Badamgerel


Basic information
Interviewee ID: 990911
Name: Badamgerel
Parent's name: Tsoojiljav
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth:
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Otgon sum, Zavhan aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За миний урилгыг хүлээн авч, энэ ярилцлаганд оролцохоор хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За тэгээд ярилцлагаа эхлэхээс өмнө аа танаас асууж лавлах хэдэн зүйл байна л даа. Нэгдүгээрт юу гэхээр таны өгсөн ярилцалганд орсон бүх мэдээлэл зуун жилийн дараа ч юм уу, нэлээн хэдэн зуун жилийн дараач юмуу түүх судлаачид, эрдэмтэн мэргэдийн судалгааны ажил болгож ашиглахаас гадна, түүхийн сэдэвтэй ямар нэгэн одоо сонин сэтгүүл юм уу, телевиз радио зурагтын одоо нийтлэлүүдэд, нэвтрүүлэгт ишлэл болгон ашиглаж болох юм аа. Тэгэхлээр та энэ бүх талбарт өөрийнхөө өгсөн бүх мэдээллийг ашиглуулах зөвшөөрлийг та бидэнд өгөх үү.

Бадамгэрэл -

Өө зөвшөөрч байна аа.

Бямбажав -

за их баярлалаа. Аа тэгээд хэрвээ та хүсвэл энэ ярилцлаганд өөрийнхөө нэрийг дурьдахгүйгээр нууж үлдэж болно. Аль эсвэл нуухгүйгээр ил дурьдаад тавьж болно. Та алийг нь сонгох вэ?

Бадамгэрэл -

хэлээд явьж болно ш дээ.

Бямбажав -

Болох уу тээ?

Бадамгэрэл -

тийн

Бямбажав -

нуухгүй илдээнэ

Бадамгэрэл -

нуухгүй үлдээнэ гэсэн үг.

Бямбажав -

за одоо ингээд ярих,.. ярилцалгаа эхэлье. Та одоо ингээд юуны өмнө өөрийгөө танилцуулаад өөрийнхөө тухай , өөрийнхөө гэр бүлийнхээ тухай, ер нь өөрийгөө…

Бадамгэрэл -

аанхаа

Бямбажав -

сайн танилцуулаад

Бадамгэрэл -

за би, намайг Цоожилжавын Бадамгэрэл гэдэг. Би Завхан аймгийн Отгон суманд, сумын хүн. Аа тэр Завхан аймагт бол одоо тэр бага насаа өнгөрөөсөн. Аа тэгээд арван жилийн сургуулиа төгсөөд, энэ хуучин СССР гэж байсан шд зөвлөлт холбоот улсад аа радио техникийн сургуульд суралцаад, (хэсэг дуугүй болов) тэгээд …ммм… төгсөж ирээд энэ гэр бүлийнхээ хүнтэй танилцаад…. Аан бид хоёр тэгээд 1986 онд хуримаа хийж анх суугаал тэгээд хоёр ихэр хүүхэд гаргасан…аа тэгээд одоо хоёр охин маань…ммм…19-тэй. Аа тэгээл таван…тэр хоёрыг гарсны дараа таван жилийн дараа бандиа гаргасан. Нэг банди гаргасан. Тэр маань одоо тавдугаар ангид сурдаг. Аа миний гэр бүлийн Аа миний товч юу болвол иймэрхүү л байна л даа. Тэгээд манай нөхөр сургуулиа төгсөж ирээд аа энэ телевиз засварт одоо хориод жил ажиллаж байна. Аа болохтой зэрэг нэг, миний ажилласан хугацаа болохтой зэрэг улсад гурван жил л ажилласан байх ерөнхийдөө. За тэгээ л…ммм…яагаад ийм цөөхөн жил ажилласан бэ? Гэхдээ зэрэг манай энэ банди болохтой зэрэг нөгөө (0-03-40 / 41) оноштой унадаг, аа тэр хүүхдээ хараад би ажил хийж чадахгүй байсан байхгүй юу. Аа нэлээн хэсэг, хүүхдээ би чинь бараг арван нас хүртэл нь харж бараг арваад жил ажилгүй байна гэсэн үг шдээ. Тийн, Тэр хугацаанд чинь одоо хүн, хүний амьдрал уйтгартай, гунигтай, баяртай, жаргалтай янз бүрийн юм бол их л тааралдана шдээ тээ.? Аа тэгээд миний хамгийн баяртай мөч блохтой зэрэг юу байсан гэхдээ зэрэг аан анх эхлээд сургууль төгсөж ирээд, хоёр ихэр хүүхэдтэй болоод, айлийн, бэр болж байхдаа л их баяртай л байсан юм шиг байгаа юм л даа. Тэр хүүхэд нас бол ер нь их, хамгийн жаргалтай үе ш дээ ер нь санаж бодох юм байхгүй . энээ тэрээ…ммм…бүх юм аав ээжээс бэлэн. Аа тэгээд манай хоёр охиныг яг таван сартай байхад манай ээж нас барсын. (шүлсээ залгиад) тэгээ л тэрнээс хойш манай аав, аав дээрээ би байгаал, гэр бүлтэйгээ аавындаа амьдраал байж байгаал тэгээ энэ зургаадугаар бичил хороолол гээд энийг баригдахад нь анх бас тэнд байр авч ороол. Тэгээл… манай нөхөр бас нэг жаал жуулхан архи уучихдаг, аа тэр үед болбол хүн мэдээж сэтгэл санааны дарамттай, гунигтай бас тийм л байна шдээ тээ,? Аа тэгээл хүүхдээ хараал гэртээ байдаг байхад манай аав надад ингэж хэлж байсан байхгүй юу,” аав нь хүүхдий нь харъя! Миний хүү одоо ингээд өөрийгөө нийгэмдээ бас сурч боловсорч, нийгмийнхээ дунд бас орох хэрэгтэй тээ? Алийн бүр ингээд хүүхдээ гэртээ хараал ингээд суугаал байж байх юм бэ?” гээд. Тэгээл ингээд ааваараа хүүхдээ харуулаал би гадуур яваал, ер нь хаана би юунд сурхаа бас тэр үед чинь хүн мэдэхгүй, тэгээл явж байсан чинь аан Наранцэцэг гээд манай нэг таньдаг нэг ламын эхнэр байсан байхгүй юу. Тэр намайг энэ шашны юу, хичээл явагдаж байна аа, тэрэнд суугаач ээ гээд анх эхэлх хэлсэн. Тэгээл би суугаал эхлэхэд чинь энчээ чинь манай нэг төвд багш ирээгүй байсын. Ирээгүй тэр зөвхөн тэр Монгол лам нар л юу яаж байсан байхгүй юу, хичээл зааж эхэлжийсийн. Одоо Гүнтсамбуу багш байншдээ?

Бямбажав -

аа тийн (холойгоо засав)

Бадамгэрэл -

Гандангын Гүнтсамбуубагш чинь Ламирамын тухай, одоо бодоход Ламирамын тухай тайлбар өгчийсийн байлээ. Бид нар чинь одоо юугаа ч яриадаагаагы нь мэддэггүй л байсан байхгүй юу. Ламирамын тухай тайлбар өгөөд , тэгээд өдөр тутмын уншлага гээд гандан луу авч явна. Аа итгэл энэ тэрийг чинь уншуулдаг байсан байхгүй юу. Тэгээд л тэрийг уншаал маш их сонирхолтой, тэгээд ер нь яг энэ …ммм… юунд их итгэлтэй болгоход, шашинд их итгэлтэй болгоход манай аав ээж бол надад багаас их тусалсан гэж би боддогыншд . ерөөсөө тэр юуг, сэтгэхүйг л их суулгаж өгсөн, бүр үндсий нь тавьж өгсөн гэж боддогыншдээ би. Намайг мэдээ орох цагаас эхлээл …ммм… манай ээж намайг дагуулаал бие засах гээл ингээл орой үдэш явнашдээ ? тэгэхдээ бор халзан туулай гээл ингээл хамар дээр хөө түрхчихээл, тэгээл тэр нөгөө нэг ногоон дарь эхийн паяныг ярьж өгөөл , тэгээл ингээд айхад ингэж хамгаалдгын гээл, тэгээ нөгөө нэг хоёр чөтгөр нэг айлын хүүхдийг хорлох гоол ингээд харж байсан чинь бор халзан туулайгаа болгочоод, (0-07-23-25) гээд нөгөө таринаа хагас дутуу уншаад тэр ээж нь дагуулаад явсан чинь тэр хоёр чөтгөр харангуутаа ,…доголон туулай болж харагддаг байхгүй юү гээл тэрийг яриал, энэ мэтээр л ингэж хамгаалдаг, энийг миний хүү чинь сэтгэлээсээ сайн уншиж байгаарай гээд, тэгээл өшөө энэ чулуу энэ тэрийг хөдөлгөх юм бол энэ газар шороог хөндөх юм бол, ийм тарниг унш гэж надад зөндөө их ном зааж өгдөг байсан. Тэр итгэл маань ерөөсөө яг энэ анх эхлээл энэ аан шашны (0-07-54-55) сурахад чинь асар их нөлөөлж байгаа юм чинь. Тэгээд намайг,… би долоон нас хүртлээ гэртээ ганцаараа байдаг байсан. Дүүтэйгээ… дүү байхгүй, манай дүү төрөөгүй долоон нас тай байхад төрсөн бахгүй юу. Аа тэр хүртэл аав ээж хоёр намайг яаж одоо саатуулдаг байсан бэ гэхдээ зэрэг, ийм шар будаа , цагаан будаа хоёр тавганд хийгээд өгчихдөг, тэгээд ийм лонх тавьчихдаг, тэгээл нөгөө тэр лонхондоо би нэгэнд нь би “….” гээл нэгэнд нь “ум ма ни бад ми хум” гээл шар будаа цагаан будаа хоёр ингээл сөөлжлүүлээд хийгээл, уншаал ерөөсөө тэр өдрийг өнгөрөөдөг байсан байхгүй юу. Тэгэхэд чинь одоо би тэр энэ тэрийг ингээд бодоод байхад, тэр аав ээжийн хүмүүжил маш их гоё юу байсан байгаа байхгүй юу тээ? үед

Бямбажав -

тийн

Бадамгэрэл -

Би тэгэхэд чинь тэнчээ тэвчээр сууж байгаан нэгдүгээрт, тийн тэрийг чинь хийгээл тоолоол хэр баргийн хүүхэд тэгж суух байсанч юмуу, үгүй ч юм уу. Тэгээл ингээл тоглоол суугаал, ингээл нөгөөдхийгээ, тэгээд дараа нь ингээл нийлүүлээл будаагаа хийгээл өгчихнө. Дараа нь ялгана би тэрийгээ, ялгаж бас тоолж уншина, гэх маягаар намайг саатуулдын , айлын ганц эрх хүүхэд байсан байхгүй юу би. Тэгээд дараа нь тэр будаагаа бүр ингээд хэр болоод ийм хар болчихдог байхгүй юу, тэгэнгүүт нь миний хүү энийг уулын амьтанд аваачиж хооллоё, ингэдэг байхгүй юу гээд бүүр гоё уулын орой дээр гараал ийм зэрлэг ийм өвс ургасан гоё газар юутай,… хулганууд байдагшдээ тээ? Тийм хулганы нүхний үүдэн дээр ингээд тавиулаад өгчихдөг байсаншд. Одоо тэгэхэд би лав хүүхдүүдээ би одоо тийм, тэр зэргийн тийм ухаан суулгаж хүмүүжүүлж чадахгүй байгаа шдээ. Одоо тэгж хүмүүжүүлдэг хүн байхчгүй , байх… ер нь яг их ховор л…

Бямбажав -

одоо та ….

Бадамгэрэл -

( инээв)

Бямбажав -

Боломж бий юу

Бадамгэрэл -

хүмүүжүүлэх л хэрэгтэй. Боломж бол байгаа шдээ. Одоо би тэрийг чинь яг бодоол, одоо боддогын , гэхдээ одоо хожимцон ч юм уу гээл заримдаа бодогддог байхгүй юу . тэгээл тэр чинь намайг ерөөсөө мэдээ орсон цагаас л тэрийг ингээл сургасаншдээ. Тэгэхэд чинь би бас хүүхэд юм чинь чин сэтгэлээсээ тэр маани тарнийг чинь тоолцон тээ? Бас их гоё байгаа байхгүй юу, тэр бас асар их буян хийлгэсэн байна гээд манай аав ээж хоёр гээл. Одоо би аав ээж хоёртоо л их юу яаж явдгыншд, ерөөсөө миний хамгийн бүх юу, бүх юмны үндэс суурь чинь мэдээж гэр бүлийн хүмүүжил, тэр юунаас л нөлөллдөг шдээ тээ? Хамаардаг биздээ

Бямбажав -

тийн шдээ

Бадамгэрэл -

тийн. Тэгээл энэ номонд суухад чинь одоо бүр аягүй өндөр сэтгэгдэлтэй суусан. Тэгээд манай ээж нас барахад, би ээжийгээ яг нас барахад нь би дүнчүүр маани уншина гээд би дүнчүүр маани ямарч байдгийг бүү мэд, хүмүүс дүнчүүр маани уншихаар л их буянтай байдгын гэнэ лээ гэнгүүт нь л дүнчүүр маани уншъя гээд ам тангараг аваад өөртөө, тэгээл тэр цагаас нь ихлээл би дүнчүүр маанийг уншсан. Сүүлдээ тоогоо алдчиж байгаа байхгүй юу, ерөөсөө тоолхоо ч больцон. Тэгээл анх эхлээ л анх энэ бурханы шашны номонд суухад, тэр бүгд бодогдоол яг ингээл суугаа л багш нарыг ингээ л хичээл тайлбарлахад л бараг ердөө тэр дунд би өөрөө бараг ингээл ороол ингээд байж байгаа юм шиг, одоо ингээ л Далай багш ирээд “Дүйнхорын ван” тавиад, бас тэрнээс өмнө шдээ, “Дуйнхри ван ” тавиал ингээл, тэгээл бүх монгол нөгөө сонсож байгаа хүмүүсээр гандангын хашаан дотор бясалгал хийлгэсэн байхгүй юу тэгсэн чинь ингээл тэнгэрээр дүүрэн бурхан байна гэж бодоод , цагаан дарь эх ингэж заларсан байна гэж бодоорой, ингээд өөр өөрийнхөө гэрлийг хараарай гээл тэгсэн чинь би ингээл бясалгасан чинь бараг нөгөө одоо энэ христийн сүмийн энэ юугаар ингээл дүүрэн бурхадууд нь байдагшдээ тээ? Тэрүүн шиг л бурхан байгаа юм шиг л аягүй гоё надаа тэгж төсөөлөгдөж бодоол сэтгэл аягүй их өндөр басан шд. Тэгээ л тэр дунд чинь би яг тэр үед чинь манай ээж нас барчихсан байсан юмы чинь, би ээжийгээ ерөөсөө яг тэнчээ л явж байгаа, намайг яг харж байгаа гээл ингээл бодоол хүн чинь тэгээ лбодохоор бас өөрийн эрхгүй уйлж цурхираал бас янз бүрийн юм бодож байгаам чинь тээ? Сэтгэл хөдлөөд. Тэгээ л энэ номонд ороол явжийтал энэ манай төвд багш ирээл, багшийнхаа хичээлд суугаал, тэгээл танилцаал сүүлдээ аан ажилд нь тусалдаг болсон би. Яагаад гэвэл одоо өөр би хийж чадах ажил байхгүй юм чинь сэтгэлээрээ туслая гэж бодоол ийш тийшээ явааад юм канондуулая, одоо судар ном канондая гэхэд нь хоёр гурван төгрөг оруулаад ч канондуулах жишээтэй тээ? Тэгээл явдаг байсан. Тэгээл багш болохтой зэрэг хүний, багш хүн гэдэг чинь ер нь хүний бас л аав ээжийг оролсон тийм л хүн гэж би боддогын шдээ. Тэр л үүднээс би багш нарыг энэ хүн, ерөөсөө энэ л хүн чинь миний аав ээж юм шүү гэсэн утгаар л бодох юм бол тэр багшийг дээд зэрэгт хүртэл хүндэлж чадна гэж би боддогын .аан тэгээл энэ Чулуунцэцэгтэй чинь багш юу яагаа л судраа анх эхэлж гар бичмэлээр бичиж байсан байхгүй юу. Тэгээд тэрийгээ олшруулахад нь юу яадаг байсын, би тусалдаг байсын. Тэгээд бид нарын энэ нандин холбоо чинь эхэлж байгаа юм чинь (инээв). тэгээл явсаар байгаа л манай аав болохтой зэрэг 2000,… 1999 онд нас барсан . Тэгээд хүн чинь бас яг ингээд бүтэн өнчин болоод ирээд, тэгээд би ганц дүүтэй ингээд хоёулахнаа . Бас их цөөхүүлэхнээ хүн чинь аягүй хэцүү шдээ тээ? Зовлон ихтэй , тэгээл янз бүрийн өөрт хүнд асуулт,..асуудал тохиолдоход чинь бас хэндээ хэлэх вэ? тэгээ л манай дүү чинь над,.. надаа бол бага л санагдаж байгаа юм чинь, надаас долоо дүү хүүхэд чинь. Би ингээл өөрийнхөө зовлонг ярихад чинь бараг бас нэг тийм мэдрэмжтэй, ойлгохгүй шд. Тэгэхэд чинь хүн хэн билээ,… хэнд ярихав? Гэхлээр ганцхан багшдаа л ярьдаг. Бүх өөрийнхөө тэр хүнд явдлаа багшдаа л ярина. Ааа тэгээд хүний бас ханилсан хань гэдэг чинь мэдээж бас л хүний түшиг тулгуур шдээ бас тээ. Аа тэгээл ер нь энэ сайхан хүмүүсийн дэмжлэгээр л өдий зэрэгтэй л явжына. Тэгээл ер нь хүмүүс чинь аан бие биенийхаа дэмжлэгтэй, аа шүтэн барилдлагатай л амьдарлыг л зохион байгуулаал явдгын. Тэрнээс би өөрөө бүтээгээд, би өөрөө хийгээд, би өөрөө ингээд гэсэн юм бол ерөөсөө байхгүй шд яг бодоод байхад тээ? Тийм болохоор ерөөсөө бусад хүмүүсийг хайрлаж, тэр орчин тойрноо хайрлаж , гэр бүлийнхэн одоо тэр хажуу талынхаа айлыг ч гэсэн. Одоо ингээл манайхыг байхггүй байнашд, зусланд гараад явчихлаа гэхэд чинь манай хажуу талын айл чинь манай гэрийг чинь хамгаалаал байжаагаа шд. Тэднийхийг хамгаалахгүй бол тэгээл бас л өөр л байна шдээ тээ? Аа тэгээд би бас хүмүүсийг хайр… бие биенийгээ хайрлаж байгаасай гэж их боддогын.

Бямбажав -

анх яг эн гивш багштайгаа уулзаж байсан тэр үеийнхээ сэтгэгдэлийг ярина уу?

Бадамгэрэл -

Анх ихлээд тэр Гүндсамбуу багш хичээл зааж байгаад, тэгээд 96 он үгүй ээ 2000, 97 онд билүү дээ(0-15-17-18) оны нь мартцан байна аа. Юу Гүндсамбуу багш хичээл зааж байгаад , тэгээд маргааш та нарт дараа яг жинхэнэ төвд багш хичээл заана гээд тэгсэн байхгүй юу. Тэгээл бид нар ингээ л хичээлдээ ирээд сууж байсан. Тэгэхэд чинь дөрөв тавхан хүн явдаг байсан тэр юуны хичээлд бурханы шашны хичээлд. Тэгээ л ингээ л хэдэн эмээ нар залуугаас би л байгаа юм чинь. (инээв) Тэгээ л сууж байсан чинь харин нэг жижигхээн бор банди орж ирээл хичээ л заагаал унасан байхгүй юу, би тэгээд ерөөсөө хэл мэлий нь ч ойлгохгүй юугаар ч яриадаагаан , тэгээд орчуулагчтай гүндсамбуу багш орчуулж байсан байхгүй юу. Тэгээ л бид нар одоо төвд багш гэдэг нь энэ… тэгэхэд чинь бид нар ерөөсөө төвд хүн мүн ерөөсөө харж мараагүй болохоор аягүй сонин тээ? Төвд хүн гэдэг чинь ийм л Монгол хүн шиг л хүн байдын байна шдээ гэж бодоол тэгээ л эхэлсэн дээ. Тэгээ л хичээлд нь суугаал нэлээн хэсэг хугацаа өнгөрсний дараагаар нэлээн олон хүнтэй ч болсон,.. нэг жилийн дараагаар ш дээ. Тэрнээс өмнө энэ манай багш дээр чинь нэлээн олон бас тийм шавь нар ,гарынх нь шавь нар их тусалдаг байсын байнлээ л дээ. Тэгээд би энэ нэг жилийн дараа л бараг энэ багшийг сайн мэддэг болсон. Тэр яагаад сайн мэддэг болсон гэвэл, багш нэг өдөр ингээд хичээлээ зааж байгаад ингээд ном мом ингээд олшруулж хүмүүст тараа мараах юмаа, тэгээд бас нэг ийм бэрхшээл байдаг энэ тэр гээд яриад байхгүй юу, тэгэнгүүт нь за одоо тэгүүл би энэ багшид ингээл туслая даа гэж бодоод. Тэгээд нэг өдөр үр удмаараа танд юу хэрэгтэй байна? Бид нар туслах уу? Гээд тэгсэн чинь багш хэрэггүй ээ хэрэггүй гээд тэгсэн байхгүй юу. Тэгээд байж байсан чинь нэг өдөр хичээл тарсан чинь энэ багш намайг та тэр юуны хичээлд суугаач би нэг хэдэн хүнд хичээл зааж байгаа тэрэнд суу гээд тэгсэн. Тэгээд би суусан чинь гурван лам, Чука энэ дөрөв сууж байсан байхгүй юу. Тэгээд би ингээд тавуулаа суужаагаан. Тэгээд Чука орчуулага хийгээд нөгөө гурван лам чинь, аан… гурван лам бид дөрөв ингэж бичиж аваад тэгээд, тэгэхэр би чинь ерөөсөө төвд бичигч мэдэхгүй бараагы нь ч хараагүй багаа юм чинь (инээв) бар л чадахгүй … дандаа хоцордог тийн, тэгээд багш намайг энэ хүнд бичээд өг гээл тэгдэг. Тэгээ л нөгөөдүүл чинь бичиж өгөө л тэгээ л явж байсан чинь яг тэр үед манай аав …ааа… ходоодны хорт хавдар гэсэн онш гараа л, тэгэ л би ерөөсөө хичээлдээ явж чадаагүй. Тэгээ л тэр үед чинь бас манай нөхөр чинь бас жоохон жоохон архи уучдаг болохтой зэрэг бас хүн чинь аягүй бас сэтгэл санааны дарамттай л явжаагаа ш дээ. Тэгээд ингээд багшдаа ингээд хэлэхтэй зэрэг манай багш ойлгохгүй, нөгөө Монгол хэл мэдэхгүй юм чинь. Тэгэхэд чинь аягүй муу ярьдаг байсан. Монгол хэл бараг мэддэггүй. Тэгээл одоо би чинь чукагаар хэлүүлэхээр ичээд байдаг(инээв) Чулуунцэцэгээс. Одоо нөхөр архи уудаг гээд багшдаа ховлож огоо ч юм шиг санагдаад байдаг байсан байхгүй юу. Тэгээ л одоо яаж багшид хэлье дөө гэж боджоогоод нэг өдөр ингээд Чука бид хоёр багшийнд суужисан чинь, Чука бас өөрийнхөө амьдарлыг бас багшид яриад байна аа. Тэгчээд бас надаа ярьсан байхгүй юу. Надаа ёстой ингээд аягүй хэцүү юм аа, би бас ийм зовлонтой байхын Бадмаа эгч гээд. Тэгэнгүүт нь нөгөө бид нар чинь яахав дээ адилхан эмэгтэй хүмүүс юм чинь, аа бие биенийхийгээ хүлээж аваал , тэгээл би ч гэсэн ингээл манай нөхөр ч гэсэн архи уугаад би бас аягүй зовлогтой ингээл гээл. Тэгээд хоёулаа яриад тэгээл багшид (0-18-50-53). Тэгээд хэлсэн чинь багш гайгүй гоё бас хүний сэтгэлийг бас нэг уужуу тайвуу болохоор гоё үг л тэр үед хэлж байсан . Баярласандаа болоод би юу гэж хэлснээ санадаггүй байхгүй юу. Аягүй гоё тайвшруулаал тэгээл тэрнээс хойш хүн, багшдаа би тэр хандах хандлага их ойртсоор ойртсоор байгаа л тэгээд багш бид нар чинь ер нь ажил төрлийн аягүй их тийм юутай, багш шавийн их нандин холбоотой болсын.

Бямбажав -

Яг энэ төв хэдэн онд баригдсан, аа тэгээд тэрнээс хойшхи одоо буяны үйл ажилынхаа тухай дэлгэрэнгүй та ярина уу?

Бадамгэрэл -

Тийн манай төв чинь одоо анх 2003 онд 03 оны 03-н гурван сараас эхэлж баригдсан шдээ. Суурь нь анх эхэлж тавигдаа л тэгээл 2003 оны 10 сарын 15.16-ны үеэр л ашиглалтанд орсон байх гэж бодоод байна. Тэгээ л энчээ чинь одоо манай энд аан манайы тэр багш чинь оюутан залуучууд хүүхдүүд ер нь тэгээ л ямарч насны хүмүүст юу яаж байгаан , бурханы шашны тайлбарт хичээл амьдрах ухаан гэсэн тийм сэдэвтэй хичээл заадаг байхгүй юу. Аа тэгээд энчээ чинь манай төв байгуулагдаад багш ийм хичээлийг явуулаад өөр чинь энчээнээ нэг оёдлын сургалт явуулаад өрх толгойлсон, өрхийн оролго багатай эмэгтэйчүүдийг орлогын их үүсвэртэй болгох зорилгоор гар урлалын дамжаа хичээллэдэг байхгүй юу. Аа тэнд нь болохтой зэрэг тэр дээр үеийн гэсэн оёдол зааж өгөөд 35 хоног сургаад код олгоод , аа тэгээд тэр кодоороо эргүүлээд тэр хүмүүсээсээ гэртээ оёсон юм юм чинь шууд худалдаж аваад борлуулалты нь өөрсдөө хийдэг. Тэгээд тэр хүмүүс чинь яахав юутай хүмүүс болуул, ажлын идэвхитэй хүмүүс болуул дэмжигдээл яваад өгчөөгөө шд. Одоо манайд тэгээд дэмжигдээд бүр аа зарим нь байртай орон сууцтай янз бүрийн юмтай л болжоогоо шд. Тийн бас энэ төвийг байгуулагдахаас өмнө аа багш хоёр гурван хүнд, нөгөө одоо энэ цагаан утас байна шдээ,?

Бямбажав -

Тийн

Бадамгэрэл -

Тэрийг авч өгч байсан байхгүй юу.

Бямбажав -

Хөөх…

Бадамгэрэл -

Тэр цагаан утсыг авч өгөөд, тэд нарт бүр ийм ажлынх нь төлөвлөгөөг нь гаргаж өгөөд, тэдэн төгрөгний.., аа одоо өнөөдөр тэдэн төгрөгний орлого оллоо, тэдий нь хоолондоо зарцуулаад тэдий нь ингээд хадгаламжиндаа хийнээ гээд сар болгон ийм хадгаламж нээгээд тэрэндээ хийдэг тийм төлөвлөгөө гаргаж өгөөд бариулжысан. Аа тэр нь болохтой зэрэг одоо энэ …ммм…Тунгалаг гээд нэг эмэгтэй байдгын. Тэр бүр нэлээн их мөнгөтэй болоод, юу яасан шд, хашаа байшинтай болцон байгаа. Бүр амьдрал нь тэгж дэмжигдэж, …ммм… хүн өөрөө л бас хийчээхийн бол, “эзэн хийчээвэл заяа хийчээнэ” гэж аягүй үнэн байгаа байхгүй юу тээ? Ер нь тэгээд хүн энэ шашны гүн ухааныг ингээд судалснаараа ер нь их юмыг ойлгодог болдог юм байна лээ шүү тээ? Хар…… хардаг мэдэрдэг болдын шиг байна лээ шд . Би лав тэгж боддогын шдээ, ерөөсөө мэдэхгүй амьдралдаа тэр гутарч гуниал, одоо тэр ингэлээ, энэ ингэлээ, тийм байлаа, миний амьдрал муу байна, энэ ер нь хэнэс нөлөөлөөд байгаан? Х үн өөрөөсөө л нөлөөлөөд байгаа биз дээ тээ? Бүхнийг өөрөө л доош нь унагаал, өөрөө л бүх юмаа л тэгээл, тэр чинь одоо ерөөсөө бид нар чинь ерөөсөө тэр мэрийг ойлгохгүй, бүхнийг гаднаас хамааруулаал. Бараг л нөхрөө архи уухаар чи хамт архи уусан, чи л архи уулгасан гээл нөгөө хүний нь загнаад, тийм эргүү байсан байна лээ шд. Одоо бодоод байхад ёстой аягүй муухай байсан байгаа байхгүй юу. Өнөөдөр л гэхэд Отгоо бид хоёр нөгөө Цэрмаа багшийг авчирч хичээл заалгах гээд байж байхдаа, би Отгоод ярьжаагаан” ёстой нээрээ бид нар үнэн нүдээ ань…аниад явьж байсан байна аа тээ? Одоо ингээд хүмүүсийн хэлжаагаа, ярьжаагаа юм хумыг ингээл сонсоод байхад, хүмүүс одоо ингээл яг зөв юмруу хандуулах гээл, хүн ингээл сайхан сэтгэл гаргана шдээ, тэр хүн өөрөө л ингээд сэтгэл гаргаж чадахгүй бол хэзээ ч өөд нь татагдахгүй юм байлээ…. Татагддаггүй юм байлээ шүү яг тэр одоо батлагдаад байх шиг санагдаал байгаан надаа лав (инээв). Яагаад гэхээр би тэгээд батлаад байгаан гэхдээ зэрэг энчээ ингээд янз янзын хүмүүс ирж, энэ сургалтанд хамрагдана шдээ, энэ оёдлын сургалтанд , тэгэхэд чинь аягүй сайхан сэтгэлээрээ, бүр ингээ л чин сэтгэл гаргаал би энийг л бүр ингээл хийчихвэл , энэ л намайг ингэнэ шүү гэсэн хүмүүс нь шаал өөр байгаа шд, хийгээд ирж байгаа юм нь хүртэл өөр. Тэгэхгүй за нэг хэдэн төгрөг л авахын шүү гэсэн зорилготой оёод байх юм бол болохгүй л байгаа, тэр авсан мөнгө нь ерөөсөө юу болохгүй л байгаам шиг байгаан даа. Тэгтэл одоо үргэлж л зовлон ярьж ирнэ тэр тийм санаатай байсан хүмүүс нь. Ерөөсөө мний юм ерөөсөө болохгүй байна. Би ерөөсөө тэдэн төгрөгний юутай байсан чинь одоо ингээд өрнөөс гарахгүй ингээд байхын, ингээд байхын гээл яриад яриад байна. Аа тэгэхгүй гээр одоо би нэг юмыг бараг ингээд сар оёод ирээд бүр чин сэтгэлээсээ бүр хичээгээд тээ, гологдох вий дээ! Муухай болох вий дээ! Эр нар чинь цааш нь борлуулдаг гэсэн , гадаадынханд үзүүлдэг гэсэн, тэрэнд нь муухай харагдах вий дээ гээд сэтгэлээ шингээгээд оёсон юм нь болуул дороо борлогдоол, тэр хүнд ч ёстой мөнгө нь ёстой мөнгө болох шиг болоол ирдийн байлээ. Тэгээд юу… тэр хүмүүсийг одоо бүх хүмүүсийг тэрийг бүр сайхан ойлгодог байгаасай л гэж бодоод байдын шд. Тий м учраас манай төв дээр хичээллэх … их суух хэрэгтэй байна даа тээ, сонсох л…. Одоо ч тэр дээр үеийг бодвол бас гоё болчиж ээ. Энд тэнд янз бүрийн сайхан бясалгал байна. Тэгээл энэ сайхан лекцүүд байна. Ер хүний санал бодол бас чөлөөтэй болцон байна шдээ тээ.? Оюутан сурагч ер нь тэгээл нийгмийн ерөөсөө ямарч давхрагын санал бодлоо хэлье гэхийн болуул чөлөөтэй л болсон. Тэр бид нарийн аав ээжийн амьдаржаах үед чинь бас тийм биш байсан шд.

Бямбажав -

Хаагдмал байсан тээ?

Бадамгэрэл -

Хаагдмал, чөлөөтэй үгээ хэлж чадахгүй шашнаа шүтэж чадахгүй, ер нь их л тийм чөлөөтэй биш байсан. Амьдарлынхаа хэсэг хуга… хугацаанд бас жоохон ч гэсэн бас ийм чөлөөтэй юунд амьдарч байгаадаа баярлаж байгаа шд (инээв) .

Бямбажав -

Тийн шдээ.

Бадамгэрэл -

Тийн, (холойгоо засав) Манай хоёр охин жоохон байхдаа би дандаа ихэр… ижилхэн хувцас авч өгдөг байхгүй юу. Цамц авч өгөхдөө л ерөөсөө яг л ижилхэн хувцас. Тэгээд манай хоёр охин дэлгүүрт оронгуутаа “ ээжээ тэнд” нөгөө ийм ижилхэн юм харангуутаа “ээжээ тэнд ихэр бөмбөг байна.” Гээд дандаа ийм ихэр гэдэг ойлголт төрцөн. (холойгоо засав) Одоо их сургууль дээр нь их хөгжилтэй юм их болдог юм шиг байна лээ. Нөгөө хоёрыг чинь ангийнхан нь андуураад (инээв), тэгсэн чинь Цолмон… Үүрийнцолмон болохтой зэрэг нөгөө юунд сурдаг байхгүй юу, Хүмүүнлэгийн Олон улсын харилцаанд сурдаг байхгүй юу, тэгээд Туяа ньболохтой зэрэг Монгол Улсын … Үүрийн туяа, Үүрийнцолмон гэдгийн. Аа Туяа болохоор Монгол Улсын их Сургуулийн Сэтгэл судлалын ангид. Тэгээд Цолмонгийнхаа анги дээр Туяа очоод зогсожысын байна л даа, тэгсэн чинь ангийнх нь хэсэг банди нар харчаад, манай анги хаана орж байгаан гээд тэгсэн гэнэ ээ, Тэгсэн чинь Туяа жоохон байж байгаад Цолмон хичээлдээ суужаагаа шдээ гэсэн гэнэ ээ, тэгээ нөгөө тэгсэн чинь ангийнх нь нөгөө банди нар чинь ёстой пижгэнэтэл инээлдээ л яваад өгсөн. Танихгүй, ерөөсөө ялгахгүй, Кондукторууд хүртэл ялгадаггүй гээд байгаам даа. Тэр хоёр бүр ёстой аягүй инээдтэй нэг өдөр ингээд ангийнхаа хүүхэдтэй гурвуулаа автобусанд суусан гэнэ ээ тэгсэн чинь кондук… нэг нь ингээл мөнгөө өгсөн юм байна л даа тэгсэн чинь кондуктор нь ингээл аваа л тахиал нөгөөдөх нь ингээл мөнгөө өгсөн, нөгөө кондуктор нь бүр амаа ангайгаад, нөгөө мөнгий нь авахтай манатай бөөр ингээд хараад гөлрөөд байсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө ангийнх нь нөгөө нэг охин нь хөхрөөд шоолоод нөгөө кондукторы нь . Тэгснээ кондуктор чинь ингэснээ ерөөсөө авснаа ч мэдэхгүй байснаа ч мэдэхгүй болоол, тэгээд л нэг ингээл мөнгөө аваал суулгасан юм байна л даа, тэгчээд бүр буудал… дараагийнх нь буудал дээр нөгөө нэг тэр хоёрын буух буудал хүртэл бүр ингэээл (инээв) гөлрөөд байсан гэсэн. Аягүй адилхан ихэр хүүхдүүд чинь нэг эсийн хуваагдал буюу, хоёр эсээс бүрэлдэх гэж байдаг гэнэ л дээ, тэгээд нэг эсийн хуваагдал нь болохоор тийм усны тусал шиг адилхан. Хоёр эсийн хуваагдал нь болохоор эрэгтэй эмэгтэй бүюу өөр байдаг гэнэ хоорондоо. Ннүр царайны тийм ялгаатай байдаг. Манай хоёр болохоор нэг эсийн хуваагдал. Бүр аймаар адилхан ингээд. Харсан биз дээ?

Бямбажав -

Тий, би харсан.

Бадамгэрэл -

Адилхан байна уу? Чукааг л манай хүүхэд гээд байдгым даа. Тэр хоёрын эгч нь гээд байдгын шдээ аягүй сонин хүмүүс. …эээ… нүдний шилтэй болохоор нь тэгдэг байх тээ?

Бямбажав -

Харин тийн , чука ах тэгээл байдгын байлээ.

Бадамгэрэл -

Тээх, манай номонд ирдэг хүмүүс тэгээд байдаг байсын. Энэ… эдний хүүхэд гэж боддог миний хүүхэд Чукаг. Тэгээл ёстой ямар сайн гэр бүлээрээ ийм юутай…ммм… боловсролтой, ямар сайхан юм бэ, гээл намайг аягүй их тэгдэг. Тэгээд манай нөхрөөр манай эмээ нар бас энэ зурагт юмаа аягүй их засуулдаг . манай нөхөр чинь одоо ер нь архи уухаа больцон шд. Сүүлийн одоо хоёр гурван жил бол ерөөсөө архи…

Бямбажав -

юуны нөлөөв?

Бадамгэрэл -

Тэр одоо ёстой юуны нөлөөв мэдэхгүй. (инээв) миний нөлөө гээд байхгүй юу. Нээрээ одоо ёст….ммм…

Бямбажав -

Тэгэлгүй яахав…

Бадамгэрэл -

Би болуул, миний нөлөө юу байхав. Энэ манай багшийн нөлөө шд. Би болохоор бас яг манай багш надад аягүй гоё гоё зөвлөгөө өгдөг байсан байхгүй юу. Одоо нөхрийгөө ирэхэд нь хүн ингээд яг хүнийг архи уугаад ирэнгүүт нь яг ингээд ангид ялгаад бүр ингээд өөрөөсөө ялгаад, бүр орчноосоо тасруулаад хаячдын байна л даа. Түлхээд хаячидгын байна л даа. Архи уулаа тэглээ ингэлээ гээл ингээд уурлаж байгаа чинь яг түлхэж байгаатай ялгаа байхгүй тээ. Хүн тэр нарийн тэр эмзэг асуудлаа өөрөө мэдэрдэггүй юм байна . Тэгсэн чинь энэ манай энэ гэвш багш надаа хэлж байгаа байхгүй юу. Та ерөөсөө нөхрийгөө архи уугаад ирэхэд уурлах хэрэггүй тээ, харин ч бүр ингээл гоё сайхан хоол өгөөл, дуртай юмы нь өгөөл гоё ийм хувцас өмсүүлээл унтуулжийнэ, тэгхэд чинь би ерөөсөө тийм сэтгэгдэл төрдөггүй байсан шд. Балиар ёстой хамаг хувцас угаагаал ирнэ, шаварт холиол, тийм юмыг тэгээд байхдаа яадгын гэсэн бодол, арай ч багшдаа хэлж чадахгүй, өөрөө тэгж бодно толгойдоо тээ. Тэгсэн мөртлөө багшдаа за гээд хэлчихдэг. Тэгээд ерөөсөө би тэр хэлснэс хойш үгий нь их биелүүлдэг болсон байхгүй юу. Тэгээд бүүр сүүлдээ бүр бодоод энэ чинь за ерөөсөө л би багшийнхаа хэлснээр нэг юу яаж үзье гээл , өө хичнээн архи уусан байсан ч, мөнгө төгрөг үрсэн байсан ч ерөөсөө 200, 300-гаар нь л үрнэ шдээ. Энэ архичин хүмүүс чинь аягүй хэцүү. Тэгтээ ч манай нөхөр тийм архичингийнхаа тоон орохгүй. Архичин гэдэг чинь өдөр шөнө алгасахгүй л уудаг. Тэгэхэд чинь манай нөхөр чинь цөөхөн л уудаг байхад би тийм муухай аашилдаг байсан байгаа байхгүй юу. Тэрийгээ өөрөө мэдрэхгүй ….ммм… тэгээд багш надаа бас яг хэлдэг байсан. Яг ингээд хараад байхад …ммм…чи л муухай ааштай, та л муухай ааштай байна тээ, та л ерөөсөө нөхрөө авч явж чадахгүй байна, арчилж чадахгүй байна гэхэд нь би өөрийгөө өмөөрөөл юу яахаараа би тэгдгийн, ер нь энэ чинь миний л зөв, архи уухгүй байна гээд толгой г нь илээд сууж байх ёстой юм уу энэ тэр гээл хүн аягүй мунхаглахаараа ёстой үнэн тэнэгтэдэг юм байлээ. Тэгээл бодоод байдаг байсан. Тэгээл багш надаа хэлээл аан... тэг энг гээл. Тэгээд би харин …ммм… сүүлийн үед чинь өмсөж байгаа хувцасаа хүртэл хаяал нэлээн тийм нөгөө нэг архаг болох шинжтэй болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь би за багшийн хэлснийг л нэг ерөөсөө хийе, хийгээд үзье, тэр тэргүү л одоо ер нэг насаараа л энэ бид хоёр ингээл зууралдаал өнгөрөөхөөс цааш би л өөд нь татахгүй бол өөр хэн өөд нь татхын тээ? Тэрийг чинь ингээд гэрээс гаргачихсан аав ээж нь. Одоо сайхан авгайтай амьдралтай хүүхэдтэй л гээл явжаагаа шд. Ммм… хүүхдий нь .. хүүхдээ архидаад явжаагааг эцэг эхчүүд бараг бид нар л хэлэхгүй бол мэдэхгүй шд тээ. Тэгээл гэрт ирэхээр чинь хүүхдүүд хичнээн тийм агсан согтуу таьдаггүй ч гэсэн хүүхдүүд аягүй их дарамттай байдаг байхгүй юу. Тээл нэг хачин ийммм ямарч тийм ухаан мэдрэлгүй юм орж ирээл тас түрүүлгээ хараал унтчаал, өглөө нь босоол ажилдаа яваал өгөхөөр чинь гэр бүл ч гэсэн тийм баяр баясгалан, тийм ерөөсөө юм байхгүй . аягүй муухай болцон . тэгээд би харин багшын зөвлөснөөр …ааа… юу яагаа л аягүй их халамж тавиал, орж ирэхээр нь ёстой хувцас мувцасы нь дор нь угаалгын машинд хийж угаагаа л, и гоё хоол моол өгөөл, ааа..сэр… яг одоо хүн архи уусан үед нь бол тэгж байгаагаа мэдэхгүй шдээ. Тэгэн маргааш нь бол өглөө босоход нь хамаг хувцасы нь индүүдээд цэвэрлээд тавиад, тэгээ л цайгаа уугаадявдаг ч гээл, тэгэхгүй өмнө нь болохтой зэрэг юун цайгаа уух, тэнэг муу архичин ёстой нээрээ (инээв) гударч гударч ирээ юү гээл ёстой . Тэгээл загнаал ажилд нь явуулжаагаа юм чинь. Тэгээд өглөө бүр шууд босоод тийм муухай хэрүүл сонсоод явж байгаа хүн чинь өдөржингөө настрин ямар байх вэ дээ тээ? Тэгээд л яг багшийн зөвлөснөөр би хэлээд байдаг байсан. Тэгээд багш манай гэр бүлтэй бас их ойр дотно байсан манай энэ гэвш багш. Манайд.. манайхыг лагарт гарахаар манайд очиж хоёр хононо. Тэх…тэх хугацаанд нөгөө ингээл Батсүхтэй ингээл яриал, …ммм…. Сэтгэлий нь судлаал тээ, ер нь яаж хэлвэл болохоор хүн байна гээл бүгдий нь судалцан байгаа юм чинь. Тэгээ надаа тийм байна ийм байна тэгэх ёстой хүн байна, аягүй тийм зөөлөн хүүхэд шиг сэтгэлтэй хүүхэд.. хүн байна аа, тэгээд чинь та л ингэж ерөөсөө л ингэж чадахгүй байна аа. Тэгээл багшийн яг хэлснээр юу яасаар байгаа л сүүлдээ ерөөсөө тэгээл ерөөсөө аяндаа гарцан. Одоо өөрөө тийм архи уухгүй болоод ирэнгүүтээ, одоо найз нарыгаа өөд нь татах гэж аягүй үздэг болцон байна лээ. Тэд нартаа нөлөөлөхийг аягүй их боддог болцон байна лээ. Тэгээл авгай нарт нь бас их зөвлөгөө өгдөг болцон байна лээ. Тэгээд бас баярлаад байгаа шдээ тээ. Тэгэнгүүт нь одоо би ерөөсөө сэтгэлээр тэгж унагааж тэгж юу яахыг бодохоо больцон. Муухай үг хэлж, тэгэхгүй байна, ингэхгүй байна ,…ммм…. Тийм юм гүйцэлдүүлсэнгүй, тийн тэр чинь ер нь их бас буруу, гэр бүлийн харьцаа чинь маш бас нандин байдын байна лээ. Тэрийг ер нь хүн мэдэрдгийн… хүн маш их цөөхөн байдаг байх аа харамсалтай нь. Би тэгж бодоод байдгын, и одоо яг ингээл бас ингээл Батсүхийн найз нары нь ингээд хараад байх дээр архи ууж байгаа хүмүүсийнх нь авгай нар нь яг л урьдын адил миний адил, нөгөө загнадгаар чинь загнаал, тэгэнгүүт нь одоо би ятгаж байгаа байхгүй юу бас. За ёстой тэгж болдоггүй юм байлээ гээл Батсүх тэгээл юу яасан гэхдээ зэрэг яг ийм амьд бодит жишээ байхдаа зэрэг чинь хүн яг боддогын билээ бас тээ. Нэрээ тийм байхаа Батсүх чинь өмнө нь архи уугаал байдаг байсан чинь одоо ингээл архинаас гарцан юм чинь хааяа хааяа хүн амьтан надруу утастаад “энэ нэг юм архи уугаад байна аа, одоо яах вэ?” гээл асуужидын шд. Тэгээд тийм гоё нөлөөлөлтэй. Би тэгээл манай багш… багшийн номонд суу, тэг энг, багшийн үгэнд сайн ор гээд л маш их тийм зөвлөгөө өгч байга шд хүмүүст. Тэр гэр бүлийн доторх нандин харьцаа гэдэг чинь ёстой маш чухал хүмүүс.. ер нь тэр болгон хүмүүс тэгж мэдэрч чаддаг болов уу?

Бямбажав -

Ховордоо

Бадамгэрэл -

Ховор байхаа, би тэгж бодоод байдын тэр, тэгээд бас ингээд тал талаас нь боддог байхгүй юу. Олон талаас нь бодоод үзэхээр хүн хүний бас зан харагтир өөр өөр өөр байдаг болохоор зарим хүнд бас нэг жоохон загнавар, нэг жоохон тийм юм хэрэгтэй л байдаг байх. Аа тэгэхдээ ихэвчлэн эрэгтэй хүмүүс…ммм… хүмүүсийн зан болвол эмэгтэй хүнээр маш их тийм урмын үг хайрлуулж байх л дуртай хүмүүс юм шиг санагдадгын шд. Одоо тэгээд энэ муу ганц бандигээ өрөвдөөд байгаа шд. Хэн нэгний гарт очичоол загнуулаал, аав шигээ тэгээд нэг хэсэгтээ төөрчихвөл яана аа сэтгэл нь тээ. Бас тэр чинь бас хүний гашуун л түүх, миний хувьд бас тэр чинь муухай л өнгөрсөн байгаа байхгүй юу. Тэр хүнийг би яагаад тэгээд тэр архи уугаад байгаагы нь мэдэхгүй тэгээ л бүр доошоо ингээл сэтгэл нь доошилцон байхад чинь би дээрээс нь загнаад бүр дарамт үзүүлээд бүр доош нь дарчиж байгаа шд. Тэрийгээ мэдрэхгүй явж, харин ёстой багшийнхаа хүчээр л …. Хэрэв миний аав ээж яг тэр үед амьд байсан бол надаа бас ингэж хэлэх байсан болуу тээ?

Бямбажав -

Тийн

Бадамгэрэл -

Ухаантай хүмүүс бол хэлнэ шд. Ер нь аав бол хэлдэг л байсан дөө. Манай аавыг нас барахаас өмнө бас манай нөхөр чинь бас хоёр гурван удаа уучихдаг байсын. Миний хүү битгий загнаж бай арай л ширүүдээд байна шүү. Хүнийг хайрлажыж хайр авдаг шүү гэж надаа бүр хэлжийсэн шд. Тэр үгийг бас мэдрэхгүй л явжаагаа шд. Тийм муухай. Хожим хойно л одоо хөгширхөөрөө л ойлгожыно шд.

Бямбажав -

За яг энэ багшийн чинь нөлөө таны амьдралд тэгж нөлөөлсөн шиг

Бадамгэрэл -

Аан хан

Бямбажав -

Таны бодлоор бол одоо танай энэ байгууллагад ажиллаж байгаа бусад хүмүүсийн амьдрал бас ингэж нөлөөлсөн байх тийм ээ?

Бадамгэрэл -

Нөлөөлгүй яадын, На… надад уу?, бусад хүмүүст үү? Аа энэ манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал… амьдралд аа манай багш ингэж нөлөөлж чадсан болуу гэж, нөлөөлөлгүй яадгын. Одоо бараг би бол бүх шавьнартаа нөлөөлж байгаа гэж боддогын шд. Одоо ингээл бүүр тэр дөрөв тавуулахнаа элээд явжысан гээл би тэгдэг шдээ тээ? Аан тэр үеэс эхлээл номонд явж байсан хүмүүстэйгээ одоо ингээл би инчээ ажилд орчоол ер нь уулзах нь их ховор болчоол байгаа шдээ. Хааяа хааяа уулзахад болуул их гоё болцон хүмүүс явжыдийн шд. Санаа сэтгэлээ засцан төвлөрүүлцэн, бөөр тийм сайхан тогтуун болцон хүмүүс зөндөө л байдын.ер нь бол энэ аан багш нар хүн болуул шууд тэр ар гэрийн амьдралд нөлөөлнө гэж би боддын. Аа тэр цаад хүмүүс өөрсдөө бас хүлээж авах потинциал сайтай бол дорхноо л нөлөөлнө дөө.(инээв) Аягүй хурдан нөлөөлнө. Потинциал их хэцүү болуул хэцүү шдээ тийн. Аа үнэн чадавхи муутай байхын өолуул юу яриадаан болий. Энэ бас юу, шашны чинь үгүйсгэдэг хүмүүс аягүй их байдын шд. Энэ ôилосоôи, гүн ухааныг чинь. Би анх эхэлж бас энэ гүн ухааны номонд чинь явж байхад чинь манай нөхөр чинь намайг шал балай юманд явлаа гээд, манай найз нар ирж намайг загнаад, би бүр уйлжысын шд, бүр ганцаардаад, бүр ёстой гал тогоондоо ороод уйлаад, манай нөхөр чинь намайг “энэ ингээл шал тэнэг юманд явчаад толгой нь эргүүтээд байдын” гээд загнахгүй юу, Тэгсэг чинь би тэгжаагаан “битгий солиороод бай, энэ чинь миний аав ээжийн шүтээн, би үргэлжлүүлэх ёстой” гээд тэгж байгаа байхгүй юу, тэгсэн чинь манай тэр найз хүүхэн нөхөртэйгөө ирцэн байсан чинь, хоёулаа намайг ёстой дарамталдгын бас, “ёстой шал тэнэг юманд яваад, чи юугаа хийж явжаагаан, яах гэж ингэж солиорчидын,” гэсэн чинь би бүр хэлэх үг олдохгүй уйлжаагаам чинь бүр. Хашгираад уйлаад (инээв) галтогоонд. Тэгээд одоо тэд нар намайг маш их зөв юманд явсан байна .гэж… мэдсэн ойлгосон. Манай нөхрийн ажлын газрын хүмүүс хүртэл намайг очиход аягүй сонин “ чи ийм шашны юманд явдаг гэл үү, жа аа! Багшаа” энтэр гээд аягүй сонин дууугараа л бүр доримжлоол байдаг байсан. Одоо ингээ лнөгөө нэг Батсүх матсүхийг чинь ингээл аягүй сайхан болоод ирэхээр хүмүүсийн хандлага нь бас өөр болоод ирж байгаа юм чинь. “Тэр чинь нээрээ тэгээд тийм гоё юмуу?” Гээд “тэгдгийн” гээд “авгайгаа нэг явуулахынсан, зарим нь нөхрөө нэг тэхийнсэн” гээд ингээд ярьдаг болчдын. Тэгэхээр их нөлөөлөл их байгаа биз?

Бямбажав -

Тийм байна.

Бадамгэрэл -

Тэхх, одоо ингээл энэ чинь уг нь цааш цаашдаа бүр ингээл ингээл дэлгэрээл явах ёстой байхгүй юу. Би болохтой зэрэг хоёр охиныгоо сургууль төгсөхөд нь бас яг энэ зүг… зүгрүү, бас энэ нийгэмд ингээд өөрийгөө аваад явах чадвартай, бас наана цаана юмыг олон талаас нь боддог болох чадвар, энэний төлөө энэ …ээ юунаас л авчаагаа л гэж би боджоогоо шдээ. Тэрийгээ л бас хоё… хүүхдүүддээ ер нь бүгдэд нь нөлөөлхийнсөн гэж бас аягүй их боддог байсан байхгүй юу. Тэгээд хоёр охиныхоо нэгий нь би …ммм…Чукагийн сурсан сургууль байна шдээ? Их сургуулийн тэр их бичгийн анги, тэр өрнө дорно судлал гээд л тээ? Тэгээд нөгөө нь бас юуны , төвд бичгийн анги гэж байдаг билүү? Тэрэнд нь оруулая гэж бодож байсан байхгүй юу, тэгсэн чинь арай чадаагүй. өөрсдийнх нь сонирхол бас дийлдийн байлээ.

Бямбажав -

Тэгнэ шдээ.

Бадамгэрэл -

Тэхдээ сэтгэл судлал гэдэг чинь болуул аан би тэрэнд нь сэтгэл хангалуун байгаа л даа. Яагаадуу гэвэл сэтгэл судлал гэдэг чинь бас маш их гоё мэргэжил, нарийн мэргэжил тийм ээ?

Бямбажав -

эргээ л бурханы сургаалтай адилхан шдээ.

Бадамгэрэл -

Адилхан, тэххх, тэгээд нөгөөдөх нь болохтой зэрэг олон улсын харилцаа гээд, тэдний ангид юун дээр болохтой зэрэг бас гоё гоё юмнууд үздийн байлээ. Манай хүүхдүүд сургууль дээрээ юу болсон , яасан, бүх хичээлээ надад ирж ярьдаг байхгүй юу. Өнөөдөр тийм юм үзээд, тийм сэдвээр үзээд, тийм лекц би тавих гэж байгаа, тэгэхжаагаа, ингэхжаагаа, тийм ном хэрэгтэй, ийм ном хэрэгтэй, бүүх юмаа бүр илэн далангүй яриад, тэгээд би яг тэд нарын яриаг сонсоод байхад сэтгэл хангалуун л байдын. Гоё юу,. Мэргэжил сонгоод авчиж эцсийн эцэст тээ. Бас өөрсдийгөө ямарч гэсэн аваад явах чадвартай л байхын байна гэж боддын шд. Манай банди болохтой зэрэг яахав нөгөө багаасаа тийм өвчтэй байсан болохор, жоохон эрх Багий, Бат-эрдэнэ. Тэхдээ англи хэлдээ аягүй сайн шд.

Бямбажав -

тийн үү?

Бадамгэрэл -

Нөгөө хүүхэлдэйн кино үзсээр байгаад тэрнээсээ ингээд англи хэлийг өөрөө биеэ даагаад сурцан. Сургуульд …ммм… суухдаа л ойр зуурын яриатай болцын шд. Тэгээд би харин тэр талы нь одоо жоохон түлхүү юу яажагаан , хөгжүүлжагаан. Хүүхэлдэйн кино үзээл өөрөө гэртээ ганцаараа тэгээл байдаг байсан болохоороо тэгээд шууд хүүхэд аягүй их хурдан сурдын байлээ. Нэг мэдсэн чинь л бүр ярьдаг болцон байсын шд. Бичиж чадахгүй, ярьдаг болцон. Тэгээд нэгдүгээр ангид байхад нь одоо энэ 30 хоногын курст явуулсын. Тэгсэн чинь ингээд дармалаар бичдэг болцон англиар, Тэгээд дүрмэндээ одоо муу. Одоо тэхдээ сургуульд нь дүрэм заажагаа. Олимпиадад дандаа ордын англи хэлний. Тэхдээ нээх нөгөө онцгойрч чаддаггүй юүмөө. Медал байран дээр хүрч чаддаггүй шд. Тэхдээ голдгүй шдээ тэр чинь.

Бямбажав -

Болоо ш дээ.

Бадамгэрэл -

Болоо шдээ гээл би болуул. Хүүхдүүдээ би ер нь муу дүн авлаа, муу сурлаа гэж ерөөсөө одоо загнах…тэр.. загнадаггүй шдээ. Ягаад гэвэл хүн сэтгэлийн дарамтанд байх тусам л (инээв) давшгүй гэдгийг хатуу ойлгосон болохоор тээ. Ер нь бас тэгээд бас бодоод байхад манай аав ээж хоёр ч гэсэн намайг бас их ааа…хэзээ ч намайг тэгж, би нэгдүгээр ангид байхдаа нойлын ногоон тэг байсан байхгүй юу. Ерөөсөө юу ч ойлгохгүй , хичээлд ч явахдаа дургүй. Аавыг хичээлд яв гэнгүүт ньби орныхоо толгойноос зуураад хэвтчихдэг. Тэгээ л намайг аав …ммм… хөдөөний хүүхдүүд чинь дээлтэй бүстэй, бүснээс ингээ л татаа л хичээлдээ яв гээл тэгээд ээж за боль боль наадхыгаа орьх орьх, зөнд нь хаячих гээл тэгээл жоохон байжыснаа ерөөсөө тэр цаг маг баримтлана гэж байхгүй шдээ. Нэг цагт хичээл ордог байсан болуул би гурав, мурав өнгөрч байхад чинь хичээл дээрээ яваал очичихно. Тийм эрх байсан байгаа. Ммм …Тэгэхэд чинь намайг аав ээж нар муу загнажилаа… муу сурчилаа гээ бас тэгж аямаар тэгж дарамт хавчлага үзүүлж байгаагүй шд. Тэхэд чинь л би чиньтийм бас том муухай юу бас сурцан л байгаам даа. Хүнийг дарамтлаад, өөрөө эсэргээр нь.

Бямбажав -

Та багшаасаа айдаг уу?

Бадамгэрэл -

Айлгүй яадгын. Багшийн сүр гэж их юм байна шдээ тээ. Тэр эрдэм ном , тэр хүч чадлаас л бид нар үхтлээ айжагаам чинь. Тэр , тэрэнд бид… би хүрч бодож чадахгүй шдэ тээ. Тийм учраас тэр энтэрий нь хүндэлж маш их айдын шдээ

Бямбажав -

Тэр хүндлэл, тэр айдас танай байгууллагын үйл ажиллагаанд бас их эерэгээр нөлөөлдөг үү?

Бадамгэрэл -

Нөлөөлөхгүй шд, юу гэж нөлөөлхийн. Эергээр гэхээр юүгхүү?

Бямбажав -

Сайнаар ч юм уу?

Бадамгэрэл -

Өө сайнаар нөлөөлөлгүй яадын. Бид нар тийм багшигаа хүндэлж, тэгж юу яадаг учраас л энэ ажил чинь бас дээшээ асаал яваад байгаа шдээ тээ. Хэрэв багшийн өгсөн тэр үүрэг даалгавар, хүндлэхгүй, багшийг ч хүндлэхгүй тэгээд байгаад байхын болуул доошлоол байна. Тэр хүч чадал тэр бүх юмы нь хүндэлж бид нар одоо тэр хүний оюун ухаанд нь хүртэл бид нар тэр бодсон санасанд нь хүртэл юмы нь хийж чадахгүй ч гэсэн ядахдаа нэг дөхүүлээд орхиод байхымсан гэсэн л тийм эрмэлзлэлтэй л явж байгаан. Чадахгүй ч байсан ерөөсөө л нэг, бид нарт тэр хүн чинь ёстой асар их тийм гоё юу өгцөн байгаа шдээ тээ. Жаргал, азжаргалыг, сэтгэлийн амар амгалан байдал, тэр ар гэр бүх юманд ингээд нөлөөлцөн. Одоо тэгээл яг тэр чинь, би өөр байгууллага дээр очлоо тээ, манай нэг найз энэ ардчилсан холбооны нарийн бичгийн дарга хийжисэн байхгүй юу. Тэгээд би тэдний ажил дээр нь ингээд суужисан чинь, сонгууль болохжогоо байхгүй юу, тэгсэн чинь тэд нар аймаар сонин, түгшүүртэй ажилжагаан. Хөөш хөөш энд хувьсгалт намын нэг тагнуул явжына. Зургий нь авъя гээл бөөнөөрөө гарч гүйгээл зураг дараал, зугтаалаа, зугтаалаа гэснээ цонх хагалах вий дээ энтэр гээл ёстой бөөн бөөнөөрөө ингээл цонхон дээрээ ирж шаваал, ингээ ингээл, бужигнаал тээ. Тэгээ люу яагаал тэр намаас хэн элсэх гэж байгаа бол? Тэрийг сайн мэдхийнсан, хэдэн хүн саналаа өгөх гэж байгаа бол, ер нь тэрийг урьдчилж тооцох арга байна уу энтэр гээл, аягүй тийм муухай, дандаа нэг ийм юутай.

Бямбажав -

Сөрөг

Бадамгэрэл -

тийн сөрөг. Надаа тэр нь аягүй муухай нөлөөлөөл, бараг ингээл өрөөнд нь суужаахад л муухай муужирч унамаар (инээв) санагдаж байгаам чинь тэр муухай юмнууд чинь тээ. Тэгээ л дандаа л нэг нөгөө намаа л нэг муулсан, нэг тэрнээс илүү гарчихынсан, дандаа нэг сонин тийм тэмцэлдэгч, манай энэ ажил дээр бол тэгдэггүй шдэ. Аягүй гоё амар тайван ерөөсөө л нэг “өө тэрийгээ тэгчих ёстой, бид нар чинь ингэх ёстой” ерөөсөө дор дорноо л үүрэг даалгавраа ойлгоол ингээд хийдэг болохоор бусад албан газрууд бас, тэхтээ их олон газар биш ээ. Бусад газруудаар нээх орсон биш. Миний орж үзсэн газар тэр. Аа тэгээд яг ойр дотно байдаг газар бол манай нөхрийн ажлын газар байгаа шд. Тэгэхэд тэнчээ чинь бас аягүй их тийм сөрөг юм гарчаагаа шдэ бас. Ингээ л..ммм… ээлж ээлжээр гарч, тэд нар нөгөө ажилладаг байхгүй юу. Тэгээд ээлжин дээрээ ирсэн зурагтаа засварлана тээ, тэгжаахад чинь л нөгөө ээлжин дээр ирдэг хүн нь ирчээл нөгөөдхийнхээ ажлыг булаагаал, тэр энтэр чинь ёстой аягүй утгагүй харагжагаам чинь. Ерөөсөө энэ муухай жтга учиргүй юман дотроос овоо нэг жоохон зүний сүвэгчийн чинээ гэрлээр ингэж харжаагаадаа л баярлажагаам чинь би бол тээ, тэр амар амгалан байдлыг. Тэгээд хүн сэтгэлээрээ л амар амгалан байхын бол бүх юм л амар амгалан тайван, тэгээ гоё.. бүтэмж нь ч гэсэн ер нь их гоё бүтдийн байна гэж би боджоогоо шд.

Бямбажав -

Ер нь байгууллагынхаа үйл ажиллагааны талаар өөрийн хувийн сэтгэгдэлийг нийтэд нь дүгнээд хэлэхгүй юу?

Бадамгэрэл -

Миний хувийн сэтгэгдэл болуул маш их өндөр байдаг. Бид хэд , одоо манай байгууллага чинь багштайгаа нийлээд таван л хүн ажиллаж байна шдээ энчээ ерөөсөө. Тэгхэд чинь бид нар чинь хэн нэг нь байхгүй байхад хэн нэгнийхээ ажлыг орлоол хийгээл, одоо тэр нь тэгэх ёстой, энэ ийм юм л хийдгийн, энний нь ингэж хийчие, ерөөсөө хэнийхээ ч ажлыг орхигдуулахгүйгээр тэгээ л яваад өгдөг байхгүй юу. Маш их өндөр байдаг би тэрэнд. Тийм болохоор л энчээнээ л, энэ байгууллага дээрээ байхдаа л аз жаргалтай байгаа шдэ би . Гэртээ ч гэсэн хариад одоо бол аз жаргалтай л байна шд. Хүүхдүүд том болцон. Одоо бол янз бүрийн иимээ тиймээ асуудал байхгүй. Тэгээ л эцсийн эцэст хүн бас өвчин зовлонгүй , өвчин зовлон хүнийг эзэлвэл хичнээн эд баялаг, толгойдоо эд баялагтай байгаад ч хэрэг байхгүй. Тийн

Бямбажав -

тийн шдээ.

Бадамгэрэл -

Тэхх, анх…, тэгээд энэ Ринбүүчий багш, энэ багш энтэртай тэгээ л уулзаал, бандигаа би бас ингээл өвчин туслаа, энээ тэрээ гээл үзүүлээл, тэрнээс хойш манай банди ерөөсөө унахаа больцон шд. Ринбүүчий багшийн эмч нь Хайди гээд нэг эмэгтэй байдгынмаа. Чука бол сайн танина. Тэрний…, тэр эм өгдөг байхгүй юу, иймхэн ийм үрлэн цагаан эмнүүд. Тэр хүний эсэргүүцлий нь маш их сайжруулдаг. Ерөөсөө хэлэн дор тавихад л ингээл дорхноо урсаал алга болчино, секундын дотор . Тэрийг уухын бол ерөөсөө тэгээ л эрч хүч бол аягүй сайжирч, тэгээ л аягүй сонин. Тэр эмч болохтой зэрэг яаж хүнийг оншилдог вэ? гэхдээ зэрэг хүнийг бас яаг ингэж түүх яриулна хүний тийм сэтгэл зүйгээр оншолдог. Гоё байгаа биз?

Бямбажав -

Тийм байна.

Бадамгэрэл -

Тэхх, тэр эмч энэ жил ирнэ шд. Одоо (0-51-29-30) яг хүнийг сэтгэл зүйгээр эмчилдэг байхгүй юу. Амьдралд чинь ямар хэцүү хүнд үе тааралджисан, тэр үед ямар сэтгэгдэлтэй байсан, баяр хөөртэй үе чинь ямар байсан гээл ингээ л асуухаал тээ? Аа тэгээд яаж өвдөж байсан. Тэр үед нь сэтгэл чинь ямар байсан этэр гээд асуугаад байдын байлээ. Бүр аймаар удаан ярьж байгаа юм чинь. Бараг нэг хоёр цаг ярьжагаан. Тэгжаагаал зөвхөн нэг ийм юм өгнө. Тэрийг хоёр удаа уугаа л манай банди унахаа болцон. Ерөнхийдөө бол хүний яг эсэргүүцэл сайжруулах нэг байдым шиг байгаан. Тэгээд бас яг тэр онш оншонд нь таарсан бас байдгын байлгүй. Зөндөө олон ийм жижигхээн жижигхэн ийм хуруу шилтэй, тийм жижигхэн, жижигхэн цагаан юмнууд байдын шдэ чихэр амттай. Бараг энийг уугаад юу болохын (инээв) гэмээр л юм байдын шд. Тэгээл уугаал зүгээр болдым даа. Би уг нь тэрнээс бас авсын шдэ хэнд…, Билгүүнээд. Одоо надаа байж л байгаа.

тийн, Би тэгээд Чукад хэлсэн чинь Чука яахын яахын би өөр сайн хүнтэй уулзая гэлүү...? нэг юм хэлсэн шүү. Нэг тийм цагаан эм хоёр ширхэгийг өгсөн байлээ надаа, гурвыг ч өглүү.

Бямбажав -

Түгүүл тэрийг чинь авъя? Байгаан бол

Бадамгэрэл -

Одоо миний тэр нэг юман дотор л явж байгаа. Би тэгээд билгүүнээд авч байсын, ингээд байхын, Чука ч гэсэн өөрөө уулзсан байх аа!, тэгээд надаар дамжуулсын. Яг уулзаж ярсны нь би санахгүй байх шиг байхын. Баөгш хэлцийн болуу, ямар чиг л гэсэн билгүүнээ л гэсэн тодотголтой (инээв). Хоёр гурван ийм цагаан эм байгаа бөөрөнхий. Гэхдээ одоо цагаан болцон байгаа бол хэрэггүй байхаа тээ?

Бямбажав -

Харь нээ

Бадамгэрэл -

Цэрмаа багш аягүй сайн болцон байгаа, хэлсийн шд надаа.(0-53-36-38) яахав зүгээр зүгээр байжийг(инээв). Олон юм давхардуулж өгөөд яахав тийм ээ?

Хэрэв энэ жил яг өөрийн нь ирвэл уулзаад үзэхгүй юу өөрөө. Тийн, гурвуулаа ирээд тэхх, миний аягүй сайн найз. Харин тийн. Надад аягүй их санаа тавьдийн.

Бямбажав -

Гаднаас эмч нар ирж энэ байгууллага дээр, хүмүүст үзлэг хийж эм тариа өгөх үү?

Бадамгэрэл -

Тэр Хайди л ирдийн. Хайди люу яагаад байдын шд, хүмүүсийг үзээл, ирсэн үедээ энэ өөрөөнд чинь үзээд үзлэг хийгээд, нөгөө эмнээсээ өгдийн. Тэгээд бас хүнд сэтгэлийн байдал ер нь их тэрийг хүлээж авдаг байх аа тээ? Тэр эмийг? Би бас тэгж бодоод байдын. Аа энэ, манайх чинь одоо тэр Дундговь аймгийн Өндөр шил суманд энэ бурханы шашны аан тайлбар бичээл, эсгий урлалын юу сургалт, аа тэгээд бас юу гэсэн тийм гурван төсөл явагджагаа Өндөршилд. Тэнд бас гадаадаас хүмүүс нөгөө хандив өгөөд тэрүүгээрээ тоног төхөөрөмж, эм тариа бол өгдийн шд. Тэгээл энэ хүүхэд асрамжын газар, аа хорих ангиуд эдрээр чинь ер нь Пүүжээ багш чинь зун болгон ирэх болгондоо л бас сэтгэл санааны тийм юунууд аягүй их өгдөг дэжлэг. Хорих ангиудаар, эмэгтэйчүүдийн хорих, эрэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорих энтрээр явна. Аа хүүхдийн асрамжийн газар чинь хоёр бүлэгтэй шд, бага насны, том насны гэсэн. Бага насны, том насных нь тэр Хандгайтын тийшээ зусланд гардаг байхгүй юу, тэнд нь очиж тэр хүүхдүүдтэй өдөржингөө хөөрхөн яриал, тоглоол бас сэтгэл санааны дэмжлэг чихэр жимс аваачиж өгөөл бас аягүй гоё өнгөрөөдийн шд.

Бямбажав -

Ер нь танай байгууллага цаашид ямар үйл, ямар буяны үйлийг илүү одоо хийгээсээ гэж та хувьдаа бодож явдаг вэ?

Бадамгэрэл -

Одоо, бид нарийн энэ хийж байгаа бүх юм болоол одоо ерөөсөө бүх хүмүүсийн аа сэтгэл санаа тэр …ммм… амьдрал ахуй бүх л юманд л одоо суурь нь болохол юу гэж боддын шд. Тэхээр бүх л энэ үйл ажиллагаагаа энгээл үргэлжлүүлээл явуулж л байвал,. Сэтгэл санаагаар нь лекц уншчихна. Ôилосоôийн ухаан тээ? Амьдрал ахуйд нь туслаад аан… одоо янз бүрийн тийм арга ухааны нь заагаад өгчинө. Аа тэгээд сэтгэл санаагаар унасан нэгий нь өөд нь татаад авчина (инээв). Тэгээл бололцоо,… тэр тухайн хүмүүс болуул одоо өөрсдөө юу байхын бол тэрийг, манай энэ үйл ажиллагааг дор нь өөд нь татаал, өөрсдөө өөд нь татагдаал явчихаар байгаа шдэ.(холойгоо засав) Манай дээр бас Америк оюутнууд ирсэн байхгүй юу, Америкын оюутнууд, Кембрижийн их сургуулийн оюутан, Газар зүйн ангийн Øарлот гээд нэг оюутан ирсэн. Тэгсэн чинь тэр бас яг энэ бас сэтгэл зүйн юманд явдийн байлээ. Надтай нэг өдөр хоёулаа энэ… явья гэхгүй юу, энэ хотын ойр орчмоор явж үзье гээд, тэгээд бид хоёр явсан чинь аягүй хөгтэй ээ!, Би зуслан дээр аваачиж үзүүлжагаа байхгүй юу , байшингаа “ манайх иймэрхүү л газар амьдардаг одоо ер нь бид нарын амьдарлын одоо яг үнэн байдал ийм л байдаг гэдгийг харуулах” гээд би зуслангийнхаа байшинлуу, ! байшин ч гэж дээ амбаарлуугаа аваад явсан. Тэгсэн чинь аягүй инээдэмтэй машиндаа түлхүүрээ хийгээд хаалгаа цоожилчихсан. Хүйтэн бороо ороод байдаг, хоёулаа бүр хөлдөж үхэнгээ шахаад, тэгээд нөгөө майхан толгой байдаг шдээ? Уул гээд? Тэрний орй дээр гарцан хоёула ёстой хотруу утсаа р ярьцан, би БатСүхрүү утсаа ярьцан ,”яанаа одоо ёстой нээрээ машины түлхүүр байхгүй хаагдцан.” Тэгээл тэр надаар миний… ааа өөрөө яг асуулт аягүй их тавдийн байлээ, “та … та хаана төрсөн тэгээл төрсөн тэр юунууд байшдээ бага насаа яаж өнгөрөөсөн, тэгээд дунд насруугаа яаж орсон, тэгээд ахлах насруугаа яаж орсон, тэгээд дараагийнхаа шат руу яаж орсон, одоо ямар шатандаа явжына? Энтэр гээд тэр асуултаа яг өөрөө тавиал тэгээд магнитиôонд бичихгүй ингээд гараараа дандаа бичээд явжидийн. Тэгээд би бас Англи хэл мэдэхгүй болохоор, хагас дутуу зөндөө юм ярьсөөн. Тэгээд тэд нар чинь яахав дээ аан нөгөө дөхүүлээл байхаар ойлгочиж байгаам чинь тээ? Төхүүлээл ёстой хоёулаа зүгээр гар мараараа ингээл алж өгж байгаам чинь. Тэхх… тэгээд ямар хэрэгтэй байдын гээд тэгсэн чинь бид нар яг энүүгээр түүх болгон, судалгаа хийдэг гэж ярьжысан байхгүй юу. Тэгээд дээр Чукаг хэлэхэд яг тэрэрхүү юм байна даа гэж бодсын. Тэр мөн үү? Мөн байх

Бямбажав -

Тийм ээ.

Бадамгэрэл -

Тэхх

Бямбажав -

ойролцоо

Бадамгэрэл -

Ойролцоол юм байна тээ? Тэхх.. тэгээл тэр яг бас ингээл хүн нөгөө ингээл (хоолойгоо засав) багынхаа амьдарлыг яриал тэгээл ингээл хүн чинь аав, ээж, эцэг эхээ ингээл дурсах чинь одоо ингээл нас барцан байхгүй болцон байхад чинь хүн ингээл нэг жаахан гунигтай болно шдээ тээ, тэгээл нэг жаахан санаа алдангуут ингээл зураас татаал яваад байдын байлээ. Тэгээл ингээл гараараа бичээл, нөгөө ингэнгүүтээ хоёр талд нь ийм бөөрөнхий юм зураал, тэгж бичиж авжаагаан шдээ тэр оюутан. Тэгээд би ихлээд юуг эхлээд… би ерөөсөө эхлээд гайхаад юу бичээд, яагаад байгаан болоо гэж бодоол, намайг хаана төрсөн аавы чинь хэн гэдэг вэ? ээжийг чинь хэн гэдэг вэ? тэгээд ямархуу гэр бүл байсан? Гээл тээ, малчин байсан гээл тэгсэн чинь бичиж аваад байсын. Би тэгээд бүр гайхаад, сүүлд нь яг надаа тайлбарлаж ярьж өгсийн. Тэгээд бид хоёр бүр аягүй инээдэмтэй хүйтэн борооноор машиныхаа түлхүүрийг дотор нь хийгээд хаалгаа цоожилцон тэгээд байжысан чинь хотоос л одоо хүмүү с л ирж гаргаж авах байхдаа, Батсүх ирээд… ннн запас түлхүүрээ авчирч… тэгээд байж байсан чинь харин, хоёр гурван жиптэй хүмүүс явжысан байхгүй юу, тэгсэн чинь нэг нь шууд бууж ирснээ ингээл түлхүүрээ хийсэн чинь таараал онгойцон шдээ. Тэгээд хүрээд ирцэн …

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.