өгөхөөр олон нохойн дунд яс хаясан шиг аймар юм болдог юм гэсэн шүү, хэдэн малаа хүүхдүүдээ өрх тусдаа гарлаа үрнэ үү барна уу, ямар хамаатай юм тэр тусад нь им тамгыг нь тавиад тоо ёсоор нь хүртэх хүртэх хэмжээнд нь хүүхдүүддээ өмчийг нь өг гээд хэлсэн, өвгөн миний үгэнд ороод зайлуул, өглөө. Тэгээд таарч байх шиг, өвгөн хүүхдүүдийн өмч өгч тэр Нямаа гэдэг залуу тэр Солонгост явж байна, хамгийн бага нь тэр. Тэр л овоо малтай үлдсэн, бусдуудыг нь бүгдийг нь өөр дээрээ нэг бид хоёр 50, 60-аад малтай л үлдсэн байх, Отгонтуяа бид 3 үлдэж байгаа юм чинь.

Саранцэцэг -

Тэр одоо бригад дээр ч юм уу, нэгдэл дээр ч юм уу малыг нь хувьчлаад өгчихжээ, цаана нь тэр нэгдлийн өмчинд үлдсэн хадлан хаддаг, барьдаг тармуур, машин, трактор юмнуудыг нь яаж хувааж авсан бэ?

Надмид -

Тэр ёстой мэдэхгүй. Эвдээд дууссан юм уу, зарж.., ийшээ тийшээ хадлан тариалантай газар зараа биз,

Саранцэцэг -

Одоо хот газар бол үйлдвэрийг газар юмыг зарим улсууд бүр хувьчлаад авчихсан ш дээ. Та ер нь тэрийг юу гэж ойлгодог вэ, ямар улсууд нь тийм бусдаасаа илүү өмч эзэмшээд авчихав?

Надмид -

Аа тэр хариуцаж байсан хүмүүс нэлээн идэх шиг болсон шүү, би тэгж ойлгодог юм. Тэгээд л одоо тэр үгнээс үг гарнаа гэдэг шиг тэгээд асуухаар чинь юм гарч ирж байна л даа. Манай өвгөн аавын мөнгөн шагнал байсан юм байна л, байсан байна л гэж байсан байхгүй юу. Агир хувин ч яахав, манай ахынд тэр үлдсэн байдгийм. Тэр манай тэр өвгөн аав ямар ч хүүхэд шиг гэнэн хүн байсийм. Хүүхэд хөгшин 2 ижил гэдэг шиг, Лувсан дарга юу яасан байгаам, бас нэлээн зальтай тийм, хүн байсан. Тэр хүмүүсийн үнэтэй, цайтай юмнуудыг хэсүүчлээд, ингээд хүн явуулаад, авахуулаад тэрийг нь хашир мэдсэн л гэж ярьдгийм ш дээ. тэр мэтээр тэр хадлан, тариалангийн хэрэглэл бол нэг газар шилжүүлээд л, зараад л аваа биз.

Саранцэцэг -

Малчид бол зөвхөн мал л авсан ш дээ?

Надмид -

Малаа л авахаас өшөө ямар юмаа авдгийм тэр чинь, аваагүй ш дээ. тэгээд ..,

Саранцэцэг -

Хувьчлал тэгээд хүйсээр ялгаатай нөлөөлж байсан уу? Эрэгтэй хүнд тийм эмэгтэй хүнд тийм гэсэн ялгаа юм харагдав уу?

Надмид -

Ялгаа байгаагүй байхаа. Нэг айлд нэг хүнд л гэсэн тийм хувьчлал олгож байсан ш дээ. Манайх яахав, овоо хэдэн малтай болсон, тэгээд тэрийгээ өсгөж үржүүлээд, сүүлдээ нэг арав гаран тугал уядаг, тэгээд сүртэй их юм өгөөгүй дээ, цөөхөн цөөхөн л юм өгч байсан. Тэгээд бас хүүхдүүд ч бас хөөцөлдөж авч чадаагүй. Хүүхдүүд болгондоо л юм авах ёстой гээд хөөцөлдсөн бол юм авах л байсан байлээ. Төчнөөн ам бүлд төчнөөн мал, нэг ам бүлд тэдэн мал гэж байгаа юм чинь, хөөцөлдөөд л явсан бол авах л байсан байх. Тэгж авч чадаа ч үгүй. сургууль соёлоор явсан хот мотод амьдарч байсан, одоо энэ том охины Пүрэвсүрэн эд нар чинь хот эрт ороод ирсэн юм чинь. Манай Бямбасүрэн чинь болохоор бүр багад 4-2 ангиасаа Хөгжим бүжгийн сургуульд элсүүлээд, элсүүлж хүмүүс явж байсан, элсүүлээд хөгжим бүжгийн сургуульд ороод, 5-р ангиасаа ордог жилээ тэгж явсан. Энхтуяа ч гэсэн ахуй үйлчилгээний ТМС, гэдэг юманд сураад, тэгээд дараа нь хөнгөн үйлдвэрийн инженерийн анги төгсөөд, тэгээд энэ хотод ажиллачихсан.

Саранцэцэг -

Та тэгээд наана сумын төв рүү орж ирээд малгүй нөхрийнхөө цалингаар амьдарч байсан, амьдрал ахуйгаа яаж хүргэж байв?

Надмид -

Өө их хэцүү байсан тэр чинь. Би хүүхдээ ёстой нөгөө 180 цаас авах гээд ажил хийгээд явж байлаа ш дээ. Цэвэрлэгч хийгээд үйлчлэгч хийгээд явж байлаа, хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихнө. Би тэр зочид буудлын үйлчлэгч хийсэн болоод тэнд байж байлаа. Буудлын одоо декрет/жирэмсний чөлөө/ авсан хүний оронд л 2,3 сараар л ажиллаж байгаа юм шүү, энд тэнд. Тэрнээс биш надад чинь ажил олдохгүй ш дээ. Хөдөө нэг гараад сумын төв нэг орж ирээд, сумын төвд ажил байхгүй. Тогтмол байх юм бол ажил байсан, сүүлдээ надыг эхийн байранд ажилла гээд эхийн байранд ажиллуулаад, яг нэг хэдхэн сар ажиллав уу, жил ажиллаж чадаагүй байхаа. Тэгж байсан чинь манай өвгөнийг хөдөө бригадын даргаар оч гээд. Тэгээд явуулчихаар чинь яадаг юм, би нөгөөдхөөсөө үлдээд л ажлаа хийгээд л 180 цаасны төлөө чинь ажил хийгээд шогшиж байлаа ш дээ. Манай Бямбасүрэн одоо тэр цагдаа залуу хөдөө нэг Лхагваа гээд залуу байна тэр энэ Отгонтуяа, Дуниа тэр чинь Лхагваа, Бямбасүрэн, Дуниа, Отгонтуяа энэ 4-г л цэцэрлэгт өгч байсан байна шүү, би. Тэгээд манай найз авгайчуул тэгдэг байхгүй юу, Үгүй ээ, чи наад хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөч гээд сайхан сэтгэлээсээ над хэлэхгүй юу, чи яаж ингэж байдгийм, би чинь хүүхдээ цэцэрлэгт өгчихсөн, хүмүүс надыг чи ажил хий ажил хийх боломж байна уу, чамайг ажилд оруулаад орхимоор байнаа гээд нэг хүн ирдгийм. Тэнд декрет авсан эмэгтэй байна, тэрний оронд клубт ороод клубын цэвэрлэгч хийгээд, яадгийм дээ, цэвэрлэгч би ч одоо юм угаахдаа сайн хүн, угааж өгнөө тэрийг нь. Угаана цэвэрлэнэ, тэр нэг киномеханик залуу байсан чинь Нааниа эгч л гэдгийм намайг, .....Нааниа эгч та арай дэндүү цэвэрлэж байна, та гэрээ цэвэрлэдэг шиг л цэвэрлэх юм, энэ олон түмэн бужигнаж байдаг газар та яаж дийлдэг юм, тэгж байхад өглөөний хүмүүжил орно, лекц орно, за тэгээд л кино гарна, олон нийт танец бүжиг явна, амьтан байнга, улаан булан чинь байдаг байлаа. Янз бүрийн тоглолтууд ирнэ. Хотоос очно, авьяастангууд хүртэл тоглоно, хүрээд л ирдэг. Тэгээд тэр сумын төвөөс урлагийн хүмүүс ирж тоглоно. Тэгээд сумын уран сайханчид бас тоглолт бэлдээд л, бригад миргадаар яваад тоглох шиг, дотроо ч тоглох шиг, тэгээд лекц, өглөөний хүмүүжил, оройны лекц, улаан булан чинь ёстой базарваань, клубын үүдний нэг зал /танхим/ байдгийм, тэр ёстой дийлднээ байхгүй. Тэрэнд чинь би нэг хэдэн сар декрет авсан хүн декретээ аваад, хүүхдээ гаргаад амраад, эргээд ортол нь хэдэн хоног шал ухаж, арчиж цэвэрлэж явж, тэгээд л нэг 180 цаас/төгрөг/ тэр үед их юм байхгүй юу. 180 цаасны цалин авч их сайхан санагдаж байлаа ш дээ.

Саранцэцэг -

Танай өвгөн хэд авдаг байсан, цалин?

Надмид -

Өвгөн чинь багийн дарга нэг 500 л байсан ш дээ. Тэр үеийн 500 их л мөнгө байхгүй юу. Нэг багийн дарга нар чинь сүүлдээ нэг 500-тай л болж байсан ш дээ. Анхандаа одоо хэдийг авч байсан юм бол, ярьдаг ч үгүй юм. Цалин малинг нь аваад тооцоод явдаггүй болохоор.

Саранцэцэг -

Таны одоо ингээд залуу байх үед эрэгтэй эмэгтэй улсуудын байдал одоо ингээд харахад яаж өөрчлөгдсөн байх юм?

Надмид -

Аан, маш их өөрчлөгдсөн байгаам. За би одоо амьдралаа яривал шал дэмий ч юм уу, нэг бүр аймаар ичимхий, бүрэг одоо 1000 хонины бөгс дагаад зогсож байсан, хонь хурга хариулж, аргал түлш түүж, ус цас үүрдэг, тийм л ажилтай хүнд амьдралд өсч, тэр орчин нь тийм, ядарч байнаа ч гэж бодож байсан юм байхгүй, тэгэх л ёстой, хийх л ёстой, гэж бодож байсан болохоос биш. Тэгээд л одоо их аймар ..., би одоо ямартаан өвгөнтэйгээ суусныгаа ярьвал инээдэм чинь хүрэх байх/инээв/ манай ээж надыг ингэдиймаа. Хүнтэй суулгах гээд байдгийм, манай ээж за тэр их сайн залуу байнаа, номтой бичигтэй ч гэх шиг, тэр их сайн хүүхэд байнаа, тэдний аав ээж нь их сайхан, манай өвгөнийг тэгж байж надыг надтай танилцуулах гээд манай ээж чинь бүр дөхүүлээд байдаг. Би дургүй, аймар зэрлэг, ичимхий л байхгүй юу, би. Хамгийн гол нь. Тэгээд бас амихандаа нөгөө цэрэгт яваад ирчихсэн залуу, тэгэхэд чинь 18-тай яваад л ирж байлаа ш дээ. 18-тай 3 жил болоод тэр чинь 18-тай явж байсиймуу, хэдтэй явж байсан юм, тэгээд өвгөн бид хоёр цэргээс ирснийхээ дараа жил, ирээд нэг жил болоод, бид хоёр одоо суусан ухаантай юм, ээж аавын гэрт сууж байгаа байхгүй юу. Одоо болбол ч тэгж яваад л очдог охин байвал ээж аавын гэрт битгий хэл бараг өөдтэйхэн орон сууцанд байхгүй бол очишгүй гэж гэдэг гэсэн ш дээ. Аймар болсон байгаа юм чинь одооны охин хүүхдүүд, ёстой ичих эмээх юманд нүүрээ ширлэчихсэн гэдэг юм байналээ. Бүр одоо гайхуулж байх шиг, ичих эмээх юм алга.., би дэндүү би бас өөрийгөө буруушаадаг юм, дэндүү зэрлэг, дэндүү муухай одоо дорой, байж дээ гэж боддог. Тэрүүндээ ч над буруудсан юм байхгүй. Манай хадмууд чинь над аймаар сайн, тэгээд яаж байгаам. Мориор манай өвгөн надыг очиж авах гэж байгаа байхгүй юу, манай ээж хадаг авчихсан, хадаг авчихаж, хадаг авахаан хэлээд надыг чих дасгаад байхгүй юу ээж. Тэр айлын тэр хүүхэд цэрэгт яваад ирчихсэн, номтой бичигтэй, дажгүй сайн залуу байгаам, сайхан ээжтэй, аавтай гээд л,манай өвгөний ээж аав сайхан улсууд байсан. Одоо Норов гэдэг хүн байна, аав чинь бол андахгүй, манай өвгөний ганц дүү байна, 2 дүү байгаам, эрэгтэй эмэгтэй хоёр, сайхан хүмүүс байдгийм. Тэгээд тэгсэн чинь хүний төөрөг, тавилан гэж байдаг гэдэг, ёстой үнэн юм байналээ. Би нөгөө дургүйцээд, тэр Улаан энгэрт гэдэг газар мэдэх юм биш байж байсан чинь Мухрын ам гэдэг газар манай хадмууд байж, намайг авах юм байнаа, өвөл нь хадаг өгчихсөн юм байна. Ээж авчихсан юм байна /инээв/ ээж хадгаа авах гээд л чих дасгаад байхгүй юу. Одоо миний охин одоо 20 хүрчихсэнээс цааш нь охин хүүхэд гэртээ байхаар үнэ хүндээ алддаг юм, одоо хүний тогоо тавьж хүнтэй суусан дээр гээд л юм л хэлээд л, манай ээж тэгдэг байлаа. Тэгэхээр нь би илт л дуугардаг ч үгүй, тэгэхгүй ээ ч гэдэггүй, суунаа ч гэдэггүй ээ, тэээд нэг тэгсэн чинь нөгөө тэр ч бас их бүрэг, тэр үед чинь ер нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд бүгд л бүрэг байсан ш дээ, манай өвгөн ч их ичимхий бүрэг хүн байсан, дэндүү даруу ч хүн байсан, сайхан. Тэгсэн чинь манай ээжийг нөгөө нүүр өгөөд байхаар тэр чинь ээжид захиа зурвас авчирч өгөөд, тэрийг нь би нэг муу юм уншинаа, ямар ч байсан/инээв/ үгүй ээ нээрээ. Тэгсэн чинь тэгж байгаам. Манай муу ээжид л захиа зурвас өгчихөөд, надтай уулзаж чадахгүй ичээд, яваад өгсөн байхгүй юу/инээв/ тэгсэн чинь нэг орой ирдэг юм байна, би байж байсан чинь, манай ээж л одоо хүрээд ир гэсиймуу даа, хүрч ир л гэсэн байлгүй гэж би боддог байхгүй юу. Тэр тухайн үедээ та ир гэсиймуу яасан юм, яахаараа ирж хонох гэсийм, гэж одооны охидууд бол бариад идчихнэ шахах биз, тэгсэн чинь ирж хонодог юм байнаа, нөгөөх залуу. Тэгсэн чинь ямар инээдтэй гээч, тэгсэн манай ээж ингэж байна, ...Морь мана та хоёр л гэж байна. Намар орой, Цагаан бургасны ам гэдэгт байж байсан, морь өвс муутай л байсан л даа, морь манаж ир гээд, тэгдэг юм байна. Би одоо болье гэж хэлдэггүй, зүүлэг байсан байгаа биз, дагаад явж байгаа байхгүй юу, ээж л юу гэнэ, яг аманд нь. Ээжийн үгнээс гарахгүй. Тэгээд явж байсан гэнээ, тэр бургасны амны ам өгсөөд, хашаатай тийм ам шиг юм байдгийм. Тэрэнд аваачиж морио уячихаад, морь мануулж байгаам гэнэ, ээж. Үгүй ээ одоо тэр залууг манай морь манаад ир гэлтэй нь биш ханиар нь явуулъя гэж бодож байгаа юм байлгүй чааваас. Бас л танилцуулах гээд байхгүй юу, цаагуураа тэгээд яадийм, бид хоёр морио аваачсан болоод бие биентэйгээ ууулзаж байгаа юм л алга л. Тэр ч надаас ичээд, би тэрнээс ичээд, хоёулаа тус тусдаа эмээлээ дэрлээд суугаа бүхэл хувцастайгаан хонож байж билээ. Хоёулаа..., ямар элийгээ ярьдаг юм бэ, тийм зэрлэг тийм муухай бүрэг, орчин нь тийм байсан, одоо яахав. Нэгэн бодлын бас хэцүү цаг байсан байгаам. Сургууль соёлоор яваагүй, нүүр хагараагүй, малаас холдоогүй, гэрээс холдоогүй болохоор тийм зэрлэг, бүрэг л байхгүй юу.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдэд ер нь төрийн бодлого гэж юм байсан уу, эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн бодлого гэж социализмын үед байсиймуу?

Надмид -

Үгүй ээ, ямар юмаан байдгийм. Байгаагүй ш дээ. Харин сүүлийн үед би бол олон хүүхэд гаргачихсан, 7,8 хүүхэдтэй болчихсон манайх. Эмэгтэй хүмүүсийг харин хүүхэд цөөхөн гарга, ажлын чадвараа алдлаа гээд манай эмэгтэйчүүдийн нэг эрэгтэй эмч хүн эмнэлгийн дунд.., юу билээ, сум дундын их эмчийн салбартай хэдэн сайхан их эмчтэй байсийм, Манхан дээр. Тэгсэн чинь Даваасүрэн гээд нэг эрэгтэй эмч байсан, эмэгтэйчүүд хурал хийгээд, тэгээд эмэгтэйчүүдийг хүүхэд цөөхөн гарга гээд ярьж л байна л даа. Тэгж эм ууудаг, тэгж календарь хөтөлдөг энэ тэр гээд сарын тэмдэг мэмдгээрээ одоо жирэмслэхгүй ийм арга бололцоо байдаг, эм уудаг, арга бололцоо байдаг энэ тэр гээд ярьж байнаа, нөгөө эмч. Тэгсэн чинь нөгөө авгайчуул чинь бие биенээ ингэж түлхээд, хөхрөлдөөд, одоо мэдэх юм байхгүй зэрлэг авгайчуул /инээв/ тэгж байсан. Тэгээд яадгийм, тэгээд арга хэмжээ ч авсан юм байхгүй, ёстой тэр хүний цаанаасаа бурхан хуваарилсан, бурхны юу байдаг юм гэсэн, төөрөг байдаг юм гэсэн, тэгээд л би нэг арван нэг жирэмслээд, нэг хүүхэд нь дутуу, эмч нэг буруу эм өгөөд, нэг хүүхэд нь дутуу гараад эндсэн, тэгээд бусдуул нь эсэн мэнд бойжсон, харин тэрүүгээрээ хэдэн хүүхдээрээ бахархаж явдгийм.

Саранцэцэг -

Социализмын үед чинь хүмүүс яаж ажилд ордог байсан юм бэ, одоо ер нь ажилд орох процессыг харж байхад ер нь ямархуу болчихоод байна?

Надмид -

Тэр үед чинь бас л ажил олддоггүй л байсан ш дээ, бас л. Ажил олдохгүй ээ, сургуульд явах гэхээр хавчдаг, бас нэг 10-аа төгсчихөөд юм уу, 8-аа төгсчихөөд, манай энэ Сарантуяаг болж гэм тэгж байсан байхгүй юу, конкурсэнд орох гэсэн сурлага сайтай хүүхэд байсан, тэр юугаараа байсан бол сайхан сурчихсан, ямар ч саад байхгүй, ёстой сайхан төгсөөд авсан, юу яасан байхгүй юу, 8 төгсөөд энэ чинь 10 төгссөн билүү, тэгээд их дээд сургуульд чинь одоо конкурсэнд орохгүй юу, аймгийн төв дээр, тэгсэн чинь яасан байгаам, хэдэн хүн ороод л өрсөлдсөн юм байна л даа, би ямар сургуулиар явж байсан биш, тэрийг мэдэж байгаа юм алга, тэгсэн тэгж хэлж, 2 жил заавал мал маллуулж, сургуульд явуулах ёстой, сургууль төгсөөд 2 жил мал дээр ажиллаад, 10-аа төгсөөд ч юм уу, мал дээр 2 жил ажиллаж байж, тэгээд конкурсэнд орох ёстой гээд хавчиж байсан гэж байгаам. Тэгээд хясаад нөгөөдхийг чинь явуулахгүй, тэгж яваад миний хүү чинь эртний чинь төлөө нэг 2 жил цэгийн мал малладаг юмаа, их инээдтэй тэр чинь. Цэг, тэжээл эмчилгээний цэг гэж байсан, муу мал авчирч малладаг байхгүй юу, тэжээнэ, асарна, тусгай эмчтэй, сайхан өвс тэжээл өгнө, хангалттай л нэгдэл бол тэгж байхад өвс тэжээлээр ёстой. Хангалттай сайхан байсан, гишүүд нь хадлангаа хийчихдэг байгаль ч сайхан ургацтай байсан, тэгээд л ёстой, үнс овоолчихсон тэжээл овоолчихсон, хужир шүүг нь авчраад өгчихсөн, тэгээд тэр тэжээл эмчилгээний цэг дээр 2 жил би тэр малтай ноцолдлоо бас. Өвгөн яахав, ажлаа хийгээд л явдаг л байсан.

Саранцэцэг -

Дандаа л сул дорой малыг ?

Надмид -

Дандаа сул дорой малыг. Сул дорой одоо өвөлжиж чадахгүй, одоо тэрийг тордохгүй бол зуданд ороод одоо үхээд өгмөөр, нэгдэл одоо ядуу дорой малаа л авчрахгүй юу малчид ялгаад.

Саранцэцэг -

Тийм малыг чинь нэг л айл малладаг юм уу, олон айл малладаг юм уу?

Надмид -

Яахав, 2 айл байсан. 2 айл байсан, гэхдээ чадалтай арай гайгүйг нь бэлчээрт явуулж хариулна. Бүр мууг нь одоо дотор бөөцийлөөд, хашаан дотроо өвсийг нь өгнө, гаргаж усална, заримд нь бүр ус бүлээсгэж давстай бүлээн ус аар усална, сонгино өгнө, адууны элэг, үхрийн элэг, ямар нэгэн элгийг өгөхөөр үхэр мал ёстой гоё тэжээл авдаг юм байлээ, тэгээд нөгөө малд элгээ ингэж зүсчихээд, давсан дээр ингээд наагаад жаахан нунтаг одоо энэ соль давс бол гоё болж байгаам ингээд жаахан жаахан давсанд хүргээд л, идэхгүй мал чинь ингэж гаргаж хаясаар жавьжинд нь жаахан жаахан ингээд хийж өгч байтал орчихоороо хүн дагаад салахгүй болчихдог байлээ ш дээ. Тэр ёстой сайхан сэргэнээ. Сонгино, элэг хоёроор яасан мал, тэгээд л бүлээн давстай усаар услаад тэжээл, өвсийг нь тохируулж өгөөд ёстой нэг багаасаа мал дагаж яасан болохоор тэр мал асрахдаа их сайн. Манай нэгдлийн дарга Цэдэнбал гэдэг хүн сүүлдээ байсан, Лувсан гуайгаас тусдаа сүүлд, тэгж ирж байсан, тэгээд зоотехникч одоо байна, тэр зоотехникч хийж байсан, малыг нь одоо тэр эмчилдэг, өвчин хүрвэл эмчилдэг эмч нь нэг хүүхэн байдгиймаа, манай Манханд тэр, нэг эмчтэй, 2 малчинтай байсан байхгүй юу, тэр тэжээл эмчилгээний мал 2 жил тэгж мал, хаврын мал ч ямар аймаар гээч, хашааны нүхээр хэдэн цагаан даавуу, ингээд гэрийн цагаан бүрээсний даавуу ингээд ураад, ураад тасдаад хийчихсэн, малын хашаанд ингээд, чулууны зааг завсар байна ш дээ, шугуйтай. Тэр лүү нь ингээд хийчихсэн, тэр нэг хүүхэн надтай цуг ажиллаж байсан, дуугай тийм авгай байсан. Тэгээд л хоёулаа л үзнээ тэгээд. Элэг өгнө, сонгино өгнө, тэр нусыг нь арчина, хаврын мал чинь учиргүй ингээд учиргүй нус нь гоожоод байдаг юм ш дээ, ядарсан л гэсэн үг байхгүй юу. Одоо ядарсан хөгшин хүн ч гэсэн, нус нь гоождог л биз дээ. Түүнтэй л ижилхэн болчихгүй юу. Тэгээд л нус нь гоожоод, их доройтсон мал чинь бүр их нус нь гоождог байхгүй юу, тэгээд л хамрыг нь ингэж онгойлгож нусыг нь даавуугаар арчаад, 2-уулаа тэгж байсан чинь Цэдэнбал дарга ирчихээд, бид 2-г сайшааж билээ. Одоо гайгүйгээрээ л байдаг чадлаараа л ажиллаж байгаа юм чинь, нусыг нь арчдаг даавуутай, ....өө бүр нусыг нь арчдаг уу гэчихсэн инээсэн, тэр чинь Цэдэнбал гэдэг хүн, гавьяат нэгдэлчин гэдэг байхаа тэр чинь цол молтой хүн байдгийм ш дээ. Манай нэгдлийн дарга сүүлийн хэдэн жил хийсэн. Тэгээд одоо юм хийсэн юмандаа яахав дээ, амьтанд үнэлэгдсэн ухаантай, тэгээд ном сураагүйдээ харамсч л явдаг юм, одоо яахав дээ, харамслаа гээд одоо. Одоо би далан хэд хүрчихээд ном сурах гэж юу байхав,

Саранцэцэг -

Аа ер нь хүмүүсийн ажилд хандах хандлага тэр үед ямаршуу байсан бэ? Ажилд хандаж байгаа хандлага нь?

Надмид -

Үгүй ээ, одоо тэгээд мэдэхгүй ээ, тэрийг ч одоо. Хүн хүнээсээ л шалтгаална ш дээ. Сайхан ажиллая, ажилд овсгоотой хүмүүс сайхан л ажилладаг байсан, тааруухан одоо нэг нь тааруухан л байдаг байсан.

Саранцэцэг -

Таныг одоо ингээд ажил хийж байхад хамгийн их бахархдаг, хамгийн их жигшдэг зүйл нь юу байсан бэ?

Надмид -

Би одоо ер нь их залхуу, их бохир, залхуу хүнд их дургүй ш дээ. Би ч ямартаа хүүхдүүдээ тэгдэг юм, ер нь бохир орчин байх, залхуу байх, энэ тэр чинь их муухай санагддаг, залхуу хүн чинь өөдлөхгүй байна шүү. Залхуурахгүй л хөдөлмөрлөөд байвал ямар ч үед сайн сайхан амьдрах боломж байна ш дээ.

Саранцэцэг -

Таны тэр авч байсан, нөхрийн чинь авч байсан цалин тэгээд л яаж ийгээд хүүхдүүдээ өсгөх, амьдралд чинь хүрч байсан уу?

Надмид -

Үгүй ээ, яахав дээ, хүргээд байдаг л даа. Даавуу аваад л хүүхдүүддээ хувцас оёж өгөөд л байгаа юм чинь тэгээд болгохоос яахав, болгохгүй гээд яахав дээ.

Саранцэцэг -

Хүмүүс ер нь гадаадын эд бараа олж авна гэдэг юм байдаг юм уу?

Надмид -

Үгүй ээ, ямар тийм юм байдгийм. Сүүлийн үед чинь л янз бүрийн эд бараа очоод, овоологдоод байсан болохоос янз бүрийн ТҮЦ-тэй, дэлгүүртэй сайхан боллоо боллоо, сүүлдээ. Тэгэхдээ тийм янз бүрийн.., сүүлийн үед л наймаа хийсэн, янз бүрийн үзээгүй эд бараа аваачиж очдог байсан, тэр зах зээл нь эхлэхдээр л тэгж байсан байна л даатэр чинь. Тэрнээс түрүүн бол яахав дээ, агент хоршоогоор ирсэн бараа хуваариар өгдөг айлууддаа, ховорхон бараагаа айлуудад их хуваарилж өгдөг байлаа ш дээ. Тэгээд ер нь юм их ховордож эхлээд байсан цаг, бүх л юмаа хүүхдийн гутал ч өөрөө оёж өгдөг байлаа, шөнө хүүхдүүдээ унтуулчихаад, гэрэл чийдэн байхгүй тэр хөдөө байхад, сумын төвд харин орж ирээд чийдэнтэй болоод их сайхан санагдаж байсан, надад. Хөдөө бол чинь лаа асаагаад, дэн асаагаад юмаа тэгээд л юмаан оёод л суудаг байлаа ш дээ. хүүхдүүдээ унтуулчихаад л, тэгж л оёхгүй бол өдөрт тэд нартай чинь яагаад юм ч оёх зав олдохгүй, тэр баг бригадын дарга айлд чинь хүн ч их ирнэ, янз бүрийн амьтан ч их ирнэ. Тийм учраас өдөр надад юм оёод суух боломж над олддоггүй. Гэр орныхоо доторхи, гадархи, орчин тойрноо цэвэрлэх тийм л байхаас биш, зав муу байсан.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийг урамшуулж, эд нар арга хэмжээ авдаг байсан уу?

Надмид -

Урамшуулж байсан шүү, нэгдэл чинь харин, саальчдаа сайхан урамшуулаад шагнал өгдгийг нь шагнал өгнө. Амралтанд явуулна, рашаан сувилалд явуулна. Бүр энэ “Жанчивлан” хүртэл амардаг байсан ш дээ. Нэгдлийн зардлаар шүү. Сайхан, “Баясгалант амьдрал” нэгдэл чинь гишүүддээ сайхан ханддаг байсан, зохицуулж энд тэндээс урлагийн хүмүүс, гавьяатангууд аваачиж тоглолт моглолт үзүүлнэ, Манай Лувсан дарга чинь хөөрхий, сүүлийн үед жаахан нэр хүндээ алдчихсан, юу яасан, нээх сайхан ээж ааваас илүү л сургааль үг хэлдэг, их сайхан зөвлөдөг, ямартаан эмэгтэйчүүдийн хурал хийж байхад тэгж байхав, ...За эмэгтэйчүүдээ, та нар бие биенийхээрээ орж багынхаа юмаа ярьж сайхан алжаалаа тайлж, хууч хөөрч орж гарч бай л даа, та нар, хэрэлдчихсэн маягтай битгий та нар гэр гэртээ байж бай, та нар, хурал дээр тэгж хүртэл хэлдэг, одоо хоорондоо эвтэй, найртай идэж ууж орж гарч бай гэж гунгар, гангар гэж хууч хөөрч бай, гэдэг чинь бас сайхан үг байгаа биз дээ. Ээж, аав ч гэсэн тэгж зөвлөх ээж аав ховор. Их сайхан сургаал айлдаж, их сайхан лекц уншдаг, их хүмүүсийн тархи, толгойд их юм хийж өгсөөн, Лувсан гуай хөөрхий.

Саранцэцэг -

Нэгдлийн хурал ер нь ойр ойр болох уу?

Надмид -

Сард л нэг цуглаж байсан.

Саранцэцэг -

Тэр нөгөө жилийн эцэст ашиг хуваана гэдэг юмаар чинь цуглах уу?

Надмид -

Сард нэг цуглаж байсан байхаа, тэр чинь. Өө яг, тэр бол ёстой жилд нэг удаа. Ашиг хуваалт бол 11 сар эхлээд л мах хөлдөөд л, мал мах нядлах болоод л ирнэ ш дээ, тэр үед л хүмүүс чинь малаа өгнө. Малаа өөрснөө авч алж хүнс хийж авна. Тэгээд дагуулаад л явж хөх тариа шуудай шуудайгаар өгчихнө. Цалингаас нь хураагаад авчихна, суутгаад. Тэгээд ногоо ч их тарьж байлаа, тэгээд шийгуа хүртэл тэр хужаа мужаагаар тариулж байсан, шуудайгаар аваачаад тавьчихна. Тэгээд тэр ногоо хоолонд төмс ....сонгино бол тарьж байсан, тэр лууван байгаагүй юм байна, шийгуа тарьж байсан, лууван тарьж байсан юм байна, лууван чинь хүүхдүүд угаачихаад ямаа шиг тор тор хийтэл идээд гүйж явдаг хүүхдүүд байсан, түүхийгээр нь. Тэгээд тэр лууван байсан юм байна. Манжин, лууван, байцаа, бүх ногоо тариулж байжээ. Манай нэгдэл чинь ер нь аж ахуй их байсан ш дээ. Тахиа байлаа, гахай байлаа, янз бүрийн үйлдвэрийн, сайн үүлдрийн үхэрнүүд аваачиж үржүүлж байлаа. Тусгай малчинтай. Ёстой том нэгдэл байсан. Маш сайхан, гишүүд нь сайхан ч амьжиргаатай байсан. Тэгээд тэр чинь одоогоор болбол одоо тэгж байхад чинь мөнгөний ханш өндөр болохоор чинь нэг хонь, ямаа чинь 50,60, цаас гэж байсан сүүлд 80,90 болоод тиймэрхүү хавьцаа болж ирээд л байж байгаад л тэгээд л ер нь хувьчлал болсон уу, яасан. Тийм үнэтэй байсан ш дээ, одоог бодоход мөнгөний ханш өндөр байсан болохоор, 80, 90 цаас шүү тэгэхэд чинь ямар мянгаар ярьж байсан биш.

Саранцэцэг -

Өө тийм, цалин малин бол 180, 500 гэж байсан үе юм чинь?

Надмид -

Тийм, зүгээр цэвэрлэгчийн, би тэгээд сүүлд нь ахуйн үйлчилгээ..., ахуй үйлчилгээ гэнээ, клубийн цэвэрлэгч хийгээд нэг 2,3 сар хийгээд, одоо тэр цалин авсан чинь бас сайхан санагдаж байгаа юм чинь, гараараа цалин авч ажил хийж байгаагүй хүн чинь. Үрэх юмтай болж, өөрийн эрхээр юмаа авч, хүүхдүүддээ өгөх юм, өөрөө ухаандаа дээлний өнгө ч авдаг юм уу, юу эс байхав дээ, гэртээ нэг дураараа юм авна ш дээ. Тэр үеийн 180 цаас гэдэг чинь их юм байхгүй юу. Тэгээд сүүлд нь тэр юунд оруулдаг юм, надыг нэг, манай нэг нээх том цоохор гэртэй, зочид буудал гэж байсан. Тэр зочид буудалд буудлын үйлчлэгчээр ороод орхиоч, нэг хүн байж байгаад гарчихлаа гээд, зочид буудлын нэг дарга нь хариуцсан хүн нь ирдэг юм, манайд. Би нөгөө хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихөөд, ажил хийх санаатай, тэгээд манай нэг хадам эгч байсан настай. Бас бие нь хуучирхаад зайлуул, тэрийгээ нэг цай хийгээд, өөрөө цай хийгээд тавьчихаар уугаад байхаар тийм байсан, манай хадам аавын эгч нэг настай хөгшин байсан. Тэрэндээ цай хийж өгөөд, идэх уух юмыг нь ойртуулж өгчихөөд ажилд шогшиноо. Тэр үйлчлэгч бас нэг хэдэн сар хийдгийм. Бас л хүний оронд орж байгаа байхгүй юу. Тэгээд л 180 цаасаа авах гээд л мэхийгээд байгаа байхгүй юу/инээв/ тэгээд байж байснаа л ...Аа чамайг эхийн байранд оруулнаа л гэдэг юм байна, тэгээд эхийн байранд ороод бүр үндсэн ажилчин болоод, ажиллуулна чамайг л гэж байна. Настайвтар хүн байсан, хөөрхий минь надыг сүрхий ойшоож ажилд оруулаад, эхийн байр болохоор амаржих эхчүүд ирэхээр хоолыг нь хийж өгнө. Тэгээд бие хаа нь өвдвөл эмнэлэгт хүргэнэ, түргэн юм уу, дуудаад байх ч юм байдаггүй юм дөө, хөтлөөд хүргэчихдэг байсан. өвдөх л янз орохоор. Ойрхон ч байсан. Байр нь эмнэлэгтээ ойрхон гайгүй. Тэр эхийн хоол цай хийж өгдөг, тэгээд л байж байдаг амар ажил байсан юм. Тэрэнд ороод нэг жил л хийсэн. Өвгөн хөдөө хөөгдөөд л, тэгээд л ажилгүй болоод л, зүгээр бригадын төв дээр хийх ажил байх биш дээ. Нөгөө хөгшнийхөө хоолыг нь хийж өгөөд л, гэрээ цэвэрлээд л, хэдэн хүүхдийнхээ хоол хог цэвэрлээд л байна. Зав гарвал хагархай цоорхойгоо хатгаад л. Оёх шидэх юмаа оёж шидээд л, хүний юм их оёж өгдөг байлаа би бас. Тэгээд хүүхдээ унтуулчихна, бага байхад нь ч хэцүүтэй байдаг шүү, лааны гэрэлд одоо яаж....., тэгж байгаад л миний нүдний хараа муудсан, 50 хүрээд нүдний хараа зүүнийхээ сүвэгч үзэхээ байгаад, гараар юм оёхоор зүүнийхээ сүвэгч үзэхгүй. Тэгж байсан билээ.

Саранцэцэг -

Социализмын үед ер нь дарга цэргийн хоорондхи харьцаа ямар байсан бэ? Эрх тушаалтай улсууд, доод тушаалын улсуудтайгаа яаж харьцдаг байсан бэ?

Надмид -

Ямаршуу байсан юм бэ, мэдэхгүй. Хүн хүнээсээ л шалтгаалж байсан байх. Гайгүй сайн ажилтай хүмсүүдтэй нь гайгүй дэмжээд л, тааруухан бол халдаг, гаргадаг л байсан байх.

Саранцэцэг -

Дарга нарын эдэлж хэрэглэж байгаа, өмсөж зүүж байгаа нь ажилчдаасаа өөр үү?

Надмид -

Өөр байлгүй яахав, тэр чинь. Өөр өөр, ялгаатай. Одоо бол одоо дээр доор гэх юмгүй, хүмүүс их сайхан байна амьжиргаа бол сайжирч байна л. Юм юм нь элбэг болохлээрээ ажлаа хийгээд л, малчид бол маш сайхан амьдарч байна ш дээ. Овсгоотой сайн мал малласан хүмүүс тааруухан нь бол тэгээд л болохоо байчихаж байгаам. Ажил муутай.

Саранцэцэг -

Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал?

Надмид -

Гүнээр нөлөөлсөн юм гэхээр чинь би тэр ном сураагүйдээ л харамсдгийм. Өөр над нөлөөлөөд байсан юм байхгүй дээ гэж боддогийм ш дээ. Би багаасаа мал яачихсан болохоор тэр малтай харьцаж байсан болохлээр тэгээд л угаасаа миний тэр орчин тийм байсан болохдээр ном сураагүйдээ л харамсдаг. Тэр над нөлөөлсөн гэж боддогийм ш дээ. Номтой бичигтэй, бас нэг сургуулиар, ядахнаа нэг 4-р анги төгсчихсөн бол эс мэдсэн шал ондоо л байна ш дээ.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын онцгой зүйл байдаг уу?

Надмид -

Бусдаас онцгой гэхээр чинь юу вэ, юу яримаар юм б дээ. Бусдаас илүү гарах юу байхав дээ. Онцгойрох юм..., би зүгээр амьтан ах дүүтэй их эвтэй явъя, хөгшин хүнд их хайртай би. Манай хадам ээж, өөрийнхөө ээж аавыг гардаж, асарч өөд болгож чадаагүйдээ харамсдаг юм. Миний хадам аавын эгч нэг настай хөгшин байсан, манайд байж байгаад өөд болсон, манай хадам аав, ээж хоёр өвгөний аав ээж хоёр тусгаар бус манайд байж байгаад өөд болсон байхгүй юу, тэр хөгшчүүлийг би гайгүй л хэрээрээ асарч гомдоолгүй л өөд болгосон гэж боддог тэрний буян ирдэг л байлгүй. Ирж л байгаа байлгүй надад. Тэрүүгээрээ би хөгшчүүл, баярлуулж явсандаа би бахархдаг юм.

Саранцэцэг -

Та ер нь шүтлэгтэй юу?

Надмид -

Шүтлэг яахав дээ, бас Гандан хийд орно. Бас лам хийдээ шүтэхгүй бол болмооргүй, орчноо дагаад бас зүгээр шүтэж явбал зүгээр юм гэж боддог юм, би бас базаалтай шүтэж чадахгүй л байгаам бас. Хааяа нэг л хүрд эргүүлээд л, хийдээр ороод л, мөргөл хийгээд л гарч байдаг. Жилд нэг ганц хоёр удаа.

Саранцэцэг -

Таны бага байх, залуу байх үед чинь хүмсүүд ер нь шүтлэг хэр байсан бэ?

Надмид -

Бага байхад чинь шүтлэг, лам шашин ч устчихсан байсан, сүүлийн жилүүдэд чинь ламтай болоод, нэг хэдэн жил боллоо, лам хийд гээд. Бас хүмүүс чинь бас шүтэх нь шүтээд, шүтэхгүй нь шүтэхгүй, хүмүүс янз янз л байх юм.

Саранцэцэг -

Танай тэнд хийд мийд байлуу?

Надмид -

Хийд байдаг юм ш дээ, тэр байна, байна. Хэдэн ламтай, хэдэн настай лам нар өөд болоод дууслаа тэр. Их номтой, жинхэнэ дээр үеийн бурхны номтой хүмүүс байсан, одоо сүүлийн үед бас нэг хэдэн хүн сургасан юм байлээ л. Тэр сурсан шавь нь байлгүй яахав. Шавь нар нь байнаа бас. Лам шашин талын номтой хүмүүс байна манай нутгийн, энэ шашны дээдийг төгссөн, хүн байдаг юм ш дээ тэр. Хэний хүүхэд билээ байз. Гомбон хэн гэдэг билээ, манай Манханы л хүүхэд. Бас шашны сургуулиар явчихсан, очоод ажиллаж байгаа хүн байгаа.

Саранцэцэг -

Ер нь Монголд чинь ер нь шашин яаж өөрчлөгдөөд байх шиг санагдаж байна?

Надмид -

Үгүй ээ, тэр өөрчлөгдөх л дээр үеийн чинь тэр шашныг чинь би мэдэхгүй юм. Миний багад тэр шашнаа устгачихсан юм байналээ.

Саранцэцэг -

Танай ээж, аав шүтлэгтэй байсан уу?

Надмид -

Шүтлэггүй. Шүтдэг юмаа устгасан болохоор ямар юмандаа ч шүтэхэв. Шүтэх юм байгаагүй ш дээ. Аав, ээжийн үед тэр лам шашин эднүүсийг чинь устгаад хаячихсан, одоо нэг мэргэн ядахнаа нэг чулуу тасалдаг, жаахан ном мэддэг хүн байсан нь нууц байдалд байлаа ш дээ. Тэрийг ч одоо хэрвээ л мэдэгдэх юм бол бараг хэрэгтэн, буруутан хэлмэгдүүлээд бариад явчихна гэдэг утгаар нь, нууц байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Айлууд чинь шүтдэг барьдгаа бие биедээ мэдэгдэхгүй?

Надмид -

Мэдэгдэхгүй харин, нууц байдалд. Тэр аргагүй л ах дүү дотно бие биенээ мэддэг бол, бусдыг бол нууцаар л туслахаас тэгж ил задгай туслахгүй. Одоо бол ёстой нэг сайхан чөлөөтэй л болж байна л даа. Ардчилал гэдэг юм чинь яг л юм юм нь чөлөөтэй, эрх чөлөөтэй байгаа нь их сайхан бахархалтай байгаа юм шиг санагддаг ш дээ.

Саранцэцэг -

Айлууд чинь нэг зул мул барьдаг ш дээ, цагаан сар мараар, танайх барьдаг байсан уу?

Надмид -

Тийм харин. Өө манайх тийм юм байгаагүй. Манай муу ээж чинь харин ээж аавын үе дээр ээж нэг зул барьдаг байсан, би одоо 70 гарчихаад явж байж нэг аятайхан зул мул барьчихаж чаддаггүй ш дээ. Боддог юм, бодсон мөртлөө биелүүлж чаддаггүй ш дээ. Зул барих юмсан гээд бодож л байгаам л даа, хүмсүүд чинь зул сар гээд л ярьж байна, цагаан сар гээд л ярьж байна, болж байна, тэр мэрэнгээр зул мул барьчихаж би тэгж чадахгүй байгаа хүнийг чинь шүтдэг хүн гэх үү. Шүтлэгэнд муу, тааруу би. Бас л зүгээргүй шүтэж явбал зүгээр юм шиг санагдаад байгаам. Уулаасаа чадахгүй л байгаам даа.

Саранцэцэг -

Заа, за хоёулаа яриад нэлээн цаг гаран болчихжээ. Хоёулаа энэ удаадаа ярилцлага өндөрлье, дараа нь дахиад үргэлжлүүлээд ярилцъя даа?

Надмид -

За за тэгье, чиний ажил одоо, дэндүү нуршсан юм яриад бас чамайг цаг барчих шиг боллоо.

Саранцэцэг -

Өө зүгээрээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.