Tsolmon
![](../assets/images/interviewees/990007.jpg)
Basic information
Interviewee ID: 990007
Name: Tsolmon
Parent's name: Jamsran
Ovog: Görööchin
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: None
Born in: Tarialan sum, Hövsgöl aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: Judge
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
cultural campaigns
illness / health
life in wartime
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Цолмон -
2 настай 41 яг аймшигтай дайны үед фашизм эх орны дайны үед дэлхийн 2-р дайны үед за яахав за тэгээд би 3 настайдаа яахав зүгээр би яг үзсэн юмаа л ярина ш дээ. 3 настайдаа аав маань 1 курс сургуульд элссэн байх л даа тэгээд аав ээжтэйгээ орж ирсэн тэгэхэд энд Улаанбаатарт орж ирэхэд олзлогдсон японууд дайны гамшиг 1-рт тэр 2-рт манайх Булган аймагт байсан тэгэхэд аав маань булган аймгийн шүүхийн байсан. Булган аймагт байхад өнөөх р продуктор гэж ийм том тогооны ам шиг радио юм даа тэг гэрийн хойморт тэр үеийн радио. Аав маань өнөөх хариуцлагатай ажил болохоор өдөр шөнөгүй тэр контортоо л байна. Гэрт ээжтэйгээ л голдуу байна ш дээ. Гэртээ ээж бол өнөөх радиог чинь чагнаал би хормойноос нь зуурцан эжийгээ царай муухай бол айгаал цаанаасаа л мэдээлэл тэгэж ирдэг байсан байх л даа. Нөгөө фронтын мэдээлэл. Нэг тиймэрхүү л байсан. Тэгээд 41,42,43,44,45 гээл бүх тэр аймшигтай дайны үед миний бага нас өнгөрсөн. За тэгээд тэнд юу мэдэрч байсан гэхдээр зэрэг чинь за тэгээл өнөөх бас монгол радио маань өнөөх л малчин ардууд бүхнийг фронтч гээд л тэгээл одоо ээжийгээ ийм юм санаад байдийн булган аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл эмэгтэйчүүд тэр фронтод нэхий их хэрэгтэй шд манайх чинь мал аж ахуйн орон нэхий ийм шагалж гэж нэг энүүгээр татсан давхар нэхий тийм одоо гутлын гадуур өмсдөг дэгтий гэж ярьдаг л даа дэгтий за тэгээл нэхий дээл хийгээл гараараа л оёно ш дээ одоо. Тэгээл би жижигхэн гартай эжий дээрээ очно доо. Тэгээд өнөөх тушаадаг байхгүй юу хэд хэдээр нь хэдэн өдөр оёсноо ч юмуу ингээд тушаана. Тэгсэн чинь би нэг(инээв) ийм тэхдий толгойдоо өмсөөд хүрээд ирсэн тушаах гэсэн нэг өрөөсөн тэхдий байдаггүй.Тэгээд гэртээ хүрээд ирсэн чинь ээ энэ чинь одоо аваад ирсэн байхчуу чи гуталд өмсдөг юмыг толгойдоо өмсдөг хааший юм бэ гээдтэгээл өнөх хөдөөний малчин ардууд чинь сайхан сайхан чадалтай тэнхээтэй хурдан тарган морьдоо фрондод бэлэглээд л. Ийм ийм байдлаар 45 он чинь... Би 1946 онд сургуульд орсон Булган аймагт за тэгээд яахав орсон чинь харандаа дутуу дэвтэр дутуу, лаа байхгүй дан дэнгийн гэрэлд бид чинь хичээлээ хийж байсан шүү дээ бид чинь. За тэгээд аав минь хариуцлагатай хүн байсан учираас тэр үед өдөржингөө ажилдаг холбоонд ажилдаг байсан.Хариуцлагатай ажилтны тусгай дэлгүүр гэж байсан тэнд яахав албан юманд зорулалттай лаа цахилгаан байхгүй, лаа энэ тэр өгдөг байсан шиг байгаа юм.Тэгээд би сургуулъд орхоосоо өмнө аавыхаа ажил дээр очно аав дэлхийн газрын зураг маш сайн зааж өгдөг байсан. Ерөөсөө тэр 5-н тивийг чинь Уралийн нуруу энэ тэр гээд л улаан суваг гээд Ази тивийг зааглаад л. Тэгээд улс болгоныг чинь зүгээр өнөөх л хэмжээ, хүн амын тоотойн, өнөөх эрхэлдэг аж ахуйтайн, удирдагчийн нэртэйн надад зааж өгдөг байсан. Тэр яахав түрээсээ л авна ш дээ Төвөөсөө хэдэн... тэгээд л хүүхэддээ. Тэгээд би сургуульд байхдаа газрын зураг дээр мэргэжлийн хүн шиг байлаа, Тэгээд 46-н онд сургуульд ороод харандаа дэвтэр үзэг их хүнд байсан.
Эрдэнэтуяа -
Тэнд хүүхдүүд юугаар бичдэг байсан бэ? Харандаагаар л бичдэг байсан уу?
Цолмон -
За яахав эхлээд харандаагаар, яагаав нэг дүрж бичдэг, за тэгээд би чинь хүүхэд болохоор чирнелээ асгаад заваарна шүү дээ (инээв) тийм л байсан даа.
Эрдэнэтуяа -
Тэр зүйлүүд оросоос орж ирдэг байсан уу?
Цолмон -
Тэгэлгүй яахав, оросоос л орж ирнэ хөөрхий минь ах нар маань дайны үед ч байсан гэсэн бас тэр тэр тухай үед монголчууд хүүхэдүүдээ ном сургах гэж их хичээдэг байсан шиг надад санагдаад байгаа юм даа. Манай аав ээж бид нарыг хичээлдээ яв гээд л. Хичээл таслана гэж байхгүй ш дээ иймэрхүүл байна
Эрдэнэтуяа -
Бас чанга бас ийм хүмүүжилтэй байсан байна.
Цолмон -
За тэгээд юу яана өвөл болохоор аймагтаа зун болохоор ээж аавтайгаа, аав маань ажилдаа үлдэнэ, ээж маань дүү бид нарыг хөдөө гаргачихдаг байсан. Бүүр хөдөө тэгээд сайхан сүү тараг уугаад тэгээд тэр үед яахав дээ. Хөдөөний маань хүмүүс хүүхдээ сургуульд өгөхдөө жаахан хойргодуу байсан. Чухам энэ нь ямар учиртай юм гэхээр миний тухайн үед ойлгож байснаар гэвэл өнөөх мал дээр мал маллах, тэгэхээр хонь малд явахаар хүүхэд хэрэгтэй. Мал их ажилтай за тэгээд хүмүүс маань настайдуу хүмүүс байдаг. Тэгээд сумын төв аймгийн төвөөс багш нар ухуулга хийнэ шүү дээ. Хүүхдүүдээ сургуульд оруулах тухай. Тэгээд бүр боломжгүй хүүхдүүдээ явуулж чадахгүй, боломжтой нэг нь явуулдаг. Тийм л байсан санагддаг юм. За тэгээд 46 он тэгээд одоо нэгдэлжих хөдөлгөөн явагдаж байсан юм шиг байгайн. Малаа нийлүүлээд л за тэгээд тариалан чинь алтан гадас нэгдэл байлаа өшөө чинь аав ээжийхээ угаасаа малчин хүний хүүхэд малчин удамтай болох бас хэд гурван мал байсан. Хэдэн үхэр хэдэн хонь. Тэрийгээ аав нэгдэлдээ өгцөн л дөө.
Эрдэнэтуяа -
Ер нь ухуулга явах уу?
Цолмон -
Үгүй тэрийг нь би сайн мэдэхгүй, би сайн санахгүй байгаа юм. Хүүхэд байсан болоод ч тэргэхэд 5, 6-тайл байсан юм шиг байгайн. Тэгээд л нэдэлч хөдөлгөөн явагдаад тэгээд нөгөө сүүний завод сүүгээ өгнө, цөцгий богоно, тэгээд сүүн тасаг дээрээсээ цөцгийгөө үхэр тэргэн дээр ачаад ирнэ, тэгээд масло болгодог байсан. Тэгээд маслоо зарим нь савандаа хэрэглээд л. Тэгээд Улаанбаатар хотруу улстай нийлүүлдэг ийм л
Эрдэнэтуяа -
Хотын хүн амыи хэрэгцээ юу?
Цолмон -
Тийм, хотын хүн амын хэрэгцээ ийм л байсан шиг байгайн. Тэгээд сүү бол маш нарийн тооцоотой байсан. Үнээний хэмжээгээр
тэчнээн литер сүү авчирч тушаана, тийм төлөвлөгөөтэй нэг айл нь. Сүүгээ одоо яахав ирэх жил 6, 7-р ангид орцон болохоор үнээ
саана, заводод сүү зөөж аваачиж өгнө. Тэгээд айл болгон нэг дэвтэртэй тэгээд өнөө орой ийм сүү тушаасан тэгээд л
сүүгээтушаагаад дуусна. Тэгээд заводоосооо гүйгээд өрмөн тосоо иднэ дээ. Тэгээд малчид чинь өвөл идэх цагаан идээгээ хурааж
авна. Ер нь сэттэл байсан даа
Эрдэнэтуяа -
Гүйцээгээгүй айл байсан уу?
Цолмон -
Одоо тэрийг сайн мэдэхгүй юм . Нэг айл тичнээн литер сүү. Ацаглах гээд нэг юм байсан энэ нь 2 хүний хоороондын яриа - Чи
манай суүг төлчих гээд хоорондоо тохирцон яриа ч юмуу аман гэрээ.
Эрдэнэтуяа -
Ямар үед тэгэх вэ?
Цолмон -
Үгүй одоо мэдэхгүй яахав тэр ийшээ тийшээ явах ажилтай, онөө үнээ нь туглаагүй ч юмуу хусарцан тохиолдолд. Үнээ хусрана
гэж айхтар юм байна ш дээ. Тугалгүй болчихоор чинь ямар сүү байхав. Тэгээд тэр тохиолдолд Ацаглах гэж ярьдаг.
Эрдэнэтуяа -
Цаад нэгдлийн хүмүүс мэдэх үү?
Цолмон -
Өө мэдэлгүй яахав. Тэгээд тэр айл тооцоо хийхгүй болчлоо ш дээ
Эрдэнэтуяа -
Одоо тэгэхээр нэг айлын үнээний сүү гарахаа больчлоо ш дээ, нөгөө айлаа төлчих гэсэн тохиолдол нөгөө айл нь төлөвлөгөөгөө биелүүлчээд илүү гарсан сүүгээрээ төлнө биз дээ.
Цолмон -
Тэгнэ л дээ
Эрдэнэтуяа -
Хангалттай байж чадах уу?
Цолмон -
Хүрэх боломжтой болоод л тэр 2 тохироно ш дээ. Боломгүй бол тэгэж тохирохгүй л дээ
За тэгээд сүүнийхээ оронд юу ч хийж өгдөг байсан юм. Тэр 2 хүний хоорондын л тохиролцоо юм даа. Тийм л байдаг шиг санаж
байна.
Эрдэнэтуяа -
Цалин яах вэ?
Цолмон -
Аа хөдөлмөр гээд цалинтай
Эрдэнэтуяа -
Яаж тооцох вэ? Сарын цалин гээд нормтой байсан уу?
Цолмон -
авдаг л байсан гэнэ лээ би дөнгөж зун нь байгаад л өвөл нь сургуульдаа төвдөө ороод ирнэ.
Эрдэнэтуяа -
Та цалин авах уу?
Цолмон -
Би ямар юмныхаа цалинг авах уу
Эрдэнэтуяа -
Ээж аавдаа л туслах уу?
Цолмон -
Ээж аавдаа л туслана ямар юмны цалин байхав. Ээж аавдаа туслана үнээгээ саана өнөө тугалаа хариулана, нийлүүлэхгүй.
Нийлчихвэл эхийгээ хөхөөд өнөөх.
Эрдэнэтуяа -
Бас хариуцлагатай
Цолмон -
Тийм, хонио хариулана нэг иймэрхүү. Тэгээд 9-р ангиа төгсөөд УБ-т орж ирээд 10-р ангиа төгсөөд тэгээд хойшоогоо сургуульд
явсан.
Эрдэнэтуяа -
Сумдаа 9-н жил онц сурцан болохоор
Цолмон -
Тийн аймагтаа. Би юу шүү дээ Булган аймагт ессөн, Хөвсгөл төрөөд. Аав маань Булган аймагт өсгөө. Аав маань ингэж ярьдаг:
Хууль шүүхийн хэдэн жилийн ой боллоодоо сонин дээрээс уншсан. Аавын минь хувийн хэрэг, аав бол 16-н настайгаасаа эхэлж
ажилласан хүн юм байна лээ. Нямсүрэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган гэж сум байсан. Тэгээд гөрөечний галч захирагч гэж
байсан тэр хүнд шавь орж монгол бичиг сураад, 16-н настайгаасаа бичээч гэдгээс эхлээд аав минь 40 гаран жил улсад ажилласан
хүн шүү дээ.Тэгээд тэр аавын тэр үед аав шиг хэрэгтэй хүн байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэр үеийнбичээч боловсролтой бас дээгүүрт ордог хүн байсан юм шиг
Цолмон -
Тэгэлгүй яахав бичиг үсэгтэй хүн гэдэг чинь одоо бараг одоогийн эрдэмтэн мэргэд байсан тухайн үедээ. Тэндээсээ авхуулаад
ажил хөдөлмөртөө шударга. Тэгээд бүр Булган аймгийн шүүхийн дарга хүртэл аймгийхаа 3-дахь дарга нь юм байна лээ. Тэгээд
дараагаар нь ингээд би 1-р ангид Булган аймагт сурчаад тэгээд аав маань манайх нүүгээд цэргийн хүн шиг Тариалан суманд нүүж
ирээд 1 жил болсон. Аав маань ажиллаад, би 2-р сурчаад. Тэгээд Хөвсгөл аймагтаа очоод
Эрдэнэтуяа -
Төв дээрээ юу?
Цолмон -
Тийм, бүр аймгийн төв дээр, аймгийн шүүх дарга аав маань. Тэгээд би чинь 3, 4-р анги тэнд 2 жил сурчаад дахиад аав минь
Булган аймагт шилжээд ирсэн. 5, 6-р ангид сураад дахиад л Хөвсгөлрүүгээ явсан. Тэгээд 7,8,9-р ангид Хөвсгөлд сурсан л даа.
Тэгээд сүүлд ойлгож байхнээ аав маань тухайн үедээ Хөвсгөл Булган 2-ын хооронд явж байдаг тийм хууль эрх зүйн албаны хүч
байсан юм болов уу даа гэж
Эрдэнэтуяа -
Тэр үеийн дарга хүний хүүхэд гээд өөрчлөлт байхуу. Аймагтаа ч юмуу ямар нэгэн хүндлэл байдаг уу?
Цолмон -
Үгүй ээ үгүй тийм юм байхгүй. өнөөх л жирийн хүүхэд байсан.
Эрдэнэтуяа -
Бусад хүүхдээсээ давуу эрхтэй илүү амьдралтай байснуу?
Цолмон -
Үгүй ээ тийм байгаагүй. Үахав дээ аав минь цалин авч байсан. Ээж маань тувт л гэрийн ажилтай. Ээж минь аавын хувцасыг
угааж миний хичээлийг давтуулдаг байсан. Юмаа оёно хавар намрын хувцасаа оёно. Надад эмэгтэй хүний бүсгүй хүний гэрийн
ажил зааж өгнө гэх мэтчилэн.
Эрдэнэтуяа -
Бас их хариуцлагатай албаны ажлаас илүү хариуцлагатай
Цолмон -
Хэрвээ ээж байхгүй бол аав яаж ажлаа хийх вэ. аав бол өглөө гарна. өдөр нэг ирж цайгаа ууна тэр үед гуанз гэж байхгүй байсан.
Намайг сургуульд байхад ереөсеө байгаагүй. Бид нар ч гэсэн хичээлээ тараад гэртээ ирж цайгаа ууна. Тэгээд орой нь давтлага дугуйландаа явдаг байсан. Тэгээд аав шөнө л ирдэг байсан. Шөнийн 12 заримдаа би мэддэгүй байсан. Хонторлоно л гэж ярьдаг
байсан.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд тэр үед бүлгэм дугуйлан гээд хүмүүжүүлэх талаараа хичээлээс гадуур давхар дугуйлан байснуу? Ямар дугуйлан
байсан бэ?
Цолмон -
Намайг сургуульд сурч байхад дуу бүжгийн дугуйлан их ажилладаг байсан.
Эрдэнэтуяа -
Өглөө ордог байснуу? өдөр ордог байсан уу?
Цолмон -
Өглөө ордог байсан. Ээлж мээлж гэж байдаггүй байсан.
Эрдэнэтуяа -
Өглөө орой дугуйландаа
Цолмон -
Өглөө нь хичээлдээ явчихаад өдөр ирж ундаа уучихаад дугуйландаа орой нь давтлагатай бол явна.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн багш нар ямар хүмүүс байсан бэ? Дээрээс ирсэн гадаад мадаадаас ирсэн багш нар байх уу?
Цолмон -
Үгүй үгүй. Намайг бага ангид байхад багшийн сургууль гэж байсан одоогийн 2 давхар боловсролын их сургуульийн гадаад
хэлний 2 давхар цагаан сургууль байсан. Тэр чинь багшийн сургууль гэж байсан.
Эрдэнэтуяа -
Анх тэр л байсан юмуу?
Цолмон -
Багшийн сургууль төгссөн багш нар л багшилж байхгүй юу
Эрдэнэтуяа -
Мэргэжил мэргэжлээрээ юу? Тэр үед чинь тэгээд сургууль соёл хөгжөөгүй байсан юм чинь нэг л багш заах уу?
Цолмон -
Ерөөсөө 1-4р анги хүртэл нэг л багш заадаг. Тэгээд 5-аас эхлээд нөгөө физик геометр гээд хичээлүүд орно шүү дээ. Маш мундаг
багш нар ордог байсан.
Эрдэнэтуяа -
Боловсролтой хүүхдүүддээ сайн заадаг байсан уу?
Цолмон -
Бид нарыг ёстой ангайтал нь заадаг байсан. Сонсохгүй байхын аргагүй тийм гоё заадаг байсан. Ойлгохгүй байхын аргагүй. Эцэг
эх маань ч шаарддаг байсан. Сая нэг соёлын довтолгоон гээд гарснаадаа тэр чинь Булган аймагг 46 онд булганд байсан гэж
ярьсан ш дээ тэгэхэд айл болгон аяганы марль, орны цагаан хэрэглэл бүгдийг нь шалгана эмнэлгийн эмч нар яваад. ам бүлийн
хүн бүр цагаан даавуутай юу, дэрний ууттай юу, аяганы алчуур байна уу, бөөс хуурстай юу гэж асуудаг. Сургуульд байхад бид
нарыг бүгдийг нь үзнэ. Хумс хиртэй юу толгой бөөстэй юу гэж үздэг. Тэгээд ээж нь өдөр бүр бөөстүүлэхгүй гээд хулсан шүүрээр
шуүрдээд багаас нь хөдөө байхад.
Эрдэнэтуяа -
Тэр үед үсээ юугаар угаадаг байсан?
Цолмон -
Соёлын довтолгоон эхлээгүй байсан үед хужир гэж нэг сайхан юм байсан.
Эрдэнэтуяа -
Мал зал иддэг үү?
Цолмон -
Амны хужир гээд нэг юм байсан юмаа
Эрдэнэтуяа -
Аан нэг цайнд хийж уудаг уу?
Цолмон -
Тийм, тийм тийм хувцас угаахад бас өнгө ордог. Барааны савангаар угаахаар үс зумлагтаад тослог арилдаггүй. Хужир гэдэг зүйл
чинь үсний ширхэгийг тосыг нь арилгаад нэг нэг ширхэг болгочихдог. Одооны шампунь шиг
Эрдэнэтуяа -
Тэгээд байгальд гадаа л байж байх уу? Түүж аваад?
Цолмон -
Зун болохоор манай хөвсгөл аймаг, булганы хонгор сум, хонгорын сангийн аж ахуйд малаа хужирлуулж хувцасаа угаана.
Эрдэнэтуяа -
Бас их ач тустай байгалийн бүтээгдэхүүн. Соёлын довтолгоон эхлэхээс өмнө ор хөнжлийн даавуугүй байхад юу нөмөр ч
унтдаг байсын бэ?
Цолмон -
Дээлээ. үстэй дээлээ нөмөрнө. Гэхдээ бол яахав манай аав ээж ер нь боловсролтой хүний шавь байсан болохоор арай ч үстэй дээл
нөмөрч унтаж бөөстөж байгаагүй гэж санаж байна. За тэгээд цагаан даавуу биш юмаа гэхэд даалимба гэж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд гудсаа бүрэх үү?
Цолмон -
Тэгэлгүй яахав даалимбаар бүрнэ. Тэгээд өглөө болохоор гадаа наранд салхинд тавь.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед хүмүүс чамбай ч аж ахуйч
Цолмон -
Тийм ээ. Маш их хөдөлмөрч улсууд байсан.
Эрдэнэтуяа -
Ухамсартай.
Цолмон -
Аа яахав хөөрхий тийм байх л даа хөөрхий. Хөдөөгүүр амьдралын бололцоо жоохон тааруу
Эрдэнэтуяа -
Ийм хүмүүс нь тэгээд үстэй дээл нөмрөх үү? Угаахгүйгээр олон удаа нөмрөхөөр бөөстөх үү?
Цолмон -
Аа тэгээд салхи малхинд тавьдаг л байсан байхдаа.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоо нь хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлсөн үү?
Цолмон -
Тэгэлгүй яахав. Эрүүл ахуй бөөс хуурснаас авхуулаад
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоо нь ер нь хаанаас орж ирсийн бэ? Улсаас зохион байгуулсан юм уу? Бүр төлөвлөгөөтэй юу?
Цолмон -
Тэгэлгүй яахав. Миний нэг мэдэх зүйл бол тэр үед арьс өнгөний өвчин их байсан. Энийг нь аймгийн төвөөсөө экспедиц гэж
ярьдаг байсан. төвөөсөө л явдаг байсын. Орос эмч нар явдаг байсан. Сумын завод дээр нь эмэгтэйчүүд ирдэг байсан. Улаан тариа
тарьдаг тэр нь өвчнийг л устгадагтариа байсан.
Эрдэнэтуяа -
Хаана нь хийдэг байсан?
Цолмон -
Үгүй мэдэхгүй хонго булчинд нь л тарьдаг байсан. Тэгээл найрны хүмүүс бөөнөөрөө морьтойгоо өдөртөө тариагаа тариулна гээд
ирдэг. Сүүн заводоос ирдэг. Би тэгэхэд жаахав байсан.
Тэгээд тэр нь хугацаатай юу?
Тэгээд сайн санахгүй байнаа.тэгээд сүүлдээ тэр зохион байгуулсан арга хэмжээ нь ердөө л монгол улсад одоо тэр яр тэмбүү
хүйтэн ийм өвчнөөс одоо биднийг халхлах юм шүүдээ.
Эрдэнэтуяа -
Эрэгтэй эмэгтэйгүй бүгдийг нь үү?
Цолмон -
Өө бүгдийг нь. Тийм л байсын байна лээлдээ
Эрдэнэтуяа -
Тийм хүмүүс их байх уу?
Цолмон -
Ганц 2 тийм хүн манай нутагт байдаг л байсан. Гуншаа, хамаргүй. Тэр үед хүүхэд байхдаа яахаараа хүмүүс хамаргүй яахаараа
гуншаа болчдыг би яаж мэдэхэвдээ. Сүүлд л дуулж байхнаа энэ чинь айхтар өвчинг эмчлэхгүй яваал байхаар тийм болчдог.
Эрдэнэтуяа -
Нэг талаараа соёлын довтолгоо нь ашигтай байсан юмуу?
Цолмон -
Тэгэлгүй яахав. Тэр үед чинь хүмүүс тал тал тийш хол хол алслагдмал амьдардаг байсан хоорондоо. Тэгээд тэр зах хязгаарт байгаа хүмүүс нь төвд болж байгаа соёл хүрэлцэхгүй тэгээд улсаас албаар зохион байгуулж хөрөнгө мөнгө гаргаж, тэрэнд манай ах нар их тусалдаг. Заавал оросын зөвлөлтийнхөн дагаж явдаг байсан. Тэд болохоор тэрийгээ сургагч гэж нэрлэдэг байсан. Одоо жишээлбэл намайг 3 сартай байхад морин өртөөгөөр хөдөөнөөс өртөө хийгээд явсан замдаа угжаад ямааны сүү тааралдсан малынхаа сүүгээр угжсаар байгаад гэдэс нь өвдеөд чяцга алдаад байхгүй тэгээд аав маань мөрөнгийн эмнэлэгт нэг халзан орос эмч байсан тэрийг олж гэртээ авчирч намайг үзүүлсэн. Тэгэхэд би бас нэг халзан жоохон хүүхэд байсын гэюлээ. Тэгээд тэр орос эмч ээ чи бид 2 яасан адилхан юм бэ. 2 лаа халзан. Тэгээд тэр үед байхуу цай уулгаад зүгээр болгосон. чи бид 2 ийм адилхан халзан юм чинь би чамайг маргарита гэж нэрлэнэ гээд тэргоэс хойш би ийм нэртэй болсон. Тэгээд марга нь хасагдаад рита гэсэн нэрээр 10-р анги хүртлээд явсан. 10-р анги төгсөөд хойшоо сургуульд явах хүртлээ ийм нэртэй байсан.
Эрдэнэтуяа -
Өө тийм үү?
Цолмон -
Тийм. Тэгээд тэр цолмон нэр. Тэгээд хойшоо явах гэж байсан болохоор бүх хүүхдүүд орос нэртэй байсан. Тэгээд дайнд явсан баатруудын нэр гэж бэлэгшээж өгдөг байсан. Миша, Рита,Наша, Наташа тийм л байсышдээ 56 он хүртэл. Тэгээд 56 онд хойшоо оросруу явахад орос юртэй хүүхдүүдэд монгол нэр өгсөн.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цолмон -
Үгүй одоо мэдэхгүй дээ. Паспортон дээр нь бичих гээд монгол нэр болгох гээд. Тэгээд би цолмон гэдэг нэртэй болчихсон.
Эрдэнэтуяа -
Тэгээд конкурс гэж байх уу?
Цолмон -
Конкурс гэж баЙсан. Их сургууль дээр ирээл бид нараас тоогоор шалгалт авсан. Тэгээл мэргэжил мэргэжлээрээ. Их олон хүүхэд байсан. Тэгээд 56 он гэхэд орос руу маш олон хүүхэд шалгалт өгсөн. Вагоны нэг цуваагаар янз янзын хүүхдүүд
Эрдэнэтуяа -
Өөрсдийнхөө сонирхлоороо юу эсвэл авсан оноогоороо явдаг байсан уу?
Цолмон -
За яахав тэгээд зарим нь сонирхлоороо улсад хэрэгтэй, шаардлагатай мэргэжлээр нь явуулдаг.
Эрдэнэтуяа -
Цаанаасаа ер нь яг ийм мэргэжил шаардлагатай гээд уү?
Цолмон -
Манай улсад барилгын инженер хэрэгтэй, бас гутлын инженер хэрэгтэй гээд л
Эрдэнэтуяа -
Ер нь бол улсаас бодлоготой л байжээ.
Цолмон -
Бодлоготой, юм юм нь л бодлоготой. Тэр үед тийм л байхаас яахав. Тэр үед хичнээн мэргэжилтнүүд дутагддаг байсан байх гэж би боддог.
Эрдэнэтуяа -
Их сургууль чинь 1942 онд байгуулагдсан билуү?
Цолмон -
1941 он
Эрдэнэтуяа -
Аан 41 билүү? Тэрнээс өмнө сургууль байгуулагдсан байлуу
Цолмон -
А-тэрнээс өмнө сургууль байгаагүй байхаа
Эрдэнэтуяа -
Аан тэгээд анхны Их сургууль нь юм уу? Тэгээд бас тэрнээс хойш монголдоо бэлтгэдэг байсан байх. Орос багш нар монголд заадаг байсан байхдаа
Цолмон -
Тийм байсан. Одоо 1-р эмнэлгийн суурь орос эмч нар байсан. Манайд 15 жил ажилласан манай анатомын багш би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Москвагийн улсын биеийн тамирын дээд сургуулийн анатомын багш бүдүүн багш байсан. Би нэг анатомын шалгалт өгөх гээд орохгүй юу (инээв). Тэр багш маань их тарган л даа тэгээд Галсан бид 2 хамгийн эхний ширээнд суудаг. Тэгээд тэр багш хүний араг яс заагаад лекц уншаад (орос хэлээр).тэгээд багшийнхаа тарганыг монгол хэлээр бид 2 яриад шоолно. Гэхдээ 1-р курсэд хэл мэдэхгүй лекц бичих чадваргүй хичээлээ дийлэхгүй, хийх юм байхгүй тэгээд багшийгаа шоолж суудаг. Багш бол яахавдээ хичээлээ заагаад л лекцээ уншаад л анатомын шалгалтанд оровоо. Орсон чинь багштайгаа таараад билетээ аваад билетээ хармаар болоод бас нэг семестр хичээллэсэн гэж ганц 2 хэлэх юм байсан ч юм ууу үгүй ч юм уу. Хугацаа бас бага байсан. Та оросоор ярих уу монголоор ярих уу гэж цэвэр монгол хэлээр асуусан.(инээв). Ухаан алдах шахсан. Ерөөсөө л ухаан алдсан . Ярих юм нь ч гараагүй мартсан. Бүр шоконд ороод тэгээд тэр багш маань ойлгосон байна та өөрөө л мэд гэсэн чинь багш та оросоор нь заалгасан юм чинь оросоор л ярь гэж монголоор хэлсэн. Тэгээд худлаа үнэн нэг юм ярьсан л байхдаа. Тэгээд хэд 3 юм 3 асуултнаасаа хэлсэн. Тэгсэн багш маань за болноо гээд. Надаас юу асуусан гээч өөрийн шавь нар зүрхний хэрүүргийн Шагдарсүрэн багш, доктор Ичинхорлоог суусан.Рагчаа гуайг асуусан байхаа, доторын эмч байгаа. Тэгээд багш надад хэлсэн би танайд 15-н жил болсон, тэгээд бас УБ-аа асуусан би монгол хэл мэддэгийг нь би яаж мэдэх вэ дээ нөгөөдөх чинь санаанд ороод Галсан бид 2 тарган бүдүүнээр нь шоолж байсан санагдаад ухаан алчихгүюудаа. Тэгээд сүүлдээ манай сургуулийн 2 даввхарт багш нарийн буфетнд бид нар адилхан ордог тэнд хоол идчээд, тэгээд тэр багштайгаа тараад айгаад, зовоод ичээд ээ тэгэж яриж байгааг дуулчаагүй байгаа даа гэж айж байхгүй юу гэх мэтчилэн ерөөсөө л тухайн үеийн орос ах нарийн маань салбар болгон тийм байсан шүу дээ.
Эрдэнэтуяа -
Анх удаа ингээд Орост очиж байгаа хүмүүс орос хэл мэдэхгүй ш дээ. Тэд нар яаж сургах уу?
Цолмон -
Үгүй яахав дээ УБ-ийн төвд байсан 10-н жилийн суурь 1-р 10-н жил 2-р 10-н жил арай дээр Хөдөөнөөс ирсэн бид здравстуйте-тэй досвидание л байсан байх гэхдээ яахав бид нарт орос их л ордог байсан 10-р ангид тэгээд очоод өрөөндөө ганцаараа 10-н орос 1 хятад бүсгүй 1 польш, тэгээд бас 8-н орос. Энэ дунд би ганцаараа Ам л ангайвал оросоор ярихаас өөр аргагүй байсан. Манай орос хэлний багш Людмила Михиаловна Козарская гэж мундаг хүн байсан. Надад 7 хоногт 2 цагаар маш их анхаарал тавьж байсан.
Тэгээд яагаав 12 хуудастай нимгэн дэвтэр байдаг даа.
Эрдэнэтуяа -
12-тай юу?
Цолмон -
Тийн 12 мөнгө байсан. Тэрүүгээр чинь өнөө багш маань өнөөдөр ямар хичээл орсон гээд тэгээд үзчээд номын сангаа тий тийм ном аваад ир лекцны дараах сурах бичиг гэж багш маань хэлдэг байсан. Номын сангаас би тэгээд тэвэр ном авчирсан чинь багш маань хөхрөөд тэр дундаас хамгийн орчин үеийн бөгөөд товчихон хэлтэй ганцхан ном уншуулсан (инээв) Зөндөө олон номноос шилээд Тэгээд ерөөсөө лекцийн юмнуудаа товчлоол ороод 12 хуудас дүүрэн юм бичүүлдэг. Тэр чинь одоо 7 хонотт 4-н удаа орно гэдэг чинь ганцхан өдрийн дараа орос хэлний хичээлийг хийгээд очно ш дээ. Тэгээд бүгдийн цээжилж ир гэдэг байсан. Как стихотворение-шүлэг шиг цээжлээд ирээрэй тэгээд яахав тэр үед чинь оюуанууд тэд чинь тромвайнд номоо уншина өнөө таоны ойчирт ч номоо уншина номноос салдаггүй тэр нь бид нарт нөлөөлөөд галын өрөөнд гааз нь хоолоо хийж хоол тэнд буцалжил байна би номоо л уншина. Туалетэнд орно номоо уншиж л байна ингэж бид нар сурч байлаа. Тэгээд ганц хичээл дээр ч биш бух хичээл дээр хийнэ шүү дээ хичнээн 12 мөнгөний дэвтэр дуусан юм билээ. Сүүлдээ бүр цээжлээд сурчидаг юм билээ. Тэгээд тэрийгээ монголоороо мэдэхгүй (инээв)Яг шүлэг шиг. Тэгээд 2-р семестерийн шалгалтанд орход ереөсөө өнөө нөгөө лекцэн дээр ойлгодогтүй байж байгаад гэв гэнэт чихтэйхэн ойлгодог болсон. Шалгалтан дээр билетээ авахдаа өнөөх гарчигийн дагуу цээжилсэн ямаа ярихтаар зэрэг өндөр дүн аваад явчин ш дээ
Эрдэнэтуяа -
Цээжилсэн л юмаа ярих уу ?
Цолмон -
Өө нөгөө юмаа шүлэг шиг л ярина тэр гарсан юмнаас нь зөрөх нь үү? Зөрөөгүй юу хамаагүй (инээв)Тэгээд багш маань бас энэ хүн сүүлдээ цээжилцэн юм чинь андашгүй ш дээ. Гол утга санааг нь ойлгож байна уу?үгүй юу гэдгийг нь асууна ш дээ. Тэрийг нь олохдоо олоод халтирахдаа халтираад. Шалгалтан дээр ороод билетээ авахдаа өнөөх гарчигийн дагуу л цээжилсэн юмаа л ярчихдагаан л зэрэг өндөр дүн аваад явчихана ш дээ.
Эрдэнэтуяа -
Цээжилсэн юумаа л ярихад л болоо
Цолмон -
Оо тийм, нэг шүлэг шиг уншчихад үгүй тэгж гарчигнаас нь жаахан зөрж байна уу зөрөөгүй байна уу хамаагүй ээ. Тэгээд багш маань бас андашгүй ш дээ цээжилсэн юум чинь нөгөө сүйт гол утга санааг нь ухаж ойлгож байна уу үгүй юу гэдгийг асууна ш дээ тэрийг нь бас онохдоо оноод хальтрахдаа хальтраад, тэгээд маш их сайхан сурсан.
Эрдэнэтуяа -
Та ер нь аль сургуульд сурж байсан бэ? Орост?
Цолмон -
Би Москвагийн өнөөх биеийн тамирын дээд сургуульд сурж байсан. Москва хотын
Эрдэнэтуяа -
Ямар чиглэлээр?
Цолмон -
Уран гимнастик, уран гулгалтын, гоё гэж би чинь спортын хүн шүү дээ
Эрдэнэтуяа -
Өө тийм үү? Багшаа уучилаарай миний дүү Батгэрэлийн
Цолмон -
Тэгээд энэгээр би юу хэлэх гэж байна гэвэл тэртээн зэрэг чинь дүгнээд юу хэлэх гэж байна гэвэл зүгээр миний нүдээр үзсэнээр миний биеэр мэдэрсэнээр аан тухайн үеийн зөвлөлтийн багш нар, багш нар тэр зөвлөлтийн мэргэжилтнүүд одоо эмнэлэг одоо тэр юу байдгийн үйлдвэр соёл шинжлэх ухаан тэр юу байдгийн манай улсад өдий зэрэгтэй хүргэх суурь тавигдах явдал бол маш их үнэтэй , уйгагүй, халуун, чин сэтгэлийн чин сэтгэлээсээ хандаж барисан гэж би бол үргэлж эндээн бат хадгалж явдаг.
Эрдэнэтуяа -
Оросын хүмүүс оросын ажил мэргэжилтнүүд бас тэ
Цолмон -
Тийм, оросын хүчинд л манайх өдий зэрэгтэй. Тийм ш дээ
Эрдэнэтуяа -
Сүүлийн үед орос руу сурах нь байх шиг л байна гэхдээ бага л байх шиг байна бусад орон руу байх ших байна даа голчлон
Цолмон -
Үгүй ээ яахав одоо авах хэрэггэй юумаа авах л хэрэгтэй ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь бол орчин үеийн хөгжилд
Цолмон -
Орчин үе даяаршилд орлоо даяаршилд орлоо хаана манай улсын хөгжилд хэрэгтэй юу байдгийн тэрнээс сурах хэрэгтэй гэж бодож байгаа юм. Тэгээд одоо шинжлэх ухаан, техник шинжлэх ухааны хөгжил чинь одоо бүр ерөөсөө асар их өндөр хэмжээнд болчихлоо ш дээ энээс одоо сурах хэрэгтэй шдээ
Эрдэнэтуяа -
Болж өгвөл энийг авах л хэрэгтэй
Цолмон -
Тийн авах л хэрэгтэй хэрэггүйг нь орхиод хэрэгтэйг нь авах л хэрэгтэй даа ялангуяа хэлийг бол нэг байтугай нэг хэсэг хэлийг сурах хэрэгтэй гэж боддог
Эрдэнэтуяа -
Одоо ер нь боломжтой бол хэд хэдэн хэлийг сурах боломж байна ш дээ хүмүүст бол юу л бол юу сурахаар хугацаа, залуучууд нь , ер нь таны бодлоор залуучууд нь хэр юмтай байна оюунлаг ч юм уу
Цолмон -
Би бол чин үнэнийг хэлэхэд голж байгаа. Одоогийн залуучууд номонд их дургүй болсон сурхад их дургүй болсон ерөөсөө гоёх
Эрдэнэтуяа -
Гангалах
Цолмон -
Гангалах, гоё байлгүй яахав ганган байлгүй яахав гаднаа гяланцаг дотроо паланцаг хүнийг ямар гоё хүн гэхийн хэнч гоё хүн гэхгүй шдээ миссүүдийг чинь одоо тэгж шалгаруулаад байгаа биздээ хүн бол гаднаа ч гоё дотроо ч гоё байх ёстой гэж л бодож явдгийн
Эрдэнэтуяа -
Зөв шүү бас тэ. Ер нь дотроосоо давхар гэрэлтэж явдаг хүн гаднаа гэрэлтэж явдаг гэж хүмүүс яридаг ш дээ
Цолмон -
Тийн ш дээ
Эрдэнэтуяа -
Доторхоо өөрөө оюунлаг болгочихвол аяндаа өөрөө гоё болоод л ирнэ
Цолмон -
Эрдэмтэй, хүнлэг, добрий, сайхан сэтгэлтэй
Эрдэнэтуяа -
Одоо ер нь хүмүүжил муутай гадуур явахад
Цолмон -
Үргэлж л юм сурахсан мэдэхсэн гэж өөрөө эрмэлзэж аяндаа тэр дотор чинь сайхан болно. Дотор нь сайхан болоод ирнэ гадна ч сайхан болно ирнэ гэж би ойлгож явдагийн тэгээд муусайн хүүхдүүд минь залуучууд минь эрдэм мэдлэгтэй жоохон л тийм нэг хайнгадуу хандаад байна уу даа гэж ингэж одоо нэгдүгээрт хоёрдугаарт сэтгэл зовж явдаг.
Эрдэнэтуяа -
Одоо зовох асуудал чинь нэг талаараа зөв л байх тэй
Цолмон -
Тийм
Эрдэнэтуяа -
Тийм шүү бас одоо
Цолмон -
Тэгээд энэ чинь эд нар одоо манай улсын ирээдүй шүү дээ улсаа авж явах хүмүүс шүү дээ энэ их өндөр хөгжсөн хорвоо дээр чинь асар их өндөр мэдлэгтэй байж улсаа авж явахгүй бол яаж авч явахын
Эрдэнэтуяа -
Шинжлэх ухаан техник технологи аягүй өндөр хегжчихсөн хүн бас тэр хэмжээнд хөгжихгүй бол
Цолмон -
Тийн тэгж бодоод голоод байдгийн
Эрдэнэтуяа -
Ер нь та хэддүгээр ангиасаа энэ спортоор явсан юм бэ?
Цолмон -
За даа ер нь би бол юул юмдаа одоо булганд чинь байсан гэж ярисан ш дээ одоо булганд төрсөн тэгээд сургуулийн багш нараастэр Голын цэнгэлдэх гэдэг газар байсан тэнд соёл хүмүүжлийн ажил явагддаг байсан, акробатикийн сургууль
Эрдэнэтуяа -
Сугууль гэж байсан уу?
Цолмон -
Үгүй акробатикийн сургууль биш дугуйлан байсан, тэгээд тэнд тэр багш нар нь сургуулийнхаа хүүхдүүдэд заадаг байсан тэгээд би чинь одоо жоохон юм чинь сонирхоод тэгээд л дуурайгаад л өнхрөөд л. Тэр үеэс л одоо эхэлсэн шиг байгаа спортын замнал минь . Тэгээд жинхэнэ цэвэр спортыхоо юунд орсон за тэгээд яхав дээ мөсөн дээр хүүхэд тоглодог шүү дээ ууллруу чаргаар гулгаж, тогложил явдий шүү дээ. За тэгээд хөдөө хонь хурганыхаа араас гүйнэ шүү дээ. Тэр чинь дувтал бэлтгэл шүү дээ.Хонь хурага нийллээ, аргагүй байхгүй болно тэгээд л хурдал хурдал ээж нилээн шиг хурдал жингэнүүлээрэй гэнэ шүү дээ. Онгироол хөөрөө л тэгээд яахав хонь хуганыхаа дундуур орно шүү дээ. Тэгээд жоохон хол шиг байвал дийлнэ ойрхон шиг, байвал дийлэхгүй шүү дээ. Тал талаас гүйгээд л
Эрдэнэтуяа -
Гарын 10-н хуруунд багтах байлгүй дээ, тээ хэдэн зуугаараа
Цолмон -
Тэгээл тэр хурага тугланы чинь араас гүйнэ гэдэг чинь бас л биен тамирийн бэлтгэл шүү дээ. Бид нарыг чинь морьтой явуулахгуй хол л хонинд суулрүүгээ дандаа л явган гүйнэ. Тэр нь тэгээд биен тамир болоод байдаг байсан байгаа юм л даа. Тэгээд 7-р ангид юм даа Мөрөнд байсан, Хөвсгөл далайгаас эх авсан гоё сайхан ус тэр маань их гүнзгий тэр маань чихтэйхэн сайхан толь шиг, Тэгээд тэр үед чинь улсууд эрүүл агаарт гарах, волейбол тоглох, чанаар явах , тишүүрээр явах маш их дуртай байсан ш дээ бүтэн сайнд л ганцхан амардаг тэгээд хүмүүс Мөрөн гол дээрээ хөдөлмөрчид сургуулийн бид нар ч очно багш нар ч очно. Тэгээд тэр үед канкий их биш, пойшигны бүс 2 модонд хавчуулаад тэгээд урд талд энүүгээрээ нугалчидаг дээс ч юм уу олс ч юм уу тэгээд ар талаараа бас нугалчидаг тэгээд угалж аваад нөгөөдхийг нь энд гишүүгээр зомголоор юугаар ч байдий гартаа таарсан юмаар, тэгээд д бэхлэнэ. Тэгээд тэрүүгээр чинь гулгаж өгнө шүү дээ.
Эрдэнэтуяа -
Спортын арга хэмжээ явдаг байсан байх өө? Олон нийтийн дунд
Цолмон -
Ерөөсөө хүмсүүд өөрсдөө их дуртай байсан
Эрдэнэтуяа -
Гол нь хүмүүс дуртай учираас
Цолмон -
Тийм за тэгээд тэр бол яахав голдуу сургуулиас л эхлэнэ шүү дээ. Тэгээд биен тамирийн хороо гэж аймагт байсан. Тэр үед яагаад дуртай байсан, идэвхитэй байсийн. Өөрсдөө зүгээр сайн дураараа хашаандаа, лагарьдаа, зусландаа шон зоогоод, тор зоогоод. Тэгээд ажлаасаа тараад хоолоо хагас дутуу идвүү үгүй юу тэгээд л тэр волейболдоо гараад сайхан тоглоно.
Эрдэнэтуяа -
Та тэгээд хэдэн онд улсын чанартай олимпиад, жишээ нь биен тамирийн юманд оролцож байсан уу?
Цолмон -
Оролцолгүй яахав
Эрдэнэтуяа -
Медаль зөндөө авах уу?
Цолмон -
Авсан авсан. Анх 55-онд улсын аварга болсон хөдөөнөөс ирээд
Эрдэнэтуяа -
Ямар спортын төрлөөр
Цолмон -
Тэшүүрээр хурдныхаар тэгээд нэг алт юг мөнгө нэг хүрэлтэй буцаж байсан
Эрдэнэтуяа -
Хөөх
Цолмон -
А-За тэгээд ухаандаа хамгийн анхны удаа хөдөө орон нутагаас ирж түрүүлсэн аварга
Эрдэнэтуяа -
Хөөх
Цолмон -
Тэгээд одоо цууд гарж байлаа(инээв)тэгээд 56 онд өнөөх 10-р ангидаа хүрээд ирсэн. Соёл нийгэмлэгийн харьяа байсан. Тэгээд өвөл өө тэр хөдөөнөөс тогтмол бэлтгэлтэй болсон. 56 оныхоо өвөл бас улсын абсолютны аварга 4-н зайндаа дөрүүлэнд нь түрүүлсэн. Тэгээд хойшоо сургуульд явсан.Тэгээд тэр улсын маань бодлого байсиймуу энэ хүүхэд чадна гэж бодсиймуу намайг уран гулгалтанд явуулцан
Эрдэнэтуяа -
Оросруу
Цолмон -
Тийм оросруу
Эрдэнэтуяа -
Томилцон уу
Цолмон -
Тийм ерөөсөө л уран гулгалтын ангид ороод тэгээд их шал өөр юм шүү дээ уран гулгатын канкийн дээр гарна гэдэг чинь. Үгүй яахав дээ 4, 5-н жил ночолсоор байгаад яахав нэг тухайн зөвлөлт холбоот улсын спортын нэгдсэн ангид 1-р зэргийг бараг биелүүлэх дөхөөд 2-р зэргийг биелүүлээд ингээд ирсэн тэгээд 61-73 оныг хүртэл 12 жил үзэж тарсан. Хавар нь эхлээд цас хайлаад арзайгаад яахавээ гэхдээ, монгол хүүхдүүд төдийгөөс эхлээд жилийн 4-н улиралд бэлтгэл сургууль хийдэг
Эрдэнэтуяа -
Амжилт гэж нилээн их?
Цолмон -
Байлгүй яахав адаглаад залуучууд маань баар хэсэж... Мөсөн дээр улаан сарнай эд нар шиг вальс бүжиглэж байсан байх. Яахав олимпийн их аварга гэхээ болий л доо.
Эрдэнэтуяа -
Та тэгээд уран гулгалтаараа ерөнхийдөө хир амжилттай явсан
Цолмон -
Би яахав уран гулгалтийн багш дасгалжуулагчийн л эрдэмийг л сурж ирсэн байхгүй юу
Эрдэнэтуяа -
Өөрөө тамирчин болохгүй юу?
Цолмон -
Би бол тамирчин биш
Эрдэнэтуяа -
Ер нь оролцож болохгүй юу?
Цолмон -
Гэхдээ биеэрээ заавал хийж сурах хэрэгтэй
Эрдэнэтуяа -
Тэгж байж нөгөө хүүхдүүд сургаж өөрийгөө
Цолмон -
Тэхдээ яахав бага үеийг л багшлах, дасгалжуулах мэргэжлийн хэмжээнд өөрөө тамирчны хэмжээнд биш
Эрдэнэтуяа -
Уул нь та тишүүрээр явсан бол гэж боддог уу?
Цолмон -
За харин л дээ тамирчин гэдгээрээ үгүй тэр чинь одоогийн спортын дасгалжуулагч эсвэл биен тамир спортын төрөлжсөн багш дасгалжуулагч л болох сургууль шүү дээ. Гэхдээ манай сургууль дэлхийн авагууд зөндөө төрсөн
Эрдэнэтуяа -
Аа танай сургуулиас уу
Цолмон -
Тийм, миний сурж байсан сургуулиас тэгээд одоо хэн гэж байна. Уртын харайлтын хэн билээ дэлхийн аварга, олимпийн аварга болж байсан.
Эрдэнэтуяа -
Сайн сургууль
Цолмон -
Тий
Эрдэнэтуяа -
Орос тэгээд тэр цас мөснийхөө юугаар дээгүүрт ордог байхаа тээ
Цолмон -
Оролгүй яахав тэр үедээ чинь одоо хиймэл мөстэй болцон байсан
Эрдэнэтуяа -
Жилийн 4-н улирлын уу?
Цолмон -
Тийм. Хиймэл усны задгай талбайтай, Ленины стадионы битүү, үтүй бол тэнд нээх том усан талбай хиймэл мөстэй тэгээд дэлийн, олон улсын тэмцээн явагдана. Дорно солигдоод гимнастикийн талбай болоод, дорно солигдоод бөхийн барилдааны талбай болно.
Эрдэнэтуяа -
Танай бэлдэж байсан хүүхдүүдээс ямар ямар медаль авч байсан?
Цолмон -
Уралдаан тэмцээнд үгүй чи бодоод үз тэр чинь энэ жил өвөл 2-хон сар нэг эь сурваа дараагийн өвөл ирэхдээ нөгөөдхийгөө мартчаад ирнэ
Эрдэнэтуяа -
Нөгөө хүүхдүүд нь
Цолмон -
Тийм, тэгээд ахиад л эхнээс тэхдээр зэрэг чинь ерөөсөө 73-н онд 73-н оны өвөл 3-н сард 33-н хүүхэд арван хэдэн 33-хан хүүхэд Тухайн үеийн зөвлөлтийн хүүхэд нь шүү 3-хан.
Эрдэнэтуяа -
Манайд нөгөө цаг уурын нөхцөл тэгээд тэр нөөц боломж нөхцөл нь хэцүү юу? тээ
Цолмон -
Бэлтгэл хийх газаргүй
Эрдэнэтуяа -
Бэлтгэл хийх газаргүйгээс Одоо тэгээд хир байгаа бол спортын чиглэлээр
Цолмон -
Үгүй яахав нэг үеэ бодвол нэг хэдэн каток зүгээр л тэр хүүхэдүүд эрүүл агаарт зугаацах, чөлөөт цагаа өнгөрүүлэх энэ нэг хороололд гарсан байна лээ 3 байна лээ зүгээр л юу яввуулж болно л доо
Эрдэнэтуяа -
Зүгээр нэг жижиг мэргэжлийн бус сонирхогчдын
Цолмон -
Тийм, сонрхогчдын тийм хөөрхөн юм явуулж болно л доо.
Эрдэнэтуяа -
Та хэдэн жил энэ мэргэжлээр ажиласан бэ?
Цолмон -
Тэгээд л би чинь юм бүгдийг заана ш дээ тэр сургуульд чинь. Чи бодоод үз дээ миний пүү тэр үед чинь манай улсад биен тамирийн дээд мэргэжилтэй хүн ерөөсөө 5 хүрэх юм уу , тийм байсан. Намайг төгсөж ирэхэд. Биднийг төгсөж ирэх тэр үед цөөхөн байсан. 61-н онд би төгсөж ирсэн шүү дээ. Нэг үгээр хэлэхэд бол эрэгтэй багш нар маань уран гимнастик заахаас наагууп байсан. Нийтйин гимнастик зааж байсан. Эмэгтэй багш нар нь бөхийн барилдаан заахаас наагуур л байсан юм бүхнийг л.
Эрдэнэтуяа -
Боловсон хүчин цөөхөн учираас тэгээд байгаа нь байгаа юмаа хийдэг
Цолмон -
Харин одоо болвол одоо сайхан байна ш дээ
Эрдэнэтуяа -
Төрөл төрлөөрөө
Цолмон -
Жудоогийх, самбоогийх гээл аа тишүүр дотороо хүртэл 500-н м-ийн зайных 1000-н метрийн зайных гээд тэр чинь их нарийн шүү дээ. Сайхан мэргэжил мэргэжил чиг чигээрээ волейболын дасгал чиг чиг мэргэжилээрээ. Биддний үед чинь нэг багш волейбол, акебол, бөхөө ч заана, гимнастикаа ч заана, спортын гимнастикаа ч заана, нийтийн гимнастикаа ч заана.Яахав зүгээр ахиул дөхүүл, бидний үед бол одоо хуучин тогтолцоонымаань үед нийтийн биен тамирийн асуудалд анхаарал тавьж байсан. Төр засгаас ч гэсэн тэр одоо биен тамир спортын байгууллага. Жишээлбэл одоо өглөөнийн гимнастик, өдрийн гимнасттик, сургуулийн хүүхдүүдэд болохоор 7 хоногт тусгай нармотивтэй. Хөдөлмөр болон батлан хамгаалах бэлэн тийм нормтой.За тэгээд үйлдвэрлэлийн гимнастиктай, одоо тэнд чинь үйлдвэрлэлийн гимнастикийг чинь 4 хуваана. Суугуу ажилтай, үргэлж хөдөлдөг хүмүүсийн, босоо үргэлж зогсож ажилдаг хүмүүсийн ,их дуу чимээтэй хүнд үйдвэрийн ажилчдын хийдэг гимнастик. Тэр эд нарыг чинь бид чинь үйлдвэр дээр очиж судалгаа хийнэ зааж өгнө энэ эд нарыг чинь өнөөх сургууль заагаад егчихсөн байхгүй юу тэгж л их явдаг байсан. Яахав ойрын жилүүдэд гүүлт мүүлт, крос морос гээд овоо л юм байж л байна. Тэгээд тэр чинь их сонин ш дээ жишээлбэл оёдолчид байна тэ өглөөнөөс авхуулаад 9 цагт ажлыг нь эхлүүлээд тэрнээс хойш цайнд нь оруулаад орой суулгаад эшөө илүү цагаар суулгаад ингээд хаячихдаан зэрэг ядрана ш дээ сэргээх хэрэгтэй ш дээ тэгээд тэрийг чинь судалгаа хийгээд үзэхлээр өглөөгүүр нэг гимнастик хийлгээд ажил эхлээлээд 2 цагийн дараа хийлгээд тэр биенийн чилээ гаргах ажиллаж байгаа эрхтэнийг нь амраах ажиллаагүй байгаа эрхтэнээр нь амраачихдаг байхгүй юу тэгээд, ингээд яахлаа зэрэг үргэлж сууж байж хийсэн бүтээлээс өндөр бүтээл гарж ирдэг сэргээлт аваад бие организм нь тийм тийм судалгааг бид нар хийж байсан, одоогоор үйлдвэр нь бараг байхгүй юм чинь яахийн.
Эрдэнэтуяа -
Үйлдвэржилт хэр явагдаж байсан? Манай монголд
Цолмон -
Үгүй одоо тэр чинь одоо гутлын үйлдвэр байна уу манайд байхгүй шдээ. Эсгий гутлын үйлдвэр байна уу байхгүй одоо хувийн мувийн юм байдаг юм уу аан тэр үед байсан уу байсан арьс ширний үйлдвэр байсан савхины үйлдвэр байсан , ноосны үйлдвэр байсан, эсгийний үйлдвэр байсан оёдлын үйлдэр байсан хөнгөн хүнсний үйлдвэр байсан. Хотод ихэнхдээ хот, хөдөө ч байсан аймгуудад ч байгаа
Эрдэнэтуяа -
Аймгийн төвүүдэд үү
Цолмон -
Тийм хөнгөн хүнсний үйлдвэр зоолттой талхны үйлдвэр зоолттой талх чихэр боовны үйлдюр
Эрдэнэтуяа -
Ер нь талх хэр иддэг болсон бэ? Манайхан хуучин цагаан идээгээрээ голлодог байсан сүүлийн үед тэгээд талх боорцог иддэг болсон
Цолмон -
За яахав хөдөөний улсууд бол идэлгүй яахав
Эрдэнэтуяа -
Тостой гамбираа хайраад идэхүү?
Цолмон -
Тостой гамбираач иднэ талхаа ч иднэ одоо тостой гамбир ч сайхан ш дээ маш их өег хоол шүү заавал гамбир идэх нь биед халтай биш. Чухам хүн ямар хэмжээ тос хиихийн юугаар амталж идэхийн дурын хэрэг шдээ
Эрдэнэтуяа -
Тийм шүү. 61 онд төгсч ирэхэд тэгэхэд тэгээд шууд ажилд томилох уу?
Цолмон -
Тэгэхгүй яахийн
Эрдэнэтуяа -
Цаанаасаа л ажил нь бэлэн
Цолмон -
Тийм ерөөсөө тэгээд л тэнд шууд өнөөдөр ирлээ өнөөх биен тамирийн харьяа бол ирээд шууд бүртгүүлнэ, тэгээд тэгээд бүртэгүүлээд нөгөө албан ёсны амралтыг өгнө. Тэгээд тэр амралтаа хийчээд 9-н сарын нэгнээс өмнө ажилдаа орно.
Эрдэнэтуяа -
Та тэгээд 72,73-н он хүртэл энийг хийчээд өөр цаашаа
Цолмон -
Эхлээд биеийн тамирын хороонд зааварлагч нэг жил ажилласан 62 онд зааварлагч заавал ажилдаа дасгалжуулж тэр бөөр ажлын тэр амьдрал дээр байдаг зүйлийг ойртуулж тэрнээс эхлүүлэх гээд байдаг байсан ш дээ тэр үед бол
Эрдэнэтуяа -
Практиктай
Цолмон -
Тийм, ажлын практиктай ажилд практикд нь орос их явдаг басан ш дээ. Хичнээн ч мундаг дасгалжуулагч болж ирлээ дээ. Тэр үед хичнээн ч мундаг инженер болж ирлээ гэдэг байсан. Тэгээд их сонин юм байна лээ ш дээ. Өмнө нь тэр юунаас эхэлж ажиллахаа мэдэхгүй их сонин юм байлээ ш дээ тэр ёстой зөндөө л юм сурах шиг болсон. Ажил хийх гэсэн чинь юу ч байхгүй (инээв). Юу хийхээ мэдэхгүй тэгээд л нэг ширээний ард суулгацан зааварлагч гээд тэгээд 2 ширээн дээрээ гараа дарчаад л. Тэгээд хүн хаалга тогшохоол хааалганы тэнд очоод зогс чинь . Тэгээд явжийтэл чинь миний хувьд тэнд заавар бичих болсон. Чаддаггүй (инээв) мэдээд байгаа мөртлөө чадахгүй байсан тэгээд чадахгүйн юундаа байсан гэхээр энд байсан сүүлд ойлгосон. Бид чинь бүх юмаа орос хэл дээр сураад ирсэн тэгээд монгол хэл дээр орж ирэхгүй
Эрдэнэтуяа -
Аан тэгээд монгол хэл дээрээ орчуулж үгчилж чадахгүй
Цолмон -
Тийм, монголоор бичих юм байхгүй мэдэхгүй тийм байсан тэгээд тэрийг чинь одоо хуучин бүр хоцрогдсон бүдүүлэг үеийн дасгалжуулагч мтай багш нарын нэх хөдөөнөөс ирээд уралдаан тэмцээнд ирхэд бидэнд бас юм зааж хэлж өгч байсан багш нар зөндөөн байсан. Бүгдээрээ л гүйгээд очно ш дээ. Багшаа энэ болхоо байчихлаа би одоо яахийн бэ гээд л. Хамгийн гол нь монгол хэл дээрээ тэрийгээ заалгаагүй болохоор нөгөөдхийгөө эвлүүлж бичиж 1-рт монгол хэлээ мэддэгүй байна лээ ш дээ. Ялангуяа мэргэжил болгон өөрийн гэсэн нэр томьёо гэж байна ш дээ тэгэхэд нэг юм болсон болоогуй бүтэн нэг жил ажилласан. Дараа нь 62 оноос анх улсын шигшээ байгуулагдсан. Спортын 5-н төрлөөр волейбол, цана, тэшүүр, дугуй, юу билээ тэгээд тэрний одоогоор бол сургалтны албаны дарга Тишүүрийн хичээл ангийн эрхлэгч, улсын шигшээд. За тэгээд тэнд нэг жил ажилаад тэгээд 63-н онд биен тамирийн дээд сургууль гэж байгуулагдсан. Тэгээд биен тамирийн дээд сургууль байгуулагдаад овоо нэг мэргэжилрүүгээ дөхөөд байгаа биз. Бас ч нэг хэл ам нь арай зүгширээд нэг юм дөртэй болоод. Тэгээд одоо яахав дээ хичээл ангийн эрхлэгч, одоо сурсан юмаа гаргана. Тэгээд тэн дээр анхан манай сургууль чинь их том ш дээ. Антомийн тухай тэр үед тухай үед манай 1-р эмнэлэгт байхад моорготой юу яржийн бүхэл бүтэн корпус. Хүний организм чинь дөнгөж үүсэж байгаа хүүхэдийн нурууны яснаас авхуулаад өтлөөд үхэх гэж байгаа том хүний яш байна. Тэгээд уушиг бүх эрхтэн хөл гар одоо бид чинь биен тамирийн багш дасгалжуулагч чинь хүний биеийн хөл гэж байна шүү дээ тэрийг чинь мэдэхгүй зүрх нь хаанаа байдаг юм, хоолойн хаанаа байдагийн үгүй энэ булчин хаанаа байдийн мэдэхгүй бол яаж дасгалжуулагч байх вэ тиймээ. Тэгээд өнөөх гүйгээд л энэ ангаах ухааны дээд сургуулийн Даш багш байхаа. Том антомын багш багш гүйгээд кадртайн яриад За би антомын хичээл оуулна даалганаа гээд тэгээд тэр үед расписаныхаа хамаг эхлээд. аа тэгсэн чинь ганц 2 хүүхэд ирээд хүүхэд ирдэггүй. Айдаг ч байсан юмуу шижгэлдэг байсан ч юм уу
Эрдэнэтуяа -
Би лав айх байхаа айдаг байсан байж магадгүй
Цолмон -
Тийм, эвгүй үгүй яаж ч эвтэйхэн байх вэ эвтэйхэн биш шүү дээ Би тэрийг биеэрээ үзсэн.Тэгээд тэр бол тэгээд яахав антомын хичээлийг зүгээр маникэн шавраар хийсэн, тэгээ л биен тамирийн дээд сургууль байгуулагдаа л тэнд бүхэл юмыг нь заалгаж ирсэн юм чинь хийгээд л 68-н онд манайх чинь багшийн дээд сургууль ирсэн ш дээ салбар, тэгээд тэнд тэр чигтээ байсаар байгаад
Эрдэнэтуяа -
Одоог болтол уу?
Цолмон -
Тийм, тэгээд 92 он хүртэл байж байгаад тэтгэвэртээ орсон. Одоо манай биен тамирийн дээд сургууль салаад гарсан гэхдээ багшийн дээд сургууль, боловсролын дээд сургуулийн харьяа
Эрдэнэтуяа -
Харьяа биен гамирийн сургууль
Цолмон -
Өө нөгөө
Эрдэнэтуяа -
Та 1992 онд тэтгэвэртээ гарсан гом уу тэр болтол тэндээ биеийн тамирын дээд
Цолмон -
Тийм, ерөөсөө нэг системээрээ тэндээ л тэгээд тэр 61-н оноос хойш тэр ажлын чинь давхар уран гулгалтаа хийгээд л яахав ээ сургууль дэмжсэн, боловсролын яам дэмжиж л байсан боловсролын хэлтэс тэгээд сурсан мэдсэн юмнаасаа хүүхэдийн ёолк мөсөн дээрх ёолк яахав хөөрхий минь жижигхэн хөдөлгөөнүүдийг нэг юм хийгээд өөрөө бас хийгээд Москвагийн хөгжмийн аккадемд өөрөө сайн дураараа тэр Горькийн дэргэд байдаг тэр уран гулгалтын бүжгийн дугуйланд явж байгаад гулгаад бүжиг хийж сурсан.
Тэгээд тэр багшдаа бас гулгах гээд, 2-лаа бас вальс бүжиглээд л. Жавзмаа багш маань бага бүжиг бүжиглээд испани бүжиг бүжиглээд л энэ тэр явсан нөгөө архив энэ тэрд байдаг л байхб тэгээд биднийг байхад киноны үнэ журнал гэж мэдээ гардаг байсан тухайн үедээ тэр нь хадгалагдаж байдаг юм уу мэдэхгүй. Уг нь сайхан л болж байгаа биз. Тийм сайхан болоол (инээв). Урагшаа ахиад л байгаа юм. Улс маань шал өөр болоод байгаа шүү дээ
Эрдэнэтуяа -
Хөгжөөд, доошлоно ч гэж байхгүй л даа улам цаашаа хөгжөөд
Цолмон -
Тэгэлгүй яахав. Улам л урагшаа явах хэрэггэй дэлхийн хэмжээнд хүрэх хэрэгтэй
Эрдэнэтуяа -
Таныг 92 онд тэтгэвэрт гарахад ардчилал, хувьчлал эхэлж байсан ардчилал
Цолмон -
Тийн тийн
Эрдэнэтуяа -
Бас их овоо олон нийгмийн өрсөлдөөнтэй тулгар ч байна ш дээ.
Цолмон -
Бараг би чинь бүр хөдөө захад гарна хедөө нутагт одоо тэр фиодлизм гээчий чинь мэдэгдэлгүй ирсэнийг хальт зах зухаас нь үзчихлээ. Социализмийг бас бүгдийг нь үзчихлээ одоо энэ ардчилалыг үзчихлээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал яаж эхэлж байсан бэ?
Цолмон -
За ардчилал одоо яахав дээ одооний юун дээр гардаг ш дээ Бат-Үүл эд нар чинь өлсөглөн заралхаас өмнө зөндөө л олон жил юу барилгүй яахав дээ өнөө нэг тэгэлгүй яахав дээ үзэл санаа нийлсэн улсууд. Өнөө анх Сүхбаатар энэ тэр маань яалаа ийлээ гэдэг шиг
Эрдэнэтуяа -
Яг хэдэн оноос ер нь яг амьдрал яг ил гарж ирээд, тэмцээд, өлсөглөн зарлаад эхэлж байсан бэ?
Цолмон -
91-н онд талбай дээр зарлаад
Эрдэнэтуяа -
91-н онд уу?
Цолмон -
Тийм, 91-н онд тэгээд яахав өнөөх засгийн газар сонгуулийн үндсэн хуулиа, шиго нийгмийхээ үндсэн хуулийг батлаад ингээд парламентаа байгуулаад тэгээд ахиж бэхжиж авна. Ингэж боддог юмаа. Эхлээд одоо энэ маань анх үүсээгүй ш дээ гараараа хийж. Тэгээд улсууд гадгашаа дотгошоо явж энэ одоо хувийн хэвшлийн эдийн засгийн хувийн хэвшлийн нийгэмээр амьдарцан хүмүүс зөндөө лбайгаа байх л даа гэхдээ өөрсдийн гардаг ухаанаар гардагийг одоо л мэдэж байна ш дээ.Энд бол мэдэх мэдэхгүй юм зөндөө л байна ш дээ тэгээд зүгээр хувьдаа л би бодохдоо их бодлоготой. Жишээлхийн бол бүгдээрээ л мэдэхгүй юм чинь бүх юмыг нь хувьчилчихвал аяндаа болчих юм байх гэсэн тал бий. Гэж би бодоод байгаа юм. Миний л хувийн бодол шүү дээ. Би ямар эдийн засаг мэдэх биш, тусгай нэг мэргэжилтэн биш зүгээр л иргэний хувьд төрийн төлөө огтоно гэдэг шиг бодож суухад за яахав малыг хувьчлах нь зөв энэ хэдэн малын аяаар л идэх юмтай явж байгаа юм чинь дайны үед монголчууд чинь ийм л байсан юм чинь монголчууд бараг өлсөөгүй шүү.
Эрдэнэтуяа -
Малынхаа буянаар
Цолмон -
Тийм малыхаа буянаар Тэр үед соёлын бараа ховор байсан шүү.... За энэ газар тариалан одоогийн хичнээн жил гаднаас ногоо авж идэв хичнээн жил голдоо өттэй гурил идэв. Ийм л нэг жоохон
Эрдэнэтуяа -
Хувьчлал одоо нэг талаараа өрөөсгөл болцон уу?
Цолмон -
Цаг цаг нь болоогүй юм бол уу? Гэж тэр хугацаа хэдийд газар тариалангаа хэдийд мал аж ахуйгаа хэдийд үйлдвэрээ хэдийд газраа
Эрдэнэтуяа -
Үйлдвэр одоо байхгүй болцон уу ? Хувьчлалын ард
Цолмон -
Харин тийм өөрснөө хийх хүн байхгүй гаднаас л еөрсдөө нь л хийхгүй бол яахийн бэ ? тэгээд гуйлгачин байгаад байх юм уу. Бид нар чинь байгаа юмаа сүйтгээл байгаад байх юм уу бид нар чинь гэж бодгодоод байгаа юм.
Эрдэнэтуяа -
Одоо манайх байгаа юмаа сэргээхгээд үндэсний үйлдвэрлэл, мутарын 3-р анги ухамсарлаад
Цолмон -
Үгүй харин тий одоо
Эрдэнэтуяа -
Нийгэм шаардаад ирж байх шиг байна
Цолмон -
Харин тий өөрийн эрхгүй шаадаж байна ш дээ. Хаа нэг газар алдаа гарсан гэдийн. За яахав ямар нэгэн хувьсгал одоо гарзгүй хохиролтүй хувьсгал гэж байдаггүй байхал даа байдаггүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилсан хувьсгал гараад энэ хувьчлалыг хийсэн юм уу даа тээ
Цолмон -
Тийм л дээ. Энэ чинь одоо нэгэнт л хувийн эдийн засгийн, хувийн хэвшилтэй хууль шүү дээ, нийгмийн хууль. Хуучнаасаа салж чадаагүй ингээд л чаргаацалдаад л ингээд байна шүү дээ эю чинь нэг өдөр болохгүй шүү дээ, улсын хэмжээгээр нэг өдөр болохгүй нэг жил болохгүй. Жаахан бодлоготой юмыг дэс дараатай хийсэн бол нэг хэсэг ч хэцүү байсан шүү. Миний хувьд над энэ ерөөсөө зах зээлд хөдлөх боломж гараагүй 55-н настай л тэтгэвэрт гарсан ш дээ. Тэгээд аль 85-н оноос ижийгээ асарч сахиж байлаа. Ингээд ижий маань 91-н онд бурхан болоод яваад өглөө. За тэгээд байж байтал 91-н онднөхөр маань ходоод, хоол боловсруулах эрхтэн жаахан юутай байсийн. Оюутан байхдаа л ер нь даамжираад тэгээд яг 92 онд нь элгэний эмчилгээгүй болоод тэгээд одоо яахав харж сууж байгаад үхэлтэй биш. Хүний хань шүү дээ тэр чинь. Дарханруу аваад л явсан Тэр Сахаржав гуай гэж эмч манай энэ цацраг төвийн эмнэлэг гэж байсан ш дээ. Одоогоор хавдар судлалын эмнэлэг, тэнд очоод тэгээд дэргэд нь нэг орон байр олж аваад яг энд эмчлүүлсэн. Тэнд чинь хэдэн жил болов 91 92 93 94 95 гэдэг чинь 5-н жил Чахав хөөрхий минь ямар ч байсан. Тэгээд л 98-онд би чинь одоо хараа муудаад 98-н онд УБ-т ирж нүдэндээ мэс засал хийлгэсэн дараа нь нэг нүд нь хараатай. Ингээд байж байтал насаараа 1-р цехд ажилласан хүн шүү дээ хөгшин. Нүд нь өвдөөд 2 ч удаа апирасанд орсон амчилт байхгүй. Тэгээд гэрээс ч гарж чаддагүй юм бариад л явна. Тогтмол цагаар эмийг нь өгч байхгүй бол
Эрдэнэтуяа -
Хараа гэж өвчин гэж бас хэцүү юм
Цолмон -
Ер нь өвчингүй хүн гэж байдаг юм уу
Эрдэнэтуяа -
Байхгүй байхаа
Цолмон -
Зүгээр бид 2 одоо эмнэлгээр их явдаг юм л даа. Хяналтанд байдаг . Мэдэхгүй хүн урьд нь тийм олон хүн эмнэлгээр явж байхыг мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь дээхэн үед гайгүй байсан уу? Тэгэд хүмүүсийн бие ч сайн байсан байж магадгүй
Цолмон -
Агаар нь цэвэрхэн ажил хөдөлмртэй, гүйдэг харайдаг шал өөр байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо хүмүүсийн яс муудаж байна л даа
Цолмон -
Хоол унд нь хумраад нэг юм гайгүй болох байгаа даа.
Эрдэнэтуяа -
Та тэгээд хэдэн.. биеийн тамирын юугаар хичнээн медальтай вэ ?
Цолмон -
Өө энд хагас нь байхгүй 6 , 7-н медаль байхгүй байх бусад нь. Энэ 66-н оны Чи хэдэн онд төрсийн?
Эрдэнэтуяа -
Би 85-н онд би нэг зурагтаар үзсэн аймаар үер болсон нэг 1900-2000-н оны хооронд болсон монголын том үйл явдлуудыг баримтат кино гаргацан нөгөө зууны юу гээд
Цолмон -
Тэр үед чинь 66-н онд 45-н жилийн ой болж байсан шиг санаж байна.
Эрдэнэтуяа -
Юуны
Цолмон -
Ардын хувьсгалын одоо Наадам болох, Тэгээд нөгөө нийтийн гимнастикаа бид нар чинь хийгээд спорт биеийн тамирын багш нар хийгээд их гоё их олон хүн хамрагддаг байсан. Би чинь биеэрээ мэдэрч манай хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл оролцодог байлаа. Манай их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй оюутнууд оролцодог байлаа Тэгээд тэнд чинь бид нар наадмыхаа юмыг бэлдээд яг сайхан бэлэн болоод байж байсан яг 11-нд тэр айхтар үер чинь болсон. Тэгэхэд манай муу талийгаач маань дөнгөж сургуулиа төгсөж ирээд, нөхөр маань. Аан ижий маань миний хүүг авад хөдөө гарцан байсан. Манайх гэрээ стадионы дор хураацан байхгүй юуб Манайх төв стадионы хашаанд гэртэйгээ байсан. Хааяа эзгүй гэр, бид чинь 5, 6-н сар 2, 3-н сар лагаьд байрлаад, бэлтгэл юмаа хийгээд.Хураацан тэр гэр үерт урсаад хичнээн сайхан баримт зураг байхгүй. Дээл хувцас,
Эрдэнэтуяа -
Тэрэнд бараг тал медалаа урсгацан уу? Юун медальтай мантай бөөн юм.
Цолмон -
Тийм
Эрдэнэтуяа -
Би нэг зурагтаар үзэж байсан хүмүүс 30 дээр гарцан, аймаар л ус болж
Цолмон -
Тэр ерөөсөө аймшигтай
Эрдэнэтуяа -
Улаанбаатар хотод буусан юм уу?тэр
Цолмон -
Тийм, УБ хотод энэ туулын гол, сэлбийн гол одоо тэр энх тайваны гүүр
Эрдэнэтуяа -
Тийм
Цолмон -
Тэрний одоо цаад талаасаа бараг одоо дунд хүртэл, тэр 120-ийн байшингуудын 1-р давхар бүгд усанд автцан
Эрдэнэтуяа -
Пөөх ёстой аймар юм болж ээ. -
Цолмон -
Тийм ш дээ
Эрдэнэтуяа -
Тэгэхэд тэр голууд маань юун үер
Цолмон -
Тэгээд 11-д өглөө тоглолттоо хийх гээд, бидний нэг мэргэжилтэн багштай одоо энэ манай талийгаач багш Чагцал багш бид 3 бид нар тоглолтыхоо байрыг заавал ирж шалгадаг байхгүй гоу. Юм хум нь дутагдаж уу үгүй юу гэж. Гадны ард түмэн үзнэ, гадны төлөөлөгчид үзнэ . Тэгээд буцаад Зайсангийн гүүрлүү явж байсан урд талаас бид 3 юмаа ярьцан, урдаас баахан хүмүүс дайрчих дөхөөд л зөрөөд гүйгээд байсан. Юу болж байгаа,яаж байгайн гэсэн. Хөөе л гэнэ улаан юм хуйлцан гүүрний наана пал гээд ус дээшээ үсрээд, тэгээд ойлгоод наашаа гүйцэн 3-лаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд та усанд автсаи уу ? Юман дээр гарсан уу?
Цолмон -
Гүйсээр байгаад Энх тайвны гүүрэн дээр гарч ирсэн.
Эрдэнэтуяа -
Тэгээд Энх тайвны
Цолмон -
Тэгээд ерөсөө ажлын газар дээрээ очдог юм байна лээ(инээв)
Эрдэнэтуяа -
Тэгээл ер нь боломжтой газраа очих байх л даа
Цолмон -
Тийм, ажлын газар ирсэн хүн байхгүй,байхгүй тэнд чинь юун тэгээд нөгөө хэдэн оюутан багш нар чинь зайсангийн аманд, тэгээд бид нар наад талд одоо яахав дээ ажлыхаа газар очиж арга хэмжээ аваад л енөөх уулын тэнд чинь 2, 3000-н мянган хүн байгаа юм чинь. Мах идэх юм, консерэв, талх идэх юм (инээв) халуунд ялааг нь ургээгээд л, тэгж байгаад хамгийн сүүлд нь хоолыг нь авчирч өгөөд 2-лаа очиж байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Улсууд яаж тэр хотын тэр усыг цэвэрлэх арга хэмжээ авч байсан.
Цолмон -
Яаж тэр усыг чинь яахийн, тэр яахав үер болдгоороо болоод хамгийн гайхмаар нь. Хэд хоног үргэлжиллээ дээ 7 хоног үргэлжилсэн байхаа. Тэгээд бид чинь тэнд бэлэн хүч тэнд байгаа юм чинь, тэгээд тэр холбоо барихдаар зэрэг яаармагийн гүүрний тэрүүгээр уулын орой хажуугаар явган, нүцгэн явж холбоо барьдаг байлаа ш дээ. Тэгээд шууд манай оюутнуудыг ашиглаад л, зохион байгуулаад л зам тавьсан ш дээ. Одоо н энэ Богд уулын ар дахь ёроолын зам чинь 66-н онд тавьсан шүү дээ. Манай гимнастикд явдаг байсан хүүхдүүд бэлэн хүч тэнд байж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Улсаас нэг тушаал өгөөд хоол хүнсээр хангаад
Цолмон -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр усыг соруулсан уу? Өөрөө аяндаа урсаад л шингээд л
Цолмон -
Аяндаа урсаад л бүх юм шавар болоод, шавар л үлддэг юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аан
Цолмон -
Тэгээд тэр л бүр сүүлд дараа жил нь ч бил үү, 8-н сард ч билуү? 9-н сард ч билүү толгойтын тэнд бас ажилласан ш дээ. Шавар шоклад (инээв) юу юу гэлээ нэг цэвэрлэж хашаа
Эрдэнэтуяа -
Толгойт дээр яг юуны завод байсан бэ?
Цолмон -
Яагаав тэр чинь склад байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан склад юмуу
Цолмон -
Гаднаас ирсэн барааг чинь
Эрдэнэтуяа -
Дэлгүурүүдээр тараагаад уу
Цолмон -
Тий дэлгүүрүүдээр тараагаад бүгд усанд үерт
Эрдэнэтуяа -
Тэрийг очиж цэвэрлэдэг байсан уу?
Цолмон -
Тий тэрийг
Эрдэнэтуяа -
Тэгээд тэндээс ер нь
Цолмон -
Тэгээд тэндээс шоклад, гарж ирэхгүй юм байхгүй
Эрдэнэтуяа -
Идэж болхооргүй биз дээ
Цолмон -
Үгүй яаж идхэв баас шээс бүх юмтай холилдцон
Эрдэнэтуяа -
Бас нэг айхтар гамшиг шүү
Цолмон -
Ингэж л одоо хэдэн жил насалжийж тэгээд дараа нь далан барих ажил
Эрдэнэтуяа -
Эхэлсэн сургамж аваад л
Цолмон -
Тий
Эрдэнэтуяа -
Та ер нь тэтгэвэрт суугаад хүн дасгалжуулсан уу? Шавь гэж зөндөө биз дээ.
Цолмон -
Манай сургуулийг төгссөн шавь дамтаггүй
Эрдэнэтуяа -
Гарын шавь
Цолмон -
Миний гарын шавь гэж байвал уран гулгалтаар л байх ёстойб яахав тэр хөөрхөн амьтад чинь жижигхэн хүүхдүүд байлаа 76-н онд чинь тэгээд 73-н оноос хойш
Эрдэнэтуяа -
Сая нэг эгч багш аа багш аа гээд байсан.
Цолмон -
Аан тэр яахав намайг багшаа гэж дууддаг юм. Сувилагч л даа. Намайг багш хийдгийг мэднэ.
Эрдэнэтуяа -
Багшаа гээд байхаар мь таны шавь юм бол уу гэж
Цолмон -
Шавь нар гэж зөндөө, зөндөө. Ингээд бодчих л доо 61-н оноос хойш жилд л 2 анги 60-н хүүхэд хамаагүй 50-н хүүхэд гэж тэгээд 32 жил гэхээр хичнээн болох вэ ?
Эрдэнэтуяа -
Бас л овоо шүү
Цолмон -
Тийм, бүгдээрээ хамгийн сүүлд пенсэнд гарчаад байгаа юм байна ш дээ. Хамгийн сүүлд чинь. Шавийн шавь нар чинь зөндөө зөндөө байна.
Эрдэнэтуяа -
Шавь нартай байна гэдэг чинь сайхан шүү
Цолмон -
Тий сайхан
Эрдэнэтуяа -
Багшаа гэж хүндлэгдээд
Цолмон -
Тэр нь сайхан юм гэж байхгүй ш дээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.