Mafuda


Basic information
Interviewee ID: 990551
Name: Mafuda
Parent's name: Delubai
Ovog: Harahas
Sex: m
Year of Birth: 1923
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 7th grade night school
Work: retired
Belief: Muslim
Born in: Delüün sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work; belief; repressions; industrialization; military;

Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Таны нэр?

Мафуда -

Миний нэр Мафуда. Овог Кырхас. 1923 онд төрсөн.

Хишигсүрэн -

Та сургуульд сурсан уу?

Мафуда -

Оройгоор 7-р анги төгссөн. \инээв\

Хишигсүрэн -

Шашныг нь Ислам гэж бичих үү?

Мафуда -

Ислам.

Хишигсүрэн -

Таны ээж юу хийдэг хүн байсан бэ?

Мафуда -

Малчин.

Хишигсүрэн -

Аав?

Мафуда -

Малчин хүн байсан. Аав ч малчин. Ээж ч малчин.

Хишигсүрэн -

Төрсөн нутаг хаана вэ?

Мафуда -

Баян-Өлгийн Дэлүүн сум. Би байтугай миний эцэг Дэлүүнд төрсөн хүн.

Хишигсүрэн -

Аа ха. Хэддүгээр хороо вэ?

Мафуда -

Дэлүүний 8-р хороо. Одоо энэ Өлгийн 4-р баг

Хишигсүрэн -

Та Өлгийн төв рүү хэдэн онд орж ирсэн бэ?

Мафуда -

Өлгийн төвд 72 онд орж ирсэн.

Хишигсүрэн -

Та ямар шалтгаанаар орж ирсэн бэ? Яагаад нүүж ирсэн юм?

Мафуда -

Би Дэлүүн сумаас цэрэгт явсан. Цэргийн алба хааж байгаад 51 онд цэргээс халагдаад Улаанбаатар луу суусан. Улаанбаатарт суух шалтгаан миний төрсөн ах 45 онд цэрэгт очоод 48 онд цэргээс халагдах гэж карантинд байж байгаад нуруу, сүүж нь хугарч тэгээд тахир дутуу болсон. Тэгээд би цэргээс халагдаад Улаанбаатарт очсон. Тэгээд тэр хүнийг харна.

Хишигсүрэн -

Эцэг эхээсээ та хэдүүлээ юм?

Мафуда -

Эх, эцгээс үү?

Хишигсүрэн -

Аа ха. Та ах дүү хэдүүлээ вэ?

Мафуда -

4 эрэгтэй. Эмэгтэй 2 тавуулаа. Зургуулаа.

Хишигсүрэн -

Та хэдэн хүүхэдтэй?

Мафуда -

Би өөрөө 5 хүүхэдтэй байсан. Хоёр нь нас барсан. Одоо 3 хүүхэдтэй. 2 охин, нэг хүү.

Хишигсүрэн -

Танаас ярилцлага авах зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурж байна. Та яг энэ доор гарын үсгээ зурчих. Энэ дээр бас яг адилхан. За одоо хоёулаа яриагаа эхлэх үү? Та өөрийнхөө түүхийг бүр бага наснаасаа эхлээд ухаанд орсон цагаасаа хойшхи юмаа яриач та? Сая яриад эхэлсэн ш дээ. Бүр төрсөн цагаасаа эхлээд яриарай.

Мафуда -

Би эхээсээ 3 дахь хүү нь болж төрсөн. Мал маллаж байгаад ...

Хишигсүрэн -

Дэлүүн суманд төрсөн?

Мафуда -

Дэлүүн суманд төрөөд 13 наснаас 20 нас хүртэл мал малласан. 18 насандаа Дэлүүн суманд Шинэ үсгийн багш хийсэн.

Хишигсүрэн -

Юуны багшаа?

Мафуда -

Шинэ үсгийн багш. Тэнд 5 жил ажиллаж байгаад 48 онд цэрэгт явсан. 48 онд цэрэгт ирээд Улаанбаатар хотын Нисэх гэдэг газар очсон. Нисэх гэдэг газар очоод 3 жил мал малласан. Тэгээд 51 онд цэргээс халагдаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

51 оны 9 сарын 1-нд цэргээс халагдсан. 9 сарын 1-нд Аж Үйлдвэрийн комбинат гэдэг газар ирсэн. Тэнд манай ах байсан. Чи ажилд ор гээд намайг Аж Үйлдвэрийн Комбинатын эсгий, эсгий гутлын үйлдвэрт ажилд оруулсан. Тэнд хоёр жил зүгээр жирийн ажил хийсэн. 3 дахь жилээсээ бригадын дарга хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Бригадын дарга 6 жил хийсэн. Тэгээд 13 жил мастер хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Эсгий, эсгий гутлын үйлдвэрт 21 жил ажиллаж байгаад 69 онд Баян-Өлгийд ноос угаах үйлдвэр байгууллагдсан. Миний тэр ах үйлдвэр комбинатын дарга, бас яаманд байсан. 64 онд яамнаас Баян-Өлгий явуулаад Баян-Өлгийд ноос угаах үйлдвэр байгууллагдаж байна. Тэр үйлдвэрийг байгуул. Баян-Өлгийд ноос угаах үйлдвэр бариулаад машин техник бүгдийг нь Оросоос зөөсөн. Тэгээд 69 онд ашиглалтанд орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

69 онд ашиглалтанд ороод 72 онд ажилд орсон. Эндээс 20 хүн Улаанбаатарт манай үйлдвэрт ажилласан. Дандаа залуучууд очсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэндээс 10 хүн миний ээлжинд ажилласан. Манай үйлдвэрийн дарга Сандаг гэдэг хүн байсан. Сандаг яваад дараа Махалдай гэдэг хүн байсан. Бас тэр намын дээд сургуульд суралцаж байсан. Тэр хүн ирээд чи манай Баян-Өлгийд очооч. Манай Баян-Өлгий цоо шинэ үйлдвэр байгуулсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүс дандаа залуучууд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Үйлдвэр мүйлдвэр гэж үзээгүй хүмүүс. Чи олон жил ажилласан юм байна. Баян-Өлгийд очиж ажиллахгүй юмуу? гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Яамнаас оч гэвэл очно гэж би хэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

71 онд ходоодны шарх гэдэг өвчтэй бие жаахан тааруухан байсан. Очвол очъё гэж бодоод би өөрийнхөө зардлаар биш яамны томилолтоор очвол очъё гэсэн. Тэгээд яамнаас шууд Баян-Өлгийн ноос угаах үйлдвэр оч гээд Баян-Өлгийн ноос угаах үйлдвэр лүү шилжүүлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд би 72 оноос Баян-Өлгийн ноос угаах үйлдвэрт мастераар ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

72 оноос энэ хашаанд ...

Хишигсүрэн -

Энэ хашаанд буусан.

Мафуда -

Гэр орон байшин хашаа бариад энэ үйлдвэрт 10 жил ажилласан. 10 жилээс 4 жил мастер хийсэн. 6 жил харуул манаа хийсэн. Тэгээд 82 онд пенсиндээ гарсан.

Хишигсүрэн -

Та аав, ээжийнхээ тухай Дэлүүн суманд 23 онд төрсөн хүн 30-аад оны Баян-Өлгий аймгийн амьдралын тухай, хүүхэд насныхаа тухай яриач?

Мафуда -

Тэр үед манай Өлгийд хөгжил байхгүй. Малаар амьдардаг. Хувийн малаа малладаг тийм байсан ш дээ. Миний эцэг адуу мал хариулдаг байсан. Ээж гэрийн ажил хийхээс өөр юм байхгүй. Тэр үед би Шинэ үсгийн багш хийлээ гэж байна ш дээ?

Хишигсүрэн -

Тийм.

Мафуда -

Би 42 онд, 40 онд манай нэг эгч Ховд аймгаас дээд сургууль төгссөн. Баян-Өлгийгөөс Улаанбаатарт байсан Касгамаа гэдэг хүн тэр хоёр дээд сургууль төгссөн. Кирилл бичиг одоо Шинэ үсэг, Казак үсгийг би тэр хүнээс сурсан.

Хишигсүрэн -

Аа ха. Бие дааж?

Мафуда -

Бие дааж.

Хишигсүрэн -

Та Казак үсэг, кирилл үсэг хоёрыг зэрэг сурсан юм байна. Тиймээ?

Мафуда -

Зэрэг сурсан. Тэр үед амьдрал хэцүү ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр үед улсаас сардаа нэг удаа 10 кило гурил, 5 метр даавуу, бүтэн цай, хагас бол хагас тийм цай өгдөг тийм байсан. Тийм учраас миний аав, миний ээжийг артелийн гишүүн болгосон байна. Артелийн гишүүн гэртээ байж байгаад гутал хийдэг. Гэрийн эсгий хийдэг. Гэрийн гадна талын бүслүүр аргамжаа байна ш дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тийм аргамжийг хийдэг. Тийм юм хийдэг байсан. Тэгээд би шинэ үсэг мэддэг болохоор артелийн дарга нь манай хүмүүсийг шинэ үсэг мэдэхгүй ш дээ. Чи шинэ үсэг мэдэх учраас шинэ үсэг сургах хэрэгтэй. Тийм учир чи ээж, артелийн гишүүдэд шинэ үсэг заа. Би чамайг артелийн гишүүн болгож авъя. Тэгээд намайг артелийн гишүүн болгосон. Тэр асуудал үнэхээр хэцүү. Артелийн хүмүүс сурахгүй. Настай, настай хүмүүст А, Б гэдэг үсэг зааж байгаа ш дээ. Үргэлж сурч байгаа биш. Сард нэг удаа, хоёр удаа сургаж тэгээд бичиг заагаад өгнө. Тэгээд авдаг цалин байхгүй. Зөвхөн сардаа 10 кило гурил, 5 метр даавуу мөнгөөр авч байгаа ш дээ. Тэгж байгаад 48 оны 4 сард эцэг нас барсан юм. Эцэг нас барсны дараагаар 4 сарын дараа цэрэгт явсан. Тэр асуудал бол дэндүү хүнд байсан.

Хишигсүрэн -

Ард түмний амьдрал ямар байв? Дайны жилүүд байсан. Тиймээ?

Мафуда -

45 онд хүнд байсан. Яагаад хүнд байгаа юм? Тэр үед дайн байгаа. Тийм учраас хүнд байдалтай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгсэн ч би эгчийгээ дагаад амьдардаг байлаа.

Хишигсүрэн -

Дайны жилүүдэд тэр дайны нөлөө Монголд ямар байсан гэж танд санагдаж байна? Та хүүхэд байсан. Тиймээ? Тэгэхдээ мэдэж байгаа байх.

Мафуда -

Хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй байсан шүү дээ. Тэр үед тусламж гуйдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хөрөнгө малтай хүмүүс мал өгдөг байсан. Мал хөрөнгө байхгүй бол мөнгө өгдөг. Тэр үед миний ах цэрэгт явсан. Аав бол 60, 70 хүрсэн. Тэгээд дараагаар нь мал малласан иймэрхүү байдлаар л дараа нь хичээл заагаад ингээд амьдарсан. Тиймэрхүү байдалтай байсан юм. Тэр үед амьдрал.

Хишигсүрэн -

За таны амьдарч байгаа энэ он жилүүдэд шашин яаж өөрчлөгдөв? Шашин шүтлэгийн байдал ямар байдалтай явж ирэв? Энэ тухай яриач?

Мафуда -

Шашин шүтлэг анхлан их байсан. Дараа нь 37,38 онд лам, Молда нарыг эсэргүүгээр татсан ш дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд шашин гэдэг бүр байхгүй болсон.

Хишигсүрэн -

Аа ха. Молда нарыг хэрэгт татаж байгаа үеийг та санаж байна уу? Таны нүдэн дээр янз бүрийн юм болж байсан уу?

Мафуда -

Байна. Байна.

Хишигсүрэн -

Та тэр тухай яриач?

Мафуда -

39 онд миний эцгийн дүү нь Чулдаах гэдэг хүнийг эсэргүүгээр татсан.

Хишигсүрэн -

Ямар хүн гэнээ?

Мафуда -

Миний эцгийн дүү.

Хишигсүрэн -

Харин тиймээ. Ямар хүн гэнээ?

Мафуда -

Чулдаах гэдэг хүн. Тэр Чулдаах гэдэг хүн гурван хүүхэдтэй байсан. Тэр хүн Молда биш жирийн хүн байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр хүн яагаад эсэргүүгээр татагдсан гэхээр авгай нь жаахан тийм хүн байсан. Анхлан Хургамбай гэдэг хүн эсэргүүгээр татагдсан. Тэр Хургамбай занги байсан. Гурван охин, нэг хүүтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Жаахан малтай байсан. Чулдаах мал тааруухантай хүн байсан. Ядуу хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр хүн очиж хүүхдүүдэд нь гутал оёж өгсөн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэднийд хэд хонож хүүхдүүдэд нь хувцас гутал мутал хийж өгөхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгэхээр зэрэг нэг авгай сумын төвд очоод, тэр үед эсэргүүгийн хүүхдүүдэд туславал чи яагаад эсэргүүд тусалж байгаа юм гэдэг байсан. Ийм хатуу байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ийм юм хийж өгсөн. Тийм юм хийж өгсөн гээд тэгээд эсэргүүд татагдсан.

Хишигсүрэн -

Тэр эсэргүү хүмүүсийг, энд нэг эсэргүү байнаа гэдэг ч юмуу? Энэ хүнийг баривчил гэдэг мэдээллийг орон нутгаас, тухайн нутгаас мэдээлдэг байсан юмуу? Дээрээс хүрч ирээд бариад авчихдаг байсан юмуу?

Мафуда -

Ийм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Чибаатар гэдэг хүн байсан юм.

Хишигсүрэн -

Шибаатараа?

Мафуда -

Чибаатар. Чибаатар Баян-Өлгийгөөс Чаки гэж Ховдоос. Тэр хоёр татдаг. Би бага хүүхэд байсан. Миний аавын ах нэг настай хүн байсан. 70 хэдтэй нэг хөгшин байсан. Тэр хүн ингэж уйлсан ш дээ. Чибаатар Чибаатар ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Энэ Баян-Өлгийд намайг танихгүй хүн байхгүй. Бүгд танина. Би Хятад, Монголд хийгээгүй ажил байхгүй. Танихгүй хүн байхгүй. Чи намайг эсэргүүгээр тат. Би ядуу хүн биш. Хүний ядуу хүн. Зүгээр хүний амьдралаар амьдарч байгаа хүн. Тавь гэхээр зэрэг Чибаатар амаа тат үхэх гээ юу гээд сум гаргаж ирсэн. Тэгээд аваад явсан. Тэгээд шөнө авч яваад маргааш нь Ховд аймаг аваад явсан. Тийм хэцүү байсан. Эсэргүүний хүүхэд тусаллаа ...

Хишигсүрэн -

Танай аав эсэргүүд тусалсан хэргээр татагдсан байна ш дээ.

Мафуда -

Аавын дүү нь.

Хишигсүрэн -

Тэгэхээр нэг ийм юм тодруулъя. Одоо тэр баривчлагдаад явсан тухай, баривчилгаа хийгдэж байгаа тухай ардууд хоорондоо ярина ш дээ. Тэр мэдээллийг хаанаас өгдөг байсан бэ? Хүмүүс хоорондоо юу ярих вэ? Баригдаад явсан хүний тухай?

Мафуда -

Тэр тухай тийм байна гэж хэлэх юм алга. Тэр талаар мэдэхгүй юм байна. Сумын төвийн хүн мэдэхгүй байхад бид яаж мэдэх вэ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Нэг юм бий. Дотоод яамны хүн гэдэг хүн гэж хурган малгайтай хүн байдаг юм. Сэргийлэхийн хүмүүс.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр хүмүүс л явдаг. Тийм хүн байна гэж хэлдэг байхаа. Дотоод яамны нэг хүн бий. Сэргийлэхийн нэг хүн бий. Би яагаад мэддэг вэ? гэхээр тэр үед 21 бод малтай бол...Сүрэнхорлоо гэдэг хүн тийм юм хийдэг байсан. Тэр үед машин байхгүй. Мориор явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Дотоод яамны ийм бичиг улаан бичигтэй. Тийм бичигтэй хүн тэр морьдоос шилж унах эрхтэй. Би тийм цагт Булган суманд очно. Би тийм цагт Дэлүүн суманд очно. Тэр хүн шилээд унаад явдаг. Тийм бичигтэй хүн ирвэл үг дуу байхгүй. Аа тэгээд сайн туславал албан бичиг өгдөг. Энэ хүн надад ингэж, ингэж туслалаа гэдэг бичиг өгдөг.

Хишигсүрэн -

Би нэг ийм юм асуусан ш дээ. Баривчилгаа явагдсаны дараа ар гэрт нь хүмүүс яаж хандах вэ? Хүүхдүүдэд нь яаж хандах вэ? Эхнэрт нь яаж хандах вэ? гээд тиймээ? Тэр хүнийг үнэхээр эсэргүү гэж бодох уу? Эсвэл энэ хүн эсэргүү биш ш дээ гээд хайрласан хамгаалсан байдлаар хандах уу?

Мафуда -

Тэр хүний малыг нь хурааж авсан ш дээ. Улс авч байгаа. Тэр хүн ядуу болоод хоцорч байгаа ш дээ. Тиймээ? Улс малыг нь туугаад аваад явдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

64 онд Улсаас нэг том тогтоол гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Түүнээс хойш эсэргүү гэж хэлэхээ байсан.

Хишигсүрэн -

Хэлэхгүй больсон. Таны тэр ахыг хэзээ цагаатгасан юм вэ?

Мафуда -

Мэдэхгүй байна. Гэхдээ цагаатгасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Шинжаан явах гэж байгаа гэж татагдаад тэгээд буудуулсан.

Хишигсүрэн -

Пөөх буудуулсан?

Мафуда -

Хоёр сар болоод Ховд аймагт буудуулсан байна.

Хишигсүрэн -

Тэр үед Казакуудыг тэгдэг байсан юм байна. Тиймээ? Шинжаан Уйгар явах гэж байна гэдэг үндэслэлээр баривчилгаа явуулдаг байсан юм байна ш дээ.

Мафуда -

Тийм. Тийм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэдний гэр бүл үр хүүхдүүд яасан вэ?

Мафуда -

Яахав дээ. Байдгаараа л байхгүй юу даа. Тэр үед сургуульд сурах, ажил хийх тал дээр тааруухан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

64 онд Улсаас тийм тогтоол гарсан. Би яагаад мэдэж байна гэхээр би 53 онд намын гишүүнд элссэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

53 онд нам элсээд намын ухуулагч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та юу?

Мафуда -

Тийм. 40 жил намын ухуулагч хийсэн.

Хишигсүрэн -

Намын ухуулагч яг ямар ажил хийж явдаг вэ? Ухуулагчийн нэг өдрийн ажлыг та надад хэлж өгөөч?

Мафуда -

Юу гэнээ?

Хишигсүрэн -

Намын ухуулагчийн ажил гэж яг ямар ажил юм вэ? Бид нар мэдэхгүй байгаа байхгүй юу.

Мафуда -

Намын батлах уу?

Хишигсүрэн -

Намын ухуулагч? Та намын ухуулагчийг 40 жил хийлээ гэсэн ш дээ.

Мафуда -

Тэгэхээр ийм байгаа юм. Намын “Үнэн” сонин байна ш дээ?

Хишигсүрэн -

Тийм.

Мафуда -

Намын “Үнэн” сонинг уншаад ямар, ямар шийдвэр гарсан байна. Ямар, ямар тогтоол гарсан байна.

Хишигсүрэн -

Аа аа.

Мафуда -

Улс нийгэмд ямар сайн юм гарсан байна. Түүнийг хүмүүст сурталчилдаг. Тайлбарлаж танилцуулж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ухуулагч гэдэг чинь тийм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Бусад намын гишүүдэдээ ухуулга хийх үү? Аль эсвэл жирийн иргэдэд хийх үү?

Мафуда -

Ийм байгаа юм. Тэр үед намын ухуулагч хийдэг хүн бол нэг багт нэг хүн гардаг. Тэр хүн 7 хоногт нэг удаа хүмүүсийг цуглуулж ярьдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Эсгий, эсгийн гутлын үйлдвэрийн эсгийн цех гэж байсан юм. Тэр цехэд 70 хэдэн хүн байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр 70 хэдэн хүнд 7 хоногт нэг удаа өнөөдрийн байдал ийм байна. Улсаас ийм шийд гарч байна. Улсаас ийм зохион байгуулалт гарч байна. Ийм юм ярьдаг байсан. Тийм ажил хийж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тийм ажлыг би 40 жил хийлээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэр ажилдаа хэр дуртай байв?

Мафуда -

Аа?

Хишигсүрэн -

Танд тэр ажил таалагддаг байсан уу? Ухуулагчийн ажил?

Мафуда -

Боловсрол бага.

Хишигсүрэн -

Та тэр ажил хийгээд цалин авах вэ?

Мафуда -

Мастерийн цалингаа л авна. Ухуулагч хийгээд цалин байхгүй. Зөвхөн хийсэн ажлынхаа л цалинг авна. Хичнээн сайн ярина тэр хүний нэр хүнд өснө.

Хишигсүрэн -

Нэр хүнд өсдөг. За одоо нэг ийм асуулт байна. Та бичиг үсгийн багш хийсэн ш дээ?

Мафуда -

Аа?

Хишигсүрэн -

Одоо нэг ийм асуулт байнаа. Та бичиг үсгийн багш хийсэн ш дээ.

Мафуда -

Тийм. Тийм.

Хишигсүрэн -

Тэр үед бичиг үсэг сурахыг албадаж байсан уу? Хүмүүс сайн дураараа сурдаг байсан уу?

Мафуда -

Сайн дураараа.

Хишигсүрэн -

Та нар ямар газар хичээлээ хийх вэ? Дэвтэр, ном, үзэг харандаагаа хаанаас олох вэ? 7 хоногт хэдэн цагийн хичээл хийх вэ?

Мафуда -

Тэр үед дэвтэр харандаа олдохгүй ш дээ. Нэг харандааг хоёр гурав хувааж өгдөг. Тэгээд аваад хадгална. Нэг дэвтэр өгнө.

Хишигсүрэн -

Аа ха. Хүмүүс хэр сайн сурдаг байсан вэ?

Мафуда -

Тааруухан даа. Тэр үедээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Шинэ үсэг тайлагдвал тайлагдлаа гэсэн үнэмлэх өгнө.

Хишигсүрэн -

Аа ха. За нэг ийм асуулт байна. Бичиг үсэг 7 хоногт хэдэн удаа явах вэ?

Мафуда -

7 хоногт бишээ. 7 хоногт биш сардаа нэг удаа суулгана.

Хишигсүрэн -

Нэг л удаа цуглуулдаг юмуу?

Мафуда -

Нэг л удаа.

Хишигсүрэн -

Даалгавар өгөөд явуулчих уу?

Мафуда -

Даалгавар өгөөд ийм, ийм үсгийг суралцаад ирээрэй гээд заагаад өгдөг.

Хишигсүрэн -

Хүн 35 үсгийг ямар хугацаанд сурч уншиж сурах вэ?

Мафуда -

Настай хүмүүс бол олон хоног сурна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Залуучууд бол гэрээр суралцдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үед бол ном хэвлэл байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Харин тийм.

Мафуда -

Ном хэвлэл байхгүй ш дээ. Нэг нэгнээсээ дамжуулж үзнэ. Би түүнээс үзнэ. Надаас тэр үзнэ. Тэгээд шинэ үсэгт тайлагдаж байгаа юм. Түүнээс өөрөө тайлагдахгүй.

Хишигсүрэн -

Одоо танаас ийм асуулт асууя. Тэгэх үү? Та Молда хүн гэсэн. Тиймээ?

Мафуда -

Би Молда гэхээр зэрэг ийм Молда байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Та Молда хүн гэж ямар хүнийг гэдгийг эхлээд хэлээд тэгээд цаашаа явах уу?

Мафуда -

Молда гэж ийм хүнийг хэлж байгаа юм. Тэр үеийн Молда одоо үеийн Молда хоёр өөр. Ямар нэгэн шашин байдаг. Тиймээ? Монгол хүн Монгол шашинтай. Би ч гэсэн адилхан настай хүн боллоо 21 жил Муслама шашны хүн болсон. 20 жилээс өмнө тийм юм хэрэггүй байсан. Түүнээс аль болохоор зайлахыг боддог байсан. Иймэрхүү байгаа ш дээ. Энэ яагаад гэхээр зэрэг энэ настай. Хойт настай гэдэг биз дээ. Би энэ амьдралаар удаан амьдрах юмуу? Үгүй юмуу? Хойт насандаа сайн сайхан амьдрахын тулд ингэж байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Шарын шашинд бол иймэрхүү байдалтай байгаа юм. Ямар нэг үндэстэнд өөрийн гэсэн бичиг байдаг. Монгол үсэг бол ингэж бичнэ. Казак үсэг бол ингэж бичнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Кирилл бичиг бол ингэж бичнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ямар нэг бичиг тийм байгаа юм. Нэгдүгээрт үндэсний бичиг мэдэх учраас хоёрдугаарт нас хөгшин боллоо. Ингээд шашныг голлоод явж байгаа юм. Түүнээс том Молда болж чадаагүй. Чадахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Яагаад чадахгүй вэ? гэхээр зэрэг хуучин үсэг мэдэхгүй. Хоёрдугаарт харах нүд байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралын туршид Монголд болон Баян-Өлгийн Казакуудын дунд шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байна? Нэг хэсэг хаалттай байлаа гэлээ ш дээ.

Мафуда -

Аа ха

Хишигсүрэн -

Хаалттай байхад Казак хүмүүс шашин шүтлэгээ далдуур хадгалсан уу? Эсвэл бүрмөсөн хаачихсан байсан уу?

Мафуда -

Зөв асууж байна. Энэ бол хуучин үсэг мэддэг ганц хоёр Молда байсан юм. Хүмүүст гэрээр заадаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгж байгаад Баян-Өлгий аймгийн Шарын шашин 90 онд байгуулагдсан. Баян-Өлгий аймагт.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

90 оноос хойш бид нар Муслама шашинд орсон.

Хишигсүрэн -

Одоо Муслама шашны хэдэн сүм Мичэд Баян-Өлгийд байна? Тэр Мичэдийг хэн бариулж байгаа вэ? Хүмүүс хэр их очиж байна?

Мафуда -

Энэ хуучин үед Баян-Өлгий аймагт анхлан 2003 Мичэд байгуулагдсан юм. Тэр үедээ бол анхлан хөдөө сум, суманд мичэд байгуулагдаж хүүхдүүдийг сургадаг байсан юм. Тэгээд сүм доторх юм үгүй болсон. Нэг үе үгүй болчихоод дараа хүмүүс чөлөөтэй болчихсон. Тэгээд 90 хэдэн онд 1943 онд Баян-Өлгий аймгийн Булган сум гэж байгаа юм. Дэлүүн сумын цаад талд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр сумаас 40-50 султаан нэг өдөр гараад явсан. 2, 3 хүнийг алаад нэг нь цэрэг хэлтсийн хүн байсан. Нэг нь намын үүрийн дарга байсан. Энэ хоёрыг алаад зугатаасан. Тэгэхээр нэг хүнээс асуусан байна лээ. Чи амьдрал чинь ийм байна. Чи яагаад зугатаасан юм бэ? гэж асуусан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгэхээр тэр хүн тэгсэн байна. Би зугатаахгүй яах юм бэ? Ямарваа нэг үндэстэнд үндэсний бичиг байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ямарваа үндэстэнд зан заншил байдаг. Ямарваа үндэстэнд шашин байдаг. Энд Муслама шашин байхгүй. Хятадад очвол Муслама шашин байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Би ч яах вэ? өнгөрлөө. Миний үр хүүхдүүд шашин мэдэхгүй боллоо. Тийм учраас зугатаасан гэсэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд улсаас энэ зөв гэж үзээд Баян-Өлгий аймагт Мичэд байгуулсан. Энэ Мичэдэд Молда байхгүй. Энэ хоёр хүн Казакстанаас ирсэн. Казакстанаас 2 хүн ирээд дараа нь манай аймгаас хөдөө сумуудаас 3, 3 хүн ирээд Мичэд барьсан. Тэгээд дараа нь хүмүүс янз бүрийн юм өгдөг. Тэгэхээр зэрэг тэр хүнээс адуу авлаа, мал авлаа гэдэг зүйл болоод ...

Хишигсүрэн -

Аа ха. Өргөл барьц аваад?

Мафуда -

Тэгээд хүмүүс дахиад тэр Мичэд буусан.

Хишигсүрэн -

Бүр нураагаад хаячихсан уу?

Мафуда -

Нураагаад энд байж байсан. Тэгээд байгаад, байгаад, байгаад байсан. Тэгээд 70 хэдэн онд тэр Мичэдийг нураасан. Одоо нэг сүм. Тэр сүмийг нураах гээд хоёр удаа хүн очихоор зэрэг нурааж чадаагүй. Яагаад? Нэг хүн ирээд болохгүй юм байна гээд буцаад явдаг. Тэгээд байж байгаад түүний оронд ноднин 11-р сарын 27-нд дахин Мичэд барьсан.

Хишигсүрэн -

Яг суурин дээр нь?

Мафуда -

Яг суурин дээр нь. Одоо би тэнд номоо уншаад явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо танай сүмд хүмүүс хэзээ ирэх вэ? Мөргөлийг яг л хийдэг цагтаа хийж байна уу? Хүмүүс хэр их очиж байна?

Мафуда -

Тэр ийм байгаа юм. Казак хүүхэд 8 наснаас гарлаа ирэх ёстой юм. Тийм ёстой юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Казак ёсны шашин. Монгол ёсны бол нас байхгүй. Багаасаа шүтнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгэхээр зэрэг манайх тэнд очоод ном уншина. Одоо Баян-Өлгийд Мичэд олон болж байна. Шарын шашин үүсч байна.

Хишигсүрэн -

Аа ха. Та яагаад Шарын шашин гэж яриад байгаа юм?

Мафуда -

Шарын шашин гэж ойлгуулж байгаа.

Хишигсүрэн -

Исламын шашин. Тиймээ? Та яагаад шашны ном уншлага уншдаг болсон юм? Та шашингүй хүн байсан. Тиймээ? Шашингүй байж байгаад та түрүүн ярьсан л даа. Тодруулаад та яагаад ийм шийдвэр гаргав гэж асуух гээд байна л даа. Яагаад ном уншлага хийдэг хүн болъё гэж бодсон юм бол?

Мафуда -

Би хэлсэн ш дээ. Хойт насыг бодоод тэгж байгаа юм. Хойт насыг ...

Хишигсүрэн -

Аа ха. Одоо тэр Исламын шашны сүм хийдүүдэд сайн номтой Молда нар хэр олон байна? Одоо сайн номтой Молда байна уу?

Мафуда -

Одоо чинь Молда нар байгаа ш дээ. Турк, Арабад явж сурч байгаа.

Хишигсүрэн -

Аа за, за. Баян-Өлгийгөөс яваад сураад ирж байгаа юмуу?

Мафуда -

Тийм. Тэгээд Баян-Өлгийд ирчихээд тэр хүмүүс эргээд хүүхдүүдийг сургаж байгаа юм байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Молда болохын тулд тусгай удам дамжсан хүн явдаг юмуу? Эсвэл хүсэж байгаа хүн явдаг юмуу?

Мафуда -

Хүн бүхэн.

Хишигсүрэн -

Хүн болгонд тэгэх боломж байгаа юу?

Мафуда -

Өөрөө хүн чинь Муслама шашинтай байя гэвэл орж байгаа юм. Тэр хүн өөрөө явъя гэж байгаа бол түүнээс заавал чи яв гэсэн шахалт байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Шахалт байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Та 47 онд цэрэгт явсан билүү? 48 билүү?

Мафуда -

48 онд.

Хишигсүрэн -

48 онд цэрэгт явах гээд Улаанбаатарт очиход Улаанбаатар хот ямархуу байв? Та тэр үеийн Улаанбаатарын тухай надад ярьж өгөөч?

Мафуда -

Улаанбаатар хот тэр үед тааруухан байсан.

Хишигсүрэн -

Та юугаар явж очсон бэ? Ямар унаагаар явсан юм?

Мафуда -

Би энд Баян-Өлгийд Дэлүүнээс мориор ирсэн. Өлгийгөөс Ховд аймагт хоёр хоног мориор очсон. Ховд аймгаас машинаар гараад 15 хоноод Улаанбаатарт очсон.

Хишигсүрэн -

Ямар машинаар ирсэн?

Мафуда -

30 машин. 30 гээд нэг машин байдаг юм. Тэгээд маш их ядарч очиж байгаа юм. Хоол унд бэлтгэдэг гэр байгаа юм. Тэндээс хоол ундаа идэж аваад явж байгаа шүү дээ. Тэгээд тэнд очоод Улаанхуаран гэж байгаа. Улаанхуаранд бүх татагдсан цэрэг тэнд очиж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд тэнд очсоны дараагаар анги ангид нь хуваарилж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр үед Улаанбаатар хөдөө байсан. Мал аж ахуйгаар л амьдарч байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Хотынхон ч гэсэн үү? Хотынхон ч гэсэн мал аж ахуйгаар амьдарч байсан юмуу?

Мафуда -

Малаар.

Хишигсүрэн -

Тог цахилгаан байсан уу?

Мафуда -

Тог цахилгаан байхгүй.

Хишигсүрэн -

Хэдэн байшин байсан бол? Юу, юуны байшин байсан бэ?

Мафуда -

Улаанбаатар хотод уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр Улаанхуаранд их олон байшин байсан. Сталины номын сан гэж байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мафуда -

Энэ байсан. Цөөхөн байсан. Цөөхөн айл байсан. Иймэрхүү байдалтай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Улаанхуарангаас гараад айл байхгүй. Төмөр замын гүүр байгаа ш дээ тэр хүртэл нэг ч айл байхгүй байсан. Тэндээс гараад явсаар байж үйлдвэр комбинатад очлоо. Үйлдвэр комбинатад очиход наймхан байшин байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

1-р байшин, 2-р байшин, 8-р байшин гэсэн орон сууц байсан.

Хишигсүрэн -

Шар байрууд байсан байх. Тиймээ?

Мафуда -

Тийм. Би тэндээс явган явсаар байж, явсаар байж Энхтайвны гүүрэнд очоод ...

Хишигсүрэн -

Тэр үед машин их байсан уу?

Мафуда -

Тэр үед машин байсан.

Хишигсүрэн -

Хэр байх вэ?

Мафуда -

Цөөхөн, цөөхөн.

Хишигсүрэн -

Ямар маркийн машин байсан?

Мафуда -

Цөөхөн. Яг тэндээс гараад товчоо гэж байсан. Яг тэр товчоонд очихоор машин байдаг байсан. Яармагаас гараад нисэх хүртэл олон айл одоо байгаа биз дээ? Тэр үед айл байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Цөөхөн, цөөхөн айл байсан.

Хишигсүрэн -

Аа ха. За таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар нэгэн үйл явдал байна уу? Тийм үйл явдал байв уу? Асуулт ойлгосон уу? Таны амьдралд өөрчлөлт авч ирсэн ч гэдэг юмуу? Нөлөө үзүүлсэн зүйл байгаа юу?

Мафуда -

Үгүй. Тийм юм байхгүй. Тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Яагаад та байхгүй гэж бодож байгаа вэ? Одоо жишээлбэл Улаанбаатар их эрт орж цэрэгт явсан, Улаанбаатар орсон зэрэг нь ...

Мафуда -

\Казакаар ярив\ Машин Баян-Өлгийд цөөхөн харж байлаа ш дээ. Машин гэдгийг жинхэнэ цэрэгт очоод үзэж байгаа.

Хишигсүрэн -

Анх удаа?

Мафуда -

Анх удаа. Тэр үед маш их үнэр гарч байсан. Бензиний үнэр ш дээ.

Бензин гэдэг юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

30 хэдэн онд Дэлүүн суманд Оросоос олон машин очсон байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд тэр олон машин усаа асгадаг ш дээ. Машинд ус хийдэг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгэхээр хүмүүс тэр машин шээж байна, шээж байна. Ямар их халсан байгаа юм ингээд чичирч байна гээд ... \Инээлдэв\ Их ядарсан байна ш дээ.

Хишигсүрэн -

Та нар машиныг амьтай гэж бодож байсан уу?

Мафуда -

Тийм. Тэгж бодож байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хүмүүс тэгж сонирхож байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Энэ дээр суугаад явж болох юм болов уу? гэж ...

Мафуда -

Айлгүй яах юм. Машины дуу гарлаа адуу мал үргээд явчихна ш дээ. Тиймэрхүү байдалтай байсан.

Хишигсүрэн -

Хүн бас үргэдэг?

Мафуда -

Хүн бас айдаг байсан. Зугтаадаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Таны амьдарч байгаа энэ хугацаанд танай нутгийн байгаль цаг уурт ямархуу өөрчлөлтүүд орж байна? Байгальд сайн өөрчлөлт байна уу? Муу өөрчлөлт байна уу? Ер нь ямар юм болж байна?

Мафуда -

Байгальд тийм өөрчлөлт гарч байна. Тийм, ийм гэж хэлэх юм алга. Хэвийн байдалд байна.

Хишигсүрэн -

Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?

Мафуда -

Аа?

Хишигсүрэн -

Газар усны нэрийг хүмүүс өөрчилж байна уу?

Мафуда -

Гайгуу байхаа.

Хишигсүрэн -

Танд тийм юм ажиглагдахгүй байна уу? Гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? Социализмын үед? Казакуудын амьдралд ямар өөрчлөлтүүд гарав? Ялангуяа гэр бүлийн амьдралд? Эхнэр хүүхэд, үр хүүхэдтэйгээ амьдарч байгаа энэ амьдрал байна ш дээ. Энд ямар өөрчлөлт орж байна?

Мафуда -

Ямар өөрчлөлт орж байгааг хөгширсөн учраас мэдэхгүй юм байна ш дээ. Бүх хүмүүс Шинэ үсэг мэдээд хөгжлийг дагаад хөгжиж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр үед соёл боловсрол байхгүй хүн юугаа мэдэх вэ? Одоо үед сонинд янз бүрийн материал гарч байна. Янз бүрийн мөнгө гарч байна.

Хишигсүрэн -

Төрөөс хүмүүсийн амьдралыг дэмжсэн, дээш нь татсан бодлого шийдвэр гарч байв уу? Яг айлын амьдралыг дээш нь татахын төлөө гарч байсан шийдвэрийг та мэдэх үү?

Мафуда -

Яахав харж үзэж байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Ямар байдлаар?

Мафуда -

Амьдралыг аль болохоор сайжруулах, аль болохоор дээшлүүлэх.

Хишигсүрэн -

Аа ха. Хүмүүсийн амьдрал хэр их өөрчлөгдөв? Амьдралын түвшин гэж хэлдэг ш дээ. Амьдралын чанар?

Мафуда -

Юу гэж хэлэх билээ? Тэр үед соёл боловсрол байхгүй. Тэр байтугай тэр үед, одоо энэ цамцыг 7 хоногт нэг удаа угааж байна. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр үед сардаа нэг угаах жишээтэй. Тиймэрхүү байдалтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Энэ юу вэ? гэхээр энэ бол хөгжил.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Нийгмийн өсөлт.

Хишигсүрэн -

Соёлын Хувьсгал гэж нэг юм болсон ш дээ? Түрүүн хальт яриад өнгөрсөн. Соёлын Хувьсгалаар ер нь юу болдог байсан вэ?

Мафуда -

Соёлын Хувьсгал яахав дээ би сая хэлсэн ш дээ. Эрүүл мэнд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Аль болох сайхан болгох ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хүүхдүүдийг соёл боловсролтой болгох ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Нийгмийг эрүүлжүүлэх ийм хөдөлгөөн байсан.

Хишигсүрэн -

Ариун цэврийн тал дээр их олон зүйл шаарддаг байсан гэсэн тиймээ? Айлуудаас юу юу шаарддаг байсан вэ?

Мафуда -

Тэр үед ариун цэврийн тал дээр тааруухан байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Соёлын довтолгооны тухай нэмж ярих зүйл байна уу? Улсууд ярьж байсан. Айлууд тулганд гал түлдэг байсан бол зууханд түлдэг болсон. Монгол гэрт жишээ нь цагаан бүрээс байгаагүй. Түүнийг хийж өгсөн. Айлууд хөнжилд унтдаг болсон. Даавуутай болсон. Саван маван хэрэглэдэг болсон гээд ярьж байсан. Казакууд ч гэсэн тийм өөрчлөлтийг хийсэн үү?

Мафуда -

Дээр үед Казакуудад ийм орон сууц байхгүй байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Зөвхөн 5 ханатай гэр байгаа. 5 ханатай гэр дээр эсгий бүрээс байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Эсгий бүрээс нь цоорхой, цоорхой иймэрхүү. Тэр үед бид нарт өмсөх гутал байхгүй. Өвлийн цагт дандаа хөл нүцгэн гүйдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Иймэрхүү байдалтай байсан ш дээ. Хөдөө айлууд том том хадан чулууны нөмөрт гэрээ бариад тэгж амьдардаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Хнн.

Мафуда -

Одоотой адилхан пийшин байхгүй. Ил гал түлдэг. Гэр тэр чигээрээ утаа болдог.

Хишигсүрэн -

Ханиаж найтаахгүй юу?

Мафуда -

Тийм юм байхгүй. \инээв\

Хишигсүрэн -

Тэр бол юу ч биш үү?

Мафуда -

Тийм.

Хишигсүрэн -

Би дахиад танаас хүүхэд насны чинь тухай асуулт асуух гэж байна. Таныг жаахан байхад чинь их хэлмэгдүүлэлт болоод дараа нь дэлхийн хоёрдугаар дайн боллоо ш дээ?

Мафуда -

За тийм. Тийм.

Хишигсүрэн -

Тэр үед хүнс хоол, хангамж бага болсон байх л даа. Хүмүүс юу идэж уудаг байв? Бараа материалын хомсдлыг яаж даваж гарсан бэ?

Мафуда -

Тэр үед өөрийнхөө хэдэн малыг маллаад амьдарч байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хэдэн малаар.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Аль болох нэг малыг хоёр мал болгох.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Түүнийг өсгөх.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Түүний ашиг шимийг хэрэглэх. Ийм байгаа шүү дээ. Бололцоо гарвал аль болох улсдаа туслах.

Хишигсүрэн -

Аа ха. Танайх хэдэн малтай айл байсан вэ?

Мафуда -

Тэр үедээ ядуу амьдралтай айл байсан. Одоогийнхоор бол дунд амьдралтай гэж бодож байна. 10-аад адуу байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

10-аад үхэр байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

20-иад ямаа байсан. 20 орчим хонь байсан. Дунд амьдралтай байсан гэж би түрүүн хэлсэн.

Хишигсүрэн -

Танай мал хуу чинь амьдралд хүрэлцээтэй байсан уу?

Мафуда -

Хүрэлцээтэй. Хүрэлцээтэй. Бүрэн хүрэлцээтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Нэгдэлжих хөдөлгөөн гарч байхад та хаана байсан байх уу?

Мафуда -

Юу?

Хишигсүрэн -

Нэгдэлжих хөдөлгөөн гараад нэгдэл байгууллагдаж байхад?

Мафуда -

Би Улаанбаатарт байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг хүрээд ирэхэд бүх юм дуусчихсан байсан байна, Тиймээ?

Мафуда -

Тэгсэн тэгсэн.

Хишигсүрэн -

Нэгдэлд хүмүүс элсэх дуртай байсан болов уу? Дургүй байсан болов уу? Та ер нь сонсож байсан уу? Таны бусад ах дүү ...

Мафуда -

Нэгдэл үү?

Хишигсүрэн -

Тийм.

Мафуда -

Нэгдэлд мал сайн хариулвал сайн нэр олж б айсан. Аргагүйн эрхэнд нэгдэл бий болсон гэж би ойлгодог юм.

Хишигсүрэн -

Бусад газар малгүй айлууд нь түрүүлж нэгдэлд элсээд малтай айлууд нь нэгдэлд элсэх дургүй байсан гэж яриад байдаг ш дээ.

Мафуда -

Тэр үнэн. Тэр үнэн.

Хишигсүрэн -

Баян-Өлгийд ч бас тийм байсан уу?

Мафуда -

Би Улаанбаатар хотод байсан болохоор яг үнэнийг хэлэхэд нэгдлийн талаар мэдэх юм алга.

Хишигсүрэн -

Аа за. Одоо нэг ийм асуулт байна. Таныг амьдарч байгаа энэ хугацаанд, хүмүүс талийгаач болсон хүнээ оршуулдаг. Тиймээ? Тэр оршуулгын зан үйлд ямар өөрчлөлтүүд орж байна? Оршуулах тэр арга барилд өөрчлөлт орж байна уу? Анх ямар байсан вэ? Таныг жаахан байхад?

Мафуда -

Казак үндэстэнд оршуулга өөрчлөгдсөн.

Хишигсүрэн -

Яаж?

Мафуда -

Монгол үндэстэнд ч гэсэн өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Нас барсан хүндээ ном мом уншиж тэгдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр алга болсон. Одоо ном уншдаг хүн тийм юм хийдэг. Монгол хүмүүс тэр үед нас барлаа хээр хаядаг байсан. Дараагаар нь хүүхэд нь юмуу? Хүү нь юмуу? ирээд хардаг. Их гуньдаг байсан. Миний нас барсан аав тэгж байна. Хэрэв чоно, шувуу идсэн бол миний аав хойд үедээ хүн боллоо. Шувуу болоод нисээд явчихлаа. Гээд баярладаг байсан. Би цэрэгт очиход нэг хүн нас барсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр хүн манай салааны даргын авгай шүү дээ. Тэр хүний эцэг нь. Тэр хүнийг тэгж оршуулсан. Нэг өдөр бид нарыг дуудсан. Цагаан хоол өгсөн. Миний эцэг хойд үендээ гарсан. Тэгээд ингэж цагаалж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо манай Монголчууд будаалгын ёс гээд нэг юм хийдэг ш дээ. Энд бас тэгдэг үү?

Мафуда -

Яг хөдөө ямар янзаар тавьж байгааг мэдэхгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Би бага байхдаа яг тэгж байдаг байсан. Тэгж гаргаж байгааг өөрийнхөө нүдээр үзсэн.

Хишигсүрэн -

Та өөрийнхөө хүүхдүүд, гэр бүлийнхээ тухай дэлгэрэнгүй танилцуулаач? Та хэдэн онд гэр бүл болсон бэ?

Мафуда -

Би 53 онд гэр бүл болсон хүн.

Хишигсүрэн -

Улаанбаатарт?

Мафуда -

Улаанбаатарт.

Хишигсүрэн -

Казак эмэгтэйтэй?

Мафуда -

Казак эмэгтэйтэй.

Хишигсүрэн -

Тэнд тийм казак эмэгтэй тэр үед хэр олон байсан бэ?

Мафуда -

Тэр үед Улаанбаатар казак айл байгаагүй. 20-иод айл байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Миний авгай бол намын дээд сургууль гэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Намын дээдийн багшийн дүү нь байсан. Намын дээд сургуульд багш Калбарик гэдэг хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа Казах хүн?

Мафуда -

Казак хүн. Тэр Казак хүн бол хамгийн түрүүн эрдмийн зэрэг хамгаалсан. Казакуудаас анх эрдмийн ...

Хишигсүрэн -

Эрдмийн зэрэг цол хамгаалсан.

Мафуда -

Энэ хүн 60 онд ороод 64 онд төгсөж ирсэн. Тэр хүн шинэ үсэг мэддэг байсан.

Хишигсүрэн -

Та хоёрыг хэн танилцуулсан юм? Том газар очоод яаж бие биенийгээ олсон юм?

Мафуда -

Би залуу хүн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Цэргийн уран сайханд явдаг байсан.

Хишигсүрэн -

Клубт явдаг байсан юмуу?

Мафуда -

Уран сайханд байсан. Намын дээд сургуульд очоод Казак дуу дуулна. 52 оны эхэн 53 оны эх байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр үед тэнд очоод Казак дуу дуулсан. Казак дуу дуулсан. Хоёр Казак дуу дуулсан. Тэгтэл нэг их олон хүмүүс надтай гар барьсан. Би их баярласан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгэхээр зэрэг намын дээдийн сонсогч, багш нартай танилцсан. Тэгээд танилцахаар миний авгай тэр сургуулийн гал тогоонд хоол зөөгч юм байна.

Хишигсүрэн -

Аа аа.

Мафуда -

Зөөгч байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд бид хоёр танилцсан. Тэгээд танилцсаны дараа бид хоёр гэр бүл болсон юм.

Хишигсүрэн -

Та хэдэн хүүхэдтэй билээ?

Мафуда -

5 хүүхэдтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хамгийн том охин 10-р анги төгсөөд аймгаас хүнтэй суугаад Казакстан руу нүүгээд явсан. Тэр хүн 99 онд нас барсан. Тэр охин. Авгай 99 онд нас барсан. Тэр охиноос 3 хүү, 3 охин үлдсэн. Ноднин би очоод ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Зүгээр сайн хүн болсон байна. Түүний дараагаар хүү байсан. Тэр хүү 10-р анги төгсөөд Оросод суралцаж ирээд Статистикийн мэргэжлийн хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Улсын Статистикийн газар ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхад нь Казак хүн авч өгсөн. Казак хүн авч өгөөд тэр хүн Улаанбаатарт 4 жил ажиллаад тэр Казак хүн 4 жил миний гар дээр байлаа. Тэгж байсан чинь тэр хүн аймагт ирэхээр зэрэг тэр Улаанбаатарт Орос хэлний багш байсан. Хөдөө байгаа Орос хэлний багш нарыг Улаанбаатарт ирүүлэхгүй гэсэн. Яагаад? Улаанбаатарт юу олон байна. Орос багш олон байна. Хөдөө бол Орос хэлний багш нар олдохгүй байсан. Тийм асуудал гарч тийм учраас 5 дахь жилдээ хоёулаа салсан. Тэгээд салаад тэгээд манай хүү түүнээс болоод ажлаас хөөгдсөн. Тэр үед хэцүү байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд ажлаас гараад багшийн дээдэд ажиллаад тэгж байгаад Солонгост очоод Монгол авгайтай суугаад тэгж явж байгаад Монгол авгай адилхан 99 онд нас барсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хүүхэд байхгүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд тэнд үлдээд 5 жилийн дараагаар эргээд ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Эргээд ирэхээр зэрэг тэнд явж байгаад айраг уугаад машинаас унаад тархи хөдлөөд Улаанбаатараас энд ирээд хүн болоод ингээд явж байгаад 2005 онд нас барсан. Том хүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо дараагийн охин 8-р анги төгсөөд Говь-Алтай аймгаас Улаанбаатараас номын санд суралцсан. Энд 2 жил ажиллаад одоо Улаанбаатар хотод Их сургуулийн номын санч. Хоёр хүүхэдтэй. Түүний дараагийнх нь хүү. Одоо энэ гадаа байгаа. Хамгийн бага нь охин Толбо суманд 5 хүүхэдтэй. Сайхан амьдраад явж байгаа.

Хишигсүрэн -

Аа за. Казакстан руу и.х гарч байна ш дээ. Баян-Өлгийд байгаа Казакуудаас бараг 50, 60 мянган хүн явсан байна ш дээ. Энэ Казакстан руу Монголоос хүмүүс явж амьдарч байгаа энэ байдлыг та юу гэж боддог вэ? Жишээ нь танай хүүхдүүд бол бараг яваагүй юм байна ш дээ.

Мафуда -

Яваагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Түүнийг би хэлсэн шүү дээ. Хүний өөрийн санаагаар шүү дээ. Хүний санаагаар.

Хишигсүрэн -

Аа ха. Та явсан улсуудыг ямар шалтгаанаар явдаг гэж боддог вэ?

Мафуда -

Явсан хүмүүсийг тэгээд явж байгаа гэж хэлэх юм алга. 1-р нэг нь ах нь очлоо. Дүү нь очлоо. Хоёрдугаарт сүүлийн үед үндэсний үзэл гарч байна ш дээ. Үндэсний үзэл гаргаад ингэж явж байгаа.

Хишигсүрэн -

За хоёулаа яриагаа түр завсарлаад дахиад үргэлжлүүлье.

Мафуда -

Ой санамж муудаад байна ш дээ.

Хишигсүрэн -

Юм ярих гэхээр танд ярих юм шууд орж ирэхгүй байна уу?

Эрэгтэй -

Та Улаанбаатар хотод очоод Улаанхуаранд очоод цэрэгт байхад майханд амьдрах уу?

Хишигсүрэн -

Цэргүүдийг хаана амьдруулдаг байсан гэж асуугаад байна.

Мафуда -

Улаан байшин байсан. Гэр байдаг байсан.

Хишигсүрэн -

Тэр үеийн цэргийн амьдрал хэцүү санагдаж байсан уу? Гайгуу юу?

Мафуда -

Хэцүү байсан. Бүх юм бэлэн байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Та түрүүн машин хараад шээж байна гэж ярьсан гэсэн ш дээ. Түүний дараа радио явж эхлэхэд гайхаж байв уу? Зурагт гарч эхлэхэд яав? Радиог анх та яаж мэдсэн бэ?

Мафуда -

Тэр үед радио байхгүй ш дээ. Магнитофон гэдэг тийм юм эргэдэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Зурагт гарч ирэхэд та яав? Гайхаж байв уу? Гайхаагүй юу?

Мафуда -

Шинэ мэдээлэл хүн хайхгүй яахав.

Хишигсүрэн -

Та ноосны үйлдвэрийн тоног төхөөрөмж юу байсан? Ноосны үйлдвэрийн тухай яриач?

Мафуда -

Үйлдвэр үү?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ноос угаах үйлдвэр зөвхөн хонины ноос байна ш дээ. Дээр үед ажиллаж байгаа одоо ажиллаж байгаа хоёр хоёр өөр нөхцөл. Тэр үед хонины ноосыг хорь ангилдаг байсан бол одоо гурав ангилж үзэж байгаа юм. Хар, цагаан өнгөөр дээр үед бол 1-р сорт, 2-р сорт, 3-р сорт 1-ийн нэг, хялгас ноос иймэрхүү ангилж ялгадаг байсан. Үнэ нь өөр, өөр байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ноосоо угаагаад Эрдэнэт рүү явуулдаг байсан уу?

Мафуда -

Ноосыг төрөл төрлөөр угаагаад энд хураагаад Цагааннуурт аваачна.

Хишигсүрэн -

Аа Орос руу гаргадаг байсан юмуу?

Мафуда -

Цагааннуураас Орос руу гаргана. Энэ үйлдвэр баруун таван аймгийн ноосыг боловсруулж байсан үйлдвэр. 1 кг ноосыг 97 доллараар Цагааннуураар худалдаж байсан.

Хишигсүрэн -

97 доллараар аа?

Мафуда -

Доллараар.

Хишигсүрэн -

Пөөх?

Мафуда -

Нэг жил би тийм ажил хийсэн. Эндээс гарсан ноосыг Цагааннуурт тушаагаад Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн машин зуны цагт 6, 7, 8 сард энд ирсэн машин 3 хоног буцахгүй байсан.

Хишигсүрэн -

Очерлоод?

Мафуда -

Очерлоод тийм байсан ш дээ.

Хишигсүрэн -

Жилдээ хэдэн тонн ноос угаадаг байсан бэ?

Мафуда -

Маш их тонн гардаг байсан. Тийм тонн ноос угаадаг байсан гэж хэлж чадахгүй би.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Зөвхөн зуны цагт ажиллаад өвлийн цагт зогсоно.

Хишигсүрэн -

Хэдэн хүн ажилладаг байсан бэ?

Мафуда -

Тэр үед 300-аад хүн ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Пөөх.

Мафуда -

300-аад хүн яаж ажилладаг байсан. Тэр ноосыг сортолж байгаа ш дээ. Та нар шиг эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд залуус ажилладаг байсан. Одоо зөвхөн ноосны өнгийг ялгаж байгаа юм. Угааж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хоёр Орос хүн байгаа юм. Тэр хоёр Орос хүн бол Казакстаны Шими хотын тэр хүмүүс авч байгаа юм.

Хишигсүрэн -

Ямар хот гэнээ?

Мафуда -

Шими гэдэг хот байгаа.

Хишигсүрэн -

Ноосны үйлдвэр хэзээ хаагдсан бэ? Тухайн үеийн үйлдвэр үргэлжлээд ажиллаад байгаа юмуу?

Мафуда -

Энэ үйлдвэр ажиллаж байгаад Демократ гарсан ш дээ?

Эмэгтэй -

Ардчилал.

Мафуда -

89 оноос буцаж зогсоод тэгээд зогссон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгж зогсоод 13, 4 жил байж байгаад дахиад ажилд орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Нэг компани хувьчилж аваад ажиллуулсан. Тэгээд ажилд ороод анхандаа энэ үйлдвэрт миний ажиллаж байхад тэр дарга нь зохион байгуулалт жаахан залхуу тийм хүн байсан. Сайн мэднэ би.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тийм учраас үйлдвэр зогссон. Тэгэхгүй бол энэ үйлдвэр янз бүрийн ажил хийх байсан. Дээр үед хийдэг шигээ байсан бол одоо байж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Би 21 жил ажиллалаа гэж байна ш дээ. Эсгий хийдэг байсан. Том багагүй бэрхшээгээд тэгээд үйлдвэр зогссон.

Хишигсүрэн -

Аа ха. Та Улаанбаатараас ийшээ томилогдож ирж байхдаа дуртай байв уу? Дургүй байв уу?

Мафуда -

Дуртай байлаа.

Хишигсүрэн -

Яагаад?

Мафуда -

Яагаад дуртай байсан гэвэл нэгдүгээрт би өвчтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Эмчлэх үү? Эмчлэхгүй юу? Бүү мэд. Тэгэхээр зэрэг миний санаа тэр хол газраас өөрийн орон нутагт ирээд ясыг энд тавъя гэж бодсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Нэгдүгээрт. Хоёрдугаарт би 5 хүүхэдтэй гэж ярьсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тавуулаа Улаанбаатарт төрсөн ш дээ. Тэр 5 хүүхэд Казакаар ярихгүй. Дан Монголоор ярина. Тэгээд өөрийн үндэсний хэл мэдэхгүй. Хоёрдугаарт хүүхэд гэж бодсон. Өөрийн үндэсний хэлийг мэдэхгүй. Үндэсний ёс заншлыг мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хоёрдугаар би үхвэл манай хүн манай авгай тэнд таних хүн байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Төрөл хамаатнууд ч байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд энд ирээд би 27 жил өвчнөөр өвчилж байгаа. Эмч нар үзээд намайг ходоодонд шарх байна шарх хортой биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хоргүй шар.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хоол битгий хорь, битгий өлс.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хурс, архи, масло тийм юм битгий ид. Тэгээд янз бүрийн эмчилгээ ч хийсэн. Тэгж явж, явж байгаад 2000 оны 11-р сард бөөлжиж их хүндээр өвдсөн. Бөөлжихөөр зэрэг ийм бөөн, бөөн улаан цус гарсан. Амнаас гадна хойно бөгснөөс гарсан. Тэгээд эмнэлэг дээр аваад очсон. Миний төрөл садан бүгдээрээ намайг нас барсан гэж бодсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд эмнэлэгт сар гаруй хэвтээд тэгээд хотод 10 хоноод тэр хотод хоёр эм өгсөн. Тэр хоёр эм уугаад Баян-Өлгийд эмчилж байгаа Хавди гээд эмч байгаа. Тэр эмч эмчлээд сар гаруй эмчлээд тэгээд зүгээр болсон. Тэгээд би 2002 онд Арабад очсон. Арабад очоод Жанжаал гээд ус байдаг. Эмэгтэй : Жанжаал ус гээд Исламын шашинтнууд шүтдэг ус байдаг юм. Түүнийг уусан гээд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Арабад байдаг юм. Тэнд орсон би. Тэр усыг уугаад тэр ус бол маш сонирхолтой ус.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Яг уугаад л гэдэс дүүрэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хүн цул ус уувал шээх гээд байдаг биз?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тийм юм байхгүй. Биенд шингээд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тийм ус байдаг. Тэр уснаас хойш хоол ялгахаа байчихсан. Иймэрхүү байдалтай ингээд явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг ингэж эдгэрэхэд юу нөлөөлсөн гэж та боддог вэ?

Мафуда -

Энэ эдгэж байгаа бол нэгдүгээрт би өөрийн хамгаалалт сайн. Хоёрдугаарт энэ үр хүүхдүүдийн хайр халамж, эмнэлгийн тусламж сайнаас би ингээд амьдарч байгаа гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо нэг ийм асуулт байна. Цайгаа уу, уу та. Бид хоёр түрүүн танай гэр бүлийн тухай ярьж эхлээд орхисон байгаа. Ер нь түүнтэй ч холбоотой. Казак эхнэр, нөхөр Казак айлууд хүү, охиндоо хандах хандлага, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа байна ш дээ. Монголчуудаас юугаараа ялгаатай вэ? Дээр үед ямар байсан бол? Одоо яаж өөрчлөгдөж байна. Та юу гэж боддог вэ?

Мафуда -

Дээр үеийн бодол, одоо үеийн бодол өөр боллоо. Дээр үед Монголд хүнд ямар байсан юм? Казак хүнд бол энэ охиныг бэр болгож авъя эх, эцэг хоёр хоорондоо хэлэлцэж ингэж авдаг байсан. Казак ёсонд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Монголд тийм байдаг эсэхийг мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо тийм юм байхгүй. Хоёр хүүхдүүд өөрсдөө ярьж байгаад гэр бүл болж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

За иймэрхүү байдалтай байгаа.

Хишигсүрэн -

Монгол эмэгтэйчүүд юу ш дээ. Нөхөртэйгөө харьцангуй эрх тэгш харилцаатай гэдэг. Тиймээ?

Мафуда -

Аа ха.

Хишигсүрэн -

Казак айлд тэр байдал ямар байдаг бол?

Мафуда -

Дээр үеийн асуудал одоогийн асуудал биш. Дээр үеийн асуудал бол эмэгтэй хүн зөвхөн гэрийн ажил хийдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Аа эрэгтэй хүн гадуур ажил хийдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Аа дотор бол адилхан. Шийдвэр бол адилхан. За тэгвэл тэгье. Ингэж ярилцдаг. Аа дээр үед бол энэ гэрт хэнд аяга цай өгөх нь гэрийн эмэгтэйн мэдэлд байсан. Мал зарах хүнд өгөх нь миний мэдэлд байсан. Гэрийн өрхийн тэргүүний мэдэлд гэсэн үг. Аа одоо бол тийм биш. Ярилцаж тохиролцоно. Тиймэрхүү байдалтай байдаг.

Хишигсүрэн -

Та эрэгтэй эмэгтэй хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар ялгаатай байдлаар хүмүүжүүлдэг байсан вэ? Ямар ялгаа байна гэж бодож хүүхдэдээ ханддаг байв? Эмэгтэй хүн : Ойлгосонгүй гэнээ.

Мафуда -

Ямар ялгаа байхав дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэнд ялгаа байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Гэвч эрэгтэй хүний ажил эмэгтэй хүний ажил хоёр өөр шүү дээ.

Хишигсүрэн -

90 онд социализм задарлаа шүү дээ?

Мафуда -

Аа ха.

Хишигсүрэн -

Нийгэм өөрчлөгдсөн. Ардчилал гарч ирсэн.

Мафуда -

Аа ха.

Хишигсүрэн -

Та ардчилал гарч ирж байхад тэтгэвэрт гарчихсан байсан байна л даа. Гэхдээ та намын ажил хийж байсан хүн ардчилал гарч ирэхэд яаж хандаж байсан бол? Юу гэж бодож тэр үед хүлээж авав?

Мафуда -

Би юу гэж хэлэх вэ дээ.

Хишигсүрэн -

Юу гэсэн үг вэ?

Мафуда -

Үнэхээр тухайн үед дургүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо яахав дургүй гээд хаачих вэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та яагаад дургүй байсан юм?

Мафуда -

Дүргүйцэхгүй яах юм?

Хишигсүрэн -

Яагаад?

Мафуда -

Үзээгүй. Мэдээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо зөв гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Яагаад зөв гэж бодов? Юун илүү байна? Юун дутуу байна? Социализмаас?

Мафуда -

Энд нэг болохгүй явдал байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хуучин социализмын үед үйлдвэрүүд байсан. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Бүх нийслэлийн хүмүүс үйлдвэрт ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо үйлдвэрүүд байхгүй. Хувийн үйлдвэрүүд болсон. Хуучин үед үйлдвэр байгаад үйлдвэрээс гарч байгаа эд материалыг худалдаж түүгээрээ ард түмний хэрэгцээг хангадаг байсан. Одоо бол тийм үйлдвэр байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Үйлдвэр байгуулах цаанаа тийм сэтгэл байхгүй. Тэгэхээр би дургүйцэхгүй яах вэ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо юу байна? Ажилгүйдэл, ажилгүй хүмүүс маш их байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Хэрэв хүмүүс өөрөө ажиллая гэвэл ажил байна. Хамгийн наад зах нь гутал оёсон ч болно ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Гутал хийсэн ч болно ш дээ. Одоо хувцас хийх хүн байхгүй болж байна ш дээ. Дээр үед хувцсыг дандаа гар үйлдвэрийн хүмүүс хийдэг байсан ш дээ. Янз бүрийн гутал хувцас . Одоо цөөхөн хэдэн хүн л гутал мутал хийж байна. Хүн бүр хийнэ гэвэл хийж чадна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Дээр үед хонины ноосыг 97 доллараар гаргаж байсан гэж хэлсэн. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо ноосонд үнэ байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ноос хаягдсан ш дээ.

Хишигсүрэн -

Харин тийм. Ноос бол цагаан алт гээд бичээд байна ш дээ.

Мафуда -

Цагаан алт. Дээр үед нэг ямаанаас төдөн кило ноолуур авна. Төдөн кило хялгас авна гээд тооцчихсон. Авахгүй бол шоронд орно ш дээ. Тиймээ? Одоо бол тийм юм байхгүй. Тэр үед би Өлгийд ноос угаах үйлдвэрт ирээд ноос угаах үйлдвэрт ажиллаж байхад хогон дээр маш их ноос хэвтэж байна. Дарга нарт хэлсэн. Тэгж хүмүүст ухамсруулсан би. Иймэрхүү байдалтай байсан ш дээ. Одоо хаягдаж байгаа. Ноосоор янз бүрийн юм хийж болно ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Янз бүрийн нэхмэл нэхэж болно. Хивс нэхэж болно.

Хишигсүрэн -

Гутал хийнэ.

Мафуда -

Янз бүрийн юм хийж болно. Тийм цаг байсан байхгүй юу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Авсан ноосыг бушуухан угаагаад гаргахыг бодож байна. Тэр үед хоёр ээлжээр ажилладаг байсан. Бэлтгэсэн ноосыг хоёрхон ээлжээр угаачихдаг юм. Яагаад гэхээр тэр хүмүүс ажилгүй болчихно гэж байгаа ш дээ. Одоо тийм юм байхгүй. Дөрвөн ээлжээр ажиллаж байгаа. Гурав дөрвөн цаг л амарч байгаа.

Хишигсүрэн -

Та намын ажлыг яаж явуулдаг байсан талаар яриач? Одоо бид нар мэдэхгүй ш дээ. Ер нь МАХН социализмын үед ажлаа яаж явуулдаг байсан юм? Орон нутагт? Та ухуулагч хийдэг байсан гэж хэлсэн.

Мафуда -

Тэр үед чухал чухал тогтоол шийдвэр гарч байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр тогтоол шийдвэрийг хүмүүст сурталчилж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Сонингоос аваад бичиж аваад ийм ийм шийдвэр гарлаа. Ийм ийм тогтоол гарлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Бүх хүн түүнийг мэдэх ёстой юмуу?

Мафуда -

Бүх хүн түүнийг мэдэх ёстой. Нэг юм асууя? Одоо энэ ирэх 10 сард тэтгэвэр нэмэх гэж байгаа. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Цалин мөнгө нэмэгдэнэ шүү дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр тухай ийм шийдвэр гарсан. Одоо жишээ нь иймэрхүү юм ярина шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Намын хурал гэж болдог байсан. Түүн дээр ер нь юу ярьдаг байсан юм вэ?

Мафуда -

Намын хурал гэж сард нэг удаа хийнэ.

Хишигсүрэн -

Харин тийм.

Мафуда -

Тогтмол.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Одоо жишээлбэл энэ үйлдвэрийн газар ямар ажил хийв. Ажиллаж байгаа хүмүүс ямар нөхцөлд ажиллаж байна. Энэ хүн ямар ажиллаж байна. Энэ хүн ямар ажиллаж байна. Энэ тухай ярина.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Аа цаашдаа яаж ажиллах вэ? Энэ тухай ярьж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Зөвхөн үйлдвэрийн ажлын тухай ярьж байгаа юм.

Хишигсүрэн -

Та надад Баян-Өлгийн Казакууд энэ нутагт анх ирж суурьшсан? Таны аав, ээж ямар замыг туулсан тухай ярьж өгөөч?

Мафуда -

Би хэлсэн ш дээ. Миний эцэг нас бараад 4 сарын дараа би цэрэгт явсан гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Би биш миний эцэг Дэлүүнд төрсөн хүн.

Хишигсүрэн -

Аа бүр үү?

Мафуда -

Миний эцгийн эцэг Дэлүүнд төрсөн хүн.

Хишигсүрэн -

Аа за за.

Мафуда -

Миний эцгийн эцгийн шарил Дэлүүний “Ганц мод” гэдэг газар байгаа. Миний эцгийн шарил Дэлүүний ...

Хишигсүрэн -

Дэлүүн гэдэг чинь хаана билээ?

Мафуда -

Толбын цаад талд. Толбоос цааш.

Хишигсүрэн -

Бусад улсууд сүүлд нүүж ирсэн Казакуудын талаар та мэдэх үү? Таны аав ээжээс сүүлд ирсэн хүмүүсийн тухай?

Мафуда -

Тэр талаар мэдэх юм алга.

Хишигсүрэн -

Мэдэх юм алга уу?

Мафуда -

Миний мэдэхээс эцгийн эцгийн шарил тэнд байгаа. Эцгийн шарил тэнд байгаа гэдгийг мэднэ. Түүнээс өөрийн юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

За одоо ингээд бид нарын ярилцлага үндсэндээ дуусаж байна. Танд нэмээд яримаар зүйл байна уу?

Мафуда -

Юу нэмж ярих вэ? дээ.

Хишигсүрэн -

Их юм ярьлаа гэж бодож байна уу? Ихэнх юмаа мартсан байна гэж бодож байна уу?

Эрэгтэй -

Одоо танд хүмүүст үлдээе гэж бодож байгаа зүйл байна уу?

Хишигсүрэн -

Хүмүүст ярьж үлдээмээр зүйл байна уу?

Эрэгтэй -

Одоо жишээ нь та ерөнхий сайд ч юмуу? Ерөнхийлөгчийн хэмжээнд очлоо гэж бодоход өөрчилмөөр зүйл байна уу? Хүсэл байна уу? Ямар нэгэн юманд гомдчихсон юм байна уу?

Мафуда -

Үгүй. Үгүй. Гомдсон юм байна уу? гэдэг асуулт дээр нэг юм хэлчихье. Би тэр аж үйлдвэрийн комбинатад ажиллаж байхдаа тэр үеийн ажиллаж байсан ээлжээс би улсдаа нэлээд ажиллаад ажилласан миний ажилласан ээлжээс хөдөлмөрийн баатар гарсангүй. Гавъяат гарсангүй. 59 онд энд хөдөө ирээд эргээд очихоор би зуны цагт ажилласан хүмүүст нүүрс мод буулгаж өгдөг байсан. Би эргээд очсон чинь мод, нүүрс буулгаж өгөөгүй юм. Тэгээд очоод Налайхад Казак хүмүүс байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэр хүмүүст би нүүрс захисан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Нүүрс захиад нэг машин нүүрс авахаар болоод тэгээд хажуу талд нэг жолооч байсан тэр жолооч тэр уурхайд мод буулгадаг юм. Тэгээд эргээд сул ирдэг эргээд аваад ирье надад 100 төгрөг өг гэхээр за тэгье гэсэн. Тэгээд очоод уурхайгаас нүүрс аваад буцах гэж байхад тэр уурхайд аваар гараад хоёр хүн нас барсан.

Хишигсүрэн -

Хнн.

Мафуда -

Тэгээд тэндээ хоносон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Маргааш өглөө нүүрсээ аваад тэгээд ирж байхад Улаанбаатар Налайх хоёр 40 км шүү. Ойрхон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Ирж байхдаа нөгөө машин 3 удаа дугуйн хагарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд яг гэрт ойрхон ирж байхдаа машин мөргөлдсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд гэрт машин тулгаад гадаа гараад ингэсэн чинь нөгөө жолооч уурлаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Чи шөнө ирнэ гэсэн. Би 6 цагийн ажил тасаллаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Чиний ажил ямар бэрх ажил вэ? гэж ингэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд ингэж бодлоо. Тэгээд авгайдаа хэлээд би өөрөө архи уудаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Архи байна уу? гэлээ. Байна гэж байна. Тэгээд цай буцалж байсан. Цай уучихаад сууж байгаад архины бөглөөнд наалт байдаг ш дээ. Тэр наалтыг аваад гараа ингээд сөхсөн чинь айхтар үнэр гараад гар цус болоод явчихсан. Дахиад ингээд сөхсөн чинь гар ингээд ...

Хишигсүрэн -

Аа том сорви байна. Тиймээ?

Мафуда -

Тэгээд би хүмүүст хэлсэн юм. Гараа ингээд авахууллаа. Гараа хугалсан. Тэгсэн чинь намын хороонд Цэнгэл сайд гэдэг хүн байсан. Говь Алтайн хүн байсан. Тэр Цэнгэл гэдэг хүн энэ намын хүн. Энэ намын ухуулагч хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Энэ Мафауда архи битгий уу гэж хэлэхийн оронд архи хүнд өгөөд гараа хугалж байна. Шүүхэд өг гэж хэлээд гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Тэгээд шүүхэд өгөх болоод Үйлдвэрчний хорооны дарга Мафуда архи уудаггүй. Архи уусан хүнийг үздэггүй хүн. Шүүхэд өгөхгүйгээр арга хэмжээ авъя.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Түүнээс болоод би гурван удаа одон медалиас хасагдсан.

Хишигсүрэн -

Аа ха. Одон медалиас тийм шалтгаанаар?

Мафуда -

Одоо надад улсын одон медаль байхгүй. 50 жил, 60 жилийн ойн медаль байхгүй. Хүндэт медаль тийм юм байхгүй. Яагаад гэдгийг сая хэллээ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мафуда -

Миний ээлжээс хөдөлмөрийн баатар гарлаа. Гавъяат гарлаа. Миний буруугаас биш ийм юмнаас болж авч чадаагүй.

Хишигсүрэн -

Аа ха. За хоёулаа яриагаа өндөрлөх үү? Баярлалаа танд. Сайхан ярьж өглөө.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.