Tserennadmid


Basic information
Interviewee ID: 990012
Name: Tserennadmid
Parent's name: Loohuuz
Ovog: Bargachin
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education: baga bolovsrol
Work: retired
Belief: Buddhist
Born in: Züünbüren sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
privatization
industrialization
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Цэрэннадмид -

1936 онд Эрдэнэвангийн хошуу, Элдэн сумын нутаг одоогоор Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн нутаг юм. Аа ингээд эх эцгийн гар дээр хүмүүжиж өсөөд мал маллаж байлаа. Мал маллаж байх хугацаандаа 1946 оноос 1950 он хүртэл анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэдэг бий болж эхэлсэн. Энэ хугацаанд улсын төлөвлөгөөт малыг маллаад хувийн мал бол улсын мэдэлд бараг орсон үе юм. Энэ улсын төлөвлөгөө таван жилджж малаа өсгөж чадсан хүн тэр үед нилээд нэртэй хүндтэй байлаа. Малаа хорогдуулсан буюу алдсан ийм улсууд төлөвлөгөөт маландаа оногдол өгдөг байсан. Энэ оногдол юу байсан гэхээр мах, сүү, ноос, ноолуур эдгээр зүйлийг өгдөг байлаа. Хэрвээ мал дутуу байвал дутсан малын тоо толгой бүрээр оногдсон албан татвараа ямар нэг аргаар одоо бусад хүнээс авч хүртэл төлөвлөгөөт хугацааныхаа оногдлыг төлдөг байсан юмаа. Сүү дутсан байвал сүүг заавал төлнө, мах дутсан байвал махыг заавал төлнө, ноос ноолуур дутсан байвал заавал төлдөг ийм байсан. Энэ нь бидэнд ямар хүнд болсон гэхээр зус зуданд юмуу малын зүй бус хорогдол гарахад тэрний оногдлыг нь чөлөөлдөггүй байсан юм. Ингэсэн учраас тухайн үед нилээн улсуудад нилээн хүндхэн албан даалгавар биелүүлээгүй гэдэг зэмлэл авдаг байлаа. Энэ мэтчилэн яваар байгаад анхдугаар таван жилийн төлөвлөгөө 1950 онд хугацаа дуусч 1951 оноос хойш хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө бий болсон. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө бий болоход түрүүчийн тэр хий байсан малын үс ноосыг чөлөөлж тэр төлбөрөөс бас биднийг хөнгөлж байсан юмаа.

Эрдэнэтуяа -

Таван жилийн төлөвлөгөө гэж юу юм бэ?

Цэрэннадмид -

Төвөн жил малаа өсгөнө гэж байхгйү юу

Эрдэнэтуяа -

Аанхаа. Таван жил мала өсгөнө гэдэг чинь

Цэрэннадмид -

Тоо толгойг нэмнэ гэсэн үг.

Эрдэнэтуяа -

Аан. Нэмэхгүй бол, нэмэгдэхгүй бол

Цэрэннадмид -

Нэмэгдсэн бол их сайн. Улсдаа ашигтай байсан байгаа юм. Хорогдохоороо зэрг малчин хүндээ өөртөө хохиролтой дарамттай байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Таван жилийн төлөвлөгөө гэхээр малыг нь тоолоод явчихаж байгаа юмуу?

Цэрэннадмид -

Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэж малын тооллого бий болсон үе байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан анхны. Монгол улсад анхны малын тооллого бий болсон гэж үү анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр.

Цэрэннадмид -

Аанхаа, тийм. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө болохоор зэрэг малын хорогдлыг төлөхөө байгаад малаар нь амьд байгаа малаар нь юмыг нь (мах, сүү, үс, ноос) төлдөг. Тэр ноогдлыг нь. Тэрийг төлөхөд урьдныхтай адил дутуу юмыг нөхөн төлөх гэж байхгүй. Байгаа бүх юмаар малынхаа тоогоор тэр юмаа төлдөг. Одоо улсад хоршоонд тушааж байгаа юм. Тэндээ үнс ноос, мах, сүүгээ худалдаж байгаа юм нэг үгээр хэлбэл, тийм юм бий болсон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Оронд нь буцаагаад юу авах уу?

Цэрэннадмид -

Оронд нь хоршоонд мал тушаахаар чинь бидэнд мах нийлүүлж хоршоонд тушаахад тодорхой мөнгө авдаг байсан хоршооноос, үс ноос тушаахад мөнгө авдаг байсан. Тэр маань одоогоор цөөхөн хэдэн төгрөг, махыг 2 төгрөг хэдэн мөнгөөр авдаг, ноосыг төгрөг хэдэн мөнгөөр авдаг тийм байсан юм. Тэгээд ингэж явж байгаад 1953 оноос ардын нэгдэлжих хөдөлгөөн гэдэг бий болсон. Нэгдэлжих хөдөлгөөнд оруулах том компанит ажил 1953 онд малаа нийгэмчилж эхэлсэн. Ингээд нэгдэлжих хөдөлгөөнд өрх бүр тэрний гишүүн нэгдлийн мал маллах цалинтай ажил бий болж байгаа юм. Хөдөлмөрийн хөлс гэж юм байсан юм. Цалин гэдэг маань хөдөлмөрийн хөлс. Тэр ажилласан хугацаандаа хөдөлмөрийнхөө хөлсөөр амьдардаг байлаа. Ингээд ажиллаж байгаад яасан гэхээр намрын ажил янз бүрийн юм болоход нэгдлийн малын идэш тэжээл, хадлан бордоо бүх юманд явдаг, тэрнийгээ хамтаараа хийдэг байсан. Тариа таридаг байсан. Одоо тэгэхэд ямар юм гэхээр малын тэжээл тариа, өөрсдөө идэж уух арвай буудай гэх зэргийн тариж эхэлсэн. Тэрнийгээ тариж боловсруулаад хамтдаа нийлж авдаг байлаа. Тэр бол хамтын хөдөлмөр байсан вм. Тухайн үедээ. Ингээд нэгдэлжих хөдөлгөөний дараа сангийн аж ахуй гэж бий болсон. Сангийн аж ахуйд элсэлт явсан. Сангийн аж ахуйд элсэж орохоороо мал сангийн аж ахуйн мэдлийнх болж байгаа юм. Хувиасаа гарчихаад. Тэгээд сангийн аж ахуйг малладаг малчин гэж бий болж эхэлсэн. Сангийн аж ахуйн малын маллаад хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг, хүртдэг байсан юмаа. За ингээд энэ хугацаанд би өөрөө 1955 онд үйлдвэрийн газар гэдэг албан байгууллагад ажиллая гэдэг хүсэлтээ гаргасан. Ингээд зохих газар хүсэлтийг минь зөвшөөрч би ажилд орсон хүн. Анх 1955 оны 9 сард энэ шүдэнзний үйлдвэр бий болсон. Ингээд шүдэнзний үйлдвэр бий болсон тэр хугацаанд нь ажиллаж байгаад, шүдэнзний үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа юу хийж байсан гэхээр би нормчин байсан юм. Нормын ажил хийдг байсан юм. Ингээд нормын ажлаа хийж явсны хооронд үйлдвэрийн суурь машины селесарь гэдэг бий болсон. Тэрэнд би ажиллаж байсан хүн. За энэ селесарийн ажлыг хийгээд би өөрөөр хэлбэл 36 жил хөдөлмөрлөөд тэтгэвэртээ гарсан хүн. Энэ хооронд 1960, 59, юмуу жаран онд соёлын длвтолгоо гэж бий болсон. Тэр соёлын довтолгоо юу гэхээр ариун цэврийг сахих, хүн болгон боловсон байх, ийм шаардлага гарсан, номтой болох болоогүй тэрэнд чинь явдал бий. Хүн бүхэн бичиг үсэг тайлагдсан байна имй компанит ажлууд явагдаж байсан. Энэний хүчинд нилээн хүн бичиг үсэгтэй болсон. Хөдөө нэгдэл, хувийн аж ахуй байхад бичиг үсэг мэддэггүй үе юмаа. Энэ хооронд ийм юм гарч соёлын довтолгооны ач буянгаар бичиг үсэгтэй болсон явдал бий. Тэгээд 1956 оны 2 сарын 10-нд шүдэнзний үйлдвэр ашиглалтанд орсон юм. Энэний дараа манай сэлэнгэ аймагт анхны үйлдвэр нь шүдэнз, хоёрдугаарх нь мод боловсруулах комбинат бий болсон. Мод боловсруулах комбинат 1959 онд бий болоод, 1960, 61 онд гурилын комбинат бий болж эхэлсэн. Ингээд манай Сэлэнгэ гурван үйлдвэртэй. Ингэж ажиллаж байгаад 1997 билүү 1998 онд энэ ардчилал бий болж эхэлсэн дээ. Энүүгээр л одоо хувьчлал бий болоод үйлдвэрүүд хувьд гарч эхэлсэн. Хувьд гараад бидэнд ямар ашиг үр дүн өгсөн гэхээр зэрэг яахав, хувьчлал гэдэг юмыг аваад тэрийгээ зохих газар өгөөд үр шимийг нь 2 жил үзэв үү дээ, тэгээд хувьчилчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Хувьчлалын үр шим 2 жил хүртлээ гэж, ямар үр шим?

Цэрэннадмид -

Үйлдвэрт хувьчлалаа өгсөн хүн 70 хувийн эрхтэй. Тэр нь яаж байгаа юм гхээр үйлдвэрийн ашгаас хувь хүртдэг байсан байхгүй юу. Үйлдвэр сайн л ажиллаж байвал хувь авч хүнс хоолондоо хэрэглэдэг тийм.

Эрдэнэтуяа -

Хувьцааны ноогдол

Цэрэннадмид -

Хувьцааны ноогдол юмаа. Ингээд одоо хувьчлалаас хойш үйлдвэр албан газар тарах байдалд ороод одоогоор хэлбэл дампуурч л гэсэн үг юмуудаа имй болоод ерөөсөө ямар ч юмгүй улсууд үлдлээ. Эцсийн эцэст яасан ажил хийж байгаад л үлдцэн улсууд чинь таррцан эзэнгүй болцон баахан улсууд үлдэж байна. Харж үзэх тийм юм байхгүй болсон ш дээ, бидэнд тийм юм байдаггүй. Тэр хувьчлалын бичиг шар хөх бичгүүд хаана яваа ч юм бүү мэд. Энэн дотор хөдөлмөр хийж байгаад үлдсэн хэсэг залуу улсууд бол маш их хохирол үзэж байна. Одоо ингээд насанд суугаад тнтэгэвртээ оръё гэсэн хойч үеийн хүүхдүүд маань урд нь ажиллаж байсан ажлын үр дүн байхгүй болцон. Одоо тэрнийхээ хойноос хөөцөлдөдд өчнөөн төчнөөн чирэгдэл болж байгаа юм. Ихэнх хүмүүс юу ч үгүй тэтгэвэр тогтоолгосон юм байхгүй суугаад байгаа юм. За энэ ардчилал бий болсоны дараахан 20-р тогтоол гэж нэг юм гарсан. Одоо өөрөөр хэлбэл Бямбасүрэнгийн засгийн газрын үед хүнс тэжээлийг карталж эхэлсэн. Ингээд хүнсний бүтээгдэхүүн ер нь ховордоод нилээн хүндхэн байлаа. Ингээд сүүлд нь явсаар явсаар байгаад хувийн малтай, хувийн орон сууцтай, хувиараа юм хийх эрхтэй боллоо. Урд нь тийм эрх байхгүй байсан юм. Нийгэмд юм хийж байгаа болохоор улсынхаа юмыг хий хувийнхаа юмыг хийж болохгүй гэж бараг хэлэх шахуу байсан юм. Тэгээд яахав тэрнийг нь бид зохицуулаад явдаг байлаа. Хувийн аж ахуй гэж бараг сүүлд үйлдвэрт албан газар бүхэн ажилтай байх үед 4 толгой малнаас илүү мал өсгөдөггүй байсан юм. Илүү гарвал болохгүй юм төлнө, тэгээд ч мал нэг хэсэг өсч чадаагүй. Хувийн аж ахуйтай болоод яг тоонд нь бариад байсан. Тэгээд 4 толгой маланд хонь адуу үхэр гээд бодод шилжүүлээд үзэхэр хүрдэггүй юм. Тэрэн дотор хонь, ямаа гээд л байвал холимиог мал аж ахуй болцон байсан юм. Тэгэхээр болж өгдөггүй. Илүү гараад байхгүй юу. Бод гдэг маань 7 бог байлаа. Тэгэхээр богд шилжүүлээгүй учраас жижиг малыг гар дээр өсгөж чаддаггүй. Аа тэр үхэр, адуу ажлын мал л хэрэгтэй. Тиймэрхүү байдалтай ажиллаж байсан биднүүд. Ингэж ажиллаж байгаад сүүлдээ ардчилал бий болоод энэ дотор малын тоон хязгаар байхгүй болсон. Хэн юу хийж ямар малаа өсгөнө үү чөлөөтэй болсон. Энэ бол сайхан тал гарч ирсэн л дээ. Үр дүнгээ өгсөн. Одоо биднүүд чинь тэтгэврийн улсуудад яахав засаг бол тэтгэврийг үндсэн юугаараа бол нэмж л байна. Аа эхлээд бид чинь хэцүү ажилтай байсан юм. Ямар юм байсан гэхээр мөнгөний ханш унаад ирсэн чинь нөгөө авч байсан тэтгэвэр маань бүр доошилчихоод, тэгээд 4, 5 жилийн дараа энэ тэтгэвэр маань нэмэгдсээр нэмэгдсээр одоо ингээд овоо хэдэн цаасаар одоо өндөр настан бид тэрүүгээрээ амьдрах бололцоотой болсон юм. Чадал хүрвэл ногоо цагаагаа тарина, малаа маллана, чадахгүй нэг нь тэтгэврээрээ ямьдарч байна.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөн гэж байна ш дээ. Нэгдэлжих хөдөлгөөний талаар яма сурталчилгаа явагдаж байсан юм бэ улсаас? Бүлэг хүн явах уу, хувь хүн ухуулга хийгээд явах уу?

Цэрэннадмид -

Нэгдэлжих хөдөлгөөн сурталчилгаа гэж юу гэхээр багийн ухуулагч гэж байсан. Тэр багийн ухуулагчууд л одоо нэгдэлжих хөдөлгөөнд ор, элс, ашиг тусыг нь хэлдэг, хамтарч хөдөлмөрлөе гэсэн ийм л ухуулга сурталчилгаа явж байсан. Тэгээд бид тэр хугацаандаа нэгдэлжих хөдөлгөөнд ороод

Эрдэнэтуяа -

Ашиг тусыг нь юу гэж хэлж байсан бэ?

Цэрэннадмид -

Ашиг тусыг нь юу гэж байсан бэ гэхээр, хөдөлмөрийн хөлс авна, нэгдлйин гишүүн болоод малаа малыг нь маллаад хөдөлмөрийн хөлс гэж. Тэр хөдөлмөрөөр та нар цалинжина гэдэг ийм л юм хэлдэг байсан. Тэр хөдөлмөрөөрөө ч бид хөдөлмөрийн хөлсөө авдаг байсан. Тэгэхдээ бага л даа сард одоо нэг 130, 140 цаас ч авч байх шиг. Х эрвээ нэг шөлний юм хэрэгтэй байна нэг юм авья гэхээр нэгдлийн даргад өргөдөл бичээд өгөөд аваад идчихдэг, тэрнийгээ эргээгээд хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулдаг байсан. Шууд ингээд шөл уу гээд өгөхгүй шүү дээ.

Эрдэнэтуяа -

Өөрсдөө хувь даа нэг ч. Одоо та хувьдаа 100 малтай байлаа гэж бодьё.

Цэрэннадмид -

Нэгдлийн мал маллаж байгаа тэр хооронд 5, 10 хонь ямаа байж болно.

Эрдэнэтуяа -

Хувийн уу?

Цэрэннадмид -

Хувийн. өөрсдөө тэрийгээ зохицууаад өсгөөд. Нэгдлийнхээ малыг тоү бүрнээр нь байлгад өсгөөд. Нэгдлийн малыг чинь барьсан тоонд нь барихгүй, өсгөвөл мал өсгөсний үр шимийг өгдөг. Тэр хооронд өөрсдийнхөө хувийн малыг маллаж болно. Малладаг байсан.

Эрдэнэтуяа -

Хувийнх нь мал өсөх үү?

Цэрэннадмид -

Аа ер нь тэгээд хувийнхаа малыг өсгөхөөсөө нэгдлийнхээ малыг илүү өсгөх бодол байсан

Эрдэнэтуяа -

Төр засгийн бодлого уу эсвэл та нар өөрсдөө ерөнхийдөө нэгдлийн малыг

Цэрэннадмид -

Төр засгийн бодлого бол сангийн аж ахуйн малыг өсгөх бодлоготой байсан. Хувийн малыг өсгөж болно. Хамаагүй өсгөж болно, хоёуланг нь хамтатгаад явна. Гэхдээ улсынхаа малыг л арай илүү харна даа.

Эрдэнэтуяа -

Хувь хүн ч гэсэн үү?

Цэрэннадмид -

Хувь хүн ч гэсэн тэр л нэгдлийнхээ малыг өсгөж л байвал хөдөлмөрийн хөлс нэмэгддэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр хувийнхаа малаас улсын малыг өсгөх сонирхойлтой

Цэрэннадмид -

Аанхаа. Хувиасаа илүү улсын малыг өсгөж байвал арай илүү. Аа хувийн малд нь оногдол өгөхгүй, янз бүрийн албан татвар байхгүй байсан. Нэгдлийн мал маллаад тэр л тоо бүрэн л байвал тэгээд болодог. Ийм л юм байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө нэгдэлжих хөдөлгөөн эхлээгүй байхад ноогдол татвартай байсан уу? Хувийн малд. Нэгдэлжих хөдөлгөөн эхлээд нэгдэлд элссэнээр тэр нь байхгүй болсон юмуу?

Цэрэннадмид -

өө тэр нь байхгүй болчихгүй юу. Нэгдэлжих хөдөлгөөн эхлэхээс өмнө бол хүнд цохилт нь юу гэхээр албан татвар тэр малын юм чинь хэцүү байсан байхгүй юу даа. Тэр юм чинь хөнгөрөөд ирсэн. Бидний нуруун дээрээс том ачаа ховхорч байгаа нь тэр. Аа тэгээд нэгдэлд ороод ирэхэр нэгдлийнхээ малыг өсгөөд ингээд явахаар төлөх юм байхгүй, ганцхан хөдөлөрийнхөө хөлсийг л авдаг.

Эрдэнэтуяа -

Ер нь хэр ашигтай үр дүнтэй байсан бэ?

Цэрэннадмид -

Ашигтай, үр дүнтэй. Тэгээд хавар мал сайн төллөх юм бол хөөрхөн хувь хүртээдэг байсан юм. Малнаасаа нэгдэл тэчнээн мал өсгөлөө. Тэрнээс тэдэн толгой мал өгье. Манай энд л лав ийм байсан.

Эрдэнэтуяа -

Энд гэхээр

Цэрэннадмид -

Одпоо энд манай Сэлэнгэ аймгийн нутагт тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Сэлэнгэ аймгийн нутагт олон нэгдэл байх уу? Эсвэл аймаг бүрт ганц л нэгдэл гэж байх уу?

Цэрэннадмид -

Нэгдэл бол газар сайгүй бий болсон.

Эрдэнэтуяа -

Нэг суманд тухайлбал.

Цэрэннадмид -

Нэг суманд гэхэд чинь манайд чинь 30 хэдэн багтай гэхэд л тэрэнд чинь газар сайгүйл дээ Хараа, ерөө, Зүүн хараа, бугант гээд л эд нар чинь нэгдлийн сангийн аж ахуй нэгдэл дээр бий болсон. Эднүүд чинь бүгд л улсаас өгдөг юмаа өгөөд л ингээд байж байсан үе юмөө.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн тоо бол хязгааргүй юм байна тэй

Цэрэннадмид -

Тийм. Нэгдлийн тоо бол хязгаар байхгүй. Байвал байж л байг тэр хамаа байхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн мал хэний өмч вэ?

Цэрэннадмид -

Нэгдлийн мал бол нийгмийн өмч. Хжвийн өмч биш шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр чинь та нар чинь нэгдэлд орохоос өмнө хувийн

Цэрэннадмид -

Хувийнхаа малыг нийгэмчлээд тэр маань улсын өмч болж байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Улсдаа өгч байгаа юмуу

Цэрэннадмид -

Өгч байна гэсэн үг. Тэгээд өгчихөөд хөдөлмөрийнхөө хөлсөө өөрсдөө авч иддэг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хүмүүс энэ талаар ерөнхийдөө юу гэж ярьдаг байсан бэ?

Цэрэннадмид -

Хүмүүс энэ талаар нэгдэлжих хөдөлгөөнийг бий болоход анх эхлээд улсууд дасахгүй хэцүү байсан. Нэгдэлд ороогүй хувийн малтай хүнд газар олдохгүй байсан юм. Яагаад газар олдохгүй гэхээр малынхаа тэжээлийг авна гэхээр нэгдлийн хадлангийн газар гэчихдэг байсан юм. Энд тэнд хувиараа малтай үлдсэн улсууд өвс тоосоо олж авдаг байлаа.

Эрдэнэтуяа -

Нэгдэл ер нь хүмүүс хэр дуртай элссэн бэ. Эхлээд хурдацтай элссэн үү, сүүрүгээ хурдацтай элссэн үү?

Цэрэннадмид -

Эхлээд элсэхдээ бол ардууд дургүй, их удаан байсан. Малаа өгчихөөд юугаа идж юм билээ, юугаа уух юм билээ, өөрийн мэдэлгүй болох гэсэн имй юм байдаг байсан юм. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн бий болж эхэлчихээд ажил үр дүнгий нь хараад элсээгүй улсууд ажиглаад байсан л даа. Тэгсэн нэгдлийнхэн чинь хөмтын хүчээр юмаа хийж байсан улсууд чинь хөдөлмөр өдрийн хөлс аваад ирэхээр чинь зэрэг аяндаа өөрсдөө улсууд чинь нэгдэлжих хөдөлгөөнд орцон юм. Тэрнээс өмнө дурамжхан байсан нь үнэн. Тэгээд л орсон байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө энэ дургүй байсан улсууд олон малтай улсууд байсан уу?

Цэрэннадмид -

Овоо хэдэн малтай, ахиухан малтай, нилээн малтай улсууд нь дургүйхэн байсан л даа. Тэгээд одоо яахав түрүүнд орсон малчингууд яасан гэхээр анхдугаар таван жилийн тиөлөвлөгөөгөөр малаа дутаачихаад улсад хий юм төлөөд байсан болохоор ер нь энэ хий юм төлж байгаа малаач чинь салья, нэгдлийнхээ малыг маллья гэсэн ухаан санаа бий болсон байхгүй юу. Тэгээд л нэгдэлд орсон юм даа. Тэгээд тэр хооронд яасан гэхээр 1952 онд хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө гараад ирэхээр хий малын тушаагаад байсан юмыг хүчингүй болгоцон юм. Тэрний дараа энэ нэгдэлжих хөдөлгөөн бий болоод гараад ирсэн шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө урд тал урд талаа явсаар байгаад

Цэрэннадмид -

Явсаар явсаар байгаад

Эрдэнэтуяа -

Олон жилийн өмнөх бодлого

Цэрэннадмид -

Тийм. Олон жилийн өмнөх бодлого явсаар байгаад одоо энэ тэгээд нэгдэлжих хөдөлгөөн бий болоод, сүүлдээ нэгдэлжих маань нэгдэл маань сангийн аж ахуй болоод ингээд байж байгаа нь энэ дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малыг маллаж байхад идэж уух юм, идэш тэжээл нь та нарт элбэг үү? Сүү энэ тэр. Малын тоогоор нэгдэлдээ тушаачихаар өөрсдөд юм илүү гарах уу?

Цэрэннадмид -

Гарнаа гарна. Тэгэхээр бидэнд сүү сааль чөлөөтэй. Сүү саалиа борлуулна, идэж байна. Харин нэгдэлдээ бол цагаан идээ сүүгээ өгч болно. Авна иднэ. Хөдөлмөрийн хөлсөнд нь оруулаад үр дүнг нь өгчихдөг байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Нэг үхрээс тэчнээн литр сүү авсан байна. Та сард тнчнэн литр сүү тушаасан байна гээд тэрэндээ хөдөлмөр хөлс авах уу? Нэг литр сүү тэд гэх үү?

Цэрэннадмид -

Аа тэгнэ. Тэр бол яахав тэгнэ. Тэгэхдээ албан журам аятай юу өгөхгүй шүү дээ. Оногдол өгөхгүй. За сүү сааль, бяслаг, өрөм гэдэг юм ирнэ. Тэрийг нэгдэл аваад, тэрнийгээ нэгдэл өөрсдөө борлуулна гадагш нь. Тэрэнд өгсөн хүний хөдөлмөрийн хөлсийг нэгдэл бидэнд өгнө. Нэгдэлд яахав зохих хэмжээний хувь үлдэнэ л дээ. 5,6 хувийг нь авахад бидэнд 7,8 хувь нь ирдэг л байсан юм.

Эрдэнэтуяа -

Хөдөлмөр хөлсөө юугаар авах уу?

Цэрэннадмид -

Хөдөлмөрийнхөө хөлсийг үү?

Эрдэнэтуяа -

Аанхаа.

Цэрэннадмид -

Хөдөлмөрийнхөө хөлсийг мөнгөөр авна. Малаар бас авна.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс авах уу?

Цэрэннадмид -

Тийм нэгдлээс мал авна хөдөлмөрийнхөө хөлсөнд. Мөнгөндөө тооцоод мал авч хувийнхаа малыг өсгөж болно. Эдлэгээний мал морь ч юмуу, саалийн үнээ ч юмуу авч болно.

Эрдэнэтуяа -

Уналганы мал гэснээс нэгдлээс уналганд нь морь мал өгдөггүй юмуу?

Цэрэннадмид -

Тухайн үед малчин хүндээ унаа морь өгнө л дөө. Хувийн хөсөгтэй больё гэсэн хүн хөдөлмөр өдрийнхөө

Эрдэнэтуяа -

Өөрсдөө хүсвэл авах юмуу

Цэрэннадмид -

Тийм өөрсдөө хүсвэл л авчихна.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс цаанаас нь өгчихдөггүй юмуу

Цэрэннадмид -

Нэгдлийн мал маллаж байгаа хүнд бол нэгдэл өөрөө энэ уналгааны чинь морь, энэ эдэлгээний чинь мал гэж өгдөг. Тэрнээс гадна талд чөлөөтэй өөрсдөө ийш тийшээ явах барихад чинь нэгдлийн юмыг унахгүй санаатай.

Эрдэнэтуяа -

Унавал яах уу?

Цэрэннадмид -

Унавал яах ч үгүй. Ер нь тийм л санаатай байсан биднүүд

Эрдэнэтуяа -

Хүн муу хэлэх үү?

Цэрэннадмид -

Тэгээд тэрүүгээр чинь ийш тийшээ явах болохоор чинь унаж эдлээд явдаг байсан юмаа.

Эрдэнэтуяа -

Нөгөө цагаан идээ, хүнсний ногоо байсан уу, лаа энэ тэр шахах уу?

Цэрэннадмид -

Бидэнд бол хүнсний ногоо энэ тэр тийм юм шахахгүй бидэнд. Шахаж оронд нь өгөхгүй.

Эрдэнэтуяа -

Мөнгийг нь л өгөх үү

Цэрэннадмид -

Мөнгийг нь л өгнө. Тэр хүн юу авна гэнэ тэрийг нь өгдөг байсан юм. Аа яахав тэрэн дотор ногоо цагаа хэрэгтэй юм байвал өгнө л дөө.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүнсний ногоо гарсан байсан уу?

Цэрэннадмид -

Гарсан гарсан. Монголчууд голцуу ногоо тарихыг мэддэггүй л дээ. Тухайн нутгийн хятадуудаас л юмаа авдаг.

Эрдэнэтуяа -

Хятадууд их амьдардаг байсан уу?

Цэрэннадмид -

Тийм. Манай энэ Сэлэнгэд хятадууд их байсан. Эднүүд чинь яах вэ гэхээр янз бүрийн ногоо тарина. Тэрнээс нь бид авч хэрэглэнэ. Мөнгөөрөө л авна. Нэгдэл бол ногоо авна гэсэн хүсэлт оруулдаг юм бол нэгдэл авчраад л өгчихнө. Тэрнээс өөр энийг ав, тэдэн килограмм ногоо ав гэж хүчээр өгөхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс ногоо иддэг л байсан уу?

Цэрэннадмид -

Идэлгүй яахав. Сэлэнгэчүүд бол ногоо идэхгүй байна гэж ерөөсөө байхгүй.

Эрдэнэтуяа -

Та хэдэн настайгаасаа ногоо идэж эхэлсэн бэ? Төрсөн цагаасаа юу

Цэрэннадмид -

Өө би юу. Би бол бараг юм мэддэг цагаасаа л ногоо иддэг болж байгаа юм ногоонд их дуртай хүн. Дээр үед ногоогүй хоол идвэл амтгүй санагдаад л намайг бага өсч байх үед. Аа тэгээд би энэ хоород 1940 онд сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

1940 он гэж дөрөвхөн настай юу?

Цэрэннадмид -

1940 он гэж худлаа юу 1947 онд сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

1947 гэж 11 настай юу

Цэрэннадмид -

Тийм.

Эрдэнэтуяа -

Яагаад тийм хойшилж орсон юм.

Цэрэннадмид -

Тэр үед чинь нэгдэлжих хөдөлгөөн бий болоогүй хувийн аж ахуй байсан байхгүй юу. Тэгэхээр ардууд чинь ар гэрийн хөдөлмөр хийх хүн байхгүй, малаа харах хүнгүй болцон, дэр нь хүүхдээрээ голцуу харуулдаг байлаа л даа. Сургуульд хүүхдээ оруул гэдгийг баг сумын захиргаа шаарддаг л байсан.

Эрдэнэтуяа -

Ухуулга явах уу?

Цэрэннадмид -

Ухуулга явна. Тэгээд л орно. Тэгээд дараа нь яах уу гэхээр. Би яасан гэхээр 11 настай сургуульд орчихоод аав маань нас бараад 1949 бишээ 1950 онд нас бараад ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан хүн. Тэгээд юу хийсэн дандаа мал малласан. өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хэдүүлээ вэ эхээс?

Цэрэннадмид -

Би ерөөсөө гурвуулхнаа. Аав ээжтэйгээ. Би өргөмөл хүүхэд нь

Эрдэнэтуяа -

Аа ганцхан хүүхэдтэй юмуу

Цэрэннадмид -

Тийм. Тэгээд тэгж амьдарч байгаад аав 1951 онд нас бараад тэгэд тэрнээс хойш нэгдэлжих хөдөлгөөн чинь бий болж эхлээд ингээд мал дээрээ голцуу хөдөлмөрлөсөн хүн шүү дээ. Аав нас барсан үед надад хүнд айхтар дарамт бий болж эхэлсэн. Бүх юм өрхийн тэргүүн би болж эхлэхээр зэрэг мал ахуй бүх юм чинь нөгөө оногдол чинь оногддог, өрхийн тэргүүн ноён нуруу багана нь өөд болохоор зэрэг амьтан бас элэг бариад малыг чинь аваад явчихна, өнөөх нь дутна, юмыг нь төлнө. Ийм л хүнд байж байгаад сүүлд нь болохоо байгаад өнөөх андугаар таван жилийн төлөвлөгөөндөө мал нь хүрэхгү болохоор зэрэг хүнд зүгээр малаа худалдчихдаг байсан. Худалдаж л байгаа юм л даа. Миний энэ мал тэчнэн толгой мал дутуу илүү малтай айл хүний малыг авчихдаг байсан юм. Тэрэн дотор бол сайн санаатай нэг нь бол саалийн үнээ, шөлний хонь, унах морьтой үлдээдэг. Тэгээд малыг нь аваад тэр хүн миний мал хувь хүний мал болоод тэр хүн л үржүүлдэг. Ингээд миний хувьд тэр мал оногдол энэ тэрээс чөлөөлөгдөж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Таван жилийн төлөвлөгөөгөөр улс ингээд танаас тоолоод авчихаж байгаа ш дээ танайхаас. өөр хүнд шилжүүлчихнэ гэхээр чинь танаас буцаагаад нэхэгүй юу

Цэрэннадмид -

Буцаагаад бид нараас нэхэхгүй. Яагаад гэхээр тэр балансаар нь Раднаа гэдэг хүнд малаа өгчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Одоо 500 толгой малаас 50 нь хорогдцон байхад тэр Раднаа гэдэг хүндээ 500 толгойгоороо тооцоод өгчихөж байгаа юмуу.

Цэрэннадмид -

Тооцоод өгнө. Раднаа гэдэг хүн маань нөгөө 50 толгой малыг чинь өөрийнхөө малнаас нийлүүлчихээр зэрэг

Эрдэнэтуяа -

Бүрэн гүйцэд

Цэрэннадмид -

Бүрэн гүйцэд болчихгүй юу. Ингээд надаас бол чөлөөлөгдөнө.

Эрдэнэтуяа -

Та тэр хүнд тэр чигт нь малаа

Цэрэннадмид -

Өө зүгээр л өгчихнө. Мөнгө төгрөг авахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цэрэннадмид -

Яагаад гэхээр зэрэг тэр хүн мөнгөөр авахгүй ш дээ. өөрөө илүү малтай болохоор зэрэг орлуулаад тавихаар зэрэг мал бүрэн бүтэн болно оо доо, тэгэхээр миний мал бүрэн бүтэн болчихож байгаа юм. Тэгээд би бол төлбөр энэ тэргүй гарчихаж байгаа юм. Ингээд үндсэндээ малгүй болчихож байхгүй юу тэр чинь. Сайн санаатай хүн бол хэдэн мал үлдээж өгнө.

Эрдэнэтуяа -

Дутуу мал авч байгаа ч гэсэн үү?

Цэрэннадмид -

Аа тийм. Дутуу мал авч байгаа ч гэсэн. Энүүгээр шөл уу, энүүгээ уна, энийгээ саа гээд өгчихнө. Тэрийг нь биднүүд сайхан өсгөөд овоо хэдэн малтай болоод ирэхлэр зэрг нэгдэлжих хөдөлгөөн бий болоод ирэхгүй юу. Тэр ялнаасаа салаад. Нэгдэлжих бий болохоор зэрэг нэгдэлд малаа өгчихөөр эргээд хувийн гэсэн малгүй болчихож байгаа юм.

Эрдэнэтуяа -

Буцаад

Цэрэннадмид -

Буцаад. Тэр нь яагаад тэгж байгаа гэхээр нэгдэлд хөдөлмөр хийгээд хөдөлмөр өдрийнхөө хөлсийг авч байгаа учраас өөрт нь мал үлдэхгүй болчихож байхгүй юу. Ухаандаа миний мэдлийн юм байхгүй болчихож байгаа байхгүй юу, улсын мэдлийн болчихож байгаа юм. Ингээд үндсэндээ би малнаасаа хоёр дахь удаагаа салсан хүндээ. өөрөөр хэлбэл тэр хэцүү хүнд ачааллаас салж байга нь тэр.

Эрдэнэтуяа -

Та хүнд малаа зүгээр өгч байхаар төлөх боломж байгаагүй юмуу?

Цэрэннадмид -

Төлөх ямар ч боломжгүй байхгүй юу. Хэрэв малын тоогоо гүйцээх гээд хүнэс мал худалдаж аваад тэр 50 толгой мал худалдаж авч байж тэр анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд тохирсон малын тоо барих ёстой байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Таван жилийн дараа тэр хүн тэр малын тоогоороо байх ёстой юу заавал

Цэрэннадмид -

Байх ёстой тэр таван жилдээ. Байх битгий хэл өсцөн байх ёстой.

Эрдэнэтуяа -

Байхгүй байж болно, үхцэн байж болно. Гэхдээ тэр таван жилийн өмнө тоологдсон малынхаа тоонд дүйцүүлээд ашиг шимийг нь өгчихөж болохгүй юу.

Цэрэннадмид -

Ашиг шимийг нь өгье, яахав тэр хохирлыг арилгья гээд улсаас өгсөн оногдлыг нь өгөөд байхаар надад л хүнд тусаад байгаа юм. Үлдсэн малаас чинь хүнээс худалдаж авч байгаа юм. Ацаглана гэж ярьдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ацаглана аа?

Цэрэннадмид -

Ацаглана гэдэг нь юу юм гэхээр хүнээс зээл аваад дараа нь малаараа мөнгийг нь төлдөг байхгүй юу. Тэр хүндээ хувь хүндээ, ингээд их хохиролтой байхгүй юу. Малаараа төөлөхөөр зэрэг нөгөө тоотой мал чинь хорогдоод байхгүй юу. Яахав төллөөд өснө л дөө. Тэгэхдээ хүрдэггүй юм. Тийм л байдалтай байсан байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Та хэдэн малтай байсан бэ?

Цэрэннадмид -

Би бол ямар ч байсан 2 азарга адуутай, 100 гаран хоньтой, 20 хэдэн үхэртэй байсан хүн

Эрдэнэтуяа -

Тэгж айлд өгөхдөө юу.

Цэрэннадмид -

Тийм. Нэгэнт мал тоондоо хүрэхгүй дутаад байгаа болохоор зэрэг тэр оногдол хуульд заасан оногдлыг нь дийлэхээ байгаад л хүнд зүгээр өгчихөж байгаа юм илүү малтай хүнд.

Эрдэнэтуяа -

Ер нь тэрийг хүмүүс хэр төлж чаддаг байсан бэ? Оногдлыг нь

Цэрэннадмид -

Мал нь сайн өссөн тийм улсууд бол тэр оногдлоо төлөөд л байсан. Жаахан чадал муухантай, хадлан бордоо муу авсан үедээ мал чинь хорогдоно ш дээ. Тэгээд чоно нохой иднэ тэрийг төлнө, тэрнийг чинь идүүлэхгүй тулд зүтгэсээр байгаад зуданд нэрвэгдсэн. 1950 онд манай энд асар их зуд болсон. Тэгэхд бол нилээн мал хорогдсон л доо. Нутгийн малтай усууд их хорогдсон. Тэрний төлбөр явсаар явсаар хоёрдугаар таван жилийн гэдэг юм гарахаар зэрэг ард түмний нуруун дээр байсан хий малын үс ноосыг чөлөөлж өгсөн. Тэгээд хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөндөө яасан гэхээр зэрэг тоотой мал гэх юм байхгүй байгаа малаар нь тоолоод тэгээд өгчихдөг байлаа. Тэгээд тэр оногдлоос чөлөөлөгдөж байгаа нь тэр л дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс өмнө малчид цалин гэж байдаг байсан уу?

Цэрэннадмид -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдэл анхдугаар таван жилийн төлөвлөгөө нэгдлээс өмнө цалин авдаггүй байхад малчид яаж амьдрах вэ?

Цэрэннадмид -

Хувийнхаа аж ахуйн малаар

Эрдэнэтуяа -

Тэрийгээ зарах уу? Мөнгөөр

Цэрэннадмид -

Аанхаа. Тэрийгээ мөнгөөр зарна.

Эрдэнэтуяа -

Хэнд

Цэрэннадмид -

Хувь хүнд. Идшинд хэрэглэх мал байна, шөл уучихья хонь хэрэгтэй байна гэсэн тийм юм ирвэл өгнө. Мөнгөөр л өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Ирэхгүй тохиолдолд

Цэрэннадмид -

Ирэхгүй тохиолдолд яахав малынхаа цагаан идээгээр бор хоногоо өнгөрөөнө. Өөр юу байхав хийх ажил цалин мөнгө байхгүй юм чинь тэрүүгээрээ амьдардаг байсан. Бид нар чинь голцуу тариа их тарьдаг хувиараа тэрнээсээ

Эрдэнэтуяа -

Тариа аа

Цэрэннадмид -

Тийм. Одоо буудай, энэ тэр янз бүрийн

Эрдэнэтуяа -

Үр тариа

Цэрэннадмид -

Үр тариа тарьж тэрнийгээ гар тээрмээр тээрэм гэж нэг юм байсан юм. Бөөрөнхий хоёр чулуу байсан юм даа. Тэрүүгээрээ гурилаа хийж иднэ. Арвайн гурилаа хийж иднэ, хоолныхоо гурилыг хийж иднэ, тийм л байдалтай амьдарч байсан ш дээ. Тэрнээс одоо хувийн, засгийн үйлдвэр гэж байхгүй л байсан юм. Тэр чулуун тээрмээр л бүх юмаа иддэг уудаг байлаа. Хятадууд гурилын тээрэмтэй байсан юм. Тэрнээс авч иднэ, голцуу өөрсдөө л авч иднэ шүү дээ. Ёстой нөгөө нэг хорёдугаар гурилаа шигшүүрэн дээр шигшээд л гаргаад идчихнэ. Жижиг хөөрхөн шигшүүр хийчихээд тэрүүгээрээ гурилаа гаргаж иднэ. За арвайн гурил гэдгийг чинь тогоонд сайхан хайраад, шараад, болгоод, ууранд нүдээд тэгээд арвайн гурил хийж иднэ. Тэрүүгээрээ голцуу хоногийн хоолоо хэрэглэдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ер нь бол нэгдэлд орох малчдыг, нэгдэлд хөдөөний улсууд л орж байгаа ш дээ.

Цэрэннадмид -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр оруулах, татах үндэс нь цалин болжээ дээ. Цалин авч үзээгүй.

Цэрэннадмид -

Цалин авч үзээгүй улс чинь нэгэдэлд орохоор чинь хөдөлмөрийн хөлс авах юм гэнэ. За нэгдэлд орьё, мала нийгэмчилье

Эрдэнэтуяа -

Хөшүүрэг болсон уу?

Цэрэннадмид -

Гол хөшүүрэг нь цалин болсон юм. Тэгээд тэр хөдөлмөрийнхөө хөлсийг аваад, хэдэн цаас аваад хүн чинь хэдэн цаас ирэхээр нь тухайн үед бид нар баяртай л байсан. Хэдэн цаас авдаг юм байна, нэгдлийн мал маллах ашигтай юм байна, гэсэн имй ойлголт гэрч ирсэн. Тэрэнд чинь одоо ажилчид юу хийх үү гэхээр нэгдлийн сум, захиргаа багуулах ажил, мужааны ажл, тэр ямар л ажил байна өвөлжөө, хашаа худаг, ус тэр бүхэнд гар бие оролцоно. Тэрүүгээр бид чинь арай жаахан нэгдэлд дуртай болсон шүү дээ. Тэгээд ид сайхан ажилалж байгаад гэнэтхэн шийд гараад сангийн аж ахуйн болноо гээд л ингэцэн. Сангийн аж ахуйн юу гэхээр тариа тарих атрын сангийн аж ахуй. Тэгэхээр чинь нөгөөдөх сангийн аж ахуйд орчихоор атрын сангийн аж ахуйд ажиллана. Тэр техникийг чинь барихад сургуульд явуулдаг, жолооч болгодог, ногоо тарихыг нь тарьдаг хадлан бордоо хийхийг нь хадлан бригад гэж гаргасан. Ингээд одоо бүгдийг хийгэд сангийн аж ахуйд орохоор зэрэг нэгдлийн хөдөлмөрийн хөлсөөс арай илүү болоод ирж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хөлс нь үү?

Цэрэннадмид -

Тийм. Тэр чинь сарын цалин нэмэгдээд илүү болоод ирж байгаа байхгүй юу. Тэрэнд чинь бидэнд төлөвлөгөө гэж байхгүй ш дээ. Тэр ажлыг хийж, цагт нь хийгээд байсан хүн цалин аваад л байдаг. Тэр битгий хэл урамшил өгнө. Сайн ажилласан хүмүүс дуртай. За тэгээд сангийн аж ахуйн мал малласан хүнд хөөрхөн урамшил, гавьяа шагнал өгнө. Тэчнээн төл авсан бойжилтын мөнгө гэж өгнө, тэр төлийг тэчнээн хувиар бойжууллаа гэж алдар гавьяа аваргыг нь өгнө. Сангийн аж ахуйн ногоог тарьсан ч ногоо сайн тарилаа гэж ургацын аварга өгнө. Ингээд ирэхээр хүн чинь их урамшдаг юм билээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэл яаж санхүүждэг байсан юм бэ?

Цэрэннадмид -

Нэгдэл өөрийн хөрөнгөөр санхүүжинэ.

Эрдэнэтуяа -

Өөрийн хөрөнгө гэж улсаас хөрөнгө өгчихдөг юмуу?

Цэрэннадмид -

Нэгэдл чинь мал ахуй чинь, нэгдэл малаа борлуулна, худалдахыг нь худалдана. Тэгээд санхүүжээд авчихаж байхгүй юу. Ер нь бол анх байгуулахад хэдэн цаас өгсөн юм гэнэлээ. Чухам хэдийг өгч байсныг бол би мэдэхгүй. Гол өөрийнхөө түшиглэсэн аж ахуйгаар санхүүждэг байсан. Тэрнийгээ илүү дутуу гарсан малынхаа үр дэмийг аваад л носоо юу байдаг тэрнийгээ өгөөд л улсдаа тэгээд тэрнээсээ мөнгөө авдаг. Улсдаа худалдаж байгаа хэрэг эргээгээд

Эрдэнэтуяа -

Хаашаа нийлүүлэх үү? Ашиг шим

Цэрэннадмид -

Ашиг шим бол ерөөсөө аймагтаа л орно.

Эрдэнэтуяа -

Аймгийн юунд ирэх юм

Цэрэннадмид -

Аймгийн одоогоор бол санхүү талдаа очдог байсан байх л даа.

Эрдэнэтуяа -

Тэр түүхий эд үү

Цэрэннадмид -

Аа тэр л түүхий эд бүх л юм. Ямар л юм борлуулсан байна. Тэр бүх л юм нэгдлийн дансанд ордог. Тусгай данстай тэр нэгдэл чинь. Тэр дансанд л мөнгө нь ордог байхгүй юу. Тэрнээс л бидэнд хөдөлмөрийн хөлс өгдөг. Тийм л учиртай байсан юм.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн гишүүдэд тоо заах уу? Тэд байх ёстой гэсэн.

Цэрэннадмид -

Тоо заахгүй. Харин мал хорогдвол зэмлэл авдаг.

Эрдэнэтуяа -

Зэмлэл ээ?

Цэрэннадмид -

Зэмлэл гэдэг нь малаа яагаад хорогдуулчив гэсэн ийм юм.

Эрдэнэтуяа -

Хурлаар орох уу?

Цэрэннадмид -

Хурлаар нэг их ороод байхгүй ээ. Хөдөлмөрийн хөлсөөс нь жаахан хасагдаад ирдэг юм мал хорогдуулцан гээд

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малын хорогдуулцан гээд

Цэрэннадмид -

Аанхаа. Тэрнээс өөр юм байхгүй. Тэрнээс нэгдлийн юмыг бүр үрэн таран хийцэн юм гараагүй манай энд миний мэдэхийн. Хэрвээ гарсан бол ял шийтгэл оногддог л байсан байх байлгүй. Тэгээд ардууд чинь тэрийг хийгүй. Хуучин хатуу байсан үед чинь тэрийг чинь бодоод мал хорогдуулахгүй, нэгдлийн нийгмийн юм хорогдуулахгүй. Нийгмийн гэж ярина уу гэхээс улсын гэж ярьдаггүй байсан ш дээ бид нар чинь. Нийгмийн малыг хороож болохгүй гэсэн ийм л бодолто байсан улсууд. Тархи толгойнд нь шингэцэн нигмийн юм гэдэг дээр гол түлхүүр нь яваад байсан юм. Тэгээд тийм ч учраас тэрийг чинь барагтаа бол хороохгүй. Тэгээд ажлынхаа хөлсийг авчихдаг ийм л улс байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн дарга гэж ямар хүн байх уу? Нэгдлийн даргаас гадна нэгдлийг ямар улсууд байгуулсан юм бэ? Зүгээр л нэг хэдэн улсууд нэгдэл байгуулья гээд улсруу мэдэгдэл өгөөд л бид нар энэ суманд нэгдэл байгуулах боломж байна гээд байгуулж байсан юмуу эсвэл тусгай цаанаас нь

Цэрэннадмид -

За тэр нэгдэл байгуулахыг бол захирамж гарсан юм шиг байгаа юм. Нэгдэлжих хөдөлгөөнийг бий болгоё. Ард түмнийг нэгдэлд оруулья гэсэн. Тэр дагуу сусын захиргаа, баг сумын ухуулагч явж байж нэгдэлжихэд ийм ашигтай, хамтарч хөдөлмөрөө хийнэ. Гэсэн ийм ухуулга явагддаг байсан юм. Тэрүүгээрээ л нэгдэлд орсон улсууд. Тэрнийхээ үр дүнг өөрсдөө ажил хийгээд ирэхлээр зэрэг энэ яинь ашигта юм байна гэдгийг сүүлдээ нэгдэлд ороогүй улсууд чинь шууд нэгдэлд орсон ш дээ. Тэр чинь яах уу гэхээр хувиараа аж ахуйтай улсууд чинь улсын ногдол өгнө. өнөө сүү, үс, ноос, мах хоршоонд тушаадаг байсан байхгүй юу. Тэрийг чинь төлөөд эхэлж байхгүй юу өөрсдөө. Бид нар бол нэгдлийн мал маллаж байгаа болохоор тэрнийг мэдэхгүй. Нэгдэл өөрсдөө улсад хичнээн тонн мах гэдэг юм тэрийг нь тэр нэгдлийнхээ малнаас өгөөд л бид бол тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэдэн тонн мах гэж байна. Улсаас нэгдлүүдэд норм өгчихдөг юмуу. Тэдэн тонн мах, тэдэн тонн сүү гээд

Цэрэннадмид -

Улсаас бол тэр малын мах, сүү, үр шимийг өгнө. Улсаас танайх энэ жил тэчнээн тонн мах гарга, тэчнээн литр сүү гарга, тэчнээн тонн цөцгийн тос гарга гээд тэрнийг нь бол нэгдлийн саальчид тэр сүүг нь саагаад тэр сүүн заводод тушаагаад, сүүн завод нь тэр масло, смитанаа гаргаад, смитанаа сумын захиргаан дээр аваачаад модон боошиг боловсруулдаг, тэрэнд оруулаад тэгээд улсад боошгинд хийгээл тушаачихна.

Эрдэнэтуяа -

Нормтой юу

Цэрэннадмид -

Нормтой.

Эрдэнэтуяа -

Гүйцээгээгүй тохиолдолд тэр саальчид хүмүүс хариуцлага хүлээх үү, нэгдлийн дарга удирдлагууд хариуцлага хүлээх үү?

Цэрэннадмид -

Саальчид бол тэр өгдөг сүү саалийг нь өглөө л бол тэр цаад хариуцлагыг бол хүлээхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн үхэр тэдэн литр сүү гарах ёстой гэх үү?

Цэрэннадмид -

120 литр сүү нэг үхэрт оногдуулдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ямар хугацаанд

Цэрэннадмид -

Саалийн хугацаанд

Эрдэнэтуяа -

Саалийн хугацаа гэж зуны л хугацаа юу

Цэрэннадмид -

Тийм. Зуны дл хугацаанд. Одоо тэр мал төллөөд л саалинд ороод жигдрээд ирэхлээр зэрэг 120 литр сүү оноогоод л, тэгээд л 10 үнээ саасан бол 10 үнээнийхээ сүүг л тушаачихвал тэгээд л болоо тэр саальчид.

Эрдэнэтуяа -

Дутвал яах уу? 120 литрээ гүйцээхгүй тохиолдол байх уу?

Цэрэннадмид -

Дутна гэж байхгүй. Гарахгүй. Яг тэр сааж байгаа мал нь бүрэн бүтэн байгаа цагт дутна гэж байдаггүй юм. Харин илүү гарна. Илүү гарсан сүүг нэгдэл аваад саалин сүүг давуулан биелүүлсэн

Эрдэнэтуяа -

Төлөвлөгөөгөө давуулсан

Цэрэннадмид -

Тийм. Төлөвлөгөөгөө давуулсан гэсэн урамшил авна.

Эрдэнэтуяа -

Өөрсдөө хэрэглэж болох уу?

Цэрэннадмид -

Хэрэглэж болно оо. өөрснөө хэрэглэж болно. Тэр чинь яах уу өөрснөө яаж хэрэглэдэг гэхээр тэр сүүнийхээ оногдлыг дуусцан айл бол ерөөсөө тэр сүүгээ өөрсдөө боловсруулаад л, өөрсдийнхөө монгол аргаар боловсруулаад өрмөө ч хийнэ, машиндаад смитанаа ч гаргана уу хамаагүй. Тэр л нэгдлээс оноосон тэр юмыг л өгцөн байвал.

Эрдэнэтуяа -

Зарим кинон дээр харж байхад сүү нь дутаад ус холих юм гардаг ш дээ

Цэрэннадмид -

За тиймээ тийм. Арвижуулж байгаа юм

Эрдэнэтуяа -

Тэр нь сүү нь дутдаггүй, гол нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх зорилгоор тэгдэг байсан юмуу эсвэл сүү нь үнэхээр дутдаг байсан юмуу тэр нь ямар учиртай юм бэ?

Цэрэннадмид -

Тэр чинь одоо яаж байгаа юм гэхээр сүүгээ хурдан хугацаанд гүйцээе гээд ус цас хольж байсан удаа бий. Гэхдээ манай энд ус хольсон сүүг сүүн завод авахгүй. Тусгай мэддэг монометр гэж заадаг хэмжүүр байгаа

Эрдэнэтуяа -

Тослогийг нь заадаг уу?

Цэрэннадмид -

Аанхаа. Тэгээд устай сүү бол тэр монометр чинь зүгээр ингэж явж байгаад л живнэ, тослогтой бол живэх ч үгүй тоон дээрээ бариад л зогсоод байна. Аа энэ бол юм холиогүй байна. Юм хольсон бол андашгүй. Хэрвээ юм хольсон бол танай сүү устай юм байна аа гээд буцаагаад орой сааль саахаар сүүгий чинь шалгана. Зарим улсууд манай үнээ ерөөсөө ийм шингэн сүүтэй гэж хэлдэг. Шингэн сүүтэй мал гэж байдаг юм. Тэгээд орой сааль саах болоод мал нь ирэхлээр зэрэг хажууд нь тэр хүн чинь ирж суучихаад дөнгөж саалгаж аваад л хувинд нь хийгээд л үзнэ. Үнэхээр шингэн сүүтэй мал бол ус хольцон юм шиг байдаг юм. өглөө нэг үзнэ, орой нэг үзнэ за эднийх бол шингэн сүүтэй юм байна гэдгийг тодорхойлж гаргадаг.

Эрдэнэтуяа -

Аа хэрвээ хольсон байвал

Цэрэннадмид -

Хэрвээ хольсон байвал ялгараад ирж байхгүй юу. Хүн үнээгээ саагаад сүү холих завдалгүй болцон юм чинь тэрэн дээр хэн ус хийх вэ. тэгээд баригддаг явдал ч бий.

Эрдэнэтуяа -

Баригдсан тохиолдолд

Цэрэннадмид -

Баригдсан тохиолдолд зэмлэл хүлээнэ.

Эрдэнэтуяа -

Зэмлэл гэдэг нь зүгээр л загнаад өнгөрөх үү, шийтгэх үү

Цэрэннадмид -

Зэмлэл гэдэг нь торгууль гэж байхгүй, зүгээр нэг чи сүүнд ус холилоо гэсэн зэмлэл авах, сануулах зэрэг юм бий. Жижигхэн хөөрхөн арга хэмжээ бий. Тэр битгий хэл “Зөгий” сонин дээр энэ саальчин Дулмаа сүүнд ус хольсон гэсэн жигшээх аргын л юм авна. Ял эдлүүлэх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Хүмүүс тэрийг хараад дургүйцэх үү

Цэрэннадмид -

Одоо тэр жигшлийн юман дээр гарсан бол тун дургүй дээ.

Эрдэнэтуяа -

Тэр хүнд үү?

Цэрэннадмид -

Тийм. Тэгээд өөрсдөө тэрэн дээр гарахгүйн төлөө зүтгэнэ шүү дээ. Тэгэхгүй бол болохгүй. Хөдөлмөрийн хөлсөн дээр очихоор болохоо байчихдаг байхгүй юу. Бас хөдөлмөрийн хөлстэй холбоотой байгаа юм. Уялдаагүй юм гэж байхгүй. Тэр хөдөлмөрийн хөлстэй чинь л бүх юм уялдаатай. Тийм л юм хийдэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хариуцлагыг хөдөлмөрийн хөлснөөс нь тооцох уу?

Цэрэннадмид -

Өө тийм. Авдаг хэдэн цааснаас нь тооцоно. Одоо үнийг нь хасдаг юмуу яадаг юм байгаа юм санхүү л тэрийг мэднэ. Сүүн заводын дарга гэдэг чинь баргийн санхүүгийн ажлаас илүү. Хариуцлага өндөртэй. За тэчнээн литр сүү танайх өнөөдөр тэчнээн литр сүү өгсөн. Одоо танай сүү тэчнээн литр дутуу байна. Байнга хэлж өгнө. За одоо тэчнээн литр сүүнээс тэчнээний нь өгчээ, одоо тэдэн литр сүү дутуу байна шүү. Ингэж хэлж өгнө. Тэгээд тэр л гүйцчихвэл тэгээд л болоо.

Эрдэнэтуяа -

Хахууль авах уу?

Цэрэннадмид -

Тийм юм байхгүй. Тэр хахууль энэ тэр юмыг мэдэх ч үгүй. Өгөх ч үгүй. Ардууд чинь тийм юм мэдэхгүй. Сүүн заводын дарга тэр талаар их хатуу, тийм дектатуртай байсан юм.

Эрдэнэтуяа -

Ер ньтэр үеийн хүмүүсийн өөрсдийн хариуцлага, ухамсар өндөр

Цэрэннадмид -

Өө тийм. Хариуцлага бол өөрөө өөрсдийгөө удирдаад, болохгүй гэдгийг тархиндаа шингээцэн улс чинь тийм бусармаг юм хийхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь юуны нөлөө вэ хүмүүст тийм ухасмсар сэтгэхүй суудаг нь

Цэрэннадмид -

Хувь хүний асуудал байхгүй юу. Нийгэмдээ буруу юм хийхгүй, нийгмээ хуурахгүй гэсэн ийм л бодол байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Гэр бүлд олож авсан хүмүүжил үү, эсвэл нийгмээс олж авсан, нийгэмд төлөьшсөн хүмүүжил үү?

Цэрэннадмид -

Урд чинь сүүндээ юм холино гэдэг бол маш их нүгэл гэж байсан ш дээ. Цагаан идээн дээр та нар ус хийлээ бузарлалаа гэж. Аав ээж аягүй сургадаг. Та нар цагаан идээнд ус хийсэн байв аа. Тэр битгийн хэл та нар булаг шанднаас ус авахдаа цагаан сүү булаг шандаднд оруулсан байв аа, гол горхинд оруулсан байв аа болохгүй энэ бол нүгэл, лус савдаг хилэгнэнэ гэж. Ингээд номлоцон болохоор зэрэг тэр улсууд чинь тэрийг ердөө хийхгүй. Аль болохоор цээрлэж явдаг юм шүү дээ. Тийм байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Саальчин гэж хэн байх вэ?

Цэрэннадмид -

Саальчин гэдэг чинь өрхийн гэр бүлийн хүн байна. Эмэгтэй хүн байна. Эрэгтэй хүн байх нь байдаг л юм. Тэрэн дотор хүүхдүүдээ саалинд их сургана. өөрсдийнхөө охидуудыг хар багаас нь. 6, 7 наснаас нь эхэлж хонь саалгаж сургаад, сүүлд нь үнээ саалгаж сургаад ингэдэг, цагаан идээгээ боловсруулахыг хүртэл зааж өгөөд, таргийг ингэж бүрдэг юм, сүүг ингэж хөөрүүлдэг юм, өрмийг ингэж авдаг юм гээд яс маханд нь шингэтэл ухуулга хийнэ.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө хүүхдүүдээ багаас нь

Цэрэннадмид -

Багаас нь хөдөлмөрт сургана. Эх хүн бол их ачаалалтай л даа. Тэр хүүхдийг чинь багаас нь сургахын тулд сааль сүү, түлээ модноос нь эхлээд л оёж шидэх юмнаас нь эхлэнэ. Тийм ч учраас урдны чинь хүүхэд тэдний охин уран сайхан юм хийдэг, тэдний охин ажил муутай гэж ингэж дүгнэдэг байсан юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн хүүхдүүдийг багаас нь хөдөлмөрт сургадаг гэж байна. Сургууль соёлд явна биздээ.

Цэрэннадмид -

Явна явалгүй яахав.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс нь цаанаас нь албан ёсоор явуулах уу эсвэл

Цэрэннадмид -

Аав ээж нь л явцуулна.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс, нэгдэлд ажиллуулах тийм юм гарахгүй юу?

Цэрэннадмид -

Тэр ерөөсөө хүүхдийн суралцахыг нэгдэл хорих юм байхгүй. Сургуульд явууллаа гэхэд юу хэрэгтэй байна гэж асуухаас биш өөр юм асуухгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүүхэд сургуульд явуулах хэрэгтэй

Цэрэннадмид -

Аанхаа. Явна хамаагүй. Тухайн үед нэгдлийн хүүхэд чинь их сургуульд орьё гэхэд чинь чөлөөтэй явуулдаг байсан ш дээ. Харин тусламж болгож хөдөлмөрийн нэгдэлд юм хийж байсан бол бүх юмыг нь гаргаад л өгнө. Мал маллаж байсан бол зохих хөдөлмөрийн хөлсийг нь өгөөд л.

Эрдэнэтуяа -

Тэнд хүүхэд ч гэсэн ажиллаж л

Цэрэннадмид -

Ер нь хүн бүр шиг ажилтай байх шиг хэрэгтэй. Тухайн үед захиргаадалтын үед ажилгүй хүн байхгүй байлаа. Нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцоно гэсэн лоозонтой

Эрдэнэтуяа -

Лоозон урилга уу?

Цэрэннадмид -

Тийм. Урилга. Албан газар ажиллаж байгаа, ажилгүй хүнийг зүгээр суулгахгүй ш дээ. Бүр ажил хийдэггүй улсуудыг албан журмаар ажилд хөөгөөд явуулчихна. Сангийн аж ахуйд очиж ажил хий, тэнд очиж өвс хадлан хад, тэнд очиж төл мал өсгө, ер нь ажилгүй хүн гэж байхгүй тийм л байсан. Хүн бүхэн ажилтай. Ялангуяа нэгдэлд тариа ногооны үед маш их хүн хүч хэрэгтэй. Тэрэнд бүх хүнийг дайчилдаг. Тэгээд зүгээр зарахгүй ш дээ. Тэрэнд чинь хоол ундыг нь хангаад, зохих хэмжээний цалин мөнгийг нь өгөөд тэгээд л ирнэ шүү дээ. Тэгээд ер нь албан газар ч гэсэн, аймаг сум ч гэсэн ажилгүй хүнийг нэг ч байлгахгүй, ажил хий л гэж шаардана. Ажил ч элбэг, хаана юу хийх вэ бүх юм бий. Тэрийгээ хийж явна. Дэмийнтэнэж байгаа хүнийг үздэггүй байсан юм даа төр засаг бидний үеийн хүмүүсийн ажиллаж байсан үеийн засаг маань тийм л байсан юм чинь ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Засаг нь ч тэр, хүн нь ч тэр

Цэрэннадмид -

Засаг бол ажил хий, ажил ч элбэг үйлдвэрийн газар очиход оруулаад өгнө. Тэнд оч тийшээ яв гээд ингэдэг л байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Ажил голно гэсэн хүн байх уу?

Цэрэннадмид -

Ажил годог хүн бий. Тэднийг ажиллуулж байгаад өөрийн нь таалагдсан ажлыг хийлгүүлчихнэ л дээ. Тэр газр ямар ажил байна, өөрт нь тохирсон ямар ажил байдаг юм, тэр бүгдийг зохицуулаад өгчихдөг. өглөө 8 цагт ажил дэр байх бол цагтаа гозооз байна шүү дээ. Ажил таслах барих юм байхгүй. Ажил төрөл таслаад, ууж согтуураад байвал зэмлэлтэй. Гэхдээ бол тийм нэг бүгд найрамдах уншуулах ял оноохгүй л дээ, захиргааны арга хэмжээ гэж байгаа юм. Тийм л юм хийнэ. Үйлдвэрийн захиргаа зохих хэмжээний бан донгоо өгөөд л явчихдаг.тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд малаас өөр юу байх вэ?

Цэрэннадмид -

Нэгдэлд одоо ерөөсөө малаас өөр бол тариа ногооны ажил их бий, хадлан бордооны ажил их бий, өвөлжөө хашаа барина, орон байшин барина, худаг ус гаргана.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн худаг

Цэрэннадмид -

Тийм. Тэгээд л явж байна.

Эрдэнэтуяа -

Орон байр гэснээс нэгдлийн улсуудыг ,тэр үед орон сууц гэж

Цэрэннадмид -

Тэр үед ороэ сууц гэж, биднүүд нэгдэлд байхад чинь гэр орон сууцтай байсан. Тэгээд одоо дандаа гэрт байснаа, байшин амбаар бариад суучихдаг болсон. Тэрийг бол унаа хөсгийг нь хангаад өгчихнө. Хаанаас ямар мод мод явах юм тэрийгээ ав, байшингаа барь орон гэртэй бол ингээд л байсан даа. Цаанаас бол ямар бололцоо, юу дутагдсан тэр хангамжийг л өгдөг байсан юм. Тэндээс бол тийм юм авсан, ийм юм авсан гэсэн мөнгө төгрөг авахгүй, туслана. Хүн хүч дутвал өгнө, өөр шаардлагатай юм гарах ч үгүй.

Эрдэнэтуяа -

Хувь хүн, айл өрх нэгдэл ямар байдлаар элсэх вэ? хурлаар орох уу?

Цэрэннадмид -

Тэр чинь хурлаар орно оо.

Эрдэнэтуяа -

За. Ямар хурлаар

Цэрэннадмид -

Нэгдлийн гишүүдийн хаурал гэж байдаг юм. Тэр хурал дээр суулгаад, одол санааг нь асуугаад, нэгдлийн гишүүд дотроо санал шүүмжийг нь оруулаад , дутагдалтай бол дутагдлыг нь хэлж өгөөд, за энэ хүнийг авья гээд ингээд нэгдсэн саналаар авдаг. өөрөө бол нэгдэлд орьё гэсэн өргөдөл гаргадаг юм. Тэрний нь дагуу малтай бол малтай, малгүй бол малгүй. Малгүй ч гэсэн авна.

Эрдэнэтуяа -

Тйим үү? Малгүй улсуудыг авч байсан юмуу.

Цэрэннадмид -

Авна хамаагүй. Малгүй хүн яах уу нэгдлийн мал маллана, мал өгнө. Одоо чи тэчнээн толгой мал 100 толгой ч гэдэг юмуу, 1000 толгой ч гэдэг юмуу ийм мал маллаж чадах уу? Чаднаа л гэвэл тэгээд л болоо. Тэгээд малыг нь тасдаад өгчихнө. Орж байгаа хүн бол өрх ам бүл хэд байна хамаагүй. Аваад л оруулчихна.

Эрдэнэтуяа -

Хувь хүнээр нь оруулдаг юмуу, нэг 5 гэр бүлийн гишүүнтэй айлын нэг нь орьё гэхэд

Цэрэннадмид -

Хамаагүй. Тэр тавуулаа орьё гэвэл тавуулаа орно, нэг маань орно гэвэл нэг нь орно. Тарийг бол шшахаад байхгүй. Хэн орно гэснийг л оруулчихна.тэгээд би ганцаараа орцон байхад за би нэгдлээс хэдэн саалийн үнээ аваад саалийг чинь саагаад, цагаан идээг чинь боловсруулья, одоо би гэр бүлийнхээ хүнээр саалгаад хийлгэе гэвэл өгнө хамаагүй. Би өөрөө нэгдлийн гишүүн учраас тэрэнд ялгагдах юм байхгүй .юм хийе гэсэн хүнд их дуртай л байсан.

Эрдэнэтуяа -

Шалгуур байх уу? Босго ч юмуу тийм байх ёстой энэ тэр гэсэн

Цэрэннадмид -

Байхгүй. Шалгуур бол яахав анх эхлээд орохдоо ямар шалгуураар орох уу яах уу ийх үү гэхээр зан төрх, ажил хийж байгаа тэр юуг л харнадаа. Ямаршуу янзын төрхтэй юм, архи их уудаг юмуу, нэг бол залхуу юмуу тийм юмыг авахдаа жаахан тэгс хийнэ. Авах нь авна.болхоо байвал гарагчихна.

Эрдэнэтуяа -

Гаргалаа гэхэд тэр хүн яах вэ?

Цэрэннадмид -

Гаргалаа гэхэд тэр хүн ажилгүй болчихож байхгүй юу. Гаргалаа гээд ял байхгүй, ажилгүй л байж байна.

Эрдэнэтуяа -

Тэр улсууд бол малгүйл улсууд уу?

Цэрэннадмид -

Малгүй улсууд л орно шүү дээ. Тэдэнд малла гээд малыг нь өгчихвөл тэрийгээ чадахгүй бол буцааж аваад өөр хүнд өгчихнө л дөө. Та нар мал хорогдуулаад байна. Муу хийж байна гээд. Тэгэд буцааж аваад өөр хүнд өгчихнө. Тэр бол чөлөөтэй.

Эрдэнэтуяа -

Малтай улсууд малаа маллаж чадахгүй бол бас гаргах уу?

Цэрэннадмид -

Хүн хүч дутаад, за би бол сургуульд хүүхэд явчихлаа хүн бүл дутаад байнаа, хүн хүч хэрэгтэй байна гэвэл хүн хүч гаргаад өгчихнө. Тэр ажилгүй улсууд чинь явж байна шүү дээ. Нэмээд л өгчихнө.

Тэгээд тэр хүн чинь миний мэдэлд. За тэр малд яв, тэрийг тэг гэхээр үгээр л явж байна. Илүү дутуу ярих юм байхгүй. Тэгээд сайн ажиллаад байвал өөрийнхөө талд аваад ажилласан байвал за энэ хүн тэгж ажил хийлээ, энэ хүн ингэж ажил хийлээ, тийм сайн ажил хийгээд, тэр малыг тэгжээ гээд тодорхойлолтыг нь гаргаад өгнө. Тэгээд ажилаа хийгээл явж байна.

Малтай улсууд малаа маллаж чадахгүй тохиолдолд дээрээс нь хүн хүч нэмж өгнө үү гэхээс биш гаргана гэсэн ойлголт байхгүй юм байна ш дээ. Нэгдлийн гишүүд за би одоо ерөөсөө ажлын чадвар муудлаа, би одоо нэгдлээсээ гарья гэвэл гаргана.

Эрдэнэтуяа -

Малтай нь уу?

Цэрэннадмид -

Малаа өгчихөөд л гарна ш дээ.

Эрдэнэтуяа -

Малгүй гарах юмуу нэгдлээс

Цэрэннадмид -

Тийм. Гэхдээ яахав өөрийн хувийн ганц хоёр мал өсгөсөн байвал тэрийгээ аваад л гарчихна.

Эрдэнэтуяа -

Өө тэрнээс тэр анх нэгдэлд орохдоо тэр айл 100 толгой малтай байлаа л даа бог бод нийлээд. Тэгээд маллаж чадахгүй гээд нэгдлээс гарлаа ш дээ. 100 толгой малаа авч гарахгүй юмуу.

Цэрэннадмид -

Анх нэгдэлд 100 толгой мал оруулцан байгаа биздээ. Тэгэхээр чинь тэр өсөөд тэрнээс илүү мал гарцан байх ёстой ш дээ. Тэр тоотой малыг нь үлдээгээд илүү малтайгаа л гараад явчихна.

Эрдэнэтуяа -

100 малаа авч гарахгүй юмуу тэй.

Цэрэннадмид -

өөрснөө мала өсгөөд нэгдэлдээ юмаа хийчихээд хэдэн мал өсгөж хувьдаа авсан байна тэрийгээ аваад л гарна.

Эрдэнэтуяа -

Гардаг улсууд байх л юм байна тэй

Цэрэннадмид -

Байсан бий. Одоо чадал хүрэхээ байлаа шүү. өргөдлөө гаргаад өгөхөөр зэрэг нэгдлийн гишүүдийн хурлаар за энэ хүн бол үнэхээр чадал нь хүрэхгүй нь ээ, нас өндөр болжээ. Гаргая аа. Тэгээд л гарчихна. Тэгэхдээ хувьдаа өсгөсөн ямар мал байна тэрийг нь өгөөд л гаргая. Ингээд л гаргачихдаг байсан. Бүр ч шалдан хоосон гаргаж байгаагүй юм.

Эрдэнэтуяа -

Ер нь нэгдлийн мал малладаг хүмүүсийн дэргэд хувийн мал байдаг гэж байна ш дээ. Тэр хувийн малд норм тавих уу? Хэмжээ хязгаар

Цэрэннадмид -

Өө тавихгүй. Тэнд тоо тавихгүй. Хамаагүй. Тэнд төлөвлөгөө гэж байхгүй ш дээ. Хүн өөрөө өсгөж байгаа учраас. Аа нэгдлийнхээ малыг илүү өсгөчихөөд нэгдэл сайн гээд магтаад л урамшлаа өгөөд л болоо.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малтай солих, холих юм гарах уу?

Цэрэннадмид -

Харин тийм юм гарч байсан удаа бий. Харин тэрийг үзэхгүй дээ. Нэгдлийн малыг солих юм бол.

Эрдэнэтуяа -

Яаж мэдэх вэ?

Цэрэннадмид -

Тэрийг чинь харж байгаа олон түмэн гэдэг чинь сайхан гэрчилнэ ш дээ. Нэгдлийн малыг тэр хүн тэгээд тийм юмнаас өгцөн, орлуулаад тийм юм тавьсан. Яахав дээ тэрийг дутаахгүй гэж байхгүй юу. Тийм юм гарна л даа. Тэгээд тэрэнд заазлагдсан мал орлуулж тавьсан байвал хариуцлага хүлээнэ.

Эрдэнэтуяа -

Заазлагдсан мал аа?

Цэрэннадмид -

Тийм. Баракалж, залууг нь авч хөгшнийг тавьсан ийм тохиолдол гарна ш дээ. Тэгвэл хариуцлага хүлээнэ. Хариуцлагадаа бүр хуулийн хариуцлага хүлээнэ. Улсын өмчийг сольсон, муу мал тавьсан, шилж авсан гэсэн хариуцлага өгнө. Зохих хэмжээнийхээ шийтгэлийг аваад, ял эдлэхээр шаардалага гарсан бол тэгэд л ял эдэлнэ.

Эрдэнэтуяа -

Бүр ял эдлүүлэх хүртэл арга хэмжээ авах уу?

Цэрэннадмид -

Тйим. Тийм арга хэмжээ авна.тэрнээс өөр юм авахгүй. Тэрнийг заазалаад ингэхээр чинь нэгдэл чинь тодорхойлоод шүүхэд өгчихнө ш дээ. Нэгдлийн тийм тийм малыг тэгж солиод хувьдаа ашигласан гэлэг дээр нэгдлийн өмчийг хувьдаа ашигласан гээд. Ингээд шүүхэд өгөөд, ял эдлэх бол эдлээд, шүүхэд өгөх бол шүүхэд өгөөд ингээд л гарчихна. Ийм л юм болдог юм даа.

Эрдэнэтуяа -

Ийм асуудал хэр гарах вэ?

Цэрэннадмид -

Их гарахгүй цөөхөн гарнадаа.

Эрдэнэтуяа -

Тэгээд тийм малыг нь сольсон тэр айлын хажуу хөршүүд нь матчихдаг юмуу?

Цэрэннадмид -

Одоогоор бол матаж байна гэсэн үг. Тийм юм ховор л доо. Тийм амар гарахгүй. Хүн бүхэн хяналттай. өөрөөр хэлбэл бие биенээ айхтар хянатар, энэ малыг яаж байна вэ гэж хяналт ихтэй, одоогоор бол хянах шалгах юм даа.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгж бие биенээ тэгдэг юм уу? Танайх энэ хөрш зэргэлдээ айлууддаа хяналт тавь гэж заагаад өгчихдөг юмуу?

Цэрэннадмид -

Тэгж бол заахгүй. Нэгдлийн гишүүдийн ухамсар гэж шал өөр. Нийгмийн юм гэдэг дээр оюун тархи бүх юм, улсын өмч, нийгмийн өмч бидний өмч. Нийгмийн өмч гэдэг чинь бидний өмч гэдэг ш дээ. Тэр үед тэгж сургадаг байсан юм. Яаж энэ малыг маллаад, ямар юмыг нь алга хийж байна гэдгийг хувь хүн өөрөөр хэлбэл хувь хүний хариуцлага л юм л даа. Тэрнээс нэгдэл энийг харж тагнаж бай гэж хэлэхгүй ш дээ. Тйим дарга ч байхгүй, бригадын дарга ч хэлэхгүй, нэгдлийн дарга ч хэлэхгүй. Тйим л явсан. Харин яахав зарим нэг нь матаасанд ордог л юм. Зарим нь нэг нь хэлсэн гээд хэлсэн хүндээ онц үнэлгээ өгөхгүй. Яахав нийгмийн малыг хайрласан тийм учраас илэн далангүй ил тод хэллээ. Тэгээд хэлдгийгээ ямар үед хэлэх вэ гэхээр нэгдлийн гишүүдийн хурал гэж нэг юм болдог юм.

Эрдэнэтуяа -

Тэр нь ямар хугацаанд?

Цэрэннадмид -

Тэр нь сардаа ч юмуу улиралдаа хийгээд л. Тэрэн дээр нөхөр Цэрэннадмид чи нэгдлийн тийм тийм малыг хожосн гээд ирвэл хариуцлага хүлээнэ дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэгдлийн удирдлага нь тэрийг авч хэлэлцээд

Цэрэннадмид -

Аа тийм. Тэрийг хэрэгжүүлээд л тэгээд явчихдаг юм. Далд хэлэхгүй дандаа ил.

Эрдэнэтуяа -

Ил хэлсэн улсуудыг матлаа, хэллээ гэх асуудал гарах уу? Муу санах уу?

Цэрэннадмид -

Тухайн үед энэ намайг хэллээ гээд хүмүүс ярьдаггүй л байсан юм. Миний мэдэхийн тэгэхээр болоод л байсан юм байлгүй. Нэгэнт олны дунд босгоод шүүмжилж байгаа ш дээ. За бос үнэн үү гэж асууна. Үнэн бол үнэн. Худлаа бол намайг арай жаахан хэлмэгдүүллээ гэнэ. Жаахан даваад худлаа яригдсан асуудал гардаг юм. Тэрийг бол чи хүнийг худлаа ярьлаа гэж нөгөө хүнээ зэмлэнэ.

Эрдэнэтуяа -

Тэгээд хариуцлага тооцох уу?

Цэрэннадмид -

Тийм. Тэгээд хариуцлага тооцно.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд нөгөө хүмүүс орьё гээд хурлаар хэлэлцээд оруулдаг гэж байна ш дээ. Оруулахгүй гэх юм гарах уу?

Цэрэннадмид -

Барагтаа л бол гарахгүй дээ оруулахгүй гэх юм.

Эрдэнэтуяа -

Яагаад

Цэрэннадмид -

Яагаад гэвэл дутагдлыг нь хэлээд өгчихдөг юм. Чиний үндсэн дутагдал тийм тийм шүү, тэр дутагдлаа дараа дахин битгий гаргаарай. Нийгмийнхээ ажилд үнэнчээр явж чадах уу? Гэж ам мөчгийг нь сайн асууна л даа. Тэгээд чаднаа гэвэл болоо. Чадахгүй гэж тэнд хүн хэлэхгүй ш дээ. Чадна л гэж орж байгаа болохоор, өөрөө ажилтай больё, хөдөлмөрийн хөлс авья гэсэн бодол төрчихсөн хүн чинь яаж тэгж хэлэх юм бэ. өнөө жамц баяны хүргэн шиг /”Хүргэн хүү” киноны хэсэг/ хадам аавынхаа хөрөнгөөр сагаад амьтан хүртэл зодсон гэж кинон дээр гардаг биздээ. Тйимэрхүү юмыг хэлнэ л дээ. Энэ чинь тэгдэг, жаахан зан харицаа тийм ийм, амьтны малыг салгаж хөөдөг, тэрнийг хэлдэг, тэгээд түүнийг больчихвол болоо. Аа би чаднаа. Миний үндсэн дутагдал мөн. Энийгээ засч чаднаа л гэвэл тэгээд болоо. Гишүүдийг за саналаа хэлээрэй гэхээр зэрэг, за энэ үндсэн дутагдлаа хүлээж байгаа хүн байна. Тйимээс хойшид энэ засрах боломжтой хүн, ингээд нэгдэлд авья гээд, тэгээд гар өргөж батлаад тэгээд л авчихна.

Эрдэнэтуяа -

Хугацаа харах уу

Цэрэннадмид -

Харахгүй

Эрдэнэтуяа -

Тэгээд л авчих уу? 3 сарын чиний дутагдал засагдаж уу үгүй юу харахгүй юу?

Цэрэннадмид -

Засах хугацаа энэ тэр өгөхгүй. За энэ хүнд ямар мал өгөх вэ? Бод мал өгнөө гэвэл бод, бог мал өгнөө гэвэл бог мал. Аа төллөх мал өгнөө гэвэл төллөх мал

Эрдэнэтуяа -

Тэгж салгаж өгдөг юмуу

Цэрэннадмид -

Харин яагаав нэгдлийн гишүүд тэгж байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Үгүй ээ бүр малыг нь тэгж ялгаж өгөх юмуу?

Цэрэннадмид -

Өө ялгаж өгнө.

Эрдэнэтуяа -

Хооронд нь ингэж одоо 30 үхэр, 20 адуу, 50 хонь гээд л

Цэрэннадмид -

Тэр хүн өөрөө ямар мал маллах санал байна.

Эрдэнэтуяа -

Бүр одоо хонь, ямаа, үхэр гээд таван хошуу малаа тус тусад нь авах уу?

Цэрэннадмид -

Тус тусад нь авсан чиг л болно. Холиод авсан ч болно. Маллах гэж байгаа тэр хүний санал мэднэ.

Эрдэнэтуяа -

Таван хошуу малаа тавууланг нь

Цэрэннадмид -

Аа тийм тавууланг нь аваад маллья гэвэл тэгээд өгөөд л маллуулчихна. Үхэр хонь авья гэвэл тэрийг нь өгнө. Нэг бол дан хонь авна гэвэл тэрийг нь өгнө.

Эрдэнэтуяа -

Гэхдээ чадварыг нь харна.

Цэрэннадмид -

Чадварыг нь хараад. Тэр хүн өөрийнхөө чадлынхаа хирээр малынхаа тоог хэлнэ. Би тэдэн мал авна гэсэн тийм л юм гарахаас биш, тэгээд тэр хүн чадах юмаа л хийж байгаа нь тэр.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малд төлөвлөгөө тавих уу?

Цэрэннадмид -

Нэгдлийн малд тоо байдаг юм бас. Бүр зүгээр тоогүй өгөхгүй ш дээ. Тэчнээн мал өглөө, за чи энийг хэдэн толгой хүргэх юм бэ гэсэн хувь хүнээс нь асууна. 100 хонь чамд өглөө. 100 хоньноос 50 нь хургалах малаа, бусад нь эр малоууд өглөө, энийг хэд хүргэх вэ гэж асууна. Тэд хүргэнээ гэж өөрөө тоогоо хэлнэ. Тэр маллах гэж байгаа хүн чинь

Эрдэнэтуяа -

Яаж хэлэх юм. Тэр чинь 100 толгой малнаас чинь

Цэрэннадмид -

50 эм хоньноос хэдэн төл авах вэ гэсэн үг юм шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд баримжаа гарах уу?

Цэрэннадмид -

Гарна.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ хээлтэж чадах уу?

Цэрэннадмид -

Намрын цагт нийллэгээсээ болно хээлтүүлэг. Бүрэн хээлтүүлж чадвал бүрэн төл авна, дутуу хээлтсэн бол дутуу авна. Тэгэхээр хүн чинь 50 хоньноос чинь би 50 хурга авна гэж хэлэхгүй л дээ. Чадвал тоогоор нь авна, эс чадвал 30 юмуу 40 хургатай байна гэсэн ийм л юм хэлнэ. өө тэгээд өнөөх чинь ихэрлээд хамаагүй өсчихдөг юмөө.

Эрдэнэтуяа -

Тэндээ бол ихэрлэнэ гэдэг утгаар хэлэхгүй

Цэрэннадмид -

Өө ихэрлэнэ гэдэг утгаар авахгүй, тэр хүн чинь тоогоор нь л авна шүү дээ. Тэрнээс дутсан байвал ихэр нь талчихдөг байхгүй юу. Тэгээд хавар нь үс ноос болоод ирэхээр тоог нь аваад. За хичнээн төлтэй вэ, хичнээн хоньноос хиёнээн төл авсан бэ, 50 хонь хургалсан, 5 хурга илүү бойжсон гэхээр ихэрлэсэн байж таараа биздээ. Тэгээд нь тоо нь гүйцчихээд, харин илүү төл авсан гэдэг зохих хэмжээний хөдөлмөр хөлсний мөнгөн шагнал л авна.

Эрдэнэтуяа -

Хээлтүүлгийн асуудлыг хэн хариуцах вэ?

Цэрэннадмид -

Малчин өөрөө.

Эрдэнэтуяа -

Яаж хариуцах юм.

Цэрэннадмид -

Хуц ухнаа хугацаанд нь тавьдаг байхгүй юу, хонь ямаа 4 сар хээлээ тээгээд гаргадаг. Тэгээд яах уу гэхээр 9 сард тавьлаа гэхэд тэгэхээр чинь 10, 11, 12 гээд төрөх нээ дээ. Тэгэхээр чинь тэр малчин чинь хүйтэнд төрүүлэхгүй гээд жаахан хойшлуулаад тавьчихдаг байхгүй юу. 1, 2 сар гээд төл хүлээж авахаар цаг дулаарцан, тийм болохоор төл бүрэн бойждог байхгүй юу. Тийм л аргаар хийнэ. Тэр авсан хүн хэдэн сард яаж хээлтүүлж авах уу гэдгийг хийнэ. Малчин өөрөө мэднэ. Тэгээд тэр малын чинь хээлтүүлгийн эцэг малыг тусгай маллана. Эцэг малыг малладаг хүн тусгай хөдөлмөртэй.

Эрдэнэтуяа -

Эцэг, эх малаар нь

Цэрэннадмид -

Аанхаа ялгана. Тэгэхгүй бол хугацаа алдаад наана нь хургалах ишигдэх ажил гарна. Тэгэх юм бол давжаа мал гарна.

Эрдэнэтуяа -

Давжаа гэхээр

Цэрэннадмид -

Жилд 2 хургалчихаар, ямаа 2 ишиглэх юмуу, 2 хургалах юм бол цаг бусын юм гарсан байхгүй юу. Хүйтэнд чинь тэвчээр муутай, таргалах тэвээрлэхдээ ч тааруухан байдаг байхгүй юу давжаа мал. Цаад хүн тоо толгойг нь өсгье гэвэл хоёр төллүүлж болно. Тэгэхдээ бол төллөхөд хэцүү, өвлийн цагт хэцүү.

Эрдэнэтуяа -

Нэгдэл хүлээн зөвшөөрөх үү?

Цэрэннадмид -

Нэгдэл бол яахав дээ төл авч байвал тэр талаар нэг их юм хэлэхгүй л дээ. Болвол авахыг л бодно.

Эрдэнэтуяа -

Гол нь хүмүүс чанартаа анхаарна

Цэрэннадмид -

Тийм. Тэр үед чанарыг л хардаг байсан юм дөө. Малын чанар

Эрдэнэтуяа -

Тарга тэвээрэг

Цэрэннадмид -

Аанхаа тарга тэвээрэг. Тарган мал бол их цовоолог, гарсан төл нь их цовоолог шүү дээ. Туранхайвтар тийм малаас гарсан чинь тийм дорой чадал муутай гардаг юм.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс бол хамаарахгүй л юм байна тэй

Цэрэннадмид -

Хамаарахгүй ээ хамаарахгүй. Цаанаас нэгдлийн захиргаа та нар жилд 2 төллүүл гэж хэлэхгүй ш дээ. өөрсдөө мэдэж байгаа юм чинь. Тэгхээр чинь болохгүй давжаа мал гарна. Намрын хурга хаврын хурга гэж 2 янз гарч байхгүй юу. Зун аваачаад яага ч үгүй хээлтэгч малаа нийлүүлээд хаячихаар зэрэг намрын хурга гарчиж байхгүй юу. Тэр хургыг чинь өвөл өсгөх гэж үйлээ үзнэ. Цагт нь тавьцан намрын хээлтүүлгээр орцон чинь хавар нь гардаг сардаа гарч байгаа учраас цовоолог байна ш дээ. Сэргэлэн байдаг юм даа.

Эрдэнэтуяа -

Тавина гэдэг чинь одоо

Цэрэннадмид -

Нийлүүлэг хийж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хуц ухна авчраад малдаа хэд хонуулах уу?

Цэрэннадмид -

Хуц ухна нийлүүлж байгаа юм. Тэр айл чинь тэртээ тэргүй хуц ухнатай байдаг юм ш дээ. Маллаж байгаа хүн чинь

Эрдэнэтуяа -

Өөрсдийн гэсэн үү?

Цэрэннадмид -

Аанхаа. Тэгээд тэр хуц ухна, бухыг малладаг тусгай малчинтай нэгдэл чинь. За одоо би хээлтүүлэг эхлэх боллоо эцэг малаа авья гээд, тэгээд тэндээс аваад хониндоо нийлүүлчихнэ. Хугацаатай үед нь нийлүүлчихээр зэрэг хээл авах хугацаа нь бий болцон болохоор нөгөө мал чинь эрүүл саруул сайхан мал гардаг байхгүй юу. Хавар болохоор зэрэг хонинны ноос, ямааны ноолуур тэр юмыг чинь хувь малчин авч өгнө ш дээ. Нэгдэлдээ

Эрдэнэтуяа -

Нэгдлийнхээ малын тоогоор

Цэрэннадмид -

Тоогоор. Тэгэхдэ хувийнхаа юмыг ч авч өгнө.

Эрдэнэтуяа -

Яагаад

Цэрэннадмид -

Яагаад гэвэл үс ноосныхоо мөнгийг энэ миний хувийн юм гээд өгчихөөр үс ноосныхоо мөнгийг авчихгүй юу. Хоршооноос

Эрдэнэтуяа -

Одоо шиг өөрсдөө явж зарна гэсэн ойлголт байхгүй.

Цэрэннадмид -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Хувь мал, улс малаа ялгаад

Цэрэннадмид -

За энэ улсын малын тэчнээн килограмм төлөвлөгөөтэй ноос, 150 гр ямааны ноолуур гарна гэвэл 10 ямаа байвал тэрнийгээ бодоод, энэ 10 ямааны ноолуур, энэ 10 хонины ноос ингээл өгчихнө. Тэр нь одоо хэдэн килограмм ноос, ноолуур өгсөн байна тэр нь хөдөдлмөр өдрийн хөлсөө аваад, өөрөө хувийнхаа малаас авсныгаа хоршоонд өгөхөөр зэрэг тэрнийгээ өөрснөө авчихна.

Эрдэнэтуяа -

Нэг хонийг хяргахад тэдэн төгрөг гээд тооцчихдог юмуу хөдөлмөр өдрийн хөлс гэж?

Цэрэннадмид -

Тэр ч хөдөлмөр өдрийн хөлс байна. Би мартчихаад байна, уул нь тоотой л доо. Тэгээд ерөөсөө таван хошуу малын үс ноосыг дандаа тэгж өгнө. Тэрнээсээ илүү дутуугаа харна.

Эрдэнэтуяа -

Хугацаа заах уу, тэдний дотор гээд?

Цэрэннадмид -

Тэр яахав тэгнэ л дээ. Хавар хоньхэдэн сард хяргах уу цагт нь хяргаад ухаандаа зургаан сард хяргах байсан бол зургаан сардаа хяргаад л, 5 сарын дундуур ч юмуу ямаа самнах байсан бол тэрийгээ самнаад тэгээд л өгөөд яваад байна. Тэгээд бүх юм жигдхэн явдаг юмдаа.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн мал тэгж байна ш дээ төлөвлөгөө, жилд тоолох юмуу, яаж тоолох юм, нэгдлийн мал өсч үү, хорогдож уу гэдгийг

Цэрэннадмид -

Аа тэрийг хавар нэг тоолно

Эрдэнэтуяа -

Хавар нэг тоолно

Цэрэннадмид -

Тийм. өвөлжөөд хаваржаад хорогдол гарч уу гэж нэг тоолно,

Эрдэнэтуяа -

За. Төлөө хэр бүрэн бүтэн авч гэж үү

Цэрэннадмид -

Аанхаа. Тэгэхдээ тооллогондоо хичнээн төл байна тэр бүгдийг тоолчихно. Тэгээд намар нэг тоолно,

Эрдэнэтуяа -

Намар яагаад тоолж байгаа юм?

Цэрэннадмид -

Нөгөө хонь чинь бүрэн бүтэн байна уу, төл эсэн мэнд байна уу хорогдож уу гэж шалгаж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан за.

Цэрэннадмид -

өвөл 12 сард их малын улсын хэмжээгээр малын тооллого явагдана.

Эрдэнэтуяа -

Тэр нь жил бүр явагдах уу?

Цэрэннадмид -

Жил бүр явагдана.

Эрдэнэтуяа -

Нөгөө 1946 оноос л эхэлсэн үү, анхны таван жилийн төлөвлөгөөгөөр?

Цэрэннадмид -

Аанхаа. Тийм. Тэрнээсээ явсан. Тэр тооллогоор л толгойн тоо л бүрэн байвал тэр айл малыг бүрэн өсгөлөө, илүү өсгөсөн хэвээрээ байна гэсэн юм гараад явахаас биш дутсан бол тэчнээн мал дутаасан байна гээд төлбөрт хамрагддаг. Төлбөр нь юу гэхээр хөдөлмөрийнхөө хөлсөөс төлнө.

Эрдэнэтуяа -

Их үнэтэй юу?

Цэрэннадмид -

Гайгүй дээ гайгүй. Тэр үед мөнгө хатуу гайгүй гардаг ш дээ. Тэгээд тэрийгээ төлчихнө тэгээд л болоо. Аа бүр их төлбөр гарцан байвал ял эдлэнэ шүү дээ, бүгд найрамдахаа уншуулах болно. Тийм мхээр дутаахгүй л дэ. Хэн ял эдлэх гэж орохов.

Эрдэнэтуяа -

Төлөвлөгөөгөөр хувь хүнээс асуугаад 40 төл авна гээд, тэрүүгээр нь төлөвлөгөө гэх үү?

Цэрэннадмид -

Энэ хүн 50 хоньноос 40 төл авна гэсэн юм гаргадаг. Нэгдэл бол 50 гээд өгцөн байгаа ш дээ, нэгдлийн тоотой 50 хонь чамд өглөө. Энийг өсгөө гэж өгч байгаа болохоос биш хороо гэж өгөхгүй ш дээ. Тэрнээс чинь 30 төл авсан гэхээр чинь 50 төл гээд 30-ыг авахаар 20 байхгүй болцон байгаа биздээ.

Эрдэнэтуяа -

Аанхаа.

Цэрэннадмид -

Тэгээхээр чинь 20-р дутуу өсгөж байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэгдлээс тэгж зэмлэх юмуу. 50 яаж ч байсан гарахгүй биздээ.

Цэрэннадмид -

Гарнаа гарна.

Эрдэнэтуяа -

Гарч чадах уу?

Цэрэннадмид -

Гарна гарна. Зөв хээлтүүлэг хийсэн цагт гарна. Төл хорогдуулсан гэсэн л дүгнэлт авна.

Эрдэнэтуяа -

Татвар энэ тэр, хөдөлмөр хөлсөөсөө хасуулах уу?

Цэрэннадмид -

Үгүй үгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн мал дутаачихлаа, дутаасан тохиолдолд бусад айлаас нөхөж худалдаж авах тийм тохиолдол байх уу?

Цэрэннадмид -

Байнаа. Нэгдлийн малыг үндсэн тооноос нь дутаасан байвал төлнө ш дээ. Зайлшгүй. Төлөхөд яадаг юм гэхээр хүнээс худалдаж аваад хийж болно. За тэчнээн мал дутсан, би ийм. Мал худалдаж аваад өгье. Тэгээд л дутагдалгүй тооондоо хүрчихэж байхгүй юу. Бүр төлөхгүй бол нэгдлийн малыг үрэн таран хийж, идэж шамшигдуулсан гэсэн асуудлаар шүүхэд л очно л доо.

Эрдэнэтуяа -

Тэгээд хувийн мал ихтэй улсуудаас худалдаж аваад төлөх асуудал яригддаг юм байна тэй.

Цэрэннадмид -

Аанхаа.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Цэрэннадмид -

Юу гэнээ?

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Амьдралд чинь өөрчлөлт гаргасан ч юмуу, мартагдахааргүй дурсамж үлдээсэн үйл явдал

Цэрэннадмид -

За яах вэ миний амьдралд бол муу талаар ч бол надад нэг их юм байхгүй ээ. Зүгээр яахав үйлдвэрт ажиллаж байхад ер нь надад үйлдвэрийн буян засгийн хайр халамж их л байсан. Тэр б итгий хэл 1976 онд одоо Германд явж, үйлдвэрийн дадлага хийж байсан. Одоо манайх үйлдвэрээ 1976 онд шинэчилсэн айл байхгүй юу шүдэнзнийхээ үйлдвэрийг. Тэрэн дээр би суурь машины селесарь засварчин хүн учраас тэнд очиж Риза хот Германы. Хуучнаар бол ардчилсан ГерманУлс Риза хотод очиж дадлага хийсэн хүн байгаа юм. 6 сар явсан. Тэгээд намайг ирсэнээс хойш үйлдвэр ашиглалтанд орсон. Би яагаад явсан гэхээр шинэ техникээ Ролийн ферм гэж Баруун Герман юм шүү дээ. Тэрнээс худалдаж аваад, тэрийгээ мантажлаад, тэгээд тэнд очиж дадлага хийж ирсэн хойно бид 3-уулаа явсан. Бид 3-ыг ирсэн хойно үйлдвэр ашиглалтанд орсон юм. Бид 3-ыг л хүлээгээд байсан байхгүй юу. Нэг нь болохоор инженер технологи, би засвараа хариуцсан, нэг нь бол химээ хариуцсан шүдэнзний химийн бодис найруулах, ийм гурван хүн л явуулсан.

Эрдэнэтуяа -

Хаанаас явуулж байгаа юм?

Цэрэннадмид -

Шүдэнзний үйлдвэрээс явуулж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Шүдэнзний үйлдвэр 1976 оны 02 сарын 10 нд гэсэн үү?

Цэрэннадмид -

Шүдэнзний үйлдвэр 1976 оны 6 сард орсон сүүлийн монтаж. Бүр анх Хятадын тононглол тавихад 02.10-нд орсон.

Эрдэнэтуяа -

1976 оны

Цэрэннадмид -

Үгүй ээ. 1955 оны, үгүй уу 1956 оны

Эрдэнэтуяа -

Аа та тэгээд 1955 нэгдлээс гарсан гэсэн ш дээ.

Цэрэннадмид -

Тийм.

Эрдэнэтуяа -

Та нэгдэлдээ малчнаар үйлдчиж болоогүй юмуу, багаасаа мал дээр байсан гэсэн

Цэрэннадмид -

Миний хувьд бол үйлдвэрийн газар ажиллах сонирхол гарсан. 1954 онд шүдэнзний үйлдвэр байгуулах юм гэнээ гэсэн сураг гарсан. Үйлдвэрийн газар ажилласаар санагдаад тэгээд нэглдлийнхээ даргад хэлээд, багийнхаа даргад хэлээд, өргөдлөө гаргаад тэгэд орсон хүн байхгүй юу. Би 20 настай үйлдвэрт орсон. Тэгээд одоо тэнд 36 жил ажиллачихаад ингээд тэтгэвэрт гарцан сууж байгаа нь энэ.

Эрдэнэтуяа -

Тэгээд Германд мэргэжил дээшлүүлсэн нь гол үйл явдал юмаа

Цэрэннадмид -

Тийм. Гол үйл явдал нь тэр. Тэгээд одоо яахав. Засгийн хишиг авсан. Хөдөлмөрийн хүндэт медальтай, ойн тэргүүний ажилтан тэмдэгтэй, бас бус юм бийл дээ. Ойн медалиуд бол байгаа.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Цэрэннадмид -

Бусдаас онцгой зүйлгэх юм байхгүй байхаа

Эрдэнэтуяа -

Дурсгалын зүйл ч юмуу, авсан медаль ч юмуу, ямар нэгэн юм

Цэрэннадмид -

Онцгойлж хэлэх юм бол ойн жаран жилийн ойгоор явж би тэр хөдөлмөрийн хүндэт медалийг авсан. Манай үйлдвэр чинь ойн яамны харьяа байсан юм.

Эрдэнэтуяа -

Ойн яам аа

Цэрэннадмид -

1984 онд авсан. 1924 онд яам байгуулагдсан юм. Тэр л одоо мартагддаггүй юм даа надад.

Эрдэнэтуяа -

Тэр тэмдэг одоо таньд байгаа юу?

Цэрэннадмид -

Тэр чинь хөдөлмөрийн хүндэт медаль, ойн тэргүүний ажилчин гэсэн хоёр тэмдэг байгаа.

Эрдэнэтуяа -

Тэр үед л дээд шагнал уу?

Цэрэннадмид -

Тухайн үедээ л надад дээд шагнал байсан.

Эрдэнэтуяа -

Ямар гавьяа байгуулж тэрнийг авч байсан бэ?

Цэрэннадмид -

Засварын талаар

Эрдэнэтуяа -

Шинэ юм

Цэрэннадмид -

Шинэ юм гаргасан. Шинэ сэлбэг энэ тэр бий болгосон. Тэрүүгээрээ л авч байсан. Тэгээд үйлдвэрийг чинь нойр хоолгүй л ажилладаг байсан ш дээ. Тэгээд тэр юмыг хийж яваад л авсан юм байгаа юм. Аа нэг дээхэн үед стандартын норм, шүдэнзний үйлдвэр чинь, шүдэнз чинь бол цогшуулах бодис хийдэг байхгүй юу. Одоо энэ орос шүдэнз чинь хар үнс, чандруу бишээ цог болоод байгаа биздээ

Эрдэнэтуяа -

Тийм

Цэрэннадмид -

Тийм юм манайх байдаггүй байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Цэрэннадмид -

Тэгээд тэрийг хийх гэсэн чанарын тэмдэг манай үйлдвэр орж чаддаггүй. 3-аас гарч чаддаггүй. 3-р зэрэгт л явахгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр нь жаахан муу юу

Цэрэннадмид -

Муу. Тэр чинь нэг, хоёр гэдэг байхгүй юу. Тэгж байгаад улсын чанарын тэмдэг хангадаг. Тэгээд тэр доманы фусмат гэж ордог тэр бол манайд байсан. Тэрийг хийж чаддаггүй байсан юм. Усаар хийхээр ажилчдад их хүнд, үнэр танар ихтэй. Тэгэхээр нь тэрийг хуурайгаар шилжүүлсэн байхгүй юу. Згээр бодисоо нунтгаар нь нойтон модон дээр. Тэрэн дотроо шүрүүлгэнд ороод, тэгээд лаборторийн шинжилгээгээр ороод тэгээд чанарын тэмдэг авч байсан юм. Манай үйлдвэр. 2-р тэмдэг авсан юм. Урд нь 3-т байгаа үйлдвэр чинь муу бүтээгдэхүүн хийж байна гэсэн үнэлгээтэй байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Улсад хичнээн шүдэнзний үйлдвэр байсан бэ?

Цэрэннадмид -

Ерөөсөө монголд ганцхан шүдэнзний үйлдвэртэй

Эрдэнэтуяа -

Сэлэнгийх л үү?

Цэрэннадмид -

Тийм. Сэлэнгээс өөр байхгүй. Улаанбаатарт 1945 оноос өмнө байсан юм билээ. Банзан шүдэнзний үйлдвэр гэж. Тэгээд энэ манайх чинь 1955 онд Хятадаас л байгуулж өгсөн, бараг механик ажил байхгүй, дандаа гараар хийдэг тийм үйлдвэр байсан ш дээ. Манайх 1976 онд автоматжуулсан юм. Бүрэн автоматжуулсан юмдаа.

Эрдэнэтуяа -

Та 1955 онд үйлдвэрт ажиллах гээд ирсэн гэж байна. Ээж чинь нэгдэлдээ үйлдвсэн үү?

Цэрэннадмид -

Манай ээж нэгдэлдээ үйлдсэн, тэгээд ээж сүүлдээ нэгдлээсээ гараад ирсэн. Яагаад гэхээр тэтгэвэрт суугаад л гараад ирсэн

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө хувийн малтайгаа юу?

Цэрэннадмид -

Тэгээд хувийн хэдэн малтайгаа л ирсэн.

Эрдэнэтуяа -

Та тэгээд аймгийн төв дээрээ ирсэн.

Цэрэннадмид -

Тэгээд хувийн 10-аад малтай ирээд тэрийгээ хөдөлмөрлөөд тэгээд сууж байсан.

Эрдэнэтуяа -

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.