Narmandah
![](../assets/images/interviewees/990906.jpg)
Basic information
Interviewee ID: 990906
Name: Narmandah
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1966
Ethnicity: [unknown]
Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: sum, aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Бямбажав -
Миний урилагыг хүлээн авч энэ ярилцлаганд оролцохоор
ирсэнд маш их баярлалаа. Аа тэгэхээр ярилцлагаа эхлэхээс
өмнө танаас асууж, лавлах, зөвшөөрөл авах хоёр зүйл байна.
Нэгдүгээрт нь одоо, таны ярилцлаганд орсон бүх мэдээлэлийг,
бүх баримтуудыг түүх судлаачид болон телевиз радио, мөн
сонин сэтгүүл гэх мэтийн зүйлүүдэд одоо… ишлэл татаж
хэрэглэх болно оо. Тэгэхээр та энэ бүхний талаар хэрэглэхийг
бид нарт зөвшөөрөх үү?
Нармандах -
Зөвшөөрнөө, зөвшөөрнө
Бямбажав -
За баярлалаа. Аа.. нөгөө нэг юм хэрвээ та хүсвэл
өөрийнхөө нэрийг нууцалж үлдэж болно.
Нармандах -
Мм…хн
Бямбажав -
Та эсвэл нуухгүй байсан ч болно. Та алийг сонгох вэ?
Нармандах -
Нэрээ хэлээ л ярьчихая тээ
Бямбажав -
Аа…за тэгэхээр ярилцлагаа одоо, өөрийгөө та сайхан
танилцуулаад, ер нь амьдарлынхаа талаар нэг товч,
танилцуулахгүй юү?
Нармандах -
Мм…хн…за намайг Нармандах гэдэг тэгээд би бол эхээсээ
мм… аав ээжээсээ бол дөрвүүлээ, тийм, тэгээд одоо би хамгийн
том охин нь л доо
Бямбажав -
Хэдэн онд төрсөн билээ?
Нармандах -
1966 онд төрсөн тийн, миний доотлын дүү одоо..
доороо 2 дүүтэй нэг охиг дүүтэй ингээд
дөрвүүлээ…
Бямбажав -
Арван жилийн сургууль хэдэн онд төгссөн
билээ?
Нармандах -
Би чинь юу 1974 онд нэгдүгээр ангид ороо л тэгээд
1984 онд аравдугаар ангиа төгссөн.
Бямбажав -
Арван жилийнхээ үеийн одоог хүртэл бодож явдаг,
санаанаас чинь гардаггүй тийм үйл явдал байдаг уу?
Нармандах -
Би чинь арван жилдээ эхлээд 6-р анги хүртлээ арван
жилийн 21-р сургуульд сурч байсийн, тэгээд 21 –т сурч
байгаад 6-10 анги хүртлээ энэ 40-р сургуульд ирж сураад
тэгээд төгссийн… аравдугаар ангиа тэр үед чинь одоо бага
байхад чинь уулан янз бүрийн юм их л байдаг л даа уул нь их
гоё л байдагийн хөгжөөнтөй тээ?
Бямбажав -
Тийн ш дээ арван жил амьдрал гэдэг чинь ерөөсөө хүн
бүхний одоо мартагдашгүй сайхан нь байдаг ш тээ тэр тухайгаа
та дурсамж байвал яриач?
Нармандах -
Манай 21-р сургууль чинь нөгөө юунд байдаг байсийн
одоо тэр арслантай гүүр гээд тээ тэрний урд талд байдаг
байсийн, тэгээд би чинь тэндээс тэр цагаан хуаран гэж дээр
үед тэнд манайх байдаг байсийн тэгээд тэр хүртэл л явж ирж
сургуульдаа явдаг байсан .
Бямбажав -
Тэцэрлэгийн насандаа та өвөө эмээ дээрээ өссөн гэсэн
үү?
Нармандах -
Тийн би ерөөсөө цэцэрлэгт яваагүй тэгээ л аавынхаа
ээж аав дээр л ер нь бага насаа өнгөрөөсөндөө.
Бямбажав -
Аанха, өвөө эмээдээ загнуулдаг байсан уу?
Нармандах -
Үгүй одоо, загнуулалгүй яахав дээ (инээв) юу ч гэх юм
дээ.
Бямбажав -
Таныг арав, аравдугаар анги төгссөж байхад өвөө эмээ
чинь байсан уу?
Нармандах -
Байгаагүй манай өвөө эмээ хоёр чинь за байз намайг
чинь юу билээ, дөрөв тавдугаар ангид байхад л юү яасийн
өнгөрсийн юм дөө.
Бямбажав -
Тэгээд өвөө эмээ дээрээ өссөн хүн тэднийгээ өнгөрөөд
өгөхөөр их хэцүү байсан байх даа.
Нармандах -
Үгүй яахав дээ үгүй хамт тээ хамт байсан байхгүй юү?
Тэгээл нөгөө нэг нэг хашаанд тэгээл яахав нөгөө нэг яахав
гэр маань тусдаа, гэр нь тус даа тэгээл голдуу тэр хоёр
дээрээ л байдаг байсийн .
Бямбажав -
Бага байхад дүү нар чинь таныг их зовоодог байсан уу?
Та их загнадаг байсан уу?
Нармандах -
Танай дүү нар чинь ер нь нээх зовоодоггүй. Бид хэд
чинь их л их л тоголдог л байсийн юм даа.
Бямбажав -
Яаж тоголдог байсан?.
Нармандах -
Ер нь их л тоголцогоодог л хүүхдүүд байсийн. Тэгээ л
ер нь би багадаа нээг их л гүйж хариасан нэг тийм л дандаа л
нээх гүйжийдэг л хүүхэд байсийн
Бямбажав -
Захилгагүй.
Нармандах -
Тийм, нэг л их гүйгээл яг л эрэгтэй хүүхэд шиг бөмбөг
мөмбөг өшиглөөл ер нь нэг голцуу нээх эрэгтэйдүү маркын юу ч
гэдэг юм дээ. Эрэгтэй хүүхэд шиг их л тоглож гүйдэг байсэан
юм даа гадаа, хөл бөмбөг тоглоол.
Бямбажав -
Тэр үед хүүхдүүд голдуу ямар тоглоом тоглодог
байсан
Нармандах -
Бид нарын тэр үед чинь юү яадаг байсан ш д нөгөө
бөмбөг их өшиглөнө. Тэгээл нөгөө нэг юу яаж байгаал газар
мазар ухаж байгаал бөглөө мөглөө нээг их гар мараараа юү яаж
маагаал нясалж мяслаал тээ, оруулж моруулаал тийм тоглоом их
тоглодог байсан. Дээс мээс нэг тэгээд л тэвэг мэвэг
тиймэрхүү юм их тоглодог байсан ш д.
Бямбажав -
Тэр үед чинь ямар бөмбөг байсан. Их үнэтэй бөмбөг
байдаг байсан байх даа?
Нармандах -
5 төгрөгний бөмбөг гээд байсан. Дунд зэргийн нэг тийм
том жижгээрээ дунд зэрэг л тийм бөмбөг байсан .
Бямбажав -
Тэгээд хааяа тэр бөмбөгийг, авах мөнгө хаанаас олдог
байсан ээж аав чинь өгдөг байсан уу?
Нармандах -
Тийн тэр бол ч яахав дээ. Тэгээл ээж аав хоёр ерөөсөө
бид хэдий чинь ерөөсөө нээх юу яадаггүй байсан юм чинь,
тэгээл ээж аав хоёр, ээж аав хоёр л аваад өгчихнө л дөө бид
нар ч тэгээд юугаараа авах вэ дээ, тээ?
Бямбажав -
Танай ээж бол их завгүй ажилладаг хүн байсан
уу?
Нармандах -
Тийн ээж бол ер нь их ажилладаг ш дээ манай аав ч
гэсэн ер нь их ажилтай хоёр хүн байсийн ш дээ.
Бямбажав -
Ээж аавыгаа санах тэд нар минь ажилаасаа хурдан
ирээсэй гэх үе их гардаг байсан уу?
Нармандах -
Би ч багадаа нээх анзаардаггүй байсийн юм дөө тэгээл
сүүлд нээг их юу яадаг байсийн үгүй ээж одоо хурдан ажилааса
ирээсэй аав хурдан ирээсэй, гээл манай аав чинь бас их тийм
аягүй тийм ажилсаг хүн байсийн ш дээ шургуу их үнэнч шудрага
тх ер нь тэгээд намайг болвол ер нь жоохон байхад манай аав
бол голцуу юу яадаг байсийн ерөөсөө л хичээлээ хий ерөөсөө л
нэг номын л хүн байсийн ээж ерөөсөө, тэгээл нэг юм өөрийгөө
болгочихдог. Тэгээд л нэг их хүн амьтантай ч нэг их энээ
тэрээ гээд байдаг ч үгүй өөрийгөө нэг болгочихоол нэг явж
байдаг нэг тийм л хүүхэд байсийн юм даа. Тэгээд манай аав
бол их айхдар ер нь их зарчимч л даа. Тэгээд ер нь их
шаардлага өндөртэй тийм хүн байсийн,
Бямбажав -
Загнадаг.
Нармандах -
Тийм, ер нь бол ерөөсөө тэр тал дээрээ бол айхдар
ерөөсөө ингээл одоо жишээ нь ингээл хичээл ингээл орой
ингээд л үзийш дээ шалгийш дээ тээ тэгээл шалгачихаал
ерөөсөө юм мум бичүүлэхдээ нэг л ингээд хэлийшдээ тээ нэг л
өгүүлбэр одоо 5 өгүүлбэртэй 5 үгтэй өгүүлбэр ч байх юм уу
тэхийн бол одоо нэг хэлээ л дуусахад л бичихгүй бол
(0-08-20) юу яана зодуулна ш дээ (инээв) Тийн их айхтар
манай аав чинь ерөөсөө айхдар хүн байсан л даа тийм яс ч гэх
юм уу даа юу ч гэх юм дээ, тээ тэгээл намайг би чинь ерөөсөө
аягүй эрх байсан байхгүй юу, тэгээл манай тэр арван жилийн
багш чинь юм л бол тэгдгийн чи тэр аавыгаа дагуулж ирж чи
хичээлдээ суугаарай муугаарай энэ тэр ерөөсөө юм л бол
аавыга дагуулаал явж байдаг нэг тийм эрх л хүүхэд байсийн
байлгүй дээ бодвол юм л бол манай багш л дандаа загнаж
байдаг. Манай тэр нэг, нэгдүгэр ангийн багш чинь улсын нөгөө
нэг юун багш байсийн гэсэн тэргүүний багш байсийн гэсэн,
тэгээд тийм багшийн ангид намайг нөгөө өгсийн байхгүй юу,
тэр нэгдүгээр ангид, тэгсэн чинь л зэрэг л юм л бол тэр багш
тэгдэг жижиг Должинсүрэн гээл зайлуул одоо ч байж л
байдагийн тэгээ л юм л бол тэр аавыгаа авчирч сураарай гээл
бодуул тийм эрх ил байсан юм байлгүй дээ тэгээл тэр их бас
их айхтар юутай тэр багш аягүй их тийм хүнд юу ч гэдгийн юм
дээ юм сургахын төлөө тээ, хүнд одоо тэгээд ер нь аягүй
айхдар яс юмыг сургадаг тийм багш байсийн тээ тэгээл бид
нарыг чинь хэдэн хонгоор цоочилчихоол…
Бямбажав -
Хөөх
Нармандах -
ангид цоочилчихдаг байхгүй юү тэгээл яваад өгдөг
байсийн тэр багш
Бямбажав -
Шийтгүүлдэг байсийн байна даа.
Нармандах -
Тийн ангиар нь тэгээл цоочилчихдог. Ер инь тийм их
айхдар одоо тийм багш байдаг л байх л даа бодвол тээ
Бямбажав -
Арван жилд байхдаа хамгийн дуртай хичээл чинь юу
байдаг байсан бэ?
Нармандах -
За би ерөөсөө нийгмийн талын хичээлд дуртай
байсан.
Бямбажав -
Та ер нь ээжийгээ дууриаж дээ.
Нармандах -
Аан би ер нь тийм нийгмийн талын юманд одоо тийм
нийгэм судлал энэ тэр гээд аравдугаар ангид ордог ш тээ тийм
нэг одоо юу ч гэдгийн юм дээ нэг тийм нэг гүн ухаан ч гэдэг
юм уу тээ тиймэрхүү нэг ухаж яасан юманд их дуртай байсан
арван жилдээ, тэгээд би дөчдүгээр сургуульд чинь арваа
төгссөн гэхээр чинь манай ангийн нийгмийн судлалын багш гээд
нэг багш гээд багш байсийн юм даа Ган-очир гээд багш байсийн
тэр нөгөө юуны үед хэлмэгдэж байсан гэсэн, бид нарыг тэр
одоо нэгдүгээр ангид байхад, тэр чинь нэг нилээн хэдэн
жилийн өмнө гэсэн, боловсролын яаманд байж байгаад тэгээд
нэг хэлмэгдээд нэг ном бичсэн хэргээр, одоо энэ юу…юуны
нөгөө нэг за байз юү билээ одоо Лоохов, Сурмаажав интэр гээл
тээ тэд нары чинь хэлмэгдиж байсан тэрийг нь гаргаж ирж
бичсэн тэр багшийг юу яасан юм билээ тэгээл ажилаасаа юу
яагаад тэгээд багш болж байсийн манай тэр нийгмийн нэг багш
байсийн нийгэм манайд ордог байсийн.
Бямбажав -
Тэр тэгээд тэр үеийн бараг сэхээтний төөрөгдлийн
үеийн хүн юм аа даа тээ?
Нармандах -
Тэр үү? Тэр Ган-очир багш уу магадгүй ээ тийм байсан
байж магадгүй, би чинь ерөөсөө энд чинь нээх удаагүй юм чинь
сайн мэддэггүй манай нэг дандаа нийгмийн талын хичээл ордог
нэг тийм их айхтар тийм хүүхдүүдийг ингээд л гаднаас хараал
ерөөсөө бүгдийг нь дүгнэчихдэг нэг тийм айхдар багш байсийн
тэр багш тэгээл зайлуул өөрөө сүүлд л нэг тэгэж ярьж
байсаныг нь бид нар дуулж байсан байхгүй юу. За одоо тэр бол
байхгүй байх өө, зүрх мүрх муутай энэ тэр гэж ярьж байсийн
тэрэндээ явчихсан байх аягүй айхтар ухаантай тийм багш
байсийн.
Бямбажав -
Хүүхдийн баярыг нилээн өргөн тэмдэг... тэмдэглэдэг
байсан ш дээ.
Нармандах -
Тийм.
Бямбажав -
Танай гэр бүл яаж тэмдэглэдэг байсан? Ер нь хар
наснаасаа санаж байгаа юм байна уу?
Нармандах -
Тэр үед чинь хүүхдийн баяраар …
Бямбажав -
Их л гоё байсан байх даа тиймээ
Нармандах -
Тийн албан газрууд чинь нөгөө ингээл юу яадаг байсан
ш дээ манай ээж аав хоёрын ажлын газар бол бид нарыг их
шагнадаг байсийн нөгөө онц монц сурсан хүүхдээ шагнаал
тиймээ тэгээл янз бүрийн нөгөө нэг хичээлийн бус цагаар
сонирхдог нөгөө нэг юмнуудаар нь уралдаан муралдаан интэр
тээ тэгээл тэр үед нөгөө нэг ажил мажил дээрээ шалгаруулдаг
юм уу яадгийн тэгээл бид нарыг их л зурсан мурсан янз бүрийн
юмнуудыг нь аваачаал юу яадаг байсан ш дээ хүүхдийн баяраар,
тэгээл шагнал магнал өгдөг байсийн тэр үед. Бид нар чинь
нөгөө парктай манай гэр чинь их ойрхон болохоор чинь парк
руу л их явдаг байсийн. Хүүхдийн парк луу жоохон байхдаа.
Бямбажав -
Одоо хааяа нэг орж байна уу та ?
Нармандах -
Аан үгүй одоо ч нээх тэгээл зав ч алга одоо нээх
тэгээл
Бямбажав -
Ер нь тэр үеийн тоглоомуудаас бол одоо өөрчлөгдсөн юм
байна уу? Ер нь багассан юм уу? Ер нь тэр үед чинь их сайхан
байсан байх одоо ч нээх сайхан биш л юм шиг байна ш дээ.
Нармандах -
Одоо бол мэдэхгүй яг л тэр үеийн тоглоомуудаас ер нь
өөрчлөгдсөн юм шинээр нэг хоёр гурван л юм тавьсан байсан
байх даа. Бусад нь яг хэвээрээ л юм шиг байна ш дээ. Тэгээд
Би чинь 1989 онд техникийн их сургууль төгсөөл тэгээл аа гэр
бүл болсон л доо тэгээд 1990 онд чинь ерөөсөө зах зээл
эхлээл сургуулиа төгсөөд, юу яасан нөгөө улсын байгууллагад
ажил хийх гээд тэгээд орж чадаагүй л дээ нөгөө хүүхдийг сүүн
тэжээлийн үйлдвэр гээд тэгээл тэндээ орж чадаагүй л дээ
.тэгээл ер нь хувийн юм л мм….хувийн юм л хөгжүүлээд явсан л
даа, 1990 оноос хойш. Тэгээд яахав 90 оноос чинь одоо 96 он
хүртэл яахав гэрээрээ л голцуу л ер нь гэрээрээ л юм хийж
байсан, тэгээд 96 он үгүй 90 оноос чинь 2000 он хүртэл юм
байна. Тэгээд 2000 оноос, юу яагаад, нэг , яахав дээ тэгээд
тэр ч тэгээд олон жилийн хөдөлмөрийн л үр дүн л дээ тэгээл
нэг дөрвөн жил шах уу, тэр чинь одоо 92 оноос чинь хойш одоо
8 жил шах уу л уйгагүй юм хийсэн л дээ. Тэгээд л 2000 онд
нэг ажлын байртай болсон тх тэгээд 2000 оноос яахав нэг
жоохон юу аж ахуйн, аж ахуй байгуулаад тээ тамга тэмдэгтэй
болоол тэгээл 2000 оноос эхлээл 3 жил шах уу би чинь дэлгүүр
ажиллуулсан нэг 3 жил шах уу цайны газар ажиллуулсан, тэгээл
одоо яахав хувийн юмыг нэг 10 жил л тасралтгүй хийж байна
даа.
Бямбажав -
Гэрээрээ юм хийж байсан гэсэн, гэсэн шдээ тэр үедээ
чухам яг юу хийж байсан.
Нармандах -
Өө гэрээрээ бол ойр зуурын л юм хийдэг байсан.
Ерөөсөө л хүнсний л зүйл хийдэг байсан.
Бямбажав -
Хүнсний зүйл жишээлбэл
Нармандах -
Жишээлбэл нарийн марийн боов моовны төрлийн юм хийдэг
байсан.
Бямбажав -
Пөөх тэгээд тэрийгээ та өөрөө л хийх үү?
Нармандах -
Өөрөө л хийнэ тх өөрөө л хийнэ үгүй тэгээл янз бүрийн
юугаар хийчихдэг шд. Өөрийнхөө бололцоог ашиглаал өөрөө
нөгөө нэг хүнсний талын хүн болохоор тэгээл
Бямбажав -
Мэргэжилээ дагсан юм байна шд
Нармандах -
Тийм хүнсний талын нэг юм хийчих юм сан нэж бодоод л
тэгээд яг тэрийгээ хийнэ гэхлээр тэр чинь бас мөнгө төгрөг
хэрэгтэй болно тээ, тэгэхээр зэрэг тэгээл яахав дээ тэгээл
үе шаттай ингээ л нэг юм яваа л байгаа юм л даа тэгээл шат
ахиал ахиал тэгээд одоо болвол яахав дээ тэгээл үйлчилгээ юу
үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлийн л юм хийж байгаа, гоцуу л
үйлчилгээний чиглэлийн юм хийж байгаа тэгээд одоо ер нь
үйлдвэрлэл барьж авдаг юм уу гэж бодож байгаа ш д одоо нэг
жижиг оврын ч юм уу тээ янз бүрийн тэгээд манайх саяхан
ажилын байртай болсон л доо тэр нь 300 м кв тэгээд тэр нь л
дотороо яаж ийгээд нэг юм жижигхэн янз бүрийн л юм хийчихдэн
юм у жижигхэн жижигхэн бага оврын тээ нэг тийм юм хийчихдэг
юм уу гээл бодоол яваад байгаа юм л даа. Тэгээд одоохондоо
жоохон болж өгөхгүй, сая нэг жоохон барилгын юм эрхлээд тэр
жоохон, дулаанаас болоод саатаад, тэгээд нэг одоохондоо
дулаарахаар эхлэх гээл тэгээд байж байгаа.
Бямбажав -
Ер нь тэгээд зах зээлийн энэ харилцаанд, шинээр юм
эрхлэнэ гэдэг бол хэцүү л дээ.
Нармандах -
Тийм ер нь тэгээд хувийн юм чинь ерөөсөө л тэгээл том
багагүй тэгээл яэз бүрийн юу тэгээл хүнээс чинь ерөөсөө олон
төрлийн одоо мэдлэг ч шаарддаг дээ ер нь л тийм ажил юм шиг
байгаа юм л даа. Бүх талын мэдлэгтэй байжийж нэг жаахан
хувийн юм жоохон
Бямбажав -
Жишээлбэл нягтлангын мэдлэг байх хэрэгтэй
Нармандах -
Тийн нягтлан мягтлан тэр чинь ерөөсөө наад захын
тэгээл ерөөсөө цахилгаан, дулаан, ерөөсөө л инжинерийн
бүхийл тийм талын аж ахуйн бүхэл мэдлэг шаарддаг ажил л даа
хувийн, тэгэхдээ яахав дээ өөрийнхөө чадал чинээгээрээ л
зүтгээл яваад байхгүй юү, тэрнээс маний бол нэг их тийм том
мом юм байхгүй л дээ яахав өөрсөддөө таарсан л нэг тийм юм
хийгээл яваад байдгын
Бямбажав -
Хүн тэгээл өөрийнхөө чадлаараа л өөрийнхөө хийдэг
юмаараа л тэгээл хийгээд явж байнаа гэдэг чинь бас
Нармандах -
Тийн ер нь тэгээл бид нар чинь одоо тэгээл улсын ажил
хийнэ гэдэг чинь одоо тэгээд нэгд ингээд жоохон хөгшин гээд
авахгүй хоёрт тэгээл мэдлэг боловсрол дутна бид нарт чинь,
одоо чинь шинэ шинэ нөгөө нэг залуучууд чинь бага бага
залуучууд чинь өндөр мэдэгтэй тээ ийм улсууд чинь төрөөл
гараад ирчихэж байгаа болохоор одоо нэг хийж байгаа юм аа л
аятайхан шиг одоо нэг мэргэжилээ дээшлүүлээл тэгээл байлгаал
байдаг юм уу гэж бодоод байгаа ш дээ. (0-19-36) Ер нь тэгээд
хувийн ажил бол ер нь цаг наргүй ажил л даа ер нь
сөхөрөлтгүй л зүтгэж байна дөө. Тасаралтгүй арван дөрвөн жил
зүтгэж байна даа. Тх, тэгээл ер нь нэг тиймэрхүү үйлдвэрлэл
маягын юм л барьж авдаг юм уу гэж бодоол. Янз бүрийн нэг юм
хийчихдэг тээ одоо жишээ нь би 8 нэрийн дэлгүүр нэг 3 жил
ажилуулсан л даа одоо тэгээд бас тэр үеийн 2000 оны тэр
найман, 8 нэрийн дэлгүүр чинь бас өөр болчихоод байна л даа.
Тэр үед чинь бол яахав, чөлөөтөй тээ тэгээд ер нь тэгээд л
яахав гайгүй л байдаг байсийн одоо чинь бол 8 нэр чинь бас
их боловсронгуй болчихоод одоо жишээ нь 8 нэр гэхэд чинь
дотроо нэг янз бүрийн хүнээс нэг юм аваад нэг хэдэн төгрөг
нэмээд гарах нь гол биш тээ одоо жишээ нь ингээл янз бүрийн
өөрснөө нэг жижигхэн жижигхэн юм хийгээл одоо мах махан
бүтээгдэхүүн гэхэд чинь л одоо дотроо жижигхэн үйлдвэртэй
тээ тэрнээсээ гаргаж ирээд ингээд өгдөг, одоо нарын боов
гэхэд л өөрснөө бас нэг тийм дотроо нэг жижигхэн юм хийгээл
тэрнээсээ гаргаж ирээл өгдөг хүний нэг тийм юм аваад зарах
одоо бас зах зээлийн ч гэдэг юм уу хаашаа ч юм дээ тээ, улам
тийм боловсронгуй л болоод байгаа юм уу гэж би бодоод байгаа
юм л даа.
Бямбажав -
Хөгжиж байна даа тийм ээ.
Нармандах -
Тийм, одоо жишээ нь зүгээр нэг хүн захаас нэг юм
авчираад зарах бол нээх тэр болгон хүн авахаа больсон байна
шд тээ, том том дэлгүүрүүд гараад ирчихсэн. Тэгээл оруулж
ирдэг мэрдэг хүмүүсүүд чинь арай л өөр байх юм л даа. Мань
мэтэд бол тиймэрхүү юм л зүгээр юм уу гэж бодоод байна шд.
Бямбажав -
Цаг үедээ зохицож
Нармандах -
Тийн одоо чинь сар жил байтугай, жил байтугай өдөр
хоногоор л юм хувьсаж өөрчлөгдөөд байгаа юм чинь тэгээл
тэрнийх нь аясанд л орж явахгүй бол тэгээл дампуурч байгаа
юм чинь дампуураад (инээв) дампуурах гэдэг л тэр байлгүй дээ
бодвол.
Бямбажав -
Та хэдэн хүүхэдтэй вэ?
Нармандах -
би хоёр хүүхэдтэй. Манай том чинь аравдугаар анги нэг
нь дөрөвдүгээр анги, 2 хүүхэдтэй. (0-22-08)
Бямбажав -
Та өөрийнхөө гэр бүлийн, гэр бүлийнхээ тухай яриач?
Нармандах -
Манай нөхөр бас Польтехникийн дээд сургуулийн автын
инженер төгссөн л дөө. Автын инженерийн мэргэжилтэй. Тэгээд
бид хоёр яахав дэ тэгээд сургуулиа төгсөөд хоёулаа, манай
хүн чинь сургуулиа төгсөөд, нэг уул нь их аятайхан ажил
хийсэн байхгүй юү, авто комбинатад хувиарлагдаад тэр үед
чинь хувиарладаг байсан шд тээ, тийм тийм албан газарт энэ
тэр гээд маниус чинь арай эртхэн нэг нэг жилийн өмнө төгссөн
байхгүй юу, манай хүн чинь тэгэхэд чинь хувиарлачихдаг
байсийм. Одоо тийм тийм албан газар очиж ажилна аа гээд тээ
томлилт өгдөг тийм байсийн бид нарын үед бол тийм юмгүй
болчихсон байхгүй юү тэгээл мань хашир чинь авто комбинатад
нэг аа хоёр нэг жил гаран засварчин хийгээд засварчинаар
эхэлдэг ш дээ ерөөсөө бид нар чинь тэгээл нооромчин
мооромчиноор эхэлдэг байсийм, эхэлдэг юм чинь маньширчин
нөгөө манай хүн чинь уул нь тэр үедээ их яг цаг үе нь ч биш
байсан юм уу хаашаа юм тээ тийм байсан юм шиг байна лээ шд
тэрнээс биш уул нь хөгжөөд, яг юу нь цаг үе нь биш байсан юм
уу хаашаа ч юм дээ, тэрнээс биш их гоё мэргэжил байсан ш дээ
зурагтын антен, хүүхдийн пиаваран ийм нэг сандал, пиаваран
ийм нэг ийм жижигхэн сандал, ийм пиовран сав мав янз бүрийн
юм хийдэг байсан ш дээ гэхдээ тэр чинь бүр 90 онд юм байна ш
д 80 н манай хүн надаас чинь 1 жилийн өмнө төгссөн байхгүй
юу, тэгээл тэр үедээ өөрснөө тэгж ярьдаг байсийн яахав тэр
авто комбинадад ажиллаж байгаад тэгээд хэдэн инженерүүд
нийлээд тэгээд тийм юм нэг хувийн юм, одоо тэр үедээ л
хувийн юмны л эхлэх юм уу даа тээ тийм байсан юм шиг байна
лээ. Тэгээл уул нь тэгээд л өөрснөө тэр багаж магажаа
хийдэг. Одоо жишээ нь Антен хийхэд чинь хэв мэв бүх юмаа
одоо тэр бүх л юмаа л өөрсдөө хийдэг тийм байсан шд. Тэгээл
одоо яахав дээ тэр үедээ нөгөө нэг дөнгөж зах зээл эхэлж
байсан юм чинь тэгээд л бараагийн ч авах газар олдохгүй,
тэгээд л больчихсон ш дээ тэр үйлдвэр нь зогсчихсон. Тэгээд
одоо яахав дээ, бид хоёр нэг үйлдвэрээ л хувийнхаа юмыг хамт
хийгээл явдаг байхгүй юу. Гол нь ер нь одоо ч ер нь тэгж
хуванцараар тийм юм хийгээд үгүй одоо ч хийдэг болсон л
байхалдаа (0-24-52) тээ тэр үедээ л ер нь тийм юм байдаггүй
байсан. Тэгээд л нөгөө зайлуул тэгээд л болчихсон ш дээ.
Бямбажав -
94 онд танай аав өөд болсон юм байна ш тээ.
Нармандах -
Тийм.
Бямбажав -
Тэр үед, их л хэцүү байсан байх даа хамгийн айлын
ууган хүүхдийн хувьд…
Нармандах -
Тийм ерөөсөө, ер нь бол хэцүү л дээ манай аав чинь ер
нь юм хийвэл их хол явах л хүн байсан л даа, ер нь их юу
ажилласаг манай аав чинь, тэгээд л би чинь аавдаа их илүү
байсаан, ээжээсээ илүү аавд илүү байсан байх даа бодвол,
манай аав чинь уул нь их юм хийсэн ш дээ. тэгээд сүүлдээ
тэгээд зайлуул энд тэндхийн аягүй олон газар ажлыг, ийм ч
газрыг ажилыг сайжруулана тийм ч газрын ажилыг сайжруулна
гээд л явуулдаг. Тэгээд л ер нь ажлын төлөөл явдаг хүн
байсан дөө. Их юм санаачилдаг байсан. Уул нь нэг жоохон
юутай бол юу ч гэх юм дээ …
Бямбажав -
Боломж байсан бол гэж үү?
Нармандах -
Тийн, нэг жоохон тэр үедээ бас тэгээ л жоохон… жоохон
ч юу байхав дээ тэгээл нээх их санадаг ч үгүй байж тэгээд л
одоо улсууд чинь тэгээд аав ээжийнхээ тухай аягүй их тийм
янз бүрийн юм их хийх юм байна ш тээ, одоо жишээ нь зүгээр
нэг ном мом энэ тэр ч юм уу янз бүрийн юм их л хийдэг болж
дээ. Манай аав чинь одоо ерөөсөө, үгүй тэр үедээ их ч унтдаг
ч байсан юм уу хаашаа ч юм бэ дээ, тэгээд л манай аав чинь
нөгөө "уруудах хүний унтах идэх нь их гэдэг” ш тээ, тэгэхээр
зэрэг аймар шар хөдлөөл ерөөсөө ингээл ёстой нэрээ тэрнээс
хойш чинь би ёстой аймар их сууж хичээлээ хийдэг байсан. Би
ч ер нь тэгээл арван жил 8, 9 дээд сургууль ч гэсэн 3 аас
хойш голцуу нөгөө нэг хичээлээ сууж дандаа хийдэг.
Бямбажав -
Шөнийн гурваас хойш
Нармандах -
Тийн гурав хүртэл ерөөсөө нэг л тэгж их л идэвхтэй
амьтан байсан би тэгээд одоо, тэрний ашиг одоо тэгээл
гарахгүй л юм байна ш дээ. Тэгээ л манай аав тэгдэг байсийн
ер нь их тийм юутай л даа ер нь их байнга хүнийг ер нь ингэж
юу яадаг хүний дандаа үнэнийг олж хэлдэг тээ тэгээл ер нь
ажилынх нь ч гэсэн ер нь тэгээд тэр үед чинь ерөөсөөө
тиймэрхүү байсийн биш үү хүн нэг сонин шаардлага тавиал тээ
нэг тийм хүнд их дургүй ч байсан юм уу тээ тийм байсан юм
шиг байгаан нэг хэсэг (0-28-06)
Бямбажав -
Захиргаадалт гэдэг байсын тэр үед
Нармандах -
аан, тээн манай аав ер нь нэг тиймэрхүү хүн юм шиг
байгаан ер нь их ажилсаг, зарчимч яг өөр шиг ээ хүнийг
байлгах гэдэг тийм л хүн байсан юм уу даа ажил дээрээ ч
гэсэн гэртээ гэсэн…
Бямбажав -
Тийм хүн, тийм өмөг түшигтэй хүн, одоо хүртэл байсан
бол, гэж та, боддог уу? Одоо байсан бол тийм байх байсан даа
гэж та бодог уу?
Нармандах -
Өө бодноо би чинь ерөөсөөө аавыгаа их боддог ш дээ
үгүй би сайн ярьж чадахгүй юм байнаа, гоё гоё юм ярьмаар л
байх юм. үгний ярианы баялаггүй болохоор аягүй хэцүү юм аа
Юм юман дээр ингээл биччихдэг тээ одоо тэгээд тэгнэ гэхээр
бас тэгээд, бас юу дутаад байх юм аа, уул нь тэгээд нэг юм
дурсамж маягын нэг тийм юм ном мом нэг тиймэрхүү юмтай
болчихдог юм уу гэж бодоол байгаа
Бямбажав -
Таны отгон дүү Одмандах, нилээн тийм эрх дүү байсан
уу ? Хамгийн бага дүү чинь
Нармандах -
Манай дүү чинь нилээн эрх шүү, гэхдээ манай хүн чинь
их шудрага шд ер нь намайг бодоход ам сайтай шдээ (инээв) би
чинь ерөөсөө дөрвөн хүүхэд дотроосоо хамгийн дуугай нь юм
шиг байгаа юм, би ангидаа ч гэсэн ер нь би их дуугүй шд
манай ангийнхан одоо их сургуулийнхан энэ тэр чинь бүгд л
ярьдаг ш дээ ер нь чи ерөөсөө нэг тийм л хүүхэд байсан одоо
яг л тэр хэвээрээ гээд тэгдий ш дээ аягүй инээдтэй. Ёстой
нэг өөрчлөгдөхгүй юм аа гээд байдгийн.
Бямбажав -
Танай энэ Мөнхтөвшин гэдэг дүү чинь, таныг их
ухаантай их түшигтэй эгч гэж ярьж байна лээ.
Нармандах -
(Инээнэ) Мөөгий юу, үгүй зайлуул тэгж боддогын
байлгүй дээ
Бямбажав -
Тэдний гэрийг, байшинг танай нөхөр чинь барьж өгсийн
байна лээ ш тээ
Нармандах -
Тийм.
Бямбажав -
Хэдэн онд барьж өгсийн?
Нармандах -
Тэр чинь одоо ерэн хэдэн онд юм дээ ерэн гурван онд
байхаа
Бямбажав -
Нэлээн дээр үед байна тээ?
Нармандах -
Тийм, жилийн өмнө байх
Бямбажав -
93 онд, 2003 онд уу?
Нармандах -
Аан 93 онд
Бямбажав -
Арван хэдэн жилийн өмнө үү?
Нармандах -
Тийн
Бямбажав -
Бага охин дүү чинь зах дээр наймаа хийдэг байсан
гэсэн үү?
Нармандах -
Аан тэр чинь зүгээр юугаар л, нөгөө зуныхаа амралтаар
л, зуных нь амралтаар л яадаг байсын, манайх чинь нөгөө
Хайлаастад нэг хэсэг амьдарсан 4,5 жил амьдарвуу даа
Хайлаастад, тэгээл тэр үедээ л нөгөө нэг юун аа хар зах гээл
тээ тэр чинь ойрхон байдаг байсын, тэгээ л би нөгөө энэ
хэдий чинь зүгээр суулгахгүй тэгээл Оогий Моогийг чинь
амралт мамралтаар нь шууд авчираа л шууд хүчээр л ерөөсөө
яаж байгаа юм чинь (инээв)
Бямбажав -
Дөнгөж зах дээр зарж эхлэж байсан үеийг бодоход
монголд одоо хувийн бизнес хийхэд нилээн боловсронгуй болж
ирж байгаа боловч даралт, дарамт шахалт их байна уу даа?
Нармандах -
Дарамт бол ер нь их шүү гэхдээ гайгүй ээ бас ч гэж
нэг их тийм, нэг их тэгээд байдаггүй шд уул нь гайгүй ш д
тэгээд яахав дээ нөгөө олон жил мэддэг болчихдог шд юм уу
тээ эхлээд бол тэгж л байдаг ш тээ одооо бол гайгүй шд ер нь
Бямбажав -
Та жилд хэдэн төгрөг төлж байна, одоо?
Нармандах -
Манайх бол юу яадан юм аа нээх их төлөхгүй тэгээл
юунд, улиралд нэг 30 мянга энэ тэрийг өгч байна. 3 сард л 30
мянгыг өгнө. Эхлээд бол өгдөг байсаан 2000 онд одоо бол
жоохон одоо бол тэгээд жоохон хаашаа ч юм дээ тэр үед чинь
уул нь их дажгүй байдаг байсын мөө, одоо тэгээд ажил жоохон
юу, муудаад гэх юм уу сулраад байгаа болохоор тэгээл нэг
тэгэж л төлий ш дээ.
Бямбажав -
Ирээдүйд та ер нь юу хийнэ гэж боддог вэ, энэ дүү
нартайгаа хамтраад амьдарлаа яаж авч явна гэж боддог вэ?
Нармандах -
Одоо тэгээл уул нь хүн юу яачихвал уул нь хүн л
тэгээд өөрснөө л жоохон хичээхгүй бол тэгээд хүн хичнээн
хажуунаас нь юу яагаад ч дэмжээд ч ер нь тэгээл хэцүү байдаг
юм шиг санагддагын надаа, өөрөө л хичээхгүй бол нэмэргүй
байх гэж бодоод байдгын, бид хоёр чинь бас тэгээд л яахав
дээ өөрснийгөө нэг юм болгоол тэгээл нэг их яахгүй ээ,
тэгэхдээ бас эд нарыгаа бас харалгүй яахав, тэгээл дор дор
нь нэг юм хийлгээл ядаж л бүгдээрэнг нь гэр оронтой болгоод
өгчихөе гэж бас бодноо тэгээд өшөө ч дээ тэгээл энийгээ нэг
унагаачихалүй байлгаж байвал гэж бодоод л байдаг ш дээ, нэг
хэгшиирсөн хүн шиг л бодож байна шдээ (инээв)
Бямбажав -
Та чинь цайны газар ажилуулж байсан билүү?
Нармандах -
Аа, тийм,
Бямбажав -
Би тэгж сонссон.
Нармандах -
Тийн тэрийг чинь 3 жил ажилуулсан
Бямбажав -
Тэрнийхээ тухай яриач?
Нармандах -
Үгүй тэгээд л…
Бямбажав -
Ээж чинь бас ажилладаг байсан гэсэн тээ?
Нармандах -
Цайны газар ч үгүй тэгээд яахав дээ уйгагүй л их юм
хийж байж нэг юм хоолныхоо мөнгийг олдог шдээ тэгээд бас
хамаагүй тэгэж нээх хүнийг хуурах гээд байж болохгүй бас нэг
жоохон тэр чинь нэг тийм, нэг тийм нийтийн хоол моолны
мэргэжилтэй хүн байхгүй бол бол, бол бас болохгүй юм шиг
санагддагын надад, би чинь өөрөө сүүний хүн болохоороо,
тэгээл энийгээ гүнзгийрүүлээл нэг цааш нь уул нь энэ жил юу
ав гээд л тэгсэн л дээ, цайны газар хэдэн жил ажилуулчихсан
юм чинь баар маар энэ тэр болгооч энэ тэр гээд байна лээ
тэгээд яахав өмнө нь 8 нэр ажилуулж байсан болохоор бас нэг
архи талдаа болохоор жоохон дургүйлээд тэгээд больчихсон
байхгүй юү цайны газар бол хүний хүч хөдөлмөр их л яадгийн.
Их ордогын маш их ордогын ёстой, баар зоогын газар бол яахав
дээ одоо цайны газрын хүн бол нэг арав хөдөлөхөд зоогын
газар нэг хөдөлөх жишээний тээ уул нь тийм л байдаг л юм
байна лээ тэгэхдээ бол яахав дээ тэгээл аль тэр хэцүү юмнаас
юү яахав дээ тэгээл, хүний төлөөл хамгийн гол нь хүний
төлөөл юм хийе гэж боддог ш дээ хичнээн тэгээд мах шөл
үнэтэй болчихсон ч гэсэн юм гарахгүй одоо жишээ нь нэг
ширхэг буузнаас чинь 30 төгрөг энэ тэр л гардаг шд сайн
яавал сайн юү яаж хийвэл, тэгээл тэр чинь олныхоо тоогоор л,
тх, тийм болохоор аль болохоор хүнд нэгэнт юм өгч байгаа юм
чинь их л ер нь тэгээд яваандаа тэр эрүүл ахуйн талаас нь ер
нь жоохон бодмоор л юм шиг санагдаад байдгын, манайхан чинь
одоо тэгээл янз бүрийн ингээд л (0-37-21) ёстой нээрээ цул
тос хийсэн ч л амаа олохгүй идэх жишээний тийм л байгаа юм
чинь тэгэхдээ бас тэгэж хамаагүй болохгүй л дээ хүн тэрийг
нь аваад байдаг гээд бас нэг жоохон хүний эрүүл мэндийг
бодсон талын юм хийвэл зүгээр юм уу гэж бодоод байдгын, би ч
тэгээл хүний төлөөл дандаа салбаганаж гүйж явдаг ш дээ тэр
энэ тэр энэ гээл одоо тэр би одоо голдуу хөдөөнөөс авчирдаг
юм л даа хөдөөний хүүхдүүд чинь ажил их сайтай бас тэгээд
үнэнч хүүхдүүд байдгын ш дээ, хотынхон бол одоо ерөөсөө нэг
өдрийн ая даахгүй ш дээ, тэгээд л тэд нарын чинь авчираад л
зайлуул би ч одоо нэг 20 30-аад би охинтой тэгээл тэр
хэдийгээ уул нь нэгийг ч гэсэн сургууль соёлд оруулчих юм
сан нэгийг гэсэн нэг амьдарлыг нь юу яачих юм сан хүүхэд
чинь ерөөсөө андашгүй л дээ хүүхэд чинь, тэгээл тэр нэг тийм
сургуульд сурвал энэ нь зүгээр юм шиг байна, тэр нь нэг тийм
юманд сургачихвал зүгээр юм шиг байна гээл тэгэж л юу яадаг
ш дээ голцуу, тэгээ л их их загнана өө тар хэдийгээ би чинь
та нар ёстой цөхрөлтгүй зүтгэж байж хоолондоо хүрнэ гээл.
Бямбажав -
Мэдээж л дээ
Нармандах -
Тх, ёсстой цөхрөлтгүй зүтгэж хоологдоо хүрч байгаа юм
чинь тэгээд нэгэн бодлын одоо тэгээд манай сургууль мургууль
төгссөн хүүхдүүд чинь ихэнх нь ер нь гадаадад шүү энд юунд
хотод ер нь ажиллаж байгаа хүн байхгүй ээ, Поль төгссөн
хүмүүсээс ер нь л ихэнх нь гадаадад гараад явчихдаг юм шиг
байна шд ажил төрөл хийдэг юм уу яадгын, тэгээл бид хоёр гэж
л эндээ нэг юм зууралдаал (инээв)
Бямбажав -
Дүү нарынха талаар… хүүхдүүдийнхээ талаар Нанзай эгч
тантай л зөвлөж ярьдаг байхдаа ер нь
Нармандах -
аан
Бямбажав -
Танай ээж чинь?
Нармандах -
.. аан ээж үү ээж надтай зөвлөнө л дөө зайлуул нөхөр
бид хоёртой л зөвөлдөг ийн
Бямбажав -
Гол нь ямар асуудал байхав ?
Нармандах -
Тэгээл одоо, одоо ч бас нэг үеээ бодоход гайгүй том
болчихож л дээ саяны энэ манай дүү чинь гайгүй биеэ даагаад
явбал явахаар болчихсон байгаа. Одоо тэр дараачын тэр
солонгост ажил хийгээд байгаа бол ер нь гайгүй юм байгаан,
бас тэгээд хүний төлөө тийм ч хүн ийм ч хүн гээл дандаа
хүний төлөө явдаг байхгүй юү тэгээд энэ одоо энэ бага дүү
бол бас ч гэж нэг юм юу яачуул жоохон дэмчих юм бол одоо
тэгээд гэр оронтой тэгээл унах унаатай нэг боловсролтой
болчихвол тэгээд болоо л гэж бодоод байдаг ш дээ тэгээл
тэрийгээ ицааш нь хөгжүүлээл амьдарцгаавал тээ
Бямбажав -
Ер нь цаг зав танд ер нь их бага биз?
Нармандах -
Цаг бол ер нь бага ер нь бол гэртээ орно гэсэн тийм
юм байхгүй шд байнга л гадуур явж байна ш дээ, тэгээл орж
унтахдаа л нэг юм орж унтаж байгаан одоо бол бүр амар болсон
тэр нэг юм барьчихсан тэгээл тэрэн дотроо, тэгээл өглөө
оройгоо ч ялгахгүй тэрэн дотроо байж байдгийш дээ бид хэд,
одоо харин бас яахав нэг жоохон томсгочихоод арай гайгүй
болчихоод байгаан тэрнээс жижиг байхдаан бол өө тэгээд тэрэн
дотор чинь тэгээд л бараг амьдарчихчигаан юм чинь…
Бямбажав -
Яг хаана ямар барилага барьсийн
Нармандах -
Аан эцэст ч хороололын
Бямбажав -
Яг хаана
Нармандах -
Элба гээд чи мэдэх үү? Элба гээд тэрний хажуу талд
жижигхэн манайх хэмжээ бол жижигхэн, тэгэхдээ л яахав юм
хийж чадвал нэг 4, 5 өрөөтөй.
Бямбажав -
Тэгээд л дулааны зардал цахилгааны зардал гэж их
гардаг биз дээ?
Нармандах -
Өө тэр зардал бол нилээн гарна шүү манайх чинь
ерөөсөө сард л бараг юу шд 5, 6 зуун мянга гардагий ш дээ,
зүгээр л нэг цайны газар л гэхэд тэгэж гарч байна ш дээ
тэгэхдээ л маньдаа бол их юм л даа (инээв) Нөгөө яг өөрснөө
яаж мөнгөө олж байгаа улсад чинь гэхдээ энэ жил дулаан
шийдэгдчихвэл гайгүй байх өө сая дулаанаа авч чадаагүй
тэгээд юу яацийн цахилгаанаар халаасан заалаа бусдыг нь
ашиглалтанд оруулаагүй.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.