Choijamts


Basic information
Interviewee ID: 990901
Name: Choijamts
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За тэгэхээр өнөөдрийнхөө ярилцлагыг эхэлье ээ. Аа Чойжамц гуайгаас нэг одоо , дэлгэрүүлж асуух нэг зүйл байна л даа. Яг тэр социализмын үед улс эх орон маань ард түмний төлөө маш их юм хийдэг байсан байна. Жишээлбэл аа одоо, та бүхнийг одоо бага сургуульд байхад чинь бүх хувцас хэрэглэл, хоол ундаар хангадаг байсан байна ш дээ. Энэ бол их сонин юм. Гэтэл одоо манайхан чадахгүй байна. Энэ хоёрын ялгааг та юу гэж бодож байна. Тэр үед тэгэж одоо ард түмэнд, одоо сэтгэл хал..халамж тавих тийм бололцоо үнэхээр байсан юм уу, одоо яагаад тавихгүй байна. Тэр тавьдаг байсан тэр нөөц бололцоо хаанаас гарч ирдэг байсан юм бол?

Чойжамц -

За би хариулая. Биндүүдийг бага сургуульд байхад хувцас цайгаар хангадаг байсан. Энэ бол тэр үед тийм бололцоо байсан байна. Байсан. Тэрний дараачийн үеүүдэд ч гэсэн ухаандаа аа ард түмнийхээ төлөө нам засгаас асар их арга хэмжээ авч байж л дээ. За, үүний нэг илэрэл бол 1954 оноос эхэлж манай улс Улаанбаатар хотыг шинэчлэж байгуулсан. Шинэчлэж эхэлсэн. Одоо энэ аа 1-р 40 мянгат, энэ бага тойргийн байгууллага, 1954 оноос эхэлж байгуулсан. Тэгээд дараачийн жилүүдэд 1900 одоо 80 он хүртэл монголын, одоо монгол улсын засгийн газар, нам засгаас монгол ардын хувьсгалт нам, нам засгаас ард түмнийхээ амьдралыг сайжруулахын тулд асар их ажил хийж. Би ганцхан тоо баримт хэлье. 1954 оноос, 50-аад оны эхлээд ч гэх юм уу даа аа, 1959 оны сүүл, 60-аад оны эхнээс эхлээд одоо 1990 хүртэл Монгол улс аа ян… одоо хөнгөн хүнсний үйлдвэрүүд, уул уурхайн үйлдвэрүүд, за тэгээд л одоо зам тээвэр, төмөр зам гээд л гэх мэтчилэнгийн 1000 гаруй, 1000 гаруй том жижиг үйлдвэрийн обьектуудыг барьж байгуулж байжээ. 1000 гаруй, энэ бол бага тоо биш. Энэ аа 1000 гаруй байгуулсан үйлдвэр нь бас л ард түмэнд үр ашигаа өгч байсан.

Бямбажав -

Тэгэлгүй яахав.

Чойжамц -

Тийм ч учраас, тийм ч учраас Монголын ард түмний амьдрал, Улаанбаатарчуудын амьдрал илт дээшилсэн. Яагаад вэ гэвэл хүмүүст орон сууцыг, орон сууцтай болгосон, за тэгээд л аа тохилог орон сууцтай болгосон. Улаанбаатрыг сайн аа гоё ганган, орчин үеийн хот байгуулах , байгуулах талаар л асар их зүйлийг хийсэн. Энэ болбол одоо ард түмний…хээ төлөө хийсэн, тэднийхаа төлөө аа бий болгож байгуулсан асар их юм, би 1000 гаруй … гэж ярьж байгаа шүү. Би түрүүн хэлсэн, Улаанбаатар хот 1940 онд ямар байсан, тэгээд одоо ямар хот байсан бэ гээд ингээд зүйрлэхэд одоогийн хүүхдүүд болбол 1940 оны Улаанбаатар хотыг үзүүлэх юм болбол арай ч дээ энэ худлаа байлгүй гэж хэлэхээр байгаа. Тэгж өөрчлөгдсөн юм шүү дээ. Тийм болох учраас энэ дээр болбол одоо ямар ч ерөөсөө ямар ч тийм аа энэ нь юу бол, тэр нь юу бол гэж ярих зүйл байхгүй. Энд гол нь болбол юу гэхтээр ЗХУ бидэнд их тусламж үзүүлсэн. Дараагаар нь Чех, Герман гээд л одоо аа социалист аа ертөнцийн улсууд манайхад туслаж байсан. Ийм ийм одоо том том үйлдвэрийн газрууд, жишээлбэл гутлын үйлдвэрүүд гээд л энэ том, арьс ширний үйлдвэр гээд л энэ 3 том үйлдвэр барьлаа. Ноосны үйлдвэрийн нэгдэл гээд л, одоо 7, 8 том үйлдвэр байгуу, байгууллаа. За тэгээд л одоо Улаанбаатар төмөр зам гээд л том газар байгууллаа, хөдөө аж ахуйн машин засварын газар гээд л өчнөөн төчнөөн газар байгуулагдсан. Аа газар тариалан гээд л, тэрнээс өмнө, 1950-аад оноос өмнө (04;40) байхгүй байсан тийм цоо шинэ аж аа аж ахуйн шинэ салбар манайд гарч ирсан. Энэ юу гэхтээр газар тариалан. Газар тариалан га..гарч ирснээр юу гэхтээр өөрийнхөө орны, өөрийнхөө орны аа гурил талх, талханы хэрэгцээг бүрэн хангаад зохиц…зогсоогүй зарим үед би 500 мянган тонн тариаг хүртэл бидэн гадагш экспортонд гаргаж байсан. Энэ бол бага юм гэж үү тийм биш ээ. Уул уурхайн үйлдвэр гэхэд чинь л одоо аа хайлуур жонш гянт болд гээд л одоо тэгээд л одоо янз бүрийн өнгөт металийн дотор цагаан тугалганы одоо уурхай гээд л өчнөөн төчнөөн тийм үйлдвэрийг Зөвлөлтийн тусламжтайгаар л байгуулсан. Эднүүдийг бидэн бүгд л гадагш гаргаж байсан. Хөнгөн үйлдвэрийн салбар гэхэд чинь л өөрийнхөө орны мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг бүгдийг нь боловсруулаад дотоодынхоо хэрэгцээг хангаад дотоодынхоо хэрэгцээнээс илүү гарсан зүйлийг бидэн ЗХУ аа Чех, Герман гэх мэтийн улсуудад гаргадаг байсан. Бид тэр гаргасан зүйлийнхээ оронд ард түмний хэрэгцээтэй, өргөн хэрэгцээтэй барааг оруулж ирдэг байсан. Жилд бид нар 100 гаруй мянган тонн мах, мах, махан, мах боловсруулдаг байсан. Тэрнийхаа дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсныг социалист 11 улсуудад бидэн гаргадаг байсан. Энэнийхээ аа … одоо мөнгөөр бид нар гадаад орнуудаас өөрийнхөө хөдөлмөрчидөд одоо зориулсан өргөн хэрэглээний барааг бид нар гадаад орноос аа худалдаж авч хэрэглэдэг байсан. Ер нь нэг үгээр хэлэхэд бид нар, аа социалист капиталист нийлсэн одоо олон оронтой худалдаа эдийн засгийн харилцаатай байсан. Энүүгээрээ бид нар гадаад худалдааны, худалдаагаар авах үйлдвэрийн чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, химийн материал, будаг шунхыг авч бидэн үйлдвэртээ хэрэглэж байсан. Энэ болбол худал юм гэж үү. Үгүй ээ. Хүмүүс одоогийн энэ ардчилсан залуучууд, ардчилалын залуучууд одоо юу гэж ярьдаг вэ гэхтээр бид нар хаагдмал оронтой, эдийн засгийн талаар гадаад орнуудтай харилцаагүй мэтээр ингэж ярьдаг. Тийм биш ээ. Тийм биш. Жишээлэх юм бол бид нар Англитай гадаад худалдаа хийж байсан. Францтай гадаад худалдаа хийж байсан. Италитай гадаад худалдаа, харилцаатай байсан. Америкийн Аргентинтай бидэн гадаад худалдааны харилцаатай байсан. Японтай гадаад худалдааны харилцаатай байсан. Баруун Герман…тай бидэн гадаад худалдааны харилцаатай байсан, Швецаритай бидэн гадаад худалдааны харилцаатай байсан. Финлянд, Голланд гэх мэтийн одоо ухаан хөрөнгөтөн орнууд гэхэд ийм орнуудтай худалдааны эдийн засгийн харилцаатай байсан. Аа социалист улсуудтай бүгдэнтэй нь бид худалдааны харилцаатай байсан. Энэ бол худалаа юм биш. Би болбол тэр үеийн, тэр одоо аа гадаад аа эдийн засгийн харилцаанд оролцож байсны хувьд би өөрийгөө амьд гэрч гэж боддог. Ингэж хэлэх ч бүрэн эрх надад байгаа. …. Энэ бүх аа одоо нам засгаас ард түмний… арга хэмжээний хувьд ард түмэн, ард түмэн маань эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх, сургуулд үнэ төлбөргүй аа сурах, хөдөлмөрлөх эрхээр бүрэн хангагдсан байсан, амрах эрхээрээ одоо хангагдсан байсан, эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхтэй байсан, их сургуулиудад сурч байгаа оюутнуудад маань пэн,,, биш ээ, стипент, цал…аа цалин авдаг ийм системтэй байсан. Аа тэгтэл энэ бүхэн юуны, юуны үр дүнд бий болсон бэ гэхтээр дээр дурьдсан тэр 1000 гаруй үйлдвэрийг аа байгуулж, аа ашиглалтанд оруулснаар энэ бүх аа зүйлийг хийх бүрэн бололцоотой болсон. (08;44) Одоо яагаад ийм болчиховоо гэж ингэж асуух юм бол 1989 оны эцэс, 1990 онд ардчилсан одоо залуучууд гарч ирээд бүх үйлдвэрийг л элгээр нь хэвтүүлсэн, бүх үйлдвэрийг зогсоосон, дотор нь байсан тоног төхөөрөмжийг нь бүгдийг нь метал, хоцрогдсон тоног төхөөрөмж гэж ингэж тооцоод л тэгээд л бүгдийг нь хя…хятад руу гаргасан. Метал болгоод, ингээд үйлдвэрүүд маань бүгдээрээ зогссон. Энэний мөнгө хаачсан бэ? Тэр аа метал бол…болгож гаргасан, металын мөнгө хаачсан бэ? Тэр бол ёстой тодорхой биш. Би бодохдоо бол эд нар л одоо тус тусад нь тэр хүн, нэг хүн очоод л, энийг чинь аа эвдэрчихэж, энийг чинь гаргана гэж ингээд л хуу хуу татаж аваад л ингээд л гаргачихсан. Одоо ямар байдалтай байна вэ гэхтээр за хүнсний үйлдвэрүүд болбол яахав аргагүй ард түмний өдөр тутмын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг гаргадгын хувьд хүнсний үйлдвэрүүд нэг, 50, 60 хувиар л юм уу даа, хүчин чадлаар ашиглаж байна. Аа хөнгөн үйлдвэрүүд бол ерөөсөө байхгүй, байсан ч ухаандаа аа түүхий эдийг нь гадаадад түүхийгээр нь гаргачихдаг. Жоохныг нь дотоододоо үлдээдэг. Тэрийгээр нь одоо нэг улирлын чанартай нэг хоёр гурван сар ажиллаад хөнгөн үйлдвэрүүд бол зогсчихсон. Тэгээд одоо ярихдаа эд нар болбол ерөөсөө хуучин тэр үед ерөөсөө хэрэгцээгүй юм авч байсан гэж ингэж ярьдаг. Тийм биш ээ. Тэр үед биднүүдийн авч байсан тоног төхөөрөмж тэр үед л бусад энэ, хө…тэргүүний хөгжилтэй капиталист орнууд хэрэглэж байсан ямар л тоног төхөөрөмж байсан бид тэр аа капиталист орны тэргүүний техник.. техниктэй энэ зэрэгцэх тийм л тоног төхөөрөмжийг англиас ч авч байсан, японоос ч авч байсан, Чех, Германаас ч авч байсан, Францаас ч авч байсан, үгүй энэ чинь одоо аа … тэр үеийн тоног төхөөрөмжийн одоо үеийн тоног төхөөрөмжтэй зүйрлүүлэхийн болбол зарим нэг нь хоцрогдсон бий л дээ, аа тэгэхдээ тэр үеийн тоног төхөөрөмж болбол тэр үеийнхаа л бүх дэлхий дээр хэрэглэж байсан тэр тоног төхөөрөмжийн аа хүчин чадал хөгжлийн хэмжээнд л манайх тэрнийг барьж чадаж байсан.

Би нэг юм ярья. Би хөнгөн үйлдвэрийн салбарыг хариуцсан материал техник хангамжийн инженер байсан. 5 жилд, 5 жил болоход манай үйлдвэрийн гол тоног төхөөрөмжийг би шинэчлэж чаддаг байсан. Яаж шинэчлэдэг байсан. Харилцагч гадаад аа гадаадын гадаад худалдааны нэгдлүүд, гадаад худалдааны байгууллагууд, байгууллагуудын төлөвлөгөөнд би тэдэн онд тийм тийм машиныг төчнөөн ширхэгээр авна, та нар төлөвлөгөөндөө оруулаа, аа тэд нар маань миний тэр хүссэн хүсэлтийн дагуу төлөвлөгөөндөө оруулаад тэгээд ухаандаа тухайн мөнгөөр тэр тоног төхөөрөмжийг гадаад улсаас би авч чаддаг байсан. Өөрөөр хэлбэл жилд, жилд, аа би манай аа хөнгөн үйлдвэрийн хэмжээнд 2,- 3000 мянга шахам тон, мянга шахам янз бүрийн зориулалттай оёдлын машин байдаг. Арьс ширний үйлдвэрийн янз бүрийн зориулалттай аа машин, элдэх машинууд байдаг. Эднүүдийг би жил бүхэн примерно 300, 400 шахам том машин төхөөрөмж, тоног оруулж, би авдаг байсан. Бэлнээр нь. Одоо тоног төхөөрөмжийг, аа сэлбэг хэрэгслийг би нэг гурван, хоёр жил юм уу, гурван жилийн дотор сэлбэг хэрэгслийг тэднийг хангадаг байсан. Яагаад чи тоног төхөөрөмжийг ингэж (12;36) авдаг бол... урдчилж ингэж авдаг юм бэ ингэж асуухад, тоног төхөөрөмжийг бид нар 5 жилийн дотор багтааж бүгдийг сольсноор техникийн дэвшил, манайд, тэр үеийн техникийн дэвшил бүрэн нэвтэрч чадаж байсан. Тэр ч чанараараа манай хөдөлмөрийн бүтээмж дээшлэж байсан. Тэр ч чанараараа хийх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байсан. … тэр үед ухаандаа 400, минутанд 4000, аа оёо хийдэг тийм оёдлын машин л гадаад Америкт ч юм уу, Швецарт ч юм уу, Францт ч юм уу, Англид ч юм уу, Японд ч юм уу хэрэглэж байсан бол манайх яг л 4000, минутанд 4000 оёдол хийдэг тийм оёдлын машиныг л бидэн хэрэглэж байсан. Энэнээс л үзэхэд бид нарт тэр үедээ шүү, бид нар дэлхийн техникийн дэвшилтэй, техникийн хоцрогдолоос бид нар хоцорч байгаагүй. Энийг юмыг би зориуд хэлье гэж ингэж бодож байна. Ийм ийм шалтгаануудаас л манайх ард түмнээ ард түмний амьдралыг сайн сайхан байлгах, ард түмний ам амьдралыг сайжруулах, ард түмний тэр бололцоотой бүх тэр тусламж дэмжлэгийг үзүүлэх, мөнгө гаргаж чадаж байсан юм аа. өөр юу байна?

Бямбажав -

Та гадаад худалдааны талаар одоо тодруулаад өөрийнхөө хувийн үзэл бодлыг хэлэхгүй юу?

Чойжамц -

Би түрүүн хэлсэн. Манай гадаад худалдааны байгууллага аа, байгуулагдаад, би өмнөх үеийн түүхийг би болбол сайн мэдэхгүй, тэгэхдээ гадаад аа ер нь худалдааны байгууллага гэдэг чинь анх эхлээд хоршоодын төв холбоо, худалдааны яам гэж хоёр яам байгуулагд, байсан. Тэр нь болбол одоогийн энэ драмын театрын урд талд хууль зүйн дунд сургууль гэж ганц давхар саарал байшин бий, тэнд байрлаж байсан. Гадаад худалдаа маань 1900, 50-аад оноос эхэлж улам өргөжсөөр, өргөжсөөр, өргөжсөөр байгаад анхны удаа Зөвлөлтөөс гол хэрэгцээтэй юмыг авч байсан. Дараагаар нь тэгээд л хятад, солонгос, энэ одоо дэлхийн 2-р дайн төгсөж дэлхий дээр социалист систем байгуулагсдны аа үрээр, социалист системйн 11 орон, бүүр сүүлээрээ манай гадаад худалдаа улам өргөжиж Англи Франц, за тэгээд л одоо Голланд, баруун Герман, шинэ Фенланд аа Америкийн Аргентин, за тэгээд л Япон, Энэтхэг гэх мэтийн улсуудтай худалдаа наймааны харилцаатай болсон, эдийн засгийн харилцаатай болсон. Сүүлээрээ ухаан ЗХУ, Чех, Герман аа Польш гэх мэтийн 11 улсад худалдааны төлөөлөгчийн газартай, улам өргөжиж, яагаад вэ гэвэл энэ чинь худалдаа эдийн засгийн харилцаа улам өргөжиж байсан учраас тэнд чинь худалдаа эдийн засгийн зөвлөх, худалдаа эдийн засгийн газартай байх шаардлагатай болсон. Хятад-д мөн адилхан худалдаа эдийн засгийн төлөөлөгчтэй болсон. Ингээд энэний үр дүнд яамдуудад аа бас гад…аа яам… аж ахуйн яамдууд маань бас материал техникийн хангамжийн газар гэдгийг бий бол, газрууд болсон. Материал техникийн хангамжийн газрууд гэдэг маань өөрснөө ерөөсөө л гадаадтай харилцаж, гадаадаас хэрэгцээтэй юм аа захиалж авах ийм б…байгууллага болсон. Аа тэгээд аа бид нар чинь аа ЗХУ-н ухаан гадаад худалдааны арван хэдэн нэгдэл, Чехийн 9 нэгдэл гадаад худалдааны, Венгер, за тэгээд л Германы одоо гадаад худалдааны нэгдлүүдтэй Фенландын гадаад худалдааны хоёр, гурван нэгдэл бай, нэгдлүүдтэй, Английн гадаад худалдааны хоёр гурван нэгдэлтэй, Аргентины гадаад худалдааны нэгдлүүд (16;53) аа гадаад худалдаа юу байхав дээ, аа гадаад худалдааны фермүүд, фермүүдтэй, Японы гадаад худалдааны Хитачи ч байдаг юм уу аа гэх мэтийн одоо том том нэгдлүүдтэй ингэж харицлаа тогтоож, бид нар өөрснөө аа жил бүрийн гадаад худалдааны хэлтсээр хамт оролцож өөрийнхөө хэрэгцээтэй юмыг тоо хэмжээгээр нь чанарын, одоо сайн чанарын бараагаар авахын тулд өөрснөө очиж аа гадаад худалдааны хэлэлцээрт оролцдог байсан. …

Одоо зүгээр би аа… гадаадын орон хичнээн орнуудтай гадаад худалдааны харилцаа гадаад эдийн засгийн харилцаатай байсан бэ гэж ингэж надаас асуух юм бол би тэд гэж тодорхой тоо хэлж мэдэхгүй. Ямар ч байсан гуч, дөчөөд оронтой гадаад эдийн засгийн харилцаатай байсан. Шууд худалдаа хийдэг байсан. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам бол жилд… аа гучаад мянган нэр төрлийн бараа… гадаад худалдааны шугамаар авна, энэ дотор өргөн хэрэгцээний бараа ч орно, яагаад гэвэл хөнгөн үйлдвэр өөрөө бол өөрийнхөө хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн гаргахаас гадна бэлэн бүтээгдэхүүнийг гаргахын тулд гадаадаас бас чухал хэрэгтэй өргөн хэрэгцээний бараа янз бүрийн одоо барааг, гоёл чимэглэл, одоо товч шилбэнээс эхлүүлээд, зүү утаснаас эхлүүлээд ийм юмнуудыг авах шаардлагатай, тийм болох учраас хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны аа гадаад харилцаа гуч, аа нэр, барааны нэр төрөл бол гучаад мянга орчим нэр төрөл болдог. Энийг олж авахын тулд одоо өөрснөө явж бараагаа хариуцаж, аа үйлдвэрээ хариуцаж, үйлдвэрлэлээ аа ашигтай аа үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд, ашигтай ажиллахын тулд өөрснөө явж тэр худалдааны хэлэлцээрт орохоос өөр арга зам байгаагүй. Тийм ч байж болохгүй байсан. Тийм болох учраас би өөрөө ухаандаа жил бүрийн ЗХУ жил бүр, Чех, Герман, за тэгээд л одоо Англи, Фенланд, аа Баруун Герман, Голланд Франц, Швецари, гэх мэтийн Япон гэх мэтийн улсуудыг би хувиараа хариуцаж байсан. Энэнийхээ хувьд тэр худалдааны хэлэлцээрт жил бүхэн явдаг жил бүхэн оролцдог, аа тэрнийхээ хүчинд чиг манай үйлдвэрүүд бол аа одоо хэрэгцээтэй материалаар дутагдаж байсангүй, тасалдаж байсангүй, би амьдарлын, аа энд ажиллаж байх аа одоо аа гуч дөчин жилийн хугацаан дотор материалаар тасалдаж үйлдвэр зогсож байсангүй, аа за аа эгзэгтэй, эгзэгтэй үеүүд байсан л даа. Тэгэхэдээ бид нар тухайн үед харицлагч орнуудынхаа улсуудтайгаа гэрээ байгуулсан газруудтайгаа түргэн хугацааны дотор холбоо барьж материалын нийлүүлэлтийг түргэвчлэх , яаравчлах, энэ асуудлыг бид нар хийдэг байсан. Ер нь бид нар ухаандаа материалын нөөц одоо нэг хоёр сарын нөөцтэй, гурван сарын нөөцтэй байна үлдлээ гэдгийг бид нар өөрсдөө мэддэг байсан. Тэрнийхээ үндсэн дээр бид нар 3 сарын өмнөөс эхэлж материалынхаа нийлүүлтийг түргэтгэх талаар одоо утас цахилгаан бичиг явуулах, улсуудтайгаа уулзах, явж уулзах, ирж уулзах, аа урьж ирж уулзах, уулзар зэрэг ажилуудыг хийдэг байсан л даа. Энэний үр дүнд бол ерөөсөө бид нар үйлдвэрүүдээ материалаар таслах зогсоож байсан удаа нэг ч байхгүй.

За тэрнээс гадна яахав би 1960 оноос 76 он хүртэл хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд яг энэ ажлыг 16 жил хийсэн. Тэгээд 1976 оноос 1983 он хүртэл ЗХУ-д худалдааны төлөөлөгчийн газар ажиллаж байсан. Мөн л аа хөнгөн үйлдвэрийн сэлбэг аа хөнгөн үйлдвэрийн хэрэгцээт материал тоног төхөөрөмжөөр хангах энэ ажлаараа л (21;43) ажиллаж байсан. Тэрнийхаа хажуугаар ЗХУ-д аа ухаандаа хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгч гэж нэг тийм байнгын бус орон тоо байдаг байсан. Тэн дээр ажиллаж Зөвлөлтийн хөнгөн үйлдвэрийн яам, СССР-ийн хөнгөн үйлдвэрийн яам, за түүний харьяа одоо эрдэм шинжилгээний байгууллагууд, зарим нэгэн одоо том үйлдвэрийн газруудтай харилцаатай байсан. Аа мах сүүний үйлдвэрийн яам, хүнсний үйлдвэрийн яам, зөвлөлтийн, за тэгээд Москва-гийн мах комбинат, москва-гийн тех, одоо сүүний үйлдвэрүүд, Москва-гийн архи пивоны үйлдвэрүүд, гэх мэтчилэнгийн үйлдвэрийн газруудтай би маш одоо ойр харилцаатай байсан. Энэнийхээ хүчинд ч би тэднүүдээс хэрэгцээтэй юмаа аа гаргуулж, хэрэгцээтэй юмыг цаг хугацаандаа ачуулж чаддаг ч байсан. Тэр ч битгий хэл зарим нэг юмыг би аа ухаандаа ажил төрлийн шугамаар гуйх журмаар үнэгүй ч аваад ухаан нааш нь ачуулж байсан удаа нэг биш удаа бий

Бямбажав -

Тэр тухайгаа та тодруулж ярихгүй юу?

Чойжамц -

За тэр ч яахав дээ, тэгээд тийм юм бол зөндөө л байсан л даа. Ухаандаа аа ухаан шилний үйлдвэрээс нэг том том одоо шилний үйлдвэр үнэгүй ачуулаад, задлаад үнэгүй ачуулж байсан. Төмөр замын яамтай бас, зам тээврийн яамтай би сайн харилцаатай байсны үндсэн дээр би одоо тэднүүдийг чинь хямд үнээр, кг-ийн 60, 70 кофекаар ачуулдаг байсан. Тэр чинь маш том юм байхгүй юу. Ухаандаа аа шилний аппарат гэдэг чинь энэ өрөөнд багтахгүй тийм том юм байхгүй юу төмөр, за тэгээд л одоо зарим нэгэн сэлбэг хэрэгсэл, аа зарим нэгэн химийн материал, ухаандаа тэр дотор чинь энэ улаан фосфор орж байна, за тэгээд л янз бүрийн давснууд байна. За тэгээд л, гэх мэтчилэнгийн ухаандаа, за тэгээд л ухаан, амиак байж байна, амиакийн ухаан Иркутскийн эндээс ачуулчихна. Утсаар яриад л, шууд утсаар яриад л тэчнээнийг нааш нь ачуулаач ээ гээд л ачуулчихна, тэд нар бол ачуулдаг л байсан. Тийм юмыг ярина гэвэл маш их юм бий дээ. За тэгээд л ухаандаа юмыг хийхийн тулд, ажлыг бүтээхийн тулд, би даже одоо миний эрх мэдэлд багтаагүй зүйлийг хүртэл би хийж байсан. Жишээлэх юм бол юу гэхтээр манай мах комбинат уудын хэрэгцээт вакуум тогоонууд гэж байдаг. Эд нар болбол ашиглалтанд ороод 10 гаруй жил ажилчихсан. Хэзээ ч одоо тэсэрчихээр, мэдэхээр болсон ийм үед ЗХУ-н аа гадаад худалдааны яамны энэ тогоо нэг 10 ширхэгийг өг, аа 9 ширхэгийг олж өгөөч гэж ингэж тавихад тэр вакум костел бол гадаад худалдааны мэдлийн бараа биш байсан. Тэр бол улсын төлөвлөгөөний комиссын мэдлийн бараа байсан. Улсын төлөвлөгөөний мэдлийн бараа аа болохтээр чинь улсын төлөвлөгөөний комисаар орно, хэн дээр орох ёстой байсан бэ гэхтээр улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Инозенцов гэж нэг өвгөн байсан. Тэрэн дээр бол би биеэ даагаад орж болохгүй байсан. Үгүй бол элчинтэй үгүй бол худалдааны төлөөлөгчтэй орох ёстой байсан. За энийг хийхийн, явуулахын тулд бас нэлээн цаг хэрэгтэй байсан. Аа надад тийм цаг байгаагүй. Аль болох түргэн тэр вакум костелийг олоод тэгээд нааш нь ачуулах ёстой байсан. Тэгээд л би ямар арга хэрэглэсэн бэ гэхтээр … аа худалдааны төлөөлөгчийн газрын бичгийг бичээд улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Инозенцов гэдэг хүний нэр дээр бичээд, тэгээд … тэнд миний нэг одоо надтай хамт сурч байсан, манай ангийн нэг эмэгтэй улсын төлөвлөгөөний комиссын соёлын хэлтэсийн дарга байсан, тэрүүгээр дамжуулаад намайг нэг хүлээж аваач гэдэг зөвшөөрөл авч өгөөч гэсэн, аа тэгээд тэр маань яасан бэ гэхтээр зэрэг (26;00) нэг долоо хоногийн дараа ирж хүлээж авахыг зөвшөөрлөө гэсэн, би долоо хоногийн дараагаар очсон, Инозенцов гэдэг хүн өрөөндөө байсан, монголыг хариуцсан настай өвгөн хүн байсан. Тэгээд тэр хүн болбол “за би чамд 9 тогоо вакум костел өгье, гадаад аа техник марш экспорт, гадаад худалдааны, худалдаа эрхэлсэн тех март экспорт гэсэн нэг тийм нэгдэл байдаг юм, гадаад худалдааны, тэрүүгээр дамжуулаад аваарай, би өнөөдөр утасаар хэлчихнэ” гэсэн тэгээд би маргааш нь аа тех марш экспорт нэгдэл дээр очсон. Надад 9 ширхэг тогоо, өгөхөөр болоод бид нар гэрээ хэлэлцээр байгуулаад, гэрээ байгуулаад, тэгээд тэрний дараагаар нэг, сар болсон уу үгүй юу, тэрний дараагаар би 9 ширхэг одоо вакум тогоогоо нааш нь ачуулж байсан. За тэр маань хаана хэрэглэж байсан бэ гэхтээр Улаанбаатар аа хотын Улаанбаатар мах комбинат, Дорнотын мах Комбинат, Дархан, Дарханы ы мах комбинат гэсэн ийм гурван … аа

Бямбажав -

Ямар үнэтэй байсан?

Чойжамц -

Аа тэр чинь дандаан рублийн үнэтэй л дээ. Тэгэхдээ тэр чинь үнэтэй л дээ. Тэр үед чинь нөгөөдөх зөвлөлтийн рубль биш олон улсын аа социалист орнуудын хооронд рублийн гэсэн ийм мөнгөний нэгжээр, рубль гэснээр худалдаа хийдэг байсан. Тэрүүгээр л бид нар дэлхийн, дэлхий дээр тиймэрхүү тогоо ямар үнэтэй байдаг вэ, тэрүүгээр л авдаг байсан. Энэ дээр бас нэг зүйлийг би нэмж хэлэхэд одоогийн залуучууд биднүүдийг ерөөсөө ямар ч тооцоогүй бүртгэлгүй өгч байж ээ, гаднаас авч байсан гэж ингэж ярьдаг. Аа набарот, бид нар их судалгаатай байсан. Яагаад вэ гэвэл одоо энэ дэлхийн одоо үр тариаг борлуулдаг, дэлхийн зах зээлийн одоо барьж байдаг тийм газар, ухаан нефтийн одоо энэ боловс… бүтээгдхүүнийг дэлхий дээр борлуулж байдаг тэр одоо аа газарууд, за Амеркийн энэ хар, хар өнгөт металууд, нүүрсний зах зээл гэх мэтчилэнгийн, одоо хөдөө аж ахуйн тариа эднүүдийн одоо дэлхийн зах зээлийн үнийг барьж байдаг тийм газруудтай бидэн сар тутмын харьцаатай бид нар сар тутам бүх бараандаа бидэн тэндээс үнийн мэдээлэл авдаг байсан. Хайш нь хэнээс ямар үнэ…үнээр хайш нь зарж байна вэ, ямар үнэтэй зарж байна вэ, хэлбэлзэл ямар байна вэ гэж ингэж бид нар тэднүүдээс мэдээ авдаг байсан. Аа гэрээ хийхдээ ч гэсэн бид нар тухай оны, өнгөрсөн оны гэрээний гэрээний үнийг гол баримтлан, тэндээр нь бид валютын хэлбэлзлийг гурван хувь, жилийн гурван хувь байхаар бодож, үнийг бид нар ингэж ухаан нэмэх, аа нэмэх үе ч бий, нэмэхгүй үед…үе ч бас байна. Ингэж бид нар худалдаа наймаа хийдэг байсан байхгүй юу. Тэгэхэдээ тэр үнийг болбол бид дэлхийн зах зээлийн үнэ хаашаа явж байна вэ, дэлхийн зах зээлийн үнийг л бид нар одоо ухаандаа аа энэнээс өмнө, урд өмнө авч байгаагүй тийм тоног төхөөрөмжийг одоо бид нар дэлхийн ямар улсуудад хаана хэнд зарж байж вэ, тэр үнийг су…олж авч, тэр үнийг баримжаа хэлж л одоо бид нар үнэ зохионо ш дээ. Тэгээд аа доллараар юм уу, фунт стерлингээр байж байсныг эргүүлээд рублийн ханшинд оруулж, тэрнээсээ тэгээд хоёр хүний хооронд чинь наана цаана аа одоо юм байна, нэмэх хасах, хямдруулах, тэр талаараа бас ярина, тэгээд л хямдруулаад л тэгээд л бид нар гэрээгээ хийдэг. Тэрнээс болоод аа одоо ухаандаа бид нар алдчихсан юм нэг ч байхгүй. Улсууд бол ярьдаг. өө эд нар алдаатай наймаа хийж байж, Үгүй. … ЗХУ манайхаас ухаан юм авдаг л байсан. Тэрэн дээр яахав, зарим нэг юман дээр ухаан тэдний ЗХУ хожиж байсан тал бий. Аа манайх ч хожиж байсан тал бий. Жишээлэх юм бол одоо хар төмөр дэлхийн зах зээл дээр 1300, 1500 доллар байгаа юм. Аа бид нар тэр үед 1300, 1500-г капиталист орноос худалдаж авбал тэгж л авах байсан. Аа тэгэхэд бид нар 300 (30;39), хэдэн доллар вэ, 350 хүрэхгүй доллараар, тө…рублээр бидэн нэг тонн металл худалдаж авч байсан.

Бямбажав -

Хөөх.

Чойжамц -

Ингэхэд бид нар ч бас л хожиж байсан. Худалдаа наймаа гэдэг чинь тийм л байх ёстой.

Бямбажав -

Тийм байна.

Чойжамц -

Хоёр талд ашигтай…

Бямбажав -

Бид нар чинь буруу ойлгож байсан байнаш дээ.

Чойжамц -

Эд нар буруу ойлгож байгаа юм ш дээ. Булуу, Тэгж…. Гэж ярьдаг ш дээ. Одоо тэгээд л манайхыг чинь, бүх юмыг л гаднаас сонгож байсан, бид нар гаднаас авах юм аа авч байсаан, өгөх юм аа ч өгч байсан, хийх юм аа ч хийж байсан, энийг хэн ч үгүйсгэхгүй. Бид нар амьд гэрч байна ш дээ. Жишээлэх юм бол П. Очирбат ингэж ярьж байгаа юм.

Бямбажав -

Хэн?

Чойжамц -

Ухаан, Тамсагын тэндээс нефт олчихсон.

Бямбажав -

Хэн гэнэ ээ?

Чойжамц -

Очирбат.

Бямбажав -

Очирбат.

Чойжамц -

Ерөнхийлөгч байсан Очирбат. Монголд ерөөсөө тэрнээс өмнө юу ч байгаагүй, нефт энэ тэр гэж байгаагүй, тэгж ярьж байгаа юм. Нефтийг чинь 1957, 58 оны үед бид нар уже энэ Дорноговийн цагаан элснээс бид нар нефт авч байсан юм..

Бямбажав -

Тийм үү.

Чойжамц -

Тийм.

Бямбажав -

Тэр тухай яриач дээ та.

Чойжамц -

Цагаан элснээс бидэн нефт авч байсан. Нефт аваад өөрийнхөө нефтийг эндээ боловсруулж бид нар гадаадаас бүх … хэрэгцээт нефт… анхныхаа үед бүх хэрэгцээт нефтийнхээ 70 хувийг авч аа дотоодынхоо бүтээгдэхүүнээр гучин хувийг бид нар хангаж байсан.

Бямбажав -

Нефт энд боловсруулдаг байсан гэж үү?

Чойжамц -

Нефтийн боловсруулах үйлдвэр, крейкон, гэж за тэгээд л нефт нэрэх аппарат, коксоо хүртэл бидэн дотооддоо хийж ашиглаж байсан.

Бямбажав -

50 хэдэн оноос юм бэ?

Чойжамц -

57, 8 оны үеэс эхэлж ашиглаад, 1970 хэдэн он, 74, 75 он хүртэл ашиглаж байсан. За тэгээд сүүлээрээ бид нар тэр үеийн технологиор Зүүн баянгийн цагаан элсний нефтийн үйлдвэр, нефтийг бид нар ашиглаж байх тийм бололцоо байгаагүй, болохгүй, болох, технологи байхгүй болсон байна. Тийм болох учраас аргагүйн эрхэнд бид нар Зүүн баянгийн нефтийн үйлдвэрийг бид нар хаа…зогсоосон юм. Аа түүнээс биш ухаан Очирбатын ярьдагаар ерөөсөө огт нефт гэдэг, гэдгийг чинь одоо тийм юмыг чинь энэ Тамсагаас одоо анхдугаар 90 хэдэн онд олоод авчихсан юм биш ээ. Тэрнээс өмнө манайх чинь нефтийн үйлдвэртэй байсан юм.

Бямбажав -

Урааны үйлдвэр байсан уу?

Чойжамц -

Тэр чинь одоо энэ өнгөт металын үйлдвэр гээд л одоо Цэнхэр мандалын өнгөт металын үйлдвэр, за тэгээд л Бэрхийн, Бүрэн цогтынх, аа Бага толгойт, энэ Их хайрхан гээд л одоо энэ үйлдвэрүүд чинь, ураны үйлдвэр, одоо тэр Чойбалсангийн тэнд байгаа Марз, Марз бил үү,

Бямбажав -

Анха

Чойжамц -

Тэрний үйлдвэр гээд л одоо тэнд чинь, эд нар ураан гаргаад л авч л байсан ш дээ. Гянт болдын үйлдвэр гээд л бид нар гаргаж л байсан. Аа бэлхин жоншны үйлдвэр гээд л одоо бид нар бас аа гаргаад л, бидэн гадаадад гаргаж л байсан. Манайх харин ер нь одоо өөрөөр хэлбэл, одоо жонш, аа гянт болдын үйлдвэрээр, гянт болд гэхэд чинь одоо ийм юмнуудыг гадаадад гаргаж байсан. Манайх ер нь гадаадад ер нь нэлээн одоо тийм төрлийн бүтээгдэхүүн гаргаж байсан улсуудын тоонд манайх бол нэлээн дээгүүр ордг байсан шүү. Энэ л юмнууды чинь, одоо л ерөөсөө, эд нар л байгуулчихсан, эд нар байгуулаад ерөөсөө юу байгуулсан юм бэ? Одоо Элбэгээгийн яриад байгаа одоо тэр таван толгой, тэр сүхбаатрын цайрын үйлдвэр гээд л, одоо энэ алтны уурхайнууд гээд л ингээд л ерөөсөө энийг чинь биднүүдийн үед уже гоелоги хайгуулын судалгаа хийгээд, энийг чинь, одоо нууц ч гэдэг юм уу или одоо ирээдүйнхээ, биднүүдийн хойч үед хэрэглэхээр ингээд хойш нь тавьчихсан ийм юм байхгүй юу. Ухаан нь таван толгойн нүүрсний үйлдвэр гээд л ингээд л ярьж байсан. Биднүүдийн үед энэ таван толгойныхоо нүүрсний үйлдвэрийг яахав, Японд ухаандаа ашигла, японтой хамтарч ашигла ашиглах уу, японы тусламжийг авах уу, гэж ярьж байсан. Энэний тулд яах ёстой байсан бэ гэхтээр төмөр зам тавих ёстой байсан. Тэнд аа одоо орон сууц уул уурхайн бүхэл бүтэн комплексийг барих ёстой байсан. Ингэж яригдаж байсан. Ийм ч удаа бий. Энэ чинь шинэ зүйл, огт одоо ерөөсөө 2000 онд ч юм уу, 90-ээд оноос хойших яригдсан асуудал биш. Энэ чинь тэрнээс өмнө уже батлагдчихсан. Уже ийм нөөц байна гэдгийг батлагчдихсан. Ийм юмыг ашиглаж болно гэсэн юм батлагдчихсан. Ашиглаж болох нөөцтэй байна гэдгийг батлагдчихсан ийм юм байхгүй юу. Аа зүгээр үйлдвэрлэлийн нөөц гээд ингэж ярих юм бол тэр бол өөр асуудал, ямар хэмжээний үйлдвэр барих вэ? Ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах вэ, гэдэг энэ л бай… асуудал байсан болохоос биш ийм юм байснуу, ийм одоо баялаг байсан уу гэвэл байсан. Энийг одоо ухаан эд нар өөрснөө олчихсон гэж ярих энэ болбол одоо … их …буруу. Тэрнийг одоо …геологийн хайгуул, хайгуул хийж тэнд оролцож явсан улсууд одоо амьд сэрүүн байж л байна. Тэр үед одоо ухаан тэрнийг хийлгэж байсан улсууд нь ухаан яамдын газрын хэлтэсийн дарга, сайдуудаас нь өгсүүлээд тэр улсууд одоо амьд мэнд байж л байна. Тэрний үед ажил хийж, тэрний материал техникийн хангамжийг хангаж байсан улсууд нь одоо байж л байна. Патому что это я. Би өөрөө байж л байна. Ингэж ярих болбол ерөөсөө … их буруу. Энэнээс одоо … болоод л одоо хөгшин залуугийн хоорондох харьцаа хөгшин залуугийн хоорондох одоо … харьцаа нэг үе муутгасан ш дээ. Хуучинсаг үзэлтэй коминустууд гэж биднийгаа нэрлэдэг. Хөгшин хэнд ч хэрэггүй биднийгаа ухаандаа аа тэгж гадуурхдаг, тэгээд ч энэ нь юугаар, хамгийн одоо мундагаар нь аа бодит илрэл нь болбол энэ тэтгэврийн асуудал. 95 оноос өмнө гарсан улсуудын тэтгэврийн хэмжээ нэг ондоо, 30, 40, 50 мянган төгрөг дээд тал нь, одоогийн биднүүдийн тэр үеийн биднүүдийн аа хийж байсан албан тушаалуудтай адил төрлийн улсууд одоо тэтгэвэрт гарахдаа 120, 140 мянган төгрөг хүртэл авч байна.

Бямбажав -

Хөөх.

Чойжамц -

Тэгэхэд бид нар нэмээд л нэг 61 мянга боллоо ш дээ, минийх.

Бямбажав -

Өө за.

Чойжамц -

Зүгээр л энэ чинь одоо нөгөө аа юм бүхэн дээр илүү, ил гардаг юм л даа. Одоо тэр, Бат..Батбаяр байна ш дээ, Баабар.

Бямбажав -

Аанха

Чойжамц -

Энэ одоогийн энэ байгаа хөгшчүүл, коминистуудыг үхэж дууссаны дараагаар л Монгол улс нэг өөр болж, өөр болж хувирна гэж, энэ бол муухай үг байгаа биз?

Бямбажав -

Хн

Чойжамц -

Тэгж ярьдаг, тэрнийг нь зөвшөөрдөг улсууд манайд зөндөө байна. Гончигдоржоос, Элбэгдорж, за тэгээд л бусад одоо аа улсууд чинь л биднүүдийг чинь үзэн яддаг шүү дээ.

Бямбажав -

Хн, Та тэр юу Японтой хамтарч та, нүүрсний уурхайг ашиглая гэж ярьж байсан гэсэн, тэр одоо?

Чойжамц -

Үгүй ээ, үгүй, Хятадтай гэж ярьж байсан ш дээ.

Бямбажав -

Аан за.

Чойжамц -

Японтой гэж яриагүй. Японтой бол яахав одоо энэ аа … тэмээний ноос, ямааны ноолуур боловсруулах үйлдвэрийг чинь 1960-аад оны сүүлчээр, 70-аад оны эхэлж бариад л , тэгээд 70-аад оны сүүлч, 78, 79, 80 онд энэ ааа үйлдвэрийг чинь, японы энэ үйлдвэрийг чинь байгуулсан юм ш дээ. Тэрнээс чинь өмнө туршлагын нэг жиж..туршлагын нэг жижиг үйлдвэр байсан. Тэр туршлагын жижиг үйлдвэр нь одоо энэ Жаргалсайхны бараг үйлдвэр болчихсан юм даа. Жаргалсайхан чинь худлаа хэлж нэг, залилаж нэг хэсгий нь аваад, нэг хэсгий нь хүн амьтаныг ална тална гэж тэгж буу гаргаж ингэж зодоон нүдээн хийж байсан ийм хүн, за тэр нь бол ямар хамаа байхав. …

Бямбажав -

За таниас, их сайхан юм ярилаа, таниас эргээд нэг юу асууя, та тэр аа дунд сургуулиа төгсөөд тэр цэргийн, офицерийн бэлтгэлд орсон юм байна лээ штээ.

Чойжамц -

За.

Бямбажав -

Тэр үеийн дурсамжийг одоо нэг, та нэг яриач?

Чойжамц -

Би түрүүн ярьчихсан. Бид нар, офицэрийн сургууль гэдэг маань биднийг одоо хүн болгож хүмүүжүүлсэн газар. өөрөөр хэлбэл цэрэг гэдэг маань биднүүдийг хүн болгосон.

Бямбажав -

Аанха

Чойжамц -

Цэрэгт 3 жил алба хаагаад, тэгээд л нутагтаа халагдаад харьсан хүн болбол одоо сумын дарга багийн дарга, аймгийн дарга хийж байсан. өөрөөр хэлбэл цэрэг гэдэг маань манай улсын тэр үеийн сэхээтнүүдийг бэлтгэж байсан ийм л газар. Цэрэгт анх очиж байгаа улсууд маань бичиг үсэггүй хүн байж, тэд нар маань цэрэгт очиж бичиг үсэгтэй болж, бичиг үсэг тайлагдаад ингээд 3 жилийн дараагаар нутагтаа очихдоо бичиг үсэгтэй, дөрвөн аргын тоо мэддэг, сумын дарга, багын дарга, багийн дарга аймгийн дарга л болж байсан. Тэр үед дээд боловсролтой одоо эдийн засагч, хуульч тийм хүн гэж манайд бараг байгаагүй.

Бямбажав -

Тэр үеийн цэргийн бэлтгэл хангамж ямар байсан.

Чойжамц -

Яахав дээ, цэргийн бэлтгэл хангамж гэдэг чинь, ухаандаа аа сайн байсан л даа. өдрийн гурван хоолтой, өвөл зуны хувцастай, за тэгээд л цэрэг хүн юу хэрэглэх ёстойв буу зэвсэг нь бүгд л бэлэн, орон сууц цэргийн казарань, за яахав, хээрийн сургуул..ийн үеээр үеүүдээр биднүүдийг хээрийн сургуулийг чинь одоо хийхдээ бид нар сар гаран сар явж хээрийн сургуул хийнэ. Энэ өвөл ч хамаагүй зунд ч хамаагүй. Хээр талд хүн амьтангүй, бэлэн материал, гар дээр хэрэглэчих бэлэн материалгүй ийм газар л биднүүдийг аваачиж, хээрийн сургуульд аваачиж хаяад л, тэгээд л окоп шуудуугаа бүгдээрэнгийн өөрсдөөр нь ухуулна, тэрнийгаа түргэн ухаад л ингээд хийчихсэн болбол яахав дулаахан тэр окопон дотороо аа хуурай өвс аргал маргал түүгээд тэр дотроо гал түлээд дулаацуулчихдаг байсан. Аа хэрвээ тэгж чадахгүй бол өвлийн хүйтэнд хэцүү шүү дээ. (42; 48) тийм байхгүйн тулд чинь цэрэг хүн чинь аргагүй л хөдлөх л болно, ухах л болно, или ухадаг ч байсан. Аа хоол унд бол яахав, аа гал тогооноосоо хол тасарсан бол хуурай идэх юм өгнө. Хуурай идэх юмтай, өөрсдөө, аа гал тогооноосоо тасраагүй болбол өдрийнхөө гурван хоолыг, халуун хоолыг иддэг л байсан. Цэргийн хангамжийн хувьд болбол цэрэг хүнд, хонь үхрийн мах л өгнө, ямааны мах л өгнө. Аа түүнээс биш тэмээний мах өгөхгүй, адууны мах өгөхгүй, тийм норм байхгүй. Талх аа, гурван хоол нь талхтай, аа масло иднэ, сахар иднэ, нэг хоёрдугаар хоолтой, дайны үеэр болбол хэцүү байсан, тэгэхдээ л бид нар, биднүүдийг бид нар тэр үеийн цэрэгт байсан улсууд бол өлсөж байгаагүй, даарч байгаагүй, бүх л юмаар хангадаж байсан.

Бямбажав -

Анх аа буу барьж үзэхэд ямар байсан?

Чойжамц -

Үгүй буу барьж үзэхэд яахав дээ?

Бямбажав -

Дурсамжаасаа хэлээч?

Чойжамц -

Эр хүн гэдэг чинь одоо, зүүдэг хэт хутганаасаа эхлээд л буу зэвсэгэнд хайртай, буу зэвсэгэнд дуртай, монгол хүн буу зэвсэгэнэдээ хайртай, буу зэвсэгэндээ дуртай, анх эхлээд л бид нар буу винтов тавиад л өгч байхад л үгүй мөн сайхан санагддаг байсан. Үнэхээр баярламаар санагддаг байсан. Буугаа хараад бахархах ч тийм үе тохиолддог байсан. Сайхан буутай, мэргэн буутай бол улам сайхан тэрнийгаа улам хайрлана, улам цэвэрлэнэ, тэрнийг чинь хаяхгүй, шидэхгүй, тийм л байдаг юм даа. Хүн чинь өөрийнхаа хэрэглэж байсан юманд хайртай болдог. Тэрнийгаа сайн сайханх эдлэх юмсан гэж боддог. Хир тортог аа болгохгүй юмсан гэж боддог. Аа бид нар яг л тийм журмаар өдөр болгон буугаа аа цэвэрлэнэ өдөр болгон буугаа арчина. өөрөөр хэлбэл буу зэвсгээ арчилж хамгаална гэдэг чинь байлдаанд бэлэн бай гэсэн үг. Байлдаанд бэлэн байх ёстой гэсэн үгийн нэг, бас нэг, нэг чухал хэрэг аа зүйл, ийм болох учраас, ерөөсөө тэр үед чинь казарань дотор чинь буу сум бүгдээрээ л казарань дотор чинь буу сум бүгдээрээ л казарань дотор байж байна. Тус тусынхаа юунд бууны өлгүүр, аа тавиур гээд нэг ийм тавиур, буугаа тэнд тавьчихна, тэрний доор хорт утааны баг, за тэгээд сэлэм, за тэгээд сум, 32 сум. Аа хэрэвээ пулёметний научик бол хоёр магазин сумтай, хоёр хүн тус бүрийн одоо хоёр ийм сумтай, жинхэнэ сум, байлдааны сум, тэндээ л бэлэн л байж байна. Түргэн жагсаал аваад л дайнд явлаа гэхэд чинь л тэрнийгээ аваад л өмсдөг аа өмсөж зүүж байсан одоо дулаан хувцасаа аваад л , дулаан аа өвөл бол дулаан хувцастай, зуны цагт болбол өмсөж явсан хувцастайгаа хөнжил дэвсгэртэйгээ л тэгээд л яваад өгнө. Энд бол ядраад байх юм байхгүй энд чинь бол бүх юм байгаа. Утааны, хорт утааны баг, Саперийн хүрз, том жижиг хоёр хүрз байна, за тэгээд сум нь байна, буу нь байна, сэлэм нь байна, морь нь байна. Бэлэн. Тэнд одоо аа адуу байхгүй аа буу байхгүй энэ тэр гэдэг зовох юм байхгүй. Ерөөсөө л түргэн жагсаал боллоо гэхэд л аа хувцасаа өмс, тэгээд л буу зэвсэг хорт утаа, хүрзээ, тэгээд л гранатаа, хоёр гранаттай, тэрнийгээ бүслээд , тэгээд л жагсаад л тэгээд л яваад өгнө. Бид, аа хээрийн сургуулд явахдаа хоногт 120 км явах нормтой.

Бямбажав -

Пөөх.

Чойжамц -

Явган, энэ болбол гдето нэг 16, 18 цаг орчим явган явах, цагт 7-8 км л, хурдавчилсан маршаар бол цаг 7-8 км, 6, 7 км, 7-8 км цагт явна. Тэгээд л одоо ухаанд чинь манай энд чинь нөгөө орос цэргийн ангиуд, монгол цэргийн ангиуд гээд л ингээд л явж байна. 9-р морин хороо, холбооны хороо, их бууны хороо, тэгээд л одоо нисэхийнхэн, яамны төгсөх сургууль, ерөнхий сургууль, манай сургууль гээд л олон цэргийн ангиуд байж байна. Хужирбулангийн ангиуд гээд л олон цэргийн ангиуд, эд нар чинь болбол жилд нэг юм уу хоёр удаа хээрийн сургуулд явна, өвөлд ч хамаагүй, зунд ч хамаагүй, тэр ч битгий хэл биднүүдийг, аа ухаандаа биднүүдийг дайны байдалд ойртуулж сургаж байгаа нь энэ гээд явж байгаа танкин доогуур биднүүдийг мөлхүүлдэг л байсан. Бид нар танкин доогуур мөлхөөд гарч л байлаа. Ингэж л биднийг сургаж байсан. Ингэж л сургахгүй, сурахгүй юм болбол тэр дайн байлдаан гэдгийг чинь төсөөлөхийн арга байхгүй шүү дээ. Тэгж байж л аа ингэдэг юм байна, ингэдэг юм байна, ингэдэг юм байна, ингэвэл ингэдэг юм байна. Тэгээд л дөнгөж ингээд гараад л танк нь дээгүүр нь яваад өнгөрнө. Аа тэр танкин доогуур мөлхөдгийн учир юу гэхтээр мөлхөж гараад л танк руугаа үгүй бол шатаадаг шил хаяна үгүй бол гранатаа хаяна. Танкаа устгаж байгаа нь тэр.

Бямбажав -

Танкийг монгол цэргүүд жолоодох уу?

Чойжамц -

Монгол цэргүүд жолоодно. Монголчууд танкийн бригадтай байсан ш дээ. Одоо танкийн бригад гэж юм байна уу, үгүй юу, бараг байхгүй болсон юм шиг байна лээ. Танкийн бригад гэдэг чинь 54- 60 танктай, танкийн девиз гэдэг чинь аа танкын хороо гэдэг чинь нэг аа танкийн девиз гэдэг чинь 3х15=150, танк, танкийн корпус гэдэг чинь 450 танк, танкийн арми гэдэг чинь 1200, 1300 орчим танктай, тийм том анги байдаг юм.

Бямбажав -

Манайд тийм юм байсан уу?

Чойжамц -

Харин би чамд хэлж байна ш дээ. Танкийн бригадтай байсан гэж. Аа тэгэхдээ Зөвлөлтийн танкийн бриг…хороо девизууд ухаандаа байсан л даа. Ухаандаа сүүлд байгаа нь хүйтэн дайны үед Чойбалсанд байсан, Булганд байсан, танкийн девизтэй, аа манайх бол нэг танкийн бригадтай байсан. 54 танктай. Иймэрхүү,

Бямбажав -

Танайх, цэргийн хуаран голдуу хаана байрладаг байсан?

Чойжамц -

Анх эхлээд энэ Гандан дээр, аа манай офицерийн сургууль чинь анх байгуулагдахдаа 1943 онд энэ Гандан дээр барилгын техникум гэж нэг байшин байсан. Одоо ч бий. Зүүн талын хэсэг нь 4 давхар, баруун талын хэсэг нь 2 давхар, 1944 оноос эхлээд бид нар одоогийн батлан хамгаалахын яам, бүүр одоо түрүүнийх нь болбол 17-р байрны штаб гэж байсан, тэр байшинд очсон. Офицерүүдийн ордны наад талд байдаг. Аа Офицерүүдийн ордонд болбол манай бас бидэн чинь тэрнийг авсан. Тэр хоёр байшинд чинь багтахгүй, хичээлийн байр, наана аа наана аа тэр 17-р жанжин штабын байр, батлан хамгаалахын ямар байж байгаа тэр байранд ч гэсэн хичээлийн байр байсан. Унтлагын байр тэнд байсан. Аа цаадах одоо офицерүүдийн байшин гэдэг тэр хоёр давхар шар байшинд чинь манай хичээлийн байр аа манай сургуулийн штаб бүх юм тэнд байдаг. Тэгээд л 1949 он хүртэл, 1940-өөд он хүртэл бидэн тэнд байсан. 1952 онд байна уу даа Хязгаарын цэргийн дунд сургууль татан буугдаад, тэгээд тэнд нь офицерийн сургуульд 51 онд ч юм уу, офицерийн сургууль тийшээ нүүж очсон. Тэгээд 52 онд байна уу, 53 онд байна уу офицерийн сургууль татан буугдсан. Ер нь тэр үед болбол яасан бэ гэхтээр аа офицерийн сургууль татан буугдсан, хязгаарын цэргийн сургуул татан буугдсан, энэ бол яагаад тэгсэн бэ гэхтээр, тэр үед цэрэг армийн цомхотгол хийсэн, тайван цаг эхэлсэн байсан, цэрэг арми тийм олон их хэмжээний хүн байх тийм шаардлагагүй болсон, үндсэндээ цэрэг армийг цомхотгож эхэлсэн. Тэр цомхотголоор офицерийн сургууль, аа хязгаарын цэргийн их сургуул татан буугдсан. Ер нь тэгээд ганцхан тэр хоёр ч биш ер нь тэгээд девиз байсан айл чинь хороо…. Биш ээ девиз байсан айл чинь бригад хор, бригад байсан айл чинь хороо болоод ингээд багасгаж цомхотгосон ш дээ. Тэгээд л энэ аа хилийн цэргийн одоо отерадууд бол бүгдийг барагийг нь татан буулгасан, зарим газар застав гэж байсан, застав байсан газар заставын татан буулгаад юу ч үгүй болгосон ш дээ.

Бямбажав -

За тэр, 50 хэдэн онд та халагдлаа? 55 онд билүү?

Чойжамц -

Юу гэнэ ээ?

Бямбажав -

55 онд халагдлуу та?

Чойжамц -

53 онд халагдсан.

Бямбажав -

53 онд халагдаад тэгээд энгийн одоо хүн болоход тухай үеийн улс орны одоо хөгжил дэвшил цэрэгт очихоос өмнөх байдалтай харьцууалах ямархуу байдалтай өөрчлөгдсөн байсан бэ? Та сэтгэгдлээ хэл дээ.

Чойжамц -

53 онд би цэргээс халагдаад, одоо энэ юм аа, тэр үед худалдаа аж үйлдвэрийн, монголын худалдаа аж үйлдвэрийн банкны, байсан. Тэр банкинд чинь хоёр улсын хувь нийлүүлсэн хөрөнгө байсан. 54 онд тэр чинь монголын, монгол банкны одоо улсын банк болсон. Манай улсад шилжүүлж өгсөн. Би тэнд 53-55 он хүртэл ажиллаж байсан. Аа энэ ухаандаа, сургуулд явах хүртлээ шүү дээ ухаандаа. Энэ хүртэл яахав, манайх дөнгөж одоо нэг аа … дайн төгсөөд, за тэгээд тайван цаг эхлээд, за тэгээд аа одоо аж ахуй хөгжүүлэх, ард түмнийхээ сай сайн сайхан байдлыг хангах талаар дөнгөж эхэлж арга хэмжээ авч байсан. өөрөөр хэлбэл 1954 оноос эхлээд манайх чинь одоо Улаанбаатар хотыг шинэчлэсэн. Барилга барьж эхэллээ шүү дээ. өөрөөр хэлбэл одоо 1-р 40 мянгат энэ бага тойргийн хэдэн барилгыг чинь 1954 онд, манайхан ч, манай барилгачид ч тэнд ажиллаж байсан, аа хятадууд ч ажиллаж бай..хятадын барилгачид ч тэнд ажиллаж байсан. Тэгээд тэрнээс хойш яахав дээ, энэ иргэний орон сууц, иргэний барилгын энэ ажил чинь улам хөгжсөөр байгаад 1950-аад оны сүүл, 60-аад оны эхээр Зөвлөлтийн 3 трест, том трест ажиллаж байлаа ш дээ. Нэг, хоёр, гурван барилгын мундаг, мундаг трест. Нэг хэсэг нь иргэний барилга дээр, аа нэг хэсэг нь үйлдвэрийн барилга дээр ажиллаж байсан. Тэрнээс гадна одоо яахав дээ, дайн төгссөний дараагаар би түрүүн хэлсэн Зөвлөлтийн тусламжтайгаар уул уурхайн, өнгөт металын олон олон үйлдвэр байгуулагдсан. Налайхын үйлдвэр, зарим үйлдвэрийг нь өргөтгөсөн, зарим үйлдвэрийг шинээр байгуулсан. Бэлхийнх, Бүрэн цогтынх, Их хайрхан, за тэгээд л Бумбатын уурхай, Цэнхэр мандалын уурхай, гээд л олон үйлдвэр, ухаан зөвлөлтийн уул уурхайн үйлдвэр байгуулах талаар одоо 3 том трест, тэрний нэг нь тэнд ажиллаж байсан. Тэгээд төмөр зам 1952 онд ашиглалтанд орсон. Энэ болбол одоо манай улс дөнгөж дайн дууссаны дараа 1946 оноос эхлээд л улс орныг хөгжүүлэх, улс орныг үйлдвэржүүлэх, улс орны биеэ даасан байдлыг сайжруулахын талаар авч байсан том том арга хэмжээний нэг.

Бямбажав -

Та тэр, банкинд ажиллаж байхдаа цэргийн дарга, жанжингууд, жанжин нарын сэлмүүдийг хадгалж байсан, гэсэн.

Чойжамц -

Тийм.

Бямбажав -

тэр талаар яриач.

Чойжамц -

Тэр яахав дээ, тэр нэг, цэргийн жанжины сэлэм гэдэг чинь их гоё, одоо, тусгай зориулалтын, тусгай одоо тийм сайн чанарын гангаар хийсэн. Маш сайн төмрөөр хийсэн сэлэм. За тэрний тэр л их тэр л одоо сэлмний чинь гэр энэ тэр гэдгийг чинь ухаандаа никелдчихсан, за тэгээд тэднүүдийн одоо чимэглэл гэдэг чинь дандаан алтадчихсан, мөнгөлсөн, зарим мөнгөлсөн, за тэгээд үнэт чулуун шигтгээтэй ийм сэлмүүд байсан. (56;52) ийм болох учраас тэднүүдийг баяр ёслолын үеэр батлан хамгаалах яамнаас, цэргийн явдлын яамнаас одоо хүн ирж, маш их юмтай хоёр гурван хүн ирж тэр сэлмээ тоолж авна, за баяр ёслол дууссаны дараагаар тэр улсууд эргүүлж ирж өнөө сэлмийг чинь бүрэн бүтэн байдал юу байнав гэдгийг нь үзүүлээд шалгуулаад банкинд хадгалууддаг байсан. Тэр болбол үнэхээр гоё сэлэм. Жишээлбэл одоо энэ аа хувьсгалын музейд ч байна уу хаана байна, тэр музейд одоо түүхийн музей ч гэж байгаа болов уу даа, энэ засгийн газрын баруун талын тэр дотор тэнд сэлэм байж байгаа. Тэрнийг очиж үзэх хэрэгтэй. Тэгээд яахав би 1955 онд би сургуульд явсан юм даа. Сургуульд яваад Москва-гийн их сургуу… эдийн засгийн дээд сургуулийг 65 онд төгссөн. 65 онд төгсөж ирээд л би, тэр үйлдвэрийн, тэр үеийн аж үйлдвэрийн яаманд төлөвлөгөөний хэлтэс, тэгээд дараагаар нь, ердөөсөө тэр жилдээ материал хангамжийн газар гэж байгуулагдсан, яамдуудын тэр тэнд мэргэжилтэн, 1960 оноос эхэлж хийгээд л тэгээд л 19..88 он хүртэл, 40 жил, 38 жил, тэгээд яахав одоо банк цэрэгт ажиллаж байсан, банк манкинд ажиллаж байсан..ыг тооцоод би улсад одоо, би тэтгэвэрт гарахдаа 40 жилээр би гарсан. Аа одоо бол би 57 жил улсад ажиллаж байна.

Бямбажав -

Гайхалтай.

Чойжамц -

Яаманд байхдаа яахав дээ, материал хангамжийн хэлтсийн инженер, ахлах инженер, тэргүүлэх мэргэжилтэн, хэлтсийн одоо газрын дарга, газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэх мэтийн ажлыг хийж байсан. Аа аа налайхын үйлдвэрт орлогч даргын ажлыг ч бас нэг хоёр гурван жил хийж үзсэн. Ер нь л, тэгэхдээ би хангамжаас ерөөсөө салаагүй. 40 жил яг л энэ хангамжийн ажил хийж байсан. Зөвхөн хөнгө…аа аж үйлдвэр, хөнгөн хүнсний яаманд би 40 жил болсон. … 38 жил ажилласан. Ийм л аа байна даа, за яахав, зүгээр аа аж үйлдвэрийн яамны сайд, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны гээд л байсан, тэд нар бол үнэхээр одоо Гүрбадам, одоо Дамдин байна, за тэгээд орлогч сайд нь байсан хүн одоо Гүрбадам байна, за тэгээд Жамьяан байна, за тэгээд Найдан гээд байсан, Батжаргал гээд л байсан. Эд нар улсууд, эд нар бас л ЗХУ-д аа хөнгөн үйлдвэрийн сургууль, хүнсний үйлдвэрийн сургуулиуд, за тэгээд л ухаан аа улсын эдийн засаг, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Аа энэ иркутскийн санхуу ….санхүү эдийн засгийн …дээд сургууль төгссөн ийм улсууд л манай удирдлагууд байсан. Ер нь намайг анх сургууль төгсөөд ирж байхад, яаманд дээд боловсролтой гурав дөрвөн хүн байжээ.

Бямбажав -

Хөөх.

Чойжамц -

Өөрөөр хэлбэл манай аа хөнгөн үйлдвэрийн салбарт дээд боловсролтой 10-аадхан хүн байжээ.

Бямбажав -

Хаха.

Чойжамц -

Аа 19…80-аад оны сүүлч гэхэд хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яаманд дээд боловсролтой эдийн засагчид, технологичид, инженер, лектор, одоо юу байдаг юм, химич гээд ингээд нэр…нэрлэхэд бол нэг, хориод мянган хүнтэй болсон.

Бямбажав -

Хөөх.

Чойжамц -

Ингээд бодоход ерөөсөө… төрийн яамдууд ч гэсэн, нам засаг төр ч гэсэн одоо улс эх орноо хөгжүүлэхийн тулд мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хүчнээр хангах мэргэжилтэй боловсон хүчнээ хан…бэлтгэх талаар маш их анхаарч байсан. Тэр үед зөвхөн ЗХУ-д л 10- гаран мянган хүн сурч байсан ш дээ. Одоо ухаан намайг байх, биднүүдийн үед л ухаандаа, ухаан нэг жилийн дотор гээд л ингээд байхад чинь нэгдүгээр курсээс төгсөх хүртэл 10 гаран мянган оюутан сурч байсан. Эд нар дотор энгийн цэргийн бүгд. За тэгээд тэрнээс гадна Югославт сурч байсан, Болгарт сурч байсан, Румынд сурч байсан, Чехад сурч байсан, Польш-т сурч байсан. Германд сурч байсан. За тэгээд л Солонгост сурч байсан. Бас Японд сурч байсан удаа бий.

Бямбажав -

Хөөх.

Чойжамц -

За тэгээд Хятадад сурч байсан. Энэтхэгт хүртэл сурч л байсан ш дээ.

Бямбажав -

Тийм үү?

Чойжамц -

Тийм.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.