Nanzai


Basic information
Interviewee ID: 990903
Name: Nanzai
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Hyargas sum, Uvs aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За миний урилгыг хүлээн авч гэр бүлийнхээ ярилцаганд, ярилцлагыг өгч байгаа танд маш их баяарлалаа. Одоо ингээд ярилцлагаа эхлэе.

Нанзай -

За.

Бямбажав -

Та юуны өмнө өөрийгөө дахиж нэг танилцуулаад гэр бүлийхээ тухай юу бодож санаж явдаг ямар дурсамж байдаг тэр бүхэнээ нэг дэлгэрэнгүй сайхан яриатхаач.

Нанзай -

Заа, за би чинь одоо, 1965 онд, одоо гэр бүл Гоош гэж одоо манай нутаг усныхаа хүнтэй гэр бүл болоод, хамт амьдараад, бид 2 чинь 1994 он хүртэл хамт амьдарч байлаа. Тэгээд яахуу хань маань яахуу гэнэт бас өвчний юугаар, одоо нас эцэслэсэн. Аа тэрнээс хойшоо арван хэдэн жил 12 3 жил болчиж байгаан байна тээ? Тэгээд энэ хугацаанд яахав дээ хамгийн хүндрэлтэй, хань минь өнгөрөхөд хамгийн бага маань 13 настай, том нь дээд сургууль төгссөн байсан. Ингээд хэдүүлээ тэрнээс хойш одоо яахав дээ амьдраад өдий бас нилээн хэдэн жил болчихжээ. Тэгээд яахав, би, бид 2 чинь юу яацымаа, хүүхэд, 4 хүүхэд төрүүлсэн, үндсэндэээ 5 хүүхэд төрүүлээд 1 нь эндчихсэн. Тэгээд хамгийн том охин маань надыг сургуульд оюутан байж байхад хамгийн томыгоо төрүүлсэн за дараачын 3 нь эвлэлийн бас ажил хийж байхдаа дараачийн 3-ы нь төрүүлсэн юм аа (инээв). Тэгээд яахав манай хүүхдүүд яах вээ, сур... хүүхдүүдээ бас су.. юутай болгох бас нэг, боловсролтой болгох талаар бас нилээн одоо анхаарч, ..снаас одоо яахав хүүхдүүд маань яахуу бүгдээрээ бас зохих ёсны боловсролтой болсон. Хамгмйн том охин маань Нармандах ТИС –ийн хүнсний технологийн анги төгссөн. Дараа ч нь Мөнхтүвшин, тээврийн техником төгссөн, дунд боловсрол, тусгай дунд боловсролтой дараач нь 1 хүү байгаа Батмөнх, Батмөнх 10-р ангиа төгсөөд цэргийн дээд сургуульд орсымаа уг нь, тэгээд цэргийн дээд сургуульд сурч байгаад нөгөө аав нь өнгөрөөд тэгээд ерөөсөө ч энэ боловсрол энэ тэр бас ерөөсөө сонирхолгүй байсан юмуу яасийм, тэгээд сургуулиас гарчихсан. Тэгээд яахав зүгээр ажил хийсэн нь дээр бас зэрэг боловсрол эзэмшээд цаашдаа бас нэг явцгүй юм байна гээд ингээд сургуулиас гараад тэгээд яахав ажил, янз янзын юм хийгээд л өдий болтол ажил хийж яваад 10-р анги төгссөн ш дээ. Аа Бүрэн дунд боловсролтой. Тэгээд одоо тэр маань ингээд солонгост одоо ажилаж байна. Яваад нэг жил хагас сар гаруй боллоо. За, тэрний дараачын хамгын бага отгон охин Одмандах, Одмандах аа юу монгол бизнесийн дээд сургууль төгссөн. Тэгээд их сургуулийн магис, юуны магистарын анги төгсөөд одоо анагаах ухааны дээд сургуульд нягтлан бодох хийж байгаа. Яахав, хүүхдүүд маань яахав хэр хэмжээндээ бас өөрсдийгөө аваад явах болловсрол эзэмшсэн гэж бас үзэж байгаа. Өөрсдөө цаашдаа амьдралаа өөрсдөө л зохьцуулаад өөрсдөө , өөрийхөө хэр хэмжээнд өөрсдийгөө аваад явах юм болбол болвсрол нь бол багадахгүй гэж би боддог юм. Тэгээд яахав дээ ер нь хүүхдүүд яах, миний хүүхдүүд хүн болж яахад нь том болоход нь том охиноо оюутан байж байгаад гаргасан, оюутан байгаад төгсдөг жилээ гаргасан ерөөсөө 45 хоноод л хичээлд орсон тэгээл ямарч хаалтгүйгээр сургууль төгссөн тэр хугацаанд манай ээж хөдөөнөөс нутгаасаа шилжиж ирсэн, тэгээд ээж маань хх бас манай хадам аав ээж 2 маань бас байна. Тэгээд тэр хэд маань ер нь манай хүүхдүүдийг бүгдийг нь ерөөсөө манай ээж өссгөсөн дөө, би ер нь тэгээл ажил хийгээл явж байсан тэрнээс биш нээх сүйд майд болоод байнга чөлөө мөлөө аваад байгаагүй хүүхдүүд маань ч нээх өвдөөд бариад зовоогоогүй ээ, за яахав хааях хааяа жоохон жоохон амьдралын хугацаанд тиймэрхүү юм байлгүй яахав эмнэлэгт хэвтэх барих, хаяа нэг ханиад томуу хатгаа хүрэх ч юумуу, одоо охи.. 2 хүүхэд маань шаралсым тэр 2-ыгоо авч бага байж байхад нь эмнэлэг мэмнэлгээр аваачиж хэвтэх ч юм уу тиймэрхүү тиймэрхүү аар саархан юм амьдралд яахав гарч л байсан, түүнээс өөр бол нээг их хүүхдүүд бол нэг их гайгүй, надыг нээг их зовоогоод нээг их өвчин эргүүлээд нэг их сандаргаад байсан юм байгаагүй. За яахав, хүүхдүүдээ төрүүлэхэдээ бас эх хүн чинь одоо хүндрэл бас янз янзын юм гардаг энэ тэр юм байдаг. За харин том охиноо төрүүлэхдээ жоохон хүндрэлтэй төрсөн бусад нь бол нээх хүндрэлгүй ээ хэвийн төрүүлсэн юм байгаам. За, одоо Нармандах хамгийн том нь ….би одоо хөдөө, Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд сурч байхад 6 сарын дадлагаар хөдөө явдаг юм. (0-06-15) Нэг дадлагаар хөдөө яв, дөнгөж хөдлөөд л гэдэсэнд хөдлөө л хөдөө дадлагандаа явцан, 6 сараар. Тэгээд хөдөө байж байсан чинь, очоод байж байсан чинь, манай нөгөө хань араас яваад, миний араас яаваад очсон байхгүй юу. Тэгээд, тэгэхэд чинь нэг 7, 8 сар болж байсан юм аа, 8 сар болж, араас очоод нэг баахан халуун ногоо нөгөө лавро лист гээд ногоо байдаг ш дэ, навч, тэгээд тэрнийг аваад очсон чинь тэр үед нэг тийм элдэв бусын амтлагч мамтлагч ногоо могоо байхгүй хээн хаашаа ч юм сонирхоод хоолондоо хийгээл идээд байсан байхгүй юу цайнд ч хийгээл хоолонд ч хийж идээд л 2, 3 хонож байсан чинь гэнэт л ерөөсөө толгой тархи даагдахаа болиол бие өвдөөл ерөөсөө , тэгээл эхэлчилээ энэ одоо яахаар ийм болдгийн, ерөөсөө тэр өвс, халуун юмнаас болж байна гэж ерөөсөө санаанд ороогүй, уг нь тэнд байж байхад зүв зүгээр ямар ч юу, өөрчлөлтгүй, тэнд хөдөө дадлага хийгээ л ёстой, тэнд чинь одоо хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутангууд яг жинхэнэ үйлдвэр дээр дадлага, дадлага хийдэг ш дээ, одоо трактор бариад л одоо ерөөсөө тэр хөдөө гадааа ногооны талбай дээр чинь ерөөсөө агарномийн маяагаар л ажилдаг байсан байхгүй юу. Тэгээл зүв зүгээр ингээл ажил хийж байсан байхгүй юу, тэгээл нэг талбай полийн талбай хариуцаа л өдөржин морь унаад л тэр мориороо талбайгаа эргэлдээл, ерөөсөө хэвийн л байж байсийн, тэгээл нөгөөх чинь гэнэт даралт ихсээд, ихссийн байжээ би мэдэхгүй тэгээл гэнэт ерөөсөө толгой тархи даагадахгүй ерөөсөө бүр, тэхээр нь 2-уулаа сумын төв лүү орсон чинь, хх ерөөсөө л хот буцахаас болшгүй нээ бие өвдөөл ерөсөө эвгүй болж байна, тэгээд уг нь тэгэхэд нэг дип, тэнд дадлагыхаа ажил мажлыг бичих ёстой байсанаа ч хаяж, хаяаад дадлага удирдаж байсан нэг багшид аан, одоо би ерөөсөө очиж байж бичье, одоо энд бичиж чадахгүйн гэж хэлчихээл тэгээл Сэлэнгэ рүү, тэгээл тэр баригаадын төвөөс чинь ерөөсөө трактор дээр суугаал сумын төв ороод сумаасаа эргэж, тэр шууд явж байсан машин, машинаараа Сэлэнгийн төв дээр орж ирээд л тэгээд л наашаагаа машинд, юу вагонд ирсэн. Тэгээл вагонд явж байхдаа би ерөөсөө ухаан орж гараал байсан байхгүй, ерөөсөө тэрнийг мэдэхгүй, тэгээд даралт ихтэй хүн чинь ерөөсөө, тэр үед чинь даралт ч нээх үздэггүй одоо бол юум л болуул хамгийн түрүүнд даралт үзэж байгаа биз дээ тэр үед чинь ерөөсөө тэгдэггүй байсийн, хаашаа ч юум тоодгүй байсан юм уу, ан, нэг их анзаардаггүй тийм байсийму хаашаа юм. тэгээл ерөөсөө ухаан орж гараал гэртээ хүрээд ирсэн чинь манайх Цагаан Хуаранд хашаанд гэрт байсан тэгээл гэртээ хүрээд ирсэн тэр чинь их халуун тэр чинь одоо яг 9 сард аймар халуун байсан чинь манайхан гэр мэрээ янзлаад, нэг намар нэг айлууд гэрээ янзалдаг ш дээ буулгаал нэг шал малаа будаал тэгээд манай, манай ээж мээж ороод ирчихсэн манай ээж гэр мэрээ янзлаад л байж байсан, байж байна тэгээл гэртээ ирээдл 2, 3 хоносон чинь бүүр толгой тархи даагдахгүй улам муудаал, тэгээл надыг хөдөө их ядарцан гээд манай ээж мээж хадам ээж надад тэд нар чинь шөл мөл өгөөдл шахаал хонины шөл уу гээд л тэгээл тэр чинь даралтанд хонины шөл чинь бас их юугүй ш дээ, онцгүй юм байлээшд. Тэгээл ерөөсөө ядарсан л гээд байдаг өөр юм байхгүй даоалт маралт ихссэн ер мэдэхгүй тэгээл байж байсан чинь 2,3 л хоносын аа гэртээ, тэгээл нэг орой нэг мэдсэн л ерөөсөө ухаан алдчихсан байсан, тэгээл, тэгээл нэг, их гадаа л нэг ухаан оросыму яасын гадуур машин дугараад л түргэний машин л ирсэн байгаа бололтой машин дугараад л тэгээд байна, тэр үед чинь машин ч ховор байсын дуу муу ч ховор л байдаг байсан, тэгээл надбг нэг сайхан амттай юм уучих уучих миний хүү уучих гээд л манай ээж л тэгээд байхын, тэгээл яахав нэг нэг юм балгуулаал байх шиг байна, тэгж байснаа л мэдэхгүй, тэгээд яасныг бүү мэд, тэгсэн чинь, нэг бос, яасан чинь нээх ёстой нэг жигтэйхэн цаана нэг тааз руу харсан чинь цаана нэг цав цагаан хав харанхуй байшинд д хэвтэж байхын, за би тэгээд л бодлоо одоо түргэн л надыг аваад ирсийн байна, эмнэлэгт л ирсийм байна л гэж бодлоо, тэгэж байсан чинь л гаднаас эмч нар сувилагч энэ тэр ороол ирсэн, одооны энэ 3-р төрөхөд тэнд очсон тэгээд тэхэд чинь одоо ч бас л ялгаагүй байлгүй нэг харанхуй өрөөнд даралт ихтэй, ухаан алдахаар, юу, юуны тийм юунд хэвтүүлдэг байсан юм байна лээ, одоо ч хэвтэж л байгаа байлгүй бодвол,

Бямбажав -

Харанхуй өрөөнд хэвтүүлдэг тийм ёстой юм байхдаа?

Нанзай -

Харин тийм, харин тийм тэр даралт маралт нь тэгдэг байсын байлгүй бодуул. Тэгээд тэндээ тэгээд нэг 2, 3 л хоносон байхаа би, ухаан ерөөсөө оролгүй, тэгж тэгж л нэг гэнэт л нэг л ухаан ороод л нэг мэдсэн чинь л нэг ухаан ороол нэг ухаан ороол нэг гараал байсын ерөөсөө л нэг байшинд хэвтчээл ямарч байсан нэг эмнэлэгт л байна гэдгээ л мэдээд байсан. Тэгээд тэгж байгаад яахав нэг гайгүй тэгээл нэг даралт нэг бууж бариал хамаг бие чинь бүгд өвчин. Тэгэхэд чинт одоо магнизм энэ тэр тариад байсан юм шиг байгаа юм, бөгс мөгс чинь цул өвчин болчихсон, нилээн л их тарисан юм шиг байгаан, тэгээл яахуу нэг гайгүй юу яагаал эмнэлэгт байж байгаад хэд хоноод гарах гэж байсан чинь харин төрөх ер нь дөхөх гээд л, тэгээд л энэ том охин маань гарсан юм тэгж л нэг хүндрэлтэй төрсөн бусад нь бол гайгүй. Бусад нь нэг их (0-11-31)

Бямбажав -

Тэр үед та жирэмсэн байсан юм уу, тээ?

Нанзай -

Үгүй ээ харин тэгээд яагаав харин, тэгээд л харин жирэмсэн байлгүй, хүүхэдтэй л байж, төрөх хариугүй л дөхөж байсан, тэгэхэд харин 8 сар гаруй болцон байсан. арай болоогүй л дээ. Тэгээд хөдөө уг нь дадлагаа дуусаад ирэхэд л уг нь таарах л ёстой байсан, тэгээд түрүүлээд хүрээд ирцэн байхгүй юу, тэгээд яахав тэнд нөгөө даралт маралт ихссэндээ тэсийм уу яасын тэгээд бас жоохон дутуу гарсан байхгүй юу. Бас тэгээд жирэмсэн үед тийм халуун хоол идэмгүйн байна лээ гэж тэрнээс хойш л мэдэж авсан л да. тэгээд тэнд байж байхдаа ихэс мэхсээ ч гардуулаад бас анхны хүндрэлтэй хамгийн хүндрэдтэй л Нараа маань төрсийм. Бусад нь бол зүгээрээ зүгээр, тэгээд яахав энэ хэдийгээ хүн болгоол өдий болголоо тэгээд яахав дээ хүүхдүүд маань яахав, ер нь яах вэ, ер нь ээжийгээ хүндлэнэ шүү манай хүүхдүүд, яахав ер нь манай хүүхдүүд бүгдээрээ ээждээ бас их хайртай надыг ер нь үг хэлэхэд урдаас нэг юм хэлээд байдаг хүүхэд ч байхгүй. Нэг яахав ер нь тэгээд бас яахав хэрвээ тэгээд аав нь бас байсан бол арай илүү боловсрол моловсрол бас арай өөр юмаар, (0-12-33) чиглэлээр явах ч юм уу өөр ажил төрөл, энийгээ бодуул амьдрал арай сайжирах юм хийвэл бас дэм тус болох л байсан л даа. Манай нөхөр бол их тийм юутай, ажил хэрэгч, тийм одоо их шинийг их бодож санадаг танил тал, ер нь маш ихтэй найз нөхөд ихтэй ер нь тийм хүн байсан. Хэрвээ аав нь байсан болбол арай өөр энэ хэдийг боловсролтой болох байсан байх л даа. Боловсрол өшөө бас юм эзэмшүүлэх нааш цаашаа амьдралд нь бас улам дөхөмтэй болох байсан байх гэж боддог юм. Тэгээд одоо яахав дэ нэгэнт амьдралын жамаар одоо ийм болцон юм чинь одоо тийм л ёстой юм одоо яахав. Тэгээд яахав зүгээр хүүхдүүд маань, манай, ээж маань их тус болсон ээж маань бүүр одоо ерөөсөө хотод шилжиж ирээд нэг хэсэг манай тэр томыг харж байгаад тэгээд дараа нь энэ юунд. манай ээж бол насаараа ажил хийгээгүй хүн л дээ угаасаа хөдөө байсан хүн чинь нээх ажил хийдэггүй л байсан ш дээ эмэгтэйчүүд, эрчүүд л ажил хийдэг байсан болохоос дээр үед чинь, тэгээд ирээд яахав нөгөө санхүүгийн техникомд цэвэрлэгчээр манай ээж ороод уг нь ч тэхдээ ээж маань яг юугаар хотод шилжиж ирэхдээ яг өөрөө шилжиж ирээгүй манай тэр нэг… би ч нэг ийм учиртаймаа, би чинь эхээс ерөөсөө 2-уулахнаа, тэгээд хүүхэд төрөхгүй тэр хооронд чинь манай энэ одоо бага дүү, надаас 16 дүү байхгүй юу тэгээд тэр хооронд хүүхэд төрөхгүй болохлээр 2 хүүхэд хөдөө өргөж авсан, тэгээд тэрний нэг нь одоо арван хэдтэй л байсан байхдаа зайлуул бага байсан тэр нь нөгөө налайхын уурхайд нэг ажилчин, тэхэд хөдөө баруун аймгуудаас их элсүүлж авдаг байсан байхгүй юу тэр үед очиж, тэр юугаар манайх налайхруу шилжиж орж ирж тэр хүүхдийг нь манай тэр дүүгийн юугаар, тэгээд тэнд нэг ганц 2 жил ажиллачихаад хот руу орж ирсэн. Тэгээд ээж маань яахав хотод орж ирчихээд манай том охин мохиныг, том охиныг өсгөж байгаад тэгээд санхүүгийн техникомд жижүүрээр ороод жижүүр бишээ цэвэрлэгчээр ороод ажилж байсанаа манай энэ нөгөө энэ дунд баньд Мөнхтүвшинийг, цэцэрлэгт оруулаад яв гэсэн явдаггүй ерөөсөө. Шөнө болохоор л уйлаа л би ч явахгүй шүү гэж орилоол тэгээд их дургүй цэцэрлэгт, тэгээл өглөө манай одоо тэр өргөж авсан тэр дүү Хүрлээ гээд байдаг юм. Тэр эд нэр манай энэ хэд нар аваачиж өгөх гээд л, тэр үед нөгөө нэг чинь ундаа мундаа ч нээх элбэг байгаагүй юм чинь улаан ус гээд л нэг байлаа ш дээ, тэгээл би чинь өглөө байриал үзүүлээд л ерөөсөө аваад яв, тэр усаар л хуурч л хүргэж өгнө. Тэгээд хэдэн өдөр гайгүй нэг юм ууж бариал явж байсанаа өө сүүлдээ нөгөөдөхөө хараад дургүйцаад огт явдаггүй. Шөнө уйлаадл ерөөсөө би цэцэрлэгт явахгүй шүү би явахгүй шүү гэж орилоод тэгээд байхаар нь манай муу ээж ажилаасаа гараад манай энэ саяны энэ Мөнхтүвшинийг харсан ш дээ, тэгээд би чинь бараг хажуу талдаа шөнө нь тэднийд орж хононо оо ерөөсөө, манай тэр муу ээж ерөөсөө энэ Мөнхтүвшинд ерөөсөө их хайртай энийг одоо яахав тэгээд л багаасаа нөгөө хэдээсээ арай илүү тийм байсан юм, тэгээд манай муу тэр аав нь талийгаач энэ хүүхдүүдийн аав нь тэгээд л та одоо, бас нэг… яахав дэ нэг их муу юм бодоогүй л байх гэхдээ л одоо бас одоо та л одоо энэ хүүхдүүдийг буруу хүмүүжүүлж байна …юм л болуул дандаа нэг тэгдэг байсийн. Ер нь бол их дураараа юм л болуул нэг юм хэлчихээр гараад л ээжийнх руу гүйгээд орчихно, тэгээд үг сонсохгүй, тэгээд л дандаа эрхлэнэ мөнгө төгрөгө хайрлахгүйшд манай ээж энэ Мөнхтүвшинд. Тэр үед чинь мөнгө хатууу байсан үед чинь юу л авна гэнэ авч өгнөө одоо тэр үед чинь за байз энэ, одоо нэг гитаар хөгжим чинь бас л үнэтэй байсан да хөгжим мөгжим тэгээд л одоо янз янзын тэгээл одоо дуртай юмын л аваад өгчихсөн, тэгээл нөгөө муу тэр аав нь тэгээд л та одоо бас дэндүү дураараа энэ хүүхдийг өсгөж байна шүү гээл тэгдэгсэн. Яахав дэ тэгээд нээх ямар илүүдсэн мөнгө биш бас энийгээ илүү л харж байсан юм шиг байгаамаа одоо энэ саяны манай нөхрийг. Тэгээд яахав дэ хүүхдүүд маань яахав нэг гаж буруу тийм элдэв бусын юм байхгүй ээ. Тэхдээ бас манай энэ 2 банди маань жоох жоохон архи жоохон амснаа. Энэ л надыг бас их зовоож байгаа амьдралд нь энэ нь цаашдаа энэ нь болохгүй яахавээ тэр солонгост байгаа Батмөнх энд байхдаа бас жоохон завхраад байсан найз нөхөдүүдтэйгээ нийлж бариад, ажил хийгээд хэдэн төгрөг мөнгөөрөө нөгөө хэдтэйгээ наргиж наадаал бас жоохон завхараад байсан л даа, тэгээд яах вээ тэгээд солонгос молонгос яваад одоо ярьж барьж байгаа нь их сайхан ухаантай ер нь л өөр болцон байна лээ. (0-17-46) Би ч одоо таныг их зовоож байсан байна тэнд байхдаа тэгж байсан байна, би одоо та тэндтэйгээ адилхан битгий надыг битгий зүйрлэж бодоорой, үгүй энэд ерөөсөө их сайн, одоо би ерөөсөө хамаг юумаа ойлгож байна танд хайртай шүү гээд л утсаар ярихдаа сүрхий яриад байдагий ш дээ бодвол гайгүү д болж байгаа байх тэхдээ яахав ер нь тэгээд солонгосууд чинь бас их архи уудаг юм шиг байгаа юм. бас нээх зүгээа байдаггүй юм шиг байна лээ. тэгээл нэг цалин мөнгө буухаар л нэг уудаг бололтой юм шиг байгаа юм. За яахав бусад үед би ерөөсөө уухгүй байгаа шүү цалин буух үед яахав би нэг жоохон архи уугаад байгаа шүү гэдэг юм. Тэгээд үгүй ээ тэгээд тааруулж байвал яахав дэ миний хүү л гэдэгийн. Үгүй энэ хоёр нь, манай энэ хүүхдүүд 2 охин бол их даруу одоо манай энэ том байна, бага байна ер нь даруу бас заримдаа ч бас та нар одоо сэргэлэн бай одоо дээр үед бол ноомой даруу хүн хэрэгтэй байсан одоо үед бол өөр болсон шүү л гэдэг юм энэ хэдийг. Гэхдээ бас дэндүү даруу биш гээд эсэн бусан юм яриад байх нь хаашаа юм тиймээ? Тэхдээ бас ярих барих юмаа ярих үедээ ярьчихдаг тиймээ? Тийн бас ер нь ажилдаа болуул яахав мөр мөр амьныхаа юмыг хийгээд амиа борлуулаад байнаа. Тэгээд энэ манай энэ бага охин чинь аав нь нас барахад чинь 13 тай байсан юм чинь тэр чинь 5-р ангид байсийм уу, 4-р анги байсан байхаа ер нь тэгээд л амьдралын эрхээр гэдэг юм уу яадаг юм манай энэ том охин сургууль төгсөчихөөд нэг мэргэжилээрээ ганц хэдхэн сар ажиллсын тэгчихээд ажилаасаа гарсан тэр ажил нь ч бас таагүй нэг сүүний үйлдвэрт ажиллаж байгаад гарч ирээд тэгээд хувийн ажил руу орчихсон байхгүй юу, одоо нөгөө худалдаа наймааны ажил тэр том охиныг одоо ингээд, гэр нь хойшоогоо 5 буудалд байсан. Тэгээд л манай энэ муу бага чинь дөнгөж тав, тэгэхэд чинь 4-р ангиа төгссөн жоохон юм энэ чинь угаасаа жижиг биетэй , дагаад л одоо ерөөсөө зах руу одоо наймаанд юм авч барьж борлуулдаг зардаг, энэ муу чинь эндээс гарч яваад л ерөөсөө явдаг, ганцаараа л явна хөөрхий, хойшоогоо тожийгоод л жоохон. Одоо тэгээд бас нэг багаасаа бас нэг сурсан юм нь тэр байгаа юм. Тэгээл энэ чинь ерөөсөө жоох, очоод зах дээр нэг юм жоохон юм авчираал тэгээл мань эр авч зарна тэрнийг нь, нэг хөөрхөн юм л явж байдаг байсан юм. Эгчийгээ дагаа л тэгээд л янз янзын хүнд хүнд юм өргөөд зайлуул ер нь багаасаа одоо амьдрал үзэж эхэлсэн дээ. Тэрэнд чинь тэгээд 9, 10 төгстлөө яваад л зун тэгээд амралт мамралтаараа ч ерөөсөө зав байхгүй, тувтан ерөөсөө наймаа хийдэг (0-20-51) тиймэрхүү ерөнхийдөө наймааны юманд бас их… тэр нь ч бас их хэрэг болж байгаа ш дээ одоо бас ингээд мэргэжлийн нягтлан бодох хийж байхад чинь бас их, гэж боддгийм бас. Яахав тэр муу болох юм байхгүй ш дээ хүүхдэд. Тийм ээ, янз янз бүрийн юм хийгээд сурачихдаг, тэгээл одоо тэрнийгээ яридаг байхгүй юу би тэгж ичээд, тэгж ангийн хүүхдийнд явж байсан чинь.. тэгэж юм зараад зогсож байсан чинь, бүр тэрнийгээ хүртэл… гээд тэрнийгээ одоо тэгээд яридаг байхгүй юу. Тэр одоо манай энэ нөгөө Одмандахын нөхөр нь Өлзийнаран гээд хүү бий л дээ энэ 2 чинь бүүр багаасаа 2-уулаа энэ 40-р сургуульд 2-уулаа сурж байсан хоёр хүүхдүүд байхгүй юу цэцэрлэгт ч хамт байж байсан. Тэгээд сургуульд, Тэгээл сүүлдээ энэ 2 сургууль төгсөөд сая нөхөр нь юунд яваад солонгост 2 жил сурж ирээд тэгээд л нодлин жилээс энэ 2 амьдарч энэ байранд нэг гэрт орсон л доо. Тэгээд одоо тэрнийг одоо Оогий яридаг байхгүй юу тэгээд л юм зараал тэгээл.. манай тэр нэг охин бас юу яасын, манай нэг хэсэг нэг түцний худалдаа гэж нэг хэ, нэг үе хөгжиж эхэлж байлаа ш дээ энд тэнд л нэг баахан түцүүд одоо тэр ч яахав одоо тэр нь томорчилоо л доо тэгээд манай гэрийн хажууд, би нөгөө ажил хийж байхдаа, нэг түц авч өгөөд гэрийнхээ энэ байшингийн яг хажуу талд нэг түц ажиллуулж байсын. Тэгээд тэнд чинь одоо манай энэ Одмандах чинь худалдаа хийнэ (0-22-13) Тэндээ амралтаараа л ерөөсөө, тэгээд л орой ирээл зайлуул хичээлээсаа ирээл орой тэнд наймаа хийгээл зогсож байдаг. Тэгээл одоо нөгөө энэ одоо энэ найз залуу энэ тэр нь явахаар энээсээ ичээл нуугддаг байсан гээд л инээлддийн инээдтэй ш дээ. (инээв) Энэ нь харсан ч хараагүй юм шиг яваад өгдөг, тэгээд яахав ангийн хүүхдүүд янз янзын юм их тааралддаг байлгүй. Манай бага, манай энэ гэрт манай тэр дүүгийн манай талийгаачын дүү эмэгтэй байдаг юм, тэр нэг нөхөртэй суугаад манай энэ том өрөөнд амьдарч байсан юм. Энэ нь жоохоон Одмандахын энэ дөнгөж нэг хоёр ой өнгөрч байсан байх, манайх энэ байранд цугаараа амьдарч байсын, тэгээд тэднийх энд гал тогоо нь тусдаа эндээ ингээд хоол ундаа хийдэг ингээд байсан байхгүй юу. Тэгээд зайлуул яахав дэ бид нар чинь өглөө хаячихаад гараал яваад өгнө. Ажилд яваад өгнө тэгээд энэ хооронд манайд чинь баахан хүүхэд. Тэгээд манай тэр дүүгийн хүүхэд , тэгээд л манай одоо энэ дүүгийн, тэр Батмөнх эд нар чинь гэрээр л хэдэн хүүхдүүд, өдөрт л тэгээд хичээл тарж ирээд л баахан шуугилдаад л зодолдоод л, энд ингээл байж байдаг, мань эр ерөөсөө багаасаа тийм их амжиргаатай, тэгээ л аягаа бариж аваал… юу яадаг, манай энэ дүү нар аягүй их айхтар угаасаа ч эдийн засагч улсууд л даа, багаасаа их айхтар, тэгээл одоо юу яадаг байсан байхгүй юу тэр үед чинь мах ч их ховор байсан орой бид нар ингээл унтах гэж байхад чинь, хонины гэдсийг чинь сайхан татаал машиндаал байж байсан чинь өглөө босоход чинь 1000 бууз балкон дээр хйигээд тавьчихсан, тийм их аж ахуйч тийм улсууд байхгүй юу багаасаа юу залуугаасаа. Тэр хэмжээгээрээ одоо бол тэд нар бол үнэхээр амьдрал нь үнэхээр бас боломжтой сайхан л болцон байгаа юмыг ашиглаж багаасаа тэгж сурсан. Тэгээд л тэр цувдаагаар хийсэн бууз өдөрт хоёулаа ажлаасаа ирээд л өдрийн цайгаараа ирээд лчанж идчихээл яваад өгдөг, ажилдаа. Тэгээд манай өнөө нөхөр чинь хоёр ойтой байж байхад нэг жоохон юм шууд тэгээл буузаа хийж байхад нь аягаа барьж орж ирээ л (инээв) аягаа барьж орж ирээд л өдөрт амиа борлуулчихна тэгээл нөгөөдөхдөө хэдэн бууз хийж өгдөг юм тэгээл тэрийг нь идэж аваал… тэгээл багаасаа бүр одоо тэрийгээ ярьдаг байхгүй юу, тэгээд би нэг амиа нэг их тэгж аргалдаг байсийн тэгээд дараа нь тэддэг болсын байлгүй бас тэгдгийн, тэгээд яахав дээ дараа нь, тэр хэд ч яахав гараад яваад өгсөн, тусдаа байр аваад гараад явчихсан л даа. Тэгээд багаасаа тийм яахуу манай энэ бага бас жоохон багадаа одоо нэг тийм жоохон, юм өөрт нь ерөөсөө таардаггүй хийсэн юм ерөөсөө өөрт нь таарахгүй, жишээ нь ингээл үсийг нь самнаад өхөөр л уурлаал тийм ч болчиж ийм ч болчиж гээд л энэ цэцэрлэгт явдаг байсын хойшоо энэ 86-р цэцэрлэг манай хажуу талд байдагын, тэгээл өглөө цэцэрлэгт би нөгөө үсийг нь самнаж өгөх гэхээр чинь өө үс чинь таарна гэж байхгүй самнаад өгөхөөр, ерөөсөө ийм таарсангүй ийсэнгүй гээд л заримдаа лентээр боогоод өгчихөөр нөгөөдөхөө аваад хаячихна муухай болчиж гээд одоо нээх хаашаа ч гэхийн хурцдуу ч гэхиймуу одоо юу гэхийн нэг тиймэрхүү зантай бас жоохон багын зантай. Би харин энэ хүүхдүүдээ ерөөсөө хүүхдүүдээ нэг их хөх мөхөөрөө тэгж тэжээж чаддаггүй байсан хөх ерөөсөө сүү муутай угаасаа, тэгээд бүгдээрээ дандаа угжаар ерөөсөө дандаа голдуу. Тэгээл одоо манай энэ багын угж 4, 5 хүртэл хөхсөөн хөхсөн, юу нөгөө сооск, сооскоос салдаггүй ерөөсөө амнаасаа. Бид нар ингээл тэр хойшоогоо ээжийнд очоол танай ээжийх хайлаастад байдаг байсан хааяаа очоол заримдаа нөгөө сооскоо гээчихээд яваад өгнө тартчихаад. өө орой унтуулахгүй нөгөөдөх чинь сооскоо нэхээд тэгээд манай муу ээж гарч яваал тэр хавиас сооск айлаас хайгаал. Багын нэг,

Бямбажав -

Та нөхрийнхөө тухай яриач?

Нанзай -

За. За манай нөхөр чинь анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны дунд сургууль төгсөөд хэдэн жил ажиллаж байгаад тэгээд анагаахын дээдэд 1972 онд төгссийн. Тэгээд яаха 72 онд төгсөөд л сургуулиа төгсчихөөд тэгээд энэ 4-р амбултор гээд энэ 7 буудалд байсын таван буудалд одоо, тэндэхийн амбулторын эрхлэгч…ээр хэдэн жил ажиллаад тэгээд дараа нь Сүхбаатар дүүргийн… хуучин чинь дүүргүүд дээр нөгөө эрүүл мэндийн газар гэж байдаг байсан ш дэ эмнэлгээ хариуцсан эрүүл мэндийн газар ерөнхий нэг эмчтэй дэвсгэр нутгынхаа бүх эмнэлэгүүдийг хариуцдаг дүүрэгийн харьяалалд яадаг нэг тийм юм байдаг байсан, тэнд манай хүн сүхбаатар дүүрэгт ажиллаж байгаад бас нэг 4,5 жил ажиллсан байхоо. Тэгээд дараа нь тээвэрчдийн эмнэлэгийн ерөнхий эмчээр очиж ажилласын, тээвэрчидийн эмнэлэг чинь анх нэг байгуулагдаад ерөөсөө нэг байшингы нь зөвхөн барьсан, дотор тал нь % барьсан ч биш ээ ерөөсөө байшин эхлээ д л, баригдаал эхлэхэд л манай хүн тэнд очисон байхгүй юу тэгээл нөгөө эмнэлэгээ барьж дуусаадл дотрох мотрох тэгээл эмнэлгийн бүх юмаа байгулаа л ерөөсөө. одоо тэр толгойтод байгаашдээ тэр тээвэрчидийн эмнэлэг (0-28-02) гээд одоо тэр Сон, юу Сонгино хайрхан, биш ээ Баянголынх байх, Баянголын нэгдсэн эмнэлэг одоо орчихсон байгаа, тэгээд тэр эмнэлгийг маш их сайхан болгосон ерөөсөө одоо дараа нь нэг хэсэг л аягүй их, энд тэнд зохион байгуулах авъяасаар аягүй их чадвартай тийм их авхаалжтай тийм хүн байсан тэгээд тэр эмнэгтийг их сайхан болгосон. Тэгээд яахав одоо нөгөө тээвэрчидийн эмнэлэг гээд төрөлжицөн дандаа нэг жолооч нар очиж эмчлүүлдэг үзүүлж харуулдаг нэг тийм эмнэлэг байсан ш дээ тэгээд дараа нь яахав тэр тэгээд боличихсон л доо. Тэрний дараагаар айрагийн эмнэлгийн тасгийн эрхлэгчээр очисын, тийм тасгын эрхлэгчээр хэдэн жил ажиллаад тэгээд улсын асрамжын Батсүмбэрийн нэг газар байгаашд улсын асрамжын газар гээд, тэндхийн даргаар яваад 2 жил гаруй болчоод тэгээл өвдөөл тэндээ юу яацы ш дээ.

Бямбажав -

Их завгүй байсан байхдаа социализмын үед? Хоёулаа ажилтай байсан болохоор?

Нанзай -

Завгүй ямар ерөөсөө

Бямбажав -

Тэгээд ер нь хагас сайн бүтэн сайн амралтын үеэр та гэртээ байдаг байсан байх. Тэгээд тэр үедээ хүүхдүүдтэйгээ яаж амралтыг голдуу өнгөрөөдөг байсан?

Нанзай -

Үгүй одоо ерөөсөө тувтан тэд нарынхаа хувцасыг угаагаал хоол ундаа хийнэ тэгээд яахав бид нар чинь нөгөө юу яадаг байсийм аа бид нар бас юм их үздэг байсымаа, агаар салиханд гарна энэ хэдийгээ аваад, манай муу талийгаач бас тиймэрхүү юмандаа их сүрхий хүн байсан, энэ хэдийгээ аваад агаарт гарна, кино явж үзнэ парк маркаар явж зугаалуулна, ер нь бас гайгүй бас чөлөөт цагаа өнгөрөөдөг байсын бишүү. Завс, Хувцас хунарыг нь угааж юмаа зохицуулчихаад л тэгээл тэр хэдийнхээ юмыг бас энэ хэдийгээ бас нэг аваад гараал байдаг байсын, аа ер нь бас яахав дэ бас аль аль талаа бас зохицуулдаг л байсан даа, амралт ажил. Бид нар одоо тэр юунд цагаан хуаранд байж байхад, юу яасымаа тэгэхэд чинь парктай их ойрхон байдаг байсан байхгүй юу тэр чинь, тэгээд би ерөөсөө бүтэн сайн өдөр энэ хэдэн хүүхэд, бага байсаан тэгэхэд манай энэ 2 хамгийн том 2 нь бага байсан нөгөө дараачийн дундах ч (0-30-21) гарсан байсан тэгэхдээ тэр ч гараад удаагүй бид нар байранд ороцон юм байгаа юм, тэгээл энэ хэдийг чинь тэрэг, нэг муу хүүхдийн тэргэнд чирч яваал парк руу л явдаг байсыш дэ. Паркад аваачаад тоглуулаал, тэгээд, тэгээд яахав дэ бас дурсаад нэг ганц юм ярихад, би бид 2 нэг одоо манай энэ бага байж байхад нэг мөнгө нэг жоохон байхгүй болцсон, (0-30-57) цалин малин буугаагүй мөнгө төгрөгөө бас яацан ч байлаа бүүр мөнгөгүй болж яадаад, байж байсан тэгсэн чинь нэг гадагшаа гарах гармаар, гарах гэсэн чинь яадаг, тэгсэн муу талыгаач нэг юунаас ганц доллар хармаанаас гараад ирэхгүй юу, тэгээд тэр ганц тэгэхэд ч нээх их ханш нь байгаагүй байхаа зайлуул хэд ч байсым дээ, нөгөөдөхөө барьж аваад багыгаа дагуулж яваад, бид 3, ээ нэг тэгээд нэг доошоо уруудаад тэр нэг доор нөгөө юу гээд байдгын, 70-р дэргүүрийн наад талд нөгөө… ганц доллараа барьж аваад доошоогоо яваад байгаамаа, тэгээд хаана орох вэ гээд тэгэхэд чинь үйлчилгээний газар ховор байсан, барьж яваал нөгөөдөхөө 3-уулаа энэ багыгаа дагуулж яваад, энэ доор одоо энэ Ïраг ресторан гээд байдаг, байсын одоо өөр болсон биз тэгээд ресторан луу ороод ганц доллар хэ хэ … тэгсэн чинь ороол нөгөө юмаа харсан чинь тэр хавиар ерөөсөө тэрүүгээр авчих юм ерөөсөө байдаггүй тэгээд нэг ганц яалаа тэнд чинь, нэг ганц, лаазтай ундаа, авсымаа тэрүүгээрээ, тэгээд нэг хэдэн юм үлдсийму яасын мэдэхгүй, тэгээд өөр ямарч юм авах бололцоогүй байгаа юм чинь, буцаал эргээд тувтан гэртээ ирж билээ, нээх мөнгөтэй хүн шиг. Хааяа хааяа гэр бүлийн дунд амьдраод бас янз янзын юм гарыш дээ . тэгээл тэр ганц доллараар чинь тэгээд л юу авах гэж явж байгаан бүү мэд тэгээд юунд ч хүрэхгүй тэгээд нэг ганц лаазтай ундаа авч нөгөө охиндоо өгчөөл буцаал гэртээ хүрээд ирдэг.

Бямбажав -

Ер нь тэр үед, үзвэр үйлчилгээ кино бас их гардаг байсан болохоос биш

Нанзай -

….Кино гарч байсийм.

Бямбажав -

…бусад үзвэр үйлчилгээ их ховор байсан юмаа даа, баар цэнгээний газар гэж байдаг байсым уу?

Нанзай -

Байхгүйээ тэр үед чинь яваад ороод байх ч нэг их тийм олон баар цэнгээний газар гэж байгаагүй ш дээ. Одоо л ийм тоймгүй олон болцон болохоос биш хамаг байгаа тэр үеийн чинь үйдчилгээ яахав нэг хүнсний дэлгүүр барааны дэлгүүр аа тэгээд цирк, бид нар Цагаан хуаранд байж байхад нэг, одоо манай энэ Батмөнх бага байхад, манай энэ Баагий их жоохон аймтгай ерөөсөө багаасаа тийм хүүхэд, тэгээд тэр хүүхдүүдээ аваад бид хэд тэх… юу яадгийн байна оо цирк үзэх гээд Цагаан хуаранд байж байгаад яв, очоод цирк үзэх гээд ороод үзэж байсан чинь манай нөгөө Батмөнх чинь айгаад нөгөө циркийг чинь үзэж чаддаггүй уйлж орилоод гар..гарах гээд тэгээд бүүр болохгүй болохлээр нь гарч яваад 2- уулаа нөгөө хүүхдээ дагуулаад юу руу оросын хойд талд 7-р гуанз гээд хуучин байсын тэр 7-р гуанз луу орж нэг хоол авч идчихээд эргээд нөгөөдөх рүү явах гэсэн чинь явдаггүй нөгөөдөх чинь мэдчихээд одоо, гоё ш дээ миний хүү гоё очиж үз, оръё гэсэн чинь ерөөсөө байдаггүй тэгээд нөгөө хэдтэй байсын 3,4-тэй л байсан байх тэгээд тэрнээс хойшоо л цирк баба гуанз баба гээд л ярьдаг (инээнэ) тэгээд тэрнээс бид, бид нарыг ажиллаж байхад чинь бас нэг хүүхдүүдийг одоо ч бас л тийм л байгаа байх албан газар чинь хүүхдүүдээ авч их одоо их нялхасын баяараар хүүхдүүдээ баяарлуулаад нэг тэмцээн мэмцээн зохиогоод тэгээл юм мум үзүүлээд ингэдэг. (0-34-26) Бүр машин тэргээр эцэг эхтэй нь аваад явдаг, байсын одоо ч ялгаагүй тэгж л байгаа байх л даа, тэгээд бид нар нэг, нэг юугаар нялхасын баяараар тэгэхэд би хотын эвлэлийн хороонд парк дотор тэндээ ажилж байсын, дагуу бид хэдийг тэр хүүхдүүдээ аваад бид хэд яваад, зайсан толгой дээр гараад, буцаад буух гэсэн чинь нөгөө хүүхэд чинь айгаад бууж чаддагүй ээ нөгөөдөх чинь, тэгээд уул муулан дээр гарчихаад угаасаа жоохон зүрх тааруутай аймтгай угаасаа одоо ч хэрнэ өндөр мөндөр энэ балкон молконаар чинь ерөөсөө яаж чаддгүй ш дээ, айгаад. Тийм айтмгай тэгээд бүр нөгөөдөхий чинь доошоо аваад буух гэсэн чинь бууж чаддаггүй болохгүй болоод тувтан нүүрийг нь нүдийг нь ингээд таглаж байж доошоо бууж авч ирсийн, нэг тийм жоохноосоо нэг тийм жоохон аймтгайдуу хүүхэд байсын, одоо хэрнээ ба хааяа хааяа айгаа л эвгүй тэгээд байдаг юм шиг байгаа юм бас.

Бямбажав -

таны хүүхдүүдийн дотороос чинь, одоо өөрт чинь, хамгийн одоо харицахад амархан хүүхэд нь аль нь байсан бэ?

Нанзай -

Бага байхал уу?

Бямбажав -

Одоо ч.

Нанзай -

Одоо юу? Одоо ч ер нь би тэгээл хамгийн түрүүнд энэ том охинтойгоо л 2 охинтойгоол голдуу харьцдаг ш дээ юм аа энэ 2-т л голдуу хэлдэг, тэгээд хөвгүүдийг чинь тэр болгон тэгээд л хэлээд байх% хэлэх юмаа л хэлэхээс биш тэр болгон тэгээд хэлээд байх .. байдаггүй ш дээ, хэлүүлч ойлгоно л доо, хамгийн түрүүнд л энэ том охинтойгоо ярина, бага охиндоо хэлнэ одоо янз бүрийн юм гарна ш дээ муу сайн.(инээнэ), тийм л байна, За би нэг, ээж аав 2-оо бас яричий даа, бас. Болхуу?

Бямбажав -

Бололгүй яахав.

Нанзай -

(инээнэ) Манай аав Цээлэй гээд өндөөр тийм хүн байсын манай тэр нутаг усандаа өндөр Цээлэй гээд бүүр нэршчихсэн, тэгээд манай аав их сайхан дөлгөөн их сайхан нутагтаа их нэр хүндтэй тийм хүн байсан л даа, тэгээд, багадаа ерөөсөө сургууль мургууль ерөөсөө төгсөөгүй ямарч одоо сургуульд 1-р анги ч суугаагүй, (0-36-53) тэгээд яахав зүгээр цэргийн албанд яваад л тэгээд л тэндээ л нэг зайлуул ном бие дааж сурсан юм шиг байгаа юм … Мэргэжил гээд байх юм байхгүй, тэгээд сүүлд харин тийм хэрнээ, нягтлан бодох болцон, тэгээд манай аав чинь дандаа бас ч гэж сумандаа л бас гайгүй л дээгүүр албан тушаалын л ажил хийж байсан юм, манай ээж бол ажилгүй зайлуул гэртээ гэрийнхаа ажлыг хамаг юмыг ээж л хийдэг, гэхдээ хажуугаар нь манай аав их тийм оролдлоготой, биеийн тамир аягүй их оролдоно, ерөөсөө оролддоггүй юм биеийн тамир гэж байхгүй одоо тэгээл болебол, шатар, теннис, гүйлтэнд хүртэл гүйж байдаг одоо тийм өндөр хүн хэрнээл тийм сониуч хүн байсын, тэгээд, аав чинь багын дарга хөдөө хийж байгаад тэрнээсээ яагаад сумын артелийн дарга их олон жил хийсөөн манай аав, артелийн дарга олон жил хийж байгаад тэгээд сүүлд нягтлан бодох хийгээд артелийн нягтлан бодох хийгээд, тэгж байгаад тэгээд сүүлд яахав өвчний юугаар өнгөрсийм л дөө. Тэгээд, тэрнийг за за тэрнийг жоохон яах уу, манай аав тоглоомонд их дуртай ерөөсөө ер нь тоглодоггүй ч юм байхгүй, тэгээд л одоо манай гэр, гэж их өө том одоо манай увсын гэр чинь их том том гэртэй ш дээ.

Бямбажав -

Тийм.

Нанзай -

Тийм ээ.

Бямбажав -

8 ханатай.

Нанзай -

8 ханатай жигтэйхэн том гэр одоо манайх ерөөсөө тийм том гэртэй байсан тэгээ л, ша… тоглоомд дуртай, манай муу ээж чинь зайлуул тэгээ л хүмүүс авчираал гэртээ авчираал тоглуулаал шатар одоо, тоглоол суучихна. Тэр үед чинь юу их хөгжиж байсийм, шагай шагай харвах, манай сумд аегүй их хөгжиж байсан одоо ч бас хөгжиж байгаа байх өчигдөр телевизээр гарч байсан. Орж ирээл ерөөсөө нэг гэрийнхээ, хүмүүс дагуулж ирээд л тэр юугаа аваад л авдар аа аваачиж нэг тийш нь тавьчхаал тэгээл нөгөө талд одоо тэр юу ч байдгийн нэг муу бүр хол тэр 2 талын юмыг авч нэг тал руу тавьчихаал, тэгээл ша.. юу яана даа шагайдна, шагай харвана тэгээд манай муу ээж чинь заримдаа уурлаал хоолыг нь хийгээл заримдаа ч яахав тэгээд гайгүй (инээнэ) нээх тоглоомд дуртай хөөрхий тийм хүн байсым. Тэгээд хамгийн сүүлд надыг нэг наашаагаа би нэг, 1-р курст байж байгаад би гэртээ амралтаар, зуны амралтаар ирсэн байхгүй юу, тэгээд амралтаар хариад буцах гэж байсан чинь.. тэгэхэд манайх (0-39-36) гэрээ, гэрээ юу яаж байсийм, бас арай жоохон томруулах гээд, тэр томруулах биш ээ униа янзлах гэж, шинэчилэх гэж шинэчлэж байсан, унь маань жоохон муудчихсан байсан байлгүй. Тэгээд манайх сумыхаа төвийн сумынхаа хойд талд нэг хашаанд, гэр мэрээ буулгачихсан зүгээр нэг хажуу талд нь зүгээр шал малгүй барьчихаад, шалаа аваачаад, бас нэг жоохон будаж бариад тавьчихаад, тэгэхэд манай муу аав унь мунь модноос, юунаас нөгөө уулнаас л гарч ирж л нэг одоо энэ унины.. хамгийн залуу модоороо л хийдэг байсан ш дээ, нэг, хар модоор тэгээд нэг хагасыг нь хийгээд тавьчихсан хагассыг нь хийгээгүй байж байсан байхгүй юу, намайг наашаа ирж байхад тэгээл тэр хооронд манай ээж, аав чинь нөгөө юунд спортод их дуртай, өнөө гэрийхээ шалыг ерөөсөө бууцан дээрээ тавьчихсоон л хэдүүлээ юу тоглож байна ш дээ. Тэгээд нөгөө гэрийнхээ шалыг авч одоо тавьчихсан теннис тоглоол манай аав чинь надыг нааш явж байхад тийм байдаг байсийм зайлуул. Тэгээд манай аав чинь их өндөр хүн байсан болохлээрээ нөгөөх чинь, нөгөө шал, теннис тоголж байгаад нилээн наана аваачаад хаячихлээр нөгөө өндөр хүн чинь хөдөлж ядаж байгаад нөгөө авч чадахгүй тэгээл алдчихна тэгээл алдчихна, тэгээд л бид хэд инээлдэнэ зайлуул, нэг их тийм, алиа тийм, тэгсэн чинь надыг наашаа явж байсан чинь чи өнөө жил чадсангүй хойтон жил чи надад хойтон жилдээ… тэр үед чинь юу байхгүй байсыш дээ нөгөө одоотой адилхан кээт мээт, пүүз мүүз гээд элдэв бусын юм байсан биш, тэгээд чиишэг гээд нэг тийм, зүгээр нэг юм доогуураа нэг савихан ултай нэг тийм намхан юм, надыг бага байж байхад тэр үед биеийн тамирт тэгэж хэрэглэж байсан оёж, өөрсдөө оёдог нэг тийм. Хойтон жил ирэхдээ надад тийм юм оёж өгөөрөй гээд л зайлуул надад хэлсэн байхгүй юу. Тэгээд би надыг наашаа яваад, сургууль руу ирээд л энд нэг 2 сар гаруй болж байсыму яасын. 2 сар л болсон байх аа. Тэгээд зайлуул, аав маань нөгөө юу яацышдэ элэгний ком болоод, тэгээ л шарлаад, шарлах, шарлахы нь мэдэлгүй аймагийн төвлүү явж хүндрээд тэгээд аймагийн төв дээр ирж өнгөрсийн би тэгээл аавтайгаа уулзаж чадаагүй зайлуул. Тэгээд ерөөсөө тийм их спортод дуртай тийм их. Тэгээд л одоо тэр үед чинь манай аав чинь нягтлан, бие дааж нягтланд сурчихаад л (0-41-55) болчоод дээр үед чинь дээр үед нэг сампин байлаашд нэг ийм хятад, сампин нэг талдаа 5 нэг талдаа 2 ч байлуу нэг тийм юутай.өө тэрүүгээр чинь...юу яана аа, сампинийг чинь ёстой аюултай цохино, ерөөсөө. Тэгээд аав маань нутагтаа нээх тийм нэртэй хүндтэй нэг тийм өндөр Цээлэй гэдэг нэртэй байсан болохоор бид нар, одоо нөгөө сая нөгөө иргэний үнэмлэх солилоо ш дээ, тэхэд чинь энэ иргэний үнэмлэх солихлоор чинь овог удмын овог тогтоосышд тэр ч яахав тэр нэг схем зураг бол байгаа л даа, юу, тэгээд тэрэн дээр манайхны тэр манайхны тэр хавийнхан одоо яг амьдарч байсан газараа ч сайн мэдэхгүй тэгээд овог мовог ч бас тодорхойгүй, ер нь яахав бид нарт бас заавар өгсийшдээ, яахав шүтэж байгаа уул ус юм уу хүн ч юм уу тэ, нэр хүндтэй одоо тийм газар усныхаа нэрээр одоо овог зохиож болно гэсэн тийм бас нэг юу өгсий ш дээ тэр дагуу бид нэр бүгдээрээ өндөр гэж овог авсан одоо манай энэ хүүхдүүд хүртэл бүгдээрээ өндөр гэж овог авсан л да. Ер нь тэгээд яахав ээж маань яахав дээ зайлуул багаасаа тэгээл.. энэ манай ээж аав 2 их багаасаа суусан дээр үед чинь одоо, багаасаа гэр орон болгодог тийм ёс байсын байлээшд манай аав чинь дөнгөж 20, 18-тай ээж 20-той байж байхад л гэр болсон юм шиг байгаан тэгээд би ч одоо тэгээд хойтон жил нь төрсөн тэгээд манай ээж аав, аав чинь их нэг залуу одоо дөнгөж 19-төй хүүхдтэй болж байсан юм шиг байгаан. тэгээд надыг чинь, би их том биетэй 10 жилд байж байхдаа угаасаа тарган тийм байсышдээ одоо ингээл хорчыгоол байхгүй, их тарган байсан, тэгээд би ч нөгөө Цагаан хайрханы, Баруун….-ы 10 жилд 6-р анги 7-р ангид байж байхдаа, нэг би нэг зун нь харих гээдл хүний машинд суугаад харидийн байнаа, тэгсэн чинь тэр жолооч нь нэг тийм залуу хүн байсын тэгээд тэр “чи хэний хүүхдүү гээд” л надыг тэгсэн би аавыхаа нэрийг хэлээл тэдний хүүхэд гээд л тэгсэн чинь л “битгий худлаа хэлээд бай, тан.. тэр аав чинь залуу хүн шдээ чи юу гэж хүүхэд нь байж байдын” гээд л тэгдэг л байсан байхгүй юу. Тэхдээ нээх өндөр биш тарган биетэй тарган болохоор нь хаашаа юм одоо (инээв) манай аав тийм их залуу л хүн байсын байлгүй дээ. Манай муу ээж яахав ээ ажил төрөл хий, нэг их хийгээгүй, тэгээд л яахав бид хэдийг хүн болгоол тэгээл.их сайхан бас их сайхан хүн байсан манай аав ээж 2, хэн ч гэсэн ээж аавыгаа муу хүн байсан гэж хэлдэг хүн байхгүй л дээ тэхдээ их сайхан улсууд байсан. (0-44-46) Тэгээд уг бол одоо би ээжээ дуурайгаад эд нарыг дуурайвал тийм их дөлгөөн гайгүй л одоо болох ёстой л юм байгаан гэхдээ би дуурайсан л гэж боды ш дээ өөрийгөө. Эд нартаа нэг тийм их нээх ааш зан ман гаргаад хүүхэд мүүхдэдээ нээх тэгээд байдаггүй. Зарим эцэг эхчүүд бас нэг хурц улсууд байдаг ш дээ нэг юм хэлсэн ч янз янз яагаа л хүүхдүүдээ загнаал зодоо л нүдээд л, бас нэг тэгээд байдаг хүн байдаг шд би бол тэгдэггүй, хүүхдүүддээ ерөөсөө, аль болох болох талаас нь л, манай нутгийхан ч бас тэгдгийн ээж аавыгаа дуурайсан, энэ тэр гээд л тэгдгийн, удам юм бол, удам тийм юм чинь бас дуурайх л байлгүй бас өөрийгөө бас дүгнээд байна шд хурц зан байхгүй тийм угасаа тийм ноомой би. Тэгээд одоо тэрийг дуурайгаад манай хүүхдүүд ч одоо тиймэрхүү ерөөсөө. Энэ нэг хэдэн хүүхэд дотороос хамгийн бага Оогий маань л жоохон хурцдуу даа гэхдээ болуул тийм их гаж буруу зан байхгүй ээ, жоохон хурдан уурлана, тэрий нь би хэлдэг байхгүй юу “чи одоо ер нь хачин аашаасаа болно шүү л” гэдийн би ааштай ч гэсэн ухаантай шүү гэдгиймөө бас. (инээнэ)

Бямбажав -

Нөхрийг чинь одоо өнгөрснөөс таалал төгссөнөөс хойш хүүхдүүдийн чинь ааш зан, тантай харицах байдал бас их өөрчлөгдсөн байх даа?

Нанзай -

Гайгүй ээ гайгүй нээх тийм өөрчлөлт гараад нээх тийм..

Бямбажав -

Ер нь дүгэнээд хэлэхэд…

Нанзай -

… аа тийм, гайгүй гайгүй нээх тийм юм байхгүй, тийм, гайгүй, яахав дээ нэг хэсэгтээ энэ хэд маань бас хүнд цохилдонд орсон л доо, бас бага байцгаасан юм чинь гэнэт тэгээл ингээл ганц тулж байсан хүн өнгөрчихлээр чинь хэцүү шд. Тэхдээ нээх, нээх яахгүй голдуу ажил гээдл ингээл явчидаг тэгээл нээх бас нээх тийм ойр байгаад мөнхийн ингээл хамт өдөрт ингээд байгаад байсан бол бас өөр байх тэхгүй тэгээд ингээл яаваад байсан болохоор бас нэг жоохон хүүхэд хүртэл бас жоохон яадын юм шиг байлээ ш дээ бас нээх ойр байгаад байдгүй юм шиг байгаан. Би тэгж л боддышд.

Бямбажав -

Ер нь зовлон хүнийг ойртуулна гэдгийшдээ тэ?

Нанзай -

Тийн.

Бямбажав -

Тийм зовлон үзсэний дараачаар нэг тийм эвсэг байдалд орх ч юумуу нэг тиймэрхүү байдал байдаг байсан уу? Нэг нэгнийгээ илүү ойлгох ч юмуу.

Нанзай -

Гайгүй гайгүй харин яг тийм шүү тийн бас нэг хуучин шиг нэг тэгээд болоод байсан чинь тэгээл нэг нь байхгүй болчихоор чинь авдаг хэдэн төгрөг цалин ч хүртэл одоо багадаад явчихаар, тэр чинь ер нь тэгээд болохгүй юм байна энэ чинь ийм болж байна, манай тэр том, дунд банди ч гэсэн тэгээд сургуулиас гарцышдээ, ээж одоо аав ингээд юу яацан юм чинь би ерөөсөө одоо ажил хийе энэ тэр ерөөсөө болохгүй нь тэгээл яахав энэ хэд чинь одоо эд нар чинь оюутан байх төгсөнгүүтээ ажил хийгээд л (0-48-02) энэ жоохон ч хүртэл ажил хийгээл юм гэлэг чинь бас л нэг л болохгүй бас ингэхгүй бол болохгүй гэдэг л нэг ойлгоц төрчөөд хуучин чинь бол нөгөөл бэлэн л бүх юм байжаахад чинь нөгөө бага чинь дагуулаа л ёстой энд тэнд л хаа л бол хаа аваад л ингээд л боломжтой л яваад байсан чинь болохгүй нь гэдгийг ойлгоол байгаа байхгү юу тиймээ? Тийн. Тэгээ л нэг хүний цалин чинь нөгөө л байр мөнгөө төлнө байрны мөнгөө тэгээд өөрсдийгөө тэжээнэ гэдэг чинь тэгээл болохоо байчина багадаал явчиж байгааш дээ, зайлшгүй л одоо юм хэрэгтэй мөнгө хэрэгтэй, манай нөхөр чинь бид 2 чинь нэг нутаг усных л даа, бид 2 чинь одоо бүүр нэг сумын нэг довны хоёр, нэг хамт л ойр байсан улсууд байхгүй юу.

Бямбажав -

Та нар чинь 31 жил хамт амьдарсан байна ш дээ?

Нанзай -

Тийн тэгсэн

Бямбажав -

Тэгээд ер нь гэнэтийн ингээд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэний дараа яг хувь хүний хувьд бол ер нь ямархуу байдалд одоо орж байсан та тэр тухай одоо дурсаж чадах уу?

Нанзай -

өө аегүй хэцүү байсаан ер нь тэгээл би чинь тэхдээ манай хүн чинь зайлуул өвдөөд.. ерөөсөө, ерөөсөө өвдөдгүй хүн байсан чинь гэнт өвдөөл байдаг байсан байхгүй юу. Тэгээд нэг жил өнгөрвүү ер нь нилээн өвдцийшүү тэгээл ерөөсөө юм л бол эмнэлэгт хэвтээл бс ерөөсөө л бие нь ерөөсөө нэх сайнгүй болцон тэгээл турж эцээл ерөөсө тийм ерөөсөө чалхгүй болоол тийм эвгүй байдалд орцон л до тэгээл тэр үеэс эхлээл ерөөсөө санаа зовоол (0-49-47) тэгээл янз янзын одоо эмнэлэгт мэмнэлэгт яахаар, хамгийн сүүлд ерөөсөө энэ нэгдсэн 2-р эмнэлэгт хэвтэж байгаа л тэгээд энэ чинь ерөөсөө ингэсийн юу яасан байхгүй юу тэр чинь угаасаа нөгөө бөөрний дутагдалд орох шинжтэй болцон, ерөөсөө цус мус нь тэр чинь бөөрний дутагдалд яана гэдэг чинь, бөөр мөөр нь бохирдоод хаашаа юм бүх биеээр нь шээс мээс нь тарчихдаг юм шиг байлээшд ерөөсөө бохирдчидог. Тэгээд ерөөсөө эм нь ч тэгжийсэн байхгүй юу энэ ч ерөөсөө бөөрний дутагдалд орышүү ерөөсөө угаасаа өөрийн нь эмч, өөрөө эмч хүн энэ одоо тэрнийгаа мэдэж байгаа хэрнээ яагаад байхын, нэг надад л тэгж хэлж байсан байхгүй юу тэр эмч нь бас эмчтэй нь уулзаж байхад тэгээд тэнд нэг хэд хоноод ер нь нэг нас барахыхаа урд талд 2, 1 жилийн хугацаанд ч бараг 4, 5 эмнэлэгт хэвтсэн тэгээл болхоо байгаал болохоо байгаал тэгээл хэвтчидэг байсан. Тэгээд яахав тэнд байж байгаад эмнэлэгт байж байхад нь эмчилгээ ч дуусаагүй байна ерөөсөө болоогүй байна гэж байхад нь өөрөө ерөөсөө гарна өөрөө өөрийгөө бас жоохон энэ тариа марианаасаа зугатаад ерөөсөө тэгээд ч би ерөөсөө сувилалд яваад үзье гээд тэгээ л га.. гараа л ерөөсөө хөдөө яваад, хөдөө ерөөсөө ажил дээр очоол 2 хоноол ерөөсөө тэндээ яацышдээ. Тэндээ ерөөсөө бөөөрний дутагдалд орцы ш дээ. Тэгээд ажлын төлөө бас дэндүү их хэнхгэр байсан, тэгсэн яг эмнэлэгээс гараад ирж байсны орой манайд тэр байгуулгынх нь улсууд ирсэн байхгүй юу манай гэрт, тэгээд одоо ерөөсөө ажил ийм байна тийм байна тэгээд тэр нь ингэлээ ингэлээ гээд л оо би ерөөсөө маргааш очиж ажлаа зохицуулна ажилаа зохицуулчихаад ирж би Оргил сувилалд хэвтэж жаахн юу янзлъя хайх…орхгүй бол ерөөсөө болохгүйн байна гээд аа тэгээд байхгүй юу тэхээр нь бид нар бас нэг оо тэр өдөр чинь эмнэлэгээс гарчихангуут юу яасын нөгөө юун дээр улаан загалмай дээр очоол улаан загалмай дээр очиж нэг баахан тэд нар чинь одоо яахав баахан л өнөө асрамжын л улсууд хувцас хунар элдэв бусын юм тусламжын юумнуул бас хэрэгтэй л байсан байж таараа шд тэгээд тэр улаан загалмайн тэхэд нэг Шуураа гэж хүн байсын тэгээд тэр хүн манай өвгөний хамт мамт дээд сургууль төгссөн хүн нь тэгээд тэрүүнтэй очиж уулзаад бүр өчнөөн хувцас хунар баахан л юм авахаар болчоод тэгээд хүрээд ирцэн байсан (0-52-14) тэгээл орй нөгөө улсууд чинь хүрээд ирцэн тэгэд тийм байна гэсэн оо ерөөсөө явна одоо очихгүй бол болохгүй маргааш нь шууд өглөө тэндээс машин ч хүрээд ирцэн тэгээд өглөө явцан байхгүй юу, тэгээд очоод ажил төрөлөө тэр улсууд нь очисын байна лээ маргааш очингуут нь тэд нар нь… би тэхэд бас бие нь жоохон тааруу байсан болохоор энэ том хүүгээ эхнэртэй нь дагуулаад явуулсан байхгүй юу очоод бас бие нь муудчиж магадгүй гэж бодоод тэгээд энийгээ буцаагаад явуулчихсан байсан, миний бие зүгээр байна би маргаашнаас харина, би харин тэгэх тусам нь цаанаасаа совин яагаад байсымуу хаашаа юм би явахад нь 1 дэх өдөр би араас чинь яваад очье очиж жаахан юм хум авчирье уг нь ч манай хүн ерөөсөө чи групт ор ерөөсөө, ажил хийж болохгүй гээд эмч нар тэгээд байсын, тэгээд байхаар нь би бас очиж ер нь бас хувцас хунар аар саархан ажил төрлий нь янзалж цэхцэлж бас юмы нь авчирье даа гэж бодоод тэр групт нь оруулдгыму гэж бодоод нэг дэх өдөр надыг яваад очисон л ерөөсөө муудцан байсышд, би чинь эндээс 5 дах өдөр л явсан байх, эндээс тэгээд маргааш нөгөөдхөө эндээс очсоны нь маргааш нь очсон улаан загалмайгынхан бид хэдийг тэнд хүлээж аваа л хамаг авсан юмаа бүгдий нь тарааж улсууддаа өгөөл тэгээд тэр улаан загалмай дээр улсуудтай нэг юу хийсиймаа тэр л жоохоон юу яасым шиг байгаан, нэг хорхог хийж өгсөн байлээ тэд нарт, тэхэд тэрний шөлнөөс жоохон уусан гэсэн тэгээд тэр мэр нь бас нөгөө юутай хүнийг чинь алаад хаяцым шиг байгаан. Тэгээл ерөөсөө тэр шөнөжингөө унтаа л өдөржин унтаа л байсан гэсэн, маргааш нь тэгээл орой нь гэнт өвдөөл эхэлсэн гэж ярьдийн тэр айлд байж байгаал айлд яацышд тэгээл яахав манай хүнийг гэнэт яахаар нь бас ер нь тэгээд яамар тэгнэ гэж бас ер нь ч бас явуургүй л боллоо гэж бодож л байсан л да тэхдээ бас эмчилгээ авчих байлгүй л гэж бодожысон. Тэгээл гэнэт тэхчихээр чинь бас хүнд байдалд орчидог л юм байна лээ. Тэгээл хөдөө чинь одоо энэ хэдийгээ дуудаал шөнө нь ирээл шарилын аваал… тэгээл араас нь ажилын газарыхан нь ирж яахав зайлуул энд ажил явдлын нь өнгөрөөсийн, тэгээл нэг жил 2 жил гаруй чинь аягүй хэцүү энэ хэд чинь ч бага байсан, тэгээд одоо яахав дэ тэгээл одоо амьдарахаас арга алга даа тэгээ л энэ хэдийнхээ амьдарлыг бодоол сургууль соёл элдэв бусын юмнууды нь юу яагаал яахюээ одоо яахав дээ нэг үеээ бодуул гайгүйл болчоод байна л доо, бас ч гэж энэ хэд томорлоо энэ хэдий чинь одоо тэгээл надыг бас нэг ямар ч гэсэн нэг бай, ямар ч гэсэн тэжээж байгаад цаашаа харуулах байх л гэж бодоод байгаа ш дээ, (инээнэ) гайгүй ээ манай хүүхдүүд чинь нэх тийм гаж буруу зантай хүүхэд ер нь байхгүй шүү гайгүй.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.