Anonymous


Basic information
Interviewee ID: 990018
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Hentsed
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
education / cultural production
childhood
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Нэргүй -

Алтай аймгийн Төгрөг сумын нутагт төрсөн. 1936 онд Шанд гэдэг газар төрсөн. Галсан гэдэг айлд 7 дахь охин болж төрсөн. Тэгээд бага наснаасаа яахав эжий аавынхаа гар дээр өссөн. Тэгээд 1950 хэдэн онд юм бэ дээ бага сургуульд ороод. . .

Эрдэнэтуяа -

50 хэдэн он гэхээр бүр арван хэдтэй гэсэн үг үү?

Нэргүй -

Тийм. 50 хэдэн онд. . .

Эрдэнэтуяа -

Бүр сүүлд үү?

Нэргүй -

Тэндээс л одоо бага сургуульд ороод тэгээд тэндээсээ 4-р ангиа төгсгөөд Говь-Алтай аймгийн Тонхил суманд 7-р анги төгсөөд тэгээд ээж маань ч өнгөрсөн тэгээд эгч мэгчийндээ байж байгаад тэгээд л наашаа энд ирсэн.

Эрдэнэтуяа -

Улаанбаатар хотод уу? Хэдэн онд?

Нэргүй -

-Тэгээд л Сэлэнгэ аймагт ирсэн.

Эрдэнэтуяа -

Аан. Сэлэнгэ аймагт ирсэн юм уу?

Нэргүй -

Сэлэнгэ аймагт би 59 онд ирсэн. Тэгээд тэр чигтээ 59 онд эгч дээрээ ирж байж байгаад Улаанбаатар хотод ирээд ахындаа орсон. 59 онд Шаамарын түүхий нефтийн консультант гэж байсан тэгээд тэнд ажилд ороод тэгээд тэрнээс хойш миний ажлын гараа эхэлсэн дээ! Нефтийн байгууллагад би одоо хорин хэдэн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд 90 онд тэтгэвэртээ гарсан. Тэгээд л тэр хооронд одоо би Булган аймгийн хүнтэй гэрлээд 4 хүүхэдтэй болсон. Тэгээд тэр маань 90 онд өнгөрөөд л

Эрдэнэтуяа -

Та яагаад бүр тийм сүүлд сургуульд орсон юм бэ? 36 онд төрөөд 50 хэдэн он гэдэг чинь бараг одоо…

Нэргүй -

50 хэдэн онд бид нарыг чинь тэр үед чинь нас хязгааргүй наймтай ордоггүй байсан. 10-тай, 11,2-тай, 13,4-тай тэгээд одоо хүүхдээ сургуульд өгөх хүн байхгүй тэгээд одоо албан хүчээр арван хэд хүрсэн хүүхдийг 1-р ангид оруулж байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад хүүхдээ өгөх дургүй гэж?

Нэргүй -

Тэр тэгээд одоо яадаг байсан юм бэ дээ тэр үед одоо тийм юутай хүүхдээ мал дээр гаргах гээд тийм юм байдаггүй байсан. Тэгээд ер нь дандаа л мал дээр малаа малладаг. Хурдны морь мал унадаг. Тийм тэгээд ер нь хүүхдүүд нь мал дээрээ. . . Ер нь 13-тай ордог.

Эрдэнэтуяа -

Ер нь ухуулга сул. . ?

Нэргүй -

Тийм. Бараг 14,15 хүрч байж, арай ч бас 14 хүрч байгаагүй, 13,14-тэйдөө 4-р анги төгсөж байсан.

Яагаад сургуульд ордоггүй байсан юм бэ? гэж байна ш дээ тийм ээ? Тэр чинь нөгөө юу байсан байхгүй юу! Албан журмын ноогдол өгсөн. Мал маллуулдаг. Тэгэхгүй болбол болдоггүй байсан тийм үе ш дээ! Тэгээд би бол 45 оных. . . Намайг төрж байхад ч гэсэн яг тийм л байсан. Ноогдол өгчихдөг.

Эрдэнэтуяа -

Тэр ноогдол гэдэг нь юу байх уу?

Нэргүй -

Ноогдол гэдэг чинь албан журмаар чи 5 хоньтой байхад 1 хонь 2 үхэр ч юм уу 3 үхэр ч юм уу мал өгнө. Тэгээд нөгөө хонины чинь ноосыг авна. Адуу байна 1 морьтой байхад чи морио хөөвөрлөж хөөврийг нь өгнө. Дэлийг нь өгнө. Сүүлийг нь өгнө.

Эрдэнэтуяа -

Малынх нь тоонд нь уу?

Нэргүй -

Тийм. Тоонд нь. . . Тэгээд 1 таван ямаатай байлаа гэхэд 5 ямаанд 250 граммаар бодоод 5 ямаанд чинь 1 килограмм ноолуур авна. Тэгээд тэр чинь тэрэндээ төлөхгүй юм бол хуулийн арга хэмжээ авна. Тэр айлд. . .

Эрдэнэтуяа -

Хуулийн хариуцлага гэхээр ямар хариуцлага уу?

Нэргүй -

Торгууль байна. Аан албан журмынхаа ноосыг өгөхгүй бол шоронд ч явж болно. Тэгдэг байсан байхгүй юу! Аан тэгээд хүнд хүүхэд байна. Чи тэгээд 18 хүрчихлээ. Хүнтэй суугаагүй, хүүхэд гараагүй. Тэгээд одоо чамаас хүүхэдгүйн тэтгэвэр авна.

Эрдэнэтуяа -

Хүүхэдгүйн тэтгэвэр гэж юу гэсэн үг үү?

Нэргүй -

Хүүхэд гаргаагүй гэж чамаас мөнгө авна.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм бэ?

Нэргүй -

Хүнтэй суугаагүй авна.

Эрдэнэтуяа -

18 нас хүрэхээсээ өмнө үү?

Нэргүй -

Үгүй ээ! 18 хүрээгүй бол, хүрээгүй хүүхэд гаргах юм бол бас болохгүй.

Эрдэнэтуяа -

18 нас хүрч байж. . . ?

Нэргүй -

18 нас хүрээд тэгээд одоо нас, бие нь гүйцсэн бол тэгээд хүнтэй суугаад хүүхэдтэй болоод тэгэхэд одоо тэр үед бас мөнгөний ханш юу байсан болохлоор нэг 2,3 цаас байсан юм уу? Хаашаа юм. . . Хүүхэдгүйн татварт өгдөг байсан юм уу! Хаашаа юм. . . Аан тэгээд малтай бол нөгөө малын чинь үхрийн чинь сүүг уутанд саагаад за уутанд сүүгээ одоо манайхан чинь авчраад ингээд одоо хүнсний комбинатад тушааж байна аа! Тэрнэрхүү маягтай. Тэгээд одоо сүүгээ авчраад тушаачихна. Тэгээд одоо тэр сүүгий чинь машиндаад цөцгийг нь цохиод поошгонд усанд хийгээд одоо сүүгээ тэгээд одоо аймгууд Улаанбаатар луу тэр цөцгийгий чинь ачаад тэгээд нөгөө одоо 5 сарлагтай айл байлаа 5 үхэртэй айл байлаа гэхэд чинь 5 үхэрт чинь одоо өдрийн 3 литр сүү 6 өдрөөр бодож авна. Өвлийн улиралд чинь одоо заводоос 5 сарын 1-нээс бодож авна. Завод гэж байсан ш дээ! Тэгээд нөгөө айлууд чинь саармагжуулна, монголжуулна. Үнээнийхээ сүүг нормоо өгнө. Сүүнийхээ нормыг биелүүлэхгүй бол бас торгуулна. Заавал ч үгүй торгуулна. Сүүнийхээ нормыг өгөхгүй бол. . .

Эрдэнэтуяа -

Сүүний норм гэхээр одоо саалийн хугацаанд тэд гээд өгөх үү?

Нэргүй -

Тийм. Саалийн хугацаанд л одоо 1 үнээнээсээ 2 литр сүү, 3 литр сүү, 5 литр сүү гээд тогтоосон байдаг. Тэгээд тэр сүүгээ тэр чинь одоо 5 сарын нэгэн гэхэд завод эхэлнэ. Тэгээд 5 сар, 6 сар, 7 сар, 8 сар, 9 сарын нэгэн хүртэл нөгөө завод чинь буухгүй. Бүтэн 5 сар сүүг нь авна. Тэгээд нөгөө сүүг чинь авчихаад дор нь нөгөө сүүгээ машиндаад шингэн сүү нь гараад ирнэ. Шингэн сүүг нь эзэнд нь 30 мөнгөөр зарна.

Эрдэнэтуяа -

Тэр шингэн сүүгээр яах юм бэ?

Нэргүй -

Тэгээд тэрийг чинь шингэн сүүгээ аваачаад бас айраг, тараг хийнэ л дээ! Бараг цөцгий байхгүй. Ямар ч тослог байхгүй. Тэгээд нөгөөхөө аарц хийгээд айраг, ааруул хийдэг. Ширхэггүй тийм ааруул болно. Амт ч байхгүй. Хатуу ч гэж авах юмгүй. Тосыг нь авчихсан. Тэгээд нөгөө хатуу ааруулаа тэгээд яахав дээ хавар болохлоор хүүхдүүддээ өгөөд. . .

Эрдэнэтуяа -

Юм ховордохоор. . . ?

Нэргүй -

Тийм. Тэр үед чинь бас гурил, будаа, цай, тамхи энэ тэр чинь их ховор байлаа ш дээ! Их ховор. Бүүр та нар шиг ийм охидууд болсон хойноо тэр үеийн даавуугаар өмд, цамц оёод өмсчихдөг. Тэгээд л тэд нарт чинь тохирчино. Хөл нүцгэн л тэр заводын сүүн дээр чинь байж байна. Тэгээд яахав сүүл сүүлдээ мал ахуй нь ч өссөн. Тэр малд ч торгууль энэ тэр нь гайгүй болсон. Тэгээд тэр хүн тэгээд тэр юуны хүүхэд гараагүйн тэтгэвэр энэ тэр гэж авдаг нь одоо ер нь бараг 66 онд больсон. Бал дарга гараад л тэгээд авахаа больсон.

74 онд надыг сургууль төгсөж байхад авч байсан. Би 73 онд. . .

Авч байсан юм уу? Би ч одоо 18,9-тэйдээ 19-тэйдээ хүүхэд гаргасан.

Одоо чи бол жишээлбэл мэдэх ёстой. Чамайг сая энэ хүнээс ярилцлага авъя гэхээр чи бол өөрсдөө 7 бол долоогоороо л байна. Яг мэдэж байж ярихгүй л бол энэ чинь яг тэр үед яагаад хүүхэдгүйн татвар авдаг байсан. Тэгэхлээр Монгол Улсын иргэн хүн бол 18 нас хүрээд иргэн болно. Аан эмэгтэй хүн бол 18 нас хүрээд хүүхэд гаргах ёстой! Тийм ээ? Тэгэхгүй бол татвар авдаг. Энэ чинь одоо бас цаанаасаа нөгөө төрийн бодлого байхгүй юу! Хүн амыг өсгөх тийм бодлого…Аан эрэгтэйчүүдээс бид нараас бол одоо жишээлбэл эрэгтэй би авгайгүй байх юм бол тэр үед бас тэгээд авдаг. За тэгээд эхлээд нарийн ярих юм бол одоо бол байхгүй л байна. Одоо энэ бүх л энэ тэр албан газраар одоо нөгөө юу гэх юм бэ нөгөө бэлгийн замын халдварт өвчнйи тухай ярина.

Нээрээ тийм байсан ш дээ! Цалингийн цэсэн дээр гарын үсэг зурахад нь хүүхэдгүйн татвар 3 төгрөг тэгээд үйлдвэрчний татвар нээрээ цалингийн цэсээн дээр саяхан болтол авч байсан.

Бараг 90-ээд он хүртэл…

Тэр соёлын довтолгоон гээд одоо нэг юу явагдаж байснаас чинь хойш байсан юм.

Үгүй ээ! Авч байсан юм. 60-аад он хүртэл. . .

60-аад онд би лав хүүхэдгүйн татвар гэж өгч байгаагүй.

Үгүй ээ! Та мэдээж хүүхэд гаргасан байсан юм байгаа биз!

Тэгсэн юм бол уу?

Авч байсан. Би 84 онд 10-р анги төгсөж байсан. Тэгж байхад авч байсан байхгүй юу! 75 онд л би жишээлбэл…

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хүн 18 хүрчээд одоо тэр 10 төгсөж байгаа гэсэн үг үү?

Нэргүй -

Тэр үед чинь 10 төгссөн хүүхэд ер нь ховор. 4-р анги, 7-р анги төгсөөд л тэгээд тэр чинь 7-р ангиа овоохон төгсчихвөл тэгээд л сумынхаа төв дээр шинэ үсгийн багш гэж багшилна.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хүүхэд чинь одоо 4, 7-р анги төгсөөд ажил хийж 18 хүрч байна гэдэг чинь…?

Нэргүй -

Багшилснаасаа хойш тэгээд цаг ююу нь ч овоо болоод ирсэн тэгээд мэргэжил ахиулна гээд багш нар энэ тэр чинь…Одоо энд гэхэд чинь одоо нэг зүгээр сумын төв дээр очоод сантиар гээд нэг юманд сууна.

Эрдэнэтуяа -

Сантиар гэж юу вэ?

Нэргүй -

Сантиар гэдэг нь юу юм бэ гэхээр одоо яахав одоо эгч чинь эмнэлэгт хэвтлээ ш дээ энэ нөгөө толгой түрүү хавдах юмуу нүүр амаа гал руугаа хийдэг ч юм уу тэрнийг нь хөвөн марлиар боочихдог. Одоо энэ манайхны юу гээд байна ш дээ сувилагч нээд байдаг ш дээ! Сувилагчийг чинь дээр үед сантиар гэдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө анхны тусламж үзүүлдэг. . . ?

Нэргүй -

Анхны тусламж үзүүлчихдэг тийм хүнийг сантиар гэдэг.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө хүүхэд төрүүлээгүйн татвар, нөхөрт гараагүйн татвар гээд тэр ер нь хэр хүнд тусаж байсан бэ? Ард иргэдийн амьдралд. . . ?

Нэргүй -

Ард иргэдэд яахав дээ ер нь яггүйхэн айл бол хүнд тусалгүй яахав. Олон хүүхэдтэй одоо олон хүүхэдтэй манайд ч гэсэн одоо ч гэсэн татвар төлж байсан айл байна ш дээ! Тэгээд тэр хүнтэй суух нас нь болчихсон. 18 хүрчихсэн, 20 гарчихсан тийм улсуудад хүнд тусалгүй яахав. Тухайн үед тэр чинь 3 цаас гэдэг чинь 3 цаас, 2 цаасаар чинь 2 цаасаар чинь 1 толгой, 2 цаас хэдэн 2 төгрөг хэдэн мөнгөөр чинь 1 даалимба аваад өмсчихнө. 7 метр даалимба аваад тэгээд тэрлэг хийгээд өмсчихнө.

Эрдэнэтуяа -

Их мөнгө. . .

Нэргүй -

Тэгэхээр чинь 1 хүүхэд нь чиний 3 цаас, миний 3 цаас, тэрний 3 цаас гээд 2 даалимбаны үнэ нөгөө татварт чинь явчихна ш дээ! Тэгээд хүүхэд гаргаагүй гээд…Тэгээд тэр олон хүүхэдтэй тийм айлд бол хүнд тусаж байсан. Тэд чинь төгрөг мөнгө, цалин тэтгэвэр гэж юм авахгүй. Тэр л нөгөө хэдэн малаа тэгээд ноолуурыг нь самнана. Тэгээд ноолуурыг нь самнахлаар 1-р ноолуурт чинь нэг 2 цаасаар өгнө. Тэгээд гэмтэлтэй ноолуур байх юм бол тэр чинь нэг төгрөг 50 мөнгөөр тэгж авна. Хонь, мал алж идэх одоо манайхан ингээд малтай байлаа. Тэгээд малыг чинь цаанаас одоо тэр багаас нь танай хонины нэхий тэдийг ямааны арьс тэдийг үхрийн шир тэдийг гээд тэгээд оноогоод өгчихнө. Нөгөө цөөхөн малтай айл чинь одоо тэр арьсыг нь өгөхийн тулд нөгөө малаа гаргаж иднэ. Заавал ч үгүй нөгөө айл чинь тэгж иднэ. Тэгэхгүй байх юм бол тэгээд л бас торгуулна.

Эрдэнэтуяа -

Арьсыг нь өгж, заавал мал гаргана гэхээр заавал малаа өсгөх л болж…?

Нэргүй -

Заавал тийм. . . Заавал ч үгүй малаа өсгөнө. Тэгээд одоо манайхан энд чинь энэ ийм мах тэр ийм мах гээд л байна. Хөдөө чинь бид нар чинь зуны улиралд ерөөсөө мал алахгүй ш дээ!

Эрдэнэтуяа -

Яагаад?

Нэргүй -

Тэр чинь одоо тэгээд өсгө гээд л цаанаасаа даалгавар өгчихсөн. 50 хоньтой байх юм бол 60 хоньтой бол гээд ингээд даалгавар өгчихсөн. 50 хонины чинь ноосноос тэгээд одоо 1 хонь килограмм хэдэн зуу, килограмм 500, 2 килограмм тэгж онооно. Манай Говь-Алтай чинь Монгол малтай, Монгол хоньтой. Тэгээд Монгол хонинд төчнөөн, одоо ямаанд төчнөөн, сарлагт төчнөөн килограмм хөөвөр ингээд оноогоод одоо албаны журмаар авчихна. Тэгээд тэрийг чинь даван туулахын тулд нөгөө малчид чинь одоо жинхэнэ одоо тэр малтайгаа ажиллана ш дээ! Тэр хүүхэдгүйн татварын талаар жаахан яръя! Хувьсгалт нам бол алдаагүй, ерөөсөө алдсан юм бол ерөөсөө байхгүй.

Эрдэнэтуяа -

Одоо тэр мал нь өсөөгүй тохиолдолд юм уу?

Нэргүй -

Малаа заавал өсгөнө. Тэр чинь өөрсдөө одоо одоотой адилхан тийм газар тэгж хадлан авна энэ тэр гэх юм байхгүй өөрсдөө зуны цагт болохлоор одоо тэр сайхан соргог өвстэй газарт ногоогоо түүгээд нөгөө аарцтайгаа холиод цогц гээд юман дээр хатаачихна. Өөрсдөө бас иднэ. Ядарсан нөгөө хавар хүүхдүүддээ ч өгнө. Өө нөгөө заводынхаа сүүг өгөөд дуусчихсан бол өрөм хураана. Бог малаасаа хураана. Тэгээд хавар болохлоор нэг ийм хавтгай гүзээ нэг муу хургалсан туранхай хонь өгнө. Яахав жаахан ядуухан байх нь ядуухан л байсан. Тэгэхдээ яахав боломжийн. . . Ганцхан хүнд тусах юм нь тэр олон хүүхэдтэй айлын хүүхэд гаргаагүйн татвар нь жаахан хүнд байсан даа!

Эрдэнэтуяа -

Тэр норм нь. . . ?

Нэргүй -

Тэгээд одоо тэр норм нь одоо ингээд гурил байна. Манайх 5 хүүхэдтэй байлаа танайх 3 хүүхэдтэй байлаа гэхэд танай 3 хүүхдэд 1,1 килограмм гурил, манай 5 хүүхдэд 1,1 килограмм гурил…Тэгээд норм нь одоо тэр. Тэгж одоо ард түмэндээ хөнгөвчилж байсан.

Эрдэнэтуяа -

Улсаас уу?

Нэргүй -

Тийм. Бүүр улсаас одоо нормоор өгч…

Эрдэнэтуяа -

Үнэтэй юу?

Нэргүй -

Үнэтэй байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аан. Ямар ч байсан хоол тэжээлээр таслахгүй гээд. . . ?

Нэргүй -

Хоол тэжээлээр таслахгүйн тулд тэгээд эрх тэгш тэгээд жаахан гурил, будаа, цай 1 одоо нэг бүтэн дөрвөлжин цай байна аа. . .

Эрдэнэтуяа -

Дугуй булант гээд байгаа. . . ?

Нэргүй -

Тийм. Тэрнийг чинь ингээд 4 хуруугаар нь тэгээд танайд нэг 4 хуруу цай манайд нэг 4 хуруу цай ингээд 4,4 хуруу цай өгнө. Тэрнийг чинь одоо айл өрх болгонд заавал өгнө. Тэрнээс чинь хариуг нь бариад нөгөө ноолуур, арьс, нэхийгээ нөгөө албан татвартаа өгнө ш дээ! Тэгээд болоо.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэрийгээ мөнгөөр худалдах уу?

Нэргүй -

Тийм. Тэр цай, 1 килограмм гурилаа ч мөнгөөр нь өгнө. 4 хуруу цайгаа ч мөнгөөр нь өгнө. Тэр татах тамхиа ч нэг орос дөрвөлжин тамхи. . .

Эрдэнэтуяа -

Дүнсэн тамхи уу?

Нэргүй -

Тийм. Тэр чинь их ховор тэгээд л тэрийг чинь өвгөд эмгэдүүд л татна. Тэрийг чинь айлд 4 хуваахаар ч юм уу, 2 хуваахаар ч юм уу тэгээд өгнө. Тэрнийхээ оронд бол улаан тамхи чинь одоо 2. 70 байлаа тэр үед тэгээд 50 ч юм уу 1 төгрөг ч юм уу тэгээд тэрийгээ бас л тэр айлаасаа мөнгөө авна. Нөгөө арьс, нэхийгээ авна. Арьс, нэхийнийхээ мөнгийг өгөөд нөгөө агентийнхаа ирсэн худалдааныхаа юмыг авна.

Эрдэнэтуяа -

Аан. Ямар ч байсан ашиг шимийг нь бол уул нь мөнгөөр л авдаг байсан юм байна. Тийм ээ?

Нэргүй -

Улс ч мөнгөөр өгнө. Ард түмэн ч мөнгөө өгнө.

Эрдэнэтуяа -

Тэр малын ашиг шим нь хүмүүст хэр хүнд тусаж байсан бэ?

Нэргүй -

-Малын ашиг шим бол хүмүүст ер нь тийм хүнд тусаагүй. Одоо тэрнийг чинь борлуулаад сүүгээ боловсруулна, ааруулаа боловсруулна, тосоо боловсруулж зарна гэх юм байхгүй. Тэрийгээ бол өөрсдөө хувьдаа хэрэглэнэ. Тийм байсан. Ганцхан 5 сарын 1-нээс л 9 сарын заримдаа хорьд хүргэнэ. Тэр үедээ зөвхөн үхрээс л сүү авна. Завод үнээний л сүү авна. Тэгээд яахав нөгөө хоньтой,малтай, ямаатай, үхэртэй тийм айлууд чинь тэр болгон авна гэж байхгүй. Сүүгээ авчирч өгчихөөд явна. Зарим нэг нь авна л даа! Авна.

Эрдэнэтуяа -

Нөгөө нэг тослоггүй сүү юу?

Нэргүй -

Тийм. Тэр тослоггүй сүүгээ зарим нэг нь авна. Зарим нэг нь авахгүй. Янз янз л байна. Тэгээд нөгөө заводынхаа сүүг худалдчихаад тэрнээс цааш үхэр малаа өөрсдөө саагаад идээ цагаагаа хураана.

Одоо би нэг юм хэлье! Одоо бол ийм ажилгүй, мэргэжилгүй охид бол урьд нь байхгүй байсан. Бүгдээрээ 10 төгсөнө. 8 төгсөнө. Сургуульд орно. Цөмөөрөө ажилтай.

Тийм л үед төрж байсан юм даа! Тэгээд тэр үед чинь ганцхан Монгол Ардын Хувьсгалт намаас дээрээс л одоо ямар шйидвэр ирнэ. Аймгийн даргаас тэр хаанаас ч тэр доошоо бүгд л биелүүлээд болоод л байсан юм.

Эрдэнэтуяа -

Эсэргүүцэхгүй юу?

Нэргүй -

Эсэргүүцэхгүй. Нэг тийм эсэргүүцээд тийм юм бол байхгүй. Аан харин тэр бурхан тахил, тахилын юманд бол их дургүй байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Нэргүй -

Анхнаасаа л тэр эсэргүү гэж гарч ирсэн тэр ном чинь эсэргүүний ном гэж байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нь яаж илэрхийлэгдэж байсан бэ?

Нэргүй -

Тэр нь тэгээд одоо яахав дээ! Хөөрхий тэгээд лам энэ тэр гээд янз бүрийн юм байсан л даа! Баригдах нь баригдаад өнгөрөх нь өнгөрөөд л. . . Намайг мэдээ орж байхад бол лам, хуврагууд бол байдаггүй байсан. Тэр ном, судар тэр үед хонх дамар одоо ямар л юм байна тэр бүгдийг хадгалж байсан.

Эрдэнэтуяа -

Гэртээ байлгах уу?

Нэргүй -

Гэртээ бол ер нь тэр болгон байлгахгүй. Яг мэдэж байгаа улсууд нь байлгадаг байсан байх л даа! Гэртээ тэр болгон улсууд юу яадаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Таныг хүүхэд байхад гэр сургууль гэж байсан уу?

Нэргүй -

Гэр сургууль гэдэг чинь бол яахав түр сургууль гэж. . .

Эрдэнэтуяа -

Түр сургууль аа?

Нэргүй -

Тийм. Түр сургууль. . .

Эрдэнэтуяа -

Ямар учиртай юм бэ?

Нэргүй -

Тэр чинь одоо тэр сургуулийн наснаас өнгөрөөд явчихсан тийм хүүхдүүдэд хичээл зааж байсан. Тийм хүүхдүүдэд хичээл зааж байсан. Тэрийг чинь түр сургууль гэж байсан.

Эрдэнэтуяа -

Ямар ч байсан бичиг үсэгтэй болгох гээд…?

Нэргүй -

Тийм. Бичиг үсэгтэй болгох гээд тэр нэг айлд л өчнөөн хоноод…Тэр айл чинь хоол хүнс юмыг нь даана. Тэгээд одоо манайд чинь 45 хоног хичээл заалгаад л тэгээд тэгэхэд чинь хагас, бүтэн сайн өдөр гэж байдаг байсан юм уу? Тэгж байж байгаад тэгээд л ямар ч нэг байсан нэрээ гаргадаг болоод л явцгааж байсан байх. Тэр үед бол бичиг үсэг нэвт байгаагүй. Бүүр ямар ч бичиг үсгийн чадваргүй, бичиг үсэггүй хүн бол байж байгаа. Бага сургуульд суух нь хүүхэд наснаасаа суучихдаг. Аан түр сургуульд болохлоороо тэр ёстой нөгөө 18,9-тэйгээс дөчин хэдтэй нь хүртэл байдаг. Бүүр одоо нэг дээр үеэсээ тэгээд заадаг.

Эрдэнэтуяа -

Ухуулга явах уу? Хүүхдүүдээ сургуульд өг гээд. . . ?

Нэргүй -

Өө явалгүй яахав. Сум, аймгаас төлөөлөгч нар явна. Сумаас төлөөлөгч нар явна. Одоо тэгээд тэдний хооронд, төдийд хүүхдээ одоо хүргэж өг гээд…Өртөө хийдэг. Тэр өртөөний зарлага явдаг. Одоо тэр өртөөний зарлага гэдэг маань одоо тийшээ тийм төлөөлөгч явлаа. Одоо засгийн газраас тэр тэнд айлчилж байна гэдэг ч юм уу төлөөлөгч ирж байна ч гэдэг юм уу тэрэн шиг л зохицуулагч болж тийм юм байсан. Одоо танайхаас тэдэн хүүхэд, тэдэн насны тэдэн хүүхдийг чинь нэгэнт одоо аймаг, сумдаас зарлагатай. Тэгээд одоо нэрсийн жагсаалтаар за танайд тэдэн насны тийм хүүхэд байдаг юм байна. Тийм нэртэй, тэрийгээ одоо сургуульд оруул! За тэгээд өгнө өө! Чадна аа гэх юм бол гараад явдаг. Өгөхгүй ээ! Чадахгүй ээ! Манайх хүүхдээ гэх юм бол. . . За ямар учраас өгөхгүй байгаа юм бэ? Гарынхаа үсгийг зур, суманд хэлнэ гэдэг.

Эрдэнэтуяа -

Өгөхгүй ямар тохиолдол гарах уу?

Нэргүй -

Өгөхгүй ямар, өгөхгүй тохиолдолд бол яахав олон малтай, тэгээд бүл цөөнтэй тиймэрхүү улс л хүүхдээ одоо мал дээрээ байлгах гээд тийм л өгөхгүй тохиолдол байсан.

Эрдэнэтуяа -

Тийм өгөхгүй гэсэн улсуудад ямар арга хэмжээ авах вэ?

Нэргүй -

Тэр арга хэмжээнд бол орохгүй.

Эрдэнэтуяа -

Бүүр аргагүй эрхэнд өгөх үү?

Нэргүй -

Бүүр аргагүй эрхэнд тэгээд л өг гээд дуудагдаад л тэгээд тэр чинь…Танайх одоо яагаад хүүхдээ сургахгүй байгаа юм бэ? гээд л тэгээд л. . . Намайг тэгээд л. . .

Эрдэнэтуяа -

Та хаана сургуульд орж байсан бэ?

Нэргүй -

Би Төгрөг дээрээ сурч байсан.

Эрдэнэтуяа -

Сумын төвд үү? Танайх хөдөө байсан уу?

Нэргүй -

Манайх хөдөө байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд та хаана байрлаж байсан бэ?

Нэргүй -

Дотуур байранд. . .

Эрдэнэтуяа -

Дотуур байр ямар байх уу?

Нэргүй -

Дотуур байр яахав дээ! Зуухтай. Гал түлчихнэ. Эсгий гэртэй. Тэгээд тогоо, шанага, гал тогоо эсгий. Талх барьдаг газар эсгий гэр. Талх барьчихдаг. Боов ч хийчихдэг. Тэгээд дотуур, хичээлийн байр гэр. . . Гэртээ 2 ийм жаахан сонжуутай.

Эрдэнэтуяа -

Сонжуу гэдэг нь. . . ?

Нэргүй -

Сонжуу гэдэг нь одоо ингээд үсээ 2 хуваагаад ингээд сүлжчихдэг. Сайхан. . .

Эрдэнэтуяа -

Заавал 2 хуваах уу?

Нэргүй -

Заавал 2 хуваана. Тэгээд үсээ ингээд улаан капроноор бооно.

Эрдэнэтуяа -

Өнгө ижилсэх үү? Заавал. . . ?

Нэргүй -

Тийм. Заавал өнгө ижилсэнэ. Тэгээд цагаан нэхий дээлтэй. Тэгж л орж байсан. Тэгээд сүүлд нь цагаан нэхий дээл нь байгаад хүүхдүүд жигд хувцастай болоод ногоон даалимбатай. Ногоон даалимбан дээлтэй. Ногоон даалимбан дээлээ ингээд цэнхэр өнгийн юмаар канттай.

Эрдэнэтуяа -

Эмжээр үү?

Нэргүй -

Тийм. Эмжээр. Тэгээд тийм. Тэгээд даавуун цүнхтэй. Даавуун цүнхнийхээ дээрээ таван хошуу. . .

Эрдэнэтуяа -

Улаан таван хошуу юу?

Нэргүй -

Тийм. Улаан таван хошуу хадсан. Тэгээд салаан дарга болохлоороо одоо ингээд. . .

Эрдэнэтуяа -

Мөрөн дээрээ. . . ?

Нэргүй -

Мөрөн дээрээ хувцсан дээрээ улаан юмаар. . .

Эрдэнэтуяа -

Салааны дарга гэж бичих үү?

Нэргүй -

Тийм. Салаан дарга гэсэн, салааны ахлагч гээд янз бүрийн дарга гээд дугааруудтай. Тэгээд энгэртээ болохлоороо энгэр дээрээ болохоор жижигхэн ийм улаан даавуугаар таван хошуу хийгээд картононд хийгээд энгэр дээрээ хадаатай. Онцлог нь ийм л. . . Тийм л сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр даалимбан тэрлэг, даавуун тэрлэг цаанаасаа өмсөхийг шаардах уу?

Нэргүй -

Бүүр тийм. Цаанаасаа шаардана.

Эрдэнэтуяа -

Тэгээд цаанаас нь өгөх үү? Ээж аав нь хийж өгөх үү?

Нэргүй -

Тэрийг ээж аав нь хийж өгнө. Тэгээд ээж аав нь одоо нэг тийм уран улсууд бол их л гоё хийнэ. Зүгээр л одоо жаахан настайхан 2 хүн ч байдаг юм уу, юм оёж чаддаггүй ч юм уу айлын хүүхдүүд болохоор тиймэрхүү юм өмсөнө. Зүгээр улаан даавуун таван хошуугаа ингээд энэ дээрээ шидчихсэн зүгээр тэгээд явж байна. Тэрнийг тэглээ гээд тоодог хүн байдаггүй. Тэгээд газар суучихаад өрөөсөн хөлөө ингэж нугалж, суучихаад энэ дээрээ нөгөө цүнхэн дотор чинь ийм нэг дөрвөлжин дэвтэртэй адилхан дөрвөлжин мод байна. Нөгөө модон дээрээ дэвтрээ ингээд тавьчихна. Тэгээд харандаагаар бичнэ. Балан харандаагаар. . .

Эрдэнэтуяа -

Дэвтэр, харандаа хэр элбэг байсан бэ?

Нэргүй -

Ховор ховор. Дэвтэр, харандаа. . . Дэвтрийг чинь харин ургуулиас өгдөг байсан. Ангиас. . .

Эрдэнэтуяа -

Сургуулиас уу?

Нэргүй -

Сургуулиас дэвтэр, балан харандаа…

Эрдэнэтуяа -

Хэдэн дэвтэр өгдөг байсан бэ?

Нэргүй -

Тооны дэвтэр гэж 1 дэвтэр, монгол хэлнийх гэж 1 дэвтэр тэгээд 1 дууны дэвтэр. . .

Эрдэнэтуяа -

Ер нь ямар хичээл ордог байсан бэ?

Нэргүй -

Тэгээд одоо эхний 1-р ангид чинь тоо, монгол хэл, унших 3 л ордог байсан байх. Тэгээд 4-р анги болоод монгол бичиг. . . Тэгээд дөрвөө төгсөхтэйгөө зэрэг л тэр манай дүү чинь 7 байхгүй юу! Тэгээд одоо манай хамгийн хойд талын гэрт тэнд сурч байсан.

Эрдэнэтуяа -

Та яаж байсан?

Нэргүй -

Би тэгээд л одоо яахав дээ! Хөөрхий өөр тийшээ явсан.

Эрдэнэтуяа -

Тонхил сум руу юу?

Нэргүй -

Тийм. Тэгээд тэр чинь нөгөө тэр айл чинь хэдэн малтай байна тэр малд нь оноогоод одоо нэг гэрээс манайхаас 3 хүүхэд сургуульд явсан ш дээ! 1 хүүхэд нь дотуур байранд үнэгүй.

Эрдэнэтуяа -

Олон хүүхэд сурвал уу?

Нэргүй -

Тийм. Тэгээд 2 нь гадуур, тэгээд гэртээ түлээг нь буулгана.

Эрдэнэтуяа -

Тухайн айл уу?

Нэргүй -

Тийм. Тухайн айл нөгөө сургуульд нь түлээ буулгаж өгнө. Тэгээд 2 хүүхэдтэй айл бол мах, шөл өгнө. Ээж аав нь. . .

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө одоогоор мөнгө л гэж байгаа болохоос урьд нь мөнгө төлдөг шахуу л байсан байна ш дээ! Тийм үү? Мах, түлээ өгнө гэдэг чинь. . . Төлбөр нь?

Нэргүй -

Тийм. Адилхан ш дээ! Тэдэн килограмм мах, сүү, төчнөөн тэмээ одоо тэдэн тэмээ заг өгөх үү? Тэрнийг чинь тодорхой гаргаж өгнө.

Эрдэнэтуяа -

Бүр нормлочих уу?

Нэргүй -

Тийм. Нормлчино. Тэгээд одоо 4 жилд 4 тэмээ ч юм уу 5 тэмээ ч юм уу заг авчирч өгөөд буулгачихна. Тэгээд болно. Түлээ хаачихна. Тэгээд үхэр алж, авчраад нөгөө сургуулийн камендатад нь тушаачихна. Тэгээд хүүхдийнхээ хоолыг бэлдчихнэ. Тэгээд тэрнээс өөр мөнгө цаас авах юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Дугуйлан гэж байсан уу? Таны сурч байх үед…?

Нэргүй -

Дугуйлан гэж байгаагүй. Дугуйлан гэж тийм юм байгаагүй. Аа гэхдээ дууны дугуйлан тэр янз бүрийн дугуйлангууд явагдаж байсан. Биеийн тамирын дугуйлан, бүжигний дугуйлан хийж байхад задгай цагаан л явж байсан. Тэрийгээл заадаг байсан байх даа!

Эрдэнэтуяа -

Та дугуйланд явж байгаагүй юу?

Нэргүй -

Би дугуйланд дууныхад нь явж байсан.

Эрдэнэтуяа -

Дууны дугуйланд ямар дуу. . . ?

Нэргүй -

Одоо яахав дээ! Тэгээд дандаа юуны дуу дуулдаг байсан ш дээ! Шинэ гарсан дуу, богинын дуу. . .

Эрдэнэтуяа -

-Нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр сайн мэдэх вэ?

Нэргүй -

Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо яахав дээ! Нэгдэл чинь дөнгөж 18 хүрч байхад. . . Нэгдлийн гишүүн болсон хүн чинь тэгээд мал ахуй, хөрөнгөө өгөөд тэгээд өөрсдөө сангийн аж ахуйн мал дээр. . . Компани боллоо гээд тэр чинь энэ нэгдэл энэ 2 чинь ер нь ойрхон ш дээ! Мал ахуйтай тэгээд яахав өөрийнхөө саналаар мал ахуй муу хархүү, хүүхэн 2 бол нэгдэлд орж, мал маллъя аа! гэхэд бол үгүй ээ! танайх хоосон юм байна гэхгүй авна. Малаа маллуулна. Авдаг нь адилхан. Манайх малаа дийлэхгүй байна аа! Би нэгдэлд орохгүй ээ! Малаа нэмье гэхэд малыг нь авна. Өө манайх малтайгаа, ахуйтайгаа нэгдэлд оръё гэх юм бол нэгдэлд тэр чигээрээ орно. Харин мөнгө цаас гэж өгөхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд орохдоо юу?

Нэргүй -

Нэгдэлд орсон хойно нь ч гэсэн ер нь цалин мөнгө гэж байгаагүй. Хэзээ хойно анхны цалин гэж юмаа авсан. Хэзээ хойно. . . Тэгээд яахав мөнх цагаан идээтэй байж, юмаа хийгээд идэхийг нь идээд улсдаа өгөхийг нь өгөөд улс, нэгдэл цааш нь зараад одоогийн хот, суурин, аймаг руу борлуулж байсан.

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос нэгдэл эхэлсэн бэ?

Нэргүй -

За байз. 57, 58 оноос эхэлсэн байх. Эхлээд цөөхөн айлууд байсан. Сүүлдээ за одоо ингээд ер малаа өгөөд ингээд наашаа явахаар их дургүй байсан. Яагаад вэ гэхээр нөгөө нэгдлийнхэн чадалтай улсууд нь ингээд яваад эзэнгүй мал үлдээлээ гээд. . . Нэгдлээс бол нэгдэлчдээ явуулах их дургүй байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд ер нь малтай улсууд элсэх үү? Малгүй улсууд элсэх үү?

Нэргүй -

Элсэнэ.

Эрдэнэтуяа -

Малгүй улсуудыг яаж байсан бэ?

Нэргүй -

Ер нь малгүй улсууд өөрөө нэгдэлд оръё оо! Мал маллъя аа! Сумын төв дээр ажил хийе ээ! Байшин сав барья аа! Бөөрөнхий гэрт хичээллэж байсан. Тэгээд сүүлдээ нэгдэл бий болоод тэгээд сумын төв дээр байшинтай, эмнэлгийн байшинтай, сургуулийн байшин, дотуур байр тэгээд хоршоо, худалдаа гээд бүгд л байшинтай болсон. Тэгээд тэр чинь нөгөө хөдөлмөрийн хөлсөө авах нь аваад тал хувиа нэгдэлдээ өгөөд. . .

Эрдэнэтуяа -

Яагаад нэгдэлдээ өгнө гэж. . . ?

Нэргүй -

Тэр чинь яахав дээ! Нэгэнт одоо хувь нийгэмлэг гээд хувь нийлүүлээд үүсчихсэн болохоор тэгээд ингээд тэр улсын чинь цалинг тавина. Тэр улсын чинь цалинг нөгөө орж ирсэн хөрөнгнөөсөө өгнө. Тэхээр юугаараа хөрөнгөө авах вэ? Төсөв, төлөвлөгөө гэж сайхан ш дээ! Урьд нь тэгээд. . .

Эрдэнэтуяа -

Өөрөөрөө санхүүждэг үү?

Нэргүй -

Тийм. Өөрөөрөө санхүүждэг. Улсаас одоо танайх тийм байр барь! Танайх тийм байшин барь гээд даалгавар өгчихнө. За тэгээд нэг сумын төв дээр эмнэлэг барина гээд сумын захиргаанаас хөрөнгөө гаргана. За тэгээд суманд чинь мужаан хүн байна, дархан хүн байна.

Эрдэнэтуяа -

Гарын дүйтэй хүмүүс үү?

Нэргүй -

Тийм. Гарын дүйтэй. Тэгээд тэр цагт сайндаа л 200 юм уу 150 цаасны цалин авна.

Эрдэнэтуяа -

Тэр нь ер нь бага уу?

Нэргүй -

Их байлгүй яахын.

Эрдэнэтуяа -

Тэр үедээ хүрэлцээтэй юу?

Нэргүй -

Тэр үеийн 100 цаас чинь бараг одооны 50, 60. 000 цаас ш дээ! Тэгээд 1 төгрөг өгөхтэй нь зэрэг л 1 килограмм элсэн чихэр авлаа гэхэд нэг хэсэг болно. Тэгэхэд чинь 7 метр даалимба авахад 1 боодол болно.

Эрдэнэтуяа -

Тэр нь нэг толгой гэсэн үг үү?

Нэргүй -

Тийм. Тэр нь 1 толгой. 7 метр даалимба. 7 метр даалимба чинь 2 төгрөг гаруйн үнэтэй. Тэгэхээр тэр үеийн 150 цаас чинь их юм авна.

Эрдэнэтуяа -

Улсаас нэгдлийг санхүүжүүлдэггүй. Нэгдэл гэдгийг санаачилсан нь улс юм уу?

Нэргүй -

Тийм. Нэгдлийн чинь тэр олон айлууд чинь хөдөө 50, 60. 000, багийн айлууд гэж өчнөөн өрх айлууд ордог. Тэгээд тэрний чинь нийлүүлсэн малын үс, ноос тэгээд л цагаан идээ гээд л бүгдийг нь нийлүүлээд л одоо ингээд л том том үйлдвэрүүд чинь тэрний хүчинд л ажиллаж байсан. Тэгээд тэрнийг чинь харин нөгөө ноос чинь улсаас хувцас, хүүхдийн хувцас болоод гараад ирнэ.

Эрдэнэтуяа -

Нэгдлийг хүмүүс явж, сурталчилсан уу? Телевиз, радиогоор сурталчилсан уу?

Нэргүй -

Тэр үед чинь телевиз, радио гэж ерөөсөө байгаагүй. Тийм юм ерөөсөө байгаагүй.

Эрдэнэтуяа -

Нэгдэл гэдгийг анх хүмүүст яаж таниулж байсан бэ?

Нэргүй -

Тэр одоо яахав! Нэгдэлчид нэгдэл гэдэг чинь одоо тэр хамт олноороо одоо хот айл гэдэг тэрүүн шиг хамт олноороо бөөгнөрч, хүчээ нэгтгэж, тэгж л нэгдэлд ор гэж ярьж байсан. Баян, хоосон гэж тийм юм байхгүй. Аа тэд нар ч ядуу гэдэг юм уу, хоосон гуйлгачин гэж хэлүүлэхгүй. Нэгдэлд орсноор хоосон ч бай хоолтой ч бай. . .

Эрдэнэтуяа -

Ер нь хүмүүсийн амьдралыг жигдрүүлэх. . . ?

Нэргүй -

Тийм. Хүмүүсийн амьдрал жигдэрчихэж байгаа юм л даа! Нэгдэлд ороод. . . Дулааны улиралд ганц ямаа ч юм уу, ганц хонь ч юм уу? Дураараа идэж болохгүй. Нэгдлээс өгдөг.

Эрдэнэтуяа -

Дураараа идэж болохгүй юу?

Нэргүй -

Дураараа бол сангийн алба мэднэ.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө сангийн алба гэдэг чинь анх бол нэгдэл эхлээгүй байхад яг хувь хүний мал байсан ш дээе! Тийм ээ?

Нэргүй -

Хувь хүний мал байсан. Аан чи бид 2 чинь хоёулаа хоньтой, хоёулаа малтай айл байлаа гэхэд эхний айл нь нэгдэлжлээ гэхэд тэгэхэд чи бид 2 чинь 100 хонь нийлүүллээ гэхэд цаана нь 50 хоньтой үлдлээ гэхэд 50 хонио дуртайгаараа хэрэглэнэ.

Эрдэнэтуяа -

Аан бас бүх малаа нэгдэлд нийлүүлдэггүй юу?

Нэргүй -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр нь нормтай юу?

Нэргүй -

Нормгүй.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө би 100 толгой малтай байлаа гэхэд 50 толгойг нь нэгдэлдээ өгөөд 50 толгойг нь өөртөө үлдээж болох уу?

Нэргүй -

Болно. Заавал танайх 100 хонь өгөхгүй. Заавал танайх 100-гаар нь өгөх албагүй. Тэгээд тэр 50 малаа өсгөнө, үндсэнийг нь алаад идчихнэ. Бүгдийг нь алаад бүгдийг нь зарчихна.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн мал өсөхгүй байлаа гэхэд. . . ?

Нэргүй -

Өсөхгүй байна гэж ерөөсөө байхгүй. Заавал ч үгүй өснө. Яагаад вэ гэхлээр тэр үед чинь нэгдлийн мал чинь янз бүрийн одооныхтой адилхан тийм халдварт өвчин тусчихлаа, ийм халдварт өвчин тусчихлаа гэж ийм юм байдаггүй. Хаа нэг өдрийн од шиг мал өвдчихжээ. Тэрнээс нь болж хүн өвдчихжээ гэж ганц нэг. . . Халдварт өвчин тийм юм байдаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Байгалийн гамшиг. . . ?

Нэргүй -

Байхгүй ээ! Байхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдлээс нь өвс, тэжээлийг хангаад өгчихдөг байсан болохоор гайгүй байсан уу?

Нэргүй -

Өө тэр нэгдлээс чинь хангуулаад байх юм байхгүй. Одоо манайх ингээд 10 айл байлаа гэхэд чинь 10 айлын 10 нөхөр нь ч юм уу өвсөө бэлдчихнэ. Нийлээд. . . Бүгд дундаа. . .

Эрдэнэтуяа -

Та нараас авдаг байсан ноолуур нэг оччихож байгаа юм уу?

Нэргүй -

Тийм. Нэгдэлд оччихож байгаа юм.

Эрдэнэтуяа -

Нэгдэл та нарын нормоор улсад нормоо биелүүлчихэж байгаа юм уу?

Нэргүй -

Тийм. Улсад төлөөд л бид нарын хувь хүний юм чинь болохоор нэгдэлд очоод нэгдэлд очоод нэгдэл чинь улсдаа очоод улсдаа тайлагнаад мөнгөө авч байгаа юм. Тэгээд нэгдлүүд чинь их баян баян болж байсан ш дээ! Тэгээд тэр мал ахуйд байгалийн гамшиг элдэв хангайн өвчин энэ тэр бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь нэгдлээс гарна гэсэн ойлголт байхгүй юу? Нэг эхэлчихээд. . .

Нэргүй -

Нэг эхэлчихээд бол гарна гэсэн ойлголт бол байхгүй. Бүүр нэг хүүхэд багачуулаа бараадаад одоо нэгдэлдээ байсаар байгаад одоо нэгдэлдээ байсаар байгаад хүүхэд багачуудаа бараадъя аа өвгөн эмгэн 2 хүүхдүүд ингээд цугаараа сургууль соёлд явчихсан одоо ингээд малаа маллах чадалгүй боллоо би одоо явъя аа гэх юм бол одоо явуулъя аа та чадахгүй болчихжээ одоо үр хүүхдээ бараад та яв даа гэж хэлэхгүй. Нэгдэл бол тэр хүнийг харна. Түлээ түлшийг нь буулгаж, хоол хүнсийг нь эргэж тойрно. Тэрэнд бол ямар ч юугүй болчлоо гээд хаяхгүй. Адилхан л үзнэ. Тэгэхдээ мал ахуй бол хөнгөлнө гэж нээх ярьдаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Та 7-р ангиа төгсөөд яасан? Мэргэжил эзэмшсэн үү?

Нэргүй -

Би 7-р ангиа төгсөөд тэгээд эгчийгээ бараадаад ажилд орсон.

Эрдэнэтуяа -

Ямар ажилд. . . ?

Нэргүй -

Эхлээд Сэлэнгийн яблоканы станц гэж байсан. Тэр чинь энэ Хөдөө Аж Ахуйн яамны харъяа. . . Тэрэнд ажиллаж байсан.

Эрдэнэтуяа -

Юу хийх үү?

Нэргүй -

Жимсчин одоо тэгээд цэцэрлэгч. . .

Эрдэнэтуяа -

Модоо арчлах уу?

Нэргүй -

Одоо нөгөө яблоканы чинь модыг арчилна. Модоо услана. Тэр зэрлэгийг нь зулгаана. Тэгээд намар яблокаа хураагаад . . .

Эрдэнэтуяа -

Хаашаа явуулах уу?

Нэргүй -

Хөдөө Аж Ахуйн яам руу одоо наашаа явуулна.

Эрдэнэтуяа -

Тэгээд хотод зарагдах уу?

Нэргүй -

Тэгээд хот руу нөгөө олон юутай юм чинь нөгөө яблокаа ачаад тэгээд зарчихна. Тэгээд намар нь ахиад яблоканы мод дахиад шинээр суулгахгүй бол болохгүй.

Эрдэнэтуяа -

Жил бүр шинээр суулгадаг юм уу?

Нэргүй -

Өө тэгээд л хуучин мод нь өтөөд ирвэл шинэ мод авчирч тарина.

Эрдэнэтуяа -

Өтөөд ирэхээр нь жимс нь багасах уу?

Нэргүй -

Жимс нь багасаад ирнэ. Тэгээд мод нь хөгшрөөд. . . Тэгээд тэндээ байж байгаад нефтийн байгууллагад ажилд орсон.

Эрдэнэтуяа -

Хаана?

Нэргүй -

Орхонд. . .

Эрдэнэтуяа -

Та яагаад ажлаа сольсон бэ?

Нэргүй -

Манайх одоо нүүх гээд. . .

Эрдэнэтуяа -

Хаашаа. . . ?

Нэргүй -

Орхон сангийн аж ахуй гээд тийшээ нүүгээд. . .

Эрдэнэтуяа -

Сэлэнгэд байдаг уу?

Нэргүй -

Тийм. Орхон сангийн аж ахуй руу нүүгээд тэнд чинь сангийн аж ахуй байгуулагдаад. . . Тэгээд л нефтэд. . .

Эрдэнэтуяа -

Тэрэнд та юу хийж байсан бэ?

Нэргүй -

Эхлээд ажилчин хийж байгаад тэгээд дараа нь эрхлэгч. . .

Эрдэнэтуяа -

Ажлын хамт олныхоо тухай яриач. . .

Нэргүй -

Өө манайхан дажгүй улсууд. . . 4 хүнтэй. Дайчилгааны үед нойр, хоолгүй ажилладаг. Өвсний дайчилгаа, будааны дайчилгаа энэ тэр гээд бусад үед гайгүй. Нефтийн хангалтыг хариуцдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та ажилдаа хэр дуртай байсан бэ?

Нэргүй -

Би ажилдаа их дуртай байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь яагаад тэр алимны станцыг сонирхох болсон бэ?

Нэргүй -

Яблоканы станцаас өөр ажил байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү?

Нэргүй -

Манай ах, эгч 2 хоёулаа төмөр замд. . . Тэгээд хажууд нь яблоканы станц байсан.

Эрдэнэтуяа -

Анх яаж орж байсан бэ?

Нэргүй -

Анх жаахан годгор охин жимсчин гээд л. . . Тэгээд тэнд чинь арнитка тарина. Жимс тарина. Бас л сайхан байлаа.

Эрдэнэтуяа -

Ер нь ажил, амьдрал хоёроо яаж зохицуулж байсан бэ?

Нэргүй -

Би жимсэнд байхдаа ч яахав нөгөө эгчийнхээ гар дээр жаахан охин. . . Тэгээд эгч дээрээ байж байгаад. . . Тэгээд сүүлд нь гэрийнхээ хүнтэй суугаад хоёулаа тусдаа гараад. . . Тэр маань жолооч хийгээд машин тэрэгтэй. Тэгээд би жимсчин хийгээд орой хоёулаа хоёр талаасаа ирээд. . . Гэрт ч нээх хийх юм байхгүй. Ямар 2 л хүн юм чинь хог, шороо тарина гэх биш. . . Тийм л байсан. 4 хүүхэдтэй болоод тэгээд тэндээсээ. . . Тэгээд жаахан малтай байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед та малтай байсан гэж байна. Тэр үед нэгдэл гэж байсан уу?

Нэргүй -

Тэр манай очсон газар Найрамдал нэгдэл гэж байсан. Тэр татан буугдаад. . . Тэгээд тэр том сангийн аж ахуй болсон. Тэр Найрамдлыг татан буулгахаар нь сангийн аж ахуйд орсон.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө нэгдлийн суурин дээр л сангийн аж ахуй бий болсон байна ш дээ! Тийм үү?

Нэргүй -

Тийм. Нэгдлийн суурин дээр л үүссэн.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйд бол хүмүүс малаа нийгэмчлэх албатай байсан уу?

Нэргүй -

Тэр нэгдэлд байсан айлууд чинь тэр чигтээ тэр сангийн аж ахуйд малтай, хүнтэйгээ орчихож байгаа юм. Тэгээд л малтай нь хүнтэй нь авчраад. . . Мөн идээгээ бол улсад тушаана гэсэн юм байхгүй болохлоор. . . Одоо сангийн аж ахуйн малчид чинь өөрсдөө хэрэглэнэ. Тэгээд сангийн аж ахуй хөдөлмөр өдрийн хөлс өгдөг. Цалин л юм даа. . .

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй бол улсад тушаах норм байхгүй байсан байна ш дээ! Тийм үү? Байхгүй болсон гэсэн үг үү?

Нэргүй -

Сангийн аж ахуй байлгүй яахав. Сангийн аж ахуй чинь малынхаа ноосыг улсад тушаана. Тэр одоо ингээд хадланг чинь улсад тушаана. Одоо энэ хаа байсан одоо энэ юун доор чинь өвсний фонд гэж Толгойтын наана байсан даа! Тэнд чинь тушаана. Нэрээ өгнө. Тэр тариа хураана. Тариа тарина. Тэр авсан тариагаа улсад тушаана.

Эрдэнэтуяа -

Нэгдэл сангийн аж ахуй хоёр ямар ялгаа байна?

Нэргүй -

Сангийн аж ахуй чинь том, нэгдэл болохоор суманд нэг л нэгдэл байна. Аан сангийн аж ахуй гэхээр чинь ганцхан одоо тэр бух сумын юу чинь ганцхан сангийн аж ахуйд хамрагдчихаж байгаа юм. Нэгдэл чинь тэр тэр сумдаар нэгдэлд орох нь орно. Орохгүй нь орохгүй. Тэр жижигхэн Говь-Алтайн сум шиг байдаг байсан л даа. Тэгэхдээ хамтарч, өвс, ноос, түлээ түлшээ хамтарч хийнэ. Нэгдэл болохоор бригад олонтой. Тэгээд тэр бригад нь чи арван хүнтэй хорин хүнтэй байхад танай бригад чинь улсдаа ямар л байгалиас авсан байна. Тэрийгээ өгөх ёстой. Та нар цалингаа авна. Та нарын бүх амьдралыг сангийн аж ахуй хариуцна. Намын хороо тэр орон сууцаар хангах бүх л юмыг. . . Одоо би мэдэхгүй. Бага байсан байх. . . Манай тэр сангийн аж ахуй чинь Сүрэн-Ухнаа гэдэг даргатай байсан юм. Тэр Сүрэн-Ухнаа дарга чинь ажилчдаа ингээд гаргалаа. Чи хорин хүнтэй, гучин хүнтэй нэг бригад би хорин хүнтэй нэг бригад. . . Ингээд чи одоо нэг гэр бүл болоогүй жаахан охин гарлаа. Намар чи одоо ингээд манай бригад дээр ч юм уу рийнх бригад дээр ч юм уу залуутай гэр бүл болох болоод ирлээ тэгээд тэрийг чинь сангийн аж ахуй тэднийг чинь намар ороод ирэхтэй зэрэг чинь та нарт чинь бүгдэд нь байр барьчихсан. Байр баридаг улс тусдаа байдаг. Айлд хоёр өрөө байр, гурван өрөө байр. . . Нэг ийм том байшингийн хоёр талд. . . Энэ талд нь манайх, цаад талд нь танайх. . .

Эрдэнэтуяа -

Хоёр талаасаа ордог уу?

Нэргүй -

Тийм. Хоёр талаасаа ордог. Чиний байр хоёр өрөө, наад талын байр нь гурван өрөө ч юм уу хоёр өрөө ч юм уу. . . Тэгээд л чи нөгөө залуутайгаа тэр байранд орно. Бүгд мебель тавилгатай. Тэгээд л тэрэн дээрээ ор, зурагт бүх л юмтай цаанаас нь хангачихна.

Эрдэнэтуяа -

Байгууллагаас нь хангах уу?

Нэргүй -

Тийм. Тэрэн дээр тэгээд яахав бригад нь мөнгөө нийлүүлээд зурагтыг чинь ч юм уу хөргөгчийг чинь аваад өгчихнө. Тэгээд айл болгочихно. Тэр Ухнаа дарга Булган аймгийн Баян-Уул руу Дашинчилэн рүү явж байхдаа өнгөрчихсөн л дөө! Тэгээд одоо зах зээлд ороод одоо 90 оны зах зээлд ороод сангийн аж ахуй чинь татан буугдсан. Тэгээд л алга болсон. 90 оны одоо энэ ардчилал чинь гарч ирээд тэгээд одоо энэ хамаг юм чинь устсан ш дээ гэж би ойлгодог. Түүнээс хичнээн том сангийн аж ахуй, хичнээн том үйлдвэрүүд байлаа. Энэ юунд лав байхгүй болсон.

Эрдэнэтуяа -

Ер нь бол ардчилал тэгэхээр. . . ?

Нэргүй -

Би бол ардчилалыг ерөөсөө дэмждэггүй. Ардчилалаас л болж иймэрхүү юманд орсон. Тэгээд сүүлдээ ийм юм болсон.

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос ардчилсан хөдөлгөөн гарсан бэ?

Нэргүй -

90 онд л гарсан.

Эрдэнэтуяа -

Юу гэж гарч ирсэн бэ?

Нэргүй -

Хэн мэдэх вэ? Тэр чинь одоо ер нь сурталчлаад байдаг юм байдаг юм уу? Тэгээд хоршоо худалдаа, үйлчилгээ тэгээд тэр 90 оны сонгуульд чинь тэр ардчилалд саналаа өгч…Анхан бол тийм хүн депутат болж байгаа юийм хүн болж байгаа ютэрний төлөө саналаа өгөөрэй! гэхэд тэрнийхээ төлөө саналаа өгөөд л. . . Би энэ ардчилалыг хэзээ ч дэмждэггүй. Ардчилал гарч ирээд одоо энэ уруудах замд нь оруулсан даа! Ардчилал гарч ирээд одоо энэ даалимба, чихэр энэ тэр чигээрээ байхгүй болсон ш дээ! Сангийн аж ахуй бол тийм. . .

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй хаанаас санхүүжиж байсан бэ?

Нэргүй -

Өөрөөсөө санхүүждэг байсан.

Эрдэнэтуяа -

Бас л нэгдэлтэй адилхан уу?

Нэргүй -

Тийм. Тэр чинь их том айл болохоор өвсөө зараад мөнгөө олчихно. Тариагаа зараад мөнгөө олчихно. Малынхаа ашиг шимийг зараад мөнгөө олчихно. Мөнгө олохгүй юм гэж ерөөсөө сангийн аж ахуйд байхгүй. Улсаас одзоо авч байгаа юм нь яахав шатахуун…Дайчилгааныхаа үед шатахуунаа зээлээр хангагддаг байсан байх. Тэр үед чинь одоотой адилхан 1 лтитр бензин 2, 3000 төгрөг байсан биш дээ! Тэр үед чинь бензин 83 мөнгө байсан. 1 л бензин 83 мөнгө байсан. Харин салярка төгрөг 76 мөнгө байсан.

Эрдэнэтуяа -

Бас үнэтэй?

Нэргүй -

Тийм.

Эрдэнэтуяа -

Хэр хангалуун байсан бэ?

Нэргүй -

Өө тэр үед чинь хангалуун байсан. Тэгж уулаа идлээ гэх юм байхгүй. Бүх юм тоотой данстай болохоор. . .

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүмүүс ер нь ажилдаа хариуцлагатай ч юм уу? Ер нь хэр ханддаг байсан бэ?

Нэргүй -

Ажилдаа хариуцлагатай байлгүй яахав. Ажилдаа бол ер нь. . . Дээрээс сонсголтой. 5 дахь өдөр лекц болно. Сурвалжлага гээд өглөө 7. 30 гээд бас сонин гээд гадаад дотоодын байдал гээд ярина. Тэрийг чинь таслах юм бол цалингаас хасна.

Эрдэнэтуяа -

Дээр үед нөгөө хүүхэдгүйн татвар авч байсан гэсэн ш дээ! Тэр нь улсын хүн амыг өсгөх бодлого байсан уу?

Нэргүй -

-Тийм л байсан байх.

Эрдэнэтуяа -

Ер нь социолизмын үед ер нь дхүүхдийг өсгөх ямар бодлого хэрэглэж байсан бэ?

Нэргүй -

Би ер нь тийм бодлого хэрэглэж байсан гэж ойлгохгүй байна. Тэр хүн амын бодлогол хэрэгжүүлж байна гэж татвар авч байсан бол тэр чинь бас гэртээ нөхөргүй хүүхэд гаргахад бас муу хэлдэг. Одоо хүүхэд гаргадаг гэж одон өгж байна аа! Одоо тэрийг чинь хэзээ хойно өгсөн ш дээ!

Эрдэнэтуяа -

Олон хүүхэдтэйн одон уу?

Нэргүй -

Тийм. Энэ одонг бол тэр татвар авч байснаас бүр хойно өгдөг болсон юм. Хэрвээ тэр тал дээр хүн амыг өсгөх бодлоготой байсан бол одонг нилээн эрт гаргах байсан. Тэгэхээр би тэр татвар авах шалтаг байсан болов уу гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Тэр үед авч байсан татвар нь уу?

Нэргүй -

Тийм. Тэр хүүхдийн одон гээд 7 хүүхэд гаргасан нь 1-р одон, 5 хүүхэд гаргасан эх 2-р одон гээд одон гээд авч байсан. Тэр тэгээд хэзээ хойно өгсөн. 60-аад онд…

Эрдэнэтуяа -

Шагнал өгөх үү? Урамшуулал ч юм уу?

Нэргүй -

Тэрэнд чинь одон дагаж 1-р одонд 200 билүү 300 төгрөг өгдөг.

Эрдэнэтуяа -

1 л удаа өгөх үү?

Нэргүй -

Тийм.

Эрдэнэтуяа -

Зөвхөн одонгоо авахдаа 1 л удаа дагаж ирэх үү?

Нэргүй -

Тийм. Жилд 1 л удаа. . .

Эрдэнэтуяа -

Аан жилд юм уу?

Нэргүй -

Тийм. Тэгээд тэр сүүлд нь хүүхдүүд нээх хүүхэд гарогахаа болисноос хойш харин тэр нэг хүүхдийн мөнгө гэж өгөөд 7, 8 хүүхэдтэй айл чинь нэг 1000 гаргаад авчихдаг.

Эрдэнэтуяа -

Улсаас зүгээр өгчихдөг юм уу?

Нэргүй -

Аанхаан. Бас Мартаар. . .

Эрдэнэтуяа -

Тэр хүүхдийн төрөлт багассантай холбогдуулаад уу?

Нэргүй -

Тийм. Тэр төрөлт багассантай холбогдуулаад. . . Бидний үеийнхэн л тэгж авч байсан ш дээ! Сүүлийн үеийн тийм залуучууд бол тэгж авч байгаагүй байх аа!

Эрдэнэтуяа -

Та ер нь 4 хүүхэдтэй гээд ямар ч одон медаль авч байгаагүй юу?

Нэргүй -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр 5 хүүхэдтэй, 7 хүүхэдтэй л гэхээс биш тэрнээс цөөн хүүхэдтэй айлд одон, медаль, мөнгө төгрөг өгч байгаагүй юу?

Нэргүй -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгээд 5, 7 хүүхэд төрүүлсэн айл их үү?

Нэргүй -

Өө байсан.

Эрдэнэтуяа -

Өөр хүүхдэд авч байсан арга хэмжээ байдаг уу? Хүн амыг нэмэгдүүлэх, төрөлтийг өсгөхөд…

Нэргүй -

Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хүн амын, Монголчуудын эрүүл мэндэд хэр анхаардаг байсан бэ?

Нэргүй -

Тэр чинь одоо тэр үед одоо янз бүрийн өвчин байгаагүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо шинийн нэгэн болоод айлууд идээгээ засчихаад…Тэгээд битүүндээ ч юм уу шинийн нэгэндээ золгочихоод идээгээ хураачихдаг юм уу?

Нэргүй -

Хураахгүй. Яг 3 хонуулаад л хураана.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо тэрийгээ яаж нуух уу?

Нэргүй -

Өө тэгээд бүтээлэгтэй. Авдранд хийгээд. . . Мний хувьд бол тэгээд хамаатныдаа айлд очно. Тэгээд одоо явах айлуудаараа яваад янз бүрийн юм байсан. Манайхаар бол ирэх хүн байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр баригдлаа гэхэд ямар хариуцлага хүлээх үү?

Нэргүй -

Тэд нар дбарина. Тэд нар ч гэсэн өөрсдөө тэмдэглэж байгаа ш дээ. . .

Эрдэнэтуяа -

Тэмдэглэж байгаа л даа. . . Тэгээд одоо яахав улсын даалгавраар. . . Юу шалгах вэ?

Нэргүй -

Тийм. Тэгээд одоо янз бүрийн юм бий л дээ…Мах энэ тэр гээд…

Эрдэнэтуяа -

-Хүмүүс одоо яаж хүлээж авах вэ?

Нэргүй -

Төдөн айлыг торгоно оо гээд л. . . Тэгээд одоо жил болгон ирдэг болохоор бүр мэддэг болчихсон. Дургүйцсэн ч юм байдаггүй. Одоо яана аа ийнээ гэдэг ч юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Цагаан сар хэдэн онд хийж эхэлсэн бэ? Хэдэн оноос тэгж цагаан сарыг хийлгэхээ больсон бэ?

Нэргүй -

Өө одоо 55 оноос л байх даа…57 оноос бүүр хийлгэхээ байсан юм байна. Яг одоо би чамд ерөөсөө л минмий амьдрал, түүхээ ярилаа.

Эрдэнэтуяа -

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа!

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.