Bataa


Basic information
Interviewee ID: 990223
Name: Bataa
Parent's name: Bayanbaa
Ovog: Öölgö
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, retired
Belief: Buddhist
Born in: Bulgat sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy; literature; education / cultural production; urban issues; cultural campaigns;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Cuckoo Namjil;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За сайн байна уу? Батаа гуай.

Батаа -

Сайн.Сайн байна уу? Миний хүү.Сайхан зусч байна уу?

Ариун-Ундрах -

Сайхан зусч байна аа.Та сайхан зусч байна уу?

Батаа -

Сайхан зусч байна аа.

Ариун-Ундрах -

За хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг өнөөдөр үргэлжлүүлж ярья аа.

Батаа -

За тэгье ээ.

Ариун-Ундрах -

За тэгэхлээр эхлээд таниас хоёр асуулт асуугаадхая.

Батаа -

Заа.

Ариун-Ундрах -

За эхнийх нь болохоор таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ? гэсэн асуулт байна.

Батаа -

За миний амьдралд нөлөөлсөн гол онцлог явдал бол би 20 настайдаа 10-р анги төгсөөд Улаанбаатар хотод багшийн дээд сургуульд орж байсан.Энэ бол надад хорвоог үзсэн,нийслэл хотоо үзсэн.Энэ бол надад их онцгой үйл явдал гэж боддог.Хэрэв би 10-аа төгсөөд Улаанбаатар хотод ирээгүй бол өнөөдөр энэ Налайхт байгаа юм уу? Эсвэл Баян-өлгийд нэг одоо хачин хүн л явах юм байх биз дээ.Энэ бол надад нөлөөлж байгаа гол... Би тэнд очоод 4 жил багшийн дээд сургуульд сурлаа.Багш боллоо.Энэ хооронд бол Улаанбаатар хотыг энэ одоо тэр 4 жилд л бүх амьдрал юуг одоо бараг нүдээрээ үзэж харж явлаа л даа.Тэгээд одоо нийттэй ажилласан.Ийм л учиртай.Ийм учраас энийгээ миний амьдралын хамгийн гол чухал зүйл гэж би өөрөө боддог.Хэрэв тэгээгүй байсан бол би одоо энд багш болоо ч бил үү үгүй ч бил үү.Тэгээд нэг хөдөөний нэг өвгөн л байх байсан байх даа.Энэ л надад нөлөөлсөн юм одоо энэ л байна.Онцгой явдал...

Ариун-Ундрах -

За дараагых нь болохоор таны амьдралд тийм ер бусын бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Батаа -

Заа.Миний одоо амьдралд болсон онцгой явдал гэвэл би 1990 онд энэ хуучин нийгэм одоо өөрчлөгдөж энэ ардчилсан нийгэм бий болсон явдалд одоо би зүгээр их онцгой явдал гэж би өөрөө үздэг.Яагаад гэвэл тэр үед чинь одоо захиргаадалтын нийгэм байлаа.Ойлгож байна уу? Би ерөөсөө сэхээтэн хүн байсан учраас бид нарыг юу яадаггүй байлаа.5-аас илүү малтай байж болохгүй.Ойлгож байна уу? Тэгээд би одоо олон хүүхэдтэй байсан.6 хүүхэдтэй би.Тэгээд тэр хэдэн хүүхдүүддээ одоо би хоол унданд нь одоо нэмэр болъё гэж бодоод нэг ганц үнээ худалдаж авсан.Тэгээд л тэр үнээний тугалыг нь дараа жил аваачиж маханд өгнө.Өөрөө тэр хүүхдүүддээ гаргаж өгөх ёстой ш дээ би.Тэгэхээр зэрэг тэгэх эрх байхгүй.

Ариун-Ундрах -

Үржүүлэхгүй юм байна тэ?

Батаа -

Ажилчин хүн ялангуяа намын гишүүн хүн би.Аа тэгээд ажилчин албан хаагч бол гар дээр 5-аас илүү мал байж болохгүй.Тэгэхлээр зэрэг би яадаг байсан гэх дээр өнөө жил үнээ тугаллаа.Дараа жил нь тэрнийг нь одоо бяруу болгоод л бяруунаас жоохон дээшлүүлж байгаад мах ирнэ,мах төлөөрэй.Тэгэхлээр одоо би хэдэн хүүхэддээ нядлаад алаад өгдөг юугаа бол би аваачиж хоршоонд,хоршоо гэдэг байсан юм.Хоршооны маханд аваачиж өгдөг байлаа ш дээ.Энэ л одоо их хэцүү байсан юм л даа.Тэгээд одоо ерөөсөө бид нарыг бол жаахан баяжих гэдэг юм уу юу гэдэг юм одоо ажилчин албан хаагчаас гадна хэдэн малтай болъё л гэвэл жижиг буржуй үзэлтэй,хөрөнгөтний үзэлтэй.Тэр намын хурал дээр тэгэж тэмдэглэнэ ш дээ.Тэгээд ерөөсөө захын өөр бусад хүн ч тэгэж албан тушаалыг нь уншчихаад чи буржуй үзэлтэй чи хөрөнгөтөн.Тэгэхлээр бид нар тэр багшийнхаа хэдэн цалинг л авахаас биш өөр одоо амралтын үеэр,бусад үеэр ажил хийнэ гэж байдаггүй байсан.Иймэрхүү л байсан.Гэтэл 1990 онд бол энэ ардчилсан хувьсгал яллаа.Тэгээд юм бүхэн чөлөөтэй болсон юм.Юм бүхэн чөлөөтэй болсон.Тэгээд малтай ч байлаа,багшийн зэрэгцээгээр.Миний хонь,ямаа бараг 80 гарлаа.80 гарлаа,хэдхэн жилийн дотор шүү.За 90-95 оны хооронд л юм ярьж байна ш дээ би.Аа ганцан үнээтэй байсан би сая ярьсан.Тэр үнээ маань нэмэгдээд 20-н хэд хүрлээ.5 саадаг үнээтэй боллоо.Тэгээд одоо сайхан л байна ш дээ.Тэр үе чинь нөгөө захиргаадалтын үеийг бодвол.Тийм учраас би энэ ардчиллыг бол би одоо хайрладаг,хүндэлдэг.Аа миний амьдралд одоо ч гэсэн миний хэдэн хүүхдүүд энэ ардчиллын буянаар л дуртай ажлаа хийгээд явж байна ш дээ.Иймэрхүү л.Тийм учраас надад болсон онцгой явдал бол энэ ардчилсан хувьсгал гэж би үздэг юм.

Ариун-Ундрах -

Заа.Хоёулаа түрүүчийн ярилцлагаар нэг баахан үлгэр домгийн тухай ярьсан тийм ээ?

Батаа -

Тэгсэн.

Ариун-Ундрах -

Аанхан.Тэгээд би таниас та хэрвээ санаж байгаа бол тэр үеийн үлгэр домгуудаас нэгийг нь ярьж өгөөч ээ гэж гуйх гэсэн юм.

Батаа -

За тэгэхлээр би түрүүчийн ярьж байсандаа бас нэмэр болох байх.Энэ морин хуурын тухай би нэг юу ярья аа.Энэ үлгэр,энэ домог,домогт үлгэр байгаа юм.Энийг ийм бүх хүн мэдэж байгаа байх гэж бодъё л доо.Тэгсэн энэ Хөхөө Намжил гэдэг хүн бол энэ нэг газар байж байгаад алба хааж байсан юм уу яасан юм байж байгаад тэр баруун нутагт,манай баруун нутагт нэг хүүхэнтэй одоо хайр сэтгэлтэй болчихсон юм байна л даа.Тэгээд энэ хүн бол их сайхан морьтой байж.Тэгээд тэр хүн тэр мориороо өдөр бүхэн явж тэр баруун аймагт очиж тэр хүүхэнтэйгээ уулздаг байж л дээ.Тэгээд нэг өдөр энэ Хөхөө Намжил маань хүүхэнтэйгээ уулзахаар тэр хүүхнийхээ гэрт очжээ.Гэрт нь очсон,очоод тэр яахав одоо бүх юмаа ярьдаг л юм байгаа биз.Тэр хооронд тэр айлын хаяанд нэг муу санаатай хүн байсан байна.Тэр одоо ямар муу санаатай хүн байсан бэ? гэвэл Хөхөө Намжилыг одоо их хурдан морьтой гэдгийг нь,гуурстай морь гэж хэлдэг.Гуурстай морьтой хүн.2-рт тэр энэ Хөхөө Намжилыг ерөөсөө энэ хүүхэнтэй нь хоёуланг нь хорлож алъя гэж бодсон байна л даа.Тэгээд тэр эмэгтэй хүн байсан байна л даа.Тэр Хөхөө Намжилын хүүхнээс бас атаархаж байхгүй юу.Энэ нөгөө хурдан мориороо ингээд өглөө явчихаад орой ирж байдаг юм.Тэгээд тэр морийг нь ерөөсөө юу болгоё,алъя гэж бодсон байна л даа.Тэгээд юугаа тавьчихсан байхад нь... орой унтахаасаа өмнө морио тавихгүй юу даа.Тэгэхлээр нөгөө шивэгчин тэр эмэгтэй хүн тэр морийг нь очоод алаад хаячихаж.Тэгээд өглөө босоод ирсэн морь байхгүй.Хүн алаад хаячихаж.Тэгэхлээр зэрэг Хөхөө Намжил л одоо харамсаж,морио хайрлаж бодож бодож байгаад ерөөсөө шууд энэ морин хуур гэдгийг хийсэн байна.Яасан гэх дээр зэрэг тэр толгойг нь морин хуур болгоод,аа тэр доод талын юуг нь тусгай юугаар хийгээд.Тэгээд одоо яасан гэх дээр зэрэг морио амьдруулахын тулд тэр мориныхоо сүүлнээс 2 хялгас аваад,тэрийг яагаад нөгөө морин хуур чинь 2 чавхдастай ш дээ.2 чавхдас хийгээд.Тэгээд тэндээ бол тэрийгээ одоо морин хуураа бүтээгээд тэр мориндоо зориулж дуу зохиосон юм байна.Ийм учраас энэ Хөхөө Намжил гэдгийн энэ түүх гарсан.Тэр үеэс эхлээд морин хуур морин толгойтой болсон ийм учиртай юм гэдгийг хүмүүсээс дуулсан юм.Ийм юм байна.

Ариун-Ундрах -

За баярлалаа.Та тэгээд юу... Урианхай хүн гэсэн тийм ээ?

Батаа -

Би бол Урианхай хүн.Урианхай хүн дотроо би тэр манай Урианхайнууд баруун амбан,зүүн амбан гэх мэт дотроо их олон ястантай,олон ястан байна.Тэрний дотроос би бол баруун амбаны Өөлгийн хошууны хүн байгаа юм.Би одоо энэ паспортон дээр овгоо хэл гээд байгаа ш дээ.Тэрэн дээр чинь миний овог бол Өөлгө гэж байгаа.Тэгээд тийм Өөлгө ястай,Урианхай хүн байгаа юм.

Ариун-Ундрах -

Заа.Тэгээд та ер нь олон жил багшилсан багш хүн гэсэн учраас хоёулаа тэр үеийн сургуулийн тухай ярья гэж би бодлоо.

Батаа -

Заа.За би анхан 1940 онд сургуульд орж байсан.Тэгээд сургуульд орсныгоо одоо яриад хэрэггүй биз дээ тийм ээ?

Ариун-Ундрах -

49 онд тэ?

Батаа -

Тийм.40 онд шүү дээ,би 39 онд төрсөн юм чинь.Тэгээд сургуульд ингээд дахиад хэлэхэд тэр манай сумын эмч нэг нилээн настай Гонгор гэж хүн байсан.Тэр хүн чинь одоо надыг сургуульд оруулчихсан юм байхгүй юу.Яагаад гэвэл манай ээж надыг оруулдаггүй байсан.Ерөөсөө оруулдаггүй байсан.Тэгээд 10 хүрээд би сургуульд орсон байхгүй юу.За тэгэхлээр тэр үед нэг ийм юм байлаа.Тэр үед одоо нэгдэлжих хөдөлгөөн гэж байгаагүй шүү дээ.За хувийн өмч байсан,одоогынх шиг.Тэгээд баян айлуудын хүүхдүүд сургуульд барагтай орохгүй.Яагаад гэвэл тэр их олон малаа маллуулахын тулд хүүгээ гэрлүүлж одоо өмч хөрөнгөө таслаж өгөх,мал ахуйгаа хариулах.Охиноо бас сургуульд оруулдаггүй тэр аав ээж нь бол одоо аргал түлшээ түүлгэдэг.Ийм учиртай учраас баячуудын хүүхэд бараг ордоггүй байсан.Тэгээд манай ээж чинь одоо хэдэн малтай байсан.Тэгсэн юм уу яасан юм нөгөөдөхийгөө.Тэгээд хоёр жил надыг сургуулиас завсардуулсны учир энэ байхгүй юу.Аа 8 насандаа орох хүн 10 насандаа орж 20 насандаа 10-р анги төгсөж байгаа юм чинь би.Ха ха ха.Тэгээд сургуульд орлоо.Сургуульд орсон чинь би тэр Баян-Өлгий аймгийн 2-р 10 жил гэдэг сургуульд,Монгол сургуульд би орсон.За тэр үед бол тэр сургуульд нэг 700-аад хүүхэд байсан байх.Аа нэг 40 гаруй багштай л байсан юм л даа.Тэгээд тэр сургуульд орох болоод тэгээд сургуульд орсон чинь тэр үеийн хүүхдүүд ихэвчлэн хөдөөнөөс ирдэг байсан.Ойлгож байна уу? 1-5-р ангийн хүүхэд бол гэртээ байдаг байсан.Аймгийн төвийн хүүхэд шүү дээ.Аа 4 төгсдөг байсан дээр үед.4 төгсчихөөд хөдөөнөөс одоо тэр Баян-Өлгий аймгийн бүх сумнуудаас бол 4 төгссөн хүүхдүүд 5-р ангид ирдэг байхгүй юу.Тэгээд тэр бүх хүүхдүүд чинь бүгд дотуур байранд ордог байхгүй юу.Тэгээд би сая хэлсэн ш дээ.15 тасаг байсан гэж.Нэг ийм өрөө гэхэд тэнд чинь 4-5 хүн орно ш дээ.Зарим газарт нь бол 20-30-аараа орно.Тэгээд тэр сургуульд ихэнхи нь одоо дандаа хөдөөнөөс ирсэн улсууд учраас дотуур байранд байлаа.Дотуур байрны амьдрал хэцүүхэн л байлаа.Ерөнхийдөө бол бас хэцүүхэн л байлаа.Одоогынх шиг цагаан талх гэж байхгүй.Дандаа дээр үеийн Оросын 2-р гурилаар сургуулийн тогооч хүний.Тогооч гэж хэлдэг байсан,гал зуухны тогооч.Тэр хүний хайрсан одоо юу гэдэг юм хайруул гэдэг юм уу одоо тостой боорцог биш зүгээр талх ч биш нэг тиймэрхүү юмаа иддэг.Аа тэгээд өглөө босоод 2,2 ёотонтой,нэг ийм талх өгнө болоо.Нэг дээр үеийн цэргийн аяга гэж хэлдэг байсан.Тийм цэргийн аягаар нэг хар цай өгнө.Тэгээд тэрийгээ уучихаад хичээлдээ орно.Хичээлдээ ороод 1 цагт үдийн хоолонд орно.Үдийн хоолонд ороход юу байсан гэх дээр зэрэг тэр үед бас хөөрхий нийгэм ч тийм байж,манай сургууль ч тийм байж хөөрхий ерөөс голдуу шар будаа иднэ шүү.Шар будаатай,хааяа нэг гурилтай хоол иднэ.Тэр 7 хоногийн 2 өдөр л гурилтай хоол иднэ.Бусдад нь дандаа шар будаа иддэг байлаа л даа.Тэгээд орой нь яахав дахиад хоолонд орно.Орой нь бол юу өгөх юм гэвэл нэг нэг ийм гамбир.Одоо гамбир гэж хэлээд байдаг биз дээ.Тэр гамбиртайгаа, 1-2 сахартай ингээд аяга хар цайтай.Ингээд дотуур байранд байх их хэцүү байсаан.2-рт тэр үед ч бас юу гэж байлаа.Хүүхдүүд их бөөстдөг байлаа.Ерөөсөө аягүй... бөөсний тухай тэмцэл их явсан.Манай сургуульд явуулсан,үнэхээрийн явуулж байсан.Тэгэхдээ тэр үед чинь одоогынх шиг халуун ус гэж байхгүй.Ойлгож байна уу? Тэгээд л одоо нэг 7 хоноод дотор өмд цамц солино.Тэгэхлээр одоо яаж .... болох юм.Тэгээд халуун ус байхгүй юм чинь сургууль нэг халуун ус гэж нэг жоохоон өрөөтэй.Тэндээ нөгөө сургуулийн үйлчлэгч нь бушуул бушуул гээд л нэг ийм ванн шиг юман дотор суулгаад л нэг 10 литр хүрэх үү хүрэхгүй усаар толгой угаана гээд л ингээд баахан хийнэ.Тэрүүгээр нь яасан болоод л тэгээд л ахуй амьдрал муу байсан.Тэгээд хүүхдүүд их бөөстдөг ийм л байлаа л даа.Аа харин тэр үед одоо ярихад сурлагын төлөө байсан хүүхдүүд.Ойлгож байна уу?

Ариун-Ундрах -

Хичээлээ хийдэг үү?

Батаа -

Тийм.Онц сурна,сайн сурна,дунд сурна.Дунд сурснаа муу ч дээсэн дөрөөтэй дунд гэж хэлнэ.Аа тэгээд зарим бүр чаддаггүй хүүхдүүд муу гарна.Тэгээд ер нь сургуульд бол бараг тэр нэг ангид 40 хүүхэд юм уу 30 хүүхэдтэй байлаа гэхэд ерөөсөө муу хүүхэд нэг 3-5, тэгээд бусад нь тэгээд одоо ихэвчлэн онц,сайн сурдаг хүүхдүүд байсан шүү.Тэгээд одоо тэр үеийн хүүхдүүд их өөр байжээ.Тэгээд одоо бид нар гэдэг чинь хичээл тараад яадаг байсан бэ? гэвэл ангидаа орж ирчихээд дандаа газрын зураг дээр ажиллана.Одоо би мартсан байна.Газрын зураг дээр нөгөө дотуур байрны хүүхдүүд чинь тоглоом байхгүй юм чинь.Волейвол байхгүй,теннис байхгүй тэр чинь юу ч байхгүй.Тэгээд яадаг гэх дээр зэрэг ангидаа орж ирээд газрын зураг дээр ороод нэг нь гараад за тэр Кичнев гэж хаана байна? Аа Атлантын далай гэж аль вэ? Аа тэгээд сүүлийн үед бүр жижигрээд жижиг жижиг хотуудыг заадаг байхгүй юу.Тэгээд бид нарт тэр зураг хараанд их буусан.Очоод л за тэр зураг хаана байна гэхэд л... тэгээд сүүлд нь нэгийгээ мадлахын тулд нарийн юм хэлнэ шүү.Аа тэр гол хаана байна? Долг мөрөн хаана байна гэх жишээтэй.Нил мөрөн хаана байна? Тэгэхээр зэрэг сүүлд нь тэрийгээ мэддэг болсон юм чинь бүүр жижиг жижиг хотуудыг хүртэл,жижиг улсуудыг хүртэл яриулдаг байлаа шүү.Тийм учраас газарзүйн багшийн хичээл сайн байсан байх аа гэж би боддог юм.Тэгээд дандаа одоо тэр 5 тивээ мэднэ бид нар,за тэр гол гол мөрөнүүд,гол гол уул даваанууд,4 далайгаа мэднэ.Тэр юугаар олсон гэх дээр тэр хийх юм байхгүй.Тэрэнтэйгээ ингэж ажилладаг байлаа.Харин сүүлийн үед юу яасан юм ш дээ тэр даавуун бөмбөгөөр их тоглодог байсан.Даавуун бөмбөг даавуугаар хийж байгаад дандаа бөмбөг өшиглөнө ш дээ.Волейвол байхгүй,надыг 8-р ангиас эхлээд волейвол эхэлж гарсан.Тэр нь бол зааланд биш гадаа тоглодог.Ингээд л тэр үед чинь юм юм хэцүү л байж,хүүхдийн сурлага онцгой байсан шүү,онцгой байсан.Ер нь айхтар сурлагатай байсан.Тэгээд хүүхдүүд ер нь... Одоо манайх байна ш дээ 60 онд төгссөн.Манай 23 хүүхэд байна.23 хүүхдээс дээд мэргэжил эзэмшээгүй Гүнцэнноров байна,аа нэг нь хэн байна байз.2-3-хан хүн л дээд мэргэжил эзэмшээгүй.Тэр яагаад гэх дээр зэрэг аав ээж нь ядуу байсан.Ойлгов уу? Тэгээд бусад үлдсэн нь одоо 17-18 хүүхдүүд бид одоо зарим нь нас барчихсан,зарим нь одоо бүгд байж байна.Бүгд эрдэмтэй,дээд сургууль төгсчихсөн том том газар ажил хийж байгаа доктор ийм улсууд их байна л даа энд.Одоо энэ өчигдөр зурагтаар ярилаа ш дээ.Тэр Чинаагын Галсан гэж гарлаа ш дээ.Чи үзэж харсан уу? Их гоё юм ярьсан шүү.Германд сургууль төгссөн,одоо зохиолч хүн.... Зохиолоо бол шүлгээр бичнэ.Ойлгож байна уу? Монголоор ч шүлгээ бичнэ,аа Германаар ч бичнэ.Тийм тийм сайхан хүмүүс манайхаас зөндөө гарсаан.Тэгээд одоо тэр доктор энэ тэр зөндөө хүн байна надад ярих юм бол.Тэр үеийн хүмүүс ийм байсан юм шүү.Аа одоогын доктороос илүү,тэр улсуудаас илүү.Тэр үед чинь одоо ер нь доктор болно гэдэг чинь ховор байлаа ш дээ.Миний мэдэхээс одоо ерөөсөө доктор хүн за миний мэдэхээс манай Ринчен багш доктор боллоо.Аа Чимидийн Дамдинсүрэн гуай доктор болсон ш дээ.Тэгээд миний үед чинь ховорхон ховорхон эрдэмтэд байлаа шүү дээ.Аа одоо бол докторууд зүгээр зөндөө болсон байна ш дээ.

Ариун-Ундрах -

Та дунд сургуульд байхдаа ямар хичээлдээ хамгийн их сонирхолтой байсан бэ?

Батаа -

Би дунд сургуульд байхдаа бол уранзохиолын багш болох юмсан гэж.Аа монгол хэлний багш ч биш,ер нь уранзохиолын багш болъё оо гэж л бодсон.Тэр үеийн сайхан сайхан багш нар байсан.Манайд Дашдорж гэж багш байлаа.Аа ёстой их сургууль төгссөн.Тэр 58-60 оныг хүртэл бид нарт заасан.Мундаг мундаг багш нар байсан.Багш нарыгаа дуурайгаад л тэгээд яахав хэл уранзохиол гэж явсаар байгаад л тэгээд л уранзохиолын анги төгссөн ийм л хүн байгаа юм даа би.

Ариун-Ундрах -

Анх Улаанбаатар хотод орж ирэхэд танд ямар байсан бэ?

Батаа -

Улаанбаатар орж ирэхэд манай ээж их захидаг байсан.Улаанбаатарт орж хамаагүй явж болохгүй,төөрнө.Тэгээд гудамаа олохгүй.2-рт бол Улаанбаатар хотод луйварчин гэж байдаг юм.Луйварчин ална.Тэгээд ороод ирсэн тийм биш байна аа.Тэр Улаанбаатар хотод надыг ороод ирэхэд нэг л их цэлгэр юм байсан.Тэгээд хуучин их дэлгүүр гэж байсан юм байна.Одоо энэ юунд байж байна ш дээ юуны соёл урлагийн музей гэж.2 давхар нэртэй.Тэнд орчихоод дээр гарчихаад доошоо бууж чадахгүй байсан ш дээ.Иймэрхүү л байсан надыг ирэхэд.Аа тэгээд сүүлд ингээд бодоод байсан чинь Улаанбаатарт аа тэр улсын их дэлгүүр гэж байнаа одоо? Одоо тэр чинь бид нарыг 2-р ангид байхад баригдсан одоогын энэ их дэлгүүр.Тэрэн дотор ороод ёстой төөрмөөр байлаа ш дээ тэр үед.Тэгээд тэр үед Улаанбаатарт чинь хамгийн гоё газар нь засгийн газрын ордон,тэрний хажуу талд нь хэвлэх үйлдвэр.Тэгээд одоо драмын театр байлаа.Драмын театрын цаад талд нь манай багшийн дээд сургууль байлаа.Аа тэгэж байтал тэр 60-аад оны үед чинь одоогын залуучуудын ордон байна ш дээ.Нийт ард түмний хөрөнгөөр бүтсэн юм шүү дээ тэрийг чинь.Тэгээд бид нарыг 2-р ангид байхад бил үү 3-р ангид байхад бил үү тэр залуучуудын ордон ашиглалтанд орлоо.Тэгэж байсан чинь харин сүүлд нь тэр одоо ч байж байна 50 мянгат байна ш дээ,40 мянгат.Тэр баригдсан.Аа тэгээд үйлдвэр комбинат гэж байсан.За бусад нь бараг юм их ховор байсан шүү тэр үед.Тэгээд яасан гэвэл надыг 64 онд төгсөөд, 70-аад он арай болоогүй байхад Улаанбаатарт ирсэн чинь Улаанбаатар учиргүй өөр болчихсон.1-р 20 мянгат л гэнэ,аа тийшээ сансар л гэнэ.Иймэрхүү л байсан даа анх очиход Улаанбаатар маань.Одоо Улаанбаатар эртээд би нэг явсан.Ёстой л олохгүй юм байналээ үнэндээ.

Ариун-Ундрах -

Ёстой төөрөхөөр байна уу?

Батаа -

Ай ёстой төөрөхөөр болчихсон байналээ.Улс орон маань сайхан хөгжиж байна даа.

Ариун-Ундрах -

Заа.Таныг ер нь залуу байхад юм уу бага байхад тэр соёлын довтолгоо гэдэг зүйл их болдог байсан уу?

Батаа -

Ай соёлын довтолгоо гэж их сонин юм болно оо.Энэ бол яг нарийн яривал 50 оноос 56 он хүртэл гол нь болсон байх гэж би боддог байлаа.За тэгсэн соёлын довтолгоо гээд айлуудаар юутай боллоо.Орны цагаан хэрэгсэл байна ш дээ.Орны цагаан хэрэгсэлтэй боллоо.Дээр үед бид байхдаа бол бараг 10 төгстөл орны цагаан хэрэгсэл гэж байхгүй.Ерөөсөө Монгол дээлтэй л.Монгол дээлээ өдөр өмсөнө,орой өмсөөд л унтдаг байлаа ш дээ.Тэгсэн чинь айл бүхэн бол орны цагаан даавуутай боллоо.Тэгсэн хүлээн авагч гэж юм ирлээ.Тэр чинь айл бүхэнд биш шүү.Хааяа хааяа нэг баян айлуудад өгнө.Тэгээд одоо энэ Орос улсын хуучин ЗХУ-ын эх орон хүлээн авагч гэж байсан юм.Тэр эх орон хүлээн авагчтай айл.За тэр айл нь одоо жишээ нь нэг манай хотонд нэг айл хүлээн авагчтай боллоо гэхэд л бүгд тэр рүү очно ш дээ.Тэрнийг дуулах гэж,сонсох гэж.Тэгсээр байгаад бараг ихэнхи айлууд хүлээн авагчтай болов оо.Энэ бас соёлын довтолгоо.Аа одоо айл бүхэн бас соёлын довтолгоо болсон.Хуучин дандаа нөмөрч унтаж байсан дээлтэй л унтдаг байлаа ш дээ.За тэгэж байсан чинь юу яалаа.Дээр үед чинь бол тэрнээс урд үед ялангуяа хөдөөний айлууд задгай тулгатай байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Зүгээр тулга уу?

Батаа -

Мөөн,зүгээр задгай тулгатай.Тэгсэн чинь л тэр ч нилээн дээр үеийнх л дээ.40 оноос эхэлсэн байх аа тэр тулгаа орхиод айл бүхэн бүгд яндан зуухтай боллоо.Ингээд нэг соёлын довтолгоо эхэлэв ээ.Тэгэж байсан чинь айлын гэрүүд чинь зөвхөн хар бүрээстэй байсан байхгүй юу.

Ариун-Ундрах -

Хар уу?

Батаа -

Тийм,хар бүрээстэй.Олон жил хэрэглэсэн айлын юу чинь бүр хав хар болчихсон.Тэгсэн бүх айлуудын... ер нь тэр зэрэг эхэлсэн ер нь бол.Тэр цагаан бүрээс гэдэг чинь ер нь бараг нийт Монгол даяар ганцхан манай аймагт биш.Бүгд цагаан хун шиг сайхан цэмцгэр цэмцгэр гэртэй боллоо.Энэ бас соёлын довтолгоо.Тэр соёлын довтолгоо шаардаад байгаа юм чинь ийм юмтай бол гээд.Аа тэгэж байсан гэртэй айлууд хананыхаа юунд тохсон гоё хөшигтэй боллоо.Түрүүн хөшиг гэж байхгүй,гадна бүрээс ч гэж байхгүй.Өө тэр айл гоё хөшигтэй болсон,тэр айл их гоё цагаан бүрээстэй болсон байна гэж яриад байдаг.Аа тэгэж байсан нөгөө тэний зэрэгцээгээр гар нүүрийн алчуур гэдэг юмыг айл бүхэн хүний тоогоор нэг нэг гар нүүрын алчууртай бай гээд.Тэгээд дээр үед чинь одоогынх шиг тийм гар нүүрийн алчуур гэж байгаагүй.Нэг ийм бэржгэр эрээн гар нүүрийн алчууртай болж байсан.Тэгсэн тэр үеийн их одоогынх шиг гоё гар нүүрийн алчуур гэж байгаагүй.Голцуу нэг ийм бэржгэр юутай нэг цагаан даавуу,дээр үед цэргүүд хөлөө ороодог юм.Цэрэг хүн хөлөө ороодог тийм цагаан алчуур байсан.Тэрүүгээр нь ингээд авчирч,тэр алчуураар арчихгүй ш дээ бид нар.

Ариун-Ундрах -

Зүгээр хадгалах юм уу?

Батаа -

Хадгална.2-3 хоноод л, 7 хоноод л шалгалт орж ирдэг байхгүй юу.Сумын бага эмч орж ирнэ,багш нар орж ирнэ.Тэр үед чинь соёлын довтолгоонд багш нар их үүрэг гүйцэтгэж байсан шүү.Ойлгож байна уу? Тэгээд одоо нэг багш гэхэд л нэг 2-3 айлыг даасан.Тэрийг одоо үргэлж 7 хоногт нэг өдөр эргэж тойрч.Аа тэгээд нэг нэг тийм алчууртай байна.Тэгсэн чинь оо сойз гэж юм байдаггүй тэр үед чинь бараг.Сонин байгаа биз.Хот газар л байсан байх.Хөдөөгүүр,би хөдөөний талыг яриад байна шүү.Тэгсэн оо сойз гэсэн чинь одоогынх шиг та нарынх шиг оо биш.Ийм дугуй хайрцагтай,ингээд задлах дээр зэрэг дотор нь та нарын пудр шиг тийм нунтаг юутай.Тэгээд нэг шоотко,тэрүүгээрээ одоо тийм юутай.Ингээд айл бүхэн оотой болсон,савантай болсон.Аа юу гэж зардаг байлаа.Манай аймагт бол нүүр гарын саван гэж ер нь аймгийн төвд байна уу гэхээс биш хөдөө байхгүй байсан шүү.Тэр чинь ганцхан манай тэр би ярьж байгаа манай аймгийн юу бол казак айлууд бол хачин гоё саван хийнэ.Тэр одоо би ярьж чадахгүй байна.Энэ зэрлэг байна ш дээ гадаа ургаад байгаа.Тэр зэрлэгийг чинь түүж авна.Тэгээд тэрийг чинь нөгөө янз бүрийн нөгөө юунд боловсуулж хийгээд барааны саван хийнэ.Тэрэн шиг тийм том саван хийнэ ш дээ.Тэгээд Монгол айлууд тэндээс худалдаж авна л даа.Зарим нь мөнгөөр өгнө.

Ариун-Ундрах -

Аа тэгээд зүсээд хэрэглэх юм уу?

Батаа -

Зүсээд ч хэрэглэнэ,тэрүүгээрээ ч хэрэглэнэ.Тэгээд ингээд саван гэдэг юм хүртэл тэр үед ховор байлаа.Тэгэхээр тэгсээр байгаад 60-аад онд соёлын хувьсгал бүрэн ялсан.Монголд хотод ч ялсан,хөдөө ч ялсан,хөдөөний айлууд ч соёлын хувьсгалтай болсон юм байхгүй юу.Бүгд соёлтой болсон.Тэгээд соёлын хувьсгалын дараа юу орж ирсэн гэх дээр зэрэг нэгдэлжих хөдөлгөөн орж ирсэн.

Ариун-Ундрах -

Ааа эхлээд соёлын довтолгоо нь болсон юм уу?

Батаа -

Эхлээд соёлын довтолгоо чинь 60 оноос байхгүй юу.60 оноос ер нь 68 он хүртэл явагдаж байсан.Тэрний дараа тэгээд 69-70 гээд нэгдэлжих хөдөлгөөн орж ирсэн.Ийм л учиртай.Тэр бол бас л соёлын хувьсгал болсон.Нэгдэлжих хөдөлгөөн чинь айлыг хамаг мал хуйгаа бүгдийг нь улсын өмч болгочихоод тэгээд энэ улсын захиргаадсан юугаар хамтарч өвсөө бэлтгэнэ,хадлан тариагаа бэлтгэнэ.Хамаг юмаа хийдэг л байсан.Тэр үеийн энэ чинь их л зөв л юм байсан юм л даа.Энэ Лениний онол гэж байгаа ш дээ энэ хоршоолол гэдэг чинь.Манайх чинь тэгээд дуурайсаар байгад яасан.Тэрнээс урд 30-н хэдэн оны үед бол хамтаржуулах хөдөлгөөн гэж байсан ш дээ.Хамтрал бас байгуулсан ш дээ манайх.Тэгээд тэрний дараа явсаар явсаар байгаад энэ нэгдэлжих хөдөлгөөндөө ороод нэгдэлжих хөдөлгөөн ингээд 90 оноос хойш дахиад хувийн өмч боллоо.

Ариун-Ундрах -

Аа энэ соёлын довтолгооны үеэр шаардлага биелүүлээгүй айлуудыг яадаг байсан бол?

Батаа -

Соёлын довтолгооны үеэр юу биелүүлээгүй хүнийг хамгийн урдаар захиргааны,намын үүрийн газар суман дээр шоглож бичнэ.Шог зураг гаргана.За нөхөр Батаа бол соёлын довтолгоо муу явагдаж байна гэнэ.Гахай дээр унуулна,гахайн дээр л голдуу суулгадаг байсан даа.Гахайны дараа уячихна тэнд.Тэнд нэг гахай зурчихна.Тэгээд тэр гахайн дээр нөхөр Батаа тэр,нөхөр Дорж тэр,Мичид тэр соёлын довтолгоо муу байна.Тэгэж Тоншуул сэтгүүл гэж байсан манай.Тэр тоншуул сэтгүүлд тавина.

Ариун-Ундрах -

Тэр нь шог сэтгүүл юм уу?

Батаа -

Шог сэтгүүл.Одоо нодлин гарлаа.Тасарчихаад энэ 90 оноос хойш.За тэгээд тэрнийг чинь биелүүлээгүй бол тэгээд за нэг их торгодоггүй байсан байх аа.Ёстой ванга занга.. загнана,сумын эмч ирж загнана,багын дарга ирж загнана.Ойлгож байна уу? Иймэрхүү байсан.Тэгээд одоо болохгүй бол сумын улаан буланд том гахай гарна ш дээ.Тэрэн дээр аваачиж бичнэ.Тэгээд тэр чинь бас их зөв болсон.Тэгээд хүн чинь тэгээд гахайн дээр нэрээ бичүүлээд байдаг айл байхгүй ш дээ.Тэгээд сүүлд нь ерөөсөө тэгээд амьтан хүн ... орсон байхгүй юу.

Ариун-Ундрах -

Та оюутан нас чинь хэрхэн өнгөрсөн бэ?

Батаа -

Оюутан нас маань,миний оюутан нас бол ер нь бүх хүн ажилтай.Ер нь миний амьдралын хамгийн бас нэг онцлог явдал бол оюутан нас.Оюутны 4 жилд сайхан байлаа.Хичээл ч их уншдаг ч байлаа.Аа тэгээд би бол бүжгинд их дуртай.8-р ангиасаа эхлээд бүжиг сурсан.Тэгээд миний одоо хийдэг ажил юу байсан бэ? гэх дээр зэрэг лекцэндээ сууна.Нэг дотуур байранд орчихсон байсан бас холоос ирсэн.Одоо энэ ширмийн гүүрийн хажууд багшийн их сургуулийн дотуур байр байгаа ш дээ.Тэгээд ирчихээд яахав хагас сайн өдөр,бүтэн сайн өдөр манай байрныхан чинь төмрийн завод,барилгачдын соёлын ордон,ард кино театр.За эндээс салдаггүй болсон доо би.

Ариун-Ундрах -

Тэнд бүжиг болох уу?

Батаа -

Аа бүжиг болно.Тэгээд одоо степент гэж байсан.Бид нарт степент өгдөг байсан ш дээ.Би сайн сурдаг байсан учраас 250 биш 280 төгрөгийн степент авдаг байсан, тэтгэвэр.Тэгээд тэрүүгээрээ юу хийдэг байсан гэвэл авах юм ерөөсөө л сайхан гоё ботинк авна.Тэр үед шөвх шар гэдэг ботинк байлаа.

Ариун-Ундрах -

Тэр нь яах уу?

Батаа -

Аа тэр нь их нарийхан,бүүр нарийхан одоо энэ сүүлийн үед нэг гараад байна ш дээ.Шөвх ботинк дахиад гараад иржээ.Аа тэрийг өмсөнө.Тэрийг өмсөөгүй хүн бүжгинд орохгүй.Тэрийг өмсөөгүй оюутан ер нь бараг байсан л байх даа.Тэр оюутан гэж бараг,оюутан гэж хэлэхгүй ш дээ.Аа тэгээд юу байдаг байлаа.Энэ өмд чинь ийм байсан.14-16 см.Би 14-ийг өмсдөг байсан,хөл майга мөртлөө.

Ариун-Ундрах -

Бүр хэмжээтэй юм уу тэ?

Батаа -

Хэмжээтэй.Тэрийг өмсөөгүй... эрэгтэй хүнийг л ер нь хэлээд байна ш дээ, залуучуудыг.Тэрийг өмсөөгүй бол оюутан тийм залуу хүн байж болохгүй.Аа тэгээд үс их гоё самнана,ёстой сайхан үсээ засуулна.Хамгийн эхлээд задгай халимаг гэж байсан.Задгай халимаг энэ залуучууд хийгээд байна ш дээ энүүгээрээ ингэж халзлаад,тэрийг задгай халимаг гэж байсан юм.Тэгээд тэрний дараа оюутнуудын хэрэглэдэг,сэхээтний хэрэглэдэг ийм битүү халимаг гэж үстэй байлаа.Одоо тэр битүү халимаг хөгшин залуугүй,дарга цэрэггүй нэг ингэж хусуулж хаяад л,ингэж хусаж хаяад л байна ш дээ.Тэгээд үсээ их гоё самнадаг байлаа бид нар.Тэгэж л оюутны амьдралыг өнгөрөөж байлаа л даа.Аа тэгээд хөөрхий яахав тэр үед степент өгдөг нь л их гол хэрэг болдог байсан.

Ариун-Ундрах -

Заа үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Батаа -

Заа чамд их баярлалаа,миний охинд.Энэ ажлаа улам сайн сайхан хийгээд,олон хүнтэй уулзаад сурвалжлага авч байгаарай.Дараа дахиад өөр хэрэг болно гэвэл би бас юм ярьж хэлж өгье өө,өөрийнхөө чадлаар.Их баярлалаа.

Ариун-Ундрах -

За танд маш их баярлалаа.

Батаа -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.