Otgonchimeg
![](../assets/images/interviewees/990909.jpg)
Basic information
Interviewee ID: 990909
Name: Otgonchimeg
Parent's name: Tsendjav
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1963
Ethnicity: [unknown]
Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Delgerhaan sum, Töv aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Бямбажав -
За миний энэ урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад
танд их маш их баярлалаа. Тэгээд ярилцлагаа эхлэхээс өмнө
танаас асууж зөвшөөрөл авах 2 зүйл байна. Энэ ярилцлагыг
ирээдүйд эрдэмтэн мэргэд мөн түүнчлэн сонин хэвлэл, зурагт
радио гэх мэтийн янүз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
ашиглах юмаа. Тэгэхээр таны энэ өгч байгаа ярилцлаган дээр
гарч бух зүйлсийг тэр зорилгоор бид нар ашиглаж болох уу?
Энэ зөвшөөрлийг та бидэнд өгөх үү?
Отгоо -
Болж байна, зөвшөөрч байна.
Бямбажав -
Аа, өөр бас нэг асуух зүйл бол өөрийнхөө нэрийг
нууцалж үлдэж болно эсвэл нуухгүй ил байж болно.
Отгоо -
Хн, эхнээсээ хэлэх нь зүгээр биз дээ.
Бямбажав -
За, за маш их баярлалаа. За ингээд одоо ярилцлагаа
эхэлье. Тэгвэл өөрийгөө танилцуулаад бага насны тухай, өдий
хүртэл аа одоо ямар сургуульд сурч байсан тухайгаа сайхан
хэлнэ үү?
Отгоо -
За. би 1963 оны 5-р сарын 15-нд төрсөн, юу Цэнджав
гэж хүний хүүхэд болж төрсөн. Манайх бол Төв аймгийн
Дэлгэрхаан сумын айл л даа, Ээж Аав 2, хоёулаа тэр нутгийн
хүмүүс. Тэгээд манайх чинь их олуулаа, 8 уулаа, амьдардаг.
Тэгээд тэд нар би чинь, манайх чинь, 6 эмэгтэй, биш 7, 6
эмэгтэй 2 эрэгтэй байдаг байхгүй юу тэгээд 1 ахтай, аа 5
эгчтэй 2 дүүтэй, эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй. Тэгээд л яахав
бага наснаасаа эхлээд эгэл жирийн ажилчин хүмүүсийн гэр бүлд
төрөөд тэгээд тэр ажилсаг хүмүүсийн гэр бүлд амьдараад л
ингээд л тэр чинь манайх чинь юунд амьдардаг байхгүй юу,
нөгөө Яармагт байдаг. Яармаг гэдэг чинь нөгөө манай энэ
Улаанбаатар хотоос зайдуухан захдуу газар байхгүй юу. Тэнд
чинь их гоё ш дээ хүүхэд байхад чинь нөгөө усанд их сэлнэ.
Гол дээр очоод л өдөржингөө усанд сэлээд, усанд сэлээд л,
манайх чинь үнээтэй байсан, тэгээд тэр үнээ рүүгээ бас гүйнэ
ээ. Бас үхэр тугал гэж эргүүлээд л бас, тэгээд л гүйгээд л
тэгсээр байтал л энэ бага нас маань жоохон бүүр жижигхэн
хүүхэд байхаа өнгөрөөд л тэгээд тэр надаа их гоё санагддаг
юм, яагаад гэхээр зэрэг ингээд усанд ороод л наранд биеэ
шараад байхаар их гоё чийрэгжээд л их гоё, амьдрал их гоё юм
шиг одоо бодоход, тэгээд тэр үедээ ямар хүүхэд байхдаа мэдэж
байсан биш. Тэгээд л их гоё санагдаад л үхэр тэгээд л үхэр
тугал руу гүйгээд л ингээд л байхад их бие чийрэгжээж их гоё
юм шиг ерөөсөө хэрэгтэй байсан байна гээд, одоо бодоход
тэгээд бодоод байгаа юм. Аа тэгээд (0-02-50) 1973 онд тэр
Яармагын тэр сургуульд орсон. Нэгдүгээр ангид. Тэгээд 1-р
ангиасаа эхлээд л зүгээр л эгэл жирийн, би тийм их сайн
сурлагатай хүүхэд байгаагүй. Аа зүгээр ерөнхийдөө болбол
яахав сураад л явж байсан, их нэрэлхүү байсан байхгүй юу,
тэгээд хүний нэрэлхүү зан чинь амьдралд их хортой юм гэж
бодоод байгаа юм л даа, нэрэлхүү байх чинь өөрийнхөө бүх
юмыг хаагаад байдаг юм байна. Сүүлд ингээд ухаан суусан
хойноо бодоод байхад. Тэгээд тэр үедээ бол тэр их нэрэлхүү
өөрийгөө жоохон ингээд л хаагаад л, ингээд яваад байдаг
тэгээд л зүгээр эгэл жирийн амьдралаар ингээд л эцэг эхдээ
жаах, жоохон туслаад л тэгээд өөрөө жаахан хичээлээ хийгээд,
манай эгч ах нар их сайн сурлагатай хүүхдүүд байсан. Аягүй
мундаг. Дандаа онц сурна. Би болохоор дунд сурдаг байсан юм.
Тийм сайн сурлагатай байгаагүй. Гэхдээ л жаахан мэриймтгий
тэгээд л ерөөсөө багаасаа хүнийг жоохон уучламтгай, бас нэг
хүнд туслачихдаг юм уу гээд, нэг тиймэрхүү бодолтой тэгээд л
явдаг байсан. Тэгээд л явдаг байж байгаад тэгээд л 1971
оноос эхлээд л (дуугаа өндөрсгөв) сургуульдаа сурж явж
байгаад л 5, 6-р ангид ороод ирсэн чинь ингээд л аа спортоор
ингээд л хүүхдүүд хичээллэж байхгүй юу. Тэгсэн би хөнгөн
атлейткаар хичээллээ. Тэгсэн чинь нөгөө тугал мугалны араас
гүйдэг чинь хэрэг болчихож байгаа юм чинь. өө тэр чинь
ерөөсөө их ашигтай байсан байгаа юм чинь. (инээнгээ ярина)
Нөгөө үхэр тугал хоёр нийлэх гэхээр аягүй хурдан гүйдэг
байхгүй юу, тэгээд тэр чинь их ач холбогдол өгсөн юм байна
да гэж аягүй хурдан гүйгээд байгаа юм. Тэгээд тэрний чинь
юугаар тэгээд нилээд хэдэн медаль энэ тэртэй болчихсон. Тэр
үедээ аягүй сайхан ч юм шиг санагдаад л, ер нь сэтгэлийн
хөөрөл нэг их багатай байсан байх аа, ер нь л дуугайдуу
хүүхэд байсан л даа. Тэгээд дуугай, их дуугай, өөрийгөө
жоохон, баримтгай жоохон, хаалттай тийм хүүхэд байсийм.
Тэгээд сүүлдээ, тэгээд спортоор хичээллэж байгаад 10-р ангиа
төгсөөд, 10-р ангидаа бас нэг их юу яагаагүй юм аа. Бас
яахав зүгээр л жирийн сурлагатай байсан болохоор нөгөө
спортоор хичээллээд ирэхлээр юу хүмүүс чинь ингээд нөгөө
хичээлээ жоохон орхидог байхгүй юу, тэгээл тэр үедээ
хичээлээ хамт хийх байсан байна даа гээд тэр үеийн багш нар
аягүй “хичээлээ хий гээд” нэг математикийн багш тэгдэг
байсиймаа. Тэгсэн чинь би нөгөө багшийг чинь ингэсийм. Энэ
ядаргайтай юм гэж үздэг байсан. Одоо тэгэхэд тэр багш аягүй
хэрэг болсон байна шүү, одоо бодоод байхад. Тэгээд л
тиймэрхүү, тиймэрхүү, амьдралын юмнууд хүнд их хэрэг болдог
юм байна гээд сүүлдээ бодож байгаа юм. Тэгээд сүүлд нь 10-р
ангиа төгсөөд тэгээд дээд сургуульд ороогүй, ороогүй юм. Тэр
үедээ биеийн тамирын ангид ордог юм уу гэж байсан, нэг
эмнэлэгт хэвтээд шарлаж хэвтээд тэгээд ерөөсөө орж чадаагүй
зүгээр ажил хийсэн л дээ. Тэгээд ажил хийгээд л төмөр замын
байгууллагад ажил хийдэг байсан. Тэгээд тэр төмөр замын тэр
байгууллага болохоор өөрөө юу яасий, их олон залуучууд
байсан дандаа цэргээс халагдсан залуучууд, жоохон жижигхэн
жижигхэн залуучууд тэгээд нүүдлээр, юу, ингэж урд замаас
хойд зам хүртэл явдаг байхгүй юу, Сэлэнгээс урд талын тэр
Улан-үд хүртэл, Улаан үд биш ээ, Замын- үүд хүртэл явдаг юм.
(0-5-14) Тэгээд тэр хооронд чинь тэр олон залуучуудтай
ажиллаад л ингээд яваад байхаар чинь би чинь одоо өнгөө хүн
амьтан нэг их, бас эрэгтэй хүмүүстэй нэг их нээх харьцахгүй,
тэгээд чив чимээгүй, тэр яагаад тийм байсан гэхээр ээж
дандаа тэгдэг байхгүй юу, за эрэгтэй хүмүүстэй харьцвал
тэгээд л өнгөрөө, ёстой аймаар өвчин тусаад өнгөрдөг юм
гэхээр тийм л юм байх даа гээд л аягүй хүүхдээс цэрвэдэг,
тэгээд тэрэндээ итгэчихсэн. Ерөөсөө эрэгтэй хүмүүстэй
харьцахгүй аягүй дуугай байна оо. Тэгээд тэр ажлаа ингээд л
4 жил шахуу хийж байгаад сүүлд нь нэг эвлэлийн илгээлтээр
нөгөө сургуульд орлоо л доо. Тэгээд Техникийн их сургуульд
орж байгаа юм. Тэгэхэд чинь би 10 жилдээ бас нээх сайн
сураагүй боловчиг, би аягүй их мэриймтгий хүүхэд байсан
байхгүй юу. Бас юманд чадахгшүй ч гэсэн аягүй их мэрийдэг.
Тэгээд тэр 10 жилийн сур, сургуульдаа нэг их сүүлдээ их
мэдлэг олж чадахгүй нөгөө их спорт гэж явж байсан боловчиг
дээд сургуульд орсон чинь юу яаж байгаа юм л даа, дээд
сургуульд ороод нөгөө мэриймтгий байсан хүн чинь, тэгээд тэр
үедээ би тэгээд дээд сургуульд надад их гоё юм өгсийм аа.
Яагаад гэвэл хүнтэй харьцаж сурсан, би ч их баригдмал хүүхэд
байсан байхгүй юу, тэгээд хүмүүстэй сайхан харьцаж сурлаа,
тэгээд сүүлд нь нөгөө багш нартай бас сайхан чөлөөтэй
харьцаж сурлаа. Хүн болдог юм байна гээд өөртөө жаахан итгэл
олж аваад. Тэгээд, юу техникийн их сургуулийн, тэр үед чинь
тэрийг чинь техникийн их сургууль гэж нэрлэдэггүй байсан юм
аа би одоогийнх нь нэрээр хэлж байна шүү. Тэгээд, юу
Барилгын сан техникийн анги төгсөж байгаа юм. Тэгээд
барилгийн сантехникийн анги төгсчихөөд за даа энэ мэргэжил ч
дээ надад ч дээ яршиг хэзээ юм өгөхгүй байх аа гээд л боддог
байхгүй юу, тэгээд боддог байж байгаад яахав нэг ажил
хийгээд л явлаа. Тэр үед чинь нөгөө социолизмын яг нөгөө
социолизмийн үеийн төгсгөл, ардчиллын үеийн эхлэл байсан
байхгүй юу. 90 онд. Тэгээд ажил их цөөхөн олдоно тэгээд
албан газруудаар ороод явж байгаад их удаж байгаад нэг ажилд
орлоо. Одоогийн нөгөө эрэл компани-д дээр байгаа тэр …
байхгүй юм. Тэгээд тэр сан техникийн ажилдаа орсон чинь
дандаа эрэгтэй хүмүүс. Тэгээд миний амьдралд дандаа эрэгтэй
хүмүүс их таарна, дандаа эрэгтэй хүн, төмөр замд ажиллаж
байхад чинь дандаа эрэгтэй хүмүүстэй ажиллана. Тэгээд л
эрэгтэй хүмүүстэй ажиллаад л байна. Тэгээд энэ эрэгтэй
хүмүүс аймаар хэцүү юм гэсэн хэрнээ л эрэгтэй хүмүүстэй л
ажиллана. Тэгээд сүүлд нь дээд сургуульд сурч байхад бас
дандаа нөгөө сантехникийн анги чинь эрэгтэй хүмүүс ш дээ.
Бас эрэгтэй явна. Тэгээд сүүлд нь ажилд орсон чинь бас нөгөө
сангийнхан чинь дандаа эрэгтэй. 2-хон эмэгтэй байдаг. Тэгээд
тэнчээнээ тэгээд л ажиллаж байгаад сүүлдээ нэг бүүр сүүлд нь
нэг 20, 28-тай нэг хүнтэй суулаа. Нэг багш хүн байсан юм.
Багш хүнтэй тэгээд, за яахав, тэгээд эхлээд суухдаа би нэг
их бас нэг хайр сэтгэл гэж бодоогүй юм аа. Зүгээр хайр
сэтгэл гэж бодсонгүй, зүгээр эцэг эхгүй нэг, залуу байсан
байхгүй юу. Тэгэхээр хөөрхий амьтан энэ бас яахав дээ зүгээр
суугаад нэгэнт хүний амьдралын жам юм чинь гээд бас тэр
талаараа их муу мэдлэгтэй байсийм. Одоо бодоод байхад бас
хүүхдүүд бас эцэг эх нь хүүхдүүтэй бас миний хүү амьдрал гэж
ийм юм байдаг ийм, эрэгтэй хүүхдүүд чинь амьдралаа ингэж
явна, эмэгтэй хүүхэд чинь за миний хүү ээж болохоороо ингэж
яв, тэгэж жоохон хэлмээр юм байна лээ. Манай ээж аав тэр
талаар нэг их юм ярихгүй. тэгэхдээ би ээжийгээ муулахгүй л
дээ. тэгэхдээ тэр талаар нэг их юм өгдөггүй, хэлдэггүй
байсан байхгүй юу. Тэгээд ямар ч мэдлэггүй, тэгээд л ингээд
л сууж амьдардаг юм байх гэж бодоод л суучихлаа. Тэгээд
суугаад л хөөрхий амьтан тэгсэн, нөгөө хүн чинь жоохон архи
уудаг хүн байлаа л даа. Нэлээн архи уудаг хүн байсан. Нэлээн
архи уудаг хүн байсан. Тэгээд тэрийг нь би нээг их нарийн
мэдээгүй. Тэгээд суучихаад 28-тай суулаа, тэгээд нэг хоёр
жил болоод хорин есөн настай хүүхэд гаргахгүй юу. Тэгээд
хүүхэд гаргаад тэндээс нөхөр маань нэлээн архи уугаад байна.
Тэгээд архи уугаад, тэр үедээ ер нь амьдралыг чинь яг
жинхэнэ ингээд утга учир нь юу юм бэ, ер нь болбол амьдралд
хүн яаж байж аз жаргалтай амьдардаг вэ гэдгийг ерөөсөө
мэддэггүй байсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө бүх хү, бурууг л
тэр нөхөртөө өгөөд л “энэ ёстой аягүй буруу, энэнээс болсон,
энэнээс болсон энэнээс болсон” гээд л дандаа тэгж боддог.
Энэний архи ууснаас болсон, миний амьдрал ийм байгаа гээд л
дандаа тийм бодлуудыг хийгээд яваад байдаг. Тэгээд сүүлд
ингээд одоо ингээд бодоод байхад тэр их буруу байсан байна
гэдэг нь мэдэгдээд бас жоохон харамсаж байхгүй юу. Тэгээд л
29-тэй нэг хүүхэд гаргалаа. Тэгээд нэг хүүхэддээ их хайртай
байгаа юм аа. Нөгөө хүүхэддээ их хайртай учраас би за байз
энэ хүүхдийг алчихаж магадгүй тийм учраас би нэг их хэрүүл
мэрүүл ер нь энэ архи дарсны юмнаас холдох ёстой шүү гээд
сэтгэлд дандаа тийм юм байдаг. За би ёстой архи дарсны
юмнаас ёстой холтгох ёстой, энэ нөхөр хичнээн архи уугаад
байсан ч би ер нь засах боломж байхгүй юм байх даа, гээд
тэгээд л хичнээн уурлаж унтууцаад л хэрэлдэнэ ээ. (0-08-51)
аймаар хэрэлдэж байгаа юм чинь. Хэрэлдээд зодолдоно.
Хэрэлдээд бөөн зодоон хэрүүл болоод л ингээд л ёстой амьдрал
чинь хачин юм болж байгаа юм чинь. Тэгээд тэр үедээ нөгөө
хүүхэд гаргаад ажлаасаа гарчлаа, тэгээд социолизмийн үе
байсан юм чинь нөгөө болиод ардчилал гарангууд нөгөө ажил
чинь өөрчлөгдөөд хүмүүсээ авахаа болингуут би ажилгүй
болчихож байгаа юм. Тэгээд ажилгүй болчихоод за би ямар ч
байсан нөгөө хүүхэддээ их хайртай байсан юм чинь за ёстой
хөгширсөн хойноо гарсан хөөрхий амьтан, энэ хүүхдийг би
амьдруулах ёстой доо гээд л аягүй их хүсэлтэй байгаа юм л
даа. Тэгээд юу хийх билээ гэж бодож байгаад л за нэг гутал
хийдэг юм билүү гээд л нэг жоохон гуталнууд хийж байсан.
Тэгээд зах дээр нөгөө нөхөр чинь нэг их, багш хүн байсан юм,
зураач хүн. Тэгээд нөгөө архи уугаад байхаар хүмүүс нь
ажилаасаа гаргачихлаа. Тэгээд ер нь би юм оёод, би ингээд
буриад гутал оёж байя, чи зарж бай гэсэн чинь нөгөөдөх чинь
зараад л овоо, зараад л овоо амьдрал гайгүй болж байна оо.
Оо болж байна, нөгөө хүүхдээ тэжээгээд овоо амьдарч болж
байна, тэгэхдээ нөгөө архиа уусан хэвээрээ л байгаа. Архиа
уугаад л яваад байгаа. Уугаад л яваад байгаа. Тэгээд би
ёстой аймаар ууртай, тэр үед чинь ёстой бөөн зодоон болж
байгаа юм чинь. Ноцолдоод л ёстой хачин юм бол, одоо ингээд
бодоход ёстой яана аа яаж тийм байсан юм болоо гээд айж
байгаа юм чинь. Тэгээд л нөгөө амьдралаа тэгээд 10 жилийг
бараг тэгээд дуусчихлаа. Тэгээд гутал хийж байснаа ингээд
гутал бас амьдралд хүрэхгүй болохоор нь савхин куртик оёж
хийлээ. Тэгээд савхин куртка оёод ирсэн чинь их сайхан
байгаа юм л даа. (0-9-55) бас мөнгө нь аягүй элбэг олдоод
ирж байхгүй юу. Тэгээд нөгөө хүн чинь мөнгө нь элбэг
болохоор хүн чинь бас нөгөө ухамсараасаа хамаараад хуучин
жаахан архи уудаг байсан хүн чинь улам нэмээд ууж байгаа юм.
Тэгээд би чинь ерөөсөө бөөн хэрүүл хийгээд тэр дунд чинь
ерөөсөө ганцхан хэрүүл хийгээд тэр дотор чинь гацхан хэрүүл
мөнгө 2 дээр л цутгалдчихаж байгаа юм чинь тэгээд л энэ
амьдрал чинь харчууд нөгөө хүүхэд хараад байхаар чинь зарим
нь ингэж амьдраад байхад энэ хүүхдэд хортой доо эрүүл
мэндээр их муу болж магадгүй ер нь хэрүүл их хортой юм байна
миний амьдралын зарчим нэг л бишээ. Тэгээд дээр нь манай ээж
чинь буддын шашин шүтдэг хүн юм чинь угаасаа л бидний жаахан
байхад маань тарни уншаад буддын шашин шүтээд л явдаг
байхгүй юу, тэгээд л за ээж ингээд буддын шашин шүтээд
ингээд явах нь ямар ач холбогдотой юм болоо гээд бодож
байгаад нээрээ ч нэг ямар нэгэн юм шүтэж байх нь дээр ч юм
болов уу гээд өөрөө бодоод л өөрөө хэрүүл мэрүүл хийхээрээ
Гандан гүйж гарна өө. Тэгээд Гандан гүйж гараад л нөгөөдхөө,
юу яаж байгаа юм, Гандан гүйж гараад л за би ёстой нээрээ
ийм хэрүүл хараал муу юмнаас яаж салах юм болоо, гээд л
нөгөө арьяа хүн байсан болохоор бүтээсэн юм социолизмын үе
биш ээ ардчиллын үе бүтээсэн. Тэгээд их сайхан бүтээсэн
бурхан байна гээд л тэрэндээ ингээд л хараад дандаа ингээд л
нэг итгэл үнэмшилтэй байгаа юмаа, тэгээд л би одоо яг энэ
зовлонгоос гарах ёстой яаж гарах вэ, энэ хүүхдийн төлөө
гарна шүү гэж эхлээд бодож байгаа юм. Тэгээд л энэ нөхрийг
хаячихаж байгаа юм ш дээ, энэ л муу, энэнээс болсон гэж
бодож байгаа юм чинь, өөрөө, тэгээд л нөгөө бодоод л яаж би
энэ амьдралын юмнаас гарна даа гэж аймаар бодоод л бодоод л
байна бодоод тэгээд л дандаа Гандан гүйж гарна уурлаад л
хэрэлдэх болгондоо гүйж гарна өө гүйж гараад л тэгээд бүтэн
12 жил…. яг 10 жилийг авсан юм. Яг 10 жилийг аваад тэгээд л
нөгөө хүүхэд сургуульд орсон ч гэсэн дээ хагас хэрүүлтэй
тэгээд нөгөө Яармагт хуучин манайх чинь 35 жил болсон
байхгүй юу, тэгээд яг энэ өөрийнхөө нөхөртэй суугаад бид нар
чинь Яармагт нэг 5 жил болсон юм. тэгээд л сүүлд нь тэр 5
жил болоод ер нь хүүхэд сургуульд ч ойрхон юм, ер нь л нэг
амьдрал нэг л биш ээ өөрчлөх хэрэгтэй юм байна гэж зүгээр
бодогдож байгаа юм л даа тэгээд тэр дундаа их паянтай,
тэгээд тэр дундаа би тэгээд л бурхны шашины номыг уншихгүй
юм мөртлөө зүгээр хий л ингээд л Жанарайсаг бурхан одоо би
яаж энэ зовлонгоос гарах юм бэ? Гээд дандаа үглээд явж
байдаг гэхдээ бас уйлаад байгаа юмаа ямар ч байсан намайг
гаргаад өгөөч ингээд л яваад байгаа юм итгээд л нөгөө хий
итгээд л явж байгаа юм. (0-11-58) тэр яг жинхэнэ яг зүгээр
зүрх сэтгэлээсээ бодсон бодол л байсан . Тэгээд л явж
байгаад сүүлдээ юу яалаа, сүүлдээ нөгөө хэрүүл эд нар чинь
даамжирсаар байгаад муу юмнууд чинь ёстой бүр аймаар болж
байгаа юм чинь, тэгээд л амьдрал чинь аяа аяандаа өөрөө
урсгалаараа л доройтож байгаа юм нээх шуут доройтож байгаа
юм чинь тэгээд нөгөө савхи эд нараа ч хийхээ больсон, нөгөө
нөхөр чинь шууд ингээд өвчин тусаад харвалт өгч байгаа юм
тэгээд би их уучлал ихтэй байсан л даа, хичнээн тийм архи
мархи уугаад л хамаг юмыг нь хаяад л ёстой байсан аймар их
өрөнд оруулж байгаа юм чинь тэгээд тэр болгныг би өөрөө
ингээд л буцаад савхиа хийгээд л юмаа хийгээд л төлөөд л
байдаг, нөгөө хүн чинь ойлгохгүй ингээд л байдаг, би тэр
дээрээс нь бухимдаад л байдаг, гарах аргаа ерөөсөө олохгүй
амьдралын энэ зовлонгоос гарах гарц нь юу юм бэ? гэдгийг
байнга ингээд хайгаад байгаа юм чинь, тэгээд л хайгаад яваад
байдаг ерөөсөө олохгүй байсан. Манай ээж нөгөө буддын
шашинтай юм чинь тэгээд ингэж байсан чинь нэг өдөр, тэр чинь
98 он байсан юмаа, 98 онд тэгээд манай нөхөр харвалт өгвөө,
бүр харвалт өглөө, амьдрал ч бүр доройтчихлоо, би тэгээд яаж
ийж аргалж байгаад нэг эмнэлэгт хэвтүүлэлээ яаж ийж аргалж
байгаад гарлаа, Тэгээд эмнэлэгээс ч гарчихлаа нөгөө хүүхэд
чинь хэрүүл гараад л хачин би ч өөрөө өвчин зовлон бөө хамаг
бие чинь нил өвчин болж байгаа юм чинь тархи толгой чинь
хавдаад, толгойгоо сүхээр хагалчих юмсан гэж боддог байсан ш
д, тэгээд тэр сүүлд ингээд бодоод байхад чинь тэр чинь
уурны, юугаар хүний толгой чинь тийм өвчтэй болдог юм байна
гэж бодож байгаа л юм даа тэгээд л энд тэнд бүх өвчин аягүй
муухай өвчтэй хоолоо сайн шингээхгүй яг тийм болж байгаа юм
чинь тэгээд л бүх чинь ерөөсөө тийм болчихсон тэгээд нөгөө
нөхөр ч харахад ч ёстой нээрээ зэвүүн хорсол чинь хамаг
биеэр дүүрсээр л аймар болж байгаа тэгээд л байж байгаад л,
би зарим юм ингээд хольж яриад байна. Нөгөө юу яасан Яармагт
байсан тэр энэ тэр нэг жоохон холигдоод байна бас. тэгээд юу
яаж байгаа юм л даа тэгээд байж байсан чинь ээж нэг буддын
шашинтай хүн байсан юм чинь, “хүүш ээ төвдөөс нэг сайхан
залуухан багш ирчихжээ ламиран хийд дээр нэг ном зааж байна,
миний хүү яг тэнд зовлонгоос гарах арга тэнд байна шүү” гэж
надад хэлдэг юм байна, тэгсэн чинь юу гэж дээ энэ аягүй муу
байхад энэ сайжруулна би юу гэж зовлонгоос гарах юм тэр нь
шиг худлаа юм байхгүй ээ (0-13-53) ээж гэлээ ээж намайг өдөр
болгон бүтэн жил гуйж байгаа юм л даа тэгээд бүтэн жил
гуйгсны дараа ингээд би бодоод байсан чинь миний амьдрал
хэзээ ч дээрдэхгүй би ёстой гарц байхгүй байнга бухимдаад
байж ядаад дандаа бухимдал уур зэвүүцэл төрөөд сүүлдээ энэ
хүнийг бодохоор алчих юмсан гэж бодож байгаа юм чинь, тэгээд
юу яагаад өөрөө болохоор зэрэг ерөөсөө үхдэг юм билүү гэж
бодлоо, үхэхээр одоо хүүхэд хайран энэ ийм архи уудаг хүн
энэ хүүхдийг хорлоно доо гээд л, яагаад ингээд үхэд нөгөө
хүүхэддээ хорогодоод болдоггүй за байз яая даа гээд бүүр
аргаа бараад байдаг тэгж тэгж байснаа ерөөсөө нөгөө ээжийн
тэр ном мом гээд байсан тэр буддын шашин үзэл номонд нь
ороод үзье нээрээ л гарчихсан ч юм уу хэн мэдлээ гээд л
нөгөө нэг өдөр яваад очлоо, тэр ламиран хийд гээд манай
гандан хийдийн урд талд нэг хйид байгаа юм л даа, тэгсэн
чинь төвдөөс ирсэн гээд сайхан залуухан багш сууж байж
байна, зөндөө ингээл игэл жирийн хар хүмүүс ном сонсоод сууж
байна тэгээд яахад би ард ороод суучихлаа, тэгээд сонслоо
сонсон чинь нэг архины тухай зааж байна аа, тэгээд архины
тухай заагаад ингэж байх юм архи уудаг хүнтэй амьдрах бол
өөрийн чинь урд насны зовлон үүлийн үр аан тэгээд тэр хүнийг
тэгж өсгөх хэрэгтэй ер нь энэ амьдралд чи өөрөө буруутай гэж
заадаг юм байна тэгсэн чинь би, чи өөрөө буруутай гээд байх
даа яадаг юм тэр архи уугаад аягүй буруутай байхад яагаад
намайг буруу гээд тэр лам ёстой хуурж байна даа гэж
бодчихлоо. Тэгээд бодож байсан чинь ерөөсөө энийг нь
сонсохгүй ээ гээд гэртээ харьлаа нөгөө номыг нь тэр үед нь
бүтэн 2 суудаг байсан юм тэгээд 2 суусан суучихаад тэгээд
гэртээ харихдаа бодоод ингэж явж байхдаа худлаа үнэгүй бур
байгаа юм байна энэ хүн муу байхад наймаг муу байна гэж хэлж
байна шүү гээд бодчихлоо тэгээд гэртээ очоод бодоод хагас
сайн өдөр суугаад бүтэн сайнд суудаг байхгүй юу тэр чинь 11
–аас 2 цаг хүртэл суудаг, 1 хүртэл суудаг байсан юм. Тэгээд
2 өдөр нь маргааш нь ирдэг юм уу байдаг юм уу гэснээ ер нь
үгүй дахиад нэг суугаад үзье гээд гүйгээд очлоо тэгээд очоод
суулаа тэгээд суугаад ингэсэн чинь дахиад л та өөрөө
буруутай урд нь та архи ууж байсан бол тантай архи уудаг хүн
сууна таны үзэн ядах сэтгэл тийм хүнтэй учруулж байгаа юм
ерөөсөө таны амьдралын хамаг л буруу нь таны оюун
сэтгэлгээнд байдаг ерөөсөө бүх л юм танаас л хамааралтай
гээд за за үгүй энэ чинь гаднаас хамаардаг ш дээ эцэг эх муу
байвал би байна энэ хүн байвал би муу байна гэж бодож байсан
ерөөсөө энэ лам яг хуурч байгаа юм байна (0-16-06) ёстой
үнэгүй хуурдаг юм байна даа даалгавартай байдаг юм болов уу
? гээл аягүй бодоод явчихлаа, тэгээд бодоод нөгөөдхөө бүтэн
7 бодлоо, “энэ үнэн болов уу худлаа болов уу өөрөөс болдог
гэсэн би уучилж болох байсан юм болов уу” гээд нөгөө л тэр
үедээ бид нар савхин куртикээ оёжил байгаа ш дээ би оёоод л
байгаа оёод л хоолныхоо мөнгийг олоод ингээд л явж байгаа
тэгсэн мөртлөө хэрүүл хийгээд л зодооноо хийгээд л тэгээд л
нөгөө буддынхаа шашны номонд нэг 7 суугаад тэгээд бодоод
байсан чинь ийм юм шиг байна ерөөсөө очъёо гээд дахиад очиж
байгаа юм дахиад л очоод нөгөө суулаа дахиад суусан чинь
дахиад ингээд л уур хэрүүл хараалын тухай зааж байхгүй юу
тэгээд би их гоё юман дээр буусан л даа бас тэгээд уур гэж
ийм юм байдаг уур бол одоо ерөөсөө хүний амьдралд яг одоо
байдаг юм биш яагаад гэвэл хүний сэтгэл л өөрөө тэрийг
ингээд хүлээж аваад байгаа цаад хүндээ үзэн ядаад байгаа
зэвүүцээд байгаа сэтгэлээс чинь уур гараад байгаа юм тэрнээс
болоод таны амьдрал доройтоод байгаа юм та өвдөөд байгаа юм
зовоод байгаа юм гээд заахгүй юу? худлаа даа энэ одоо 10 жил
архи уугаад намайг өр ширэнд оруулаад миний амьдралыг
доройтуулсан хүн байхад ерөөсөө энэ дахиад худлаа юм байна
гээд дахиад явахгүй гээд явчихлаа. Тэгснээ маргааш нь орой
нь бодож бодож хэвтэж байснаа дахиад л нөгөө хагас сайнд
суусан хүн чинь бүтэн сайнд нь гүйгээд ирж байгаа юм чинь
тэгээд гүйгээд ирлээ, тэгээд гүйгээд ирэнгүйтээ бас суусан
чинь, “худлаа байнаа ерөөсөө больёо” гээд гэртээ харьлаа.
Тэгээд гэртээ хариад л ингээд дахиад 7 хоног 7 хоногоор
ингээд л хагас сайн бүтэн сайнд л заадаг байсан. Тэгээд 7
хоног бодсон чинь үнэн юм шиг байна гээд, тэгсээр байгаад би
бүтэн сар явчихлаа. Яг үнэн байна гээд бодчихлоо. яг үнэн юм
байна ерөөсөө үнэн юм байна тэгвэл би энэ амьдралыг өөрөө
өөрчлөх ёстой юм байна миний амьдрал одоо доройтох нь хамаг
юм шууд надад хамаатай шүү. Тэгээд л би тэр амьдрал яг
тэгээд бодоод л ингээд амьдралыг өөрчлөх гээд ирсэн хажуу
талын хүн бол сэтгэлгээнд өөрчлөгдөхгүй би өөрийнхөө
сэтгэлийг өөрчлөх гээд оролдоод байхгүй юу тэгээд оролдоод
нөгөө хэл ам хэрүүл хийгээд л би чинь шууд зодолдчдог хүн
байсан юм чинь, өөрөө ингээд л ерөөсөө хүн юм хэлэнгүүт шууд
өөдөөс нь цохиод л авна ёстой аймар тэнэг болцон ерөөсөө
тэгээд хүн өөрийнхөө уур эд нар тийм юмандаа гарзуурчдаг юм
байна лээ. (0-17-56) яг галзуурчихсан байгаа юм чинь тэгээд
л сүүлдээ энэ номонд ороод ингээд л ирэнгүүт яг галзуурсан
байна гээд мэдэгдэж байгаа юм. Тэгээд л ирэнгүүт би чинь тэр
зодолдсоор 6 хоног бүтэн 6 сар өөрийнхөө гар хөл 2 ыг атгаж
байгаа юм чинь. Бүтэн 6 сар атгаж атгаж тэгсэн тэр хооронд
бас амаа татаж байгаа юмаа тэгсэн ам нь жил 3 сар болж
байгаа нь ш дээ нөгөө хэрүүлээ татах гэж тэгээд л бүтэн жил
3 сарын дотор 6 сард нь гараа татаад жил 3 сард нь ингээд л
амаа татангуут миний амьдрал зүгээр яг зогсож байгаа юм шиг
болж байгаа юм чинь тэгсэн хэрнээ амьдрал яг доройтож явсан
урсгалаараа доройтдог юм байна лээ, яг доройтоод явж байгаа
юм. Тэгээд л яг тэнд байсан чинь нөгөө нөхөр чинь харвалт
өгөөд бие нь аягүй муу болчихлоо би өөрөө савхинд дээр
ажиллах ямар ч боломжгүй болоод мөнгө төгрөгөө нөгөө өвчтэй
хүндээ зориулчихлаа тэгээд миний амьдрал яг 00 болж байгаа
юм шууд 00 би ерөөсөө өмссөн хувцастайгаа л үлдлээ. Тэгээд
тэгэнгүүтээ би энэ буддын шашны үзэл онол аягүй зөв юм байна
би энэ замаар явах хэрэгтэй юм байна энийг үзэхийн тулд би
ерөөсөө энэ хүн хадад хэрэггүй болж байгаа юм байна ерөөсөө
энийг хаячихдаг юм бил үү гэж байсан чинь нөгөө хүн чинь
өөрөө би ерөөсөө багануур ах эгч рүү явлаа гэж тэгж байна л
даа. Тэгэхээр нь тэг тэг гээд бүр аягүй дуртай бүүх эд
хөрөнгөө бүгдийг өгөөд би хүүхдээ авнаа гэж байна л даа
тэгэхээр нь тэг тэг хүүхдээ авна бүгдийг өгнө надад одоо юу
ч хэрэггүй би зүгээр одоо номын санд сурч байгаад гарчих
байна энэ амьдралаас гарчих юм байна тийм учраас тэгж бодлоо
тэгээд л нөгөө Яармагт байсан хашаа байшингаа бүгдийг зарлаа
тэр мөнгө юу ч байхгүй яагаад гэвэл миний нөгөө муу
сэтгэлийн хорны үржил, эдийн засаг, эрүүл мэнд бүх юмыг яг
арчиж байгаа юм чинь яс номерлодог юм билээ. Тэгээд л
номерлоод л юу ч байхгүй болсон тэгээд л нөгөө хүний эрүүл
мэнд ч хохирчихлоо тэгээд би яагаад өөрийнхөө эрүүл мэндийг
авч үлдсэн бэ гэвэл одоо ингээд бодсон л доо одоо би буддын
шашинд 7 жил сууж байгаа яахав бүүр сайн сайжирж бундаг
болсон гэхгүй тэгэхдээ амьдрал үнэн юм байдаг юм байна
гэдийг батлаж үзсэндээ их баяртай байгаа байхгүй юу тэгээд л
одоо ингээд бодоод байхад би яагаад бас өөрийнхөө биеийг
гайгүй аваад авсан үлдчихсэн юм болоо гэж бодсон чинь
уучлалтай хүн байсан. Хүний нэг л сайн чанар хүний амьдралыг
цааш нь аваад явчдаг юм байна, ёстой үнэн байна буддын шашны
онол ёстой үнэн байна гээд аягүй тэрэндээ баярлаад дараа нь
архи уусан ч гэсэн уучилдаг байсан за хөөрхий амьтан би
өрөвдөж байж болох тэгээд би шууд зодолдохгүй байж болох
байсан байна ш дээ (0-19-48) би хөөж туухгүй байж болох
байсан байна хөөрхий амьтан хэрэггүй л тэгсэн байна тэгээд л
ёстой нээрээ дэндүү муухай юм хийч ч дээ гээд өөрийгөө
ингээд л эмчилээд л байж байгаа юм чинь тэр үед миний
амьдралын яг бүтэн 3 жил яг зогсонго байдалд орсон байхгүй
юу яг 00-лоод л бүх юм эдийн засгийн хувьд ч тэр эрүүл
мэндийн хувьд ч тэр аль аль тал нь ингээд л шууд 00-лоод л
ирж байгаа юм чинь яг тэгэнгүүт чинь за тэрний сэргийлэхийн
тулд надад 3 жилийн хөдөлмөр хэрэг болсон байхгүй юу тэгээд
л байж байгаад нөгөө нөхөр чинь саллаа салаад явчихлаа
тэгэнгүүт нь бас савхи хийж байнсны үр дүнд чинь би чинв бас
хуримтлал үүсгэх их дуртай хүн, бас мөнгөнд дуртай бас
шуналтай байна л да тэгээд нөгөө мөнгөө хуримтлуулж байсан
чинь 1.000 000 төгрөг хуримтлуулчихсан байсан тэр сая
төгрөгөрөө нэг Багануурын байр багануурын байр чинь хямдхан
ш дээ тэгээд эгч нь байдаг эгчийн нь түшүүлээд тэгээд
тавьчихъяа тэгээд нэг 2 өрөө байр нэг сая төгрөгөөр авчихлаа
тэгээд сая төгрөгөөр авж гэр орныхоо бүх эд хөрөнгөө
хүүхэддээ өгчихлөө тэгээд би хүүхдээ хаяхыг аягүй хүсээгүй
яагаад гэвэл за яахав би ном үзэж байгаа эргээд авна да ямар
ч байсан хүүхдээ авах ёстой шүү! Юу ч гэсэн энэ хүний
хүслээр нь өгөөд тавьчихъяа гээд нөгөө хүүхдээ тавиад
өгчихлөө нөгөө хүн чинь зан суртахуун нь өөрчлөгдөж бас… их
жаахан одоо зүгээр ингээд ярихад хүнийг муулах муухай л даа
би өөрөө тэр үедээ засаж чадаагүй байсан юм одо бол их
гайгүй сайхан болж байгаа л даа, тэгээд юмыг яг ойлгохдоо,
өрөвдөх, энэрлэх тэр сэтгэл нь тутмаг тийм хүн байсан
байхгүй юу, байсан. Одоо ч гэсэн тийм л байгаа л даа тэгэхэд
би өөрийгөө өөрчлөөд ирэхээр цаад хүн дагалдаж ямар гоё
өөрчлөгддөг вэ? гэдэг нь яг аягүй гоё гардаг байхгүй юу .
Тэгээд нөгөө хүн чинь тэр үедээ хүүхдээ аваад л ингээд
ингээд явчихна. Тэгээд би яаж ийж байгаад дахиад нөгөө
савхин куртик ээ өөрөө ганцхан оёдлын машинтай үлдэж байгаа
юм л даа. Тэгээд айлын хажууд нэг намайг нэг жижигхэн гэртээ
байсан тэгээд нөгөөдөхийг чинь байр оронтой эд хөрөнгөтэй
бүх юмтай нь өгчихлөө надад хоргодоод байх юмгүй гээд тэгээд
би савхи хийдэг юм чинь болно биз гэж бодоод нөгөө оёдлын
машинаа зүгээр нэг хоосон гэрт аваад үлдчихлээ. Тэгээд л нэг
айлын хашаанд сахиа оёоод л нөгөө дүү нарынхаа хашаанд үлдэж
байгаа юм л даа , тэгээд дүү нарынхаа хажууд ингээд л савхиа
оёоод л бүх юмаа хийгээд тэгээд нөгөө хуучин хашаануудаа
зарлаа (0-21-38) гэсэн хашааны мөнгөнүүд юу ч болоогүй тэр
мөнгөнүүдээ ингээд л аваад л нэг түц авж өгөөд дотор нь
байна шүү баахан бараа эд нарыг нь авч өгөөд за тэгээд
ингээд амьдраад хүүхэдтэйгээ ингээд байрныхаа мөнгийг төлөөд
л хөл дээрээ тогтоод ингээд сайхан амьдраарай гээд л ингээд
орхичихлоо. Тэгээд өөрөө бурхны шашны номонд ингээд явж
байгаа юм тэр үедээ савхи ерөөсөө оёогүй шууд бүтэн 3 сар …
3 сар би бурхны шашны номонд явж байгаа юм тэр үед буршы
шашин аягүй гоё дэлгэрч байсан байхгүй юу тэгээд аягүй том
том олон олон ингээд гэрш багш нар ринбучи багш нар ирээд
тэгээд би 35 багшийн номонд суучихсан ш дээ одоо бараг 35
багштай болчихсон байгаа юм чинь, тэгээд 35 багшийн номонд
суугаад тэгж байхдаа хараа ерөөсөө, ерөөсөө л нэг маажгий
гуталтай байсан тэгээд автобусны мөнгөгүй зүгээр автобусны
мөнгөгүй явж байна. тэгээд бичиг дэвтэр ч байхгүй үзэг ч
байхгүй тэгээд сонсоод л ёстой яг энэ зөв байх ёстой яг энэ
гарц мөн шүү гээд аягүй итгэж байгаа юм чинь ёстой яг үнэн
энийгээр л явж байж би гарна гээд л аягүй итгээд л тэгээд
нөгөө замаараа явлаа. Бүтэн 3 сар ингээд л явах чинь ёстой
миний бие аягүй муу байгаа юм л даа тэрхэн үедээ тархи
толгой чинь тарах гэж байгаа юм чинь нөгөө 10 жилийн уурны
энерги чинь тархийг чинь задлах гэж байгаа юм чинь ёстой
муухай өвчин болдог юм билээ. Ерөөсөө өвчний үндэс нь уур
нөгөө шунал эд нар чинь яг үнэн юм байна л ээ тэгээд л
баталчихаж байгаа юм чинь, тэгээд л толгой тархи чинь ёстой
аймар өвдөөд л толгой эргээд л хамаг бие ингээд л өвдөөд
ингээд л яваад байна тэгэнгүүт чинь би нөгөө номонд чинь
яваад байгаа юмаа толгойгоо эргүүлээд өглөө 9-өөс орой 9
хүртэл хов хоосон тэгээд нэг сар явчихлаа. Тэгсэн чинь
үхэхгүй байгаа юм чинь (инээв) ерөөсөө үхэхгүй унаж
ойчихчгүй эмчилгээ ч хэрэглэсэнгүй, эмчилгээ ч хэрэглэсэнгүй
тэр чигтээ л яваад л тэгээд нэг орой ээж дээрээ ирээд л
манай ээж энэ юуны юунд байсан байхгүй юу хоорололд байсан
байхгүй юу, тэгээд ээж ганцаараа байж байна тэгээд байранд
тэгээд ээж дээрээ ирэхээр за миний хүү толгой тархи чинь
эргээд аягүй муухай байна одоо ёстой яана одоо энэ цайг уу
гээд л орой л нэг цай уудаг тэгээд л бүтэн сар өглөөнөөс
орой хүртэл номонд яваад л тэгээд л номонд яваад байна.
Тэрэнд ч ёстой аймар халтай яг үнэн байна яг ингэх ёстой юм
байна, яг энэ буруу байна, энэ зөв байна гээд л бодоод л
ингээд яваад л яваад л байгаа юм тэгээд л явж байгаад л нэг
бүтэн 6 сар боллоо нөгөө нөхөр ч яахав салаад тийшээгээ
ингээд явчихсан. (0-23-28) Тэгээд би тэд нарыг эргүүлээд
авнаа гэхэд надад байна ш шүү дээ авнаа гэхээр нэг жаахан
нэрэлхээд, авахгүй ээ гэхээр хүүхэд хайран санагдаад тэгээд
сэтгэлд байвал үзэн ядаад шууд хаячихсан юм байхгүй бүх юмыг
уучилаж байгаа юм чинь бүгдийг уучлаад сэтгэлээ аягүй гоё
цэвэрльеэ гээд аймар гоё цэвэрчиж байгаа юмаа цэвэрлээд
өөрөө тэгээд бүтэн 6 сар болсон чинь нөгөөдүүл чинь өөрөө
хар аяандаа бид нар одоо өөрөө хүрээд ирьеэ энд ингэж
амьдарч болохгүй юм байна ерөөсөө болохгүй юм байна ерөөсөө
ингээд хүрээд ир гэхээр нь тэг тэг гээд аягүй гоё зөвшөөр ч
байж байгаа юм. Тэгээд яагаад би тэрийг зөвшөөрсөн гэхээр
манай энэ ном зааж байсан энэ гэрш багш юу яасан байхгүй би
энэ ерөөсөө энэ хүнээс салчихдаг юм бил үү гээд эхэндээ би
ном ойлгохгүй байгаа чинь салчдаг юм бил үү аягүй хэцүү юм
байна ерөөсөө ингээд салаад явчих уу гэсэн чинь манай багш
тэгж байгаа юм л даа салаад хэрэггүй ээ хүн өөрийнхөө үйлийн
үрийг өөрөө л эдэлдэг юм та өөрөө сэтгэлээ сайжруулаад л
наад хүнээ сайжруулаад л авахад танд болохгүй юм гэж байхгүй
ш дээ гэж гэсэн. Би шууд нөгөө багшийн чинь үгэнд орж байгаа
юм чинь яг үнэн зөв байна ерөөсөө аймар итгэлтэй тэр багшийн
үгэнд орсон. Тэгээд л орой байж байсан чинь нөгөөдүүл чинь
аяндаа ингээд хүрээд ирж байгаа юм чинь тэгээд хүрээд ирсэн
чинь би аймар баяртай угтаад авчихаж байгаа юм аа ерөөсөө
урд нөгөө хэрэлдэж байсан зодолдож байсан тэр мэрийг чинь
бүгдийн нь мартчихсан яг амьдралыг шинээр эхлэх гээд яг
ингээд бүх юм аягүй гоё тогтонги болсон . Тэгэхдээ эдийн
засгийн хувьд унаад л явж байгаа яг л хоолгүй л байж байгаа
байхгүй юу, хоолгүй л байгаа тэгээд л тэгээд тэнчээнээ 1 жил
болоод бид нар яаж ийгээд аргалаад ингээд явчихлаа. Тэгээд л
ингээд ном сонсоод явсан чинь та өглөгийн буян байхгүй
болохоор хоолгүй болдог юм, өглөг сайн өгч байх хэрэгтэй
хүнд сайхан хандах хэрэгтэй сэтгэлийн сайхан чанаруудаа
бүгдийг дэлгэх хэрэгтэй гэж зааж байгаа юм л даа тэгэнгүүт
нөгөө би тэгэх ёстой юм байна шүү гээд бүтэн 3 жил өглөг өгч
байгаа юм л даа, тэгээд 3 жил болж байж миний амьдрал яг
эдийн засгийн хувьд тогтож байгаа байхгүй юу. Тэгээд номонд
яваад л байсан номонд яваад л байсан тэгсэн хэрнээ нөгөө
цаад хүн чинь ойлгохгүй намайг ингэдэг байхгүй юу нөгөө
манай нөхөр чинь “ёстой Оогий Отгоо ёстой ямар тэнэг юм вэ?
тэнэг нь л бурхны шашин номонд явна ш дээ” гэсэн. Тийм биш
байна аа энэ яг гарц байна яг үнэн байна шүү гээд би тэгээд
байгаа юм. (0-25-13) Тэгсэн чинь тэгээд тэнэгээрээ
дуудуулаад тэгээд 3 жил авчиж байгаа юм чинь тэгээд
тэнэгээрээ дуудуулаад л байсан за яахав дуудаж л байг эцсийн
эцэст яг үр дүн нь яг гарна энэ бол яг зөв зам гээд л аймар
итгэлтэй болж байгаа юм. тэгээд бүтэн 3 жилийг чинь ингээд л
манайх тэгээд Яармагт тэр айлын хашаанд байж байгаад хуучин
хашаа машаагаа бүгдийг нь зарчихсан юм чинь тэгээд айлын
хашаанд байж байгаад сүүлд нь нөгөө нэг тэнд 2 өрөө байр
авчихсан байсан тэр 2 өрөө байрныхаа мөнгийг эргүүлж аваад
нөгөө тэгээд байраа зарчихсан багануурынхаа байрыг зарчихаад
тэр мөнгөө аваад л тэгээд би телевизит нэг хашаа байшин
авсан байхгүй юу тэгээд Ганданд бас ойрхон юм номонд сууя
аль аль талд нь хүүхдийн хичээлд ч зүгээр юм гээд тэр хашаа
их гоё азтай олдож байга юм л даа бас нөгөө сайн юм санаад
явахаар бас юманд ойрхон сайхан юманд бас өөрөө аяа аяандаа
тэгээд юмны чинь нөгөө явц хурдтай эрэгдэггүй юм байна л даа
бас их зөөлхөн алгуурхан зөв тал руугаа эрэгдэг. Огцом юм
гарч ирж байгаа юм шиг эрэгдэггүй тэр нь их тэвчээртэй гоё
хүлээгээд тэгээд уйгагүй нөгөө юмаа хийгээд байх хэрэгтэй
байсан билээ тэгээд л тэгээд телевит хашаа авчихлаа нөгөө
хүүхэд 1-р ангид орж байгаа юм чинь тэгээд хүүхдээ 1-р ангид
нь өгчихлөө, нөгөө манай нөхөр чинь тэгээд нөгөө бас архи
уудаг байсан хэвээрээ л байсан би савхиа эргүүлдээ оёж
байгаа юм тэгээд нөхрийгөө зарж байгаа юм тэгээд заруулдаг
байхгүй юу тэгээд архиа уугаад л тэгээд л бас тэгээд явдаг
байсан тэгсэн мөртлөө ерөөсөө архи уухыг үзэн ядахаа больсон
хүлээн зөвшөөрчихлөө архи уувал ууж л байг харин гэртээ
уугаараа гадаа дотор уувал аягүй эрүүл мэндэд чинь муу байх
бие хаа чинь өвдөх байх тэгсний хэрэггүй гэж уур хэрүүл
нөгөө бүгдийг тас тас хорьж байгаа юм тэгээд л нөгөө үзэн
ядах сэтгэлүүдээ хаяж байгаа юм ингээд л сайн чанаруудаа
бүгдийг хүлээж байгаа юм чинь тэгээд бүтэн 3 жил өө ёстой
нээрээ яг телевизээс гараад дэнжийн 1000 ордог байхгүй юу
301 минут явдаг байхгүй юу ирэхдээ цаг явна цаг явахдаа юу
хийж явдаг вэ гэхээр бүр ёстой аймаар их нохойний хоол
үүрчинэ ээ нөгөө нохойний хоол өглөгийн цаг надад эдийн
засаг байхгүй ээ гэдэг нь ойлгомжтой тэгээд бүтэн 3 жил
нохойний хоол өө ёстой халуунаар нь хөлс гоожоод нөгөө 40,
50 хэл юм үүрж байгаа юм чинь тэгсэн аягүй итгэлтэй үүрээд
яваад яваад байна яваад л замд тэгсэн чинь аягүй ингээд л
охин нохой өлссөн цангасан хойноос дагаад л би өглөг өгөхийг
ёстой дээд зэргэээр ерөөсөө хүний сэтгэлийн хүч тийм гоё
байдаг юм билээ Тэгээд ёстой аягүй их хүссэн за ямар ч
байсан би өлссөн цангасан нохойнд л энэ хоолийг өгөх ёстой
тэгжийж би хоолтой байна гэдгийг яг үнэн шүү гээд л яваад
байхаар чинь замаар чинь ёстой дандаа өлссөн цангасан
нохойнууд чинь өөрөө гарж ирж байгаа юм чинь тэгэнгүүт чинь
би ёстой өөрөө нэг нэг уутаар нь шидээд нэг уут нь бараг 5
киллограмм байдаг байхгүй юу (0-27-23) тэгээд 10-г хаяхад 5
хэл болчино Тэгээд 1 нэгээр нь шидсээр байгаад тэгээд гэртээ
хүрээд ирэхэд манай нөгөө хажуу талд байсан охин нохой
байдаг тэрэнд л хаяж өгөөд өөрийнхөө нохойнд өгөөд л бүтэн 3
жил нохойнд хоол өгж байгаа бүтэн 3 жил мөргөл хийж байгаа
бүтэн 3 жил энэ дар эхийг уншиж зан үйл талаас нь ёстой маш
их аягүй их хийсэн тэгээд л эхлээд нөгөө толгой маш их
өвддөг байсан юм чинь тэгээд бурхны шашины номонд ингээд
суугаад дарь эх уншихаар яг ёстой толгой хагарах гэж байгаа
юм чинь яг энэлүү хатгачихна ерөөсөө нөгөө номоо уншихаа
болидог юм билүү гээд болвж байгаа юм чинь бүр хатгаад
байдаг тэгээд одоо ингээд бодоод бүтэн 7 жил ингээд суугаад
ингээд бодоод байхад л хүний сэтгэлийн хор гадагшилахдаа
хүний биеийг ямар аймаар өвтгөж гардаг юм бэ гэдгийг одоо л
дөнгөж ойлгож байгаа юм байхгүй юу Тэгээд номыг их сайн
сураагүй гэлээ гэхдээ бурханы шашины өмнө үзэл онол миний
амьдралийг бүтэн орвонгоор нь эргүүлж чадсан гэдгийг одоо
бол ямар ч сонин хэвлэлээр бичсэн ч би зүгээр өөрийнхөө
нэртэй бичсэн ч ерөөсөө санаа зовохгүй хэлж чадна, Яагаад
гэвэл бүх л амьдралаараа туулсан .одоо манай нөхөр тэгээд
нэг их архи уухаа байцан гадуур дотуур явж уухаан болисон би
ерөөсөө эмчилгээ хийлгээгүй хориглоогүй зүгээр л чөлөөтэй
өөрөө уу хамаагүй чи өөрөө ууж чадаж л байвал уу биеэнд чинь
сайн ч юмуу муу ч юм уу өөрөө л мэд эрх чөлөө олгоё чамд би
өөртөө сэтгэлийн эрх чөлөө олгоё Тэгээд байж байсан чинь
нөгөө нөхөр чинь өөрөө аяа аяандаа уухаа болиод гадуур
дотуур явахаа болиод гэртээ суудаг тийм болжихгүй юу тэгээд
одоо групптэй байдаг юм л даа Тэгээд нөгөө тэр үеийн нөгөө
сэтгэлийн хороор хийсэн хор чинь нөгөө харвалт өгүүлсэн тэр
нь тэгээд ингээд явж байгаа гэхдээ тогтинго тэгээд байжийж
чадаж байгаа тэгээд яг нөгөө хүүхэд сургуульд ороод л тэгээд
өөрийнхөө аясаар ингээд яваад бурханы шашины номыг ерөөсөө
хаяагүй ингээд яваад
Бямбажав -
Телевизэд хэдэн он хүртэл байсан бэ? (0-28-59)
Отгоо -
Ателевизэд манайх чинь яг юу юунд ирсэн юм За байз
манай хүүхэд хэдэн онд сургуульд орлоо мммм…. За байз 92 онд
төрөөд 8 гэдэг чинь за 2000 онд яг үнэн 2000 онд
Бямбажав -
2000 онд энэ баригдсан байсан байхаа?
Отгоо -
2000 онд чинь төв баригдаагүй байсан юм. баригдаагүй
байсан юм. Тэгээд бурханы шашины номонд ингээд л явдаг. Одоо
тэгээд нөгөө нэг барилгын мэргэжил ёстой нэг хэрэггүй гэж
бодож байсан байхгүй юу тэгээд барилгын мэргэжил ёстой
хэрэггүй эзэмшиж гэж бодоод нөгөө номоо хийгээд буянаа
хийгээд явж байсан чинь сүүлдээ сэтгэл тал руу их хандая даа
гээд хүний хайрлах энэрэх сэтгэл хүнд ямар их хэрэгтэй юм бэ
гэдгийг аягүй их ойлгоод тэгээд энэрэхүй энэрэхүй их чухал
юм байна шүү хүнийг дандаа уучилж хайрлах ёстой юм байна шүү
гээд тэрэндээ аягүй итгэлтэй болчихож байгаа юмаа Тэгээд
буддын шашины хүмүүс ингэж бодддог ш дээ. Би ерөөсөө буддын
шашин гээд ингээд ярих аймаар их дуртай болчихгүй юу яагаад
вэ гэвэл миний амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт гарагцан юм
чинь яг итгэхээс өөр аргагүй болчиж байгаа юм чинь тэгээд
хүмүүс чинь ингэж байгаа юм чинь худлаа байхаа бурханы шашин
чинь шал худлаа гээд манай гэрийнхэн анх нөгөө номонд орж
байхад чинь “Оогий чи одоо ингээд хувцас хунаргүй хүүхнд
шуухад байхгүй нөхөр нь яваад ингэж амьдарч болдог юм уу чи
чи яана” гэсэн. Зүгээр намайг орхичих та нар намайг 5 жил
дараа л хараарай эрх чөлөөтэй зүгээр болчихно. Тэгвэл таныг
хаялаа шүү гэсэн хая хая хамаагүй 5 жилийн дараа л та нар
миний амьдрал ямар болсныг үзээрэй энэ бол баталгаатай зөв
зам байна гээд хэлж байгаа юм л даа тэгвэл таныг хаялаа гээд
манай гэрийнхэн. Би чинь 5 эгчтэй 1 ахтай 2 дүүтэй гэсэн ш
дээ тэгсэн чинь нөгдүүл чинь хаялаа гээд хая хая шууд
хаягдаж байгаа юм чинь тэгээд л нөгөө дүүл чинь ерөөсөө
намайг тоохоон болиод орхичихлоо.тэгээд би явж байгаад манай
хүүхэд 1, 2 – р ангид орлоо тэгээд л нөгөө номондоо яваад л
Гандангийн багшийн номонд 2003 оны ……2003 оны 3-р сар байсан
юм аа биш ээ өвөл, 2003 оны өвөл ингээд багш дуудаж байна
гэхгүй юу тэгэхээр нь би аймар айж байгаа юм чинь тэр лам
багшаас чинь овоо муу хөөрхий минь гээд загнахгүй ш дээ
тэгсэн мөртлөө бид нар их айна л даа тэгээд л тэгсэн чинь
аягүй айгаад л за тэгээд би яалаа гээд нөгөө тэрийг яалаа
энийг яалаа гээд би ёстой хов жив ярьлуу гээд бодож бодож
байснаа (0-31-05) одоо яагүй ч байх юм яагаад намайг яагаад
зодож байгаа юм болоо гээд л ёстой аймар айгаад л нөгөө
ламиран хийд чинь 3 тойруулаад нөгөө дархиа уншаад гороож
гороож байгаад багш дээр орлоо. Тэгсэн чинь та одоо ингээд
барилгын мэргэжилтэй гэсэн за ингээд юу яахгүй юу энэ
барилга барих компани энэ тэр ямаршуухан компани байна вэ
гэдгийг мэдээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь надад ёстой
итгээд ийм сайхан ийм юм хэлж байна ш дээ би яг олж өгөх
ёстой юм байна гээд аймар баяртай зүйлс гэж бодсон . Тэгээд
хүлээж аваад л нөгөө юу барилгын компаниудаар гүйгээд
судалгаа хийгээд нилээн хэдэн нэг 4, 5 компаний нэр усыг
бичээд ийм ийм компаниуд байдаг юм байна энд тэнд барилга
барьсан юм байна гээд өгчихлөө. Тэгээд байж байгаад чимээгүй
л багш байсан тэгээд чимээгүй байж байсан чинь тэгээд л юу
яалаа тэгээд яахав би савхиа хийгээд л явж байгаа ш д тэр
хооронд чинь тэгээд нэг эдийн засгийн хувьд сайжирсан ч юм
байхгүй муужирсан ч юм байхгүй зүгээр л нэг хоолоо олоод
тэгээд л ямар ч байсан найдлага тасраагүй л яваад байсан .
Тэгээд байж байсан_ чинь юу яаж байгаа юм аа багш надад нэг
туслъяа би танд туслъяа та хэдэн төгрөгний тусламж аваад нэг
юм хйидэг юм бил үү гээд тэглээ л дээ тэгээд 150.000 төгрөг
аваад та нэг утас ч байдаг юмуу нэг юм хийдэг юм уу тэглээ.
Тэгэхээр нь би нээх шуналтай хүн болоод авчихмаар тэгэхэд би
тэгж болохгүй байхаа хүн хүнийг юмыг юм болгох хэрэгтэй би
утас барьж чадахгүй юм чинь 150. 000 төгрөг аваад ч яахав
дээ гээд тэгээд л больчихлоо.Яах юм бэ би ер нь тэгж
чадахгүй байх зүгээр энийгээ хийгээд байж байъя. Тэгээд
тэрийгээ хйиж байсан тэгээд хамгийн гол нь багш нарын сайхан
ерөөл их сайхан байдаг юм аа. Одоо миний шавь ингэж яваад …
Би тэгээд тэр үедээ нөгөө багш дээр орсон байхгүй юу тэгээд
бид нар чинь нөгөө сүсэг нь юу вэ гэхээр та намайг аргалаад
өг ингээд өг гэж ордог тэгсэн чинь би одоо ийм ийм
амьдралтай ийм ийм болсон юм аа багш аа эдийн засгийн хувьд
ийм ийм байна гээд амьдралаа ярьлаа. Тэгсэн чинь манай багш
ингэж байгаа юм бүгдийг нь мэдэж байна харин та жилийн өмнө
ирэх байсан юм яагаад жилийн дараа ирж байгаа юм бэ? Гэхэд
би аймар баярлаад тэр надад аягүй их эрч хүч… бүтэн жил
надыг юу ч хийгээгүй байхад намайг багш харж байсан байна ш
дээ гээд тэрэнд нь аягүй их баярлаад ёстой ямар сайхан юм
бэ? Багш хүн чинь хүнийг ингэж хардаг юм байна ш дээ
(0-32-53) гээд аягүй баярлаад тэгээд л би багшаас нэг
дэмжлэг авсангүй. Тэгээд багш минь сайхан ерөөл өгсөн байх
тэр буянаар ингээд савхиа хийгээд ингэж явж байгаад тэгээд
2003 онын би он сарыг сольсон байж магадгүй шүү за юу 2003
оны 3-р сарын 3 сард билүү дээ тэнд нэг буддын шашны манай
энэ ‘Асралт төв’ гээд байгуулагдах гэж байгаа юм аа та
барилгын мэргэжилтэй юм чинь тэнд дээр нэг зогсооч гэж хэлж
байна. Тэгээд хяналтын ажил хийгээд өгөөч гээд тэгэхгүй юу,
тэгэхээр нь би хяналтын ажил хийгээд өгөөч гэхээр яанаа тийм
сайхан юмыг муухай болгочихвол яана ёстой гээд өөртэй
итгэхгүй байгаа юм л даа тэгээд тэр үедээ хариу өгсөнгүй
гэртээ харьчихлаа. Гэртээ харьсан чинь ерөөсөө тэнд л очмоор
санагдаад л ёстой нээрээ аймар сэтгэл хөдлөөд л аан энэ
сэтгэлийг би яаядаа байз гээд л ашиггүй санагдлаа.
Тэгэнгүүтээ манайд нэг куртик байсан байхгүй юу тэрийгээ
бушуухан зарчихаж байгаа юм аа. Зарангуутаа ерөөсөө сарын
хоол олж байж би үнэгүй ажил хийж өгье гэж бодчихгүй юу
сарын хоол энэ 2 тавиад өгчвөл надад бол асуудал гарахгүй
гэж бодоод л тэгээд л бушуухан л нөгөө мах гурил мурил аваад
ингээд тос мос авч тавьчихаад за би ерөөсөө багш тэнд надад
ажил өгч байна би үнэгүй тэнд ажиллаад өгчихье 1 л сар
ажиллана гэж байна ш дээ гээд нөгөө нөхөртэй тэгсэн чинь тэг
тэг гэж зөвшөөрч байна . Тэгэхээр нь оо за за гээд л тэгээд
аягүй дуртай тэгээд л дуртай байгаа юм тэгээд л буцаад
ингээл гүйгээд ирсэн хэрвээ таныг яг дуртай байгаад зөвшөөрч
байвал би ажиллъяа гэсэн чинь та мөнгө аваад ажиллах
хэрэгтэй таны амьдрал ингээд эдийн засгийн хувьд та л ажил
хийхгүй бол бусад нь хоолгүй учраас та болохгүй гэж байна.
тэгсэн чинь би танд яг хэдэн төгрөг эдэн төгрөг гэж хэлж
чадахгүй би яг энэ бурхны шашнаас сайхан энэ ингээд баримал
эд нарт аймар дуртай яахав зүгээр миний амьдрал өөрөө ингэж
өөрчлөгөдсөн байхад хүн болгоны амьдрал ингэж сайхан
өөрчлөгдөж хүн болгоны амьдрал ингэж сайхан өөрчлөгдөх юм
бол энэ төв аягүй чухал гэж би яг ойлгож байна аа.би гэж
дотроо тэрнийгээ бодоод тэрийгээ би танд мөнгө гэж хэлж
чадахгүй чадахгүй байна гэсэн та хэлэх хэрэгтэй яагаад гэвэл
та өөрөө энэ амьдралийг авж яваа болохоор таньд хоолны мөнгө
хэрэгтэй ш дээ гэж хэлсэн. Та Тэгвэл надад зүгээр л хоолны
мөнгө 50000 төгрөг өгчих тэгээд л болоо гэсэн за тэгье гээд
хөөрхий багш минь надаас асуугаад тэгж байгаа юм л даа Би
өөрөө 50000 төгрөг гэсэн 50000 төгрөгөө л авах тэгээд л
ажиллаж байгаа. Тэгээд л манай энэ буддын шашины асралт төв
чинь тэгээд 2003 оны 3 сараас эхлэн, би чинь 4 сарын 27-нд
байхаа даа 4.27-нд энд ирээд зогсовоо (0-34-53) тэгээд л энэ
барилга дээр ингээд зогссог чинь ямар ч байсан энэ төвийг
байгуулахад заавал би туслах ёстой. Яагаад вэ гэвэл дараа нь
энэ манай монголын ард түмэнд төдийгүй дэлхий нийтэд чинь ч
юмуу эсвэл дэлхийн хүмүүсийн сайн сайхан амьдралд хүргэх
боломжийг энд олгох ёстой шүү гэдэгт аягүй итгэлтэй байсан
.Тэгээд би ерөөсөө нойргүй ажилласан ч хамаагүй гээд л аягүй
их сэтгэлийн хөдөлгөөнтэй хийж байгаа юм л даа тэгээд л
эхнээс нь эхлээд л ингэсэн чинь бас бэрхшээлтэй юм бас их
байсан Тэгээд би чинь нөгөө тэр үедээ би нөгөө нэг жилдээ
цагаан хоол иддэг байсан байхгүй юу тэгээд цагаан хоол
зүгээр юмуу гээд бурханы шашиндаа бас нөгөө итгэлтэй байсан
болохоороо цагаан хоолонд орсон байсан тэгээд барилга дээр
ажиллах болсон хэн надад цагаан хоол хийж өгөөд байхав
барилгын ажил чидийн хоолноос идэх болсон тэгэнгүүт нь би
яадаг яадаг юм махан хоолонд орчиё заавал би идэх албагүй ш
дээ би ерөөсөө энэ төвийг бариад л хүмүүсийн сайн сайхны
төлөө л юм хийж байвал хамаагүй гээд гээд л бодчихож байгаа
яг үнэнээсээ л тэгэж бодож байгаа юм л даа тэгээд л ингээд
багш маань ирээд л Мөнгөнцэцэг гээд манай байгууллагын
нарийн бичгийн дарга Мөнгөнцэцэг энэ оёдлын багш Бадамгэрэл
тэгээд манай гэвш багш Ëхааванжалцан тэгээд би гээд л тнгээд
4-лээ байж байгаа юм л даа тэгээд 4-лээ байдаг байсан юм эд
нар ёстой аягүй үнэхээр сэтгэл зүрхээ гаргана аягүй
идэвхитэй үргэлж ингээд ирнэ ээ би чинь өглөө 8 цагаас орой
8 хүртэл зогсдог байсан байхгүй юу тэгээд өглөө 8-аас орой 8
хүртэл ерөөсөө халарч шантраагүй нар салхитай хамаагүй надад
ерөөсөө тэр үед ёстой зовлонтой санагдаагүй аягүй баяртай
санагдаад тэгээд л нөгөө юу яана л даа, тэгээд эн нөгөө
барилгын ажилчидтай хоолноос нь иддэг байхгүй юу би тэгээд
заримдаа нөгөө барилгын ажилчдын хоол моол нь дуусдагын муу
яадаг юм надад заримдаа хоол өгөхгүй хоолгүй байх өдөр аягүй
их гарсан энэ чинь 7 хоногт нэг удаа баталгаатай хоолгүй
заримдаа 2 өдөр дараалан ч хамаагүй хоолгүй байдаг. Тэгээ би
ерөөсөө багшид дурсдаггүй байсан. Яагаад гэвэл би хоолгүй би
чинь энэ нөгөө хүний сайн сайнхы төлөө юм хийх гэж байж ямар
багшид дурсаж байлтаа биш тэгээд л би чинь нөгөө барилгын
нөгөө хүмүүс хоол өгөхгүй тэгээд би чинь өөрөө их нэрэлхүү
хүн байсан л даа тэгээд нөгөө хоол моол өгөхгүй л надад
өгөхгүй л би тэгээд л өдөржин тэгээд л хоолгүй зогсоход
тэгтлээ ерөөсөө тэгээд бүтэн 3 сар 4 сар 5, 6, 7 ,8 ,9, 10,
сар гээд л бүтэн 8 сар ажиллахад хоолгүй байх үе зөндөө
гараад нар салхигүй, өглөө ёстой хар үүрээр гараад харанхуй
болтол ингээд л … .л явж байхад ерөөсөө надад хальтарч
шанатраагүй тэгээд л тэр чигтээ яаж байсан ч би тэр чигээрээ
энийг л хийх ёстой яг энэ төв ашиглалтанд ороод ингэхийн бол
хүүхэд залуучууд (0-37-10) тэгээд хүмүүс бүгд эндээс сайн
сайхан юмыг баталгаатай авна гэж бодоод яг суугаад л
ажиллаад байгаа юм тэгээд л ажиллаад л тэгээд л тэр үедээ
тэгээд ажилласаар байгаад одоо тэр нь аягүй аз жаргалтай гоё
хүний амьдралд хамгийн аюултай сайхан байдаг юм л даа.
Тэгээд л ажиллаад л Мөнгөө ирнэ Бадмаа ирнэ Багш ирнэ тэгээд
л өдөржин ,тэд нарыг ирэхээр их баярлана өө тэд нарыг
ирэхээр нээх их гоё хамгаалагчтай болсон…… Багшийг ирэхээр
бөөн хамгаалагч болчихно, аягүй гоё ингээд л лам хүнийг чинь
хүн сүрээр нь бас нэг их гоё өөрийгөө бас авч явдаг нь ш д
тэгээд энэ багшийн нэр сүрээр ч юм уу багшийнхаа энэ юугаар
одоо бол надад аягүй сайхан байдаг юм.
Бямбажав -
Одоо яг та юу хийж байна даа
Отгоо -
Одоо бол би тэр тусламж төсөл гэдэг дээр ажиллаж
байгаа байхгүй юу тэгээд тусламж төсөл дээр ажиллах чинь их
гоё ш дээ бас. Тэгээд л ер нь юу яаж байгаа юм л даа тэгээд
би энэ яг энэ төвөө ингээд бариад ашиглалтанд өгөөд ингэсэн
чинь яг ингэж байгаа юм та яг 3 энэ манай энэ манай энд
ингээд л ерөөсөө барилгаа барихаас эхлээд ажиллаж байсан юм
чинь та нар одоо үргэлжлүүлээд ажилла аа. Хүмүүст тустай энэ
оёдлын цех энэ жижигхэн гар урлалын оёдлын сургалт ингээд
байгуулж байгаа юм аа. Би тэгээд юм оёдог хүн байсан ш дээ.
Èнгээд савхиар юм оёодог байсан юм чинь Багадаа нь ингээд
оёдол дээр нь Бадамгэрэлтэй цуг ингээд ажилчихаа гээд .
Тэгээд тэр үе байна шүү дээ сайндаа ч биш юм билээ яагаад
гэвэл энэ хүний амьдрал ямар вэ гэдгийг багш маань ойлгоод
тээ тэгээд би минийг хаяж болохгүй шүү яагаад ч энэ хүнийг
хаяж болохгүй гэсэн тийм гоё энэрхүйтэй байсан багш нар
чинь. Тэгээд тийм гоё энэрхүйтэй байсан учраас намайг энэ
газар та ингээд байгаад энчээ ингээд ажиллаж бай гэсэн
зүгээр л бараг хиймэл орон тоо шиг би бол тэр нарийн
оёдолуудын нь мэддэггүй хүн байхгүй юу? Тэгээд зүгээр л
оёдолчин гэсэн зүгээр л хар ингээд зах зээлийн оёдолчин
байхгүй юу ,нөгөө амьдрахын эрхээр оёдолчин (0-38-39) тэгээд
нөгөө Бадамгэрэл бол өөрөө ингээд л ийм ур их сайтай тэгээд
энэ үндэсний урлагыг аягүй сайн мэддэг тийм байсан .
Тэгэхдээ намайг хамт тавьдаг нь хамгийн гол нь энэ хүн
эндээс л амьдрах, эндээс өөр яаж амьдрах вэ гэдгийг хараад
тэр багшийн минь тэр сайхан чанар ингэсэн юм байна шүү гэдэг
. Сүүлд нь хэдэн жилийн дараа ойлгоод байгаа ш дээ. Тэгээд
юмыг бол тэр дараа нь ойлгоогүй л дээ. Тэгээд энд аягүй гоё
ажиллаад бид нар ч эхлээд ажиллаж байхад өө ёстой аягүй их
ажилтай тэгээд ингээд аан нээрээ ингээд ажилгүй хүмүүс
надтай л адилхан хүмүүс ажилгүй байна тэгээд эндээс гоё ажил
олоод ингээд сургалтанд яваад, дараа нь сурсан юмаа
буцаагаад ингэж байгууллагад өгөөд өөрөө ингээд хоол ундаа
олоод хүмүүсийн амьдралд их хэрэгтэй юм байна гээд аягүй гоё
болж мэдэж байгаа юм л даа . Тэгээ д л энэ хүмүүсийг сургаад
нөгөө хүмүүс маань сураад тэгээд юм аа оёод гэртээ оёод л
чөлөөтэй ингээд өөрөө эрх чөлөөтэй хүний хяналтанд биш өөрөө
гэртээ юм аа оёчихоод энд авч ирээд өгнө манай байгууллага
худалдаад авна тэгэхэд тэр хүнд аягүй их хэрэгтэй болж
байгаа байхгүй юу тэгээд л аягүй сайхан хэрэгтэй болоод
тэгээд 8 сард Ðинбучи багш ирээд манай эд буддын шашины
асралт төв чинь 39.37.-39.38 Ðинбучи гээд манай Ðинбучи
багшийн төв ш дээ тэгээд 39.42 өөрөө бүр 3 настайгаасаа ном
үзсэн бас тэгээд нөгөө монгол багштай тэгээд монгол багшийн
захиасаар манай энэ монголын ард түмний тусын тусын тулд та
ажиллаараа гэсэн 5, 6 хан настай хүүхдэд захисан тэр
захиасыг биелүүлж байгаа тийм алсын хараатай гоё юм.
Моноглчууд хийж байсан гэдгийг бас ингэж баталж өгч байгаа
байхгүй юу ? Тэгээд Галсан ммм,,, Галсанчойдог гэж аягүй
монголд тийм аягүй том багш энэ юунд нэг нэг ардын хувьсгал
ялах үеэр Төвд рүү гараад тэр Төвд рүү гарсан багш манай энэ
Банчийн овоо Ринбучи багшид 3 настай байхад нь ном зааж
байгаад 6, 7 настай болохоор нь та хэзээ нэгэн сайхан ирэхэд
монголын ард түмэнд та туслаарай гэсэн захиасыг биелүүлж
байгаа, Аягүй олон жилийн ийм юм орж ирж байгаа байхгүй юу?
Тэгэхээр нь манай энэ буддын шашины хамгийн гол нь учирлагүй
юм байхгүй гэдэг яг ингээд батлагддаг юм билээ. Тэгээд тэр
багшийнхаа захиасыг ийм сайхан байгуулаад тэгээд тэр гэрш
багш болохоор зэрэг манай Ринбучи багшийн шавь нь тэгээд
Ринбучи багшийн шавь нь монголд ирээд үйл ажиллагааг нь
үргэлжлүүлээд ингээд явж байгаа байхгүй юу ?Тэгээд Ринбучи
багш тэгээд аан,, ерөөсөө ингээд энэ айлуудаар ингээд өөрөө
чөлөөтэй явж байгаа юм, Өөрөө явж үзээд ярилцаж үзээд ингээд
л хүмүүсийг үзээд ингэж үзснийхээ дараа аан би ер нь
монголын ард түмэнд үнэхээр туслах хэрэгтэй юм байна, Энэ
хүмүүс зах зээлийн үед амьдралд ньих доройтсон юм байна,
ажил төрөлгүй болж байгаа , олон хүүхэдтэй байдгын байна,
хоол ундаар тутмаг байдгын байна, тэгээд хүүхэдэд нь
боловсрол хэрэгтэй юм байна, тэгээд бүх талыг нь өөрөө
ухаантай хүн чинь хараад бүгдийг нь үзчихээд сүүлд нь яаж
байгаа юм оёдлын цехээс гадна, ерөөсөө халуун хоол гэсэн
төсөл байгуулъяа тэрэндээ манай энэ одоо асрал төвийн оршин
байгаа 9-р хороо БГД-ийн 9-р хороо тэр 9-р хорооны оршин
сууж байгаа хоол ундгүй гэртээ зовлонтой тийм байдаг
хүүхдүүдийг аваад тэгээд өдөрт 1 удаа хоол өгөөд, хичээлийг
нь хийлгээд , ариун цэврийг нь харж хандаад , бас тэгээд ёс
суртахуун хүмжүүлийн талаас нь бас юм заагаад ингээд сайхан
өв тэгш хүмүүс болцийн. Тэгээд тэд нарыг хүүхдүүдийг ийм
сайхан болгочихийн бол хүүхдүүд гэр бүлийнхээ амьдралыг авч
яваад тэгээд өөрсдийнхөө эцэг эхийн амьдралыг авч яваад
дараа нь монголын ард түмэнд хэрэгтэй болоод алсын алсын их
гоё санаагаар тэгдгийн юм байна лээ л дээ багш нар, тухайн
үедээ бид нар бол тэр санааг ойлгохгүй сүүлд нь бараг 3
жилийн дараа 2006 онд ойлгоод байна ш д 2003 оны юмын
тэгээд,,,,, инээв хүн чинь тийм ухаангүй сонин байдаг,
Тэгээд тэгээд багш ингэсэн л дээ тэгээд бид нар чинь энэ
үедээ нөгөө байгууллагадаа багшлах гээд нөгөө сургалтандаа
хүнээ хамруулах гээд юм юмаа ойлгуулах гээд мааш их хүч
гаргаад л өглөөнөөс орой хүртэл хамаагүй явдаг байсан, Аягүй
хамаагүй тэгээд 11 цаг ч хамаагүй 1 цаг ч хамаагүй бүр
хамаагүй зүгээр за энэ хорооны бүх айлуудаар ороод үзье,
судалгааг нь хйигээд үзье үнэхээр ядарсан нь хаана байгаа юм
тэд нарт яг юу хэрэгтэй байгаа юм ингээд бүх судалгааг нь
хийгээд уйгагүй ёстой ингээд яваад л ингээд л судалгаанаас
нь өчнөөн олон айлаар орж үзээд л тэрнээсээ сонгож авч
байгаа юм л даа тэгтэл амьдрал ядуу өрх толгойлсон өрхийн
орлого багатай гэдгээр нь яг сонгож авсан юм, Тэгээд л
ерөөсөө тэр арын хаалга маалга гэсэн янз бүрийн юм ерөөсөө
хараагүй тэгээд л яг үнэхээр л энэ хүмүүсийн сайн сайхны
төлөө гэдэг юм хийх ёстой л гээ. Тэгээд л яваад байхаар хүн
хараа урд зовооно , ядарна , хаширна гэсэн юм ерөөсөө
гардаггүй юм байна л ээ. Хүний сайн сайхна төлөө юм хйиж
байгаа хүмүүс их амгалан, баяр баясгалантай их гоё явдаг
байхгүй юу? Их гоё тэр нь тэгээд өөрт эрч хүчийг өгдөг.
Тэгээд л тэр үедээ бид нар чинь ёстой өөр яахаа мэдэхгүй
будилнаа, багш чинь өөрөө нөгөө эрдэмтэй сайн лам хүн юм
чинь өөрөө энэ байгууллагыг чинь ингэж ингэж авч явна ийм юм
хйинэ гээд нэрлээд байдаг тэгээд тэрийг нь ойлгодоггүй юм
нөгөөдөхийг нь ерөөсөө ойлгож өгөхгүй тэгээд л ёстой за юу
хийх юм бол юу хийх бол гээд л багш нэг тэрийг хий тэрийг
хйи нгүүт нь бөөн зүтгэгч гүйгээд л нөгөө тэрийг нь хийгээд
л ингээд л яваад байна, тэгээд л хий гэснийг л хийгээд байна
тэгээд багшийн толгойгоор бид нар зүгээр хийдэг тэгээд л явж
байдаг. Тэгээд сүүлдээ харин овоо овоо ойлгоод за бид нар
чинь бас ингэх юм байна шүү ингэх юм байна шүү гээд жаахан
жаахан ойлгоод тэгээд одоо ч гэсэн багшийнхаа заавараар
яваад байгаа. Тэгээд л ухаантай хүмүүс чинь алсыг их сайхан
хараад ингээд яваад байдаг бид нар болохоорчинь төдийлөн тэр
алсыг харж байгаа тийм сайхан юмыг ингээд мэдэрч өгдөггүй
тэгээд л ингээд тэрийг л хий гэвэл тэрийг л хийж байдаг
тэгээд л тийм автомйт хүн шиг болчихоод байгаа юм чинь
тэгээд л бас хамгийн гол нь бид нарт хамгийн сайхан юм нь юу
байсан гэвэл би өөрийгөө хэлээгүй л дээ манай энэ Мөнгөө,
Бадмаа, Мөнгөнцэцэг, Бадамгэрэл тэгээд нэг мужаан залуу
байсани юм аа бас одоо тэгэхдээ гарчаад байгаа юм. Тийм
Билгээ гээд залуу нэг байсан юм. Тэр залуу ингээд бүгдээрээ
хамгийн гол бид нарын барьж байсан хамгийн гол юм нь юу вэ?
Тэр яг энэ монголын ард түмний багш нарын энэ хйиж байгаа
энэ сайхан юмыг хэрэгжүүлнэ шүү гэсэн чин сэтгэл нь аягүй
давамгайлсан байхгүй юу? Хичнээн бид нар мэргэжилгүй ч гэсэн
хийеэ л гээд зүтгээд байдаг хамгийн гол нь тэр чин сэтгэл
гэдэг хүний хамгийн чухал юм байдаг юм байна гэдгийг яг
эндээс олж авсан байхгүй юу? Тэгээд бүгд за ёстой хийх ёстой
энэ чинь хүний сайн сайхны төлөө хийнэ ерөөсөө ингээд л хийх
ёстой гээд л ерөөсөө тэр чин сэтгэлээсээ энийг л хйи ёстой
бид нарт тэр мөнгө нь чухал байгаагүй, аан нэр алдар нь
чухал байгаагүй ганцхан л бид нар монголын ард түмний төлөө
жаахан ч гэсэн хувь нэмэр оруулбал энэ хүүхдийг сайхан
амьдралд хүргээд боловсролтой болгоод тэгээд манай энд чинь
бас ,,,би өмнө нь их ярьдаг юм л даа. Аваарт орсон хойноо
хамаагүй ярьдаг байхгүй юу даа тэгээд тэгсэн чинь нөгөө
манай энэ чинь ингээд юу яадаг ш дээ тэгээд Ринбучи багш
чинь өөрөө ойлгож байгаа юм чинь хүүхдүүдээ англи хэрэгтэй
юм байна гээд тэгээд өөрөө ирэхээрээ ингээд англи багш
нарыгаа авчирна тэгээд зуны 3 сар манай эн хоолонд явдаг
хүүхдүүд энэ хавийн хүүхдүүд бүгдийг нь тэр англи хэлний
англий багштай сургалтанд хамруулдаг. Тэгээд ирэхээр чинь
нөгөө хүүхдүүд чинь ингээд эмзэг боловсролын мэдлэг нь аягүй
дээшлээд явчиж байгаа байхгүй юу ?тэгээд математикийн нэг
багш байдаг юм . Тэр математикийн багш нь тооны давтлагаа
өгдөг юм. Тэгээд манай гэрш багш чинь өөрөө тэр амьдрах
ухааны хичээлийг заагаад өгнө. Амьдрах ухаан хичээлийг
заахаар чинь хүүхдүүд чинь сууж сурч байгаа юм бусдыг
хүндэлж сурч байгаан эцэг эхээ хайрлаж сурч байгаа юм тэгээд
өөрөө би хэн бэ?гэдгээ өөрийнхөө оюун эрс хүч өөрийнхөө сайн
сайхны юмыг эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг тэр монголын
ард түмний тэр сайхан үгийг амьдрал хэрэгжүүлээд сурчихаж
байгаа байхгүй юу?тэгээд тэр утгаараа манай энэ хүүхдүүд
чинь өв тэгш болоод сүүл сүүлдээ өөрснөө өөрснийгөө авч явна
эцэг эхээ авч явна амьдралаа авч явна ийм юмнууд сайхан
сайхан юмнууд бий л дээ. Тэгээд хамгийн гол юм нь юу гэхээр
ганцхан чин сэтгэл хүний амьдралын бүх юм байдгын байна шүү
гээд аягүй сайхан мэдэж авсан. Одоо бол бид нар бас
багшийнхаа заавраар ингээд л сайхан ажиллад явж байна,
сайхан хамт олонтой сайхан байна гэдэг аягүй сайхан аан,, би
тэр үедээ бол одоо сэтгэлийн дарамт ч юмуу янз бүрийн юманд
орсонгүй буддын шашны энэ үзэл онол, олон олон санаа зовоод
байх юм ерөөсөө байхгүй тэгээд тэр мөнгөтэй байна уу
мөнгөгүй байна уу тэр бол хамаагүй.Тэгэхдээ хамгийн гоё юм
нь амьдрал аажим аажим аягүй гоё өсдөг байхгүй юу бурхны
шашины онолоор одоо миний яг 5 жилийн урдах амьдралыг
харахад би ёстой аймар ичиж байгаа юм чинь яанаа галзуурчан
яаж ярьж байсан бол гээд ингээд л лам минь ингээд хүмүүсийг
санаа зовож байгаан ш дээ за тэгэхдээ яахав би эд нарын
төлөө юм хийнэ шүү гээд сайн сайхны төлөө би жаахан ч гэсэн
хувь нэмэр оруулах тэгээд яадаж нэг баярлуулах нэг сайхан үг
хэлчихъе л даа яахав урьд би муухай харьцаж байсан байж
болно хэрэлдэж байсан байж болно ингэж байж болно тэгээд
яахав манай гэрийнхэн ингэж байгаа юм л даа за 5 жилийн
дараа намайг хараарай гэсэн үнэхээр 5 жилийн дараа миний
амьдрал тогтсон, Одоо тэд нар хүлээн зөвшөөрөөд ингэж байгаа
юм өөрснийхөө хүүхдүүдэ тэгж байгаа юм л даа ихэнхи нь манай
гэрийнхэн чинь буддын шашин шүтдэг байгаа юм чинь би хэзээч
ерөөсөө хэлээгүй буддын шашин шүтээд байна гээд хэлээгүй
ганцхан өөрсдөө хүний амьдралаас олж авах Оогий одоо ёстой
аягүй гоё амгалан болчихожээ. Хүний өөрийн зорьсон хүссэн
хүсэлтэй юмандаа ингээд орох ямар сайхан юм вэ? Би тэгээд
өөрийнхөө үр хүүхдэд ингээд захиад байгаа юм чинь миний хөө
мэргэжил хамаагүй хамгийн гол нь өөрийнхөө аягүй сайхан өөрт
чинь сайхан санагдсан сайхан тэр л мэргэжлийг сонгоорой
ээжийгээ дуриаж чи эмч бол чи багш бол хэрэггүй юм байна шүү
өөрийнхөө сайхан хүссэн юмаа олоод ав тэгвэл тэр чинь чиний
амьдралын баяр баясгалан, тэр чиний амдралд сайн сайхан юм
өгнө тэр чиний бусдад өгөх сайхан чанар юм байна шүү гэдэг
тэрийг хамгийн гол нь манай энэ багш нарын зааж өгсөн номын
дагуу миний амьдралдаа хийсэн өөрчлөлтөөс тэр хүмүүс харчиж
байгаа байхгүй юу одоо бол ямар ч газар ингээд очсон хэнтэй
ч ярьсан чөлөөтэй ярих боломжтой болсон. Би ч нэрэлхүй аягүй
нэрэлхүй хүн байсан, санаа зовдог хүн байсан тэгэхэд тэр
болгон хаягдаж байгаа юм яагаад гэвэл энэ хэрэггүй юм байна
а гээд. Бусд нь зүгээр сайн юм хийгээд явж байхад надаа
зовоод байх юм байхгүй ш д тэгээд би тийм их гоёж гангалаад
ёстой нээрээ алт мөнгө зүүгээд надад хэрэггүй. Тэгээд хүн
өөрийнхөө сэтгэлийн энэ хэтэрхий их шунасан хүслүүдээ
хаагаад ирэхийн бол хүний амьдрал амгалан тайван сайхан
болно гэдгийн юм аа гэдийг сайхан ойлгож байгаа юм л даа.
Тэгээд буддын шашны үзэл онол хүний амьдралд, өөрийн бусдын
амьдралд аягүй гоё нөлөөтэй юм байна шүү гэдгийг хамгийн гол
нь тэрийг яг бүтэн одоо нөгөө юу 2003 оноос эхлээд 2006 он
хүртэл энэ багштайгаа ажиллаад өөрийнхөө сайхан хамт
олонтойгоо ажилласныхаа буянаар улам ихийг ойлгож авсан
.Аягүй сайхан ихийг ойлгосон тэгээд л хүн амьдралаас чинь
эгэл жирийн жаахан хүүхдээс хүртэл хүн юм сураад ирдэг юм
байна лээ одоо ингээд л орцны хүүхдүүд ингээд гүйгээд ингээд
явж байхад чинь нөгөө хүүдүүд чинь ёстой ямар ядаргаатай
хүүхэд вэ?гээд хэлнэ ш тээ тэгэхэд аймар инээж байгаад
багшаа та ингээчээ гэхэд аймар баярлаж байгаа юм чинь хүн
ийм л байх ёстой юм байна ш д тэгэхэд би чинь нөгөө том хүн
учраас муу дадалдаа баригдсан хүн Отгоо чи яасан ядаргаатай
юм вэ? Би тэгээд чимээгүй болоод цаашаа явчихна тэгэхд
хүүхэд ямар гоё сэтгэл вэ? Тэр чинь би ч яагаад тийм байж
болдоггүй юм вэ?тэгээд тэгэнгүүтээ өөрөө аягүй баясаад
бусдыг аягүй гоё баярын (0-48-02) уриад одоо зүгээр
өөрийнхөө амьдралд хамгийн гол нэг лоозон тавчихаад байгаа
байхгүй юу ямар лоозон тавьчихсан байхгүй юу, ямар лоозон бэ
гэхлээр ерөөсөө амгалан тайван бие биеэндээ эв найрамдалтай
амьдарцгааяа эв найрамдалтай амьдрал амгалан тайван
амьдарсанаас бүх юм урган гардаг бүх юм сайн сайхан болдгын
байна шүү тэгээд энэ чинь хамгийн гол нь явж явж юу вэ
гэхлээрээ зэрэг яг энэ багш нарын заасан номнууд амьдаралд
хэрэгжээд байгаа бурхан багшын заасан сургааль ямар агуу юм
бэ хүний өөрийн гайхамшиг гэдэг хүн өөрийгөө ч хоролж болно
өрөөлийг ч хороож болно эцсийн дүндээ хүн яагаад үхдэг вэ
өөрийгөө хоролсоор байгаал үхчихдэг баталгаатай, би бол шууд
тэгээл хэлчихнэ та өөрөө өөртөө заримдаа тэгээд манай ээж
тэгдгийн Отгоо ёстой хэрэггүй шүтэхийн маа хэрэггүй ээ яахын
ээжээ би өөртөө л засал хийчихэж болохийн байна шд ээ өөрөө
өөртөө зурхайч аа гээл хэлчдэгийн тэгэхэр ээж ёстой энэ арай
дэндүү юм аа муухай гачин гачин юм ярьхийн яагаад би зурхайч
гэж хэлж байгаа юм бэ яагаад би зурхайч гэж байгаа юм бэ чи
өөрийнхөө юмыг өөрөөл ингээд тайван амгалан аваад бусдад
сайхан хандаад сайхан зөв замаар яг энэ бурхадуудын сургаал
номлолын дагуу ингээл зөв замаар яваад байх юм бол надад
зурхай хэрэггүй би ийм юм сурч байгаа яагаад гэвэл миний
сэтгэл бохирдоод ирвэл миний амьдьралд зовлон орно тэр
сэтгэлийн бохирдолыг засаад ирэнгүүд миний амьдралд жаргал
гарна тийм учраас би зурхайч болчихожоогоон тийм учраас би
өөрийнхөө заслыг хийцэн тэгээл хүмүүс чинь ингээл ёстой
бурхан шашин юу ч өгөхгүй ёстой 200 мянгаар уншууллаа 300
мянгаар уншууллаа хамгийн гол нь мөн чанрыг нь ойлгохгүй
бурхан шашин чинь ер нь хүнд юу өгч байна вэ хүний амгалан
тайван аз жаргалтай байх бүх юм энэ шүү тэгэхэд бид нар
ингэдэг байхгүй юу за одоо намайг инглээшдээ анх номонд орж
байхад багш ингэдгийн за тэгээд та тэр хаалгаар ороод ингээд
ороод сайхан юманд хүрээрэй ингээд заачийш дээ та энэ
хаалгаар л орно шүү худлаа байх өө гээд нөгөө хаалга руу нь
гүйгээд явчихвал тэр цаад талын хаалганд яадгийн чөтөр шулам
суудгын инээв тэгээд энэ талаар энд ёстой алт эрдэнэс байгаа
шүү ийшээ ороорой гээл зана шд ээ тэгэнгүүд л тэрлүү нь явах
гэсэнээ буруу хараад явчихаж байгаа юм чинь тэгвэл би
амьдрал өөрөө харж чадахгүй яагаад вэ гэвэл би өөрөө нөгөө
нэг манай бурхны шашин чинь үнэхээр гайхамшигтай сайхан
шашин юм байна хүн гэдэг чинь үнэхээр өөрөө гайхамшиг юм
байна хүн өөрөө энерги юм байна хүн өөрөө өрийнхөө аз
жаргалыг өгдөг бусдын аз жаргалыг өгдөг өөртөө амгалан
тайванг авчирдаг хүн өөрөө үргэлж сэтгэлийн хувьд хувьсаж
байдаг байнга хувьсаж байдаг хувьсахдаа сайн хувьсах уу муу
хувьсах уу гэдгийг өөрөө л ийм юм байна гэдгийг аягүй гоё
ойлгож аваад одоо бурхан шашины онолыг аягүй сайхан одоо би
оюутнуудад аягүй ярих дуртай манай энэ юу буддын шашины
асрал төвд чинь юу яадагийш дээ одоо 2 дох жилдээ тийм төсөл
явагдаж байгаа байхгүй юү ингээд Их дээд сургуулиудын
оюутнуудад бурхны шашны зөв амьдрах ухаан гэсэн тийм нэрэн
доор яадаг буддын шашны энэ зөв амьдрах ухаануудыг заадаг
байхгүй юу манай төвд чинь тэгээд 150,000 төгрөгний тэтгэлэг
тэр оюутнуудад өгдөг юм. Бүтэн жил суугаад тэгээд тэр
оюутнууд чинь бүтэн жил суугаад ингээд л тэтгэлэг өгч одоо
бол 22 их дээд сургуулийн хувийн болон улсын 22 их дээд
сургуулийн 100 гаруй оюутнууд ингээд сэлгэх маягаар явдаг
юм. Баталгаатай ингээд тогтмол явж байгаа нь бас байгаа
тэгээд л тэр оюутнуудчинь тогтмол ингээд л амьдрах ухааныха
хичээлд суугаад өөрөө тэтгэлгээ авчихна нөгөө дээд
сургуулийнхаа төлбрийн талыг олоод авчиж байгаа юм, аан,,
нөгөө талдаа өөрсдөө ингээд амьдрах ухаанаа олж авдаг тэд
нар аягүй чухал байгаа байхгүй юу? Амьдрах ухаанаа олж авна
гэдэг чинь өнөөдөр яг миний амьдрал шиг миний урд талын тэр
хүнтэй суугаад амьдарч байсан тэр хэрүүл хараал нөгөө шулам
шиг л амьдраад л өөрөөгөө галзууруулчихсан байсан тэр галзуу
амьдралаар хүн болгон амьдрахгүй нээх их аймшиг ш дээ
аймшиг. Тэгээд тэрийг чинь хүмүүс мэдэхгүй байгаан ш д
тэгээд тэгэхээр чинь бид нар ингэж байгаан ш д хөөрхий
амьтан мэдэхгүй байгаан ш д ямар намба суусан биш гарцаа
олохгүй байгаан ш д тэгэхээр нь хүүхдүүд гарцаа олчихвол
ямар гоё вэ? Тэгээд л тэгээд манай энэ бурхны шашны тэр
заагаад байгаа тэр хичээлүүд нь хүүхэдэд сэтгэлийг өгөхөөс
гадна над шиг тйим галзуураад байгаа тэр галзуу зан шиг
галзуураад байгаа сэтгэлийн тэр зовлонтой амьдралыг 1 ч
гэсэн 2 ч гэсэн 20ч гэсэн 30 ч гэсэн гараад яваад байгаа нь
гайхамшигтай байгаа байхгүй юу? Тэгээд тэр оюутнууд чинь
аягүй би аягүй хэлэх дуртай за миний хүүхдүүд хүнтэй
суугаагүй байхдаа сайн сайхан амьдралынха гол юмыг олоод
авчих тэгээд зөв замаараа өөрөө ингээд тайван амгалан
урагшлаад явчихна. Бүх юм чинь аягүй чөлөөтэй сайхан болох
юм байна. Тэгээд ингээд явдгын шүү гээд тэрийгээ аягүй
тайлбарлах дуртай. Тэгээд л ингээд буддын шашны онол чинь
ингэдэг бурхан багш чинь энд төрсөн энийг нь ярихаар бид
нээх их ярьж чаддаггүй юм би яг онолын түвшинд нь ярьж
чадахгүй зүгээр өөрийнхөө практик амьдралд туулсан юмаа
миний хөө ингэж амьдардаг юм ингэдэг юм байна ингэдэг юм
байна гээд оюутнуудад би аягүй ярих дуртай. Тэгээд өөрөө
худлаа үнэн ч гэсэн яриадл нэг ч гэсэн хүнийг сайн юманд
оруулчих юмсан гээд аягүй ярих хүсэлтэй. Тэрийгээ ярихаар
оюутнууд бас сайхан хүлээж аваад байдгын юм лдаа өөрийгөө
магтаж байгаа юм биш л дээ. Аягүй гоё хүлээж аваад байдаг юм
яагаад гэвэл би бодит амьдрал дээр тэрийгээ үзчихсэн тэгээд
би чин сэтгэлээсээ хэлж байгаа учраа тэр хүмүүс аймар гоё
хүлээж авдаг. Тэгээд тэрнээс өмнө ингээд оуюутнуудад ярихаар
аягүй дуртай одоо манай оюутнуудыг эд нар аягүй гоё ихсээд
байгаа ш д. Тэгээд тэр болгныг чинь энэ Ирландаас ингээд
манай Ринбучи багш маань ирээд сайн санаатай хүмүүсийн
тусламжаар ингээд өөрөө энэ санхүүжлитаа олж ирээд ингээд
монголын ард түмний тухай тэр олон хүүхдүүд 30, 40 хүүхдүүд
чинь 150,000 төгрөгний тэтгэлэг өгнө гэдэг чинь 4, 5 сая 6
сая төгрөг болоод явчихаж байгаа юм. Тэр болгоныг өгч чадаж
байна тэгээд л нөгөө нэг энэ хоолны хүүхдүүдийн хичээлийн
хэрэглэл, тэр сургаж байгаа багш англи хүмүүс тэгээд л эднар
чинь хоол унд орон байр юм гээд л өчнөөн дөчнөөн санхүүгийн
юм их гарна аа даа тэр болгоныг манай Ринбучи багш, Тэр гэрш
багш тэр мажиирав гуайн ангид бүх сайн санаат хүмүүс тэр
гадаадаас тийм сайн сайхан сайн санаатай хүмүүс хүрч ирээд
энэ туслажийг өгч тэр тусламжийг бид нар өөрийнхөө монголын
ард түмэнд хэлэхэд нь гэсэн үнэн зөвөөр нь яг ингэж өгөөд
тэр хүмүүсийгээ баталгаатай сайн сайхан амьдралд хүргэчих
юмсан гээд тэрний төлөө үнэхээр өөрийнхөө чадах чинээгээрээ
өөрийнхөө хир хэмжээнд тохирсон юмаараа ингээд л тааруулаад
л ингээд өгөхигээд хичээгээд л тэгээд зүтгээд явж байгаа
байхгүй юу тэгээд эцсийн эцэстээ манай ард түмэн сайн сайхан
амьдралын төлөө явж байгаан ш д өөрийнхөө оюунлаг байдал
өөрийнхөө тэр сайхан тэр сэтгэлийг сайхан эзэмдээсэй гээд
аягүй хүсэж мөрөөддөг тэрийг л бодож ингэж явдаг. Одоо манай
энэ юун дээр чинь тэр 25 хүүхэд хоол хийж байна. 9-р хорооны
өрх тогойлсон өрхийн орлого багатай нэн ядуу айлын 25 хүүхэд
ааннн, дээрээс энэ 133 гээд улсын цэцэрлэг байдаг юм. Тэрэнд
нэг халамжийн бүлэг гээд нээсэн тэнд бас 25 хүүхэд байгаа
аанн 24 цэцэрлэгт нэг 10 хүүхэд байгаа юм. 24 –ийн
цэцэрлэгийн хүүхдийг яагаад авсан бэ гэхээр зэрэг нөгөө
залуу хүмүүс чинь ажлаа хийх гээд одоо нөхөргүй ч байдаг юм
уу?ажил хийх гэхээр ерөөсөө хүүхдийг нь харах хүн олдохгүй ,
хүүхдийг нь харах хүн байхгүй, нөгөө хүүхдээ хаяад явж
болохгүй, ажил хийж болохгүй, ингээд гаццан байгаа хүмүүсийн
хүүхдийг ингээд аваад 24 цагийн цэцэрлэгт өгөөд тэгээд өүх
төлбрийг нь төлөөд, хувцас хунарыг нь өгөөд тэгээд ерөөсөө
тэр цэцэрлэгт юу хэрэглэдэг үү? юу авдаг уу тэр болгоныг нь
манай эндээс өгдөг байхгүй юу?тэгээд л манай энэ байгууллага
чинь өөрөө тэгээд хүүхдийн хувцас хунар,өө олон төрлийн
үйлажиллагаа явуулна бас дулаан хувцас өгч байна, хувцасгүйд
нь хувцас өгч байна, түлээ нүүрс гээд, түлээ нүүрс нь ингээд
ерөөсөө өвлийн хүйтэнд ингээд түлээ нүүрсгүй болцон ингээд
аягүй сонин амьдралтай хүмүүс байдгын ш дээ. Ингээд би ч
ёстой ингээд л тэр туслаж төсөл дээражиллаж байгаа байхгүй
юу? Түрүү хэлсэн үү? аанн тэгээд тэр тусламж төсөл чинь ядаг
вэ гэхээр зэрэг дандаа ингээд ядарсан хүмүүсээр ороод л
яваад байна тэгээд тэгэхэд чинь хөөрхий амьтан нэг эмэгтэй
байгаан юм л даа энэ 2 хүүхэдтэй 2 том охинтой тэр нь
дагавар охин нь юм байна лээ. Тэгээд сүүлд нэг өөрөөсөө
залуу хүнтэй суусан. Тэгээд өөрөө бас нөгөө оюун санааны
юманд ороод үе үе ингээд мэдрэлийн өвчин хөдөлдөг тэгээд тэр
жаахан архи уудаг хүнтэй суучихсан байгаа юм л даа
амьдрахынхаа эрхээр тэгээд архи уудаг хүнтэй суусан тэгээд
тэр архи уудаг хүнээс нь2 хүүхэд гарсан тэр 2 нь 1 нь 1
настай2 сартай, нэг нь 3 сартай тийм жаахан. Тэгээд бид нар
өвлийн хүйтэнд яваад ороход чинь юу вэ? Зуны амваар шиг
ингээд зах банзаар ингээд захлаад 2 , 2 метрийн харьцаатай
тийм жаахан байшинд тэр нөгөө муу 2 хүүхэд нь ингээд
ангалчихсан, нүүрс түлээгүй, тэгээд ингээд өвлийн хүйтэнд
чинь манай энд чинь35 градус хүрс байгаа юм.Тийм аймар
хүйтэнд чинь ингээд л дээврээр нь нүх гарчихсан байгаа юм
чинь тэгээд ийм юманд хөөрхий амьтан тэр эмэгтэй бүр оюун
санааны хувьд нөгөөдөх чинь хавар намарт өвчин нь хөдөлдөг
тэгэхээр яах юм байгаа юм бөө мэд тэгэхдээ аймар байгаа юм
чинь.тэгээд бид нар яг тйим хүмүүсийг олоод тэд нарт засгууд
бас тусладгын юм л даа төр засаг минь. Энэ нөгөө 9-р хорооны
ингээд засаг даргаас нь нийгмийн ажилтан нараас нь бас
ингээд айлуудын хаягийг авч байгаа юм. Бас энэ өрхийн
эмнэлгүүдээс хаягийг нь авч байгаан тэгээд тэрнийгээ бүх
айлуудаар орж үзээд яг үнэхээр туслах ёстой тийм айлуудыг
олоод өгч байгаа юм. Тэгэхэд дэндүү өрөвдмөөр байгаа юм чинь
хөөрхий энэ амьтан яаж амьдрана даа гэд зүрх шимширч байгаа
юм чиньтэгээд бид нар эндээс хувцас хунар тэгээд түлээ
нүүрсний тусламж өгсөн. Бас манайх будаа гурилын туслам өгч
байгаа. Тэгээд л тийм айлууд чинь ингээд л 1 шуудай гурил ,
1 шуудай будаа өгөхийн тэгээд л ингээд нүүрсийг чинь 10, 20
шуудаагаар ч байсан ингээд л хүрэлцээтэй ингэж өгөөд ямар ч
байсан өвлийн хүйтнийг яаж ийгээл авхуулчихсан юмсан гэж
ингэж бодоод л ингээд ажилдаа явдаг байхгүй юу? Тийм тийм
айлууд аягү их байна тэгээд л ядарсан хүмүүсийг ээж аав 2 нь
2 лаа архи уугаад байхаар энэ хүүхдүүд нь яаж ч чадахгүй
үнэхээр амьдралууд чинь ингээд л зүтгээд л ингээд 5-р ангийн
жаахан охин ёстой,,,нэг айл байдгыэ юм аа ээж аав2 нь 2 лаа
архи ууна ажил мажил хийхгүй тэгээд юу доороо 3, 4 дүүтэй
тэгээд тэр охин чинь аймар зүтгэж байгаа юм чинь би энэ
амьдралыг ёстой яаж ийж байгаад хөл дээр нь босгочих юмсан
гээд л манай энэ байгууллагатай чинь холбоо тогтоогоод энэ
бурхны шашны номонд суугаад л ингээд л ёстой амьдрал гэж
мэгээд тэгээд тэр тал руу аягүй хөөрхий амьтан тэр охиныг
аягүй харж үзээд бид нар ингээд бас энэ багш нар эд нар чинь
аягүй гоё тусламж өгдөг байхгүй юу тэгээд тийм тийм айлуудад
туслаж өгнө. Хүн ингээд тэмцээд амьдралдаа тэмцээд өөрөө
ингээд байхад амьдрал нь сахйан болно, За нөгөө охин чинь 10
төгсөөд дээд сургуульд орсон л доо, тэгээд манай энэ
байгууллагаас нэг юу тусламж гуж байсан юм. өөрөө яая гээд
сургалтанд хамрагдахад ингээд тусламж өгөөч гэж тэгээд тэгье
тэгье гээд тохирч байсан юм чинь нөгөө ээж аав 2 нь ямар ч
ажилгүй юм чинь амьдрах боломжгүй тэгээд өөрөө ажил хийгээд
явсан байна лээ одоо тэгээд ажлаа хийгээд л явж байгаа.
Ажлаа хйигээд л явж байгаа тэгээд манайх чинь өөрөө нөгөө
нэг бизнесийн байгууллага биш учраас санхүү тийм их байхгүй
тэгээд манай дотоодоосоо туслам гэж ерөөсөө байхдаггүй.
Манай ингээд л хүмүүс ингээд явахад өөрийнхөө албаны
хүмүүстэй манай ард түмэн чинь сайхан ард түмэн тэгээд
нэөгөө талдаа даруу дарга нар гэдэг чинь мэдээж улаан цайн
хүмүүс байх юм. Тэгээд л нэг баян чинээдэг хүн байна гэж
бодоход сайхан боссууд ингээдбайна. Их юм хийж байна эд нар
чинь өөрсдөө нөгөө бас цохих ёсоор тусалжилж байгаа байх
байгаа байх. Гэхдээ манайх дотоодоосоотусламж аягүй бага
байдаг. Дандаа Ринбучи багш л өөрөө ингээд л хүмүүсээс бусад
хүмүүсээс тусламж ингээд аваад л тэр санхүүжилтаар монголын
ард түмний төлөө юм хийье даа гэж тээр холоос ил ингээд
зүтгээд л хийгээд байна. Тэгээ хэрвээ мэддэг бол бас манай
арл түмэн жаахан ч гэсэн хүнд бол туслах багаддаггүй юм
байна лээ. Тэгээд сая чинь би тэгээд л тэгэхэд чинь ингээд л
зориг сангийн нгэ хэдэн хүүхдүүд манай эндэээс ирээд энд
ажиллахгүй юу тэгэхэд нөгөө өвтэй хүүмүүсийг чинь яг олоод
нөгөөдүүл чинь яг айлаарнь ороод тэгээд өвчтэй хүмүүсээр нь
ороод үзээд тэр оюутнууд нь эмнэлгийн анагаахын дээдийн
оюутнууд байсан юм чинь бас ингээд судлаад үзээд тэгээд тэр
170,000 мянган төгрөгийн бас тэтгэлэг эм тарийгаа авч
чаддаггүй хүмүүс зөндөө л байгаа тэгчээд болж байна ш дээ яг
гарц санаагаа хүнээ олоод байгаа юм чинь тэгсэн мөртлөө
нөгөө оюутнууд чинь аягүй хөөрхөн хүний тус багаддггүйв
тэгээд оюутнууд чинь манай нөгөө 25 хүүхдийг чинь ёстой
бүтэн 1 сар 2 сар яг нэд юунд сургаж байгаа юм л даа бүтэн 2
сар ингээд л хийчээлийн давтлага хийлгэж байгаа юм. өөрийгөө
чадах чадахаараа хүүхдүүийг анги ангиар нь хувиарлаж аваад
тэгээд одоо манай энэ хүүхдүүд ямар болсон юм гэсэн хичээлд
ёстой аймар дуртай болсон. Гүйж ирээд ка одоо давтлага хийх
ёстой шүү өүүр ингээд хэвшил тогтоогоод аягүй гоё хичээлдээ
сайжирсан. Тэр хүний тус багаддагүүй юм билээ. Оюутнууд бас
ирээд зааж өгөхөд болж байна тэгээдл жаахан жаахан жаахан
хүн чинь өөрөө жаахан тэгээд хүнд чин сэтгэл л байхын бол
хүний тус багаддагүүй юм байна шүү гэдийг аягүй гоё
харуулаад их гоё ном сураад бас бурхны шашны үзэл номлолыг
үзснээрээ хүнд их хэрэгтэй буян болж байгаа юм. Бас нөгөө
юугаа мартчихаж бас 10 жилийн хүүхдүүдэд бас сургалт
явуулдаг ш дээ бас эцэг эхийн ажлыг сонирхохуй гэсэн сургалт
явуулдаг байхгүй юу тэр сургалтанд явж байгаад бүх манай энэ
дүүргийн энэ чинь 6 дүүрэг байдаг байхаа бүх дүүргээс 200
аад хүүхэд явж байгаа юм. Бүр ёстой аймар их явна аймар
түргэн сайжирна шүү яагаад гэвэл муу сэтгэл гэж байхгүй юм
чинь ингээд хэлэнгүүт аанхх яг тийм байна. Гээд л ингээд
сайжираад байгаа юм. Тэгээд л нөгөө хүүхдээсээ эхлээд ингээд
сайжираад байхаар чинь тэр нөгөө хүүхэд чинь өөрийнхөө оюуны
чадавхи өндөр болж байгаа юм, ёссуртахуун нь сайхан болж
байгааюм , шинжлэх ухааны мэдлэгээ авч байгаа юм, өв тэгш
ингээдсайхан хүн болчихоор нь эд нар чинь алсдаа өөрөө
сайхан зам өрөөд сайн сайхан амьдраад л явчиж байгаа юм.
Тэгээд энэ эн талаара манай буудын шашны асрал төв гэж асар
их ач холбогтой байгаа байхгүй юу энд хаан ч магтаалын үг
орогүй би хийд магтахыг хүсээгүй зүгээр л болж байгаа үйл
явдал, процессийг нь л ингээд яриад байгаа. Тэгэхээр
эцсийнэцэст манай энэ хүмүүс одоо юм хийхдээ бас тээ бурхны
шашны онолыг амьдрал дээр хэрэгжүүлээд тэгээд өөрийнхөө
шинжлэ ухаанын мэдлэг хийж байгаа ажил эд нартай нь тэгээд
хамсруулаад аваа үзвэл их гоё юм байна манай ард түмний
төлөө их сайхан юм хийх юм байна, их боломжтой юсм байна шүү
гээд олон хүн ирэхэд би хэзээ ч хаана ч нүүр улаахгүй яагаад
гэвэл хаана ч зурагтаар гарсан ч би зүгээр л хэлчихвэл
зүгээр ерөөсөө ичихгүй. Яагаадгэвэл энэ бол үнэхээр миний
амьдралл болсон би туулсан, туулаад үзсэн, энэ бол магтаж
байгаа юм нь биш багш нарын гавъяа бурхны шашны өөрийнх нь
үзэл онол сургаалийн үнэн гэдгийг баталж үзнээр яг хэлж
байгаа үг байхгүй юу? За тийм л байна, за тэгээд сонирхолтой
асуулт асуухгүй юу бараг ерөнхийд нь ярьж ярьж ярьчихлаа,
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.