Möngöntsetseg


Basic information
Interviewee ID: 990908
Name: Möngöntsetseg
Parent's name: Natsagdorj
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1959
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: sum, Ulaanbaatar aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За ярилцлагаасаа ярилцлагаа эхлэхээсээ өмнө одоо та бүхэн бүгдээрээ өөрсдийгөө танилцуулаад, энэ байгууллагад чухам ямар ажил хийдэг, тэр тухайгаа нэг товч товч танилцуулах уу?

Мөнгөнцэцэг -

За.

Отгончимэг -

Тэгье.

Бадамгэрэл -

За.

Мөнгөнцэцэг -

За, намайг Мөнгөнцэцэг гэдэг. Энэ “Асрал” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга. Мм, гээд дараа нь ингээд л явчихъя, тиймээ. Отгоо бол.

Отгончимэг -

Аа, намайг Отгончимэг гэдэг. Аа, энэ “Тусламж” төслийн зохицуулагч цалинтай.

Цэвлээ -

Намайг Цэвлээ гэдэг. Би энэ төвийн тогооч хийдэг..

Бадамгэрэл -

За, намайг Бадамгэрэл гэдэг. Оёдлын сургалтын мм, багш.

Бямбажав -

За одоо энэ байгууллагынхаа тухай, байгууллагынхаа үйл ажиллагааны тухай ярилцах уу? ярилцана уу?

Unknown -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

Манайх чинь одоо энэ байшинд орохоосоо өмнө бас ажлаа хийж эхэлсэн байхгүй юу. Багш..

Бямбажав -

Аан за.

Мөнгөнцэцэг -

Өөрөө одоо аа, зүгээр ингэж яваад, жишээлэх юм бол одоо энэ “Адра” гээд олон улсын байгууллага шүү дээ, хүмүүнлэгийн. Тэр байгууллагын хүмүүстэй хамтарч, Дундговь аймгийн Өндөршил суманд нөгөө юу хийж байсан. Өрх аа айл болгонд нөгөө будаа, гурил, цөцгийн нөгөө наранцэцэгийн тос, саван, хувцас энэ тэрээр ингээд өгөөд, аа тэгээд л Гачууртад бас багш өөрөө очоод, тэр настай эмэгтэйчүүд, наст.. өндөр настай хүмүүсийг эндээс эмч аваачаад, ингээд бүгдий нь үнэ төлбөргүй үзлэгт хамруулаад, тэгээд шаардлагатай эм тариа энэ тэрийг нь ингэж өгөөд, ингээд л бага багаар явсаар байгаад, тэгээд тайлбарт хичээлээ Ламримд ингэж хийгээд, тэр зааланд хийгээд байсан, тэр зааланд нь багтахаа байгаад, тэгээд л аргагүйн эрхэнд энд шаардлагатай болоод ирж байхгүй юу. Энэ байр, энэ байшин.

Бямбажав -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

хэрэгтэй юм байна аа гээд. Шаардлага гараад ирээд. Тэгээд энд газар аваад, энэ байшинг бариад, 2004 оны 10 сарын 22-нд ашиглалтанд...

(Speaker Unclear) -

Гурван он биш үү?

(Speaker Unclear) -

Дөрвөн он уу? Гурван он уу?

(Speaker Unclear) -

Гурван он юм байна.

(Speaker Unclear) -

10 сарын

(Speaker Unclear) -

гурван он.

(Speaker Unclear) -

гурван оны 10 сарын 22.

(Speaker Unclear) -

гурван он

(Speaker Unclear) -

гурван он байсан байна.

(Speaker Unclear) -

гурван оны.

(Speaker Unclear) -

гурван оны 10 сарын 22-нд (0-02-32)

Мөнгөнцэцэг -

аа улсын комисс хүлээж аваад, яг ингээд бид нар энд ороод, ороход, Бадамгэрэл, би, Отгоо, аа тэгээд Билгээ, Эрдэнэбилэг гээд бид хэд байсан байхгүй юу анх. Тэгээд өөр хүн, олон хүн авч ажиллуулахад цалинжуулж чадахгүй учраас бид хэд бүх юмаа л хийж байсан байх аа. Мана... энд багш байхгүй бол эндээ хононо, жижүүрээ хийнэ, манаачаа хийнэ, тэгээд цэвэрлэгээгээ хийнэ, тэгээд л энд орсны дараа ингээд өөрсдийн гэсэн байшинтай байртай болонгуутаа бас жаахан ажлаа жаахан өргөтгөөд, энэ хавийнхаа хүмүүсүүдийн нөгөө эмэгтэйчүүд чинь ихэнхдээ нас, юугаар зааглаад, ажил аягүй ховор болоод, тэгээд эмэгтэйчүүдийн амьдрал нь тэрийгээ дагаад жаахан хүнд болоод ирэнгүүт нь за за, энэ хавийн хүмүүстээ одоо яаж нэг аа юугаа дээшлүүлэх нэг юу болдог юм билээ гэж байгаад, тэгэхээр нь энэ “Оёдол” гэсэн төслийг яг тэр оноос хэрэгжүүлээд, тиймээ. Тэгээд оёдлын үнэ төлбөргүй сургалт энчээнээ байгуулсан байхгүй юу. Тэгээд оёдол гэхээр чинь бас энэ чинь бас нэг их аа юу өргөн утгатай шүү дээ. Тэгэхээр

Бямбажав -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

Заавал европ хувцсыг бол бид нар европ хүмүүсээс илүү гарч хийж яана гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Тийм учраас өөрийнхөө уламжлалт гар урлал, уламжлалт энэ өв соёлоо нэгдүгээрт үлдээх, хоёрдугаарт энийгээ улам ингэж уламжилж авах, тиймээ, аа цаашид улам гадаадынханд бас аа зарж, сурталчлах гэх юмуу даа, тэр талд энэ нь бол ерөөсөө хуучрашгүй тиймээ, үүрд байх гэдэг талаасаа. Аа, тэгээд энд чинь даавуу, утас гээд нэг их яг тө... анхных нь хөрөнгө оруулалтанд их мөнгө бас нэг их орохгүй байгаа байхгүй юу. Тэр тал энэ тэрээ бодоод, энийг анх яасан байхгүй юү. Тэгээд энэний багшаар нь манай Бадамгэрэл ажилладаг юм чинь. Бадамгэрэл энэ тал дээр жаахан тодруулаад ярьчих ярьчихгүй юу даа анх яг хэдэн хүн яасан.

Бямбажав -

Тийм оёдлын үйлдвэрээс гадна тэр нөхдийнхөө талаар та ярь даа.

Мөнгөнцэцэг -

Тийм.

Отгончимэг -

Тийм.

Бадамгэрэл -

Тийм, тэгээд энэ оёдлын төслийг явуулъя гээд аа санал гарсны даруу дагуу Отгончимэг чинь нөгөө юу яадаг байсан юм шүү дээ. Савхиар куртка хийдэг байсан байхгүй юу. Тэгээд л Отгоог аа юугаар бас яа ии аа оёх чиглэлтэй юм байна гээд л хамтраад бүгдээрээ ажиллая гээд, тэгээд Отгоо бид хоёр бас

Отгончимэг -

юун дээр хамтарч ажилласан.

Бадамгэрэл -

эхэлсэн байхгүй юу. Тэгээд бид хоёр чинь эхлээд ажилласан чинь сурагч ирдэггүй ээ. Шавь ирдэггүй.

Отгончимэг -

Шавиа олох гэж.

Бадамгэрэл -

Тийм шавь олох гээд гадуур яваад, хүмүүсийг ингээд бүр аваад ирсэн. Тиймээ.

Отгончимэг -

айлуудаар ороод.

Бадамгэрэл -

Тийм, тэгсэн чинь хүн, тэр бас хүмүүс нь сонирхол байхгүй.

Отгончимэг -

залхуу

Бадамгэрэл. -

залхуу, аягүй залхуу. (0-05-30) .

Тэгсэн мөртлөө өөрсдөө ямар гэрт амьдарч байгааг бид нар нүдээрээ үзэж байгаа юм чинь, тиймээ.

(Speaker Unclear) -

Тийм.

(Speaker Unclear) -

Бид нар бүгдээрээ явж байгаа юм чинь ерөөсөө.

(Speaker Unclear) -

амьдрал нь хүнд л байсан.

Бадамгэрэл -

Амьдрал нь маш их хүнд. Зүгээр л нэг ийм нар сар гийсэн модон байшинд долоо наймуулаа жижигхээн ийм өрөөнд амьдарч байгаа байхгүй юү. Тэгээд л авчраад л, оёод ингээд чи оёод өгөөчээ, тэгээд бид нар бүр оёдлын машиныг нь өгье, тиймээ, аа сургалтаа төгссөний чинь дараа гээд нэг хүнийг явчирсан юм. Тэгсэн чинь нөгөөдөх чинь суугаагүй. Тэгээд л сүүлдээ ингээд л аа өөрсдөө юу яагаад л. -зарлал бичээд л, худган дээр худаг, тэр нь яагаад л тиймээ.

(Speaker Unclear) -

Худаг одоо

(Speaker Unclear) -

Хороогоор яваад л, хаа сайгүй яваад л.

(Speaker Unclear) -

хаа сайгүй явсаан.

(Speaker Unclear) -

Тийм.

(Speaker Unclear) -

Сүүлдээ бүр үеийнхээ нөгөө таньдаг ядарсан хүмүүсийг олж ирээд л.

Бадамгэрэл -

Тийм, өөрсдийнхөө найз нөхдийг бүр гуйж байгаа юм чинь. Тэр манай оёдлын сургалтанд сураад өгөөч ээ. Одоо ийм ач тустай гэдгийг нь мэдүүлээд, мэдээлээд өгөөчээ гээд л. Ха ха. Тэгээд л тэр чинь үнэ төлбөргүй.

(Speaker Unclear) -

тийм.

(Speaker Unclear) -

Тэгээд өдөрт хэдэн хоол иднэ, 200 төгрөг.

(Speaker Unclear) -

500 төгрөг өгдөг байсан байхгүй юу.

(Speaker Unclear) -

тийм.

Бадамгэрэл -

Ерөөсөө л 500 төгрөг өгдөг. Тэгээд л сургалтаа эхэлсэн дээ. Тэгээд 4,5 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн.

Отгончимэг -

Тийм 4 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг эрэгтэй хүн бас сурч байсан юм.

Бадамгэрэл -

Тийм. Бодончар гээд бас нэг банди сурч байсан. Тэгээд л эхлээд л, анхныхыгаа хичээлийг эхэлж байсныг бодвол ч одоо овоо бас юутай болоод байгаа юм.

Отгончимэг -

Тэгэхэд чинь эхний хүмүүс нь бас их аа бас сайхан хүмүүс байсан юм л даа, тиймээ..

(Speaker Unclear) -

Нэг их тийм маш хэл амаа олохгүй юм бол зөндөө л байсан тиймээ.

Бадамгэрэл -

тийм.

Отгончимэг -

Хөөрхий амьтад бид нар аргаа олохгүй тиймээ, аргаа олохгүй тэгээд янз бүрийн ном мом үзээд л ёстой.

Бадамгэрэл -

Багш биш байсан учраас энэ заах арга аягүй муутай, яаж хэлж хүнд ойлгуулахаа мэдэхгүй. Ингэдэг юм гээд л ингээд л (0-07-15) янз бүрээр оёод л байдаг.

Отгончимэг -

янз бүрийн юм аваад л, ханзалж бариад л, ингээд л үзээд л, тэгээд л оёод л,.

Бадамгэрэл -

тийм. ......... (0-07-20) сонин байдаг юм шүү.

Отгончимэг -

Гэдэснийхээ баад...бүх, янз бүрээр оролдоод байгаа юм чинь.

Бадамгэрэл -

Нэг удаа ингээд гадуур явж байсан чинь, дэлгүүрээр явж байсан, дэлгүүрт нэг аягүй гоё ийм хөөрөгний даалин байхгүй юү. Ингээд оёдлыг нь хараад л, бүр авч байгаад л ингээд л хараад л, энэ одоо ямар оёдлоор оёсон юм болоо гээд л ингээд үзээд байдаг. Ерөөсөө ойлгохгүй. Тэгээд нэг өдөр багш, Мөнгөө, бид гурав явж байгаад (0-07-48) Мөнгөө багш хоёрт үзүүлээд бүр 15000-аар худалдаж авч байгаа юм, тэрийг. Тэгэнгүүт, ирэнгүүтээ би шууд задлаад, ямар ч аймаар зоригтой (0-07-48) юм тиймээ, оёдлыг нь ингэж юу яагаад, ханзалж үзээд, тэгээд өөрөө ингээд шинжлээд, худалдаж байгаад бүр мэдэж авч байгаа юм. Тэгээд ямар ч оёдол юм бэ?, нэрийг нь ч мэдэхгүй. Тэгээд харин сүүлд нь намайг бас жаахан юу яах, мм боловсролоо дээшлүүлэх зорилготой юунд суусан юм, курст суусан юм. Тэр их, тэгээд суусан чинь харин тэнд энэ хөөмөлтэй зүүн ороолт гэж мэдэж авч байгаа байхгүй юу. Нөгөөдөхийгөө, аягүй хөгжилтэй, бид нар чинь. Ер нь тэгээд л сэтгэл байх юм болбол аливаа юм чинь тэгээд л мэдэхгүй ч гэсэн энэ юу юм болоо, энийг нэг хүнд заагаад өгчих юмсан гээд л ингээд л бодоод л байх юм бол цаашаа ингээд бас мэдээд л ирдэг юм байна лээ. Дорхноо. Тэгээд л...

Отгончимэг -

Одоо анхны суусан хүмүүсийн маань бас нөгөө хүчээр хөөрхий амьтан тэд нар бас сурталчилгаа болоод тийм тийм юм нь тэгдэг юм байна лээ гээд бас яриад ганц нэг хүнд хэлээд, тэгээд бид нар дахиад л тиймээ, дахиад л хүн олох гээд, нөгөө сурталчилгаагаа дахиад л өөрсдөө хөөгөөд л хийгээд л, энд тэндгүй яваад л, тэгэхээс тэгэх гэж харин одоо л сайхан жигдэрч байна.

Бадамгэрэл -

Тийм анхны юм гэдэг чинь анх үүсгэж буй юм чинь аягүй хүндрэлтэй тэгээд л, яаж явуулахаа мэдэхгүй, цагийн хувиараа ч зохицуулж чадахгүй.

Отгончимэг -

Аа хаан.

Бадамгэрэл -

Тэгээд л нэг гуч хорин, эхлээд хорин хэдэн хоног сургадаг байсан. Тэгээд л байснаа л нэг курст төгсгөчихөөд л дахиад л нэг курс төгсөх хооронд хэдэн хоног үлдээд л тэгээд байхаар нь бид нар ярилцаж байгаад бүр эргэлтээр сургая гээд, ерөөсөө өнөөдөр ирвэл өнөөдөр бүртгэж аваад л тэгээд л 35 хоногоо дуусгаад л тэр хүн төгсөнө, маргааш нэг хүн ирвэл, ингэхэд чинь ерөөсөө нөгөө хүн тасрахгүй

Отгончимэг -

байнга

Бадамгэрэл -

үргэлжийн үйл ажиллагаатай, аягүй гоё болж ирсэн. Одоо бол бид анхныгаа бодвол арай л дээрдэж байгаа.

Бямбажав -

Хичнээн сурагчтай болсон бэ та?

Бадамгэрэл -

Одоо наян долоо, найм болчихлоо шүү дээ.

Бямбажав -

Аан за.

Бадамгэрэл -

Тэгээд наян долоо, найман хүн төгсчихсөн. 88 хүн төгссөн.

Бямбажав -

Яг хэдэн хүн тогтмол тантай харьцаж байна вэ?

Бадамгэрэл -

Одоо тогтмол харьцаж байгаа хүн болбол нэг арваад хүн л байна. Яг бүтээгдэхүүнээ хийгээд, байнга ингээд энэ манай байгууллагын ашиг шимийг хүртээд, энэ чинь ийм юутай юм байна шүү гэдгийгээ ухаарсан хүн болбол арваад л хүн байна гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээрээ л гэрчилгээ аваад л юмаа оёчихно. Отгончимэг-Тэгээд л энэ ажилд мажилд ордог юм даа. Нөгөө хүмүүс хамгийн гол нь орлого нэмэгдүүлэх чиглэлээр бас яадаг юм байна билээ. Орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр нөгөө манай энэ сургалтанд суучихаад л, тэгээд ажлаа хийж байгаад л бас зав чөлөөндөө хийгээд л, тэгээд л өөрийнхөө орлогыг бас нэмэгдүүлж, тэрэн дээр аягүй их бас хэрэг болдог байхгүй юу. Тэгээд энэ тэрүүгээр ч гэсэн бас хүмүүс өөрсдөө оёод, лангуу энэ тэр дээр тавиад, бас манай энэ сургалтыг төгссөний ач байгаа юм аа

Мөнгөнцэцэг -

Өөрсдөө ингээд бас оёод. (0-10-17)

Бадамгэрэл -

Хэрэгжүүлж байгаа л юм чинь.

Бямбажав -

Хүмүүсийн амьдралд ер нь шууд нөлөөлсөн байна шүү бас.

Отгончимэг -

Тийм. Ямар ч байсан өөөрийнхөө юмыг оёчихно. Тэгээд л аа эцэг эхдээ ч юмуу найз нөхдөдөө ч юмуу нөгөө үндэсний урлагийн чинь юмнуудыг оёж өгнө. Тэгээд өөрөө бас зав чөлөөндөө энэ тэрүүүгээр дэлгүүр мэлгүүрт тавиад л бас янз бүрийн тэгж хийсэн хүмүүс зөндөө л байдаг юм байна лээ шүү дээ.

Бадамгэрэл -

Манай энд заалгаж сурсан тэр оёдол бас их гоё болоод байгаа, бусад дэлгүүрт тавьсан оёдолтой харьцуулахад арай өөр. (0-10-39)

Отгончимэг -

хүрээ мүрээ нь арай өөр.

Бадамгэрэл -

Тэгээд хамгийн гол нь яагаав нөгөө Дорж хэн билээ.

Отгончимэг -

Нямбуу.

Бадамгэрэл -

Доржнямбуу чинь энд сураад, юм хийгээд, ингээд авчирч өгсөн мөнгөөрөө эмчилгээгээ хийлгэж байгаа за юу.

Отгончимэг -

Тийм.

Бадамгэрэл -

Эмчилгээнийхээ мөнгийг олж байна. Энхболд болохоор сургалтынхаа төлбөрийг төлж байгаа.

Отгончимэг -

Сургалтын төлбөр төлж байгаа.

Бадамгэрэл -

Тэгээд одоо ч гэсэн оёж авчраад л, оюутан хүнд чинь мөнгө аягүй их хэрэгтэй юм чинь.

Отгончимэг -

Тийм.

Тэгээд энэ мөнгөөрөө л сурч байгаа. Доржнямбуу чинь хөөрхий амьтан унадаг өвчтэй, байнга унадаг өвчтэй.

Тийм.

Бадамгэрэл -

Тэгээд л аа юуных нь эмчилгээнийх нь мөнгө бол тасрахгүй л байгаа шүү дээ.

Отгончимэг -

Тийм.

Бадамгэрэл -

Тэгээд одоо тэгээд Алтанцэцэг гээд бас нэг тэр юу хүүхэн байгаа. Энэ юуны Яармагт байдаг байхгүй юу. Тэднийх болохтой зэрэг мм, сая манай энэ юугаар хүүхдүүддээ хүүхдэдээ компьютер авч өглөө шүү дээ. Юу авчирч өгсөн байх аа. Энэ бүтээгдэхүүнээ хийгээд.

Отгончимэг -

Бүтээгдэхүүн хийгээд.

Бадамгэрэл -

авчирч өгөөд, яг ингээд бүтээгдэхүүн. Тэгээд туслаачээ гээд ирсэнийх нь дагуу бид нар, за чи тэгвэл юмаа оё. Яг ингээд шаардлагын дагуу ийм ийм юутай байдаг. Тэрнийгээ мэдэж байгаа. Тэрнийхээ дагуу оё. Тэгээд яг ингээд ирсэн мөнгийг нь тооцоотой яваад ингэсээр байгаад компьютертэй болгочихлоо шүү дээ оюутан охиноо.

Отгончимэг -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Тийм.

Бадамгэрэл -

Тэгээд л бол хүмүүс аягүй их юутай.

Бямбажав -

Хүмүүсээс авсан тэр материалаа та нар яах вэ?

Бадамгэрэл -

Бүтээгдэхүүнээ юу?

Бямбажав -

Тийм. (0-11-51)

Мөнгөнцэцэг -

Өөрсдөө бас борлуулахыг аягүй их хичээдэг. Бас тийм манай энэ Монголд чинь бас жаахан хүндрэлтэй.

Отгончимэг -

хүндрэлтэй.

Мөнгөнцэцэг -

Тэгээд ихэвчлэн л хөөрхий амьтан Ренбучи багш, Маажур энэ тэр ирэхээрээ л аваад явна л даа.

Отгончимэг -

аваад явж байгаа юм л даа.

Бадамгэрэл -

Тэгээд тэнчээнээ тэндээс бид нарын юм юуг бас дэмжиж мөнгө олж явуулдаг байхгүй юу. Тэгээд бас их хүндрэлтэй гэсэн тэнд тийм ээ.

Отгончимэг -

Тийм ээ. Их л хүчээ шавхаж л яасан л даа, хийж байгаа юм байна лээ. Тийм. Тэгээд цаад явуулж байгаа (0-12-19) хүмүүс чинь л туслаад, тэр холбоонд нь

Бадамгэрэл -

Дэмжих зорилгоор авдаг юм байна лээ.

Отгончимэг -

дэмжих зорилгоор, нөгөө бүтээгдэхүүнийг нь авах гэж.

Мөнгөнцэцэг -

бүтээгдэхүүнийг нь тийм.

Бадамгэрэл -

Хичнээн ч одоо муухай байсан ч гэсэн цаана нь

Отгончимэг -

Цаана нь Монголын нэр явдаг юм гэнэ лээ.

Мөнгөнцэцэг -

Монголын ядуу эмэгтэйчүүд ингээд гараар оёж байгаа шүү гээд ингээд бичээд тавьчихсан байдаг юм байна л даа. Тэгэнгүүт нь тэгээд л авдаг гэж байгаа байхгүй юу. Гадаадын хүнд тэгж их

Отгончимэг -

Хэрэгтэй ч бай, хэрэггүй ч бай авна. Тийм ээ.

Бадамгэрэл -

тийм.

Отгончимэг -

Тэгээд л яах вэ, за хөөрхий тэр ядарсан хүмүүст бас тусалъя даа гээд.

Бадамгэрэл -

Тийм. Тэгэхээр чинь бид нар тэгж авдаг шүү гээд тэрийг сонсонгуутаа бас нэг чанаргүй юм хийлгэчихгүйг бодоод байгаа юм. Тиймээ. Яанаа одоо ёстой тэнчээ чинь тэгж л авч байгаа, тэр хүмүүстээ бас эргээд л хэрэг болохоор юм хийчих юмсан гэж бас бид хичээж ажиллаж л байгаа.

Бямбажав -

Аа хаан. За танай төв төвийн нэлээн чухал объект юм байна. Тийм ээ. Энэ оёдлын үйлдвэр. Цаашид үүнийгээ яаж өргөжүүлнэ гэж бодож байгаа вэ?

Бадамгэрэл -

Одоо тэгээд л бүтээгдэхүүнийхээ нэр төрлийн олшруулаад л, ер нь болбол их л хичээгээд л байна. Тэгээд ер нь.

Отгончимэг -

Та нөгөө ноос моос ярина гэсэн үү? Тэгсэн үү?

Мөнгөнцэцэг -

Тийм. Тэгээд ер нь манайх урд нь нөгөө Өндөршил суманд, Дундговь аймгийн Өндөршил суманд бас эсгийний сургалт байдаг байхгүй юу. Тэгээд тэрнийхээ бас чанарыг сайжруулж, өнгө будганд оруулаад, бас дизайн, нэр төрлийг нь олшруулах зорилготой тэнчээнээ жаахан ноосны ажил хийж л байгаа л даа. Тэгээд л ерөөсөө эхлээд бол яах вэ дээ, нөгөө дэмжээд бид нар ямар ч хамаагүй оёсон барьсныг нь авчихаад аваад аа тэгээд байсан. Тэгээд сүүлдээ ингээд бас нэг их аа нэг жилийн дараа болоод ирэхээр чинь одоо энэ хийсэн энэ аа авсан юмнуудын борлуулалт нь л их чухал юм байна л даа. Энэ эргэх хөдөлгөөн нь л хурдасчихсан болбол цаад хүн нь ч урамтай, бид нарт ч гэсэн аягүй амар байгаа байх. Тэгэхээр борлуулах талаа бодоод ирэхээр л чанар. Чанар болоод ирж байгаа юм.

Бямбажав -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

Чанар нь л сайн байх юм бол борлуулалт сайн байгаад л эргэх холбоо нь сайжирчих юм байна даа гээд энэ жилээс одоо чанар дээр нь анхааръя. Чанар тэр загвар, тэр төрөл бүрийн, тэгээд хэрэглээ тал руугаа арай бас нэг тийм ээ. (0-14-24)

Бямбажав -

дөхөж.

Мөнгөнцэцэг -

Аа, дөхөж тийм ээ. Хүнд хэрэгцээтэй, хэрэглэчихдэг юм болгочихъё. Тэгээд яваандаа өөрийн гэсэн одоо нэрийн барааны дэлгүүртэй болчих юм бол бас тийм ээ. Аа, аялал жуулчлал, жуулчид муулчдад ингээд аа борлуулчих юм бол бас тэр бас яах, ингээд л дээшээгээ улам өргөжүүлж, улам л их эмэгтэйчүүдийг хамруулаад л энэ тал дээрээ аягүй яая гэж бодоод л, бид нар одоо өшөө өргөжүүлэх судалгааныхаа ажилд орчихсон байгаа тийм ээ.

Бямбажав -

Аан.

Отгончимэг -

Уул нь нөгөө үндэсний урлагаа л яг тэр хэвээр нь хуучин хэвээр нь авч үлдэх гээд байхгүй юу. Тэгээд бас Монголын энэ үндэсний урлаг чинь бас хаягдаад байгаа. Тэгээд одоогоор чинь нөгөө бизнесийн маягтай хийж байгаа болохоор яаг тэр дээр үеийн тэр гоё чанарлаг юм нь алдагдчихсан нэгд. Тэрийг нь буцаагаад хэвэнд нь оруулаад, авчих юм болбол тэр гоё урлаг чинь бас хэвээрээ байгаад байх юм аа гээд. Хуучин ёс заншлуудыг бас барьж үлдэх гээд байгаа байхгүй юу.

Бадамгэрэл -

Тийм. Энэний чинь бас гол санаа нь бас багш. Тиймээ.

Отгончимэг -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Манай багш чинь бас тэгж байгаа шүү дээ. Энэ нөгөө лам багш. Та нар бол ерөөсөө энэ Монголынхоо үндэсний юмыг бас их хадгалж үлдэх хэрэгтэй шүү гэж аягүй их захидаг.

Отгончимэг -

Дэлхийд нэг л юм байгаа юм шүү дээ гээд тэгдэг юм.

Бадамгэрэл -

Тийм. Тэр лүү нь бас аягүй их чиглүүлэхийг хичээдэг юм шүү дээ. Тэгээд одоо ингээд л даавуун түрийвч хийж байгаа юм шүү дээ тиймээ. Даавуун түрийвч, паспортын уут гээд л янз бүрийн, тэрүүн дээрээ үндэснийхээ хээг оёж байгаа байхгүй юу. Аа яахав, тэгээд нэг жаахан хэрэглээ тал руу нь л ойртуулж байгаа юм л, юм л даа.

Бямбажав -

Аа хаан.

Бадамгэрэл -

Тэгээд л.

Бямбажав -

Яг энэ төв дээр чинь өөр яг аа одоо энд оёдлын үйлдвэртэй, оёдлын хичээлтэй холбогдуулаад, адилтгаад ярих өөр ямар үйл явдал, үйл ажиллагаа явуулагдаж байгаа билээ?

Отгончимэг -

Аа, нөгөө оёдлоос гадна энд чинь бас нөгөө юу байдаг юм шүү дээ. Тусламж төсөл гээд байдаг байхгүй юу. Тусламж төсөл чинь өөрөө дотроо юу шүү дээ. “Халуун хоол” төсөл гэж нэг байгаа, тэгээд “Цэцэрлэг” төсөл гэж байгаа, аа “24-ийн цэцэрлэг” бас байж байна. Аа, өшөө чинь будаа, гурил, түлээ нүүрс гээд бас тиймэрхүү чиглэлтэй. Эрүүл мэнд юу Гачууртад бол ногооны төсөл байгаа. Бас их олон төсөлтэй шүү дээ. Өндөр шилийнхийг сая дурдсан даа, схемийн сургалт гээд, тийм олон салбар төслүүдийг хэрэгжүүлж байгаа л даа.

Бадамгэрэл -

Өндөр шил чинь нөгөө эрүүл мэндийн гээд байх ёстой.

Отгончимэг -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Энэ чинь яг нөгөө юунаасаа л яг, хийж байгаа ажлаасаа овоо аяндаа ургаад гараад ирчихдэг юм байна лээ. Анх нөгөө энэ эмэгтэйчүүдээ дэмжээд, ингээд энд ингээд сургалтанд оруулчихлаа шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт чинь нөгөө хүүхдийг нь харах хүнгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгээд энчээнээ аваад ирье гэхээр бид нар мэргэжлийн багш магш биш (0-16-58) ямар ч юу. Тэгэнгүүт, аа, цэцэрлэгт хүүхдийг нь ингээд авчих юм бол тэр аа ээж нь санаа амар ажлаа хийгээд, хүүхэд нь тэнд хоолтой, дулаахан. Ингэчих юм байна гэнгүүтээ, цэцэрлэгт аа айлуудаар явж байгаад, 25 хүүхдийг тэр манай санхүүжилтээр одоо энэ сургуулийн өмнөх насны боловсролыг эзэмшээд одоо цэцэрлэгт байж байна шүү дээ. За, тэгээд цэцэрлэгт ингээд хүүхдийг нь авчирч, энэ бусад аа манай оёдолд хамрагдаагүй ч гэсэн гэрээрээ, гэртээ байгаа мөртлөө ажил хийе гэхээр бас л нэг нүүрс түлээ, ингээд л арагшаагаа нэг ийм татлаастай байхаар чинь бас хүн аягүй хэцүү шүү дээ, тийм ээ. Тэр нөхлийг нь бага ч гэсэн жаахан, нэг удаа ч гэсэн бодохгүй байлгахын төлөө болохоор чинь нүүрс өгчихмөөр байдаг, тиймээ, өвөл хамгийн өвөл одоо хамгийн гол асуудал бол энэ гэр хороололд нүүрс юм билээ. Тэгээд нүүрсийг нь аваад өгчихвөл тэр чинь нэг шил зараад, нэг шуудай нүүрс авах байсан бол болиод тэрнийхээ оронд талх авчихна шүү дээ, тэр. Хоол авчихна, тийм ээ. Тэр талаараа ингээд дэмжье гэхээр чинь нүүрс гараад ирж байгаа юм. За, тэгээд тэр айлуудаар явж байхад чинь хувцас хунаргүй ингээд гэртээ сууж байгаа юм. Аа, цэцэрлэгт явуулаад ирсэн чинь цэцэрлэгтээ явахгүй болчихгүй юу. Яагаад явахгүй болчихсон бэ? гэсэн чинь хувцас байхгүй болчихсон. .

Бямбажав -

Мм.

Мөнгөнцэцэг -

Тэгэнгүүт нь, за энэ хувцас хэрэгтэй юм байнаа гээд бас хувцас гээд нэг юм аяндаа гараад ирж байгаа байхгүй юу. Ингээд л, аа цаанааасаа ингээд юмнууд нь шаардлагатай юмнууд нь гарч ирээд, бид нар одоо бүр хоол ундгүй хүмүүст нь гурил будаа, хүнсний зүйлээр тусламж үзүүлээд, энэ айлуудад. Отгоо ярь даа. Хэдэн айлаар чи яг биечилж оров? Тиймээ.

Отгончимэг -

Одоогийн байдлаар бол нэг зуугаад айлаар орсон..

Мөнгөнцэцэг -

Яг биечилж орж байгаа.

Отгончимэг -

Зуугаад айлаар орсон, яг энэ 9 дүгээр хорооны. Тэгээд бид нар чинь бас энэ 9 дүгээр хорооны өөрийнх нь бас нөгөө нийгмийн ажилтны судалгаагий нь авдаг байхгүй юу. Тэгээд энэ 6 дугаар төв, биш ээ, 6 дугаар төв биш, энэ өрхийн эмнэлгийн бас судалгааг аваад, тэгээд янз бүрийн судалгааных нь дагуу нь орж үзээд л, нэг зуугаад айлуудаар ороод л, яг үнэхээр ядарсан байна уу, ямар байна вэ? гэдгийг нь үзээд л. Зарим хүмүүс нь тэгээд эмчилгээний зардал нэг сарынхыг өглөө гэхэд дараагийн сардаа нөгөө байнга эм уугаад л, нөгөө хорт хавдартай энэ тэр болчихож байгаа шүү дээ. Бас нэг тийм жаахан хүүхэд байсан байхгүй юу. Аа, 10 настай. Тэгээд яахав, ингээд сар болгон эмчилгээгээ хийлгээд, ингээд байвал тэр хорт хавдар нь бас намжаад, бас нэг 4 жилийн нас өгчихөөр болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нь нөгөө эмэгтэй чинь өөрөө ингээд групптэй. Тэгээд л нөгөө нэг сард ингээд 30000 төгрөгний эм өгчихдөг. Тэгээд эм өгчихөөр нөгөө хоолгүй болчих гээд байдаг. Тэгээд тэрэнд нь нөгөө нэг будаа гурилын тусламж, нүүрсний тусламж өгчихөөр нөгөө тэтгэврийнхээ мөнгийг хэмнэнгүүтээ, тэрүүгээрээ дараагийнх нь сарын хүүхдийн эмчилгээний зардлыг энэ тэр олоод. Тэгээд тэр тэрийг нь аягүй их бас бодолцоод, тэгээд ингээд бүх юмыг нь ингээд жаахан уялдаатай ингээд явуулаад байдаг юм. Тэгээд л бас тэр талаас нь тэгээд, тэгээд нүүрс түлээ ч гэсэн сая Мөнгөө ярьж байхад, бас тэгж хамгийн гол нь тэр мөнгийг нь хэмнэж өгөөд, хэмнэсэн мөнгийг нь бас хүүхдийн нөгөө боловсролдоо зориулдаг юмуу, будаа гурил авчихлаа гэхэд чинь (0-19-49) тэр мөнгөө хэмнэнгүүтээ, хүүхдэдээ дэвтэрээ аваад өгдөг юмуу, ингээд л хооронд нь ингээд холбоостой ингээд яваад байхаар бас нөгөө хүнээ сайхан дэмжиж өгөөд. Тэгэхдээ хамгийн зовлонтой хэцүү юм нь юу байдаг вэ? гэхээр, хүн чинь өөрийнхөө амьдралд нөгөө оюун санааны өөрчлөлт хийхгүй болохоор, жишээлбэл, би одоо ингэж зовж байна шүү гэдгийг, ёстой зовж байна л гээд суугаад байна уу гэхээс, энэ яг юунаас болж байна вэ? гэдгийгээ боддоггүй. Тэр тэгээд яг тэр нөгөө тэрийг нь ингээд хэлээд байхаар нөгөө хэлж байгаа юмыг чинь өрөөсөө ойлгохгүй. Яг тэрэн дээрээ ингээд гацаад, ингээд яг мунхарчихдаг юм байна лээ. .

Бадамгэрэл -

За баярлалаа.

Отгончимэг -

Аймаар хэцүү. Тэгээд тэрийг нь тайлбарлаад л байна, тайлбарлаад л байна. Ерөөсөө ойлгохгүй. Тэгээд ямар ч хүн ерөөсөө яг л өөрийнхөө нэг зөв гэж нэг итгэсэн нэг буруу юман дээр ингэж гацаад, яг тэр гацаанаасаа гарахгүй, тэр сэтгэлгээ нь өөрчлөгдөхгүй болохоор яг тэр амьдралдаа тогтчихдог тийм муухай юм байна лээ. Тэгээд яг тэрнээс гаргахын тулд энэ Буддын шашны энэ юу манай энэ Бурхан шашны сургаалд аягүй ач холбогдол өгөөд байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар бас энэ оёдолдоо явсан, тэгээд л энэ “Халуун хоол” төсөлд хамрагдаж байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд бүгдийг нь энэ сургалтанд хамраачээ. Сэтгэлийнхээ өөрийнхөө сэтгэл зүйдээ нэг өөрчлөлт гаргаад, бурхны сургаалаар, ингээд Бурхан багшийн сургаалаар өөрчлөлт гаргаад ирэхээр чинь зэрэг амьдрал яг ийм юм байна шүү гэдгийг ойлгонгуутаа л тэгээд цаашаа амьдрал явах юм байнаа, өөртөө бас эрч хүч авах юм байна. Бас тэгээд оюун санаанд ч гэсэн өөрчлөлт орж байгаа шүү дээ. Тэгээд л тэр энэ тэрээ ингээд л өөрийнхөө амьдралын жишээн дээр янз бүрийн жишээн дээр яриад л байгаа. Тэгээд л яриад л байхаар зарим нь яахав сайхан ойлгоод ингэнэ. За, хамгийн хэцүү нь хүн чинь яг мунхарсан юмандаа баригдаад ерөөсөө хөдлөхөө больчихдог. Тийм юм байна лээ. Тэгээд тэр их аягүй их хэцүү байдаг. Тэгээд тэрийг л гаргаж байгаа ганц юм нь бурхны сургаал л байдаг.

Мөнгөнцэцэг -

Яг ойлгоод татагдаад ирсэн хүн маань

Отгончимэг -

Тэгээд манай

Бадамгэрэл -

тийм, Цэвлээ шүү дээ. Яг энийгээ ярь.

Бямбажав -

Та тэр тухайгаа ярь аа.

Цэвлээ -

За, би яг эхлээд болохоор миний амьдрал нөгөө үнэхээр хүнд байсан. Тэгээд ерөөсөө нөхөр мэдээж салаад явчихсан, дөрвийн дөрвөн хүүхэдтэй. Өөрөө янз бүрийн ажил хийгээд л, нөгөө нэг зах дээр янз бүрийн наймаа маймаагаа хийгээд л, хүнд худлаа үнэн хэлээд л, илүү мөнгө олж ирэхээрээ баясч авчраад л. Ха ха, нэг тиймэрхүү байдлаар тэгээд л яахав, би тэгж ирэхээр нэг дулаахан хоолтой байвал их юм, тэгээд л бараг л жаргал болоод явж байсан. Тэгж байснаа гэнэт ингээд л хорооноос харин энд нэг ийм халамжийн төв нээгдчихсэн байна. Ингээд хүүхэд мүүхдээ өгөөч гэхээр ирсэн л дээ. Тэгээд л ирээд л хүүхдээ цэцэрлэгт өгөөд л, номонд нь нэг удаа сууж үзээд л. Тэгээд бурхны сургаал ном гэдэг чинь тэгээд хүний тархи толгой үнэхээр ойлгоод ирэхээр чинь яг цэнэглээд, тэр нөгөө номондоо татагдаад би зах дээр за, номонд явснаасаа хойш бараг л хагас жил зах дээр зогссон л доо. (0-22-14) Тэгээд ингээд л нөгөө наймаагаа хийгээд л, номонд яваад л, сүүлдээ бүр номондоо татагдаад, нөгөө зах дээр зогсох одоо бүр номын цаг болчихоор сандраад л, яараад л, номондоо гүйгээд л, бүүр яг нөгөө номныхоо төлөө дөрвөн хүүхдээ гэртээ орхичихоод, нөгөө Ногоон дарь эхээ хураадаг (0-21-29) сүм дацан дээрээ хонож байгаа юм чинь. Тэгэхээр үнэхээр хүний сэтгэл санаа чинь үнэхээр ариусаад, маш гоё болоод, орчин тойрныхоо хүмүүсийг аль болох номонд суугаачээ гээд л, ингээд л, ятгаж байгаа нь ч хаашаа юм бэ дээ, ямар ч гэсэн ямар ч гэсэн номонд суу, хүний амьдрал шал ондоо болдог юм байна лээ гээд. Тэгээд би нөгөө Ногоон дахь эх дээр сууж байгаад л ир гэхэд чинь амьдрал шал ондоо болоод л,

Мөнгөнцэцэг -

түлээ...

Бадамгэрэл -

Одоо тэгээд л... .

Цэвлээ -

түлээ нүүрсгүй байж байхад чинь л юу, эндээс ингээд л нүүрс түлээ өгөөд л, хоол ундтай болоод л, ингээд л, амьдрал үнэхээр хэцүү байж байх үед чинь ингээд л, төвөөс харж үзээд, наана цаанаас янз бүрийн тусламж мусламж ингээд л ороод ирэхээр чинь

Отгончимэг -

зэрэг зэрэг бараг арваад хоногийн дотор

Бадамгэрэл -

үнэхээр зэрэг зэрэг ороод ирсэн байхгүй юу..

Цэвлээ -

арваад хоногийн дотор чинь би ингээд л гэр оронтой болоод л, хоол унд, нүүрс түлээ, бүх юмтайгаа болчихож байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр итгээд бишрээд юу явна гэдэг чинь шал ондоо юм билээ. Миний амьдралд үнэхээр сайнаар нөлөөлөөд, бага хүүхдээ цэцэрлэгт өгчихсөн, нөгөө гурав нь сургуульдаа явчихсан,

Бадамгэрэл -

гэр орон.

Цэвлээ -

сайхан гэр оронтой болчихсон. Бүх юм ингээд. Би нөгөө нэг номонд суухаасаа тэр юм бол нөгөө нэг атаархуу, тэгээд л ууртай, тэгээд л хүнд уурлахаараа нөгөө нөхөр мөхөртөө уурлаад ч юмуу аймаар ууртай тийм догшин хүн байсан бол номонд явахаар чинь тэгээд л сэтгэл санаа хүртэл тайван болоод би юмгүй, нэг юмаар дутагдсан ч гэсэн ерөөсөө тоохгүй, энэ чинь тэртэй тэргүй өнөөдөр ийм байж байх ч маргааш болох л юм чинь гэдэг ч юмуу тийм бодлоор, тэгээд би хүнд л муу юм хийхгүй, хүнд л гай болохгүй, зүгээр сайн сайхныг бодоод л хүн бүхэнд. Тэгээд л явж байвал аяндаа болох юм чинь гээд аль болох сайн сайхныг хүсээд л бодоод л, багш нартаа яг ингээд л залбираад л бодоод л

Бадамгэрэл -

Явахаар чинь амьдрал тийм..

Мөнгөнцэцэг -

тийм ерөөсөө..

Отгончимэг -

Одоо ерөөсөө тэгээд л

Мөнгөнцэцэг -

Яаж шийддэг гэж байгаа билээ.

Отгончимэг -

Үгүй яах вэ дээ, нөгөө.

Бадамгэрэл -

Тэгээд тэр нөгөө гоё сэтгэлээрээ ингэж яг явахаар чинь яадаг билээ, ер нь.

Цэвлээ -

Тийм. Одоо тэгээд би чинь нөгөө, тэгээд л явж байгаад л ингээд л наймаанаас нөгөө яг өөрийнхөө юугаар гарч байгаа байхгүй юу. Яагаад гэхээр, би хүмүүст нөгөө юмаа зарахын тулд худлаа хэлээд л, илүү мөнгөөр авчихаар баярлаад л авчихаад байсан хүн чинь яг бурхны ном сургаалийг үзээд эхлэхээр чинь нөгөө айхтар сэтгэл чинь шууд ингээд дарагдааад, яанаа би яагаад ингээд нү нүгэлтэй тиймээ муу үйл хийгээд байгаа юм бэ? Тэр одоо хүнд би сайн сайхныг бодоод, сайныг хийх ёстой байтал ингээд л худлаа хэлээд, бараг хулгай хийгээд л яваад байна. Ерөөсөө болъё гээд л ингээд бодоод л, би бараг 2 сар ажилгүй байсан байхгүй юу. Тэгээд, гэхдээ багшийнхаа номонд гүйгээд л ирчихнэ. Тэгж байгаад л нэг өдөр нөгөө ирж байсан чинь Отгончимэг эгч надтай тааралдаад л, чамтай Мөнгөө уулзъя гэж байна гүйгээд (0-24-58) гүйгээд л ороод ирсэн чинь л тогооч болсон л доо. Тэгсэн чинь үнэхээр сайхан. Би тэрний урьд талд нөгөө номонд суудаг байхдаа ирж байхдаа бодож байсан байхгүй юу. Ямар их буянтай, азтай хүмүүс энд ингээд ажил хийдэг юм бол доо. Би нэг газар ингээд ажил хийх юмсан гээд л боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь өөрөө л энд ажилд орсон чинь нөгөө баярлах сэтгэл аймаар төрөөд, ямар гоё юм бэ? гэж төрж байгаа байхгүй юу.. Тэгсэн мөртлөө нөгөө айх юм чинь бас нэмэгдээд л.

Бямбажав -

ха ха.

Отгончимэг -

ха ха.

Бадамгэрэл -

хариуцлага нэмэгдээд

Мөнгөнцэцэг -

Тийм аймаар хариуцлага.

Цэвлээ -

хариуцлага гэдэг чинь ёстой юу юм байна лээ.

Бямбажав -

Зовлон нэмэгдсэн юмуу ?.

Отгончимэг -

ха ха.

Бямбажав -

ха ха.

Цэвлээ -

Үгүй, бишээ зовлон биш, аймаар хариуцлага нэмэгдсэн л дээ. Хариуцлага нэмэгдчихээр чинь нөгөө багшаасаа ингэхээр аймаар бишрээд, итгээд байгаа хүн чинь тэгээд багшийнхаа итгэлийг даахгүй, тиймээ, хөсөрдүүлчих вий гэдгээсээ л аймаар айж л байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хоол хийгээд л, багш нартаа ингээд л эд нартаа өгнө, багш инээгээд л идэж байх юм бол би аймаар баярлаад л, багш жаахан идэхгүй ч юмуу тэгэхээр нь айгаад л, яанаа, би ингээд л ийм сайхан хүмүүсийг гомдоочих вий дээ, муухай юм хийчих вий дээ гээд аймаар айдаг л даа. Гэхдээ одоо бол овоо туршлага суугаад, бараг жил болж байгаа юм чинь. Тэгээд би ингээд хийчих юм бол ингээд багш нартаа амттай сайхан хоол хийгээд өгчихье, Хүүхдүүдэд ч гэсэн дуртай хоолыг нь хийж өгөөд, сайхан сэтгэл хангалуун явуулчихъя гээд л, тэгээд л номоо үзээд л, хоол ундаа хийгээд л, хүүхдүүдтэйгээ аяндаа тэгээд л хоол ундаа хийж өгчихөөд л, хүүхдүүд бүгдээрээ баярлалаа гэдэг сэтгэлийг их гоё хэлдэг байхгүй юу. Бүгдээрээ их баярлалаа гээд л, тэгээд бүгдээрээ онц сураарай гэхээр зэрэг, байнга онц сураарай гээд байхаар нөгөө хүүхдүүдийн чинь ч гэсэн сэтгэл нь их хангалуун. За, эгчээ тэгнэ шүү, би сайн болж байгаа шүү гэхээр чинь бас үнэхээр л сайхан байдаг юм.

Отгончимэг -

Тэгээд л бас хоол өгөхөөс гадна чинь бид нар бас юу яаж байгаа юм л даа. Нөгөө хүүхдүүдээ бас боловсролд нь аягүй анхааръя даа гээд. Тэгээд бас нэг оюутнуудаар заримдаа давтлага өгүүлж байгаа юм, заримдаа мэргэжлийн багш нар давтлага өгч байна, болохгүй бол өөрсдөө хүртэл тэр бага ангийн хүүхдүүдэд бол ингээд л унших, бичих, цээж бичиг энэ тэр хийлгээд л, бас ямар ч байсан эд нарыгаа нэг аа боловсролтой болгочихно шүү, бас гээд. (0-26-54) Тэгээд дээрээс нь манай энэ номонд чинь 10 гаруй жил аа суусан эгч нар байдаг юм шүү дээ. Тэр эгч нараас чинь ингээд нэг яг хоол идэхээсээ өмнө нэг 10 минутын ёс суртахуун, хүмүүжлийн, бурхан багшийн сургаалаас тийм жаахаан жижигхээн үлгэртэй холбогдуулаад, ингээд тайлбартай өгдөг байхгүй юу. Тэгээд тэд нар чинь хүүхдүүдэд бас их нөлөө үзүүлж байгаа. Би зүгээр одоо өөрөө бодоход яамаар юм бэ дээ гээд, энэ хүүхдүүдийг ёстой нэг их сайхан болгочих юмсан гээд бодохоор зэрэг бас нэг ёс суртахуун талаас нь авъяасыг нь бас жаахан хөгжүүлчихмээр ч юм шиг, тэгээд эд нарынхаа дунд бас нэг өшөө олон янзын юм явуулчих юмсан, бас эд нар бас эрүүл мэндийн талаар ч гэсэн мэдлэгтэй болчихоосой, аа бас шинжлэх ухаан талаас ч бас нэг мэдлэгтэй болчихоосой, тэгээд бүх талаас нь гоё гоё болгож байгаад, нэг сайхан өв тэгш хүн болчихвол өөрийн амьдралаа нэг сайхан аваад явдаг болоосой гээд. Тэгээд л дандаа тэрийгээ бодоод байхаар бас шинэ шинэ санаа гарангуут хэрэгжүүлчих юмсан гээд ингээд л бодоод л одоохондоо нэг бодоод л яваад байгаа юм. Тэгээд л ямар ч байсан л энэ хүүхдүүд нэг өөрийнхөө амьдралыг өөрөө авч явж чадахаар, тэгээд ямар ч байсан энд ганцхан нөгөө хоолоо идээд яваад байна гэхээр бас хөөрхий амьтад учир дутагдалтай болчихно. Зүгээр л нэг хоол иддэг хүн болчих гээд. Тэгэхээр чинь бас нэг боловсролтой болоод, хичээлдээ явчихаад бас нэг сайхан за би ямар ч байсан дүн авна шүү, онц сайн сурна шүү гэсэн нэг эрмэлзэл төрүүлэх гээд л, тэгээд л урамшуулж бариад л, ингэхээр чинь бид нар чинь их урамшуулна шүү дээ бас.

Мөнгөнцэцэг -

Гэхдээ одоо ер нь гайгүй тогтчихсон байна лээ. Тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм ерөнхийдөө аймаар сахилгагүй байсан.

Лхагваа -

хичээлдээ их гайгүй болчихсон байна лээ..

Отгончимэг -

тэгээд тэр хүмүүжлийн тэр аа ярьж байгаа хичээлүүд уул нь энэ Лхагваа эгч ярьдаг юм л даа. Энэ бурхны шашны хичээлийг бас үзэхэд чинь. Мөнгөнцэцэг-Ээлж ээлжээрээ одоо бас яривал зүгээр юм уу гээд л. Бас хүн хүний өөрийнх нь бодол, хүүхдээ хүмүүжүүлэх арга нь өөр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол жаахан өөрчлөөд, ээлж ээлжээр бас нэг ингээд аа яриад ингэх юм бол бас хүүхдүүдэд их нөлөө үзүүлэх юм уу гээд. Тэгээд янз бүрийн бас. Манай Бадмаа чинь дуу шүлэг заах гээд байгаа бас.

Бадамгэрэл -

тийм.

Отгончимэг -

Бас нэг авъяасыг нь жаахан хөгжүүлээд бас тиймээ, өөрсдөө бас дуулаад, хүүхэд юм чинь бас дуу дуулах хүсэлтэй байгаа шүү дээ. Дандаа хоол ид, хичээлээ давт гээд байхад хэцүү шүү дээ. Тэгээд чөлөөт цагаар нь сайхан дуу муу дуулуулаад, зураг энэ тэр зуруулаад, бас тэрүүгээрээ өөрснийх нь авъяас нь бас хөгжвөл, бас өөрийнх нь дуртай юм авъяас нь хөгжсөнөөрөө тэрүүгээрээ бас амьдралдаа хүрчихэж магадгүй гээд, шинэ шинэ бас өөрийнх нь авъяасыг тодруулж өгдөг юм уу, тиймэрхүү юм хийвэл зүгээр юм уу гээд л. Бас бодоод л, ганц нэг юм хийе дээ гээд л. Тэгээд л жаахан оролдоод л бас хийж бариад л, ингээд л явж л байна. Тэгээд өшөө бас сайхан болох л байх л даа гээд найдаад л.

Мөнгөнцэцэг -

Манай энэ ажлынхны энэ баг одоо бид хэд ингээд бүрэлдэн тогтоход ингээд одоо ингээд бодоход аягүй гоё үүсэлтэй байгаа байхгүй юу, тиймээ. Хамгийн эхлээд л ингээд л аа Чука, Чулуунцэцэг бид хоёр ингээд л багштай хамт яваад л, юм хумыг нь хийлцээд л, хичнээн би ингээд л сэтгэл гаргаад л байсан чинь ерөөсөө чадахгүй. (0-29-16) Аа Чука болохтэй зэрэг төвд хэлтэй болохтэй зэрэг ингээд ном момыг нь бичээд яваад байсан.

Отгончимэг -

Тэр чинь ерэн хэдэн он билээ.

Мөнгөнцэцэг -

Ерэн, тэр чинь ерөөсөө л яг 97, 8 оны үе байхгүй юу.

Отгончимэг -

97, 8 он л байх.

Мөнгөнцэцэг -

Анх багшийн ирсэн.

Бадамгэрэл -

Тийм. Тэгээд л явдаг байсан. Тэгсэн чинь л Ринбүүчи багшийг ирэхээр л нэг хар машинтай, 43-43 гэсэн номертой, нэг аа хүүхэн ирээд л Ренбүүчи багшид үйлчилчихээд л яваад өгдөг. Гэхдээ Мөнгөө бид хоёр бие биенийгээ таньдаг хирнээ аягүй сонин тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тийм.

Бадамгэрэл -

Мөнгөнцэцэг гээд л тэгэхээр л би ингээд л харчихна. Мөнгөнцэцэг гээд л тэгээд. Цаагуураа ерөнхийдөө л нэг багшийг Мөнгөө гээд л тэгэхээр нь би ерөөсөө мэдэхгүй яваад өгчихсөн байгаа юм чинь, аймаар инээдтэй. Тэгээд л юу яагаад л, яг энэ барилга баригдаж эхлэхэд байна шүү дээ, тиймээ, яг баг бүрэлдэж эхэлж байгаа байхгүй юу. Мөнгөө ч ороод л, Отгоо ч ороод л. Би Отгоог ирэхээр багш олоод ир гээд тэгж байгаа байхгүй юу. Отгончимэгийг олоод ир. Манай энэ номонд явдаг энэ. Бид нар нөгөө анкеттай байхгүй юу. Тэгсэн чинь энэ хүүхэн барилгын мэргэжилтэй гээд биччихсэн байна аа. Энэ эмэгтэйг олоод ирээ та гэсэн.

Отгоо -

Би нэг хоёр гурван цаг бүтэн тэр гудамжаар чинь яваад л байдаг, яваад л байдаг, өнөө хайгаад олдоггүй. Бүр тэгэхээр нь бүр гайхаад л, нөхөр нь багш гэсэн. Өөрөө Отгончимэг гэдэг юм, савхи оёдог гэсэн гээд л сураглаад яваад байсан. Нэг жаахан арайх гэж нэг олоод л тиймээ.

Отгончимэг -

Тийм..

Отгоо -

Тэгээд л багш дуудаж байна гээд л, багш уулзъя гэж байна гээд л, тэгээд багштай уулзуулаад л, тэгсэн чинь Мөнгөө бид хоёр хамгийн чухал юман дээрээ ирээгүй байгаа юм шүү дээ, энчээ. Барилгын ажил эхлэх гээд нөгөө суурь нь тавигдаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 3 сарын хэдэнд билээ, яг нөгөө газраа ингээд тэглээд, сууриа ухаж эхэлнэ ээ гээд, тэгсэн чинь багш тэр үед гадаад явчихсан байсан, тиймээ. Тэгсэн чинь бид хоёр утсаар ярингуутаа, за за чи бид хоёр эсгий хийх газар нохой хэрэггүй гэнгүүтээ очихгүй, хэлэхгүй байгаа байхгүй юу. Аа, хамгийн чухал нь л бас тэнд ирэх ёстой байсан юм байна лээ. Дараа нь тэгээд багш ирээд, та хоёр тэр нөгөө юу яахад ирсэн үү? гээд тэгсэн байхгүй юу, сууриа цутгахад очсон уу? гэсэн чинь очоогүй гээд орчуулагч. Юу хэлэх вэ дээ, одоо.

Тэгээд би нөгөө анх ирэх гэсэн чинь,

Мөнгөнцэцэг -

Тийм.

Отгончимэг -

Эхлээд л энд барилга энд л байх ёстой доо, гээд л. Тэгэхэд чинь бас их бодож байгаа юм аа. Тэгээд тийшээ л явах зүрх сэтгэл маань тийшээ л яваад байдаг. Тэр барилга дээр л очно шүү гээд л яваад байдаг. Тэгсэн мөртлөө бас зайгаа аваад л эргэлзээд байгаа юм аа бас. Тийм сайхан юмыг би одоо яадаг бол ерөөсөө л тийшээ явъя. Тийм. Зүүдэлсэн чинь шөнө зүүдлээд байгаа юм чинь. Тэнд л очих ёстой гээд л. Тиймэрхүү темптэй өглөө нь босоод л гүйгээд л очсон чинь, ингээд харсан чинь Бадмаа багш хоёр байж байна. (0-31-41) Би чинь нөгөө номонд явж байсан болохоор Бадамгэрэлийг бас мэдэж байгаа юм чинь. Тэгээд хоёулаа бас ганц нэг үг солиод л, бас номонд явдаг юм чинь мэднээ би. Тэгээд л очсон чинь энэ хоёр ёстой өө ёстой нээрээ ингээд л суурийг нь яг цутгаад л, цутгасных нь дараа шүү дээ. Подвол баригдаж байсан юм чинь. Тэгэхэд аягүй энэ хоёр ингээд л зогсчихсон ёстой бас л нэг жаахан ингээд л аа ийш тийшээ ингээд л зогсож байсан байхгүй юу. Тэгээд л би гайхаад л, дагаад л, ингээд л явж байсан бас их. Тэгэхэд чинь бас бид нар чинь эвээ олох гэж бас төвөгтэй байсан юм аа. Тийм ээ.

Бадамгэрэл -

Барилгынх нь тэгээд юуг эвээ олох гэж, тийм ээ. Бас их төвөгтэй байсан юм, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тийм. Бидний талаас хяналт тавьчих хүн байхгүй мэргэжлийн. Тэгээд Отгоо чинь яг мэргэ...барилгын ТМС төгссөн болохоор багш яг олсон байна лээ. Тийм ээ. Тэгэхдээ багш хүнээ сонгохдоо бол үнэхээр сайн харсан.

Бадамгэрэл -

Хардаг юм шүү. Сайн хардаг.

Отгончимэг -

Тэгсэн мөртлөө багш тийм мэргэжлийн биш мөртлөө аягүй сайн мэднэ. Барилгыг тийм ээ. Тэнд тийм тийм юм дутуу хийчихлээ гээд тэгэхээр, үгүй байлгүй дээ гээд л. Тэгээд л ухаад л үзэхээр яг тийм юм нь байхгүй.

Мөнгөнцэцэг -

Үнэхээр сайн мэднэ.

Отгончимэг -

Аягүй сайн ухаад л аягүй сайн мэднэ. Тэгээд л энэ яг ийм байх ёстой шүү гээд л, ингээд л яриад л. Энэ подвалыг ч гэсэн хийж байхад, тиймээ.

Мөнгөнцэцэг -

Нэг удаа ингэсэн тиймээ. Яагаад нөгөө бид хэд бүгдээрээ байсан шүү дээ, тийм ээ. Ингээд бүтэн ингээд хана ингээд тоосгоор ингээд баригдчихсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь багш ингэж байгаа юм. Энэ хананы цаана.

Отгончимэг -

Нэг юм байхгүй байна.

Мөнгөнцэцэг -

хөөс хийгээгүй байна гээд тэгээд байхгүй юу. Үгүй байлгүй дээ гээд, бид нар бүр гайхаад, бүр ийм битүү үе ийм тоосго өрчихсөн байхад, энэний цаана тоосго юу хөөс хийгээгүй байна гээд л тийм ээ. Тэгэнгүүт нь бид нар үгүй байлгүй дээ гээд л. Энэний юуг нэг тоосгоо наагаагүй байна, гээд инженерийг нь багш шууд хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энд ингээд нөгөө ингээд л тоосго авсан чинь байхгүй, хөөс нь байхгүй, хөндий баригдчихсан.

Отгончимэг -

Хөндий баригдчихсан.

Мөнгөнцэцэг -

Багш бүр шууд ингээд л хараад л хэлж байгаа байхгүй юу.

Отгончимэг -

Тэр чинь 38-ын хана байсан юм чинь. Юу өнгөн хэсгийг нь өрөөд л, хоёр өнгийг нь өрөөд л, дундахыг нь хоосон орхичихсон байгаа юм чинь.

Мөнгөнцэцэг -

дундахыг нь хов хоосон орхичихсон байгаа юм шүү дээ. Барилгачид.

Отгончимэг -

Тэрийг би харин гайхаад байдаг юм. Яаж ингэж багш мэддэг юм бол тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Багш аягүй их сонин.

Отгончимэг -

Тэгэхэд чинь энд нэг юм байна шүү гээд, бүр ингээд

Мөнгөнцэцэг -

Өөрөө харсан юм шиг, бүтэн байгаа юмыг ингээд хараад тэгээд, бид нар бүр гайхсан шүү дээ. Аах яанаа гээд л.

Отгончимэг -

Тэгээд энэ барилгыг их сайхан бариулахын тулд багшийг ёстой.

Мөнгөнцэцэг -

Тэрнээс хойш энэ

Отгончимэг -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

энд ажилласан тэр Бадамдорж гуайн ажилчид болбол үнэхээр юм сурсан, тиймээ.

Бадамгэрэл -

аягүй юм сурсан.

Мөнгөнцэцэг -

Ажиллаж сурч байгаа байхгүй юу..

Отгончимэг -

Хүнээр юм хэлүүлж сурсан. Тэгээд алдаагаа ойлгож сурсан. Өшөө их энэ мэргэжилдээ сайн дадлагажиж ирсэн байхгүй юу.

Мөнгөнцэцэг -

Тэгээд л тэр тоосгыг авахуулснаас хойш тэр барилгачид багшийг тэр хаа байна, тэрийг тэг гэнгүүт ерөөсөө дор нь хийдэг болж байгаа шүү дээ. Тийм сонин юм байна лээ. Тийм ээ.

Отгончимэг -

Эгэл жирийн хүнээр бол тийм ээ, эгэл жирийн хүнээр бол ингээд л нөгөө

Мөнгөнцэцэг -

Нөгөө хувилгаан хүн л гэмээр тийм ээ.

Отгончимэг -

Тийм. Эгэл жирийн хүмүүс чинь ингээд л нэр хүнд ч юмуу ямар нэгэн юм бодоод л, тийм ээ. Тэгэхгүй бол ингээд л, хэрэлдээд л, хэлэлцээд л ингэдэг. Тэгэхэд чинь багш нар чинь аягүй гоё, ингээд тэр үедээ ингээд л, яг ингэж хийх ёстой. Энийг чанартай хийгээд та нарт үлдэнэ шүү дээ, өөрт чинь Монголын ард түмний юм шүү дээ гээд, ингээд хийлгээд л. Тэгээд сүүлд нь аягүй сайхан болоод л эвтэй найртай ингэж. Тэгээд барилгын ажлыг эхлээд нөгөө эвээ олохгүй байснаа сүүлд нь багш ингээд л аягүй сайхан ингээд л буцаагаад, нөгөө хүмүүстэй их сайхан харьцаад ингэнэ ингэнэ гээд л ярингуут, тэгээд сүүлдээ хэл амаа ололцоод, бүгд ингээд эргээд бүр найз нөхөд шиг аягүй гоё болсон шүү дээ. Одоо тэгээд энэ барилгын компанийн захирал Бадамдорж гуай чинь бид нарт ёстой янз бүрээр аягүй сайхан тусалдаг юм шүү дээ. Бас энэ Бурхны шашны манай бурхан багшийн сургаалийг их уншина. Өөрөө тэрийгээ ойлгоод, тэгээд энэ оюутнуудын сургалт энэ тэрд оролцоход аягүй их дэмжлэг үзүүлнэ.

Бадамгэрэл -

Хүүхдээ бас хөтлөлцөөд ирнэ, тиймээ.

Отгончимэг -

маш сайхан хүн байдаг юм.

Мөнгөнцэцэг -

Тийм шүү дээ, тийм ээ.

Отгончимэг -

Маш сайхан хүн. Тэгээд л ерөөсөө энэ бурхны шашны сургаал чинь бурхан багшийн сургаал их ач холбогдолтой сайхан юм байна шүү гэдгийг өөрөө мэдээд авчихсан. Тэгээд би ямар ч байсан өөрийхөө чадлаар та нарт тусална шүү гээд, одоо үргэлж ингээд тусалж байдаг. Их сайхан холбоо тогтоогоод, их сайхан болсон. Тэгээд тэр үеийн байдлаар бид нарт ямар ч атаа хорсол, тийм зэвүүцэл, гуниг, эсвэл харамсал ч юмуу, эсгүү болбол бие биедээ дургүйцэх, үзэн ядах тийм юм нэг ч зүйл үлдээгүй шүү дээ. Тэгээд тэрийг их гоё багш л их гоё зохицуулдаг байх тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Багш өөрөө хэлж байсан байхгүй юу. Ингэлээ гээд энэ хүний мууг үзэж байгаа биш.

Отгончимэг -

Тийм. (0-35-07)

Мөнгөнцэцэг -

Энэ хүн дахиж юмаа хийхдээ ийм алдаагүй хийгээд, юмаа алдаагүй хийх юм бол дахиад барилгын юунууд энэ хүн эд нараар л хийлгэх болно шүү дээ. Ингээд ирэхээрээ л энэ компани хөгжинө шүү дээ.

Отгончимэг -

Тийм нөгөө гадны хүмүүс.

Мөнгөнцэцэг -

Тэгэхгүй нөгөө хуурч ингээд сурах юм бол тэгээд л дараа нь ийм байдлаар цаашаа явахгүй.

Бадамгэрэл -

тийм нөгөө.

Цэвлээ -

Тэгээд ч замдаа сууна шүү дээ хө.

Отгончимэг -

Гадны хүмүүс нөгөө Монгол барилгачдын бүх ажлыг аваад л хийчихдэг. Тэгээд нөгөө барилгачид юу ч хийхгүй. Яг ингээд байгаа учраас тэгж байгаа юм шүү. Та нар чин сэтгэлээсээ сайхан хий.

Мөнгөнцэцэг -

Тийм. Тэгээд л Монголын ард түмэн өөрсдөө ажилгүй гээд л байж байна. Тийм ээ.

Бадамгэрэл -

тийм, амьдрал нь аягүй муу.

Отгончимэг -

Эхлээд нөгөө хүмүүс чинь уурлаад л, аймаар дургүйцдэг байсан тийм ээ.

Цэвлээ -

тийм..

Мөнгөнцэцэг -

Нураалгалаа, бидний амьдралаар тоглолоо гээд л, тийм ээ.

Бадамгэрэл -

Бид нар мэргэжлийн хүмүүс гээд л тийм ээ.

Отгончимэг -

Тэгсэн мөртлөө л бас аа мах авчруулаад л, бууз хийлгүүлээд л, тийм ээ.

Цэвлээ -

тийм..

Мөнгөнцэцэг -

Бид нар чинь ёстой нээрээ барилгын нөгөө ажилчдад хоол өг хоол өг гээд л, ёстой их бас бууз мууз, хуушуур энэ тэр хийж өгч байсан шүү.

Отгончимэг -

мах авчруулаад л, хоол унд хийлгүүлээд л, ингээд л өгдөг байсан.

Бадамгэрэл -

Тийм. Тэгэхээр чинь сүүлдээ

Мөнгөнцэцэг -

Гоё байжээ тэгэхэд ёстой нээрээ.

Бадамгэрэл -

Тийм байна.

Цэвлээ -

Багш өөрөө нөгөө шохойгоо бариад л, юугаа шохойдоод л, ингээд л явдаг байсан гэсэн тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм. Тэрийг ярьчих.

Мөнгөнцэцэг -

Тийм. тэр өдөр шөнөгүй эндээс чинь.

Отгончимэг -

тийм

Мөнгөнцэцэг -

Багш ёстой өдөр шөнөгүй л.

Отгончимэг -

хар барилгын энэ ажлыг чинь.

Бадамгэрэл -

багш нар өөрөө ажил хийж байсан гэж ярьдаг.

Цэвлээ -

ёстой их, тийм. (0-36-11) шат шатаар нь ялгаж,

Мөнгөнцэцэг -

үе шат болгоныг нь ингээд зургийн аваад ингээд, яг үе шаттай нь ингээд авчихсан. Бүр анх эхлээд л энэ юу.

Бадамгэрэл -

Тийм.

Мөнгөнцэцэг -

авчихсан. Бүр анх эхлээд л энэ юу.

Цэвлээ -

Тэгэхэд чинь бид нар чинь ир гэхээр нь бас авч яваад л тиймээ. Тэгээд л яваад өгчихнө. (0-36-22)

Бадамгэрэл -

Тийм.

Отгончимэг -

Тэгээд их юм сурсан шүү, бид нар чинь.

Цэвлээ -

Тийм. Аягүй их юм сурсан.

Бадамгэрэл -

Бид нар ч бас ёстой их юм сурсан шүү эндээс.

Отгончимэг -

Өчнөөн олон хүнийг л ажилтай.

Бадамгэрэл -

Ажлын тэр нарийн дэглэмийг л сураад гарна даа, бид нар, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тийм. Тэгээд багшийн хажууд сурсан гэж хэлж болохгүй л дээ. Тийм ээ. (0-36-36)

Цэвлээ -

Тэгж болохгүй л дээ, тиймээ.

Отгончимэг -

Гоё дүрсэлмээр бол тийм ээ, анхныхыгаа бодвол ч бас шал өөр шүү дээ, тиймээ. (0-36-39) удирддаг байхгүй юу.

Цэвлээ -

Өөр болчихсон.

Мөнгөнцэцэг -

Өөр байлгүй яах вэ.

Бадамгэрэл -

Одоо бол ёстой өөр шүү дээ.

Отгончимэг -

Тэгэхэд их гоё будилна аа, тийм ээ, аягүй гоё.

Мөнгөнцэцэг -

Нөгөө анх эхэлж байгаа үед аягүй инээдэмтэй. Энэ манай барилга баригдчихаад, Багш бас Энэтхэг явчихсан байхгүй юу. Бид хэд үлдэж байгаа юм. Тэгсэн чинь ерөөсөө л нэг л завтай улс. Ха ха.

Отгончимэг -

Тэгэхдээ аягүй их юм хийсэн шүү дээ. Нөгөө энчээнээ хонодог байсан юм чинь.

Цэвлээ -

Тийм.

Отгончимэг -

Тохижилтоо хийгээд тийм, хонодог байсан юм чинь.

Бадамгэрэл -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Шат матаа будаад л. Өөрсдөө энэ юу дорж морожоо яагаад л, бүх юмаа.

Отгончимэг -

Цаг заваа ёстой хайрлаагүй, тийм ээ, Тийм.

хайрлаагүй, ямар ч байсан хийхээс л хойш гээд л.

Мөнгөнцэцэг -

Бид нар чинь шөнө бараг 1, 2 хүртэл байгаад л, юмаа хийгээд л, тэгээд л ингээд л.

Бадамгэрэл -

Гэр лүүгээ явдаг байсан, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Эцсийн эцэст хүмүүстэй ингээд гол санаа нэгдээд, зорилго нэгтэй болохтой зэрэг аягүй гоё, тийм ээ.

Цэвлээ -

Тийм.

Отгончимэг -

аягүй гоё.

Мөнгөнцэцэг -

Тэгээд бие биендээ ерөөсөө тийм юу байхгүй. Одоо ингээд удлаа мудлаа гээд л нэг зарим хүмүүс чинь тэгээд байдаг шүү дээ, тиймээ. Тийм юм ерөөсөө байхгүй. Бүгдээрээ тэгвэл тэгье, за хороолол гаръя гээд л ингээд л яваад өгдөг. (0-37-28)

Бадамгэрэл -

Хийх юмаа нийлээд л дор нь хийчихнэ.

Мөнгөнцэцэг -

Нийлээд л дор нь.

Бадамгэрэл -

Аягүй гоёо. Хүмүүс манай энд ирэхээрээ ёстой гоё гэдэг юм.

Цэвлээ -

Хүрээд л ирэхээр аяндаа шал ондоо л байдаг шүү дээ.

Бадамгэрэл -

Тийм.

Цэвлээ -

Одоо нөгөө зах мах руу орохоор чинь яг юу яадаг шүү дээ.

Мөнгөнцэцэг -

Тийм.

Цэвлээ -

Ингээд л бурхны сүм, төв гээд л ингээд л ороод ирэхээр чинь тэгээд л хүний сэтгэл санаа аяндаа л ондоо их сайхан болчихдог шүү дээ.

Бадамгэрэл -

Нөгөө юуныхаа тухай ярьсан уу? Мөнгөө чи нөгөө.

Отгончимэг -

Авдрантын хорих, эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорих энэ тэрийнхээ тухай чи ярьсан уу?

Мөнгөнцэцэг -

Яриагүй.

Отгончимэг -

Тэрнийхээ тухай харин ярих хэрэгтэй байна.

(Speaker Unclear) -

Тийм, тэрнийг ярихлаар, та түрүүн ярьсан юм уу..

Бадамгэрэл -

Та ярь даа. Ярь, ярь. Тэр чинь нөгөө юу билээ, тайлбарт хичээлийн чинь л бас нэг юу шүү дээ, бас нэг хэсэг нь.

Цэвлээ -

Нэг хэсэг нь. Тийм.

Мөнгөнцэцэг -

Тэр Авдрантын Баянзүрх дүүргийн нөгөө эмэгтэйчүүдийн хориход анх очиж ном хийгээд, хүн алдаа гаргаж, га... алдаагүй хүн гэж байхгүй ээ, алдаж болно оо, хамгийн гол нь энэ алдаагаа гэмшээд, тийм ээ,

Отгончимэг -

Тийм.

Мөнгөнцэцэг -

өөрөө ойлгоод, гэмших их чухал шүү гээд л багш номыг нь тайлбарлаад л, тэгээд л тэр хүмүүстэй нь бүр яг биечилж ганцаарчилж уулзаад л,

Цэвлээ -

Гэр дуган хэрэгтэй гээд (0-38-30) тийм.

Мөнгөнцэцэг -

Тэгээд тэд нар гэр дуган хэрэгтэй байна гээд, нөгөө захирагч Оюунбадам маань, тэгээд хоригдлууд ч гэсэн бас яагаад, тэгээд багш гэр дуганыг бүх бурхан тахил, ном судар, одоо кирилл дээр хэвлэгдсэн янз бүрийн номнуудтай нь ингээд аваачиж байгаа юм.

Отгончимэг -

Тэгээд чөлөөт цагаараа бол өөрсдөө ингээд

Бадамгэрэл -

онгорхой л байвал номоо уншаад, тийм ээ,

Мөнгөнцэцэг -

Тийм, тэгэхэд чинь их хэрэгтэй. Тэгснээрээ тэр хоорондын харьцаа нь аа бүр яг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн гэсэн. Цөмөөрөө нөгөө нэг энэ хоригдол гэсэн байр сууринаас биш, тийм ээ. Адилхан л хүн гэдэг талаасаа бүр тэрийг бүр онцолж юу Оюунбадам хурандаа хэлсэн байхгүй юу. Ингэсний ачаар ингэсээн гээд л. Тэгээд энэнээсээ яангуут Авдрантын хорих ингээд аа урьчихаж байгаа байхгүй юу. Тэгээд Авдрантын хорих дээр очоод, тэр чинь аймаар чанга дэглэмтэй анги юу юм чинь. Тэнд бас гэр дуганыг бурхан шүтээн, судар юуных нь хамт байгуулаад, бүр хориотой бүс юм байна лээ шүү дээ. Тэнд нь ингэж ороод, хоригдлуудтай уулзаад, одоо нэг бүрчилж уулзах уу? яах вэ? гэсэн чинь, тэр захирагч нь нэг их хүнд хүн байна аа. (0-39-35)

Юм л бол амиа хорлочих гээд, та тэрэнтэй нэг уулзаад нэг яагаад өгөөч ээ гэсэн байхгүй юу. Тэгээд тэр хүнтэй нь багш уулзсан чинь, чи яагаад ингээд амиа хорлох гээд байдаг юм бэ гэсэн чинь, -миний толгойгоор ингээд хагарчих гээд ингээд өвдөөд, тэсэхгүй ингэж байхаар үхье гэж бодоод л дандаа тэгээд л судас мудсаа ханачихдаг юм байна л даа. Чи ямар хэргээр ирсэн юм бэ? гэсэн чинь би дандаа үхэр хулгайлж тийм ээ,

Отгончимэг -

Цохиж алдаг

Мөнгөнцэцэг -

Цохиж алчихаад л тэгээд зардаг байсан юм байна л даа. Тэгээд аягүй олон үхэр тэгсэн юм байна. Тэгээд л багш энэ үйлийн үрийн тухай яриад, чи хэрвээ тэр өөрийнхөө хийсэн тэр буруу юмаа буруу гэж үнэхээр гэмшээд, үнэхээр гэмшээд, наманчилж чадах юм бол наад толгой чинь зүгээр болноо гээд эрхи өгөөд, тэгээд та энд орж ирж, энэ ном уншаад, тоолж ингэж уншаад яагаарай гээд, зөвлөгөө энэ тэр өгөөд, тэгээд хүн мүнтэй нь уулзаад, тэгээд яаснаас хойш бас тэр хорих дээр ч гэсэн дээ аягүй их нөгөө оргож босох, бие биенийгээ дарамтлах энэ тэр гээд тийм зөрчлүүд аягүй их гардаг юм байна лээ. Тэр нь гарах аягүй эрс багассан гээд ярьж байсан байхгүй юу. Хүүхдийн хорих дээр очсон бас, тийм ээ. За мөн хүүхдийн хорих дээр очоод, хүүхдэд бас сургаал айлдаад л.

Цэвлээ -

Асрах.

Отгончимэг -

Асрах байна.

Мөнгөнцэцэг -

Асрах дээр бол байнга очиж, бид нар чинь аа гутал, өө тэр хүүхдүүд юу хэрэгтэй юм гээд тэр хүүхдүүдээс өөрсдөөс нь асуугаад л, гутал хэрэгтэй гэвэл гутал, цүнх хэрэгтэй гэвэл цүнх, тэгээд л (0-41-08) юу гэвэл дэвтэр, үзэг гэвэл тэрийг нь авч өгдөг. Тийм ээ. Аа цэцэрлэгийнх нь хүүхдүүдийн аа бас гутал, хувцас өгөөд л, сүүлдээ нөгөө эрүүл мэнд дээр нь нэлээн анхаараад, нөгөө хаврын нөгөө нэг витаминжуулалтынх нь мөнгийг нь гаргаж өгч, витаминаар бүгдийг нь яагаад, нэг хүүхдийг бол операцид энд оруулсан шүү дээ. Хөл нь ингээд юу яачихсан. Чаплин ямар юм гэнэ вэ? тийм оноштой юм байна лээ. Ингээд тэлэгдчихсэн юм шиг, тэгээд сууж болдоггүй, үргэлж зогсоогоороо. Тэгээд энэ гэмтэлд энэ хагалгаа хийлгээд, ингээд нугардаг хөл нь ийм байхгүй юу.

Бямбажав -

Аан за.

Мөнгөнцэцэг -

Тэгээд ингэдэг. Тэгээд Чаплин чинь ингээд гишгэдэг тийм ээ, ингээд явдаг шүү дээ.

Отгончимэг -

Чаплин синдром гээгүй байгаа даа.

Мөнгөнцэцэг -

Яг ийм оноштой юм байна лээ. Тийм. Тэгээд Дарханы нэг хүүхдийг нөгөө нурууны операци

Отгончимэг -

Аа тийм. Протез

Мөнгөнцэцэг -

протез хийлгэж өгсөн шүү дээ, нуруу нь рахиттай хүүхэд, тийм.

Цэвлээ -

тийм. Манай хүүхэд чинь бүр л ноднингоос эхлээд л нөгөө элэг нь өвддөг, архаг үрэвсэлтэй гэчихсэн.

Мөнгөнцэцэг -

тийм.

Цэвлээ -

Тийм. Тэрэнд нь дандаа элэгний эмнүүдийг нь авч өгөөд л, энэ чинь нэг курс нь 30 гаруй мянган болчихно. (0-42-18)

Тэгээд л гурав дөрөв (0-42-20) өнгөрч байна аа, тэхэд чинь шал тэгээд. Одоо харин бие нь шал ондоо болчихсон. Нөгөө юуны дутагдалтай гээд л витамин митамин уухгүй гээд л, (0-42-28) овоо жижигхээн юм байсан, тэгээд л эмээ уугаад л, одоо бол бүүр овоо том болоод, мяраалаад л,

Отгончимэг -

үс мүс нь ургаад

Мөнгөнцэцэг -

Тийм, үс мүс нь ургаад, бүүр хөөрхөн болчихсон.

Отгончимэг -

тийм.

Бадамгэрэл -

тийм шүү.

Цэвлээ -

Тийм. Бүр үс нь ингээд л сүүлд нэг эм аваад өгсөн чинь үс нь бүр овоо ургаад, ингээд үс мүс нь ургахгүй нөгөө аймаар жижигхэн, тийм тачирхан үстэй байсан чинь ургахаараа мэдэгддэг юм байна лээ шүү дээ. Зүгээр ингээд л овоогоод л халтар юм.

Отгончимэг -

Тийм, загайсан хар юм болчихсон.

Цэвлээ -

Хав хар юм болчихсон нөгөөх чинь. Тэгээд нөгөө эмээ уухаар зэрэг нөгөө хамраас нь байнга цус гардаг юм чинь, эмээ уучихаар хамраас нь цус гарахгүйг мэдэж байгаа юм чинь. Эм нь дуусаад л жаахан удаад л, хамраас нь цус гарчихвал, ээжээ нөгөө эмээ аваад өгөөч гээд л хэвтчихэж байгаа юм чинь. Тэгээд л, эм мэм аваад л, одоо харин бие нь эдгээд, бүр бүүр хүн болчихсон, ерөөсөө мань мэт шиг бас бурхны номонд бас ороод байгаа юм аа тэр чинь тэгээд. Багшийг санаж байнаа, багш хэзээ ирэх вэ? гэх ч юмуу тийм ээ. Бас их санаатай, ном, Ногоон дарь эх очиж хурж хоноё л гээд, очиж хоноё баръя гэх ч юмуу, хаха. Тэгээд ламын чинь хувцас тийм ээ, дөрөв хагастай байсан.

Бадамгэрэл -

Богинохоон тэр чинь.

Отгончимэг -

Тэгээд Ренбүүчи багш нөгөө, багш нар ирэхэээрээ, Нардирав гуай энэ тэр ирэхээрээ энэ хавийн айлуудаар чинь бүгдийг нь ингээд өөрсдөө яваад бас үзчихдэг юм шүү дээ. Өөрсдөө үзээд, бас дүгнэлтээ хийгээд, бас өшөө яаж тусалмаар байна гэсэн тийм санаагаа аягүй гоё өөрсдөө яг бодитой үзээд үзээд авдаг байхгүй юу. Тийм.

Бүр багшийн (0-43-39)

Цэвлээ -

тиймээ. Тийм.

Отгончимэг -

Байнга ётой нөгөө айлуудаар чинь бүгдээрэнгээр нь ороод л, тэгье ингэе, тэгье ингэе, ингэе гээд л, аягүй санаа тавиад л ингээд л их явдаг.

Мөнгөнцэцэг -

Ренбүүчи багш хөөрхий амьтан бас тийм ээ.

Отгончимэг -

Зүгээр ч үгүй, (0-43-49) тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Халуун нар марыг чинь ерөөсөө тоохгүй тийм ээ. (0-35-39)

Отгончимэг -

ерөөсөө тоохгүй тэгээд л, ингээд л, яваад л.

Мөнгөнцэцэг -

явган мавган, тэгээд л ингээд л, машинтай, унаатай янз бүр л явж байгаа юм. Бид нар чинь.

Отгончимэг -

Бүх айлаар нь ороод л, өглөөнөөс аваад л.

Мөнгөнцэцэг -

Тийм. Энэ хэд чинь л бүр сүүлдээ манаргаад л явж байгаа шүү дээ.

Отгончимэг -

Бас нөгөө яг орон гэргүй айлуудаар чинь ороод, нэлээд хэдэн айлыг бас орон гэртэй болгоод өгсөн шүү дээ. Арван найм боллуу, арав боллуу?

Мөнгөнцэцэг -

арав, тийм.

Отгончимэг -

Арваад айл одоо орон гэртэй болчихоод байгаа шүү дээ, одоогийн байдлаар.

Бадамгэрэл -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Гэр ахиж өгсөн шүү дээ, дан гэр орон. Тэгээд бүр

Бадамгэрэл -

давхар гэр.

Мөнгөнцэцэг -

иж бүрэн, тийм ээ, шал малтай нь.

Отгончимэг -

иж бүрэн, шалтай нь тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тэгээд бүр авч өгсөн шиг авч өгье гэдэг, тиймээ.

Бадамгэрэл -

Тийм, ерөөсөө л.

Мөнгөнцэцэг -

хоёрын хооронд нэг их, ерөөсөө авч өгсөн шиг авч өгье.

Отгончимэг -

Тусалбал тусалсан шиг тусалъя гээд, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Худлаа нэг энд тэнд тусалсан туслалцаа нь ингээд нэг дусаагаад дусаагаад, хуураад тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм.

Отгончимэг -

Тийм. цөөхөн ч гэсэн яг үр дүнтэй, тийм ээ, юм хийчихье гээд.

Мөнгөнцэцэг -

Тэгээд тэрэнд санхүүжилтийг нь бол Ирландад манай Ренбүүчи хөөрхий амьтан өөрөө бас бизнес хийдэггүй юм чинь, мөнгө бас олдохгүй, тэгээд энд гэргүй гэнгүүт тэнд байгаа шавь нар энэ тэрдээ хэлдэг юм байна л даа. Тэд энэ Монголд амьдрал хэцүү, одоо тийм хүмүүс гэргүй байна аа гээд тэгэнгүүт, тэд нар нь, нэг аа шавь нь гүйлтийн тамирчин юм байна лээ. Тэгээд тэр санаачлага гаргаад, нөгөө энгэр мэнгэр майкан дээрээ ингэж тоо байдаг шүү дээ, тэрэн дээр гэр зураад, “Монголын гэргүй хүмүүст тусламж” гэж бичээд, тэгээд ингээд гүйсэн байгаа юм чинь, гудамжаар. Тэгэнгүүт тэгээд л дэмжсэн хүмүүс нь араас нь ингэж гүйгээд л, тэгж мөнгө цуглуулж, энчээ авчирч өгөөд, аа юу яасан байгаа байхгүй юу, гэртэй болсон шүү дээ, тийм ээ.

Отгончимэг -

Тийм.

Бадамгэрэл -

Тийм их хүч гаргаж байгаа юм чинь.

Мөнгөнцэцэг -

Тийм их хүч гаргаж байгаа юм чинь. Тэрийг нь ингээд бодохоор бүр бид нар энд бол

Отгончимэг -

Тийм. Ёстой үнэнээсээ яг тэр сайхан сэтгэлтэй хүмүүсийн юмыг яг үнэн хүнд нь хүргэчих юмсан гээд л.

Мөнгөнцэцэг -

Хүргэчихвэл л одоо бид нар улайхгүй шүү гээд л.

Отгончимэг -

Тэрэндээ бол өөрсдөө их баярлана аа, бас. За, ямар ч байсан энэ айл овоо болчихлоо шүү гээд л, баярлаад л.

Мөнгөнцэцэг -

Тэгээд энэний өдий зэрэгтэй байгаа бол Ренбүүчигийн тэр юу аа гэвш багшийн үүрэг бол яа яа тэр зүгээр үгээр хэлээд баршгүй.

Отгончимэг -

Байнга энд байгаа учраас бол.

Мөнгөнцэцэг -

Энэ та нараар ажил ажил хэлэхгүй бол одоо мянга тэгсэн гээд одоо тиймээ, аягүй хэцүү байгаа шүү дээ, тиймээ.

Бадамгэрэл -

тийм. (0-45-45)

Мөнгөнцэцэг -

Тэгээд бид нар л нүдээрээ харсан болохоор л мэдэж байгаа болохоос биш, ямар их хичээл зүтгэл, өөрөө бүр орж гарангаа ам руугаа нэг юм хийвэл хийнэ, тэгээд л гүйгээд байна.

Цэвлээ -

Тэгж байхдаа

Отгончимэг -

Байнга л явна

Цэвлээ -

хоолгүй явна шүү дээ.

Бадамгэрэл -

Байнга л хоолгүй явна шүү дээ.

Отгончимэг -

Хоолгүй, нэлээн ядарчихсан.

Цэвлээ -

Тураалдаа ороод бүр заримдаа

Мөнгөнцэцэг -

Бүр аягүй заримдаа аягүй өрөвдмөөр.

Отгончимэг -

шөнө бүр унтахаа байгаад, сүүлдээ бүр нойр нь ч хүрэхгүй. Тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм. Хоолоо идэхгүй л яваад байна.

Цэвлээ -

Зүгээр нөгөө

Мөнгөнцэцэг -

Ундаа бий шүү дээ, витафит энэ тэрийг чинь, витаминтэй гэж уучихаад л явж байгаа юм. Тэр чинь ямар хоол болох юм бэ? Тэгээд л ерөөсөө.

Цэвлээ -

Тийм.

Мөнгөнцэцэг -

бид нар тэгвэл ёстой ингээд л, толгой эргээд л, хажууд нь нүүр ам шаргалтаад л, ёстой үхэх гэж байгаа юм чинь. Тэгэхэд чинь багш чинь.

Бадамгэрэл -

Тэгээд л байгаад л

Отгончимэг -

байнга явна, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тийм, нүүр ам мам харлаад л.

Цэвлээ -

Юу нь одоо ёстой (0-46-25)

Отгончимэг -

Тэгээд өөрөө нөгөө бодож сэтгэх нь их аа юу учраас за одоо тэрийг хийе, энийг хийе гээд л аягүй хурдтай ингээд ирнэ. Бид нар чинь нөгөөдөхийг нь дагаж гүйхгүй бол

Цэвлээ -

гүйцэхгүй

Отгончимэг -

тэгээд л гүйцэхгүй шүү дээ.

Мөнгөнцэцэг -

ухааныг нь гүйцэхгүй тэгээд л.

Отгончимэг -

ухааныг нь гүйцэхгүй. Ямар сайндаа нөгөө ухаантай ноёнд урагшгүй

Цэвлээ -

Урагшгүй албат гээд

Отгончимэг -

албат гээд өөрсдийгөө тэгээд гүйгээд байгаа юм.

Бадамгэрэл -

Санаа байсан ч сачий хүрэхгүй юм зөндөө байгаа юм чинь. Тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Үнэхээр санаа байсан ч чадахгүй. Тэгэхээр заримдаа аймаар аа.

Отгончимэг -

Бага зэрэг харамсалтай, тийм ээ.

Бадамгэрэл -

Аймаар ёстой яанаа гээд л, тийм ээ.

Цэвлээ -

Хамгийн аймаар. (0-46-54)

Мөнгөнцэцэг -

Үнэхээр аймшигтай санагддаг юм шүү.

Отгончимэг -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Өөрсдийгөө аймаар голдог юм заримдаа, тийм ээ. Яанаа ёстой нээрээ тэгээд л ингээд худлаа цалин аваад л, нэг их тэнэг юм шиг ингэж яах гэж ингэвээ? гээд л, заримдаа айж байгаа юм чинь. Тийм ээ.

Отгончимэг -

Тийм. Тэгээд энэ хүмүүсийн ийм их сайхан хүч хөрөнгөөр хийсэн юмыг чинь. (0-47-08)

Мөнгөнцэцэг -

Хүмүүсийн мөнгийг нь үрээд л, зүгээр л байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Багшийн тэр ухааныг гүйцэхгүй. Тэгээд л тэр ингээд гоё бид нарт бүр зориулж байгаа сэтгэлийг нь ерөөсөө хариулж чадахгүй.

Отгончимэгг -

Үгээр хэлэхэд аймаар хэцүү.

Мөнгөнцэцэг -

Тэгээд л бие хаа муудлаа гэхэд чинь одоо бас л чадлынхаа хэрээр л бид нарт туслах гээд

Отгончимэг -

Аягүй хүртээлтэй ерөөсөө, тиймээ.

(Speaker Unclear) -

Тийм, ерөөсөө.

Мөнгөнцэцэг -

Бид нар чинь нэг ажил төрлөө тэр нөгөө бусдыгаа хаяад, нөгөө ажил руугаа ингэж байхад чинь, багш чинь бол тал тал тийшээ

Цэвлээ -

Бүгдийг нь л зохицуулна

Мөнгөнцэцэг -

бүх гэрийн ар гэр, үр хүүхэд, тэгээд л энэ ажил төрөл бүгдийг нь яг нэг ингээд л бодохоор.

Отгончимэг -

зохицуулж байдаг, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Одоо та нар ерөөсөө ажлаа зөв зохицуулж сурах хэрэгтэй, одоо тийм тийм үедээ яг тэр тэрийгээ хийгээд, тэдэн цагтаа гэртээ хариад, гээд давталт бид нарт...

Бадамгэрэл -

Одоогийнхоосоо, тийм.

Отгончимэг -

гэртээ хариад ар гэрээ ч гэсэн бодолцох хэрэгтэй гээд, сүүлдээ бүр

Бадамгэрэл -

амжихгүй, тийм ээ, аягүй байгаа юм шүү дээ.

Цэвлээ -

Хүүхдээ ч гэсэн бод гээд л

Отгончимэг -

Тийм шүү дээ

Мөнгөнцэцэг -

тэгээд хүний ар гэр мэрийг бодно гэж ёстой

Отгончимэг -

аягүй сайхан

Мөнгөнцэцэг -

Одоо нөхөртөө тэгж халамж тавих хэрэгтэй, хүүхдүүддээ тэгэх хэрэгтэй, тийм ээ

Цэвлээ -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Одоо эртхэн шиг очоод, хоолоо хий, ар гэрийнхээ хоолыг гээд л, ингээд л ингээд л бүр заагаад өгөөд байхад л бид нар чинь ерөөсөө

Отгончимэг -

цаг нь болчихсон байх жишээтэй

Бадамгэрэл -

Хийд дээр сууж байна шүү дээ. нөгөө заримдаа тийм ээ. (0-48-17)

Мөнгөнцэцэг -

Тийм. Ёстой балай юм юу яадаг юм шүү.

Отгончимэг -

Англи хэлний сургалтанд нөгөө

Бадамгэрэл -

Тэгээд л ингээд бид нарыг бага багаар бид нарыг сургаад л байгаа байхгүй юу.

Отгончимэг -

хүүхдүүддээ аягүй сайн заадаг юм шүү дээ.

Цэвлээ -

Тийм.

Бадамгэрэл -

тийм ээ, бага багаар аягүй их юм сурсан.

Мөнгөнцэцэг -

Тийм, бүр ингээд сургаад байгаа байхгүй юу.

Отгончимэг -

Зүгээр багшийн дэргэд ажиллахад бид нар их юм сурсан юм шүү.

Мөнгөнцэцэг -

Ямар их юм сурсан гээч.

Отгончимэг -

Ямар ч байсан өөртөө нэг дүгнэлт хийгээд сурч (0-48-32)

Мөнгөнцэцэг -

Би бүр ерөөсөө би чадахгүй гээд л яваад байгаа байхгүй юу. “Голомт банк”-инд очиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь “Голомт банк” хаана байдаг юм б? гэсэн чинь би мэдэхгүй за юу. Яг дэргэд нь оччихоод л яваад байгаа байхгүй юу. Багш энэ байна гэж хэлэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд надыг хүнээс асуу гээд тэгсэн байхгүй юу. Тэгэнгүүт нь би ингээд нэг утас барьсан хүнээс “Голомт банк” хаана байдаг юм бэ? гэсэн нөгөөдөх чинь мэдэхгүй гэсэн. Тэгсэн чинь багш хүнээ сонгож чадсангүй гэж байгаа байхгүй юу. Тийм юманд хүртэл сургаж байгаа юм чинь. Тэгэхэд чинь бид нар хэнээс асуух ёстой, тэр мэрийгээ ингэж харж байж асуух ёстой байсан байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь л хаа хамаагүй тааралдсан хүнээс л “Голомт банк” хаана байдаг юм бэ? гээд асуучихсан зогсож байдаг.

Отгончимэг -

зогсож байдаг, банк манк гээд л, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тэгэнгүүт нь би яг бодохгүй юу. За энэ хүнээ сонгож чадахгүй байна гэдэг чинь бас өөр юм байна. Би өөр хүнээс асуух юм байна гээд ингээд харж байсан чинь нэг жийп мийптэй нэг овоо ийм нэг ажил юу ажил хэрэгч байрын хүн буугаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь нөгөөдөхөөс чинь асуусан чинь, энэ байна шүү дээ гэсэн. Ингээд харсан чинь хажууд байж байгаа байхгүй юу. Тэгэхэд л багш намайг тийм юманд ингээд сургаж байгаа юм шүү дээ, тиймээ. Тэгээд л бид нарыг чинь нөгөө

Отгончимэг -

Аягүй их зааж зөвлөдөг юм, тийм ээ

Бадамгэрэл -

Өөрөө сургаад

Отгончимэг -

Юу яадаг юм. За энийг бодоод ирээрэй гээд.

Мөнгөнцэцэг -

Явж байгаа юм шүү дээ, тэгээд өгчихдөг юм.

Отгончимэг -

Тийм. Тэгээд л за сайн бодоод ирээрэй гээд. Тэгээд бодно гэдэг чинь их чухал юм байна лээ шүү дээ бас. Бид нар чинь өнгөө бодохгүй шууд шуу нэг хариулт өгчихдөг. Тэр нь ямар ч нөгөө үр дүнгүй хариулт байж байдаг. Аа, за энийг бодчихоод ирээрэй гэхэд чинь бас гэртээ нөгөө есөн шидээр нь бодсоор байгаад, янз бүрийн санаа олчихоод тэгээд хэрэгтэй ч хэрэггүй ч олчихоод гүйгээд ирнэ. Тэгээд тэрийгээ нийлүүлээд, бүгдээрээ ярьж байтал яг нэг зөв санаа гараад гараад ирнэ.

Мөнгөнцэцэг -

Эхлээд нөгөө хүн бүр юу юу хийхээ мэдэхгүй, тийм, хэн юу хийхээ ч мэдэхгүй. (0-49-58)

Отгончимэг -

Бөөнөөрөө л ингээд л наалдчихсан юм шиг, нэг хүн тэнд шал угааж байвал бүгдээрээ л угаагаад л, багш тэгэнгүүт эхлээд дуугай байж байгаад, сүүлдээ хийх юмаа хий гээд байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг чинь бас ойлгохгүй.

Мөнгөнцэцэг -

Би бас ойлгохгүй, юу хийхийг нөгөө надыг хийхгүй байгаад, энэ юм хийж байхад энэнд хэлдэг, бүх ёстой хийх юм байгаа байхгүй юу.

Отгончимэг -

Тэрийгээ өөрсдөө мэдэрч хийх ёстой байсан.

Мөнгөнцэцэг -

Өөрсдөө бас ойлгодогүй байсан шүү дээ. Одоо нэг л хуйларч давхисан амьтад байсан.

Отгончимэг -

Тийм. Хуйларч давхисан л амьтад байсан. Тийм, бие биеэ харж бөөнөөрөө. (0-50-29) Үгүй та нар холбогдсон юм шиг, ингээд ажилгүй нь гэртээ хариачээ, ажилтай нь үлд гээд бүр тэгж хэлүүлж байгаа юм чинь.

тийм

Мөнгөнцэцэг -

Эцсийн эцэст амьдрал яг л ийм.

Отгончимэг -

Бараг одоо Отгоо чи үлд, би үлд гэх нь холгүй

Тийм юмаа заалгаж байгаа юм чинь

Мөнгөнцэцэг -

Үгүй яг тийм.

Цэвлээ -

Харин тийм.

Бадамгэрэл -

Яг тэрийг заалгаж байгаа байхгүй юу, угаасаа

Отгончимэг -

Заалгасан харин, аягүй их заалгасан шүү дээ.

Мөнгөнцэцэг -

Тийм. Тэрийг хэлээд байхад ойлгохгүй байгаа байхгүй юу. Намайг бүр яг тэгэхэд чинь хэлж байсан байна лээ шүү дээ. Би энэ нөгөө нэг тооцоо мооцоо энэ юумыгаа хийхгүй л зүгээр л нэг ийм нэг гадуур гүйх ингэсэн мэнгэсэн юманд гүйж давхичаад л, тэгээд яг нөгөө энэ дэх юмаа, тэрийгээ юу ч хийгээгүй байгаа байхгүй юу.

Ер нь бид нар их хөгтэй. Ерөөсөө шууд хэлэхгүй юмыг өөр хүнээр дамжуулж хэлнэ, дамжуулж хэлэхдээ загнаж хэлэхгүй, аягүй гоёор хэлдэг юм, тийм ээ. (0-51-17)

Отгончимэг -

Яг ингэж ойлгож авахаар.

Мөнгөнцэцэг -

Тийм. Хажуугийн хүн яг ухаад ойлгохоор, яг тэгж дамжуулан хэлдэг байхгүй юу. тийм ээ.

Отгончимэг -

тийм. Аягүй инээдтэй.

Мөнгөнцэцэг -

Бид нарыг загнахгүй. Бид нар тэр хоёртой нэг их ойрхон биш байсан болохоор бид нарыг шууд нэг их загнахгүй.

Бадмаатай ойрхон байсан болохоор Бадмааг загнаж байгаагаараа бид нарт юм ойлгуулдаг байхгүй юу. Аа бид нар чинь тэндээс нь

Отгончимэг -

тэндээс нь тусгаж авч байгаа юм аа.

Цэвлээ -

тусгаж аваад л, үйлчилж гүйгээд л тийм. (0-51-42)

Бадамгэрэл -

Та нар ч ёстой овоо ойлгодог байжээ. Би бол намайг загнаад байна гээд, зүгээр л түнтэгнээд л, одоо ч тэгж ойлгож байгаа байхгүй юу. Тэр үедээ намайг л загнаж байна гэж боддог. Яриад л байдаг байсан гээч.

Отгончимэг -

Тийм. Бид нарыг ямар загнах юм биш чамайг л загнах юм чинь гээд яваад өгнө.

За за Бадмааг загнана биз, ямар намайг загнах юм биш тийм ээ гээд би чинь баярлачихсан.

Цэвлээ -

Тэгсэн чинь одоо болсон чинь харин...

Отгончимэг -

Тэгэхдээ яахав тэгээд ярихаар нь яанаа яагаад тэгсэн юм бол? хүүш энийг тэгэх ёстой байсан юм биш үү гээд бас нэг тэгдэг юм.

Цэвлээ -

Бас тийм, тиймээ тэгдэг юм тийм ээ.

Отгончимэг -

Бас тийм. Тэгээд тэрийгээ хийнэ шүү дээ.

Мөнгөнцэцэг -

Чамайг загнасны дараа өө яанаа тийм байна шүү дээ гээд,

Отгончимэг -

Тэгээд л зарим нэгэн юман дээр чинь бид нар чинь бас сэтгэл дутах юм аягүй их гардаг шүү дээ. (0-52-15)

Бадамгэрэл -

Гарна, тийм

Отгончимэг -

Тэгэхээр чинь багш үгүй ээ үгүй, наад хүний чинь сайн муугий нь ярих гээгүй. Хамгийн гол нь эцсийн үр дүнгий нь сайн гаргаж, энэ хүнд баталгаатай юм өгөх гээд байна шүү дээ гээд, тэгэхээр нь өө гээд ингээд л, одоо багш дургүй л байна гэж бодоод, болиулчихож байгаа юм байх даа гэж бодоод гүйдэг байхгүй юу. Нөгөө айлд тусламж өгч байгаад,

Мөнгөнцэцэг -

тэр бэрээсээгээ яриач.

Отгончимэг -

Бэрээсээ аягүй инээдтэй, Лхамын жодвоо

Тэгээд тэр нөгөө Лхамын жодвоо тэгээд ингээд бэрээсээ хийгээд, тэр ингээд Лхамын жодвоо хурчихаад л ингээд л, өг өгч байсан, өгөх байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэднүүсийг нөгөө ном хурж байсан лам нарыг хараад л аягүй баясаж байсан хүн, тэгээд хэзээ өгөхөө мэдээгүй.

Мөнгөнцэцэг -

Багш бас ингээд нөгөө дохино гэж байсан байхгүй юу. Тэгээд багшийг дохисныг ч мэдээгүй,

Отгончимэг -

Хараагүй

Мөнгөнцэцэг -

Хараагүй, тэгээд ганцаараа юм шиг л нөгөө нэг

Отгончимэг -

Тийм.

Мөнгөнцэцэг -

юу му хаялцаж байгааг нь сонирхож байгаад л анзаараагүй байхгүй юу. Тийм энэ нөгөө Зоригоо гээд багшийн давтан шавь нар урд суудаг. Тэд нар ирчихсэн. Амралтаараа ирчихсэн.

Отгончимэг -

Энэтхэгээс ирээд, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Тийм яг нөгөө нэг визнийх нь хугацаа дуусчихсан, сунгуулах гээд ирчихсэн байсан байхгүй юу. Тэгээд тэд нар ном хаялцсан юм. Тэгээд яг тэр үеэр чинь ламын чуулган (0-53-09) болоод, багш ерөөсөө бүх юмаа бэлдүүлдэг юм шүү дээ, энэн дээр. Тэгээд л тэр зуун хэдэн хүн ирэхэд чинь тэрэнд чинь яг ерөөсөө яг энэ төвөөсөө бүх тэр нөгөө цэдээ чуулган (0-53-18) бэлдсэн байх ёстой гээд л тэр бүх юмаа бид нар өөрөө цэвэр авч байгаа юм чинь.

Отгончимэг -

Тэгсэн чинь бэрээсээ хийчихээд л, тараана гэсэн чинь бид нар нөгөө ангайж байгаад марчихгүй юу. Тэгээд л нөгөө хүмүүс нь тараад явчихсан.

Цэвлээ -

Тараад явчихсан.

Отгончимэг -

Тэгсэн чинь Бадмаа яасан бэ? гэсэн чинь мэдэхгүй багшаас асуухгүй юу гээд ингэхгүй юу. Энэ Мөнгөө яасан бэ? гэсэн чинь багшаас асуухгүй юу гэхээр нь өө багшаас асуух юм байна гээд, би гүйж очоод л багшаас асуусан чинь маргааш өгөхгүй юү гэхээр нь үнэмшээд. Хүүшээ Бадмаа, Мөнгөө маргааш өг гэж байна гэсэн чинь юу гэж дээ, тэр чинь муудчихна шүү дээ гэж байна. Хаах, тэгээд яах юм бэ? яах юм бэ? Яаж (0-53-44) гэсэн чинь.

Мөнгөнцэцэг -

Хоёр ийм одоо хэдэн литр юм бэ? энэ чинь.

Отгончимэг -

Тавин литр шүү дээ.

Мөнгөнцэцэг -

Тавин литрийн саваар дүүрэн, хоёр тийм саваар дүүрэн одоо бэрээс 50 л бэрээс зөв байхгүй юу.

Цэвлээ -

ёстой аймаар их юм.

Отгончимэг -

Аймаар их. Тэгсэн чинь маргааш өгөхгүй юү гэхээр нь би үнэмшчихсээн, ёстой мангартчихсан, (0-53-59) хүүе маргааш өг гэж байна гэсэн чинь маргааш хэн байх юм бэ? гэсэн. Өө нээрээ тийм. (0-54-04) Тэгээд л ёстой нээрээ шууд аваад л гадаа гараад л, ирсэн чинь эмээ нар, манай энэ эгч нар чинь бөөнөөрөө ингээд гороолоод явж байсан байхгүй юу. Тэгэнгүүт нь л гороолж байхад нь за ингээд бэрээсээ ингээд өгч байгаа шүү гээд л ингээд ёстой өгч гарсан. Тэгээд л бүгдийг нь дуусгаад л нэг санаа амарсан шүү тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Бид нар ерөөсөө их хөгийн юм ерөөсөө их гаргана. Нөгөө тийм ажил хийж үзээгүй болохоор дандаа эх эхлэ эхлэл болгон хөгтэй байдаг юм шүү дээ. Тэр нь эхлээд бид нарт аймаар хүндрэлтэй юм шиг мөртлөө дараа нь аягүй гоё.

Отгончимэг -

Тэгээд тэндээс их юм гоё сурч байгаа юм шүү, тийм ээ.

Мөнгөнцэцэг -

Сурч байгаа.

Бадамгэрэл -

Тэгээд зөндөө юм сурсан шүү.

Цэвлээ -

Ёстой их юм сурч байгаа, одоо.

Мөнгөнцэцэг -

Юмыг цаг хугацаанд нь хийхгүй бол тэгээд л, тийм ээ. Одоо бол тэгээд л ёстой ингээд л гялалзаад л байна шүү дээ гээд байхгүй юу.

Отгончимэг -

За, төлөвлөгөөгөө гарга, дүгнэлтээ хий,

Бадамгэрэл -

Тийм.

Отгончимэг -

голыг нь олоод ингээд хийчихдэг бол, үр дүн нь юу гарах нь вэ? шууд.

Цэвлээ -

тийм.

Мөнгөнцэцэг -

Одоо бол арай нэг их яагаад байхгүй тийм, ээ.

Отгончимэг -

ингээд л байдаг байсан чинь ёстой ойлгохгүй. Юу яриад байгаа юм бол гэж бодоод л нөгөө хий бичиж авчихаад суудаг байхгүй юу. Тэгсэн чинь одоо бол харин арай бас хүүш нөгөө төлөвлөгөөгөө гаргая, за байз энэний үр дүн нь юу байна гээд л ингээд л байгаа.

Мөнгөнцэцэг -

Өнөөдрийн хүртэл ингээд л би бичиг баримт юм хумаа янзлахаа бас сураагүй л байна лээ, тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм сураагүй.

Мөнгөнцэцэг -

Нөгөө Ирланд руу явуулсан юмаа байна шүү дээ. Ирланд руу явуулсан гэж бичээгүй байгаа байхгүй юу. Тэгчихээд бүр энэ чинь одоо юу билээ. Энэ чинь одоо хаанахын юм ингээд ороод ирэв ээ? Отгоогийн бичигтэй, хүүе Отгоо энэ чинь яалаа? чи бид хоёр энийг яагаад ингээд биччихсэн юм бэ? гэсэн чинь Ирланд руу явуулсан байгаа байхгүй юу.

Цэвлээ -

Тийм.

Бадамгэрэл -

Одоо дандаа үе шаттай.

Мөнгөнцэцэг -

Одоо бол багш бид нарыг ингээд тогтмол нэг өдөр ингээд хуралдаж бай, тэгээд юу хийсэн, дараа юу хийхээ ингээд ярьж бай, төлөвлөгөөгөө ингээд гаргаж бай, үр дүнгээ хэлэлцэж бай гээд тэгээд байгаа байхгүй юу. Одоо тэрийг хэвшүүлэхэд хэвшүүлж чадаагүй байгаа байхгүй юу, бид нар. Тэгээд л одоо хэвшүүлэх хэрэгтэй юм байна лээ л дээ, тийм ээ.

Отгончимэг -

Тэгээд эв найрамдал их чухал л даа. Бид нар ч бас эв найрамдлыг их барьж байсан учраас хүүшээ одоо энийг яах юм вэ? гээд за чи энийг олоодох, чи энийг олоодох гээд ингэсээр байгаад гээд бие биендээ ингээд л, ингэсээр байгаад юмнуудаа аягүй гоё

Бадамгэрэл -

нийлээд ингээд хийсэн.

Цэвлээ -

Бие биенээсээ дэмжлэг их аваад,

Отгончимэг -

Дэмжлэг их аваад, санаагий нь их аваад, тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм. Тэгэхээр аягүй гоё байгаа юм. (0-55-56)

Мөнгөнцэцэг -

юм хийж чадахгүй бүр ингээд л яахаа ч олохоо байчихсан байхгүй юу, байж байхад л одоо яах вэ? гэнгүүт л тэрийгээ тэгчихгүй юү, энийгээ ингэчихгүй юү гэнгүүт нь тэг тэгээд хэлэхээр чинь би санаа авна шүү дээ. Тийм биз дээ. Өө нээрэн тэгчих юм байна. Тэгээд тэр хоёрынх бас яг таарахгүй бол дундаас нь оо яг ингээд биччихвэл бас болох юм байна гээд тийм ээ. Ингээд санаа аваад л.

Бадамгэрэл -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Хоолоо ч гэсэн өнөөдөр тийм байна шүү гээд л, тийм ээ.

Цэвлээ -

Аль болохоор сайжруулах гэж оролдоод л, тиймээ.

Бадамгэрэл -

Тийм. Тэгээд яавал амттай болчих вэ гээд л.

Отгончимэг -

Тийм. Бас л ингээд юу ч хийх нь чухал байсан байна лээ, тийм ээ. Бас бие биенийгээ дэмжээд, нэг сайхан сэтгэлээсээ оролдоод.

Мөнгөнцэцэг -

Угаасаа л нөгөө ганцаараа биш хамт олноороо ажиллаж байгаа юм чинь хамт олны эв нэгдэл тэгээд зорилго юу нэгдмэл байх нь

Отгончимэг -

Тийм нөгөө бүлгээрээ ажиллах сургалтанд сурсныгаа ярих уу?.

Бадамгэрэл -

Тийм. Яриач ээ.

Отгончимэг -

Монголын хөгжлийн төвийн нэг сургалт байдаг юм. 4 хоногийн эрчимжүүлсэн сургалт. Тэр нь бол нөгөө бүлгээрээ ажиллах зарчим гэсэн тийм юу байдаг байхгүй юу. Тэгээд бас тэр нь бол оюунлаг талын юм байна билээ. Бүгдээрээ нийлээд зөвлөлдөөд, юмаа яаж хийх вэ, дүнгээ яаж гаргах вэ? ингээд яадаг тэр их гоё зарчим. Тэгээд одоо бид нар бол тэр сургалтанд хамрагдчихаад, бас тэрийгээ ингээд хэрэгжүүлэх гээд юмыг дүгнээд, тодруулаад, нэг нэгийгээ урамшуулдаад, бас зохицуулаад ингэе гээд. За, одоо ингэвэл ингэвэл зүгээр юм бишүү ингэвэл зүгээр юм бишүү гээд, бас тийм 4 ур чадвар байдаг юм байна л даа. Юу хүн болгонд байдаг. Тэр 4 ур чадварыг нь бас эзэмших гээд л оролдоод л, энэ Бадамгэрэл бид хоёр суусан байхгүй юу. Тэгээд л эд нарт бас хөөш ингэдэг юм байна лээ гээд, би чинь одоо хэт урамшуулагч хүн юм чинь бүр хэтэрхий урамшуулчих гээд байгаа юм чинь.

Мөнгөнцэцэг -

Хэт урамшуулаад байхаар нь би хошгоруулаад өгье гээд байгаа юм шүү дээ.

Отгончимэг -

Урамшил авч чадахгүй гээд тэгээд л өөрөө урамших гээд л байгаа юм.

Мөнгөнцэцэг -

Урамшил авч чадахгүй зүгээр гээд тэгээд байгаа юм шүү дээ.

Отгончимэг -

Тэгээд бас тэр зохицуулах, бас тэр сургалт нь их аятайхан сургалт юм даа.

Цэвлээ -

Тийм

Отгончимэг -

Бас тэрнийг чинь зохицуул юу өөрсдөө ингээд заах, тэгээд тэгээд ингэмээр байна шүү гээд зохицуулах нь зүгээр юм.

Бадамгэрэл -

Бид дөрөв байж байсан.

Отгончимэг -

Бас нийтдээ бид нар ингээд ажиллачихлаа шүү гээд бас дүгнэх нь зүгээр юм. Бас бие биенийгээ өө болж байна шүү дээ, энэ чинь зүгээр байна гээд урамшуулах чинь бас хүн урамшил аваад, бас ямар онгироох гэж байгаа биш дээ.

Бадамгэрэл -

Урамшуулах л гэсэн юм

Отгончимэг -

Тийм. Эд нар бол ойлгож байгаа байх. Тэгээд бас юмыг дүгнэчихээд зохицуулчихаад, бас ингээд байх чинь зүгээр юм. Бас тэр сургалт их зүгээр юм байна лээ.

Мөнгөнцэцэг -

Тэр их зүгээр юм байна лээ. Яг зохицуулагч гээд нэг өдөр нэг хүн яг одоо ийм юмыг ингээд хийх ёстой гээд, ингээд тэр сургалтан дээр

Отгончимэг -

өдөр өдрөөр нь

Мөнгөнцэцэг -

зохицуулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь хүн яг ингээд нөгөө хэдэн өдөр сурахдаа тэр 4 сурах ёстой юмыг дөрвүүлэнгээр нь нэг өдөр хийдэг байхгүй юу. Тэгэхээрээ яг сурчихдаг юм. Тэгээд зохицуулагч нь юу хийх ёстой юм бэ? Урамшуулагч нь яах ёстой юм бэ? Дүгнэгч нь яах ёстой юм бэ? гээд мм мэддэг болчихдог тиймээ. Энэ нэг нь харин одоо юу билээ дээ?

Отгончимэг -

Тэр нь ёстой би тэрнийг нь олдоггүй.

Урамшуулагч, зохицуулагч, дүгнэгч

дүгнэгч, нэг нь

Мм биелүүлэгч

Бадамгэрэл -

Дэмжигч, биш.

Отгончимэг -

дөхөж ирлээ (0-58-38)

Мөнгөнцэцэг -

өө дэмжигч нээрээ

Отгончимэг -

дэмжигч билүү?

Мөнгөнцэцэг -

Тийм шүү дээ. Хүмүүсийнхээ хийж байгаа юмыг бас дэмжиж, аа тэр чинь урамшуулагч тийм ээ.

Отгончимэг -

Тийм урамшуулагч, зохицуулагч, дүгнэгч. Би энийг хаяад байдаг юм. Энэ чадварыг би ер нь эзэмшиж чадаагүй юм байх даа.

Бадамгэрэл -

Тийм байх нь.

Отгончимэг -

Бусдыг нь хийгээгүй юм болохоор ингээд аягүй өөрийгөө магтчихсан гүйж байвал яах вэ. ха ха.

Мөнгөнцэцэг -

Бүгдийг сурчихсан гээд байдаг, дөрвөн оронтой тоо яриад байдаг.

Отгончимэг -

Тэгээд эд нарт ирээд яриад л байгаа юм чинь. За ингэж бөөнөөр ажилладаг юм байна, ингэдэг юм байна, ингэж гоё зохицуулдаг юм байна, ингэдэг юм байна шүү гээд, бас тэрийгээ хэрэгжүүлэх гээд байгаа юм даа.

Бадамгэрэл -

Энийг харин бас их.

Отгончимэг -

Гоё л юм байна лээ.

Мөнгөнцэцэг -

Их юу олон албан байгууллагууд бас юу яавал зүгээр байх гэж бодоод байгаа шүү дээ. Бид хэд ч ер нь л би бодоод байдаг шүү дээ, ер нь л бас яг энэ зарчмаар бас явж байсан юм байнаа гэж бодоод л байгаа шүү дээ.

Отгончимэг -

Тийм. Мэдэхгүй л байгаа болохоос биш.

Мөнгөнцэцэг -

Мэдэхгүй л байсан болохоос биш, яг нөгөө би багш хэлсэн байна лээ гээд тэгээд байсан шүү дээ, тиймээ.

Яг багш ярьж байсан байна лээ. Бид нар чинь яг энэ зарчмаар явсан байна лээ гээд. Яг л багш тэрүүгээр явуулсан байна лээ, бид нарыг.

Отгончимэг -

Явуулсан байна лээ, сүүлд хоёулаа

Мөнгөнцэцэг -

Тийм..

Отгончимэг -

суучихаад дүгнээд үзсэн чинь. Хүүшээ, уг нь яг багш ингээд ярьчихсан байсан байна шүү.

Мөнгөнцэцэг -

Багш яг тэгдэг байсан юм шүү дээ бид нарыг, төлөвлөгөөгөө зохио,

Отгончимэг -

тийм.

Мөнгөнцэцэг -

тэгээд ингэ, ингэ ингэ гээд бүр хэлээд өгөөд байдаг байсан чинь. Яг тэр сургалтанд явсан чинь

Отгончимэг -

ойлгоод, тийм ээ .

Мөнгөнцэцэг -

ерөөсөө л

Отгончимэг -

тийм байсан юм байна шүү гээд.

Мөнгөнцэцэг -

тэрийгээ өөрсдөө мэдэхгүй байсан юм байна лээ. Тийм учраас бас их амжилттай явсан байх. Өөрсдийгөө магтахгүй бол болохгүй байна аа.

Бадамгэрэл -

өөрсдийгөө тэгээд

Отгончимэг -

бас их юм сураад байгаа юм шүү. Аягүй их юм сурч байгаа шүү дээ. Уг нь бол бид нар гэртээ суухдаа ийм байгаагүй шүү дээ.

Бадамгэрэл -

байгаагүй.

Отгончимэг -

Бас ямар ч байсан хүн бас юм хийгээд л, гүйгээд л байх юм бол болох л юм байна гээд л,

Мөнгөнцэцэг -

Хэрэв өөр газар байсан бол ямар байх байсан бол оо?

Отгончимэг -

Өөр газар байсан бол их хэцүү

Мөнгөнцэцэг -

Би ерөөсөө тэгээд л урьд нь энд тэндэхийн тэр хаана байдаг, энэ юу байдаг, ямар үнэтэй энэ тэр гэдгийг ерөөсөө сонирхдоггүй байсан шүү дээ. Би яагаав нөгөө Пүүжээ чинь нөгөө бүх юмыг, гаднах ажлыг зохицуулчихдаг болохоор

Цэвлээ -

тийм.

Мөнгөнцэцэг -

тэгээд л юу ч тэр бас захыг ч мэддэггүй байсан. Зах руу би ёстой очиж байгаагүй. Багш, багштай ажилласнаас хойш энэ На Нарантуулын одоо тэр булан өнцөгт юу байгааг нь бүр андахаа байсан шүү дээ. Ингээд л шууд явж очоод л. Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй захад орчихоод бүр ёстой нээрээ. Отгоо бид хоёр нэг анх эхлээд зах дээр очиж нөгөө хувцас авах гээд тийм ээ.

Отгончимэг -

тийм.

Мөнгөнцэцэг -

Багш нөгөө барилга дээр өмсүүлчих хувцас аваад өг гэхгүй юу Отгоод. Нэг намхан ултай гутал багш тэгэхдээ аягүй нөгөө хүүхэддээ юм захиж байгаа юм шиг гоё хэлж байгаа байхгүй юу, намайг. Надад, энэ мөнгийг ингээд зарцуулаад, Отгоод яг ийм хувцас аваад өгөөрэй. Тэгэхдээ намхан ултай, дээш доошоо явахад амархан,

Отгончимэг -

амархан

Мөнгөнцэцэг -

хөлд нь эвтэйхэн, тэгсэн мөртлөө чанартай гэж байгаа байхгүй юу. Тэгээд л бид хоёр чинь гараад л зах руу туучихсан. (1-01-05) Тэгээд л нэг гутал авсан тиймээ. Нэг гутал өмд хоёр аваад л,

Отгончимэг -

Тийм, гутал өмд хоёр аваад л, барилга дээр өмсчихье гээд л.

Мөнгөнцэцэг -

Тэгээд тэр Отгоо бид хоёр барилга дээр ёстой үнэнхээр яс зогссон тийм ээ.

Тийм.Өглөөнөөс орой яг л 10 хүртэл л.

Отгончимэг -

Тэгээд эд нарыг ирэхээр би их баярлана аа. Аягүй нэг их өөрийгөө нэг их (1-01-22) шиг аймаар баясаад нөгөө

Мөнгөнцэцэг -

Тийм. Отгоо бид хоёр...

Отгончимэг -

Нөгөө эгэл жирийн хүний хувьд чинь хэцүү шүү дээ, хоорондын нөгөө харьцааны хувьд аягүй их хүндрэлтэй байдаг. Тэгээд яахав, ном үзсэн хүн чинь тэгсхийгээд л, зогсосхийгээд л байж байна. Эд нарыг ирэхээр бөөн хамгаалалт болчихсон юм шиг л ёстой бөөн баяр болоод л яана шүү дээ.

Цэвлээ -

Давхиад л очиж байгаа юм чинь. (1-01-35)

Отгончимэг -

Тэгээд сүүл сүүлдээ их гоё болсон доо, их гоё болсон.

Мөнгөнцэцэг -

Одоо бид нар чинь нэгнийгээ ингээд амраад нэг нэг хононо шүү дээ, тиймээ тэгэхээр үгүйлээд байдаг болчихсон байна лээ шүү дээ.

Отгончимэг -

Харин тийм.

Мөнгөнцэцэг -

Сая Мөнгөөг Бээжин яваад нэг хэд хоночихсон чинь бид нар саначихсан байна лээ шүү дээ. Ха ха. Тиймээ, яриад байна лээ шүү дээ бүр орондоо.

Цэвлээ -

Ороод ирэхэд нь бөөн баяр. Ха ха..

Мөнгөнцэцэг -

Би эд нарыг хуураад, Мөнгөөг ирчихсэнийг мэдчихэнгүүтээ юу яачихгүй юу. Одоо ирнэ гэж байна гэхээр нь Мөнгөө ярьсан, өнөөдөр тэгээд дараагийн долоо хоногт ирнэ гэж байна лээ гэсэн чинь үнэмшчихсэн байхгүй юу. Тэгээд л байж байсан чинь манай энэ жижүүр ингээд дээшээ гарангуут аан гээд л бөөн орь дуу тавиад л хүрээд ирж байгаа юм. Мөнгөөг ирж байгааг мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Отгоо юу гэлээ бүр үнэмшчихсэн, надад миний хэлснийг бүр үнэмшчихсэн, Мөнгөөг ирж байна гэхээр итгэхгүй байгаа юм шүү дээ.

Отгончимэг -

Худлаа яриад л гээд.

Мөнгөнцэцэг -

Худлаа яриад л гээд.

Бадамгэрэл -

Худлаа яриад л гээд.

Отгончимэг -

Мөнгөө эгч нөгөө англи хэлний зуны сургалтын тухай яриач.

Мөнгөнцэцэг -

Нээрэн тэрийгээ яриагүй юм байна шүү дээ,

Бадамгэрэл -

Харин тийм.

Отгончимэг -

Англи хэлний сургалтын тухай

Мөнгөнцэцэг -

Тэрийг Отгоо ярьчихаачээ.

Отгончимэг -

Тийм. Энэ чинь нөгөө хамгийн гол нь юу шүү дээ.

Мөнгөнцэцэг -

Тайлбарт хичээлд хамрагдсан хүүхдүүдийг бид нар тэрэнд оруулдаг шүү дээ.

Отгончимэг -

Аан тийм.

Мөнгөнцэцэг -

Тэр талаараа чи яриач.

Отгончимэг -

Манай энэ бурхан багшийн сургаалийн тэр хүүхдүүдэд бол юу яадаг юм шүү дээ. (1-02-48) 10 жилийн дунд сургуулийн дунд бол нөгөө “Эцэг эхийн ачлалын санахуй” гэсэн тийм сэдэвтэй сургаал заадаг байхгүй юу. Манай гэвш багш заадаг юм. Тэгээд тэр сургалтандаа хамрагдсан хүүхдүүдээ англи хэлний зуны сургалтанд хамруулдаг юм. Тэрийг нь бол Ренбүүчи багшийн өөрийх нь тэр Ирландаас ч юмуу Англиас ч юмуу, тэгээд гадаад хүмүүс ирээд, яг ингээд бүгдийг нь ингээд заадаг байхгүй юу. Хүүхэд хүүхдийг нас насаар нь ч юмуу, бас эсгүү болбол мэдлэг мэдлэгээр нь ч юмуу ингээд ангилж байгаад сургадаг юм. Тэр бол их гоё нөлөө үзүүлсэн байна лээ, тийм ээ. Ноднин 4, 5 хүн ирлүү, ирланд 2 хүн, англи америк.

Мөнгөнцэцэг -

англи 1 хүн, америк 1 хүн, 2 хүн,

Отгончимэг -

америк 6 хүнээр шалгасан.

Мөнгөнцэцэг -

Шарлотт Эдвин 2 чинь англи, Викториа чинь америк,

Бадамгэрэл -

Катерина

Мөнгөнцэцэг -

Катерина чинь ирланд, Вэнжи Ирланд.

Отгончимэг -

Тийм, ингээд 5 хүн ирээд, хүүхдүүдэд сургасан байхгүй юу. Тэгээд л юу яаж байгаа юм. Нөгөө энэ жил ингээд хараад байхад чинь нөгөө ноднин энд англи хэл үзээгүй хүүхдүүдэд бас заасан юм. Анхан шатыг нь, тэгээд үзсэн хүүхдүүдэд нь бас заагаад, ингээд шат шатаар нь заасан, заасан байхгүй юу. Тэгээд манай энэ хоолны хүүхдүүд бас сууж байсан юм. Тэгээд ингээд харсан чинь харин нөгөө хоолны хүүхдүүдийн чинь дүү нар нь англи хэлэндээ аягүй сайн.

Цэвлээ -

Манай хүүхэд бас сууж байсан.

Отгончимэг -

Бүүр ноднингийн нөгөө англи хэл чинь хэрэг боллоо гэсэн чинь аягүй гоё хэрэг болоод намайг аягүй мундаг нь гэж байгаа шүү дээ.

Ангийнхаа онц сурдаг нь

Бас их сайхан үр дүн гараад, тэгээд манай хүүхэд бас суусан юм л даа. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө өөр нөгөө англи хүнтэй яриад байсан чинь чих аягүй сайхан онгойчихдог юм байна аа. Бас англи үгийг чинь аягүй гоё тусгаж аваад, бас ангидаа л би аягүй гайгүй болчихсон шүү дээ. Намайг багш гайгүй гээд бас уралдаан тэмцээнд оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр аягүй их хүүхдэд нөлөө үзүүлсэн байна.

Мөнгөнцэцэг -

Англи хэл галзуу болж байгаа шүү дээ.

Отгончимэг -

Ямар ч байсан л хау аа юу гээд байгаа шүү дээ.

Цэвлээ -

Тийм шүү

Бадамгэрэл -

Ай эм файн гээд

Мөнгөнцэцэг -

Хүүхдүүд намайг ярьсан чинь герман хэл сурчихаад ирээ юү гээд шоолоод байгаа юм шүү дээ. Хаха

Цэвлээ -

Бид хэдэд зааж өгч байснаа бодоход сайн болжээ.

Бадамгэрэл -

Одоо манай тэр...Гачууртынхаа ногооны төсөл, тэрийгээ та хоёр яриагүй байгаа шүү дээ.

Отгончимэг -

Гачууртынхаа ногооны төсөл чинь

Мөнгөнцэцэг -

Тийм Гачууртынхаа ногооны төслийг чинь хэрэгжүүлж байгаад, бид нар чинь 20 эхний жилдээ 5 айл, дараагийн жилд нь бас нэг 5 айл нэмээд ингээд 10 болоод, ингээд энэ жил чинь 25, 25 айлд ногооны сургалт явуулаад, үр өгөөд, (1-05-03) тийм үр өгөөд, тэгээд бас шаардлагатай хүрз, нөгөө багаж, хүлэмжний уут энэ тэр гээд л, тиймээ, тийм юмнуудыг нь өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээд яг мэргэжилтэн яг газар тариалан одоо тэр агрономичийн мэргэжлийн хүн ирж, за байз 5 сараас чинь 5, 6, 7, 8, 9, 10, 11 долоон сарын мөнгө төлсөн юм байна.

Отгончимэг -

Тэгээд нөгөө тарих, бордох

Мөнгөнцэцэг -

бордох, тэр ногоогоо тарихаас эхлээд л

Отгончимэг -

тэр ногоогоор хоол хийх, бүгдийг нь заасан.

Мөнгөнцэцэг -

биечилж зааж байгаа байхгүй юу тийм ээ. Хоолоо хийж үзүүлнэ, Дараа нь тэр дарж үзүүлнэ, тиймээ.

Отгончимэг -

Тэгээд өөрсдөө айлаар нь хүртэл орж яваад л, нөгөө яг ядуу хүнд амьдралтай хүн байна уу, үгүй юү гэж үзээд л шалгаж үзээд л яваад байгаа юм. эд нар чинь бас их сайхан тусалсан шүү бас.

Мөнгөнцэцэг -

Тусалсан. Тэгээд ингээд аа тэгээд Гачууртын цэцэрлэгийн дээврийн засварыг дээвэр дээврийг нь бүтэн засаад, доторхыг нь хэсэгчилж засаад, тийм ээ Ирландын засгийн газрын

Отгончимэг -

тусламжинд

Цэвлээ -

тусламжинд

Мөнгөнцэцэг -

тусламжаар тэгээд тэнд ашиглагддаггүй байсан хоёр анги нь аа ашиглагдаад, тэнд байдаг хүүхдүүд чинь

Отгончимэг -

хүүхдийн зун ...

Мөнгөнцэцэг -

аягүй юу болоод, тэгээд тэрнээс хүмүүс сонсчихоод, өнөөдөр хүртэл 147-р цэцэрлэгийн эрхлэгч нь наашаа утасдаад, холбоо тогтооёо гээд, би тэгэхээр нь танай багш эцэг эхчүүдэд чинь бид нар ном яахад бол болноо. Эхлээд тэр эцэг эхчүүд багшаа жаахан яаж байгаад тийм ээ,

Отгончимэг -

өөрчилж байгаад

Мөнгөнцэцэг -

тэгээд дараагийнхыгаа яахгүй бол эхлээд манайх шууд тусламж үзүүл гэж байгаа байхгүй юу. .

Отгончимэг -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

Тэгэхээр нь би ер нь эхнээсээ нөгөө тийм ээ

Отгончимэг -

Сэтгэлгээ их сайхан болоод ирэх юм бол тусламжаа авахдаа үр дүнтэй болно шүү дээ бас.

Мөнгөнцэцэг -

Тийм. Сэтгэлгээ талаас нь хэлж өгсөн л дөө.

Отгончимэг -

Цагаан хоолны гэр цэцэрлэг байгаа биз дээ.

Мөнгөнцэцэг -

Тийм тэнд чинь тэгээд тэр Гачууртынх чинь нөгөө өвөл болохоор төв рүүгээ ингээд цэцэрлэг рүү хүүхдээ өгч чаддаггүй юм байна л даа, холдоод, тэгэнгүүт нь гурван гэр цэцэрлэг аваад, нэгийг одоо Шар хоолойд ажиллуулж байгаа шүү дээ. Хоёрыг нь бол одоо наашаагаа арай тэр энэ баруун зүүн толгой дээр

Отгончимэг -

Баяндөхөм юу хоёр гэдэг билээ дээ,

Мөнгөнцэцэг -

Нэр нь орохгүй байна, тийм

Отгончимэг -

хоёр талдаа тэр төвөөсөө хол газрууд байхгүй юу. (1-07-13) Тэгээд өвлийн хүйтэнд нөгөө хүүхдүүд хичээлдээ явахад хэцүү.

Мөнгөнцэцэг -

Тэгээд цаашид одоо манай төвөөс Гачууртад ямар бодлого баръя гэж бодож байгаа гэхээр ингээд тус тусдаа айл болгон нь ингээд хашаандаа жижиг жижиг ногоо тарихаар манайх чинь нөгөө ногоо тарьж амьдарч, ногоо идэж сураагүй учраас эхлээд тэр нөгөө жаахан хүндрэлээс нь ингээд бэрхшээгээд, аа за за энэ аймаар хэцүү юм байна гэдэг бодол төрчихдөг юм байна л даа. Ус л хамгийн гол бэрхшээл нь нөгөө услах гэхээр худаг гол нь аягүй хол, тэгээд байнга тэгж зөөж услахдаа тэд нар жаахан бэрхшээгээд, за за аягүй хэцүү юм байна гээд ойлгоод ингэчихээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь яасан нь дээр юм бэ? гээд, нэг газар аваад, бүр том сургалтын талбай байгуулаад, тэр айлыг гэртэй нь аваачиж тэнд байлгаад, тэгээд худаг гаргаад, тэндээ тэгээд айлууд нь тэндээ ногоо тариад, бэлэн устай юм чинь ингээд усалсаар байтал нүдэн дээр нь ургаад ингээд идэж уугаад, үлдээд ингээд ирэхээр чинь аяндаа сонирхол нь төрөөд ирэнгүүт нь хашаандаа очоод яахаар зэрэг сонирхол төрчихсөн хүн чинь бол ямар ч бэрхшээлийг бэрхшээл гэж үзэхгүйгээр тэр яаж болдог юм байна л даа. Тэр нь зүгээр юмуу гээд одоо бас нэг ийм газар авах талаар ингээд бид нар нөгөө бичиг баримтаа яаж байгаа бүрдүүлж байгаа байхгүй юу. .

Бямбажав -

Аа зөв зөв.

Мөнгөнцэцэг -

Тийм. Тэгээд ерөнхийдөө бол дандаа гаднаас ингээд тусламж Ренбүүчи багшийн санхүүжилт энэ тэрийг ингэж хүний төлөө амьдарч юм шиг ингэж байж байхаар дотооддоо яаж одоо нэг ийм нэг хөл дээрээ санхүүгийн тал дээр нэг босчих вэ? гэдэг тал дээр л одоо бид нар өөрсдөө жаахан санаачлагатай идэвхтэй ажиллах хэрэгтэй юм байна аа гэж л бид нар хоорондоо одоо яриад байгаа шүү дээ.

Отгончимэг -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

Дотоодоосоо санхүүжилтээ олох, өөрсдөө нэг эргэлтийн нэг жаахан ч гэсэн юутай болчих талаар яаж байгаад, энэ төвөө нэг хөл дээр нь босгочихвол, санхүүгийн талаар хөл дээр нь босгочихвол тэгээд л бид нарын

Отгончимэг -

Юуны нөгөө Өндөршилийн нөгөө эсгий сургалтаа жаахан дутуу ярьсан байна шүү дээ. Яагаад гэвэл тэдний чинь нөгөө тэнд чинь ерөөсөө ажил байдаггүй байхгүй юу. Ерөөсөө ажил үйлдвэр мүйлдвэр гэж байхгүй. Дундговийн Өндөршил чинь их хол газар шүү дээ. Тэгээд тэр манай энэ эсгий сургалт явагдаад, тэгээд төгсөж гарсан хүмүүс нь тэр эсгийгээрээ ингээд янз бүрийн бүтээгдэхүүн шаахай, янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийж байгаа л даа. Бадмаа сайн мэдэж байгаа байх. Тэр юунуудын нэрүүдийг нь, би бас нэрүүдийг нь сайн мэдэхгүй. Янз бүрийн бүтээгдэхүүн юу яагаад тэр бүтээгдэхүнээ манай энд эсгий сургалтанд хамрагдсан хүмүүс чинь бүтээгдэхүүнээ буцааж өгөөд, тэгээд эндээсээ ингээд мөнгөө аваад явахаар тэд нарын чинь ажил болж байгаа байхгүй юу. Гол нь тэгээд тэд нарын чинь нөгөө өөр юугүй байгаа юм чинь, ажилгүй байгаа юм чинь тэрүүгээрээ ингээд мөнгөө олоод, амьжиргаагаа дээшлүүлэх бас тийм нэг боломж одоохондоо жаахан гараад байгаа юм. Тэгээд тэр нь өшөө сайжирвал сайхан. Тэгээд ирээдүйд уул нь их сайхан сайхан юмнууд их сайхан сайхан уул нь ингээд бодоод байхад бол бид нар (1-10-02) ямар ч байсан энэ жаахан ч гэсэн хүмүсийн нэг хөл дээр нь тогтоогоод, нэг сайхан болгоод, бас нэг амьдралд нь хүргээд, бас нэг ядуу зүдүү амьдрал гэж бодоод байхгүй өөрөө боловсролтой сайхан болчихоод, өөрийгөө сайхан аваад, өрөөл бусдыг авч яваад, ингээд яваад байвал ямар сайхан болоо гэж бодоод, тэгээд тэр талаар янз бүрийн юм хийх юмсан гэсэн тийм бодлууд аягүй их ороод байдаг орж байгаа юм тэгэхдээ орсноо хэрэгжүүлж чадахгүй. Тэгээд хамгийн гол нь манай Ренбүүчи багш, гэвш багш энэ тэр чинь бол ингээд яваад бүх юмаа үзэж байгаа учраас өшөө их олон олон санаануудыг гаргаад тийм ээ, тэгээд бид нар бас тэр санаагий нь дагаж бас хэрэгжүүлж ингэж бас оролцож явдаг болохоор тэр тал руугаа бол тиймэрхүү байдаг юм л даа.

Мөнгөнцэцэг -

Тийм. Одоо хүнтэй нь л ажиллах нь чухал юм байна л гэж бодож дүгнэлтэнд хүрчихээд байгаа юм шүү дээ, тиймээ.

Отгончимэг -

Аа хаан.

Мөнгөнцэцэг -

Яг хүмүүстэй нь ажиллах

Бямбажав -

Материаллаг бас оюунлаг тал дээр нь

Мөнгөнцэцэг -

Тийм, оюунлаг тал дээр нь л тиймээ. Тэр л бид нарын хамгийн гол зорилго.

Отгончимэг -

Оюунлаг тал дээр өөрчлөгдөөд ирэхээр нөгөө хүн чинь ажиллах гээд ирнэ. Аа ажиллах гээд ирэнгүүт нь бас за яг одоо энэ оёдлын машин ч байдаг юмуу, эсгүүбол

Мөнгөнцэцэг -

нэг юман дээр нь жаахан дэмжээд туслаад л өгөхөөр

Отгончимэг -

дэмжээд өгөхөөр зэрэг

Бадамгэрэл -

Тиймээ

Отгончимэг -

өөрөө тэрийгээ хийгээд л ингээд л яваад л, тэгээд л баталгаатай амьдралаа аваад явчихна, тэгээд цаашаа хүүхдүүдээ аваад явчихна.

Цэвлээ -

тийм.

Мөнгөнцэцэг -

Яг тэгж байгаа шүү дээ.

Цэвлээ -

тийм, тэгээд байгаа

Мөнгөнцэцэг -

Оюун л.

Бадамгэрэл -

Оюун л маш их чухал

Цэвлээ -

тийм.

Мөнгөнцэцэг -

хайш яйш хандахгүй тэгээд л яг ингээд л аятайхан

Отгончимэг -

Тэгээд хүүхэд рүүгээ хандах нь их зүгээр юм байна лээ. Цэцэрлэгийн хүүхэд чинь одоо ингээд л багш нарыг нь ч гэсэн жаахан өөрчилчихмөөр санагдаад байгаа юм.

Мөнгөнцэцэг -

Харин тийм ээ, хаха

Отгончимэг -

Магадгүй багш нар нь ингээд жаахан энд сууж байгаад, хүүхдүүдээ ингээд сайхан за ингэж амьдардаг юм, ингэж тэгэх нь зөв, ингэх нь буруу гэдгийг нь сайхан заагаад өгөнгүүт

Мөнгөнцэцэг -

тийм

Отгончимэг -

цэцэрлэгээсээ сайхан болчихсон хүн чинь 10 жилийн сургуульд ороод.

Цэвлээ -

Тийм.

Отгончимэг -

сайхан болчихно, тэгээд дээд сургуульд ороод сайхан болчихно.

Ингээд л ирэнгүүт чинь л ерөөсөө цэцэрлэгээсээ өөрөө зөв замаараа л өөрөө аяндаа явна. Бид нарын тусламж дэмжлэг хэрэггүй л болоод яваад өгчихөж байгаа байхгүй юу.

Мөнгөнцэцэг -

Тийм.

Отгончимэг -

Тэгээд л тэр цэцэрлэг цэцэрлэг гээд цэцэрлэг рүүгээ хандаад яваад байгаа чинь хамгийн гол нь тэрэндээ байгаа юм. Тэгээд л хүүхэдтэй ажиллах их гоё, тэгээд хүүхдүүдээ л их сайн хүн болгочих юм бол нөгөө хүүхдүүд чинь ерөөсөө Монголын ард түмнийг тэр чигээр нь бараг аваад л явахаар болно. Тэгээд салбарлаад ингэчих юм чинь.

Мөнгөнцэцэг -

Ирээдүйгээсээ эхэлнээ.

Отгончимэг -

Ирээдүйгээсээ эхэлвэл их гоё юм даа гэж боддог.

Цэвлээ -

Гоё.

Мөнгөнцэцэг -

Хийх, цаашид үргэлжлүүлж хийх ажил их байна.

Отгончимэг -

Ёстой том, аа ерөнхий боловсролын мэдлэг, тэгээд бас тэгээд л байгаа юм, тэгээд эдийн засгийн өрөө, эдийн засгийн өрөө хүч чадалтай байх тэгээд ийм гурван юман дээр анхаараад тэгээд байхад чинь өөрсдөө аяндаа амьдралаа аваад явчих юм байна гээд гол чиглэлээ тэрийг бариад байгаа юм л даа. Тэгээд ямар ч байсан зүгээр л нэг хоол идсэн хүн болчихгүй л болоосой, бас нэг хөдөлмөрлөдөг, оюун санаа нь бас юм бодчихдог юм болоосой гээд л тэр талаас нь ингээд л чадах ядахаараа ажиллаад байна, ажиллаад байна. Тэгээд үр дүн нь сүүлдээ мэдэгдэх байх л даа тиймээ.

Цэвлээ -

тийм.

Отгончимэг -

За яахав, эхлээд байгаа хүмүүс бас байгаа шүү дээ тийм ээ.

Бадамгэрэл -

тийм, тийм хүнтэй тэгж харьцана, нөгөө аймаар дүрсгүй ингээд л хоолонд ирчихээд л ноцолдоод л тэгдэг байсан, тэгэхээр чинь

Отгончимэг -

Тэгээд сүүлд нь би өөрийгөө бодоод байхад бас эд нараасаа их юм сурч байгаа бас эд нар эд нарын хүчээр амьдарч байгаа шүү, бас тэгээд нөгөө ядарсан зүдэрсэн хүмүүсийн чинь хүчээр бид нар бас амьдарч байгаа шүү. Бас бүгдээрээ бас нөгөө Монголын ард түмэн, тэгээд тэр Ирландаас тусламж ирүүлж байгаа Ренбүүчи багш, тэгээд бид нар ингээд нийт бүх хүмүүс хоорондоо холбогдож, бие биенээ дэмжиж амьдарч байгаа гэдэг нь бас их чухал байгаа юм. Аа тэгээд бас эд нартаа бас баярласнаа илэрхийлье. Одоо өгүүллийн төгсгөлд тэгж хэлье дээ. Тэгээд хамгийн гол шаардлагаа бас нэг их баяртай байна аа би. За та нар бас өөрийн сэтгэгдлээ ярихгүй юу.

Мөнгөнцэцэг -

Ерөнхийдөө бол хийсэн юмсууд дуусчихлаа шүү дээ тийм ээ.

Бадамгэрэл -

Тийм.

Мөнгөнцэцэг -

Тэгээд их товч тодорхой ярь..., үлдсэн юм байхгүй тиймээ.

Отгончимэг -

Одоо үлдсэн юм байхгүй байхаа. Одоо ингээд л бид нарын ярилцлага дуусч байгаа.

Мөнгөнцэцэг -

Тийм тэгэхээр нөгөө яг энэ туршилтын энэ юунд бас манай энэ төвийг сонгож ингэж бид нараас ярилцлага авсанд бол одоо маш их баярлаж байна аа. Энэ бол одоо бид нарт бол одоо ер нь яаснаасаа хойш тийм ээ, энэ анхных л байх, тийм ээ.

Отгончимэг -

Тийм анхны л ярилцлага.

Мөнгөнцэцэг -

Тийм. Тийм учраас их сайхан баяртай байна. Энэ тэгээд бид нар энэ ажлаа одоо чин сэтгэлээсээ ингээд л цааш нь үргэлжлүүлээд л

Бадамгэрэл -

Тийм.

Мөнгөнцэцэг -

аа өөрийнхөө чадлын хирээр

Отгончимэг -

чадлаар л хийнэ дээ л гэж бодоод

Мөнгөнцэцэг -

хийнэ гэсэн тийм чин эрмэлзэлтэй байгаа.

Бадамгэрэл -

За баярлалаа. Бямбаадаа. ха ха.

Бямбажав -

Аа. Та бүхэнд ярилцлага өгсөнд үнэхээр их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд маш их амжилт хүсье ээ.

Мөнгөнцэцэг -

Танд ч гэсэн амжилт хүсье ээ.

Отгончимэг -

Танд ч гэсэн амжилт хүсье ээ.

Бямбажав -

За. (1-13-49)

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.