Baasanjav
![](../assets/images/interviewees/990005.jpg)
Basic information
Interviewee ID: 990005
Name: Baasanjav
Parent's name: Shagdar
Ovog: Nomch
Sex: m
Year of Birth: 1959
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: carpenter
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
travel
politics / politicians
new technologies
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Баасанжав -
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат 1-р багийн иргэн дээ, үндсэн.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон гэж анх монголд хэрэгжиж эхэлсэн юм бол оо?
Баасанжав -
Соёлын довтолгоон 1969 оноос юмуу даа, гэхдээ тэрнээс өмнө явагдаж л байсан юм шиг байгаа юм байна. миний мэдэхээр 1969 оноос эхлээд л 1970 оны үд л явагдсан байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Албан ёсоор
Баасанжав -
Аа тийм, албан ёсоор. Албан ёсоор явагдахдаа яасан гэхээр айл болгоныг хөнжил гудас, цагаан хэрэглэл дэвсгэр даавуутай бол шаардаад л. Тэр үед болохоор чинь яахав гэхээр үстэй дээлээ нөмөрч унтаад, эсвэл дах гээд том юм байдаг байсан, нөгөө дахаа нөмрөөд л унтчихдаг, эсвэл ямааныхаа арьсыг дэвсээд унтчихдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
1969 оноос өмнө
Баасанжав -
Тийм, өмнө л гэсэн үг ш дээ. Аа тийм хэсэгтээ, тэр үед чинь соёлын довтолгоо яг явагдаж байсан үед болохоор нөгөө айл болгон хөнжил гудастай, хүн болгон хөнжил гудастай бол оо, нөгөө цагаан даавуутай бол оо гээд тэгээд л эхэлсэн байхгүй юу. Соёлын довтолгоон гэдэг чинь сум орноос нийтэд нь ажил өрнөсөн юмаа.
Эрдэнэтуяа -
Монголд улсын хэмжээнд
Баасанжав -
Аа тийм, монгол улсын хэмжээнд бүр тийм ажил өрнөөд явагдсан юм. явагдаж байхдаа бол сумаас нэг ариун цэврийн байцаагч гэдэг байх аа тийм л хүн явдаг байсан юм даа. Мотоциклтой явж л байдаг, жаран естэй явж л байдаг. Тэгээд л айл амьтнаар ороод л. Айлд чинь оронгуутаа шууд л ор дэрийг чинь үзээд л, хөнжил гудас байна уу, дэвсгэр даавууг нь хиртэй байна уу, хиргүй байна уу гэдгийг шалгаад л, тэгээд энэ гар нүүрний алчуурыг чинь хүн болгоны тоогоор, тэгээд л оо сойз гээд л бүх л юм хэрэгжсэн ш дээ тэр үед чинь. Тэгээд л айлын адаглаад л аяга шанаганы алчуур, тогоо шанаганы алчуур нь тусдаа бүх юмыг л ингэж эхэлж байсан байхгүй юу. Тэрнийг л би сайн мэдэж байгаа юм.
Эрдэнэтуяа -
1969 оноос анх соёлын довтолгоон эхлэхдээ хүмүүс явж сурталчилгаа хийж байсан юмуу. Анх яаж тэр айлд нэвтрүүлж байсан юм бэ?
Баасанжав -
Түрүүнд нь хийлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Айл болгоноор явах уу?
Баасанжав -
Тийм айл болгоноор явна ш дээ. Мотоциклтой юмуу мориор,
Эрдэнэтуяа -
Сурталчилгаагаар
Баасанжав -
Сурталчилгаа хийж явчихаад л, дараад нь эргэж шаардана ш дээ. Дандаа мориор явна ш дээ. Айлууд чинь бол хөдөө бол бие биенийдээ мориор л давхиж явна. Гэнэтхэн морьтой хүн давхиж ирээд л за танай орж ирээд л шууд л орны хуулаад л дэвсгэр даавууг нь үзээд л за байна уу, хэрвээ байх юм бол нөгөө хиртэй байна уу гэдгийг нь үзнэ. Хиргүй байх юм бол одоо нөгөө айлуудад одоогоор дүн тавьж л байгаа юмаадаа баллж байгаа гэсэн үг ш дээ. Тэгээд л муу, даавуу, дэвсгэр даавуу нь байхгүй бол нөгөө гахай гээд зурдаг байсан. Гахай гээд үүдэнд нь модон дээр хадаад томоо гэх чинь гахай наачихдаг байсан.
Эрдэнэтуяа -
Бусад хүмүүст харагдахаар уу?
Баасанжав -
Тэгэлгүй яахав. Тэр чинь мэдээж хүн орж гарах болгондоо харна. Тэрнийг чинь хүмүүс явангуут нь авч нууна ш дээ. Буруу харуулж тавих ч юмуу. Нуудаг л байхгүй юу тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн амьдралд ер нь яаж нөлөөлсөн бэ? Хүмүүс хэр хүлээж авсан бэ?
Баасанжав -
Энийг их өргөнөөр хүлээж авч байсан. Аймаар. Айл болгонд чинь тэр одоо хөнжлийн даавуу, хөнжил эд нарыг чинь нэг ёсондоо худалдаагаар явуулаад л, ахуй үйлчилгээний цэг гэж сумын төвд нэг цэг байгуулагдчихсан. Тэгээд л оёдолчингууд нөгөө цагаан даавуугаар хөнжлийг нь хийнэ. Энэнд бол айл болгон их өргөн оролцож байсан. Айл хэдэн л ам бүл байна. таван ам бүл бол таван хөнжил, таван дэвсгэр даавуутай л байна ш дээ. Гар нүүрийн алчуур, оо сойз бүгд, бүх юмыг шалгадаг, үздэг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед 1969 ороос өмнө тийм хэрэглэл монголд байсан уу?
Баасанжав -
Ер нь тэр бол эхлээд явагдаж л байсан л байх. Тэрнээс өмнө бол миний хэлдгээр дахаа нөмрөөд унтчихдаг, хэрвээ нэг гудас л гэхэд ганц гудсаа зулаад дахаа юмуу дэлээ нөмрөөд унтчихдаг байсан. Ерөөсөө тийм л амьдралтай байсан.
Эрдэнэтуяа -
1969 оноос эхлээд соёлын довтолгоон эхлээд гадаадаас нөгөө оо сойз, саван зэргийг оруулж ирээд л айл болгонд мөнгөөр өгөх үү?
Баасанжав -
өө тийм,тэгэлгүй яахав. Айл болгонд. Тийм мөнгөөр л өгнө. Зүгээр өгөхгүй, бүгдийг нь мөнгөөр өгнө.
Эрдэнэтуяа -
Ам бүлийх нь тоогоор
Баасанжав -
Тийм, ам бүлийх нь тоогоор. Тэгээд нөгөө айл болгон чинь амьдралдаа шаардана л даа. Одоо манайх таван ам бүлтэй, 1 оо авна таван сойз авна гэдэг юмуу. Бүх юм нь ороод ирчихсэн. Сумын төв дээр агент бэлэн, бригад дээр агент гэж нэг юм байсан юм. Агентдаа ч байж байна. Хэрвээ сумын төв дээр бол дэлгүүрт байна. бас сумын төв дээр чинь 2 агенттай. Бригад дээр нэг агенттай. Агентууд нь болохоор бараа материалаа зарахын тулд хөдөө яваад тэмээн дээр ачаад л явчихна. Нөгөө юмнуудаа аваад явчихна ш дээ. Тэмээн дээр занхайтал нь ачиж аваад л хөтлөөд л явчихна. Тэгээд айлуудаар хэсээд л. Өөрсдөө явж чадахгүй байгаа нөхцөлд өөрсдөө тэмээгээр яваад л 4 юмуу 5 тэмээнд аччихсан агент нь явж өгөн шүү дээ. Тэгээд л оронд нь, энэний чинь оронд янз янзын юм авноо. Тэр үед чинь үхрийн бишээ ямааны эвэр малын ясыг хүртэл хиллэж, тэгээд л одоо одоогоор бол арьс нэхийг нь хүртэл авдаг л байсан тэр үед. Аа яахав тэр чи нь үнэтэй ш дээ. Ямааны арьс гэхэд л 10 төг, яс гэхэд л нэг килограмм яс 2 төг, 1 шил байлаа гэхэд 2 төг, тэрийг чинь тэгж л авдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээр нь үнэлээд л бараагаар солих уу
Баасанжав -
Тэгнэ авна. Мөнгөтэй бол мөнгөөрөө авна. Ялгаа байхгүй мөнгө өгөөд л авчихна ш дээ. Мөнгөгүй бол тийм маягаар аваад л явчихна агент нь. Тэгээд ясыг нь авч тэмээн дээр аччихаад л яваад, айл хэсээд өдөржингөө хэдэн өрх айл байдаг юм бүгдийг нь хэснэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Агент нь
Баасанжав -
Агент нь явахгүй бол цаанаас нь дээрээс нь шаардана. Явж айлд өгөхгүй гэртээ суугаад байна гээд л. Юмаа борлуулна, нөгөө бараа таваараа ачиж аваад л 4, 5 юмуу 6 тэмээн дэр ачиж аваад л явж өгнө шүү дээ. Хэд хоног явдаг байсан би мэдэхгүй байна. ямар ч байсан нэг багийн айлыг бүгдийг хэсээд 7, 8 хоног явдаг л байсан байх. Айл болгонд очиж, нэг айл гэхэд хоорондоо 500-600 км, 5-6 км-н зайтай байдаг.
Эрдэнэтуяа -
Хол
Баасанжав -
Тийм, хол ш дээ. 5-6 км-ийн зайтай байж л нэг нэгнийдээ очино ш дээ. Тэгээд өдөрт хэдэн айлд очдог байсан юм. Ëав л манайхаар ирээд явж байхад нь бид нар нэг чихэр аваад л цагаан хайрцагтай чихрүүд тавьчихсан, тэр үед чяинь дөнгөж, намайг анх эхлээд мармалад гэж чихэр гардаг байсан юмаа. Тэрнийг л таараагаад л сүүлдээ цаасанд боодлоотой чихэр болчихсон цагаан чихэр болцон яваад байсан. Тэгээд л бид нар хүүхэд арай бага чихэр тийм юм идэх дуртай, тэгээд л хүүхдийн хүнс гээд явна аа. 5 төгрөг 60 мөнгө гэдэг байлуудаа, тэрнийг аав ээж бидэнд их авч өгнө өө. Хөдөө ч яахав дээ хурга ишгээ хариулна, өглөө босоод хүүхэд бол өдөржингөө л ажиллана ш дээ. Өглөө босчихоод л 8 цагт бослоо гэж бодоход хонь бэлчээрт явангуут нь дараагаар нь залгаад л ишиг хургандаа явна ш дээ. Тэгээд л явдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед оогоор амаа угаах болно ш дээ соёлын довтолгоогоор, угааж чаддаг байсан уу?
Баасанжав -
Бид нар уу?
Эрдэнэтуяа -
Тийм, гаа сэнгэнээд
Баасанжав -
Тийм гаа энэ тэр байдаггүй. Гаагүй
Эрдэнэтуяа -
Тэр үед үү
Баасанжав -
Пүдр гэхэд чи нь одооны нүүрний пүдр гэхэд чинь дугуй хайрцагтай, ийм, зүгээр нэг ийм сул юм, нүүрэн дээрээ ингээд түрхчихдэг
Эрдэнэтуяа -
Аа нөгөө нунтаг
Баасанжав -
Аа тийм тийм. Тийм пүдр явж байгаа гээд л бид нарын хүүхдүүд яах вэ дээ
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны нэг хэсэг нь пүдр явах уу?
Баасанжав -
Байсан. Явагдаж л байсан. Тэрнийг чинь тэгээд түрхэх хүн байгаагүй тэрнийг аваад сумын төв дээр түрхэнэ үү гэхээс, хөдөөний хүмүүс түрхэхгүй ш дээ. Пүдр гээд цагаан юм л байдаг.
Эрдэнэтуяа -
Оо нь тэгээд гаа байхгүй юу
Баасанжав -
Өө гаа байхгүй.
Эрдэнэтуяа -
Саван хэрэглүүлж байсан байх тиймээ
Баасанжав -
Саван байлгүй яахав. Тэр үед чинь саван байсан. Гар нүүрний, барааны саван. барааны саван гэдэг чинь одоогоор одоо чинь бол тансаг болцон ш дээ. Тэр үед чинь зүгээр нэг бор юм л байдаг байсан. Өөрснөө манай аймагт хийдэг байсан. Аймаг дээр л хийдэг байсан. Дөрвөлжин дөрвөлжин бор юм л барааны саван гээд, гар нүүрийн саван гээд бас сүүлийн үед л гарч ирсэн дээ. Жижигхэн цаастай юм гарч ирсэн. Барааны саван нь болохоор жижигхэн жижигхэн зүгээр сул л хайрцган дотор хийгээд хураацан юм л байсан ш дээ. Тэгж цаасанд боох юм байхгүй, давхарлаад л тавьцан. Гар нүүрийн саван нь ямар юм дээ цаасанд боодлоотой юм л байсан байх. Гар нүүрийн саван тусдаа. Тэднүүсийг чинь тэр үед чинь бүх юм нь явдаг байсан. Оо нь одоогийх шиг гаатай байхгүй ш дэ. Зүгээр нэг шахахаар цагаан л юм байдаг байсан ш дээ. Жаахан амттай, чихэрдүү амттай. Одоо шиг имй сэнгэнэсэн амт байхгүй.
Эрдэнэтуяа -
1969 оноос өмнө хүмүүс хувцас хунараа юугаар угаах уу, саван байхгүй, амаа яах уу?
Баасанжав -
Бүү мэд, дээр үеийн улсууд чинь өглөө босоод одоо тэр
Эрдэнэтуяа -
Хүйтэн усаараа зайлаад
Баасанжав -
Одоо тийм, намайг л бага байхад манай өвөө эд нар чинь өглөө босоод л гараараа шүдээ үрээд угаагаад байдаг байсан ш дээ усаар. Зарим болохоор зарим сүүлийн залуучууд болохоор оо байхгүй болохоор савандаа гараараа хүргэчээд гараараа үрж л харагддаг ш дээ. Арай хойт үе болохоор одоо манай аав болохоор саван дээр гараа үрж байгаад л угаачихдаг байсан ш дээ. Шүдээ л угааж байгаа юм л даа тухайн үедээ. Зарим нь бол усаар амаа зайлаад байдаг юм билээ ш дээ. Тэр их сайн юм байсан байх. Усаар зайлах
Эрдэнэтуяа -
соёлын дотвтолгоог хэр хүлээж авч байсан бэ? Сөргөөр хүлээж авч байсан уу? эерэгээр хүлээж авч байсан уу?
Баасанжав -
Тэрнийг бол ер нь манай монголд тун зөвөөр, аятайхан, тэрнийг одоо байх ёстой гээд л зөв гээд тэрийг бол хүн болгон хүлээж аваад. Нөгөө дахаа нөмрөх энэ тэр бүх юмнаасаа гарчихсан юм чинь. Бас их зүгээр юм байна. хөнжлийн даавуу энэ тэрийг чинь аваад угаачихна гээд л.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүс гадада явдаг байсан уу?
Баасанжав -
Тэрнийг бол би сайн мэдэхгүй. Ер нь хот хооронд явдаг л байсан байх л даа. Хөдөө бол тийм юм байхгүй ш дээ. Хөдөө хөгжилд маш хоцорчихсон байсан юм чинь. Хот ордог нь тоотой байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Бараг аймгийн төв орох нь тоотой
Баасанжав -
Тийм байсан байхгүй юу. Тэгэхээр хот бол сураг байхгүй. Гадаад бол бүр байхгүй.
Эрдэнэтуяа -
Хэрвээ хотод байсан бол хүмүүс гадаад дотоод яваад, гадаадад тэр ор хөнжлийн даавууг нь хэрэглэж байсан болохоор бас зарим нэг нь хэрэглэж байсан байж магадгүй юм.
Баасанжав -
Хэрэглэж байсан, хэрэглэж байсан. Тэр бол хэрэглэж байсан байж таараа.
Эрдэнэтуяа -
Тэрнээс үндэслээд улс даяар соёлын довтолгоон явуулья гэдэг санаа гарсан байж болох л юм.
Баасанжав -
Тийм тийм байна.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр соёлын довтолгооны ач тусыг та нарт юу гэж тайлбарлаж байсан бэ?
Баасанжав -
Бид нар бол яахав дээ, хир буртагнаасаа сална, одоо нөгөө хирээ угаачихна, хөнжлийнхөө даавууг аваад угаачихна. Тэр үед бид нарт цогон индүү гэж нэг юм тарааж өгч байсан. 15 төгрөгний үнэтэй. Одоо тэгээд л аргал энэ тэр, хөдөө бол аргал л түлнэ ш дээ. Аргалаа түлчихээд дуусангуут нь цогоо дотор нь хийгээд л индүүднэ. Дэвсгэр даавуу, хөнжлийнхөө даавууг. Зарим нь бол яахав дээ яндандаа хүртэл, яндангаа нойтон юмаар арччихаад хүртэл индүүддэг л байсан. Нөгөө индүү нь ховор, тийм л байсан даа, Яндандаа одоо индүүдчихдэг, дэвсгэр даавуу чинь янзын гоё болдог ш дээ. Одооч гэсэн цэвэрлэж байгаад индүүдчихвэл.
Эрдэнэтуяа -
Бид нарыг жаахан байхад хүртэл тийм юм байсан дөө. Үсний лентээ янданда индүүдээд л.
Баасанжав -
Наадахыг чинь усаар янзын арччихдаг юм. Тэгээд л дэвсгэр даавуу хөнжлийн даавууг янзын гоё, уур савсаад л байна.
Эрдэнэтуяа -
Миний сонссоноор хүмүүс ингэж ярьж байдаг юм. Шаардлага хангаагүй ор хөнжлийнх нь даавуу хиртэй, гарны нүүрийн алчуур нь хэдийн гар нүүрийн алчуурыг гэртээ нэвтрүүлсэн ч гэсэн угаадаггүй, угааж заншаагүй, тийм айлуудын гар нүүрийн алчуурыг тэргэн дээр өлгөөд Дорж, Цэнгэл, Бат гэж бичээд гудамжаа ингээд сурталчилаад харуулаад явдаг байсан гэнээ. Тэгээд тэрнээсээ аймар ичээд ариун цэврээ сайн сахидаг байсан гэж ярьдаг юм билээ.
Баасанжав -
Тэр чинь бол яахав дээ төв суурингийн гэж байгаа ш дээ, сумын төв дээр бол тиймэрхүү маягаар сурталчилгаа хийгээд явдаг л байсан л даа. Айлуудаар ороод машин тэрэгтэй үүдэн дээр нь зогсоод эмнэлгийн ажилтан, эмч ажилчид хашаа юм бэ дээ компанит ажил, хөдөлгөөнт ажил л өрнөж байсан юмаадаа. Эмнэлгийн ажилчид эмнэлгийнхэн л их явдаг байсан. Сумын төв суурин газар бол. хөдөөдөө бол нэг хүн морьтой явж байна уу, эсвэл сумын төвөөс 2 морьтой хүн л явж байна. тийм л юм байсан.
Эрдэнэтуяа -
Хөдөөгүүр болохоор ганцхан ариун цэврийн байцаагч нь л явж шалгаад л
Баасанжав -
Ариун цэврийн байцаагч гээд байгаа чинь болохоор эмнэлгийн нэг ажилчин л хүн байдаг л даа тэр үед. Яахав дээ бас нэг таван төгрөг өгдөг л байсан байх л даа. Морь унаад л айл хэсээд л тэрнийг шалгаад явж байга хүн чинь, зөндөө л олон явна ш дээ. Сумын төвөөс чинь хөдөө 7, 8 бараг 10-аад хоног явдаг байсан байхдаа. Айл болгон өдөр болгон, өдөрт нэг 7, 8 айл хэсдэг байсан байхдаа. Тийм хол ш дээ. Ойрхон байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Хамгийн сүүлийн айлдаа хоноод маргааш ахиад үргэлжилнэ.
Баасанжав -
Тэгээд үргэлжлээд л яваад байна. Морийг нь аргамжаад өгчихнө. Өглөө босоод айлаа хэсээд яваад байна яваад байна. Зарим айл эзэнгүй байна, малдаа явчихна, заримдаа хэдэн хүүхэд л байна. Хөдөө л тэрнийг чинь хүлээж байгаад уулзчаад явна. Хаашаа юм дээ тэр үед чинь үнэлгээ гэх юмуудаа, гарын үсэг зуруулаад сайн муу, муу бол муу гэд тавьдаг, дунд бол дунд гээд тавьдаг.
Эрдэнэтуяа -
Гэрийн эзнээр нь гарын үсэг зуруулах юмуу, шалгасан нь үнэн гэсэн
Баасанжав -
Аа тэгэлгүй яахав, шалгаад үзчихсэн юм чинь. Танайх муу байвал муу гээд л тавиад явна.
Эрдэнэтуяа -
Муу авсан тохиолдолд
Баасанжав -
Эргэж ирж үзнэ.
Эрдэнэтуяа -
Хугацаа өгөх үү
Баасанжав -
Хугацаа өгнө, би 5 хоноод эсвэл 7 хоноод ирнэ. Тэртээ тэргүй сүүлдээ гайгүй айлуудаараа орохгүй, гол гол айлуудаараа мэднэ ш дээ давхиад давхиад л буугаад явчих жишээтэй.
Эрдэнэтуяа -
Эхэлж ороод муу айлуудаараа дараа нь дахиж ороод
Баасанжав -
Шууд тэрүүгээрээ давхиад л ороод ороод явчихна ш дээ. Морьтой улсууд мориор давхиад байна ш дээ. 2, 3 хоног ч явах юмуу, тал айлаар нь явдаг ч юмуу.
Эрдэнэтуяа -
Дүн сайн авсан улсуудад нь урамшил юм байх уу?
Баасанжав -
Тэр үед тийм байгаагүй. Тэр чинь нэг ийм 5 хошуу л зурж явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Сайн айлд нь хэдэн 5 хошуу тавих уу?
Баасанжав -
Цаанаа бү хайлуудын нэрс гарчихсан байна.
Эрдэнэтуяа -
Сумын төвд
Баасанжав -
Бригадын төвд бүх айлуудын нэрс гарчихсан байна. тэндээ 5 хошуу зурчихна.
Эрдэнэтуяа -
Он сарыг нь тавиад
Баасанжав -
Тэгэлгүй яахав. Дунд бол дунд муу бол хар юмаар тэмдэг тавиад л, дөрвөлжин улаан юм л тавиад яваад байна. 4 янзаар тавьдаг байсан. Онц, сайн, дунд, муу гэж 4 ангилчихна. Тэрийгээ бүх нэрсэн дэр айл айлынхаа ар дээр дөрвөлжин юмаа тэмдэглээд явчихдаг.
Эрдэнэтуяа -
Тэрийгээ бригадынхаа хуралд тавих уу?
Баасанжав -
өө тийм. Бригадын хурал дээр уншина, сумын төв дээр бригадууд нийлж хурал сард нэг удаа хийдэг байсан. Тэр дээр тавина. Тэгээд баримт юм болохоор. Зарим улсууд нь хурлын бай болох гэж гэж уурладаг л байсан. Хурлын бай ч юу байхав. Тухайн үед тийм байсан юм чинь аргагүй ш дээ. Муу яриулах нэг хэцүү, сайн яриулах нэг хэцүү л байсан юм байхдаа. Одоогийхтой адил ийм байхгүй ш дээ. Муу ярилаа гээд сүйд болно ш дээ, муу яриулахгүй гээд хүн болгон тэмцээд, гэр орноо цэвэрлээд л нилээн юм болдог байсан.
Эрдэнэтуяа -
Бригад дээр нь нэрээ гаргачихгүй гээд л
Баасанжав -
Тийм, тэгэлгүй яахав. Бригад дээр очиход чинь аяндаа улаан булан, контор гэж том юм байсан. Тэрний үүдэнд том цаасан ирийтэл бичээд л. Нөгөө явж байсан төлөөлөгчид нь бүх дүнг нь тавьчихаад явчихсан байна.
Эрдэнэтуяа -
Сумаас, аймгаас, улсаас тийм төлөөлөгчид ирж шалгах уу айлуудыг?
Баасанжав -
Аа тэр бол аймгаас явна л даа. Аймгаас машинтай улсууд давхиж л байна. явж л байна. Тэр чинь тэгээд урд хүн нь муу ажил хийсэн бол давхар шалгаад явчихна. Тэгээд муу байсан айлыг сайн гээд тавьчихсан байвал дараагийн хүн нь ирээд муу гэж байх юм бол зөрүү гарна ш дэ. Тэгэхээр тэр хүн үнэнч л ажиллана. Эхний хүн бол үнэнч л явна. Ерөөсөө муу бол муу, сайнаа бол сайн гээд л. Тэгээд яг л үнэнч явахгүй бол дараа нь аймгийн төлөөлөгч ирээд л айл айлаар хэсэхгүй ш дээ. Аймгийн төлөөлөгч 3 айлд орчихоод л яваад өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Эхний явсан байцаагчийн бүртгэлийг харж байгаад л аль аль айлуудаар орох уу
Баасанжав -
Үгүй, ерөөсөө давхиад давхиад захын айлуудаар буугаад л явчихна. Тэгээд л өөрөө тэр айл тийм байна, тэртээ тэргүй өрөөд тавьчихсан нэрсэн дээр нь очоод тулгаад тулгаад үзчихнэ ш дэ.
Эрдэнэтуяа -
Тэгээд батлаад хэрвээ муу бол байцаагчдаа арга хэмжээ авах нь байна ш дээ.
Баасанжав -
Байцаагчийн цалин мөнгөтэй холбоотой. Байцаагч их чанга байна.
Эрдэнэтуяа -
Улсаас тогтоол гаргаж байсан уу соёлын довтолгоон гэж? Эсвэл улсаас аажимдаа явагдсан юмуу? Нэг өдөр тогтоол гаргаад л соёлын довтолгооныг эхэлсэн үү?
Баасанжав -
Бүр аажмаар явсан. Аажим явж байгаад сүүлд эь 1970-аад оноос эхлээд эрчимтэй үзсэн юм шиг байгаа юм. гэхдээ тогтоол ном гарсан байх аа. Тэрийг би сайн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь хотод хөдөө орон нутагт жигд явагдсан уу? Эсвэл хотод арай түрүүнд эхэлчихээд
Баасанжав -
Төв суурин газар сумын төв чинь болохоор 1970-аад оны үед чинь айл чинь хувийн хашаа гэж байдаггүй байлаа ш дээ. Нийтийн хашаа, багш нарын хашаа, дарга нарын хашаа, нэгдлийн улсуудын хашаа тус тусдаа том хашаатай хувь хашаа гэж байдаггүй, тэгээд айл бүр өдөр өдрөөр жижүүр болдог. (нойлоо цэвэрлэнэ, шороо зөөнө, жижүүрүүдээ цаас нь дээр тэмдэглэж авдаг айл айлых нь зүүдэг) энэ байдал нь хөгжиж байгааг харуулж байна. Нойлоос гадуур бие засвал жижүүр айл нь цэвэрлэх ёстой.
Эрдэнэтуяа -
Энэ нь соёлын довтолгоог харуулж байна гэсэн үг үү?
Баасанжав -
Тиймээ нэг жишээ нь гаднах хашаанаасаа эхэлдэг.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооо эхлээгүй байхад бохир усаа хамаагүй асгадаг байсан уу?
Баасанжав -
Тэр үед хашаа байдаггүй байсан болхоор энд тэндгүй айлууд гэрээ барьж, хаана л байна нойл байдаг тэгээд нөгөөдөх нь тэр дороо л дүүрдэг. Сүүлдээ соёлын довтолгоон эхэлж тэр дор нь нойлоо цэвэрлэж гадна талаараа бие засахгүй тэгээд дараагийн айлдаа хүлээлгэж өгдөг.Хэрвээ дараагийн айлдаа муу хүлээлгэж өгвөл тухайн тэр айл хүлээж авдаггүй.
Эрдэнэтуяа -
Танайх муу цэврэлэсэн гээд үү?
Баасанжав -
Өө танайх муу байна.Манайх хүлээж авахгүй гэж хэлдэг.Бас тухайн тэр гзар багийн дарга гэж хүн байдаг, тэр газрыг харуицсан тоо бүртгэж гэж байдаг.
Эрдэнэтуяа -
Тэр хүн нь хариуцлага өндөртэй байдаг уу?
Баасанжав -
Харицлага өндөртэй хүнд худлаа хэлдэггүй хийсэн л бол хийсэн , авсан л бол авсан, өгсөн л бол өгсөн араас нь эргээд шалгадаг.Малыг нь яс тоолдог. 500 бол 500 дараагийн хүн ирхэд 500 байх ёстой. Тэгэж 530н малтай байх ёсгүй. Тэгвэл малын тоо дарсан гэж ажлаас нь шууд халдаг.Тэгээд өөр хүн тавьдаг. Одоо бол тийм юм байхгүй. Амны мал гэж хангайн нөхцөлд 50 говийн нөхцөлд 75-н толгой малтай байдаг. Илүү дутуу байж болохгүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед нийтэлч хөдөлгөөн гэж хэр явагдаж байсан бэ?
Баасанжав -
Тэр үед нилээд өрнөцөн байсан 70-аад оны үед нийтэлч хөдөлгөөн эхлээгүй байхад зарим хэсэг нь 4-5 мянган малтай байсан. Тэр байтугай манай нутагт нэг баригадын малыг ганц хүн хариуцаж байсан. Адуу л гэхэд 500-600.н адуутай. Хонь бол 3000-4000н хоньтой ганц тийм хүнтэй бусад нь малыг нь хариулдаг.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон хэр хугацаанд болж өнгөрсөн бэ? Ер нь хүмүүс хэдэн удаа хэлүүлж байж айл бүрийн хөнжил гудас нь цэвэрхэн, оо сойзоо хэргэлдэг болсон бэ?
Баасанжав -
Шүүмжүүүлж, хар тарцаг зуруулахгүй, хүн болгоны бай болохгүйн тулд хүн бүр эрчимтэй оролцох болсон. Тэр ч байтугай хөнжил даавуугүй айлууд хүртэл цагаан ямбуу хооронд нь залгаж дэвсгэр даавуу хийдэг байсан.Хүн болгон л гарараа оёдог, ахуйн үйлчилгээ гэдэг газар нь хүрэлцэдэггүй.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө даавуугаа авах уу?
Баасанжав -
Өө тэгэлгүй яахав, өөрсдөө угааж инүүдээд.
Эрдэнэтуяа -
Бүх айл өрхүүд үү?
Баасанжав -
Өө тэгэлгүй яахав соёлын довтолгоон гэдэг чинь маш өргөн хэрэгжиж айл болгон оролцож хоцорч болохгүй, хоцрох юм бол хуралын бай болж хурал дээр шүүмжилдэг.
Эрдэнэтуяа -
Хуралын бай болох нь хувь хүнээс шалтгаалах уу?
Баасанжав -
Тийм болхоор хүн болгон өөрийн гэсэн цэвэрхэн хөнжилтэй байхаас аргагүй. Хүн болгон ингээд яваадбайхад адилхан байхаас аргүй болдог. Сайн нь сайн дунд нь дунд муу айлууд нь муу л байдаг.Нэг хэсэг айлууд муу байдаг болсон бол сүүлрүүгээ гайгүй болсон.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг тэгж жигд амьдралтай байлгах нь тэр үеийн бодлого байсан уу? Ер нь айлуудыг жигд амьдралтай байлгах нь.
Баасанжав -
Тиймээ жигд амьдралтай байлгана гэдэг бол нэг л бодлоготой хүн болгоныг уранхай хувцас өмсгөхгүй , нөхөөстэй дээл өмсгөхгүй .
Эрдэнэтуяа -
Хүмүүс тэгээд нөхөөстэй дээл өмсөхгүй юу?
Баасанжав -
Тэгэлгүй яахав энэ нь амьдрал дээшилж сайжирч байгаа нь. Хүмүүсийг уранхай хувцас өмсгөхгүй хүмүүсмйн амьдралыг жигд байлгах юм
Эрдэнэтуяа -
Энэ нь улсын чухал бодлогын нэг байсан уу? Ард түмний амьдралыг жигд байлгаж.
Баасанжав -
Цэдэнбал гуай хүмүүсийн амьдралаар нь тасарч дээш нь гаргахгүй доош нь ч оруулахгүй нэгэн хэвийн байдалтай байлгаж нэгэн хэвийн байлгасан.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
Баасанжав -
1975-76 оны үед соёлч айл гэж гэрчилгээ өгдөг байсан энэ нь онц гэсэн үг л дээ. Тэр хүмүүс нь тухайн айл болгоноор ордог гэхдээ дандаа ордоггүй л дээ хааяа үе үе сард нэг удаа явж үздэг. 3н удаа шалгаж үзээд сайн байх юм бол "Соёлч айл" гэдэг гэрчилгээ өгдөг. Тааруу муу айл тэр айлууд дунд байдаг л даа хүн болгон онц байхгүй л дээ. Тийм айлуудад нь гахай өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Гадаа нь наадаг юм уу?
Баасанжав -
Модон гахай, гадаа нь чирээд явж байдаг муу айл бол үлдээгээд явдаг.
Эрдэнэтуяа -
Хүммүс явхаар тэр айл нь гайхайгааа далд хийх үү?
Баасанжав -
Үгүй нуухгүй байжил байна.Гахайг нь буцааж өгөхийн тулд гэрээ дор нь цэвэрлэж янжалдаг.Хэрвээ 3 дахь удаагаа ийм байдалтай байх юм бол 25 төгрөгөөр торгодог энэ нь маш их мөнгө байсан.
Эрдэнэтуяа -
Соёлч айл ямар нэг урамшуулалтай байдаг уу?
Баасанжав -
Үгүй тийм зүйл байгаагүй
Эрдэнэтуяа -
Энэ нь ямар хугацаатай явдаг вэ?
Баасанжав -
Нэг сар үргэлжилдэг хааяа 3-н сард нэг удаа явна. Тэр хүмүүсийн ажил төрөл нь болдоггүй
Эрдэнэтуяа -
Сүүлдээ соёлын довтолгоо аажмаар тогтворжсон уу?
Баасанжав -
Тиймээ хүмүүсийн амьдралын байдал өөрчлөгдөөд, цэвэр цэмцэгэр болоод ингээд ирхээр хугацаа нь уртсаад үе үе нэг үздэг.
Баасанжавын Эхнэр -
Муу айлд бол 3 дахь өдөр болгон үздэг байсаэ
Баасанжав -
Тэр чинь бол төв сууриндаа тэгнэ үү гэхээс хөдөө сууринд бол
Эрдэнэтуяа -
Аа муу айлдаа долоо хоногийн гурав дахь болгонд уу?
Баасанжавын Эхнэр -
Аан ха долоо хоног болгоны 3 дахь өдөр
Баасанжав -
Айлуудаар явж байгаа хүмүүсийн зав чөлөө нь болохгүй бол өөрийн гэсэн биет төлөөлөгчөө явуулдаг. Бие төлөөлгч гээд эмнэлэгт нэг хүн байна ш дээ. Одооэмчийн бие төлөөлөгч гэдэг юмуу, сувилагчийн бие төлөөлөгч гээд. Тэр үед биет төлөөлөгч гэдэг хүмүүс явдаг л юм л даа. Жишээлбэл миний биет төлөөлөгч гэхэд манай охин байхад миний оронд айлуудаар явж бичиг аваад явчихна. Энэ айл муу энэ айл сайн гэсэн бичиг. Тэр үед маш ширүүн байсан айлуудаар ороод хамаг орны хөнжил, гудасыг хуулаад задалж үздэг байсан.
Эрдэнэтуяа -
Эрхтэй бүр
Баасанжав -
Эрхтэй. Энийг чинь задлаад л
Баасанжавын Эхнэр -
Бид нар чинь эхээс еёүүлээ байсан юм. аавых чинь 3 удаа Соёлч айл диплом хүртэж байсан ш дээ.
Баасанжав -
Одоо ам бүлтэй байдаг юм. Манайх чинь 6-н ам бүлтэй бол 6-н цагаан хэрэглэлийн даавуутай байх.
Эрдэнэтуяа -
Тэр үед хашаатай болсон уу?
Баасанжав -
Өө тэгсэн, болчихсон байсан. Тэр үед хүн болгоны амьдрал дээшилж айл бүр хашаатай болсон, нойл цэвэрхэн тэгээд түр хүмүүс бүх зүйлийг л шалгаж үздэг. 1970-аад оны сүүлээс эхлээд 1980 он гараад эхэн үеэс айл болгон жигдрээд их сайхан болсон л доо.
Эрдэнэтуяа -
Шалгуулалтгүй юу?
Баасанжав -
Өө шалгуулалтгүй тэхдээ 2, 3-н сард нэг удаа айлуудаар явж үзээд л. Нэг ийм соёлч айл гээд л бичиг өгөөд, заримд нь бол гахай тавиад л. Гахай тавьсан айлд нь 3 юмуу 4 хоноод нэг үздэг, үзчихээд л. Улсууд чинь нэг удаа гахай авсан хоёр дахь дээрээ гахай авахгүй гээд
Эрдэнэтуяа -
Нэрээ бодоод л
Баасанжав -
тийм нэрээ бодоод л. Гэр орноо янзын сайхан цэвэрлээд л аяга шанагаа угаагаад л бүх юмаа тусад нь тавиад л дараагийн хүн ороод ирэхэд бол тэр хүн орж ирээд л гараад явчихна. Тэртээ тэргүй нэг л хэлүүлнэ ш дээ. Олон дахин
Баасанжавын Эхнэр -
Тэгэхдээ тэр муу айлуудыг соёлч диплом авсан айлуудаар оруулж үзүүлдэг байсан.
Эрдэнэтуяа -
Дагуулаад явах уу?
Баасанжав -
Тэр айлыг очиж үз гээд л.
Баасанжавын Эхнэр -
Бүр дагуулаад явдаг байсан. Тэгээд тэр айлдаа хурал хийдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан нөгөө соёлч диплом авсан айлд.
Баасанжав -
Тийм. Тэгээд дараагаар нь болохоор
Баасанжавын Эхнэр -
Тэр гудамны айлуудыг цуглуулаад хурал хийгээд, аавынд нэг тимй хурал хийж байсан
Баасанжав -
Тэр чинь төв сууринд тэгж байсан болохоос биш хөдөө тийм юм байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Хөдөө ямар байдалтай байх уу?
Баасанжав -
Хөдөө болохоор яахав дээ. Дандаа нөгөө ердийн хөсгөөр айлаа хэсээд л дүнг нь тавиад л явчихна. Хамгийн сүүлд бригадын хурал хийхээр бүх дүнг нь дуудаж өгнө. Аа тэгээд дүнг нь дууаад сард нэг удаа бригад дээрээ хурал хийчихээд дараагаар нь дараагийн сард нь айлууд нь тэнцэнэ ш дээ. Улсууд тэнцээд байхад чинь манайх тэнцэхгүй байхдаа яадаг юм гээд л. Бас л бүх юмаа аваад л угааж арчиж индүүдээд л цогон индүү баричихаад индүүдээд л байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд соёлын довтолгоон жигдрээд дууусах шатандаа орсон бэ?
Баасанжав -
1985, 1986 онуудаас эхлэн жигдэрчихсэн байсан л даа. Тэгэлгүй яахав айл бүхэн шалтай. Дээр үед чинь шал гэж байдаггүй байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоогоор шалтай байлгахыг шаардах уу?
Баасанжав -
Тэр үед юм дэвс гэнэ л дээ. Хулдаас энэ тэр байхгүй. Шал гэж ерөөсөөн байдаггүй. Зуухны хоёр талаар малын шир үхрийн шир энэ тэрийг л дэвсэнэ. Тэр үед үхрийн хөм гэж ярьдаг байсан л даа. Үхрийн ширийг дөрвөлжилж аваад л давхарлаж дэвсээд хойгуураа эсгий дэвсээд, эсгий дээрээ өнгөлчихнө даалинбаар. Тэгээд тэр үед гайгүй бололцоотой айлууд нь дрожж дэвсдэг. Хивс энэ тэр гэж тэр үед байхгүй ээ. 1980-аад оны үед хивс байлгүй яахав. 1980-аад оны үед айл болгон шалтай болчихсон хүний амьдрал дээшилчихсэн. Соёлын довтолгоон тэртээ тэргүй хэрэгжчихсэн байсан үе. 1990 он болоод л 1990 оноос нэгэ хэсэг эвгүйдэж ирээд л сүүлдээ жинхэнэ чинь нөгөө оо сойз бүх юм элбэг, ёстой мөнгө мэдэж л авдаг болчихсон доо. Нэг ховордож ирээд тэгээд элбэгүээд одоо болтол л явж байна. 1990 оноос 2007, 20008 гээд одоо болтол хүнээр хэлүүлэхгүй одоо үед чинь өөрсдөө хувцас хунараа угаана, ор дэвсгэр даавуугаа угаачихна, гэр оронгоо цэвэрлэчихнэ. Соёлч айлын ач тус байсан байх л даа. Тэрний нөлөө байгаа л даа. Тийм тийм л болчихож байгаа юм.
Одоо хөдөөний захын айлд очоод хоноход чинь хөнжилтэй давуу өгнө ш дээ. Тэр үед чинь бүр 1970 хэдэн онд тийм юм байгаагүй ш дээ. Одоо бол захын айл хөнжил гудас дэвсээд л өгнө дөө. Тэрний ач гавьяагаар соёлын довтолгоогоор жигдэрсэн гэх юмуудаа. Сүүлдээ жигдэрчихсэн үе юмдаа.
Эрдэнэтуяа -
За таньд баярлалаа.
Баасанжав -
Зүгээр зүгээр
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.