Choijamts


Basic information
Interviewee ID: 990901
Name: Choijamts
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

Та 1955 онд, ЗХУ-д суралцахаар явсан, тэр үеийнхээ дурсамжийг, ер нь оюутан байх үеийнхээ дурсамжийг сайхан яриач.

Чойжамц -

За, аа би түрүүн ярьсан, 1955 онд ЗХУ-д Москва-гийн эдийн засгийн дээд сургуулийг суралцахаар тэнд очсон. За тэгээд 9 сарын 5-ны, 9 сарын 7, сургууль дээрээ очсон, сургууль дээрээ очоод 9 сарын 7-нд байж байж таарсан. За энэ өдрөөс эхлээд ЗХУ-д суралцах миний оюутны амьдрал эхэлсэн юм аа. За манай аа Факултет 2 груптэй, 75, 75 хүүхэдтэй 2 групптэй ийм анги байсан, бүгд 150 хүүхэдтэй, за төгсөгөхдөө ч гэсэн 150, 150 арай хүрэхгүй хүн төгссөн юмдаг. За аа анх очиход орос хэл мэдэхгүй, хүний нутагт, танихгүй улсуудад, хэл мэдэхгүй газар очиж, хэл мэдэхгүй… байж байж, нэг шинжлэх ухаан…ныг одоо мөрөө гаргаж, шинжлэх ухаанд суралцана гэдэг бол их бэрхшээлтэй байсан. Ну, тэглээ ч гэсэн Зөвлөлтийн, надтай хамт сурч байсан Зөвлөлтийн оюутнууд тэр үед их тусладаг байлаа. Тухайлбал манай эвлэлийн, аа манай факултетийн, манай групын эвлэлийн үүрийн дарга байсан аа Лидя Малцов гээд надад ухаандаа өдрийнхөө лекцийг, өөрийнхөө бичсэн лекцийг өгч тусладаг байсан. Үйлдвэрчний хорооны дарга Шмалков гэж нэг хүүхэн байсан, тэр бас одоо тусладаг байсан. Аа багш нар ч гэсэн одоо аа өдөр аа заасан, уншсан лекцийнхээ конспектийг өгч ингэж тусладаг байсан. Ингээд, одоо би нэгдүгээр курсийг би ер нь төгсөхдөө яаж төгссөн юм, би яаж шалгалт өгч байсан юм гэдгийгээ одоо би эргээд, эргээд санахад би мэддэггүй, мартчихсан байдаг юм. Ингээд 1-р курсээ аа би төгссөн. 1-р курсийнхээ шалгалтыг өгсөн. Аан 1-р курсээ төгссөнийхөө эцэст, аа одоо Орос хэлээр аа бага зэрэг одоо ярьдаг аа мэдсэн, ойлгосон зүйлээ багш нартаа ярьчихдаг, ийм хэмжээний болжээ. Гэх мэтчилэнгээр 1-р курсээ төгссөн, 1-р курсээ төгссөнийхөө дараагаар Үйлдвэрийн Практик гэж ярьдаг юм, тэгж болдог, тэрэн дээр бол нэг сар явдаг. Тэр болбол Москва хотын Динам завод дээр очиж, аа Практик хийсэн, за энэ практик бол юу гэхтээр, аа цахилгаан хэрэглэл угсрах, ийм аа практик хийсэн, за энэ дээр болбол манай энергитикийн багш Замаски гэж нэг хүн байсан. Тэр удирдаж, удирдаж тэн дээр хийсэн, тэнд дээр бидэн 3, 4-үүлээ праикти хийсэн. Тэгээд нэг сар болоход бид нар аа цахилгааны аа ойр төрлийн багаж хэрэгсэл, контактр аа тэгээд л ка… аа цахилгааны бараа , тухайлбал гал хамгаалаг ч байдаг юм уу, янз бүрийн контактууд гэх мэтийн юмнуудыг бидэн эвлүүлж бидэн одоо хийж чаддаг болсон. Байгаа юм, чаддаг болсон. Ингээд энэ зовад дээр бид нар практик сар хийгээд сарын эцэст манай цахилгаан техникийн багш бол надад үүрэг өгсөн. Тэр юув гэхтээр тэр үед гарч байсан аа одоо цахилгаан завсарлуулагч материал, одоо…или одоо цуглуулж альбом хийж ир гэсэн. Би тэгээд тэр үед нэг том хавтас олоод, тэрэндээ нэг цахилгааны завсарлуулагч материалуудыг цуглуулж аа тэгээд сургуульдаа аваачиж өгч байсан. Нэг контактыг аваачиж өгч байсан. Тэр бол томоо, ийм том, одоо ийм блок л байдаг юм л даа. Тийм юм хийгээд тэгээд аваачиж өгч байсан. Тэр болбол бас одоо миний одоо аа тэр аа денам завод дээр хийсэн ажлын нэг том тайлан байсан. Багш нар маань их сайшааж байж билээ. Ер нь би Москвагийн одоо эдийн засгийн дээд сургуульд 5 жил болохдоо Факултетдаа би Монголоос ганцаараа аа нэг хятад байсан, нэг, хоёр гурван Палиак байсан. Өөр хүн байгаагүй, тэгээд ч одоо яагаад ч юм бэ, баяр ёслолын үеэр намайг одоо тэр сургуулийн барилга энэ тэр ингэлээ гэхэд, параданд барьж явах, жагсаалд барьж явах лоозонгуудыг надаар бичүүлдэг байсан. Яахав би тэднүүдийг нь бичээд том даавуун дээр бичээд өгчихдөг байсан. Тэгээд ч юм уу, за тэгээд тэрнээс бол яахав, надад бол бас л хүндэтгэл үзүүлж л байсан байдаг юм л даа. Тэгээд аа шинэ жил аа ёолк болно, тэн дээр бол Кремлд, гадаад оюутны ёолк гэж Кремлийн их ордонд болдог байсан. Тэнд бол би бүр жил болгон дараагаар нь очиж тэнд очдог, тэнд урилга аа ирүүлдэг, манай факультетаас ганц аа одоо нэг Польш явдаг байсан, би явдаг байсан, нэг хятад аа явдаг байсан, тэр маань тэгээд яваад байдаггүй, нэг тийм л байсан. Хичээлийн шаардлага бол би гадаадын хүн гэхэд надад аа тийм хичээлийн тал тэр одоо хөнгөлөлт үзүүлээд байх тийм юм байдаггүй, аа хятадын оюутан, солонгосын оюутанд эд нар болбол их хөнгөлөлттэй аа тэд нар хич…хэлд му муу. Тийм ч учраас ухаандаа нэг хятадын, манай ангид байсан хятадын оюутныг шалгалт зачёт өгөхөд нь би дэргэд нь байдаг, тэр дэргэд нь байс…байсны үндсэн дээр хятадынхаа юу хэлж байгааг багшдаа ойлгуулдаг. Ингэж ухаан орчуулагч л болж байсан юм л даа. Тэр хятад маань үнэхээр орос хэлэнд муу л даа. Аа … тэгээд тэрнийгаа шалгалтыг одоо багш нарт өгөхөд би дэргэд нь байж байгаад тэрний хэлснийг одоо би дамжуулдаг, ийм байсан. Тэгээд ч одоо ер нь манай ангийнхан, манай факултетийнхан намайг их итгэдэг, за аа манай аа факултетийн удирдлагууд ч гэсэн надад их сайн. Ийм байдаг байсан. За ангийн оюутнуудтай зүгээр би бол их ойр дотно байдаг. Аа тэр дотроосоо нэг 8, 9 оюутан байдаг юм. Манай ангийн. Тэд нар, бид нар бол хаашаа л бол хаашаа, кино үзэхэд ч хамт явна, янз бүрийн музей, хөдөө аж ахуйн, ардын аж ахуйн аа одоо үзэсгэлэн ийм ийм юмнуудтайгаа бол одоо бүгд л хамт л явдаг. Тэд нар болбол надад их тусладаг. Ийм л байсан. Ингээд 19… аа 57 оны зун би ухаандаа тэнд амардаг жил байсан.Яагаад вэ гэвэл хоёр жил, нэг жилийг ЗХУ-д амраад хоёрдахь жилээс эхэлж, хоёрдахь жилд нь нутагтаа амардаг. Ер нь нэг жил болоод л би нутагтаа ирж амардаг ийм жамтай байсан. Тэр жамын дагуу би тэгэхэд аа 57 онд аа Москвад амарсан. Аа тэгээд Москвад амарч байх тэр хугацаандаа зуныхаа амралтаар одоо бид нар бүгдээрээ нийлж барилга дээр ажил хийж байгаад, тэгээд наадам болсон, наадмыг, манай наадам, манай үндэсний их баяр наадмыг бид нар ангийнхаа оюутнуудтай тэр, аа хөдөө Москва-гаас нэг 70-аад км хол байдаг айлын дарсанд, модон дотор тэгж өнгөрөөж байсан. Аа монгол маягаар хоол унд хийгээд, тэгээд тэднүүдийгээ дайлаад, тэгээд л бүгдээрээ ерөөсөө хоол ундаа хийгээд ингээд тэнд 3 хоног тэгж амарч байсан. Тэгээд ерөөсөө аа миний ЗХУ-д оюутан байх 5 жилийн хугацаанд бол зөвлөлтийн оюутнууд, зөвлөлтийн хүмүүсүүд маш их туслаж байсан. Тэрний хү..буян, хүч ач тусаар би одоо Москва-гийн эдийн засгийн дээд сургуулийг амжилттай төгсөж нутагтаа ирж байсан юм аа. … .

Бямбажав -

Та Кремлийн ордны ёолконд орж байсан гэсэн, тэр үеийнхээ тухай дурсамжыг яриач.

Чойжамц -

Кремлийн ордонд тэр яахав дээ, тэр ерөөсөө Кремлийн ордны ёолк болбол эхлээд одоо хүүхдийн ёолк болдог, одоо бага ангийн, ба ба бага дунд сургуулийн хүүхдийн ёолк болдогийм. Тэр ёолк өнгөрсний дараа 31—ны орой тэр дараагаар одоо Кремлийн гадаад оюутны ёолк гэж Кремлийн ордонд болдог. Бүр тусгай тийм нэг өдөр, оройн долоон цагаас шөнийн 2, 3 цаг хүртэл болдог тийм ёстой. За Кремлийн тэр ёолк маань, нэлээн, Кремлийн их ордон гэдэгт болдог юм. Аа тэр ордон болбол оросын одоо түүхэнд их холбогдолтой бүхэл одоо баяр ёслол, одоо хаад ноёдын цугларч байсан тийм газар, байдаг, нэг гэвэл, хоёр гэвэл оросын одоо түүхэнд гарсан одоо цэргийн гарамгай жанжингууд, цэргийн одоо гарамгай удирдагч нар, аа оросын одоо түүхэнд гарч байсан улс төр эдийн засгийн мундаг зүтгэлтэнгүүд, оросын алдартай эрдэмтэнгүүдийн нэр, төрсөн он, нас барсан одоо он, сар, өдрийг нь бичсэн, бичээд мөнхжүүлсэн тийм маш олон том том самбар, маш олон мянган самбар, одоо тийм, дурсгалын танхим ч гэх юм уу даа, тийм юм байсан. Тийм том танхим байдаг юм. Тэр танхимын 1-р давхарт нь аа ёолк нь болдог. Тэр ёолк бол яахав, зүгээр л одоо өвлийн өвгөнийгээ мэндчилээд л, тэгээд л янз бүрийн аа танз, маск, баяр цэнгээн, концерт, монцерт одоо тэр л юмууд юм байдаг байна, бүгдий нь тэнд үзүүлнэ, аа тэрний Кремлийн доод талд тэр подвальд бол, Кремлийн их танхимын подвальд бол тэндхийн гуанз байдаг. Гуанз яг тэр оюутнуудын үеэр хоол унд бүх юм аа хямдруулсан, тэнд ухаандаа нэг шил шампанск гэхэд л ухаан 48 төгрөг байсан бол 24 төгрөг болж хямдарсан байдаг юм. Оюутнуудад зориулж. Аа ухаан тэгээд л одоо энэ баавгайтай чихэр гэхэд чинь 48 төгрөгний үнэтэй байсан, тэр болбол 24 төгрөг, рубль болсон жишээтэй, аа тэнд болбол үйлчлэгч нар гэж байдаггүй, ерөөсөө остол дээр л одоо хэрэгцээтэй идэж уух юм одоо бүх юмыг ингээ л тавьчихсан. Тэгээд л оюутнууд бид нар доошоо ороод тэрнээс нь идэж уугаад л вино мино ч байдаг юм уу, шампанск энэ тэрээ уугаад л тэгээд л үний нь остол дээр нь тооцоод остол дээр нь мөнгөө тавьчихдаг. Тэгээд тэр улсууд сүүлд нь ирж авдаг. Нэг иймэрхүү аа зохион байгуулалтай аа байсан. Үнэхээр гоё ёолк болдог байсан. Кремлийн тэр ёолк гэж маш их одоо том, маш өндөр ёолк л доо. Тэр ерөөсөө большой Кремлевский дворец, Кремлийн их танхим гэдэг чинь аа ордон гэдэг чинь маш их өндөр, маш их гоё тийм танхим. Тэнд л одоо тавьсан байдаг юм. За Кремлийн аа ёолкын хувьд бол ийм. Яагаад гэхээр бид нар чинь ухаандаа аа 11 сарын 7 –ны баярт оролцоно. 11 сар, 5 сарын 1-ны баярт оролцоно, жагсана. Оросын ард түмэн бол үнэхээр энэ хоёр одоо нийтийн баяраар үнэхээр одоо сүр жавхлантай баяр баясгалантай өнгөрөөдөг. Москвагийн гудамжаар ухаандаа ингээд л жагсаад л ингээд л явж байхад, ерөөсөө айл бүхэн ухаандаа зуны ухаан Майн нэгэн гэхэд л айл бүхэн цонхоо онгойлгочихсон, цэвэрлэчихсэн, гоё цэмцгэр болчихсон тэгээд л янз бүрийн радио тавьчихсан, дуугаа дуулсан, архиа уусан, цэнгэсэн хөгжилтэй баяртай ийм л байдаг юм, байсан. Үнэхээр их одоо баярладаг, баярлаж чаддаг, оросын ард түмэн бол үнэхээр хөдөлмөрлөж чаддаг, хөдөлмөрлөж чадсаныхаа хэрээр баярлаж чаддаг, баясаж ч чаддаг юм билээ. Заа цааш нь … ингээд … бас аа манай ангийн..хнаас сургууль төгсөхийн жил, төгсөхийн урд жил бол хэд хэдэн залуучууд, хэдэн, хэд хэдэн охидууд маань өөрийнхөө ангийн залуучуудтай суусан. Тэр одоо суусан…хурим, хурим хийж байсан, тэр хуриманд ч оролцож л байсан. Ер нь манай ангийнхан болбол ер нь намайг их хүндэтгэнэ, яагаад гэвэл би ангидаа аа хамгийн ахмад нь, миний дараагаар Мишк Тихинов гэж нэг хүн байсан. Тэр бол далайн цэргийн офицер, эцэг эх нь дайнд алагдсан, далайн цэргийн офицер, тийм хүн байсан. Бид хоёр болбол одоо хамгийн ахмад, тийм ч учраас биднүүдийг их хүндэтгэдэг. Бид нарт нэг сонин онцлог юу байсан бэ гэхтээр сард нэг тогооноос хоол иднэ гэдэг нэг ийм юм байдаг байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхтээр зэрэг ерөөсөө би хоол хийгээд, монгол хийгээд, тэнд чинь одоо гурилтай хоол ч хийж болно, гоймонтой хоол ч хийж болно, мах чанасан ч байж болно, за тэгээд бууз хийж, банш хийж байж болно, энийгээ хийгээд чанаад, тэгээд аа аяганд хийж иддэггүй, ерөөсөө кастролоосоо халбагадаад идчихдэг. Энийгээ нэг тогооноос хоол иднэ ээ гэж ингэж нэрлэдэг. Аа тэгээд яахав тэн дээр яахав нэг ганц нэг шил аа Венгийн Брэнд гэж нэг конек байдаг юм даа, 750 гр-н багтаамжтай, 57 рублийн үнэтэй, тэр үед 57 рубль гэдэг чинь их л үнэтэй архи л даа. Тэгэхдээ ер нь харьцангуй хямдхан архи байсан, тэрнээс нэг шилийг авна, тэгээд жаахан хэдэн шил пиво авна, тэгээд хоолоо идэцгаан, тэгээд л аа жаахан хөгжим сонсоно, радио тавиад хөгжим сонсоно дуугаа дуулцгаана, тэгээд ингээд тарна, зарим шөнө бол яахдээ төрсөн өдрийн баяр ч юм уу, нэг тийм юмнуудаар бол яахав манайд хийгээд, манай гэрт шалан дээгүүр унтацгаачихна, орон дээр багтахгүй, тэр олон 8, 9 юм чинь. Яаж багтах вэ. Тэгээд орон дээр, ороо булгаад, матераасаа шалан дээр дэвсээд тэгээд унтацгаачихна, тэгээд ийм л байдаг байсан. Ийм ийм ийм ч учраас ерөөсөө манай сургуул дээр аа үйлдвэрийн аа үйлдвэрийн эдийн засгийн факултет шиг тийм одоо олон нийтэч, тийм интернационалч, тийм эв найрамдалтай байгаа ч гэдэг, гэдэг ийм аа уриа ч гэсэн одоо ухаан, ийм хэл үгийг ч гэсэн сургууүлийн хэмжээн дээр байдаг байсан. Тэрнээс үлгэрэлж ав гэж, за яахав дээ бусад факултет дээр чинь хятад вьетнам, за солонгосууд байдаг байсан, аа зөвлөлтийн энэ 16 … улсууд бас байдаг байсан. За тэгээд энэ Индонези, одоо гэх мэтийн гадны улсуудаас ганц нэг оюутан байдаг байсан. За тэгээд л манай факултет, ялангуяа манай бол үнэхээр тийм эв найрамдалч, олон нийтэч, аа интернационалч ийм факултет байсаан. Ингээд бид нар 1900, таван жил ингэж суралцаад 19…60 онд төгссөн. Төгсөөд бас л манайд цөмөөрөө эцсийнхээ цугларалтыг цуглаж манай байранд хийцгаасан. Тэрэн дээр багш нар маань ч ирцгаасан. Тэрэн дотор хэн байсан бэ гэхтээр Срумелинор ирсэн байсан, аа Элцин ирсэн байсан, Комуницер ирсэн байсан, Буховский ирсэн байсан. Манай комунистийн хү… түүхээс Мухино гэж нэг авгай ирсэн байсан. Ер нь надад багшлаж байсан, Шафеев гэж кольтекно багшладаг байсан, тэр багш ирсэн байсан, тэгээд нэг шөнийн турш манай байранд, манай байр нэг жижигхэн улаан булантай, манай гэрт өрөөгөө засчихсан, аа тэгээд тэр улаан буландаа цөмөөрөө дуугаа дуулна аа танцаа хийнэ, бүжиглэнэ, ингэж нэг шөнийг тэндээ байж байгаад л тэгээд… аа би ч маргааш нь, нөгөөдөр нь явах ёстой байсан, тэр чинь 7 сарын 10, бол, 7 сарын 10 болж байгаа, тэгээд аа маргааш нь одоо Элчин сайдын яам руу явж ажиллах ёстой, Виза пасспорт янз бүрийнхээ юмыг, цэгцлэх янзлах тэр, тэгээд диплом мипломоо олж авах ийм ажил зөндөө байсан. Тэгээд яахав 10-нхаа өдөр бүх юм аа амжуулаад 13-ны өдрийн поль дээр нутаг руугаа гарч ирсэн дээ. Тэгээд 7 сарын 10 , 9-нд Улаанбаатарт ирсан, Улаанбаатарт нутагтаа ирэхэд ижий маань угтсан, дүү нар маань угтаж авсан, тэгээд 7 сарын 20-оос эхэлж тэр үеийн аж үйлдвэрийн яамны төлөвлгөө эдийн засагийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн, аа тэгээд нэг, 6 сар болсон уу үгүй юу, материал техникийн хангамж..ийн газар ийн… аж үйлдвэрийн яамны материал техник хангамжийн инженерээр томилогдож тэр цагаас эхлээд тэтгэвэрт гаран гартал материал техникийн хангамжийн газраар, аа аж үйлдвэрийн яам, хөнгөн хүн…хөнгөн үйлдвэрийн…хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд 40 жил ажиллава аа. За энэ хугацаанд болбол яахав, аа миний хийсэн ажил бол монголын хөнгөн үйлдвэрүүд, монголын хүнсний үйлдвэрүүдийн хэрэгцээт тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг гадаадаас авах, гадаадад захиалах, захиалах нэгтгэх ийм ажлыг хийдэг байсан. Аа би түрүүн аа тэчнээ мянган нэр төрлийн юмыг авдаг байсан гэж ингэж ярьсан. Одоо би тэрнийг яриад яахав. Тэгээд … энд за яахав, за яахав, матер, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны материал хангамжийн ахлах мэргэжилтэн, ахлах инженер, хөнгөн үйлдвэрийн яамны тэргүүлэх мэргэжилтэн, хангамжийн тэргүүлэх инж, инж, инженер, аа хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны материал техникийн хангамжийн газрын хэлтэсийн дарга, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны материал хангамжийн газрын даргын үүр, дарга, даргын үүргийг гүйцэтгэгч, ийм ажлуудыг хийж байгаад, хийж байсан, за энэ хугацаанд яахав ЗХУ-д 7. оноос 83 он хүртэл худалдааны төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гэж би түрүүн хэлсэн. Ерөнхийдөө миний аа Москва-гийн улсын эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд улсад ажиллаж эхэл, эхэл, аа хөдөлмөрийн улсад ажиллаж одоо эхэлсэн энэ 40 жил маань бүгдээрээ л аа … аж үйлдвэрийн ба хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд материал техникийн хангамжийн хэлтэст л ажиллаж байсан. Аа ийш тийшээ албан томилолтоор ЗХУ-д албан томилолтоор хэдэн жил ажилласнаар чинь гэсэн мөн л чиглэлээр л ажилласан. Ер нь тэгээд миний энэ материал техникийн хангамжийн ажил гэдэг бол их сонин ажил. Энэ бол нэг талаар эдийн засагч байх, эдийн засгаа нэлээд хэмжээгээр мэддэг байх ёстой. Аа би бол эдийн засагаа бол мэднэ. Яагаад вэ гэвэл Москва-гийн эдийн засгийн сургуулийг төгссөн. Аа хоёрдугаарт ямар нэгэн хэмжээгээр цахилгааны мэдлэгтэй байх ёстой. Аа би болбол аа энийг, энэ хангамжийн систем, газар ажиллаж байдаа, цахилгааны муугүй мэдлэгтэй аа болсон. Аа өөрөөр хэлбэл би ухаан нэг жижиг үйлдвэрийн одоо ухаан нэг жижигхэн оёдлын үйлдвэрийн цахилгаанч хий хий гэх юм бол би жижигхэн оёдлын …

Бямбажав -

Өө за.

Чойжамц -

цахилгаанч хийж чадна. 3-дугаарт нь аа хангамжийн улсууд болбол хий материалын чанарыг мэдэж байх хэрэгтэй, өөрөөр хэлбэл сайн технологи, сайн товаред байх ёстой. Тэгэхгүйгээр бол материалаа сайн, чанар материал олж чадахгүй, сайн чанартай материалаар үйлдвэрээ хангаж чадахгүй ийм болно. Ийм болох учраас дуртай ч дургүй ч сайн одоо материалын технологийн мэдлэгтэй химич, химийн талаар бас багагүй , муугүй одоо мэдлэгтэй болсон. Одоо болбол яахав дээ, нэг жижигхэн арьс ширний үйлдвэрийн технологи бол хийж чадна.

Бямбажав -

Тэр тухайгаа та тодруулж ярихгүй юу?

Чойжамц -

За тэр ч яахав дээ, тэгээд тийм юм бол зөндөө л байсан л даа. Ухаандаа аа ухаан шилний үйлдвэрээс нэг том том одоо шилний үйлдвэр үнэгүй ачуулаад, задлаад үнэгүй ачуулж байсан. Төмөр замын яамтай бас, зам тээврийн яамтай би сайн харилцаатай байсны үндсэн дээр би одоо тэднүүдийг чинь хямд үнээр, кг-ийн 60, 70 кофекаар ачуулдаг байсан. Тэр чинь маш том юм байхгүй юу. Ухаандаа аа шилний аппарат гэдэг чинь энэ өрөөнд багтахгүй тийм том юм байхгүй юу төмөр, за тэгээд л одоо зарим нэгэн сэлбэг хэрэгсэл, аа зарим нэгэн химийн материал, ухаандаа тэр дотор чинь энэ улаан фосфор орж байна, за тэгээд л янз бүрийн давснууд байна. За тэгээд л, гэх мэтчилэнгийн ухаандаа, за тэгээд л ухаан, амиак байж байна, амиакийн ухаан Иркутскийн эндээс ачуулчихна. Утсаар яриад л, шууд утсаар яриад л тэчнээнийг нааш нь ачуулаач ээ гээд л ачуулчихна, тэд нар бол ачуулдаг л байсан. Тийм юмыг ярина гэвэл маш их юм бий дээ. За тэгээд л ухаандаа юмыг хийхийн тулд, ажлыг бүтээхийн тулд, би даже одоо миний эрх мэдэлд багтаагүй зүйлийг хүртэл би хийж байсан. Жишээлэх юм бол юу гэхтээр манай мах комбинат уудын хэрэгцээт вакуум тогоонууд гэж байдаг. Эд нар болбол ашиглалтанд ороод 10 гаруй жил ажилчихсан. Хэзээ ч одоо тэсэрчихээр, мэдэхээр болсон ийм үед ЗХУ-н аа гадаад худалдааны яамны энэ тогоо нэг 10 ширхэгийг өг, аа 9 ширхэгийг олж өгөөч гэж ингэж тавихад тэр вакум костел бол гадаад худалдааны мэдлийн бараа биш байсан. Тэр бол улсын төлөвлөгөөний комиссын мэдлийн бараа байсан. Улсын төлөвлөгөөний мэдлийн бараа аа болохтээр чинь улсын төлөвлөгөөний комисаар орно, хэн дээр орох ёстой байсан бэ гэхтээр улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Инозенцов гэж нэг өвгөн байсан. Тэрэн дээр бол би биеэ даагаад орж болохгүй байсан. Үгүй бол элчинтэй үгүй бол худалдааны төлөөлөгчтэй орох ёстой байсан. За энийг хийхийн, явуулахын тулд бас нэлээн цаг хэрэгтэй байсан. Аа надад тийм цаг байгаагүй. Аль болох түргэн тэр вакум костелийг олоод тэгээд нааш нь ачуулах ёстой байсан. Тэгээд л би ямар арга хэрэглэсэн бэ гэхтээр … аа худалдааны төлөөлөгчийн газрын бичгийг бичээд улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Инозенцов гэдэг хүний нэр дээр бичээд, тэгээд … тэнд миний нэг одоо надтай хамт сурч байсан, манай ангийн нэг эмэгтэй улсын төлөвлөгөөний комиссын соёлын хэлтэсийн дарга байсан, тэрүүгээр дамжуулаад намайг нэг хүлээж аваач гэдэг зөвшөөрөл авч өгөөч гэсэн, аа тэгээд тэр маань яасан бэ гэхтээр зэрэг (26;00) нэг долоо хоногийн дараа ирж хүлээж авахыг зөвшөөрлөө гэсэн, би долоо хоногийн дараагаар очсон, Инозенцов гэдэг хүн өрөөндөө байсан, монголыг хариуцсан настай өвгөн хүн байсан. Тэгээд тэр хүн болбол “за би чамд 9 тогоо вакум костел өгье, гадаад аа техник марш экспорт, гадаад худалдааны, худалдаа эрхэлсэн тех март экспорт гэсэн нэг тийм нэгдэл байдаг юм, гадаад худалдааны, тэрүүгээр дамжуулаад аваарай, би өнөөдөр утасаар хэлчихнэ” гэсэн тэгээд би маргааш нь аа тех марш экспорт нэгдэл дээр очсон. Надад 9 ширхэг тогоо, өгөхөөр болоод бид нар гэрээ хэлэлцээр байгуулаад, гэрээ байгуулаад, тэгээд тэрний дараагаар нэг, сар болсон уу үгүй юу, тэрний дараагаар би 9 ширхэг одоо вакум тогоогоо нааш нь ачуулж байсан. За тэр маань хаана хэрэглэж байсан бэ гэхтээр Улаанбаатар аа хотын Улаанбаатар мах комбинат, Дорнотын мах Комбинат, Дархан, Дарханы ы мах комбинат гэсэн ийм гурван … аа

Бямбажав -

Таны худалдаж авч ирж байсан тэр бараануудад гологдож хэрэглэхгүй үлдэж байсан тийм юм байгаа юу?

Чойжамц -

(23;15) үгүй тийм юм байхгүй, тэр болбол яагаад тэгд… тийм гардаггүй юм гэхтээр 1-рт бид худалдааныхаа хэлэлцээр хийхдээ барааны чанараа, тэр чанарын сертификац гэдгийг авч үздэг байсан. Тэр чанарын сертификац гэдэг болбол одоогийн одоо эднүүдийн хэлдгээр дэлхийн стандарт гэж, тэнтэй тохирсон бараа байх хэрэгтэй. Тэр сертификац л дэлхийн улс орнуудын хооронд л аа тэр улсууд чинь наймаа хийдэг, бараагаа солилцдог, ийм болох учраас тэнд муу бараа байхгүй, учир байхгүй, аа хоёрдугаарт үнийн асуудал, үнэ гэдэг чинь тэр барааны чанарыг хэлж байгаа юм. Нэгэнт аа л бид нар худалдаж авч байгаа болбол тэр барааны чанарт тохирсон тэр үнээр л бид нар худалдаж авах ёстой. Тэрнийг бид нар хаанаас худалдаж ам, үний нь хаанаас мэддэг юм гэхтээр дэлхий энэ худалдааны байгууллага дэлхийн одоо том зах зээлүүд, төмрийн зах зээлүүд, тоног төхөөрөмжийн зах зээлүүд, үр тарианы зах зээлүүд, нефтийн зах зээлүүд, ингэж том том зах зээлүүд байна, ингэж том том зах зээлүүд байна. Эднүүдээс биднүүд тэр бүх төрлийн химийн бараа, бүх төрлийн аа нефтийн бүтээгдхүүн, бүх төрлийн өргөн хэрэгцээний бараа, ургамал тариа за тэгээд л нүүрс, за тэгээд л нүүрс, за тэгээд л одоо тоног төхөөрөмжийн үнийг, техникийн тодорхойлолттой нь, үнийг, үний нь биднүүд тэндээс авдаг юм. Тэр ү үнээр техникийн доторхойлолтыг аваад худалдаж авах гэж байгаа техникийн тэр тодорхойлолт үнийнтэй зэрэгцүүлэн харьцуулсны үндсэн дээр биднүүд үнээ тогтоодог. Үнээ ярилцдаг. Чанараа тогтоодог. Ингээд гэрээ контрактаа байгуулдаг. Гэрээ контракт байгуулна гэдэг бол зөвхөн чи бид хоёрын хооронд болж байгаа юм биш, дэлхийн олон улсуудын хооронд … одоо байгуулдаг гэрээ, контракт, эний нь маягтаар энүүгээр бид нар дэлхийн тэр улс орнуудын хооронд бараа солилцоо, бараа солилцдог гэрээ контрактын маягтаар бид нар гэрээ байгуулдаг. Тийм болох учраас тэнд хэтэрхий нэг талаа барьсан юм уу, хэтэрхий би өөрийнхөө талыг баримталсан гэсэн, хэтэрхий нөгөө тал нь өөрийнхөө талыг баримталж бас болдоггүй. Яагаад вэ гэвэл тэр бүх юмнууд чинь даамны, үнийн юмнууд чинь байгаа учраас тэрнээс зөрж болдоггүй. Тэгээд яг тэрүүгээр гэрээ хийдэг, за тэгээд нийлүүлэх хугацаагаа бид яг тохирно, аа нөхцлөө яг, яг тохирно, хугацаагаа яг тохирно, нийлүүлэх хугацаагаа яг тохирно. Ингээд тэр болбол хоёр талаасаа гарын үсэг зурсны үндсэн дээр хуулийн акт болдог.тэгээд л тэрний зөрчсөн байх юм болбол аль нэг буруутай тал нь одоо…

Бямбажав -

хариуцлага хүлээнэ.

Чойжамц -

хариуцлага хүлээнэ. Нөгөө талдаа торгууль төлнө.

Бямбажав -

Та хариуцлага хүлээж байсан уу.

Чойжамц -

Үгүй. Аа торгууль төлнө. Тийм юм бараг гардаггүй. Бараг гардаггүй. Яагаад вэ гэвэл тэр чинь дэлхийн стандарт дэлхийн юмтай байсан учраас тэр зэргийн юм бол бараг гардаггүй. Харин зүгээр улсууд , улсуудаас, улсууд андуурч буруу ачигдах тийм юм бол ирдэг л дээ. Буруу ачигдах, бараа буруу ачигдах юм ирдэг. Тийм нөхцөлд болбол үгүй бол уг барааг буцааж ачуулдаг нэг ийм юм байдаг. Аль, ямар улсын ямар нэгдлээс ачигдсан байна, тэрүүгээр нь буцааж ачуулдаг нэг ийм, нэг ийм зам байдаг. Аа нөгөө зам бол тэрнийг ашиглачих тийм юм байна уу үгүй юу, аа хэрвээ тэрнийг манайд тэр тэрнийг ашиглачих тийм бололцоо байгаа бол бид нар үнийг нь төлөөд (27;17) манайд, нөгөө тээврийн зардал гэдэг юмыг нэмж төлөхгүйгээр манай эндээ аваад ашигла, ашигладаг ийм юм тал байсан.

Бямбажав -

Хэрэв Монголд ирэх ёстой барааг одоо Хятад руу явуулчихлаа гэхэд тэр Хятад руу очоод дахиад буцаж ирэх тээврийн зардлыг хэн төлөх вэ?

Чойжамц -

Тээврийн зардлыг бол ачуулж байгаа, Хятадаас ачуулж байгаа байгууллага нь төлөөд аа тэгээд нөгөө талын улсын нэхэмжлэлээр оччихно. Өөрөөр хэлбэл нийлүүлэгч байгууллагаасаа нэхэмжлээд авчихна. Тэнд бол ерөөсөө тийм зовлонтой юм ерөөсөө байхгүй. Танайх ачуулчих, бидэн мөнгий нь төлнө гээд утас шүрмэсээр, телеграм, телексээр яриад тэгээд тохирчихно. Тэгээд ачуулна, ач, ачуулсан тухайгаа бол мэдэгдэнэ. Тийм накладаар тоног төхөөрөмж тийм тийм накладаар тэдний өдөр тийм вагоноор тэгээд ачууллаа, мөнгийг нь төл өө. Тээврийн зардлыг төлөө гээд тавьчихна. Тэгэхэд чинь тэрнийг хүлээж авсны дараагаар тэр улсууд чинь даруйхан аккеритив нээгээд тээврийн зардлын мөнгийг төлчихнө. Тэрэн дээр бол тийм ерөөсөө байхгүй, зовлонтой юм ерөөсөө байхгүй. Тэр одоо гадаад худалдааны тэр аа төлбөр тооцооны тэр одоо биднүүдийн үед хэрэглэж байсан тэр төлбөр тооцооны асуудал маш их төгөлдөр, маш их түргэн, зовлонгүй, маш их сайн тийн төлбөр тооцооны хэлбэр байсан даа. өөрөөр хэлбэл аккертивны тооцоо аккертив нээгээд л, тэгээд л болоо. Бараа ачуулсан тухай мэдэгдээд ачууллаа. Тэднүүдийг ачууллаа гэхтээр аккертиваасаа гаргаад ухаандаа манай улсын гадаад худалдааны тэддүгээр дансанд төчнөөн мянган төгрөг төллөө гээд ингээд явуулчихна. Тэгээд л тэр чинь манай мөнгө нь ороод ирнэ. Тэнд бол одоо хойшлуулна, удаашруулна гэсэн тийм юм байхгүй, гадаад худалдааны, тэр бол манай банкинд ч тийм журамтай аа зөвлөлтийн одоо гадаад худалдааны банк гэдэг чинь ийм ирнэ, энийг хариуцаж өг, маш их хатуу, олон улсын байгууллага, тэнд олон улсын мэргэжилтэнгүүд байна. Тийм болох учраас ерөөсөө тэр төлбөр тооцооны хувьд тэр булхай гаргах будилаантуулах тийм юм ерөөсөө байхгүй.

Бямбажав -

Та тэр оюутан байхдаа нэг найзтай байсан гэсэн. Тэр далай цэргийн офицер байсан гэсэн. Тэр хүн далайн цэргийн офицер байх үеийнхээ дурсамжийг танд ярьж байна уу?

Чойжамц -

Тэр хүн болбол яахав эх орон нь Тулийн, Туул мужийн Туул хотод төрсөн хүн. Мишка Тихинов гэдэгсэн. Эцэг эх нь дайнд алагдчихсан. Туул хотод байж байгаад. Туул хотын аа дэргэд болсон дайнд алагдсан. Ганц өвөг эцэгтэй тэр нь үлдсэн байсан. Тэгээд 1955 онд цэргээс халагдаад, далайн цэргээсээ халагдаад, далайн цэргийн ахлах дэслэгч, аа цолтой, ийм хүн манай сургуульд ирж, цэрэг хувцастайгаа ирж шалгалт өгсөн, тэгээд анх аа анх аа хичээлд орох өдөр тэр хүн маань цэрэг хувцастайгаа ирж хичээлд орж байсан. Тэгээд бид нар танилцаад, тэгээд хөөрхийдөө яахав, нэг дүү нь байсан. Тэр дүү тэгэхдээ жинхэнэ өөрийн төрсөн дүү нь биш. Зүгээр нэг одоо гудамжаар явж байсан нэг жоохон эмэгтэй хүүхэд, эцэг эх нь байхгүй, тэгээд мань эр тэр хүүхдийг аваад, тэгээд гэртээ аа өвг, өвөг эцгийндээ авч ирээд, тэгээд тэнд яахав цэргээс халагдаад ирэхдээ тэнтэйгаа хамтарч байсан. Аа тэгээд тэр нь сүүлээрээ нөгөө сургуульд сурахаар тэгээд Москвад ирж тэнд суурьшсан байсан. Тэр дүү нь болбол хуурай дүү нь. Тэр нь ч тэр ахдаа учиргүй сайн. Аа Мишка Тихинов ч тэр хуурай дүүдээ их сайн. Тэгэхэдээ тэр хоёр болбол (31;38) бид хоёр болбол төрсөн ах дүү хоёр биш гэдгийг мэддэг ч байсан, тэр дүү нь мэддэг ч байлаа гэсэн ерөөсөө миний ганц төрсөн ах гэж ингэж нэрлэдэг. Тэгээд яахав Мишка Тихинов болбол яахав 5 жил болохдоо тэр Москвад байгаа дүүгийндээ байсан. Дүүтэйгээ хамт.

Бямбажав -

Цэрэг байх үеийнхээ тэр одоо далайн цэргийн….

Чойжамц -

Яахав л дээ, хойд мөсөн, хойд мөсөн далайд аа хойд, хойд плот гэдэгт ажиллаж байсан л даа. Тэр Архангелск гэдэгт, Архангелск –т байсан. Северны гэдэг хот, хойд мөсөн далайн плотын хүн л дээ. Тэгээд болбол яахав Дайны үед болбол дайны сүүлээр, үеээр мань эр чинь Немцүүдтэй байлдаж явсан. Олон…

Бямбажав -

Тийм үү?

Чойжамц -

Олон одон, тээ, олон одон медалтай, за тэгээд дайн төгссөны дараа 1946 оноос эхлээд л энх тайван, энх цагийн хөдөлмөрт орсон. Тэгэхдээ л мань эр болбол дайны үеийн байдал, тэр ер нь ганцхан зөв, далайн цэрэг ч биш, зөвлөлтийн цэрэг дайны үеийн байдлаас их сүүлд салсан юм шүү дээ. Тэр цэрэг арми, аа бэхжүүлэх, зэвсэг техникээ сайжруулах, бэхжүүлэх аа гээд л… боловсон хүчин ч их шаардагдаж байсан, цэрэг техник ч шинэ, шинэ техниктэй байх, тэрнийгээ шинэчлэх байх талаар их анхаарал тавьж байсан. Тийм болох учраас далай цэргийнхэн заримдаа одоо ухаан арав хорин хоног ухарч, 40 хоног заримдаа сараар ингээд аа

Бямбажав -

хээрийн сургууль.

Чойжамц -

Хээрийн сургууль, хээрийн сургуул ч биш юм даа, онгоцоороо ингээд далайд, далайн сургуулд, далайн цэргийн одоо байлдааны сургуулд явчихдаг. Тэгэхэд чинь одоо тэр улсууд чинь газар, нөгөө жирийн өдрүүдэд бол эх газар дээрээ ажилынхан өөрснөө санасан хоолоо идээд, одоо ингээд байж болдог байсан бол, тэр олон хоног тэгээд далай, далайд онгоцтойгоо ингээд явахад чинь цагаан будаа давсалсан загас хоёроос өөр, өөр юм байхгүй болдог байсан. Ийм нөхцөлд сар болоход хүн примерно тав зургаан кг хэртэй турдаг байсан гэж байгаа юм. Тэгээд эргэж ирээд эх газар дээрээ, хуурай газар дээрээ гарч ирээд нэг сайхан болдог. Тэндээ нөхөж хүч чадлаа аваад тэгээд л дараачийн ээлжийн сургуульдаа тэр чинь яваад өгнө шүү дээ. Тэгж их хэцүү хүнд байдалд байсан. Аа тэгэхдээ мань эр болбол ерөөсөө тийм хүнд байдалд байсан, хэцүү байсан гэх, байсан ядарч байсан гэх ингэж ерөөсөө ярьдаггүй.

Бямбажав -

Ямар нэгэн тийм мөргөлдөөнд орж байсан болов уу?

Чойжамц -

Үгүй яахав, оролцож байсан, би чамд хэллээ ш дээ. Дайнд оролцож явсан гэж.

Бямбажав -

Дайны дараа?

Чойжамц -

Аа дайны дараагаар үгүй байх аа, тийм юм аа гар, гарч байгаагүй юм даг. Тэгээд тэр хүн болбол ерөөсөө өөрийнхөө цэрэгт байсан цэргийн одоо тэр, мөсөн далайн плотд байсан тэрнийгээ болбол одоо их азтай жаргалтай намайг хүн болгож ингэж хийсэн, хүн болгосон гэдгийг л одоо тэр ярьдаг юм. өөрөө коммунист намын хүн. Тэгээд, яахав дээ, тэр үед далайд одоо олон хоног явж байхад офицерууд нь архи өгдөг, архи уухыг зөвшөөрдөг, ялангуяа хойд мөсөн далайнхан болбол тэр чинь одоо хэцүү ш дээ, хүйтэн, дандаа хүйтэн газар явна, хүйтэн мөсөн дундуур явна. (35;16) тийм, юм шүү дээ, тэр чинь подводны лодканы хүн, тем больее, заримдаа тэр чинь усан доогуур чинь одоо ухаан сар хүртэл явдаг байна ш дээ.

Бямбажав -

Хн

Чойжамц -

Явсаар байгаад Норвегийн эрэгт заримдаа хүрчих, хүр, ухаан хүрдэг. Норвегийн эргээсээ буцаж хойд мөсөн далайдаа ирдэг. Хойд мөсөн далайн тэр арлуудаар одоо ингэж хүрдэг тийм байсан байна ш дээ. Тэгээд нэг золгүй явдал түүнд маань тохиолддогийм аа. 4-р курс төгсөөд Сереверно бруц гэдэг хамтралд туслахаар нөгөө ургаж хураахаар явдаг юм. Тэгээд Москвагаас урагш 400 гаад кмт ч билүү дээ байдаг юм. Тэгээд Москва мужийн хамгийн өмнө талын хот. Сереверно брут гэж сангийн аж ахуй. өө дандаа ногооны, тэгээд бидний, манай сургууль ер нь жил болгон тэнд очиж тусладаг юм л даа. Тэгээд 4-р курс төгсөх жил, тэгсэн чинь очоод цөмөөрөө ногоо могоо хураагаад орой болохтээр яахав дээ кино мино үзнэ, тэр клубт нь, тэгээд нутгын нэг баахан танхай залуучууд яаж тэр үед бидэнтэй тэгж таарсан юм мэдэхгүй. Нэг баахан хулигаанууд, залуучууд, танхай залуучуудтай, манай сургуулийнхан зодолдоод, маргалдаад, хүүхнүүдээсээ болж, тэгсэн чинь манай нөгөө грүппийн нэг залуу, “Яадаг юм нутгын залуучуудтай явбал явж л байг” гэж байна. Энд ирж нөгөө хүүхнүүдээ хамгаалах ёстой хүн чинь тэгэхгүй юу. Тэгсэн манай одоо өнөө усан цэргийн офицер Мишк Тихинов маань “тэгэхгүй ээ, биднүүд хүүхнүүдээ хамгаалах ёстой” гээд, тэгээд нөгөө хүүхнүүдээ, би ч гэсэн тэр дотор явж гүйж л явсан байхгүй юу. Шөнө. Тэгээд л болсон чинь зодоон нүдээн болох л юм боллоо. Тэгээд ч яахав нэг их ч мундаг тийм сүртэй юм болсонгүй, тэндхийн цагдаагийнхан ирж өнөө хэдэн залуучуудыг барьчихлаа, тэгээд аваад явчихлаа, тэрнээс болоод өнөө нөгөө грүпийн залуу, манай хоёр муудалцахгүй юу. Чи хүүхнүүдээ, өөрийнхөө хүүхнүүдийг хамгаалах ёстой мөртлөө чи хүн явдлаа өгсөн. Нөгөө залуучуудтай хамт явуулахыг чи зөвшөөрлөө, явцгаа гэж чи хөөлөө гэж. Тэгсэн чинь яадаг юм явбал явж л бай, чамд ямар хамаатай юм. Явдаг юм бол яв, хүүхнээр ямар дутсан юм уу. Гэх рүү маягын юм нөгөөдөх нь авахгүй. Тэгэхтээр нь мань эр чинь тэгээд далайн цэргийн офицер байсан хүн чинь авиачаад өнөөхийг чинь гүвээд хаячихсан. Энэ нь (хамараа заагаад) бүүр ингээд цаашаа орчихсон.

Бямбажав -

Хн.

Чойжамц -

Хамар нь. Тэгээд яахав тэнд очоод эмнэлэг дээр очоод нэг жаахан цус гарсан. Тэгээд эмнэлэгтээ очоод хамрыг нь аваачаад нэг ийм юмаар гаргаж, гаргаад тэгээд зүгээр, зүгээр л болсон л доо. Тэгээд бидэн тэндээс ..хугацаа дуусаад нэг сар болж ирдэг юм, хугацаа дуусахаар чинь бидэнд чинь хамтралаас нэг мянга, мянга, мянга таван зуу, мянга таван зуун төгрөг өгдөг юм. За натурплат гэж нэг 20, 30 кг ч юм уу, тийм, нэг ийм яблоко, дандаа анатоновка, хамгийн сайн яболоко, оросын, дээд зэргийн яблоко, тийм 30 кгийн хайрцаганд хийчихсэн, антоновка, тийм яблоко өгсөн. Тэгээд л бид нар яахав, Москвад хүрээд ирсэн, би ч яахав гэртээ харьчихсан, тэд нар тэгээд л яахав, өөрсдийнхөө өгсөн яблоко аа зарим нь болбол тариа авдаг юм. Манай найз маань тариа аваад, тэгээд аа ангийнхнаас тариа авсан залуучууд хүүхнүүд маань мань эрд өгдөг юм л даа. Тэрнийгээ нөгөө Туул руу аваачиж (38;58) өвөө аавдаа өгөөд тэр нь тээрэмдэж гурил болгодогийм. Тэгээд Москвад хүрээд ирсэн, тэгсэн чинь өнөөх чинь, өнөө 2-р группын залуу, Брунштэйн гэдэг юмсан. Тэр золиг гомдол мэдүүллээ. Намайг одоо ингээд Мишка Тихинов зодсон. Ийм явдал болсон гээд. Тэгээд Мишка Тихиновийг чинь нөгөө группийнхан ерөөсөө Брунштэйнийг зодсон хэргээр мань Мишка Тихиновын хөөх юм болов о. Оюутны хурлаар хөөх юм болов оо. Тэгээд л хамгийн эцэст л одоо факултетийн хурал боллоо доо. За тэрэн дээр чинь хэн сууж байгаа юм гэхтээр би сууж байгаа юм, манай польтехноны багш Генерал Маойр Шафеяв сууж байгаа юм, манай факултетийн аа эрхлэгч сууж байгаа юм, за тэгээд эвлэлийн үүрийн дарга үйлдвэрчний хороо энэ тэр бүгдээрээ л байж байгаа юм. Тэгээд л одоо хурлаа хийгээд л байж байсан. Тэгсэн чинь ерөөсөө л Тихиновыг сургуулиас хөөх л юм болж байна даа. 4-р курсыг төгсчихсөн байгаа ш дээ. Тэгээд босоод би хэллээ. Одоо бүр ерөөсөө, за, гэсэн чинь, манай Шафеэв багш, чи босооч үг хэлээ ч Мишка Тихиновыгоо хамгаалаач, тэгээд одоо би яахав дээ, тэгээд би босоод хэллээ. Би тэнд юу гэж хэлсэн бэ гэхтээр”Бид, манай улс ч гэсэн, Монгол улс, БНМАУ ч гэсэн баян биш. Тем больее ЗХУ ч гэсэн баян биш. Дайн төгсөөд дөнгөж одоо 10 гаран жил болж байна. Дайны үлдэгдэл одоо хүртэл хэвээрээ байсаар л байна. Манайх ч гэсэн аа дайн байлдаан нэг их үзэж тэгж, нэг их дайн байлдаанд оролцоогүй ч гэсэн манайх ч гэсэн хэцүү байдалтай байдаг. Ийм хэцүү байдалтай байж байгаад, одоо оюу…аа дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлдэж байгаад, маргаашийнхаа одоо мэ, боловсролтой, техник, боловсролтой инженерийг сургуулиасаа хөөгөөд байж юм бол юу болов вэ? Бидний өнгөрсөн хугацаанд хичнээн төгрөг, хичнээн одоо юм зарцуулсан бэ, нэг гэвэл, хоёр гэвэл маргаашийнхаа инженерийг бид нар өнөөдөр хөөнө, сургуулиасаа хөөн гэж байж болохгүй, тийм тэгж ярих ч, эрх бидэнд байхгүй, аан харин зүгээр, миний санал болбол Мишка Тихиновыг … сургуулиасаа хөөхгүй, сургуулиасаа хасахгүй, харин Брунштэй Мишка Тихиноваас уучлал гуйх ёстой. Яагаад вэ гэвэл өөрийнхөө хүүхнүүдийг, охидуудыг гадны улсуудаас хамгаалах ёстой, тийм хүн чинь гадны хүмүүст өөрснийхөө хүүхнүүдийг явбал явж л байна биз, ямар хүүхэн бид нарт дутсан биш гэж ингэж ярьж байгаа хүн энэ эрүүл бус хүн, энийг,ээс болж л өөрийнхөө хүүхнүүдийг л Мишка Тихинов хамгаалж л ийм явдал хэллээ гээд тэнд зэвүү нь хүрээд л тэгээд л нэг л удаа хамар дээр нь тавьсан, тэгээд л болоо, энэ чинь эр хүний хооронд байдаг л явдал, би бол тийм саналтай байна ” гээд ингээд суучихав аа. Аа тэгсэн чинь манай ангийнхан алга ташаад л, тэгсэн чинь манай польтекномын багш, тэр их мундаг хүн байсан, Шафэев, генерал майор, батлан хамгаалахын яамны лектор, тийм цолтой нэртэй хүн байхгүй юу. Зөвлөлтийн алдартай эдийн засагчийн нэг. Тэр босоод үг хэлээд, тэгээд нөгөөхийг чинь сургуулиасаа хөөхөө болиод, Мишка Тихинов дуртай дургүй аа биш ээ, нөгөө Брунштэй дуртай дургүй Мишка Тихиновоос уулчлал гуйгаад ингээд төгсөж байсан.

Бямбажав -

Гадаадын оюутан гээд таны үгийг сонсож байжээ.

Чойжамц -

Сонсохгүй яахав. Би, би болбол гадаадын хүн. Би танай дотоодын хэргийг оролцох, оролцохгүй, надад тийм эрх ч байхгүй. Би дотоод хэрэг, эрх, би танай улсын эдийн засгийн дотоод хэрэг, улс төрийн дотоод хэрэг, засаг захиргааны дотоод хэрэгт оролцохгүй. Тэгэхдээ би өнөөдөр (42;58) как товариш, как одоо нөхөр, хамт суралцсан оюутан, таануудын нэгэн адил хамт сурч байгаагийн хувьд би үг хэлэх эрхтэй. Би тэгээд л аа өмгөөлж байгаа юм.

Бямбажав -

Хн

Чойжамц -

Ингэж хэлээд тэгээд харин одоо чи Брунштэйн чи одоо, одоо энэ хурал дээр нөхдүүдийнхээ өмнө Мишка Тихиновын өмнө чи уучлалт гуй. Миний тэгсэн нь буруу байна. Чи намайг уучил. Би чамайг, чи, миний хамар дээр цохисон нь зөв байж гэж чи тэгж буруугаа хүлээ, улаанцайм тэгсэн ш дээ. Тэгэхд мань яг л тэгж уучлал гуйсан ш дээ.

Бямбажав -

Сайхан.

Чойжамц -

Яг л тэгж буруугаа хүлээгээд тэгээд ляахав бид нар аа 5-р курстэй орж суралцаад тэгээд 150 оюутан байх ёстой, 145 хүн төгссөн. 3 оюутан аа 3 эмэгтэй, 4 эмэгтэй 5 эмэгтэй ч бил үү зарим нь Ленинградын эдийн засгийн дээд сургуулд явсан, зарим нь энэ Горькийн хотын эдийн засгийн дээд сургуулд тэнд орон нутгынхаа шугамаар очоод суралцсан, зарим нь хөнгөн үйлдвэрийн дээд сургуулд очиж, очиж суралцсан. Манай суруул чинь ерөөсөө оюутны тооны хувьд болбол аа хувьд одоо Москвагийн Вишей Технический Учелись, Москва-гийн техникийн дээд сургуулийн гэж байсан, тэр болбол одоо оросын энэ хамаг энэ л танк нисэх онгоц ракет, атомын бөмбөгийн эрдэмтэнгүүдийг бэлтгэсэн тийм сургуул. Тэр бол 24 мянган оюутантай. Москвагийн улсын их сургуулиуд бол 22 мянган оюутантай, аа манай саруул бол 12, аа 18 мянган оюутантай, ийм сургууль. Салбар сургуул нь болбол Ленинград, Горький аа тэгээд Москвад байдаг. Ийм том. Тэгээд яахав нөгөөдөх гэрээр сурдаг оюутан гээд нэг баахан 7-8 мянган оюутангууд, ингээд эдэнтэйгээ нийлээд 18 мянган оюутантай, ийм сургуул байсан юм. Ингээд бид нар 1960 онд факултетээсээ 140-н хэдэн хүн төгсөөд тэгээд улс ардын аж ахуйд очсон. Аа манай ангийнхнаас болбол юу гэхтээр, аа Улсын хөдөлмөр цалин хөлсний хорооны ахлах мэргэжилтэнгүүд, аа хэлтсийн дарга нар гээд хоёр гурван эмэгтэй байсан. Сахарын инситут гэхэд нэг манай ангийн Малцев гээд нэг ийм эмэгтэй очсон. Барилгын яаманд, барилгын яамны хэлтсийн даргаар нэг хүн очсон, манай Рэжаавский, миний надтай хамт үерхэдэг нэг найз очсон, аа улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх, улсын төлөвлөгөөний комиссын аа инситут гэж байдаг юм. Тэнд нэг залуу очсон. Тэнд болбол тэрмаань тэндээ доктор болсон. Аа нэг аа залуу аа Женя, Крилов Жэня гэдэг бол атомын энергийн талаар доктор хамгаалсан. Тэр энд Талват гэж байгаад нас барсан. Аа хоёр эмэгтэй болбол улсын төлөвлөгөөний комисын хэлтсийн дарга хийж байсан. Би чамд ярьсан ш дээ. Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Инозенцов дээр орохдоо би нэг найзаараа дамжуулж, тэрнийгээр газарчлаж байж…

Бямбажав -

Аан. Тэр үү.

Чойжамц -

Тэр.

Бямбажав -

Аа зөв.

Чойжамц -

Тэгээд яахав манай ангийнхан болбол ер нь зарим нь болбол, Майлцов болбол Венгерт 3 жил ажилласан. Бусад нь болбол яахав гадаад дотоодод тэгж нэг ажиллаж байгаагүй. Аа би болбол яахав Зөвлөлтөд 7 жил ажилласан. Чехад нэг жил ажиллаж байсан. За тэгээд л бараг Европын бараг орнуудыг бүгдийг нь би гүйцээсэн. Албан томилолтын ажлаар явж байсан. Аа яахав японд болбол нэг удаа очиж байсан. Аа ийм л биднүүдийн хувьд яаавал л иймэрхүү, тэгээд л одоо ер нь тэгээд л манай ангийхан маань 1982 оны байдлаар бол нэлээн хэсэг нь, аа биш 76 онд очиход бид нар ангиараа нэг цугласан. Тэгэхэд 75 хүнээс где то нэг 50-аад хүн үлдсэн байсан. Бидэн бүгдээрээ нэг цуглаж, нэг орой нэг ресторанд сууцгааж баахан хөгжилдж наргилдаж ингэж, нийлж, хөхөрөлдөж нэг оройг өнгөрөөсөн. За тэгээд … одоо нэг аа нэг, 20-оод юм байдаг юм уу, үгүй юу. Аа миний үерхэж байсан улсуудаас Мишка Тихинов нас барсан. Жэня Крилов нас барсан. За тэгээд Надян байна, Валян байна, аа Валентин байна, аа Лядав Майцов байна, Пержавский байна, энэ гурав л үлдсэн. 9 хүнээс 3 үлдэж, тэгээд бид дөрөв л үлдэж дээ. Би яахав дээ. Эндээс албан томилолтоор гарах Москвад ч гэсэн цаад улсуудад явахдаа дандаа Москвагаар дайрч явдаг учраас би бүр жилд одоо тэдэнтэйгээ заримд, хоёр гурван удаа, заримдаа зургаан удаа тэд нартайгаа уулздаг байсан л даа. Бүгдэнтэй нь цугуулж тэгж л цөмөөрөө нийлж, аа усанд орцгоо, хамт усанд орцгооно, халуун усанд явж орцгооно, биднүүдийн одоо тэр нэг традиц, заншил болчихсон юм даа. Нэг ирээд би зав… 7 хоног заавал нэг халуун усны газар очиж, тэнд өнөө хөлрүүлдэг газар орж суугаад биеэ сайхан угаагаад хүйтэн пиво уугаад ингэж, за шинж жилээр болбол бид нар болбол яахав дээ, төв парк Горькийн нэрэмжит төв паркт очиж, тэндээс чинь одоо 9 үүлээ оччихоод, 10 уулаа очиж, 9-үүлээ оччихоод нэг авдар Чех пиво авччихаад цасан дотор аваачаад шургуулчихна, тэгээд конки аваад тэрнийгээ баахан гулгаж гулгаж байгаад тэнд бид нар нэг бараг нэг шөнийг өнгөрөөнө дөө. Парк бол тэр дотор гулгаад л пивноосоо уугаад л, тэгээд л тэгж өнгөрөөдөг. Аа тэгээд яахав сард нэг удаа нэг тогооноос хоол иддэг. Нэг ааа хамт унтацгаадаг

(49-58) Аа баярё ёслолын үеэр гэхдээ бол ухаан нь аа Октъябрын баяр, Шинэ жил, 3 сарын 8, Майн 1-н, за 7 сарын 11-нийг бүгдээрээ хамт тэмдэглэнэ. Хамт явцгаана. За ийш тийшээ баярлаж маярлаад явах, энд тэнд музей, үзэсгэлэн, концерт, кино, театр үзэхдээ бол бүгд л хамт үзнэ. Би болбол Москвад байхдаа аа …оюутан байхдаа жилийн дотор Москвагийн том том театрууд, одоо том том ансамбелиудын аа тоглох ийм билет байдгийн. Тэр билетээ нэг аа худалдаж авна. Тэр бол яахав дээ. Жинхэнэ үнээр нь аа худалдаж авахул гурав дөрвөн мянган төгрөг, аа рубль. Аа бидэнд болбол мянга таван зуун төгрөгөөр л худалдана. билет гэж нэрлэдэг. Тэгээд л тэр билетийг авчихаад л өнөөдөр “Большой театр”-т одоо нэг сайхан юм гарна гэх дээр “Большой театр”-т очоод л өнөөхийгөө ингэж үзүүлээд л, тэгээд тэрнээсээ нэгийг нь таслуулаад л, тэгээд л болоо. Тийн. Өөр юм байхгүй. Тийн. Тэгээд бүгдээрээ тэгж хамтарцгаана. Миний оюутны амьдрал бол аа тэрнээс гадна би бол оюутан байхдаа би энд цэргийн хүн байсан. Цэргийн хүн байхдаа би нисэхийн хүн байсан. Тийм болох учраас аа оюутнууд бол цэргийн хичээл хийж суудаг. Би цэргийн хичээлд суудаггүй. Аа манай цэргийн картерийн захирагч нэг бас нэг (куркшедрийн 51-26) дараа л байсан. Намайг Москва хотын “Четвёртая аэро клуб” гэж байдгийн. Аэро клуб. Тэнд аваачаад өгчихсөн. Тэгээд л би 7 хоногийн хагас сайн өдөр аэро дром дээр гарна. Тэнд (туршётроор) 51-40 бууна. Хааяа нисчихнэ. Аа тэгээд би тэнд нэгдүгээр курсээс аваад төгсөн төгсөтлөө би тэр 4-р аэро клуб дээр аа явж байсан. Тэгээд би тэнд аа байх энэ 4 жилийн хугацаанд би аа гуравдугаар зэргийн 52-аас нэгдүгээр зэргийн болж төгсч байсан. Болсон. Аа бүсийн тэмцээн, аэр … аэро клуб хоорондын тэмцээнд тэр хэдэн удаа юм бэ? Дөрөв таван удаа ч оролцсон. Бүсийн тэмцээнд 2 удаа оролцож байсан. Зөвлөлтийн нисэх онгоцны баярын параданд 2 удаа оролцож байсан.

Бямбажав -

Та онгоц жолоодож явсан уу?

Чойжамц -

Үгүй ээ. Онгоцоор би (поршотоор 52-27) бууж байсан л даа. За одоо би чамд дараагаар ярьж энэ миний үнэмлэх, миний тэмдэг байдгийм даа. Би эд нарыг үзүүлнээ бас .

Бямбажав -

Хөөх. Та чинь оо … цэргийн сургуульд байхдаа тийм юм сурсан байх нь ээ.

Чойжамц -

Цэргийн сургуульд байхдаа би тийм юм сурсан.

Бямбажав -

Тэр үед Монголд онгоц байсан уу?

Чойжамц -

Байлгүй яахав. Монголд байх байхдаа их сүүлийн үеийн онгоц байсийм ш дээ. ИЛ-2, ЯАХ -3 (три) гэж одоо Зөвлөлтийн эх орны дайны, Зөвлөлтийн эх орны дайны үед л хэрэглэж байсан одоо энэ хамгийн мундаг онгоц. Хамгийн сайн онгоц. За тэгээд ПО-2 гэж энэ хоёр далавчтай онгоц энэ байсан. Тэгээд ЯАХ-4 гэж онгоц байсан. Аа Педликов-2 гэж ийм онгоц байсан. Аа манайд аа нэг нь … АН-2 одоо манайд энэ (??? 53-30) байсан байсан. Аа нэг нь аа … ПО-1 биш ээ ... Царцаа … Нэрийг нь мартсан байна. Манайх тэр үед онгоцтой байсийм ш дээ. Тэгээд бид нар чинь аа ер нь он … онгоцны нисгэгч болох хүн болбол эхлээд тэр он … мундаг онгоцоор нисдэггүй. Эхлээд ПО-2 гэж ПО-2. У два ч гэж нэрлэдэг. ПО два ч гэж нэрлэдгийн. ПО два гэж нэрлэдэг чинь Поликара гэдэг хүн тэрийг чинь зохиосон. Поликара гэдэг хүний овог … аа нэрийн эхнийх нь ПО гэж нэрлэслэн. Хоёр дахь онгоц гэж ПО два гэж нэрлэдэг. У два гэдэг нэр, гэдэг чинь ч яахав зүгээр цэргийн нэг, одоо аа нэрлэсэн нэр нь. Тэр чинь юув гэх дээр Би плаан гэж нэрлэдгийн. Би плаан гэсэн чинь хоёр далавчтай гэсэн үг. Моно плаан гэсэн чинь нэг далавчтай гэсэн үг. Одоо чинь энэ аа тээврийн онгоцнууд нь дандаа Моно плаанд орж байдаг. Ганц далавчтай. Аа Би плаан гэдэг чинь хоёр давхар далавчтай. Одоо аа ПО-2 байна. У два байна. За тэгээд л Аэр-5 аа гээд л байсан. Аа за тэгээд одоо энэ аан … хоёр далавчтай одоо энэ манай хөдөө нисдэг онгоцыг чинь юу гэдэг билээ? Тэрнийг чинь …

Бямбажав -

АН …

Чойжамц -

АН-2. Энийг чинь Ми плаан гэж нэрлэдгийм. Аэро плаан гэж нэрлэдэггүй юм. Би плаан гэж … Яахав аэро плаан нь бол нэг бүх нийтээрээ л ингээд л Аэро плаан гэж ингээд л ярихад хаана ч тэрнийг ойлгоно. Англид ч ойлгоно. Америкт ч ойлгоно. Хятадад ч ойлгоно. Энд ч ойлгоно. Аэро плаан гэдэг чинь бол аа жинхэнэ нэр нь бол Би плаан, Моно плаан гэж нэрлэдгийм. Тэгэээд тэр Аэро клубээс надад яа … яадагийм гэх дээр Аэро клуб гэж би шууд таван рублийн татвар хураалгадаг юм. Таван рублийн татвар хураалгахдаа яадагийм гэх дээр 7 хоногт 2 өдөр би аэро дром дээр байдаг. Тэнд аэро дром дээр хоол иддэг. Тэрний мөнгө. Тэрнээс гадна надад өвлийн хувцас хийж өгдөг. Өвлийн хувцас гэдэг нь нэг үстэй гутал. Их дулаахан, зөөлхөн ултай. Нэг аа үстэй дотортой том өмд, нэг үстэй дотортой, чонын дотортой нэг куртка. Одоо куртка ч гэж. Пальто. Урт дээл. Нэг малгай, нүдний шил, нэг хутга өгдөгийн. Зуны цагт болбол яг одоо манай энд өвөлжилтийн ботинк гэж нэг юм байдгийм даа. Арзгар ултай. Тэгээд тэр нь ийм зузаан резин ул завсар нь хийгээд. Ингээд аа хийчихсэн нэг тийм ботинк. Нэг брюк. Одоо энэ аа манай энэ одоо энэ аа нөгөө нэг зун энэ тэр чи ч нэг өмсөөд байдаг нэг цагаан өмд байдаг ш дээ. Яг тийм материалаар хийсэн ийм тийм нэг брюк. Нэг аа куртка. Нэг хутга. Нэг аа шилэн хэрэглэлийн дотор өмсдөг нэг торон малгай. Тэрний гадуур өмсдөг шлон гээд нэг тийм өмд. Аларинкфотой тийм юм өгдөгийм. Тэгээд л тэрүүгээр явна. Яахав тэгээд би таван жил болоход аа … таван өвлийн хувцас авсан. Тэгээд тэрнийг бол тэгээд тэр чигээр нь өгчихдөгийм. Таван зуны хувцас, дөрвөн зуны хувцас авч дээ. Таван өвлийн хувцас аван өмсчээ.

Бямбажав -

Аан.

Чойжамц -

Тэгээд би яахав өмсч байгаад л тэгээд л яахав тэр байранд л байж байгаам. Тэгээд манай ангийн оюутнууд хүрч ирээд л өмсч үзээд зарим нь тэгээд алга болчихно. Тэгээд л байрны оюутнууд аваад явчихна. Тэгээд л сүүлээрээ (??? 57-14) би чиний юмыг авсан ш дээ. Дулаахан байна гээд тэгээд ирж байгаа юм.

Бямбажав -

Хувцас гэснээс …

Чойжамц -

Би тэгээд ингээд жар … ааа … юу … аа… юу… хэлэх гээд ингэж би нэг архи (ууж үзэж байсан 57-25) хөгтэй. Би цэргийн хичээлд суудаггүй. Тэгээд надад болбол яахав аа тэр аэро клбут явж байсан нь их хөнгөлөлт болж байсан. Надад ингээд сурахад аав ижий маань туслаад, ингээд байх тийм чадалтай байгаагүй. Манай дүү дөнгөж сургууль төгсөөд ирсэн. Аав ижий … аа Ижий маань. Аав маань нас барцан. Ижий маань манай дүү нартай. Долоо найман хүүхэдтэй. Тэгээд тэд нар надаа туслаад байж чадахгүй. Аа тэр үед Аэро клуб надаас болбол тэгээд л тийм тусламж үзүүлэх тэр чинь над, надад их юм байсан байхгүй юу. Өвөл би даарахгүй. ¨стой миний өмсч байгаа хувцасыг одоо аа манай ангийнхан, манай факультетийнхан үзээд ямар мундаг хувцас. Чонон дотортой. Нохой гуталтай. Тэгээд л өвлийн өнөө (шлам 58-20)-тай ийм аа хоёр чихэвчтэй, (??? 58-22). Зуных нь ч адилхан (шломтой, 58-24%265) тийм малгайтай, даарахгүй. Халууцахгүй. Том ийм бас аа чонын дотортой ийм том өмд. Тэгээд л би чинь бүр тэр нохой гутлын чинь гадуур гаргаад, ингээд өмсчихдөг. Ерөөсөө даарахын аргагүй. Халуу оргиод л тэр өвлийн цагт чинь тэр аэро дром дээр байж байхад чинь халуу оргиод л байж байна ш дээ. Ердөө даардаггүй. Ийм л байсан. Тиймэрхүү янзаар аа миний оюутны амьдрал сайхан өнгөрсийм. Би ер нь хувцасаа лав авч байгаагүй. Хоолоо ч авч байгаагүй. Миний ангийн оюутан, манай багш нар их тусладаг байсан. Аа манай оросын энэ багш Нина Николаевна Матреев гэж нэг сайхан авгай байсан. Сайхан зантай. Тэр бол над хэлдэг байсан. Балжиннямаа гэж миний аавын нэрээр намайг дууддаг. Балжинням аа чи яахав орчин үеийн одоо биднүүдийн энэ хэлээр одоо ярьж, аа хэлж сурчээ. Орос хэлийг сайн сурна гэдэг болбол яахав, за яахав граматикийн хувьд глаголь мэддэггүй нэг орос аа глаголийг мэдэхгүй бол, үйл үгээ сайн мэддэг хүнийг бол оросууд орос хэлийг мэддэг хүн гэж ингэж ярьдагийм гэж. Аа би болбол юув гэхдээ оросын ардын үгийг одоо сайн мэддэг хүнийг ардын яриаг сайн мэддэг хүн гэнэ. Тэгээд бол би орос хэл сайн мэддэг хүнийг ингэж тооцдогиймаа. Тэгээд тэр багш надад (?? 59-58) үгтэй л ажилла гээд. Янз бүрийн одоо оросын зүйр үгийн, оросын ардын дууны, оросын ардын үлгэрүүдийн тухай ном над дээр одоо аа тэрнийг унш энэ тэр гэж их зөвлөдөг байсан. Тэгээд би яагаад ч юм тэр багшийнхаа (дуугаар 1-00-16) одоо надад оросын ардын дууны дөрөв таван ном байдгийм. Одоо надад бий. Тэгээд л тэднүүдийг үзээд, үнэхээр аа оросын ардын хэлц гэдэг, одоо хөдөө тосгоны ард түмний хэл хэллэг энэ тэр чннь одоо их сонин ш дээ.

Бямбажав -

Өө за.

Чойжамц -

Ухаан нь чи одоо ухаан муутай юм уу, тэнэг юм уу гэж монголоор ярьдаг тээ? Тэгэхдээ не … аа ухаан нь оросын нэг хэлээр нь ярих юм бол аа хэлээр болбол “Не твоё куриновым модела” гэж. (1-00-54 Куринный носк. Куриновый 1-01-05) гэж ярьдаг байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг үү гэх дээр чиний толгой чинь жижигхэн одоо тэр тахианы тархи ч юм уу, галууны тархи шиг юм. Аа чи тийм тархитай болсон тээ гэж ингэж ухаан нь (?? 1-01-21,22) Тэгээд аа тэгж ярь … аа (1-01-26) сурсан. Тэгээд яахав дээ би сургууль төгсөхдөө би бол үнэхээр намайг манай сургуулийнхан бол зүгээр би биеэ магтаж байгаам биш. Орос хэлийг сайн сурсан гэж ингэж ярьдаг.

Бямбажав -

Аан хаан.

Чойжамц -

За миний оюутны амьдрал бол ингээд л … оюутны аа дурсгал энэ, энэ, ингээд болъё доо.

Бямбажав -

Та оюутан … 55 онд оюутан болсон биз дээ тийм ээ?

Чойжамц -

55 онд болсон.

Бямбажав -

60 онд Монголдоо буцаж ирсэн.

Чойжамц -

Тийн. Тэгэхэд одоо …

Бямбажав -

Тэгэхэд ер нь Улаанбаатар бол шал өөр болж байсан гэж... Жишээлбэл одоо ямар … (1-02-00)

Чойжамц -

Улаанбаатар болбол 1954 оноос эхэлж Улаанбаатар аа барилгажиж ирсэн гэж. За тэгэхэд бол яахав Хятадын хорин дөрвөн мянган, хориод мянган барилгачид ирж ажиллаж байсан. Тэд нар болбол аа бүгдээрээ зүгээр одоо юу аа … одоо бодоод ярихад тэд нар бүгдээрээ цэргийн хүмүүс байсан.

Бямбажав -

Пөөх.

Чойжамц -

Цэргээс халагдаж ирсэн. Энгийн хувцас өмссөн цэргийн хүмүүс. Тэр бол Хятадын бодлого байхгүй юу. Тэгээд манай барилгачид, тэгээд л энэ аа Бага тойргийн одоо энэ дөчин мянгатын нэг, нэгдүгээр хэсэг, дөчин мянгатын барилгыг чинь тэд нар барьсийм.

Бямбажав -

Аан хаан.

Чойжамц -

Бага тойрог гээд. За тэгээд 1960 онд төгсөөд ирэхэд манай Улаанбаатар энэ Бага тойргийн аа одоо энэ аа хойд талын, урд талын барилгууд нь тэр чигээрээ шинэ барьцан.

Бямбажав -

Хөөх.

Чойжамц -

Энэ Их дэлгүүрийн энэ аа одоо байгаа энэ … ууд чинь бүгдээрээ шинэ болцон. Хотын өнгө үзэмж гэдэг чинь нов ногоон болцон. Одоо энэ хайсаар бүрцэн одоо тэр аа ингээд хамгаалцан байна ш дээ. Тэр чинь …

Бямбажав -

Аан.

Чойжамц -

Нов ногоон байсийм. Ингээд юу аа нөгөөдөх ямар, өв … өвсний үр авчирчихаад ингээд өвс рүүгээ цацчихаар энэ чинь нов ногоон. Тэндээр ерөөсөө хүн явдаггүй. Аа хэрвээ тэн дээгүүр ингээд явган хүн явсан болбол гурваан таван төгрөгөөр цагдаа нар хүрч ирээд торгочихдог. Тийм болохоор чинь одоо тэгээд тэр ногоон ширгэн дээгүүр чинь хүн явдаггүй болцон. Тэр ой модыг чинь сүйтгэдэггүй. Улаанбаатар гэдэг чинь нов ногоон хот байсийм. За тэрний аа яагаад би тэрнийг, энийг хэлж байгаам гэх дээр намайг сургууль төгсөөд ирэхэд аа энэ Төв Хорооны, Намын Төв Хорооны (???1-03-38) шинэ дарга байсан Дорж гэдэг хүний авгай тэр тэр жилийн аа тэр жил Москвагийн Лениний нэрэмжит Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуулийг төгсөөд, хүүхэд гаргаад тэгээд түрүүлээд ирцэн. Тэгээд тэрний нөгөөдөх ном дэвтэрийг би авчирсан байхгүй юу. Авчирсан байхгүй юу. Тэгээд Дорж гуай намайг угтаж авч, төмөр зам дээр угтаж авч. Тэгээд намайгий чинь хотоор үзүүлээд. Манай хот ийм сайхан болсон. Тэгээд л энэ хотын гудамж, энэ хотын аа төв талбай, за тэгээд л энэ гудамжны одоо энэ зассан хашсан тэр юм чинь цэл ногоон. Тийм байсийм. Тэгээд л аа би тэгэхэд бодож байсан. Нутаг гэдэг маань, улсын гэдэг маань ямар түргэн хугацааны дотор өөр болдогийм бэ гэж. Тийм өөрчлөгдсөн байсан. Олон байшин барилгатай болцон байсан. Нэгдүгээр дөчин мянгаты барилга байшин бариад дуусч байсан. Хоёр … аа … хоёрдугаар дөчин мянгатын барилга чинь 61 оноос эхэлж баригдсан. Аа тавин мянгатын барилгууд чинь бариад, баригдаад дуусч байсийм.

Бямбажав -

Энхтайвны гүүр хэзээ баригдсийн?

Чойжамц -

Энхтайвны гүүр бариа … баригдаагүй байсан.

Бямбажав -

Арслантай гүүр?

Чойжамц -

Арай ашиглалтанд ороогүй байсан бол уу. Ийм болсон байсийм даа.

Бямбажав -

Гайхалтай.

Чойжамц -

Яаманд байхдаа яахав дээ, материал хангамжийн хэлтсийн инженер, ахлах инженер, тэргүүлэх мэргэжилтэн, хэлтсийн одоо газрын дарга, газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэх мэтийн ажлыг хийж байсан. Аа аа налайхын үйлдвэрт орлогч даргын ажлыг ч бас нэг хоёр гурван жил хийж үзсэн. Ер нь л, тэгэхдээ би хангамжаас ерөөсөө салаагүй. 40 жил яг л энэ хангамжийн ажил хийж байсан. Зөвхөн хөнгө…аа аж үйлдвэр, хөнгөн хүнсний яаманд би 40 жил болсон. … 38 жил ажилласан. Ийм л аа байна даа, за яахав, зүгээр аа аж үйлдвэрийн яамны сайд, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны гээд л байсан, тэд нар бол үнэхээр одоо Гүрбадам, одоо Дамдин байна, за тэгээд орлогч сайд нь байсан хүн одоо Гүрбадам байна, за тэгээд Жамьяан байна, за тэгээд Найдан гээд байсан, Батжаргал гээд л байсан. Эд нар улсууд, эд нар бас л ЗХУ-д аа хөнгөн үйлдвэрийн сургууль, хүнсний үйлдвэрийн сургуулиуд, за тэгээд л ухаан аа улсын эдийн засаг, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Аа энэ иркутскийн санхуу ….санхүү эдийн засгийн …дээд сургууль төгссөн ийм улсууд л манай удирдлагууд байсан. Ер нь намайг анх сургууль төгсөөд ирж байхад, яаманд дээд боловсролтой гурав дөрвөн хүн байжээ.

Бямбажав -

Тэр үед хот их бага байж дээ. Ер нь ийм хо … оо

Чойжамц -

Үгүй ээ. Тэгэхдээ л хот маань …

Бямбажав -

Таван шар эд нар чинь баригдаагүй байсан баймаар юм. 60 онд гэхэд …

Чойжамц -

Тэгэхэд та … аан тийн. Тэгэхдээ л хот маань бас л хил тэлж байсан үе байхгүй юу. Тэлж эхэлж байсан үе байхгүй юу даа.

Бямбажав -

Яг жаран оны байдлаар та, одоо бүгдийг нь төсөөлөөд хэл дээ.

Чойжамц -

Яахав дээ. 60 оны байдлаар чинь Улаанбаатар төмөр зам гэдэг чинь ингээд явцан. Улаанбаатар аж үйлдвэрийн комбинатыг би бол нээлцсэн.

Бямбажав -

Аа за.

Чойжамц -

Амгалан аа Улаанхуаран, Улаанбаатар гэдэг чинь бас нээлцсэн.

Бямбажав -

Пөөх.

Чойжамц -

Аа баруун тийшээгээ ухаандаа аа Аж үйлдвэрийн комби … бишээ. Мах комбинат, аа … Улаанбаатар хотын мах комбинат, Улаанбаатарын гурилын үйлдвэр гэдэг чинь шинээр ашиглалтанд орцон. Аа тэгэхдээ тэр хоёрын хооронд нийлээгүй. Толгойтын таваар … аа таваарын бааз гэдэг чинь бараа бааз гэдэг чинь Толгойт дээр очцон. Бас тэрүүгээр чинь дүүрэн болцон. Аа тэгэхдээ бол Улаанбаатар, Толгойт хоёр нийлээгүй байсан энэ завсарын үед болохоор. Телевиз гэдэг чинь байгаагүй.

Бямбажав -

Телевизор байгаагүй гэж үү?

Чойжамц -

Телевизор байгаагүй. Энэ телевизор чинь энэ мянга есөн зуун …

Бямбажав -

Радио байсан тээ?

Чойжамц -

68 оноос эхэлж байсийм.

Бямбажав -

Радио байсан тээ?

Чойжамц -

Аан?

Бямбажав -

Радио байсан уу?

Чойжамц -

Араажив байлгүй яахав. Тэгээд 60 онд ирэх дээр чинь засгийн газар (??? 1-06-20) Энэ барилгууд аа энэ аа энэ байшин аа энэ чинь босцон. За тэгээд аа төв хотын шуудан одоо цахилгаан чинь энэ нэг тийм аа өөрөөр хэлбэл холбооны алба гэдэг чинь бол бий болцон байсиймаа. Улаанбаатар зочид буудал одоо энэ хотын захиргааны байшинд чинь байсан. Үйлдвэрчиний эвлэлийн төв зөвлөлийн байр чинь босцон байсан. Тэгээд ерөнхийдөө л ер нь барилгажиж байсан тийм сайхан болж эхэлж байсан даа. Тэгээд л дараагаар нь 1961, 62 оноос эхлээд л хоёрдугаар дөчин мянгат. Тэгээд хоёрдугаар дөчин мянгат, дөчин мянгат, дөчин мянгат аа … 64, 65 оны үед боссон байх. Тэгээд л Зөвлөлтийн барилгын трест (??? 1-07-05) Т эгээд л энэ олон микро районууд чинь боссон ш дээ.

Бямбажав -

3, 4-р хороолол … ?

Чойжамц -

3, 4-р хороолол. Тэгээд л 11-р хорооллын тунелийн аа … зүүн талын энэ аа том барилгууд, тэгээд л энэ баруун талаар нь далан барилгууд, тэгээд л бүр хамгийн сүүлд л одоо энэ аа … Лениний музей, за тэгээд л энэ хойшоогоо энэ Хятадын элчин сайдын яамнаас хойших барилгууд. Тэгээд л энэ зүүн урагшаа энэ барилга боссийм. Баригдаад л. Тэгээд л энүүгээр л одоо үндсэндээ аа 90-ээд он хүргээд . Тэгээд л манай хувьсгалчид маань оросуудаа хөөгөөд л. Оросынхоо барилгын цэргүүдээ хөөгөөд л. Оросуудынхаа барилгын трестүүдийг хөөгөөд л. Тэгээд л одоо Эрдэнэт, Булганы дивизийн барилгууд, Чойбалсангийн дивизийн барилгууд, аа энэ урд талын юу гэлээ өнөө … Дорноговьд бас нэг цэргийн анги байсан. Тэр барилгууд. Тэд нар чинь (??? 1-08-09, 12) Ийм сайхан барилгачидаар ингэж сайхан болж байсийм ш дээ. Тэгээд л одоо эднийгээ аан их муухай сүйтгэсэн дээ.

Бямбажав -

Өөрсдөө гарч явсан юм биш үү? Бид нар хөөгөөгүй ш дээ.

Чойжамц -

Үгүй хөөчихсөн юм чинь дээ. Одоо ингээд л лав оросууд лав ингээд гудамжаар явж байхад нь ухаандаа одоо энд тэнд очсон одоо Налайх эд нарт чинь “Чи хэзээ нутагтаа явах гэж байна? Чи бушуу яв. Би чиний байшинг авна” гэж. Чи яваач гэж бүр хөөж байсийм ш дээ. Манай залуучууд.

Бямбажав -

Гэхдээ цаанаас Оросын нөгөө орос …

Чойжамц -

Үгүй тэгэх дээр чинь одоо нэгэнт л уур амьсгал ийм болцон аа … тэгээд ер нь л оросын одоо байгууллага, оросын цэрэг гэдгийг чинь л ер нь нэг л одоо юу ч гэх юм (??? 1-0850,52) аа … нэг тиймэрхүү л болцон. Ийм л ээдрээтэй болсон. Тэгээд явах дээр чинь оросууд чинь өөрийнхөө цэргийг татахаас өөр аргагүй болсийм ш дээ. Өөрийнхөө иргэдийг татахаас өөр аргагүй болсийм ш дээ.

Бямбажав -

Тэр үед та яг юу хийж байсан?

Чойжамц -

Аан?

Бямбажав -

Яг тэр татаж байх үед та юу хийж байсан?

Чойжамц -

Үгүй тэгэхэд чинь би одоо аа пенсэнд гарцан л Улаанбаатарт л байж байхгүй юу. Пенсэнд гарцан. Аа тэгэхдээ би үйлдвэр дээр ажиллаж байсан байхгүй юу. Арьс ширний үйлдвэр (??? 1-09-15) Ийм болцон үе байсан байхгүй юу. Тэгээд хөөгдөж туугдаад гарсийн. Зоддог. Ийм болцон байсан үе байхгүй юу. Тэгэхэд чинь … За тэгээд л Чех … хамгийн сүүлд одоо тэгээд л энэ Зөвлөлтийн элчин сайдын яамын энд чинь жагсаал цуглаан хийгээд л, хөөгөөд л, туугаад л. Ийм л юм болдог байсийм ш дээ. 90-ээд онд чинь.

Бямбажав -

Аан.

Чойжамц -

Тэр үед ийм л нөхцөлд чинь тэр улсууд чинь ухаандаа барьж байсан барилгаа хүртэл дутуу орхиод л явсан ш дээ. Жишээлэх юм бол одоо тэр төмөр зам вокзалын хооронд тэр усан сангийн барилга дээр л … нэг том юм байгаа. Одоо төмрийг нь ингээд босгоод, төмөр дээр керосин босгоод ингээд хийцэн. Замынхаа хойд талд. Чи тэрнйг мэдэж байна уу? Харсан уу?

Бямбажав -

Хараагүй.

Чойжамц -

Яг төмөр замын вокзал, төмөр замын одоо шарууд байна ш дээ. Хойд талын аа одоо хар замын хойд талаар төмөр замын ажилчдын байрны хооронд чинь (1-20-15) 3 давхар, 4 давхар том том шар байшин. Тэрний баруун талаар хойшоо харсан энэ (??? 1-10-21) м усны цооног. Тэрний баруун талд яг тэрний чинь баруун талд маш том барилга. Усан сангийн барилга барина гэж байсан. Усан сан гэдэг чинь юув гэх дээр нөгөө одоо өвөл зуны цагт хүн усанд сэлэх, сэлдэг, усанд ордог, усанд сэлж сургуулилдаг тийм л байгууллага барих гээд. Одоо тэр том (1-10-41) тэвчээр орсон. Тийн тэвчээрээр л барьж байгаа юм. Одоо тэрний энэ яахав манайхан болбол саналаа тавьдаг л юм. (1-10-47) Тэр бол одоо сэргээн босгож өгөөч гэж. Одоо тэр төмөр карчур чинь дунд депормацид орцон. Одоо яг тэр чигээр нь одоо барина гэвэл тэрнийг барьж болохгүй. Одоо яахав гэх дээр дахиад терзалит тавина. Аа тавь, аа терзалит дор нь тавиад, бүх юмыг нь хайлшаар яаж байгаад, аа гажсан байна. Тэрнийг ингэж засаж, (??? 1-11-13) дараагаар заримыг нь бүр одоо дахин буулгах шаардлага гарсан магадгүй. Аа заримыг нь одоо нааш цааш нь болгох ийм шаардлага. Ингэсэн л юм. Дараагаар жинхэнэ одоо энийг гүйцээж болноо гэсэн ийм зөвшөөрөл, ийм инженерийн баталгаа, инженерийн зураг гарсаны дараагаар л тэрнийг нь одоо гүйцээж барина.

Бямбажав -

Энэ 3, 4-р хороолол чинь яг хэдэн онд баригдсийн?

Чойжамц -

Хамгийн сүүлд баригдсан. Одоо өнөө Гандангийн цаадах уу?

Бямбажав -

Тийм.

Чойжамц -

Хамгийн сүүлд баригдсийн энэ чинь ерэн хэдэн оны … Аа биш ээ. 80-аад оны сүүл юм байна. Угсармал барилгууд (1-11-50) Биш ээ. Аа төмөр бетон аа тэгээд (1-11-55) туйпуун барилга. Туйпуун, туйпуйгаар караказ хийгээд тэгээд туйпуугаар барьсан барилга. Тийн.

Бямбажав -

Энэ хороолол нь баригдахаас өмнө тэнд ямархуу байдалтай байсийм бэ?

Чойжамц -

Үгүй яахав өнөө гэрийн хороолол ш дээ.

Бямбажав -

Таныг ирэхэд чинь яг хаана хаагуур гэр хороолол голдуу байсан бэ?

Чойжамц -

Өөрөөр хэлбэл чинь одоо энэ хойшоогоо энэ гэ … одоо энэ чинь (1-12-11) аа … 100 айл, 100 айлаас хойших, за тэгээд л аа тэр дэнжийн мянгаасаа тэнд ерөөсөө юу чиг байхгүй. Хоосон байсийм. Гандангийн энэ хамгийн аа … хамгийн гэм нь … Аа тэнд чинь одоо, одоо тэр барилгын техникум л ¨ндонгийн До (000 1-1Сүхбаатарын сургууль гэцэн. Тэрнээс баруун тийшээ барилга байхгүй. Аа Гандангийн одоо тэр том өндөр Жанрайсигийн байшин чинь Улаанбаатар хамаг, хамгийн өндөр байшин тэр. Тэгээд тэрнээс цааш барилга байхгүй. Яахав дээ. Тэгээд л энүүхэн хооронд, аа тэгээд аа энэ одоо нэгдүгээр арван жилийн сургуулийн аа энэ хойно, за тэгээд тэр аан … Лениний музей, аа одоо тэр Худалдаа үйлдвэрийн яам байгаа тэр. Тэрнээс цааш одоо ингээд л … Тэгээд л энэ урдуур одоо энэ Ленин клубээс урагших аа зүүн урагших энэ газраар чинь гэр хороолол. Улаанбаатарт болбол одоо мянга есөн зуун дөчин … гучин есөн онд намайг орж ирэхэд ерөөсөө жар хүрэхгүй хоёр давхар байшинтай суусан байхгүй юу. Гурван давхар …

Бямбажав -

39 онд уу? 60 онд уу?

Чойжамц -

Тийн. 39 онд. 60 хүрэхгүй л байшинтай. Хоёр давхар байшинтай л байсан. Ингээд л …

Бямбажав -

Аан.

Чойжамц -

Тэнд нь 3300 байсан гэх дээр одоо энэ аа Ерөнхийлөгчийн өвлийн аа сууц гэж байна ш дээ. Тэнчээ чинь болбол даргын байшин. Тэрний зүүн талаар нь гурван давхар байшин. Тэнд нэг. Засгийн газрын ордын одоо энэ Багшийн дээд сургууль аа Боловсоролын дээд сургууль гэж байгаа.Их сургууль гэж байгаа. Энэ гурван давхар.

Бямбажав -

Аан хаан.

Чойжамц -

Ердөө л гурван давхар байшин гэдэг маань энэ. За тэгээд хоёр давхар байсан. Дотоод яам, эрэгтэй дэлгүүр, аа банк. Аа дөрвөн давхар (??? 1-13-56), ганц дөрвөн давхар байсан нь нэгдүгээр арван жил. 40 онд барилга … баригдсан. За тэгээд л гар үйлдвэрийн дээдцүүлийн байшин гэж тэр аа урт цагааны урд талд нэг аа хоёр давхар дүнзэн байшин байсан. Аа түүхийн биш ээ, Лениний музейн ард талд одоо нэг дүнзэн хоёр давхар жижигхэн модон байшин бий. Тэр байсан. За тэгээд цэргийн яам, 4-р орос сургууль, 3-р ааа … 4-р орос сургууль. За тэгээд Багшийн сургууль, цэргийн яам. Цэргийн яамны ажилчдын орон сууц гээд нэг гурав дөрвөн байшин. Цаашаагаа госпи …. Улсын госпитал. За Улаанхуарангийн гурав дөрвөн нэг улаан байшин. За орос цэргүүдийн, оросын офицеруудын байшин гэж Улаанхуарангийн наад талд нэг гурав дөрвөн хоёр давхар, гурван давхар цагаан байшин. Ердөө л тийм нэг жараад л барилга байсан. Тэгээд чи одоо хар л даа. Улаанбаатарын аа хоёр давхар байшин гээд тэр л одоо найм, есөн давхар байшингуудаа одоо бид нар ингээд тоо тоолж чадах уу? Гаргаж чадахгүй ш дээ. Ийм л байгаа юм. Тэгээд л бусад нь гэр хороолол. Улаанбаатарт аа би түрүүн хэлж байсан. 1939 онд Амгалан, Улаанхуаран хоёрт хоёрхон автобус явж байсан гэж. Энэ чинь л Улаанбаатарын хүн амыг аа Амгалан-Улаанбаатар, Улаанбаатар Улаанхуаран хоёрын хооронд юу байдаг уу гэх дээр аан зөөвөрлөөд л, болж л байсан. Одоо тэгэхэд 600 гаран автобустай, хорин мянга гаран жижиг микро автобустай, мөн нэг 100 гаран ч юмуу, дөч тавиад ч юм уу тролейбустай байна. Тэгсэн атлаа дийлэхгүй л байна ш дээ. Тийн. Энэ хоёрын чинь зөрөө мөн хачин байгаа биз? Одоо Аж үйлдвэрийн комбинат Улаанбаатар энэ хоёрын хооронд Хятадын цөөхөн морин тэргээр л зөөчихдөг. Тэн дээр чинь хойноо гурван хүн, тэгээд нөгөө жолоочийн чинь ард талд нэг хойшоо харсан нэг л суудал дээр хоёр хүн. Аа Хятадын аа жолоочтой нь хажууд бас нэг хүн. Ингээд тав зургаан хүн суугаад, арван төгрөгөөр аж үйлдвэрийн комбинат Улаанбаатар хоёрын хооронд явчихдаг. Тэгээд л болчихдог л байсан. Такси макси байна. Улаанбаатарт одоо тэр нөгөөдөх нь ийм аа … автомашин багт … багт … аа … багтаж ядсан тийм юм байгаагүй. Хааяаа л нэг машин дуу (?? 1-16-16) Машины сигнаал дуугарна. Дотоод яамны нэг хоёр гурван машин, банкны нэг хоёр гурван машин, энэ албан газар чинь одоо нэг хоёр гурван машинтай л байсан даа. Илүү машинтай байгаагүй. Тийм л байсийм.

Бямбажав -

60 онд таныг ирэхэд такси эхэлсэн байсан уу?

Чойжамц -

Такси эхлээгүй байсан. Такси чинь 1961 онд, 62 онд одоо энэ яг аа Монголын цахилгаан мэдээ аа орчуулдаг компани байна ш дээ. Тэрний наад талын хашаан дотор Монголын төвийн 0 цэргийн тэмдэг гээд нэг ийм байгаа. Яг тэнд нэг би ерөнхийд нь аа дайны үеийн (1-17-59, 000) Хэдэн хуучин 67, гурав дөрвөн 67, долоо найман ч 67, нэг долоо найман жижиг нэг долоо найман жижиг Пулуу тэрэгээр зохиосон такси бааз гэж ерөөсөө ийм дотор байгуулагдаж байсан байхгүй, анх. Тэгээд сүүлээрээ москвич болоод, москвичээсээ побед болоод победаасаа волга болоод тэгээд одоо юу болж барьж байгаа юм бүү мэд, хаа хаанахын ямар машин байгаа юм.

Бямбажав -

Одоо тэр Туул Рестороны тэнд чинь тийм таксиний зогсоол байсан гэсэн тэр чинь одоо…

Чойжамц -

Яахав дээ тэр чинь сүүлд таксины зогсоол бол ганцхан ганцхан байна гэдэг чинь одоо ухаандаа улаанхуаранд байгаа хүн чинь таксигаар яаж явах вэ, тэхтээр чинь улаанхуаранд чинь нэг таксиний зогсоол, ухаан тэр өндөр цагааны тэр зүүн зочид буудлын, нэг таксины зогсоол тэгээд одоо хаа хаана ч байдаг юм, таксиний зогсоол ухаан

Бямбажав -

Замаар явж байсан таксиг зогсоож болдоггүй байсан гэл үү?

Чойжамц -

(1;18;00)Зогсоож болно л доо. Гэхдээ тэр чинь тэр үед чинь такси гэдэг чинь одооныхтой адилхан ийм олон биш цөөхөн байсан юм чинь. Тэгээд л нэг газар дээр зогсчихоод л тэндээсээ нэг хүнийг суулгаж аваад л өндөр хоршоо ороод, өндөр хоршооны энд зогсоод л тэндээсээ одоо хаашаа ч байдаг юм Яармаг ч явдаг юм уу, аж үйлдвэрийн комбинат ч байдаг юм уу, амгалан ч байдаг юм уу, улаанхуаран ч байдаг юм уу ингэж л явж байсан. Одоо чинь тэгэхэд зөвхөн такси зогсоох тийм багтахаа байсан байна ш дээ. Барилгачдын талбай гээд нэг том талбай байна тэнд зогсдог, тэрний хойно, тэр хойно өнөө ялалтын талбай гээд л тэнд нэг том талбай байгаа юм. өөр одоо хаана ч байдаг юм олон талбай байна ш дээ. Такси зогсдог.

Бямбажав -

Одоо тэр хүнсний 20 билүү, тэрний урд талын тэр нэг тунелийг хэдэн оных юм бэ?

Чойжамц -

Өө тэр бүүр сүүлд, энэ чинь 80 хэдэн оных, өө үгүй 70 хэдэн онд байга…ашиглалтанд орсон.

Бямбажав -

Тэгэхээр чинь 50 хэдэн онд чинь хар зам…

Чойжамц -

Тийм, 70 хэдэн онд ашиглалтанд орсон. Тийм 70 хэдэн онд. 74, 75 оны үед ч юм уу, тэрнээс хойно ч юм уу, сүүлд гарсан. Тэгээд тэрний чинь дараа тэр баруун дөрвөн замын тэнд нэг хийнэ гэж байсан. Тэгээд яагаад ч юм тэнд хийхээ больчихсон. Тэр баруун дөрвөн замын уулзварын тэнд одоо тэр барилгын техникум гэж байна ш дээ, тэрний чинь тэрүүгээр ингээд тунел хийнэ гэж байсан. Ингээд тэрнийгээ больчихсон. Яахав тэрүүгээр хийчихсан болбол яахав ээ тэрүүгээр чинь хүн амьтан их олон явдаг, хүн амьтаны хөл ихтэй, уг нь тэнд хийсэн болбол зүгээр л байсан байх. Ер нь одоо гол гол уулзварууд дээр уг нь тэрнийг хийчих юм болбол зүгээр л байгаа юм. Тэгээд одоо манайхан … үгүй мөн муухай эргүүлэх юм. Одоо тэр ганц тэрнийгээр хүн орой гарахад ер нь бараг хаалттай ч байдаг юм шиг байна лээ, аа хүн тэрнээр аягүй бол тэр орой орвол тэнд аягүй бол гөвүүлжээж ч магадгүй. Биенд хүрчээж ч магадгүй. Тийм болчихсон байна лээ ш дээ. Дотор талыг нь юу ч үгүй хэмхэлсэн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.