Punsaldulam


Basic information
Interviewee ID: 990017
Name: Punsaldulam
Parent's name: Sandag
Ovog: Shar nohoit
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Gruppt
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Hövsgöl aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Shoemaker - worked in an artel
Father's profession: Namyn horoony darga


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
cultural campaigns
privatization
keepsakes / material culture
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Пунсалдулам -

Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1952 онд төрсөн. Хуучин Тэсийн гол гэдэгт. Миний амьдралын түүх бол Хөвсгөл Цэцэрлэгээс 1956 онд аав аймгийн хороонд ирээд багаасаа нутгаасаа гарсан. Аав эвлэлийн хорооны нарийн бичиг хийж манайх эвлэлийн хашаанд хүүхэд ахуй цагаа өнгөрөөсөн. Тэнд хүүхэд ахуй цагаа өнгөрөөхөд аймгийн төвд 2 цэцэрлэг байсан тэрэнд явж байсан.

Эрдэнэтуяа -

Хөвсгөл аймгийн төвд л 2 цэцэрлэг байсан уу? Тэрэнд хөдөө сумдаас хүүхдүүд сурч байсан уу ?

Пунсалдулам -

Аймгийн удирдлага, улсын байгууллагын ажилчин, үйлдвэрийн газрын ажилчидын хүүхдүүд явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тодорхой хязгаартай?

Пунсалдулам -

Тийм. Тодорхой хязгаартай. Зах цаагуур хол гэртэй хүүхдүүд нь явахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хол гээд очихгүй юу? Эсвэл?

Пунсалдулам -

Хол гээд очихгүй ш дээ. Тэр үед машин тэрэг байсан биш. Тэр тойронгийн ажилчидын хүүхдүүд явдаг. Тэр үеийн багш нарын хүүхэд, артелийн ажилчидын хүүхдүүд явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Юуны артел?

Пунсалдулам -

Гар үйлдвэрлэл хоршооллын артел гэж байсан. Хоршоолол нь гутал хийдэг, пошки хийдэг сүүлдээ ахуйн үйлчилгээ болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер дандаа гараар хийдэг байсан уу?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үйлдвэрийн ажилчидын хүүхдүүд явдаг байсан уу?

Пунсалдулам -

Багш нар, намын хороо, үйлдвэрчний эвлэл тэдгээрийн хүүхдүүд 2 бүлэгт 50 –ийд хүүхэд явдаг байсан. 2 багштай, 1 тогоочтой. 2 өрөөтэй умгар байшин байсан.

Эрдэнэтуяа -

Тоглоом гэж байх уу?

Пунсалдулам -

Тоглоом бол янз бүрийн машин, хүүхэлдэй эд нар бол харин хангалттай байсан.

Эрдэнэтуяа -

Одооны мерзевтр, пявар тоглоом уу?

Пунсалдулам -

Аль аль нь байна. Төмөр машин ч байна.

Эрдэнэтуяа -

Багш нар нь өөрсдөө хийдэг байсан уу?

Пунсалдулам -

Үгүй. Ер цаанаасаа ороод ирцэн манайх чинь хойноосоо Хатгалаар хангалт сайн орж ирдэг байсан.

Эрдэнэтуяа -

Хилтэйгээ ойрхон дамжаад?

Пунсалдулам -

Хичээл тараад чихэр өгнө иштэй, баавгайтай гээд тэрийгээ орой аваад дүүгээ хөтлөөд харьдаг тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Дүүтэйгээ хоёулаа тэнд?

Пунсалдулам -

Дүүтэйгээ хамт явдаг байсан.

Эрдэнэтуяа -

56 оны дүүтэйгээ авхуулсан зураг уу тээ?

Пунсалдулам -

Тийм. Миний дүү. Дүүгээ зогсооцон байгаа. Энэ бид 2 энэ цэцэрлэгтээ цуг явж байсан.

Эрдэнэтуяа -

Аа 58 он?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Мөрөнд юм байна тээ?

Энэ хэн бэ?

Пунсалдулам -

Манай аав. 58 онд аймгийн үзэл сурталын дарга.

Эрдэнэтуяа -

Үзэл сурталын дарга гэхээр юу хийх вэ?

Пунсалдулам -

Эвлэлийн хорооны одоогийнхоор бол боловсрол хариуцсан, ухуулга хийдэг юм уудаа.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа томилогдох уу?

Пунсалдулам -

Тийм. Сумаас томилогдож ирээд 61 онд аав маань намын дээд сургуульд элсээд , би өөрөө 1- рангид элсэж байсан.

Эрдэнэтуяа -

61 онд 1-р ангид орсон уу?

Пунсалдулам -

Үгүй ээ. 60онд 8 настай 1-р ангид орсон. Тэр үед форм дүрэмт хувцас олдохгүй байлаа. Тэгэхлээр тэр үед ээж хилэнгээр форм хийж өгдөг байсан. Тэгээд байж байтал цүнх олддоггүй ховор тэр үед төв хорооны нарийн бичгийн дарга байсан Даш-Ёндонгийн таван хошуутай даавуун цүнхийг үүрч сургуульдаа очиж байлаа. Бас аймгийн намын хорооны бас гайгүй хүний хүүхдийн тийм л цүнхтэй орж байлаа.

Эрдэнэтуяа -

Жаахан ядуувтар бол?

Пунсалдулам -

Цүнх нь олдохгүй юм чинь. Олоод өгье гэсэн ч байхгүй юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд дэвтрээ бариад явах уу?

Пунсалдулам -

Үгүй ээ харин таван хошуутай даавуун цүнхээ бариад явдаг байлаа. Тэгээд аав өвөл намын дээдэд байхадаа 15-р нэг цүнх авч өгсөн. 15-р хотоос авч өгсөн. Эхлээд бид нар харандаагаар бичиж байгаад дараа нь 5 мөнгөний 5 хошуутай үзгээр дүрдэг бэхний савтай байлаа.

Эрдэнэтуяа -

Бэх нь юугаар хийсэн бэх байх вэ?

Пунсалдулам -

Ус хийгээд дээрээс нь хуурай черниль хийгээд найруулж хэрэглэж байсан.

Эрдэнэтуяа -

Тэрэндээ дүрээд бичих үү?

Пунсалдулам -

Тэрэндээ дүрээ л бичнэ өвөл байсан богоод хэрэглэдэг хөлдчихөөр нь зайлаад гэсгээгээд хэрэглэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нь хэр олдоцтой вэ?

Пунсалдулам -

Олдоно олдоно.

Эрдэнэтуяа -

Эхлээд харандаагаар бичдэг байсан гэсэн?

Пунсалдулам -

Тийм эхлээд харандагаар зүгшрүүлэх гэж тэгдэг байсан.

Эрдэнэтуяа -

Үзэг нь ховор байсан юм уу ?

Пунсалдулам -

Үгүй элбэг байсан. Тэгээд зөвхөн таван хошуутай үзгээр бичүүлдэг. Тэрнээс үзэг гэдэг чинь ардаа хийгээд угладаг байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Бариул нь гэх юм уу нөгөө?

Пунсалдулам -

Юу гэх юм дээ байз тэр нь 10 мөнгө байсан.

Эрдэнэтуяа -

Бас тусдаа үнэтэй?

Пунсалдулам -

Тусдаа. Нэг нь 5 мөнгө, нөгөө нь 10 мөнгө

Эрдэнэтуяа -

Тэгээд холбодог юм уу?

Пунсалдулам -

Тэгээд холбоод хийчдэг тэгээд бас шаригтай шариггүй гээд өөр номертой байдаг байсан. Бид 11 номерийн үзгээр бичдэг байсан. Ямар үзгээр бичсэнийг багш нар анддаггүй байсан. Одоо бичгийн хэв алдагдаад байгаа нь энэтэй холбоотой байх. Бид нарын үед бэхэндээ үзгээ дүрээд А үсгээ бичихдээ яаж дарж өргөж бичихийг заадаг байсан. Одоо бол ямар ч хамаагүй шууд л бичиж байна.

Эрдэнэтуяа -

Бүдүүн, нарийн хамаагүй гарж л байвал бичдэг гэсэн үг үү?

Пунсалдулам -

Тийм. Гарж л байвал. Тэр үед тийм байсан. 1-р анги бол ингэж өнгөрсөн. Дараа нь хоёр, гуравдугаар ангиас пионорын зуслан гэж бий болсон.

Эрдэнэтуяа -

Тэр үед байгуулагдсан юм уу өмнө байсан юм уу?

Пунсалдулам -

Байсан гэхдээ манай аймагт байгаагүй. Бид Булганд ирж пионерийн зусланд ирж амарч байсан. 2-3 машинд ачиж явж амардаг байлаа. 40-50 хүүхэд нэг ээлжээр 21 хоног амардаг байсан. Би чинь 4-5 хүүхдийн ах үнэгүй явдаг байлаа.

Эрдэнэтуяа -

Ер нь төлбөртэй байсан уу?

Пунсалдулам -

Төлбөртэй байсан. 21 хоног пионерийн зусланд хоноход 21 төгрөг байсан юм уу 30 төгрөгөөр явж байсан юм уу даа.

Эрдэнэтуяа -

30 төгрөг их мөнгө үү?

Пунсалдулам -

Тэр үед их мөнгө байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэгээд ямар хүмүүс нь хөнгөлөлттэй гэнэ ээ?

Пунсалдулам -

4-5 хүүхэдтэй айлын нэг хүүхэд үнэгүй явдаг байсан. Хөвсгөл манай хоёрын хооронд том гол урсана голын цаана гарж амарна, зарим үед онгоцоор хүртэл ирж амардаг байсан. Амарчаад Булганаас онгоцоор буцдаг л байсан. Булганы хүүхдүүдтэй л зуны амралтаа өнгөрөөсөн. Зуслан дээр амралтаа өнгөрөөчхөөд хөгшин аав ээж дээрээ очдог байсан. 3-4-р ангидаа дэвтрийнхээ мөнгийг олох гээд 1 сар ажиллана аа.

Эрдэнэтуяа -

Юу хийх вэ?

Пунсалдулам -

Туйпуу цохино.

Эрдэнэтуяа -

Цохино гэхээр ?

Пунсалдулам -

Шавар зуураад, шавраа хэвэнд хийгээд наранд гаргаад хатаачихана. Бороо ороод урсчихвал өнгөрөө.

Эрдэнэтуяа -

Тэгээд цалингүй юу?

Пунсалдулам -

Цалингүй юу байхав байхгүй юм чинь нэг тоосгыг 12 мөнгөөр авдаг байсан. Тэгээд баглаа дэвтрийнхээ мөнгийг олдог байсан. Баглаа дэвтэр гэдэг нь 50, 50-иар бооцон дэвтэрүүд байдаг байсан ш дээ .

Эрдэнэтуяа -

12 хуудастай дэвтэр үү?

Пунсалдулам -

Тийм 12 хуудастай дэвтэрийн 50, 50-иар нь боочдог байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нэгбаглаа боодол дэвтэр нэг хүүхдийн жилийн хэрэгцээнд хангалттай юу?

Пунсалдулам -

Хангалттай л байдаг байсан. Тууш дэвтэр 2 боодол, дөрвөлжин дэвтэр 1 боодол авдаг байсан. Одоогийнхтой адил 96 төгрөг 5 мөнгөний дэвтэр дээр багш нар бичүүлэхгүй шүү дээ.

Эрдэнэтуяа -

2-3 хүүхэдтэй айл тууш, дөрвөлжингөөс нэг нэг боодолыг авсан байхад хүрэх үү?

Пунсалдулам -

Хүрдэггүй юм. Одооныхтой адил хуулан бичиг хийхгүй байна, ном зохиол бичихгүй байна. Тэр үед бид нар чинь бүтэн ном романыг хуулж бичдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Тэр нь бичгийн хэв сайжруулах уу, ер нь ямар ач холбогдолтой вэ?

Пунсалдулам -

Бичгийн хэв сайжруулахаас гадна тархиндл чинь юм хийж өгдөг. Түрүү уншсан номоо дахиад бичхэд тархинд орно. Зарим зохиолын хэсгийн хуудасыг асуухад аягүй бол хэлнэ шүү одооны хэл уран зохиолын анги төгссөн оюутан тийм юм алга. Хэний зохиол юугаа ч мэдхээ байсан байна ш дээ. Манай хүүхдүүд чинь тийм л болсон байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм нарийн өгдөг даалгавар нь ч багассан байх?

Пунсалдулам -

Уран зохиол дээр номны тэддүгээр хуудаснаас тэд хүртэл бич гээд өгчихөнө.

Эрдэнэтуяа -

Тэрийгээ хуулж л таараа?

Пунсалдулам -

Тэгнэ. Тэгж байтал Монгол хэл дээр бичих юм өгнө тэгээд л бичдэг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр хүрэхгүй юм байна ш дээ? Тээ

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэг боодол дэвтэр нь ямар үнэтэй байх вэ?

Пунсалдулам -

6 төгрөг.

Эрдэнэтуяа -

Гайгүй юм байнга ш дээ. Гэхдээ үнэй л байх л даа?

Пунсалдулам -

Үнэтэй. 3 боодол авхад чинь л 18 төгрөг болоод явчихана. Ер нь сурах бичгүүдийг авхад чинь 40-өөд төгрөг болдог байсан юм байна.

Эрдэнэтуяа -

Сурах бичиг тэр үед гарсан байсан уу, хүүхэд бүрт очдог байсан уу?

Пунсалдулам -

Өөрсдөө худалдаад авчихана.

Эрдэнэтуяа -

Элбэг байсан уу?

Пунсалдулам -

Элбэг ч байна, ховор ч байна. Одооныхтой адил цөөн хуудастай биш олон хуудастай зузаан байсан. Бас номын сантай би 2-р ангиасаа 4-р анги хүртлээ аймгийн номын санд суудаг байлаа.

Эрдэнэтуяа -

Хөөх багаасаа?

Пунсалдулам -

Үгүй яахав аав ээж ажилдаа явчихана, тэгээд ном уншина тэмдэглэл хөтлөнө. Тэгээд Нацагдоржийн тэмдэгтэн болж байсан.

Эрдэнэтуяа -

Тэр тэгээд ямар болзол хангах вэ?

Пунсалдулам -

Ном л их уншаад байвал пионерийн бүлгэмийн гишүүд шалгалт аваад л. Тэмдэглэлээс асууна, зохиолоос агуулгыг нь асууна.

Эрдэнэтуяа -

Ганц л удаа өгөх үү?

Пунсалдулам -

Ганц л удаа.

Эрдэнэтуяа -

Та хэддүгээр ангидаа авч байсан бэ?

Пунсалдулам -

Би 4-р ангидаа авч байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүүхдүүд ном их уншдаг байсан уу?

Пунсалдулам -

Хүүхдүүд номыг их уншдаг байсан. Шинэ ном ирлээ андахгүй 10 хуудастай ч байсан 5 худастай байсан ч хамгийн наад зах нь “манай ангийнхан”,”Малгайтай чоно” тэгж байтал оросын номнуудыг чинь уншина шүү дээ.

Эрдэнэтуяа -

Зохиолуудыг орчуулсан байх уу?

Пунсалдулам -

Орчуулсан байна. Тэд нар чинь жижиг жижигээрээ байж байна тэд нарыг уншина. Одоогийн 10-20 жилийн өмнөх хүмүүсийг роман уншаад байж байгааг харагдахгүй хараагүй гэхэд болно.

Эрдэнэтуяа -

Байлаа гэхэд цөөхөн л байгаа. Одоо ер нь номын сантай айл ч цөөхөн байж магадгүй юм шүү?

Пунсалдулам -

Байхгүй. Манайд гэхэд байхгүй. Зарим нэг айлууд тусгай зай гаргаад хадгалж байхад зарим нь хашаандаа бороо шороонд даруулаад хаячихсан байх жишээтэй. 1962 онд Д. Сүхбаатарын 70 жилийн ойгоор пионерт элссэн. Пионерийн гишүүн болоод пионер зусланд явдаг байлаа. 3-4-р ангийн сурагчидыг сурлага зэргээр нь элсүүлдэг байсан.

Эрдэнэтуяа -

Пионерийн байгууллагад элсээд хүүхэд юу сурах вэ?

Пунсалдулам -

Жагсаал бүлгэм гээд л дээд ахлах ангийнхан яриа хийж ухамсарт их зүйл өгдөг байсан. Орой сургууль тарахад хүндэтгэлийн жагсаал хийгээд л.

Эрдэнэтуяа -

Пионерийн зусланд хүүхдүүд юу хийх вэ?

Пунсалдулам -

Ном уншина, бүжиг заана, үлгэрийн дугуйланд явна, үлгэрийн ном уншина, үлгэрчилсэн тоглолт хийнэ, ном уншаад номынхоо гол баатруудын дүрээр ярилцана, тоглоно. Даам, шатар, теннис, бөмбөг гээд л.

Эрдэнэтуяа -

Оюун ухаан хөгжүүлэх, сэтгэхүйд нөлөөлдөг байх нь тээ.

Пунсалдулам -

21 хоногт их юм сурна.

Эрдэнэтуяа -

Ер нь их хугацаа байсан юм байна?

Пунсалдулам -

21 хоног урт хугацаа одоо бол 10 гээд богино болсон. Юм сурдаг юм уу хоол унд нь мэдэхгүй тэр үед хоол нь хангалттай бардаггүй байсан. Айраг цагаа байна. Тэндээ зохих ёсоор байгальд нь аялуулна.

Эрдэнэтуяа -

Явган аялал?

Пунсалдулам -

Тийм. Явахдаа ургамал ногоо таних, бичиж тэмдэглэх, зурах гээд хүрээлэн байгаа орчиноо таних чухал зүйл байсан. Ургамал шавьжаар номын хуудсанд хатаадас хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Даалгавар өгчих үү?

Пунсалдулам -

Тэгэлгүй яахав. Ургамал шавьжаар тийм, тийм хатаадас хий гээд өгчихсөн байна. Намар сургууль дээр багшдаа авчирч өгнө. Зуны даалгавар өгөлгүй яахав. Уран зохиол дээр 20 ном унш, тэдий хэмжээний юм бич гээд.

Эрдэнэтуяа -

Таны зуслангийн зургууд байгаа юу?

Пунсалдулам -

Ховордоо, бараг байхгүй болж.

Эрдэнэтуяа -

Нэг яавалтаар хичнээн хүүхэд амардаг вэ?

Пунсалдулам -

Булган манай 2 нийлээд 100-аад хүүхэд амардаг байсан. 20 хоноод буцна эргээд Булган, Хөвсгөлөөс дараагийн ээлж ирнэ. Гурван ээлж байсан юм байна.

Эрдэнэтуяа -

Доод тал нь хэдэн настай хүүхэд байх вэ?

Пунсалдулам -

Доод тал нь 9 настай, дээд тал нь15 настай байсан. 9-10-р ангиуд тусдаа сүүлийн 3-р ээлжээр амардаг байсан. Одоо хамаагүй биз.

Эрдэнэтуяа -

Бүлгэм гэхээр хэдэн хүүхэдтэй байхав?

Пунсалдулам -

Бүлгэм гэдэг чинь 30 хүүхэд, салаа гэдэг чинь 10 хүүхэдтэй байв уу. Өглөө бослоо бүрээ дуугарч 7,00 гэж босоод бүлгэм, салаагаараа жагсдаг. Салаа чинь бүлгэмдээ хамаардаг. Тэгээд бүлгэмийн дарга гэж ахлах ангиас сонгогддог. Бүлгэмийн дарга чинь бүлгэмийн зөвлөлийн даргадаа илтгэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тоо бүрэн байна гээд л?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Зогсолт, жагсалт, бусад юм аа очоод сурах уу?

Пунсалдулам -

Сурсан байсан. Сургуульд байхад заадаг тэгээд сурсан.

Эрдэнэтуяа -

Юу явагдах вэ?

Пунсалдулам -

Пионерийн бүлгэм зөвлөл 1,2-р ангийн хүүхдүүдийн эхний нь Баатарчуудын бүлгэм гэж байсан. 5,6-р ангид чинь адгийн наад зах нь гараа угаасан уу, хумсаа авсан уу гээд зааж өгдөг байсан үе ш дээ.

Эрдэнэтуяа -

Юу алхалт, гар барилт марилтаа бүгдийг нь сурсан?

Пунсалдулам -

Сурцан.

Эрдэнэтуяа -

Сургууль нь цаанаасаа пионерийн юугаараа заагаад өгсөн?

Пунсалдулам -

Тийм заагаад өгсөн.

Эрдэнэтуяа -

Командтай л явах уу пионерийн зуланд бол?

Пунсалдулам -

Бүрээ бөмбөртэй алхаа гишгээ хүртэл өөр байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд цаашаа?

Пунсалдулам -

Манай аав гэнэт намын төв хорооны тогтоол гараад аймгийн намын хороонд ажиллаж байсан хүн хөдөө орон нутаг руу явах болоод би чинь 6-р ангид байсан чинь улсын баярын урьд орой муухай царайлаад ороо ирдгийн. Муухай царайлах юу байхав намын хурлаар намаас халчихлаа суманд бригадын дарга болчлоо гээд тэгээд надад хэлсэн биш ээжид л тиймэрхүү юм ярьсан байх. Тэгээд л дүү нар бид нар улсын баяр хальт мөльт үзээд л байж байсан чинь манай гадаа шөнө машин хүрж ирээд зогссон.

Эрдэнэтуяа -

Шөнө өө?

Пунсалдулам -

Тийм шөнө. Үгүй ээ орой л ирээд зогссон тэгээд тэр хавийн хүүхдүүдтэйгээ сайн ч уулзаж амжаагүй хөдөө нүүгээд аав бригадын даргаар очсон юм.

Эрдэнэтуяа -

Яагаад шөнө нүүсэн юм?

Пунсалдулам -

Машин нь шөнө хөдөөнөөс ирсэн юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Цаанаас явуулга байсан уу?

Пунсалдулам -

Цаанаас тийм явуулга байгаагүй. Байхгүй байх мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд шөнө нүүгээд явсан?

Пунсалдулам -

Үгүй шөнө нүүгээгүй шөнө машин ирээд өглөө эрт нүүсэн. Тэгээд л хөвсгөлийн Бүрэнхаан гэдэг сумын бригадын даргаар очсон.

Эрдэнэтуяа -

Тэнд очоод үргэлжлүүлж сурсан уу?

Пунсалдулам -

Тэгээд сурах гэсэн тэрг суманд сургууль байхгүй.

Эрдэнэтуяа -

Бригад дээр үү?

Пунсалдулам -

Бригад дээр ч бүр байхгүй. 5-аа төгсөөд 6-д орох жил. Тэгээд л өөр суманд очиж байгаа юм чинь. Ер нь багаасаа гэртээ байгаад сургуульд явдаг байж байгаад суманд дотуур байранд 7 хүүхэд 7-8 уулаа галладаг пиишинтэй нэг өрөөнд юм хангалуун ч гэдэс өлсөөд гэрээ санана тийм л байдагийн. Тэгээд өвөл цас орно цас сургуулийн хашаан дээгүүр давцан байна. Тэгээд л хашаан дээгүүрээ гулгаад л гарна. Тэгээд өвлийн амралтаар нэг сумаас нөгөө сум руу аав морьтой ирж авна. Хавар 3 сар гаргаад 3 сарын 20 дээр 5-аас дээш ангийн тэр үед чинь 7 жилийн сургалттай байсан 5,6,7-р ангиуд ууланд гарч мод бэлтгэнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Юуны мод?

Пунсалдулам -

өвлийнхөө түлээг хийж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Сургуулийн хүүхдүүд сургуулийнхаа модыг уу?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тусгай хүмүүс гарахгүй юу?

Пунсалдулам -

Үгүй. Тэгээд л нэг хөрөөгөөр 2-уулаа хөрөөдөж унагаад унагасан аа машин машинаар зөөж овоолно. 30-40 машиныг хийж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөөх... Хичээлийнхээ зэвсраар явах уу? Тараад явах уу?

Пунсалдулам -

Тараад юу байхав хагас бүтэн сайн өдөр, амралт гээд.

Эрдэнэтуяа -

Хэдэн сар хүртэл хийх вэ?

Пунсалдулам -

Хэдэн сар юу байхав 14 хоног л хийдэг юм.

Эрдэнэтуяа -

Өө бас хурдан юм.

Пунсалдулам -

Тэгээд сургууль дээр авчирч сажилна. Тайрдасаа дундуур нь хагална. Тийм л юм хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Хатаана гэсэн үг үү?

Пунсалдулам -

Тийм хатаана.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө нойтон мод бэлдэх үү?

Пунсалдулам -

Хангай газар нойтон мод хагалахыг сажлах гэдэг. Тэгээд банзлаад хатаана.

Эрдэнэтуяа -

Тэгээд жижиглэж хагалах уу?

Пунсалдулам -

Үгүй хураагаад өвөл түлэх үедээ жижиглэж хагалдаг. Хөдөө манай ээж дүү нар 3 машин түлээ хийдэг юм.

Эрдэнэтуяа -

Тийм их үү?

Пунсалдулам -

Тэгнэ. 2-3 машин.

Эрдэнэтуяа -

Тэгээд хичээл тараад?

Пунсалдулам -

Хичээл тараад улсын шалгалт тэр сум нүүх болдог юм аа.

Эрдэнэтуяа -

Хаашаа?

Пунсалдулам -

Өөр шинэ газар нүүх болж байгаа байхгүй юу. Тэгээд 5-6-р ангийнхан сургуулиа буулгаж машинд ачаад шинэ газар нүүлгэнэ. Сургууль бол 4 сарын 15 гээд хаачдаг. Тэгээд 40 хэдэн хоног ажиллаж байгаа юм ш дээ. Ажилд даачлаад сургуулиа буулгаад очоод бариад дунд нь грушка хийж байгаа юм чинь. Багш ажилчидаас гадна тусгай тийм хүмүүс байх юм биш. Гэхдээ тэр үеийн хүүхдүүд биехүү 7-р ангийн хүүхэд гэдэг чинь 10 ангийн хүүхэд шиг том биетэй. Би бол жаахан хүүхэд очсон л доо. Би чинь 8 настай орцон 12-13 л байсан. тэгэхэд зарим нь хүүхэд гаргацан хүртэл байдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Эрт хүүхэд гаргах юм тээ?

Пунсалдулам -

6-р анги гэхэд сахал сармай нь ургасан би 5-р анги гэхэд манай дээд ангийн хүүхдүүд 5-6 насаар ах тийм байсан. Аймгаас суманд очиход чинь насаар жаахан харагдаж байгаа юм чинь. Манай ангийн хүүхэд гэхэд надаас 2-3-р ах хүүхэд байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Сургуулийн байшингууд нь модон байшин уу?

Пунсалдулам -

Модон байшин. Тэгээд л байшингуудаа бариад намар гэхэд ангиуд орсон. Аав лчид уурлаад хүүхдүүдээр ажил хийлгэлээ гээд. Тэгээд аав морь хөтлөөд очсон чинь ахын гадаа морь байсан л даа. Нөгөө улаанбаатарт байгаа миний аав гэдэг кино шиг нөгөө ажлыг нь хаячаад замын машинд суугаад харьсан. Тэгээд намар болоод сургуульдаа яв гэсэн би 7-р ангид орох байсан тэгэхээр би явахгүй гээд 1-т ажил хийлгэдэг, 2-т дотуур байр нь хэцүү юм байна лээ. Тэгээд сургуулийг больсон юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд сургуулиас гарчхаж байгаа юм уу?

Пунсалдулам -

Сургуулиас гарчхаж байгаа юм. Тэгээд хөөлгөж туулгаж байгаад сургуульдаа явж л байгаа юм л даа. Аав чинь бас намын ажил мажил хийж байсан юм болохоор сумын бусад айлын хүүхдүүдийг хөөж явуулчаад өөрийнхөө хүүхдийг явуулахгүй байна гээд бусад нь баоьцана ш дээ гээд. Тэгээд очно очоод л хаячаад ирнэ. Манай тийшээ машин элбэг. Замын машинд очоод ахаа тийшээ очиёо гэхэд за л гэнэ. Завханы тэрэг /машин/ манай сумаар байнга хөвж байдаг байсан. би сургуулиас шөнө гэрлүүгээ явья гэхэд шөнө явж л байна. 20-30 минутын зайтай машинууд чинь цуваа шиг л явна. Тэгээд нэг сургуулиа төгссөн болоод 15-16-тай суманд талхчин хийвээ.

Эрдэнэтуяа -

Талхчин тэгээд сургуулиа хаячихаж байгаа юм уу?

Пунсалдулам -

Тийм талхчин. Тэгээд сургууль мургуульд яваагүй. Тэгээд талх хийлээ. Талх хийж байгаад сургуулийн газар галч хийж үзлээ. Хоолыг нь идээд аяга тавгыг нь ч угааж үзсэн. Бид нар бол ажлыг гол байгаагүй ээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс ажлыг голдоггүй байсан байх тээ?

Пунсалдулам -

Тийм. Ер нь 1-р анги 5-6 наснаасаа авхуулаад айлын 4 хүүхдийн ах чинь хоол ундаа хийгээд л идчихдэг байсан. өдий 50 гарахдаа бараг хүүхдүүдээрээ хоол хийлгээгүй байх шүү. Айв ээж багаасаа ажил хийлгээд сургачихлаар амиа даагаад явчихаж л байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүүхдийн хүмүүжил?

Пунсалдулам -

Гадагшаа гарч кино үзнэ гэсэн ойлголт байхгүй. Дүү нартаа өдөр хоол, сүүг нь өгнө аав ээжийг өдөр цайнаар нь ирхэд цайг нь бэлдэнэ. Орой хоол цайг нь бэлдэнэ. Гадагшаа орой гарахгүй. Ер нь бол гарна л даа хүүхдүүд гэхдээ би гарч үзээгүй.

Эрдэнэтуяа -

Айлын том болоохоор хариуцлагатай дүү нар аа хараад?

Пунсалдулам -

Тэдний хүүхдүүд хоорондоо золцож ноцолдлоо гэж яридаггүй, хүмүүжилтэй л гэж ярьдаг байсан. би зодоо ч хийж үзээгүй.

Эрдэнэтуяа -

Хэрвээ сургууль чинь ажил хийлгэдэггүй, дотуур байранд биш гадуур байсан бол та цаашаа сурах байсан уу?

Пунсалдулам -

Сурах байсан.

Эрдэнэтуяа -

Та онц сурдаг байсан уу?

Пунсалдулам -

Сайн сурдаг байсан. сайн зарим үед онц сурдаг ганц дургүй нь математик байсан. аа ганц оролддог зүйл нь гэрэл чийдэн, радио, индүүтэй нилээд ноцолддог байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь аймгийн хэмжээнд 10-н жил байсан уу?

Пунсалдулам -

Хөвсгөлийн хэмжээнд гурван 10-н жил байсан.

Эрдэнэтуяа -

10-н жил байсан л юм байна тээ?

Пунсалдулам -

Тэгэхдээ Тариалан сумын цаад талд нэг 10-н жил, хатгалдаа нэг 10-н жил, аймагтаа нэг 10-н жил байсан. баруун чиглэлийн 4 сумдын хүүхдүүд аймгийн төв дээр 8,9,10-таа сурдаг.

Эрдэнэтуяа -

Сум бүр дээрээ сургууль байгаагүй л юм байна тээ?

Пунсалдулам -

Сум дээр бага сургуультай. 2-3 сумын дунд нэг дунд сургуультай.

Эрдэнэтуяа -

А а сум болгон дээр тэгвэл бага сургуультай байж?

Пунсалдулам -

Тийм. 4-р анги төгсгөдөг байсан юм байна.

Эрдэнэтуяа -

Аа дунд ангиа голын сум дээрээ ирээд 2-3 сумын дунд тээ. Төгссөн хүүхдүүд хот руу явах уу. Тэр үед техник мэргэжилийн сургууль байсан уу?

Пунсалдулам -

Байсан. ком гээд байсан. Төмөр замыг сургуульд яв гээд явахгүй гээд цэрэгт явна гээд тэгээд цэргийн нас хүртлээ янз бүрийн ажил хийгээд гэртээ байсан. мод хийнэ, галч, цэвэрлэгч гээд л. Ээжийнхээ ч оронд ажиллана.

Эрдэнэтуяа -

Танай ээж юу хийдэг хүн байсан юм?

Пунсалдулам -

Манай ээж цэцэрлэгт хүүхдийн асрагч хийдэг байсан. хөдөө очоод л тийм ажил хийж байгаа юм л даа тэрнээс аймагт нөгөө артелд гутал хийдэг гутал дархалдаг хүн байсан. одоо ч бий манай ээж.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа ажлыг нь томилчих уу?

Пунсалдулам -

Аавыг бол аймгаас томилоод ээжийг сумаас тэнд ажилд гэж хэлээд л. Хүнийг бол ажилгүй хаяна гэж харин байхгүй.

Эрдэнэтуяа -

Ямар нэгэн байдлаар ажлаас нь халсан ч бууруулсан ч ямар нэгэн ажил өгөх үү?

Пунсалдулам -

Тэгнэ. Тэгэхгүй бол 14 хоноод лнөгөө хөдөлмөрийн дэвтэр нь хүчингүй болчихоно.

Эрдэнэтуяа -

Тэгээд ерөнхийдөө цаад байгууллага л хариуцлага хүлээнэ?

Пунсалдулам -

Тийм. Ямар ч байсан ажилгүйй хоцроохгүй. Тэгээд янз бүрийн юм хийж байгаад 1971 онд Улаанбаатарыг үзэх гэж цэрэгт явж байгаа юм. Тэгсэн уул усны үер болоод 37-38 машин, нэг машин 25 хүнтэй Булганы цаад талд Сэлэнгэ мөрөнд боогдоод голоор гарч чадахгүй гүүр байхгүй бирваазаар гардаг тийм байсан. Хотод чинь Булганд чинь боогдчоод цэрэгт онгоцоор ирж байсан юм.

Эрдэнэтуяа -

Цэргийн зураг байгаа юу?

Пунсалдулам -

Байгаа. 1971 оны 7 сард ирээд 8 сар гаргаад тангаргаа өргөсөн. Энэ одооныхоор бол Их тэнгэрийн наана авхуулсан зураг байна даа. Туул голын энд тусгай хороо, онцгой обьектыг хамгаалдаг ангид ирж байгаа юм. Улс төрийн товчооны гишүүдийн гэр орон байр, албан газар, засгийн газрыг манадаг цэргээр ирж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Одоо тэр анги хаана байдаг юм, ер байдаг юм уу ?

Пунсалдулам -

Байдаг юм Орбитод. Цахилгаан станц ч манана ер нь улсын тусгай чухал обьектуудыг манадаг байсан. одоо ч мананажил байгаа байх.

Эрдэнэтуяа -

Та ер юу манаж байсан?

Пунсалдулам -

Цэдэнбал даргыг ч манаж байсан хоол хүнсийг нь ч манаж байсан, дарга нарын тэрэг нарыг манадаг байсан, туулын гүүрэн дээр ч гардаг байсан.

Эрдэнэтуяа -

Хоол унд гэхээр дарга нарын тусгай хоол хүнс хадгалдаг агуулах байдаг юм уу?

Пунсалдулам -

Их тэнгэрийн амны цаана бага тэнгэрийн ам гэж байгаа тэнд чинь их тэнгэр гэж цогцолбор байдаг тэндээ хүнсний агуулах лабораторитой тэндээ хоолоо хийгээд дарга нар хүүхдүүдэд нь гэрт нь аваачиж өгдөг байсан. тамхи сүү нь хүртэл очдог байсан тийм хангалттай хүмүүс байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэрийг та нар манана?

Пунсалдулам -

Тэрийг манана. Тэгээд тэр дарга нарын чинь хоол, хувцасыг нь хангадаг байсан. тийм том агуулахтай байсан.

Эрдэнэтуяа -

Цэргийн хоол хүнс гайгүй байсан уу тэр үед?

Пунсалдулам -

Сайн сайн тэр үед бол.

Эрдэнэтуяа -

Дэглэм хэр байсан?

Пунсалдулам -

Дэглэм бол чанга.

Эрдэнэтуяа -

Зодох модох тийм байсан уу?

Пунсалдулам -

Манайд бол тийм юм байхгүй. Дэгж журамтай оны ялгаа байхгүй байсан ер нь одооны 3 жилийн цэргийн дээд сургууль төгссөнтэй адилхан шүү. Тэнд чинь 1,2,3- цахилгаан станцад хүртэл харуулд гарч байлаа.

Эрдэнэтуяа -

Станцад юуг харах вэ? гал мал гарахыг уу?

Пунсалдулам -

Гаднаас аюулгүй байлгах үүрэгтэй, хүмүүс ирээд найз нартайгаа уулзья гэвэл уулзуулахгүй тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд дудуулаад уулзах уу?

Пунсалдулам -

Уулзуулахгүй ажил тараад луулзана. Дотоод зохион байгуулалтыг гаднаасё цэрэг зохицуулдаг байсан.

Эрдэнэтуяа -

Даргын найз эд нар ирвэл яах вэ?

Пунсалдулам -

Оруулахгүй. Орох ёстой хүмүүс нь ордог промсогтой. Дарга ажилчид өглөө оройдоо гарч орохдоо үзүүлнэ. Станцыг тойроод 7-8 цэрэг харуулд гарна. Ажилчин өөр газраар орох эрх байхгүй нэг л газраар орно. Түүнээс орох цоорхой газар байна л даа тийм дэгтэй байсан.

Эрдэнэтуяа -

Өөрсдөө ч ер нь дэгтэй тэр үеийн хүмүүс тээ? Одоо бол цоорхой хайгаад дөт зам олох гээд явчихна.

Пунсалдулам -

Их тэнгэрийн аманд даргын охин банди дагуулаад ирлээ оруулахгүй ш дээ. Ах дүү нар нь ч ордоггүй.

Эрдэнэтуяа -

Тийм аймар чанга.

Пунсалдулам -

Тагнуулын газраас тусгай бичиг сачигтай байж ордог. Тэрнээс тэдний ирлээ гээд орохгүй ш дээ. Бичиг авч байж аюулаас хамгаалах яамнаас бичиг авч байж орно.

Эрдэнэтуяа -

Тэр бичиг нь ер нь хэр бүтэх вэ?

Пунсалдулам -

Мэдэхгүй. Ямар ч байсан охин дагуулж ирлээ гээд орохгүй, хамаатан гээд ордоггүй тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Их чанга оруулвал та нартай хариуцлага тооцхуу?

Пунсалдулам -

Бид нар юу гэж оруулах юм. Ард нь том том нууц ноётонгууд байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Одоо чинь ерөнхийлөгч, сайд, УИХ-ын дарга байдаг билүү?

Пунсалдулам -

Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь?

Пунсалдулам -

Цэдэнбал дарга, Самбуу гуай байсан.

Эрдэнэтуяа -

Самбуу гуай юу хийхэв?

Пунсалдулам -

Их хурлын дарга байсан. тэр хоёр л байсан. бас улс төрийн товчооны 7-8 хүн, бас төв хорооны нарийн бичгийн дарга тэнд байдаг юм.

Эрдэнэтуяа -

Бас овоо олон айл байдаг байжээ.

Пунсалдулам -

Өө зөндөөн.

Эрдэнэтуяа -

Дандаа гэр бүл үр хүүхэдтэйгээ ирнэ биздээ?

Пунсалдулам -

Тэгнэ үр хүүхэдтэйгээ.

Эрдэнэтуяа -

Нийтийн байр гэж байхгүй одоогийнхоор бол тус тусдаа хаус шиг байшинд байх уу?

Пунсалдулам -

Тийм тийм. Гэхдээ зун гарна өвөл гарахгүй ш дээ. 4 сарын сүүлээр гараад 9 сарын эхээр буцдаг байсан.

Эрдэнэтуяа -

Өвөл нь хаачдаг юм?

Пунсалдулам -

өвөл нь тусгай байшингуудад орчдог. Гэхдээ хагас бүтэн сайн гээд дарга нар байж л байдаг байсан. Товчооны нөхдүүд бүгд л байна.

Эрдэнэтуяа -

Зарим улсууд нь наашаа орж ирэхгүй тэндээ байдаг байсан юм байна.та тэгээд хэдэн онд цэргээс халагдсан?

Пунсалдулам -

1974 онд халагдсан.

Эрдэнэтуяа -

Тушаал ахисан уу?

Пунсалдулам -

Үгүй ээ цэргээрээ л халагдсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед цэрэг явья гэхээр явуулах уу эсвэл? Хэдэн наснаас явуулдаг байсан?

Пунсалдулам -

Заавал явна явахгүй гэсэн ойлголт байхгүй.

Эрдэнэтуяа -

Сохор, доголон бол явахгүй байх тээ?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Арын хаалгадаад явахгүй гэсэн юм байх уу?

Пунсалдулам -

Байсан биз. Үлдвэл цэргийн хэлтэсээс үлддэг том юм болж байж үлддэг байлаа.

Эрдэнэтуяа -

Ер нь л бүгдээрээ явна?

Пунсалдулам -

Тийм. Тэр битгий хэл 1,2,3-р курс бүр 4-р курсээс нь татчихдаг л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа сурч байхад нь?

Пунсалдулам -

Тийм сурч байхад нь. Арай ч 4-өөс татахгүй 3-ийг бол татчихана шүү. Техник ком эд нар чинь 2,3-аас нь татаад явж ирчээд төгсдөг байсан ш дээ. Тийм оюутан зөндөөн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд цэргээс халагдаж ирчээд төгсөх үү?

Пунсалдулам -

Тэгнэ. Төгсөх үед нь зарлан очоод ромбоо аваад очсон цэрэг зөндөөн байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед цэрэг гэсэн сэтгэгдэл арай өөр байсан байх тээ?

Пунсалдулам -

Өөр.

Эрдэнэтуяа -

Тэр үед хоол унд нь гайгүй тэгээд...

Пунсалдулам -

Тэр сэтгэгдэлдээ биш угаасаа алба хаах үүрэгтэй хэзээд л энэ албыг би хаана гэдэг.

Эрдэнэтуяа -

Тэгвэл ерөнхийдөө заавал явна тээ?

Пунсалдулам -

Тийм. Энэ зэлуу гэхэд /зураг/ худалдааны техникум төгсөөд очиж байсан. энэ чинь агрономич очиж байсан, энэ багш очижбайсан.

Эрдэнэтуяа -

Төгсчөөд очиж байсан?

Пунсалдулам -

Төгсчөөд очиж байсан.

Эрдэнэтуяа -

Төгссөн хүмүүс арай дээгүүр бичиг цаасны ажил хийх үү?

Пунсалдулам -

Хийнэ. Эд нар чинь дээгүүрээ зураастай байгаа биздээ/зураг/.

Эрдэнэтуяа -

Тийм байна 2 зураастай байна.

Пунсалдулам -

Би чинь төгсөөгүй учраас тийм зураас мураас байхгүй. Авуулч авчихналдаа 6 сарын курс хийгээд л авна. Энэ бага даргын зураас авах курс чинь 6 сар ш дээ.

Эрдэнэтуяа -

6 сар юу заах юм?

Пунсалдулам -

Бас л ялгаагүй цэргийн юм заадаг.

Эрдэнэтуяа -

Бага дарга болсоны ач холбогдол гэж юу байхав?

Пунсалдулам -

Үгүй яахав бас л хүн хүмүүжүүлэх гэсэн үг. 3 жил бага дарга хийсэн офицер, 10 төгсөөд бага даргша болсон офицерифн 3 жил алба хаасан бага дарга илүү практиктай болсон байна.

Эрдэнэтуяа -

Та цэрэгт үлдье гэж бодож байсан уу?

Пунсалдулам -

Бодоогүй. Тэгсэн чэгсэн миний ах дүү нар хотод ховор би чинь 7 дүүгийн том нь цэргүүдэд 7 хоногт эргэлт ирээд тамхи юм авчирч өгдөг байхад надад байхгүй ээ. Ганцхан хамаатан байсан юм. Энэ Оюунхорлын аав нь 2 удаа эргэж ирж байдаг юм. Тэгээд дүү нар цуваад сургууль соёл гээд ирнэ тэгэхээр би хото үлдье гээд үлдсэн. Хотод цагдаагаар үлдсэн юм даа.

Эрдэнэтуяа -

Цагдаагаар аа?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Цэрэг болоод төгсөхөөр цагдаад авах уу?

Пунсалдулам -

3 жил алба хаачхаар чинь цагдаагийн сургууль төгссөн юм шиг болчхоно ш дээ.

Эрдэнэтуяа -

Шууд цагдаа болж болох уу?

Пунсалдулам -

Болно. Шууд орно. Цэрэг хувцастайгаа ирээд хувцасны нярав дээр ирээд хувцасаа тааруул аваад л өмсчихнө.

Эрдэнэтуяа -

Тэгээд та цагдаа хийсэн юм уу хэдэн жил хийсэн юм?танд цагдаагийн зураг байна уу? Цагдаа гэхээр юу хийх вэ?

Пунсалдулам -

Эргүүл мэргүүлд гарна. Яг харуулын цагдаа биш.

Эрдэнэтуяа -

/зураг/ энэ Улаанбаатар зочид буудал уу?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

1975 он гэнэ үү? 75 онд баригдсан байсан юм уу?

Пунсалдулам -

Өө энэ эрт байсан байх.

Эрдэнэтуяа -

Та тэгвэл халагдаад нэг жил болж байсан юм уу ?

Пунсалдулам -

Үгүй яахав 7 сар болж байсан юм байна.

Эрдэнэтуяа -

2сар гэдэг чинь 74 оныхоо 7 сард орсон юм байна тээ?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Цагдаагийн ажил ер нь хүнд үү?

Пунсалдулам -

Гайгүй гайгүй.

Эрдэнэтуяа -

Та хэдий болтол цагдаагийн ажил хийсэн бэ?

Пунсалдулам -

Би 2 жил хийсэн. Тэгээд цагдаагаараа жолооч болсон юм.

Эрдэнэтуяа -

Цагдаагийн шугамаар жолооч болсон уу хувиараа болсон уу?

Пунсалдулам -

Цагдаагийн шугамаар болсон.

Эрдэнэтуяа -

Та яагаад цагдаагаар үргэлжлүүлж ажлаагүй юм бэ?

Пунсалдулам -

2-3 жил ажллаад байж байхад надыг хойшоо дотоод хэргийн сургууль яв гэсэн юм тэгээд би жолооч болно гээд гэсээр байгаад жолооч болсон юм.

Эрдэнэтуяа -

Яагаад та жолоочийг сонирхоод байсан юм?

Пунсалдулам -

Би ер нь хотод жолооч болох гэж л үлдсэн миний багын нөгөө юм оролддог арай ойр гээд тэгээд би жолооч болсон.

Эрдэнэтуяа -

Жолоочийн сургалт хэдэн сар вэ?

Пунсалдулам -

Жолооны 6 сар. 10 сараас эхлээд 5 сард төгсөж байсан ш дээ. Орой л хичээллэнэ.

Эрдэнэтуяа -

Энэ ямар зураг вэ?

Пунсалдулам -

Би бас дарга сайд нартай зургаа вауулж байлаа. Аюулаас хамгаалах ямнаас аварга болоод.

Эрдэнэтуяа -

Юуны аварга болсон гэнэ э?

Пунсалдулам -

Цагдаагийн ерөнгхий газрын аварга болоод. Энэ Бүдрагчаа гээд, Дэжид гээд сайд, энэ ламбараа гээд сүүлдээ улс төрийн товчооны гишүүн болоод.

Эрдэнэтуяа -

Аа Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд цагдаа хамаарагддаг байсан юм уу?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

76 онд та аваргыг хүртсэн юм уу?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Галын депо гэдэг газар?

Пунсалдулам -

Галын депо гэдэг газар байгаад тэнд авхуулсан юм.

Эрдэнэтуяа -

Гурван сайд дарааллаад байсан юм уу?

Пунсалдулам -

Байна. Бүдрагчаа нь сайд нөгөө 2 орлогч сайд.

Эрдэнэтуяа -

Энэ зөвхөн цагдаагийн аварга уу?

Пунсалдулам -

Тийм цагдаа.

Эрдэнэтуяа -

Та тэгээд ямар гавьяа, ажил хиясэн гэж аварга болж байсн?

Пунсалдулам -

Одоо мэдэхгүй би чинь хэв журмынх байсан юм чинь сайн сахиуллаа гэж л. 76 онд манай хамт олны зураг.

Эрдэнэтуяа -

Хувцас нь арай өөр байжээ хажуудаа юутай, буутай байсан уу?

Пунсалдулам -

Буутай байсан. буу өгөөд хурааж авдаг.

Эрдэнэтуяа -

Ямар үед?

Пунсалдулам -

Уул нь хуучин буутай байсан юм. Нэг удаа нэг цагдаагийн авгай буугий нь оролдож байгаа ахыгаа яацан юм. Тэгээд яамны сайдын тушаалаар буу өгөхөө больсон юм. Одоо ч хэрэглэдэггүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Шаардлагатай дарга нар?

Пунсалдулам -

Үгүй. Хамгаалалтын албаныхан бол буутай байдаг. Элчин, банкныхан бол буутай байгаа. Бид нар чинь нэг хэсэг бүжигэнд орсон ч, гуазанд орсон ч банга л буутай байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд яагаад хойшоо сургуульд яваагүй юм?

Пунсалдулам -

1-д өөрийнхөө боловсорлыг голчихгүй юу. Тэгээд надаас гайгүй нь яваад одоо дарга нар болсон л байдаг. Би ер жолооч л хийнэ гэж боддог байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд хэдэн оноос жолооч болсон?

Пунсалдулам -

75 оноос жолооч болсон. Тэгээд цагдаагийн тэрэг барьж байсан. гудманд орой энд тэнд зогсдог байсан.

Эрдэнэтуяа -

Аа хажуудаа цагдаатай жолоочийг нь хийгээд байж байсан юм байна тээ?

Пунсалдулам -

Тийм.

Эрдэнэтуяа -

Дуудлага гарвал жолооч хийгээд л явах уу?

Пунсалдулам -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Ер нь жолоочийн ажил хэр ажил вэ?

Пунсалдулам -

Гайгүй ээ зүгээр. Ер жолоочдоо сонирхолтой байсан дээшээ яваад миний хийх ажил биш гэж боддог байсан гээд одоо хүүхдүүддээ загнуулдаг юм. Яваад сурсан бол одоо ингээд юу гэж байх юм гээд тэгж байдаг юм. Муу ч сайн ч 30-аад жил жолооч хийгээд ирсэн.

Эрдэнэтуяа -

Хэдэн он хүртэл тэрэг барьсан?

Пунсалдулам -

Одоо ч гэсэн барина ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэзээ тэтгэвэртээ гарсан вэ?

Пунсалдулам -

Энэ жил л гарна даа.

Эрдэнэтуяа -

Өө гараагүй байсан юм уу? Тэгвэл ч овоо л ажилжил байгаа юм байна даа.

Пунсалдулам -

33 гаруй жил хийж байна. Ямар сайндаа одоо онц тээвэрчин гэж тодорхойлуулах гээд явах гээд байгаа юм. Олон жил тээвэрт байсан бол онц тээвэрчин гэж байдаг юм.

Эрдэнэтуяа -

Та ер ямар шагнал авч байсан?

Пунсалдулам -

Ардын хувсгалын 60,70 жилийн ойн медаль авч байсан.

Эрдэнэтуяа -

Онц тээвэочинг хэн өгөх, хаанаас өгөх вэ?

Пунсалдулам -

Зам тээвэр-Аялал жуулчлалын яамнаас өгдөг. Осолгүй манлайг нь замын цагдаагаас өгдөг.

Эрдэнэтуяа -

Осолгүй манлай гэж юу вэ? онц тээвэрчин гэж дээр үед байсан уу?

Пунсалдулам -

Байсан байсан.

Эрдэнэтуяа -

Бүр багаасаа л жолооч гэж боддог байсан юм байна л даа.

Пунсалдулам -

Багад 10-15 минутын зайтай машин явдаг 2 сумын хооронд 1 цаг л явна тэгээд л тэдний тэргийг бариад буцахдаа бас нэг машин бариад л явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь хэдэн настайгаасаа машин барьж сурсан бэ?

Пунсалдулам -

11-тэйгээсээ барьсан байхаа. Бүр жоохноосоо айн.

Эрдэнэтуяа -

Тээвэрчид бариулах уу?

Пунсалдулам -

Бариулана.

Эрдэнэтуяа -

Аймгаас сумруу явсан гэж ярьсандаа тэгэхэд аймаг, сумын сургуулийн ялгаа ямар байсан?

Пунсалдулам -

Тэс өөр аймагт чинь халаалттай байсан, хичээл тараад гэртээ ирээд л дулаан хөнжилдөө орно, зам гараад л сургуульдаа явна. Сум дээр бол өөр галладаг байртай цас хунгарлаад өөрсдөө цэвэрлээд, багш нар өөр. Тэгсэн мөртөө сэтгэл тэс өөр. Одоо ч гэсэн хотод байж байгаад хөдөө очихтой л адил.

Эрдэнэтуяа -

Сургалт, хоол унданы хувьд?

Пунсалдулам -

Ялгаатай. Олон хүний хоол, гэрийн хоол өөр. Гэхдээ бол тэр үеийн ялгаатай байдал цэрэгт байхтай ялгаагүй л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Цагаар хооллоно, хэмжээтэй юү?

Пунсалдулам -

Тийм . Хаяа өлсөнө, тэнээд явчлаа гээд байрны багш загнана.

Эрдэнэтуяа -

Хичээл байр хочрын хооронд л явах уу?

Пунсалдулам -

Энэ хичээлээ хийгээд байж байл гэнэ.

Эрдэнэтуяа -

Гаргахгүй, ер нь дотуур байр эсгий гэрт байсан уу?

Пунсалдулам -

Эсгий гэрт ч байна. Байшин ч бий. Байшин нь 7-8 хүний нэг шавар амбаар.

Эрдэнэтуяа -

Хүйтэн үү?

Пунсалдулам -

Бид өөрсдөө галахгүй л дээ галч галлана.

Эрдэнэтуяа -

Ер нь сэрүүн үү? Бага л галадаг байхдаа?

Пунсалдулам -

Сэрүүн сэрүүн. Гэхдээ хангай газар модоор зодношүүдээ.

Эрдэнэтуяа -

Сургуулийн байшин чинь давхар байсан уу?

Пунсалдулам -

Үгүй дан байсан. одоо ч гэсэн манай тийшээ давхар байшин байхгүй ш дээ. Ер нь модтой газар гэхэд.

Эрдэнэтуяа -

Танай тийшээ хөвсгөлийн онцлог нь дан модон байшингууд байдаг байх тээ?

Пунсалдулам -

Чи өөрөө аль нутаг юм?

Эрдэнэтуяа -

Сэлэнгэ. Манай сэлэнгэд 5-6 давхар байшин байдаг.

Пунсалдулам -

Сумдаа гэхээс аймгийн төвдөө сэлэнгэтэй адил аа.

Эрдэнэтуяа -

Манай аймаг хөгжилтэй зарим нэг сумдыг эс тооцвол. Тариалан давхар аж ахуй эрхэлчдэг. Сургууль ямар хичээлүүд заадаг байсан бэ?

Пунсалдулам -

Бүх л хичээл ордог байсан. түүх, түмэн бодос, газарзүй, монгол хэл уран зохиол, мат гээд.

Эрдэнэтуяа -

Нэг багш олон хичээл заах уу, эсвэл тус тусдаа хичээл заах уу?

Пунсалдулам -

Тус тусдаа заалгүй яахав.

Эрдэнэтуяа -

Дугуйлан гэж байх уу?

Пунсалдулам -

Байна. Хичээл хичээлийн л дугуйлан байна.

Эрдэнэтуяа -

Та юуны дугуйланд явдаг байсан?

Пунсалдулам -

Би физикийнх явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд дугуйлангаар юу заах вэ?

Пунсалдулам -

Үгүй яахав багш заасан юм аа давтаж заагаад л ордог байсан.

Эрдэнэтуяа -

Гүнзгийрүүлэх үү?

Пунсалдулам -

Гүнзийрүүлэх биш юм аа давтаад л.

Эрдэнэтуяа -

Энэ юун хүн бэ? /зураг/

Пунсалдулам -

Энэ Сэлэнгэ аймгийн засаг дарга байсан Нямбуу гэж хүн.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд?

Пунсалдулам -

Одоо ч тэнд юм хийж байгаа. Тэрний авгай Норвоо гээд их эмч байгаа. Тэрний ах нь бас аймгийн дарга Хөвсгөл аймгийн дарга байж байгаад Дарханы юу хийж байгаа. Олон жил дарга хийсэн одоо сэлэнгэд юу худалдаад авсан хийж байгаа гэсэн.

Эрдэнэтуяа -

Нямбуу гэж хэдэн оны үед байсан?

Пунсалдулам -

1990 оноос хойш хийж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Авгай нь манайхтай хамаатан байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Авгай нь эмч ээ?

Пунсалдулам -

Тийм эмэгтэйчүүдийн эмч байсан.

Эрдэнэтуяа -

Норов гэсэн үү?

Пунсалдулам -

Норвоо.

Эрдэнэтуяа -

Ардын эмч үү?

Пунсалдулам -

Өө аягүй бол тийм л байгаа.

Эрдэнэтуяа -

Өө тийм манай нэг зүү тавьдаг ардын эмнэлэг ажилладаг бүдүүн, хөл муутай тэр. Нилээд махлаг тарган намхан.

Пунсалдулам -

Мөн мөн мөн. 64-65 хүрсэн. Тэрний амралт мамралт урагшаа зөндөөн газар байдаг гэсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Амралтын газрууд байдагийн гэхдээ цөөхөн.

Пунсалдулам -

За за хө 12 болох нь.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ?

Пунсалдулам -

Тэр чинь ёстой айл болгоныг орж шалгаад тэрүүгээр чинь ёстой бид нар ажил хийж сурсан юм ш дээ. Гэр орноо цэвэрлэж гээд л. Аав эжүүдийг чинь матар сэтгүүл дээр бичихнэ.

Эрдэнэтуяа -

Матар аа ха ха?

Пунсалдулам -

Тийм одооны тоншуул сэтгүүл чинь матар байсан юм. Тийм учраас л соёлын довтолгоо чинь ажилд оруулж өгсөн юм ш дээ. Гэрээ цэвэрлэдэг, хашаа хороогоо цэвэрлэдэг тэгээд тэр матар сэтгүүл чинь жигших хүмүүжил олгож байсан юм даа. Ор дэрийг нь хүртэл хуу хамж үздэг, хувцасыг нь хүртэл тайлуулдаг бөөс хуурсандаа баригдаж уу үгүй юу гээд л.

Эрдэнэтуяа -

Ор хөнжилийн даавуу маавуу нэвтрүүлж байсан гэсэн?

Пунсалдулам -

Өмнө нь байгаагүй юм уу бидний үед байсан байсан. хөдөө аймаггүй байсан манайх байхгүй бол юу болох вэ.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад нэвтэрсэн байсан уу?

Пунсалдулам -

Нэвтэрсэн байсан. миний санаагаар 57-58 оноос эхэлсэн байх.тэгээд 65 оныг хүртэл байсан байх. Соёлын товтолгооноор ахуйн үйлчилгээ, цэвэр байх асуудал бий болсон.

Эрдэнэтуяа -

Шалгалтаар юу, хэн явах вэ?

Пунсалдулам -

Албан байгууллагаас хэнч явж болно. Багш нар янз бүрийн ажилчидыг тэр гудамны айлуудыг шалгаад ир гээд явуулдаг байсан. тэгээд л танай аяга таваг арчууртай юу, гурлын гамбанз ууттай юу, шкаб, ор дэр зэргийг үздэг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс эхлээд яаж хүлээж авч байсан?

Пунсалдулам -

Манай аав ээж жигшил матар дээр гарчуузай гээд л айлуудыг шүүмжилсэн шүүмж их гардаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэрийг ер нь хэр хүлээж авах вэ?

Пунсалдулам -

Хүлээж авалгүй яахав. Адгийн наад зах нь матар сэтгүүл дээр гарахгүйн тулд хувцас аа аятайхан өмсөнө.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэр устай нь гаргачих уу?

Пунсалдулам -

Тэгнэ. Хаана ажилладаг хэний хэн гээд л бичнэ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс нь гархаасаа ичдэг?

Пунсалдулам -

Тийм учраас гарахаас ичдэг тэгээд хүмүүс их ажмлсаг болж байгаа юм даа. Тэгээд л эмэгтэй хүмүүсийг чинь гэнэт л үзнэ ш дээ. Толгой бөөстэй байна уу гээд л, хумс нь хиртэй байна уу гээд л шууд л үзнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Гэрт нь үзэх үү, гудманд явж байхад нь үзэх үү?

Пунсалдулам -

Хаач хамаагүй шууд л үзнэ.

Эрдэнэтуяа -

Эсэргүүцаэх үү?

Пунсалдулам -

Нэгэнт л тийм шаардлага тавьж байгаа вм чинь үзүүлэхгүй гээд яахав. Одоо үзье гэвэл надын юуг үзэх гэсэн юм гээд тэгье ш дээ. Тэр үед чинь тийм дуулгавартай байсан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоогоор ахуй сайжирсан өөр ямар салбарт өөрчлөлт орсон бэ?

Пунсалдулам -

Одоо л байхгүй болсон болхоос эрүүл хүнсэд нар чинь энүүгээр бий болж байгаа юм ш дээ. Малыг алаад махыг нь яаж арчлах, хадгалах гээд л эд нар чинь соёлын довтолгоо шүү дээ. Соёлын довтолгооны дараа чанар стандарт гэж гарч ирсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тодорхой шаардалага хангаагүй хүмүүсийг сонин, сэтгүүлд нийтлэхээс өөр торгууль байсан уу?

Пунсалдулам -

Тийм торгууль байгаагүй байхаа. Сайн нь улаан туган дээр, муу нь гахай дээр байдаг албан байгууллага дээр тийм л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Албан байгууллага дээр зурчдаг юм уу?

Пунсалдулам -

Иймэрхүү самбарууд хийж өлгөөд наачдаг байхгүй юу. Тэгээд хэн нэрээ бичүүлээд бөөс хуурастай гэж бичүүлээд байхыг бодхов дээ.

Эрдэнэтуяа -

Сүсэг бишрэл та ер шашин шүтдэг үү?

Пунсалдулам -

Үгүй яахав уламжлал юм байна шүтнэ шүтнэ.

Эрдэнэтуяа -

Сүсэг бишрэл ер нь ямар хуу байсан бэ?

Пунсалдулам -

Тэр үед хаалттай байсан.

Эрдэнэтуяа -

Яаж өөрчлөгдсөн?

Пунсалдулам -

Манай хөгшин аав юм юм үздэг байсан л гэсэн би сайн мэдэхгүй. Нууц байсан. 14-15 хүртлээ мэдээгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед яагаад нууц байсан гэж?

Пунсалдулам -

Шашны хувьд хэрэглэвэл түгээмэл хариуцлага тооцно гэсэн хуультай байсан юм шиг байна лээ. Хуультай ухуулдаг. Манай өөрийн аав ухуулдаг шашин шүтэхгүй байх гээд л.

Эрдэнэтуяа -

Шашин төр хоёр тусдаа нэг нэгийгээ үгүйгэдэг байсан байх 24 оноос хойш.

Пунсалдулам -

Тийн. Сүүлдээ одоо л ингээд ирж байгаа болохоос биш.

Эрдэнэтуяа -

Ер нь төрд шашин нөлөөлж байсан уу?

Пунсалдулам -

Тэр үед нөлөөлөөгүй байсан байх. Одоо чинь 90 он гараад 80 оны эхээр 70 –аад оны сүүлээр эхэлсэн гэж боддог ш дээ. Ер нь би ганданд ч орж үзээгүй байсан шүү.

Эрдэнэтуяа -

Тэр үед гэртээ бурхан шүтэх, зул асааж болж байсан уу?

Пунсалдулам -

Байгаагүй. Манай хөгшин аавын тийм байгаагүй болохгүй гээд аав загнадаг байсан юм уу. Хаяа сард нэг сайн өдөр байвал зул өргөдөг байсан байх.

Эрдэнэтуяа -

Нууц байсан уу?

Пунсалдулам -

Нууц байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр сайн мэдэх вэ?

Пунсалдулам -

Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Таны амьдарч байх тэр үед эрэгтэй эмэгтэй хүний харьцаа ямар байсан?

Пунсалдулам -

Эрэгтэй жаахан давамгай. Аав уудаг биш. Ээжийг ууж байхыг аав ээжийг загнаж байхыг хараагүй. Амгалан майван гэр бүл өссөн.

Эрдэнэтуяа -

60, 70, 80 онд гэр бүлд эзлэх эрэгтэй эмэгтэй хүний байр суурь ямар байсан?

Пунсалдулам -

Эрх тэгш байсан.

Эрдэнэтуяа -

Улсаас одоо жендерийн асуудал гээд яриад байна ш дээ тэр талаар янз бүрийн юм авч хэрэгжүүлж байсан уу?

Пунсалдулам -

Байгаагүй байх аа.

Эрдэнэтуяа -

Тэр үед дарга сайд, дээд албан тушаал эрэгтэй хүн байсан юм биш үү?

Пунсалдулам -

Байсан байсан. 80-аад онд сумын намын дарга гээд эмэгтэй хүн байж л байсан. одоо ч тэр үед ялгаагүй байсан байх.

Эрдэнэтуяа -

Тэрнээс эмэгтэй хүнийг дарга болгохгүй гэсэн бодлого явуулж байгаагүй юу?

Пунсалдулам -

Үгүй. Сайн мэдэхгүй. Манай аав намын юу нь сэргээд олон жил намын дарга хий байгаад өнгөрсөн. Аавын ажлыг би мэдэх биш.

Эрдэнэтуяа -

60, 70 оны үед хүмүүс ер яаж ажилд ордог байсан юм бэ? Цаанаасаа томилох уу?

Пунсалдулам -

Хороо хориноос цаанаасаа ажилгүй хүнийг ажилд оруулдаг механизмтай байсан юм. Ажилгүй хүн бичиг өгч ажилдаа орсон байна уу гэ цаанаасаа шахаж шаарддаг байсан.

Эрдэнэтуяа -

Ажилгүй хүнийг байлгахгүй юу?

Пунсалдулам -

Байлгахгүй л шахдаг байсан. шоронгоос гараад ирсэн байсан ч тэд хоногийн дотор ажил хий гээд бичиг өгдөг байсан. бичиг аваад очиход чи ялтан байсан зүгээр бай, архиа уугаад хэвжий гэж хэлдэггүй заавал ажилд авдаг.

Эрдэнэтуяа -

Тэр үед ажилд оруулж хамт олны дунд хүмүүжүүлж байсан байх тээ. Одоо бол шоронд ороогүй ч гэсэн ажил олдохгүй байна ш дээ тээ. Ажил ч олдохгүй авахгүй байгаа ер нь юутай холбоотой вэ?

Пунсалдулам -

Хамаагүй чөлөөтэй тавьсанаас зарим ажил хийхгүй, зарим нь ажиллаа голоод хийхээ больчлоо. Их мөнгө их шуналтай болчлоо. Багш ч бай ямар ч хүн бай шунал нь ихэдчихэж.

Эрдэнэтуяа -

Мэргэжилээрээ төгссөн ч ажил нь олдохгүй, бас илүү мөнгөтэй ажил хараад байгаа болохоор ажил олдохгүй байгаа байх.

Пунсалдулам -

Одоо чинь дээшээ гээд албан тушаал гээд байдаг болж тэр үед сэтгэлэсээ хийдэг байсан одоо бол ямар ч хүнд тийм юм байхгүй. Худлаагаасаа бие биенээ өсгөх гээд л тийм л болсон байна. Хувьчлалаас чинь эхлээд л хүний алаад хаячлаа.

Эрдэнэтуяа -

Та ер нь ажил амьдралаа хэр зохицуулдаг байсан хэр зохицуулагддаг байсан?

Пунсалдулам -

Зохицоно. Хоёулаа ажилтай ч гэсэн би давхиж ирээд хоол ундыг нь өгчөөд л явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Улсаас хамт олноос хүүхэдтэй гээд харж үзэх юм байсан уу?

Пунсалдулам -

Байсан. аргагүй үед бол тусална аа. Тусламж тэтгэмж хангалттай байсан шүү дээ. Амралтанд явхад чинь улсаас тал мөнгийг өгж байсан одоо тийм байдаг юм уу. Тэрнээс мах шөл авчраад өгөх нь юу юм.

Эрдэнэтуяа -

Ажлынхаа хамт олны тухай яриач? Социализмын үед ажиллаж байсан, нийгэм өөрчлөгдсөнөөс хойш, ер нь нэг байгууллагад ажиллаж байсан тэгэхэд ялгаа байна уу?

Пунсалдулам -

Өөрчлөгдсөн. Одоо бол хүн хүнтэйгээ ярьж чадаахаа байсан ярвайгаад тэр үед чинь дээдүүл нь их эелдэг доодуултайгаа тийм байсан. ер нь унагаад хаяцан. Нэг газрын дарга, ня-бо, нярав нэг идэх гэсэн хүмүүс болцон. өөрийгөө л зузаан болгох гэсэн. Социализмын үед тийм байгаагүй. Энийг л нэг дэмжээд өгье төлөвлөгөөгөө сайн хий, цалин сайн авдаг байсан. одооныхон бол ах дүү нараа тэгчих юмсан, ингэчих юмсан гээд өшөө хүнлүү халдах юм нэг ч алга. Миний бодлоор бол тийм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ажил дээр ч хүртэл тээ?

Пунсалдулам -

Ажил дээр хүртэл тийн ш дээ. Дарга байхааснь өмнө сайхан найзууд байж байгаад харин би даргарах шахуу байж байгаад аа дарга болсон хойноо даргархаад хүний яс чанар мууддаг юм биш үү. Би машин барьдаг байхдаа даргарахдаг хүн дарга болоод надыг доош нь хийгээд ирэхлээх би найзлаад байх шаардлага байна уу. Тэр хүний ухамсарын асуудал өөр болоод ирэхлээр би яах юм. Манайд ирээд хэвтэж байдаг ер нь хүмүүс тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Энэ 90 он гарсаны өөрчлөлт үү?

Пунсалдулам -

Энэ бол 90 он гарсаны өөрчлөлт. Юм бүтээх хийх юм байхгүй надад тийм байхгүй. Жаахан мөнгөтэй дээшээ гараад ирхээр л тийм болж байгаа юм тэгээд семдром нь эхэлж байгаа юм.

Эрдэнэтуяа -

90 он гаргаад гэдэг чинь ардчилал гараад гэсэн үг үү? Ардчилал ер нь хэр зөв бэ?

Пунсалдулам -

Уг нь зөв. Гэхдээ зарим хүмүүс нь хэнээрхэлийн семдромтой болоод бие муутай болоод ирсэн. Тэгээд жаахан байж байгаад пээдийгээд алхаа гишгээ нь хүртэл өөр болоод мажиг юмнууд нь хөлөө хажуу тийш нь гишгэж алхаагаа засах гэдэг нь зөв. Гэхдээ харахд л нэг өөр болцон.

Эрдэнэтуяа -

Ардчилал нь жаахан буруу явагдсан уу, эсвэл эрт эхэлсэн үү?

Пунсалдулам -

Уул зөв. Гэхдээ тархиндаа юмгүй түрүүн ярьсан ш дээ номоо уншаагүй тэгээд байж байтал чи “уулын үер”-ийг уншисан уу ?

Эрдэнэтуяа -

Үгүй ээ.

Пунсалдулам -

За роман уншиж үзсэн үү?

Эрдэнэтуяа -

Үгүй ээ.

Пунсалдулам -

Тэгээд ном уншаагүй өдөө гараад ирсэн нэг л өөдлөхгүй эвдрээд болохгүй болсон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Ардчилалыг ойлгуулах юу нь жаахан дутсан уу?

Пунсалдулам -

Заримд нь жаахан дутсан. Одоо их олон сургууль төгслөө л гэдэг мэдлэг сайтай л байх ээ мэдэхгүй. Манай нэг найзын охин цаг цагдаагийн дээдийг төгсөөд Баянхонгорт 3 сар ажил хийгээд намар нь дотоод яамны академид явчихаж байгаа юм. Дотоод яамны академи гэдэг нь хойшоо сургуульд. Тэгээд тэрийгээ төгсөөд ажиллаагүй байж байгаад ахиад америк руу цагдаагийн сургуульд явчихаж байгаа юм. Практик байхгүй. Хүмүүс юу гэж ярих вэ? бусад мэргэжилээр ч гэсэн олон сургууль төгсөөд тархидаа юмтай ч амьдрал үзээгүй яваад байгаа юм амьдрал үзэх хэрэгтэй. Жишээ нь траншейнд нь хоноод ч юм уу, ууланд самар түүж байгаа хүнтэй хэд хоног явж үзээд яадаг юм, эмч бол тарах цаг болсон цаг гэхгүй өвчтөнийхөө толгойг тэврээд сууж байсан ч яадаг юм.

Эрдэнэтуяа -

Практиктай мэргэжилээрээ сайн ноцолд гэж үү?

Пунсалдулам -

Тийм. Бид нар чинь энэ тэрэгтэй өдөржингөө зууралдаад байдаг ш дээ. Одоо бол өглөө 8 цаг орой цаг гээд хүнд суртал бол аймар байгаа юм ш дээ. Эмнэлэг дээр чинь очиход хүлээж бай гээд. Одоо чинь 12, 11:30 гээд л цайны цаг нь болсон ш дээ. Цай юм уу кофе уугаад л тэгээд гарж хуушууранд гүйгээд л өглөө ирээд л яриад л ер нь хаа ч тийм байна ш дээ. Тэгээд л нэг их хийсэн улсууд.

Эрдэнэтуяа -

Хүний сэтгэлгээ санаачлага дутуу байна уу?

Пунсалдулам -

Дутуу байна? Их том ажил хийгээд их юм сураад байгаа амьдрал мэдэхгүй. Практик дээр ерөөсөө ажиллахгүй байна.

Эрдэнэтуяа -

Хувьчлалын талаар? Хувьчлалд та оролцсон уу?

Пунсалдулам -

Сайн мэдэхгүй. Тасалбар аваад ямар ч ашиггүй. Мах комбанитад өгсөн юу ч аваагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пунсалдулам -

Мэдэхгүй хааяа нэг 2000 төгрөг ирдэг юм.

Эрдэнэтуяа -

Мэдлэггүйгээс болсон уу?

Пунсалдулам -

Мэдлэггүй бидэнд урьдчилж мэдлэг өгөөгүйгээр явуулсан. Тэгж аваад ингэж өгдөг гэсэн юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Яаж ашиглах аа мэдэхгүй?

Пунсалдулам -

Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Та яаж мах комбинатын хувьцааг авсан юм бэ?

Пунсалдулам -

Хүн юу яагаад тэнд өгөөрэй гэхээр нь өгсөн. Тэрнээс хаана өгөөч мэдэхгүй явж байсан. хотын бид яахав. Хөдөөнийхөн малаа аваад зудад алдахыг нь алдаад, мянгат малчид чинь олон ам бүлтэй айл аваад баяжчихлаа ш дээ. Хувьчлалын юугаар авсан төмөр энэ хэвтэж байна.

Эрдэнэтуяа -

Юу юм?

Пунсалдулам -

Машин. Малчид бол малаа зудад алдсан ч эргээд өсөөд үржиж байхад энэ чинь элэгдэж хорогдоод сүүлдээ хэрэггүй болж байна.

Эрдэнэтуяа -

Хөдөө аж ахуй дээр ажиллаж байсан хүмүүс хожсон?

Пунсалдулам -

Хөдөө аж ахуй дээр ажиллаж байсан хүмүүс, үйлдвэр дээр ажиллаж байсан хүмүүс хожсон. Гэхдээ үйлдвэрийн газрын ажилчид хожоогүй. Том гутлын үйлдвэрийн хувьцааг нь аваад, цомогтгоод үйлдвэр нь зогссон. Дампуурсан.

Эрдэнэтуяа -

Энэ дампуурсан нь хувьцааг нь авсан уу, зохион байгуулалттай юу?

Пунсалдулам -

Зохион байгуулалттай луйварддсан. Том газруудыг.

Эрдэнэтуяа -

Хэн?

Пунсалдулам -

Хувьчлал гаргасан хүмүүс.

Эрдэнэтуяа -

Хувьчлалыг хэн анх санаачилж гаргасан юм бэ?

Пунсалдулам -

Ардчилал.

Эрдэнэтуяа -

Ер нь хувьчлал яаж эхэлсэн юм бэ?

Пунсалдулам -

Нэг өглөө малыг малчид нь, орон сууцын оршин суугчид нь, үйлдвэрийг ажилчид нь гээд уриагаа эхэлсэн ш дээ. Уриа уухай гээд авсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс хэр хүлээж авч байсан?

Пунсалдулам -

Дэлгүүртэй дэлгүүрээ цөлмөлтэй нь биш, гуазангийнх нь ширээ остоолоо авалтай биш. Би тэгээд энэ төмрийг авсан. Яг одоо ажил байхгүй ш дээ. Хувьчлал явагдаагүй бол бид нар ажилтай тээврийн байгууллага тээврийн байгууллагаараа орон нутгийн ачаагаа чирээд л явж байсан байх. Гэхдээ нөгөө өөрчлөн байгуулалт гэдгээрээ зайлшгүй өөрчлөгдөх байсан байх л даа.

Эрдэнэтуяа -

Энэ ер юунаас болж буруу явагдсан юм бол?

Пунсалдулам -

Мэдэхгүй энэ бол санаатай луйвар гэж бодно. Нэг хэсэг хүний санаачилсан бүлэг хүмүүсийн луйвар. Өмнө нь сайн тооцоо хийж байж тэгээд хувьчлал гэж үнэрлүүлээд луйвардсан. Үнэрлүүлээд

Эрдэнэтуяа -

Ягаан цэнхэр тасалбаруудыг ямар хэрэглээгүй ашиглаагүй үлдсэн хүн байдаг болов уу?

Пунсалдулам -

Байна байна

Эрдэнэтуяа -

Гартаа бариад?

Пунсалдулам -

Байна, байна.

Бид нар жижигээр нь энийг авсан. Томоор нь мах комбинатад өгөөд зарим жил 20000 төгрөг заримдаа. Гэтэл зарим хүмүүс 200-300 мал аваад болсон. Танай сэлэнгэ гэхэд хэдэн трактор авсан тэр нь одоо ашиглагдахаа байчаад байна ш дээ. Талбайгаа авах гэхлээр нэг хүн санаатайгаар хэсэг хэсэгээр нь авсан байгаа ш дээ. Сонин хэвлэлээр тэгж харах юм байна ш дээ. Тэгэхээр ер би ашигаа өгөөгүй гэж үздэг юм.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Пунсалдулам -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Аа баяр ёслол, анх ажилд орж байсан, медаль авч байсан ч юм уу гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байна уу?

Пунсалдулам -

Аа тэр бол байлгүй яахав. Хувьчлал амьдралыг гүн дордуулаад л одоо гарч чадахгүй байна ш дээ. Би тэгж л ойлгодог. Хэрвээ хэвээрээ байсан бол такси хийгээд явж л байх учиртай. Гүнээр дарамтанд оруулаад дарж байгаад бүх юмыг хаасан. Зарим нь буруу асуудал гэж боддог.

Эрдэнэтуяа -

Таны амьдрал ер бусын гэх онцгой зүйл бий юу? Нандигнасан зүйл бичиг, тэмдэг ч байж болно?

Пунсалдулам -

Тиймэрхүү юмнууд ч байж л байна л даа

Эрдэнэтуяа -

Онцгой ер бус гэж боддог зүйл?

Пунсалдулам -

Байхгүй байхгүй. 60, 70 жилийн медаль байгаа тэрийг байнга зүүгээд онцгой гэх биш ямар аварга гээд том биш тээ. 45-60 насны, дунд шатны гуталчин, грушк, жолооч нарыг чинь хувьчлал хог дээр хаясан ш дээ. Тэтгэвэрт ч гараагүй 15-16 жил гуйлгачин боллоо ш дээ. Ажил ороё авахгүй ш дээ. Тэрэндээ энэ хүүхдүүд чинь алуулж байгаа байхгүй юу. Усны жолооч, өөр ажил хийж байхгүй яасан юм гээд тэгээд миний өөрийн сонирхол жолооч болох байсан юм чинь. Нийгэм өөрчлөгдөнө гэж мэдээгүй өөрчлөгдөөд 45-60 настай хүмүүсийг чинь алаад хаячихаж байгаа юм чинь. Тээврийн жолоочид тэрэг байхгүй. Одоо тэтгэвэр хөөцөлдөхөөр олдохгүй. Улсад ажилласан жил нь байхгүй. Энэ хувьчлал чинь ганц алсан хүмүүс нь бидний үеийн хүмүүс байхгүй юу. Хурал дээр хэлжил байдагийн нэг хэсэг хүмүүсийг, үйлчилгээний салбарын хүмүүсийг ч гэсэн. Манай авгай тогоо ахлах, ерөнхийг нь хийгээд явж байсан тэгээд хамгийн түрүүнд эднийд хувьчлал эхэлсэн. Баншны газар гэдгийг нь япон авгай ирж авна гээд 90 оны 96 он 2000 он хүртэл тогоочоо хийгээд өнгө зүс гоо сайхан их хардаг. Тэгээд ингэлээ тэглээ гээд шалтаг их заана ш дээ. Ардчилал гараад гоо сайханыг их дэмждэг болсон юм уу. өндөр гуйлаг, эрүү шүд, нуруу туруу заагаад энэ бол ардчилалын цоорхой. Тэтгэвэр авах бид нар одоо зовно. 15 жил ажилгүй, тэрэг хөдөлгсөн болоод ингэж тэгсгээд тэр улсад ажилсанд ордоггүй.

Эрдэнэтуяа -

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.