Altangerel


Basic information
Interviewee ID: 990001
Name: Altangerel
Parent's name: Danzan
Ovog: Atagantsongol
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Buriad

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Altanbulag sum, Hyaraan sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
democracy
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Та аль аймаг аль сумын уугуул иргэн бэ? Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Алтангэрэл -

Тиймээ тийм. Миний уугуул нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өсч төрсөн. 1990 онд ардчилал анх үүсэхэд 90 онд үүссэн ш дээ. Манай монголчууд ардчиллыг зөв хийгээгүйгээс ардчиллыг буруу хийснээс ард түмний амьдрал бидний амьдрал социализмын үеэс одоо доошилж байна л даа. Хувьчлал зөв хийгээгүй учраас улсын өмчийг устгаж ард түмэнд өмчийг ойртуулна гэж энийг зөв л эхэлсэн л дээ. Эрх мэдэлгүй байсан ард түмэн чинь өөрөө хувийн өмчтэй болж, мал ахуйтай болж ард түмний амьдрал ахуй дээшилж байсан л даа ардчиллын үед. Тэгэхдээ одоо манайх ардчиллыг зөв хийгээгүй учраас аажим зөв хийсэн бол ардчилал болох байсан юм. улсын одоо үйлдвэр мал ахуйг хувьд нь малыг одоо хувьд нь өгсөн ш дээ. Хувьд нь өгөхдөө ганц хоёрхон хүнд нийтэд нь тэгш өгөөгүй учраас цөөхөн хэдэн хүмүүс мал аж ахуйгаа тэгш хувааж өгч чадаагүй. Үйлдвэрийг ч ард түмэнд том том үйлдвэрүүдийг хувьчилж өгсөн, зөв хувьчлаагүй учир одоо үйлдвэр ер нь байхгүй болчихоод байна ш дээ. Манай улсад томоохон үйлдвэрүүд дуусч, дуусах юу байхав дээ хувьчлаад.нэгдэл сангийн аж ахуй буруу хувьчилснаас одоо газар тариалангүй, одоо өөрийнхөө гурилаар бүх ард түмнээ гурилаар, тариа ногоогоор хангачихаад байдаг байсан. Гадаадад социализмын үед тэр байхгүй, зөвхөн монгол улсын өөрсдийн ард түмнээ хангаж чадахгүй байна ш дээ. Сангийн аж ахуй нэгдэл. Одоо том том сангийн аж ахуйнууд манай улсад хичнээн олон байлаа. Тэр сангийн аж ахуйнууд, гахайн ферм, мал том сангийн аж ахуй, техник эд нар хувьчлалаар, буруу хувьчилснаас өөрсдөө үйлдвэрлэлээ явуулж, газар тариалангаа хөгжүүлж чадахаа байсан. Одоо гадаа гурил авч байна. Ард түмний амьдрал их хомсдож байна. Мал аж ахуйгаа буруу хувьчилснаас болж нэг хэсэгхэн цөөн тооны хүмүүс мал аж ахуйгаа авчихсан, хувьчлаад.

Эрдэнэтуяа -

Хувьчлал анх хэдэн оноос эхэлсэн бэ?

Алтангэрэл -

1993,1992 оноос хувьчлал явагдсан.

Эрдэнэтуяа -

Ардчилсан хувьсгал гараад ардчилал гараад тэгээд хувьчлал явагдаж эхэлсэн юмуу.

Алтангэрэл -

Тиймдээ

Эрдэнэтуяа -

Ардчиллын уриа лоозон нь хувьчлал байсан уу, үгүй юу?

Алтангэрэл -

Тийм. Хувьчлалаа манайх зөв хийсэн бол. Хувьчлал гэдэг чинь ард иргэддээ мал аж ахуй, үйлдвэрийн ард түмэндээ бүх өмчөө, ард түмэн социализмын үед өмчгүй байсан. Ардчилал хувьчлалын буянаар ард түмэн өмчтэй болсон л доо. Өмчтэй болж ард түмэн чинь, малгүй байсан ард түмэн бүх нийтээрээ хувийн малтай болсон, үйлдвэрийн, сангийн аж ахуйн техник эд нараа цөмийг нь хувьчлалаар хувааж, ард түмэнд машин техник байхгүй бүх ард түмэнд улсын өмчийг тарааж ард түмэндээ олгосон. Дээр үед улсын өмч байсан бол ард түмэнд байшин хашаа, барилга энэ тэр байхгүй байсан ш дээ. Тэр үед бол. Одоо мал аж ахуй байхгүй цөөхөн хэмжээний малтай байсан, одоо улсын бүх сангийн аж ахуйн малыг ард түмэнд хувьчлалаар өгсөн ш дээ.

Эрдэнэтуяа -

Малыг ард түмэнд хувьчлахдаа ямар байдлаар хувьчилж байсан юм бэ? Хуваагаад өгчих юмуу, ямар улсууд малтай үлдсэн юм. Сангийн аж ахуйн малчин гэж байсан юмуу тэд нартаа хуваагаад өгцөн үү?

Алтангэрэл -

Манайх одоо хувьчлал гэдэг нь гол нь жигд хувьчлаагүй л дээ. Зарим нь жигд хувьчилбал малыг бол мал аж ахуй дээр ажиллаж байгаа улсуудад одоо жигд хувааж чадаагүй. Зөвхөн мал аж ахуй дээр байгаа, ажиллаж байсан улсуудад голчлон малаа өгсөн.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйн малчид л юм байна ш дээ.

Алтангэрэл -

Тийм, ажиллаж байсан улсуудад голчлон малаа өгсөн дөө.

Эрдэнэтуяа -

Малчид нь малтай болчихдон юм байж, жирийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс, төрийн албан хаагч нар яаж хувьчлалд оролцож байсан бэ?

Алтангэрэл -

Тэднийг чинь мал аж ахуй байгаагүй. Тэд нарыг чинь өмч хувьчлалаар хувьцаа мачгаар их бага хувьцаа гэж гарсан. Бүх иргэддээ хувьцаа өгч байсан л даа. Улсааса их бага яган тасалбар гэж өгч байсан. Нийт 10000 төгрөгний тасалбар өгсөн байсан юм. Бүх ард түмэнд.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу юмуу. Одоо нэг үйлдвэрийг тэдэн ширхэг хувьцаа болгоод л хүмүүст өгчихөж байгаа муу?

Алтангэрэл -

Тийм

Эрдэнэтуяа -

Тухайн үйлдвэрийн нийт үндсэн хөрөнгийг шууд хувьцаанд шилжүүлээд, тэр хувьцааг ард иргэдэд хуваагаад өгчихөж байгаа юмуу.

Алтангэрэл -

Тиймээ тийм, тэгж байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нь тэгээд ямар байдлаар уу?

Алтангэрэл -

Нэг хүн чинь 10000 төгрөгний хувьцаа гэж байгаа юм. Цэнхэр ягаан тасалбар гэж өгсөн. Цэнхэр, ягаан тасалбар гэж өгсөн. Цэнхэр тасалбар нь 7000, ягаан тасалбар нь 3000 төгрөгний хувьцааг бүх ард түмэндээ өгсөн. Тэгээд одоо тэр хувьцааг авсан улсууд чинь улсын үйлдвэрүүд компанийн авсан хувьцаагаа өгч байсан байгаа юм л даа. Авсан хувьцаагаа тэд нар нь тухайн үед байсан үйлдвэрүүд нь ашигтай ажиллавал тэр хувьцаагаа өгч байгаа улсуудад зохих хувьцааны жилийн ашгийг тараадаг байсан.

Эрдэнэтуяа -

Хувьцааны ноогдол ашиг

Алтангэрэл -

Тийм , хувьцааны ноогдол ашиг. Тухайн үед мал аж ахуй, үйлдвэр нь ашигтай ажилласан бол ашгаасаа хувьцаа өгсөн нэг хүнд чинь 10000 төгрөгний, нэг үйлдвэрт жишээ нь гэр бүлийн таван хүн байсан бол 5 хувьцаа өгөх нь байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ягаан, цэнхэр тасалбар нь 7000, 3000 төгрөг гээд нэг хүнд нэг нэг л өгчих юм байна ш дээ.

Алтангэрэл -

Тийм

Эрдэнэтуяа -

Тэгээд л нэг хүнд 10000 төгрөгний хувьцаа болж байгаа юм байна ш дээ.

Алтангэрэл -

Тийм, олон ам бүлтэй олон хувьцаа авна.

Эрдэнэтуяа -

10 ширхэг хувьцаа гэсэн үг ш дээ. 5 ягаан, 5 цэнхэр

Алтангэрэл -

Тиймээ тийм, 5 ягаан, 5 цэнхэр

Эрдэнэтуяа -

Хүн болгон тэрэнтэй үлдээд тэрийгээ өөрсдөө зарсан юм болов уу? Хүн бүхэн яг тийм компаний хувьцааны ноогдол ашиг, би тэр компанид хувь эзэмшдэг

Алтангэрэл -

Тэр хувьцааныхаа тасалбарыг тухайн үед жишээ нь арьс ширний үйлдвэр, томоохон үйлдвэрүүд хувьцаагаа өгдөг байсан юм. Тэр үйлдвэрүүд нь ашгаа өгвөл ашиг олбол ард түмэнд зохих хэмжээний ашгаа тэр өгч байсан юм л даа.

Эрдэнэтуяа -

Ард иргэд бүгд тэр хувьцаанд хамрагдаж чадсан уу?

Алтангэрэл -

Миний бодлорр ард түмэнд жигд тарааж чадаагүй, зарим нь хувьцаа авч чадаагүй улсууд байх шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Ямар улсууд нь авч чадаагүй юм бол

Алтангэрэл -

Тэр нэг ажил төрөл хийдэггүй, зүгээр нэг бүртгэл тооллогогүй ажил төрөлгүй улсууд авч чадаагүй үлдчихсэн юм шиг байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

Бүртгэл тооллоготой, ажил төрөл ямарваа нэгэн компанид харьяалагдаж ажил төрөл хийдэг байсан хүмүүс яг бүгдээрээ хүртэж чадсан уу?

Алтангэрэл -

Тэр авсан байх. Тэр ер нь харин гол нь тэр хувьцаагаа мэдлэг боловсролоосоо болж хувьцаагаа зарим нь тэр, зарим нь ямар ч хувьцаа өгөөд тэрийгээ цааш нь дамжуулж борлуулж чадаагүй улсууд их хохирсон байгаа юм. Ер нь улсууд хувьцаа өгөөд зарим хэсэг нь тэр хувьцаагаа борлуулж чадаагүй байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Та хувьцаа авсан уу?

Алтангэрэл -

Би аваад бөөний бараа баазад өөрийнхөө хувьцааг өгөөд тэр нь бөөний бааз нь 2, 3 жил ажиллаад сүүлд нь дампуурлаа гээд байхгүй болчихсон. Албан байгууллагууд нь дампуурлаа гээд мөнгө хувьцаа байхгүй болчих юм л даа. Албан газар нь өгсөн газар нь.

Эрдэнэтуяа -

Тухайн компаний за нэг компани 200 ширхэг хувьцаатай тэнцэх хэмжээний нийт хөрөнгөтэй байлаа. 200 ширхэг хувьцаа ягаан цэнхэрээрээ яг 100, 100 ширхэг гэж бодьё. Тэгвэл тэрийг 100 хүн л эзэмшинэ ш дээ.

Алтангэрэл -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр 100 хүн яг тэгш эрхтэй ш дээ. 10000, 10000 төгрөгний. Ямар хүн нь тэр компанийг, үйлдвэрийг, байгууллагыг удирдаад тэрнийг цаашаа зохицуулаад явж байна вэ? Улсаас хүн томилчихож байна уу? Эсвэл дундаасаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгож байна уу? Ямар хүмүүс эзэмшээд сүүлд нь дампуурал зарлаад байна аа?

Алтангэрэл -

Тэр ингэсэн тэр ийм учиртай тэр тухайн үед компани одоо жишээ нь улсын үйлдвэрийн оронд чинь компани гэж, улсын үйлдвэрийн жишээ нь шүдэнзний үйлдвэр ч юмуу, Дарханы мах комбинат ч юмуу тэр хувьцаагаараа үйлдвэрлэл байгуулсан юм байгаа юм л даа. Компани тэр үед бий болсон ш дээ. Тэр компанидаа тэр хувьцаагаа жишээ нь тэр компани ашигтай ажиллавал тэр хүнд өгдөг, ашиггүй ажиллаад тухайн үед тэр чинь хувьцаагаа буруу л юм хийцэн байгаа юм л даа. Манайхны хувьд бөөний бараа бааз гэж анхан хувьцаагаа өгсөн тэнд ажиллаж байснаа сүүлдээ тэрийг чинь янз бүрийн шалтаг заагаад хувьцаагаа ашиггүй 5, 6 жил дараа тэр үйлдвэрлэл нь компани нь дампуурлаа гээд л байхгүй болчихно.

Эрдэнэтуяа -

Хувьцаа эзэмшигч нь л хохирч байгаа юм байна даа

Алтангэрэл -

Тийм, хувьцаа эзэмшигч нь л хохирч байгаа юм

Эрдэнэтуяа -

Хэн хожих вэ? Компаний дарга байсан хүн л хожих уу?

Алтангэрэл -

Компаний тэр компани байгуулж байсан захирал компаний улсууд л хожиж байсан. Т эд нар өөрсдөө хожоогүй л гэдэг юмдаа. Компани явуулж байсан компанийхан л.

Компаниа зөв ажиллуж чадаагүй учраас

Эрдэнэтуяа -

Ер нь хувьчлал 1992, 1993 оноос

Алтангэрэл -

Бараг 1992 оноос л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Ер нь анх зурагтаар, радиогоор ард иргэдэд хувьчлалын ашиг тус ийм байдаг юм, хувьчлал явагдаж байна гэж сурталчилгаа хийж байсан уу? Эсвэл дээрээс албадлагаар хувьчлал явагдаад, хувьцаагаа хүмүүст тараагаад яг ямар байдлаар

Алтангэрэл -

Тэр одоо хувьцаа гэж сурталчилгаа гэж явагдаж ард түмэндээ тэрийг чинь одоо ард түмэнд бид ойлгохдоо ард түмэнд бүх өмчийг улсын өмчийг цөмийг ижилхэн л өмтэй болж байгаа хэрэг ш дээ. Ягаан тасалбар чинь өмч л гэсэн үг ш дээ. Тэгж бид нарт ойлгуулж байсан юм л даа. Тэгэхэд нэг хэсэг зальтай улсууд тэр ягаан тасалбарыг чинь хүн худалдаж авдаг байсан юм байгаа юм. тэр чинь уг нь 10000, тэгсэн чинь улсууд компани байгуулна гэж тэрийг одоо мэдэхгүй улсууд бага үнээр 10000 төгрөгний хувьцааг чинь 4000-5000 төгрөгөөр өгч компани байгуулж байгаа удирдах улсууд нь авдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ард иргэдээс худалдаад авчихдаг. Ард иргэд хувьчлалын талаар мэдлэг хомс байсны улмаас

Алтангэрэл -

Тийм, ард иргэд мэдлэг хомс байсны улмаас. Тэгж өгчихөөд тэрийгээ одоо энэ том үйлдвэрүүдийг хувьцаагаар худалдаад авч байсан байгаа юм л даа. Дандаа ер нь голдуу улсууд ард түмэнд өгсөн хувьцаагаар ард түмнээс 5000 төгрөг ч юмуу 2000-3000 төгрөгөөр аваад тэрүүгээрээ цаанаасаа том үйлдвэр худалдаж авч байсан байгаа юм. үйлдвэр компанийг байгуулаад улсын өмчийг, жишээ нь гурилын үйлдвэрийг чинь хувьцаагаар худалдаад авч байсан байгаа юм. Нэг хэсэг хүн.

Эрдэнэтуяа -

Гурилын үйлдвэрийн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүсээс хямдхан аваад тодорхой хэмжээний бага зэрэг мөнгөтэй улсууд гурилын үйлдвэрийг хүмүүс өөрсдийн болгоод.

Алтангэрэл -

Тэгж л одоо гол нь тэгж л авч байсан юм л даа.

Эрдэнэтуяа -

Хувьчлалаар тэгээд үйлдвэрүүд хувьчлагдлаа гээд үйл ажиллагаа нь хэр явагдаж байсан бэ? Олон хүмүүс болохоор бие биенээсээ өрсөөд бие биенийгээ хардаад үйл ажиллагаа нь доголдох үе гарахуу? Эсвэл хувьчлал явагдаад таны бодлоор ашиг тус хэр гарав аа? үйлдвэрлэл дампуурч байсан уу? Ард иргэдэд ашиг гараагүй юмаадаа таны бодлоор

Алтангэрэл -

Одоо ингээд хувьцаа авахад чинь ард түмэнд жигд ард түмэн ухамсрын хувьд хэсэгхэн улсууд Сангийн аж ахуй, мал, техник чинь цөөхөн улсуудын гарт орчихсон байгаа юм л даа. Ард түмэн чинь цөм ижилхэн эзэмших ёстой эзэмшиж чадахгүй, тухайн үед алба хааж байсан улсууд нь Сангийн аж аухйн хөрөнгийг чинь нэг хэсэг нь бөөн авчихсан байгаа юм. трактор, бригадын трактор хөрөнгийг, тэгээд мал аж ахуйг чинь жигд аваагүй тэр алба хашиж байсан цөөн хэсэг улсууд аваад үйлдвэрлэл явуулж ард түмнээс хувьцааг нь хямдхан үнээр худалдаж аваад. Тэрийг чинь манайхан хувьчлал буруу хийснээс ард түмний амьдрал жигд сайжрахгүй, уул нь хувьцаа ард түмний амьдрал жигд сайжраад ард түмэн хөрөнгөө жигд хувааж авсан бол ард түмний амьдрал жигд сайжрах байсан. Манай улс даяар хувьчлал буруу явагдсан одоо ч яригддаг, манайд хувьчлал буруу явагдсан. Нэг хэсэг улсууд нь хөрөнгөжөөд бусад нь ямар ч үгүй хэсэг нь хувьцаагаа өгөөд ард түмний ухамсарт жигд ухамсарлаж чадаагүйгээс одоо тэрний үр шим одоо хүртэл гараад байна ш дээ. Ард түмэнд жигд хөрөнгөө өгөхгүй, хэсэгхэн хүн баяжаад ард түмний ядуурал гэдэг чинь хувьцаагаа жигд ард түмэндээ хувааж чадаагүйгээс ард түмний ядууралд орчихож байгаа юм ш дээ. Нэг хэсэг алба ажил ухамсартай улсууд нь хөрөнгөө аваад тийм учраас ядуурлын эх үүсвэр ард түмний ядуурал хувьчлал буруу явагдсанаас ард түмний амьдрал ядуурал хоосон, монгол орон хөгжихгүй байна гэдэг чинь жигд хуваарилж чадаагүйгээс хувьчлал буруу явагдаж, ард түмний амьдрал сайжрахгүй, баян хоосны ялгаа гэдэг чинь хувьчлал буруу явагдсанаас эхлэд эх үүсвэр нь гарч байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Ямар байгууллагууд хувьчлалд хамрагдаж байсан юм бэ?

Алтангэрэл -

Үйлдвэрүүд, нэгдэл, сангийн аж ахуй бүх газар л хамрагдсан л даа. Төсвийн байгууллагаас бусад нь хувьчлалд хамрагдаж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Сургууль, цэцэрлэг, ясли зэргээс бусад нь

Алтангэрэл -

Тийм, төсвийн байгууллагаас бусад нь үйлдвэрүүд, хөдөө аж ахуй, нэгдэл, сангийн аж ахуй тэд нөр л одоо хувьчлалд хамрагдаж байсан. Ахуй үйлчилгээ, худалдаа, бүх л газар хувьчлалд орж байсан байгаа юм. аж ахуйн газар бүхэн хувьчлалд хамрагдаж байсан юм. Улсын төсвийн газар, цэцэрлэг, ясли, удирдах сум багийн захиргаа зэрэг төсвийн байгууллагаас бусад нь хувьчлалд хамрагдаж байсан. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрүүд, гурилын үйлдвэр, мод боловсруулах, манай мод боловсруулах үйлдвэр бүх л газар хувьчлагдаж байсан. Тийм учраас манайхан хувьцаа, өмч буруу явагдсанаас жишээ манай сэлэнгэд гэхэд 1500-аад ажилчинтай модны үйлдвэр, 800 ажилчинтай гурилын үйлдвэр хувьчлал буруу явагдсанаас ямар ч үндэс байхгүй одоо тэр сайхан тоног төхөөрөмж, гурилын үйлдвэр гэж байсан байхгүй, шүдэнзний үйлдвэр гэж байсан байхгүй. Сэлэнгэд чинь гол том 3 үйлдвэр байсан, хувьчлал буруу хийгдсэнээс юу ч үгүй болоод байна ш дээ. үйлдвэр нь дампуураад буруу хийгдсэнээс ямар ч цааш нь үйлдвэрийг ажиллуулах мэдлэг чадваргүй хүмүүс хөрөнгийг нь авчихсан учраас цааш нь ажиллуулж чадахгүй.

Эрдэнэтуяа -

Дампуураад, ард иргэд нь ажилгүй болоод

Алтангэрэл -

Тийм дампуураад, тэгээд одоо ажиллаж байсан, үйлдвэр дампуурна, тэнд ажиллаж байсан улсууд чинь хүн хувьдаа аваад хувьцаагаа аваад ажиллуулаад цааш нь хөгжүүлэх юм байхгүй. Зөвхөн жаахан баяжиж аваад, тэр гурилын үйлдвэрт чинь хичнээн сайхан машин техник, тэд нар одоо нэг хэсэгхэн хүн хөлжөөд баян хоосны ялгаа хувьчлал буруу явагдсанаас гарч байгаа юм л даа. Жишээ нь одоо манайхан манай Сэлэнгэд чинь энэ олон үйлдвэр дээр энэ олон ажилчин тэнд байсан, одоо тэр ажилчид юу ч байхгүй. Хувьчлал буруу хийснээс цаашаа ажиллах чадвар байхгүй, хөрөнгө мөнгө байхгүй дампуурлаа гэдэг чинь, тэгээд дампуураад ажилчид чинь гурилын үйлдвэрт ажиллаж байсан 800, мод боловсруулахад ажиллаж байсан 1500 ажилчин ажилгүй болоод ядуурал хоосрол эндээс гарч байгаа юм л даа. Ард түмний амьдрал доошилчиж байгаа юм л даа. Буруу хувьчлал явагдсанаас өмч жигд хувьчлаад жигд ажиллаж чадаагүй учраас ядуурлын эх үндэс гарсан юм даа. Тэгээд 1990 оноос одоо 18, 20-иод жил ард түмний амьдрал дээшлэхгүй байна ш дээ. Манай монгол би бодохдоо хувьчлал буруу явагдсанаас болж ард түмний амьдрал дээшлэхгүй, ингээд ядууралд орж туульдаа хүрч байна баян хоосны ялгаа гарч байна. Энэ одоо ер нь хувьчлалыг чинь зөв хийсэн бол ард түмний амьдрал жигд сайжрах байсан. Тэгэхгүй ард түмэндээ сурталчилгаа ч тэр үед өмч хувьчлалын сурталчилгаа байхгүй, ард түмний мэдлэг боловсрол байхгүй учраас л.

Эрдэнэтуяа -

Ард түмэн хувьчлал гэж юу байдаг тухай

Алтангэрэл -

Тийм сурталчилгаа муу хийгдсэн у чраас

Эрдэнэтуяа -

Хувьцаагаа яаж ашиглахаа мэдэхгүй

Алтангэрэл -

Тийм, ард түмэн сайн мэдэхгүй учраас ард түмэн тэгээд

Эрдэнэтуяа -

Хувьцаагаа хямдхан зараад, хувьцааны ноогдол ашиг авахаа мэдэхгүй

Алтангэрэл -

Ахуйн үйлчилгээ, худалдаа хамгийн түрүүнд эд нар чинь орсон ш дээ. Үйлчилгээний байгууллагыг хувьчлахад. Худалдаа, ахуй үйлчилгээг чинь тухайн үед ажил хийж байсан улсууд нь авахгүй цөөхөн хэдэн улсууд нь авч хувьчлалаар авч ард түмний амьдрал ахуй, тэр одоо нийтийн ахуй худалдаа үйлдвэр их муу болсон л доо. Ард түмний чинь худалдаа гэхэд цөөхөн хүмүүс ард түмний ачаар, би түрүүн ярьж байсан жигд биш ард түмний ухамсар мэдлэгээс жигд тэрэндээ орохгүй цөөхөн улсууд жишээ нь нэг дэлгүүр байхад чинь цөөхөн хувьцаа өгч байна гэж хэдхэн ганц хоёр хүн аваад л, тэндээ цөөхөн хүн 20, 30-аад хүн ажиллаж байсан бол 2,3-хан хүн хувьдаа авч ажиллаад л, тэгээд л нөгөө улсуудаа ажилгүйдэл рүү шахаж гаргаж байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь цомхотгол их явагдаж байсан уу?

Алтангэрэл -

Цомхотгол гэждээ, нөгөө юу улсууд үйлдвэрийг авчихаад цөөхөн хэдэн хүний хувийн өмч болчихоод нийт байсан улсууд цөмөөрөө тэндээ ижилхэн жигд ажиллуулахгүй цөөхөн хэдэн ах дүү садангаараа нэг дэлгүүрийг чинь цөөхөн хүн хувьцаагаараа авчихаад тэр дэлгүүрээ 10 хүн ч юмуу ах дүүгээрээ таньдаг талаараа цөөхөн хүн ажиллуулчихдаг. Бусад хуучин ажиллаж байсан улсууд нь ажилгүй болж шахагдаж гараад л.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо ер нь таны ярьсан мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан нийтдээ 1500, гурилын үйлдвэрт 800, нийлээд 2300-аад ажилчид хаашаа шилжсэн бэ? Юу хийж байсан бэ?

Алтангэрэл -

Одоо тэр чинь хувьчлал буруу хийснээс тэр чинь ажилгүй болоод ажилгүйчүүд болоод л, үйлдвэр нь хаагаад, цомхотгоод цөөхөн 200-аад, 300-аад хүн ажиллуулж байсан л даа. Бүх тасаг цехийг нь цөөрүүлцэн,хэсэгхэн хүн ажиллаад, жишээ нь 1500 хүн ажиллаж байсан газар 300 хүн үйлдвэрийг аваад, үйлдвэрийн жижигхэн үйлдвэр болгож ажиллаад. Тэрнээс болж ядуурлын эх үүсвэр хувьчлал буруу явагдсанаас ард түмний амьдрал. Тэр олон улсууд чинь 1500 хүн ажиллаж байсан бол 500 хүн ажиллуулаад 1000 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байсан ш дээ. Жишээ нь. Тэрний хор уршиг одоо хүртэл арилахгүй ажилгүйдэл үүсээд.

Эрдэнэтуяа -

Орон сууц хувьчлагдаж байсан уу?

Алтангэрэл -

Орон сууц сүүлд хувьчлагдсан л даа. Бараг 2000 оноос, 1998, 1999 оноос хувьчлагдаж тэр байгаа улсуудад нь байранд байсан улсууд нь хувьчлаад, ард иргэдэд тэр оршин сууж байгаа хүмүүст нь өгсөн ш дээ. Тэгээд сангийн байранд байсан улсууд нь хожоод гэр байранд байсан улсуд нь юу байх юм, юу ч байхгүй л хоцорч байсан юмдаа.

Эрдэнэтуяа -

Та өөрөө ямар мэргэжилтэй ямар ажил хийдэг хүн байсан бэ?

Алтангэрэл -

Би тэр үед худалдаанд ажил хийж байсан, манай бөөний бараа бааз гэж тэр үед хувьчлагдаад тарж байсан л даа, тарсан л даа. Дэлгүүр хоршоонууд чинь цөм хувьд очоод, бөөний бааз, бараа хангах тэрэнд би тасалбараа гэрийнхээ 5 хувьцааг тэнд өгч байсан юм. 5 хувьцаа өгөөд үр ашиг нь 1995, 1996 оноос бөөний бараа бааз дампуураад ажиллах чадваргүй болоод тэгээд тэр бид нар хувьцаагаа өгсөн хохирч л байгаа юм л даа. Тэгээд хувьцаагаа нэг хэсэг зальтай улсууд нь хувьцаа авч ажиллуулж, алба хашиж байсан зальтай улсууд нь хувьцаагаар баяжаад хувьцаа мэдэхгүй улсууд нь дампуурлаа гэсэн нэрийдлээр байхгүй болж байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Та одоо хувьчлалыг жигд явагдсангүй, жигд явагдсан бол ард түмний амьдрал дээшилж, ард түмэнд өгөөжтэй байх байсан гэж ярьлаа. Ер нь таны бодлоор, сүүлд нь бодоод дүгнэж хэлэхэд ингэж хувьчлал явагдсан бол, хувьцаагаа ингэсэн бол ашигтай байж гэсэн бодол төрдөг үү?

Алтангэрэл -

Миний бодлоор одоо бодоход хувьцааг ер нь жигд тарааж сурталчилгаа сайн байгаад, ард түмэнд жигд ойлгуулж, ингэж ажиллавал ийм байдаг, хувьцаага 10000 төгрөгөөр борлуулах ёстой, тийм юм байхгүй 5000, 6000 мянга, 2000, 3000 мянга бэлэн мөнгөөр компани байгуулж байгаа үйлдвэрлэлийг ч юмуу жижигхэн газрыг дэлгүүр хоршоог худлаа бутаргаад салгацан ш дээ. Тэр нь одоо ард түмнээс ард түмэн ч гэж юу байхав хувьцаан дээр ажиллаж байсан улсууд цөөхөн хэдэн төгрөгөөр 10000 төгрөгний хувьцааг чинь 2000, 3000-аар аваад хэсэгхэн улсын өмч байсан юмыг чинь худалдаж авч байсан юм байгаа ш дээ. Хувьцаагаараа жишээ нь дэлгүүрийн бараа таваар, дэлгүүрийг чинь тэр чигээр нь, дэлгүүр чинь 300, 400 мянган төгрөгний бараа материалтай, тэр чигээр нь байр орон, үл хөдлөх хөрөнгөтэй нь худалдаж авсан байхгүй юу. Хувьцаагаараа нэг хэсэг улсууд худалдаж аваад ажиллуулж байсан юм. тэр худалдаж аваад ажиллуулахдаа ард түмний сурталчилгаа муу явагдсан учраас ард түмэн тэрийг ойлгохгүй, хөдөлмөрчин ажилчид ойлгохгүй учраас ойлгож байсан хэсэгхэн улсууд нь худалдаж аваад тэрийгээ аваад ажиллуулаад, бусад нь ойлгохгүй. Хамгийн гол нь өмч хувьчлалын сурталчилгаа их муу явагдаж байсан. Тэрнээс болж бид мэдэхгүй хэсэгхэн нь аваад. Бид нар одоо цааш нь хувьцаагаараа аваад 10000 төгрөгөө өгөөд ганц мөнгөгүй алдчихна хэдэн төгрөг болгьё гээд улсууд 2000, 3000 төгрөгөөр зараад тэгээд л хохирч байсан байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

10000 төгрөгөөр аваад сүүлд нь энийгээ хадгалаад байвал юм болохгүй, одоо юм болж байга дээр нь гээд л

Алтангэрэл -

Тийм, юм болохгүй, юм болж байга дээр нь гээд л. Юм болж байгаа дээр нь 2000, 3000 төгрөгөөр ч гэсэн өгчихье гээд. Тэгээд тэр мөнгөө нийлүүлж хэсэг ойлгосон улсууд нь аваад, дэлгүүр хоршоо хувьдаа аваад л, жишээ нь дэлгүүрийг нь бараа таваартай нь худалдаж авч байсан байгаа юм.

Хувьцаа, ард түмэнд хувьчлалыг зөв хийсэн бол ард түмний амьдрал жигд сайжрах байсан гэж би бодож байгаа юм л даа. Манайхан ард түмэндээ жигд хувьцаагаа өгөхгүй, цөөхөн улсууд хувьцаагаараа үйлдвэр, албан газар, сангийн аж ахуйн техник, ер нь манай Сэлэнгэд чинь сангийн аж ахуй улсын үйлдвэрүүд байсан ш дээ.сангийн аж ахуй мал фермүүдийн, үл хөдлөх хөрөнгө, гахайн байр, малын ферм. Тэгээд одоо мэдлэг чадвар боловсролгүй улсууд аваад, жишээ нь том фермүүдийг аваад хэдхэн жилийн дараа фермээ дампууруулаад ажиллуулж чадахгүй, хувьчлалаар худалдаж аваад, хэдэн жилийн дараа дампуурлаа гээд, ямар ч хэрэггүй тэгээд улсууд хохирч байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд хүмүүсийн дампуурлаа гээд дампуурал зарлаж байгаа үнэхээр ажиллаж чадахгүй дампуурал зарлаж байна уу? Эсвэл хүмүүс хувьцаагаа нийлүүлцэн байгаа ш дээ, өөрсдөд нь ашигтай болохоор удирдлагууд дампууруулж байна уу? Аль нь байсан бэ?

Алтангэрэл -

Ганцхан гол нь байна ш дээ хүмүүс хувийн сонирхлоос болж байгаа юм. улсууд чинь жишээ нь нэг ферм худалдаж авсан ш дээ. Тэгээд фермийн малын өвс тэжээл авч чадахгүй, чадал мэдлэг нь хүрэхгүй улсууд аваад, малын өвс тоосыг өдөрт нь зохион байгуулж чадаагүйгээс, зардлаа нөхөхгүй, ажиллуулж чадахгүйгээс дампуураад, хувь нийлүүлсэн улсууд ч байхгүй, хувьцаагаа өгсөн улсууд байхгүй болчихож байгаа юм. Уг нь нэг фермийг аваад дундаа сайхан хувьцаагаа өгчихнө. Одоо сайхан жигд ажиллана, мал аж ахуйгаас олсон ашигаа хуваана. Тэгээд өөрснөө баяжаад хөрөнгөжөөд ирэхэд чинь, зарм нь хөрөнгөжөөд ирэхээрээ бусаддаа хувьцааны мөнгөө олон түмэндээ өгөхгүй, өөрсдөө баяжихын тулд тэгээд дампуурлаа гээд ажиллуулахгүй болчихож байгаа юм л даа. Цаасан дээр дампуурлаа гээд, улсаас үйлдвэрлэлээ дампуурууллаа гэж арга хэмжээ авдаггүй. Тэрнээс л болж байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Улсаас хариуцлага тухайн хүмүүстэй тооцоогүй.

Алтангэрэл -

Тооцоогүй, дампуурал зарлаад л, тэгээд л тэр алдагдлыг нь улс төлөөд л хохирч байгаа юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүст хувьчлал гээд хувьцаа өгчихөөд улс буцаагаад түүн дээр нь анхаарал хэр тавьсан бэ? Тэр хүмүүс хувьцаагаа яаж ашиглаж байна.

Алтангэрэл -

Тэр анхаарал муу тавьснаас ард түмний ухамсар мэдлэг, ард түмний хувьцааны талаар сурталчилгаа их муу явагдаж байсан байгаа юм л даа. Муу явагдсан ард түмэн жигд ойлгохгүй учраас

Эрдэнэтуяа -

Улсаас нэг удаа хувьцаа олгочихоод буцаагаад ард иргэддээ яаж ашиглах уу, хувьцаа гэж юу юм, цаад дампуурал зарласан компаниудын удирдлагуудтай

Алтангэрэл -

Тийм, улсаас удирдлагуудтай хариуцлага тооцохгүй. Тэгээд л өнгөрчихнө. Тийм учраас л ард түмэн ядууралд орчихсон байгаа юм.

Эрдэнэтуяа -

Бодлого нь жаахан алдаатай

Алтангэрэл -

Хувьчлалын бодлого тэр алдаатай болчихсон, хувьчлалын бодлого алдаатай явагдсанаас л. Бид нар одоо хувьцаа, буруу хувьчилснаас ард түмний амьдрал ахуй доошилсон гэж үзэж байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

За танд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.