Altangerel
![](../assets/images/interviewees/990001.jpg)
Basic information
Interviewee ID: 990001
Name: Altangerel
Parent's name: Danzan
Ovog: Atagantsongol
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Buriad
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Altanbulag sum, Hyaraan sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
repressions
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
collectives
five-year plan
tax
livestock
state
propaganda
state farm
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Алтангэрэл -
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул иргэн байна. Манайх анх 5 жилийн төлөвлөгөө гарч ард иргэдийн мал ахуй малыг нь юунаас нь эхлэх вэ?
Эрдэнэтуяа -
Ер нь анх Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд бий болж байсан юм бол. Тэрний өмнө нэгдэлжих хөдөлгөөн хэдэн оноос улсаас зохион байгуулаад юмуу, арга хэмжээ аваад нэгдэлжих хөдлөгөөнийг бий болгосон бэ? Энэ нэгдэлжих хөдөлгөөн анх хэдэн оноос бий болсон, үүссэн буюу зохион байгуулагдсан бэ?
Алтангэрэл -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь анхдугаар таван жилийн төлөвлөгөө баталж ард түмний амьдрал доод хэмжээндээ хүрч. Яагаад гэхээр 5 жилийн төлвөлгөөгөөр чинь анх 1950-иад оноос нэгдэлжих хөдөлгөөн, анх нэгдэл үүссэн. 50 оны үед. Анх нэгдэл үүсэхдээ одоо нэгдлийн сурталчилгаа бол хамтын хүчний давуу тал нь их байх ёстой. Ард түмний амьдрал доройтсон явдал. Энэ одоо нэгдэлжих хөдөлгөөнийг чинь улсаас таван жилийн төлөвлөгөө өгөхдөө, өгч тэрнээс болж ард түмэн ядууралд их орж байсан.
Эрдэнэтуяа -
Таван жилийн төлөвлөгөөг анх хэдэн оноос хэрэгжиж эхэлж байсан юм бэ?
Алтангэрэл -
1948 оноос
Эрдэнэтуяа -
1948 оноос анхдугаар таван жилийн төлөвлөгөө эхэлсэн юмуу тиймээ
Алтангэрэл -
1948 оноос 3 жилийн төлөвлөгөө эхлээд 1950 оноос анхдугаар 5 жилийн төлөвлөгөө эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь ямархуу таван жилийн төлөвлөгөө, 3 жилийн төлөвлөгөө нь ямархуу агуулгатай зорилготой төлөвлөгөө байсан бэ? Энэ төлөвлөгөөний зорилго юу байсан бэ? Ард иргэдэд яаж тусч байсан бэ? Аж амьдралд, одоо малчид ч юмуу ард түмний амьдралд яаж биелэлээ олж байсан бэ?
Алтангэрэл -
Уг нь энэ 5 жилийн төлөвлөгөө чинь улс ардаа хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, улс орноо хөгжүүлэх зорилготой анх төлөвлөгөө бий болгосон. Энэ төлөвлөгөө чинй нугалаа, завхрал, хуулийн цоорхой гарч ард иргэдийг хохироож байсан. 5жил одоо 5 жил малгүй байсан ч гэсэн 5 жил малгүй болсон ч гэсэн тэр малын 5 жилийн төлөвлөгөөнд 5 жил байсан мал ахуйдаа ногдол, ашиг шимийг татвар гэх юмуу даа манайхаар мах, сүү, ноос, ноолуур. Ер нь одоо ард түмэнд хүндээр туссан байх. Тийм учраас тэр үед хүнд туссан явдал. 1950 оноос нэгдэл гэдэг зүйл анх 1955 оноос хойш анхдугаар 5 жилийн төлөвлөгөөнөөс хойш ард түмний амьдрал сайн нэгдэл гэдэг хамтын хүчний давуу тал, олны хүч оломгүй далай мал аж ахуйн хамтын хүч гэж нэгдлийг анх үүсгэн сурталчилгаа хийж үүсгэн байгуулсан.
Эрдэнэтуяа -
Сурталчилгааны нэг нь хамтын хүч сайн
Алтангэрэл -
Тэгж л анх нэгдлийг байгуулж, тэр үед ард түмний амьдрал ахуй доошилсон учраас хамтын хүчний одоо малыг нэгдэлд нийгэмчилбэл өөрт байгаа малаа ноогдол нь нэгдэлдээ өгчихнө. Хувийн мах, сүү, махны ноогдол байхгүй болно гэж анх тэгж л анх нэгдлийн сурталчилгаа хийж анх нэгдлийг бий болгосон. Тийм. 2-рт ард түмний амьдрал ахуй дээшилнэ хамтын хүч. Нэг айл чинь бүх төрлийн мал ахуйтай байхгүй, төрөлжсөн нэг хэсэг нь хонио маллана, нэг хэсэг нь үхрээ маллана, тэгээд хамтын хүчээр өвс тоосоо нэгдэл нийгмийн хамтын хүчээр авчихна. Тийм сурталчилгаа явуулж анх нэгдэл байгуулагдсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэгдэлд иргэд, хувь хүн, малчин айл өрх яаж оролцох вэ? Малаа туугаад аваачаад өгөх үү, цаанаасаа ер нь ямархуу байдлаар оролцох уу? Нэгдэлжих хөдөлгөөнд оролцохын тулд тухайн айлаас, малчин өрх, хувь хүнээс юу шаардлагатай байсан бэ?
Алтангэрэл -
Тэр хүн нэгдэл нийгэмд орох хүмүүс улсаас өгсөн төлөвлөгөөтэй малыг нь авч байсан.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө 5 жилийн төлөвлөгөө, 3 жилийн төлөвлөгөө гээд цаашаа нэгдэлжих хөдөлгөөн үргэлжлээд явцан.
Алтангэрэл -
Тийм, нэгдэлд орох хүн мал ахуй, төлөвлөгөөтэй малаа нэгдэлд өгөөд, нэгдэл нь амьдрал ахуй сайжирна гэж гол зорилго нь ард түмэнд сурталчилгаа хийж явсан. Нэгдэл яахав дээ, хамтын хүчний давуу тал болсон л доо болж байсан. Нэгдэл одоо нэгдэл гэдэг чинь нэгдэлд орсон бүх гишүүдийн дундын өмч байна, улс авахгүй, орсон хэдэн гишүүдийн дундын өмч гэж анх байгуулагдаж байсан. Бүх ард түмний амч биш нэгдлийн орсон гишүүдийн өмч хөрөнгө.
Эрдэнэтуяа -
Танай гэр бүл гурвуулаа байлаа. Гурвуулаа нэгдлийн гишүүн болоод, 500 ам бүлийн 1000 хүн тэр нэгдэлд хамаарагддаг байлаа гэхэд тэр 1000 хүний л өмч болно.
Алтангэрэл -
Тийм
Эрдэнэтуяа -
Нэгдэлд орсоноор хувь хүнд юмуу, ард түмэнд, тэр тухайн одоо 500 малтай айл өрх байлаа тэр айл нэгдэлд орлоо, 20 малтай айл өрх ч орж боло тэй. Энэ хоёрын хооронд ямар ялгаа үүсэх вэ? Хувь хүн 500 малтай байсан бол арай өөрөөр илүү амьдарна, 20 малтай айл ямар амьдрах билээ. Нэгдэлд орсоноор энэ хоёр айлын амьдрал тэнцвэржих үү, яах вэ? Нэгдэлд орсноор тухайн айлын амьдралд ямар өөрчлөлт орох вэ? Эсвэл яг эрх тэгш байх асуудал гарах уу?
Алтангэрэл -
Тэр үед нийгэм ард түмний амьдрал жигд сайжирна л гэж үзэж, жишээ нь нэгдэл одоо тэр үед чинь улсын өмчийг хамтын хүчээр нийгэмд адилхан эрх тэгш ард түмнийг амьдруулна гэж сурталчилгаа явуулж байсан юм байгаа юм. эрх тэгш амьдрал, баян хоосны ялгаа байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр 500 малаа, 20 малаа нэгдэлд өгчихлөө. Тухайн хүнд юу үлдэх үү? Ер нь тухайн хүн яаж цааша амьдрах уу? Нэгдлээс мал авах уу?
Алтангэрэл -
Тэр улсууд чинь нийгэмдээ ажил хийгээд, ажлын хөлс авна. 500 хонь малласан нэгдлээс чинь ноос, үс хяргаж өгсний хөлс, маллагааны хөлс тэндээсээ цалин авч, хөдөлмөр өдрийн хөлс гэж авч байсан юм. Тэгээд тэр үед чинь нэгдэлд ороод, нэгдэлд орооогүй хувийн аж ахуйтан байхад чинь адуутай, үхэртэй, хоньтой байсан. Нэгдэлд ороход чинь төрөлжсөн одоо нэг айлд чинь үхрээ маллана, хонио маллана.
Эрдэнэтуяа -
Малтайгаа элссэн гишүүд байгаа ш дээ. Малтайгаа элссэн гишүүд нь болохоороо төрөлжүүлээд өгчихдөг байсан юм байна тиймүү. Одоо танайх 500 хонь л хариулна, зарим айлууд нь дан адуу, зарим айлууд нь үхэр гээд төрөлжүүлээд, нэгдлээс малаа хуваарилаад тэрийг тухайн айл маллаад тэгээд тэндээс цалин авах уу?
Алтангэрэл -
Тийм, цалин гэж дээ хөдөлмөр өдрийн хөлс, одоогоор бол цалин л юмдаа.
Эрдэнэтуяа -
Хөдөлмөр өдрийн хөлс гэж юу байх вэ? Юугаар хэмжигдэж авах уу?
Алтангэрэл -
Маллаж байгаа малынхаа тоогоор хөлсөө авна. Одоо улсаас жишээ нь тэр нэгдлийн гишүүүд чинь ноос, үсээ хяргаж авна ш дээ, хониныхоо ноосыг авахад 1 кг ноос тэчнээн төгрөг, малын тоогоор 500 хонь маллаж байхад хөлсөн дэрээ малын ашиг шим авсны нэмэгдэл гэж тооцоод нэгдлээс өгч байсан.
Эрдэнэтуяа -
Тухайн малчинд 500 хониныхоо ноосыг хяргах юм бол 1 хонинд 5 төгрөг гэж тооцоод 500 хонинд үржүүлээд тухайн малчинд өгөх юм байна тиймүү?
Алтангэрэл -
Тийм, ашиг шим авсан кг, авсан тоо, ноосыг килограммаар өгч байсан юм. Хийсэн ажил гэж үзээд. Үхэр маллаж байсан хүмүүс үхрээ сааж саалийнхаа сааж байсан сүүгээрээ хөдөлмөр өдрийн хөлс авч байсан.
Хоёрдугаарт нэгдэл байгуулах чинь заавал мал байсан бас мал ахуйгүй зарим хэсэг нь туслах аж ахуй барилга, байшин барих туслах аж ахуйд хэсэг хүмүүс ажиллаж байсан. Нэгдлийн үед чинь хамдаа тариа тарих, ногоо тарих зэрэг эхэлж байгаа юм. анхны эхлэл болж байсан юм. Ногоо тарих нь туслах аж ахуйн нэгдлийн туслах аж ахуй эхэлж байсан юм.
Эрдэнэтуяа -
Туслах аж ахуйд ажилладаг байсан хүмүүс мал маллах уу, туслах аж ахуйдаа л ажиллах уу? Цаанаас нэгдлээс хоол ундыг нь өгөх үү? Эсвэл цалинг нь өгөх үү?
Алтангэрэл -
Цалинг л өгнө. Тэр одоо ногоон дээр ажиллах, барилга дээр ажиддах цалин авна. Байшин барилга барина одоо нэгдлийг тохижуулах, тэр одоо юу хамтын хүчний давуу гэдгийг чинь тэр айлууд чинь нэгдлийн гишүүд хамтраад хадлан тэжээлээ авчихна хамтын хүчний талыг чухалчилж байсан.
Эрдэнэтуяа -
1 айл дан 500 хонь хариулдаг байя. 500 хонь хариулдаг байлаа гэж байхад тэр 500 хоньноосоо манайхан дээр үед идэш гээд нэрлэдэг байсан, одоо ч гэсэн идэш гэдэг. Нэгдлийн хониноосоо идэх үү?
Алтангэрэл -
Нэгдэл чинь өгөхгүй. Анх нэгдэлд орохдоо амины аж ахуй гэж 1 айлд 2 үхэр юмуу 10 хонь гэхдээ бодоор тооцдог юмдаа. 10 хонь юмуу 30 хонь хэмжээтэй үлдээгээд
Эрдэнэтуяа -
Анх нэгдэлд тушаасан малаас нь тухайн айлд үлдээчихдэг юм байна, 30 хонь 2 адуу байх ёстой гээд.
Алтангэрэл -
Тийм. Улсаас тогтоочихсон байсан юм. Нэгдлийн бүх гишүүдийн хурлаар тэрийгээ тогтоож байсан юм.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэл бүхэн өөрийн журамтай юу? Эсвэл улсын бүх гишүүд адилхан уу?
Алтангэрэл -
Нэгдлийн зөвлөл хурлаараа нэгдэл бүхэн тусдаа
Эрдэнэтуяа -
Журам дүрэм юмаа батлана тйимүү
Алтангэрэл -
Тийм
Эрдэнэтуяа -
Нэгдлийнхээ гишүүдийн хурлаа хийгээд
Алтангэрэл -
Тийм, бүх гишүүдийн хурлаа хийгээд баталж байсан. Анхандаа. Сүүлдээ бол яахав нэгдсэн болсон л доо. Анхандаа бол бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийдэж байсан.
Эрдэнэтуяа -
Хувь тэгвэл өөрт нь үлдээсэн амины малаараа идшээ хийдэг юм байна. тэр өсвөл яах вэ? Анх 30 хонь үлдээсэн тэр нь 40 хонь болоод үржээд яваад байх уу?
Алтангэрэл -
Үгүй. Хэмжээтэй өгч байсан. Тэр малыг чинь тэр одоо нэгдлийн мал амины малын тоо хэмжээг өгчихдөг байсан юм. Тэрнээс илүү гаргахгүй тогтоочихдог байсан юм. тэгээд одоо илүү гарвал нэгдэлдээ нийгэмчилдэг байсан юм.
Эрдэнэтуяа -
Одоо 30 хонь нь төллөөд 40 хонь болбол арвыг нь заавал буцаагаад нэгдэлдээ өгөөд, 30 хоньтой л байх ёстой юу. Тэр яг л хэтрэхгүй л байх ёстой юу?
Алтангэрэл -
Тийм яг л хэтрэхгүй амины мал нь
Эрдэнэтуяа -
Одоо 2 үхэр тугалаад 4 болох юм бол хоёрыгоо нэгдэлдээ өгөх нь байна ш дээ.
Алтангэрэл -
Амины малынх нь тоог тогтоочихдог. Тийм учраас мал их өсөхгүй тэр чинь тэр хэмжээг нь тэр айлууд чинь
Эрдэнэтуяа -
Хувийн мал өсөхгүй.
Алтангэрэл -
Тийм хувийн мал өсөхгүй, сангийн мал өсч байсандаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд бас малд нь юу яах уу? Танайх тэдэн төл авах ёстой гээд нормчлоод өгчих үү? 500 хониноос та нар тэдэн төл?
Алтангэрэл -
Үгүй. Нэгдлийн мал маллаж байгаа бол 500 хониноос чинь 450 хурганы тоо хэмжээ өгчихдөг юм.
Эрдэнэтуяа -
Авах ёстой.
Алтангэрэл -
Авах ёстой.
Эрдэнэтуяа -
Тэрнээс бага авбал, одоо 500 хониноосоо нэгдэл та нар одоо 40 төл авах ёстой гээд тогтоочихлоо. 400 төлөөсөө бага төл авбал чах вэ?
Алтангэрэл -
Одоо тэр төлөвлөгөөг чинь илүү төл авсанд нь урамшил шагнал, аварга, нэгдлийн аварга малчин өгч байсан. Мал хорогдуулсанд нь арга хэмжээ авч төлөөс, мөнгөн төлбөр гэж ноогдуулж байсан юм.
Эрдэнэтуяа -
Заавал бас нэг юм ноогдуулдаг? хүмүүстсайн ажиллах хөшүүрэг болж
Алтангэрэл -
Тийм, хөшүүрэг л болж байсан юм. авах ёстой тэдээс тэдэн төл
Эрдэнэтуяа -
Тэгээд 500 хонь төллөөд 400 төл авчихлаа. Дараа жил нь тэр айл 900 малтай болоод үржээд явах уу?
Алтангэрэл -
үгүй тэр хонь малыг чинь, хавар гарсан төлийг чинь намар суурь хонь гээд ялгачихаж байгаа юм л даа. 500 эм хонийг нь үлдээгээд 400 төлөө ялгаад дахин суурь болгоод гаргачихдаг юм.
Эрдэнэтуяа -
Аан дахиад нэг айлд өгөөд төл мал малладаг айл гээд гаргачих уу?
Алтангэрэл -
Тийм, гаргачихна. Эр эмээр нь ялгаад нөгөө 500 охин төл чинь ирэх хавар дахиад төллөнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа тэгээд л өсдөг.
Алтангэрэл -
Тийм, тэгээд л өсдөг. Нийгмийн мал өсдөг. Харин тэр хувийн малыг чинь өсөхөд нэгдлийн тоо бий ш дээ, нэг хүн таван хонь тэрнээс илүүд нь татвар, малын ноогдол гаргадаг байсан юм. хувьдаа тав, арван хоньтой бая л даа, 20 хоньтой байвал тэрний чинь мах, ноос, сүү
Эрдэнэтуяа -
Улс авчихна
Алтангэрэл -
Үгүй. Нэгдэл тийм төлбөр гаргачихдаг юм. Татвар гаргачихдаг юм, татвар л юмдаа.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө 10 хонь байх ёстой гэсэн чинь 20 хонь болчихвол нөгөө илүү 10 хонинд ноогдол гаргачихдаг юм байна тэй. Татвараа өгчихвөл 10 хоньтойгоо байж болох юмуу?
Алтангэрэл -
Татвараа өгчихвөл болно. Тэгэхдээ, бараг болгодоггүй байсан юм. заавал тоо хэмжээнд нь. Хувийн аж ахуй хөрөнгөтөн болчихно гээд хэмжээ хэмжээндээ тоонд нь байлгадаг юм.
Эрдэнэтуяа -
Ер нь хүмүүсийн амьдралыг жигд байлгах гээд л нормчлоод өгчихдөг юмуу?
Алтангэрэл -
Тийм, хувийн малыг чинь нормчлоод өгчихнө. Тэрнээс илүү байвал хувийн аж ахуйг хөгжүүллээ гээд засгаас хувийн аж ахуйг хөгжүүлж болохгүй. Жигд амьдралтай байлгах гээд байсан юм. Нэгдэл чинь нэгдэлд өгөхдөө анх ороход чинь 500 хоньтой айлын сүүлд нь тэр хоньгүй айл ч гэсэн 10 хоньтой болно ш дээ. 1 айл өрхөд байх мал гээд хэмжээг өгчихдөг. 1 үхэртэй ч юмуу. Жигд амьдралтай жигд л болгох гэж байгаа.
Эрдэнэтуяа -
Малгүй айл өрх байсан бол нэгдэлд яаж элсэх вэ? Тухайн айл ямар ч малгүй байлаа ш дээ. Малгүй айл нэгдэлд элсье гээд байдаг, тэр улсуудыг ямар журмаар, ямар болзлоор ч юмуу, ямар байдлаар элсүүлэх вэ? Эсвэл бүх хүмүүсийг жигд байлгана гэдгээрээ малгүй ч гэсэн элсүүлээд адилхан мал олгоод?
Алтангэрэл -
Улс нийгэмд нь ажлыг нь хийлгэж байсан л даа. Малгүй айл чинь нэгдэлд ороод нэгдлийн гишүүнд элсээд 500 хонь ч юмуу сангийн мал, улсын малыг л маллуулж байгаа ш дээ. Хувьд нь мал өгчихөж байгаа юм биш. Улсаас 500 малын цалин хөлс өгнө ш дээ. Нэгдлээс хөдөлмөр хөлс гэж өгч байсан юм.
Эрдэнэтуяа -
Анх малгүй байсан айл нэгдлээс мал аваад хувьдаа малтай болох боломж бага байсан юм байна. малтай байсан айл бол малаасаа хувь хүртэж үлдцэн.
Алтангэрэл -
Малаас нь тоо хэмжээгээр өгчихсөн.
Эрдэнэтуяа -
Хувийн малаасаа хувь хүртэж үлдээд амь зуулга хийх нь байна ш дээ. Нэгдлийн малаас идэш хийх боломжгүй юу? Анх малгүй байж байгаад элссэн айл хэцүү болчих юм байна даа. Идэшээ нэгдлээс авах боломжгүй.
Алтангэрэл -
Үгүй ээ, нэгдэл чинь мөнгөөр өгнө ш дээ. Идэшийг нь хөдөлмөр өдрийн хөлсөөс хасна л даа. Тэрнээсээ мал идэшний үхэр энэ тэр өгч байсан юм. хөдөлмөр өдрийн хөлсөөс нь мөнгөөр өгнө ш дээ. Авдаг хэдэн цалингаасаа суутгачихдаг.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн талаар ард иргэд, хувь хүн, тэр үеийн малчид ямархуу сэтгэгдэлтэй, юу гэж дурсаж ярьдаг байсан юм бол? тэр үедээ ч гэсэн тийм, анх дөнгөж нэгдэлжих хөдөлгөөн бий болж байхад сайн мэдэхгүй тэр үед юу гэж бодож байсан, сүүлд нь нэгдэлжих хөдөлгөөнд элсээд орсныхоо дараа хүмүүс юу гэж ярьдаг, яаж хүлээж авдаг байсан бэ? Нэгдэлжих хөдөлгөөн гэдгийг эерэгээр хүлээх үү, сөргөөр хүлээх үү?
Алтангэрэл -
Олон янзаар, зарим хэсэг нь сөргөөр хүлээж байсан, зарим хэсэг нь нэгдлийн хамтын хүч, олны хүч сайхан байна. манайхан ч одоо хувьдаа хүн бүхний сэтгэл жигд байгаагүй л дээ.
Эрдэнэтуяа -
Сөргөөр хүлээж авдаг хүмүүс нь юуг нь сөргөөр хүлээж авдаг байсан бэ? Ямар утгаар?
Алтангэрэл -
Бид нар хувийн аж ахуйтан, дээр үед хувийн аж ахуйтан малын махаа иддэг байсан. Нэгдэл нийгэм боллоо, бид нар өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон мадлаа нэгдэлд үнэгүй өгч байна ш дээ. Ингээд бид хэдэн жил мал маллаад малаа өсгөх гэж хичнээн хүч хөдөлмөр гарч байсан. Одоо нэгдэлд өгчөөд одоо 1000 хоньтой айл байсан бол нэгдэлд хонио өгчихөөд өөрсдөө 10 юмуу 20 хонь тоотой л үлдэнэ ш дээ. Нэг хэсэг нь олон малтай байсан хүмүүс сэтгэл дундуур байсан байгаа юм л даа.
Эрдэнэтуяа -
Цөөхөн, малгүй байсан улсууд нэгдэл нийгэмд адилхан нэгдлийн мал маллаад амьдрал ахуй нь жигд дээшилж байна. Олон малтай байсан улсууд чинь бид нар хүч хөдөлмөр нойр хоолгүй явж өсгөсөн, нэгдэл чинь үнэгүй авч байна. Сэтгэл нь хүндээр хүлээж авч байсан байх л даа. Малгүй байсан айлууд чинь нэгдэл нийгэмд ороод нэгдлээс яахав дээ мал дагавал ам тостоно нэгдлийн мал яахав дээ саль сүүг нь бага хэмжээгээр. Нэгдэл чинь өчнөөн олон гишүүнтэй болоод, овоо олон малтай болчихсон байгаа ш дээ. Тэр малаас гарсан ашиг шимээ хааш нь яаж борлуулах, боловсруулах арга хэмжээ авдаг байсан бэ?
Алтангэрэл -
Нэгдэл чинь нэгдлийн малыг чинь сумаас албан журмаар сүүний тасаг, сүү завод гэж байдаг юм л даа. Тэндээ нэгдлийн малын сүүгээ машиндаж улсад өгдөг, улс л гэж ярьдаг л даа. Бид нар чинь Алтанбулагийн хүнсний үйлдвэр гэж байсан ш дээ. Тэрэнд өгч байсан юм.
Эрдэнэтуяа -
Ер нь нилээн олон малтай, одоогоор баян ч гэж хэлж болох юмуу овоо олон малтай айлууд нь сөргөөр хүлээж авдаг байсан гэж байна. Тэр айлууд нь малаа нуух асуудал гарах уу? Ер нь малаа нэгдэлд өгөхдөө нуух ч юмуу. 5 жилийн төлөвлөгөөтэй байсан гэж байна ш дээ. 5 жилийн төлөвлөгөөтэй байхад хүртэл тэр чинь 5 жилийн төлөвлөгөө гэдэг чинь 5 жилийн эхний жил нь тухайн айлын малыг тоолоод авчихдаг. Тэгээд л 5 жилийн хугацаанд тэр малаараа явах уу, тэр малынхаа тоогоор улсад ашиг шимээ төлнө. Ер нь малчид бага малтай ч бай их малтай ч бай мал нуух асуудал хэр гарч байсан бэ?
Алтангэрэл -
Нуух ч асуудал, тэр үед чинь малыг нийгмийн малыг хувийн малаар солих асуудал их гарч байсан. Нэгдлийнхээ малын оронд хургаа тавиад нэгдлийн том хониноос авч идэх тийм асуудал байсан. Мал нуугаад ч дээ. Улсын өмчийг дордуулж байна гэж байсан байхгүй юу. Нэгдлийн эр хонь авчихаад оронд нь хургаа тавих.
Эрдэнэтуяа -
Аминых нь төлүүд жижигхэн байвал нэгдлийн хониноос нэгийг аваад жижиг төлөө тавичихда тийм асуудал гарч байсан байна
Алтангэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Нэгдлээс өмнө төлөвлөгөөтэй 5 жил, 3 жил гэж явагдаж байсан гэсэн тэй. Тэгэхэд малд одоо малын хөлийн татвар ч юмуу малд ноогдуулах уу? Татвар гэх юмуудаа тэр үед нэгдэлд элсэхээс өмнө
Алтангэрэл -
Тийм, татвар гэнэ.
Эрдэнэтуяа -
Өмнө нь ч юмуу элссэний дараа бол тогтоогоод өгчихдөг болохоор нууж хаах асуудал байхгүй байсан юм болов уу? Ямар байсан юм бол. нэгдэлжих хөдөлгөөнд нэгдсэний дараа нуух асуудал гарах уу? Нормчлоод өгчихдөг болохоор гарахгүй юу?
Алтангэрэл -
Тэр үед чинь нэгдлээс одоо нэгдэлд орж байх үед чинь тийм асуудал их гарч байсан юм даа. Малаа өгөхгүй, ууланд нуух асуудал гарч байсан. Олигтой том шараа ууланд гаргаж нуух, кинон дээр ч гардаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Кинон дээр гардаг ш дээ. Нэгдэл малаа өгөх болохоороо гайгүүгээ хэдэн төгрөг болгож авах гээд л.
Алтангэрэл -
Тийм. Нэгдэлд нэг мөнгөгүй өгч байхаар өөрөө борлуулж мөнгө болгоод л.
Эрдэнэтуяа -
Тэгж нэгдэлд бага мал өгөх ч юмуу, хэдэн төгрөг болгох, тиймэрхүү асуудал гарах уу?
Алтангэрэл -
Гарч байсан. Тийм юм гарч байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар ямар байдлаар ард түмнийг ухуулга сурталчилгаа гэх юмуудаа, яаж ард түмэнд нэгдэлжих хөдөлгөөн имй учиртай, ийм зорилготой, ийм ач холбогдолтой, ард түмний амьдралд ач тустай гэж сурталчилдаг байсан юм бол. Хэвлэл мэдээллээр цацаад байх уу? Эсвэл 2, 3 хүмүүс ирээд манайх одоо ийм нэгдэл байгуулах
Алтангэрэл -
Тэрийг чинь сумаас ирж сурталчилгаа хийнэ. Нийгэмд та нар хувийн аж ахуй ганц гол нь та нар одоо өөрсдөө их малтай ядарч зовж байна, хоёрдугаарт нь нэгдэл нийгэм малыг чинь 5 жилийн төлөвлөгөөтэй чинь авна. Тэгж сурталчилж байсан юм. Малыг төлөвлөгөөтэй авна. Та нар одоо байхгүй ч гэсэн малынхаа татвар өгч байна. хувийн аж ахуйдаа ноогдол өгөхгүй, та нар нийгэмдээ хөдөлмөр хийгээд л хувийн аж ахуй шиг мах, сүү гэсэн хувийн ноогдол байхгүй. Хамтын хүчний давуу, та нар нэгдэл нийгэмдээ ажил хийгээд цалин хөлсөө авчихна, хөдөлмөр өдрийн хөлсөө авчихна, бие амар болно, хамтын хүч нэг хэсэг нь цөөхөн малтай, малыг төрөлжүүлнэ. Нэгдэл та нарын амьдрал ахуйг харна. Хөдөлмөр, хамтын хөдөлмөр давуу талтай, жалганы юм байхгүй, нэгдэлд орсноор амьдрал ахуй нь дээшилнэ. Тийм сурталчилгаа хийж явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс яваж хийхүү? Хүмүүс ирээд л ард түмэнтэй яриад л ямар бодолтой байна, ярилцаад л байх уу?
Алтангэрэл -
Тийм, хүмүүс л явж хийнэ дээ. Тэр үед чинь ардын аж ахуйтан баг гэж байсан юм. багийн дарга дээр үед багийн дарга, сумын Алтанбулаг гэж Сэлэнгэ аймгийн төв чинь Алтанбулаг байсан юм. баг дээрээ 5-р баг, 3-р баг малчид чинь баг гээд хуваарилцан багийн дарга гэж байсан.
Эрдэнэтуяа -
Багийн дарга явна.
Алтангэрэл -
Тийм, багийн дарга голдуу явдаг байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Нэгдэл гэдгийг сум хооронд ч юмуу, нэг сумын хэмжээнд ч юмуу байгуулагдлаа. Тэглээ гэхэд ямар хүмүүс тэр нэгдлийг анх үүсгэн бий болгож зохион байгуулдаг байсан юм бэ. Цаанаас тушаагаад, улсаас тогтоол гаргаад тэр суманд тэр хүн тийм тимй хүмүүс одоо багийн дарга, засаг дарга нар нь яваад та нар нэгдэл зохион байгуулах ажил зохион байгуул гээд өгчихдөг юмуу. Анх нэгдэл гэдэг, ямар ч нэгдэл байгаагүй суманд яаж бий болох уу? Тэр хүмүүсийг ямар байдлаар нэгдэл элсүүлэх үү? Тэд нар ямар хүмүүс гэж явах уу? Нэгдлийг хэн үүсгэн байгуулах уу?
Алтангэрэл -
Үгүй ээ, тэр чинь нэгдэл үүсэхэд дээрээс л шийдвэр өгч байсан. Тэгээд хамтын хүчний давууг ард түмэнд ойлгуул гэж дээд газраасаа шийдвэр ирээд тэгээд байгуулж байсан юм. одоо дээрээ сурталчилгаа сайн явуул, ард түмний хамтын хүчийг ард түмэнд сурталчилна. Нэгдэл гэдгийг байгуул. Манайхан ч одоо орохгүй гээд, хүн бүхэн саналаараа хүчээр оруулдаггүй, саналаараа гэж байгаа юм л даа. Нэгдэлд орохгүй нэгдэлд ороогүй улсууд чинь газар нутаг бэлчээр өгөхгүй, нэгдэлд ороогүй малчдыг чинь ногдол гэж албан татвар ноогдлыг нь их өндөр болгочихдог байсан юм. нэгдэлд орохгүй, нэгдэлд хүчээр аваагүй ш дээ. Гишүүд санаалаараа улсууд малчид чинь нэгдэлд орохгүй бол малд нь албан татвар хуучин байснаас нь давуу болгочихдог байсан юм.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд ороогүй малчдыг
Алтангэрэл -
Тийм малчдыг, хавчлагаар
Эрдэнэтуяа -
Зарим айл чинь татвараа төлж чадахгүй аргагүй эрхэнд нэгдэлд ороод, нэгдэлд орохоор нөгөө татвар төлөх асуудал нь байхгүй болно.
Алтангэрэл -
Тийм, нэгдэлд орохгүй байх чинь, нэгдэлд орохгүй айлд чинь албан татварыг нь их өндөр. Жишээ нь малын хөлийн татвар малд чинь тэдэн төгрөг гээд ноогдуулчихна, мах, сүү тэрийг нь өндөр болгочихдог юм. тэгж л одоо аажимд нь нэгдэлд оруулахын тулд хувийн аж ахуйтан болчихлоо, баяжчихлаа гээд их хавчиж байсан, хавчлага явагдаж байсан юм байгаа юм л даа. Нэгдэлд орохгүй хувийн аж ахуйтангууд
Эрдэнэтуяа -
Хувийн аж ахуйтан бол хувьдаа
Алтангэрэл -
Одоо тэгээд газар малд нь бэлчээр өгөхгүй сум, багаас бэлчээр энэ тэр өгөхгүй мал өвөлжих газар, хадлангийн талбай өгөхгүй, хавчилгаар л, нэгдлийн газар хадлан хадаж болохгүй, бэлчээрлүүлж болохгүй сангийн малтай
Эрдэнэтуяа -
Бас аягүй их бодлого явуулдаг байжээ.
Алтангэрэл -
Тийм, нэгдэлд оруулах л бодлого явуулж байсан юм. Татвараар их дарамталж байсан л даа. Малаас авах ашиг шимийг их өндөр тогтоочихдог байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн хэдэн жил үргэлжилсэн юм бол. Сүүлдээ нэгдэл гэдэг
Алтангэрэл -
Нэгдэл гэдэг нэгдэлжих хөдөлгөөн гэж 1959 онд л яллаа бүгд улсын хэмжээнд дууслаа гэж сонин хэвлэлээр ярьж байсан. Яллаа гэж үзэж байсан. Анх нэгдэлжих хөдөлгөөнийг яллаа дууслаа гэж үзэж байсан юм.
Эрдэнэтуяа -
Бүх хүмүүс нэгдэлд элслээ.
Алтангэрэл -
Нэгдэлжих хөдөлгөөн дууслаа 1959 онд дууслаа.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд нэгдэлжих хөдөлгөөн, нэгдэл задарч эхэлсэн юм бэ? Яаж нэгдэл задарсан юм, ямар байдлаар, юунаас болж задарч байсан, яаж задарч байсан бэ?
Алтангэрэл -
Одоо манай Сэлэнгэд цөөхөн мал аж ахуй, машин станц, сангийн аж ахуй гэдэг чинь дээр үед байсан юм. Тэгээд сүүлд нь тэр чинь нэгдлийн гишүүдийн хувийн амч байсан. Сүүл сүүлдээ манайхан чинь одоо 60 бараг 70-аад оны үед сангийн аж ахуй гэж нэгдлүүдийг чинь 70 оноос 80 онд сүүлчийн нэгдлийг манай Сэлэнгэд чинь Баруунбүрэн энэ тэрийг чинь сангийн аж ахуй болгосон ш дээ. Одоо улсын өмч болгож байгаа юм. Анх нэгдлийн засгийн бодлого нэгдлийн гишүүдийн өмч гэж байснаа сангийн аж ахуй болсноор өмч хөрөнгө, мал ахуй нь улсын өмч болчихож байгаа юм.
Эрдэнэтуяа -
Нэгдэл гэж байгаад, сангийн аж ахуй нэртэй болгоод сүүлдээ сангийн аж ахуй болгохоор улсын өмч болчихож байгаа юм байна ш дээ.
Алтангэрэл -
Тийм улсын өмч болж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Нөгөө элссэн 500 гишүүний өмч биш болчихож байгаа юм байна ш дээ. Аажмаар улс тэгээд өөртөө шилжүүлчихэж байгаа юм байна ш дээ.
Алтангэрэл -
Тийм, биш болчихож байгаа юм. Улс өөртөө шилжүүлж байгаа юм. Гэхдээ улс ч аажмаар нэг зэрэг цөмийг нь сангийн аж ахуй болгоогүй ш дээ. Манай Сэлэнгэ чинь Баянгол, Найрамдал, Шаамарын нэгдэл байсан юм. Орхонтуул, Баруунбүрэн байсан юм, цөөхөн байсан юм. Бусад нь Зүүнбүрэн эд нар чинь сангийн аж ахуй болцон байсан юм. бас тусад нь сангийн аж ахуй, мал аж ахуй болгож байсан юм. бодлоготой. Зарим сумыг чинь нэгдэл байгуулаагүй сангийн аж ахуй улсын сангийн аж ахуй, мал аж ахуй машинт станц гэж байгуулж байсан юм. одоо Зүүнбүрэн. Одоо Ерөө сангийн аж ахуй чинь анх түүхийг нь улсууд ярихыг сонссон юм, одоо 1938 онд нэгдлийн нэгдэл гэж дээ хөрөнгийг хурааж хорих лагер Ерөөгийн хорих лагер гэж байсан юм. Анх тэгж байгуулсан юм. 1938 онд хорих лагер чинь их малтай, ард иргэдийн малыг хурааж авсан малтай болчихоод тэрийгээ сүүлд нь хорих лагерийн малыг чинь Ерөө сангийн аж ахуй болгоод авсан. Хорих лагер чинь тэгээд хэдэн онд юмдээ байхгүй, аажимдаа сангийн аж ахуй болгоод мал ахуйг нь улсаас дэс дараатай арга хэмжээ аваад гэж улс хурааж авсан гэж ярьдаг юм.
Анх нэгдлийг чинь нэгдлийн 500 айл ч бай тэрнийг нэгтгэчээд тэгээд сүүлд сангийн аж ахуй болгоод улсын өмч болгочихож байгаа юм. Аажимдаа засгаас бодлого явуулаад төр засгийн бодлого амины өмч гэж ярих юм л даа. Тэр нэгдлийн хэдэн гишүүдийн хөрөнгө гэж байсан сүүлдээ улсын сангийн аж ахуй гээд улсын өмч болоод байхгүй болж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Анхдугаар 5 жил гээд байлаа ш дээ. Тэгээд тэр малынхаа татварыг төлж чадаагүй иргэд яах уу? Улсаас шийтгэл хариуцлага тооцох уу?
Алтангэрэл -
Тэр үед манай одоогоор бол хуулийн цоорхой тэр үед чинь одоо 5 жилээс одоо 5 жилийн эхэнд 1950 оноос анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гарсан ш дээ. Тэгэхэд чинь 1950 онд 500 малтай байсан бол 1955 он хүртэл 5 жил тэр малынхаа байсан байгаагүй бүх ноогдлыг нь хийнэ. Энэ бол улсад их нугалаа, ард түмэнд их нөлөө болсон.
Эрдэнэтуяа -
Хүнд ачаа
Алтангэрэл -
Тийм хүнд ачаа болсон. Тэгээд хүнд ачааг багасгана гээд сангийн нэгдэл байгуулж, ард түмнийг далимдуулж нэгдэл болгоод тэрийг нь хувийн аж ахуйтай их олон ч хүн шорон оронд орж байсан.
Эрдэнэтуяа -
Татвараа төлж чадахгүй хүмүүс нь. Нөгөө анх 100 малтай 5 жилийн өмнө тоолуулцан, 5 жилийн хугацаанд 100 мал нь үхчихдэг
Алтангэрэл -
Байсан байгаагүй 5 жилийн хугацаанд 100 мал чинь 1000 мал тай ч байсан заавал татвараа мах сүүг нь төлж байдаг. Тэр одоо төлж чадахгүй нь захиргааны арга хэмжээ шоронд орно. Заавал төлнө. Гэр оронгоо зарж хүртэл төлж байгаа юм ш дээ улсууд.
Эрдэнэтуяа -
Орон гэрээ хүртэл зарах уу
Алтангэрэл -
Тийм. Байдгаа хийнэ. Шоронд орж арга хэмжээ авхуулахгүй тулд.
Эрдэнэтуяа -
Ард иргэдэд аягүй хүнд ачаалал болж байсан, хэлмэгдэлт гэсэн үг үү?
Алтангэрэл -
Тийм хэлмэгдэлт. Улсууд анх манай аав ээж 1938 онд анх хэлмэгдэж байсан бол одоо сүүлд 5 жилийн төлөвлөгөөгөөр хэлмэгдэл болсон гэж ярьдаг юм. би ч бага байсан л даа. Тэгж ярьдаг юм. 5 хичнээн мал одоо 1000 хоньтой байсан бол 5 жил мянган хонины 5 жил дарааллан 1000 хонины төлөвлөгөөг хийж, дахин тэрнээс хойш малтай болчихвол тэр улсууд юм төлөхгүй, малгүй улсууд хожоод мал аваад гарчихдаг, малгүй байсан улсууд тэр татварыг төлөхгүй ш дээ. Малгүй байсан.
Эрдэнэтуяа -
5 жилийн төлөвлөгөө эхлэхэд малгүй байсан айлууд 5 жилийн хугацаанд малгүй байсан гэдгээрээ ямар ч ашиг шим төлөхгүй байдаг. 5 жилийн хугацаандаа 10 хонитой болчихвол 10 хониныхоо ашиг шимийг өөрөө л авдаг байх нь.
Алтангэрэл -
Тийм өөрөө л авна.
Эрдэнэтуяа -
5 жил эхлэхэд малгүй гээд бүртгүүлчихсэн учраас. Тэд нарын хувьд ашигтай, бүртгүүлчихсэн хүмүүсийн хувьд нилээн хүнд ачаа болно.
Алтангэрэл -
Тийм, хэлмэгдэл гэдэг чинь тэндээ л байгаа гэдэг. Малгүй байсан улсууд хожоод малтай болоод хожоод, малтай байсан айлууд нь тэрэнд л их хэлмэгдэл болсон гэж ярьдаг юм. тэгээд орон гэрээ бүх юмаа зарж төлнө. Төлж чадахгүй бол захиргаанаас чинь шорон орон хуулийн арга хэмжээ авдаг байсан юм байгаа юм л даа.
Эрдэнэтуяа -
За таньд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.