Tsevelee


Basic information
Interviewee ID: 990910
Name: Tsevelee
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1972
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: sum, Uvs aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За миний ярил … урилгыг хүлээн авч, энэ ярилцлаганд аа оролцож байгаад би маш их баяртай байнаа.

Цэвэлээ -

Их баярлалаа.

Бямбажав -

За миний ярил, урилгыг хүлээн авч, энэ ярилцлаганд оролцож байгаад би маш их баяртай байна.

Цэвэлээ -

Би ч гэсэн баяртай байна.

Бямбажав -

Ярилцлагаа эхлэхээс өмнө танаас хэдэн зүйл асууж лавлах ёстой.

Цэвэлээ -

За.

Бямбажав -

Тэр юу вэ гэхээр аа таны өгсөн ярилцлаганд байгаа бүх мэдээллийг бид нар арван жилийн дараа ч юм уу, зуун жилийн дараа эрдэмтэд, мэргэд судалгаа шинжилгээ хийх, аа мөн түүнчлэн радио телевиз, сонин сэтгүүл, одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо ишлэл татах тийм зүйлд бид нар ашиглах болно. Та энийг бид нарт зөвшөөрөх үү, та?

Цэвэлээ -

Зөвшөөрнөө.

Бямбажав -

За баярлалаа. Дахиад бас нэг асуух зүйл байна л даа. Хэрэв та хүсвэл өөрийнхөө нэрийг нууж үлдэж болно, аль эсвэл нуухгүйгээр ил хэлж болно.

Цэвэлээ -

Тэр нуухгүй хэвээр нь л …

Бямбажав -

За их баярлалаа. За одоо ингээд ярилцлагаа эхэлье.

Цэвэлээ -

За.

Бямбажав -

Аа тэгэхээр аа юуны өмнө өөрийгөө танилцуулаад, аа тэгээд амьдралынхаа тухай жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу.

Цэвэлээ -

Намайг Цэвэлээ гэдэг. Би 72 онд төрсөн. Мянга есөн зуун. Тэгээд Увс аймгийн төвд нь төрсөн. Тэгээд айлын 9 хүүхдийн хоёр дахь нь. Тэгээд манай аав бол тийм засварчин. Ээж бол малтай хүн байсан. Тэгээд одоо ингээд 96 онд хүнтэй суугаад, 99 онд одоо Улаанбааатар хотод шилжиж ирсэн. Амьдрал бол одоо бол яахав дажгүй. Яахав амьдралын явцад янз бүрийн нөгөө оноо алдаа байдаг. Тэгэхээр чинь тэгээд ерэн дол … 93 онд анхны хүүхэд маань гараад, тэгээд 2000 оноос манай нөхөр ингээл ондоо хүнтэй суугаал явцан. Тэгээл миний амьдрал бол маш хүнд, хэцүү байсан. Тэгээл ёстой үнэхээр амьдрал бэрх хүнд, дөрвөн хүүхэдтэйгээ би ядарч зүдрээд л, ёстой зарим үед жинхэнэ амиа хорлох тийм юм хүртэл надад бодогдож байсан байхгүй юу. Тэгээл аймаар хэцүү байгаал, ингээл, сүүлдээ энэ хороонд шилжиж ирээл байж байсан чинь харин Асрал төв гэж байгуулагдцан. Тэгээл амьдрал нэн ядуу тийм айлуудын хүүхдүүдийг цэцэрлэгт авч байна. Хичээлийн хүүхдүүдийн давтлага өгч байна. Хоол өгч байна гэсэн. (0-02-43) Тийм юм сонсоол, тэгээл би энэ сүмд чинь 2004 онд анх 10 сард ирж байсийн. Тэгээл хүүхдээ цэцэрлэгт нь өгөөл, өөрөө ингээд гэвш багшийнхаа ингээл тайлбарт хичээлд нь суугаал, тэгээл ер нь хүний амьдралын утга учир юу байдгийг л ойлгож ирсэн. Тэгээл одоо бол ингээд л 2005 оны 7 сарын 30-нд энд ажилд орсон. Тогооч хийдэг. Тэгээд ер нь бурханы ном гэдэг чинь хүний амьдралд үнэхээр хэрэгтэй юм гэдгийг мэдэж авсан. Яагаад гэхээр хүн чинь нөгөө бурханы номыг үзээгүй болохоороо шантрах юм амьдралд их гардаг. Юунаас ч юм бэ ингээл нэг л юм бүтэхгүй болохоор л тэгээл санаагаар унах ч юмуу тээ? Маш хэцүү байдалтай болоол. Одоо бол ингээл би нэгэнт л номонд орчихсон юм чинь ингээл сандрах ч юмуу, тийм байдал гарсан ч гэсэн уурлах, бухимдах үе гарсан ч гэсэн биеэ бариад, хэзээ ч уурлахыг хүсдэггүй. Хэнд ч мууг хүсэхгүй, мууг хүсэхгүй. Муу юм байсан ч тэр бол миний л өөрийн муугаас болоод л тийм юм болсон болохоор би аль болохоор сайн сайхны төлөө, сайныг сэтгээд л бодоод байхаар үнэхээр юм сайхан болдогийн байна лээ. Тийх. Тэгээд нөгөө жаахан байхдаа бол нөгөө эцэг эхийн гар дээр хангалуун, тансаг, үнэхээр аз жаргалтай сайхан байсан хүн чинь нөхөр сүүдэрт гараал, ингээл амьдрал хүнд болоол ирэх тусам сэтгэл санаагаар унаал, жинхэнэ нөгөө амиа хорлох ч гэдэг юмуу, өнөөдөх шантрах үе их ирдэг байхгүй юу. Яг тийм үед чинь бурханы ном гэдэг чинь үнэхээр хэрэгтэй юм гэдэг. Тийм болохоор би одоо ингээл багшийнхаа номыг аль болох таслахгүйг хичээгээл, тэгээл улам олон хүн ингээл энэ номонд ороосой. Тээ? Багшийн хичээлд ороосой. Ингээл хүүхдүүд ч гэсэн ингээл гадуур явж байгаал, тоглоод наадаад ч юмуу, энэ тэрүүгээр тэнээл явж байгаа хүмүүсийг аль болох энэ номонд оруулах юмсан. Нэгнийх нь ч гэсэн амьдралыг ингээл өөд нь татах юмсан гэж боддог л доо. ??? (0-04-42) манай нөгөө есүүлээ гэж би анх хэлсэн. Одоо хамгийн том эгч маань хөдөө амьдардаг. Энд болохоор манай тав зургуулаа байгаа. Тэгээд хоёр бага, гурван хүүхэд нь нэг ёсондоо оюутан. Тийм ??? гэгээд бас оюутнууд ч гэсэн хичээлд явдаг юм чинь бас номонд суугаад, тэгээд нэг тав дахь дүү маань аймаар ууртай. Тийм цочмог хүүхэд байсан байхгүй юу. Тэгээл бас ингээл өнгөрсөн намраас ингээл багшийн номонд явцан. Одоо арай л ондоо болцон. Би ер нь өөрийгөө ингээл засаад байгаа шүү Цэвэлээ эгч ээ. (0-05-12) Яагаад гэвэл би аймаар ууртай, цочмог, танай 4 хүүхдийг чинь ингээ хараал уур хүрээл, ингээл барьж зодоол, загнаал, ингэдэг байсан. Одоо бол би ерөөсөө тэвчээд, аль болох миний дүү нар ингэж болдоггүй юм шүү. Тэгж болдоггүйм шүү гээд л тээ. Дандаа тэгдэг болцон. Тэгэхээр үнэндээ л бурханы ном гэдэг чинь л хүний амьдралд хэрэгтэй юм билээ. Тэгээл одоо манай хүүхдүүд чинь бас хүүхдүүдийнх нь сургалтанд явдаг. Хоолонд нь хоёр нь яваад. Нэг нь болохоор зүгээр сургуульдаа явж ирээл, бас англи хэлний сургалтанд нь зун явж байсан. Тэгээл юу яадаг байхгүй юу. Орой болохоор бүгдээрээ ингээл суугаал, би өөрөө ингээл орой болохоор Бурхан багшийн … даа ингээл бүгдээрээ мөргөөл, номоо уншдаг байхгүй юу. Тэгээл би өөрөө “Итгэл”ээ уншаал, Ногоон дарь эх, мэх бүгдий нь уншина. Тэгээд манай хүүхдүүд бүгдээрээ бясалгаал суучихна. Тэгээл хааяа нэг ганц нэг нь л үймүүлдэг байхгүй юу. Тэгээл “за чи ч ёстой сайн хүн болохгүйм байна даа. Чи ямар үйлийн үрээр надад ирээв. Миний үйлийн үр л байна даа чи” гэхлээр л тэгээл жаахан тогтчихдогийн. Тэгэхээр бас их хэрэгтэй байна гэж бодоод байгаам. Тэгээл хэлж байгаам даа би. Найзаа ингээд өмөөрөөд, найзыгаа өмөөрөөд айлын хүүхэдтэй зодолдчихсон ч гэдэг юмуу, тийм юм ярьж давхиад. Ээжээ, яанаа миний хүүхэд чинь бурханы номонд яваад байгаа биш билүү. Тэгээд яагаад зодоон хийцэн бэ? Чи тэр хүүхдийг чинь найзыг чинь ингээд майжга хөлтэй, үсээ тайруулцан, эрэгтэй ч юмуу, эмэгтэй ч юмуу гээл шоолж байхад нь чи “яанаа чи, чиний нүд чинь сайн хардагийм уу? Наад чинь эрэгтэй хүүхэд юмуу, эмэгтэй хүүхэд юм” гээд тайлбарлаж хэлэхгүй чи. Яагаад тэр хүүхэдтэй зодолдож байгаан гээл. Тайлбарладаггүй чи гэхэд Харин тиймээ. Үнэхээр тэгэх байсийм байна шүү гээл манай хүүхэд бол өчигдөр тэгж л байлээ л дээ. Тэгээл миний хүүхэд аль болох тийм зодоон цохион, хэрүүлээс зайлсхийгээл, болж өгвөл найз нартаа ингээл тайлбарлаад өгөө. Чи юуны хэрэг тийм багшийнхаа номонд явж байгаа билээ гэхээр Харин тийм байна шүү гэж тэгж хэлдэгийн ш дээ. (инээв) Тийн. Ер нь л зүгээр шүү. Манай нөхөр чинь ингээд юу яагаад явцан болохоор анхандаа бид нар нөгөө бурханы номонд ороогүй болох дээр айхтар үзэн яддаг байсан. Ёстой ингээл дөрвийн дөрвөн хүүхэдтэй хаяад явчлаа. (0-07-16) Бид нарыг ингэж зовоосон юм чинь тэр ч гэсэн зовох ё … зовно. Бид нар бараг тэрийг нь харна гээл аймаар үзэн ядна ш дээ. Тэгээл их боддог байсан. Одоо номонд орсноос хойш тэгэхээ ч больцон л доо. Яагаад гэвэл “за хөөрхий амьтан. Хорвоогийн нэг амьтан ч гэсэн ингээд заавал бид нартай байгаад зовох албатай гэж үү? Хөөрхий амьтан жаргаад яваг л дээ. Нэг ч гэсэн амьтан жаргаад. Ёстой нөгөө эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан жаргах ёстой юм чинь тэр ч гэсэн жаргаг даа. Бид нар ч гэсэн одоо ерөөсөө ядраад зүдрээд байхгүй болцон.Яагаад гэхээр номонд яваад бүгд сэтгэл санаагаа их сайхан амгалан болгоцгооцон. Цаана нь ямар ч байсан гэсэн бүгд засагдчихдагийн байна лээ дээ. Манай хүүхдүүд болохдээр аавыгаа аймаар үзэн ядаад, би ч гэсэн нөхрөө үзэн ядаж байсан бол одоо ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээл аль болох сайн сайхныг хүсээл, за чадалтай бол ингээл туслана. Чадалгүй бол яахав дээ. Тэгээл өөрийгөө л аваад л аз жаргалтай яваг гэж боддог болцон. Тэгээд манай хүүхэд бол хүртэл лам болно гээл. Хүүхэд (инээв) Охин мөртлөө бас тийм юм боддог хүүхэд байгаам. Тийн ингээд багш нартай уулзаал, ер нь хүүхдүүдийн сэтгэл ондоо шал ондоо, гоё болцон. Тэгээд манай 9 настай, одоо 9 нас хүрнэ гэхэд л одоо энд л өчигдөр манай хийх нүүрс ч үгүй болцон. Өдөр ч гэсэн хүв хүйтэн л байсан л даа. Тэгээд би даалгавар өгөөл явуулсан. Ингээл таван, нэг гарчгийг таван удаа хуулаад, тэгээд цээжлээд сууж байгаарай гэсэн чинь, ээжээ би ганцхан удаа хуулцан. Би даараад байхаар хичээл … ??? (0-08-44) гэрт очсон аймаар хүйтэн юм чинь бүгд хөнжилдөө ороол, ингээл номоо уншсан л даа. Хүйтэн байсан ч гэсэн. Бүгдээрээ номоо уншаал, бясалгалаа хийсэн чинь нөгөөх чинь суугаад байсан. Яасан гэсэн чинь би хичээлд ортол би таван хоног бясалганаа гээл аймаар хүйтэнд дулаан хувцас өмсчихөөд суугаад байгаа байхгүй юу. Яанаа миний хүүхэд бид нарт даараад л орондоо ороод л байхад чинь чи яагаад байна гэсэн чинь “үгүй ингээд бясалгаач. Ерөөсөө даардаггүйм” гэж байна. (инээв) Тэгээл суугаад байгаам. Тэгэхээр чинь хүний сэтгэл гэдэг чинь ёстой агуу юм байна лээ. Тийм хүйтэн гэрт чинь ганцаарханаа 9 настай эрэгтэй хүүхэд чинь ингээл бясалгаал суугаад байгаа байхгүй юу. (0-09-13) Бид нар даараад орондоо орцон байна мини йхүү. Чи ор л доо гээд байхаад чинь Үгүй, би даарахгүй байна. Би бясалгаж байна. Би таван өдөр дараалан бясалгачихна гээд л ингээд л байгаа байхгүй юу. Тэгээд тэр яагаад тэгэх болсийм гээд би хэлсэн байхгүй юу. Миний хүү чинь ингээд ном сурахгүй байна гээд тэгсэн чинь Би яагаад ингэж сурахгүй байгаа юм бол. Ингээд хэдэн хоног бясалгаад үзье. Тэгвэл ч ёстой онц сурдаг лаг хүүхэд болчино гээд хэлчихгүй юу. Тэгсэн чинь тэгээл бодцийн байна лээ. Уржигдар, өчигдөр … Тэрний урд талын хоёр өдөр бясалгацийн байхгүй юу. Тэгээд жоохон юм санагдсан юм шиг байна лээ. Тэгээл өчигдөрөөс эхлээд би ёстой орой болгон бясалгана гээл. Үгүй ийм хүйтэн гэрт миний хүүхэд орондоо ордоо гэж байхад чинь л тэгээл бясалгаад л тэгэхээр бас тэр бурханы ном гэдэг чинь ондоо юмаа. Ингээд багш нарын ач ивээлээр бид нар чинь тэгээд үнэхээр урд талын энэ амьдрал бол маш хүнд байсан. Хоол унд ч үгүй. Манай нөхөр чинь ингээл хоёр гурван хоногт ганц удаа л ирнэ. Тэгэхээр мянгахан төгрөг өгчөөд явчина. Тэгээд өвлийн хүйтэнд чинь түлээ ч байхгүй. Нүүрс ч байхгүй. Би хамгийн бага нь дөнгөж гэдсэнд. Энэ аймаар хэцүү нөхцөлд чинь би гараад юм хийе гэхээр чадахгүй.Тэр үедээ ч яахав нэг айлын хонь хариулаад, үхэр саагаад, ингээд бүр Шадивланд очцон. Аймаар том гэдэстэй, ингээл айлын хонь хариулаал, уулын орой моройд яваал, ингээл ирэхэд 7 настай том охин маань ингээл хоол ундаа хийгээл, гэр орноо цэвэрлэцэн, тэгээл байж байна. Тэгээл ууж идэх нь ингээд мянган төгрөгөөр гурав хононо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээл түлээ нүүрс чинь яахав. Тэгээд өвлийн хүйтэнд чинь наана цаанаас жоохон жоохон юм олж түлнэ барина гээл үнэхээр хэцүү нөхцөлд амьдарч байсан. Тэгээл бурханы номонд яваал хүний сэтгэл санаа тэгээл Заяа зөв бол … юу билээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг ш дээ тээ. Тэгээд би яг тийм үнэхээр ядарч зүдэрч ирсэн ч гэсэн тэр үед би нөхөртөө нэг их гомддоггүй. Яагаад гэвэл би нэг үе тэгж боддог. Би чинь их тэнэг хүн юм болов уу. Энэ хүн намайг ингээл байхад чинь би яагаад энэнд гомдолдоггүй юм болоо гэсэн чинь үгүй юм байна лээ. Би ингээд нэг санаа зөв байсан болохоор эргээд нөгөө багштайгаа учраад, номтойгоо учраад, энэ амьдрал гэдэг чинь шал ондоо болчиж байгаа байхгүй юу. (0-11-09) Тийм хүнд хэцүү хүнд нөхцөлд байсан мөртлөө улам үзэн ядаал, улам ингээд байсан бол одоо би ингэж явахгүй байсан байх гэж бодоод байгаам. Тэгээл зайлуул энэ маань үнэхээр хэцүү байсан гэдгий нь би зарим үед боддог байсан л даа. Яанаа надаас илүү зовж байгаа ??? (0-11-23) нөгөө орон гэргүй траншейныхан, тэгээл хоол ундгүй хүмүүс яана. Ийм байхад чинь би яахав. Орон гэртэй. Тэгээд хоол ундтай. Ядаж үр хүүхэдтэйгээ юм чинь. Эднэрээ л би хүн шиг хүн болгочихъё. Эднэрээ л хүн болгочъё. Тэгээл болоо. Хамгийн багыг нь ядаж, тэр үед миний бие бас аймаар өвддөг байсан л даа. Хамгийн багыг нь ядаж 18 нас хүргэчие. Тэгээл эгч нарыг нь ингээл хүн шиг хүн болгоол явчуул дүү нараа аваад явчина. Ганц бандийгаа бол лам болгочъё. Тэгэхгүй бол бас ингээл аав нь ийм юм чинь хүүхэд нь бас тийм болчих боловуу гээл бодоод байна. Тэгээл өнөө багаас нь аль болох одоо ингээл бурханы номны талаар ингээл одоо манай дөрвөн настай охин гэхэд чинь “мэгзэм”-ээ бүгдий нь цээжилчихсэн. Байнга уншиж байна. Тэгээл өнөөх чинь тоо мэдэхгүй, тэгээл юу уншихаараа “Жанрайсиг бурхан”-ы тарнийг “Ом маани бад мэ хум” уншихаараа ингээд би ном уншаад ??? (0-12-15), манай охин бас уншина. Ингэчээл алив эсвэл аймаар хурдан хурдан уншаал, эсвэл удаан удаан уншаал, манай дүү нөгөөхий нь тоолоол байж. 108 болгочихно. Одоо болно гэж байхад чинь байхгүй. Дахиад л ???(0-12-26), (инээв) тэгэхээр би бурханы ном зүгээр … тэгээл манай амьдрал ер нь л сайхан болцон. Одоо би нэх санаа зовдоггүй. Яахав цалин бол боломжийн гээд хүмүүс ярьдаг. Тэгээд гэхдээ миний цалин бол сайхан таарсан. Тэгээд л намар бол төвөөсөө хэдэн төгрөгний зээл аваад, хашаагаа хороогоо бариад, тэгээл би нүүрс түлээ эндээс бол тусламж авсан. Тэгээл янз бүрийн … ажлын газраас бол ингээд тусламж аваад, тэгээл яахав өөрийнхөө цалингаар ингээд зохицуулаад, хүүхдүүдээ аль болох боловсролыг нь өндөр болгоё гэж бодоод, “ай кюү” (IQ)-нд нэг хүүхэд нь яваад л, нөгөөх ч яахав олимпиаданд ороол, гайгүй гээл ингээл яваал. (0-13-03) Ингэхээр бас хүн чинь сэтгэл санаагаар бол маш сайхан ингээл, дээр нь ингээл багш нар дэмжээл, “Хөөх танай хүүхэд чинь онц сурдагийн байна ш дээ. Ямар сайн юм бэ? Болж байна миний хүүхэд” гээл багш нар магтаад байхаар чинь нөгөөх чинь бас урамшаад, нэг нь “ай кюү”-д яваал, нөгөөх нь ч яахав, нэгдүгээр ангийн нөгөөх нь жаахан тиймэр шиг. Гэхдээ сүүлийн үед нөгөө бясалгалаа хийгээл, жаахан ингээл, сэтгэл санаагаар л хамгийн гол нь ингээл дэмжигдээд л. Тэгээл ёстой бүх амьтаны төлөө гээл нөгөө хүүхэд чинь “эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан” гээд бас сайн цээжилж чаддаггүйн. Тэгээд “бүх амьтаны төлөө” гээл залбираад байгаарай гээл тэгэхээр тэгээл залбираал, манай хүүхдүүд. Тэгээл ганц, тэгээл манайх чинь одоо ингээл хотын айл гэхэд чинь сая цагаан сарын урд талд тогтой болсон л доо. Тэгээд зурагт ч байхгүй. Тэгээд зурагтаа Бадмаа эгч засуулж өгнө гэсэн болохоор өнөөдөр гэхдээ аваад ирсэн. Тэгээл яахав дээ зурагтгүй айлын юм чинь бурханыхаа номыг уншина. Хичээлээ хийнэ. Тэгээл хааяаа нэг тоглоно. Тэгээд дэндүү орилоод байхаар би загначихаал, тэгээл ямар хөөцөлдөөд л, тээ нээх орилж чарлахгүй. Тэгэсгээд л нэг тав арван минут тоглочихоол, хичээлээ хийгээл, тэгээл дуу дуулах болохоороо мэгзэмээ бүгдээрээ ингээл аялаал, элдэв янзнын дуу болохгүйгээр бас аль болох олон амьтаныг нөгөө зовлонгоос нь л гэтэлгэе гэсэн тийм бодолтой. Бүгдээрээ ингээл элдэв янзын дуу дуулсанаас мэгзэмээ уншвал нэг амьтан ч гэсэн зовлонгоос аврагдах байх гэж бодоод л , бүгдээрээ тэгээл мэгзэмээ уншаад байна. Тэгээд манай 4 настай хүүхэд нөгөө цээжлээгүй байхдаа аймаар хольж хутгаал байдаг байсан. Тэгсэн чинь би нэг өдөр загначихсан байхгүй юу. За чи наадах мэгзэмээ гурав хоногийн дотор цээжлэхгүй бол надтай хэзээ ч унтахгүй гээд хэлцэн чинь цээжилцэн байсан байхгүй юу. Тэгээд би Отгоо эгчид хэлэхгүй юу. Яанаа би тэгж хэлээд цээжлүүлчихсэн ш дээ гэсэн чинь “Чи хүүхэд айдастай юманд сургаж болохгүй шүү.Тэр хүүхэд чинь айцан байх. Тэгээл хурдан цээжилчихгүй юу” гэж байна. “Үгүй байхаа. Юм ингээл, ямар нэгэн ??? (0-14-43) үгийг хүлээж авахгүй болохоор жаахан чангахан хэлчих ч юмуу, тээ. За чи тэгэхгүй бол хэзээ ч сайн хүн болохгүй дээ, миний хүүхэд энээ тэрээ гэчихээр яг ойлгоцон байдаг байхгүй юу. (0-14-53) Тэгээд тэр айгаагүй байхаа гээд. Би уржигдар бас тэгээд бас л нэг юм ингээл үгэнд орохгүй. Бид нар бүгдээрээ бясалгаад, би номоо уншиж байхад нөгөөх чинь инээгээл байсан байхгүй юу. Тэгэхээр нь би загнаад. “За за, чи ёстой хэзээ ч сайн хүн болохгүйм байна.” Би тэгээл ганц айлгадаг юм нь, отгон охин юм болохлээр “Чамайг хэзээ ч өвөрлөж унтахгүй” гэчихлээр тэгээл үгэнд орчихдог байхгүй юу. Тэгээл өчигдөр очоол харсан чинь маш томоотой, инээхээ больцон. Би дахиж хэзээ ч инээхгүй ээжээ. Би ойлгосон гээл байгаа байхгүй юу. (инээв) Тэгэхээр миний сургаж байгаа арга зөв болов уу гэж бодоод л байдаг ш дээ. Аль болох сайн сайхан талаас юу яагаал. Тэгээд хамгийн том охин маань хүсэл мөрөөдөл нь болохлээр загвар өмсөгч ч юмуу, тийм хүн болно гээл байдаг байхгүй юу. Эсвэл ??? (0-15-34) болно гээл. Тэгээл хоёр дахь нь болохоор эмч болно. Тэгээл ингээл багшийгаа одоо ха … ингээл явна гэчихсэн. Одоо болохлээр би гэлэнмаа л болмоор санагдаад байх юм. (инээв) Тэгээд за яахав миний хүүхэд аль алий нь ингээл үзээл явж байхгүй юу. Чи тэгээл том болохоор аяндаа чи мэргэжилээ сонгохоор болно ш дээ гээл. Гурав дахь хүүхэд нь болохоор тэгээл лам болно гээл. Анхандаа болохоор тэр чинь тэгээд яг номонд явахгүй байхдаа бас ингээ бурханы шашны учрыг ойлгодоггүй юм чинь нөгөө лам нар ингээл айл хэсээл, ном уншаал, ном аваал явна ш дээ. Тэгээд тэр талаар нь бодцон. Би ёстой баян лам болж, энэ айлуудаар ингээл яваал, мөнгө авна гээд байгаа байхгүй юу. Одоо яанаа, миний хүүхэд тэгдэггүй ш дээ. Багш маань яаж байна. Ингээл ном уншаал, хүүхдэд ном заагаал, аймаар олон амьтадыг ингээл зовлонгоос нь аварч байхад чинь. Чи тэгэхгүй юмуу гэсэн чинь одоо харин ойлгоцон байна лээ. Тэгээд ерөөсөө анхандаа нөгөөх чинь “би ингээл айл хэсээл ном уншдаг лам болно” (инээв) Тэгэхээр чинь бас тэгээд хэрэв энэ номонд яваагүй бол бас л би ч гэсэн тийм сэтгэхүйгүй, нөгөө хүүхэд шигээ сэтгэцэн, бас л нөгөө ??? (0-16-35 ) Гандангаар өгөөд ч юмуу, тэгээл нэг ном уншаад л явах лам болгочих байсийм байна лээ. Яг буддынхаа шашны нөгөө нэг гүнд нь орж мэдэхгүйгээр … Тэгээл энд орсон тулдаа би ингээд энэ бурханы шашны чинь яг ийм гүн ийм ухаантай, ухаантан ингээл, тэгээ хүний амьдрал яахаараа өөрчлөгддөг. Сайн сайан болдог вэ гэдгийг мэдэхгүй тээ. (0-16-55) Одоо монголчууд нэг тэгдэг ш дээ. За нэг сүм ороод нэг ном захиалчихлаа. За миний хийморь сүлд одоо сайжирцан гэдэг ч юмуу. Миний олз наймааны юу, тэнгэр одоо яачлаа ч гэдгийн тээ. Их сайхан болчино миний тэр гээд ярьдаг ш дээ. Би ч гэсэн тийм л байсан байхгүй юу. Тэгээл энд орж ирээл багшийн номонд суугаад, тэгээд нэгбүрчлэн бичээд, тэрүүгээ уншдаг байсан л даа. Тэгээл багшийн номонд суухаар тэр чинь тэгээд бурханы шашин гэдэг чинь ямар учиртай юм бэ гэдгийг ойлгоод, тэгээл юм уншиж байгаа байхгүй юу. Хэрэв би энд учраагүй, энд номтойгоо, багштайгаа учраад энд ингэж суугаагүй бол бас л нэг уншлагын лам бэлдчихээд л, тэгээл Оо болчихлоо гэх л байсан байлээ л. Тэгээ одоо ингээд суухаар чинь ондоо юм байна лээ. Тэгээл одоо ингээл хүүхдүүдээ би тасралтгүй л энэ номонд явуулаад байна гэж бодож байгаа. Дөрвөн настай хүүхдээ авчиръя гэхээр арай л дэндүү балчир юмуу, тээ? Нэг тав, зургаан нас, долоо найман наснаас нь л яв … багшийнхаа хичээлд суулгана. Тэрнээс наана яахав би нэг арван тавны хурал мурал, тэгээл нэг мэгзэмээ хэд уншчихаад л явчдаг. Бас номонд явах их дуртай. Тэгээд одоо манай хүүхдүүд тэгэх дээр номын хүүхдүүд тэгээд багш ингээд арван хоёр сард явчина. Сая нэг сард ингээл бүгд номонд ирцгээж байгаа байхгүй юу. Тэгсэн … багш хэзээ ирэх үү, багш хэзээ ирэх вэ гэдэг болцон. За тэгээд номонд нь суугаад ойлгоцон юм чинь багшаа санаад байна, багш ирэхгүйн байхдаа гээл. Номонд суух их дуртай юм билээ. Тэгээд манай хорооны хүүхдүүд, ондоо хорооны хүүхдүүд ч гэсэн ер нь, тэгээд манай хадам дүү нарын хүүхдүүд ч гэсэн ирдэгийн. Тийн бүгдээрээ хагас сайны номонд, бүтэн сайны номондоо ирээл, зүгээр гүйлдчинэ. Номыг ер нь, номтой учирсанаа их л аз гэж бодоод байгаам. Анх Отгоо эгч ингээл гэр хорооллоор яваал, ийм сайхан цэцэрлэг байна. Хүүхэд өгөх үү гэхээр тэгээл бага хүүхдээд бүртгүүлэдэх гэсийн. Тэгээд даанч манай хүүхэд чинь нөгөө элэг нь өвддөг байхгүй юу. Тийм болохоор ноднин явж байгаад гарцан. Энэ жил бас явж байгаад гарцан. Тэгээд цэцэрлэгтээ явж чадахгүй. Тэгээд ирэх жил арай гайгүй болчих болов уу гээд л. Гайгүй болчвол өгчинө. Нөгөө хамраас нь цус гарчаад байдгийн. Тэгээл явж чадахаа байчина. (0-18-52) Өнөө хөдөлгөөн нь ихдээд. Түүнээс бас цэцэрлэг бол маш гоё байгаа гэсэн. Яагаад гэхээр цэцэрлэгтээ бас бурхан багшийг ингээд залцан. Доор нь нөгөө бурхан багшид ийм суудал муудал ингээд тавьцан. Манай хүүхэд багын дээд талын банди нь бас нодлин хавар явсан байхгүй юу. Нэг гурав дөрвөн сар. Тэгээд л тэгдэг байхгүй юу. Цэцэрлэгт бид нар ороод ингээд бүгдээрээ өглөө бурхан багшдаа мөргөчөөд, тэгээл сууцгаадаг. Тэгээд өдөрт бүгдээрээ ингээд бурхан багш болж тоглоол, нэг нэгэндээ мөргөөл, аймаар гоё байдаг гэж байгаа. Тэгээд цэцэрлэг ч гэсэн тэнд бас нэлээн олон хүүхдүүд бол бас бурханы сургаалийг чамгүй судлаад, бас овоо мэдэж байгаа байхаа. Манай танилцуулгыг аваа.д үзцэн, бүгд ингээд маань мэгзэм бүгдийг нь сурч байгаа юм билээ. Тийх. Тэгээд манай хүүхэд хэлж байсийн. Аймаар гоё ш дээ, ээжээ. Бид нар өглөө ороод бүгдээрээ бурхандаа мөргөчөөд, тэгээл бурхан багш магш болж тоглодогийн ш дээ гээд. Тэгэхээр нь манай ??? (0-19-41) ер нь л үйл ажиллагаа нь дандаа амьдралд нь яг гүнд нь ороод, ингээд бүх юмыг юу яагаад, одоо ингээд ядуу айлууддаа бол ядуу биш амьдралын нөгөө жаахан боломжгүй айлууддаа, олон хүүхэдтэй тийм айлууддаа нүүрс түлээ, хоол унд, хувцас хунарын тусламжийг нь яг олж өгөөд байгаан. Одоо ингээл харахад Отгоо эгч хэлдэг байхгүй юу. Танай тэндүүр ямар айл байна? Судлаад ирээрэй. Тэгэхээр нь ингээд харахад яг үнэхээр амьдрал нь боломжгүй, олон хүүхэдтэй ч юмуу, олуулаа нэг гэрт байдаг хүмүүс бол харваас илт мэдэгддэг байхгүй юу. Тэгээл амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүсээ үнэхээр харж хандаад, аль болох бурханы шажиндаа оруулъя, энэ номын утга учрыг л ойлгуулъя гээд бас нөгөө нэг, юу нь цаг нь болоогүй гэдэг шиг зарим хүмүүс үнэхээр очихгүй бас хэцүү байдгийн. Тэгээл би нөгөө хадам мадамаа чинь, манай нөхөр чинь бас айлын 8 хүүхдийн том нь юм байхгүй юу. Тэгэхээр би нөгөө хадам дүү нараа яанаа тийм гоё ном болох гээд байна ш дээ. Нэг л удаа оччих. Тэгэх үү гээл хүмүүсийг гуйдагийн. Тэгээл цаг нь болоогүй юм байлгүй дэз. Зарим нь ирэхгүй юм. Тэгээд зарим нь ч яахав ээ. Өнөө манай дүү нар, мүү нар нөгөө “Ногоон дарь эх, мэх”-д ирж хоноод, гоё юм байна лээ ш дээ. Ямар гоё юм бэ гээл. Тийх. Үнэхээр номын амтанд орцон хүмүүс шал ондоо юм байна лээ. (0-20-51) Бас нэг юм хэлэхэд би чинь нодлин, манайх чинь нөгөө айлын гэр хөлсөлж байдаг байсан байхгүй юу. Тэгээд би тэрний урд талын жил ингээд хорооны даргад нөгөө гэр өгөөч гээд өргөдөл өгцөн байсан. Бүтэн жил болсон. Ямар ч гэргүй. Тэгээл байдаг байсан. Номонд ороол нэг, хоёр сар болоол. Тэгээл “Ногоон дарь эх” хурах гэж байна, өнөөдөр хононо гэхээр нь ирээл хонож байгаа байхгүй юу. Тэр үедээ би маш их итгэж, сүжиглэсэн юм шиг байгаам. Ногоон дарь эхийг хурж хоночихоол, маргааш нь гэртээ хариал, өглөө очоол нэг амарч байсан чинь Отгоо эгч гүйж ирээл, 20 шуудай нүүрс аваарай гээл. Авчихаж байгаа байхгүй юу. Тэгээл нүүрс авчирч өгчөөд, түүний маргааш нь дахиад нөгөө зулын 25 болсон байхгүй юу. Тэгсэн чинь л гэнэт нөгөө машинтай хүмүүс давхиж орж ирээл, ингээл, хоёр уут гурил, уут будаа, нүүрс түлээ юу, ёстой аймаар их юм оруулаад өгчлөө. Манайд. Ингээл Оюуны Ундраа-гийнханаас ирж байна. Ингээд амьдрал хэцүү айлуудад ингээд тусламж өгч байгаан. Танай хорооноос танай нэр ирсэн гээл. Би бүр яанаа, ямар гоё юм бэ? Бүр бурхан багшдаа залбирцан. Хөөх, бурханы ном гэдэг чинь ямар гоё юм бэ? Бид чинь дөнгөж яваал, ганц хоёрхон сар л болж байсан хүн юм чинь. Үнэхээр итгээд, сүжиглээд ингээд санаагаа зөв байлгах юм бол ямар сайхан юм бэ ингээл баярласан чинь бас болоогүй. Араас нь гэнэт л таныг хороон дээр хүрээд ир гэсэн шүү гээл тэгж байгаан. Гүйгээл очсон чинь халамжийн төв дээр оч гээл. Очсон чинь чамд гэр өгөхөөр болцон. Маргааш ир гээд. Тэгсэн чинь би юу вэ, номонд ороод хоёрхон сар болоол, тэгээл миний итгэл сүжиг гэдэг чинь айхтар байсан шиг байна лээ. Бүтэн жил гаруй хүлээсэн гэр тэгээл номонд ороол хоёр сарын дараа би гэдэг чинь гэртэй болоод, бөөн баяр. Тэгээд тэр чинь давхар бүрээстэй, шалт малтай их гоё гэр өгөөл. Тэгээл одоо манай хэд чинь ёстой дув дулаахан гэрт. Ерөөсөө даарч хөрнө гэсэн юм байхгүй. Маш сайхан байгаа. Тэгээл хааяа нэг өвдөж зовох ч юмуу, тийм үед чинь би зөвхөн өөрийгөө бодоол ин … ингэдэг байсан бол сая миний шүд хэд хоног аймаар айхтар өвдсөн чинь за миний шүд өвдөх ч яамай даа. Надаас илүү зовоол тээ? Аймаар зовлонд ороол, ингээл эмнэлгийн орон дээр ч юмуу, хаана ч юм өвдсөн, зовж байгаа хүмүүс аймаар их байгаа. (0-22-54) Тэх. Тэр хүмүүсийн бүх зовлон надад ирээсэй гээл бурхандаа мөргөөл, номоо уншиж байх үедээ ч гэсэн бодож байгаа юм чинь. За ганцхан би биш, өчнөөн хүн зовж байгаа юм чинь ёстой тэр хүмүүсийн надад ирээсэй гээл нөгөө хүмүүсийнхээ төлөө залбираал, ингээл номоо уншаад дуусахад үнэхээр миний нөгөө аймаар шаналж байсан өвчин чинь бүүр сайхан болцон. Ингээл сэтгэл санаа ч гэсэн маш сайхан тайван болцон. Бүр гайхаж байгаа юм чинь. Яанаа үнэхээр би сая ингээд залбирцан чинь миний бие ямар гоё болчвоо гээл. Бүр эдгэцэн. Тэгээл дараа нь дахиад шүд өвдөөл, тэгээл тэгэх юм бол би ном момоо уншихдаа ганцхан өөрийгөө бодохгүй, ганцхан би ийм зовлонтой биш ш дээ. Тээ? Гэр оронгүй, хоол ундгүй, тэгээл өвчин зовлонтой, мөнгө төгрөггүй эмчилж чадахгүй хичнээн хүн зовж зүдэрч байгаа. Тэр хүмүүсийн төлөө л залбиръя гээл. Тэгээд хүн чинь тэгээд өөрт зовлон ирэхээр бусдын зовлонг мэддэгийн билээ. Тэгэхгүй бол бас мэдэхгүй. Тэгээл зовохоор чинь за би ингэж зовж байна. Надаас ондоо аа асрах аав ээжгүй ч юмуу, эгч дүү ч үгүй ч юм уу, тэр хүн ямар их зовж зүдэрч байгаа бол? Тэр хүний л төлөө залбиръя гээл. Ингэхээр чинь би тэгээл бурхандаа залбираал, номоо уншаал, ингээл багш нартаа хамгийн гол нь аврал одуулаал, ингэхээр чинь би их сайхан болоол, сэтгэл санаа тайвшираал, тэгчихэг байхгүй юу. Тэгээл бүх хүмүүст ингээл сайхан ном үзэх дээр юу шалтгаан бүрдээд, номтой учраасай гээл залбираад байдаг болцон ??? (0-24-16). Тэгээл бурхандаа бид нар бол өглөө болгон ингээл Отгоо эгч бид нар бол орж зал … мөргөдөг л дөө. Гучин тав мөргөдгийн. Тэгэхдээ л тэгээл энэ бүх амьтадын төлөө залбираад ч гэдэг юмуу, миний залбирал ингээд нэг ч гэсэн амьтанаар номыг ингээл уншаал мөргөж байхад зовлонгоосоо салж байгаасай гээл. Салаад байгаа байх. (инээв) Би өөрөө тэгээд тийм аймаар өвдөөд шаналж байхад чинь бурхандаа залбираал, номоо уншаал ингээл суучихад чинь, босоход чинь шал ондоо болчихож байгаа юм чинь. Тэр хүмүүс ч гэсэн тэгцэн байгаа гэхлээр үнэхээр ондоо болчидгийн. Яг бурхандаа залбираад, мөргөөд, ном тарниа уншаал, маань тарниа уншаал ингэхээр чинь ингээл. Тэгээд хүүхдийг ч гэсэн би урд талд нь нэг яанаа би уурлаал, зодоол тэгдэг байсан бол одоо ерөөсөө тийм юм байхгүй болцон. (0-24-58) Яанаа миний хүүхдийг. Би ямар үйлээрээ ийм, ийм, та нар ийм хэрэг хийгээд байгаам бол? Миний л нэг үйлийн үр байгаа л та нар надыг ингээл … ном уншиж байхад ч юмуу, тээ? Сайхан байж байхад нэг л үйлийн үрээр та нар ингээл хичээл хийхгүй, ээжийгээ орилуулах гээд, зодолдоод ч юмуу хоорондоо ингээд байх юм. Нэг л юм байна л даа гээл яг тэгээд тайлбарлаад өгөхөөр хүүхэд аймаар ойлгодгийн байна лээ. Тэгээл намайг ингээл ном уншиж байтал ард талд нэг ноцолдоол, тэгсэн бол нөгөөх нь хүрч ирээд чи ёстой ээжийн үйлийг барж байна даа. Ээж чамд ямар муу юм хийчихээд чи ингэж байгаам бол гэхээр нөгөөх чинь дув дуугүй болчихож байгаа юм чинь. Тэгэхээр бурханы ном гэдэг чинь гоё юм билээ. Тэгээл би бусад үед ном үзээгүй байсан бол одоо чи ёстой яаж байна гээл. Тэрний урд талд бол би тэгээл дайраал зодох ч юмуу, загнаал, нөгөөхий чинь зүгээр уйлуулаад, майлуулаад, бөөн юм болно ш дээ. Тэгэх юм бол одоо бол тэгэхгүй ерөөсөө. За ёстой л миний үйлийг барж байна даа гэсэн дор эргээл дуугүй суучина. Тэр чинь их сайхан юм гээл тээ? Гэр бүлээрээ явах шиг сайхан юм алгаа. Тэгээд манайх чинь цом … гурван хүүхэд нь нөгөө дөрөвдүгээр анги, гуравдугаар анги, нэгдүгээр анги. Ингээ гурван хүүхэд ингээд гурвуулаа ирээд суучдаг байхгүй юу. Тийм болохоор маш сайхан ойлгочдог. Тэгээд манай баньд чинь аймаар хөдөлгөөнтэй, тэгээд хэний ч үгэнд орохгүй, тийм байсан чинь одоо номонд яваад ирсэн чинь ерөөсөө овоо тогтдог болцон. Ингээд тогтвортой суугаад, хичээл номоо хийгээл, хүний үгийг сайхан авдаг болчоол, одоо тэгээл нөгөө бясалгал мясалгалаа хийгээл, тэгээл явдаг болцон. Нэг арван жилийн дараа гэхэд бол би хэлсэн л дээ. Чи ингээд арван жилийн дараа чи аравдугаар ангийг төгсөх шалгалтаа өгөхөд чи урд талын нэг хэдэн өдрийг бясалгасан байхад чи 9 сарын 1-ээс авахуулаал одоо хүртэл үзсэн бүх хичээл чинь толгойн дотор чинь байгаа ш дээ. Яг улсын шалгалтанд ороход чи ёстой цэвэр онц аваад гарна гэсэн чинь нөгөөх чинь тэгээл яг тэгэх юм байна. Одооноос л бясалгая гээл ингээл бябсалгаал, бурхандаа мөргөөл, ингээл, үнэхээр л тэгж би өнөөдөр би хичээлдээ явчаад, орой нь очоод өдрийнхөө үйл явдалыг ингээл бясалгаал суух юм бол тэр чинь ингээл улам л нөгөөх чинь хадгалагдаал байгаа болохоос алга болно гэж байхгүй ш дээ. (0-26-53) Тэгээл одоо би хүүхдээ тэгчихээр бас урам өгөөл, баясаал. Тэгээл ер нь хүүхэд байснаас одооноос ингээл бурхан багшийн суудлаар суудгийн ш дээ. Завилгаагаар. Тэгэхээр чинь хүүхдийн хөл чинь маш гоё, яг тэгж сууж чадаж байна лээ. Бүгдээрээ ингээд суучихдаг байхгүй юу. Хөл нь бүр ингээд ингээд гараад ирчихнэ. Тэгээд хүүхдүүддээ одооноос л ингэж суу миний хүүхдүүд. Тэгэхгүй бол том болчихоод тэгээд хэзээ ч ингэж чадахгүй. Тийм болохоор одооноос ингэцэн. Бүгд одооноос тэгж сууж байгаа. Одоо тэгэхгүй бол … том болоод тэгэхээр хэзээ ч тэр хөл чинь тийм уян хатан байхгүй юм чинь. Ер нь багаас нь тэгээд суулгаад сурчих юм бол том болоол ингээл лам болсон ч гэсэн тэр чөлөөтэй ингээд суух юм билээ. Бүгдэнгийнх нь хөлнийх нь таваг ингээд хөөрхөн хөл нь дээшээ хараал суучина. Тэгэхээр уян хатан байсан дээр хүүхдийг аль болох багаас нь тэгээд завилгаагаар нь суулгаад, бясалгаад суухаар ядаж тогтоод суучих юм билээ. Ёстой аймшигийн дүрсгүй байсан. Аюултай хүүхэд байсан чинь одоо манай хүүхэд бүүр тогтчихоод байгаа. Тэгээд орой нь ямар сайндаа л хн (инээв) нөгөөх чинь нэг дэх өдөр гэхийг л мэдэхгүй л байна л даа. Ээжээ би одоо таван хоног бясалгаал хичээлдээ орчихъя гээд. Аа тэгэхэээр сая салхин цэцэгтээд арван дөрвөн хоног гэртээ байсан байхгүй юу. Тэгсэн чинь харин ээжээ би одоо таван хоног бясалгаал хичээлдээ оръё. Тэгвэл ёстой би лав онц сураад явчих юм шиг байна гээл байлээ. Тэгэхээр одоо тэгээл маргааш номондоо ирцгээнэ. Тэгээд бүтэн сайн өдөр болгон хоёр цагаас тэр чинь номондоо ирдэг. Тэрэндээ бол бүгдээрээ яараал гүйчихдэгийн. Би ч гэсэн өөрөө энд ажилд ороогүй байхдаа бол ингээл янз бүрийн ажил гээл, зах мах дээр юу хийх ч юмуу, наймаа маймаа хийгээл явдаг байсан л даа. Тэгээл хагас бүтэн сайн болчихоор ёстой яараал, сандраал, нөгөө номондоо хоцрохгүй төлөө … хүн чинь тийм болчих юм билээ. Тийн. (0-28-24) Сандраал гүйгээд ирнэ. Тэгээл ажил гараал, номондоо ирж чадахгүй бол … өө ямар хэцүү юм бэ, гэвч тийм хувь заяагүй байж дээ, номонд суух юмгүй байж дээ гэхээс л Отгоо эгч хэлэхгүй юу. Тэгсэн чинь үгүй тэгж бодож болдоггүй гэсэн. (инээв) Тэгэж заяагүй маяагүй гэж бодож болохгүй. Зүгээр л би номондоо сууя гэсэн сэтгэл байгаа гээл ерөөл тавиад байх юм бол аяндаа суугаад байдаг гэсэн. Тэгээд харин би энд их орсоныг их аз гэж бодоод байгаа юмаа. Яагаад гэхдээр би хавар бас ингээл зах дээр нөгөө тавин төгрөг аваал зогсдогийн ш дээ. Тээ? Тэгж зогсдог байсийн. Нэг хэсэг. Бас ногоо зарж байсан. Тэгээл ингээл наймаа хийхээр чинь хүн заавал худлаа хэлнэ. Ингээл ногоогоо зарахын дээр жаахан муу ногоо байвал ингээл сайн ногоо шүү гэж байгаа л сайн ногоотой нөгөө муугаа холиод өгчих жишээний. Энд чинь нүгэл л болоод байгаа байхгүй юу. Тэгээл тавин төгрөг хүмүүст ингээл таслаал өгнө. Зарим нь билетээ авахгүй болохоор баясаал нөгөөхий чинь ингээл аваал байна. Тэр чинь бас л нүгэл хийгээл. Хулгай хийж байгаатай ялгаа юу байхав. Аймаар их нүгэл хийччихэж байгаа юм чинь. Тэгээл би боддог байсан. Тэгээд би бурханы номонд явдаг мөртлөө л тэр тавин төгрөгүүдийг аваал байгаа байхгүй юу. Ёстой аймаар шаналдаг байсан. Яанаа би ёстой их нүгэл хийж байна даа гэчихээл аваал, идээл байгаа байхгүй юу. (0-29-30) Тэгээл тэгсэн чинь миний бие өвдөөл, ингээл ажлаасаа гарсан. Тэгээл энд орсон чинь ёо ямар аз вэ. (инээв) Би хэрэв зах дээр зогсоол, нөгөө тавин төгрөгөө аваал. Тэгээд тавь тавьгэдэг чинь хураагдаад байж, аймаар их юм мэдэгдэнэ дээ. Тэгсэн бол миний нүгэл чинь зүгээр ёстой даагдахгүй их юм болоол, тэгээ ёстой дэндүү их нүгэлтэн болох байсийн. Энд ирсэн нь ёстой урд насны үйлийн үр нь барагдаад л ёстой сайн үйл … номтой учраал, багштай учирсаны л ач болоод би одоо ингээд сайхан багш нарынхаа хоолыг хийгээл, хүүхдүүдийг хооллоол явдагийн би. Энэний л ач гэж бодож байгаам ш дээ би. Номын ач. Тэгээгүй бол би номтой ч учраагүй явсан бол одоо өнөө зах дээрээ хүмүүст нөгөө юмаа зарахын тулд худлаа хэлээл, тээ. Хүн илүү мөнгө өгвөл баясч аваал, ингээл хулгай хийсэн … тэр чинь хулгай л хийж байна гэсэн үг ш дээ, тээ? Нөгөөхий нь авч хармаалаал. Тэгээл яваад байх байхгүй юу. Тэгээд би ямар азаар хоёр гуравхан сар хийгээд больчихвоо гээд тэгээд … Тэгээл энд ингээл номондоо суух гээл, яараал, сандраал, хойноос гүйгээл ирж байхгүй юу. Манай уулын орой дээр байдгийн. Отгоо эгч урдаас ирснээ чамайг Мөнгөө уулзана гээд байлээ. Би танайх руу явж байсан гэхээр гүйгээл ороод ирсэн чинь тогооч хий гээл тэгсэн. (0-30-34) Яанаа би чадах юм болов уу гэж бодож байсан. Би уг нь тогооч мэргэжилтэй. Бас нягтлан хүн байхгүй юу. За яанаа чадах юм болов уу. Багш нарын хоолыг гээл … Хамгийн гол нь их айдаг байсийн би. Тэгээл ингээд л алдаа мадаг бас их гаргана. Тэгээл багш нараасаа л их айдгийн. Тэгсэн чинь хүмүүс урд насны үйлийн үрээр л их айдаг гэсэн гээд айх сэтгэл гараад байдаг. Үнэхээр нэг гоё юм хийсэн ч гэсэн яанаа багш минь яах бол гээл. Тэгээд л багш ингээд миний хийсэн хоолыг идээл, баясаал, сайхан инээгээл ярьж байвал миний сэтгэл бол үнэхээр сайхан. Багш жаахан дуугарахгүй ч юмуу, жаахан тиймхэн харагдвал айгаал. Одоо яанаа гээл ингээл боддог. Гэхдээ одоо гайгүй болоод байгаам. Аль болох сэтгэлээсээ хийсэн юм чинь үнэхээр сайхан болдог юм чинь тээ? Анхандаа бол айгаал, ингээл. Яах бол гээл чичрээл ингээл байдаг байсан. Одоо бол аль болох сэтгэлээ гаргаал, маш гоё юм хийгээл, ингээл өгчихье гээд. Тэгээл багш нартайгаа нэгэнт учирцан юм чинь гээл жаахан баясаал. (инээв) Амьдрал бол үнэхээр гоё байгаа л даа. Ёоё, багштай учрах шиг гоё юм алга гээл. (инээв) Манай хүүхдүүд бол бүгдээрээ номондоо ингээл … Тэгээл нэг номны бүх насных нь хүмүүс, эмээ нар ч гэсэн ингээл өглөө зүгээр яараал, би хожигдчихов уу, яав гээл. Бүгд гүйлдээд л ирдэгийн ш дээ. Тэгээл Ногоон дарь эх хурахаар чинь бид нар нөгөө орой долоогоос өглөө долоо хүртэл нөгөө үүр цайтал ном уншина. Тэгэхээр чинь дал ная гарцан нөгөө хөөрхий эмээ нар чинь зүгээр ингээл суугаал байна. Үүрэглээд ч хамаагүй суугаал, сэрж ирээл номоо уншаал ёстой … Бүгдээрээ залбираал, ёстой номын хүч гэдэг чинь үнэхээр сайхан шүү. Чи ч ёстой буянтай ажил хийж байгаа хүүхэд байна даа. Их … эмээ нар нь чиний буянд даган баясъя гэж байлээ. Шөнөжин бид нар номоо хураал хонодог байхгүй юу. Тэгээд нодлин нөгөө ажилтай байхдаа бас ганц нэг Ногоон дарь эхээ тасалцан. Тэгээд энэ жилээс эхлээд нэг ч таслахгүйгээр ингээл номондоо яваал, нэг ч гэсэн амьтаныг нөгөө зовлонгоос нь аврахын тулд хүн чинь нөгөө тэртэй тэргүй мөнх бус тээ? Тийм болохоор одоо ингээл өнөөдөр л амьд байгаа дээрээ бусдын төлөө, бусдад нэг ч гэсэн сайн үйлийг хийе гэж бодоол. Цаг л гарвал зүгээр таслахгүйгээр л номондоо сууя гээд бодоод байгаа ш дээ. Тэгээд өглөөд би нөгөө ажилдаа ирэхдээ дандаа л итгэлээ уншаал, тэгээл язгуурын гурван 7 бурхан гэж байгаа. Тэд нарынхаа бүх тарниудыг уншаал, хамгийн сүүлд зориулгаа уншаал, тэгээл Базарсадыг уншаал хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээд хүнтэй явах аймаар дургүй. Яагаад гэхээр хүнтэй явахаар нөгөө тарниудаа уншиж чадахгүй. Нөгөө жаахан буянаа хийж чадахгүй. Тэгээд аль болох ингээл ганцаараа яваал, тарниудаа уншаал, оройд нь тэгчээд. Өдөрт болж өгвөл аяга тавгаа угааж байхдаа ч гэсэн жаахан мэгзэмээ л аялгуулаад д байна. (0-33-00) Тэгээд орой очоол номоо уншчихна би. Жоохоон тиймшүү юмаа хийж чадахгүй болохоор сэтгэл санаа жоохон хямраал, яанаа би номоо л уншиж чадсангүй дээ. Зарим үед жаахан залхуурах сэтгэл гардаг байхгүй юу. Тэгэхээр яанаа залхуурчихаар чинь би одоо энэ орой нэг ч гэсэн маань тарни уншчихгүй ингээл унтаал. Өглөө босоход үхцэн байвал яахийн бэ? Нэг ч гэсэн буян хийж чадахгүйм байна ш дээ. Тийм болохоор нэг ч гэсэн өнөөдөр нэг юм заавал уншиж унтах ёстой. Номоо уншчаал унтахаар нэг санаа амар унтаж байгаа юм чинь. Би ингээл үхсэн ч гэсэн нэг амьтаныг зовлонгоос нь авраал үхвэл тэгээд бас нэг санасан юм бас жаахан ч гэсэн биелэчихэж гэмээнэ … Тэгээд хүний зовлон юу гэдэг чинь тэгээл хэцүү л дээ. Тээ? ???? (0-33-49) бас л их сайхан байдгийм даа. (инээв) Багш нарыг харахаар сэтгэл үнэхээр сэргээл, бүр бишрэх сэтгэл үнэхээр төрдөгийн. Тэгээд одоо Ринбүүчий багшийг харахаар үнэхээр тийм номын хүн гэдэг чинь нэг намуухан, тайван тээ? Аймаар гоё хараал. Үнэхээр л нэг ингэж байгаал, залбирч байгаал өнгөрөөж байгаа юм чинь. Гэвш багшийгаа харахаар жаахан айгаад байдгийн. (инээв) Жоохон айгаал, тэгэхдээ яахав бусад үед нь бол инээд алдчаал, тэгээд хүн нөгөө хамгийн гол нь тийм дадлагажаагүй тогооч юмуу даа. Тийм болохоор хоол хийхээрээ яанаа муухай хоол хийцэн болуу гээл айгаал байна л даа. Түүнээс ч нээх аймаар, манай багш чинь тийм ширүүн дориун хүн биш. Хийсэн хоолноосоо айгаал, би муухай хоол хийцэн бол яанаа гэж айгаал. Түүнээс багшаасаа юунаас нь айхав. Багш маань ингээд сургаалиа хэлээл, номоо заагаад сууж байхад чинь үнэхээр сайхан биширмээр. Тэр 2005 оны 3 сард нэг, үгүй ээ 2001 оны 01 сард ч бил үү, багш ингээд цагаан сарын яг дараахан явцийн байхгүй юу. Нөгөө Далай лам, ламын номонд яваад. Далай багш, лам. Тэгээд 3 сард ирсэн чинь ингээл номонд суусан чинь эмээ нар ингээл, миний ч гэсэн бүр багшийг харсан чинь багшаад зүгээр нулимс гоожиж байгаа юм чинь. (0-34-57) Ямар гоё юм бэ. Багшаа харах чинь гээл. Одоо бас ирэхэд нь бүгдээрээ л тэгэх байх даа. Багшийг байхгүй бол үнэхээр багш санагдаал, хэн ч байсан яанаа багш ирэх болоогүй юм болов уу? Багш ирэх болоогүйм болуу гээл. Тэгээд хүн тэгээд ингээд бишрэх юм тээ? Зорилго байхаар тэгээд ерөөсөө тэгээд амьдрал бол аяндаа тэгээд өөдлөөд явчихаж байна лээ. Тэгэхгүй бол ингээл би хэрэв Бурхан багшийг шүтээл, багштайгаа учраал, номтойгоо учраагүй бол миний тэр ямар хэцүү хүнд амьдрал байв. Тэрнээсээ бол гарахгүй л байсан байх. Тэх. Тэр чинь үнэхээр хэцүү. Тэгээд одоо бодохоор чинь ер нь яанаа би яаж амьдарч байсийн бол гээл ингээл бодож байгаа байхгүй юу. Тэгээл тэр чинь дөрвөн хүүхдийгээ л хүн болгочихъё л гээл ингээл бодож явж байгаал тэгээл номтойгой учраал. Одоо бол ёстой санаа амар. Тэгээл багш нарынхаа ачийг хариулаал, ингээл номондоо итгээл, сүжиглээл, ингээл явах юм бол тэгээд ямар ч байсан амьдраал явчина. Яахав миний цалин нэг тавин мянга. Тэгээл дээр нь хүүхдийн нэг арван хоёр мянгаа авна. Тэгээл хүүхдүүдээ ямар ч гэсэн ингээл аваал явчдаг байхгүй юу. Тийн. Тэгэхээр манай хэд бол номонд явдаг юм чинь. Тэгээл инээд алдаад л, зун бол нөгөө англи хэлний сургалттай. Тэгээл англи хэлдээ нөгөө хоёр нь явчина. Тэгээд одоо манай бага нь бас англи хэлний сургалтанд явах байх. Тэгээл хэл сурна гэдэг чинь бас их зүгээр. Тэгээл ингээл багш нартайгаа ингээд байнгын холбоотой өвөл зунгүй байна гэдэг чинь урд төрлийн буян нь гэсэн ингэсэн тийм ерөөсөө байхгүй юм чинь. Тийм биш юм болбол би нөгөө багшийнхаа заасан номыг уншаал, яавал яах ёстойгоо мэдээл, тэгээл сайхан … ер нь л тэгээл амьдрал бол жинхэнэ цэцэглэнэ гэдгээрээ цэцэглэчихсэн байгаа юм чинь. Ерөөсөө санаа зовох юм байхгүй. Хааяаа нэг манай нөхөр согтуу могтуу ирнэ. Тийм үед нь … түрүүнд нь ч гэсэн би тэгдэггүй байсан л даа. Угийн тийм хачин уур муур байхгүй юм чинь. Уурласан ч би эвтэйхэн аргалж байгаад явуулчдаг байхгүй юу. Яг ууртайхан ирсэн, ирсэн үед нь би, согтуу ирсэн үед нь ганц нэг үг хэлчвэл тэгээл гэрийн бүх юм буулгаад тавьчдаг байхгүй юу. (0-36-51) Тэгээд одоо бол ерөөсөө за ингэж байгаал дуугүй явуулчъя. Бүр цагаан сараар ирээд манай гэрт шинийн нэгэнд гэрт ирээл, манай бүр жаазнуудыг хага цохиол, зурагт мурагтыг авч шидээл, таваг буулгаал, миний өөрийн талын аав маав, ах эгч бүгдэнгийнх зургийг урж хаяал. Ингээл явж байсан байхгүй юу. Тэр үед нь би юу бодож байснаа ч би одоо мэддэггүй юм. Дуугүй л за нэг яваад өгөөсэй гээл. Тэгээд хөөрхий амьтан үйл нь барагдаасай. Ингээл энэ хүн л сайн сайхан амьдраал, аз жаргалтай яваасай гээл бодоод байдгийн. Тэгэхгүй л бол хэрэв хүн тэр хүнийг үзэн ядаад байх юм бол тэр юу нь өөрт нь ирээд, өөрөө амьдралд маань хэзээ ч юу яахгүй. Зовлон бага үздэгийг мэдцэн болохоороо одоо зарим үедээ манай хүүхдүүд хэлдэг байхгүй юу. Ингээл өвөө эмээ нь манай хажууд ойрхон байдаг байхгүй юу. Аав чинь тэгж гэнээ, ингэж гэнээ гээл хэлэх юм. Нэг бид нарыг гэх нөгөө сэтгэлийн нь нөгөө эмзэглүүлэхээр юм хэлэхээр зарим нэг ингээл … аймаар … яана гэдгийм дээ нэг занаж бариад ч гэдэг юм уу, тээ. Тэгдэг байхгүй юу. Тэгэхээр яанаа тэгэж болдоггүй гэсэн. Миний хүүхдүүд аавдаа аль болох сайн сайхныг хүсээрэй гэхээр за тэгье, тэгье гээд л бас. Үнэхээр хүний сэтгэл гэдэг чинь дараад байгаа ч гэсэн ямар нэг заавал тийм муу сэтгэл үүсдэг гардагийн байна лээ. Тэр үед бурханы номыг үзсэн хүн чинь тэгж болдоггүйм шүү. Аль болох тэр хүнд сайн сайхныг хүсэх хэрэгтэй гэдгийг мэдээд, сайн сайхныг хүсээд ингээд явна гэдэг чинь жоохон хүүхдүүдийн хувьд үнэхээр хэцүү юм байна лээ. Гэхдээ яахав. Сайн сайхныг хүсч л байгаа л даа. Тэгээл аав тэгцэн байна. Ёстой доо гээл тэгчинэ. Болдоггүй гэсэн миний хүүхдүүд, ёстой болохгүй гэхээр за за ээжээ гээл. Дөнгөж арван хоёр, гуравтай хүүхдүүд юм чинь үнэхээр сэтгэл нь бол маш их эмзэглэдэг л ээ. Эмээ өвөө нь аав чинь үнэхээр сайн сайхан байна ч гэдэг ч юмуу, бараг л тэндээ аз жаргалтай, сайхан байна гээл хэлчихээр нөгөөдүүл чинь би ёстой өмсөх гуталгүй, идэх хоолгүй байж байх нь аав ёстой надад нэг юм авч ирээд ч өгцөнгүй гээд тэгнэ. Яагаад тэгсийн гэхээр аав нь нөгөө аймаар амалдаг байхгүй юу. Хүүхдийн баярын урд талд ирээл, ингэж байгаа байхгүй юу. Аав нь ёстой хүүхдийн баяраар хүүхдүүдээ парк гаргана. Ёстой нэг хүмүүсийн нүд бүлтэртэл хувцаслаад л. (0-39-02) ингээл аваад явчина гээл ирээл явчиж байгаа байхгүй юу. Тэгээл байхгүй. Улсын баяраар ирж дахиж тэгж хэлнэ. Ёолкоор ирж дахиж тэгээл, аль алинд нь ирээгүй байхгүй юу. Тэгэхээр чинь тэр чинь хүн юм чинь бас нэг юм бодно доо, тээ? Тэгээл саяхан шинэ жилээр ирээл тэгэхэд манай охин хэлж байсан л даа. Ааваа манайх тэртэй тэргүй шинэ жил хийхгүй л дээ. Аав нь ирээл, аав нь ёстой гар … гоё гоё юм аваад өгнө. Гоё гоё хувцас авч ирээд өгнө гээл хэлэхэд нь манай охин бас тэр үед нь аймаар өвчилцөн. Халуураад хэвтэж байсан л даа, тийн. Ааваа бид нар тэртэй тэргүй шинэ жил хийхгүй ээ. Та зүгээр санаа зоволтгүй. Дуугүй л яв гэчихсэн чинь үгүй, үгүй. Аав нь авчирч өгнө гээд тэгээл байхгүй байгаа юм чинь. Тэгэхээр чинь хүүхдийн бас итгэл алдагдана гэдэг чинь байдгийн байна лээ. Тэгээд за, за миний хүүхдүүд аав нь тэртэй тэргүй амжихгүй юм чинь нэг баян болохоороо ирээл өгчихнө биз (инээв) Сэтгэлийг нь бас тайвшруулаад байгаа юм чинь. Тэгэхгүй бол хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тээ. Аймаар итгэлтэй. Нөгөөх чинь ирээл, миний хүүхдүүд гээл үнсээл, эрхлүүлээл, аав нь ингэх гэж байна гэхээр чинь аймаар итгэлтэй байгаа юм чинь. Тэгээл яг нөгөөх нь болдог. Огт сураг ажиггүй алга болчихоор мэдээж хэцүү ш дээ. Тэгээл би одоо хэлдэг болцон. Аав нь одоо өртэй байгаа гэсэн. Миний хүүхдүүд тэгээд аав нь баян болчоол ирээл тэгнэ биз. Тийм болохоор битгий тэрэнд тийм юм бодоорой. Тэгэхээр аав өөрөө тэгнэ л гээ биз дээ гээл хараад байдаг нь аймаар хэцүү л дээ. Яг тэр өдөр нь болчихно. Тэгээл хараал байна. Ирэх нь үү гээл өдөржин л харна ш дээ мэдээж. Урд талын өдөр нь харна. Тэгээл за одоо яахав наадах байгаа жоохон юмаар нь тэгээл бүгдээрээ өнгөрөөчихье гэчээл инээлдээл, шуугилдаал, тэгээл өнгөрөөчдөг. Тэгээд хамгийн гол нь хүний сэтгэл гэдэг чинь хичнээн ном үзээд, бурханы номыг чинь хүн чинь дөчин жил үзэж байгаад тэгээд гэгээрдэг, яг юу яадаг гэсэн. Тийм болохоор бид нар чинь дөнгөж үзээл, ганц хоёрхон жил болж байгаа юм чинь. Тийм амархан гэгээрнэ гэж бас байхгүй л дээ. Гэхдээ л жоохон жоохноор ингээл дадуулаал, аль болох муухай юмыг нь ингээл сайн сайхнаар бодоол, тэгээл явахыг хичээгээл байгаа л даа. Яг юу яачихна гэж бас хэлж болохгүй л дээ. Бүгдээрээ тэгээл аль болох сайн сайхныг бодоол, аав нь хичнээн муу юм үйлдсэн, хийсэн ч, яасан манай хэд аль болох нөгөөхий нь юу яагаал, цайруулаал гэдэг ч юмуу, тээ? (0-41-09) Ингэвэл хэзээ нэгэн цагт сайхан болчихно. Бид нар ёстой сайн хүн л болно гээд байгаа. Тэгээл бүгдий нь л эрдэм номтой, ухаантай хүмүүс болгочвол л тэгээд миний гол зорилго. Тэгээл бурханы номондоо өөрөө явчихна. Эцэстээ тэгээл нэг сайхан амиа бодоол, ??? (0-41-26) (инээв), тэгээл хоёр хүүхэд нь лам болно гээд байгаа. Тэр мэр нь тэгээл лам болчихвол тэгээд яахав дээ. Болно л биз дээ. Ганц банди ямар ч байсан лам болгоно. Тэгээд багшийгаа ирэхээр багштай яриад, би ганц хүүхдээ лам болгоё гэсэн. Багш минь ингэж байгаад миний хүүхдийн ирээдүйг шийдчихнэ. Тэгчих юм бол нөгөө гурав нь эмэгтэй юм чинь ямар ч гэсэн болох байхаа гээд. Тэгээл одоо ингээл харж байхад манай төв дээр хүмүүс их ирдэгийн. Тэгээл сэтгэл санаа, эд материал гээл бүх талын ингээл дэмжлэг үзүүлнэ л дээ. Гэхдээ хүмүүсийн бас нэг дутагдал нь болохоор заавал аваад байх гэсэн тийм сэтгэлгээтэй болцон хүмүүс бас байдгийн. Тэр тал дээр бол манай хэд бол сайхан тайлбарлаад, ойлгуулж өгөөд, бид нар ч дэмжье. Та өөрөө ч зүтгэ. Тэгээд хичээ. Тэгээл таныг сайхан өөд нь татаад явчихъя гээд. Тийм болгоцон хүмүүс өчнөөн байдгийн байна лээ. Тэр нь үнэхээр сайхан. Яг аваад ингээл, улаан … ингээл байгаа нь бас жоохон тийм шиг л харагддагийн. Тэгээл багш эд нар хэлдэг л дээ. Отгоо эгч эд нар хүртэл хэлдэг. Та жоохооон сэтгэлгээндээ өөрчлөлт оруулаад, номонд хэд хэд явчих тэгэх үү гээл гуйгаал, харин ном момонд явуулаал, тэгээл үнэхээр ухаантай, нөгөө цаг нь болцон хүмүүс бол номондоо ороол, амьдрал нь сайхан ингээл явж байгаа хүмүүс өчнөөн. Хамгийн гол нь ингээд бурханыхаа шашныг … одоо ингээл ёстой улстай яриал … Одоо би боддог байхгүй юу. Манайх чинь хаа байсан баруун аймаг тээ? Увс. Тийм болохоор ингээл сүмийнхээ аймгийнхаа тэр ламтай ингээд холбоо бариад ч юмуу, тээ. Манай ийм сайхан төв байгаа шүү. Манай багш нартай учраад, уулзаад, ингээд яг ийм арга хэмжээг, тайлбарт хичээлийг аймгийнхаа төвд ингээд явуулаач ээ гэж хэлье гээд ерөөсөө чадахгүй л байгаа л даа. Өөрөө нөгөө ажилд яваад ингээд өгдөг болохоор тэгээл. Тэгэх юм бол нэг ч гэсэн газар ингээл хүний амьдралыг сайхан энэ амьдрах ухааны хичээлийг ингээл явуулах юм бол газар бүхэнд явуулах юм бол ганцхан бид нарын хорооны, энэ хавийн иргэд биш. Тээ. (0-42-17) Улс даяараа л тийм оюун ухаанд нь ингээд өөрчлөлт оруулчих юм бол бүх хүний амьдрал сайхан болчино доо. Тээ. Тэгээл бодоод байдгийн. Нэг ч гэсэн газар тэгээл явуулчвал … (инээв) Манай төв шиг ийм газар аймаг бүхэнд нэг нэг байчихвал тэгээд гоё болчино доо тээ. Тэгээл бодоод байдгийн. Ноднингоос хойш ёстой жил өнгөрүү бодцон мөртлөө л чадаагүй. Тэгээл саяхан нэг хүнд л хэлсэн л дээ. Би ийм газар ажилладагийн ш дээ. Манай төв ийм ийм үйл ажиллагаа явуулдаг. Та манай аймгийн сүмийн хамба ямар хүн байна. Тэр хүний хаяг утас хэрэгтэй байна гэсэн чинь за ах нь очоод хэлчихье. Чи нэг хаягаа өгчөөрэй гэсэн. Тэгээд ирэх юм бол уг нь нэг газар ч гэсэн тийм юм юу яагаад, ингээд буяныг ингээд дэлгэрүүлээл байх юмсан гээл. Газар бүхэн ингээл сайхан бурханы шашны тайлбарт хичээл яваал, хүн бүхэн ингээл энийг ойлгоол, амьдралдаа хэрэгжүүлчихвэл ямар гоё вэ гэж бодоод байгаан. Бид нар яахав тэртэй тэргүй ингээл энд нэгэнт холбогдцон юм чинь ингээл сайхан яваад байна. Одоо тэгээл ёстой улсынхаа бүх аймагт л болж өгвөл ингээл явуулчихвал ингээл болоо бүр ёстой. Миний хүсэл тийм л байгаа. Тэгээл энийг л явуулчих юмсан гэж бодож байгаа.

Бямбажав -

Аан хн. Та өдөрт хэдэн удаа хоол хийдэг вэ, ер нь?

Цэвэлээ -

Өдөрт үү? Хоёр удаа л хийнэ. Өдөр нөгөө арван хоёр цагаас хүүхдүүдийг хооллодогийн. Нэг, хорин таван хүүхдүүдийн л нэг, ганц нэг нь таслаал, хорин гурав юмуу, хорин дөрөв гээл хэлбэлзэлтэй. Тэгээл цайгий нь өгөөл, хоол өгөөл, тэгээл мантуу талх ч юмуу. Тэгээл янз бүр. Хоолны юу бол … тэр чинь нөгөө өдөр өдөрт өөр. Тэгээл нэг цагаас оёдолынхон гээл. Энд нөгөө оёдлын хүмүүс байна. Тэгээд ажилчиддаа гээд хоол хийчихнэ. Тэгээд зун нь бол 7 сараас 9 сар гартал нөгөө Ринбүүчий багш ирнэ. Гадаадынхан ирнэ. Тэр үед бол өдөрт нэг цагаас нэг хоол өгөөд, орой зургаагаас нэг хоол өгнө. Нэг цагаас нэг, хоёрдугаар хоолтойгий нь өгчидгийн. Тэгээл орой зургаан цагаас нэг хоол өгчинө. Тэгээл бүтэн сайндаа амарчина. Тэгээд сүүлийн үед харин бүтэн сайныхаа номонд сууж чадахгүй байгаа. Нөгөө амарч байна гээл их сайхан хүн болоол явчдаг. (0-45-16) Түрүүнд нь нөгөө ажилд ороогүй байхдаа ёстой ном тасалчих вий гээл үнэн сэтгэлээсээ гүйдэг байсан хүн чинь одоо бол байхгүй. Өө нэг сайхан амрах гэж байна гээ явчаад байгаа. Тэгээд одоо бол ерөөсөө ер нь амарч байгаа ч гэсэн би багшийнхаа номонд ирж суучаал яваад өгнө гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол бас би их сайхан бүх номыг нь ойлгочихсон ч юм шиг их муухай, их зан гаргаж байгаа ч юм шиг. Муухай санагдаж байдагийн. (инээв) Номыг нь таслаал. Муухай. Бүтэн сайн өдөр амарч байна гээл гэртээ. Яахав үнэхээр их ажилтай л даа. Тэгэхдээ аргалаал ирээл, нэг, хоёр цаг суучаал явбал ч. Тэр чинь юу ч биш ш дээ. Тээ. Хоёр цагт би чинь гэрт нэг тэгээд юм угаагаад ч юмуу, суугаал. Тэгж байснаас багшийнхаа номыг ирээд суувал би тэрнээс их юм ойлгоод авчихна. Тэр хийх юмаа орой очоол хийчихнэ ш дээ. Тэгэж бодоод байгаан. Багшийнхаа номыг бол нэлээн таслачихсан. Одоо бол таслахгүйг л хичээнэ. (инээв) Их сайхан хүн болцон юм шиг номыг нь тасдаад л яваад байгаа ш дээ. Одоо бол ёстой таслахгүй. Тэгээл хүн чинь бурханы номонд орно гэдэг чинь гоё юм байна лээ. Тэгээд одоо ингээл манай дүү намайг би танд ингээд мөнгө төгрөг өгье. Зах дээр зогс. Аль эсвэл дэлгүүр ажиллуулах уу гээд тэгсэн. Үгүй үгүй би тэр ажлаасаа ёстой хэзээ ч гарахгүй шүү. Тэр наймаа маймаа хийнэ гэдэг чинь ёстой жинхэнэ нүгэлтэй ажил гээд л тэгдэгийн. (инээв) Дургүйцэж байгаа юм чинь. Хүн чинь яг нөгөө мөнгө харахаараа тийм болчидгийн байна лээ. Нөгөөх мөнгө хэдэн төгрөг илүү олохын төлөө зүгээр чанаргүй юм байсан ч энэ чинь ёстой сайхан юм шүү гэж байгаад зарчихна. Илүү мөнгө ороод ирэхээр энэ чинь илүү байна гэж хэлэхийн оронд аваал хармаалчихна. Тэр чинь ёстой аймшигтай том нүгэл. Ёоё бурхан минь гэж. Энд орсондоо баярлаад л. Дахиж ёстой тийм наймаа маймаа хийхгүй гэж бодоод байгаан. Ёстой нүгэлтэй юм байна лээ. Ээ бурхан минь гэж. (инээв) Одоо тэгээд багш нарынхаа ачийг л хариулаад, ингээд сайхан буянтай ийм сайхан ажлаа хийгээл, өөрийнхөө чадварыг сайхан дээшлүүлээл, дөрвөн сар гараад нэг цагаан хоолны газар байгаа гэсэн. Тэгээд Мөнгөө эгчид би хэлцэн байгаа л даа. Тэнд чинь бас жаахан дадлага хийе. Багш нараа ирэхэд, гадаадынхан ирэхэд үнэхээр сайхан цагаан хоолоо хийгээд, шөлтэй, махтай хоолоо хийгээд. Аль алийг нь. (0-47 18) Сайхан хийдэг болъё би. Тэнд чинь л хурдан сууя гээд байгаам. Тэгэхгүй бол одоо нөгөө өдөр нь богино болохоор бас л ажлынхаа хажуугаар нөгөөхөө хийж чадахгүй. Тэгээл энэ ажлаа сайхан … хамгийн гол нь чадвараа дээшлүүлээл. Сэтгэлээ сайхан байлгаал. Хүнд аль болох сайн сайхныг хүсэх л их сайхан байхгүй юу. Хүн ямар … өөрт буруу юм хийж байсан ч нөгөөхий нь сайн сайхнаар л хүлээж авч байх хэрэгтэй юм байна лээ. Ер нь тэгээд бодоод байхад чинь хүн хүнийг загнана гэдэг ч юмуу, хүнд хүн шаардлага тавина гэдэг чинь мэдээж миний буруу байгаад, миний муу юм байхад чинь л тэр хүн засахын төлөө л хэлдэгийн байна ш дээ. Тэрнийг нь ойлгохгүй урдаас нь хэрэлдэх юм ч уу, тээ? Яг тэгдэгийн байна лээ. Би сүүлд нь бодож байгаа юм чинь. Энэ хүн яагаад намайг ингээд байна гэхээр чинь би мэдээж нэг л алдаатай, тэгээд дутагдалтай байгаа. Тэрний нь засахын төлөө хэлж байхад чинь тэрний нь ойлгохгүй, өөрөө нээх сайн сайхан юм шиг л урдаас нь хэдэрлэдэг ч юмуу, хэрэлддэг ч юмуу. Тийм л ааш гаргаад байгаам. Хамгийн гол нь тэрийгээ л хүн ойлгомоор юм байна лээ. Тэгээл хүн надад юм хэлэхээр Хүүшээ, би яагаад ингэчихэв. Аа би тийм алдаа гаргасан юм байна шүү. Энэ хүн надад засаж өгдөг яасан сайхан юм бэ гээл. Тэр хүндээ аль болох баярлалаа гэдэг үгийг их сайхан хэлэх ёстой юм байна лээ. Би баярлалаа гэдэг үгийг их хэлдэг байсан. Сүүлийн үед зарим үед бас хэлэхээ мартчаад байгаам. Хүн хүн … үг хэлнэ гэдэг чинь хүний алдааг л сайхан засаад, залруулаад өгчих юм билээ. Тэр үед нь л баярлалаа гээд баяр … урмын үг хэлээд. Тэр хүндээ сайхан баярлаж л явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй л өө энэ намайг л бараг л үзэн ядаж байна гэдэг ч юм уу, намайг илүү харж байна гэдэг ч юмуу, тийм үүднээс хүлээж аваал тээ. Өөрийгөө өмөөрөөл, ёстой аймаар юм болдогийн ш дээ. Хэзээ ч тэгэхгүй юм байна лээ би. Сайхан бодоол, яа .. би тэгсэн юм байна шүү. Өөрөө ямар ч буруугүй байсан ч гэсэн энэ хүнд нэг л юм таалагдахгүй байна гэдэг чинь мэдээж л нэг юм буруу л хийсэн байгаа гээд бодоод байхаар гараад ирдэгийн байна лээ. (инээв) Хүн рүү харсан ч нэг сайхан харж инээх, ярих тээ. Нэг хялалзах хоёр чинь шал ондоо ш дээ. (0-49-15) Аль болох л одоо бүр сайхан инээж хандахыг л боддог ш дээ. Ямар дотроо … хичнээн ууртай байсан ч гэсэн тэгээд л байх юм бол тэр харилцаж байгаа хүн ч гэсэн цаад хүний чинь сэтгэл санаанд ч гэсэн сайхан өөрчлөлт хийгээд, хичнээн муу хүн байсан ч сайхан засраад явчдаг юм байна лээ ш дээ. Дотроон хичнээн дургүй байсан ч гэсэн инээгээд харьцаад байхаар тэгээл яваандаа аль аль нь л сайхан ааштай, сайхан найз нөхөд болчихож байгаам. Тэгдэгийн байна лээ. Хамгийн гол нь тийм юм байна лээ. Аа хүн гэдэг чинь тэгээл ??? (0-49-47) одоо бол миний амьдрал гоё болцон. Ингээл их гоё сайхан, амар тайван. Ажилчидтайгаа, энэ хэдтэйгээ ч гэсэн сайхан инээгээл байдаг. Гоё байдгийн. Тэгээл тэр зах дээр наймаа хийгээд зогсож байсан бол сэтгэл нэг их тайван байхгүй дээ. Аа нэг өдөр нэг сайхан бараа гүйчлээ гээд башааж инээж байх юм бол маргааш нь өө юу ч гүйсэнгүй. Ёстой ямар ч мөнгө байдаггүй шүү гээл тээ. Наймаачид яг тэгээл ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр би болохоор яахав дээ. Ирээл сайхан хоол ундаа хийчээл, өө өнөөдөр ёстой сайхан байнаа гээд гэдэг ч юмуу. Үнэхээр сэтгэл хангалуун. Сайхан юм хийгээл, сайхан дулаахан газар чинь даарч хөрнө гэж байхгүй. Тэгээл сайхан ажил төрлөө хийчээл, хүүхдүүд чинь бүгдээрээ баярлалаа гээл. Их баярлалаа гэхээр чинь бүгдээрээ онц сураарай. Миний хүүхдүүд гэхээр за гээл. Аймаар гоё өөдрөг байдаг ш дээ. Хоолоо хийчээл, бүгд сайхан суугаал, мэгзэмээ уншаал, тэгээл хоолыг нь аягалаал өгчихөөр бүгдээрээ тахилаа өргөөл номоо уншина. Тэгчээл бүгдээрээ сайхан хоолоо идээл, нэмэх нь нэмчээл, их баярлалаа гээл тэгээд хэлдэг байхгүй юу. Тэгэхээр би бүгдээр онц сураарай гээл тэгэхээр аймаар гоё ш дээ. Тэгээл бүгдээрээ онц сураарай гэхэд чинь хүүхдүүд чинь … намар хүүхдүүдийн сурлага ямар байсан билээ. Одоо эндээсээ давтлагаа аваал тээ. Онц сураарай гээл хэлээд байхад чинь хүүхэд чинь эхэндээ нээх тоохгүй байсан бол одоо бас жоохон юм бодоол. Энэ эгч намайг дандаа онц сур гэж байхад чинь гэж боддог ч юм уу. Баярлалаа гээл сурлага нь бүр ахиад байгаа ч юм шиг санагдаал. Тэгээл ажилчидтайгаа ч гэсэн, эд нартайгаа ч гэсэн бид нар хоорондоо бүгд нэг сайхан дулаахан уур амьсгалтай. Ингээл төв рүүгээ хүрээд ирэхэд чинь хашаан хаалганаас нь ороод ирэхэд чинь л ??? (0-51-16) уур амьсгал гэдэг чинь шал ондоо. Тэгээл заавал зөв тойрч ороол, үүдэн дээр нь ирээл нэг мөргөчихөөд л ороод ирэхэд чинь ингээл. (0-51-22) Тэгээл дээр яа … номынхоо зааланд орохоор бүр гоё. Үнэхээр биширмээр. Далай багш магшийг ингээл харахаар … ингээл ороол ингээл явахаар хаашаа ч явсан Далай багш яг ингээд дагуулаал хараад байгаа юм шиг гоё харагддаг ш дээ. Тэгээд би Мөнгөө эгчид ч гэсэн, Нараа эгч хоёрт ер нь, жижүүр эгч хоёрт өчигдөр хэлж байгаа байхгүй юу. Гурвуулаа мөргөчөөд босч ирээд, ямар гоё юм бэ. Ингээл Далай багш ингээл ийшээ явсан ч дагаж инээгээл, ийшээ орсон ч дагаал ингээд инээгээд байх юм гэсэн чинь харин тийн. Тэгж харагддагийн ш дээ гээд бүгдээрээ. Тэгээд номын өргөө гэдэг юм чинь шал ондоо гоё юм билээ. Энерги нь ч хүртэл ондоо. Ороол ирэхэд чинь өөрийн эрхгүй ингээл юу яагаал. Бишрэх сэтгэл төрөөл. Ингээд тэнд номын өргөөнд орж байгаа хүний сэтгэл хэзээ ч муу юм бодогдохгүй. Тийм юм орж ирэх ч үгүй. Үнэхээр сайн сайхан, улам сайн сайхныг хүсээд байна гэхээс тийм муу юм бодно гэж байхгүй. Тэгээл өглөө болгон нэг л сайхан бурхандаа мөргөчихнө. Зарим их ажилтай үед амжихгүй бол маргааш нөгөөхөө нөхөөл мөргөчихдөгийн би. Болж байгаа гэж бодоол. Тэгээл бүх юм сэтгэлийнх юм чинь би нэгэнт л нөхөөл хийцэн юм чинь болж байгаа гээл маргааш нь нөхчихдөгийн. Тэгээд маргааш ажилтай гэсэн үедээ өнөөдөр нь ороол түүгээ нөхчихдөг. Тэгэхээр үнэхээр сэтгэл хүртэл сайхан тайвшраад, нэг аймаар тарган байсан бол биеийн жин ч гэсэн хэвэндээ сайхан байх юм байна лээ. Бурхандаа мөргөөл яваад байх юм бол. (инээв) Би тэгээд тогооч хүн юм чинь аймаар таргалах байх гэсэн одоо бол сайхан жингээ бариал байгаа. Тэгээл, тэгээд бурханд мөргөсний ач тус ч мэдээж би бурхандаа мөргөж байхдаа аа ёстой зовлонтой амьтадыг бүгдийг нь зовлонгоос нь гаргаал, мөргөөд байгаа юм чинь би бурхан багшид мэдээж л авраад байгаа ш дээ гээл миний сэтгэл маш гоё хөнгөн. Аймаар дандаа л баяр баясгалантай явдагийн. Манай хэд тэгж байна. Өө залуу хүн ямар сайхан юм. Дандаа инээж байх юм гээл. (инээв) Бүгдийг нь инээлгэчихдэг юм чинь. Бадмаа эгчийг чинь, Мөнгөө эгчийг чинь, Отгоо эгчийг чинь бүгдийг нь инээлгээл, зүгээр бүгдээрээ аймар гоё. Зүгээр инээд алдаад л байдгийн. Тэр нь сайхан. Ажил дээр байх их … ямар нэгэн уур уцаар ч үгүй. (0-53-14) Гэрт байхад чинь ч гоё л доо. Хүүхдүүд тэгээл инээлдээл, хичээл номоо хийгээл, хааяа нэг хүүхэд юм чинь ноцолдоно. Гэхдээ яахав. Тэгээд юу яагаад, нээх ноцолдоно гэдэг юм чинь бас нэг хүүхдүүд тийм нэг бүр төсөөрцөн. Надад болохоор хааяаа нэг айлын хүүхэдтэй ингээл юу яах юм бол хүүе гээл тэгчихдэг л болцон байна лээ. Нээх тайвшраад, дасаад гэдгийм уу даа. Нэг сайхан тайван амгаланд. Одоо дүү нараа хүртэл ингээд бүгдийг нь ингээд наашаа татцан. Ингээл хааяаа нэг бүүр дэнжийн мянгаад байдаг нэг дүү ганц хоёр удаа л ирсэн. Тэгээд бусдуул нь ч бараг ингээл байнга ирдэг болцон. Тэгээд одоо манай нэг тэр Солонгос явна гээл байгаам. Тэгээл, тэгээд Ногоон дарь эхэд ирж хоносоноо, тэгээд хоёр дахь дээрээ тэгсэн чинь за тэгээд яанаа хичээлээ үзэх зав гарахгүй юм байна ш дээ гэсэн чинь чи яадаг ч байсан ирээл Ногоон дарь эх хоночоорой гэсэн чинь За гээл явсан. Ном гэхээр гоё л сонсогдоод байгаан. Лав л манай аав бас лам хүн байхгүй юу. Тэгээд аавын аав нь бас дандаа ингээд нутагтаа нэртэй лам нар байсан. Тийм болохоор ном гэдэг юм бас тэдэнд ойр дотно сонсогдоод. Ирж үзээл байгаа л даа. Тийн.

Бямбажав -

Ямар хүмүүс байсийн? Та мэддэг … ?

Цэвэлээ -

Манай аавын аав нь болохоор нутагтаа тийм нэртэй лам байсийн гэсэн. Тийм сонин дээр хэн гээд … Жүгнээ гэдэг хүн байсан байхгүй юу. Тэгээд ээжийн аав нь ч гэсэн Басчуу гээд хүн байсийн. Бас тийм нэртэй лам нар байсан. Тэгээд манай хадам талынх чинь дандаа тийм лам хүмүүс. Тэгээд хэлмэгдэж, яаж байсан тийм хүмүүс байсан болохоор. Тэгээд манай аавын аавынх нь тэр ахыг нь бас тийм лам тийм том байсан чинь тэгээд сүмийнхаа хамба ламд хэлсэн гэсэн. Баривчилгаа явж байхад нь манай аавын аав нь нэг, арван тав зургаатай ч юмуу тийм жоохон баньд байсан гэсэн. Тэгээд сүмийнхээн нэг юун дээр нь суугаад хараад үлдэж байсан гэж ярьдагийн. Тэгээд манай аавын аав нь нас барахаасаа өмнө бүх номоо уул хаданд нуугаад, тэгээд нас барсан. Сүүлд манай аав нөгөө жоохон байсан болохоор эргээд хайгаад олоогүй гэсэн. Тэгээд ч ер нь манай аавын ээжийнх нь ах гээд, Ладуу гээд тийм хөгшин байсан байхгүй юу. Сүүлд сая, наяан хэдэн онд нас барцийм. Наяан ес, бараг ерээд оны үед билүү. (0-55-20) Тэгээд манай тэр нагац хэлдэг байсан байхгүй юу. Цагаан, цусан цулбууртай, цонхин цагаан морин жил бил үү, ер нь тэр жил сарьсан, сарьсан эргэж ирнэ гэж яриад, тэгээд тэр чинь тэр үед аймгийн том дарга нар ингээд манай дээр нагац дээр ирээд, ингээд бүх засал масалаа хийлгэнэ. Тэгээд Оросын тэр юуны ч гэлээ тийм шинжлэх ухааны тэр одоо бас нэг буддын шашныг судалдаг Монголын талын судалдаг хүмүүс байгаа ш дээ. Тэд нар чинь ирээд бүр бичлэг мичлэг аваад, манай тэр Зодов гээд нагац ах байсан байхгүй юу. Тэр ахын одоо юу нь, бичлэг нь энд байгаа л даа. Бас нөгөө туйл хайлдаг байсан. Ардын язгуур урлагаар тэгээд алтан медаль авсан чинь тийм хөгшин байсан. Тэгээл бид нарыг жоохон байхад чинь манайд ирээл, ингээл хүмүүс ингээл цуглацан. Орой болохоор хоолоо идчээл, туйлаа хайлна. Маш сайхан үлгэр домгууд ярина. Тийн. Би тэр үед дэндүү жоохон байсийм л даа. Тэгээд сонсож байгаад нам унтчихдаг байсийм. Дандаа тийм номтой хүмүүс байсан болохоор манай хэд ингээд номонд аймаар дуртай. Бүр Зодов гээд Увсын Дэндэвийн туйлч гээд одоо ингээд музей зузейд байдгийн нэр нь. Зурагтайгаа, бүр цагаан сахалтай хөгшин. Тэгээд бүх ном судраа яг тэр хувьсгал, одоо социализмын үед бол ном судраа бүгдий нь уншаад, бариад явдаг. Тэгээд аймгийн дарга нар ч бай ингээл аваал явчдаг байсийн. Тэгээл ерөөсөө номоороо. Тэгээл цусан цул … юу билээ. Цусан цулбууртай, цонхин цагаан жил, юу билээн цагаан морин жил гээл ярьдаг байсан. Тэгээд үнэхээр яг тэр жил нь нөгөө ??? (0-56-44) гарцийн. Тэгээл манай хэд Зодов нагац үнэн хэлж байж дээ гээл ярьдаг байсийм. Ямар ч байсан багаасаа ингээл яг тийм бурханы юутай холбоотой байсан. Сүүлд ч гэсэн манай аав гэртээ дандаа ном судар уншчихна. Тэгээд нэг жоохон байхаараа анх ингээл аавыг ном уншихаар эхэндээ нээх уншдаггүй байсийм чинь. Сүүлд ном уншихаар бид нар нээг инээд хүрээл, ингээл (инээв) тийм юм сонсохоор инээд хүрчихнэ. (инээв) Тэгэж байгаад нэг дасаж байж. (инээв) Бурханы номын ингээл судар уншихаар чинь бид нар инээлдээл байнаа. Аймаар олон охидтой байхгүй юу манайх чинь. Найман охинтой, ганц бандитай. Тэгээл миний үеийн нэг хэд нь ч байдаг юмуу, ингээл инээлдээл байна. Аавыг ном уншихаар нэг л инээдтэй санагддаг байсийн. (0-57-21) Тэгээл бол аяндаа тийм номондоо хүрч байгаа юм чинь. Тэр үедээ аавыг ном уншихаар их шоолдог. Яагаад ч юм инээлдээл, тэгээл ааваар загнуулдаг. Тэгээл манай тэр нагац ах болохоор ингээл туйлаа хайлаал, үлгэр домогоо яриал, ингээл бас л ??? (0-57-36) хийгээл, ном момоо хийгээд, тэгээл тэр Буриад… Оросын л ямар ч нэг эрдэмтэд ирээл, тэгээд манай нагацын юуг аваал явж байсийн. Бичлэг мичлэгийг нь авч яваад, тийх. Тэгээд дал гарсан хөгшин байсан юм чинь. Таныг бид нар Оросд аваачъя. Тэгээд академид аваачаад суулгая. Танаас ингээл судалж байх ном мом их юм байна гээл тэгдэг байсийн. Бас нэг тэр манай нагацийн юмнууд ингээд Улаан Үдэд л, аа юу билээ. Орост чухам хаана нь байгаам. Мэдэхгүй. Манай аав сайн мэддэгийн. Тэгээд туйл нь ингээд хааяа нэг радио мариодоогоор бас л явдагийн. Туйл хайлж байгаа нь. Тийх. Тийм нэг нагац ах байсийн. Тэгээл ямар ч байсан удмын номтой гээл. Хоёр талын номтой хүмүүс байна. Танай ганц баньд чинь но … лам болно гээл. Хоёр талын ах дүү тэгээд байдаг байхгүй юу. Манай нөхрийн аав ээж, тэгээд манай аав ээж. Тэгээд тийм болохоор ганц бандийгаа лам болгочъё. Тэгэхийн бол ямар ч л байсан олонд хэрэгтэй хүн болно. Гэвш багш шиг ийм сайхан лам багш болгочих юмсан гээл боддог. Багш болчвол, үнэхээр сайхан ш ээ. Тэгээд энгийн амьдралд ороод явсанаас багш болоол явсан нь илүү их тусыг бүтээнэ байх гэж л бодоод байгаам. Өөрөө ч гэсэн хөгшрөхөөр аяндаа ани болчихно гээл мөрөөдөж ингээл хэлэхээр хүмүүс шоолох нь шоолоол. Болж байна, болж байна гэж хэлээл. Энд бас нэг хүсэх мөрөөдөх юм байгаа юм чинь. Эцсийн эцэстээ би нэг тийм л юм бүтээе гэж бодоод байгаа. Хүмүүст хэрэгтэй л юм хийе гээл. Харамсах юмгүйгээр байх нь л сайхан юм байхгүй байхаа. Одоо ямар ч гэсэн буянтай ажил хийж байна гэж бодоод байгаам. Тийх. Хүн болгон итгэлээ залбираал явж байгаа.

Бямбажав -

Яг өөртэй чинь адилхан, өөрийн чинь сайн мэддэг хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн, ингэж өөрчлөгддөг жишээ байна уу? Яг энэ танай Асрал төвтэй холбоотой байж байгаад …?

Цэвэлээ -

Яг өөдөлж байгаа хүн бол өчнөөн байгаа. Одоо ингээд …

Бямбажав -

Яг өөрийн чинь сайн мэдэх? (0-59-25)

Цэвэлээ -

Би яг сайн мэдэхгүй ээ. Гэхдээ яг хоолон дээр ингээд л явдаг тээ? Яг ингээд номоо дагаад явж байгаа амьдрал нь ай … ингээд дээшилж байгаа айлууд бол яг байдгийн. Яг хүүхдүүдийг нь ингээд харахаар. Өмсөж байгаа хувцас хунар, хэрэглэж байгаа хичээл ном нь ч байдгийм уу? Жишээлбэл, одоо хэнийх байлаа. Даваабал гээд нэг ирээд байдгийн. Хүүхдүүд байдгийн. Тэд нар нь бол хувцас хунар нь бол шал ондоо. Тэгээд хэн эдний чинь билээ … Гэхдээ хүмүүс яг номоо бас их дагахгүй байгаамаа. Номоо дагаад явахаар үнэхээрийн сайн хүмүүс байдгийн. Яг номонд явахгүй ингээд эндээс өчнөөн ингээд туслаад дэмжээд байхад чинь номонд ерөөсөө явахгүй. Авах л ёстой гээд явж байгаад ингээд цаашаа эргэцэн хүмүүсийг бол харин сайн мэднэ. Аа тэнд нэг Шинэбаяр гээд нэг хүүхэд байдгийн. Тэднийх чинь, ээж нь одоо нэг дөч гарцан хүн байгаа байхдаа. Хоёр эгч нь нэг хорин хэдтэй, нөгөөх нь арван хэдтэй хоёр охин байгаа. Тэд нар болохоор ерөөсөө юу ч хийхгүй, ингээл юун амьдралаар гэдгийм үү даа. Гудамжны амьдралтай охидууд байдаг. Тэгээд явцан. Нэг сайхан таамбар, маамбартай ч юмуу, сайхан гэр оронтой байсан бол амьдрал нь улам уруудаад явцан. Ерөөсөө номонд явахгүй. Номыг ерөөсөө ойлгохгүй. Тэгээд уруудаад явсан хүмүүс бас байдгийн. Яг номыг үзээд ингээд бишрээд явж байгаа хүмүүс бол өчнөөн байгаа. Тэгээд эмээ нар байдгийн. Надтай хамт явж байсан. Хэн гэдэг билээ дээ эмээ чинь … Юнрэн гээд нэг эгч байдгийн. Ондоо нэг манай нутгийн бас нэг эгч байдгийн. Тэр эгч л ёстой номонд явсан. Маш сайн болж байна, сайхан болж байна гээд. Би нэрийг нь даанч мэдэхгүй л дээ. Эмээ нар л гээд бүгдий нь нийтэд нь хамруулчихдагийн. Нэрийг нь мэдэхгүй. Эмээ нар ирснээ чи ч ёстой сайхан уншлагатай хүүхэд байна шүү гээл магтаал, өөрсдөө хамт суугаал. Эмээ нар чинь үнэхээр идэвхитэй. Эмээ нартай л их найзалдаг юм даа. Анх номонд орж байхад ингээл юу ч мэдэхгүй юм чинь. Хажууд нь очиж суучаал, нөгөө эмээ нарын номноос хараал уншаал, тэгээд сүүлдээ эндээс ном аваал, өөрөө бичихийг нь бичиж аваал, тэгж байгаа хүмүүс их нэмэгдэж байна лээ. Оюутнуудыг ч гэсэн харсан. Өнөөдөх чинь гучин хэд байдаг болсон чинь тавь жар гарцан байна лээ. Үзээгүй оюутнууд аймаар их ирж байна лээ. (1-01-30) Гайхдагийн. Номонд аймаар их ирж байнаа. Болж байна ш дээ гээл. Танихгүй хүүхдүүд их ирж байна лээ. Тэгээд яваад байдаг хүүхдүүдээ бол бараг таньдаг болцон. Зүс царайгий нь сайн нэг юм танихаас биш нэрийг нь бол мэдэхгүй ш дээ. Тэгээл харахаараа инээлдээл, толгой дохиол явчихна. Тэгээл номын ашиг тус юу вэ гээл асууж байгаа хүмүүс их л байдаг л даа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.