Namhai


Basic information
Interviewee ID: 990291
Name: Namhai
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: history teacher
Work: retired, herder
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production; work; herding / livestock; collectivization; new technologies;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 2009 оны 7 сарын 23. 10 цаг 30 минут болж байна. Бид нар Булган аймгийн Сайхан сумын нутагт энэ яг ямар газар вэ?

Намхай -

Өгөөж өндөр зүүн хөндий гэдэг юм.

Хишигсүрэн -

За ийм газар малын бэлчээрт хонь хариулж яваа ийм хүнтэй ярилцлага хийж байнаа. Та ярилцлага эхлэхийн өмнө өөрийнхөө талаар, хүүхэд насныхаа талаар аав, ээж сургууль соёл гээд ийм юмнаас яриагаа хоёулаа эхэлье тэгэх үү?

Намхай -

За би Булган аймгийн Сайхан сумын Зандуйн Намхай гэдэг хүн байнаа. Би 1945 онд энэ Сайхан сумын 4-р багийн нутаг Угалзын гол гэдэг газар төрсөн ийм хүн. Энэ жил 64 настай. Бага дунд сургуулиуд төгсөөд нэгдлийн адуу 8 жил малласан. Тэгээд сүүлд нь авгайтайгаа хоёулаа сүүлд нь сургуульд яваад авгай маань Архангайн техникумд яваад, тэрнээс хойш сургууль соёлын мөр хөөж яваад 1980 онд Улсын Багшийн Дээд сургуулийн Түүх-Газарзүйн багшийн ангид орж 84 онд төгссөн. Тэрнээс хойш дунд сургуулийн 8 жил 10-н жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч, түүх-газарзүйн багш зэрэг ажил хийж яваад 1996 оноос хойш 2000 он хүртэл сумын засаг дарга 4 жил хийсэн. Тэгээд одоо тэтгэвэртээ гараад ингээд л одоо тэтгэвэртээ байж байна даа.

Хишигсүрэн -

Яагаад та тийм их хожуу малчин байж байгаад ...

Намхай -

Би бол яахав 10-р анги төгсөөд уул нь цэргийн ерөнхий сургууль гэдэгт хуваарилагдсан юм. 1964 онд. Тэр үед би өөрөө цэргийн алба малбад бас их дургүй. Тэгээд ч аав ээж хоёр маань их өндөр настай болчихсон байсан. Ерөөсөө тэгж явж байхаар аав ээжийнхээ дэргэд очиж тус болъё гэсэн юм бодоод хөдөө гарч ирсэн юм. Тэгээд хөдөө гарч ирээд 10-аад жил мал маллаад нэгдлийн адуучин хийж яваад тэгээд тэр үеийнхээ жишгээр бол сайхан л амьдарч байсан даа. Авгай бид хоёр. Тэгээд ерөнхийдөө гол нь яасан гэхээр нэгдлийн дарга нар тэр үед чинь нэгдлийн дарга энэ тэр чинь дээрэлхээд ерөөсөө болж өгөхгүй. Тэгээд тэр үед албан хаагч сургууль соёл төгссөн ромбо олоод зүүчихсэн улсууд аятайхан амьдраад байх. Зүгээр мөрөөрөө ажил хийгээд яваа хүн дарга нартай хэл амаа авалцах муу. Аргалахдаа муу. Жаахан зөрүүдүүхэн тийм хүнийг үргэлж ад үзээд байдаг янзтай байсан юм. Би ч өөрөө эхлээд сургуульд явъя баръя гээгүй юм. Манай авгай 8-р анги төгсөөд надтай суучихсан. Сурлага сайтай л байсан юм. Тэгээд 10-аад жил мал маллачихаад 1976 оны хавар гэнэтхэн юу яана гээд. Конкурсад оръё гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд одоо конкурсад оръё гээд аймгийн гэгээрлийн хэлтэс гэж байсан юм. Тэр үед. Гэгээрлийн хэлтэст өргөдөл өгөөд явуулсан чинь зөвшөөрч. Авгайгийн маань конкурсад ор гээд. Тэгээд конкурсад орж болно гэсэн бичиг сумын намын байгууллага, нэгдлийн дарга нарт ирсэн чинь та нар хэлж зөвшөөрөлгүй яах гэж тэр конкурс монкурсад орох өргөдөл мөргөдөл явуулав гэж загнуулаад тэгээд 30 үнээ хаана байна гэж загнаад тэгээд авгай маань конкурсад ороод чадах чадахгүйгээ үзье л дээ. Чадахгүй бол хүрч ирээд нэгдлийн 30 үнээ саая гээд намайг тэгсэн чинь арай гэж адуугаа өгчихсөн байсан чинь мал туу гээд нэгдлийн мал туу гээд тэгээд хонь туугаад би хонь туугаад Булган руу явсан. Булганы төвийн хажууханд нь оччихсон хоршооны мал туугаад явж байсан чинь авгай маань конкурс өгөх гээд орсон. Тэгээд яахав авгай маань конкурсад орсон чинь уул нь сурлага сайтай байсан болоод тэгээд хэд хоног багш нар мартай бэлтгэл хийсэн тэгээд конкурсанд орсон чинь ерөөсөө авгай маань 1-р байр эзэлчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Конкурсны юугаар. Тэгээд хаана ямар сургуульд явах вэ? Тэнд ирсэн бүх сургуулийг техникум дотроос шилээд авах юм байна. Хаана очиж ямар сургууль авах вэ? гээд тэгээд малчин хүн конкурсад ороод ийм сайхан амжилт үзүүллээ гээд магтаад л амьтад чинь тэгээд хоёулаа ярилаа. Яавал дээр вэ? гэсэн чинь манай энэ Сайхан суманд Сайханы нүүрсний уурхай гэж нүүрсний уурхай байдаг юм. Тэр уурхайгаас Архангай төв Цэцэрлэг хотын бүх байгууллагууд нүүрсээ авдаг юм. Тэгээд тэр суманд манайх байж байдаг байхгүй юу. Манай хэдэн мал сал амины хэдэн малтай байсан. Дарж барьж байгаад тэгээд тэрнээс зөөж идэж байхад амар юм. Тэгээд Архангайн сургууль авъя гэж хоёулаа ярилцаад тэгээд Архангайн багшийн сургуульд явсан юм. Тэгээд авгай маань Архангайн багшийн сургуульд явчихаад тэнд очоод сургуульд сурсан. Би ажилгүй хүрээд очсон. Эхлээд тэндэхийн модны үйлдвэрт түлээ хөрөөддөг байлаа. Өдөртөө нэг машин мод хөрөөдөж галладаг өвөл. Тийм байж байсан чинь гэнэтхэн 10 төгссөн улсуудыг яана гээд багшийн 3 сарын курс Улсын Багшийн Дээд Сургууль дээр гэнэт багш дутагдсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Суманд?

Намхай -

Үгүй. Монгол улс даяар. Тэгээд 10 төгссөн улсуудаас янз янзын мэргэжлээр 3 сарын курсаар багш бэлтгэсэн юм. Тэрэнд нь хөөцөлдөж байгаад очоод орчихсон. Тэгээд Архангай аймагт 77 оны 9-р сарын 1-ээс авахуулаад багшлаад төвийн 8 жилийн сургуульд очоод 6-р анги аваад тэрнийгээ 8-р анги төгсгөөд авгай маань очоод их сайн юм сурсан. Сайн сурлагатай байсан болохоор тэгээд малчин хүн онц сурч байна гээд 1980 онд анх Монголын Оюутан сурагчдын анхдугаар зөвлөлгөөн гэж болоод Цэдэнбал дарга үг хэлээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр үед чинь Монголоор ярьж болохгүй шахуу юм гэдгийг тэр үед ярьж бүх сургуулиудад дээд сургууль энэ тэрд орос хэлээр хичээл заадаг болгоно барина гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгж яваад яасан. Би хавар боллоо 8-р ангиа төгсгөчихөөд тэгээд байж байсан чинь бас конкурсад авгай маань нэгэнт багш болчихлоо. Тэр үеийн ханшаар бол хоолондоо талхандаа хүрчихлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би бол 3 сарын курс төгссөн хүн чинь найдваргүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм учраас мэргэжлээ дээшлүүлье гэж бодоод конкурсад Архангайд орлоо. Тэгээд конкурсад ороод Улсын Багшийн Дээд Сургуулийн Түүх-Газарзүйн анги авлаа. Ингээд хэд хонож байтал Архангайн багшийн сургуулийн төгсөлт гараад болоод авгай маань багшийн сургуулийг онц төгсөхөөр зэрэг бас Улсын Багшийн Дээд Сургуулийн Түүх-Газарзүйн багшийн анги өгчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь бид хоёр 3 хүүхэдтэй. Тэгээд авгай маань жирэмсэн. Амаржих гэж байдаг. Хоёулаа гэнэтхэн оюутан болдог. Яадаг билээ гээд л хот руу том ах маань намын Үнэн сонины газар хэлтсийн дарга хийдэг байсан. Том ах маань. Дараагийнх нь Лхамжав ах маань Улсын Их Сургуульд багшилдаг байсан. Энэ хоёр луугаа ярилаа. Яах вэ? гэнэтхэн хоёулаа оюутан болох болчихлоо гэсэн чинь хүн болгон дээд сургуульд орохгүй. Дээд сургууль олдохгүй байхад нэгэнт ингээд өөрсдийнхөө хүчээрээ авчихаж байгаа юм чинь миний хоёр дүү хүрээд ир. Амьд улсууд аргаа олох л байлгүй. Хуваарийн ав гээд тэгээд л одоо Улсын Багшийн Дээд Сургуульд хоёулаа очсон доо. Намар очоод бүртгүүлчихээд авгай маань жигтэйхэн том гэдэстэй. Очоод нэг жилийн чөлөө авлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд би тэнд суугаад ингэж л Улсын Багшийн Дээд Сургуульд орсон юм. Тэгээд яахав Улсын Багшийн Дээд Сургуульд очоод хоёулаа гайгуу сурсан. Би нэгдүгээр ангиасаа эхлээд гайгуу байсан. Жаахан нас шургачихсан оюутан болохоор Улсын Багшийн Дээд Сургуулийн проректор Жигжид гэдэг хүн багшийн дээд сургуулийн хоёр оюутны байр байдаг байсан. Нэгнийх нь дарга бол гээд тэгээд тэр чинь би гялайж байгаа юм л даа. Оюутны байрны дарга болохоор нэг өрөөнд 4 оюутан суудаг нэг өрөөнд авгай хүүхэдтэйгээ очоод суучихаж болдог. Тэгээд бөөн баяр байранд дарга болж аваад тэрэнд ч их зүтгэлтэй ажилласан. Авгай энд жилийн чөлөө авчихсан. Амаржсан. Тэгээд эхний үедээ Лхамжав ахындаа байсан. Тэгээд хамгийн анхны их хөгтэй суусан л даа. Хамгийн анхны лекц болсон чинь тэр үед орос хэлээр л ярихгүй бол болохгүй гээд байсан чинь ... гээд эрдэмтэн орж ирээд цаг 30 минут оросоор газарзүйн лекц уншдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь өвгөн байдаггүй дээ. Ерөөсөө ганц үг байдаггүй дээ. Эргэн тойрныхоо улсуудыг харлаа. Жирэлзтэл бичээд байх юмаа. Нөгөөдүүл чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Оросоор ойлгоод байгаа бололтой бичээд л байх юм. Тэгээд одоо юу яагаад. Тэгээд эхлээд хичээл мичээлд юу яасны дараа зөндөө олон орос ном өгчих юм. Тэгээд нөгөөдөхийг чинь харахаар ганц мэддэг үг байхгүй. Эхлээд нэг ном авч ирээд Лхамжав ахаар орчуулуулах гэж үзлээ. Жаахан орчуулж байснаа за тэгээд өөрөө оролд, өөрөө оролд гээд Лхамжав ах тэгээд яадаг ч арга байхгүй. Яадаг билээ? гэж байснаа хамгийн эхний үгнээс авахуулаад словарьдаж эхэлсэн дээ. Тэгээд Лхамжав ахындаа суусан. Шөнө орой болтол суунаа. Тэгээд оролдож яваад хагас жил гэхэд яах вэ? ойр зуурын юм ойлгодог болсон. Тэгээд урд нь 3 сарын курс төгсчихсөн. 3 жил түүх газарзүй заачихсан юм чинь ерөнхийдөө хүүхдүүдийг бодвол шинэ орж байгаа хүүхдүүдийг бодвол хамаагүй дөртэй байсан байлгүй. Хагас жилийн шалгалт болсон чинь нөгөөдөх л карт график гээд газарзүйн нарийн хичээлүүдийг чинь жирэлзтэл бичээд байсан хүүхдүүдтэй чинь зачётны шалгалтанд бэлтгээд ярилцаад явсан чинь нөгөөдүүлд маань юу байдаггүй байхгүй юу. Ойлгосон юм алга.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бичсэн юм нь авах юм алга юм байна. Тэгэхээр нь би бас гурван жил яасан юм чинь нөгөөдүүлдээ зөвлөлгөө өгдөг байхгүй юу. Хичээлээр. Тэгээд лут боллоо. Багш нар маань намайг бас их үнэлдэг болсон. Янз бүрийн лекц семинарийн хичээл болохоор би ярьдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгж байгаад яахав жаахан нас ахисан юм болоод багш нар март жаахан нэр олоод авсан. Оюутнууд ч Намхай ах гээд надад сүйд болно. Тэгж яваад олны дэмжлэгээр гайгуу багшийн дээд сургуулиа төгсөөд тэгээд багшийн дээд сургууль төгссөн чинь Хишиг-Өндөр сумын хүмүүжлийн эрхлэгч гэдэг албан тушаалд тавьсан.

Хишигсүрэн -

Томилсон уу?

Намхай -

Томилсон шууд. Тэгээд тэнд хүмүүжлийн эрхлэгч, хичээлийн эрхлэгчийг 3 жил хийчихээд тэгээд нутагтаа очмоор санагдаад тэгээд хөөцөлдсөөр байгаад 1987 онд эндээ хүрч ирээд Сайхан сумандаа хүрч ирээд тэгээд одоо багшлаад орон нутагтаа авгай маань хоёулаа түүх газарзүйн багш болохоор 10-н жилтэй газар багшлаад байсан чинь 8 жилтэй газар хүрээд ирсэн чинь ...

Хишигсүрэн -

Орон тоо байдаггүй?

Намхай -

Орон тоо багтдаггүй. Эндээ түүх газарзүйн 2, 3 багштай байсан. Тэгээд авгай маань онц сурсан болохоор Архангайн багшийн сургуульд байхад Хувьсгалт намд элсчихсэн. Гишүүнээр. Тэгэхээр намын орлогч нарийн бичгийн дарга гээд тийм ажил хийж тэгж л хоёулаа энд яаж байсан. Тэгээд 90 онтой золгосон.

Хишигсүрэн -

Ийм юм асууя. Бид нар чинь суманд амьдардаг улсуудтай ярилцлага хийж байгаа учраас ер нь таны юм ойлгож мэддэг болсон цагаас хойш тиймээ?

Намхай -

Аа ха.

Хишигсүрэн -

Дурсаад үйл явдлыг хэлэх чадвартай болсон үеэс гэдэг чинь хүүхэд байх үеэс гэсэн үг л дээ. Танай суман дээр ямар тийм үйл явдал энэ суманд өөрчлөлт одоо Монголын түүх гээд ярих юм бол 21 онд хувьсгал ялсан гэдэг шиг ер нь сумын хувьд ямар үйл явдлууд болж байсан бэ?

Намхай -

Монголын түүхэн байсан бүх л чухал үйл явдал болж л байсан. Энэ сум бол 1930 онд Сайхан сум гэж бие даасан юм гэж байгуулагдсан шиг байгаа юм. Хамгийн анх. Тэгээд одоо нүүж ирж янз янзын газар нүүдэллэж байгаад одооны сумын төв байгаа энэ газар суурьшсан гэдэг юмуу даа. За тэгээд 1930 хэдэн оны үед чинь комун хамтрал гэдэг юмнууд байгуулагдаад баахан бужигнасан. За тэгээд сум байгуулагдсан. Сум байгуулагдснаар 1930 хэдэн оноос авахуулаад эсэргүү гээд л хэлмэгдүүлэлтийн ажил маш их явагдсан. Олон хүн хэлмэгдсэн. Сайхан суманд юу ч гэсэн хоёр хурал хүрээ жижгэвтэр хоёр хөөрхөн цэвэрхэн хүрээ байсан байгаа юм. Тэднүүдийг буулгасан барьсан, феодалын хөрөнгө хураасан гээд л энэ юмнууд болсон. Тэр феодалын хөрөнгийг хураахад чинь ганцхан феодалынхаа хөрөнгийг ч хураагаагүй. Бас л хэдэн мал хөрөнгө гайгуутай улсуудыг ерөөсөө тэр язгуур угсаа байхгүй мөртөл хэлмэгдүүлж байсан юм байна лээ. Манай тэр өвөг эцэг энэ тэрийг. Тэрний нэг баримт нь манай өвөг эцгийнхийг хуралд дууддаг юм байна л даа. Тэгээд манай өвөг эцэг нэг очсон чинь феодал гээд загнаад хурал дээр ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд айгаад манай өвөг эцэг би одоо язгуур угсаа байхгүй. Байсхийгээд язгуур угсаа байхгүй болохоор суман ирээд хашдаг. Өртөөний албанд хөөгдөж явдаг. Энэ бол надад ямарч феодалын гарал элдэв дээдийн юм байхгүй гэж хэлээд нэг хурал дээр тэгж л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд дараагийн хуралд очих гэсэн чинь айгаад очиж чаддаггүй. Өвөө маань айгаад очиж чаддаггүй. Манай аав том хүү нь. Бас айгаад очиж чаддаггүй. Тэгээд айлаас нэг хүн очихгүй бол болохгүй гээд манай аавын ганц эрэгтэй дүү нь 10 хэдэн настай байсан байгаа юм. Тэрнийг чи оч гээд явуулж байсан гэж байгаа юм. За тэгээд очихоор зэрэг хандив гээд л яадаг юм шүү. Тэгвэл гүү өгдөг юм шүү гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь нөгөө учир мэдэхгүй хүүхдийг чинь цаад хурал удирдаж байсан улсууд бас яггүй золигнууд байсан юмуу. Учир мэдэхгүй хүүхдээс хэд хэдэн удаа хандив аваад гүү өгөөрөй гэсэн болохоор гүү өгнө гэсэн чинь 3 удаа ч гэдэг билүү?, 4 удаа ч гэдэг билүү? гүү өгнө гээд хэлчихсэн чинь сүүлд нь за чи 3, 4 гүү өгнө гэлээ шүү гэж баталгаажуулж аваад ...

Хишигсүрэн -

Хүүхэд очиж байхад?

Намхай -

Учир мэдэхгүй хүүхэд очиж байхад чинь тэгээд тэрнийгээ аваачаад өгсөн гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр нь комуны юунд адуучинд нөгөө гүүг аваачиж өгөх юм байна л даа. Аваачиж өгчихөөд малчин хүнд ногт нь чухал юм чинь тэгээд ногтоо авъя гэж гэнэ л дээ. Нөгөө хүн ирэхгүй байж байгаад оройхон ирэх юм байна. Хүүхэдтэй нь тоглож ноцолдож байгаад орой болгоод адуу ирэхээр нь гүүгээ яах вэ? гэсэн чинь яах вэ? уячих гэж би ногтоо авч явмаар байна гэсэн чинь нөгөө хүн муу сайн феодалууд ийм нарийхан гурван ногтон дээр хүртэл царай алдаад гэж алгадаад тэгээд авгайн өмөөрөөд би уйлаад тэгээд би том болтлоо аягүй их гомддогсон тэр үед гэж ирээд л их ярьж байсан юм. Тийм тийм хөгтэй юмнууд их бий л дээ. Манай энэ Сайхан сумын зүүн талд Комуны ангархай гэж нэг жалга байдаг юм.

Хишигсүрэн -

Комун?

Намхай -

Комуны ангархай.

Хишигсүрэн -

Комуны ангархай.

Намхай -

Тийм. Комуны ангархай гэж тэр яагаад тэгсэн гэхээр зэрэг нөгөө комунд орсон айлууд нэг жалгын хойд талаар эгнэж буугаад тэгээд гортог татаад л бүгдээрээ нэг доор амьдардаг болсон юм байна л даа.

Хишигсүрэн -

Шинэ үсгийн багш кинон дээр гардаг шиг эгнэж сууж байгаад?

Намхай -

Эгнэж сууж байгаад тэгээд хонь алж идээд л юм муутай улсууд яасан тэгээд дундын хөрөнгөө өсгөх барих талаар ямарч ойлголт байхгүй. Өдөртөө хэдэн хонь ч алж иддэг юм. Алж идчихээд гэдэс дотрыг цэвэрлэж иддэг шүү дээ. Тийм юм байхгүй. Тураг махын иддэг. Гэдэс дотрын шууд жалга руу аваачиж хаядаг. Тэгээд хониндоо явдаггүй юм байна л даа.

Хишигсүрэн -

Ажилгүй улсууд юмуу?

Намхай -

Ажилгүй улс. Ер нь гуйлгачин ядуу байсан улсууд комунд орчихоод тэр чинь одоо хөрөнгө аваад өгчихсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хониндоо явахгүй болохоор манай зүүн талд чинь айхтар Урхитий гээд том модтой уул байгаа. Чоно моно ихтэй. Тэгээд тэр ууланд зэрлэг хоньтой болчихоод байсан гэж байгаа юм. Тиймэрхүү байсан улсууд чинь яаж яахав дээ. Тэгээд тиймэрхүү маягийн юмнууд Монгол оронд л хааяагүй болж байсан.

Хишигсүрэн -

Сайхан суманд ...

Намхай -

Болж л байсан. Хэд хэдэн комун хамтралтай.

Хишигсүрэн -

Комун гэж нэгдэлжих хөдөлгөөний урд талд байгуулагдсан юу гэдэг юм. Нэгж байна ш дээ.

Намхай -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр нэгжийг та түүх газарзүйн багшийн хувьд ...

Намхай -

Тэр яасан байна л даа. Хөрөнгө чинээтэй баян хүн байж болохгүй. Хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураачихаад хөрөнгөтнүүд юу байхав дээ. Баян чинээлэг малчид феодалуудын малыг хураачихаад хааш нь хийх вэ? гэхээр зэрэг хийх газар бодож бодож Зөвлөлт Холбоот Улсын туршлагаар хамтрал комун байгуулах нь зүйтэй тэгэхээр зэрэг ядуучуудыг тэнд оруулж байгаад тэндэнд тэр малын авч өгөөд тэгээд л Зөвлөлт Холбоот Улсын туршлагаар амьдарна гэж бодсон юм байна л даа. Тэгэхээр зэрэг угаасаа ажилгүй улсууд баахан идэх юмтай боллоо гэж ойлгосон болохоос энэ хөрөнгийг цааш нь арвижуулаад өөрсдөө амьдраад улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэдгээ мэдэхгүй л улсууд байсан байхгүй юу. Төрийн удирдлага нь ч дээр нь байгаа дарга нар нь ч тэрнийг мэдэж байгаа юм алга. Хамгийн гол нь юу гэхээр зэрэг феодал гэсэн нэгж ангийг хөрөнгийн хураагаад бах таваа хангаж тэд нарыг гуйлгачин болговол ганц болж байгаа хэрэг.

Хишигсүрэн -

Зорилго?

Намхай -

Зорилго биелэж байгаа. Эдийн засгийн ямар их гарз хохирол учирч байгаа, ёс суртахууны ямар их тусгүй юм болж байгааг дүгнэж мэдэх тийм ухаан байсангүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха. За тэгээд хамтрал комуны дараах их том үйл явдал нэгдэлжих хөдөлгөөн байна ш дээ.

Намхай -

Тэгээд хамтрал комун чинь одоо ерөөсөө болохоо байгаад 2, 3-хан жилийн дотор Монголын мал өчнөөн төчнөөнөөрөө хорогдохоор зэрэг яав ийв гэж байснаа л нөгөө өөрсдөө загнаад байсан улсууд чинь нэг хэсгийгээ тэрэнд буруутгаад Бадрах мадрах , Шижээ мижээ гэдгийг баруунтан байсан. Зүүнтэн байсан гээд зүүнтэн байсан хэт хувьсгалч зан гаргасан гээд тэгээд Гэндэн эднүүд Шинэ эргэлтийн бодлого гэж гаргаж ирээд гаргаж ирэх ч юу байхав дээ. Тэгээд Баяжигтун гэдэг уриа дэвшүүлээд тэгээд нөгөөдөх комунаа эргээгээд яасан гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Тараасан?

Намхай -

Тараасан. Тэгээд комуныг эргээгээд тараахад бас л комуны дарга марга байсан улсууд баяжсан гэж байгаа ш дээ. Ярилцлага өгөгч: Д.Намхай Ярилцлага: № 01-2 Хугацаа: 47 минут Аудио файлын нэр: 01-2_Namhai_2009.07.23_amantuuh Огноо: 2009.07.23

Хишигсүрэн -

За сая бид хоёрын яриа чинь юун дээр тасарчихав?

Намхай -

Аа тэр комун момуны асуудал дээр тасарсан.

Хишигсүрэн -

Комунаа буцаж юу яагаад ...

Намхай -

Тараасан.

Хишигсүрэн -

Тараасан аргагүй нь эрхэнд.

Намхай -

Тийм. За тэгээд дараа нь 1950 хэдэн он болоход нэгдэлжсэн. Нэгдэлд ороход эхлээд яасан гэхээр зэрэг хамгийн гол нь нөгөө албан журам гэдэг татвараар дарамталж байсан учраас эхлээд ерөөсөө баячууд нь тэр албан журмынхаа татвар малынхаа нэг малаас өгөх үс, ноос, сүү гэдэг юм баян хүний нэг малаас авах нь их байсан учраас тэд нар тэрнийг өгч чадахгүй ...

Хишигсүрэн -

Ер нь малаас гарах гарц биш малын тооноос хамааруулж өгдөг байсан уу?

Намхай -

Групп тогтоодог байхгүй юу. Доод групп гээд ядуу улсуудынхыг бол бага, тэгээд дундахыг арай ихэсгээд тэгээд өндөр группэд 500-аас дээш малтай болоод ирэхээр зэрэг дээд групп болгож байгаад тэгээд тэд нар чинь нэг малаас гарахгүй үүрэг өгдөг байсан байхгүй юу. Манай Лувсанжамц гэж нэг малтай ах байсан даа. Их малтай. Тэгээд тэр хүн хэлсэн байгаа юм. За одоо үстэй мал ч үүргээ биелүүлэхээ болилоо. Үстэй хүн байвал энэ албан журмын үүргийг биелүүлдэг юмуу гэхээс гэж хэлж байсан. Тэгээд яахав бүгдээрээ нэгдэлд орсон. Манайх яахав 300 орчим малтай. Дунд чинээний айл. Дунд чинээний айл бол яахав үүргээ нэг чутай чайтай өгөөд жилийнхээ төлийг хоёр өнжиж өгөөд тэгээд маханд өгөөд тэгээд мал нь өсөхгүй. Яахав нэг хэрэгт орчихгүй. Шоронд орчихгүй байдалтай. Үүргээ биелүүлэхгүй бол шоронд орчихдог байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм байсан учраас нэгдэлд орохгүй өөрөө үүргээ нэг юм хаагаад байх л тэгээд хамгийн сүүлд үлдсэн. Хамгийн сүүлд нэгдэлд ороогүй улсуудыг багийн хурал гэж цуглуулчихаад бүтэн өдөр одоо шээлгэхгүй нэгдэлд ор, нэг бол сууж бай гээд манай аав жаахан зөрүүд хүн байсан юм байгаа юм. Хүний давсаг хагарахаар айхтар дуугардаг юм гэсэн хэзээ дуугарах юм болоо гэж байсан гэж. Тэгж байгаад хамгийн сүүлчийн тиймэрхүү маягаар нэгдэлд оруулсан ш дээ. Хүчээр оруулсан.

Хишигсүрэн -

Ер нь ямар улсууд нь нэгдэлд орохоос татгалзаж байсан? Ямар улсууд нь хурдан орж байсан юм бол? Нэгдэлд орох тэр ятгалга, ухаалгыг ямар хэлбэрээр хийж байсан бол?

Намхай -

Одоо их сайхан болно гэсэн юм ярилгүй яахав. Эхлээд тэр албан татвараар айхтар их хавчаад манай нэг их малтай Цэрэн гээд манай авга эгч манай аавын дүү байсан юм. Тэр малаа нэгдэлд өгчихөөд ээ дээ нэг ялнаас саллаа гэж сайхан санагдаж байж билээ малаа аваачаад нэгдэлд хүнд өгчихөөд явж байхад гэж тэгж ярьдаг юм. Тэр чинь тэгж л залхааж байсан байхгүй юу. За жишээлбэл би өөрөө биеэрээ үзсэн нэг юмаа яръя. Би 10-аад настай хүүхэд байхад 10 хэдтэй хүүхэд байхад хавар самнасан ямааны ноолуурын хялгасыг түүлгээд намар 8 сар хүртэл түүнэ ш дээ. Жижигхэн хүүхэд байхад чинь ноолуурын хялгас түүлгэнэ ингээд л хэд ингэхээр зэрэг дотроос нь нулимж байгаад хэд ингэхээр зэрэг хялгас гараад ирдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр чинь шийтгэл байсан юм байна лээ. Ноолуурыг цэвэрлэж авахдаа биш залхаах тэгээд л тэр чинь махан дээр байна. Түүхий эд дээр байна. Арьс ширэн дээр ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Сүүн дээр байна. 60, 70 үнээ саадаг баян Сүнжид гуай гээд ганц бие авгай байсан. Намар тэмээнд 40-ийн битоноор ачихаад ингээд сүүний гуйлга гуйгаад өөрөө өгч чадахгүй учраас тэгж явж байж тэгж л нэгдэлд оруулсан. Тэгж үйлээ үзэхийг харж байсан болохоор би нэгдлийг их үзэн яддаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Өөрийн биеэр үзсэн юм гэхэд ухаандаа 59 онд малаа нийгэмчиллээ. Аав маань өөрийнхөө унадаг хэдэн морийг авч үлдээд тэгээд бид нарыг яахгүй юу. Өөрийнхөө өмчнөөс хамгийн сүүлчийн удаа өөрийнхөө дураар миний хүүхдүүд нэг нэг мал ав даа. Ямар мал авах вэ? гэхээр зэрэг манай дүү Нансал, Осор гээд малчид байгаа. Эд нар хүүхэд бид нар чинь хүүхэд юм чинь унагатай гүү авчихвал өснө гэдгийг мэдэхгүй. Том морь авчихвал унахад хэрэгтэй гэдгийг мэдэхгүй. Нэг хөөрхөн даага, нэг хөөрхөн шүдлэн ямаа тийм л юм авдаг. Аав яахав хөөрхий өөрийнхөө өмчнөөс сүүлийн удаа хэлэх бололцоо байгаа юм чинь дуртайгаа ав гээд тэгж авч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгж байсан учраас би 1990 оны ардчилсан хувьсгалд их дэмжиж оролцоод нэгдэл тараах гэдэг ажлыг би Монгол улсад их тууштай хийж хамгийн анхны нэгдэл тараах хурлыг би 1991 оны 3 сарын 27-ны өдөр энэ Сайхан сумын төвд хийлгэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хийлгэхийн тулд нэгдлээс бүх малын нас хүйсээр нь аваад тэгээд хүн амын Сайханы хүн амын тоогоор нь аваад нэгдлийн малын хувьчлах Социаль демократ хувилбар гэж юм бичиж гаргаад тэрийгээ сурталчилаад хамгийн анхны нэгдэл тараах хурлыг хийлгэж тэгээд хамгийн анх 13 айл нэгдлээс гарах тийм ажлыг удирдаж зохион байгуулж ...

Хишигсүрэн -

Та энэ 13 айлыг ямар одоо юу гэдэг юм. Боломжийг ашиглаж нэгдлээс гаргаж байсан бэ? Нэгдэл тарна гэдгийг ерөнхийд нь зарлаад орхичихсон болохоос биш яг ингээд малаа хуваагаад авчих ийм байдлаар нэгдлээ тараачих гэсэн ерөнхий удирдамж хэлбэр өгөөгүй гэж байгаа ш дээ.

Намхай -

Өгөөгүй.

Хишигсүрэн -

Тийм. Тэгэхээр та нар яг юу бодож хувааж байв? Тэрийг та нэг яриад өгөөч?

Намхай -

Хамгийн анх ер нь ийм л байсан байхгүй юу. Нэгдэл байгуулсан явдал бол тэр ард түмний өмч хөрөнгөнд халдсан явдал бол хамгийн бүдүүлэг, хамгийн том завхрал байсан гэж манай Социаль демократ нам тэр үед хамгийн анх хэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм. Тэгээд бид нар нэгдэл тарах ёстой. Энэ нэгдэлд байгаа хөрөнгийг тэр нэгдэлд хөрөнгөө өгсөн хүмүүс, одоо нэгдэлд ажиллаж байгаа хүмүүс хувааж авах ёстой гэж ингэж яагаад тэгээд бид нар ер нь нэгдлийг тараая гэж бодож тэгээд дээрээс намаас ч манай Лхамжав ах энэ тэр чинь нэгдэл бол тарах ёстой зүйл байгаа юм гээд тэгээд би ардчилсан хөдөлгөөн гараад ирэхээр тэрийг эхлээд дэмжээд ерөөсөө энэ нэгдлийг тараах ёстой би ч өөрөө нэгдэлд 10-аад жил мал маллаж үйлээ үзэж нэгдлийн дарга нартай их хэрэлдэж байсан болохоор нэгдлийг тараах ёстой гээд тэгээд өөрөө бүр хөтөлбөр мөтөлбөр боловсруулаад дөрөв таван жил болоход та нар ганц ч малгүй хүн байхад ийм ийм болно гээд тусгай юу яагаад яасан. Тэр сурталчилгаагаа би яаж хийсэн гэхээр нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс нэгдлийн малыг түрээсэл гэдэг удирдамж өгсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр зэрэг түрээслээд ашиггүй. Түрээс гэдэг бол энэ хооронд ингээд цаг нөхцөөж байна. Одоо түрээс мүрээс гээд дамжихаар зэрэг нэгдлийн дарга нар чинь идэж уугаад ингэсээр байгаад малчид хөдөөгийн ард түмэн ядуураад ихэнх нь гуйлгачин болно. Тэгэхээр зэрэг ингэж болохгүй. Та нар одоо байгаа юмыг хурдан хувааж ав одоо хоног хоногоор энэ чинь муу арга суугаад энэ дарга нар чинь идэж уугаад толгой хийгээд та нарт юм оногдохгүй шүү гэж сурталчилсан.

Хишигсүрэн -

Та их сайн мэдэж байжээ?

Намхай -

Би зөнгөөрөө мэдэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд нэг их чухал хэрэг болсон нь 1991 оны хавар их эрт 2 сард билүү? 3 сарын эхээр билүү? 3 сарын эхээр байх тиймээ? 3 сарын эхээр ерөнхий сайд Бямбасүрэн гуай манай суманд ирсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр үед чинь би их ярьж ярьчихсан юм чинь. Нэгдэл тарах хэрэгтэй. Тэгээд хөдөө айлуудаар очсон чинь нэгдэл тарвал яадаг юм гээд ярьдаг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд та нар юу гэж бодож байна гээд асуусан чинь зарим нь айгаад ингээд нэгдэл тарах ёстой гэж хэлэх гэхээр зэрэг яачихдаг юм бол хэрэгт орчихдог юм болов уу? гэж их айж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд л яахав Бямбасүрэн гуайг ирэхээр зэрэг би ч юм асуусан. Бас кино зураг авч байсан юмаа тэр үед.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Телевизийнх ч байсан юмуу. Тэгээд өөрөө сууж асуусан. Ер нь Бямбасүрэн гуай юу ярьсан гэхээр та нар нэгдлийн гишүүдийн хурлыг хийгээд л тараах уу? үгүй юу? гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй байгаа юм гэж хэлсэн. Тэр их хэрэг болсон. Намайг нэгдэл тараах хурал хийхэд. Тэгээд тэрнээс урд бол яасан гэхээр нэгдэл бол 1991 оны 1 сарын 1-нээс эхлээд бүх багуудаараа тойроод гэрээ түрээс хийнэ гээд сурталчилаад нэгдлийн дарга, ерөнхий нягтлан, эдийн засагч эд нар нь хурал хийлгэх гээд явсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг би машинд нь ороод суучихдаг байхгүй юу. Тэр үед чинь унах эдлэх машин байхгүй. Өвөл мотоцикл ч ховорхон үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Унаа байхгүй юм чинь. Улаан цагаан хэрэлдэж байгаад ороод суучихдаг. Суулгахгүй барихгүй гээд хонины хонхорт суу гээд 69-ны хонины хонхорт суу гээд тэгэхгүй юу. Наад 69 дотор чинь миний өмч хөрөнгө яваа. Миний аав ээж хөрөнгөө нийгэмчилсэн. Би 70 хэдэн онд малчин байхдаа мал маань өсчихсөн чинь өсчихөөд би багш болоод явчихсан байсан чинь нэгдлийн даргатай муу байсан болохоор занаж байгаад миний малыг хурааж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд л 1991 оны 1 сарын 1-нээс 1-р бригадаасаа эхлээд яасан. Дарга нар очоод гэрээ түрээс хийх хэрэгтэй гээд ингээд яриад гэрээ түрээснийхээ болзлыг ярьдаг. Би тэгээд яриад дуусахаар зэрэг босоод за энэ бол хэрэггүй. Та нар ингэх л юм бол гуйлгачин болж хоцорно. Та нар одоо байгаа мал чинь ийм ийм байна. Сайхан сумын нэгдлийн мал тэгэхэд 107 мянга байсан. Тэр чинь 300 гаруй хүнд яахад нэг хүнд чинь хэдэн хонь оногдож байна. Хэдэн үхэр, хэдэн адуу, хэдэн тэмээ оногдож байна. 6 ам бүлтэй авгай нөхөр хоёр, 4 хүүхэдтэй байхад хэдэн мал авах юм. Нэг хүн 24 толгой мал ноогдож байсан юм. Ингээд махаа өгөөд, сүүгээ өгөөд ингээд хуучин үнээрээ тэр инфляци мимфляци болно гэсэн мэдлэг бидэнд байгаагүй. Хуучин үнээрээ өгөөд л ноосоо ч нэгдэлд өгөөд, ноолуураа ч өгөөд мөнгөө аваад ингээд амьдрахад та нар 5 жилийн дараа 400 малтай болно. Бүгдээрээ баяжих юм байна. Хэрэв гэрээ түрээс гэж ингэх юм бол энэ нэгдлийн хэдэн дарга нар чинь та нарын хамаг хөрөнгийг чинь аваад түрээсэнд махаа өг,сүүгээ өг, ноосоо өг гээд дутвал төлбөр тавиад тэгээд та нар юун түрээсээр мал авах байтугай гуйлгачин болж дуусна гэж би ингэж яасан. Тэгээд аймгаас амьтан хүн ирүүлсэн л дээ. Улсууд ч их эргэлзэж байсан. Хамгийн гол нь маш их сонирхож байсан. Сонирхлын яаж хир зэрэг сонирхож байсан баримтыг яръя даа. 1991 оны 9 сарын 1-нд хамгийн захын 1-р баг дээр өглөө 8 цагт бид нар яг очиж байгаа юм. Эндээс гараад.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

8 цагт очиход бүх малчид яг бригадын хурлын зааланд ороод суучихсан байна. Тэгж их сонирхож байсан. Тэгээд би малчдыг юу гэж байсан гэхээр за та нар олон жил нэгдэл мэгдэлд нэгдлийн ажил хийгээд ингээд амьдарчихсан болохоор нэгдэл тарчихаар бид нар амьдарч болохгүй л гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Эзэнгүй болчихно...

Намхай -

Эзэнгүй болчихно. Хадлангийн маань хэн хадаж өгөх бол? Махыг маань хэн борлуулж өгөх бол? гэдэг ч юмуу тиймэрхүү ...

Хишигсүрэн -

Хашаа хороо ...

Намхай -

Хашаа хороо, тэжээл мэжээл яах юм гээд л гэсэн бодолтой. Бас хүнээр ажил хийлгэх гэсэн бодолтой байхгүй юу тэр чинь.

Хишигсүрэн -

Бие дааж амьдарна гэсэн бодол байхгүй.

Намхай -

Бие дааж амьдарна гэсэн бодол байхгүй. Тэгээд би тэрнийг тэгж байсан байхгүй юу. Миний багад миний эмэг эх том хүүгээ дагуулаад Булганы ... Ханддоржийн хүрээн дээр хэдэн жил сууж байхдаа их ухаантай хүн байсан юм байна. Тэр шашны уран зохиол тэндээс сонсож байсан байхгүй юу. Тэгээд Молом Пааний эхийн тууж гэж намтар гэж намтар биднийг бага байхад ярьж өгч байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Молом Паани гэдэг бурхан хүү төрүүлээд Молор хатан гэдэг ээж нь нүгэлтэй гэж жигтэйхэн амьтан. Тэгээд үхээд сайхан төрүүлсэн ч гэсэн тэр 18 тамын адгийн там Доржнялбай гэдэгт төрдөг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бурхны хүү юм болохоор зэрэг 18 тамаа эрсээр эрсээр яваад хамгийн доод тэр Доржнялбай гэдэг адгийн тамаас ээжийгээ аваад гарах гэдэг юм биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

За тэгээд аваад гарах гэсэн чинь ээж нь би эргэж ирж наад суудал дээр чинь сууна шүү. Хүн битгий суулгачихаарай гэж байсан юм гэнэлээ. Нэгдэл гэдэг чинь энэ 18 тамын адгийн там л байхгүй юу. Та нар эндээ дасчихсан болохоор

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Молор Тооны ээж ш дээ. Эндээс гарахгүй гээд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Та нар өөрсдөө малаа аваад маллавал өөрөө толгойгоо даагаад амьдарвал сайхан амьдарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд энэ малыг чинь яаж тараах юм гэхээр энийг тараахад л хамгийн хэцүү. Яаж тараах вэ? Одоо нийгэмчилсэн хүний хүүхдүүд нь мал хөрөнгөө авах уу? Нэгдэлд сайн ажиллаж байсан улсууд илүү авах уу? гээд бөөн юм гарна. Тэгэхээр зэрэг хамгийн гол тараах ганц арга болохоор тэгшхэн хувааж авах л арга байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Яагаад гэхээр тэгш биш хуваагаад авахаар зэрэг нэг хэсэг чинь гуйлгачин болно. Гуйлгачин болсон улсууд чинь сүүлд нь бослого гаргана. Нэг нам гарч ирээд нөгөөдүүлийг чинь яана. Яагаад гэхээр 1862 онд Орос улсад Хамжлага халсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хамжлага халахад ядуу тариачдад эмэгтэйчүүд нь өгөөгүй. Ядуу тариачдад газар өгөхдөө хамгийн уснаас хол үржил шим багатай газрыг өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Жаахан өгсөн. Тэгээд бусад хүмүүс том том талбай авсан. Тэгээд тэрнийг чинь Ленин 1917 онд удирдаад хувьсгал хийгээд тэгээд Помошкуд хөрөнгөтнүүдтэй алсан байхгүй юу. Энэ өмч хувьчлалын чинь дараа ийм юм болно. Тийм учраас эхлээд тэгшхэн хуваагаад ав. Тэгшхэн хуваагаад авсны дараагаар ажилтай хүн баяжна. Ажилгүй хүн гуйлгачин болно. Ажилгүй гуйлгачин болсон хүн хүнтэй адилхан юм авчихаад гуйлгачин болсон хүн гомдолгүй байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Гэж би тэгсэн. Сургаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд анхны бригадын хурал дээр тийм юм ярьчихаад аймгаас улсуудыг дуудаад л аймгийн нэгдлийн зөвлөлийн дарга Галавсамбуу гэж хүн байсан. Тэр хүн хүрч ирээд загнаад бид хоёр гурван бригадын хурал дээр хэрэлдлээ. Тэгээд хоёр дахь бригадын хурал дээрээс эхлээд протокол хөтөлдөг байхгүй юу. Нөгөөдөх намайг эсэргүү хүн болгож шоронд явуулах ухаантай юм байгаа ш дээ. Протокол хөтөлдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав бүгдээрэнг нь тойрсон. Тэгээд сүүлийн 4-р бригадын хурал дээр аймгийн намын хорооны дарга энэ тэр өөрсдөө ирчихсэн. Би ч яахав тэр үед чинь нэгэнт цагаандаа гарчихаар айхаа байчихдаг юм байна лээ ш дээ. Оо тэрэнтэй тэрэнгүй өнгөрсөн гээд. Би ч айхаа байсан. Ярьдаг ч юм цээжинд ч ороод байдаг. Нөгөөдөх их хаалттай тийм нийгэмд байсан хүн чинь өөрийнхөө эрх чөлөөг мэдэрчихээр зэрэг гоё маргааш ярих юмаа шөнөжин бодож хонодог.

Хишигсүрэн -

/ Инээв/

Намхай -

Шөнөжин бодож хонодог. Тэгээд маргааш нь ярьдаг. Их гоё. Тэр эрх чөлөө хүний үг хэлэх эрх чөлөөгөө мэдэрнэ гэдэг чинь тэр шиг их гоё юм байдаггүй юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бодвол буруу юм ярьж л байсан байх. Зөндөө л ярьж байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхдээ л чөлөөтэй үгээ хэлнэ гэдэг хүнд их амттай. Их амттай сайхан байдаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Амь насныхаа төлөө явахаар айхаа байчихдаг. Гоё болчихдог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Улсууд бол намайг хараад энэ хүүхэд яах нь гээд тэгэхэд чинь би гайгуу байсан юм. 40 хэдтэй. Энэ хүүхэд алуулна даа. Бариулна даа гээд л тэгж явж байхад бригадын хурлууд дээр ярьдаг байхгүй юу. За нэгдлээс гарах саналтай улсууд хэн байна гээд тэгдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр улсууд саналаа хэлдэггүй. Тэгсэн чинь улсууд хамгийн анхны хурал дээр нэгдлээс гарах энэ нэгдлийг тарах нь зүйтэй гэж бодож байгаа хүмүүс хэн байна гэсэн чинь бүгд гараа өргөсөн байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө нэгдлийн дарга нар чинь айхтар аргатай. За тэгвэл нэрийн бичье гээд бичээд авъя гэхээр зэрэг бүгдээрээ ганцхан хүн өргөөд хоцорч байсан.

Хишигсүрэн -

/ Инээв/

Намхай -

Тэгээд яахав зоригтойхон шиг байсан улсууд хөөрхий минь Лхамжав ах бид хоёрыг өмөөрөөд энэ муу сайн ах дүү нар голцуу ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

13 айл.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нэгдлээс гарах өргөдөл өгч тэгээд яахав бөөн хэрүүл мэрүүл болж баахан юм болж болж байж л 3 сарын 27-нд нэгдэл тарах анхны хурал гээд хийсэн чинь дуулиантай юм болсон. Эрдэнэтээс, Булганаас бусад сумаас нэгдэлд юмаа өгсөн улсууд ч ирсэн. Зүгээр юу болох нь гэж өөр газрын тэр үед чинь ардчилсан хөдөлгөөн мөдөлгөөнд оролцож байсан нөхдүүд Сайханд юу болох нь очиж харъя гэж хүрч ирсэн. Тэгээд л одоо нэгдлийн хурал эхэлсэн дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд нэгдлийн хурал эхлээд нэгдлийн дарга чинь 13 хүн нэгдлээс гарч өмч хөрөнгөө авъя гэсэн өргөдөл өгсөн байсан гээд ингээд л яасан. Би бол тэр үед сэхээтнүүд оролцоход их хэцүү байсан. Яагаад гэхээр сэхээтнүүд өөрсдөө мал хар нийгэмчлээгүй байдаг учраас аймшигтай. Бид нар барилдаж байгаагүй учраас тэд нарт юм өгөхгүй байж болох байсан. Би бол яагаад гэхээр 1978 оны тэгшилгээ гэж тэрүүгээр хөрөнгөө хураалгасан хүн байхгүй юу. Тийм учраас би биечилж өөрөө хөрөнгөө хураалгасан учраас хөрөнгө булаалцалдах эрхтэй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав нэгдлийн хурал дээр чинь Монголын Радиогоос хүн ирсэн. Телевизээс ирээгүй юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Телевизийн бичлэг хийж байгаагүй юм байгаа юм. Аймгийн сонин монины сурвалжлагч нар ирсэн. Дарга нар ирсэн. Тэгээд нөгөөдүүл чинь яагаад бид нар зөндөө маргаан болсон. Манай аав маав манай ойрхны хамаатнууд хүртэл нэлээд ядуудуу айл байсан гэх шүү юм ярьж барьж бид нар хэрэлдэж тэгээд манай ээж настай. Аав маань нас барчихсан. Манай ээж тэгэхэд чинь 80 гарчихсан амьд байсан. Ээжийгээ нэгдлээс гаргана гээд өргөдөл өгчихсөн байсан чинь манай голын нэг настай хүн тэр муу чавганц нэгдлээс гарч үхсэнээ хийдэг юм гэж хэлж тэгсэн чинь манай зарим дүү нар манай ээжийг тэгж байгаа бол чи ч гэсэн үхэх дөхөж гэж хашгирч босож ирж би зохицуулж тэгж болохгүй зүгээр аятайхан яръя. Тэгээд ярьж байгаад нөгөө 24 мал өгөх юу байхав. 4 сарын 1 гэхэд 16 нас хүрсэнд нь 14 толгой мал өгөөд, 16 наснаас доошид нь 10 толгой мал өгнө гэж тиймээ? Тэгээд нэг юм авах боллоо.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр 16, 4 гэдгийг яаж тооцож гаргаж ирсэн бол?

Намхай -

Тэр 14, 16 гэдэг нь ямарч тооцоо байхгүй.

Хишигсүрэн -

Ядаж малын тоо гаргаад нэгдлийн гишүүдийнхээ хүн амын тоог гаргаад ...

Намхай -

Тийм юм байхгүй. Үзэмжээрээ хувааж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нэгдлийн дарга л үзэмжээрээ ярьж байгаа юм. Тэгээд тэр нэг инээдтэй юм болсон нь яасан гэхээр тэр миний том хүү авгай авчихсан оюутан байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэрний өмнөх 12 сарын тоогоор би хүүгээ ам өрх салгая гэсэн байхгүй юу. Өргөдөл өгсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Захиргаанд. Тэгсэн чинь ам өрх салгахгүй ээ гээд ам өрх салгаагүй. Манай хүүгийнх тэгэхэд нэг хүүхэд болчихсон. 3 ам бүл байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нэгдлийн хурлын дараа болоод явчихсан чинь маргааш өглөө нь нэгдлийн даргын өрөөнд цуглаад явчихсан чинь за Намхай багшийн бэрд нь хөрөнгө өгөхгүй гээд нэгдлийн дарга тэгдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Яагаад тэгж байгаа юм гэсэн чинь гадны хүн энд мал нийгэмчлээгүй. Эндхийн удам судрын хүн биш гэдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Оо зүйтэй маш их сайн байна. Энэ зарчмаа хойшдоо баримтална шүү. За Жамбалдорж нэгдлийн дарга чиний авгай гадны хүн шүү. Чиний авгай авахгүй шүү. Балжинням ах гээд миний авга эгчийн хүүхэд. Ерөнхий нягтлан. За Балжинням ахаа танай авгай Дорнодын хүн авахгүй шүү.

Хишигсүрэн -

/ Инээв/

Намхай -

Танай хүүхэд нэг хүнд ноогддогийн хагасыг авна шүү. Яг л энийгээ барина шүү. Нэгдлийн эдийн засагч Энхтуяа чи манай эндхийн хүн биш чи юм авахгүй шүү. Нөхөр чинь манай эндхийх учраас хүүхэд чинь талын авна шүү. Маш их зүйтэй. Энэ бол их зүйтэй зарчим шүү.

Хишигсүрэн -

/ Инээв/

Намхай -

Яг л ингэнэ шүү тэгнэ шүү гээд л тэгье гэлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

За тэгээд Хянан шалгахын дарга нар марга нар гээд бүгдээрээ тэгье гээд батлаад би протокол биччихээд бичээчээр цохиулчихаад эргэж ирээд нөгөөдөхийгээ гарын үсэг зуруулах гэсэн чинь нөгөөдүүл чинь гарын үсэг зурдаггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав дээ. 4 сарын 1-нд 13 айлынхаа хөрөнгийн хувааж өгөх юутай би нэгдлийн нэг нягтлантай ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нэгдлийн даргын тэрэг унаад том гарлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав тэр чинь их сайхан байсан. Манай эгч эд нар чинь бүгдээрээ гарчихсан. За тэднийхээс хэдэн хонь, хэдэн эр төлөг, хэдэн охин төлөг, хэдэн эм ямаа, эр ямаа, нэг хуц, нэг ухна, хэдэн үнээ, хэдэн бяруу, эр нь төд, охин нь төд, шүдлэн ишиг эр нь төд, охин төд, адуу төдийг авна гээд бүр ингэж яагаад. Тэр чинь анхны захиргаадалт салаагүй болохоор зэрэг айлд бичиг бариад очихоор зэрэг яг тэрийг нь өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд бүгдээрээ сайхан мал аваатгалаа.

Хишигсүрэн -

Аа ха. Дундажаар нэг айл хэдэн малтай болсон бэ?

Намхай -

Ам бүлээрээ. Манайх бол ухаандаа 105 толгой мал авсан байхгүй юу. 105 толгой мал авч ирээд ерөөсөө мал гэхээр юмгүй байсан. Би чинь багш албан хаагч байсан болохоор мал гэхээр юм байхгүй. Тэгэхдээ хэдэн адуу мадуу үнээ мүнээ байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ганцхан хоньтой байсан юм байна лээ. Тэгэхэд. Айлд уул нь хэдэн мал байсан юм. Авах гээд тэгсэн чинь 7 ямаатай байсан юм байна лээ. Хэдэн адуу байсан. Ах дүү нар дээр үхэр байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд л 105 толгой мал авчихсан чинь би нөгөө малыг чинь авсан чинь яг л баяжчихаж байгаа юм чинь. Туугаад ирсэн чинь нижийгээд л 100 толгой мал гэдэг чинь юу вэ? Манай эд нар чинь өөрсдөө малтай байсан. Тэгээд манайхыг бодвол ам бүл олонтой юм чинь. 9 хүүхэдтэй. 11-үүлээ. Тэгээд яахав хүүхдүүдэд нь 10 мал томууд нь 16 хүрсэн үү? аав ээж хоёр нь 14 л юм чинь 200-аад шахсан мал авсан уу? Хэдийг авсан малын тэмдэглэл надад бий л дээ. Осорынх хэдэн мал. Нямаа ахынх хэдэн мал, Чойжилынх хэдэн мал тийм тийм мал авна гээд биччихсэн бий л дээ. Авсан юмнууд нь. Малын бэлчээр дээр явж байгаа болохоор л байхгүй байгаа болохоос ...

Хишигсүрэн -

Аа ха. Үзье.

Намхай -

Үзэж болно. Миний юм эмх цэгцгүй. Олдож байна уу? Үгүй юу? Тэгж одоо яагаад тэгээд л 13 айл малаа авсан. Бид нар чинь. Тэгээд яах вэ? Тэр чинь хавар байсан юм чинь хавар хоршооны мал авсан чинь мал өгсөн бид нар. Тэрэн дээр янз янзын л юм болсон. Эгч ах хоёр маань хоршооны мал тууж байсан. Бидэнд ашигтай зөндөө юм болсон. Тэрийг яриад яахав. Тэгээд төлөө авчихаж байгаа юм. Тэгсэн улсууд манайхныг бид нар ах дүү нар бөөндүү маягтай. Тэр чинь нийгэмд хавчигдаад ирэхээрээ тэгээд угаасаа ах дүү улсууд юм чинь бие биенийгээ түшээд нэг доор нутаглаад тэгээд баахан мал яачихсан. Улсууд харсан чинь бид нар баяжчихсан харагдаад ...

Хишигсүрэн -

Аа ха. Аймаар том үлгэр дуурайлал ...

Намхай -

Үлгэр дуурайлал болж байгаа юм. Тэр хуучин нийгмийг нураана гэдэг чинь тэгээд намар нь дахиад нөгөөдөх нэгдэлд үлдчихсэн улсууд чинь нэгдлээс гарна гэдэг. Өөрсдөө ярьж чаддаггүй. Тэгээд л Намхай багш дээр очно. Намхай багшаа яавал дээр вэ? Одоо яах вэ? Та ярьж өгөөч. Би ч хүний урилгагүй ярина л даа. Гарах нь зүйтэй. Тарах нь зүйтэй гээд та нар одоо бид нарыг хар гээд л бид нар одоо төл авчихлаа тийм үү? Цөөхөн юм авсан ч гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Зөндөө төл авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ноосоо хяргаад, гүүгээ бариад малаа бөөгнүүлчихсэн юм чинь. Нэг л багширсан адуу яагаад үхэр ч бэлчээд л тэгээд завод дээр очиж буухгүй. Хамгийн гол нь ...

Хишигсүрэн -

/ Инээв/ Завод ажиллаж байсан билүү тэр үед?

Намхай -

Ажиллаж байлгүй яахав.

Эмэгтэй -

Үнээний сүү өг гэж байсан.

Намхай -

Өг гэж байсан. Бид нар өгөөгүй.

Эмэгтэй -

Өгсөн.

Намхай -

Өгсөн юмуу? Манайх ч өгөөгүй л юм.

Хишигсүрэн -

За тэгээд бусад улсууд таныг яагаад байдаг?

Намхай -

Тийм. Нэгдлийг тарааж бид нар ч гэсэн хөрөнгөө авмаар байна гээд байдаг. Тэгээд яахав та нар ерөөсөө нэгдлийн хурал дахиж хуралдуулж нэгдэл тарна гэж шаардлага тавь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би одоо нэгдлээс гарчихсан юм чинь хүмүүсийг гарга гэж шаардлага тавилтай биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би чинь албан тушаал гэхээр сургуулийн хичээлийн эрхлэгч. Тэгээд хичээлийн эрхлэгчээ авахуулчихсан хөөе.

Хишигсүрэн -

Өгчихсөн үү?

Намхай -

Тийм. 90 онд яасан гэхээр намайг бослого гаргаад ирэхээр зэрэг Хувьсгалт нам чинь ажилчдаа цалинжуулж чадах нь муу болоод ирж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Манай авгай хувьсгалт намын орлогч дарга байсан чинь хэл ам гаргахгүй гэж намайг ажлаас халахын далимаар авгайгийг маань миний оронд хичээлийн эрхлэгчээр тавиад намайг хичээлийн эрхлэгчээс авч хаяж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн.

Намхай -

Тэгээд яахав нэг юм түүх газарзүйн багштайгаа хоцорно ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгж байсан юм. Тэгээд яасаар байгаад 10 сарын 24-нд байхаа. Нэгдлийн хурал хийх боллоо.

Хишигсүрэн -

91 оны?

Намхай -

91 оны. Дахиад намар. За тэгээд улсууд чинь хуралд цуглачихсан байдаг. Идэвхтэй гарна барина гэж байгаа улсууд чинь над дээр л давхиж хүрч ирээд л за Намхай багш минь одоо хуралд оролцож үг хэлж өг. Бид нар одоо яаж ч чадахгүй ш дээ. Үгүй одоо хэцүү шүү. Цаадуул чинь нэгдлийн хурал болно. Нэгдлийн гишүүд хуралдана гээд эхэлнэ. Би одоо нэгдлээс гарчихсан хүн чинь эргээд ороод л та нар л оруулна барина гэж загнаж байж л оруулахгүй бол би өөрөө орноо орно гээд давхиж орж болохгүй ш дээ. Нэгдлээс гарчихсан хүн чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бид нар таныг хуралд оруулахгүй гэх юм бол бид нар бослого гаргана гээд нөгөөдүүл чинь тэгж байна. Тэгээд нэгдлийн хурал хуралдлаа. Эхэллээ. Би ч ардуур сургуулийн биеийн тамирын зааланд болсон. Хүмүүсийн ардуур зогсож байсан. Тэгээд нэгдлийн дарга баахан юм яриад хуурах гээд л одоо хувьчлал энэ тэр явагдах гэж байна. Нэгдлийнхээ малчдыг малжуулах гэж байна. Зөндөө хардаг үздэг болно. Энээ тэрээ гээд хавар нэгдлээс гараагүй улсууд аягүй ашигтай гээд ингээд ярьсан чинь нөгөө ноос моос элдэв дээдийн юмаа өгсөн хүмүүс чинь ашиггүй нь мэдэгдээд явчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нөгөөдөх нь махаа өгөөд, ноосоо өгөөд, сүүгээ өгөөд, айргаа өгөөд ашиггүй нь мэдэгдээд явчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ерөөсөө ашиггүй юм байна гээд ингэж байсан. Тэгээд л яахав дээ. Нөгөө улсууд чинь одоо Намхай багшаар яриулна гэсэн чинь нэгдлийн дарга нар юу гэж нэгдлийн хурал дээр нэгдлээс гарчихсан нэгдлийн гишүүн биш хүнийг үг хэлүүлдэг юм гэсэн чинь босоод бид нарын эрх ашгийг хамгаалж үг хэлж чадах хүн ганц л байна. Бид нар өөрсдөө Намхай багшийг хуралдаа урьсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Одоо яриулна. Тэгээд их яасан чинь Намхай багш яриарай гээд нөгөөдүүл чинь хашгичаад л тэгэхээр нь би хойно зогсчихсон улсуудын ард байсан юм чинь урдаа гарч ирээд хаанаас ярих юм эндээс ярих юмуу? Яах юм гэсэн чинь гарч ирээд ярь гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь тэр хурал яасан чинь намайг юун дээр гараад ирсэн чинь телевизийн камер энэ тэр хүрээд ирчихсэн байнаа. Хувьсгалт намын ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Камертай л болж анх. Тэгээд том эсэргүүний зургийн авч байгаа юм. Намайг чинь камераар ингэж бичээд гэрэл гялсхийгээд ламп асаагаад л зөөврийн гэрэл энэ тэр миний нүүрэн дээр сүртэй юм яагаад л тэгээд л баахан ярилаа. Та нар одоо харж байгаа биз дээ. Бид нар ямар сайхан байна. Тэгэхэд та нар энэ жил ямар ашиг олов.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь гарна барина гээд л тарна барина гэж хашгичаад л тэгээд дийлэхээ байсан л даа. Нэгдлийн дарга нар. Тэгсэн чинь энийг ерөөсөө тарах нь таръя. Гэхдээ одоо хот орж улсын өмч хувьчлалын комисс гэж байгуулагдсан. Өмч хувьчлалын комиссоос, нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс орж асууя. Тэгээд ерөөсөө нэгдлээ тараая.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Гэж хэлээд 7 хоног хурлаа хойшлуулъя. Тэгээд нэгдлийн нягтлан бодогч манай тэр ах Улаанбаатар явж өмч хувьчлалын комисс дээрээс бичиг авч ирсэн юм байна л даа. Лхамжав ах энэ тэртэй очиж уулзаад заалгаж барьж уулзсан биз.

Лхамжав -

Би тэгэхэд бага хурлын гишүүн байсан. Тэгээд өмч хувьчлалын комиссоос бичиг авсан юм.

Намхай -

Тэгээд 7 хоног болоод хурал эхэллээ. Өмч хувьчлалын бичиг гээд авч ирээд уншиж өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь шал худлаа уншиж өгдөг байхгүй юу. Тэр бичгээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Авчраад.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ийм юм уншиж өглөө гэж Лхамжав ах руу би утасдахгүй юу. Холбоон дээр гүйж очоод одооныхтой адилхан гар утас байсан биш. Тэгсэн чинь тийм ч юм байгаагүй дээ. Тэр бичгийн яг бодитойгоор нь үз ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр зэрэг нэгдлийн дарга дээр орсон чинь байхгүй гэсэн. Балжинням ах дээр орсон чинь бичиг хэрэг дээр өгчихсөн гэсэн. Бичиг хэрэг дээр очсон чинь тийм юм ирээгүй гэсэн. Тэд нар чинь өгөхгүй байгаа юм чинь. Худлаа уншчихаад. Тэгээд л ийм юм болж байна энээ тэрээ гээд яасан тэр дараагийн хурал дээр сүртэй юм болсон. Аймгийн захиргааны том дарга нь ирээд , хувьсгалт намын хороо, тэгээд шүүх прокурор, цагдаа бөөн юм орж ирээд тэгээд тэргүүлэгчдийн ширээн дээр суучихаж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Сүрдүүлэх гэж?

Намхай -

Сүрдүүлэх гэж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд л хурал эхлэх гэсэн чинь манайхан чинь харин сайхан болчихсон байсан даа. Зоригжоод. Малчид манай Галбадрах гэж Саагаа Галбадрах гэж жаахан зүрхтэй ч юмуу үг хэлдэг хөгшин олон жил нэгдлийн мал сайн малласан. Сайн малчин байсан. Нөгөөдөх чинь босож загнаад. Ерөнхий сайд Бямбасүрэн хавар Сайханд хүрч ирээд нэгдлээ яахаа та нар өөрсдөө мэд гээд хэлж байх ч билээ. Тэгэхэд энэ аймгийн хэдэн дарга нар ирээд яах гээд байгаа юм. Бидний өмч хөрөнгөнд халдаад, бидний эрх мэдэлд халдаад ... нэгдлийн дарга бол тэгсэн байхгүй юу. Нэгдлээс хавар гарсан хүмүүсийн хөрөнгийг эргээж хурааж авна гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр зэрэг бид нар хурлаа хийгээд эд нарыгаа нэгдлээс гарахын зөвшөөрөөд хөрөнгөө өгсөн бид нар заргалдаагүй байхад яагаад бидний хөрөнгийг хурааж авна гэж ярьж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Энэ дарга нар яах гэж манай нэгдлийн хуралд сууж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бид нарыг айлган сүрдүүлэх гэлээ. Тийм юм яриад би ч дараа нь босоод үг хэллээ. Одооны энэ дарга нар гэдэг чинь ер нь мал малчин хоёр луу дайрсан цустай хутганууд байгаа шүү. Та нарын төлөө юм хийхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Эд нар өөрсдөө нэгдлийг аварч үлдэж хөрөнгийг хувааж идэх буруу замаар оруулах л гэсэн бодолтой улсууд байгаа болохоос Сайханы ард түмэн ядуу зүдүү болчих болов уу? Яах бол гэж бодох юм эдэнд байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм учраас та нар хямдхан үнээр үнэлээд энэ хөрөнгөө ав. Би хөрөнгийн тооцоог гаргаад Сайхан сумын хөрөнгийг саяны хуралдсан нэгдлийн холбооны энэ хаврын хуралдсан нэгдлийн холбооны дээд зөвлөлийн хэддүгээр их хурал билээ? Одоо мартчихаж. Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн хурлаас тогтоосон тэр жишиг үнэ гэдгээр үнэлэх юм бол 70 сая төгрөгний хөрөнгө болох юм байнаа. Тэгээд Сайхан сумын ард түмэн 3000 хүн байгаа юм чинь. Тэрүүгээр ингээд авахад 30 саяын авах юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

40 сая нь гадны хүмүүсийн хувьцаа орж ирэх юм. Дараа хурал хийх гэхэд та нар цөөнх болчихно.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Яагаад гэхээр гаднаас 4000 хүний хувьцаа ороод ирчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр зэрэг та нар үг хэлэх эрхгүй болно гэсэн үг. Одоо эрхтэй байгаа дээрээ хөрөнгөө хуваагаад ав.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Гэсэн чинь тэгээд л гарна гээд бужигнасан чинь 80 хэдэн айл гардаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хаврын улсуудын авсан жишгээр хөрөнгөө авна гэж байна. Тэгж болохгүй та нар. Тэгэхээр зөндөө хөрөнгө үлдчихнэ ш дээ.

Хишигсүрэн -

Тэгнэ.

Намхай -

Бид нар яасан гэхээр зэрэг бид нар юм авч баяжих гэж бодоогүй юм. Энэ нэгдэл гэдэг юмыг тарааж болдог юм байна. Гарч болдог юм байна. Энийг нурааж болно гэдгийг үзүүлэх гэсэн. Одоо бол та нар тэгж болохгүй.

Хишигсүрэн -

Яг яс тоолоод ...

Намхай -

Яс тоолоод өмч хөрөнгөө ав гэсэн тэгээд чадаагүй л дээ. Бас л бидний жишгээр л авсан байх. Би дараагийн хүмүүст бол онцгой анхаарал тавьж нэгэнт л тарах нь тодорхой яасан юм чинь. Нэгдлийн дарга нар яасан гэхээр зэрэг тэрэн дээр айхтар ухаан орчихсон. Айхтар муухай юм хийсэн. Яаж муухай юм хийсэн гэхээр зэрэг нэгдлийг таван компани болгоод хувааж хаяад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нэгдлийн дарга, ерөнхий нягтлан хоёр нөгөө энд тэнд гадуур явж байгаа хөрөнгийн хоёулаа хулгай хийсэн байхгүй юу. Тэр үед хөөрхий дөө хулгай хийгээд тэр үедээ л их юм байсан болохоос хэдэн мянган цаас банкинд хийсэн л байх. Бидний нүдэнд харагдах юм нэг нэг шинэ 69 л авч унасан юм байгаа юм. Хөөрхий.

Хишигсүрэн -

Аа ха. Мал авсан уу?

Намхай -

Авалгүй яахав. Авахдаа би нөгөөдөх авгай чинь авахгүй, хүүхэд чинь авахгүй гэсэн юу байхав. Нөгөөдүүл чинь нэгдлийн гишүүдтэй адилхан тэгэхдээ аль сайн малтай, аль өөрсдөө нүүртэй сайн юу яах газраасаа авчихсан. Тэрнээс гадна худлаа цаагуур нь зөндөө юм авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нөгөө гадны дотны бэр хүүхдэд өгөхгүй шүү. Барихгүй шүү энээ тэрээ гээд байсан ч юу байхав. Би сүүлийн хурал дээр ярьсан л даа. Зарим малчид гадны бэр хүргэнүүдэд юм өгөхгүй барихгүй гээд тэгж болохгүй ээ та нар. Хүнээс л илүү юм авна гэсэн нэг тийм санаа төрөх юм бол тэрэн дээр чинь дөрөөлөөд наад дарга нар чинь хооронд чинь хэрэлдүүлж байгаад нэгдлийг тараахгүй гэнэ шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Сайндаа биш. Тэгэхээр зэрэг тэгшхэн хуваагаад ав. Тэгж л байж нэгдэл тарна. Тэгээд яг хурал тарлаа. Гарлаа. Гараагүй үлдсэн улсууд нэгдлийн малнаас бага хувьчлал гээд авсан. Тэгээд үлдсэн хүмүүс ямар хүмүүс байсан гэхээр нэгдэлд сайндаа үлдсэн биш гар дээрээ байж байгаад нэгдлийн хөрөнгийг идэж хулгай хийх гэсэн үлдсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Үл хөдлөх хөрөнгө ...

Намхай -

Үл хөдлөх хөрөнгө нэгдлээс яаж ахиу юм хулгай хийх вэ? Тэгээд 92 он болсон хавар нэг шуурга болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь нөгөөдөх нэгдлийн бүх мал ихэнх нь үхсэн гэдэг байхгүй юу. Тэгээд л нэгдэл маань ерөнхийдөө тарахаас өөр аргагүй. Сүрхий шуурга болох нь болсон. Хэдэн мал үхэх нь үхсэн. Тийм сүртэй юм болоогүй л байхгүй юу.

Хишигсүрэн -

Одоо яриагаа завсарлаад ...

Намхай -

Дараад нь жижигхэн юм яръя. Нөгөө 4 компани чинь тарахаар зэрэг машин тэрэг трактор тариалан мариалангийн баахан юм үлддэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэгнэ ш дээ.

Намхай -

Тэгсэн чинь өнөөдөр та нар уулзаж магадгүй. Манай төрсөн дүүтэй суусан манай хүргэн Мэдэхгүй гэж төрийн шагналт зоотехникч хүн бий л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр энд бас хүрээд ирсэн. Сумын даргаар хүрээд ирсэн байхаа. Бүр ч энэ нэгдлийг ул үндэсгүй тараачихаж болохгүй. Энэ малчдад тариагийн тариад өгөх хадлангийн хадаад өгөх тээвэр хийхэд хийгээд өгөх машин трактор мөнгө сөнгө ийм юмнууд яасан нэг компани авч үлдэх нь зүйтэй гээд яваад хурал хийдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нөгөө компанийхаа хуучин гишүүддээ. Би дагаад ярьдаг юм. Манай хүргэн дүү нэг юм үлдэх хэрэгтэй гээд. Би бол дагаад ярьдаг юм. Тэгээд би инээдтэй нь юу гэж ярьж байсан гэхээр тэр компаниудыг за энэ нэг компани үлдээх санаатай юм байна. Манай хүргэн дүү өөрөө дарга нь болох юм шиг байна. Хөрөнгө мөнгө үлдэнэ. Миний хэдэн дүү нар энэ дарга нь болчихоор миний хэдэн дүү нар өмчтэй хөрөнгөтэй болох юм байна. Би их дуртай. Миний хэдэн дүү нар хэдэн ч болсон хоолтой л болж байг. Зүгээр нутгийн ард түмэн та нарыг бодохоор .... та нар л хохирно. Урдах компаниудаа харлаа. 5 компани яав ийв.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Одоо үлдсэн нь үлдсэн компаний захирал хүн идчихнэ гэдэг нь тодорхой боллоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хуучин нэгдлийн дарга Жамбалдорж маань идлээ. Балжинням ах маань идлээ. Манай ах дүү нар ч загнадаг байсан байхгүй юу. Муу ахыгаа олны дунд нэрийн дуудаад л чи гэх нь чи гээд л дүү нар та гээд л яах нь яагаад олон түмэнд ухамсарлуулахын тулд улаан цайм хэлж байхгүй бол энэ чинь улс төрийн юм ярьж байгаа болохоос ах дүүгийн хооронд явган хэрүүл хийж байгаа биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгж байгаад тэд нар маань компани гээд аваад үлдсэн. Тэгээд тэр нь үлдээд юу болох вэ? Тракторын ч нэг тийш нь зараад машинын жолооч нар нь аваад л тэгээд нөгөө компаний захирал байсан улсууд хулгай хийгээд тэгээд нөгөө улаан төмөр трактор энэ тэрийг агрономич, захирал байсан улсууд нь аваад ногоон 69 эд нар уначихсан чинь улаан төмөр, ногоон төмөр болохыг үзлээ гэдэг яриа гарсан байхгүй юу. Тиймэрхүү л маягтай өмч хувьчлал хөдөө явагдсан даа. Үндсэндээ энэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Оо тийм тэгээд нөгөөдөх компани болоход байна ш дээ. Яадаг гэхээр зэрэг намайг нэг компани нь захирлаар авна гэдэг юм байна. Компанийхаа захирлаар авна гэдэг юм байна. Нэгдэл тараад 5 хувааж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нэг компаний улсууд нь намайг захирлаар авна гэдэг юм. Тэгээд би гэртээ ирчихсэн байсан чинь намайг нэг компани компаний гишүүд хуралдаад компаниа тав хуваах боллоо. Тэгээд нэг компаний улсууд чамайг захирлаар авна гээд байна. Хүрээд ир гэж дуудуулсан байна гэнэ гээд тэгээд хүрээд очлоо. Тэгээд хүрээд очсон чинь энэ талын компани намайг захирлаар авчихсан. За би юу яая намайг захирлаар авъя гэвэл би ийм л юм баримтална. Очоод малыг чинь бол танай компанид хэдэн хүн ноогддог юм. Хэдэн хүнд ямар хөрөнгө ноогддог юм. Малыг чинь бол очоод шууд хувьчилчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Мөнгийг чинь авч үлдээд техник, мехник үл хөдлөх хөрөнгийг чинь авч үлдээд та нарыг зах зээлтэй холбох гээд үзвэл үзэх юм. Болохгүй бол тэрийг чинь бас эргээгээд хуваагаад өгчихнө. Энийг зөвшөөрвөл та нар намайг захирлаар ав. Зөвшөөрөхгүй бол өөр хүн ав.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь за гэдэг ч юмуу. Хэнийгээ захирлаар авдагаа эргэж асуухгүй байна. Би ч сонирхолгүй байгаа юм болохоор зэрэг тэр хурал дээрээс нь гараад явчихгүй юу. Тэгэхээр зэрэг дараа нь нөгөөдүүл чинь жаал дуугүй сууж сууж байгаад за та нар Батсайханыгаа захирлаар авах юм шив дээ гээд манай нэг багшийг ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Захирлаар тавьчихаад дүүгээ төрсөн ах дүүгийн хоёр хүүхдийг нэгийн захирлаар нэгийн нягтлангаар өгч байгаа байхгүй юу. Тэр хоёр чинь иднэ гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр бригад гэдэгт компани болсон чинь хүргэн дүүгээ захирлаар, авгайгийн ахыг хянан шалгахын даргаар өгч байгаа байхгүй юу. Гүржав, Норов гээд тэгээд би шоолж байсан. Та нар ёстой тэнэг хүнийг бурханд мөргө гэхээр тархиа хага мөргөнө гэгчээр та нар иймэрхүү байж байж яаж өмчөө хамгаалах юм. Дандаа наад дарга нар чинь ах дүү улсууд байж байна. Тэд нар бие биендээ хяналт тавьж та нарын хөрөнгийг өсгөх үү? Хуйвалдаж идэх үү?

Хишигсүрэн -

Алийн хийх вэ?

Намхай -

Ер нь одоо бүдүүлэг боловсрол муутай тийм ард түмнийг бол эрх баригчид өмчийн идэж барихад муухай яаж байгаа шүү.

Хишигсүрэн -

Боломжтой...

Намхай -

Боломжтой. Сайн ашигладаг. Ард түмэн ч хэлж чадахгүй. Боловсрол муутай. Тийм ард түмэн юу ч хэлж чаддаггүй. Зарим нь хий л хувьсгалт намыг өмөөрөөд Намхай гэж энэ нэг ардчилсан хүчний нэг юм гарч ирээд үймүүлж байгаа гээд улс төрийн үзлийн үүднээс хараал тавиад ингээд байгаа болохоос миний төлөө, бидний төлөө, шударга юмны төлөө бид нарыг аврах гээд хамгаалах гээд ингэж байна шүү гэдгийг ойлгодоггүй. Тэгсээр байгаад баахан юм идүүлдэг юм байна лээ. Хөдөөгийн өмч хувьчлал бол ийм л байдалтай яваад дууссан даа.

Хишигсүрэн -

Үргэлжлэлийг дараа яръя.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.