Ariunzaya


Basic information
Interviewee ID: 990351
Name: Ariunzaya
Parent's name: Tömörbaatar
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1976
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: self-employed
Belief: Protestant
Born in: Mönhhaan sum, Sühbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Darhan-Uul aimag
Mother's profession: Erdenenet machinist
Father's profession: Erdenenet electrician


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel; belief; illness / health; funerals; family;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Christianity; missionaries;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

за Ариунзаяа 2 уулаа 2 дахь яриагаа энэ Монгол дахь сүм чуулганы талаар ярья. Анхны чуулганууд яаж үүсэв? Жишээлбэл та Дорнод очоод үйлчилсэн ш дээ ганцаараа яваад Дорнод очоод тэр цуглаан яаж босгогдов тэр талаараа ярьж өгөөч?

Ариунзаяа -

анх 1996 онд манай ээжийн хамаатай хамаатан ч юу байхав ээжийн дүү төрсөн дүү нь Дорнодод амьдардаг байсан учраас очоод амьдрах айл байгаа юм чинь ээжийн дүү юм чинь тэгээд дотроосоо өөрөө явья гэж зориглож шийдээд тэгээд ах нартай ярилцаад ах нар болноо гээд тэгээд ер нь өөрөө л Дорнод явья гэж шийдсэн л дээ. Бурханы өмнө их залбирч байгаад Бурханд хэрэглэгдэж би чинь яг өөрийгөө хэрэгтэй хүн гэж их боддог байсан байхгүй. Бурханд төлөөс төлөх тэгээд өшөө илүү хайрламаар өшөө илүү хайрлуулмаар гэж санагдаж байсан учраас Бурханд өөрийнхөө амьдралыг өргөөд миний амьдралыг та ерөөж өгөөруй гэж залбирээд тэгээд Дорнод шийдээд тэгээд ах нарт хэлээд өөрөө явсан. Дорнод руу машинаар явдаг л даа. Газраар явдаг их хол бараг 600 хэдэн км юм дээ. Тэр чинь ерөөсөө машинаар тал газар ерөөсө ингээд хотоос гараад явахад чинь л нэг ширхэг ч мод харагдахаа больж байгаа байхгүй юу тэгээд тал газар явахаар чинь аягүй хэцүү юм байна лээ. Өөрөө болохоор машинд явж чаддаггүй багаасаа тийм байсан бөөлждөг тэгээд махбодь биеийн хувьд ядарч сульдсан. Одоо бол тэгээд хурдан явж байна ш дээ 7 цаг энтэр тэр үед 12 цаг явдаг. Тэгэхээр чинь өглөө 6 цагт гараад л шөнийн заримдаа тэнд хоночихдог. Тэгээд бороо мороо орохоор тэгээд аймаар хэцүү байсан. Онгоцоор явахаар зардал их өндөр учраас очоод бас надад хэрэгтэй ингээд тэгээд газраар явья гээд явж байсан л даа. Тэгээд Дорнод нэг эгч байсан. Анхны итгэгч Тэднийд очоод л Ганзул гээд тэр эгчтэйгээ холбогдоод л тэгээд очингуута тэр эгчтэйгээ уулзсан ганцхан тэр эгчтэйгээ тэгэд нөгөө фургоноор хэдэн ах нар очиж мэдээ хүргээд тэгээд олон ах дүү нар байсан боловч нэг л ах дүү үлдсэн.

Отгонбаяр -

итгэдэг.

Ариунзаяа -

тийм итгэдэг хүн байсан. Улаанбаатарт байхдаа 93 онд байсан юм байна лээ. Тэгээд тэр эгч ах нарыг очиход тэр эгчтэй дайралдаад. Тэгээд тэр эгчтэй очиж уулзаад тэгээд эгчийндээ очоод л үнэнгээ ярьсан. Би одоо энд ингээд амьдрахаар ирлээ. Танай гэр бүлд ингээд байя гээд гуйсан тэгээд бас янз бүрийн юм яриад манай эгч болноо гэж зөвшөөрөөд тэгээд би тэнд амьдарсан. Манай эгчийнх чинь Дорнодын яг төвд байранд байсан 3 өрөө байртай. Тийм айл байсан.

Отгонбаяр -

танай ээжийн чинь дүү юу.

Ариунзаяа -

тийн тэгээд эгчийндээ амьдардаг анх тэгж очиж байсан. Тэгээд Ганзул эгчтэй уулзаад тэр эгч надад олон хүн зааж өгсөн л дөө. Энэ эгч ингээд итгэх боломжтой энд нэг дүү байгаа. Гээд анх Ганзул эгчтэй миний зорилго бол Есүсийн тухай хүмүүст ярьж өгч цулгаан шүтлэгийн газар олон итгэгч босоод олон хүнийг хайрлаж байгаа тийм хүмүүс босоосой гэсэн зорилготой л. Тийм хүчтэйгээр анх очсон л доо. Тэгээд анх ганцхан хүн байгаа юм чинь баярт мэдээ хүргэх олон хэрэгтэй тэгээд одоо шууд түгээх хүнээ хайж эхэлсэн. Эхлээд хэнийд очих уу гээд хаана очиж түгээх үү гээд тэгээд Ганзул эгч анх тэр Дорнодын төв дээр нэг талх зардаг гэр бүл байсан. Тэгээд зардаг. Тэгээд Нямдэлгэр эгч очиж байсан. Нямдэлгэр эгчийг очсон чинь Нямдэлгэр эгч халимаг үстэй аягүй туранхай нэг захын нэг хүүхнүүд аймаар хэлтэй амтай хэл амтай тийм л эгч зогсож байсан. Тэгээд би боддогын яана ийм хүн яаж Есүст итгэх юм болоо гэж бодож байгаа байхгүй. Аймаар хэцүү санагдаад аймаар галзуу хөдөлгөөнтэй эгч байсан л даа. Тэгээд уулзчаад та ингээд цуглаан хийлгэх байр хэрэгтэй учраас хуучин байр дотор цагийн ингээд 500 билүү дээ. Тэр хавьцаа байх тэр үед мөнгөний ханш гайгүй байсан юм. Хямдхан ингээд байр түрээсэлье гэж ярьсан ингээд хоёр 7 хоногийн хагас бүтэн сайн өдөр цуглаан хийгээд гэж ярьсан. Тэгээд яг цуглаан болох гэж байсан учраас тэр цуглаандаа байрандаа хүмүүс урих хэрэгтэй ш дээ. Тэгээд нөгөө хүмүүсээ урьж явсан байхгүй. Тэгээд Нямдэлгэр эгчийг урьсан чинь дорнодын талх их гоё ш дээ. Ингээд олон талх өрсөн тэгээд намайг урингуут очно очно очилгүй яадгийн гэээд л тэгээд би бодсон байхгүй юу энэ хүмүүс чинь ирэх юм болов уу даа гээд тэгээд цаашаа яваад Ганзул эгчтэй уулзчихаад Ганзул эгч дүү нараа урьсан байлээ. Тэгээд маргааш нь байрандаа ирээд байраа цэвэрлэчихэд байж байсан чинь дүү нар мүү нар ирээд жижигхэн дүү нар ирсэн. Тэгсэн бараг Нямдэлгэр эгч ороод ирсэн.

Отгонбаяр -

нийт хэдэн хүн ирэв?

Ариунзаяа -

нийт 4 5 хүн байгаа ш дээ. Надад бол аягүй их хүн ирж байгаа санагдаж байгаа юм чинь баярлаад л бараг Ганзул эгчтэйгээ 2 уулаа л юм байх бодоод тэгээд бөөн баяр болоод тэгсэн чинь Нямдэлгэр эгч ингээд л ороод ирдэгийн тэгээд орж ирээд залбираад магтан дуу дуулаад юм яриад цөөхөн хүн байсан юм чинь. Тэгээд баярт мэдээ түгээгээд эзний тухай яриад тэгээд Нямдэлгэр эгч шууд хэлсэн. Та нар ингээд байр байхгүй байна шдээ. Яаж ингэж мөнгө зарцуулж байхын манайд очиж цуглаанаа хий манай нөхөр итгэдэггүй. Тэгэхдээ одоо орчино. Тэгээд манайд очиж хий гээд тэр эгч шууд гэртээ урьсан байхгүй. Тэгээд дотроо их баярласан л даа. Нэг гэр бүл ч гэсэн их юм хүнийг хайрлаж байгаа их юм ш дээ. Тэгээд нөхөрт нь шууд түгээ гэсэн зарлиг явуулсан надад тэгээд шууд орой нь билүү дээ дараагийн бүтэн сайны цуглааныг тэнд хийхээр болж байгаа байхгүй тийм учраас баярлаад нөгөө байраа хүлээлгэж өгчөөд Нямдэлгэр эгчийнд шууд очсон. Урьсан учраас тэгээд шууд гэртээ очсон тэгээд очсон чинь нөхөр нь орондоо хэвтэж байсан. Одоо Энхболд ах ш дээ. Ер тоох шинж алга тэгээд шууд баярт мэдээ түгээж эхэлсэн тэр үед бол баярт мэдээ тийм хүний талаар их ярьж өгсөн. Хүмүүс ер нь юу шүтэж амьдарч байгаан юу хоосон вэ тэ Бурхан гэж юм байгаа юм уу бодож байна уу та гээд. Тэгсэн гэнэтхэн хэвтэж байсанаа миний яриаг огт тоохгүй гэхдээ миний яриаг тэгэхээр нь и хажууд нь очоод суусан байхгүй юу. Хэвтсэн ч гэсэн хамаагүй тэ. Энэ тухай ярьж өгье ахаа гээд тэгээд эхэлсэн чинь Бурханы тухай ярьсан чинь шууд нүд нь сэргээд л өөр болоод л босоод суусан ш дээ. Миний хажууд босож суугаад тэгээд босож суусанаа тэгээд би шууд асуусан байхгүй та үнэхээр итгэхийг хүсэж байна уу Есүсийг хүлээж авахыг хүсэж байна уу гээд тэгье гэсэн шууд хүлээж аваад. Тэгээд шууд хүлээж аваад л эзний нэрийг дуудаад тэгээд бид нар танай гэрт цуглаан хийх болсон. Зөвшөөрч байна уу гээд. Тэгээд анх маш их бороо гоождог ийм тэр дотор чинь бараг 10 хүн багтахаар тийм жижигхээн байшинтэй.

Отгонбаяр -

шавар байшинтай юу? Гэр хороололын?

Ариунзаяа -

зүгээр нөгөө нэг амбаар амбааран байшин тийм жижигхэн өрөвдөлтэй амьдардаг. Тэгээд нөгөө тэднийх чинь талх хийж зардаг. Тэгээд 2 дуков хийж залгачихдаг. Тэгж амьдарлаа залгуулдаг гэр бүл байсан тэгээд би өрвдсөн л дөө аягүй их өрөвдмөөр гэр бүл байсан. Тэгээд их өрөвдмөөр байсан тэгээд цуглаан хийж эхэлсэн л дээ. Тэгээд анх ингээд хэцүү байсан. Гэрт тав байхгүй чөлөөтэй гэрийнхэ юмыг хийгээд л тэгсэн ч хийдэг байсан л даа. Та суугаарай ч гэж хэлдэггүй. Тэгээд бас анх ингээд тэгээд нилээд гишүүд орж ирсэн. Аймгийн төв бас нэг 3-р байшин гэж байсан. Нэг байшин ах дүү нар бүгдээрээ итгээд гэр бүлээрээ итгээд орсон. Тэгээд бас тэднийд ээлжилж цуглаан хийдэг байсан. Тэднийд бас ээлжлээд цуглаан хийгээд 3-р байшингийн тэр ах дүү нарыг би одоо тэр үед нээх сайн хийж байгаагүй л дээ ганц 2 удаа л . Тэгээд Ганзул эгч Нямдэлгэр эгч ороод тэгээд нэг сайн дүү байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд 2 гэл бүл нэг эгчтэй болчихож байгаа ш дээ. Тэгээд нэг сайн дүү байгаа би таныг уулзуулья гээд тэгээд тэр дүүгийнд очсон чинь инээд алдасан охин байсан. Одоо нөгөө Нандиа дүү.

Отгонбаяр -

одоо Дорнодын цуглааны

Ариунзаяа -

Дорнодын цуглааны үйлчилэж байгаа байхаа. Гэр бүлээрээ. Тэгээд Нандиа эмээ нь хэвтэрт нөгөө шөрмөс нь татаад хэвтэрт орчихсон. Эмээ сахидаг. Гэртээ эмээгээ хардаг. Тэгээд дүүтэйгээ үүлзаад өшөө их баярласан байхгүй юу энэ бол дотроо бодож байгаа ш дээ. Энэ Бурханыг хайрлаж байгаа хүүхэд байна. Аягүй их залбирдаг тэр дүүгийнх маань байхгүй юу. Эгчээ би эмээ хардаг учраас өдөр орхиж чаддаггүй. Асардаг учраас тиймээс орхиж явж болохгүй. Цуглаанд очиж чадахгүй бас гэртээ хийсэн байхгүй. Тэгээд Бурханд маш их талархана. Өглөө болгон 6 цагт босож тэр газрын төлөө маш их залбирч өглөө болгон нөгөө тэр ах дүү нарын төлөө үг уншиж бэлтгэдэг байсан л даа Бурхан үг тэгж өөрөө их Бурханыг хайрлаж байсан. Бурханы үг ямар юм вэ бодитой юм вэ би өөрөө хараад миний итгэл нэмэгдэж эхэлсэн. Тэгээд Нандиа дүү манайд ирээрэй гэхэд би их талархсан л даа Бурхан минь нэг гэр бүл байх чинь ямар сайхан юм вэ тэгээд талархаад уйлдаг байсан л даа. Нэг хүн ирвэл уйлаад баярлаад тэ . тэгээд тэнд ингээд гэр бүл нээгдсэн.

Отгонбаяр -

Нандиа дүүгийн эмээ нь яаж хүлээж авсан?

Ариунзаяа -

тэр үед эмээд түгээгээгүй эхлээд Нандиад ойр дотно харилцаж уулзаж гэрийнх нь байдлыг мэдрээд тэгээд дүүгийн гэр бүл аягүй хэцүү хүнд гэр бүл байсан. Ганцхан аав нь ажил хийдэг цалин малин хүрдэггүй тэгээд бас хэцүү эмээг нь 2 3 тэднийд цуглаан хийсний дараа эмээг нь шууд цуглаан хийж байхдаа түгээе гэж бодоод, цуглаан хийж байхад эмээ байдаг байсан л даау дуугай чимээгүй байдан байсан. Тэгээд эмээ та ингээд Бурханы тухай мэдэх хэрэгтэй. Одоо ингээд насаараа л амьдарсан. Таны бие мах бодь аягүй их ядарсан тэ. Одоо таньд ганц хань болж дуудаж чадах хүн бол Бурхан байгаа юмаа. Энэ бол таны бүх зовлон та ингээд хэцүү байна ш дээ хөл хөдлөхгүй насаараа ингээд 7 жил гаран хэвтэрт байсан хөгшин. Тэгээд ингээд сүүж нь цоороод удаан ингээд хэвтсэн аймаар болсон байсан. Тэгээд тэрийг нь эмчилээд доргоны тос олж ирээд. Сүрьеэгийн улаан эмтэй нийлүүлж байгаад түрхдэг. Би ингээд сэтгэл хатуу байсан. Зөөлөрч эхэлсэн байхгүй. Асарч л дээ. Итгүүлэхийн тулд биш хүний хувьд өрөвдсөн хайрласан байхгүй юу. Тэгээд эмээгийн ард талыг янзлаад улаан нялга болчихсон тэгээд эмээг янзлаад тэгээд дараа нь 2 3 удаа орсны дараа эзний тухай ярьсан байхгүй юу. Яримаар санагдсан. Үнэхээр таны энэ зовлонд Бурхан таньд туслаж Бурханд итгэж чадах юм бол Бурхан таньд хүч чадал өгнө. Тэгсэн эмээ уйлаад би Есүсийг хүлээж авна. Надад одоо ганц энэ хүн хэрэгтэй юм байна. Энэ хүн хэрэгтэй байнаа. Тэгээд шүүд эзнийг хүлээж авсан. Тэгээд хүлээж авсан үеэс эхлээд эмээ байнга эзний нэрийг дуудаж. Тэгээд эмээтэй дотно танилцаад тэр эмээгийнд очдог болоод дүү ганцаараа эмээг асардаг учир хэвтэрийн хүн асрахад чинь их ядардаг тйим учраас дүүтэй хамт эмээг асарч эхэлсэн. Нэг өдөр нь аав нь сахидаг юм байна. Шөнө сахидаг байхгүй юу эмээг аав нь ажилгүй үедээ сахиад ажилтай үедээ Нандиа сахиад шөнийг ээлжээр тэгдэг байна л даа. Тэгэнгүүт би зүгээр байгаа юм чинь нэг шөнийн ээлжийг нь сахилцаж эхлэе гээд тэгээд эмээг сахилцаж эхэлсэн. Тэр эмээгийн амьдрал яг ариун сэтгэлийг сонсоод дуусах хүртэлээ Бурханы өмнө амьдарсан. Намайг тэгээл үргэжилээд ирэн иртэл яг намайг хүнтэй суухын өмнөх жил өнгөрсөн. Тэгээд маш их маш их Бурхан Есүс минь ээ шөнө ч гэсэн Эзэн Есүс минь ээ миний энэ өвчинг та амрааж өгөөрэй би би энэ шөнө унтмаар байна. Тэгж байж унтдаг. Бие нь өвдөөд ерөөсөө унтаж чадахгүй. Тэгээд дотроо ч бас бодсон л доо эмээ ингээд ядарч байна бие махбодь нь их ядарч байна. Та хурдан авч явах цаг болсон юм байна. Эмээ одоо ингээд удаан байвал бүх бие нь хаван хөөгөөд хэвтэрийн өвчин чинь тэгээд залбирдаг байсан эмээтэй цуг Эзэн Есүс минь ээ гээд л босоод хөдөлгөдөг. Тэгээд л Эзэн Есүс минь ээ гээд л байнга шахам тэгээд Нандиатай их ойр болж харилцаж дүүд их туслаж байсан. Дүү ч Эзэнд их хайртай байсан. Тэгээд уйлаад л Бурханы өмнө яриад л гэр бүлд их ивээл байсан л даа. Тэгээд эмээ 98 онд өнгөрсөн. 2 жилийн дараа. Тэгээд яг өнгөрөхийнхөө өмнө Эзэн Есүс минь ээ гэж дуудаад амен гээд өнгөрсөн. Амар амгалан. Хүч чинь үхэхээрээ бие нь хатуу тийм хөшчихдөг ш дээ. Тэгсэн эмээ тэгээгүй ерөөсөө сул бүх бие нь их амар амгалан Бурханд очсон байхгүй. Би яг амьсгал хураасных нь дараа ирсэн. Ганзул эгч амьсгал хураахад нь цуг байсан. Тэр орой би нөгөө гэртээ яг байж байсан. Тэгээд нөгөө юм яг хийж байсан чинь Нандиа дүүдтэйгээ 2 уулаа эмээгээ сахиж байсан байхгүй тэр орой. Тэгээд Ганзул эгч гэнэтхэй эмээ санагдаад ирсэн байгаа байхгүй. Тэгсэн надад дээр дүү нь ирээд Заяа эгчээ эмээ яг өнгөрөх гэж байнаа. Та хурдан ирээрэй гээд би тэгээд тэгэхэд ойрхон байсан л даа. Тэгээд гүйгээд л очсон чинь эмээ амар амгалангаар өнгөрсөн байсан. Тэгээд тэр эмээ Бурханд талархсан л даа. Тэгээд өөрийнхөө охин гэж миний төлөө их залбирдаг байсан эмээ тэгээд шөнөдөө дандаа ямар газраас ирж миний энэ баас шээсийг зөөж тэ намайг ингэж ачлах хүнийг Бурхан надад илгээсэн юм вэ. Энэ сайхан охин ийм сайхан охин над дээр ирээд намайг ачлах энэ охиныг ерөөж өгөөрэй Эзэн минь. Хөөрхөн охин миний охин миний хүүхдүүдээс илүү намайг ачлах охин ирсэн. Тийм учраас ерөөж өгөөрэй гээд миний төлөө их залбирдаг байсан. Тэгээд эмээгийн залбирахыг хараад би их уйлдаг байсан. Баярлалаа эмээ. Би ч гэсэн таныг Бурханд их залбирч байгаа 2 уулаа тэгээд хамт залбирч байя. Эзний нэрийг дуудаж. Тэгээд хүүхдүүдээ ирэхээр эмээ тэгдэг байсан. Энэ Бурханд итгээрэй. Энэ Бурхан л туслана шүү. Энэ Бурханд итгээрэй гэдэг байсан эмээ. Тэгээд Эзэн рүү явсан эмээ. Тэгээд нөгөө хүүхдүүд нь буддад итгэдэг. Тийм учраас нөгөө алтанхайрцаг нээх ёстой юм байна л даа. Тэгээд Нандиа дүү би эмээгээ сахисан учраас би өөрийнхөө Бурханаар гаргамаар байна. Тэгсэн ч гэсэн ах дүү нар нь зөвшөөрөхгүй зөрчил болоод тэгэхээр нь Нандиад хэлсэн байхгүй юу. Миний дүү үнэхээр Бурхан авсан чинь дараа нь яах нь хамаагүй ээ. Танай ах дүү нар тэгж байгаа бол зүгээр тэгж үйлдээрэй. Харин 2уулаа үнэнч байя 2уулаа Бурханы өмнө эмээ чинь одоо Бурханы өмнө очсон байгаа. Тийм учраас 2 уулаа ингээд Бурханыхаа өмнө үнэнч байнаа. Бурхан ямарыг нь харуулна гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр эмээ насаараа хүүхэд гаргаагүй хүн тэгээд 2 хүүхэд өргөж авсан. Тэгээд ач нь. 2 хүүхэд өргөж авсан тийм учраас насаараа нөгөө хүүхэд гараагүй хүнийг чинь нөгөө хүмүүс сувай эм гэдэг байлаа ш дээ. Тэгээд хүүхдүүд нь лам мамаар явж ариусгаж юу яахгүй бол болохгүй гэж тэ. Бурхан өөрөө харуулна. 2 уулаа залбираад л байж байя тэ. Тэгээд дүүтэй хамт ирсэн чинь. Нөгөө хүүхдүүд нь алтайхайрцагыг нь очиж нээлгэсэн чинь тэгсэн гэж байгаа байхгүй юу. Өө энэ хүн чинь маш их буян үйлдэж өнгөрсөн хүн байна. Ердөөсөө ном мом унших хэрэг байхгүй. Бурханд байж байгаад Бурхан өөрөө авсан хүн байна гэсэн гэнээ. Тэгээд шууд хайрцагийг нь нээгээд тэгсэн хүүхдүүд нь ирээд тэгж байгаа байхгүй юу. Ээжийг хүүхэд гаргаагүй хүн гэж муу хэлээгүй.ээжийг минь Бурхан болсон байнаа. Бурхан дээр очсон. Өөрийнхөө замыг өөрөө нээгээд очсон хүн байна гэж хэлсэн хэлсэн байгаан. Тэгээд Нандиа аягүй их талархаж бидний Бурхан гарсан ч өөрөө авна. Үхсэн ч өөрөө авдаг ийм Бурхан байна. Тэгэхдээр их талархсан л даа. Тэгээд гэрт очоод гаргахад нь бид 2 уулаа суугаад л хүмүүс нөгөө бүх юмаа хийсний дараа.

Отгонбаяр -

нөгөө Буддагынхаа юугаар.

Ариунзаяа -

тийн тэгж байгаа. Тэгээд бид 2 өвдөг сөхрөөд залбирсан. Бурхан минь ээ эмээ бол таны газар очоод амарсан байна. Одоо бол ингээд амарч байгаа юм байна гээд тэ. Тэгээд баярлаж байна Эзэн минь. Авсанд баярлаж байна. Хүн үхэхээр уйлдаг ш дээ. Тэгэхэд авсанд баярлаж байнаа гээд залбирч байсан. Тэр үед Нандиатай хамт 2уулаа тэгээд тийм сайн эмээ итгээд өнгөрсөн. Наян их урь насласан ш дээ манай эмээ чинь. Тэгээд тэр эмээ санаанаас гардаггүй. Бурханыг хайрлаж байсан. Цөөхөн 2хон жил болж Бурханд хайртайгаа явсан байхшүй юу. Тийм гэр бүл олдсон одоо тэр гэр бүл их эрхэм байгаа. Одоо бол тэр дүү Бурханд энхрийлэгдээд цугларалтын их сайн ахтай уулзаад цайлган цэвэрхэн Бурханыг хайрладаг гэр бүл гарс ирсэн. Манай Энхболд ахын гэр бол одоо нөгөө мужаан хийгээд маш сайн яваа. Цугларалтад эдийн засгийн асуудалд маш их тусалдаг гэж байгаа ш дээ. Өөрсдөө маш тийм ядуу байсан. Тэгээд бид нар тэгж залбирдаг. Намайг их шоолдог байсан л даа. Эдний байшинг нь сольж өгөхийн төлөө залбирдаг байсан. Энэ амбаарыг нь та бүтэн болгоод энэ амьдралыг та өөрчилж өгөөрэй гээд. Тэгээд үнэхээр их өртэй тэр банкны өрийг нь ингээд даруулж өгөөд та ингээд сайн амьдаруулж өгөөрэй гээд дандаа залбирдаг тэг хэд намайг шоолдон байсан. Муу гэрийг маань амваар гэлээ гээд шоолоод байдаг байсан. Тэгээд одоо бол тэр гэр солигдсон. Сайхан байшин бариад гэр бүл болсон. Зөндөө асуудал гэр бүлийн дотор байсан ч гэсэн Бурханы ерөөлөөр явсан. Тэгээд одоо тэгж боддог Бурхан тэр гэр бүлийг хайрлаж ерөөж байга юм байна. Тэр үед бид нарт их тусладаг байсан. Би нөгөө тэр үед ажил хийдэггүй. Ах дүү нарын төлөө байнга явдаг. Тэгээд маш их тэрэнд дуртай. Та зүгээр бид нартай харилцаад ингээд явж бай. Бид нар туслаж өгье. Тэгээд би ингээд хоосон байсан ч гэсэн дээ. Юу хийгээд талхаа хийгэд ашиг олох ёстой ш дээ. Тэгтэл тэгэхгүй бид нар цуглаантай өдөр зүсээд дан талх ингээд цай хар цай ингээд цанана ш дээ. Тэгээд ингээд хувааж хувааж иддэг байсан. Тэгээд тэр нь чихэртэй аягүй гоё амттай. Тэгээд бүгдээрээ баяр баясгалантай аягүй гоё баяртай хийдэг байсан. Тэгээд Ганзул эгч нэг найзыгаа авчирдаг юм Юмчмаа эгч бидний хайрладаг эгч тэр эгч их орно. Тэгэд манай гэрт шууд аваад ирж байгаан. Ганзул эгч дагуулаад тэгээд тэр үед манайд эгч мэгч байхгүй байсан учраас шууд 2 уулуу эзний тухай ярьсан. Хэсэгхээн хүмүүсийн төлөөг ярьсан. Бурхан хүмүүстэй ойр байхын тулд өөрөө хүмүүсийг хайрлая. Хүнийш хайрлахын тухай ярьж өгөхөд эгч шууд зөвшөөрөөд. Өглөө болгон 6 цагт бид нар гол дээр очиж залбирдаг байсан. Тэгээд ах дүү нар зарим нь унтаад ирэхгүй цөөхөн л ах дүү нар байгаа. Зарим нь ажил хийдэг байсан. Тийм байсан болоод ч Янжмаа эгч байнга ирдэг байсан. Байнга ирнэ дандаа ирнэ. Залбирал ерөөсөө таслахгүй. Тэгээд эгчийг байхгүй хооронд магтан дуу зааж өгөөд 2 уулаа. Тэгээд эгчийнд байсан болоод ч тэр үү эгчийн гэр бас аймаар ядуу байсан. Бараг тэр 4 хүн багтах уу үгүй юу тийм байшинд жижишхээн байшинд тэгээд 5 хүүхэдтэй байсан нөхөртэй тэгээд дээрээс нь дүү нар нь амьдардаг байсан. Тэгээд яг иймэрхүү өрөө тэгээд чихэлдээд багтдаг л байсан. Тэгээд би гэр бүлийг хараад Дорнодын хүмүүсийг хараад их өрөвдсөн л дөө. Баян хүмүүс нь бол их баян эрс баян. Ядуу хүмүүс нь эрс ядуу. Тийм нөгөө амьдралын саад байсан аймаар ядуу хүмүүс нь дэндүү ядуу. Баячууд нь дэндүү ядуу. Тэгээд ингээд дуэд талын эгнээний хүмүүс их цөөхөн. Тэр Дорнотын ихэнх амьдрал тийм байсан. Би тэгж бодоод их өрөвдсөн. Тэгээд Бурханд итгэж байгаа. Бурханд итгэж байгаа хүн нь дандаа ядуу хүн байсан. Тэгчээд очиход аягүй өрөвдмөөр. Тэгээд тийм амьдралтай гэж хэлэрээгүй сайн байсан. Хүнд тэрийгээ ярихгүй тэрэндээ гутардаггүй. Зүгээр амьдарья ингээд чөлөөтэй. Сайхан сэтгэлтэй уужуу сэтгэлтэй хүмүүстэй тааралдсан. Одоо бол барилгачин хийдэг. Тэгээд нөхөр итгээд хүүхдүүд итгээд нөгөө эрдэнэтээс улаанбаатараас Ёончол ахын гэр бүл ирсэн юм. Солонгосоос ирж монголд их олон жил амьдарч монголд. Тэгээд итгэгчид их туслаж ажиллаж байгаа Ёончол ах тэгээд хотоос ирсэн байхгүй юу. Тэгээд хайрыг хуваалцах гэж ирсэн. Тэгээд би Янжмаа эгчийнд очсон байхгүй тэднийг ядуу хөөрхий амьтан. Тэгээд хамгийн бага охин нь дөнгөж төрөөд ой гарантай бид нарыг очсон чинь нөгөө түлэгдчихсэн байсан байхгүй юу. Нөгөө плитка дээр унаад тэгээд жаахаа байшин чинь багталцахгүй ш дээ. Тийм учраас хүүхэд байсан юм чинь гал түлсэн байсан чинь унаад гар ёстой аймаар болсон байгаа юм чинь тэгээд Ёончол ах хараад бид 2 цуг очсон байхгүй юу. Тэгээд би гараад аягүй их уйлсан л даа. Эзэн минь ээ энэ айлд юу ч байхгүй хүүхэдтэй ядуус байна. Энэ гэр бүлийг энэ хүүхэдийг та л туслах ёстой шүү гээд тэгж би гуйгаад гарч ирээд. Тэгээд Ёончол ах гараа тавиад хүүхдийн дээр гараа тавиад залбирсан. Та энэ гэр бүлийг ивээж өгөөрэй. Энэ хүүхдийн өвчнийг та авч өгөөрэй. Тэгээд тэр үед бид нар тос түрхэх ч юмуу тийм санаа гэж байхгүй. Тэгээд Ёончол ах хэлсэн байхгүй юу. Гарч нөгөө хоромхон авч түрхэж өгөх үү гээд тэгээд Эзэн өөрөө тэ бид нарын залбирлыг авсан ш дээ. Тэгээд олон айлаар орж чадахгүй Бурханд даатгаад тэгээд Ёончол ахыг явахаас өмнө Ёончол ах нилээн байсан. Тэгсэн шууд эдгэсэн байгаа байхгүй юу. Тэгээд шууд Бурхан эдгээсэн байгаа байхгүй юу. Тэгээд бүр гайхалтай юм болсон Бурхан бол тэр хүмүүсийн төлөө байгаа. Тийм хүмүүсийн төлөө болоод Бурхан энд ирсэн ш дээ. Тийм хүмүүст Бурхан хэрэгтэй. Тэгээд соривгүй эдгэсэн. Тэгээд мах нь ингээд зулгараад аймаар ш дээ. Тэгээд би шууд уйлж байгаа байхгүй юу миний Бурхан ийм Бурхан энэ ядуу хүмүүсийн Бурхан хайрлаад энэ газар бид нарыг явээлж байгаа юм байна тэ. Энэ хүмүүсийг хайрлаад бид нарыг ир гэсэн юм байна. Ямар эрхэм юм вэ. Тэгээд тэр гэр бүлийг итгэлийг орноос Бурхан та нарыг хангаж өгнө. Би өөрөө ажилгүй хүн чинь туслах юм байхгүй ш дээ. Тэгээд ингээд очих үед хүүхдүүд нь хоолгүй байхвий. Тэгээд бид нар цуглаан хийх үед бид нар нөгөө ёпошиг гээд хуурай гамбир 2 талаас нь хайрдаг тэ. Тийм гамбир ядуу хүмүүс иддэг байсан л даа. Тэгсэн чинь биднүүст зориулж Ганзул эгчид зориулж хайрчихаад хүүхдүүдээ идүүлэхгүй байж байгаан. Тэгээд бид нар очоод хамт хувааж иднэ. Тэрийг нь тэр чинь өглөөнөөс хойш цуглаан хүлээж байсан. Тэгээд нэг өдөр цуглаан хийгээд нэг өдөр очсон охин нь маш их халуунтай байсан охин нь халуураад Аня Таня гээд охин байсан. Нэг насны зөрүүтэй их ижилхэн охин байсан. Тэгээд охин нь аягүй их халуунтай байсан. Тэгээд би гуйсан. Эзэн минь одоо бид нарт э авах мөнгө байхгүй тэгээд охин нь аягүй их халуурсан байсан энэ гэрийн өршөөж өгөөрэй гэр бүлийн асуудал үүссэн бол өршөөж өгөөрэй. Нүгэл байгаа бол өршөөж өгөөрэй энэ хүүхдэд сатаан хүрэх ёсгүй тэр чөтгөр идэх ёсгүй. Тэгээд гараа тавиад тэврээд аягүй халуунтай байсан байхгүй. Тэгээд ингээд элэгэндээ тэврээд залбирсан байхгүй юу тэгсэн чинь 3 настай жаахан дүү мөртлөө Эзэн Есүс минь ээ гээд залбирсан. Өө Эзэн Есүс минь ээ миний энэ өвчныг та хөөж өгөөрэй. Амээн гээд залбирсан. Тэгээд би уйлаад Бурхан эдгээж өгсөөн гэээд тэгээд бид нар явсан юм чинь тэгээд халуун нь зөв зүгээр болсон гэнэ. Шууд эдгэсэн гэнээ. Тэгээд маргааш нь цуглаанд очсон чинь Бурхан намайг эдгээсэн гээд Бурхан намайг эдгээсэн Бурхан надад тусалсан гээд байхгүй юу тийм хөөрхөн гэр бүл. Эзэнг олсон л доо тэр гэр бүл. Тэгээд манай эгч төрөөд тэр Янжмаа эгч дахиад хүүхэд гаргасан. Олон хүүхэдтэй тэгээд боловч жирэмсэн болоод аягүй их итгэлтэй эгч байсан. Тэгээд намайг яг Дархан руу ирэхийн өмнөхөн эрэгтэй хүүхэд төрөөд 3 охинтой байхгүй. Тэднийх ганц бандитай тэгэд дахиад банди гарья гээд гэдсэндэх хүүхдээ хүү гэж итгэсэн чинь хүү гарч ирсэн л дээ. Тэгсэн чинь хүүхэд нь өвчин тусаад тэр гэр бүлд хүн өнгөрсөн нас барсан. Тэр орчноо дагаад их хэцүү байсан л даа. Тэгээд ямар өвчин байсанг нь би сайн мэдэхгүй байнаа. Доторх нь инээд одоо бодоод байх нээ сэвс юм шиг байгаан. Идээлээд бие нь идээлээд ам нь идээлээд ингээд идээлчихдэг юм байна лээ ш дээ. Аягүй хөөрхөн бандагар хүүхэд байсан тэгсэг тураад ой гарантай хүүхэд ш дээ. Тэгээд тураад тэр үед ч гэсэн Янжмаа эгчийн итгэл Бурханд их хайртай. Бурханыг их түшиж байсан л даа. Тэгээд бид нар ээлжээр сахиад л дүү их ядарчихсан. Тэгээд нэг тариа хийлгэсэн чинь нэг тариа нь 36000 төгрөгний үнэтэй яг 2000 оны үед ш дээ. Тэр үед чинь мөнгөний ханш аягүй их өссөн байна л шдээ. Зүгээр нэг тариа л 36000 тариа хийлгэх тэд нар бол ямарч хийлгэх боломж байгаагүй. Тэгээд өргөсөн л дөө Бурхан минь ээ энэ дүү үнэхээр авах хэрэгтэй бол авья. Тэгээд амах хэрэгтэй бол авья тэгээд залбираад Улаанбаатараас Гансүх ах гээд дарханы ах байсан.

Отгонбаяр -

одоо манай цуглааны тэ.

Ариунзаяа -

тийн манай чуулганд ирж байсан. Тэднийх нүүж ирээд тэгээд бид нар хамтдаа их залбирч эргэж тэр эгчтэй ир дотно байсан л даа. Тэр эгч Бурханыг хайрладаг эгч учраас миний хүүх явсан ч асуудал байхгүй ээ би хүүгээ Эзэнд өргөсөн. Миний хүү магадгүй энэ газар дээр амьдрах юм бол хүний амьдралын маш их зовлонг амсан байсан байж магадгүй. Тэгээд хүүхэд болж төрснөөсөө хойш зовлонд унана. Бурхан миний хүүг зовоохгүйн тулд авч байгаа байхаа гэж байсан өөрөө тэр үед би баярласан л даа. Эгч бэлэн байгаа юм байна. Тэгээд хүү нь өнгөрсөн. Тэгээд нас барчихлаа гээд орой нь дуулаад очсон л доо эмнэлэг дээр тэгээд Янжмаа эгчийн царайг яаж харнаа л гэж бодсон л доо нулимс гараад тэгсэн эгч гэнэд гараад ирсэн. Тэгсэн гэнэт Бурхан гараад ирж байгаа юм шиг дүр төрх маш их ивээлээр дүүрэн. Амгалан тиймээ. Хэрвээ Есүст итгэдэгүй байсан бол Бурхан хүү чинь яаж байж. Хүүгийн минь эдгээхгүй гэсэн тийм итгэл байна ш дээ. Тэгсэн тэгээгүй их амар амгалан тайван тэгэд бид нар нөгөө хүүгийн ар гэр

Отгонбаяр -

оршуулга

Ариунзаяа -

тийн оршуулагын нөгөө ажиллагаа явагдаад хадам аав ээж нь хажууд ирээд асуудал үүсээд

Отгонбаяр -

нөгөө буддагаараа явуулна

Ариунзаяа -

тийн буддагаараа явуулна. Тэгээд чиний Есүс чинь байсан л юм бол хүүгийн чинь амьд амьд байлгана ш дээ. Тэр үед эгч бол маш хатуу Бурхан надаа өгсөн эргээд авч байгаан энэ бол бид нарын хүүхэд биш миний хүү итгэлээс төрсөн. Тийм учраас би өөрөө мэднэ. Та нарын хүүхэд биш энэ бол миний эрх тэр үед нөхөр нь итгэдэгүй болов ч нөхөр нь шууд эхнэрийнхээ талд орсон би эхнэртэйгээ санаа нэг байнаа. Та нар энэ тал дээр битгий зөрчилдөө сайн юм байна. Тэгээд шууд санаа нэгтэйгээр хүүгээ бид нарыг дуудаад тэгсэн би нөгөө тийм юманд оролцож үзээгүй.

Отгонбаяр -

хийж үзээгүй

Ариунзаяа -

тийн хийж үзээгүй анх удаа хийж байгаа тэгээд Гансүх ах ч гэсэн үзээгүй 2 яанаа гээд орой ярьлаа. Да мөнгө байсан ч гэсэн бид нарыг үйл ажиллагааг өргөж оршуулах ажлыг хийгээд тэгээд Гансүх ах энэ жаахан хүүхэд юм чинь авс мавс хийгээд хэрэггүй. Ерөөсөө юманд боогоод гоё газар заавал тийм шарилын газар хэрэггүй шдээ. Үнэхээр хүн Бурханд шороо учраас шороо болох юмаа. Тийм учраас гоё газар тавих хэрэгтэй хэдүүлээ энэ газрыг зардал их орохгүйгээ хөнгөхөөн хийе. Тэгээд хийсэн. Тэгээд ээж аав нь дандаа настай за тэгвэл та нар өөрсдийнхөөрөө бол гээд аймаар хатуу тэгээд их айж байсан. Яанаа одоо хамаатай садан нь оролцохгүй шдээ бид нар л хийх юм чинь. Тэгээд манай эгч нар их зоригтой тэгнээ бид нар өөрсдийхөөрөө хийнэ гээд тэгээд маш их юм бэлтгээд Янжмаа эгчийн бага хүүг нөгөө хөдөөлүүлсэн л дээ. Тэгээд их гоё уулын энгэр дээр нар туссан их гоё газар зүгээр ингэж жижигхэн шороо яагаад дээрээс нь шороо нь буцаж тавиад хүн тавьсан шинжгүйгээр гоё шороо ингэж тавиад хүн шороон юм чинь шороо руу буцаж байгаа юм чинь Бурхан минь тэр дүүгийн төлөө бас гэр бүлийг ерөөж залбирсан өргөл хийгээд тэгээд хадам ээж аав нь бүгд байсан. Бүгдээрээ л байсан л даа тэгээд бид нар юмыг нь сайн хийгээд гэр бүлийг ерөөгөөд чадлаараа зүтгэсэн л дээ тэгсэн чинь яг ингэж дуусчаад бид нар юмаа цэвэрлчээд явах гэсэн чинь аав нь баярласан байхгүй хада аав нь та нарт их баярлалаа. Ямар сайхан ийм оршуулагын үйл ажиллагаа ямар сайхан болов оо гэж хэлсэн л дээ. Би ийм юм үзээгүй ийм сайхан сэтгэлтэй тэ ийм цэвэрхэн хүмүүс гэж и мэдээгүй юмаа та нарт их баярлалааа гээд тэгээд бид нар аягүй их баярласан л даа. Шууд ингээд нулимс гарч байгаа юм чинь эсэргүүцээд байсан улс зөөлхөн болоод тийм зоригтой Бурханы талд зогссон учраас нөхөр шууд итгэсэн баярт мэдээ сонссон хүн Эзэнд шууд итгэсэн. Ерөөсөө л эхнэрийн талд Бурханы талд зогссон ах ш дээ. Аврагдахгүй байсан чинь тэрний дараа аврагдсан. Ээж аав нь бас аврагдсан. Хүүхдүүд нь ингээд дүү нар ч гэсэн бүгд ингээд шууд хүлээж авдаг болсон. Гэр бүл их нээлттэй. Тэгээд тэдний очино гэвэл хүлээгээд бөөн юм бол цагаан сар мараар чинь хүлээгээд одоо Есүсийнхэн ягаад ирэхгүй байна тийм болсон. Тийм гэр бүл их сайн гэр бүл болсон. Одоо эзнийг хайрлаж байгаа дорнод чуулганд ажиллаж байгаа гэр бүл байна. Эгч бол Янжмаа эгч Ариунаа дүү дүү нарт их тус болдог. Тийм гэр бүл болсон дорнод газар.

Отгонбаяр -

тэгээд хэдэн жил болов дорнодод?

Ариунзаяа -

дорнодод би 2000 онд ирсэн ш дээ. 96 оноос хойш явсаар байгаад 98 оноос хойш яг суурьшмал.

Отгонбаяр -

тэгээд 2 жилийн хугацаанд ажил хийх үү ямар нэгэн орлого байв уу?

Ариунзаяа -

орлого байгаагүй. Тэгээд эгчинйхээ дэлгүүрт. Эхлээд очоод дэлгүүрт их ажилладаг байсан. Тэгээд дэлгүүрт ажиллахаар ариунуудтайгаа уулзаж чаддаггүй. Өөрийнхөө хэрэгцээг хангаад амьдарч байсан сүүлийн нэг жил бараг ёстой юм хийгээгүй дээ. Ерөөсөө тэр гэр бүлд амьдарсан. Нэг дүүгийнд амьдраад гэр бүл өөрсдөө тэдний гэр бүлийн гишүүнээр амьдарч байгаа. Гэр бүлийн ажил хийгээд. Аан сүүлийн жил ёстой Эзэн надаа замыг нээсэн. Манай ээжийн дүүгийн хамаатан намайг дуудаад хүүхэд тийш дээ нөгөө дүүгийнхээ гэрт амьдарсан. Дүүгийнхээ гэрт 1 жил ерөөсөө ажил хийж чадахгүй байсан л даа. Ажил хийх гэхээр ах дүү нар маань хэцүүдэх гээд тийм учраас ажил хийж чадахгүй өөрийнхөө төлөө амьдрах би өөрийнхөө хэрэгцээг шууд орхиод Бурхан намайг дуудаж Бурхан намайг хангана ш дэ. Тэгж бодоод итгэсэн ах дүү нар их тус болсон манай ах дүү нар жил гаран улаанбаатараас мөнгө өгөөд тусалсан тэгээд тэр мөнгийг маш их гамтай зарцуулсан. Тийн яг ингээд мөнгөнд яг ингээд гамтай зарцуулсан хамаагүй ингээд зарцуулахгүй гол үедээ гээд ах дүү нарт хэрэгтэй гээд. Гайхна тэр үед амьдарсан мөнгийн сонсвол одооны ханшийг бодвол хүн их гайхна. Яаж амьдарч байсан гэж хэлмээр. Тэгээд байж байсан чинь байргүй болоод манай эгч ч гэсэн намайг удаан амьдаруулахаа больж байгаа байхгүй юу. Өөрөөсөө өөрийгөө бод манайд ингээд удаан амьдарч байна ажил хийхгүй ингээд гэр бүлд хэцүү гээд. Тэгээд би бүр залбираад яана одоо гээд ажил хийдэг юмуу гээд гэж бодоод байсан ч ээжийн том ахын хүүхэд ш дээ манай дүү. Тэгээд уулзалддаг байсан. Холын хамаатан хол байсан. Тэгсэн чинь намайг уриад чи манайд амьдарч өгөөч ажил мажил хийхгүй байсан ч гэсэн манайд амьдарч өгөөч манай хүүхдийн л хараад өг тэр 2 нөгөө халхын гол руу яваад Буйр нуур байна ш дээ Тянжин яваад загас агнаад хужаа нарт зардаг юм байна л даа. Тэгээд маш их ашигтай том ажил байсан. Загас ингээд шөнөжин бариад л тийм ажилтай гэр нь болохоор дорнодын том дээ ганцхан охинтой дүү нь байдаг эмэгтэй дүү нь байдаг. Тэр 2 2 уулаа байж болохгүй учраас заавал нэг түшигтэй хүн байх ёстой хамаагүй хүн амьдруулахгүй. Тэгээд намайг болохоор их даруу хүн янз бүрийн хүмүүстэй нийлдэггүй. Тэгээд л Есүс гээд яваад байдаг хүүхэд тийм болохоор тохирно гэж бодсон гэнэ. Тэгээд намайг дуудаад манайд хэдэн жил ч хамаагүй амьдар бид нар хөлсийг чинь өгье манай хүүхдийг харж өгөөч гэсэн. Тэр бол Бурханд итгэгчид байсан. Тэгээд Бурханд итгээд их талархсан л даа миний хэрэгцээг хангаад дээр нь би бол ердөө хүүхдйиг нь хардаг ажилтай гэрийг нь цэвэрлээд сайхан хүүхдийг нь хараад л тэгээд их талархсан.

Отгонбаяр -

санхүүгийн хувьд асуудалгүй

Ариунзаяа -

асуудалгүй болж байгаа байхгүй юу идэж уух ингээд идшээ авчираад өгнө нэг орж ирэхээр бид 2 хоол хүнсийг авч өгнө дээрээсээ бид 2 хэрэгтэй юмыг авч өгөөд тэгээд би их талархаж явдагийн Эзэнд. Тэгээд намайг их шоолдог байсан л даа. Өглөө босохдоо Есүс орой унтахдаа Есүс тэгээд л гунигтай амьдралтай юм шиг уйлаад л залбираад байхын чи чинь. Тэгээд өглөө эрт босоод галынх нь дэргэд би сууж байж байдаг гэнээ тэгээд л нэг юм уншаад уйлаад залбираад байхын чи чинь ямар утга учиртай гээд. Манай хамт амьдарч байсан эмэгтэй дүү тэгдэг байсан байхгүй намайг шоолоод эгч одоо бүтэхгүй ээ энэ одоо хүн мүнтэй ч суухгүй 25 нас хүрч байсан л даа 23 тай ч байлуу хүнтэй ч суухгүй тэгээд нөхөр мөхөр бодохгүй ганцхан Есүс гэж бодоод зарим нь жаахан юмтайдуу ч юмуу юмтай гэж хэлсэн гэсэн. Тэгээд хэний төлөө явж байна гэхээл өдөржингөө их ажилладаг завгүй. Ном уншаад л байна гэр орноо цэвэрлээд л маш их юм уншина. Завгүй уншина. Ажилгүй байсан ч тэгээд ах дүү нартаа уншина. Тэгээд дүүгээ цэцэрлэгээс нь авахдаа хүртэл би гудамжинд ном хараад л явдаг байсан. Тэгээд маш их завгүй эзний өмнө байвал сайн байсан л даа. Тэгээд өглөө болгон бид нар Энхболд ахынд очдог байлаа залбирал бол тасардаггүй байсан байнга. Тэгээд байнга ном уншина харилцан туслалцана ингээд ах дүү нартаа үүрэг өгнө ном уншаарай гээд тэгж байсан чинь Гансүх ах ирээд байранд ороод Гансүх ах одоо манайд амьдар одоо та наана амьдараад болсон гээд яг тэр үед нөгөө ах эгч 2 чинь ажилаа хийхээ болиод ороод ирж байгаа байхгүй юу. Яг ингээд таарч байгаа. Тэднийх ирж байгаа би нөгөө ахын гэр бүлээс явах хэрэг болж байгаа. Гэр бүл хүрээд ирэхээр би тэнд амьдрал хэрэггүй ш дээ. Одоо миний хэрэгцээг хангаж өгөхгүй ш дээ өөрөө ажилаа хийгээд тэгсэн Гансүх ахын гэр ирээд тэд нартай ингээд амьдрахаа болж байгаа энэ ч гэсэн тэгээд Бурхан өөрөө зохицуулсан зүйл. Яаж амьдрахыг. Тэгээд Гансүх ахынд амьдараад анх ТҮЦ-нд амьдарч эхэлсэн. Түц гээд байдаг ш дээ жижигхэн тэгээд бараа зөөгөөд тэгээд тэднийд чинь ажил хийж эхэлж байгаа байхгүй юу хамтран ажиллахад хэцүү биш ээлжлээд нөгөө 7 бүр нэг гэр бүл заачихсан байсан. 7 хоногийн турш цуглаантай Гансүх ах эхнэртэй нэг өдөр явна дараагийн өдөр нь би Гансүх ахтай явна. Дараагийн өдөр нь Анхаа эгч бид 2 нэг нь ажлаа хийнэ. Тэгж амьдраад дорнодод бол тэгж амьдараад 2000 онд ирсэн. Дархан юу гэртээ ирнэ гэж бодоогүй нөгөө нөхөртэйгөө одоо сүй тавьчихсан үед тэгээд эрдэнэт рүү гэртээ ирэхэд манай нөхөр санал тавиад тэгээд нөхөртэйгээ уулзаж чадахгүй байж байгаад л шууд суусан ш дээ. Бурханд итгээд л Бурхан надад өгсөн нөхөр гээд би шууд итгэсэн л дээ. Тэгээд би нөхөртэйгээ анх суухдаа дорнодоос анх ирчээд ингээд асуусан л даа та яагаад надтай яагаад суух болсон вэ намайг яагаад сонгосон вэ гээд асуусан. Тэгсэн тэр үед манай нөхөр надад хэлсэн Бурхан надад өгсөн эгч гэж итгэж байна. Бурхан надаа өгсөн бол би хайрлаж явнаа гэж тэгээд тэр үед надаа илэрхийлэл байсан л даа. Тэгээд тэр үе надад тийм илэрхийлэл байсан л даа. Адам унтаж байгаа үед хамгийн анх Бурхан хүнийг бүтээсний дараа Адамд хань хэрэгтэй юмаа гээд Адамыг унтуулсан ш дээ. Унтуулах үед Адамын хавирганаас аваад Еваг бүтээх үед Адам бол хүнтэй сууя гэж бодоогүй байсан чинь нүдээ нээсэн чинь Ева байсан. Тэр үед энэ бол миний махны мах ясны яс юмаа гэж тэгээд шууд Еваг хайрласан ш дээ. Тэгсэн манай ах намайг хараад шууд хайрласан гэнээ энэ бол Бурхан надад өгсөн юмаа тэгээд надад шууд тийм илэрхийлэл ирсэн байхгүй юу, ах бол үнэхээр унтаж байх үед би ингээд ах дээр ирсэн байна. Намайг хараад миний махны мах ясны яс байна гэж маш их хайрлаж хүлээж авсан тийм шууд илэрхийлэл ирээд би шууд зөвшөөрсөн би шууд таньтай сууна гээд хэлсэн байхгүй юу шууд энэ асуудал байхгүйээ гээд шууд шийдсэн. Тэгээд одоо би Бурханд их талархдаг л даа. Амьдрах тусам Бурханы хамгийн анх ингээд ярьж байсан Бурханы гэр бүл орж ирдэг амар амгалан тийм гэр бүл болмоор байна гэж гуйсан тэр залбирал санаанд ороод яг Бурхан миний залбиралыг тооцчихсон байна. Тийм учраас надад энэ амьдрал өгсөн гэж итгэдэг маш их сайхан амьдарсан маш их халамжилдаг их хайртай Бурханыг их хайрладаг тэр сэтгэлийг манай гэр бүл их эрхэмлэдэг. Манай гэр бүл бол Бурханыг хайрладаг гэр бүлээрээ хайрлаж байгаа тийм гэр бүлээр босгогдсон. Одоо бол дарханд амьдарч байгаа дарханы чуулганд амьдарч байгаа тэ. Жижигхээн гэр бүл 2 хүүхэдтэй. Охин хүү хоёртой. Тэр үеэс дорнод чуулган Гансүх ахын гэр бүл очсоноороо маш их сайн болсон ер нь Бурханы удирдлага чинь эрэгтэй хүний дээр байдаг, эр хүн гэдэг бол Бурханы тослогдсон хүн байдаг гэдэгт итгэдэг. Тэгээд ахыг бол Бурхан их тосолсон тэ тэр газар чуулганы төлөө Бурхан тэгж дуудаж авчираад дархан газар ирж амьдар гэсэн. Маш их сайн эрхэм олон гэр бүл болгож сайн сайн. Яг тэр үед итгэж байсан эгч нараас олон байхгүй боловч анх энэ миний ярьсан гэр бүлүүд бол тослогдсон байна. Тэгээд маш их Бурханыг хайрлаж байгаа гэр бүлүүд тослогдсон. Тэгээд би их талархдаг л даа. Миний сайхан дурсамж, сайхан үе бол Дорнодод өнгөрсөн.

Отгонбаяр -

их баярлалаа үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан түүх ярьж өглөө.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.