Möngöntsetseg
![](../assets/images/interviewees/990908.jpg)
Basic information
Interviewee ID: 990908
Name: Möngöntsetseg
Parent's name: Natsagdorj
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1959
Ethnicity: [unknown]
Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: sum, Ulaanbaatar aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Бямбажав -
За миний урилгыг хүлээн авч, энэ ярилцлаганд
оролцохоор хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За тэгээд
ярилцлагаа эхлэхээс өмнө аа танаас асууж лавлах хэдэн зүйл
байна л даа. Нэгдүгээрт юу гэхээр таны өгсөн ярилцалганд
орсон бүх мэдээлэл зуун жилийн дараа ч юм уу, нэлээн хэдэн
зуун жилийн дараач юмуу түүх судлаачид, эрдэмтэн мэргэдийн
судалгааны ажил болгож ашиглахаас гадна, түүхийн сэдэвтэй
ямар нэгэн одоо сонин сэтгүүл юм уу, телевиз радио
зурагтынЗа миний урилгыг хүлээн авч, ярилцлага өгөхөөр
хүрэлцэн ирсэнд танд маш их баярлалаа. Тэгээд ярилцлагаа
эхлэхээс өмнө танаас асууж лавлах 2 зүйл байна л даа. 1- рт
нь таны өгсөн ярилцлаган дахь өгөх мэдээлэл баримтуудыг 10
жилийн дараа ч юмуу 20 жилийн дараа ч юмуу эрдэмтэн
судлаачид, түүх судлаачид одоо эрдэм шинжилгээний ажлын
тулгуур баримт болгож ашиглана. Аа 2-рт телевиз радио сонин
сэтгүүл гэх мэтийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо
түүхийн тухай нэвтрүүлэг бэлтгэх ч юмуу ямар нэгэн өгүүлэл
нийтлүүлэхэд ишлэл болгон ашиглаж болох юм. Тэгэхээр та энэ
бүх ашиглах эрхийг бид нарт өгөх үү? өөрийнхөө ярилцлагийг?
Мөнгөнцэцэг -
Өгнөө
Бямбажав -
За баярлалаа. Аа хэрвээ та хүсвэл энэ ярилцлаганд
өөрийнхөө нэрийг нууцалж болно аль эсвэл нуухгүйгээр ил
хэлээд байж болно. Та юу гэж бодож байна?
Мөнгөнцэцэг -
Нуух юм байхгүй ш дээ.
Бямбажав -
За баярлалаа. За ингээд ярилцлагаа эхэлье, тэгэхээр
юуны өмнө та өөрийгөө танилцуулаад өөрийнхөө бага нас болон
амьдралынхаа бүхий л үе шатуудын тухай мөн түүнчлэн
ажилладаг байгууллага, ажиллах болсон шалтгаан, ажил амьдрал
ямаршуу байна энэ тухайгаа дэлгэрэнгүй сайхан
яриач?
Мөнгөнцэцэг -
За намайг Нацагдоржийн Мөнгөнцэцэг гэдэг, би 1959 онд
Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн байхгүй юу, тэгээд
манайх 3-н хүүхэдтэй би хамгийн том нь миний дараа нэг
эрэгтэй дүү байгаа тэгээд нэг эмэгтэй дүү, тэгээд аав
ээжтэйээ 5-уулаа амьдарч байгаад, бага нас бол яахав дээ яг
нөгөө хүүхдүүд шиг цэцэрлэгт явж байгаад тэгээд л 10 жилд
ороод, 10 жилийн сургуульд тэр үед чинь пионерийн, пионерт
элсүүлдэг байсан байхгүй юу тэгээд би ангидаа ангийн дарга
гээд бас жоохон сурлага ч гайгүй байсан юмуу, тэгэхэд чинь
3–р ангид пионерт элсүүлдэг байхад би 2-р ангид ангийнхаа 2
хүүхэдтэй пионерт элсэхэд нь Баттөмөр гээд нэг эрэгтэй
хүүхэд байсийн, дараа жил нь манай ангийнхан пионерт элсээд
тэгээд яг энэ мэтчилэнгээр явж байгаад эвлэлийн гишүүн
болоход чинь бас ангиасаа түрүүлээд 2 хүүхэд яг юун дээр,
очиж эвлэлийн гишүүн болсон юмаа нөгөө пионерийн ордон
дээр.сургууль сургуулиас хүүхэд ингээд сонгож авч гластукий
нь авч эвлэлийн тэмдэг зүүж өгч байсан байхгүй юу тэгэхэд
бас ангиасаа нэг хүүхэдтэй 2 –уулаа эвлэлийн гишүүн болоод
бас түрүүлж эвлэлийн гишүүн болоод тэгээд 10-р ангиа
төгсөөд, конкурсэд ороод тэгээл бусад хүхдүүд шиг, тэр
үеийн, бид нарын үед дандаа тийм л байсан ш д, бүгдээрээ
конкурс өгнө.
Бямбажав -
Тийм ш дээ
Мөнгөнцэцэг -
Тэр чинь конкурс өгөхгүй байна гэж байгаагүй ш д,
бүгдээрээ өгдөг байсан байхгүй юу, арай л муу авахгүй байх л
даа.10 төгссөн л бол бүгдээрээ конкурс өгнө, конкурсдээ яг
тэнцвэл оноогоо түрүүлж авсан нь аягүй сайн хуваариа аваал
тэ, авч гараад л, авч гараад л сүүлд нь тунж үлдсэнээсээ
аваал сүүлд нь, хуваарьгүй үлдчихнэ, тэгүүл тэгээл яахав дээ
ажил мажил хийгээд л тэгэж байхад би оноогоороо яасан юмуу,
нөгөө багшийн дээдийн орос хэлний багшийн анги, орос хэл
утга зохиолын багшийн ангид орсон байхгүй юу, тэгээд тэр үед
чинь яахав дээ нэг их аймаар өөрөө аймар тийм нэг мэргэжил
сонгочихоод л тэрнийхээ төлөө яг нэг тэгээл бэлдээд
тэгдэггүй байсан юм шиг байна одоо бодоход. Цөмөөрөө л нэг
үзэх юмаа үзээл ингээл социализмын үе байсан болоод ч тэр
юмуу тэгээл би оноо нь яг тэр мэргэжил дээр таараад л
тэгэхдээ бол орос хэлэнд дуртай байсан болохоороо надад
зүгээр байсан байхгүй юу, тэгээд шууд тэр хуваариа аваад зун
нь нөгөө юу явсан зуны ажилд...
Бямбажав -
Дадлагын ажил уу?
Мөнгөнцэцэг -
Үгүй бүр, Оюутан болонгуут чинь намрын ажилд тэгэхэд
бид нарыг яг тэр төгссөн жил, 10 төгссөн тэр жил чинь
радиогоор зарлаад энэ жил их дээд сургуульд орох, нэг дүгээр
курст орох гээд тэнцсээд бүртгүүлсэн хүүхдүүд сургууль
сургууль дээрээ цуглар гээл 8 сарын хэдэнд цуглаад тэгээд
бид нар ийш тийшээ нөгөө зуны ажил, бараг намрын ажил чинь 8
сард аягүй эрт эхэлж байсан байхгүй юу, тэгээд жил бүрийн
намрын ажил зуны ажилд оюутнууд тэ явах ёстой гээд явдаг
байсан, тэр нэг янз бүрийн юм бодохгүй ш д. тэгээл намрын
ажилд яваал тэгээд тэр орос хэлний анги чинь нэг жилийн
хэлний бэлтгэл гээд Эрхүү рүү явдаг байсан байхгүй юу 4-р
курсээ Эрхүүд яваад тэгээд 5 даа энчээ ирээд манай юу чинь
багшийн дээд, их сургууль эд нар нийлээд хэлнийхэнэ юу нь
одоо энэ хүмүүнлэг байгаа ш дээ энэ чинь орос хэлний багшийн
дээд сургууль гэж яг бид нарыг төгсөхөд тийм сургууль болоод
тэгээд тэрийг төгссөн байхгүй юу. Орохдоо багшийн дээд,
төгсөхдөө их сургуулийн, орос хэлний багшийн дээд гэж яг
тийм юутай
Бямбажав -
Аа за за.
Мөнгөнцэцэг -
(инээнэ) Тийм сургууль болж болоод төгссөн. Тэгээд
төгсчихөөд тэгээд л төгсөнгүүд чинь (0-06-35) хот, хөдөө рүү
хуваарилдаг байхгүй юу, тэгсэн чинь манай ангийхан манай яг
тэр төгсөлтийнхөн бүгдээрээ хөдөө цөмөөрөө гарч ажиллая гээд
уриалга гаргаал сонин монин дээр гараал манай яг тэр үеийн
төгсөлтийнхөн, тэгээд хөдөө, яахад тэр хөдөөнийхөө нөгөө тэр
аймагуудаа өөрсдөө зохих хэмжээгээр сонгож байсан байхгүй
юу, өөрсдөө дураараа хүсэлтээрээ явж байгаа болохоор, тэгээд
би Дорнодыг сонгосон юмаа, яагаад ч юм, Дорнодыг, арай бас
юу муу гээл хоторхуу энэ тэр гээл хүн мүнээс сонсоол тэгээл
Дорнод явъя даа гээд Дорнодыг сонгочихоод тэгээд дорнод
яваагүй байхгүй юу (инээв) аягүй хэцүү хөдөө чинь хэцүү юм
чинь тэгээд манай 2 дүү, ээж аав 2 ч яахав ажлаа хийгээд
манай ээж чинь эмийн санд ажилладаг манай аав чинь болохоор
тэр үеийн академийн эдийн засгийн хүрээлэнд байсан байхгүй
юу
Бямбажав -
За за.
Мөнгөнцэцэг -
Эдийн засагч мэргэжилтэй одоо эрдэмтэн судлаач эрдэм
шинжилгээний ажил хийдэг, тэгээд би яваагүй ингээд гэртээ л
байгаад байсан, тэгсэн чинь Боловсролын Яамнаас хүн гэрлүү
утасдаад “одоо явахгүй бол болохгүй ээ” гээд тэгээд “за за”
гээд тэр чинь 9 сард хичээл эхэлчихсэн байхад очоогүй байж
байгаад 11 сард бараг шахуу би аавтайгаа цуг яваад Дорнодын
1-р 10 жилд очиж багшилсан байхгүй юу
Бямбажав -
Аав чинь хүргэж өгч байгаа юм уу?
Мөнгөнцэцэг -
Хүргэж өгч байгаа юм. Хүргэж өгөөд тэгээд ийм багш
нарынхана , аа нөгөө багш нарын биш хөдөөнөөс ирсэн,
сумуудаас ирсэн сурагчдийн дотуур байр гээд яг 10 жилийн ард
байдаг байсан байхгүй юу, ар талд нь нэг давхар байшин
тэгээд би чинь тэнд чинь таних хүн мүн байхгүй юм чинь шууд
л тэр дотуур байрныхана нэг өрөөнд намайг оруулсан, оруулсан
захирал нь энд ороорой гээд тэгээд манай аав тийш нь оруулж
өгөөд, тэгээд яваад өгсөн, тэгсэн чинь тэгээд яваад өгсөн
чинь орой нь нөгөө оройн тоо моо болдог юм байна л даа тэр
дотуур байранд байдаг бүх хүүхдүүдээ бүртгэж мүртгэдэг юм
байна, тэгээд тэр дотуур байрныхана дарга нь гээд яг тэр
үеийн 10-р ангийн нэг эрэгтэй хүүхэд байсан байхгүй юу, тэр
тэгсэн чинь намайг нөгөө нэг багш гэж мэдэхгүй (0-09-13)
хотоос зүгээр 10-р ангид шилжиж ирдэг юм байна л даа
хүүхдүүд тэгээд тийм гэж бодоод намайг чинь жагсаагаад, нэг
оройн үгүй ээ жагсаагаагүй орж ирээд байрныхаа дүрмийг
танилцуулж байгаа байхгүй юу, “одоо чи оройн тоонд орно
өглөө тоонд орно гүйнэ гимнастик хийнэ, тэгээд жагсаж яана
яана ч гэнэ үү” надтай баахан юм яръж байгаад гараад явсан
байхгүй юу би тэгээл тоогоогүй юм, тэгсэн чинь маргааш нь би
хичээл орсон чинь яг тэдний ангид орж байгаа байхгүй юу,
орос хэлнийхээ, 10-т яг 10А байсан юм, тэгсэн нөгөө хүүхэд
чинь намайг хараад гайхчихсан, багш гэж бодоогүй болохоор,
(0-09-52) тэгээл тэгэхэд чинь орос хэл чинь, тэгэхэд чинь
орос хэл 10-р ангид орсон, 7-р ангид, 6-р анги энэ тэр гээд
ороол сүүлдээ бүр тэр юуны авиан сургууль гэдэгт ороод тэнд
байж байгаа юм чинь, тэгээл хичээлээ заагаал завгүй л байвал
амар байгаа юм чинь. тэгээд тэнд чинь ажиллаад л, тэгээд
нөгөө 6-р ангид би нэг анхныхаа хичээлийг, үгүй ээ 7, зургаа
тийм зургадугаар анги багш нь өвчтэй физикийн багш нь өвчтэй
гээд анги даасан багш нь би тэднийхийг түр даасан байхгүй
юу, тэгээд тэнд орос хэл орсон чинь тэр үед чинь одоо
хөдөөнийхөн чинь намайг одоо орос гэж бодсон юм байна л даа,
Монгол гэж бодоогүй, тэгээл хоорондоо яриад л байхгүй юу
“энэ орос байна орос байна” гээл, тэгсэн нөгөөдүүл чинь нэр
нь хэн юум нэрийг нь асууя гээл хоорондоо яриал, би тэгэхэд
чинь мэдэж байгаа юм чинь, худлаа дуугай л байгаад байсан
байхгүй юу яахнав гэж бодоод, тэгсэн чинь, өө баллынхаа
дэвтрийг аваад өгчихье тэгээд нэрээ бичихээр нь яг мэдэгдэнэ
ш дээ гээл нэг хүүхэд, тэрэн дээр чинь ангийн балл тавьдаг
байсан байхгүй юу, хичээл дээр үймүүлсэн үймүүлээгүй яасан
дүн мүн тавиад тэгээд тэр орсон багш нь яг тухайн цагийнхаа
хичээлийг дүгнээд тэгээд гарынхаа үсгийг зурдаг, байсан
байхгүй юу, тэгэнгүүт нь би баллыг нь тавьчихаад нэрээ
ингээд таталдуулаад биччихсэн тэгсэн чинь өө энэ чинь
мэдэгдэхгүй байна ш дээ гээл. (инээв) эхний нэг юу яачихаад
дараа нь тэгээд л мэдсэн л дээ, дараа нь мэдээл тэгээд л
тэдний анги аягүй олон ихэртэй нэг эрэгтэй 2 ихэртэй, хоёр
ихэр эрэгтэй гэхээр чинь 4 болно тээ, бас нэг эмэгтэй 2 ихэр
Бямбажав -
Зургаа
Мөнгөнцэцэг -
Зургаан ихэр тэгээд дандаа хоёр хоёр ихэр хүүхдүүд аягүй ихтэй анги байжуу. Тэгээд л яахав дээ
Бямбажав -
Ялгахын аргагүй хүүхдүүд байсан уу?
Мөнгөнцэцэг -
Яаж ялгагдах вэ дээ, Түвшинжаргал, Түмэнжаргал, гээд
л аа тийм ихрүүд байсан, тэгээд л яаха дээ Дорнодод багшлаал
дараа нь хотруугаа шилжиж ирээл ...
Бямбажав -
Хэдэн жил багшилсэн тэнд?
Мөнгөнцэцэг -
Би чинь тэнд, за байз 1982 оны арван, 11 сард
оччихоод 83, 84 онд ирсэн юмуу даа,1984 онд ирээд тэгээд
дараа нь нөгөө Монгол зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байна
ш дээ (0-12-30) оройн аа нөгөө орос хэлний оройн курст
улсууд их явдаг байсан байхгүй юу тэр үед, тэгэхэд ажиллаж
байгаа ч юм уу ажиллахгүй байгаа тэр хүмүүст зориулсан тийм
оройн курст зааж байгаад тэгээд намын дээдэд 1985 онд орсон.
Тэгээд тэнд байж байгаад тэгээд нөгөө яг 90 он мон болоол
ардчилсан хувьсгал ялаал (инээв) бүх юм аймар ингээл ямарч
юугүй болоол ирчихдэг юм байна лээ ш д.
Бямбажав -
Тэр үеийн сэтгэгдэлээсээ яриач?
Мөнгөнцэцэг -
тийм, Тэр үед чинь бүх юм тийм раманд байсан байхгүй
юу бүх юм зарчимтай тийм юутай журамтай гольдролтой ингээл
нэг юм руу орчихвол тэгээл өөр юм бодохгүй тэгээл яваал
орчихдог байсан байхгүй юу, тэгэхэд би энэ тэгэхэд манайд
чинь одоо энэ Ганбат байна тэр ажиллаж байсан юм, Ганболд
энэ халзан Ганболд Да Ганболд, тэр чинь манай эдийн засгийн
тэнхимд байсан юм ерөөсөө одоо энэ гадуур байгаа манай намын
дээдэд байсан байхгүй юу. Тэгэхэдээ Намын дээд чинь нөгөө
Төв хорооны мэдлийн МАХН-ын Төв хороо гэж байсан ш дээ тэнд
тэндхийн очно тэнд багш нар юу муугаа томилдог байсан юм
чинь энд тэнд онц төгссөн дипломтой их онц төгссөн хүмүүс
тийшээ очдог, аа ёс суртахууны аймаар хүмүүжилтэй энэ тэр
тийм хүмүүсийгаа л багш нараа тавьдаг байж л дээ тэгээд
дандаа улаан дипломтой онц төгссөн энэ тэр тийм хүмүүс тэнд
очоод ажилладаг тэгээд юу нь аягүй юутай өглөө, автобус
ингэж явж нэг захаас нь яваад л ингээд л багш нараа аваал
буулгана орой ингээд аваачиж өгөөл ингээл ойролцоо ойролцоо
хүмүүс нь буучихдаг байхгүй юу. Тэгээл явж байхад Ганболд,
Да.Ганболд чинь, бид нар, тэгэхэд л энэ Ганболд чинь
ардчиллын тухай яриад байдаг байсан байхгүй юу, ингэж бид
нар энэ бол аягүй юу юмаа, бид нар адилхан байж байж, бид
нар ингэж автобусаар ингэж хүргүүлж явж тусгай хангамж эдлэх
ёсгүй ш дээ гээл ярьдаг байсан ш д. Яг автобусанд явж
байхдаа,тэгэхэд чинь автобусанд залуучууд нь жоохон арлуугаа
ардаа овоорчихно, настай нөгөө юу багш нар нь ингээл урагшаа
ингээл суучихсан, фаз автобусанд, тэгэхэд яг Ганболд тэгэж
ярьдаг байсан байхгүй юу. Ганболд болохоор хааяа л тэр
(0-15-11) тэрүүнд сууна, тэгээд ихэвчлэн дугуйгаар ажилдаа
ирээл дугуйаар явдаг байсан байхгүй юу, хувцасаа сольж
ингээл биеийн тамирын хувцас өмсөөл гэрлүүгээ явчихна, өглөө
ирээл сольчихоод л. Дугуй унадаг байсан. Ганбат байна ш дээ
одоо энэ юу, юуны Академи нөгөө тэрний захирал байгаа шд,
Тэр бас дугуйгаар явдаг байсан.
Бямбажав -
Яг тэр социализмын үед байсан хүмүүс нэг тийм,
Ганболд шиг тиймэрхүү шүүмжлэлтэй ярьж яваа нь нэг тийм
сонин санагддаг байсан байхдаа, өөр юу ярьдаг
байсан?
Мөнгөнцэцэг -
Тэрийг л яриал тэгээл хамгийн гол нь бид нар чинь тэр
үед чинь сонсвол, орой чинь нэг дугуйлан эд нар гээл тийм юм
аягүй их болдог байсан ш дээ. Хуучин Монгол бичгийн дугуйлан
байна, Англи хэлний дугуйлан манайд явна. Тэгээд би тэрэнд
тэр үеийн семинар сонсгол өглөө нөгөө эрт цуглаад сонсгол
тавьдаг байсан байхгүй юу, тэгээл нөгөө тэрэн дээр юунууд
манай одоо мэдээлэл янз бүрийн сэдвээр ингээд хүмүүст
өгчихөөд тэгээд тэрэндээ өөрөө бэлдээд ингээл тэд нартай
ярьж ингээл, нэг удаа тэгэхэд бас Ганболд шууд шүүмжилж
байсан юмаа, энэ бол худлаа тоонууд байнаа тэ, яг амьдралд
бүдээрээ энэ тоонууд чинь амьдрал дээр ерөөсөө зохицохгүй
зүгээр л хийсвэр тоо, гэж яг бас шүүмжилж байсан байхгүй юу,
тэгэхэд нь одоо энэ хүмүүс чинь юу ч яриад байгаан, үгүй
гээд батлах тийм юм байгаагүй л байсан юм чинь. тэгэхээр
тэгэж яг судлаагүй байсан юм болов уу...үгүй ээ судлаагүй ч
юу байхав яг тэгэж юу барьдаггүй байсан юмуу хаашаа юм.
Тэгэж байхдаа л тэд нар тэр юунд яаж байсан юм ши байна лээ
ш д. Ардчилсан юуны хурал мурал хийгээд, Их суруулийн багш
нарт чинь Ганболд чинь, их сургуулийн, их суруульд багш байж
байгаад манайд ирсэн билүү дээ. Тэгээд тэд нартай танил
байсан юм билээ, тэгэхэд л ер нь юугаа хийж байсан юм билээ.
За тэгээл нөгөө намын дээдийг чинь Төв хорооны мэдлээс
болиулаал юуны Улс төрийн дээд сурууль эд нар гэж болгоол
тэгээл тэгэнгүүт чинь зохион байгуулалтынх нь асуудал болоод
л хүмүүсээ нааш нь цааш нь болгоол, зарим орон тоог нь
цомхотгоол байсан ирж байгаа байхгүй юу, манайх чинь тэгээл
хэлний танхим байсан юм чинь, хэлний танхимийг чинь бас нэг
юманд хамааруулаад, хамааруулсан байхгүй юу (0-18-01) тэгээл
тэнд ганц бие даасан хэлний танхим чинь яангуут багш нарыг
нь цомхотгоод, цомхотгол болоод тэгээд би “за за” гээд
амралтаа аваад л тэгээл гарчихсан ш д. Тэгээд буцаж ороогүй,
амралтаа зун аваад, тэгэхэд чинь манай аав нөгөө Москвад
докторын зэргээ хамгаалах гээд Москвад байж байсан чинь
манай ээж бас араас нь явчихсан байсан, тэгэнгүүт нь тэгээл
тэр чинь яг нөгөө наймаа хийж эхэлж байгаа юм чинь хүмүүс,
тэнэнгүүт нь өө наймаа хийдэг хэрэг гээл буцаж ороогүй.
Эндээс Москва ороол Москвагаасаа Польш ороол хүүхдээ ээж аав
дээрээ орхичихоод нөхөртэйгөө хоёулаа цаашаагаа юу яваа л
Польш ороол Польшоосоо жинс аваал наашаагаа, одоо бодож
байхад тэгээл ерөөсөө хэмнэж байна гэж, тийм хэмнэлт
байгаагүй юм байна л даа, тэр үедээ л цөмөөрөө хэмнэж байна
гээл шууд вагонд суухгүйгээр ингээд, вагон вагон дамжаал
тэгээл явж байсан байхгүй юу. Москва орчихоод л
Москва-гаасаа цаашаа Литви-ээр дайраад тэгээд цаашаа Польш
гарч байсан байхгүй юу, тийм, тэгэхэд орон нутгийнхад
суугаал яваад байсан юм байна л даа, тэгээл тийм хямдхан явж
байна гээл өөрсдөө бодоод байсан болохоос биш тийм ч нэг их
хямдхан биш л байсан юм билээ. Тэгээд нэг удаа явж байсан
чинь нөгөө Литвийн, Литви билүү Латви билүү
Бямбажав -
Литви Латви гэж хоёр байлуу?
Мөнгөнцэцэг -
Тийм. Литви Латви гэж хоёр байдаг ш д. Яг тэр юутай
ойрхон нь Велнс чинь юу билээ, велнс чинь алиныхана нийслэл
билээ? Велнс чинь юу нь байхаа Латви билүү. Тэд нар чинь бас
тусгаар тогтносон улс болчихоод нөгөөх та нар манай хилээр
гарч байгаа болохоор та нар бас манайхаас бас зөвшөөрөл авах
ёстой гээд бид нарыг явуулахгүй, нөгөө орон нутгийнхана
вагонд суугаал явж байгаа байхгүй юу, тэгсэн чинь
буулгачихсан байхгүй юу, буулгаад тэгээд Тэгээл нэг тэр
газар нь өртөө мөртөө байсан юмуу, байсан юм тэгээд тэндээ
буулгачихаад тэгээл байцаагаал,нэг нэгээр нь орж байцаагаал,
зүгээр л юу яасан юм байна л даа, улаархуу л юм байхгүй юу
тэ, буу муутай, хий шувуу мувуу буудаал бид нарыг айлгаж
байгаа юм байна л даа. Тэр дотор чинь ганцхан эмэгтэй нь би
л байсан юм чинь, (0-20-45) би нөхөртэйгөө, манай нөхрийн
дүү нь, дүү нь бас нэг найз нь гээд тэгээд тэр тэд нарыг
байцаааад, тэгэж тэгэж байгаад бөөн мөнгө авах санаатай л
байсан юм билээ. Өгөхгүй байж байж байгаад маргааш нь тийшээ
явж байсан юунд суугаал цаашаа явж байсан. Тэгээл яахав дээ
наймаа хийх гээл тэнд чинь жинс авчраад гутал аваад
үзэсгэлэн чимэглэл дээр нэг лангуу аваад гутлаа, тэгэхэд
ерөөсөө гутлын лангуу байгаагүй, нэг их байхгүй, олон
байгаагүй, дан Польшоос аваачсан гутлуудаа нэг дор
төрөлжүүлээл дан гутал зарж зарж байгааал, нэг жил зарсан
юмаа. Тэгсэн чинь нөгөө тэр чинь 1-рт Аягүй олон, нэг хүн нь
зогсоод, нэг хүн нь байнга ингээд явж нийлүүлж байхгй бол
тэ, бүгдийг нь зарчихаад тэгээд нэг явна гэж байхгүй юм
чинь, тэгэхээр чинь аяүй юу цөөхөнтэй, хүн цөөхөнтэй
болохоор чинь манай нөхөр чинь ганц эгчтэй, хүн бүл
дутагдаал тэгээд цаанаасаа наймаа хийх тийм юугүй, авъяасгүй
юм байна лээ, би бол ямарч авъяасгүй, тэгээл хүн мүн жоохон
хямдруулчихаач гээд гуйнгуут би хямдруулахгүй зарж чадахгүй,
тэгээл за за тэгээл үдэгдлийг нь бэлэг мэлгэнд өгөөл тэгээл
ямарч хэрэггүй, тэгээл болчмхсон ш д наймаагаа. Тэрнээс чинь
хойш бм тэгээл 91 он, 91 оноос хойш тэгээл наймаа маймаа
хийгээл ийш тийшээ яваал, юу явсийм Солонгос явж жил
ажилласан бас, Солонгос явж ажиллаж байгаад тэгээд ирээд,
тэгээл нэг юугаа олохгүй байхгүй юу:суудлаа.(инээв) Суудлаа
олохгүй тэгээл,манай нөхөр ч яахав тэгээл өөрөө нөгөө нэг
юутай болохоороо Эдийн засач мэргэжилтэй юм болохоороо 1-р
сургуулийн тооны анги төгссөн тэгээд Ленинградад төссөн
байхгүй юу, тэгээд станцад, 4-р цахилгаан станцад ажиллаж
байсан юм чинь, тэгээд арай эрэгтэй хүн чинь бас арай нэг
хэдэн алхамын цаадахыг хардаг болохоороо арай том юм хийе
гээд, тэгээл юм бэлэн, би яахав дээ хүүхдээ яачихаад л,
гэртээ суугаал хоол хийгээл дэлгүүр яваад л, энд орохоосоо
өмнө тэгээл нэг сайхан амьтан байгаад л байдаг. Тэгээд
наймаа хийсэн юм болохоороо нэг машин аваад уначихсан,
тэгээд машинаараа худлаа ийш тийшээ явчихаад тэгээд л нэг их
хийж бүтээсэн юм байхгүй ерөөсөө яг нэг, одоо бодож байхад
нэг тийм нэг өөрийн нийгэмд эзлэх байр суурь байхгүй тэ,
тэгэхдээ бол яахав бас тэрний буруу муу юм байгаагүй л дээ.
Яагаад гэхээр тэгэж сууж байхдаа хүн чинь бас хүүхдээ аягүй
яачихдаг юм байна лээ, хүүхэддээ илүү анхаарчихдаг юм байна
лээ ш д. Цэцэрлэгт нь өгөөл, тэгээд л дараа нь сургуульд
ороход нь хичээлийг нь давтуулаал тэ, тэгэхэд цаг гаргаал
1-р ангид нь яг ингээл хажууд нь байж байгаал давтуулаад л
2-роосоо бол юу ч хэлүүлэхгүй орчихдог юм байна лээ. Тэгээд
хүүхэд сургуульд орчихоод, хоёр гуравдугаар ангид орчихоор
надад бүр юу ч хийх юм олдохгүй байгаа юм чинь надаас асуух
юм байхгүй болчихож байгаа юм чинь, тэр хүүхэд чинь өөрөө
ингээд ойлгоод шууд хичээлээ давтаад л явчихаж байгаа
болохоор, би тэгээл яахав дээ хоолоо хийгээл ингээд л байж
байсан. Манай ээж нөгөө (0-24-40) угаасаа нөгөө бурхан шашин
шүтдэг хүн байхгүй юу, социализмын үед хүмүүсийг юу ч
шүтүүлдэггүй байхад ч орой намайг дагуулаад л гандан ордог
байсан,гандан ороол нэг Түвд багштай, Түвд хүн лам
байсан,тэр хүний шавь, тэгээд л багштайгаа уулзаад л ингээл
яваад байдаг байсан.Тэгээл өөрөө аптект ажилладаг мөртлөө
бид нарыг ханиад хүрэхэд эм өгөхгүй шд. Арц рашаан тэгээл
зүгээр болгөчихдог байсан. Тийм ёстой аймар шүтлэгтэй байсан
байхгүй юу манай ээж,тэгээд манай ээж бас ингээл дан юу, 90
оноос шашин машин чинь ингээд юу болоод ирэнгүүт чинь
гандангаас салахаа байгаад,тэгэж байхдаа л ламиран дээр
багшийн ийм ном тавина гэсэн зарлалыг үзсэн юм байна л
даа,тэгээд хамгийн анх хичээлийг нь яахад нь ороод суучихсан
байгаа юм, тэгээл багш ингээл хагас сайн бүтэн сайн өдөр
хичээлтэй номтой гээл яваад өгдөг байсан байхгүй юу. Ээж
угаасаа л тэгдэг байсан байхгүй юу, тоодогчгүй. Тэгээл
сүүлдээ харин багшийг юу яах гэж байна гэнээ миний хүү
машинаараа хүргээд өгчих гээл намайг гуйгаад байхаар нь, би
за за гээл,бид нар угаасаа нөгөө нэгэжж аавынхаа нөгөө тэг
гэсэн юмыг за л гэдэг байхгүй юу, янз бүрийн юм бодохгүй ш
д. Тэгээд үгүй би ажилтай байна майна гэж тийм юм ерөөсөө
байхгүй, хэлсэн л бол за. За тийшээ явна гэсэн бол за гээл
тэгээл ийш тийшээ явахад нь хааяа аваачиж өгчихөөд л,тэгээл
хүргэж өчихөөл тэгээл ирэнгүүт чинь, ирэх юм бол заримдаа
машин тэрэг хэрэгтэй болохоор ээж намайг гуйгаал миний хүү
тийшээ очоод өгчих гээл, тэгээд сүүлдээ явсаар байгаад нэг
газар авсан гэнээтэгсэн тэр газрынхана бичиг нь гарахгүй
байна майна энэ одоо үнэн юмуу худлаа юмуу тэр авсан хүн нь
мөнгийг нь авчихсан юм байна л даа мөнгийг нь аваад тэгээд
одоо бичгийг нь гарахаар бичгийг нь өгнө гэсэн,тэгсэн чинь
ёрөөсөө аймар удаж байгаа юм л даа ерөөсөө гарахгүй юм гээд
тэгэхээр нь тэр бичгийг нь хөөцөлдөөд хөөрхий амьтан багшид
тэрийг нь бүтээгээд өгчих юмсан гээд явж байсан байхгүй юу,
тэгээл тэр бичиг мичгийг нь хүн амьтнаас асуугаад гүйгээд
ингээл байсан чинь өө байна байна гэж байна,одоо тэгээд
хурлаар ороод яах юм байна майна гээл тэгээл яаж байгаад
нөөө газрынх нь бичиг нь гараад тэгээл багш багш хааяа багш
ийшээ явъя тийшээ явъя гэхэд нь оччихоод л тэгсээр байгаад л
багштай танилцчихсан байхгүй юу. Тэгээд нэг удаа тэгээд тэр
чинь яасан билээ аа тийм барилга барих гэж байгаад тэгээд
нэг хүнтэй очиж уулзах гэсэн чинь зургийг нь яах гэсэн юм,
та яахав гээл тэгсэн чинь би ирээд нэг ийм зургийн,зураг
зурчихсан нэг иймэрхүү байшин барихад болно молно гээл яасан
байхгүй юу зураг үзүүлсэн тэгээд тэрийгээ хоёулаа бариад нэг
өөр нэг хүнтэй уулзъя гээд архитекторч гээл тэгээд нэг
эмэгтэй ирсэн юм. Бүжхүү гээд тэгээл тэрэнтэй ярилцаад багш
чинь өөрөө хүнээ хараад л ярьж байгаал мэдчихнэ, багш чинь
мэдчихдэг ш д ямар хүн бэ? Гэдгийг нь.Тэгээл энэ эмэгтэй
болох юм шиг байнаа та юу гэж бодож байна гээл тэгсэн надад
зүгээр л юм байна гээл тэгээл тэр Бүжхүүгээр зуруулах
болоол. Би бол яахав дээ багш бид хоёр нөгөө, багшийн чинь
хэл нь нөгөө нэг сайн биш болохоор нөгөө хүн нь жоохон сайн
ойлгохгүй байх гэж бодоод би Монголоор ярьж байгааг нь
дахиад ингэж Монголоор тайлбарлаж өгөөд байсан байхгүй
юу,тэгээл багштай барилгынхана зургийг яагаад тэгээд дараа
нь барилгыг нь баригдангуут нөгөө,барилгын компани байна ш
д, за за та юу яах даа ийш тийшээ явах юм бол машин хэрэгтэй
юм чинь надад хэлээрэй тэгээд би яаж өгнөө, ажилгүй юм чинь
яахав дээ тэгээл багшийг явахаар нь өө үгүй үгүй тэгэхэд
чинь би бас юутай байсан юм, Ирээдүй дээд сургуульд орчихсон
байсан юм.Багшаар орчихсон байсан юм. Тэнд ч яахав дээ
сүүлдээ нөгөө нээг их юу байхгүй юм чинь,цаг нь бага юм
чинь,орос хэлний цг аймар бага чөлөөтэй,тэгээд нөгөө явж
байгаад аягүй олон барилгын компанитай уулзсан. Багш бид
хоёр чинь Дорнод ямар юм билээ,ханы материал баянхошуу билүү
тийшээ яваад тэнд ямар Зам билээ бүр тэр юуны тийшээ
улаанхуаран муараны тийшээ нэг яваад аягүй олон компанитай
байж байгаад Бадамдорж нэг залуу барилгын компанитай тэгээд
тэр хүнтэй уулзаад хоёулаа энэ хүнээр бариулчихъя гээд
тэгээд Бадамдорж гээд тэр хүний Индастр ХК-ийг сонгоод
тэгээд бариулах болсон байхгүй юу,тэгээд бариад,тэгэхдээ би
энэ чинь багшид тусалж байна гэдэг үүднээсээ л явж байсан
байхгүй юу. Эхлээд ЗА газрыг нь аваад өгчихвөл багшид тус
болчих юм байна даа,дараа нь барилга барих зураг, барилга
барих болсон чинь бүх нөгөө техникийн нөхцөл хэрэгтэй болдог
юм байна л даа,дулааны тэгээл холбоо бүх юмыг нь нөгөө
техникийн нөхцөл авах хэрэгтэй тэгээд за энийг нь л аваад
өгчихье. Тэрийг бол хүн аягүй их хахуул авч хийж өгдөг
болохоор хэцүү байгаа юм чинь, харин манай нөхөр чинь
станцад ажиллаж байсан болохоороо цахилгаан дулаан хоёрыг нь
бол нөхрийгөө гуйж байгаад хүн амьтнаар яаж байгаад
авхуулчихаж байгаа юм,тэгээд усыг нь ч яахав дээ би өөрөө
залхуурахгүй гүйж байгаад тэгээд болчихсон байхгүй юу тэгээд
тийм нөхцөлүүдийг нь аваад өгчихнө тэгээд барилгад зөвшөөрөл
өгчихдөг юм байна л даа,тэгээд барилгаа бариад тэгээд
барилгаа барьчихаар чинь бас шууд явчихаж болохгүй байгаа
байхгүй юу. Би бүх юмыг нь нөгөө анхнаас нь мэдээд нөгөө
хөөцөлдөж байсан болохоороо тэгээд яг нөгөө дулаанаа авах
болоол холболт молболт хийхэд чинь би л гүйхгүй бол багшид
өөр нөгөө явах хүн байхгүй гүйх хүн байхгүй байсан юм чинь
тэгэнгүүт нь за за энийг ингээд жигдрүүлчихье гээл тэр тэр
жилийнхэнэ бүх юмыг дулааныхана юуг нь гэрээ мэрээ хийж бүх
юмыг нь ингээл аваад л тэгсээр тэгсээр байгаад тэгээл
тэгэхдээ энд яадаг гэвэл манай ээж л хүний эцэг эх чинь тэ
үр хүүхдийнхээ төлөө байдаг юм чинь тэгээл багшийг яагаадах
гэж яасаар байгаад тэгээд л яачихсан байхгүй юу, ямар
сайндаа тэгээд манай аав хагас бүтэн сайнгүй хичээлтэй гээл
явах юм, төгсөж барьдаггүй юмуу эсвэл улираад байдаг
юмуу...ээжийг тэгээл, тэгээд тэр бурханы сургуулийг чинь
тэгэж төгсөнө гэж байдаггүй юм чинь мэдэхгүй ш д. Манай аав
чинь, манай аав тэгэж бурханыг муулах ч үгүй магтах ч үгүй,
яг коммунист хүн байхгүй юу,тэгэхдээ муулдаггүй юм. Тэгэхдээ
яг ингээд уншаад ингэх юм бол ойлгож мэдэх юм байна л даа
бид нар чинь угаасаа нөгөө ойлгохгүйгээр харанхуйгаар л
шүтэж байсан юм чинь тэгээд тэнд орчихоод тэгээд л одоо энд
орчихоод энэ багш нар хэний төлөө би заримдаа бүр дотор
аймаар хачин болдог юм ш дээ яагаад ийм сайхан сэтгэлтэй
болчихдог юм яахаараа ингээд өөрийгөө хаяад яаж ингэж төрдөш
байнаа гэж бодоод үнэхээр ёстой нээрээ өөрөө явган өөрөө
хоол моол идэхгүй тэгээд хүний өмнөөс л ёстой нээрээ хүнийг
чинь гуйгаад л тэр хүнд авч өгөхийн төлөө манай багш чинь
энэ оюутан хүүхдүүдтйн тэтгэлэг сургалтын тэтгэлэг чинь маш
том асуудал байгаа ш дээ. Сурах сонирхол аймаар ихтэй тэгээд
төлбөрөө төлж чадахгүй тэгээд нөгөө багш чинь мөнгө байхгүй
бизнес хийхгүй юм чинь тэгээд тэ тэгэнгүүт гуйна ш дээ мөнгө
тэгэнгүүт нь аймаар бүр өрөвдөөд би хэрвээ баян байсан бол
өгөх юм байнаа гэж бодоод чи тэрийг хажууд нь байж байгаад
сонссон бол үнэхээр уйлмаар яаж тийм сэтгэлтэй төрдөг юм бэ
гэж би бодоод ерөөсөө аймаар өрөвдөөд байдаг юм ш дээ.
Тэгээд одоо манай багшийн хичээлд суудаг оюутнууд чинь
аймаар хол бүр улаан хуарангийн тэнд наашаа ирэхлээр
автобусны мөнгө байхгүй тэгэнгүүт нь нэг автобусанд ингээд
хөөгдтөлөө явж байгаа юм чинь тэгээд кондуктор нь хөөнгүүт
буучихна тэгээд дараагийнхаа автобусанд суугаад л , тийм
хүүхдүүдийн төлөө бид нар л юм хийхгүй бол хэн хийх юм бэ тэ
.Тэд нар чинь юм сураад ингээд боловсролтой болоод гарчих юм
бол одоо энэ ядуурал эд нар чинь бол тэд нарыг бас дэмжиж
байж л арилна уу гэхээс биш өнөөдөр зүгээр хоол өгөөд хувцас
өгөөд тэгээд арилгахгүй ш дээ. Тэгэхдээ зүгээр дээд
боовсролын диплом өвөртөлж гараад бас тийм болж чадах уу
гэвэл чадахгүй энэ багшийн наана сууж байж л хүн тэрийг
ойлгож, хүн гэдэг чинь зүгээр нэг боловсрол эзэмшсэнээрээ
биш юм байнаа хамгийн гол нь хүн болж төлөвших, одоо
амьтадаас ялгагдах чанарын хувьд яасан хүн л амьдарч чадах
юм байнаа гэдэг тийм үзлийг энэ оюутан энэ хүүхдүүдэд
одооноос эхэлж сургах тийм хүмүүжил олгоход манай энэ Бүжээ
багш манай энэ багш хоёр чинь хамгийн гол анхаарал нь тэр юм
байна лээ. Тэрнээс одоо мөнгөтэй хүмүүс яаж ийж байгаад дээд
сургууль төгсөөд диплом авч гарчихаад ажлаа чин сэтгэлээсээ
хийхгүй бол яах юм бэ тэ, эцэг эхээ хайрлахгүй хүн жишээ нь:
авгайгаа хайрлахгүй ,хүүхдээ хайрлахгүй тэгээд хажуу дах
хавиргаа ч хайрлахгүй ш дээ. Тийм хүн болж төрснөөс дээд
боловсролын диплом өвөртлөөгүй ч гэсэн хаана ч очсон чин
сэтгэлээсээ ажилладаг , хүн хүн харж хавирдаггүй хүний юм
дураараа хулгай хийж авдаггүй тийм нэг зөв хүмүүжилтэй
болгоод хүмүүжүүлчих юм бол хүн амьдраад л байх байхгүй юу
тэ. Тийм л болгох зорилгоор багшийн номыг ингэж гурван
ангилалтайгаар заагаад байгаа юм ш дээ. 11 цагт бүх насны
хүмүүс, 14 цагт бямба гаригт оюутнууд , ням гаригийн 14
цагаас дунд сургуулийн хүүхдүүд, энэ 3 –т яг нас насанд нь
тохирсон тийм сургалтыг явуулж байгаа байхгүй юу . Бүх
насныханд бол нөгөө амар тайван амьдарахуй гэсэн нөгөө
чиглэлээр тэ ,оюутнуудад болохоор зөв амьдрах ухаан ,
хүүхдүүдэд нь болохоор эцэг эхийн ачллалыг санахуй. Эцэг
эхийгээ хайрлаагүй байж байгаад ямар үр дагавар гарсан ямар
муу юмаа хаяад ямар сайн юм авсан гэдгийг тэр юугаар
дамжуулж ингэж ярьж өгч байгаа байхгүй юу. Тэгээд би энэ
ажил ийм зорилготой юм байнаа гэдгийг мэдэнгүүтээ тэгээд би
яг ийм бурханыхана номыг үзээгүй л дээ сонсоод тэ багшийнхаа
номнуудыг ерөөсөө асуух юу гардаггүй байхгүй юу нөгөө юу
яасаар байтал. Тэгээд тийм зорилготой гэж мэдэнгүүтээ
тэгэхэд л би яг нөгөө юуг олж мэдэж авч байгаа байхгүй юу.
Амьдралынхаа яг хүн болсон амьдралын зорилго амьдрах утга
учир тэрийг чинь одоо болтол би ойлгохгүй л байсан байхгүй
юу тэгээд яг энд багшийн хажууд байж байгаад , багш бол юмыг
ингээд тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй тийм байдаг юм ийм
байдаг гэж ерөөсөө хэлдэггүй байхгүй юу яг өөрийнхөө биеэр
ингээд яагаад бид нарыг ерөөсөө голохгүй үүнийг хий гээд л
чадах уу чадахгүй юу гэж асуухгүй хий гээд л тэгээд хүн чинь
сэтгэлээсээ хийе гэж зорих юм бол тэгээд л болдог юм байна л
даа .Заавал нэг их би энийг чадахгүй би энийг дийлэхгүй гэж
бас нэг тийм хязгаар тавьсаны хэрэггүй юм байна лээ, хамгийн
гол нь тэр хүн чин зориг чин сэтгэлтэй байх юм бол үүнийг
хийчихъе л даа гэсэн сэтгэл төрдөг ш дээ тэ. Тийм сэтгэл
төрөх юм бол хүн ажиллаж болох л юм байна лээ. Одоо манай эд
нар ч гэсэн дээ аймаар тийм бид нарын хувьд бол мөнгө гол нь
биш , би ч гэсэн дээ тийм баян маян биш ш дээ одоо өөртөө
адилхан л бас л манай хүүхэд сургуульд явчихсан тэрний мөнгө
аймаар өр мөртэй хэцүү байгаа ч гэсэн цалиндаа гол нь биш
мөнгөндөө гол нт биш байхгүй юу. Хамгийн гол нь хүн
сэтгэлээрээ нэг сайхан байдаг ш дээ тэ ,тийм байдаг болохоор
л бид нар энчээ бүгдээрээ мөнгө зөнгө ерөөсөө авахгүй аягүй
тийм , Отгоо бол аягүй хэцүү Цэвлээ ч гэсэн амьдрал нь хэцүү
гэхдээ хамгийн гол нь сэтгэл нь аягүй янз бүрийн юм
бодохгүйгээр, мөнгө хамаагүй энчээ ажиллаж байгаа тэгэхээр
аяндаа цаанаасаа замыг нь заагаад өгчихдөг юм байна лээ.
Тэгэхээр хүн аягүй тийм зөв бодолтой байвал тэгээд эрт орой
хэзээ нэгэн цагт аягүй сайхан тийм явчихдаг юм байна даа гэж
би бодоод байдаг юм ш дээ. Тэгэхдээ энийг бол би зүгээр л
өөрөө л бодож байгаа болохоос биш яг номонд суугаад багшийн
номонд суугаад ингээд яах юм бол бас л өөр яана ш дээ.
Дүгнэлт мүгнэлт гарах байх тэ,тэгээд одоо багшийн номонд яаж
ийж байгаад нэг хоёр цаг сууна л даа, зав гаргаж байгаад
суух хэрэгтэй юм байна лээ. Цаанаасаа нэг барцад гараад
байгаа юм уу хаашаа юм бэ ерөөсөө яг суух гэхээр нэг өөр юм
гарчихдаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө суухгүй байсан чинь,
бас суух хэрэгтэй юм байна лээ. Энэ бүдэгхэн юу бол зүгээр
одоо ингээд энэ багшийн ярьж байгаа номонд суусан хүмүүсийн
ярьж байгааг зүгээр ингээд хөндлөнгөөс сонсож байхад лам хүн
зүгээр нэг тийм буддизмийн судлаач хүн мөний яагаад байгаа
биш энэ зүгээр хүний энгийн хүний амьдралын одоо нөгөө
мөрдлөгө болгох одоо нөгөө тийм юм байна лээ дээ. Зөв
амьдрах ухааны юу , юу ч гэж хэлэхээр юм бэ дээ, дүрэм жура
гэвэл арай л бас болохгүй байх тэ, арга зам юм уу даа тэ,
тэрийг ингээд баримтлаад л хүн яваад л байх юм бол тэгээд л
хүн аятайхан ч болчих юм л байна лээ ш дээ. Ингэж бодоод
байгаа шдээ сүүлийн үед, сүүлийн үед чинь ер нь тэгэж бодоод
байгаа юм .д нар чинь яагаад ирэхлээр чинь хүүхдийн хүмүүжил
гэр орны хүмүүжилд маш их чухал үүрэг гүйцэтгэдэг юм байнаа
гэдгийг яг өөрийнхөө биеэр баттай хэлэх юм бол тэр байна.
Тэгээд зөв хүмүүжилтэй хүн бол тэ, хаана ч ажиллаж болох юм
байна . аа энэ зөв хүмүүжилийг бол хамгийн түрүүнд (0-42-16)
эцэг эх өгнө. Тэр эцэг эхийн олж авсан хүмүүжлээрээ хүн
цаашаа явах замаа бас яадаг юм байна л даа. Би хэрвээ
ээжийгээ аав ээжийнхээ үгийг тоодоггүй ч юм уу үгэнд нь
ордоггүй ч юм уу тийм байсан бол би багштай ингэж уулзахгүй
ш дээ тэ
Бямбажав -
Тий ш дээ
Мөнгөнцэцэг -
Ажилтай байна завгүй байна гээд байсан бол бас завгүй
байхаар байсан байхгүй юу яг ингээд ийш тйишээ явна барина
гээд хүнтэй ярьчихсан байж байхад л ээж чинь утасдаж хэлнэ
мэлнэ гэж байхгүй ш дээ бас яг одоо ӨӨӨӨ байна багш унаагүй
байна гэхэд чинь би нөгөө хүндээ би яаралтай ажилтай
болчихлоо гэж хэлээл би ээж рүү явдаг байсан юм чинь.Бүх
юмаа хаяал шууд ээж л тэг гэсэн бол тэгээл явдаг байсан.
Тэгээд харин тийм эцэг эхийн хүмүүжил маш их ,гэр орны
хүмүүжил болуул ерөөсөө маш том маш ач холбогдолтой юм
байгаа гэдгийг би өөрийнхөө 2 дүү тэ, миний өөрсдийнхөө
амьдрал маньдрал тийм дүгнэлтэд яг одоо давтагдаад яг одоо
тийм дүгнэлтэд хүрчихээд байгаа. Манай ээж аав 2 бол тийм юу
үргэлж дуу гүй хүүхэд буруу хийвэл нийлүүлж байгаад нэг
удаа, ээж л зодно л доо манай аав бол зодох ч үгүй янз
бүрийн юм хэлэх ч үгүй үглэх ч үгүй. Тэгээл хүн чинь хүн
хуурах тэ, нэг аргацаасан тийм юм сураагүй юм билээ, ажил
хийхдээ хүний нүд хариулахгүй харж байхад нэг өөр харахгүй
байвал нэг өөр нэг хүмүүс нэг нэг хүмүүс байдаг ш дээ тийм
биш тэ. Тийм хүмүүжил би аваагүй юм байна лээ ш дээ. Ээж
ааваасаа л ер нь бол юу байх тэ, тэд нарын хүмүүжил байх.
Тэгээл би ийм энэ багштай таараал тэгээл багшийн хажууд
хичнээн их юм мэдэж авсаныг өөлж хэлэхийн арга байхгүй алхам
тутамдаа сургууль байгаа юм чинь багш бол ёстой үнэн өөр хүн
байдаг юм байна лээ дээ. Тэгээд би хажууд нь байж байж л хүн
чинь мэддэг юм байна лээ. Тэрнээс бол манай тэр багш чинь
заримдаа шууд бид нарыг загнахгүй л дээ, шавь нараа бол
Цагаан Майдар гээд лам хүүхдүүдээ загначихдаг юм тэгээд
загнасныхаа дараа нь аймаар өрөвдөөл аягүй юу болчихдог юм ш
дээ.Хачин өөрөө аягүй хямарчихдаг юм байна лээ Тэгээд би
юунд нь жоохон хүүхдийг загнахад яадаг юм гэхээр чинь бас
тийм биш аягүй уучлах чадвар сайтай юу болохоор тэ бид нар
чинь нэг муудахаараа би амархан яадаг байхгүй юу хачин
дургүй хүрээд байдаг байхгүй юу тэгээл тэгсэн чинь одоо
тэгэхэд тэгэхгүй гэж бодоол адилхан л хүн адилхан л алдаа
гаргана яахав дээ тэгээл тэр хөөрхий амьтан төөрч будилаад
ингээл яагаал явж байгаа байх гэдэг бодол төрөөд байдаг
байхгүй юу. Би нэг их уурладаггүй л дээ нэг яачихаараа
ерөөсөө тавьдаггүй байхгүй юу уураа манай нөхөр болохоор
аймаар ил ингээл дандаа хэлэх юмаа шууд хэлдэг байхгүй юу
хүний нөгөө хүнийгээ ямар байдалд оруулах моруулах ерөөсөө
тэр боддоггүй шууд хэлдэг тэгээл уурлах нь аягүй хурдан
уурлана тэгээл дорхоноо гарчихна, минийх болохоор уурлахгүй
байж байж байгаад нэг уурлах юм бол тэгээд байнга бодогдоол
тэгээл тэр ёстой дэмий юм байна лээ.
Бямбажав -
Ер нь энэ танай асрал төв дээр хичээл сургуульд
ёуугаад багшийн чинь номыг сонсоод амьдрал нь муу байж
байгаад ингээд амьдралын хана хэв маяг нь өөрчлөгдөөд
(0-46-36) тэрнийгээ дагаад амьдрал нь сайжирч байгаа тийм
жишээ олон байгаа юу . Зууны одоо хэдэн хувь бэ?
Мөнгөнцэцэг -
Одоо манай асрал төв чинь 2004 оны 10 сарын 24 нд
ашиглалтанд орж энд анх орсий ш дээ. Тэгээд одоо өнөөдөр
2006 биздээ тэ. Энэ хугацаанд бол тэр хүүхдүүдийн ярьсан
амьдрал нь дээшээ болох чинь бас харьцангуй байна л даа.
Хамгийн гол нь өөрсдийн хөнө юунд өөрчлөлт орсон хүн зөндөө
бий. Толгойд нь бодож байгаа юм нь
.
Бямбажав -
Толгойд нь сэтгэл амьдралыг сэтгэх тэр сэтгэхүй нь
өөрчлөгдөхөөр тэд нарын амьдралыг үзэх үзэл нь өөр
болж
Мөнгөнцэцэг -
Тийм шал өөр болж байгаа юм чинь. Би энэ хүүхдүүдийн
бичсэн юмыг нь тэмдэглээд авчихсан байхгүй юу, хүүхдүүд
оюутнуудын ярьж байгаа нь аймаар амархан уур нь хүрдэг
байсан чинь одоо тэгээл уурлахаа больчихсон гэж байгаам. Аав
нь мөрийтэй тоглоод бүр уурыг нь хүргээд байдаг аавдаа аягүй
дургүй тэгсэн чинь одоо ойлгож байгаа гэж байгаа байхгүй юу
, аавыгаа одоо тэгээд аавыаа ойлгоод аавдаа юу яахгүй
уурлахгүй болоод ингээд аавдаа уурлахгүй болохоор тэр 2-ын
хоорондох зөрчилдөөн нь аяндаа зөөлөрчихдөг юм байна. Тэгээд
нөгөө аавдаа уурлах тусам нь аав нь улам цаашаагаа ингээд
зөрдөг ч юмуу яадаг ч юм тэгээд тэгдэг байсан бол одоо
тэгээд гэж аав үгүйгээ ээжтэйгээ тэр охин эмэгтэй хүүхэд
байсан байхгүй юу ингээд уурлахаа болиод ирэнгүүт аавынхана
тэр тоглох нь бас багасаад ирсэн гэж байсан.Аягүй сонин тэ,
яг нэг яг ингээд юу та нар шиг хүмүүс туршилт хийж ингэх юм
бол аягүй тх юм гарах байхгүй юу аягүй сонин. Манай энэ
Цэвлээ шал өөр байсан одоо энэ манай хамгийн сүүлд орж ирсэн
Наранчулуун гээд жижүүр хөдөөнөөс ирсэн аймаар ууртай аймаар
юу байсан юм байна л даа бид нар яаж мэдэхэв, барилгын
манаач хийж байхад нь бид нар авсан юм чинь хүүхэд нь тэгж
байгаа юм чинь Тэр энд орсоноосоо хойш шал өөр болчихсон
аавтай харьцаж байгаа харьцаа үг хэл, аягүй уургүй болсон
гэж ,аягүй ууртай хүн амьтантай хэрэлдээд байсан нөгөө
барилгын манаач чинь тэ. Тийм байсан гэнээ одоо шал өөр
болсон гэж охин нь хэлж байна лээ.Тэгээд ийм юмнуудад аймаар
өөрчлөлт гараад Отгоо бол одоо бас нөхрөө нөхрөөсөө болсон
гээл нөхрийгөө бүх буруугаа нөхөртөө өгдөг байсан бол одоо
болиод надад байна гэж бодоод ирэнгүүтээ бас өөр болчихсж
байгаа байхгүй юу. Энийгээ би нилээн эрт ийм юунд хүрсэн
байсан бол миний амьдрал энэнээс өшөө гоё байх байждээ
санаад больсон гээл нөхөрлүүгээ ингээл хэрэлдэж зодолдоод
байхаар чинь амьдрал улам л доошоо ордог юм байна л даа.
Номонд явснаас хойш одоо тэгэхээ байчихсан гэж байгаам,
хэрэлдэж барихгүй. Манай бид нар нөгөө байшинг нь гоё
барьсан ш дээ өнгөрсөн зун.
Бямбажав -
тийм үү.
Мөнгөнцэцэг -
Тийм . гоё байшин анх аймаар багш бид нар очиж
байгаад тэгээл багш эхлээл тусламж гэж өгөөл дараа нь
зээлүүлээл зээлүүлснээ тэгээл хөөрхий амьтан, чингээд
багшийн хажууд байж ялангуяа та нар шиг ийм юутай хүмүүс бол
аягүй гоё болноо. Бид нарт болохоор бас нэг өөрсдийн хөнө
толгойныхоно хэмжээ нь бас яагаад байна ш дээ тэ, хүрэхгүй
байна ш дээ . Тусламж гээд өгчихөж байнаам дараа нь
зээлүүлчихэж байгаа байхгүй юу Тэгээл зээлүүлчихээл за
200000 төгрөгийг чи хэзээ буцааж өгч чадах уу тусламж өгөөд
барилгаа бариад эхэлчингүүт тэр чинь дутчихсан байхгүй
юу,тэгэнгүүт нь 200000 төгрөг зээлүүлээд хэдэн иөгрөг
хэрэгтэй байна тэгээд байшин чинь дуусах гээд байна гэсэн
чинь 200000 төгрөг байвал одоо ингээд дуусах гээл байна гээд
200000 төгрөг өгчихөж байгаа байхгүй юу тэгээл нөгөө хүн
чинь үгүйгээ Отгоо тэгэнгүүт чи хэзээ төлөх вэ шэсэн 9 сарын
тэдэнд гээл хэлчихсэн байхгүй юу . Тэгээл барилга бариад
дуусаад аягүй хөөрхөн шинэ үгүйгээ аягүй гоё тийм том байшин
бариал 1 өрөөнд нь ээжийгээ оруулаал нөгөөдөхөд нь
нөхөртэйгээ 3 –уулаа байж байгаа байхгүй юу тэгээд нөгөөдүүл
чинь нөгөө мөнгөө өгөх гээл цуглуулаал цуглуулаал байна ш
дээ тэ. Тэгээд яг ярихад 1 өөр юу ш дээ. Хуучин байшингаа
түрээслүүлээд оюутнуудад түрээслүүлээд тэр мөнгөө цуглуулж
байгаад өгчихье гэж бодож байнгуут тэр хуучин байшинд нь дүү
нь орчихож байгаа байхгүй юу тэгэхээр чинь дүүгээсээ ямар
авалтай биш дээ тэ,тэгэнгүүт тэр 2 тэгээд цуглуулсан
байгаа,нөхрийнхөнө группын мөнгө зөнгө -ийг ингээд цуглуулж
байгаад яг гүйцээгээд аюаад ирэнгүүт нь багш шууд аваад
хүүхдийнхэнэ дансанд хийчихэж байгаа байхгүй юу. Тэрнээс
зүгээр 200000 төгрөг чамд өглөө ,чи байшингаа яа гэвэл тэгж
цуглуулж ирэхгүй байхгүй юу. Хүн бэлэн мөнгийг чинь шууд
мнгээл үрээд хяачихна ш дээ ьэ үрэх ч юу байхав дээ юм аваад
мнгээл яг цуглуулахгүй ш дээ. Тэгээл одоо энэ хүүхэд нь одоо
ингээл хадгаламжийн дэвтэр нээгээл 200000 төгрөг өгөөл
ингээл одоо энэ өөрөө тэр юмаа эд нар өгөхгүй байгаа юм ш
дээ. Аягүй олон хүүхдийн хадгаламжийн дэвтэр байгаа хүүхдүүд
яг сургуульд сурахад нь хэрэгтэй тэ,ингээд хүү нь ингээд
өсөж байг гээд л тэгэхэд чинь бид нар хүүхдийнхээ төлөө
тэгэж чадахгүй байгаа байхгүй юу бодоол байгаа мөртлөө бас
яг тийм тийм гээл яривал аягүй гоё юм байдаг юмаа тэгээд
Бямбажав -
Яриач дээ тэгээд
Мөнгөнцэцэг -
Багшийг л ярихаас өөр одоо нээрээ
Бямбажав -
Тэгэхэд Отгоо эгч ямархуу байдалтай байх уу
Мөнгөнцэцэг -
Тэгэхэд чи нээрээ байгаагүй нөхөртэйгээ 2-уулаа ирээд
өгч байгаа байхгүй юу нөхөр нь цус харваад ингээд (0-53-21)
гар хөл нь татчихсан ,тэгээд тэрний эмчилгээний мөнгийг
бүгдийг нь цуглуулаад группынхээ мөнгийг цуглуулаад 2-уулаа
багшид өгөх гээд ингээд бариад ирэнгүүт нь багш шууд аваад
тэгэнгүүт чинь ёстой аймаар би үнэхээр өмнөөс нь баярлаад
уйлах гэж байхад чинь тэ. Тэгэхэд чинь Отгоо тэр 2 чинь
мэдээж ямар байхав тэгээд тэр 2 чинь 5000-ч байсан мөнгө ч
байсан тийшээгээ хийгээд байх юм бол охиноо 11-р анги
төгсөхөд нь учиртай ш дээ бас тэ ямар ч юугүй байж
байхаар
Бямбажав -
Өөр ямар явдал болсон яриач
Мөнгөнцэцэг -
Өөр юу байна одоо Энхтунгалаг гээд нэг эмэгтэй байгаа
байхгүй юу 2 охинтой тэгээд ганцаараа тэгээд 4 замд барилгын
коллежийн 00 –ийн өрөөнд байж байдаг юм байна л даа жорлон ч
арай биш юм уу даа нэг угаалтуур мугаалтуурын тийм байшинд
байж байхад нь Ринбүүчий багш эд нар орсон юм байна л даа.
Тэгээд аймаар хэцүү байдаг юм байна даа гээд бодоод тэгээд
өнгөрсөн 3 сар тэгээд туслая гээд . Тэгээд тэрүүхэн үед нь
мөнгө өгөх мөгөх бол багш дээшээ гарахгүй гэдгийг нь ойлгож
байгаа юм чинь тэгээд цагаан утас авч өгөөд цагаан утас авч
өгөнгүүтээ , багш өдөр болгоны тооцоог нь хийгээл тэгээл
хэдээр ярьсан байна гээл өөрт нь нэг хоолныхоно мөнгийг нь
өгөөл бусдыг нь ингээд далд хийсээр байгаад ганданд хэдэн
саяар гэнэ үү одоо бүр хашаа аваад тэгээд дээр нь байшин
бариулаад тэгээд одоо 2 охинтойгоо орчихсон өшөө цаана нь
хадгаламжиндаа 5 – 6 сая төгрөгтэй цагаан утсаар тэгээд тэр
охин нь охинд нь энэ жил бид нар урьд нь ч хадгаламжийн
дэвтэр нээчихсэн юм чинь иэгээд энэ жил 10 11 билүү
Баасансүрэн тэгээд хамгийн гол нь хичээлдээ сайн байхгүй юу
тэгэнгүүт нь бид 2 11-р сарын 30-нд компьютер авч өгөөд
принтер мирентер бүх юмтай тэгээд одоо компьютер дээрээ юмаа
хийгээд тэгээд сая энэ АХА гээд нэвтрүүлэг байдаг юм байна ш
дээ энэ телевизийн асуулт хариултын тэрэнд 1-р байр эзлээд
аймаар юм болор молороор шагнуулсан гээл ээж нь над руу
утасдаал тэгээл 2 охинтойгоо өөрийн гэсэн хашаа байшинтай
орох оронтой байхаар чинь бусад юм нь тэгээл хүхэддээ
хичээлд нь сайн явуулахаал байх юм бол хүний амьдрал тэгэж л
дээшлэнэ ш дээ тэгэхгүй бол хүүхдээ гудамжинд гаргачих юм
бол тэгээл өөрөө ингээл үхнэ. Хүүхэд нь яг тэр замаар тэгээл
явийш дээ тийм биздээ Багшийн шаардлага нь хүүхдэд ер нь
хэнд ч туслая туслалцаа өгнө ш дээ тэ, тэгэхдээ за хүүхдээ
сургуулиас нь гаргаж болохгүй хүүхдийнхээ хичээлийг яах
ингээд хичээлийг нь хаяуулж ингэсэн байх юм бол багш танд
тусалж чадахгүй шүү дээ гэдгийш дээ. Хүүхэд чинь сургуульд
явж байна тэгэх юм бол багш чадах чинээгээрээ туслана.
Тэгээл тэр тэгээд одоо амьдрал нь одоо юугүй болчихож байгаа
байхгүй юу гол юмыг нь шийдээд өгчихсөн юм чинь одоо тэгээл
цагаан утсаа бариал зогсоол тэгээд хүүг нь идэхэд л тэр 3
бол тэ болчихож байгаа юм чинь одоо охин нь тэгээд хичээлдээ
сайн би тэгээд хааяа англи хэлний зургийн тайлбар майлбарыг
англиар бичүүлэхэд бол тэгэж сурах хэрэгтэй байхгүй юу тэ.
Одоо өнөөдөр буруу муруу алдаатай бичих нь хамгийн гол нь
биш ш дээ тэ,үгүй ээ үгүй чи одоо биччих би тэрийг чинь
хамаагүй тэр чигээр нь явуулчихна гээл хэлдэг юм цаагуураа
тэр чинь өөрт нь юу болно ш дээ тэ. Дадлага багш бол
хүүхдийг ерөөсөө голдоггүй ш дээ.Манай хүүхдийг 2-р ангиас
нь л бараг орчуулагч эд нар гээл тэгэнгүүт хүүхэд чинь аягүй
онгирчихдог юм байна л даа тэгээл аягүй өөрийгөө англи хүн
ирэхлээр ичихгүй яриал ингэж ярьсаар байгаал ТОФЕЛ-оо 590
өгөөл тэгээд америкт Дикренскийн их сургуульд явсан ш дээ.
Энийг бол би бас багштай л холбож ярина. Багштай анх
уулзахад л манай хүү чинь 2-р анги байсан юм чинь тэгээл зун
болгон багштай ингээл ирээл сүүлийн жилүүдэд бол гадаадаас
хүн мүн багштай ирж мирэхэд нь би дагуулаал явдаг байхгүй юу
тэгээл хажууд нь орчуулга хийлгүүлээл ингээл явуулаал тэгээд
гадаадаас сайн дураараа иру байгаад багшийн энэ юутай
холбоотой хүмүүсийн тэр сэтгэл тэр хүүхэд хажууд нь байж
байгаал мэдрэх ёстой ш дээ. Хүн тийм байх ёстой ийм байх
ёстой гэж хэлэх нэг өөр тэ, яг хажууд нь байж байгаад
адилхан мнгэж явж байгаад мэдрэх 2 чинь шал өөр байхгүй юу.
Тэгээд би дагуулаад Өндөр шил, Дундговийн Дов өндөр шил явна
явж байсан тэгээл нь Гацуурт мацуурт луу мнгээл дагуулаал
явж байсан тэгээл том болоол мнгээл ноднин ярихдаа яахаараа
энэ багшийн хажууд ийм гоё гоё хүмүүс байдаг юм бэ гээл
хувцас нь бараг л траншейныхан шиг байгаа юм чинь хувцас
хунар нь тэгсэн мөртлөө л ингээл ядуу хүнд юу ч гар
хайрлахгүй . Энэ жил тэр гацууртад ирсэн Жон чинь 2 хүнд
өөрийнхөө мөнгөөр гэр авч өгч тэгээл тэр хүмүүст баахан
ногоо могоо тарьж өөрөө ингээд гэрээр нь гүйж очиж хашаанд
нь очиж зааж зөвлөөд тэгээл өөрийнхөө хашаанд авчирч дуудаал
одоо энийгээ ингэ гээл хөрс боловсруулахаас эхлээл зааж
өгөөл 10 сард америк явж байгаа юм ш дээ. Дуусгачихаад хөрс
боловсруулахаас эхлээд өөрөө үрсэлгээгээ хийнэ тэрийгээ
суулгаад арчилж хамгаалж ингэж ингэж ургаад ийм болоод
ирэнгүүт нь ургасныхана дараа идэхийг идээд даршлахыг нь яаж
даршлах вэ гэдгийг нь өөрийнхөө биеэр цуглуулж ингэж хийж
байгаа байхгүй юу ,ажлыг хүн ингэж хийж хийх ёстой юм байна
гэдэг ийм хүмүүжлийг бас өгчихөж байгаа байхгүй юу ингэж
байж л үр дүнд хүрнэ үү гэхээс биш зүгээр булчихаад тэгээд
байгалийн юугаар шалгарлаар ургасныг нь идчихээд суугаад
байх юм бол байхгүй юм байна лээ.Нүдээрээ хүн харж байж л
ингэж яах юм байна ш дээ ингэж байж л ургадаг юм байна яг
зэрэг ингээл хийгээл яваад ирж байна тэ, тэр хүн өөрийнхөө
хашаанд , Жон өөрийнхөө хашаанд тэгээл зэрэг ингээд яваал
зэрэг ингээд ирэнгүүт чинь аймаар тийм юутай хүмүүс байдаг
юм байна лээ. Тийм сэтгэлтэй хүнд л одоо тийм тус болж яах
өөрсдөө бол манайх шиг тэгэж нэг өнгө талаас нь явдаггүй юм
байна лээ. Хувцас хунар гоё ганган хувцаслах мувцаслах бол
сонин биш тэгээд л хүүхдүүд чинь тэгээл энд ингээл 14 цагт
ирэх нэг цаг номонд суугаал гарч байгаа тэгэхэд чинь
эхнээсээ эхлээд сууж сурч байгаа ш дээ, эхлээл ирсэн
хүүхдүүд чинь хэвтээл ингээл яахыгнаал ингээл байдаг тэгээд
сүүлдээ бүр түрүү жилийн явсан хүүхдүүд шал өөр шинэ ирсэн
хүүхдээсээ завилаад ингээд суугаад ингээд хөдлөөд хавчигнаад
байхгүй тэгээд хамгийн наад зах нь сууж сураал хүний юмыг
сонсож сураал тэгээл эцэг эхээ хайрлаж сурна ингээд сууж
сураад ингээд нэг төлөвшчихсөн хүүхдүүд чинь зун нөгөө
хүмүүсүүдээрээ англи хэл үнэ төлбөргүй ингээд заагаад
өгчихөж байгаа байхгүй юу, аа тэрнээс зүгээр яавал англи хэл
суръя гэсэн хүүхдүүд зөндөө л байж л байгаа ш дээ тэ.
Хамгийнн гол нь манай энд суугаад толгойндоо жоохон ч гэсэн
юм авсан тийм хүүхдүүдээ л цааш нь бас ингээд хамт ингээд
явчихвал тэ , тэгээд англи хэлийг цөмөөрөө бодлоготой англи
хэлээ үнэ төлбөргүй 2 сар заачихаж байгаам, тэгээд заагаад
хаалтаа хийнэ,тэ Заавал нэг Монголынхоо нэг түүхэн дурсгалт
тийм газруудаар аялаж тийм газруудыг багш нартай цуг үзүүлж
тэгэж ингэж дуусгаад Хар хорин тэгээл энэ юуны музей Зайсан
толгой энэ жил чинь Ардын дуу бүжгийн чуулга үзүүлсэн
байхгүй юу. Өөрсдийнхөө тэр бүжиг гоё дуу мууг мэдэхгүй байж
ийм тэ, цаашаагаа хүн бас юу ш дээ дутагдалтай ш дээ.
Тэгэнгүүт тэгээд ингээд үзүүлчихэж байгаам ,тэр мэтчилэнгээр
л мщингээл энэ бүхэн сургууль бямба ням-д 11 цагаас энэ эмээ
өвөө ээж аав гээд бүх насны хүмүүс ирээд суучихаач байгаа
байхгүй юу. Тэр хүмүүс чинь тэнчээ сонссон юмаа цаашаа очоод
гэр орондоо бас яана ш дээ тэ. Тэгээд энд сууж байгаа манай
хүүхдүүд чинь аягүй зүгээр манай ээж аав 2 дандаа хэрэлддэг
ёстой авчирнаа энд гэж байгаа юм чинь .Тэгэхээр аягүй
бахархалтай ш дээ. Энийг ингээд нураачихгүйхэн шиг улам
ингээд олон хүн нэг ч гэсэн хүн энд ирээд нэг ядаж зөв бодол
төрөөд гарах юм бол тэ одоо манай төвийн ганц гол юм нь л
тэр. Тэгээл бид нар багшийнхаа юуг жоохон ч гэсэн яаж байна
гэж бодож байгаа , зөв бодол төрүүлэх тийм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.