Bataa


Basic information
Interviewee ID: 990223
Name: Bataa
Parent's name: Bayanbaa
Ovog: Öölgö
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, retired
Belief: Buddhist
Born in: Bulgat sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production; collectivization; environment; literature; family;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

legends;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байн уу? Батаа гуай.

Батаа -

Сайн.Сайн байна уу? Миний хүү.

Ариун-Ундрах -

За.Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Батаа -

Зөвшөөрч байнаа.

Ариун-Ундрах -

За та нэрээ нууцалж ярих уу? Нууцлахгүйгээр ...

Батаа -

Нууцлахгүй ярья аа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа.

Батаа -

За баярлалаа миний хүү.

Ариун-Ундрах -

За та өөрийгөө танилцуулахгүй юу?

Батаа -

Би өөрөө туулай жилд төрсөн.Одоо 71 настай хүн.Өөрөө бол багш хийж байсан хүн би.За миний удам гэвэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын хүн юм байгаа юм.Аа анх би 10-р ангиа төгсөөд тэндээсээ эхлээд энэ улсын багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын ангийг төгсөөд за 40 гаруй жил одоо багшилж байгаа ийм хүн.Аа манай аав бол малчин хүн байсан.Ээж бас малчин хүн.Аа би бол 5 ах дүүтэй.Тэрний хамгийн том нь би юм байгаа юм.Тэгээд ингээд би 1949 онд би 10 настай байхдаа сургуульд орсон.За яагаад тэгэж орсон юм бэ? гэх дээр зэрэг манай ээж надыг сургуульд явуулдаггүй ээ.Уг нь 8 настайгаасаа орно ш дээ.Тэгээд 2 жил өнжлөө.Тэгээд 10 хүрлээ.Би сургуульд очно гэж баахан дуртай л байлаа.За тэгсэн чинь 1949 оны 8 сарын 25-ны өдөр аа тэр Бугат сумын хүний эмч Гонгор гэж настай эмэгтэй эмч хүн байсан.Тэр хүн шууд багийн даргыг авчраад за энэ хүүхдээ өгөхгүй гэж байна.2 жил болсон.Тэгээд энэ хүүхдийг авна.Тэгээд энэ багийн дарга,тэр Гонгор эмч ингэж байгаад баахан зөвлөгөө ярьж байгаад тэгээд манай аав нэг алаг моринд надыг сундлаад аваад явсан.Тэгээд тэгэхэд манайх хаана байсан гэвэл тэр Баян-Өлгий аймгийн тэр Бугат сумын зусланд байсан.Тэндээс манай аав надыг нэг муу эцэнхий морьтой байсан.Өөрөө урд нь суугаад,надыг хойно нь суулгаад тэгээд бугын хар ус гэж байсан.Тэр бол манай сумын өвөлжөө байсан.Бараг яривал 30 гаруй км.Тэндээ аав надыг хойноо суулгачихаад аваачаад сургуульд аваачаад сургуульд орууллаа.Тэгээд би сургуульд орсон юм.Тэгсэн чинь би ийм халимагтай байлаа.Тэгээд нэг өдөр хүүхдүүдийн үс авч байна,багш нар.За одоо би яая даа л гэж бодоод л байлаа.Тэгэж байтал Насанжаргал гэж нэг багш байлаа.Тэр Насанжаргал багш надыг дуудчихаад надад чихэр өглөөч.Чихэр өгөөд чи үсээ авхуулчихаарай миний хүү гээд тэгэж байна.Тэгээд нөгөө чихрийг нь идчихээд юу яадаг юм байна,аа үсээ авхуулахаа боллоо.Үсээ авхуулахаар болоод тэгээд нөгөө дандаа багш нар байсан.Нэг багш дээр очлоо.Очоод л надыг суулгачихаад л үс авдаг юм байна.Тэр үсний машин гэдгийг мэддэггүй.Нэг л хачин юм авчраад ингээд яагаад байсан.Дээр үед миний үсийг бол аав дандаа хутгаар хусдаг байсан байхгүй юу.Тэгээд тэр ямар янзтай юм бол гээд л гайхаад байлаа.Нэг ийм гараараа ингэж яадаг тийм машин.Тэгээд үсээ авхууллаа.Тэгээд сургуульд ороод л... Тэгээд тэр жилээ сургуульдаа ороод тэрний дараа жил нь бол сургуульдаа би өөрөө явдаг болсон.Ерөөсөө шууд өөрөө явна гээд ээжид хэлж байгаад тэгээд мориор сургуульдаа ордог боллоо.За ингээд тэр 55 онд байна уу даа 4-р ангиа төгсөөд аймгийн сургуульд явлаа,5-р ангид.Тэгээд аймгийн сургуульд очиж тэндээ манай 2 10 жил байсан.Нэг нь Монгол сургууль гэж миний сурч байсныг 1-р 10 жил.Аа 2-р 10 жил гэж Казак сургууль.Тэгээд 2 сургууль хоорондоо ийм ойрхон ойрхон ийм юутай.Ингээд тэр Өлгийн сургуульд ороод тэндээсээ эхлээд явсаар байгаад 10-р ангиа төгсөөд,10-р ангиа төгсчихөөд наашаа Улаанбаатар хотод ирээд... Аа тэр үед МУ-ын дээд сургууль гэж байсан.Багшийн их сургууль.Тэр сургуульдаа монгол хэл,уран зохиолын ангид 4 жил сураад тэгээд тэндээсээ гараад би аймагтаа Баян-Өлгийд очсон.Баян-Өлгийд очоод тэгээд л хөдөө анхны багш хүн чинь тэгээд Алтан цөгц гэдэг сум руу очлоо.Тэгээд тэнд очоод яахав залуу багш л хийлээ.Аа мундаг багш ч гэж хэлүүлэх юм байхгүй тэгээд л ерөөсөө нэг шинэ залуу багш ирсэн л гэдэг нэртэй.Тэгээд тэр Алтан цөгцийн сургууль бол 2 ангитай.А анги нь дандаа Монгол анги.Б анги нь дандаа Казак анги.Тэгсэн чинь тэрэн дотор очих дээр зэрэг Казак ангид хичээл заадаг,Монгол ангид хичээл заадаг.Аа нэг л хэцүү л байсан,надад тэр үед.Тэгээд юмаа бодож бодож байгаад Монгол ангид ороод одоо Монголоороо ярина,Казак ангидаа ороод Казакаар ярина.Ингэж явж байгаад дараа нь би аймгийн сургуульд очлоо.Аймгийн сургуульд очсон.Тэгээд аймгийн сургуульд очоод юу яаж байсан чинь надыг Казак ангид Монгол хэл заах тийм сэдэв өгсөн.Тэгээд 2-р анги,3,4,5,6-р ангийн Монгол хэлний сурах бичиг бичихэд ажиллаж байлаа,аймгийнхаа төвд.Тэгээд ингээд байж байсан чинь нэг өдөр надыг аа тэр боловсролын хэлтэс гэж байсан.Тэр хэлтэс дээр очсон чинь хэлтсийн дарга асууж байна.Тантай хүн ярья гэж байна аа,хотоос гэж байна.Тэгээд энэ одоо ямар юун хүн юм бол гээд ингээд бодсон.Тэгсэн чинь манай энэ Улаанбаатар хотын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн гэж байна ш дээ.Тэр хүрээлэнгийн захирал Хорлоо гэж хүн байсан.Одоо зохиолч Хорлоо одоо байж байна.Тэгээд танай руу бол Казак,Монгол хэлний словарь редактор хийлгэнээ одоо.Та энийг зөвшөөрөх үү? гэж байна.За одоо би давах юм уу тэрийг чинь би тийм эрдэм шинжилгээний том толь бичиг би одоо давахгүй байх аа гэсэн чинь үгүй ээ та заавал давна.Та бол дандаа Монгол талыг нь редакторлана.Аа Казак талаас нь бол тэр үеийн соёлын яамны сайд Ж.Ахмед гэж хүн байсан.Аа Ахмед сайд бол Казак талаас нь.Та ерөөсөө тэнд орсон толь бичигт орсон бүх сурах бичгүүд доторхийг одоо Монголоор зөв байна уу? Буруу байна уу? Алдсан байна уу? Оносон байна уу? Та тэрийг л шүүнэ.Тэгээд нэг жаахан гайгүй болоод за тэгвэл яахав би зөвшөөрье гэлээ.Тэгээд тэр толь бичиг дээр 6 сар суусан би.Өдөр хичээлээ заана,шөнө одоо 2 цаг,1 цаг хүртэл сууна.Тэр толь бичгийг одоо үзэж редакторлаж.Ингээд Монгол,Казак хэлний тайлбар толь гэж их том толь бий.30000 үгтэй.Тэрийг анх би бас редакторласан юм л даа.Аа иймэрхүү нэг юутай байнаа.За тэгээд эндээс гадна одоо би түрүүчийнхээ бас ярья.Надыг 9-р ангид байхад 1959 онд “Нэгдэлжих хөдөлгөөн” гэж боллоо.Тэгээд л ингээд л харж байсан чинь л зарим айлууд нэгдэлд малаа өгөөд л,зарим айлууд нэгдэлд малаа өгөхгүй.Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн болж байсан байхгүй юу.Тэгээд зарим одоо манай нэг кинон дээр гардаг юм ш дээ.Ямар кинон дээр билээ байз нэг хоёр шараа аваачаад уячихаад,нуучихдаг.Тэрэн шиг юм их гарч байна.Айлууд зарим нь одоо зарим малаа туугаад явж байна.Зарим нь одоо тэгээд уул хаданд нууж байна.Зарим нь тэгээд өөрсдөө зөвшөөрөөд малаа өгч байна.Тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэгт бас оролцож явлаа би.Тэгээд тэр үед чинь ямар хүн байсан гэх дээр зэрэг 9-р ангийн хүн за юу.Их том хүн.Тэгээд яаж байна гэх дээр зэрэг сумын захиргаан дээр надыг дуудаад өртөөн дээрээс... Өртөө гэж байсан тэр үед шуудан.Тэр шууданд өртөөн дээрээс морь унана,чи айлуудаар явна.Айлуудаар явж чи тэр нам засгийн бодлогыг тайлбарла чи.Хамтын хөдөлгөөн гэж хэлдэг юм энэ нэгдэлжих хөдөлгөөнийг.Хамтраад бүгдээрээ нийлээд малаа маллана,давын нэг нэг ганц ганц байж болохгүй гэж иймэрхүү одоо ухаалга хийгээд.Тэгээд би тэр 9-р ангид ордгийнхоо зун 8 сарын сүүлчээр баахан айлуудаар явлаа.За одоо ингээд нэгдэлжих хөдөлгөөн гэж гарч байгаа юм байна.За тэр нэгдэлд орсон хүн чинь яадаг юм гэх дээр зэрэг хамтарч амьдрах юм гэнэ.Малаа хамтарч маллах юм гэнэ,өвсөө хамтарч ачиж зөөж авдаг юм гэнэ.Тэгээд ийм ач тустай газар бид нар,та нар ордог юм байна шүү нөхдүүд минь.Ингээд давын нэг нэг хэдэн малаа дагаад ингээд яваад байж болохгүй ээ.Одоо чинь социализмын үе.Тэрийг заавал ярина,социализмын үе.Социализмын үед одоо ийм бүдүүлэг байж ерөөсөө болохгүй.Хамтраад хөдөлмөрлөх хэрэгтэй гээд л айлуудаар ороод баахан ухуулга хийлээ.Зарим ааш муутай,эмээнүүд ялангуяа эмээнүүд,бас зарим эрэгтэй улсууд ч байна.Улсууд чи юу яриад байгаа юм бэ? чи.Наадахаа одоо өөр газар ярь.Тэр нэгдэлд чинь орохгүй ээ,тийм юм байхгүй гэж ингэж ярьдаг юм байна.За тэрийг нь яахав би тэгэхэд чинь 19-тэй байсан би.Тэгээд юу яалаа л даа.Тэрийг нь сонсчихоод л одоо надад хэлэх үг байхгүй.Тэр хүмүүстэй хэрэлдэж болохгүй,хэл мэдэхгүй одоо би.Тэгээд ингээд л заримд нь хэлээд зарим нь ч их мундаг хүлээж авч байна.За тэгнээ тэгнэ.Маргаашаас эхлээд нэгдэлд орно оо.Нэг хүрз гэсэн ч тавьдаг юм байна тэр үед.Малгүй хүн бол хүрз тавьж болно,жоотуу тавьж болно.Ойлгож байна уу? За ингээд би зарим ядуу айлууд тэгэж байна.Орноо орно,тэр сайхан нэгдэлд чинь орно.Ажилтай болгодог юм байна,хөдөлмөртэй болгодог юм байна.Би ганц хүрз аваачиж тавиад нэгдлийн юунд орлоо гэж байна.Аа нөгөө баяачууд чинь ёстой зангүй шүү.Ингэж нэгдэлжих хөдөлгөөнд нэг баахан хэдэн хоног нэг 10-н хэдэн хоног явсан даа.Тэр үеийн юу бол одоо ерөөсөө бүгд социализм,коммунизмын төлөө явна.Аа тэр үед чи одоо Ленин багшийг их шүтнэ.Аа тэгээд тэрний дараа нь бол Сталин гэж байна,Сталин багшийг шүтнэ бид нар.Тэгээд бид нар их сонин байсаан.Тэгээд би сургуульд орчихоод юу яадаг байлаа.Манай гэр хөдөө байдаг юм чинь дотуур байранд ордог байхгүй юу.Дотуур байранд орох доор зэрэг яаж байна гэх дээр зэрэг тэр үед ер нь дунд сургууль бол хагас цэргийн зохион байгуулалттай байсан шүү.Хагас цэргийн зохион байгуулалттай байсан.Орой унтах болно.Орой унтахын өмнө 10 цагт бүх тасгууд гарч жагсана.Жагсаад тэгээд 1-р тасгийн дарга очиж жижүүр багшид работ өгнө.Манай тасгаас 14 хүн байгаа,14-үүлээ байна.За жишээ нь бас нэг тасаг очоод л 3-р тасгийн дарга очоод л манайх бол 15 хүнтэй байсан.2 хүн чөлөө аваад явсан гээд л ингээд л.Тэгээд ер нь тэгэхэд ч тэр 2-р 10 жил чинь 10-н хэдэн тасаг байсан шүү.

Ариун-Ундрах -

Овоо их байна тэ?

Батаа -

Тийм,10-н хэдэн тасаг байсан.Тэгээд 10-н хэдэн юуны тооллого аваад л,тэгээд сүүлд нь дуу дуулна.За хамгийн эхлээд Дархан манай хувьсгалт улсыг дуулна за юу Дархан манай хувьсгалт улсаа дуулна.Дараачийн өдөр нь юу гэвэл Ленин багшийн тухай дуу дуулна.Тэгээд сүүлд нь дараагийн өдөр нь Сталин багшийн тухай дуулна.Аа тэгээд тэр дуунд ингэж байгаа юм. Баатар Сталины заасан замаар Бартаагүй сайхан явлаа бид гээд мартчихаж тэрийг.Бид дуулна тэгэж.За тэгснээ тэрний дараа нь Мао Цэ Дуныг дуулна. Дорно зүгээс нар туяарлаа Хятадаас Мао Цэ Дун гарлаа гээд Манай ард түмний замыг заагч тэр хүн гээд л ингээд л дуулна ш дээ.Тэгээд дуугаа дуулаад за одоо тасагтаа ор.Тасагтаа ороод унтана.11 цагт одоо унтана.Жижүүр багш гэж хононо,манаач гэж байна тэр чинь.Тэгээд унтчихаад өглөө болно.Өглөө болох дээр зэрэг л 6 цагт босох ёстой.6 цагт босгоод л өвөл ч тэр,хавар,зун ч тэр.Тэгээд гараад бүгдээрээ гимнастик хийнээ.Тэгээд одоо энэ юуг энэ дотуур байртай сургуулиуд хэрэглэхгүй байна.Энэнд би жаахан гомдоод байгаа юм.Гадаа гаргаад 6 цагт босгочихоод сайхан гимнастик хийлгэнэ.Жижүүр багш ирнэ.За гимнастикаа хийж хийж байгаад тэгээд баахан гүйлгэнэ.Гүйлгээд тэгээд нэг 500 метр гүйлгэнэ шүү.Тэгээд сайхан гимнастикаа хийгээд дууссаны дараа яваад хоолондоо орно.Дотуур байрны хоол шүү дээ.Хоолоо идчихээд тэгээд л хичээлдээ орно,болоо.Иймэрхүү ааш зантай ах нь сургуульд сурч явж байсан л даа.За тэгээд би 1964 онд Улаанбаатар хотод багшийн дээд сургууль одоогийн багшийн их сургуулийг төгсөөд,тэгээд тэрнээс хойш явсаар байгаад одоо 45 жил би багш хийж байгаа ийм хүн байгаа юм.Яахав дээ өнөө нам засаг надыг үнэлээд одоо энэ Алтангадас одон,энэ хөдөлмөрийн хүндэт медаль,аа энэ багшийн гавьяаны одон.Тэгээд энэ одоо ойн медалиуд өгсөн.Аа өөрөө бол энэ ардын гэгээрлийн тэргүүний ажилтан авсан.Аа энэ ахмад зүтгэлтэн гэдэг тэмдэгтэй.Энэ бол одоо МАХН-ын хүн шүү дээ би чинь.Тэгээд одоо нам засгаас надад энийг бас шагнасан.Энэ хүртлээ ингээд би одоо 45 жил багш хийгээд одоо өнөөдөр 71 настай явж байгаа нь энэ ээ.Багшийн ажил гэдэг бол их сайхан ажил байлаа.Гоё ч ажил байлаа.Цагаан мөртэй,цагаан мөртэй их сайхан ажил.Тэгээд ганцхан хүүхэдтэй ажиллаж л одоо чадах юм бол багшийн ажлын гавьяа үнэлэгдэнэ ээ.Багшийн сэтгэл сайхан.Бид 9-р ангид,10-р ангид байхдаа ялангуяа одоо бид чинь 7,8-р ангид байхад ч тэр үеийн хүүхдийн шилжилтийн нас гэж байгаа юм шүү дээ.Бид нар чинь их л одоо эрт шилжилтийн насанд орж байна ш дээ.Тэр үед чинь 16-17 хүрч байж шилжилтийн насанд орно ш дээ.Тийм,эхэлнэ.Тэр үед бол аа шилжилтийн нас гэдэг чинь одоо ерөөсөө юу байхгүй юу тэр жоохон хүүхдүүд чинь том хүн шиг бодно.Том хүн шиг авирлахыг бодно.Том хүний зан гаргахыг бодно.Тэрийг чинь шилжилтийн нас гэж хэлж байгаа юм.Ойлгож байна уу? Тэгээд бид нар чинь одоо ер нь тэр сайхан сайхан залуу,хөгшин багш нар бүгд байлаа.За энэ багшийг дуурайх юмсан,тэр багшийг дуурайх юмсан.Тэр хувцсаа их гоё өмсдөг юм байна.Энэ багш шиг Даргиа гэж багш байсан.Даргиа багшаа дуурайх юмсан гээд л.Аа тэгээд л хэн гэж байсан Акира гэж химийн багш байсан.Алматад төгсөж ирсэн,мундаг гоё хувцастай тэр чинь.Ингээд тэр багш,энэ багшаа дуурайя гээд л ингэж бид нар ярина.Тэгэхлээр одоо ер нь хүүхдүүд юу болжээ,багшийг нэг их хүндлэхээ байсан байна.Болж байна уу? Яаж байна гэх дээр зэрэг ангийн багшаасаа айна,хичээл заадаг багшаасаа айна.Одоо бусад багш нарыг ерөөсөө одоо энэ 8,9,10-р ангийн хүүхдүүд бараг надаас хүнээс бараг тамхиа өгчихөөрэй гэж хэлэх гэж байна ш дээ.Аа ийм юм байхгүй шүү.Бидний үед бол тийм юм,ёстой захиргаадалт байсан тэр үед,энийг үгүйсгэхгүй.Энэ захиргаадалт бол зөв ч тал бий.Зөв тал их байна.Ойлгож байна уу? Хүнийг хүндэлдэг,хүнийг хайрладаг,хүнээс ичдэг.Ойлгож байна уу? Ийм юм байсан.Одоо яаж байна гэвэл зарим үед одоо сурагчид бол ерөөсөө хэцүү байна даа.Ерөөсөө ангийн багш,хичээл заадаг багшаас бусад багшийг үзэж харахгүй байна ш дээ.Энэ одоо ер нь юу гэсэн үг вэ? Энэн дээр л одоо их сайн л хичээх хэрэгтэй юм даа.Тэр юмыг одоо ярьчих дээр зэрэг захиргаадаж байна.Их ч хэлж үзлээ сая 90 оноос өмнө 80,90,70 оны багш би бол.Аа тэгэхэд бол бид бол ёстой жинхэнэ захиргаадна хүүхдүүдийг.Тэр яаж байна гэх дээр тэр хүүхдийг бооллох гээгүй.Тэр хүнийг зөв хүмүүжилтэй болгохын тулд,аа ном эрдмээ зөв сургахын төлөө бид нар захиргааддаг байсан.Тэр захиргаадалтыг одоо хэрэглэх хэрэгтэй байна.Аа тэрнээс биш зарим хүн байдаг л даа,зарим багш нар чинь одоо за чи юу юм,чи юу ч сурахгүй,чамайг болохгүй бол ТМС-д хуваарилж өгнө гэж.ТМС чинь одоо чухал мест болж байна ш дээ.Тийм ээ? Жинхэнэ ажилчин анги гарч ирж байна ш дээ.Тэгээд тийм юм хэлсэн багш бол одоо жинхэнэ муу захиргаадалттай үе.Тэгэхгүйгээр энэ хүүхдийг нэг хүмүүжилтэй болгочихъё,энэ хүнийг нэг эрдэм номд дөхүүлчихье гэж захиргаадаж байгаа захиргаадалт бол тэр байж болох юм.Одоо энэ ардчилсан нийгэм гэж яриад байна ш дээ.Энэ нийгэм зөв,энэ нийгмийг би хүлээж авна,зөв замтай.Гэхдээ энд бол тэр захиргаадалтын үеийн зарим нэг юмыг авах хэрэгтэй гэж бодож байгаа би.Ойлгож байна уу? Одоо жишээ нь бод л доо ер нь би энэ гэр хороололд амьдардаг.Манай хороо гайгүй энэ юу байгаа газар чинь юу билээ золиг чинь.Тэр манай хороо их сайхан,сая баригдсан Энгэр шанд гэж.За одоо ингээд үз,энэ урд талын хороо байна,аа энэ талын нэг хороо байна.Тэр айлуудыг хог,новш гэж ямар байна? Үгүй ээ тэрийг одоо захиргаадалж байгаад цэвэрлүүлэх хэрэгтэй ш дээ.Янз бүрийн өвчин тахал ихдэж байна.Тэгээд энэ айлуудын гадаахыг юу чи орж үзсэн үү? Үгүй юу? Энэ гэр хорооллуудыг?

Ариун-Ундрах -

Үзсэн.

Батаа -

Эвгүй байгаа юм шүү.Тэрэн дээр одоо жинхэнэ захиргаадалт хийхэд буруу гэх юм байхгүй ш дээ.Тэр айлын төлөө,тэр гудамны төлөө,тэр гудамны хог шорооны төлөө тэрэн дээр одоо захиргаадалт байхад болдог юм байгаа биз дээ.Тэгэхлээр одоо яаж байна зарим хүмүүс чинь аа битгий солиороод бай,битгий захиргаадаад бай.Энэ бол болохгүй асуудал.Иймэрхүү нэг асуудал бас яригдаж байна аа.За тэгээд сургуульд бас би энэ сургуулийн амьдралаас л яриад байя даа бас өөрөө багш хүн чинь.Тэгээд энэ зарим хүмүүс бол яаж байна гэх дээр зэрэг заавал дээд мэргэжилтэй болно гэж байгаа.Энэ зөв л дөө,зөв. Дээд мэргэжилтэй байх хэрэгтэй.Дээд мэргэжилтэй хүн бол дээд мэргэжилтэй хүн шиг байх хэрэгтэй.Ойлгож байна уу? Одоо энэ юу нь миний амьдралд ч тааралдсан.Сүүлийн үеийн багш нар юу ч мэдэхгүй бараг.Тэр тэгэж болохгүй ш дээ.Тийм учраас тэр багш нарыг одоо чанаржуулахын төлөө нилээн сайн тэмцэл хийхгүй бол тэгээд одоо тэгээд л дипломын хулгайчид гарч байна шүү.Дипломын хулгайч гарч байна,өөр юм байхгүй.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө төрж өссөн нутаг усныхаа тухай,аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?

Батаа -

За би бол Баян-Өлгий аймгийн хуучин Сагсай сумын одоогын Бугат сумын хүн байгаа юм.Манай аав Баянбаа гэдэг хүн байсан.Аа энэ хүн бол эхлээд мал маллаж байсан.Тэгээд сүүлд нь яваад 40-өөд оноос хойш курс,семинараар яваад хүний эмч болсон хүн байгаа юм манай аав.Аа манай ээж бол одоо ерөөсөө дандаа мал малладаг,бид нарыг одоо хоол ундыг бэлтгэж өгдөг ийм сайхан хүн байсан манай аав,ээж хоёр.Манай аав бол их дуу цөөтэй.Аа нэг дугарах юм бол жинтэй дугарна.Манай ээж яаж байна уу гэх дээр зэрэг бид нарыг чинь зодно,загнана.Бид нар сахилгагүй байхгүй юу.Сахилгагүй учраас тэгээд нэг юу яалаа л даа.Хонь сааж байлаа.Хонь сааж байсан чинь нэг манай нэг ороо хонь байдаг юм,баригддаггүй ээ.Тэгсэн чинь би нэг газраас нэг чулуу аваад шидчихсэн чинь эвэр дээр нь буучихсан.Өө тэгсэн чинь одоо тэр айлын ээжүүд ч хэлж байна,манай ээж ч ёстой лав араагаа зууж байна даа.Ямар муухай балиар амьтан бэ? энэ.Орос,Хятад шиг малын эвэр цохилоо гээд л.Тэгээд л хонио авчирч саалгаж өгчихөөд л дараагийн хонио авчраад тэгээд нөгөө хургаа хөгнөж байтал нуруун дээр ёстой аягүй чанга цохилоо шүү.Энэ ямар юм гээд эргээд ингээд харсан чинь л ээж нэг ийм бүдүүн мод барьчихсан.Хэ хэ хэ иймэрхүү байдалтай байлаа.Аа би бол ах дүү 5-уулаа.Одоо тэндээс одоо тэр 5 хүнээс 1 нь нодлин нас барсан.Бусад нь одоо ингээд байж л байна.Ихэнхи нь одоо 60 гарч байна.Би 71-тэй.Аа гэр орон иймэрхүү л байдалтай байлаа.Манайх нэгдэлд дорохоос өмнө бол 5-10 хонь,ямаатай.Аа гэр орондоо сүү идээгээ хийх нэг 2-3-хан үхэртэй,ганц хоёр унадаг морьтой иймэрхүү амьдралаар л би амьдарч явж байсан хүн.

Ариун-Ундрах -

Таны тэр төрж өссөн нутаг ус ямар онцлогтой байсан бэ?

Батаа -

Миний төрсөн нутаг бол Баян-Өлгий аймгийн Бугат сум гэж тэр Баян-Өлгий аймгийн урд зүгт бол Хатуугын гол гэж бий.Их сайхан газар.Тэр Хатуугын гол гэдэг ингэж урссаар яваад Ховдын голоор ордог байхгүй юу.Миний өссөн газар тэр.Тэр Хатуугын гол гэдэг газар би төрсөн.За тэр маш их ардаа нэг том өндөр цаст уул байдаг юм даа.Тэрний хажууд одоо би чинь одоо бага насаа тэнд л элээсэн хүн байгаа юм.Аа янз бүрийн ан ихтэй.Тэнд бол одоо шилүүс байна,аа зээр ихтэй,үнэг ихтэй,чоно ихтэй,аа тэгээд баялаг ихтэй,модтой дээгүүрээ жаахан.Одоо энэ юу байна л даа.Цамбагарав гэж байна ш дээ.Цамбагаравын энэ талын уул байгаа юм.Тэндээс салбарласан.Тэгээд манайхан чинь одоо зунаар тийшээ гараад тэр Хатуугын голын эхэн өөдөө гарч зусдаг байсан.Хатуугын гол гээд яагаад нэрлэсэн юм гэх дээр зэрэг тэр Алтайн их уулнаас,цаснаас урсдаг.Аа тэгээд урсгал ширүүн,урсгал маш ширүүн.Одоо ингээд ажиглаж байхад юу байж байгаа юм л даа.Ус үерлэж байна ш дээ одоо.Тэнд өөрөөр чинь одоо энэ ширээнээс том,тэр ширээ шиг хад чулуу,тэр үерийн усаар гарна ш дээ.Урсаж ирдэг юм.Тэгээд тийм учраас тэр ус үерлэсэн үед одоо тэрүүгээрээр морьтой ямар ч хүн явж чадахгүй.Тэр том хайрганд,чулуунд ачигдаад л,тэгээд л дуусаа.Тийм учраас Хатуугын гол гэж нэрлэсэн ийм учиртай юм байгаа юм.Аа тэгээд манай тийшээ бол одоо яахав манай сумын тийшээ голдуу бол урианхайнууд байдаг байсан.Манай аймгийг чинь бага ястан гэж хэлдэг юм шүү дээ.Аа урианхайнууд байна,дөрвөдүүд байна,аа тэгээд дараачийх нь бол казакууд.Энэ урианхай,казакын нутаг бол Баян-Өлгий аймаг,манай сум юм байгаа юм.Аа харин Ховд руу ороод ирэх дээр зэрэг баяд,мянгад,өөлд,захчин,торгууд гээд зөндөө болчихно.Аа зөвхөн манай аймагт л бол Баян-Өлгий аймагт бол урианхай,казак энэ 2 хүн л байна.Аа харин тэр Цэнгэл сум гэж бий.Тэр Цэнгэл сум чинь тува гэж байгаа ш дээ одоо.Туванууд харин Цэнгэл суманд байна.Тэгээд манай Баян-Өлгий аймаг чинь казактай,урианхайтай,тэр туватай.Тува байна,дөрвөд их цөөхөн байна.Тэр Баян-Өлгий аймгийн тэр Цагаан нуур сум гэж,Бүхмөрөн сум гэж бий.Тэрүүгээр цөөхөн тооны дөрвөдүүд байна.Бусад нь өөр өөр улсууд байна.За тэгээд Баян-Өлгий аймгийн чинь Алтай сум,аа Буянт сум,аа Сагсай сум,Алтан цөгц сум.За эд нар чинь одоо голдуу Урианхайнууд нь энүүгээр байна.За тэгээд тэр Дэлүүн сум,аа ер нь тийшээ голдуу Казак айлууд их байна.Аа тэгээд тэр Цэнгэл хайрханы наана байгаа Улаанхус сум байна,тэнд голдуу Казакууд байна.Аа тийшээ,цагаан нуур,ногоон нуурын тэрүүгээр тийшээ бол нэг цөөхөн тооны Дөрвөдүүд байдаг иймэрхүү л газар манай нутаг.

Ариун-Ундрах -

За таны аав ээж танд бага байхад чинь ямар нэгэн үлгэр домог ч юм уу тиймэрхүү зүйл ярьдаг байсан байх тийм ээ?

Батаа -

Үлгэр домог их яринаа.Надыг сургуульд ороогүй байхад,би чинь одоо 10 настай сургуульд орлоо гэсэн биз дээ.Тэрнээс өмнө бол одоо ер нь одоо 3 наснаас эхлээд л бараг 5,7,8 настайд бол тэр туульч өвгөн гэж байдаг,тууль туульдаг.Тэрнийг бол мориороо манай хөгшин аав гэж байсан,өвгөн аав.Тэр тууль хайлдаг хүн авчирна.Тэгээд л тууль хайлуулаад суучихна.Бүтэн шөнөжингөө,маргааш нь шөнөжингөө,нөгөөдөр нь шөнөжингөө тууль хайлуулна ш дээ.Аа тэгээд тэр үлгэр домог гэдгийг бол тэр аав ээж,тэр ахмад хүмүүс бүгд ярьж өгнө.Ер нь дээр үеийн гол юу нь ийм юм шиг байна л даа.Энэ манай Монголын.Одоо би сая ярьсан.Нэг захиргаадахгүй,захиргаадна гэж байхгүй.Дандаа тэр ахмад хүмүүс бол аман зохиол ярина.Аман зохиол заа эртээ урдаа цагт ийм ийм ийм байж гэнээ.Тэгээд тэрэн дотроос юмыг олж авч байгаа ш дээ.Залхуу хүн байсан гэнээ,тэгэж тэгэж тэгэж яваад тэгээд амьдрал нь дууссан юм гэнээ гээд л ингээд тийм үлгэр ярина ш дээ.Хурдан морины тухай гэвэл хурдан морины тухай сайхан юу ярьж өгнө.Тэгээд л дандаа бүх хүүхдүүдийг яаж хүмүүжүүлж байсан юм бэ? гэвэл айл гэрээрээ, хотон дотроо ерөөсөө дандаа үлгэр.Үлгэрээр ярина.Тэгээд зарим нь одоо ярина ш дээ.Чи одоо тэрний үлгэрт орох гэж байна уу? гэж.Тэр залхуу хүний тухай,ажил хийдэггүй хүний тухай тэр аман зохиол байдаг юм байна л даа.Эртээ урьдын цагт тийм хүн байсан гэнээ.Тэгээд тэгээд яасан юм гэнээ гээд чи тэрний үлгэрээр орох гэж байгаа юм уу? гэж загнана ш дээ.Тэгээд ерөөсөө захиргаадахгүй,ингэ тэг гэхгүй ерөөсөө л тэр үлгэрээр л яриад байна.Үлгэрээр яриад байна.Ийм учиртай юм.Үлгэр их ярьдаг манай тийшээ бол.

Ариун-Ундрах -

Тэр тууль хайлдаг хүн нь нөгөө нэг хөгжим барьчихаад л тийм ээ?

Батаа -

Аан тийм,хөгжим барьчихна.Товшуур гэдэг юм.Товшуур бариад тэгээд одоо сайхан.Тэрийг чинь хүндэтгэлтэй авчирна ш дээ.Ахмад хүн явна,эсвэл залуу хүн явна.Гэрт нь очоод унаатай очно.Унаан дээрээ суулгаад гэрээс нь авчирна,тэрнийг чинь.Гадаа ирэнгүүт нь тэрийг чинь мориноос нь буулгаад,тэгээд нэг хүн очиж тэрнийг чинь дагуулж аваачиж нөгөө ордог,очдог айлд нь оруулна ш дээ.Их хүндэтгэлтэй,тэгээд тэр туульчин ирээд ингээд цай хоолоо уугаад л яасны дараа сайхан суудал засч өгнө.Тэгээд суудал засч өгнө,тэрэн дээр суучихаад л,тэгээд л тэр ямар үед эхэлдэг гэх дээр зэрэг хамаг малаа бүгдийг нь хотлуулаад,аа гэр орны бүх ажлуудыг дуусгасны дараа хамаг гол онцлог нь тэр.Өдөр ерөөсөө тууль хайлахгүй ш дээ.Яагаад гэвэл тууль хайлах юм бол тэр ээж нар одоо хэдэн малаа алга болгоно.Аа хүүхдүүд бид нар яана гэвэл нөгөө хурга ишгээ алга болгоно.Тийм учраас тэр туульч бол тууль хайлахгүй шүү өдөр.Тэгээд орой сайхан унтахын даваан дээр,одоогоор бол 11 цагийн үед,өвөл бол 10 цагийн үед туулиа хайлна ш дээ.Тэгээд л хараад л байна.Унтдаг нь унтана,унтахгүй нь хараад л байна.Тэгээд л тэр хүн чинь туулиа хайлаад л,товшууртай.Товшуур дээрээ тусгай аялгатай.Тэр аялгаараа хайлаад эхэлдэг байхгүй юу.Тэгээд хамгийн гол нь тэр туульс нь дандаа баатарлаг явдлын тухай ярина.Дандаа баатарлаг явдалын тухай сайхан сайхан үлгэр ярьдаг байсан даа одоо тэр одоо алга болсон байна ховор болсон байна.Одоо манай аймагт болвол тууль хайлдаг хүн байхгүй болсон байна.Ховд аймагт бол цөөхөн байна.Аан тэр ховд аймгийн чинь хоёр 3-хаан суманд тууль хайлдаг хүн байсан нь одоо бас алга болсон гэсэн.Цөөхөн хүн байна.Энэ тууль ингээд бараг устах юм шиг байна.Ийм учиртай юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад ер нь хэр их байсан бэ?

Батаа -

За даа миний,намайг бага байхад ер нь манай тэр Хатуугын голд бол туульч ганцхан л өвгөн байсан тэр л туульч.Тэгээд тэр хүн барьсан.Сүүлд нь тэр манай тийшээ өвлөж авсан хүн ч байхгүй тэр тэгээд өнгөрсөн.Тууль хайлахаа больсон.

Ариун-Ундрах -

Тэр туульч хүмүүс тухайн үедээ тийм тусгай мэргэжил шиг тиймэрхүү боловсрол олж байсан юм болов уу? Эсвэл зүгээр өвлөж авч байсан уу?

Батаа -

Өвлөж авна.Нэг багштай очоод нэг багшаар заалгаад л... хуучин туульч одоо 60, 70, 80 хүрсэн хүнээр заалгана ш дээ тэр чинь.Тэгээд тэр туулийг чинь одоо дандаа шүлгээр бичсэн.Тэр шүлгийг яг тэр шүлгээр нь уншина ш дээ.Зүгээр одоо над шиг ярьж байгаа юм шиг ярихгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Цээжилж ярина тэ?

Батаа -

Тийм цээжээр ярина.Тийм учиртай юм гэнэлээ.

Ариун-Ундрах -

Тэр туулиа туульж байхад нь саахалт айлын хүмүүс нь ер нь бүгд нэг гэртээ цугларах уу?

Батаа -

Өө бүгд ирнэ.Тэр ерөөсөө ганц айлд яахгүй шүү.Энэ дээр үед ч тэр хот айл гэдэг чинь 1,2,3-хан айл,3 айл л байна.Аа тэгээд энэ талын даваанд ойрхон байвал айлууд нь бас ирнэ.Хошой айл,саахал айл гэж саахал айлын улсууд бас ирнэ,хошой улсын айлууд бас ирнэ.Тэгээд бүгдээрээ тэр өвгөнөөс тууль чагнадаг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аан тэгээд зөвхөн хүүхдүүд биш том ...

Батаа -

Өө бүх хүн орно тэнд,бүх хүн.Ерөөсөө эмээ ч орно,өвөө ч орно,жоохон хүүхдүүд ч орно.Одоо ерөөсөө хүн бүхэн орно тэр туулинд бол.Тэр бас тэгээд нэг ийм юм байгаа юм.Манай тэр газар... би нэг 2,3 юм хэлье.Тууль хайлуулна гэдэг бол тэр жилийн тэр айлын,тэр хотны бүх муу муухай юм зайлна.Ойлгож байна уу?

Ариун-Ундрах -

Ойлгосон.

Батаа -

Тэр бас нэг үлгэр тууль хайлахаас гадна одоо тэр туулиа хайлуулвал тэр жил мал ахуй нь эрүүл мэнд байна.Аа тэр хүмүүс бол өөрсдөө өвчин зовлонгүй байна.Тийм үүднээс тууль хайлуулдаг юм шүү.Аа тэгээд манай нутгийн бас нэг сонин юм байна аа.Аа энэ юу гэж... За цагаан мод цохино гэж нэг газар байна.Энэ бол манай Урианхайн удмын одоо дээр үеэс уламжилж ирсэн юм.Тэр цагаан мод цохино гэдэг чинь тэр айлыг урьж авчирч цагаан мод цохиулна.Яагаад гэх дээр зэрэг зуны цагт ш дээ тэр чинь.Яг одоо өдийд.Энэ цэцэг... ямар цэцэг гэлээ дээ нэг цэцэг хонь идэж дэвхрээдэж үхдэг дэвхрээ гэж.За ингээд өглөө босоод ирэхэд зарим айлын хонь чинь 2,3-аараа дэвхрээдэж үхнэ ш дээ.Яг өдийд энэ 6 сар,7 сард.Тэр нэг цэцэг байдаг гэсэн,шар цэцэг.Тэгээд л мал нь ингээд үхээд байхлаар тэр айлуудын бүх хүүхдүүд,бусад айлууд хошой айлын,саахалт айлын,тэр бараг баг айлынхаа хүүхдүүдийг бүгдийг нь авчирч нэг шөнө цагаан мод цохиулдаг байхгүй юу.Тэгэхлээр тэр айлын тэр дэвхрээгээр үхэж байсан хонинууд одоо эдгэдэг гэсэн ийм удамтай.Аа нөгөө талаас нь энэ чинь ийм их учиртай юм байгаа юм.Залуучуудын тоглоом.Ойлгож байна уу? Аа тэнд ямар хүн очих вэ? гэвэл ерөөсөө л юу юм шүү дээ.16 наснаас 20 насны хүн орно.Энэ хүмүүс бол дандаа гэр бүлгүй улсууд.Тэгээд тэр хүмүүс чинь одоо яадаг вэ? гэх дээр зэрэг шөнө 11 цагийн үед,10 цагийн үед.Тэгээд л тэр айлуудын хүмүүс чинь алтан хүрээ,мөнгөн хүрээ... алтан хүрээ,мөнгөн хүрээ гээд ийм дуу дуулна,хоёр хоёроороо.Нэг ёсондоо танай энэ орцны залуучууд гарч байгаад л алтан хүрээ,мөнгөн хүрээ гээд урагшаа яваад байна.Тэгээд тэр айлын энэ хажуу талын айлуудын улсууд хүмүүс нь өө цагаан мод цохиж байна цаана чинь гээд л юу яана ш дээ.Тэгээд л цөмөөрөө гарна.Шөнө гэж хэлж байгаа ш дээ би тийм ээ? Тэгээд шөнө очоод тэрнийг чинь юу нь ямар болзолтой байдаг юм гэвэл ингээд бөөгнөөд зогсоно.Ойлгож байна уу? Тэгээд нэг ийм хирээний мод байна.

Ариун-Ундрах -

Цагаан мод уу?

Батаа -

Цагаан мод,ингээд барьдаг.За тэгээд ингээд бөөгнөөд зогсож байх дээр зэрэг за над дээр ирэх дээр зэрэг би тэр цагаан модыг чинь ингэж барьж 2-3 эргүүлж байгаад шидээд өгнө.Шидчих дээр зэрэг нөгөө залуучууд чинь бүгд тэр мод хаясан зүг рүү очно.

Ариун-Ундрах -

Олох гэж үү?

Батаа -

Тийм,олох гэж.Тэгээд тэрэн дотроос тэрийг олно.Нэг хүн заавал олноо доо.Тэгээд нэг нь олж аваад аятайхан авч байгаад оллоо гээд л ингээд аа хашхираад зогсоно.Тэр хүн чинь их хурдан хүн байх ёстой.Бас их хэцүү.Тэгээд хойноос нөгөө хүмүүс чинь араас нь хөөж очоод барьж авна.Барьж аваад тэр модыг нь булаах юм бол хүчин байхгүй.Тэр бол тусгай очдог байтай.Тэр байн дээрээ очно.Байн дээрээ хүрсэн байвал талдаа 1 оноо явчихна.

Ариун-Ундрах -

Баригдахгүй очвол уу?

Батаа -

Баригдахгүй очвол.Аа баригдах юм бол одоо тэрнийг чинь ална ш дээ.Тэр гарт байгаа модыг нь авах гэж одоо олуулаа дайраад бөөн... Зодоон гарахгүй сайхан тоглоно.Тэгэхээр энэ бол спорт талын ач холбогдолтой,цагаан мод бол.Яагаад гэвэл 1-рт тэр модыг ингэж хол шиднэ гэдэг чинь гарын хүч мөн биз дээ.2-рт яаж байна гэвэл шөнийн тэр харанхуйд,тэр сартай шөнө бараг цохихгүй шүү.Харанхуй шөнө цохино,тэрийг олохын тулд.Тэгээд тэрийг олно гэдэг чинь нүдний хараанд бас их сайн.Аа 3-рт нь гүйлт байна.Тэр мод олж авсан хүн нь одоо ерөөсөө тэр их 20-30 хүмүүс дотроос баригдахгүйн тулд л гүйнэ биз дээ.Тэгээд ийм 3 талын ач холбогдолтой юм цагаан мод бол.Тэгээд яахав дээ бүгд өнөө айлын хонь дэвхрээдэхлээр л урьж гэртээ ирж тоглуулна ш дээ.Тэр айл чинь юу өгнө. Одоо тэр үеийн ааруул,ундаа одоо хярам энэ тэр өгнө ш дээ тэр айлуудад чинь.Манай дээр ингээд сайхан тоглож байгаарай гээд. За эндээс гадна бас нэг тоглоом байна.Энэ манай Урианхайд гарсан гэж байгаа юм аа. Энэ сур байна ш дээ.Сурыг чинь одоо манай Урианхайнууд бас айл дээр аваачиж харвуулна.Тэр өдрийн хичнээн хүн ирнэ,тэр өдрийн өглөөний цай,өдрийн хоол,дараагийн бас тийм оройхон шиг тэр нэг хоол өгнө.Тэгээд сур тарах дээр зэрэг гэртээ аваачиж суулгаад,за тэгээд юугаа уншуулна.За өнөөдрийн энэ харваанд бол 88 хүн иржээ гээд л нэг ахлагч хэлнэ ш дээ.За эндээс нөгөө талаас тэр тэр сайн харвасан,нөгөө талаас тэр тэр сайн харвасан гээд тэгээд шагнал өгнө.Эхний 5 хүнд шагнал өгнө.Тийм их зохион байгуулалттай манай тэр юуны сур бол.Одоо чи энд олон жил болсон уу? Энд манай Урианхайнууд гэж байгаа ш дээ?

Ариун-Ундрах -

Хаана юм?

Батаа -

Төмөр замын тэнд.

Ариун-Ундрах -

Мэдэхгүй ш дээ би.

Батаа -

Тэнд чинь одоо цагаан сарын шинийн 3-ны өдрөөс эхэлж сур харвадаг.Тэгээд энэ халхчууд,тэгээд энэ казак улсууд хүмүүс өө энэ одоо тэр их дуутай шуутай харвана ш дээ.Салхи гаргах нь одоо энэ Урианхайнууд сураа харваж байна гэж.Тэгээд л тэрэн дээр чинь очоод их сайхан сайхан янз бүрийн юм хэлээд л яана ш дээ.Тэр суран дээр чинь заавал настай хүн,заавал залуу хүн гэхгүй.Тэгээд гэртээ харвуулъя гэсэн хүн л харвуулна.Тэрний чинь учир нь саяны цагаан мод шиг юм байгаа юм.Тэр жилийн гай барцадыг,тэр айлынхаа,гэрийнхээ гай барцадыг арилгана гэж сур харвуулдаг байхгүй юу.Ойлгож байна уу? За энэ сур яагаад үүссэн юм бэ? гэвэл ийм учиртай.Чи дуулсан байх та нар.Сур яагаад үүссэн юм бэ? гэвэл эзэн богд Чингис хаан энэ баруун зүгт аян дайн хийж явж байсан байна.Мэдэв үү? Тэгээд энэ нэг газар ирж хоноглосон юм байна.Агт морьдоо,тэр цэргүүдээ амраах гээд.Тэгээд Чингис хаан хэлсэн байна.За одоо та нар их ядарсан,агт морь ч ядарлаа,цэрэг эрс та нар ч ядарлаа,аа тэр цэргийн жанжин бид нар ч одоо нэг хэд амрана аа.Чухам хэдэн хоног юм мэдэхгүй.Тэгээд эзэн Чингис ингэсэн байна.Нөхдүүд бор дарс ууж болгохгүй,мэдэв үү? Бор дарс гэдэг чинь архи байхгүй юу.Цэргүүд бол бор дарс ууж болохгүй шүү нөхдүүд.Аа ийшээ тийшээ оргож зугтаж болохгүй.Чингис хаан чинь их хатуу хуультай хүн байсан шүү бас.Хэрвээ бор дарс уусан байвал,хэрвээ та нар ийшээ тийшээ оргож зугатсан байвал за тэгээд би мэднэ гэчихсэн юм байгаа биз.Тэгсэн чинь юу яаж ээ.Тэгээд эзэн Чингис хаан ингэж хэлсэн байна.Та нар одоо ингэхийн тулд яах вэ? гэвэл хүн бүхэн одоо шохоорхсон ямар нэгэн тоглоом гарга та нар.Тэгээд тэр тоглоомоороо тогло та нар.Уу,ид уух юм,идэх юм байж байна.Сайхан уугаад идээд,биеэ сайхан амраагаад,морь зорьдоо амраагаад,тэгээд тэрний завсраар одоо ямар тоглоом байдаг юм тэр тоглоомоор та нар тогло гэсэн юм байна.Тэгсэн чинь тэр юун дотор,тэр их олон мянган цэрэг дотор цөөхөн Урианхай,манай Урианхай.Юу гаргасан бэ? гэх дээр зэрэг тэр сумныхаа хошууг нь авч хаяад өөр зөөлөн хошуу хийгээд тэр хошуу чинь төмөр хошуу байхгүй юу.Дайсан алдаг юм.Тэр дайсан алдаг тэр зэвээ авч хаяад оронд нь юу хийгээд модоор ийм болцуу гэж хэлдэг юм.Тийм болцуу гэдэг бөөрөнхий юм,тэрийг хийгээд... Аа тэгээд сум нь өөрт нь байгаа юм чинь,нум нь өөрт нь байгаа юм чинь.Тийм биз дээ? Цэргүүдийн.Ганцхан сумныхаа тэр зэвийг нь авч хаясан болохоос өөр мод хийгээд.Тэгээд яасан гэх дээр зэрэг бас нэг самбаатай хүн нь хэлж гэнэ.Одоо ерөөсөө 3 өөр чих тавина.Одоо манайд чих гэж хэлж байгаа юм.Энэ халхчууд нэг их ярихгүй юм.Энэ сур харвахад баахан юм ингэж яачихаад харваад байгаа биз дээ?

Ариун-Ундрах -

Бай юу?

Батаа -

Тийм,бай.Тэрнийг чинь чих гэдэг юм байхгүй юу.Тэгсэн тэр Урианхайчууд яасан байна.Нэг нь морьнийхоо хазаары нь цулбуур байна ш дээ.Тэр цулбуурыг чинь ингэж сайхан эвхээд ийм бөөрөнхий юм болгосон байна.Аа нэгийг нь бол тэр морины эмээлий нь хойд олом гэж байдаг юм.Тэр олбыг ингэж авчирч ингэж мушгиад нэг ийм бөөрөнхий юм болгосон байна.Бас нэг нь яасан гэх дээр зэрэг морины чөдөр гэж байдаг ш дээ.Тэр чөдөрөө ингэж бөөгнүүлээд ийм бөөрөнхий чих хийсэн байна.Тэгээд нэг хүн 3 чихтэй.Ойлгож байна уу? Тэгээд тэр 3 чихээ тавьчихаад тэгээд одоо хэдэн метрээс харваж байсан юм бүү мэд.Харваж байсан байна л даа.Харваад тэгээд тэр өдөр ёстой сайхан амарсан гэж байгаа юм.Тэрний маргааш нэг хэдэн хоног л амарсан юм байлгүй дээ.Тэгээд л одоо хоолоо идчихээд л тэгээд чихээ харваад л,сураа харваад байдаг.Тэгэхлээр эндээс ямар юм гаргаж байна гэхлээр зэрэг энэ сурыг анх одоо энэ эрийн 3 наадам болгосон хүн чинь бол Урианхайнууд.Тэндээсээ дамжаад халх,буриадад ингээд дэлгэрсэн юм.Уг нь бол нум сум гэдэг чинь байлдааны зэвсэг байсан байхгүй юу.Гэтэл тэр үед бол амарч байгаад л хэдэн Урианхайнууд бол тийм сур гаргасан.Одоо манайд ингээд чи явж үзээд сүүлд ажиглаж байвал энэ манай энэ урд талын хороонд хааяа нэг харвадаг юм.Одоо настай улсууд байхгүй,бас харвахгүй байна.Манай Налайхын сур одоо гарахгүй байна.Настай улсууд нь бүгд нас барсан байхгүй юу.Хааяа нэг харвадаг... чи юунд ажигла л даа.Халх сур гэдэг бол зөвхөн ийм дугуй юм байгаа биз дээ.Дундаа нүхтэй яг энэн шиг,энэнээс жаахан томхон энэ юу авчраад тавьчихсан байдаг биз дээ.Сур шиг юм ингээд хийчихсэн байгаа ш дээ.Чи сур анзаарсан уу?

Ариун-Ундрах -

Зурагтаар л харсан.

Батаа -

Аа тийм,зурагтаар хардаг чинь тэр... Аа одоо ямар сур гарч байна гэлээ? Өнөөдөр би сая харлаа.Аль айлд гарч байлаа даа.Нэг сурын тэмцээн явагдаж байна зурагтаар.Тэнд тэр халх сурнаас гадна тэрийг харваа сур гэдэг байхгүй юу.Харваа гэдэг юм.Аа Урианхай сурууд харваж байна.Урианхай сур чинь яана гэх дээр зэрэг ерөөс хүний нэг нэг,ийм хоёр хоёр юутай.Өнөө 3 юу чинь нэг болчихсон.Тэр ийм бөөрөнхий юмаа тавина.Тэгээд тэрнийгээ бол 75 метр газраас харвадаг байхгүй юу.Тэр харвааны чинь сур одоо энэ Урианхайд байж байна.Тэрэн дотор зарим нь тэр Чингисийн юу шиг чөдөр авчраад тавьчихсан байна.Морины чөдөр,аа хазаарынхаа цулбуурыг ингээд бариад тавьчихсан байгаа ш дээ.Одоо энэ сураар өнөө чинь одоо ингээд наадам болно.Чи сайн хар мэдэв үү? Тэр халхын сур гэдэг бол өөр ийм дандаа нүхтэй,зүгээр ингээд бөөрөнхийлчихсөн.Аа тэр урианхай сур гэдгийг нь чи очоод хар.Тийм биш зүгээр ийм бөөрөнхий бөмбөг шиг бөөрөнхий.Тэрэн дотор одоо хүртэл тэр урианхайн суран дотор тэр морины чөдөр,морины цулбуур хоёр одоо хүртэл харваж байна.Тэрийг чинь даан... гэж хэлдэг юм.Энэ сур одоо ингэж үүссэн сурагтай л юм байгаа юм л даа.Урианхай үүсгэсэн юм энэ сурыг.Тэр Урианхайнууд сураа гаргасны дараа Чингис хаан их мундаг магтсан гэж байгаа юм ш дээ.Ерөөсөө энийг бол бүх нийтийн болгоё гэж.Энийг бүх нийтийн ард түмний болго та нар.Энэ сайхан сур байна гээд,сайхан тоглоом байна гэж хэлээд.Тэгээд тэрнээс хойш одоо тэгээд л халхын харваа гэж гарлаа.Буриадын харваа гэж гарлаа.Эд нар чинь өөр өөр.Урианхайн сур их өөр.Тэрийг чинь нэг зүйл дээр чи энэ эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн байх нь.Чи энэ жилийн наадмаар очоод тэр хоёр сурыг хоёуланг нь хар.Ойлгож байна уу? Чамд материал их гарна.Эхлээд халх дээр оч.Аа тэгээд дараа нь урианхай дээр очиж хар.Тэр урианхай сур,тэр халх сур хоёрын хооронд зөрөө их байна.Ойлгож байна уу? Аа тэгээд тэрийг одоо чи энэ юмандаа оруулаад урайнхай сур гээд л гаргасан байхад хачин юм гарч ирнэ.Халхын харвааг ингээд гаргах юм бол хачин юм гарч ирнэ.Ийм л учиртай юм.

Ариун-Ундрах -

Түрүүний нөгөө цагаан мод шиддэг тоглоом байна ш дээ тэ? Тэрэн дээр нөгөө та ганц бие залуучууд байдаг гээд байсан ш дээ.Тэр ямар учиртай юм бэ?

Батаа -

Тийм.Тэр чинь миний хүү юу байхгүй юу.Энэ чинь бас их мундаг.Нэг айл урьж харвахаас гадна аа дээр үед Монголд одоогынх шиг хөгжил байгаагүй.Мэдэж байна уу? Ойлгов уу? Нүүдэлчин аймаг.Ойлгов уу? Спортын ямар нэгэн юм байгаагүй сурнаас өөр.Ойлгов уу? Тэгэхээр одоо дээр үеийн тэр хүмүүс чинь яаж байна гэвэл тэр би хэллээ ш дээ.Ерөөсөө шилжилтийн наснаасаа эхлээд л шилжилтийн нас өнгөрөөд 21,25 хүртэлх нь ховор байдаг байх.Тэр хоёр хүмүүс чинь бас тоглоом байхгүй байна ш дээ.2-рт тэр янаг амрагийн одоо харилцаа гэж байна ш дээ.Дээр үед чинь одоо танай аав ээж,танай эмээ өвөө чинь ерөөсөө охидуудаа гэрээс гаргахгүй ш дээ.Ойлгож байна уу? Манай урианхайд бас тийм.Танай казакт бас тийм.Тэр эрд гарах хүртэл нь та нарыг хамаагүй тэгэж юманд явуулахгүй ш дээ.Кино үзнэ,юманд явна,аялал зугаалга явуулна гэж байхгүй.Ерөөсөө тэд нар чинь ингээд бөөн атгаасанд орчихсон байхгүй юу хөөрхий.Тэр чинь аргагүй одоо 16-аас дээш 18,20-той улсууд гэдэг чинь энэ чинь хүний хайр дурлал гэж байдаг юм байгаа биз дээ? Тийм учраас тэрийгээ одоо хань ижлээ олж авахын тулд тэр цагаан модыг гаргасан байхгүй юу.Аав ээж нь зөвшөөрнө,зөвшөөрнө ерөөсөө.Зарим аав ээж их хэцүү байсан.Ялангуяа охидуудаа гаргадаггүй байсан.Би тэр цагаан мод гэдэгт нь зөндөө явж байсан.Зарим айлын ээж нь,аав нь одоо тэр охидуудаа цагаан модонд явуулахгүй ш дээ.Тэгээд тэр цагаан мод чинь гарах дээр зэрэг тэгээд л үүр цайхын өмнө тарна.Ойлгов уу? Үүр цайхаас арай өмнөхөн тарна.Тэгээд л тарах дээр зэрэг яах вэ? гэвэл нөгөө их алтан хүрээ,мөнгөн хүрээ гэж хэлдэг дуу байхгүй.Чимээгүй,чимээгүй гээд тараад явна.Тэгээд л одоо би нэг айлын охинд би сэтгэлтэй байсан юм.Тэнд хайр сэтгэлээ яая гэвэл тэрийг дагаад л явна би.Тэгээд л тэр хооронд л тэд нар чинь хайр сэтгэлээ илчилчихэж байгаа юм ш дээ.Түүнээс өдөр нь тэр тийм юм байхгүй.Тэр мал малтайгаа,ихэвчлэн малтай байсан.Малаа маллана,аргал түлшээ түүнэ.Аа эмэгтэйчүүд юмаа оёно.Юун тэр хайр дурлал яаж явдаг тэр одоо их юм байхгүй ш дээ.Аа тэрнийг нь Монголчууд бас гаргасан.Тэгээд аав ээж зөвшөөрнө.Ер нь ихэнхи аав ээж явуулдаг байсан.Зарим нэг эвгүй зантай айл бол охидуудаа гаргадаггүй байсан.Аа хөвгүүд бол чөлөөтэй аав ээж нь ч бүгд гаргана ш дээ.Тийм учиртай байхгүй юу тэр чинь.Тэр 1-рт спорт тоглоом.2-рт энэ чинь тэр үеийн хүмүүсийн... одоо цагаан мод хаях алга боллоо ш дээ.Чөлөөтэй бас тэр хайр сэтгэлээ илчлэх одоо ганцхан боломж тэр шүү дээ.2-р боломж нь юу байсан гэх дээр зэрэг хонины хишиг өдөр гэж байна биз дээ.Мэднэ биз дээ чи.Хонины хишиг өдөр эр,эм хоёр нэг уулзана ш дээ.Хишиг өдрөө тааруулна.Миний одоо өнөөдөр би хонинд явах миний ээлж шүү дээ гэж бодъё.Тэрийг чинь хишиг өдөр гэдэг.Надад хишиг таараад,аа одоо миний тэр гэр хороолол байгаа айлын дотор нэг охин байлаа гэж бодъё л доо тийм ээ? Тэрэнд би сэтгэлтэй,тэр аягүй бол надад сэтгэлтэй ч байж болох юм.Тэгэхлээр тэр эмэгтэйн хишиг өдөр,миний хишиг өдөр нийлэх л хэцүү.

Ариун-Ундрах -

Давхцуулж уу?

Батаа -

Давхцуулж нийлэх тун хэцүү.Тэр нийлсэн байхад л тэгээд тэр хоёр чинь тэр үед хайр сэтгэлээ л илчилнэ ш дээ.Ийм учиртай.Одоо энэ юун дээр харсан уу чи? Талын таван толгой гэдэг кинон дээр.Тэр Сүрэн чинь дуулаад л хонио хариулж байдаг биз дээ.Талын таван толгой гэдэг дуугаа дуулаад.Тэгэж байтал нөгөө тэрэгч хэн билээ тэр нь тэргээр дүүрэн их олон шар тэргэнд мод аччихсан ирчихээд тэр хоёр тэрүүхэн тэнд уулзаад л тэр хэний юу таарсан,Сүрэнгийн хишиг өдөр таарсан,тэр өдөр тэр Данзан билүү тэр хоёр ирээд,ерөөсөө замд ирээд л,буугаад л нэг хэдхээн миний болж байгаа ш дээ.Тэр нөгөө хэн чинь өврөөсөө нэг чихэр өгдөг биз дээ.Тэгээд л тэндээ яриад л,одоо ингээд яриад л одоо би чамд хайртай гэдэг юм уу энийгээ яриад л тэгээд л болж байгаа юм.Тэгээд сүүлд нь дахиад нэг уулзахдаа тэдний өдөр,одоо тэдэн сарын тэдэнд гэрлэнэ гэдгээ л хэлнэ ш дээ.Тэрнээс биш одоогынх шиг үерхээд,танцанд ороод,бааранд ороод,тэр зугаалганд явдаг юм байхгүй ээ.Сүрэнийг харсан биз дээ тэр ямар толгой билээ? Сэрэлт ш дээ.Сэрэлтийг үзсэн биз дээ?

Ариун-Ундрах -

Үзсэн.

Батаа -

Тэр Сэрэлтэд тэгээд л нийлээд л яачихаж байгаа биз дээ.Ийм учиртай байхгүй юу цагаан мод гэдэг чинь.Тэгэж хүмүүс бол хайр сэтгэлээ илчилдэг.Тэгээд тэр юунд бол хүч бяраа үздэг.Айхтар аа тэр.Тэгээд цагаан модыг олоод аваад буцаад ирэхэд чинь одоо бөөн юм болно ш дээ.Өө хачин,ингээд олж авсан хүн чинь ёстой жирийгээд өгнө дөө.Хойноос нь олон улсууд дагана ш дээ.Тэрийг байнд хүргэхгүйн тулд л барьж авна ш дээ.Тийм байхгүй юу.За тийм учиртай.

Ариун-Ундрах -

Юу тэр үед... Ер нь Монголчуудын тэр уламжлалт хурим ямархуу болдог байсан тухай та мэдэх үү?

Батаа -

За байз... Яахав би хуримын тухай судалгаа хийдэггүй.Тэгэхдээ ингээд амьдрал дээр ажиглаад байхад өөр өөр өө.Би зөвхөн өөрөө урианхайн хүн учраас урианхайн зарим нэг хуримын талаар ажигласнаа ярья аа.Ийм байна.Хурим хийхэд эхлээд одоо... За бүр алинаас нь ярья даа байз.Дээр үед ийм байжээ.Одоо энэ ардын хувьсгалаас өмнө,тэрнээс хойш ч саяхан 30-40 оны,20-30 оны үед бол энэ бид нарын эмээ өвөө нар байна ш дээ.Аа тэд нар тэр үеийнх бол зарим үедээ бол хоёр хүн хоорондоо суулаа гэхэд нүүрээ үздэггүй гэж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Бие биенийгээ харахгүй юу?

Батаа -

Харахгүй.Аав нь очно.Аав нь яваад нэг айлд очно.Аа тэр айлын тэр гэр бүлтэйгээ улсуудтайгаа ярина ш дээ.Аа тэр айлын тэр охин нь мундаг,айхтар охин.Ажилтай,төрөлтэй мундаг охин.Тэгээд ингээд одоо ямар ч байсан хүүдээ тэр айлын охиныг авч өгнө гээд.Тэгээд тэр аав нь явнаа.Аав нь очоод,аа юутай очно... Эхлээд очоод хөөргөө өгнө.Тэгээд л одоо нөгөөдөх чинь тэр бүгд бие биеийнхээ занг мэдэж байгаа юм чинь тийм ээ? Тэгээд л хөөргөө яагаад л за амар сайн байна уу? Сайн гээд ингээд мэнд хоногоо мэднэ.Мэдэв үү? Мэнд хоногоо мэдсэний дараа цай цүү болно.Тэр Монгол ёсонд чинь энэ европт байдаггүй болохоос айл гэр бол заавал... Чи орж ирэхэд надад цай хийгээд сайхан таваг тавиад өгч байна.За тэгсний дараа нөгөө хөөргөө барина.Тэр айлын аав нь,ээж нь байгааг харж байгаад очиж байгаа ш дээ тэр чинь.Тэгээд л очоод л за үйлийн хэлхээтэй нэгэн холбоотой болъё оо.Аа манайд байдаг сайн эр манайд байна аа.Танайд байдаг охин танайд байна аа.Бүр тодорхойлж хэлэх юм бол үнэг,хэрэм алдаг нь манайд байна.Үйл мэтгэдэг үйлчин охин нь танайд байна.Танай тэр охиныг тань авах гэж ирж байна аа.Тэр айлын аав тэгдэг байхгүй юу.За тэгээд үнэг,хэрэм алдаг нь манайд байна.Ойлгож байна уу? Аа үйл мэтгэдэг үйлчин охин танайд байна.Танай охиныг хүүдээ авч өгөх гэж ирлээ.Тэгээд тэр хоёр айлын эмээ,өвөө хоёр одоо юу яана ш дээ.Хүлээж авбал тамхийг нь авна.Тамхийг нь аваад за тэгээд дуртай үедээ хурим найраа хийгээрэй гэдэг байхгүй юу.Аа зарим айл нь ёстой аюултай.Хүлээн авахгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Авахгүй юу?

Батаа -

Авахгүй,манай охин өөр хүнтэй болсон.Аа би охиноо танайд өгөхгүй гэдэг юм уу энэ жаахан тэмцэл гардаг байсан.Тэгээд одоо найр болох дээр зэрэг одоо хоорондоо дахиж ирнэ ээ.Ирээд,гэртээ ирчихээд нөгөө хүүгийн талын ачаалал их хүнд л дээ.Гэрийг нь барина.Шинэ гэр барина ш дээ.

Ариун-Ундрах -

Заавал шинэ гэр үү?

Батаа -

Заавал шинэ гэр барина.Бүх юмыг нь бүгдийг нь барина.Тэр айл тэндээ хүүгийнхээ гэрийг нь төхөөрч бэлэн болгоно ш дээ.Аа нөгөө охины талын гэр бол хадамд очиж өмсдөг гутлаас эхлээд одоо бүх,дотуур одоо бүх хувцас,аа тэгээд гадна талын зун өмсдөг тэрлэг,өвөл өмсдөг үстэй дээл,малгай толгой бүгдийг нь оёно.Тэгээд тэр хүүхний талын юу бол юу их олддоггүй байсан юм гэсэн.Тэр одоо янз бүрийн ээмэг,гоёл чимэглэл одоо тэрнийг бэлтгэнэ.Тэгээд одоо жин тан болсны дараа нөгөө охины тал ирдэг байхгүй юу.За одоо намрын эхэн сарын тэдний тэдний өдөр хурим найраа хийнэ ээ.За ингээд ирж авна аа гээд.Тэгээд яана гэвэл тэгээд тэр өдрөө бол хүргэн ирнэ,дэргэд нь нагац эгч нь очно,тэр охиныг авах гэж.Аа бас нэг архи дарс болно,архи дарс сайн уудаг агсам согтуу тавьдаггүй 2-3 хүн очно,нагацын талаас шүү.Нагацын талаас очно.Очоод тэгээд тэр айлд ирээд нөгөө охиноо аваад авна.Охиноо явуулна гэж хэцүү.Тэр охин чинь гэнэт явах болсон юм чинь балмагдаад явахгүй гэнэ.Тэгэх дээр зэрэг нөгөө хүргэний талаас ... нөгөө тэр бэрийн хүүхний талын хүн чинь тэр яв яв гээд хөөхгүй ш дээ.Энийг өөрсдөө авбал аваг л гээд зогсож байна ш дээ.Тэгэх дээр зэрэг л нөгөө бэргэн нь ирнэ гэж би сая хэлсэн ш дээ.Бэргэн нь нагацын талын бэргэн нь.Аа бас нэг ганц хоёр тэр хүчтэй хүмүүс нь очоод нөгөө охиныг чинь 2 талаас нь аваад ингээд болохгүй бол шууд хүчээр аваачиж морин дээр унуулаад аваад явна ш дээ.Гэрээсээ гарна гэж хэцүү л байдаг байх л даа тэр чинь хөөрхий тэ? Тэгээд гэртээ авчирна.Гэртээ авчраад тэгээд одоо хурим эхэлнэ дээ.Хурим эхэлнэ,хурим эхлэх их хэцүү.Эм талд нь,баруун талд нь бол хүүхний бэрийн талын ах дүү нар ирнэ,бүгд тэр хуриманд ирнэ ш дээ бүгд.Аа энэ зүүн талд нь бол тэр хүргэний хүүгийн талын аав ээж нь,ах нь дүү нь,тэр нагац юу байдаг юм бүгд ингээд 2 тал болно ш дээ.Тэгээд л одоо нэг настай хүн босоод үг хэлнэ.За ингээд өнөөдрийн өдрийн сайханд ийм сайхан өдөр одоо бид нар энэ хоёр хүүхдийг гэр бүл болгохоор ингээд хурим найр эхэллээ.Эхлэх үү? эхлэе ээ.За тэгээд эхлээд тэгээд л манай нутагт бол дуулна.Одоо энд дуулахгүй.Эхлээд дуулаад өнөө хүүгийн тал дуулна,охины тал дуулна.Тэгсээр явсаар байгаад эхний хэсэгт нь одоо нэг казак улсууд ярьдаг юм.Аязас,аязас явагдана ш дээ.Тэр тал хамаг юугаа хэлж дуулна.Аа нөгөө хүүхний тал хамаг юмаа хэлж дуулна.Тэгээд явсаар байгаад тэгээд үд өнгөрөөд ирэхийн үед чинь за найр хавтгайрлаа ингээд сөнгөө түшнэ.Тэр хүүгийн тал архитай,аа энэ охины тал бас архитай ирнэ.Тэгээд л бие биентэйгээ уугаад л идээд л,уугаад л идээд л байж байгаад тэгээд сайхан нэг өдөр дунд өнгөрсний хойно сөнгөө нийлүүлье ээ гээд 2 талын бүх архийг нийлүүлнэ.Тэгээд л одоо дуулаад л, найрлаад л эхэлнэ шүү дээ.Иймэрхүү.Аа тэгээд бэр орж ирэхэд бас их явдалтай.Би одоо их эмх замбараагүй яриад байна.Бэр хүрээд ирлээ тийм ээ? Би сая ярих байснаас бас мартчихаж.Бэр ингээд очдог газраа очих дээр зэрэг тэрийг чинь бас их сайхан хүлээж авна.Хүүгийн ээж нь ирнэ,бас хүүгийн нагац нь юм уу авгайн бас нэг охин ирнэ,бэр юм уу нэг нь.Бас нэг тэр охинтой чацуу охин байвал тэр охин ирнэ.Ингээд тэр охиныг чинь хүлээж аваад гадаа сайхан ширдэг дэвсээд... энэ юу шиг байхгүй юу манай одоогын энэ хивс шиг юм.Тэр үед чинь эсгий юугаар хийсэн хивс л байх,тэр хивсэн дээгүүр явуулна, явгаар явуулахгүй.Тэр хүнийг мэдэв үү? Яг гадаа нь ирж буунгуут шууд газар гишгүүлдэггүй,тэр хивсэн дээр буулгана.Тэр хивс гэдэг нь бол одоогоор,хуучнаар ярья.Тэр эсгийн дээр буулгана.Шинэ эсгий тавина шүү.Муусайн эсгий тавихгүй.Бүр тэр хүнд,тэр хүнд шинэ бэрд тавьсан эсгий тусгай хийгээд тавьчихсан байна.Тэгээд хоёр талаасаа хоёр хүн ингэж өргөөд үүдэн дээр ирнэ.Ойлгов уу? Үүдэн дээр ирэх дээр зэрэг хадам ээж нь аяганд сүү хийж бэрдээ өгнө.Тэр охин,тэр бэр амсана.Тэгээд амссаны дараа гэртээ орно.Гэртээ орж ирэнгүүтээ тэр хүүгийн талын ээж нь юм уу эгч нь юм уу эмэгтэй улсууд байна.Эмэгтэй улсууд,нөгөө охин чинь гэрээсээ зүгээр ингэж байгаад гарч ирэхгүй ш дээ.Гэрээсээ бас тусгай хувцастай ирнэ ш дээ.

Ариун-Ундрах -

Гоёлын хувцастай юу?

Батаа -

Гоёлын хувцастай ирнэ.Тэр гоёлын хувцсыг тайлуулна,бүгдийг нь тайлуулна.Тэнд хоёрхон л эмэгтэй байна,бусад хүн орохгүй.Тэгэхдээ тэр өмсөж ирсэн тэр гоёлын хувцсыг нь тайлуулаад тэр хаана байдаг юм нэг газар нь тавиад тэр айл чинь оймсноос эхлээд,гутлаас эхлээд тэгээд одоо дотуур хувцас юу байдаг юм,тэр гадуур өмсдөг футболк юу байдаг юм,цамц юу байдаг юм,одоо гадуур өмсдөг Монгол дээл... Монгол ёсоор л яаж байгаа ш дээ.Монгол дээлийг нь,малгайг нь бүгдийг нь нөгөө хүүхний тал гаргаж өмсгөнө.Өөрийн хувцсыг нь хураагаад авчихлаа гэлээ ш дээ тийм ээ? Гэрээсээ өмсөж ирсэн.Аа тэгэх дээр зэрэг тэр айл чинь хамаг юмыг нь бүгдийг нь хийж өгнө.За тэгээд нөгөө харж байсан 2 эмэгтэй хүний нэг нь гарч ирж хэлнэ.Гадуурчууд хүлээчихсэн байгаа ш дээ.За яг бэлэн боллоо.Бэлэн болонгуут л юу яана одоо улсуудаа бэлэн бай гэж хэлдэг юм уу юу яадаг юм тэгээд л нөгөө хүүхнийг чинь,охиныг чинь галд мөргүүлнээ.Ойлгоно уу? Би дээр үеийн юм хэлээд байна шүү,одоогынх биш.Тэгэхлээр зэрэг тэр шинэ айлд чинь зууханд одоо шинэ зуух,тэнд бол дүүрэн аргал хийчихсэн байна.Ойлгож байна уу? Тэр дүүрэн аргал хийнэ,тэгээд охинд чүдэнз өгнө.За та галаа асаа.Тэгээд тэр охин чинь одоо тэр айлын хүн болж байна ш дээ.Чүдэнзээ зураад галыг нь асаана,гал сайхан асна.Тэгэхлээр зэрэг яахав тэр аав ээж нь,хүү нь талын улсууд одоо бараг гол гол зочдууд орж ирсэн байна.Бусад зочид арай ирээгүй байна.Ойлгож байна уу? Тэгээд тэгэх дээр зэрэг тэр хүүхэд чинь гал нь сайхан асна,тэгээд галдаа мөргөнө.Галдаа 3 мөргөнө, 3 мөргөөд тэгээд тогоо тавина.Нөгөө тэрийг чинь одоо айлын боллоо ш дээ.Тэгээд нөгөө бэр чинь яана гэвэл галдаа мөргөчихөөд зуухныхаа тагийг нь авч тавиад тэндээ бэлэн тогоогоо дээр нь авчирч тавиад усаа хийгээд тэгээд цайгаа бүгдийг нь чанаад хийгээд тэр улсуудад өгдөг байхгүй юу.Ингэж найрлаж байсан.За ингээд одоо яасны дараа бэр цайгаа чаналаа, цайныхаа идээнийхээ дээжийг нөхөртөө өгнө.Аав нь байхад аавд өгөхгүй шүү.

Ариун-Ундрах -

Эхлээд нөхөртөө өгөх үү?

Батаа -

Нөхөртөө,эхлээд нөхөртөө өгнө.Тэр хүн чинь тэнд нэг өрхөө татаж сууж байна даа.Тэгээд нөхөртөө өгнө.Дараагын цайг хадам аавдаа өгнө,хадам ээждээ өгнө.Тэгээд дараа дараагийн улсуудад өгнө.Нэг их олон хүн ирэхгүй байдаг юм.Тэгээд дараагын удаа ирсэн бусад улсууддаа өгдөг байхгүй юу.Ийм учиртай ийм л юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Бас нарийн учиртай юм байна.

Батаа -

Нарийн учир их байна.Би сайн бэлтгээгүй байна,бэлтгээд яривал надад юм их байна.Би одоо товч товч,тойм тоймноос ярьж байна ш дээ.Одоо ингээд хүн одоо үзээд ном гаргадаг юм уу? Юу гаргадаг юм.Заа энэ нөгөө Батаагаар яриулж байдаг.Шал дэмий ярилаа гэнэ ш дээ.

Ариун-Ундрах -

Үгүй ээ.

Батаа -

Чагнадаг улсууд байгаа шүү.Ном гарвал уншина ш дээ амьтан чинь.Тэр чинь одоо саяны одоо тэр юу чинь их нарийн шүү.Тэрийг нарийн ярих юм бол бүтэн өдөржингөө юм болно.За байз...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.