Mönhöö


Basic information
Interviewee ID: 990905
Name: Mönhöö
Parent's name: Goosh
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth:
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: sum, aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

Миний урилгыг хүлээн авч энэ ярилцлага өгч байгаад бол маш их баярлалаа. Ярилцлага эхлэхээс өмнө танаас асууж лавлах хоёр зүйл байна л даа.

Мөнхөө -

Аан хн.

Бямбажав -

Таны өгсөн ярилцлагыг бид нар аа хэдэн жилийн дараа, арван жилийн дараа ч юм уу, зуун жилийн дараа одоо түүх судлаачи эрдэмтэд ашиглах болно. Аа мөн түүнчлэн зурагт радио, сонин сэтгүүл гэх мэтийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдээр ишлэл татаж ишлэл болгон ашиглаж болох юм.

Мөнхөө -

Аан хн.

Бямбажав -

Та тэгэхээр таны ярианд гарч байгаа бүх сэдвүүдийг, бүх зүйлийг ингэж ашиглах зөвшөөрлийг бид нарт өгөх үү?

Мөнхөө -

Өгөлгүй яахав.

Бямбажав -

За баярлалаа. Энэ ярилцлаганд бас нэг аа өөр бас нэг одоо тодруулбал зохилтой зүйл байгаа юм л даа. Тэр нь юу вэ гэхээр та өөрийнхөө нэрийг нууж үлдэж болно аль эсвэл зүгээр нуухгүйгээр үлдээж болох юм.

Мөнхөө -

Аан. Үгүй яахав дээ. Мөнхөө гээд бич, бичиж л болно ш дээ.

Бямбажав -

За. За байз тэгэхээр тэгэхээр нэрийг чинь нуухгүй үлдээх юм байна тээ.

Мөнхөө -

Аан хн.

Бямбажав -

За. За тэгэхээр аа ярилцлагаа ер нь ... ээж аавынхаа тухай, мөн өөрийнхөө тухай, өөрийгөө танилцуулаад, аа тэгээд бага насныхаа тухай та ярьж эхлээч.

Мөнхөө -

Аан. Яахав дээ намайг одоо Гоошийн Мөнхөө гэдэг л дээ. Тэгэхдээ би яахав 10 жилдээ, хүүхэд байх наснаасаа авахуулаад цэцэрлэг... цэцэрлэгээр хүмүүжээд явсан. Манай ээж аав миний бага насанд хамгийн гол нь цэцэрлэгээр хүмүүжүүлсэндээ би их баярладаг юм л даа. Яагаад гэвэл хоёулаа, тухайн үед хоёулаа сэхээтэн хүн байсан. Одоо нэг ёсондоо, одооныхоор болбол удирдах ажил хийж байсан л хоёр 2 хүн байсан л даа. Тийн. Тэгээд тухайн үед цэцэрлэгээр хүмүүжиж байх явцдаа яахав зүгээр ... хүү хүүхдүүдийн сурдаг дуу шүлэг бүх юмын л яахав хүмээжээд л сураад л хүмүүжээд л ирсэн л дээ. Тэгээд яахав дээ аавынхаа тухай ярих юм бол манай аав 90-ээд онд өнгөрчихсөн. Бас нэг эмч хүн байсан л даа. Тэгэхдээ яахав. Би ч өөрөө сайн мэдэж байна аавыгаа ер нь. Сайн л хүн байсан. Ер нь тэгээд эцэг эхээ хүн ямар муу хүн байлаа гэж ямар хэлэх биш дээ ер нь. Сайн л хүн байсан. Миний эцэг эх. Сайн л хүн байсан даа миний аав. Манай ээж гэвэл бас л ... ажил хунар хийдэг л, яахав дээ бас намын хороонд бас ажилладаг л хүн байсан.

Бямбажав -

Нийгмийн нэлээн идэвхтэй зүтгэлтэй хүн байсан байсан юм билээ тээ?

Мөнхөө -

Тийн. Яахав дээ хотын намын хороонд ... тэр үеээр хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд гээд ... одоо ямар байх биш дээ эвлэлийн хороонд гээд л. Тэр үед чинь их л сайхан ажил хунар зааварлагч гээд л ажил хийж л байсан. Хотын намын хороонд орж бас л нэг зааварлагч хийж л байсан. Бас дүүрэг Октябрийн дүүрэг гээд л тэр үед байж байсан. (0-03-32) Тэнд манай ээж бас зохион байгуулагч хийж л байсан л даа. Яахав тэгээд л ийм, энэ хүмүүсийн гараар хүмүүжээд явж байхад болбол яахав сайхан л байлаа одоо. Сэхээтэн хүмүүс гээд л. Тэр үед чинь бас л их одооныхоор бодбол одоо тэгээд л удирдах сайд дарга нар шиг л хүүхэд шахуу л одоо явлаа даа. Ээж аавынхаа тухай ярьбал ... тэгээд яахав хүүхэд насандаа ... тэр үед болбол цэцэрлэгээр хүмүүжээд л, тэгээд л арван жилдээ 28-р дунд сургуулийг төгсөж байлаа. 28-р сургуулийн най ... наймдугаар ангийг төгсөөд л анх ... техникум гээл тэр үед чинь ямар нэх их технику ... одоо болбол нэг техниккум гээл, тэр үед чинь ямар нэх техниккум гээл. Тэгээд тухайн үед л 86 онд л байсан л даа. Одоо болбол нэг техникум дээд, одоо бол хүүхдүүд дандаа л дээд сургууль л ярьдаг л болцон л ш дээ. Дандаа л дээд сургууль гээл. Тэр үед чинь техникум төгсөөл анх авто тээврийн техникумд орж байлаа. Манай аав уул нь намайг Анагаах ухааны дунд сургууль, тэр үед анагаах ухааны дунд сургуулийн эх баригчийн анги ав гээд тэгэж байсан байхгүй юу. Эмч болчихоо гэж байхад би яахав өөрийнхөө юугаар одоо зөн совингоор одоо авто тээврийн техникум гээл тэр хувиарыг авч л дээ. Тэгэхэд чинь болбол энэ хүүхдүүд ер нь эхний 20, 30 дотор орсон хүүхдүүд л сайхан техникум авдаг л байснаас одоогийнх шиг болбол дээд сургууль гээд байхгүй. Оноогоороо л тэр үед авдаг байсан ш дээ ер нь. Аа тэгэхэд чинь болбол би чинь 25-д оо ... ороод, 225 хүүхдээс 25-д нь ороод тэгээд манай талийгаач намайг авто тээврийн техникум ав гэж хэлээгүй юм л даа. Намайг анагаах ухааны дунд сургууль авчихаа. Эх баригчийн ... одоо нэр заагаал ороод ирдэг байсан юм чинь. Эр эм гээл заагаад ороод ирдэг байсийн. Эх баригчийн анги авчихаа гэж байхад би тухайн үед ... авто тээврийн техникумыг авъяа гээл. Тэр үед механикчийн ангийг авчияа гээл. Аа тэр ч нэг яахав дээ. Тэгээд яваал ирлээ. 8-р ангийг тэгэж төгсөөл тэгээл яахав дээ. 10-р ангид манай 10 жилийн хүүхдүүд хүртэл тэгэж байгаа юм чинь. Яагаад чам шиг ингээд 8-р анги төгсөж чадаагүй юм бэ? 8-р анги төгссөн байсан болбол бид тухайн үед болбол чам шиг ингээд техникум аваал одоо мэргэжилтэй болчихсон байх ёстой. 10-р анги төгслөө гээд ямар хэрэг байнаа. Тэр үед 10-р анги төгсөхөд хувиар байхгүй. Хамгийн гол нь. дандаа л ингээл хувиар байхгүй ч гэсэн яахав дээ. Нэг ёсондоо яг тэгэж 8-р анги шиг тэр Герман, Чех, Орос, гээл темс мемс заагаад орж ирдэггүй байсан байхгүй юу. Аа 8-р анги төгсөнгүүт тухайн үед байсан. Тэгээд 10 жилд ороход тэр байхгүй болчоод байгаа. 10-р анги төгсөнгүүт байхгүй, байхгүй болцон гээл. Манай 10 жилийн хүүхдүүд хүртэл хэлж байгаа юм чинь. 10-р анги төгссөн хүүхдүүд. Тухайн үед яагаад би ингээд авчиж чадаагүй юм бэ? 8-р анги төгсөөд би Чех байна уу? Тэр Германд сайхан гутлын үйлдвэр темс мэмс аваад явчихсан байсан болуул тухайн үед одоо би Монголд орж ирээд нэг гутлын үйлдвэр ч ажиллуулчих ч юм уу, тийм чинээний байх ёстой байсан ш дээ гээд одоо манай 10 жилийнхэн ярьдаг байхгүй юу. Аан тэхэд хүн яахав дээ. Тухайн үед дандаа л 10-р анги төгсөнө гэсэн ... үгүй ... гэсэн хүний толгойд ойлгоцтой, тэр социолизмын үед яаж байсан ... аа нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө. Аа тийм уриан дор явж байсан ер нь. (0-07-38) Тийм л социолизмын үед өмч болгоныг шамшигдуулахгүй сайхан авч явнаа л гэсэн тийм л уриатай л ер нь хүмүүжсээр байгаад л бид нар өдийд орж ирлээ ш дээ. Тийм л үе байгаа юм л даа. Тэгээд ер нь яахав ээ. Авто тээврийн техникумыг төгс, төгслөө гэхэд бас нэг мэргэжлийн үнэмлэхтэй болчихлоо. Жолооны үнэмлэхтэй болчихлоо. Жолооч гэсэн мэргэжлээр ... одоо үед ингээд бодоод үзье л дээ. Бид нар 4 жил ухантаж ухантаж, онол монол хичээлий нь зааж практик дээр явж явж сурсан. Одоо, одоо юу байна. 1 сарын курс. Оо ... ингэхлээр чинь хэрэг байхгүй ш дээ. Миний, бид нарын 4 жилийн ингэж явж байсан, миний тухайн үед явж байсан юмыг ганцхан сарын дотор сурна гэж одоо ер нь юу байхав дээ. Тэгээд ер нь байхгүй ш дээ одоо. Ганц хоёр сар, гурван сар сурна. Яаж тэгж байх юм бэ? Онолыг нь зааж өгөхгүй. Одоо ер нь онол гэхлээр одоо ... худалч хүнд одоо ингээл моторыг нь сөхөөл ... За энэ машин кумлятор нь хаана байна гэхэд чинь одоо хүн мэдэхгүй ш дээ. Кумлятор нь гэж юу байдгийн бэ? Бензин нацоосоо гаргаад ирдээ. Хаа байна, заагаатах. Байхгүй. Практик дээр байдаггүй л байхгүй юу. Аа тэхэд чинь одоо би болбол 4 жил явсаар байгаа л тэр юмыг сурч байгаан. Тэгсэн мөртлөө л бас яг практик дээр гарахад л бас мэдэхгүй л байхгүй юу. Яг практик дээр гараад яг ингээл ... би одоо 5-р баазад байсан л даа. Тэгээл анх ингээл хуваарилагдаад л. Авто техникийн техникумаас хуваарилагдаад л, 5-р бааз дээрээ анх очиж байлаа. Тэгээл 5-р баазад яахав анх багаас нь эхлээд сурна ш дээ. 4 жил ном үз ... шууд аваачаад л механик гээд л, шалган механик гээд л хүн тавихгүй ш дээ. Аа тэгээд шууд аваачаад л слесарь гээл, засварчин гээл тэр үед тавьж байгаан. Тэгээл, тэгээл намайг яахав ажил, ажилд яг гаргаал би өглөө ингээл яахав өөрийнхөө ингээл түүхээс ярихад тээ?

Бямбажав -

Аан хн.

Мөнхөө -

Гоё л. Би ингээл очоол ингээд өглөө за энийг кушитлийг нь аваатах гээл тэгэж байгаа юм. Кушитил гэж одоо юу байдгийн... Хүчдэл салгаад авах юм ... ЗИЛ 30-ын кушитилын нь салгаад ав гээд л тэгж байна. За тэхээр кушитил гэдэг чинь одоо юу байдаг билээ? Тэгээл ... за ямар ч байсан доогуур нь орно доо, харна даа гээл... аминдаа үзээд байгаам. Тэгсэн чинь одоо нэг ёсондоо л тухайн үед кушитил гээд заачихсан, аа практик дээр болохлээр яндан. Яндангий нь яаж авах тухай тэр үед заагаагүй. Яагаад гэвэл янданг болбол хэн ч салгачихна ш дээ. Ер нь ямар ч жолооч салгачихна гэсэн ...

Бямбажав -

Ойлголт ...

Мөнхөө -

... ойлголттойгоор л гаргаад явуулчихаж байгаа байхгүй юу. Аа тэгээл анх тэгээл тэр нэг кушителийг авахын тулд л доогуур нь ороод л тэр түлхүүрээр л үзээд байлаа. Тайлж байна уу л гээл. Өө тайлж байна аа, тайлж байна гээл. Энэ чинь одоо ямар хаашаа юм бэ л гэсэн нөгөө жолооч нь орж ирээд “Өө чи чинь буруу юм тайлаад байгаам уу?” л гэнэ. Үгүй ахаа энийг л тайлаад байгаа ш дээ гээд тэгснээ бас нэг аминдаа бас нэг янданруу л заагаал яриад байгаа. Тэгээд л, энийг дээгүүр нь ингэж 2 боолт нь кушителийн, 2 яндангий нь авахын тулд дээд талын 2 боолт нь, ар талын 2 бас боолтыг авдагийн ш дээ гээл тэгээд байгаан. (0-11-02) Тэхэд чинь ер нь тэгээл ойлголтгүй л гарч байгаа юм л даа ер нь тэгээл. Тээ л одоонийх шиг энэ ганц хоёр гурван сарын курс гээд хүүхдүүдэд юу ч заахав дээ. Манайх болуул шал худлаа юм хийж байгаа байхгүй юу. Би ийм ойлгоод байдаг юм. Үгүй ээ тэгж байхын оронд нэг жилийн коллеж, моллежид шууд сургаад жолооны коллеж жил. Хоёрын хооронд энэ нэргүй нэг машин мэдэхгүй энэ олон амьтдыг төгсөөд яадгийм бэ. Худлаа л нэг жолооны үнэмлэх л авч өгөөд байгаа ш дээ. Худлаа л мөнгөний проблем хийгээд байхгүй юу. Өнөөдөр зуу, зуун арав, зуун хорин мянган төгрөгөөр зүгээр л нэг В ангилалтай үнэмлэх нэг жижиг тэрэг барихаар л хүн сургаад гаргаад. Амьдрал практик дээр хаа байна? Араас нь очоол хусаад хаячихсан. Дандаа л нэг ийм чанаргүй л юм манайх болуул энэ төгсгөөд байгаа байхгүй юу. Амьдрал дээр болбол шал дэмий байхгүй юу. Би тэгээд боддогийн. Яг нэг мөнгөтэй, сайхан болчихийм болбол ер нь өөрийнхөө мөрөөдлийг ярихад бол би болбол нэг сайхан нэг жилийн чанартайхан шиг, мөн 4-5 машинтай бүр сайхан чанартайхан шиг коллеж ... төгсөөд. Одоо коллеж л гэж ярихаас биш одоо ямар дээд сургууль гэж ярилтай нь биш дээ. Нэг сайхан тийм мэргэжилтэй, жолооны сайхан дадлагатай, жолооныхоо сайхан мэдлэгтэй нь болгоод төгсчий л гэж бодож явдагийм л даа.

Бямбажав -

Аан хн.

Мөнхөө -

Аан ан. Муу ганц хоёр сарын ку ... миний л тийм бодол л доо. Тийн. Шал чанаргүй л юм хийгээл, худлаа л нэг мөнгө авах л ... өнөөдөр монголд мөнгө олох л юм л хийгээд байхгүй юу. Энэ хүмүүс чинь. Аа тэрнээс биш яг чанартай сургая гэсэн тийм юу байхгүй. Би ч хүртэл Д ангилалаар ингээл нэг, зуун тавин мянган төгрөг өгөөл гаргалаа л даа. Өөрийнхөө амьдрал дээр харахад ингээ л Д ангилалаар би ингээл гарахад нэг, ганц хоёр өдөр л нэг автобусанд нэг 30-40л бензин хийж өгөөл гаргачихаж байгаам. Яахав дээ. 30-40л бензин өгөөд гаргахад нэг хүний 150000 төгрөг төлж байгаа тэр чинээнд бензинийг нь хийхгүй ш дээ. Нэг хүний бензинд хийхгүй. Тэр сургалтанд 14 хоногийн сургалтанд тэгж хийхгүй. Аа зүгээр л хорь гучхан мянган төгрөгөөр л сайндаа л нэг, 100л бензин аваал, тэгээл нэг мань мэтийгээ нэг 8-ийн тоо эргүүлээд л, нэг гараш руу буцаж оруул, урагшаа гар. Ингээл нэг Д ангилал өгчихөж байгаа байхгүй юу. Нөгөө автусны ангилалыг. Манайхан чинь ерөөсөө л тийм ш дээ. Амьдрал дээр болбол. Яг сайхан чанартай сургах тийм ... манайд тийм бололцоо байхгүй ш дээ. Монголд л болбол. Яахав монголоо муу хэлж байгаа юм биш. Ер нь яахав дээ. Монголын өнөөдрийн нөхцөл байдал нэг тиймэрхүү л чинээд байна гэдгийг л би ярих гээд байгаа байхгүй юу. Аан хн.

Бямбажав -

Өөрийг чинь бага байхад ээж чинь их завгүй хүн байсан байхдаа?

Мөнхөө -

Аан тийн. Манай ээж ч яахав дээ. Их завгүй л дээ. Яагаад гэвэл манай ах нар гээд, манай авга, нагац ах нар ... манай аавын дүү нар бүгдээрээ намайгаа яахав дээ намайг л ... нэг ёсондоо хүмүүжүүлээд л, цэцэрлэг рүү байн байн тэр үед л зөөдөг байсан байхгүй юу. Ээж аав 2 ажилтай. Хоёулаа бас нэг иймэрхүү удирдах ажил хийдэг байсан учраас дандаа л ... өглөө би ч хүртэл явах аягүй дургүй байлаа ш дээ. Ер нь цэцэрлэгтээ явах.

Бямбажав -

Яагаад? (0-14-45)

Мөнхөө -

Тэр өглөө босоод ээж аав хүргэж өгөхгүй. Тэгээл нөгөө хэдэн ах нар маань хүргэж өгнө. Манай нагац, авга нар гээд дөрөв таван, манай авга гэхлээр дөрөв, дөрвөн хүн байгаа. Нагац гэхлээр бас гурван хүн байгаа. Нагац ах нар гээд. Аан тэд нар чинь л, манай аав чинь яахав дээ хамгийн том хүг ... хүргэн байсан учраас тэгээд бас тэр чинээгээрээи ... тэгж хүндлэгдэж явсан боловуу л гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээл өглөө яахав намайг хүргэж ... Ундааны шил тэр үед чинь төгрөг 20 мөнгө байлаа ш дээ. Нэг ундаа 1 төгрөг 20 мөнгө. Тэгээл ундааны шил бариулаал, урьд ороол манай нэг ах яваал алхчихна даа. Ундаанд дуртай юм чинь яахав тэгээл араас нь нөгөө ун ... ундаагаа уух гээл аминдаа явна даа тэр үед. Тэгээл цэцэрлэгрүүгээ орчихоод орой нь авна. Манай аав ээж 2 чинь тэгээд бас нэг жоохон оройтуулаад, би ч бас нэг манаачтайгаа нэг хаяа нэг үлдээд байсан шиг санагдаад байгаа юмаа.

Бямбажав -

Инээв.

Мөнхөө -

Бага байсан. Тэгээл тухайн үед болбол яахав ... хүүхэд нас сайхан л байж дээ. Одоо бодоод үзэхэд энэ хүүхэд нас шиг ... хамгийн гол нь яахав хүүхэд нас биш оюутан ахуй цаг гэдэг чинь хамгийн сайхан үе шүү. Оюутан байхдаа би, 4 жил би техникумд сурч байхад оюутан, тэр үед чинь оюутан гээд мөн ч сайхан нас. Оюутны онцгой отряд гээл, муу сангийн аж ахуй, одоо ингээл сангийн аж ахуй чинь одоо байгаа ч юмуу, үгүй ч юм уу? Сангийн аж ахуй дээр их л явдаг байлаа. Тэгээл одоо нэгдүгээр курсдээ би Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд гээд. Тэнд гурван сар зүтгэж яваад ирсэн. 450 төгрөг аваад ирж байгаа ш дээ тэр үед. Дээд тал нь 600, 450 тэгээл, манай ээж аав 2 чинь надаас юм авдаг. Тэгээл хамаг мөнгөө юундаа зориулах вэ гэхээр тэр 450 төгрөг. Би чинь одоо худалч хүнд төгрөг, 3 төгрөг 20 мөнгө, 3 төгрөг 50 мөнгөөр л хоёрдугаар хоол идчихдэг байлаа ш дээ. Хуушуурын, прошки гээл 25-р гуанз гээл. Элдэв-Очирын дээд талд нэг сайхан прошки зардаг нэг сайхан газар байсан. Одоо ч байхгүй л дээ. Тэрэнд прошки иднэ. Аа сайхан. 30 мөнгө ш дээ. Оюутан ахуй цагт чинь 10 прошки аваад идэхэд л 3 төгрөг гээд бодоход ер нь тэгээл хамгийн ер нь хүний ганц насандаа бас дурсах юм нь яахав дээ. Хүүхэд нас сайхан л даа. Гэв гэнэт босоол би том болоогүй ш дээ. Аав ээжээрээ хүмүүжүүлээл. Ингээл том болж байгаа. Аа миний, надад болбол дуудах нэрийг аав ээж өгнө. Аа дуурсах нэрийг ард түмэн л өгнө.

Бямбажав -

Бас өөрөө өгнө.

Мөнхөө -

Тийн. Аа тийм учраас бол хүн бас нэрээ л бодож явах хэрэгтэй л дээ. Хамгийн гол нь. Тэгээд яахав дээ хамгийн гол нь аав ээждээ. Өдий чинээнд байлгаж байгаа нь миний аав ээжийн хүч л гэж би боддогийм. Ер нь ... Тэгээд хамгийн гол нь, гол зүйл бол би ер нь бодоод байдагиймаа. Ер нь оюутан ахуй цаг шиг сайхан, хүнд дурсамжтай цаг ер нь, бас л ер нь ховорхон шүү. 4 жил. Би 10 жил ингээл төгсөөл харахад дөрвөн, дөрөвхөн жил ш дээ. Дөрөвхөн би байж байгаал бас л тэр хамт олонтойгоо 10 жилээс бас гайгүй илүү нөхөрлө... (0-18-30) Манайх чинь одоо ингээл гуч, гучаад, манай анги чинь одоо тээврийн техниккум байж байж тийм 30 сурагч байлаа ш дээ. Тэгэхэд чинь 30-иас 2 нь эмэгтэй, 28 нь эрэгтэй гээл боддоо. Тэгээл бид нар чинь одоо сураад л, хоёр эмэгтэй тэгээд л яахав дээ. Тухайн үед болбол ингээд техниккумд орж байхад, тэр үед, үед болбол манай техниккумд бол сайд дарга нарын хүүхдүүд л ний нуугүй хэлэхэд л байж л дээ. Яг тэр үед тээврийн яамны, тээврийн яам л гэж байсан даа. Одоо зам тээвэр аялал жуулчлалын яам л гэж яриад байгаа болохоос тэр үед тээврийн яам, тээврийн яамны орлогч сайдын хүүхэд хүртэл манайд байж байлаа. Тээврийн яамны газрын даргын хүүхэд л хүртэл манай ангид байж байлаа. Одоо нөгөө 27-р бааз гээд л байлаа. Гавьяат тээвэрчин, дандаа л ингээл баазын дарга нар, баазын дарга нарын хүүхдүүд л тухайн үед сурч байлаа. Аа яахав дээ би ч тэр үед яахав бас нэг бор зүрхээрээ орчихсон юмаа бас. 25 ... 225-аас л 25-д нь жагсаад бас нэг тээврийн техниккум аваад орчихсон юм. Танай аав чинь бас юу хийдэг юм бэ? –Аа манай аав Гоош гээд хүн байдгиймаа? Юу хийдэг юм бэ? – Аа манай аав эмч хийдэг юмаа гээд тэгсэн чинь бас л танийд байгаа юм. Багш багш нар, багш нар орох болгондоо асууна ш дээ тэр үед. За, босоод ирээ. За чи хэний хэн билээ? Заавал нэг овгийг нь асуух гээд байхгүй юу. Тэгээл аа тэрний тэр гэнгүүт, тэгээл би Гоошийн Мөнхөө гээл хэлэнгүүт, Өө чи хэний хүүхэд юм байна ш дээ. Одоо тэр үед тээвэрчдийн амбулторын дарга гээд, амбултор гэж байсан. Тээвэрчдийн амбулторын даргын хүүхэд байна ш дээ. Аан тиймээ тийм гэсэн. За за. За суу гээл. Тэгээд ингээл асуугаал байнгуут дандаа дарга нарын хүүхдүүд. Дарга, доод тал нь даргын хүүхэд, дээд тал нь сайдын хүүхдүүд. Дандаа л ингээд тээврийн яамны холбогдолтой. Одоо ингээл манай энэ байр чинь гэхэд л тээврийн яамнаас аавд өгсөн байр ш дээ одоо энэ байр чинь. Одоо ингээл энэ бүх подезууд манай энэ талын эгнээг аваад үзэхэд дандаа л тээврийн холбогдолтой байгууллагын, дандаа л ажилтангууд байгаа юм чинь. Яахав дээ ингээл ... энэ он жилүүдэд ингээд л улираал, дандаа л зараад явчихсан байруудаа. Одоо таньдаг нэг ч хүн байхгүй, одоо ингээл подез руу гарна таньдаг нэг ч толгой байхгүй. Дандаа л ингээл зараад. Ганцхан л одоо манай ээж л нэг бор зүрхээрээ зайл, зайлуул байж байна даа энэ. Бас нэг аав авч өгсөн юм гэдэг юм уу? Бас тэр хүний сэтгэлд нь байдаг юмуу? Тэгээд л манай ээж л өдий чинээ л энэ гэрийг л бас зайлуул авч явахын тулд л зүтгээл явж байна.

Бямбажав -

Оюутан байх үеийн тэр сайд дарга нарын хүүхэд, танай ангийн хүүхдүүд одоо яг юу хийж явцгааж байна?

Мөнхөө -

Одоо тэгээл ер нь адилхан дөө. Тэгээл ингээл асуугаал сураглаал явангуут чинь нэх олигтой ч ажил хийж байгаа ч юм байхгүй. Ер нь тэгээл миний, одоо яг миний 40 хүрэх гэж байгаа миний насны хүмүүс дунд яг ингээд овойгоод товойгоод монголдоо юм хийчихсэн хүмүүс нэх харагдахгүй ш дээ. Одоо ха ... Үнэхээр л сайн хүмүүс л юм байх юм болбол одоо телевизорээ харахад л харагдана ш дээ. Одоо бүх ингээл суваг телевизорээр ингээл харж байхад бас манай ангийнх гээл тэр үед манай оюутан цагт байгаа юмнууд л ер нь харагдахгүй байгаа юм даа ер нь. (0-22-18) Гоц гойд юмнууд. Тэгээд ер нь яахав дээ. Одоо тэгээл хүмүүс нь тэгээл алга болоол, бас хү ... ингээд цаг улиралын эрхэнд зарим нэг нь ямар ч жамаар ч юм бэ дээ ингээд л өнгөрөөд унадаг л юм байна. Сайн найз ... Би одоо ингээд 10 жил, комд байх даа би хоёр гурван сайхан найзтай байсан. Яахав нэрийг нь хэлэхэд Батсүрэн, Очирсүрэн гээл сайхан 2, Нараа гээд ийм сайхан 3 найз бид дөрөв 10 жилд хамт байсаар байгаад бид дөрөв хамт нэг комд очиж байгаам ш дээ. Тэгээл тэр төмөр замын, би яагаад гэвэл төмөр замын техникумд нэг жил байсан байхгүй юу. Аан тэгэхэд миний 2 найз хоёулаа төмөр зөмын техникумд хамт байсан байхгүй юу. 10 жилээс хамт яваад бид нар ингээд очиход, тэгээд гурвуулаа ингээд хамт, бүр шалгалтан дээр нь албаар унаж байгаа юм чинь.

Бямбажав -

Яагаад?

Мөнхөө -

Аан? Үгүй яахав дээ. Нэг ангид оръё гэсэн хү ... хүний сэтгэлтэй бүр. Унаал, одоо тэр үед техникумд ... за бүгдээрээ ингээл манай нэг найз илчит тэрэг авч байгаа, аа нэг нь яахав цахилгаанчины ангид авч байгаа. Аа би болохлээр зэрэг төмөр замын техникумын воганы ангид авч байгаам. Воганы анги гэдэг чинь тэр үед чинь воганы даргыг хийдэг байлаа ш дээ. Би уул нь нэг ёсондоо заавал тийшээ унахааргүй л воганы даргаар мэргэжил төгсөөд гарцан. Тэгээд авто тээврийн техниккум чинь тэнчээ салбартай байсан юм чинь. Аа би нэг салбарынх нь юу. Аа тэгээд болохгүй болбол би бас ... одоо юу гэж ярих юм бэ дээ. Нөгөө 2 найзыгаа л бодоол нэг юманд явж байгаа. Нэг нь илчит тэрэгний анги авчихсан. Одоо машинистын анги гээл. Тэгсэн нөгөө 2 чинь шалгалтан дээрээ уначихдаг юмаа. Нүдний, нүдний хараагаар тэнцэхгүй хоёулаа. Шалгалт авч оруулдаг байлаа ш дээ. Бүр шинжилгээ мэнжилгээ авч байж бүр тэр үед чинэ. Одоонийх шиг ямар дээд сургууль шиг шууд ингээд л май гээд л шууд оруулчих юм биш. За энэ хүн өнөөдөр тэнчээнээ тэнцэж байна уу? За өнөөдөр эрүүл мэндийнхээ байдлаар тэнцэхгүй бол тэр ангид оруулахгүй. Энэ чинь вагоны дарга гэдэг чинь, миний тухайн үед мэргэжил болбол одоо вагоны дарга гэдэг чинь арван хэдэн вагон хариуцаад гарна Дандаа охидууд. Ингээл анги руугаа харангуут дан охидууд. Ээ ... би юу гэж ийшээ оржийдгийм. Баахан охидууд. Анх вагоны анги гээл, төмөр замын техникумд. Тэгээл нөгөө манай муу найз чинь яахав дээ. Нэг нь илчит тэрэгний анги аваал хасагдчихаж байгаан. Тэгээл эхний 10 хүүхэд нь, арав арваар нь ингээл шинжилгээнд шууд оруулдаг. Тэгээл ... манай нөгөө найз чинь цахилгаан инженерийн анги байсан юм чинь. Тэгээл цахилгааныхаа ангид. Тэгээл шууд л доошоогоо оруул. Цахилгааны анги, сантехникийн анги. Ийм 2 анги байсан юм чинь. Тэр хоёрын нэг рүү л орно ерөөсөө. Цахилгааны анги. Сантехникийн анги. Тээгээл найз ... 3 –лаа нэг ...цахилгааны ангид ороол тэгээ л би ч тэгээл нээх удаагүй юмаа, тэгээд 2-3 сар болоод тэртэй тэргүй, тэр үед нөгөө Хэнтий аймагт Хурихийн Сангийн АА-д тариан талбайд ажиллаж байсан. Тэгээд л 3-лаа яахав дээ 3-н сар сайхан хамт байгаа л би тухай үед 3-лаа сайхан хөгжим тоглодог байсан. Манай 2 найз ТЗ Техникумын хамтлагт байсан. Би авто-тээврийн техникумын хамтлагт хөгжим тоглодог байсан. 4 жил би одоо тухайн үед хөгжим тоглоол тухайн үед авто тээврийн кумаас гарлаалдаа. Тэгээл манай 2 найз бас хөгжим тоглоно. Даанч 3-лаа нийлээд тоглоогүй яагаад гэвэл бас, 10 жилдээ хамт тоглож байсан. Тэгээд яахав тэр үеийнхээ юугаар тухайн үеийнхээ юугаар нээх очоод байх сонирхолгүй. Би эндээ хөгжимөө тоглоод байжийнэ би өөрийн гэсэн хамтлагатай аан манай 2 найз өөрийн гэсэн хамтлагтай тэгээл 4, 4-н жил цахилгаан хөгжим одоонийхоор амьд хөгжим гэдиймуудаа. Өө нэг микром бариал панаграм тавиад дуулахын биш амьд хөгжим тоглосоор байгаал тэгээл гарлаадаа.

Бямбажав -

Танайх чинь 2 эмэгтэй 2 эрэгтэй юу, тээ?

Мөнхөө -

Тий.

Бямбажав -

Эгчийнхээ тухай та яриач. Эгчтээ загнуулдаг байсан уу?

Мөнхөө -

Өө, эгчдээ загнуулалгүй яахав. Манай эгч чинь бас зарчимч хүн шүү дээ. Тэгээд, Яагаад гэвэл аав, ээж 2-ын тухайн үед байсан зангий нь яг нэг хуулаад төрчихсөн

Бямбажав -

Анхан, том нь учраас?

Мөнхөө -

.. том нь учраас. Хамгийн гол нь тэгээл тухайн үед их загнуулдаг байсан. Эгчдээ их загнуулдаг байсан. Одоо манай, доод талын хамгийн бага дүү байшдээ Од-Мандах гээл манай энэ дүү чинь, дүүгийнхээ тухай ярихад их гоё л доо. Манай ... энэ дээд талын дүү, доод талын дүү эрэгтэй дүү байдгийн доод талын дүү. Манай тэр чинь тэгээл анх ингээл Оогий чинь 80 онд гарч байсан. Нэг Жаахан юм эмнэлгээс авсан аав ээж 2 авчирч байсан. Тэгсэн манай энэ миний доод талын дүү уйлаад суучихдаг юм. Одоо энэ өрөөнд л байсан л даа. Хаалганы цаана гараад уйлаад суучихсан. Яасан гэсэн чинь ээж, аав намайг тоохоо больчихсон (0-28-07) гэсэн. Үгүй яаж байна миний дүү гэсэн чинь үгүй, намайг ерөөсөө үнсэхээ больцон байнашдээ. Энэ нэг жаахан юмыг л үнсээд байх юм. Сонин юм даа гээл. Тэгснээ одоо манай энэ хамгийн бага дүүлдээ зайлуул охин. Манай аавын бага дүү бас их, жижиг дүүгийнхээ тухай яриахад аймаар тийм аавын талыг дууриачихсан. Эгч болохоор манай эгч болохоор зэрэг, аягүй ээжийнхээ талыг их дуурайчихсан. Бага дүү болохоор аймаар юутай, зарчимч, би юу гэж хэлэх юм бэ дээ. Аягүй хямгач, юмыг хямгатай, гамтай, манай эгч бид 2 болохоор зэрэг л ер нь юманд нэг их, тийм их зарчимч бишээ. Яахав, нэг үрэлгэн одоонийхоор бол нэг үрэлгэн юмыг ингээд чулууддаг, юу дуртайгаа за энийг авна гэвэл манай эгч тэхэд чинь эгчийгээ тухай ярихад манай эгч аягүй тийм за одоо надад юу хэрэгтэй за тэрийг авчих, за миний дүү аваад яв яв гэрт хэрэгтэй юу байна тэрийг аваад явцах аягүй гэж ярьдаг. Манай бага дүү болохоор чамд ингээл ярилцлага өгөх байлгүй дээ аан тэгэхэд манай бага дүү болохлээр аягүй тийм зарчимч юу гэхийм дээ, хямгатай хүн гэж хэлнэ. Манай аавын талыг дуурайсан манай аавын 2 дүү болохоор, манай эгч бол тийм биш манай эгчийхээ тухай ярихад манай эгч бол. Эгчийнхээ тухай ярихад ганцхан үгээр хэлэхэд их сайн хүн л гэж хэлэхиймдаа ер нь.

За тэгээд өөр юуны тухай ярихын бэ дээ. Цаг маг чинь болж байна уу?

Бямбажав -

Бага байхдаа та цирк их үздэг байсан гэсэн үү?

Мөнхөө -

За тийм.

Бямбажав -

Та өөрөө амьтнаас их айдаг байсан уу?

Мөнхөө -

Ээж тэгж байна уу?

Бямбажав -

Харин чамайг тэгж дурсаж байна лээ. Тэр тухайгаа яриач. Яагаад айдаг байсан юм. Өөрөө тэр паркаар их явдаг байсан гэсэнтэй. Тэр тухайгаа дурсамжаасаа яриач.

Мөнхөө -

Өө тэр үед чинь одоо цирк гээд л, Монголд ганц үздэг нь л улсын цирк одоо тэгээд л драмын театр ч гэдэг ч юмуу даа. Ийм л 2, 3-хан л юм байсан ш дээ. Одооных шиг UB palaс гээд л хүн амьтан сонирхохгүй олон бар ресторан байсан биш дээ ямар. Тэгэхэд ер нь цирк гэдэг чинь тухайн үед их л сайхан байсан ш дээ. Би аав, ээж 2-тойгоо цирк их үзэх байлаа бас. Тэр үед хэдэн төгрөгөөр ч ордог байсан юм, хүүхэд хэдээр ч ордог байсан би мэдэхгүй л дээ. Тэр үед гэхдээ ер нь Монголд болбол хамгийн гол нь энэ цирк гэдэг, одоо драмын театр гэсэн үндсэн дээр Монгол улсыг жаахан хөгжүүлсэн юм уу л гэж бодоод байдаг ш дээ ер нь. Одоо тэр үед цирк ч одоо чоно, баавгай, тэгээд л могой зогой гээд л амьтад ч байдаг л байлаа ш дээ. Одоо тэр амьтад нь хаана байгаа байхгүй л байна ш дээ. Зах зээлийн шалгуураар үхэж үрэгдсэн нэг хэдэн төгрөг шидээд л зарим нэг нь аваачаад л алаад хаячихдаг юм уу, одоо тийм л болцон юм шиг байна ш дээ. Ер нь бодоод байхад, одоо улсын цирк гэж ороод л цирк үзье гээд л ороод үзэхэд юу үзэх вэ дээ ер нь, тухайн үед бол аеробек сайхан, тэр савлуур дүүжин ёстой нэг монголчууд үнэхээр бас циркээрээ гайхамшгийг үзүүлж л байлаа тухайн үед. (0-32-17) Одоо бас байхгүй л болчихсон юмуу л гэж бодоод байна. Ер нь миний бодлоор бол8 хувь хүнийхээ бодлоор л хэлж байна. Тэгээд л гадаадаас олон цирк, эстрад орж ирээл, юм хум үзүүлээд ч байна. Бас ОХУ-д сая сайхан цирк заан маан ирээд заан маан нь бараг л ярьж байна ш дээ. Худалч хүн бол бараг л ярьж байна. Тэр тоглолт Монголдоо хийхэд бол миний үед бол тийм заан маань байгаагүй л дээ. Монголд бол тийм заан маан хаанаасаа оруулаад ирэх вэ дээ. Тийм хүчин чадал байгаачгүй ш дээ. Дээгүүрээ идээл дуусч байгаа юм чинь. Монгол улс ер нь, дээшээ гарсан хэд нь сайхан юм цохиж аваад л худлаа нэг их хурлын гишүүн гээд л гарч л байна. Тэгээд л худлаа нэг сайхан юм амлачихаад баахан юмыг нь цохиж хаячихаад хэдэн банкыг нь дампууруулж идэж хаячихаад л тэгээд л байж байна ш дээ.Үнэн хэрэгтэй болбол тэгээд л яахав дээ юм үзээгүй монголчууд чинь аргагүй ш дээ жаахан дээшээ болоод сэхээд ирэхээрээ хань хамсаатангууд нь нийлчихнэ шүү дээ. Жаахан юм цохиж аваад буухгүй бол болохгүй ш дээ, үгүй яах юм бэ, би ч гэсэн ИХ-ын гишүүн байх юм бо 4, 5 давхар байшинтай болоод л буухыг бодно ш дээ. Тэгээд л мөнгөгүй хүмүүсийн зовлон гэдэг чинь үнэхээр хэцүү болж байна ш дээ. Одоо тэгээд идэхээс өөр яахав дээ, идээл одоо хамгийн гол нь жоохон бага л идээсээ гэж л гуйх л юм, бусад нь ч одоо яахав дээ.

Бямбажав -

Танай дүү энэ Одмандах гэж хүн их хурц ааштай гэсэн дүүгээ уурлуулж үзсэн үү?

Мөнхөө -

Аа уурлуулалгүй яахав, нүгэлтэй уурлуулана шүү дээ.

Бямбажав -

Жишээлбэл:

Мөнхөө -

яахав дээ. Бас тэгээд уурлуулах үе их гарна шүү дээ дүүгээ бол тэгээд л хааяа нэг 100 гр татчаад л хүн ямар уудаггүй хүн гэж монголд ямар байх биш дээ. Уудаггүй уудаггүй гээд л худлаа рекламдаад л байна, байдаг болохоос биш уудаггүй хүн гэж хаа байхав дээ. Нийлээд суувал ганц грушик пиво ч гэсэн татна ш дээ. Худлаа л монголчууд л уудаггүй гээд л байдаг болохоос биш харин тэр чигээрээ ороод. Аа бусад тал дээрээ гайгүй ээ бас. Аан дүүгийнхээ 10 жилд нь 10 жилээс гарахад нь бас зохих хэмжээний тусламж үзүүлээд, дүүдээ үзүүлэхгүй бол одоо хэндээ үзүүлэх вэ дээ. Үзүүлж л байлаа. Миний дүү чинь хамгийн гол нь огцом ууртай шүү дээ. Тэгэхдээ яахав дээ дүүдээ миний ах баярлаж явдаг юм гэхээр бас аавынхаа мэргэжлийг эзэмшээгүй ч гэсэн бас анагаахад ороод, сураад энд бас нэг тогоонд нь хоол идээд бас нэг нягтлан гээд ажлыг нь хийгээд явж байхад нь би дүүдээ их баярлаж явдагийм л даа. Анагаахад нягтлан бодогч хийгээд явж байхад нь их баярлаж явдаг юм гол нь. За тэгээд ч дүүгийнхээ тухай ч өөр юу ярих вэ дээ. Өөрөөс нь асуугаад мэдчихнэ биз. Ах занын манай 2 ах ямар ааштай, манай эгч яадгийн гэдгийн тухай ч тухайн үед нь тэгээд мэдээд ойлгочихно биз. Хувь хүнээс нь өөрөөс нь ярилцлага авна тэгээд нэг сайхан мэдээд ойлгочих байлгүй дээ.

Бямбажав -

Эмээдээ их хайртай байсан билүү?

Мөнхөө -

Тийм.

Бямбажав -

Эмээ чинь ч гэсэн таньд маш их.

Мөнхөө -

Нээрээ би ингээд бодоод үзэхэд эмээгийнхээ тухай нэг ч удаа үг цухийлгаагүй байна ш дээ. Харин тэгээд манай эмээ чинь харин хамгийн гол нь бас манай аав ээжийг бодоод л намайг өсгөсөн хүн шүү, багад байхад. Тэр үед чинь 100 төг гэж их мөнгө байлаа ш дээ. Яая бор зуут атгачихаал. Эмээгээсээ сагсны бөмбөг аваад өг гээл 75 төгрөгөөр сагсны бөмбөг аваал, одоо тэр чинь одоо ямар зах махаас өгөөд авна гэхийн биш. Хүнсний 20-ын тэнд анх спортын дэлгүүр гэж байдаг байсан ш дээ. Тэнчээнээс анх 76 төгрөгөөр л бөмбөг мөмбөг. Тэгээд Миний хамгийн гол нь ингээл миний эмээ чинь намайг л хүн болгосон хүн дээ. Хамгийн. Би эмээдээ үнэхээр их хайртай. Эмээгийнхээ тухай юу яриагүй дээ. Эмээ маань зайлуул бас гомдож байж магадгүй, гэхдээ ер нь намайг өсгөсөн хүн миний эмээ л юм даа. Тэр үед чинь тэгээл намайг дагуулаад манайх чинь тэр үед анх цагаанхуаран гээл байдаг байлаа. Одоо халдвартын эмнэлэг барьчихсан ш дээ дээр нь, тэнд чинь манайх байсан. Тэгээл зайлуул тэнд чинь намайг аваад маажийгаад явна даа хөөрхий чинь. Тэгээд бид 2 эмээ бид хоёр чинь дэлгүүр мэлгүүр лүү явнаа. Тэгэхэд чинь тэгээл сансрын дэлгүүр гэж байдаг байсан юм. (0-37-55) Сансрын дэлгүүр лүү явна даа, хоёулаа аан тэгээл 1 төг юм л авдаг байлаа ш дээ. Мөнгө гэдэг хүчин чадал тийм л их. 1 төг юм авдаг байлаа ш дээ. Тэгэхэд чинь 1 төгрөгөөр ганц годгор хиам авчихна. Чангаанз мангааз юу дуртайгаа аваал идээл байлаа. Одоо болбол аваачаал өгвөл юм авахгүй ш дээ. Доод тал нь 100 төгрөг л байхгүй бол 100 төгрөг бараг л ганц хоёр ширхэг тамхи аваал дуусч байна ш дээ. Тэр үед болбол миний эмээ намайг Сансар луу их сайхан авч явдаг байлаа. Яагаад намайг дэндүү өсгөсөн. Би бас эмээдээ их баярлаж явдаг юм. Манай эмээ чинь мал залтай байсан ш дээ. Ямаа бид 2 хариулна. Аа тэр үед чинь ямаа хариулж явсаар байгаад л авгайтайгаа танилцсан хүн шүү дээ. Манай бас энчээ авгайгаа дурсахгүй бол бас болохгүй. Манай авгай чинь бас өвөө нь бас их сайхан хүн мал хариулж явдаг. Манай яг хажуу талын хашаанд байсан юм л даа. Одоо хойно, тэгээл бид 2 чинь ингээл өвөө өглөө ямаагаа гаргана. Мөнхөө урдаас нь ямаагаар гаргана. Тэгээд 2 уулаа явсаар байгаад л нийлж аваад хоёулаа уруу харайлгана даа. Тэгээл ямаагаа аваачаал, сайхан өвс ногоог нь идүүлнэ. Тэгсээр байгаал одоо энэ авгайтайгаа танилцсан хүн дээ. Манай авгай чинь насаар бага л даа, зайлуул. Залуу тэгсэн мөртөө бид 2 чинь тэгж явсаар байгаал ер нь танилцсан 2 л доо. Тэгээд Ер нь тэгээд эмээгээ дурсах юм болбол эмээгийн тухай асууж байгаа юм чинь. Манай эмээ чинь сайн л хүн байсан. Ер нь л тэгээл хүнийг дандаа өнгөрсөн хойно нь сайныг нь дурсахаас биш өнгөрөөгүй урьд нь сайныг нь дурсдаг хүн гэж байхгүй ш дээ. Тэгээл нэг сайхан байлаа. Тухайн үед л хүн ярихаас биш тэгээл одоо өнгөрчихсөн хойно одоо юу ярих вэ дээ. Сайн л хүн байсан юм.

Бямбажав -

Чамд гитар авч өгч байсан уу?

Мөнхөө -

Тийм гитар авч өгч байсан. 60 төгрөгөөр. Одоо их дэлгүүрээс УИД гитар авч өгч байсан. Одоо энэ УИД-ээс гээл байж байхад чинь 60 төгрөгөөр гитар авдаг байлаа ш дээ. Банзан гитарыг аваал. Харин ч би эгчийгээ дурсахгүй бол бас болохгүй. Манай эгч чинь анх бас намайг энэ гитар хөгжмийг чинь анх бариулахад миний эгч бас анх зааж өгсөн хүн шүү дээ. Манай эгч зааж өгөөд би тэгээд сурч байсан. Одоо миний анх хөгжим тоглож байсан, анх сургасан багш гэх юм бол одоо миний эгч шүү дээ. Эгчийгээ бас энд дурсахгүй бол ёстой учир зүггүй би ээжээсээ гарангуутаа би хөгжим тоглоод сурчихгүй шүү дээ. Тиймээ шууд нэг дуулдаг барьдаг гээд сурна гэж байхгүй. Миний эг ч анх энэ хөгжим тоглож өгч, миний эгч л зааж сургасан хүн шүү дээ. Одоо багш л гэж ярих юм даа. миний эгч, тэгээд эгчийнхээ тухай бас нэг чамд хоёр үг хэлэхэд миний эгч чинь бас аягүй ажилсаг. Анх намайг зах зээлд орохоос өмнө миний эгч анх зах зээлд орсон байсан юм даа. Тэгэхэд миний эгч одоо амьдрал нь янзын одоо болж байна уу даа үгүй юу бизнес. Одоо тэгэхэд чинь одоо анх миний эгч чинь одоо лаки гээд одоо оо моо зараал байна ш дээ. Лаки мэки гээл лакимент.

Бямбажав -

Яг тэр үед чинь гарч ирж байсан ш дээ.

Мөнхөө -

Тийм яг тэр үед одоо энэ оо моо гарч ирэхэд манай тэр яг үнэн. Анх саван гарч ирж байхад анх манай эгч чинь зайлуул анх зардаг байсан ш дээ. Тэгээл яахав дээ зах зээлийн шалгуураар би ч тэгээд зах зээлд ороод хурдтай явж байлаа. Тэгээд бас хүргэн ахыгаа дурсахгүй байж болохгүй. Манай хүргэн ах шиг сайн хүн бас байхгүй. Анх одоо миний хашаа байшингий чинь анх барьж өгсөн хүн манай бас хүргэн ах тэгээд ер нь эгчийнхээ тухай бас хэлэхэд бас манай эгч чинь бас их ажилсаг хүн шүү дээ. Тэр үед чинь өглөө хүйтнээр гараал хүүхдүүдээ тэжээх гээл нөхрөө тэжээх гээл. Манай хүргэн ах чинь инженер хүн байсан. Дөнгөж дээд сургууль төгсчихсөн. Эгч бас дээд сургууль төгсчихсөн. Одоо тэгээд одоо ямар ч дээд сургууль болчихсон юм бэ дээ. Тэр одоо тэрийг л төгсөж байхдаа одоо манай хүргэн ах чинь инженерээр төгсчихсөн. Миний байна юу ш дээ багш шахуу инженер. Одоо дээд боловсролтой, одоо дээд боловсролтой. Манай эгч бас дээд боловсролтой, бас адилхан бас сургуулийг нь хамт төгсчихсөн. Техникийн их сургууль одоо техникийн их сургууль биш байхдаа. Тэрийг төгсчихсөн. Аан тэгээд, явж байхад үнэхээр тэгж их өглөө хүйтнээр гарч, орой тэгж их өдөржингөө ингээд л зах дээр зогсоод эгчийнхээ их баярлаж явдаг юм нь амьдралаа л өөд нь татчилаа л даа. Өдийд чинь манай хүргэн ах хүүхдүүд нь өдий чинээний ямар сайхан амьдралтай байгаа нь бас миний эгчийн гавьяа л гэж би бодож явдаг юм. Ер нь тэгж л бодож явдаг юм л дээ. Миний эгчийн гавьяа л байгаа байх гэж бодож явдаг юм.

Бямбажав -

93, 94 онд танай аав ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм байна ш дээ. Тэр үед одоо яг хамгийн өрх толгойлооод үлдэж байсан том эр хүний хувьд өөрт чинь юу бодогдож байсан бэ? Хэр байсан тэр сэтгэгдлээ ярина уу?

Мөнхөө -

Тэр үед хэцүү байсан л даа. (0-44-52) Ер нь бодоод үзэхэд манай ээж чинь тэр үед бас нэг залуухан байлаа зайлуул. Ер нь тэгээд яахав дээ, тухайн үед бодоод үзэхэд мэдээж хүн хэзээч бодоод үзэхэд аав ингээл өнгөрчихсөн байж байхад яаж энэ гэр орныг авч явна даа гэсэин хүнд чинь миний дотор биш ээжийн минь дотор л хамгийн гол нь байгаа байхгүй юу. Одоо нэгэнтээ нэг нь ингэчихлээ, одоо ер нь нэл миний хажуу талын минь хань минь өнгөрчихлөө. Би энэ гэр орноо яаж явах вэ? гэсэн сэтгэгдэл тухайн үед миний ээжид минь л байсан болов уу л гэж бодож байна. Надад бол тухайн үед болбол энэ гэр орныг авч явьяа гэсэн тийм бодол санаа тухайн үед нэх төрөөгүй, хүнд худлаа яриад яахав бага ч байж дээ, тэгээд л… Хамгийн гол нь өдий чинээ авч явж байгаа аваад ирье гэсэн санааг миний ээж л тухайн үедээ болгосон болов уу л гэж бодож явдаг юм. Тэгээд л хүүхдүүдийн нь өдий чинээ байж байгаа нь яахав дээ миний эжий минь нэг сайхан гавьяа болов уу л гэж боддог юм. Ер нь бодоод үзэхэд ер нь тийм ш дээ. Хэн ч гэсэн бага насандаа ингээд манай аавч л сайхан хүн байсан л даа. Аавынхаа тухай ярихад би аавыгаа өчнөөн л мэднэ. Хамт бид 2 яахав дээ 100 гр татвал татдаг л байлаа. Аавтайгаа хамт татдаг л байлаа. Залуу сайхан. Тухайн үед яахав.

Бямбажав -

Их дотно байсан байна даа.

Мөнхөө -

Их дотно. Аавтайгаа нэг 100 гр уучихна.. Идэж уух тохиолдол байлгүй л яахав дээ. Манай аав чинь өчнөөн дарга хийгээд л явж л байсан хааяа бас Мөнхөөгөөсөө бас 38 төгрөг гуйчих үе бас гарна шүү. 38 төгрөгөөр л архи авдаг байсан ш дээ. Гараал нэг архи 38 төг. Одооных шиг хэдэн мянгаар нь гээд л ярих юм биш тэр үед чинь одоо 100 төгрөгтэй хүн бол бараг л саятан шахуу л юм яриагдана уу гэхээс тэгэхэд чинь аавтайгаа бас тэр үед овоо мовон дээр гарахдаа уучихдаг байсан шүү, бас татаад, яахав дээ бас манай аав жаахан бас ч балгачихдаг л байсан. Тэгэхдээ хамгийн гол нь балгадаг ч гэсэн ажлаа алддаггүй эр хүн гэж бас байдаг ш дээ. Би ажил хийнэ, ажил хийсэн ч гэсэн ажлаа алдахгүй ээ. Тэгээд аавтайгаа хамт Батсүмбэрийн САА орох хүртэл бас ганц 2, 100 гр татаал бас тэгэхэд чинь бас өөр шүү дээ. Хүн ингээд л бас нэг 100 гр татаад хүн ингээл юм ярингуут хүн ярихгүй хүний юм бас дотор санаандаа бодож явдаг юм бас нэг уухлаараа аав бид 2-т гарна ш дээ. Ер нь, аа тэгээд бид 2 бас нэг ярьдаг байсан байхгүй юу. Манай аав чинь бас одоо энэ лагерьт байгаа ш дээ, энэ юуны цаад талд, Халзангийн наад талын ам аманд байгаа даа бас нэг лагарь магарь бас байгуулсан ш дээ. Тээвэрчдийн амралт, тээвэрчдийн хүүхдүүдийг нь амруулдаг зуслангийн лагерь гээд л байгуулсан байхгүй юу. (0-48-32) Тэрэнд нь ч хүртэл Солонго билүү, аа тийм тэгэхэд бид 2 бас хамт аавтайгаа очоод бас нээлт мээлтэнд нь оролцчихоод бас... Аав ээжийнхээ буянд би их юм үзсээн бас. Анх одоо Найрамдал зуслан гээд л одоо ч байгаа л даа. Найрамдал зуслан ОУ-ын Найрамдал зуслан гээл...тэгчээд би 80 хэдэн онд амарч байсан тэр үед, тэгэхдээ хамгийн гол нь 7 сард 6 сарын сүүлчээр амарч байсан. Тэгээд тэр чинь 7 сард Найрамдал зуслан гээд л ОУ-ын хүүхдүүд их ирдэг байлаа ш дээ. Орон орноос аа мөн би чинь тэгэхэд “одод” бүлэгт байсан. Одод бүлэгт Ïольшууд их байдаг нэг, бүлэгт нэг Ïольшууд байхад нөгөө бүлэгт нь Сансар гээд л нэг бүлэг байхад Оросууд ч байх жишээний, ер нь ОУ-ын хүүхдүүд тухайн үед авдаг байлаа ш дээ. Цэдэнбал Филатова гээд л сайхан хүн ирж л байлаа даа. Найрамдал зусланг байгуулж өгсөн одоо тэгээд л тэр хүний жишгээр нэг их л юм байгуулагдаж байлаа ш дээ. Ер нь бид нар чинь урьдахаа бас дурсахгүй байж бас болохгүй юм аа. Ер нь Одоо 3, 4-р хороололын бэлэгийн хороолол гээд л энэ 3, 4-р хороололыг чинь анх л Ц.Филатова л зайлуул байгуулж өгч л, одоо энэ хуримын ордныг чинь хэн авч өгсөн, Ц.Филатова гуай Брежнев гуайгаас гуйгаад тэр үед Брежнев гуай ирж байхад ингээд л авч өгч байсан. Тэгээд л манайхан чинь одоо юмаа мартчихдаг юм уу, одоо энэ ингээд сайхан байгуулагдаад байгаа байгуулаад өгсөн байгуулаад цэцэглүүлээд явж байгаа ер нь сайхан л даа гэхдээ энэ хамгийн гол нь бас нэг байгуулж өгсөн хүмүүсээ дурсахгүй байж болохгүй ш дээ. Цэдэнбал гуай юм хийсэн ш дээ, хийгээгүй биш хийсэн ш дээ. Өчнаан жил боллоо, улс орныг авч явлаа, бас л юм хийсэн. Аа тэгэхэд авгай нь бас юм хийсэн ш дээ. Хажуугаар нь бас. Энэ Найрамдал зуслан чинь энэ хүн байгуулж өглөө. Энэ 3, 4-р хороололыг чинь Брежнев гуайгаас гуйгаад бариулж өглөө тэгээд энэ хуримын ордон өчнөөн юм бас байдаг байлгүй дээ. Тухайн үед бас авч өгдөг л байсан байх. Энэ хүмүүсийгээ бас дурсахгүй бол болохгүй ээ. Тийм дандаа л нэг бас сайхныг төсөөлөөд байж болохгүй ш дээ. Монголд чинь муу муу л гээд яригдаад байдаг болохоос Азийн сайхан цагаан бар л гээд байна. Манайхан чинь хамгийн гол нь хөдөлмөрлөж чадахгүй байна л даа. Солонгос гээд л орныг жишээ аваад л яриахад Солонгос чинь бол манайхаас долоон дор байсан ш дээ. Тэгэхэд чинь л манай орны хажууд ямар өнөөдөр хөгжилтэй орон болчихоод байж байнаа. Ер нь бодоод үзэхэд бөгж хуруун дахь бөгж мөгж, өөрт байгаа үнэт эдлэлийг аваачаад л одоо манай Монголд аваачаад л одоо улс орныгоо хөгжүүлье барья мөнгө хэрэгтэй байна гээд л манайх аваачаад өгвөл өгөхгүй ш дээ. Юм байхгүй л гэнэ ш дээ, хаашдаа тэгэхэд чинь тэр орныг хөгжүүлэхийн тулд Солонгос орон өнөөдөр манайхаас илүү хөгжилтэй яагаад гэвэл бас яагаад хөгжилдөө хүрчив гэвэл улс орных нь хүмүүс эх орноо гэсэн тийм сайхан сэтгэлтэй өөрсдөөсөө юмаа аваад өгчих тийм боломжтой, одоо хуруун дахь бөгжөө хүртэл авч өгсөөр байгаад банкаа дампууруулалгүй эх орноо дампууруулалгүй аваад гарчихсан байна ш дээ. (0-52-15) Ер нь манайх болбол тийм байя гэвэл тийм байж чадна ш дээ. Монголчууд чинь мөнгөгүй биш ш дээ. Улс гэж бодох тусмаа гудамжиндах хашааныхаа хогийг цэвэрлэж чадахгүй хүмүүс чинь яг л хөгжиж чадна ш дээ. Ер нь хөгжихөд их л муу гэж би бодоод байдаг ш дээ. Гудамжинд явж байгаа цаасаа л аваад хогийн сав руу хийж чадахгүй орон чинь яаж хөгжиж чадах юм бэ. Тэр өглөө эрт босоод ямар өглөө эрт босож байна. Би одоо Бээжинд явж байхад хүртэл 5 цагт босчихсон байна ш дээ. 5 цагт би Бээжинд ингээд л 90 хэдэн онд явж байхад 5 цагт босоод л аль хэдийн ажил мажил эхэлчихсэн. Ерөөсөө өглөө эрт хоол унд бүх юм нь аягүй бэлэн болчихсон. Маниуд чинь 5 цагт унтаж байна ш дээ. Юун 5 цагт босоод хоол ундаа хийх юм бэ.ийм нөхцөл рүү хүрчиж байна ш дээ. Энэ орнууд чинь. Хамгийн гол нь энэ орон чинь яагаад хөгжиж байна гэхээр хөдөлмөр сайн хийж чадаж байна. Улс орныгоо хөгжүүлэхийн тулд нэг мөнгийг нэг мөнгө гэхгүйгээр зүтгэж чадаж байгаадаа л хамгийн гол нь байгаа байхгүй юу. 1 юань гэдэг чинь Хятадад их мөнгө ш дээ. Манайд нэг юань юу вэ? 50 төгрөг гаргаад шидчихнэ ш дээ. Энэ 50 төгрөгөөр яах юм бэ? Тэгэхэд чинь 50 төгрөг гэдэг чинь тэр оронд чинь их мөнгө ш дээ. Нэг биллард тоглочихно ш дээ. 50 төгрөгөөр. 1 юанаар биллярд тоглочихно ш дээ. Манай нэг биллярд тоглоход 1500, 2000 гэж солиорч байна ш дээ. Ингэж багаас нь мөнгийг л олох хэрэгтэй байхгүй юу. 1 төгрөгийг мөнгө гэхгүйгээр л олох хэрэгтэй гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу, би хамгийн гол нь. За тэгээд болсон уу?

Бямбажав -

Ер тэгээд цаашдаа 1 эгчтэй, доороо 2 дүүтэй хүний хувьд энэ гэр бүлээ яаж ингээд зохицуулаад ингээд явбал илүү тийм сайхан амьдрах байх гэж тэр тухай та ер нь боддог уу? Ер нь тэгээд бас тэр тухай бас нөгөө ах, дүү нарынхаа хүүхдүүд болон үр хүүхдүүддээ юу гэж захиж хэлмээр байна.

Мөнхөө -

Яахав дээ би тэгээд доороо 2 дүү, нэг эгчтэй байх үед бол яахав дээ. Тэгээд л одоо чинь тэгээд л бие биеээ даагаад амьдраад сурчихсан байна л даа. Ер нь ингээд авгай авбал хүн чинь авгайгаа тэжээхийн тулд амьдарна биз дээ. Ажил хийнэ, аа нөхөр авсан үед бол нөхөртэйгээ 2-уулаа манайх чинь одоо тийм л байгааш дээ. Дандаа л эмэгтэйчүүд нь ажил хийж байдаг. Эрэгтэйчүүд нь эрх чөлөөтэй амьдралтай л улс шүү дээ. Нэг үгээр хэлбэл, Солонгост бол тийм юм байхгүй ш дээ. Эрчүүд нь ажил хийнэ, нөхрүүд нь ажил хийнэ. Эхнэрүүд нь гэртээ хүүхдээ хараад л хоол ундаа хийгээд л зутангаа цутгаад л байж байх тийм л үүрэгтэй. Тэгэхэд чинь манайх бол эсрэгээрээ байна ш дээ. Эмэгтэйчүүд нь ажил хийгээд нөхрүүд нь бол сайхан амьдраад л сайхан хэвтээд л хоол унд хийлгүүлж идээд л ер нь тиймэрхүү л амьдралтай хүмүүс. Аа тэгэхэд манай 2 дүү болбол яахав хамгийн гол нь нэг нь ч яахав нөхөртэй мөхөртэй болчлоо зайлуул, яахав хамгийн гол нь тус тусдаа сайхан амьдралтай боллоо гэж бодож байна. Тэгээд нэг нэгэндээ нийх нэгнээсээ яахав дээ нэг хүн нэгийгээ муу явах үед нь түшээд аваасай. Нэг нь сайн явах үед нь нэгийгээ сайн яваасай л гэж бодохоос биш тиймээ. Хүн бас уг нь дандаа сайн явна гэж байхгүй ш дээ. Би уг нь аягүй сайн явсан ш дээ ер нь. Нэг хэсэг би одтой аягүй гялалзаад л мөнгийг чинь ер нь юу юм бэ гээд л цацаад л хаядаг л байлаа ш дээ. Дүү нарт юу хэрэгтэй байна, миний дүү юмаа ав гээл цацаал явдаг байлаа. Гэхэд чинь дандаа сайн явна гэж хүн байхгүй ш дээ. Хүн нэг сайн явна, нэг уруудна, нэг уруудаад хүн нэг сайн явна дандаа л нэг хэмээрээ мөнгө олоод яваад байдаг юм гэж байхгүй ш дээ ер нь. Монголд ч тийм нөхцөл байхгүй ш дээ ер нь ховорхон. Тэгэхэд яахав дээ бие биеээ даагаад л явж байна. Хамгийн гол нь тэгээд яахав миний одоо одоо чинь аягүй том боллоо ш дээ. Эгчийн хүүхдүүд гараад ирчихсэн. Манай ах нарын хүүхдүүд гээд л өчнөөн хүүхдүүд хүргэнүүд, бэрчүүд гээд өчнөөн боллоо тэгээд л цагаан сараар золгохдоо зэрэг би бараг л том болчоод байгаа юм чинь. Бараг л эгчийнхээ дараа зогсоход бараг ер нь том хүнд нь орж байна гэдэгт нь энэ олон дүү нар минь сайн сайхан яваасай л гэж бодож явна даа. Гол нь тэгж л бодож явна. өчнөөн олон дүү нар болчоод байна, одоо тэгээд л эд нараас чинь хүүхэд гарна. Тэгээл Мөнхөө нь болбол тэгээл их л том ах л явах нь тэгэхдээ хамгийн гол нь яахав хүн тэгээд хэзээ яаж явахыг чөтгөр мэдэхгүй шүү дээ. Дандаа сайхан яваад амьдраад байна гэж юу ч байхав. өнөөдөр сайхан инээмсэглэж байсан хүн маргааш нь байхгүй болчихно. Амьдрал чинь мөнх биш шүү дээ. Тэгж л хэлмээр байна. Тэгээд яахав энэ дүү нарыгаа аз жаргалтай сайн сайхан яваасай л гэж хүсэн ерөөе. Мөнхөө ах нь л хэлж байна.

Бямбажав -

Ээждээ хандаж юу гэж хэлмээр байна.

Мөнхөө -

За ээждээ хандаж хэлэхэд ээжийгээ урт удаан насалж бид нарыгаа баярлуулж яваарай л гэж хэлэх байна.

Бямбажав -

Та хүүхэдтэй юэ?

Мөнхөө -

Хүүхэдгүй. Бид 2 одоо 10 хэдэн жил болж л байна л даа. Бурхан заяахгүй юм чинь одоо хүүхэдтэй байсан бол одоо бараг л одоо манай бага дүүгээс шахуу л одоо нас чацуу л юм гарчих байлгүй дээ. Тэгээл яахав бурхан заяахгүй л байна. Тэгээд хэзээ заяах юм. Одоо нэгэнтэй ингээд байгаа юмыг чинь авгайдаа хэлээд байлтай нь биш муухай ш дээ, эмэгтэй хүнд чи хүүхэд гаргахгүй байна гээл, чи заавал гаргах ёстой гээд л шахаж шаардаад байх ч хэрэг алга хэнээс нь ч болдог ч юм билээ. Тэгээд л яахав бодоод л явж байна даа. Тэгээд ээждээ хэлэхэд урт удаан насалж бид бүгдийгээ баясгаж яваасай л гэж хүсэн ерөөе.

Бямбажав -

За ингээд сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Үр хүүхэдтэй болж амьдрал чинь улам сайхан цэцэглэж явах болтугай гэж би бас ерөөл өргөе дөө.

Мөнхөө -

За чамд маш их баярлалаа. Бас ингэж ярилцлага хийж манай гэр оронд орж ирж байгаад туйлаас их баярлаж талархсанаа илэрхийлье. Ажлын хөдөлмөр чинь өөдрөг байх болтугай.

Бямбажав -

За тэр ерөөл бат орших болтугай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.