Garamhand


Basic information
Interviewee ID: 990297
Name: Garamhand
Parent's name: Janaa
Ovog: Magsarjav
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 7th grade
Work: retired
Belief: none
Born in: Hutag-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Bayan-Öndör sum (or part of UB), Orhon aimag
Mother's profession: herder (milkmaid)
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work; keepsakes / material culture; military;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

railway; trade / shops; photography; Hatanbaatar Magsarjav;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За худалдааны байгууллагад ажиллаж байсан хүмүүс өр төлбөрт орох асуудал мэр сэр байсан байх тиймээ?

Гарамханд -

Байсан. Манай тэр тасгаас гэхэд чинь архи гурил хоёр нэг тасаг байхгүй юу. Тэнд байнга дутагдал гарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Улиралд нэг тоолоход дутагдал гарахгүй үе гэж байхгүй. Хамгийн их нь 20 хэдэн мянга гарахад л аймаар их төлбөр гарна шүү дээ.

Хишигсүрэн -

Шөнө ачаад явчихдаг.

Гарамханд -

Шөнө нь баривчлаад явчихна. Цалин бага хэрнээ ажлын хариуцлага аягүй өндөр худалдаа чинь ...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо сайхан болчихож өөрийнхөө юмыг өөрөө яахав.

Хишигсүрэн -

Аа ха. Намайг хүүхэд байхад сумын хоршооны нярав эмэгтэй өрөнд орчихож гэнээ. Тэр эмэгтэйгийн аав нь билүү? Ах нь билүү? Уут шуудай шил тэр чинь одоо ямар бүтээгдэхүүн билээ? Яс төмөр тийм юм цуглуулаад 100 хэдэн мянган төгрөгний өрөнд орчихож гээд аймаар юм гардаг байсан.

Гарамханд -

Өр төлбөрт орчихоор давс зэрлэг сонгино эд нарыг чинь маш их хэмжээгээр авч ирээд өрөнд өгдөг байсан. Харин түүнийг тооцож авдаг байсан шүү.

Хишигсүрэн -

Тэгээд нутгийн ардууд бас тусладаг байсан тиймээ? Өрөнд орчихоор нь ?

Гарамханд -

Бэлэн мөнгөөр төлнө гэх юм бол барахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Тэгнэ.

Гарамханд -

Намайг нэг амраад ирсэн чинь Пүрэвсүрэн байхгүй. Байхгүй ээ 20 гаруй мянган төгрөгний өрөнд орчихсон. Хөвсгөлийн Их-Уулаас машин сонгино ирээд өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Гарамханд -

Тэгээд давс авч ирж өгч байсан. Тэгээд өрөө хааж байсан даа. Олон ч хүүхэдтэй хүн байсан. Өрөө хаагаад гарсан даа.

Хишигсүрэн -

Ер нь өр төлбөрт орж байгаа худалдааны ажилчид юм аваад идээд уугаад дутаачихдаг байсан юмуу? Хариуцлагагүйгээс болсон уу?

Гарамханд -

Хариуцлагагүйгээс болсон. Зарим ч яахав зальтай байсан. Зарим нь ч бас мэдлэг нимгэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Өөрөө сайн тооцоо мэдэхгүй. Гэнэт сарын эцэс юмуу улирлын тооллого болоход өрөнд буучихаж байгаа юм чинь. Түүнийгээ өдөрт нь тооцоолоод байдаггүй байсан юм шиг харагддаг юм.

Хишигсүрэн -

Та одоо нэг ийм юм ярьж өгөөч? Дээр үед одоо дээр үед гэж ярьдаг гэнээ. Очер гэж нэг айхтар эд байлаа.

Гарамханд -

Оо харин тийм.

Хишигсүрэн -

Одоо засаг захиргаа тамгын газар тэтгэвэр авах гэж очерлоно уу гэхээс биш тиймээ? Очер гэдэг юм яагаад үүсдэг байсан юм. Ямар бараан дээр?

Гарамханд -

Хэн мэдэх үү одоо хүн ихтэй байсан юмуу? Цаад байгууллага нь тийм удаан байсан юмуу? Жигтэйхэн очер маханд манайхан Улаанбаатар хотод байлаа. Өдөржингөө очерлож байлаа шүү дээ. Мах оройхон ч ирнэ. Тэгээд очерлож байж нэг кг мах олж авна. Зарим дэлгүүр хэмжээтэй. Зарим нь ч гайгуу. Тэгэхдээ ихээр авдаг хүн гэж байхгүй дээ. Гэртээ авч одоод хийчихдэг хөргөгч сав суулга муутай. Хоолныхоо л юмыг авч байсан байх.

Хишигсүрэн -

Цаанаас ирж байгаа хангаж байгаа хэмжээ нь бага байсан юм байх даа. Та юу гэж бодож байна?

Гарамханд -

Улаанбаатарт тэр үед чинь хоёрхон зоорь байсан байх. Тэгэхээр чинь бага байгаа биз дээ. Олон хүн амтай хотод чинь хөдөө бол яахав дээ. Хөдөө аймаг суманд чинь бэлэн мал өдөрт нь төхөөрөөд ирнэ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд түүнийгээ борлуулна.

Хишигсүрэн -

Махны очер гэж нүсэр байсан байна.

Гарамханд -

Махны очер их байсан. бусад нь гайгуу.

Хишигсүрэн -

Ховор живэр бараа ирэхээр айтар юм болно биз дээ?

Гарамханд -

Оо тэр айхтар. Жигтэйхэн очерлоно.

Хишигсүрэн -

Хүмүүсийн гар дээр мөнгө нь байгаад байдаг. Авъя гэхээр бараан байхгүй.

Гарамханд -

Бараан байхгүй. Хангамж байхгүй.

Хишигсүрэн -

Хаанааас за Оросоос бараа татдаг байсан. тэр арга байхгүй. Өөр ямар орноос бараа татдаг байсан бэ?

Гарамханд -

Оросоос бараа татдаг байсан.

Хишигсүрэн -

Хятадаас бараа татдаг байсан уу? Унгар Чех гээд бараа ирдэг байсан уу?

Гарамханд -

Байхгүй дээ. Сүүлд Хятадаас жаахан бараа орж ирдэг болсон ш дээ. Анхан дээр үед ганцхан Оросын гар харж байсан юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха. Ирж байгаа бараа таваар хүний худалдан авах чадвараас хэр таарамжтай тохиромжтой байсан бэ? шууд авъя гэсэн бараагаа худалдан авах чадвар байсан уу? Ховор байсан ч гэсэн тиймээ?

Гарамханд -

Тэр үедээ яахав. Ихээр авдаггүй. Багаар аваад хүндээ тохирч л байсан байх. Шуудай гурил чинь 70 төгрөг байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Шуудай гурил авсан айл чинь нэлээд удна шүү дээ. Кг-аар зөөгөөд байхгүй.

Хишигсүрэн -

Хоёулаа яриагаа арай өөр сэдэв рүү хэлбийлгэе. Таны нөхөр ямар ажил хийдэг хүн байсан бэ? Би ойлгохдоо та нөхрөө дагаад ийш тийш яваад байдаг хүн байсан байна.

Гарамханд -

Анх 61 онд бишээ. Тиймээ 67 онд юм байна. Багшийн дээд сургууль төгсөөд түүх газар зүйн анги төгссөн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Боловсролын хэлтэс мэддэг байсан үе. Уул нь хотод сууя гэж байсан юм. Манайхан урьд нь Дорноговьд байсан болохоор говьд их дургүй болчихсон.

Хишигсүрэн -

Та нөхөртэйгээ хэдэн онд суусан бэ?

Гарамханд -

Би 56 онд суусан.

Хишигсүрэн -

Та хоёр 56 онд гэр бүл болсон байна ш дээ. Таныг одоо 21,22-той...

Гарамханд -

2002 он хүртэл байлаа даа.

Хишигсүрэн -

Анх танилцахад таны нөхөр юу хийж байсан бэ?

Гарамханд -

Төмөр замд ажиллаж байсан юм.

Хишигсүрэн -

Улаанбаатарт?

Гарамханд -

Аа ха. Төмөр замд 17-той байхдаа ирж замчин хийгээд сүүлдээ курсад сууж бригадын дарга хийгээд тэгээд намайг авахад чинь мастер хийж байсан. тэгээд говь руу ажиллаж байсан. Чойрт ажилллаж байсан. Чойроос наана Мааньтад ч ажиллаж байсан. Улаан-Үд гээд одоо энэ замын үүдээс наана. Тэнд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэнд чинь ёстой айхтар говь шүү дээ.

Хишигсүрэн -

Тэр үед та ажилд ороогүй байсан юм байна шүү дээ..

Гарамханд -

Төмөр замд ажиллана. Тэгээд жижиг хоол моолны газар ажиллана. Тогооч могооч хийгээд тууштай юм хийгээгүй. Аа хотод орж ирээд хивсний үйлдвэрт 17 жил ажилласан.

Хишигсүрэн -

50-аад оны Монголын төмөр замын амьдрал, төмөр зам дагасан хүмүүс гээд одоо харахаар ямархуу байсан бэ?

Гарамханд -

Тэр үед чинь хараа төмөр зам хамгийн өндөр цалинтай. Хамгийн хангамж сайтаад тооцогдож байлаа шүү дээ. Ажилчдаа сайн хардаг. Орон сууц сайн өгдөг. Жишээ нь манайхан Говьд байхад чинь хөдөө л байхад чинь тоочиг жижиг газар байхад чинь машин худалдаа байнга ирнэ. Сард хоёр удаа ирнэ шүү дээ. Бараа аччихаад л ирээд байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хамгийн сайнд тооцогдож байсан нь төмөр зам байсан байх шүү . одоо хамгийн цалин багатай гэх юм байна шүү дээ. Гайгуу баймаар юм.

Хишигсүрэн -

Төмөр замын тоочиг дээр ажиллаж байгаа улсуудын амьдрал ахуй цалингаасаа хамаараад гайгуу л байх л даа. Гэхдээ хүүхдийн цэцэрлэг ясли сургууль эмнэлэг гээд цөөхөн хүн амьдарч байгаа ч гэсэн нийгмийн харилцаа ямар байв?

Гарамханд -

Тэр жижигхэн газар эмнэлэг байхгүй. Цэцэрлэг байхгүй гэрээрээ л байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Гэхдээ манайх тэр урьд байхад шинэ ч байгууллагдсан байсан байх. Баруун аймгуудаас их айлууд ирдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа аа.

Гарамханд -

Шинэ ажилчид баруун аймгийнхан голдуу. Би ямар сайндаа өөрөө ч бага байсан. Баруун аймгийнхны хэлийн ойлгохгүй. Дөрвөд энэ тэр дарга нар чинь их аялагатай хэлдэг юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Тийм тийм. Чойр, Замын үүд хүрээд хил гардаг. Тэр зорчигчид вагоноор явдаг байсан бол уу?

Гарамханд -

Оо их гарч байсан. Тэр үед Оросууд их ажилладаг Оросын худалдаа их байсан ш дээ. Орос дэлгүүрүүд бараа ихтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Юу авна тэр нь бэлэн байдаг. Зүгээр газруудыг бодоход гоё юм их байдаг газар байсан.

Хишигсүрэн -

Аа ха. За таны нөхөр төмөр замд ажиллаж байгаад Багшийн дээд сургуульд хожуу орсон юм байна ш дээ?

Гарамханд -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Хэдэн настай орж байсан юм бол?

Гарамханд -

Оо 20 их гарсан. Хэдтэй байсан юм. Хорин тав зургаа хүрчихсэн байсан юм байна. Тэгээд манайх төмөр замд тэгж урдуур байж байгаад хотод орж ирээд төмөр замд нэг хэсэг боловсон хүчин хийж байгаад тэгээд яахав 7 төгссөнөөс өөр юмгүй хүн чинь ер нь сургуульд оръё гээд нэг ах нь Багшийн дээдэд хичээлийн эрхлэгч байсан юм. Тэр нь ч ор мор гээд тэгээд Багшийн дээдэд орж сурсан.

Хишигсүрэн -

Хэн гэж хүн байсан бэ?

Гарамханд -

.....

Хишигсүрэн -

Аа? За тэгээд багшийн дээд сургуулийг 67 онд төгсөөд тэгээд хаана?

Гарамханд -

Тэгээд Дорноговийн Алтанширээ суманд сургуулийн захирлаар хөөгдөөд тэгээд тийшээгээ явахгүй гээд бодол болоод тэр үед чинь боловсролын яамнаас шууд томилчихдог байсан. Тэгээд явахгүй байгаад байсан. Тэгээд нэг өдөр дахиад Говь руу явах хэцүү яадаг юм билээ гэсэн чинь Толгойтын тэнд цэргийн анги байдаг билүү? Тэнд харин намын юугаар билээ? Зааварлагчаар билүү? Авъя гээд тэнд харин тийшээгээ очиж цэргийн ангид нэлээд хэдэн жил болсон. Тэгээд тэнд байж байгаад тэндээсээ Булганд 75 онд очиж байгаа нь тэр...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэндээс хойш дандаа нэгдэл САА-гаар явсаар байгаад дараа нь сум нэгдлийн дарга хийгээд тэгээд чөлөөнд гарсан даа.

Хишигсүрэн -

Аа ха. Яг Булганд очихдоо ямар албан тушаал дээр очиж байсан бэ?

Гарамханд -

Барилга конторын даргаар.

Хишигсүрэн -

За. Тэр барилга контор гэдэг нь аймаг болгонд барилгын трест гэж байсан билүү? Юу билээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Аймаг дээр байдаг барилга трест аймаг дээр барилга барихаас гадна сум мум руу явах уу? Яах уу?

Гарамханд -

Суманд явж байсан юм. Энэ Сайхан майханд очиж сургууль, клуб млуб барьж байсан юм. Худаг ч гэсэн очиж барьсан байх шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Ер нь том том юмнуудыг барьж байсан. аймагтаа ч барина.

Хишигсүрэн -

Аа ха. Багшийн мэргэжил эзэмшсэн хүн яагаад гэнэт дарга болоод яваад өгөв?

Гарамханд -

Урьд яахав намын дарга марга хийгээд байсан. Тэгээд уг дадлага хийхдээ багшаараа л дадлага хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд төгсөөд гарахад дээрээс захирал болгох гэж тавиад л өөрөө ч очоогүй. Тэгээд тэндээсээ цэргийн газар дарга хийгээд л тэгээд дандаа дарга л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. САА-д танайх бас амьдарч байсан гэсэн ш дээ. Хэдээс хэдэн онд аль САА дээр байсан бэ?

Гарамханд -

Энэ Магсаржавын САА-д 6 жил намын дарга хийгээд тэндээсээ бас 6 жил Гачууртын САА-д даргаар ажилласан.

Хишигсүрэн -

Ер та САА-н амьдралыг нэг ярьж өгөөч? Тухайн үед САА-г ямар зорилгоор яаж байгуулсан юм бол? САА дээр таны нөхөр намын дарга хийж байсан таны нөхөр юу хийж байсан?

Гарамханд -

Сүүлийн үед чинь 11 атрын аж ахуй байгууллагдаад тариа л хурааж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Гачуурт бол сүү юм байна лээ. Сүү л голлодог. Ерөөсөө тариа мариа байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Гарамханд -

Аа малын тэжээл бол тарина. Хонхорт...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Сүүний тэжээлийн ургамал тарина.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Сүүтэй байлгахын төлөө. Гачууртын үнээ чинь жихтэйхэн сүүтэй шүү дээ. Амьтан хоорондоо ярихдаа оо манай үнээ сүү муутай. Муутай байхаараа хэд гардаг юм. Оо нэг 8,5 л гардаг юм. Гарааараа саахад чинь 10 литрийн хуувинг дүүргээд дахиад хуувин солиод сууж байгаа юм чинь арван хоёр гурав гардаг юм байна лээ. Сүүтэй үнээ чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэнд чинь данаа механикжсан ферм байсан ш дээ. Дандаа саалтуураар саадаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо тарчихсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Гачууртын САА дангаараа Улаанбаатарын сүүний хэрэгцээг хангачихдаг байсан уу?

Гарамханд -

Бараг хангана. Бараг хангадаг байсан. Тэгээд хойшоогоо Батсүмбэрийн САА гэж байна даа. Тэнд бас хоёр цахилгаанжсан фермтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд Гачуурт бас хоёр цахилгаанжсан фермтэй. Энэ хоёр САА чинь Улаанбаатарыг сүүгээр хангаж байсан даа. Өөр хувь хүн сүү гэж мэдэхгүй. Хүн заводод тушаагаад улсад цөцгий болгож өгч байсан биз.

Хишигсүрэн -

Аа ха. Аа фермүүд болохоор ердийн сүү хот руу нийлүүлдэг. Та нэг надад фермийн тухай нэг юм яриач? Ер нь сүүний фермийг таны мэдэж байгаагаар тэр механикжсан фермийг хэдэн онд яаж байгуулсан юм бол? Сүүний фермийн өдөр тутмын ажил яаж явагддаг байв?

Гарамханд -

Хэдэнд онд байгууллагдсан юм мэдэхгүй. Сүүлд хувьчлалаар тарахыг л мэднэ.

Хишигсүрэн -

Аа ха

Гарамханд -

Сайхан байгууллагдсан. Сайхан сүүтэй байхад чинь тараасан шүү дээ.

Хишигсүрэн -

Ямархуу барилга байгууламжтай. Хэдэн хүн ажилладаг?

Гарамханд -

Жигтэйхэн том урт байшинтай. Хичнээн ч метр юм. Байшин дотроо үхрээ өөд өөдөс нь харуулаад нэг нэгээр нь хийчихдэг савтай. Тэгээд нэг коноп шиг юм дээр дарахаар ус нь гардаг. Тэжээл нь урдуур нь цахилгаанаар яваад байна. Тэгж тэжээдэг байсан юм. Үхэр малыг...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Баас шээсийн хойноос нь урсгаад гаргаад явчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Их сайхан байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Ер нь тэр хөрөнгө мөнгө тохижилт сайн байсан байна ш дээ?

Гарамханд -

Сайн байсан. Сайн байсан. Германаас ирсэн Германы үхрүүд байсан байх.

Хишигсүрэн -

Түүнийг үржүүлэх гэж бас их юм болсон байж таарна тиймээ?

Гарамханд -

Хавар мал төллөнө гэж байхгүй шүү дээ. Тийм фермтэй газар чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Байнга л төллөлт өвөл зунгүй л төллөөд байна. Хээлтүүлгэнд ороод эргээд төрдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Өвөл зунгүй байнга л сүүн гарч байгаа юм чинь. Сүүний машин өдөр шөнөгүй хот руу зөөж байлаа шүү дээ. Энэ хоёр САА л хотыг ер нь хангаж байсан байх шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэр САА дээр нөхөр томилогдоод очиход юу хийх үү?

Гарамханд -

Би яахав дээ. Гачууртын САА-д очиход тэнд нэг тогооч хийж байсан юм. Хийж байсан ажил маань тэр...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хойно нутагт очиход сургуульд ажиллаж байлаа.

Хишигсүрэн -

Нөхрөө дагаад л яваад байдаг.

Гарамханд -

Аа ха. Сургуулийн номын санд хүүхдүүдэд ном уншуулдаг.

Хишигсүрэн -

Аа ха. \инээв\ Одоо та тэгэхээр Магсаржавын САА-д хэдэн онд ирсэн болж таарч байна?

Гарамханд -

75 онд очоод 89...

Хишигсүрэн -

79 онд очоод тиймээ?

Гарамханд -

Тийм 79 онд очоод тэгээд 84 онд явсан юм.

Хишигсүрэн -

Тэгээд нутагтаа их олон жилийн дараа ирсэн. Нутаг оронд юу байв? Таны мэддэг таньдаг хүн байх юм уу?

Гарамханд -

Байна л даа. Байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нутагтаа эргээд ирэхэд чинь сайхан байгаа юм чинь дөхөөд ирэхээр нутаг харагдахаар таньдаг хүн шиг сайхан байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хүн ер нь нас ахиад ирэхээр нутагт ирэх их сайхан байдаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ямарч байсан томилогдоод ирж байгаа даргын эхнэрийг ажлаар хангаад байдаг байж тиймээ?

Гарамханд -

Тийм. Яахав ажил бол олдоод байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Ямар ч байсан ажил олдоод байна. Нутагт очиход Булганд худалдаанд ажиллаж байсан. Худалдаа аваач гээд байсан. Би үгүй дахиж худалдаанд ажиллахгүй гээд тэгээд сургуульд ном уншуулдаг ажил байна гээд. Оо түүнийг чинь хийе гээд тэнд ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Сургуульд номын санд байхад гоё сайхан ажил байсан байхаа?

Гарамханд -

Яахав. Хүүхдүүдэд ном уншуулна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хүүхдүүд зарим нь ном уншина. Зарим босож ноцолдоно.

Хишигсүрэн -

Зохион байгуулагч маягийн юм байна ш дээ. Тиймээ?

Гарамханд -

Тийм. Ороход нь номын өгөөд гарахад нь номын хурааж авна.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үеийн хүүхдүүд хэр ном уншдаг байваа?

Гарамханд -

Гайгуу уншдаг байсан. Ер нь гайгуу уншдаг байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Ямар төрлийн ном унших уу?

Гарамханд -

Уран зохиолын ном голдуу авах дуртай байдаг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. Сургуулийн номын санд хичнээн төрлийн ном байх уу? Тэр ном нь хотын номын сангаас хангамж нь ямар...

Гарамханд -

Оо бага.

Хишигсүрэн -

Бага уу?

Гарамханд -

Гэхдээ тэр сумандаа хүүхдүүддээ тохироод байдаг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. Дараа нь Гачууртын САА-д очсон юм байна ш дээ?

Гарамханд -

Буудалд тогооч хийгээд...

Хишигсүрэн -

Та хоол сайн хийдэг байсан уу?

Гарамханд -

Гайгуу шиг нэг юм хийгээд байсан. очсон газар тэр мэргэжил надад байхгүй юм чинь өөрийнхөө чадахаар л хийж байгаа юм чинь ...

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Хоёулаа түр зуур өөр юм яръя

Гарамханд -

За.

Хишигсүрэн -

Танай тэр дээр хэний хөргийн хажууд Хатанбаатар Магсаржав гуайн хөргийн хажууд байгаа хүн хэн бэ?

Гарамханд -

Миний ээжий.

Хишигсүрэн -

Таны төрсөн ээж?

Гарамханд -

Тийм миний ээж.

Хишигсүрэн -

Одоо хэний хэний төрсөн дүү гэсэн үг ш дээ тиймээ? Хатанбаатар Магсаржавын төрсөн дүү хэн гэж хүн билээ?

Гарамханд -

.... Тэр чинь одоо Улаанбаатарт зураг нь байхгүй байхаа.

Хишигсүрэн -

Энэ тийм хүн. Энэ юуны урд талд байгаа. Бурханы ард байгаа торго байна ш дээ. Энэ одоо ямар учиртай юм бэ?

Гарамханд -

Энэ яахав...... Гүнгэрваа гээд том бурхны юу байхгүй юу. Би хүүхэд байхад аав маань өргөөд үүнийг хуул гэж байсан юм. Тэгээд би үүнийг хуулж байсан юм.

Хишигсүрэн -

Одоо тэр хэдэн он байх уу?

Гарамханд -

Оо мэдэхгүй. Энэ охин шиг байсан.

Хишигсүрэн -

Гүнгэрвааны ард байсан торго гэж байна ш дээ.

Гарамханд -

Одоо хэний ээжийд Гэрэлсүхийн ээжид нэг хэсгийн өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэхээр энэ одоо нэлээд тарни марнитай эд байх?

Гарамханд -

Тийм л байх. Юм ховор байхад би үүгээр дээл эмжиж байлаа. Энэ чинь их том байсан байгаа биз. Ээжий маань ч дээл эмждэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгсэн чинь сүүлдээ будаг гараад тусгүй болохоор нь болиод үүний ард тавьчихаад байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо бодоод байсан чинь бурхны юмыг хамаагүй хэрэглэж болохгүй. Энэ чинь лууны зурагтай юм байна лээ.

Хишигсүрэн -

Одоо таны авч байгаа үе чинь 40 хэдэн он байх даа тиймэ?

Гарамханд -

Би 6 настай байсан.

Хишигсүрэн -

41 он байна.

Гарамханд -

Аа тийм.

Хишигсүрэн -

Сайн торго байна. Хэдэн оны юм бүү мэд тиймээ?

Гарамханд -

Харин тийм. Түүнээс өмнө. Ер нь энэ бурхан тахилын юмыг Утаа гүмбэн гэдгээс захилгаар хийдэг байсан юм гэнэ лээ. Хөгшин ээж маань тэгдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо тэр бурхан тахил нь манайд үлдчихсэн байхгүй юу. Ийм гоё ягаан шилэн сав дотор чихэр михэр тэр үед чинь чихэр их ховор тэгээд ээжийгээ малаа саахаар гарахаар юм тавьж байгаад авирч гараад уудлаж байгаад идэж гарна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тийм л юм байхгүй юу.

Хишигсүрэн -

Энэ луутай эд бас эртний эд үү?

Гарамханд -

Энэ таваг уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одооны эд дээ.

Хишигсүрэн -

За за. Энэ доор таны зураг байна тиймээ? Томруулсан зураг?

Гарамханд -

Аа тийм.

Хишигсүрэн -

Энэ одоо хэзээ авахуулсан зураг бол?

Гарамханд -

Наадахыг чинь социалист хөдөлмөрийн бригад гэж байхад зургаа авахуул гээд авахуулж байсан юм. 60 хэдэн онд л байх.

Хишигсүрэн -

Аа ха. Энэ бас сонин ш дээ. Тэр үеийн зургуудыг томруулаад ... энэ одоо Оросод хийдэг байсан тиймээ?

Гарамханд -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Оросод явсан оюутнууд авч яваад...

Гарамханд -

Аа ха.

Хишигсүрэн -

Томруулаад авч ирдэг.

Гарамханд -

Манай өвгөн олон дахин хойшоо явж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Москвад 40 хэдэн хоногийн курсад сууж байсан. Тэгж явахдаа ингэж томруулж ирсэн юмдаг.

Хишигсүрэн -

Яг тэгдэг байсан юм. Энэ зургууд чинь одоо 80-аад оны төгсгөл хүртэл айлуудад байж байгаад устаад устаад алга болж байх шиг байна. Тийм учиртай ш дээ. Зураг томруулж хадгалдаг соёл...

Гарамханд -

Тэр ..... хэн чинь гурван Хайлантаа гэдгийн дунд хайлантаа гэдэгт нутаглаж байсан хүн ш дээ. Дорнод руу чөлөөлөх дайнд явахдаа тэр Гуртын хөтөл гэдэгт овоо байгуулсан юм гэнэ лээ. Одоо тэр овоо нь байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо хашаа машаа бариад сайхан шинэчилсэн байна лээ. Би уржнан жил нэг явсан юм.

Хишигсүрэн -

Одоо та нар Хутаг-Өндөрт очоод өвөг дээдсийн нутаг гээд эргээд, овоо босгоод арц хүж уугиулаад улсууд нэг юм болж байна ш дээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Тийм ёс ер нь хийж байна уу?

Гарамханд -

Хийдэггүй. Тэр Гуртын хөтөлийн овоо нь дээр наашаа цаашаа явахад юм өргөж явдаг юм.

Хишигсүрэн -

Таныг ингээд нутгаараа дайраад өнгөрөөд очиход, одоо очиход, тэр үед 79 онд нутагтаа очиход хүүхэд ахуй үеийн байгаль хэвээрээ байж байх юмуу? Өөрчлөгдсөн байх юмуу?

Гарамханд -

Гайгуу шүү. Өөрчлөгдөөгүй.

Хишигсүрэн -

Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?

Гарамханд -

Тэр өөрчлөгдөөгүй.

Хишигсүрэн -

Хэвээрээ л байж байна уу?

Гарамханд -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэр хүүхэд ахуй цагт байж байсан. Өөрчлөгдсөн юм орон нутагт байна уу?

Гарамханд -

Байхгүй. Манай тийшээ янз бүрийн уурхай байхгүй. Мод огтлохгүй болохоор бидний байсан тэр үедээ байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Би тэр Лениний хөшөөг үзье тэгэх үү? Лениний цээж баримал ямар сонин баримал бэ? Тиймээ? Тухайн үед бүх айлд бүх албан газарт байсан ш дээ. Тиймээ?

Гарамханд -

Тийм харин. Энэ одоо зэс үү? Зэс байна. Юу яадаг байсан юм. Манайхыг энэ хойно Хутагт байхад хойд Оросын буриадын ... тэдэнтэй шиф гээд САА-г бид нарыг ч их урьдаг. Би их очдог. Өөрсдөө их ирдэг. Ирэхдээ ийм бэлэг манайд авч ирж өгч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Манай гэрт? Аа ха.

Гарамханд -

Сум нэгдлийн дарга нь ..

Хишигсүрэн -

Аа ха. Одоо энэ гэртээ байсан баримал зургийг айлууд алга болгосон ш дээ. Танайх харин аваад үлдсэн юм байна.

Гарамханд -

Би үүнийг хаях гэхээр байж л байг гээд байлгаж байдаг юм.

Хишигсүрэн -

Танайд яг ийм ... зурган дээр Ленин нэг хүүхэд тэвэрчихсэн. Намайг жаахан байхад чамайг Ленин ирж тэвэрч зураг авахуулсан ш дээ гэхээр итгэчихсэн. Тийм зураг байдаг байсан юм. За өөр таньд ийм ховор хүнд үзүүлбэл дурсгалтай тийм зүйл байна уу? Би таны альбом аваад сая татаж авсан зургуудыг тайлбарлуулж авмаар байна. .... энэ альбомыг та яриад өгөөч? Шир байна ш дээ.

Гарамханд -

Тийм шир. Герман явахдаа.

Хишигсүрэн -

Хэдэн онд таны нөхөр Герман явсан байх уу? Аа энд 80 он гэж байна.

Гарамханд -

Аа тийм. 80 он. Үйлдвэр мүйлдвэр үзээд явж байхад нь зургийн аваад явахад нь альбомд хийгээд өгдөг юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Сайхан наагаад түүхжүүлээд тиймээ?

Гарамханд -

Манай аймгийн дарга Сара гээд Казак хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр хүн намын хороонд байсан Гочоо гээд тэр гурав хамт явсан юм байгаа юм.

Хишигсүрэн -

Хараа янз бүрийн арга хэмжээний үеийн зургууд байх шиг байна тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Пөөх хэрвээ эзэн байгаад ярих юм бол нэлээд түүх өгүүлэх альбом байна.

Гарамханд -

Би 89 онд явахад лав гурван хотоор орсон юм чинь..

Хишигсүрэн -

Та юу? Та ямар ажлаар Герман явсан юм?

Гарамханд -

Жуучлалаар явахгүй юу. Манай хөгшин 18-р их хуралд төлөөлөгчөөр орсон юм. Тэр үеийн зураг.

Хишигсүрэн -

Гүррагчаа баатар байна.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Ганзориг нь байх бас байх шиг байна.

Гарамханд -

Тийм. Хоёулаа байна.

Хишигсүрэн -

Хоёулаа байна. МАХН-ын 18-р их хурлын төлөөлөгч гэж байна.

Гарамханд -

Тийм 18-р их хурал.

Хишигсүрэн -

Удвал гуай байна. Цэгмид гуай байна. За Гүррагчаа баатар байна. Таны өвгөний зураг энэ байх шиг байн. Мөн үү?

Гарамханд -

Тийм байна.

Хишигсүрэн -

За энэ Удвал гуай ч Дэлхийн эмэгтэй байжээ.

Гарамханд -

Манай хөгшин тэр хуралд орж САА-ын дарга нь Гинаажав гэж хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр УИХ-ын депутат болж байсан юм.

Хишигсүрэн -

Энэ хараа баахан цэргүүд цэргийн дарга нартай авахуулсан зураг байна.

Гарамханд -

Цэргийн газар ажиллаж байсан үеийн зураг.

Хишигсүрэн -

Цэргийн зураг нэг ингэж гардаг байсан тиймээ? Цэрэгт явсан залуучууд нэг ийм зурагтай ирдэг байсан. За ингээд Германы зураг л үргэлжлээд байх шиг байна. Цэргийн дарга нар. За энд нэг үйлдвэр дээгүүр яваад туршлага судлаад байсан юм шиг байна тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ хардаа жүжигчин Гантөмөр багш байна.

Гарамханд -

Хэн

Хишигсүрэн -

Гантөмөр?

Гарамханд -

Байгаа.

Хишигсүрэн -

Хөшөө мөшөөний хажууд биш. Би олон хүнтэй ярилцлага хийгээд явахад альбом дотор үйл явдлын дунд байгаа зураг ерөөсөө олохгүй байсан байхгүй юу. Энэ бас их онцлог байна. Явсан улс хөшөөний хажууд, талбай дээр зураг авахуулдаг. Зураг авахуулъя гэж зорьж байгаад ийм стильний зураг авахуулдаг байхгүй юу. Гэтэл эдний альбом дээр байгаа зургууд ийм их сонин зургууд байнаа. Дандаа ажил төрөл үйл явдал харуулсан.

Гарамханд -

Энэ САА дээр саальчдын зураг байгаа.

Хишигсүрэн -

Тийм байна. Энэ зургийг томруулчихсан байна тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ одоо ямар учиртай болоод?

Гарамханд -

Энэ тариан талбай дээр явж байгаа хүн САА-н ерөнхий агрономич байсан юм. Энэ намын дарга гээд ажлын шугмаар явж байгаад авахуулсан.

Хишигсүрэн -

Тариан талбай дээр тиймээ? За энэ альбом нэг иймэрхүү. За надад энэ альбом дээр хэдэн зураг сонирхолтой санагдлаа. Энэ яг Хатанбаатар Магсаржавын бодит фото байх шиг байна.

Гарамханд -

Аа ха.

Хишигсүрэн -

Үйтэн хуар дээлтэй. Хойноо туг тавьчихсан зураг байна. Нэлээд бүдгэрчихэж тиймээ? Энэ одоо хэдэн оны зураг бол? Яаж яваад таны гарт орж ирэв?

Гарамханд -

Энэ харин хүн өгсөн юм. Тугныхаа хажууд байгаа биз?

Хишигсүрэн -

Тийм байна тугныхаа урд талд Монгол бичгээр биччихсэн. Босоо биш хөндлөнгөөр бичсэн. Энэ хэдэн оны ямар зураг бэ?

Гарамханд -

Энэ 61 онд манай өвгөний эгч нь юм байгаа юм. Хамт зургаа авахуулж байсан.

Хишигсүрэн -

Хоёулаа яг адилхан дээл өмсөөд авахуулж байсан байна. Энэ хүн байх шиг байна тиймээ?

Гарамханд -

Аа ха.

Хишигсүрэн -

Энэ их сонин зураг байна. 20,30 оны зураг...

Гарамханд -

56 оны зураг.

Хишигсүрэн -

56? Цагаан ултай гутал өмсөөд үстэй дээл өмсөөд цаанаа..

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ нэг ийм зураг байгаа юм. Фон хийгээд ард талдаа ямар нэг юм өлгөөд түүнээсээ халиулаад авчихдаг. Энэ казак хувцас шиг хувцастай зураг байх шиг байх юм? Энэ одоо ямар хүмүүс вэ?

Гарамханд -

Манай нөхрийн эгч нь босоогоор...

Хишигсүрэн -

Ийм хамбан хувцас хүүхдээ их хийж өгдөг байсан шиг байгаа юм. Тиймээ?

Гарамханд -

Аа тийм.

Хишигсүрэн -

Энэ савхин хувцастай хүн хэн бэ?

Гарамханд -

Энэ дүү нь...

Хишигсүрэн -

Аа ха. Нэг ийм алчуур зүүж Монголын бараг бүх эмэгтэйчүүд зураг авахуулсан юм.

Гарамханд -

Аа ха.

Хишигсүрэн -

Ийм хувцасны мода байсан юм шиг байгаа юм.

Гарамханд -

Энэ багшийн дээд сургууль төгссөн төгсөлтийнхөн зураг байгаа юм.

Хишигсүрэн -

За за. Нэлээд сүүлийн үеийн зураг байна.

Гарамханд -

90 хэдэн онд авахуулсан зураг байна.

Хишигсүрэн -

Аа ха. Та энэ Эрдэнэтэд хэдэн онд ирж суурьшсан бэ?

Гарамханд -

93 онд.

Хишигсүрэн -

93 онд. Энэ зургийг харж болох бол уу? Яг ингэж дээл өмсөөд алчуур боогоод бүх эрчүүд нэг ийм малгай өмсдөг тиймээ? 70 оны эхэн 60 оны сүүлээр тиймээ? Энэ зуслан дээр авахуулсан зураг байна. Үүнийг татуулбал аягүй гоё гарах зураг байна. Энэ таны ээжийн эгч байна. Та байгаа юм.

Гарамханд -

Энэ юунд байдаг ш дээ. Хондын амралт Сүхбаатарт тэнд амарч байсан юм.

Хишигсүрэн -

За энд нэг ийм зураг байна. Улсын аварга малчны юуг гэрийнхэн гадаа өгч байх шиг байна даа.

Гарамханд -

Нутгийн аварга саальчинд шагнал гардуулж байгаа зураг энэ нөгөө Сара дарга.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Аймгийн дарга байсан. Сара

Хишигсүрэн -

Аа ха. За энд нэг ийм юм би олоод харчихлаа. Үнэмлэх байна. Найрамдлын районы намын хороо Төмөрбат нь намын байгууллагаас...

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Районы намын төлөөлөгчөөр сонгогдсон тул үнэмлэх олгов гэж байна. Энэ үнэмлэхний доторх юу аягүй лаг байна шүү. Цаас маас нэлээд сайн байна. Сайн хэвлэж байсан байна. Таны нөхөр байна. Эсгий гуталтай.

Эрэгтэй хүн -

Дээд талын буланд би байна ш дээ. Аав ээж хоёртой. Эгчтэй.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ үү? Ээжтэйгээ адилхан байна.

Гарамханд -

Ээжтэйгээ адилхан байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Тийм байна. Манай Монголчууд хүүхдийнхээ зургийг ингэж авдаг ш дээ. За энэ Магсаржав САА-н намын дарга гээд сонинд гарсан материал байна. Нэлээд сонирхолтой зурагтай альбом байна шүү. За ингээд таны ярилцлаганд нэмээд ярих сонин содон юм байна уу? Ер нь таны амьдралд үлдээсэн. Ул мөр үлдээсэн...

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Таны амьдралд гүн ул мөр үлдээсэн үйл явдал байна уу?

Гарамханд -

Байхгүй.

Хишигсүрэн -

Та яагаад байхгүй гэж бодож байна. \инээв\

Гарамханд -

Байгүй л байхгүй юу. Санахгүй байна.

Хишигсүрэн -

Санахгүй байна уу? За сонин ер бусын тийм юм байна уу? Гэнэт тулгамдаад байхгүй байх шиг байна тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Та бодож байгаарай. Санаанд орвол би асуунаа. За ингээд хоёулаа яриагаа өндөрлөх үү?

Гарамханд -

За.

Хишигсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.