Choijamts


Basic information
Interviewee ID: 990901
Name: Choijamts
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд ажиллаж байх үеийн хотын өөрчлөлтийн талаар, мөн өөрийнхөө ажлын тухай та ярихгүй юу?

Чойжамц -

Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд, би … 40 жил, 38 жил ажиллажээ. Энэ хугацаанд олон ч үйлдвэрийн газруудыг шинэчлэсэн, шинээр байгуулсан, аа хүчин чадлыг нь … томсгосон, за энэ дотор, одоо гутлын үйлдвэр, том ширний үйлвэр, шиврэ шивро гутлын үйлвдэр, халиман цагааны үйлдвэр, тэрнээс гадна савхин эдлэлийн оёдлын үйлдвэр, аа үслэг эдлэлийн үйлдвэр, аа хиймэл кортоны үйлдвэр, хиймэл ширний үйлдвэр, за тэгээд нэхээсгүй даавууны үйлдвэр гээд нэг том үйлдвэр байгуулсан, тэрнээс гадна сүлжмэлийн… 2-р үйлдвэр гэж нэг том үйлдвэр байгуулсан, за тэрнээс гадна… ээрмэлийн үйлдвэр гэж том үйлдвэр байгуулсан, бас сүлжмэлийн 1-р үйлдвэр гэдэг ийм үйлдвэрүүдийг байгуулсан. За ийм үйлдвэрүүдийг болбол за хөдөө аймгуудад болбол, Баянөлгийн ноос угаах фабрик, Чойбалсан хотын ноос угаах фабрикийг шинээр барьсан, аа Улаанбаатрын ноос угаах фабрикийг хүчин чадлыг нь томосгосон. За говь комбинатыг … ашиглалтанд байгуулж… 1980-аад оны эхэнд ашиглалтанд оруулсан. (ханиана) Аа хүнсний үйлдвэрүүдийг болбол… нэг … загварын… нэг тэр үед бид нар үйлдвэрүүдийг шинээр барих ийм төлөвлөгөөтэй байсан. Тэрнийхаа ч ёсоор эхний, бараг 10-аад үйлдвэрийг Дархан, Чойбалсан … за тэгээд л Улаанбаатрын …хүнсний комбинатууд, сүүний үйлдвэр, аймгийн хүнсний комбинатууд нэг 10-аад гаран ч юм уу даа, сүүлийн үеийн тоогийн одоо мэдэхгүй байна. Тэднүүдийн нэг, шинээр барих ёстой байсан. Тоног төхөөрөмжийн авсан, зураг төслийг нь авсан. Би өөрөө, ЗХУ-д худалдааны төлөөлөгчийн газар ажиллаж байхдаа 10 аймгийн хүнсний комбинатын, одоо тоног төхөөрөмж, ерөөсөө зураг төсөл, бүх юмыг нь 10, 11 хүнсний комбинатын юмыг өгсөн. За тэрнээс нэг 3, 4 аймгийн хүнсний комбинат нь одоо ашиглалтанд орсон. Би тэрнийг мэдэж байна. аа Намайг одоо пэнсэнд гарснаас хойш чухам хэд нь ашиглалтанд орсон байдаг юм, одоо тэрнийг би мэдэхгүй байна. За үйлдвэрүүдийн хувьд ийм. За бас нэг юм юув гэхтээр бид нар үйлдвэрүүдийн материал техникийн хангамж, хаа… техникээр хангахдаа, аа ялангуяа материалыг бид нар аль болох хямд, гол болох материалуудыг (03;23) бид нар, яамны гадаад, жил бүрийн гадаад захиалгын дагуу захиалгатай, 3 сараас ийн нөөцтэй, 6 сарын нөөцтэй, хүртэл захиалдаг байсан. За энэ бол ямар учиртай юм бэ гэхтээр аа, ямар нэгэн тохиолдлоор золгүй явдал, тохиол… тохиолдоход манай улсын үйлдвэрүүд ажиллаж байх ёстой. Хэрэв ээ тийм нөөц байхгүй болбол бид нар ерөөсөө тэр үйлдвэрүүд одоо осолд ч ордог юм уу, аваарь ч болдог юм уу, ямар нэгэн гадаадаас их аюулаас болоод, цагийн байдал муудаад ингээд ирэхэд тэр, аа үйлдвэр маань ажиллаж байх ёстой. Ийм зорилгын үүднээс бид нар захиалга, гол нэр төрлийн, хамгийн хэрэгцээтэй химийн материал, будаг, за тэгээд л өргөн хэрэгцээний зарим бараа, ийм юмнуудыг бол бид нар 3 сараас 6 сарын нөөцтэйгээр бид захиалдаг байсан юм аа. За , Энэний үр дүнд ч 1990 онд одоо энэ хувьсгал гэгч нь гарч, хэрэв ээ бидэнд тийм нөөц байгаагүй бол 1994 он хүртэл манай үйлдвэр ажиллахгүй байсан. Энэ аа ийм нөөцийг авч үлдсний үндсэн дээр, манай ихэнх үйлдвэр, ерөөсөө хөнгөн хүнсний, хөнгөн хүнсний үйлдвэр, аа бүх хөнгөн үйлдвэрүүд бол 94 он дуустал, тэр, бидний бий болгосон нөөцөөр ажиллаж байсан. Энэ дотор … хамгийн гол нь одоо хүнсний үйлвэрүүдээс мах комбинатууд байна, за эднүүдийн хөргөлтийн системийг ажиллаж байхын тулд ямар бид нар нэгэн хэмжээгээр амиак, хөргөлтийн амиакний нөөцтэй байх ёстой. За энэ ийм юмнуудын нөөцийг бол бид нар бий болгосон. Ийм аа юм. Тэгээд л манай үйлдвэрүүд бол 1994 онд (ханиана) зогссоно, за 94 он дуустал ажилласан. 94 онд тэгээд одоо энэ тэр үеийн ерөнхий сайд байсан Бямбасүрэн, тэр үеийн ерөнхий сайд байсан, ерөнхий сайдын орлогч байсан Даваадорж, за одоо тэр Элбэгдорж, одоо Дорлигжав гэх мэтийн улсуудын ярьснаар 94 он дуусаад л манай үйлдвэрүүд элгээрээ хэвтсэн дээ. За үйлдвэрүүдийн хувьд бол ийм. Аа хотын хувьд болбол яахав, түрүүн, би түрүүн би ярьж байсан, манай улсад ЗХУ-н барилгын 3 том трест ажиллаж байсан. Зөвлөлтийн барилгын 1, Зөвлөлтийн барилгын 2, зөвлөлтийн барилгын 3, за энэ бол тус тусдаа, одоо мэргэжсэн, тус тусдаа зорилготой ийм байгууллага байсан. Нэг нь болбол нэг одоо барилгын трест нь нийтийн орон сууц, хоёр дахь нь болбол одоо оо үйлдвэрийн барилга, гуравхан, 3 дахь нь болбол уул уурхайн гэж ийм чиглэлээр ажиллаж байсан. За энэ чиглэлээр бол эд нар ажилласан. Тийм ч учраас (06;13) сүүлийн ялангуяа 19..60-аад оны дунд үеэс эхлээд манай улс одоо барилгажиж эхэлсэн. Орон сууцны барилга, ихийг барьсан, за үйлдвэрийн барилга ч ихийг барьсан, за энэ дотор одоо юу байж болох вэ гэхтээр зэрэг аа эрдэнэтийн баяжуулах үйлдвэр гээд нэг том үйлдвэр ашиглалтанд орсон. Энэ бол одоо хир барагийн улсууд манай үйлд..эрдэнэтийн үйлдвэр шиг тийм үйлдвэрийг барьчихаж, боломжгүй. За яахав ЗХУ болбол энийг барьж, барьсан. За, Эрдэнэтийн үйлдвэрийн нэг ёсны гоёлоги хайгуулын ажлын Чехууд ер нь голыг нь хийсэн юм ш дээ. Тэгээд Чехууд болбол энэний тэр эрдэнэтийн үйлдвэрийг барих, тийм хэмжээний ухаан хөрөнгө гаргачих гэх ч юм уу, тийм боломжгүй байсан учраас ЗХУ энийг авч, энл хөрөнгө оруулалт хийж, ЗХУ аа энэ үйлдвэрийг барьсан юм. За ингэхээр (ханиана) эрдэнэтийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болбол бүгд шинэ, … огт шинэ, шинээр хэрэглэсэн тийм төхөөрөмж, тэрнээс өмнө ч аа үйлдвэр байсан, одоо эрдэнэтийн үйлдвэрийнх шиг тийм тоног төхөөрөмж байгаагүй. Тэгээд ч ЗХУ бол одоо эрдэнэтийн үйлдвэрт өөрийнхөө бүтээсэн хамгийн сүүлийн үеийн шинэ хүчин чадалтай үйлдвэрийг, одоо туршлагын журмаар, үйлдвэрлэлийн зориулалтаар ингэж барь, авч ирж тавьсан. За Энэ бол манай нөхцөлд болбол сайн тохирсон ийм тоног төхөөрөмж байсан юм аа. Тэгээд … Эрдэнэтийн үйлдвэр байгуулсан. За яахав тэгээд уул уурхайн талаар болбол яахав, жижиг жижиг ногоон зоорь, нүүрсний уурхайнууд гэх мэтийн үйлдвэрүүд байсан л даа, за хүнсний үйлдвэрүүд дотроос би хэлсэн, хөнгөн үйлдвэрүүд дотроос би хэлчихсэн, аа за б….. за тэгээд л энэ … тээврийн …. Тээвэр холбооны талаар, ч гэсэн одоо бид нар зүгээргүй, хөдөө аж ахуйн талаар ч гэсэн бид нар одоо их амжилттай, их одоо зүйлийг хийсэн. Би түрүүн хэлсэн, Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжиж байснаас бид нар эх орныхоо хэрэгцээт, ард түмнийхээ хэрэгцээт, аа хүнсний ногоо, ард түмнийхээ хэрэгцээт одоо энэ аа тариа талхныхаа үй… үйлдвэр, эд нарыг одоо манай улс бүрэн шийдвэрлэсэн байсан. Зарим үед манайх харин ч одоо жилд 500 мянган тоннн үр тариа хүртэл ЗХУ –д гаргаж байсан. Мах комбинатууд шинээр байгуулагдсан. (08;46) Мах комбинатууд бол яахав өөрийнхөө дотоодын хэрэгцээг..нээс гадна, хэрэгцээнээс гарсан үлдэгдлүүдийг бидэн гадагшаа ЗХУ, за тэгээд энэ ардын ардчилсан 11 оронтой бид тэр, гадаад худалдааны шугамаар ингэж гаргаж худалдаалдаг байсан. За үйлдвэрлэлийн талаар бол ийм юм. За хотын талаар болбол яахав дээ. Хотын талаар болбол яахав ерөөсөө, сүүлийн үеийн хүүхдүүд, одоо ер нь 1950-аад хой… оноос, оны үед гарсан хүүхдүүд мэднэ дээ. Хотод бол, манай хот гэдэг чинь ерөөсөө 60 хүрэхгүй 2, 3 давхар байшинтай, тэгээд бусад нь дандаан гэр хороолол, за энэ гэр, бусад нь яахав шавар байшин, ийм л юмтай хороолол байсан. Тэгэхэд одоо болбол манайх, за гэр болбол яахав, үлдэж, гэр бол яахав монголын одоо үндэсний орон сууц юм даа. Энэ гэр болбол устахгүй байх л даа. Аа харин тэгэхдээ гэрийг сайжруулах, боловсронгуй болгох энэ тал дээр болбол, эрдэмтэн мэргэдүүд тэгж их ярьцгаадаг юм байна лээ. Тэр талаар болбол ажил хийх л байх л даа. Аа хуучин тэр байшин, одоо ерөөсөө Улаанбаатарт, хуучин чинь, тэр үед барьсан тийм шавар байшин байхгүй. Одоо 19…40 -өөд, 30-аад оны сүүлч, 40-өөд оны үед ч юм уу, 1960-аад оны үед байсан тийм шавар байшин байхгүй, одоо, Улаанбаатарт. Тэр үед ямар байсан бэ гэхтээр, … хятадууд байсан уу, байсан, тэр нь модоо эхэлж хийгээд, дараагаар нь шавардаад, аа дээврийг нь шавраар хийж байсан. Тэгээд тэр байшингуудын чинь дээвэрт чинь одоо зуны цагт болбол янз, янз бүрийн одоо ургамал ургасан, одоо хогийн ургамал ургачихсан, нэг ийм л аа шавар байшингууд л байсан даа. Одоо тэр шавар байшингууд болбол байхгүй. Ааа ингээд бо…бодоод үзэхэд, 19…гэр, зөвхөн тэр… 1900-аад оны эхний үеийн гэр болбол байна. 1900-аад эхний, оны эхний үеийг ярих юм бол тэр үеэс … одоо .. зураг, аа төрх гарах байх л даа. Аа би 1939, 40-өөд оны үеийн юмыг одоо үеийнхтэй зүйрлэхэд, ерөөсөө одоо тийм зүйрлэх юм байхгүй, тэгж өөрчлөгдсөн. Аа … одоо Улаанбаатар хотын чинь одоо бараг 30, 40, биш ээ 50-аад хувь нь одоо орон сууцанд сууж байна, цаана нь үлдэж байгаа 50 хувь нь яахав гэр хороолол, тэгээд л одоо энэ аа 100 айл, 1000 айл, за тэгээд л энэ Гандангийн дэнж, за тэгээд л энэ аа … сэлбийн зүүн талаар, тэгээд л энэ хойшоо Дамбадаржаа хүртэл, Сэлбийн баруун талаар одоо, салхитын ам хүртэл (11;45) одоо гэр хороолол чинь байна шүү дээ. … За тэгээд яахав дээ, тэрнээс гадна олон сургууль байгуулсан байна. Одоо ер нь Улаанбаатарт чинь 1940-өөд оны үед нэг 10-аад сургуул байсан юм уу, би болбол ингээд тоолоод байхад 10-аад сургуул байгаагүй юм шиг, байгаагүй юм шиг байдаг юм. 1, 2, -р сургууль, 3, 4-р сургууль, за тэгээд 9-р бага сургууль, 10-р сургууль, 10… Амгалангийн сургууль, Улаанхуарангийн сургууль, ингээд л нэг 8, 9 сургууль, зөвхөн энэ хотдоо, за яахав нисэх дээр болбол байсан, нэг 10-аад сургуултай байсан. Аа тэгэхэд Улаанбаатарт одоо 100-гаран сургууль, 100 гаран сургуульд чинь одоо хичнээн хүүхэд сурдаг юм бүү мэд. Тэгэхдээ 100 гаран сургуул чинь дандаа 2 ээлжээр хичээллэдэг. Тэгэхтээр хүүхдийн тоо маш ихээр өссөн байгаа биз?

Бямбажав -

Тийм байна. (ханиана)

Чойжамц -

Одоо зарим сургууль 800, 800 хүүхэдтэй. Зарим сургуул 2000 гаруй хүүхэдтэй байж байна, энэ сургуул…ийн хүүхдүүдийг чинь нэг ээлжинд хийгээд ирэх, нэгдүгээрт орон сууцны асуудал, сургуулийн байрны асуудал, 2-рт багш хүрэлцээгүй ийм нөхцөл байдлаас болоод одоо энэ сургуулиуд чинь, ихэнх сургуулиуд маань 2 ээлжээр хичээллэж байна. За …ма… аа…Эмнэлэг ариун цэврийн байгууллага гэхэд чинь одоо намайг 1939, 40 он, 49 оны үед чинь энэ төв болница байсан, захын доктор гэж нэг юм байсан, за цэргийн госпитал гэсэн, ердөө л энэ 3 байсан. Энд л очиж хэвтэнэ, энд л очиж хэвтүүлнэ, энд л очиж үзүүлнэ. Аа тэгэхэд одоо яаж байна, одоо чинь 1, 2-р эмнэлэг 3-р эмнэлэг, за тэгээд л одоо раойн бүхэн өөрийн эмнэлэгтэй, өрх, өрхийн эмнэлэг гэж өчнөөн төчнөөн юм бий. Аймаг бүхэн аймгийн эмнэлэгтэй болчихсон, сум бүхэн сум дундын болництай болсон, за тэгээд л аа багууд гэхэд чинь бага эмчийн салбартай, ийм л болсон байна ш дээ. Энэ бол бас л юм хэлж байгаа биз дээ.

Бямбажав -

Тийм ээ.

Чойжамц -

Хөгжлийг хэлж л байгаа юм. Ерөнхий ухаандаа, миний мэдэж байгаа, миний одоо санаж байгаа зүйл бол…юм болбол одоо иймэрхүү, за тэгээд л төмөр зам, агаарын харилцаа хөгжсөн байна. Манай одоо 1900…49 он хүртэл манайх агаарын, онгоц гэж, хэрвээ цэргийн нисэх онгоцтой байсан ч гэсэн(14;26) иргэний агаарын тээвэр бараг 1949 он хүртэл байхгүй байсан. Төмөр зам гэхэд л 1952 он хүртэл төмөр зам гэж юм байгаагүй. 1952 онд Зөвлөлтийн аа 505-р анги, гэж том анги, ирж манай төмөр замыг барьж өгсөн. Ер нь 1949-өөс, аа 46-аас 1950, 1952, 53, 54, 55 он хүртэл ч юм уу даа, Улаанбаатар хотын төмөр замыг чинь Зөвлөлтийн 505-р анги гэж том анги барьсан юм. За яахав тэр бол голцуу ялтангууд, байсан юм. Аа 500, 500, 54-р трест гэж байсан юм. Тэр бол яахав уул уурхайн үйлдвэрүүдийг барьсан. Тэр… ийм хоёр, тийм том анги манайхыг барьсан юм ш дээ. Төмөр замыг. За тэр төмөр зам байна. Төмөр замын одоо харилцаатай болсон. Агаарын .. харилцаатай болсон. (ханиана) за тэгээд одоо бол.. чи бол бараг мэдэж байгаа ш дээ. Хичнээн онгоцтой байна вэ, тэгээд л тэр чинь явсаар байгаад хөгжсөөр, хөгжсөөр байгаад аймаг бүхэн аэродромтой, аймаг бүхэн өөрийн гэсэн онгоцтой, тэр нь АН2, той, нэг 2, 3 онгоцтой, аа өдөр бүхэн сумууд руугаа нисчихдэг, зарим үед ч багууд руугаа нисчихдэг. Ийм болсон. Энэ чинь одоо том шүү дээ. 18 аймаг гэхэд чинь л одоо 2, 3 онгоцтой байна гэхээр чинь тэгээд чи бод л доо, 30 хэд, 40-өөд онгоцтой байсан байна. АН2. За тээврийн онгоцны хувьд 14 онгоц гэж байсан. ИЛ14, гэж онгоц байсан. Тэгээд дараагаар нь одоо 18 онгоцтой болсон, тэгээд одоо өнөөх,… тэрнээс гадна ИЛ..62 онгоц манайх байсан, тэгээд одоо манайх Америкийн одоо том онгоцтой л байна ш дээ. Энэ бүхнийг ингээд бодоход манайх болбол агаарын харилцааны хувьд дэлхийн ямар ч улсаас дутахгүй, ийм л болсон л байна, агаарын тээврийн хувьд, иргэний агаарын тээврийн хувьд. Ийм л болсон байна. За нэг иймэрхүү, за ингээд 19…88 онд би тэтгэвэртээ гарсан. Аа хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд байсаар байгаад би тэтгэвэртээ гарсан. 1989 онд нөгөө ардчилсан хувьсгал гэдэг гарсан. Аа ардчилсан хувьсгалаар одоо Монголын ард түмэн юу хожсон бэ, юу ч хожоогүй, за хөдөөгийнхөн болбол яахав, эзэмшиж байсан малаа хувьдаа авсан. Хотынхон болбол ерөөсөө юу ч аваагүй, Очирбат, Бямбасүрэн, Даваадорж, эд нар аа хөрөнгө, биш ээ, өмч хувьчлалын, ягаан тасалбар, цэнхэр тасалбар гэж нэг ийм юм гаргаад, тэндээ гарын үсгээ зураад л, тэрнийгээ 400 (17;39)төгрөгөөр худалдаад л, худалдаад л тэгээд л өмч хувьчилсан. Аа тэр аа ягаан тасалбар, хөх тасалбарын цаана юу байв? Юу ч байхгүй, ухаандаа би ухаандаа тэр ягаан тасалбар, өмч хувьчлалын ягаан тасалбарыг аваад, худалдаа, тэр ягаан тасалбарын цаана ямар юм байна, би юу өмчлөчихсөн юм? Миний юм юу байгаа юм, харах юм байхгүй, … ухаандаа санаагаар болдогсон бол ухаан хэдэн стол, ухаандаа юу ч байдаг юм, энэ ч одоо комьютр ч байдаг юм уу, аа одоо энэ ус халаагч ч байдаг юм уу, хоёр сандал ч байдаг юм уу, ухаан нь энэ буланд тавигч ч байдаг юм уу, за энэ бол одоо энэ 10 мянган төгрөг, 10 мянган төгрөгний, тийм … үнэ… үнэлэгдсэн тийм тасалбар шүү, 10 мянган төгрөг юм шүү, за энэ компютр, энэ стол, сандал энэ одоо ус одоо халаагч шиг л одоо таны өмч юм шүү гээд ингээд харчих тийм юм байхгүй, тийм, нэг тийм л, аа яахав тэгээд үндэсний юм… тэгээд л одоо хувьцаанаас одоо ноогдол л ингээд юм, тэр нь одоо зарим газар 10 хэдэн төгрөг, 12 төгрөг, нэг 20 хүрэхгүй төгрөг, зарим газар нэг 200 төгрөг, 150 төгрөг, ийм л ашгийн ноогдол авч байсан. Аа миний хувьд болбол өөрийнхөө тэр аа … өмч хувьчлалын тасалбараар нэг ч төгрөг авч байгаагүй, нэг ч төгрөг өгч байгаагүй, ингээд бодоход … аа ..Бямбасүрэн, Очирбат, Даваадоржийн Ганболд, нарын засгийн, засгийн хувьд болбол өмч хувьчлалыг буруу хувиарласан, хуурсан ийм л юм болсон. За тэгээд, аа ардчилал, гарч ирээд, танууд бол одоо яасан бэ гэхтээр зэрэг, би түрүүн хэлсэн, үйлдвэрүүд болбол бүгд зогссон. Хөнгөн, хүнс гээд л, тэр дотор нэг ажиллаж байсан юм цахилгаан станцууд нэг дэгэн догон ажиллаж байсан байх. Чийдэн, чийдэн унтардаг, хэдэн цагаар унтардаг, хэдэн цагаар байхгүй болдог. За тэгээд л дулаан, орон сууцны дулаан байхгүй, хүйтэн байдаг. энэ болбол ерөөсөө одоо 95 он хүртэл, бараг 97 он хүртэл үргэлжилсэн дээ бараг. Бараг 2000 он хүртэл үргэлжилсэн дээ. Ард түмэнийг цахилгаан тасал… тасалдаг, орон байр хүйтэн, түлээ түлш олддоггүй. (20;10) ийм л …

Бямбажав -

Энэ бүхэн, энэ бүхэн одоо, тэр эдийн засгийн тэр доройтол гэж хэлж болно оо доо? Тийм ээ.

Чойжамц -

Тийм. Доройтол бас гэж хэлж бас болохгүй. Доройтол биш, энэ бол эдийн засгийн уналт, энэ бол эдийн засгийн сүйрэлт байсан юм байхгүй юу?

Бямбажав -

Энэ сүйрэлтийн, цаад шалтгаан нь социализмын үед байсан юм биш үү?

Чойжамц -

Үгүй, социализмын үед алдаатай юм байсан, алдаж байсан байж, алдсан оносон байхыг би үгүйсгэхгүй, аа тэгэхдээ 1990 оны ардчилалынхан энийг арай өрөөр хийж болох байсан. Элгээр нь хэвтүүлэх биш аа түрээсийн журмаар энийг хийж болох байсан. Түрээсийн журмаар бид нар 1987, 1988 оноос эхэлж бид нар түрээсийн журмаар үйлдвэрүүдийг, манай одоо, яам, түрээсийн журмаар эхлүүлж ажилласан, чи, хөдөө аж ахуйд ч адилхан түрээсийн журмаар, нэгдлийн аа нэгдэлчдийг түрээсийн журмаар ажиллуулж байсан. За чи, чамд би энэ жил 100 төллөх хонь өглөө, 100, одоо хурга гаргана аа, чи хэрэв 100 хувь чамайг энэ одоо аа … хурга бойжуулах юм бол чамд 25 хувийг чамд өгнө, 75 хувийг нэгдэлдээ байлгана аа, гэх ч юм уу, гэх мэтийн ийм юмаар эхэлж ажиллаж байсан. Энэ бол үр дүнгээ өгч байсан, энэ бол үр дүнгээ өгч байсан. Тэрэнтээ адилхан манай үйлдвэрүүд ч гэсэн, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр ч гэсэн тийм журмаар, зарим тасаг цехүүдийг түрээсийн журмаар ажиллаж байсан. Төлөвлөгөөгөө биелүүл, нэр төрлийн төлөвлөгөө биелүүл, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруул, материалаа хэмнэ, түлш цахилгаанаа хэмнэ, хөдөлмөрийн зохион байгуулалтаа сайжруул, гэх мэтийн одоо энэ одоо өнөө цех тасгууд чинь биеэ даасан ийм л байдалд орсон. За, Энэнээс болоод юу болсон бэ гэхтээр манай бүтээгдэхүүний чанар ч сайжирсан, бүтээгдэхүүн, хөдөлмөрийн бүтээл ч нэмэгдсэн, овоо аятайхан болж эхэл, эхлээд л овоо аятайхан одоо сайхан болж эхэлж байх..тал энэ ардчилсан хувьсгал гараад л тэрнийг бүгдийг нь устгасан.

Бямбажав -

Та тэгвэл нэг жишээ ярихгүй юу? Жишээлбэл ямар үйлдвэрүүийн тасгийг яаж устгасан…

Чойжамц -

Үгүй одоо, манайх ч одоо, одоо энэ хөдөлмөрийн баатрууд байнаш дээ, манай арьс ширний үйлдвэрийн хөдөлмөрийн баатар байна, аа байж байна, оёдл, арьс ширний оёдлын үйлдвэр байж байна, хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэр байж байна, эд нар болбол түрээсийн журмаар, цехүүд нь түрээсийн журмаар ажиллаж байсан. Тэнд төлөвлөгөөгий нь өгнө, чанарын төлөвлөгөөг өгнө, тоо, төлөвлөгөө, аа тооны төлөвлөгөө өгнө, тэгээд л бусад одоо, яамны сайд гуайн тэр юмыг хийгээд, тэрүүгээр л ажиллаж байсан ш дээ. Тэгээд л олон баатрууд төрсөн ш дээ. ... (22;58) аа иймэрхүү янзтай, за тэгээд дараагаар нь би одоо юу хэлэх гэж байнав гэхтээр манай үйлдвэр, манай улсын эдийн засгийг унагасан энэ улсууд чинь одоо энэ, энэ улсууд, аа тэрнээс гадна, одоо тэр, аа одоогийн баячууд гэж байгаа энэ улсууд чинь бид…ний үед чинь одоо бүгдээрээ л нэг 750, 800, 900, 1000, яамны сайдууд нэг 1500, за техникийн ажилчид нэг 450, 500 төгрөгний цалин авч байсан. Ийм л цалинтай л бид нар бүгдээрээ л амьдраад, хэнээс дутахгүй амьдарч, ингэж л байсан. 750 төгрөгөөр чинь би, аа эхнийхаа сард орон сууцныхаа мөнгийг төлчихөөд, 750 төгрөгнийхөө эхний одоо аваанзаар ч гэдэг юм уу, эхний одоо аа … ху … одоо 750 төгрөгийг чинь 2 хувааж өгнө шүү дээ. Эхнийхаас нь бид орон сууцаа одоо төлчихөөд, дараагаар нь үлдсэн одоо 60, 70 төгрөгөөр бид бидэнд чинь 5, 6 кг мах аваад тэгээд амьдарчихаж болдог байсан. Дараачийн сарын цалингаар бид нар яадаг байсан бэ гэхтээр өөрийгөө хувцаслаад, хоолоо идээд ингээд болчихдог байсан. 300 хэдэн төгрөгөөр, дараачийн одоо аа сард дээр хүүхдүүдээ хувцаслаад ч юм уу, авгайгаа хувцаслаад гэх мэтээр ингээд ингээд болдог байсан. Тэр үед хагас ноосон даавуун костьюм 2, 265 төгрөг, сайн ботинк 150 төгрөг, срочик, аа одоо зүгээр ердийн сайн срочик бол 20 төгрөг, 24 төгрөг, бүр сайн срочик бол 60, 70 төгрөгөөр авдаг байсан. Оймос 6, 4-6 төгрөг, галстук 10 төгрөг, пальто, сайн польто авна гэвэл одоо нэг 400, 500 гаад төгрөг бидэн сайн польто, бүр сайн польто авна гэвэл нэг 700 гаран төгрөг, 700 гаад төгрөгөөр бид ингэж авч байгаа юм. Аа тэгэхэд одоо 750 мянган төгрөг аваад яах юм. 750 мянган төгрөгөөр чинь одоо … аа … бүх, орон сууцтай, тэрнээс..нээс чинь нөгөөдөх, ний…нийгмийн даатгал төлнө, тат…. Иргэнийхээ татварыг өгнө, тэгээд үлдсэнээр нь орон сууцныхаа мөнгийг төлнө, бензин маслаа авна, за тэгээд хувцас авна гэхэд чинь нэг костьюм 400 доллар гэж байгаа юм, одоо зарим дэлгүүрт тэгээд байж байгаа юм. Аа Зүгээр одоо хамгийн муу костьюм гэхэд 70, 80 мянган төгрөг, нэг аа одоо дунд зэргийн гутал авна гэхэд 60-70 мянган төгрөгөнд авна, сайн гутал авна гэвэл 150, 200 гаад мянган төгрөг, ухаандаа эрэгтэй хүн гэх юм бол, аа эмэгтэй хүн болбол… одоо сайн одоо дээд зэргийн сайн гутал авна гэх юм бол бас 2, 300 мянган төгрөг авна биз дээ. (25;55) Тэгээд чинь одоо тэгээд 750 мянган төгрөгөөр яахав. Машинтай байх юм бол машиныхаа бензинийг авна. Ингээд 750 мянган төгрөг чинь юу ч болохгүй. Тэгээд яахав энэ аа тэр үеийн одоо төр засгийн удирдлага гэж байсан, одоо энэ ардчилалынхан, аа тэр үеийн одоо энэ улсын их хурлын депутат байсан энэ ардчилалынхан, эд нар ч мөн их сүйтгэсэн, их ч юм идсэн дээ. Өөрөөр хэлбэл монголын ард түмний 70, 80 жил хөлс цус, даарч халж явж явса… явж явж бөөгнүүлсэн юмыг бүгдийг нь эд нар устгасан. Жишээлэх юм бол чи мэдэж байгаа. 4 тонн хагас алт нь тэгээд л байхгүй, хаашаа орсон нь мэдэхгүй, 4 тонн хагас алт, 100 сая америк доллар тоглосон л гэж байгаа, тэр нь хаашаа хэнтэй тоглоод хаашаа алга болсон юм бүү мэд, тэгээд л алга болсон. Аа тэгтэл бид нар маань ерөөсөө засгийн газрын хорь, хорь, 20-р тогтоолыг гаргаад л өөрсдийнхөө аа мөнгийг арвижуулаад л тэгээд л, одоогийн энэ аа баячуул, одоогийн энэ аа төр засгийн одоо дээгүүр албан тушаалд байгаа энэ ардчилалынхан бол дор хаяад 2 байшинтай, аягүй бол 3 байшин, 3, 4 байшин, за 3 байшин бол наверника, яагаад гэвэл депутат гээд нэг орон сууц авчихсан. За тэгээд эд нар чинь хуучин орон сууц байгаа. Орон сууцгүй улс биш шүү дээ, орон сууц байсан. Тэгээд одоо тэр энэ Улаанбаатарт байсан одоо хичнээн ч уулын ам, хичнээн сайхан байгалтай ийм байлаа, энд бол ерөөсөө дээд зэргийн том том байшингууд бариулчихсан. Аа дор хаяад эд нар бол нэг машинтай байгаа, аягүй болбол 2 машинтай ч байгаа, авгайтай, өөртөө машинтай байгаа, энэ мөнгө хаанаас гарсан юм бэ? Яг л тэр үеийн одоо монголын ард түмний цуглуулсан тэр мөнгийг л эд нар л зальт арга, шунахай сэтгэлийн улмаас одоо гэ… аваад л үрээд л ингээд бий болсон мөнгөнөөс аа эднүүдээс бий болсон тэр мөнгөнөөр л эднүүдийг авсан. Зарим хүн одоо 2, 3 үйлдвэрийн газрыг өөрийнхөө аа ах дүү нарт аваад л өгчихсөн байна ш тээ. Тэд нар бол дандаа аа зээлээр… урд авсан одоо юмаараа хойд хормойгоороо нөхөөд л ингээд аваад өгчихсөн, ийм юм бол байж л… одоо энэ уулын амнуудыг тэр том том том том барилгуудыг чинь уг нь хууль ёсоор бол монголын ард түмэн, хү хүн бүхэн бол 0,7 га газрыг хувьдаа эзэмших эрхтэй, хуулиар тогтоосон ийм юм бий. Аа тэгтэл бид нар зусланд нэг жаахан газартай (28;43) тэгтэл зуслангийн газрыг 0,7 га-гаар өгөхгүй 0,4-өөр өгч байгаа ш дээ, ухаан нь манай Чингэлтэй дүүрэгт, аа бусад тойрогт ч мөн адилхан мөн л нэг л тэр хавиар тэрнээс ч бага газар 0, 1 0,2 га-гаар өгч байна. Аа тэгж байтал эд нар, одоо энэ депутатууд, одоо энэ төр засгийн одоо дээр албан тушаал хийж байгаа энэ улсууд чинь яаж байна вэ гэхтээр тэр ам бүхэнд хэмжээ хязгааргүй том газартай, одоо ер нь хэмжээ хязгааргүй одоо ерөөсөө том сайхан 2, 3 давхар байшинтай, эргэн тойруулан чии..чийдэн гэрэл аваачаад тавьчихсан. Халуун усны газартай, хөлс… хөлс гоожуулдаг газартай, ээ өшөө магадгүй эд нар чинь дотроо баар цэнгээний газартай, зарим нь ч баар цэнгээний газартай, зочидын буудалтай, ингэж байна. Аа тэгэхэд жирийн ард иргэд 0,7 газар га газар олдохгүй байна ш дээ. Одоо энэ Улаанбаатар газрын будлиан гэдэг чинь яг энэ. … Томчууд …одоо тэр баячууд болоод ирэхтээ … 0,7 тэрнээс том газар… аа газар аваад тэндээр 8, 9, 12 давхар барилга барьчихдаг. Жирийн ард иргэд болоод ирэхдээр зэрэг 0,5…. 0,7 га битгий хэл 0,4 га газар нь ч тэр болгон олдохгүй. Тэгээд тэндээр чинь одоо барилга барина гэхтээр чинь бид нар юугаараа барих юм , тэгэхэд эд нар чинь дуртаа цагтаа , перечом, монгол ажилчин, барилгачингаар бариулахгүй хятадын барилгачингаар бариулж байна. Хятад солонгосын … энэ юуг харуулаад байна вэ, энэ яагаад одоо эд нар ийм их мөнгөтэй, жирийн иргэд нь яагаад ийм мөнгөгүй байдаг юм гэхтээр зэрэг эд нар чинь хамаг баялгыг нь аваад идчихсэн улсууд байхгүй юу. Хамаг эд мөнгийг гартаа аваад, зальт аргаар, нэг хэсэг нь яахав дээ, бүх улсуудыг тэгж болохгүй л дээ, хөөрхий. Ганзгын наймаа хийж аа хоногийн хоолоо залгуулдаг улсууд одоо энд чинь байж л байна.

Бямбажав -

Та тэгээд тэр 20-р тогтоолыг гаргахгүй байж болох байсан гэж та бодож байна уу?

Чойжамц -

Үгүй. Би .. тэр яахав л дээ, зүгээр л ер нь болохгүй байсан байхгүй тэрнийг тэгж, яг тэр үед тэгж хийж болохгүй байсан байхгүй юу. Аа тэгэхдээ хорь, хорь дахь –р тогтоолыг болбол ерөөсөө цэвэр улсын бага хурлынхан, тэр депутатууд … цэвэр тэд нар гаргасан.

Бямбажав -

Буруу байсан гэж үү?

Чойжамц -

(31;11) Тийм буруу байсан.

Бямбажав -

Таныхаар бол яах байсан гэж? Одоо эдийн засагч хүний хувь?

Чойжамц -

20-р тогтоолыг … энийг чинь тэгж хийх ёсгүй байсан байхгүй юу. Бас ч тэр чинь… тэртээ тэргүй зах зээлийн аа юмаараа яв явагдаад л юмны үнэ чинь өсдөг юм уу, яадаг ч юм ийм журмаараа явагдах ёстой байсан байхгүй юу. Тэгэхэд чинь эд нар чинь ерөөсөө хуйвалдааны журмаар ганцхан орой аа 20-р тогтоол гаргаад л маргааш өглөө нь тэгээд л зарласан ш дээ. Хэнээс асуугаагүй, хэнд ч мэдэгдээгүй, монголын ард түмэн бол тэрнийг мэдэхгүй. Ард түмэн бол тэрнийг мэдэхгүй. Тэгээд л 20-р тогтоолоос эхлээд л, 100 сая доллараас эхлээд л, аа өмч хувьчлалаас эхлээд л, за тэгээд л аа 4 тонн алт, за тэгээд тэр олон үйлдвэрийн, үйлдвэрийн газар, тэр олон үйлдвэрийн газруудын тоног төхөөрөмж машин механизм, хаашаа орсон юм? За тэгээд миний мэдэж байгаагаар бол метал болгоод л урагшаа эд нар гаргасан. Аа тэр мөнгө хаана оров, орсон бэ, бүгдээрээ л эд нарын гарт орсон. Тэнд бол нэг ч улаан мөнгө…ард, ард түмний гарт очоогүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн байгууллага гэдэг чинь, ба…банк сангийн яам гэдэг чинь үнийнхээ бодлогийг тавиад туучихсан, үнэ гэж мэддэггүй, валютын бодлог гэдгийг чинь тавиад туучихсан, хэн нь мэддэггүй, тэр нь хэний гарт очсон бэ гэхтээр, одоо үнийн бодлого гэдэг чинь наймаачдын гарт, одоо өөрс…эдний өөрсдийн гарт, аа валютын газар гэдэг чинь валютын дан наймаачдын гарт орсон. Ингээд энэ хоёр, банк сангийн яам хоёр бол яаж ч чадахгүй. Аа банкинд байсан хэдэн одоо өөрийн төгрөг нь жилийн жилд өнөө ханш нь муудаад л явдаг муудаад л явдаг, аа банкинаас өнөөдөр 100 сая гар.. төгрөг цалин мөнгөнд гарсан бол эргээд 100 сая төгрөг гэдэг чинь хуучин болбол нийгмийн үед чинь 100 сая гаргууллаа гэхэд чинь тэр 100 сая төгрөг гэдэг чинь эргээд банкинд гаргадаг байсан. Аа Ардчилалын үед болбол аа сүүлийн хэдэн жил нэг гайгүй болж байх шиг байна. Эхний үед чинь 100 сая төгрөг гаргалаа гэхэд чинь 60 сая төгрөг нь юм уу, 50 сая төгрөг нь юм уу банкин дээр эргэж очдог. 50 сая төгрөг нь хү…хүний карманд, хүний төмөр авдранд байсан. Тэгэхтээр зэрэг чинь яахав, дахиад л дараачийн сард чинь 100 сая төгрөгийн цалин гаргана биз дээ. Тэгээд 100 сая (33;31) төгрөг гарахад чинь дахиад л 50 сая төгрөг, энэ гэх мэтчилэнгээр чинь энэ төгрөгний чинь ханш худалдан авах чадвар чинь буурчихгүй юу.

Бямбажав -

Аанхан. Та тэр их өрийн талаар юу бодож байна вэ?

Чойжамц -

Их өрийн тухай бол тэр болбол их өр бол байсан уу, байсан. Би хэдүүн одоо дээр хэлсэн, бид нар оросуудад монжуулдаг ч байсан, оросуудыгаа ч бид нар монжуулдаг л байсан.

Бямбажав -

Жишээлбэл?

Чойжамц -

үгүй би чамд хэлсэн ш дээ. Дэлхийн зах зээл дээр тонн хар төмөр 1300-1500 байхад бид нар 350 хэдэн төгрөгөөр л тонн төмөрийг авч байсан. Тэгэхтээр энэ бол мэдэгдэж байгаа биз дээ. Өгөх өр, Их өр байсан уу, байсан. Тэрнийг төлөх ёстой юу? Төлөх ёстой байсан. Бид нар жил бүрийн, аа жил бүрийн …. Жил бүрийн гадаад худалдаан дээр 200 гаад сая рублийн алдаатай байдаг байсан л даа. Өөрөөр хэлбэл манай авах юм тэр хэмжээний, ухаандаа 100 сая байсан бол…. 3, 400 сая байсан бол 600 сая болдог. Аа 2 саяыг нь одоо аа бид нар төлчих төлбөрийн чадвар байхгүй, ийм болдог. Ийм нөхцөлд бол яасанбэ гэхтээр зэрэг ЗХУ бидэнд хөнгөлттэй зээл олгодог байсан байхгүй юу. Жил бүхэн бараг 200 гаад сая рубль, тэр 200 гаад сая төгрөгөөр, зээлээрээ бид нар худалдаанаа ааа одоо гадаад худалдаагаас дутсан манай одоо хэрэгцээнээс дутаж байгаа тэр бараа товарыг бид нар 200 сая төгрөгөөр…

Бямбажав -

Монгол тэгэхээр…. Ер нь …алдагдалтай их ажиллаж байсан юм аа даа.

Чойжамц -

Аан тэр үед алдагдалтай байсан л даа. Тэгээд, тэрүүгээр бид нар ажиллаж, авсан байхгүй юу. Аа тэгэхдээ бид нар алдагдалтай байлаа гээд, бид нар, аа алдагдалаа багасгахын тулд бид нар л өөрийнхөө орны үйлдвэрийг хөгжүүлэх…ийн талаар маш их анхаарсан байхгүй юу. Хэрэв ээ бид нар 1989 оны энэ хувьсгал гэж гараагүй өшөө 10 жил байсан болбол, би зүгээр хамгийн наад захын хэмжээгээр 10 жил байсан бол монгол улсын тэр…. Аяая, мөн өөр болох байсан даа. Монголын ард түмэн их өөр үед амьдрах байсан даа. Сайхан үед амьдрах байсан. Даан ч энэ юмыг энэ залуучууд одоо боломжгүй болгосон. Бидэн тэр үед юу гэж төлөвлөж байсан бэ гэхтээр энэ геологи уурхайн салбараас одоо аа одоо дүн шинжилгээ хийгээд (36;25) ирсэн, нэлээн их одоо байгалийн баялагтай тийм орд газар тэр үед мэдэгдэж байсан. Төмөртийн уурхай, таван толгойн нүүрсний үйлдвэр, хөвсгөлийн фосфорын үйлдвэр, одоо ухаан, томоос нь, за, зарим газар бол бидэн даажэ…алмаазын илрэл ч одоо бий. Алмаазын талаар одоо бол нууцат байж байгаа. Алмаазын талаар одоо яахав, Алмааз хүртэл манай геологичид олсон. За тэгээд хөнгөн үйлдвэрийн талаар болбол бас л бид нар их л юм бодож байсан даа. Тэмээний аа одоо адууны шир боловсруулах үйлдвэр, за тэгээд л зөөлөн шевроны үйлдвэр, тусгай үйлдвэрүүд, за тэгээд л ангийн аа арьс шир, зээр буга..ын арьсийг бол, тарваганы арьсийг боловсруулах үй.. одоо үйлдвэр ч байдаг юм уу, гэх мэтийн, за тэгээд хүнсний үйлдвэрүүд болбол ухаан нь, аймаг бүхэн хүнсний комбинаттай болгочих, болж өгвөл сум бүхэн хүнсний комбинаттай болгочих, аймаг бүхний цахилгаан станцтай болгочих, ийм л аа бодлоготой байсан юм. Хотын хүн тээврийн асуудлыг бүр сайхан болгочих юмсан, нийтийн тээврийн асуудал улам сайхан болгочих, аа чи одоо санаж байгаа байх, манайх Чехаас автобус авч ирж байсан, Чехаас авч ирсэн автобус ямар сайхан автобус байсан. Одоо Улаанбаатарт нэг 4, 5хан ширхэг явж байна. Нэг улаан цэнхэр, шар, нэг 4, 5-хан Чехийн автобус явж байна. Ямар сайхан автобус байсан, ямар сайхан автобустай болсон байсан манайх, Тэгэхэд одоо яаж байна вэ, Солонгосын… юм гээд нэг …. өрвийсөн …алаг юм явж байна. Япон автобус гээд, япон автобус бол сайхан автобус л даа. Энэ. Үгүй тэгээд өөр автобус алга байна ш дээ. Тэгээд эд нар чинь дандаа хуучин тэр японоос, солонгосынх гээд байгаа чинь дандаа хуучин автобус, тэнд одоо бараг хэрэгцээгүй болсон, засуулсан ч юм уу, үгүй ч юм уу, сэлбэгтэй нь авсан ч юм уу үгүй ч юм уу, Улаанбаатарт нэг одоо нэг хөх автобус, нэг ногоон автобус, янзын нэг алаг нэг эрээн болчихсон хэдхээн автобусыг чи харж л байгаа байх. Танайд шугамд ч явж л байгаа, төвийн шугамд явж л байгаа. Ийм л одоо манайх болсон байна ш дээ.

Бямбажав -

Одоо энэ ардичлал эхэлснээс хойш Улаанбаатарт нэлээн сайхан сайхан барилгууд их баригдаж дээ.

Чойжамц -

За зүгээр, аа ардчилал эхэлснээс хойш, үгүй ээ манай барилгачид чинь ер нь л улам л хөгжиж байгаа юм шүү дээ. (39;10) барилгачид ер нь л улам л одоо хөгжиж байгаа юм шүү дээ. Тэд нар болбол орчин үеийн аа барилга барьчих чадвар, чадвартай болсон барилгачингууд маань, Чанар сайтай хийж чаддаг болсон байна. Нэг хэсэг нь, аа нэгээ, нэг хэсэг нь болбол яахав баяжихийн төлөө л одоо янз бүрийн, нэг жаахан зай л олдвол тэнд аваачаад л барьчихна. Хэний ч зөвшөөрөлгүй, хэний ч аа дур зоргоороо аваачаад барьчихна. Тийм барилгууд зөндөө л байна ш дээ. Аа тэгтэл ард түмний тулд гээд ингээд барьчихсан, одоо барьж байгаа аятайхан барилга гэж одоо юу байна. Сүүлийн үед л одоо энэ юу юм бэ дээ, нэг Японыхон нэг хэсэг барилга барьж байгаа юм. Манай өөрийн барилгачингууд, яахав аа … барилга, барилгачингууд яахав, нэг айлын барилга бариад, энэ хөдөө, биш ээ, лагер магер, зуслан муслан гээд л барилга бариад л байна. Энэ талаар бол барилга зогсохгүй л барилгыг барьж байгаа юм. Аа тэгэхдээ яг ардчилалынхан одоо энэ ард түмний байшин гээд ингээд ардчилалынхнаас барьчихаж байгаа ухаандаа Гончигдорж чинь аа ард түмэндээ барьж өгсөн байшин байхгүй, Элбэгдорж чинь ард түмэндээ барьж өгсөн барилга байхгүй. Энэ чинь явах ёстой юмаараа л, жамаараа явж байгаа юм, энэ чинь. Нэг ийм асуудал. За одоо хамгийн сүүлчийнхаа ярьчихья даа, би. Эрх чөлөө ардчилал гэж одоо их ярьдаг болж. Ер нь байгал дээр хэмжээ хязгааргүй юм гэж ерөөсөө байдаггүй. Байгал маань өөрөө яг тэгээд заачихсан. Тийм болох учраас Монголчуудад маань “Ертөнц” гэдэг үг байдаг. Ертөнц гэдэг үг маань юу вэ гэхтээр ер тэнцүү гэсэн хоёр үгнээс тогтсон. Тэрэнтээ адилхан хүн өөрөө бас… хүн төрөлхтний өөрийн түүх маань болбол дандаа эрх чөлөөний төлөө, сайн сайхан байдлын төлөө тэмцэж явж байж л дээ. Хүн өөрийнхөө тэмцлийн түүхэнд төгс эрх чөлөөг хэзээ ч бий болгож байсангүй, төгс ардчилалыг хэзээ ч бий болгож байсангүй. Энэ юугаар батлагдаж байна вэ гэхтээр ямар ч нийгэмд хууль дүрэм, засгийн дээд байгууллага одоо юу ч гэдэг юм, эд нар чинь хууль дүрэм гэж гаргаад байсан. Энэ чинь юу вэ гэхтээр хэрэв хязгааргүй эрх чөлөө, хязгааргүй эрх гэж ингэж байдаггүй…байдаггүй учраас энийг чинь бий болгосон. Яагаад гэвэл хүн өөрөө дандаа болохгүй юм хийж байдаг. (42;03) Тэр хүн …тэр болохгүй янз бүрийн юм одоо харьцаа, нийгэм дотор байгаа хүн ам…амын янз бүрийн одоо тэр хооронд байх, нийгмийн… нийгмийн гишүүдийн хоорондох, нийгэм одоо нийгмийн дээд аа удирдлагуудтай ч гэх юм уу, нийгмийн бусад давхарагуудтай харьцах харьцаанд янз бүрийн гажуудал, зөв буруу ийм үргэлж гарч байдаг. Энийг чинь нийгэм маань юугаар зохицуулдаг вэ гэхтээр, хуулиараа, нийгмийнхаа дектатураараа ингэж зохицуулж байдаг. Манайд бол яасан, манайд бол 1990 он хүртэл, МАХН түүний байгуулсан Засгийн газар төр засгийн эрхийг барьж байсаан. Аа тэгэхэдээ Монголын ард түмэн одоотой адилхан ийм дор байдалд байгаагүй. Ийм, бүх талаараа, нийгэм эзлэх байр сууриараа, ажил … зохиох, ажил ажиллах ажил олддоггүй, аа зарим улсууд одоо биднүүдийг чинь одоо дугаарлачихсан байгаа ш даа. Комунистууд, хоцрогдсон үзэлтэй, хөгшин настай улсууд улсууд ингээд, ингээд хязгаарлачихсан байж байгаа. Траншенийхан, манай МАХН тараншенийх гэж байсан уу байгаагүй. Сургуул завсардаж байсан уу байгаагүй, байгаагүй, ажилчид ажилгүй болж байсан удаа байсан уу, байгаагүй, нобарот ажилгүй хүмүүсийг бидэн эрж олоод бид ажил олгож байсан. Ажиллах хүчин маш их хэрэгтэй байсан. Аа хэрэв бид тэрчигээрээ явсансан бол, би түрүүн хэлсэн ш дээ. Монголын ард түмэн өдийд ийм байхгүй байхгүй. Тэр 80, 90-ээд оны үеийн амьдралаас нэг илүүдэх юмгүй, ийм сайхан амьдралаар амьдрах байсан. Байх ёстой байсан. Энийг бол одоо тэр үед амьдарч байсан, тэр үед ажиллаж байсан одоо гэрчүүд эд нар бол ёстой 100 хувь гэрчилнэ. Ийм байх ёстой байсан гэдгийг бид нар болбол тийм пенспектив тийм, ирээдүй бидэнд тийм байсан. Тэгээд одоо эд нар ингээд устгачихсан. За тэгээд одоо чинь яадаг болсон бэ гэхтээр чинь одоо ерөөсөө одоо энэ энэнээс хэдэн хоногийн өмнө юм бэ дээ хүний гарт үрэгдсэн хүн 1500 гарчихсан байна. Зэрлэгээр, одоо бие биенийгаа алсан, галзуу согтуугаар алсан, зодож нүдэж байгаад алчихсан, ингээд 1500 гарчихсан байна. Аа тэр машин сашины ослоор гэж ингэж ярих бол тэр бол тустаа тоо. Аа зөвхөн одоо танхайчуудын гарт үрэгдсэн хүн өнөөдөр 1500 хүрчихсан байна. Хууль байдаг, аа тэгээд аягүй бол эд нар чинь би эрхтэй хүн, эрх чөлөөтэй хүн, ардчилал гэдэг чинь тийм байх ёсгүй гэж ингэж ярих байх. Тийм байж болохгүй байхгүй юу. Юм бүхэн хэмжээтэй хязгаартай, энийг чинь бичсэн юу байнав гэхтээр ухаандаа хүний эрхийн тухай асуудал, хүн хүний тухай асуудал, эрх гэж байхад үүрэг гэж байдаг. Эрх үүрэг хоёр чинь бие биенийгаа одоо, хийж явдаг ийм юм байхгүй юу. Ардчилал ч гэсэн адилхан, ардчилал гэдэг чинь одоо манайд чинь одоо хэдхэн их хурлын депутат, тэр төр засгийн эрхэнд гарсан хэдэн улсууд л ардчилалыг эдэлж байгаа болохоос жирийн ард бидэн чинь ардчилалыг эдэлж чадахгүй байна шүү дээ. Яагаад вэ гэвэл тухайлбал ухаан миний, би одоо ухаан 78 хүрч, 78 хүрлээ, одоо удахгүй 79 хүрэх гэж байна. Би сонгогдох эрх байхгүй. Эрх байхгүй. Хотья, үндсэн хуулиар намайг сонгох, сонгогдох эрхтэй гээд ингээд заагаад өгчихсөн байгаа. Би сонгогдох эрх байхгүй. Яагаад вэ, чи 78, хүрчихжээ. 79 хүрчихжээ. Чамайг сонгохгүй ээ. Хэн ч, хэн ч намайг сонгохгүй, хэн ч намайг сонгуульд орох эрх өгөхгүй. Ажиллах эрхтэй гээд ингэж байгаа. Амьдрах аа эрхтэй гээд ингээд байж байгаа. Би хэрэв энд байхгүй, өөр нэгэн одоо аа газар ажиллаж, тэтгэвэрт гараад юм уу одоо ингээд тэтгэвэрт гараад одоо ажил хийе гэсэн бол чи хөгшин байна аа, одоо чинь ийм болсон байна ш дээ. 35 настай хүн, хүн болбол одоо нэг тэгээд чадалтай овоо сэргэлэн болбол 35 настай хүн ажилд авч байна. 35 наснаас хойш улсууд ажилд авахгүй байна ш дээ. Чи хөгшин, хөгширчээ гэж байгаа юм. Вот, ардчилал Гэдэг чинь, одоо эдний ардчилал гээд байдаг чинь ийм л юм. Ийм л ардчилал байгаа юм. За өөр юмгүй шив дээ, сүүлээр явах юм бод….

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.