Horloo


Basic information
Interviewee ID: 990009
Name: Horloo
Parent's name: Sodnom
Ovog: Görööchin
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tarialan sum, Hövsgöl aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
childhood
foreign relations
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Хорлоо -

Бидний багад тоглодог байсан чулуун тоглоомуудаар айл гэр хийнэ, аав ээж хийнэ, хүүхдүүд хийнэ, гэр дотрох тавилгуудыг голын эрэг дээр хийж тоглодог байлаа. Тэгээд малчины хүүхдүүд болохоор томоохон чулуугаар нь тэмээ хийнэ, арай бага шигээр нь үхэр, адуу хийнэ, арай жижиг өнгө өнгийн чулуугаар нь хонь ямаа хийгээд бүр жижгээр нь хурга ишиг хийгээд л хонь малдаа яваад л ер нь дөч тавиад оны хүүхдүүдийн тоглоом чинь тийм байлаа ш дээ. Мод бургас барьж морь гэж барьж унаж ташуурдаад, одоо манай багачууд мод бариад унаад байгаа нь цэцэрлэгт нь сурсан зүйл байх. Тэгээд бид нар чинь аав ээжийгээ дагаж явсаар, явсаар мал маллаж сурч, амьдрах ухаанд сурч, үнээ эвэлгэж, малчин хүн л юу хийнэ тэр болгоныг хийж байлаа. Малчины хүүхэд малчны амьдралаар өсч хүүмүүждэг байлаа. Тэгээд би 1954 онд 10 нас хүрч сургуульд орж байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хэдэн настай сургуульд ордог байсан бэ?

Хорлоо -

8 настай ордог байсан. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ бүр сургуульгүй болгож байсан шүү дээ. Тэр үед чинь доод тал нь 4 жилийн боловсролтой болгоно гэдэг байлаа ш дээ. Тэр үед яаж сургуульд явж байсан бэ гэхлээр охидууд ногоон даалинбан тэрлэгийг цэнхэр эмжээрээр эмжээд, хөвгүүд нь хөх даалибан тэрлэгийг хар эмжээрээр эмжиж хэрэглэдэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Хооронд нь тэгж ялгадаг байсан юм уу?

Хорлоо -

Тийм тэгж ялгадаг байсан юм. Тэр үед ч яахав дээ монгол гутал өмсөөд цүнх гэж байсан биш, монгол цүнх гэж бусад айлын хүүхдүүдийг дуурайж даалинбаар эсгэж оёод, дээр нь цаасаар таван хошуу эсгээд улаан даалинба нааж хийдэг байлаа. Тэгээд яах вэ сурлага гайгүй тэгээд болоогүй ээ 9 сарын нэгэндээ ирж амжаагүй 9 сарын дундуур ирсэн. Намайг ирэхэд Отгонпагма гэдэг нэг сайхан залуу багш хүлээж авч байж билээ. Хүрэн торгон дээлтэй, ногоон дурдан бүстэй, өндөр сайхан хүүхэн хүлээж авч байсан. Хүүхдүүд үсгээ үзсэн уншаад эхэлсэн байсан шиг санагдаж байна. Тэгээд яахав хүүхдүүдийг дагаад тэр дороо уншаад сурсан. 1-р ангид би онц сурч байсан. 4-р анги төгстлөө онц сурсан. 3-р анги төгстлөө айлд байсан. Тэр үед байр ховор байсан юмуу, эсвэл байранд байх дургүй юм уу малчид чинь сайн айлд захиж байлгадаг байлаа ш дээ. Анх надыг Сэрдамба гэдэг айлд байлгадаг байлаа.

Эрдэнэтуяа -

Хамаатан уу?

Хорлоо -

Хамаатан биш. Их сайн айл өө. Тэгээд амралтаараа харина. Аав морьтой ирээд авдаг байлаа. Дээр үед октьябрын баярббр мардаг байлаа, 3 оног амардаг байлуудаа, шинэ жилээр 10 хононг, 3-р улирлаар 7 хоног амардаг байсан юмуудаа. Тэгээд л 4-р улирлаар тардаг байсан. Улирал бүгдэд л ирж намайг мориор авна. Хөдөө амралтаа ээж аав дээрээ малаа маллаж өнгөрөөчөөд хичээл таслахгүй орж ирнэ дээ. Тэгээд яахав сурлага сайтай. Дээр үед чинь онц сурлагатай хүүхдүүдийг торгон дээр онц сурлагатан гэж алтан үсгээр, алтан боронзоор бичсэн хил шиг юм өгдөг байлаа. Тэрийгээ энгэртээ хаддаг. Тэрэнтэй хүн чинь их том шүүдээ /инээв/. Онц сурлагатангууд гээд ялгарна.

Эрдэнэтуяа -

Тэрүүгээрээ бусдаасаа ялгардаг.

Хорлоо -

Онц сурлагатангууд гээд мэддэг. Онц сурлагатангуудад өгдөг, тэрийгээ энгэртээ зүүдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Жил болгон өгөх үү

Хорлоо -

Онц сурлагатан хүүхдэд л. Улирлаар онц гарвал өгнө. Онц сурахгүй бол өгөхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр нь нэмэгдээд л явах уу?

Хорлоо -

Тэрийг хадгалаад байвал нэмэгдээд л байна л даа.

Эрдэнэтуяа -

Хурааж авдаггүй юмуу

Хорлоо -

Хурааж авахгүй. Тэр хүүхэддээ л байж байна.

Эрдэнэтуяа -

Хадгалж байвал дурсамж юм тэй

Хорлоо -

Тийм дурсамж л даа. Гэхдээ би тэрийгээ хадгалаагүй. Тэгээд 4-р ангиа төгслөө айлдаа байж байгаад 5-р ангид орохдоо байранд орсон. Тэгэхэд 1954 онд нэгдэл эхэлчихсэн манай аав ээж нэгдлийн гишүүд болоод бяруу шүдлэн суурилж аваад зав зайгүй болчихсон. Тэгээд нэгдлийн гишүүдийн хүүхдийг байранд авдаг болохгүй юу. Бүр улсаас, сумаасаа нэгдлийн гишүүдийн хүүхдийг эхний ээлжинд дотуур байранд авдаг болсон. Тэгээд би дотуур байранд орсон. Дотуур байранд сайхан ш дээ, айлд байхаас сайхан. Дотуур байранд хичээлээ чөлөөтэй давтана. Ер нь тоглоно. Айлд байхад чинь бас зүгээр байхгүй ш дээ. Гэр орны ажлыг нь хийнэ, мөс үүрнэ. Шивэртийн голоос би чинь жаахан хүүхэд шуудайгаар мөс үүрээд ирнэ, их хөдөлмөрч. Ер нь тэр үеийн хүүхдүүд их хөдөлмөрч

Эрдэнэтуяа -

Ухамсартай

Хорлоо -

Тийм. Ерөөсөө өөрөө л хийнэ. Дургүйцээд байх юм байхгүй. Мөс хөлдөөгүй байхад усаа барина. Мөс хөлдвөл мөсөө үүрнэ. Айлд юм хийж байна ч гэж бодохгүй өөрийнхөө гэр оронд байгаа юм шиг л байна. Би 7-р ангиа төгстөл байранд байлаа. Би харин 5-р ангидаа ороод сайн сурч эхэлсэн дээ. Онц сурч чадахаа байсан. Юун дээр сайн гарах уу гэхээр алгебр дээр сайн гараад байдаг байлаа даа. Алгебрийн хичээл дээр сайн гараад байдаг болчихсон.

Эрдэнэтуяа -

Шалтгаан нь юу байсан бэ?

Хорлоо -

Шалтгаан нь юу байсан юм болов уу гэж боддог юм. Ерөөсөө яльгүй юм алдаад л сайн авна. Улсын шалгалтан дээр би 7-р ангиа төгсөхдөө ганцхан алгебр дээр сайн аваад сайн төгсч байсан юмдаа. Бусад бүх хичээл маань онц. Тэгээд л 7-р ангиас чинь зарим нь 8-р ангидаа ороод 10-н жилээ төгсөнө. Зарим нь ийш тийшээ хуваарилагдаад явна. Алтанбулагийн техникум, мал эмнэлгийн техникум, хуулийн дундад Улаанбаатарт, хөдөө аж ахуйн техникумд хуваарилагдана. Би чинь багшийн сургуульд хуваарилагдаж ирсэн юм. Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид сурав аа. 3 жил оюутан боллоо доо.

Эрдэнэтуяа -

Тэр үед 3 жил байсан уу? Ер нь бүгд

Хорлоо -

Тийм, тэр үед цэцэрлэгийн багшийн сургууь 3 жил байсан. Багшийн сургууль 4 жил байсан. Ер нь техникумууд 4 жил байсан байх. Зарим нь ч 3 жил байсан байх. Тэгээд цэцэрлэгийн багшийн сургуулийг 3 жил сурч сайн дүнтэй төгсөөд цэцэрлэгийн багш болж гарсан хүндээ. Цэцэрлэгийн багш болж гараад Улаанбаатар хотод 17-р цэцэрлэг гэж байсан юм. Одоо энэ 3-р 10-н жил гэж байсан юмдаа, хойгуур 4-р дэлгүүр гэж байлаа.

Эрдэнэтуяа -

Одоо 3-р сургууль гэж байдаг. 1924 онд байгуулагдсан.

Хорлоо -

Тийм. Дээр үеийн сургууль, тэрний хойхно талд 17-р цэцэрлэг гэж. Би чинь анх 1964 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөөд 1964 оны 07.15-нд энд жаахан охин ирж байлаа даа. Боловсролын яаман дээр ирж томилолтоо аваад дээр үед яаман дээр очиж томилолтоо авдаг байлаа даа. Сайхан байсан доо. Жаахан охин 20 хүрээгүй, хүүхэд хүлээж авсандаа. Зун ороод 7 сарын 15-нд ажилдаа ороод цэцэрлэг хүлээж авсан. Долгорсүрэн гуай гэж нэг сайхан залуухан эрхлэгч одоо бодоход 30 гаран насны хүн байсан даа, шар авгай цэцэрлэгийн багшаар. Тэгээд намайг одоо тэр Яармагт өнөө зуны цэцэрлэг гээд гарчихдаг байлаа ш дээ. Тэр үед чинь ерөөсөө цэцэрлэг хаагддаггүй байсан ш дээ. Одоо 1990 он хүртэл цэцэрлэг хаагддаггүй жилийн 4 улирал ажилладаг байсан юм. Зун ч ажиллана. Зун төлөвлөгөөтэй. Дандаа төлөвлөгөөтэй. Бүгд ор хоногийн төлөвлгөөтэй. Ардчилал эхэлснээс хойш больсон доо. 1990-ээд оноос хойш байсан, би 1992 онд тэтэгэвэртээ гарсан, тэгэхэд ч байсан даа. Намайг гарснаас хойш төлөвлөгөө гэж байхаа больсон юм билээдээ. Тэгээд би Яармагийн цэцэрлэгт ээлжийн багшаар очиж ажиллаад хөдөө чинь энэ Яармагт зун ажиллаж байгаад тэгээд намар 17-р цэцэрлэгтээ үндсэн багшаар ороод, бэлтгэл ангийг 7 настай хүүхдийг 4 жил дааж ажилласан. 10,05

Тэгэхдээ би сайн гэгддэг байлаа. Ажилд нилэн мэрийлттэй байсан. Цэцэрлэгийн сургуульд сурсан зүйлээ хэрэгжүүлж 4 жил багшлаад 1963 онд гэр бүлийнхээ хүнтэй танилцаад оюутан байхдаа хамгийн том хүүхдээ гаргасан. Талийгч (нас барсан нөхөр) маань эрхүүд 6 жил сурсан хүн л дээ. 4 жил багшлахдаа хамгийн сайн багш гэж сайшаагдаж байлаа. Талийгч маань 1967 онд Эрхүүгээс ирээд нэг жил ажиллаад 1968 онд Булган аймгийн нэгдлийн зөвлөлд явсан. Тэгээд би араас нь яваад хөдөө амраад, нөхөр маань нэгдлийн зөвлөлдөө ажиллаад хоёулаа БУлганы Хутаг-Өндөр ирсэн. Тэгээд Хутаг-Өндөрийн цэцэрлэгт ажилласандаа. Бас хшүмүүжүүлэгч багш хийгээд бас л өөрийгөө дайчлан ажилласандаа. Манай хүн Хантай сумын нэгдлийн инженер хийгээд би нэгдлийн багш хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Улсын цэцэрлэг нэгдлийн цэцэрлэгийн ялгаа нь юу юм бэ?

Хорлоо -

Улсынх нь улсын хөрөнгө оруулалттай, нэгдлийнх нь нэгдлийн хөрөнгө оруулалттайгаараа ялгаатай. Нэгдлийн гишүүдийн хүүхдүүд нэгдлийн цэцэрлэгт явдаг, бас улсыхад ч явдаг байсан. Нэгдлээс мах, сүү, түлээ гээд бүх зүйлүүдийг нэгдэл хангадаг байсан. Яваандаа нэгдлийн цэцэрлэг гэж байхаа больж бүгд улсын цэцэрлэг болсон.

Тэгээд тэндээ тогооч, асрагч, цэцэрлэгч гэсэн 3 орон тоотойгоор ажилладаг байсан. 25 хүүхдийн орон тоотой байсан. Би эрхлэгчээ ч хийдэг., багшаа ч хийдэг, миний доод талын туслах багш хүүхдүүдээ асардаг, хамгаалдаг, тогооч маань 25-30 хүүхдийн хоол хийдэг байлаа. Холимог анги гэж хэцүү 2,3,4,5 настай хүүхдүүд цуг байдаг байсан. Уяатай ч хүүхэд байсан. Насны ялгаа байхгүй, бүгд нэг ангид байдаг байсан нь хамгийн хэцүү нь байсан. Улсын цэцэрлэг тэгэхгүй шүү дээ, яс байлаа. Ясли гэдэг чинь улсын эрүүлийг хамгаалах газрын харьяа, цэцэрлэг гэдэг ардын боловсролын яамны харьяа байлаа. Аа тэгээд 3 настайгаасаа цэцэрлэгт ороод 3 нас, 4 нас, 5 нас, 5 нас, 7 нас гээд 5 ангитай, нас насаараа бүлэг болдог байлаа. Одоо ч гэсэн тийм байгаа байлгүй дээ. Тэгээд Хантайдаа ажиллаж байгаад бид 2 Хөвсгөл рүүгээ шилжээд цаашаа Арбулаг сумруу нөхөр маань нэгдлийн инженерээр очоод би цэцэрлэгт орох гэсэн орон тоо байхгүй гээд шууд бага ангийн багшаар, гар ахуйн багшаар томилж явуулсан. Дунд ангид 2 жил гэр ахуй зааж байсан.

Эрдэнэтуяа -

Гэр ахуй юу заах уу?

Хорлоо -

Гэр ахуй чинь оёх хатгах

Эрдэнэтуяа -

Одоогоорнөгөө охидын хөдөлмөр үү?

Хорлоо -

Тийм. Охидудын оёдог шиддэг, хатгадаг, нэхдэг, янз янзын юм исгэдэг, ийм юм заана шүү дээ. Номыг нь үзэж байгаад 2 жил заалаа шүү дээ. Үдээс өмнө дунд ангидаа, үдээс хойш нь бага ангидаа заагаад ёстой зав зайгүй ажиллаж явсан дөө. Тэгэж 2 жил ажиллаад, 1972 онд Мөрөнлүүгээ буцаад усны удирдах газар гэж байгуулагдаад тэрний ерөнхий инженерээр манай хүн ирээд би Мөрөн хотын 3-р цэцэрлэгийн эрхлэгчээр аймгаас томилогдож ирээд 20 жил ажиллалаа. Нийтдээ 22 жил цэцэрлэгийн эрхлэгч, 8 жил л багш хийсэн дээ. Нийтдээ 30 жил боловсролын байгууллагад ажилласан. Тэгээд би 22 жил цэцэрлэгийн багш хийхдээ 3-р цэцэрлэгт хийхдээ тэргүүний алдар нэрийг тэндээс авсандаа. Амьдралын оргил үе залуу сайхан нас тэнд өнгөрлөө.

Эрдэнэтуяа -

Тэр үед та хэдэн настай байсан бэ?

Хорлоо -

Ид насны оргил үе 27-30 настай л байсан байх. Ид хийдэг нас. Гэхдээ би зүгээр суудаггүй. Дандаа л юм хийж байдаг. Одоо бодож байхад дандаа юмыг бодож сэтгэж гадаа ч гарсан модоо услаад л. Тэр цэцэрлэгийг би тэр 3-р цэцэрлэгийг хүлээж авахдаа газар дээр нь улаан шугамыг тавьж хүлээж авч байсан. Өөрийнхөө морин тэрэгч Дашлаваа гэж байлаа, 3-р цэцэрлэг гэж хуучин цэцэрлэгт ажиллаж байгаад Мөрөнгийн 3-р цэцэрлэгийг байгуулна гээд улсын төсөв орж ирэхгүй юу, тэгээд тэр баригдахаар болоод мөнгө нь шийдэгдээд. Морин тэрэгч Дашадаваа гэж байлаа. Тэрэнтэйгээ 2-уулаа аймгийн их хурлын мэргэжилтэн хэн гэж байлаа даа. Тэрэнтэй очиж барилгын улаан шугамыг тавилцаж байлаа. Одоо байгаа цэцэрлэгийнхээ.

Эрдэнэтуяа -

Шавыг нь уу?

Хорлоо -

Бүр суурийг нь. Зургийг нь харж байгаад газар зоож, гадас хатгаж, улаан даавуугаар гадаснуудын хооронд шугам татаж тэгээд тэрийгээ дагуулж шохой асгаж, тэгж улаан шугамыг нь тавьж одоо 20 жил болсон Мөрөнгийн 3-р цэцэрлэгийн тэгж би хүлээж авч байлаа. Тэр цэцэрлэг маань нэг жил л баригдсан. Жил баригдаад л 1975 оны 8 сард атга түлхүүртэй хүлээж авч байсан даа. Гаднаа ямар ч тохижилт байхгүй, 2 давхар шинэ байшин хүлээж аваад 20 жил зүтгэхдээ гадна талыг нь ч сайхан тохижуулаад, бүлгүүд чинь гадаа талбай дээрээ тус тусдаа тоглоомын талбайтай байхгүй юу насныхаа ангиллаар. Тэгээд тэр ангиллуудыг хийсэндээ. Бэлтгэл ахлах ангийн тоглоомын талбай, дунд бага ангийн тоглоомын талбай гэж хийгээд, тэгээд дараагаар нь туршилтын талбай гэж дээр үеэс цэцэрлэгийн хүүхдийг чинь ургамал ногоотой танилцуулна. Байгальтай танилцуулахад яаж танилцуулах юм бэ, ногоон ургамал нь амьд байгаль учир яаж ургаж, яаж хайрлаж халамжилдаг юм гээд л танилцуулж байсан юм даа. Байгалийн булан гэж цэцэрлэгийн ангид байдаг юм. тэнд амьд цэцэг навчийг ургуулна, амьд туулай, усан гахай эд нарыг амьдаар нь байлгасан. Хүүхэд харна үзнэ. Огурцы помидорыг Мөрөнгийн цэцэрлэгүүдэд анх хүлэмжийг байгуулж, хүлэмжинд тарьж ургуулж хүүхэд багш нартаа танилцуулж багш нартайгаа ажиллаж хөдөлмөрлөж байсан даа. Надад ургуулаагүй ногоо, манжин, лууван, төмс гээд л байхгүй дээ. Тэгээд л ахуй үйлчилгээний шугамнаас хүйтэн ус татаад л тэгээд л усалгаатай болохоор ургахгүй гэж байхгүй, мод ногоо чинь битүү ой болоод л. Манай цэцэрлэгт би өөрийгөө магтаж байгаа юм биш Хөвсгөл аймгийн хэдэн байгууллага байлаа. Гадаадын болон дотоодын зочид төлөөлөгч очиж үздэг. Тэр нь Мөрөнгийн 3-р цэцэрлэг гэж манайх, 2-р 10-н жил гэж Аюуш захиралтай, Хөвсгөл аймгийн гурилын үйлдвэр Батаа захиралтай (одоо байгаадаа 80 хүрчихсэн байгаа), бас хөдөөгүүр байгууллагууд байлгүй яахав дээ. Мөн эмнэлгийн байгууллага, ясли зэрэг тийм тийм байгууллагуудаар чинь одоо улсууд орно шүү дээ. Тэгээд оросоос орос, Буриадтай туршлага солилцон нааш цааш явж байлаа. Дээр үед гадаадын 3-дагч орны улсууд ирэх нь хотвор байлаа шүү дээ. Манай цэцэрлэгт Японы төлөөлөгч ирж байсан. Тэд нар очиж байлаа. Тэгээд одоо Улаанбаатараас Хөвсгөл аймагтаа, бүх сумдаас туршлага солилцох гээд л сумдын цэцэрлэгүүдээс тасралтгүй байдаг байлаа даа. Гадна дотно талбай тэр тохижуулсан байдлыг үзэж харах гэж тэгж би зүтгэн зүтгэн явсаар улсын тэргүүний хамт олон цэцэрлэг болгосон юм даа. 1986, 1988 онд байна уу болгож байсан. Ыулсын тэргүүний үүрэг амлалтыг чинь хэдэн жилийн хугацаатай авдаг байлаа даа. 3 жилийн хугацаатай байл уу.

Эрдэнэтуяа -

3 жилийн өмнө үүрэг аваад, тэгээд тэдэн жилийн дараа энэ үүргээ биелүүлсэн байна гэх үү?

Хорлоо -

Тэгнэ, үүрэг авна ш дээ. Тэр үүрэг амлалтыг чинь яамнаас хүн очиж өгнө шүү дээ. Боловсролын яамнаас. Одоогийнхоор бол яг л төсөл юм даа. Тэгж хөгжүүлнэ, тийм болгоно, ийм болгоно, тэгээд тэрийгээ батлуулна. Наана нь бас бэлтгэл ажил яасан байна гэж яамнаас хүн очиж шалгадаг байсан ш дээ. Тэгээд дараа нь бүр одоо 3 жил шиг л санагдаад байх юм даа. Хаашаа юм дээ. Яамнаас урьдчилсан шалгалт очиж үзнэ тэгээд болоогүй байвал дахиж үүрэг даалгавар өгнө. Тэгээд бүр хугацаа жинхэнэ яамнаас хүн хүн очиж шалгана ш дээ. Тэгээд тэнцээд л улсын тэргүүний хамт олон гэдэг гэдэг диплом, цол тэмдэг юу ч билээ дээ. Одоо Хөвсгөл аймгийн Мөрөнгийн улсын тэргүүний 3-р цэцэрлэг. Миний авсан гавьяа шагнал. Хөдөлмөрийн хүндэт медаль, тэрнээс доош юмнуудыг зөндөө авсан. 4,5 жилийн гавшгайч тэмдэг, тэр үед 5, 5 жилээр ажил дүгнэдэг байсан шүү дээ. Бас их биеийг хайрлалгүй зүтгэдэг хүн байсан даа. Хойшоо сууж юмны араар орох, залхуурах тийм юм байхгүй, хийх гэснээ хийх гэж зорьдог байсан. Тэр үеийн хүмүүс тийм хүмүүс байлаа шүү дээ. Цэцэрлэгийн багш ажилчид тогооч их л зүтгэлтэй улсууд байлаа. Яахав дээ тэр тэргүүний хамт олон болно гэдэг чинь тийм амар замыг туулж ирэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд бүр улсын тэргүүний хамт олон

Хорлоо -

Тийм. Улсын тэргүүний хамт олон байгууллага болно гэдэг чинь дандаа сайхан зам яваад байхгүй ш дээ. Тэр үед гуних, гутрах, яасан ч хэцүү үүрэг амлалт авчихав даа. Дэмий ч юм авчихав уу гэж бодох үе гарна, ажил бүтэхгүй хэцүү үе гарч ирнэ. Тэгээд тэр бүгдийг даван туулахад их л тэвчээр хатуужил хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Ямархуу үүрэг амлалтууд байх уу?

Хорлоо -

Хүүхдийг хөгжүүлэхэд, хүүхдийг уншдаг, бичдэг, зурдаг, хүүхдийн ой сэтгэхүйг хөгжүүлэх хүүхдүүдийг янзын сайхан болгож их л хөгжүүлж өгөх тэгээд л тэр дотор гадна талын тохижилт соёлжилт, тэргүүний байгууллага дотор гаднаа ямар байх уу тэр бүгдийг л хийнэ. Тэр үед би дотор тал яахав дээ хүүхдийг чийрэгжүүлэх тасалгааг хийж байлаа. Тэр бол тусгай нэг өрөөг байгалийн зургаар зураад, банн хийнэ шүү дээ. Тэрийг дотрыг нь битүү хулдааслаад цемент алаг чулуун шал зоогоод, зузаан ханатай хийж байгаад бохир ус доошоогоо ордог, бохир усны шугамтай доороос нь холбоцон. 2 давхрын орой дээрээс цагаан төмрөн 100-н поошиг хийгээд тэрийгээ турбагаар доош нь холбоод душтэй, жинхэнэ усанд ордог, яг л халуун усанд ороход ямар байдаг тийм душны ус дээрээсээ халдаг. Тэгээд тэр крант нээхээр цэвэр ус гоожно. Тэр доторхи ус яаж халах вэ гэхээр ус буцалгагчийн том тенн тавина. Тэрийг шугамтай холбохоор ус хална, тэгээд хүүхдүүд усанд орж байгаа юм л даа. Шүршүүрт ороод бохир ус бохирын хоолойтой нийлээд явчихна. Ингээд анх чийрэгжилтийн өрөөг бий болгож байлаа. Дотроо чийрэгжилтийн өрөөг байгуулаад зогсоогүй гаднаа чийрэгжилтийн талбай байгуулсан. Бохир ус нь хоолойгооор яваад модоо усалдаг. Бас усны хоолойгоор ус гүйгээд гадаа ухсан ваннд орж нарны гэрлээр халаад хүүхдүүд ордог байсан. Тэгээд гаднаа модон орнуудтай, сүүдрэвчтэй, наран шарлагын газартай, тэгээд ордог тийм тийм юмнуудыг хийж байсан. Тэр үедээ эрүүл мэндийн талаасаа их үнэлэгдэж байсан даа. Тэгээд манайх талбайгаа тойроод битүү модтой., сибирийн мод их амархан ургадаг байсан даа. Сибирийн улиас, шар хуайс, нутгийн хар мод зэргийг тарьж байлаа. Тэр талбайдаа жимсний Улаалзгана тарьж байсан. 10 бутыг тарьсан. Тэр үеийн эцэг эхчүүд маш их тусалдаг байсан. Хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд их анхаардаг байсан. Тэр үед тэр 10 бутыг холоос авчирч нүхийг нь ухаад шавартай юутай хийтэй нь суулгаж байсан. Нохойн хошуу ягаан цэцэг нь саглаагаад. Тэр үеийн эцэг эхчүүд маш их тусалдаг байсан. хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд их анхаардаг байсан. Тэр үед тэр 10 бутыг холоос авчирч нүхийг нь ухаад шавартай юутай хийтэй суулгаж байсан. Нохойн хошуу ягаан цэцэг нь саглаагаад амархан ургадаг. Мон чацарганы модыг эр, эмээр сөөлжүүлж яг мэргэжшшйн Отгонбаяр гэдэг инженер хүнээр тариулж байсан. Намайг тэтгэвэрт гарсанаас хойш бутнууд арилаад ардчилалын үед ер нь бүх юм их задгайрсан шүүдээ. Том том байгууллагуудын цонх хагараад том том банз хадаад балгас аятай сэтгэл харамсмаар тэгэхэд хонь мал бутруу ороод сүйтгэсэн байх. Чацарганы бутнуудын зарим нь унаад зарим нь үлдээд тэгээд жимс чинь өөрөө үрээ унагагаад бутнууд ургаад сайхан ургасан. Би цэцэрлэгээ сайн багшийн нэг Цэрэндуламд өгсөн. Намайг явсанаас хойш цэцэрлэгийн эрхлэгчид хэд хэд солигдоод одоо Гэрэлчулуун гэдэг багш хариуцаж байгаа гэсэн. Бас л их юм хийж хөгжүүлж байгаа. 80-аад оны үед туршлага солилцож их явдаг байлаа. Цэцэрлэг, сургууль, тэгээл тэргүүний байгууллагаасаа сурч бтэр хуулийн дагуу биоловсордог үе байлаа шүү дээ. Одоо тийм юм байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Тэр үед хүмүүс ар араасаа мөр мөрөө дараад л ирдэг байлаа. Намайг одоо ажил хийлгэхгүй шахуу. Би улсуудад юма үзүүлсэн ахруулсан, ярьсан хэлдэг үе байсан. тэгээд яах вэ би улсад ажиллаж явахда тийм муу ажиллаж яваагүй. Хийдэг улсыг бодвол юу байхав, юу ч биш. Тэгж ажиллаж явж яахав дээ би 1993 оноос өөрийнхөө хүсэлтээр хөдөө гарч хэдэн мал маллья, малчин больё гэж бодогдоод хотоос ах дүү очоод, улсын бага хурлаас 27 жил ажилласан хүн жил харгалзахгүй тэтэгэвэрт гарра гэсэн хууль гарсан юм даа. Тэр хуулийн дагуу би өөрөө гарья гэж гарсан. Манай хэлтсийн дарга Агийваанчиг гэж хүн байсандаа. Тэр намайг гаргахгүй, та яах гэж гарах гээд байгаа юм гээд, өргөдлөө өгөх гээд очиход гарын үсэг зурахгүй хэсэгтээ ажилла гээд намайг буцааж байсан юм. Тэгээд би гарнаа хөдеө гарна гэж байж тэтгэвэрт гарсав хүндээ. Миний одоо ажиллаж амьдарч явсан зам бол ийм. Тэгээд тэтгэвэрт гараад мал маллаж эхэлсэн, малчин болоод хэдэн малтай болж, одоо миний хамгийн том хүү тэрэндээ уламжилж орхиод, тэгээд эргэж аймгийнхаа төврүү ороод, тэгээд аймгийнхаа төвд амьдарч байгаад хотыг зориод л энд байна. Миний амьдралын зам энэ л байна даа.

Эрдэнэтуяа -

Та 3-р цэцэрлэгийнхээ шавыг тавьж байсан гэж байна. Хүүхдүүдэд ямар материал ашиглаж тоглоом хийж өгөх үү?

Хорлоо -

Тэр үеийн тоглоом гэдэг чинь янзын гоё байлаа. Багш нар сэдэвт тоглоомууд хийдэг байлаа шүү дээ. Эмнэлэг гэдэг сэдэвт тоглоом хийхэд чинь эмнэлгийн цагаан халат энэ тэрийг чинь оёоод л, эмнэлгийн ор эд нарыг чинь хийнэ, эмч гэдэг сэдэвт тоглоомыг чинь чагнуур энэ тэрийг чинь шингэний систем энэ тэрийг чинь ашиглаад багш нар чинь гоё гоё чагнуур хийчихнэ ш дээ. Эмч хүн ямар хэрэглэлтэй байдаг вэ, тэр бүгдийг эмчийн сэдэвт тоглоом хийнэ. Хүүхдүүд чинь зарим нь өвчтөн болно, зарим нъ эмч, сувилагч болоод тоглоно. За тэгээд багш сэдэвт тоглоом гээд тусдаа гараад ирю. Багш гэдэг чинь анги танхим, ширээ сандал, ном дэвтэр гээд, багш нь ямар байх уу, сурагч нь ямар байх вэ, гээд л тоглоом ч байна. Тэгээд өөрснөө өосдийгөө удирдаад тоглоно шүүдээ. Тийм тоглоомуудыг хэн хийх үү, багш нар хийнэ. Багш нарыг яаж хийлгэх үү, сарын ажил гэж төлөвлөж хийдэг байлаа. Сарьгн ажлаар тийм тийм тоглоомыг тэгж тэгж хийнэ гээд дээрээс нь би хуваарилж өгнө. За тэгээд малчны сэдэвт тоглоом яаж хийх үү, тэр сэдэвт тоглоомоор чинь багш нарын баяр гэж болно. Багш нарын баяраар чинь цэцэрлэгүүд чинь хоорондоо уралдаантай ш дээ. Цэцэрлэгүүд хоорондоо уралдаанаараа юу юугаа яах уу нууц. Хийсэн юмнуудаараа тусгай үзсэгэлэн гараг гээд үүрэг өгчихнө. Багш нарьга баярыг угтсан ажил гээд. Тэгээд тэрэн дээр чинь бүх юмаа тавиад, танилцуулаад, тайлбарлаад л. Аль цэцэрлэгийн хийсэн тоглоом хүүхдэд өгөөжтэй, үр дүнтэй байна. Тэрүүгээрээ шалгаруулаад байр эзлүүлнэ, шагналтай. Тийм сайхан өрселдөөнтэй ажлууд байсан юм шүү дээ. Дээр үед миний 1960,1970,1980-аад оны үед. 1993 оноос хойш мэдэхгүй, тэтгэвэртээ гарчихсан учраас. Тийм тийм юмыг чинь хийгээд л тоглоно. За багш сэдэвт, эмч, малчин болно. өшөө чинь юу юу байх билээдээ. Тэгээд л зөндөөдөө зөндөө. Янз янзын сэдэвт тоглоомуудыг чинь хийнэ дээ. Ястан үндэстнүүдийг харуулсан тоглоом, хувцас хийгээд, баримльш шавраар хүн хийгээд, хувцаслаад тавьчихна. Ястан үндэстэнгүүдтэй танилцуулахад чинь. Тэгээд тэр чинь цэцэрлэгт тус тусдаа булангууд байсан дээ. Байгалийн сэдэвт булан дээр өнгө өнгийн цэцгүүдийг тариад. Тэр чинь программтай. 3,4,5,6,7 настай ангиудад ийм ийм цэцгүүдийг танилцуулна.

Эрдэнэтуяа -

Цэцгийн төрлөөр нь

Хорлоо -

Тийм, цэцгийн төрлөөр нь программд заацан байна шүү дээ. Жишээлбэл: хоёрдугаар бүлэгт тийм тийм цэцэг. Цэцэг ургамлыг чинь таншщуулахдаа багш нар чинь үндэс нь гэж юу юм бэ, навч нь гэж юу юм бэ, мөчир нь гэж юу юм бэ, яаж ургадаг юм бэ, тасалгаанд ногоон ургамал байсны ашиг нь юу юм бэ. Муу муухай хийг нь авч хүчилтөрөгчийг ялгаруулна. Ингээд л хүүхдийг бага гэхгүй танилцуулж сургаж байсан юм ш дээ. Одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүдээс юм асуухад юу ч мэдэхгүй байдаг ш дээ, зарим нь. Юм сургадаг цэцэрлэгүүд байдаг л байх л даа улсын хэмжээгээр. Тэгээд тэр цэцэг ургамлуудыг чинь бэлтгэл анги хүртэл программд заасан цэцгүүдээрээ байгалийн булантай ш дээ. Тэгэд тэрэнд чинь байгалийн янз янзын чулуу байна, цэцэг ургамал байна, хөдөөнөөс авчирсан ургамлуудыг чинь сайхан тариад шороо өвс, хуш мод самарнаас өгсүүлээд байна. Би 1980 оны үед биздээ туулай байлгалаа. Амьд байгалийн туулай торон дотор, туулай болдог юм билээ ш дээ. Туулай их аюултай амьтан. Дайсантай амьтан байна лээ. Хэрэв торноосоо гарах юм бол анги доторхи цэцгийг бүгдийг нь иднэ. Дүрсгүй хүүхэд ямар байдаг уу, тэрнээс аюултай. Шээс нь айхтар үнэртэй, модон будган шалан дээр шээчихнэ, урвал явагдаад шалны будаг хуурдаг ш дээ. Тэгээд усан гахай гэж байлаа. Туулай, усан гахай байлгалаа даа. Тэгээд сүүлд нь болохгүй нөгеө талбайг сүйтгээд болохгүй болохоор нь манай аймаг чинь зоопарктай байсан.

Эрдэнэтуяа -

Аймагт уу?

Хорлоо -

Тийм. Нэг хэсэг манай аймаг чинь. Цаа буга, гөрөөс, баавгай, туулайтай. Тэгээд би тэр зоопаркт туулай, усан гахайгаа нийлүүлчихсэн.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд тийшээ очиж үзэх үү?

Хорлоо -

Яахав тэгээд л зоопаркт очоод үздэг болсон л доо. Музейтэй, зоопарктай үзэж явахад гээд тийшээгээ өгчихсөн юм. Туулай чинь тун их дайсантай, хэцүү амьтан байдаг юм билээ. Тэгээд хүүхдэд бүтээлч хөдөлмөрч хүмүүжил олгоно. За тэгээд дуу хөгжмийн булан байна. Манай цэцэрлэг тэгэхэд чинь мандалин хөгжмөөр, чин чин чин дуутай жижигхэн татдаг,

Эрдэнэтуяа -

Ёочин уу?

Хорлоо -

Ёочингоос арай жижиг хөгжмүүдээр манай дуу хөгжмийн багш Бямбаа гэж байлаа. Их хөдөлмөрч хөгжимчин, дуучин, их сайхан авьяастай хүн байсан даа. Одоо тэтгэвэртээ гарцан. Тэр маань хөгжмийн чуулга байгуулж байлаа.

Эрдэнэтуяа -

Цэцэрлэгтээ юу?

Хорлоо -

Тийм. Тэр хөөрхөн хөгжимтэйгээ, хүүхдүүд сурчихдаг юм ш дээ. Хүүхэдтэй ажиллаж л байх юм бол сурахгүй хүүхэд гэж байдаггүй байхгүй юу. Тэнэг маанаг, усан тэнэг л биш бол ерөөсөө. Тэгээд бас татдаг хөөрхөн хөгжим, гитар тэр үед гитар их байлаа ш дээ. Тийм сайхан хөгжмийн чуулга ажиллуулж байлаа даа. Тэр үед 1984 онд одоо Содном гуай сайд нарын зөвлөлийн орлогч 1-р дарга байсан шүү дээ. Тэр манай аймагт очсон юм. Манай цэцэрлэгээр орлоо доо, манай боловсролын хэлтсийн дарга Галсанжигмид гэж хүн байлаа, манай аймгийн дарга чинь Заяат гэж хүн байлаа. Өө тэгээд төрийн хүн очих чинь сүртэй шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед

Хорлоо -

Тэр үед чинь айхтар байлаа шуү дээ, их хүндэтгэлтэй. Сарын өмнө биднийг бэлдүүлж байлаа. Хүний ирэх дуулианаар юм их амархан бүтдэг байлаа ш дээ. Тийм дуулианаар бүтэхгүй юмаа бүтээгээд авна. Бас тэр үеийн хүмүүсийн овсгоо байсан л даа. Ороод гараад ахуй үйлчилгээ хаа юм захиалга өгөхөд чинь дор нь гарна. Дээрээс чиг л үүрэг даавгавар өгөөд бүтээчихнэ дээ. Их сайхан. Содном гуай манайд 1984 онд очсон юмдаа. Тэгэхэд би залуухан байждээ. Өө би зургийг нь үзүүлдэг байж, тээр доор байгаа байхдаа. За одоо өнгерсөөн. Их сүртэй нөгөе хүнийг чинь хүлээж авах гээд л би чинь манайхан шөнө өдөргүй ажиллаж байлаа даа. Маршрут зохионо ш дээ. Тэр ангиар ороод, энүүгээр яваад энэ ангид орно. Энд суугаад энд концерт үзнэ гээд л. Тэр маршрутаа батлуулна ш дээ. Аймгийн намын хороогоор чинь батлуулна ш дээ. Нарийн ширийн сайхан дэг журамтай. Тэгээд одоо гадаах аль хаалган дээрээ тосч авах юм, энуүгээр яваад ингээд ингээд гээд зургаа планаа зурна ш дээ. Тэгээд батлуулна. Гадаадын зочид төлөөлөгчийг хүлээж авч байхад зарим дээр нь тэгж план зурж байгаагүй. Ер нь том хүн очиход тэгнэ дээ, хаагуур явах уу гэж. Би Содном гуайг очиход тийм план зураг зурж батлуулж байсан даа. Гадаа хаалган дээрээ авахад чинь том улсууд чинь энгийн их сайхан ш дээ. Сүр нь болохоос биш. Нэг л уулзаад учраад авах юм бол ярьж хэлах үг чинь амнаас урсаал гарад ирнэ. Жаахан бодоод бэлдцэн байхад ч ажлаа танилцуулаад. Олон олон жаран есүүд чинь сүн сүн гээд бууна ш дээ. Манайхыг чинь цаагдаагийн байгууллага хамгаалалтад авна ш дээ. Манай сахиул тэгдэг юм. Та ч мэдэхгуй байх л даа. Булан буланд чинь харуул хамгаалалт зогсцон ш дээ. Тэгээд л гарахад чинь манай багш нар тэгж байгаа юм. 3 ангиар ороод 2 ангиар нь ороогүй юм. Цаг нь багтахгүй. Энгийн хувцастай улсууд хаалган дээр зогсчихоод бид нарыг гаргахгүй байсан гэж. Сүүлд нь бодоход тэр нь цагдаагийн байгууллагын улсууд байсан юм шиг байгаа гом. Хаана хувцсаа өлгөх үү, хэн хувцсыг нь хүлээж авах уу, гээд л бие хамгаалагч нар нь өөрийг нь цуг л дагаж явна. Тэгээд л би анги танхимаараа явчихна. Хичнээн олон улс гэрэл цахилгаан гялалзаад л, ман дээр чинь юмнууд бариад л, ганц хоёр хүн дагахгүй ш дээ. Том улсуудыг чинь олон олон улсууд дагаж явдаг юм байна лээ ш дээ. Тэр олон улсууд чинь аман дээр микрофон бариад л. Содном гуай ч яриад л явна, би ч ажлаа танилцуулаад тайлбарлаад л явна. Надаас ч асуух юмаа асуугаад л явна, анги танхимаар ороод л явна. Бэлтгэл ангид сууж концерт үзсээн. Хүүхдүүдийн концерт. Тэр хүүхдүүдийн концерт шилмэл сайхан концерт болсоон гэж шалгарсан. Гэхдээ томчууд хэлээгүй л дээ, манай хэлтсийн дарга хэлэхгүй юу. Манай аймгийн сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг танайх авч гарлаа даа гэж.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд хөөрхөн, хэвлүүхэн хоолойтой

Хорлоо -

Их хөөрхөн. Манай Бямбаа гэж багш бол өөрөө их аьвяастай. Үнзын гоё концерт тоглож тэгээд хүүхдүүд яах уу гэхлээр зэрэг өөрсдийнхөө хийсэн бүтээлээр тэр хүмүүст бүгдэд нь дурсгал өгнө. Зургийн хичээл, наамлын хичээл, зохион бүтээх хичээл, бүр ном хийчихээд л Хөвсгөл аймгийн улсын тэргүүний 3-р цэиэрлэгийн тэддүгээр ангийн тэр овогтой тэр гээд биччихнэ ш дээ. Тэгээд тэрүугээрээ дурсгал өгнө өө. Содном гуай бид нарт мандалин хөгжим өгч байсан юм даа. Их гоё гадна талаараа өлзий утастай цаасаар боогоод. Тэр үед скоч гэж мэддэггүй байлаа ш дээ. 1984 он. Нэг наалддаггүй цагаан юм. Тэрийн одоо нэрийг нь ард нь сийлээд цэцэрлэгтээ дурсгал болгож орхиж байсан даа. Байдаг л байсан. Одоо юу болж байгаа юм мэдэхгүй ээ. Тэгж би одоо улсуудыг, томчуудыг хүлээж авдаг байлаа. Тэгээд яамны төлөөлөгч эд нар бол зөндөөдөө зөндөө. Одоо манай ЗХУ-с оросын төлөөлөгч нар, Буриадын цэцэрлэгийн төлөөлөгч нар ирнэ. АнглиЙн 4 хүн ирсэн. Одоо боддог юм, хувийн улсууд ядсан юм болов уу? Гэхдээ их сайхан улсууд үзэж харж туршлага авч байсан. Японы 2 хүн очсон.

Эрдэнэтуяа -

Туршлага судлах гэж үү?

Хорлоо -

Туршлага ч биш байх л даа. Манай хүүхдийн байгууллалыг сонирхүж очиж байсан юм шиг байгаа юм. Тэд нар юу гэж туршлага судлах вэ дээ.

Эрдэнэтуяа -

Танайхаас гадагшаа гарч туршлага судалсан, танилцсан зүйл байгаа юу? Ер нь ялгаа нь юу байдаг вэ?

Хорлоо -

Би чинь 1987 онд мнай Хөвсгөл аймгаас би нийт 32 хүн хойшоо Ленинград хүртэл явлаа. Ленинградад туршлага судаллаа. Ленинградын улсын цэцэрлэгүүдээр орж бид гар чинь зөндөө юм үзэж харж байлаа. Сайхан дөө яахав. Оросын цэцэрлэгүүд сайхан юм зөндөө л байлгүй яахав. Бид нар бас их юм сурч ихж байсаан. ҮлгаатаЙ юм зөндөө л байдаг юм билээ л дээ.

Эрдэнэтуяа -

Ямархуу, юугаараа ялгаа гарч байна.

Хорлоо -

Оросын цэцэрлэгүүдийн ялгаа монголын цэцэрлэгүүдийн ялгаа, бид гар чинь оросын прогоаммаар байсан шүү дээ. За даа нэг чл айхтар манайхан хоцроод байсан юм байхгүй байсан шүү. Манайх ч яахаа алдцан юм байна дөө гэх юм байхгүй байсан дөө харьцуулж үзэж явахад. Ер нь адилхан авалцаж байсан юм шиг байгаа юм даа. Гэхдээ яах вэ орост илүү юм Ленинградын хэдэн оруулж байхад давуутай давуутай юмнууд байсан л даа. Цэцэрлэгийн хувьд манай улс аймгийн гайгүй цэцэрлэгүүд зевлөлтийн цэцэрлэгүүдээс айхтар хол хоцордоггүй байсан юм байгаа юм гэж санагдаж явсан тэр үед.

Эрдэнэтуяа -

Таны санаж байгаагаар цэцэрлэгтээ авьяасаа нээгээд, цаашаа хөгжсөн хүүхэд байдаг уу?

Хорлоо -

Өө байлгүй яахав дээ. Эмч нар, жүжигчид, багш нар байна ер нь сайхан сайхан том улсууд зендөө бий ш дээ. Манай цэцэрлэгээс төрж гарч ирсэн. Бид бол танихгүй. Багшаа сайн байна уу би танай цэцэрлэгт байсан шүү дээ гээд л хүрээд ирдэг хүмүүс байдаг ш дээ. Аймагтаа ч гэсэн ажиллаж байгаа.

Эрдэнэтуяа -

Тэр үед цэцэрлэгийн онцлог нь бодит юман дээр үндэслэж сургаж байсан. Одоо болохоор зураг харуулаад л мод иймэрхүү, үндэс нь иймэрхүү гээд.

Хорлоо -

Яг үнэн. Тэгэхээрээ сургалт нь арай өвөрмөц өөр байхгүй юу. Бодит жинхэнэ юман дээрэ. Ургахаараа ийм болдог, үндэс нь гэж энэ байна, цэцэг навч нь гэж энэ байна, ингэж соёолж ургадаг юм, ингэж ус хэрэгтэй. Услаад байхаар ингэж ургадаг юм. Ийм үе шаттай ингэж ургадаг юм гэж, цаг хугацаатай байдаг юм. Одоо бол яадаг юм мэдэхгүй ээ. Цэцэг энэ байна аа гээд байвал цэцэг яаж ургадгийг мэдэхгүй ш дээ. Жинхэнэ яг чиний хэлдэг зөв бодит байдал дээр.

Эрдэнэтуяа -

Яг 3 настайд цэцэг тарьдаг, ахлах ангид ороход нөгөө цэцэг нь том болцон хэсэг хугацаанд хардаг.

Хорлоо -

Аа тийм. Одоо ямар юмных нь бодит байдал байхав дээ. Одоо цэцэрлэгийн сургалтыг мэдэх биш дээ. 70 хүрэх гэж яваа хөгшин би.

Эрдэнэтуяа -

Одоо бол бэлэн тоглоом байх шиг байна аа даа.

Хорлоо -

Одоо бол ишшш. Бид нар чинь тэр тоглоом хийх гэж махаа зулгааж байсан шүү дээ. Чихмэл тоглоом, модоор тоглоом хийж байлаа, малчны тоглоомыг чинь том паниаран дээр малчны хашаа өвөлжөө хүртэл модоор хийгээд л будаж хийж байлаа шүү дээ. Айхтар хөдөлмөрч, тэр үеийн цэцэрлэгйн багш нарын хөдөлмөрчийг чи хэлээд яах вэ. Одоо тийм юм байхгүй. Юм лбэл болцон. Урлагийн хувцсыг чинь ахуй үйлчилгээнд захиалаад л. Төсөв хөрөнгөөрөө хйошоо явж авчраад л. Ахуй үйлчилгээ чинь оёж хийж гаргаж байлаа ш дээ. Ахуй үйлчилгээний оёдолчид чинь. Бид хэмжээгээ өгнө. Тэгэхэд одоо бол мөнгө л байвал эх эцгээс иөнгийг нь цуглуулж аваад л хувцас хийнэ. Одоо тэгээд бид нар шинэ жилээр ангиа чимэх гэж гялгар цаас эрдэг байлаа. Цагаан тугалган цаас, чихрийн цаас эд нар чинь бид нарт эрдэнэ ш дээ. Тэрийг чинь цуглуулаад сар нар юу ч юм сүлжиж хийгээд чисэглэл хийдэг байлаа шүү дээ. Тэр үеийн багш нар маш их хөдөлмөрч улсууд байсан юм. одооны багш нар дандаа бэлэн юм.

Эрдэнэтуяа -

Юмхнаар юм хийдэг.

Хорлоо -

Дандаа юмаар юм хийдэг байлаа. Юмыг чинь оёод шидээд л хөөрхөн зүүний хатгуур хийж байна гэр ахуйн буланд чинь. Хүүхдийн шүдний сойз савангийн гэр хүртэл хийж байлаа. Дандаа юм хийж байдаг тимй улсууд байсан юм даа. Одоо бол дандаа юм бэлэн болохоор нэг бодлын сайхан болцон юм билээ ш дээ. Гэхдээ бэлэнчилнэ гэдэг л болцон юм дөө. Тийм байлаа даа. Тэгээд эх эцгүүдээс нэг улаан мөнгө авдаггүй үе байлаа хамгийн гол юм. Эх эцгүүдээс нэг улаан мөнгө нэхээд авчих юм бол матуулаад дээшээ матуулаад аюул сүйд болно шүү дээ. Эх эцгүүдээр тэгж хамаагүй юм хийлгэж болохгүй. Эх эцгийн зөвлөл гэж байгуулагдана. Эх эцгийн зөвлөл эх эцэг дундаасаа байгуулагдана. Эх эцгийн дунд юм зохион байгуулж хийхээс цэцэрлэгийн эрхлэгч, байгууллагын талаас юм хийж болохгүй аюултай. Тийм үе байсан ш дээ. Мөнгө төгрөг эд нар нэг ч улаан мөнгө цуглуулахгүй. Цуглуулах эрх ч байхгүй, ёс ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Цэцэрлэгийн багш цэцэрлэгийнхээ ажлыг хийх ёстой

Хорлоо -

Тийм. Үүрэг үүргээ биелүүлж хариуцлага хариуцлагаа үүрэхээс биш, тэр цэцэрлэгийн багш нар тэр 7 настай хүүхжд төгсөөд багшийг шагнах урамших тийм юм ерөөсөө байхгүй. Одоо чинь бэлтгэл ангийг төгсгөөд л эх эцгийн зөвлөл цуглаад л зөндөө юм өгдөг болсон байна. Яахав дээ тэр эх эцгүүд дундаасаа зохион байгуулаад хийдэг байх. Тэр үед тийм юм байхгүй. Тэр үеийн багш нар чинь тимй юм авахыг мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Зөвхөн сургахыг л

Хорлоо -

Тийм. Зөвхөн сургахыг л бодно. Сургах л үүрэгтэй, үүрэгт ажлаа хийнэ гээд улайраад л хичээхээс биш энд тэндээс юм авна тэгнэ ингэнэ гэсэн юм байхгүй үе байлаа. Одоо хахууль тийм юм мэддэггүй. Хамгийн шударга сайхан ажиллаж хөдөлмөрлөж байсан үе. Ямар сайхан байсан юм бэ, янзын сайхан шударга, тэр одоо хээл хахууль тэр үеийн нийгэм тийм байсан. Тэр нийгэмд хүмүүжсэн улсуудын ухамсар тийм байсан хээл хахууль, авилга энээ тэрээ гар цайлгах тийм ийм юм байдаггүй байсан ш дээ. Ерөөсөө тэр хүүхдүүдийг чинь ямар сайхан сургаж, баярлалаа таньд гэж эх эцгүүдийн хэлдэг юм тийм л байсан байх.

Эрдэнэтуяа -

Ер нь төрөөс боловсролыг яаж харж үздэг байсан бэ?

Хорлоо -

Төрөөс харж үзэлгүй яахав. Биднийг чинь тав таван жилээр мэргэжил дээшлүүлж байлаа. тав таван жилээр мэргэжил дээшлүүлж сарын курст ирдэг байлаа. 5 жил болоод энд ирээд багш нар болоод цэцэрлэгийн эрхлэгч багш нар 5 жил болоод мэргэжлээ дээшлүүлээд тусгай курс семинбрыг 18 аймгаас зохион байгуулаад сар семинарт суудаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Буцаж ирээд хүүхэддээ зааж өгнө.

Хорлоо -

Тийм тэр чинь зөндөө юм сурч очиж байсан. Хичээл таслана гэж байхгүй. Яг л нөгөө дээд сургуулийн оюутнууд яаж хичээлллэж байдаг, мэргэжлийн сайхан багш нар сэтгэл судлал, сурган, заах аргын, бие тамирын багш гэж байлаа. Цэцэрлэгийн сургуулийн багш нар, багшийн сургуулийн багш нар орж ирж хичээл заадаг байлаа ш дээ. Тэгээд л бид нар сар энд чинь томоо лекцтэй имй л юмтай очиж байлаа ш дээ. /тэвэр дүүрэн/. Тэгээд цалинг нь нэмдэг байлаа бага хэмжээгээр 20-30 төгрөг ч юмуу 50-60 төгрөг ч юмуу. Тэгэхэд 50,60 төгрөг их мөнгө байлаа шүү дээ. Бид нар дэд тал маань 500 төгрөгийн цалинтай байсан дөө. Одоо 500-р талх авах нь битгийн хэл талх авч хүрэхгүй байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Автобусанд суухад ч хүрэхгүй ш дээ. Бараг хөөгдөж байж л.

Хорлоо -

Тийм хүрэхгүй ш дээ. Тун сайхан. Мэргэжил боловсрол дээшлүүлэх үед чи нь тэгж хоцорч байгаагүй юм. их юм сурч очоод тэрийгэ яах уу гэхээр, тэнд яваагүй улсуудад семинарладаг байлаа шүү дээ. Тэгээд бид нар чинь орост 45 хоног явж ирхэдээ сурсан юмаараа аймгийн семинар зөвлөгөөн дээр сурсан юмаараа семинар өгдөг байлаа шүү дээ. Тэр үзсэн харсан зүйлээрээ. Зөвлөлтийн цэцэрдэгүүдэд ийм ийм байна аа. Сурсан эрдэм номоороо зөвлөгөөн семинар өгдөг байлаа. Одоо тийм юм байдаг байлгүй дээ. Улс хөгжиж байгаа юм чинь байдаг байлгүй тэр үеэс юу гэж дор болох вэ дээ.

Эрдэнэтуяа -

Та айлын хэд дэх хүүхэд вэ?

Хорлоо -

Би чинь одоо 6 дахь нь, дээрээ 5 эгчтэй

Эрдэнэтуяа -

Тэд нар сургуульд сурч байсан уу? Таныг сургуульд сурч байхад аав чинь мориор ирж авч байсан гэсэн ш дээ. Тэгэхэд бас танай эгч нар сурч байсан уу?

Хорлоо -

Би чинь бас манай эгч нар том эгч тэрний доодох эгч 2 ерөөсөө сургуульд яваагүй уу.

Эрдэнэтуяа -

Мал дээр үү?

Хорлоо -

Малчин улсууд ерөөсөө сургуульд яваагүй. Цолмон эгч бол сургуулиар явсаан.

Эрдэнэтуяа -

Тантай зэрэгцээд л явах уу

Хорлоо -

өө энэ чинь бас айлд өргүүлцэн. Миний ээж маань эгчдээ өргүүлцэн. өргөгдцөн учраас нэг дор байгаагүй. Энэ чинь Москвад биеийн тамирын дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Энэ бол том хүн авсан. Энэний удаах эгч 8-р анги төгссөн сургуулиар явсан тэгээд би, миний доод талых 4-р ангийг төгссөн. Миний доод талын эрэгтэй дүү байсан даа. 2-уулаа залуугаараа нас барчихсан. Тэр 2 маань 4 төгсөч чадлуу, нэг нь ч төгсөөгүй ээ. Дандаа малчин мал дээр гарцан. Би бас айлд өргөгдцөн байхгүй юу. Бас нутагтааа айлд өргөгдцөн. Би өргөгдсөн газраа ахтайгаа 2-уулхнаа өссөн. Эд нартайгаа хол өсчихгүй юу

Эрдэнэтуяа -

Бүр багадаа юмуу?

Хорлоо -

Бүр багадаа, өлгийтэй байхдаа. Жааханд нь намайг өргүүлсэн байгаа юм. авах гээд авсан байгаа юм миний ээж аав хоёр.

Эрдэнэтуяа -

Тэр үед одоо сүүлд яахав 2, 3 настай хүүхэд боловсрол эзэмшээд байгаа юм. Дээр үед байсан 2, 3 настай хүүхэд яаж хүмүүжих үү

Хорлоо -

Яахав дээ. Гэртээ мөлхөөд л. Малчны хүүхэд учир малчин аав ээжийгээ дагаад малчин болж байсан. Сургууль соёл гэж байхгүй. Манай 2 эгч 2-уулаа тэгээд л эрдэм номоор яваагүй 2-уулаа малчин. Энэ 2-с доошхи нь их бага хэмжээгээр сургуульд явсан. Гэртээ хүмүүжээд аав ээжжийн зааснаар, аав ээжийн гар дээр хүмүүжээд л

Эрдэнэтуяа -

Аав ээжийн гар дэр яаж додоо нөгөө хоол унд идэх ёс гээд л

Хорлоо -

өө хийлгүй яахав. Хамгийн их ёс заншил сурсан. Манай 2 эгч чинь ярихгүй шүү дээ.

Эрдэнэтуяа -

Малчин хүний хажууд байсан хүмүүс ёс их сурдаг байсан юм шиг байгаа юм. хоол идэхдэ яахав, ахмад хүнийг яах уу гээд л?

Хорлоо -

Ёс их сурна. Яаж хүндэтгэх үү, яаж хоол унд идэх үү, хүн ахтай дээл захтай гэгчээр тэрүүгээр өссөн хүн шүү дээ манай 2 эгч .дээр үеийн настай улсууд тэр тал дээрээ ёстой байсан байх өө тийм. Ярихгүй одооны хүүхдүүийг бодвол. Одоотой бол хавьтах юм байхгүй ш дээ. Одоо мэдээлэл ихтэй болцон юм чинь тэр үетэй юугий нь хавьтах юм бэ. Тэр үед нэг голын эхэнд л байлаа. Ээж аавыгаа, хэдэн малаа дагаж байлаа. өшөө юугаа хараж үзэх юм бэ? Байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Багадаа сумын төв орж байсан уу?

Хорлоо -

Би юу

Эрдэнэтуяа -

Тийм.

Хорлоо -

Ороогүй ээ. Ордог хүүхэд нв ордог байсан байх л даа. Би лав сумын төв гэж мэддэггүй. Сургуульд орж л сумын төв орж үзэж байлаа.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүүхдүүд шавь орох, тэгж сурах уу?

Хорлоо -

Лам нарт уу

Эрдэнэтуяа -

Тийм.

Хорлоо -

Тэр үе байхгүй болцон байсан. Тэр ч ёстой нөгөө лам шавь хэлмэгдэл гэдэг чинь яваад юун бурхан энэ тэр. Би одоо ингэж байсан шүү дээ. Сургуульд 1-р ангид орлоо. Манай эж аав 2 шүтлэгтэй улсууд байсан байхгүй юу. Тэгээд бурхны ном малдаа явахдаа уншаад л одоо энэ цагаан дарь эхийг уншиж явсан байгаа юм. Би тэгээд тэрийг сурчихсан. Хүүхэд чинь олон юм сонсоод байвал сурцан байдаг ш дээ. Цагаан дарь эхийг чинь жаахандаа уншаад л явж байна ш дээ ганцаараа. Гадаа гүйж явсан чиг л уншиж л явна. Тэгсэн чинь одоо бурхан минь гэдэг үгийг их хэлдэг хүн байсан манай өргөсөн ээж. Тэгээд би дандаа бурхан минь гэж явна даа. Юм алдсан чиг л бурхан минь, унасан чиг л бурхан минь. Тэгсэн чинь би сургуульд 1-р ангид оров оо. Их баячуудын хүүхэд дотогшоо амтай шилтэй, бид нар шингэн черниль дүрж бичдэг байлаа ш дээ. Тэр нь балын харандаа цэнхэр алтан балын харандаа хутгаар, найруулж байгаад өтгөн шингэнийг нь тааруулж байгаад хошуутай үзэг гэж байлаа тэрэнд дүрж бичдэг байлаа. Тэр нь их гоё бичнээ. Тэгсэн би яахав дээ надад ямар том шил байхав дээ. Пеницлиний шил шиг юманд чернилээ хийгээд бөглөөд л ам хамраараа заваардаг л байгаа биздээ, гар хуруугаа шавна ш дээ. Хөөрхий 1-р ангийн хүүхэд чинь. Хичээлээ бичих гэж байгаа нөгөөдхөө хальт дараад асгачихав аа партан дээрээ тэгсэн би бурхан минь гэдэг үгээ хэлчихгүй юу. Тэгсэн миний хажуугийн хүүхэд, тэр үед чинь бурхан энэ тэр гэж хэлэхгүй аюултай болцон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Яагаад

Хорлоо -

Шашин шүтлэгийг чинь арилгачихсан. Хэлмэгдлийн үед тэр үед тийм болцон шүү дээ.

Эрдэнэтуяа -

1954 онд уу

Хорлоо -

Тийм. 1954-1955 оны үедчинь.

Эрдэнэтуяа -

Зул ч барьж болохгүй юу.

Хорлоо -

Өө болохгүй. Тэгэхийн арга байхгүй.

Эрдэнэтуяа -

Барьвал яах уу

Хорлоо -

Өө аягүй бол тэрийг чинь матвал бурхан шүтэж байна гээд баригдаж ч магад.

Эрдэнэтуяа -

Хажуу айлууд нь матах уу

Хорлоо -

Ерөөсөө тэгээд эвгүй хүн тааралдвал. Болохгүй. Манай ээж аав бурханаа нууцан байсан ш дээ. Миний л мэдэхийн. Бурхан минь гэдгийг хэлсэн чинь миний хажуугийн хүүхэд бурхан минь гээд байна гэж багшид ховлов оо. Тэгсэн багш бурхан гэжюу байдаг юм гэж самбарын урд гаргаад шийтгэв ээ. Бурхан гэж юу байдаг юм, хэн тэгж хэлдэг юм гээд, тэгсэн би уйлаад орилоод айгаад тэгэхэд чинь тэр үед бурхан сахиус гэдэг үгийг хэлж болохгүй гэдгийг 10-аад настай хүүхэд чинь сайн ойлгоцон байхгүй юу. Ярьцан сурцан юм чинь өнөөхөө хэлцэн чинь нөгөө хажуугийн ховч хүүхэд намайг ховлоод тэгсэн хүүхдүүд намайг бурхан хорлоо гэж дооглодог болов оо. Тэгсэн гутаж гуниад, өнөөх бурхан хорлоо нэртэй болсон бурхан гэдэг шиг бузар юм байдаггүй байж. Ээждээ уур хүрч байлаадаа, юугаа хийж ямар юмаа ярьж ийм юм сурваа гэж. Тэрнээс хойш бурхан сахиус гэдгийг чинь үзэж харахгүй болсон юм даа. Бидний үед бурхан шүтээнийг мэдэхгүй яасан үе шүү дээ. Тэгээд ардчилал гарч ирсэн хөөрхий. Ардчиллын нэг буян нь шүтдэг биширдэг хүн бол сүсэг бишрэлээ дахин сэргээж гарч ирсэн. Аав ээжийнхээ бурхан шүтээнийг сэргээсэн, зул хүжээ өргөдөг болсон бас энэ нь сайхан шүү, бас энэ чинь түүх юм чинь. Аав ээж чинь ч гэсэн байх үедээ бурхан шүтээнээ гаргаагүй. Би чинь өөрөө намын гишүүн байсан. Бурхнаа гаргахгүйээ, хаяья хаячихаж болохгүй, аав ээжийх болоххор. Байшингийнхаа дээр тавьж байсан ш дээ. Аав ээжийнхэ бурхан шүтээнийг далд. Тэгээд дээжээ өргөдөг хүн байлаа. Хүүхэд багачуул маань хол ойр хангай дэлхийдээ дээжээ өргөдөг байлаа. Тэгсэн манай талийгч сэхээтэн хүн байсан болохоороо чи ингэж байж матуулна шүү гэж нэг өдөр намайг тэгдэг юм байна. Дээж өргөөд байх юм. Чи намын гишүүн хүн, хариуцлагатай хүн, чи нэг л өдөр намын хороон дээр дуудагдана шүү гэдэг байна тэгсэн би талийгчтайгаа эх хүн үр хүүхдийнхээ алтан шар замдаа амар мэнд явахыг ерөөж цай сүүнийхээ дээжийг өргөж байна тэрэнд матагдаад байх юу байдаг юм гэж талийгчдаа хэлж байлаа. Тиймгүйдээ чи нэг л матуулна. Тэрнээс хойш айгаад байшин гэр хоёрынхоо хооронд бас хаячихаж болдоггүй. Ээж аавын уламжилж ирсэн, манай эж чинь айхтар дээжээ өргөдөг үн байсан. Тэгээд би байшин гэр хоёрынхоо хооронд дээжээ өргөдөг боловоо 1980-аад онд. Тэгж байтал ардчилал гарч ирж айдаг ч үгүй дээжээ өргөдөг болсон. Тйимэрхүү түүхэн замналтай явж ирлээ.

Эрдэнэтуяа -

Та ааваасаа ямар хүмүүжил олж авсан бэ?

Хорлоо -

өө тэгээд аав чинь архи дарс уудаггүй, манай ээж аав чинь арх уухгүй, хоорондоо хэрүүл хараал гэж байхгүй. Нэг гэр бүлийн улсууд байна тар тур хийх юм байлгүй яахав. Байж л таараа. Одооныхтой адил архи уугаад нажигнаад л хэрэлдээд, зодолдоод салаад сарниад тийм юм байхгүй учраас тийм гэрт өссөн хүүхэд чинь хараал ерөөл хэлэхгүй, хүмүүжилтэй, дэг журамтай, их малч. Манай ээж аав малчин хүн байсан хувийн сангийн аж ахуйгаас өгсүүлээд малынхаа ажилд их тусалсан. Ээж аавынхаа хийдэг малын ажлыг багаасаа дагаж хийж сурсан, гаднаа малчин юугаараа тоглодог чулуугаараа гэр, хонь мал хийнэ. Хонь чинь хургаа голохоор тойг тойг гэж авхуулдаг, ямаа чинь ишгээ голохоор зээг зээг гэж авхуулдаг, үнээ тугалаа голохоор өөв өөв гэж авхуулдаг тийм юм байна ш дээ. Төл малаа голно. Тэрийг чинь жижиг том 2 чулуу нийлүүлчихээд тойглоод, зээглээд, өөвлөөд л тэрүүгээр тоглоод л гаднаа хангинаад л тйим хүүхэд байсан даа. Тэгээд ээж ааваа дагаад малдаа явчихна, тэгээд ирээрэй ингээд ирээрэй том болохоор мала унад малдаа явчихна дөө. Ер нь одоо бодоод байхад би их хүмүүжилтэй хүүхэд байсан байгаа юм. сургуульд сурч байхдаа эрдэм номыг сурах миний үүрэг, эрдэм ном сураад би ээж аавдаа эрдэмтэй хүн болоод мөнгө олж өгөх ёстой гэж бодоог байсан. Хүүхэд байсан учир мөнгөтэй болоод их чихэр авч иднэ, цалинтай болоод янз янзын чихэр авч иднэ гэж боддог байж билээ. Хүүхэд их сонин. Би оюутан байхдаа, 1961 онд багшийн сургуульд орж ирэхэд тэр үеийн 1-р курсын оюутнууд 200 төгрөгийн стпенттэй байсан юм.

Эрдэнэтуяа -

Онц сайн хамаагүй юу

Хорлоо -

онц сайн ямар ч хамаагүй. Тэгээд би стпенттэй сурч байхдаа, тэр мөнгөөрөө тэр үед чинь 200 маш их мөнгө ш дээ тэгээд би хавар сургууль тараад очихдоо өргөсөн эж аав болоод төрсөн аав ээждээ бэлэгтэй очиж байсан. Тэр үед цамц, 5 төгрөг 60 мөнгөний оросын дурдан байлаа, тэгээд цуглуулсаар байгаад оюутан хүүхэд блэгтэй очиж байсан юм даа. Одоо бодоод одооны хүүхдүүдийг харахад би тэр л үедээ ухамсартай хүүхэд байждээ гэж боддог юм. одооны хүүхдүүд авна уу гэхэс өгдөг хүүхэд бараг ховордцон юмдаа. Тийм ч мөнгө ийм ч мөнгө тэр нь ч одоо яая гэхэв төлбөртэй сургалт болцон. Нийгэм нь тийм болцон болохоор арга ч үгүй юм даа. Тэгээд би тийм хүн байсан юм даа. Ер нь ээж аавын үгнээс гарахгүй. Ээж аавдаа тустай, оюутан байхдаа очоод үнээ малаа саана, би одоо явтлаа хийж өгөх ёстой гэсэн бодолтой, юмыг нь угаах, оёж өгөх тийм охин байлаа. Тэгэд 20-иод настайгаас айлын хүн болоод л хүүхэд гаргаад, тэгээд яахав дээ. 21-тэй талийгчтайгаа сууж 22-той хүүхэд гаргалуу даа. Тэгээд л айлын хүнболоод гарахлээр чинь амьдралын замыг хөөгөөд гэхдээ ээж аавдаа очилгүй яахав дээ. Очоод л туслаад л, үргэлж тэгж чадахгүй ш дээ. Амьдралын замаа тус тусдаа бодцон улс чинь ажилтай төрөлтэй, юун тэр ээж аавда туслах манатай, сар амардаг байлаа ш дэ улсын амралт гэж. Тэр үед л очиж туслана, бусад нь дандаа ажил төрлөө хийж яваа юм чинь. Тийм л амьдралын замыг туулж явсан.

Эрдэнэтуяа -

Аав ээжээсээ айх уу? Ямар төрхөөс нь айх уу? Зодох уу?

Хорлоо -

Одоо нөгөө буруу хэрэг хийгэд л. Хүүхэд болсон хойно зүгээр байж байдаг гэж юу байхав. Сахилгагүйтэх, буруу хэрэг хийх, зодуулах , хүлүүлэх алиг тэр гэхэв. Тоглож байгаад малаа алдчихна. Тэрэнд чинь ээж давхиж ирээд ороолгоод л хөөгөөд явуулна. Модноос барьж уяна айлгаж, тийм тийм юм дээр үед улсууд чинь их зарчимтай шүү дээ. Хэрэг тарих юм зөндөө л байна.

Эрдэнэтуяа -

Тэндээс хүмүүжил авч байсан байх даа.

Хорлоо -

Тийм. Миний буруу учраас л зодож ороолгож байна гэж хүмүүжил авч байна гэж бодож байснаас биш ээж аав надад муудаа тэгж байна гэж бодохгүй ш дээ. Малаа алчихаар чинь яах юм. Миний л буруу байж тараа. Тоглож байгаад үхэр малаа алдана, хонь малаа нийлүүлнэ, энэ чинь одоо тэгээд миний буруу гэдгийг ойлгож л Байсан байгаа юм л даа. Зүгэр хүүхэд гэж юу байхав дээ. Аль хэрэг тарихыг тэргэхэв. Аль уурлаж уцаарыг нь хүргэнэ.

Эрдэнэтуяа -

Гэр бүлийн харьцаа хүүхдэд их нөлөө үзүүлж байсан байгаа юм.

Хорлоо -

Их нөлөөлнө өө. Их нөлөөлнө ш дээ. Манай ижий аавд тийм юм байгаагүй. Манай өргөсөн ижий аав, төрсөн ижий аав нутагтаа нэр хүндтэй, гүндүүгүй сайхан улс байсан. Аавыг маань Содном, Ээжийг маань Чулуунбаяр гэж хүн байлаа.

Их сайхан улсууд байсан учраас тийм гэр бүлд хүмүүжсэн хүүхэд гэдэг чинь амьдралаа аваад явдаг хүн болдог юм байна лээ ш дээ.

Тэгээд би яахав дээ талийгчтайгаа амьдарч байхдаа хүүхдүүдтэйгэ амьдарч байхдаа амьдралаа 2-уулаа аваад л явдаг байлаа. Бид нарт салах сарних энээ тэрээ юм байсангүй. Аа тэгээд талийгчийгаа өнгөрснөөс хойш гал голомтоо энэ тэрээ болгоод л, би 55 настайдаа талийгчаасаа хоцорсон. Амьдралын төлөө үхсэнийхээ хойноос үхдэггүй гээд л өдий болтол амьдраад л явж байна. Хүүхэд багачуудынхаа тус дэмжлэгэнд ах дүүсийнхээ тус дэмжлэгэнд хүүхэд багачуудынхаа тус дэмжлэгийг авахдаа аваад л ах дүүсийнхээ тус дэмжлэгийг авахдаа аваад л, улсын тэтгэвэр 90000 төгрөг болсон нэмэгдээд. Тэрүүгээрээ амьдраад л, хйоно байгаа хүү маань яахав надад тусламж өгнө., гурил будаа, хүртэл хэд гурван мөнгө төгрөг хүртэл явуулна. Хөдөө байгаа хүү маань хэдэн малаа маллаад идэш уушаа өгнө. Манай хүүхдүүд яахав гайгүй уу. Нэг хүнд өргүүлсэн хүү байгаа тэр яахав амьдралын буруу буруу замд орсон, буруу замтайдаа шорон оронд ороогүй дээ. Архинд л жаахан орсон. Гэр бүлээсээ салсан ттийм хүүхэд байдаг юмдаа. Тэрнээс нөгөө 2 нь гайгүй дээ.

Эрдэнэтуяа -

Сургуульд сурч байхдаа дугуйлан гэж хичээллэх үү?

Хорлоо -

Тэр үед чинь байлгүй яахав. Авьяасыг хөгжүүлж байсан. Дууны дугуйлан гэж байсан, зургийн дугуйлан гэж байлаа, тэгээд л янз янзын дугуйлан, биеийн тамирын дугуйлан гэж байсан ш дээ намайг чинь сурч байх үед чинь. Би дууны дугуйланд явж байсан. Би харин дуулвал эвтэйхэн дуулвал дуулчихаар байсан даа. Тэгээд дуулаа ч үгүй тэгээд л өнгөрсөн. Яахав дээ тэгээд. Бүжгийн дугуйлан гэж явж байлаа, зургийн дугуйлан, биеийн тамирын дугуйлан гэж байсан ш дээ. Тэр үед байлгүй яахав. Манай боловсролын сургуулийн сургалт сайн байсан ш дээ. Багш нар чинь сургадаг байсан ш дээ. Архи уудаг хүүхэд байгаагүй, ээмэг зүүдэг хүүхэд байгаагүй, дандаа формоор. Харин тэгээд ногоон дээл хөх дээл 2 сүүлдээ хүүхдүүд нь савхан хүрэн хилэн байлаа шүү дээ тэрүүгээр өмд цамцаар формолсон, охидууд нь хүрэн даавуугаар платье чи мэдэх үү? Тийм, тэгээд гадуур нь партик

Эрдэнэтуяа -

Тийм, тэгээд гадуур нь ïарчик

Хорлоо -

өө тийм. Цагаан парчик, хар парчик, цагаан захтай манжатиктай тийм л болсон ш дээ. Тийм болоод л би 7-р ангиас сургууль төгсөөд ирсэн хүн дээ. 7-р ангиа төгсөөд оюутан болсон доо. Тэр үед чинь 10-р ангиа төгсөтлөө тэр формтойгоо явдаг байсан ш дээ. Одоо тэр форм чинь өнгөрөө биз, өшөө гоё гоё формтой болсон байна лээ. Уг нь ч форм байдаг юм шиг байна лээ. Тийм формоор формолж хичээлэж байна. Тэр үеийн багш нар бас хүүхэд сургах гэж зүтгэдэг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Сургана гэсэн үнэн сэтгэлтэй

Хорлоо -

Тийм бүр сургана гэсэн үнэн сэтгэлээсээ хүүхждтэй ажилладаг, сэтгэлээсээ хүүхдэд зааж сургадаг, давтан өгдөг, муу сурахгүй байгаа хүүхдийг чинь давтан хичээлд суулгаад сургадаг тийм тийм байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Муу сурах хүүхэд байх уу?

Хорлоо -

За тэгээд цөөхөн дөө цөөхөн, тун муу айхтарууд нь л муу сурч байсан байх. Тийм яахаа алдсан хүүхэд тэр үед байгаагүй ш дээ. Дор хаяад л 7-р ангийг төгсөнө ш дээ бүгд. Муудаа л гэхэд тэгээд мал дээр гарах юмаа л гэхэд. Мал дээр нэг их гарч байгаагүй ээ. Сүүлд илгээлтээр гардаг болсон гэсэн.

Эрдэнэтуяа -

Таныг нэгдүгээр ангид ороход хүүхдүүдийг сургуульд оруулна гээд зарим эцэг эхчүүд сургуульд оруулахгүй мал дээр гаргах сонирхолтой, тэгэхэд ухуулга явах уу? Яах уу?

Хорлоо -

Явж байсан, явж байсан. Явалгүй яахав. Сургуульд хүүхдээ өгсний ач тус, эрдэм ном сурсны ач тусыг яриад явж байсан. Тэгээд нөгөө их малтай улсууд чинь зарим нь явуулахгүй, их малтайгаас гадна ганц бие улсууд хүүхдээ өгч чадахгүй байсан ш дээ. Миний нэг найз байдаг юм даа. Над шиг нэг хөгшин бий. Ээжтэйгээ 2-улхнаа байдаг байлаа. Тэгээд намайг сургуульд явахад тэр маань сургуульд явах эгж их бодож байсаан гэж ярьдаг юм. Тэгээд яахав ээж нь ганц бие болохоор охиныгоо өгч чадахгүй гээд хоцрооцон. Одоо тэгээд тэр маань сургуульд яваагүй, надтай адилхан хөгшин малчин малтай хөгшин бий л дээ. Хүүхдүүд нь сайн яваа. Надаас дутаад байх юм байхгүй, дажгүй сайн яваа л даа. Одоо би хөдөө нутагтаа очоод 2-улаа уулзаж ярьдаг юм. Яахав тэгж хоцорч байсан ганц нэгэн улсууд бий. Сургуульд явж чадахгүй хоцорч байсан. Миний урд талд ч гэсэн бий. Миний урд талд бол нилээн бий. Миний үед ер нь л гайгүй болчихсон дөө. Ер нь голцуу хүүхдээ сургуульд өгдөг болсон. Сургуулийн ашиг тусыг мэддэг болсон. Эрдэм сурах хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос гайгү болж жигдэрсэн бэ?

Хорлоо -

За даа. Миний тэр үед 1950 хэдэн оноос хүүхдүүдээ өгдөг болсон доо. Манай ахыг сурч байх үед хүүхэд оргож гарч ирээд, багш нь хойноос нь гүйж ирээд л буцаагаад яваад явдаг. Имй үеүд байсан, манай ахыг сурч байх үед. Тэр бол одоо бодоход 1940 хэдэн он л байсан юм шигээ. Би жаахан байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Ухуулганд ямар хүмүүс явах уу?

Хорлоо -

Багш нар л ирнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Айл айлаар явах уу? Бүртгэлээ хараад л уу?

Хорлоо -

Айл айлаар явна. Тэр чинь ерөөсөө овог нэртэйгээ 8 нас хүрч байгаа тийм тийм тэдний тэр энэ жил сургуульд орох болсон гээд л сургуулийн багш нар явна ш дээ. Соёлын үрийг тарьж явна гэдэг дуу бий ш дээ. Шүлэг ном, ёстой тэр үеийн багш нар чинь соёлын үрийг тарьж байсан ш дээ. Тэр чинь яахав эх эцэгт нь ухуулга таниулга хийгээд л хүүхдүүдийг нь сургуульд бүртгэж аваад л, ингээд 9.01, 8.25-наас цуглаад 9.01 нээс хичэл сургуульд нь оруулаарай гээд л. Тэгээд эрдэм номыг ашиг тусыг хэлээд л ё стой соёлын үрийг тарьж явсан багш нар аль л хэлмэгдэж байсныг тэр гэх вэ. Тийм үе байсан юм даа. Багш нар гэдэг чинь дээр үеийн багш нар чинь ёстой соёлын үрийг тарьж байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэрний хүчинд одоогийн боловсрол

Хорлоо -

Тийм. Одоогийн боловсрол хагжиж байгаа юм чинь. Боловсролын байгууллагын үндэс нь тэгж л ургаж байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэр баг нар нь хотод сурсан хүмүүс үү, гадаад орост сурсан хүмүүс байх уу?

Хорлоо -

Өө тэрнийг санй мэдэхгүй. Багшийн сургууль төгссөн багш нар л байсан байх. Зулуухан зулуухан. Томилолтоор очсон. Бүр дээр үед 4-р анги төгссөн хүн багш хийж байсан байгаа юм ш дээ. 4-р ангийн боловсролтой хүн чинь бичиг үсэг мэддэг, 4 аргын тоо тоо мэддэг, нэмж хасч, үржүүлж, хувааж яаддаг, тэгээд л уншиж бичиж чаддаг. Тэгээд л тэр улсууд чинь багшилж байсан байгаа юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд л буцаагаад хүүхдэд 4-р ангийн боловсрол олгох хэмжээний заагаад л

Хорлоо -

Өө тэгэлгүй яахав. Тэр хэмжээнтй хүн байж байхгүй яахав. Тэгээд л тэрийгээ сургах гээд жигтэйхэн идэвхитэй, хүүхдүүд ч идэвхитэй сурна. Тийм сайхан байсан байгаа юм даа. Одоо сурдаг хүүхэд ч байхгүй. Цэцэрлэгт ч гэсэн. Цэцэрлэгийн нас насны программд ямар л юм сургахаар өгсөн байна тэрийг зөвхөн сургах гэж л улайрч байсан үе шүү дээ. Сургууль ч гэж багш нарыг эрхлэгч эд нарыг дээрээс шахаж байсан. Цэцэрлэгийн эрхлэгч бол өөрөө өөрийгөө боловсруулна ш дээ. 5 жилийн юунд явна, бусдад заана, ббрбб юм уншина, заах арга барилыг уншина. өөрөө бол хүний өмнө толь байдаг учраас. Багш хүн гэж хүний өмнө толь, бодит баримт байдаг учраас өөрөө өрийгөө сайхан авч явна, өөрийгөө хөгжүүлнэ, тэгж явж л хүн удирдана шүү дээ. Удирдаж байгаа хүн гэдэг чинь ер нь үг хэлээ санаж бодож хэлнэ, хараал зүхлийг хүртэл хэлэхгүй, намайг харж хүн хүмүүжнэ биздээ ер нь. Багш нараа хажр хүүхэд хүмүүжнэ биз дээ. Тэр үед тийм л явсан ш дээ. Архи дарс уух, агсан согтуу гаж үзэгдэл байхгүй байлаа даа.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдийн өмнө явахаас ичнэ

Хорлоо -

Тийм. Тийм явахаас ичнэ.

Эрдэнэтуяа -

Таныг сургуульд сурч байхад сурах бичиг гэж байх уу? Багш юу удирдамжаа болгох уу?

Хорлоо -

Өө багш бол тооны ном, унших номтой, 3 номтой байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Хорлоо -

Тооны нооом, унших ном, хэл бичгийн дүрмийн номтой

Эрдэнэтуяа -

Хуучин бичгээр үү?

Хорлоо -

Үгүй ээ үгүй. Шинэ үсгээр крилл үсгээр. Бид нар чинь хуучин монгол мэдэхгүй ш дээ. Тэтгэвэрт гарахаасаа 1990-ээд оны үед хуучин монгол гэж хэсэг шуугисан даа. Тэгэхэд би харин багш нартаа монгол хэлний багш нар байлгүй яахав. Сургуулийн дунд ангийн монол хэлний багш нар чинь монгол бичиг мэддэг багш нар зөндөө байлаа шүү дээ. Залуу зандандаа сурчихсан. Тэд нарыг аваачиж багш нартаа өдөр унтлагын цагаар хичээл заалгаж манайхан бол монгол бичигтэй болсон шүү. Би өөрөө сурч байгаад тэтгэвэртээ гараад явчихсан. Сайн сураагүй юм чинь тэгээд мартагдчихдаг юм билээ. Ядахдаа би монгол бичгийнхээ сурах бичгийг алдчихсан юм, тэгээд сурч чадаагүй. Криллийн сурах бичигтэй байлгүй яахав тэр үед чинь. Тэгэхэд чин\ь тооны ном гэж байлаа, унших ном гэж байлаа, монгол хэлний дүрмийн ном гэж гурван л номтой байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд багшид л байх уу?

Хорлоо -

Өө бид нар олж авна аа.

Эрдэнэтуяа -

Олон хувь байсан уу?

Хорлоо -

Байсаан.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад кино театр гэсэн тийм юм байх уу? Үзвэр

Хорлоо -

Намайг сургуульд байхад чинь клуб гэж байсан ш дээ. Кино гарна. Тэнд чинь мотор асаагаад цагаан даавуу татаад кино гардаг байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Сургуулийн хүүхдэд зориулах уу, эсвэл

Хорлоо -

Тэр чинь тэгээд том жижиг улсууд. Том хүн ч үзнэ, хүүхдүүд ч үзнэ. Тийм байсан. Тэр ард аппараттай эргэдэг, тэгээд л тэнд дуу дүрс нь гараад л кино үздэг тийм байлаа шүү дээ. Ганцхан сумын клуб гэж ганц клубтэй.

Эрдэнэтуяа -

Соёлын байгууллага

Хорлоо -

Тэр л ерөөсөө соёлын байгууллага миний мэдэхийн. Тэгээд тэндээ концерт тоглоно. Концерт тоглуулна, кино гардаг, шинэ жил гэж хачин гоё юм болдог байлаа даа. Онц сурлагатангууд өвгөн ааваас бэлгээ авдаг байлаа. өнөөх модыг чинь том гацуур мод авчраад цаасаар чимэглээл хийж чимдэг байлаа ш дээ, өнөөх клубыг чинь. Тэгээд л тэрийгээ тойроод омчууд чинь бүжиглээд л хүүхдүүдийг тэгс гээд л хөөгөөд гаргана даа. Бэлэг сэлтийг нь өгөөд л. Өвлийн өвгөн аав, амьтан гээд л. Тэр үедч инь тийм л сайхан байлаа. Миний бодлоор хүххдийн сэтгэлд хоногшсон юм тэр л байдаг байх. Шинэ жил их гоё болдог байсан юм даа. Сургуулийн хүүхдүүдийг үзүүлнэ. Бүх л амьтдыга харна. Өвгөн аав бэлэг өгдөг байлаа. Онц сурлагантангуудад. Тэрийг авах л гж бөөн юм болно доо.

Эрдэнэтуяа -

Тэр хүүхдэд их урамшил өгдөг байсан юм шиг байна аа? Бэлэг авна гээд хүүхэд болохоор онц сурна.

Хорлоо -

Ёстой онц сурахын төлөө тэмцэнэ. Өвлийн өвгөн ааваас бэлэг авна. Ялангуяа 2-р улирлаар онц гарахын төлөө тэмүүлнэ.

Эрдэнэтуяа -

Клубт ямар хугацаагаар үзвэр гарах уу? Тоглолт ирэх үү, зөвхөн кино л гарах уу?

Хорлоо -

Аймгийн соёлын ордны тоглолт гэж ирж тоглоно. Сумын сайн дурын уран сайханчдын концерт тоглоно. Сургуулийн хүүхдүүд чинь их концерт тоглодог байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Өөрсдөө

Хорлоо -

тийм. Сургуулийн шилмэл урлагийн сайхан авьяастай хүүхдүүд чинь концерт тоглоно. Жүжүиг тоглоно. Тэр клубт, мөн сургуулийнхаа зааланд тоглоно. Ер нь кино гардаггзй орой гэж байхгшүй байсан байх аа.

Эрдэнэтуяа -

Өдөр болгон уу?

Хорлоо -

Хагас бүтэн сайн өдөр ерөөсөө. өдөр болгон арай гардаггүй байсан байх л даа.

Эрдэнэтуяа -

Төлбөртэй юу?

Хорлоо -

Тэрийг сайн мэдэхгүй. Сургуулийн бид нарт 1 төгрөгнөөс илүү юм байсан юмуу байхгүй байхгүй ч байсан юмуу. Байсан ч бага л байсан байх. Тэр үеийн нэг төгрөг их мөнгө байсан. Бид нар мөнгөтэй орж байсан юмуу мөнгөгүй орж байсан юмуу сайн мэддэггүй байсан юмаа. Сургуулийн жаахан хүүхдүүдийг чинь өдөр л кино үзүүлнэ ш дээ. Тэрнээс шөнийн цагаар хүүхдүүд, бага ангийн хүүхдүүд үзэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Ер нь хэддүгээр ангиас үзүүлэх үү?

Хорлоо -

Ер нь 7-8-р ангиас л болов уу даа. Дунд ангийн том анги болж л орой энэ тэр юманд орж байсан юм болов уу даа. Тэрнээс бага ангиын хүүхдүүд орохгүй дээ. 7-р ангиас орж байсан вм болов уудаа. Хааяа яахав дээ кино энэ тэр үзэх юм, үзвэрийн

Эрдэнэтуяа -

Бүжиг болох уу?

Хорлоо -

ёстой гоё бүжийг. Дээр үеийн чинь жаахан дулмаа, задгай цагаан, хүмүүн төрөлхтнийг чинь ёстой хийж байлаа ш дээ. Янзын гоё бүжигчин улсууд байсанш дээ дээр үеийн багш нар болоод дээр үеийн сэхнээтнүүд чинь. Эмч нар, эмнэлгийн ажилчид багш нар эд нар чинь хамгийн сайхан улүсууд чинь багш нар их бүжиглэдэг байлаа шүү дээ. Тэгээд том ангийн сайхан бүжигчин авьяастай сурагчид эд нар чинь бүжиглэнэ. Урлагийн юм чинь дээр үед жигтэйхэн хөгжиж байсан үе.

Эрдэнэтуяа -

Тэр нь яаж нөлөөлж байсан бэ?

Хорлоо -

үзнэ ээ үзнэ. Кино үзнэ, концерт үзнэ. Хүүхдийнхээ концертийг үзнэ. Сумын клуб гэдэг чинь сумынхаа нэг ёсны одоогоор бол театр л байсан шүү дээ. Одоо л бодож байхад. Соёлын том төв газар нь байсан байна л даа. Тэр 1950, 1960 хэдэн онд чинь. 1961 онд 7-р анги төгсөөд сургуульд, техникумд багшийн сургуульд ирсэн хүн шүү дээ. Тэр 1961 оныг хүртэл тийм л байсан юм даг. 1954 оноос сургуульд ороод л. Сумын маань клуб. Хүүхдүүд бид нар очиж бүжиглэнэ сумынхаа клубт. Одоо ч гэсмэн сумын маань клуб хөгжиж дэвжээд сайхан л болсон байна лээ. Сумын клуб чинь ямар юмны төв гэсэн байв аа

Эрдэнэтуяа -

Соёлын төв

Хорлоо -

Тийм байхаа. Тэгж байв уу, юу гэж байв.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдэд хир хүмүүжил олгох уу?

Хорлоо -

Тэр талаараа яахав дээ, бүжиг сурна, урлаг уран сайхан соёлын юм суралгүй яахав дээ. Жүжиг тоглоно хүүхэд чинь тэнд. Àхлах 9-10-р ангийнхан чинь сайхан жүжгүүд драмын жүжиг найруулж тоглодог байсан ш дээ. Сайхан дөө.

Эрдэнэтуяа -

өөрсдзөө юу

Хорлоо -

тийм өөрсдөө. Сургуулийн хүүхдүүд чинь өөрсдөө сайхан сайхан жүжгүүд найруулж тоглоно. Одоо манай 10-н жилийн хүүхдүүд тоглодог л байсан. 10-н жилийн хүүхдүүдийн концерт. Их сайхан дөө. Хүүхдүүд тэндээс их юм сурч байсан дөө. Том соёлын төв байсан ш дээ тэр сумын клуб гэдэг чинь.

Эрдэнэтуяа -

Та гадаадад сурч байсан уу?

Хорлоо -

Би бол үгүй ээ

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс хэр их гадаадад сурч байсан бол.

Хорлоо -

1960-аал оны үед байлгүй яахав дээ. Сайн сайн сурлагатай оюутнууд чинь Зөвлөлт холбоот улсад явж сурч байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ялгаа нь хир байсан бол, сайн уу гадаадад сурах нь

Хорлоо -

Гадаада явж сурч ирсэн овюутнууд чинь 1960-аад оны үед 1960 хэдэн онд манай талийгаач нөхөр 6 жил сураад ирэхэд орос хэлийг ус цас шиг л сураад ирж байсан ш дээ. Ялгаатай ювм үзэж нүд тайлсан, их гүрэнд Зөвлөлт холбоот улсад сурч ирсэн оюутнууд их мэдлэгтэй, чадалтай боловсролтой, орос хэлтэй сайхан оюутнууд ирж байсан. Гадаадад сурсан оюутнууд монголд том их мэргэжлийн хүмүүст тооцогдож байсан юм шүү дээ. Орост бэлтгэгдсэн мэргэжилтэн гэж. Монголдоо ч гэсэн дээд сургуультай Монгол улсын их сургуульдаа сурч, гадаадад сурсан оюутнууд чинь хамаагүй илүү хэл энэ тэр ус уас шиг л. Манай эгч ч гэсэн гадаадад Москвад төгссөн

Эрдэнэтуяа -

Наад зах нь хэлтэй

Хорлоо -

Ттийм наад зах нь л орос хэлтэй. Тэр үед чинь ганцхан орос хэл. Орос хэлтэй хүн чинь чухал байлаа шүү дээ. Быид нарыг чинь орос хэл сургах гээд л үзэж тардаг байлаа ш дээ. Бид нар чинь халтар хултар үзэж тараад л залуу насандаа.

Эрдэнэтуяа -

Сурсан уу?

Хорлоо -

Өө тэр үедээ яахав, одоо байхгүй. Хүн ер нь харийн нутагт гадаада явж хэл сурна гэдэг чинь дороо сурдаг юм байна лээ шүү дээ. Орчинд нь. Гарна харийн нутаг, гарна харийн хүн, ярина харийн хэл. Тэгэхээр тэрийг сурч боловсрох, адгийн наад зах нь талх тариагаа олж идэхгүй бол яах юм. Яах ч аргагүй юм байна лээ. Тэргийг би яаж тэгж ойлгосон гэхлээр зэрэг Ленинградаад бид нар чинь 40-өөд хоносон юм. Тэгэхэд чинь хэлмэрчтэй явсан л даа. Орос хэлтэй багш явсан. Бид нар чинь алийн болгон багшийг дагуулах вэ дээ. Талхаа авах, идэж уух юмаа авах болно ш дээ. Тэгэхэд чинь бид нар мэргэжил дээшлүүлэх чиглэлээр явсан юм л даа. Тэгээд бид нар чинь юм үзэж нүд тайлах. Монголын одоо гайгү шиг, сургуулийн өмнөх насны гайгүй шиг хүмүүс нь явсан юм л даа. 1987 онд санагдаж байна. Тэгэхэд чинь үргэлж ямар багш дагаад явах биш, хааяа том том юмнуудад л явна. Тэгээд л 6 цаг хичээллэдэг байлаа. 65 цаг орос багш л хичээлийг заана ш дээ. Тэгэхэд чинь яаж ийгээд л хажуудаа байгаа улсуудтай будаа идэлцээд л нэг юм багшийн асуултанд хариулаад л, нэг дүн аваад 6 уагийн хичээлийг өнгөрөөдөг байлаа шүү дээ. Тэгээд яахаю дээ байрандаа орж ирж номоо шидчихээд оросын дэлгүүр хэсээд талийж өгнө дөө. Тэгээд явж явж ирээд л, ресторантай тэрэндээ орж хооллочихоод л хичээлээ давтана аа, багш даалгавар өгнө. Тэгээд сүүлдээ сар гаран болоод ирэхэд гадуур дотуур ганц нэг ойрхон дэлгүүрүүдээр яваад хэл нэвтрээд талх тариа өгье авья гээд наймаа хийх янзтай болчихож байна лээ. Тэгээд үзэхээр зэрэг 6 жил сурахад хүн ус цас шиг ярихгүй яах юм бэ? Сар гаран болоход авах өгөх юмаа яриад, хазгай хузгай ярьж байгаад юмыг наашлуулдаг болж байгаа юм чинь. Тэгээхээр ерөөсөө би бодсон шүү. Харийн нутагт явах чинь орчин шаардаж байж хэлийг идэвхитэй сурдаг юм байна. Хоёрдугаарт өөрийн идэвхи санаачлага байлгүй яахав дээ. өөрийнхөө нутагт байгаад байхаар хүн яахав дээ тэгээд хаа ч очсон өөрийнхөө хэлээр ярьчихна, өөрийнхөө хэлээр улсуудтай учраад ярьчихна. Залхуураад хүн чинь хэл сурахад хүндрэлтэй байдаг юм шиг байна лээ гэж би боддог юм. 1.27.44 Манай талийгч чинь хэл сайтай хүн байсан. Орос хэл их үзсэндээ, янз бүрийн сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хүртэл орос хэл үздэг байсан. Сайн, дунд дүн аваад лбайдаг байсан. Их хичээдэггүй байждээ. Одоо ч хүмүүс олон орноор аялаад олон хэл сурдаг болждээ.

Эрдэнэтуяа -

Та хүүхэдтэй болоод таны багад сурж байсан зүйл хүүхдүүдийн чинь сурж байгаа зүйл ялгаатай байна уу?

Хорлоо -

Сургалтын чанар сайжраад, мэдээллийн агуулга нь сайжирсан, дээд боловсрол эзэмшисэн багш нар зааж, өргөн хүрээнд ойлголцдог болсон. Тэгэхээр хүүхдүүдийн сурч мэдэх нь биднээс шал өөр болсон. Хүүхдүүдийн идэвхи, багш нарын хариуцлага өндөр байсан. Ер нь 80-аад он тэр үеийн хүүхдүүд их чармайлттай байсан. Тэр үеийн хүүхдүүд балтай, үзэгтэй, цаастайгаа явдаг байсан одооны хүүхдүүдээс бал цаас асуухад байхгүй шүү. Та нар чинь тийм мундаг толгойтой юм уу яаж сурдаг байна аа гээд тэгж байдаг юм. үнэхээр уур хүрээд явчдаг юм. Дээр үед чинь хүүхдүүд маань хичээлийн хэрэгсэл бүрэн байлаа. Одооны хүүхдүүд ч тийм юм байхгүй юм шиг байна. Хүүгийнхээ хүүг Мөрөнд нэг хоёрдугаар ангийг онц төгсгөсөн. Одоо 10-р ангид байгаа дараа жил төгснө юу болох юм байгаа. Миний гараас гараад сурлага тааруу болсон. Тэгээд хүүхдүүд нэг л идэвхигүй сул болцон юм дөө. Тун ухаантай ухамсартай нь л дээд сургуульд явдаг юм шиг байна дөө.

Эрдэнэтуяа -

Одоо хүүхдэд тавьж байгаа анхаарал дээр үе шиг чанга байж чадаж байна уу?

Хорлоо -

Тийм биш юм шиг байна аа. Малчины хүүхдүүд байранд байна. Манай хүүгийн хүү 4-р ангиасаа байранд байлуудаа. Тэгээд сатаараад байранд чинь сайнаасаа муу нь олон байдаг болсондоо. Одооны хүүхдүүд чинь тамхи татна, архи ууна, зодоо хийнэ, гэрэлхээс наагуур юм болдог болждээ. Бидний үед тийм юм байгаагүй. Одоо ч багш нарынхаа үгэнд орохгүй, үл тоосон, нэг том цээж, эмэгтэйг нь одоо юу ч гэх юм. Одооны сурагчийг гудманд яваа, ажил хийж байгаа залуусаас ялгах юм алга байна ш дээ. Àлт бол алт зүүгээд, манет бол манет зүүгээд нүүрээ будаад ялгах юм алга. Ээмэг зүүгээл, уруулаа будаад л, өндөр дуïль өмсөөд л. Бидний үед тийм юм байдаггүй байлаа. Янз бүрээр гоёвол сургуулиас хөөгдөнө ш дээ. Манай хүүхдүүдийн үе ч тийм байсан. Одоо арай л өөр болоод байгаа юмдаа. Эрх чөлөөтэй болох гэдэг ийм юм байдаг юм байхдаа гэж бодох юм.

Эрдэнэтуяа -

Сургуулиас гадна та ямар боловсрол эзэмшсэн бэ?

Хорлоо -

үгүй э үгүй. 10 настай сургуульд ороод 7 жил сураад техникомд 3 жил сураад 30 жил ажилладаа.

Эрдэнэтуяа -

Таны бодлоор хүүхэд хүүмүүжил олж авхад хамгийн чухал орчин ямар орчин бэ?

Хорлоо -

Эцэг эхийн гэр бүлийн орчин хүүхдийг хүн болгоход чухал. Цэцэрлэгт харж байхад тогтуун гэр бүлийн хүүхэд бол цаанаа өөр шүү, ороо бусгаа гэр бүлийг орчны хүүхэд үг хэллэг нь хүртэл эвдрэх янзтай болцон байдан шүү. Сурган хүүмүүжүүлхэд 5 насанд хүүхэд хүн болох төлөвшил өө авдаг гэж үздэг. Цэцэрлэгт 8-10 цаг л болно үлдсэн хугацааг дандаа гэртээ өнгөрүүлдэг учраас хүүмүүжилд гэр бүлийн орчин чухал аа. Цэцэрлэгээс цаашаа сургуульд ороод сайн хүүхэд ч эвдэрдэг, муу хүүхэд ч муугаараа байдаггүй сайхан хүмүүжээд ирдэг дээ. Ер нь иэгээд харж байхад багадаа олсон хүмүүжлээ барьдаг болов уу гэж боддог юм. Нээх сүрхий сахилгагүй, орилж хашгирсан хүүхдүүд том болоод томоожоод багынхаа үеээ ярьж л байдаг лдаа. Àмьдралын явцаас болж хүн янз янз болдог юм шиг байгаа юм. Нийгмийн орчин, амьдралд туулж өнгөрүүлсэн зовлон жаргал их нөлөөлдөг. Хүн бүгд адил жигд явна гэж байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

90-ээд оноос өмнө хариуцлага өндөр чанга байсан нь хүмүүжилд их нөлөөлдөг байсан байх.

Хорлоо -

Тэгэлгүй яахав. Хариуцлага байсан. Социализмын үед амьдралын оргил үе маань өнгөрсөн учраас муу хэлээд байх ч юм байхгүй. Дээр доор хэлж ярьж болохгүй зүйлийг ардчилал ярьдаг болгосон юм байлгүй дээ. Тэр үеийг муулаад байх юм алга сайхан л амьдарч явсан. Хариуцлагатай байсан, ухамсартай байсан, ажлыг хийлгэдэг байсан баян хүн гэж байгаагүй, ядуу хүн гэж байгаагүй тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүн сэтгэгдэл үлдээсэн үйл явдал байдаг уу?

Хорлоо -

Муу талын юм ажилд, гэр бүлд ер тохиолдож байгаагүй. Сайн талын юм гэвэл оногдсон төлөвлөгөөт ажлаа хийгээд л магтуулаад сайхан л амьдарч явлаа.

Эрдэнэтуяа -

Танд ер бусын зүйл, үйл явдал бий юү?

Хорлоо -

Хамт олонтойгоо наргих цэнгэх үе байлгүй яахав байнга ажлаад байдаг гэж юу байхав. Сайхан сайхан дурсамжууд зөндөөн бий. Улсын тэргүүний цэцэрлэг болоод аймгаас шагнал диïлом гардуулаад тэр их дурсамжтай юм болж байсандаа. Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг үнэлж аймгаас том том дарга нар очиж гардуулаад зураг хөргөө татуулаад их дургалтай. Ганцхан ажил гэдэггүй хойшоо нэгдлүүдийн хонь сааж хүүхдүүдийн сүү сааль бэлддэг байлаа. Цөцгийн тос, өрөс аруул аваад л нэгдлийн 600-аад хонийг 2-3 хан багш хариуцдаг байлаа. Тэгээд ажлаа дуусаад янз бүрийн арга хэмжээ зохион байгуулаад тэр болгон сэтгэлд сайхан дурсамж үлдээнэ ш дээ. Намар хадлан авна бүх зүйл төлөвлөгөөтэй байсандаа. Одоо тэгээд нутагтаа очоод үеийнхэнтэйгээ уулзхаараа энэ л сайхан дурсамжуудаа их ярих юм байна ш дээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.