Dolgorjav


Basic information
Interviewee ID: 990274
Name: Dolgorjav
Parent's name: Jamba
Ovog: Harchin
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Myangad

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Myangad sum, Hovd aimag
Lives in: Bayanbuural sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work; childhood; family; education / cultural production; collectivization;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

educational system; teacher; music; party work;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа.

Долгоржав -

За зүгээр. Баярлалаа чамд ч гэсэн ингээд ярилцлага авц байгаад амш их баярлалаа хүү минь. За Ховд аймгийн Мянгад сумын Хөндлөн Арван гэдэг газарт Жамбын одоо ганц охин болж төрсөн, 1942 онд төрөөд. Тэгээд төрснөөсөө..., аав ээж минь болуул малчин гаралтай ер нь малчин хүмүүс байсан. Тэгээд ээж аавынхаа гар дээр өсөөд 6 настай байхад аав маань нас барсан шар одоо ком болоод.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд ээжтэйгээ сургууль одоо төгстлөө ээжтэйгээ хамт байсан. Ээж маань болуул маш их малтай, 5 төрлийн малтай. Тэрнийгээ ээж надаар хань хийж. Харин авга ах нар маань болуул тэр малын талыг нь маллаж өгдөг байсан байхгүй юу. Хонь, ямаа, адуу, тэмээг нь бол авга ах нар нагац ах нар маань маллаж өгдөг. Бид хоёр нэг хэдэн үнээтэй. Үнээ маань нэг удаа саахад 40-н хэдээс 50-н хэд хүргэж тийм саадаг үнээтэй.

Баасанхүү -

хөөх.

Долгоржав -

тийн. Тэхдээ одооных шиг сүүтэй үнээ биш яг Монгол угсааны үнээ. Тэхдээ маш их ажилтай шөнө намайг 3 цаг гэхэд л ээж маань дуудаж босгодог. Тэгээд нөгөө би чинь 6 настай үлдээд 8 настайгаасаа эхлээд үхэр сааж байгаа юм. Одоо 6 настайдаа бол ганц охин байсан учраас нэлээн ээжийгээ зовоосон гэж улсууд ярьж байгаа юм. Ерөөсөө ааваа нэхээд л уйлаад явж байдаг. Аав маань байхдаа бол намайг ерөөсөө үргэлж шилэн дээрээ мордуулчихаад..., их том ч хүн байсан. Томыхон гэдэг тал руугаа ч юм уу тэнд Томынхон гэдэг тийм их том том улсууд байдаг байсан. Тэгээд зүгээр байгаа үед бол..., тэр үед стол ширээ гэж байхгүй. Аавынхаа өвдөгөн дээр сууж хоол унд иддэг байсан учраас 6, 7 насандаа бол ээжийгээ нэлээн зовоосон юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

улсууд тэгж ярьдаг байсан юм. Эрхийн тэнэг энэ одоо ингээд яаж хүн болно доо гэж байсан. Тэгээд хүн чинь ерөөсөө аяндаа ухаантай хүн болвол болдог л юм шиг байгаа юм даа. Нээх буруу эрхэлчээгүй юм шиг санаагддаг байхгүй юу надад. Тэгээд нөгөөдхөө ээжтэйгээ хоёулаа 8 нас хүртэл аав ээж маань одоо яг 3 цагт дуудаж босгоод үнээ эвлэгүүлдэг.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

бас нөгөө тэр үед чинь ширээ сандал гэж..., одоо үхэр саахдаа тэр сандал ээр сууж байна ш дээ.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

тэр үед чинь сандалгүй саадаг байсан юм. их хачин суудаг байсан ш дээ ингээд нэг хөлөө нугалчихаад нэг хөл завсраа одоо сав суулга, өнөө үнээ саадаг саваа хавчуулаад саадаг. Тэхэд чинь одоо 8 настай хүүхэд чинь үхрийнхээ юунд хүрдэггүй надад нэг модны тайрдас өвдөгөн доор нь тавьж өгчихөөд тэгж үхэр саалгадаг байсан юм. Тэгээд 3 цагт босч байгаа хүүхэд чинь 8 настай хүүхэд гэдэг чинь юу яаж байгаа юм л даа, үүрэглээд нөгөө үнээгээ сааж байгаад, үүргэлж байгаад савтай сүүгээ асгачихна.

Баасанхүү -

ээ золиг.

Долгоржав -

тэгээд ээждээ хэлэлгүй одоо шороотой газар булна. Шороогүй газар бол тэгээд байж байгаад өдөр ирж үзээд л чи яагаад л унтаад байдаг юм наана цаана гээд л өнгөрдөг. Тугал үнээ ч гэсэн тэгдэг юм байна лээ ш дээ. 3 цагт бол босох үнээ тугал олддоггүй.

Баасанхүү -

өө бас.

Долгоржав -

буцаад л хэвтчихдэг. Дороо хэвтчихдэг, тугал нь үүрэглээд эхийгээ олж хөхдөггүй ёстой нэг хачин л амьдарч байсан байхгүй юу.

Баасанхүү -

сааж байгаа нь ч тэр саалгаж байгаа нь ч тэр.

Долгоржав -

сааж байгаа нь ч тэр саалгаж байгаа нь ч тэр. Тэгээд дандаа төвлөвлөгөөгөөр юу өгдөг байж л дээ тэр үед. Үнээ бүрт хэдэн грамм..., жилдээ хэдэн литр ч сүү өгдөг байсан юм. Тийм төлөвлөгөө өгчихдөг учраас төлөвлөгөө нь биелдэггүй юм байна.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд ээж маань бүүр 3 эвлэгэж саалгана. Тэгээд 2 дахь 3 дахь эвлэгэцийг нь би саана. 1-дэх эвлэгэцээ ээж өөрөө саадаг байсан юм шиг байгаа юм. Тэгж байгаад л намар болохлээр ээж минь..., аан тэгээд тэр чинь одоо 3 цагт явсан юм чинь нэг 100-аад литр сүү болж байгаа юм. За их сайн бол 100 гаруй. Тэгээд л 70, 80 литр сүү. Нөгөөдхийг чинь нөгөө ээж маань аваачиж өгнө. 8 настай байхад надад бас хоёр 10 литр сүү бас үүрүүлнэ. Дамнуурга өгөөд, тэгээд би тэрийг чинь дамнаад явна даа. 10 нас 12 настай гэхэд 40 литр сүү би ингэж хөндлөн тавьж дамнаж үүрдэг байсан юм. Тэгээд завод харин харж үзэж..., тэр үеийн хүмүүс их сайхан байсан. Ер нь одоо хүн чинь тийм л байсан байх л даа. Тийм л байдаг байлгүй дээ ер нь. Надад манайхыг ойрхон заводдоо ойрхон бууна. Бас очер тэр үед чинь маш их очертой. Зуны халуунд одоо зүгээр очерлоод. Зарим айлын сүү гашилчихдаг.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгж та хоёрыг харж үзэж байна гэж сүүг нь очергүй өгдөг. Одоо манайхнаар миний үеийн найзууд болхоор ярьж байгаа юм. Долгоржавын сүү аав байхгүй болохоор..., Долгоржав гээд нэрлэчихсэн манайхыг. Долгоржавын сүүг ирэхээс өмнө гээд тэд нар чинь ёстой тэр сүүнээс өмнө гээд л. Би чинь зайлуул литрлээд тэгээд бас том том саванд хийгээд, тэрнийгээ бас тусгай юунд хийдэг байсан..., нөгөө саванд хийснийгээ нөгөө гал түлж халаагаад тэрүүнд нь..., дандаа ах нар л туслана даа. Ах эгч нар туслахаас би одоо ямар юмаа чадах вэ дээ.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

тэгээд тэд нар хөөрхий минь..., тэгээд очергүй сүүг нь өгдөг 100 гаруй..., нөгөө цөцгийг бас ачуулна бид хоёроор. Цөцгий ачуулахаар манай ээж чинь зарим өдөр нөгөө цөцгийгөө ачаад явна. Орчныхоо авгай нарт намайг үлдээчихнэ үнээгээ саалгаад ингээд байлгаарай. Тэгээд ихэвчлэн л одоо хүн хөлсөлж авна л даа цөцгий яадаг хүнийг хөлслөөд. Тэгээд чамд одоо энэ зун нэг идэшний үхэр өгье ч гэдэг юм уу, хоёр гурван хүүдий зөөхий ааруул өгье ч гэдэг юм уу ингэж байж хөлсөлнө. Дандаа тиймэрхүү байдлаар...,

Баасанхүү -

хүн хүч байхгүй учраас тээ?

Долгоржав -

байхгүй учраас. Тэгээд нөгөөдүүл маань харин тэр хоёр..., өнжөөд л 4 тэмээ цөцгий ачдаг байсан байгаа юм. тэхээр тэр их сүүний цөцгийг тэр хаана ч байсан юм тэр сумын төв дээр аваачиж өгдөг л байсан юм шиг байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд аваачиж өгөхөд нь ер нь нутгийн ард түмэн бол үнэхээрийн их харж үздэг байсан. Тэгээд 10 цагийн үед унтана даа би одоо сүү мүүгээ тушаачихаад л. Нөгөө шингэн сүү гарна. Шингэн сүү хэрэггүй л гэдэг. Тэр үед шингэн сүүгээ аваачиж гол руу хийнэ ш дээ. Бас их хачин байсан ш дээ.

Баасанхүү -

яаж байгаан тэгдэг нь?

Долгоржав -

булаг руу аваачаад хийлэгчихдэг. Ил газар яавал хатаад муухай ялаа батгана байна гээд. Тэгээд нөгөө булаг руу аваачаад шингэн сүүг нь..., булаг ингээд цагаанаар урсдаг байсан ш дээ..., горхи. Булаг ч арай биш байх л даа. Өлгий гэдэг газар манай их зусдаг байсан. Бас нэг юу..., тэгээд Ховдын гол руу ч гэсэн цагаанаар хийж л байсан даа. Суваг татаад улсууд хийлгэчихдэг. Тэгээд ер нь ганц би ч биш тэр шингэн сүүгээ яагаад авдаггүй байсан юм аваачиж гол руу хийдэг. Тэгээд тэр дараагаар нь нөгөө их олон 10-ийн бидонуудыг чинь ёстой нөгөө голын усан дээр угааж угааж байгаад аваад. Халат бас нэг халаттай, цагаан халаттай. Цагаан халатаа бас өдөр болгон угаана. Тэрнийгээ угааж аваад л авчираад хоосон болгож уруу нь харуулж араг хөмөрч тавиад л. Араг дээрээ нөгөө 10-ийн бидонуудаа тавина. Дээр нь цагаан халатаа, сүүгээ шүүдэг марлаа тариад ингээд л яана даа.

Баасанхүү -

энэ одоо яг таны ярьж байгаа энэ үед фермийн аж ахуй эрхэлж байсан үе юм уу?

Долгоржав -

нэгдэл байхгүй байсан үе шүү дээ. Тэр чинь 50-н..., за байз 6 настай үлдлээ гэхэд чинь би 42 онд төрсөн юм чинь...,

Баасанхүү -

48, 50-аад оны үед. 50 орчим оны үед орчим оны үед юм байна тээ?

Долгоржав -

50 тийн. 48-аас л 54 оны хооронд л би лав тэгж байсан юм даг.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тэгээд 54 онд болуул..., тэр хооронд болуул тийм хувийн аж ахуй тийм хэтэрхий байсан байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд өнөө аав нас барчихаар зэрэг л одоо тэгж л амьдарч байсан. Ноосоо болуул..., үнэхээр их хүндрэлтэй. Хичнээн их юм байлаа ч гэсэн тэрнийг одоо биендээ нааж чадахгүй. Ямар сайндаа ганц охиноо тэгээд..., хуёулаа л хамжаад байсан байх нь байна ш дээ.

Баасанхүү -

тийн. Тэр одоо жишээ нь танай үнээнүүд болуул та нарын хувийн өмч байтал...,

Долгоржав -

хувийн өмч.

Баасанхүү -

сүү...,

Долгоржав -

албан журмаар.

Баасанхүү -

албан журмаар улсад татвар маягаар уу?

Долгоржав -

улсаас одоо танайх нэг үнээнээс төчнөөн саадаг үнээтэй юм байна тоогоор нөгөө гарчихдаг.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэр тоонд л одоо үнээнийхээ сүүг өг ингээд яадаг. Тэгээд тэр сүүг болуул одоо ямар ч үнэтэй байсан юм мэдэхгүй тэгээд өгдөг л байсан. Үнээнийхээ сүүг тушаасны мөнгө энэ тэр авахгүй ш дээ. Ерөөсөө тэгээд сүүгээ өгчихөөд л..., маш их тэгж махруу үхэрээ 3 эвлэгдэгийн учир нь юу байсан юм гэж хойно нь би ээжээс асуухад тэгдэг байсан. Эрт одоо 8 сар гэхэд л сүүнийхээ төлөвлөгөөг дуусгахаар чармайж ажилладаг байсан гэж байгаа юм.

Баасанхүү -

за

Долгоржав -

6-8 сарын хооронд. Тэгж амжих юм болуул тугалаа одоо нөгөө ногоо сайн гарчихсан үед чинь тугалаа сайн шавхаж байгаад л, тэгээд ногооны шим муудахаар зэрэг нөгөө тугалыг эх дээр нь явуулахаар мах шөл сайн барьдаг. Тэгээд хоёрхон хүн чинь одоо юу ч байхав дээ. Бас туслалцаа өгдөг айлууддаа 5, 10-аар нь хувааж өгч саалгадаг байсан байна л даа намар болохоор. Тэгээд нөгөө улсууд чинь бас тэр ашигаа харж бид хоёрыг харж үздэг байсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

нэг айлд 5 тугалтай үхэр өгөөд саалгуулж байх шиг. 3 тугалтай үхэр саалгуулж байх шиг тиймэрхүү юм бол их л дээ. Тэгээд тугал бярууг нь бариулаад нөгөө сүүгээ ширгэхээр зэрэг авчирч авчирч өгдөг.

Баасанхүү -

ммхм.

Долгоржав -

тийн.

Баасанхүү -

хүмүүсийн хувийн үхэр хэрнээ гарсан сүү шимээ ингээд улс хурааж авдаг байсан гэсэн үг ш дээ тээ?

Долгоржав -

тийн. Тэр үед чинь үхэр гэхэд л үхрийн хөөвөр авдаг байсан ш дээ бас улс.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээдп тэр үхрийн хөөврийг одоо..., би одоо жаахан байсан болохоор яг хэр хэмжээгээр авч байсныг мэдэхгүй. Тэр үхрүүд чинь хавар болохоор л нөгөө үхрүүдийг чинь ингээд бүх ноосыг нь зулгааж авдаг.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тушаадаг. Нөгөөдөх гүйцэхгүй бас тодорхой хугацаанд байхгүй болуул одоо тэднийх үхрийнхээ хөөврийг өгч чадахгүй байна гээд ингээд загнаад торгоод ингэдэг. Тийм учраас тэр үхрийн хөөвөр авдаг бас нэг том ажил хаварт. Тмээний ноос, ямааны ноолуур, хонины ноос бүгд албан журамтай. Тэгээд ноогдол бичээд өгчихнө. Хугацаандаа өгөхгүй болуул торгуульд ордог. Тэгээд тэрийг болуул дандаа бид хоёр биш харин тэр авга ах, нагац ах нар маань яг бүгдийг нь яаж өгдөг байсан.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

салгаж өгөөд тэд нар тэндээс..., тэр ч байтугаа тэр бид нарын авга ах нар маань болуул ер нь аав нөгөө багад нас барсан гээд тэгдэг юм уу надыг их хайрладаг байсан даа. Ер нь чааваас бид хоёрыг их харж үздэг байсан. Тэгээд бид хоёрт одоо зунжин завод дагаад тэгээд явж байхад иддэг хонь ямааг нь айлын хонинд тавьж өгөөд явуулдаг байсан. Тэгээд энүүгээр та хоёр алж идэж хүнсээ хийнэ шүү гээд. Бусад нь тэр юу болж байна тооллого мооллого тэр бүх юмыг болуул тэд нар минь л хардаг байсан. Тэгээд хэрэгцээтэй үед болуул одоо төчнөөн хонь төчнөөн ямаатай байна энэ тэр гээд ингээд явж байхаас биш. Тэр их албан журам одоо багтахгүй болуул зарим нь бид нар дээр..., нөгөө ноолуур ноос нь гүйцэхгүй бол бид хоёр мөнгийг нь төлнө. Нөгөө ноосны үнэ одоо дутуу байна гээд ингээд торгуулийн хуудас ч хүрээд ирдэг юм уу, ингээд шаардах бичиг ч ирдэг байсан юм уу. Тэр үед нь л одоо бид хоёр тэрнийгээ төлдөг. Тийм л байсан. Иймэрхүү амьдралтай байсан юм Монголчууд одоо 40-н хэдээс 50-хэдэн оны хооронд миний мэдэхийн тэр шүү дээ. Миний мэдэхээс урагш болуул би мэдэхгүй болчихож байгаа юм. Тийн.

Баасанхүү -

та сургуульд сурсан уу?

Долгоржав -

сургуульд сурсан. Тэгээд их сонин 9 настай байхад сургуульд авдаг байсан.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгсэн чинь би ашгүй 9 нас хүрч сургуульд орох гэж байна гээд бөөн баяр болж байгаа юм. Тэгээд 50-н..., 8 хүрээд 9 хүрээд одоо сургуульдаа орох гэсэн чинь нөгөө сургууль маань намайг одоо манай..., тэр үед сургуульд хүмүүс хүүхдээ өгөх их дургүй байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд манай ээж нөгөө багийн даргадаа ганц охин гээд л одоо аминдаа жоохон тэд нарт ямар хээл хахууль ч өгч байысан юм уу би тэрийг бол мэдэхгүй л байгаа л даа. Тэгж байтал чинь нөгөө намайг чинь бүүр хоньтой хүүхдийг тахиатай болгож аваад. Улсууд бие биенээ бас барьцаг байсан байгаа юм. Тэгээд тахиатай болгож аваад манай охин хоьной ш дээ ДОлгор жав гэж байхад чинь л үгүй тахиатай манай охин чинь...,

Баасанхүү -

болоогүй байгаа гээд...,

Долгоржав -

болоогүй гээд. Тэгээд нэг багийн даргадаа нэг жил хойшлуулаад хаячихлаа. Дараа нь бүүр гэрчээр ороод яваад арай гэж нэг орсон чинь багш нөгөө багш нартайгаа хэрэлдэж байгаад л одоо багш нарыг ч харуульдсан ч юм уу хэн мэдэх вэ нэг улирал суулгачихаад намайг уйлуулаад аваад явчихдаг. Ингээд би чинь 11-тэй 1-р ангид орж байсан ш дээ. Би 11-тэй тэр үеийн хүүхдүүд болуул их өндөр өндөр дандаа над мэтийн улсууд ордог байсан байна л даа. Тийм учраас ашгүй өндөр өндөр том том бараг мэдэгдэхгүй байснаас биш би болуул одоо орох юм болуул хөгийн юм байхгүй юу. Тэгээд дээрээс нь өндөр нуруутай бас. Тэгээд юу яасан сургуульд ороод. Тэгээд харин сургуульд орсон чинь одоо 11 хүүхэд чинь онц сурахаас биш яахав дээ. Онц сураад яадаг юм ардын сургуульд орлоо. Тэгээд тэндээ болуул нэлээн нэр хүндтэй. Ээж минь бол ганц охин гээд надын ёстой..., тэгээд ардын сургуулийг ер нь одоо юу яаж байна..., хүүхдүүд одоо тэр бас малтай айл байхын арга байхгүй. Намайг байранд өгч чаддаггүй. Намайг дагаад тэр ардын сургууль дээр өвөлжиж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд өвөлд нь өвөлжөөд ах дүү нар нь тэр хэдэн үхэр мүхэрийг нь янзалж байсан юм байлгүй. Тэгээд хоёулаа сургууль тарахаараа нэг дүүгийнхээ хүүхдийг аваад бид хоёрыг л одоо өвөлд нь харж байж байдаг. Тэхээр онц суралгүй яахав дээ малгүй. Тэгээд ээжийг маань хүүхдийнхээ төлөө анхаардаг гэж баярын бичиг..., тэр үед нээх тийм алтан үсэгтэй баярын бичиг өгдөг.

Баасанхүү -

үлгэр жишээ?

Долгоржав -

тийн ээж охин хоёр л алтан үсэгтэй нөгөө дүүгийх нь хүүхэд бид гурав л алтан үсэгтэй ийм ийм жижигхэн жижигхэн ийм баярын бичиг л их авдаг байлаа. Тэгээд авчихаад..., тэрийг ч яахав тэгээ д л яваад коцерт монцерт гээд нэлээн юм болж байгаа юм аа тэр чинь. Тэгээд овоо..., бодохоор чинь 11-тэй орсон хүүхэд чинь их л том хүүхэд шүү дээ 4-р анги төгсөж байгаа. Тэгж байтал чинь ашгүй нөгөө нэгдэлжих хөдөлгөөн гэж үүсч байгаа юм 54 онд.

Баасанхүү -

за.

Долгоржав -

за ашгүй нэгдэлжиш хөдөлгөөн үүсээд..., одоо би 4-р анги төгсөөд аймгийн төв орох гэж байгаа юм. Биш 3-р анги юм байна 94 онд. Тэгсэн чинь нөгөө нэгдэлжих хөдөлгөөний яасан чинь яадаг юм бол гээд өө нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байна гээд л улс болгон янз бүрийн ажил их явагдана л даа. Тэгээд явагдаж байхад чинь нөгөө юу яана. Ашгүй нэг үзхрүүдээ сайхан зэлтэй мэлтэй нь одоо ингээд Морьтой ч болоосой кинон дээр гардаг шиг малыг нь хураагаад явахгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тэгсэн чинь нөгөө их олон зэлтэй тугалуудыг хураагаад ашгүй аваад явсан чинь миний бүүр бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээд нөгөөдөх чинь хараад инээж байгаа юм би. Тэгээд зэлийг нь ингээд аваад явсан чинь ганцхан зэл үлдэхээр бөөн баяр болоод. Тэгсэн чинь манай ээж иш миний охин бид хоёр яаж амьдрана даа байдаг малаа хураалгачихаад тэгээд миний охин инээгээд гүйж явдаг гэж байгаа юм. Нөгөөдөх болуул малдаа харамлаж байхгүй юу манай ээж болохоор. Би болохоор нөгөө ажил хөнгөрлөө гэж баярлаж 10-н хэдхэн үхэр саана. Бараг саадаг үхэр 10 л үлдэж байсан санах юм. тэгээд бөөн баяр болоод би одоо тэгж үлдэж байлаа.

Баасанхүү -

тэр нэгдэлжих хөдөлгөөнийг одоо танай малыг ч гэсэн авч явахад заавал зөвшөөрөл юм хумгүйгээр зүгээр ингээд авлаа нэгдэл гээд хүчээр шахуу аваад явчихаж байна уу?

Долгоржав -

дансалж аваад л явдаг байсан тийн. Данслаад л ингээд одоо төчнөөн хонь , төчнөөн үхэр, төчнөөн адуу, төчнөөн ямаа авлаа гээд ингээд.

Баасанхүү -

аанхан тэрнээс бол хүн саналаараа би тэдэн малаа ингэж нэгдэлжүүлэх үү?

Долгоржав -

үгүй.

Баасанхүү -

болохгүй байсан уу тээ?

Долгоржав -

тэр болуул тэгдэггүй байсан. Яагаад гэхээр нэг хүнд толгойгоор оноож байсан юм гэнэлээ. Одоо ээж бид хоёр хүртэл..., 75 толгой малтай байх ёстой байна нэг хүн.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэхээр бид хоёр чинь одоо 140 толгой малтай л үлдэх байж ээ дээ хоёулаа. Бусдыг нь бол нэгдэл ашгүй аваад явах юм.

Баасанхүү -

5 хошуу мал нийлээд тээ?

Долгоржав -

5 хошуу мал. Тэгтэл боддоо байсан юм уу, 5 хошуу мал нийлээд энэ тэрийг би ерөөсөө сайн мэдэхгүй байна. 75 толгой малтай л үлдлээ бид хоёр одоо яаж амьдрана даа л гэж манай ээж хэлж байсан юм. Тэхдээ үхэр нь нэг 15 үлдэж байгаа болохоор тэр бас л бодож хэлж байсан юм боловуу гэж бодож байгаа юм. Бас зохих хэмжээний хонь ямааг бид хоёр чинь намайг сургуульд явахад л зарж бариад л. Тэгээд тэмээ чиг л байсан.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр болуул одоо хичнээн тэмэйтэй хичнээн адуутай хичнээн хонь ямаатай байсныг бол ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Нэг өдөр л яасан байх. Тэгээд ашгүй овоо бүүр хоёулаагийн маань ажил цэгцэрч овоо сайхан болж.

Баасанхүү -

ачаа хөнгөрч.

Долгоржав -

ачаа хөнгөрөөд аймгийн төв орлоо. Аймгийнхаа төвд одоо 5-р ангид би сууж байгаа юм л даа. Аймгийн төвд 5-р ангид суусан чинь нөгөө онц сураад байсан хүүхэд чинь..., нөгөө манай нэг нагац ахын нэг хүүхэд манайд байдаг байсан гэж хэлж байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

нөгөө дүүгийх нь болохоор хотод..., аймгийн төв дээр Ховдод байдаг байхгүй юу. Бид нар Ховдыг болуул хот гэж ярина ш дээ тухайн үедээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд аймгийн төвд орсон чинь 5-р ангид орсон. Нөгөө дүүгиндээ байсан гэрээ санаад чаддаггүй ээ. Чаддаггүй нэг улирал юун тэр сургуульд сурах манатай уйлсаар байгаад муу гараад. Тэгээд ээж маань дахиад тэр дүүгийндээ өвөлжөөд. Манайд нөгөө дүүү нар нь очиж мал маллаж ингэж өвөлжиж байлаа. Тиймэрхүү байдлаар..., тэгээд яахав хуучин хэвэндээ ороод ээжийгээ ирэхээр. Тэгээд тэрнээс хойш ээж маань бол үргэлж намайг дагаж явдаг ерөөсөө. Багшийн сургуульд ирлээ ч гэсэн гэрээ ачаад Ховдоос Архангайн багшийн сургуульд хавуурилагдсан. Тэгээд гэрээ ачаад явдаг байсан ш дээ. Тэгээд буцаад явахад оюутнуудтай 80 мшин дээр суучихсан. Тэнд нэг ганган Пунцаг гээд нэг жолооч Архангай аймаг дээр очсон чинь манай авга нар л бас нөгөө гэрийг минь 600 төгрөг өгөөд ачуулаад авуулсан даг бид хоёрыг. Багшийн сургуульд хуваарилаад. Тэгээд багшийн сургуульд ирсэн чинь харин тэр жолоочийн ахдам ээж нь байсан нөгөө жолооч авгай хүүхэдтэйгээ..., Говь-Алтайх юм байна. Тэгээд явчихсан байсан чинь нөгөө хадам ээж нь манай ээжтэй чацуу юм байна. Хоёулаа адилхан нэртэй юм байна Цэрэннадмид гэж хоёулаа яг адилхан нэртэй. Тэгээд өнөө гадаа ингээд манай хадам ах..., юу авга ах нэг зам гүүрт ажилладаг нэг ах маань Ангаа гэж айлыг захиа бичээд явуулсан. Нөгөө айл нь амралтаараа явчихсан. Ёстой гудман дотор гэрээ барьж байсан чинь харин нөгөө манай ээжтэй чацуу Цэрэннадмид гуай ирж бид хоёрыг та нар ингэж гудманд байж болохгүй ээ манай хашаа урд талын чинь гудамжинд байна. Энэнд буучих манайх ганц гэр байдаг энэ тэр гэж. Тэгээд ирэн иртлээ тэр айлд байсан. Тэр айл бол бид хоёрыг бас их сайхан хүлээж авсан. Тэгээд тэр үеийн улсууд тийм нийтэч байсан юм уу, тэр хөгшин чинь өдөр болгон бид хоёрт нэг том шаасангаар нэг өрөм сүү тараг авчирч өгдөг байсан. Тэгээд сүүлдээ бүүр тэр айл нөгөө явахад маань бид хоёрын гэрийг бариатай үлдээчих ээ. Бид нар хураачихъя бороонд даруулахгүй гэдэг. Хичээл тардаг нөгөө айл..., тэр Пунцаг гуай чинь бас өөрөө Говь-Алтайн жолооч учраас бид хоёрыг Говь-Алтайд бас мөнгөгүй хүргэж өгнө.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэрнээс цааш болохоор бид хоёр Ховдын унаанд дайгдаад цаашаа одоо мөнгө бас л их хэмнэж байсан юм шиг байгаа юм л даа. Тэгээд буцаад ирэхэдээ болохоор 8 сарын тэдэнд та хоёр хүрээд ир тэгдэг. Тэнэнд л ээж маань одоо Пунцаг тэдэнд ирнэ гэсэн тэнэнд ирнэ гээд дүү нартайгаа нэг хонь нэг ямаа, нэг эрэг сэрх хоёр нөгөө шуузлана гэж ярьдаг байсан даа.

Баасанхүү -

аан тийн.

Долгоржав -

тэгээд шуузалж аваад л нэг нэг 10-ийн бидоноор болгоод л өгдөг байсан дүү нар нь, ээжийн маань дүү нар. Тэгээд бид хоёрыг наашаа явуулдаг. Тэгээд явахад л манай ээж лав даг Пунцагийх их тус болдог байсан. Пунцагийндаа л одоо шовгой өгнө шүү гэж байгаа юм.

Баасанхүү -

шовгой гэж юу?

Долгоржав -

шовгой гэж тарвас.

Баасанхүү -

аан шийгуа..

Долгоржав -

аан шийгуаг бид хоёр. Тэгээд манайхан чинь шовгой л гэж ярьдаг байсан байхгүй юу тэр үед. За тэгээд тэднийдээ очно. Нэг Казак ширдэг аваачиж өгнө тэднийх ёстой гоё айл байдаг юм. би нэг баярлуулах ёстой гээд нэг Казак 75..., ямар ч хамаагүй үнэтэй хамаагүй надад нэг Казак ширдэг авчирч өгөөрэй гээд манай нөгөө авга жолоох тэр Баян-Өлгий явж байхад нь тээвэрт явж байхад нь захихгүй юу. Тэгсэн чинь их л үнэтэй юм байна бэргэн минь 75 төгрөгөөр би энийг Казак ширдэг авлаа гэж. Нэлээн урт казак...,

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

Пунцагийн гэр их урт яг энэ таарна гээд. Тэгээд тэрүүнд нь ч тэгж байсан юм уу тийм л их дотносож байсан даа тэр Архангайн тэр хүнтэй.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

ер нь Архангайхан болуул их сайхан улсууд байдаг ш дээ. Ер нь сайхан нийтэч. Тэгээд 4 жил болоод багшийн сургуулиа төгсөж аваад дахиад Хлвд руугаа хуваарилагдаж очсон доо. Аан тэр бид хоёрыг Ховд..., нээрээ тэр хооронд Ховдоос нөгөө багшийн сургууль руу шилжих хооронд тэр зардал мөнгө яахаар манай ээж аягүй бол надыг 8-р ангид оруулна гээд тэгэхгүй юу. Анх удаа одоо сурлагаар хүүхдүүпийг бас ялгаж авч байсан юм аа 8-д.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд нэг хэдэн хүүхэд үлдсэн. 8-даа орно гэсэн чинь. За нэг мөсөн л одоо мэдлэг мэргэжилтэй бол 8 төгс гэсэн чинь. Би бүүр..., тэр үед чинь хүүхдүүд одоо техником их монихрдог байлаа л даа. Би дандаа багш юм уу эмч болно гэдэг байсан чинь ээж маань болохоор одоо ганц юм энийгээ 10-р анги төгсгөнө гэсээр байгаад л аваад үлдчихлээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд бид нарыг л бас 800 ширхэг тоосго цохиулдаг байсан ш дээ. 8-р ангид ордог хүүхэд, сургуульдаа үлдэж байгаа хүүхэд маань.

Баасанхүү -

норм?

Долгоржав -

норм. Тэгээд тоосго цохиодл гүйж явсан чинь...,тоосгоо цохиж дуусчихаад багшдаа одоо дууслаа гэж хэлэхээр муу шавартай хувцсаа өмсчихөөд гүйгээд очсон чинь манай нэг математик заадаг байсан..., алгебрь заадаг багш маань тэгж байна. Хандай гэдэг юм. одоо миний нэрээр дуудаад Долгоржаваа чи нааш ир гээд тэгсэн чинь. Чи чинь багшийн сургуульд орно гээд байдаг билүү гээд тэгэхгүй юу. Тийн гээд тэгсэн чинь. Чаддаг юм болуул чи одоо ор гээд тэгээд намайг зүгээр.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тэгсэн чинь яагаад гээд тэгсэн чинь. Архангайн багшийн сургуулийг анх удаа тэр одоо их сургуулиадын чанар их муу байнагэж тэнд нь газар дээр шалгуулж авч байсан юм байна л даа. Тэгсэн нөгөө бүх хүүхдүүд уначихсан. Одоо хүүхдүүд сайн сурлагатай хүүхэд өгөхгүй бол хуваариа аваад буцлаа гэсэн байна нөгөө багш нь. Тэгээд л өө тэгвэл өгнө өгнө яадгийн би шалгалт өгнө гээд. Нөгөө муухай хувцасаа яах юм гээд тэгсэн чинь. За яахав чи гадуур хувцсаа тайлж плажтайгаа ор гэж байгаа юм. Плаж нь ч ямар юм байсан хэн мэдэх вэ. Тэгээд багш нэг цаастай нэг хүн байж байна. Хардуухан багш сууж байна. Тэгээд Архангайгаас ирсэн багш л юм байна л даа. Хар царайтай..., бор царайтай тийм эрэгтэй хүн сууж байсан залуухан. Тэгээд л за энэ охиныг шалгаадах даа гээд тэгсэн. Өшөө 2, 3-ыг олж авмаар байна ш дээ. Бөөнд нь шалгалт авахгүй бол ганц ганцаар нь яавал надад бас текст нь задарчих гээд байна гээд нөгөө хүн тэгж байна. Тэгээд намайг нөгөө багш маань чи одоо нэг цагаас өмнө яаралтай явж тийм чиний үерхдэг хамт сонирхдог тийм хүүхдүүд байвал олж ир гэж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд би нэг 3 охин дагуулж ирлээ. Бас л 8-р ангийн хүүхдүүдээ цуглуулаад байгаа ш дээ.

Баасанхүү -

уг нь бол тэр шалгалтыг нөгөө 1 төгссөн хүүхдүүдээс аваад. Тэгээд тэнцэх хүүхэд олдооогүй юм байна тээ?

Долгоржав -

үгүй ээ 8.

Баасанхүү -

аан.

Долгоржав -

7 анг төгсөж. Тэрийг чинь 7-гоос. 10 төгссөн хүүхэд бол тэр их дээд сургуульдаа л явдаг байсан байх л даа.

Баасанхүү -

аан.

Долгоржав -

7-оос л одоо тэгж шалгалт авч...,

Баасанхүү -

та олохоор тэгж ТМС-т явахгүйгээр...?

Долгоржав -

8-р ангид орно гэж зүтгэж байгаа нь тэр байхгүй юу. Тэгсэн чинь л шалгалтыг нь бид гурав, бас өшөө хаанаас ч хүүхэд олсон юм 10-аад хүүхэд суулгачихаж. Нэг нэгээр нь суулгаад шалгалт өглөө. За 3 цагт ирцгээ та нар гадаа баганад..., сургууль нэг баганатай л даа, тийм юу..., цементен. Тэрэн дээр наачихсан байж байна та нар тэнцсэн болуул одоо над дээр ирж уулз. Тэнцээгүй бол тэр хэвээрээ явцгаагаарай гээд тэгж байна. Нэрийг чинь бичээд оноогоор чинь дүнгийг чинь тавьчихсан байна. Тэгээд 3 цагт ээждээ ч хэлээгүй..., нөгөө нагац авга нартаа ч хэлээгүй гүйж явсан чинь л 3 цаг ерөөсөө бүүр сэтгэл хөдлөөд арай гэж нэг юм..., уул нь л гайгүй юм ирсэн л дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд очиж хувцсаа сольчихоод хувцсаа угааж цэвэрлэчихээд нэг очсон чинь юу яалаа. Нөгөө хүүхдээ..., яваад очоод багана дээрээс харсан чинь онц авчихаж ээ. Өө баярласан гэж. Тэгээд одоо багш дээрээ гүйгээд хүрсэн чинь маргааш чи өглөө 8 цагт ирээрэй. Тэгээд 9 цагт шалгалтанд орно шүү монгол хэл бичгээр гэж хэлж байна.

Баасанхүү -

аан өмнөх шалгалт нь юуны шалгалт байж?

Долгоржав -

алгебрь.

Баасанхүү -

аан.

Долгоржав -

алгебрь онц өгч авлаа. Одоо тэгээд миний жаахан айдаг хичээл алгебрь байсан. Тэгсэн чинь өөр юу билээ энэ чинь орос хэл, үндсэн хууль гэсэн. Үндсэн хуулийг нь би одоо мэдэхгүй ш дээ одоо их л муу мэднэ. Бид нараас шалгалт авч байсан юм аа.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тэхээр үндсэн хуулийг болуул миний толгой их муу ажиллана аа. Ер нь үндсэн хуулийн учрыг олдоггүй л байхгүй юу. Тэгсэн чинь л одоо үндсэн хуулийг нь яанаа гэж дотроо айсан мөртлөө өглөө..., за ингээд монгол хэл дээр нь цээж бичиг хийгээд авчихлаа их амархан авчихлаа. За цээж бичгээ дүнгээ яасан чинь энчээ амархан боллоо гэж..., тэнцчихэж. Тэгээд дараа нь орос хэлийг яасан чинь орос хэлийг бас бичгээр л авч байсан л даа.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тэгээд ором хэл дээрээ би харин сайн авсан юм. Тэгээд тэр үндсэн хуулийг хүүхдүүдээс аваагүй юм байлгүй тэр айлгаж байсан юм уу яаж байсан юм үндсэн хуулийг надаас лав аваагүй тэнцлээ гээд нөгөө хүн чинь надад юу..., томилолт бичээд өгчихгүй юу.

Баасанхүү -

за.

Долгоржав -

ээждээ хэлээгүй ээ тэрүүгээр чинь явж байгаад. Тэгээд нөгөө хамт надтай байсан нэг охин гээд байгаа ш дээ. Тэр нагац ахынхаа охинтой хэлээгүй байж байгаад гэнэт нөгөө томилолтоо барьж гүйж яваад гудамжин дотор явж байгаад..., тэр маань бас л нөгөө тоосго л хүлээлгэж өгч байгаа ш дээ 800 тоосго бид хоёр хүлээлгэж өгөх ёстой. Нөгөөдөх тоосгоо өгөөд яваад байгаа. Би болохоор тэнд өвчтэй юм шиг шалгалт өгөөд яваад байгаа. Тэгж байтал чинь л гэнэт би одоо Архангайн багшийн сургуульд очлоо гээд нөгөөдөхөд гудамжин дотор яагаад гэж тэгж байна. Тэхээр би шалгалт өгөөд хоёр өдөр өгөөд одоо тэнцчихсэн. Одоо 3 өдөр..., тэгсэн чинь одоо надад энэ томилолтыг өгөөд нөгөө багш нь явчихлаа. Өнөөдөр явна гэсэн явсан байх. Тэгээд үзүүлсэн чинь нөгөөдөх чинь..., их хортой манай тэр. Бид хоёр чинь бүүр эгч дүү нэг гэрт байсаар байтал тэр манай нутгийн улсууд бид хоёрыг эгч дүү хоёр л гэж ярьдаг байсан л даа ерөөсөө. Тэгсэн чинь нөгөөдөх чинь миний нөгөө томилолтыг бушуухан ингэж булааж аваад л гүйчихэж байгаа юм. Чамайг ёстой Балгиаваад хэлнэ дээ..., Балгиаваа гэдэг нь манай ээжийг тэгж авгайлдаг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

Балгиаваа аав хоёрт хэлнэ гээд гүйчихсэн. Би хойноос нь бүүр халууныг яах вэ одоо яанаа гээд байсан. Орсон чинь манайд..., гэртээ хүрээд ирсэн чинь манайд хүн алга байна. Манай тэр нагац ахынх манай гэрийн урд тал дээр байсан чинь юм яриад л байна. Тэд нар юу ярьж байгаа ч юм мэдэхгүй. Айх шиг ч болоод. Жорлонд ороо бие заслаа, эргээд ирлээ. Цай уух гэсэн чинь цай ч орж болохгүй байна. Тэгээд байж байсан чинь орой ээж маань ороод ирлээ. Тэгсэн ээж чи чинь одоо ямар будлиан хутгаад явнаа хүү минь л гэж байна. Яав гэсэн чинь чи одоо намайг хаячихаад Архангайн багшийн сургуульд орж байгаа юм уу. Тэгээд яагаад бид нарт хэлсэнгүй вэ Дангиа чинь уурлаж байна..., би тэр нагац ахыгаа Дангиа гэдэг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

та яаж мэдсэн гэсэн чинь..., Жахргал гэдэг юм манай тэр дүүг. Жаргал энэ бичгийг нь аваад ирлээ ш дээ Чамайг Архангай явах гэж байгаа бичиг аваад томилолтыг нь үзүүлсэн. Тэгээд бичгийг нь..., томилолтыг аваад яасан чинь одоо яанаа гээд. Би бас нагац ахаасаа айна. Надыг загнах хүн байхгүй ч гэсэн би их айна л даа бас одоо яагаад ч юм. Одоо тийм зарчимч..., тэгсэн чинь л нөгөө нагц ах маань орж ирлээ.

Баасанхүү -

аая яая.

Долгоржав -

ёстой аймаар айсан ч гэж аюултай. Тэгсэн чинь л за багш болох гээд байгаа билүү чи. Чи ер нь дандаа буруу юм хийх хүүхэд юм аа гээд намайг тэгж байна.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

түрүүн нэг театрт одоо бас 5-р ангид байхад билүү дээ театрын хүмүүсийг шалгаж хүүхдүүдийг шалгаж авсан сургуулийн. Тэгсэн бас тэнцчихлээ гэсээр тэрэнд орно гэж би нэг их уйлсан байхгүй юу. Тэгсэн тэр бүжгийн юунд нь тэнцчихлээ гээд уйлаад байсан чинь манай нагац ах тийм юм байхгүй ээ. Бүжигчин гэдэг чинь тэгээд нэг хөлд юм уу нэг гар жаахан муухай хөдлөхлээр зэрэг чамайг ажлаас чинь халаад хаячихдаг. Тэгээд чи амьдралгүй болно л гэж хэлээд аваад явсан л даа. Тэгээд одоо түрүүн бүжигчин борно гээд байсан одоо..., үгүй чи 10-р ангид ороод багш болж..., төгсөөд багш болж болно ш дээ. Чи одоо заавал яараад байх юу байна гээд тэгсэн. Одоо мэдэхгүй шалгалтаа өгөөд явуулчихсан. Яагаад хэлсэнгүй вэ гэнэ. Би та нарыг хорих байх гэж бодоод айгаад хэлээгүй юм. Тэгээд ер нь шалгалтанд тэнцэх ч юм уу үгүй ч юм уу гэж бодоод би хэлээгүй юм. Тэгээд тэнцчихлээ гээд ийм юм бичээд өгөхлээр нь одоо яахав бичиг нь..., за яахаю яахав нэгэнт л сонирхол юм юм бол чамайг одоо хорилтой биш. Муу ээж..., ээжийгээ бид нар авай гэнэ л дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

манай нутгийн заншил чинь аавыгаа адай Мянгадууд

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

ээжийгээ авай гэдэг байхгүй юу. Авай чинь ганцаараа ядрана даа гээд тэгж байгаа юм. Тэгсэн чинь манай авай..., тэр үе чинь одоо 11-тэй орсон хүүхэд чинь одоо хэждэн нас тай байсан юм. Одоо...,

Баасанхүү -

18 настай.

Долгоржав -

тийм л байж л дээ. Тэгээд яасан чинь л авай чинь л ядрана даа одоо яая гэхэв дээ дураараа эрх..., хүний эрх охин одоо өөрөө мэддэг юм байгаа биз. За чи өөрөө л мэд дээ гэж хэлчихээд гараад явчихлаа. Тэгсэн авай маань ард уйлж байна аа. Уйлаад л одоо чамайг одоо сургуульд чинь оруулахгүй. Тэгвэл одоо би нэгдэлд гарч үхрээ аваад..., нэгдлийн гишүүн гэж бас нэгдлийн үхэр саадаг байж л дээ тэр үед. Тийм юм аваад тэгээд чамайг хөдөө гаргана аа л гэж байна. Би хөдөө гарахгүй ээ гарахгүй гээд тэгчихлээ. Тэгээд тэгж..., орой болсон чинь машин..., тэр зүгээр ер нь ямар ч хамаагүй машинд дайгдаад Мянгад руу явчихдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

Мянгад сум одоо тэр увс явах зам дээр байдаг учраас ерөөсөө 40-хөн км ойрхон. Тэгээд ээж минь гараад явчихлаа. Би Мангад явна одоо тэр мал авна үхэр саана хоёулаа гэж хэлчихээд гараад явчихлаа. Одоо яанаа гэж бодоод байж байсан чинь 3 хоноод ээж минь орж ирлээ. Тэгсэн нэг их мөнгөтэй ирж байна аа. Тэгсэн чинь нөгөө байсан бүх малаа зарсан юм байлгүй, түрүүчийнхээ малынхаа тооцоог бас хийсэн юм уу хэн мэдэх вэ зөндөө их мөнгөтэй. Ингээд манай одоо байгаа малаа бас дахиж нийгэмчилсэн ч юм уу, нэгдэлдээ өгсөн юм шиг байгаа юм даа тэр. Тэгээд 3000 төгрөг авчирсан байгаа юм.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тэр үеийн чинь 3000 төгрөг маш их мөнгө байхгүй юу. Тэгээд өндөр ханштай байсан учраас. Тэгээд одоо за хоёулаа бүх хөрөнгөө зарж аваад хэдхэн мал үлдээлээ. Бусдыг нь аваад одоо тэгээд чамайг эрдэмтэн болгохоор явуулж байна ээж нь..., тэр үед бол сонин би ч бараг эрдэмтэн болж байгаа ухаантай л юм бодож байгаа л даа дотроо. Тэрнээс айж цочиж байгаа ч юм байхгүй. Тэгээд тэрнийхээ 600-аар нь гэрээ ачиж аваад хоёулаа явж байгаа юм. Одоо тэгээд одоо ээж маань банканд хийсэн юм уу яасан юм. Тэр үедээ ямар ч мангар байсан юм тэр тухай сонирхдоггүй л байж. Тэгээд ирж очихоор мөнгө төгрөгний хрэг болдоггүй. Тэр ээж маань тэр мөнгөөрөө л яасан байх. Тэгээд ирсэн чинь..., сургуульд ирлээ. Сургуульд ирээд Архангайн багшийн сургуульд ирсэн чинь тэр түрүүчинхээ байдлаар гэрээ барьж авсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгж авчихаад сангийн аж ахуй явна гэсэн ёстой ээж ганцаараа үлдэхгүй юу одоо намайг ямар аж ахуй руу дагах юм биш.

Баасанхүү -

тийн ш дээ.

Долгоржав -

Тэгсэн чинь л өдөр хэд хэдэн дахиад өнөөдөр сургууль нь буцаагаад буцаагаад ерөөсөө юу яадаггүй..., машин нь ирдэггүй.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

нэг өдөр халуун савтай цай барьж ирдэг юм л даа. Тэгээд нөгөө багш нар бараг таньдаг болсон юм байх аа.

Баасанхүү -

ээжийг чинь үү?

Долгоржав -

Ховдоос одоо нэг хөгшин л одоо энэ хүүхдээ явуулах гэж байна гээд энэ хэдэн хүүхдүүдийг тэжээгээд ингээд сууж байдаг. Халуун савтай цай..., чи хаанах вэ чи хаанах вэ гэж асуухаар Говь-Алтай ч гэнэ, Завхан л гэнэ, Увс, Ховд, Баян-Өлгий л гэнэ. Баруун нутгийх юм байна бид нар нэг нутгийх байна гээд тэгдэг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тэгээд нэг өдөр гүйгээд ирсэн чинь ээж маань дахиад халуун савтай цайгаа авчраагүй, арай цаг нь арай болоогүй байсан байх аа даа. Тэгээд явсан хойгуур нь гэнэт нөгөө машин ирээд ачаад явчихсан. Тэгээд ээж минь нөгөөдөх халуун савтай цай хоолоо бариад ирсэн гэж байгаа юм. Ирсэн чинь хүүхдүүдийг ачаад явчихаж. Ээж уйлсан гэнэ ээ. Тэгээд хаашаа явдаг юм гээд нөгөө багшаас нь юм уу одоо юу нь байсан юм тэр сургуулийн хүнээс асуусан юм байна л даа. Төвшрүүлэхийн сангийн аж ахуй гэж тийшээ явчихаж манай хүүхдүүд гэсэн чинь. Өө хүүхдүүдийг сая ачаад явчихлаа л гэж. Тэгээд одоо хаашаа явсан юм гэсэн зүгийг нь заасан юм байгаа биз. Тэгээд энд нь Майнтын толгой гэж нэг газар байдаг юм Архангайд. Тэр толгой дээр гарчихсан тийшээ хараад өнөө найз хөгшиндөө хэлсэн гэж байгаа юм, нөгөө бид хоёрыг хүлээж авсан найз. Тэгээд хоёулаа гараад тэрэн дээрээ..., Төвшрүүлэхийн сангийн аж ахуй гэж энд байдаг гэж нөгөөдөх нь зааж өгсөн чинь одоо нөгөөдөх нь тайвшруулаад нөгөөдөх нь уйлчихсан хоёулаа тэнд зогсож байсан. Тиймэрхүү байдлаар л яаж байсан ш дээ тэр сургуульд. Тэгээд багшийн сургуулийг төгсөөд ажиллаад. Тэр хооронд бол над руу идэх уух юм их явуулна бас ээж маань.

Баасанхүү -

сангийн аж ахуй руу юу?

Долгоржав -

аж ахуй руу. Тэгээд Говь-Алтайн жолооч нар их явдаг байсан юм шиг байгаа юм тэр аж ахуй дээр.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд зарим нь болуул гай болно л доо. Залуухан жолооч нар болуул надыг оюутан ядаж явахад одоо бүүр гай болохгүй юу. Одоо янз янзын юм болдог.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

нөгөө жоохон охиныг чинь бас ээж чинь өгсөн гээд захиа занаа өгөөд янз бүрийн юм болно л доо бас. Тэгээд бичгээр захиа..., утсаар ярих арга байхгүй тэр чинь их бүдүүлэг байсан ш дээ. Захиа зүгээр тэр жолоочид л өгөөд явуулдаг. Тэгээд надад зарим нь авчирч өгнө, зарим нь авчирч өгөхгүй. Тэгсээр яваад 11 сар хүртэл бид нар чинь одоо бууж байгаа юм. Тэгээд 11 сард буугаад яасан чинь бүгдээрэнг нь..., нэг шөнө ирлээ. Шөнө ирээд сургууль дээрээ ирээд нөгөө пүүгээгээ үүрч аваад манайд бас хоёр хүүхэд байсан Ховдын хоёр агаа. Гурвуулаа л ирээд хаалгаар ингээд..., үүдээр ингээд сөхөөд харсан чинь ээж минь унтаж байна. Хаалгыг нь эвтэйхэн цохисон чинь хэн бэ гэж байна. Бид хоёр ирж байна аа бимд гурав гэсэн чинь хаалгаа тайлж өгөөд хөөрхий амьтан. Тэгээд шөнө хоол цай хийж өгч яаж байсан. Тэгээд яах гэж дандаа тэгж..., нэг хоёрдугаар курст орсон тэгээд нэгт нь тэр. 2-р курсээ төгсөөд яаж байсан чинь нөгөө жолооч юу Архангайн нэг жолооч байсан юм аа Пирэнлэй гээд залуухан их нэртэй хүндтэй тийм. Тэрэн дээр аваачаад жолооч нар..., Увсын манай хоёрын Ховдын оюутнуудыг ачаад машин дээр суулгаад явуулчихсан чинь. Нөгөө жолооч чинь одоо машин дээр үед явдаг байсан юм уу, тэр бензин..., замгүй газраар ороод яваад.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

товчилж явж байна гээд. Тэгээд би..., ус нь дуусчихаж.

Баасанхүү -

ээ золиг.

Долгоржав -

тэгээд ёстой нөгөө манай аялгуу чинь..., нөгөө хүүхдүүд чинь нар гарах гэж байхад ус дууслаа гээд суусан. Тэгсэн манай ээж тэхэд бас л намайг дагаад явж байсан байгаа юм. Тэгсэн чинь одоо ингэж болохгүй ингэж болохгүй одоо Говьд аюултай гээд ингээд тэгж байсан. Бид нар ч одоо яахав дээ байж л байсан. Нөгөө жолооч дугарч байгаа юм алга. Тэгээд ингээд харж байсан чинь нээх зэрэглээ татсан, нар гараад нэг л их назайраад эвгүй болоод ирсэн чинь л тэнд л нэг юм бүрэнзээд байгаад байна гээд нэг 5 хүүхэд аваад явж байгаа юм аа. Надтай явах хүүхэд байна уу надтай явбал явъя гэхээр би бас залхуураад явахгүй байгаа юм аа. Тэгээд явсан чинь тэмээ..., өдөржин орой нар жаргах гэсэн нөгөө хэд байхгүй. Бид нар тэр бүүр байдаг тэр лемоны шүүс..., ундаа мундаа гэж бараг байхгүй ш дээ. Лемоны шүүс л байсан. Тэрнийгээ уусаар байгаад л нөгөөдөх нь шээс болоод. Тэгээд шээсээ бүүр элгэн элсэн дээр булчихаад ингээд хэвтээд. Энэ гүрвэлээс өөр юу ч байхгүй. Тэгээд шээс ч хатаад бүүр тэгээд юу ч үгүй болцгоогоод. Цөмөөрөө ерөөсөө сүүлдээ юм ч ярьж чадахаа байгаад. Ерөөсөө нөмөрлөх сүүдэрлэх газар байхгүй юм чинь. Машин чинь яг ингээд нэг ийм гозгор юм болчихож баайгаа юм сүүдэр нь. Бас сүүдэр чинь их сонин юм байна лээ ш дээ. Тэгээд байж байсан чинь бүүр орой болсон одоо яанаа..., нэгэнтэй ч ярьж чадахгүй л уруугаа хараад..., гүрвэл л их байгаа юм тэнд. Хэвтэж байсан чинь нөгөөдүүл ашгүй ирж байгаа юм. би л босч чадахгүй юм байна одоо яанаа гэж бодсон чинь бүх хүүхэд тийм болчихсон байгаа ш дээ. Тэгээд манай ээж чимээгээр нөгөө 5-уулаа явж ус..., айлд одоо хаа ч юм нэг айлд хүрч гэнэ. Тэгээд усаа аваад л тэр усаараа..., усаа нөгөө том даавуунд ч юм уу хүүхдүүдийн хувцас ч юм уу норгоод тэгээд дээр нь..., за өгч ч болохгүй ууч ч болохгүй байна л даа дотор хутгалдаад.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

дээр нь бүгдийг нь аваачаад тэгээд нөмрөгөөд нөмрөгөөд хаячихсан. Зүгээр дамжлаад дамжлаад зэрэгцүүлээд бид нарыг ингэж тавьж байгаад дээр нойтон дуувуугаар..., тэгсэн чинь нэг овоо гайгүй болоод яасан чинь тэгж байна. Овоо дугараад бие биентэйгээ ямар сайхан юм бэ энэ тэр болоод байж тэгж байсан чинь нэг жаахан ус өгөөд. Ус гэж цай хийлгэсэн юм шиг байгаа юм. хар цай л хйлгэж ирсэн юм шиг байгаа юм. Тэрнээсээ бага багыг өгөөд. Тэгээд ямар ч байсан та нар машин дээрээ нэг гараадах, бүүр чадал муутайгаа өргөж гаргая гээд тэгээд. Аргагүй шөнө болж байгаа юм чинь. Тэгээд машин дээр яасан чинь одоо тэр айлаа л одоо алдчихгүйтөлөө тэр айлыг бас..., аягүй бол шөнө олохгүй юм биш байгаа даа. Сайн харуулсан манай 5 хүүхэд харсан байхдаа гээд. 5 эрэгтэй хүүхэд хөөрхий минь тэгээд аваад. Тэгээд тэр машин..., машин бүүр 4, 5 цагийн үед хүрч байгаа юм тэр газар дээрээ.

Баасанхүү -

хөөх

Долгоржав -

хаана ч байсан юм. Тэгээд өдөржингөө бид нар чинь тэмээгээ гарчихаад яваад байсан яваад байсан. Ойрхон юм шиг байгаад байсан чинь хүрдэггүй гэнээ. Тэгээд нөгөө тэмээ ч баригддаггүй гэнэ. Тэмээгээ хөөсөөр яваад айлын худаг дээр орсон юм байх л даа. Худаг дээр очоод, худаг дээр тэмээгээ барьж аваад. Тэгээд тэр айл руу очиж байгаа ш дээ. Тэгээд тэр зуны өдөр тэр нар гарч байхад явсан улсууд харанхуй шөнө ирж байгаа юм. Тэгж нэг амь аварлаа гэж бас багшийн сургууль дээр очиж ээж маань бас бичиг..., бас нэг баярын бичиг мичиг..., яагаад мэдчихсэн юм болоо гээд бид нар тэгсэн чинь. Нөгөө жолооч хэлж ирсэн. Их олон хүүхдийн амь аварсан танд их баярлалаа энэ тэр гээд багш нар танай авай чинь..., бас багш нар намайг дуурайгаад авай болно бас тийн. Авай баярлалаа олон хүүхдийн амь аварсан ёстой сүйд болохоо шахаж энэ тэр гэж байж билээ. Нэг тийм сонин юм болж байсан. Тэгээд 3-р курсээ..., 4-өө л төгсчихөж байгаа юм чинь.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

төгсөөд л тэгээд аймгийн төв дээр..., Улаанбаатарт төгсдөг юм уу гэсэн чинь манай ээж аймгийн Ховд..., тэр үед чинь шууд шууд хуваарилдаг байсан ш дээ. Тэгээд одоо 2 найзтайгаа хоёулаа нэг гэр бүл болно гээд ярьж байсан хүн болуул яг нэг зүг рүү явах эрх байхгүй. Тэгээд шууд хуварилсан газар нь л очно.

Баасанхүү -

тэнд ажил гээд?

Долгоржав -

ммхм. Тэгээд надыг чинь Ховд руу хуваарилаад явуулчихсан. Тэгээд манайхан дотор тийм уйлсан унжсан хүүхдүүд болуул их л байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

одоо тэгээд 2, 3..., зарим нь ч одоо тэр хэвээрээ салсан, зарим нь ч эргээд яасан. Тэхээр тэр сургууль төгсөлтийн хуваарийг маш их нарийн хийдэг байсан байгаа юм. яг л улс мэддэг, тэр сургууль мэддэг. Одоо хаана багш хүрэлцээтэй газар биш хамаагүй яахгүй гээд. Тэгээд намайг Мянгадад хуваарь өгч. Би бас тэнд дураараа л байсан юм шиг байгаа юм. Нөгөө хамт төгссөн хүүхэд маань..., бид хоёрыг хоёуланг нь Ховдод хуваарилаж энд ирээд л Ховдын Мянгадад хуваарилж өгье гэж бас ээж минь хөөцөлдсөн ч юм уу яасан ч юм бүү мэд. Ашгүй тэгсэн чинь би үгүй үгүй би Эрдэнэбүрэнд очно гэсээр Эрдэнэбүрэнд ирсэн ш дээ.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тийн. Тэгээд Эрдэнэбүрэн дээр амьдарч...,

Баасанхүү -

аан тэгээд Батбаяр гуайтай танилцсан уу?

Долгоржав -

тийн. Тэгсэн юм. Тэгээд Эрдэнэбүрэн дээр очсон чинь 10 сар..., 8 сарын 20 гэхэд л багш нарын семинар болчихож байгаа юм. Семинарын дараагаар тэр нэг машин ирж..., нэгдлийн машин гэнэ ээ нэг Эрдэнэбүрэний нэг машин ирж манай гэрийг ачиж аваад явж байсан юм. Тэгээд очсон чинь Эрдэнэбүрэнд одоо гэрээ барьж аваад л..., тэр үед тэр эмэгтэй багш нар бараг очоогүй байсан байгаа юм тэр сургуульд, бага сургууль. Тэгээд анхны одоо 2 дахь эмэгтэй хүн нь би очсон гэж байгаа гаднаас. Тэгээд тэнд чинь өдөрт 2 литр сүү зочид буудал нь өгнө надад.

Баасанхүү -

за

Долгоржав -

бас мах шөл өгнө. Тэгээд үнийг нь өгчихөөд авдаг тийм. Тэрнийг манай ээж тийм явахдаа өө сайхан байна сүү махаар дутахгүй байна гээд явж байдаг. Тэгсэн мөртлөө манай ээж юу хөдөө рүү өөрөө одоо явж аргал түлээгээ түүдэг байсан байгаа ш дээ. Одоо тэр хүн чинь хүний нутагт хаашаагаа түүж байсан юм бас л нэг найз хөгшинтэй танилцсан юм шиг байгаа юм. Тэгээд хоёулаа нийлж аваад аргал түүж. Тэгээд өвөлжингөө тэгж аргал түлээ түүдэг байсан байгаа ш дээ. Тэгээд тэр үед..., нэг бодохоор их сүрхий халамжилж байсан юм шиг мөртлөөсөө нэг бодохоор их сонин ч байсан юм шиг тийн. Тэгээд улаан харгана манайхан түлнэ л дээ. Улаан харганыг чи мэдэхгүй байх л даа. Тэр харганыг чинь л түүж гарна даа. Тэрнийг түлээд л тэгээд явдаг. Тэгээд 65 онд..., 64 онд төгссөн юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

65, 66, 67 онд бид хоёр гэр бүл болсон. Тэр хооронд Батбаяр чинь өнөө Завхан мавхан руу явж байгаа нь тэр байхгүй юу.

Баасанхүү -

аан.

Долгоржав -

тийн. Тэгээд хот мотоор явж тойрч тэнэсээр байгаад Эрдэнэбүрэнд хуваарилж арай гэж нэг тэгээд ирж одоо гэр бүл болж байгаа юм. Тэр хооронд тэр..., ер нь хуваарь болуул нарийн л байсан. Ямар сайндаа хөөгдөж туугдаж нөгөө чамд яриа биз дээ өвгөн. Тийм сонинтой төгссөн. Тэгээд 67 оноос хүүхэд мүүхэд гараад, тэгээд явсаар байгаад тэгээд одоо энэ байж байгаа. 3 жил Эрдэнэбүрэнд багшлаад. Эхлээд очсон чинь нээрээ гаднаас очсон хүн нь би болж таарч байгаа юм. бусад нь дандаа нутгийн багш нар байсан байгаа юм л даа тэр чинь. Тэгсэн нөгөө багш нартаа ирээд хүүхдээ хуваарилаад өгсөн надад хүүхэд байдаггүй ээ. 4-хөн хүүхэдтэй.

Баасанхүү -

за

Долгоржав -

бусад нь нөгөө нутгийнхаа хүмүүсийн хүүхдэд өгнө. 3 бүлэгтэй юм байна 1- анги.

Баасанхүү -

аан

Долгоржав -

тэгсэн мөртлөөсөө надад өгдөг хүн байдаггүй. Тэгээд хүүхдийн тоо нь болохоор ирээгүй хүүхэд их байна гэж ярьж байгаа юм. Тэгээд тэрнийг намайг очиж олж ир гэж..., би өнөө танихгүй газар морь унаж яваад хүүхдээ аваад явж байгаа юм.

Баасанхүү -

ангиа дүүргэх гээд?

Долгоржав -

ангиа дүүргэх гээд. Нөгөө 4 хүүхдээ өөр нэг багшийн ангид сууж байгаа нөгөө 4 нь. Тэгээд би 7 хоног явж тэр ангийн хүүхэд олж ирж байгаа юм. Тэгсэн 17 Казак хүүхэд над дээр ирлээ.

Баасанхүү -

за.

Долгоржав -

Казак яг Казак хэл мэддэггүй 17 хүүхэд. Бусад нь ч одоо танхай хүүхдээ өгдөггүй тиймэрхүү хойрго тиймэрхүү улсууд байдаг юм байна л даа. Тэгээд..., за тэгээд овоо 39 хүүхэдтэй болж авлаа би чинь одоо энд тэндээс цуглуулж аваад.

Баасанхүү -

яая яая.

Долгоржав -

тэгээд 7 хоногийн дараа одоо хичээлд 1-р ангийн сургалт тийм л хачин явж байсан ш дээ. Тэгээд яахав дээ залуу байж л болж байсан байх л даа. Тэр чинь одоо юу мэдэхгүй зүгээр ёстой ямар ч байан энэ хүүхдийг сургах ёстой л гэсэн ийм ойлгоц байсан юм. тэгтэл чинь бас тэр үеийн хүмүүс сургалт..., соёлжит их муу байсан ш дээ бас тэр хооронд. Ингээд хүүхдийнхээ хажууд гараас нь бариад ингээд нэг бүрчлэн ингээд ажиллахаар нил хөлсний үнэр ханхлаад дотор хутгалддаг байсан. Хүүхэд хөөрхий амьтант тийм хиртэй буртагтай байсан. Тэгээд тэд нарыгаа ашгүй байранд оруулж байж байранд нэг усанд оруулсан. Нөгөө хүүхэд чинь цэвэрлээд тавьчихлээр сайхан хүүхдүүд гарч ирнэ ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тэгээд, тэгээд амралт болно. Манай ангийн хүүхэд алга болчихдог. Амраад улирлын амралт болохоор зэрэг нөгөөдөх авчирч өгдөг хүн байхгүй. Багш дахиад л мотоцилтой хүн ч гуйгаад явж байж ч магадгүй, морь унаад явж байж ч магадгүй тэгж авдаг байсан. Тэгээд харин тэр хүүхдүүд маань нөгөө 17 Казак хүүхэд чинь тоондоо их сайн, хэл их муутай. Аргагүй л дээ.

Баасанхүү -

монгол хэл мэдэхгүй тээ?

Долгоржав -

монгол хэл мэдэхгүй учраас. Нэг хувьрамтгай ингээд нэг хүүхэд ёстой ус цас шиг монгол хэлтэй банди орж ирсэн. Нөгөөдхөөрөө орчуулуулна даа. За чи Казакаар энд яриад багшдаа Монголоор ярьж өг гэхэд нөгөөдөх чинь надаа их сайн ярьж өгнө. Тоонд болуул тэд нар их сайн ш дээ. Тэгсээр байгаад 1-р улиаралд нөгөө хэдийгээ юутай болгож авлаа. Хэлтэй болгож аваад тэгээд ямар ч байсан хот руу..., хөдөө тэр хүүхдүүд надад их л хайр өгсөн. Сайхан ч..., эрүүл хүүхэд болохоор суралгүй л яахав дээ. Тэгээд л 4-р анги яахад чинь манай анги өө их сайн болсон.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

улсын шалгалтыг нь одоо яаж өгдөг бол оо. Нөгөө ангиудаас чинь миний анги жоохон доогуурхан тийм л хүүхдүүд байсан шиг л санагддаг байсан. Тэгээд сүүлдээ тийм юм ч үгүй. Төгссөн чинь 100 хувь онц сайн өгөөд л явчихсан. Тэгээд нэг бөөн баяр болоод явчихлаа. За тийм байж. Тэгээд дараачийн төгсөлтийг нь эх эцгүүд ёстой өөрсдөө авчирч өгсөн. Нэг түрүүчийн багш сайн багш гээд.

Баасанхүү -

сайн багш.

Долгоржав -

тэгээд тэрний дараагийн төгсөлтийг 3-р анги төгсөхөд нь олимпиад..., 4-р анги төгсөхөд нь олимпиад гэж анх удаа монгол хэлний олимпиад авч байсан юм шиг байгаа юм л даа бага ангид. Тэгээд тэрүүндээ манайх чинь аймагтаа 2-р байр эзэлчихэж ээ. Бүүр томроод, тэгээд дахиад тэрний дараачийн төгсөлт болох гэж байхад нь би..., ээж минь нас барлаа манай ээж. Тэгээд өнөө хардаг. Тэр хооронд чинь бид хоёр чинь 2 хүүхэдтэй болчихож байгаа юм. Тэгээд 2 хүүхэдтэй байж байсан ээж нас барлаа. 3-дахь нь бас гараад 20-н хэд хонож байсан билүү. Тэгээд одоо ер нь хүүхэд хардаг хүнгүй боллоо гээд ёстой гуйж хайж яваад байсан чинь тэр хуваарьт анхаарч байгаа хүн алга. Боловсролын хэлтсийн даргын тушаал л гарсан газар бид нар ажилдаг ёстой. Нөгөөдөх дээр нь таг халаад хаячихсан. Тэгээд байж байсан чинь би бас их хачин. Нэг өдөр яадаг юм үхсэн өөр ажил хийнэ энэ хадмуудаар хүүхэд харуулна гээд хаячихаад явлаа би.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

би ерөөсөө сургууль дээр..., тэгсэн нөхөөсний багш гэж нэг байдаг юм байна сургуулиудад. За тэгсэн 1-р 8 жилд л очсон чинь захиргаа нь их ойрхон аймгийн төвд. Тэгсэн чинь нөхөөсний багшаар орчихсон чинь боловсролын хэлтсийн дарга нь намайг хөөгөөд байх юм. Чи одоо тэнд ажилтай байсаар байтал яагаад энд ажлаа хаячихаад ирэв. Энэнд хичээл өгч болохгүй гээд бүүр өдөр бүр намайг хөөгөөд тэр хүүхдийн өмнө болдоггүй ээ. Бас л одо буцах нь дээ. Тэгсэн эргээд л..., Эрдэнэбүрэний 20 жилийн ой нь болж байсан тэхэд. 20 жилийн ой нь болох гэж байхад л өглөө эрт Даалин дараг тийшээ очих юм гэнэ лээ. Тэрнээс өмнө хоёуулаа..., манайх мотоциклтой байсан. Сундалдаад тэр захрал хичээлийн эрхлэгч хоёртоо хэлэх гэж байгаа юм. тэр хооронд чинь Эрдэнэбүрэн чинь 8 жилийн сургуультай болчихсон л доо. Би чинь бас 3 удаагийн төгсөлт авчихсан нэлээн нэр хүндтэй тэндээ сүрхий л байсан байх л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд одоо ингээд Даалин даргыг ирэхэд танай анги манай ангийг байхгүй л гэж хэлэхгүй болуул намайг одоо нэн дээр танаас асууна шүү гээд Биндэръя гээд захирал байсан захирал, азахирал багшдаа хэлсэн чинь за л гэж байна. Тэгээд яг захиралын гэрээс гарч байтал чинь Даалин дарга машинтай яг тулчихдаг байгаа. Тэгээд мэндлээд яасан. За чи ажлаа авч байна уу гэхээр дуугарсангүй цааш нь хоёулаа мотоциклтой яваад өгсөн. Тэгээд харин тэр хичээлийн эрхлэгч ир дээ гэж байсан. Биндэръя багш..., Биндэръя захирал Долгоржавын ангийг одоо хуваагаад тараагаад өгчихсөн байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нэг чөлөөтэй нөхөөсний багшаар явж. Тэндээсээ бас жоохон холдоод 10 жилийн 1-р 10 жилд очиж байгаа юм бас.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

бас л нөхөөсөөр очсон. Тэгээд очсон чинь өө надад их инээдтэй юм их болсон. Нөгөөдөх нэг 2-р анги байна. Энүүнд багш нь декрид авчихсан чи одоо энэ ангийг ав...,

Баасанхүү -

аан нөхөөсний багш...?

Долгоржав -

нөхөөсний багш. Аан нөхөөсөөр за л гэж байна. Тэгээд бас их хашир байсан. Тэгээд манай хадам аав болуул их яхир, их мундаг хүн байсан юм аа. За чи яг яс шалгаж авна шүү энэ аймгийн төв чинь чиний нэрийг бузарлачихаар л юмнууд байгаа шүү гээд нөгөөдөх тэр. Яагаад гээд тэгсэн чинь чи шалгалт малгалтыг нь аваад ялангуяа тэр унших бодохдоо тэр сургуулийн захиргаанаас нь шалгуулж аваад би нөхөөсний хийж байх үедээ ийм анги авсан, авахдаа ийм анги авлаа гэдгээ үзүүл..., тэр бас миний хэмжээ дамжааг мэддэг байсан юм уу тэр аав маань. Тэгээд тэр л дээ. Тэгсэн чинь тэгье тэгье гээд..., Мудга гээд захирал байсан юм манайд их нэртэй хүндтэй их хурлын гишүүн. Тэгээд Мудга захиралдаа хэлсэн чинь харин шалгалт аваад. Уншдаг 2-р ангид орж байгаа хүүхэд чинь уншдаг хүүхэд байдаггүй ээ. 2-хон хүүхэд 40-өөс дээш үг уншиж байгаа юм. Нөгөө нэг үсгэлж барьж уншдаг 20-оод хүүхэдтэй. 40 хүүхэдтэй, бусад нь ерөөсөө хачин хачин болчихсон. Бүүр одоо цээж бичиг мичиг бүгдэнгээр болох юм байхгүй. За тэгээд тэгсэн чинь одоо хойтон жил..., хавар 3-р ангид ирэхэд нь юу яах юм гэнэ..., одоо энэ намар гэж байгаа юм тэр чинь. Намар болчихсон байсан. Намар яамны үзлэг ирнэ ингэтэл чи одоо намын гишүүн хүн хүнд зөв газар байх ёстой чи энийг л авч гарна шүү гээд нөгөө захирал тэгсэн.

Баасанхүү -

та намын гишүүн болчихсон байсан юм уу?

Долгоржав -

болчихсон. Нэг жил болоод л намайг чинь МАХ намын гишүүнд ор гээд орлогч дарга намын дарга хоёр нь дуудаад оруулчихсан.

Баасанхүү -

ммхм. Уг нь болуул их шат дамжлагатай их шалгууртай авдаг байсан ш дээ тээ?

Долгоржав -

тийн их шалгасан л даа. Тэгээд нэг жил болоход яагаад тэд нар шалгасан мэдэхгүй. Нэг жил болоод орлогчоор нэг жил..., тэр орлогч байгаа үед ёстой шүүс шахна даа. Тэгээд орлогчийн хугацаа бас..., тэгээд аймгийн намын хорооноос орлогчийнхоо батлахыг авна. Бас намын хорооны даргаас жинхэнэ батлахаа авна. Ер нь их нарийн авч байсан ш дээ тэрийг чинь. Тэгээд овоо..., тэгээд яасан чинь харин нөгөө яамны үзлэг нь ашгүй намар ирэхээр болчихож байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

хавар нь...., би одоо намар ирчихээд хавар ирнэ гэж байсан чинь хавар нь өнөө яамны шалгалт ирэхээ болиод намар нь ирэхээр болчихож байгаа юм. Тэгээд бүтэн жил би ажилчихаж байгаа биз дээ тэр хооронд чинь. Тэгээд 3-р ангидаа орчихоод байж байсан чинь өө тэгсэн шалгалт ирлээ дээ. Нэг жил өнгөрөөд тэгээд дараа нь..., тэр бас их хачин л анги байсан. Хүүхэд болгонтой л ажилладаггүй багш байсан юм уу чааваас яасан юм мэдэхгүй. Хичээлд суудаг хүүхэд байхгүй. Тэрэндээ л байхгүй юу мангар сангар юм алга л даа тэр хүүхэд дотор. Ерөөсөө л сахилгагүйтсэн, дэглэм журамгүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд би чинь 7 хоноод эх эцэгтэй хурал хийнэ. 7 хоноод тэд нарын гэрээр явна. Тэгсээр байгаад овоо нэг эх эцэг нь ирдэг. Ажил дээр ирэхгүй болуул очдог. Юун ч идэвхитэй байсан юм. Тэгсээр яваад нэг юм эв дүйг нь олсон чинь хүхдүүд бол толгой сайтай юм чинь дор нь л уншдаг бичдэг болохгүй юу. Тэгээд болчихлоо. Тэгээд шалгалт ирсэн чинь харин 60-н хэдэн хувийн чанартай 100 хувийн амжилттай өгчихлөө нөгөө тооо математик хоёулангаар нь авчихлаа. Тэгээд нөгөө захиралдаа би ингэж байгаа юм. Захирлаа та л асуугаарай би энүүгээр яагаад очиж чадахгүй байна тал асуугаадах гэсэн чинь. Би бас яаж асуух юм чадахгүй байна гээд захирал тэгж байна. Тэгсэн та харж үзнэ гээд байснаараа та л үзнэ шүү л гэж байсан чинь нэг хичээлдээ ирж явсан чинь л захирал тэгээд..., захирлын өрөө онгойх шиг л болсон. Тэгсэн чинь надыг захирал дуудаад л за Долгоржав ороод ир л гэж байна. Одоо яанаа нөгөөдхөө л хэлж байгаа биз гээд тэгсэн чинь за баяр хүргье танай ангиас чинь ёстой сайн өгсөн байна гээд надад. За тэгээд баярлаж аваад л явлаа. Тэгээд чанаруудыг нь асууж аваад л амжилтаа мэдэж аваад л авж байгаа юм чинь..., явж өгсөн. Тэгээд би хүүхэд муу байсан учраас өөрийгөө их бэлдсэн. Нөгөө орос хэлээр багш нарыг шалгаж байсан, бас юу улс төр гэж шалгаж байсан байх аа.

Баасанхүү -

багш нараас?

Долгоржав -

тийн. Сурган..., сэтгэл зүй гэж ингэж шалгадаг байсан яам. Тэгээд тэр шалгалтан дээрээ л одоо өөрөө одоо нэгэнт муу ангитай юм чинь тэндээ л өөр унахгүй гэж их яасан. Тэгээд тэр надад бас их тус болсон юм байлгүй. Тэгээд яахав яг харьцуулаад үзэхэд болуул миний анги болуул тэд нарын хэмжээнд хүрэх тийм..., зарим нь 90-н хэдэн хувийн чанартай зарим нь 100 хувийн чанартай байхад чинь минийх чинь 60-хэд, 70-н хэдэн хувийн чанартай..., 80-н хэдэн хувийн чанартай л гарчихаж байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгсэн чинь харин 10-н жилийн 1-р сургуулийн багш Долгоржав мэдлэг мэргэжлээрээ болуул их сайн байсан, ялангуяа орос хэл дээр маш их сайн байсан энэ тэр гээд тогтоолд оруулж өгч байгаа юм. Тэр нь бас надад их нэмэр жол өгч байгаа юм.

Баасанхүү -

тэгээд нөхөөсний багш гэдэг цолноос салсан уу?

Долгоржав -

салсан. Тэгээд надыг..., бас 2, 3 нөхөөсний багш байж байсан чинь манай захирал одоо ингэж ажиллаж байсан хүн дээр болуул өгөхөөс арга байхгүй. Энийг одоо ингээд үндсэн багшаа болголоо гээд багш нарын зөвлөгөөний хурал болгосон чинь нөхөөсний багш болгохоо болиод тэгж нэг салж авсан ш дээ. Тэгээд нэг чөлөөтэй явдаг боллоо.

Баасанхүү -

тэр үед бага ангид одоо ямар ямар хичээлүүд үздэг байсан?

Долгоржав -

тоо.., математик гэж орж байсан, монгол хэл орж байсан, унших, дуу хөгжим, биеийн тамир, ингээд хөдөлмөрийн хичээл.

Баасанхүү -

ммхм. Дуу хөгжим биеийн тамираас бусдыг нь бол ангийн багш орох уу?

Долгоржав -

яг өөрсдөө ордог байсан тэр үед болуул. Энэ чинь бүүр сүүлд 80-н хэдэн онд л мэргэжлийн багш нар заадаг болсон ш дээ. Тэрнээс өмнө өөрөө л бага ангийн багш дуулчихсан зогсож байдаг анги дотроо, бага ангийн багш тэд нарыгаа жагсааж аваад л одоо тэр гимнастик гүйдэг харайдаг тийм юм хийдэг.

Баасанхүү -

аан бүгдийг нь таа...?

Долгоржав -

бүгдийг нь л багш нар өөрсдөө хийдэг байсан. Тийм байсан ш дээ. Энэ чинь бүүр сүүлд мэргжлийн багш нар сүүлд ордог болсон. Нэлээн боловсронгуй 80-н хэдэн оноос хойш. 70-н..., өө ер нь 80-н оноос хойш л орсон байх. Тэрнээс өмнө болуул цөм нь л багын багш нар өөрсдөө л нэг юм орно доо.

Баасанхүү -

ммхм. Одоо ингээд багшлаад ажлаа хийж байхын хажуугаар нөөө намын ажил, намын гишүүний үүргийг гүйцэтгэх үү?

Долгоржав -

аан тийн тийн. Тэр анх..., би нээрээ ингээд орхичихъё. За тэр юу яасан ингэсэн тухайгаа тэгээд орхичихъё 10 жилд.

Баасанхүү -

за.

Долгоржав -

анх хөдөө байхад болуул тэр ажил маш их байсан байгаа юм. Эрдэнэбүрэнд очиход л ерөөсөө одоо концерт тоглоно. Тэрний уран сайханчаар багш нар л очдог байлаа. За тэгээд тэрний уран сайханчаар багш нар очно. Хөдөө аваад концерт тоглоход хичээлээ хаяад шууд тэрэн дээр концерт тоглоод явна. Тэмцээн болно багш нар л ордог. Одоо волейбол тоглоно уу, теннис тоглоно уу бүх л юманд багш нар л орохоос өөр тэнд ордог хүн ч бараг байхгүй байсан даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийн. Бас үзэл суртлын ажил гэхээр нөгөө суртлын бригад гэж их явдаг байсан юм. Тэр сумын төвөөс явахад чинь нэг кино механикчтай, тэгээд бас л багш нар явна. Тэгээд тэнд болохоор ингэдэг, концерт нь нөгөө багш нар..., тэр сумын уран сайханч гэж байна л даа өөр. Тэнд одоо нөгөө номын санч ч байдаг юм уу юу ч байдаг юм эвлэлийн дарга марга нар нь ч байдаг юм уу тийм улсууд нь орно. Тэгээд тэрэн дээр нь нөгөө авъяастай багш нар нь ороод л явдаг. Тэгээд бид нарыг чинь юу яадаг байсан ш дээ...., тэмээ унаад хөдөө явж байгаа юм суртлын бригадаар. Төл..., мал төллөх үеэр. Тэгээд хөгжмийн зэмсэг гэж барьж байгаа юм бид нар. Би бас Хишигтогтох, Дулмаа гэж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

за

Долгоржав -

одоо 8 жилд бага сургуульд байсан учраас. Баттулга гэж багш байсан, Дорлиг гэж багш байсан эрэгтэй багш, Минуар гэж багш байсан бас эрэгтэй. Бид зургаа нөгөө Баттулга Дорлиг Минуар гурав болохоор юу баян хуур хөгжим барина. Бид Хишигтогтох Дулмаа бид гурав болхоор...,

Баасанхүү -

мандалин уу?

Долгоржав -

мандалин. Тэгээд хөгжмийн зэмсэг болоод концертонд орно. Хөгжмийн зэмсэг хөгжимдөнө гээд ардын дуу одоо хөгжимдөнө гэсэн болуул нөгөөдхөө зургуулаа л дуулж аваад гадаа...,

Баасанхүү -

аан хүмүүс тойроод суучих уу?

Долгоржав -

тийн тойруулаад сууна. Тэгээд айл айлаар, хавар болуул мал төллөж байх үед айл болгоноор орж тэрнийгээ хийдэг байсан байгаа юм ш дээ. Айраг чинь...,

Баасанхүү -

урлаг соёлыг түгээж байгаа гэсэн утгаар уу?

Долгоржав -

тийн. Тэгээд одоо тэр хүмүүст л тэр орчин үед юу болж байна, ямар юм болж байна гэдгийг ярьж хөөрч өгнө. Тэгээд тэр дуугаа дуулаад бүжгээ бүжиглээд. Тэр хөдөөний айлууд чинь жаахан жаахан гэртэй.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд тэр жаахан гэрт одоо сүрхий ч өндөр өндөр байсан юм бэ дээ бид нар мэдэхгүй. Тэгээд доошоогоо ингээд гэрт нь тулчихсан.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэгээд доошоогоо бөхийчихсөн ингээд дуулж байсан ш дээ.

Баасанхүү -

тэгээд ингэж явахаар нөгөө үндсэн багшийнхаа ажлыг яаж амжуулах вэ?

Долгоржав -

тэр ард байгаа үлдсэн багш нар одоо тэрэнд ороогүй багш нар нь бол давхар явдаг. Бас нөхөж өөрсдөө дараа нь тэр хүүхдийнхээ хоцрогдлыг хийнэ. Нөгөө улс тараана тэр ангийг нь хичээлгүй гээд явуулаад тараачихдаг тийм байсан. Тэгж хөдөө болуул тийм ажилд их явуулна. Тэгээд одоо ухуулагчаар явуулна бид нарыг чинь. Аан төл боожилтын үеэр болуул одоо төл хүлээж авах тийм төлийн одоо юу гэдэг билээ дээ..., төлчнөөр. Бишээ төлчин ч биш одоо 3-р бригад гэхэд л намайг 3-р бригадын одоо тэр төлийн хэсгийг хариуцаж явуулна. Тэрэн дээр төл үхэх юм болуул бас тэр багштай холбоотой.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр айлыг..., хэсэг айлууд одоо 5, 6 айлыг нийлүүлээд төлчин гээд явуулчихдаг. Нөгөөдөх тэр айлуудыг унтуулахгүй. Тэнд л одоо бас зохих хэмжээний соёл хүргэж өгөх тийм үүрэгтэй явж байдаг тийм байсан. Тэгээд тэр мал хар нь үхэж барих юм бол тэн дээр одоо яаралтай тусламж үзүүлэх харуулах..., явган ч явж байж магадгүй бид нар чинь нөгөө хэсгийнхээ айлуудаар хагас бүтэн сайнаар тэгж их явдаг байсан. Тэгээд тэмээ унаад..., тэр хөдөө явж байхад бол бид нарт ямар машин олдох вэ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Долгоржав -

нэг нэг тэмээ, нэгдлийн тэмээ унуулчихна. Тэгээп тэмээн дээр одоо юу яадаг эмээл тохчихсон их нэг их өндөрлөсөн өндөрлөсөн юманд тэмээгээ барьж аваад. Тэгээд сүүлдээ нөгөө хүүхдүүд чинь..., хүүхдүүд чинь гэж бид нар чинь одоо сураад. Тэмээтэйгээ уралдчихна даа. Кино механикч маань настай Чимэд гэдэг хүн байсан. Тэр маань л түрүүлээд..., Чимэд ах та түрүүлээд явж бай бид нар жоохон хойноос нь явна гэж байгаад тэгээд хойноос нь уралдана. Тэгээд нөгөө залуу настай болохоороо тэгж байсан юм байлгүй их сахилгагүй. Шовгор хар нэг шовысон хар тэмээ байсан. Тэрнийг Норовцэрэн гэдэг багш маань..., одоо гавъат өнөө жил гавъат болчихлоо л доо тэр багш маань. Тэр маань одоо хар шовгор хар гээд тэмээгээрээ..., Лхамхүү гээд номын санч байсан. Тэр маань хавтгай шар тэмээтэй байсан. Тэгээд одоо тэмээн ийхээ зүсээр л ингээд нэрлээд байна даа. Тэгээд бороо гээд надыг тэгнэ. Бор тэмээ уначихсан байсан бороо..., Тэгээд дандаа тийм сонин явдаг байсан ш дээ.

Баасанхүү -

аан хөгжмийн хэсэг, тэгээд бас нөгөө кино механикч кино үзүүлдэг хүн дагуулж явдаг байсан юм уу?

Долгоржав -

аанхан. Тийн кино, бас сум нэгдлийн удирдлагын хүмүүсээс бол улсууд явна.

Баасанхүү -

ухуулга хийх гээд үү?

Долгоржав -

одоо ухуулга хийж. Бид нарч гэсэн зохих хэмжээний ухуулга хийж явна. Бас тэгээд киногоо гаргачихна шөнө болхоор. Өдөр нь болохоор тэр юмаа дуулж хуурдаад. Тэгээд мал хартай нь одоо..., өшөө ч одоо бүүр хүн бүл муутай газар болуул бид нар чинь бүүр одоо тэр мал харыг нь төллүүлж өгдөг тийм байлаа ш дээ. Хонийг нь хариулж ч байдаг юм уу. Тэгээд...,

Баасанхүү -

энэ ингэж нөгөө нэг ажлаас гадуур өөр ажил хийж байгаа нь намын гишүүний үүрэг болохоор тээ?

Долгоржав -

тийн нам эвлэлийн гишүүний үүрэг.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

эвлэлийн гишүүн ч их хариуцлагатай. Тэгээд тэнд чинь дандаа намын гишүүн..., би ингэдэг байсан ш дээ. Намын гишүүн нэг жил болоод ороход бол надад их хэцүү юм шиг санагдаж байсан.

Баасанхүү -

за

Долгоржав -

за чи одоо ингээд л ажил төрлөөрөө..., арай гэж нэг шалгалт өгөөд орсон чинь..., шалгалт өгчихөөд..., тэрний даалгавар маш их хүнд хүнд юм ирдэг байхгүй юу.

Баасанхүү -

за.

Долгоржав -

одоо чи төчнөөн тийм муу тасаг дээр, бригад дээр ажил хий гэж байэ магадгүй. Тийм одоо..., бичиг үсэг, тэр үед чинь бичиг үсэг мэддэггү хүмүүс их байсан.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд түр сургууль гэж нэг юм байна. Тэгээд түх сургууль дээрээ хичээл заана. Тэгээд төдөн хүнийг бичиг үсэгтэй болго гэж өгнө. Би лав 30-н хэдэн хүнийг бичиг үсэгтэй болгосон. Нөгөө намын даалгавар гээд өгчихнө. Тэгээд нөгөөдүүлийг чинь өвөл болохоор нь ер нь нэг онцлог нь хүүхдээ дагуулж..., дагаж сумын төв дээр ирэхээр нь бас тусгай цаг гаргаж оройн цагаар нөгөөдүүлд хичээл заана.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгж байж ямар ч байсан нэг уншдаг, бичдэг, боддог болгоно. Яг өгүүлбэртэй тоо моо биш л дээ. Зүгээр ямар ч байсан оронтойгоо нэг боддог.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

бүүр 00 нь болуул тэгээд үлдэж л байсан байх. Тэгээд ч дараа нь шалгалт боловсролын хэлтсээс ирж аваад л тэгээд тэнцэв та нар 4-р ангийн гэрчилгээ өглөө гээд нөгөөдүүлд нь өгнө. Тийм байсан ш дээ. Хүүхдүү..., хүмүүсийг боловсролтой болгохын тулд багш нар бол бас их тэгж өдөр шөнөгүй ажилладаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд яг 4-р ангийн гэрчилгээ авсан хүнийг болуул тэгээд одоо бичиг үсэгтэй болголоо гээд цааш нь одоо үүрэг даалгавар өгөөд лунших ном мом өгөөд. Ном төчнөөн тийм тийм ном унш гээд хүчээр өгнө л дөө. Тэгээд тэрийг нь эргэж шалгана бид нар.

Баасанхүү -

яриулж?

Долгоржав -

аанхан. Нөгөө бичиг..., юу боловсрол авч 4-р ангийн гэрчилгээ авч чадаагүй хүмүүстээ болуул дахиад эргээд бид нар хичээлээ зааж байж ямар ч байсан боловролтой болгоно.

Баасанхүү -

заавал болгоно.

Долгоржав -

тийн. Тийм гэрчилгээ олгож байж салдаг ийм байсан ш дээ. Тийм байсан. Тэгээд өөртөө болуул одоо нэг их..., өө тэр үед чинь үдэшлэг гэж их явагддаг байлаа сумын төвд.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэр үдэшлэгэнд нь болуул заавал багш нар л үлгэр жишээ очдог бас. Тэрэн дээр очих барих хүн амьтнаа бид нар чинь цуглуулж очдог тийм байсан ш дээ. Тэгээд сүүлдээ харин сумын төв болуул үдэшлэгэнд их дуртай.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр үдэшлэгэнд орж байгаа тэр клуб нь болуул их томоо клубтэй. Тэгээд тэрэндээ бол харганаараа л гал түлнэ. Нүүрс мүүрс байхгүй, ямар халаагуур байхав дээ. Тийм юман дотор даараад нэг монгол гуталтай ч байж магадгүй, эсгий гуталтай ч байж магадгүй. Үстэй дээлтэй пальтотой ингээд яг ингээд чичрээд. Тэгээд бүжиглэж байж л дулаацаж байгаа ш дээ. Тийм амьдралтай байлаа.

Баасанхүү -

одоо ингэж нөгөө улсын ажил хийгээд л, тэгээд олон нийтийн ажил хийгээд явж байх хооронд та чинь бас нөгөө эхнэр хүний ээж хүний үүрэг гүйцэтгэнэ ш дээ.

Долгоржав -

тийн

Баасанхүү -

тэрнийгээ яаж амжуулж байв?

Долгоржав -

тэрнийгээ харин ямар сайндаа ээжийгээ нас барчихаар одоо хадмаа бараадаж явж байгаа өнгө царай нь тэр ш дээ. Хэрвээ би ээж нас барчихаагүй бол тэр хоёр хүүхэдтэй байсан, дахиад 3 дахь нь гарч байгаа хүн чинь тэрнийгээ эзгүй хаяж чадахгүй учраас..., нөгөө ээж минь амжуулдаг байсан. Тэгээд ээж минь харин нэг их удаан өвдөөгүй. Бөөр гээд нэг 2 сар л надаар асруулсан даа декридтэй байх хугацаанд бараг. Түүнээс биш одоо оёх шидэх юмаа болуул би дандаа зуны цагт хийнэ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

зунд одоо дээл мээлээ оёж авч байх шиг. Өвөлдөө хэрэглэх юмнуудаа дандаа зуны амралтаараа хийж байна. Аан бас юу яана..., шөнө унтдаггүй.

Баасанхүү -

ажлаа амжуулах гээд үү?

Долгоржав -

тийн. Хари нтэр 3 цагт намайг босгодогийн гавъя тэр л байсан юм шиг бодоод байгаа юм. Хүмүүс их унтана, миний болуул тэгээд л..., одоо ч гэсэн тэгдэг ш дээ 3, 4 цаг гэхэд миний нойр хүрэхээ больчихдог. Тэгээд ерөөсөө тэр багаас л нөгөө тэгж шахчихсан учраас надад тэр сайхан юу оногдсон. Тэгээд тэрүүндээ ядрахгүй. Эрт боссон хүмүүс чинь ядраад байдаг. Би болуул их хөдөлж л байгаа юм нэг их ядарч мэдэгддэггүй ш дээ. Тэгээд одоо харин хөгширчихөөд өдөр 14 цаг, 11, 12 гэхэд өдөр нь буаж унтчихна. Тэр үе дбол шөнө унтахгүй байхдаа болуул нөгөө өдрийнхөө конспект бичнэ, нөгөө хичээлийнхээ бэлтгэл хийнэ. Тэгээд нөгөө сул хүүхдүүдтэйгээ ажиллах материалаа тарааж авна. Дээрээс нь өөрийнхөө юуг бас залуу хүн болхоор бас..., тэр манй аймагт л лав тэгдэг байсан юм. энэ улсын хэмжээгээр яаж байсан юм мэдэхгүй. Хатгамал их хатгана.

Баасанхүү -

за

Долгоржав -

одоо хэрээс оёдлоор бид нар чинь тариурны зүүгээр тэгж хатгадаг байлаа. Тэгээд нөгөө орныхоо ар тал тийм бар..., тийм тийм юмнуудыг одоо зургаар хатгаж шөнө 3 цаг хүртлээ нөгөөдхөө оёж амжуулж тэгээд гэртээ хийчихээд дараа нь нөгөө угааж цэвэрлэх ажлаа хийж байгаа юм. Голдуу дандаа шөнө бараг л биелүүлдэг байсан ш дээ, гүйцэтгэдэг байсан. Ийм сонин. Тэр бол бүх багш нарт л байсан ажил байх. Гэхдээ эмэгтэй хүмүүс болуул нэлээн их ачаалалтай. За тэр хооронд хүүхэд уйлвал их хүнд байсан юм шиг байгаа юм. Би ер нь хүүхэд болуул ганц охин гээд муу ээж минь ёстой зовлонг нь авч байсан юм шиг байгаа юм л даа. Хүүхэд уйлахаар за энэ уйлаад байна Долговжаваа чи нэг хүүхэд хөхүүлээдэх гэхэд яасан олон дахиж хөхүүлдэг юм бэ гэж байсан юм би. Тэр чинь нөгөө ээжийгээ чааваас хөхүүлэх юм байх биш тэр хүн л яаж байхад би нөгөө нэлээн удаан хугацаагаар байсан учраас таг унтдаг байсан байна л даа хүүхдээ уйлахыг мэддэггүй. Тэгээд өөрөө нөгөөө орой унтчихсан учраас мэдэхгүй тэгж байхгүй юу. Тэгээд тэрнийгээ бүүр хойно нь мэдэж байгаа юм чинь ер нь ээж маан. Дараачийн хүүхэд нь надад оногдохоор би мэдэхгүй яахав.

Баасанхүү -

биеэрээ?

Долгоржав -

тийн. Тэгээд ээжийгээ хөөрхий ингэж зовоож байж дээ гэдгээ ойлгож байгаа юм даа. Залуу насанд болуул хүн юм өөрөө мэдэхгүй учраас их тэгэх л ёстой юм шиг ойлгож байсан юм шиг байгаа юм бас тухайн үед. Тэгээд тэр үед болуул одоогийх шиг ийм сайхан юм бүхэн ил тод байхгүй учраас юм л одоо хийх л ёстой. Өөрийгөө л их шахдаг байсан юм шиг юм. Одоо энэ хүмүүст залуучуудад захихад болуул өөрийгөө шахахад болуул нөөц их байдаг юм гэдгийг одоо хатуу сануулах хэрэгтэй. Тэхдээ над шиг бас тийм мангар биш, хүүхдээ одоо тийм хатуу ч..., дээрээс нь тэгээд төлөвлөгөө өгөөд л нам дээрээс, улсаас нь бас тэгээд байгаа юм алга байна ш дээ тийм ээ? Бас боломжтой.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд бид нарт нэг ийм байсан ш дээ. Нэг дэх өдөр улс төрийн яриатай өглөө 7 цаг 30 минутад очиж ажлаас өмнө.

Баасанхүү -

за

Долгоржав -

2 дахь өдөр лекцтэй орой 7 цагаас. 3 дахь өдөр өглөө 7 цаг 30 минутаас босч эмнэлэг гэгээрлийн ярианд очдог. 4 дэх өдөр ямар нэгэн хурал цуглаантай албан байгууллагуудаар 4 дэх өдөр нь тийм. 5 дахь өдөр нь болохоор өөрсдөө нөгөө дугуйлан гэж явдаг бас. Дугуйлан нь болохоор Марксизм гээд одоо юу байдаг юм тэр философийн талаар бас багш нарт бас хичээл тусгай дээд мэргэжлийн улсууд. Дунд мэргэжлийн улсуудаа хуваагаад.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэрэндээ бас сууна. Тэр нь нэг 2 цаг байдаг юм уу 2 цагийн дотор л амжуулаад байдаг. Тэгээд 6 дахь өдөр нь болохоор айлуудад ухуулга хийнэ бас. 6 дахь өдөр чадахгүй бол..., өө биш эмнэлэг гэгээрлийн яриа гэж юм байна бас тэнд чинь. Тэгээд бүтэн сайнд юм уу 6 дахь өдрөө амжуулж чадах юм бол тэр ухуулгаа хийнэ. Ухуулга болуул олон айлуудыг хуваарилаад өгчихсөн. Тэд нарын тэр ухуулагч болуул тэд нарт ухуулга хийхээсээ гадна тэд нарын ариун цэвэр, соёл бүх л юмыг хариуцна. Тэр ухуулагчтай бас холбож ярьдаг тийм .

Баасанхүү -

ухуулга хийнэ гэхээр одоо юун талаар ухуулга хийх вэ?

Долгоржав -

одоо хүмүүст одоо улс төрийн талаар одоо юу байна..., тэр чинь телевизор байхгүй.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

радио цөөхөн. Тийм учраас одоо энэ олон улсын байдал гээд бид нар ярьж байдаг байлаа ш дээ. Тэгээд сонин болуул байнга уншина. Сонингоо уншаад тэмдэглээд 7 хоногийн дотор л тэмдэглэж тэмдэглэж авч байгаад одоо тэнд тийм юм болж байна..., бүүр газрын зурагтай нэрийг нь..., бид нараас ч нарийн шалгалт авна бас. Тэр дугуйлангийн шалгалтан дээр бол бид нараас чинь улс төрийн шалгалт гээд ёстой жинхэнэ одоо Кубад юу болж байна. Тэр үед чинь л лав Куба юу..., Вьетнам эд нар чинь жинхэнэ одоо жинхэнэ нөгөө социалист орон болохын тулд эд нар чинь их тэмцдэг байлаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд эд нар чинь одоо ямархуу янзтай юу болж, яагаад ингэж байгаа юм гээд бид нараас чинь асуудаг. Бид нар бас цааш нь тараадаг ийм байлаа. Тэгээд зарим хүмүүст нь болуул одоо хувийн соёлжилт ч байдаг юм уу, орон нутагт хурлууд..., одоо энэ чуулган болж байна гээд бид нар телевизороор харчихаж байна.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр үед чинь тийм юм байхгүй. Чуулганыг товчилж аваад тэр чуулганых нь бүх юмыг бид нар ард түмэнд тараадаг. Тэр байгууллагууд тэр айлууддаа бас очиж ярьж өгдөг. Одоо чуулган тийм тийм асуудлаар төчнөөн төрлийн тийм юм байна. Одоо онцолж та нарт одоо ямар ч байдаг юм одоо эмч хүнтэй холбоотой, тэр багш хүнтэй холбоотой тэр нийтийн ахуйн тэр ажилчин хүнтэй холбоотой тийм тийм юм дэвшүүлж тавилаа энэ тэр гээд бүгдийг нь ярина.

Баасанхүү -

мэдээлэл дамжуулаад байгаа юм байна ш дээ тээ?

Долгоржав -

тийн мэдээллийг л одоо ухуулга л гэж ярьж байсан. Ухуулагчийн үүрийн дэвтэр гэж энэнээс арай томоохон дэвтэр гардаг байсан ш дээ. Тэрэн дээр чинь их нарийн юм байна. Тэрэн дээрээсээ харж товчилбор хийж аваад тэгээд бид нар очиж өгдөг. Тэрнийг бол хүн болгон харин захиална даа.

Баасанхүү -

аая яая. Том хүмүүст бол ингээд ухуулга сурталчилгаа хийж ингээд одоо яг социалист нийгмийн тэр гол үзэл санааг ойлгуулж байна тээ? хүүхдүүдэд зориулсан тийм үйл ажиллагаа явуулдаг байсан уу?

Долгоржав -

явуулна. Бас мөн нөгөөдүүлээсээ хүүхдийн толгойд тохирсон хэмжээгээр нь бас хичээл болгоны эхэнд нь 5 минут хийж байх шиг бас.

Баасанхүү -

за

Долгоржав -

басл одоо тэр тохирсон..., тэр 5 минут..., хичээл болгоны эхний 5 минутанд ямар нэгэн байдлаар л одоо хүүхдэд хүргэж байна, тоолгойд нь хүргэж байх ёстой гээд байдаг. Тэхдээ алгебрь..., юу алгебрь гэж одоо математик, монгол хэл, уншихын хичээл дээр эхэн дээр жаахан жаахан багц одоо монгол хэл гэхэд 2 өгүүлбэр цээжээр бичүүлдэг ч юм уу тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд хүүхэд чинь унших хичээл гэхэд чинь тэрэн дээр бас нэг жаахан юм яриад асуулт хариулт энэ тэрээр явдаг ч юм уу тиймэрхүү юмнууд байна. Хүүхдэд бол тийм хэмжээнд..., тийм учраас хүүхдүүд, одоо тэр үеийн залуучууд, хүмүүс болуул зав их багатай байсан юм уу гэж би бодоод байгаа юм.

Баасанхүү -

за

Долгоржав -

тийн. Өнөө хулгай хийж худал хэлж ийм тийм танхайрч явах юу байхгүй. Нөгөөдөх л гэгддэг, багш гэхэд л багш, эмч гэхэд л эмч..., зөвхөн эмчийнхээ ажил биш хажуугаар нь тийм юм гүйцэтгэх гэсээр явтал зав ер нь муутай. Ямар сайндаа л шөнө босч юм оёж байх вэ дээ тэр чинь одоо. Ганц би ч биш бүх хүмүүс тийм байсан байх. Тэгээд бид нар чинь бие биендээ одоо би ийм юм хийж..., цамц нэхэж өмсөнө, юпка нэхэж өмсөнө. Тэд нарыгаа дандаа шөнө голдуу хийнэ л дээ.

Баасанхүү -

нөгөө бэлэн хувцас байхгүй бараг тээ?

Долгоржав -

тийн. Тэгээд одоо бас өөрийгөө гоёх ч гэдэг байсан юм уу. Тэгээд бэлэн хувцас авна гэхэд чинь бид нар одоо энэ хөдөө тэр алс хол байгаа Ховдын улсууд чинь хот явах хүндээ размераа өгч захиж..., тэнд ямарг хувцас байгааг ч мэдэхгүй надад нэг аятайхан тийм юм өгөөрэй гэж хэдэн төгрөг өгөөд явуулна. Зарим нь авчирч өгнө, зарим нь авчрахгүй мөнгө ч байхгүй юу ч байхгүй л очдог бас хүндрэлтэй. Тийм учраас л өөрийнхөө размер хэмжээгээр цамц нэхнэ. Одоо дамартай утас байна, бөөрөнхий утас байдаг байсан. Тэрүүгээр ч бид нар цамц мамц, юпка нэхэж өмсдөг байлаа л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

бас нэг бүүр 80-аад оны эхээр бид нар чинь малгай..., нөгөө хонины ноос, тэмээний ноосыг ээрээд малгай нэхээд өмсчихдөг. Бас цамц нэхээд өмсчихдөг байлаа л даа гараараа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгсэн чинь л нэг лекцэн дээр бид нарыг чинь багш нар эмч нар..., багш нар гэдэг байсан даа. Эмч нар ч бас хийдэг байсан өмсдөг байсан. Эд нарыг анхааруулахад эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга..., бүүр лекцэн дээр ингээд ярьдаг байсан. Бид нарт тусд нь лекц уншина ш дээ тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэрэн дээр одоо төлөвлөгөө тасарч байна. Хонины ноосны төлөвлөгөө тасарчихсан байна, тэмээний ноосны төлөвлөгөө тасарчихсан байна. Та нар ингээд ноосоор өөрсдөө нэхэж хөвж аваад одоо ингээд өөрсдөө нэхэж юпка цамц оёж байна. Малгай өмсчихлөө гээд бид нарыг чинь бүүр тэгдэг байсан ш дээ. Бас тэгээд хавчигдмал. Юм өмсөж идэхэд бол нэлээд хүндхэн байсан даа. Тийм л..., одоо болуул бид нар чинь сайхан. Одоо 21-р зуун чинь их сайхан болсон байна. Бүх юм чөлөөтэй, хаанаас юугаа аваад өмссөн ч дурных. Бид нар чинь яах юм болуул одоо 35-ын өмд гэхэд л 35-ын өмд Улаанбаатар хотоос л захих болхоос бид нар тэр болгон очихгүй ш дээ ноосон өмд. Тийн.

Баасанхүү -

аан 35-ын өмд нь ноосон өмд юм уу?

Долгоржав -

тийн ноосон өмд. Тэгээд 35-ын ноосон өмд гээд нэгэндээ захиад явж байж ч магадгүй. Нэгэндээ бэлэг болгож өгөх том бэлэг болуул тиймэрхүү юм авчирч өгч байх шиг санагддаг юм. Тиймэрхүү байсан ш дээ бид нар чинь 20-р зууны үед ер нь Монголчууд бол их битүү л байсан шиг байгаа юм даа. Тийн. Одоо ер нь тэр болгон ил тод..., ардчилал бол бид нарт бас ийм сайхан сайхан юм авчирч өгсөн юм шүү.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

энэ болуул тэгээд ардчилалаас хойш л бараг гарч ирээ биз дээ. Тэрнээс өмнө бол..., нэгэндээ юм наймаалах эрхгүй байсан ш дээ. Энэ дамын худалдаа хийчихлээ гээд л одоо. Нэг путр одоо гадаадад явж ирсэн хүүхэд одоо яваад нэг путр авчираад хэдэн путр зарахад болуул тэрийг луйвраар бид нар авдаг байлаа ш дээ. Манай нэг хүүхэд тэнд сурдаг юм. За тэрнийг энд ийм путр байна 5 төгрөг гээд тэгж байсан бол нөгөөдүүлээ бид нарт сэм сэм энүүгээр нь нууж тэр хүүхдийн ээж ааваас нь авдаг тийм байлаа. Тэгээд одоо шиг ийм ил тод байгаагүй ер нь.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

наймаачин гээд загначихна. Хар захын наймаачин гэж нэрлэдэг. Тийм учраас арга хэмжээ..., тэгээд нэрлэх ч биш тэгээд арга хэмжээ авчихдаг байхгүй юу. Тэгээд одоо намын гишүүний хүүхэд бол тэр намын гишүүн дээр арга хэмжээ авна. Эвлэлийн гишүүний хүүхэд бол эвлэлийн гишүүн дээр, үйлдвэрчний гишүүн бол ер нь цөм тэрэндээ хуваагдаад тэгэд явчихдаг. Тэр шугам шугмаар нь арга хэмжээ авчихдаг учраас.

Баасанхүү -

аан тэгвэл харин хэн нэгэн хүн, нэг бол намын гишүүн, нэг бол эвлэлийн гишүүн, нэг болуул үйлдвэрчний гишүүн гэсэн ямар нэгэн юманд харъялагддаг байсан уу?

Долгоржав -

харъялагддаг байсан. Харин аль ч гишүүнгүй хүмүүс болуул тэр ажилчид мажилчдаас болуул..., ихэвчлэн ажилчдыг үйлдвэрчний гишүүнд авна гээд авдга л байсан. Бас шалгалтаа өгч байж авна тэр чинь. Тэнцвэл тэнцлээ гээд ажлынхаа албан байгууллын хурлаар хэлэлцүүлээд авдаг тийм байсан юм. Тиймэрхүү сонинтой байлаа. За тэгээд тэр уран сайханчид, биеийн тамир..., ямар сайндаа би жирэмсэн дугуйны уралдаанд орж байсан ш дээ.

Баасанхүү -

аан?

Долгоржав -

сумын төв дээр. Одоо сумуудын спортын тэмцээн явж байгаа юм байна л даа.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд одоо дугууйчин..., тэнд дугуйны уралдаан явна гэсэн байгаа юм. Тэхээр тэрэнд хүчээр жирэмсэн хүнийг оруулж дугуй унуулж.

Баасанхүү -

өөр хүн байхгүй гэж үү?

Долгоржав -

байхгүй гэж. 00-уулчих юм бол хичнээн ч оноо алддаг байгаа юм. Тэгээд тэрүүнд би тэгж орж байсан ш дээ. Бүүр амьсгаадаад бүүр ёстой ядарч ирж байснаа би санаж байгаа юм.

Баасанхүү -

яая яая.

Долгоржав -

тэр мөн идэвхитэй одоо...,

Баасанхүү -

хэд хэддэх хүүхдээ гаргах гэж байхдаа вэ?

Долгоржав -

2 дахь. Тийм байсан. Тэр ч бас залуу насны гайхмаар л тийм том гэдэстэй тэнд дугуй уначихсан явж байна гэдэг чинь х сонин л байхгүй юу.

Баасанхүү -

аая яая яая.

Долгоржав -

тийм байлаа. Тэгээд сумын уран сайханчдаар бол бид нар их явдаг. Бүүр сумын тэргүүний уран сайханч гэж явж байлаа. Тэгээд зураг хөргийг нь аваачаад бүүр хадчихна даа. Сумын уран сайханч..., одоо тэр зураг нь надад их далд байна. Бүүр тэр зураг одоо хүртэл надад..., залуу насны..., ямар сайндаа хүүхдүүд тэгж байгаа юм. Одоо энэнд гоё чимэглээд хувцас өмсүүлээд компьютерээр янзлахад энэ ээжийн энэ зураг их гоё зураг ш дээ гэж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд сумын уран сайханчдын юугаар чинь бол би их явдаг байлаа. Тэгээд бүүр хөдөө явахаас гадна бид нарыг чинь сумуудын хооронд тэмцээн явуулна бас уран сайханчдын сумуудын хооронд.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэндээсээ манай сум лав нэг удаа түрүүлсэн юм.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд тэр түрүүлсэн бүх хүмүүсээ хамж аваад..., бусад сумуудын бас сайн дуучин, бүжигчдийг хам аваад тэгээд бүгдийг нь нийлүүлээд нэг том концерт болгоод бас дахиад сумуудаар хөдөө яваад тоглуулна. Тэр хойно чинь хичээл зөндөө тасарч байгаа биз дээ.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

тэгж явуулдаг байсан ш дээ. Тэгээд тэрүүгээр яваад нэг дахиулах юм болуул 25 төгрөг шагналд нь өгнө харин тэр соёлын байгууллагууд дээр одоо..., клуб сумын клуб л гэж байсан. Тэрний хүн л өгч байсан юм байх.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд нэг удаа би өнөө нэг явсан чинь 7 удаа дахиулж нэг их баярлаж байлаа. Тэр үедээ хэтэвчээ одоо бодохгүй юу. Тэхээр чинь одоо зөндөө л юм болно биз дээ.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тэгээд бүүр хэтэвч..., тэр чинь харин нэг дахиулахад л 25-ыг авч байгаа хүн маш их бөөн баяр болж. Бас баяжаад ч байгаа юм шиг тэрүүгээрээ өөрийнхөө..., бас жүжиг тоглуулна бид нараар. Тэгээд жүжиг..., тэрийг чинь бид нар шөнө...,

Баасанхүү -

тал бүрээр ашиглах уу?

Долгоржав -

тийн. Малын эмч тэр дотор байна, хүний эмч байж байна, багш нар байж байна, тэгээд сэхээтнүүд, сумын сэхээтнүүдийг нийлж байж жүжиг тоглууд гээд тоглуулна. Тэгээд хүний бодол өөр болж ээ гээд Бямбажавын зохиол..., Бямбажав гэж байгаад нас барчихлаа даа хөөрхий минь. Тэрний зохиосон нэг тийм жүжигт тоглолоо. Тэрний Долгормаа эмчийн рольд би тоглож байсан байгаа юм. Тэгээд их сайн тоглолоо гээд басл бөөн..., бас нэг зураг мураг л байдаг байсан юм тэгээд одоо.

Баасанхүү -

одоо тэр зурагнууд байгаа юу?

Долгоржав -

одоо яг надад бол алга л даа. Одоо яг бид хоёр болохоор нөгөө юмаа далд хийчихсэн. Дараа нь бол байж болох л юм. Хүүхдүүд чинь аваад ингээд энэ гоё зураг энэ тэр гэсэн бол аваад явчихна. Тэгээд бүүр хөгшрөхлээр зэрэг ингээд одоо энийг ингээд яахаас одоо энэ шатаалтай биш гээд ингээд яаж байгаа юм.

Баасанхүү -

та хэдэн жил багшилсан бэ?

Долгоржав -

би 26 жил багшилсан.

Баасанхүү -

80-н хэд...?

Долгоржав -

89 онд тэтгэвэрт гарсан. Тэрэндээ бас сайндаа ч гарсангүй л дээ. Юу яалаа..., багшилж байгаа хугацаанд болуул би харин..., багш нарын анхны баярыг чинь 65 онд тэмдэглэсэн ш дээ.

Баасанхүү -

өө за.

Долгоржав -

тийн. Тэгээд багш нарын анхны баяртаа болуул бид хоёр нэг тольтой 25 төгрөгтэй нэг хар цүнх өгсөн чинь бүүр нэг бөөн баяр. Нөгөөдөх яамны үзлэгээр анх 10 жил дээр очсон чинь..., тэгээд сумын..., тэгээд сайн ажиллаад байх юм бол бас ажилд зарах газар их байдаг байсан юм дээр үед нээрээ. Би тэгээд яасан чинь сумын депутатаар 2 удаа сонгогдлоо.

Баасанхүү -

за

Долгоржав -

бас сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга боллоо.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэхээр нөгөө эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын ажлыг бас хийдэг.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэнд чинь одоо семинар зэрэг юм болоод хот мот руу явчихна бас. Бас нөгөө депутатын чуулган гэж юм болдог. Нөгөө чуулганд чинь орж сууж байна гээд бас явж одоо. Депутатын бас янз бүрийн одоо баг бригадад , сумд, тэр байгууллагаар явдаг ажил оноож байдаг байнгын коммис энэ тэр гээд голдуу л багш нар эмч нарыг чинь нөгөө юун дээр..., соёл урлагийг хариуцсан коммис гэж байдаг байсан юм, байнгын коммис.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэрнийхээ ажил хийнэ гээд бас явдаг. Ерөөсөө их завгүй байсан юм шиг байгаа юм залуу насаннд. Ер нь яагаад тэгдэг юм. Тэгээд нөгөөдөх 10 жилийнхээ сургууль дээр надад нөгөө захирал..., сургуулийн захиргаанаас нэг тольтой 25 төгрөг..., 50 төгрөгөөр шагналаа. Тэгээд яахав дээ манай хадам аав дээрээ..., нээрээ тэр сул ирсэн хүүхдүүдийг аав дээрээ аваачиж галаа түлээ дээр суулгачихаад ном уншуулж сургаж байсан ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тэр юун ч идэвхитэй байсан юм. Тэгээд муу хадам аав маань хөөрхий минь бас миний хүүхэд харахаас гадна аав ээж хоёр бас тэр хүүхэд сургаж өгөхөөр надад..., тэрийг хоёрыгоо бол би ёстой маш их хүндэлдэг юм. Бас хүнийг хайрлах чадвар..., надад одоо ер нь бэрээчүүдтэйгээ хандахад бол тэр надад их нөлөө үзүүлсэн. Бас хүний сайн тал их сайхан байдаг ш дээ. За байз намайг явахад чинь манай хадам ингэж байсан юм чинь. Би болуул ийм үүрэгтэй рольтой байна гэдэг бол..., бүүр толгойд бол бүүр яс мах шиг болгочихсон.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

одоо тэгээд манай бэрээчүүд надыг их сайн гэж ярьдаг болуул бас тэр давхар тэр хоёр хүн надад тийм хүмүүжил олгож өгсөн учраас тэгж нөлөөлсөн. Хэрвээ тэр хоёр хүн намайг тэгж хайрлаж хамгаалдаггүй байсан бол би бас одоо энэ бэрээчүүдтэйгээ ингэж харьцдаг ч юм уу үгүй ч юм уу ерөөсөө мэдэхгүй л дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийм учраас хүний бас их сайн тал болуул хэзээч хүнд бас нэмэрхандив болдог юм байна гэдэг. Энийг би бол бэрээчүүддээ ч гэсэн ярьдаг юм. Ер нь надад бол энэ хүмүүжлийг..., та нар бол эргээд намайг бодоход л аяндаа хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа өөр болдог юм. Түүнээс би чинь хүний ганц охин гээд дураараа тэнэгдүүхэн юм муу мэддэг байсан байж мэднэ. Тэгээд тэр толь юутай тэгээд яалаа л даа. Тэгсэн чинь шалгалт яваад дууссаны дараагаар бороо орсны дараа..., манай өвгөн чинь тэр үед чинь хөдөө Буянт суманд малын эмч хийгээд явж байгаа юм. Би одоо аймгийн төв дээр багшилж байгаа юм хэдэн хүүхэдтэйгээ. Нөгөө аав ээж хэдэн хүүхэд нь харж өгнө, би ажлаа хийж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө өвгөн мориор их орой ирдэг юм даа. Хавар байсан тэгээд..., намар байсан юм байна тэр чинь. Хавар нь ирэх гээд чадаагүй намар нь..., тэгээд тэрний дараачийн хавар нь ирсэн юм байна ш дээ тэр шалгалт чинь. Шалгалт хойшилсон учраас миний бас ажил дээшээ яваад байхгүй юу. Овоо ажиллах ухаантай болоод. Тэгсэн чинь нөгөө Батбаярыг ирж байна гэж бодоод хоол хийсэн болоод л тэрэн дээр гаргаж ядаж байна. Гаднаас нэг их олон улсууд ороод ирлээ. Ингээд харсан чинь захирал маань орж ирж байна Мудга захирал.

Баасанхүү -

за

Долгоржав -

бид нар захиралаас их айна л даа. Сүртэй их мундаг гоё хүн байсан юм. өө яанаа та чинь хаанаас гараад ирвээ гээд тэгсэн газар дээрээс гараад ирлээ гээд тэгэхгүй юу. Тэгсэн чинь дараа нь намын дарга марга нар цөмөөрөө орж ирж байна. Одоо яанаа гэсэншүү юм бодогдоод пал гээд явчихаж байгаа юм. Тэгж байтал Батбаяр орж ирлээ. Тэгээд яасан чинь цай май хийгээд. Батбаярыг ихнэ гээд би овоо цай хоол хийчихсэн. Цагаан..., яасан юм тэр чинь. Тэр үед би одоо хөлдөөгчинд бууз хөргөгчиндөө их хийдэг. Тэгээд нэг бууз мууз жигнэж өгөөд нөгөө хэдийгээ нэг шил архи гаргаж өгөөд тэгж байсан чинь хадам аав маань бас хэрэгт дурлаж орж ирж байгаа юм тэр хооронд. Тэгээд орж ирсэн чинь нөгөө..., тэд нар бас их ухаантай. Хүнтэй бас яаж ажиллах вэ гэдгээ мэддэг л улсууд байсан байгаа юм л даа. Тэгсэн чинь ингээд шалгалт яваад өнгөрлөө. Танай Долгоржав энэ шалгалтыг их сайн өгүүлсэн манайд их сайхан одоо өөри йн үндсэн болгосон гээд нөгөө хадам аав ээж хоёрт ярьж байна нөгөө удирдлагууд чинь. Тэгээд одоо баяр хүргээд бид нар яг одоо тэр яам тамга нь шагнал өгч чадаагүй ч гэсэн сургуулиасаа болуул одоо өгөхөөс арга байхгүй байсан. Танай одоо дараагийн төгсөлтөн дээр бол дахиад ангиа авахад бол бэр чинь одоо их сайн ажиллана. Таны ч одоо гавъя гээд манай аавыг бас тэгээд оруулж хэлж байгаа юм. Тэгсэн чинь тэр надаа бас их зориг өгч байгаа юм чинь. Тэгээд зориг өгөөд, бас хүнтэй яаж ажиллах вэ гэдгээ тэр улсууд мэдээд тэрийг зоригжуулаад байна ш дээ. Хэрвээ тэгээд шалгалт өгөөд тэгээд би нэг сайн ажилласан гээд орхичихсон бол би бас тэгж хүчтэй цаашаа явах ч юм уу тэгээд тайвшрах ч юм уу. Тэхээр нөгөө хадам ээж аав хоёр чинь бас энд чинь хөөрхий амьтан бид нарыг яахлээр энэ чинь бас ингээд ажлаа хийгээд бадаг юм гээд өшөө надад туслалцаа өгнө.

Баасанхүү -

үр дүнтэй байдаг юм байна гээд.

Долгоржав -

тэгээд тэр сургуулийн тэр удирдлагууд бол их зөв хандаж гэж хойно нь боддог байхгүй юу. Тэгсээр байгаад тэгээд..., тэгээд яасан чинь тэр муу анги маань юу яалаа олимпиадад бас шалгарсан байгаа юм аймагт. Түрүүн Эрдэнэбүрэнд байхад нэг анги шалгарсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэр чинь аймгаас гарсангүй тэгээд өнгөрлөө. Аймагт 2-р байр эзэлсэн. Тэгээд нөгөө авсан анги маань бол бас улсад 2-т..., үгүй аймагтаа 2-р байр эзэлсэн гэж. Тэгээд тэр хооронд чинь хүүхэд мүүхэд бас их өснө хүүхэдтэйгээ ажилладаггүй хүнд. Тэгээд амралтаа аваад байж байсан чинь манай аймагтаа 2-р байр танай анги чинь эзэллээ. Ингээд надад бас мөнгө төгрөг авчирч өгөөд амралтаар шагнаад өгсөн байгаа юм. 12 хоног амралтанд явах эрхийн бичгээр шагнаад авчирч өгч байгаа юм. Тэгээд тэрнээс хойш өшөө л ажиллах нь эхдээд байхгүй юу. Тэгээд нөгөөдөх тэр ангиа төгсөгихөөд дахиад нэг анги авсан чинь бас нэг Эрдэнэбүрэн дээр байдаг шигээ нөгөө муу ангитай байсан олохоороо тэгдэг юм уу яадаг юм одоо 16-хан хүүхэд ирчихээд над дээр хүүхэд ирэхгүй байгаа юм. одоо шинээр батлагдчихсан тэрний үндсэн багш болж байсан. Тэгсэн чинь надад 16 хүүхэд байсан. Тэгээд 16 хүүхэдтэй одоо яахав гээд тэгсэн аа намар болохоор болно болно гээд хичээлийн эрхлэгч нь тэгж байх юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд намар нь яадаг юм бол гээд ирсэн чинь зөндөө их болчихсон. Тэгээд намар нь дахиад яасан. Тэгээд тэр анги нь маань болуул улсад 2-р байр эзэлсэн олимпиадад бүүр нөгөө аймгаасаа гараад. Дахиад дараагийн ангиа аваад 3-р ангитай болоод 3-аар төгсдөг боллоо ш дээ нөгөө хэд. Тэгээд 3-р ангид чинь улсад нэг хүүхэд улсад 1-р байр эзлээд Норовням гэдэг охин маань.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд бүүр нэлээн өндөр оноо авчихаж байгаа юм. Улсад нөгөө 2-р байранд орсон анги чинь улсаас ирж шалгалт авна. Телевиз юу..., радиогоор яриад тэр үед чинь бас телевизор байхгүй ээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэрэн дээр бид нар чинь их..., хоёр дахь төгсөлт маань бол тийм их том амжилттай. Тэгээд тэндээсээ эхлээд аймгийн тэргүүний бүлэг мүлэг юу юу ч болов доо тэгээд зөндөө..., тэр анги маань тэгээд төгсөөд явж өглөө. Тэгээд дахиад 1-анги авсан чинь бүх хичээлийн эрхлэгчид танай анги дээр үзүүлэх хичээл заа л гэнэ. За за..., тэгсэн чинь за ингээд заагаад явах юм байх гэж бодсон чинь дараа нь бүх захиралуудыг хичээл зааж суулгана аа л гэнэ бас. Бас нөгөө 1-р 10 жилдээ би чинь одоо..., дараагаар нь яасан чинь баруун 5 аймгийн багш нарт хичээл заа гэдэг байна. Дандаа л тийм...,

Баасанхүү -

үзүүлэнгийн.

Долгоржав -

тийн. Дандаа үзүүлж хичээл заасаар байгаад нөгөөдхөө бэлдсээр байтал нөгөө багш чинь..., хүүхэд нь сайн байхаас ч арга байхгүй, багш ч сайн бахаас ч аргагүй болоод ингээд явчихаж байгаа юм л даа. Нөгөө хөдөө явж тэмээ унаж суртлын бригад явдагаа болиод овоо...,

Баасанхүү -

үлгэр жишээ багш болсон.

Долгоржав -

тийн. Аймгийн депутат боллоо. Тэгсэн чинь аймгийн депутат болсон чинь аймгийн депутат чинь аймгийн дарга нартай л..., тийм хэмжээний эрх мэдэлтэй болчихдог юм байна. Утас гэрт нь тавьж өгөөд.

Баасанхүү -

хөөх за.

Долгоржав -

тэхээр чинь нөгөө ажиллах юм чинь хамаагүй намдаж байгаа юм. гэрээсээ утсаар хүүхдийнхээ ээж аавтай яриад. Тэгээд тэрэн дээр их санй яагаад. Дараагаар нь тэрний дараачийн төгсөлт болоход чинь өө тэр манайд ерөөсөө хүүхэд авчирч өгдөг хүн ерөөсөө надад мэдүүлэхгүй болчихлоо. Бас дарга нарын, Багшийн дээдийн багш нарын хүүхдүүд л Долгоржавын ангид ордог болоод бүүр тийм болчихсон. Дараагийн хүүхдүүд ч гэсэн олимпиадад бол..., сүүлийн 10 жил манай анги харин шууд дандаа аймагтаа 1-р байр эзэлдэг байсан ш дээ. Улсад 2, 3 удаа дараалж...,

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийн. Тэгээд тэр аймгийн депутат нь надад нэлээн ажил өгч байгаа юм бас. Тэр бас л урлагийн байнгын коммист л ороод ч байгаа юм. Тэр коммисын нарийн бичгээр очиж яасан. Тэр чинь надаа бас зохих хэмжээний ажил өгөөд тэндээс л хурлын танхимд л дуудаж байна л гэдэг. Надад дандаа тэр депутатын ажил оногдоод бас хэцүү юм болоод байгаа юм аа тэр чинь. Тэгсээр яваад тэгээд 89 онд тэгээд хүүхдүүд маань ч яасан. Тэр үед чинь 10-р ангид нь ажил дүгнэдэг боллоо. Хүүхдүүдийг 10-р ангид оруулж шалгалт хэр зэрэг өгч их дээд сургууль авсан хэд байна тэрүүгээр нь багш нарын ажлыг дүгнэдэг болсон чинь тэд нар чинь эхний 18 хүүхэд эхний дандаа оноог авсан гэж гэрч ирж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд Долгоржав 1-р 10 жилийн багш нь Долгоржавын анги 18 хүүхэд дарааллаад эхний оноог авчихлаа гээд бүүр. Тэрнээс хойш бүүр хүмүүсийн анхааралд маш их..., ажил ч нөгөө нэгэнт тэгээд нэр хүнд авчихсан юм чинь одоо ажлаа хийхээс биш аяхав дээ. Тэгсээр байгаад тэгээд тэтгэвэрт гарсан.

Баасанхүү -

тэссээр байгаад л?

Долгоржав -

тийн. Тэгээд ажилласаар байгаад л аймгийн депутатыг хийсээр байгаад сүүлд нь яасаар байгаад..., тэрний ч тохирсон тохирсон яахав тэр багш нарын авах ёстой шагналыг болуул би аваад л байсан. Тухайн үед авахын хувьд авч байсан. Тэгээд хүндэт самбар дээр нэг удаа яамны хүндэт самбар дээр нэг удаа тавигдсан. Аймгийн аварга багшаар нэг удаа шаргараад тэр аймгийн хүндэт самбар дээр нэг удаа тавигдсан. Тэгээд бусад талаараа болуул тэгээд яахав авах ёстой юмнуудыг аваад байсан. Би сүүлд нь гавъатаар тодорхойлоод өгсөн л гэж байхад нь би одоо тэгээд гарчихаж байгаа юм. Бас тэгээд сүүлийн үед чинь бас их хачин, хүн чинь тэгээд ганцаараа өссөн хүүхдийн гай чинь бас их болдог ш дээ. Тэгээд би цааш нь явбал явах л байсан л даа. Тэгээд ирсэн чинь ерөөсөө нэг багш ингэж хэлсэн. Энэ ерөөсөө..., Харнүдэн гээд манайд бас нэг сайн багш байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд Харнүдэн Долгоржав хоёр..., миний дараачийн ангийг бол Харнүдэн авна, тэрний дараачийн ангийг Бадамсүрэнбагш авдаг. Тэгээд энэ гурав дээр л байдаг томчуудын хүүхэд өгч байдаг. Одоо бид нар яахаараа бид нарых болохоор муу байна вэ ухааны юм л хэлдэг байлаа л даа. Тэгээд секцийн дарга марга гээд бид нар дээр бол ажил их нэмж байдаг. Тэрнийг болууд хүмүүс сүүлийн үед шүүмжлэх байдлаар ороод ирэхгүй юу. Тэхээр зэрэг за яахав та нар миний..., би бэлтгэл ангиас нь авчихсан байсан. 1-р ангид авах байсан. За энэ их булаалдаад байгаа улсууд одоо хэн нь авдаг байна вэ, хэн нь чадах нь вэ энэ ангийг аваарай. Харин над шиг сургаарай гэж хэлээд тэгээд би өөрөө..., тэгээд өгчихсөн. Тэгсэн чинь сургууль ч ойлгоогүй л байх л даа. Тэгээд л явж байсан чинь зуны амралтаар…, одоо бас боловсролын хэлтсийн дарга нар тэр үед зөвшөөрөхгүй л дээ тэр ажиллаж байгаа байдлаар. Тэгээд байж байсан чинь зуны амралтаараа явж байгаад нэг өдөр боловсон дарга хот руу явсан юм гэсэн. Хойгуур нь боловсон хүчин Жаргал гэж байсан Жаргал дээр очоод дарга өөр дээр чинь тушаал гарга гэсэн би одоо ингээд тэтгэвэртээ гарч байгаа ш дээ. Олон хүүхэдтэй хүн, тэгээд дээрээс нь..., 25 наснаа..., 25 жилээс дээш ажилласан багш нарыг гаргах тийм нэг заалт байдаг байсан байхгүй юу. Энүүгээрээ яагаад би 26 жил болчихсон гарсан гээд ингээд. Тэгээд гарчихсан. Тэгээд тэр ангийг минь өөр нэг булаацалдаж байсан нөгөө багш бас аваагүй гэсэн. Тэгээд яахав нэг залуу багшид өгсөн гэсэн. Тэгээд эргэж тийм сонин байдлаар гарсан ш дээ. Хүн тэгээд..., бас тэр болуул миний буруу цаашаа өшөө ажилаар явна эрч хүч байсан. Тэрийг хачад гардаг л буруу байхгүй юу. Тэрнийгээ цаашаа өөр сургууль дээр очиход дуртай л авна ш дээ намайг тэр аймгийн төв дээр чинь одоо.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгэхгүй хаяад за за ингэж олны..., сүүлдээ зүгээр Харнүдэн бид хоёр л амьтны юм булааж аваад зааж байдаг. Тэгээд сайн тэргүүний багш нар гэж ярьдаг болсон энэ тэр гээд тэгсэн. Тэхдээ болуул нөгөө хөдөө гадаа хичээл их заалгаж явна. Хөдөө сумуудаар хичээл их заалгана. Тэд нар чинь харин үнэлгээ их сайн өгдөг.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр багш нарт хичээл заахад бол үнэлгээ их сайн өгдөг. Тэд нар нь л авч явж байсан. Түүнээс манайхан Монгол хүн тийм байдаг юм уу хүн гэдэг амьтан ер нь тийм байдаг юм уу хэн мэдэх вэ. жаахан нэгнээ өөд нь гахаар зэрэг л нэгэндээ шаралхаад байдаг. Тэгээд ажлаа хийхгүй тэр тэгж байна энэ ингэж байна гээд. Тэгээд нүдэн дээр сайхан зан гаргачихаад нүүрнээс далд дандаа дургүй хүргээд. Тэгээд юм сурч чадаагүй хүн болуул тэрүүн дээр алддаг юм байгаа юм. Тэр бас хойч үеийн хүмүүс бол тэрэн дээрээ сайн дүгнэлт хийж явах нь зөв юм байна гэж би амьдралаас яг өөр дээрээсээ харсан. Өшөө хийх гэсэн юмаа хийж чадалгүй хүн чинь хаяж байгаа ш дээ. Хэрвээ тэрэн дээр байсан бол өшөө одоо энэ..., хэрвээ ардчилал гараад ирсэн үед болуул би өшөө ажлын амжилт гарч ирэх байсан. Яагаад гэвэл тийм хавчигдмал байдалд орохгүй ш дээ. Хүн дуртай газраа хүүхдээ өгдөг болчихлоо. Тэгж хүний хуваарилсан хүүхэдтэй очиж ноцолдох ч үгүй. Бид нарыг тэгээд за та нар өөрсдөө авахыг нь ав, солиод ав гээд ингэдэг байсан бол тэгэхээ болилоо. Тэгээд бүүр бид хоёрыг нэг..., хүн их тийм л дээ. 10 жилийн, өөр 10 жилийн А бүлэг Б бүлэг..., багш нарыг хэлдэггүй манай сургууль. Тэгээд А бүлэгт, Б бүлэгт, В бүлэгт л хуваарилна гээд бичиж аваад тэгээд сургууль хуваариаж өгдөг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд Харнүдэн бид хоёр бол В-д нь явдаг байсан. Тэгээд В-д хамгийн тааруухан хүнийг өгдөг болгодог юм уу яадаг юм тэнд нь хэлэлгүй сольж байна гэж манай хичээлийн эрхлэгч, тийм нэг сонинтой. За тэгээд ажлын амжилт бага нарыг хамгийн гол ороход болуул юу байдаг юм аа хичээлийн эрхлэгчээс их шалтгаалдаг байхгүй юу. Хичээлийн эрхлэгч нь л их сайн хүн байх юм бол өөрийгөө хаяад ер нь ямар юм сэтгэдэг байлаа ч гэсэн хичээлийн эрхлэгчээ байнга шаарддаг. Манай хичээлийн эрхлэгч Дашдондог гэж гавъат багш байсан. Математикын багш өөрөө..., их ч нямбай хүн л дээ. Тэгээд би болуул дандаа тэр математикын багш Дашдондог багшаасаа за одоо та нэг текстээ яагаад манай ангиас нэг шалгалт аваадах. Манай бага ангийн секц болуул манай секцээс 1-р ангиас, 2-р ангиас аваад чөлөөтэй юмыг нь гаргаж ирдэг хүн. Тэр хүн л өөрийнхөө..., бид нарын алдсан юмыг бол тэр шалгалтаар гарч ирээд тэгээд тэр юундаа дүгнэлт хийгээд яваад байх юм бол их сайн болдог тийм тал байсан. Тийм учраас бас багш нар хойшдоо эд нарт сургамж болгож яахад болуул бас тэр үе үеийн..., одоо болуул бага сургууль сайхан болчихсон байна. Гэхдээ болуул бас тэр хүний хаана сайн тал байна тэрнийг нь ашиглаж авч ажиллах юм бол тэрэнд амжилт бас гарах ийм тал гарч ирнэ.

Баасанхүү -

ммхм.

Долгоржав -

ийм нэг юм байна энэ болуул ийм л юм байгаа ш дээ.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.