Nanzai
![](../assets/images/interviewees/990903.jpg)
Basic information
Interviewee ID: 990903
Name: Nanzai
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: [unknown]
Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Hyargas sum, Uvs aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Бямбажав -
За Нанзай эгч та, миний урилгыг хүлээн авч энэ
ярилцлаганд оролцож байгаад би ихбаяртай байна аа. Тэгэхлээр
таны ярианд орсон бүх мэдээллийг бид радио телевиз, сонин
сэтгүүлд ишлэл болгон татаж, судалгааны ажилд хэрэглэх юм
аа. Та тэгэхээр энэ одоо судалгааны материалд ингэж ишлэл
татаж сонин хэвлэлд хэвлэж ишлэл татахыг та зөвшөөрөх
үү?
Нанзай -
Зөвшөөрнө өө.
Бямбажав -
За, өөрөөс бас нэг асуух зүйл байна л даа, та
өөрийнхөө нэрийг нууцалж үлдээж болно, аа эсвэл нуухгүйгээр
ил байлгаж болно, та…
Нанзай -
Ил байсан ч яахав дээ, заавал юуг нь нууцлаад яахав.
Бямбажав -
За тэгэхлээр ярилцлагаа өөрийгөө сайхан танилцуулаад
бага наснаасаа өөрийнхөө амьдралын түүхийг дэлгэрэнгүй
сайхан ярьж эхэлнэ үү?
Нанзай -
За, за. Би 1943 онд Увс аймгийн хяргас сумын нутаг
Бухт гэж газар Сээлэн гэдэг хүний гэрт одоо 1-р охин бролж
төрсийн. Тэгээд яахав миний ээж аавынхаа гар дээр бага насаа
өнгөрөөж байгаад сургуульд орсон. Хяргасын 10-н, юу 4-н жил
байсан. Тэгэхэд тэгээд яахав тэр сургууль орох хүртлээ ямар
тэр үед цэцэрлэг ясли байсан биш хөдөө л (инээв) ээж аав даа
туслаад л мал хар юун дээр байж л байсан байх. Тэгээд манайх
Хяргас төв рүү нүүж ороод надыг сургуульд орохоор … тэгээд
юу яасын, ер нь яахав, тэрнээс урьд би төрөөд нэг .. ой л
өнгөрч байсан байх. тэгж байхад манай аав нөгөө юунд явсан
байхгүй юу, дайнд, одоо нэг арын юу тэр хязгаарын ангид л
арын албанд л байсан юм шиг байгаа юм. Тэгээд би чинь 3 нас,
4 нас хүртлээ хөдөө ээжтэйгээ 2-уулханаа ингээд, манай
ээжийн дүү нартай тэгээд хамт байж байгаад аав цэргээс
халагдаж ирээд л, тэгээд тэр мөртөө хамт явцгааж байгаад л
тэгээд дараа нь Хяргасын төв рүү орж сургуульд орсийн.
Тэгээд яахав, би сургуульд ороод, анхан би нэг сургуульд явж
байх үе, энд айлд, гэрт байхдаа би ерөөсөө л ганцаараа би ч
ерөөсөө эхээс хоёулахнаа ш дээ, эхээс хоёулахнаа болохтээр
ерөөсөө тэр хамаг ажил над дээр ерөөсөө тэгээд л бүх ажил
гэрийн ажил над дээр, тэр мал, одоо тэр гэр орон, янз янзын
ажил байдагш дээ нэг хөдөөний тээ? Мал хариулах барих гээд …
бүх ажил . тэрийг чинь ерөөсөө би ер нь маш их хийдэг
байсан. Тэгээд амралт энэ тэрээр, ирээд л ерөөсөө л нөгөө
ажлаас хийнэ шүүнэ дээ . за тэгээд сургууль, 4-р анги
төгсөөд л, манайх, аа! 4 биш 2-р анги төгсөөд манай аав
хөдөөнөөс, нөгөө сумын баригадын дарга гэж тэр үед багийн
дарга гэж тэр үед байлаа ш дээ. (0-03-12) Тэр ажил
томилогдоод хөдөө яваад тэгэхээр нь манайх нүүгээд хөдөө
яваад өгсөн байхгүй юу. Сумангаасаа хөдөө, тэгээд би
тэрнээсээ айлд байгаад эхэлсэн. тэр үеэс, тэгээд 3, 4-р
ангидаа дандаа айлд байжысан. Тэгээд л яахав 4-р ангиа
төгсөөд… манай Хяргаст чинь 4-н жил юм чинь. Төгсөөд юуны
нөгөө баруун турууны.. бишээ! Цагаан Хайрханы 5-р ангид
шилжиж суусын. Тэнд манай аавын эгчийн нэг айл байдаг байсан
байхгүй юу нөгөө манай хүргэн ахын.! Тэгээд л тэнд очоод л
бүгдээрээ их олуулаа байна оо. Бид нар, тэр тэд нарын
хамаатан садны баахан хүүхдүүд, би одоо ингээд л ерөөсөө 5,
6 хүүхдүүд тэр, тэнд байж байсын. Тэгэхэд чинь юм ховхр хоол
унд ч ховор, гэрээ санана. Жигтэйхэн, ерөөсөө. Тэгээд л
хааяа нэг амралт юу нөгөө амралтуудаар харина. Тэгтэл
шуудангаар Хяргасаас Цагаан хайрхан хүртэл шуудан явдаг
байсын. Тэгээд шуудан буцаад явахаар машин ирээд ирж
буучихаад эргээд уйлаад л одоо ерөөсөө юу гэж хэлсийн одоо
бараглаж сургуулиас гархынсан гэж бодоод л тэгэхэд чинь одоо
их олуулаа их олон хүүхэд байсын тэр үед. Тэгээд яахав нэг
тиймэрхүү байж байгаад 5, 6-р анги төгсөөд доошоо Цагаан
Хайрханаасаа Баруун Туруун сангийн аж ахуй гэж бий шдээ ?
Тийн тэгэээд Баруун Туруун сангийн аж ахуй руу шилжиж тэнд
бас очиж бас манай нэг хамаатны айлындаа очоод би ч ерөөсөө
тувтан айлаар л ерөөсөө 2-р ангиасаа эхлээд дандаа айлиар
дамжиж л ингэж нэг сургуульд сурсандаа. Тэгэхэд яахав Баруун
Туруун очиход гайгүй ээ ам бүл нь арай цөөн байсан. Тэнд ч
чинь арай тэгж ядарч бариад байх нь арай гайгүй, хоол унд нь
тэгэхдээ л хэцүү. Тэр үед чинь хэцүү л байлаа ш дээ. Бид нар
чинь тэр Цагаан Хайрханд байж байхдаа манай хажуу талд нэг
халх айл байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэднийх нэг дугуй
дугуй ийм бэн хийнэ . Тэр нь ерөөсөө тэгээд бид нарт нэг
хааяа хааяа нэг өгнө. Өө тэрнийг идэх гэж ерөөсөө л одоо мөн
тэр айл руу орох гэж ер нь, дандаа тэр айл руу ороод идээд
байдаг гэж хаа байхав. Зайлуул бас өөрөө амьдралтай улсууд
чинь, тэгээд хааяа гэр дээр нэг гар дээр ийм, гарын алган
дээр нэг жоохон элсэн чихэр жоохон халбагаар жоохон хийгээд
өгөхөөр чинь бөөн баяр болно бид хэд. Тэгээд л яахав дээ бид
хэд чинь орой болгон нээг одоотой адил юм байхгүй юм чинь,
нэг мах чанаад, голдуу махан хоол тэр үедээ тэгээд нэг
жаахан жаахан бид нарт ингээд хуваагаад өгчихнө дөө. Аяганд
нэг жаахан жаахан хийгээд (инээв) тэгээд тэр өгсөн хоолоо
орой нь жоохон идэж аваад үлдвэл, (0-05-51) жоохон үлдээж
аваал маргааш өглөө нь хичээлдээ явахдаа нөгөөтхөө идэж
аваад л явдаг. Тэгээд нөгөө юу яадаг байсан.Тэр үед би бас
тэр үед нээх их улаан хацартай, жигтэйхэн тийм их, хүүхэд
бйасан байхгүй юу! Тэгсэн чинь манай тэр хүргэн ахын шар
будаатай одоо нөгөө адууны махан дээ шар будаа хийгээд шөл
нь аймаар хурц байдаг ш дээ? Тэгээд л өгөхөөр нь нөгөөдөх
чинь шөнө нь хацраас ингээд л хацраас цус нэвчээд, тийм их
улаан хацартай байсийм. Цус гоожоод л өглөө заримдаа цуч
гоожчихсон байж байдаг байсын.халуун бооод ч тэгдэг байсын
байлгүй. Тэр халуун хоол идээд л …
Бямбажав -
Аан зөв зөв!
Нанзай -
Тийн тийм л байдаг байсын тэгээд яахав тиймэрхүү
зүгээр юу яагаад, бага байхдаа яахав дээ, ер нь бидний үед
нар тэр үед чинь, нөгөө, юм ховордуу байсаны л шинж л дээ.
Элбэг байсан болбол одоо тэгээд л тэр бологноор яагаад байх
юм байхгүй, шар будаатай адууны мах идээд байна гэж байхгүй
л дээ. Одоо бол, тэр болгон тэгж идэхгүй л байх л даа.
Тэгээд яахав тэндээ байж байгаад Баруун Туруун, Цагаан
Хайрханаас Баруун туруун руу шилжээд 8-р анги хүртэл төгсөөд
л Аймгийн төв рүү би шилжиж ирсийн. Увсын 10-н жилд. Тэгэхэд
манай энэ аа ээжийн дүү тэндээр зоо техникч хийдэг байсын.
Тэгээд тэрүүнтэйгээ 2-уулаа мал тэр аж ахуйн машинт станц
гээд тэр аймгийн доор, нэг хэдэн байр, тэнд нөгөө төв нь
байдаг байсан байхгүй юу.Станцын төв, тэгээд нэг, хоёр
хоёроороо байдаг тийм байртай ажилчдын байр л байж байсан
байх. Тэнд би байж байсан.10-р ангиа төгстлөө, тэгээд яг
тэндээ бас ч яг, яагаагүйм аа яг 9-р ангид байж байсан чинь
манай ах, намайг үрчлээд авчихдаг юм болоод хот руу нүүгээд
шилжээд наашаагаа, нөгөө юу шилжих ч юу байхав дээ нөгөө бие
нь өвдөө яваад өгсийн . Тэгээд би тэндээс дахиж айлд байгаад
(инээв) тэгээд 10-р анги төгсөөд тэгээд хотод 62 он 1962 онд
Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд ирсэн байхгүй юу. ХААДС-д
ирээд, тэгээд 5-н жил сураад л, 2 анги төгсөөд, бишээ! 2-р
анги тувтан дотуур байранд байсан. 3-р анги төгсөөд, одоо
энэ хүүхдүүдийн эцэг Гооштой гэр бүл болсон. Тэгээд яахав
4-р курст байж байхад манай энэ том охин, 1966 онд энэ охин
төрөөд, тэгээд яахав тэр үед ч одоо, ямар нээх хүүхэд
шуухдаа хараад жилийн чөлөө мөлөө гэж байгаагүй юм чинь,
тэгэхэд манай нэг нутгийн, манай ээж мээж маань шилжээд
ирсэн байсан . Хадам аав бүгдээрээ манайхдаа нэг байсан тэр
доошоогоо Цагаан Хуаран гээд одооны энэ халдвартын байна ш
дээ? (0-08-42) тэнд байсан. Тэгээд тэнд, ерөөсөө 45 хоноод л
хичээл орсон. Ерөөсөө хүүхэд төрүүлээд л, тэгээд тэр хойтон
намар нь хавар нь төгсөөд л. Тэгээд сургууль төгссөн, би энэ
юунд очсон хотын эвлэлийн хороо, Улаанбаатар хотын хувьсгалт
залуучуудын эвлэлийн хороо Аа 67 онд. Тэгээд тэр хотын
эвлэлийн хороо ч яахав нэг. Раионнууд чинь тэр үед 4-н раион
байсан ш дээ.Октъябр, Сүхбаатар
Бямбажав -
Аан тийн
Нанзай -
Тийм. Тэгээд тэнд эвлэлийн ажлаар очоод үзэл суртал
эрхэлсэн зохион байгуулагчаар, Сүхбаатрын раионы Эвлэлийн
хороонд ажлаад, 2 жил ажилласын . 2 жил ажиллаж байгаад тэр
нийгмийн барилга трестийн, гэж одоо энэ, хойшоо тэр юун дээр
байдгийн. Одоо, одоо нэл нэр нүүр болсон байх өө. Тэр үед
нийгмийн ахуйн барилга трест гэж байсан тэнд эвлэлийн
хорооны даргаар очоод 2 жил эвлэлийн ажил хийж байгаад,
тэгээд 72 оноос, хотын эвлэлийн хороонд ирсэн. Хотын
эвлэлийн хороонд ороод за 82 он хүртэл, 1982 он хүртэл хотын
эвлэлийн хороонд 10 жил, бараг арван жил болсийн. Эвлэлийн
ажил хийж гэхдээ ажилчин залуучуудын хэлтэст хэдэн 4, 5-н
хэлтэст 4-н хэлтэстэй байсын тэгэхэд. Ажилчин залуучуудын
хэлтэст зохин байгуулагчаар, ажилллаад тэгээд 82 оноос одоо
энэ Октъябрын раион гээд одоо энэ Баянгол дүүрэг байна ш
дээ? Тэр чинь хуучин Октъябрын раион гэж байсан, тэнд, намын
хороонд, ирж ажилсын . Тэгээд намын хороонд чинь 82 оноос 89
он хүртэл нэг намын хороонд ажиллаж байгаад, тэгээд 89 оноос
чинь нэг намын ардчиллын бүтцийн өөрчлөлт мөөрчлөлт
хийгдээд, одоо нэг албан байгууллагуудад чинь хувьсгалт нам
байгууллагууд байсан ш дээ.. Тэр чинь болиод, тэгээд нөгөө
орон нутгаар байгуулагдаад, тэгээд раионы намын хороо
үндсэндээ татан буугдсан байхгүй юу. Тэгээд би тэр одоо
Октъябрын раионы..хаа гүйцэтгэх захиргаанд эргэлт хүсэлт
хариуцсан зохион байгуулагчаар жил ажилласан. Жил ажиллаж
байгаад тэгээд, одоо энэ Баянгол дүүргийн одоо 13-р хороо
гэж бий хуучин 25-р хороо гэж байсын. Тэгээд 25-р хороонд,
хорооны одоо тэр үед хороон дарга гэж байсан тэгээд хороон
засаг дарга гэдэг болсон л одоо тэгээд тэнд хороон даргаар
ирээд, ерөн … 90 оноос 2000 он хүртэл 13-р хорооны засаг
даргаар 10 жил ажилласан. Тэгээд тэндээсээ, 8-р хороо 7-р
хорооны зохион байгуулагчаар, 2000 оны сонгуулиар ш дээ
ажлаа өгсөн. Тэгээд ажиллаж байгаад тэгээд дараа нь тэгээд
одоо энэ чинь тэтгэвэрт гараад 2 жил болж байгаа нь шив дээ.
(0-11-59) За миний ажлын түүх бол ийм л байна. За яахав ер
нь надыг ажиллаж байх хугацаанд бол яахав эвлэлээс эхлээд
ярья л даа. Эвлэлийн ажил бол үнэхээр тэр үед дайчин бүтээн
байгуулалт үнэхээрийн жинхэнэ гар бие оролцсон болсон ийм
ажил эрхэлдэг хийдэг байсан ш дээ. Тэгээд яахав би нэг хотын
эвлэлийн хороонд 10 жил нөгөө зохион байгуулагч ажилчин
залуучуудын хэлтэст ажиллаж байхдаа, өө маш их олон ажил
зохион байгуулж байлаа. Одоо тэр үед чинь одоо атар эзэмших,
атарт залуучууд явуулна, дараа нь нөгөө ажилчин Эрдэнэтэд
явуулна илгээлтээр дандаа тэр ажлыг чинь би ажилчин
залуучуудын хэлтэс л зохион байгуулж байсанш дээ. За тэгээд
тэнд чинь одоо, одооны нөгөө нэрүүд өөр болсон байх л даа,
одоо компани манпани өөр болсон байх . Тэр үед чинь
нөхөрлөлийн сангийн аж ахуй, атрын сангийн аж ахуй,
найрамдал сангийн аж ахуй гээд л аж ахуйнууд, сангийн аж
ахуйнууд шинээр байгуулагдсан. Тэгээд тэнд чинь дандаа
элгээлтийн залуучуудыг явуулдаг. Тэр үед чинь одоо зохион
байгуулж маш олон цуваа гаргасан даа. (инээв) Тэгээд
Эрднэтийн, эрдэнэтэд бас нэг анх юу яагаад байгуулагдаж,
элгээлтээр баахан ажилчид явуулж, тэрнийг чинь одоо зохион
байгуулж явуулж байлаа. Тэгээд түүнээс гадна одоо энэ
Улаанбаатар хотод чинь баахан парк марк байгуулагдаад одоо
энэ, юу байгаа ш дээ, Одоо нөгөө ДСНК гээд, чи одоо мэдэж
байна уу?
Бямбажав -
Аан тийн тийн
Нанзай -
ДСНК гээд одоо тийшээ, тэгсэн тэнд нэг цэцэрлэг
байгуулаад л тэнд чинь бид одоо өөрсдөө юм зохион байгуулж
оролцуулахаас гадна өөрсдөө өдөр шөнөгүй ажиллаад хурдан
ашиглалтанд оруулах гээд одоо зүлэг хүртэл суулгаад өөрсдөө
тэгж л оролцож байсан байхгүй юу, зохион байгуулаад тэгсэн
одоо тэр одоо бас харамсмаар тэр үеийн бидний хийж байсан юм
одоо байхгүй болцон. Тэр одоо байхгүй бүгдээрээ айл болоод
нөгөө хэдэн модыг нь бүгдийг нь тас хугалж хаяад, булга
татаад бүгдийг нь хаячихсан байна лээ ш дээ. Түүнээс гадна
юунд, одоо тэр ХААДС-ын хажууд нөгөө төгсөгчдийн цэцэрлэг
гээд нэг одоо тэр юуны Бурхан багшийн энэ талын юу байна ш
дээ цэцэрлэг, тэрийг чинь одоо анх эхэлж бид нар бас тэр
хотын эвлэлийн хороонд байж байхдаа байгуулсын. Тэгэхэд чинь
бол бүх юм л хотын эвлэлийн хороо, залуучуудын байгууллага л
гол юмаа хийж байсан юм чинь. (0-14-42) Тэгээд тэрэн дээр би
нэг бас нэг бид хэдийн инээдтэй, инээд…тэй нэг… юу яриа
байдаг байхгүй юу. Тэгтэл… тэр паркыг байгуулахад төгсөгчид
төгсөж байгаа их дээд сургуулиуд, арван жилийн хүүхдүүд,
тэрүүгээр чинь юугаа байгуулсан ш дээ тэр цэцэрлэгийг.
Тэгээд тэр цэцэрлэг анх эхэлж байгуулаад анхны мод нэг хэдэн
мод, эхний өдрийн мод тарих гэс, тарих гэсэн байхгүй юу, тэр
зуугаад мод тарих гэсэн байх аа, тэгсэн чинь, юу яасан
байхгүй юу, тэр үед манай хотын Эвлэлийн хорооны дарга хэн
гэж хүн байсан юм Лхагвасүрэн гэж хүн байсын. Тэгээд тэр
Лхагвасүрэн гэж дарга одоо байхгүй л дээ зайлуул, дараа нь
бас надыг октябрын раионы намын хороонд байж байхад намын 1
дүгээр нарийн бичгийн дарга байсын. Тэгээд дараа нь төмөр
замын намын хорооны дарга болж байгаад тэгээд зайлуул
зүрхний юугаар нас барцын. Тэгсэн чинь манай тэр ажилчин
залуусын хэлтсийн дарга Батсүрэн гээд хүн байсан тэр аягүй
тийм алиа хүн байхгүй юу. Их тийм ёгтой дандаа, тэгсэн
нөгөөдөх чинь ( инээв) тэр манай хотын ЭХ-ны дарга яахав дээ
намын чинь, намар хэд дүгээр их хурал байсын дээ 14-р байсын
юм уу, намын их хурал болсон байыхгүй юу. Тэрэн дээр үүрэг
үг хэлээд тэгээд тэрэн дээр сая мод тарина гээд нэг үүрэг
авчихсан байхгүй юу тэр манай тэр ЭХ-ны нэгдүгээр дарга,
тэгээд тэр сая модыг нь л одоо эхэлж байгаа нь тэр байхгүй
юу тэр төгсөгчдийн цэцэрлэг. Тэгсэн чинь манай нөгөө, Бид
анхны нэг нэг зуун мод тариулах гээд, өө тэгээд тэр үед чинь
өө тэгээд тэр үед чинь модыг тариулахад чинь зөндөө их
ажиллагаа хэрэгтэй ш дээ, нөгөө хар шороо мороо тэгээд л
одоо машин унаа тэгээд тэрийг чинь зохион байгуулал, шинээр
эхлэн тэгээд л услах заслах гээд ажил их байлгүй яахав.
Тэгээд эхний нэг хэдэн мод тарьчихаад бид нар чинь тэгэхэд
чинь бол орой эргээд цуглачихсан, ажлынх явц ямар болов гээд
орой ажилаа дүгнээд ярих гээд цугласан байхгүй юу, тэгсэн
чинь манай тэр Батсүрэн гээд манай тэр хэлтсийн дарга, тэр
бид хэд ороод даргын өрөөнд 1-р даргын өрөөнд ороод сууж
байсан чинь за өнөөдрийн ажил ямар болов, за хичнээн мод
тарив гээд л дарга тэгэж байгаа байхгүй юу тэгсэн манай тэр,
дарга уруу харж сууж сууж байсан аа нэг тийм хачин алиа
“үгүй ээ дарга аа та, үгүй ээ та яаж ингэж энэ тоо аман
багтав аа сая мод гэж энэ сая модыг чинь тарих гэж өнөөдрийн
байдлаар бол хичнээн жил шаардах юм байна шүү . Аягүй хэцүү
юм байна. Та ядахдаа хагас сая гээд болцсон, хэлчихэж
чадсангүй юу” гээд бүр (инээв ) тэгсэн чинь л бид хэд бүр
бөөн инээд болоод. За яахав тэр үед болбол одоо яахав үүрэг
одоо, дарга нар чинь одоо тооцоогүй л гүй яахав хамаагүй л
очоод их хурал дээр залуучуудын, тэртээ тэргүй хийх л ажил
даа зүгээр тэгэхдээ тэгээд бас нэг тийм тооцоогүй байсан юм
шиг байгаа л даа хамаагүй. Тэгээд тэгж байж бид хэд баахан
(0-17-44) инээлдэж тэгээд анхны модыг тэгээд тарьж, яаж
байсан байхгүй юу. Тэр төгсөгчдийн цэцэрлэгийг байгуулж
эхэлсэн. Тэгээд одоо тэр нь дараа нь яахав дээ тэгээд
зайлуул тувтан нөгөө төгсөж байгаа бүх хүүхдүүд өө тэгээд
өдөр болгон хэвлэлээр тэр модыг тариулах гэж, тэгээд тэр
мэтээр тэгээд л одоо бүтээн байгуулалтын ажилыг их хийдэг
байсаан бид нар. Одоо энэ Найрамдал зуслан байна ш дээ
Найрамдал зусланыг чинь, тэгтэл зайлуул Цэдэнбал Филатова
гуа тэр чинь одоо маш их айхтар дайчин ёстой айхтар хүн
байсан ш дээ. Тэгсэн чинь бид бас тэр паркыг байгуулах, гээд
бас дуусдаггүй ээ нөгөө дэхь чинь найрамдал зуслангийн
ажиллагаанд дуусдаггүй Одоо тэр яг тэр зуслангийн хойд талд
байгаа тэр нэг, нэг хөндлөн тэр одоо өвлийн байр л даа,
тэрний урд талд нэг баахан зүлэг суулгах гэсэн юм бид бас
өөрсдөө хүн зохион байгуулаад нөгөөдөхөө бас шамдуулах гээд
шөнө бид нар бүр шөнөжингөө зүлэг суулгаа л өөрсдөө ерөөсөө
гараараа гардаж хийдэг байсан ш дээ. Тэгээд тэнд чинь яахав
дайчлаад зөндөө залуучууд очдог байсан л даа. тэгэхдээ л
одоо хугацаанд нь өгөх гээд хамаг юмыг дандаа ингэж яарч
хийлгэдэг байсан. Одоо тэр юуны тэнд, одоо, залуучууд ..
Лениний биш ээ, Сталины номын сан гээд байна ш дээ.
Бямбажав -
Тийн
Нанзай -
Тэрний чинь яг энэ хажуу талд, одоо нөгөө
залуучуудын хороо, одоо юу билээ, нөгөө ардын дуу бүжгийн
чуулга гэж байна уу, юу гэж байна? нэр нь одоо юу гэдэг бол,
хуучин залуучуудын ордон гэдэг байсан ш дээ.
Бямбажав -
Сайн мэдэхгүй байна.
Нанзай -
Тэгээд тэрний яг хажуу талд чинь, юуны нийслэлийн
тэргүүний залуучуудын хүндэт самбар гэж нэг самбар
байгуулуулсан байхгүй юу, тэгсэн чинь бас нөгөө намын их
хурал, 15-р их хурал байх, болох гээд ерөөсөө маргааш хурал
нь эхлэх гэж байдаг. Тэгээд нөгөө тэрний наана одоо тэр
нөгөө нийслэлийн залуучуудын хүндэт самбар бий болгох ёстой
тэр тэгтэл бас дуусахгүй бас тэгээд л юм хум нь бас болохгүй
тэгээд бид нар чинь шөнө маргааш өглөө хурал эхлэхийн наах
нь талд бараг өглөө нэг өглөө хурал 9 цагаас эхлэхэд бид нар
7,8 цагт дуусгаж байсан ш дээ шөнөжингөө яагаад л… (0-19-50)
Бямбажав -
Пөөх
Нанзай -
Тэгэхэд чинь яахав нөгөө дандаа нэг тэргүүний хүндэт
залуучуудын, салбар салбарын тэргүүний залуучуудаар нөгөө
самбар байг, юу яасан байхгүй юу, босгосон байхгүй юу.
Тэгээд л тэгэхэд чинь одоо зайлуул одоо бас их сайхан
байсөөн тэгээд бас төгсөлтийн байгууллагууд нөгөө барилгын
баахан байгууллагууд ажиллаж байсан ш дээ тэгээд тэд нарыг
чинь шөнө авчираад, өө кран авчраад, шөнө чинь гэрэл тавиад
ерөөсөө гэрэл тавьчихсан ерөөсөө л тэгээд өглөө хурал
эхлэхэд л бидэн бэлэн болгосон байсан даа. Тэгээд тэрийгий
чинь тэрнээс хойшоогоо тэр хүндэт самбарыг чинь ерөөсөө
тэгээд л хагас жилд нэг удаа солино. зургийг нь, тэгээд одоо
тэр байхгүй болцон байна лээ тэр самбар. Гүй ээ тэгээд л
хийж байсан юмнууд нь ингээд л устцан байгаам даа, тэр үед
чинь болбол үнэхээр бас дайчин бүтээн байгуулалт их юм хийж
байсан ш дээ. Тэгээд бид нар хотын ЭХ тэр юун дотор байсын
парк дотор нөгөө эвлэлийн төв хорооны доор байж байгаад парк
руу шилжсэн байхгүй юу. Тэгээд парк дотор хотын ЭХ байрлаж
байхад, тэр нөгөө хэн Филатова гуай Цэдэнбал Филатова гуай
чинь хааяа тэрүүгээр ирнэ, хуучин паркыг чинь бас байгуулсан
юм чинь. Цэдэнбал Филатова гуай чинь өөрөө ёстой тувтан
зогсож байж байгуулсан гэж байгаан ш дээ, тэр Найрамдал
паркыг одоо. Тэгээд тэн дотор чинь одоо юу яадаг, бид нарыг
чинь ерөөсөө хүрээд ирэхэд багажтай ерөөсөө бэлэн, ирж
байгаа ирнэ, гэдэг дуу сонсгоод багажаа бариад л гарна.
Ерөөсөө. Хүрз мүрз бариад л. Тэгээд л энд тэнд одоо юу байна
хог мог цэвэрлээд, бид өөрсдөө л ерөөсөө одоо тэгж л гардаг
байсын ш дээ. Тийм мэтээр одоо бид нар өөрсдөө ажил зохион
байгуулаад хажуугаар нь гар бие аягүй их оролцдог байсан
байхгүй юу, өөрсдөө. Одоо болбол одоо тэгээд тийм бүтээн
байгуулалтын том том юм хийж байгаа нь одоо мэдэхгүй ээ,
одоо байгаа л байхдаа? Тэгээд сүүлд холдчихсон юм уу хайшаа
юм бараг харагдахгүй байна (инээв ). (0-21-51) Тэгээд хийсэн
юмнууд нь усдаад байдаг нь яахав дээ зүгээр манай цаг агаар
ч хэцүү л дээ, тиймээ эрс тэрс болохоороо тэр болгон тарьсан
юм байгаад байхгүй. Тиймэрхүү маягаар эвлэлийн ажил эгч нь
хийж байв аа. Эвлэлийн ажил тэгээд дараа нь яахав дээ намын
хороонд бид нар намын хороонд ажиллаж байхад үнэхээр манай
Хувьсгалт нам чинь ерөөсөө тэгээ л өөр тэр үед чинь өөр нам
байгаагүй ганцхан Хувьсгалт намын юугаар л явж байсан юм
чинь намын байгууллага аягүй иих нэр хүндтэй байсын ш дээ.
За тэгээд байгууллагууд чинь утастаа л хэл ам болоо л
ерөөсөө үг дуугүй намын даалгавар биелүүд гээ л ерөөсөө шууд
биелүүлдэг, тийм байсын ш дээ. Одоо чинь тэгээд олон намтай
болчихоор тэгээд одоо, ер нь бас зүгээр яахав дээ чөлөөтэй
сайхан л болчихсон л байна л даа. (инээв).
Бямбажав -
Тийм тийм
Нанзай -
Тийм ээ, тийм гэхдээ тэр үед чинь ёстой юу яаж
байсийм л юм дөө ганцхан л нам байсан энэ чинь, эвлэлд юу
намд намын гишүүн элсүүлнэ гэж маш их шалгуур авч байсан ш
дээ.
Бямбажав -
Тэр тухайгаа яриач
Нанзай -
Сэхээтнүүд бол ерөөсөө ер нь элсэнэ гэж нэлээн хэцүү
л байсан. Дандаа нэг ажилчин анги, жинхэнэ одоо юун дээр
ажиллаж байгаа хүмүүсийг Хувьсгалт намд элсүүлдэг байсын ш
дээ. Тэгээд ерөөсөө тэгээд нэг тийм хяналтын төлөвлөгөө шиг
нэг юм өгчихнө өө бас, байгууллагуудад тэчнээн хүн
таанайхаас элсүүлнэ гээд л тэдэн хүн элсэнэ тэгэхдээ
ажилчин, 5 ажилчин байхад нэг сэхээтэн гаргана ерөөсөө.
Тэгээд л эхлээд тэр чинь эхлээд орлогч гишүүнээр, орлогчоор
нэг жил, 2 жил явна бүртгэлтэй. Дараа нь намын даалгавар
аваад л шалгуулаад явж байгаад тэгээд л дараа болзлоо
хангавал ирж намд элсүүлнэ. Тэр үед намд элсэх хүн аягүй их
идэвхтэй их ч байдаг байсан. Ер нь тэгээд тэр үед чинь одоо
ер нь бас намын гишүүн хүн гэдэг чинь ажил их, үүрэг ройлтой
байдаг байсын ш дээ. Хүндтэй, нэр хүндтэй, албан
байгууллагууд бол ерөөсөө хувьсгалт намын гишүүд л удирдах
ажлыг голдуу хийдэг байсын ш дээ. Зүгээр одоо их болохгүй
тэр бол нээх яахгүй. Тэгэхдээ эвлэлийг бол нөгөө Хувьсгалт
намын дайчин бэлтгэл хүчин гэдгээрээ хувьсгалт залуучуудын
эвлэлийн гишүүдийг бол гайгүй авдаг байсын, нэгдэлд ч
(инээв). Тэгээд яахав сүүлд, намын байгууллагад нэг жаахан
бүтцийн өөрчлөлт тэгээд яахав жоохон сулраад л ер тэгээд
гишүүд нь ч бас тарж дууссандаа. (0-24-31) Гэхдээ одоо бол
ингээд энэ хороодуудаар намын үүр байгаа нэртэй боловч
үнэхээр тэр үеийн юу ч байхгүй болцон байна лээ.
Аа хаяа нэг тэр хурал мурлынх нь ирц мэрц тааруухан,
тиймэрхүү байдалтай одоо ажил явж байлаа. За яахав дээ ер
нь, намын ажлын дараагаар, хорооны засаг дарга хийж байх
хугацаанд хорооны ажил бол ер нь маш их байна ш дээ. Хуучин
биднийг бас эхлээд хорооны ажил хийж байхад бол яахав дээ
тэгэхдээ бас намын байгууллагууд бас олон нийтийн
байгуулагууд гээд бас овоо гайгүй ажил хуваагаад хийдэг
байсан. Одоо сүүлдээ чинь тэгээд ер нь бүх юм ерөөсөө
хорооны ажил, засаг дарга л хийдэг болцон ш дээ, хорооны
ажилчид нь тэгээд апрат юу их хувьтай юу оронтоо гээд нээх
өөдтэй юм байхгүй одоо бол яахав дээ 2, 3 н хүнтэй болцон.
Хуучин чинь надыг энд ажил хийж байхад чинь хороон засаг
дарга хийж байхад чинь зохион байгуулагч, засаг дарга,
цагдаа ерөөсөө ийм гурвуулханаа байсан ш дээ, яахав одоо бол
яахав нийгмийн ажилтан тэгээд, яахав олон нийтийн байцаагч,
гээд орон тооноос урамшилттай, яахав арай жаахан нэмэгдсэн
байна лээ. Тэгэхдээ л ажил, ачаалал аягүй их. Одоо ерөөсөө
ингээд л хорооны ажил гэдэг чинь юу яадын ш дээ өглөө хүүхэд
одоо ингээд хүүхэд төрөөд л, тэр хүн чинь мааны хум бурхан
болтол нь бүх үйлчилгээний юм хум хороогоор ордын ш дээ,
хүүхэд төрлөө гэхэд хүүхдээ бүртгүүлнэ одоо тэгээд гэрчилгээ
бүх юмыг нь яахав цааш нааш өгдөг юмыг нь яагаад
тодорхойлолт модорхойлолт одоо тэгээд гэрчилгээг нь олгуулах
асуудал, тэр бүх талын асуудлыг нь дэмжээд тэгээд тэр дунд
гарч байгаа янз бүрийн зөрчлүүд байна ш дээ одоо нөгөө
паспорт иргэний үнэмлэх хаялаа гэхэд ерөөсөө хороогоор л,
элдэв бусын шагнал урамшуулалт, тэгээд л одоо гачигдал
зовлон, элдэв бусын тэгээд л одоо нас баралт төрөлт ерөөсөө
орохгүй юм гэж хороогоор байхгүй ш дээ ерөөсөө л бүх ажлыг
хороо хийдэг юм тэгээд хорооны, баяр ёслол энэ тэр гээд янз
бүрийн арга хэмжээ зөндөө болы ш дээ, тэгээ л одоо тэр ажлыг
зохион байгуулна, одоо жишээ нь цагаан сар гэж байхад чинь
нөгөө ахмад хөгшчүүлээ хүлээн авна, тэгэхээр тэнд чинь одоо
одоо харин эрх биш арай гайгүй болж байгаа юм байлгүй, надыг
хийж байхад аягүй бэрхшээлтэй яагаад гэхдээр төсөв хөрөнгө
ерөөсөө байхгүй (0-27-04) дүүргээс нэг за хааяа заримдаа нэг
20, 30-н мянган цаас өгнө юу ч болохгүй тэрий чинь одоо, нэг
цагаан сар тэмдэглэнэ гэхээр хөгшчүүлийг хүлээн аваад зүгээр
гаргахгүй ш дээ, тэгээд л албан байгууллагуудаар хандив
гуйгаа л явна даа, тэгээд л зарим үед чинь хандив гуйгаад
очихоор зарим нь дургүйцэнэ, би одоо бас зарим нь, одоо
санахад өргөө кино театр гээд, өргөө кино театр дотор хэдэн
хувийн байгууллагууд ажиллаж байсан байхгүй юу түрээсээр,
тэгээд яахав түц мүүц гээд бусад газруудаар чинь ингээд
албан байгууллагуудаар за яахав зарим нэг нь гайгүй ойлгоо л
өгдөг юм, бас ойлгодог улсууд байдын байхгүй юу, тэгсэн чинь
би нэг цагаан сар болох гээд нэг хэдэн хөгшчүүлдээ бас нэг
гары нь цайлгачий гээд байгуулагуудаар түц мүүцээр яваад
хандив цуглуулж байгаам тэгсэн чинь тэр өргөө дотор байсан
одоо нэрий нь санахгүй байна, бас нэг тоглоом моглоом
байгуулж ажиллуулж мажиллуулдаг бас овоо хөөрхөн юм
хийчихдэг басч гэж гайгүй орлоготой нөхөр байсан байхгүй юу,
тэн дээр ороод тэгсэн чинь тэгж байна хэлсэн чинь “ чи
үхсэнээ хийгээд гуйлга гуйгаад яваан чи, чи тэр гуйлгаа,
тэгэхэд чинь Элбэгдорж нөгөө ерөнхий сайд байсан юм очиж тэр
Элбэгдоржоосоо ав чи (инээв) би чамд юм өгөхгүй” гээд бүр
одоо тийм мэтээр их доромжлуулна ш дээ түүнээс тэгээд эргээд
нэг байгууллагаас хандив гуйчихаад эргээд тэр хүнд шаардлага
тавих хэцүү, яг л нэг тийм байдалд орчихдог юм тэгэхдээ
яахав дээ чи юм өгчихсөн чи тэрүүгээ боль гэж хэлэлтээ биш
тэгээд л элдэв дэвсгэр нутаг дэвсгэр ер нь хороон засаг
дарга чинь их үүргэтэй ер нь хороон засаг дарга өөрийнхөө
дэвсгэр нутаг байгууллагыг бүгдий нь удирдана зохион
байгуулах үүрэг даалгавар өгөх тэгээ л ерөөсөө маш их
ажилтай ш дээ тэр чинь, ямар ямар л юм болно тэрэн дээр
хороон дарга засаг дарга ерөөсөө бүгдээрээ ажилдаг,
оролцоно, зохион байгуулна хийнэ тэгээд тийм юмны чинь араас
очоод, за тэгээд л сая чамаас хандив авчихсан гарч хогоо
цэвэрлүүл гэж хэлэх эрх байхгүй л дээ гэхдээ л бас эвгүй л
байдаг юм (инээв) харилцахад хүндрэлтэй гэхдээ одоо жоохон
төсөв хөрөнгөөр, тэгээд одоо хороодыг өөрчилнө өнөө жил
хороодыг дэмжих жил мэл гээд арай гайгүй болох нь болж
байгаа юм шиг байна, Эрх биш гайгүй болох байлгүй дээ, за
одоо өөр ямархуу янзтай юм ярих уу
Бямбажав -
Та тэр анх сургууль төгссөн, 1967 онд төгссөн гэсэн тээ? .
Нанзай -
Тийн
Бямбажав -
Сүхбаатарын раионд.
Нанзай -
Эвлэлийн хороонд
Бямбажав -
Тэгэхээр тэр үеийнхээ ажлынхаа тухай нэг жаахан илүү,
дурсаад санаад хэлэх юм танд байна уу ?
Нанзай -
Тэр
Бямбажав -
Дутуу үлдсэн зүйл
Нанзай -
Тэр юу л даа, тэгэхэд чинь бас ер нь эвлэлийн хорооны
ажил за байз 1965 онд раионууд байгуулагдсан ш дээ өнөө жил
40 жилийн ой нь юм билээ ш дээ, тэгээд байгуулагдаад ерөөсөө
раион ерөөсөө 2-хон жил болж байхад би очсон ш дээ тэгэхэд
бол яахав зүгээр одоо бол ер нь эвлэлийн хороо одоо бол
гайгүй болцын байлаа ш дээ, одоо зүгээр нийслэл дээр нэг
эвлэлийн нийслэл дээрээ ганц эвлэлийн нийслэлийн залуучуудын
эвлэлийн байгууллага гээд байгаа залуучуудын холбоо гээд
байгаа, тэр үед чинь болбол яах вэ гайгүй апрат мапрат ер нь
тэгээд ажил болгон нь эзэнтэй нэг би тэнд үзэл сурталын ажил
эрхэлж байсым, зохион байгуулагч хийж байсым Сүхбаатарын
раионд очихдоо тэр үед одоо надыг тэнд байж байхад нэг манай
тэр 2-р нарийн бичиг, үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн
дарга Ренчин гэж хүн байсын байхгүй юу, тэр аягүй их
санаачлагатай сэтгүүлчийн анги төгссөн өөрөө, одоо зайлуул
амьд байгаа нилээн настай болцон тэгээ л ерөөсөө залуучуудын
лекц гэж лекц зохион байгуулдаг байсан. Аягүй сайхан сайхан
сэдвээр их сайхан одоо ингээд нөгөө Баясгалан энэ тэр гээд
энэ нэг ёо одоо тэрний юу яахав дээ тэтгэвэрт гарцан хөгшин
л дөө телевизэр дээр бас яриад л байна лээ, дандаа тийм
эрдэмтэдийн одоо сайхан мэргэжлийн хүмүүсээр лекц уншуулдаг
байсан байхгүй юу, барилгачингийн соёлын ордонд, тэгэхэд
болбол ер нь манай Сүхбаатар раион эвлэлийн хороо тэрийг л
санаачилж анх тэр энэ ажлыг эхэлсэн юм тэгээд одоо сард нэг
удаа тийм сайхан лекц одоо тэр барилгачидын соёлын ордонд
уншуулдаг байсан юм, тэгээд тэрий чинь зохион байгуулаад
тэгээд зарлал марлал явуулаад нэг хэсэг ерөөсөө маш их өрнөж
байсан . Залуучууд аягүй идэвхтэй зохион байгуулж цугладаг
нээх тийм сайхан ажил болж байсым. (0-31-53) Сард нэг удаа
явуулж байсын юм даа. Тэгээд ер нь яахав үзэл сурталын ажил
тэр үед чинь болбол, залуучуудын лекц гэж явж байсан,
тэрнээс гадна улс төрийн юу гэж байна лээ ш дээ сонсгол,
тэгээд зүгээр албан байгууллага болгон дээр хагас сайн өдөр
болгон өглөө сонсгол явагддаг. Олон сайхан хэвшсэн ажил
байсан тэгээд түүнээс гадна улс төрийн сургууль гэж тэгэхэд
чинь их явагдаж байсан ш дээ залуучуудын дунд улс төрийн
сургууль гээд боловсролоороо сүүлд бол боловсролоороо
эхэндээ бол нээх боловсрол гэхгүй байсан, сүүлд боловсрол
моловсролоор нь шат шатаар нь хийдэг байсан, 7 хоногт нэг
удаа 2 долоо хоногт ч байна уу нэг удаа хийдэг байсан, тэр
сургуулиа тэр чинь бүр сүүлд хүртэл явлаа ш дээ залуучуудад
маш их мэдээлэл өгдөг одоо бол энэ мэдээлэл яах вэ зүгээр ер
нь энэ телевиз мэлвиз хуучин элдэв бусын компьютер момпьютер
гэж байсан биш дээ, тэр юмыг чинь үнэхээр зүгээр юугаар л
өгдөг байсан ш дээ залуучуудад, түүнээс гадна номын ухуулга
энэ тэр гээд маш их явдаг байлаа, бид нарыг чинь ерөөсөө
хотын эвлэлийн хороонд байж байхад, чинь намын гишүүдийг
чинь хувиарлаад, хувиартай байдаг байсан ш дээ одоо тэр
үеийн байгууллагуудаар юмуу орон сууц энэ хороодуудаар, бүр
айлаар нь байраар нь хувиарлачихсан тэгээд тэр юунд их явдаг
байсан ш дээ бас, ухуулга хийж одоо энэ цаг үеийн гарч
байсан мэдээллийг үнэхээр нөгөө үзэл сурталын багаж байхгүй
байсан учраас тийм байсан байхдаа
Бямбажав -
Жишээлбэл та ер нь юуг ухуулдаг байсан бэ ? Жишээлбэл
Нанзай -
Гүй одоо тэгээд яахав одоо энэ гарч байгаа сонин
хэвлэл дээр гарсан барьсан тэгээд дээрээс нь өгсөн мэдээлэл
одоо их хурал боллоо гэхэд чинь их хурлын талаар очиж тэр
айлуудад бүр гэрт нь орж байж одоо энэ хурлаар тэгж тийм
асуудал хэллээ тэглээ инглээ гэж айлуудаар ярдаг тийм байсын
ш дээ, тэгээд заримдаа ч яахав орц морцоор нь айлуудыг ярдаг
байсан, айл байр хариуцуулаад, бүр гэрийн хорооллоор чинь
бүр айл айлаар явдаг байсын дээ тэгж ухуулга хийдэг байсын ш
дээ, ер нь бүр намын гишүүд алба даалгавар болгоод өгчихсөн
бид нар чинь намын даалгавар гээд сард чинь юу ерөөсөө
дандаа даалгавараа шалгуулдаг авдаг одоо бүр тийм байсын ш
дээ намын даалгавар гээд, намын гишүүдийн даалгавар, тэгээд
яахав Сүхбаатрын раионы эвлэлийн хороонд байхад яахав,
тэгээд тэр лекц гэж тийм сайхан ажил зохион байгуулж байсан.
Түүнээс гадна тэр үед чинь бас, нөгөө юу их хөгжиж байсын
бас, энэ нөгөө бүжиг нийтийн бүжиг одоо нөгөө залуучуудын
заавал сурах ёстой бүжиг гээд 10 бүжиг гээд, тэрийг чинь
сурах гээд баахан бас нэг цуглуулж бас нэг багш магш олж авч
бас заалгах нэг баахан ажил болж байлаа. Эвлэлийн ажил хийж
байхад чинь баахан уриа лоозон гарч байлаа ш дээ, нөгөө нэг
“хүн бүр балчир багаасаа” гээд л хэдэн лоозон байгаагүй юу
Цэдэнбал дарга
Бямбажав -
Тийн
Нанзай -
Цэдэнбал даргыг баахан лоозон, тэрнийг ч бас ёстой
цээжлүүлэх гээд залуучуудад уншуулж сурга, сургах гэж бид
нар бас баахан ажил болж байлаа, өөрсдөө бол яг сурцан
ерөөсөө, эхлээд, Монгол дээр юу яагаад дараа нь Оросоор
болгоод энэ чинь нэг хэсэг явдаг байсым.
Бямбажав -
Тэр үед чинь ер нь таны санаанаас гардаггүй тийм хэцүү даалгавар юу байсан бэ?
Нанзай -
Үгүй ээ одоо хэцүү даалгавар гэж уул нь ч гайгүй
тэгээд өгсөн юм нь биелэгдээд байдаг байсан ш дээ, ер нь
тэгээд хийсэн юм хийх гэсэн юм хэрэгжээд болоод байдаг
байсан юм л даа тэр үед. Тийм хүмүүс тийм идэвхтэй л байдаг
байсан байхгүй юу, одоо бол энэ одоо гадаа энэ коридорт
гараад ир гэхэд бол гарахгүй дээ гүй дээ улсууд. Тэгээд
хаашаа ч болцым чөлөөтэй гэхэд дэндүү чөлөөтэй болцым
Бямбажав -
Тэр үеийн хүмүүс бас их бүтээлч байсан байна л даа
Нанзай -
Бүтээлч үнэхээр бүтээлч байсан үнэхээр бүтээлч байсан
Бямбажав -
Тэр юу нөлөөлж байсан бол ?
Нанзай -
Гүй одоо, тэр одоо, Мэдэхгүй одоо тийм идэвхтэй одоо
хүмүүс нэг тийм ухамсар нь арай өөр байсым уу ер нь хийе
гэсэн бодолтой байсан юм шиг байгаа юм, одоо бол дэндүү
чөлөөтэй болцон залхуу болцон, тэр одоо тэр хөдөө тэр юуны
ажилд залуучуудыг хөдөө илгээлтээр энэ тэрээр явуулж байхад
чинь нээрэн ямар аймаар идэвхтэй байсан гэж бодож байна өө
ёстой тэр хотын эвлэлийн хороонд би ч одоо эвлэлийн хороонд
бүртгэдэг ажилтай байсан ёстой бараг хонох нь халаггүй
бүртгэдэг байсан тийм их хүмүүс идэвхтэй ирдэг байсан
байхгүй юу, одоо тэр кинонд гардаг (0-36-55) атар энэ тэрд
очоод тэр чинь яг тэр үеийн үнэхээр үнэн амьдрал ш дээ, өө
гэр бүлээрээ зарим залуучууд чинь хоёулаа ирээд л гэр
бүлээрээ ирээд л, тэгээд ганц нэг залуучууд ганц нэгээрээ
эрэгтэй эмэгтэйгүй, ерөөсөө, аймаар идэвхтэй байдаг байсын ш
дээ ерөөсөө бүртгээд барахгүй болоод, боль, боль… болхоороо
зогсоодог л байсан юм, тасалж, тийм их хүн ирдэг байсан юм,
залуучууд одоо тэр үед чинь хамгийн гол нь би одоо ингэж
боддог юм аа, тэр үед чинь үйлдвэр мүйлдвэр чинь ерөөсөө
улсын тиймээ байсым одоо болохоор хувьд гарцан, одоо болбол
ер нь ажиглаад байхад хувийн ийм газрууд чинь дандаа тийм
төрөл садан ах дүү нараа л голдуу авах гээд бусад одоо
гадуур явж байгаа ажил хайж байгаа залуучуудыг авахгүй бараг
байхгүй болоод байх шиг байна ш дээ одоо, хуучин тэр үед
чинь ямар одоотой адил ямар хувийн мувийн гэж юм байхгүй
байсан ш дээ, тэгээд тэр үед бид нар бас эвлэлийн ажил хийж
байхдаа бас их хүмүүсийг ёстой дандаа ажилчин ангиас ёстой
жинхэнэ ажил хийж байсан салбарын залуучууд аягүй
шалгаруулдаг гаргадаг, одоо тэр надыг эвлэлийн ажил хийж
байхад бид нарыг жинхэнэ одоо яаж байсан, гаргаж байсан
залуучууд сүүлд бараг нь бүгдээрээ баатар болсын ш дээ.
Бямбажав -
Жишээлбэл?
Нанзай -
Жишээ нь одоо жишээлбэл Цэнд –Аюуш гээд савхин
эдлэлийн үйлдвэрийн оёдолчин нэг хүн, Норовсүрэн гээд
оёдолчин тэд нарыг бид чинь эвлэлийн ажил хийж байхдаа л
мандуулж л ёстой тэр одоо шагнал магнал элдэв бусын хурал
цуглаан болно тэрэн дээр чинь үг хэлүүлж хүртэл дандаа
тиймэрхүү байсан, тэгээд л одоо салбарын одоо тэр үеийн
надаас санаанаас гардаггүй сайхан сайхан хэд хэдэн залуучууд
байсан юуны одоо энэ 29-р бааз гээд энэ урд байсан даа нэг
тэнд жолооч хийж байсан Ганболд гээд л нэг сайхан залуу тэр
чинь бас дараа нь баатар болсон, одоо тэр 22-р баазаас, за
байз хэнийг нь мартчихжээ. Ер нь ер нь хэд хэдэн залуучууд
бүгдээрээ баатар болсон одоо Гүнжинлхам гээд л тэр юутай тэр
чинь баатар боллоо тэр үеийн бид нарын яаг тэр үеийн жинхэнэ
бүтээлчийг шалгаруулж байсан улсууд л юманд хүрсэндээ тэгээд
дараах нь (0-39-13) . Тэр үед жинхэнэ яг ажилчин улсуудаасаа
бас их шалгаруулж бүтээлээр нь үнэхээр тодруулж байсан юм
чинь. Тэгээд одоо ингээд нэг ажиглаад байхад ингээ л нэг янз
янзын одоо ингээд тэргүүний шилдэг одоо хүмүүсийг
шалгаруулаад байна ш дээ зарим нь ч яахав санаанд хүрэх юм
зарим нь одоо өөрсдөө томчуулаа аваачаал их яагаад байх юм .
Тэгэхээр би л нээх надад нээх таалагддаггүй ээ тээ? яг тэгж
байгаа биз дээ, тийм тэгээд л одоо тэр ерөнхийлөгч юм уу
ерөнхий сайд ч юмуу тэгээд л их хурлын гишүүд тэгээд л тэр
одоо эд нарыг бол улсууд нээх таалахгүй л байна, үгүй ээ
тэгэхдээ болбол юу л даа, одоо тэгээд мэдэгдэхгүй л юм даа
би тэгж л бодож байна . Тэр ажил бүтээлээрээ явдаг хүн одоо
мэдэгдэхгүй аргагүй болчиж, за яахав хэдхэн том тодорхой
салбаруудаар бол мэдэгдэхийм, тийм ээ одоо жишээлбэл эрчим
хүч, мэтийн одоо юу, одоо өшөө тээвэр гэхээр хүн бүхэн одоо
бараг болцон . Улсын юм дээр л мэдэгдэх юм, хувийн юм дээр
бол бараг мэдэгдэх аргагүй болчиж ерөөсөө, тээвэр байна,
одоо барилга ч гэсэн бас хувийн хэдэн компани байна хэн сайн
ажиллаж, хэн нь муу ажиллаж байгааг одоо ямар юмыг нь
шалгаруулдым, одоо тэр хэдэн захирлууды нь нэг аргагүй л нэг
шалгаруулаад байх шиг байгаам тиймээ . Цаана ажиллаж байгаа
хүн ерөөсөө тодрохгүй л байгаа биз дээ яахав нэг хэдэн
төгрөг шагналд авч л байгаа байх одоо нөгөө барилгын том том
компаниуд байж л байгаа ш дээ дотроо л яадаг байх улсад бол
нээх мэдэгдэхгүй л юм. Тэр үеийн онцлог ч бас тэр нэг
улсынхаа хүчээр боссон юм, одоо тэр урьд тэр баахан
үйлдвэрүүд чинь одоо хичнээн сайхан үйлдвэрүүд байлаа одоо
бүгд байхгүй, савхин эдлэлийн үйлдвэр, шивро мивро тэгээл
нөгөө нэхмэл энэ тэр гээд аягүй сайхан үйлдвэрүүд чинь одоо
хичнээн сайхан залуучуудыг чинь тэнд л их шингээж байлаа ш
дээ, оёдолчин, юунууд гээд л, одоо яахав дээ зайлуул,
барилга нилээн хөгжиж байна барилга дээр л овоо ажилтай болж
байх шиг байна.
Бямбажав -
Тэр үеийн, дарга нар, одоо энэ доод харьяандаа
ажиллаж байгаа хүмүүстээ ер нь ямархуу хандаж байсан юм ?
Нанзай -
Ер нь их зарчим ч байсан ш дээ,
Бямбажав -
Хатуу.
Нанзай -
Хатуу, ер нь зарчим ч, ээ дээ найраа байхгүй ерөөсөө,
шаардлага их өндөр тавина, одоо ерөөсөө яг одоо ерөөсөө,
одоо өглөө чинь одоо бид нар чинь ёстой цагий чинь ёстой нэг
минут хожигдолгүй л одоо ажилдаа очиж л байсан ш дээ,
(0-41-58) тэгээд одоо бол энэ сүүлчийн, янз бүрийн юмнаас
болдог байх, унаа унш янз бүрийн юмнаас шалтгаалаад, юу унаа
ч элбэг л байна л даа, тэгэхдээ л бас их нэг л тийм
тоомсоргүй ч юм уу хаашаа юм тэр үед бол үнэхээр зарчим ч
байсан, ярихын юм байхгүй, одоо ерөөсөө, нэг дарга даалгавар
өглөө л бол тэрний л төлөө л ерөөсөө нойр хоолгүй хоно гэсэн
ч хононо, бид нар намын хороонд ажиллаж байхад чинь бид нар
ингэдэг байлаа ш дээ, тэр үед чинь бид нар мааш их ажилтай
байлаа намаараа одоо товчооны хурал гээд шөнө ерөөсөө,
товчооны хурал чинь 7 хоногт нэг удаа хуралддаг байсым,
тэгээ л ерөөсөө өглөө өдөр нэг хоёр 2 цагаас эхэлсэн хурал
чинь шөнийн 2 цаг 1 цаг бараг маргааш өглөө болтол хуралдана
. Тэрүүгээр янз бүрийн асуудал дандаа тийм ажил хэрэгч
асуудал яры ш дээ, дандаа шийдэнэ ерөөсөө, за яахав хамгийн
эхлээд элсэлт хамгийн түрүүлж заавал ордог. Тэгээд дараа нь
албан байгууллагуудын хийсэн ажил төрөл, тайлан илтгэл ч
байдгийм муу дарга нарын, тэгээд бусад шийдэх асуудлууд, ер
нь маш их юм хийдэг байсан. арга хэмжээ тэр үед ч одоо,
хүмүүст хариуцлага аюгүй их тооцдог байлаа ш дээ, одоо ер нь
бараг намын арга хэмжээг удирдах дарга бараг тоотой хэд
байлаа ш дээ, тэгээд л ерөөсөө явбал шууд л намын арга
хэмжээ авна одоо бол тоохгүй ш дээ, тэр үед гэр бүлийн
асуудлыг хүртэл намын товчооны хурлаар авч хэлэлцэж байлаа ш
дээ, тийм аймаар их дотогшоо их улсуудтайгаа ойртож
улсуудтайгаа хариуцлага тооцдог байлаа ш дээ.
Бямбажав -
Тэр үед та нарт одоо их хэцүү байдаг байсан уу ?.
Нанзай -
Гүй, тэр үедээ ч яахав, Хэцүү ч биш бас тэр хүмүүс их
айдаг байсан байхгүй юу, одоо намын хороо товчоогоор орно
гэхийн бол үнэхээр ер нь тэгээд л дээд цэгтээ хүрч байгаа юм
шиг л тэгж л бүр тэгж л боддог л байсан ш дээ . Тийм их
шаардлагатай ажиллуулж байсан байхгүй юу .
Бямбажав -
Та, өөрийг чинь шүүмжилж байсан тийм одоо намын
гишүүд ч юмуу аль эсвэл тийм даргад та дараа нь яаж ханддаг
байсан бэ ? Жишээлбэл та өөрөө?
Нанзай -
Би бол өөрөө нээх арга хэмжээ авхуулж байсан юм
байхгүй, гэхдээ болбол яах вэ тэр ажил төрлийн талаар бишгүй
дээ л загнуулж бишгүй дээ л байлгүй яахав дээ . Намын арга
хэмжээ мэмжээ ч арай авхуулаагүй ээ ер нь тэгэхэд чинь намын
арга хэмжээ шат дараалан аягүй их авдаг байсан ш дээ
Бямбажав -
Жишээлбэл юу хийх вэ ?
Нанзай -
Одоо ингээд урьдчилаад сануулна, сануулна, донгодно
намын бүр арга хэмжээний юу байгаа ш дээ, сануулах донгодох
тэгээд намаас хөөхийг сануулах хөөх, бүр дүрэмд ч орсон арга
хэмжээнүүд байдаг ш дээ, тэрний дагуу үнэхээр яг хэрэгжүүлж
байсан даа. Би тэр октьябрын хорооны намын хороонд ажиллаж
байхад нэг бид нар чинь бас байгууллагад хариуцуулаад
өгчихнө л дөө ялгаагүй эвлэл ч гэсэн тэгдгийм, ерөөсөө
байгууллагад хариуцуулаад өгчихдөг тэгээд тэд нарийнхаа,
нартайгаа ажиллана ш дээ . Манай тэр СОТ 3-ын намын хороо
надад тэгэхэд арван хэдэн байгууллага намын байгууллагууд,
бид нар чинь арван хэдэн намын байгууллага хариуцдаг,
байгууллага хариуцдаг байсым, тэгээл ажил төрлий нь шалгана
үзнэ, тэгээд л хурлаар, тэр үед чинь ажил төрлий нь оруулна
гээд бишгүй дээ л юм байна л даа. Тэгээд тэр СОТ 3-ын дарга
нь хэн гэж хүн байсым, одоо тэрий чинь мартчихаа яахав дээ
одоо байж л байгаа даа, тэгээд тэр тэрний талаар л
байгууллагын дотроо ажилчид нь аягүй их мэдээлэл өгнө өө
намын хороонд, тэгчихлээ ингэчихлээ гээд л одоо ерөөсөө
мэдээл намын хороон дээр ирчихсэн бараг тийм нэг эмэгтэй
хүнтэй тэгээд явчихлаа, тэгж хөдөө машинаар явчихлаа, албан
даргынхаа хөдөө машиныг унаад явчихлаа гэсэн маягтай
тиймэрхүү мэдээлэл аягүй их ирнэ, намын хороонд, тэгээд
тэрийг чинь явж шалгы ш дээ тэгээд намын юугаар аваад л,
хурлаар ороод хурлаар хэлэлцүүлээд тэгээд тэр нөхөр ер нь
нэлээн олон намын хурлаар ороод хамгийн сүүлд бараг
хөөгдсөндөө. Шат дараалсан юугаар, намын юугаараа нөгөө л
урдчилаад сануулаад, донгодуулаад хөөхөө хүртэл сануулсаар
байгаад тэгээд л хөөгддөг. Тийм их айхтар. Тэр үед ёстой
мэдээлэл аягүй их ирдэг байсан, намын байгууллагад аягүй их
мэдээлэл ирдэг, иргэдээс. Тэр байгууллагаас аягүй их
мэдээлэл ирнэ тэр одоо удирдлагуудтай холбоотой, тэгээд л
янз бүрийн юутай холбогдолтой, одоо ч гэсэн яахав дээшээ
ингээд л өргөдөл гомдол нийлээд л явдаг л даа. Тэр үед тийм
нарийн шижгэрсэн одоо тийм байгууллагын ажилтай холбогдсон
гэхиймуу одоо зүгээр тиймэрхүү жижиг мэдээлэл аягүй их ирдэг
байсан ерөөсөө. Одоо ч тийм их ирж байгаа юм байхгүй байгаа
байх оо, одоо зүгээр нэг өргөдөл мөрөгдөл, тэр байгууллагын
ажил яаж явах нь ч хамаагүй байх, үнэхээр их ер нь их ажил
бол дэндүү жижгирч тэрэндээ бас их нүсэр ажилтай байсан шүү
тэр үед, одоо тэгээд намын хороон дээр мэдээлэл хүрээд ирэх
дээр чинь зэрэг явж шалгахгүй байхын аргагүй, тэр хүнд эргэж
хариу өгөхгүй байхын аргагүй, тэр заавал эргэж тэр хүндээ
хариу өгнө тэр мэдээлэл бичсэн хүндээ .
Бямбажав -
Нууцлана биз?
Нанзай -
Аан үгүй ээ нууцлана гэхдээ бол тэр хүндээ бол нэр нь
мэдэгдэж байгаа болбол тэр хүндээ заавал мэдээллэнэ, нэргүй
мэдээлэл аягүй их ирнэ, өргөдөл энэ тэр гомдол тэрийг чинь
хэнд ч өгөхөв тэгээд л яахав ер нь тэгээд л байгууллагын
ажилтай холбоотой болоод л байгууллагын тэр раионд очоол бас
тэгээл тэр бас гол улсууды нь цуглуулж байгаад л хэлж яриад
л тэгээл шийдэнэ л дээ, яг тэр нэртэй холбоотой бол тэр хүнд
хариу өгнө тэгдэг байсым, эвлэлийн ажилд ч ялгаа байхгүй ээ,
эвлэлд ч гэсэн өргөдөл мөргөдөл зөндөө юм ирж л байсым
Бямбажав -
Эвлэл, нам хороо 2-ын хооронд эрх мэдлийн ялгаа байх уу ?
Нанзай -
Өө байлгүй яадын тэр үед чинь эвлэл чинь олон нийтийн
байгууллага, намын байгууллага чинь улс төрийн байгууллага.
Тэгээд . . .наадхаа унтраачих, сая юу хэллээ?
Бямбажав -
Эвлэлийн үүр олон нийтийн . . . ? (0-48-11)
Нанзай -
Аан тийн, тийн, юу олон нийтийн байгууллагууд чинь
намын, тэр чинь одоо нэг намын юу учраас одоо намын
байгууллагын нөлөө хүч одоо маш их арай илүү их, ядахнаа
хөрөнгө мөнгөтэй, тэр чинь одоо аль ч талаараа давамгай
байлгүй яахав, ер нь тэгээд захиргаагаа намын байгууллагын
дээр байсын ш дээ, тэгэхээр чинь намын ажил чинь нэр хүнд ч
жигтэйхэн, тэр одоо байдаг бүх мөнгө хөрөнгө өүх юм чинь
намын байгуулагад, тийм байсийм. Яахав эвлэл бол яахав дээ
зайлуул, тийм тэгэхдээ нэг анхан шатны байгууллагаар бол
эвлэлийн байгууллаг, гэхдээ яахав дээ тэр эвлэлийн
байгууллагаар хүмүүжлийн ажил явуулахад зориулаад нэг 5,
10-н төгрөг яахав тэрэндээ төлвөлдөг л байсым төсөвлөдөг л
байсым даа, тэгээд би тэгэхдээ болбол тэгээд яаж хүрхэв
манай ажил төрөл бол үнэхээр их юу байхав тэгсээр байж одоо
ч нэг л ялгаагүй улам л дор орчихож ер ялгаагүй олон нийтийн
байгууллагууд одоо тэгээд яг яагаад байх юм байхгүй олон
нийтийн нэртэй л боловч одоо яг ажлын явж байгаа юм нь алга
шиг болчихцон байлаа ш дээ. Мэдэгдэж байгаа. Хүнд харагдаж
байх бараг байхгүй шахав болчихсон. За тэгэхдээ яахав дээ
тэр том байгууллагууд одоо тэр залуучуудын холбоо гэнэ,
яахав дээ байгууллагууд хийж л байна л даа хий, хийхгүй
байна гэж байхгүй.
Бямбажав -
Тэр үед эвлэлийн ажил хийж байхад атар луу хүмүүс их
явуулдаг байсан гэсэн гэр бүлээрээ явдаг байсан гэсэн . гэр
бүлээрээ шахам.
Нанзай -
Тийм
Бямбажав -
Тэр хүмүүст тийм шийдвэр гаргахад нь чухам юу нөлөөлдөг байсым бол?
Нанзай -
Үгүй тэр чинь нөгөө юу ш дээ аан тэр гэр бүлээрээ явж
байгаа юу ? Тэр чинь одоо тэгээд л ажил хийх, одоо тийм гол
ажил хийх фронт бий болж байхад чинь явалгүй яахав. Бэлэн
одоо цаанаас чинь одоо тэр атарт явж байгаа залуучуудыг чинь
орон гэрээр хангаад, ажлаар нь хангаад, ерөөсөө шууд очоод л
ерөөсөө хөдөө чинь ерөөсөө шууд орон сууц одоо майхны нь
барьж өгөө л кинон дээр гарды ш дээ. Тэр чинь яг тэгж явж
байсан ш дээ. Одоо Эрдэнэт гэхэд бүгд байранд оруулаад л
тэгэхэд тийм амьдрал руу хүн, хэн ч байсан явыш дээ. Хотод
одоо орон байргүй байж байгаад, гэр оронгүй байж байгаад
шинэ суусан залуучууд чинь тийм газар луу явалгүй яахав.
Очоод л ерөөсөө шууд одоо мэргэжлийн хүмүүс чинь одоо юугийн
бариад л, одоо тракторын жолооч бол тракторы нь өгөө л
машины жолооч нар бол машинаа очиж бариад л, өгөөд тэр үед
мэргэжил аягүй ихявдаг байсан ш дээ. Тэр үед дагуулж очоо
лажиллуулдаг байсан. Тэр үед үнэхээр идэвхтэй байдаг байсан
даа.
Бямбажав -
Тэгэхлээр хотод тэр үед ажилгүй хүмүүс бас байсан уу?
Нанзай -
Байлгүй яахав яахав. Зарим нь ажлаас гараад явдаг
байсан. Бүр, ажилтай хүмүүс ч бүр ажлаас гараад явж байсан.
Тэгэхдээ яахав тэр үед чинь бас ажилгүй хүмүүс тоотой л
байсын шд тэгэхдээ л яахав ажилгүй байсөөн байсан. Одоогийн
энэ (0-51-21) хүмүүс одоо тэгээд бас тэр үедээ байна ш дээ
хамгийн гол нь тэр үеийн цалин хүний амьдралд их хүрэлцээтэй
байсын ш дээ боломжтой. Жишээ нь би чинь одоо хотын Эвлэлийн
Хороонд дарга байхад, юу Сүхбаатарын раионд анхан 550 төгрөг
авч байсын ш дээ. Тэр цалин чинь болбол одоо үнэхээр ёстой
боломжтой байсан байхгүй юу. Манай гэр бүр гэж байхад дээд
боловсролтой улсууд чинь бүр цалингын түвшинтэй байсын ш
дээ. 600, 700- гаас дээшээ цалинтай бүр түвшинг нь
тогтооцон. Аа яахав, тэгэхдээ яахав би анх Эвлэлд очсон
учраас 550-аар цалинжаад дараа нь 600 болоод, эвлэлийн цалин
бол бага л даа, ер нь тэр үед тэгэхдээ л яахав тэр үедээ
болж л байсан. Амьдрал бол үнэхээр болж байсан. Тэр үеийн
цалингаар чинь аваад хувцасаа авч өмсөөд хүүхэд, үр хүүхдээ
тэжээгээд, хоолоо авч идээд гэр орны тавилга бүх хэрэгцээний
юм болж л байлаа ш дээ. Тэгээд өнөөдөр одоо авч байгаа цалин
ч ерөөсөө болохгүйн байна ш дээ. Тоо нь овоо юм шиг мөртлөө
тээ юмны үнэ нэмэгдчихсэн, тийм, ханш нь өндөр, тэр үед чинь
тийм сайхан байсын ш дээ Би нэг хотын Эвлэлийн Хороонд байж
байсан, ажиллаж байхад бид нар тэр паркад байсын тэр хойно
нөгөө Баянгол зочид буудал байна шдээ одоо Баянгол ресторан,
тэнд бид нар тэр үед чинь юу их ховор, ховор ч юу байхав дээ
нээх олон нарийн хоол байхгүй, хуйцай гээд хамгийн дээд хоол
нь тэр байсын тэгээд бид нар цалингаа буухаар хуйцай авч
иднэ ээ тэнд. Баянгол ресторанаар орж. Тэгсэн чинь нэг өдөр
ингэдгийн байна аа би, тэгэхэд манайх, би ч бас гай, гайгүй
боломжтой амьдралтай, манай муу хань маань бас нэлээн өндөр
тэр үед чинь тээвэрчдийн эмнэлгийн ерөнхий эмч хийж байсан
байхгүй юу. Тэгээд тэр үед чинь цалин гэж овоо мөнгө авч
ирээд л өгчихнө л дөө. Цалингаа бол яг авчираад л ширээн
дээр тавьчихна. Ерөөсөө өөрөө авна гэж байхгүй. Тэр үед чинь
задгай мөнгө байлаа ш дээ, цалин, юу нөгөө өгдөг задгай
мөнгө хүртэл байлаа ш дээ цалин дээрээ, одоо тэр үед нөгөө
одоо хэдэн задгай мөнгө гэж ярихлаар тавь энэ тэр чинь
байхгүй болцон юм чинь тэрүүнтэй нь хүртэл авчраа л тавьдаг
байсын. Тэгээд миний бас цалин, юу амьдрал ч бас гайгүй л
байссан.Тэгсэн чинь би нэг өдөр нэг цалин буусны дараахан
маргааш нь ч бил үү дээ Баянгол ресторанд очоод би нэг 100,
100-н төгрөг гаргаад (инээв) 100 төгрөг чинь одоо их мөнгө
байлаа шд . Тэгсэн чинь манай нэг ажлын газрын хэдэн
хүмүүсийг дагуулж очоод бүгдээрэнд нь нэг нэг хуйцай авч
өгөөд тэгэхэд чинь одоо ундаа мундаа ч ховор одоо ямар ч
ундаа авсын дээ, нэг ганц хоёр ундаа авсан байх. (0-54-19)
Тэгээд л одоо тэрнээс хойш тэр хэдийг дааж нэг тэрнээс хойш
манай хэд надыг нэг их ярьдаг байсын. Одоо дахиад даахгүй юм
уу гээд тоглоом хийгээд ер нь тэгдэг. Тэр үедээ л
бололцоотой байсын байлгүй. Хуйцай чинь тэр үед чинь 5, 6 –н
төгрөг байлаа шд.
Бямбажав -
Үнэтэй байсан уу?
Нанзай -
Үнэтэй, харин үнэтэй л хоол байсан. Тэгээд нэг
хэдүүлээ очсийн, нэг дөрөв, тавуулаа л очлуу. Тэр үед чинь
тийм болоцоотой одоо өнөөдөр чинь одоо тэгээд одоо өнөөдөр
энэ тэр үеийн 600, юу 6 төгрөг чинь одоо өнөөдрийн хэдтэй
тэнцэх юм бэ? Нилээн л юм болоно доо
Бямбажав -
6000
Нанзай -
6 төгрөг ч
Бямбажав -
6000 болох болов уу?
Нанзай -
Өө 6, 10-аас наашгүй дэндүү бас 6000 бараг 10-аад
мянгаас наашгүй тээ тийм байх жишээтэй. Ханш бол тэр үеийн
цааш мөнгө ч одоо бас л хэцүү болоод байна доо.
Бямбажав -
Сайн шийтгэдэг байсан юм байна тээ??
Нанзай -
Тийм,тийм
Бямбажав -
Харин сайн шагнадаг байсан байх даа.
Нанзай -
Өө шагнана шагнана, шагналгүй яахав. Эвлэлийн шагнал
одоо би бараг бүгдий нь авсан. Эвлэлийн шагнал, тэгээд л би
яахав засгийн шагнал даан ч авч чадаагүй дээ. Яахав засгийн
ч юу байхав нөгөө ойн медаллууд ч бий л дээ. Өөр шагнал
шагнал авч чадаагүй ээ. Шагнал болвол сайн өгч байсан.
үнэхээр сайн сайн, шагнахаа ч шагнана, загнахаа ч загнана,
хийлгэхээ ч хийлгэнэ ч байсын ш дээ. (инээв)
Бямбажав -
Шагнуулж байсан дурсамжаасаа нэг яриач ?
Нанзай -
Одоо эвлэлийн дандаа шагнал бий дээ. Эвлэлийн шагнал
ч одоо надад нэлээн хэдэн бүгдээрээ байгаа. Эвлэлийн шагнал
нэлээн төрлийн шагналтай ш дээ. Хамгийн, эвлэлийн шагналын
чинь хамгийн дээд тал нь “Залуу үеийг сурган хүмүүжүүлэгч
тэргүүний ажилтан” . Тэрнийг сүүлд надыг явснаас хойш”
Эвлэлийн хүндэт жуух бичиг” авсан гэсээн. Тэрийн нь бол би
аваагүй. Тэгэхдээ би бол бүр явчихсан байсан юм чинь.
(0-56-29) Би ч бас эвлэлийн ажил хийж байхдаа шагналаар юу
руу явж байлаа Орос руу. Аан тэр үед чинь нэг ийм эвлэлийн
ажилын дунд харин нэг ийм бас нэг ийм сайхан ажил байсийм.
Тэрийг бас түрүүн хэлэхээ мартчихаж. Нөгөө социалист
хуримтлал гэж явуулдаг байсын. Хуримтлал, Социалист
хуримтлал, тэнд үед яахав одоогоор бол хандив л байж байсын
байна л даа. Эвлэлийн байгууллагууддаа Хяналт өгдөн байсын
байхгүй юу. албан байгууллагуудад, эвлэлийн байгууллагуудад,
хяналт,тэгээд хяналтынхаа төлөвлөгөөг биелүүлсэн хүмүүст
одоо болзолтой, тийм байсийм. Аан түүнээс гадна социалист
уралдаан гэж яахав, тэр үед уралдаан нь нөгөө нэг 5, 5
жилээр явдаг байсын ш дээ. Социалист уралдааны төлөвлөгөөтэй
5, 5 жилээр байсын ш дээ. Тэгээд тэр үед одоо нөгөөө нэг
түрүүлсэн мүрүүлсэн, тэгээд л одоо жил одоо нөгөө жилээр хэд
хэдэн сараар ч юм уу хэдэн хоногоор ч юм уу болзолт уралдаан
зарлана. Одоо тийм тийм сэдэвтэй гээд бүр сэдэвчлээд бүүр
одоо жишээ нь угтсан, одоо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг
угтсан ч юм уу, одоо шинэ жилийг угтсан ч гэдийн муу хэдэн
хоногч байдын хоногийн шаардлагаараа 50 хоног ч гэдийн муу,
сараар ч гэдийн муу тэгээд тэрүүгээрээ шалгаруулж аягүй их
шагнал урамшуулж шагнадаг тийм байсан. Тэгээд яахав би
ажилчин залуучуудийн хэлтэст ажиллаж байсан юм чинь тэгтэл
надыг манай эвлэлийн төв хорооноос Дамдин,гээд эвлэлийн төв
хорооны ажилчин залуучуудын хэлтсийн дарга байсан, надыг нэг
юу яагаад тэгэхэд чинь гадаад их явуулж байсын ажилчидаа
шагнаж, тэгсэн чинь надыг явуулах гэсэн чинь би яг нөгөө
жирэмсэн байж байгаад явж чадаагүй одоо манай энэ доороосоо
2 дахь банди гэдсэнд байсан. Тэгээд би нөгөөдхийг чинь би
мэдээгүй надыг жирэмсэн байхыг мэдээгүй, тэгээд надыг яв
гээд би нөгөөдөхөд нь явж чадахгүй гэсэн чинь -“Яасан ч, чи
яагаад явж чаддаггүй юм бэ?” гэсэн чинь
- “Үгүй ээ би жирэмсэн, хүүхэдтэй шдээ” гэсэн чинь
- Өө одоо чамайг мэдэхгүй за яадгын яадгын Чи хойтон жил яв, хойтон жил яв гээд л тэгээд.
Тэгээд хойтон жил нь яг явсыш дээ, хүүхэд төрөөд нэг
арван хэдэн сар болж байхад Хойтон жил нь яваад Москва,
Ленинград марадаар явж баахан баахан залуучуудыг авч явсан,
нэг жаран хэдэн залуучуудыг авч явж байсан. Тэгэхэд чинь
хотын төв хорооноос дандаа уралдаанд түрүүлсэн залуучуудыг
авч ахалж бас нэг дандаа явуулдаг байсан байхгүй юу. Тэгээд
нэг нөгөө би нэг одоо дорнодын голдуу баахан залуучуудыг
баахан малчид голдуу жаран хэдэн залуучуудыг аваад явбаа,
Москва, Ленинград, хоёроор явсан. Замаараа бас хотоор орсон.
Тэгээд тэнд явьж байсан чинь тэнд нөгөө юуны Ленинградын
морин тойруулга чинь юу юм билээ, бид нар морин тойруулга
үзүүлээд бид нарыг буцаад явж байсан чинь, гарах гэж байсан
чинь, тэр нэг ийм шилэн хаалга, юутай хананууд нь ийм шил,
шилэн юутай, тэгээд хөдөөний нэг баахан малчид явж байсан юм
чинь. Нөгөө нэг, тэгсэн чинь нэг залуу зайлуул, нөгөө малчин
залуу байсан байхгүй юу. Нөгөөдөх чинь юу яаж байгаад нөгөө
морь үзэж байгаад, өө сайхан моринуудын зурагнууд их том
томоор ингээд хананууд дээр хадцан байсан байхгүй, юу
зургууд. Тэгсэн чинь нөгөө зургий чинь харж нөгөөдөх чинь
зайлуул, шохоорхоод явж байсан чинь нөгөө улсууд нь гараад
машиндаа сууцан, нөгөө бусад залуучууд нь тэгсэн нөгөөх чинь
сандраад нөгөө машинаа хараад нөгөө гүйгээд гарлаа гэсэн
чинь шилэн ханы нь очиж мөргөө (инээв), шилэн хаа, шилэн
ханы нь очоод мөргөөд зайлуул, өө зайлуул бөөн шалбарцан
нөгөөдөх чинь, юу байхав дээ, шил нь ха, хана нь хагараад
нөгөөдөх чинь, тэгсэн бид нар гараад нөгөө машиндаа
суучихсан байж байсан чинь, хүн, гараад л машины үүдэнд,
орчихоод л, автобусанд орчихоод хүнээ бүртгэдэг байхгүй,
тэгээд л эргээд одоо хэн хэн байна гээд л ингээд харж байтал
чинь нэг нөхөр тэндээс чинь гүйж ирж явна аа, тас мөргөөд
(инээнэ) тэгсэн чинь эргээ л ороод ирсэн чинь бөөн юм болцон
нөгөөх чинь цус нөж нь гоожчихсон байж байна. Тэгээд тэгсэн
тэр дор нь ерөөсөө тийм бас их, залуучууд, хүмүүсийг
залуучууд, манай Монголчуудыг гадаадын орны хүнийг, ганцхан
Монголчуудыг ч биш байх ер нь гадаадын ирсэн улсуудыг аягүй
хүндэлдэг байсыш дээ. өө ёстой тэр дор нь нөгөөдөхийг чинь
эмнэлэг рүү аваачаад оёуулах юм уу, юу яагаад, боогоод
тэгсэн чинь явуулахгүй энд эмнэлэгт хэвтүүлнэ гээд,
нөгөөдхийг чинь, тэр залууг бас нэг гэрээ хэлэлцээртэй л
байсан юм шиг байна лээ. Тэгээд нөгөөдөхийг чинь буцаагаад
аваад явах гэсэн чинь явуулахгүй юу яахгүй үлдээнэ гээд
болдоггүй ээ.
-“За яахав ямарч гэсэн өнөөдөртөө энд нь,хол үлдээж
болохгүй, ямар ч байсан Москвад үлдээе” гээд нөгөө орчуулагч
энэ тэрээр дамжуулаад хэлээд тэгээд аваад нөгөөдөх өө
Москвад ирээд байж байсан орой нөгөөдөх өө яаж байна гэсэн
чинь толгой жаахан өвдөж байна гээд, тэгэхээр нь айгаад
түргэн дуудусан чинь дор нь ирээд, аваад эмнэлэгт аваачаад
хэвтүүлцэн нөгөөдхийг чинь. Тэгээд аваад үлдчихвээ
нөгөөдөхийг залууг чинь. Миний одоо хариуцаж явсан улсууд
нэг нь тэгээд бэртчихдэг. Тэгсэн чинь би нөгөөдөхдөө бас
санаа зовоод нөгөөдөхдөө бас тэгээ л ирсэн чинь яасан ийсийн
гэсэн чинь, үгүй ээ одоо нэг хүүхэд тэгсэн ингэсэн гэсэн
чинь тэр яахав шууд ингээд ирчихсэн байгаа юм, ерөөсөө
Эвлэлийн Хорооноос ингээд амьд ирсэн. Надыг ирэхээс өмнө бид
нарыг вагоноор ирэхээс өмнө ирцэн байсын байна лээ. Тэгээ л
нэг тийм юм болж байсын .Тэгээд их сайхан хүний хүнийг
сайхан хүндэлдэг. Бас их бас одоо тэгж л байгаа байлгүй дээ
бас, сайхан байсын ш дээ. Тэгээд би ирсэн хойноо нөгөөдхөө
гэртээ авч ирээд хойноос гэртээ авч хэд хонуулж байгаад
хөдөө явуулж байж билээ.(инээв)
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.