Dorj


Basic information
Interviewee ID: 990014
Name: Dorj
Parent's name: Nyamaa
Ovog: Beel
Sex: m
Year of Birth: 1964
Ethnicity: Torguud

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: Barilgyn daamal
Belief: none
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
education / cultural production
urban issues
illness / health
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

army
socialism
market economy
architecture
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та надад өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгнө үү ?

Дорж -

Би 1964 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Тэндээ 1-р ангид ороод 1-р ангиа төгсөөд 1975 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд 2-р ангиасаа хотод сурч эхэлсэн. Өөрийн том ах дээрээ шилжин ирж Улаанбаатар хотод суурьшсан. 8-р ангиа 1982 онд төгсөөд Улаанбаатарт барилгын техникомд барилгын техникын ангид элсэн ороод 2-р курсээсээ 1984 онд цэргийн албанд яваад 1987 онд халагдаж ирсэн. Халагдаж ирээд буцаад сургуульдаа ороод 1989 онд барилгын техникч мэргэжилтэй төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө очиж барилгын даамалаар очиж ажилласанхотын нэг дүүрэг л дээ бартизаны сангийн аж ахуйд очиж ажиллаад тэндээ гэр бүлийнхээ хүнтэй танилцаад миний ажил амьдралын гараа тэндээс эхэлсэн дээ. Хөдөө хоёр гурван жил барилга бариж байгаад зах зээл эхэлээд 1991 онд хотод орж ирсэн. Улаанбаатар хотын багшийн дээд сургуулийн өргөтгөлийн барилга дээр байж байхад барилга зогсоод тэндээсээ 2001 онд атар өргөө компанид барилгын даамалаар ороод ажилласан. Энэ хугцаанд би хоёр охинтой болсон. Миний амьдарсан газар бол энэ Сүхбаатар дүүргийн 11-р хороо энд би бараг 30-аад жил амьдарч байна. 33 жил болж байх шив дээ одооч эндээ амьдарч байна. Ажилласан газрууд гэх юм бол тэрний дараа баянцээл компанид сансарын барилгын сан техник ч мэргэжилээр дөрөв таван жил ажилаад одоо ч тэндээ ажиллаж байна. Ажил маань ер нь гайгүй явж байна.

Ганболд -

Та аав ээжийн тухай ?

Дорж -

Аав ээж гэхээр ээж маань байдаг аав маань намайг бага байхад өнгөрсөн одоо байхгүй ээж маань хөдөө хувьдаа малтай манай бага дүүгийн асрамжинд одоо 80 настай энх тунх байж байна. Ээжийн хувьд гэвэл тийм л байна. Би Улаанбаатарт эгчтэйгээ хамт амьдарч байгаа бусад ах дү нар минь бүгд хөдөө байдаг. Бүгд том болцон манай бага дүү маань 30 гаруй насны хүн одоо амьдралаа зохиогоод ээжтэй хамт амьдардаг.

Ганболд -

Та өөрийнхөө бага насны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч ?

Дорж -

Манайх чинь хөдөө сумын төвөөсөө 15 км-ын зайтай битүү бургасан дунд байдаг байлаа. Хүн амьтан бараг ховор тийм хөдөө өссөн. 8 нас хүртэлээ хөдөө байж байгаад 1-р ангиа төгсөөл хотод орж ирсэн дээ. Хөдөөний улаан хацартай хүүхэд анх хотод сургуульд орж байлаа. Сонирхуулаад хэлхэд хөдөөнөөс ирэхдээ торгууд хэлтэй тийм хүүхэд ирж байлаа одоо бол цэвэр халх аялгуутай болчоод байна даа. Хүүхэд насны түүх гэвэл тийм л байна даа. Улаанбаатарт 8-р анги төгсөөл мэргэжилтэй болж аваал одоо тэгэл улаанбаатарт байж байна даа. өөр ийшээ тийшээ өөр аймаг сумруу гадаад дотоод явж үзээгүй тийм л хүн байна.

Ганболд -

Та 1-р ангид Улаанбаатарт орсон гэсэн үг үү ?

Дорж -

Үгүй 1-р ангид би хөдөө элсэж байсан. 2-р ангиасаа улаанбатарт ирж суурьшсан.

Ганболд -

Таныг сургуульд явж байх үеийн чинь дурсамжтай үе байна уу ?

Дорж -

1-р ангид анх хөдөө байж байгаад орсон олон хүний дунд сумын төв дээр хүүхэдүүд шоолоод энэ хөдөөнийх гэл их шоолдог байж билээ. Би тэрийг их мартадаггүй юм сумын төв дээр сургуульд сурж байхдаа амралтаараа гэртээ ирчээд эргээд явахгүй байсан чинь манай багш мориор ирж аваал буцаагаал сургаж байсан юм. Хөдөө бол тийм л байсан. хотод ирээл том ахындаа амьдраал сургуулиа төгсөөл нэг л мэдхэд амьдралын замд гарсан байсан. тэгээд энэ ийм тийм юм гээд ярих гоц содон юм алга аа.

Ганболд -

Таны амьдралд гүн гүнзгийгээр нөлөөлсөн зйүл бий юу ? түнийхээ талаар тодорхой яриж өгөөч.

Дорж -

Гүн гүнзгийгэр нөлөөлсөн зйүл бол нэг их байхгүй ээ. Яахав дээ би өөрийнхөө ах дээр ирж өөрийнхөө амьдралын замаа олсон гэхүү дээ содон зүйл гэвэл тэрнээс биш би ав ээжийнхээ гар дээр зарим айлын хүүхэд шиг эрх танхи өсж үзээгүй. Манйа тэр ахын хүүхэдүүд намайг сургууль төгсөхөд хүүхэдүүд нь адилхан сургууль соёлоо төгссөн тэгээл би мэргэжилтэй болоод шууд тусдаа гарч эхэлсэн. Тусдаа гарч эхэлээл шууд зарим боломжтой хүмүүс хүүхэдүүддээ орон байр бэлддэг шүү дээ тийм юм бол байхгүй өөрийнхөө цалингаа аваал би нэг байшин барилаа гэхэд хоёр жил материалаа цуглуулаад өөрөө байшингаа бариж аваал нэг хэсэг айлын хашаанд амьдарч байгаал сүүлдээ хашаа худалдаж аваал тэрүүндээ байшин бариал яг 14 жилийн өмнө тйим байсан. 14 жилийн өмнө өөрийнхөө гараар барьсан байшиндаа одоог хүртэл амьдарч байна. Миний амьдралын түүх бол тийм л байна.

Ганболд -

Та 2-р ангиасаа хотод ирж сурж байсан гэлээ. Тэр үед хот хөдөөгийн ялгаа юу байв. Та анх яаж хүлээж авч байсан?

Дорж -

Хот хөдөөгийн ялгаа асар их байсан. хөдөө болохоор би 2-р анги хүртлээ байсан тэр үед бага байсан болохоор нээх санахгүй байна. Хотод анх 1975 оны 7сард орж ирсэн. Тэгэхэд хот гэдэг бол их л өргөн том л байсан даа. Намайг анх хотод орж ир байхад энэ 3 4-р хороолол гэдэг чинь баригдаагүй, анх Сансар наран гээд 100н айлаас хороололын чиглэлд явдаг нэг л чиглэлийн автобус мэддэг өөр ийш тийш явж чаддаггүй бас хааяа хааяа төөрдөг байсан. энэ хүнсний 1-р дэлгүүрийн энд мнай ахынх байсан нэг байранд байсан энэ хавиар их төөр ч байсан.

Ганболд -

Таны бага нас мал дээр үү эсвэл сургуулиар уу яаж өнгөрсөн бэ?

Дорж -

Миний сургуулийн өмнөх нас бол яг малын хотон дунд, мал хариулаад л, ишиг тэврээд л, тэдэнтэйгээ ноцолдоод л мал дунд өссөн.

Ганболд -

Тэр үеийн таны сургуульд орох үед боловсролын систем ямар байсан бэ?

Дорж -

Тэр үеийн боловсролын систем бол сайн байсан гэж үздэг. Сум гэхгүйгээр хүүхдүүдээ алга болчихоор багш нь морьтой ирээд л аваад явдаг байсан ш дээ. Тэр үед манайх сумын төвөөс 15км зайтай байхад хүрч ирээд л аваад явдаг байсан. хамгийн наад захын жишээ нь л тийм байгаа юм чинь тэр үеийн боловсролын системийг сайн л гэж үздэг.

Ганболд -

Мөн таны амьдралд бусдаас онцгой зүйл бий юу? Түүнийгээ яагаад онцгой гэж үздэг бэ?

Дорж -

Бусдаас онцгой гэж үзэх юм бол миний хувийн амьдралд бол байгаа л даа. Би анх гэр бүл болоод бид 2-с нэг хүүхэд маань гарсан тэр маань жоохн содон ч гэх юмуу бие муутай хүүхэд гарсан. Тэр маань бид хоёрын амьдралд 14 жил байсан. хүүгээ бид 2 14 жил асарлаа. Бусдаас содон амьдрал гэвэл тэр л байна. Хүн болгонд тохиолдоод байдаггүй юм шиг л байлээ. Манай эмч нар ярьдаг юм мянгад нэг байдаг юм тэр л танайд байсан юм байна гэдэг. Тэрнээс өөр тийм бусдаас содон амьдрал туулаагүй тэр хүүхдээ бид сайн асар ч байсан 15 жил асраад л сая өнгөрёөн 2007 онд өнгөрсөн.

Ганболд -

Таны амьдралыг туулаж ирэх үед чинь ямар ямар түүхэн үйл явц тохиолдож байсан бэ?

Дорж -

Миний туулсан амьдрал бол нийгмийнх нь хувьд зах зээлд ороод нийгэм нь өөрчлөгдсөн тэр үе л их өөрчлөлтэй үе байсан. Миний хувьд бол зах зээлд шилжсэн нь зөв гэж зүйтэй болсон гэж үздэг. Зах зээлийн нийгэм нь арай дээр хуучин хүн болгон нэг газар ажлаад л цалингаа аваад л байж байсан бол одоо үед юу хийж хөдөлмөрлөж чадаж байгаа овосгоотой хүн болгон дуртай ажилаа хийж цалин хөлсөө сайн олж авч байгаа хүн л хожиж байна. Энэ зах зээлийн нийгмийн нэг давуу тал нь хүний оюун санааг хөгжүүлж өгдөг. Бас Нийгэм хөгжүүлж өгөхөөс гадна тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Өөрөөл амьдралын төлөө тэмцэж чадах чадахгүй ажилыг яаж хийх үү, өнөөдөр маргааш юу хийх вэ гэж төлөвлөдөг. Би бол байнга л төлөвлөж л амьдрач байна. Тэгээд надад зах зээлийн өмнө эзэмшисэн мэргэжил маань надад маш их хэрэг болж байгаа юм. Зах зээлд тухайн хүний мэргэжил, боловсрол их хэрэг болж байгаа юм. Хамгийн гол нь хүн өөрийн хийж байгаа ажилдаа эзэн болдог, хүний итгэлийг дааж ажиллаж чаддаг тийм л байх хэрэгтэй. Ингэж ажиллаж чадснаараа миний амьдрал бага багаар ч гэсэн дээшлэж байна гэж бодож байгаа.

Ганболд -

Зах зээлд шилжсэн гэж байна тэ тэр яагаад нийгэм солигдох шаардлага гарав?

Дорж -

Би бол түүнийг ёстой нарийн сайн мэдэхгүй байна. Хүн юмыг бэлэнчлэхгээд ярьдаг тийм хүн бол хөгжихгүй. Бэлэн юман дээр байгаа хүний толгой ажиллахгүй гэх ч юмуу. Үгүй бол бэлэнчлэхгүй өөрөө өөрөөрөө хийж биеэ дайчлаад ажиллаад юмыг хайрладаг хамгаалдаг. Тэрнээс биш энэ дахиад нэг байгаа юм чинь эвдээд хаяая, энэ хэрэггүй юмыг гаргаад шид гэх ч юм уу. одоо бол тийм үе өнгөрсөн ш дээ. Үүнийг нэг талаар нь хэрэглэж болохоо байсан бол арай нөгөө талаар нь хэрэглэх боломж байна уу үгүй юу гэж заавал хардаг тийм сэтгэлгээтэй болж байгаа. Хүний оюун ухааныг хөгжүүлж байгаа гэж ойлгож байгаа.

Ганболд -

Энэ нийгэм солигдоод таны амьдралд яаж нөлөөлөв?

Дорж -

Нийгэм анх солигдож байхад их хүндээр тусаж байсан л даа. Яг 1992, 1993 оны үед бол хүнд байсан. яагаад гэвэл картын барааны үе байсан. хүн гээд л даван туулаад ажиллаад, амьдраад болоод ирсэн. Тэгэхдээ тэр хүнд үе байсан гэдэг маань хүнд их өндөр шалгуур болж байгаа юм гэж би ойлгож байгаа юм.

Ганболд -

Зах зээлд шилжээд хувьчлал явагдсан гэдэг тэр талаар та яриач?

Дорж -

Би бол хувьчлалд нээх ороогүй. Би тийм юмаа хувьчлаал авсан гэх зүйл надад байхгүй. Хувьчлал бол их зүгээр л дээ. Тухайн үед хувьчлал гэдгийг сайн ойлгоод толгойгоо сайн ажилуулсан, хувьчлалын талаар мэдлэг өндөртэй байсан бол тодорхой хэмжээний юм авсан байх ёстой байсан. Энэ нь юутай холбоотой гэхэлээр зах зээлийн талаар мэдлэг бага байснаас болоод хоцорсон гэх байхдаа.

Ганболд -

Ямар хүмүүс хувьчлалаар өөртөө илүү их зүйл авч чадаж байсан бол?

Дорж -

Хувьчлалыг сайн ойлгосон хүмүүс жишээ нь жижиг ягаан тасалбар гээд зах дээр ч юм уу авдаг байсан. нэг компанид ажиллаж байсан дага нь ч гэх юмуу тэр хүн хувьчлалаар компанийхаа байрыг хувьдаа авсан, эсвэл такси компанид ажиллаж байсан жолооч таксийгаа хувьдаа авсан гэх мэт тэдгээр хүмүүс л хожиж байсан даа.

Ганболд -

Тэгвэл томоохон үйлдвэрт маш олноор ажиллаж байсан тэр хүмүүс хувьчлалаас яаж хүртсэн бэ?

Дорж -

Тэр хүмүүс бол их хувьчлал гээд байсан тэр хувьцаагаа үйлдвэртээ өгөөд, жил болгон тэр үйлдвэрийнхээ ашигнаас авдаг байсан. миний ажиллаж байсан атар өргөө компани бол үндсэн ажилчиндаа хувьцаагаа өгөөд л жил болгон ноогдол ашигаа авдаг байсан. бусад том үйлдвэрүүд ч тэгэж өгдөг юм шиг байсан.

Ганболд -

Тэр ардчилсан нийгмийн үед банк санхүүгийн байгуулгууд их дампуурч байсан. Тэр талаар та өөрийн бодлоо?

Дорж -

Тэр талаар ёстой хэлж мэдэхгүй.

Ганболд -

Тэгвэл Ардчилсан нийгмээс өмнөх үеийн байгал одоо үеийн байгаль 2-н хооронд ямар ялгаа байна вэ?

Дорж -

Тэр үеийн байгаль бол одоо үеийнхээс өөр л дөө. Одоо үеийнх болохоор зарим хүмүүс хайр найргүй ойгоо устгаж байна. Тэр үед бол юм нь бэлэн болоод ч тэр юмуу хүн ойд гараад очоод мод билтгээд ирэхгүй тусгай модны аж ахуйнууд нь хийж гүйцтэгдэг байсан. одоо бол хүн болгон л мод тайрдаг билтгэдэг болчоод байгаа юм. Миний ойлгосноор бол тийм л байна.

Ганболд -

Тэр хүмүүс яагаад мод тарьдаггүй байсан байж одоо яагаад тарих болов?

Дорж -

Тэр үед хүмүүс тарьдаг л байсан байлгүй. Одоо үед бол нэг хүн нэг мод тайрвал хояр мод тарьна гэж ярьдаг ш дээ тэгэхдээ тэгэж тарьдаг хүн байдаг болов уу даа.

Ганболд -

Тэр үед таны эргэн тойронд дэвшилтэд техник технологи яаж орж ирж байсан. жишээ нь телевиз, компютер, машин ч юмуу ямар нэгэн техник та тэдгээртэй анх яаж танилцаж хүлээж авдаг байсан бэ?

Дорж -

Тэр тал дээр их боддог л доо.

Хүн нэг тийшээ явах гэж унаанд суух гэж яаж зовдог байлаа автобуснаасаа чирэгдээд зүгдээд, утсаар ярих гэж заавал нэг албан газар ч юмуу. Харин одоо үед бол бүх юм хөгжсөн болохоор ажилыг хэд дахин худан нугалчдаг болсон нь сайхан байна. Энэ нь л онцгой дэвшилт эрс өөрчлөлт байгаа.

Ганболд -

Монголд анх хэдэн онд телевиз, зурагт гэдэг зүйл орж ирэв, тэр үеийн хүмүүс зурагт гэдгийг яаж хүлээж авч байсан?

Дорж -

Хуучин бол Оросын хар зурагт их орж ирдэг байлаа. Хамгийн анхны өнгөт зурагт миний мэдэхээр 1988 юмуу 1989 онд л орж ирж байсан. тэр үүед бол бид бол авах ямарч боломж бололцоо байхгүй байсан. цалин мөнгө хүрэхгүй. Тухайн үед арай нэг мөнгө төгрөгтэй албан тушаалтай хүмүүс л авч байсан. тэрнээс биш анх харахад их л гоё сонин содон харагддаг байлаа.

Ганболд -

Түүнийг тухайн үеийн хүмүүс ямар сэтгэхүйгээр яаж хүлээж авч байсан?

Дорж -

Мэдэхгүй ээ. Хүмүүс өөр өөрийн сэтгэхүйгээр ээ л янз бүрээр хүлээж авч байсан байх.

Ганболд -

Та тэгвэл өөрийхээ гэр бүлийн талаар яриж өгөөч?

Дорж -

Гэр бүлийн хувьд энхнэр 2 охин 1 хүүтэй байсан хүү маань бие муутай байсан тэгээд нодинон өнгөрсөн тэгээд одоо эхнэр 2 охинтойгоо хамт амьдардаг. Бид 1989 оноос хойш амьдарч байна даа. Хүүхдүүд маань одоо том болсон том нь Улаанбаатар дээд сургуульд сурдаг бага нь сая 9-р ангиа төгссөн.

Ганболд -

Таны сүсэг бишрэл?

Дорж -

Сүсэг бол нээх байхгүй хааяа хааяа заримдаа дотроо юм боддог л юм. Бас огт үгүй гэхгүй.

Ганболд -

Та 1975 онд хотруу орж мрсэн гэсэн. Ямар шалгаанаар хотруу орж ирэх болсон бэ?

Дорж -

Тэр үед хүүхэд байсан болохоор яг яагаад орж ирснээ мэддэггүй юм. Хөдөө манай гэр сумтайгаа ойр байсан болохоор таслаад л гэртээ оччихдог байсан. тэгэхлээр манай ах л бодсон байх. Энэ хүүхэд энд байх юм бол ингээд л хичээлээ таслаад сургуулиа хаяах юм байна гэж бодоод л аваад ирсэн байх гэж боддог. Тэнд сумандаа байсан бол би сургууль төгсөх байсан болов уу даа. Би боддог л доо улаанбаатарт ирээд сургуулиа төгсөөд л мэргэжилтэй боловсрольой боллоо. Мэргэжилээрээ хоолоо олоод идэж чаддаг болсон. Харин хөдөөнөө байсан бол одоо хонь малаа хариулаад л явж байх байсан юм уу яаж явах байсан бол гээд л хааяа боддог юм л даа.

Ганболд -

Та бүр хүүхэд насандаа өглөө босоод тэгдэг байсан өдөр нь тийм зүйл хийдэг байсан гээд тэр талаар яриж өгөөч?

Дорж -

Ээждээ ишиг л бариж өгнө, малыг нь дөхүүлж өгнө, манайх битүү бугасан дунд байдаг байсан болохоор хонь мал нээх хол билчихгүй ойрхон билчдэг байсан л даа. Тэгээд л орой малаа хотондоо оруулаад л нөгөө ээж маань саах гэхлээр л хэдэн ишигнүүдийг нь бариж өгдөг тийм л ажилтай хүүхэд байсан. манайх чинь бас тэмээтэй байсан хааяа тэмээгээ унаад л ээжтэйгээ сумын төв явна.

Ганболд -

Ардчилсан нийгэм гарахаас өмнө тодорхой нэг албан тушаалтан, дарга цэргийн ялгаа ямар байсан бэ?

Дорж -

Дарга цэргийн харьцаа нэгэн жигд байсан байх.

Ганболд -

Тэгвэл тэр үеийн дарга цэргийн хаьцааг одоо үеийнхтэй харьцуулвал ямар байх бол?

Дорж -

Одоо үеийнх бол арай өөр л дөө. Жишээ нь би өөр дээрээ авч үзъе л дээ би бол мэргэжилдээ маш сайн эзэн болж чадаж байна. Тэр хүний итгэлийг алдалгүй 100% ажиллаж чаддаг итгэлийг нь хүлээгээд ажиллаж чадвал одоо үед бол шал өөр л дөө.

Ганболд -

Тэр социализмийн үед ямар байсан бол?

Дорж -

Тэр үед хичнээн сайхан мэргэжилтэй байсан ч яахав мэргэжилийн дагуу нэг зэрэг олгодог байсан. тэр зэргээрээ цалингаа аваад явж байдаг байсан. одоо бол харин дэмжилэг туслалцаа их сайхан болсон. Би яавал энэ хүнтэй дотно болж чадаж байна. Би тэр хүний итгэлийг дааж харьцаж чадахгүй бол тэр хүн надтай яаж харьцах билээ. ер нь одоо энэ зах зээлийн үед бол хүний итгэлийг дааж ажиллах нь гол зарчим болоод байгаа.

Ганболд -

Социализмийн үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа, одоо үеийн хүмүүсийн хоорондын харьцаа тэдгээрийн ялгаа?

Дорж -

Тэр үеийнхээс арай өөр болсон. Тэгэхдээ би бол тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ одоо үеийн эмэгтэйчүүд арай өөр болсон юмуу даа. Зах зээлээ дагаад ч тэр юмуу эрэгтэй хүнээсээ илүү мэдлэгтэй гэх ч юмуу мэдэлтэй ч гэх юмуу гэр бүл ажил төрлийн хувьд ч бараг адил байна. Миний хувьд эрэгтэй эмэгтэй хүний хооронд жоохон ялгаа байвал дээр юмуу гэж боддог. Эрэгэтэй хүнийг за энэ чинь эрэгтэй хүн байна аа эр хүн гэдэг талаас нь ярихгүй би адилхан хүн гэсэн харьцаатай харьцаж байгаа. Тодорхой сайн ялгааг нь гаргаж хэлж чадахгүй байна л даа.

Одоогын залуучуудын дунд бол эрэгтэй нь эмэгтэйгээ хүндлэх, эмэгтэй нь эрэгтэйгээ хүндлэх тэр ёс бол бараг байхгүй болсон. Бараг л адилхан харьцаатай чи юу юм би юу юм гэдэг л болоод байгаа.

Харин социализмийн үед бол арай өөр байсан. Бид хоёр бол яг нийгэм солигдож байсан үед амьдралаа эхлэж байсан хоёролдоо. Тэр үед эмэгтэй хүн гэрийн ажилаа хийгээд л эр нөхөрөө ажилдаа яваад ирэхэд нь хоол ундаа хийчихсэн байдаг тийм байсан юм байгаа юм. Одоо үед бол арай өөр болсон байна л даа.

Ганболд -

Аж үйлдвэрт томоохон дэшилтэд технологууд нэвтэрч байсан байгаа ш дээ. Ардчилсан хувьсаглаас хойш шинэ үе гарч ирсэн маш олон шинэ техник технолгууд нэвтэрч байна л даа та тэдгээрийн ажиллах зарчим заавар тэр зүйлийн талаарх мэдээллийг яаж олж авч байна одоо үед?

Дорж -

Одоо үед бол бүх зүйл бэлэн болсон байна. Ямар ч шинэ зүйл орж ирсэн заавал заавартайгаа. Түүнийг авч ажилуулах шаардлага гарвал зааж өгдөг багш тайлбарлагч нь бэлэн байдаг болохоор амар болсон л доо.

Ганболд -

Та ажил амьдралаа эхлээд явж байхад танд ямар санагдаж байсан бэ. Та тодорхой жишээтэйгээр яриж өгөөч?

Дорж -

Тухайн үед бол мэргэжил маань л их хэрэг болж байсан. Би бол наймаа хийх гэж үзэж байсан. наймаачдын хэлдэгээр шатаж л байсан. тэгээд л болиод өөрийн мэргэжилийн дагуу явсан нь арай дээр болж амьдрал минь дээшилж байсан.

Ганболд -

Та наймаа хийх гэж байсан тухайгаа яриж өгөөч?

Дорж -

1992 онд гадаад паспорт авчаад Эрээн хотруу яваад хивс аваад л хэдэн ион аваад л эрээн дээр очиж зараад л тэндээсээ ойр зуурын зүйл авч Улаанбаатарт ирээд л зах дээр зараад л тэгээд зарсан мөнгө олсон орлого хоёр минь яг тэнцээд л ямар ч ашиг байхгүй. Тэгээд л би худалдаа наймаа бол дэмий юм байна гээд болсон.

Ганболд -

Та ямар мэргэжилтэй гэлээ?

Дорж -

Би барилгын техникч даамал мэргэжилтэй.

Ганболд -

Энэ мэргэжилийг яагаад сонгох болов тэр тухайгаа яриач?

Дорж -

Дээр үед чинь 8-р анга төгсөөд л техникомуудад орж сурдаг байсан. Би өөрөө гадаадын техникомд явж суралцая гэж бодож байсан боловч авч чадаагүй. Тэгээд барилгын техникомын хувиар ирээд. Тэр үед манай нэг ах барилгын техникомын цахилгааны сантехникчийн ангид сурч байсан тэр үед сургууль дээр нь очоод л зурсан зураг, хийж байгаа хичээлийг нь сонтрхоод л ер нь энэ барилгын техникомд оръё гээд л орсон. Тэгэхдээ өөр мэргэжилээр өөр ангид орсон. Тэгээд л сураад л төгссөн.

Ганболд -

Таны мэргэжилийн онцлог?

Дорж -

Би олон барилга дээр ажиллаж байбсан л даа тэгээд барилгын даамлаа хийгээд, хажуугаар нь сантехникийг нь хийгээд сурсан. Яагаад гэвэл барилгын мэргэжил эзэмшсэн хүн бол хжуугаар нь сантехникийн мэргэжилийн өөрөө мэдэж авч чададгаараа онцлогтой бас дауу талтай мэргэжил юм.

Ганболд -

Социализмийн хүмүүсийн сүсэг бишрэлийг одоо үе энэ 2008 онд амьдар байгаа хүмүүсийн сүсэг бишрэлтэй харьцуулвал ямар байна?

Дорж -

өдөр шөнө шиг ялгаатай байана. Тэр үед бол нээх тийм ил тод биш байсан. Одоо бол хүн болгон чөлөөтэй ямар ч шашин шүтэж юү ч хийсэн нээлттэй байна ш дээ. Би өөрөө яагаад тийм нээх шүтлэггүй юм гэхлээр манай гэр хөдөө өссөн тэр шашин шүтлэгээс хол өссөн болохоор тийм зүйлрүү нээх хандаад байдаггүй. Бас өөрөө гэр бүлтэй болоод тусдаа амьдарснаас хойш дотроо бодох зүйл бас байх болсон шүү.

Ганболд -

Тэр үед яагаад шашин тийм чөлөөтэй биш байсан юм бол?

Дорж -

Мэдэхгүй ээ хориод л байдаг байсан. чухам яагаад хориод байсныг нь сайн мэдэхгүй байна.

Ганболд -

Тэгээд тэр хорьдог байхад нь юуг шүтдэг байсан юм бол?

Дорж -

Нууцаар шүтдэг байсан байх. Би бол хорьдог байсан тэр үед хүүхэд байсан тэгэхэд Гандан орж үзэж л байсан. Манай ахынх гандангын дэнжийн хажуугын гэр хороололд 2 жил амьдарч байсан.

Ганболд -

Шашин шүтэхийг хорьчоод яагаад тэр ганданг байлгаад байсан юм бол?

Дорж -

Тэгэхдээ тийм аймар хорьдоггүй байсан байхаа хүүхэд байсан болохоор тийм зшүйлийг сайн мэдэхгүй байна.

Ганболд -

Таны амьдралд надад өөр сонирхуулаад ярих юм юу байна?

Дорж -

Өөр ч юм байхгүй дээ.

Ганболд -

Таны гэр хамаатан садангаас чинь хэлэмэгдсэн хүн бий юу ?

Дорж -

Байхгүй

Ганболд -

Тэр үед хүмүүс хэлмэгдүүлэлтийг ямар байдлаар ойлгож байсан бол ?

Дорж -

Мэдэхгүй ээ би тэр талаар хүн хартай уулзаж ярилцаж байгаагүй ээ. Тэр ганц нэг хүний бодлогоос болж явагдаж байсан байх гэж би үздэг юм.

Ганболд -

Таны амьдралын түүхэнд надад өөр сонирхуулаад ярьчих өөр сонин түүх юу байна ?

Дорж -

Өөөр сонирхуулаад ярьчих юм ч алга даа.

Ганболд -

Та одоо өөрийнхөө амьдарч байсан Ховд аймгийн Булган сумын талаар ярьж өгөөч ?

Дорж -

Ховд аймгийн Булган сум бол миний хувьд их гоё л доо би 4-6 жилд нэг удаа очдог жил болгон очоод байж чаддаггүй яагаад гэвэл эндээс 1600 км-ын зайтай хол учираас. Манай нутаг бол их гоё алим яблако гэдэг юмыг манай нутагт тарьдаг юм. Алим жимсээр баялаг их гоё газар байдаг юм.

Ганболд -

Алим жимс тарьдагюм уу ?

Дорж -

Угаасаа ургадаг юм модонд.

Ганболд -

Шууд аваад идхэд зүгээр юмуу ?

Дорж -

Зүгээр шууд аваад идэж болно. Тэгээд арнитаг шийвга гээл эд нар бүгд ургана.

Ганболд -

Ховд айгийг Монгол улсын олон ястаны өлгий нутаг гэдэг энэ талаар ?

Дорж -

Тийм жишээ нь гэхэд манай булган суманд олон ястан байгаа шүү дээ би гэхэд торгууд гэж байна тэ торгууд нь дотороо хоёр янз бээлийн торгууд, вангийн торгууд би чинь би чинь өөрөө бээлийн торгууд хүн. Тэгээл урианхай хасаг гээл миний мэдэх ястангууд байдаг юм.

Ганболд -

Та энэ ястангуудын онцлогоос ярьж өгөөч? Торгууд ястаны онцлогч гэдэг ч юмуу

Дорж -

Торгуудын онцлогийн хувьд гэвэл бээлийн торгууд, вангийн торгууд гэдэгээрээ ялгаатай харин хэлний хувьд ялгаа байхгүй. Торгуудын хэл яриа нь монгол хэлээс нилээд өөр шүү дээ одоо энэ увс баруун зүгийн хүмүүсийн аялагатай ойролцоо. Казакууд нь өөрсдийн хэл соёлоо алдаагүй нөгөө урт цагаан хувцасаа өмсөөл явдаг. Харин сургуульд орсон хүүхэдүүд нь монголоор ярина тэрнээс биш цаад казакууд нь тусдаа модонд дунд амьдардаг цэвэр казакаараа ярина. Тийм холилдсон тийм юм байхгүй. Урианхайчууд нь сумын төв дээр ховор Булан сум чинь алтай нурууны цаад талд алтай нуруунаас эх авсан булган гол чинь дээшээгээ явсаар байгаад Баянөлгий рүү ордог. Дээшээ гол дагаад 80-100 км явхад урианхайчууд байдаг. Урианхайчууд чинь казак монголчуудын дундаас үүссэн хүмүүс гэж өөрсдөө ярьдаг. Яг монголоор ярина.

Ганболд -

Казак, торгууд, урианхай хүмүүс хоорондоо ямар харилцаатай байсан бэ таныг байх үед ?

Дорж -

Нэг их ялгаа байхгүй дээ.

Ганболд -

Тэдгээр ястаны соёлын онцлогуудаас яриж өгөөч ?

Дорж -

Тэр талаар би сайн мэдэхгүй л дээ байга байхдаа нутагаасаа гарсан болохоор. Гэхдээ намайг бага байх үед казакууд нэг их сонин дандаа үндэснийхаа хувцасыг өмсдөг бйасан. Казак эмэгтэйчүүд гэхээр цагаан даавуун дээр нэхмэл юм хийцэн тэрийгээ өмсөөл явдаг байсан юм тэрийг нь би их сайн санадаг юм. Эрэгтэйчүүд нь зуны халуунд хөвөнтэй өмдтэй ноосон малгайтай тэгээл явдаг хэзэч нимгэн хувцас өмсдөггүй одоо харин арай өөр болсон байх. Хүн их зузаан хувцас өмсөхөөрөө халууцдаггүй гэдэг шүү дээ тэ тэгээл казакууд тийм зузаан хувцас өмсдөг байсан байх. Эмэгтэйчүүд нь нэг их гоё нэхмэл цагаан давуугаар хийсэн юм өмсдөг байсан.

Ганболд -

Торгууд ястаны онцлог?

Дорж -

Торгууд ястаны онцлог гэхээр хүүхэдүүддээ бүжиг биелэгээ зааж өгөөл биелэгээ хийнэ гээл ястаны онцлог гэвэл энэ л байхшив дээ би сайн мэдэхгүй байна. Торгууд ястаны манай нутгийн дуу байдаг. Би 6 жилийн өмнө нутагтаа явах даа айлын бээр буулгасан цайлалган дээр мэдэрсэн би тэн дээр л нутгийн онцлог гэдгийг мэдэрсэн. Би чинь хүүхэдээсээ гарсан болохоор мэддэггүй байсан. Тэгээл дуулж байгаа байхгүй юу тэгсэн чинь дандаа тогууд дуу дуулж байгаа юм чинь тэр үед бичлэг хийдэг камер юмуу аппараад байсан бол бичээд авчихмаар л их л гоё санагдаж байсан. Нутгийн ах эгч нар чинь аягүү гоё дуулж байгаа юм чинь. Ховд гол буянт гол гээд дуу байдаг хүн болгон мэдэх байх тэр дуунуудыг дуулаал торгууд дуугаа дуулаал надад их гоё санагдсан.

Ганболд -

Торгууд хэл гэж байх уу ?

Дорж -

Торгууд хэл гэж байхгүй.

Ганболд -

Торгууд аялага гэж байх уу ?

Дорж -

Торгууд аялага гэж байлгүй яахав. Аялагыг бол хүмүүс ойлгохгүй шүү манай ээж ирээд энд байж байхад манай хүүхэдүүд яриаг нь ойлгохгүй шүү дээ. Зарим хэллэг нь аялагтайгаас гадна өөр утагаар хэллэгддэг. Одоо сумын төв дээр халх хүн торгууд хүн яриж байна аа гэхээр тэд нарын хэл аялага нь өөр байдаг. Гэхдээ торгууд дотороо хоорондоо ялгагдахгүй. Урианхайчууд нь голдуу халхаар ярьдаг улсууд. Ээж ах дүү нар дээрээ яваад очихоор шууд торгуудаар ярина. Бид нар хазгай хэлтэй гэж шоолдог шиг тэгж л ярина би бол ойлгоод байгаа юм харин өөр хүн, манай эхнэр энэ юу гээд байна гээл лавлаж асуугаал ярианых нь бараг 30 хувийг ойлгохгүй шүү.

Ганболд -

Торгуудыг дотор нь бээлийнхэн, вангийхан гэж яагаад тэгж нэрэлсэн юм бол ?

Дорж -

Тэрийг ёстой сонирхож асууж байгаагүй юм байна. Манай нутаг чинь их өргөн том шүү дээ голын наана цаана байдаг улсуудаа тэгж нэрлэдэг байсан ч юмуу. Тэрийг чинь ер асууж мэдэж авмаар юм байна. Нутагруугаа явж ээж дээрээ очих юм бол яагаад бээлийн торгууд, вангийн торгууд гэж нэрэлдэг болсоныг асуумаар юм байна.

Ганболд -

Торгуудчууд өөрсдийнхөө соёл уламжлалтыг аль хэр авч үлдсэн бэ ?

Дорж -

Миний бодлоор бол гайгүй аваад үлдсэн юм байна лээ шүү. Нэг удаагийн цайллаган дээр очоод тэгж мэдэрсэн их гоё юм байна лээ. Сайхан дуу бүжиг би яаг бүжиглэж байхыг нь сайнмэдэхгүй л дээ дууны хувьд бол сайхан аваад үлдсэн юм байна лээ. Их гоё санагдсан дандаа торгууд дуу дуулдаг.

Ганболд -

Булган суманд одоо хичнээн тооны торгуудчууд байгаа вэ өөр аль нэг аймаг суманд торгуудчууд байгаа юу ?

Дорж -

Би сайн мэдэхгүй ээ манай Булганд хамгийн ойрхон сум нь үенч сум гэж байдаг юм 45 км-ын зайтай. Тэгээд алтай сум гэж байдаг юм би тэр Алтай суманд очиж үзэж байгаагүй ээ тэнд торгуудчууд байдаг үгүйг сайн мэдэхгүй байна. Миний бодлоор торгууд гэдэг нь Булганд л байдаг байх.

Ганболд -

Торгууд ямар угсаа гаралтай хүмүүс вэ ?

Дорж -

Одоо торгон цэргүүд гэж ярьдаг шүү дээ тэр нэрнээс үүссэн юм болов уу гэж би боддог юм.

Ганболд -

Яагаад торгон цэргүүд гэж нэрлэсэн юм бол ?

Дорж -

Чингэсийн торгон цэргүүд гэж ярьдаг байсан шүү дээ тийм юмнаас үүсэж нэр авсан юм болов уу гэж би боддог юм. Тэрнээс биш ямар угсаа гаралтай хүмүүсийгш би сайн мэдэхгүй байна.

Ганболд -

Таны амьдралд ямар нэгэн дурсгалтай эд зүйл байгаа юу ? өвлөж үлдсэн ч юмуу хадгалж үлдсэн зүйл

Дорж -

Тийм юм надад байхгүй ээ.

Ганболд -

Торгуудын халхчуудаас буюу бусад ястанаас тийм зүйл хэргэлэдэгээрээ онцлог гэвэл ?

Дорж -

Тэрийг би ёстой сайн мэдэхгүй шүү дээ хотод өссөн болохоор. Одоо бодход намайг хүүхэд байхад мөсний шагайн харваа эх тоглодог байсан. Би тэр хувцас хунарын талых нь ялгааг хэлж мэдэхгүй байна.

Ганболд -

Торгуудчуудын мал маллах арга барил бусад ястан хүмүүсийнхээс ялгаатай байдал бий юу?

Дорж -

Ялгаатай байдал гээд байх юм байхгүй. Тал хээр нутгийн малчид малаа тагаад бэлчээрлээд явдаг бол манай тэнд бол тэгэхгүй өвөл нь бол өвөлжөөндөө бугаал мал нь бут харгана модны дундах өвс идээл хол газар бэлчээрлэх шаарлага байхгүй. Зун болохоор голоосоо гараад уул руугаа гараад 180 гаруй км яваад очдог зуны гурван сар тэндээ байдаг. 6 сард нүүж очоод намар 9 сард эргээд ирдэг. Одоо бол арай өөр болцон байна лээ хааяа нэг дүү нартайгаа утсаар ярихаар малаа оторлож байна. Малаа ууланд гаргаж байна гээл арай өөр болцон юм шиг байна лээ өвс тэжээлээсээ болдог ч юм уу. Тэр үед бол ийм байгаагүй намар нь голынхоо хажууд ирээл маш их бут харганатай тэндээ өвөлжөөл бага зэрэг өвс тэжээл бэлддэг байсан. Мал нь голдуу тэр харгана дундах өвснөөс иддэг байсан. Одоо арай өөр болцон өвөл нь өвс тэжээлээ бэлдээл зун нь уул хадаараа нутаглаж зунслан гаргаал малаа тэгж л идээшлүүлэж байгаа юм шиг байна лээ.

Ганболд -

Зусланд гарахдаа 180 км явж байж очдог байсан юм уу?

Дорж -

180 км-т бол тэмээгээр л нүүнэ шүү дээ хамаг юмаа ачаал 3 хонож очдог байсан. Ирэхдээ бас 3 хонож ирдэг. Би тэр зуслангаа үзээгүй шүү дээ одоог хүртэл манай дүү нар бас хэдэн малтай зундаа зуслан гардаг та ирж үзээрэй их сайхан шү дээ гэдэг юм. Боломж олдохгүй юм очхоороо нэг үзнэ гэж бодоол байгаа юм.

Ганболд -

Заавал тийм хол нүүх шаарлагатай байсан юмуу ?

Дорж -

Тэр бол ерөөсөө удамынх гэж хэлж болно намайг анх мэдээ орсон цагаас л зуслан нүүдэг байсан. Тэр одоо хэдэн үе дамжсан юм бүү мэд намайг анх мэдээ орход л тэгж нүүдэг байсан. Сумын төвийн айлууд нь зундаа манайхан лагерь гарлаа гэж ярьдаг шиг голынхоо хойд талд нь их гоё зүлэг ногоотой зун нь тэр доор өвсөн дунд байх аргагүй өвс нь хүний толгойноос өндөр ургадаг учир дээшээ модноосоо гарч зусдаг юм. Намар тэр өвсөө хадаал доошолдог байсан. Хүмүүс ингээл дурандаал уулын хажуугаар нарийхан хар юм яваад байдаг тийм морьтой хүн явна тэдний хот айл ирж явна гээл ярьцгаадаг байсан.

Ганболд -

Одоо монголчууд нүүдэл ирж явахаар тосож очдог шиг урианхай торгуучуудад тийм ёс байгаа юу?

Дорж -

Тийм юм байсан. Одоо харин байгаа юмуу үгүй юмуу бүү мэд гэхдээ байгаа байхаа гэрийн хаяанд нь ирээд буулаа шүү дээ тавагтай идээгээ бариал намайг хүүхэд байхад боов боорцог байхгүй байлаа шүү дээ цагаан тосондоо гурилаар боов хийгээл дээр нь ааруулаа тавиал дээр нь саахар тавиал цай чанаж айлаа дайлдаг байсан.

Ганболд -

Та анх 1975 онд Улаанбаатарт ирсэн гэсэн шүү дээ тэр үеийн улаанбаатарын одоо үеийн улаанбаатартай харьцуулахад ямар байна ?

Дорж -

Тэр үеийн Улаабаатарыг одоогийхтой харьцуулахад шал өөр болцон. өдөр шөнө шиг ялгаатай. Тэр үеийн Улаабаатарыг одоогийхтой харьцуулахад жижигхэн тэр үед чинь хүүхэд байсан болохоор их хол явж чадахгүй хүүхэд байхдаа хүнснийнэгийн тэнд байдаг байсан. Тэр үед гурав дөрөв дүгээр хороололууд баригдаж байхыг их сандаг юм. Хуучин пинерын ордонгийн цаад тал гэсэр сүмийн хойд талаар яваад цаашаа хороололын эцэс хүртэл явдаг байсан тэрийг л их сайн мэдэж байна.

Ганболд -

Улаанбаатарын өөрчлөлтөнд юу нөлөөлөж байна ?

Дорж -

Өөрчлөлт гэх юм бол зах зээлд ороод хурдацтай хөгжиж байна. Зах зээлийн үе их нөлөөлсөн гэж бодож байна. Тэр үед ганцхан оросын трестүүд гээд барилага барьдаг. Угсармал орон сууц барьдаг гээл. Тэр үед хороололууд хөгжиж байсан нэг хэвийн байшингууд баригдаал. Хааяа нэг сургууль цэцэрлэгийн барилгыг манайхан өөрсдөө барьдаг байсан. Одоо бол манай инженерүүдийн зураг төслийг нь гарсан сайхан сайхан барилгууд нилээд баригдаж байна. Хэлбэр дизанууд нь өөрчлөгдөөд их гоё болж байна. Одоо үеийг тэр үетэй харьцуулахад тэр үед нэг загварын барилгууд их баригдаж байсан. Нэг л зургийн дагуу явагддаг байсан. Одоо зураг төслийг нь гаргаж байгаа нь шал өөр болсон.

Ганболд -

Та Булган сумын сургуульд 1-р ангид орсон гэсэн тэгээд 2-р ангиасаа улаанбаатар хотод ирж суралцсан гэсэн энэ хоёрын хооронд сургалтын ялгаа байв уу?

Дорж -

Булган суманд 1-р ангид элсэн ороол нэг дүгээр ангиа төгсөөл хотод шилжин орж ирж байсан.

Ганболд -

Та аль сургууль төгссөн бэ ?

Дорж -

50-р сургууль төгссөн. Тэр үед 8-н жил байсан юм одоо харин 10-н жил болцон байна лээ.

Ганболд -

Та барилгын техником төгссөн гэл үү ? хаана төгссөн

Дорж -

Одоо баруун 4-н замын барилгын техником төгссөн.

Ганболд -

Одоо энэ барилгын техником гээд байгаа юу ?

Дорж -

Тийм би тэрийг төгссөн шүү дээ. 1982 онд ороод 1989 онд төгссөн дунд нь цэрэгт яваад.

Ганболд -

4-н жилийн сургалттай байсан юмуу ?

Дорж -

Тийм 4-н жилийн сургалттай байсан. Сургалт бол маш сайн байсан эхний нэг жил хагсад нь арван жилийн боловсрол үзээл хажуугаар нь мэргэжил ордог байсан байхгүй юу . Би чинь 8-р анги төгсөөд орсон юм чинь 9-10 ангийг хичээлийг яс үзээл 10-н жилийг бодвол арай төлхүү ороод дээрээс нь ганц нэг мэргэжилийн хичээл ордог байсан. 1-р курсэд 10-н жилийн хичээл 2-р курсэд түүнийгээ үргэлжилүүлээд дээрээс нь мэргэжилийн хичээл ордог гурав дөрөв дүгээр курсэд мэргэжилийн хичээл ордог байсан. Тэр үеийн сургалт маш сайн байсан. Одоогийн дээд сургуулийн хэмжээнд бараг очно шүү би тэгж боддог юм.

Ганболд -

Та сурж байх явцадаа цэрэгт явсан юмуу ? яагаад цэрэгт яавах болов

Дорж -

Хүүхэд насны бодол цэрэгт явах сайхан гэж бодоол ангийнхаа гурав дөрвөн хүүхэдтэй хамт цэргийн зарлан авч байсан юм. Тэр үед сургуулиа төгссөний дараа явж болох байсан юм билээ. Би чинь тэгээл хүүхэд байсан юм чинь яаадын цэрэгт явна гээл явж байсан юм. Ангиасаа хоёулаа явж байсан юм. Хоёулаа өөр өөр газар алба хаасан л даа халагдаж ирээл хоёулаа сургуулиа төгссөн.

Ганболд -

Та хаана алба хаасан бэ ?

Дорж -

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хил дээр байсан.

Ганболд -

Цэрэгт байсан тухайгаа ярьж өгөөч ?

Дорж -

Улаанбаатар хотоос ачигдаал эндээс 3 хоног яваал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан чоно гол дээр бид нарыг крантилж бйасанюм. Тэгхэд хотоос 26 цэрэг бусад газраас 200 гаруй цэрэг аваал нийт 300 орчим цэрэг крантилж байсан 6 сарын 15 наас 9 сарын 15 н хүртэл крантилаал цэрэг болгож байгаа юм л даа. Цэрэг боллоо гээл бид нарыг чинь застав руу хувиарлаал застав руу хувиарлах даа хотын уэрэг хоёр ч юмуу тэр үед 10 застав байлаа хөдөө сумаас ирсэн 10 цэрэг гэдэг ч юмуу ингээл бид нарыг хувиарлаж байсан. Сумаасаа цаашаа 300 км-ын зайтай заставд очиж байлаа 10-р заставд. Тэнд 9 сард очоол он гартал хилд явж байлаа. Хилийн харуул хийгээл. Тэгээл он гараал, миний ах хотод цэргийн ангид ажилладаг байсан юм шууд хотруу татаж оруулаж ирээл бага даргын курсэд оруулаал. Бага даргын курсээ төгсөөл цол аваал крантины шинэ цэрэг авч барилгын цэргийн анги дээр очоол бага дарга болж байсан. Шинэ цэргүүдээ аваал крантинд яваал салаан орлогч хийгээл тэрнээс хойш жил хагасын дараа халагдсан даа.

Ганболд -

Хэдэн жил цэрэгт явсан таа ?

Дорж -

3-н жил цэрэгт явсан. Эхнийнэг жил хил дээр хавар нь ирээл бага даргын курсдээ бүтэн жил яваал жишээ нь 1984 онд татагдсан гэхээр 1985 оны 6-н сард хотод орж ирнэ шүү дээ тэгээл 1985 оны хавар шууд бага дарга болоол цэрэг аваал барилгын цэргийн анги байсан юм чинь барилга бариулаал 1 жил гаруй барилга бариулаал тэгээл 1987 оны 8-н сард халагдсан. Барилгын цэрэг чинь 8-н сард халагддаг байсан.

Ганболд -

Хилийн цэрэгт байсан Улаанбаатарт барилгын цэргийн ангийн цэрэг байсан хоёрын ялгаа?

Дорж -

Хилийн цэрэг чинь бол гоё өглөө болгон босоол монгол улсынхаа дархан хилийн манаанд гэл хэлдэг. Өглөө үүрээр 4-н цагт босоол харуул дарга хүрж ирээл 3-н цэрэг акагаа үүрээл морио нунаал гуравуулаа зэрэгцэж зогсоол Монгол улсын хилийн манаанд алхаал марш гээл явна өглөө 4-н цагт явсан юм чинь үдээс хойш 4-н цагт ирнэ. Тэгээл амрана. Нэг цэрэг гурван морьтой нэг цэрэг өдөр болгон манаанд явахгүй шүү дээ тэгээл амраал заставынхаа цагийн манаанд ойр зуур зогсоол тэгээл өнөжөөд ч юмуу нэг хоног хасгийн дараа эргээл хилийн харуулдаа явна. Тэр бол гоё юм билээ. Хотын цэрэг бол арай өөр л дөө би чинь мэргэжилийнхээ дагуу гээл барилгын цэргийн анги руу орж байлаа тэр үед чинь мэргэжилтэй офицерууд гээл өрлөгчин ухсрагч гэдэг юм уу барилгын тийм юман дээр ажилладаг нарийн ажилыг нь тусдаа хүмүүс хийдэг бусад ажлыг нь цэргүүд хйидэг байсан. Тэгээл халагдсан даа. Хил дээр бол гоё л юм байна лээ жоохон хүүхэд байсан болохоор гэрээ санаад жаахан хэцүү гэхдээ хил бол гоё юм байна лээ. Хааяа хилийн манаанд явж байсан хүмүүстэйгээ уулзахаар гоё шүү дээ трактороор хилийн зоо гээд татцан багануудыг хараал мөр хараал хуучин цэргүүдээсээ туршлага заалгаад акагаа үүрээд их гоё байдаг байсан.

Ганболд -

Таныг хилийн цэрэгт байхад ямар нэгэн хилийн зөрчил гарч байсан ?

Дорж -

Яг намайг байхад зөрчил гарч байгаагүй тэрнээс өмнө нь ойр зуурын юм гардаг л байсан юм байна лээ. Цэргүүд тэгж ярьдаг байсан. Тийм ноцтой юм отръядын заставуудаар тийм юм гарч байгаагүй гэсэн.

Ганболд -

Өглөө 4-н цагаас үдээс хойш 4-н цаг хүртэл явах даа морин дээрээл яваад байх уу ?

Дорж -

Морин дээрээ хилийн шугамын дагуу л яваад байна. Хоорондоо жаахан зайтай зэрэгцээл явна цуваал явдаг байсан.

Ганболд -

Таньд хилийн цэрэгт барилгын цэрэгт байх хоёрын аль нь сайхан байсан бэ?

Дорж -

Хилийн цэрэгт байхад их гоё байсан л даа. Би чинь хотод өссөн болохоор морь унаж чадахгүй байсан анх очичоод хуучин цэргүүдээсээ хоцорчихгүйн тулд дагаал давхина гуя хологчоол шинэ цэргийн балагын дурсгалтай зүйлүүд олон байдаг юм. Заримдаа нөгөө морь нь булигана цэрэгт байхад хөгжилтэй хөгжилтэй юм их болно оо.

Ганболд -

Хилийн манаанд явдаг байсан цэргүүдэд хангалтууд буюу зэвсэг хэрэгсэлд юу юу өгдөг байсан бэ ?

Дорж -

Холбоо, буу сум, дуран өгнө өвлийн нөхцөлд өвлийн хувцас болох дах дэхтий зэргийг өгнө. Норм бол сайн өгдөг байсан. Дээрээс нь дохионы буу, сум өгдөг байсан.

Ганболд -

Тэр холбоо нь ямар холбоо байх уу ?

Дорж -

Одоо бодход нилээн том овор ихтэй заставтайгаал ярина урт аньтинтай.

Ганболд -

Хичнээн км-ын зайд ярих уу ?

Дорж -

15-30 км-ын хооронд л байх.

Ганболд -

Таныг цэрэгт очиход тэр болгоныг зааж зөвлөж өгөх үү ?

Дорж -

өгнө. Тэр чинь угаасаа дохио моорз гэдэг юмыг зааж өгдөг байсан. Хамт яваа 3-н цэргийн аль нэг нь үүрнэ одоогийнхоор бол богино долгионы станцархуу юм гэхдээ яахав одоо үед гарын алганд багтдаг болчихож тэр үед нуруундаа үүрээд явна. Тэрүүгээрээл холбоо барина.

Ганболд -

Та цэргээс 1987 онд халагдаж ирсэн гэлүү халагдаж ирээл барилгын коллеж доо орсон уу ?

Дорж -

8-н сард халагдаж ирээл 9-н сард хичэлдээ орсон.

Ганболд -

Хэд дүгээр курсээсээ орох уу ?

Дорж -

3-р курсээсээл орсон.

Ганболд -

Хамт суралцаж байсан хүүхэдүүд чинь аль хэдий төгсөөд явчихсан байсан уу ?

Дорж -

Тэгсэн аль хэдий явцан байсан. Тэгээл тэр үед чинь дүү нартайгаа хамт төгссөн. Цэргээс халагдсан хэдэн архагууд гээл 3-н жил алба хаагаад ирсэн гэсэн дээ арай өөр байдаг юм байна лээ. Бид нар чинь буцаж тавуулаа орж байлаа шүү дээ. Таван ах нар дүү нартайгаа хамт сурж байлаа.

Ганболд -

Цэрэгт явж ирээл дүү нартайгаа хамт сурж байхад онцлог нь юу байв ?

Дорж -

Хүн арай өөр болдог юм байна лээ буйртай суурьтай юмыг илүү хийдэг. Ажилыг хийх туршлага нь арай өөр болцон байдаг юм байна лээ.

Ганболд -

Багш нар одоо яаж хүлээж авах уу ?

Дорж -

Багш нар бол дуртай хүлээж авна урд нь сурж байсан гээл тань нь.

Ганболд -

Тэр үед барилгын коллежид сурхад ямар нэгэн төлбөр төлдөг байсан уу ?

Дорж -

Төлбөр өгдөггүй байсан. Харин степенд гэж авдаг байсан. Сайн өгдөг байсан шүү.

Ганболд -

Сард хичнээн төгрөгний степенд өгдөг байсан бэ ?

Дорж -

Тэр үед үйлчилэгч 180 төгрөгний цалинтай гэж ярьдаг байсан шүү дээ би гэхэд онц сурлагтаны нэмэгдэл гэж авдаг байсан сардаа 220 төгрөг авдаг байсан.

Ганболд -

Сар болгон авдаг байсан уу ?

Дорж -

Сар болгон авдаг байсан. Бид нар чинь 3-р курсээ төгсөөл хөдөө очоол барилга барина тэрэнд цалин өгдөг байсан. Бид нар чинь 4-р курсдээ диплом хамгаалалтандаа Дорнод аймгийн төв дээр айлын орон сууцны барилга бариж байлаа. 2 өрөөтэй 2 айлын 2 тийшээ харсан бүх юмыг хийж ашиглалтанд өгөөл дорнодын төвөөс хүмүүс ирээл барилгын “А” ”Б” ”В” гэсэн 3 анги очиж байсан юм. Манайх чинь хуучнаар ТМС буюу техник мэргэжил сургалтын төвийн багш нарыг бэлтгэдэг байлаа. Тэр багшын анги гээл 3 анги Дорнод аймгийн төв дээр очиж барилга бариж байлаа бид нар чинь хавар 6 сард очоол намар 9-н сард ирж байсан.

Ганболд -

Тэр диплом хамгаалах гэж байгаа оюутанууд бүгдээрээл өөрсдөөл барих уу ?

Дорж -

Ганцхан мэргэжилийн багш дагаж очиж мэргэжилийн зөвөлгөө өгнө тэгээл бусдыг нь өөрсдөө газраа ухаал улаан шугамаа татаал өрлөгөө хийгээл өөрсдөө хучлагыг нь хийгээл дээвэрийг нь хийгээл цахилганы мантажыг нь хийгээл тэгээл хүлээлгэж өгнө. Дорнотын төвөөс хүмүүс ирээл бид нарыг чинь шагнаж урамшуулаал тэр үед бид нар чинь сайн цалин авдаг байлаа.

Ганболд -

Зун дадлага хийж байх явцадаа степендээ авдаг байсан уу ?

Дорж -

Авна.

Ганболд -

Дээрээс нь степендээ авах уу ?

Дорж -

Үгүй зун нь амарчихдаг байсан цалин гээд хувираад явчихдаг байсан. Хичээл 9 сард эхэлээл 6 сараас амрахаал 6-9 сар хүртэл цалин гээд явчихдаг байсан. Цалинг бол тэр сумаасаа авна барилгыг нь бариал. 3-н сар ажиллахад 700-800 төгрөг авчихдаг байсан.

Ганболд -

Тэр үеийн дундаж цалин хэд байсан бэ ?

Дорж -

Тэр үеийн хүмүүсийн дундаж цалин 300 төгрөг орчим байсан. Би 1989 онд анх даамал болоол миний цалин 550 төгрөг байсан сайн авдаг хүмүүс нь 750 төгрөг авдаг байсан.

Ганболд -

Сайн авдаг байсан байна ш дээ оюутанууд гэхээр чинь

Дорж -

Тийм ш дээ. Би төгсчөөл хөдөө хувиарлагдаал хээрийн нэмэгдэл гэж сард 200 төгрөгний нэмэгдзэл авдаг байсан.

Ганболд -

Таны тэр үед авч байсан цалинг одоо үеийн цалинтай харьцуулахад амьдралдл чинь хүрж байна уу ?

Дорж -

Анх тэгж цалин авч байхад амьдралд бол болж л байсан. Одоо бол цалин хүрэхгүй байна шүү. Одоо хүмүүс давхар ажил хийх ч юмуу тэгж амьдрахгүй бол хэцүү байна ганцхан мэргэжилээр юумуу жишээ нь гэхэд би нэг газар очоод ганцхан барилгын инженерээр ажиллъя гэхэд дургүйцэх байх харин барилгын инженерээрээ сан техникч цахилгаанчын ажилтай хамтд нь хийе гэвэл дуртай авах байх. Хүн одоо цалингаас гадна ямар нэг нэмэгдэл юм хийхгүй бол цалин хүрэхгүй шүү. Тэр үед чинь юмны үнийн нэг хэмжээнд барьцан байдаг байсан шүү дээ.

Ганболд -

Тэр үед ямар нэг шинэ техник технолги нэвтэрүүлэд барилгын ажилд нэвтэрүүллээ гэхэд түүнийг үнэлэх үнэлэмж нь ямар байсан бэ ?

Дорж -

Тэр үед юм сэтгээд хийе гэхэд боломж муу нэг люм сурсан бол тэрүүгээрээ ажиллах ёстой байсан. Аливаа юмыг өөрчлөөд ингээд хийчихъе гэхэд нөхцөл боломж нь ховор байсан. Хүн түүнийг өөрчлөхийг хүсдэггүй. Нэг л хэвийн загвараар явагдаж байсан.

Ганболд -

Тэгж хийхгүйгээр өөрчлөөд хийчлээ гэхээд яаах вэ ?

Дорж -

Өөрчлөөд хийчлээ гэхэд тухайн хүнд таалагдахгүй ч юмуу гэж бодоол ер нь тэр үеийн хүмүүс өөрчлөөд хийчъе гэж боддоггүй байсан байх. өнөөдөр би ажилаа хийж байвал болоо гэсэн байдлаар. Би тэртээ тэргүй цалингааавна гэдэг байдлаар.

Ганболд -

Таныг 1989 онд сургуулиа төгсөөд ажил дээр гархад тав гурван жилийн төлөвлөгөө гэж байсан уу?

Дорж -

Тэр үед байсан. Хоёр өдөр хийх ажлыг нэг өдөр хийдэг тиймэрхүү урамшуулалууд байсан. Намайг сургуулиа төгсөөл даамал болоод нэг жил болоогүй байхад өөрчлөлт явагдаал мөнгөний ханш нэг дахин унаал өөрчлөлт ороод ирэхээр яг завсарын хүн болчич байгаа юм. Би 1986 оноос хойш даамал хийгээд ажилласан байсан бол тэр хоёрын ялгааг бүр сайн мэдэх байсан байхгүй юу.

Ганболд -

Тэр өөрчлөлтийг яаж хүлээн авсан бэ ?

Дорж -

Би тэр өөрчлөлтөөс болж ажилгүй болж байсан шүү дээ надад бол хүнд л дусаж байсан. Ажилгүй болж байсан яагаад гэвэл хийж байсан ажилийн маань санхүүжилт нь зогсоцон. Тэр үед чинь би бартизаны сангийн аж ахуйд 16 айлын 2 орон сууц бариал хаалга цонх дээвэр шал зэргийг нь хийчээл байж байсан чинь өөрчлөлт явагдаал санхүүжилт нь зргсррл бид орхиол 1993 онд хотод орж ирээл. Тэгээл хотод нэг барилга аваал бариж байсан чинь бас хөрөнгө оруулалт нь зогсоол ажилгүй болж байсан. Тэгээл нэг хэсэг жил гаруй ажилгүй яваал атар өргөө гэдэг компанид орж байсан.

Ганболд -

Таныг ажиллаж байхад барилгын хөрөнгө оруулалт нь зогссон гэж бйана тэр барилгууд дахиж баригдсан уу ?

Дорж -

Тэр хөдөө баригдаж байсан барилгууд баригдаагүй балгас болцон байгаа. Хотод байсан хэдийн зарим нь баригдаал зарим нь баригдаагүй үлдсэн. Хөдөө байгаа хэд нь бүгд тоногдцон хаалга цонх шалыг аваад түлчихсэн байх.

Ганболд -

Барилгачин болоод барьсан таны анхны барилга ?

Дорж -

Анхны барилгаа онц дүнтэй хүлээлгэж байлаа бартизаны сангийн аж ахуйн ахуйн үйлчилгээний 2 давхар барилгын даамалаар ажиллаж байсан.

Ганболд -

Хамгийн том барилга ?

Дорж -

Ажмллаж байсан хамгийн том барилга гэх юм бол 13-р хороололд 13-н давхар орон сууцны барилга дээр даамал хийж байсан. Тэр үеийн анхны хувийн сууцууд 1 м2 300,000 төгрөгөөр зарж байсан орон сууцны барилгыг ашиглалтанд өгөөл тэгээл атар өргөө компанид ажилд орсон. Тэнд бол би олон жижиг барилгууд барьсан. Талхны үйлдвэр цагаан хаалганы тэнд байдаг.

Ганболд -

Тэр чинь барилгын компани байсан юм уу ?

Дорж -

Биш талхны үйлдвэр дотороо барилга засварын цехтэй цехын ахлагч нь би. Тэнд бас тав зургаан жил ажилласан.

Ганболд -

Хөдөө томилолтоор явуулсан гэж байна шүү дээ ? томилолтоор яаж явуулдаг байсан юм таниас асууж зөвөлдөг байсан уу аль эсвэл тийшээ яв гээл тушаадаг байсан уу ?

Дорж -

Тэр үеийн төгссөн хүмүүсийг заавал 1-2 жил хөдөө ажиллуулдаг байсан. Тэр үед хүмүүс хотын хүн болоход их хэцүү байсан юм шиг байгаа юм. Би ч яахав хотод өссөн. Тэгээд яахав нэг компанид орсон. Техник тусламжийн барилга трест гэж байгуулгад орсон. Тэр компани маань хот хөдөөд маш их олон салбартай байсан юм билээ. Тэгээд хөдөө бас нэг даамлын шаардлага гарсан тэгээд надтай яриа хэлэлцээр гэрээ хийсэн л дээ. Тэгээд л намайг дуудаж уулзаад л за чи хөдөө 2 юмуу 3 жил ажиллаад өг. Тэгээд дараа нь хотод орж ирээд даамал хий гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд би явж байсан.

Ганболд -

Хотод ажиллах хөдөө ажиллах хоёрын хооронд цалингын ялгаа байсан уу?

Дорж -

Байсан. Хөдөө бол хээрийн нэмэгдэл авна. Намайг шууд очиход амьдрах нэг өрөө байр гаргаж өгч байсан юм. Нэг орцтой дотор нь олон айл байдаг тийм сууцанд байсан дотор нь хэрэглэх ор дэр цагаан хэрэгсэлийг эндээс компаниас шууд явуулсан байсан.

Ганболд -

Тэнд бол хээрийн нэмэгдэл аваад дээр нь үндсэн цалмнгаа авдаг байсан уу? Энд бол яах уу? Үндсэн цалингаа авна дээр нь байр сууцаар хангадаг байсан уу?

Дорж -

Энд бол үндсэн цалингаал авна тэрнээс өөр юм бол байдаггүй. Хөдөө ажиллах чинь бол томилолт гэдэг утгаараа хээрийн нэмэгдэл цалин авна. Хотод ажилсан хүнээс тэр үеийн ханшаараа 200₮ илүү цалин авдаг байсан. Тэгээд л 5тоннын ЗИЛ130 машин уначихаад л улаанбаатар энэ хоёрын хооронд давихдаг байлаа даа. Бабрилгын материал татна. Тэр үед тоосгыг чинь хотоос авдаг байсан ш дээ. Тэр үед хөдөө ажиллахад нээх хэцүү биш байсан шүү.

Ганболд -

Тэр үед мөнгөний ханш унасан гэсэн ш дээ түүнийг тухайн үеийн хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

Дорж -

Тухайн үед бас л хүнд байсан юм шиг байгаа юм. Мөнгөний ханш унасныг чинь хүмүүс сонсоод л дэлгүүрүүдрүү яваад дэлгүүрүүд чинь маш их оочиртой байдаг байсан.

Ганболд -

Мөнгөний ханш унана гэж урд нь ч юмуу мэдэгдэж байсан уу?

Дорж -

Урд өдөр нь зарлаж байсан юм шиг баыйгаа юм. Тэр үед гар дээр нь бэлэн мнгө байсанс хүмүүс алдаад мөнгөө бараа болгосон байсан хүмүүс нь хожиж байсан.

Ганболд -

Мөнгө унаад цалин тэрний маргааш нь бас шууд нэмэгдсэн үү?

Дорж -

Тийм. Нэмэгдсэн. Тэгэхдээ яг адилхан 300₮ цалин авдаг байсан бол 600 төгрөг авна. 800 төгрөг авдаг байсан бол 1600 төгрөг авдаг яг л адилхан байсан.

Ганболд -

Анх тэр мөнгөний ханш хэдэн онд хэдэн онд унаж байсан юм?

Дорж -

1991 юмуу 1992 онд юмуу анх унаж байсан. Би яг тодорхой санахгүй байна аа. Түүнээс хойш мөнгөний ханш унаагүй. Мөнгөний дэвсгэртүүд нь ахиад л 500-н дэвсгэрт чинь 1992 онд гарч ирсэн тэгээд удалгүй 1000-т дэвсгэрт гарч ирээд л тэгээд л цаашаа үргэлжилсээр байгаад л хамгийн сүүлд гэхэд бараг жилийн өмнө 20000-н дэвсгэрт гарч ирсэн дээ.

Ганболд -

За танд баяраллаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.