Anonymous
![](../assets/images/interviewees/990137.jpg)
Basic information
Interviewee ID: 990137
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Boovchin
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: a little religious
Born in: Bayanzürh sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died
Father's profession: died
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
authority
industrialization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Байна уу нэг хоёр гурав, нэг хоёр гурав. Би гуравдугаар хороолол дахь Цэрэндолгорын Нэргүй-ийнд ирээд байна. Өнөөдөр 2ОО8 оны 3 р сарын 18.Анхныхаа ярилцагыг авах гэж байна. Чи бол сайн мэдэж байгаа даа Манайх
Социализмын үед хичнээн үйлдэртэй байсан бэ? Зөвхөн АРЬС ШИРНИЙ НЭГД байрлаж ЭЛ гэхэд арван гурван үйлдэртэй байсан.ӨӨ. Зөвхөн арьс ширний нэгдэлийн үйлдвэр гэхэдл арван гурван үйлдвэртэй байсан. НООСНЫ ҮЙЛДВЭРИЙН НЭГДЭЛ ЧИНЬ дотроо бас тав зургаан үйлдвэртэй. Пээ их том үйлдвэртэй байсан юм байна ш дээ. Тэгээд манайх чинь арьс ширний нэгдэл дотроо арван гурван үйлдвэр чинь дотроо юуны ямааны арьс боловсруулах үйлдэр, хоньны арьс боловс руулах үйэлдвэр, үхрийн шир болоовсруулах үйлдвэр үслэг боловсруулах үйлдвэр, засварын төв үйлдвэр, тэгээд еще эрдэм шинжилгээний төв, бүүр судалгаа шинэжилгээ хийгээд гарсан нөгөөболовсруулсан шинэ технологоо үйлдвэрт нэвтрүүлэнэ. САВХИН ЭДЭЛЛИЙН 1 р ҮЙЛДВЭР, САВХИН ЭДЭДЛИЙН 2 Р ҮЙЛДВЭР, тэгээд юу гуталын үйлдвэр, аа цэвэрлэх байгууламж, юу цэвэрлэх байгууламж гэж юу вэ? Нөгөө үйлдвэрүүдийн химийн матриалаар гарсан бүх усыг цэвэрлэх байгууламжиндаа тусгаад тэнд цэвэрлээд тэгээд төв руугаа шилжүүлэнэ. Бүүр лабортортой тийм байсан юм. Тэгээд анхан шатны боловсруулах үйлдвэр гээд хөдөө гадаанаас ирсэн худалдаж авса н түүхий эдээ энэ тэрээ анхан шатны боловсруулалт хийдэг. Тэгээд аягүй том, Одоо энэ ЭКСПО ТӨВИЙН энд тайлбрлаж бйлаа ш дээ. Одоо энэ МИШЭЭЛ ТӨВ гээд аан тийм МИШЭЭЛ ТӨВ ххххххгээд тэрэнд чинь анхан шатны боловсруулалтын төв гээд тодроо өчнөөн төчнөөн складтай, тэрг том, тэр чинь аягүй том юм байналээшдээ. Тэр том юм чинь л тэр чигээрээ склад байсан юм байсан байхгүй юу. Үхрийн ширний склад, ямааны арьсных, хоньны арьсных ангийх гээд тусгаарлачихсан. Тэгээд ороод ирэнгүүт технхлогийн дагуу нэг хоёр дугаар давсалгаа хийгээд тэгээд темратуртан нь хадаглаад өрөөд дунд нь термометер хийгээд л тэр чинь өрөө номтой ш дээ. Хэдэн давхар өрөх үү, хичнээн хэмжээнд даврагатайд термометер хийх үү гээд л тэгээд хадгалдаг тэгээд хадгалсаннаа арьс ширний үйлдвэрт парт ( ХЭСЭГ болгож оруулдаг. Хувиарлаж оруулахана тиймээ. Өөрөөр хэлэх юм бол жишээ нь үхрийн шир, гэхэд үйлдвэрийхэн_ хүчин чадлаар жишээ нь үхрийн шир гэхэд өдөрт одоо хоёр зуун ү хрийн шир нэг парт нь хоёр зуун үхийн шир орно гэвэл хоёр зуун үхрийн ширийг яг бэлэн болгоод л тэгээ д л оруулана.Тэгээд манайхан чинь их том үйлдвэр байсан юм чинь хоньны арьс гэхэд л жилд , одоо сард гэхэд гурваас таван мянган арьс боловсруулж байсан. ҮСЛЭГ ЭДЭЛЛИЙН үйлдвэр гэхэд л сая арьс боловсруулаж байсан. Хоньны арьс уу, ангийн арьс төлийн арьс нийлээд л сая арьс боловсруулдаг байсан байхгүй . Пээ хээн хайран үйлдвэр , Асуулт тавьсан би харамсан гаслаж байлаа. Тэгээд цэвэрлэх байгууламж гэхэд л бүх арьс ширний үйлдвэрээс ирсэн бүхб охир усыг цэвэрлээд лабортороор шалгаад , тэгээд цэврлсэн усаа төврүүгээ шилжүүлаээд тэгээд лагнууд үлдээнэ, Тэгээд чаар болгон лагтай Тэгээд бид чинь хариуцлагатай жижүүрт гарах юм чинь нөгөө лагаа цэвэрлүүлэнэ . Тэгээд тэр чинь их том чаар шүүдээ . Бүүр тэр комбинатын хашаан дотор бүүр тэр урд талд байдаг юм ш дээ. Тэгээд тэр лаагий чинь самсовальд ачуулаад (энэ нь оросын төмөр хашлагатай ачааны машин юм шүү). цэвэрлүүлэнэ. Тийм байсан юм. Энэ Туул гол энэ тэр чинь бохирдож тэгэдгүй байсан. Тийм цэвэрлэх байгууламж байдаг байсан. Сүүлдээ тэгээд л хувьчлаад , чи хэдэн жил ажилсан , чи төгс ч ирээд л ажилсан уу, тийн төгс ирээд л ажилаад л гучин жил болсон тийн гучин жил болсон. Өмч хувьчлал яг хэдэн оноос эхэлсэн бэ.? Өмч хувьчлал яг 19 зуун 91, 9О оноос эхэлсээн аан 9О оноос эхэлсэн үү? Ер л хувьчлал яг тэр үеэс л эхэлсэн. Тэгээд тэр үеэс эхэлж хувьчлал явагдаад л тэгээд л юу яасан хувьчлал явагдаад эхэлхээр чинь нөгөө хувьчиллаа мэрэгжлийн улсууд яаж хувьчилах, монгол ул с чинь анхнаасаа хувьчлал гэдгийг мэдэхгүй байсан. Тийм мэдэхгүй байсан. Тэгээд үйлдвэрэллээ тоголж эхэлсэн анх эхлээд л . Эхлээд ерөөсөө үйлдвэрээсээ эхэлсэн үү? Ерөөсөө шууд үйлдвэрлүүгээ орсон тэгээд үйлдвэрлүүгээ яасны дараа малруугаа орсон. Болхоос арай бас жаахан юм авсан байх л даа. Эхлээд ер нь шууд үйлдвэрлүүгээ орохоор чинь нөгөө үйлдваэрүүдийн чинь яасан гэхээр зүгээр одоо манай үс лэг үйлдвэрийн чинь гэхэд л Новосибирскэд сурч байсан ,
Үслэг эдэллийн үйлдвэр тиймээ жилд хичн ээн юм гаргадаг байсан бэ? Тэр социализмын үед чинь . Хариулт: ӨӨ манайх чинь сая ангийн , төл үс боловруулаад тэгээд тэрүүгээрээ шуб, малгай шуб хийгээд л ... тарваган шуб, янз бүрийн шуб хийгээд булган шуб тэгээд л
Нэргүй -
: тарваган шуб, булган шуб, булган малгай тэгээд л андатар бүхэл ямар ангийн арьс ороно тэр бүгд , хэрмэн шуб тэгээд л ерөөсөө тэр үед чинь нөгөө ангийн арьсыг чинь манай ТӨР ХУРАХЫН сангийн аж ахуйд Буяндэлгэр зэрэгцэн ярив: Тийм би очиж байсан , хар үнэг энэ тэрийг тэжээж байсан.
Тийм хар үнэг энэ тэрийг тэжээж байсан, манайх гэрээгээр авдаг тйин, тарваганы арьсаа яахав бэлтэглээсээ авдаг, ангийн арьсаа болохоор тэр ТӨР ХУРАХЫН сангийн аж ахуйгаас авдаг,булага хар үнэг, цагаан үнэг, туулай энэ тэрийг дандаа тэндээс авдаг
Буяндэлгэр -
Голцуу гадагш нь гаргадаг бай сан уу? Манайхан, ?Ангийхаа арьсан бүдээгдхүүнээ.
Нэргүй -
тийн Үслэг үйлдвэр бол 1985 онд ашиглалтанд орж, тэрнээс өмнө ба рилага байгууламж нь баригдаад тэгээд мэрэгжлийн ажилчин бэлтгэх гээд бид нар чинь Ленинград, Киев, Словодск энэ тэрлүү мэрэгжлийн ажилчин бэлтгэх гэж явсан байхгүй юу. Тэгээд яг тэднүүд 84 онд яваад 85 онд ирэхэд 85 оны 12 р сард ашиглалтанд ороход л бүх мэрэгжлийн ажилчид бэлтгэгдсэн байсан., оёдлых боловсруулах гээд тэгээд тэр мэрэгжлийн ажиилчид чинь яг бэлтгэгдсэн байсан, дандаа сайхан мэрэгжлийн ажилчидлтай тэгээд яахав манайх экспортруу 85 онд нэг их юм гаргадаггүй байсан. Дотооддоо гаргадаг тэгэхдээ манай шубыг зах зээлд орж байсан ганзагны наймаайчид аваад л бүгдийг нь хойшоо эккспортолсон ш дээ . Ерөөсөө л тэндээс эхэлсэшдээ, тэр чиь л манай экспорт байсан ш дээ.Хэдэн зуугаар нь зөгөөд тэгээд зах зээл эхэлсэн байхгүй юу.
Тэгээд манайх чинь мянгаад ажилчид, ажиллагсадтай байсан. Тэгээд жижиг арьс боловсруулах үйлдвэртэй, ангийн арьс болосруулах үйлдвэртэй, хоньны арьс боловсруулах үйлдвэртэй, тэгээд оёдлын үйлдвэртэй тийм байсан байхгүй юу. Би бол хонины арьс боловсруулах үйлдвэр дээр ажиллаж байсан. Тэгээд боловсруулаад нэхий дээл хийнэ Нэхий , Малгай бойтог зэрэг бүгдийн хийнэ., тэр бүгд чинь анхны нөгөө зах зээлд ороод л ганзагны наймаачмид аваад л бүгдийн экспортолоод гараад явчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр чинь 9О хэдэн он хүртэл үргэлжлэв?
Нэргүй -
96 он хүртэл үргэлжлээд 96 онд манайхыг хувьчилсан.96 онд манай нэгдүгээр даргын алдарыг тэмдгэлсэн Тэр алдрыг тэмдгэлхэд намайг. дурсамжаа хэдэн хүн бичиж өг гэсэн би бичиж өгөөгүй юмаа.
Нөгөө ажиллаж байсан дурсамжуудаа бичиж өг гэсэн би бичиж өгөөгүй юмаа. Манай энэ энэ тэр утасдаад чи бичиж өг гэсэн тэгээд дурсамжаа бичсэн улсууд энэнд орсон юм билээ.” Энэ нь тэр үйлдвэрийн тухай дурсамжуудыг нийлүүлэн ном болгож гаргасан юм байна. “
Буяндэлгэр -
Уул нь өгөх хэрэгтэй байхгүй юу.Дурсамж үлдэх хэрэгтэй.
Нэргүй -
Яршиг яршиг гээд би өгөөгүй ээ.Надруу хоё р гурван хүн ярьсан.
Буяндэлгэр -
Наад номыг чинь хөгшин нь авч үзье тэгэх үү.
Нэргүй -
Тэгье би чамд өгөчихэе. Наадах чинь Рагчаагийн, манай Шагдар дарга , манай нэгдлийн дарга Шагдар гэж хүн байсан. Тэр Шагдар даргын дурсамж, Рагчаа даргын дурсамж, тэгээд бусад нөгөө зөөлөн савхи боловсруулсан улсуудын дурсамж бий.
Буяндэлгэр -
асуулт: Эд нар одоо амьд байна уу?
Нэргүй -
Амьд байгаа.
Буяндэлгэр -
Эд нараас ярилцлага авч болох уу?
Нэргүй -
Амьд байгаа.
Буяндэлгэр -
Эд нараас ярилцлага авч болохнээ. Яаж холбоо бари х вэ? Энэ номон дээр утас шөрмөсөн нь бий юу?
Нэргүй -
За ёстой утас шөрмөсөн нь мэдэхгүйээ. Барагал байхгүй дээ.
Тэгээд манайх чинь эхлээд Шагдар даргын алдрыг тэмдэглээд,Надад урилага ирүүлсэн. дараа нь энэ Рагчаагийн алдрыг тэмдгэлсэн, тэгээд энэ Рагчаагийн алдрыг тэмдгэлхэд эд нарыг гаргах гээд дурсамж бичиж өг гэсэн биллэлдээ. Би мээдээчгүй. Тэгээд би бичиж өгөөчгүй хэн тэгэж яаж байдгийм гээд.
Тэгээд энэ дурсамж бичсэн улсуудын дурсамж нь байгаа юм билээ.
Тэгээд үйлдвэрийн парк энэ тэр гээд бичсэн юм байгаа байх..
Буяндэлгэр -
Юу 19ОО хэдэн оноос хувьчлал эхэлсэн юм бэ?
Нэргүй -
Ернь 1995_ 96 оноос эхэлсэн.
Буяндэлгэр -
Яг яаж хувьчлал явагдсан вэ? Ар өврийн хаалага их оролцсон уу?
Нэргүй -
Оролгүй яахав энэ чинь ингэсэнш дээ.Эхлээд л хувьчлал явагдхад яасан бэ гэхээр зүгээр л ерөөсөө тухайн үед арвангурван үйлдвэр чинь дарга нар социализмын үед томилогдочихсон нэгдэл гэж байсан. Тэгтэл чинь яг хувьчлал гээд явагдаад эхэлхээр , нөгөө үйлдвэрүүдээ хувьцаат кампань болгоод өгөчихсөн байхгүй юу. Өрөөр хэлбэл хувьцаат кампани гээд.
Буяндэлгэр -
Зах зээлд оронгуут “Хувьцаат кампани болгоод өгчихсөн.
Нэргүй -
Тийм зах зээлд оронгуут Хувьцаат кампани болгоод өгөчихсөн.
Тэгэхдээ “Нэгдлийнхээ захиргаан дээр хурал цуглаанд очдог бас захирагддаг байсан.
Буяндэлгэр -
Хувьцаат кампани гэж яаж тэгэж байгаа юм вэ ? Нэрийн нь зөвхөн өөрчилж байгаа юм уу?
Бас нарт хуудас муудас өгсөн үү?
Нэргүй -
Хувьцаат кампани гэхээр хувьцаа гараад ирэнгүүт хувьцаат кампани болоод тэгээд нөгөө үндсэн үйлдвэрийн_ хөрөнгө мөрөнгө
бүх нөгөө үндсэн хөрөнгийг тоцоод хувьцаа гараад ирэхгүй юу Тэр хувьцааг л өгөөд тэгээд ...
Буяндэлгэр -
Та нарт зүгээр үнэгүй өгсөн үү?
Нэргүй -
Үгүй, тийм, үнэгүй юу...
Буяндэлгэр -
Тараасан юмуу, яасан юм бэ?
Нэргүй -
Тэр чинь улсаас өгсөн тэр юугаараа л явчихсан ш дээ.
Буяндэлгэр -
Ямар?
Нэргүй -
Яагаав хувьцаа юугаараа тэгээд үслэг эдэллийн үйлдвэр бол
.хувьцаа гээд л тоцоод гараад ирсэн. Тэгээд бидэнд чинь нэг ийм том, ер нь бусад газруудад ч өгсөнш дээ. Хүн болгонд өгсөн шүү дээ.
Буяндэлгэр -
Би ер нь тэрий чинь аваагүй ш дээ. Улаан шар тасалбарыг чинь аваагүй.
Нэргүй -
Тийм улаан , хөх тасалбар гээд , ягаан хөх тасалбар гээд, хөх тасалбар нь болхоор тэр үеийн гуруван мянган төгрөг байлуу, бага хувьцаа гээд, их хувьцаа чинь том, тэгээд их хувьцаа чинь ....
Буяндэлгэр -
Тэрний чинь үнэтэй тараасан юмуу, мөнгө авчээд тараасан юмуу?
Нэргүй -
Үгүй, үнэгүй тараасан юм. Тэгээд үйлдэвэрийнхээ бүх ажилчидад...
Буяндэлгэр -
Аа үнэгүй тараасан юмуу, жишээлбэл чамд хэдийг өгсөн бэ?
Нэргүй -
Тэгээд тэр чинь гэр бүлийн нь ингэж бүртгээд тэгээд гэр бүлээрээ авчихсан байхгүй юу. Их бага хувьцаагаа бүртгээд. Тэгээд юу жишээлхэд таван ам бүлтэй гэхэд таван хувьцаа аваад тэгээд...
Буяндэлгэр -
Их хувьцаа юу бага хувьцаа юу?
Нэргүй -
Их хувьцаа, бага хувьцаа бүгдийн нь авна. Тэгээд тэр үед чинь хувьцааны үнэ аягүй бага байсан ш дээ. Нэг нь тавин төгрөг, зуун төгрөг энэ тэр л байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо 9О ээд оны үе 95, 96 оны үе үү?
Нэргүй -
Тийм тэгээд л нөгөө үйлдвэр чинь хувьцаатай болонгуут , хувьцаат кампани гээд ингэнгүүт тэр хувьчлалд орсон үед хувьцаат кампани гээд биеэ даасан, нэгдэлд харьяалагдахгүй, үндсэндээ биеэ дагаад л явчихаж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аж ахуйн тоцоо тусдаа гэсэн үг үү?
Нэргүй -
Тийм аж ахуйн тоцоо тусдаа болоод ...
Буяндэлгэр -
Оролгоороо зардлаа нөхөөд явна гэсэн үг үү?
Нэргүй -
Тийм аж ахуйн тоцоо тусдаа тэгээд одоо түүхий эд,химийн эд, өөрсдөө одоо бүх юмаа үйлдвэрийнхээ ашгаас олж авна.
Ер нь биеэ даасан аж ахуйн нэгж болчихож байгаа юм. Тэгээд ирэхээр чинь “Үйлдвэрийн нэгдэл ,” чинь бас тусдаа нэгдэл нэгдэлийн хувьцаа гээд тэрэнд чинь нөгөө склад, үндсэн, туслах материалын склад, “агуулах “ гэсэн орос үг шүү. Химийн туслах материалын склад, тэгээд нэгдлийн захиргааны нөгөө улсууд чинь цөмөөрөө ороод ...
Буяндэлгэр -
Нөгөө Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэдэг маань тусдаа
гарчихсан уу?
Нэргүй -
Нэгдэл гэж тусдаа, захиргааныхаа улсуудыг аваад тусдаа гарсан.
Тэгээд яахав бид нар чинь жишээлхэд хуучин бол хром текэ байхгүй боллоо гэхэд утасдаад л нэгдлээс чинь хангамжийн газраас чинь хэдэн килограм хром текэ хэрэгтэй байна, бошгоор нь буулгаад өгдөг байсан байхгүй юу.
Яг хувьчлалд ороод ирэхлээр чинь бид нар тэрний чинь худалдаж авч эхэлж байхгүй юу нэгдлээс.
Худалдаж аваад тэгэж байгаа юм. Тийм болж байгаа юм. Тэгээд ер нь хувьчлалд оросны дараа ажлаад тэгээд хувьцааны ашиг гэдгийг жилд нэг хувьцааг тавин төгрөг гэж боддог юмуу тэгээд таван хүний хувьцааг бодоод
тэгээд ашиг гэж нэг юм өгдөг байсан .
Буяндэлгэр -
Хэдийг өгөж байсан бэ? Одоо багцаагаар. Тэр үеийн ханшаар.
Нэргүй -
Хамгийн “пауз” тэр үеийн ханшаар багал байсан. Хамгийн сүүлд бүүр хувьчлалд хувийх болоод хувьчлагдаад ирсэнш дээ, улсууд аваад.
Тэхэд бол хамгийн сүүлд би хувьцаагаа одоо бодож байхад би хувьцаагаа хэрэгггүй зарж гэж боддог юм. Тэр үед тэр захиралд нь нэг хувьцаагаа ,таван хувьцаагаа зуун тавин мянган төгрөгөөр зарчихсан. Нэгийн нь тавин мянган төгрөгөөр өгөчихсөн юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Хайран юм.
Нэргүй -
Надад зуун тавин мянган төгрөг өгөж явуулсан байсан. Бага хувьцаагаа би “Хөрөнгийн бирж дээр очоод өгөчихсөн.” Нэгийн хэдээр байнадаа, гурван мянгаар тэр үнээр нь л өгөчихсөн. Нягтлан Чи бид хоёрыг
Буяндэлгэр -
УУл нь бол хэрэггүй л байсан.
Нэргүй -
уул нь хэрэггүйл байсан одоо бодоход бол хэрэггүй байсан юм билээ. Тэр үед манайхан чинь бүгдээрээ улсад хувьцаагаа зарчихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр үед ашиггүй байсан байна тиймээ?
Нэргүй -
Тэгээд бүгдээрээ зарчихаад одоо энэ хөрөнгийн бирж энэ тэрийг ингэж ажиллана гэдгийг мэдэхгүй .Тэгээд ажилчин албан хаагчгүй үслэг тараад хувьчлалд ороод ирэнгүүт хувьцаагаа тэр авсан газраа бүгдийн нь зарчихсан.
Буяндэлгэр -
Тэгээд тэр “Арьс ширний үйлдвэрийг “ бүгдийн нь хэн нь авсан бэ? Их мапаан гарсан уу? Яасан бэ? Тэр их сонин байна.
Нэргүй -
Тэгээд, Арьс ширний үйлдвэрийнхнийг яаж авсан бэ гэхээр, яахав хувьцаат кампани гээд тусгай тооцоотой аж ахуйн нэгж болоод ингээд яахаар чинь тухайн үед байсан дарга нар нь толгой дээр нь суугаад нягтлан бодогч энэ тэр нь авсан байхгүй юу
Буяндэлгэр -
Үнэгүй авсан байна ш дээ.
Нэргүй -
Тийм үнэгүй авсан.
Тэгээд сүүлдээ яасанб гэхээр үнэгүй нөгөө үйлдвэрийн чинь аваад л тэгээд монополдоод тэгээд монополдсоор байгаад эцэс сүүлд нь яаж тэр үйлдлвэрийг унагасан бэ гэхээр ...
Буяндэлгэр -
За байз тэр процес нь их сонин байна. За тэр үйлдвэрийг ингээд авчихлаа тиймээ.
Нэргүй -
Тийм За манайхыг авчихаад эхний жил хэдэн жил ингээд ажилсан тиймээ. Тэр нь яахав, Нэгдлийн харьяа үйлдвэр байхад байсан химийн материал, туслах материал, нэг хэсэг нөөцөн дэрээ хоёр, гурван жил,
Дөрөв таван жил туучихаж байгаа байхгүй юу.
Нэгдэл ч гэсэн химиийн, болон туслах матриалтай. Хангамжтай их юмтай.
Буяндэлгэр -
Нөгөө социавлизмын үеийн өв хөрөнгөнөөс үлдсэн байхнээ.
Нэргүй -
Тийм: Нэг цүнхний пүрнитур гэхэд тавин мөнгөөр авч байсан пурнитур гэхэд одоо нэгдэлд хэдэн зуун саяараа байсан байхгү юу. Тэгээд яахав нэг хэсэгтээ тэднийгээ зараад яваад байсан.
Тэгээд сүүлдээ түүхий эдээ өөрсдөө бэлтэгэхээр болсон чинь авч чадахгүй.
Буяндэлгэр -
Пурнитур гэж юуг хэлж байна?
Нэргүй -
Яагаав нөгөө гадуур хувцасны товч шилбэ, тэгээд нөгөө цүнхний нөгөө ам түгжээ, пурнитүр тэр бүгдийг чинь тухайн үед Чехээс социали змын үед ширхэгийн тавин мөнгө, хорин мөнгө, нэг төгрөг энэ тэрээр авч байсан юм чинь.
Сүүлдээ нэгдэл нөгөө хувьцаат кампанируугаа зарахдаа үнэ нэмээд зарчихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тавин мөнгөний юмыг тавин төгрөгөөр зараад
Нэргүй -
Тавин төгрөгөөгр ч юмуу, таван зуун төгрөгөөрч юмуу зараад, Тэгээд нөгөө “Нэгдэл” чинь том баян хүн болочихоод, тэгээд тэн дотор чинь яасан гээч нөгөө хувьдаа ашиглах юм чинь бүгдээрээ гараад ирж байгаа юм. Хувааж идэх, хуваагдах тиймээ. Тэгээд “Нэгдэл” хамгийн түрүү
Тарахдаа яасан бэ гэхээр миний сонсосноор бол хувьцааныхаа нөгөө хангамжинд нэгдэлд байсан баахан оёдлын машин , химийн матриал, тэгээд одоо пурхнитурууд, төрөл бүрийн пурнитүрүүд, тэр энэ тэрээ захиргааны ажилчдынхаа хувьцаанд нь бодож өгсөн байгаа юм.
Тэхлээр чинь олон ам бүлтэй олон хувьцаатай байсан улсууд чинь одоо жишээ нь оёдлын машин гэхэд л дөрөвийг юмуу хоёрыг авчихдаг, тэгээд тэрнийгээ зах зээлийн үнээр зарчихдаг. Химийн матриал гэхэд нөгөө улсууд чинь бошик, бошигоор нөгөө нэгдлийн улсууд чинь хувьцаандаа нь авчихсан. “бошик гэж орос үг юм. Монголоор бол торх гэсэн үг.”
Нөгөөдхөө үйлдвэрүүд ажиллаж байгаа юм болхоор үйдвэрлүүгээ үнэ нэмээд бидэнд өгчихсөн..
Тэгээд мөнгөтэй болчихсон, ингээд нөгөө Нэгдлийн захиргааны хэдэн улсууд тэр нөгөө социализмын үеийн хөрөнгөөр чинь баяжаад гараад явчихгүй юу.
Буяндэлгэр -
За тийм байна.
Нэргүй -
Зөвхөн манай “Үслэг эдлэл “ гэхэд л тэгээд ажиллаад 95, 96 он
Хүртэл тэгээд нөгөө хувьчлалд ороод эхэлсэн. Манай хувьцааг яасан бэ гэсэн чинь юуны, энэ одоо “пауз” нэг хэдэн дөрөв таван залуучууд байсан байна лээ Новосибирскэд сурлцаж байгаад тэгээд зүгээр Оросоос контейнер
Оруулаж ирж одоо энэ вафель энэ тэр зарж кампани байгуулаж , одоо энэ Өгөөжийн Түмэнгэрэл, тэгээд энэ хэдэн залуучууд эхлээд тэр мөнгөөрөө энэ талх чихрийг авчихгүй юу Түмэнгэрлийн. үйлдэвэрийг авчихгүй юу..
Буяндэлгэр -
Чихэр боовны үйлдвэрийг авсан.
Нэргүй -
Чихэр боовны үйлдвэрийг аваад ,..
Буяндэлгэр -
Эд нар чинь нөгөө Нэгдэлд байсан залуучууд уу?
Нэргүй -
Үгүй, оюутан. Оюутан байсан улсууд тарваганы арьс зарсаар байгаад тэндээ, яг зах зээл болж байсан үе юм чинь. Нөгөө тарвагны арьс зарсаар байгаад тэгээд мөнгөтэй болоод тэгээд хүнсний бүтээгдэхүүн оруулаж ирдэг кампани байгуулаад нөгөө олсон мөнгөө Чихэр боовны үйлдвэрт аваачиж өгөөд үййлдвэрт оруулаад хувьцаагийн нь худалдаж аваад нэгэндээ аваад өгөчиж байгаа юм.
Тэр нь ажиллууд эхлээд мөнгөтэй болно , нөгөө каипани нь ажиллаж байгаа тэгээд дор дороо мөнгөтөй болонгуут нөгөөдүүл чинь манайх руу ороод ирж байгаа байхгүй юу. Манайд орж ирээд нөгөө Габаатар гэдэг залуудаа ...
Буяндэлгэр -
Ганбаатар гэдэг залуу танайд ажииллаж байсан юмуу?
Нэргүй -
Үгүй, яг л тэндээ Новосибирскэд оюутан байсан байсан байхгүй .
Тэднүүс ер нь сургууль төгсөж ирээд ажил хийсэн хүн нэг ч байхгүй юм Билээ .Ерөөсөө наймаа хөөж яваад л ирэнгүүтэй яг хувьчлал таарсан. Яг тэр хувьчиллаар мөнгөө их зөв зарсан. Өөрсөндөө зөв зарсан.
Буяндэлгэр -
Танай “Үслэг эдэллий чинь “ хувьчилж авсан дарга нь хэн байсан бэ?
Нэргүй -
Харин тэр Ганбаатарт аваад өгөчихсөн.
Буяндэлгэр -
Тэр Ганбаатарт аваад өгөчихсөн юмуу? Уул нь хэн гэж хүн байсан юм бэ?
Нэргүй -
Дашдондов гэж хүн байсан.
Буяндэлгэр -
Дашдондов чинь Ганбаатартай танил байх нь ээ?
Нэргүй -
Үгүй ээ, танил биш. Манай хувьцаа чинь бөөгнөрөөд тэгээд манай дээр байж байгаа байхгүй юу . Өрөөр хэлбэл мянган ажилчдын хувьцаа бөгнөрөөд байж байгаа юм. Тэгэнгүүт “Хөрөнгийн бирж “ дээр чинь ажилдаг байсан залуу Дашдондовтой найз байсан байхгүй юу. Бүүр мундаг найз, тэр нягтлан бодогч Алтанцэцэг тэр хоёртой.
Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь ...
Буяндэлгэр -
Аа нь хөрнгийн биржээр дамжсан байх нь тиймүү?
Нэргүй -
Хөрөнгийн биржээр дамжиж тарана ш дээ, хувьцаа авч байгаа юм чинь. Тэгээд нөгөө манай хувьцааг ороод аваад ирэнгүүт багц арван мянган хувьцааг тэднүүд багцалсан арван мянган хувьцааг л Хөрөнгийн биржээр дамжуулуаж тэр Ганбаатарт өгөчихсөн.
Буяндэлгэр -
Дашдондов тэгээд мөнгийн хувьдаа авчихсан уу?
Нэргүй -
Тэндээс чинь ашиг гарна ш дээ. Тэр ашгийг ерөөсөө ерөнхий инженер, нягтлан Дашдондов гурав хуваагаад авчихсан.
Буяндэлгэр -
тэгээд тэр үйлдвэрээ Ганбаатарт өгөчихсөн үү?
Нэргүй -
Тэгээд тэр үйлдвэрээ Ганбаатарт өгөөд...
Буяндэлгэр -
Та нар и ажиллаж л байгаа ш дээ ?
Нэргүй -
Бид нар ажиллаж л байгаа.
Буяндэлгэр -
Та нарт хувьцаа байгаа ш дээ?
Нэргүй -
Бид нарт хувьцаа байгаа. Бид нарын хувьцааг багцлаад л тэрэнд өгөөд л ...
Буяндэлгэр -
Та нар зүгээр Дашдондовдоо хямдхан өгөчихсөн юм байна ш дээ. Тиймээ?
Нэргүй -
Тийн Дашдондовт бол бид нар үнаэгүй авсан юм чинь Дашдондовт тэр хямдхан үнэрээ байж л байгаа байхгүй. Тэгээд нөгөө Дашдондов чинь авна гээд хүн ороод ирэхлээр хувьцааныхаа үнийг нэмээд чи боддоо арван мянган багц хувьцаа гэдэг чинь хэдэн сая төгрөг байхав, тэр чинь.
Буяндэлгэр -
Багцаа байхуу? Хэдэн сая төгрөг гэсэн.
Нэргүй -
Байхгүй, байхгүй Ёстой маэдэхгүй.Арван багц мянган хувьцаа зарсан гэдэгийг тэр Ганбаатарын аав манайд ирээд аваад тэднүүсийг гарсан хойно би хоёр жил ажилсан ш дээ, Ерөнхий инженер, дэд захирлаар нь тэгээд нөгөө танилцаад ар өвөрийн хаалага маалага янз бүрийн юм ярилцаж байхдаа, тэр аав нь боловсон хүчин тэр надад ярьж байхгүй юу. Танай Дашдондов бидэнд арван мянган хувьцаа зарсан ш дээ гэж.
Буяндэлгэр -
Үнэнийн нь хэлээгүй юу?
Нэргүй -
Тэгээд тэд нар аваад , тэгээд орж ирж байгаа байхгүй .
Тэгээд орж ирээд нөгөөдүүл чинь хувийн болоод байсан чинь судалгаа явуулаад, хэнийг явуулах уу, хэнийг авч үлдэх үү гэсэн судалгаа явуулсан байгаа юм. Тэгээд судалгаа явуулаад нэгдлийн хашаан дотор нохойноос бусдын нь бүгдийн асуусан байгаа юм. Тэгээд л ерөн л асуугаад л тэртээ тэргүй тэднүүсийг ороход тэнд ажилаж байсан ерөнхий нягтлан, Дашдондов, ерөнхий инженер байсан Оюунэрдэнэ гурав бол тэдэнд мэдэгдчихсэн байсан юм билээ. Ерөөсөө үйлдвэрийн өмчийг тэр гурав идчихсэн гэж. Мөнгөө авчихсан гэдэгийг тэд мэдэж байсан юм билээ.
Буяндэлгэр -
Хэн мэдэхчихсэн гэж?
Нэргүй -
Тэр авч байгаа улсууд.
Буяндэлгэр -
Ганбаатар уу?
Нэргүй -
Ганбаатар судалгаа хийгээд, Тэгэнгүүтээ орж ирээд хамгий.н түрүүн тэд нарыг халчихаж байгаа юм. Ингээд судалгаа явуулаад тэгээд ямар улсууд байна, ажилчнаас хүртэл асуусан байгаа юм чинь. Анхандаа бол юу ч мэдэгдэхгүй байсан. За би ч бодож байсан байхгүй юу, за ерөн тэгээд явна даа гэж бодож байсан. Тэгсэн чинь улсууд явуулаад л өбайсан, явуулаад л байсан . Тэгсэн нэг өдөр намайг дуудуулсан, аав нь боловсон хүчин хариуцаж байсан. Тэгээд намайг дэд захирал хий гэж. Үгүй ээ, би
хийж чадахгүй гэсэн, Үгүй ээ бид нар судалгаа энэ тэр хийж явуулаад ерөн ингээд судалгаа явуулсан чинь чамаас өөр хүн байдаггүй юм байна.
Буяндэлгэр -
Нөгөө үнэнч гэдгээр нь.
Нэргүй -
Тийм . Ажилчидтай ч уулзсан. Ерөн тэгээд чамайг л гэж байна. Тэгээд би за яахав дээ гэж бодоод тэгээд захирлын аваад, би хоёр жил тэдэнтэй ажилсан. Удирдах зөвлөлд нь ажиллаад,төлөөлөн удирдах зөвлөлд нь ажиллаад дэд захирлын нь хийгээд , тэгээд их засварын хийлгээд, тэгээд тэр жилээ ажилсан . Тэгээд хоёр ажиллаад тэд нар ч миний байдлыг мэдсэн надад аягүй сайн байсан. Тэр Ганбаатар надад аягүй сайн байдаг байсан Нэргүй гуай энэ тэр гээд Тэгээд сүүлдээ яасан вэ гэхээр намайг гарах болсон чинь нөгөө улсууд чинь цөмөөрөө над руу дайрж орж ирж байгаа юм.
Ёстой гуйсан , гуйвшсан ёстой худлаа ховолж байж чи юу болсон энэ тэр гээд л няраваасаа эхлээд дайрч байгаа байхгүй юу, тийм Тэгээд л яахав дээ юм юу яагаагүй юмажилчихаа чинь. Тэд нар хичнээн оролдоод яахав дээ. Тэгээд би хоёр жил гаран ажилчихаад , тэгээд байж байтал юу яасан .
Буяндэлгэр -
Ялгаа байна уу? Социализмын үеийнхээс, хэцүү байсан уу? Дараа нь хувийн кампанд ажиллах нь ?
Нэргүй -
Хэцүү байсан Яагаад гэвэл .Социализмын үед би мэрэгждийн хүмсүүдтэй ажиллаж байсан , өрөөр хэлбээл дандаа мэрэгжлийн улсуудтай ажиллаж байсан.. Тэгэхээр чинь одоо ингээд түүхий эд ороод ирэхээр чинь дамжлаганууд жишээлхэд эхний дамж илганд ороод ирэхлээр чинь чанар муутай нь үс нь мултраад унана, тасраад унана, ахлах машинд ингээд ирдэг, тэхдаээ бид нар тэрэн дээр актаа тавиад ийм , ийм, чанарын шаардлага хангаагүй гээд л чанарынхаа актыг тавиад устгаад л албан ёсны болгоод ингээд л явчихдаг байсан .
Тэгсэн чинь хоёр жил хувийн үйлдвэрт ажилсан чинь үгүй , тэгээд нөгөө түүхий эд бэлтгэдэг хүн чинь зүгээр нөгөө геологийн хүн, Түмэндэлгэрийн аав нь ...
Буяндэлгэр -
Геологийн мэрэгжилтэй хүн юмуу?
Нэргүй -
Геологийн мэрэгжилтэй. Тэр чинь бас нэг хөдөөний нэг залуу, борлуулалтын мэрэгжилтэн гээд ирчихсэн. Бас тэд нарын найз, дандаа найз, ах дүү нар очсон ш дээ. Найзуудынхан найзууд, найзуудынхан аав, ээжүүд, дандаа мэрэгжлийн бус улсууд. Тэгээд нөгөөдүүл чинь хөдөө яваад түүхий эдээ аваад ирнэ мэдэхгүй юм чинь янз бүрийн юм авчирана. Тэгээд авчираад нөгөө дамж илгаар ороод ирэхлээр зарим нь үс нь унаад өгөнө, зарим нь тасраад өгөнө. Тэгэхлээр чинь танайхан чинь ингэчихлээ, танай тзехнологи чинь технологоо барихгүй байна. Та нар буруу хийчихлээ гээд хэл ам танай манай хоёр улсуудын дунд гарч эхэлж байгаа юм Тэгэнгүүт мэрэгжлийн талаасаа ийм байдаг юмаа гэхэд ойлгож мэдэхгүй. Тэгээд л энэ чинь зөрчилдөөн гарч эхэлж байхгүй юу, мэрэгжлийн улсууд, мэрэгжлийн бус улсуудын хооронд тийн.
Жишээ нь оёдол дээр гэхэд л халцарсан арьсаар чинь юм хийж болохгүй ш дээ. Тэгэхлээр нөгөөхийн нь ялгаад тавьчихлаар чинь та нар энийг ашгалж юм хийсэнгүй гээд ингээд ерөөсөө болохгүй, Тэгээд би нэг хоёр жил ажиллаад байсан чинь дотроо бодохгүй юу , за энэ чинь ерөөсөө дэмий юм байна даа. Миний насанд суух цаг ч болсон байсан . Тэгээд би өрөгдлөө өгөөд би насандаа суулаа.”Тэтгэвэрт гарна гэсэн үг” Тэгээд
Буяндэлгэр -
Тэр үед чамд хэдийг өгөж байсан, Социализмын үеийнхээс илүү өгөж бйасан уу?”Цалингын асууж байгаа юм”
Нэргүй -
Илүү өгөж байсан. Ерэн мянгийг өгдөг байсан.
Буяндэлгэр -
96 оны үеийн тэр мөнгө чинь их мөнгө үү? Бага мөнгө үү?
Нэргүй -
Тэр чинь их мөнгө. Тийм.
Буяндэлгэр -
Тэр үед чинь албан хаагч чинь цалин нь хэд байсан ба?
Нэргүй -
Тэр үед чинь ЗО хэд 4О мянгатай л байсан. Тэхэд чинь би 9О мянгийг авдаг байсан. Тийн нэгдүгээр, хоёрдугаарт яасан бэ гэхээр, нөгөө инженер, техникийнн ажилчид халагдах нь халагдаад, хөөгдөх нь хөөгдөөд ингээд явсан чинь нөгөө мэрэгжлийн ажилчид чинь юу яагаад учрын ойлгохгүй, тэгээд яг махлах машин дээр чинь арьсын тасдаад хаячихсан хүнийг чинь ингэчихлээ гээд халаад хаячихдаг.
Тэгээд сүүлдээ бараг мэрэгжлийн ажилчин чинь ч байхгүй болсон. Тэгээд л хоёр гурван инжнер техникийн ажилчидтай ингээд байж байтал нэг удаа яасан бэ гэхээр би инженер хийгээгүй, өөрийнхөө үлдсэн инженер техникийн , би бол ердөө менежментээ л хариуцсан байхгүй юу.
Үйлдвэрийн бүх асуудлыг тэгсэн чинь яасан бэ гэхээр манайхны өчнөөн жил хамт ажилсан хэдэн инженер, тэдний борлуултын хэдэн залуучууд ярьсан байхгүй юу. Нэргүй гуай одоо суухгүй насан нь болчихоод байхад, Нэргүй гуай суух юм бол одоо яаж ажилсан ч болж байна гээд тэр нь надад орж ирээд нөгөө Сумъяа нь хэлчихгүй юу. Сумъяа гэдэг нь бидний үеийн Түмэнгэрэлийн аав нь байсан . Тэгэнгүүт миний уур хүрээд нэг өдөр бүгдийн нь цуглуулаад тэгээд ёстой анх эхлээд Үслэгт яаж орж ирсэн, бүгдийн яагаад би та нарт явнаа, тэгэхдээ орныхоо хүнийг тавьчихаад явнаа гэж олон удаа хэлсэн, би сайндаа ч суугаагүй , тэгээд л нэг нь ч үг хэлж чадахгүй, дошоо харж сууж байгаад гарсан. Тэгээд л маргааш нь би өрөгдлөө өгөөд л яасан чинь Ганбаатар
Нэргүй гуай та татлаа түтлээ байхгүй, та суух гэж юундаа яарсан бэ? Аавтайгаа хоюулаа зөвшөөрдөггүй ээ. Үгүй ээ, үгүй ээ би ерөөсөө суулаа гээд. Тэгээд суугаад намайг гаргаж өгөнө гээд нөгөө овоо сүртэй гаргаж өгсөөн тэднүүс, тэгээд өрөөндөө инженер техникийн улсуудыг оруулаж ирээд тэгээд Ганбаатар хэлж байсан Нэргүй гуай уул нь хүнд их түшигтэй, даан ч өрөө сууна гээд байх юм . Одоо яаяа гэхэв дээ.
Тэгээд би Мөнхцэцэг гээд оёдлын технологоч хүүхнийг дэд захирлаар тавьж өгөчихөөд явсан .Тэгээд намайг явсны дараа жил болсон юумуу үгүй юу өөрсдөө тэд хулгай хийгээд тэгээд ерөсөө...
Буяндэлгэр -
Хэн хулгай хийсэн гэж?
Нэргүй -
Нөгөө үлдсэн инженер, техникийн улсууд чинь шуба хулгайлаад тэгээд Ганбаатарт баригдаад тэгээд хөөгдсөн. Тэгээд л тэр хөөгдөснөөс хойш эзэнгүй болчихсон. Тэгээд яахав ...
Буяндэлгэр -
Мэрэгжлийн хүнгүй болчихсон уу?
Нэргүй -
Тэгээд яахав мэрэгжлийн хүнгүй болчихсон, мэрэгжлийн ажилчид юуч үгүй болчихсон. Тэгээд юу ч байхгүй болоод , тэгээд нөгөө Ганбаатар чинь Үсэлгийн үйлдвэрийг чинь Хятадын оёдлын үйлдвэрт түрээслүүлээд,оёдол талаа, доод талын нь бас Хятадуудад түрээслүүлээд арьс үс авдаг тийм юм болгоод л тэгээд түрээслээд л өрөө тэрийгээ, хамгийн сүүлд ажиллаж байхадаа Дараханаас нэг Мөнхцэцэгийн дараа Энхбат гэдэг залуу ирсэн юм билээ ерөнхий инженерээр. Тэрэнтээ хамт ажиллаж байснаа сүүлдээ тэрэнд өгөөд тэгээд өрөө худалдаа хариуцаад Дорнотын махкомбинатын мах комбинатыг Сүхбаатар гэдэг найзтайгаа авсан , тэгээд ерөн мах экспортлоод, тэгээд ерөөсөө мал аж ахуй эрхлээд ингээд юу болоод гараад явчихсан юм билээ . Тэгээд нөгөө таван хүн чинь хөрөнгө сайтай болсон чинь бүгдээрээ хөрөнгөө хуваагаад хэн хэндээ өргүй болоод тэгээд дор дороо өргүй болоод тэгээд тус тусдаа юм хөгөөд гараад явсан. Байхгүй юу. Тэгээд Үсэлгийн чинь одоо тэр Энхбат гэдэг чинь авсан.
Буяндэлгэр -
Энхбат гэдэг чинь одоо ажиллаж байна уу?
Нэргүй -
Үгүй яг зориулалтаар ажиллаагүй, Ажилаагүй өчнөөн жил болж байгаа, тэхдээ яахаав, байраа түрээслээд л нөгөө хятадууад арьс үс авдаг тэгээд л дээд талын нь оёдлын үйлдвэрт түрээслээд л тэгээд байрны түрээсийн мөнгөөр л амьдарч байгаа байхгүй юу.
Тэгээд сая харин ахмаддуудыг цуглуулахад Энхбат хэлж байна лээ . Тэр газараас дэмжиж өгөе гэсэн бүүр дотоно гаданагүй үйлдвэр шиг үйлдвэр болго гэсэн тэгээд комис томилсон , таныг ирээд олоогүй гэж надад хэлж байсан. Тэгээд би дугараачгүй тэгээд би тэрэнд орох ч үгүй. Комис гарсан юм шиг байна лээ, тэгээд тийм үйлдвэр болого гээд...
Буяндэлгэр -
Ерөнхий зөвлөгчөөр оролдоо яадгийм .
Нэргүй -
Яаршиг, Үүрэг даалгавар өгсөн гэж байна лээ. Тэхлээр нь би тэгсэн болж дээ үйлдвэр шиг үйлдвэр болгоод авбал чамд хэрэгтэй ш дээ гэсэн.
Буяндэлгэр -
Энхбаатар урд нь юу хийж байсан юм бэ,
Нэргүй -
Дарханд байсан юм . Дарханы үйлдвэрт, Дарханы нэхий үйлдвэрт.
Би сайн танихгүй юм билээ. Тэгээд яахав одоо хамгийн гол нь”Үслэг” зориулалтаар ажиллаагүй, тэр таван давхар байшинг түрээсллээд л амьдарч байгаа , тэгээд одоо тоног төхөөрөмж юу ч байхгүй.
Буяндэлгэр -
Яасан бүгдийн зарчихсан уу?
Нэргүй -
Бүгдийн нь зарахын зараад, эвдэлж хаяхын эвдэлж хаяад,нөгөө сайхан Оросоос хус модны юугаар хийсэн сайхан малгайны колодкыг “хус модон хэвийг хэлж байгаа юм” энэ тэрийг чинь...
Буяндэлгэр -
Аягүй гоё, гоё колодокнууд байдаг байсан ш дээ.
Нэргүй -
Тийм, тэднийг чинь нэг жил Дамдинсүрэн гуай Ганбаатарын аав манай зуслан дээр Манай хажуу талын бйашинг түрээслээд гарч байсан.
Нэг өглөө боссоод, хажуу талынхаа цонхоор, гал түлэх гээд л ингэсэн чинь юм хагалж байна. Харсан чинь нөгөө колодокнуудыг чинь хагалж байнаа. Ёстой бүүр аягүй муухай юм билээ. Тэгээд тэд бүх колодокнуудыг түлээд хаячихсан юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Нулимас гармаар болж байгаа биздээ.
Нэргүй -
Тийм, нөгөө бөрөнхий, бөрөнхий колоднуудыг чинь хагалаад түлээ хийж байгаа байхгүй юу. Тэгээд юу ч хэлж чадахгүй, гараад нэг хэлчих юмуу гэж бодож байснаа, за яршигдаа гэж бодоод тэгээд л өнгөрсөн.
Буяндэлгэр -
Тэрнийг чинь тусгай модоор хийнэ биз.?
Нэргүй -
Тийн ш дээ. Нөгөө хус модоор чинь зориулалтаар бүүр зориулалтын мод байхгүй юу. Тэрүүгээр хйисэн тийм сайхан малгайны модыг колодкыг хагалхын хагалаад, түлэхийн түлээд, зарахын зараад, гаргаж эвдэлж хаяхын хаяаад тэгээд одоо Үслэгийн үйлдвэрт чинь нэг ширхэг машин ч байхгүй. Юу ч байхгүй, тийм болгоод хаячихсан .
Буяндэлгэр -
Хайран юмаа.
Нэргүй -
Тийн, юу ч байхгүй болгочихсон. Тэгээд яасан гэхээр, тэгээд нөгөө хувьчлал Ганбаатаргы авлаа гэнгүүт, нөгөө дотор байсан Дашдондов, ерөнхий инженер, ерөнхий нягдлан бодогч энэ тэр чинь нөгөө туслах материалын склад, нөгөө үндсэн түүхий эдийн склад, за тэгээд орж ирсэн юугий чинь ерөөсөө л тэр гурав ашгалсан ш дээ.
Буяндэлгэр -
Хуваагаад авчихсан уу,?
Нэргүй -
Хуваагаад авчихсан . Дашдондов, Алтанцэцэг хоёр гэхэд л Яармагт хоёр давхар таван байшин ажилчдын нэрээр яг тэр хувьчиллын үеэр, яг одоо хувьчлагдана гэдэг нэрийн дор тэгэж явж байхдаа юуны ажилчидад байр авч өгөнө гэж шүүх, хотын гүйцэтгэх захиргаа, аваачиж өгөөд хичнээн шуба ч байнав уу тэр нь бүтээгүй. Тэгээд нөгөө Алтанцэцэг чинь давхар давуу оёдлын үйлдвэрлэл гэж байсан тэрний бас үйлдвэрийн даргыг хамт хийдэг байсан тэгэнгүүт тэр давуу оёдлынхоо үйлдвэрийнхээ ажилчидад байр олгож өгнө гэсэн гарын үсэг зуруулаж аваад тэрүүгээрээ нөгөө гаргасан шубэрээр Яармагт одоо болтол ч байгаа таван давхар дөрвөн байшмн байриулаад Дашдондов хоёрыг нь Алтанцэцэг хоёрыг нь авчич.
Буяндэлгэр -
Орон сууцны байр юм уу?
Нэргүй -
Тэрийн биднүүс, би очиж үзсэн л дээ. Тэгээд яг тэр хувьчлал яг одоо нөгөө маргаашгүй манайхныг авнаа гэдэг дээр Дошдондов арынхаа хоёр давхарыг таван сая төгрөгөөр зарчихсан. Алтанцэцэг бол зараагүй байсан Тэгээд урд талдаа өрөө охиноо оруулсан байсан. Тэгээд тэр урд талын байшин ш дээ үйлдвэрийн янз бүрийн юм цулуулаад л ачаад тэгээд тэнд нэг ийм байшин бариад, найман нэрийн барааны дэлгүүр болгоод авчихсан байгаа юм. Тийн, тэгээд юу яагаад тэгсэн чинь засвары
Үйлдвэр гэдэгийн хойд талд, манайд Чехүүд мэрэгжилтнүүд ажиллаж байхдаа Чехийн гуанз гээд дан давхар цагаан байшин байдаг байсан . Тэгээд нөгөө засварын төв чинь цахилгаан таслаад манайд нэг баахан тарвагны арьс хүргүүлсэн би тэгээд тэрний актыг би тавьж өгөөд тэр актны үнэнд тэр Чехийн гуанзангийн нэг байшингийн Дашдондовт өгсөн юмуу даа. Тэрнийг би хэзээ хойно л мэдэж байгаа байхгүй юу. Өгсөн тэгсэн нөгөөдөх чинь ...
Буяндэлгэр -
Хаанах өгч байгаа юм бэ? Одоо нэгдэл өгөж байгаа юмуу?
Нэргүй -
Үгүй ээ, тэр засварын төв одоо өрөндөө тэр байшинг өгөчихсөн байгаа юм.
Буяндэлгэр -
Засварын төв өртэй юмуу?
Нэргүй -
Яахав тарвагны арьс сөнөсөн гэсэн актан дээр, тэгээд яахав хувьчлал явагдаж байсан, яг л одоо биеэ даасан хувьчлалд оролцсон аж ахуйн нэгж юм. Тэр байшингууд нь тэр Засварын төвийн мэдэлийн энэ тэр болчихсон байхгүй юу.
Тэгээд тэр байшингийн талыг өгсөн юм билээ. Тэгээд тэр байшингийн талыг өгсөн чинь тэгээд л нөгөө ажлаасаа хөөгдүнгүүт тэр байшин дотроо ороод суучихаж байгаа юм.
Одоо мөн сууж байгаа, тэндээ амьдарч байгаа. Тэгээд яасан бэ гэхээр....
Буяндэлгэр -
Амьдарч болохоор сайхан байшин юм уу?
Нэргүй -
Үгүй ээ, тас харанхуй, яахав пар дулаантай. Тэрнээс биш хав харанхуй...
Буяндэлгэр -
Тийм баян хүн яагаад тэнд амьдар ч байгаа юм бэ?
Нэргүй -
Харин тийм ,тэгсэн уржнангийн ахмадууд цугалсан очсон чинь мөнгөтэй газар сайхан юмаа тэгсэн гуталын үйлдвэрээс бас хулгай зүлггий хийж байгаад гарсан бас нэг залуу байдаг юм Зоригт гээд тэр гуталын үйлдвэртэй байхгүй юу. Тэр нөгөө хувийн байр байхгүй түрээсэлдэг байсан чинь хорин хоёр сая төгрөгөөр Дашдондов тал байшингаа өгсөн байгаа юм
Нөгөөдөх чинь...
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн онд уу?
Нэргүй -
Тэр чинь одоо саяхан 2ОО4, 5 оны үед биднүүс ахмадуудыг хүлээж авсан тэгээд нөгөө очоод...
Буяндэлгэр -
та нарыг Арьс ширний үйлддвэр хүлээж авах уу?
Нэргүй -
Үгүй Үслэгийн тэр Энхбат хүлээж авдаг юм. Тэр үед яг Дашдондов над хэлэх үед бол Ганбаатар хүлээж авдаг байсан. Тэгээд нөгөө очоод биднүүсийг удирдах ажилтан байсан болхоор тэр удирдлагийн ширээнд суулгаад тэгээд Дашдондовтай уулзаад ярьсан чинь тал байшингаа хорин хоёр сая төгрөгөөр зарсан гэсэн.
Буяндэлгэр -
Их том байшин байх нь тиймээ.
Нэргүй -
Том байшин тэгэхдээ талын нь тэгээд тэр тал байшингийн аваад, мөнгөтэй улсууд сайхан юм давхар болгоод авчихсан байна лээ гээд.
Тэгээд хорин хоёр сая төгрөгөөр тэгээд би тэгэсэн чи насаараа идэх хоолтой болжээ гэж тэгэж байсан байхгүй юу. Хорин хоёр сая төгрөгөөр тэгээд
Нэгдлийн хөрөнгө байсан тээ тэгтэл тэр л тэндээс хорин хоёр сая төгрөг олж байхгүй юу. 2ОО4, 5 онд
Буяндэлгэр -
Захан нь тэр ...
Нэргүй -
Захан нь тэр тэгээд би нэг авгай нь надаас нэг ном авчихаад, би тэр номоо авах гээд очсон чинь тэднийх тэндээ яармагтаа амьдардгүй гэнэ, нэгдүгээр хороололд Нэгдлээсээ гурван өрөө байр өгсөн ш дээ. Тэрэн дээ хүүгээ суулгачихсан гээд тэгээд тэр Хулаганаа Дашдондов хоёр чинь тэнд байгаа гэхлээр нь номоо авах гээд очлоо. Тэгсэн чинь орох гэсэн чинь хав харанхуй, тэгээд тэмтэрч явж байгаад л нэг хаалага байхаар нь орсон чинь авгай нь байж байна. Тэгсэн дотроо орсон чинь цаад талд нэг харанхуй өрөө...
Буяндэлгэр -
Тэр чинь үйлдвэрийн хашаа нь дотор ш дээ.
Нэргүй -
Үйлдвэрийн хашаан дотор, тэгсэн чинь цаад талд нь нэг харанхуй өрөө наад талдын өрөөнд нь цэргүүдийн хоёр давхар ор хоёр гуравыг тавьчихсан. Төмөр остойлтой” ширээ гэсэн үг” нэг телевизортой ингээд байж байгаа байхгүй юу. Дашдондов өрөө байхгүй байсан Тэгээд би та нар Яармагийнхаа байшинг яасан бэ, түрүүслүүлчихсэн юмуу гэсаэн чинь авгай нь ерөн хачин хүн л дээ миний шалгагч байсан юм Яахав дээ бидэн шигээ таарсан юм гээд л тэгээд л өнгөрсөн . Тийм юман дотор одоо болтол амьдарч байгаа байхгүй юу.
Тийм их хөрөнгө хулгайлж авсан мөртлөө.
Тэгээд одоо яасан бэ гэхээр тэгээд бас эднүүд яасан бэ гэхээр чинь Ганбаатар энэ тэрийг авна гэж яриагүй байх үед аа юу яаяа гээд хувьцаагаа нэмэгдүүлье, ерөн түүхий эдийн мөнгө ч олье гэж инженер техникийнн улсуудаас таван зуун, таван зуун мянган төгрөг аваад хуримтлал бий болгоод тэгээд тарвагны арьс авааад тэр нь наян сая төгрөг болж өссөн , наян сая төгрөг болж өссөн чинь юу хөрөнгө оруулалт хийсэн улсуудад нэг сая сая төгрөг болгож өгөөд бусад нь нөгөө гуравын карманд орчтихож байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он бэ?
Нэргүй -
19ОО, 93, 94 оны үе юмаа даа . Тэгээд л наян сая төгрөг болж өсөөд л...
Буяндэлгэр -
Наян сая төгрөг гэдэг ч их мөнгө ш дээ.
Нэргүй -
Тэхгүй яахав тэр чинь тарвагны арьс авч оруулаад ямарч үнэгүйгээр боловсруулаад бидний дамжилгаар оруулаад, тэгээд тэргээрээ оёдол руу өгөөд ямар ч үнэгүй шуба хийлгээд л тэгээд л тэрийгээ зарчихаж байгаа байхгүй юу. Тэгэж өсөөд наян сая төгрөг болосн байхад л хөрөнгө оруулсан улсуудаас таван зуун, таван зуун мянган төгрөг өгсөнд нь сая сая төгрөг өгөөд л тэгээд үлдсэн нь байхгүй.
Буяндэлгэр -
Тав зургаан хүн хөрөнгө оруулсан юм байна ш дээ.?
Нэргүй -
Тэгээд хөрөнгө оруулах, яг тэр хувьчлал явагдах үед хурал болсон тэрэн дээр тэрэн дээр ерөнхий инженер Оюун, тэгэхэд Дашдондов ирээгүй, тэр зориуд хийсэн юм шиг байгаа юм. Тэгээд Алтанцэцэг байсан. Тэр Оюунэрдэнэ байсан. Дашдондов өвчтэй гээд тэр өдөр ирээгүй байхгүй юу, би тэгээд одоо бодож байхад албаар тэгэж хийсэн гэж.
Буяндэлгэр -
Тийм л байна л даа.
Нэргүй -
Тэгээд хурал болсон чинь одоо манайхыг хүн авах болсоон, одоо ерөөсөө хэрэггүй боллоо. Ерөөсөө Засаг төр ч анхаархаа больсон. Одоо ерөөсөө ингээд хувьчлалд орлоо тйим улсууд авах гэж байгаа гэж.
Тэгээд манайх чинь арван гурван мянган хувьцаатай байсан.
Буяндэлгэр -
Үслэг эдэллийн үйлдвэр арважн гурван мянган хувьцаатай байх нь тиймээ.?
Нэргүй -
Тийм арван гурван мянган хувьцаатай байллуу, тийн Оюунэрдэнэ танилцуулахдаа, яг одоо хувьд очиход бол манайхан бол хэдхэн хувь дутуу байсан юм. Тэр чинь хэдэн хувь нь болхоор хувьд очдог байлаа даа. Би одоо мартчихжээ . Ерөн бол цөөхөн л хувьцаа дутуу байсан худалдаж авхад. Тэгээд...
Буяндэлгэр -
Хэн худалдаж авхад? Одоо үйлдвэрийн ажилчид худалдаж авхад уу?
Нэргүй -
Бид худалдаж авхад. Тэгээд тэгэж хэлэхээр нь тэгээд би хэлэхгүй юу за биднүүс яахав инженер, техникийн улсууд тав таван зуун мянган төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд наян сая төгрөг болжээ. Үгүй яадгийм бэ , одоо дахиад ажилчиддаасаа хөрөнгө оруулалт хийе. Тэгээд өөрсдөө авчихая, ерөн нь арван гурван хувь нь очсон байхад хувийх болж байсан байхаа. Тэр байх. Тэгээд авчихая гэхэд, үгүй Нэргүй гуай, ёстой хэрэг байхгүй, ерөөсөө ашиг байхгүй гээд л Оюунэрдэнэ ингээд байхгүй юу. Би бүүр тэрэн дээр хэлсэн юм . Бид ингээд таван зуун, таван зуун мянгийг хийчихээд, дахиад хөрөнгө оруулалт хийе. Бид дахиад орууллая, тээ. Дахиад оруулая, болохгүй бол ажилчиддаасаа оруулая тэгээд ерөн нь өөрсдөө авяа, хүнд өгөөд яах юм бэ гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө хэрэггүй, ямарч ашиг байхгүй Нэргүй гуай, ингээд л тэгээд л сая сая төгрөг өгөөд л тэгээд л алга болсон байхгүй юу. Тэгсэн чинь эднүүс яасан бэ гэсэн чинь нөгөө багцалсан хувьцагаа тэдэнд зарж , нөгөө дундаас нь мөнгө олж авах гээд зүтэгэсэн улсууд байсан.
Буяндэлгэр -
Аа, нөгөө Ганбаатарт өгөж, дундаас нь өөрсдөө мөнгө авах гэж.
Нэргүй -
Тийн. Тэгээд тэр гурав чинь тэгэж зүтгээд л тэгээд өгчихсөн юм билээ тэрнээс манайхан яг өөрсдөө....
Буяндэлгэр -
Та нар авсан бол шал өөр байхгүй юу.
Нэргүй -
Хэрэв бид өөрсдөө авсан бол мэрэгжлийн улсуудаас ч халахгүй байсан, өөрсдөө тэрэндээ эзэн болоод өөрсдөө явах байсан Тэгээд би сүүлд нь Дашдондовт хэлсэн чи , би чамд ажиллаж байхдаа хэлж байсан ,чи архинд хууртагдаад чамайг өнөөдөр яахав эд нар архиар хуураад ингэж байна. Би нэг удаа хэлсэн юм л даа. Өнөөдөр тамгаа өгөөд гарахад чамайг нашаа гэж харах хүн гарахгүй дээ гэсэн чинь, тэхүй Нэргүй хаа, хаа гээд ингэж байсан байхгүй юу. Тэгээд юу дараа нь бүрр хөөгдөөд явсны дараа би нөгөө нэг цуглаан дээр хэлсэн, одоо ямар байна? Чамайг гэж очиж байгаа хүн байна уу? Тэр битгий хэл Батцүү хүртэл чамаас авсан шубаныхаа мөнгийг өгөөгүй гэсн ш дээ. Та хоёр хэрүүлтэй байгаа гэсэн. Хүн ийм байдгийн ш дээ гэсэн чинь харин тэгэдгийн байнаа гэнээ . Тэгээд би хэлсэн ийм байдгийн ш дээ. Чи тухайн үед намайг ад үзэж хэлтэй амтай юу гэж байлаа. Тухайн үед биднүүс өөрсдөө аваад , өөрснөө эзэмшээд , аль болхоор болхоос болохгүйгийн хүртэл үзсэн бол ийм байхгүй байсан. Ингэжээж Монгол улсдаа Үсэлгийн үйлдвэрийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх л үйлдвэр байсан.
Та нар л ийм болгосон гэж би хэлсэн байхгүй. Тэгээд л ерөөсөөө энэ чинь Нэгдэлийн одоо тэр том Арьс ширний нэгдэл гэдэг чинь Улсын хөрөнгө байсан.
“Хальсны нэг тал дуусаж нөгөө тал руу оров.”
Тэр чинь хүүхдүүддээ Арьс ширний үйлдвэр байгуулж өгөөд л тэгээд л гадагш нь энэ тэр бүтээгдхүүнээ гаргаж байсан ч юмуу яаж байсан юм бэ.
Буяндэлгэр -
Тэр арван гурван үйлдэвэрийн дарга нар чинь л хуваагаад идэчихсэн юм байна ш дээ., дор дороо тиймээ?
Нэргүй -
Тийн, Ерөөсөө тухайн үед социализмын үед томилогдоод тавигдсан арван гурван үйлдэвэрийн дарга чинь яг тэр үед солигдоогүй тэр хэвээрээ үлдээд л тэр эрх нь тэдэнд очоод л аж ахуйн нэгж биеэ даасан аж ахуйн нэгж болонгуутаа л хувьцаат компани болонгуутаа бүүр и эрх мэдэл нь нэмэгдээд л тэгээд ерөөсөө л тэр арван гурван үйлдвэрийг тэр арван гурван дарга нар нааш нь цааш нь болгоод, Нэгдлийг нөгөө нэгдлийн толгой дээр байсан улсууд нааш нь цааш нь болгоод ингээд л ерөөсөө Улсын үйлдвэрийг байхгүй болгосон.
Энийг одоо ярих юм бол эднүүсээс бол улс хөрөнгө нэхэж болж байгаа байхгүй юу тиймээ?
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ.
Нэргүй -
Жишээлбэлхийн бол социализмын тэр их хөрөнгийг ерөөсөө тэр хэдхэн хүн л идсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Ерөөсөө л устагачихсан юм байна ш дээ.
Нэргүй -
Устагачихсан. Товч шилбэнээс аваад л байшингийн хүртэл бүгдийн устагачихсан байхгүй юу. Чи тэгээд л боддоо.
Буяндэлгэр -
Хайран юм. Тэр товч шилбэ гэхэд л хэдэн саяраараа байгаа шдээ.
Нэргүй -
Тийм, хэдэн саяраар. Чи боддоо бид хичнээн склад сард, тооллого, жил, жилийн тооллого явуулахад үндсэн туслах материалын тооллого юун дээр бид сар болдог байсан.
Буяндэлгэр -
Зөвхөн одоо үндсэн материал юун дээр тиймээ.
Нэргүй -
Өөрөөр хэлэхэд гутал, оёдлын туслах материал дээр тооллого хийхэд сар тоолдог байсан ш дээ. Тэгээд еще химийн материал байна . Тийм их хөрөнгийг социализмын үеийн улсын мөнгөөр худалдаж аваад тэгэж хадгалсан хөрөнгийг сүүлдээ Нэгдлийн захиргаа чинь мөнгө болгож хувьдаа ашиглаад тэр хэдэн улсууд чинь аа нөгөө үйлдвэрийн дарга тэр үед хувьчилагадахад байсан дарга нар чинь тэр үйлдвэр дээрээ өөрсдөө захирч өөрсдөө юмын нь авч идээд л бүгдээрээ баяжаад гараад явчихсан. Тэгээд нэгч үйлдэвэрийнг, үйлдвэрээр нь үлдээгээгүй баяжаад гараад явчихсан. Машинтайн нь машинтай, байртай нь байртай, үйлдвэртэй нь үйлдвэртэй, тэгээд бизнес эрхлээд ингээд том том бизнес эрхлээд ингээд яваад өгөчихсөн ш дээ . Тийн.
Буяндэлгэр -
Жишээ нь ямар бизнес эрхлээд явах уу?
Нэргүй -
Үгүй чи бодохгүй юу Рагчаа гэхэд л хүүхдүүддээ Арьс ширний үйлдэвэрийг аваад өгөчихсөн. Том арьс ширний үйлдвэр байгуулаад л явж байгаа .
Буяндэлгэр -
Одоо энэ Италитай хамтраад байгаа энэ мөн үү?
Нэргүй -
Бишээ, тэр чинь хромын үйлдвэрийх.. Тэр бол яасан бэ гэхээр Италуудаас арван дөрвөн мянган ам. доллорын тоног төхөөрөмж шинэшилж өгөсөн юм билээ.
Буяндэлгэр -
Италууд уу? Социализмын үед юмуу? Зах зээлийн үед юмуу?
Нэргүй -
Яг тэр Сүциализмын үеийн шувтаргаар, зах зээлийн эхээр тэгээд нөгөө ороод ирсэн чинь тэгээд ...
Буяндэлгэр -
Тэр чинь Хромын үйлдвэр үү? Тиймээ?
Нэргүй -
Хромын үйлдэвэр, өргөтгөл хийгээд ...
Буяндэлгэр -
Хромын үйллдэвэр гэдэг чинь адууны арьс....
Нэргүй -
Үхэрийн шир, адууны шир тйин боловсрууладаг.Тэгээд би нөгөө өргөтгөл хийгээд шинэчлэл хийх төсөл дээр нь би Ганбаатарыг үзүүлэх гэж дагуулаж орсон юм . Тэгсэн чинь Италууд дандаа хуучин машинаа будаад л тухайн үед Социализмын үед Шевредийнн үйлдэвэр, Шовроны үйлдэвэрт авчирч тавьсан тэр л машинууд чинь цөмөөрөө эргэж будагдаад л тавигдчихсан байгаа байхгүй юу. Би бүүр орж үзсэн.
Дандаа хуучин машинууд, харин хуваах машин л шинэ тавьсан. Тэгээд арван дөрвөн мянган ам. долларын өрөнд орсон
Тэгээд тэрийгээ төлж чадахгүй байж байгаад тэгээд Италид өгөчихөж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Одоо тэгээд Италууд байдаг юмуу?
Нэргүй -
Одоо Италууд хариуцаж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм уу? Дан Италын мэдэлд гэсэн үг үү? Тэгээд яг юу хийх уу? Яг хром юугаа боловсруулаж байна уу? Яг юу хийж байна вэ?
Нэргүй -
Тийн. Үхэрийн хорм боловсруулаад ...
Буяндэлгэр -
Тэрнийгээ гадагш нь гаргачихаж байна уу?
Нэргүй -
Италууд авч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Италууд өөрсдөө авч байгаа юм уу?
Нэргүй -
Тийм.
Буяндэлгэр -
Үгүй мөн хайран юм.
Нэргүй -
Ингэж л идсэн улсууд. Ерөн хувьчлал дээрээсээ маш
буруу явсан .
Буруу явсан хувьчлалыг зальтай этгээдүүд яг л хувиийн болгож аваад л өрөөр хэлбэл социализмын үеийн тэр их хөрөнгийг тэр улсууд идсэн. Ерөөсөө л тэр эрх мэдэлтнүүд авсан байхгүй юу. Жишээлхэд Гуталын үйлдэвэрийн дарга Дашдондов гэж байхад тэрүүгээрээ Үслэг эдэллийн үйлдэвэрийг авчихсан байхгүй юу. Нэг үйлдэвэрийн дарга би Монголынхоо , монголдоо энэ үйлдэвэрийг авч үлдэнэ шүү гэсэн бодол санаа төрөөгүй, би энэнээс мөнгө олж баяжина шүү гэсэн л бодолтой байсан байхгүй юу. Тэрнээс биш тэр мэрэгжлийн инжи нерүүд мэрэгжлийн инжинер, техникийн , дандаа мэрэгжлийн дарга нар байсан ш дээ. Тэхэд тэр улсууд яагаад, би энийг ер нь ингэхгүй шүү. Монголд яг үйлдэвэр хэвээр нь болгож авна шүү. Энэ хэвээр нь үлдээж ажиллууна гэж бодсон бол өдийд Монголд нэг ч болов үйлдэвэр байх л ёстой байсан байхгүй юу. Хэн ч тэгээгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Арьс ширний үйлдэвэр дэлхийд өрсөлдөхөөр үйлдвэр байсан тиймээ ? Социализмын үед арьс ширний үйлдвэр чинь их гоё үйлдвэр байсан ш дээ.
Нэргүй -
Байхгүй яах юм бэ? Социализмын үед чинь манайхан чинь экспортонд хромоо гаргадаг байлаа, ямааны арьсаа, хонины арьсаа, тэгээд савхин хувцасаа социализмын арван хэдэн улсуудад экспортолдог байлаа.
Тээ, болж л байсан байхгүй юу. Тэрнээс гологдол гэж буцаж ирж байсан юм ерөөсөө байхгүй.
Буяндэлгэр -
Арьсаа боловсруулаад арьсаар нь гаргачих уу?
Нэргүй -
Боловсруулаад арьсаар ч гаргадаг, хувцас хийгээд ч гаргадаг байсан байхгүй юу. Дээл хувцас хийгээд экспортолдог. Авдар авдараар нь авдарлаад экспортлож бүгдийн нь манай чанарын хэлтэс шалгаад тэгээд шалгаад Унгар гэхэд Унгарын төлөөлөгч нь ирчихэнэ, тэгээд манай чанарын шалгагч унгарын төлөөлгчидтэй хамт шалагааад л тэгээд тусгай авдаранд нь хийгээд л тэгээд л ачуулдаг байсан юм чинь. Тэгээд л одоо хром, шеверо шеверегий чинь Оросоос өгсүлээд л гаргаж байсан
юм чинь Тэхэд чинь очоод л шалгаж үзээд л тэгээд л тэр улсын хүлээн авагчид төлөөлөгчид ирчихдэг хамт шалгаад л тэгэж экспортолдог байсан. Тэр одоо тэгээд хэний юм байсан бэ? Тэр чинь Монгол улсын хөрөнгө байсныг зөвхөн ганц хүн л идэчихсэн байхгүй юу. За нэг хоёр хүн л идэчихсэн, за одоо нийлээд одоо захиргааны дарга нар тэгээд арван хэд хорин хэд за гучаад хүн л тэгээд л нийлээд тэр том Нэгдлийн “ Арьс ширний үйлдэвэрийн нэгдлийг хэлж байгаа юм. Тэр нэгдэл нийтдээ арван гурван үйлдвэртэй байсан юм.”хөрөнгийг,, тэд нар л хуваагааад идэчихсэн шүүдээ.
Буяндэлгэр -
Үгүй тэгээд тэнд байсан ажилчид босож хэл ам гаргаагүй юм уу?
Нэргүй -
Үгүй хувьчлал гэдгийг юуч мэдэхгүй юм чинь, Сүүлдээ хувьчлагдсан гэдэгээ ч мэдэхгүй явж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Хувиарлаж өгөсөн хувьцаагаа эжргүүлэж даргадаа өгөсөн үү? Тав гурван төгрөгөөр, гурван мянган төгрөгөөр .
Нэргүй -
Тийм одоо хэрэггүй , ямарч ашиггүй хэрэггүй гэхээр нь тэр үед хорин мянган төгрөг гэдэг чинь бас мөнгө байлаа. Тэхлээр чинь тэрүүндээ болж нөгөөдүүл чинь аваачиж өгөөд. Тэгээд яасан бэ гэхээр би хэзээ хойно сонссон, Ерөөсөө ажилчдын цалинг тавьдаггүй, мөнгө байхгүй гээд, Тэгээд оронд нь бэлий, мэлий, малгай толгой өөдсөн шууба энэ тэрийг өгөдөг байсан байхгүй юу. Тэрний төлөө хүртэл би ерөнхий нягтлантай тэндтэй хэрүүл хийдэг байсан яасан бэ гэхээр нэг хэдэн ажилчид цалиндаа бээлий аваад явсан чинь тэр өдөр нь гарах бичиж өгөдөггүй . Тэгэхлээр нь ороод яагаад гарах эрхийн бичиг өгөхгүйг асуусан чинь нөгөө нягтлангийн орлогч чинь юугээлээ дээ, тэгэхлээр нь би битгий дэмийрч бай та нар, Ажилчдын цалинг өгөхгүй байж та нар нэг муу гологдол бээлий гаргахдаа юу сүртэй болчихов? Та нарыг мэдэхгүй байгаа биш. гэж хэлээд гарсан чинь нөгөөдөх чинь ерөнхий нягтлан бодогч Алтанцэцэгтээ хэлчихэж. Алтанцэцэг намайг дуудаад, би Алтанцэцэгийг мэдэнэ л дээ. Надаас дүү намайг төгсөж очисны дараа ирсэн юм. Нэг хүүхэн байдаг юм одоо бүүр баяжаад жигтэйхэн. Тэгсэн чинь та тэгсэн байна гэнэ, Тэгэхлээр нь би тэгэхгүй яадаг юм бэ ? Чи бид хоёрыг энэ улсууд битгий хэл нохой хүртэл мэдэнэ. Би энэ нэгдэлд ирэхдээ ээж аавынхаа буянд чихэндээ зүүх ээмэгтэй, хөлөндөө гуталтай бүрэн хувцастай орж ирсэн, би улсын хөрөнгийг идээгүй, Чамайг ямар юмтай орж ирснийг би мэдэж байна. Дөчин тавын гуталтай “тэр үед оросын хямдхан гутал дөчин таваэн төгрөг бөйсан юм, сэхээтнүүд бараг өмсдөггүй байжээ.”хурууцндаа ч бөгөжгүй ирж байсныг би мэдэнэ ч дээ. Чи одоо наад зүүүсэн барьсан юмаа харахгүй юу? Чи тэгээд чи хэнд дээрэлхээд байгаа юм. Яадгийм муу ажилчид хэдэн барак бээлий аваад гархад яадгийм ямар үнээр авдгихйм хэдэн төгрөгөөр авдгийм цалин өгөхгүй байж байж гарх эрхийн бичиг аөгөхгүй юун сүртэй юм бэ, эндхийн нохой ч чи бид хоёрыг мэдэнэ ялгаад өгөнө шүү. Чи мэдэхгүй хүнд хэл Алтанцэцэг минь, чи мэддэг хүнтэй битгий тэгэж ярь гэсэн чинь уйлаад л би та нарыг мэдэнэ шүү гэж хэлээд хаяад гарсан. Тэгсэн чинь хэзээ хойно хувьчлагдасны дараа дуулахад чинь нөгөө цалинд өгөх мөнгийг чинь эднүүс. Чинь ер нь сүүлдээ банкнаас мөнгө авчирана банканд мөнгө тушаана гэдэг чинь байхгүй болчихсон ш дээ. Бэлэн мөнгө үйлдвэр дээр байдаг, тэгээд нэг касстай тэнд л байж л байдаг. Тэгсэн чинь нөгөө ажилчидын цалинг чинь гадагш нь зээлдүүлээд л өсгөөд л мөнгө өсгөж байсан улсууд байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Хүнд зээлдүүлээд байсан хэрэг үү?
Нэргүй -
Тийм одоо хүнд зээлдүүлж байсан юмуу, одоо өөрөөр хэлбэл яг банк шиг жишээлхэд чи одоо надаас арван мянган төгрөг зээлэх юм бол , за чи арвантаван мянган төгрөг болгож өгөөрэй гээд л ингэж байсан тэр нөгөө борлуулалтын мөнгийг чинь тэгэж эргүүлэж байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Банканд тушаахгүй юу?
Нэргүй -
Тийм тэр чинь өнгөрсөн, банканд тушаахгүй , улс бүүр хянахаа ч больчихсон байсан үе ....
Буяндэлгэр -
Өө улс бүүр хянахаа больчихсон байсан юмуу?
Нэргүй -
Бүүр больчихсон тэр үед чинь одоо тухайн үйлдвэрийн дарга , ерөнхий нягтлан хоёр л мэдддэг байсан. Хэдэн төгрөгний борлуулалт хийгээд кассанд орж ирж байна, ялангуяа тэр ерөнхий нягтлан. Тэгээд хэдийг хааш нь зарцууулах уу? Хэдийг өөрсдөө авах уу, хэдийг... хуучин бол улсаас банкнаас сард ажилчдын цалин гэж ирдэг байсан, тийм юм ердөө байхгүй болсон. Намайг хөдөлөхгүй болхоор нөгөө юм хийх сонирхолтой улсууд чинь хаана юу болж байгааг сайн мэдэцгээдлэг, үйлдэвэр болгон нягтлан бодогчтой , тэгээд нягтлангууд хоорондоо ярилцаж манай Нэргүй гуай ерөөсөө хөдлөхгүй юм. Надад тойруу замаар хэлээд байдаг би ер хөдөлдөдгүй тэгэхээр чинь нөгөөдүүл чинь хувиараа хулгай хийдэг байна ш дээ.
Буяндэлгэр -
Дошдондовоос хулгай хийж идэж байгаа юм чинь зөв шүүдээ. Тэртээ тэргүй тэр Дошдондов чинь идэж уугаад дуусгаж байгаа ююм чинь .
Нэргүй -
Тэгээд л сүүлдээ яасан бэ гэхээр дарга нь хулгай хийдэг үйлдвэрийн дарга нь хулгай хийдэг сүүлдээ ажилчид нь хулгай хийдэг болсон байгаа юм. Тэгээд л ганц хулгай хийдэггүй үйлдвэр чинь манайх байсан байгаа юм. Хамгийн ядуу, яагаад гэвэл манай үйлдвэрийхэн хөдөлж чададгүй. Харин хамгийн баян нь шубаны үйлдэвэрийнхэн. Дандаа орой ээлжнийхэн нэг гарахдаа л нэг шуба хулгайлаад гарна.Нэг шуба хулгайлаад л гархад зургаан мянган төгрөгөөр өгөчихнө тэр үеийн тийм байсан юм.
Тийм байсан юм билээ би хэзээ хойно мэдэж байгаа юм даа.
Хувьчлалд очсон хойно нь би нөгөө Ганбаатарт очсон хойно л мэдэж байгаа юм даа.
Буяндэлгэр -
тэр чинь тэгвэл нөгөө социализмын үед болсон хэрэг үү?
Нэргүй -
Яг л нөгөө хувьцаат компани байх үеэс л хулгай хийж эхэлсэн байгаа юм. Тэгээд яг нөгөө хувьчлалд ороод ирэнгүүт нөгөөдөх чинь боогдоод эхлэж багйаа юм нөгөөдөх чинь хувийн юм болоод ирэхдээ зэрэг хяналт шалгалт нь олон болоод ирсэн Нөгөө хувийн юм болоод ирэхдээ зэрэг хянадаг, шалгадаг улсууд нь олон болоод ирсэн. Тэгэнгүүт чадахаа байгаад хуучин улсууд нь яриа хөөрөө гаргаад тэр үед зарим хуучин улсууд нь гараад явчихсан, тэр гөгөө Дашдондов энэ тэр нь, тэгээд надад ярьж тэд чинь тэгэдэл байсан ш дээ. Та мэдэхгүй л байсан ш дээ. Тэгээд энэ аижлчид одоо болтол ярьдгийм гэнэлээ.Энэ үйлдвэрээс гарсан ганц оёдлын өлгүүр ч аваагүй хүн Нэргүй гуяйл байгаа юм даа гэж.
Буяндэлгэр -
Та хөдөлдөггүй ээ. Үнэнчээр л зүтгээд байдаг.
Нэргүй -
Одоо яахав дээ, тэгээд Ганаа надад хэлдэг юм. Үгүй ээ хөгшин минь ,тэгэж явснаар чи үхээгүй хичнээн хүнд өвдөж хагалгаанд орсон ч үхээгүй босож ирсэн нь бурхан чамайг харсан байхгүй юу.Хэрэв чи хулгай хийж улсын болон нийтийн хөрөнгийг идэж уусан бол , тэгэж хүнд өвдөөд , тэр жил л үхэх байсан гэж надад хэлдэг юм.
Буяндэлгэр -
Нээрэн үнэн шүү үнэн, үнэн.
Нэргүй -
Чи олон түмний итгэлийг хүлээж алдаагүй үнэнч шудрага явсан учираас бурхан чамайг босгоод ирсэн байхгүй гэж Ганаа одоо болтол ярьдаг. “Ганаа гэдэг нь түүний нөхөр нь юм шүү. “
Тэгээд одоо Дашдондов энэ тэрийн сайн явж байгаа нь хаа байна? Одоо ингээд жилд ганц ахмадуудын уулзалтанд очихоор чинь тэр их мөнгө төгрөгтэй хүн чинь өмсөж кзүүсэн нь надаасаа дор...
Буяндэлгэр -
Тэр их мөнгө төгрөгөө яачихсан юдмбэ?
Нэргүй -
Бүү мэд, яачихсан бэ, тэр өмсөж зүүсэн хувцас хунар, байж байгаа төрх байдал , тэр их, ёстой буруу замаар олсон мөнгө юм болдоггүй байхаа. Ёстой бүүр шалдаа буучихсан
Үгүй тэгээд юм харагдах л юм даа. Тэгээд тэр кассын нярав байсан хүүхэн намайг яаманд байхад арван хурууны бичээч байсан. Тэрийг нэг таньдаг хүн нь манай Үслэг эдэллийн үйлдвэрт кассын няраваар аваачсан . Тэгээд Алтанцэцэг тэр хоёр чинь кассанд байгаа бэлэн мөнгийг чинь дуртай цагтаа аваад эргүүлэж байгаа юм чинь тэр хүүхэнд нилээн л юм өгөж байсан байж тараа. Тэгсэн чинь хоёр жилийн дараа булган шуба өмсөөд л ээмэг бөгөж зүүгээд л ийм том том алтан ээмэг бөгөж зүүгээд л ингээд л эхэлсэн байхгүй юу. Тэгээд би чамайг мэдэхгүй бишдээ, нэг муу бретин малгайтай арван хурууны бичээч байсан, хүн чинь ямар байсныг нь хоёр нүдээрээ хараад мэдэж байгаа юм чинь , тэгэж дотроо бодчихоод л би ерэн хүнтэй нэг их хэрэлдэдгүйл дээ. Тэгсэн чинь хувьчлал болход хамгийн түрүүн хөөгдөөд гараад явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хоёр гурван жилийн дараа уулзсан чинь нөгөөдүүл нь юу ч байхгүй, яамнаас нэг байр өгөсөн байсан чинь тэрийгээ зараад хойно нэг хашаа байшин аваад юу юуч байхгүй. Тэгээд эртүүд цагаан сарын өмнө нөгөө ахмадуудыг хүлээж авсан тэгээд хувхай хоосон ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Дандаа буруу замаар будаа тээсэн улсууд...
Нэргүй -
Тийм, тиймэл байна ш дээ. Ингээд хараад байхад, улсын хөрөнгө идсэн улсууд нэг л бишээ. Манай тэр Оёдлын үйлдэвэрийн нярав хийдэг нэг авгай байсан. Нэг том складанд (байшин гэсэн орос үг) бүх юм байдаг.
Нэгэдлийн үеэс эхлээд гуталын нярав, оёдлын үйлдвэрт нярав, тэгээд манайд хамгийн сүүлд үслэг эдэллийн үйлдвэрт нярав хийдэг байсан юм. Тэр үеэс л эхэлж зөөдөг байсан юм шиг байгаа юм. Тэгээд яасан бэ гэхээр манай хөөгдөөд гарснаасаа хойш зах дээр нөгөө туслах матриал зарж эхэлж байгаа юм, гутал мутал товч шилбэ, ердөө л бүх л туслах матриал зарж эхэлж байгаа байхгүй юу гадаа лангуун дээр. Тэгээд одоо мөн зарж байгаа. Урагшаа яваагүй, эртүүд би нэг очоод бүүр зарим нь тоос шороонд дарагдасан байгаа айхгүй юу. Би бодож байгаа байхгүй юу. Ямар айхтар хулгай хйисэн байнаа?
Буяндэлгэр -
За байз 95 он гэж бодоё тиймээ ?
Нэргүй -
Үгүй ээ, тэр бүүр 95 оноос өмнө хулгай хйисэн байна. Тэр ер нь 9О оноос эхлэж хулгай хйисэн байна.
Буяндэлгэр -
2ООО он одоо 2ОО8 он гэхэд одоо бараг хорин жил болох гэж байна ш дээ.
Нэргүй -
Одоо болтол зарж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Одоо арван найман жил зарж байгаа юм байна ш дээ пөөх...
Нэргүй -
Одоо мөн зарж байгаа. Тэгсэн чинь нэг удаа ахмадын юун дээр одоогоос хоёр гурван жилийн өмнө уйлаад л яасан бэ хөгшин минь гээд л асуусан чинь хоёр сайхан банди нь (хүү хүүхдийг) хоюулаа зэрэг нас барчихсан , тийм л байгаа байхгүй юу. Тэгээд одоо мөн зах дээр зогссон хэвээрээ.
Буяндэлгэр -
Тэгээд сэхэдгүй ээ?
Нэргүй -
Үгүй тэр тэгээд ямар их юм хулгай хийсэн байнаа? Аймаар барагдахгүй байна ш дээ. Хэдэн жил зах дээр зогсож байна ш дээ. Чи боддоо... Тэгээд энэ хувьчилал гэдэг юм чинь хэн авхаалжтай, хэн овсгоотой, хэн одоо эдийн шуналтай, хэн одоо нүд улсын хөрөнгө дээр унасан тэр хүмсүүд л баяжсан шүү дээ.
Ингэж л хувьчлал явагдсан.
Буяндэлгэр -
Аймаар. Бид хөрөнгөтэй харьцаж сураагүй....
Нэргүй -
Арьс ширний үйлдэвэрийн , арьс шир ноосны үйлдэвэрийн арьс ширний үйлдвэрийн ялангуяа тэр арван гурван үйлдэвэрийн нэгдлийн тэр үеийн дарга нар ерөнхий нягтлан бодогч, тэр үеийн ерөнхий инженерүүд тэр үеийн нэг хоёрдугаар дарга ерөнхий нягтлан бодогч, одоо тэр үслэгт байсан нягтлан Алтанцэцэг ингэтлээ баяжсан, одоо хөрөнгө хэрэггүй болсон одоо цахилгаан станцад нягтлан хийдэг гэнэлээ. Адгийн наад зах нь одоо болтол тэр нярав зах дээр зөвхөн тэрнийг л зарж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аймаар. Хэн гэнээ тэрнийг ?
Нэргүй -
Даш гэдгийм.
Буяндэлгэр -
Барагдахгүй байна тиймээ?
Нэргүй -
Барагдахгүй байна. Яаж цуглуулсан бэ? Би мэдэхгүй байна. Бодоод бүүр ганцаараа байхдаа энэ хүүхдүүд байхгүй үед заримдаа ямар их юм хулгайлаа вэ гэж боддог юм.
Буяндэлгэр -
яаж хулгайлаж чадваа? Тиймээ?
Нэргүй -
Тийм, Чи одоо надтай хамт очиж үзсэн ч болно. Гадаа лангуун дээр зогсож байгаа. Тэгээд одоо яг л нөгөө үйлдвэрийн чинь нөгөөл том том, утаснууд, нөгөө жижиг утаснууд тэгээд л нөгөө цахилгаан төрөл бүрийн ам төмөрнүүд,тэгээд л...нөгөө хувцасны далд кнопнууд, тэгээд нөгөө шубны төмөр товчнууд тэрийг л зараад зогсож байдаг одоо хэдэн жил болж байна.
Буяндэлгэр -
Тэр кнопон товч чинь социализмын үед их ховор байсан ш дээ..
Нэргүй -
Тийм, тэгээд л нөгөө кноп товч энэ тэр тэгээд нөгөө шубны төмөр клипас, товч, тэрийг л зараад байгаа. Одоо хэдэн жил болж байгаа. Тэр чинь яг Ганбаатар манайхыг, би чинь 97 оны сүүлээр тэтгэвэрээ тогтоологосон тэхэд чинь 96 он 97 он, ...
Буяндэлгэр -
Тэтгэвэрийн чинь хэдээр тогтоолгож өгөсөн бэ?
Нэргүй -
Өө тэндээс гархад би гучин хэдэн мянгаар л тогтоогдсон ш дээ.
Буяндэлгэр -
бас л бага байнаа , бага байна шүү.
Нэргүй -
Тийм, тэгээд л яахав дээ нэмэгдсээр байгаад л зуун хэд болсон ш дээ.
Буяндэлгэр -
Бага байнаа, бага байнаа, тийм өндөр цалинтай байсан мөртлөө яагаад тийм бага байна вэ?
Нэргүй -
Харин тийм өндөр цалинтай байсан мөртлөө тийм багаар гарсан. Тэр үеийн тэтгэвэрт гарсан улсууд цөмөөрөө ердөө тийм л гарсан ш дээ.
Буяндэлгэр -
Яагаад тэгсэн юм боллооо? Би ч гэсэн_ гучин хоёр мянган төгрөгөөр гарсан л даа. Одоо нэмэгдсээр байгаад....
Нэргүй -
Бид нарыг хортой нөхцөлөөр тоцоогүй инженерүүдийг, Алтангэрэлийг хортой нөхцөлөөр тооцоолсон.
\Алтангэрэл гэж дүүгээ хэллж байгаа юм. \
Буяндэлгэр -
Алтангэрэлийх овоо юу? Тиймээ?
Хувьд тэтгэвэртээ гарчихсан уу?
Нэргүй -
Тэгсэн гарчихсан.
Буяндэлгэр -
Чинийх бол ядахдаа 25О, 6О байх ёстой байхгүй юу.
Нэргүй -
Тэр үед манайхаас гарсан бүх удирдах ажилтнууд гучин хэдээр л гарсан. Тэгэж гарсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Чи биднийх ойролцоол байгаа л даа. Би бас гучин хэдээр гарсан.
Нэргүй -
Тэгээд юу яасан эртүүд нөгөө , би бүүр гайхаад , хоёр сарын хэдэнд цугларана гээд , би зах дээр юм харах гэж очоод нөгөө авгай чинь нөгөө юмаа зараад байж л байгаа юм. Тэгээд би бодлоол доо ямар айхтар хулгай хийсэн юм бэ?
Буяндэлгэр -
Хоёр гурван байшин юм байхан нь байна ш дээ.
Нэргүй -
Хоёр гурван байшингаар барах уу, тэр чинь маш их байна ш дээ.
Буяндэлгэр -
Хаана хадгалж тэгэж байлгаж байнаа?
Нэргүй -
Мэдэхгүй ээ, би тэр улсуудыг ерөөсөө ойлгодоггүй, миний тэр нэг мастер хүүхэн байдаг юм. Нөхөр нь шевроны үйлдвэрт ажииллаж байгаад нас барчихсан . Тэгээд би нөхрийн нас барчихсан гээд очсон юмаа. Цехийнхэнтэйгээ хамт. Тэгээд яармагт нэг хашаа нь дотор нэг муу байшинд яг л нэг ядуу зүдүү мэт. Хөөрхий бас ийм амьдралтай хүн бас байдаг л юм байхдаа гэж бодоод л .. тэгээд тэрннэс хойш би оёдлын мастераа өгөөд, няраваа өгөөд бэлэн бүтээгдэхүүнийхээ , хоёр ажил хариуцуулаад хоёр цалин өгөөд тэгээд хурал дээр ажилчид шүүмжлээд одоо насандаа суух болсон Алтанцэцэг, залудучуудыг ажлуулах хэрэгтэй гэдэг байлаа. Тэгэхлээр нь би битгий дэмийрч бай , та нар гадаа гарч эр болж дотор орж эм болж яваа, хэнийгээ тавьж ажлуулахаа би мэдэнэ, яадарсан хүнээр битгий оролдоод бай та нар , тэгсэн чинь нөгөөдөх чинь ерөнхий нягтлантайгаа далдуур хулгай хйисээр байгаад ...
Буяндэлгэр -
Арьс шир үү?
Нэргүй -
Арьс шуба, энэ тэр данснаас илүү гаргааад л тэгээд энэ манай энэ хойт талын байшинд гурван өрөөг авсан ш дээ.
Тэр үед нь би юу ч мэдээгүй, одоо л тйим байсан юм байна гэдгийн мэдэж байгаа юм даа. Байр авчихаар тэнхээтэй байгаагүй. Тэгээд гарснаас хойш, ...
Буяндэлгэр -
Чиний л ач байна ш дээ.
Нэргүй -
Би ер хүнд тус болсол доо . Тэгээд яахав инженер техникийн улсууддаа мөнгийн өсгөөд тэгээд яахав тэр бас нэмэр болсол доо. Тэгээд гурван өрөө байр аваад, тэгээд нэг хүү нь аравдугаар анги төгсөөд ажилгүй байсан , над дээр оруулаад элдүүрийн цехэд ажилдаг, сүүлдээ тэр нь урагшаа яваад наймаа хийгээд , тэгээд зах дээр наймаа хийгээд, одоо бас нөгөө авгай чинь бас наймаа хийгээд жигтэйхэн тарган жигтэйхэн сайхан тийм хүн болчихдог байна. Амьдарал нь сайжирчихсан. Хоёр охинтой. Нэг эмч охин нь Японд байгаа,.. Одоо цагаан сарын дараа явна.
Буяндэлгэр -
Чамайг тэгээд эргэж тойрох юм уу?
Нэргүй -
:Үгүй , яахав тааралдвал сайнуу, энээ тэрээ гээд л өнгөрөнө. Тэрнээс ирдэг хүн байхгүй. Би бол олон хүнд тус болсоон найз нь , тэхдээ яахав тэрний муу юм гэж юу байхав, надддай хамт, оёдлынхан тус тусдаа хувиа бодож мөнгөтэй болсон бол би бол тэднийг нэгтгээд зохион байгуулалттай мөнгийн өсгөж өгсөн. Тэгээд яахав....
Буяндэлгэр -
Яаж мөнгийн өсгөж өгөх үү?
Нэргүй -
Үгүй яахав жишээлхэд чи нэг зуун мянган төгрөг гаргалаа гэж бодоход , манай инженер техникийн улсууд нэг хоёр гурав дөрөв тав бараг долоо найман хүн байсан байхгүй юу, тэгээд одоо зуу зуу мянган төгрөг гаргаад долоон найман зуун мянган төгрөгөөр арьс аваад л оруулаад өөрөө би оёдолтой тэгээд л шуба хийгээд борлуулаад л мөнгийн өсгөөд өгдөг байсан. Тэгээд нөгөө суурь мөнгийн гаргаж өгөөд, ашгаа яг тэнцүү хуваадаг байсан, нэг төгрөг ч би илүү авч үзээгүй.
Тэгээд зарим нь машинтай болсон, зарим нь байртай болсон, зарим нь гэр орондоо мебель авч тавьсан гэсэн....
Буяндэлгэр -
Үнэхээр их буян үйлдэжээ.
Нэргүй -
Зарим нь тэр мөнгөөр манай технологчид Сарны титэмд лангуу аваад тэр үед надаас чөлөө аваад л долоо хоногт билүү хоёр долоо хоногт билүү бараанд яваад ирье Нэргүй гуай гээд би тэг тэг гээд л л нөгөөдөхий чинь хамгаалаад нөгөө чөлөө авсан хүний ажлыг би давхар хийгээд л тэгээд найманд явуулдаг байсан . Одоо тэгээд тэр хүмсүүд тэрүүгээрээ амьдарч байна ш дээ. Тэр лангуугаараа.
Нэг хүүхэд нь Амерк явчихсан, нэг хүүхэд нь иргэний бүртгэл мэдээллийн төвд. Тэгээд одоо тэрүүгээрээ амьдраад улам залуу болчихсон . Дарахнаас технологич гээд ийм муу богинохон хөх нэхий дээлтэй, барьчихсан давхар лензин шилтэй, залуу хүн гэхэд ёстой хачин юм манай үйлдвэрт орж ирж байсан.Тэгсэн чинь над дээр орж ирсэн үеэс эхлээд яг л нөгөө ганзагны наймаа эхэлж байсан үед.....
Буяндэлгэр -
Тэр чинь яг хэдэн он байлаа,
Нэргүй -
Тийм, ерэн, нэг хоёр он байсан, тэгээд л нөгөө Дашдондовыг асуухаар нь би өвчтэй гэж хэлчихээд л технологийнхон нь ажлыг би давхар хийчихээд л наймаанд явуулчихдаг, би хүнд их тус болсоон.
Тэгэж наймаад явж байхдаа л энэ сарны титэм дээр анх эхлээд л нэг лангуу аваад л тэгээд л ажлынхаа зав чөлөөгөөр суугаад л одоо бүүр баяжсан, наймаанд онгоцоор яваад л нөгөө давхар зузаан линзээ бүүр авч хаяад л бүүр орчин үеийн линз хийчихсэн, бүүр залуу болчихсон залуу стилээр хувцаслаад жигтэйхэн сайхан хүүхэн одоо сууж байна ш дээ. Тэгэхдээ яахав ээ миний буяныг авсан хүн олон бий.
Тэгэхдээ яахав сайн явж байвал болхон л тэр.
Зөвхөн би үйлдэвэрийнхээ ажилчдын амьдарлыг дээшлүүлсэн.
Даанч би өөрөө юм авч үлдэж чадаагүй дээ.
Буяндэлгэр -
Чи айгаад байсан уу? Яасан бэ Жагаа?
Нэргүй -
Айсан. Надад Түгэж гуай хэлсэн нэг үг санаанаас ер гардаггүй юм. Тэр үг санаанаас салдаггүй.
Буяндэлгэр -
Түгэж гэж танай гавьяат уу? Социализмын үед нөгөө тарвагны арьс будаж сор оруулаж байсан ...?
Нэргүй -
Тийм, тийм тэр юу гэж хэлсэн бэ гэхээр... За Нэргүй минь дээ ер нь тэгээд Улсын хөрөнгө хулгай хийнэ гэдэг хэцүү шүү дээ., орой ажлаас тараад гэртээ тайван сууж чадахгүй шүүдээ. Хэдийд хаалага цохих бол, хэдийд утас дуугарах бол, хаалага цохиход дандаа л муу юм бодоно гэж ингэж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэр миний толгойноос гардаггүй, яагаад тэгэж хэлснийг би мэдэхгүй юм. Нэг ярьж сууж байгаад л ....
Буяндэлгэр -
Өөрөө жаахан юм идсэн юм боллуу? Тэр үед.
Нэргүй -
Мэдэхгүй ээ, Одоо хүүхэд нь яахав хүү нь одоо үсэлгийнхээ цехтэй яваад байгаа л даа.
Буяндэлгэр -
Төрийн шагнал магнал авч байлуу тиймээ?
Нэргүй -
Тийм нөгөө долдугаар артель гэж байхад...
Буяндэлгэр -
тийм тэр чинь социализмын үед их мандаж байсан ш дээ.
Нэргүй -
Тийм, тэр чинь хоёр хүүтэй нэг хүү нь над дээр ажилдаг, нэг хүү нь боловсруулалтын жижиг цех дээр ажилдаг байсан. Тэгээд сүүлдээ үслэг эдэлийн цех юун дээр одоо ч ажиллаж байгаа.
Буяндэлгэр -
Одоо ажиллаж байгаа юмуу?
Нэргүй -
Одоо ч ажиллаж байгаа. Баярсайхан гэдэг хүү нь ажиллуулаж байгаа. Тэгээд би боддог байхгүй юу. Нээрэн хулгай хийсэн бол тэгэж л бодох байхдаа гэж, тэгээд л миний бүүр ...манай механикт би бүүр хэлдэг байсан ... өтөлсөн хойноо шоронгийн хаалага татахаа больё гэж орилдог байсан байхгүй би.
Буяндэлгэр -
Тэгэнэ, тэгнээ.
Нэргүй -
Тэгээд цагаан сараар манай механик надтай ирж золгоод тэгээд Ганаа Чимгээ энэ тэр байсан. Нэргүй гуай одоо ямар байна та би ч ажил байхгүй та ч ингээд, тэр үед минйи хэлснээр байсан бол өдийд би ингэж зовж байхгүй ш дээ , ажилтай байна ш дээ, гэж хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр байгуулсан жижигхэн цехээ чи өөрөө авчихсан бол та хоёр хувьдаа авчихсан бол шал өөр байхгүй юу.
Нэргүй -
Тийм, намайг байхгүй ч гэсэн тэр хэдэн засварчид чинь аягүй сайн засварчид байхгүй юу. Дандаа нөгөө үсэлгийн машины чиглэлээр сургаад ирсэн хүүхдүүд хойно засварын чигэллээр сураад ирсэн. \Хойно гэж оросыг хэлж байгаа юм.\намайг дагах улсууд зөндөө байсан. Ажилчид засварчид гээд л...Тэгсэн бол мэрэгжлээрээ ажиллаад шал өөр байхгүй юу.
Манай Алтангэрэл бас зориг муутай. Би дүүдээ хэлсэн байхгүй юу. Улсууд янз бүрийн юм хийгээд байнаа.
Улсууд , дээгүүрээ юм хийгээд байгааг би мэдсэн л дээ Тэгээд нэг тэгээд гарчих юм уу гэж бодоод Алтангэрэлд хоёулаа байр түрээслээд гарья гэсэн байхгүй юу? Тэгсэн манай дүү маань би үхтлээ Төвөөс гарахгүй гээд, тэгэнгүүт л ....би больчихсон
Буяндэлгэр -
Алтангэрэл айгаад байсан юмуу? Яагаад тэгээд байсан юм бол? Хувьчлал явж байна гэдэгийг , ойлгохгүй байсан юм боллуу?
Нэргүй -
Ерөөсөө хувьчлал болсон байсан үе байхгүй юу. Тэгээд л ерөөсөө Төвөөсөө холдохгүй , төвдөө ажиллана, өөр газар ажиллахгүй гээд л.
Буяндэлгэр -
Тэр чинь хувьцаат компкани болчихсон байгаа ш дээ. Хүний гарт оччихсан байгаа биздээ?
Нэргүй -
Тэгэхэд чинь тэгээд хөдлөөгүй юм даа. Тэгээд их сонин, бидний зан их сонин юмаа. Тэрнээс биш өдийд бид хоёр, Алтангэрэл технологоо бариад арьс бол арьс хийчихэнэ, үс бол үс хийчихэнэ. Тэгээд ажиллаж байсан улсуудаасаа сайн оёдолчингоо авчихана, боловсруулалтын улсуудаа авчихана.
Өдийд тэгэсэн бол би лав тэгэсэн бол монголдоо, энэ олон жижиг хулгай хийж босогосон бүгдээрээ мэрэгэжил байхгүй мэрэгжилгүй улсууд л ажиллуулсан болж байна ш дээ. Одоо тэр манайхаас хулгай хийж гаргасан юмнууд тэр дандаа мэрэгжлийн бус улсууд л ажиллаж байгаа. Яахав дандаа практикаар сурсан, дээд мэрэгжилгүй ажилчид байхгүй юу. Тэгээд энэ тэндээс юм хулгайлж цуглуулаад жижиг цехүүд байгуулсан. Тэгээд одоо бол яахав мэрэгжлийн биш болхоор нарийн технологоо барих өрсөлдөх, шинэ технологи оруулаж ирэх одоо шинэ мэдээлэл оруулаж ирэх талдаа их муу байгаа. Арга ч үгүй биз мэдлэг нь хүрэхгүй байгаа, зүгээр яахав хятадуудын авсан арьсын үсийг аваад өгөчих тийм аар саар юм л наад цахын юм хийгээд байгаа юм.
Хэдэн оёдолчинтой тэд нар нь яахав шуба оёдог юм билээ.Би өвөл охиндоо шуба оёулах гэж очсон. Тэгээд л ер нь
Ямарч гэхэм дээ боловсруулалт муутай мэдлэг нь л хүрэхгүй байгаа юм даа. Тэрнээс одоо бол уул нь хятадуудын авсан нэхийг хромлоод мөнгө олж л байгаа, уул нь тэр мөнгөөрөө өөр газартай яриад зээл аваад шинэ технологи оруудаад шинэ тоног төхөөрөөмж оруулаад ном уншаад шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй л дээ. Адгийн наад зах нь Хятад яваад манай тарвагны арьсыг , аваачиж байна, манай хоньны арьсыг аваачиж байна, тэрийг судлаад , шинэ машин тоног иөхөөрөмж оруулаж ирж чадахгүй л байгаа нь харамсалтай байгаа юм. Таэгээд хоцрогдоод л баяйна л даа, зүгээр нь нөгөө хэдэн арьсны үсийн нь авч өгөж мөнгийн нь авчихаад л тэгээд л нөгөө матриалаа авсан болчихоод л өнөө маргаашыг л өнгөрөөж байгаа юм.
Буяндэлгэр -
Алтангэрэл та хоёр нийлсэн бол үнэхээр үзүүлээд өгөх байсан даа.
Нэргүй -
Би бол тэгсэн бол ямар ч байсан улсаддаа нилээн нэрд гарчихсан байх байсан.
Буяндэлгэр -
Маш их боломжийг алджээ.
Нэргүй -
Дор хаяхад би өдиид шинэ техник технологи оруулаад ирчихсэн байх байсан.
Буяндэлгэр -
Их сайхан боломжийг алдаж, их хайран байна, улсад ч тэр та хоёрыян амьдралд тэр үнэхээр хайран юм болжээ. Тиймээ Жагаа?
Нэргүй -
Тэгэхдээ яахав дээ, уулаасаа бурханаас цаанаасаа болохгүй л гэж заасан юм байлгүй, гэж би боддог юм. Тийм юм зохихгүй л байсан байх гэж боддог.
Буяндэлгэр -
Алтангэрэл жаахан зориг гаргасан бол болхол байж дээ.
Нэргүй -
Тийм Алтангэрэл зориголсон бол би бас зоригилхол байсан. Хоёрдугаарт яг хувьчлал болох үеэр энэ улсууд юм зөгөөд байна гэдэгийг би мэдсэн , тэгээд мэдээд л Алтангэрэлд саналаа хэлсэн намайг нэг их тоогооч үгүй тэгээд л би за тэгэсхийгээд л больчихсон . Тэгээд л өнгөрсөндөө. Одоо би тэгээд боддог юм болохгүйл байсан юм байх. Болох байсан бол хүнээс дутуу толгой надад орж ирээгүй, хүний санадгийг л би толгойдоо бодож л байсан. Тэхэд чинь л цанаасаа л чи болохгүй л гээд байсан байхгүй юм. Тиймээ?
Буяндэлгэр -
Одоо мэдэхгүй юм даа. Надад бол хайран юм л алдсан санагдаж байна.
Нэргүй -
Эртүүдхэн манай механик надтай дайралдаад Ганаа ахаа бид ийм байх ёсгүй юм байгаа юм Нэргүй гуайгаас л болсон байхгүй юу. Нэргүй гуай зориг гаргаад, миний хэлснээр тэр байгуулсан жижигхэн цехээ аваад гарсан бол бидний амьдрал шал өөр байх байсан гээд л уулзах болгондоо халгалдаг юм. Улсууд ер нь их муухай дайрсан шүү. Их муухай дайрсан шүү.
Буяндэлгэр -
Яаж дайрсан гэж, тэр деталууд нь их сонин байна?
Нэргүй -
Чи тэгээд л бодолдоо нэгдүгээрт ажилчдын цалинг өгөхгүй бэлэн мөнгө эргүүлэж өсөгөдөг байсан байна, хоёрдугаарт санхүүгийн аргаар түүхий эд, туслах матриалаас хожиж мөнгө унагадаг байсан байна, гуравдугаарт үндсэн хөрөнгөнөөс үрж тарж мөнгө иддэг байсан байна, бэлэн бүтээгдэхүүнийг борлуулаад борлуулсан ашгаас мөнгө иддэг байсан байна. Ингээд хэдэн янзын аргаар иддэг байсан байгааа биздээ. Тэгээр хүн баяжилгүй яахав дээ. Тийм л байгаа байхгүй юу. Зөвхөн арван хэдэн ажилчидын нэрийг бариад л хоёр хоёр давхар дөрвөн байшин бариулчихсан гээд л бодол доо чи .
Буяндэлгэр -
Одоо тэгээд тэрэнд нь хэн банйа?
Нэргүй -
Алтанцэцэгийн хоёр байшинд хэн байдгийм би мэдэхгүй, харин Дашдондовын хоёр байшингийн нэгийг нь зарчихсан гэсэн. Нэгэнд нь охин
нь байдаг юм гэсэн.
Буяндэлгэр -
Тэгээд тэр том байшинд охин нь ганцаараа байдаг хэрэг үү?
Нэргүй -
Нөхөр хүүхэд шуухадтайгаа байдаг байлгүй.
Буяндэлгэр -
: Яармаг дээр гэлүү?
Нэргүй -
Тийм Туул голын дээхэн талд жаахан яваад хоёр давхар цагаан байшин байгаа. Ер нь тэгээд тийм улсууд чинь сайн явдаггүй юм байнаа . Одоо тэр надтай хамт нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөр цалин хөлсний хэлтэст даргаар Бадамханд гээд нэг хүүхэн байсан дандаа дарга сайдуудтай
Сүйд болж явдаг нөхөр. Одоо амьдар л нь тийм ч сайн биш юм билээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.