Nastan


Basic information
Interviewee ID: 990902
Name: Nastan
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Delgertsogt sum, Dundgobi aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За эгч, та тэгэхээр … Кэмбрижийн Их Сургуулийн болон манай Олон Улсын Монгол Судлалын Холбооноос эрхлэн хэрэгжүүлж байгаа “Аман Түүх” хэмээх төслийн үйл ажиллагаанд оролцож байгаад би их, маш их баяртай байна аа. Тэгэхээр ярилцлагаа эхлэхээс өмнө таниас асууж, таниас, одоо, зөвшөөрөл авах хоёр зүйл байна аа. Нэг нь юу вэ гэхээр, аан, одоо, таниас авсан энэ ярилцлагад орсон бүх зүйлүүдийг бидэнд радио телевиз, болон, одоо цаашид судалгааны материал болгож хэрэглэнэ. Аа, мөн түүнчлэн сонин сэтгүүлд ч гэсэн, одоо, судалгааны материал болгож хэрэглэнэ. Аа, мөн сонин сэтгүүлд ч гэсэн ишлэл татаж хэрэглэх юм аа. Та тэгэхээр, энийг та, одоо ингэж хэрэглэхийг, таны ярилцлагийг одоо ингэж хэрэглэхийг та бидэнд зөвшөөрөх үү, аль эсвэл татгалзах уу? Та энэ талаар юу гэмээр байна.

Настан -

За юуны өмнө одоо өндөр настай хүнээс, хүндэтгэж ийм сайхан, хн… улс орон даяар цацах энэ нэвтрүүлийг авч байгаад туйлаасаа их баярлалаа. За тэгээд таны хүсэлийн дагуу бага залуу хүн, цаашдаа ирээдүйтээ сайхан ажил ам... амжилтынхаа төлөө, одоо хувь нэмэр орох…сон болов уу , хандив болох болов уу гэж би бодож танд зөвшөөрөе дөө.

Бямбажав -

За баярлалаа. Өөр бас нэг асуух зүйл байна л даа. Хэрэв ээ та хүсвэл өөрийнхөө нэрийг нууцлаж үлдэж болно. Аль эсвэл та одоо ил, нуухгүйгээр үлдээж болно. Та юу гэж бодож байна энэ талаар?

Настан -

За энэ талаар бол жаахан түдгэлзэж байна. Ийм настай хүн одоо ингээд нэр усаан хэлэх нь хэцүү байна. Гэвч өөрөөн одоо тунгаан бодно уу даа.

Бямбажав -

За тэгэхээр таны хүслээр болно оо. Та тэгэхээр нэрээ хэлэхгүй байж болно. Та тэгээд, өөрийнхөө амьдралын бүхий л түүхийг, одоо илэн далангүй ярихыг, би таниас хүсье.

Настан -

Заа.

Бямбажав -

За тэгэхээр юуны өмнө та хэдэн онд хаана төрсөн, ер нь бага насныхаа, цэцэрлэгээс, одоо, цэцэрлэгт орохоос өмнөх амьдралынхаа тухай…

Настан -

Хн…

Бямбажав -

…дурсаж ярихгүй юу? (0-02-30)

Настан -

За би 1937 онд Дундговь аймгийн, одоогийн Дэлгэрцогт сумын Бага Газрын Чулуу гэж, одоо, маш баялагтай, волифромтой, алттай, маш их баялагтай ууланд, малчин ард…Шагдарын 3 дугаар охин болон төрсөн. За төрөөд, төрсөн цагаас нэг настай юм уу, хоёр настай юм уу, за би одоо сайн мэдэхгүй байна, Улаанбаатар гэгч газар явсан юм гэнэ лээ. За тэгээд энд байж байгаад, одоо би нэг 6 настай Сүхбаатрын цэцэрлэгт, Жанжны нэрэмжит, нэрэмжит цэцэрлэгт, цэцэрлэгт орсоон. За тэгээд тэндээн 2 жил гаран явж байгаад 8 настай одоо, одоогийн энэ 11-р сургууль гэж байгаа, математикийн, энэ бага сургууль байсан юм. Энэ бага сургуульд орж суралцсаан. Ингээд 4-р ангиа дүүргээд, аан, 1-р 10 жилд 10-р ангийг төгссөн. За тэгээд төгсөөд Геологийн, одоо, юу байсан юм, дунд мэргэжил тэгэхэд, юу байсан юм даа, техникум гэж байсан юм. Энийг Маркшетрийн ангиар төгсөж байгаа юм аа. Ганцхан эмэгтэй. За би оноо бас сайн санахгүй байна аа. Маркшетрийн ангиар төгсчихөөд, 4 жилээр, тэгээд юу яасан, …дадлага хийгээд л явдаг юм байна (сэтгэл хөдөлсөн байдалтай болсон) Аа их сайхан юм аа. Морь унаад, тэмээ унаад, уулаар яваад л, 66 (машины марк) –тай дээшээ уулын орой руу давхиад л, үгүй мөн их сайхан санагдаж байна. За одоо ёстой нэг сайхан ажил олж авлаа. Одоо хийгээд байна даа л гэлээ. Тэгээд төгссөн чинь, Геологийн Удирдах Газар гэж байсан юм, яам гэж байгаагүй, одоо энэ 50-ийн халуун ус гэж байсан даа, одоо энэ арслантай гүүрийн энүүхэнд юм уу даа, ганцхан дан цагаан байшин, манай Геологийн Удирдах Газар байсан юм. Газрын дарга маань Цэрэндорж гуай байсан. Тэгсэн чинь нөгөө төгсөгчдийг , 12 хүн, 22 хүн төгссөн юм. Тэгээд хувиар гаргаад байна аа, Өө хөдөө яваад л байдаг, би байдаггүй ээ. Тэгсэн чинь одоо намайг мартчихсан юм болов уу гэсэн шиг юм бодогдож байсан чинь Цэрэндорж гуай дуудаад л “нөхөр Шагдарын Чулуун надад үлдэж байгаараа” гэж байна. За л гэлээ. Тэгсэн чинь намайг Геологийн лаборатори-д ирээд нэг дадлага хийсэн л дээ. Тэгсэн чинь нөгөө Чүлтэм гэдэг дарга сууж байна. За энэ хүний хүсэлтээр таныг Геологийн төв лаборатири-д, Геологийн лаборатори-т эрдэм шинжилгээний ажилтаны туслахаар томилсон гэж тушаал гаргалаа гэж байх юм. Тэгээд би их дургүй байна аа. (дуугаа намсган) Тэр ууланд л явмаар санагдаад л, болдоггүй ээ. Тэгээд тэр (0-05-28) ажлыг хийж болохгүй юу гэж нэг асуулаа. “Тушаал аа” гэж байна. За тэгээд л өвөртлөөд гарсан юм даа. Тэгээд л тэнд хөдөлмөрийнхөө гарааг эхлээд л, (шүлсээ залгиад) тэгээд би 34 жил тасралтгүй ажиллаад, сул чөлөөндөө суусан.

Бямбажав -

Аанхан.

Настан -

За ийм байна. За миний амьдралын түүх бол ийм. За тэр ажиллаж байгаа хугацааны юунууд бол их л дээ. Одоо амжилттай бүтээл гэж…бас санаа тавьж 5, 6, 7 гээд гурван 5 жилийн гавшгайчийг нь авчихсан, аан, зүгээр тэр үеийн Зөвлөлт Холбоот Улс гэж байсан, аан, 3 баатар хотоор нь нэг аялчихсан, Болгарт бас нэг 14 хоног амарчихсан, одоо юм бол их ээ. Тэгээд л хөдөлмөрийн хүндэт медаль байна, Ойн медаль, жуух, одоо зөндөө л юм өгч л байлаа. За одоо тэр тэгээд дууслаа. Одоо ажлын, аан тэгээд бас, депутатаар, одоо Октябрын раойнд, раойны депутат гэж 3 жил, 4 жил байна уу даа хийсээн. Хотын депутат, аан тэнд 6 жил хийсэн юм байна аа. 3, 3 жилийн хугацаатай. Хотод бас нэг 4 жил. Ингэж ажилласаан. Одоо тэгээд миний ер нь ажил..ийн бүтээл гэх юм уу даа, одоо хийсэн хөдөлмөр энэ байна. Эцэст нь хэлэхэд Монголын Ардын Хувьсгалт Намаар одоо 30 жил амьсгалж явна даа. Тэгээд ганц нам гэж явцуурдаггүй. Энэ сайхан залуучууд ямал, ямар эвсэл гарга, ямар хөдөлгөөн гарга, хамаагүй. Надад бол нам гэж явцуурахгүй. Аан ганцхан хувь хүн эх орноон, ар түмнээн, улсаа, төрөө яаж авахав, яаж төрөө төвшин аан, тогтвортой байлгахав тэр талыг л би их дэмждэг. Тийм улсуудад л одоо хайртай даа.

Бямбажав -

За та тэгэхээр нэлээн, одоо их зүйлийг ярьлаа. Их баярлалаа. …Таниас эргүүлж асуух нэг асуулт…

Настан -

Заа.

Бямбажав -

…байна л даа. Одоо бага насны руу чинь.

Настан -

За.

Бямбажав -

Та яг цэцэрлэгийнхээ үеийнхээ тухай…нэг дурсаж ярихгүй юу.

Настан -

Заа. Аан цэцэрлэгт байхдаа ийм байсан. (дуу өндөрсөн) Нэг жаахан хөвөнтэй хөх даалимбан дээлтэй. Нэг жоохон морин цагаан цамцтай. Одоо (0-07-48) тэр үед шарвоор гэж гарч байсан. Жигтэйхэн, анхны одоо өмдны моод шиг байгаа юм. За нэг тийм хувцастай. Ангидаа бас их гоё байсан юм шиг байна лээ.(аминчлангуй) За тэгээд жоохон бүжиг хийчихнэ ээ. Шүлэг уншчихна аа. За нэг тийм байдалтай л байсан даа. Тэгээд тэрэндээ дажгүй сайхан байсаан. Цэцэрлэгийн орчин бол ер нь их сайхан байсан. Дуу шүлэг, биеийн тамир, ерөөсөө одооны л бүх л юм заагдаг байсан. Аан миний багш бол Бадамсүрэн багш гэж байсан. Тэр маань 81 настай таалал төгссөн. Тх, их сайн багш байсан. Одоо тэрэнд харамсалтай нь их алдар гавъяа нэг их юм мялаагаагүй байх аа. Тх, их сайн багш байсан. За ийм байна. За, сургуулийн нас уу? …За боллоо. Тэр үед хн намайг цэцэрлэгт байх үед байна ш үү 1-р 10 жил гэж 4 давхар хамгийн өндөр цагаан байшин байлаа. Улаанбаатар хотод. За тэгээд дэлгүүрүүдээс болохоор худалдааны төв гэж байгаа юм, өндөр хоршоо гэж, одоо төв музей гэж байгаа тийм ээ, нэг ягаан байшин байгаа. За энэ хоёр л ер нь том сүндэрлэсэн их том байшин байсан даа. За тэгээд ард түмний амьдрал юув гэвэл автобус троллейбус такс гэж байгаагүй, яадагав, гүйгээд л, аан, усан тээвэр гэж байгаагүй, дандаа хятадын морин тэрэгтэй, (гараараа заана) ингээд том поошго тавьчихсан, (гараараа бүтээнэ) ингээд дээгүүрээ цагаан даавуугаар бүтээчихсэн, тэрүүгээрээ шаланкаар ус гоожуулаад ингээд явдаг байсан. Гэр хороололд амьдардаг . Орон сууцанд амьдардаг хүн, ерөөсөөн 1-р 10 жилийн хажууд Маршал гуайн байр байсан. Манай тэр үед бол Чойбалсан гуай амьдарч байсан, намайг 4-р ангид байхад таалал төгссөн. Тэр л их сайхан байшин байсан. За бусдууд нь хаана амьдарч байсныг одоо мэдэхгүй байна. Нэг л байшинд л байсан байх. Нэг хоёр, аан, Батлан Хамгаалах яамны улсууд бол нэг хоёр гэсэн дан дан цагаан тэр том дарга нар, сайд нар амьдарч байсан байх. Ийм л байна. Хх, тэгээд юу…модоо болбол өөрдсөө хөрөөднө, чадахгүй бол мод хөрөөднө гээд нэг хүн явдаг, тэр хүнээр хөрөөдүүлнэ. Тэр их сонин санагддаг юм надад. Усаан тэрнээс авна. Аан зах дэлгүүр худалдаа зах мах ерөөсөө байгаагүй. Зах болбол жоохон байсан. Нэг айраг зардаг, сүү зардаг л нэг газар байсан. Тэн дээр нэг арван нэг, хоёртой нэг эгчийгээ дагаад тэр нэг зах гэдэг юман дээр орсон. өө тэгсэн чинь энэ тэндгүй л одоо (0-02-30)мантуу зараад л, юу, нэг ийм хөөсөн, бооворхуу юм зараад л, тэр нь дандаа л хужаа, ерөөсөө монгол хүн байхгүй. Монгол хүн гэх юм ганцхан бол бүдүүн Должин гэж эмгэн айраг зардаг байсан. Манай эгч айраганд дуртай, би бас айраганд дуртай, тэгээд хаяа нэг дагуулж намайг жаахан айраг уулгадаг байсан. Тэгээд нэг бэсрэгхэн хулаар нэг хоёр уучихаад, эгч маань хоёр гурав уудаг байсан байх. Тэгээд л нөгөө морин тэрэгэн дээрээ, хужаагийн морин тэргэн дээр л сууж байгаа юм. Бас хужаатай, ерөөсөө өөр унаа байхгүй. Тэгээд л унаа нь бол морин тэрэг, хөлслөн морин тэрэг. Ийм байсан. Ийм түүх байсан. За тэгээд тэрнээс хойш нэлээн боловсронгуй болж ирсэн дээ. Намайг нэг , гурав дөрөв, (санаа алдана) тав дугаар ангиас эхлээд л одоо улс орон маань хөгжөөд л долоо наймдугаар ангиас эхлээд, одоо энэ, найм ёсдүгээр ангиас эхлээд энэ барилгууд чинь баригдаж эхэлсэн дээ. (амьсгал нам болоод уртаа амьсгал авна) Тэгээд эхлээд 1-р 40 мянгат баригдсан, аан бид нар бол гэр хороололд л амьдараад байгаа. 2-р 40 мянгат дараа нь баригдсан. Аан дараа нь 50 мянгат гэж баригдсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. За энэ энх тайвны гүүр баригдсан. (ханиана) энх тайвны гүүр 60-аад оны эхээр баригдсан шиг санаж байна аа би. Тэгээд л одоо дараагаар нь болбол одоо энэ гурав дөрөвдүгээр хороолол гээд л одоо, өнөө улс орон чинь тав таван жилийн төлөвлөгөөр л яваад байсан. Энд болбол бусад орны тусламж гэж байгаагүй. Ганцхан Зөвлөлт Холбоот Улсаас зээл тусламжаар тав таван жилээр ажилаан төлөвлөөд л, тэгээд л бид нар ч (дуугаа өндөрсгөнө) таван жилийн төлөвлөгөөтэй, аан дээд тэр, (удаан саатна) намын төв хороо, засгийн газар ч таван жилийн төлөвлөгөөтэй, тэгээд л энэ барилгууд чинь сүндэрлээд эхэлсэн дээ. Хамгийн сүүлийн одоо, орон сууцны барилга гэх юм бол энэ гурав дөрөв дүгээр хороолол, манай энэ арван, арван гурав дөрөв дүгээр хороолол хамгийн сүүлийн хороолол, оросын ТЭЗ-3ын барилга, хамгийн сүүлийн барилга, барилгачид барьсан. Энэнээс хойш Зөвлөлтийн барилгачид барилга бариагүй. Энэ чинь 86, 89 онд юм байгаа юм. (ханиана) Тэгээд энэ төгссөн. Энд бол лаборатири байгуулах болсон. Яам надад байр өгсөн. Манайх энэнээс өмнө Геологийн-96 гэж тэр хойд …одоо…юунаас хойно, хойд их тойруу гэж ярих юм уу даа, тэнд 4 давхар цагаан байшин, тэр бол ер нь 62 онд дууссан шүү. (0-12-57 )Ер нь ажилчидын орон сууц гээд, тэгээд бусад хүмүүс тэгэж байсан юм “Геологийнхан баян болохоор ажилчиддаа 96 айлын орон сууц бариад өгчихөж ” гэж ярьдаг байсан. Тэр бол их онцлог байсан шиг санагдаж байгаа юм надад бол. Тэр үед чинь бол урлагийнхан, эмнэлэгийнхэн, их шоовдор, багш нар эд нар, боловсролынхон эд нар жаахан тийм байсан байна л даа. Тэгээд гоелоги энэ тэр л бол яах вэ дээ, гол нь тэр үед чинь Зөвлөлт Холбоот Улс байсан. Германтай, Польштой, Венгертэй, Болгартай, ингээд л бүх улсуудтай л өнөө, хамтарсан хайгуул хийдэг. Хөрөнгө жаахан оруулалт сайн байсан байх. Эдийн засгаар ч, овоо байсан байх. Аан, дараагаар нь бол Батлан хамгаалах яам, дотоод яам хоёр бол амьдрал түвшин овоо гайгүй байсан юм шүү, тий, тийм бол…гэж би боддог юм. Тэгээд ер нь тийм байсан, амьдрал бол. (шүлсээ залгина) Тэгээд 96-д байж байгаад энд байр өгсөн. 96-д ч яахав хагас хугас нь үлдсэн л дээ. Тэгээд л одоо эндээн ингээд эцсийнхээн замд үдүүлнэ дээ. (амьсгал уртаар аваад) аа, бөмбөгөр ногоон гэж байсан, урлагаас. Намайг жоохоон байхад. Тэгээд нэг өдөр тэр маань шатчихсан. (харамсангуй өнгөөр) Айхтар юм болсон. (өндөр дуугаар) За, …тэгээд дараагаар нь, аан, энэ ... залуучууд …одоо энэ театр боссон юм уу даа, энэ хоёр театрын нэг нь тэрний дараагаар баригдсан юм аа. Дуурийнх нь байна уу, Драмынх нь байна уу. Би одоо санахгүй байна. Тэгж баригдсан юм. Аан, тэрний нээлт мээлтэнд гэж бид нар нэг очиж байсан юм. Тийм, нэг “Учиртай гурван толгой” тоглож нэг үзэж байсан. (амьсгал аваад) Урлагийнхан бол урлаг л байсан л доо. Янз бүрийн урлагийнхан … одоо, сайхан сайхан, тэгэхдээ л манай учиртай гурван толгой шиг сайхан жүжиг байхгүй л дээ, тийм, аан…одоо, ер нь одоо бодоод байхад энэ бол хэзээ ч үеэ алдахгүй, хэзээ ч хөгшрөхгүй сайхан жүжиг. За би тэгээд бас их сонирхдоггүй болохоор, одоо, дуулдаггүй, хуурддаггүй болохоор бас урлагийн талаас дульхан мэднэ ээ. (санаа алдана) аа, өшөө, аа худалдааны хувьд бол, тэгээд л ер нь, намайгий чинь найм, есдүгээр ангиас эхлээд л, өнөө, юунууд чинь байхгүй болсон доо. Худалдаа, өнөө хужаа нар чинь байхгүй болсон. Одоо аандаа л өнөө түлээчин яагаад л, дэлгүүрүүд болсон. (0-15-16) Өндөр хоршоо гэдэг чинь их том дэлгүүр болсон. Энэ бол 63 онд баригдсан. 1963 онд улсын их дэлгүүр баригдсан, 62 онд, баригдсан байгаа юм. Тэгээд л бас улсын дэлгүүрүүд хаа сайгүй одоо, улсын худалдаа ноёрхсон, тэгэхээр нөгөө хувийн худалдаа чинь байхгүй болсон. Тэр үед шашин шүтлэгийг их хорьж байсан. Наймааг их хорьж байсан. Социализмын эхний үед ингэж, …одоо ерөөсөө намайг хийж болохгүй. Хүний гар дээрээс юм авч болохгүй. Архи ууж болохгүй, тамхины хүртэл гудамжинд байдаггүй байсан. Согтуу хүн байдаггүй байсан. Тийм л байсан. …за тэгээд л…тэрнээс чинь хойш…одоо, нэг үе их сайхан байсаан. 70-хэдэн он, 80 хэдэн, 90 –н, наян найм есөн оноос өмнө бол ёстой ид…ид социализм, одоо бүрэн цогцлож дуусан шатандаа ороод л, одоо наян есөн онд л одоо, байдал өөр боллоо шүү дээ. Тэгэхдээн энэ бол муудаагүй. Аан, ганцхан дутагдал… миний хувийн бодол…жаахан түргэн, жаахан яаравчилдаг, яаруу, яаруухан зах зээлд орчихов уу даа л гэж би бодсон. Хамаг юм аа тараан бутаргаад л, хамаг сайхан үйлдвэрүүдээ, тэр гутлын үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр, аа энэ станцууд, 2, 3-р станцаас, 3-р станц чинь …далан…хоёр онд баригдал уу даа. Дал, үгүй ээ жаран есөн онд баригдсан байх, аа 4-р станц чинь, далан…таван онд баригдсан юм даг. Тэгээд л энэ гурван том цахилгаан станцтай. Тэгээд л өнөө яахав дээ өнөө олон түмний зарц гэлээ гэгчээр өнөө дээлээ өмсчихөөд л тэр станцуудаар чинь явна. Бишгүй л явж байлаа. Тэгээд үнэхээрийн агуу сайхан хөгжиж ирсэн юм шүү. Энэ болбол тухайн үеийн цаг төрийн барьж олсон, барьж байсан, одоо их тийм нэгдэлтэй, дуулгавартай, одоо их хаашаа юм дээ хүмүүжилтэй ч гэхэд хаашаа юм. Одоо их л дуулгавартай л байсан үе л, үеийг би яриад байна шүү дээ би одоо бол тиймээ. Одоо ярьж байгаа юм маань. Сэдэв маань. (санаа алдав) Гуйлгачин хүн байдаггүй байсан. Гудамжинд хүүхэд байдаггүй байсан. Энийг бол би хэзээ ч хараагүй. Ерөөсөө хэзээ ч хараагүй. Аа харин тэр намайг жоохоон байгөөд өнөө архи, юу … пи … юу … ууж байнаа. Айраг ууж байнаа гэхэд “Юм хайрла” гээд хоёр эмгэн байдаг байсан. Тэгээд тэд нар алга болсон. Одоо арваад хоногийн дараа л алга болцон байсан. Арваад хоноод л эгч бид хоёр очсон чинь өнөө хоёр эмгэн алга болцон байсан. (0-18-00) Тэгээд “Яасан бэ?” гэсэн. Аа эднүүсийг өөр газар байрлуулсан гэнэ лээ л гэж байсан. Тийн. Тэгээд 1945 онд, одоо би үүр түүрхэн мэдэж байгаа юм. Улс орны 18-14. Нэг өглөө боссон чинь Өө их олон онгоц яваад л байна. Би эрт босноо. Өнөө цэцэрлэгтээ явах гээл. Аягүй олон онгоц. Ингээд л тоолсон чинь арван зургаа, долоон онгоц л нисээд байдаг. Нисээл байдаг. Гүйж орж ирээд л иждээ хэллээ. “Ээжээ их олон онгоц ийшээ давх гээд нисээд явчихлаа” гэсэн чинь “За” л гэлээ. Тэгтэл нь л, тэгээд л цэцэрлэгтээ яваал өглөө. Аа тэгсэн чинь л … Ороод ирсэн чинь эцэг эхийн хурал хийгээд л. Би ээжтэйгээ явах гээд хүлээгээд байж байсан л багш маань тэгж байгаа юм. “Япон манайхд дайн зарласан. Дайн болсон. Одоо гэрэл чийдэн асааж болохгүй. Лаа барьж болохгүй” гээд л ингэдгийн байна. За тэгээд л хачин юм даа. Одоо цэцэрлэгт минь явуулахгүй юм биш байгаа гээд чагнаад байсан. Цэцэрлэгт суулгах нь суулгах юм шиг байнаа. Тэгээд эртхэн авч байгаарай гэж байгаа бололтой. Тэр нэг тийм юм үзсэн. Тэгээд л дараахнаар, тэгээд л манайд … тэр хүргэн ах маань цэргийн хүн байсан. Тэгээд л Батлан хамгаалах яам чинь ядуу. Их л том дарга байсан байхаа. Ийм гурван, дөрвөн тийм том тэмдэгтэй л хүн байсан. Тэгээд л ямар чиг цолтой юм мэдэхгүй. За одоогоор бодоход нэг дэд хурандаа цолтой хүн байсан болов уу гэж боддогийм даа. Хүрэн өлзийтэй байсан шиг санаад байгаа юм. Тэгээд, … тэгээд тэр хүн, тэгээд тэр хүн нөгөө онгоц ниссэн өдөр нөгөөдөх чинь ирдэггүй ээ. Маргааш нь ирээд нэг жаахан унтаж байсан чинь арван … хоёр цагийн үед. За одоо хорин хоёр цаг л болж байсан байх. Үүдэн дээр нэг жаахан ногоон машин гүйгээд ирлээ. Өнөөх чинь саваагүй юм чинь очоод харлаа. Тэгсэн чинь юу яадгийн байнаа. Нэг жаахан 67 (машин?) байж байдаг. Тэгтэл нөгөө ахы маань суулгаж аваад л аваад давхицан. Байдаггүй ээ. Арваад хоносон. Байдаггүй. Тэгээд ямар утас шөрмөс байх биш. Юу ч холбоо байдаггүй. Тэгээд л ээж минь дээж өргөөд л байдаг. Дээж өргөөд л байдаг. Тэгээд л би хэллээ. “Ах хаачсан юм бэ?” гэсэн. Ах нь ажилтай юм гэнэ лээ. Яамныхан, дотоод яамныхан чинь их суудгийм гэнэлээ л гэж байна. Тэгээд л өнгөрсөн. Тэгээд л аа арван хэд хонож байж ирсэн. (0-20-13) Тэгээ л өнөө тусгай цугларал, цугларалт гээд л. Одоогоор бодоход байлгацан юм шиг байгаа юм. Тийм нэг сонин юм болсон юм. Тэгээд удахгүй дайн дууссан даа. Тэгээд бид нарт чинь их юм ховорхон болсоон. Өнөө гурил мурил чинь дандаан хоёрдугаар гурил. Өнөө юуны гурил чинь байдаггүй. Нэг гу, нэгдүгээр гурил байдаггүй. Нэгдүгээр гурилын талх байдаггүй. Бүр пад хар гурил. Паад хар одоо хивэгийн талх. Ийм байсан. Тийн. Тэгээд хивэгийн талхыг одоо хаанаас авдагийн. Тэр үед би ямар дэлгүүр орох биш. Тэгээд л нэг хивгэн талх иднэ. Тэгээд л ээж нэг, аан жаахан өрөм мөрөм, тос хайлаад л нэг тостой иднэ. Зарим га… улсууд чинь масло гэж байхгүй. Жаахан ядуурсан шүү. Масло байхгүй. Өнөө хоолоо чаначихаар шөлнийхөө тосыг царцаагаад. Царцаагүй тосондоо ингээд хар талхаа дүрж идэж байсан. Манай баруун хашааны улсууд. Тэгэж идэж байсан. Хөөрхий минь. Тэгээд тэр амьдрал нэг их удаагүй байхаа. Гайгүй байсан. Манайх бол арай ч тийм тосонд дүрээгүй ээ. Зүгээр талхаа бол талх чигээрээ идээд. Мм … бор гурилаа шигшээд. Тэр хар гурилыг чинь, хивэгийг чинь шигшчихээр аятайхан гурил болдогийн байна лээ. Тэрийг нь хуураад, цай май хайраад. Тэгээл амьдарч байсан. Тэр бол нэг их удаан амьдраагүй. Тэсээгүй. Тэгээ л сайхан болсон доо. За нэг ийм байна. За тэгээд энэнээс цааш яахав одоо?

Бямбажав -

Та цэцэрлэгт байх үеийн тэр одоо тоглоом, найз нөхдийнхөө тухай бас юу бодож байдгийн тэрийгээ яриач.

Настан -

Аан цэцэрлэгт байхдаа бол аан хэн … Мядагмаа гээд нэг хөөрхөн охин байсан. Миний их дотнын найз. Тэр уул нь Булганы хүүхэд юм гэнэ лээ. Тэр бид хоёр хоёулаа хөдөөнөөс ирсэн л дээ. Тэгээд Зояа гээд нэг охин байсан. Жаахан … ээж нь … одоо бодоход нэлээн боломжооны амьдралтай хүн байдаг байсан байх. Дугуйтай ирээд аваад явна. Тэгээд тэр бид хоёрыг нэг өдөр тэгж байнаа. Намайг унтаж байсан чинь. Хөдөөний хоёр хөөсөн мантуу унтаж байна. Тэгж байдгийн байнаа. Нөгөө худлаа унтаж байхгүй юу. Ямар өдөр унтаж чадах биш. Тэгсэн чинь багш маань ээжид нь хэлж байна. Нээрээ хөдөөнөөс ирсэн хоёр охиныг тэгсэн шүү. Зояад чи хэлж байгаарай. Болохгүй шүү. Энэ хоёр бол их авъяаслаг, хөөрхөн хүүхдүүд. Ердөө тэгж болохгүй. … Хүүхдүүд … унтаж байсан. (0-22-28) Мань хүн тэгсэн шүү гээд л ингэдгийн. Тэгээд тэр охин тэгээд сүүлдээ их сайн болсон. Тэгээд нэг ямар юмны баяр болсийм уу, яасийм. Тэр үед чинь ёотон ч олдохгүй ш дээ. Бид нар. Манайх бол хааяа нэг ёотон. Хоёр гурав хонож байж ээж минь нэг ганц ёотон аманд хийнэ. Ёотон ч олдохгүй. Тэгсэн чинь нэг өдөр бид хоёрт нэг нэг домбон ёотон гээд нэг ийм иймхэн юм өгдөгийм байна. Тэгсэн чинь би шаралхаад авдаггүй. “Үгүй ээ зүгээр. Чи өөрөө ид” гэлээ. “Надад зөндөө байгаа ш дээ” гээд ийм томыг гаргаж ирж байна нөгөөдөх чинь. Тэгээд яахав дээ одоо. “Би идэхгүй ээ” гэлээ. Тэгсэн нөгөөдөх маань аваад гүйчихлээ. Тэгээд би дараа нь хэллээ. “Чи яах гэж идсэн юм бэ. Дэмий ш дээ. Энэ их ихэмсэг хүн ш дээ. Чи бид хоёрыг … той найзлах хүүхэд биш. Энэ чинь ихэмсэг хүүхэд ш дээ” гэж бид хоёр, би тэглээ. “Одоо найз болчихсон байна лээ. Зүгээр зүгээр гэвээ нөгөөдөх маань. Тэр маань жаахан цагаахан, хүүхэд шиг байсан байхаа. Тийм. Тэгээд л бид нарын тоглоом юу байхав. Дандаа л цаасан шувуу, цаасан тоглоом. Дандаа л багшийн маань хийсэн тоглоом. Аа харин ганц бөмбөг байдаг байсан. Жоохоон шар бөмбөг. Одоо аан сүүлд манайхан нэг гурван төгрөгний бөмбөг гээд нэг юм байсан. Тэрнийгээ биеийн тамирын хичээл дээр тоглуулнаа. Өөр тэгээд багш маань тэрнийгээ цааш нь далд хийчихнэ. Тэгээ л цаасан тоглоом. Тэгээ л мандолинтай, Баллайкатай (хөгжим) Дуу заана. Шүлэг заана. Бүжиг заана. Урлагийн … тал руу л түлхүү. За нэг гимнастик хийлгэнэ. Тийм л байсан даа. Тэгээ л өдөр, өглөө очоод нэг кашаа идчихнэ. Цайгаа уучихна. Талхаа идчихнэ. Өдөр нэг хоёрдугаар хоол идчихнэ. Тэгээ л унтана Тэгээ л босоод аа юу, боовтой цайгаа уучихна. Тэгээ л тоглоно. Аа тэгээ л тэр ундлага, хоол цайны хооронд бол хичээл заана Тоо асууна. За тэгээд нэг, хорь хүртэл л тоо заасан байхаа. Илүү заагаагүй байх гэж бодоод байдаг юм. Би тоолсоор байгаад л нэг аа … 150 тоотой л сургуульд орсон шиг бодогддог юм. Тэгээд нэг цагаан толгой молгой гэж заахгүй ш дээ. Өөрөө нэг юм юмны тасархай олж авч байгаад нөгөө гучин таван үсгээ цээ … цээжилчихээд л нүдэлчихээд орсон гэж байгаа. Сургуульд орохдоо. Номны тасархай. Энд тэндээс, хүүхдээс гуйж авна. Аа эгч маань энд тэндээс нэг юм уу. Тэр үед бол ном хэвлэл, сурах бичиг их ховорхон байсан. Маш ховорхон байсан. За сонин монин ч байхгүй, (0-24-42) ерөөсөө. Сонин уншдаггүй байсан. Тийм бүдүүлэг байсан. Ерөөсөө сонин хэвлэл байхгүй. Тийм л байсан. Ердөө … Хэцүү, тарчиг байсан. Тэгээд л сургуульд ороход яахав дээ. Нэг муу цүнх үүрчихээд л энэ нэг юм орсон доо. Нэг хэдэн дэвтэртэй. Сургуулиас маань тавьж өгсөн байдгийм уу? Эгч маань өөрөөн авч өгсөн байдгийм уу? Одоо би тэрнийг санадаггүй юмаа. Тэгээд л яахав нэг дунд нь хөвж яваад л нэг, муу авахгүй, онц авахгүй, дунд нь тэгж хөвж яваад л төгссөн дөө. Тийн. Аа … Комыг ч (техникум) гайгүй л төгссөн. Тэгээ л яахав хүний амьдрал болсон хойно. Тэгээ л одоо эх хүн болоод цаашаа сурч чадаагүй дээ. Тогоогоо бариад л. Ингээд л … дууссан. Манай хүн мм … уулын геологи, геологийн ТМС (техник мэргэжлийн сургууль) төгсөөд л. Энэ жилтэй сүүлийн зургаан, долоон жил гаран геологийн эдийн засагчийг нь хийгээд. Геологийн энэ системийн эдийн засгийн зүрх судас хоёрыг нь барьж яваа л, тэгээ л даралт харваад л өөд болсон доо. Тэгээ л энэ хоёр ачтайгаа, тэгээ л үлдсэн. Хүүхдүүд маань бүгдээрээ том болоод одоо бүгд гараад өгсөн. Ийм байна. 4 хүүтэй. Хамгийн том нь офицер. Энэ Сонгинын өнөө ангид автын (авто) хүн, автын (авто) албатай. Алба хашиж байна. Удаах охин маань эмнэлгийн дунд мэргэшлийн хүн. За тэр аа … тэнэгэлсээн. Зах зээлийн үед тэр наймаанд гараад, наймаа хийж байгаа нөхөртэйгээ. За удаах хүү маань их сургуулийн барилгын анги төгсөөд аан дараа нь … эчнээгээр эдийн засаг, санхүү эдийн засаг төгсөөд, тэгээд одоо юунд ажиллаж байна. Барилга хот тохижилтын яаманд мэргэжилтэн. Удаах нь … удаах нь одоо Донецкод гүний уурхайн мэргэшлээр төгссөн. Сайхан залуу байгаа. Одоо тэгээд л компанид л ажиллаж байна даа. Тийн. Бүгдээрээ гэр бүлтэй. Нэг нь том хүү гурван хүүтэй. Дунд хүү нэг охинтой. Бага хүү хүү охин хоёртой. Одоо хүү нь над дээр байна. Гайгүй ээ. Сурлага дажгүй. Математикийн гүнзгийрүүлсэн ангид сурдагийм. Тэгээд жаахан олимпиадад орчихно. Заримдаа нэг хүрэл медаль аваад ирнэ. Энэ жил оны төгсгөл дээр одоо энэ олимпиадад орчихоод, нэг медаль авчихаад, ангидаа бас нэг тэргүүний сурагч гэсэн медаль нэг юутай аа … өргөмжлөлтэй орж ирсэн. (0-27-17) Тэгээд ач хүүдээ маш их баярлаад сууж байгаа даа. … Хамгийн том ач хүү маань аа … энэ гэрлэсэн үе нь. Их сургууль төгсөөд, анхны маань ач. Одоо төмөр замд диспетчерийн инженер хийж байна. Гэр бүлтэй. Нэг хүүтэй.Би чинь одоо гучаа үзсэн. Тийн. Удаах нь одоо ойр зуур нэг юухан хээхэн ажил хийгээд давхиж яваа. Аан бага нь одоо долдугаар анги. Том хүүгийн маань. Гурван ач. За дунд хүүгийн охин бол одоо зургаадугаар ангид. Мөн математикийн гүнзгийрүүлсэн ангитай. Аягүй сурлагатай. За охины … аа … дөрвөн охинтой миний охин. За хамгийн том нь Номингэрэл. Номингэрэл ч өвгөн бид хоёрын охин болоод яг манайх болоод одоо бүр ингээд ирцэн. Энэний удаах нь одоо энэ жил бас аа их сургууль төгсөнө. Дараах нь одоо 9-р ангид. Тэрний дараах нь … 7-р ангид. Ингээд аятайхан 3 охин байгаа. Аан нөхөр нь бол цахилгааны инженер хүн. Аа тэгээд хувийн юм, албаны юм хашаад л явдаг юм. Ийм хүн хүргэн маань. Гэр хашаа, гэр хороололд амьдардаг. Амьдарч буй. За бага хүү маань нэг, хоёр хүүхэдтэй. Би хэлсэн шүү дээ. Авгай нь аа … анагаах төгссөн. Одоо энэ анагаахын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийдэг юм. Охинтойгоо гурвуулаа тэнд 10-р хороололд амьдардаг. Аан хоёр, том хүү, дунд хүү хоёр тэр хашаанд амьдардаг юм. Дунд хүү маань, томын удаах маань жаахан эрх дураараахан. Ер нь их сүрхий байхаар нь дургүй хүрээд гэр аваад, хашаанд амьдруулцан. Хатуужиг. Тэр ер нь эрх хүн. Амьдрал бол ийм байна. За тэгээл нэг … миний боддог юм одоо энэ хүүхдүүд ер нь сургууль төгсчихөөр, энэ гар дээрээ байгаа хоёрыгоо л нэг гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэчихвэл одоо тэгээ л эмээ нь асуудал одоо үүрэг гүйцэтгэх нь тэр дээ. Эх орондоо одоо хэрэгтэй, тустай, бас бүтээлтэй, зүтгэлтэй тийм хүн болоосой л гэж үр хүүхдүүддээ их захьдаг даа. Ер нь дажгүй ээ. Одоо ер нь гайгүй. Оноосон оноосон ажлаа ер нь дажгүй л хийчихнэ. Боломжооны амьдралтай. Наймаа арилжаанд бол явцгүй. Тэр юмаа хөөдөггүй. Бид хоёр ч тийм улс. Тэгээд одоо тэр удмаа дагадаг юм уу, хүмүүжлээ ч дагадаг юм уу. Ерөөсөө юм хөөдөггүй. Ингээ л явдаг. Улс төрд нээх оролцохгүй. (0-30-12) Гэхдээ нэг их хөндийрөхгүй. Тэгээ л явдаг. Ийм л хүүхдүүд байдгийм. За энэ юуны, миний туулж ирсэн замуудаас одоо, яахав социализмынхоо үеийн юмыг бол би ярьцан. Тиймээ? Одоо 89, 90 оноос хойш энэ эргэлт гарсан. Тийм ээ? Энэнд бол яахав. Таатай ч юм бий. Таагүй ч юм бий. Яагаад, юманд нь дургүй байнаа гэвэл залуучуудад бол би хайртай. Болж байна. Бүтэж байна. Тэхдээн хэлэх үгээн их болгоомжтой, их бодлоготой бас ярих хэрэгтэй ш дээ. Тэр улс төрч хүн гэдэг чинь бас их политиктой байх ёстой. Тийм ээ? Ямар нэгэн юманд их бодлоготой хандах ёстой. Тэр бас одоо би бүдүүлэг үед хүмүүжсэн болоод тэр юмуу миний хувийн бодол байхаа. Энийг л нэг бодууштай юмуу даа гэж би бодож явдаг юм. Гэхдээ энэнд бол яахав. Байр орны маань хувьчлаад өгцөн. Мал аж ахуй, аа … газар тариаланг нь хувьд нь гаргаад өгцөн. Энийг нийгэмд бол болж байна. Хийж байна. Яахав болж байна. Аятайхан байна. Энэнд бол би нээх дургүйцээд байх юм байхгүй. Аа… Америк, Англитай бид нар хэзээ ийм найртай, түнштэй, ийм олон улсуудтай харьцаатай байлаа. Дэлхийн төвшинд одоо, мандаад л байна шүү дээ. Ядуу Монгол гээд л. Ядуу Монгол гэсэн мөртлөнгөө л мандаад байна. Аа улсууд бол жаахан ядуу байна. Эцэст нь хэлэхэд нь энэ ядуу Монголыг жаахан чадуухан болгох хэрэгтэй. Ерөөсөө. Яавал ийм төвшинд хүргэхэв? Ажлын байраар хангах хэрэгтэй. Гол нь бол. Үйлдвэрүүд, улсын үйлдвэр, хувийн үйлдвэр, одоо урт богино зээл өгнө гээд байгаам. Зээлийг ашиглаж чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Ухаан нь би ядуурлаа гэхэд надад, би зээл аваад яах юм бэ? Юу ч хийж чадахгүй ш дээ. Аа харин та микроскоп хараад энэ нэг хэдэн чулуу ялгаадах. Магадгүй юун дээрээ аппаратан дээрээ суугаад, хэдэн шугамыг нь ялгаад, спектр, проектр дээр суугаад хэдэн шугамыг нь ялгаадах гэвэл тэр ер нь нэг магадгүй. Тэрнээс би бол юу ч хийж чадахгүй. Одоо энэ зах зээлд бол. Тэхээр энэ залуучуудыг одоо ер нь нэлээн сайн хүмүүжилтэй болгох хэрэгтэй. Ёс жаяг их дутуу байна. Яагаад уу гэхлээр, энэ Япон их хөгжилтэй л гэж байна. Тийм ээ? Америк их хөгжилтэй л. Тэр ахмадын сургаал, тэр ер нь үндэснийхээ тэр аа … одоо соёл иргэншилийг ер нь хаа ч гэсэн мартдаггүй юм байна. (0-32-38) Тийм ээ? Хаана ч гэсэн аваад явдаг. Бүр ерөөсөө зүрхэнд бүр яг мах цусанд шингэцэн байдгийм байна. Аа тэхэд манай хүүхдүүд бол тийм биш ээ. Их хувирамтгай байна. Энэ дээр би их сэтгэл дульхан явдаг даа. Тийн. Энэ олон баар цэнгээнээр яахийн. Энэ шоугаар яахийн. Энийг татах хэрэгтэй. Байж болно. (дуу нь өндөрсөв) Нийгэм бол өөрчлөгдсөн учраас байж болно. Аа тэхдээ замбараатай, цагтай, дэглэмтэй. Ийм байх хэрэгтэй. Энэнд хууль дүрэм гаргах хэрэгтэй. Энэн дээр л их сэтгэл дутуу, дундуур явдагийн. Дээр тэгээд төр түшилцэж байгаа улсуудыг одоо энэ сонгуулийн хууль ямар гарахыг мэдэхгүй. Маш их нарийн бодолцох хэрэгтэй. Ийм төрийн түшээ улсуудыг ажилчин эдгээр улсууд санал бодлоо илэн далангүй ярьдаг, шударга, төрөөн түмнээн гэсэн хүн бас түшилцэх нь зүйтэй болов уу. Нийт улс төрчид, нийт компани пүүсний одоо том эзэд их олон байна. Би зөв дуулсан уу, буруу дуулсан уу? Уучлаарай. 25 компанийн эзэн суудал авсан гэсэн. Тэр буруу тоо биш байхаа. Үнэн. Ортой тоо. Энэ нэлээн бодох хүн хэлсэн. Би ч тэгээд энэ засаг захиргаа, энэ нам замдаа бас гайгүй ээ. Эд нар чинь их түшүигтэй, тулхтай байдгийм. Тэгээ би бас зарим мэдээлэл авдагийн. Тэгээд ийм л байгаа юм. Тэнд чинь суухад бас учиртай. Хүний одоо удам судар, гарал үүсэл, одоогийн төвшинд яаж биеэ авч явж байна? Тийм мэтийг л их харууштай байгаа юм. Тэрэн дээр л манайх жаахан алдаад байна. Тэгээ л тэр зарим нэгэн хүүхдүүд одоо нэрий нь хэлээд яахав дээ. Ямар юм болгон дээр талбай дээр олон хүний гарын үсэг аваад, одоо энэ төрийг эргүүлнэ, бүгдийг тараана л гэж байна. Овоо л тогтож ядаж байгаа юмыг одоо тараагаад яахав дээ. Одоо нэг гурван жилд нь ингээд дөнгөөд байвал бас эдийн засгийн үзүүлэлт бас гайгүй л гарч байна. Эвслийн засгийн газар гээд л. Аа мөн аа … засгийн газрын тэргүүнийг одоо нэрий нь хэлээд яахав. Муулж л байна. Муулж л байна. Муучилж л байна. Олон юм ярьж л байна. Би чинь. Энэ хүн бол зайлуул бас юм хийгээд л байгаа хүн. Аа … дээд түшээгээ бас муу хэлж л байна. Энэ чинь бас хүн харахад налгар, намбатай. Сэтгүүлч хүн л гэнэ. Бас юм хийгээд л байгаа хүн. Тэгээд одоо бас тэгж болохгүй. Зарим талаараа манай парламентын гишүүд дотроосоо тийм юм гаргаад байна. (0-35-17) Тэр бол надад санаанд ерөөсөө нийцдэггүй. Энэ талаар л одоо, энэ сайхан олон улс оронтой, энэ сайхан түншилж байгаа улсууд чинь одоо тийм дотроосоо л юу яавал эмзэглэнэ ш дээ. Жаахан зай барина биз дээ. Би л хувьдаа тэгж боддог. … Тэгээд одоо цаашдаа улс орноо аваад явах одоо энэ сайхан залуучууд бол их байна. Тэгэхдээн их, их буурьтай суурьтай, одоо ахмадуудын сургаалийг авч, ахмадуудтай ярьж зөвлөж, тэрнээс авах юмыг нь аваад, авахгүйгээр юмыг нь авахгүй. Нэг тийм талын юм хийх нь зүйтэй байдаг байхаа. Тийн. Бид нар бол тухайн үедээ одоо социализмын үеийн жаахан бүдүүлэгдүү улсууд. Аа тэхдээ их айхтар дарамт байгаагүй юм шүү. Ерөөсөө л улсаан гэсэн, намаан гэсэн, эх орноон гэсэн, ажлаан гэсэн. Нэг минут би, 34 жил нийгэмийг ажил хөдөлмөр хийхэд би би минут ажлаасаан хоцорч яваагүй. Нэг хурал тасалж яваагүй. Аа өвдөж барьж болно л доо. Тийн. Тийм юм байж. Нэг удаа аа нэг … хувийн аа юу … гачигдал гараад л 4 хоногийн чөлөө авсан. Гучин хэдэн жил ажиллаа. Хатуу байгаа биз. Тийн Тэгж л байж л хүн юманд хүрдэг юм шиг байна лээ. Тэгээд харамсалтай нь би одоо харамсдаг би. Ядаж нэг намайг тэгж мөлхөж явахад энэ ко … юу эчнээ мэчнээ байсан бол би бас нэг юм сургуулийн эчнээд нэг юм сурвал байх байсан бай … сурчих байсан байхаа гэж боддог байсийн. Даанч боловсролоо дээшлүүлж чадаагүй. Дульхан байсан даа. Гэхдээ яахав ээ нийгмээ дагаад олон мэргэжил хөдөлмөрт ажиллаж байсны хүчинд л би өдий зэрэгтэй яваа хүн. Тийн. Өглөө босоод ерөөсөө овоо аятайхан нүүрээ угаачихна. Бас нэг аа … дээлээ цоорхой байхад цоорхой дээл өмсөхгүй. Нэг нөхөөд өмсөх жишээтэй. Ажиллаж байх үед би … ажлынхаа өрөөгөөр эхлээд нэг орчихоод дараа тэр дурсамж руугаа Аа … (санаа алдав) арван хоёр монгол хүн байсан.тэр үед би ганцхан эмэгтэй байсан. Геологийн лабароторид. Аа 28 зөвлөлтийн мэргэжилтэн байсан. Тийн 28 мэргэлжилтэн байсан. Тэр чинь 57 онд шүү дээ. 57 онд сургуулиа төгсөөд очиход. Тэгээд аа … би тасагтаан тэр спектр, солонго шинжилгээ л гэдэг юм даа одоо монголоор бол. Одоо академид би спектрийн лабаротори гэж бий. Аа геологийн төв лабароторит бас спектрийн лабаротори гэж бий. (0-38-13) Одоо спектрээрээ л ярьчихъя даа. Тэр лабароторид ганцаараа эмэгтэй хүн байсан. Нэг залуу байсан. Тэгээд 4 мэргэжилтэнтэй байсан. Нэг нь цахилгааны инженер. Хоёр нь проектрийн инженер. Тэгээд нөгөөдүүлийг чинь … Нөгөө орос хэл гэдгээ бараг мэдэхгүй шахуу. Гэхдээ яахав дээ нөгөө ком-д байхад бас энд тэнд өнөө дадлагаар явж байхдаа дандаа л оросууд. Манайхан ч одоо Өө геологийн аа систем чинь ер нь ах нарын хүчинд л хөл дээрээ боссон шүү дээ. Ерөөсөө л зөвлөлтийн мэргэжилтэнүүдийн юугаар л хөл дээрээ босоод өдий зэрэгтэй яваа улсууд, улсууд шүү дээ. Манайхан чинь. Тэгээд л би тэх дээр чинь ямар “Сайн байна уу?” гэхээр нь “энэ одоо юу гэж байгаам болоо” гэлтэй нь биш дээ. Өө словарь (толь бичиг) барьцан л тууж явна шүү дээ. Тэгээ л өнөөхийгөө нууцаар үзнээ. (38-56) хичээлээ барина, өнөө словариа барина. За энэ хоолонд орохыг юу гэх бол? Хоолондоо ор гэхээр юу нь гэж хэлдэг бол? Би баярлалаа гэхийг юу гэж хэлэх үү? Ёстой баярлалаа маярлалаатайгаа энэ арав төгсөхчөө болсон юм шиг байгаа юмаа одоо бодоход. Тэгээд л аа … тэндээс л эхэлж ер нь хөдөлмөрийн гараа, хэлний анхны мэдэгдэхүүн тэндээс л эхэлсэн дээ. Ер нь сайхан хамт олон гэдэг чинь хүнийг ер нь сайхан авч явдагийм байна лээ. Би бол ижээсээ ганцаархнаа үлдсэн. (санаа алдав) Ганцаарханаа. Нөгөө хоёр маань байхгүй. (санаа алдав) Тэгээд … аа ажилдаа дээрээ нөгөө тэгээ л ма … маргааш өглөө 9 цагт аа … энэ дээр ирээрэй л гэж байна. За л гэлээ. Тэгээд өглөө нь яваад очсон чинь нөгөө л их том дарга чинь нэг хаалганд хаа … (ха ха инээв) хаалгагүй шахуу юунд, одоо өнөө аан 67-д суулгачихдагийм байна намайг. Тэгээ л өнөө хаалгыг нь жийж байгаа л нэг юм хаахчаан боллоо. Тэгээ л өөрөө урд нь суугаад л аваад давхичихлаа. Тэгээ л өнөө тэр лабаротори нь Зайсангийн аманд байдгийн байна лээ. Тэнд юм болов уу, энэ юм болов уу гээд л бодоод байсан. Аа Зайсангийн аманд нэг 14 хоног дадлага хийсэн газар аваад ирлээ. Тэгээ л ер өнөөх л лабароторио үзүүлчихээ л тэгээд л энэ, энд ажилланаа гээд л. Нөгөө гурван орос, дөрвөн оросын дунд л суулгачихлаа.Тэгээд би яахав дээ. Мэнд усаа мэдээд. Тэгэхэд нь надад нэг, нэг хүүхэн орж ирээд л, нэг хөх даалимбан халад өгчихлөө. (0-40-19) Өнөөхийг нь би голж байна. Их том шинжилгээний улсууд гэхэд ийм хөх даалибан халад зарна. Тэр нь хятад даалимба. Нээх зузаан. Их том юм. Тэгээд өгч бай … (урт амьсгаа авав) Тэгээд бас жаахан цэмцэгнээд байгаа юмаа бас тэр нь. Тэгээ л өнөө лабароторидоо орсон чинь өө их сайхан тоног төхөөрөмжүүд байна. Ил галтай юм. Аа тэр дээр ажиллана л гэнэ. За нөгөө багштайгаа л хоёулаа “За одоо энэ хүн чамайг дагалдан сургана шүү. За мэдэхгүй юм байвал чи хэлж өгөөрэй. Нямсүндэв гээд нэг залуу байсан. Чи хэлж өгөөрэй гээ л нөгөө залуугий чинь хэлж байна. За гээ л. Тэгээ л орсон доо. Тэгээ л одоо тэндээ ер нь сарын дараа гэхэд өө ажлаан хэллэгтэй болцон. Нөгөө багштайгаа ёстой чөлөөтэй. Оёх шидэхийг хүртэл заалгана. Унших бичихийг заалгана. Өнөөх нэг өдөрт надад 5 монгол үг зааж өг гэнэ. Би тэрнээс 10 үг сурна. Тэгээ л хоёулаа хичээллэнэ дээ. 30 минутын завсар … завсарлагаатай. Өнөө сүүгээ бушуухан буцалгаж уучихаад л нөгөө хичээлээ хийнэ дээ. За автобусан дотор нөгөөхөө л цээжлээд явна. Тэгээд намайг улсууд шоолдог байсийм гэнэлээ. “Энэ нэг хэнхэг охин орчихож. Шал хэнхэг охин орчихжээ. Энэ одоо ямар сайд даргын юм бол доо чи. Юм болдоо нэг хэнхэг охин орчихож” гэж байсан юм гэнэ лээ. Хойно би дуулсан. Тийн. Тэгээд л тэндзээсээ явсаар байгаад, өргөжин тэлсээр байгаад л, наашаа баруун дөрвөн замд нүүж ирсэн. Тэгээд л Хөдөө аж ахуйн дээд сургууль баригдчихсан байсиймаа. Тэгээд бид нар чинь өдөрт хоол зүсэм талх, аа … хиам миам маслотой авна. Тэгээд гуанзангийн хоол нэг их идэхгүй л дээ. Миний цалин хэд вэ? 375 төгрөгний цалинтай. (… 41-52) 375 төгрөгний цалингаар цалинжиж байтал нэг өдөр л цалингаа ав гээд л дуудсан чинь дөрөв … 200 төгрөгний аванз (урьдчилгаа цалин) гарч ирж байна. Тэгсэн ямар ч гэсэн “Хүүеэ миний аа … цалинг буруу биччихэж” гэлээ. Тэгсэн чинь “Өөрийн чинь цалинг нэмсээн” гээд тэгж байна. Тэгэхээр нь хэд болсон ч гэж асуусангүй. Өнөө Нямсүндэвтээ орж хэллээ. “Миний цалинг одоо буруу биччихсэн юм шиг байна. Нэмсэн гэх юм. Хэд болоо юм бол?” гэсэн чинь “400 болгоо биз дээ. Энэ чинь даанч” гэж байна. Тэгээд л өнгөрлөө. Тэгсэн чинь дарга маргааш нь ороод ирсэн. Орж ирээд “ажил ямар байнаа?” гэнэ. (0-42-28) “Зүгээр байнаа л” гээд л би. “Цалингий нь би 400 болгосон ш дээ хүү минь. Аванз чинь хоёр зуугаар бичигдсэн байна уу?” гэж байна. “Тийн 200 төгрөг биччихсэн байна лээ. Би тэгээд гайхаад асуусан чинь нэмэгдсэн л гэж байна лээ” гээд тэгээд л, тэгээд л өнгөрлөө дөө. За тэгээд л өнөө эвлэлийн ажил, юнион (union) үйлдвэрчний гишүүнд ор л гэнэ. Орчихлоо. Эвлэлийн ажил, тэгээд жаахан байж байсан Монгол Зөвлөлтийн найрамдлын гишүүн болдог л юм байна. Орчихлоо. Өнгөрсөөн өнгөрсөн. За тэгээ л өнөө олон нийтийн ажилд чинь, өнөө их (навроскийн42-55 ) хажуугаар чинь л явж өглөө дөө. Хаана уран сайхан, хаана үдэшлэг, уулзалт. Залуучууд. Долоо хоног болгон л нэг юм болноо. Явнаа. (43-04) За … яваад л байдаг. Тэгсэн, хоёр гурван жил хэртээ болоод л явж байсан. Нэг хөгтэй юм яръя аа. Бүтэлгүй ч юм ярих нь. Урлагийн бригадаар чинь нээх ца … цасан дунд чинь Шарын гол, голоод явж өгдөг юм байна даа. Өвөл шүү дээ. Бид нарыг чинь явлаа. Хөхүүл хүүхэдтэй. Энэ том хүү маань гарцан байсан. Ой өнгөрцөн байсан. Явлаа. Тэгсэн чинь машин суугаад ууланд. Хөдөө бараг хээр хонохын даваан дээр нэг 66 (машин) хүрч ирээд, нэг хэдэн муусайн хүүхнүүдийг нь аваачаад. Тэгээд нэг айлд орлоо. Гэр байдаггүй. Зимлакан (???) доогуураа. Зимлаканд (???) амьдардаг. Уурхай чинь тийм байсан юм ш дээ. Ганцхан гэртэй. Ганцхан дөрвөн ханатай гэртэй. Тэрэнд нь уурхайн дарга амьдарна. Тэгээд л зимлакан (???) доогуур.

Бямбажав -

Газар доор байна уу зимлак гэдэг нь?

Настан -

Газар дор. Зимдак!

Бямбажав -

Тэр нь ямархуу юм байх вэ?

Настан -

Шавар. Шавардчихсан одоо ингээд нүх ухаад, ингээд хонгил ухцан. Тэгээд л шавардчихсан. Аа юу, банзалчихсан. Жигтэйхэн дулаахан. Хачин сайхан дулаахан.

Бямбажав -

Өвөл ч гэсэн үү?

Настан -

Өвөл ч. Өвөл дүн хүйтэнд. Бид нар 1 сард очсон. 12 сарын хорин хэдэнд очсон. Ёолкоор, тэнд шинэ жилийн одоо үзвэр тоглолт хийнэ гэж очиж байгаа нь тэр. Жигтэйхэн дулаахан байдгийн ш дээ. Зимлак үзээгүй юу?

Бямбажав -

Үзээгүй. (0-44-15)

Настан -

Ээ! Одоо энэ өнөө байрны юунд … тэр доороос улсууд ингээд гараад ирдэг ш дээ. Тэрэн шиг л ингээд газар доогуур ухаад байрлуулчихсан. Зүгээр л нэг ингээд подвалиад (подваль) орж байгаа юм шиг ингээд л шаттай орчихно. Тэгээ л цаашаагаа аан шавар байшингууд. Дамждаг, дамждаггүй. Хоёр гурван өрөө. Тийм юманд амьдардаг байсан ш дээ геологууд чинь.

Бямбажав -

Одоо үеийнхээр энэ байрны подваль гэсэн үг үү?

Настан -

Байрны подваль гэсэн үг. Одоогоор л бол байрны подваль. Тэгээд л сайхан тохижчихсон. Шавар пийшинтэй. Хоёр бол хоёр. Гурав бол гурав. Нэг бол нэг. Гал тогоо нь тусдаа. Тийм сайхан. Хачин сайхан.

Бямбажав -

Гоё дурсамж ярьж байна шүү та.

Настан -

Тийм сайхан байсийм ш дээ. Тэгээд л тэнд чинь очоод л бид нар чинь тэр зимлаканд чинь. Аа … анх удаа хол гарч үзлээ дээ өвлийн хүйтэнд. Аа зун бол юу өнөө … Шарын голд дадлага хийж байхад бид нар дандаа нөгөө платактай (майхан) явж байсан. Тэгээд л зимлак л гэж ярьж байсан. Тэгээ л одоо тэр үед чинь өнөө байлдаан л, өнөө 45 оны байлдаан майлдаан л санаанд ороод, (инээмсэглэв) бас тиймэрхүү юманд орсон л бодогдоод “За энэ газар доогуур нь л юм байдаг байх нь” л гэж бод … бодогддог байсан байхгүй юу. Тэгээд хоёр хоног тоглолт хийчихээд, тэгээд наашаа Эрээн дээр ирээд, бас нэг Усчаатка (???) дээр ирээд, ингээд 7 хоног то … тоглолт хийчихээд л ороод ирж байсан. Өвлийн хүйтэнд ирж байсан. Ёстой янзтай. Тэгээд тэрний дараагаар хавар нь энэ Горхид манай нэг том Усчаатка байсан. Тэнд тоглолт хийгээд. Тэгсэн чинь бас их гоё оо. Нэг муу автобус нь өнөө хаалга нь ингээд онгойлгож нээдэг нэг жаахан автобус байсан. Чи мэдэхгүй дээ. Ингээд ручкаар (бариул) хаалгыг нь онгойлгоно. Ручкаар татаж хаана. (инээв) Тийм хоёр автобустай явж байлаа бид нар. Хоёр шүү. Хоёрын хоёр. Хорин хэдэн хүн. Тэгсэн чинь манай эвлэлийн хорооны дарга Шарав гээд л. (инээв) Нэг залуу байсан. Тэгсэн чинь нэг, нэг хурган дотортой … (0-46-02) Одоо бодоход нэг бор шар дээл байсан шиг байсиймаа. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь л … би тэр Шаравын арын арын суудал дээр Дарьзав бид хоёр сууж байсан. Тэгсэн чинь л ёооо … гал манараад л, пүс (авиа) хийгээд л, урд талаас чинь гал гараад ирлээ. Тэгсэн л өнөө жолооч чинь л “Бууцгаагаарай. Болохоо болилоо шүү. Хянах самбар буудсан” л гэж байна. Тэгэнгүүт буух гэсэн чинь (инээв) өнөө муу хаалгыг нь онгойлгож чаддаггүй. Аа Дарьзав бид хоёр (??? 46-27,29) өнөө муу Шаравынхаа дээлний сугыг ураад хаячихсан. Байдаггүй ээ. Эмжээрээс нь зулгаагаад, эн дээр нь л гаргачихаж. Өнөөх нь өнөө хаалгаа онгойлгохгүй өнөө ручкаа дарахаа мэдэхгүй сандарсан хүн чинь онгойлгохоо мэдэхгүй. Дээш нь татчихаж. Бид хоёр өнөөхийг нь онгойлгох гээд “Чи холдооч” гээд өнөөхийн чинь дээлний суганаас татцан чинь хоёр дээл … сугыг ураад дээлийг нь гаргачихаж. Тийм наргиантай явж байсан. Тэгээд гайгүй ээ. Автобус нэг нь гайгүй яваад.(46-52) Тэгээд цаашаа цаанаасаа машин дуудаад бид нар очоод тэгээд нэг тийм нэг аюул болох шахсийн. Тэгээд тэндээ тоглолтоо хийчихээд, бас нэг хонож өнжчихөөд, маргааш нь ирээд, хавар нь Төв аймгийн Эрдэнэ суманд … Хавар биш ээ. 6 сард юм байна тэр чинь. Эрдэнэ сум руу нээх бороотойд юу яана гээд л … Эрдэнэ суманд “Улаан булан” барьсан. Манай шейф (???) юм гэнээ яамны. Яам гээд болцоон. Удирдах газар болцон. Удирдах газрын шейф юм байна. Арай яам болоогүй байсан юм байна. Тэгсэн чинь л Цэрэндорж дарга нэг өдөр дуудаад л … Үгүй ээ би явахгүй гэсэн байхгүй юу. Би явахгүй гэсэн. Тэр нь би яагаад явахгүй гэсэн гэвэл … Тэр аа … юуны … манай энэ Монгол ууланд хэдэн Венгерүүд волфраний шинжилгээ хийж байсан. Эрэл хийж байсан юм. Тэгээд өнөө чухал дээжээ намайг нэг, долоо хоногийн дотор … 300 дээж гаргаж өг гэж өгсөн, орхисон байхгүй юу. Юун долоо хоногт би 300 дээж спектрээр гаргах нь ч байтугай өдөр шөнөгүй сууна ш дээ. Тэгээд … ерөнхий инженер маань одоо өнөө зөвлөлтийн хүн шүү дээ. Тэгээд Александр хэн гэж байлаа даа. Өнөө хоёр нэр … Александр Петрович гэж байсан байх аа. Тийн. Тэр хүн маань үүрэг өгдөг юм байнаа. Намайг дуудаж аваачаад. “За. Би чамд ёстой маш чухал даалгавар өгье: Энийг чи нэг долоо хоногийн дотор л гаргана. (0-48-15) Яг 300 дээж. Бүрэн, бүрэн полный анализаар гаргаж өгнө шүү” гэдгийн байна. Тэгээд манай мэргэжилтэн бид хоёр юу яагаад л. Тэгээд мэргэжилтэн “Болно, чадна” гэж авлаа. Өнөө авгай чинь. “Чадна. Бид хоёр хоёулаа хийнэ. Манай хүн хоёр ээлжээр сууна. Бид хоёрт хоол, сүү л өг. Бид хоёр, бид гурав сууна” гэж. Тэгэхээр чинь одоо би хэлэх үг байхгүй ш дээ. Хоёр ихэр фортоор л аваад байсан. Хоёр форт зэрэг асаачихаад аваад л байсан чинь (урт амьсгаа авав) 6 хоногийн оройхон дуусгалаа. Өнөө 300 дээжээ. Контоль өнөө хо … аа 75 дээжтэй. Ингээд л дуусгачихлаа. Өө өнөө хоёр муу авгай чинь нүд нь бөлцийцөн. Нэг нь нүд өвдцөн. Эм дусаагаад л хараад л байдаг. Тэгээд дээр нь би … Тэгсэн чинь аа “тийм дээжтэй явахгүй” гэсэн чинь “За тэгвэл хоёр гурав хоног ер нь бэлтгэл хийж байгаарай. Яв” гэж байна. Тэгээд өглөө нь нэг юм дуусаад. Юу вэ тэр чинь шөнө нь дууссан юм чинь тэндээ хонохгүй юу бид гурав. Гурвуулаа нэг юм … Диван гэж байхгүй. (49-09) Ганцхан диван дээр нөгөө муу хоёр маань хэвтдэг. Би ер нь одоо ийм нарийхан скамелька гэж ярьдаг даа. Ийм сандал дээр би хэвтэж байгаа юм. Халаадаа дэвсээд, халадаа нөмрөөд. Ингээд хэвтэж байгаа юм. Тэгээд нэг юм дугхийсэн болоод өглөө 9 цаг болж байсан чинь дарга давхиж орж ирлээ. Найм хагас гэхэд. Яаман дээр дуудаж байна чамайг. Цэрэндорж дарга. Нямсүндэв та хоёрыг. Дарьзав та гурвыг бушуу аваад ир гэж байна. Одоо бушуу яв л гэнэ. Очлоо. Тэгсэн чинь Цэрэндорж гуайтай муудаад. За би … Аа “Яв” гэж байна. “Та гурав одоо яв.” Тэгээд би “Үгүй би явж чадахгүй. Би 7 хоног аа … гэр орондоо ч хариагүй. 7 өдөр, 7 шөнө би 375 дээж хийсэн. Би одоо ерөөсөө нүд анилдаад, явах ч, хөл дээрээ ч зогсох чадвар алга. Би явж чадахгүй” гэсэн чинь “Чамд тушааж байна” ингээд л нээх ширээгээ цохиж байнаа. Аягүй муухай бүдүүлэг. “Үгүй, би чадахгүй” гэсэн. “Би чадахгүй” гэсэн. “Чад нөхөр минь. Тэгвэл чи эвлэлийнхээ баталгааг тавьчихаад гар” гэнээ. “Энэ эвлэлийн батлах танд хамаагүй ээ. Хувьсгалт залуучуудын эвлэл надад үүрэг өгөөгүй ш дээ. Энэ чинь захиргааны үүрэг. Энэ чинь сайн дурын (санаа алдав) асуудал. Тийм учраас би явахгүй гэж хэлээд. Ингээд гардаг юм байна. Гараад явчихсан. Тэгсэн чинь … (0-50-16)

Бямбажав -

Зоримог байж ээ.

Настан -

Зориг. Их тэнэг байсийм. Их муйхар. Тэгэхгүй яах юм бэ, энэ чинь. 7 өдөр, 6 шөнө нойргүй хононо гэдэг чинь юу вэ? Ерөөсөө ч цурам хийгээгүй. Ердөө цурам … Тэгээд л 4 цагаас л … 5 цаг, 6 цагийн хооронд аягүй их үүргэлнэ. Нойр хүрдэг юм байна лээ, хүн чинь. Дохьдог. Тэгэнгүүт л крантны хүйтэн усаар нүүрээ угааж байгаад л, нөгөөдөхөө хийгээд байдаг. Өнөөхийг чинь л буруу хийвэл болохгүй ш дээ. Одоо тэрийг л үнэн зөв гаргах ёстой. Тэгээд ганцхан тэрэн дээр л ерөөсөө бүх юм төвлөрцөн. Аан тэгээд намайг дарга аа … “Геологийн тэргүүний ажилтан”, “Эвлэлийн төв хорооны ажилтан залуу” медаль гэж хоёр юм өгч л байна лээ. Тэрнийх байх л гэж бодсон. Тэгээд явахгүй гэсэн чинь болдоггүй ээ. Маргааш өглөө нь эртээ ирээд, тэгээд дарга “За чи …” аа … Чүлтэм дарга “За аа … чи нэг хариад дугхийчихээд яв” л гээд. Тэгээд л өнөө муу машинаараа үүрэглэж ирээд, тэгээд хариад унтаж байсан чинь (51-13) … Унтчихжээ. Өглөө 8 өнгөрч байхад ээж маань дуудлаа. Бослоо. Өө аа … өнөө Зайсан гаад чинь явган гүйнэ ш дээ. Автобус байхгүй. Чавхадчихна. Гүйгээд нэг … дөчин хэдэн минут л алхаад ордог байсан даа. Одоо манайх тэгэхэд чинь одоо энэ аа … Чингэлтэй дүүргийн тэнд л байсан шиг санаж байна. Биш ээ. Чингэлтэй дүүрэг биш. Өнөө асрах сургууль гэж бий ш дээ.

Бямбажав -

Аа тийм.

Настан -

Тэр асрах сургуулийн аа туурин дээр манай хашаа баригдсийм. Яг энд байсийм. Тэндээс л Зайсангийн ам луу, Хөдөө аж ахуйн дээд сургууль руу гүйгээд оччихно доо. Дөчин таван найм … Дөчин …

Бямбажав -

Хол гэсэн үг үү?

Настан -

Хол хол. Гүйчихнэ. Их хурдан алхдаг байсан. Яаж алхдаг байсийм. Мэдэхгүй. Энэ одоотой адил юун тийм төмөр өсгийтэй юм өмсөх вэ дээ. Намхан аятайхан юм өмсөөд л гүйчихнэ.

Бямбажав -

Биенд …

Настан -

Эвтэйхэн …

Бямбажав -

… сайн байдаг байсан байлгүй.

Настан -

Бие их сайн. Тийн тэрний хүчээр л нэлээн наслаж байхгүй юу. Тэрнээс тэр интелиац (0-52-05) муутай, тэр лабароторийн хор, тэр одоо би аа … эрүүл мэндээр бол маш их хохирсон хүн шүү дээ. За энэ муухай юмыг одоо ярихгүй. Муу юм ярихгүй. Ерөөсөө л … хачин хүч … хүчил шүлтэн дотор байсан бид нар. 34 жил тэрнээрээ амьсгалдаг чинь ямар өөдтэй байхав дээ. Хүнд хортой нөхцөл байдгийм шүү дээ. Манай лабаротори чинь.

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Тэгээд аа … юу яалаа. Дахиад л намайг... (0-52-35) Юу … “Дарга дуудаж байна чамайг” гэхлээр нь “Яав?” гэсэн. Үгүй би тэгсэн чинь яг проеэ … Кассетаа (???) цэнэглээд л, проектроо асааж байсан чинь дарга дуудаад байна гэнэ. Ороод очсон чинь “Үгүй хүү минь явахгүй бол болохгүй нь ээ. Чамайг хүлээгээд 3 хоног хүлээсэн гэнэ.” “Яагаад намайг хүлээдэг юм бэ? Би ганцхан дутмаг юм уу? Хорин хэдэн хүн байгаа ш дээ.” Үгүй би нэг муу шударга хөгжим барих санаатай. Тэрэнд нь болсон юм бол уу? “Үгүй чи очихгүй бол болохгүй. (0-53-00) Шейф нэгдэл. Зөндөө бэлтгэл хийчихээд байна гэнэ. Цэрэндорж дарга уучлалт гуйсан. Чамайг гуйж байна. Явуулчих. Аргалаад явуулчих. Чи нэг … Жаахан амраасан бол явуул” гэж байна.

Бямбажав -

Нөгөө муухай ааштай хүн үү?

Настан -

Өнөө муухай ааштай дарга маань. Удирдах газрынхаа даргатай муу загначихаад гараад ирсэн гэж байгаа. Нөгөөдөх маань ширээгээ цохичихоод гаргацан. Ширээгээ цохихоор нь уур хүрцэн байхгүй юу. “Яасан харгис, бүдүүлэг юм бэ? Дарга хүн байж” гэж бодоод байсан гэж байгаа юмаа. Тэгээ л би ч дээ аан … Тэгээд л аан тэндээсээ гэрээрээ ороод нэг, чемоданд нэг хувцасаа хийж аваад. Нөгөө урлагийнхаа хувцасыг юугаараа аа … өрөөнөөс юу … улаан булангаар орж аваад л, тэгээд л шууд явсан. Тэгсэн нээх усан борооноор явсан. Би аягүй дургүй байсан. Тэнд явах. Ёстой бүр цаанаасаа л нэг дургүй байсан. явмааргүй дургүй хүрээд. Тэгсэн чинь Төв аймгийн наах нь зургаахан км аа … явчихаад, машины жолооч дугуй хагараад. Бүгдээрээ …

Бямбажав -

Хөөх. (0-53-50)

Настан -

Тийн. Бүгдээрээ … Тэгээд гэнэтийн нэг хүний маань л эгэм нь хугарсан. Миний тархи доргисон. Нэг жаахан, жаахан шалбархай болсон. Тэгээд бусдууд нь гайгүй ээ. Тийн. Тэгээд тэрнээс хойш тэр уран сайхан, эсэн бусын юмыг ёстой цэглэсэн дээ. Тийн. Тэгээд би чинь энэ Хирургийн больницод гучин хэд хоног хэвтсэн. Тархины доргилтыг чинь барьж засдагийм гэнээ. Тэгэж хэвтүүлж засдаггүй юм гэнэ. Бариа засал хийдэг юм гэнэ. Тэрийг мэдэхгүй аваачаад … Тэр чигээр нь аваачаад аа нэг эмч улсууддаа аваачаад …Аан гэмтэл гэж байгаагүй. Одоо энэ аа Гандангийн хүүхдийн хоёрт … Хүүхдийн эмнэлэг гэж бий ш дээ. Гандан дээр. Тэнчээ хүүхдийн аа больниц гэж байсийм. Нэг талд нь аа мэс засал гэж байсийн. Тэрний цаад талын эмнэлэгт нь аваачаад хэвтүүлчихсэн. Тэгээд л өнөө эгэм нь хугархай Дарьзав надад үйлчилдэг. Намайгий чинь яг таг гар дээш даруулаад хэвтүүлчихсэн. Үгүй мөн зовлонтой байсан шүү. Жаахан хөдлөхөөр толгой дүйрээд өвдөөд байсан. Хэд хоног л толгой өвдөөд, нүд маналзаад байсиймаа. Тэгээд гайгүй болцон. (0-54-50) Тэгээд л нэг тариа хийлгэдэг. Тэгээд л хэвтээд байдаг. Ийм зовлонтой. Тэгээд нэг айхтар юм болго, болгочихсон шүү би. Тэрнээс хойш яваагүй.

Бямбажав -

Эмнэлгийн эмчилгээ нэг их сайн хийгээгүй л байна л даа. Тийм ээ?

Настан -

Үгүй эмчилгээгий чинь тэр доргисон доргийг чинь бариа заслаар юу яадаг байна. Тэгэхэд чинь өнөө бариач, Гандан, зах наймаа гурвыг чинь үздэггүй байсан байхгүй юу. Ерөөсөө үзэхгүй. Илүүлж таалуулсан тийм бариач залаач гэж байхгүй. Илээч таалаач хүн байдаггүй.Үзмэрч зурхайч гэж байхгүй. Юу ч байхгүй. Ганданд очсон бол мөргөж сөгдөж болохгүй. Ийм хориотой байсан байхгүй юу. Тэгээд л одоо би чинь л одоо яахав дээ. Тэгээд л ерөө улсуудыг юу яасан. Түргэн дуудсан. Аваачаад л манай нэг аа … юу Газрын орлогч дарга Сандуйжав гуай явсан. Тэгээд л Сандуйжав гуай л тэгсэн гэнэ лээ. “Энэ хүүхэд л нэг жаахан тархи толгойны, юм нугас юмны л гэмтэл болсон байхаа” гээд л. Тэн дээрээ, газар дээрээ би бас хөдөлгөөнгүй нэлээн байсан шиг байгаа юм. Өөрөө мэдээгүй. Нэг л мэдэхэд л нэг л, нэг л … аа хажуулдаад л явчих шиг л болсон. Юм идэж явцгааж байсан юмаа би. Тэгтэл алчуур аа яасан бол гээд л нэг бодож явсан. Тэгээд л мэдэхгүй осолдсон. Тэгээд тэрэн дээрээ нэг аа их … тэгэнгүүт л аваачаа Хирургт хэвтүүлчихсэн. Нөгөөдүүл нь хөдөлгөөнгүй, толгойгий маань давстай арвайн (арвын ???) алчуураар боогоод л, тас боогоод хэвтүүлчихсэн. Дээш нь харуулаад. Тэгээд нээх муу ч юм болоогүй л дээ. Тэгээд дараагаар нь би бас тархины юм аа … зураг мураг авахуулж, бас дахин аа нэлээн явсан. Нэг их гэмтэл болоогүй л юм байна лээ. Ер нь гажиг төрх, аа … одоо нэг их тархи толгой өвдөх тийм юм байдаг …, гайгүй л байдгийм. Нэг тэгсэн шүү. Тийн. (сүүрс алдав) Нэг тэгж айхтар аа … болоод, одоо ажлын төлөө л явж байгаа хүн. Тэрэнд би маш их дургүй байсан. Тэгээд ер нь залуу хүүхдүүдэд хэлэхэд ер нь сэтгэл дургүй юмандаа зорьмооргүй юм байна лээ шүү хүүхэд минь. За юу бол доо, яая даа гэсэн юманд ерөөсөө л болих л болсон шиг сайн юм байдаггүй юм байна лээ. Ийм л юм. Тийм нэг сургамж. Тийн. Ухаан нь өнөөдөр нэг хүнтэй нэг ажил төрөл яръя. Бүтэх болов уу? Үгүй болов уу? Яах бол доо гээд ингээд … Яах бол доо? Ер нь яая даа гэсэн юманд бол нэг их зориг гаргаад шуудрахын хэрэг байдаггүй л юм шиг байна лээ. (0-57-06) Би бас их дургүй байсийм. Тэрнээс тэр чандага шиг цасан дунд цас ухуулаад л тэнэж явж байсан хүн чинь айхгүй. Тэр машин чинь хажуулдчихсан, бүр ингээд хажуу тийшээ харчихсан ийм байхад чинь л буугаад л, дэгдээд л, цасан дээр бүжиглэцгээгээд л, даарч байна гээд л бүжиглээд л. Нөгөө машинаа босгочихоод л, хөдлөхийг нь хүлээгээд, бүжиглээд наадаж явсан улс чинь. Тэгж айгаагүй улс чинь тэрүүхэн одоо бороонд юугий нь айсийн. Ийм огт дургүй байсийм би. Анхнаасаа л их дургүй байсийм би. Тийн. Тийм юм болсийм.

Бямбажав -

Та түрүүн дээж гэж хэллээ.

Настан -

Тийн.

Бямбажав -

Дээж гэдэг чинь одоо ямар учиртай юм бэ?

Настан -

Дээж гэдэг чинь одоо яахав дээ. Өнөө өнгөн хөрснөөс авдаг өнөө бид нарын уу, уулын чулуулаг. Одоо алт байна уу, мөнгө байна уу, болифраан (???) байна уу? Одоо ямар л нэгдэл элемент одоо зуун гурван. Зуун найман. Зуун гурван элемент байдаг байхаа. 108 болсон байх. Энэ элементүүдийн юу нь байна гэдгийг тэр шорооноос чинь, тэр шороогий чинь дээж гэж, дээж гэж нэрлэдгийм. Усыг ч дээж гэнэ. Усны дээж. Одоо чулууг ч бутлаад шороо дээж л байна. Тийн. Дээжийг чинь … Тэр чинь өнөө бид нар нэг л шинжилгээ хийж, аа эрдэм бодисоо тодруулдаг шороогий чинь дээж гэж байгаа юм. Тийн. Тэрийг чинь янз бүгдийн юмаар. Аа … химээр явна. Усаар явна. Аа … юугаар явна. Аа … спектрээр явна. Одоо (… ..-графиар 58-24) явна. Микроскопоор үзнэ. (… 58-28) гэдэг чинь тэр чулуунуудыг чинь ялгана. Тийн.

Бямбажав -

Та түрүүн одоо перво …. ?

Настан -

Тийн. Аппаратууд, Өнөө тийн. Өнөө багажаа ярьж байгаа нь тэр. Тэгээд өөрийнхөө л өнөө хэлж сурсан хэллэгээрээ л ярьж байгаа юм. Тэрэн дээр чинь энэ нүүрсэн электродыг аа … ийм нарийхан яг харандаа шиг ийм нүүрс байгаа юм. Ийм. Тэгээд л энүүнийг чинь иншээд нэг талыг нь нэг 2 см, мм хиртэй нүхэлчихэж байгаа юм. Тэрэн дотроо өнөө дээж гэж ярьж байгаа өнөө нунтаг шороогоо хийгээд, дээрээс нь үзүүр …, үзүүрлэсэн нэг нүүрс тавиад, тэгээд аа … 360 градусын халуунд халааж байгаа юм. Тэр аппарат. Тэр перфор гэдэг чинь. (59-12) Тэр байхгүй юу. Тэр аппарат. Тэр нь И, П … И, П, С -28, ДХС-8, СТ-22 гэсэн ийм гурван багажин дээр ажиллаж байсан. Тийн. Гурав. Аа тэгээд сүүлдээ (… 59-25) өнөө электрондоо хий … хийдгээ хийнэ. Өшөө бас ингээд гоожуураар хутгаад л, ганцхан минут. Түргэвчилсэн. Ийм аргыг нэвтрүүлсэн бас бид нар. Тийн. Тэгээд гоожуур дээр нь 60 дээж шууд гоожуулчихна. Жарыгаа өнөө аа … юу … буудаг өнөө цаанаа ингэж аа … (… 59-45) дээр ингэж буулгаж байгаа юм. Шугаман болгож байгаа юм. Одоо нэг аа … зүрхний зураг мураг авдаг шүү дээ. Одоо нэг хальс байдаг шүү дээ. Пелёнк тийм ээ? (… 59-55) шилэн дээр буулгаад. Яг тийм эмульстэй шилэн дээр буулгаад, шугаман болгож байгаа юм. Тэр шугамыгаа харж байгаа юм. Тусгай багажаар. Тэгээд элементээ тодорхойлно. Тоогоор тодорхойлно. Томъёогоор, тоогоор тодорхойлно. Манай спектрийн шинжилгээ бол (… 1-00-11) гардагийм. Аа хими болбол урвалаараа тодорхойлоод бас тоогоор гарна. Аа минерграф бол чулуугаа юугаараа … микроскопоор хараад чулуугаан мөн тоогоор тодорхойлж гаргана. (1-00-25) Одоо юу … аа … цагаан тугалга хэд байна, аа мөнгө хэд байна, цэвэр цайр, цинк хэд байна? Мөн тэр чулуунуудаа яг чулуугаар нь гаргана. Аа манайх бол шороогоор гаргана. Хими бол шороогоо уусмал болгож гаргана. Алт хийнэ. Алтыг бол олон жил хийсэн. Алтны переводк, переводк гэж яръя даа. Одоо алтны одоо тэр дэлгэрэнгүй шинжилгээ хийхдээ байнаа 380 градусын халуун зууханд алтаан хайлуулна. Шороогоо хайлуулж, алтаан гаргана. Тэр их хүнд. Тэгээд хааны дарстай ажиллана. Хааны дарс гэдэг маань хүчил. … Хүчлээр зайлна. Одоо ингээд … хэн мэдэхэв. Ингээд инжээрнүүдэд (инжаан ???) ингээд аа юм цохиулахад ингээд давтаж давтчихаад, нэг юманд дүрчихээд шар өнгөтэй болгочихдог шүү дээ. Ингээд алтыг хайлуулчихаад, монетыг ч гэсэн хайлуулчихад хар өнгөтэй болдог доо. Тэгээд нэг юманд дүрчихдэг ш дээ. Аа за тэр чинь өнөө бид нарын алт цайруулдаг, гаргаж авдаг уусмал байхгүй юу. Тийн. Эд нар инжаанууд аа … тэр уусмалаар цайруул, өнгийг нь засдагийм. Тийн.

Бямбажав -

Та … ийм мэргэжлийг сонгоход одоо танай аав ээж нөлөөлсөн үү? Ер нь яагаад ингэж одоо … ? (1-01-53)

Настан -

Үгүй аав ээж бол байгаагүй. Миний аав бол намайг нэг сартай байхад аа … юу яасан юм гэнэ лээ. Аа … тэр манай Бага газрын чулуунд нэг Засаг ноёны ганцхан танхай хүү байсийм гэнэ лээ. За одоо танхай юу байхав дээ. Нэг залуу айхтар хүү байсийм гэнэ лээ. Ганган Шагдар гэж. Тэгээд хот орно гэж. Их зээр (???) ачсан машин дээр. Тэгээд хот руу явсан юм гэнэ лээ. Тэгээд хот руу яваад, яваад… Гараад явсан ч буцаж орж ирээд “би охиноо нэг үнсчихээд гаръя” гэсэн юм гэнэ лээ. Нэлээн явж байгаад. Ээж маань гаргаж өгсөн юм гэнэ лээ. Тахил цацлаа өргөөд, үдцэн. … Тэгсэн орж ирчихээд, намайг нэг үнсчихээд, гэрээ зөв тойрчихоод, тэгээд гараад явцан гэнэ лээ. Тэгсэн чинь манай урд “Довон хөндий” гэж байдгийм. “Жарангийн хөндий” гэж байдгийм. Жарангийн хөндий нь аан юуны Баян Бараатайн нутаг байдгийм. Довон хөндий гэдэг нь манай Дэлгэрцогтын наад тал шахуу байдгийм. Довон хөндийд машин нь осолдоод. Одоогоор бодоход тэр зээр (???) хөлдөхийг бодоход 12 сар юмуу 11 сард юм уу, тийм л юм шиг байгаа юм. Тийн.

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Тийн. Үгүй ээ. Сар гаран, 2 сартай гэсэн байхаа. Үгүй би чинь 9 сард төрсийм гэнэ лээ. 2 сартай шахуу байсийм бол уу даа. Тэгээд эцгийн маань одоо тэр осолдсон тэр машины гол төмөр байдгийм тэнд. Байдгийм. Би тэрүүгээр явахад яахав дээ. Насны залууд бол, их л нэг зөв тойрчихоод жаахан аан… тэгж байж байгаад л нэг явдаг байсан. Сүүлдээ бол сэтгэл эмзэглээд, бас нэг нулимс унагадаг болсон байна лээ. Тийн. Тэгээд байхгүй болсон. Тэгээд би ээжтэйгээ байж байгаад... Ээж маань далан хэдтэй өөд болсон доо. Тийн Тэрнээс хойш л одоо өөрөө өөрийгөө даагаад л … Намайг ажилд орсоноос хойш ээж маань өө бүр тэр лабораторид ороод ажлын гараагаа эхэлсний дараагаар ээж маань өөд болсон. Тийн. Нөхрийг төгсөж ирсний жил байхаа. Тийн. Малчин хүн байсийм. Манайх чинь. Бүгд малчин.Би өөрөө л сэтгэлээрээ л, зүрхээрээ л тэр одоо эмч болъё гэж бодож байсан чинь аан… олон хувиарууд ирээд байхаар нь л нэг өдөр бодлоо. Үгүй ер нь. Тэр Поли гэж ямах… Их савсаг байсан байгаа юм. За эмч бол хүн болгон хийдэг ийм юм шүү дээ. Би яваандаа эмч болчихож болноо. Тэр поли доо, политехникумд ороод үзье. (1-04-22) Эмч болно гэхээр бас 5 жил өнөө нөхрөө гомдоллохоор би бас болохгүй болчих гээд. Тэгээд юу яаж байгаа байхгүй юу. Нөхөр гэж дээ. Нөхөр л байгаа юм даа. Одоо танилцаад л хоёулаа 10-р ангид үерхээд л, танилцаад л, хоёр нутгийн хоёр танилцаад л, тэр маань яваад өгсөн. Тэгээд л би бодлоо. За би ер нь өндөр настай эхтэй хүн. Энэ хүн хэзээ ч над ирж түшиг хань болоо билээ. Би ийм цөөхөн жилтэй юманд сурдаг нь дээр гэж бодоод л тэгээд л хоолоо олж идсийм. Шалгалт шүүлэг юм өгсөн шиг л санадагиймаа бас нэг юм. Цаас харандаатай л юм бичсэн байхаа. Тийн. Хичээл хийнээ. Гэрийн ажил хийнээ. Өөрөө түлээгээ хөрөөднө. Өөрөө нүүрсэндээ явна. Налайх ороод л, 51 машинтай. 3 тонн нүүрс өөрөө ачаад л ороод ирдэг байсан.

Бямбажав -

Та өөрөө юу?

Настан -

Тэгэлгүй яахав. Тийн. Тэгж л амьдардаг …

Бямбажав -

Тэндээс нүүрс ачихад ямар уурхайгаас …? Та өөрөө ачих уу?

Настан -

Уурхай. Ил уурхай ингээд нүүрсээ гаргачихна. Налайхын их уурхай чинь. Задгай байна. Тэгээд л хүрздээд л ачина. Тэгээд л хавь ойрын залуучууд яахав дээ аа … хэд хүрздэж өгнө. Тэгээд л жолооч туслана. Өөрөө ачна. Тэгээд л хоёулаа хүрздээд л, хоёулаа буулгаад л ороод ирнэ. 51 машин дүүрэн ачна гээч. Тийн. Эрдэнэ сум руу нэг өвлийн түлээнд явдаг юм байна. Одоо түлээний, түлээгээ гаднаас өнөө албан газрууд чинь түлээний мод ажилчиддаа татаж ирдэг байхгүй юу. Тэгэхэд бол аа … татаж ирдэггүй. Эрдэнэ сумнаас түлээ авах хүн байна уу л гэнэ. Би 4 куб.м түлээ авнаа гэж захиалгаа өгчихсөн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь машин нь ирчихсэн.Мод авах хүмүүс маргаа өглөө … Машинаа захиалчихсан. Маргааш өглөө 9 цагт лабаротори дээр яваад ирээрэй. Ажил дээрээ. Дулаан хувцастай ирээрэй.Түлээгээ Эрдэнэ сумнаас очиж авна. Уулнаас гэж байдгийн байна. За ш дээ. Тэгээд л явлаа. Тэгээд нэг 7 эрэгтэй хүнтэй ганцаараа явж байгаа юмаа. Би чинь одоо өрхөө л толгойлж яваа хүн шүү дээ. Хөгшин ээжтэйгээ. Өрхөө толгойлж яваа хүн. Тэгээд л яахав дээ манай залуучууд. Одоо Унгаржав гээд нэг сэтгүүлч бий. Аа Боргой гээд нэг аа … юу … хими хүн бий. Одоо хоёулаа тэтгэвэрт гарчихсаан. Унгаржав, Боргой. Одоо лабароториос л бид гурав байгаам даа. Энэ аа … одоо байгаагаас биш миний дүү. (1-06-42) Аа энэ аа тийм ... цай уу, сайхан цай уу.

Бямбажав -

Та цайгаа уугаач.

Настан -

Би бас энд уунаа. Зүгээр чи уу.Би энд уучихна. Энэ, энд байна миний аяга. Жаахан зөөдөгхөн уудагийн ш дээ. Тэгэхгүй бол их халуун хоол, час халуун, буцлам цай ходоодонд муу юм шүү дээ хүүхэд минь. Их халуун цай эд нар битгий ууж бай. Зөөдөгхөн (цай уув) Тэгээд давхидгийн байнаа. Баахан хүнс бэлдэж аваад л. Зүгээр идэхгүй болно. Жаахан хүнс бэлдэж аваад давхидгийн байнаа бид нар. Тэгээд л нэг орой тэндээс замын нөгөө хүүхэдтэй хүн нэг гэр бүлээрээ 2 хүн суучихсан. Үгүй өнөө замаан заалгаж байгаа юм байнаа эд нар. Тэгээд л тэднүүстэй л хамт юу яасан. Тэгээд л шөнө орой болсон хойно өнөө айлд чинь очсон. Өнөө айл чинь гэрээ хураачихсан байна л даа. Зайлууул. Гэрийг нь барилцаж өгөөд л өнөөдүүл чинь. Аан … За би ч яахав машин дотор сууж байлаа. Даарчихсан ч байсан. Сууж байлаа би ч яахав. Сууж байлаа. Тэгээд аа … явсан. Тэгээд өнөө айлд чинь бас аягүй хүйтэн юмаа. Тэгээд л хэдүүлээ л нэг юм гал түлээд л, нэг эсгийтэй явсан. Өнөө машин дээрээ тавьж, ихэнх залуучууд нь дээр сууж явсан чинь эсгийгээ дэвсээд л, хэдүүлээ тэгээд тэнд, тэгээд тэнд, тэгээд л нэг юм (1-08-02) маргааш өглөө нь босоод л нэг хар цай чанаж өглөө. Нэг жаахан юмаа идэж аваад л өнөө уул руугаа гарлаа даа. Тэгээд л өнөө кубласан мод гэж бас жаахан худлаа хэлсэн байнаа. Жаахан жаахан мод энд тэнд тавилчихсан. Бас худлаа хэлж. Тэгсэн.өнөөдүүл чинь өнөө бөөгнүүлээгүй модыг нь бөөгнүүлж бэлдээд, доош нь буулгаж өгдөгийм байнаа. Тэгээд хамгийн түрүүнд миний машиныг ачиж өгдөгийм байнаа. Тэгээд би хамгийн түрүүнд аа … орой нэг 5 цагийн үед, бүрий арай тасраагүй байхад наашаа хөдөлж байгаа юм. Шөнөжингөө давхиж орж ирээд л. Тэгээд жолооч маань их сайн хүн байсан даа. Түшигтэй их сайн хүн байсан. Аятайхан, тогтуухан хүнтэй намайг явуулсан. Тэгээд л буулгаж өгөөд л. Тэгээд л хашаандаа яаж оруулах билээ гэнэ. За яахав дээ. Маргааш болсон хойно оруулнаа л гэсэн. Тэгээд маргаадар нь яахав дээ. Тэгээд тэр чигээр нь ажилдаа яваад өгч байгаа юм. Тэгээд маргааш нь манай тасгийн хоёр залуу, нөгөө түлээнд явсан хоёр маань дөрвүүлээ хүрч ирээд л хашаанд оруулж, хурааж өгөөд л, хөрөөдөхийг нь хөрөөдөж өгөөд л. Ингээд л туслаж байсан даа. (1-08-54) Тийн. Тэрний тэгээд нэг тийм айхтар юу, хар бор ажил хийж явсан. За тэгээд ний … нийтийн одоо нийгмийн тустай хөдөлмөр, энэ субботникийн ажил гэж их хийж байлаа. Жил болгон 4 сарын 1-нд одоо “Коммунист субботник” гэж хийнээ. За тэгж байтал зун болохоор бороо орно. Энэ Сэлбэ чинь наашаа юу яагаад далан задарна. Их юм болноо. За тэгтэл аа … зүлэг суулгана. Одоо ногоожуулна гэж. Энэ комбинатын энэ талын 19-р хорооллын энэ тал байна ш дээ?

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Тэр зүлгийг туж манай лабаротори зүлгэжүүлсийн. Модыг нь тариад зүлгийг нь суулгасан юм. За тэгэхээр би ямар машин, ямар улсууд байваа гэхээр би бодож байна. Нэг, 51 машинтай. Тэр чинь одоо 59 онд байх. 59 онд. Манай дарга өөрчлөгдсөн. Манай дарга Герман Цэвээн гэж. Одоо Германд олон жил байсан юм гэнэ лээ. Нэг их сайхан даруухан, их өндөр, буурал толгойтой хүн байсан. Цэвээн гуай. Манай дарга. Тэгээд 4 эмэгтэй. Өнөө лабароторийнхон чинь хэдэн хүүхэн нь дандаа мэргэжилтэнүүд юм чинь. Гурав дөрөвхөн эрэгтэй. Нөгөөдүүлийгээ газар ухуулдаг. 4 эмэгтэй, нэг 51 машинтай. Зүлэг ховхол … Аа яг хэмжээтэй. Тэг дөрвөлжин. Хааш хаашаа ийм тэг дөрвөлжин хэмжээтэй. Ингээд хэмжээд, нэг метр бариулаад, нэг цаасан дээр хэдэн тоо бичээд явуулцан. За тэгээд өнөө эгэмээн бэртээдэг Дарьзав, би, Цолмон, хэн билээ? Даваа гээд нэг эмэгтэй байсан. Энэ бид дөрөв явж байдгиймаа. За тэгээд л дөрвүүлээ тэр, одоо бодоход тэр Туулын зах, Сонгинын наахна юмуу даа, хаашаа юм бэ. Голын зах дээр л юм даг. Тэгээд аваачаад зүлгээ ховхоллоо доо. Тэгээд л метрлээд л, газраа хэмжээд л цугаараа бултаар нь зурчихлаа. Тэгээд … ээж маань тэгсэн “За хүү минь, зүлэг, ногоо, чулуу ховхолохдоо сайн залбираарай. Хангай дэлхийгээсээ л гуйдаг юм шүү”гээд л ээж маань зааж өгсөн гэж байгаа. Тэгээд бас бодож байгаа юмааа. Ер нь ч анх эхлээд л өнөө маршрутанд гарахад ээж маань тэгж зааж өгсөн. “За чи уул хаданд очоод газар шороо битгий ухаарай. Чулуу мулуугий нь ийш тийш нь хөдөлгөхийн өмнө заавал Хангай дэлхийгээсээ гуйдаг юм шүү” гээд. (1-11-20) Нөгөөдөхөө бодоод бас “энэ чинь уулын Туулын зах дор зүлэг ногоо. Энэ сайхан ургаж байгаа зүлэг ховхлох ч мөн хэцүүеэ” гэж бодоод л, жаахан бэрхшээгээд л байсан. Тэгээд л нэг “Дарьзаваа чи аа … чи жаахан нямбайгаараа зур” гээд л өнөөдөхөөрөө зуруулчихаж байгаамаа. (инээв) Тэгээд тэр татна. Зурлаа өнөөдөх чинь. За чи хэмжээ алдав аа. Тэгвэл Цэвээн дарга загнана шүү л гэсэн. За л гэж байна. Зураад л. Нөгөөдөх маань зураад л. Тэгсэн Даваа нь нэлээн булиа. Даваа минь гишгээд бай. Би зөөгөөд байя л гэлээ. За л гэж байна. Тэгээд нөгөө хээ … Тэгээд сүүлдээ хэдүүлээ гишгэсэн л дээ. Тэгээд аа … нэг метр, 12 машин зүлэг. 51 машинаар. 12 машин зүлэг, гузовтээ (тэвш) жаахан өндөрлөөд л. Аа нэг 2 хуруу хиртэй гарахгүй. Гарчихвал зүлэг өндөрлөхөөр өнөөх нь нураад ойчно. Тэгэхээр болохгүй л. Тэгээд л нэг, хуруу хиртэй юмуу, хоёр хуруу хиртэй өндөрлөөд л. Тэгээд л тэвхийтэл өрөөд л явуулна. Тэгсэн чинь нэг зургаа долоон машин зүлэг буулгачихсан чинь нэг хоосон машин давхиад ирлээ. Цэвээн дарга гараад ирлээ. Бид гурав голын зах дээр очоод дөрвүүлээ очоод суучихсан. Өнөө зүлгээ ховхолчихоод тавилчихсан байж байсан чинь дарга бууж явна. Тэгсэн л дарга шиг байна. Дарьзав тэгнэ … “Хүүе Цэвээн дарга ирж байна. Энэ чинь зүлэг ачих юм болов уу?” гээд л тэгж байна. Тэгээд л би дотроо “худлаа бид дөрвийг л ер нь шалгаж яваа болов уу даа, мань хүн” гэж. Тэгээд ачлаа хэдүүлээ. Дарга ч үүрэлцэж л байна. Энэ өвсийг чинь одоо та дөрөв л гишгээд байсан уу л гэж байна. Тэгээд байсаан л гэлээ. Үгүй тэгэхгүй яах юм тэр чинь. Эзгүй уулын захын гол дээр бид дөрөвт хэн гишгэж өгөх юм. Нөгөө жолооч чинь зөө … ачилцаж л өгнө. Тэгээд л давхиад яваад өгчихнө. Ачаад л давхиад явчихна. Тэгээд л тэгсэнээ нэг энэ тэрүүгээр яваад л, “Цолмоон хүү минь, алчуур байна уу?” гээд л тэгж байна. Нөгөө гаруу угаасан хүн болоод л, нэг алчуур аваад л нэг хүзүү толгойгоо угаасан хүн болж байна. Тэгээд л инээгээд байна. Пар пар хийтэл нэг их сайхан инээдэг хүн байсан. Тэгээд л” За их баярлалаа .Та дөрвийг чинь энэ аа …уу … Туулын зах дээр хүн суулгачихаад л, өнөө залуучуудаар зүлгээ ховхолуулаад байгаа болов уу, юм болов уу гээд шалгаж яваа юм. Тэгэхнээ энэ чинь дөрвүүлээ л үзэж тараад байгаа нөхдүүд юм байна” гэж байна өнөөх чинь. (1-13-35) Тийм сонин байсан юм. Тэр их сонин түүх байсан юм. Тэгээд 12 машин зүлэг болголоо. Бүрий тасарлаа. Хамгийнхаа сүүлийн зүлэгтэй л хэдүүлээ. Тэгээд нэг жоохон зайд нөгөө хоёр маань сууж байгаам. Хоёр маань урдаа суучихаж. Тэгээд л тэр зүлэг шороон дээр чинь суугаад л явна ш дээ. Бид нар чинь. Ерөөсөө тэрнээс цээрлэх юм байхгүй. Тийн. Тэгээд тэрнийг чинь бид тарьсан. Бид суулгасийм.

Бямбажав -

Яг хэдэн онд вэ?

Настан -

Тэр чинь 59 онд.

Бямбажав -

Аан. 59 онд чинь хот ер нь их сайхан болцон байсан үе биз?

Настан -

Хот тохижуулж, тохижуулж эхэлж байсийм. Энэ их хаанаас нь эхэлвээ гэж чи асуу. Энэ өнөө нисэх буудлаас эхлээд өнөө наадам хийдэг газраас эхсүүлэээд л одоо төв зам дагуу, одоо зочин гийчин ирнэ гэдэг юм уу. Тийм бодолтой байсан байх. Эндээс эхэлж тохижуулсан юм. Эндээс л 19-р хорооллоос ингээд л цаашаа явсан бид нар. Тэгсэн юм байгаа юм. Одоо Энхтайвны гүүрнээс эхлээд л ингээд явсийм даа. Тэгээд л 19 гэж би хадуурч байна. Энхтайвны гүүрнээс эхлээд л цаашаа явсан. Тэгэхэд Энхтайвны гүүр баригдцан байсан болов уу даа гэж бодож байна. Тийм байхаа. Баригдсан байсан бил үү. Би одоо бас сайн санахгүй байна. Тийн. Гүүрнээс л цааш явсан юм даг. Тэгж баригдаад, тэгж тохижилт хийгээд. За тэгээд л энэ Сэлбийн далан малан дээр чинь ер нь хонон өнжин ажиллаж байсан. Энэ Сэлбэ чинь задраад наашаа.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Энэ Сэлбэ задарсан. 60 онд. Тэгээд энэ наашаа бид нар чинь усыг нь татрууллаа. Чулуу зөөгөөд л, шуудайтай элс зөөгөөд л.

Бямбажав -

Тэр үед нэг айхтар үер болсон гэсэн.

Настан -

Үер болсон. Тийн хойд талаасаа …

Бямбажав -

Тэр үеийн … Тэрний тухай та дурсаж яриач.

Настан -

Тэр үеэр болсон. Тэр аа … Тэр яг үерийг бол одоо би бууж байх үед нь бид нар ажил дээрээ байсан. Үерийг бол сайн санахгүй байна. Аа үер боллоо. Субботникт гар. Бүгдээрээ гарцгаа л гэсэн. Тэгээд л өнөө аа … ажлынхаа халадыг тайлаад л, тавчикаа тайлаад л. (1-15-26) Тэр чигээрээ л ерөөсөө. Гадныхаа хувцастай л ачигдаад ирж байгаа юм чинь. Автобусаар ачигдаад л.

Бямбажав -

Цэрэг шиг л.

Настан -

Цэрэг шиг. Тэгээд л энд ирсэн. Энэ Сэлбэ дээр чинь. Одоо Ногоон нуурын энд чинь л. Өөө өнөө Сэлбэ чинь л үерлэцэн. Жигтэйхэн байна. Ерөөсөө хачин. Тэгээд харин эмэгтэйчүүд нь жаахан холуур бай, залуучууд нь наашаа усны зах руу бай. Тэгээд эд нарыг цаанаасаа зөө гэж байсан. Тэгээд тэр чинь зөөх янз байхгүй. Ерөөсөө ийм ийм татсан л ус байгаа юм чинь. Тэрэн дунд чинь өнөө чулууг нь ойртуулна. Өнөө шуудайтай элсийг. Шуудайтай элсийг чинь аа … 4 эмэгтэй л 4 булангаас нь өргөчихнө ш дээ. Тэгэхэд 25 хилийн (кг) шуудай гэж байгаагүй. 70 хилийн шуудай гэж байсан.

Бямбажав -

Өө.

Настан -

Тийн. 70 хил шуудайтай элсийг л 4 хүүхэн л өргөнө. Хачин чөрчгөр. Би чинь аягүй туранхай жижигхэн биетэй ш дээ бас. Тэгээд ямар сайн даа Цэвэн дарга тэгж байхав. “Суягар туягар бүжигчин охидуудаа л нуруу туруугий нь л муу болгочихгүй юмсан” гэж инээж байсийм. Их алиа. Дарьзав бид хоёрыг шоолж байгаа нь тэр. Тэгэхэд чинь тэр далангий чинь бас хийсэн юм. Ногоон нуурын далангий чинь. Хоёр задарсийм энэ чинь. Лут үер болсон юм. Айхтар юм болсийм. Тэгээд тэрнээс хойш нэг их айхтар юм болоогүй. Тэгээд ер нь субботник гээд л дандаа хийнэ дээ. Хагас бүтэн сайн өдөр бол бороо мороо л орвол ер нь дандаа л гадаа байна шүү дээ. Тийм түүхтэй байлаа. Ажлын гараа бол хүнд байсан шүү.

Бямбажав -

Тэр Ногоон нуур ямар учиртай байв аа?

Настан -

Ногоон нуурыг чинь одоо ямар учиртай байгуулагдсаныг мэдэхгүй. Одоо л нэг л их нууранд сэлдэг, нууранд аа… одоо байгуулах л гэж анх юу яасийм гэнэ лээ. Одоо энэ завь сэлүүлэх гэж. Тоглуулах л гэж. Одоо зугаалуулах гэсэн юм. Нэг тийм л учиртай одоо нэг хиймэл нуур байгуулсан юм. Ногоон нуур гэж.

Бямбажав -

Хэдэн онд байгуулагдсан юм бэ?

Настан -

За тэрийг чинь оныг нь би сайн мэдэхгүй байнаа. Ер нь … жаран … жараад онд байгуулсан байх аа. (1-17-30)

Бямбажав -

Аан хаан.

Настан -

61 онд бил үү? Жаран нэг онд, жар жаран нэгэн оны хооронд байх. Би он сүүдэр бол мартагдсан байна. Тийн.

Бямбажав -

(… 1-17-37)

Настан -

Тийн. Тэгж байгуулсийм. Тэрийг чинь л, газрыг чинь ухаад л, өнөө юмаар ухаад л, бид нар чинь шороогий нь зөөгөөд л. (1-17-45) Тэгээд л Сэлбийг чинь нааш нь татсийм ш дээ. Сэлбэ голыг нааш нь татсан юм. Тэгээд өнөө Сэлбийн дээр юу бэхэлсэн далан задраад. Үерт. Тэгээд өнөө наагуур ну … нурчихна. Айхтар юм болсийм. Тэгээд одоо Ногоон нуур гэж байхгүй болсон байна лээ. Хий л дэмий юу яасан. Тэр нь тэгээд нэг, нэг юм дот … завь шиг юм тавьцан эд нар байсиймаа. Нэг явж байхад. Тэгээд бид нар чинь өнөө хөдөөний улсууд шахуу болохоор чинь өнөө хотын төвөөр явахгүй ш дээ. Хагас бүтэн сайн өдөр чинь яахав. Хагас сайн өдөр гэхэд чинь хагас ажиллана.: Заримдаа бол хөдөө явна. Би бол хөдөө их явна. Дорнотын лабаротори. Аа тэнд ажиллаж байлаа. Хөвсгөлд ажиллаж байлаа. Дарханд ажиллаж байлаа. Хамгийн сүүлд. Аа .. юунд. Баянхонгорт ажиллаж байлаа. Урт богино хугацаагаар томилолтоор явна. Тэгээд л багаж тоног төхөөрөмж гэхгүй. Алт малт. Ер нь юмыг бол хийнэ шүү дээ. Хиийг. Өө ерөөсөө спектрийн хүн гэж хэлж нэг даргадаа загнуулаад. “Чамайг тэрэн дээр чинь зоочихсон юм уу. Чи дуугай яв” гэж. Манай дарга их сайхан хүн байсийм. Тэгээд Цэвээн даргын дараа хэн гэж … Олон дарга солигдсиймаа. Цэдэвсүрэн гэж нэг хүн байж байгаад. Тэгээд … ааан Цэвээн …. Сономцэвээн гэж хүн байгаад. Тэгээд дараа нь Цэдэвсүрэн болоод. Тэгээд Шагжаа гуай. Аан … эдийн засагч хүн. Венгерт л манай төлөөлөгчөөр сууж байсан. Их сайхан хүн. Манай даргаар олон жил байгаад л 74 онд Геологийн төв лабаротори гэж шинэ, олон улсын шугамаар, Уазын шугамаар гэж хэлдэг байсийм даа. Одоо олон улсын шугамаар баригдсан нэг сайхан лабароторид орлоо. Өнөө баруун дөрвөн замаасаа нүүж гарав аа бид нар чинь. (инээв) Аа … бүх шинэ тоног төхөөрөмжтэй, ёстой сайхан юм байнаа чиг л. (1-19-29) За тэгээд л тэнд л 74 оноос хойш л ажиллаад л, овоо хөдөлмөр хамгаалал сайжирсан. За яах билээ. Хүү утас ав. (Утас дуугарав). (Цай уув) За хот тохижилтын хувьд нэг тийм байсан. Тэгээд одоо юу хэлэх юм билээ дээ.

Бямбажав -

Тэр шинэ аа … газар …

Настан -

Лабаротори уу?

Бямбажав -

Лабаротори.

Настан -

Ажлынхаа байр уу? Аа одоо их л хутгалдууллаа даа чи. Аан … Лабароторийг 1974 онд ашиглалтанд орсон юм. Хуучин лабароторид бид нар аа … хорин найман, гучин дөрвөн ажилччинтай байсан. Инженер техникийн ажилчин. Бутлах цех гэж байсан. Хими гэж байсан. Спектр гэж байсан. Мерелоги гэж байсан. Успех гэж байсийм. Ингээд 5 тасагтай. Ийм байсан. Тэгээд шинэ лабаротирид 84 онд ороод … 74 онд шинэ лабароторид орох үед аан … бүх … жаахан өргөжсөөн. Минорграф, петрограф, палентлоги палентологи гээд нэлээн өргөжсөн. Тэгээд одоо бол тэр өргөжсөн чигээрээ жаахан цомцсон байна лээ. Орон тоо бол өшөө цомцсон. Тэгээд энэ лабароторид 74 онд эхлээд орсоны дараагаар өнөө юунууд чинь хайгуулын улс очно. Маш их юу болоод, өргөжөөд. Маш их юу болсон. Орон тоо нэмэгдсэн. Зуу гаран, хоёр зуу гаран. Тэгээд намайг гарахад, 89 онд гарахад 314 хүнтэй, арван … Надтай 14 байсан. 13 хүн намайг үдэж мордуулсан. Тийн. Их өргөжсөн. Их л том лабаротори. За тэгээд ажилдаа нэг дурьдатгал үлдээсэн юм. Юу гэвэл. 74 онд лабаротори ашиглалтанд орцон чинь хуучин бид нар хүнд хортой нөхцөлд байсан байхгүй юу. Тэнд байж байхдаа. Үнэхээрийн л тийм байсан. Интеляци байхгүй. Өнөө л утаан дунд. Манан дунд. Өнөө л муухай уусмалынхаа угаарт л … Тэгээд л идэж уугаад л сууж байдаг. Тэгээд 74 онд бол тийм юм байхгүй. Интеляцитай. Татах шүүгээтэй. Их сайхан. Тэгтэл хүнд хортой нөхцөл байхгүй болжээ. Энгийн нөхцөл болчихож гээд л манайхан тэгээд байдаг. Акт авахаар энгийн нөхцөлөөр өгч байна. Хүнд … үгүй хүнд нөхцөлөөр өгч байна гээд. Энгийн нөхцөлөөр өгч байна гээд л. Өнөө үйлдвэрчнйи хороон дээр чинь бөөн маргаан болоод байдаг. Аминдаа бас сэтэртэй. (1-22-15) Үйлдвэрчнйи хорооны тэргүүлэгч мэргүүлэгч байсан бас. Тэгээд даргаас би нэг асуулаа. “Та дээшээ нэг ярина байгаа одоо ерөөсөө. Энэ муу Содномцэрэн чинь ердөө үгэнд орж өгөхгүй. Та ярьвал дээр байхаа. Энэ муу үйлдвэрчний хороон дарга их муу байна. Манай чинь одоо хүнд нөхцөл юмуу, энгийн нөхцөл юм уу? Лав л хүнд хортой нөхцөл нь биш болчихлоо.” Дарга урдаас тэгнэ. “Чи л жаал аа самбаатайгаараа яваад ирэхгүй юу” гэж байна. “Үгүй ээ үгүй. Би бол бол явж болохгүй. Та л нэг асуу.” Тэгсэн дарга минь яахав дээ. “Үнэхээрийн тийм болгочихжээ. Манайхыг чинь ерөөсөө л. Энэ нөхөр чинь өнөө хортой нөхцөлийн жагсаалтанд юмаа өгөөгүй юм уу. Ер нь цаанаасаа л тийм болгочихсон байна. Ер нь л” гэдгийн байна. За тэгээд явсаар байгаад би чинь тэтгэвэрт гарах боллоо. Одоо уул нь бол 45-тай гарах ёстой шүү дээ. Тэгэхэд чинь байдаггүй ээ. Тэгсэн дарга ажлуулаад л байдаг. Бие сайн байна гээд л онгироод л давхиад байсан чинь өө элэг мэлэг минь өвдөөд би чинь ер нь жигтэйхэн биений эрүүл мэнд тааруухан боллоо. Гаръя л гэлээ даргад. “Би гарлаа. Тэтгэвэрээ тогтоолгоё” гэсэн. “За чи юу ч гэсэн асуудлаа шийдчих. Тэгж байж л болъё” гэдэг юм байна. Тэгэнгүүт л юмаа бариад давхиад очсон чинь өө энгийн нөхцөл гэж байна. Аа би чинь өнөө, өнөө хамаг юмаа бариад л одоо энэ их хуралд сууж байгаа Сүхбаатар гэж байна. Энэ тэгэхэд Нийгэм хангамжийн дарга байсийм. Энэн дээр чинь давхиж орлоо. “За яагаад? Манай нөхцөл яагаад аа … энгийн байдгий?” гэсэн. “Жагсаалтанд байхгүй нөхцөлийг та хаанаас олж авах гээв?” гэж байна. Тэгэхээр нь бодлоо л. За олон юм барьж явсан би чинь одоо. Фото эмульсээр ажилладаг аа … улсууд чинь хүнд хортой нөхцөлд ордогийм ш дээ. Академийн лабароторийн фотоэмульсийн ажилтангууд яагаад хүнд хортой нөхцөлөөр тогтоогдож байгаа хэр нь …

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Аа Геологийн төв лабаротори монгол улсын бүх л уулын чулуулаг, бүх цэвдэгүүдийг шинжилдэг. Маш том лабаротори яагаад хүнд хортой нөхцөлд орж болдоггүй юм. Яагаад жагсаалтнаас хасагдсан юм уу, хасчихсан юм уу? Яагаад орж болдоггүй юм. Орох ёстой. Фотоэмульсийн лабароториор бид нар ажиллаж байна. (1-24-30) Фотоэмульсээр ажиллаж байна. Фото зургийн аа … зурагчин хүн өнөөдөр эмульсээ угаагаад цаасан дээр буулгахдаа хортой нөхцөл гэж аа … 50-тай эмэгтэй хүн өнөөдөр гарч байна. Эрэгтэй хүн 50-тай, эмэгтэй хүн 45-тай гарч байна. Бид яагаад тэгж гардаггүй юм бэ? Фотоэмульс чинь ер нь хэдэн паластинтай байна гэж? Фотоэмульс чинь энэ байна. Ийм юмаар ажилладагийм. Хорондоо угаагаад, угаасан, хоронд угаагдсан ийм юм шугам нь энэ гараад ирсэн энэ арилсан хор нь энэ байна. Эмульс нь арилсан хор нь энэ байна. (???1-25-01) загнав. Үзэж тарав аа нөгөөдөхтэй чинь. (инээв) Би мэдэхгүй гэж байна. Би мэдэхгүй. Манай л жагсаалтанд байхгүй. Би танд тийм гэж хариу өгөхгүй гэж байна. Тэгсэн чинь … тэнд бас энд тэнд ажил хийж явах их зүгээр юм шиг байна лээ шүү. Юунд … Хотын намын хороонд … За тэгээ …, тэгээд би чинь нэг Эвлэлийн их хурал муралд суугаад яалаа даа … Тэгж байтал нь … Тэгсэн чинь манай Эвлэлийн хорооны дарга байсан хүн Хотын намын хороонд зааварлагчаар байж байдгийм байнаа. Нөгөөдөхтэйгээ ингээд л санаандгүй тааралдлаа. Ингээд ингээд явж байна гэсэн. За чи Төв хорооны Дамба гэдэг хүнтэй уулз. Үйлдвэрчний байгууллагын ажил хариуцсан хүн. Чи орж чадна гэнэ. Өө тэгсэн чинь маргаадар нь даргатай ярьлаа. Маргааш нь. Би орой ирнэ. Орой ирнэ. Би хагас бүтэн сайн өдөр хамаагүй ажиллана. “Би маргаадар бүтэн өдөр хөөцөлдөнө шүү даргаа. Ерөөсөө л энэ юмаа хөөцөлдөхгүй болохгүй нь” гэсэн чинь “Яв даа” л гэж байна. Тэгээд дарга яам руу ороод намайг юун дээр оруулж өгөөд. Тэгээд би ордогийн байнаа. Ашгүй хүлээж авлаа шүү намайг. Тэгсэн дарга ч бас наана нь ярьсан бололтой юм. Тэгээд давхиад орсон чинь өө сайхан хүлээж авлаа. Хүнд хортой нөхцөлийн жагсаалтанд байх ёстой. Хоёр хоногийн дараа хариу өгье гэж байна. Хоёр хоногийн дараа хариу өгсөн чинь “Танай жагсаалт, танай үйлдвэрчний хорооны даргын хариуцлагагүйгээс болоод, хүнд хортой нөхцөлийн жагсаалтанд матераилаа өгөөгүйгээс болоод … Жил болгон материал авдаг байхгүй юу. Жил болгон өгдөг материал өгөөгүйгээс болоод танайх хасагдсан юм байна. Зайлбаргүй хүнд хортой нөхцөлийн жагсаалтанд орох юм байна. Дахин зураг авалт хийлгэ. Энэ бичгээ бариад, энийгээ аваад яв” гэж хэллээ. (1-26-48) Тэгээд би чинь нөгөөдөхийг юу яагаад, тэр аа … юуны … хортой нөхцөлийн жагсаалтанд аан тусгай алба гэж байдгийм. Тэрний лабаротори дээр өнөө бичгээ барьж, давхиж очоод, хэмжилтээ хийлгээд, шинжилгээгээ хийлгээд. Ерөөсөө маргаадар нь л туучихсан. Тэгээд 7 хоногийн дотор өнөө лабароторидоо өнөө бичгээ бариад, хүрч ирээд, бүх юмыг нь юу яалгаад. “Одоо би ингэж ингэж (???1-27-20) Өнөө Дамба дарга дээрээ (???1-27-22) “Энэ муу Сүхбаатар чинь ёстой ямар ч ажлаа мэдэхгүй хэрэгцээгүй хүн байна. Сүхбаатартай чинь би муудцан шүү, дарга минь. Ер нарийн дээрээ очиход надаас … энэ миний төвшинд л мэдлэгтэй хүн юм шиг байна” гэсэн. “Чамаас дутуу юм шиг байнаа. Чи фотоэмульсийн лабаротори гэж яриад, эмульсээ бариад ирж байгаа хүний юмыг ойлгохгүй байгааа хүн чинь тааруухан л байна даа. Жичдээ яринаа. 7 хоногийн дотор арга хэмжээ авч өгнө хүү минь. Юугаа материалаа, тэтгэврийнхээ материалаа өгчих, өгчих л” гэж тэгж байна. Тэгэхээр нь өнөөхөө өгцөн байсан юм чинь өгөөд л одоо яг бодолтон дээр очсон чинь хүнд хортой нөхцөл, энгийн нөхцөлөөр нь, үгүй бол хүүхдээр чинь гаргана гээд ингээд байдаг. Тэгэхээр нь би тогтоолгохгүй гэсийм. Тэгээд юмаа өвөртөлчихсөн, бариад гүйж явлаа. Тэгээд … долоо, найм хоноод дарга дуудаж байна. “За баяр хүргэе” гээд л хөөрхий минь барьж авч үнсээд л. Тэгээд л баяр хүргээд л. Жигтэйхэн байна. Даралт ихтэй гээд л өглөө ороход л эм уугаад л сууж байсан хүн чинь жигтэйхэн баярлаж байна. “Яасан бэ л?” гэсэн. “Хүнд хортой нөхцөлийн жагсаалтанд орсон байна. Одоо чиний хойноос л улсууд шуураад байх нь дээ. Чи одоо тэгээд бид нарыг орхиод явчихгүй биз?” гэнэ. “Үгүй ээ, даргаа. Явах, явах үгүйгээ сайн мэдэхгүй байнаа. Тэгэхдээ яахав бодож байгаад болноо” гэсэн. “Чи нэг ганц хоёр жил ажиллана шүү дээ хүү минь” гэж байна. “За” гэлээ. Тэгээд хөөрхий минь урманд аа би тэтгэвэрээ тогтоолгоод 3 жил ажилласан. 3 жил гаран ажиллаад, 4 дэх жилдээ, 4 жил шахуу ажилласлан байхаа. Тэгсэн чинь өнөө элэг мэлэг чинь өвдөөд ердөө болдоггүй. Биений эрүүл мэнд ердөө болдоггүй. Тэгээд гарсан. Тэгээд би даргадаа хэлсэн. “Ёстой болохгүй нь.” Тэгээд намайг “Үгүй ээ чи нөхцөлөө өөрчлөөд өөр юм хийхгүй юу. Байхгүй юу л” гээд байна. “Үгүй ээ, одоо болъё. Тэр дээ чадахгүй нь.” Тэгээд л суусан даа. (1-29-12) Тэгээд би лабароторидоо үлдээсэн дурсамж маань тэр дээ.

Бямбажав -

Ёстой гайхалтай дурсамж байна даа.

Настан -

Тийн. Тэгээд тэр бол юув? Олон түмэн намайг хүндэлсэнийх. Хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хамт олон миний өчүүхэн зүтгэл бүтээлийг их өндөр үнэлсэнийх. Хаа явсан газраа одоо юу гэдэг юм бэ дээ. Малчины аа … хүүхдийн царайгаар олон түмэнтэйгээ одоо зөв мэндтэй зөрсөнийх болов уу даа л гэж боддогийм даа. Тэрнээс миний гавъяа зүтгэл гэж байхгүй ш дээ. Тийн. Аа … сонгуультай ажлынхаа талаар нэг дурсамж хэлье. Одооны энэ аа … одоо тэр үед бол аа Хотынх, Районы депутат нар (1-30-02) гээд ярьдаг. Одоо бол Хотынх гэдэг чинь одоо хотын юу … Иргэдийн хурлын дарга гэж байна. Дүүргийн депута … хотын да …дарга гэдэг чинь, депутат гэдэг чинь тийм юм болчихлоо. Дүүргийнх гэдэг чинь дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болчихлоо. Иймэрхүү улсууд ха … албыг хашиж явсан. Тэгэхэд энэ Төв бараа бааз, аа … Худалдааны аа … Түүхий эдийн бараа бааз, Төв бараа бааз хоёр миний тойрогт байсийм. Энэ Октъябрын район гэж байсийн. Тэгээд тойрог дээр нэг цэцэрлэг, нэг ясли хоёр өөрийнхөө юугаар бланк бичиж, аа … Төв түүхий эдийн баазын ажилчдын амьдрал их ядуу. Их өрөвдмөөр. Ёстой сэтгэл, сэтгэлийг минь тэрэн дээр нэг эмзэглэсэн юм. Тэгтэлээ ядуу хүн байдаггүй. Ядуу мөртлөнгөө хөдөл, хөдөлмөрч, ажилч хүн байдгийм байна лээ. Аа жаахан нэг тийм тархины сааталтай юмуу гэмээр ганц нэг хүн байдаг. Тэгээд л уулзалт хийгээд л ороод ирэхэд чинь, гарч явахад чинь хүн хүүхдээ, нэг хүүхэд үүрцэн, нэг хүүхэд хормойлцон. Сосор гээд нэг авгай. Хүүхэн. Тийн. Миний нөхөр Батаа намайг орхиод явцан. Хоёр хүүхдээ орхиод явцан. Намайг нөхрийг минь олж өгөөч гээд. Ингээд гуйж байгаам даа. “Хэдэн жил болсон?” гэсэн. “Хоёр жил гаран болцон” гэж байна. Тэгээд би тэр хүнд тусалсаан. Нөхрийг нь олж өгсөн. Ийшээ (…1-31-35) одоо бас жаахан юманд холбогдоод орцон юм байна лээ. Олж өгсөн. Тэгээд тэрнээс нь тэтгэмжийг нь тогтоолгож өгсөн.

Бямбажав -

Пөөх.

Настан -

Тийн. Тэтгэмжийг нь тэр чинь бас аа … юу яаж байгаа улсууд чинь аа … ажил хийдэг юм байна. (1-31-46) Аа ар талд нь тэтгэмж олгогддогийм байна. Зөв аятайхан явбал.

Бямбажав -

Яагаад тэгээд хаяад явчихдагийм бол?

Настан -

Тэр Бэрлэкт (???) ажил хийж байсийм.

Бямбажав -

Юу билээ?

Настан -

Бэрлэк гэдэг чинь өнөө юуны газар байхгүй юу. Аа … хоригдлуудын лагерь. Засан хүмүүжүүлэх. Тэнд ажиллаж явсан. Тэгээд тэрнээс нь нэг сар гаран хөөцөлдөж яваад. Бас тэр дарга дээр нь очихын даваан дээр ашгүй нэг цахилгаан ирж. Тэгээд тэн дээр өнөө хотын дарга өнөө хэн … Энэбиш … Талийгаач Энэбиш гуай байсан даа. Энэбиш гуай нь юу чив. Тэр байсан тэрний нарийн бичгийн дарга нь надаа харин тус болсоон. Тэр л үед их хурдан түргэн цахилгаан бичиж их тус болсон. Тэгээд тэр үед чинь депутат нарын албан бланк, албан цахилгааныг чинь ерөөсөө оочергүй явуулна ш дээ. Хугацаа алдахгүй ш дээ. Бид нарыг чинь ерөөсөө л хамаагүй хурдан явуулна. Ингээд л тэр нэг өнөө тэмдэг мэмдэгээ зүүнэ. Тэмдэгийг нь чуулганд орохдоо л зүүдгийм дөө. Энд тэнд юу яадаггүй юм. Тэгээд юу яах чинь ердөө хачин ш дээ. Ерөөсөө л учиргүй үйлчилнэ. Тэгээд тойргийн хэмжээндээ оочер дугааргүй үйлчлүүлнэ. Оочер дугааргүй эмчлүүлнэ. Үнэ төлбөргүй … Тэгэхэд ямар үнэ төлбөр юу байхав. Сувилгаа мувилгаанд нь үнэ төлбөргүй явуулдаг тийм хангамжтай байсийм. Тийн. Тэгээд тэгэж нэг тусалсан. Их өрөвдмөөр. Тэгээд тэнд нэг … өнөө хүүхдээ дагуулаад, нэг бол гэртээ цоожлоод орхиод … орхидог. “Тэгээд ясли хэрэгтэй байна” гэж дарга нь тэгдэгийм байна. Тэгээд би нэг яслитай, яслийн барилга бариулж өгсөн дөө.

Бямбажав -

Пөөх.

Настан -

Тийн. 8 сарын дотор яслитай болгож өгсөн. Наад бараа бааз дээр тэр 48 айлын сууцтай тийм цэцэрлэг байгуулж өгсөн. Ажилчидын 48 айлын орон сууцыг одоо хөдөлмөрчдийн хүсэлтийнх нь дагуу даргатай нь яриад, яамтай нь ярьж байгаад ажилчдын 48 айлын орон сууцыг одоо төсөв мөсөвийг нь батлуулж бариулахаар болгоод, тэгээд өгсөн. Дараа нь намайг энэ хотод очсоны дараагаа аа … орон сууц ашиглалтанд орсон гэж баяр хүргэж, бас нэг цай уулгаж байна лээ. Тийн. (1-33-57)

Бямбажав -

Сайн ажилласан байна ш дээ.

Настан -

Хотод очихоор чинь их юм гуйдгийм аа эд нар чинь. Тэгээд би тэгдэг юм. Доод талынхаа хүнээс гуй. Надаас гуйгаад яахав. Наад доод талын хүн чинь миний хийх юмыг хийнэ гээд. Тэр үед манай дүүргийн дарга Гунгаа, Гунгаажав гэж хүн байсийм. Их сайхан хүн байсийм. Их сайн хүн байсийм. Тэр л бүх ажил хийж, явж, сонгуульт ажлаа тэгж дуусгаж явлаа. Аа хотод бол зөндөө л юм хийсэн дөө. Одоо тэрнийг тооцоод яахав. Тийн.

Бямбажав -

Та энэ хотод их одоо тиймэрхүү цэцэрлэг мэцэрлэг, тиймэрхүү юм барьж байсан юм байна уу?

Настан -

Аан хотын юун дээр үү? Бий бий.

Бямбажав -

Хичнээн тооны юм байна?

Настан -

Тэр юун дээр … Энэ би ч бас л хотынх гэхээр л одоо нөгөө л тэр дүүрэг, аа райончилоод явчихсийм ш дээ. Одоо Толгойтын тэнд. Хотын тэнд та юу бариулсан бэ гэвэл юу … Аан … Өнчин цагаан гэж нэг айхтар нефть баазын нэг байшингууд байдгийм. Аа тээр одоо нефть баазаас ийшээ байдгийм даа. Нэг хэдэн айхтар байшин бий. Халаалт дулаалт байхгүй. Хамаг юмнаасаа хоцорцон. Тэр нэг их айхтар байшин. Тэрэнд халаалт дулаалттай болгож өгсөн. Холболтыг нь хийлгэж өгсөн. Нийтийн …

Бямбажав -

Их л ажил болно доо.

Настан -

Аан?

Бямбажав -

Их л ажил болно доо.

Настан -

Нэг том тийм юм хийж өгсийм. Аа тэрний доохно автобусны буудлын зааг дээр тэр ясли бариулж өгсөн. Нэг анги яслитай, нэг анги цэцэрлэгтэй. Тэнд бол цөөхөн хүнтэй л дээ. Нэг жаахан дан тийм байшин бариулж өгсөн. Хотод байхдаа нэг тийм л ажил хийж байсан.

Бямбажав -

Одоо байна уу, тэгээд?

Настан -

Аан?

Бямбажав -

Одоо …?

Настан -

Одоо байгаа юм уу? Нураагаад юм болгоцийм уу? Мэдэхгүй ээ. Одоо ерөөсөө л бүүр тэрүүгээр яваагүй. (1-35-33)

Бямбажав -

Явбал танд сонин байх байх даа?

Настан -

Их сонин байна. Би одоо нэг тийшээ нэг газар үзэх юмсан. Яадаг юм болдоо гээд л. Тэгэхээр нь л үеэ л нэгэнт өнгөрөөсөн юмыг онгироо хөгийн юм болно биз дээ. Ямарийм байхав. Тийм юм байсан шүү.Тийн. Тэгээд тэнд чинь энэ юуны … энэ цэргийн анги байсан. Байдгийм. Цэргийн ангийн доохно талд … одоо тэр машины сэлбэг хэрэгслэлийн бааз байсийм аа даа. Тэрний ажилчид гээд нэг аа их айхтар олон замбараагүй, орон сууцгүй гэсэн юмнууд байсан. Тэгээд хөөцөлдөж явж нэг аа 11 хүнд нэг, хоёрт нь гэр олгож өгч, нэгд нь нэг даргатай нь ярьж, хашаа, байшинтай хашаа олж өгч, бусдыг нь жаахан гайгүйхэн боломжтой нэг, байраан аваад явах төлбөртэйхэн боломжооны гэсэн улсуудад нь бас байранд оруулж байсийм. Даргатай нь ярьсан. Тэгээд иймэрхүү хүсэлт бол их ирдэгийм ш дээ. Ерөөсөө л. Тэгээд яахав хүсэлтийг нь хүлээж аваад л. Судалгааг нь хийгээд л. Аж ахуйн нэгжийн дарга удирдлага, үйлдвэрчний хороотой нь ярьж байгаад л, тэгээд л босоод л явна даа. Тэгээд л эцсийн эцэст өнөөдөх чинь өнөө л улаан бланк л харна шүү дээ. Тийн. Өөр юм харахгүй. Улаан цаас. Тийн. Тэгээд бланк чинь явуулчихад ч нэг ажил бүтдэгийм аа. (Санаа алдав) Хөдөөгүүр бас их ажиллана. Томилолтоор явж байсааан. Хөдөөгүүр болбол. Ер нь цайны газар мазартай болгох энэ аа юунуудыг бол хоёр гурван газар бас нэг тиймэрхүү газар зохион байгуулж өгсөн. За даргатай нь ярьж. Тийн. Буудал жаахан тавгүй газарт нь буудалтай. Жаахан бас нэг хоноглочихоор нэг тийм боломжооны бас нэг орой үдэш онгоц монгоц ирэхэд, саатахад хүн (хономжтой… 1-37-24) болохоор нэг жаахан юмны тохижилт. Тийм юм хийлгэж өгсөн. Хэнтий дээр хийж өгсөн. Аа Дорнод дээр хийж өгсөн. Ийшээ юунд … Ийшээ юунд хийж өглөө дөө … Энэ Баянхонгорт нэг хийж өглүү, Завханд хийж өглүү? Би бас сайн санахгүй байнаа. Тиймэрхүү байхаа. Тэр бол жоохон ажил шүү дээ. Тэр бол юу ч биш. Ерөөсөө жоохон жоохон ажлууд. Тэгээд улсууд их баярладаг юм байна лээ. Тийм юманд.

Бямбажав -

Тэгэлгүй яахав. (1-37-48)

Настан -

Аягүй баярладаг юм байна лээ. Тийн. За тийм (… 1-37-53) Одооны улсууд одоо тиймэрхүү л ажил хиймээр л байгаам даа. Тэгээд л тохижилт мохижилт, орчин тойрны юмыг бол ерөөсөө нэг захын нэг юм шүү дээ. Тэрнийг чинь ерөөсөө тэнд бол ёстой гарын үзүүрийн юм. Тэр орчны цэцэрлэгийг тохижуулъя, тохижуул гэхэд чинь одоо дор нь л даргатай ярихад л ердөө дор нь тохижилт хийнэ шүү дээ. Тэр. Тухайн үеийн тэр аа … тойргийн албан үйлдвэрийн дарга нар бол их сайн улсууд байсийм. Их ухамсартай улсууд байсан байгаа юм. Одоо бол тэгэхгүй байхаа бараг. Тааруухан байгаа одоо бол. Хүн хүлээж авах улс бол ер нь тааруухан шүү. Үгүй хүү минь … Залхачихна.

Бямбажав -

За нэлээн сонирхолтой, сайхан яриа өрнөж байна. Та ээжийнхээ тухай, энэ бүхэнд таныг хүргэсэн тэр ээжийнхээ тухай нэг сайхан дурсамж байвал яриач.

Настан -

За миний ээж бол мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын аа нутагт төрсөн. Малчин гаралтай. Ийм хүн байсаан. Их нийтэч. Одоо хаашаа юм. Их өглөгч. Тээр тэнд нэг хүн яв, нүүдэл хийж явахад ер нь манай Монголчуудын заншил даа. Одоо ч би ч гэсэн тэр нүүдэл ирж байгаа хүнд заавал цай өгдөг, идээ өгдөг.Тийн. Ээж минь тэгээд л нэг домботой цай, тавагтай идээ бариад л явдаг. Тэгээд л тэндээ Нас гэж нэр … Наст гэж нэртэй хүн байсийм. Аа Настын цай сайхан. Настын цайг амссан. Нэг л их өглөгч. Их аа … үйлэнд их уран. Их сайхан юм оёно. Тийм хүн байсан. За тэгээд малчин. Малаа маллаад л. Нэг, хоёр охинтой байсийм. Тэр нь бас л их аа нас наслаагүй юм шиг байгаа юмаа. Тэгээд ээж маань юу яасийм гэнэ лээ. Манай … аа тэр аавыг маань өөд болсоны дарааханаар тэр өнөө нутгийн яг төрийн хар хүн байж л дээ. Тэгээд л өнөө залуу хүн болохоор нэг жаахан аа … юу … ээжийг маань адуугаа хариулчихдаг. Одоо бүх л ажлаа өөрөө хийнэ шүү дээ. Тийм ээ? Адуугаа хариулна. 13 настай, оноотой дээл өмсчихөөд, хар торгон даашинз өмсчихөөд морь уургалж явсан гэж байгаа.

Бямбажав -

Пөөх. (Инээв)

Настан -

Тийн.

Бямбажав -

Үгүй мөн … (1-40-25)

Настан -

Цовоо хүн байсан гэж байгаа. За тэгтэл ингэж байсан. За би энд нэг юм андуурчихаж. Түр хаачих.

Бямбажав -

Зүгээр зүгээр. Та ярь.

Настан -

Нэг юм андуурчихаж. Би өөрийгөө ярьж байна. Миний ээж бол эхээсээ наймуулаа хүн.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Наймуулаа. Найм дотроо 3 эмэгтэй, 5 эрэгтэй байсан. Миний ээжийн дээр нэг ах байсан. Нэг эгч байсан. Тэгээд миний ээж байсан. Тэгээд л тэрнээс доош дүү нар нь байсан гэж байгаа. Нэг эмэгтэй дүү байсан. Аа бусад нь эрэгтэй дүү нартай байсан байгаа юм. Тэгээд миний ээжийгийн том ах бол их жин тээдэг. Одоогоор болбол одоо бизнесмэн хүн байсан байгаа юм шиг байгаа юм.

Бямбажав -

Өө.

Настан -

Наймаачин. Арьс нэхий Шанхайд тээдэг.

Бямбажав -

Бүр Шанхай?

Настан -

Тийн. Шанхайд. Тийм хүн байсан. Би 5-р ангид байхдаа тэр ахыгаа өөд болоход яг хажууд нь байсан. Миний ээжээс түрүүн нас барсан байхгүй юу. … Тийн. Тэгээд мм аа юу ээжээс түрүүн. Нөгөө худлаа ярих гэж байна. Ааваас түрүүн. Тэгээд ээж маань арван гурван настай. Тэгээд ахыгаа жин тээгээд, жинд явнаа гэхэд заавал нэг тэмээний тохош ширж өгдөг гэж байгаа. Тэмээн дээр тох … Тохош мэднэ биз дээ, тээ?

Бямбажав -

Мэднэ, мэднэ, мэднэ.

Настан -

Тэрнийг ингээд угалз тавьж байгаад, ерөөсөө нэг шөнө суугаад л нэг тэмээний тохош ногттой нь ширээд оёод өгчихдөг байсан гэж байгаа. Нэг шөнө шууд л. Өдөр нь сааль сүү, малаа хариулаад, сааль сүүгээ хийгээд. Идээ будаагаа хийгээд. Хоол ундаа хийгээд. Тэгээд л шөнө суугаад нэг тохош ширээд, ногттой нь ингээд өгдөг. Заавал жин тээхэд нь заавал шинэ тохош оёно. Энэ л юу … Тэрнийгээ тохошилж өгдөг байсан. Шинэ ногтоор тэрнийгээ ногтолж өгдөг байсан гэж ярьж, ээж минь өөрөө ярьдаг байсан. Тэгээд аа … миний ээжий ер нь их ахархан настай, их цовоо цолгин хүн, их ахархан настай хүн гэж ярьдаг байсийм гэнэ лээ. (1-42-45) Тэгээд ер нь одоогоор бодоход их нийтэч. Нийтэч. Ямар хүн аан … Ямар ч хүн бай ерөөсөө л ер нь хүнд бол идээ ундаа, айраг цагаа амсуулахгүй гаргадаг ёсгүй байсан гэж байгаа. Тэгээд тэрэн дундаа бол алдартай. Тэгээд өнөө залуухан. Ганц бие болсон болохоор улсууд бас их шохоорхдог. Тэгээд хэнтэй ч … Тэгээд л ойртоогүй. Тэр чигээрээ л дууссан. Тэгээд нэг их сонин түүх бий. Тэгээд миний ах нэг удаа жин тээгээд явжээ.

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Тэгсэн чинь өнөө нэг том пүүсний айлд л очдогийм байсийм гэнэ лээ. Гэсэн нэг жоохон хятад хүүхэд ингээд юу яагаад явдагийм … Өнөө тэмээгий нь уяад л, хоргол унагахаар нь хорголыг нь түүж саванд хийгээд л … Тэгээд гүйгээд байна гэнэ.

Бямбажав -

Пөөх.

Настан -

Өнөө айлд чинь. Тэгээд хоол идээд, цай ууж сууж байгаад унтахынхаа өмнө аа … тэгээд ч асуусангүй. Маргааш өглөө нь цайгаа ууж сууж байгаад, мөн цай аягалаад л, хоол зөөгөөд л өнөө хүүхэд чинь үйлчлээд, гүйгээд байдгийм гэнээ. Тэгэхээр чинь … Цагаан наймаа гэж нэрлэдэг байсан байна лээ тэр найз аа … наймаа. Одоо пүүснийхээ эзнийг. Манай ах.

Бямбажав -

Цагаан?

Настан -

Цагаан… Цагаан наймаа гэж одоо ярьдаг гэж байгаам л даа.

Бямбажав -

Аан.

Настан -

Тэгээд Цагаан … Тэгээд Цагаан наймаа чинь хө яасан хөөрхөн болоов гэж гэнээ. Асууж гэнэ тэр хөвгүүнээс. Тэгсэн цаад хүн нь “Энэ хүү болбол их өрөвдмөөр өө. Их өрөвдмөөр. Энэ одоо жаахан сая хилийн будлиан гараад. Аав нь ноён хүн байсийм. Миний найз хүн.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Ноён хүн. Аав нь. Энэ хүүгийн аав. Энэ 6 настай хүү байгаа юм. Тэгсэн аав нь баривчилцан. Алга болцон.

Бямбажав -

Хятадтай? .

Настан -

Хятад. Одоо Шанхайд. Шанхайд чинь аягүй их будлиан болдог байсийм байна лээ ш дээ, одооо ерөөсөө. Маш будлиантай байсан. Тэгээд одоогоор бол одоо хувьсгал хийж байсийм уу, яаж байсийм. Бүү мэд. (1-44-46) Тэгтэл ээж нь одоо ирээд байгаа. Ээжийг нь бид нууцан. Муу байгаа. Ээжий нь зооринд нууцийм. Их муу байгаа гэж. Тэгээд хүүгээ над дээр нууцаар хүнээр явуулаад. Би хоёр очсон. Одоо очиж болохгүй байна. Цагдаа … (ханиав) Цагдаанууд зөндөө байна. Тойроод байна. Би одоо очиж чадахгүй байнаа гэж. Ингэж ярьсан гэнээ. За тэгээд ах бодож гэнээ. Үгүй энэ хүүг л аваад явчих юмсан. Хөөрхий амьтан. Амь, аминд нь оръё. Энд байж байгаад энэ Цагааны маань толгой цусдана. Тэгсэнээс би Ар Монгол руу аваад явчихвал эдэнд ердөө хал балгүй гэж ах маань тэгж өнөө түншийгээ нэрийг бодож, өөрөө тэгж сэдсэн гэнээ. Тэгэж бодож хоносон гэнэ. Тэгээд хоночихоод маргаадар нь үдийн хоол идэж байгаад аа … хэндээ хэлж гэнэ. “За би одоо нөгөөдөр маргаадар буцлаа. Жин бэлэн болсон. Ачаа бэлэн болсон. Тэгээд л би маргааш буцлаа. Чи энэ муу хүүгээ над өгчихгүй юу” гэж. “Ав ав” л гэсэн. “Өөрөөс нь асуу” гэж гэнэ. Манай ах бол хятад хэл их сайн мэддэг хүн байсан байна лээ. Байсийм даа.

Бямбажав -

Тийм байна. Тийм байна.

Настан -

Тийн. Сайн мэддэг хүн байсан. Цаадах нь ч монгол хэлтэй, манай хүн ч сайн мэддэг. Тэгсэн өнөө хүүгээс чинь сайн юу … Мэнд усаа мэдээд “Чи миний дүү … дүү болох уу?” гэж хятадаар асууж гэнээ. Тэгсэн нөгөө аа юу руугаа харж байгаад “Та өөрөө мэд дээ” гэж байна гэнээ. Нөгөө Цагаан наймаагаа …

Бямбажав -

Аа мэднэ дээ гэж үү?

Настан -

Мэднэ дээ гэж байна гээд. Тэгээд жаахан юм бодоод, тэгээд хөөрхөн хуруугаараа оролдоод, юм бодоод л суугаад байна гэнэ. Тэгээд Цагаан наймаа нь “Чи Ар Монголд очвол аа … аюулгүй шүү дээ. Ар Монголд энэ ахтайгаа оч. Энэ ах чинь цааашаа наашаа дандаад явна. Тэгээд аав нь ирэхээр чамайг аваад ирнэ дээ, энэ ах чинь” гэсэн. “За тэгвэл би явъя даа” гэсэн гэнэ лээ.

Бямбажав -

Пөөх.

Настан -

Тийн. Тэгээд л манайд шингэсэн. 6 настай хүүхэд. …

Бямбажав -

Тэр нь хэн бэ? (1-46-38)

Настан -

Тэр нь Далай гэж нэртэй монгол хүн. Монгол хүүхэд болоод ирсэн. Өнөө жоохон хүүхэд. Тэгээд тэнд чинь байлгах нөхцөлгүй байхгүй юу. Зайлуул. Эрж байгаа юм чинь. Тэрнийг чинь. Алаад хаячихна. Тэр муу хужаагий чинь сүйдэлчихнэ ш дээ.

Бямбажав -

Тэр хүү одоо байгаа юу?

Настан -

Тэр аан … наймаа юу? Тэр хятад уу?

Бямбажав -

Үгүй тэр жижигхэн хүүхэд одоо хаана байгаа юм?

Настан -

Тэр одоо чинь юу байдгийм. Миний ах гээд бод. Миний ахын аа хамгийн том нагац ахын авчирсан хүүхэд гээд бод. Тэгээд 62 жил амьдарч байгаад, 63 настай өөд болсон.

Бямбажав -

Хөөх. Ямар сонин юм бэ, тээ?.

Настан -

Тийн. Их сонин түүх шүү. Малчин, бас тэгээд аймаг сумын сайн малчин хүн байсан.

Бямбажав -

Ямар сонин юм бэ?

Настан -

Тэгээд нэг эхнэр авч өгсөн. Тэгээд тэр нь залуухан бүсгүй байсан. Гүйгээд явчихсан. Нэг хүүхэд өргөж өгсөн. Тэр охинтойгоо хоёулаа буурал ээжийн маань хаяанд байж байгаад л нас барсан. Тэгээд өөд болсон. Тийм нэг ийм сонин түүхтэй хүн байсийм.

Бямбажав -

Нэлээн удаан явдаг байсан байх даа, Шанхай хүртэл.

Настан -

Удаан явдаг. Одоо хичнээн хоног явдаг байсныг би сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ хамгийн ойрхон нь гэж Бээжинд хүртэл тээж байсан гээд л бодчих чи. Бээжинд явж байсан гэсэн.

Бямбажав -

Том гарын наймаачин байж дээ.

Настан -

Тийн. Тэр Бээжин, Шанхайд явж байсан үеийн патиар (зураг) гээд дандаа хятад хүрэмтэй авахуулсан зурагнууд нь байж байдгийм. Одоо тэгээд миний бэргэн эгч дээр үлдсэн. Би тэрийг л татуулж авдаггүй их буруудсийм. Бэргэн эгч намайг нүд анихаар нь миний хүү ирж байгаарай гэсэн. Тэгээд одоо бид нар тэр үлдсэн хүүхдүүдэд нь байдаг уу, үгүй юу? Одоо очиж чадахгүй л байна. Тийн. Тийм их сайхан сонин түүхтэй. Ингээд бодоход миний ах дүү нар байнаа ерөөсөө хятад монгол, арван хэлийн, ядуу зүдүү, яс үндэс иймээ тиймээ ялгадаггүй улсууд байсан байгаа юм.

Бямбажав -

Тийм байна. (1-48-19)

Настан -

Тийм сайхан хүнлэг чанартай. Миний өвөг дээдэс бол. Удам судар. Их хүнлэг чанартай. Тэрнээс хүнлэг чанар муутай хүн бол тэгэсхийгээд л орхичихно ш дээ. Тэрийг чинь яах юм бэ. Тэр хүүхдийг нь энд авцраад яах юм бэ? Тэгээд л миний буурал ээж чинь миний хүү, миний муу наймаа хүү л гэж ярина. Ээ өнөө муу наймаа хүү минь одоо хонио хариулаад явсан. Одоо тараг уугаад явсан юмсан. Унтаж хоцрох вээ дээ хөдөө гээд л. Тийн. Тийм аягүй их сэтгэлтэй. Миний ээж бол хачин сэтгэлтэй байсан тэр хүүд. Тэр наймаа хүүд их хайртай. Миний дүү л гэж ярина ш дээ. Далай гэж хэлэхгүй. Дүү минь л гэнэ тэр чинь. Их сонин түүх байгаа биз?

Бямбажав -

Тийм байна.

Настан -

Тийн.

Бямбажав -

Ээжээрээ та загнуулж байсан уу?

Настан -

Нэг удаа аа юу яасийн. Мөндөр түүж идээд загнуулсан. Мөндөр идээд байхгүй юу бид нар. Нээх том ийм ийм тэмээний хорголон чинээ мөндөр орцон байхгүй юу. Тэгээд нөгөөдөхийг чинь түүж идээд нэг загнуулцан. Яасан гэвэл хоолой нь өвдөнө гэж л нэг загнуулсан. Өшөө загнуулаагүй. Ерөөсөө загнадаггүй дээ. Одоо үлдсэн ганц юм болохоор нь тэгдэг юм уу. Ерөөсөө загнуулаагүй. Тэгээд л далан хэд хүрээд л өн … хүрээд л аан. Би эмээ ижийтэйгээ далан хэд өнгөрсийн шүү. Миний ээж бол 49-тэй өөд болсийм шүү дээ. Миний төрсөн ээж бол тийм залуухан өөд болсон. Яагаад вэ гэвэл нээх … Миний эмээ ээж бол хотод ингээд яваад ирсэн. Миний өөрийн гаргасан ээж бол хөдөөгөө үлдсэн байхгүй юу. Хөдөөгөө үлдээд, малтайгаа хөдөөгөө байж байгаад. Тэгээд нэг их мөндөрт аа юу хаврын цаснаар цас үүрч яваад, хөвөнтэй дээлтэй цас үүрч ирээд, их хөлөрсийм гэнэ лээ. Хөлөрцөн ирээд дээлээ тайлаад нимгэн дээл өмсөөд салхи цохиулсан юм шиг байгаа юм. Тийн. Тэгээд намайг 4-р ангид байхад миний төрсөн ээж нас барсийм. Тэгээд би энэ ээжийгээ ээж л гээд дуусдаг байхгүй юу. Миний бол ээж л гэж ярина. Адилхан л ээж. Тийн. … Би жаахан харуусдагийм даа. Миний ээж нас наслаагүй. Тэгээд их эрмэг зоримог байсных ч биз дээ. Тэр аа … ах нь хөдөөнөөс ирээ … юу аа … ийшээ тийшээ яваад л, тэрийгээ их гоёдог. Тэгээд л энэ хүрсэн оноотой дээл арван гуравхан настай оноотой дээл өмсөөд, морь уургалаад, эмнэг сургаад, гүүгээ барьж байсан гэж байгаа, миний ээж. Тийн. (1-50-42)

Бямбажав -

Танай тэр эмээ чинь энэ хотод орж ирээд ажил хийж байсан уу?

Настан -

Үгүй үгүй. Тэр их настай хүн.

Бямбажав -

Өндөр настай.

Настан -

Тийн. Өндөр настай хүн.

Бямбажав -

Ээж чинь ерөөсөө хотод орж ирээгүй хүн юм уу?

Настан -

Ээж бол хот орж ирээгүй. Малаа дагаад л хөдөөгөө. Тэгээд малаа дагаад хөдөөгөө байж байгаад л …

Бямбажав -

Та ойрхон очдог байсан уу?

Настан -

Ойрхон ойрхон. Наашаа цаашаа явна. Тэмээн жингээр ирэхдээ намайг үнсчихээд, манайд орж ирэхгүй. Илүү гэрт орчихно. Их сонин. Тэгээд өглөө аа босчихоод надтай бас золгоно. Тийм байсан. Их сонин. Одоо энхрийлдэг байсан болов уу л гэж бодоод байгаа юм. Миний дээр хоёр тогтоогүй юм л даа. Ихээ том том болоод. Тэгээд би ганцаараа үлдсэн байхгүй юу. Тэгээд тийм … Хаашаам байдгийм. Энхрийл … одоо юу, бөөмөсч л байсан байна лээ л дээ.

Бямбажав -

Таныг тэр цэцэрлэгт явж байхад та, танайх хаана байсан билээ?

Настан -

Цэцэ рлэгт явж байхад манай 1-р арван жилийн арын хашаанд, арын арын гудманд байсан.

Бямбажав -

Яг одоогийн аль гэсэн үг вэ?

Настан -

Одоо 1-р арван жилийн ард л байхгүй юу. Одоо тэр аа маршалын байр зайрны ар талд чинь одоо нэг гудамж байгаа ш дээ.

Бямбажав -

Тийм.

Настан -

Тэр л хавьцаа байсийм. Ердөө нарийхан гудамж, тэгээд арван жил, тэгээд тэр маршалын байшин байж байсийм. Тэгээд Сүхбаатарын цэцэрлэг манай барууны баруун хамар. Тийм ойрхон байсийм.

Бямбажав -

Тэр үед чинь тэгээд яг тэр цэцэргэлийн чинь үед засмал зам гэж байсан уу?

Настан -

Байхгүй. Дандаа л шороон зам. Ердөө л шороон зам. Тэгээд бид нар чинь саваагүйтэж тэр аа маршалын байр майрыг ингээд харуулахгүй ш дээ.

Бямбажав -

Хамгаалалт сайтай биз?

Настан -

Тэр японуудыг ирэхэд би харж байсан. Японууд ирсэн. Тэнд ажил хийдэг байсан. 45 оны өнөө нэг Японууд чинь.

Бямбажав -

Олзны японууд.

Настан -

Олзны японууд.

Бямбажав -

Үгүй тэд нарын түүх, их хувь заяа их хэцүүгээр өнгөрсөн юм шиг байгаа юм тээ?

Настан -

Тийн. Хэцүү (байдаг байсан. 1-52-40) Тэгээд өнөөх чинь ингээд Манай тэр, тэнд ажил хийж байгаад л манай үүдээр л ингээд гардаг байсийм. Цуваад. Тэгээд би хашааныхаа завсараар … Ээж чинь хаалгаа хэмх түгжчихээд, гаргахгүй ш дээ. Айгаад. Тэгээд би хаалганыхаа өнөө шургааг, хашааныхаа завсараар харна. Пан пан гээд л. Талхыг пан гэнэ. Пан пан гээд л гуйна. Тэгэхээр нь гүйж орж ирээд л өнөө муу хар талхнаас хашаан дээгүүр шидэж өгнө. Аягүй сахилгагүй байсан шиг байгаа юм би. Сахилгагүй байсан даа одоо яасан юм чинь. Тэгээд нэг өдөр шидэж байгаад баригдаад ээжид. Чи яаж байгаам бэ? гэнэ. Яадагийн. Хашаан дээгүүр шидэж байна гэсэн. Чи талхаа хэнд өгч байгаам бэ гэнэ. Японд өгч байнаам гэсэн. Уур хүрээд, японд өгч байна гэсэн. Болохгүй ш дээ. Энэ чинь дайсан ш дээ. Дайсан ч гэсэн хүн биз дээ. Би японд өгч байна гээд.

Бямбажав -

Сахилгагүй хүүхэд вэ.

Настан -

…. Үнэхээрийн сахилгагүй байсан юм шиг байгаа юм. Тэгж байсийм. Тэгээд маргаадар нь очоод, цэцэр … цэцэрлэгтээ очоод Мядагмаатай яриад. Би нэг японд …

Бямбажав -

Нөгөө найздаа.

Настан -

Тийн. Нөгөө найздаа ярьсан. Би японд хашаан дээгүүр талх шидэж өгөөд. Би одоо дандаа шидэж өгнө. Ээжид хэлцэн. Яадгийм. Би одоо хар талх хулгай хийнэ. Тэгээд хулгай хийсэн талхаа аан ... алчууранд боогоод дэрэн доогуураа хийж байгаад, хоноод, маргаадар нь орой нь явах үедээ нөгөө муу дээлнийхээ доогуур хийж гараад ингээд шидчихнэ. Тэгээд хөөрхий минь ингээд л байдаг байсан. Ингээд л байдаг байсан. Бүх их баярлаж байгаам аа. Ингээд л байдаг байсан. Одоо залбирч байгаа юмуу? Мөргөж байгаа юм уу? Баярлаж байгаа юмуу? Тэгээд л нөгөө муу талхыг минь ингэж ... Юу байхав дээ нэг жоохон, зүсэм зүсэм л талх байгаа биз дээ. Өнөөхий чинь хугалаад л, ийм жоохон дөрвөлжин хар талх шүү дээ. Ердөө л энэн шиг ийм талх шүү дээ. Тэрнээс (??? 1-54-07) хүүхдийн гар юу байхав дээ. Нэг, ийм хэртэй хугалдаг уу, ийм хэртэй хугалдаг л байх л даа бодвол. Тэгээд өнөө тэр үед чинь нөгөө цаас нь ч олдохгүй ш дээ. Тэгээд л арчаад арчаад … Өнөө алчууранд боосныгоо алчуураа задлаж байгаад бүгдээрээ шидчихнэ. Тэгээд л, бүүр тэрийгээ ингээд шүүрч авчихаад л ингээд л байдаг, ингээд л байдаг байсан. Хөөрхий минь. Тэгээд тэр нэг ингээд залбираад байгаагий нь хоёр орой харсан чинь нээг их том шар бөгжтэй байсан. Одоо бодоход алтан бөгж байсийм уу, монетон бөгж байсийм уу? Нээх их олон шар шүдтэй, нээх олон том шар бөгжтэй. Тийм нэг өндөр япон цэрэг хамгийн түрүүнд авчихдаг байсиймаа. Тэгээд нөгөөдүүлдээ ингээд ингээд өгдөг өөрөө иднэ. Тэгээд л эргэж хараад л ингээд байдаг байсан. Баярлалаа, баярлалаад л байдаг байсан байх. (инээв) Дайсандаа буян хийж байсан хүн шүү би чинь. Үгүй яахав дээ. Тэр чинь хүн ш дээ. Хүн ш дээ хөөрхий минь. Тэр ямар өөрөө сайн дураараа Монголыг буудаагүй ш дээ.

Бямбажав -

Тушаал дээрээс нь байгаа ш дээ. (??? 1-55-01)

Настан -

Дээр нь … Өөрөө сайн дураараа буудаагүй ш дээ. Цэрэг л байгаа. Офицер л байгаа. Тушаалаар л буудна ш дээ тэр чинь.

Бямбажав -

Хөөрхий амьтан тийм Монголд, Улаанбаатарт их юм барьсан гэж байгаа ш дээ, энэ соёлын төвийг чинь тэд нар барьсан гэж байгаа байх шүү.

Настан -

Тийн. Тийм гэсэн. Их барилга барьсийм байна лээ. Би одоо жоохон байсан юм чинь ямар юм барихав дээ. Комд (болбол 1-55-20) … Комыг бас японууд барьсийм ш дээ хөөрхий минь л гэж л боддог юм даа.

Бямбажав -

Тэгээд бас яг аль аль барилга барьсан юм? Та хүмүүсээс сонссон юм байгаа юу?

Настан -

Байхгүй байхгүй. Тэрийг би ёстой сонсоогүй. Тэр л хөл нүцгэн японуудын хуруу нь гарцан, өсгий нь цоорцон. Ингээд нэг шаахай шиг нэг ингээд нэг үйсэн ч юм уу, хулсан ч юмуу нэг юм ингээд чирцэн. Өвлийн хүйтэнд. Тэгээд л явж байхыг нь хараад л би аягүй их өрөвддөг байсан. Тэгэхэд чинь хавар зун дайн болоод намар болоод өвөл тэгээд л явж байсан ш дээ. Аягүй өрөвдмөөр. Тэгээд нэг муу бор хүрэн өмд цамцтай. Нэг эрүүтэй малгайтай. Одоо энэ улсууд өмсөөд байгаа нэг ийм эрүүтэй малгайтай. Тийм л улсууд байсан. Сайхан сайхан биетэй л улсууд байсан. Цэцэрлэг дээрээсээ орой Мядагмаагийн талхыг, өөрийнхөө талхтай, нэг хүүхдийн талхтай гурван талх өвөртөлчихөөд аа шидээд ... тэр их олз байсаан. Тэр их олз байсан. Тэр чинь маслотой сахартай талх биш. Манай хар талх шиг биш. Цагаан талх өгч байсийм. Гурван л зүсэм. Тэгэхдээ бол ийм дөрвөлжин талхыг чинь тэг дөрвөлжинөөр нь ийм ийм том том зүссэн ш дээ. Тэгээд гурван талхаа боох юм олддоггүй ээ. Нэг муу нусныхаа алчууранд боогоод нөгөөдөх нь харагдаад болдоггүй. Цамцныхаа хормойнд хормойлж явчихаад, хамгийн сүүлд гараад л өнөө япончууд чинь аа нөгөөх чинь явж байна. Цэцэрлэгийнхээ хашаа руу орж байгаа юмаа. Нөгөө баруун хашаагаадаа аваачаад хаяхгүй байгаа юм. цэцэрлэгийнхээ хашаа руу Дуламцэрэн багш гараагүй байсан юмсан. Гараад явчаа болов уу, харах болов уу гэж жаахан эмээсхийж байгаад л шидилчихсэн гэж байгаа. Баруун зүүн гараараа ингээд л. Тэгээд л мөн залбираад л. Пан паан гээд бас нэг юм хэллээ. Бушуу яв гэж байгаа бололтой бас буу муугаа ингэнээ. Тэгэхээр нь л хөөрхий минь явна ш дээ цаашаа. Наад улсууд нь Монгол улсууд байсан шиг байгаа юмаа. Тэр харгалзагч нь монгол улс. Японыг японоор харуулахгүй нь мэдээж ш дээ.

Бямбажав -

Тийм.

Настан -

Манай цагдаа л байсан байх. Тэр ёстой харгис байсаан. Бөөн эрчүүд ингээд... Тэгээд тэр японоор юм хэлээд байх шиг байна лээ ш дээ. Би сонсож байсийм ингээд. Аан бууныхаа бөгсөөр ингээд ёвроод. Бөгс рүү нь ёвроно, түлхэнэ. Бушуу яв гэж байгаа бололтой. Тэгээд юм хэлээд байдаг байсийм. Би тэрэнд их дургүй ээ. Тэрийг нэг өдөр чулуугаар шидээд. Тэгсэн чинь цэцэрлэгээсээ гараад явж байсан чинь нэг японыг чулуугаар шидчихсэн. Их дал мөрөн дээр авсан. Тэгэнгүүт хашааны хаалга хаасан чинь багш цаанаас гараад ирсэн. Яаж байгаа юм бэ гэсэн чинь Өө эндээс чулуу шидээд байна гэсэн. Япон шидэж байна уу гэнэ. Үгүй мэдэхгүй. Үгүй байхаа. Эд нар яваад өгсөн гэсэн. Тэгээд өнгөрсөн. Тэгээд л гүйгээд орчихсон. Эд нар шидээгүй байхаа гээд байгаа юмаа. Өнөө муу хэдэн японоо бас жаахан хайрлаад байхгүй юу. Хөөрхий амьтан. Тийн аягүй муухай муухай Тийм модон. Тэгээд нэг бор модон бөгстэй Бүр санаанаас гардаггүй. Бор модон бөгстэй. Тэр бууны бөгс нь их том шүү. Ихээ том, бүдүүн. Ийм. Иймэрхүү бөгстэй буутай. Тэгээд тэрнийхээ бүдүүн талаар нь ингээд цохиж байгаа юм даа. Тэгэхээр нь би бас өрөвдөөд. (санаа алдав) Их өрөвдсөөн. Тэр их муухай хүн. Тийн. Тэгээд манайх ч их яргалсан байхаа. Их ч турж үхсэн. Хөдөлмөр хамгаалалгүй их ч аа дарагдаж үхсэн байх. Би тэгж боддогийм. Тэр … газрыг харахгүй юу. Тийм ээ?

Бямбажав -

Аль газар билээ?

Настан -

Японы оршуулгын газар гэж энэ зүүн хойно бий шүү дээ. Мэдэхгүй юу, өөрөө?

Бямбажав -

Мэдэхгүй.

Настан -

Манайхаас энэ яа ... одоо ингэхэд энэ зүүн хойно тэр юуны дэнж дээр тэр жил японы аан ... улс нэг хүн ирээд тэр аа ... шарилаа авна барина гэж нөгөө юугээр ярьсан шүү. Хужааги чинь эд нар гээд. Байдгийн ш дээ. Тэр Шарга морьтын чиглэлд явж байхад юуны … Шадивлангийн жаахан харалдаа билүү дээ. Тийн. Тэнд замынхаа энэ талд, Сэлбийнхээ зүүн талд харагддагийн ш дээ. Хавтгай хар л юм харагддагийн. Хөөрхий их л олон юм булсан байх. (санаа алдав) Муухай. Тэгээд одоо Японтойгоо эргээд сайн болчихжээ. Тэрнээс ичихгүй нүүрнүүд юмаа. Нээрээ. Тэр үеийн хүн ч байхгүй л дээ. Би мэтийн юм байж байгаа байх. Би учир мэдэхгүй юм юугаа мэдэхэв дээ. Тэр үеийн энэ (далайдаг 1-59-28) улсууд нь байдаг л байх л даа бас ч гэж. Дайн майнд оролцсон улсууд гээд байгаа тэр дайтаж явсан улсууд бол байдаг л байгаа байлгүй. Тийм ээ? Тийн. Тэр японууд тийм харамсалтай байсан шиг санагд … санагдаад байгаамаа надад. Тийн. За өөр юу асуумаар байна даа одоо тэгээд? Одоо болмоор байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.