Bayanjargal

Basic information
Interviewee ID: 990011
Name: Bayanjargal
Parent's name: Soli
Ovog: Olhonuud
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education: baga bolovsrol
Work: retired
Belief: Buddhist
Born in: Uyanga sum, Övörhangai aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
new technologies
family
cultural campaigns
repressions
life in wartime
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Баянжаргал -
За би хүүхэд насандаа зүггүйтэж, тийм ч их томоотой хүүхэд байгаагүй 8-н настай сургуульд орсон. Сургуульдаа аягүй сайн сурдаг байсан. Тоондоо их сайн, түүхдээ их сайн байсан. тэгээд тэр үед хүүхдуүдтэй тоглож наадах яахав хүүхдийн л ижил байсан.тэгээд 4-р ангиа төгсөөд 4-н жил 4-нд нь сайн сурсан.Ингээд сургууль авах байсан чинь ээж маань хөдөө малтай мал дээр гарна гээд тэгээд мал дээр гарцан. Тэгээд мал дээр гараад мал маллаад ээжтэйгээ, эгчтэйгээ, ахтайгаа аав маань нас барсан. Би чинь доороо ганц дүүтэй Ингээд хэдүүлээ мал маллаж байгаад 4-р ангиа төгсөөд 2 жил байж байгаад ажилд орсон нэгдэлд 16-тай ажилд ороод барилга барина, туупий өрнө янз янзын ажил хийж ажлыг би багаасаа д сайн жийж ажлын үр шимээр хүмүүжсэн ээж аав маань ч сайн хүн бологосон тэрнийхээ гавьяаагаар би ажилд дуртай, ажилтай хүн завгүй сайхан байдаг. Ингээд 4-н жил ээжтэйгээ барилгачин хийж байгаад 61-н онд илгээлтээр Алтанбулагийн сангийн аж ахуйд саальчинаар авсан.
Эрдэнэтуяа -
Ээжтэйгээ цуг уу ?
Баянжаргал -
Тий ээжтэйгээ 2-лаа эгч 1960-н онд Алтанбулагт ирээд 1961 онд намайг авсан.Ингээд энд ирсэн саальчин болоод хөдөө тэгээд хөдөө 5-н жил саальчин хийсэн.Тэгээ:д саальчин хийж байхдаа би үнэндээ сайн ажилдаг байсан. Өөрийгөө магтаж байгаа юм биш үнэн хөдөлмөрч байсан. Ингээд хөдөө саальчин хийж байгаад сүүлдээ 1970-н онд энэ ферм баригдаад 1971-н онд ашиглалтанд орсон.Одоо энэ механикжсэн 1971-н оноос 1992 он хүртэл хөдөөнийхаа 4-н жил саальчин хийсэн ингэээд 1992 он энэ хугацаанд маш сайн ажил хийсэн, хувьсгалт намын гишүүн болсон 1971-н онд одоо хүртэл хэвээрээ. Ингээд ажилаа сайн хийж байгаад аймгийн аварга 1982 онд болсон. Их хуралд очсон, үйлдвэрчний эвдлэл 12-р бага хуралд очсон 1982 онд ингээд сумдаа 3-н удаагийн аварга тэгээд янз бүрийн медалиуд цөмийг нь авсан даа. тэр болгоныг тоочоод яахав
Эрдэнэтуяа -
Тоочиж болно
Баянжаргал -
Болох юм уу эхийн 12-р одон 11 хүүхэд гаргасан. 10-г нь гар дээрээ өсгөсөнб бүгдийг нь хүмүүжилтэй хүн болгож ажилтай;амьдралтай хүмүүс болголоо Сургуулийг нь сургууль төгсгөж, тракторчин, жолооч, үсчин янз янзын л бага охиноо хүртэл туслах багш бүгдийг нь амьдралд хүргэсэн. Ингээд сүүлдээ би олон жил ажил хийгээд төр улсаасса шагнал урамшил ма1Й их авч 80-н жилү 70-н жил 60-н жилийн гавшгайч 8-р 50-н жилийн гавшгаач, үйлдвэрчний хуралд яваад ингээд|зөндөө урамшуулал шагналтай намын ямар нэгэн юмаар шагнал их авсан. Миний хийсэн гавьяаг миний ард түкэн дарга байсан Дулмаа миний үеийн хөгшин хүн бий би даргатайгаа л адил өтөлж явна. Ийм сайхан амьдралаар хүмүүжиж ирсэн дээ ийм учраас энэ хүүхдүүдийг, одоо тэгээд миний хүүхдүүд хөдөлмөр хийе гэхээр нийгэм ерөөсөө ажилгүй байна. Нийгэм ажилгүйгээс хүмүүс ингэж ажилгүй байна. Мөн үүнээс болж хүмүүс архи дарс уудаг чинь нийгмийн ажилгүйгээс болж байна. Ажилтай хүн хэзээ ч архи уух зав гарахгүй. Өглөө ажилдаа гараад өдөр үр хүүхдээ харна цэвэрлэнэ угаана хүүхдээ сургуульд нь явуулна. Ингээд ийм учраас энэ нийгмийг маш их ажилтай болгомоор байна.энэ залуучуудыг За тэгээд энэ хугацаанд зөндөө л юм хийсэн дээ. Гэхдээ би ажил дамжиж хийгээгүй ерөөсөө л 1971-н онд саальчин хийгээд 1966-н он хүртэл хөдөө саальчин бишээ 61-70-н он хүртэл саальчин хийсэн.тэгээд 1971-н оннос ферм тэгээд би улсад 29-н жид ажилласан. Ингээд улсаасаа гавьяа шагналаа авсан. Намын хүндэт тэмдэг авсан.
Эрдэнэтуяа -
Та эхийн 1, 2-р одон гэж байна ш дээ тээ ямар хүмүүст өгдөг байсан бэ ? Эхийн 2-н 5-н
Баянжаргал -
хүүхэдтэ, эхийн 1-н 8-н хүүхэдтэй
Эрдэнэтуяа -
Түүнээс дээш
Баянжаргал -
Түүнээс дээш бол нйамаасаа таслагдаад тухайн үед монголд 16-н хүүхэдтэй хүн ямар ч тийм гэмтэлгүй хүн баатар болдог байсан.
Эрдэнэтуяа -
Юуны баатар
Баянжаргал -
Баатар эхийн гэж
Эрдэнэтуяа -
Тэр нь тэгээд улсын төрөлттэй, төрөлтийг нэмэгдүүлэх
Баянжаргал -
Тий тэрний дагуу бодлого байсан.
Эрдэнэтуяа -
Олон хүн авдаг байсан уу?
Баянжаргал -
Мэдэхгүй би ямар монгол орноор
Эрдэнэтуяа -
Их авдаг байсан уу?
Баянжаргал -
Ер нь би Баатар болж байна гэж дуулаагүй Баатар ээж гэж
Эрдэнэтуяа -
16-н хүүхэдтэй юу? 1-р одонг
Баянжаргал -
1-р одонг бараг л миний үеийн надаас доош 50 40-н нас юм зах зээлд ороод ажил төрөлгүй болоод монгол улсын хүний хөгжил эдийн засгийн хямралаас болоод хүний хөгжил дуусаж байна ш дээ. Одоо 2 хүүхэд яая гэж байна ш дээ энэ тийм болхоор монгол хүний хөгжил багассан миний хувьд . одоо л гэхэд юм үнэд ороод хэн олон хүүхэд гаргаж оюун ухааны хөрөнгө оруулалт оруулж, ирэхээр олон хүүхэд гаргахгүй ш дээ. Одоо 2-с ажилтай амьдралтай 2-лаа 4-н хүүхэдтэй байхад буруудахгүй ер нь ажил хийж чадахгүй хүмүүс д 2-с дээш хүүхэд гаргалтгүй
Эрдэнэтуяа -
Хэцүү
Баянжаргал -
Тий ш дээ
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдүүдийн төлөө улс орон ямар арга хэмжээ
Баянжаргал -
Нийт арга хэмжээ авч л байсан байх гэхдээ яахав олон хүүхэдтэй айл их мөнгө авдаг байсан. 4-н хүүхэдтэй гэхэд мөнгө авна. 4-н хүүхэд гаргаад л 400 тэг,ээд тэрнээс дээш мөнгө нь ахиадл тэгэхэд би 8-н хүүхдийн мөнгө авдаг байсан.түрүү ч нь хасагдаад 16-н нас хүрээд хасагдана ингэж хүүхдийн мөнгө авдаг байлаа ш дээ. 4-н хүүхдээс мөнгө аваад сүүлдээ хэдэн хуухэд гаргаж дуусна тэр хүртлэээ мөнгө авна. Тэгээд түрүүчийн 5-н 16-н нас хүрээд хасгадаад. Ингэж улс харж үзэж байсан. Тэгээд улс их харж үзэж байсан миний үед хувьсгалт намын үед хүүхдүүд сурргуульд ороод хүүхдүүдээс хэзээч мөнгө татаж авдаггүй байсан.ТЭМС-ийн хүүхдүүд стпентний мөнгөө аваад. Ямар ч их сургуульд орсон тэрийгээ өөрөө төлж байан. Одоо бол аймаар дарамттай байгаа биз дээ нэг хүүхэд сургуульд орлоо гэхэд ээж аав нь ажил муутай бол энэ нийгэмд чинь хүүхдүүд зөндөө юм авч байна ш дээ. Тэгэхээр өөрийн амьдралын хажуугаар улс орны амьдралд ороод иймээс энэ залуучуудыг ажилтай , ажлын байртай болгомоор байна. Одоо хүүхдүүд архи ууж, тамхи татаж байна энэ чинь аав ээжийн хүмүүжил орно гэхдээ нийгэмээс хүмүүжил маш их шаардана. Одоо их сургууль төгсөөд ажил олдохгүй тал байна шүү дээ. Тэгэхээр би
өөрийн амьдралаас гадна нийгмийн миний үр хүүхэд, ард түмний үр хүүхэд тусна тэгэхээр ажилтай л байх. Одоо хүүхэд болгон их сургууль төгсөж байна тиймээ. Охиноо сургууль төгсгөх юмсан эрэгтэй нь яахав нөгөө эрэгтэй нь юу хийж байна. Гуруушиг хийнэ авгай хүүхэд авч гэр бүлээ тэжээнэ амьдралд хүрэнэ, бас л зовно. Ингээд сургууль төгсчихлөө гэхэд ард нь хийх ажлын байр бараг байхгүй
Эрдэнэтуяа -
Таны амьдралаар дамжуулж ыийгэм ямар байсан бэ? Энэ болгоныг мэдэх нь энэ судалгааны зорилго
Баянжаргал -
Тэр үед сургууль төгсөөд сайхан байсан ш дээ 10-аа төгсөнө 7-р анги төгсөөд багшийн сургууль 4 төгсөд шалгалтаа онц өгөх юм бол шууд л багш болдог байсан. Тэгээд л улс нийгэм цаанаасаа чи тийм мөнгө төл тэр үед эх орны дайны үе хамгийн сүүлд чинь 1940-н хэдэн онд Халх голын байлдаан 1942, 1943 тэгээд миний үед 1954-н онд сургуульд орсон жоохон тэр үед дайн дуусаад л дөнгөж хөгжих үе тэгсэн хэрнээ л улс орон хүнээс ямар нэг юм нэхдэггүй л байсан. Тэгээд улс орон харж үзээд байгаа юм шиг хэрнээ сургуульд суу мөнгийг нь авлаа төгсөөд ажлын байр ховор байна. Яг нарийн ярих юм бол энэ Техник Мэргэжлийн Сургуулиуд байна одоо ингээд мөнгө цаас өгөөд энэ хүүхдүүд чинь гараад наад захын өөрсдийн байр орон сууцыг бариад авчина, хоолоо хийгээд идчихнэ, юу л байна энэ харин ажлын байртай байж болох юм. Их сургууль төгсөж болно хувийн хөрөнгө оруулалтаараа юугаараа ч байдий хүний оюун ухаан, ээж аавын шаардлага амьдралаасаа ингээд сургуулиа төгсөнө ард нь ажил, ажлын байр маш их дутаж байна. Заавал их сургууль төгсөх биш одоо энэ манай Алтанбулагт маш их ажилгүй залуучууд хэцүү байна ш дээ амьдрал.
Эрдэнэтуяа -
Тэгээд дээд мэргэжилтэй байж ажилгүй юу?
Баянжаргал -
Байна ш дээ. Манай Алтанбулаг чинь техниккумтай байлаа ш дээ. 1000-н оюутантай, техниккум төгсөөгүй хүн манай Алтанбулагт байгаагүй. Түрүүчийх нь тэтгэвэр тэтгэмжиндээ гарцан бүүр сүүлд 80-аад оны үед төгссөн хүмүүс дунд мэргэжилтэй. Одоо Алтанбулагт хүүхдүүд сургууль төгсөж ирээд л байдаг ажилгүй банканд ороод гараад яг жинхэнэ сураад өөрийн мэргэжил нь тоотой л олдож байна.
Эрдэнэтуяа -
Мэргэжилийх нь дагуу. Тэр үед боловсон хучин дутагдалтай байсан уу? Тэр хэмжээгээрээ
Баянжаргал -
Тий маш их төгсөнө тэгээд хүн орж ирээд за яахав мэргэжилгүй байя ажил бол олдоно хүн бараг олддоггүй байсан тэр үед
Эрдэнэтуяа -
Ажил их үү?
Баянжаргал -
Ажил их тийм учраас тэр нийгэмд архичин ямар ч хүн тийм байгаагүй. Тоолвол тоотой л хүн байсан.хүүхдээ өсгөнө амьдралаа дээш нь татна, ажлаа хийнэ өглөө 8-н цагт гарна орой ирнэ.манай өвгөн сангийн аж ахуйн нягтлан 8-н цаг ажилдаг.одоо ажилгүйгээс маш их архидалт байна. архинаас болж хүүхдүүд алдаж байна. Амьдралд хөлөө алдаж байна ш дээ. Энэ хүмүүсийг ажилтай л болгомоор байна.энийг яахав цааш нь ярьдаг ч бай, ярьдаггүй ч бай би үүнийг бодож явдаг
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад 40-н хэдэн онд билээ лам нар шавь орно гэсэн асуудпал басан уу?
Баянжаргал -
Байхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Тэр үед бүр халцан
Баянжаргал -
Намайг 1,2-той байхад хэлмэгдээд намайг 10, 11-тэй бүх юм хэлмэгдэлд ороод энд тэнд бурхан шашин харин миний ганц баярлаж явдаг зүйл бол бурхан шашин дуусцан ш дээ. Одоо энэ ардчилсан нам гараад бурхан шашнаа чөлөөтэй шүтдэг тийм сайхан болсон. Би энэ ардчилсан нийгэм гарсанаар бол хамгийн баярлаж явдаг юм.
Эрдэнэтуяа -
Улсаас тэгээд хоргилцон байсан юм уу?
Баянжаргал -
Тий шууд цаанаасаа хоргилцон байсан.хамгийн муу муухай худлаа ярьдаг лам хуврагуудыг хэдэнг 1000-р нь хэлмэгдүүлсэн.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд?
Баянжаргал -
1940-н хэдэн онд байх. Намайг Овоотод байхад ээж минь тэгэж ярьдаг байсан. Миний ээжийн төрсөн ахын хүүхэд хэлмэгдэж олон жил шоронд суусан.
Эрдэнэтуяа -
Яагаад
Баянжаргал -
Яахав лам хуврага байсан. тэр чинь одоо манай улс төрийн ухуулга байсан юм уу?гаднаас өөр орон гадаадын орон нуттгаас танайх шашин битий шүт гэж хэлсэн юмуу. Би тэртйг сайн ойлгодоггүй.яагаад гэв гэнэт бурхан тахилыг хаяаад одоогийн хамаг хийдүүдийг нураагаад бүгдийг нь дуусгасан. Тэхдээ айхтар хүмүүс байсан. би л гэхэд манай ээжээс ганц 2 бурхан үлдсэн одоо тэгээд бурхан шүтээнийг нь шүтээд байжийн. Ээж минь бүүр арьс маханд шингээцэн миний муу ээж 70 гарцан бурхан шүтэх муу гэж байна миний хүү хамгийн хэцүү нь дайн дажны үед бурхан шүтлээ гээд ганц ахыг минь хэлмэгдэж шоронд орж байсан.миний ээжийн ах байсан тэр хэлмэгдлийн үед дууссан
Эрдэнэтуяа -
Тэр талаар та нарт хэр ярьж байсан бэ?
Баянжаргал -
Үгүй яахав ээж , манай тэр өвөрхангайн Уянга чигтэйхэн шашин шүтлэгтэй газар байсан Баянхонгор, Архангай маш их шүтлэгтэй. Ер нь тэгээд бусад аймаг ч бас тэгээд шашин шүтлэг бурхан тахилыг нь нураагаад буулгаад балгас болгоод лам нарыг аймгийн төв дээр авчраад хориод, заримыг нь зүгээр л шууд бууддаг байсан. Тэгээд тэрийгээ 90-н оноос хойш шүтээд явж байгаа тэрэнд баярлаж явдаг.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг гэрт нь байхад нь бурхан тахилыг нь
Баянжаргал -
Байлгахгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Энд байлгахгүй юу эсвэл нэгжээд хураах уу?
Баянжаргал -
За нэгжиж хураана тэгээд одоогийн хүмүүс бурханаа хамаагүй газар нуудаг юм уу тэр үеийн шүтлэг бурхан тахилаа устгаагүй хүмүүс байна ш дээ. Чухам ямар юмаар хамгаалж байсан юм. ямар ч гэсэн хамгаалаад л байсан. одоо чинь сайхан сайхан бурхантай айл байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Нууц л байсан юм уу?
Баянжаргал -
Өө нууц
Эрдэнэтуяа -
Дээж өргөх үү?
Баянжаргал -
Тэгээд гадаа тэнгэтээ өргөнө.гэртээ бурхан шүтэхгүй байгаа юм чинь. Тэр үед бурхан шиг хэрэггүй юм байхгүй гэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Ээж чинь үү?
Баянжаргал -
Тий бүр аягүй их бурхан шүтдэг хүн байсан. тэгээд 40-н хэдэн наснаас нь
Хувьсгалын үед одоо та нар кино үздэг биз дээ 2 хэсэг болоод монгол улс чинь. Зарим нь харваад л зарим нь хөгшид гэр орон байгаль үр хүүхдээ хамгаалааад үлдэх юм чинь тэмцэл хийгээд тэр үеэс л бурхан шүтлэгийг болиулсан. Яагаад болиулсан гэдгийг сайн гүнзгий ойлгодоггүй юмаа.хувьсгалын үеэс ээж минь бурхан шүтэхгүй
Эрдэнэтуяа -
Бослого гаргаж байсан бол уу?
Баянжаргал -
Сайн мэдэхгүй байна бослого гаргаж байсаныг нь .цааш нь харуулж байсан байхдаа
Эрдэнэтуяа -
Тий нэг намын
Баянжаргал -
Одоо чинь шашны гэж байлаа ш дээ.хар шар, феодал ч гэж ярьдаг байлаа оросууд бол улаан ногоон. Тэгээд манайхан чинь хар шараараа 2 хуваагдаад л миний хувьд юунаасаа болоод бурхан тахилаа больсон юм. би хувьсгал ялсанаас болсон юм бол уу гэж би боддог.ээж маань эх орны дайн болоод тэгээд бурхан шүтхээ больсон.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад хүүхдүүд гэртээ хүмүүждэг байсан уу?
Баянжаргал -
Хэдэн ч хүүхэд байсан гэртээ хумүүжэнэ. Тэр үед яасль, цэцэрлэг гэж байсан биш
Эрдэнэтуяа -
Дандаа малтай айл
Баянжаргал -
Дандаа малтай айл төвдөө, хөдөө байсан ч малтай
Эрдэнэтуяа -
Танайх хөдөө байсан уу?
Баянжаргал -
Төвд ч байсан хөдөө ч байсан.намайг жоохон байхад хөдөө байсан.зөндөө олон хонь малтай сүүлдээ нэгдэлд өгөөд нэгдэл ажилгүй хүмүүсийг ажилтай болгоод, малтай хүмүүс нь мал тасалж өгч байсан 67-н онд чинь нэгдэл
Эрдэнэтуяа -
Нэгдэл гэж юу байх уу ?
Баянжаргал -
Нэгдэл гэж бүх аймаг сумууд нэгдэл гэж юм байгуулаад нэгдэлд ард түмэн малаа нийлүүлээд, нэг ёсндоо зүгээр өгч байгаа . манайх байлаа гэхэд хэдэн мал өгдий 3-н тугалтай үнээ 100 гаран хонь өгч байсан.их малтайн их ийг өгдөг байсан.ингээд нэгдлийг малжуулаад ажилгүй хүмүүсийг 40-өөд он 20-гаруй жилийн дараа юм уу даа. Нэгдэл гэж томоо барилга байшин бариад бүүр гоё намайг Өвөрхангайн Уянгад нэгдэлд байхад тэр хүмүүсээс авсан хөрөнгөөрөө тэгж байрилга байшин бариж байсан юм уу. Сүүлдээ нэгдэл болиод сангийн аж ахуй болсон бүх аймгийн нэгдэлүүд сангийн аж ахуй болсон. Сангийн аж ахуй улсаас нэгдэл шиг хувиас мөнгө татаагүй. Манай Сэлэнгэ чинь хамгийн олон сангийн аж ахуйтай их сайхан газар хүний амьдралыг өөд нь татаж унасан газар угаасан усандаа хэн гомдож болох уу гэхдээ би бага залуу насаа 20-н хэд хүртэлээ 66, 67 хүртэлээ сайхан л амьдарч үр хүүхдээ өсгөж байна.Алтанбулаг маань цаанаасаа их сайхан өгөөжтэй нутаг. Ингээд сангийн аж ахуй гээд нэгдлээ болиод тэгээд тэр нэгдлийн хөрөнгийг хувьдаа үрцэн юм уу сангийн аж ахуй гэдэгтээ байлгасан юм уу тэрийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан наманйг илгээлтээр саальчинаар ирхэд манай Алтанбулаг чинь 4- хөн үхрийн суурьтай хонин суурь байхгүй тийм жоохон газар байсан. Сангийн аж ахуйтай босоноос хойш будаа тарьдаг болсон.нэгдэл байсан үед тарьж байсан байхаа.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд вэ?
Баянжаргал -
Хэдэн онд билээ нэгдэл чинь 1967-н онд үүссэн ш дээ тэгээд 80-аад он. Би чинь тэгээд эрт гарч ирсэн. 1967-н он биш 1957- н онд юм байна.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд хүмүүс малаа тасалж авч өгдөг байсан гэсэн яаж өгдөг юм
Баянжаргал -
Хүн бүрээс би сайн мэдэхгүй байна тэгэхэд би 15-тай л хүүхэд байсан. ямар ч байсан нэгдэл мөнгө авч байгаагүй нэгдэлд малаа нийлүүлнэ энийг хүн бүр мэдэж байгаа. Тэгээд л 60-н хэдэн онноос ээж эгчтэйгээ наашаа хүрээд ирсэн. Тэр үед манайх нэгдлээрээ байсан Өвөрхангайн Уянга бол. Тэгээд энд ирэхэд сангийн аж ахуй болсон байсан. Хамгийн түрүүнд манай Сэлэнгэ сангийн аж ахуй болсон байхдаа
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүсийг яжилтай болгодог байсан болохоор цаанаас нь ирсэн хүмүүсийг томилолтоор өгөөд, та 4-өө төгсөөд мал дээр гарцан гэсэн ш дээ. Тэгээд хэд хүртэлээ сурсан бэ?
Баянжаргал -
Тий тэгээд одоо ХАА гэж ярьдаг ш дээ аав ээж нь хаашаа одооний хуүхдүүд мал дээр гарахгүй ш дээ. Тэгээд 4 төгсөөд мал дээр гарцан. Тэгээд онц сурдаг бол цаашаа явна ш дээ багш болно. Манай өвгөн чннь 4-р ангиасаа нягтлангийн сургуульд явсан ш дээ.
Эрдэнэтуяа -
4-өө төгсөөд явж болох уу?
Баянжаргал -
Болно. 7-оо төгсөөд багшийн техниккум гэж байлаа ш дээ. Дээд талын их сургууль гэж ярьдаг байлаа. Багшийн сургууульд ч эдийн засгийн, инженер ч болно. Доод тал нь техником одоо коллеж болсон
Эрдэнэтуяа -
Ажлын байр улсаас уу ? бэлэн байх уу?
Баянжаргал -
Харин тий тэр хүүхэд ирээдл за чи хаана очих уу илгээлт авах уу гээд цаанаас нь хувиарладаг. Хүүхдүүд чинь дээр үед илгээлт авч малчин болж байлаа ш дзээ. Хөдөө гарч байлаа малчин болж байлаа. Тэр үеэс яахав ангиараа илгээлт аваад дараа нь 3-н жил болчоод дараа нь их сургуульд явдаг байсан.намайг энд ирсэн хойно тэгдэггүй байсан. Тэр үед бага байсан болхоор сайн мэдэхгүй л байна.
Эрдэнэтуяа -
Та яагаад нэгдэлд орсон бэ?
Баянжаргал -
16 хүрээл 4 төгсөөд ажилтан болно 16 хүрсэн юм чинь насанд хүрцэн ахиж сурахгүй. Тэгээд нэгдлийн ажилчин. Цаашаа сургуульд явж чадахгүй юм чинь ажилаа амьдралаа бодсон дээр Алтанбулагт би 29-н жил 8-н сар саальчин хийсэндээ
Эрдэнэтуяа -
Саальчин гэхээр үхрээ саагаад саасан сүүгээ яахав
Баянжаргал -
Манай энэ Сэлэнгэ авдаг байсан. Сэлэнгийн төвд хангадаг байсан.
Эрдэнэтуяа -
Цалин яаж тооцох вэ?
Баянжаргал -
Яахав сааснаар л авна хэдэн литр саасан.
Эрдэнэтуяа -
Ажилчдыг улсаас хэр их харж үзэх вэ?
Баянжаргал -
Ажлаа хийгээд л цалингаа авна.
Эрдэнэтуяа -
Байр хангах уу?
Баянжаргал -
Шууд улсаас хангана
Эрдэнэтуяа -
Таныг тэндээс ирхэд
Баянжаргал -
Тий байр гэртэй тэр үед байшин барилга гэж байсан биш
Эрдэнэтуяа -
Эсгий гэр үү?
Баянжаргал -
Тий тэнд ажилчин болоод ирсэн хүн бүрд хангадаг байсан.
Эрдэнэтуяа -
Цаанаасаа томилолт өгдөг юм уу ?явахгүй гэвэл яахуу
Баянжаргал -
Тий явахгүй гэвэл яв гэхгүй л дээ тэгээд шилжээд л явна.заавал тийшээ яв гэхгүй ш дээ минмй хувьд би ирээдүйгээ харсан л байгаа биз дээ. Миний төрсөн нутаг хол тийм болхоор эгч нь, Алтанбулагын амьдрал манай нутгийн амьдралаас өөр, амьдралыг нүдээр хараад ирсэн, Хөгжил нь хүртэл арай өөр. Манай нутаг одоотой адил онгоц гэж байдаггүй шуудан л гэж нэг юм явдаг байсан. Тэгэхдээ ажилгүй хүн гэж байгагүй л дээ. Нэгдэл гэдэг юм үүсээд илүү ажилтай болсон. Хүмүүсээс мал татаад ажилгүй хүмүүс нэгдэлд ороод
Эрдэнэтуяа -
Ажилгүй хүмүүсийг оруулдаг байсан уу?
Баянжаргал -
Тий малчин чинь барилгачин хийгээд л өөр юу ч байдаг юм рамчин одоотой адил ингэж хөрөөдөхгүй ш дээ. Гар хөрөөгөөр тийм тийм юм байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн юмнууд гар ажилгаатай байсан уу?
Баянжаргал -
Ер нь юм болгон л гар ажилгаатай байсан.
Эрдэнэтуяа -
Тийм болхоор ажлын байр их байсан юм бол уу?
Баянжаргал -
Байлгүй яахав
Эрдэнэтуяа -
Бүх юм гар ажклгаатай болхоор хүн хүч их шаарддаг байсан уу? Одоо яахав техник хөгжил
Баянжаргал -
Тиймээ тийм байлгүй яахав. Одоо ингээд гаднаас баахан хятадууд орж ирж ажлуулаал гэхдээ болно гэхдээ монгол хүн биенээ хайрлах цаг ирлээ ш дээ. Гадны хүн ажлуулж байхаар өөрсдөө ажилвал хүмүүс ажилна ш дээ. Хаана л байна бүгд л хар ажил хийж байгаа ш дээ. Монголдоо хар ажлаа хийвэл болно ш дээ. Авгай хүүхэд эцэг эх үр хүүхдээ санаж байхаар адаг сүүлд гэр орон. Тэгэхээр чинь ажлын байртай бол нээх тэгж гадаад гарч сайхан амьдрахын тулд заавал гадаад гэж миний хувьд хэрэггүй л юм шиг. Заавал гадаад гарж сайхан амьдрана гэж байхгүй ш дээ ажил төрөлтэй л бол орон нутагтаа амьдраад
Эрдэнэтуяа -
Төрийн зохицуулалт хэрэгтэй юу?
Баянжаргал -
Хэрэгтэй ш дээ одоо ингээд зөндөө юмны үнэ өсөөд байна ш дээ тээ. Төрөөс ямар зохицуулалт хийж байна. Одоо хийж байна гээд өдөр болгон л яриад байна. хувийн хэвшил гэдэг чинь ард түмний төрдөө захирагдах ёстой хуультай хүмүүс биздээ. Хүн өөрийхөө эрхийг хуулиа мэддэг байх хэрэгтэй. Энэ дотор чинь авч чаддаг хүн гэж нэг байна дунд зэргийн амьдралтай хүн гэж байна бүр чадахгүй байгаа хүн байна. бүр л ядуурал ихдээд байна.өнөөдөр 600-н төгрөгний будаагаар 2 өдөр хоол хийх байсан бол одоо нэг л өдөр 1200-гаар л авч байна үүнийг төрөөс зохицуулах л хзрэгтэй л гэж бодож байна.хятад үнэ нэмээд байна л гэдэг нэмээгүйл байгаа байхгүй юу. Олимп болох гээд энэ бол яахав хүмүүсийн амнаас дамжаад л тэгэхдээ ийм үед чадалтай нь амьдарч чадалгүй нь хэцүү л байна ш дээ. Нэг гэрт 6, 7-н хүн ажилгүй байгаа ш дээ. Ийм хүмүүсийг харах л хэрэгтэй бид бол яахав
Эрдэнэтуяа -
Социолизмын үед хувь хүн санаа зовдог байсан асуудал басан уу?
Баянжаргал -
Дайны үед л байсан, социолизмийн үед байгаагүй. Байр бэлэн ажил бэлэн цалин бэлэн ажлаа хийнэ цалингаа авна. Өөр ямар ч бодол байхгүй. Наймаа хийнэ бизнесс хийнэ өнөөдөр гөрөөд хэдэн төгрөгний юм хийнэ тэдэн төгрөг унагаана , чадах болов уу үгүй болов уу гэсэн тийм ямар ч бодол байгаагүй. Хүн болгон тэгш амьдралтай, эх орны дайн болсон дайн болоод баян хүн үлдээгүй. Ерөөсөө дайны үед ард түмнээсээ дэмжлэг ханив өгч байгаа ш дээ. Одоогоор бол хандив өгөөд хөрөнгөтэй хүн ховор байсан даа. Ингээд дайн дуусаад амьдрал жинхэнэ сайхан амьдарсан ёстой 92 он хүртэл тэгээд энээс хойш бүх юм хувьчлалд гараад 90-н оноос хойш бүх гом хувьчлалд гараад жинхэнэ толгой ажиллана. Ядартлаа л ажиллана ажилтай хүмүүс ч гэсэн мэдэж байгаа ш дээ ажлаа хийгээд цалингаа авчина. Ажилтай улсуудад юу байна гэвэл хувийн хэвшил, хувийн өөрийн хөрөнгөөр яахав , энэ хүмүүс үнэ өртгөө битий нэмээсэй энэ хүмүүс улсаас зээл авсан байх банкнаас эдгээр хүмүүсийг ажил төрөлтэй байлгаад өгвөл аштайв тээ. Ажилгүйгээс маш их ядуурал үүсэж байна ш дээ
Эрдэнэтуяа -
Танд дурсгалтай зураг бичиг байгаа юу?тэрнээсээ үзүүлж болох уу?
Баянжаргал -
Бйгаа болно.миний өвгөн тэр үед хэзээч архи ууж байгаагүй өнөөдөр 11-н хүүхэдтэй хүн яаж амьдрах юм бэ? Тийм биз дээ. За яахав наймаа хийгээд бизнес болох л байх ажилгүй хүмүүс 11-н хүүхэд өсгөх байтугай 11-н хүүхэд сургуульд явуулж байна. Манайх нэг жил гэхэд 7-н хүүхэд сургуульд явуулж байсан эднүүдийн форм хувцас бас юм орно биз дээ.хэдий одоогийн нийгмийн. Хүн ажилтай л байж байж амьдрал нь
Эрдэнэтуяа -
Энэ чинь одоо алдарт эхийн 1, 2-р одон 6-р 5-н жилийн гавшгаач 8-р 5-н жилийн гавшгаач энийг яаж олгодог юм бэ?
Баянжаргал -
Тэр үед чинь одоо тэгээд 6-р 5-н жил гэдэг чинь 5-н жилийн дараа 6 дахь жилдээ хөдөлмөрнйг нь үнэлэж байна гэсэн үг
Эрдэнэтуяа -
5 5-н жилээр юм уу?
Баянжаргал -
3-н жилээр байсан байна уу
Эрдэнэтуяа -
1976-1980-н он гэнээ 8-р 5-н жилийн гавшгаач тэгээд энэ чинь яаж явна гэсэн үгүү 5-н жил гэдэг нь ямар учиртай юм бэ?
Баянжаргал -
Амжилт хийсэн дүнг
Эрдэнэтуяа -
5 5-н жилээр төлөвлөгөө өгөх юмуу?
Баянжаргал -
Төлөвлөгөө гнө ш дээ нэг үнээнэс хичнээн литр сүү саав жилд хмчнээн литр саав
Эрдэнэтуяа -
Нэг хүнд
Баянжаргал -
Тий нэг хүнд одоо энэ аймгийн аварга дээр байгаа 1 үнээнээс хичнээн литр сүү саасан
Эрдэнэтуяа -
Аан саасан сүүгээр нь аварга өгч байгаа юм уу? Сод овогтой Баянжаргал нь улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлж 6-р 5-н жилийн төлөввлөгөөний хөдөлмөоийн гарамгай амжилт гаргаж сүүлийн 2 жилд 25-н тугал бойжуулж 25-н үнээ маллаж 70000-70226-н литр буюу үнээ бүрээс 2000-2013-н литр сүү саасан тул Аймгийп Хөдөлмөрийн аварга цол олгов. Аан цаанаасаа тэгээд ерөнхийдөө энэ 2800 дундаж тоо
Баянжаргал -
Тий нэг үхрээс сааж байгаа
Эрдэнэтуяа -
Энэ тэгвэл их тоо юу?I
Баянжаргал -
Их тоо гэхдээ яахав сүүний чиглэлийн гэдгээрээ монгол үхрээс ингэж гарахгүй. Цэвэр халуун улаан сүүний чиглэлийн тэгэхээр энэ чинь маш их тоо байгаа биз дээ. Нэг унээнээс жилдээ 2000-н сүу саана гэдэг чинь гэхдээ сүүний үйлдвэр болхоор байх л ёстой.гэхдээ л дээд талыг нь хүргэж байгаа тэгэж байж л аймгийн аварга болно.
Эрдэнэтуяа -
Энд тэгээд механикаар саана, гараар саана
Баянжаргал -
Ер нь бол гараар саахгүй дээ дандаа механикаар
Эрдэнэтуяа -
Тэгээд өөрсдөө юу хийх вэ?
Баянжаргал -
Өвсөө тавьна, тэгээд үхрий чинь цэвэрхэн шал угаана ш дээ. Маш цэвэрхэн ганц ширхэг цагаан толбо байхгүй тэр үнээнд тийм учраас ганц ширхэг усгүй
Эрдэнэтуяа -
Тэгээд өвөл зунгүй байранд уу? .
Баянжаргал -
Зун болхоор Баянбулагт хөдөө гаргана 6-н сард гараад 9-н сард орно гэхдээ тийшээ бас л цахилгаан саалтууртай явна.
Эрдэнэтуяа -
Гадаа байрлах уу?
Баянжаргал -
Тий гадаа байна. тэгэхдээ сараан дор
Эрдэнэтуяа -
Аан сараан дор өвөл болхоор паартай байшинд
Баянжаргал -
Тнй байрандаа орно.
Эрдэнэтуяа -
Жилийн 4-н улирал байхуу?
Баянжаргал -
Байна ерөөсөө монгол үхэр чинь зохиомол хээлтүүлэг, бухны хээлтүүлэг биш
Эрдэнэтуяа -
Аа тэгж байж 25-н тугал авна.
Баянжаргал -
Тий 25-н тугал авна. Аа одоо манайх гэхэд эндээс бух тавихгүй ш дээ. Энэ чинь юу ойртоно гээд ойртхоороо, одоо малын үр төл ойртхоороо нөгөө хүний үр төл ойртож болдоггүй гэхчээр малын үр төл ойртхоороо сүүний чиглэлийн сүү татчидаг. Тийм болчихдог юм тийм учраас зохиомол хээлтүүлэг гаднаас хээлтүулэг авдаг гар хээлтүүлэг авдаг. Хөлдөөгч үрэн хээлтүүлэг
Эрдэнэтуяа -
Хөлдөөсөн үрэн хээлтүүлэг гэж яаж хинх вэ?
Баянжаргал -
Тэр оросоос орж ирсэн байх тэгээд гараар хээлтүүлнэ
Эрдэнэтуяа -
Та нар хийх үү?
Баянжаргал -
Үгүй тусгай техникчтэй, зоотой
Эрдэнэтуяа -
Аан тэр нь хээлтүүлдэг юм уу
Баянжаргал -
Зоотой, техникчтэй. Техникч гэж үрийн техникч гэж байдаг юм. тэгээд үнээнүүлээ 21 хоноод 1-р ороо орно. Тэгээд саальчид заавал төл авах ёстой. Саальчин мэдээгүй үнээ хээлтээгүй бол тооцоо хийнэ.
Эрдэнэтуяа -
Тооцоо хийнэ гэхээр яахав?
Баянжаргал -
Одоо чи хийж чадсангүй ч гэдэг юм уу? үнээ малыхаа ороог оруулсангүй, үр төл сүүнээс өхсүүлээд тэр чинь тэр үеийн сангийн аж ахуйн нэг үнээ туглах байсан бол туглаж чадахгүй өдөрт 2 тооно сүү авдаг байсан гээд боддоо
Эрдэнэтуяа -
Хэдэн үхэртэй байх вэ?
Баянжаргал -
Нэг хүнд 10-н хэдэн хүн 20-н хэдэн үнээ саана гээд 15,16-н саальчин нэг хүн өдөрт 3 саадаг байсан
Эрдэнэтуяа -
3-н удаа юу?
Баянжаргал -
Өглөө
Эрдэнэтуяа -
Тэгээд сүү орох уу?
Баянжаргал -
Орно сайн гэсэн үнээгээ 3 саана арай бага гэснээ 2 дан сүүтэйгээ аваад үлдэнэ нялх үнээнүүдээ өдрийн 3 саана. өдрийн саам нь эрүүлийг хамгаалах эмнэлэг авдаг байсан. Ясль цэцэрлэг эмнэлэг өдрийн сүүг орой өглөө, орой өглөөгуй тэр их сүү яваад өглөө 105 орой 105 тэгээл сэлэнгэ аймагг чинь хортой нөхцвлд ажилладаг хүмүүсдээ сүү өгдөг. Том үйлдвэрийн газруудад ч өгдөг байсан.заримаар нь тараг сүү ааруул хийгээд зараад манай энэ сүүний үйлдвэр.
Эрдэнэтуяа -
Та аймгийн хөдөлмөрийн аварга хэд болсон бэ?
Баянжаргал -
Нэг л удаа
Эрдэнэтуяа -
Энэ үү 1980-н он энэ юу вэ?
Баянжаргал -
12-рхуралдявсан
Эрдэнэтуяа -
Ямар хүмүүс явах вэ?
Баянжаргал -
Ажил хөдөлмөрөөрөө л явна юу хийж чадаж байна.
Эрдэнэтуяа -
Энэ ямар хурад байдаг юм бэ?
Баянжаргал -
Намын хурал шиг тэр үед үйлдвэрчний байнгууллага хүмүүсийг их харж үзсэн
Эрдэнэтуяа -
Монголын үйлдвэрчний эвлэл үү?
Баянжаргал -
Аан тий
Эрдэнэтуяа -
Ямар байдлаар харж үзэх вэ?
Баянжаргал -
Өө тэгээд, үйлдвэрчний баЙгууллага ард түмнийг авИлтай байлгасан. Бид нар чинь үйлдвэрчний гишүүн гээд татвар өгдөг байсан. одоо намын, үйлдвэрийн татвар. Ьвлэлийн гишүүн бол эвлэлийн татвар, ашгийн татвар өгдөг.би үйлдв㩍рчний, ашгийн татвар өгдөг байсан. одоо нийгмийн даатгалд өгөөд явбал тэтгэвэрт орууллна гээд байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Гэхдээ тэр үед татвар хэр байсан бэ?
Баянжаргал -
Яахав дээ хүмүүсийн уалингаас л авна.
Эрдэнэтуяа -
Тэр үед шагнал урамшил юу өгдөг байсан бэ?
Баянжаргал -
Иймэрхүү бичиг баримт, яг зөвлөгөөний их хуралд орход
Эрдэнэтуяа -
Хот ер нь хэр хөгжилтэй байсан бэ?
Баянжаргал -
Тэр үед гайгүй л байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Их сайхан уу?
Баянжаргал -
Өө их сайхан. Би одоо 1-р зэргийн саальчин юм шүү дээ. Зэрэгтэй
Эрдэнэтуяа -
Зэргийг нь юугаар авах вэ?
Баянжаргал -
1-р зэргийн саальчин гэдэг чинь УБ хотоос ирсэн фермд ХАА-н яамнаас сааль үнээ нь ямар байна. тэгээд аппрадаа ажиллуулж байна уу гэж шалгана, үнээ малаал хээлтүүлэх хугацаагаа мэдэж байна угүй юу. Хэдэн хононгтоо үнээний 1-р ороо 2-р ороо ордог тэр үед нь хээлтүүлбэл 1-р зэрэг. Би чинь одоо 1-р зэргийн үнэмлэхтэй. Үнэмлэх маань энэ дотроос алга болцон
Эрдэнэтуяа -
Хэдэн онд та авч байсан. юм бэ?
Баянжаргал -
Өө 80-аад оны үед авсан тэгээд энэ дотроос алга болцон
Эрдэнэтуяа -
Ер нь хэр их 1-р зэргийн саальчин байсан бэ?
Баянжаргал -
Ер нь цөөхөн 1 2 3-р зэргийн саальчин гэж байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь хүмүүсд аягүй их дурсаж бичиг их байдаг одоо бол мөнгөн шагнал тэр үед мөнгөн шагнал дагаж ирэх үү?
Баянжаргал -
Үгүй, аваргыг дагаж дөнгөн шагнал ираэг байсан. Тэгэхдээ эна үнэ бүхий гүйлээр бага зэргийн ирнэ тухайлбал дээлийе өнГө ц юм уу чемодан ч юм уу. Тухайн үеийн л шагнал ш дээ.аймгийн аварга 1000-н цаастай ирж байсан туузтай
Эрдэнэтуяа -
Хүмүүст аягүй их урамшуулал өгдөг байсан нш сүмүҫст ажиллах эрч хүч өгдөг байсан байх тиймээ. Бар та нар хадландаа гарах уу? Саальчид уу? 1990-н оны сумын аварга,
Баянжаргал -
Гарна ш дээ тэгээд Ѱипломтой ирнэ.
Эрдэнэтуяа -
1990-н оны сумын аварга тэгэхэщр сангийн аж ахуй хэдэн онд байж л байсан байна тээ. Сангийн аж ахуи хэдщн онд болшсон юМ Бщ?
Баянжаргал -
1991-нонОос
Эрдэнэтуяа -
Та хэзээ тэтгэвэрт гарсан юм бэ?
Баянжаргал -
Би чимь\1992 ономс. Энэ хараа жросоос хүртэл авч байсан,
Эрдэнэтуяа -
Бас их гадаад харилцаатай аайжээ
Баянжаргал -
Тий байсан ш дэь.
Эрдэнэтуяа -
Ер нь үйлвэрчний эвлэл хүчирхэг байжээ.
Баянжаргал -
Тий маш хүчтэй байсан.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө гүйцэтгэл гэж явдаг байсан ба9гаА юм. Тэдэн сувийг давуулан баелүүлсэн гээд дандаа 100 гаруй хувьтай. Хүмүүсийн баярын бичгийг харж байхад энэ нөгөө 1990-н онъ Алтанбулаг сумын ардын хурлын гүйцэтгэх захиргаа. Хүмүүс аягүй их шагнал урамшуулал авч байсан 25-н үнээнээс 68500-н литр сүүнээс 69000л сүү сааж 100%ийн амжилт үзүүлсэн 1990-н оны аварга малчин диплом үнэ бүхий зүйлээр шагнав. Үнэ бүхий зүйл нь чемодан уу?
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Хүмүүс аягүй их шагнал цуглуулах юмаа тэ
Баянжаргал -
Энэ маань миний үр хүүхдэд дурсамж
Эрдэнэтуяа -
Тий дурсамж болоод л явна ш дээ.1990-н оны саальчин аварга. Ингээд л зүүхээр сүртэй харагдаж байгаа тээ
Баянжаргал -
Би хөдөө байхдаа саальчин аварга болсон.З-н удуугийн хошой аварга. Хөдөө байхад тууз өгөөгүй зүгээр л тууз өгсөн.диплои нь алга болсон.
Эрдэнэтуяа -
Ер нь гэрчлэх юм диплом, тэмдэг
Баянжаргал -
Энэ ихэнд тэмдэгийг үнэмлэх батлах болно.
Эрдэнэтуяа -
Одоо гадуур зардаг болсон байна лээ.
Баянжаргал -
Тий одоо тэгэхээр үнэмлэх батлаж байгайн. Одоо эхийн 1-р одонтой хүн 100-н мянган төгрөг өгч байна. тэн дээр чинь үнэмлэх нь баталгаажуулж байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо эхийн 1-р одон байгаа бол уу?
Баянжаргал -
Тэгж өгч байсан. Одоо 1-р одонтой хүнд жил болгон 100-н мянган төгрөг өгч байгаа. Ш дээ 2 3-н жилийн өмнөөс өгсөн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тиймүү та авч байгаа юу?
Баянжаргал -
Авна ш дээ. Тэгээд заавал эхийн 1 гэхгүй тэтгэвэрт байдаг 5)н хүүхдийн эх л бол авч байгаа.
Эрдэнэтуяа -
5-н хүүхэдтэй бол жилд 100)н мянга
Баянжаргал -
Эхийн 2- той бол 50-н мянга 1)тэй бол 100-г
Эрдэнэтуяа -
Аа 2-тай бол 50 энэ сүүлийн үеийн хүн ам зүйн бвдлого уу?
Баянжаргал -
Ажлын байрнаас болоод эдгээр аүмүүA хүүхдээ тэжээж чадахгүй нийгэмээс болоод хүний оюун ухаан буураал байна ш дээ. Идэж уух юм нь бага, цалин хөлстэй бол хүн хийнэ ш дээ. 4-н хүүхэдтэй тэрэндээ нэмэр
Эрдэнэтуяа -
Аймгийн 121-р бага хурал уу
Баянжаргал -
Тий би 11-р бага хуралд сонгндоод 11-р хурлаасаа 12-р бага хуралд төлөөлгчөөр явсан.
Эрдэнэтуяа -
Одоо хүмүүсийн шагналыг харвал одоо бол ийм юм байхгүй. Мөнгөн шагнал өгөөд л
Баянжаргал -
ТэУэсдэь мэр ҿэр ганц 2 юм өгөөд л байх шиг байгайн
Эрдэнэтуяа -
Гарт баригдаж нҧдэнд үзэгддэг билүү
Баянжаргал -
Хувийн хьвшлүүдээс бас авч байна.
Эрдэнэтуяа -
Энэ фувьсгалт намын хүнднт тэмдэг юм байна.та намын гишүүн байсан уу?
Баянжаргал -
Байсан ш дээ одоо ч гэсэн хэвээрээ
Эрдэнэтуяа -
Тэр үеийн фүмүүс бүгд л гишүүн байсан уу аль нам
Баянжаргал -
Ганцхан хувьсгалт нам байсан.
Эрдэнэтуяа -
Гишүүн байх ёстой гьх үү?
Баянжаргал -
Ёстой гэхгүй харин шаардахгуй халх янз бүрийн үндэс ялгаа байхгүй ганцхан хувь хүн би орьё гэх юм бол тэгээд л орно
Эрдэнэтуяа -
Ер нь даргх цэрэг гэх юм уу даа дарга доод тушаалтантайгаа ямар нэг зөрчилдөөн гарах уу ?
Баянжаргал -
Дарга бол дарга цэрэг бол цэрэг байлаа ш дээ. Өнөөдөр миний дарга 70 гарцан настан байна. За чи өнөөдөр энийг хийгээрээ гэхэд хийгээгүй хүн гэж байдаггүй байлаа. Заавал хийнэ тийм зарчимтай.нэгийгээ хүнднлдэг тийм байгаа биз дээ. Бид нарыг одоо цэрэг л гэж ярьна ш дээ дарга нар тэрийг хийгээрээ, ер нь хийж байгаа зүйлээ орхино гэж байхгүй
Эрдэнэтуяа -
Хариуцлагатай
Баянжаргал -
Тий маш их хариуцлагатай. Хүрлээ ах нь 1-р ангид орж байсан зураг
Эрдэнэтуяа -
Таны том хүү юу?
Баянжаргал -
Тий том _
Эрдэнэтуяа -
Энэ хэн бэ?
Баянжаргал -
Энэ миний найз
Эрдэнэтуяа -
Намын батлах уу? Гишуүний бат илэрхийлэл 1971-н онд гишүүнээр элссэн юм байна тээ. Хэдэн настай байсан бэ? 27-той л байсан байна тэ
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Хэр ухуулагч байсан
Баянжаргал -
Нэг жил нь орлогч гэж, 6-н сар идэвхтэн орлогч хийгээж жинхэнэ гишүүн болно
Эрдэнэтуяа -
Өө бас шууд элсэж болохгүй юу?
Баянжаргал -
Үгүй ажил хөдөлмөртэй тогтвортой гэр бүлтэй тэр бүхнийг хардаг.
Эрдэнэтуяа -
Энэ тэгээд аягүй өндөр авах юм тээ. татвар гэж авах уу? 200-н төгрөгний цалингаас 60-г авдаг юм уу?
Та 1970 онд 200-н төгрөг авдаг байсан юм уу?
Баянжаргал -
Авдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
70-н оны 2-р сард 200-г бага байсан байна тээ
Баянжаргал -
Бага
Эрдэнэтуяа -
Тэгээд хүмүүс зөвшөөрөөд өгөх үү?
Баянжаргал -
Өгнө ш дээ.өгөхгүй гээд яахав (инээв)
Эрдэнэтуяа -
Энэ юу вэ? 80-н хэд вэ
Баянжаргал -
8-н цаас 80-н хэдэн төгрөг гэж байна
Эрдэнэтуяа -
Ийшээ бага авдаг болцож тээ
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Татвар нь өндөр байсан байна шүү тээ
Баянжаргал -
Аягүй өндөр ш дээ
Эрдэнэтуяа -
Хэдэн он хүртэл явсан бэ? 1991-н он хүртэл одоо болтол татвар өгч байгаа юм уу?
Баянжаргал -
Өгч байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Хувьсгалт намд уу?
Баянжаргал -
Жилд 1200-н төгрөг
Эрдэнэтуяа -
Жилд юм уу? Энэ чннь гайгүй юм байна.
Баянжаргал -
Тэр үед ажил хийж байсан одоо бол тэтгэвэрт гарсанаар энэ залуучууд яадаг юм ол мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Мэргэжил дээшлүүлэх юм гарах уу?
Баянжаргал -
Миний үед үү тийм юм байна ш дээ
Эрдэнэтуяа -
Та тэгээд явж байсан уу? Саальчид ер нь мэргэжил дээшлүүлдэг үү
Баянжаргал -
Мэргэжил дээшлүүлэх гэж курст явсан. 45 хоногийн тэгээд нэг мэргэжил дээшлүүлж 1-р зэрэг авсан.
Эрдэнэтуяа -
Саальчин болоход чадвар
Баянжаргал -
Аан тий чадвар бид нар ямар гараар сааж байсан биш техникээр сааж байсан 2-рт бүх л ажлын чадвар орж байгаа ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь тэр юугаа хэр эзэмшиж байна гэж
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Татвар арай өндөр юмаа
Баянжаргал -
Тэр үед өндөр байсан. Одоо бол яахав 1200. Тэтгэврийн биднаас ингэж авдаг тэтгэвэргүйгээс
Эрдэнэтуяа -
Тэтгэвэргүй хүмүүсээс авахгүй биз дээ
Баянжаргал -
Үгүй л дээ
Эрдэнэтуяа -
Та өөрөө тушаах юм уу?
Баянжаргал -
Тий өөрөө
Эрдэнэтуяа -
Та тэгээд намд байсан гээд юм хийх үү? Дээр үед намын гишүүн болсон хүн тийм байх ёстой гэсэн юм байх у?
Баянжаргал -
Байна ш дээ
Эрдэнэтуяа -
Юу байх вэ?
Баянжаргал -
Хамгийн эхлээд өөрөө бүх юмаа чаддаг байх өөрийн ажил мэргэжлээ бусаддаа заах юмуу ухуулга хийж намдаа оруулах ч юм уу. Намын хошуу тийм байх ёстой
Эрдэнэтуяа -
Ер нь намын гишүүний баримлах зарёим юу вэ?
Баянжаргал -
Байна гэр бүлээсээ салаагүй хамгийн сайн нь ажилаа л сайн хийдэг байх ажил муутай хүн ерөөсөө намд орохгүй одоо бол яадий нам л бол нам болцон. Ажилтай ажилгүй хамаагүй аль ч нам
Эрдэнэтуяа -
Гэр бүл цуцалсан бол намаас авах хариуцлага юу вэ?
Баянжаргал -
Авна ш дээ намаас авна
Эрдэнэтуяа -
Намаас хөөүдсөн тохиолдолд нийгмээс яах вэ?
Баянжаргал -
Тэгээд хүндэл байна. Ер нь ажлын хариуцлага алдвал хөөгдөнө тэгээд 2 жилийн ахаж тийм явдал гаргахгүй гэвэл буцаад орж болно.
Эрдэнэтуяа -
Тэгвэл тэр хүнийг харж үзэж л байгаа юм байна
Баянжаргал -
Тий нэг ёсондоо харж үзэж байгаа юм. Одоо ер ийм юм өөрт нь алдаа байсныг ойлгуулах
Эрдэнэтуяа -
Та барилгачин байсан гэсэн тээ 16-тайгаасаа эхэлж нэгдэлд орсон. Тэгээд яагаад саальчин болсон юм бэ?
Баянжаргал -
Тэгээд сангийн аж ахуйд илгээлтээр саальчин болсон ш дээ.
Эрдэнэтуяа -
Эндээс Өвөрхангайруу илгээлтээр явуулсан ш дээ тэр үед таниас саальчин хийж чадах уу гэж асуусан уу?
Баянжаргал -
Тэгсэн
Эрдэнэтуяа -
Та яагаад барилгачингаар яваагүй юм бэ?
Баянжаргал -
Яваагүй ш дээ шууд саальчин болно гээд
Эрдэнэтуяа -
Энд барилгачин байсан бол яахав. Явах л байсан уу?
Баянжаргал -
Тий тэгэхдээ энд барилга гэж байгаагүй манай энд барилга гэж бариаагүй сүүлийн үед л
Нэгдэл гээд л тэнд чинь чигтэйхэн их барилга, контор, айлын орон сууц
Эрдэнэтуяа -
Орон сууц барих уу?
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Хэдэн давхар вэ?
Баянжаргал -
Дээд талын давхар нь 2 давхар ш дээ
Эрдэнэтуяа -
Та тэгээд 16-тайдаа барилгад зүгээр л туслахаар орсон уу
Баянжаргал -
Тэр үед туслах гэж байгаагүй шууд ороод л өрлөг хийнэ шавар зуурна тэр үед механик юм байгаагүй дандаа гар
туупий зөөхөд 2 давхарт модон шат хийж байгаад дамжаал. Бүх л юм гараар
Эрдэнэтуяа -
Сангийн аж ахуй болцон болхоор бүх юм нь жигдэрсэн үү?
Баянжаргал -
Ер нь тийм намайг 61-н онд ирхээд 9-н жил хөдөө саальчин хийсэн хөдөө гар саальчин
Эрдэнэтуяа -
Хөдөө гэхээр хаана уу?
Баянжаргал -
Хяраанд тэгээд тэндээ л амьдрах уу?
Эрдэнэтуяа -
Та хэдэн онд гэр бүлтэй болсон бэ?
Баянжаргал -
Би чинь 1963-онд
Эрдэнэтуяа -
Тэгээд энд суурьшсан хэрэг үү? Хамгийн том хүүхэд 62 ондуу
Баянжаргал -
Тий энд суурьшаад өөр тийшээ яваагүй
Эрдэнэтуяа -
Тэгээд энд суурьшчмхаад хөдөөгөөр яваад хүүхдээ яах вэ?
Баянжаргал -
Гэртээ маллана саалиа саагаад
Эрдэнэтуяа -
Өглөөдөө яваад оройдоо
Баянжаргал -
Яг гаднаа маллана ш дээ- өөрсдийн мал шиг үү үнээгээ туглуулаад
Эрдэнэтуяа -
Тэгээд хөдөө юу?
Баянжаргал -
Тий, Хяраанд олон жил болсон
Эрдэнэтуяа -
Саальчид нэг дор бөөгнөрч малаа маллах уу?
Баянжаргал -
Нэг хүн 25-н үнээтэй бол тусдаа хашаа хороотой
Эрдэнэтуяа -
Өөрсдөөө маллах уу
Баянжаргал -
Тий өөрсдөө хэд ч байсан тугал малаа өөрсдөө бойжуулна.өвөл тэжээх бүгдийг нь өөрсдөө. Механик бол бүх юм тусдаа. Саах нь тусдаа хөхүүлэх нь тусдаа
Эрдэнэтуяа -
Тэгвэл амар
Баянжаргал -
Төрөх нь тусдаа
Эрдэнэтуяа -
Бүх л хамаарах уу 9-н жил ингэж явсан уу?
Баянжаргал -
Тий өглөө эрт 4-т босно өдөр саах гээд өглөө эрт саадаг.очоод үхэр малаа тэжээгээд, аппратаа бэлдээд л үнээ болгоны дэлэнг бүлээн усаар угаадаг
Эрдэнэтуяа -
Нөгөө 25-н үнээгээ
Баянжаргал -
2 угаагаад дараа нь чийгтэй даавуугаар арчина тэгж байж аппратаа залгана
Эрдэнэтуяа -
Бүр сурцан ууу?
Баянжаргал -
Сурцан тэгээд сайхан дэлэнгийн угаагаад арчилаад тэжээлийг нь өгөөд саалтуураа залгана, тугал нь тусдаа сүүтэй
Эрдэнэтуяа -
Угжихуу?
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Угжаар л өсдөг юм уу?
Баянжаргал -
Ямар их мал байваа 900 гарч байсан. 270-н улаан гуну оросоос вагоноор ачиж ирсэн тэгээд 900 гартал өссөн.тэгээд зах зээлд ороод хэдэн даргын гар дамжаад дуусаж байгаа юм чинь
Эрдэнэтуяа -
Хувьчлал 90-н он гараад эхэлсэн үү?
Баянжаргал -
Тий тэгээд цэнхэр ногоон цаас өгөөд л
Эрдэнэтуяа -
Танайх хувьчлалд хэр их оролцсон бэ?
Баянжаргал -
Нэг буруу шат нэг хонь тэгээд манайх чинь нилээн олон бараг хүүхүд гарцан байсан даа надтай нийлээд 11-н хонь авсан юм байна. тэгээд нэг бяруу ийм юм хувьчилж авсан. Уул нь нэг хэсэг овоо сайхан өссөн
Эрдэнэтуяа -
Одоо энэ байгаа газраа өсгөж байсан уу?
Баянжаргал -
Тэгсэн
Эрдэнэтуяа -
Тэд яаж хувааж байсан юм бэ? 10-н 1 бяруу гэж нөгөө ногоон цэнхэр цаасаараа юу
Баянжаргал -
Тий тэр цаасаараа, тэгээд манайх том яагаан тасалбар байл уу. Хэдэн хүүхэд хувьчлаагүй үлдсэн. Ферм бидний бараг бүх хувьцаа байсан одоо бараг байхгүй
Эрдэнэтуяа -
Хувьцаатай байсан уу?
Баянжаргал -
Тэгэлгүй яахав өнөө том том яагаан тасалбар, ферм ажиллаж байсан хүн бүр
Эрдэнэтуяа -
Тэгээд та нар хөөцөддөөгүй юм уу?
Баянжаргал -
Үгүй сүүлд нь нэг ганц 2 хувьцаа авсан, хаанаас билээ ирж зарж байсан.би 3, 4-г авч байсан.ингээд очоод юмаа нэхэе гэхээр, ийм юм байдаг л байх л даа. 3-н хүүхдийх байгаа юм байна, тэгээд өнөөх бичиг нь алга болцон. Тэдэн онд хувьцаагаа өгсөн гэсэн бичиг
Эрдэнэтуяа -
Тэгэхээр чинь баримтгүй
Баянжаргал -
Тий тэгээд зөвшөөрөхгүй байх гээд очдоггүй юмаа, очихоор бичиг баримтаа аваад ир гэх байх гэж бодоод
Эрдэнэтуяа -
Тэр үед бичиг баримт өгч байсан юм уу?
Баянжаргал -
Хувьчлалыг нь аваад бичиг баримт өгч байсан. ийм ноогдолоо. Бид нарын бас буруу л даа тэгээд яагаад бичиг баримт нь алга болсон юм
Эрдэнэтуяа -
Хувьчлалаыг юу гэж сурталчилах вэ?
Баянжаргал -
Дээр үед чинь бүх юм улсых байлаа ш дээ. Тэгээд бүх юмыг хувьд гаргаж байгаа биз дээ.бид нар дээр үед залуудаа хувьд нэг тугалтай үнээ ч байхгүй байлаа. хувийн мал нэг ч байгаагүй.тэгээд хувьчлалтай болж ганц 2 хурга төл
Эрдэнэтуяа -
Мал маллаж болохгүй байсан юм уу?
Баянжаргал -
Болгьё ч гэсэн юмгүй
Эрдэнэтуяа -
Хувьдаа малтай хүн байгаагүй юу?
Баянжаргал -
Цөөхөн л байсан байвал ганц 2 л байсан тэгээд ажил бэлэн цалин бэлэн. Ер нь хувьдаа малтай байхад өшөө цааш нь өсгөчий гэсэн оюун ухаан байхшүй байсан юм уу ажилдаа түүртээд хийхгүй байсан юм уу. Засгийнхаа ажил за яаршиг энүүгээрээ л болий
Эрдэнэтуяа -
Тэр үед бэлэнчлэх сэтгэлгээ хэр их байсан бэ?
Баянжаргал -
Гайгүй ш дээ харин ч
Эрдэнэтуяа -
Зүгээр л
Баянжаргал -
Цалингаа авчина тэгээд өөрийнхөө оюунаар ингэж олох юмсан яавал хэдэн цаас унагах вэ гэсэн тийм юм байхгүй тэгэд л цалингаа аваад бэлэнчилчихэнэ. өшөө яахав хэнтэй ямар наймаа хийхийн бэлэнчилж л байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Цалин нь амвдралд хэр хүрэлцээтэй вэ?
Баянжаргал -
Өө хүрэлцээтэй
Эрдэнэтуяа -
Хүрэлцээтэй байсан болхоор
Баянжаргал -
Би сард 800-г авдаг байсан
Эрдэнэтуяа -
Өндөр байна ш дээ
Баянжаргал -
Өвгөн 450 нийлээд 1200 гаран бидний амьдралд чөлөөтэй. Юмны үнэ хямдхан гурил гэхэд 1-р гурил 110-н цаас байсан. 2-р гурил 70-н хэдэн байсан. Тэгээд 1000-нг гаран цаас их юм байгаа биз. Хүүхдүүддээ хувцасыг нь авч өгнө хоол ундыг нь, дараагийн цалин болтол ерөөсөө өр тавихгүй. Тийм болхоох ажил гэдэг зүйл хүнд хэрэгтэй. Одоо ч гэсэн хүүхдххд мааннь зохих ёсныхоо цалинг аваад, одоо ям үнэд ороод сарын цалин хүрэхгүй байна ш дээ. өмсчиж чадахгүй зөвхөн хоолондоо дутуу хагас. За яахав төсөвт байгаа хүмүүс гайгүй цалин авч байна
Эрдэнэтуяа -
Тэгэхээр бас ажил гэж чухал
Баянжаргал -
Харин тий ард түмнийг өөд татах юм бол ажил л байна. тэгээд ажилгүй болхоор хүмүүс нь, дээр үеийн бид нар улсаас юм өгөөсэй гэж горьдож байгаагүй. Хандив тусламж авах юмсан гэсэн ямар ч ойлголт байгагүй. Хүн ажлаа хийнэ хийсэнийхээ юмыг авна. Одоо өнөөдөр хэдэн төгрөгтэй болвол гурилийн мөнгө болгох юмсан. Төрөөс горьдоод тэгээд өгч байгаа ч биш
Эрдэнэтуяа -
Ер нь төрөөс хэр тусламж өгч байсан бэ? Тийм юм байх уу?
Баянжаргал -
Хүүхдийн л мөнгө авч байсан. Бас цалин
Эрдэнэтуяа -
Одоо бол
Баянжаргал -
Татвар бол их өгч байсан
Эрдэнэтуяа -
Та 800-н төгрөгнөөсөө хэдэн төгрөгийг татварт өгөх вэ?
Баянжаргал -
8-н цаас авч байсан байхаа
Эрдэнэтуяа -
Нийтдээюу?
Баянжаргал -
Бараг 10 хүн Тэгээд үйлдвэрчний татвартайгаа ашигтайгаа нилээн хэдэн цаас явна даа. бараг 20 30-аад нь явна. Бас л их мөнгө
Эрдэнэтуяа -
Та соёлын довтолгооны талаар хэр мэдэх вэ?
Баянжаргал -
Аа тэр үед чинь нүүдэлчин монголчууд уулын мухарт энд тэнд л байсан. соёлын довтолгоон чинь хүнийг ариун цэвэр байлгах, эрүүл саруул бхйлгах. Хүн ариун цэвэр сайн байжийж эрүүл явна ш дээ. Тэгэж л ойлгоно. Айлуудаар яваад хиртэй зүйлийг нь хурал лекц нь дээр цагаан хэрэглэлийн даавууг талыг нь угаагаад нэг ёсондоо биднийг доош нь хийж байна гэсэн үг гээд аймар дэндүү ингэж доош нь хийгээд байхдий яадий. Дээр үед бол ингэж болохгүй юм байна. Миний угаасан даавууны талыг угаацан ийм сайхан болцон байна тэгэхээр би ийм л байх ёстой гэсэн ойлголт аваад соёлын довтолгоон ийм л байсан. Одоо хэрвээ тэгвэл бослого болно ш дээ миний яаж амьдрах хамаагүй гээд л. Гурилын бөөрөнхийг хусаж цэвэрлээгүй бол лекц нь дээр талыг нь цэвэрлээд гаргадаг байсан.тэр айлын тэр мод тэр айлын орны цагаан хэрэглэл . Тэр хүмүүст ямар ч тэмцэл байхгүй тэгээд одоо ийм л байх ёстой юм байна. Тэгээд соёлын довтолгооноос монгол орон үнэн цэвэрхэн болсон. Цэвэрхэн байна гэдэг хамгийн сайхан тэр хүн хичнээн муу муухай байсан ч ядуу байсан ч цэмцэгэр өрөөндөө ороод цайгаа уух нь сэтгэл хүртэл уужим байа биз дээ . Энд нэг хог харагдаад тэнд нэг заваан юм харагдаад байвал хэцүү ш дээ.тэгэхээр хүн болгон цэвэрхэн сайхан амьдраасай гэж соёлын довтолгоон тэрүүгээрээ ойлгуулсан. Ерөөсөө цэвэр цэмцэгэрээрээ бүх юм сайхан нарийн нандин. Ор хөнжлийн даавуугаа угаагаагүй гэр орноо цэвэрлэж чадахгүй байсан бол цэвэрлэнэ орон гэрээ өөд нь татна будна шунхдана гэрээ тэгээд соёлын довтолгоонд оржийн гэрийн модоо будаад шалаа хүртэл будцан
Эрдэнэтуяа -
Хэдэн он байсаан бэ?
Баянжаргал -
Манай тэнд байхад бага багаар явагддаг байсан. нутагтаа байхаас эхлүүлээд 1957-оноос бага зэргээр явагдаад энд ирхэд нилээн шуурхай хүчтэй явагдаж байсан
Эрдэнэтуяа -
Энд ямархуу явагдаж байсан бэ?
Баянжаргал -
3-дахь өдөр болгон айл бүрээр ариун цэврийн үзлэг хийдэг байлаа. хэдэн дотуур хувцастай хэдэн ээлжийн ор хөнжлийн даавуутай тэрийг хүртэл шалгадаг байсан.
Эрдэнэтуяа -
Бүх юмыг нь уудлаад
Баянжаргал -
Тий ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэн явах уу?
Баянжаргал -
Эмч нар л явна ш дээ эмнэлгийн байгууллагийхан
Эрдэнэтуяа -
Хүмүүс дургүйцэхгүй юу?
Баянжаргал -
Үгүй ямар ч байдлаар эсэргүүцэхгүй
Эрдэнэтуяа -
Анх ямар байдлаар ухуулга явагдаж байсан.
Баянжаргал -
Цэвэр нямбай байх соёлын довтолгоон дээр үед нойл гэж байдаггүй байсан тэгээд айл бүр нойлтой болох төвийн улсууд яахав дээ цаанаасаа нойлтой. Тийм талаасаа өгсүүлээд хедөөний айлууд чинь хичнээн олон малтай хот хүрээ чинь ямар сайхан цэвэрхэн байлгана тэр хүмүүс чинь шингээцэн байхгүй юу. өчнөөн айлын 500 600-аад үхэр байхад ганц ч үхрийн баас хашанд нь байдаггүй 100-н метрийн зайтай цэвэрлэдэг байлаа. баас аргал ерөөсөө байлгахгүй
Эрдэнэтуяа -
Тэгээд шалгах уу?
Баянжаргал -
Шалгана ш дээ.тэр үед чинь бригадын дарга гэж байсан ирж үзнэ. Муу айлаа хурал дээр шүүмжлэнэ. Эээ 20-н наснаас хойших амьдрал сайн ч муу ч юм зөндөө л байлаа даа. Ер нь бол сайнд нь явсан даа. Хөдөлмөр гэдэг л хүнийг хүмүүжүүлдэг юм байна. хичнээн сургуулгүй байсан ч хөдөлмөр хүнийг заавал хүмүүжүүлнэ. Хөдөлмөрөө хийгээд цалин хөлсөө аваад негөе хүн чинь цалингаа авчихвал цэвэр цэмцэгэр хувцас өмсөнө, чанартай сайхан хоол унд иднэ. 1 ээлжййн хувцастай байсан бол 2 болгоно 2 байсан бол 3-н ээлжийн хувцастай болно. Дээр үед хөдөлмөр хийж байсан хүн үнэнхүү хүмүүжилтэй одоо үед хөдөлмөр хйигүй за яахав чанартай сайхан сургууль төгслөө хий л толгой төгсөөд, ер нь бол урсгалаар л явж байна ш дээ
Эрдэнэтуяа -
Таны үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа ямар байсан бэ? Одоо солонгос гэхэд эцгийн эрх ёс давамгайлцан
Баянжаргал -
Миний ээж аавын үед байсан. эмэгтэй хүн үр хүүхдээ гаргаад байгаа хэрнээ монголчууд ер нь аймар зэрлэг байсан миний үед бол тийм юм байгаагүй . эмэгтэй хүн галаас дээш гарах эрх байхгүй тулганаас дээш
Эрдэнэтуяа -
Хойморлуугаа юу?
Баянжаргал -
Тий ямар ч эрх байхгүй тэхдээ орой болоод орндоо ороод л унтана л даа, зуухны хавиар л эргэлдэнэ. Тийм л эрх мэдэлгүй тэгээд эмэгтэй хүний эрхийг энэ Мартаа хамгаалж , хувьсгал ялж эмэгтэй хүн маш их эрх мэдэлтэй болсон. Монгол эрэгтэй хүний мэдэл янзын байсан шүү. Одоо харин гайгүй болцон.эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч эрх тэгш мэдэлтэй болсон
Эрдэнэтуяа -
Танай ээж аав танай гэрийн хогшилыг хэн хариуцах вэ?
Баянжаргал -
Дээр үед чинь цалин хөлс аваагүй өөрсдөө малаа сааж тэрийгээ зарж ер нь дээр үед монголчууд малаараа л амьдарч байсан. мөнгөө яаж олж байсан бэ гэхээр мөнгө нь аягүй хатуу ш дээ. Тэр үед 10-н цаас маш өндөр мөнгө байлаа ш дээ. Нэг хонь 10-н цаас байлаа ш дээ.тэгээд л хүрээ хийдрүүгээ оруулаад нөгөө өрөм шар тосоо мал махнаасаа зарж тэгж мөнге олж байлаа.гутлаа аваад өмсчихнө дээлээ хийнэ. Даалимба худалдаж авна үгүй бол нэхийгээ торго шигсайхан элдэж байгаад дээрээс нь будгаар хээ тавиад хэзээ ч арилдаггүй дугуй хээтэй дээл хийгээд өмсчихнө
Эрдэнэтуяа -
Юугаар вэ? будгаар уу?
Баянжаргал -
Тий гоё
Эрдэнэтуяа -
Үйтэн хуар шиг
Баянжаргал -
Тий гоё хээ тавиад тэгээд л өмсдөг байлаа. Миний үед ч гэсэн байсан.
Эрдэнэтуяа -
Бас и хөдөлмөрч тээ
Баянжаргал -
Хөдөлмөрч байлгүй яахав гэрийн эсгий туурга гэрийн мод бүгдийг нь өөрсдөө л үйлдвэр гэж байгаагүй ш дээ сүүлдээ хувьсгал ялж ийм сайхан, тэгээд оросоос манайд бас янз бүрийн тусламж орж ирж байсан. Наад зах нь л соёлтой хөгжилтэй. Орос идэх үедээ ч идэж авах үедээ ч авч байсан.
Эрдэнэтуяа -
Таны үед эрэгтэй эмэгтэй хүний харилцаа ямар байсан?
Баянжаргал -
Өө шал өөр яг ярих юм бол эрэгтэй л давуу талтай, яг хүээцтэй байгааюм шиг хэрнээ л. Хэрвээ муудалцлаа гэхэд амьдрал үр хүүхдээс болоод. Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнд гар хүрэхгүй сайндаа л үгэлдэг. Эрэгтэй хүн бол цохиж авна. Ингшэхээр чинь илүү давуу л байгаа биз дээ
Эрдэнэтуяа -
Улсаас тийм эрх тэгш юм зарлаж байсан уу?
Баянжаргал -
Байна.ямар ч эрэгтэй эмэгтэй байсан тэгш эрх тийм байх ёстой гэж тунхаглаж заолаж байсан.
Эрдэнэтуяа -
Хэдэн он бэ?
Баянжаргал -
Тэрийг сайн мэдэхгүй юмаа
Эрдэнэтуяа -
Таны үед
Баянжаргал -
Тий залуу байхад. Дээр үед эмэгтэй хүн мөнгө барьдаггүй байлаа. эрэгтэй хүн л барьна. Одоо бол бүх айлын эмэгтэй мөнгө барьдаг болсон. Баруун аймгуудаар ямар байдаг юм. манай Сэлэнгэ л лав эмэгтэйчүүд нь барьдаг
Эрдэнэтуяа -
Эрэгтэй хүн нь мөнгөө олоод
Баянжаргал -
Тий нэг ийм зүйр байдаг ш дээ эр хүний гараар орж эмэгтэй хүний гараар гарна гэж бүр дээр үес л ийм үгтэй.эр хүн олоод эм хүндээ өгнөяг сайхан гаргадгыг эмэгтэй хүн гаргана. Одоо чгэсэн чиний нөхөр чинь мөнгөө аваад чамд өгнө, гарахыг бол чи гаргана. Хувцас хоол унд гээд бидний амьдрал тийм л байна.
Эрдэнэтуяа -
Дээр үед соёлын довтолгоон болоогүй байхад цагаан хэрэглэл байсан уу?
Баянжаргал -
Байхгүй тийм юм байхгүй
Эрдэнэтуяа -
Тэгээл юундаа унтах вэ?
Баянжаргал -
Дээлэндээ, өдөр дээлээ өмчөөд гудас бол ханглттай эсгий гудас эсгий өөрсдөө үйлдвэрлэдэг байсан.хониныхоо ноосоор гудас бол нөгөө дуу байдаг ш дээ 70-н давхар тэр нь шиг хөнжил гэж байгаагүй. Би хүүхэд байхдаа хонио хариулаад тоглож наадаж байгаад орой ирээд хнь хургаа нийлүүлээд саана тэгээд шөнө 12-н үед хурга бариж байгаа юм чинь. Тэгээд унтхаараа хоолоо идүүл идээд дээр үеийн хүүхдүүд бараг мах өгдөггүй байсан
Эрдэнэтуяа -
Яагаад
Баянжаргал -
Цай бараг уудаггүй яаагаачгүй хөгширнө мах бол юу гэдэг ч байсийн мэдэхгүй хичнээн их малтай хэрнээ хонь янзалвал ээж аав нь жоохонг л өгнө. Тараг уу тараг уугаад унт тэглээ гээд муудааагүй л байгаа
Эрдэнэтуяа -
Хоол хийнэ биз дээ.
Баянжаргал -
Хийнэ тэгэхдээл хүүхдэд их өгөхгүй. Үагаад тэгдэг байсийн мэдэхгүй. Тэрийг ээжээсээ асуудаггүй л байсан.тухай үед малаа өсгөх гэж тэгдэг байсан юм уу. Тэр болгон хүүхдэд мах өгөхгүй
Эрдэнэтуяа -
Цагаан идээ идэх үү? Ааруул
Баянжаргал -
Ааруул өрөм ээзгий тос тэгээд сүү таргаа
Эрдэнэтуяа -
Сонин юм тээ.бас гол нь заншилаа дагаад
Баянжаргал -
Ингээд хонины толгой чанана ш дээ том хүмүүс л иднэ. чих тагнай өгнө. Тагнай идвэл эр хүн явж байгаад алдах юм морь тойроод, эмэгтэй хүн тагнай идвэл уран болно, чөмөг бас өгдөггүй нусхай болно гээд
Эрдэнэтуяа -
Аягүй их ёс заншилтай
Баянжаргал -
Янзын одоо босгон дээр гишгэж болохгүй , хаалга алдлана гэж байхгүй одооний хүүхдүүд чинь хүнээс хүлээн авдаг юугүй болцон ш дээ.намайг 12013 хүрэх үе хүртэл бүх л мах чанаад бараг өгөхгүй. Хишиг гэж өгөөд л, багаар л бас нэг бодол байсан л байх. Ер нь хүүхдүүдийг ааруул ид цагаан идээ ид тэр л их сайн байсан цагаан идээ идэх нь
Эрдэнэтуяа -
Цагаан идээ их хэрэгтэй юм шиг байгаа юм.
Баянжаргал -
Хамгийн хэрэгтэй
Эрдэнэтуяа -
Идэх юм дутагдлаа гэж өгдөггүй байсан юм шиг
Баянжаргал -
Үгүй
Эрдэнэтуяа -
Хүмүүжил үү?
Баянжаргал -
Тэр чинь ерөөсөө хүмүүжил
Эрдэнэтуяа -
Чихэр гэж байх уу?
Баянжаргал -
Чихэр байхгүй ш дээ байх нь байна хааяа тоотой. Манай одоо 2 хүүхэд хүн орж ирээд муухай харангуут гараад явдаг. Тэр хүнийг гартал нь орж ирэхгүй . зун бол хаяанд тоглоод. Тийм дэгтэй журамтай. Том хүмүүс том юм ярьна ш дээ янз бүрийн амьдрал ээдрээнүүд ярьна. Тэрнээс муу сургамж авчина.
Эрдэнэтуяа -
Эцэг эхээсээ айн гэж
Баянжаргал -
Гадны хүнээс ч илүү их айдаг байсан.саахалтын хүнээс ээж минь тэр бол монголын ганц сайхан жинхэнэ эрхэмлэж ирсэн монгол хүний ичимхий даруу зан одоо бол дордцон шалдан явахыг ч тоохоо больцон. Монгол хүний даруухан зан гэж сайхан юм байна ш дээ.тэрийг бараг мартаж байна даа
Эрдэнэтуяа -
Ер нь хүүхдүүдэд хүмүүжил олгодог байсан юм шиг байгайн аягаа долооно
Баянжаргал -
Тэр үед чинь нөхөрийгөө та гэж дууддаг байсан.
Эрдэнэтуяа -
Тийм үү
Баянжаргал -
Бидний үед биш бидний өмнөх ээж нөхөрөө дандаа та одоо бидний ээж аав 70 гарцан хажуудах ханиа та л гэж дууддаг.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр эрэгтэй хүн давуу эрхтэй
Баянжаргал -
Тий
Эрдэнэтуяа -
Тэгэхдээ яахав тэр чинээгээрээ эрэгтэй хүнийг хүндэлж байна гэдэг нэг талаараа сайн
Баянжаргал -
Тэгэхдээ буруу нэг юм байгаа одоо харин гайгүй болцон. Одоо ингээд чи нөхөртэй би ч гэсэн тэгээд тусдаа гарчлаа тэгээд нөгөө эрэгтэй хүүхэд болно ш дээ за эрэгтэй хүн гэдэг чинь ийм байдаг юмуу эхлээд хоолныхоо дээжийг иддэг юм байна. өглөө босдоггүй юм байна. Юмаа хийдэгтүй юм байна ийм бодол мэдээ ороод ирхээрээ. Тэгээд нийгэм чинь ярьдаг ш дээ эрэгтэй хүн тийм зангаараа үр хүүхэддээ нөлөөлж байна дараа нь авгай хүүхэд амьдралтай болхоороо аав игаэдэг байсан би бас ингэнэ гэсэн ойлголттой болцон байдаг.
Эрдэнэтуяа -
Хүүхдэд үлгэр жишээ болгоно
Баянжаргал -
Тий ш дээ аав тий байсан юм чинь би ч бас авгай авхаара тий байна гэсэн. Одоо бол гайгүй болцон нийгэмээ дагаад одоо чи түрүүлээд ирцэн бол чи хоолоо хийнэ. Дээр үед бол тэгэхгүй ш дээ. Авгай нөхөр хонинд явж ирээд авгай өөрөө л хоолоо хийнэ. Нөгөө нөхөр яасан адуугаа унаад айргаа уугаад гараад явна. Миний ээж аавын үед, миний
үед байгаагүй . ёстой эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш амьдралтай манай нөхөр намайг ирхэд бүх юмаа яан тан болгоцон байж байдаг байсан.хамаг юмаа угааж индүүдээд, хувь хүний л асуудал байсан байх тиймээ *=»
Эрдэнэтуяа -
Тэр үед эртэй тийм харилцаатай байсан ч хувь хүнээс аягүй их шалтгаалдаг байсан.
Баянжаргал -
Тий хүмүүжилтэй ээж ааваасаа хүмүүжцэн одоо би ингэх ёстой ч гэдэг юм уу
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөн таньд баярлалаа *-
Баянжаргал -
Чамд ч гэсэн баярлалаа амьдрал түүхээ ярьлаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.