Tserendeijid


Basic information
Interviewee ID: 990904
Name: Tserendeijid
Parent's name: Sharavjamts
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth:
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Lün sum, Arhangai aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За миний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа таньд маш их баярлалаа.

Цэрэндэжид -

За.

Бямбажав -

За, ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж, өөрөөс чинь зөвшөөрөл авах хоёр зүйл байна л даа.

Цэрэндэжид -

Хн.

Бямбажав -

Та хэрэв ээ хүсвэл өөрийнхөө нэрийг нууцлаж үлдэж болно. Аа хүсвэл нуухгүй үлдэж болно.

Цэрэндэжид -

За яахав.

Бямбажав -

Нэрээ хэлээд явчих уу?

Цэрэндэжид -

Хэлээд явчихья.

Бямбажав -

Өөр нэг юу, асуудал юу гэхээр таны ярилцлаганд гарсан бүх мэдээллийг аа хэдэн жилийн адраа ч юм уу, түүх судлаачид. Эрдэм шинжилгээний материал болгож хэрэглэнэ, аа мөн түүнчлэн магадгүй телевиз радиа сонин сэтгүүл гэх мэтийн зүйлүүдэд ишлэл болгон хэрэглэнэ. Аа мөн түүнчлэн магадгүй телевиз радиа сонин сэтгүүл гэх мэтийн зүйлүүдэд ишлэл болгож хэрэглэж болох юм. Тэгээд энэ зөвшөөрлийг тэр хүмүүст өгөх үү?

Цэрэндэжид -

Боломжтой гэж үзвэл болно.

Бямбажав -

За баярлалаа, одоо ингээд ярилцлагаа эхэлье. Та тэгэхээр юуны өмнө өөрийгаа танилцуулаад бага насныхаа тухай ээж аавынхаа тухай ер нь тэр үеийн нийгмийн тухай танд ямар одоо ямар дурсамж байдагв, тэрийгээ нэг сайхан дэлгэрэнгүй яриач.

Цэрэндэжид -

За би Архангай, аймгийн Лүн гэдэг газрын Савтайн Хоолой гэдэг нэртэй газар айлын Шаравжамц гэж айлын ууган хүү болж төрсөн, төрсөн. Одоо би эннээс хойш ээж маант тустаа гараад эмээ, ах хоёр дээрээ, хоёртойгоо цуг амьдараад, тэгээд одоо тэр айлын хөдөөний л бүх ажлыг нь одоо хийж аргал түлээ түүх, (инээв) юу, одоо хүүхэд, бага, малынхаа баас цэвэрлэх, усаа авах гэх мэтчилэнгийн одоо хөдөөний бүх л ажлыг 10 нас хүртэл, би тэгээд эмээгийнхээ хажууд хийж өссөн дөө. Тэгээд 10 настайдаа сургуульд ороод, аав маань тэнд одоо, нүүж нүүгээд хүн бариулж байна ш дээ. Тэр хүн Мебелийн үйлдвэрийг анх байгуулаад тэгээд манай аав бол одоо их сайн мужаан, Лүнгийн төв дээр мужаан хийдэг хүн байсан тэгээд энд, мебелийн үйлдвэр байгуулагдахаар нь зэрэг тэнд нэг нутгаас нэг сайн мужааныг, тэр одоо тэр үеийн Маршалын утсыг явуулж дуудаж авч ирж байсан. (0-02-58) Тэгээд манайхныг 50 онд машин явуулаад манайх одоо, танай хадам Бадарч бол гэдсэнд, хариугүй гарах гэж байсан хүүхэд ирж байсан. Тэгээд энд ирээд тэгээд Бадарч төрөөд би бол намар бага сургуульд, Лүнгийнхаа сургуульд орчихоод байж байсан чинь эндээс манай нутгийн тэр үед манай хамаатангийн жолооч хүн байсан, тэгээд тэр одоогийн тэр үеийн маршалын машин байсан. Эмпихав гэж, тэр машинтай бид хоёрыг нэг, манай нэг найз охинтой хоёуланг, сургуулиас чөлөө аваад энд сургуульд орж ирэх гээд, захиралд очиж чөлөө авч байгаа юм. Тэгсэн захирал бол явуулахгүй, та нар очоод хүүхдийг сургуульгүй болгочих гэж байгаа гээд чөлөө өгдөггүй ээ. Тэгээд нөгөө ах маань за тэгвэл би ч жаахан сургуультайд нь аваачиж дуулгая гэж хэлээд л хөдөлцсөн. Тэгээд очоод бид хоёр чинь сургууль дээр чинь очих байхдаа гээд л айгаад л машины бүхээгт хоёулаа шигдцсэн. Суугаад байдаг. Тэгтэл юун тэр нөгөө х¿н чинь чөлөө өгөхгүй болохтээр эд нар тэртээ тэргүй бид нар хотод очоод сургуульд оруулчихаад тэгчихээд явуулна гээд байсан чинь нөгөө захирал чинь явуулахгүй гээд тэр чигтээ нөгөө хүн чинь хот руу яваад одоо тэр сургуулиа өнгөрөөтөл Хашаатын наахна очсон хойно л хоёулаа сэтгэл амарч байгаа юм даа. Тэгээд хот орж ирчихээд хоёулаа нэг үстэй дээлтэй, нөгөө нэхий дээлтэй, монгол гуталтай, тэгээд сургууль дээрээ завсарлагаанаар нэг газар л хоёулаа, ярьж байгаа юм. Тэгсэн нөгөө хотын хүүхдүүд чинь дэргэд ичээд монгол дээлтэй улс чинь. Тэгээд 11-р сургууль дээр 4-р анги төгсчихөөд 5-р 10 жилийг 7-р анги төгссөн л дөө. Тэгээд одоо ерөнхий биеийн байдал, уул нь болбол Хойшоо сургуульд яв гээд би бие муутай гээд яваагүй. Тэгээд байж байтал ээж маань хүний гарт 2 жил болсон. Аав нөгөө ээжийг хараад сууж байгаа. Тэгээд манайх одоо бүр амьдрах нөхцөлгүй ерөөсөө маш хүнд байшаа юм, ямар ч орлого байхгүй болсон. Тэгэхтээр нь зэрэг юу яаж байхгүй юу, орой нөгөө найз нөхдөөсөө хоцрохгүй 10- жил төгсөнө гээд оройн сургуульд ороод тэгээд оройгоор 10 жилээ явах болоод тэгэхэд чинь тэр хооронд бас 10 жилд нь буцаагаал оруулна гэсэн чинь сургуулиаас гарсан, манай ангийн багш Лхамсүрэн гэж байдгий, тэр, 10 жилд нь буцааж оруулна гээд захиралаасаа гуйсан чинь, үгүй, 10 жилээс гарцсан хүнийг авахгүй, гээд тэгж байгаа юм. Аа тэгэхээр нь би тэгвэл оройн сургуульд орно. Тэгээд ажил хийх хэрэгтэй. Тэгж байсан байхгүй юу, тэгсэн ашгүй энэ юун дээр юу боловсролын байгуллагад яваад очсон чинь тэр боловсролын хэлтэсийн дарга Балчиндорж гэж нэг хүн байсан. Тэгээд тэр хүн намайг, надтай уулзаад тэгж байгаа юм, юу яая, оройн сургуульд, оройн сургуульд (0-06-00) орох гээд очсон чинь техникум төгсөөгүй хүнийг авахгүй ээ, чи 10 жилийн насны хүүхэд гээд, би тэгэхэд чинь 17-той байлуу даа. Тэгж байгаа юм. Тэгэхдээ нь зэрэг одоо яахав дээ, 10 жилдээ орохгүй... тэгээд боловсролын хэлтэс дээр яваад очсон чинь тэр Балчиндорж, би одоо тэрэнд одоо хүртэл баярлаж явдаг байхгүй юу, ю би чамайг ажилтай болгоод тэгээд оройн сургууль (0-06-23) чи өөрийнхөө дуртай ангид ор, гээд бичиг хийж өгч байгаа юм. Тэгээд би чинь ингээд, хийж өгөөд очсон чинь нөгөө авахгүй гэж байссан улс чинь аль ангид сурах вэ гээд л байгаа юм, тэгэхээр нь би бодож байсан. Би наана 7-р ангиа төрссөн хүн чинт 9-р ангид орохтээр зэрэг аягүй бол чадахгүй байх, ерөөсөө л 8-р ангид орьё. Гээд тэгж байгаа юм. Тэгээд л 8-аасаа орохоор чинь бол надад ёстой торох юм байхгүй байгаа юм л даа. Тэгээд яахав цэцэрлэгт, дээр нь цэцэрлэгт, 4-р цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр өгч байгаа юм. Тэр үед чинь хүмүүжүүлэгч чинь 300 төгрөгний цалинтай, үгүй тэр чинь бид хэдэд чинь ёстой хачин сайхан тийм юу болж байгаа байхгүй юу, одоо ээж аав 2-гоо тэжээж байгаа байхгүй юу. Тэгээд би (инээв) хамгийн анх цалин авчихаад на нарт бол хөгжилтэй, тэгээд хамгийн анхны цалин авчихаад одоо аав ээж хоёртоо юм авч ирж байгаа юм. Тэрэнд бол, аав бол яахав, аавдаа болохоор зэрэг цамц авч ирж байгаа юм. ãàà þì. Ээждээ хэвтэрийн босохгүй хүнд гутал авч ирж байгаа юм. Тэр бол ерөөсөө хэзээ ч босохгүй хэвтэрийн өвчтэй хүн байсан байхгүй юу бүр 2 хөл нь татцсан. Тэгээд ээж аав хоёр маань маш их баярласан. Миний хүү ёстой ухаантай, тэгээд яахав дээ, би одоо цалинтай болцсон хүн чинь гээд л ээж маань нас барахдаа бид хэд чинь түрүүчийнхээ нь бодоход, одоо үеийг бодоход тэр үеийн 300 төгрөг гэдэг чинь мундаг ш дээ. Тэгээд цэцэрлэгт хүмүүжүүлэгч хийж байхад хөөрхий муу манай цуг ажиллаж байсан улсууд чинь намайг дэмжиж байх шиг байгаа юм аа. Надаар дээл оёулж байгаа юм. Би одоо тэгэхэд одоо ямар юм хийж байсан юм бүү мэд. Тэгэхдээ би хөдөө бол ахынхаа нь дээл хийж өгдөг байсан л даа. Тэгээд хагас бүтэн сайн өдөр дээл оёноо бас, тэр үед чинь дээлэнд, тэд нар маань надад 25 төгрөг өгдөг байсан. Тэр үеийн 25 төгрөг гэдэг чинь сүрхий ш дээ. Тэгээд бодоход бол ерөөсөө тэр үеийн хүмүүс тийм хүнлэг чанар бол ёстой гайхам байгаа вм шүү дээ. Тэгээд л намайг бол тийм амьдралтай хүн гэж тал талаас нь дэмжиж байсан байхгүй юу, тэгээд тэр Балчиндорж гуайд бол би аягүй их ... тэгээд 10 жилээ төгсөөд, ажилаа хийгээд тэгээд их сургуульд орох гэж яахав 10 жилээ ч гайгүй төгссөн л дөө. Тэгээд дээд сургуульд орох болчихоод нэг хувиар аваад, тэгсэн манайхны нэг захирал яг сургуульд орох болсон чинь ажилаас чинь болохгүй гэж байна, тэгээд санхүүгийн техникумд, нөгөө цэцэрлэгээсээ болиод санхүүгийн техникумд ажиллаж байгаа юм. Тэгээд явуулахгүй гэсэн чинь манай үйлдвэрчиний хорооны дарга настай багш намайг дагуулаад нөгөө захирал дээр орж байгаа юм даа. Чи яахаараа багш хүн байжээж хүний сурах чадалтай хүн сурах гээд ирж байхад нь сургахгүй гэж байгаа юм. Юу ярьж байгаа юм гээд зад загнаад тэгээд надаас ажилаас чөлөөлүүлж сургуульд оруулж байгаа юм. Тэгэхээр чинь тэр улсууд хүүхэд хүнийг ер нь ямар их хайрлаж, тэгээд амьдралд нь хүргэх гэж тэгж зүтгэж байдаг байсан байна ш дээ. Тэгээд би дээд сургуульд ороод тэгээд яахав сургуульд ор, орсон жилээн энэ хүнтэй гэр болоод 2-уулаа. Тэгээд гэр байхад бол яахав дээ, гэрт байхад бол нэг сайхан нь хүний хамгийн эрүүл мэндэд их сайхан. Нам гүм аа хоёр нэг ашигтай нь бол хүүхдүүдийг бол их ажилтай болгож байгаа юм. Гэрийн хүүхэд чинь болохоор хог цэвэрлэнэ, ус авна, түлээ хагална, түлээ оруулна, аа тэр дотор бол одоо байшин чинь болбол яг үнэндээ бид нар яг хаалгаа харвал хойд зүг гээд л аа нэг зүгт нь болохоороо хойшоо харсан хаалгатай бол хаашаа , хойд тал нь хаалга руугаа харчихаад л, гэрт бол хойд зүг рүү л хойн о ... Баруун тийшээ харж унтах ёстой бол яг л баруун тийшээ л унтана. Тэгээд гэр болбол үүнийг бас нэг ажилсаг болгодог.

Бямбажав -

Байгалтай ойрхон байлгадаг.

Цэрэндэжид -

Тийм, байгальтай ойрхон, амьдралтай ойрхон. Хүний эрүүл мэндэд бол хамгийн сайхан, орон сууц одоо. Тийх, байшин болбол үргэлжийн чимээтэй ш дээ. Гэр бол тиймгүй ш дээ. Агаар болбол дандаа задгай байна. Ямар ч тийм чимээ шуугиан байхгүй, нам гүм. Ямар ч байсан одоо бид нар болбол ингээд гэрт гарахад, гарвал, айлд очиход бол ямар сайхан. Яахав залуу байхад ч гэсэн байранд очиход амар. Тэгээд яахав өвгөдөө нэг байр хувиарлаад, бид нар байранд орохынхоо өмнө яахав айлын байр майраар явж байгаад л тэгээд энд 64 онд анх орж ирсэн. Анх ашиглалтанд ороход, тэгээд одоо бид хоёр 4 хүүхэдтэй (0-11-04) Хүүхдүүдяахав бүгдээрээ амьдралд, мэргэжил эзэмшсэн, тэгээд дор дороо ажил хийгээд л, тэгээд л бид хоёр сайн с айхан ингээд л амьдараад л явж байна даа. Хамгийн гол нь тэр үеийн хүмүүсийн тэр хүнлэг чанар, хөдөлмөрч хоёрыг бол одоо манайхан бол ер нь уламжилж авах л ёстой гол нь шүү дээ. Тэгээд тэр үеийн тэр бид нарыйг чинь одоо 10 жилд байхад л юм хийлгэнэ. Дээд сургуульд байхад чинь бид нар Сангийн аж ахуй, газар ухах ерөөсөө, үргэжлийн л янз бүрийн ажил хөдөлмөрлөнө. Тэр бүр хүнийг бол, хүүхдийг, тэгээд тэр чинь дандаа зохион байгуулалттай ажилууд яваглана. Залуучуудыг чинь тэгээд би нар чинь төгсөөд л нэг газар бөөн залуучууд тал талаасаа очно. Тэгэхээр чинь бол одоо хүмүүс чинь хоорондоо танилцана. (0-11-51) тэр ажил хийнэ гэдэг чинь хүнийг маш их хүмүүжил олгож байгаа. Ер нь хөдөлмөрийн хүмүүжил гэдэг бол ер нь их том хүмүүжил л дээ. Ер нь номыг бол хүн хэдийд ч сурч болно аа хөдөлмөрийн хүмүүжлийг бол олж авахад ер нь хүн хаа ч юм, би ер нь тэр, одоо энэ хүүхдүүдийг ажил хийлгэхээ байцсан болохоор ер нь их л буруу л гэж бодож явдаг юм. Биднүүс чинь бол тэгээд техникумд багшаар очччихоод л тэр чинь хүүхдүүдээ аваад л сангийн аж ахуй явна. Сангийн аж ахуй чинь ямар сайхан. Би бол сангийн аж ахуйд явж байх хугацаандаа ер нь маш их нэг сар л явна даа, сүүлдээ ахмад багш энэ тэр гээд жаахан гайгүй, сүүлээрээ ер нь аа анх төгсөж очоод ч яахав хамгийн эхний хүүхэдтэй л явна л даа. Тэгэхээр чинь, ер нь шинэ төгсөж байгаа хүн чинь ер нь ёстой юм бүгдийг хийнэ шүү дээ, тийх, хий гэснийг нь л хийгээд яваад байна. Тэгээд нэг жил болсны дараа бол тэгээд л тэгээд сангийн аж ахуй чинь болбол надад болбол их л эрүүл мэнд өгч байсан л гэж би боддог. Тэгээд хүүхэд чинь болохоор, хүүхэдийг чинь сангийн аж ахуйд байхад чинь, аа өдөржингөө ажил хийчихээд л орой чинь зүгээр л тичигнэтэл тоглож өгнө шүү дээ. Ямар гоё, тэгээд л таргалаад л, тий, тэгээд бодоход л тэр биеийн хөдөлмөр, манайх бол одоо үнэндээ сургуульд ч хүүхдийн биеийн хөдөлмөр алга, төгссөн хойно ч биеийн хөдөлмөр алга, аа залуучууд бол хоол, хоорондоо танилцах, бие биендээ итгэл олох тийм нөхцөл байхгүй байна шүү дээ. Ганц ганцаараа л, нэг газар очино, тэгээд тэр чинь одоо бол тэгж, бид нар чинь тэндээс чинь гэр бүл болж байгаа юм, тэр олон залуус чинь сайхан олон гэр бүл болгож өгч л байлаа. Одоо бол тиймэрхүү зүйл байхгүй байна ш дээ. Дандаа хурал цуглаан хийнэ. Бүгдээрээ тэндээ бөөгнөрч л явна. Тэгэхээр чинь тэр дундаас чинь хоорондоо танилцах юу, бие биенийгээ таних тийм сайхан болзол байдаг байсан байхгүй юу. Одоо бол манайд бол тэр бол (0-13-46) ерөөсөө их дутагдаж байна л гэж боддог. Тэгж л үздэг. Ер нь ажил тэр залуучуудын хамтарсан тийм хөдөлмөр бол юу ч байхгүй ш дээ. Хүүхдүүд чинь гэсэн одоо ер нь энд чинь хог цэвэрлэж байгаа хүүхэд бол ер нь, яах вэ, ноднингоос л ер нь бас нэг тийм санаа овоо гарч ирж байх шиг байна, тийх. Тэгэхээр бол тэр биеийн, бид нарын хөдөлмөр хийх нөхцөл, ерөөсөө за, та ингээд хоёулаа...

Бямбажав -

Анх аа, байранд орж байхад?

Цэрэндэжид -

аа байранд орж байхад чинь одоо...

Бямбажав -

Ямар байсан бэ?

Цэрэндэжид -

Одоо их сайхан байлаа. Одоо нөгөө тэр чинь бас л залуу байсан юм чинь нөгөө ус барих, орой түлээ нүүрс бэлдэнэ гэдэг чинь бас нэг том ажил байхгүй юу. Тэгээд энэ байранд чинь орж ирээд л сайхан дулаахан тухтай, шинэ байр гэдэг чинь ямар сайхан гоё тэгээд бид хоёр чинь өөрснөө бас нөгөө яахав аавтай ганц дүүтэйгээ л, би чинь байж байсан, тэгээд л бид хоёр чинь танилцаад манайд хоёулаа гэрт байж байгаад тэгээд энэ байрыг өвгөний ажлын газраас өгөөд л тэгээд орж ирэхэд чинь ёстой бөөн баяр байхгүй юу, манай энэ хоёр хүү, одоо Батболд өө бүр хоёр өрөөгөөр хөхрөөд л гүйгээд байнсан. Анх орж ирсэн өдөр. Баярлаад л хүүхэд хүртэл тэгж баярлаж байгаа юм чинь. Тэгээд манайх одоо энэ байранд амьдарч байна. Тэр чинь 43 жил болох гэж байна даа анх, тэгээд ч байр бол яахав хүнийг бол ямар, тав тухын хувьд бол сайхан, аа зүгээр хүүхэд шуухдыг бол хөдөлмөрт сургах талаар бол нэг, юу бол, бид нараас залхуу болгож байгаа юм. Тэгэхдээ сайхан л даа, юм хийх боломж бас их л өсөж байгаа юм даа. Гэрийн хүүхдүүд бол (0-15-29) тэр чинь бас үндсэндээ овоо жаахан том болоод ирэх юм бол тэр чинь нэг дороо буудалссан амьдралын хувьд бол юутай юм их л дээ. Бэрхшээлтэй тэгэхдээ тэнд бол хамгийн гол нь хүний эрүүл мэнд, хөдөлмөр хоёр гол нь их л сайхан амьдрал л даа бас л би чинь хүүхдээсээ эхлээд тэгээд амьдарсан болохоор тэгээд, тийх. Тэгээд л санхүүгийн техникумд багшаар очоод л, тэнд чинь одоо би хорин хэдэн жил багшлаад л тэгээд л гэр бүлээ дагаад л одоо Солонгост явсан даа.

Бямбажав -

Солонгост байсан үеийнхээ амьдралыг яриач? Монголынхоо, орчинтой харьцуулаад,

Цэрэндэжид -

Солонгост бол яахав дээ, их л хөдөлмөрч улс. Аа бид нар бол яахав Солонгост очсон хойно бол тэгээд л ёстой элчин сайдын яаманд ямар л ажил байнав тэрийг л хийж явдаг. Цэвэрлэгчээс эхлээд үйлчлэгчээ хүртэл тэгээд л аа тий, аа тэгээд тогооч ч болно тэнд чинь. Ер нь бүгдийг хийнэ шүү дээ тэнд чинь, одоо тэгэхэд манайхан чинь цөөхөн, хойд солонгос бол яахав дээ их цомхон юун улс юм чинь, элчин сайдын яаманд, яамны амьдрал гэдэг бол, цомхон байсан амьдрал шүү дээ тэр бол, аа одоо бол бас яахав дэлгэрэнгүй болцсон. Тиймэрхүү л байна, тэнд яахав тэгээд бид нар юу л тэнд хийх шаардлагатай байнав ар гэрийн чинь?

Бямбажав -

Анх очиж байхад их сонин санагдаж байсан уу тэр үеийн сэтгэгдэл ямар байв?

Цэрэндэжид -

анх очиход яахав, агаар бол манай агаартай харьцуулахад их хүнд, аа тэгээд шал, ер нь энд ажил хийж явдгийг бодвол тэнд бол маш их хариуцлагатай, энд бол бид нар бол яахав тэгээд нутагтаан тэгээд өөрснийхөөн эзэмшсэн мэргэжил дээр ажиллаж байгаа юм чинь тэнд болохтээр чинь зэрэг чинь тэр чинь одоо эл, хүлээн авалт болоход л бүгдээрээ л тогооч болно ш дээ. Элчин л арай болохгүй, элчингийн авгай тэгээд л одоо, элчингийн авгай, тэгээд тэр нарийн бичиг энэ тэр чинь ерөөсөө цөм л тогооч болчихно ш дээ тэгээд л, хамгийн сайн тогоочийгоо дагаад л, өөрснөө тэгээд л бүх хоолоо хийнэ, аа тэгээд нэг хэсэг нь үйлчлэгчээ хийнэ, тэгээд л тэр чинь бас их сонин л амьдрал байгаа юм л даа. Тэгэхэд чинь тэнд чинь хүн юм юм л сурч байгаа юм тэгээд бич, бичээжийг хийнэ, нягтланг хийнэ, одоо тэгээд л нөгөө шал өөр мэргэжлийн юмыг л хийж байгаа юм, тийх, тэгээд л тэнд чинь одоо ар гэрийнхээ ажилыг л аштай байлгахын тулд л бид чинь одоо нэлээн чадал гаргаж суудаг юм даа. Тэнд бол яахав дээ, ер нь тэгэхдээ бөглүү амьдралтай ш дээ, энэ чинь одоо, тусгаарлагдмал ертөнц, элчин сайдын, ер нь чөлөөтэй явах газар бид нарт чинь байхгүй ш дээ, ердөө машинтай яваад л салхинд гарааад явлаа гэхэд бол зөвхөн зүгээр буугаад ерөөсөө манай нутаг шиг ийм сайхан агаар ус, чөлөөтэй газар байхгүй ш дээ, дандаа мод тарьцсан, ганцхан зөрөг замаар л явна, тэгээд нэг далайн эрэг дээр л очин, тэгээд тэнд чинь бид нар шиг ийм сайхан задгай байгалтай байдаг улсад чинь болбол тэгээд л ёстой,

Бямбажав -

Давчуу байх уу тээ?

Цэрэндэжид -

Тий, аан, тэгэлгүй яахав дээ, тэр халуунд тэгээд л гадаа гарна, тэдний хүмүүс бол яахав хөөрхий минь ёстой нэг ажил л, да мөн эмэгтэйчүүд бол хамгийн их хүнд ажил хийнэ, барилга байшин тэгээд л тэр ерөөсөө тэнд чинь бол амьдарлын хувьд их хүнд ш дээ, тэгэхдээ тэгээд л яахав тэр чинь хүн чинь байгаа амьдралтайгаа л нэг, дасаж л байгаа юм чинь, тэгээд бид нар хажуугаас нь харахад бол ер нь их л хүнд, бас идэж уух хувиартай юмтай дандаа, тийх, тэгээд одоо бол, олон улсын харилцаа тэгээд ч энэ ардичлал ер нь чөлөөтэй болж, сайхан байна ш дээ. Бид нар, одоо бол хаашаа ч чөлөөтэй явж байна. Хаа ч яваад байж болж байна, бид нар чинь болбол гадагшаа гарсан ч тэндээс зөвшөөрөл авна ш дээ. Аа чөлөөтэй өснө гэдэг ч бага биш байхгүй юу, тэгэхэд манай орон шиг ийм сайхан дэлгэрэнгүй газар ёстой байхгүй, хүний хүн хаа явж юу хийж байх нь болбол, дурын хэрэг ш дээ. (0-19-55) ер нь болбол байгал ч гэсэн, ер нь би бол нөгөө хөдөө хангай нутгийн хүн учраас ус уул, ер нь хайртай даа. Ус ууланд явахад л бие сэргэж байгаа юм даа. Тийх, байгалийн сайхан гэдэг чинь тийм байгаа юм чинь, би бол САА –д хүүхэд авч яваад л ер нь их эрүүл болсон. Гэж л боддог юм, тийм учраас байгалд бол ер нь их шүтлэгтэй, ер нь хүн бол байгалтайгаа эрүүл агаарт, хөдөлмөр, биеийн хөдөлмөр эрүүл агаар хоёр бол хүнийг ер нь барагтай өвчинг эдгээнэ шүү. Тэгж би боддогийм. Хүн ер нь , бүүр одоо, манайхан ч одоо эрүүл мэндээ их бодож хөдөө гадаа их явдаг болж дээ, даан оюуны хөдөлмөр хийдэг улсууд бол ер нь нэг хавар нэг чимээгүй ой дотор нэг эрүүл газар очоод уулаар яваад, усаар арчих юм бол ч эрүүл болно доо ер нь бараг. Эм тарианы ч хэрэггүй, хүнд бол ерөөсөө. Тэрүүг бол би биеээрээ мэдэрсэн. Тэгээд одоо яахав 4 хүүхдийг өсгөж, сургуулиа төгслөө, одоо, тэгээд гэр бүлтэй болоод одоо манай амьдрал чинь өөр байдал руу оролгүй яахав. Сайхан, тэгээд аавынхаа, аав ч яахав бараг 40 хэдэн настай л, манай ээж чинь 40 настай өөд болсон. Тэгээд л миний гар дээр л тэгээд л одоо айлын том хүү гэдэг чинь тэр айлын одоо их юмыг юу яаж зохицуулна шүү дээ, ер нь.

Бямбажав -

Гэрээ өөрөө барих уу?

Цэрэндэжид -

Би бол гэр барьж бол сайн чадахгүй, хи хи, гэрийг бол ер нь барихгүй. Аа харин...

Бямбажав -

Тэр үед танайх, жишээлбэл одоо танай ээжийн чинь гэр ер нь ямар тавилгатай байдаг байсан, гэртээ?

Цэрэндэжид -

Аа тэгэхэд бол, хөдөө болбол манайх яахав дээ ээж аавын нэг гэр барихдаа, одоо юу яаж өгч, манай аав болбол өөрийнхөөн гэр орны юмыг бол өөрөө гараараа хийсэн байсан. Манай сүүлд нэг гэр хийхэд. Одоо тэр хийсэн авдар энэ тэр нь энэ байж л байна л даа. Тэгээд хэд, манай ээж чинь их будагчинн хүн байсан. Бас нэг үйлдвэрт будаг хийдэг. Тэгээд аав мужаан тэгээд өөрснөөн гэрийнхээ бүх, хотод орж ирээд бол гэрийнхээ бүх тавилгыг өөрөө гэрийн юмыг бүгдийг өөрснөө хийдэг. Тэгээд байж байсан. Одоо тэгэхэд хийсэн авдар нь нэг авдар нь манай юун дээр байж байгаа, зуслан дээр, нэг их урт авдар хийсэн, авдар, тэгээд манай аав бол ер нь онцгой мужаан байсан байгаа юм л даа. Одоо ер нь хийсэн юм нь бол, одоо бид нар ер нь дан энэ солонгост бид хоёртой хамт очоод, манайд ганпанз хийж өгч байгаа юм. Зүгээр ...

Бямбажав -

Аав чинь Солонгост очиж байсан юм уу?

Цэрэндэжид -

Очиж байсийм. Бид хоётай хамт явахад...(0-22-57)

Бямбажав -

Тэр тухайгаа яриач?

Цэрэндэжид -

Тийх, тэгээд аав тэнд очоод, тэгсэн чинь тэнд, өө тэнд модны зүйл тэнд чинь ховор юм чинь, тэгээд гурилын хавтгай мод хийж өгч байгаа юм. Зүгээр юуны, хайрцагний нарийхан модыг хуваагаад наагаад, хийсэн одоо тэр мод нь байгаа, тэгсэн тэрийг манайд тэнд элчин сайдын яаманд байсан, юунд, бас өшөө тэнд нарийн бичгийн дарга байсан айлд бас хийж өгсөн байгаа юм. Тэгээд одоо эртээд бид нар уулзаад, тэрийгээ ярьцгааж байгаа юм. Тэгээд ер нь тэр нэг юм хийдэг хүний юм гэдэг чинь, элчин сайдын яаманд хэдэн урт сандал, хийгээд тэр нэг цэцэрлэг, гадаа суудаг газар тавьж өгсөн байхгүй юу, тэгээд сүүлд бид нар нэг 84 очиход тэр хэвээрээ л байж байгаа юм. Тэгээд өвгөн тэгж байсийм, ингээд нэг гараараа юм хийдэг хүний юм ингээд байж байх юм. (0-23-48) тэгэхэд миний эрээчсэн бүх цаас бол одоо ба, үлдэх юм юу ч байхгүй, одоо миний хамгийн сайхан, үгүй яахав дээ, хүүхэд байхад бол манай аавын нэг ах өвгөн намайг их эрхлүүлдэг, тэднийд л тэр ганцаараа ингээд л олон хүүхэдтэй айлын хүүхэд чинь зодох гээд байдгийм шиг байгаа юм. Тэгээд нөгөө өвөө чинь шилбүүрээ барьчихаад л та нар бүр нохой хүн барьдаг болохоос бөөр хүн хүн барьдаггүй гээд л нөгөө хэдийг чинь хөөж явдаг би ч, чинь жигтэйхэн их мундаг их л одоо хамгаалалттай хи хи, манайх бол гэрт байхад бол манай тавилга гээд байх юу байхав дээ, тэгээд тэр үед чинь нэг ингээд нэг хоёр төмөр ор, тэгээд нэг урт авдар байсийм даа. Тэгээд нэг жижиг хоёр авдар, тэгээд л хоёр гурван авдар, тэгээд л манайхны тавилга, аа харин аав маань манай хүүхэд, эд нарыг сургуульд ороход бол юуны сурагчийн ширээ, тэгээд түмбүшигтэй, ширээ хийж өгч байсийм, тэгээд одоо тэр ширээ бол одоо гандангийн дүү нарынхан хүүхдээр л аваад явж байгаа. Тийх, тэгээд бид нар, одоо манай энэ талийгаач,энэ танай ээжийн эгч, эднүүдийн ээж бид хоёрт л ширээ хийж өгч байхгүй юу, тэгээд нэг хөөрхөн бор мебель ширээ байсан. Бараг дээр нь бид нар чинь ингээд хээ гаргаж байгаа гээд ингээд будгаар ингээд хээ гаргачихдаг байсан. Тийм ширээтэй, тэгээд сандал, сандал нь бол зүгээр л модон сандал, тэгээд тэр бол одоо би, бид хоёрыг сургууль төгсгөөд сүүлд нь тэгээд биднүүдийг урагшаа явцсан, хойгуур л тэр дүүгийнх нь хүүхдүүд, аваад л манай аавын хийсэн бас нэг хувцасны шкаф бий, тэгээ, одоо бид хоёрт л гол нь хувцасыг нь, хийх зориуллтай, тэгээд шкафф энэ тэр нь бол ер нь дүү нарт л, манай аав чинь бол өөрөө тавилгаа хийчихдэг. Мужаан хүн байсан болохоор чинь одоогийнх шиг ийм мебелийг бол авч байгаагүй дээ, тэгээд бид хоёр бол энэ байшинд ороход чинь ерөөсөө тэр мебель чинь ерөөсөө олддоггүй байсан ш дээ. Бид хоёр чинь байшинд ороход ерөөсөө, ортой л бид нар чинь тэгээд л бид хоёр чинь төм, хоёр төмөр ортой цагаан толгойтой, тэгээд ерөөсөө сүүлд нэг ганц диван авч байсийм даг. өөр мебель гээд байх юм ч, энэ гэрийнхээ юмыг л авч ирээд тавьчихсан байж байгаа. Тэр урт энэ тэр гээд л хи хи, тиймэрхүү л бид нарыг чинь амьдрал руу дуудаад…

Бямбажав -

Тэр үед, хамгийн одоо, сайн тавилга өөрөөр хэлбэл та нар гэртээ авч тавих юмсан гэж боддог байсан тийм ямар тавилга байв?

Цэрэндэжид -

Үгүй одоо сүүлийн үед л одоо мебель л, ашгүй хувцасны шкафф, одоо тэр диван, гээд л ерөөсөө биднүүс, яг биднүүдийн тэр юу байх үед бол энэ гоё хээлцсэн авдар чинь л бол одоо нүүрэн дээр нь одоо бар, тэгээд арслан энэ тэрийн зурагтай, нэг их гоё хээтэй авдарууд чинь л хамгийн гоё тавилга л байсан даа тийх, тэгээд манайх тийм авдар ч авч тавиагүй зүгээр л өөрснийхөө яг л тэр үеийн мебелийн хийцээр хийсэн, одоо мебелийн үйлдвэрийн хийдэг байсан, мебелүүдийг л, тийм л, одоо тухай үедээ бас л гоё л тавилгатай л айл болсон. Яахав дээ, гэрт байхад бол …

Бямбажав -

Ер нь тийм хамгийн гоё, тансаг гэр, одоо ямар байдаг байсан тэр үед?

Цэрэндэжид -

Аа тэр үед бас их тансаг гэр гэдэг чинь…

Бямбажав -

Хивс байх уу?

Цэрэндэжид -

Хивс, дээр үеийн хотын суурин айлуудад бол хивстэй, тэгээд нэг их гоё тийм, одоо бид нар чинь болбол нэг аяганы ширээ гээд нэг том тийм, хоёр талдаа аяга шаазангаа хийчихдэг тийм ширээ, юу байдаг байсан байхгүй юу, одоо, тэр үед чинь, оюутны ширээ, ер тавиур л гэж нэрлэдэг байсан. Томоо, манайд бол аавын хийсэн, нэг тийм том, одоо энэ бас л тэр дүү нар нь гэртээ авцсан. Сүүлд, эхлээд бид хоёр энд орж ирэхэд тийм байсийм аа. Тэгээд сүүлд нь явахдаа тэнд юм аа хийгээд явсийм. Аа, тэр үеийн тэр тансаг айл гэдэг чинь би одоо нэг нилээн хотын нэлээн тухтай айл гэхийм бол манай энэний наайз гээд нэг ахынд ороход л нэг их том гоё хээтэй, ширээг, юутай, ширээтэй, тэгэхдээ дөрвөн хөлгүй зүгээр, хоёр талдаа нүдтэй, одоо тэр үед алт шиг л юм харагддаг байсан, тэгээд хивстэй, тэгээд ер нь бусад тавилга бол мөн л зүгээр л нэг ийм гар хийцний нэг их гоё үнэхээр гоё авдартай айл гэдэг чинь зурагтай нөгөө,

Бямбажав -

Сийлбэртэй байдаг байсан уу?

Цэрэндэжид -

Сийлбэртэй, миний юунд бол байгаагүй, тэр ордог гардаг айлаар бол, сийлбэрийг чинь ер нь тэр үед нэг их хэрэглэдэг байсийм уу, үгүй байх аа. Бурханы, гуу энэ тэр чинь л их гоё байсийм даа. Ёстой, хээлцсэн, угалз хэлбэртэй тийм л байсийм, ер нь бурхан тахилаа л, хаа юмыг л их сайхан хийдэг байсан. Тэгээд ер нь их тийм онцгой гоё юм бол миний орчинд бол, за хотын, дээр үеийн одоо тийм, м анай найзын чинь тэр аав нь бас яг тэр хотын айл гэхэд л зүгээр л нэг тийм хээтэй авдартай, одоо гурван ортой л, аа модон ортой айл бол одоо хээтэй тийм модон ортой айл бол бас нэлээн тансаг айлд орж байсан. Тийм, одоо манай тэр хашаа хороо энэ тэр дүү нарт тэр, тийм ортой айл бол бас нэлээн тансаг. Ортой айлд л бол, одоо бас, гал тогооны хэрэглэл бол ерөөсөө л, нөгөө нэг, хөлтэй давхар, эрэгнэг, тийм л юм айлд байхаас биш, өөр тийм, одооных шиг ийм, юу байдаггүй байсан ш дээ тэр үед.

Бямбажав -

Хутга сэрээ, тэр, хавтан гэж юм байсан уу тэр үед?

Цэрэндэжид -

Хавтан гэдэг чинь одоо гурилын моднууд бол харин өөрснөө хийсэн л юм, бүгд л юм аа, хавтгай мод, одоо тэр манай аавын хийгээд байгаа л, аа хутга сэрээ бол тэр үед чинь оросын нөгөө хөнгөн цагаан, сэрээ л байна шүү дээ, хи хи, хутга нь ч одоо бодвол оросын л юм байгаа юм болбол оросын л байнаш дээ, аа энэ юун, хутга сэрээ чинь сүүлд л гарч ирсэн юу ш дээ. Бас нэлээн тансаг улсын нь л хэрэглээ болсонш дээ, одоо бол бүгдээрээ л ган халбаг сэрээ, халбага сэрээ энэ юмнууд чинь болбол, за бидэн болбол ер нь л, 76 оноос хойш л хэрэглэсэн байх даа, урагшаа явж л юу яаж байгаа, тэрнээс ер нь болбол хөнгөн цагаан, хэрэглэл чинь л бид нарын гоёл болж байгаа юм, орос, аа тэр үеийн юм модон хувин, модон сав, тэр өрөм хураадаг тэр, юу нар чинь одоо ёстой хамгийн сайхан хэрэглэлүүд байсан байгаа юм ш дээ. Айрагаа хийдэг байсан. Одоо тэр хөхүүр хүртэл чинь, тийм учраас тэр үеийн цагаан идээ бол одооных шиг ингэж, гэмтсэн байдаг байсан юм биш юм шиг байгаа юм. Миний одоо ойлгож байгаагаар бол. Тэр чинь дандаа модон хувинтай байгаа юм ш дээ. Тэгээ (0-31-22) тэр цагаан идээний сав суулга чинь ч их цэвэрхэн. Аа юуг чинь болбол, цагаан идээг, ааруулыг чинь болбол ерөөсөө тийм тулам, одоо хонины арьсаар хийцсэн тийм туламд хураадаг байсан ш дээ. Тэгээд л тэрийгээ хавар иднэ. Тэгэхэд одоо бол дандаа нөгөө пивор саван дотроос л өрөм цагаан идээ муудаад байгаа юм. Муухай болоод байгаа юм шиг л санагдаадбайгаа юм. Тэгэхээр чинь манайхны ер нь хүнсний эдэлж байсан юм гэдэг чинь жинхэнэ ёстой нөгөө натуралны юм аа эдэлж байсан байхгүй юу, өмсөж байгаа хувцас нь ч гэсэн. Одоо бидний тэр, нэхий өлгий гэдэг чинь одоо ер нь хүүхэддээ ер нь маш их эрүүл мэндийн эд байсан байгаа юм ш дээ. Тэгээд манайд чинь нэхий өлгийтэй л сүүлхөхөөд л нэг боов бор болцсон сүүлтэй л, тэгээд тэрний хүүхдүүүд залуу ээж аав нар чинь хүүхдэд унтаж байгаад хөгнөтэй хурган дотроос оллоо энэ тэр гэж л ярьдаг байсан ш дээ. Тэгэхээр ер нь тийм учраас хүн нь их эрүүл одоо тэр чинь байгал руу л яасан, тэгээд хамгийн гол нь тэрний маань анхны улс чинь байгалаа их хамгаалдаг, тэр хог үнсийг чинь маш их цэгцтэй, аа нүүхдээ болбол тэр орчиноо болбол сайхан цэвэрлээд л нүүнэ ш дээ. Аа ус энэ тэр чинь бид нар чинь цагаан идээ, муухай юм хийгээд, маш их нарийн байсан ш дээ. Тэгэхэд одоо бол усандаа хог шороо хийгээд, аа даа гол усыг чинь их хамгаална ш дээ ерөөсөө, тэгээд бид чинь ер нь л байгалаа их хамгаалдаг байсан байхгүй юу, одоо манай тэнд чинь адаргана гээд нэг гоё жимс, одоо, одооны энэ юу шиг юм бэ дээ, цагаан лууванрахуу юм уу, тэгэхдээ их гоё чихэртэй, тэр бид нар тэрийг чинь ухаж иддэг, хүүхэд шуухад чинь ч ухаж идэх гээд гүйхэд чинь газар сэндийчлээ гээд л ухуулахгүй ш дээ, тэгээд яахав нууж яваад л тэрийг чинь ухна, аа та нар тэгээд тэр усны эх рүү аваачиж муухай юм хийвээ гээд л тэр тэгж байгал усыг хамгаалж байсан учраас одоо болбол байгал чинь тэгээд л цэвэр байсан байгаа юм чинь ургамал нь ч их ургадаг. Тэгээд одоо бол манайх байгалийг бол ёстой нэг, дэндүү замбараагүй бүр, хачин болцсон байна ш дээ, бүр, усыг бол одоо байгалаа хайрлах хүмүүжлийг бол одоо ёстой хүүхдэд өгөх болсондоо, хүүхдэд, тэгж байжээж хүн эрүүл байна ш дээ, одоо яахав агаар ч бохирдсцон юм байгаа, тэгээд тэр чинв бид чинь ерөөсөө гутал ч өмсөхгүй ш дээ тэр үед чинь, тэгээд л хавар, намрын хүйтэнд чинь үхрийн баасан дээр гишгэчихээд л гүйж явна ш дээ. Тэгээд үхрийн халуун шээс чинь ямар сайхан дулаан. Аа зун болбол тэр халуун чулуу гэхэд чинь аймаар тэгэхэд чинь хөл нүцгэн л, тийм учраас хүний бол эрүүл байсан юм шиг байгаа юм. Бас, биднүүдийн тэр амьдрал, тэр юунд бол тэр чинь зуны тэр халуунд за тэр хонь барина, хонь хурга, тэр ингээд хорцсон хонь дотроос хонь барина гэдэг чинь болбол ер нь мундаг ажил байсан ш дээ, тэр үед чинь, тэгээд хөдөлж ингэж хурга, тугалаа хариулна, хүүхэд чинь одоо ерөөсөө ямар их ажилтай, тэгээд тэр чинь болбол хүнд ер нь их л эрүүл мэнд өгч байсан. Яахав эрдэм ном сурахын хувьд болбол ер нь тэр үед чинь чадалтайхан улс бол хүүхдээ сургуульд явуулдаггүй, ер нь жаахан юун улсууд чинь л, ядмагдуухан улс нь ч баян улсын чинь хүүхдийн оронд сургуульд явах жишээтэй, бид нарыг чинь, төлөөлөгч ирлээ гээд, сургуульд оруулахгүй гээд нуудаг болчихдог байсан ш дээ. Хи хи, тэгээд харин намайг болманайхан оруулсан байгаа юм, тэгэхээр чинь. би харин тэр нь ёстой аавынхаа энд ирж ажилласны азаар хотод тэгээд боловсролтой болцсон байгаам. Түүнээс бишхөдөө байсан болбол, нэг саальчин л байгаа ш дээ. Хи хи, тэгээд л бодохоор манай аав бол уул нь ёстой үнэхээр бас мундаг, тэр үед чинь хүн болбол бага ангийн боловсрол ч үгүйхүн гэж байгаа юм ш дээ. Тэгсэн хэрнээ л өнөө, тэднийхэн удмаараа их уран байсан гэсэн. Тэгээд л тэр чинь юу чулуугаар машин зохион бүтээсэн гэж байгаа юм.

Бямбажав -

Тийм үү?

Цэрэндэжид -

Тийм. Тэр бол, тэгээд, тэгээд л тэр чинь ер нь бас л лам гэж баригдаад, тэгээд энэ хөшөө бариад суллагдаж байссийм гэнэ лээ. Сүхбаатрын хөшөөг,

Бямбажав -

Тэр хүний тухай, та яриач?

Цэрэндэжид -

Тэгээд, тэгээд харин, тэрүүг бол бид нар хүүхэд байсан учраас тэрнээс цааш мэдэхгүй, дээр мебелний үйлдвэр байгуулаад тэгээд тэр чулаан өнгөлөх үйлдвэр орсон, машин зохион бүтээсэн хүн гэж байгаа юм аа. Тэгээд тэр үед чинь нөгөө биедаасан юмууд нэг их айхтар юудаггүй ч байссийм уу, өөрөө тэгээд одоо бод, тэр үедээ ажиллаж байсан, одоо яасан юм бүү мэд. Харин тэр мебелийн үйлдвэрийн тэр гудамжийг чинь Чоймболийн нэрэмжит болгоцсон юм байна лээ. Бид нар хүнийг бол тэгээд явсан бол их л юм бүтээх л хүн, тэгэхээр манайхан бол оюуны чадвар өндөртэй л улсууд байгаа юм даа. Ганцхан оюуны үнэлэхгүйдээ л манайх байгаа юм. Оюуны хөдөлмөрийг бол, одоо бол оюуны хөдөлмөрийг үнэлдэг л болох хэрэгтэй, би бол тэгж л боддог. Оюуны хөдөлмөр үнэлэхгүй учраас чадалтай улс нь гадагшаа гараад байна ш дээ. Тэгээд ёстой манайх бол оюуны чадлын хувьд бол хэнээс ч дутахгүй улс, ер нь чадалтай шүү, тэгж л боддог юм, тэгээдёстой нөгөө том байгааюм. За ингээд одоо та нарын цаг яачихлаа ш дээ….

Бямбажав -

Одоо нэг юм асуугаадхая.

Цэрэндэжид -

За.

Бямбажав -

Дээрхэн үед гэрийн баганаас дээш эмэгтэй хүн гардаггүй байсан гэсэн. Тэр үнэн үү?

Цэрэндэжид -

Аа бидний үед бол нэг их тийм нарийн юм байгаагүй ээ. Тэр бол биднээс өмнөх үеийн л юм байсан байх. За бид бол одоо тийм манайд бол айхтар тийм их ёс мэддэг хүн байгаагүй юм өө, би л лав тийм юуг бол сайн мэдэхгүй байгаа юм. Уг нь тийм л байсан. Эмэгтэй хүн бол ер нь их голын юманд хязгаартай байсан ш дээ. Эмэгтэй хүнийг чинь сайхан шүдтэй байж болохгүй, сайхан шүдтэй хүн хүнддэг,

Бямбажав -

Тэгээд яахав, сайхан шүдтэй хүнийг яахав?

Цэрэндэжид -

Үгүй ер нь их хүнддэг, одоо аз заяа нь муу л гэсэн л, аа сайхан гартай бол бас гар нь хүндэдсэн гэдэг байсан гэж байгаа юм. Урт үстэй бол ухаан муутайн зогдор их гэж байсан гэж байгаа юм. Тэгээд бодохоор эмэгтэй хүний сайхан болгоныг л бол ер нь их үгүйсгэдэг л байсан юм шиг байгаа юм. Аа тэгсэн хэрнээ ер нь жаахан царайлаг төрсөн, тийм улсуудыг чинь нөгөө хаад ноёд нь чинь л одоо авгай, гэргийгээ их болгоно доо. Тийх, тэгээд бодоход бол эмэгтэй хүний аль сайхан бүгдийг л, үгүйсгэж байсан нэг тал байх шиг байгаа юм. Аа нэг нүгэл гэдэг юмаар хүүхдийг бол дэг журманд их сургаж байсан юм шиг байгаа юм. Тийх, жишээлбэл та нар ахмадынхаа үгэнд орохгүй, ахмадыгаа хүндлэхгүй байвал одоо буян заяанд чинь муу ч гэдгийм уу, аа хэрэв энэ үнс хогийг нийлүүлээд ингээд замбараагүй асгачихвал лус савдаг уурлана, гэдэг юм уу, тэгээд тэд нар бурхантай холбож бол харин хүүхдээ нэлээн тийм юунд их сургадаг, хэв журманд их сургадаг. Тэр ч яахав дээ орчин нь тийм юм чинь дээ, өөр ямар. Одоо бол хүүхэд авчихдаг болцсон юм чинь тийм тийм хэрэг байхгүй ш дээ, үнэмшихгүй ш дээ, бид нар болбол мэдээлэл, гаднаас авах мэдээлэл багатай учраас л тэр юман дээр л эргэлдэж байхгүй юу, тэгээд ер нь л тэгээд тэр үеийн нэр хүнднээс, гагцхан, ахмадыгаа хүндлэх, бол ёстой, тэр чинь нэг айлын нэг хамгийн ахмад хүн л тэр хотыг ерөөсөө захирна ш дээ. (0-40-09) арван ч айл байна, тэгээд л айлсаад хичнээн гэрээрээ л бууцсан байгаа юм чинь, тэгээд л тэр ахмад л та нар малаа эрт бэлчээсэнгүй л гэвэл тэгээд л тэр ахмадын үгээр болж байсан байна. Тэгээд одоо бол ахмад хүний үгийг сонсох болбол бас байхгүй болцсон юм шиг байгаа юм аа, миний бодоход болбол, тэгэхээр манайханд болбол хуучныхаа юмыг л бүр хэтэрхий үгүйсгэж, урдынхаа бүтээсэн юмыг их устгаж байх шиг байгаа юм. Тэрийг бол сайн тэр болоод л явна уу гэхээс биш устах юмгүй ээ, тэгээд тэр хүүхдийг тэр ахмадыг хүндэлж яв гэдэг бол хүнд бас их юу юм л даа, их ёстой эрхэм юм. Их сайхан санаа юм шиг байгаа юм, тэгэхэд чинь одооных шиг тэгээд л нэг одоо настай хүний дээр бол гарч сууж болохгүй, аа настай улсууд бол яриад сууж байхад тэрний дунд болбол хүүхдүүд оролцож болохгүй, аа тэр нэг талаар болбол бас сөрөг талтай ч юм шиг, бас хэрнээ, ерөнхий бас хүний дэг жаяганд бол их хэрэгтэй л байсан юм шиг байгаа юм. Тэр чинь, тэгээд бодохдоор зэрэг, тэгээд тэр гэр бүлийг эцэг эхийн тэр, ураг юуны, удам угсааг хар гэдэг чинь ч бас, тэр бол ер нь маш их мундаг, сургаалиа, тэгээд ер нь эцэг эхийн тэр, тэр үеийн чиглүүлж өгсөн, одоо ч гэсэн тэр эцэг эхийн тэр үгийг сонссон гэр бүл болсон улсууд бол ер нь арай л бат бэх байна шүү. Ер нь тэрнээс зөрсөн улсууд бол ер нь, тэгээд хүний ээж аав гэдэг чинь бас нэг хардаг л юм шиг байгаа юм. (0-42-00) тэгээд одоо тэр удам угсаа гэдэг юм чинь болбол, ёстой хамгийн нандин их нарийн зүйл байгаа юм. Тэгээд ер нь манай дээр үеийн тэр жиг даягийг чинь бас их ухаантай, өөрснөө л ерөөсөө бүх юм аа, эмчилдэг юм аа ч эмчилдэг, хийдэг юм аа ч хийдэг л байсан. Аа зүгээр өөрснийхөө ёстой тэр амьдралын мундаг туршлага ажиглалтаас ер нь бараг ер нь одооны эрдэмтэдийн хэлээд байгаагаас дутахгүй л юм гаргаж ирсэн юм биш үү, бараг бичээгүй л болохоос биш. Хи хи, ер нь бол тийм л юм шиг байдаг ш дээ. Бид л бол эцэг эхийнхээ үгээр явсны, тэр үед чинь ахмдын үг, эцэг эхийн үг чинь ёстой одооны хуулийг ч дагуулахгүй, нарийн хууль байсан ш дээ. Яг л биднээн бол ёстой хөдөлшгүй хууль, тэгээд тэр бол хэдий үед ч байж байх л ёстой л юм шиг санагддагийм тэгээд, тэгээд одоо нийгэм маань хүнийг хүмүүжүүлдэг болохтээр яахав дээ тэгээд л тухай тухайн нийгмээ л дагаж явахаас болохгүй болж байх шиг байна, тэгээд бол тиймэрхүү л юм бодогдож явдаг. Тэгээд одоо, тэгээд улс бол хөгжих байх л дөө, аа зүгээр манайхны хүүхдүүдүүд мэдээлэл авах, эрдэм ном юуны талаар бол сурч л байдаг, болчихож л дээ, бид чинь болбол тэр үед чинь сургуульд орооч ээ гэж бид нарыг гуйдаг байсан ш дээ, орж байгаа хүнээ ёстой дэмжинэ дээ, тэгэхдээ л шалгалт бол хатуу ш дээ. Ёстой тэр ном дүрмээрээ, аа сургалт чиг нарийндаа, ер нь л тулна ш дээ. Тэгээд л, тэгээд одоо бодоход бид нарын сурч байсан үе тэгээд бодохоор л тэр эхний үеийн хүмүүс гэдгийм тэр, чадал чансаа тэрэнтэй л холбоотой байсан юм шиг байгаа юм. Тэгээд зөвхөн л, багш нар дээр ингээд өөрсөнтэйгээ харьцуулаад үзэхэд болбол ер нь шал өөр хандлагатай байгаа юм даа. Бид нар чинь бол хүүхдээ орхичихоод л хүний хүүхдийн хойноос л ёстой явж өгдөг байсан юм чинь. тэгээд л, тэр хүүхдийг л нэг амьдралд хүргэх гээд л зүтгэчихэж байгаа юм чинь. тийх, эмэгтэй хүүхдийг бол за та нар минь, юм сурахгүй л бол тэгээд л галын, зуухны үүдэнд л сууж байна шүү дээ гэх жишээгээр л эд нарыг чинь, эд нарыг ч яахав бас ажилд орчихно, тэгээд л та нар өрхийн тэргүүн шүү дээ л гэдэг.тэгэхэд чинь өрхийн тэргүүн гэдэг бол ер нь маш их үүрэгтэй хүмүүс ш дээ, хүндтэй үүрэгтэй, эр хүн гэдэг чинь бол, тэгээд манайхны тэр заншил, нэг заншил надаа их сайхан, тэр гэрийг нь барьж өгөөд, гэрийг нь төвхнүүлээд тэгээд гаргадаг болбол тэр өмчийг нь хувааж өгөөд гаргадаг бол за чи одоо энэ өрхийн энэ гэрийн тэргүүн боллоо. Одоо чи энэ гэрээ өөрөө яаж авахыгаа өөрөө л шийд гэсэн тэр л их хариуцлага өгч байх шиг байгаа юм. Тэгээд тэр гэрийг чинь бол бэр нь бол тэр өөрийнхөө юу, гэрийнхээ оосор бүслүүр, бүрээсийг бэлдэнэ. Сүрхийхэн айлын бэр гэдэг бол ирж байхад авч ирж байгаад, тэгэхээр их хариуцлага тулгаж байгаа биз. Одоо тэгэхэд бол бэлэн байшинд орчихоор чинь гаднаас бэлэн юм авч ирээд тавьчихаар чинь,

Бямбажав -

Бэрийн тал одоо яг юу юу бэлддэг билээ? (0-45-40)

Цэрэндэжид -

Үгүй манайхан болбол одоо нэг их нарийн дэг журам мэдэхгүй шүү дээ. Ер нь болбол.

Бямбажав -

Тэгээд ер нь яадаг ёстой билээ?

Цэрэндэжид -

Тэр гэрийн тал болбол нь гал зуухныхаа юмыг л бэлддэг л гэж л ярьдаг. Тэгээл ерөөсөө л хамгийн гол нь тэр хүргэний тал л юмаан бэлдээд л бэрээ аваачдаг л тийм байлээ л дээ. Тэгээд бид нар чинь өөрөө тийм ёс нэх болж байгаагүй улс чинь хүүхэд байсан болохоор юу ч болж байгаагий нь мэдэхгүй л өнгөр … Тэгээд бэрээ авчирчихаад, тэгээд авчирцан хойноо за зарим улсыг харахад болбол гэрийнхаас л бусдуулыг л бүх юмаа өөрөө бэлдэлцээл, тэгээл гэрээ бариад л гэртээ ордог. Тийм л, тэр чинь буцаж, тэр айлын бэр болцоноосоо хойш эргэж очсон хойно нь л ээж аав нь тэр мал хуйгий нь таслаж өгдөг байсийм шиг байна лээ. Тэрнээс очиход нь бол тэгж нэг мал тийм юмыг нь таслаж өгдөггүй. Тэр бас нэг хоног хугацаатай л юм шиг байна лээ. Манай нутаг бол ерөнхийдөө тийм … ёс юуны тийм талаар бол бас нэх айхтар нарийн байгаагүй шиг байгаа юм. Аа бусад аймгууд бол ер нь их нарийн дэг жаягтай байдаг юм шиг байна лээ. Сүүлд нь номон дээрээс уншиж байхад бол бид нар бол яахав дээ. Ерөөсөө тэгээл хоёулаа хоёр талаасаа чемодан бариад л нэг тэр үед нөгөө оросын ногоон ор байсан ш дээ. Тийм ортой л нийлж байгаа юм чинь. Тэр чемоданд нь яахав өөрснийх нь нэг хоёр гурван хувцас л, хиртэй хувцас л байсан. Өөр юу ч байхгүй. Бид хоёрыг гэрлэж байх үед бол тэгж л гэрлэж байсан даг. Тэгээл өшөө ч яахав дээ. Биеэн даагаад л нэг хөлсний байшинд хоёулаа л орчихож байгаа юм чинь. (инээв) Тэгээд одоо болбол их ёс жаягтай хэрнээ гэр бүлийг тогтоохгүй. Хамгийн гол нь тэр эрэгтэйчүүдийн тэр роль үүрэг л чухал шүү. Тэрэн дээр ч тэр өрхийн тэргүүн гэдэг хүн чинь өөрөө сайн байна гэдэг чинь их олон талын рольд тоглоно. Хүүхэд … бас сайн, ер нь нэлээн хариуцлагатай аавтай хүний хүүхэд бол ер нь л юутай шүү дээ. Тэгээд манайханы хуучны улсууд нь их сайхан. Өөрснөө ерөөсөө дагуулаад л ийм сайхан орчихдог байсан байгаам. Тэгээл дагуулаад л юмаа хийлгэчихээд яваал, тэгээл нөгөө хүүхэд яг хэвшдэг. Тэр үед бол яахав дээ нөгөө ахуй ажилд л сургаж байгаа юм чинь. Тэр бол бас их тийн. Тэгээд ер нь хүүхдээн тэр дагуулж сургах бол хэдийд чиг л байх ажил шиг байгаа юм л даа. ????? (0-48-24,26) тэр хүүхдийг тэр юу ч хийж байсан голдоггүй л гэдэг чинь л их … (0-48-31)

Бямбажав -

Анх энэ байранд орж ирээд тавилгаа хаана байрлуулахав. Одоо гэрт бол байхад бол энийг нь дээд талд нь тавьдаг байсан. Гэтэл одоо аль өрөөнд нь аль тавилгыг нь дээд талд нь тавихав гэж бас их бодож байсан уу?

Цэрэндэжид -

Бодоогүй. Тийм их тавилга ч бид хоёрт байгаагүй. Ерөөсөө нэг өрөөндөө аавыгаа оруулаал, аав дүү хоёрыгоо. Нэг өрөөндөө тэгээл хүүхдүүд бид хоёр хүүхдүүдтэйгээ л тэгээл. Тэгээл нөгөө л нэг нэг ортойгоо л байгаа юм чинь дээ хамгийн гол нь. Үгүй яахав аавын энэ … тэр үед бол бурхан чинь ийм дэлгэрэнгүй байгаагүй дээ. Тэгээд ийм нэг энэ хайрцаг хийгээд л далд хийцэн. Тэгээл …

Бямбажав -

Өөрөөр хэлбэл энэ, энэ өрөөнд гэдэг чинь …

Цэрэндэжид -

Тийн энэ ө …

Бямбажав -

хой, хойд талдаа байршцан байна тээ?

Цэрэндэжид -

Тийн. Хойд талынхаа өрөөндөө аавыг оруулаад л, урд том өрөөндөө өөрсдөө. Тэгэхдээ тэр зүг чиг хам … хуучин үгүй. Том өрөөндөө л олон нь ороол. Жижиг өрөөндөө л одоо …

Бямбажав -

Одоо та хаашаа харж унтдаг вэ? Толгойгоо хаашаа харуулж унтдаг вэ?

Цэрэндэжид -

Одоо би хойшоо харж унт … юу хойшоо баруун тийшээ л харж унтдаг. Би л одоо энэ зүгийнхээ ертөнцийн зүгээдээ л хойшоо л харж унтаж байгаам л даа. Аа урд өрөө болбол хаалганаасаа харах юм бол хаалга руугаа л харж унтаж байгаа юм л даа. Тэгэхээр чинь тэгээд зүг чиг бол ертөнцийнхөө зүгийг л харахаас биш, тэр гэр шиг үүдээ энэ талдаа хойд хоймрыг нь тэгж харахгүй л, гэр байшингийн хувьд бол яахгүй л байх.

Бямбажав -

Тэгэхээр энэ зан заншил гэдэг маань жаахан өөрчлөгдөж байна тээ?

Цэрэндэжид -

Харин тий. Тэгээд л тэр нийгэм орчноо дагаал өөрчлөгдөж байгаам. Тэгэхдээ бодвол улсууд ертөнцийнхөө зүгийг рүү л харж явдаг байлгүй дээ. Тэгэж боддогийм. Тийн. Тэгээд энэ өрөөнд баруун тийшээ харж унтанаа гэдэг чинь баруун зүгээ л харж байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ байшин чинь хойшоо урагшаа хаашаан ч хамаагүй харчихаар чинь тэгээд ертөнцийн зүгнээс өөр гэрийн хоймор гэж ярих хэцүү болчихож байгаа юм чинь. (инээв) Тийм л … Тэгэхээр чинь л тэгээд яахав дээ энэ бол гэр гэдэг маань жинхэнэ монгол хүний л эзэмшсэн, өмссөн орон юм шиг байгаа юм л даа. Аа байшин гэдэг бол Европын л. Гадны л орны л сууц л юм даа. (0-50-51)

Бямбажав -

Ер нь таны бодлоор аа … сайн ёс уламжлал дагасан тийм залуу үе орон сууцанд байсан нь дээр үү, сайхан гэртээ байсан нь дээр үү?

Цэрэндэжид -

Тэр бол дотор хүний өөрийн л …

Бямбажав -

Яг таны бодлоор бол?

Цэрэндэжид -

Сонирхол л доо. За одоо бол тэгээд уул нь залуус улсууд бол гэрт амьдрахад бол хэрэгтэй л дээ. Эдийн засгийн хувьд ч гэсэн. Ер нь тэгээд эрүүл мэндээ бодсон ч гэсэн. Аа тэгэхдээ гэр маань бол нэг дутагдалтай тал нь олуулнаа болсон үед бол бас хэцүү л дээ. Наад зах нь л одоо та нар шиг юм хийж байгаа улсад бол гэрт чинь олон … нэг газар очоод чимээгүй бай гэх арга байхгүй ш дээ. Одоо тэгээл хичнээн л хүн байнав, тэр дундаа яахав суух тэвчээр байна уу, үгүй юу гээд. Гэртээ болбол тийм боломж бол муутай л юм. Аа гадуур яахав гэр боломжтой л. Тэгэхдээ одоо орон сууцаа дагасан нь л залуучууддаа илүү дээр биз дээ. Эдийн засгийн хувьд бол яахав орон сууц бол … гэр хамаагүй ашигтай л даа. Сайхан гэр хашаа эзэмшээд явж байгаа улсуудад бол амьдралд бол залуу насанд бол сайхан л юм. Одоо тухайн үеийн өөрсний л юу мэднэ дээ. (инээв)

Бямбажав -

За та жаахан яараад байх шиг байна. Тэгэхээр аа … тэтгэвэрт гарсаныхаа дараах үеийн амьдралыг социализмын үеийн амьдралтай жаахан жишиж яриад тэгээд ярилцлагаа төгсгөе дөө. Та яараад байгаа болохоор …

Цэрэндэжид -

За. Яахав дээ тэтгэвэрт гарсан хойно бол бид бол тэгээд гэрийн л ажилтай. Тэр чинь ер нь тэтгэвэрт гарна гэдэг чинь нас гайгүй байх үед бол хүн ер нь яах ч л биш. Олон түмнээс тасарчих ч мөн ч нэг их … өөрөөр хэлбэл, тэр чинь хүн өөрөө өөрийгөө тэр чигт нь сул хаячихаж байгаа юм чинь. Ерөөсөө л гэрийн ажилтан болчиж байгаа юм чинь. За тэгдэггүй улс ч байгаа л даа. Миний хувьд бол тэгээл яахав нөгөө өвчтэй аавыгаа асраад л, тэгээд л юу яагаад өнгөрч байгаа юм. Аа тэрнээс тэр социализмын тэр ажил хийж явахад чинь бол бид нар бол тэндээс бол маш их … бид бол тийм зай завгүй явж байсныг бол ер нь нэх буруу гэж боддоггүй. Тухай үедээ хэцүү л юм шиг байсан. Тэгэхдээ бидэнд бол эрүүл мэндийг бол одооны энэ юу байгаа улсууд бас илүү эрүүл мэнд өгсөн л гэж боддог ш дээ. Хүн чинь тэгээд нэг олны дунд зай завгүй ажилтай яваад байхаар чинь ажлаа амжуулаад явдаг байхгүй юу. Аа зүгээр байж байгаа хүн чинь болбол тэгээд биеэ чагнана. (0-53-58) Тэгээл нэг, нэг биш дээ. Би одоо энэ одоогийн залуучуудыг бол ер нь ямар л нэг хэмжээний ажил хийж байгаасай л гэж боддог. Хүн ер нь ажилгүй байна гэдэг бол ер нь гутралтай. Ер нь л, ер нь тийм сайхан юу бишээ. Ажил хийж явах нь хамаагүй хүний сэтгэл өөдрөг ш дээ тэр чинь. Үгүй яахав аашлуулна л биз. Алдана л биз. Ононо л биз. Тэгээл тэр болгоны чинь дор нь хүн чинь заавал өөрийгөө урагш нь шахах тийм нөхцөл бүрдэж байгаа байхгүй юу. Бид нар тэтгэвэр зохицоод суусан хойно бол миний хувьд би сүүлд нь дараачийн улсуудад хэлдэг байсан. Би бол өөрөө яарч гарцан хүн л дээ. Нөгөө урагшаа яваад өгнө. Тэгээд энд ажилгүй байхаар ерөөсөө 50 нас хүрчихээд л хүүхдээр. Манай ажлынхан юу гэж та одоо гардагийн. Яагаа ч үгүй байхад гээд. За яахын гаръя, яршиг би хөгширсөн хойно хүүхдүүдийн өмнө шүлсээ гоожуулж зогсоно гэдэг чинь яршиг та нар намайг тэтгэвэр тогтоолгочихоорой гэж хэлээл яваад өгсөн байхгүй юу. Тэгээд ирсэн хойно бол яахав дээ. Тэгээл хүн ч тэгээл би хөгширлөө гэж боддог чинь л буруу юм байна лээ дээ. Тэгээл хүн хийж байхад би яагаад болдоггүй юм бол. Юм хийж явах ёстой л юм шиг юм байна лээ. Би бол харин тэрэн дээр өөрөө алдцан л юм шиг байна лээ. Тэгэхдээ бол яахав дээ миний амьдралын нөхцөл бас нөгөө аав чинь одоо нарийнтсан гээд л. Бие муутай хүний чинь асрахаас л өөр аргагүй болчоод одоо. Тэгээд яахав тэрний хүчээр ч болсон юмуу таван жил болсон л доо. Тэгэхдээ гайгүй л нэг, нэх зовоогүй л ерөөсөө. Тэгээд би хойдох улсууддаа, за та нар одоо ерөөсөө гар л гээд байхгүй бол ажлаа хийгээд байгаарай л гэдэг. Тэгээд одоо манайханы цуг багшилж байсан залуу багш нар сүүлдээ инээлдэж л байсан. Таны үгээр бид нар одоо ажлаа хийгээл яваад байгаа шүү (инээв) гэдгийн. Тэгээд ер нь бол хүн хийж л байх хэрэгтэй юм байна лээ л дээ. Цалин хамаагүй ээ. Их ч бай, бага ч бай. Хамгийн гол нь тэр олон, хамт олон гэдэг чинь ажил хийж байгаа үед чинь л хүн тэр цалин, зүгээр суугаад гучин мянган төгрөг хи, авах, одоо хүүхдүүдээсээ ч юмуу, хүнээс ингээд аваад байх, өөрөө ажил хийж яваад гучин мянган төгрөг авах хоёр чинь ажил хийж байгаа юу чинь их шимтэй ш дээ. Тийн. (инээв) Амттай ш дээ тэр чинь. Хамаагүй сайхан. Тэгээд тэр хүн хүнд л янз байдаг л байх л даа. Надаа бол тэр нь, дамаа ер нь хүн бие гайгүй байх үед бол ер нь юм хийж л байх хэрэгтэй. Сууна гэдэг бол тэгээд ер нь л өөрсдийгөө өвчтэйд л тооцож л байгаа гэсэн үг л дээ. (0-56-39) Тэгээд бүр адилхан л завгүй л явах ёстой байсан билээ. Гэхдээ суусан ч гэсэн хичнээн сайхан юм хийгээд яваад байгаа улсууд тэгээл хэд вэ? Тэгээд тэгэх нь л зөв юм байна лээ. Би одоо залуучуудыг бол та нар ажил хий л гэдэг ерөөсөө. Ээ дээ битгий суу. Цалин хамаагүй шүү. Хамт олонтой л, ажил хий гэдгийн. Зарим нь ч ойлгож л байдгийн. Надад бол нэг тийм л юм толгойд үлдсэн. Хүн ерөөсөө би ч өөрөө яахав. Хохь нь тэгээд. Ёстой сайн хүмүүсийн хүчээр тэгээд сургуулиа ч орхиогүй. Ажлаа ч арван долоо настайгаасаа эхэлж хийгээл, тэгээл сургуулиа төгсөөл бид нарын үед чинь сайхан ерөөсөө л шууд хуваарийг нь өгөөл, за нар тэнд очоод ажилла гээд л. Сургуулийг нь төгсгөж өгчихөөд, тэгээд ажил дээр нь шууд аваачаад өгч байгаам чинь. Өөрөө л тэндээ гологдохгүй бол. Тэгээл тэр чинь … тэгж оччихоод л, тэндээ ажиллаад л, би ч шууд багшийн дээд төгсчихөөд л, техникумд л хуваарилагдаад л очсон. Тэгээл тэндээ ажиллаад л, одоо ч, одоо бол хичнээн сайхан дээд мэргэжилтэй улс төгсчихөөд л ажилгүй. Тэгээд би ч их жаргалтай л улс байсан байгаа биз дээ. Социализмаа муу л гэнэ. Мэдэхгүй. Бидний хувьд бол их л азтай улс гэж боддогийн. Хэт их. Степэнд авчихаад сурна. Сайн сурвал нэмүүлээд авчихна. (инээв) аа муухан шиг сурвал хасагдчихна. (инээв) Тэгэхээр чинь хасуулахгүй гэж бас үзнэ ш дээ. Та нар ч юутай төгсөө биз дээ? Степэндтэй явж төгссөн биз дээ?

Бямбажав -

Аа гадаадад степэндтэй байсан л даа. Ирээд Монголд степэндгүй л байсан.

Цэрэндэжид -

Харин тийм үе болцон байсан ш дээ. Манай энэ хэдийн дараагаар л тэр чинь тэгээл. Эд нар бол степэндтэй төгссөн улс. Тэгэхээр бас ч социализмын яахав нэг дутагдал нь тэр юу л байсан шиг байгаа юм. Тэр хүний санаачилсан юмыг л нэг ??? (0-58-55) байдагт л болсон шиг байгаа юм. Тэгээд одоо тэр нийгмийн талаасаа бол өөр л юм байсан л байх л даа. Бидний хувьд бол нэг ч муу амьдраагүй л гэж боддог. Тухайн үед.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.