Anonymous
Basic information
Interviewee ID: 990016
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Haidüit
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Davs sum, Uvs aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
cultural campaigns
childhood
privatization
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Та аль нутгийн, таны уугуул нутаг, аль нутаг вэ. өөрийгөө танилцуулаад тэгээд эхлье.
Батнасан -
Би Увс аймгийн Давст суманд төрс өссөн хүн. 20 нас хүртлээ тэнд тариа тарих, заводын мастер сүү, тосны эрхлэгч, иймэрхүү л юм ажил хийж байгаад 20 настайдаа цэрэгт ирсэн ийм хүн. Гол нь тариа тарих ажилд их ажиллаж байсан. Сүү тосны заводон дээр ч ажиллаж байсан. Тэгж байгаад л цэрэгт ирсэн. Цэрэгт 3 жил арын албанд алба хаагаад, жолооч болоод тэрнээс хойш жолоочийн ажил хийгээд одоог болтол явж байна. Надыг бага байхад ч сургууль гэдэг юм чинь хөнжлийн даавуу, орны хөнжил гэдэг юм мэддэггүй байлаа. Тийм л орчныг манай хувьсгал хүлээж авсан юм билээ. Бид нар чинь дээлээ нөмрөөд л дотуур байранд нэг нэг модоэ ортой тэрэн дээрээ хэвтээд л хононо. Тийм л байсан. Дэвтэр бол жилд нэг сурагчид 8 дэвтрийн нормтой. Намар 9 сарын нэгнээс сургуульд ороод л хавар 5 сарын нэгэн хүртэл 8 дэвтэрт л хичээл бичнэ.
Эрдэнэтуяа -
Багтаах ёстой
Батнасан -
Аанхаа. Тэрэн дээр л хичээл бичнэ. Тэгж хичээллэдэг байсан. Улаан тамхи авсан хүмүүсийг, хоршооноос улаан тамхи авсан хүмүүсээс тамхины цаасыг нь гуйж аваад жаахан жаахан болгоод тэрэн дээр хичээл бичдэг байлаа. Цаас гэж олдохгүй. Хөнгөн цагаан утсыг чинь олж аваад тэрүүгээр хичээл бичдэг байлаа. Үзэг олдохгүй.
Эрдэнэтуяа -
Хөнгөн цагаан утсаар аа
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аан бал гарах уу
Батнасан -
Аан тийм бал гарна. Тэрүүгээр чинь хичээл бичнэ.
Эрдэнэтуяа -
Тэрийг бас зүлгэж байж бал гарах уу, зүгээр шууд бичихэд бал гарах уу
Батнасан -
Зүлгэсээр байтал чинь тэр чинь бал гардаг болчихгүй юу. Ингээд зүлгээд л мохоо болчихоор зэрэг. Одоо ч гэсэн бичээд үзсэн мөр гарна. Тийм л байлаа. Аа хар балын харандааг нэг ширхгийг 2 хүүхдэд хувааж өгнө
Эрдэнэтуяа -
Голоор нь хугалаад өгчих үү?
Батнасан -
Тэгнэ. Хутгаар хуваагаад л.
Эрдэнэтуяа -
Хүрэхгүй тэр нь
Батнасан -
Тэр нь хүрэхгүй. Үзэг гэж нэг юу байна. Тэрийг чинь модонд боочихоод
Эрдэнэтуяа -
Хошуу юу
Батнасан -
Тийм. Тэрнийг чинь модонод боочихоод холтос, өнөөх модны холтос байлаа ш дээ тэрнийг чинь усанд буцалгаад хүрэн өнгийн юм болдог л доо. Тэрнээр чинь хичээл бичнэ. Ийм л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр хэдэн он бэ?
Батнасан -
Одоо 1948, 1949 он юмдаа. Одоо алслагдсан аймаг хот хөдөөгөөр л байсан байх л даа. Алслагдсан аймаг сумын хүмүүс тэгж л бичдэг байсан. Тэгж л юм сурч байсан. Тэгээд 4-р ангийг онц төгсвөл багш болно. Бага ангийн багш болно
Эрдэнэтуяа -
Шууд төгсөөд үү
Батнасан -
Шууд 4-р ангиа төгсөөд л. Аан 7-р анги төгсвөл шууд энд ирээд одоо ямар их сургууль гэж байсан биш Багшийн сургууль, Санхүүгийн сургууль хоёр л байсан гол нь. Эрүүл мэндийн сургууль гэж байсангүй. Цэрэгжүүлсэн холбооны техникум гэж байлаа тэрэнд ирдэг байлаа. Ерөөсөө гол ийм 3 сургууль байлаа Монголд. Тэрэнд ирдэг байсан.
Эрдэнэтуяа -
Та хэдэн настайдаа сургуульд орсон бэ?
Батнасан -
Би чинь. Тэр үед чинь баячуудын хүүхдүүд сургуульд ордоггүй ээ.
Эрдэнэтуяа -
Ордоггүй ээ?
Батнасан -
Тийм. Баячууд сургуульдаа хүүхдээ оруулахгүй дургүй.
Эрдэнэтуяа -
Яагаад ?
Батнасан -
Дунд зэргийн юмуу ядуувтар амьдралтай хүмүүсийн хүүхдүүд сургуульд орно. Баячууд хүүхдээсургах дургүй байсан.
Эрдэнэтуяа -
Тэр нь ямар учиртай юм бэ?
Батнасан -
Малаа маллуулна.
Эрдэнэтуяа -
Малаа өсгөх гээд
Батнасан -
Маллаж өсгөж маллуулна. Юм сурсын ашиг тус гэж байхгүй. Монгол бичиг үсэг мэддэг хүн байгаагүй юм чинь. Тэгээд тийм л байсан. Мал малллууна, гэрийн ажилд туслуулна. Малын дүйтэй болгоно, ажлын дүйтэй болгоно ингэж л байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Ухуулга явдаг байсан уу? Сургуульд хүүхдээ оруул энэ тэр гэж?
Батнасан -
Аа явалгүй яахав.
Эрдэнэтуяа -
Ямар хүмүүс явах вэ?
Батнасан -
Тэр яахав нам төр ингээд хувьсгал гарлаа, хүмүүс бичиг үсэг сурч байна., төрөл төрлийн мэргэжил сурна, янз янзын мэргэжил сурна. Эмч болно, багш болно, дарга болно. Тэгээд одоо юм юм хийж сурна, сайхан мэргэжилтэй болно. Улс орно цаашид хөгжинө гэд ярьдаг л байсан. Тэрнийг хөдөөний хүмүүс чинь нэг их тоох ч үгүй. Тэр баячууд тоох ч үгүй. Ийм л байсан. Ер нь одоо баячууд ч гэж юу байхав дээ хэдэн малтай тиймэрхүү хүмүүс л байсан. Бүдүүлэгдүү маш бүдүүлэг, юм мэдэхгүй, өөрийнхөө бодож санаснаар зүтгэдг ийм л орчныг Монгол орон хувьсгал хүлээж авсан. Тийм л орчныг өнөөдөр ийм болгоод байна. Би Цэдэнбал даргын нутгийн хүн л дээ. Гэхдээ даргаа магтаж байгаа юм биш Цэдэнбал дарга, Чойбалсан, Самбуу гэсэн улсууд чинь одоо Монгол орныг хөгжүүлэхэд маш их ажил хийсэн улсууд шүү дээ. Эднүүд чинь түүхэнд улсыг хөгжлийн замд оруулахад гавьяа байгуулсан, гавьяатай л улсууд гэж боддог. Одоо сайхан хөгжиж байнаа улс сайхан хөгжиж байна. Ганцхан юу дутагдалтай байна уу гэхээр хүний мөс дутагдаж байна. Ерөөсөө хамгийн харамсалтай юм юу байн.а вэ гэхээр албан тушаал, шунал, нэр хүнд, мөнгө энэ гурав л хүнийг уруу татаж байна, хүний мөс байхгүй болгож байна. Дэр үед одоо ингээд газарт ямар ч үнэтэй юм байсан байж байхад хүн авахгүй ш дээ, аваад л эзэнд нь л өгнө. Эзнийг нь л олж өгнө үү гэхээс
Эрдэнэтуяа -
Авч хэрэглэхгүй
Батнасан -
Авч хэрэглэхгүй. Тийм л байсан. Одоо бол тийм юм байхгүй. Одоо бол бүр сүүлдээ мань мэтийн улсууд ингээд тортой юм аваад явж байвал за би өвөө дөхүүлээд өгье гээд авч яваад л, тэгээд л нэг байшингийн булан тойроод л аваад зугтаачих жишээтэй иймл хүний мөстэй болсон байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ ер нь юутай холбоотой байсан юм бэ? Энэ хүний мөс нь юутай холбоотой
Батнасан -
Хүн хэтэрхий шунал нь ихэдсэн. Нэр хүнд олохыг бодсон, баяжихыг бодсон энэнтэй л холбоотой ерөөсөө. Бие биеэ хүндэлж, энэ бас надтай адилхан амьдрах гэж байгаа юм шүү гэж ингэж бодохгүй.
Эрдэнэтуяа -
Нийгмийн төлөвшилтэй холбоотой болов уу?
Батнасан -
Харин тийм. Тийм л байна. Сайхан л байсан дээр үед. Би одоо машинтай явж байгаад хээр машин нь эвдрээд хаячихаад л. Дүүрэн ачаатай, бараатай хаячихаад л явж л байсан. 1970 хэдэн он 1980 он хүртэл хээр одоо янз янзын бараа аччихаад л, ноолуур ачаад явж л байсан. Машин эвдрэх юм бол хээр хаяад л тэрнийг чинь 5, 6 хоноод л очоод л авна.
Эрдэнэтуяа -
Байж л байна.
Батнасан -
Тэнд байж л байна ерөөсөө. Тэрэнд гар хүрсэн юм байхгүй, банк дүүрэн бензин нь л байж л байна, масло нь байж байна, түлхүүр багаж нь байж байна, ачсан юм нь чиргүүлтэй бүгд л байж байна. Тэрэнд ерөөсөө хүн гар хүрсэн юм байхгүй байжл байна. Ийм л байсан. Гэтэл одоо хажуудаа хүнгүй бол ер нь одоо тэр шиг тэвэр хийж байсан вм байхгүй л дээ хэцүү л болсон.
Эрдэнэтуяа -
Та хэддүгээр анги төгссөн бэ?
Батнасан -
Би юу
Эрдэнэтуяа -
Тийм
Батнасан -
Би 7-р анги төгссөн.
Эрдэнэтуяа -
7-р анги төгсөөд тэгээд
Батнасан -
Тэгээд 7-р анги төгсөөд би сүү тосны заводын мастераар орсон.
Эрдэнэтуяа -
Сая ярьлаа ш дээ 4-р анги төгсөөд багш болдог гэж байна ш дээ. Хэдэн настай багш болно гэсэн үг үү?
Батнасан -
Үгүй тэгээд 13, 14-тэй багш болчихно доо.
Эрдэнэтуяа -
Ер нь сурагчид нь хүүхдүүд байхуу? Тэр үед чинь бичиг үсэг тайлагдах гээд, хүмүүсийг бичиг үсэгтэй болгох гээд настай хүмүүс байсан уу?
Батнасан -
Настай хүмүүс гэхээр чинь. Бичиг үсэг мэддэг хүн манай нутагт л тэр үед чинь их ховор байсан ш дээ. Хуучин бичгээр ганц нэг. Тэрнээс биш жинхэнэ энэ крилл бичиг мэддэг хүн байхгүй. Мань мэтэд чинь зундаа тэчнээн хүнд хичээл заагаад, уншдаг бичдэг болгоод ир гээд, зуны даалгаварт өгөөд явуулдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Та нарт уу? Сурч байгаа хүүхдүүдэд үү?
Батнасан -
Тийм сурч байгаа хүүхдүүдэд. Одоо 2,3-р ангийн хүүхдүүдэд. Тэгж даалгавар өгнө. Тэгэд бид нар зуны даалгавраараа очоод тэр хүмүүсийг чинь
Эрдэнэтуяа -
Бичиг үсэгтэй болгоно.
Батнасан -
Тийм. өө тэгсэн бидэн шиг иймэрхүү улсууд чинь ирээд суугаад ойлгож байгаа ч мэдэхгүй, ойлгохгүй байгаа ч мэдэхгүй, жаахан ярьж байгаад л инээлдэж инээлдэж байгаад гараад явчихна. Тийм л байсан даа /инээв/.
Эрдэнэтуяа -
Ер нь хэр идэвхитэй сурч байсан бэ?
Батнасан -
Үгүй яахав дээ зарим нь идэвхитэй сурдаг л юм, зарим нь бүр бичдэг, уншдаг болчихсон байдаг л юм. Зарим нь яахав кинон дээр гардаг даа тугалдаа явна гээд л
Эрдэнэтуяа -
“Шинэ үсгийн багш” гээд кинон дээр
Батнасан -
Тйим. “Шинэ үсгийн багш” ер нь тэр бол амьдралтай кино л доо.
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүст цаас бал олдох уу? Сурч байгаа та нарын зааж байгаа хүмүүст?
Батнасан -
Тэд нар бас л яахав бидний бичдэг аргаар л бичнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөнгөн цагаан
Батнасан -
Тийм. Хөнгөн цагаан.
Эрдэнэтуяа -
Хөнгөн цагаан нь элбэг үү?
Батнасан -
Болно. Бичээд үз л дээ. Янзтай ш дээ.
Эрдэнэтуяа -
Сайн гарна.
Батнасан -
Энийг чинь сайхан бөөрөнхийлж байгаад л.
Эрдэнэтуяа -
Хэр хурдан арилах вэ? хурдан арилах уу?
Батнасан -
Гайгүй ээ. Энэ чинь 10 хоноод л арилчихна. Дахиад л өнөөх дэвтэр дээр чинь дахиад л өөр хичээл бичээд л явчихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр хичээлээ буцаагаад унших болохоор яах юм?
Батнасан -
Тэр чинь одоо нэг их уншаад байх юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Давтаж унших юм байхгүй юу?
Батнасан -
Байхгүй. Багш бол нэг л номтой.
Эрдэнэтуяа -
Та нарт ном гэсэн ойлголт байхгүй юу
Батнасан -
Бидэнд бол юун ном. Ном ерөөсөө байхгүй. Тэгээд даалимбан нэг ууттай, цүнхтэй. Тэрэндээ хоёр оосор хийгээд л дүүжилчихнэ. Тэгээд тэрүүгээрээ зодолдоод явж байна.
Эрдэнэтуяа -
8 дэвтэр нь хүрэх үү?
Батнасан -
8 дэвтэр ер нь хүрдэггүй юм даа.
Эрдэнэтуяа -
Заавал нэг цаас
Батнасан -
Тэрэн дээр чниь тэгээд 3-р ангид ороод ирэхэд чинь одоогоор юу гэдэг юм байгаль, түүх, тоо, х эл бичиг ийм юм. Ийм л хэдэн хичээл ордог байсан. өөр иймээ тйимээ дуу хөгжим иймээ тйимээ юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ямар хугацаагаар хичээллэх үү?
Батнасан -
өдрийн одоо 8 цаг л суудаг юм даа.
Эрдэнэтуяа -
Тэр хичээлүүдийг тийм удаан орох юмуу?
Батнасан -
Удаан орно.
Эрдэнэтуяа -
Өдөр болгон хичээллэх үү?
Батнасан -
өдөр бүр хичээллэнэ. Ганцхан бүтэн сайн өдөр л амарна.
Эрдэнэтуяа -
Та сумын төв дээр байсан байсан уу? Танай гэр хөдөө байсан уу?
Батнасан -
Хөдөө байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд сургуульд хаана сурч байсан бэ?
Батнасан -
Дотуур байранд. Дотуур байр гэж гэр барьчихаад, тэгэд тэр дотроо модон орон дээр суугаад л
Эрдэнэтуяа -
Хэдүүлээ байх уу?
Батнасан -
Өөрсдөө галч түлээ авчирч өгнө, өөрсдөө галлачихаад, тэгээд дээлээ нөмрөөд хэвтчихнэ.
Эрдэнэтуяа -
Хоол унд?
Батнасан -
Хоол унд яахав байрнаасаа өгнөө.
Эрдэнэтуяа -
Цаанаасаа. Төлбөр гэж байхгүй биз дээ.
Батнасан -
Төлбөр энэ тэр байхгүй. Харин сургуульд түлш буулгаж өгнө.
Эрдэнэтуяа -
Гэрээс нь үү?
Батнасан -
Аанхаа. Гэхдэ тэр бол багаас буулгад өгчихнө. Танай баг тэчнээн хэмжээнрий түлш буулгаж өгнө шүү гээд түлш буулгаад өгчихнө. Хоол ундыг нь хүмүүсээс гаргачихна.
Эрдэнэтуяа -
Малчдаас уу?
Батнасан -
Тийм малчдаас худалдаад авчихна. 15,11
Эрдэнэтуяа -
Тэрнээс малчдаас хандивлана гэж байх уу?
Батнасан -
Үгүй. Тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Дугуйлан гэж байх уу ?
Батнасан -
Байлгүй яахав. Аа улс төрийн гэж сонин унших төдий ажил хийдэг. Оройд л ажилчид дугуйлан явна гээд л явдаг. Тэгээд л ҮНЭН сонин гарсан, тэр үнэн сонин манай нутагт сар болоод ирдэг ямар онгоц монгоц гэж байх юм биш. Нэг машин явна бараг сар яваад хүрнэ. Тэрүүгээр ирсэн шуудангаар ирсэн сонин монголд юу болж байна гээд л нэг нь босч уншдаг. Тэгж бусаддаа сонсгож, зааж сургадаг байсан.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдэд хичээлийн чиглэлээр явуулдаг тийм дугуйлан байхгүй юу?
Батнасан -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Дууны, зургийн гээд л...
Батнасан -
Байхгүй байхгүй тийм юм. Сүүлдээ тийм юм гарсан л даа.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос?
Батнасан -
Аа 1952 оноос байх. Би бол 47 оны сурагч.
Эрдэнэтуяа -
47 онд та төгссөн юм уу? 7-р ангиа төгссөн юм уу?
Батнасан -
Үгүй ээ. 7-р ангийг 52 онд төгссөн.
Эрдэнэтуяа -
Таныг төгсөж байхад янз бүрийн дугуйлан байгаагүй юм байна ш дээ.
Батнасан -
Байгаагүй. Аймагт хамгийн том анги нь 7-р анги байсан. Цэдэнбал дарга чинь 2-р ангиас л наашаа ород ирсэн.
Эрдэнэтуяа -
2-р ангиа төгсчихөөд наашаа орж ирсэн юмуу?
Батнасан -
Тийм. 2-р ангиа төгсөөд л наашаа
Эрдэнэтуяа -
Өө бүр тийм дотны ойр айл байсан юмуу?
Батнасан -
Бид нар нэг сумын л айл байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аан тэгээд хотод орж ирж сурсан гэж үү?
Батнасан -
Тэгж ярьдаг юм.
Эрдэнэтуяа -
Улаанбаатар хотод ч гэсэн хамгийн дээд тал нь 7 жилийн боловсрол байсан уу?
Батнасан -
Тийм
Эрдэнэтуяа -
10 жил байсан юм болов уу?
Батнасан -
10 жил дээр үед байгаагүй ээ.
Эрдэнэтуяа -
Ер нь байгаагүй юу улсын хэмжээнд
Батнасан -
Байгаагүй улсын хэмжээнд. Багшийн сургуульд 7-оос авч байсан юм.
Эрдэнэтуяа -
Багшийн сургууль гэж тэр үед одоогоор дээд боловсрол уу?
Батнасан -
Ер нь дээд боловсрол юмдаа.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн
Батнасан -
Тийм. Цэдэнбал дарга чинь одоо технткум төгссөн хүн ш дээ.
Эрдэнэтуяа -
Юуны техникум
Батнасан -
Санхүү эдийн засгийн
Эрдэнэтуяа -
Аан. Эдийн засгийн мэргэжилтэй хүн байсан байна тиймээ
Батнасан -
Тийм. Эдийн засгийн мэргэжилтэй төгсч ирээд, тэндээ санхүү эдийн засгийн техникумын захирал байгаад тэндээ ичнээ сураад хойшоо явсан юм. Тэгээд хойно очоод удаагүй дээ 2 жил суусан байх аа. Тэгээд ирээд сангийн яамны сайд болсон. Сангийн яамны суудлаас тэгээд л төв хороонд очсон.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө гадаад руу хүмүүс хэр их сургуульд явдаг байсан бэ?
Батнасан -
Байсан.
Эрдэнэтуяа -
Гадаад руу ч байхав Оросруу явдаг байсан байх.
Батнасан -
Тийм. Орос руу л явна. өшөө сургуульд гадаадруу хаашаа явах вэ дээ. Бага л байсан байх. Ер нь онцгой онцгой хүмүүс л явдаг байсан байх, эмч. Тэгээд л удирдах ажилтны тэр марксизм, ленинизм тиймрэхүү том том сургуулиуд байсан ш дээ. Тэрэнд л явдаг байсан байх.
Эрдэнэтуяа -
Шалгуур нь ямар байсныг та мэдэх үү?
Батнасан -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Та 7-р ангиа төгсөөд сүү заводын мастер болсон гэсэн ш дээ. Тэрэнд ямарваа нэг мэргэжил эзэмших шаардлага байхгүй шууд мастер болдог юмуу?
Батнасан -
Үгүй ээ тэрнийг чинь төгсөөд л хуваарилчихдаг байхгүй юу?
Эрдэнэтуяа -
7-р анги төгсөөд үү?
Батнасан -
Тийм. Тэгэд тэнд очоод 45 хоног
Эрдэнэтуяа -
Дадлага хийнэ.
Батнасан -
Дадлага хийнэ. Тэгээд л шууд ажиллачихна.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд л шууд ажлын байран дээрээ оччих уу?
Батнасан -
Тэгээд ажлын байран дээрээ очоод машин, сүүний машин, тосны машин иймээ тиймээ юман дээрээ очоод, 45 хоног дадлага хийгээд, үнэгүй хоол идэж байгаад тэгээд л мастер дарга болоод гараад яваад өгнө дөө.
Эрдэнэтуяа -
Тэгээд сайн сурснууд нь мастер болоод явах уу?
Батнасан -
Тийм. Сүү тосны мастер болоод явчихна. Инженер гэж ховор юм чинь.
Эрдэнэтуяа -
Таныг сургуульд орох үед дунд сургууль бий болчихсон байсан юм байна л даа. Хүүхдүүдийг боловсрол эзэмшүүлэх зам байсан уу? Одоо гэрээр ч юмуу?
Батнасан -
Гэрээр боловсрол эзэмшүүлэх юу байхав.
Эрдэнэтуяа -
Дээр үед шавь оруулах энэ тэр юм байсан уу?
Батнасан -
Байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Таныг бүр бага байхад ч байгаагүй юу?
Батнасан -
Байгаагүй. Би чинь хий настайгаа 75 настай хүн ш дээ. 1933, 1934 онд төрсөн болж таарч байгаа юм. Тэгээд л одоо мэдээж шүү дэ дайны үед би сургуульд орсон. Манайх тийм баян биш, их ядуу биш дундын амьдралтай иймэрхүү л айл байсан. Тэгээд яахав дундчуудын хүүхэд сургуульд явдаг байлаа. Тэгээд би сургуульд орсон.
Эрдэнэтуяа -
Ер нь яагаад дундчууд, ядуувтар айлын хүүхдүүд сургуульд ордог байсан юм
Батнасан -
Тэр чинь цаашаа юм сураад, юм мэднэ гэдгийг чинь хүн бүхэн мэдэхгүй байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь яагаад дундчууд, ядуувтар айлын хүүхдүүд ихэвчлэн сургуульд явж байсан юм бэ?
Батнасан -
Нэгдүгээрт сургууль ийм ашигтай юм, юм мэдэх юм, цаашдаа хөгжих юм гэдгийг мэддэггүй. Хичнээн баян ч хөрөнгөөр баян болхоос биш эрдэм соёлын тйим юм байхгүй ш дээ. Монголын 96 хувь нь бичиг үсэггүй гэж яригда байсан цаг шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэгээд л ерөөсөө бичиг үсэгтэй болгоно.
Батнасан -
100 хүнээс 4 хүн л бичиг үсэг мэддэг байхгүй юу. Тийм л байсан үе.
Эрдэнэтуяа -
Дунд болон ядуу айлууд ч өөрсдөө хүүхдүүдээ сургуульд явуулахгүйгээр малаа маллаад ахиухан малтай болье гэсэн бодол байгаагүй юу?
Батнасан -
Тэр чинь албан даалгавар өгч байж сургуульд өгч байгаа юм ш дээ. Танайх тэдэн тийм хүүхэд чинь тэдэн настай байна. Тэрийгээ аваачиж сургуульд өгөө гэсэн. 15, 16 настай хүүхдүүд чинь нэгдүгээр ангид орж ирж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Сүүлд нь хүүхдүүдээ явуулдаг.
Батнасан -
Тийм. Тэгж явуулж байсан.
Эрдэнэтуяа -
Та айлын хэд дэх хүүхэд вэ?
Батнасан -
Би айлын гурав дахь хүүхэд
Эрдэнэтуяа -
Таны дээд тал сургуульд сурч байсан уу?
Батнасан -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Та л сургуульд сурч байсан уу?
Батнасан -
Би л сурч байсан.
Эрдэнэтуяа -
Танаас доошоо
Батнасан -
Надаас доошоо нэг хүүхэд байсан. Тэр сургульд сурсан.
Эрдэнэтуяа -
Та доороо нэг л дүүтэй юмуу
Батнасан -
Нэг л дүүтэй. Тэр 4-р ангийг төгссөөд гарчихсан.
Эрдэнэтуяа -
Бас тэгээд л ажлын байран дээр ажиллаад л явчихсан уу?
Батнасан -
Тийм. Тэгээд мал хунар дээр ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс нэг трактор комбайны жолооч болоод тэгээд ажиллаж байгаад сүүлд нь
Эрдэнэтуяа -
Танайх ер нь малчин айл байсан уу?
Батнасан -
Манайх уу, мал тариалан хосолдог. Мал багаа. 300-аад бод бог нийлсэн 300-аад малтай. Тэгээд голдуу тариалан даа. Газраа анжисаар хагална, үхэр, шар, тэмээ, мори тиймэрхүү юмаар анжисаар газар хагална. Ингээд нэг кинон дээр гардаг ш дээ анжисаар газар хагалдаг. Тийм байдлаар тариа тариж амьдарч байсан улсууд шүү дээ.
Эрдэнэтуяа -
Ямар тариа тарих уу? Тэр үед монголд хүнсний ногоо таридаг болчихсон байсан уу?
Батнасан -
Арвай тарина. Хүнсний ногоо гэдгийг чинь мэдэх ч үгүй тэр үед.
Эрдэнэтуяа -
Идчиж ч мэдэхгүй юу?
Батнасан -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос хүнсний ногоо тариалж эхэлсэн юм бэ манайд? Хүнсэндээ хэрэглэж эхэлсэн бэ?
Батнасан -
Сургууль эмнэлэг хоёр. Одоо манайд дээр үед хятадууд байлаа ш дээ монголд орж ирсэн.
Эрдэнэтуяа -
Их байх уу?
Батнасан -
Тийм. Иргэншээд суучихсан тиймэрхүү хятадууд байсан. Тэд нар чинь л ногоо тариж сургууль эмнэлэгт өгч байсан. Ногоотой хоолондоо их дургүй.
Эрдэнэтуяа -
Таныг сурагч байхад уу?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ямар ямар ногоо байх вэ?
Батнасан -
Манжин, хулуу, тамс, шийгуа байна, тэгээд сонгино байна. Иймэрхүү л ногоо таридаг байсан. Тэрийг дандаа хятадууд тарина. Монголд бол ногооны талаар ямар ч юу байхгүй.
Эрдэнэтуяа -
Сургууль тийм хоол өгөхөд яах уу та нар?
Батнасан -
Ооо өгснийг нь иднэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Сонин амттай байсан уу эхлээд?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө хоолойгорр давахгүй юу?
Цаанаас тэгэд сургуулиас ид гээд өгчихдөг юмуу?
Батнасан -
Тийм. Тэгээд сургуультай гэрээ хийгээд л. Сургуулиас тэгээд л мөнгө л авдаг байсан байх л даа.
Эрдэнэтуяа -
Монголчууд бол тарина гэсэн ойлголтгүй байсан юм байна тэй
Батнасан -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Та жолоочийн мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
Батнасан -
Хотод Улаанбаатарт.
Эрдэнэтуяа -
Наашаа ирж сурсан юмуу?
Батнасан -
Цэрэгт байж байгаад, тэгэд сурсан юм.
Эрдэнэтуяа -
Цэрэгт хэдэн онд ирсэн юм та?
Батнасан -
Цэрэгт би 1953 онд ирсэн.
Эрдэнэтуяа -
3 жил үү?
Батнасан -
Тийм. 3 жил
Эрдэнэтуяа -
Цэрэгт юу сурах вэ?
Батнасан -
3 жил юу сарах вэ дээ, цэргийн эрдэмд сурна.
Эрдэнэтуяа -
Мэргэжил
Батнасан -
Мэргэжил яахав дээ овсгоотой нэг нь мэргэжил эзэмшээд гарна.
Эрдэнэтуяа -
Ямар мэргэжил
Батнасан -
Трактор, комбайнч л голдуу эзэмшиж байсан юм дөө. Харин тэр хүмүүжүүлэгч гэж тариа тариад, цэргүүдэд эм тариа тараадаг тиймэрхүү нэг цэрэг байдаг тэр нь бараг гараад л хөдөө эмчээр очиж байлаа ш дээ. Сумын төвд. Зүгээр тэр эм нь бол аспирин, фавалазол, аскоприн, анальгин гэсэн иймэрхүү эмнүүд мэднэ. Тэр хүмүүсийг чинь нэг их эм мэддэг гээд эмчээр очиж байсан ш дээ сумын төвд. Тийм байдалтай байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Бичиг үсэг заах уу цэрэгт?
Батнасан -
Мэддэгүүд нь заанаа.
Эрдэнэтуяа -
Албан журмаар цаанаасаа цэргүүддээ бичиг үсэг заах юм гарах уу?
Батнасан -
Цэргүүдэд тийм албан журмаар заах юм байхгүй. Зүгээр тэр хүмүүжигч гэж улсууд чинь бичиг үсэг мэддэггүй хүмүүсийг аваачаад цаг гаргаад заана даа. Тэгээд бусад нь дандаа сургуульд
Эрдэнэтуяа -
Та зааж байсан уу?
Батнасан -
Үгүй би зааж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Уул нь та чинь 7-р ангиа төгсчихөөд явсан юм байна лээ ш дэ.
Батнасан -
Тийм. Тэгэхдээ тэр чинь жагсаалын дарга гэж байгаа л даа.
Эрдэнэтуяа -
Та юу
Батнасан -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Батнасан -
Тийм. Тэр бол жагсаалын дарга л зааж байсан. Бидэнд бол заах зав гардаг ч үгүй л дээ. Бил бол арын албанд очсон.
Эрдэнэтуяа -
Арын алба гэхээр
Батнасан -
Арын алба гэдэг чинь армийн арын албыг хангадаг. Тэндээс цэргийн ерөнхий гэж байсан байхгүй юу. Бид уртаашаа 4 хөн. 7-р анги төгссөн дөрөвхөн хүн 300-аад цэрэг дотор орж ирсэн. Тэр дөрвийг арын албанд авчихсан. Тэгээд бид нар чинь арын албаны түгээгч, гүйцэтгэгч гэсэн
Эрдэнэтуяа -
Арай дээгүүр зэрэгтэй, дээгүүр эрх мэдэлтэй байх уу?
Батнасан -
Аа тэгээд түрүүч, ахлах түрүүч цолтой байж л байна.
Эрдэнэтуяа -
Тэнд байгаа комбайн машиныг нь барьж сураад жолооч мэргэжилтэй болж байна уу? Сургалтаар зааж эзэмшүүлдэг юмуу?
Батнасан -
Тэр бол тусад нь гаргана ш дээ. Тусад нь гаргаад тусад нь хичээллүүлнэ.
Эрдэнэтуяа -
Халагдах цэргүүдэд үү
Батнасан -
Тийм. Халагдах цэргүүдэд л. Зааж сургаж байсан.
Эрдэнэтуяа -
Та тэрэнд нь багтаж орж жолооч болсон уу?
Батнасан -
Тийм. Тэгээд тэрэнд багтаж жолооч болсон.
Эрдэнэтуяа -
Тэгэд 1956 онд халагдаж ирээд юу хийсэн бэ?
Батнасан -
Тэгээд л жолооч хийсэн.
Эрдэнэтуяа -
Хаана?
Батнасан -
Хөдөө аймгийн төвдөө, машинтай
Эрдэнэтуяа -
Өөрөө хувийн машинтай юу
Батнасан -
Үгүй ээ юун хувийн машин. Тэр үед хувийн юм гэдэг чинь
Эрдэнэтуяа -
Байхгүй юу
Батнасан -
Байхгүй. Албан газрын тэрэг барина ш дээ.
Эрдэнэтуяа -
Том тэрэг үү?
Батнасан -
Тийм. Дандаа том тээврийн тэрэг барина.
Эрдэнэтуяа -
Ямар албан байгууллага?
Батнасан -
МААМС гэж байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Тэр нь ямар үйл ажиллагаа явуулах уу?
Батнасан -
Мал аж ахйн систем гэж байсан юм. өвс хадлан хадаж авахад нь тусална, хашаа байшин абрихад нь тусална, худаг ус гаргахад нь тусална, тариа ногоо тарихад нь тусална тиймэрхүү зориулалттай байгууллага байсан даа. Сүүлд нь татан буугдчихсан. Нэгдэл дундын үйлдвэр гэж байгаад
Эрдэнэтуяа -
Сүүлдээ татан буугдаж тийм үйлдвэр болсон гэж үү?
Батнасан -
Тийм
Эрдэнэтуяа -
Та нэгдлийн талаар хэр мэдэх вэ? нэгдэлжих хөдөлгөөний талаар?
Батнасан -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь анх эхлээд 4 айл, 5 айл ингээд нийлээд тус тусдаа нэгдэл байгуулдаг байлаа ш дээ. Манай сум л жишээлбэл 4 нэгдэлтэй байсан.
Эрдэнэтуяа -
Танай сум уу? Нэг суманд тийм олон байх юмуу?
Батнасан -
Тийм. Тэгэхдээ тэр хүмүүсүүд цөөн хэмжээний. Дээд тал нь 10 хүн нийлсэн байна. Мал хөрөнгө нийлүүлээд ингэд ажиллаад тэрний ашгаар амьдраад иймэрхүү байсан. Нэг,дэлжих хөдөлөгөн сайн дурын хөдөлгөөн шүү дээ. Тэгээд сүүлд нь улс даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд ирэхээр нөгөө нэгдлүүд чинь хоорондоо нийлээд нэг л нэгдэл болсон.
Эрдэнэтуяа -
Анх ард иргэд өөрсдөө нэгдлийг бий болгож байсан юмуу?
Батнасан -
Тийм. Нэгдэлжих хөдөлгөөнийг дэмжээд ард түмэн чинь өөрсдөө л нэгдлийг бий болгож байсан ш дээ. Суурийг нь өөрсдөө тавьсан.
Эрдэнэтуяа -
Улсаас тийм нэгдэл байгуул гэсэн тушаал гаргаад
Батнасан -
Үгүй ээ. Байгуулах битгий хэл тэгж амьдарцгаа л гэсэн суртал ухуулга нэвтрүүлэг явж байснаас биш заавал гэсэн шаардлага тавьдаггүй.
Эрдэнэтуяа -
Тэгж амьдарцгаа гэсэн ухуулга гэж байна. Тэр нь юу гэсэн үг вэ?
Батнасан -
Хөдөлмөрөө нэгтгэж амьдарцгаа
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн ач тусыг юу гэж сурталчилдаг байсан бэ?
Батнасан -
Үгүй ээ тэр яахав нэг хүн ганцаараа зүтгэж байсан дор бол олон нэгдээд хамжаад тариа ногоогоо таричихна, өвс хадлангаа авчихна, малаа нэгтгээд маллачихна, тэгээд хүний амьдралын шаардлагатай болгоныг нэгдээд ингээд одоо тус тусдаа биш бут бутын ёроолоор тус тусдаа биш нэгдээд өөр өрснийхөө амьдралыг зохицуулдаг гэсэн яриа ингэж л явж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хүмүүс хэр хүлээж авч байсан бэ?
Батнасан -
Хүмүүс их л хүлээж авч байсан.
Эрдэнэтуяа -
Сайнаар уу муугаар уу?
Батнасан -
Сайнаар ч хүлээж авч байсан. Муугаар ч ер нь ихэнх нь харж байсан дөө. Яах нь уу, ямар байдалтай болох нь уу, ашигтай юмуу ашиггүй юмуу, одоо хамаг мал хөрөнгөө өгчихөөд сүүлд нь бид ву ч үгүй хоцрох юм биш биздээ гэдэг санаагаар хүмүүс их харж байсан. Бага зэргийн мал хөрөнгөтэй ядуувтар айлууд хоорондоо нийлээд нэгдээд яриад байшингаа бариад, тиймэрхүү ажил хийгээд нэгдээд байж байсан л даа. Бас нэгдээд тариа таричихна, нэгдээд хадлангаа авчихна тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө овоохон ахиухан малтай хүмүүс хэр хүлээж авч байсан бэ?
Батнасан -
Ахиухан малтай иргэд сонгуульд орохгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад яах уу?
Батнасан -
Тэд хамаг малаа өгчихөөд өөрсдөө ядуувтар болчих вий гэж эмээдэг л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр нэгтгэсэн мал хэний өмч болж байна вэ? одоо 5 айл малаа нэгтгээд дундаа нэгдэл байгуулаад явлаа. Тэр мал нь
Батнасан -
Тэр дундын өмч л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хэн нь ч захиран зарцуулж болох уу үгүй юу?
Батнасан -
Үгүй ээ үгүй. Тэгэхгүй шүү. Тэр чинь бас нэг ахлагчтай байсан.
Эрдэнэтуяа -
Дундаасаа сонгох уу? Одоо нэгдлийн дарга гэдэг ш дээ.
Батнасан -
Тийм. За чи зохицуул. Тэгээд л хөлс хүч янз бүрийн юм дутагдахаар хоорондоо ярьж тохирч байгаад энэ нэг иймэрхүү амьдралтай байна. Энэнд мал ,мах өгөх үү ингээд ярьж байгаад л ингээд өгнө ш дээ. Тэрнээс биш тус тусдаа мэдээд байх юм байхгүй. Дээр үед комун гэж байсан юм гэсэн. Мал хар нийгэмчилж аваад дуртай цагтаа хагалж идээд тийм байдаг л гэсэн. Би тэрийг бас сайн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос нэгдэл эхэлсэн бэ?
Батнасан -
Нэгдэл үндсэндээ 1959 онд нэгдэлжиж дууссан гэж үздэг. Хааяа хааяа улсууд үлдсэн.
Эрдэнэтуяа -
Улсын хэмжээнд бүх малчид тэр үед дандаа малчид байсан байх
Батнасан -
Малчид малчид
Эрдэнэтуяа -
Бүгд нэгдэлд элсэж дууссан гэж үү 1959 он гэхэд?
Батнасан -
Тийм дуссан дууссан. 1959 онд нэгдэл яллаа гэж яаж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Зурагт радиогоор ярьсан уу?
Батнасан -
Тийм. Тэрнээс хойш нэгдэлжих хөдөлгөөн чинь ялаад л тэгээд хүмүүсийг дарга болох чадварлаг улсууд нь ч гараад ирлээ сурсан сураад л, сураагүй нь яахав. Тэгээд томоохон дарга томоохон малтай газрууд бий боллоо. Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн ялсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд малтай улсууд л нэгдэж байсан уу? Малгүй улсууд яах вэ?
Батнасан -
Байна хамаа байхгүй, тэр чинь ву ч өгч болно ш дээ. Анжисны төмрөө өгч болно, чөдөр ногтоо өгч болно нийлүүлэх л юм байвал
Эрдэнэтуяа -
Нэгдэлд үү?
Батнасан -
Тийм. өөрт нь юулбайна өгнө, өгөхгүй бол өөрөө нэгдэлд очиж ажиллаад би нэгдлийн гишүүн боллоо гээд юу яаж болно. Одоо нөгөө кино байдаг ш дээ Жамц баяны
Эрдэнэтуяа -
Аан “Хүргэн хүү” юу?
Батнасан -
“Хүргэн хүү” тэр чинь нь ч бас амьдралтай л кино ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн нэгдлийн амьдралыг харуулсан уу?
Батнасан -
Тийм. Нэгдлийн амьдралыг харуулсан. Тэр чинь нэг муу ядуу ээжтэй. Тэр чинь нэгдэлд очоод нэгдэлд ажиллаад баатар болоод нөгөө кино дуусч байгаа биздээ. Тийм л байсан ш дээ. Тиймэрхүү тиймэрхүү улсууд чинь тийм байдлаар нэгдэлд орж байсан ш дээ. Тэр бол нэгдэлд өгч байсан юм байхгүй, нийлүүлж байгаа юм байхгүй, нэгдэлд сайн ажиллавал болоо. Ажилласан хөлсөө л авна.
Эрдэнэтуяа -
Ажилласан хөлс гэхээр нэгдлээс яаж цалинждаг юм бэ?
Батнасан -
Өөрснөө батална.
Эрдэнэтуяа -
Өөрснөө батална гэхээр юу гэсэн үг үү?
Батнасан -
Өөрснөө хурлаараа батална. Тэчнээн га-д тариа тарисан хүн тийм хэмжээний, га-д тэчнээн хэмжээний ногоо таривал тийм хэмжээний хөлстэй, нэг чөдөр хийвэл тийм хөлстэй, нэг морины ногт хийвэл тийм хөлстэй, нэг хазаар хийвэл тийм хөлстэй, мал маллавал эр мал маллавал тийм хөлстэй, мал төллүүлвэл нэг мал төллүүлвэл тийм хөлстэй гээд өөрсдөө батлаад
Эрдэнэтуяа -
Өө тийм бүр нарийн задлаад хөлсийг нь гаргачихдөг юмуу?
Батнасан -
Тийм тэрийг чинь бүр нарийн задлаад гаргаад, тэгээд л тэр хүн юу хийсэн байна. Бригадын тоо бүртгэгч гэж байгаа. Тэр тоо бүртгэгч энэ нэгдлийн гишүүн ийм ийм ажил хийлээ гээд. Тэр чинь тэгээд сар сардаа гарахгүй дээ.
Эрдэнэтуяа -
Сар сардаа тооцож цалинг нь өгөхгүй юу?
Батнасан -
Сар сард нь урьдчилаад л мөнгө өгөөд байна. Тэгээд л жилийн эцсээр нэг тооцоо хийгээд л. Тийм л байсан даа.
Эрдэнэтуяа -
Танайх ер нь нэгдэлд элссэн үү?
Батнасан -
Миний гэр бүл бол нэгдэлд. Би уг нь өөрөө нэгдлийн гишүүнд орсон, тэгэхдээ улс ардын аж ахуйн байгууллагад жолоочоор ажиллахаар зэрэг нэгэдэлд хамаарахгүй байсан.
Эрдэнэтуяа -
Өөр байгууллагад харьяалагдаж байна гэсэн үг үү?
Батнасан -
Тийм. Одоо улсын байгууллагад ажиллаад эхэлчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Танай аав ээж нэгдэлд элссэн үү?
Батнасан -
Манай ах ээж эд нар бүгд нэгдэлд л дээ, бүгд нэгдлийн гишүүн болсон.
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө 300 малаа өгөөд
Батнасан -
Тийм. Тэр малаасаа өгөхөө л өгнө. Тэрнээс биш бүгдийг нь өг гэж яахгүй.
Эрдэнэтуяа -
Заавал бүгдийг нь өгөх ёсгүй юмуу?
Батнасан -
Өгөх ёсгүй. Сайн дураараа л өгнө ш дээ, сайн дураараа нэгдэж байгаа юм чинь. Нэгдэл хэдийгээр ялж байгаа ч гэсэн нэгдэл ялчихлаа одоо та нар тэр малаа бүгдийг нь өгөө гэж шахаж хавчихгүй ш дээ.
Өөрснөө батална.
Эрдэнэтуяа -
Урьд нь сонсохнээ тэгдэг байсан гэсэн. Одоогоор малын хөлийн татвар гэх юмуудаа, малд юм ноогдуулчихдаг байсан гэсэн. Ашиг шимийг нь. Тийм юм байсан уу?
Батнасан -
Байсан байсан. Тэр чинь хувийн аж ахуйтай байж байхад чинь Чойбалсангийн хөдөлшгүй таван жилийн төлөвлөгөө гэж гарч ирлээ.
Эрдэнэтуяа -
Чойбалсангийн?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Хэдэн онд вэ?
Батнасан -
Тэр чинь 1948-1953 онд таван жилийн төлөвлөгөө
Эрдэнэтуяа -
Тэр таван жилийн төлөвлөгөө юу байх вэ?
Батнасан -
Анх эхлээд чи 100 мал тоолуулсан гэж үзэхэд
Эрдэнэтуяа -
За 1948 онд 100 мал тоолууллаа.
Батнасан -
100 мал тоолуулаад чиний тэр 100 мал 1953 онд 150 болох ёстой.
Эрдэнэтуяа -
Бүр тэгээд ноогдуулаад өгчихдөг юмуу? Заавал тэгээд 50-иар өсгөх ёстой юу?
Батнасан -
Тийм. За тэгвэл тэр хорогдол
Эрдэнэтуяа -
Хорогдсон тохиолдолд
Батнасан -
Хорогдож болно, өсч болно. Хорогдвол яах уу хорогдлоо гэж үзэхгүй. Тэрийг амьдаар нь мах, ноос, ноолуур улсад тушаах ёстой ноогдол юу байдаг юм тэрнийгээ өгнө.
Эрдэнэтуяа -
100 малынхаа
Батнасан -
Тийм. Илүү гарсан бол яахав дээ тэр тэр төлөвлөгөөт ноос юмаа аваад л өгчихнө.
Эрдэнэтуяа -
100 малаа 5 жилээр тооцоод ноос, мах, арьс шир бүгдийг нь тушаах уу?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр үед малаас ямар ямар ашиг шим авч байсан вм бэ?
Батнасан -
Ноос
Эрдэнэтуяа -
Хонины ноос, ямааны ноолуур
Батнасан -
Хонины ноос, ямааны ноолуур, адууны хөөвөр, үхрийн хөөвөр, адууны дэл сүүл, мах амьдын жингээр авч байсан.
Эрдэнэтуяа -
Яаж мах тушаах юм. 100 мал маань амьдаараа байх ёстой юм чинь?
Батнасан -
Тэрнээсээ өсгөөд өгөх ёстой байхгүй юу. Хөдлөшгүй таван жилийн төлөвлөгөө гэдэг чинь тэр байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Хорогдсон айлууд яах уу?
Батнасан -
Хорогдвол яахав дээ, тэр айлын муугаас хорогдож байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Гад зудаас ч юмуу байгалийн гамшгаас бол
Батнасан -
Тэрнийг бол авч хэлэлцэх ч үгүй. Арчилгааны муугаас малаа хорогдуулсан.
Эрдэнэтуяа -
100 малынхаа, тэр айл 100 малтай байж байгаад 80 толгой болчихлоо хорогдоод. 20 толгой малаа төлөх болхоор чинь тэр хүнд чинь өөр төлөх юм байхгүй бол хаанаасаа яаж төлөх вэ?
Батнасан -
Үгүй яахав дээ төлөх нь төлөөд, төлөхгүй нь ингэж явж байгаад Чойбалсангийн хөдөлшгүй таван жилийн төлөвлөгөө гэдэг чинь буруу юм байна. Хөдөлшгүй төлөвлөгөө гэж буруу юм байна гэдгийг сүүлд нь ухаараад. Дараагийн таваг жилийн төлөвлөгөөг байгаа малд нь өнөө жил тоолуулсан малд нь ноогдуулдаг болсон. Тийм болсон ш дээ.
Эрдэнэтуяа -
2 удаа таван жилийн төлөвлөгөө гэж явсан юмуу?
Батнасан -
Хоёр гурван ч удаа явсан. Нэг нь 3 жил, 2 нь таван жил, ингээд 13 жил төлөвлөгөө гарч ирж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр хугацаанд нэгдэлжих хөдөлгөөн давхар явагдсан юмуу?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Нэгдэл зөндөө олон малтай болчихлоо ш дээ хүмүүсийг элсүүлээд. Тэр малаас гарах ашиг шимийг яаж байна. Тушааж, борлуулж байнауу, өөрсдөө боловсруулаад идэж ууж байна уу?
Батнасан -
өөрсдийнхөө тушаах ёстойг тушаагаад л
Эрдэнэтуяа -
Нэгдэл чинь улсад төлөвлөгөөтэй байдаг юмуу?
Батнасан -
Нэгдлийн төлөвлөгөө гэж байна ш дээ. Нэгдэл хичнээн малтай болно. Тэрнийхээ хэмжээгээр төлөвлөгөө ороод ирнэ ш дээ улсаас цаанаас нь
Эрдэнэтуяа -
Улс нэгдэлд төлөвлөгөө өгчихдөг юмуу?
Батнасан -
Тийм. Нөгөө ард түмэнд ноогдуулж байсан төлөвлөгөө чинь нэгдлийн толгой дээр очоод, тэр төлөвлөгөө чинь нэгдэл дээр очоод тэгээд нэгдэл тэрийг юу яана. Нэгдэл өнөө жил тэчнээн килограмм мах улсад тушаана, тэчнээн килограмм ноос тушаана гээд тэрийг чинь нэгдэл өгнө. Нэгдлийн гишүүд өөрсдийнхөө малаас ноос ноолуурыг нь өгнө.
Эрдэнэтуяа -
Өөрсдийнхөө маллаж байгаа малынхаа ноос, ноолуурыг нэгдэлдээ авч өгөх үү?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр нь н ормтой байх уу? Танайх тэдэн килограмм ноос
Батнасан -
Би одоо 100 мал малласан бол 100 малынхаа ашиг шимийг нэгдлийн норм төлөвлөгөө юу байна тэр хэмжээнд авч өгөх үүоэгтэй ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн 100 толгой малаас чинь нэгдэл чинь төлөвлөгөө гаргаад өгчихнө ш дээ. Танайх одоо 100 толгой малаасаа тэдэн тонн ноос ч юмуу авч өгөх ёстой гээд. өөрсдөд сүү, мах хувь хүнд тухайн айлд илүү гарах уу? Нэгдлийн мал маллаж байгаа айлд сүү нь илүү гарах уу? өөрсдийнхөө идэх хэмжээнд, эсвэл нэгдлийн төлөвлөгөөг гүйцээх гэсээр байгаад идэж уух юмгүй хүндрэлтэй амьдрах уу?
Батнасан -
өө илүү гарна. Зунд бол сүүгээ улсад тушаана, өвөлд бол нэг их гардаггүй юм. Өвөлд сүү иймээ тиймээ юм байхгүй л дээ. Өвөлд сүү гарвал гишүүдийн орлого болж байсан юм. Сүүлдээ сүү энэ тэр нэгдэлд тушаа гэдэг болсон юм. Дотроо тийм байдлаар сүүг нь авдаг болсон.
Эрдэнэтуяа -
Малгүй улсууд элслээ гэхэд мал маллах уу эсвэл өөр ажил хийх үү?
Батнасан -
Хүмүүсүүд чинь дуртай дуртай ажлаа л хийнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь зааж өгөхгүй юу
Батнасан -
Би мал авнаа гэсэн бол мал л авна. Байшин барилга, хашаа саравч барина, үйлдвэр бригад. Дотор нь тусад нь хуваачихсан байхгүй юу. Малын бригад гээд хуваачихсан, үйлдвэр бригад. Ингээд тус тусад нь хуваачихсан. Тэгээд үйлдвэр бригад нь барилгаа бариад явчихна, мод чулуугаа бэлтгээд явчихна, малых нь бол малаа маллаад явчихна, газар тариалангийх бол газар тариалангийнхаа ажлыг хийгээд явчихна
Эрдэнэтуяа -
Аа чаддаг ажлаа л хийгээд явчихдаг юм байна ш дээ. Та хэдэн жил жолооч хийсэн бэ?
Батнасан -
Би 42 жил ажилласан.
Эрдэнэтуяа -
Аан цэргээс халагдаж ирээд л үү? 1956 оноос
Батнасан -
Тийм
Эрдэнэтуяа -
Хэдэн онд тэтгэвэрт гарсан бэ?
Батнасан -
Би 198? оны оны үед гарсан
Эрдэнэтуяа -
Тэтгэвэртээ юу? Тэр үед улсаас хүмүүсийг ажилтай байлгах талаар ямар арга хэмжээ авдаг байсан бэ? Тэр үед хүн болгон ажил хийдэг байсан. Улсаас ямар бодлого авч хэрэгжүүлэх үү?
Батнасан -
Тэрэнд бол ажилгүй хүн би ажилгүй л байна гэнэ, ажилтай хүн бол ажлаа хийнэ. Ажилгүй хүн бол байхгүй шүү.
Эрдэнэтуяа -
Улсаас ажилтай байлгах үүднээс бодлого хэрэгжүүлж байсан уу?
Батнасан -
Хэрэгжүүлэлгүй яахав. Хүмүүсийг ажилгүй байлгахгүй, амьдралтай байлгана гэдэг талаас улсааса авч хэрэгжүүлж л байсан. Ажилд авна, тэгэхдээ ажлаас халж болохгүй зөвшөөрөлгүй.
Эрдэнэтуяа -
Хэний зөвшөөрөлгүй
Батнасан -
Үйлдвэрчний юу гэж байна ш дээ
Эрдэнэтуяа -
Зөвлөл
Батнасан -
Үйлдвэрчний юу тэрний зөвшөөрөлгүйгээр ажилчдыг ажлаас халахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Халсан тохиолдолд
Батнасан -
Энэ муу ажиллаж байна, ажлаас халж болохгүй, энэ ажиллаж чадахгүй мэргэжилдээ тэнцэхгүй гэж халж болохгүй.
Эрдэнэтуяа -
Тэгэд яах юм
Батнасан -
Ажилдаа тэнцэхгүй бол өөр ажил олж өгнө.
Эрдэнэтуяа -
Заавал өөр ажил олж өгч байж гаргах уу?
Батнасан -
Тийм. Тэрнээс биш ажилгүй хаяна гэж байхгүй. Дуртай өдөр ажилд аваад дургүй өдрөө ажлаас халдаг систем байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ямар ч байсан нэг ажлын орон тоон дээр байлгадаг
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ер нь ажил нь хэр элбэг байсан бэ?
Батнасан -
Ер нь хүн чинь мал саах нь малаа саана, байшин барилга барих нь байшин барилгаа барина, мужаан хийх нь мужаанаа хийнэ, цахилгаанчин хийх нь цахилгаанаа хийнэ, тиймэрхүү л. Жолооч, тракторын хүмүүсүүд тэрэндээ явна. Тэжээл бэлтгэх нь тэжээлээ бэлтгэнэ. Тус тусынхаа ажлыг хийгээд л явж байна.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүн болгон дээд боловсролтой байгаагүй юу? Чаддаг чаддаг одоогоор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг л төгсөөд л ажилдаа орох уу, эсвэл нэг дагалдан хийж байгаад ажилдаа орох уу?
Батнасан -
Тэр үед янз янзаар л сургаж байсан ш дээ. Курсээр сургаж байлаа. Нягтлан бодогч нар бол дандаа курсээр сурч байсан тухайн үедээ. Жолооч нар ибол сүүлд жолоочийн хэрэгцээ их гарахаар зэрэг нэг жилийн курс, 6 сарын курсээр гардаг болсон. Дэрр үед жил, жил гарангаар байсан, сүүлийн үед бол 6 сараар. Гэхдээ жолооч гаргахад бол зүгээр хотын хөдөлгөөний дүрэм энэ тойруугаар ингээд явчихна, тэр тэмдгийг тэгнэ гэж ойлгуулаад үнэмлэх бичиж өгөөд байхгүй. Тэр машинд бүтэн задаргаа хийгээд, дотор талыг нь бүгдийг нь мэддэг болоод тэгж байж жолооч болгож гаргаж байсан даа.
Эрдэнэтуяа -
Ер нь та ажилдаа хэр дуртай байсан бэ?
Батнасан -
Ажилдаа дуртай байлгүй яахав. Амьдарч л байгаа юм чинь. Амьдралынхаа төлөө зүтгэж байгаа.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээрээ мөнгө олж байгаа
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Та яагаад жолооч больё гэж бодсон бэ? Эсвэл цэрэгт байхдаа сурсан болхоор жолооч болоод явсан юмуу? Эсвэл өөр мэргэжил эзэмших талаар бодож байсан уу?
Батнасан -
Бодож байсан. Би энэ арын албанд дүн бүртгэгч хийж байсан. Намайг бол манай дарга нар одоо тасгийн дарга гэж ярьж байсан даа хурандаа Паль гэж байсан сүүлдээ генерал болоод. Намайг бол өө чи жолооч болоод яах юм эндээ ажиллаад оройгоор эдийн засгийн дээдэд сураад эдийн засагч нягтлан бол гэж ингэж их зөвлөдөг байсан. Тэр үед яахав машин их сонирхолтой машин их сонирхдог байсан учраас тэгэд л жолооч болчихсон. өөрийн сонирхлоороо
Эрдэнэтуяа -
Та тэр үед эдийн засагч болсон бол гэж боддог уу? Бодож байсан үе байгаа ву, хэрвээ тэр үед даргынхаа зөвлөснөөр эдийн засагч болсон бол гэж
Батнасан -
Үгүй яахав дээ машин унаа элбэгшээд ирэхээр бодогдох цаг гардаг л даа. Гэхдэ би жолооч болсондоо харамсдаггүй ээ.
Эрдэнэтуяа -
Жолооч хүн ар гэртээ зарцуулах цаг хэр байх вэ? яаж ажил амьдралаа зохицуулах вэ?
Батнасан -
Аа тэр чинь харин 2 салангид л амьдралтай байна даа. Голдуу тээврийн жолооч сард гэртээ 1,2 л хононо доо ер нь.
Эрдэнэтуяа -
Та тийм байсан уу?
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Яаж ажил амьдралаа зохицуулах вэ? Байгууллагаас ар гэрийг чинь харж байх уу?
Батнасан -
Тийм юм байхгүй. Ар гэрийн хүмүүс өөрсдөө зохицуулаад мөнгө төгрөгөө, цалингаа аваад л өгчихнө. Тэд нар чинь өөрсдөө зохицуулаад л. Хоол ундаа авч ихдээд л.
Эрдэнэтуяа -
Та тэгээд яваад өгнө.
Батнасан -
Яваад л өгнө.
Эрдэнэтуяа -
Та хэдэн онд гэр бүлтэй болсон бэ?
Батнасан -
Би юу 1958 онд гэр бүлтэй болсон.
Эрдэнэтуяа -
Цэргээс халагдаж ирээд 2 жил болоод л уу? Танай гэр бүлийн хүн юу хийдэг байсан бэ?
Батнасан -
Манай гэр бүлийн хүн эсгүүрчин, оёдолчин тиймэрхүү л юм хийдэг.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн оёдолчин, эсгүүрчин ажил нь хэр хүнд байсан бэ?
Батнасан -
Тэр үед чинь дөнгөж л эхэлж байсан ш дээ. Тусгай тийм юу байсан биш. Тэгээд байж байгаад сүүлдээ үйлдвэр болтлоо хөгжөөд оёдлын үйлдвэр
Эрдэнэтуяа -
Ямар үйлдвэр
Батнасан -
Оёдлын үйлдэр аймгийн оёдлын үйлдвэр.
Эрдэнэтуяа -
Эхлээд юу байсан юм
Батнасан -
Эхлээд оёдлын тасаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн ажил хүнд байсан уу, хариуцлагатай ямар байсан бэ?
Батнасан -
Ажилдаа хариуцлагатай байж л сайн ажилчин байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь хувь хүн хариуцлагатай байх уу, улсаас хариуцлагатай байлгах гээд янз бүрийн бодлого хэрэгжүүлээд, цалин мөнгөтэй нь ажлаа сайн хийвэл ингэнэ тэгнэ гээд тийм байсан уу?
Батнасан -
Цалин мөнгөтэй нь сайн ажиллуулахын тулд тийм бодлого явуулдаггүй ээ. Тийм юм байгаагүй. Хүмүүсийг улсаа хөгжүүлэх, эх орноо хөгжүүлэх, сайн сайхан болгоход та нарын хүч хөдөлмөр нийгэмд маш их хэрэгтэй ш дээ. Тийм учраас та нар үр хүүхэддээ, хойч үедээ сайн сайхан юм үлдээхийн төлөө бие хайрлахгүй сайн ажилла л гэдэг байсан. Тэгээд бүр онцгой сайн ажиллсанд нь шагнал урамшил өгөлгүй яахав. Жилийн эцэст нь дүгнэнэ, хэн нь сайн ажиллаж уу, хэн нь муу ажиллаж уу
Эрдэнэтуяа -
Урамшуулалд нь юу өгөх вэ? цол тэмдэг үү, мөнгөн шагнал уу
Батнасан -
Цол тэмдэг өгнө, сарын цалингаар шагнана. Тэгээд л эсгий өгнө. Одоо эд материалын шагнал өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Улсаас хүмүүсийг сайн ажиллуулах гээд урамшил өгдөг нь хүмүүст сайн ажиллах урам болдог байсан уу?
Батнасан -
Урам өгч л байсан их өгч байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед төлөвлөгөө гэж байсан уу, хүмүүсийг хараад байхад таван жилийн гавшгайч гээд тэмдэг авчихсан байдаг ш дээ. Энэ ямар учиртай тэмдгүүд вэ? Тэр 1970, 1960 хэдэн оны үед юмуу?
Батнасан -
Тэр чинь одоо норм төлөвлөгөө давуулж биелүүлсэн.
Эрдэнэтуяа -
Бас тийм төлөвлөгөөтэй байсан юмуу?
Батнасан -
Төлөвлөгөөтэй байлгүй яахав. Төлөвлөгөөгүй ажил гэж юу байх вэ
Эрдэнэтуяа -
Таван жилийн гавшгайч гэж байхыг бодвол таван жилийн төлөвлөгөө байсан юм болов уу гэж би боддог юм.
Батнасан -
Зүгээр таван жилийн гавшгайч гэж тэмдэг гарсан байхгүй юу. Тэгэд таван жилийн төлөвлөгөөгөө нэг жилд хийчихэж ч болно, 2 жилд ч хийж ч болно. Тиймэрхүү хүмүүст тэр гавшгайч тэмдгийг өгдөг байсан байхшгүй юу. Таван жилд төлөвлөгөөгөө биелүүлэхгүй хүн гэж ховор л доо. Тэгэд бүгдээрээ биелүүлчлээ гээд бүгдэд нь өгчихгүй л дээ. Урьдчилаад тэр таван жилийн төлөвлөгөөгөө, одоо жишээлбэл тэр үед 20 жилийн ажлыг 5 жилд хийчихсэн хүмүүс байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
20 жилийн ажлыг уу? Тэр одоо ямар ажил байх вэ? тухайлбал
Батнасан -
Одоо энэ оёдолчин, үйлдвэр комбинат, шевротын бригадад тиймэрхүү улсууд зөндөө байсан ш дээ. Мөнхөө эд нар чинь байна ш дээ. Мөнхөө эд нар чинь 5 жилийн төлөвлөгөөг 10-аад жилийн өмнө, 10 хэдэн жилийн өмнө хийчихсэн.
Мөнхөө дарга байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд баатар цол авч байсан уу?
Батнасан -
Тийм. Тэгээд л баатар цол авч байсан. Тэгэхдээ бүгд баатар болоод байхгүй. Тэр дотроо онцгой сайн ажилласанд нь өгнө ш дээ баатар цолыг бол.
Эрдэнэтуяа -
Онцгой гэхээр
Батнасан -
15 жилийн өмнө ажил хийгээ дчи 20 жилийн ажлыг хийвэл чамд л өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
20 жилийн ажил хйиснээр нь үү?
Батнасан -
Тэгэхгүй яах юм. Ер нь бол хоёулаа л давуулан биелүүлсэн.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны талаар та хэр мэдэх вэ?
Батнасан -
Соёлын довтолгоо гэдэг чинь яахав дээ юу л юмдөө. Хөдөөний бүдүүлэг, хөнжил даавуу гэж мэддэггүй ингээд өсчихсөн улсуудыг, тус тусдаа өсчихсөн хүмүүсийг хөнжилтэй даавуутай болгох гэж улсаас хэрэгжүүлсэн бодлого юм болов уу гэж боддог юм.
Эрдэнэтуяа -
Юу гэж сурталчилж байсан бэ?
Батнасан -
Юуг нь
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооныг
Батнасан -
Аль болохоор цэвэр байлгана. Дээр үед чинь байна ш дээ. Юм их ховор учраас их сонин байсан ш дээ. Одоо энэ аяга хагараад л, дундуураа хагарчихад чинь гадна талыг нь ямааны арьсан элэг байдаг ш дээ тэрийг чинь наачихаад цай ууж байсан.
Эрдэнэтуяа -
Наагаад буцаагаад эвлүүлээд
Батнасан -
Тийм. Буцааж эвлүүлээд цай унд ууж байсан. Тэр бүгдийг арилгахын тулд соёлын довтолгоо авч байсан.
Эрдэнэтуяа -
Шинэ аяга авах уу? Хагараагүй аяга байлгах үүднээс үү?
Батнасан -
Тийм аяга энэ тэртэй бол гэж тусгай яадаг. Тогооны алчуур гэдэг чинь нэг л их хар юм байлаа.
Эрдэнэтуяа -
Хөө тос болсон.
Батнасан -
Тийм хөө тос болсон. Тэрнээ боль, угааж бай, цэвэрлэж бай, аяганы алчуураа угааж бай, цэвэрлэж бай, хог шороогоо нэг газар бөөгнүүлж байгалийг бохирдуулахгүй цэвэрлэж бай. Байгаа ажиллаж байгаа орчноо цэвэрлэж цэвэрхэн байлгаж бай. Иймэрхүү л ёстой гэдгийг соёлын довтолгоо гэдэг чинь тэр л дээ. өшөө соёл гээд довтлоод байсан юм байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Ач холболгдол нь юу байсан бэ?
Батнасан -
Ач холбогдол нь юу байхав дээ. Ач холбогдол байлгүй яахав. Тэгж их хүмүүсийг гудастай, хөнжилтэй, даавуутай боллоо, дотуур гадуураа өмд цамцтай боллоо тйимэрхүү ач тус нөлөө өгч л байгаа ш дээ. Байгалийг бас хамгаалдаг цэвэрлэлэдг, хог шороогоо хамаагүй хаягдаггүй тийм боллоо. Одоо тйимэрхүү байдлаар соёлын довтолгоо нөлөөгөө өгсөн.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос эхэлсэн бэ?
Батнасан -
Соёлын довтолгоо юу 1970-аад оны үед л байх даа.
Эрдэнэтуяа -
1970-аад оноос хэдэн жил үргэлжилсэн бэ?
Батнасан -
1970-аад оны үед л соёлын довтолгоо эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Хэзээ бүрэн соёлжиж дууссан гэж үзсэн бэ?
Батнасан -
Тэрнээс хойш чинь соёлжоод яваад байгаа нь энэ юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо хүртэл дуусаагүй юу?
Батнасан -
Цэвэрлэж, албан заводыг угааж байгаа нь соёлын довтолгоо нь юмуу.
Эрдэнэтуяа -
Дээр үед ор хөнжлийн даавуу нэвтрүүлж байсан гэж байна ш дээ. Дээр үед ор хөнжлийн даавуу нэвтрүүлээгүй үед юу хэрэглэж байсан юм бэ? Юу нөмөрч, унтаж
Батнасан -
Өө ганц муу даалимбан тэрлэгтэй. Тэрнээ өдөр ажилд гарахаараа өмсөөд явчихна, шөнө тэрнээ нөмрөөд унтчихна болоо
Эрдэнэтуяа -
Тэгээд л болоо юу
Батнасан -
Тэгэд л болоо
Эрдэнэтуяа -
Доороо юм дэвсэхгүй юу?
Батнасан -
Байхгүй. Гудас эсгий гэж. Яахав дээ эсгий бол монгол гараар хийсэн эсгий тэр бол хүүхэд мань мэтийн хүүхдүүдэд олдохгүй ш дээ. Бид бол адууны ширэн дээр иймээ тиймээ муусайн юм цуглуулж байгаад дэлгээд дээлээ нөмрөөд унтчихна. Тэгээд л болоо.
Эрдэнэтуяа -
Ямар улсууд соёлын довтолгоог ер нь яаж хэрэгжиж байсан бэ? Хүмүүс явж зааж байсан юмуу, зурагт радиогоор явж байсан юмуу? Ер нь тэрийг нэютрүүлэх сурталчилгаа яаж явж байсан бэ?
Батнасан -
Соёлын довтолгоо гэдэг чинь яахав дээ сурталчилгаа ч юмуу тэр аймгаас бол сурталчилгаа их явагдана л даа соёлын довтолгоо энэ тэр гэж. Сочлын довтолгоо гэд нэг их хийгээд байсан юм бахгүй. Нэгэ хэдэн хүмүүс ирдэг. Сум сумаар яваад ороод гараад явчихдаг байсан.
Эрдэнэтуяа -
Юу ярих вэ? гэр орныг шалгах уу, яриа хийх үү?
Батнасан -
Шалгаад байгаа нь мэдэгдэггүй. Нааш цаашаа яваад л байшин барилга контор, харин хааяа хааяа онцгой онцгой крантны ус гоожиж байх ч юмуу тиймэрхүү тиймэрхүү юмсыг шалгаад л. Тийм тимй юутай байна, улсад тийм хохирол учруулж байна гэдэг байдлаар өнгөрдөг.тэрнээс биш соёлын довтолгоо гэж. Тэд нар ирж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил гэж бараг байхгүй. Харин ирэхийх нь урд бол тэрнийг чинь харин аймаг орон нутгаас зохицуулаад, сум орон нутгаас зохицуулаад
Эрдэнэтуяа -
Сум орон нутгаас яаж зохицуулах ювэ? Хүмүүс явж
Батнасан -
Соёлын довтолгоо ирэх гэж байна. Та нар цэгцтэй бай. Хог новшоо цэвэрлэ.
Тоншуул сонин байсан. Тэр чинь их сурталчилгаа байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тоншуул сэтгүүл ээ.
Батнасан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр соёлын довтолгоонд нөлөө үзүүлсэн гэж үү?
Батнасан -
Нөлөөлсөн нөлөөлсөн тиймэрхүү юм байсан.
Эрдэнэтуяа -
Ор хөнжлийн даавууг яаж, хэн өгөх вэ? худалдаж авах уу, эсвэл улсас өгөх үү?
Батнасан -
Улсаас яалаа гэж өгөх вэ, өөрсдөө хйдалдаа хийж авна.
Эрдэнэтуяа -
Хэн тарах вэ, хаанаас өгөх вэ? өөрсдөө очиж олж авах уу?
Батнасан -
Сүүлийн үед бараа таваар элбэгшээд ирэхээр чинь даавуутай болно биз дээ хоршоо дэлгүүр гэдэг чинь, тэр даавуу юуг чинь өөрийнхөө хийсэн хөдөлмөрийн юуг аваад тэгэд одоо ингэж даавуу хийдэг юм байна гээд өөрсдөө хийнэ, үйлдвэр хийнэ. Үйлдвэр хийснийг бол худалдаж авна, даавуугаа хийснийг нь хийсэн чигээр нь, хийгээгүйг нь өөрсдөө хөнжил дааву хийгээд авчихна. Тйим л байдалтай байсан.
Эрдэнэтуяа -
Ор хөнжлийн даавуугаа угшааж уу үгүй юу гэсэн шалгалт явах уу? Нэг хэсэгтээ хүмүүстэрэндээ дасах гэж хэцүү
Батнасан -
Явна ш дээ.
Эрдэнэтуяа -
Дасч өгөхгүй заваартуулчихдаг.
Батнасан -
Үгүй тэр чинь яахав дэ дорхноо муу юмруугаа зүтгээд байдаг хүн гэж юу байх вэ. сайн юм гарад ирэхээр сайн юмандаа амьдрахыг зохицохыг бодолгүй яахав. Тэгээд л дорхноо сүүлдээ даавуу хөнжилгүй айлд хонохгүй юм яриад л.
Эрдэнэтуяа -
Ахуй хэрэглэн дээр ийм өөрчлөлт гарсан байж. Эрүүл мэнд дээр соёлын довтолгоогоор өөрчлөлт гарсан уу?
Батнасан -
Юу
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг эрүүл байлгах, өвчнийг нь эмчлэх түүн дээр соёлын довтолгоогоор өөрчлөлт гарсан уу?
Батнасан -
өө тэр сочлын довтолгоотой довтолгоогүй өөрчлөлт гарч байгаа ш дээ цаанаасаа. Эмч мэргэжилтнүүд бол жил жилээр сайжргад нэмэгдэж ирээд байгаа ш дээ. Тэр бүхэн чиэь хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлээд байгаа ш дээ. Жишээлбэл манайх янз янзын төрөл бүрийн өвчинд нэрвэгдчихсэн орон байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Төрөл бүрийн өвчин
Батнасан -
Тийм. Тэрнийг чинь зарим өвчин бүр байхгүй боллоо ш дээ сүүлийн үед.
Эрдэнэтуяа -
Тухайлбал тэр үед ямар өвчин байх монголчуудад дэлгэрсэн байсан бэ?
Батнасан -
Бүр дээр үед тусаа л бол амийг нь авдаг. Цагаан цэцэг гэдэг өвчин байсан.
Эрдэнэтуяа -
Кор уу?
Батнасан -
Корын төрлийн гэхдээ өөр. Тэр өвчин одоо алга болсон. Одоо устаад үгүй болсон. Сүрьеэ их байсан. Тэрнийг бол оросууд үгүй хийж өгсөн. Аа яр хүйтэн тийм өвчин их байсан. тэрнийг үгүй хийж өгсөн.
Эрдэнэтуяа -
Орос эмч нар у
Батнасан -
Аанхаа орос эмч нар. Орос эмч нар л манайхыг чинь ерөөсөө 1970-аад он хүртэл орос эмч нар авч явлаа ш дээ. Тэрнийг үгүй хийж өгсөн. Бөөсөн тип гэж байсан тэрнийг үгүй хийж өгсөн
Эрдэнэтуяа -
Бөөсөн тип ээ? Ямар өвчин юм.
Батнасан -
Тийм. Их бөөстөхөөр ирдэг өвчин байсан байх л даа.
Эрдэнэтуяа -
Усанд орохгүй удах, ариун цэвэр муугаас бөөстөөд
Батнасан -
Тийм. Тийм юмыг үгүй хийж өгсөн. Тэгэд л одоо хувьсгал
Эрдэнэтуяа -
Хамаргүй улсууд явдаг байсан гэсэн тэр нь заг хүйтэн үү?
Батнасан -
Тиймэрхүү юм байсан байх л даа. Хамар нь унадаг барьдаг. Тйимэрхүү юм яригдаж л байсан.
Эрдэнэтуяа -
Дээр үед одоо 1960, 1970-аад оны үед гайгүй болсон байх. Лам мааранбаар явдаг байсан байхдаа.
Батнасан -
Дээр үедээ бол тйим байсан. сүүлдээ лам мааранба гэдэг юм чинь хориотой л байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Хориотой гэж юу гэсэн үг үү?
Батнасан -
Тийм. Тэрнийг бол хэрэглэдэггүй. Тэр хоосон хөндийн юу ч мэдэхгүй ном уншаад л хүнийг эдгээдэг, сайжруулдаг юм гэж юу байх вэ, тийм юм байхгүй. Энэ бол хоосон сүсэг бишрэлтэй холбоотой гэж ингэж л бидэнд яриа таниулга хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Хэн?
Батнасан -
Үгүй тэр чинь яахав дээ зөндөө л хүн байгаа ш дээ. Багийн ухуулагч гэж байна, сумын ухуулагч гэж байна.
Эрдэнэтуяа -
Гэрээр явж хийх үү, хурал цуглаан зарлаж ухуулга сурталчилгаа хийх үү?
Батнасан -
өө гэрээр яваад хийчихнэ ш дээ. Одоо нэг багийн ухуулагч 10 гэрийн ухуулагч гэж байна. Тэгээд л нөгөө 10 гэрийн ухуулагч чинь тийм тийм юм өнөөдрийн сонинд гарч ирсэн байна. Тэгээд нэг орой ороод л 10 айл, 5 айлуудаас нэг нэг хүн авчраад уншаад , яриад өгчихнө ш дээ ийм юм байна.
Эрдэнэтуяа -
Сүсэг бишрэлийг бас эсэргүүцэж байсан гэж байна, бурхан шүтэнийг бас эсэргүүцэж байсан уу? Сүсэг бишрэлтэй холбогдоод. Бурхан шүтээн тахихыг хориглож байсан уу?
Батнасан -
Хориглож байсан. бурхан тахихыг нэг их хориглодоггүй ээ.
Эрдэнэтуяа -
Гэртээ бурхан байлгаж болох уу?
Батнасан -
Болно. Байж л байна. Тэр бол хүний эрхийн асуудал. Гэхдээ бол хамгийн гол нь тэр гүрэм ном тийм юм хийлэгхийг л хориглож байсан.
Эрдэнэтуяа -
Ном уншуулахыг уу?
Батнасан -
Тийм ном уншуулж. Одоо нэг хийморийн сан тавина гэж байна ш дээ жишээлбэл. Тэр бол ямар ч хэрэгцээгүшй юм уншаад өнгөрч байгаа. Тэгээд чиний гарт 5, 10төгрөг байвал тэрийг чинь аваад л тэгээд л өнгөрч байгаа юм. Хийморийн сан уншуулснаар чиний хийморь сэргээд байх юу юм. Одоо хичээл зүтгэлээрээ ажилла. Ингэж л ухуулж байсан.
Эрдэнэтуяа -
Уншуулсан тохиолдолд яах вж ном?
Батнасан -
Уншаад байх ч хүн байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Айгаад.
Батнасан -
Тийм. Айгаад унших хүн байхгүй.
Эрдэнэтуяа -
Лам нар гэж байхаа больчихож байгаа хэрэг үү?
Батнасан -
Больчихож байгаа юм.
Эрдэнэтуяа -
Лам нар нь юу хийх вэ?
Батнасан -
Лам нар нь бүгдээрээ хар болоод хөдөө гараад л.
Эрдэнэтуяа -
Шахаж хавчих уу чи лам байсан гээд
Батнасан -
Айн
Эрдэнэтуяа -
Тухайн хүн лам байж байгаад харлалаа гэж байна ш дээ. Тэр хүнийг шахаж хавчихгүй юу?
Батнасан -
Хавчихгүй. Дээр үедээ бол
Эрдэнэтуяа -
Лам байсан гээд
Батнасан -
Том лам нарыг нь аяндаа учрыг нь олоод хаясан байлгүй. Жижиг хэмжээнийхийг нь бол яахав.
Эрдэнэтуяа -
Том, жижигийг нь барьж хорьсон гэхээр хэдэн онд?
Батнасан -
Дээр үед 37, 38 оноос өмнө болсон ажлууд ш дээ.
Эрдэнэтуяа -
Их хэлмэгдүүлэлт гээд байгаа юу? Тэрнээс л эхэлж сүсэг бишрэлийг хориглож эхэлсэн үү?
Батнасан -
Тийм. 37, 38 оноос урагш л хувьсгалын жилүүдэд явагдсан. Ер нь 1924 онд шашныг төрөөс тусгаарлаж эхэлсэн шүү дээ. Улсын анхдугаар хурлаар л тэгсэн ш дээ. Шашин төр хоёрыг тусгаарлаад шашин нь хүмүүсийн сүсэг биширлийг бүр мөсөн устгачихгүй шиг ингээд шашиныг тусгаарлаж засгийн эрхийг дангаараа авсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос шашин шүтэх, бишрэх эрхийг нь олсгосон юм бэ? Хэдэн он хүртэл хавчилганд байсан юм бэ?
Батнасан -
Ардчилал гарч ирээд хамаагүй болж байх шив дээ.
Эрдэнэтуяа -
90 он гараад уу?
Батнасан -
Тийм. Би бол гараад нэг ном уншчих жишээтэй.
Эрдэнэтуяа -
Ардчилал ер нь хэдэн онд эхэлсэн юм бэ?
Батнасан -
89 онд эхэлсэн байх.
Эрдэнэтуяа -
Ямар байдлаар эхэлсэн?
Батнасан -
Үгүй одоо би хөдөө байсан орой болохоор радиогоор яриад л.
Эрдэнэтуяа -
Юу гэж ярих вэ?
Батнасан -
Өөрөө өөрийгөө өөрөө авч явах хэрэгтэй, 2-т бид одоо өөр орны хараат байна бид сайн хөгжихгүй байна, мөнгө төгрөг олохгүй байна, баяжихгүй байна гэдгээр л гарч ирсэн. Эрх чөлөө муутай байна гээд л одоо тэгээд эрх чөлөөтэй байгаа нь энэ юм байх даа.
Эрдэнэтуяа -
Ардчилалын өмнө таны амьдрал ямар байсан бэ?
Батнасан -
Үгүй яахав болгож л байсан. хүнээс илүү гараад байх юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ардчилал гараад өөрчлөгдсөн юм байна уу?
Батнасан -
Их өөрчлөгдөөд байх ч юу байхав дээ. Сайжирсан ч, доройтсон ч юм алга.
Эрдэнэтуяа -
Ер нь амьдралд чинь ямар нэг зүйлээр нөлөөлсөн үү?
Батнасан -
Амьдралд нөлөөлөх юм байна байна байлгүй яахав. Амьдралд сайнаар нөлөөлхөөс илүү муугаар нөлөөлөөд байна ш дээ. Архи дарсны асуудал ихэдлээ, хулгай дээрэм ихэдлээ, янз бүрийн танхайн асуудал ихэдлээ юм бүхэн эрх чөлөөтэй байдал хэв журам байхгүй боллоо. Хүний мөс гэж байхгүй боллоо, тийм л байна.
Эрдэнэтуяа -
Энэ юутай холбоотой вэ?
Батнасан -
Хүн хүн өөр боддог байх. Миний бодлоор эд юманд шунасан, суудалд шунасан, нэр хүнд албан тушаалд шунасанаас болсон болов уу гэж боддог юм.
Эрдэнэтуяа -
Анх ардчилал гарч байхад ардчилал ер нь юу авчирна гэж бодож байсан бэ? Радио телевиз, сурталчилгаа ухуулгыг сонсоод ер нь юу гэж бодож байсан? Амьдрал ер нь ямар байх бол гэж бодож байсан?
Батнасан -
Ер нь ардчилалын талаар бараг мэдэхгүй юм доо. Гадаад дотоод явж байсан биш монголдоо гэр зуураа дасал болцон, гадаадад хөрөнгөтөн орон гэж ямар орон байдаг мэдэхгүй байлаа. Ардчилал гарч ирээд ийм юм байна замбараагүй юм байна, аль болох дур дураараа аашилдаг юм байна гэдгийг л ойлгосон. Ойлгож л байна одоо. Ардчилалд муу, сайн ч юм байна л даа. Гэхдээ энд хууль гэж юм байхгүй. Жишээ нь 2 согтуу хоорондоо зодолдоод ярьж байна ш дээ. Монгол хууль хэрэгжих биш, чамд ямар мөнгө байх биш, чамайг алчихсан ч яадаг юм яриад зодолдож л байдаг юм байна лээ. Би хараад л өнгөрсөн. Аа дээр үед бол тийм байхгүй л дээ. Хууль бол хууль ямар янзтай гарна тэр хэвээрээ. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулчаад надыг тэглээ ингэлээ гэж ярих юм байхгүй. Хууль ийм байна чи ийм буруу юм хийсэн байна гээд л. Энэ чиний зөв үү? Буруу буруу тэгвэл хуулийн дагуу ийм ял эдлэх юм байна тэрийг нь аваал явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Хүний мөс, мөн чанартай холбоотой байна уу?
Батнасан -
Нийгэм гэдэг чинь их нөлөөлж байна л даа. Энэ муу одоо шоронд ороод ядарсан юм зайлуул дэмжээд туслья гэдэг байсан. одоо бол өө наадах чинь оронгоор олон жил явёан хол яв гэх ухааны юм ярьдаг болсон байна ш дээ.
Харин ч одоо шоронд ороод мэргэжилээ дээшлүүлд гарч ирдэг болсон шив.
Эрдэнэтуяа -
Та ардчилал гарч ирэхэд социализм нь дээр гэж бодож байсан ??, ардчилал гарч ирээд буруу эргээд явчлаа гэж бодсон уу?
Батнасан -
За би тэр улс төрийн юмыг чинь боддоггүй хүн байсан. амьдрал эрүүл энх болж л байвал болоо гэж бодог байсан. баяжихыг боддогүй, хүний дор орохыг боддоггүй ингэж л боддог хүн би. Аль болох улс, эх орноос өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлнэ гэж ингэж л боддог байсан. ардчилал гарч ирээд нады баяжуулаасай гэж бодож байгаагүй. Албан тушаал ахихсан гэж бодож байсангүй.
Эрдэнэтуяа -
Та ер жолооч байж байгаад тэтгэвэрт гарсан уу, тушаал ахисан уу?
Батнасан -
Ахих юу байхав тэтгэвэрт гарахын өмнө механик болсон тэгээд л тээвэр даахаа болоиод л ачаагаа машин дээрээ гаргаж чадахаа болиод ирж байгаа юм. Олон жил ажилсан одоо биеэ амраагаад байж байна.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн амьдрал хэр тэгш байсан бэ?
Батнасан -
Тэгш байсан. баян хүн гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Хоосон айлыг нь улс дэмжих үү?
Батнасан -
Өө дэмжинэ. Малгүйд нь мал өгөөд, гэр оронгүй хүнд нэгдлээс гэр орон байриад өгчихнө. Ингээд малтай гэртэй болчихно. Нэг юм нэг л үнэтэй 5, 10 гэж өөр биш. Нэг хайрцаг шүдэнз улаанбаатарт 10 мөнгө бол Увд ч 10 мөнгө, бусад газар ч 10 мөнгө байсан. тээврийн зардал энэ тэрээ гээд нэмээд байх юм байхгүй. өнөөдөр тэтгэвэр 5% нэмэгдлээ гэхэд талх 100 төгрөгөөр нэмэгдчих жишээтэй. Тэгэхээр над шиг юмны үнэ өсдөггүй үед байсан болохоор таашаагдагүй л байна. Тэгэхдээ одоо яахав зах зээлийн хууль нь юм чинь яахав.
Эрдэнэтуяа -
Хувьчлалын талаар хэр мэдэх вэ? өмч хувьчлал?
Батнасан -
Аа өмч хувьчлал аа гарцаагүй буруу явагдсан. Үйлдвэр сайхан сайхан байсан ш дээ жишээ нь сайхан сайхан сүүний ферм байлаа, сайхан сайхан барилгууд, барилгын үйлд байлаа, барилгын хавтан үйлдвэрлэдэг үйлдвэр аймаг болгонд байлаа, тариа ногоо тарьдаг газар байлаа, сүүний фермүүд байлаа, нэгдлийн ногоо тарьдаг газар ер их юм сөнөсөн дөө. Эд нарыг чинь хувьчилж байгаа энэ гээд хэдхэн хүмүүс аваад л тарчихсан. Тэр их баазад байсан өчнөөн төчнөөн машин, тээврийн машин яасан бүү мэд нэг мэдэх нь ээ алга болсон. Тэр дэлгүүрт баштаж ядаж байсан бараа хааш нь очсон мэдэхгүй нэг өглөө босоход л лангуу хоосон байсан. Энэ бүхни йг ажиллаж байсан хүмүүс нь хувааж авдаг байлгүй бодвол. Тэгэд ла лга болчихсон. Тэгээд л нэг жил идэх гурил олдохгүй байж л байлаа ш дээ ардчилал эхэлж байхад чинь.
Эрдэнэтуяа -
Та яаж оролцсон бэ өмч хувьчлалд?
Батнасан -
Амя хувьчлалд би ороогүй ээ надад юм өгөө ч үгүй.
Эрдэнэтуяа -
Ягаан ногоон тасалбар өгсөн үү?
Батнасан -
Ягаан ногоон тасалбар гэж нэг юм байдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Та авсан уу?
Батнасан -
Би аваагүй. Ингээд явж байхад чинь тэр ягаан тасалбарыг чинь нэг шил архиар аваарай гэсэн юм зах дээр явж л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Батнасан -
Тийм. Тэр үед энэ ч нэг их хэрэггүй юм байна дөө гэж бодоод аваа ч үгүй.
Эрдэнэтуяа -
Тэр талаар улсаас сурталчилаагүй юмуу? Ягаан тасалбар, ногоон тасалбар, тэгж хэрэглэ, ингэж ашигла гэж?
Батнасан -
Үгүй үгүй. Ийм юм өгч байгаа гэснээс биш харин сүүлд нь ажиглаж байхад тэр тасалбарыг чинь юм мэддэг улсууд чинь тийм тийм хүний тасалбар гээд бөөнд нь авчихсан юм шиг байгаа юм. Тйимэрхүү л юм байдаг юм шиг байгаа юм. Хамгийн их энэ өмч хувьчлалаар хамгийн их хохирсон хүмүүс бол эмч нар, багш нар, жолооч нар.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Батнасан -
тэр ч яахав дээ өөрөө өөртөө авчих юм байхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Өмчилж авах юм байхгүй
Батнасан -
Тийм. Эмч бол юушаа хувьчилж авах вэ дээ, багш бол юугаа хувьчилж авах вэ дээ, жолооч бол яахав тээврийн хэрэгсэл байна тэрнийгээ одоо өгөхгүй ш дээ. Сүүлд харин хэд гурван жолооч авсан юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Тэ тэтгэвэрт гарчихсан байсан болохоор машин хувьчилж авна гэсэн юм байхгүй байсан уу?
Батнасан -
Байхгүй.
Ардчилал хувьчлалаас урьд шахуу тэтэгэвэрт гарчихсан болохоор надад тийм юм өгөө ч үгүй.
Эрдэнэтуяа -
Өмч хувьчлал улсаас жаахан сурталчилгаа, хүмүүст таниулах юм муу явж байжээ.
Батнасан -
Тэр ямар хаашаа юм байсан юм бүү мэд.
Эрдэнэтуяа -
Зурагтаар юм яриагүй юу? Радиогоор
Батнасан -
Үгүй ээ үгүй. Хааяа нэг удаа жагсаал хийж байна гэж л.
Эрдэнэтуяа -
Таны маьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Батнасан -
Одоо юу
Эрдэнэтуяа -
Ер нь таны амьдрах хугацаанд гүнээр нөлөөлсөн онцгой үйл явдал бий юу? Тэр нэг үйля вдал санаанд дурсагдаж үлдсэн
Батнасан -
Жишээлбэл
Эрдэнэтуяа -
Ямар ч үйл явдал байж болно. Сайн үйл явдал байж болно, муу ч үйл явдал байж болно. Зарим хүмүүс би тийшээ мэргэжил дээшлүүлсэн маань онцгой үйл явдал байдаг юм. Тиймэрхүү үйл явдал байгаа юу?
Батнасан -
үгүй тэр яахав сайхан сайхан үйл явдлууд байсан л даа. Тэр бол ерөөсөө тэр үеийн хүмүүсийг дайрсан шиг надаар дайраад л өнгөрсөн. Жишээлбэл би амралтанд очоод жилд Заавал нэг 14 юмуу 21 хоног амарчихдаг байлаа рашаан сувилалд. Нэг талын Зардлыг нь өгөөд л явчихдаг байлаа. Тэгээд л хүххдийн сургалт улсаас төлбөргүй байлаа. Эмнэлэгт хэвтэнэ. Эмнэлэг үнэгүй байлаа. Тийм тийм сайхан үйл явдлууд байсан л даа.
Эрдэнэтуяа -
Таны маьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх Зүйл бий юу?
Батнасан -
Одоо юу байгаад байхав дээ бусдаас онцгойрох юм.
Эрдэнэтуяа -
Тэмдэг, дурсамжийн бичиг ч юмуу янЗ бүрийн юм.
Батнасан -
Өө яахав тэр ажил байдлын талаар юу байдаг юм дөө. 5 жилийн гавшгайч байдаг юм, хөдөлмөрийн хүндэт медаль байдаг юм, Засгийн нэг хүндэт жуух байдаг юм. Тйимэрхүү л юм байда юм дөө. Тэргүүний ажилчин Залуу гэж нэг тэмдэг байдаг юм. Тйимэрхүү л юм мбайдаг юм дөө. өшөө юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.