Osor


Basic information
Interviewee ID: 990296
Name: Osor
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1955
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder, race-horse trainer
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock; collectivization; cultural campaigns; new technologies; belief;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

horse races; wedding; gender equality;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За З. Осор ах бид хоёрын ярилцлага эхэлж байнаа. Бид хоёр одоо гадаа суугаад ярилцлагаа үргэлжлүүлье. Бид хоёр түрүүн юу яалаа ш дээ. Ярилцлагаа тийм ерөнхий байдлаар асуултаа товчхон товчхон яриад өнгөрчихлөө. Одоо жаахан жишээ яръя гэж бодож байна. Ер нь таны амьдралд тохиолдсон гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал болсон уу? Та ямар үйл явдлыг миний амьдралд тохиолдсон чухал үйл явдал гэдэг юмуу? Гүнзгий үйл явдал тэр нь сайн ч байж болно. Муу ч нөлөөтэй байж болно. Тиймээ?

Осор -

Миний амьдралд тохиолдсон би бол үндсэндээ ингэж боддог. Ардчилал гарснаас хойш үүнийг их дэмждэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд яахав харин чамтай байгаа дээрээ энэ ардчилал гарч ирсэн уулзсандаа их баяртай байдаг. Хамгийн гол нь ...

Хишигсүрэн -

Үнэхээр ардчиллын үр нөлөөг амьдрал дээрээ ...

Осор -

Энийг их ойшоодог.

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралд бусдаас онцгой сонин гэж хэлж болох тийм зүйл байна уу?

Осор -

Тийм онцын юм байхгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та морь уядаг юм байна ш дээ.

Осор -

Морь уядаг.

Хишигсүрэн -

Тэгэхээр миний ойлгож байгаагаар морь юм чинь үнэхээр 90-ээд оноос хойш бүр юу яалаа ш дээ. Социализмын үед ч байсан байх. Их түгээмэл их хөгжиж байгаа юмны нэг ш дээ. Ер нь Монголчуудын морьтой холбоотой соёл, түүх уламжлал аж амьдралын талаар та яриач?

Осор -

Одоо энэ ардчилал гараагүй байхад яахав дээ. Ажлын хажуугаар ганц нэг юм уяатай ноцолдож чадахгүй. Энд тэндээс яваад хурдан хурц удамтай морь үзэж чадахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Үндсэндээ яахав ганц хоёр юм ноцолдож байсан. Яг 90 онд би ардчилал гарахаар 90 онд Сүхбаатарын Бүрэнцогт,Баян-Уулаас би нэг азарга авч ирсэн. Тэгж л уяанд анх эхэлж ...

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн онд?

Осор -

90 онд.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

90 онд алаг азарга авч ирээд өдий хүртэл уяж байна. Миний морь тийм их муу давхиагүй. Гайгуу давхисан. Нэг ахтайгаа явдаг юм. Миний ах Дорнодын хүргэн тэрнийхээ хүчинд би нэг алаг азарга давхиулаад түүний үр удмаар одоо хүртэл наадаж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь хурдан морины бид хоёрын ярилцлагыг улсууд хожим хойно уншихад ер нь хурдан морь гэдэг юм Монголчуудын хувьд яагаад тийм чухал байр суурь эзэлдэг юм? Хурдан морийг яаж шинжиж таньдаг юм? Яаж уяа сойлгын тааруулдаг юм? Хурдан морийг ямар хэлбэр төрөлд хувааж уралдуулдаг юм? Тиймээ? Иймэрхүү байдлаар задлаад яриач?

Осор -

Ах нь тийм нарийн задалж чадахгүй.

Хишигсүрэн -

Яг та өөрийнхөө ойлгож байгаагаар л ...

Осор -

Ярих уу?

Хишигсүрэн -

Жишээлбэл таны хувьд морь яагаад ач холбогдолтой зүйл болов? Та бусдаас илүү моринд хорхойтож ...

Осор -

За ер нь Монгол хүн гэдэг чинь моринд дургүй байх үндэслэлгүй. Моринд дургүй Монгол хүн гэж байхгүй.

Хишигсүрэн -

Байхгүй.

Осор -

Мориноос гадна адуу гэдэг чинь би одоо насаараа хариулсан болоод тэр үү? Адуу гэдэг амьтан угаасаа хийморьтой амьтан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Ер нь адууны буянгаар хүнтэй их танилцдаг. Энд тэнд их явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Да ялангуяа морь энд тэнд явж хүнтэй танилцах олон хүнтэй уулзах ийм талд их нөлөөтэй юмуу гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Уул нь би тэр нь нөлөөтэй гэж тэгээгүй. Уул үндэс нь уяхдаа би үнэндээ адуунд дуртай учраас багаасаа адуунд дуртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Уяъя гэж бодоод уяж эхэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Та хүүхэд байхдаа хурдан морь унадаг байсан уу?

Осор -

За үгүй шүү.

Хишигсүрэн -

Үгүй юу?

Осор -

Тэр үед чинь би айлын бага ч байсан. Эрх байсан. Үнэндээ намайг унуулдаггүй байсан. За тэгээд дээр үед нэгдэл байхад угаасаа одоотой адил олон хүн морь уяж байгаагүй. Нэгдлийн ажилд дарлагдаад уях морь ч их цөөн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Ганц нэгхэн хүн уяна уу? гэхээс түүнээс хүн болгон одоотой адил морь бариад уяад байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таныг хүүхэд байх үед наадам ямархуу болдог байсан? Сумын наадам гэдэг чинь хамгийн сайхан наадам болдог байсан?

Осор -

Хамгийн гол үздэг юм тэр л дээ. Тэгээд ард түмэн гэдэг чинь тэр үед зав чөлөө их муутай байсан. Наадамд морь их цөөхөн давхидаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр чинь 60 хэдэн онд юм бэ? Би нэг даага уяад орлоо хүүхэд. Тэгэхэд суманд ганцхан уясан даага суманд ганцхан тэр даага л байлаа.

Хишигсүрэн -

Ямар сонин юм бэ?

Осор -

Ганцхан даага. Яадаг юм хүн ерөөсөө уях амины даага байхгүй л байсан байхгүй юу. Нэгдэлд уях тийм чөлөөтэй юм байхгүй. За тэгээд амины даага гэхээр ерөөсөө гүүтэй хүн бараг л байхгүй шахам байсан байхгүй юу. Тэгээд тэр жил заан Жанчив гэдэг хүн малаа дарсан хэрэгт хоёр шар дарсан хэрэгт манай улсын заан улаан гуталт Жанчив гэдэг хүн шоронд явчихсан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Шоронд явчихсан. Тэгээд тэрний нэг хүүхэд нь тэдний нэг хурдан морь байсан юм. Тэрнийгээ уяж сумын наадамд түрүүлчихээд түрүүлгүүлчихээд цагаан саарал даага авч байна даа. Эцэг нь шоронд явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд Чөөнд гэж нэг хүн байсан. Бөх барилддаг хүн байсан. Бас хүү нь Эрдэнэбилэг гэж надтай чацуу байсан. Тэр хүн суманд түрүүлчихээд улаан бор даага авчихаад урд өдөр нь их насныхаа байг авсан. Даагаа хүүхэд унаж байгаад миний хонгор даагатай ганцхан тэр цагаан саарал даагыг уралдуулж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгэхэд суманд ерөөсөө наадмаар хоёрхон даага уралдаж байсан юм. Сонин байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг хүүхэд байхад тийм байж байгаад сүүлдээ даага уяж уралдуулдаг хүний тоо нэмэгдсэн үү?

Осор -

Одоо 90-ээд оноос хойш юу ярьж байна.

Хишигсүрэн -

80-аад онд бол байгаагүй юу?

Осор -

За яахав нэмэгдэх нь бол нэмэгдсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

60 хэдэн онд бол тиймэрхүү багцаатай байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха. Намайг хүүхэд байхад би жаахан байхад морины уралдаан болоход даага бол хамгийн олон тоогоор уралдуулдаг төрөл байсан ш дээ. Танайд их өөр байж тиймээ?

Осор -

Манайд тэр үед их өөр байсан. 60 хэдэн онд суманд ганцхан уясан даага байна гэдэг их сонин юм.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэр хоёр шар дарчихаад тэрнээсээ болоод шоронд орсон тэр хүний түүхийг хүн амьтнаас сонссон барьсан тийм сонин юм байна уу?

Осор -

За ер нь тэрнээс илүү юм байхгүй. Яахав улсын тоо бүртгэлд хоёр шараа дарчихсан л хүн байна лээ дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа тооноос дарсан.

Осор -

Нэгдлээс биш тооноос дарсан хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тооноос дарна гэдэг чинь нэгдлээс дарна гэсэн үг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр үед чинь мал нь илүү гараад хоёр шар гарчихсан юмуу? хоёр үхэр 12 үхэртэй байх ёстой хүн чинь 14 үхэртэй болчихсон юмуу? 2 шараа ...

Хишигсүрэн -

Хадгалмаар байдаг?

Осор -

Хадгалмаар байдаг. Олон хүүхэдтэй хүн чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэрнийгээ нэг юм дараад орхитол хажуунаас матаас ордог ч юмуу. Тэгээд баригдаад 2 шарны төлөө хэдэн жил ч юм хөөрхий амьтан улаан гуталт Жанчив гэдэг хүн чинь шоронд явсан хүн байхгүй юу. Одоо үр хүүхэд манай нутгийн ард түмэн ч мэдэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Та байна ш дээ. Ер нь танай гэр бүлд хэлмэгдсэн тийм хүн амьтан байдаг юмуу? Хэлмэгдүүлэлт гэж нэг айхтар юм болж өнгөрсөн гэдэг ш дээ. Тэр тухай аав ээж ...

Осор -

Тийм гэнэлээ. Би сайн мэдэхгүй. Манай энэ эцэг намайг бага байхад ярьж байсан. Яахав вэ? хүүхэд зүгээр нүдэн дээр үхэж байгаа хүн бол зүгээр шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Очоод алуулна гээд явж байгаа хүн хамгийн өрөвдөлтэй байдаг юм. Би нэг ах ламныгаа гаргаж өгөөд намайг бага байхад тэгээд сумын төв хүргэж өгөөд орхимжоо тайлж өгөөд явсан шүү. Тэгэхэд би ахыгаа их өрөвдсөн. Хүнд хөтлөгдөөд одоо ирэхгүй дээ гэж бодохоор яах вэ? нүдэн дээр үхэж байгаа хүн гэж манай аав тэгж байгааг би сонссон.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд нөгөө хөрөнгө хөцөөгийн хураадаг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд тэр чинь одоо хаашаа ч юм. Тэр эм тана барьдаг ч хүн байсан юмуу? Тэгээд гэр нь манай гадаа ч байсан юмуу? Манайд нэг эмээ тавьж боодог тийм 4 хөлтэй тийм жижигхэн эрээн ширээ байж л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд хөрөнгө хөцөөгийн яах гэсэн юм. Энэ тэр гавжийнх ч гэдэг билүү? тэр ламын ширээ байна манай нутгийн хүн таниад хөрөнгийн хураах гэхэд тэр ширээг бариад гарч байсан гэж манай ээж хэлдэгсэн. Тэгэхээр хатуу л байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тиймэрхүү юм дуулдаж л байсан. Одоо энэ Намхай ахаас асуувал мэдэх байх. Би одоо эцгийнхээ тэгж ярьж байсныг л мэднэ.

Хишигсүрэн -

За соёлын довтолгоо гэж Монгол орныг хамарсан айхтар ...

Осор -

За тэр нэг аюултай юм...

Хишигсүрэн -

Тэр тухай та юу мэдэх вэ?

Осор -

Соёлын довтолгоо за тэр үед чинь үнэндээ тэр их мундаг. Соёлын довтолгоо гэж тэр олон малын хажуугаар ажилдаа дарагдсан улс гэр орон цэвэрлэх энэ тэрээ тэр соёлын довтолгоо гэдэг чинь бузар хэцүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Аа тэр их мундаг юм байсан даа. Тэрний зах зухыг би үзсэн.

Хишигсүрэн -

Үзсэн юмаа яриач? Юу шаарддаг байсан юм?

Осор -

Адаглаад одоо хөдөөний бид нар яахав одоо улсууд эдлэх нь эдэлж байна. Ариун цэврийн хэрэглэл гээд нөгөө гар нүүрийн угаалтуурын хувин мувин хийгээд яадаг савнууд байдаг ш дээ. Төмөр сав эднүүд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тийм юм тавь гэнэ. Оо сойз хийдэг юмтай бол ч гэнэ үү? За тэгээд ор дэрний дэвсгэр хэдэн солионых ч гэнэ үү? Хоёр гэнэ үү? Тийм солио гээд тиймэрхүү юм яаж байсан. Хэцүү нь хэцүү байсан. Соёлын довтолгоо гэхээр ухаан алддаг юм тэр байсан. Би өөрөө бас сайн мартчихаж.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Миний үед соёлын довтолгоо гэж тийм юм байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Ширүүхэн нь ширүүхэн ажил байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха. Орны дааваа гэдгийг хүн болгон хэлдэг юм.

Осор -

Одоо нэг кино гардаг даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр одоо ямар кино билээ? Дарга нар ирлээ хүмүүсээ ...

Хишигсүрэн -

Ховор хүмүүс үү?

Осор -

Тийм байхаа. Эмнэлгийнхэн чинь ширээгээ бүтээгээд л ширээн дээрээ нэг цагаан бүтээлэг тавиад биш байна. Биш байна гээд хураагаад авна. Тэр кино бол лут айхтар зохицсон кино санагддаг. Нээрээ л нэг тиймэрхүү байсан. Тэр киног үзэхээр л дээр үеийн соёлын довтолгоо нэг нь шалгаж байдаг. Нэг хэсэг нь нөгөөгөө хуурч байдаг тийм л юм байсан.

Хишигсүрэн -

/ Инээв/

Осор -

Тэрийг хараад би инээд хүрдэг. Бузар их сайн авсан кино гэж боддог. Тиймэрхүү л юм байсан гэж боддог.

Хишигсүрэн -

Шаардлага хангаагүй айлыг яахав?

Осор -

Торгоно ш дээ.

Хишигсүрэн -

Мөнгөөр?

Осор -

Мөнгө төгрөгөөр торгоно. Элдэв янз болдог байсан байх даа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь сүсэг бишрэл шашин шүтлэг гэж нэг юм байнаа? Ер нь таны мэдэхийн таныг амьдарч байх хугацаанд Монгол улсад шашин шүтлэг гэдэг юмны байдал хир зэрэг өөрчлөгдөж байна?

Осор -

Одоо бол их өөрчлөгдөж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Одоо их өөрчлөгдөж байна. Шашин шүтлэгтэй болж бид нарын үед шашин шүтлэг гэдэг юмыг үндсэндээ мань мэт мартчихсан улсууд юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Харин тийм. Одоо шүтээд байна ш дээ.

Осор -

Угаасаа багаасаа шүтэж байгаагүй хүн чинь үндсэндээ би бол жаахан төсөөдүү. Итгэж ядсан ч юмуу? Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха. Шүтэж чадахгүй тиймээ?

Осор -

Шүтэж чадахгүй. Буруу алдах тал байж болох болов уу? гэж тийм санагддаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Түүнээс би бол уул нь шашин шүтлэгийг өөртөө үнэндээ буруу гэж боддоггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгэхдээ багаасаа тэгж эзэмшиж сураагүй юм болохоор зэрэг нэг л тийм төсөөдүү л байх юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг ардчилалтай холбоотой юман дээр их хурдан түргэн тэрийг ойлгож ухамсарлаж өөрийн гар бие оролцоотой байсан гэж ойлгоод байгаа учраас ийм асуулт асуумаар байна л даа. Ер нь таны амьдралын туршид Монголд байгаа Монголын эмэгтэйчүүдийн байр байдал яаж өөрчлөгдөж байнаа? Жендерийн асуудал гээд нэг чухал юм байна ш дээ. Ярьдаг боллоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, харьцаа , эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь эрэгтэй эмэгтэй хүмүүст хандах бусад хүмүүсийн харьцаа ч гэдэг юмуу? Тиймээ? Таны ээж, аав ямархуу харилцаатай байв? Таныг хүүхэд байхад эмэгтэйчүүд ямархуу байдалтай байв? Одоо ер нь юу болж байна? Дунд үед нь ямар байв гээд яривал?

Осор -

За одоо үнэндээ миний бодож байгаагаар одоо үеийн эмэгтэйчүүд ёстой эрх тэгш мэдэлтэй болсон байх гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

За яахав дээр үед бол эмэгтэйчүүд үнэндээ эрэгтэй хүн юу гэж хэлнэ тэрний үгээр л байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Ямарч үедээ дээр үеийн заншил бол тийм байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Болов уу? гэж би ойлгодог.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Зүгээр нарийн сайн мэдэхгүй. Одоо бол эмэгтэй улсуудын эрх тэгш байдал гэдэг бол өндөр болсон байх.

Хишигсүрэн -

Хангагдсан?

Осор -

Хангагдсан байх гэж санадаг.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо жишээлбэл танай гэрт чинь юмуу танай аав ээжийн харилцаа харж байхад аав илүү эрх мэдлээ эдэлсэн. Ээж дарагдсан ч юм шиг тийм юм байсан юмуу?

Осор -

Ерөнхийдөө бол манай гэрт хүрч ирээд жишээ нь агент хүрч ирээд наймаа хийхэд манай эх айхтар нэг зүгээр ойр зуурынхаа юмыг л авчихна уу? гэхээс идэх уух энээ тэрээ юм авчихна уу? гэхээс ямарч байсан том наймаа хийчихдэггүй байсан байх. Хөгшнийгөө харъя даа. Хөгшин юу гэх юм бол? гэх жишээтэй байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Одоо нэг гадаа машинтай наймаа хүрээд ирлээ гэхэд манай авгай чинь юу л бол юу адуу бол адуу өгөөд авчихсан. Үхэр бол үхэр өгөөд авчихсан байх юм байна ш дээ.

Хишигсүрэн -

/Инээв/

Осор -

Зөрөөтэй байгаа биз дээ. Тиймээ?

Хишигсүрэн -

Дураараа болж байна уу?

Осор -

Яаж байна гэхээр би хөрөнгөтэй хүн өөрийнхөө юмаар авчихлаа гээд тэгэх байх. Тиймэрхүү маягтай болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Одоо бол эрх тэгш болсон байхаа. Би бол тэрэнд нь юм хэлдэггүй л дээ. Ерөнхийдөө бол эд нар авъя гэсэн юмаа авчихдаг болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Асуух барих шаардлага байдаггүй.

Хишигсүрэн -

Таны үед залуучууд эрэгтэй эмэгтэй улсуудын харилцаа ямар байсан? Сууж нийлэх гэр бүл болох ...

Осор -

Тэр чинь их бүдүүлэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Биднүүдийг нийлэх үед.

Хишигсүрэн -

Юу гэсэн үг вэ?

Осор -

Одоо бол энэ хоёр хүүхэд маань нийлэх нь энээ тэрээ гээд хадаг шандар тавиад ингээд авдаг болсон байна ш дээ. Тиймээ? Хэдийд хуримаа хийх вэ? энээ тэрээ гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Би бараглаж хамгийн сүүлчийн бүдүүлэгээр сууж нийлсэн хүн би байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Би харанхуй шөнө морь хөтөлж үеийнхээ нэг залуутай морь хөтөлж очоод гэрээс нь хулгай хийгээд аваад ирж байсан.

Хишигсүрэн -

/ Инээв/

Осор -

Тэгээд манай хамгийн том хүргэн ах маргааш өглөө нэг юм хүрч ирээд нэг шил архи нэг хадаг аваад явсан байх.

Хишигсүрэн -

/ Инээв/

Осор -

Хамгийн сүүлийн бүдүүлэг ажлыг би хийсэн байх.

Хишигсүрэн -

Охин бол мэднэ биз дээ.

Осор -

Аа?

Хишигсүрэн -

Зөвшөөрөөд?

Осор -

Зөвшөөрөөд хэлчихсэн. Тэгээд гэрээс нь шөнө хулгайгаар гаргаж ирээд л морин дээр сундлаад л аваад явна. Одоо бол өдийд төдийд нийлнэ энээ тэрээ жийп машин хоёр гурваараа ирчихсэн. Манай охин энэтэй нийлэх юм байна гэдэг нь тодорхой болчихсон. Ярьчихсан. Нөгөө эцэг эх хоёр талын худууд хоорондоо ярилцчихсан тийм байна. Миний үед их бүдүүлэг. Би хамгийн сүүлчийн бүдүүлэг ажлыг би хийсэн байх гэж бодогдож байна. 78 онд.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр үед тань шиг байдлаар гэр бүл болох явдал түгээмэл байсан уу?

Осор -

За байсан байхаа. Байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тийм.

Хишигсүрэн -

Ер нь тэрийг албан ёсоор хэлээд эцэг эхэд нь хэлээд өөр хэлбэрээр авахгүй. Та яагаад жишээлбэл тийм байдлаар шийдэж байсан юм бол?

Осор -

Хэн мэдэх вэ? Би тэгж шийдээд тэгээд авч л байсан юм. Яагаад тэгж байсан юм.

Хишигсүрэн -

/Инээв/

Осор -

Тэр үед илэн далангүй бие биетэйгээ ярилцах юм байхгүй. Эх эцэг ч тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Хачин даруу ч юмуу? Бие биенээсээ тиймэрхүү юм нуудаг ч юмуу? Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Нуумтгай байдалтай ч байдаг юмуу? Тэгэхдээ авгай авна гэж мэдэгдэх нь мэдэгддэг л байсан байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Одоо бол ер нь илэн далангүй болж. Илэн далангүй болсныг би их зөв юм гэж бодоод байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр чинь одоо бид нарын үед одоо чинь архи уудаг залуучууд их болчихоод ах нь бас 3 охинтой. Хоёрын хүнтэй суулгасан. Гайгуу улсуудтай суулгачихлаа гэж боддог. Одоо нэг охин байна. Архичин хүнтэй суулгачихгүй юмсан. Бусад нь яамай. Одоо тэгээд илэн далангүй болохоор ээ хүү минь наад хүүхэд чинь чамд хань болохгүй, болно гэдгээ хажуунаас нь хэлж байсан ч амар юм шиг.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Бас аятайхан юм шиг санагдаж байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр үед бол охин нь ээжтэйгээ л ярина уу? гэхээс аавтайгаа харьцдаггүй. Аав нь охинтойгоо харьцдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тийм тал байж уу? гэж одоо бодогддог юм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэхдээ таныг эхнэрээ аваад ирж байхад гэр орон тааруулчихсан. Гэртээ л оруулна ш дээ.

Осор -

Аа тэр яахав.

Хишигсүрэн -

Аав ээж бол мэдэж байгаа тиймээ? Өөрийн чинь аав ээж.

Осор -

Манай эцэг байсан. Манай ээж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд би гал голомт нь юм чинь хуучин 4 ханатаа яагаад орж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Одоо бол залуучуудын гэр барина гэдэг чинь одоо юу ярьж байна. Зурагт тавиад өгч байна. Хивс битүү татаад өгч байна. Машин унаа аваад өгч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгэхэд бид нар даалимбаараа юугаа шалавчаа өнгөлчихөөд улаан эмжээрээр оёчихоод л тэгээд шинэ даалимба дээр даалимбан шалавчтай дэвсгэртэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Хачин гоё гэрт орж байгаа нь тэр. Тэгэхэд одооных чинь битүү хивс болчихож байна. Хана дэвсгэргүй тийм болсон байна. Би тэгээд 70 хэдэн онд юмуу? 80-аад оны үед ганц 2:3 харьцаатай юмуу? 4:2-ын харьцаатай билүү? ганц шар хивс авч дэвсэж байлаа. Адуу маллаж байгаад бид хоёр тэрийг нүдний цөцгий мэт сарын 5 хоног дэвсээд нөгөөдөхийг чинь шороо тоосын гөвөөд эргээгээд шуудай тааранд боогоод л одоо тэгсэн чинь одооны улсуудад тэр хивс ... одоо тэр хадгалж хадгалж байсан хивсээ гэрийнхээ үүдэнд уранхай юм дэвсчихээд байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Хөлөө арчина. Тэр үед бид нар хивс гэхэд тийм хивс авч дэвсээгүй улсууд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Өөрсдийнхөө цалингаар ганцыг авчихаад тэрнийгээ нүдний цөцгий мэт хамгаалж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тийм л байсан. Амьдрал бол үнэн чанга байж гэж би боддог.

Хишигсүрэн -

Аа ха. Бараа таваар бусад хангамж ямар байсан бэ?

Осор -

Бараа ховор. Үйтэн хуар би мөрөндөө углаагүй байж байгаад 90 хэдэн онд анх өмсөж үзлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Үйтэн хуар бараг яахав дээ. Хууччуулын дээл харж байсан. Үйтэн хуар ерөөсөө үзэгддэггүй байлаа. Тийм байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Бараа таваар бол хачин ховор байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь хөдөө юу хамгийн нарийн бараа таваар байсан бэ? Улсууд яаж олж авдаг байсан бол?

Осор -

Тэр үед халуун сав хүртэл ховор байсан үе шүү дээ.

Хишигсүрэн -

Халуун сав олдоггүй байсан тиймээ?

Осор -

Халуун сав тэр үед тэр байтугай хятадын нэвтрүүлгээр өвөр монголын нэвтрүүлгээр билүү? Манай халуун сав Монголын юу ч билээ? Нэг онигоо яригддаг биз дээ. Тэр үед халуун сав сайн мал малласан сайн сааль сүү саасан улсууд халуун саваар шагнагддаг. Халуун сав авахаар бид нар жигтэйхэн юм авчихлаа гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тийм л байсан. Халуун сав хүртэл ховор байсан байхгүй юу. Тэгэхээр юм ярих вэ? дээ. Одоо тэгсэн чинь халуун сав бол энд тэндгүй болсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Халуун сав хэзээнээс манайхан хэрэглэж эхэлсэн юм бол? Та мэдэж байна уу?

Осор -

Мэдэхгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Радио гэдгийг би одоо 60 хэдэн онд юмуу? Эцэгтэйгээ айлд бууж байсан. Тэгэхэд чинь Эх орон 53 билүү? Том шар радио байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд том 3 зайтай. 2 шоо шиг дөрвөлжин зай. Нэг гонзгой зайтай. Бараг л тэмээний тал аятай юм байсан юм даа. Худалч хүнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд айлд ороод радио ярьж байхад нэг ийм юмтай болохсон гэж би 10-аад настай л хүүхэд байсан байх тэгж бодогдож л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр үед бас нэлээд бүдүүлэг байсан байна шүү тиймээ?

Хишигсүрэн -

Харин тийм. Радио ч байхгүй.

Осор -

70 хэдэн оноос радиог чинь жижиг дөрвөлжин хараараа 70 хэдэн онд малчдыг чинь шахалтаар цалин дээрээс мөнгө суутгаж шахалтаар хүчээр олгож байлаа. Тэгээд радиотой болсон шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Хүчээр тараагаагүй бол хүмүүс авахгүй?

Осор -

Авахгүй.

Хишигсүрэн -

Их үнэтэй байсан тиймээ?

Осор -

Тийм. 100 хэд билүү? 300 хэдэн цаас.

Хишигсүрэн -

Тэр бол малчин хүнд ...

Осор -

Оо юу ярьж байна тэр чинь одоо сарын цалин шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

500-аад адуутай ноцолдож ноцолдчихоод сарын цалин ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таны сарын цалин амьдралд хир хүрэлцээтэй байсан? Ер нь хадгалж барьж чадах уу?

Осор -

Чадаагүй. Сүүлд нэг 10-аад мянган цаас банкинд хийсэн. 10-аад мянган цаас гэдэг чинь мөн их тоо...

Хишигсүрэн -

Их том мөнгө ш дээ.

Осор -

Их л том мөнгө шиг санагдаж байсан. Тэр үед. 10-аад мянган цаасаа сүүлд нь үрээд ...

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь мөнгө төгрөг хадгалдаг улсууд байлаа гэхэд тэр нь ямар аргаар яаж мөнгөө банканд хийдэг байсан бол?

Осор -

Тэр үед үү?

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэр цалин мөнгөнөөсөө. Үйлдэхүүн гэж нэг юм байсан юмаа. Сар сарын цалингаас жаахан хурааж хуримтлуулж нэгдэлд өгдөг. Тэр эднүүсээсээ яахав нарийн нямбай улсууд хийдэг байсан байх. За миний хувьд би үнэндээ тэгж байгаагүй. Үрчихдэг л байсан.

Хишигсүрэн -

Үрэх ч юу байх вэ? Хэрэгцээндээ хэрэглэдэг.

Осор -

Ямар одооны залуучуудтай адил архи уух юм биш. Бид нар архи уудаггүй улсууд. Үрэх юм тоглоомонд үрнэ.

Хишигсүрэн -

Та ер нь анх театр кино тоглолт гээд урлагийн үйлчилгээ байна ш дээ. Ийм юмыг анх хэзээ яаж үзэж байв? Энийгээ та санадаг уу?

Осор -

За сургуульд орох үед кино үзэж байсан болов уу? даа. Нэг тиймэрхүү юм үзэж байсан шиг үзэж байсан л даа. Хүүхэд 50 мөнгө байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Нэг кино үзэхэд том цагаан даавуу дээр гардаг байсан. Тэрнээс л эхэлж хэд үзсэн дээ. Бид нарыг тэр сургуульд байхад чинь ганц тоглодог юм чинь .. матак гэж юмтай хөөцөлдөнө.

Хишигсүрэн -

Та хэддүгээр анги хүртэл сургуульд сурсан юм бэ?

Осор -

Би 5-р анги хүртлээ суусан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд би шүдээ чаргаар явж байгаад өвөл чаргаар гулганаа тэр чинь. Чаргаар явж байгаад яс дайраад хэвтэж явсан хүүхдийн шүдэн дээр ойгоод тэгээд үүдэн хоёр шүдээ хугалчихаад тэгээд хотод очиж нэг шүдээ эмчлүүлэх гэж очсон чинь шүдний маань угнуудыг авч хаяад эдгээд шүд хийлгэнэ гэхээр сар болж байж эдгэдэг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэрний буянгаар угаасаа өөрөө сургуулиас гарах дуртай байсан.

Хишигсүрэн -

/ Инээв/

Осор -

Тэгээд 2 сар шахуу болоод ирэхээр зэрэг сургууль угаасаа муу хүн чинь хоцроод тэгээд гаръя гаръя болсон. Ашгүй тэд нар гаргасан. Тэрний буянгаар бөөн баяр болж 60 хэдэн онд гарсан юмуу даа.

Хишигсүрэн -

Харамсдаггүй юмуу?

Осор -

Үгүй, үгүй.

Хишигсүрэн -

Ах эгч чинь юмуу шаардаад сургуульдаа яв энэ тэр гээд хэлэхгүй юу?

Осор -

Тиймэрхүү юм хэлж л байсан байх. Би ер нь өөрийгөө юм сурна гэж огт төсөөлдөггүй. Адуутай ноцолдохсон л гэж ганц бодож байсан. Бодох юм ерөөсөө ганцхан тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Цаанаасаа байдаг юм байгаа биз. Үнэн би адуунд их дуртай байсан. Тэгээд тэрэнтэйгээ холбогдоод түүгээрээ залуугаасаа аваад өдий хүртэл хөдөлж байна даа.

Хишигсүрэн -

Та одоо энэ хавьд наадам энэ тэрд морио уралдуулна, уяна. Танай морьд хир давхиж байна?

Осор -

За сая яахав баруун бүсийн уралдаан гэж нэг наадам сая 20, 21-нд боллоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Яахав тэрэнд нэг 80 хэдэн азарга явсан. Миний азарга хойд хүрэн азарга 11-д ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Одоо энэ Түвшинбаяр аваргын наадам 8 сарын 14-нд болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэрэнд 2 настайгаа очно гэж бодоод байж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь моринд хорхойтно гэдэг чинь яана гэсэн үг вэ? Уралдуулахгүй байж болдоггүй юмуу? Хожуу улсууд үзэхээр сонин ш дээ. Та тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ? Яагаад морь уралдаад байдаг юм бол? гээд улсууд учрын олж ядаад бодно доо.

Осор -

Үнэндээ морь уралдуулахсан гэж бодогддог юм. Морь давхиулмаар санагдаад байдаг ш дээ. Юундаа ч байдаг юм. Би хар багаасаа мөрөөдөж бодож байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд 90 оноос хойш би үнэндээ салаагүй өдий хүртэл яасан. 90 оноос урд би уяж байсан л даа. Би ерөөсөө 8, 9-тэйгээсээ 10-тайгаасаа хонгор даага уяж эхэлсэн хүн.

Хишигсүрэн -

Аа ха. Нөгөө хоёулахнаа уралдсан гэдэг даага?

Осор -

Тийм. Тэгээд өдий хүртэл уралдаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Моринд одоо хүний хобби гэдэг ...

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Үнэндээ л их дуртай даа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Сая танай хүүхэд төрөхөд нэг сахиус лам өгсөн байсан ш дээ.

Осор -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр лам чинь социализмын үед ч гэсэн байж л байсан хүн биз дээ?

Осор -

Байж л байсан. Тракторын жолооч байсан хүн.

Хишигсүрэн -

Тракторын жолооч хийхээс өөр юу хийж байсан юм бол?

Осор -

Мэдэхгүй.

Хишигсүрэн -

Тэгээд тэр тракторын жолоочоос эртний сахиус яагаад гарч ирж байнаа?

Осор -

Хуучин эцэг мэцэг нь лам байсан юм байгаа биз. Хаашаа юм байдаг юм хэн мэдэх вэ? Тийм л байсан байх. Намайг би том хүүгээ алдчихаад очиход за чи хүүтэй болноо. Би та хоёрыг нэг баярлуулж өгнө гэж хэлж байсан хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Тэгээд 2000 онд хүү гарсан. Хүү гарахаар зэрэг над дээр ирээрэй гэсэн. Гарсны маргааш давхиад очсон. Нэр усын ч тэндээс авсан. Тэгээд энэ Хархорины хамба лам хүн энэ дээрх Пүлээ гээд байгаа хүн байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Осор -

Том хүргэн ах. Тэдний хүргэн хүн байгаа юм. Тэгээд тэр эднүүд ирээд энэ Отгонбилэгийн нэрийг хэн өгсөн. Яасан сайхан зохисон нэр вэ? гэдэг юм. Тэгэхээр хүнд бас зохисон зохиогүй нэр байдаг юм байлгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Гэж боддог ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр тракторын жолооч багадаа юм үзэж хардаг байсан юм байна тиймээ?

Осор -

Хэн мэдэх вэ? Үздэг л байсан юм байгаа биз. Энэ Хайрхнаас гэгээнтэн гээд тэр Хайрхны хүн л дээ. Гэгээнтэн гээд хүн гэгээнтнээр тодорсон ш дээ.

Хишигсүрэн -

Хэзээ?

Осор -

90 хэдэн онд байх. Тодорсон ш дээ. Тэр тэгсэн бас тракторын жолооч захиргааны галч малч байсан хүн гэсэн. Тэр гэгээнтнээр тодорсон.

Хишигсүрэн -

Тэр хүн тэгээд тодроод хаачив?

Осор -

Энэтхэг Мэнэтхэг явсан гэсэн байхаа. Одоо хааяа наадам саадам болохоор энд явж байдаг юм. Тэгээд гэгээнтнээр тодорсон хүн гэж ярих юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Нэрийн хэн гэдэг юм бол?

Осор -

Мэдэхгүй. Хэн гэж байлаа. Лувсанжамбаапүлдэнжигмэд билүү? Их олон нэртэй.

Хишигсүрэн -

Тракторчин байх үеийнхэн нэр нь бас уу?

Осор -

Үгүй үгүй. Тэр гэгээнтний нэр.

Хишигсүрэн -

Тракторчин байх үедээ?

Осор -

Энэ Осор лам яахав уугуул нэр л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Осор -

Цаадах гэгээнтний нэрийг тэгж сольсон юм байна лээ. Уул нь ямар нэртэй байсан юм. Бүү мэд.

Хишигсүрэн -

За хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Таныг сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Осор -

За та нарыг хүрч ирж ярилцлага авсанд би бас их баярлаж байна.

Хишигсүрэн -

За.

Осор -

Та нарт баяр хүргэе. Ажил амжилттай байх болтугай.

Хишигсүрэн -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.