Sognomtseren


Basic information
Interviewee ID: 990008
Name: Sognomtseren
Parent's name: Gempil
Ovog: Görööchin
Sex: f
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: malchin
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tarialan sum, Hövsgöl aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
herding / livestock
work
cultural campaigns
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Содномцэрэн -

Тэр жил манай нутагт хэдэн онд билээ

Содномцэрэнгийн дүү -

За байж тэр чинь 90-н хэдэн он билээ. 91,92 -онд элстий авах гэж баахан юм

Содномцэрэн -

Тий Бадарч гуай тэгсэн ш дээ надад Цэнд гуай маань Хөөрхий минь тэгээ биз дээ гэхээс тэгээд надаас өөдтэй сэргэлэн амьтан тэр нь хэн ч гэлээ хэний хэн ч гэлээ. Тэр яахав тэр Агий хүн байсан гэж муу Жожоо ярьж байсан. Тэр нь ямар ч тушаал байсан юм мэдэхтүй юм даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд танайх малтай байсан уу ?

Содномцэрэн -

Малтай малтай

Эрдэнэтуяа -

Мал харин хураагаагүй юу?

Содномцэрэн -

Хураалгүй яахав дээ хүү минь. Адуу тууж байгаа үхэр, хонь, адууг нь аваад тэгээд арайч хурааж авчаагүй (инээв) хонь ч байсан, үхэр ч байсан адуу байсан. Тэгээд тэр дороос хураагаад харанхуй болтол мал туусан улсууд өгсөөд ирж байсан. Үхэр тэрэгтэй. Тэгээд манай юм хурааж аваад явсан даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд үлдэгдэл малаа маллаад л

Содномцэрэн -

Тий үлдэгдэл малаа маллаад л, Тэгээд байж байтал тэгсэн нэгдэл боллоо.аа тэгсэн хэцүү. Нэгдлээс өмнө 5-н жилийн төлөвлөгөө гэж айхтар юм байлаа тэгээд сүүлд нь ерөөсөө малаа нийлүүлдэг боллоо. Их мал авдаг байсан юм байнаа эргийг мал идэхээ больлоо, шарын мал идэхээ больлоо.За тэгээд хэцүү хоршоонд мал тушаах, шармалаа хайр гамгүй өгнө шүү дээ. Нэг ч байсан хоёр ч байсан

Эрдэнэтуяа -

5-н жилийн төлөвлөгөө юу?

Содномцэрэн -

Мах бол өгчиж байгаа юм. Мах, сүү, өвс

Эрдэнэтуяа -

Малых нь тоогоор уу?

Содномцэрэн -

Аа тий малын тоогоор албан татварыг нь оннож өгдөг байлаа. Бог, бод гээд юу яаж байсан одоо юу яаж одоо бас хөгшин мартаад байнаа.нарийн малыг чинь 7-р бодож байлуу даа. Албан татвар авдаг, агт уядаг байлаа. Уяа өртөөгөө хийдэг байлаа тэгээд чадал муутай хөгшин ижий маань хийдэг байлаа даа. чадал муутай хүнтэй уяа өртөө хийлгэнэ, тэгээд хөлсөлж явна. Юмыг нь төхөөрж өгөөд нэг хүн гуйгаад явуулдаг байлаа, малаа өгөөд тэгээд өөрөө хийж чадахгүй хүн чинь , их унаж байсан юм байна лээ тэгээд сүүлд нь хөөрхий бас ч яахав малчны өртөө чинь техникийн аюулаас холтогсон уяа өртөө хийх гэж

Содномцэрэнгийн дүү -

Шуудан гэдэг

Содномцэрэн -

Шуудангаар ч

Содномцэрэнгийн дүү -

Морин өртөөг болиод шуудан

Содномцэрэн -

Тэгээд тэр маань хэдэн оноос хэдэн оноос гэдгийг нь хэлж чадахгүй байна. За тэгээд байж байтал одоо сүү завод авна гээд одоо сүүний машин ачаад гараад ирж байдаг айлаа. Тэгээд сүүгээ өгдөг байлаа. Тэрний юу яаж байтал 5- жилийн төлөвлөгөө гээд, 5-н жилийн төлөвлөгөө нь яахав малаа өсгөсөн бол сайн л нэрд гарна.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс авсан ноос, сүү, таргыг хаашаа аваачих вэ?

Содномцэрэн -

Ноосоо яахав нутагтаа нийлүүлж байсан. Сүүгээр ээдэмцэр хийдэг байлаа. Тэр үед чинь тэгээд сүүгий маань аваад машинд хийгээд дахин боловсруулна. Тэрнийгээ тэгээд тариалангийн төврүү ачна. Тэндээ бас заводтай тэгээд хичнэн олон даваа гүвээ давсан . Сайхан ч байжээ. Одоо поошигтой тоснууд ачаад. Таиалангаа цааш хийнэ шүү дээ. Тэгээд тэр тоснууд хаана очиж ямар хүнстэй нийлдэг байсан тэрийг бол сайн мэдэхгүй ш дээ. Тэгээд тэр ээдэмцэр гэж өнөө цэхэр сүүгээр чинь харин бид нарт амар болоод боловсуулахргүй тэнд нь өгчөөд тэгээд амар байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Цэхэр сүү гэж ямар сүү вэ? цөцгийг нь авцан сүү юу?

Содномцэрэн -

Тий тэрнийг чинь ад үзэж ааруул ер нь их дургүй. Харин ээдэмцэр гэж болговол харин тэр нь ашигтай тустай юм хийцэн шүү.

Эрдэнэтуяа -

Бүх малаа нэгдэлд өгөх юм уу?Хувийхаа

Содномцэрэн -

За яахав өөрсдөнд нь хэдхэн, ааяахав эхндээ саналаараа нэгдэлд өгч байгаа юм. өнөөдөр жишээгээр овоол хэдэн мал байсан. Манайд анхны нэгдэл 54-н онд манайх 100 гаран мал тушаасан байна лээ. Нэг дэнс байдаг юм байна лээ. Тэрнээс хойш

Эрдэнэтуяа -

Нөгөө 100-н хэдэн малаас нь хувьд нь цөөн хэдэн мал үлдээх үү?

Содномцэрэн -

Үгүй тэр ч яахав өгч байгаа хэд ч байсан нийлуулнэ хамаагүй эхэлж нэгдэлд орход саналаараа

Эрдэнэтуяа -

Нэгдэл орход чинь өөрдөө 100-н малаасаа 80-г нь тушаагаад 20-г авч үлдэж болно.

Содномцэрэн -

Болно. Хэдийгээ үлдээж болно.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь тогтоох

Содномцэрэн -

Аан тэрнээсээ 5, 10-г ч нийлүүлж болно. Бусдыгаа авч үлдээд тэгээд тэр чинь намар унаад ирхээр нь тайрч авна.

Содномцэрэнгийн дүү -

Эхлээд 54-н оны гогдэл чинь ерөөсөө тэдэд гээгүй ерөөсөө хүний саналаар авч байсан.

Содномцэрэн -

Саналаар авч байсан

Эрдэнэтуяа -

Аан нормчлоогүй

Содномцэрэн -

Үгүй нормчлоогүй хүссэнээрээ, юугаа өгнө хамаагүй.анх нэгдэл болохдоо тэгж авсан

Эрдэнэтуяа -

Сүүлдээ яасан?

Содномцэрэн -

Сүүлдээ ч одоо тэгээд нэг малын үсийг тайрч авдаг

Содномцэрэнгийн дүү -

Нэг өрхөд нэг хүнд хичнээн мал өгөх

Содномцэрэн -

Ам бүл олонтой улсуудтай хувилдаж л байлаа ам бүл цөөтэй , ямар сайндаа Жавгүй гуай ганцаараа байж үхэрийг нь очоод авах гэтэл сур бариад гүйх вэ дээ.

Эрдэнэтуяа -

Бас үечлэлтэй басан юм уу?

Содномцэрэнгийн дүү -

Тэр чинь намайг нэг хоёр тий юм мэддэг байхад сургуульд явуулцан 3-н удаа ингэж хувьцилж авсан гом гэнэ лээ

Эрдэнэтуяа -

54-н онд эхнийх нь

Содномцэрэн -

54-н оных нь сайн дураараа юмаа хувиараа

Содномцэрэнгийн дүү -

2-дох нь 58, 59-н он байсан байхаа

Содномцэрэн -

Манайхыг юуруу очсон 70-аад оны үед сангийн аж ахуй болоод хөгжөөд манайхыг мөрөнд очсон хойно малыг авах гээд Намхай дарга маань

Эрдэнэтуяа -

58 ,59-өө

Содномцэрэнгийн дүү -

Тий 58, 59

Эрдэнэтуяа -

Тэгээд 54-н онд эхэлчээд зогсцон юм уу?

Содномцэрэнгийн дүү -

мал өсгөхгүй гээд тогтоогоод өгцөн юм шиг байгайн , тэгээд сургуулийн жоохон хүүхэд байсан болхоор сайн мэдэхгүй ижий аавын амнаас

Содномцэрэн -

олон хүүхэдтэй болхоор, ам бүл олууллаа хуүхэд, олуулаа хүүхэ. Албан хаагчдад мал байлгахгүй болчихсон.

Эрдэнэтуяа -

Нэг ам бүлд 5-н хонь тэдэн ямаа

Содномцэрэн -

За яахав тиймэрхүүдүү хэдэн адуу, Жамхүү гуай ганцаараа олон үхэртэй байхгүй юу. Тэгээд Жамхүү гуай яахав дээ юу мэдэх вэ дээ.

Содномцэрэнгийн дүү -

Жамхүү гуай гэр бүл 58, 59-н онд байх

Содномцэрэн -

Бараг л тийм байх даа тиймээ тийм Хоньчин хүү гарцан байсан яг үнэн яг зөв манай тэр юунд байхад чинь

Эрдэнэтуяа -

6-р ангийн хүүхэд байхад

Содномцэрэн -

яг үнэн яг зөв

Эрдэнэтуяа -

Аа тэгээд нөгөө олон үхэр байсан цөөхнийг

Содномцэрэн -

Ганц бие чавганц үхэрээ хаячаад юм мэдэхгүй үхрээ хаячаад л аан Жамхүү гуай үхрээ харчина ингэнэ гээд ерөөсөө гэсэн за тар энийгээ ав л гэсэн нэг харсан Жавхүү гуай эмнэлгийн урдаад хийсгэж явна. Энэ одоо хаачина уу яах нь уу? Сур барьчихсан мордоод хийсгэж явна.инээгээд

Эрдэнэтуяа -

Тийм аюултай хүн байсан юм уу?

Содномцэрэнгийн дүү -

Одоо тэр хөгшчүүд загнах гээд байсан байна л даа.

Эрдэнэтуяа -

Олон малтай улсуудад сүүлд нь ингээд 2-дох гэ

Содномцэрэн -

Тий Жавхүү гуай л гог удаа чадчихсан юм шүү.

Эрдэнэтуяа -

Тэгээд аваагүй юм уу ?

Содномцэрэн -

Тэгээд айгаад аваагүй юм гэнэ лээ. Уг нь айхтар ч хүн

Эрдэнэтуяа -

3-дахь иь тэгээд 60-н хэдэн онд уу?

Содномцэрэн -

60-н хэдэн он чинь бас нийгэм чинь албан хаагч чинь мал хувилах нэг авсан тэгээд хамгийн сүүлд сангийн аж ахуйд болсон хойно манай хэд 72- оны хавьцаа юм уу даа. Намхай дарга маань очсон дууджээ намайг

Эрдэнэтуяа -

за

Содномцэрэн -

тэгээд аймгийн төв дээр очсон тэгээд очсон чинь маам за яахав дээ танайхаас авбал хороо яахав захиргаа болцон бас ч яахав хэдэн мал ч яахав манай хүү чинь ирдэг байсан. Явахдаа зүгээр л авцан л байсан. Тиймээ за яахав дээ Намхай дарга маань яахав дээ танайхаас хэдэн адуу авах юм байна. Тэрэндээ юм өгч авдаг болсон, тий сүүлчийх нь

Эрдэнэтуяа -

3 дахь үе нь үү?

Содномцэрэн -

тий 3-дахь үе дээрээ явж байна уу ? За эхнийх тэрний удаах Жавхүү гуай тэгээд дахиад Тэрний дараа хураалгасан болоод Жанжаагад хураалгацан

Эрдэнэтуяа -

2 дахь нь сайн дураараа юм уу ?Нэгдэлд орохгүй гэсэн хүмүүсийг яахав

Содномцэрэн -

Аа тэгээд нэгдэлд орохгүй гэсэн хүмүүсүүдийг яахав орч гэж албаддаггүй тийм тийм учиртай манай 3-р

Содномцэрэнгийн дүү -

Нэгдэлд орохгүй гэсэн хүмүүсийг албаддаггүй байсан.

Содномцэрэн -

Тий албадахгүй

Содномцэрэнгийн дүү -

Тэхдээ жоохон хавчиж шахдаг байсан.

Содномцэрэн -

Тэгэлгүй яахав хавчиж шахдаг байсан. Билчээргүй байх нутагаар нь Тэгээд тэр Сэрээнэн гуай буруутсан тэр олон их малаа намнангаар дүүрцэн

Содномцэрэнгийн дүү -

Зуданд уу ?

Содномцэрэн -

Тэгээд хүн ч хэлж байсан. За чи буруутан даа Сэрээгэн минь чи тэр олон сайхан малаа өгчихөөд тэгсэн хүн чинь нэр хүнд аштай гэж одоо бүр Давгаа ах ч хэлж байсан байх. Зарим нь бас тэгж буруудаж байсан. Тийм манай Гомбо ах чинь их хожуу мэдсэн. Ах ч гайгүй болцон хүн шүү. Тэгээд адууруу явж байгааад сүүлдээ больсон байхаа.

Содномцэрэнгийн дүү -

За тэгээ биз бас л юг зуднаар баян байсан.

Содномцэрэн -

Овоо овоо малтай. Бас зуд чинь нэгдэл чинь ч

Содномцэрэнгийн дүү -

Харин тэгээд тэр үед бодоод байх нь ер нь жоохон хүн байсан баян хүн байсан. Баячууд нь зутаад байсан шиг байгаа юм.

Содномцэрэн -

Харин тий. Хувийн юутай болох гээд

Содномцэрэнгийн дүү -

Тийн хувийн юутай болох гээд. Хууралгахгүй

Содномцэрэн -

за тэр улс чинь өөртөө аан одоо энэ хувьсгал гэдэг үг дууссан. Одоо энэ хувьсгалт нам нэгдэл гэж үг гарах нь гэж зугтааж байхгүй юу. Манайхан чинь одоо муу хөгшин ээж минь эндээ яв тэндээ яв гэж хөөж байсан. Ингэж байсан хүн ярьсан ярьсан гээд нэгдэл гээд хөгшчүүд мэдцэн байсан л даа. Тэгээд яахав манай хөгшин энд чинь одоо цалин гэж хэлдэггүй. Юм ч хэлдэггүй зүгээр л хөнгхөн юм хийж байсан.юу яаж байсан хүн шүү ээ.

Содномцэрэнгийн дүү -

Баянчууд нь зугтааж хожуу орж байсан юм шиг байгаа юмаа тэр их мальтай баячууд

Содномцэрэн -

Тийн одоо за тэгээд их мал учраас их ч үнэтэй байсан. Хонио тушаасан. Одоо энэ Дамдинсүрэн 2 юм олж авсан юм уу үгүй юу? Хэн мэдэх үү золиг.

Содномцэрэнгийн дүү -

Манай ээж аав 2 25-н үхэр 30-н ямаа 54-н онд тушаасан бичиг нь энэ байна.

Содномцэрэн -

Анхны гишүүн нь байна уу

Содномцэрэнгийн дүү -

Анхны гишүүн. Нэгдлийн анхны гишүүн аан тий.

Эрдэнэтуяа -

Тэрийг тушаачаад нэг айл нөгөө суурь нэг л мал нэг л төрлийн юм өгөх юм уу?

Содномцэрэн -

Яахав хонь ямаа, нэг л сүрэг юм өгнө голцуу хонь ямаа өгнө л дөө. Тэгээд сүулд нь адуу тусд нь өгчих нь

Эрдэнэтуяа -

Хонь маллахгүй тэр айл

Содномцэрэн -

Маллахгүй яахав дээ тийн.

Эрдэнэтуяа -

Аль чаддаг айлд нь

Содномцэрэн -

Аан тийн тийм

Содномцэрэнгийн дүү -

Одоо хонь маллах уу үхэр маллах уу яахав адуу маллах уу гээд чадал чансааг нь хардаг юм уу тэгээд л

Содномцэрэн -

Тэр хун өөрөө л саналаараа өгнө. Би адуу маллана гэвэл маллуулана. Тийм хонь мал маллуулана гэвэл маллуулана

Содномцэрэнгийн дүү -

Тулгаад байгаагүй юм шиг байгайн. Тэр талаар яахав сургуупийн сурагч 10-н жилийн жоохон охин байсан болхоор хэл ярианаас яахав өөрөө бас мэдсэнээсээ ч юм уу ?Жий муу саальчин тэгээд ард түмний мал сааж яваад, гүйж явхад л тэгээд тойм тоймлоод байх жишээтэй.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн саальчин гэхээр нөгөө малллаж байгаа малаа

Содномцэрэн -

Тиймээ нөгөө л авсан байна

Эрдэнэтуяа -

Мал маллахгүй юмуу?

Содномцэрэн -

Үгүй үхэрээ маллана тий маллана

Эрдэнэтуяа -

Үхэрээ маллаад тэгээд хөлс цалин авах юм уу?

Содномцэрэн -

Яахав за яахав минийх улсаас өгч байсан даа. Бага юм өгч байсан. Тиймээ, тэгээд тэрнээс нь үлдээж авсаар байгаад төлөвлөгөө нормоо биелүүлсэн болсон. Биелдэггүй мөн овоо юм өгчихж байлаа. Нэрлэх үү гэж үнэтэй гээд яахав

Эрдэнэтуяа -

Үүлт хүн байсан юм уу?

Содномцэрэн -

Үүлт гэсэн нэртэй юм байсан за тэгээд өноө оногдсон сүү саалиигаа өнөө үүлт хүн өнөө Ичинхорлоо, мөнхжаргал гуайх мөн тэргүүлж 3000-н мянган төг авч гэнэ гээд мөн чих дуу дуулдаг байсан. Тийн, мочоол өгчинө тэр үед ч. Бас тийм юм өгч байсан. Тос өөх ч өгчихөнө

Содномцэрэнгийн дүү -

Ажил ч хийсэн хөлс өгч байсан юм шиг байгайн

Содномцэрэн -

Өнөө цалингаас нь үнэтэй байсан. Хуримталуулж байгаад сүүлд нь өгч байсан юм шиг байгаа юм. за тэгээд өнөө онносон өнөөх хонь саасан байсан ч бас норм өгнө. өгнө л дөө тэдэн кг тос авч өгнө гэж тэр чинь учир зүггүй юм өгөхгүй яахав нэг тэдэн хэл тос тэдэн кг ааруул, тийм юм тэрнийг аваад өгчихсөн бол тэр үүлт хүнээсээ юм авч байсан юм. тэрнийг өгч чадахгүй бол үүлт хүн байхгүй. Ногоо цагаа өгөх өгч байлаа хүү минь. Аан ингээд байцаа төмс өгнө тэр үед чинь. өө тэгээд байцаа төмсийг чинь, идэж чадахгүй яаж хоол хийнэ. Аан хэдэн байца завчаад усруу шидчинэ, хэдэн сонгино, төмс хөшиглөх усруу шидчинэ. Тэгээд махаа хийнэ. Тэгээд өнөөхөөсөө нэг 2 идээд гудчина. Тэгээд л өнөө төмсийг нь хөлдөөгөөд хаяцан зарим нь... одоо бол эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд болжээ хүү минь.

Эрдэнэтуяа -

Усандаа чанаад хийгээд, чанаад

Содномцэрэн -

Тий тэр чинь тэгчээд аа яахав турил байсан. Үахав хэдэн шуудай гурил босгож авна даа. Цөөн шиг бүлтэйд нь олон онгодоно. Олон бүлтэй нь ч яахав иджил байсан байх

Эрдэнэтуяа -

За тэгээд улсаас хөдөлмөр хөлснийх нь оронд ногоо өгөх юм уу тээ

Содномцэрэн -

Аа яахав 1 кг төмс байсан. Нэгдэл ногоо тарьж байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан өөрсдөө тарьж байсан юм байн.

Содномцэрэн -

Өө тэгэж байсан юм байлгүй дээ

Содномцэрэнгийн дүү -

Өө нэгдэл чинь бас эрдэнэ ш иш тарьдаг байлаа, ногоо тарьдхг байлаа, эрдэнэ шишийн дарс хийдэг байлаа. Ер нь нэгдлийн үед их хөдөлмөрч байсан юм.

Содномцэрэн -

Үнэн хүн болгон ер нь хөдөлмөрлөж

Содномцэрэнгийн дүү -

10-аад км-ээр өдөрт хөдөлмөрлөдөг байсан

Содномцэрэн -

Ер нь хийе гэсэн хүн байсан, хийхгүй гэсэн хүн байгаагүй.

Эрдэнэтуяа -

Одоо бол

Содномцэрэн -

Тэр үед бол архи уугаад ингээд завхарч байсан хүн байхгүй байсан. Бүгдээрээ л

Эрдэнэтуяа -

Завгүй

Содномцэрэн -

Завгүй, за

Содномцэрэнгийн дүү -

Сургуулийн хүүхдийг хүртэл эрдэнэ шишийн талбай дээр очиж эрдэнэ шиш хураалгадаг байлаа.

Содномцэрэн -

Манайх урд жил эрдэнэ шиш тариад тийм их ургаагүй. Эрдэнэ шишийг чинь ийм бомбогор хулсан юунд ингээд 4-н ийм эр хийдэ. Тэрэнд суулгаад тэрлүү нэг нэг адууны шүд шиг юманд тэр үр нь манай бөөрлжийн байсан чинь тэгээд яахав дээ. Газар малтуулаад, тэнд навч хийсэнх. Тий тийм юм хийсэн.

Содномцэрэнгийн дүү -

Газар малтуулаад, нүх малтуулаад, чигжээд дарш хийж байсан.

Содномцэрэн -

Тэрний чинь энэ хийж байсан. ,

Эрдэнэтуяа -

Дарш гэхээр яаж хийдэг юм.

Содномцэрэн -

Одоо яахав ногоо тарьж байгаа юм шиг хийнэ.

Эрдэнэтуяа -

Хүнсний ногоо дарж байгаа юм шиг уу ?

Содномцэрэн -

Тэгнэ.

Эрдэнэтуяа -

Тэрийг идэх юм уу хоолондоо

Содномцэрэн -

Яахав малдаа өгнө. Малын тэжээл байхүй юу

Эрдэнэтуяа -

Тарга тэвээрэг

Содномцэрэн -

Тийн малын тэжээл юм.

Содномцэрэнгийн дүү -

Би идэж байгаагүй, бөөлжөөгүй мал хуйд өгёөн хүн байгаагүй. Тийм юм байж баЙгаад дараа нь нэг завод нь дээр байж байгаад улсаас байж байгаа. Улсаас албаны хүн ирээд ... .тэр 2 нь яасийн тэгээд мэдэхгүй үлдээсэн. Ер нь зүгээр байлгахгүй байсан юм. Тэрнээс чинь би яс ярьж чадахгүй гэж хэлдэг хүн байгаагүй. За алив гараарай гараарай одоо тийм юм хий гээд л яваад л өгнө

Эрдэнэтуяа -

Тэр хооронд өвс хаддаг байсан уу ?

Содномцэрэнгийн дүү -

Нэгдэл сангийн аж ахуй

Содномцэрэн -

Их хөдөлмөрч байсан юм шиг байна.

Содномцэрэнгийн дүү -

Сайхан тэрэнтэйгээ хөгжилтэй. Зүгээр тэр өнөө өвс хадландаа явхаа р зэрэг залуухан сайхан хүүхнүүд бид нар чинь зүгээр давхилдана шүү дээ. өвс бухлана гээд л тэгээд үнээнийхээ сүүг дахин хийнэ. Тиймэрхүү хөдөлмөрлөж ирсэн шүү уг нь.

Содномцэрэн -

Эрт босдог байлаа

Содномцэрэнгийн дүү -

Эрт босно гэдэг чинь 4,5-н цагт босоод ер нь тэгээд үнээгээ харагдахгүй шахуу байхад л төмөр хувин хангинуулаад гарна ш дээ. Тэгээд нар уулын толгойд тусхад үхэрээ бэлчээдэг.орой чинь бас л 4,5-н цагийн үед үнээгээ саадаг. Тэгээд орой эртхэн унтана. Тийм байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө югдэлд өгчихөөр цагаан идээ боловсруулана гэж байхгүй юм даа тээ.

Содномцэрэн -

Яахав өөрсдийн хувийн жижиг юмаа бол борлуулаад байна. Тэгэээд бас хэдэн хонь ямаа

Эрдэнэтуяа -

Тэгээд хувийн малтай юу?

Содномцэрэн -

Саальчин үнээнийхээ тэр сүүг дээр үедээ ээпэм ааруул хийнэ. Тогоогоо нэрнэ өнөө цэнхэрээр тогоогоо нэрнэ, архиа гаргана. Ааруул нь их тосгүй л ааруул, өнөөл цахиур цэнхэр шиг юм

Эрдэнэтуяа -

Тэрийгээ нэгдэлд өгөх үү ?

Содномцэрэн -

Яахав тэр чинь тэрийг чинь өгч байсан юмаа.

Содномцэрэнгийн дүү -

Манай хоршоо бол өгч байсан. Явдаг нөгөө Бараычимэд гуай билүү. Тэрийг чинь нөгөө Ёндон гуай чинь дарга байлаа.

Содномцэрэн -

Сүүг нь л муу өөртөө цуглуулаад байдагсан. Тэгээд цэрэнчимэд гуай та нарын өгсөн сүүгээр оросын молоч шуудай сүүгээр авсан.

Содномцэрэнгийн дүү -

Хойшоо тэнд чинь тогоогоо нэрж архиа

Содномцэрэн -

Тогоогоо нэрж аарцаа гаргаж, тэгэх дээ л өнөөх түүхий л аваачаад них том цагаан хувин байх одоо манай гэрийхэн чинь тэр юунаас ч багана бид 3 үнээ сааж байгааюм даа. Нансалдулам гэж байсийн тэгээд л тэрлүү авчраад өнөө хөөорсөн сүүг цутгачин тэгээд ямар сайндаа хөгшин ээж маань очоод хонин дээр чинь суужья гээд бид 3 хууз авна. Та нарын хийж байгаа айраг нь юу байдаг юа бол. Дотор нь ногоо байдаг.(инээв)ногг шарсан дотор нь ээзгий байдаг юм уу гээд загнуулж байлаа. Муу санаа чинь муутай байхгүй даа. Бас л ажил муутай байхгүй юу даа. Бас л бага залууд ээзгий , ээдэм тэр үед чинь бага залуу 20-н хэдтэй байсан. Энийг чинь 21-тэйдээ гаргасан.

Эрдэнэтуяа -

За тийм байж бага байсан ч гэсэн ажил зүгээр хийгээд байдаг байжээ.

Содномцэрэн -

Аа яахав ажилтайдаа тэгээд одоо малаа маллаад зөндөөл олон үнээ малаа саагаад л гэхдээ одоо сангийн аж ахуйн үнээ малыг өнөө зоо техникийн гардан хийж байлаа.

Эрдэнэтуяа -

Аа нэгдлийн үү ?

Содномцэрэн -

Ттиймээ нэгдэл сангийн аж ахуйд

Эрдэнэтуяа -

Өө тэгээд тэр яахав

Содномцэрэн -

Тэр нөгөө айхтар бухны үр гээд тэрийг чинь дор нь аваад хийчэх нь тэр чинь нэг үнээг нэг ийм хад шиг юманд шахна шүү дээ. Тэгээд өнөө үхэрээ харсаар үнээ нь тэр нөгөө харайж болохгүй тэрүүгээрээ хэдэн малд өгч байсан.

Содномцэрэнгийн дүү -

Тэр тэгээд маллах юм уу ?(инээв)

Содномцэрэн -

Яахав дээ. Тийм л амьтан

Эрдэнэтуяа -

Аа шууд нөгөө хашаж аваад өөр малд зохиомол хээлтүүлэг хийж байсан юм уу?

Содномцэрэн -

Аа тийн зохиомол хээлтүүлэг хийж байсан байхгүй. өрсдөөр нь юу яалгахгүй урдаас нь досож аваад тэрүүгээр нь одоо хэдэн мал хээлтүүлж байсан.

Эрдэнэтуяа -

Нэг үхэр биш нилээн хэдэн үхэрт хувааж хийгээд зохиомол

Содномцэрэн -

Тэрийг нь өөр юмаар хийхгүй юу

Содномцэрэнгийн дүү -

Тэрнийг өөр юмаар хийнэ л дээ.

Содномцэрэн -

Тэгээд тэрнээс чинь тугал гараад л байна ш дээ. Энгийн л тугал гарна.

Содномцэрэнгийн дүү -

Үнээ сувиарна гэж байхгүй л байхгүй юу. үнээ бүрийг тугалуулахын тулд тийм хийж байсан. Төл бүрийг авахын тулд 15-н үнээ байхад 15-н үнээ завал хээлтүүлж 15-н тугал авахын тулд тэгдэг байсан.

Содномцэрэн -

Тий заавал хээлтүүлнэ.

Эрдэнэтуяа -

Ёстой тэр чинь

Содномцэрэнгийн дүү -

Тэр чинь нөгөө мал төлөвлөгөөт өсгөх улсын бодлого байсан байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Бодлого юм.

Содномцэрэнгийн дүү -

Бодлогоо бодлого.бодлогоор зөндөө юм хийж бүтээдэг байсан л даа. янз бүрийн юм хийж хүнийг их хөдөлмөрч байлгасан юм. За тэгээд сүүлд нь яахав дээ. Хөдөөний соёлын довтолгоон явж басчиг хөөрхий минь бөөс хирийг нь салгаж байна. Соёлын довтолгоон яахав дээ хүн болгонд ядаж аяганыхаа алчуурыг сайхан угаана шүү дээ. За тэгээд хүн чинь.. гэр орноо ч гэсэн буцааж байх ажитл дээрээ хүмүүс-хөдөлмөрлөж сайхан цаг эхэлж л байсан. Над дээр бас тааржил байсан.

Содномцэрэнгийн дүү -

Соёлын довтолгоон гэдэг чинь гэрийн бүрээс сайхан цагаан гэрүүд чинь ярайж байдаг байлаа шүү дээ. Сайхан цаг уул нь байсан юмаа.

Эрдэнэтуяа -

Нийгэмд ер нь түрүүлж орсон хүмүүс хойшилж дүлгэнж орсон хүмүүс

Содномцэрэн -

за яахав түрүүлж орсныг нь шагнаад бусдыг нь шагнаагүй байсан ч юм алга сүүлчийн орсон тэрнийг нэг шоодоод дооглоод байсан ч юм алга. яахав тэгээд нэг зүгээр

Эрдэнэтуяа -

Ер нь ард түмний амьдралаас хархад аль нь илүү ашигтай байсан юм шиг байна?

Содномцэрэн -

Үгүй яахав дээ.хоосон хүн байххгүй, баян хүн байхгүй тэгшилчихсэн юм даа. гэж хэлий даа хүү минь

Эрдэнэтуяа -

Ер нь л амьдралыг жигдрүүлсэн юм байна

Содномцэрэн -

Тиймээ тийм

Содномцэрэнгийн дүү -

Түрүүлж орсон гээд них их ялгаад байсан юм байхгүй сүүлд орсон гээд хохироод байх юмгүй. Бүгдээрээ л жигдхэн сайхан амьдралтай л баян хүн байхгүй

Эрдэнэтуяа -

Тэгээд суурь мал гэдэг чинь ижилхэндүү тооны мал өгчихдөг

Содномцэрэнгийн дүү -

Өө тэр чинь тэгээд яахав адуу маллах нь адуу маллаад, 500-н адуу малладаг юмуу 1000-г малладаг юм уу 500-н үхэр малладаг юм уу ?намар болохоор хургыг нь ялгана

Эрдэнэтуяа -

Өө тэгээд төл мал эх мал гээд ингээд ингээд ялгадаг байсан юм уу ?

Содномцэрэнгийн дүү -

Аан тийм эцэг мал бух

Эрдэнэтуяа -

Эцэг 500-н мал тустай

Содномцэрэнгийн дүү -

Эцэг мал нь тусдаа цөөхөнөөрөө тэгээд суулжлаад яахав

Содномцэрэн -

Одоо тэгээд яахад чинь бөян хүн гэж байхгй хоосон хүн гэж байхгүй амьдрал тэгшхэн. өллссөн хүн гэж байхгүй яахав гэдэс цатгалан, яахав тэгээд малаа маллаад. Мал дагасан хүн ам тосддог шиг ингннд л амьддарч байсан. Хөдөлмөрийхөө хөлсийг аваад амьдарч байсан цаг үе бол нэгдэлт сангийн аж ахуй

Содномцэрэнгийн дүү -

Тиймээ тийн за тэгээд одоо үед яахав ээ. Ардчилсан нам гарж ирсэн тэгээд бас яахав ээ хүн чөлөөлтэй. Сайхан болгосон. Тэр хувьсгалт намын үед ёстой манай монгол гэдэг чинь үхэр монгол нэрэндээ таарсан хувьсгалт намын жадтай бууны амандганц хазгай дугарч болохгүй, чичэрчээд таарсан юмнуудыг эрх чөлөө олголоо гээд архидаж даввхидаг боллоо, юм юм болоод л сүүлийн үеийн залуучууд энийг уг нь хуулиар чангалах ёстой байсан юм.одоо бол нэг л биш дээ. Төр ч төр болохоо байж, ард түмэн гэж ард түмэн гэж болохоо байж ийм ч юм гэж яаж байж болох вэ дээ. Одоо энэ дээд ард түмэн маань бие биеэ шооголж, ингэчээд төрийн тэргүүнүүд гэж байх уу хүү мивь. Жаал төр барих гээд энд сууж байгаа намайг бодход энэ сонгууль энэ байгаа улсын бүгдийг нь болиулаад шинэ улс та нар мэтчилэнгээр ургуулж ирмэр байна.

Содномцэрэн -

Шинэ хүмүүсийг дахиж

Содномцэрэнгийн дүү -

Зарим нь ч одоо чихтэйхэн л болоод байна хэн мэдэх вэ. одоо их хуралыг гипгүүн болоогүй улсуудыг л одоо ургуулж ёстой ургаж байгаа ногоо шиг л. Хийдэг бол хуучин бол юу гэж бие биенийгээ шоолж боогд хааны үеэс аваад уг нь төрийн тэргүүд чинь ёстой төр барих гэж сууж байгаа эртхэн гарч яаж ийж юм хийлгэмээр байна. Хийдэг бол яаж хийдэг, хийдэггүй бол яаж хийдгийг нь үзмээр байна. Яасан буянаа барцан төрийн тэргүүдтэй юм бэ? Энхбаяр эд нарыг чинь их л буянтай улс байх гэж бодсон чинь мэдэхгүй яах юм 500-н төгрөгтэй хүн төрийн

Эрдэнэтуяа -

Малтай айлууд нь малаа туугаад явчихна, малгүй айлууд нь юу хийдэг юм хийдэг юм бэ ?

Содномцэрэнгийн дүү -

өө яахав дээ нэгдэлд ордог юм уу эсвэл өнөө хоршоонд орж хар бор ажил хийгээд явдаг байсан. Малгүй улсууд нэгдэлд биеэрээ элсэж байсан.

Содномцэрэн -

тийм өнөө хоршооныхоо гишүүн болно.

Эрдэнэтуяа -

тэрийг яаж элсүүлэх вэ?

Содномцэрэнгийн дүү -

аа яахав тэрийг яриад би югдэлд орий гээд л тэгээд л орно. За батлах уу?баталлаа гээд орно тээ

Эрдэнэтуяа -

нэгдлийн дарга, удирдлагууд нь гэж ямар хүмүүс байсан бэ ?

Содномцэрэнгийн дүү -

байлгүй яахав нэгдлийн дарга байсан за тэгээд бригадын дарга гэж байлаа тэгээд л шат шатаараа дамжаадал дарга нартай бригадыхаа даргыг бид шүтэж байлаа. Дарга ирж явнаа гээд л малын эмч шогшоод ирэхэд хүн ирлээ шүү наана цаана тэгээп одоо айж ичэх юм байхгүй нэдлийн дарга бригадын эмч янз янзын улсууд байсан

Содномцэрэн -

Хүний ч эмч байлаа малын ч эмч байлаа.

Эрдэнэтуяа -

Дарганар ньямархүмүүсийгтомилдогюм. сумын засаг даргыг гэх үү ?

Содномцэрэнгийн дүү -

Аа яахав дээ одоо тэр үедээ л эрдэмтэй боловсролтой бас удирдаад явах чадвартайгаа л

Содномцэрэн -

Аймаг улсаас л томилгодсон хүмүүс байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аймгийн засаг дарга нь нэгдлийхээ даргыг сонгох уу?

Содномцэрэн -

Чухам тэгж байсан юм бол уу даа. тэрнийг нарийн эдэх юм байхгүй .

Эрдэнэтуяа -

Тэр сум бүхэнд дарга байх у у? Нэг л байх уу хэд хэд хамаагүй юу?

Содномцэрэн -

Янз бүрийн нарийн багийн дарга юуны дарга зөндөө бий цөөн малтай ч дарга олон малтай ч дарга

Эрдэнэтуяа -

1-с илүү нэгдэл байх уу?

Содномцэрэнгийн дүү -

Өө байлгүй яахав

Содномцэрэн -

Их нүүхийн нэгдэл Алтан гадас нэгдэл байна даа.

Содномцэрэнгийн дүү -

Тэр 2 л нэгдэл байсан эгүүрт чинь сангийнаж ахуй аа тий тэр чинь бүгд нэгдлийн гишүүд байж байгаад сангийн аж ахуйн гишүүд болсон юм. өө тэр чинь манай сумад л гэхэд 2 нэгдэо байсан юм даг. 2 том нэгдэл байгаад сүүлдээ нийлээд нэг сангийн аж ахуй болсон. Тариаланчин улсын сангийн аж ахуй гэж тусдаа байсан юм тэгээд сүүлдээ 2 нэгдэл чинь нийлээд улсын сангийн аж ахуй болсо. Улсын сангийн аж ахуй байгаад улсын байгууллага болсон. Эгүүрийн станци гэж байгаад станци нь сангийн аж ахуй болоод

Эрдэнэтуяа -

Нэгдлийн дээд мэдэл нь улсад байсан юм уу ?

Содномцэрэн -

Тэр чинь аймгийн зөвлөлд мэдэл нь байсан тэгээд аймагтаа аймгийн мэдлийн дарга байсан.. Улсын сангийн аж ахуй чинь тэр үедээ аймгийн нэгдлийн зөвлөл чинь улсын зөвлөл болчихгүй юу. Тэгээд ирхээрэ нэгдлийн дарга нар нь одоо болиод сангийн аж ахуй толгойлсон байхаа тийм биз дээ.

Содномцэрэнгийн дүү -

Тиймээ намын үүрийн дарга гэж байж байлаа. янз янзын дарга нягтлан байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нэгдлүүд яаж байгуулагдаж байсан юм бэ ? цаанаас нь томилчдог юм ууу?

Содномцэрэн -

Их нүүдэл нэгдэл бол түрүүлж боссон нэгдэл байгаа байх тэгээд манайхан нэгдэл болох юм гэнээ Алтан гадас нэгдэл, Жаргалын зам нэгдэл гэж байсан. Тэгээд хүмүүс майхан бариад л улсаас шалгаруулалт хийгээд л улсууд цуглаад , уулзаад явчиж байгаа юм даа. тэгээд тэрэнд чинь өөрсдөө элсээд л малаа туугаад л.тэгээд тэрэнд чинь үхэрийн хоршоо, адууны хоршоо тэгээд тамгалаад л Н, Ж үсгээр тамгалсан.

Эрдэнэтуяа -

Аан малаа тамгалдаг юм уу?

Содномцэрэн -

Малаа тамгална хонь ямааг чинь чихээр нь тамгалаад

Эрдэнэтуяа -

Жишээ нь: Жаргалан зам нэгдлийх гэхэд Ж үсэгээр ч юм уу тамгалдаг юм уу ?

Содномцэрэн -

Аа тийм үхэр малыг эвэртэйг нь эвэр дээр нь эвэргүйг нь туруун дээр нь тамгалж байсан. Тугал малыг гуя нь дээр нь тамгалчин даа

Эрдэнэтуяа -

Адуу гуяан дээрээ, бусад малыг тамгалж байхийг ёстой мэдэхгүй юм

Содномцэрэн -

Нэгдэл болхоор н үсэгээр тэмдгэлж байгаа юм бол уу даа.сүүлд нь улам юм нарийсаад ноймортой ээмэг буюу ноймортой төмрөөр тамгалах болсон. Тэр чинь ноймортой төмөр байгайн.

Эрдэнэтуяа -

Тэр нь яах юм бэ ?

Содномцэрэнгийн дүү -

Аа яахав одоо таних тэмдэг

Эрдэнэтуяа -

10000 мянга дахь адуу байвал 10000-н мянга гэх үу ?

Содномцэрэнгийн дүү -

Хэдийг тавьж байсан нь нарийн мэдэхгүй. Тэгээд тэд нар чинь ээмэг нь унацан байхад заавал л улсын юм байх, хувийн юманд байхгүй л дээ. Тэгээд улсын юм ээмэг унасан байвал нүх нь үлдчидэг.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд улс хувиЙн малыг

Содномцэрэнгийн дүү -

Хувийн мал улсын ялгарж байгаа тэр.аа тэгэхтэл улсынхаа ээмэгтэй үхэрийг унгаацан байх юм бол нэгийг нь дахиад л мал идсэн хэрэгт ороод явна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ээмэг нь унацан байвал уу?

Содномцэрэнгийн дүү -

Үгүй ер нь ээмэгтэй нь нүхтэй байсан одоо тэгээд энэ чинь нэгдлийн зуны үнэтэй байсан юм.

Эрдэнэтуяа -

Идцэн байвал яахав

Содномцэрэнгийн дүү -

Аан хэл үг болоод тэгээд загнуулаад, торгуулаад аягүй бол тэгээд шоронд ч явж магадгүй тэгээд заалд нь тэгээд заалдсан явуулна. Уул нь хариуцлга чихтэйхэн өндөртэй. Тэгээд одоо нэгдлийн юмыг дутаасан хүн шоронд явж байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малыг дутаавал

Содномцэрэнгийн дүү -

Тиймээ дутаавал өнөө Гамбаа гуай шоронд явсан шүү дээ. Мөрөн сумын Гамбаа ер нь тэгээд төлөөгүй гом байхгүй юмаа төлсөн хаймар дугуй тэрэг юмаа өгөөд

Эрдэнэтуяа -

Их юмаа тушаасан байх даа.

Содномцэрэнгийн дүү -

Тэгсэн юм шиг байгаа юмаа.

Эрдэнэтуяа -

Тэр дуртай гоугуураа өгчиж байгаа юм уу ?

Содномцэрэнгийн дүү -

Аа үхэж байна. яю янзаар чоно чийдэн, хөх зэв өөрөө чиг ашиглагдаад тэгээд тутаачина

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө чононд идүүлсэн ч гэсэн дутаасавд тооцох уу?

Содномцэрэнгийн дүү -

Чоно идвэл бүр ч аюултай.(инээв)аргагуй л нөгөө үхээд эмчид очоод, эмч нь акт бичиж өгөөд тэгээд дуусаа

Содномцэрэн -

Тэгээд акт авна гээд аа нэг тэгээд телевизээр гараад байдаг уу?

Содномцэрэнгийн дүү -

Акт яг өгнө. Акт бичээгүй бол төлнө. За тэгээд хонь хяргадаг сард ноос их гардаг их цагт өнөөхийгөө одоо малчин муу маллаад эзгүй явуулаад өнөө хонинууд осгоод үүхэх юм болтэр айл төлнө шүү дээ.

Эрдэнэтуяа -

Төлж чадахгүй бол тэгээд л шорон

Содномцэрэнгийн дүү -

Тэгээд шорон аа яахав бүгдээрээ гэр орноороо чадах чармайгаараа янзлуулж тэгээд эмч гаж байгаад л хариучллагыг нь тооцоод өгнө.

Содномцэрэн -

Аа тэгээд хэрэгтэйг нь авч хэгэггүйг нь хаях болно. (инээв)^нэ их би чамд дусаад тэгээд ярьж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд эмч нартайгаа хуввилдах асуудал гарах уу ?

Содномцэрэнгийн дүү -

Аа бас ар өврийн хаалга гарч магадгүй.

Эрдэнэтуяа -

Нөгөө эмч нараа

Содномцэрэнгийн дүү -

Бас тэгэхдээ эмч иар айна. Хашир ер нь барагтаа бол гарахгүй. За тун аргагүй итгэсэн анд сайн хүндээ яана уу гэхээс биш хамаагүй хүнд бол эмчид дараа болно. Тэгж байтал нэг нь юу яавал өнөө муу эмч чинь шорон шүү дээ. Ийм хатуу үе байсан.

Эрдэнэтуяа -

Эмчийн акт бүрэн хүчинтэй юу?

Содномцэрэнгийн дүү -

Хүчинтэй. Эмчийн хмйсэн акт бол үзэж хараад хийсэн акт бол хүчинтэй.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр ер нь хуйвалдах асуудал гарвал юу л юм байна ш дээ. Нэгэнт эмчээс бусад нь мэдэхгүй юм чинь тэр хонь хурга өвдөж үү үгүй юу

Содномцэрэнгийн дүү -

Үгүй яахав энэ нарийн ширийн юм ч

Эрдэнэтуяа -

Нийгэм биш байсан байж магадгүй

Содномцэрэнгийн дүү -

8-н жилийн нөөц гэдэг чинь одоо яахав

Содномцэрэн -

шорон эрүү тэгэхэд чинь сайхан шударга байсан.

Эрдэнэтуяа -

Одоо тэгээд ийм юм гарвал

Содномцэрэнгийн дүү -

Нэгт сангийн аж ахуй гэж байх биш малчин хүн дан мал аж ахуй болцон юм чинь юу байх вэ дээ. Одоо чинь л хээл хахууль гэдэг юм чинь ёстой хадандаа гараад аюул болцон.

Содномцэрэн -

Тэр чинь бидний эртний үед байхгүй тиЙм юм байхгүй

Содномцэрэнгийн дүү -

Энэ бол насаараа цэцрэлгийн эрхлэгч байсан хүн байгаа юм. тэгхэд одоо нэг одоо чихэр гар дээр нь тавьж өгвөл авах эрхгүй л байсан үед л ажиллаж байсан шиг байгаа даа. одоо бол жишээ нь хэлий л даа. одоо тэгээд ямар сонин юм болж байна. Одоо мөнгөгүй хүн бол одоо үхэлээ л болж хүү минь. Энэ чинь одоо ямар ч нэмэр байхгүй.

Эрдэнэтуяа -

Энийг та нар харьцуулах гээд байна ш дээ.

Содномцэрэнгийн дүү -

Тийн тийм болцон одоо

Содномцэрэн -

Аймар болжээ.

Содномцэрэнгийн дүү -

Одоо тэгээд эмч нар маань ч тэр дарга нар ч гэсэн хүн болгон хүний гар харна гээч нь болчоод энэ хэл хахууль гэдгийн нэг болж л байдаг болно доо. Тэрнээс энэ байсан цагт өөдөө гарахгүй. Энийг л зогсоох хэрэгтэй

Содномцэрэн -

Их бага хэмжээгээр энэ л арилж байж ер нь юм болно доо.

Эрдэнэтуяа -

Нэгдэл тэгээд хүмүүсийгээ бас сургах арга хэмжээ авах уу? Бас боловсрол эзэмшүүлэх

Содномцэрэнгийн дүү -

Өө бас байна. тий хун болгоныг 4-р ангийн боловсролтой болгоно гээд л бид нар чинь хуртэл бас (инээв) юу яасан ш дээ. Контроль бичүүлж цуглуулж юу яасан ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн бүх гишүүд хүн амаа

Содномцэрэнгийн дүү -

Тийн тий хүн болгоныг бичигтэй болгоно гэнэ.

Содномцэрэн -

Бүх хүнийг сургуульд 4-н жилийн боловсролтой болгонор гэдэг улсын бодлого зорилт байсан. Тэгээд одоо хүн бүгдийг юунд суулгаад бүлгэм гэж байсан.

Содномцэрэнгийн дүү -

Толгойтой юг нь одоо бараг 10-р анги төгсөж байгаа хүн шиг л сурж байсан. Бүлгэмээс чинь

Содномцэрэн -

Тэгээд бүгд бичиг үсэгтэй болгож байсан юм шиг байгайн. Нэгдлийн бүлд ч бас их юм

Эрдэнэтуяа -

Нэгдлээс бас нэгдлээс зохион байгуулж

Содномцэрэнгийн дүү -

Байсийн байсан

Содномцэрэн -

Ер нь тэгээд тэр бичиг үсгийн соёл гэдэг соёл явагдаж байсан юм шиг байгайн. Тийн

Содномцэрэнгийн дүү -

Байсийн

Эрдэнэтуяа -

Шинэ үсэгийн багш гэдэг кино нь дээр

Содномцэрэн -

Тэр чинь яахав байгаа юм л даа. тиймэрхүү л юм болж байсан юм.яг тиймээ

Эрдэнэтуяа -

Хөгшин нь ёстой өвгөн

Содномцэрэн -

Тэр чинь яг л байсан юм.

Эрдэнэтуяа -

Яг тэгэж сургах уу? Жоохон хүүхэд ч гэсэн сургах уу?

Содномцэрэн -

Сургана сургана.яахав тэгээд фирм дээр чинь бас заана даа. за яахав тэгээд бүр харанхуй байсанаасаа арайт дээр юм болно.

Эрдэнэтуяа -

Тэгээд яахав яваад тэрүүгээрээ

Содномцэрэн -

Өө тэрнээс чинь юм сурдаг толгойтой нь бол байтугай одооний 10 төгсөж байхгаа хүүхдээс чинь ч илүү сурч байсан юм тэр үе бол нэг сарын бүлгэмд суух юм гэхэд

Эрдэнэтуяа -

Нэгдлийхээ гишүүдээс тэгээд хотруу эмчийн сургалтанд явуулаад зоотехник ч мэргэжил сургах уу?

Содномцэрэн -

За тэгээд байсан юм байгаа биз дээ. Тэр дээгүүрээ явж байсан биз мэдэхгүй.

Содномцэрэнгийн дүү -

Тэгээд яахав дээ тэр чинь семинар күрс гээд нягтлангийн күрс гээд явж байсаныг би мэднэ.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс хүмүүсийг

Содномцэрэн -

Тиймээ семинар, күрст явна гээд л явчихдаг байсан. Тэгээд ня-бо болоод очиж байсан. Тэр яг хүмүүсээ боловсруулж явуулж байсан юм шиг байгаа юм. боловсролгүй хүмүүс юм хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Нэгдэл чинь бас улсаа хөгжүүлж боловсруулж байсан юм.

Содномцэрэнгийн дүү -

Нэгдэл гэдэг миний мэдхээр их сайхан юм шиг санагддаг юм. их хамтын хөдөлмөрөөр юм нь бүтдэг хамтын бүтээл өрнөсөн их сайхан байгууллага байсан. яахав дээ тэгээд нэгдэл одоо бол хувийн аж ахуйнууд чинь тусдаа хэцүү л болсон үе

Содномцэрэн -

Хувийн юм болчоод их хэцүү байна.

Содномцэрэнгийн дүү -

Өчигдөр тэр Гунгаадорж гуай чинь харин яг үнэн, нээрэн л яах аргагүй хөдөө аж ахуйн сайд хүн ярьлаа. Хээрийн бэлчээр бол яаж хувьчилж болох вэ дээ. Тэр талаар Гунгаадорж гуай яриж байх шиг байлээ.

Содномцэрэн -

Ёстой л нэгдэл сангийн аж ахуйд байсан хүн дээ.

Содномцэрэнгийн дүү -

Тэгэлгүй яахав

Эрдэнэтуяа -

Одоо нэг суманд 2 нэгдэл байлаа газар нутгаа яаж зааглах вэ?

Содномцэрэн -

Аа яахав бэлчээр хөөчөлдөөд байсан. их юм байхгүй

Эрдэнэтуяа -

Зааглахгүй юу ?

Содномцэрэн -

Би нэгдэл тэрлүү Жадамбаа дарга дээр чинь

Эрдэнэтуяа -

Тэгээд тэндээ тэгээд нэгдлээ

Содномцэрэн -

Аа тэгээд болоо л

Содномцэрэнгийн дүү -

Бэлчээр усаа булаацалдаад байсан юм байхгүй

Эрдэнэтуяа -

Бэлчээр сайтай юу?

Содномцэрэн -

Тиймээ тийм бэлчээр уснаас болоод элдэв юм болоод байсан юм байхгүй. Тэрний эний нутаг гээд байсан юм байхгүй. Тариа будаагаа тарьсан ч чиний миний нутаг гэсэн юм байхгүй. Гэж байна миний хувьд

Содномцэрэнгийн дүү -

Тариа будаа гэдэг чинь нэгдэл сангийн аж ахуйн үед ямар сайхан тариа будаа

Содномцэрэн -

Манай хадлангаас нэгдлийн трактор комбайн ёстой нэг ямар сайхан юм бэ ?энэ ардчилалын хэдэн жил чинь тэр нь унраад ёстой яг талбай шарилж нь ургаад ил хуль болоо, хачин муухай болоод одоо харин энэ хавар тэр атарын анхны 3-р аян эхэллээ одоо дахин босж ирэх юм байх даа

Содномцэрэнгийн дүү -

Одоо тэгээд баян хангай хураа хайралвал ч ургахгүй юм байхгүй дээ. Баян хангай хураа хайрлах болттугай гээд л залбир ч суухаас одоо

Содномцэрэн -

Одоо ттэгээд тэр сайхан тариалангийн минь талбай маань нэгдэж тариа будаагаа тарьдаг байлаа сангийн аж ахуйд тарьдаг байлаа. тэр тарььсан ногоо

Содномцэрэнгийн дүү -

Малыхаа тэжээлийг тариал одоо овьёосыг чинь 1 жил тариад ургаад овьёос тариад тэрнийгээ хурааж аваад сайхан ногоонооор нь хурааж аваад малын тэгж л болгож байсан.

Содномцэрэн -

Уул шиг л шаргалтсан буудай чинь харанхуй болцон байхад чинь буудайгаа эргүүлэх гээд яваад л ямар сайхан байлаа даа. Одоо тэгээд байхгүй. Хэдэн жилийн хугацаанд байхгүй болсон. Гадаадаас будаа, гурил авдаг л гэнэ.үгүй одоо манай орон чинь яах болж байна.

Содномцэрэнгийн дүү -

Баярмаа,Жулдар хойшоо яваад хэдэн будаа олж ирсэн. Замаас нь сайнчууд өнөөхийг нь даварцан юм.хэлсэн юм нь биелдэг бол сайхан байна зарим нь гог талаасаа муутгах гээд

Эрдэнэтуяа -

Ногоогоо яаж сурсан

Содномцэрэн -

Өө ногоогооо яах вэ дээ. Сүүлд нь ч ер нь

Содномцэрэнгийн дүү -

Үгүй яахав дээ өөрсдөө хийж идэж байгаа ётр нь тэр шүү дээ.

Содномцэрэн -

Одоо тэр төмс, байцаа хуураад хичнээн сайхан салах аргаүй болгоод одоо өнөөтхөө хайгаад ч олдохгүй сүүлд нь малаа тэжээдэг аргаа олцон ногоогоороо

Содномцэрэнгийн дүү -

Чанаад бариад өнөөхийг чинь

Содномцэрэн -

Үгүй би тэрийг чинь би хаячдаг байсан. тэр үед мал нь тоож иддэггүй басан юм.

Эрдэнэтуяа -

Тоож идэхгүЙ юу

Содномцэрэнгийн дүү -

Тйим үе байсан шүү. Би бас жоохон мэдээд байдаг юм.төмсийгхөлдөөцөн чулуу шиг хаяцан

Эрдэнэтуяа -

Ерөөсөө идэж мэдэхгүй

Содномцэрэн -

Өнөөхөөс яахав дээ. Усруу хэдэн юм чавчиж байгаад хаячихна тэгээд махаа хийнэ. Тэгээд нөгөө төмс нь муухай болцон байна.

Эрдэнэтуяа -

Одоо бол салхын аргагүй

Содномцэрэн -

Одоо хүү минь салхын аргагүй юм болжээ

Содномцэрэнгийн дүү -

Яаж идэх аргаа мэдэхгүй байсан. яаж идэх аргыг зааж өгдөггүй байсан байхгүй юу

Содномцэрэн -

Нэг юм ид гээд өгчихдөг. өнөө ажилтай хүмүүс нь амсаж үзээгүй биз тэгсэн нөгөө ттөмсөө ялж чанаад аарцанд базаж байна.

Эрдэнэтуяа -

За тэгхээр яахав

Содномцэрэн -

Чихэр хийсэн юм уу үгүй юу?тэр ааруулыг бас яаж үзээгүй дээ.

Содномцэрэнгийн дүү -

Төмстэй аарцтай ааруул

Содномцэрэн -

Өнөө төмсийг чинь яг чанаад хальсыг нъ авя хаяаад яг тос шиг идэж үзээд аарцанд базаад

Содномцэрэнгийн дүү -

Тэгээд базаад төмсний нухаш хийгээд идвэл салхын аргаүй юм тэгээд аарцтай чихэртэй төмстэй ааруул хийж байсан . Тэр чухам хатаад ямар янзын юм болсон бол тэрнээс нь амсаж үзээгүй.

Эрдэнэтуяа -

Төмс тэгээд тэр үед учираа олох гээд тэгээд тиймээ

Содномцэрэн -

Тэгээд ёстой дэс дарааллаараа учирааолох гэж ядсаар байгаад сүүлдээ идэх аргаа олоод авахгүй юу.

Содномцэрэнгийн дүү -

Энэ золгийн юм хийж байгаа шүү.

Содномцэрэн -

Нутаг дээр хаяж байсаныг би мэддэг.

Содномцэрэнгийн дүү -

Хаяж байсан

Эрдэнэтуяа -

Хүмүүс үү

Содномцэрэн -

Идэж чадахгүй хөлдөөгөөд хаяж байсан юм.

Содномцэрэнгийн дүү -

Хөлдхөөрөө идэж болохгүй.

Содномцэрэн -

Хөдөөний 50-н хэдэн оны хүмүүс шүү дээ. За байж ногоог чинь 60-д оноос тарьсан юм бол уу. Дээр үед бол яахав арвай будааг их тарьж байсан юм уу сайхан шар будаа тарьж байсан манай гөрөөчин тал тариа будаанд жоохон муу гэхдээ бас жоохон юм тариад байсан шүү. Салатад бас будаа тарьж байсан аав ярьдаг юм байна лээ. Талхид тарьж байсан

Содномцэрэнгийн дүү -

Талхтийн тэнд өвс ургацан дэн дон юм байдий ш дээ. Таль хийн голын тэнд тариа будаа тарьдаг баг явж байлаа.

Эрдэнэтуяа -

Яаж байгаад саигийн аж ахуй болцон юм бэ?

Содномцэрэн -

Үгүй одоо яагаад ийм болцон юм бол доо

Содномцэрэнгийн дүү -

Ажил төрлийн эмхтгэл сум болж байсан гэж бодож байна.энд ч юг сангийн аж ахуй байсан байх

Эрдэнэтуяа -

Нэгдлийн хажуугаар сангийн аж ахуй гэж байсан юм уу?

Содномцэрэн -

Байлгүй яахав байсан юн. тариалангийн сангийн аж ахуй гэж байгаад өшөө тусдаа нэгдлүүд байсан.

Содномцэрэнгийн дүү -

Тэр чинь одоо тариа будааны чиглэлийн байсан.

Содномцэрэн -

Тэгээд одоо алтан гадсийн нэгдэл юг сайхан болгоод тэр нь дээр уснаас хүртэл тушаадаг нэг сайхан боллоо. Тэгсэн өнөө тариаланг чинь колний төв гэж нэрлэсэн.

Эрдэнэтуяа -

Колний төв гэж нэрлэсэн юм у? А. Тиймээ их хөгжүүлсэн. Бидэнд их сайн юм болсон. Тэгж байсан манай тариалангийн санд их бууц аваачаад нийлүүлцэн

Содномцэрэнгийн дүү -

Их л бужигнуулж байжа ахиад нөгөө тариаландаа хүрээд ирсэн. Икүүдэд аваачаад тавьчихаар ард түмэн чинь одоо их өгүүлбр тавиа биз дээ

Содномцэрэн -

Манай хойд тал бол Икүүд орохын аргагүй л дээ

Содномцэрэнгийн дүү -

Ээ тэр тэгэх байх нэг их удаагүй за тэр хуудас нь алтан гадасын төв дээр юм болгоноо юу яаж болж

Содномцэрэн -

Алтан гадасын төв нь Луут сум гэж болгож авсан тагээд удаачгүй 2,3-н сар болсон юм уу буулгаад колийн төв гэж юугаа ч хэлж байсан юм нэг болоод тавьсан

Эрдэнэтуяа -

Ойр ойрхоноор нь нэгтгээд байсан юм уу тэ ?

Содномцэрэн -

Янз янзаар үзээд л задалж нэг, суглуулж нэг үзээд байсан юм байна лээ

Содномцэрэнгийн дүү -

Задлаж нэг, суглаж нэг үзээд сүүлдээ яахав сангийн аж ахуй болгоод

Содномцэрэн -

Нэгдэл ч хэрэггүй болоод сангийн аж ахуйд малтай ногоотой тэрэгтэй техниктэйгээ нэг болгоод

Содномцэрэнгийн дүү -

Тийм том сангийн аж ахуй болгоод бүгдийг нь базаад бөөн юм болгоцон

Содномцэрэн -

Тэгсэн юм шиг байгааюм даа 70-н хэдэн оны эхээр 60-н хэдэн оноос аваад

Эрдэнэтуяа -

Нэгдлийн өмч хэнийх вэ ?

Содномцэрэн -

Одоо чухам улсых л гэж байсан байх даа.

Содномцэрэнгийн дүү -

Сангийн аж ахуй улсын аж ахуй ард түмний өмч байсан байх.

Содномцэрэн -

Ард түмэн гэдэг нь гишүүд үү ?

Содномцэрэнгийн дүү -

Нэгдлийн өмч байсан байх

Содномцэрэн -

Уг нь мал дутвал улсын юмыг муу хийсэн нэртэй гарна шүү дээ. Тэгээд бас улс төлдөг. Тэгээд л одоо улсын юм муу харсан нэрд тэгээд сүүлдээ тэрийгээ сангийн аж ахуй чинь бүгдийг улсын өмч бологосон.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй болхоор нэг талд ажиллаж байсан гишүүд бол бүгдээрээ буцаад тэндээ ажиллах уу?

Содномцэрэн -

Нэгдэл сангийн аж ахуй болсоц малтайгаа сангин аж ахуйруу шилжээд явж байгаа юм чинь

Содномцэрэнгийн дүү -

Малладаг малаа маллаад, хийдэг ажлаа хийдэг болсон.

Эрдэнэтуяа -

Нэр нь өөрчлөгдөөд,өмч нь өөрчлөгдсөн гэсэн үг үү?

Содномцэрэн -

Нэр нь яахав сангийн аж ахуй болчиж байгаа юм

Содномцэрэнгийн дүү -

Нэг ёсны улсын байгууллага болсон гэсэн үг.

Эрдэнэтуяа -

Улс л мэдэлдээ авжийн гэсэн үг үү ?

Содномцэрэн -

Тийм

Эрдэнэтуяа -

Хувийн буюу гишүүдийн өмч байж байгаад дараа нь сангийн аж ахуй болгоод улс өөрөө авчиж байгаа юм уу ?

Содномцэрэн -

Нэгдэл л юм болчиж байгаа юм уу гэж би боддог. Сангийн аж ахуй улсын байгууллага байсан. нэгдэл тэгж л нэгдсэн юм шиг байгайн.

Содномцэрэнгийн дүү -

Их айхтар хязгаарлаж байсан.хувийн юм ийм юм байлгахаар нэгдлийн юм өсөхгүй. Энэ чинь одоо тэгж байгаад нэгдлийн мал идчинэ биз дээ. Хувийн гомтай бол за яахав хагас аваад за яахав хар санаатай. Муугаад тавиад сайныг нь үлдээнэ. Нэг хязаарлан хонийг нь идчээд төлгөө тавьчина. Тэр төлгө чинт тэрний чинь орийг нөхчинө шүү дээ. Юу ч үгүй хоосон улс яахийн тэгээд нэгдэл чинь хоосроод явна.

Содномцэрэн -

Тэр ч бас зөв л дөө. Хувьдаа юмтай байж улсын мал өснө ш дээ.

Содномцэрэнгийн дүү -

Нэгдэл чинь хоосроод явна гэж хуцдаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Хувьдаа малтай байхгүй бо хэцүү ш дээ.

Содномцэрэн -

Хувийн юмыг эд нартай ёстой ингэж л бодоод байх шиг байсан.эд нар ёстой өөрсдийнхөө муу юмыг идэхгүй нэгдлийн малыг иднэ шүү дээ. Хувий юмтай бол улсынхийгаа хавчиж байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн гайгүй тарга тэвээрэгтэйг нь идээд өөсдийнхө муухан малыг сольдог.

Содномцэрэн -

Тэгж л муу юмаа шахаж мал муутай байхад мал чинь өсөхгүй хувийн малтай байхад энээс идэх шаадлага байхгүй тэгэхээр идчихдэг юм билээ.ер нь нэгдэл сангийн аж ахуйд нормноос нь илүү гарах юм бол өнөө тайланд хурааж авна.

Эрдэнэтуяа -

Өө бас тогтмол тооны малтай

Содномцэрэн -

16-н

Эрдэнэтуяа -

Би нэг 100-н маллавал 20-н мал ноогдвол би хувийн малаа 25 болж болохгүйнээ.

Содномцэрэн -

За тэрийг тэрийг тайлах л болно. 5-г чинь авна л даа чамд норм татаж өгсөн бол илүү гарсан бол авна.

Эрдэнэтуяа -

20-с доош бол болно.

Содномцэрэн -

20-с доош орохгүй чиний доод тал чинь жоохон үнийг нэмхэд 20-гоо юу ч үгүй арилгацан байсан ч тооцох зүйл байхгүй.

Эрдэнэтуяа -

Зөвхөн нэгдлийн мал л ийш тийшээ хөдөлгөөн явуулдаг эд болно. Бас чиний хувь 40 болцон бол бүр өнгөрлөө.

Содномцэрэнгийн дүү -

Тэгвэл ч 20-гоо ч өгөх болно.

Содномцэрэн -

Үгүй яахав тэгэхдээ улсыхийг доошлуулаагүй бол бас хэлэх үгтэй.

Содномцэрэнгийн дүү -

За тийм байх даа.

Эрдэнэтуяа -

Юу байвал тэр нөгөө нормчилход тэр гарсан юм уу? Ямар кинон дээр билээ. 2 шараа ууланд уядаг

Содномцэрэн -

Аа яахав тэр чинь нэгдэл олохдоо үлдээж байсан юм

Содномцэрэнгийн дүү -

Тэр яг нэгдлийн гишүүн болж байсан үеийн кино.

Эрдэнэтуяа -

Тэгээд өнөө тайлж байсан үеийн кино юу

Содномцэрэн -

Үгүй тайлаагү . анх нэгдэл орох гэж байгаа юм тэр чинь. За тэгээд сайн малаа тэр хүний өөрийн л бодол тэр дотроо байж байсан бол өнөөхийг нь заавал авна гэхгүй юмыг тэр хүн өөрөө бодвол 2 шар үлдээж авахыг бодсон.

Эрдэнэтуяа -

Яахав сүүлд гэж байсан ш дээ та үлдэж байж болох байсан ш дээ.

Содномцэрэн -

Тиймээ тийм

Эрдэнэтуяа -

тэгхэд дөнгөж эхний нэгдлийн үе юм уу тэ

Содномцэрэн -

Эхний нэгдлийн үе байгаа юмаа. Тэр чинь одоо малаа нэгжүүлдэг гээд л өнөө морьтой ч болоосой

Эрдэнэтуяа -

Тий морьтой ч болоосой

Содномцэрэн -

Тэр Бумаа шиг

Эрдэнэтуяа -

Тийм байхаа тэгээд

Содномцэрэнгийн дүү -

Тэгээд 2 шар авчиирдаг чинь мотоцикл болгодог.

Содномцэрэн -

Тэр уяж байгаа мод ч гэж унах гэж байсан юмаар

Эрдэнэтуяа -

Аан тэгээд

Содномцэрэн -

Тэр 2 шар нь яахав үдэлцэн 2 шар байсан. танайх чинь одоо шагайдаг хүн тийм юм байдаг байж дээ тэгээд гүйлдээд гараад ирдэг.

Эрдэнэтуяа -

Тэгхээр бас нэг үе үеэр өөр байсан юм байна.

Содномцэрэн -

Тэр дотроо байж л байг яахав малаа нэг нийлүүлчихлээ. Тэгээд нэг шар мал идий гээд заавал авий гэхгүй л дээ.

Эрдэнэтуяа -

Юу яах уу ?

Содномцэрэн -

Харин сүүлд нэгдэлдээ бол юу яасан хойно ч нэг тийм юм байж байвал жоохон тиймхэн байж магадгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь харж байхад их малтай хүмүүс малаа зарж байсан уу? Нуух зорилгоор зарж байсан уу ?

Содномцэрэн -

Үгүй за яахав өнөө гадна татвараас чинь мах сүүний өнөө норм, нормноос чинь бас юм үнэтэй ч эхэлж байсан үе

Эрдэнэтуяа -

Норм гэдэг чинь нэгдлийн үед нуух асуудал гарч байсан л даа.

Содномцэрэн -

Аа яахав нормноос илүүгээр арга хайдаг байсан.

Содномцэрэнгийн дүү -

Уг нь их сайхан хүүхэд байсан болхоор тэрүү

Содномцэрэн -

Үгүй би одоо болжийн, жалгын ганц байх арга алга энээс өгсөөд

Эрдэнэтуяа -

Нуух асуудал их гардаг байсан уу?

Содномцэрэн -

Тэгээд өнөө албан татвараас чинь тэгж байсан даа. жилд тэдэн литр сүү тийм ноос авна гэж норм тогтоосон үе байхгүй юу?

Эрдэнэтуяа -

Бүх малаа улсад өгчдөг өөрийн гэсэн арга бодно шүү дээ.

Содномцэрэн -

Уг нь ч сайхан үе байсан одоо нэгдэлт гэдэг чинь надад их л сайхан. Одоо нэг тийм аятайхан хоршоолол ч гэнэ үү нэгдэж чуулалцсан нэгнийгээ нэг өвс хадлангаар цаад чинь одоо хэрэггүй биз дээ. өнөө сайн му голдоггүй ажил за нэг иймэрхүү юу байхав

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй тэгээд задрасан уу?

Содномцэрэн -

Үгүй яахав задрах ч гэж бол зарим нэг сангийн аж ахуй

Эрдэнэтуяа -

Үгүй зарим нэг сангийн аж ахуй

Содномцэрэн -

Одоо юу ч байхгүй

Эрдэнэтуяа -

Хэдэн он хүртэл явсан бэ ?

Содномцэрэн -

Сангийн аж ахуй маань 70-н хэдэн болоод тэрнээс хойш, тэгээд манай нэгдлийхэн тиймээ тийн дүнгийн нэгдэл 2, 3,5 малаа маллаад нэг ёсондоо амарч байна. малаа төлүүлж байгаа малыг хараагүй юу байлгүй яахав зөндөө л

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйгаас гархд мал авч гарах юм уу ?

Содномцэрэнгийн дүү -

Одоо тэгээд энэ юу болж байна95-н он гараад ардчилсан нам гараад идэж байсан газар

Эрдэнэтуяа -

Яг бүх газрыг нэгдлийн сангийн аж ахуй болгоогүй юм уу ?

Содномцэрэн -

Болгоогүй энэ одоо манай юуны чинь нэгдэл сангийн аж ахуйтай газар. Манай энэ нэгдэл сангийн аж ахуйг тараагаад өөр дээрээ мал нийлүүлээд мал өгчихчлөө шүү дээ ардчилсан нам гарч ирээд тэгээд одоо нэгдэлд тарааж хувьчлаад

Эрдэнэтуяа -

Та 70-н хэдэн онд сангийн аж ахуйгаас гарахдаа мал авч гарсан уу ?

Содномцэрэн -

Өөрийхөө хувиар гарч ирээд тэгээд хувьцаагаа ч нэхэж авч чадаагүй би орон нутагтаа байсан бол их л хувьцаатай байсан. Хүн чинь тэгээд явцан учраас байж байсан дарга нар маань ч байхгүй.20-н хэдэн жил болоод очход тэгээд яахав анханд тушаасан малын тоо

Содномцэрэнгийн дүү -

Нэг үгээ тэжээсэн бол

Эрдэнэтуяа -

Та одоо малтай юу ?

Содномцэрэн -

Өө яахав хэдэн ишигхэн бий өөрийхөө хувийн юмыг туугаад гарч ирсэн.

Эрдэнэтуяа -

Нормтой

Содномцэрэн -

Тиймээ өөрийн хэдэн нормтой хэдээ туугаад гарсан. Тэр маань байгаа. Тэрнийгээ өсгөөд явж байна.

Эрдэнэтуяа -

Ер нь ингээд бодход. Нэгдэлд байхад хувийн мал өсөхгүй яахав нэг амьдрал болод байхаар яг хувийн мал бол хувьдаа юмтай болох магдлал муу юм байна.

Содномцэрэн -

Тиймээ тэгж л ойлго хувьдаа юмтай болох нэгдлийн малыг өсгөөд

Эрдэнэтуяа -

Өнөө маргаашаа болгоод хоол унд тасрахгүй

Содномцэрэн -

Тасрахгүй тэгээд одоо завод нь дээр байхад нэгдэл чинь алж өгнө.зун адуу ч алаад өгнө. Махан хоол өгч байсан. за тэр чинь ёстой буянтай, мал дагасан хүн ам тосдоно.хувийн нэг хэдэн юмтай.

Содномцэрэнгийн дүү -

Энэ бол яг зөв хувийн юм хэдэн мал өсөөд их сүйд болохүй

Эрдэнэтуяа -

Тээ нөгөө тайлаад авчихаар чинь нормчилчоод хувийн нэг хэдэн юмтай.

Содномцэрэн -

Тэгээд үнээ мал яахав нэгдлийн үнээ мал туглаад намаржингаа л тугал харулна түрүүний тэр понтгор уураг гартал нь торхтой сүүгэ бүрээд тараг хийнэ тэгээд тос хүртэнэ. өөрийн хэдтэй нийлүүлэд

Эрдэнэтуяа -

Үнээ малладаг айл байж байгаад үнээ нь тугалвал уурагийг нь тушаах уу?

Содномцэрэн -

Үгүй хэзээ ч тушаахгүй. өрсдөө л иднэ. Малдаа таараа л өө танай үюэ тугалсан уурагаа аваад явна гэсэн юм байхгүй.

Содномцэрэнгийн дүү -

Амьдрал тэгээд л болж байсан хэдэн малыхаа бүтээгдэхүүнийг

Содномцэрэн -

Уут тугал сүүгээ өгөөд хувийх биш болчооод байгаа юм лдаа өвьс хадлан өгнө гэж байхгүй сайхан байсан. атга өвс, сүүгээ тушаах гэж явахгүй аа тэгээд өтгө өвөлжөөндөө трактор машинаар нүүлгээд гаргаад өгнө. Өнөө өввсийг чинь нуруу нуруугаар нь авчирна. Тий тийм сайн тал байлаа. нийтийн сангийн аж ахуй ч тийм байсан. одоотой адилхан нэг нүд ирэмхээр 5-н шар идэж ууж байгаагүй хувийн мал цөөрчөөд хэцүү л байна.

Содномцэрэнгийн дүү -

Тиймээ ийм болцон үедээ Давгаа ах нэгдлийн ажил зохиогоод яваад байдаг байсан. энэ тэрүүгээр эвтэйхэн нэг хуваагаад авчий гэж санагдаад байна.

Эрдэнэтуяа -

Одоо тэгээд хувийн малаас 50-н малтай байна гэдэг 22 болонгуут 2-г нь зарж болох уу ?

Содномцэрэн -

Хувийн малыг уу ?за тэгюл ч зарвал ч зарна л даа.

Эрдэнэтуяа -

30-н мальтай болчихвол 10-гаа зараад 20-н байж болох уу ?

Содномцэрэн -

Байна. өөрийнхөө юмыг чөлөөтэй

Эрдэнэтуяа -

30 болонгуут зархаас нь өйнө нэгдэл маань аваад явчихвал тэрнээс нь өмнө зарах боломж бий юу?

Содномцэрэн -

Авахгүй хэдэн жилийн дараа тийм гэсэн тооцоо байсан байх.

Эрдэнэтуяа -

Аан тэр мал нь

Содномцэрэн -

5-н жилийн дараа ч юм уу 6-н жилийн дараа тэр үеүүд хувьчлах нийгэм тийм ч байсан юм уу

Содномцэрэнгийн дүү -

За за тийм ерөнхий нормтой байхдаа төв газар

Содномцэрэн -

Гол нь яахав амьдрал тэгээд хичюэн олон төл малласан тэрийгээ өөрөө ч идээд тараг сүү саалиа өгөөд

Эрдэнэтуяа -

Тэгээд гол нь яахав малгүй айлууд нь юу

Содномцэрэн -

Тэгэхдээ мал гэдэг чинь өөрөтөө мах шөл өгдөг л цаг байсан..

Эрдэнэтуяа -

Энэ тэгээд яахав. Хувийн малаас ашиг шим нэххэх үү ?

Содномцэрэн -

Мах ч өгч байсан.

Эрдэнэтуяа -

Хувийн малынхаа нормны ноос үсийг махай нь уу ?

Содномцэрэн -

Өгч байсан. махаа ч ушааж байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд мах тушаахаар чинь мал чинь дуучих нь ш дээ (инээв)

Содномцэрэн -

Дуусчихгүй л дээ. 70, 60-хан мөнгөөр авна даа. өөх махаа тушаалгүй яахав

Эрдэнэтуяа -

Хувийн мал тушаахад тэрэнд нь ононгдсон мөнгийг нь улс өгч байсан. юм уу ?

Содномцэрэн -

Өөрсдөндөө байсан юмаа борлуулаад тушаахад тэрнийгээ хэзээ ч төгрөг мөнгөөр авхад тэрийг хөөцөлдөж хурааж авахгү л дээ. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Бас их бодлогогтой.

Содномцэрэн -

Янз янзын байсан.

Содномцэрэнгийн дүү -

Сайн ч юм сайхан ч юм их байсан. зөндөө сайхан байсан. тэр Гуннгаадорж гуай бол тэр сайхан байсан үеийг ярьж байна лээ.

Содномцэрэн -

Харин тий тэр үеийн ажилчин хүмүүс ямар сайхан байсан. гэж бодож байна.

Содномцэрэнгийн дүү -

Ёстой нэг байжээ.

Эрдэнэтуяа -

Ухамсартай хүмүүс голдуу

Содномцэрэн -

Одоо үүргээ мэдэхгүй байна. эхлээд идэх гэж ярьдаг болсон. Одоо энэ тэр улсуудад гэр орон өгч байна. ажилогүй хүн ямар гавьяа бүтээгээд өөрсдийн муугаас орон гэргүй ажил хийхгүй нэгт ингэж хэлж болно. Хоёрт ингэж хэлж болохгүй. Хөгшин залуугүй ингэж авдаг болсон. Нэгдэл сангийн аж ахуйн үед хөдөлжил байвал хэн ч юм хийж байсан.

Содномцэрэнгийн дүү -

Цаг хугацаа болсон хүмүүс хүнийг ч бас

Эрдэнэтуяа -

Гол нь хүн болгоны амьдралыг жигд байлгах л

Содномцэрэн -

Эртээд би Гүндалай үгнээс нэг үюн үг хэлжийн гэ бодсон. Одоо энэ хүн болгонд 50-н мянган төгрөг өгөхийг нь хичнээн хүний амьд байгаа

Эрдэнэтуяа -

130-н тэрбум гэсэн

Содномцэрэн -

Тэрүүгээ өөр юм хийгээд тэр улсыг ажлын байртай оронтой болгий. Энэ чинь архи уудаг нь 2 шил архи аваад л уучина нэг хүн 2 шинжилгээ өгөх мөнгө. Тэр яг үнэн гэж телевизэртэй ярьмаар шахуу байсан тэгээд тийм басан байгаа биз дээ та нар бод. Тэдний гар дээр үхэж балайруулж архидуулж байснаас тэр их мөнгөөр чинь нэг юм хийгээд тэр хүмүүсийг нэг ажлын юмтай болгочихвол дээр биз дээ тэ. Тэрнээс тэрийг гар дээр нь өгөөд хэрэггүй. Тэр бол яг үнэн яг үнэндээ 60-н мянгаар 2 шинжилгээ өгч байлаа, тэгэхээр хүрэхгүй байна.

Эрдэнэтуяа -

Нэгдэл ер нь зохион байгуулалтай ажилтай байжээ.

Содномцэрэн -

Тиймээ зохион байгуулалтай ажил хүүхэд багачууд гэхгүй. Одоо яагаав бөөөрөлжингийн буда зөөгөөд муу Нямбуу жолоочийн хүүд тусалчина. Манай эрэгтэй дүү маань хэдэн настай ч байсан юм бэ? Шовгор улаан малгай тавьцанМягмарын шовгор гээд л тэрнтэй чинь давхиад будаа ачилцаад л яваад байсан юм даа. манайх хаваржааны ард манай талийгч өвөө голоод

Эрдэнэтуяа -

Тэгэхээр одоо сумын төв дээр хувиараа бараг юг эсвэл

Содномцэрэн -

Мягмарын шовгор гээд нэр өгцөн

Эрдэнэтуяа -

Захиргаан дээр нэгдлийн ажилчид байсан юм байна ш дээ.

Содномцэрэн -

Нэгдлийн ажмчид тэгхэд ер нь ажилгүй хүн гэж байгаагүй юм. аргатуй хэвтэрийн л хүн ажилгүй байсан. ажилгүй хүн байгаагүй

Содномцэрэнгийн дүү -

Төвийн улсууд чинь дор дороо д л нэг ажилтай. Ер нь ажилгүй яахаа алсан хүмүүс байгаагүй. Хүүхэд байхдаа сургууль соёлоор явхад одоонийх шиг байгаагүй.

Содномцэрэн -

Байгаагүй.

Содномцэрэнгийн дүү -

Ажилгүй хүн ингээд л сайхан сайхан залуу ажилгүй л их олноороо байна.

Содномцэрэн -

Тэгээд эрэгтэйн архи уугаад эмэгтэйн тамхи татаад ер нэг бишээ. Гудамжаар явж байхад гудамжаар энэ нэг сайхан хүүхэн явж байна хүнд хань олчино гэхийн ч аргагүй нэг бол тамхи татаж архи уусан явж байна шүү дээ. Одооний залуус ер нь иймэрхүү дээ.

Содномцэрэнгийн дүү -

Тэр үед нэгдэл сангйн аж ахуй дээр чинь хүн хүч төвлөрч байсан. хүн бүр хөдөлмөрч байсан сайхан үедээ

Содномцэрэн -

Тийм байсан одоо мэдэж байна. Тэр үед бид нар хэцүу л байна. Зав ч үгүй байсан гэж боджийн . Одоо бол сайхан гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь нэгдлийн нэгдэлжих талаар юу гэж ярьдаг вэ?

Содномцэрэн -

Бас нэг сайн ч хэлэх нь юу байхав бид нар маргаж дарамтлуулж л их хатуу захиргаанд ер нь эрх чөлөөгүй байсан цаг юм шүү дээ. Нэг өдөр ажил таслаад явбал ер нь торгуультай. өвсөн дээр явж байгаад нэг нь архи гээд алга болсон бол тэгээд өнгөрвөө тийм л хатуу.

Эрдэнэтуяа -

Ямар хариуцлага хүлээх вэ ?

Содномцэрэн -

Тэр тэгээд ажлаа хаяаад явдаг зоригтой хүн байгаагүй. Чи Батааг л бодол доо Батбаяр дарга 2-ын үлгэрийг дуулуу чи (инээв). Батаа Талхид байж байгаад хэдэн шар хариуцаж авцан байж байгаад үхэр тэрэг хөдлөгдөг тэгсэн Батаа Баяр даргад орж л дээ. Би нэг төв ороод иртй гэж хэлхэд за тэг хурдан л яваарай гэсэн. Хэд хоног явсийн тэр хооронд нь нэг шар нь үхчижээ. Тэгхээр Батаа ирж тэрнийг Баяр дарга дуудаж гэнэ л дээ. Чи ямар олон хоног явдийн чи яагаад шар үхүүлээд чи гэхэд яамай чөлөө өгөөгүй бол би яах гэж шараа орхих юм (инээв) гарч орж шараа цуглуулж өв гэсэн даргыгаа тэгж хэлж байгаа хүнийг яахав дээ.

Эрдэнэтуяа -

Нэг талаараа бол үнэн нөгөө талаараа тэгээд хариуцлага

Содномцэрэн -

Батаагаас өөр эрүүл хүн юу гэж урдаас нь тэгж хэлэх вэ дээ. Тэгхдээ бол үхэр тэрэг маллаад чадаж байсан хүн

Содномцэрэнгийн дүү -

Хариуцпагыг нь хүн бүгд ажилтай тийм байсан юм. бас удидах, удирдуулах ёсоо мэддэг байсан үе. Хишигдэлгэр тэрнийг зохицуулаад 8-13-н нас хүртэл 5-н жил дайтсан. Одоо Герман СССР 2 их айхтар байсан. 5-н жил өө тэгээд нутгийн хөгшчүүд их сонин

Содномцэрэн -

Эх орны 2-р дайныг хэлээд байна. нутгийн хөгшчүүд дайнд даруулахад халхын Довжиг тэгхэд юм айхтар хаалттай байсан үе(инээв). Тэр улааны шилд гарлаа Сандаг гуай дүлий Ганаа манай аав тэгээд ном уншаад талх бурханаа дэлгээд тэрийгээ аваад баруун зүгт явж байна агоултай зүйлийг намхтгах гэж явж хийж байна. тийшээ балингаа аваад явхаар толгой дээгүүр нь цохиур буу хийж хөндийд шатааж байгаа тэгээд тэр дайнд нэмэр болсон байх хойтон 5-н сард дайн зогссон юм.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн үед ногоо тарьж байсан гэсэн ш дээ тэгхэд атар газар эзэмших ажил өрнөж байсан юм уу?

Содномцэрэн -

Тэр чинь хойхон шиг Дамба сайд чинь тушаал нь болсон тэр хүн чинь л атар газар эзэмшиж үзэж их уулд хүрээд ирсэн. Намайг 29-тэй байхад ирсэн тэгээд атар газрыг эзэмшиж байгаа гээд машинтай нь уул өврийг өгсөөд зураг аваад байдаг. Тэгээд Дамяин Сүнжидмаа 2 жоохон байсан. Манайхан цагаан гозгорт байж байхгүй юу тэгээд тэр атар газар оросууд явж байсан. Тэгээд хөгшин залуу монгол жолоочтой зураг аваад явдаг хавар ногоо гарахын өмнө сайхан дулаарчан цаг тэгээд тэр 2 оростой танай хүн хаачих гээд байгаа юм заваараа өвсний гулдмал хамдиймуу гэсэн өнөө 66 билүү том цэнхэр машинаар яаж энэ их гоё урт нэртэй өвгөн тэгээд их сайхан бин хайраад бидэнд тавганд хийх тавиад өгөхгүй юу тэгээд өнөөх гаднаас нэг залуу орж ирээд цай ч бин ч амсаагуй. Толгой сэгсрээд тэгээд өвгөн Орсгой маань цайруу хийж идээд бүр жолоочийн энэ тэр гэж хөхрөөд манай хэн гуай танай хэнтэй чинь тугал нь уяатай биш хүүхэд нь уяатай айл уу гэж байна. тэрнээс урьдаал ногоогоо тарьж байсан юм. Атар газар эзэмших л гэж монгол улсын хэмжээнд атар газар тэрнээс үүдээд тариагаа тарььж эхэлсэн. Урьдын үед бол хөгшчүүд атар газарт дуртай байгагүй

Содномцэрэнгийн дүү -

Мэдэхгүй дээ хот газрын хүн бол

Содномцэрэн -

Чи хотын хүн үү ?

Эрдэнэтуяа -

Тийм шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнд

Содномцэрэн -

Чи хотых уу ?

Эрдэнэтуяа -

Би Сэлэнгийх хотод оюутан болж ирээд ажиллаж байгаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.