Dolgorjav


Basic information
Interviewee ID: 990274
Name: Dolgorjav
Parent's name: Jamba
Ovog: Harchin
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Myangad

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Myangad sum, Hovd aimag
Lives in: Bayanbuural sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment; work; family; childhood;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Myangad people; Myangad customs; Myangad dialect; sacred mountains;

Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та бидэнд одоо Мянгад хүмүүсийн талаар ярьж өгөхгүй юу? Гарал үүсэл, одоо ямар оцлогтой хүмүүс вэ? хаагуур нутаглаж ирсэн хүмүүс вэ гэдэг талаар яриад өгөхгүй юу?

Долгоржав -

За Мянгадууд маань бол уул нь Хөвсгөлөөс, Хөвсгөлийн Дархадуудаас тасарж ирсэн бас. Тэгээд одоо энэ түүхэн дээр их байдаг шүү дээ чи надаар хэлүүлэлтгүй. Тэгээд тэрэн дээр чинь Ухнан дээр хана унь аччихсан хатгуур гэж нэг ийм жижигхэн гэр ачаад ингээд тэд нар дээрээ л явж байсан. Одоо ямааны ухна байна ш дээ тэр ухна.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэрэн дээр ачиж аваад тэгээд явж..., тасарч яваад хэсэг хүмүүс явсаар байгаад л одоо Мянгадын тэнд очсон юм байна л даа. Одоогийн Ховд аймгийн тэр Мянгад сумын тэр цаад тал дээр Өгөн дацан гэж байгаа. Тэнд л очсон юм гэнэ лээ. Тэрэн дээр оччихоод наашаагаа Ховд гол дагуудаа орж ирж байгаад л тэгээд..., одоо Мянгадууд газар нутаг гуйсан байна л даа тэр хавиар. Тэгээд хошуугаад эргэсэн чинь зөвшөөрөхгүй. 1000-аад одоо 1000-аад л эрчүүдийг авчрах юм бол одоо газар оронтой бол оо гэсэн гэнэ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд одоо 1000-аад хүн гэхээрээ хүрдэггүй хүний тоо нь. Тэхээр одоо 18 нас хүрсэн томоохон болсон эмэгтэй хүмүүсээ цөмөнд нь үс тавиад, үсийг нь нааш нь нэг сүлжүүлээд. Тэгээд 1000-аад эрчүүдийг дагуулж ирлээ гэж эмэгтэй эрэгтэй 1000-аад хүн дагуулж оччихоод тэгээд Мянгаад гэдэг нэр өгсөн юм гэсэн. Тэгээд Мянгаад нь сүүлдээ одоо бичгийн юундаа бол Мянгад гэдэг нэр авсан юм гэсэн ш дээ. Мянгадууд голдуу одоо дуу дуулах энэ аялгуу ая нь болуул яг Хөвсгөл хүн ш дээ бас.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийн. Нээх уянгалсан тийм..., одоо хөвсгөлийн чинь дуунууд яг нэг тийм байдаг шүү дээ тийм ээ. Мянгадууд бас л яг тиймэрхүү уянгалсан дуутай. Дуу хууранд бол дуртай, аан бас Мянгадууд чинь бүүр дээр үеээсээ одоо юу яасан байгаа юм, нэг нэгэндээ их тусархуу улсууд байсан.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

одоо Ховд голоосоо хөдөөгөө гардаг юм. Ховд гол дагуудаа 6 сар болохоор зэрэг нөгөө ус Ховдын гол үерлээд байлгах арга байхгүй. Тэгтэл одоо тэр түрүүн би нэг ярьсан даа би ээжтэйгээ хоёулхнаа үлдсэн гэж ярьсан.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

тэхэд тийм ядарсан одоо бүл чадал муутай хүмүүсийг болуул тэр багийн дарга нар нь аваад шууд ачуулж аваад, гэрийг нь ачиж одоо тэндээс хүн гаргаад. Хэрвээ одоо гэр орноо буцаагаад..., зусландаа хүргэгдсэн айл бол буцаагаад хүмүүсийг гаргаад тийм ядарсан улсуудынхаа..., одоо унаагүй айл байж болох юм, бүл чадал муутай улсуудаа болуул байнга авч явдаг. Бүүр тийм компанирхуу ажил зохиодог байсан. Аан Мянгадуудын тэр бас Ховд гол дагуудаа юу..., 6сард нөгөө их үерлэсэн үедээ гол дотроо орчихоод мал нь ус гарч чаддаггүй байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд тэрийг нөгөө бөөндөө тэгж бөөндөж авч..., ер нь усанд их сайн улсууд байдаг ш дээ Мянгадууд бас. Мориндоо ерөөсөө шууд эмээлийг нь авчихаад мориныхоо сүүлнээч чирэгдээд л усан дээр..., Ховд голоороо гардаг. Тэгтэл тэр хонь ямаагаа дээгүүр нь шахчихаад доогуур нь болуул ерөөсөө шууд нөгөө юугаа аваад явчихдаг. Нөгөө урссан хонь ямаагаа шүүрдээд аваад аваад явдаг. Ийм сонин..., аан тэгээд тэд нарын хамгийн гол онцлог нь болуул яахав мал аж ахуй..., газар тариалан бас эрхэлдэг байсан байгаа юм аа Мянгадууд чинь. Тэр нэгдэлжих хөдөлгөөн ялснаас л..., одоо нэгдэл гэдэг юм эхэлснээс л хойш тэр газар нутаг 10-ын газар 7-ын газар гэж яриад байгаа юм Ховдод.

Баасанхүү -

за

Долгоржав -

Мянгад сумын тэр одоогийн Буянт сумд. Тэрэн дээр бол газар тариалан эрхлэж газраа..., одоо энэ хулуу, тингуа, шийгуа гэдгээ болуул тарьдаг байсан байгаа юм тэд нар чинь бас. Нэг хэсэг нь тэгж тарьж явж, тэгээд нэг хэсэг нь малаа маллаж ингэж амьдардаг. Иймрхүү л улсууд байсан байна. За тэгээд ээж аваа болуул ааваа адай, ээжээ авай гэж дуудна.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

ерөөсөө бид нар болуул одоо..., манай аав гэхийн оронд адай л гэж ярина. Одоо ч гэсэн бид нар одоо миний адай тэгдэг байсан, миний авай ингэдэг байсан л гэж Мянгадууд бол тэгж ярьдаг. Одоо сүүлийн үед 80-аад оноос хойш л болуул ээж аав болчихсон байгаа юм. Бас нөгөө мартагдаж байхгүй юу. Тэгээд одоо аягүй болуул эмээ өвөө гэж ярих юм байгаа биз одоо тийн. Дээр үед бол одоо эрэгтэйчүүд нь дандаа юу Ховд голынхоо дагуу хадлангаа хийдэг..., юу билээ өвлийнхөө бэлтгэлийг хийдэг. Тэхдээ цагаан метр метр цагаан алчуураар толгойгоо боогоод ингээд..., гадны харийн хүнээс болуул хамгаалуулахын тулд болуул хаяавч..., мянгад хүн болгон айл болгон бол хаяавч хар хаяавч татдаг байсан.

Баасанхүү -

аан тэр нь зүгээр нөгөө...?

Долгоржав -

гэрийн хаяа байна ш дээ тийм ээ?

Баасанхүү -

тийн тойруулаад тээ?

Долгоржав -

тэхдээ дандаа хараар, хар хаяавч хийж татдаг байсан байгаа юм.

Баасанхүү -

энэ нь бол зүгээр нөгөө зан заншлын шинжтэй тээ?

Долгоржав -

зан заншлын шинж шүү дээ. Тэр одоо гадны хүмүүсээс бол өөрийгөө хамгаалсан тийм шинж төрхтэй байдаг. За тэр одоо энэ Алтанхөхий гэж яриад байна ш дээ одоо тахилгатай гээд.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

одоо сая хүртэл 4 жил болоод Алтанхөхийг тахилаа гэж яриад байгаа юм. Алтанхөхийн тахилга..., Алтанхөхийгөө болуул их яана..., Мянгадууд болуул маш их хүндэлнэ. Одоо ингээд усаар тэр Ховд гол гэж би яриад байна тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

Ховд голоор гарч байхад бол Мянгад хүүхэд ч бай, авгай нар ч бай одоо хүн болгон л Өндөрхөх..., Алтанхөхий ч гэхгүй л дээ манайхан бол дандаа Өндөрхөхий гэж ярина. Өндөрхөхий минь Өднөрхөхий минь яанаа Өндөрхөхий минь гээд бүүр дуудаад явж байдаг. Ус өнөө морин дээрүүг нь ус нь хальж даваад гарчихсан байж байхад уснаас айж байхдаа л Өндөрхөхийгөө дуудсаар байгаад л тэгээд гараад явдаг. Тэгээд ер нь юмнаас айж цочихдоо бол яанаа Өндөрхөхий минь гэж бүүр одоо тэгдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Долгоржав -

тийм заншилтай. Тэр бол нутгийн заншил. Одоо сүүлийн үед болохоор..., би одоо сүүлийн..., багшийн сургууль төгссөнөөсөө хойш Мянгад руу очихоо байсан учраас бас зан заншил яаж өөрчлөгдөж байгааг бас сайн мэдэхгүй байна л даа. Хааяа нэг золгуут хийж ах дүүсээрээ ороод гарч байгаа болохоос биш дотор нь орж яахгүй. Хоорондоо бол хамтарч хүмүүжлийн хувьд бол ёстой..., одоо анх л тэнд очсон ш дээ тийм ээ. Тэр үеэсээ эхлээд ер нь тэрнийг..., Оросын ямар номон дээр байсан билээ Мянгадууд чинь бүүр тийм хэсэг хэсэг бригадууд болгож байжээ гэж бичсэн байдаг юм байна лээ. Тэхээр их эрт дээр үеэс л Мянгадууд бол бас их найрсаг бие биенээ..., миний мэдэх болуул лав тэр баг гэхдээ болуул Булангийн багийнхан гэж ярьж байгаа юм. Аан Гахайт, Мөрөн, Аруу, хужиртыхан гэж ингэж ярьдаг байсан.

Баасанхүү -

ялгаад ялгаад?

Долгоржав -

ялгаад ялгаад. Тийн. Тэгээд тэр хэсгээрээ хүртэл одоо өөр өөр. Наадам боллоо гэхэд за одоо энэ наадам дээр одоо Мөрөнгийн морь түрүүлэв, Хужиртын морь түрүүлэв, юуны..., Гахайтын морь түрүүлэв, тэр доор Булангийн морь түрүүлэв гэдэг дээр бол одоо тэрүүгээрээ хоорондоо их өрсөлддөг бас.

Баасанхүү -

аанхан.

Долгоржав -

тийн.

Баасанхүү -

тэгээд бас жижиг нөгөө нэг овог шиг юм байна ээ?

Долгоржав -

овог шиг тийн. Тэхдээ овог болуул тус тусдаа овогтой ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд баг багаараа л одоо..., Гахайт гэдэг нь 12-р баг, Мөрөн гэдэг нь 11-р баг, Хужирт гэдэг нь 10-р баг, тэгээд 3-р баг нь болуул тэр Булан гэдэг. Тэрнээс цааш юу байсан юм ингэж дандаа баг багаар нь тэгж газраар нь яаж байгаа юм. Тэгээд манайхан Булангийхан. Манай аав болуул Мөрөнгийх, ээж болуул Гахайтых.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

газар нутаг нь тэр хавийн Районы бүх газрууд бол заагтай. Тэрнээс тэрний хооронд болуул Мөрөнгийхөө. Энэ Мөрөнгийх, энэ Гахайтых, энэ Хужиртых, тэр Булангийх гээд л ингээд явдаг. Тийм хэсэг хэсгээрээ тэгж яадаг. Тэр нь болуул бүүр эрт дээр үеэс уламжилсан юу юм шиг байгаа юм л даа. Тэгээд Зээр нуур гэж байдаг юм Мянгадын.

Баасанхүү -

за. Мянгад суманд байдаг уу?

Долгоржав -

аанхан. Цаашаа бүүр одоо хөдөө орохоороо.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр Өндөрхөхийгөөс доошоогоо болоод ирэхээр..., тэр зээрн нуур дээр болуул тэр 11-р баг, 12-р баг, 10-р баг гурвуулаа ингээд нуур байлаа гэж байхад нуур чинь нэг ийм зохион байгуулалттай даа энүүгээрээ ингээд нил уултай.

Баасанхүү -

за

Долгоржав -

энэ талаараа болуул задгай ийм газар байлаа гэхэд энд л одоо энэн дээр..., энд нь болохоор 10-р багийхан, одоо тэр Хужиртыхан. Аан энэ талаар 11-р, энэ талд нь Гахайтых, энд Булангийх нь. Энэ нуурын хөвөөн дээр л намайг бага байхад уулздаг.

Баасанхүү -

буудаллаад уу?

Долгоржав -

буудаллаад. Тэрэн дээр 7-оос өнжих 2 хонох хооронд л одоо..., тэнд л..., эндээс чинь энд суусан хүн болуул энэ ах дүү дээрээ очдог. Энэ ах дүү дээрээ очиж ингэж..., тэр надад жоохон байхад ингээд бүүр ингээд толь шиг ингээд харагдаж байхад бол айлууд ингээд нууран дотор харагдах шиг. Уул нь ингээд дотор нь харагдаа. Тэгээд энэ хөвөө дагаад л ингээд улсууд давхиж байх нь гоё юм шиг харагддаг. Тэгсэн мөртлөө уудаг ус байхгүй. Эндээс газар ухаж ус уудаг. Нуурын уснаас ус ууж болохгүй. Тэгээд тэр нуурын..., худаг тэр худаг дээрээ болуул улсууд чинь овооролдоод бүүр шөнөжин бархилдаад хононо доо. Нөгөө усаа авахын тулд.

Баасанхүү -

очерлож уу?

Долгоржав -

тийн. Тийм сонин. Тэгж л одоо нэг удаа уулзаж байцгааж дээ тэд нар. Бид нар хөөрүүдүүхэн сэтгэлтэй манайхан чинть бас, Мянгадууд чинь.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

их тийм доргиотой, бие биендээ их доргисон. Наадам маадам боллоо гэхэд л одоо юуны өмнө гоёцгооцон л, наадмыхаа талбай дээр одоо хөдөө..., тэр сумын төвийн талбай дээр Баясаа гээд манай нэг хүн байдаг байсан юм аа. Анх л кино механикч байсан надыг жоохон байхад. Тэр Баясаа гуай чинь тэр наадмыхаа талбай дээр одоо радио, цагаан хоолой моолой тавьчихсан. Тэгээд тэрүүгээр чинь нэг их дуу хөгжим болсон, тэрүүндээ их хөгжсөн хөөрсөн тийм л улсууд байдаг юм Мянгадууд. Ажилд болуул сайн.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

их эвсэг найрсаг тийм улсууд байдаг юм Мянгадууд. Тэгээд Мянгад болуул Эрдэнэбүрэн Ховд голынхоо энэ талаар..., Ховд гол чинь ингээд 2 хэсэг болоод урссан байгаа юм л даа.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд энэ талд нь Мянгадууд энэ талд энэ голынхоо дунд бол Мянгадууд, энэ талд нь бол Эрдэнэбүрэнийхэн байгаа юм. Тэгээд энэ 2 голын...,

Баасанхүү -

зэргэлдээ сум юм байна ш дээ.

Долгоржав -

ммхм тийн. Тэгээд энэ хоёр хоорондообас их эв найрамдалтай бид нар чинь ус гатлаад бие биендээ ороод найрлаад наадаад явчихдаг. Аан нөгөө тал Мянгад болохоор бүүр нөгөө хөдөөнөө зусланд гараад ирэхээр нь Увс аймгийн Өлгий сумтай хэлэлдэг юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэд нартайгаа бас очиж найрлана бид чинь. Тэгээд найранд их дуртай газар байсан юм болов уу их сайхан дуулдаг. Тэгээд тэр Өлгий нутаг ус нь бодвол манай нутгаар орж ирдэг. Тийм ч учраас энэ Алтанхөхий тахихад болуул тэр Увсын Өлгий сумыхнаас наашаа ирж их тахилцаж байна яриад байгаа юм. аан тэр Алтанөхийн тэр Өндөрхөхий гэж яриад байгаа тэр Алтанхөхий маань болуул ерөөсөө эрэгтэй хүн л гарахаас биш тэрний орой дээр эмэгтэй хүн гарч болдоггүй гэж тэгж заншдаг байсан. Тэр ч байтугай бид нарыг чинь одоо жаахан байхад ингээд Хөхий рүү харж бие засж болохгүй гэж хэлдэг байсан.

Баасанхүү -

өө за.

Долгоржав -

тийн. Ерөөсөө буруу тийшээ..., ийшээгээ энэ Хөхий ингэж байхад ийшээгээ Цамбагарав байгаа юм Эрдэнэбүрэний.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгтэл энэ Хөхий энд байж байхад Хөхий рүү харж бие засвал эмэгтэй хүн болуул бүүр ч болохгүй. Энэ нь бол эрэгтэй хүний шинж хадгалсан..., энд эмэгтэй хүний шинж хадгалсан байдаг. Тийм учраас энэ хамгийн их дошгин уул юм байгаа юм. Гоёмсог..., ийм учраас энэ рүү хар шээвэл зүгээ ёстой бид нарыг чинь бие засахыг дандаа шээвүүзэй л гэдэг. Тийшээ харж шээвээ та нар гээд жаахан байхад чинь хүмүүс. Тийшээ хараад бие засаж байгаа хүүхдийг харах юм болуул настай улсууд чинь муужирдаг байсан ш дээ. Тийм айхтархүндэлнэ. За тэр Хөхий тэр дээшээгээ болуул одоо тэгээд Цамбагарав..., юу Өднөрхөхий рүү тэр дээшээ гардаггүй. Ер нь гадны хүнийг ч гаргадаггүй л ярьдаг байсан. Одоо сүүлийн үед одоо тахилгат уул боллоо гээд бүүр ерөнхийлөгч гараад байна ш дээ тэр болдог л байсан юм байлгүй. Дээр үед гадны нэг лам очиж ном унших гээд тэгээд замдаа..., Өөлд ламын яс гэж байдаг юм тэр Хөхийн цаад тал дээр Алтанхөхийн. Тэр нь блохоор тэр Өөлд лам их номтой лам ном унших гээд овоон дээр гарч ном унших гэж байсан чинь Хөхий уул хүлээж аваагүй тэгээд замдаа морь нь чирч алаад. Тэгээд Өөлд ламын яс гэж 0,12,51 гэж ярьдаг юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд одоо ийм л түүхтэй намтартай газар л даа. За тэр байгалийн байдал баялаг бол бас ярих юм байхгүй тэр Ховд гол дагуудуу бол чацарганатай, янз янзын ургамал ихтэй. Яг Өндөрхөхийдөө бол одоо тэр янгир, аргал бүх тэр байгалийн сайхан юмнууд бол байна. Гол дагуудуу бол гахай махайнууд нь байдаг. Тийм одоо янз бүрийн ан амьтан хийдэггүй. Хэдэн тарвага ч хүртэл манайхан ер нь агнадаггүй байсан намайг жоохон байхад. Хөхий уул бол эзэнтэй. Тэрнээс авч болохгүй гээд тэгж байсан. Сүүлдээ энэ бүүр 80-н хэдэн онд манай энэ яамнаас, ан агнуурын яамнаас тэгж байсан танай Хөхий чинь ч үнэхээрийн хэцүү газар юм байна. Янгир буудах гэсэн чинь доошоо ерөөсөө..., тэр анчидыг авч явсан юм шиг байгаа юм тэд нар. Хоёр аргал нэг янгир ямаа яасан чинь..., сайхан тэх ингэж хүлээж зогсож байсан. Тэгээд яг хүн авч болохгүй газар руу л орж үхэж байна. Ер нь бэрх газар юм аа, үнэхээрийн өөрийгөө сайн хамгаалж чадсан газар юм байна гэж хэлж байсан. Сонгино монгино ерөөсөө нэг их хамаагүй түүлгэдэггүй. Өөр газраас түү та нар Өндөрхөхий дээрээс түүж болохгүй л гэдэг. Одоо бид нарын хамгийн их шүтэж хамгаалж явдаг газар л болуул өндөр хөхий. Тэгээд би нээрээ тэгж байсан. Нөгөө ээжтэй..., нөгөө аж ахуй явлаа гээд ирж байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэхдээ хүртэл Өндөрхөхий гэж сангийн аж ахуй явж байхдаа их хашигардаг байсан гэнэ ээ.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тэгээд зүүдлээл өндөр хөх хүн гээд яриад байх юм бол оюутнууд намайг дооглодог. Тийм биш Өндөрхөхийгөө л..., тийм учраас тийм их нарийн дахидаг тийм онцгой нэг уул даа. Тэгээд яахав Зээр нуур гэж байна. Зээр нуураа бас л их гоё тохирсон их гоё үзэсгэлэнтэй газар л даа. Тэгээд доошоогоо Цахиур, тэгээд доошоогоо явахад Бүргэдэй гэж байдаг юм. Тэр болуул бас л их гоё газар. Тэгээд Халзан Бүргэдэй байна. Тэгээд сумынхаа төв рүү орж байх шиг. Урдуураа бол Ховд голоосоо доошоо ингээд харахаар юу гэж байдаг юм аа..., Торхы Улаан гэж. Тэгээд яг тийм хадтай. Тэгээд тэр Торхы Улаан гэдэг маань бол яг Мянгадын тэр доот талаа тэр Ховд голынхоо доогуур яг юуны тийшээ л байгаа юм л даа тэр..., одоо Мянгадын нутаг зан заншил дээр бол Торхы Улаан гэдэг маань болуул энэ Цамбагарав, Өндөрхөхий хоёрын хүүхэд нь гэж ярина бас тэрнийгээ хамаагүй яахгүй. Энэ болуул хүүхэд нь, энэ Цамбагарав нь эцэг нь, Өндөрхөхий одоо эх нь, тэр Торхы Улаан бол хүүхэд нь, тэрний цаад талын Жаргалант хайрхан хүүхэд нь гэж л одоо тэгж л ярьдаг. Газар болгонд..., одоо бодоход газруудыг айхтар хамгаалж байсан газар юм шиг байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийн. Тийм Мянгадын талаар болуул..., аан эмэгтэйчүүд нь болжжл их тийм ирэмгий бас их сонин.

Баасанхүү -

за

Долгоржав -

их хэл үг ихтэй. Үг ярихдаа бол тэгсэн л юм мадаг, ээ эхээ ч алаг даа гэж заримдаа тиймэрхүү үг ярина ш дээ манайхны аялгуу болуул.

Баасанхүү -

за.

Долгоржав -

одоо манай хүүхдүүд тэгээд дооглоод байдаг байхгүй юу. Одоо Мянгадад очсон чинь Мянгадууд ямар хачин юм бэ ээжээ гэж ярьдаг. Яаж байна гэхээр өөр тэмээ гэж тамиа гэж яриад байх юм. Тамиа гэж юу яриад байгаа юм бол гэсэн тэмээг нөгөө тамиа гэж ярьдаг байж гэнэ. Ихээ ч алаг даа гэдэг нь их өрөвдөхөөрөө хүнийг ихээ ч алаг даа, ивий муу ихээ ч алаг даа муу Дорж манай муу Дорж ирээд явлаа гэж байх шиг. Аялгуу нь бол яг тиймэрхүү аялгуутай. Бас ээ нутаг сахиа гэж ярьж байгаа юм.

Баасанхүү -

нутаг сахь?

Долгоржав -

тийн. Нутаг сахь гэж хүүхдийг л голдуу хэлж байгаа юм. ххүдийг нутаг сахь гэдэг бол одоо их уурлахаараа л нутаг сахь гэж уурлаж одоо нутгаа сахиад үлдэх чинь одоо ямар олигтой юм байх вэ дээ одоо үх л гэсэн үг юм уу яасан юм. Тийм хачин одоо үл ойлгогдох үгнүүд ихтэй тэр чинь. Ихээ ч алаг даа гээд одоо эрэгтэйчүүд нь болуул нэг хачин үг байдаг тэрийг болуул би хэлэхгүй ээ. Тэр болуул ягад гэлтэй гээд одоо бүүр улсууд тэгдэг. Тэрийг болуул хэлэхгүй бараг мэддэг улсууд нь болуул за энэ тэр нэг авгай болуул хэлэлгүй үлдчихлээ л гэж хэлэхээр мэдэж байгаа. Мэддэггүй хүн болуул тэгээд л өнгөрнө. Тэр их муухай үг ээ. Тийм их сонин сонин үгтэй. Ивий хөөрхий гэсэн ухаантай л юм байхаа даа. Ишиг хайчалагдаа ээ хар шаараа гэж тэгж байх шиг. Хүнийг дандаа тэгж хайрлаж л байгаа ухаантай мөртлөө тийм хүнд үл ойлгогдмоор ихээ ч алаг даа гэхээр чинь одоо хүн чинь одоо эхээ ч алаг гээд байгаа юм уу эхээ ч халаг даа ч гээд байгаа юм шиг. Учрыг нь би одоо хүртэл ойлгодоггүй л байхгүй юу. Тийм сонин сонин хэл яриа аялгуу болуул хачин хачин аялгуунууд бол байдаг юм аа.

Баасанхүү -

зан заншлын хувьд за манай Мянгад хүмүүсийн одоо бусдаас ийм үйл хийдгээрээ ч өөр дөө гэх тийм зүйл байдаг уу?

Долгоржав -

аан тийм.

Баасанхүү -

бүүр яг ингээд онцлоод...,

Долгоржав -

ммхм. Мянгад хүний хачин зан заншил нь бол юу яадаг юм..., тийм өвөрмөц одоо яг Мянгадуудын мэдэгдэхээр тийм ээ энэ Мянгад хүн байна..., одоо усаар л их..., усаар орж гарахадаа л их бардамнаж, тэрүүн дээрээ л усаа их бас Ховд голынхоо дагуу..., тэрийгээ л хайрлаж хамгаалах талаар бол бүүр онцгой.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд одоо..., тэгээд бас тэр онгоц байдаг юм. Онгоц тавина завь тавина. Тэрүүгээрээ болуул Мянгадууд өөрсдөө хүүхдүүд..., нөгөө миний үед болуул их явдаг. Тэгээд одоо айх юм байхгүй ёстой тэрүүгээр л тэр усаар одоо чөлөөтэй эзэмшээд гараад явчихаж чаддаг. Тэгсэн мөртлөө тэрнийгээ их хайрлаж хамгаалдаг тийм байсан. Усанд л одоо арай илүү. Тэгсэн мөртлөө одоо энэ сүүлийн үед чинь хэсэг цагаа алдаад байгаад байгаа юм уу, бас нөгөө хүндэлж хүлээхээ болиод ч байгаа юм уу, дэг журам нь алдагдаад байгаа юм уу усанд их үхэж байна гэж ярьж байгаа юм эднүүс одоо.

Баасанхүү -

өө золигоо.

Долгоржав -

тэхээр тэр зан заншлаа алдаж байна гэсэн үг л дээ.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

хуучин тэр хүндлэлээ бол алдаад байна уу, тэр ямар байдлаар тэрнийг эзэмшиж гардаг байсан аргаа хаяад байна уу тэгж байж л яаж байна л даа. Бид нар чинь Мянгад хүн учраас усчин байх ёстой гээд ингээд байна уу гэж ярьж байгаа юм. Тэгээд...,

Баасанхүү -

аанхан. Сураагүй яагаад байгаа болов уу?

Долгоржав -

аанхан. Тэгээд яваад, тэгээд Ховдын голоор болуул гараад явчихна гээд ингээд..., түүнээс биш хамгийн зан заншил нь бол залуучууд нь бол усанд их сайн ш дээ. Ерөөсөө усаар сэлээд гараад явчихна. Мал..., одоо усан дотор хүн нас барлаа..., өө муудаад доор орлоо гэхэд л олоод ирдэг тийм улсууд байсан. Намайг жоохон байхад бол Данаажав гэж байсан тэр одоо өвгөн байна л даа 70-н хэдтэй.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр өвгөн бол ерөөсөө усан дотор хэдэн цагаар явдаг. Доогуур нь яваад л тэгээд хүүхэд нас..., энэ лүү одоо ус мэддэггүй хүн ороод нас барчихлаа гэхэд л хайсаар яваад олоод ирдэг тийм байна гэж байгаа юм. тэхээр тэр чинь сүүлийн үед бол тэр арга замаа нөгөө өндөр настангуудаасаа авч чадахгүй, Мянгад усчин гэдэг талаараа яадаг юм шиг байгаа юм. За морийг болуул сайн эрхэмлэнэ дээ харин.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

Мянгадуудын зан заншил бол моринд болуул их..., одоо чи бараг телевизороор харсан болуул шувуун саарал гэж яриад байсан Мянгадын. Тэр шувуун саарал болуул Монголдоо ёстой нэртэй байсан гэнэ лээ.

Баасанхүү -

ммхм. Морь байсан юм уу?

Долгоржав -

тийн. 60-н миллтэй давхиж байсан гэж ярьдаг юм байна лээ. 69 тэр үеийн 69 60 миллтэй байхад гүйцэхгүй байсан гэж ярьж байгаа юм машин. Тэхээр тэр маш их хурдан морь байж дээ.

Баасанхүү -

тийм байна.

Долгоржав -

тийм учраас моринд болуул тэд нар бас их..., хачин тийм..., морь их..., одоо ирэмгий ч гэдэг юм уу, морийг хайрлах тийм чадвар зан заншил болуул хүндлэх чадвар сайн. Одоо телевизороор зарим заримдаа гараад байдаг юм аа Мянгадын зан заншил гээд. Тэр мориныхоо толгойг одоо хадгалчихсан тийм зурагтаар гач байна лээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр одоо үхчихсэн аль дээрийн намайг жоохон байхад уралдаж байсан морины толгойг аваад хадгалчихсан байна гэдэг чинь адуугаа хүндэлдэг байна гэсэн үг дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийм учир морь малдаа болуул сайн. Ийм нэг уламжлалтай байдаг юм. За тэр бие биендээ их л тусархуу тэр нэг заншил л байсан. Одоо эд нарт байна уу үгүй юу мэдэхгүй. Дээр үеийн одоо нэг уламжлал байдаг. Тэр бол уламжлалт Мянгадын ганц сайхан юу нь тэндээ байдаг байсан. Тэр хүний нутагт явж байхад бол надад тэр их ажиглагддаг байсан байхгүй юу. Ер нь одоо гадаа байгаа болуул нэг баг бригадын улсуудаа нэгнээ хаяхгүй дээ. Ямар ч байсан чирээд л аваад явдаг сэтгэл сайтай тийм улсууд байдаг байсан. Нэг хүнийг уйлж гашуудан цааш нь нааш нь түлхээд байдаггүй. Тэр талаараа их хамтач ч гэдэг юм уу тийм зан заншилтай ийм байсан. Юм ер нь хамтарч хийх дуртай. Тийм л зан заншилтай байсан. Тэгээд энэ л байх шив дээ.

Баасанхүү -

за та яг нөгөө өөрөө яг Мянгад хүмүүсийнхээ дунд амьдарч байхдаа бага насныхаа үеэс дурсаад ярихгүй юу?

Долгоржав -

за бага насны үеийн дурсамж байна. За тэгээд би нэг үхэр бяруу саадаг..., сургуульд орлоо 1-р ангид тийм ээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

1-р ангийн бүх хүүхдийг нээрээ юу яадаг байсан ш дээ сумын төвөөс кино механик Баясаа гэдэг хүн..., би нөгөө түрүүн ярьсан даа наадмын газар.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

тэр Баясаа гуай болуул киногоо аччихсан, киного..., тэмээн дээр шүү. Киноныхоо тийм аппаратуудаа аччихаад, тэгээд тэр юу яадаг байсан..., зуслангийн тэр айлуудын хүүхдүүдийг цөмийг нь бөөгнүүлж аваад бас концерт тоглуулна бид нараар.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд концерт тоглуулаад тэр үхэр сааж байх хооронд..., тэр өдөр нь нэг жаахан унтдаг байлаа гэж ярьж байсан ш дээ. Тэр цаг дээр унтуулахаа больж аваад одоо нэгээс 4-р ангийн хүүхдүүдийг ч байдаг юм уу 5-р ангийн хүүхдүүдийг чинь цөмийг нь нийлүүлж морьтой цөмийг нь цуглуулж аваад киногоо ачаад, тэгээд тэр айлуудаар концерт тоглоод. Бас тэр ухуулга сурталчлах ажлаа хийж байсан юм шиг байгаа юм л даа. Бид нараар бол дуу дуулуулна, шүлэг уншуулна..., тэгээд зурам алуулна. Нөгөө зурам ангах тийм даалгавар өгдөг байсан байхгүй юу. Тэгээд тэрүүгээрээ 3-тын бидонтой эмэгтэй хүүхэд би чинь 8 настай..., биш 11, 12-той байхад бол зурам агнаад, морин дээр одоо 3-тын бидон ганзаглаж аваад, тэгээд тэрүүгээрээ ус зурамны нүх рүү ус хийж байж алдаг. Тэр бүүр бригадад тэгээд тэр бас юу яаж байсан юм шиг байгаа юм, зурам агнах тийм төлөвлөгөө өгдөг. Тэр төвлөвлөгөө бол тэр баг бригадын улсууд бол улсууд бол тэгж биелүүлдэг. Тэгээд тэдэн хувиар давуулан биелүүлээ гэж тэгж явдаг байсан байгаа юм. Тэр завод дээр бас..., завод гэж ярьдаг маань чи одоо мэддэг болов уу тэр чүү авдаг газрыг завод гэж ярьдаг байсан.

Баасанхүү -

аанхан

Долгоржав -

тэрэн дээр чинь бид нарыг нэг одоо тэр...,тэр айлууд чинь монгол гутлы улыг оёдог байлаа л даа. Тэгээд тэр авгай нар болуул бид нарт одоо чинь 11, 12, 13-тай охидуудад бол нэг нэг ийм гутлын ул өгчихнө.

Баасанхүү -

за

Долгоржав -

гутлынхаа улыг нөгөөдүүл чинь ингээд цагаан даавуугаар үрээд өгчихнө. Бид нар нөгөөдөх гадна талын нөгөө ирмэгийг нь нэг оёдог. Чи тэрийг мэдэх болов уу үгүй болов уу. Тэгээд тэр ирмэг, давхрага ирмэг гэж бид тэр ярина л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд бид нар ингээд зэрэгцээж суучихаад энэ ёстой гоё би охидуудыг ингээд сүү тушааж явахадаа төөр сүүнээсээ хол суучихаад 5, 6 метр хол суучихаад нөгөө давхрагыг чинь ирмэглэж айлын авгай нарт оёж өгнө бид нар. Тэр бас их сонин..., тэр хүүхдийн хүчийг хөөрхөн ашиглаж байгаа биз.

Баасанхүү -

тийн.

Долгоржав -

тэгээд нөгөө тэр гоё энэ гоё гээд бүгдээрээ гоё болохын тулд бүгдээрээ гоё хийдэг болоод. Бүх хүүхдүүд бол тэрийгээ их гоё ирмэглэдэг байсан байгаа юм. Тэрнийг чинь мэдэв гэвэл Багшийн сургуульд орсон хойно тэр ирмэг гутлын ул оёдог давхрага ирмэглэдэг хүүхэд байхгүй байхгүй юу өөр газар.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэр болуул тэр хүмүүсийн бас нэг онцлог байж ээ нээрээ бодоод. Тэр бага насны сонин дурсамж байгаа юм. Тэгээд ер нь хамтарч л юм хийхэд их сайн хийж байсан юм шиг байгаа юм. Тэр ан..., зурам агнахад эрэгтэй эмэгтэйгүй гараад..., бүүр гар марыг нь зурам хазна ш дээ. Хазуулчихсан л цус нөжөө гойжуулчихсан л гүйж явдаг. Тэгсэн мөртлөөсөө концерт тоглож явахад бол бид нар чинь концерт тоглоходоо бүүр том хүн шиг л одоо их үлгэр жишээ мундаг л явахаас биш зүгээр нэг хүүхэд шиг энд тэнд сарвалзаад гүйх тийм юу байхгүй. Тэр бас хүүхдэд тийм нөлөө өгч байсан юм шиг байгаа юм. тийм дурсамж байдаг юм. За би чинь нөгөө ганцаараа байсан гэж яриад байгаа ш дээ тийм ээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд юу яаж байгаа юм..., 6 настай..., надыг 4 настай байхад манай ээж хөл нь өвдөөд Отгон Тэнгэрийн рашаанд тэмээгээр манайх явсан байгаа юм л даа бас. Мянгадууд 60-аад айл өрх жижиг гэр барьж аваад явсан байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

хатгуур л гэж яриад байгаа юм л даа. Тэгээд бид гурав чинь одоо манай ээжийг өвдөхөд бол манай аав бас намайг бид хоёрыгоо очиж аваад л тэр хатгууртай нутаг өөд 6 сард л явсан. Бодвол нутаг уруу орчихсон байна гэдэг чинь 8 сард л нутаг ордог юм байгаа юм доошоогоо, 7 сарын сүүлээр ч юм уу..., 8 сарын сүүлээр. Тэгтэл ирж байсан юм шиг байгаа юм. Юу Отгон Тэнгэрийн рашаанд явж байсан байгаа юм тэмээгээр, мориор улсууд. Тэгээд нөгөө тийшээ явж байсан чинь манай ээж хөл нь өвдөөд. Замдаа айлууд чинь түлээгээ түүдэг тийм байсан чинь. Надад түлээ түүж байх хооронд нүцгэн нөгөө араг дотор намайг дандаа суулгаад ээж дээр нь нэг тэмээн дээр суучихсан.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

намайг болохоор хажуу талд нь арагт нь суулгаад аав маань авч явж байж шүү дээ. Тэгсэн нэг гараад..., би тэрийгээ болуул 4 настай хүүхэд мэддэг л юм байна лээ. Тэр надад их тод мэдэгдэж байгаа юм. Тэгээд гарсан чинь одоо нүцгэн хүүхэд даарсан юм байлгүй сэвэлзсэн тийм салхитай байхаар нь нөгөө арагны нөгөө оосрыг нь татаж байгаад л нөгөө тэмээрүүгээ гүйгээд..., тэмээн дээр ачаатай арган дээр гүйгээд орчихгүй юу. Тэгээд намайг орсны дараагаар тэмээ босчихож байгаа юм. Нэг жаахан охин 18, 19-тэй нэг охин босж тэмээний бурамтаг барьж байсан байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгтэл босохоор зэрэг нөгөө ээжийн хажууд нөгөө доороо тавьж байсан юу нь, гудас нь тэмээний шилэн дээр унахаар зэрэг нөгөө тэмээ чинь булгиад нөгөө хүүхдээ суга татаж аваад явчихлаа. Тэр надаа их тод санагдаад, ёстой хачин. Тэгээд би нэг арган дотор тас түс тас түс гээд яваад байх шиг байгаа юм. Би авайдай авайдай энд нь ч нэг гараад энд нь ч нэг гараад ингээд яваад байгаа юм уйлаад.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд ерөөсөө хаана байгаагаа мэдэгдэхгүй байж байсан чинь ашгүй нэг чимээгүй болсон чинь манай нөгөө хөл өвдсөн гэсэн ээж минь яг миний өмнө ирээд зогсчихсон байж байсан. Нөгөө айхын тулд нөгөө хөлийнхөө өвчинг ч мэддэггүй нөгөө ганц охиноо алчихлаа гэж бодоод. Тэгээд тэр үеийн улсууд тэгдэг байсан тэр хамт явж байгаа. Энэ нутаг сахимар ёстой бид нарыг нэг айлгаж билээ гэж бид нар ярьж байгаа юм. Тэгээд яасан гэхээр нөгөөдөх одоо энэ нь бас үхчихдэг одоо энэ хоёрыг яанаа, одоо энийгээ яахлээр энэ хоёр одоо бүүр амьдрах эрхгүй боллоо гэсэн. Тэгсэн манай аав ч их том хүн байсан. Аав маань болохоор явган гүйгээд тэр тэмээний удр орчихсон байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

ээж болохоор хөл муутай мөртлөөсөө тэрний хойно хүрээд, ямар ч байсан тэр л тэр хүмүүсээс өмнө морьтой хүмүүсээс л урд нь явсаар байгаад л тэгээд хүүхэд дээрээ хүрсэн гэж байгаа юм. Тэрэнд би ерөөсөө юу ч гэмтээгүй байгаа юм даа. Тэр хөлд нь орсон гэж улсууд яриад байгаа юм. тэр араг хөлд нь яваад байсан за энэ хүүхэд ч өнгөрсөн гэж бодсон чинь тэгээд л гараад ирсэн байсан. Тэгээд аав маань болохоор нөгөө тэмээний чихтэй очоод ноцолдсон гэнээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

толгойтой нь зууралдчихаад тавьдаггүй. Тэгээд хөөе хөөе энд охин чинь байна байна хүүхэд энд байна гэсэн чинь ерөөсөө ухаангүй байсан юм уу хаашаа юм. Тэгээд нөгөө би очоод нөгөө адай гээд уйлаад явсан чинь миний охин энд хүрээд ирэв үү гээд тэмээгээ тавьж байсан гэж ярьж байгаа юм ш дээ. Тэхээр хүн тийм л их сонин. Тэр надад их сонин дурсамж байдаг байхгүй юу. Тэгээд тэр чихтэй ноцолдож байсан нь надад сонсогдож байсан, тэр араг дотор явж байсан нь мэдэгдэж байгаа юм. Тэгээд тэр Отгон Тэнгэрийн рашаанд дээр цөмөөрөө очоод эргээд буцаад сайхан баяртай ирж байна энэ тэр гэдгээ би мэдээд байгаа юм. Тэр хооронд нэг тийм дурсажтай байдаг юм. Тэгээд тэр хүмүүс тэр нутгийн улсууд бол намайг бүүр..., одоо тэр үеийн явж байсан настай улсууд бол нас барлаа л даа. Одоо би ийм 60-н хэд 70 хүрчихсэн хүн чинь одоо нас баралгүй яахав. Тэр улсууд намайг сургууль мургуульд явсан хойно дандаа..., ээ чааваасдаа гэж манайханд нээрээ тийм аялгуу их байдаг байхгүй юу. Иш чааваасдаа энэ нутаг сахимарыг бид нар нэг их айлгаж нэг өнөө Отгон Тэнгэр явж байсан яг үзэхээрээ л намайг тэр авгай нар дандаа тэгдэг. Тэр эрэгтэйчүүд нь ч гэсэн нутаг сахимар бид нарыг нэг голд оруулчих шахлаа гээд нэг тэгж ярьдаг байсан. Тийм сонин сонин дурсамжтай.

Баасанхүү -

таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу бол оо?

Долгоржав -

за хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан юм болуул миний одоо..., ер нь тэр орчин нь л байсан юм шиг байгаа юм даа. Хамгийн..., одоо ажил хийж явж амьдарахад одоо зөндөө л юм..., би чинь 2 охиноо алдчихсан хүн бас. Их ч гашуун зовлон ирж байхад л тэр хүнийг тэнхрүүлээд байсан юм бол миний тэр үеийн..., одоо энэ хамтарч ажиллаж байсан газар маань тийм ээ, хамт олон маань. Тэгээд өөрийн минь одоо тэр ах дүү..., аав маань хэдий эрт нас барчихсан байлаа ч гэсэн аавынхаа би тэр авга нарыг болуул маш их дурсдаг. Тэр болуул надад томоор нөлөөлж байсан. Ёстой аавыг нас барчихсан байж байхад манай авга нар чинь ирэхэдээ надад..., хоршооны мал туугаад ирэхэд, охиноо ирэхэд л одоо зардлыг нь бэлдэж өгнө гээд миний нэг авга хүргэн ах. Тэгээд ирэхэд 300 төгрөг өгөөд л явуулдаг байсан. Энэ болуул надыг заавал түлхэж байгаа биз.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд бүүр би чинь бас нэг үе нэг бүжиг мүжгинд яваад л сургуулиа хаях янз гараад ирсэн чинь нөгөөдүүл чинь мөнгө өгөөд ирэхээр надад том хатуу даалгавар өгчихөж байгаа юм чинь би явахаас л арга байхгүй. Тэгээд миний охин л гэж байна. одоо бүүр намайг тэд нар маань..., одоо ихэнх нь нас барчихлаа л даа. Одоо ер нь бол өндөр настай хүнээс..., дандаа миний охин гэж одоо бүүр намайг одоо энд хөгширсон хойно хүртэл одоо тааралдахаар тэгээд манай хүүхдүүд тэгээд таныг одоо яагаад миний охин гээд байгаа юм бэ. Ямар хаашаа юм гэж..., тэр чинь өнөө багын тэгээд сурчихсан. Тэгээд тэрүүнийхээ өмнө аавынхаа нэрийг л их өндөрт авч явах юмсан гэж надад бас тэр хүчтэй нөлөөлж байсан нь гэвэл тэр байх. Тэгээд надад болуул яг хэцүү зовлон ирж байгаа..., байх байсан л даа тийм ээ. Гэхдээ бүүр яаядаа гэсэн ганцаардсан тийм юм болуул тэд нарынхаа хүч нөлөөнд болуул ирдэггүй л байсан гэж би ойлгож байна.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тийм учраас надад одоо ажиллаж байхад харин нээрээ нэг хойч үедээ ч гэсэн хэлэхэд ерөөсөө аавынхаа нэрийг өндөрт өргөж явах л тийм сэтгэл бол надад..., тэр ах дүү нарын халамж болуул их нөлөөлдөг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

би одоо ингээд л аймгийн депутат ч боллоо, аварга багш ч боллоо тэр бүх гавъя шагнал дээр Жамбын Долгоржав гэж байхад л надад тэр аавтайгаа яваад байгаа юм шиг санагддаг. Тэр тэр нэг сумын нэг 50 жилийн ойд очсон чинь би өөрөө олон хүүхэдтэй очоогүй, миний нэг авга ах хотоос очсон байсан. Тэгээд бас надыг бас миний охин яагаад чи хэрлын нээлтэн дээр ирсэнгүй вэ гэж байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгээд би ингээд ингээд чадсангүй ээ л гэсэн чинь ах нь ёстой их баярлалаа гээд тэгж байсан. Яасан гээд тэгсэн чинь миний охиныг аймгийн аварга багш л гэнэ, аймгийн хоёр удаагийн депутат л гэж байна. хичнээн ч өндөр аавынхаа нэрийг Жамбын Долгоржав гээд явсанд чинь ах нь ёсто баярлаж суулаа. Ёстой тэсэх аргагүй байлаа, тэгээд чамайг тусд нь аймгийн депутат гэж энд байр хүлээгээд авчихсан чинь чи ирдэггүй ээ гэсэн. Тэгтэл надад тэд нар болуул тэгж их нөлөө..., тийм учраас чинь хүнийг..., би одоо ч гэсэн боддог юм ер нь залуучуудыгаа, хүүхдийг хүнийг болуул ер нь тэр нөлөөлөх талаас нь л их нөлөөлж өгөх хэрэгтэй, сайн талаас нь тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

аль нь түлхүүр нь байна тэрнийг нь олж хийнэ. Тэрнээс биш зүгээр энэ чи эрхийн тэнэг гээд байх юм бол тэр чинь өөр зам руу явчих л байсан байх л даа.

Баасанхүү -

би ийм хүн гээд л?

Долгоржав -

тийн би ийм хүн гээд л. Тэгээд дээрээс нь хүний..., бүүр надыг бас зарим нагац нар маань бол хэлж л байсан л даа. Ээ энэ эмэгтэй юм байж байж дандаа хүзүүн дээр нь мордчихсон явж байдаг байсан аавынхаа. Тэгээд одоо багаасаа буянаа барчихсан энэ олигтой болохгүй гэж ярьдаг хүн байсан. Нагац нар маань бол..., ээжийн минь тал маань.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

тэгтэл нөгөөдүүл маань болуул энэ миний дүүг ингээд алчихсан юм, миний ахыг ингээд алчихсан юм гэж юм хэлсэн болуул өөр тийшээ явах ч байсан юм уу. Тэд нар бол тийм ерөөсөө байхгүй. Миний ганц охин, үлдсэнээс ганц охин гээд надад тэгээд байдаг болохоор надад тэр маш их нөлөөлсөн. Тэр ч байтугай тэр би өчигдөр нэг ярьж байсан даа ламын тухай. Тэхээр миний аавын ээж, миний аавын ээж нь ах дүү хоёулаа байсан гэж байгаа юм.

Баасанхүү -

за

Долгоржав -

тэгээд нэг номтой лам байсан гэж яриад байгаа юм л даа тэр нь баривчлагдаад явчихсан. Тэхэд танай аав чинь 6 настай байсан гэсэн байхаа даа. Тэгж байсан юм байгаа юм. Тэгээд тэрний овогийг нь хэн ч мэдэхгүй..., тэр хүний. Тэр ар талын улсууд тийм хариуцлагагүй. Тэгээд лам ах л гээд байдаг. Тэгээд хэн байдаг байсан юм гэхээр лам ах гэж ярьдаг байсан учраас би мэдэхгүй байна гэж манайхан авга нар тэгж байгаа юм. Яагаад тэгж мэддэггүй юм гэсэн чинь бид нар лам ах л гэдэг байсан. Тэгээд тэр үеийн баривчлагдсан хүнээс бол маш их зугтдаг. Тэдний одоо үлдэгдэл нь одоо гээд л сургууль соёлд явахад нөлөө болдог. Шашин шүтэж байсан энэ тэр гэхээр айдаг байсан учраас бид нар нуудаг байсан гэж. Тэр хүртэл миний толгойд бууж байгаа ш дээ. Тэр хүний..., тэр авга ахынхаа хэргийг нэг цайруулчих юмсан гэж надад бол тэгж..., тэхээр хүнд сайн нөлөөлсөн юм бол тэгж л хол тусдаг байх нь байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

ер нь миний урд талын үе бараг мэдэхгүй байгаа юмыг л энийг олоод нэрийг нь цайлгачих юмсан миний ээжийнх нь ахыг нь байсан юм болов уу л гэж бодогдоод байгаа байхгүй юу. Өөрөө зүс царай үзээгүй бүүр...,

Баасанхүү -

уулзаж байгаагүй?

Долгоржав -

тийн. Тийм учраас хүнд тийм сайн нөлөөлөл болуул тийм сайхан ашигтай байдаг байх нь ээ л гэж ярьж байдаг.

Баасанхүү -

таны амьдралын одоо бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог юу бол?

Долгоржав -

одоо ноцлог ч гэхээр юу байв гэж дээ. Яахав хаа ч гэсэн, одоо Баян Бууралдаа ч гэсэн, Хотод ч гэсэн хаа ч гэсэн хүн болгон яагаад ч юм нэг наашаа эргээд хүн болгон одоо нар руу нэг ханддаг тэрнийг нь би бүүр ойлгодоггүй байгаа юм. Тэр одоо миний бурхнаас заяасан нэг хишиг юм болов уу л гэж боддог юм. хүн болгон..., тэр нь нэг..., тэрүүнийхээ онцлогт би бас тэгээд хүүхдүүд маань, үр хүүхэд хань ижил маань сайн явдаг ч юм болов уу гэж боддог юм. Тэр одоо ёстой би тэрийг бол өөрөө ойлгодог байхгүй юу. Хүн болгон л одоо нэг ирэхээрээ тантай таньтай..., танилцсан одоо энэ амралт мамралтын улсууд бол хэзээний л ирчихсэн. Тэгээд танайд очиж амрана аа гээд, өөрийгөө л одоо ядраагаад ч байгаа юм шиг заримдаа одоо их олон хүнд. Тэгсэн мөртлөөсөө тэр чинь ядраахгүйгээр их аятайхан ирж байгаа юм. Одоо энэ амрагч мамрагч нар дотроос бол ойр дотно болчихсон улсууд одоо бүүр манай миний болчихсон, гэр орон шигээ болчихсон улсууд байдаг. Энэ ямар онцлогтой юм бэ энэ танайх гээд одоо энэ хадмуудын талаас болуул тэгж. Аа мэдэхгүй мэдэхгүй багын л тийм л юм байна лээ гэдэг. Тэрийг би өөрөө ч ойлгодоггүй байхгүй юу. Хүмүүст одоо наашаа хандаад байдаг. Тэрийг яагаад хандаж байгаад би одоо ямар сайндаа бурхан багш л ингэж ивээсэн юм байлгүй надад одоо ганцаараа төрлөө ч гэсэн. Яг айлын ганц охин гэхэд болуул би надыг бас тэр одоо ингээд хүрээлээд хүн амьтан сайхнаар аваад байхаар чинь бас нэг их тийм яая даа бодуулахгүй байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

ер нь одоо тэрүүндээ жаргасаар яваад таарч байгаа. Нэгийг үзэж инээгээд, хоёрыг үзэж инээсээр байгаад л тэгээд сүүлдээ ингээд яаж байха шив.

Баасанхүү -

ммхм

Долгоржав -

нэг тийм хачин онцлог байгаа юм. Тэрийгээ би өөрөө бас мэдэхгүй. Хүмүүс ч гэсэн багш нар одоо ингээд хүрээд ирэхээр чамтай нэг уулзвал..., чамтай л уулзах юмсан гэсэн хүн тэнд ч байна энд ч байна гэдэг юм. Тэрний би учрыг нь олохгүй байгаа юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй тийм онцлог л байгаа юм. Тэр онцлогийн учыг би олдоггүй ийм л сонин.

Баасанхүү -

за баярлалаа танд.

Долгоржав -

за чамд ч гэсэн одоо маш санамсаргүй энд тэнд ирэмбэ дараагүй ийм хачин замбараагүй юм ярьсанд минь уучлаарай.

Баасанхүү -

зүгээр зүгээр ёстой сайхан боллоо баярлалаа.

Долгоржав -

баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.