Böhöö


Basic information
Interviewee ID: 990583
Name: Böhöö
Parent's name: Tseren
Ovog: Choird
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: higher
Notes on education: sports teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Бөхөө ах аа, одоо дараагийнхаа ... 2 дахь ярилцлагаа хийе. Тэгээд нэг ийм асуулт байна аа. Таны ойр хавийн ах дүү хамаатан дотор хэлмэгдсэн хүн байна уу? Хэлмэгдлийн түүхийг та хэр зэрэг мэдэж байна вэ, тэр талаараа ярьж өгөхгүй юу.

Бөхөө -

За ... миний ээжийн аав Бүтэмжийн Тогжоо гэж хүн байсаан ... байсан юм байна лээ. За энэ хүн 1938 онд баригдаад ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

...4 сард баригдаад, 10 сард цааз авсан. Тэгээд одоо үндсэндээ цагаатгагдаад... би хүүхнээс нь гарсан зээ учраас эгч бид хоёр цагаатгалыг нь хөөцөлдөж ... энэ бас нэлээн олон газраар явж олон хүнтэй уулзсан. Тэгээд ер нь хэлмэгдсэн хүний гэр орон ... ахуй амьдрал ер нь ямархуу янзтай байдаг юм гэдгийг бол бас мэдэрсэн ийм тал байна аа,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Би эхлээд өөрийнхөө нагац ах, ээжийнхээ дүү ... аа өөрийнхөө ээжийн бас хэлж ярьж байсныг бас ярья л даа. Манай нагац ах бол ер нь ... энэ ардын засагт би ажил хийхгүй гэж ярьдаг байсан юм.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... Тэгээд одоо энэ ямар эсэргүү маягтай нөхөр вэ гэж бид нар дотроо боддог байхгүй юу. Гэтэл одоо эцгийг нь аваачаад ... ингээд хилсээр алчихсан.... манай ээж нэг ингэж байсан юм ... нэг ... Зэрэг нэмэхийн өмнө гэдэг кино үзээд, үзэж ирчихээд ... үгүй энэ ноён гэдэг юм чинь ийм ч байдаггүй юм аа, шашин төр гэдэг юм чинь ийм байдаггүй юм даа, энэ зүгээр зориудаар хийсэн юм байна шдээ гэж ...

Отгонбаяр -

Зориудаар ...

Бөхөө -

Аан, манай ингэж их дургүйцэж байсан үндсэндээ. Тэгээд бодоод үзэхэд дээр үед чинь ... бид нар жоохон харлуулж яриад байдаг болохоос биш шашин төр гэдэг юм бас эмхтэй цэгцтэй, заагтай хязгаартай, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээсэн юм байна аа гэж ингэж бодогддог юм надад. Тэгээд миний өвөг эцэг бол Бүтэмжийн Тогжоо гэж хүн байсан. Аа Бүтэмж гэж хүн Илжирийн Бүтэмж гэдэг хүн байсан, тэгээд одоо Бямбажав гэж энэ Дуут сумын өндөр настай хүн надад тэгж ярьж байсан л даа, чиний ээжийн талын улсууд тэр Илжир гэдэг хүнд илжиртлээ баяж аа гэж лам багш нэр өгөөд ... Илжир гэж нэр өгч байсан юм билээ гэж. Тэгээд Илжирийн хүүхдэд Бүтэмж гэж нэр өгсөн, Бүттэлээ баяж аа гэж хэлж өгсөн юм билээ гэж,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... Тэр Бүтэмжийн хүүхдээс болуул Тогжоо гарсан юм байна лээ. Хүү минь чиний өвөг эцэг ийм учиртай юм аа гэж, үндсэндээ тэр хүнд ч ямар эсэргүүцээд байх ямар юм байхав дээ, нэг 6000 орчим толгой малтай, тийм л хүн байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Баян ...

Бөхөө -

Одоо баян хүн, тэгэхээр одоо баян хүн тухайн үедээ зарц нартай, тухайн үедээ баахан хүмүүстэй байсан юм байлгүй, тэгээд бас сумын Занги ... тийм цолтой явсан юм байна лээ.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэр занги цол, тэр мал хоёр л одоо надыг авч ... авч явж надыг ингэж баривчилж байгаа юм байна гэж өөрөө явахдаа хэлж байсан гэж, тэр одоо сумын тамгын газрын ажилтан Муухай гэж хүн ... зарлага очоод ... зарлага очиж хэлээд таныг дуудаж байна аа гэсэн, ирчихээд манай хүн надыг бариад явж байгаа юм байна аа гэдгийг мэдээд за миний энэ мал, Занги цол хоёроор надыг ингээд баривчилж байгаа юм байна аа гээд ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд хамгийн гол нь манай нутагт болуул тэр номонд тодорхой ... тэр усыг нь бүгд биччихсэн байна.

Отгонбаяр -

За,

Бөхөө -

За 40...42 хүн хэлмэгдсэн юм байна лээ. Гэхдээ яагаад энэ хэлмэгдэлд орсон гэх дээр нь одоо энэ баруун зүгийн чинь нутаг болуул угаасаа л ... Урианхай хошууны нутаг болуул одоогийн Хятадын нутаг, Бор таг, тэгээд Дааган Улингар, Улингар нуур... Дааган Улингар голын тэндээс тэгж хиллэж байсан юм байна лээ. Тэгээд яагаад ингжэ хиллэж байсан гэхээр одоо тэр Хятадын нутагт байгаа Дааган Улингар гэж нуурын хажуугаар Улингар гол байдаг байхгүй юу, тэр Улингар голын цаад эхэн дээр ... Улингар энуурын цаад талд нь ... одоо үндсэндээ энэ Урианхай хошууны чинь Ахад сум, Сэрвээ сум, Мянгад сум, Оорцог сум гэж 4 сум байсан юм. Тэр дөврөн сумын Занги нар тэнд очиж хилийн харуулд гарч байсан юм, нутаг бол тодорхой.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд энэ Алтай нутгаар нутаглаж байсан Алтайн Урианхайчууд чинь одоо тэнд цаг агаар сайн сайхан өвс ногоотой байхаар нь тэнд ... Алтайнхаа өвөр талд нь ороод, аа цаг агаар нь тааруухан шиг ... одоо цаг агаар нь энэ наад талдаа гайгүйхэн шиг байх юм бол энэ талдаа ирж нутагладаг, аа гэхдээ ... энэ Хятад, Казакууд, Монголчуудын уулзвар маягийн нутаг байсан учраас дайн дпажны хөлөөс заримдаа ... тэнд дайн гарч гэнээ, тэнд самуун гарч гэнээ гэхээр хөлжиж ингэж нааш цааш нь нүүдэллэж байсан юм байна лээ л дээ.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Үнэхээр одоо Урианхайчууд 33 оны ... 32 оны намар эхэлж нутаг давсан байгаа юм, ийшээгээ. 32 он ... тэр номонд болуул тодорхой бичигдсэн байна.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Холбогдох улсуудаас нь авч .... одоо тэр үед ачаан дээр суугаад явж байсан хүүхдүүдээс хүртэл асуугаад бичсэн,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Одоо 85, 6 настай ... одоо 87, 8 настай хөгшчүүд ганц нэг байна. Тэгээд үндсэндээ хамгийн сүүлийн тааварт болох дээр яахав тэр цаг агаараас ч болоогүй, хөөж тууснаас ч болоогүй, ерөөсөө л одоо мухраас зугтаах маягаар ... одоо хувьсгалаас зугтаах маягаар давсан юм байна лээ. Давахдаа болуул ...

Отгонбаяр -

Хувьсгалч нараа юу гэж хэлж байна?

Бөхөө -

Мухар.

Отгонбаяр -

Яагаад мухар гэж байгаа юм бэ?

Бөхөө -

Халимагтай учраас. /Инээв/

Эмгэн -

Мухрын аюул ирж байна гэж ...

Бөхөө -

Мухрын аюул ирж байна гээд ингээд ... тэгээд 32 оны намар анхны айл давсан байгаа юм. Тэгээд буцаж одоо ... тэр давсан Даржаа гэдэг айлаас болуул захиа ирж байсан байгаа юм. Одоо би нөгөө хөгшнийгөө цагаатгах гэж зөндөө хүнтэй уулзаж явж байсан байхгүй юу ...

Отгонбаяр -

Тэгнэ шдээ.

Бөхөө -

Тэгээд тэр миний өвөг эцэг үнэхээр эсэргүү байсан уу үгүй юу, ямар зэргийн, ямар учиртай хүн байсан юм, яагаад тэгж буудаж алах ял авав гээд зөндөө олон хүнтэй уулзсан л даа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

тэгээд одоо тэр мухрын аюулаас давна аа гээд зугтаанаа гээд ийшээ .... одоо хүүхдийг чинь сургууль мургуульд авдаг, цэрэгт авдаг, тэгээд л одоо Оростой нийлдэг барвдаг гээд ийм цуу яриа гараад тэгээд одоо үндсэндээ ийшээ давж орсон юм байна лээ. 32 онд хамгийн түрүүчийн айл давж ирээд, дараа нь давж орчихоод захиа ирүүлэхдээ бол энд бүх амьдрал сайн сайхан байна аа, гэрийн тооноо авч ир ээ гэж захиа ирж байсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд одоо тэр манай өвөг эцгийн ... манай ээж хэлж байгаа байхгүй юу, аавынх нь гэрт хүмүүс цуглачихсан, тэгээд баян айлд одоо зохион байгуулалттай цугласан юмуу, зүгээр жирийн байдлаар ч цугласан юмуу, цуглараад бүх юм ... одоо хүн амьдрах нөхцөл боломж бүгд байна аа гэсэн мөртлөө гэрийн тооно байхгүй байна гэдэг чинь ямар учиртай үг вэ? гээд ингээд хоорондоо ярьж байгаад, за тэгвэл гэрийн тооно байхгүй гэдэг чинь тэр одоо лам багшаа авч ир гэсэн үг юм байна аа, одоо тэр сум орон нутгийг удирддаг засаг ноёноо авч ир гэсэн үг юм байна аа.

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Аан, тэгж тогтоод, тэгээд яг 24 оны их хуралд Чүлтэм лам ... Чүлтэм да лам гэж одоо энэ нутаг хошууг удирдаж байсан байна.

Отгонбаяр -

За...,

Бөхөө -

24 онд чинь намын 8-р их хурал .... 3-р их хурал боллуу, 3-р их хурал хуралдаад, тэгээд энэ Үндсэн хууль мууль баталдаг чинь тэр байх аа,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... Тэр хуралд очоод, тэр хуралд чинь Цахарын хошууны хэн ч билээ, тэгээд энэ Урианхай хошууны... Хөвсгөлийн бас нэг Тагна Урианхай энэ тэр байна шдээ, тэд нараас урилгаар улсууд очсон, тэр урилгаар очсон улсууд дунд Алтайн Урианхайн тэр Чүлтэм да лам очсон байгаа юм. Чүлтэм да лам бол тэртээ тэргүй энэ засаг төр солигдох нь гарцаагүй юм байна аа, эд нарын үйл амьдрал эхлэх нь, аа бид нарын үйл амьдрал солигдох юм байна гэдгийг ойлгосон байгаа юм. Тэгээд баруун хязгаарыг тохинуулах Засгийн газрын төлөөний түшмэлээр ирсэн. Тэгээд ард түмэнд ухуулга хийгээд .... их дургүй байсан байна, өөрөө.

Отгонбаяр -

За.

Бөхөө -

Тэр нутаг давна гэдгийг бол эсэргүүцэж байсан. Энэ бол цагийн юм цагтаа, болдог юм болж байнаа, энэ мухрын төр гэдэг бол бидний төр юм байна аа гэж ингэж ухуулаад, нөгөө захидлыг танилцуулсан чинь зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу, өнөө засгийн газрын төлөөний түшмэл. Тэгээд зөвшөөрөхгүй байхаар нь шууд ... одоо өнөө тоононыхоо оронд л авч явсан юм байлгүй, шууд хүлж аваад тэр нутаг давсан юм гэсэн.

Отгонбаяр -

Да ламыг уу? ... Ммхм.

Бөхөө -

Тэгээд эсэргүү болуул нутаг хошуу ахалж явсан ч гэдэг юмуу, мал хөрөнгөтэй байсан гол гол улсууд нь ... хүрээний хэдэн лам нар, дээр нь одоо миний өвөг эцэг ... малтай хартай тийм улсууд хэлмэгдсэн юм байна лээ. Тэгээд Мөнххайрханы хөгшчүүд ярьж байгаа нь ... манай Мөнххайрхан чинь Оорцог хошуу гэж явсан байхгүй юу, Оорцогийн хошуу нүүгээд одоо Баян-Өлгий аймгийн Булган сумын наад талд Хужиртын ам гэж байна ... Хужиртын аманд ... хадаг .... Хадаг харгай гэж том Харгай байгаа юм, бүр ... Харгай гэдэг чинь хар мод байхгүй юу.

Отгонбаяр -

За.

Бөхөө -

...Тэр мод модноос илүү сүглэгэр навчтай модон дээр ... тэр модон дээр цуглаарай гээд бүх хошуу нутаг ... мал хүн ингээд багтахгүй явж байхад манай өвөг эцэг тэнд оччихоод ... тэр их баахан амьтан цугласан юм байна л даа. Тэгээд манай өвөг эцэг ... тэр Тогжоо гэдэг хүн оччихоод ... бид нар тэгсэн ч гэсэн хүний нутагт очиж тэгж их жаргаж чадах болов уу, бид нар тэртээ тэргүй л энэ Гурван санхирт хүн болж өссөнөөс хойш одоо үхсэн сэхсэн ч эндээ л төгсөх ёстой биш билүү, бид нарын өвөг эцэг, бид нарын эцэг эх бүгд энд амьдарсаар байхад бид нар жаргалтай нутаг хайж тийшээ явж байгаа билээ гэж ингэсэн чинь ... одоо бас хаашдаа нутаг ус нүүгээд хөдөлснөөс хойш одоо жаргалтай ч байсан, жаргалгүй ч байсан хаашдаа Алтай давахаас аргагүй гээд нэг хэсэг нь эсэргүүцээд, тэгээд давсан юм байна лээ. Тун одоо Тогжоо гэдэг хүн эсэргүү биш л байсан юм гэж надад Гаашин гэж энэ тэр улсууд ярьж байсан л даа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд яахав сүүлд нь цагаадлаа, тэгээд одоо улсын эрх бүхий ерөнхий шүүгч Ганбат гэж хүн дээр очсон, тэр хүн дээр очоод учир явдлаа яриад бичиг баримтаа үзүүлээд ингэсэн за тань шиг луйварчид зөндөө явж байна гэж намайг ингэсэн.

Отгонбаяр -

Ганбат уу?

Бөхөө -

Тэгээд яахав хэлмэгдэлтийн хэдэн төгрөгийг зальтай зальгүй янз бүрийн аргаар гувчуулж авч байсан хүн зөндөө л байсан байлгүй, тэгээд л тэгж хэлсэн байлгүй, олон хүнтэй харьцаад гэж бодоод би ч дуугарсангүй. Тэгээд миний цагаатгалын материал бэлэн, цагаан ном гарчихсан байсан учраас тэрэн дотор миний өвөг эцгийн нэр байсан, тэгээд надад одоо юуг нь гаргаж өгөөд, цагаатгалынх нь үнэмлэхийг гаргаж өгөөд, за чамд өгөхгүй ээ, танай аймгийн цагаатгалын комиссоор дамжуулж ирүүлнэ ээ гээд ингээд ирүүлээд... тэгээд цагаатгал ийм учиртай юм л даа.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгээд яахав бид нар бас цаг үе нь ч хүн амьтнаас асуухаар болоогүй байх шиг байгаа юм ... нутаглаж байсан нутгийнх нь өвөлжөөний ам ... одоо энэ Мөнххайрхан сум нэгдлийн өвөлжөөний ам гэж байна л даа, тэнд тахиж байсан овоо нь нийт нутаг хошууны намрын одоо... эеэр мөргөнө өө гэж намрын овоо тахихыг хэлж байсан юм байна, тэрэнд одоо зориулж ... тэр хэлмэгдсэн хүмүүст зориулж ... бас нэг овоо энэ тэр босгож, нэг суварга босгож, тэгээд бас нэг дурсгалынх нь самбар босгож, янзалъя гэж ингэж бодож байгаа юм. Гэхдээ энийг луу жил хүүхдүүдтэйгээ хийе үү гэж ингэж бодож байгаа юм, тэр жил зүгээр гэж бас надад хүн ч хэлсэн. Тийм бодолтой явдаг юм, тэгээд одоо би бол хүүхдээс нь ... охиноос нь гарсан зээ нь. Миний ээж, миний нагац магац нар бол үнэхээр л хатуу амьдрал үзсэн дээ. Ээжийн нүднээс бараг нулимс гардаггүй байсан ...

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Тэгээд манай нагац бол ер нь энэ төрөл гэж ярихаар л дуугүй болчихдог л доо. Тэгээд одоо бага ч хүн байлаа, одоо аргагүй л одоо хэлмэгдэлтээр ингээд ... манай хүүхдүүдэд ч гэсэн намайг аваачаад ялчихаар ямар өөдтэй байхав мэдээж хэрэг. Тиймэрхүү л одоо бид нар хэлмэгдэлтийн хар шуурганд орсон. Тэхдээ яахав бас яг байдаг газраа мэр сэр байсан л юм байлгүй, зүгээр манай нутагт бол энэ Алтайн Урианхайчууд энэ уул хаданд байсан, өртөө байсангүй, холбоо байсангүй, машин тэрэг нь байсангүй, хэнтэйгээ ямар юмаар сүлбэлдэх вэ, ямар ч юмаар хуйвалдаж одоо ... эсэргүү ... хүрээг эзэлж авна аа гэсэн юм байсангүй юм даа. Үнэхээр л одоо хэлмэгдсэн л юм байна лээ л дээ, ёстой.

Отгонбаяр -

... үнэхээр хэлмэгдсэн ...

Бөхөө -

... үнэхээр л хэлмэгдсэн. Тэгээд яахав тухайн үед ... яахав манай ... засаг төрөөс жижиг орны ...

Эмгэн -

... Өнөө юу гэгч юм болсон шдээ, өнөө улсын дээд шүүхийн нөгөө нэг цагаатгалын юу ирсэн ... нөгөө шүүхийн шийдвэр ... ямар хүний хэрэг билээ?

Бөхөө -

... үгүй энэ ... манай ... тэр бас тодорхой л байгаа юм л даа, миний нагацын 15 дээр бичээд ... энэ Увс аймагт гарсан Улаангомын нэг хэрэг байгаа юм...

Отгонбаяр -

Тийн.

Бөхөө -

...тэр хэрэгт холбогдсон 14 хүнийг бичээд, Дөрвөд, Дөрвөд гээд 14 хүн бичээд хамгийн сүүлд 15. Бүтэмжийн Тогжоо .... Урианхай ...

Отгонбаяр -

Увсын тэр чинь 30 хэдэн оны үеийн хэрэг юм байна лээ шд...

Бөхөө -

Аан, тэгээд Увсын ... тэр тогтоолыг нь олоод үзэхээр ... сүүлд нь яахав хүн буудаад алчихсан юм чинь нэг нэр оруулаад хийчихсэн юм байна лээ л дээ. Тэгээд яахав бид нар жижиг орон ... бид нар 27000 хүн энэ тэр гээд ярьж л байна, тэр хүнээрээ дэнчин тавьсан ч гэсэн Монгол нутаг бидэнд үлдлээ, Монгол газар шороо үлдлээ бидэнд. Одоо Зөвлөлтийн ард түмэн бол бид нарыг ... одоо Сталингийн л одоо юуугаар л ... тухайн үед л одоо бид нар ном сонин уншаад ингэж ойлгож байна шдээ, гэлээ гэхдээ яахав одоо үүх түүх болоод өнгөрсөн юмыг одоо тэгж занаж зүхээд ч яахав, гэхдээ Монгол оронд бид нар, бид нарын үр хүүхдэд одоо энэ сайхан уудам газар шороо үлдсэн болохоор одоо яахав, бид нар бол дутах юм алга. Гэхдээ гомдол бас байж болох юм.

Отгонбаяр -

Ммхм, ээж чинь аавыг нь ачиж явж байх үеийн юмыг ер нь ярьсан уу? Олон хөгшчүүд бол ярихгүй л тэгээд дууссан шд, айдастай ...

Бөхөө -

Юу ч яриагүй ...ерөөсөө огт юу ч яриагүй

Отгонбаяр -

Тийм үү?

Бөхөө -

...Манай ээж бол, энэ эрэгтэй хүүхдүүдтэй юм яриад хэрэг байдаггүй юмаа гэж, эрэгтэй хүүхдүүдтэй юм яриад хэрэг байдаггүй юм аа гэж тэгж хэлдэг байсан... тэгээд одоо ... ... гэж бодсон юмуу яадаг юм бүү мэд. Ээж бол тэр ээжийнхээ тухай, аавынхаа тухай дурсаж ... манай нагац магац бид нарт юу ч яриагүй. Тэгтэл манай нагац бол лам хүн байсан юм байна лээ бас, лам хүн явсан юм байна лээ, гэхдээ одоо тэр шашин шүтлэгийн талаар, энэ хэлмэгдэлтийн талаар тэгсэн юм байна лээ ингэсэн юм байна лээ гэдэг юм бидэнд юу ч дуугараагүй. Ямар ч мэдээлэл өгөөгүй, одоо юүхэв гэж бодсон юм шиг байна лээ, хаашдаа өнгөрсөн юм.

Отгонбаяр -

Аавыг нь аваачаад эсэргүүн гээд ... тэгээд хүүхдүүдийг нь бас хэр зэрэг дарамталж байсан юм бол?

Бөхөө -

Үгүй одоо манай ээж хөдөөний нэг муу ядарсан хүн, ямар ч хавчилт байв гэж, одоо бид нарт болуул тийм мэдэгдэж байсан юм байхгүй, одоо тодорхой хэмжээний албан тушаал хашиж байсан бол өөр хэрэг л биз.

Эмгэн -

... юу яасан юм байна лээ шдээ, энэ ... одоо танай ээжийн дүү ... эрэгтэй дүү

Бөхөө -

Эрхэмбаяр ...

Эмгэн -

... 2 эрэгтэй дүүг нь болуул шууд цэрэгт явуулсан байгаа юм. Бүр насанд хүрээгүй ... 17...8-тай ч байсан юмуу яасан юм, эсэргүүгийг хүүхэд гээд л шууд цэрэг татлагад явуулсан байгаа юм. Тэгээд нэг манай эмгэн ээж хэлдэг байсан юм аа, нэг эрэгтэй дүүг нь 17-той ч билүү 16—тай ч билүү байхад нь цэрэгт хүчээр явуулчихсан, тэгээд бүүр ингээд мориор яваад хаана ч хүрсэн юм, Баянтүмэн ч хүрсэн юмуу ... 16, 7-той хүүхэд чинь яаж хүрэхэв тэнд, тэгээд замдаа өвдөөд, морин дээр өчнөөн олон хоног яваад тэгээд тэндээ очоод өнгөрсөн юм байна лээ гэж.

Бөхөө -

Шарласан юм байна лээ

Отгонбаяр -

Аан шарлаад ...

Эмгэн -

Тийн, тэгээд морин дээр сэгсрэгдэж явсаар байгаад тэр морины явдал даахгүй л тэгсэн шиг байна лээ. Тэгээд нэг дүү нь тэгээд үхчихсэн, тэгээд одоо энэний нагац ах чинь ... одоо манай хадам ээжийн ганц эрэгтэй дүү нь үлдсэн байгаа юм, тэрнийг нь бас нөгөө Халх голын дайнд явуулж байгаа байхгүй юу, Халх голын нутагт дайн болох гэж байсан, тэгээд Халх голын дайнд явуулах гэж байсан, тэгээд тэр нь болох дээр очиж чадалгүй замдаа өвдөөд ингээд өнгөрсөн, тэгээд ард нь нөгөө ганц эрэгтэй дүү нь үлдэхээр нь ... эдний одоо хөгшин ээж нь ...

Бөхөө -

Миний ээжийн ээж ...

Эмгэн -

Энэний ээжийн ээж .... одоо тэр нөгөө нөхрийг нь хэлмэгдүүлээд алчихсан, хоёр эрэгтэй хүүхдийг нь болохоор дайнд хүчээр аваад явчихсан, нэг нь болохоор бүр насанд хүрээгүй 16,7-той хүүхэд, нэг нь болохоор 20 хүрч л байсан шиг байна лээ, эдний нагац нь. Тэгээд одоо ингээд 2 эрэгтэй хүүхдийг нь дайнд аваад явчихсан, тэгэхээр тэр эдний эмэг ээж чинь шууд шуудангийн машинд суугаад,

Отгонбаяр -

Ммхм

Эмгэн -

... тэгээд бүр Улаанбаатар хот орсон байгаа юм.

Отгонбаяр -

За.

Эмгэн -

Шуудангийн машинд суугаад Улаанбаатар хот ороод, бүр маршал Чойбалсанг нь сураглаад явсаар байгаад маршалын ажилладаг ажлын үүдэн дээр нь ирээд ...

Отгонбаяр -

За...

Эмгэн -

... бүр суучихсан гэж байгаа юм, маршалтай уулзана гээд.

Бөхөө -

... манай нутгаас Цэвээн-Очир гэж Дотоодыг Аюулаас Хамгаалах Яаманд нэг хүн ажилладаг байсан байхгүй юу ...

Эмгэн -

... нэг залуу ажилладаг байсан юм байна л даа,

Отгонбаяр -

За ...

Бөхөө -

Тэгээд тэр Рагчаа гэдэг хүн Улаанбаатар ороод тэр ...

Отгонбаяр -

Эмээ ээж чинь?

Бөхөө -

Аанхан, тийн, миний эмээ ээж. Тэгээд эхлээд Цэвээн-Очирыг олдог гээд, олоод. Тэгээд ... ногоон малгайтай байсан юм байна тэд нар чинь ... дугуй ногоон малгайтай ... тийм малгайтай улсууд явахаар нь олж уулзаад... дуудаад уулзсан чинь ... миний нэг ... миний хүүхэд гэж хэлсэн гэж байгаа юм, миний хүүхэд Цэвээн-Очир гэж хүүхэд энэ Дотоодыг Аюулаас Хамгаалах Яаманд байдаг юм гэнэ лээ, та нар шиг ийм хувцастай хүн байсан юм, та нар мэддэг үү гэсэн таньсан байгаа юм тэд нар...

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

... Цэвээн-Очир гэж манай яаманд тийм хүн байдаг юм аа гэж, тэгээд би тэр хүүхэдтэйгээ уулзмаар байна гэсэн чинь Цэвээн-Очирт очиж чиний ээж чинь гэж хүн ирчихсэн тээврийн товчоон дээр байна аа гэж ирж хэлэхээр нь Цэвээн-Очир гэж хүн очиж авсан байна... ,

Отгонбаяр -

За ...,

Бөхөө -

Тэгээд очоод гэртээ ирүүлээд, за та ямар хэргээр ирэв, би ингээд ингээд одоо хүүхдээ ... Чүлтэм гэж миний нагацыг ... цэргээс гаргаж авах гэж ирлээ,

Эмгэн -

... ганц хүүхэд, нэг нь яваад ...

Бөхөө -

... би энэ хүүхдийг цэргээс гаргаж авах гэж байгаа юм, би маршалтай уулзана аа гэж, тэгээд танилцуулсан юм байна ...

Отгонбаяр -

Маршалд?

Бөхөө -

... Цэвээн-Очир одоо жижүүр мижүүрээр нь дамжуулаад танилцуулсан юм байлгүй, тэгээд танилцуулсан чинь таныг ажил тарахаар хүлээж авъя аа гэж хэлсэн юм байна, тэгээд гадаа нь ирээд хүлээгээд ажил тарахыг нь хүлээгээд сууж байсан чинь маршал аваад шууд гэр лүүгээ аваад явсан байгаа юм.

Отгонбаяр -

Хөөх, тээр. Ямар сонин түүх вэ?

Эмгэн -

Харин тийн.

Бөхөө -

Тэгээд гэрт нь очоод ... их сонин тэр ... манай тэр эмээ ... ээжийн ээж ... тэр эмээ нэг цагаан хурганы арьсан дотортой байсан гэж байгаа юм, тэр чинь баян хүний самган байж таарна шд.

Отгонбаяр -

Аанхан.

Бөхөө -

Нэг тийм цагаан хурганы арьс зүүгээд, нэг бор хурганы арьс зүүгээд, 2 тийм элдчихсэн, зүүчихсэн хурганы арьсан дотортой... за тэгээд маршалд барих гэж явж л дээ, тэгээд Цэвээн-Очиртоо хэлсэн... намайг ажил тарахаар аваад явах гэж байна аа, гэр лүүгээ гэж.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... өө тийм үү, ээн яах гэдэг юм болоо гэж энээ тэрээ болоод ажил тарахаар нь хүлээгээд сууж байтал маршал гарч ирсэн, явъя эмээ гэсэн гэж байгаа юм. Тэгээд өнөө хоёр боочихсон хурган дотроо аваад маршалынд очоод хоноод ...

Отгонбаяр -

Тэээр ...

Бөхөө -

... хоноод ирсэн чинь ... тэр номон дээр бас байна аа, тэгээд хоноод ирсэн чинь ингэж ярьсан байгаа юм, за юу ярив ... Цэвээн-Очир сонирхохгүй юу, нутгийн залуу, за та юу ярив, маршал таныг яаж хүлээж авав? ... ёстой сайхан хүлээж авлаа, хоол унд энэ тэр сайхан хүлээж авлаа. Би амьдралаа ярьлаа ...

Отгонбаяр -

Одоо таны эмээ чинь шдээ тийм ээ?

Бөхөө -

Ммм, би амьдралаа ярьлаа ... тэнд ... одоо бас жаахан хорогдсон байлгүй, 3.... 4000 орчим мал байна, хөгшин ингээд эсэргүүнд баригдаад явсан...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... хонь хариулдаг хөгшин байсан, юу эсэргүүцэж байгааг би мэдэхгүй, эсэргүүцсэн ямар юм байдаг юм бүү мэд ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... тэгээд одоо аваад явсан, дам сонсвол алсан сурагтай, за тэр өнгөрч, тэр үхсэн хүн амьдрахгүй, одоо тэр 4000 орчим малд эзэн хэрэгтэй байна, Монгол нутаг газар оронд мал хэрэгтэй болуул тэнд эзэн хэрэгтэй байна, би хаашдаа хөгширсөн хүн, миний нэг хүүхэд яваад нас барлаа... нэг хүүхэд цэрэгт ингээд ... Баянтүмэнд байсан байгаа юм ... Баянтүмэнд байна аа, нэг хүүхдээ цэргээс гаргаж авах гэж ирлээ гэж, таны хүүхдийг гаргаж өгье өө гэж хэлсэн гэсэн...

Отгонбаяр -

Тээр.

Бөхөө -

Таны хүүхдийг гаргаж өгье өө гэж ... Чойбалсан нэгэнт асуудал болоод өнгөрчихсөн, юмыг зөв ойлгож эхэлсэн байхгүй юу.... Чойбалсан ч гэсэн хүн алаад байя гэж бодоогүй шдээ, тэгээд энэ хүн болуул цэвэр үнэнийг ярьж байна гэж мэдчихлээ шд.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

...Тэгээд одоо Чойбалсан гуайд бор хурганы арьсан дотрыг өгчихлөө, авгайд нь цагаан хурганы арьсан дотроо өгчихлөө гэсэн гэсэн. /Инээв/ Тэгсэн чинь яав гэсэн чинь авч л орхилоо гэсэн гэсэн. /Инээв/ Тэгээд л өгчихлөө, надыг хүлээж бай, та хэнийд байна гэсэн чинь Цэвээн-Очирынд байна гэж, өө тиймүү тэгвэл Цэвээн-Очирынд байж бай, би таны хүүхдийг яриад авахуулъя аа гэсэн. Тэгээд 4 хоноод Баянтүмэнгээс ирсэн ...

Отгонбаяр -

Хүүхэд нь?

Бөхөө -

Ааан, тэгээд .... ... тэгээд дахиж маршалтай уулзаж чадаагүй, үүдэн дээр суудаг хүн байна, тэр хүнд нь би баярлалаа гэж хэллээ, нөгөө баруун хязгаараас ирсэн эмээ тэгж хэллээ гэж хэлээрэй гэчихээд гараад явж одлоо гэж ... тэгээд л машинд суугаад хүүгээ аваад ... ... би чинь нэлээн ... 5, 6-р ангид ортол байсан шдээ.

Отгонбаяр -

Эмээ?

Бөхөө -

Манай эмээ байсан..., би чинь Мөстийн сургуулийн 5, 6, 7-р ангид явж байхад зун 6 сард ирдэг байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Бид нарт нэг нэг ийм еэвэн, цагаан алчууртаа боогоод хадгалчихсан байгаа юм. Дээр үеийн хөгшчүүд чинь одоо ...

Отгонбаяр -

Цагаан сарын еэвэн үү?

Бөхөө -

... тэгээд тэр чинь ингэдэг байсан байна л даа ... за миний хүүхдийн ... манайд ирэх хэдэн хүүхэд байгаа билээ гээд хуваагаад, нэг алчууртаа ... жижигхэн цагаан алчууртаа боогоод хураачихдаг юм байна. Тэгээд надыг ирэх дээр зэрэг ... би чинь 6 сард ирж байгаа юм чинь цагаан сар мэдээж 1, 2 сард болно ... тэгээд нөгөөхийгөө гадаа гаргаж цохиж цохиж иддэг байлаа.

Отгонбаяр -

Чулуу шиг болчихсон байна шдээ, цагаан сарын еэвэн чинь ... /Инээв/

Бөхөө -

... тэгээд л одоо очоод аваад л иднэ .... тэгээд одоо үндсэндээ тэр хүний яриа хөөрөөнөөс ингээд бодоод үзсэн ч гэсэн ... манай тэр эмээ ээж бол ярих хөөрөх тийм юманд онцгой ...

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Тийм хэлэмгий хүн байсан ...

Отгонбаяр -

Харин хэлэмгий хүн байна,

Бөхөө -

Тийм.

Эмгэн -

Тийм болоод тэр чинь тэгж явж байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм байж байж маршалтай уузлаж байна шдээ.

Эмгэн -

... тийн, тэрнээс нэг хөдөөний ядарсан самган бол маршалтай уулзаж хүүхдээ авч чадах ч үгүй ...

Отгонбаяр -

Тэр учрыг гаргаж хэлэх ч үгүй.

Эмгэн -

Маш ухаалаг ...

Бөхөө -

Тэр Цэвээн-Очир та яг юу хэлэв гэсэн чинь .. одоо 4000 толгой мал байна аа, 2 эрэгтэй хүүхэд хоёуланг нь цэрэгт аваад явсан, нэг нь нас барсан, нэгийг нь ирүүлэх хэрэгтэй байна аа, хөгшнийг эсэргүү гээд аваад явсаан, ямар юмыг эсэргүүцэж байсныг надад мэдэж байгаа юм алга, тэгээд буудаж алсан сурагтай, үхсэн хүн хаашдаа өнгөрсөн, одоо тэр малд эзэн хэрэгтэй гэж ингэж хэлсэн гэж байгаа юм.

Отгонбаяр -

Тэгээд тэр цэргээс гаргаж авч ирсэн хүүгийн амьдрал яасан бэ?

Бөхөө -

Өө яахав, малаа маллаад л ..

Эмгэн -

... малаа маллаад л, саяхан хүртэл байсан даа.., тийн. Наян хэдэн онд өнгөрлөө ?

Бөхөө -

85... 6 онд өнгөрсөн.

Отгонбаяр -

3 хүүхэдтэй байсан юм байна тээ?

Бөхөө -

4 хүүхэдтэй байсан, нэг нь энд өвчнөөр нас барсан, нэг нь цэрэгт яваад нас барсан, миний ээж, тэгээд тэр нагац ингээд үлдсэн.

Отгонбаяр -

Харин тэр ачиж явчихаад мал хуйг нь хураагаагүй юм байна тээ?

Бөхөө -

Мал хураагаагүй юм байна лээ, жижиг гэр гэж тэр шүүхийн тогтоол дээр байгаа шүү,

Отгонбаяр -

За ...

Бөхөө -

Жижиг гэр гэж бичсэн байна лээ, жижиг гэр гэж бичсэн байна лээ. Гэхдээ би ингэж бодож байгаа юм, тэр малаа байна шдээ, яг өнөө байцаалтан дээрээ болохоор тэр ... дээд шүүхээс ирсэн материал ... тагнуулын материал дээр болох дээр байна шдээ, тагнуулын газраас нэг материал ирдэг шдээ, тийм хэлмэгдсэн улсуудад ...

Отгонбаяр -

За,

Бөхөө -

... аа тэгээд Дээд шүүхийн шийдвэр бас нэг тогтоол ирнэ, тэрэн дээр нь Тогжоо жижиг гэр, үхэр ... нэг хэдхээн, хонь нэг хэдхэн бичсэн байна лээ. Тэгээд би ... за би хаашдаа баригдаад явлаа гэдгээ мэдрээд тэгж бичүүлсэн болов уу гэж би бодож байгаа юм. Тэрнээс бол энд бол 4000 гаруй толгой мал байсан л гэж байгаа юм, нэгдэлд бол 3000 толгой мал манай нагац нийлүүлж байсан. Тэгээд мал байсан ... аа би хаашдаа эргэж ирэхгүй гэдгээ мэдээд тэгж хэлсэн болов уу гэж бодож байна. Тэгээд би тэр дээд шүүхийн үүдэн дээр нэг хэдэн өдөр суулаа л даа... 5, 6 өдөр, өглөө эрт очиж тэр хүмүүстэй уулзаж барьдаг, нэг хөгшин тэгж л байна лээ, нэг хөгшний хэлмэгдсэн материал дээр болохоор ... 1500 гаруй хонь, тэгээд нэлээн их хэмжээний монгол үхэр, тэгээд ... адуу ... монгол үхэр, хонь их байсан тэр хүнийх. Тэгээд 2000 гаруй, 3000 шахам мал, тэгээд гэр энэ тэр байсан юм байна. Тэгээд тэр хүнд болуул бас л сая төгрөг л өгч л байгаа хүн байхгүй юу, нарийндаа ярихад. Тэгсэн чинь авахгүй гэж байсан, би ... энэ төрд болуул сая төгрөг миний аав өгөөгүй, миний аавын хурааж авсан юм нь энэ байна, энэ хөрөнгөө л авна ... тэгсэн чинь одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж Их хурлын дэд дарга байсан шдээ, Их хурлын дэд дарга чинь цагаатгалын комиссын дэд дарга болно угаасаа, Элбэгдорж дээр орсон чинь хонь 50 мөнгө гэж хэлж байна шүү гэж ярьж байсан юм.

Отгонбаяр -

Тэр үеийн ханш ...

Бөхөө -

Тэгсэн чинь тэр хүн их ууртай дуугарч байгаа байхгүй юу, би чагнаад л суугаад байгаа юм. Тэгсэн чинь би 50 мөнгө ч авахгүй. Малаа авна, үхэр хонь ... энд бүртгэсэн малаа л авъя, өөр юм хэрэггүй, сая төгрөг ч хэрэггүй надад...

Отгонбаяр -

... 1500 хонио ... хэдэн үхэр ...

Бөхөө -

.... ааан, энүүгээрээ л авъя, би энэ юмаа л авъя, би ямар ч гэсэн энэ юмаа л авч байж л сална гээд сууж байсан.

Отгонбаяр -

Тэгээд яасан бол?

Бөхөө -

Мэдэхгүй.

Отгонбаяр -

... Өгөөгүй л дээ ...

Бөхөө -

... Өгөөгүй л дээ. Сая төгрөг ... нэг орон сууц мууц өгсөн байж болох юм л даа.

Отгонбаяр -

Тийн.

Бөхөө -

... нэг араа орон сууц энэ тэр өгсөн байж болох л юм.

Отгонбаяр -

Ммхм. Ёстой сонин түүх ярьж байна, ёстой гоё түүх ярьж байна.

Эмгэн -

Манай өвгөний ээж аав их сонин түүхтэй хүмүүс байгаа юм ... харин тийм.

Бөхөө -

Би тэр хүнээс санаа аваад тэр миний ... тэр юун дээр ... тэр өвөг эцгийн ... тэр ээжийн аавын цагаатгалын юман дээр тэр малын юм их хураагдсан байвал би яг тэгж хэлье гэж бодоод сууж байсан байхгүй юу. Тэгсэн надад үнэхээр тийм юм байгаагүй учраас одоо яахав дээ, илүү дутуу юм ярилтай биш тэгээд л өнгөрсөн.

Эмгэн -

Манай нутгаас явж маршалтай уулзсан ганц эмэгтэй хүн манай эмээ ээж.

Отгонбаяр -

Ммхм, тийм байна.

Эмгэн -

Ерөөсөө энэ баруун талаас ингэж маршал дээр очиж юу яасан хүн байдаггүй гэж байна лээ.

Отгонбаяр -

Ирээд ... нутагтаа тэр маршалтай уулзсан тухайгаа хүмүүст ярьсан уу?

Бөхөө -

Өө ярилгүй яахав.

Эмгэн -

Одоо бүгд мэднэ. Манай нутгийнхан бүгд мэднэ. Одоо энэ баруун талаас ганц л одоо танай эмээ маршалтай уулзсан гэдгийн... шуудангийн машинд суугаад...

Бөхөө -

... Өртөөний машин гэж Зэрэг сумаар явдаг байсан юм. Мөнххайрханаас тэмээгээр Зэрэг яваад ...

Эмгэн -

Зэрэг дээрээс машинд суугаад ...

Отгонбаяр -

Тэгээд бас их ухаантай хүн байна. Тэр хурганы дотор ... хурган дотор бэлгэнд аваад ...

Эмгэн -

Тийн, харин тийн. Би ямар ч байсан гэрт нь очъё, гэрт нь л очиж учраа хийе...

Бөхөө -

... тэгээд тав арван ааруулын хэрэг байхгүй, хөгцөрчихөөд очно, ... тэгээд одоо ямар ... тэр хүнд юу бэлэглэх вэ гэдгийг тэр хүн тооцоолсон л байгаа юм, тооцоолсон л байгаа юм. Тэгээд одоо янз янзын ...

Отгонбаяр -

Ммхм. Хурган дотор гэдэг чинь үнэтэй шүү дээ, Монголчуудын хувьд болуул эд шүү дээ.

Эмгэн -

Тийн ....

Бөхөө -

Тиймэрхүү л сонинтой байна даа ...

Отгонбаяр -

Танай эмээ тэгээд хэд хүрсэн бэ? Хэдийд яаж нас барав?

Бөхөө -

Манай эмээ чинь надыг 6-р ангид л байхад нас барсан байх аа. Би чинь 7-р ангийг 62 ... 62 онд нас барсан юм байна шд. 82-той ...

Эмгэн -

... 80 гарсан байх өө...

Бөхөө -

82-той, ная гарсан.

Залуу -

Нөгөө Хөөдэй гуай яасан гэдээ? Тэр хөгшнийг мэднэ биз дээ?

Бөхөө -

... намын батлахаа арван төгрөгөөр солиод ...

Отгонбаяр -

Тийм үү? Хаанахын хүн юм бэ?

Бөхөө -

... намын батлахаа авч ирээд ... одоо энэ Дуутын ...

Отгонбаяр -

Хэн гэдэг хүн юм бэ?

Бөхөө -

Хөөдэй ...

Отгонбаяр -

Эрэгтэй хүн үү?

Бөхөө -

Эрэгтэй хүн

Отгонбаяр -

За..,

Бөхөө -

Одоо энэ Дуутын ... малчин хүн. Бас өөрөө Казак хэл их сайн мэднэ. Тэр багадаа юу яаж байсан гэж байгаа юм ... Казак айлаас хулгай хийж байгаад гарч чадахгүй гэрт Казакын орон доор нуугдчихаад бүр хоносон гэж байгаа юм. Казак хэл бол онцгой сайн мэднэ л дээ. Тэгээд аялгагүй ярьдаг гэж байгаа юм Казакаар.

Отгонбаяр -

За...

Бөхөө -

Тэгээл шөнө мөлхөж гарч ирээд ааруулаас ... ээзгий байдаг шдээ ...

Отгонбаяр -

Ммм, тэгээд нөгөө Казак айл нь мэдэхгүй, орон доогуур нь байгааг...

Бөхөө -

... тэгж байж нэг оргож гарч ирсэн гэж байгаа юм. Тэгээд намд элсээд ... тэр чинь бас их учиртай..., энэ Булганд явж байгаад ... чааваас тэр нутаг хошуу дүрвэж нүүгээд ... одоо тэр айлын ... Хөөдэй гэдэг хүний авгай, бага залуу хүүхэн... эх эцэг нь бараг байхгүй, одоо ах дүүгээ бараадаад нутагтаа явж байсан юм байна л даа.

Отгонбаяр -

Ммхм,

Бөхөө -

Тэгсэн чинь тэр нөгөө хүүхнийг өө танай ах дүү садан чинь одоо энэ Мөнххайрхан гэдэг газар байна, би чамайг ах дүү нарт чинь хүргэж өгье гэж дагуулж авч ирээд за чинь энд сууж бай, би урьдаар ах дүү нарт чинь хэлчихье гээд гэртээ оруулж ирээд, ах дүү аав ээждээ очоод за би авгай авч ирлээ..,

Отгонбаяр -

За ...

Бөхөө -

Гэр орноо түргэн янзал гэж янзлуулчихаад гялс хүүхнээ дагуулж ирээд тэгээд авгай болгоод суучихсан. Тэгээд намд элсээд ... одоо Дуутын нэг баян айлын залуу байсан юм гэсэн шдээ... Бадрах хөгшин яриад л байдаг байсан, тэр залууд 10 төгрөгөөр худалдсан гэж байгаа юм.

Залуу -

Худалдаж авсан юм биш үү?

Бөхөө -

Үгүй ээ тэр худалдсан.

Отгонбаяр -

Өөрөө намд элсчихээд ...

Бөхөө -

Өөрөө намд элсчихсэн намын гишүүн хүн... тэгсэн мөртөө ... Бадрах ах надад хэлдэг л байсан юм ... бас нэг цөөхөөн малтай ... тэгээд намын гишүүдийг чинь ... бас нэг харж үздэг барьдаг, дээр үеийн өнөөх бараа таваар ховор байх үед картын бараа өгдөг барьдаг ... тиймэрхүү тал байсан юм биш үү? Тэгээд өнөө намд элсэх гэж ... тэр зайлуул баян айлын залуу учраас намдаа авахгүй, тийм учраас байж байтал Хөөдэйгийн батлахыг 10 төгрөгөөр худалдаж аваад ...

Отгонбаяр -

... Тэгээд баригдаад ...

Бөхөө -

Тэгээд баригдаад ... тэгээд намын их хурлын илтгэлд орж байсан хүн гэж байгаа юм.

Отгонбаяр -

Арга хэмжээ авахуулсан уу?

Бөхөө -

Тэгээд намаас хөөгдөөд зогсож байхгүй юу.

Залуу -

Тэгээд бас маршалын илтгэлд орсон гэж агсан тавьж байсан нутагтаа ...

Бөхөө -

.... тийн, чамайг бодвол би маршалын ...

Отгонбаяр -

...та нар муусайн юмыг бодвол би ...

Бөхөө -

Тийн, /инээлдэв/

Отгонбаяр -

... Тэгээд тэрнийг тэгээд явж байхад нь ... энэ баруун тийшээ арай өөр байж л дээ, түүнээс биш тэр хүнийг чинь шоронд хийчихнэ шдээ. Баруун хязгаар бас арай өөр байж.

Бөхөө -

Цаадуул чинь бас .... манайхны бас хөгтэй хөгтэй явдал их байна аа ...

Отгонбаяр -

За ...

Бөхөө -

Мөнххайрхан сум байгуулчихаад энэ Манханаас, аймгийн төвөөс Захчингуудыг л аваачаад дарга тавиад байдаг байж л дээ, байсан ч юм угаасаа баахан Захчин даргатай л байхгүй юу ...

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгсэн чинь тэр Шах ах ... одоо Мижид гэж хүн бий наад номон дотор, Мижид гэдэг хүн хуралд очиж ирээд тэгж байсан гэж байгаа юм...

Отгонбаяр -

Ммхм...

Бөхөө -

... За хурлын сонин юу байна аа Шар ах гээд тэгсэн чинь чулуу болгоныг хашаа болгодог гэнэ ээ, Захчин болгоныг дарга болгодог гэнэ ээ гэж ярьж байсан. /Инээлдэв/

Отгонбаяр -

... маршалын илтгэлд орсон хүн шиг байх шив дээ.

Залуу -

Илтгэлд орсон гэж байгаа юм ... за намын үзэл суртлыг гуйвуулж байгаа хүмүүсийн олон байна, тухайлбал Дуут сумын малчин Хөөдэй намын үнэмлэхээ 10 төгрөгөөр зарсан гэж ...

Эмгэн -

... Намын батлахаа ...

Залуу -

Эрдэнэбаатарын аав нь уу үгүй юу?

Бөхөө -

Биш, тэр Хөөдэй биш өөр Хөөдэй. Хүүхэд нь Чийбаатар гээд ...энэ төв орон нутагт үзэл суртлын... олон удаа ... Х.Чийбаатар гээд шүлэг мүлэг, мэдээлэл бичдэг, намын үүрийн дарга насаараа хийгээд, эвлэлийн үүрийн дарга насаараа хийвш хүүхэд нь.

Отгонбаяр -

Аа за.

Бөхөө -

Бүр насаараа намын ажилтан ... саяхаан өнгөрсөн...

Эмгэн -

Аав нь тийм бүтэлгүй ...

Бөхөө -

Аав нь тийм бүтэлгүй, хүүхэд нь тэгээд одоо үндсэндээ хорин ... хорь гарч ирээд л эвлэлийн үүрийн дарга хийгээд л тэгээд л намын үүрийн дарга хийгээд л тэгээд л одоо бүр тэтгэвэрт гаран гартлаа хийгээд л 2007 онд зүрх нь өвдөөд нас барчихлаа. Ганц хүүхэдтэй тэднийх. Янз янзын юм байна бас. Хошин шогтой цаадуул чинь ...

Эмгэн -

Манай нутагт янз янзын хүмүүс байсаан байсан...

Отгонбаяр -

Танай тэр ээжийн чинь ... цэргээс авчирсан нагац ах чинь тэр цэрэгт явсан тухайгаа, ер нь өөрийнхөө амьдрал, аавынхаа тухай юм ярьж байсан уу?

Бөхөө -

Яриагүй, бараг ярихгүй ...

Отгонбаяр -

Яриагүй юу ...

Бөхөө -

Ярихгүй. Манай нагац болуул ер нь ингэж ... тэр ... ер нь л энэ төр болуул одоо бид нарт үйлчлээгүй юмаа, манай гэр орныхонд болуул хатуу хандсан гэдгийг дотроо боддог л байсан шиг байгаа юм. Тэгээд яагаад боддог байсан гэхээр ... одоо энэ Даваадорж гэж намын Чандманьд үүрийн дарга хийж байсан ... Мөнххайрханд намын үүрийн дарга хийж байсан Даваадорж гэж нэг хүн байна, манай аймгийн төвд. Тэр хүн зоотехникч жаахан залуу очсон байгаа юм л даа.

Отгонбаяр -

Аа за.

Бөхөө -

Тэгээд тэр манай нагацыг бол одоо юу малла гээд маллуулсан юм байгаа юм ... дээр үед чинь одоо хөгшчүүдийг нүд нь гүйцэхгүй барихгүй гээд ....

Отгонбаяр -

хуц ухна маллуулдаг...

Бөхөө -

... хуц ухна маллуулдаг, тэгээд маллаад нэг хэдхээн л хоносон юм байна, арваад л хоносон гэж байгаа юм. Тэгсэн чинь тэр сум руу хэл өгсөн байна...,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

...Хуц ухна чинь дутаад болохгүй байх шиг байна, би тоо мэддэггүй хүн ... худлаа яриа байхгүй юу тэр чинь ... тоо мэддэггүй ээ, зүслээд үзэхээр хуц ухна дутаад байх шиг байна гээд, ирж нэг тоолж барьж үзээч ээ гэхээр энэ Даваадорж гуай хар хурдаараа ирнэ ... хуц ухна дээр. Тэгээд даваадорж гуай ирээд тоолоод үзсэн ... Чүлтэм гуай хуц ухна бүрэн байна аа гэсэн чинь за бүрэн бүтэн хүлээж ав аа гэчихээд мордоод явчихсан гэж байгаа юм. /Инээлдэв/

Отгонбаяр -

... хөөх социализмын үед тэгнэ гэдэг чинь ...

Бөхөө -

... хатуу шүү. Тэгээд бид нарт ярьдаггүй байсан болохоос биш тэр цээжний дотор талд их юм байжээ гэж бодоод байгаа юм.

Отгонбаяр -

... Тэгээд яаж ч чадаагүй нөгөөдүүл нь ...

Бөхөө -

Тэгээд яаж ч чадаагүй.

Отгонбаяр -

Хуц ухна маллуулах чинь ер нь ял шүү ...

Бөхөө -

Ял шүү дээ. Тэгээд одоо бүрэн байвал хүлээж ав аа гэж. Тэгээд л одоо ер нь цээжний дотно талд юм байжээ гэж бодоод байгаа юм ...

Эмгэн -

Тэр одоо айлын том эрэгтэй хүүхэд аавыгаа мэдэж байсан, сайн мэдэж байсан тэр чинь ... тэгээд өөрөө тэр чинь маш л их дотроо юм бодож байсан л даа тэр чинь. Тэгээд эсэргүүний хүүхэд гээд энэ баруун хязгаараас мориор цэрэгт явуулаад, дүүг нь дагуулаад тэр чинь чааваас ... насанд хүрээгүй дүүг нь ... тэгээд дүү нь замдаа яаж ядарч зовж явж тэнд очиж нас барав ... бүх л юмыг одоо тэр хүн чинь маш л хүндээр хүлээж авч байсан л даа.

Бөхөө -

Тэрийг яриад яахав дээ гэж боддог байсан байлгүй.

Эмгэн -

... тэгээд одоо харин ээж нь харин овсгоотой самган тулдаа хүүхдээ аваад ирж, тэр үед маршалтай очиж уулзаагүй бол тэр хүн амьд эргэж ирээч үү үгүй ч үү,

Отгонбаяр -

Тийн шдээ.

Эмгэн -

Яаж эргэж ирэхэв дээ.... амьд явах учир байсан болоод л эргэж ирсэн байх, тэгээд дайн байлдааны хөлд үрэн таран болоод тэгээд тэр айл чинь үндсэндээ бараг дуусна шд.

Отгонбаяр -

Тэр ... нэгдэлд 3000 мал нийгэмчилсэн гэсэн тийм ээ?

Бөхөө -

За нэг 3000 илүүтэй л юм ...

Отгонбаяр -

Тэр нагац ах чинь байсан биз дээ?

Бөхөө -

Манай нагац ах ...

Отгонбаяр -

Тийм үү, тэгээд нэгдэлжих үеэр яаж малаа нийгэмчилсэн бол, тэр талаар юу мэдэх вэ?

Бөхөө -

Аа мэднэ ээ. Тэр үед нэгдүгээр ангид ... би чинь 56 онд нэгдүгээр ангид орсон, 57 онд Цаст-Оргил байгуулагдахад манай нагац малаа нийгэмчилсэн. Мал нийгэмчлэхээс өөр арга байхгүй. Манай ээж ч гэсэн ... манай аав ... надыг дөнгөж ингээд юм түшээд босч байхад нас барсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгээд манай ээжий ч гэсэн бас тодорхой хэмжээний малтай байсан, манай ээж 300.. гаруй үхэр, за хонь би сайн мэдэхгүй байна, 204 ямаа гэдгийг би сайн мэдэж байгаа, 204 ямааг эгч бид хоёр туугаад нийгэмчилнэ гээд аваад хүрсэн чинь эр мал байхгүй гээд Үржин гэдэг айлаас нэг бор сарлагийн шар худалдаж аваад тэгээд тэрнийгээ маханд нь ... одоо хоршоонд тушаадаг маханд нь болгоод, тэгээд ямаагаа өгч байсан.

Отгонбаяр -

Хөөх ...

Бөхөө -

Тэгээд адуу бол тодорхой хэмжээгээр нийгэмчилсэн, аа тэмээ бараг нийгэмчлээгүй, угаасаа дуутад тэмээ багатай байсан. Хонь бол ямаанаасаа их л байсан байж таарах. Манай нагац болуул ...

Отгонбаяр -

Тэгэхээр бараг 100-аад бог ...

Бөхөө -

... тэгнээ, манай нагац болуул 2000 орчим мал нийгэмчилсэн, бид нар ... одоо тэр Улиастайн Бор үзүүрийн тэнд нийгэмчилсэн юм байгаа юм. Тэр чинь 2 өдөр бужигнаж им тамга тавьж пижигнэж байсан. Харин манай нагац болуул үхэр ихтэй байсан.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Лав 7... 800-аас бага үхэр нийгэмчлээгүй ээ.... яагаад би тэгж тийм их үхэр байсан гэж хэлж байна гэхээр ... миний тэр өвөг эцгийн овог тэр юмыг бүгдийг хэлж өгсөн Бямбажав гэж хөгшин хэлж байсан надад, танай нагацын ... ганцхан танай нагацын ... үхэр 100 литр сүүтэй шүү дээ, одоо албан журам,

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

... аа 100 литр сүү чинь үнээнд ч 100 литр сүү өгнө, тэр жилийн тугал ч 100 литр сүүтэй, бух ч 100 литр сүүтэй, тэгвэл 700 литр ... одоо энийг бол хэн ч мэднэ...

Эмгэн -

Татвараар тэгж дарамталж байсан байхгүй юу...

Бөхөө -

Энийг хэн ч мэднэ, манай ээж хүртэл завод тарчихсан байхад 2 арван литрийнэ бетон ганзагалчихсан сүү авчирна аа гээд гуйгаад ... одоо танайд ч юмуу танайд очоод сүү гуйгаад явж байсан юм, би тэрнийг нь мэдэж байгаа, тэгэхэд чинь манай нагац ... манай нагац 2 удаа шоронд явсан, 2-ланд нь албан журам дутаасан... албан журам дутсан. Тэгэхээр чинь 1 үхэр 100 литр сүү гэхээр чинь 700 үхэр тоолуулсан айл чинь хэдэн литр сүүтэй байх вэ, ойлгомжтой.... Тэгээд тэр Бямбажав хөгшин тэгж байсан, танай нагацын айлын ... ганцхан танай нагацын айлын албан журмын сүү танай сумын сүүтэй тэнцүү ... илүү байсан юм гэж. Тэгэхээр нэгхэн ахтай байсан .. мэдэгдэж байгаа нь тэр ... тэгээд ... манай нагац ... тэмээ болуул ... яг тэр ингэж байгаа юм ... тэр Чойгүү гэж манай ээжийн нэг отгон дүү одоо нас барчихлаа, нэг эмэгтэй байж байгаад нас барчихсан юм, Чойгүү гэдэг хүнтэй сууж байсан. Тэр хүргэн нь байна шдээ нарийндаа ярих юм бол, отгон дүүтэй нь сууж байсан, Ц.Довдонготов гэж сурвалжлагч байж байгаад нас барчихавш, тэр чинь миний ээжийн дүүгээс гарсан хүн. Тэр Чойгүү гэж хүн саяхаан нас барлаа, тэр эх орны дайнд ... 30 хэдэн оны дайнд яваад ирсэн. Тэр Чойгүү гэж хүн ... одоо бид нарын хүргэн ах болж байсан тэр хүн тэгж хэлж байсан, нэг жил 75 ботго бойжуулж байсан юм билээ гэж.

Отгонбаяр -

Ботго оо?

Бөхөө -

Аан.

Отгонбаяр -

Хөөх, тэмээгүй газар. ...

Бөхөө -

Тэмээгүй газар, тэгэхээр тэр чинь ээлжний ингэ байж таарна, тэгэхээр тэр чинь нөгөө талд нь бас 75 байж таарна, тэгэхээр тэр чинь хэчнээн малтай айл байсан, хэр зэрэг мал нийгэмилсэн гэдэг нь ... тэгээд одоо жоохон малтай хөрөнгөтэй улсууд байна шдээ ... зүгээр нэгдэл гэнгүүт л түргэн өгсөн шд. Яав гэхээр манай нагац чинь 2 удаа шоронд яваад ирлээ. Эргэл гэдэг баяныд очоод ... одоо энэ Увсын Өндөрхангай суманд бил үү дээ, суманд очиж ... шоронгийн хоригдлууд, мод ачиж байсан шоронгийн хоригдлууд очсон чинь нэг адуу алж өгөөд бид нарыг нэг сайхан цатгаж байсан билээ гэж хэлж байсан юм.

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Тэгээд шууд одоо ноос дутаад нэг явсан, мах дутаад нэг явсан.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Нэг ... нэг жил ... манай нагац хэлж байгаа юм, нэг жил 86 сарлагийн бух, шар авч ирж Дуутын худалдаа бэлтгэлийн ангид одоо энэ хоршоонд өгөөд мах нь дутахаар нь одоо би өгөх юм байхгүй гээд би явж байсаан гэж. Тэгэхээр одоо тэр хүн өөрөө тийм байдалд орно оо, эцэг тийм байдалд орсон, тэгээд мал хөрөнгө ... тийм одоо ялтай малаар яахав, аргагүй татвараар дарамтлаад хүчээр авсан мал... харин тэгэхдээ ... харин надад гомдож хоцорсон юм юу байна гэхээр ... миний нагац тэр, миний ээж тэр, миний аав ээжийн хөрөнгө гээд бүгдийг нь нийгэмчлээд тэгээд бид нар сургууль ... одоогоор хэлэх юм бол төрийн албан хаагч болоод явчихсан, мал хөрөнгө хувьчилсан чинь нэг мал өгсөнгүй ээ.

Отгонбаяр -

Яагаад өгөөгүй юм?

Бөхөө -

Бид албан хаагч ...

Эмгэн -

... албан хаагч...

Отгонбаяр -

Танайхан тэгвэл их өөр хувьчилж тиймээ, зарим газрууд чинь болуул сумын эмч, багш хүмүүстээ өгсөн юм байна лээ шд.

Бөхөө -

... бид албан хаагч ...

Отгонбаяр -

Аа тэгээд би одоо ... манай ээжийн, нагацын мал ингээд барааг 5, 6 мянган мал байна, тэр өгсөн ... энэ сум энүүгээр боссон гэж хэлээд нэмэргүй юу?

Бөхөө -

Өө хэлж л байгаа хүн зөндөө байгаа юм чинь.

Эмгэн -

Хэлээд хэлээд нэмэр байхгүй.

Бөхөө -

Манай эгчид хари 40, 50 мал өгсөн байх аа, манай эгч мал сал маллаад, мал хувьчлахад манай эгч амьд байсан, манай эгчид хэдэн мал ... ... Мөнххайрханыхан нэг бүгдээрээ заргалдлаа, би сургуулийн захирлаар очсон байж байхад, тэгээд яахав 42... 3 хүн сургуульд багш ажилчид байсан, гар хөлийн үсэг зуруулсан чинь ... мал авах уу авахгүй юу гээд зуруулсан чинь 2 хүн авахгүй, өө 38.. 9 хүн авна аа гэж гарын үсэг зурсан. Тэгээд одоо Цамба гэж ... Дарви сумын харъяат ... тэр сумын.. тэр нэгдлийн дарга хийж байсан, тэр одоо хувьчлалын хууль мууль нь гарчихсан энээ тэрээ болоод мал хуваарилж байсан. Тэгээд сүүлд нь албан хаагчдад мал өгсөнгүй гээд, одоо Сосор гээд авгай энэ Мөнххайрханд байна аа, бас л нэлээн баян айлын хүүхэн байсан, тэгсэн чинь тэр Сосор гэж авгай тэгж байсан, хортой харандаагаар ... хортой харандаа гэж мэднэ?

Отгонбаяр -

Мэднэ.

Бөхөө -

Хортой харандаагаар бичсэн цаас гаргаж ирж байсан, миний аавын нэгдэлд нийгэмчилсэн мал ...

Отгонбаяр -

Хадгалчихсан?

Бөхөө -

Хадгалчихсан.

Отгонбаяр -

Пөөх...

Бөхөө -

Доод талд нь бас тамга дарчихсан,

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

... Та нарыг ажлаа мэдээд бид нарын аав ээжийн хөрөнгөнөөс зохих хэмжээгээр өгдөг юм бодсон чинь бид нарыг албан хаагч гэж ялгаварлалаа, төрийн албан хаагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан самган байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

... бид нарыг ингээд ялгаварладаг юм байна, өгвөл өг, байвал бай. Та нараас гуйх юм алга. Аавынхаа малтай байсан ч бид амьдарна, малгүй байсан ч бид амьдарна. Гэхдээ эцсийн эцэст ганц хүрз ч нийлүүлээгүй хүн энэ нэгдэлд мал аваад зогсож л байна...,

Отгонбаяр -

Тийн шд.

Бөхөө -

... гэтэл бидний эх эцэг ийм мал өгсөн юм, май, чи зүгээр мэдэж ав гээд тэгж байсан даа.

Эмгэн -

Аюултай юм байна лээ улсууд чинь.

Бөхөө -

Улсууд чинь аюултай л байдаг юм байна лээ шүү... Хортой харандаагаар биччихсэн, одоо тэр Сосор гэж самган энд байна ...

Отгонбаяр -

... тэр аймгийн төвд байгаа юу?

Бөхөө -

Үгүй ээ, Мөнххайрханд байгаа.

Отгонбаяр -

Хадгалчихсан л байгаа даа тэрийг.

Бөхөө -

... Одоо миний аав ээж ийм хөрөнгө нэгдэлд нийгэмчилсэн юм шүү, чамд хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй гэж надад өгсөн. Би харин та нарыг ажлаа мэддэг улсууд гэж бодоод би дуугараагүй юм шүү, тэгтэл харин одоо ...

Отгонбаяр -

Тэр аав их чанга хөгшин байна. Тэр мундаг хөгшин байна. Тэр малчин хүн тэгж бичиж хүүхэддээ үлдээнэ гэдэг чинь баргийн малчин хүн тэгэхгүй.

Бөхөө -

Аан, хашир байгаа байхгүй юу... хашир.

Отгонбаяр -

Их ухаантай байна ...

Бөхөө -

... энэ яг бүрэн байна аа гэхээр заа бүрэн дээр нь хүлээж ав гэдэг шиг дээр үеийн хөгшчүүд чинь аюултай байхгүй юу.

Отгонбаяр -

Тэр тоо мэдэхгүй байна гэж байхгүй шд.

Бөхөө -

Яалаа гэж,

Отгонбаяр -

Тэр нагац ах чинь хэдэн онд нас барсан гэлээ түрүүн?

Эмгэн -

80... 6, 7 оны үед.

Отгонбаяр -

Ардчилалаас өмнөхөн явчихаж. Ардчилал үзсэн болуул ...

Бөхөө -

Ардчилал бол нэг номерт л ...

Отгонбаяр -

... тэгээд ядаж цагаадаж ...

Бөхөө -

Аан, за миний аав цагаадсан билээ гэж бодсон болуул нэг нүднээс нь нулимс нь гарна аа.

Эмгэн -

...тэгэх байсан юм чааваас. Даанч үзэж чадаагүй.

Бөхөө -

Даанч үзэж чадаагүй.

Отгонбаяр -

Ардчилал үзээд нэг тэр нийгэмчлэлд ... нэгдэл дотор ...

Бөхөө -

Тэрнийг үзэхгүй ч гэсэн ядахдаа тэр за энэ Тогжоо гэдэг хүнийг цагаатгасан үнэмлэх нь энэ байна гэж авч ирж өгсөн болуул нэг баярлана даа.

Отгонбаяр -

Тэгнэ шд.

Эмгэн -

Даанч тэгж чадаагүй юм.

Бөхөө -

Тэгж чадаагүй юм.

Отгонбаяр -

Ммхм, ёстой сонирхолтой, сонин гоё гоё юм ярьж байна.

Эмгэн -

Тэгээд л одоо сонин сонин юм ... хүний амьдралд янз янзын юм болдог юм байна л даа,

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна, танай Урианхайчуудын оршуулах ёслол ямар онцлогтой байдаг вэ, яаж оршуулдаг вэ, өөд болсон хүнээ?

Бөхөө -

Хүн оршуулахдаа ... за дээхэн үед ... алтан хайрцаг нээнэ бил үү?

Отгонбаяр -

Ааанхан.

Бөхөө -

Тийм юм байхгүй байсан. Энэ бол сүүлийн үед гарч ирсэн.

Отгонбаяр -

90 оноос хойш?

Бөхөө -

Сүүлийн үед гарч ирсэн, тэр 49 хоног моног тийм юм байхгүй, тийм юм байхгүй байсан. Манай ээж хүртэл нас барахдаа надад хэлж байсан. Ээжийгээ болуул тэр 49 хоног моног гээд амьтан яриад байна, тийм юм байхгүй шүү. Ер нь одоо ээжийн газар дээр 3 жилээс наана очдоггүй юм шүү, ер тэгээд ээжийн газар дээр ... аавынхаа газар дээр л очно гэхээс эх хүн тэгж явах ёстой юм биш шүү гэж.... одоо шарилын газар явж байх ёстой биш.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

... гэж хэлж байсан. Тэгээд оршуулахдаа болуул манайхан чинь нэгдүгээрт өдрөө харна аа, ламдаа очиж өдрөө харнаа ...

Отгонбаяр -

Лам дээрочно?

Бөхөө -

Аанхан, лам дээр очиж өдрөө харна аа, өдөр судраа харнаа, тэр хүний одоо ямар гариг өдөр боломжтойг таруулна аа.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Одоо бараг ... ер нь бүтэн сайны өдөр хүн оршуулж байгаагүй. Дөрөв дэх өдөр хүн оршуулдаггүй ээ.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Яагаад гэх дээр дөрөв дэх өдөр хүний хишиг өдөр. Энэ бол дээр үеэс баримталж ирсэн ёс. Хагас сайн өдөр хүн оршуулдаггүй, аа бүтэн сайн өдөр хүн оршуулдаггүй. Аа дээр үед чинь одоо бид нар амралтын өдөр болгочихсон болохоос бид нарын хэлдгээр хагас сайн өдөр шүү дээ.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

6 дахь өдөр чинь хагас сайн өдөр. Одоо л бид нар больчихсон болохоос биш, энэ гурван өдрөөс өөр өдрийг харж үзнэ ээ. Энэ дотроос битүүний өдрийг зөвшөөрөхгүй, битүү ... битүү гэдэг чинь 10, 20, 30 ... энэ битүү. Тэгээд энэ өдрийг зөвшөөрөхгүй, найманд хүн оршуулахгүй ээ, есөнд хүн оршуулахгүй ... одоо шинийн найманд ... хуучны тооллогоор билгийн найманд хүн оршуулахгүй, есөнд хүн оршуулахгүй. Есөнд одоо тэр ... тэр ... бурхан шүтээний өдөр. Найманд хишиг буяны өдөр. Аа дөрөв дэх өдөр хүний хишиг өдөр, хагас бүтэн сайны өдөр тэр. Аа битүүний өдөр хүн оршуулахгүй. Арван ... одоо хуучны арван ... сарын одоо төгсгөл гучин мучинд бол хүн оршуулахгүй. Бусад өдөр нь одоо өдрийг нь тааруулаад, зүг чигийг нь тааруулаад ...

Отгонбаяр -

Мягмар хамаагүй юу?

Бөхөө -

Оршуулна аа.

Отгонбаяр -

Аа тийм үү.

Бөхөө -

Шаардлагатай бол оршуулна, бас одоо цаг тов нь тэгж таарсан болуул хамаа байхгүй оршуулна. Аа мягмарт бол манай нутгийнхан болуул тийм их харж үзэхгүй, ийшээ нутгийнхан чинь мягмарт хүн оршуулахгүй, ажилд ч гарч явахгүй болж байна шдээ.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тийм биш манай нутаг бол. Тэгээд яахав ерөнхийдөө оршуулж байгаа хүнийг болуул насных нь байдлаас хэт өндөр биш газар оршуулна. Өндөр газар оршуулах сонин биш.

Эмгэн -

Уулын орой дээр гаргадаггүй.

Бөхөө -

Уулын оройд гаргадаггүй ... аль болох нар ээх энгэр ... манай Урианхайчууд өлхөн гэдгийг өлхөн талаа барьж оршуулна. Тэгээд одоо нэг тэмдэг тавьж булна. Одоогоор бол нэр бичдэг болсон юм гэнэ лээ шдээ. Тэмдэг тавьж булна. Тэгээд одоо хүүхдийг гээж болно,

Отгонбаяр -

Аан, бага хүүхдийг ...

Бөхөө -

Бага хүүхдийг гээчихдэг. Аа настай хүн, лам хүн эд нарыг бол одоо тийм зулын цөгц мэтийн газрыг сайн харж оршуулдаг ийм ёс бас байна аа. Ийм одоо тийм зулын цөгц шиг хонхорхой, тэгсэн мөртлөө ийм хондронго ...

Эмгэн -

Далд газар гэсэн утгатай юм л даа ...

Бөхөө -

... ер нь оршуулга хийхдээ манай нутгийнхан бол ... оршуулах хүрээн дээрээ очоод ... одоо энэ оршуулгын хүрээнүүд бараг л тийм, хүрээн дээрээ очоод гадагшаа болуул газар нутаг бага харагдана аа,

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Аа яг тухайн үед тийм хонхор газар байна аа заавал. Одоо тэр хонхор газар зогсчихоод бүх газрыг хараад байхгүй, тиймэрхүү хонхор газар оршуулга хийнэ. Аа толгойг нь бол уул өөдөө бэлдүүлээд тавьсан ч гэсэн хөлийг нь бол ийм сэтэрхий овооны газар руу ...

Отгонбаяр -

Онь руу харуулж ...

Бөхөө -

Онь руу харуулж тавихгүй, хүн малын хөлөөс зайдуухан, тэрийгээ бас бодолцоноо оршуулга хийхдээ.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

За яахав дээр үед чинь тэмээ малаар оршуулчихдаг байсан, одоо ч тэгээд машин зашинаар оршуулдаг боллоо. Дээр үед чинь тэмээ малаар л оршуулчихдаг байсан шд ерөнхийдөө. За нэгдэл эхэлснээс хойш л машин унадаг боллоо шдээ ерөнхийдөө.

Отгонбаяр -

Ммхм. Хайрцганд хийдэг ёс хэдийгээс эхэлсэн юм бэ?

Эмгэн -

Тэр ч одоо сүүлийн үеийн юм даа.

Бөхөө -

Сүүлийн үеийн юм. Тэгээд одоо дээр үед чинь ... надыг ... би жоохон байхад бас айлын эрэгтэй хүүхэд мүүхэд гээд тэгж байсан юм уу, хоёр нэг хөгшчүүл мөгшчүүлийн юунд манай ээж гэр төлөөлж очиж байна гээд очоод ир барь гэдэг байсан. Эсгий хурмаш мурмашт боочихдог байсан шдээ.

Эмгэн -

Эсгийнд боогоод...

Бөхөө -

Тийн, эсгийнд боогоод ... тэгж оршуулдаг байсан, одоо яг тэр оршуулга эхэлчихсэн байна ...

Отгонбаяр -

Одоо эргээд?

Бөхөө -

Эргээд ... одоо хайрцагт хийх асуудал маш ховор болж, зуун хүнд ганц нэг байна, бас байх нь байна. Гэхдээ эсгийнд хийчихдэг болсон байна.

Отгонбаяр -

Эсгийтэйгээ тэр чигт нь...

Бөхөө -

Аан, эсгийнд боогоод л, хурмаш гэж одоо дээр үе ... миний багад чинь хурмаш гэж тийм нэг шарлачихсан хуучин эсгий байлаа шдээ,

Отгонбаяр -

За...

Бөхөө -

Тийм хурмаш ... дээвэр туурга шиг тийм юманд боогоод хийчихдэг байсан.

Отгонбаяр -

Тэгээд булах уу?

Эмгэн -

Булна аа.

Бөхөө -

Аа бас ил оршуулдаг байсан, тэр ил оршуулдгийг би үнэндээ сайн мэдэхгүй. Ил оршуулаад дөрвөн ... тийм таван ширхэг тийм тасны зураг зураад толгой, хөл хоёр гарт нь ингэж тасныхаа зургийг хөл дээр нь, хоёр гар талд нь, ингээд таван талд нь чулуун дээр тавиад явдаг, тэгээд тас ирээд аваад явчихдаг байсан гэж ярьдаг. Би тэрнийг сайн мэдэхгүй үнэндээ.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгж ярьдаг, тэгж оршуулсан хүнийг тэгж тас авч яваагүй, би бас саяхан харсан.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тийм юм болно оо бас, зүгээр ил хаячихсан, даавуугаар бүтээгээд, тэгээд тасыг нь зурсан, тэгээд тас идээгүй. Янз бүрийн юмтай тос түрхчихсэн байсан, тэгээд тэгсэн юмуу, угаасаа хүн иддэг тас нь алга болчихсон юмуу бүү мэд. Дээр үед тас авч явдаг байсан гэсэн.

Отгонбаяр -

Тийм юм байна л даа. Ммхм.... хөгшин ээжийгээ яаж оршуулж байсан?

Бөхөө -

Би хөгшин ээжийнхаа оршуулганд яваагүй. Сургууль ... хавар ...

Отгонбаяр -

Аа суманд?

Бөхөө -

Аан, би бүр Мөстийн сургуульд байж байхад ... өөрийнхөө ээжийн оршуулгыг нь 80 хэдэн оны үед улсуудтай хийсэн.

Отгонбаяр -

Аанхан. Дээр үеийн ... чулуу, хайрцаг ...

Бөхөө -

... гэхдээ хайрцаг хийсээн, хайрцаг хийгээд чулууг нь хийгээд тэгээд оршуулсан, чулууг нь ... хөгшийн ээжийнхээ оршуулганд би очиж чадаагүй юм. Сургуульд ...

Отгонбаяр -

Сонсоогүй юу?

Бөхөө -

Сонсоогүй, сонссон ч гэсэн тэд нар яаж очиж авахав, Мөнххайрханаас ...

Отгонбаяр -

Үгүй ээ үгүй, яаж оршуулсан гэдгийг нь?

Бөхөө -

Сонсоогүй ээ, сонсоогүй.

Отгонбаяр -

Урианхайчуудын ёс бас арай өөр байна тээ, Өөлдүүдийнхээс өөр байна.

Эмгэн -

Тийн шдээ. Хурим найр, энэ оршуулах ёслол, тэгээд л одоо янз бүрийн энэ юмнууд чинь цугаараа өөр шдээ.

Отгонбаяр -

Хурим найр, оршуулах ёслолд ер нь шашны юмнууд их нөлөөтэй шдээ ... өдөр судар ...

Бөхөө -

Уулын оройд гаргахыг их хатуу цээрлэх хэрэгтэй.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Уулын оройд гаргасан хүн бас сайн яваагүй тал гарсан, мэдэгдэж л байна.

Отгонбаяр -

Ммхм, оршуулахдаа?

Бөхөө -

Аанхан, голдуу газраа булаад л ...

Отгонбаяр -

Хонхор, дор ... Залуу: - Хонхор дор ... тэр яс мас нь бутрахгүй, хонхор газрыг чинь их ... манай аав их тэгж ...

Бөхөө -

... Тэндээ шингэнэ барина гэж

Залуу -

... алга болдоггүй гэж тэгж их ярьдаг байсан. Уулын орой... ер нь галт уулын орой ишиглүүлж тавьбал их сайн байдаг гэсэн.

Бөхөө -

Тийн, ишиглүүлж тавина, задгай газар харуулахгүй ээ.

Отгонбаяр -

Задгай газар харуулахгүй гэсэн нь юу гэсэн үг вэ?

Бөхөө -

Нөгөө онь ингэж ...

Отгонбаяр -

Аан, онь ишиглүүлэхгүй ...

Залуу -

Ухаан нь нэг ёсондоо бас амьд явж байна аа гэж бод гэж байгаа юм. Бүр алга болчихож байгаа биш, хязгааргүй биш хязгаартай, ухаан нь нэг ийм уулын орой ишиглүүлээд тавьж байгаа нь тэр хүн ухаан нь биеэрээ ингээд ... бас тэр чинь нэг жоохон ташуур хийж байгаа шд, ... тэгээд тэр нь толгойны нь ... цээж хэсэг нь жоохон өндөрдүү, гэхдээ тэр нь бас тийм ойрхон ... ооо төрсөн газар юмуу тийм нутаг, уул руу нь харж байвал их сайн гэж байгаа юм.

Отгонбаяр -

Ммхм.

Залуу -

Тэгээд гарцынхаа уулыг харуулж ишиглүүлж тавьдаг ...

Бөхөө -

Манай нутгийнхан чинь одоо энэ баруун тал руугаа харуулаад ... одоо энэ аймгийн төвд хүн нас барахаар би очдог юм.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Хүрээд ир гэдэг юм ...

Отгонбаяр -

Аа тэр газар мазрыг нь янзалж ...

Бөхөө -

Газар мазрыг нь хараад өгнө үү гэдэг юм, аа хадаг сүй тавихаар очдог юм. /Инээв/

Отгонбаяр -

Аа за. Та чинь ер нь ламын ажил гүйцэтгэдэг хүн биш үү?

Бөхөө -

Хадаг сүйнд явна, оршуулганд их явна ...

Эмгэн -

Хадаг сүйнд явна аа,

Бөхөө -

... манайх чинь энэ ...

Отгонбаяр -

Хадаг сүйнд ямар ёс байна?

Бөхөө -

Өө тэгээд хадаг сүйнд ... охиныхоо талын л ... залуучуудын л юунд явж байгаа юм л даа. Тэгээд энэ хадаг сүйгээ ...

Эмгэн -

Бэр гуйхаар явж байгаа юм ...

Бөхөө -

Бэр гуйхаар явж байгаа байхгүй юу, тэгээд одоо чинь их хүндрэлтэй болсон байна, хадаг сүй өгөхөд. Их одоо ... бага оврын айл бас. Хэтэрхий тийм одоо ачаалал ихтэй болсон. Дээхэн үед чинь одоо бид хоёр чинь 8 хүүхэн мордуулсан хоёр. Яагаад гэхээр энэний дүү 4 эмэгтэй хүнтэй суусан...

Отгонбаяр -

...өөрийн дөрвөн охин.

Бөхөө -

Өөрийн дөрвөн охин, тэгээд бид нар чинь тэр хадаг сүй мүй тавьж байхад чинь гадны айл майл орж ирээд л гурвуул дөрвүүлээ суугаад л хадаг сүйгээ авчихдаг ...

Эмгэн -

Одоо чинь тэгдэггүй ...

Отгонбаяр -

Ойгүй найр болоод л ...

Бөхөө -

Өө, тэнд 30, 40 хүн суучихсан, тэнд бэлэг сэлт өгчихсөн, одоо тэгээд л одоо бэлэг сэлт өгнө. Дахиад найран дээр дахиад бэлэг сэлт өгнө. Ийм нүсэр хачин болчихсон.

Эмгэн -

Нүсэр юм болж байна шдээ.

Отгонбаяр -

Тэгээд их архи уудаг?

Бөхөө -

Тийн, архи өгөөд л,

Отгонбаяр -

Архиар шахах уу?

Эмгэн -

Шахалгүй яахав.

Отгонбаяр -

Архангайд болуул тэр бэр гуйхаар очсон улсуудыг заавал тасруулж явуулдаг,

Эмгэн -

Энд ч гэсэн одоо тийм.

Отгонбаяр -

Тийм үү?

Залуу -

Хүн бараг алах шахсан шд ...

Эмгэн -

Тийн шдээ.

Залуу -

Нөгөө хар нүдэн гэж хийж, таван литрийг хийж ... найранд ирж байгаа хүмүүст өгдөг ...

Отгонбаяр -

Айраг, архи, монгол архи гурав хольж байгаад ...

Эмгэн -

Ай даа, хольж байгаад.

Отгонбаяр -

... монгол архи, айраг, орос архи гурвыг хольж байгаад, таван литрийг хийж байгаад ... уух ёстой, уухгүй бол ... тэгээд тэр хүн нөгөө ертөнц рүү явчих шахсан шдээ.

... Хордлого болоод ...

Эмгэн -

Тэгэлгүй яахав.

Залуу -

Тэрнээс хойш больсон гэж байна лээ. Тэр угаасаа тийм заншил байгаа ч үгүй юм шиг байгаа юм.

Эмгэн -

Байхгүй байхгүй ...

Бөхөө -

Тэр чинь зүгээр л чадах л төдий юм байхгүй юу.

Эмгэн -

Нөгөө талыг л одоо унагаах л, тэгээд одоо ирсэн хүмүүсийг л одоо муужруулахын тулд л ийм юм хийж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

За за, ёстой сайхан сонин яриа ярьж өглөө, их ховор сонин түүхүүд ч ярьж өглөө, их баяралалаа. Эгч орж ирээд бүр их сонирхолтой болгож өглөө.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.