Dügersüren


Basic information
Interviewee ID: 990013
Name: Dügersüren
Parent's name: Luvsanrenchin
Ovog: Barga
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: Santehnikch jijuur - Academy of Sciences
Belief: Buddhist
Born in: Ih-Uul sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
new technologies
illness / health
herding / livestock
industrialization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

cultural campaigns
culture
education
cinema


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та надад соёлын довтолгооны талаар ярьж өгнө үү ?

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоо чинь миний мэдэхийн 1954, 1955 оны үеээс эхэлж явагдсан даа. Тэр үед соёлын довтолгоо гэж юуг нь хэлээд байсан юм бэ гэхээр миний ойлгож байгаагаар соёлын довтолгоо гэдэг нь хүн ариун цэвэрийн хэм хэмжээг тогтоох мөн орчин ахуйдаа цэвэрч эрүүл ахуй нөхцөлд амьдруулах нь соёлын довтолгоо гол зорилго оршиж байсан юм болов уу гэж би боддог юм. Соёлын довтолгоог явуулэ байсан арга хэлбэр гэх юм бол манай сумын ухуулагч намын хэсгийн одоогийн суртал нэвтэрүүлэгч юм л даа Гүрсэн гэдэг хүн үхэр тэргэндээр жижиг пүүтэг хийчээд эх орон 52 радиог суйрлуулчаад улсаас радиогоор нэвтэрүүлж байгаа нэвтэрүүлэгийг хүмүүсэд таниулах зорилгоор ухуулага сурталчилгаа хийгдэж байсан. Тэдний авгай Соёллхам гэдэг хүүхэн байсан тэр айлуудаар явж үзлэг хийж айлуудын хиртэй тоостой юмыг нь авч угаавал ингэж өнгө ордог юм гэж хиртэй зүйлтэй нь харьцуулаж хүмүүсэд ухуулаг хийж байсан. Дайламбан бүс гэхэд хиртэй хүрэн юм байна аа даа тэгхэд угаасан тал нь тод яг өөрийнхөө өнгөөрөө ягаан бол ягаан, улаан бол улаан, ногоон бол ногоон тунгалаг өнгөтэй нөгөө тал нь бүүдгэр бараан харанхуйвтар өнгөтэй болцон өнгөтэй зүйлүүд нь тийм их хир тортог суусан байдгийг биетээр нь үзүүлсэн. Тэр үед айл, хүн болгонд ямар шаардлага тавьж байсан бэ гэхээр цагаан хэрэглэл хэргэлэхийг мөн хөнжил гээч юмыг хэрэглэхийг энэнээс өмнө монголчууд хөнжил гээч юмыг хэргэлэдаггүй байсан. Монголчууд ямар байсан бэ гэхээр дээлээ нөмөрөөд арай настай хүмүүс нь өшиглүүрийг хөлдөө хийгээд одоогийнхоор бол мишок юм л даа тэгээл дээлээ нөмөрөөл тэр үед хөнжил гэдэг юм байхгүй хувьцасаа нөмөрөөл унтчихдаг байсан. Айлд очилоо гэхэд дээлээ нөмөрөөл гудас дэвсгэр дэвсээл тэр үед чинь гудас гэж ширдэг гэдэг юм байсан. Ороны ширдэг, зүгээр газар дэвсдэг ширдэг энэ нь дандаа хонины ноосоор хийсэн цагаан дөрвөлжин ширцэн тийм олбогнууд байсан түүн дээр дотуур хувцастайгаа л унтадаг байсан. Энэ соёлын довтолгоо явагдсаар цагаан хэрэглэл, дэвсгэр даавуу мөн гудасыг өнгөлж хэрэглэх суурийг тавьсан. Ийт зүйлүүдийг хэрэглээд ирэхээр ганцхан ор дэвсгэрийн хэрэглээ биш аяга халбагийг угааж нэгдсэн цэвэрлэгээтэй болгохын тулд соёлын довтолгоо явагдаж байсан. Дээр үед чинь хүмүүс өөрийн аягатай байсан гэж урд нь би ярьж байсан. Тэрийг халаад юу болсон бэ гэхээр хүн өврийн аягийг тэр болгон авч явах шаардлаггүй болоод айл болгон аяга тавагаа угаагаад ирсэн зочилсон хүмүүсд угааж цэвэрлэсэн аяга таваг халбага сэрээгээ хэрэглүүдэг болсон. Хувин савны тал дээр гэхэд дээр үед домбо байсан. Домбо гээд данхны оронд хэрэглэж байсан өндөр цорогтой шүүртэй байсан. Сүүлийн үед бол данх гарч ирсэн данх нь цорогтой, тагтай, шүүртэй болсон. Ийм ийм зүйлүүдийг хэрэглээд ирэхээр айлуудын гал тогооны хэрэгсэлд тогоо, шанаг, халбагаар ЗХУ-ын бүтээгдэхүүнээр хангаж ирсэн л дээ. Гэр ахуйн түвшинд гал тогооны хэрэгсэлийг цэвэр цэмцгэр байхыг соёлын довтолгоо бий болгосон. За ингээд соёлын довтолгоо яадаг байсан бэ гэхээр сургуулийн хүүхэдүүдийг 7 хоногт нэг удаа усанд оруулдаг байсан. Сургуулийн хүүхэдүүдийн ариун цэвэрийг үздэг байсан. Тэр үед чинь өглөө болгон хумсыг нь шалгаадаг, өглөө болгон бөөсийг нь үздэг. Биены хирийг нь үздэг.

Ганболд -

Хэн тэр үзлэгийг хийх вэ ?

Дүгэрсүрэн -

Тэрийг чинь ангийн сурагчдын зөвлөл үзнэ. Тэр үзлэгт муу үнэлгээ авбал хиртэй, бөөстэй байсан гэж тэр үеийн тоншуул шог сэтгүүл сургуульд бол тоншуул гээд шог булан гаргачихдаг байсан тэгээл түүн дээрээ бичнэ. Тэрэн дээр бичигдэх юм бол одоогийн залуучуудын хэлдэгээр шараа болно. Тэр үед чинь ичих айх эмээх зүйлүүд байлаа тэр хэмжээгээрээ хэвшил болж байсан давуу тал нь тэр цэвэрч байх. Ингээд ирэхээр хүмүүсийн амьдралд хэвшил болчихдог юм байна лээ 7 хоног бүр усанд ордог, 7 хоног бүр хувцасаа сольдог, өглөө хичээлдээ явахдаа хиргүй хувцасаа өмсөж явдаг ийм хэвшилд ороол энэ чинь соёлын довтолгооны үр өгөөж нь буюу ашигтай тал нь юм. Нийгмийн халдварт өвчинөөс ангижирж ирсэн. Тэр үед чинь тэмбүү, заг хүйтэн их байсан шүү дээ. Соёлын довтолгоо гарсанаар ангаах ухаан хөгжиж бүгдийг нь ирүүлжүүлсэн. Ер нь 1970 он гэхэд Монгол орны иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин ерөнхийдөө байхгүй болсон. Хүмүүс хувцасаа цэвэрлэж өмсдөг нян тээсэн хувцас өмсөхгүй угааж цэвэрлэхээр нян нь устаж үгүй болдогыг мэдэж эрүүл ахуйн салбарт соёлын довтолгоо үр өгөөжөө өгсөн.

Ганболд -

Түрүү та хэлсэн шүү дээ хүүхэдүүдийг 7 хоногт усанд оруулдаг гэж хэлсэн тэр үед нийтийн халуун ус гэж байсан юм уу ?

Дүгэрсүрэн -

Нийтийн халуун ус гэж байхгүй гэртэй төмөр баананд ордог байсан. Ус халаагаал гэртэй ордог байсан энэ нь тодорхой хэмжээгээр хир тоосноосоо салчихдаг байсан. Сургуулийн халуун ус гэж байгаагүй харин Улаанбаатар, төв суурин газартаа сүүлийн үед дүш чинь бий болсон шүү дээ. Миний мэдэх манай Тосонд 1963 онд үйлдвэр ашиглалтанд орсоноор үйлдвэрийн нийтийн халуун ус бий болсон. Тэгээл тэр нийтийн халуун усанд оочирлоод бүх сургуулийн хүүхэд усанд ордог байсан. Үндсэн дээ тэр үеэс дүшийг ашиглаж эхэлсэн. Тэр үед чинь 50 мөнгөөр усанд ордог байлаа. 7 хоног бүр усанд ороол хүний бие цэвэр, бөөс хуураснаасаа салаал, хөл гарын сайр нь арилаал, дээо үед чинь хөл нь сайртчихсан л явна шүү дээ хөл нүцгэн явж байхад чулуу өшиглөж хөл нь хагарж цус гараал зүсэгдчихдэг байсан. Тэгээд ирэхээр гутал хувцас хэрэглэх шаардлага гарсан. Байнга усанд ороод ариун цэвэр сахиад ирэхээр хүний биений хуяаг болсон арьс нь нимгэрч хөл нүцгэн явах аргагүй болж зайлшгүй гутал хувцас өмсөх хэрэгтэй болсон. Монгол улс гуталгүй биш гуталтай байсан гуталыг харин намар сэрүүн орсоноос хойш хүйиэний улиралд өмсдөг байсан.

Ганболд -

Соёлын довтолгоог анх яаж зарласан бэ ?

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоог ер нь тиймэрхүү арга хэмжээгээр зарлаж эхэлсэн л дээ. Гэр оронд нь ариун цэвэрийг нь үзэх. Манай нутагт Соронзон гээд нэг хөгшин байдаг байсан юм. Тэрийг та хумсаа авхап яадагын хумсаа ав гээд шаардлага тавьхад нэхий элдхэд хумсаараа хусдаг хумсаа нь хөдөлмөрийн багаж зэвсэг болгоцон хумсаа авахгүй гэдэг байсаныг би жаахан хүүхэд харж байсан юм. Сүүлд тэгээд авдаг болсон л доо.

Ганболд -

Хумсаа юугаар авдаг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Хумсаа хутгаар л авна шүү дээ 60-аад он хүртэл хайчаар авдаг 1963 оноос эхлээл хумсны хутаг гарсан. Ингээд соёлын довтолгоо үүсэж хөгжисөнөөр Монгол оронд хүмүүс нь эрүүлжсэн ЗХУ-ын үр өгөөжөөр их юм бий болсон. Боловсон хувцас өмс ч соёлтой их дэг жаяигтай байлаа шүү дээ, цамцаа индүүдээд зангиагаа зүүгээд дээл бүсийг сайхан индүүдэж өмсдөг ийм л хэвшил загварт орж эхэлсэн. Энэ чинь соёлын довтолгооны нэг үр өгөөж.

Ганболд -

Соёлын довтолгоо гарсанаар ямар шүү өөрчлөлтүүд гарсан бэ ?

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоо гарсанаар хүний эрүүл ахуй бие бялдарын хөгжилд уёанд орход арьс нь зөөлрөөд тэлж боожилтонд илүү сайн нөлөө үзүүлсэн гэж бий үздэг. Тэр тэгээд эрүүл байхын үндэс нь болж байсан. Соёлын довтолгоо би болсоноор айл орон дохитой цэмцгэр болгох нөхцөлийг бий болгосон. Энэ нь бас л соёлын довтолгооны үр өгөөж юм шүү дээ. Өбхбн дэнгийн гэрэлд байсанаа лаа хэрэглэдэг болоол 1960 оноос ленин багшын цахилгаанжих хөдөлгөөнд ороод тэр үед личийн гэрэл гэж байсан юм даа личийн гэрэл аслаа гээл энэ чинь бас нэг соёл. Личийн гэрэл ассанаар үдэш орой харанхуйд эрдэм боловсрол, ном сэтгүүл унших соёлжих танин мэдхэд гэрэл ач тусаа өгч эхэлсэн. 1965 оноос Улаанбаатао хотод телевизор гарч эхэлсэн. Гэхдээ хар цагаан өнгөтэй байсан намайг 1972 онд хотод ирхэд бүр боловсон өнгөт телевизор гарсан байсан.

Ганболд -

Тэр үед хүмүүс телевизорыг яаж хүлээн авч байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Дээр үед намайг жоохон байхад сүүдэр ший үзнэ гэж одоо ингээд давууны цаана сүүдэр гараад тэрийг нь хүн тайлбарлаад гаргадаг байсан. 1959, 60-аад оноос кино гарч эхэлсэн. Кино гарсанаар асар их ухуулага сурталчилгаа, ертөнцийг таних асар их мэдрэх амьдрах чадварыг киногоор үзүүлсэн нь асар их суртал нэвтэрүүлэг хийсэн. Кино их өгөөжөө өгсөн. Киног хүн зүгээр дүрсийг нь хараад үйл явдалыг үзэхдээ гол нь биш тэр киноны сайн муу талыг харуулж соёлжих хөдөлгөөнийг нэвтэрүүлж байсан. Тэр чинь асар их мэдээлэлийн хэрэгсэл шүү дээ хүнд маш их юм ойлгуулж байсан. Киног эхлээд 50 мөнгө, дараа 1 төгрөг, 2 төгрөг болж өссөн. 1980 он хүртэл 2 төгрөгөөр кино үздэг байсан. Ардчилал гарахаас өмнө дандаа 2 төгрөгөөр үзүүлдэг байсан. Тэр 2 төгрөгөөр киног үзхэд их юм ойлгож авна шүү тэнд асар их зүйл гарна мөн соёлыг довтолгооныг сурталчилдаг. Мөн нэгдэлжих хөдөлгөөнийг харуулсан морьтойч болоосой яг тэр үеийн мал нийгэмчилж байсан үеийн үйл явдал гараал тэр нь ард түмэнд нөлөөлөөл жигших буруу зөвийг ялгадаг байсан. Би гэхэд морьтойч болоосой гэдэг киног үзэх дуртай тэрэндээр яадаг вэ гэхээр Бумаа авгай Дондогийн ээж нэгдэл бараадаад бор гэрээ барьцан хүү нь нэгдлийн адуу мал маллаал үйлдвэр дээр өвс хадлан ногоо хадаал энэ бүгдийг киногоор үзүүлсэн. Кино бол агуй их суртал нэвтэрүүлэг болдог. Одоо энэ манай телевизүүдын өгж байгаа мэдээлэл нь амьдралд хэрэгтэй мэдээлэл алга ямар мэдээлэл өгж байна гэхээр дандаа гадаадын суртал нэвтэрүүлэгүүд яваад байна. Тэрний оронд Монголынхоо амьдралын түүхээс явуулж байвал тэндээс асар их зүйл олж авч чадна. Тухайн үеийн кино найруулагч нар бодит амьдрал дээрээс үндэслэн кино хийж байсан. Би гэхэд л кино их үзсэнээрээ амьдралын алхаанд өөрчлөлт хийж өөрийн амьдрач байгаа цагаа харьцуулаж яаж амьдрахуу яаж дэвшиж дээшилж болохыг мөн зохиол ном уншсанаараа өмнөх түүхээ мэдээд одоо үетэйгээ харьцуулаж жиших чадвар сургуульд орж бичиг үсэг заалгасанаас хойш бий болсон. Тэгээд ирэхээр хүн чинь ертөнцийг таньж мэдэрдэг болоод ирдэг юм байна лээ. Тэр гавъяагаараа социалист нийгэмд ямар түвшинд явж ирэв, ардчилсан хувьсгал гарсанаас хойш ямар түвшинд явж ирэв гэдийг одоо ингээд үзэхээр 1990 оноос өмнө сайхан бий болж байсан зүйлүүд сум болгон халуун устай байлаа эд нар нь иргээд устаж үгүй болж эхэлсэн. Тэр устсан шалтгаан юу байв гэхээр хувьсгалын нэг давалгаан доор устаж үгүй болсон. Хамуу хачигны өвчин устаж үгүй болсон байсан эргээл дэлгэрч эхэлсэн. Хөдөөнийхөн сумын төв орж ирээд усанд орчихдог байсан тэр нь байхгүй болсон. Сумуудын халуун ус бол бүгд байхгүй болсон шүү дээ. Одооч гэсэн Улаанбаатарт гэр хороололд халуун ус ховор байна. Орон сууцанд байдаг ах дүү нар дээрээ очиж усанд орж байна. Одоо эргээд эрүүл ахуйгаа сахихын тулд хөдөө орон нутаг, гэр хороололоо халуун устай болгох хэрэгтэй байна.

Ганболд -

Соёлын довтолгооноос өмнө ард иргэд ахуйн ариун цэвэрээ сахих буюу усанд орх гэх мэт зүйлийг яаж зохицуулэ ирсэн бэ?

Дүгэрсүрэн -

Ахуйн соёлоо хэвшүүлэхийн тулд яаж хэрэглэж байсан бэ гэж үү ?

Ганболд -

Тийм.

Дүгэрсүрэн -

Энэ бол юу шүү дээ хөдөө бол төмөр баанандаа орно савангаар биеээ угаана алчуураараа биеээ арчина. Тэр үед чинь бие угаагч зүйлүүд байхгүй байсан. Зүгээр л баанандаа биеээ савангаар угаагаал арчдаг байсан. Одоо бол саун ууранд ороол навчаар зохиол усанд ороол гарч байна. Энэ нэг сайн талтай боловч нэг муу талтай.

Ганболд -

Яагаад ?

Дүгэрсүрэн -

Хүний бүх арьсанд чинь агаар нэвтэрч явдаг нүх байдаг. Тэр бүх нүх онгойно тэр нүхээр агаарын бохир нянгууд орж тэгээд арьсны өвчин гарна бас нэг ийт талтай. Энэ нь бол яг цэвэр орчинд байх ёстой.

Ганболд -

1960, 70-аад оны үед хамаргүй хүмүүс их байсан гэж би хүмүүсийн ярианаас сонсож байсан юм тэр ямар учиртай байсан юм бол ?

Дүгэрсүрэн -

Манай нутагт Долгоржав гээд ширээр хамараа тагалцан байдаг байсан. Тэр чинь юу вэ ? гэхээр тэмбүү гэдэг өвчинөөс үүдэлтэй. Энэ чинь хүний эд эсийг эдсээр байгаад хамарана унадаг өвчин байхгүй юу.

Ганболд -

Тэр хамаргүй хүний хамарынх нь ширийг авч харж байсан уу ?

Дүгэрсүрэн -

Онгойсон хар нүх байдаг байсан. Муухай харахын аргагүй.

Ганболд -

Тийм хүмүүс аль хир олон байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Манай нутагт тэр хүн байдаг байсан миний мэдэхээр Долгоржав гэдэг хөгшин хамаргүй байсан. Тэрийг яасан юм гэхээр өвчсөнөөс ийм болсон юм гэдэг байсан.

Ганболд -

Тийм хамаргүй хүмүүс хэдэн он хүртэл байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Тэр ер нь 1950 оноос хойш байхгүй болёон байх шүү. 50 оноос өмнө байсан хүмүүс л тийм байсан байх. Анагаах ухаан эмнэлэг гарсанаас хойш тийм юм ер гайгүй болсон шүү.

Ганболд -

Соёлын довтолгоо хүнд тэгж нөлөөлж байсан бол мал аж ахуйд ямар нөлөө үзүүлж байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Малын тухайд гэвэл Монголчууд малаа яаж маллаж байсан бэ ? гэхээр Монголчууд чинь малаа эмчилэх өөрийн гэсэн технологитой байсан. Малаа хужир шүүтэй усанд оруулаад малын тэр үс ноос хачигийг угаадаг байсан. Чи санаж байгаа байх хонийг хяргачаад заавалчгүй усанд оруулдаг. Энэ чинь юу вэ гэхээр хүнээр бол хир тоосноос нь салгаж байгаа буюу малын зунгаг гээд шар юм байна. Тэр зунгаг чинь их цавуурхаг гар хөл угаах ёр нь хүний биед их гоё үйлчилнэ шүү дээ. Малын тэр тоос зунгагийг арилгасанаар үс ноос нь сийрэгжиж арьс нь тэлдэг байлаа. Бас хужир шүүтэй нууранд оруулана. Хүн ч гэсэн биеэр нь жаахан юм гараад эхэлхээр давстай нууранд ордоол зүгээр болчдог байлаа. Нэгдэлжих хөдөлгөөн үүсээл нэгдлийн мал бий болж улсын өмчтэй болсон үед малын угаалгийг хирлинээр угаадаг болсон. Тэр нь яадаг байсан бэ гэхээр ялаа шумуул хачиг хувалз хонь ямаанд байдаг хачиг шалз хувалз ямаанд болохоор ахчиг хонинд хувалз нь их элбэг байдаг. Хонины бандгар улаан гээл улаан толгойтой хөх бөгстэй шалз чинь гардаг байхгүй юу. Хачиг нь хавтгай юм байдаг байсан. Үхрийн гуур гээд ногоон ногоон юм байдаг байсан.

Ганболд -

Тэр одоо юунаас нь гарах уу ?

Дүгэрсүрэн -

Нуруунаас нь гардаг юм. Тэрийг яах вэ гэхээр чинь хирлинээр угаахаар гуур нь байхгүй болдог. Хавар малын үс ноосыг аваад ирэхээр малын арьсан дээр ялаа батаг шаваад үр авгалдай нь үлдээд арьс руу нь нэвтэр ч ороод үржиж томороод бондойсон том юм болоод арьсыг нь нэвтэр ч гарж ирдэг. Хирлинээр угаадаг болсоноос хойш тийм юм байхгүй болсон. Тэрнээс өмнө давс хужиртай усанд оруулж булхуулдаг байсан.

Ганболд -

Ёр нь Увс нуурын эрэг дээр төрсөн хүмүүс бамбайгүй байдаг гэдэг шүү дэ тйим учиртай байдаг юм байна тэ ?

Дүгэрсүрэн -

Увс нуур чинь давстай нуур шүү дээ. Хар тирмэсийн амралт гэж байдаг. Тэнд очиж хүмүүс нуурын усанд орно шүү дээ нуурын усанд орсоноор хүний хөлөөр, хүний хөлөнд чинь маш олон мэдрэлийн судас байдаг шүү дээ. Энэ маш олон мэдрэлийн цэгүүд чинь үйлчилдэг тэгээд хүмүүсд бамбай ангий байхгүй болно. Ёрөөсөө хүн чинь байгальтай адилхан. Хүн хөл нүцгэн яваад байна гэдэг чинь өвс ургамал чинь хөлөнд массаж хийж өгдөг. манай дүү орос яваад массажны углааш авчирж өгсөн тийм нэг арзгар тэрүүн шиг хүн өвс ногоон дээр хөл нүцгэн явж байх хэрэгтэй байхгүй юу. Би нэг амьдралынхаа түүхээс яръя даа 1989 онд явган аялалаар явсан нададтай хамт хоолойны ангийтай хүн хамт явсан. Бид нар яасан бэн гэхээр намаг ус шаварыг туулна хувцас хунартайгаа нойтон байнга байгальтайгаа хамт явж хагийн хар нуур, Архангайн суврага хайрхан гарсан, Завхандаа тосонцэнгэлээр явж нийт 400 гаруй км газар явган аялал хийсэн. Тэр өвөл нь би хамрын ханиад ч хүрээгүй. Надтай хамт явсан хүүхдийн хоолойны ангий нь зүгээр болсон. Бид нар одоо яагаад хоолойны ангийгүй байгаа юм гэхээр бид нар чинь намрын цагаан хяруу ортол хөл нүцгэн явдаг байсантай холбоотой. Хүмүүс одоо болохоор гутал хунар өмсөөл байна хааяа ч гэсэн хөл нүцгэн явж байх хэрэгтэй. Бороо орсон, шүүдэр усан үед чийгтэй өвсөн дээр хөл нүцгэн явхад сайхан байдаг. Өвс ургамал дээр явах чинь массаж болно. Хайрга чулуун дээр явах чинь бас массаж болно. Хүний хөлөнч чинь бүх эд эрхиэнийг идвэхижүүлдэг цэгүүд байдаг. Тэгсэнээр хүний цусны эргэлт чинь түгжихгүй уужуу тайван явагддаг. өнөөдөр машин унаад явж байгаа хүн түгжирээнд ороод бөглөрчдөг. хүн машин хоёр яг адилхан. Машиныг чинь хүн шиг гэж ойлгож болно шүү дээ. өнөөдөр хүмүүс өвдөж сульдаал байгаа чинь цусны чөлөөтэй явдаг зам нь боогдсоноос болдог. Би өөрөө ардын уламжиллат эмчилгээний дамжаа төгссөн учираас хүний судасыг бариад ийм байна тийм байна гээд тэгж өвдөхд чинь тэрнээсээ болдог гэж мэддэгийн хувьд би тэгж боддог. Энэ чадвар чинь манай аав ээж өвөг дээдсээс уламжилагдан ирсэн гень л дээ. Энэ чинь хүн болгонд би аав ээжээс нь уламжлагдан ирсэн Монголоороо өөрсдийгөө анагаадаг хэвшисэн эрүүл явах үндэсээ хамгаалж чаддаг. Ийм юмнууд бий. Одоо бол хиймийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн зүйлийг бага хэрэгэл гээд байгаа шүү дээ. Одоо яахав гэхээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болоод байгаа шүү дээ. Хоол ундадаа ч гэсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж бай гээд байна. Гэхдээ махыг хязгааргүй хэргэл гэсэн үг биш. Мах гэдгийг чинь хэмжээтэй хэрэглэх ёстой байхгүй юу. Дээр үед махыг чинь хэмжээтэй идэж байсан шүү дээ. Яасан бэ гэхээр би түрүүчийн яриан дээрээ хэлж байсан. Малаас гарсан бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй дутагдаж байгаа кальц, уурагыг нь өгдөг. Жишээ нь ааруул ээзгий, хүмүүс ээзгийгээр зөсөө угаана гэдэг шүү дээ. Бид нар чинь ээзгий ааруулаа иддэг байсан нь одоо ахмадууд өндөр наслаад байгаагын учир нь тэр бие нь эрүүл чийрэг тухайн үеийнхээ цаг агаарт тохирсон хүний хүнс тэжээлээ тааруулж иддэг байсанаараа эрүүл чийрэг явдаг байсан. Соёлын довтолгоо гэдэг чинь иймэрхүү үр өгөөж нь дээр дурьдсан зүйлүүд байна.

Ганболд -

Соёлын довтолгоо гарсанаар ёр нь ямар ямар салбаруудад их нөлөөлж өөрчлөлт гарсан бэ ?

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоо гарсанаар соёлжиж шаазан хэрэг болж шаазангийн үйлдвэр бий болсон. Энэ чинь Соёлын довтолгооны үр өгөөж. Сав суулага хувин хийдэг үйлдвэр манай энэ улаанбаатарт байсан шүү дээ. Хүний зайлшгүй хэрэгцээт шаардлагад нийцүүлэхээр үйлдвэрүүд бий болж байна энэ чинь бас соёлын довтолгооны үр өгөөж. Соёлын довтолгоо гарсанаар хүний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрүүд бий болж байгаа юм. Нөгөө талаар соёлын довтолгоо гарсанаар савангийн үйлдвэр Монголд бий болсон. Монголд чинь эдийн саван, гар нүүрийн саванг үйлдвэрлэдэг байсан. Сүүлдээ шампони үйлдвэрлэдэг болсон халгай гээд гадаадын шампонуудаас дутахааргүй шампони байгаа эд нар чинь соёлын довтолгооны нөлөө шүү дээ. Одоо яасан гэхээр зах зээл гараад энэ чиглэлийн үйлдвэрүүд устаж үгүй болсон байна шүү дээ. Монголд үйлдвэрлэж байгаа зүйл ховор байна. Энэ үйлдвэрүүдийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ яагаад үгүй болов. Манайх чинь мал аж ахуйн орон шүү дээ түүхий эдээ гадаад орон луу шууд зөөж байна. Түүхий эдээ боловсруулахгүй шууд гаргаж байгаа нефтьээ бас шууд гаргаж байна.

Ганболд -

Саванг ёр нь яаж хийдэг байсан юм бэ ? та түрүүн ярьж байсан шүү дээ.

Дүгэрсүрэн -

Саванг бол идэмхий натрийн хүчилтэй шөлөн тосыг буцалгаал задлаал хийдэг байсан. амьтан малын гаралтай тосоор л хийдэг байсан. гадаад оронд бол наргил модны тосоор хийж байгаа. Тийм тосоор хийсэн саван бүтээгдэхүүн оруулж ирээл хэрэглэж байна. Бид малаасаа гарсан тосоор савангаа хийгээд хэрэглээд байж болж байгаа. Манайхан үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэргэлдэггүй энэ их дутагдалтай тал. Соёлын довтолгоо гарсанаар бид нар чинь гялалзсан гутал өмсдөг байсан . тэр үед арс ширний шиворооны үйлдвэр, гуталын үйлдвэр байлаа. Монголын гуталыг гадаадынхан их авдаг байлаа шүү дээ. Монголчууд болохоор өөрсдөө муу болж байна гэдэг байсан яахав дээ хэлбэр хийцийн хувьд болих болж байсан байх гэхдээл эрэлт хэрэгцээг хангаж байсан. Жинхэн ширээр хийдэг байсан тэр гутлыг Тайландынхан болон 1980, 90-ээд оны үед гадаадыхан манай үйлдвэрийн гуталыг ихээр авдаг байсан. Манайхан чинь технологийг нэвтэрүүлж чадаагүй болохоос биш хонины нэхийгээр торгон савхи хийдэг. Манайхан болохоор нэхийг нэхий чигээр нь хэрэглэдэг байсан. Яааны тарзаар чинь торгон савхи хийдэг. Үхэрийн ширээр булгаар хийж байсан. Мөн улны шир хийж байсан.

Ганболд -

Гуталын улны шир үү ?

Дүгэрсүрэн -

Тийм. Адууны ирээр чинь шивро хийж байлаа. Шивроны үйлдвэр чинь Монголоо хангаад зогсоогүй экспортонд гаргадаг байлаа. Одоо яагаад экспортонд гаргахгүй байгаа юм. Экспортонд гаргах байтугай Монголдоо юм үйлдвэрлэхгүй байна шүү дээ. Манайх их хөгжиж байна гээл байна. Одоо тэр ардчиласан хүчин үйлдвэржүүлэнэ гээл байна энэ чинь их зөв юм байгаа юм. Соёлын довтолгооноор яаж байсан бэ гэхээр тэр үед чинь намайг жаахан байхад арвайн гурил, улаан буудайн гурил чинь их ховор байсан. гэтэл яасан монгол оронд атар газрыг эзэмшүүлээд 60-аад оноос чинь өөрийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортолдог байлаа. Манай оронд социализм үр өгөөжөө өгсөн манайх чинь варшавын гэрээний буюу социалист системын оронд багтдаг байлаа. Тэр үеийн үйлдвэрүүд одоо хаана байна гэхээр зах зээлийн давалгаагаар үгүй болсон.

Ганболд -

Соёлын довтолгоо ёр нь ямар шаардалгын улмаас бий болсон юм бэ?

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоо миний бодхоор ийм л байгаа юм даа. Соёлын довтолгоо гэдэг чинь ард иргэд нь хувийн аж ахуйтны хэвшилтэй ядуу буурай байсаныг соёлын довтолгоо нь нэгдсэн хэрэглээнд оруулахын тулд улсаас нэгдсэн бодлого явуулж соёлын довтолгоог явуулсан.

Ганболд -

Соёлын довтолгоо хэдэн он хүртэл явсан бэ ?

Дүгэрсүрэн -

1960 он хүртэл явсан. 60 оноос хойш хэвшиж ирж байгаа байхгүй юу ? 1950-аад оноос эхлэж соёлын довтолгоо явж эхэлсэн. Тэрнээс өмнө 1921 онд ардын хувьсгал ялсан. 24 оноос эхэлж ардын хувьсгалын баяраа тэмдэглэж ирсэн. Ёр нь соёлын довтолгоо нь хувьсгал ялсан үеэс л эхлэж гарсан байх. Харин миний мэдэхээс бол 1950 оноос эхлэж явагдсан. Надаас өмнөх хөгшичүүд бол соёлын довтолгоог бол арай өөр оноор ярих байх. Соёлын довтолгоо чинь хөдөөгүүр их эрчимтэй явагдаж байсан харин төв суурин газруудад нилээд жигдэрээд явж байсан. Улсын хэмжээгээр соёлын довтолгоо нь 1960-аад он хүртэл явагдсан.

Ганболд -

Соёлын довтолгоог ёр нь ямар хэрэгтэй гэж үзсэн юм бол ?

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоог бол хүмүүс бол цэвэр байх юм бас бөөс хуурсанаасаа залж болдог юм байна бас янз бүрийн нийгмийн халдварт өвчнөөсөө салж болох юм байна гэдгийг тэр үед ойлгож авсан юм. Хүний ахуйн байдлаас нь цэвэр цэмцгэр байлгах болсон.

Ганболд -

Соёлын довтолгоогоор айлуудад хүмүүс шалгалт хийдэг байсан гэсэн тэ? тэр шалгалтанд унацан айлуудыг яадаг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Тэр хүмүүсийг нийтэд зарладаг байсан. Хүн нэрээ тогс өдөө гэдэг. Тэр тоншуул болон шог сэтгүүл дээр гарахгүйн тулд мэрийдэг байсан. Соёлын довтолгооны өгөөж сурталчилгаа нь тийм л түүхтэй. Соёлын довтолгоо гэдэг нэртэй гарчаад тоншуул сэтгүүл чинь асар их үүрэг гүйцэтгэсэн шүү дээ.

Ганболд -

Тэр сэтгүүл дээр юу гэж бичих вэ ?

Дүгэрсүрэн -

Тэр сэтгүүл дээр бохир заваан байсаныг нь бичнэ. Тоншуул сэтгүүл чинь нийгмийн бүхийл доголдолтой зүйлүүдийг бичдэг байсан сэтгүүл. Тэрийг уншаад их зүйлийг ойлгож авдаг байсан.

Ганболд -

Тоншуул сэтгүүл гэж одоогийн сонин гэсэн үгүү ?

Дүгэрсүрэн -

Тйим одоогийн сонин гэсэн үг

Ганболд -

Хэвлэлийн үйлдвэр нь хаана байсан бэ?

Дүгэрсүрэн -

Улаанбаатарт байсан. Тэр үед чинь шуудангаар дамжуулаж хөдөө орон нутагт суртал нэвтэрүүлэг хийдэг байсан.

Ганболд -

Соёлын довтолгооны үед шалгалтанд унасан хүмүүс их л байсан байх тэр болгоныг бүгдийг нь бичдэг байсан юм уу ?

Дүгэрсүрэн -

Тэр болгоныг чинь улс даяар бичиж чадахгүй шүү дээ. Тэр үед орон нутагт байсан ухуулагч нар, орон нутгийн засаг захиргааны байгууллага тэр ухуулагын сонин самбарыг гаргана шүү тэд нар чинь нөлөө үзүүлж байсан.

Ганболд -

Одоо тэр сонин дээр бичигдсэн хүмүүс ямар нэг эсрэг зүйл явуулдаг байсан уу ?

Дүгэрсүрэн -

Тэр үеийн улсууд чинь юмыг сайн хүлээж авдаг байсан болохоор тийм зүйл гараагүй. Тэр сонин сэтгүүлд гарахгүйн тулд хийчээнэ. Тэр сонин сэтгүүл дээр бичсэн гээд жигшээд байх зүйлшүй буруугаа ойлгож чаддаг байсан.

Ганболд -

Шалгалт нв ёр нь яаж явагддаг байсан юм бэ ?

Дүгэрсүрэн -

Шалгалт нь сумаас томилогдсон комисс гэж бий болно. Тэр сумын дарга, ардын багш нар, эмч сантинёр гэсэн улсууд явж үзнэ шүү дээ. 7 хоногт нэг удаа үзлэг явагдана шүү.

Ганболд -

Айл болгоны авдар савыг онгойлгож үзэх үү ?

Дүгэрсүрэн -

Шаардлагтай бол бүгдийг нь онгойлгож үзнэ.

Ганболд -

Шалгалтанд орохынтулд айлууд яадаг байсан бэ?

Дүгэрсүрэн -

Айлууд чинь их бэлддэг байсан. Тэр үед чинь саван бок тийм элбэг байгаагүй зарим нэг хиртэй хувцас хунараа нуудаг байсан. Тэр болгоныг нь айлуудад зарлаад байхгүй зарим нэгийг нь үзүүлдэг байсан. Тэр үед хүмүүсийг цугал гэхэд бүгд цугалдаг байсан. Хүмүүс нийгмийн идвэхи сайтай байсан. Тэгээл тэднийхээс тийм хиртэй хувцас гарсан гэнэ манайх тэгж нүдний булай болов гээл манай аав ээж нар хэлдэг байсан. Ингэж нүдний булай болж байхаар юмаа угааж цэвэрлье гэдэг байсан.

Ганболд -

Шалгалтанд муу үнэлгээ авсан айлуудад ямар торгуул, шийтгэл гэсэн зүйл байсан уу ?

Дүгэрсүрэн -

Тэр улсуудад торгуул бол байсан. Гэхдээ мөнгө төгрөгөөр торгохгүй

Ганболд -

Яаж торгох уу ?

Дүгэрсүрэн -

Өөөрийг нь хөдөлмөр хийлгэх, хиртэй байсан юмыг нь угаалгадаг шийтгэл оноодог байсан болохоор тэр болгон хүмүүс яваад байхыг хүсэхгүй шүү дээ.

Ганболд -

Тэгвэл сайн үнэлгээ авсан айлуудыг нв яадаг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Тийм айлууд байлгүй яахав. Нөгөө сонин сэтгүүл дээрээ бичнэ шүү дээ. Дээр үед байсан улаан булан, улаан гэр гэдэг сурталчилгааны газар дээрээ цуглуулаад хүмүүсд ийм цэвэр цэмцгэр байна гээд сурталчилдаг байсан.

Ганболд -

Сайн үнэлгээ авсан айлуудыг шагнах уу ?

Дүгэрсүрэн -

Ёстой мэдэхгүй ээ тэр үед шагнал өгж байхыг нь би мэдэхгүй юм байна. Гэхдээ ганц нэг саван өгж байсан байна лээ. Тэр үед чинь саван боокоо авч чадахгүй чадваргүй айлууд их байсан шүү дээ. Тэр үеийн саван чинь одооных шиг ийм чалчигар вм байгаагүй юм. Миний гарт багтахааргүй том юм байсан. Тэгээл тэр савангаа жижиг жижигээр хуваагаал хэрэглэдэг байсан.

Ганболд -

Тэр үед юм угаахдаа савангаар л угаадаг байсан уу ?

Дүгэрсүрэн -

Тэр үед чинь эдийн савангаар угаадаг байсан.

Ганболд -

Юунд хийж угаадаг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Төмөр баана, төмпөн савандаа угаадаг байсан. Зарим айлууд нь модон онгоц хийчээд түүндээ угааж байсан. Хөдөөнийхон чинь модоор ер нь тийм юм хийдэг байсан шүү сүүлдээл юм хөгжөөл төмөр баана хэрэглэдэг болсоноос биш модон том том хувингуудад усанд ордог байсан.

Ганболд -

Та өөрийнхөө саван хийж байсан тухайгаа ярьж өгнө үү ?

Дүгэрсүрэн -

Тэр чинь тодорхой нэг жортой тухайн үедээ би тэр жороороо тогоонд буцалгаал хийдэг байсан.

Ганболд -

Тэр жоронд нь юу юу ордог юм ?

Дүгэрсүрэн -

Тос натри хоёроор л хийнэ.буцалгаал ирэхээр тос нь шингэрч зунгааралдаал сүүлд нь би жаахан боловсронгуй болгоё гэж бодоол давирхай хийдэг болсон. Яг натри тосоор хийсэн саван хурдан уусаад алга болчихдог юм. Давирхай чинь уусалтыг нь багасгадаг юм. Тийм л жортой саван хийе гэвэл хийчнэ шүү түүхий эд нь байвал.

Ганболд -

Аль хир удаан хийх вэ ? хийхэд хуцүү юу ?

Дүгэрсүрэн -

Амархан шүү дээ буцалгаал

Ганболд -

Ямар хэмжээтэй хий үү натригаа яаж юунд чанах вэ ?

Дүгэрсүрэн -

Натрийн орцыг нь ихэдүүлчихвэл бутарж унадаг болно. Яг тааруулж хийх хэрэгтэй.

Ганболд -

Тосоо хийгээл дээрээс нь натригаа хийгээл буцалгачих уу ?

Дүгэрсүрэн -

Тийм тэгээл буцалгачих нь

Ганболд -

Аль хир удаан буцалгах вэ ?

Дүгэрсүрэн -

Аяаандаа буцалаал ирэхээр зунгааралдаал саван болоод ирдэг юм. 1991 онд улс төр эдийн засгийн курсд байхдаа энэ аргаар чинь саван хийдэг байлаа. Тэр үед чинь юм их ховор байлаа шүү дээ тэгээд ирэхээр өөрийнхөө хэрэгцээний савангаа хийж эхэлсэн дээ. дээр үел бол манай өвөг дээдэс хужираар хувцасаа угаадаг байсан. Хужир чинь идэмхий натрийг орлоно өөх тосыг задалдаг бодисын нэг.

Ганболд -

Хужираар яаж угаадаг байсан юм. Савангаар угаадаг юм шиг үрээд байдаг юм уу ?

Дүгэрсүрэн -

Хужираар хүн бие үсээ хүртэл угаадаг байсан. Чи хомын бок гэж дуулсан уу Завхан аймгийн Дөрвөлжин суманд чинь бок үйлдвэрлэж эхэлсэн шүү дээ. Байгалийн хужир шүүг ашиглаал нунтаг саванг гаргасан.

Ганболд -

Соёлын довтолгооноос өмнө ард иргэд хувцас хунараа угаадаг байсан юм уу ?

Дүгэрсүрэн -

Угаадаггүй байсан байхаа тэгээл хиртэй хувцастайгаа явдаг байсан байх. Дээдсүүд болон ариун цэвэр сахидаг улсууд тэр хужир шүүгээр угаадаг байсан байх. Хужираар юм угаахад дагжгүй шүү дээ болдог л юм. Монголчууд чинь цайны хужир гэж цайндаа хужир хийж ууна шүү дээ цайны хужир чинь хүний дотор өвчинг бүгдийг нь идгээж илааршуулж байхгүй болгож байсан байхгүй юу. Тийм эмчилгээний зориулалттай. Соёлын довтолгоо хүний ахуйн хэрэглээнд нөлөөлсөн зүйлүүд байна аа. Тамхи татсан ч соёлтой татдаг. Тамхиныхаа үнсийг хаана хамаагүй хаячидаггүй. Соёлын довтолгооноос өмнө хүн бүр шүдээ угаадаггүй байсан бол угааж эхэлсэн. Шүдний оог хэрэглэж эхэлсэн. Шүднийоог хэрэглээд ирэхээр шүдний ооны үйлдвэр хэрэгтэй болно гэхдээ манайд хараахан шүдний ооны үйлдвэр бий болоогүй. Соёлын довтолгоо гарсанаар ахуйн хэрэглээний соёл, үйлдвэрүүдийг бий болгох суурийг тавьсан. Хүн амаа угаахгүй бол эвгүй үнэр гарна. Хүнтэй хамт юм ярихдаа санаа зовно энэ чинь соёлын довтолгооны үр өгөөж шүд нүүр гараа зөв угаадаг болох зүгээр нэг усаар хүргэсэн болчоод өнгөрөх биш савандаал тэр бүх хир тоосыг арилгах нь соёлын довтолгооны үр өгөөж юм. Соёлын довтолгоо нь хүний ахуйн хэрэглээнд асар их загвар хэвшил олгосон юм. Хүн хүнтэйгээ харьцахдаа хүртэл соёлтой болсон. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй, хааш яааш биш байх, айлд орёон ч гуталынхаа шороо тоосыг гөвөөд орчдог иймэрхүү хэвшилд сургаж байлаа. 1960-аад оноос албан байгууллагын үүдэнд гутлын гүвүүр байдаг болсон. Манай аав бол их сонин хүн байсан л да хувцас хунар нь хиртээд хатаад ирэхээр нь хутагаар хусчдаг байсан. Манай аав таяг тулдаг байсан айлд орохдоо таягаараа гутлынхаа шороо тоосыг гөвөөд ордог байсан. Энэ чинь бас соёлын довтолгооны бас нэг үр өгөөж. Соёлын довтолгооноос өмнө Монголчууд хоол унд идчихээд гарынхаа тосыг дээлэндээ арчидаг байсан бол гар арчих тусдаа даавуутай болсон.

Ганболд -

Хусдаг байсан байна гэхээр нилээн хир тоос байдаг байсан байна шүү ?

Дүгэрсүрэн -

Бас нилээн л юм байдаг байсан байх. Манай аав чинь малчин хүн ч гэсэн их цэвэрч хүн байсан.

Ганболд -

1960-аад оны үед хүмүүс толгой түрүүгээ яаж угаадаг байсан юм ?

Дүгэрсүрэн -

Угаавал тэгээл тэр үед чинь төмөр баана гарцан байсан болохоор түүндээл угаана шүү дээ.

Ганболд -

Юугаар угаадаг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

1950, 60-аад оны үед чинь хужир шүүгээр угаадаг байсан. Мөн ганга гээд өвс байдаг юм тэрүүгээр угаадаг байсан. Өвс ургамалааг их шавшиж угаадаг байлаа. Тэр чинь хүний биед 1-рт эрүүл ахуй байлгаж байна. 2-рт хүний өвчин эмгэгийг арилгад ургамалууд байна шүү дээ.

Ганболд -

Тэр үед хүмүүс үс гэзэгээ засаж янзлуулах гэсэн асуудал байсан уу ?

Дүгэрсүрэн -

Тэр үед үсээ нэг их засауулдаггүй байсан одооных шиг юм хөгжөөгүй байсан. Тэр үед айл болгонд үсний хутаг гэж байдаг байсан. Тэрүүгээр л үсээ хусуулана шүү дээ. үс нь жаахан ургаад ирэхээр миний хүү үсээ авахуулана түнжин толгойтой болно оо гэдэг байсан. Айл болгон үсний хутагтай тийм хутаггүй айлууд нь хутагтай айлдаа ирж үсээ хусуулдаг байсан. 1960 он гэхэд гар үсний машин хэрэглээнд гарч эхэлсэн шүү. Цахилгаан машин чинь 1970-аад оны үеэс гарч эхэлсэн. Энэ чинь Соёлын довтолгоон бүр өгөөж.

Ганболд -

Соёлын довтолгооны үед гадаад хүмүүс аль хир байсан. Тэр хүмүүс яаж хүлээж авдаг байсан.

Дүгэрсүрэн -

Тэр хүмүүс манайхыг европын өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулал шал өөр л дөө их л бүдүүлэг гэж үзэж байсан байх даа. Тэр гадаадын хүмүүс чинь Монголын ёс жаяиг, түүх соёлыг сонирходог байлаа. Тэр үел чинь төрийн хар хүн гээд дагзан халимагтай үсээ шүлжээд сураар боочдог байсан. Үсийг бол дандаа хутаг тонгоргоор хусаж авч байсан шүү дээ. Тийм хөгшичүүд дээр үед байдаг л байсан. 60-аад оноос тйим юм байхгүй болж халимаг гэдэг юмтай болсон. 60-70 он хүртэл бид нар чинь үсээ их урт ургуулдаг загвартай Завханы хур дэлтэйчүүд гэж нэрлэгдэж явдаг байлаа. Мөрөө хүртэл ургуулсан савантай болсон учир угаана арчилаад аятайхан болгоноо тухайн үедээ их зохисон байдаг байсан. 1980-аад он хүртэл урт үстэйгээ байсан байх. Үсчингүүдийн уралдаан гэж болдог байсан. Манай үсчин хүн байдаг юм тэр хүн намайг манъяк болгож уралдаанд орж байр эзэлж л байсан. Тэр үед чинь европ хувцас орж ирээл цамц өмсвөл заавалчгүй зангиатай костюм өссөн хүн. Тэгээл зангиатай гутлыг их сайхан тосолсон европ хувцасны мод гэдэг чинь соёлтой холбоотой юм. 1967, 68 оноос хойш дарпиз гэдэг юм гарч эхэлсэн.

Ганболд -

Тэр мода ер нь яаж нэвтэрдэг байсан юм ?

Дүгэрсүрэн -

Монголчуудад чинь гадаадад сургууль соёлд яваад ирэхдээ тухайн улсынхаа моодыг Монголд дэлгэрүүлж байсан байна. Тэрийг нь бид аялдан дагаж байсан. Доогуураа 30 ём-ын өргөнтэй өвдөгнөөс дээш нарийн өмд өмсдөг байсан. Тэр үед чинь тевист гэдэг бүжиг бүжиглэдэг байсан. Мөн вальс вастонь хийдэг байлаа. Ер нь бүжиг дэг жаяигтай аятаахан хийдэг байлаа. Бүжиг гэдэг чинь нэг ёсны урлаг, соёл юм тэр бүжигт орохыг тжлд хүн биеээ яаж бэлдэх үү тэр чинь бас их соёл байсан шүү. Нус, гутлын алчууртай өмдөө индүүдсэн зангиа зүгээд ордог байлаа шүү дээ. хүүхнүүд нь юупек, дүпелийг өмссөн байдаг. Бүжиг хийхдээ бас их дэг жаяигтай аянд тааруулж гурван удаа гишгээд эргэнэ гэсэн бол гурав гишгээл эргэнэ. Тэр аянд нь тааруулж бүжиглэж байгаа улсуудыш хархад тариан толгой найгаж байгаа юм шиг маш гоё харагддаг байсан. Одоо чөлөөт бүжиг гээл хаа сайгүй савчисан юм бүжиглээл байна. Намайг цэрэгт байхад манай нэг цэрэг бүх бүжигийн гарал үүсжл түүхийг ярьж байсан юм. Тевист юунаас үүссэн юм гэхээр, цагаан баавгайн аянд бүжиглэдэг юм тевистыг кавказд болсон явдал дээр гардаг Ниня гээл гардаг шүү дээ тэрийг чи үзсэн үү

Ганболд -

Үзсэн

Дүгэрсүрэн -

Тевист чинь 1800-аад оны үед гарсан гэж ярихийг нь мэдэх юм байна юунаас гарсан гэхээр нэг хүн усанд ороод гаржил дээ түүнийг нь нэг хүн харсан гэсэн тэгсэн чинь нөгөө хүн чинь жичирээл байж байсанаа алчуураар биеээ арчиж эхэлсэн түүнийг нь хараал бүжиглэж эхэлсэн юм гэлээ. Мөн черизтанд гэж савлаж татгандаг бүжиг байдаг шүү дээ энэ чинь юунаас гарсан гэхээр нэг мончоор шонгийн модонд гарцан байж байхдаа тогонд цохиуулаад татганасан чинь хөдөлгөөнийг нь бүжиг болгоцон байгаа юм. Бүжиг болгон түүхтэй. Манай эгчийн тал эгч нь гээд Маам гэдэг хөгшин байсан тэр хөгшин Улаанбаатарт амьдардаг байсан гудамжинд тамхи татдаггүй байсан. Надад бүр гудамжинд тамхи татаж болохгүй шүү энэ чинь соёлгүй хүний шинж гэдэг байсан. Байнга л соёл гэдэг үгийг ярьдаг байсан. Соёл гэдэг үг чинь одоогийн хууль гэсэн үгтэй адилхан байлаа шүү дээ. Соёл гэдэг ганцхан үгэн дотор чинь юу багтаж байна. Хүн нийгэм дунд биеэ авч явах, амьдрах, хүн өөрийнхөө эд хэрэглээг хэрэглэх энэ бүгдийг чинь энэ соёлын довтолгоо гэдэг зүйл чинь бий болгосон. Одоо яриад байна Улаанбаатарын болон хотын хүний хэлбэр загвар ямар байх вэ гээд энэ чинь бас соёлтой холбоотой зүйл. Хотын хүн чинь цэр нусаа хаяаад байна тэр үед хаядаггүй байсан. Манай Маам намайг дагуулаад явахдаа цэр нусаа хаяж, тамхины ишээ наяж болохгүй гэдэг байсан.

Гудамжинд тамхи татаж болохгүй, нийтийн үзвэрийн газар тамхи татаж болохгүй энэ чинь бас соёлын үр өгөөж шүү дээ. нийтийн цэнгээнт бүжигэнд согтуу хүнийг оруулдаггүй байсан соёлгүй хүн гээд ингэхлээр чинь үр өгөөжөө өгч байсан байгаа юм шүү.

Ганболд -

Соёлын довтолгоо гарсанаар ямар нэг сөрөг муу нөлөө байсан уу ?

Дүгэрсүрэн -

Сөрөг муу нөлөө гэж байхгүй байх аа. Сөрөг нөлөө гэвэл усанд орчоод хөнгөн хийсвэр шороо тоостой газар явах өвчин нян биедээ аваад өвчиллөх магадлалтай байсан. Тэр бол тухайн үеийн Соёлын довтолгооны дэг жаяигийг дагаж мөрдөөгүйгээс гарсан үр дагвар. Энүүнээс өөр сөрөг муу зүйл байхгүй байх аа. Соёл гэдэг чинь асар их хүмүүжил олгодог нийгэм төлөвшүүлдэг тийм л юм шүү дээ. Соёл гэдгийг тайлбарлаад дэлгэрүүлээд тайлбарлаад явах юм бол асар их зүйлийг өгдөг байхгүй юу. Соёлтой байхын тулд яах вэ гэдэг асуултанд хариулахын тулд асар их зүйлийг яринаа даа. Ажилынхаа байранд яаж соёлтой байх вэ ?, олон нийтийн үзвэрийн газар яаж соёлтай байх вэ?, хүнтэй яаж соёлтой харьцах вэ ? энэ харьцаан зүйн соёл хүртэл орж ирсэн. Энэ чинь соёлын үр өгөөж шүү дээ энэ чинв бичигдээгүй хууль байхгүй юу даа. Хүнтэй мэндтэй зөрнө, зам тавиад өгчинө, одоо энэ нийтийн тээвэрт явж байх даа өндөр настан ахмад хүмүүсд суудлаа тавиад өгчинө энэ бол соёл одоо харин соёл байна уу гэхээр байхгүй. Одоо болохоор автобусанд жоохон хүүхэдүүд чинь буруу хараал бохь жажилаал суудал тавьж өгөхгүй шүү. Манай тэр хөгшин ярьдаг байсан миний хүү хүнтэй мэндлэх дээ инээж мэндлэж байгаарай гэж. Хүнтэй уулзах даа ярвайгаал янз янз битгий болж байгаарай энэ чинь соёлгүйн асуудал шүү гэдэг байсан. Тэр соёл гэдэг үгийг чинь ингэж сурталчилж хжвшүүлэж ирсэн шүү дээ. бүдүүлэг үг хэллэг яриаг цээрлэнэ шүү дээ энэ чинь бас соёл нүгэл гэдэгтэй адилхан.

Ганболд -

Соёлын довтолгоо гарсанаар таны амьдралд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байгаа юу ? томоохон өөрчлөлт хийсэн.

Дүгэрсүрэн -

Соёлын довтолгоо гарсанаар миний нийгмийг үзэх үзэл биеэ авч явах байдал энэ бүгдэд нөлөөлсөн тэр хэмжээгээрээ соёлын довтолгооны үр өгөөжөөр би өнөөдөр хувцасаа угаагаад хиргүй хувцасаа өмсчихөнө эрүүл хүнсээ хэргэлчихнэ энэ чинь соёлын довтолгооны үр дүнгээр миний амьдралд нөлөөлсөн хүчин зүйлүүд бол яах аргагүй мөн. Хүн мөнгөтэй харьцах нь хүртэл соёл шүү дээ тэгхэд манайхан чинь нухчаад базчихсан байдаг энэ бол соёлгүйн шинж. Манай Маам минийхүү мөнгөн тэмдэгтэй тэгж харьцаж болхогүй гэдэг байсан тэгхээо манай хүн асар их боловсролтой байсан байгаа биз боловсрол гэдэг чинь эндээс л яригдана. Дээд сургууль төгсчөөд диплом авчаад гудамжинд архи уугаад том том хашигчаад явж байгаа хүнийг боловсролтой хүн гэж хэлэх үү ?

Ганболд -

Хэлж болох л байх л даа харин соёлтой соёлгүй гэж хэлэх байх

Дүгэрсүрэн -

Яахав би бол боловсролд суралцсан хүн гэж ойлгоно. Яах гэж суралцдаг юм гэхээр амьдрал даа хэрэглэх гэж ахуйн нөхцөлдөө тохируулах гэж суралцдаг гэж би ойлгодог. Өнөөдөр соёлтой байя гэдэг чинь бид энэ байгууллагруугаа зөв алхаж орж ирэх, хоорондоо харьцах даа соёлтой харьцах. Манай Маам хэлдэг байсан миний хүү эх хүүнийг дээдлэж эцэг хүнийг хүндэлж яваарай гэж энэ 2 үгний ялгаа учир чинь их нарын дээдлэнэ гэдэг чинь еранхийлөгчийн зарилга гэсэн үг эцэг хүний үг. Эх хүний хүндлэл ачлалыг хариулна гэдэг чинь асар их байхгүй юу даа. Эх хүн чинь биднийг бий болгохын тулд 10 сар хэвлийдээ дээнэ 10 сар эхийнхээ идсэн хоолноос нь хумсалж организмаас нь хумсалсаао байгаад сүүлдээ хүн болох гэж байна аа даа энэ гавъяаг нь их бодож хүндэлж яв гэсэн үг. Тэгэхээр эхийн ачлал, эцгийн энрэлийг дээдлэж явах юмны нэг байгаа юм даа. Бид өнөөдөр газар шорооноос төрөөгүй эцэг эхийн дундаас гарсан нь үнэн. Энэ улсуудын үр өгөөжөөр хүн болж нийгэмд амьдарч хөлөө олж яваа. Хүний амьдралд нөлөөлөх асар их хүчин зүйл чинь соёлтой холбоотой. Манай Монголчууд арван хар нүгэлийг дэвчиж арван цагаан буяныг хийж бай гэдэг чинь бол соёл юм.

Ганболд -

Соёлын довтолгоо гарсанаар хүмүүс савангаар хувцасаа угаадаг болсон гэж байна тэ ер нь савангаар ингэж угаадаг юм гэж зааж зөьөлдөг байсан уу ?

Дүгэрсүрэн -

Соёллхам гуай гээд одоо 60 гараад 70 хүрцэн хүн байх ёстой тэр хүн бол яг тэгж зааж өгж угааж байсан шүү. Монгол хүн өөрийнхөө үзсэнээрээ аливаа зүйлийг хйидэг. Монгол хүний тархины гень асар их л дээ.

Ганболд -

Саванг эхний ээлжинд айлуудад үнэгүй тарааж өгөх юм уу аль эсвэл юмыг нь угааж өгөх юм байсан уу ? ер нь саванг яаж олон нийтийн хэрэглээ болгож байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Саванг бол худалдаагаар авдаг байсан.

Ганболд -

Тэр үед ямар саван хэрэглэдэг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Миний мэдэхээр эх орондоо үйлдвэрлэсэн бандгар саванг хэрэглэдэг байсан. Гадаадаас орж ирсэн савангууд чинь дарга нарт л байхаас биш бид нар шиг хүмүүст олдохгүй шүү дээ. 1959 онд гар нүүрийн саван, шүдний оог гадаадаас оруулж ирж байсан. Эдийн саванг бол Монголынхоо саванг хэрэглэдэг байсан. Тэр Монголд савангийн үйлдвэр бий болцон том том модон хайрцаганд хийцэн зарим нь хоорондоо наалдчихсан салгаал манай агент, хоршоодууд зардаг байсан. Ер тэгээл бараа таваараа гадаадаас л авч байсан.

Ганболд -

Агент гэж хөдөөгүүр өөрсдөө яваад үйлчилдэг хөдөлгөөнт худалдааны газар мөн билүү ?

Дүгэрсүрэн -

Тйим хөдөөгүүр явж үйлчилдэг хөдөлгөөн худалдааны цэгийг агент гэдэг байсан. Агент нь мориндоо юмаа ганзаглаад, илүү гэртэй бараагаа хураачаад тэгээл зардаг байсан. Тэр үед хулгай зэлгийгэж байдаггүй байсан.

Ганболд -

Нэг саван ямар үнэтэй байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Миний мэдэхийн 60-д онд 80 мөнгө байсан.

Ганболд -

Тэр үед мөнгөн дэвсгэрт ямар байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Тэр үед чинь нэгт, тавт, аравт, тавит, зуутын дэвсгэртүүд байсан. Мөн төмөр зоосон мөнгө байсан. Задгай мөнгө чинь нэгтийн, аравтын, хорьтын хөнгөн цагаанаар хийлгэсэн мөнгөнүүд байсан. Нэг мөнгө хоёр мөнгө гэдгээр чинь наймаа хийдэг байсан шүү дээ. төгрөг бол нийлээн том наймаа хийхэд ордог байсан. Миний багадаа бичдэг байсан үзэг чинь нэг мөнгөний үнэтэй байсан. Нэг мөнгө чинь их мөнгө байсан шүү. Одоо бид 10 төгрөгийг юуман чинээ бодохгүй байна шүү дээ. Одоо бүр 5 төгрөг гүйлгээнэс гарчихлаа шүү дээ худагдаар ус авах гээд очихоор 5 төгрөг байхгүй за яахав 10 төгрөг гээл өгдөг

Ганболд -

Тав арван төгрөг бол одоо худаг дээр хэрэглэгдэж байна шүү дээ

Дүгэрсүрэн -

Тйим худаг дээр хэрэглэгдэж байна. Соёлын довтолгоо ярьж байгаа юм чинь техник технологийн тал дээр ярих нь зөв байх. Өнөөдөо соёлтой байна гэдэг чинь би түрүүн ярьж байсан даа манай суманд анх зи5 гэдэг машин ирээл тэрүүнд чинь хүн сугаад явах чинь их сонин харагдана шү дээ. Түүнээс хойш хөгжисөөр 53 гэж байлаа, 63 гэж байлаа, 51 гэж байлаа энэ машинууд чинь 60-д оны үед чинь байсан бүгд орсын үйлдвэрийн машин байсан. Дээр үед энэ машинуудыг цуваа 6 гэдэг байсан л даа. 1966 оноос хойш Зил130, 66, 31 гэдэг машинууд гарч эхэлсэн.

Ганболд -

Та анх хэдэн онд машин сууж үзсэн бэ ?

Дүгэрсүрэн -

Би анх 6 настай байхдаа Зи5 гэдэг машин сууж үзсэн. Дамчаа гэдэг жолооч ах байсан ердөө бид нарыг суулгаал уяа тойроол бид нарыг буулгасан тэр үед их л гоё санагдсан. Дараа нь би Хуяагт сумаас Тосонцэнгэл рүү гэрээ ачаад нүүх дээ машин дээр сууж явсан. Тэгхэд манайх Зил64 гэдэг машинаар нүүж байсан юм. Хоёр бөмбөгөр карлантай, урт хамартай тийм машин байсан.

Ганболд -

Миний аав Улаанбаатарт байгаа гэдэг кинон дээр гардаг машин мөн үү ?

Дүгэрсүрэн -

Тийм мөн.

Ганболд -

Тэр үеийн жолооч нарыг яааж бэлддэг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Тэр үеийн жолооч нарыг Улаанбаатарт бэлддэг байсан байх. Бас тэр үед чинь дайнд орж явсан хүмүүс чинь техникийн мэдлэгтэй байсан учир жолооч хийдэг байсан. Дамчаа гуай бол дайны үед тэрэг барьдаг байсан гэсэн тэгээл тэр тэргийг барьдаг байсан байх.

Ганболд -

Бензин колонк байсан уу ? аль хир элбэг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Бензин колонк их ховор байсан хотрууирж бензинээ ачиж аваачдаг байсан. 1960 онд Тосонцэнгэлд ирхэд бензин колонктой болсон байсан. Ойр хавынх нь бензинээ авдаг байсан. 1987 оноос хэрэглээнд компьютер гарч эхэлсэн. Өнөөдөр компьютераар их зүйл хийж байна тэрнээс өмнө арван хуруугаараа бичдэг бичгийн машин хэрэглэдэг байсан. Тэр хэвлэлийн үйлдвэр гэж гараар эргүүлдэг төмөр тугалган цаасан дээр бичсэн юмаа гараараа эргүүлж байгаал нөгөөдөхөө наана шүү дээ. бичгийн машин чинь боловсронгуй болсоор байгаад бичгийн машин болчоод байна. Манай Монгол рхны хөгжил гэх юм бол тралайбусаа Монголд хийлээ шүү дээ. Социализмын үед чинь материал техникийн бааз их бий болж байсан шүү дээ. манай аймгийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд том төмөрийн үйлдвэр байсан. Тэр одоо бол дууссан. Улаанбаатарт байсан автокамбинати, автозасварын газрууд машиныг бараг угсар ч байсан шүү. Завханы Их-Уулд машины чиргүү лхийж л байсан. Энэ бүгдийгээ цааш нь хөгжүүлээгүйн улмаас зах зээлийн давалгаанд устаж үгүй болсон.

Ганболд -

Тэр үед соёлын довтолгоо хүмүүсээс юу юу шаарддаг байсан бэ ?

Дүгэрсүрэн -

Хувь хүмүүсээс олон нийгийн газар биеэ зөв авч явахыг хувь хүмүүсээс шаарддаг байсан. Албан байгууллага айлд орход зөвшөөрөл авч гутал хувцасныхаа тоосыг унагааж орох энэ бүгд чинь соёлын хэв шинж шаардлага нь. Соёлын довтолгоогоор урлагт нэвтэрсэн зүйл нь юу байхав гэхээр дээр үед аман хуур гээд амаар үлээдэг хөгжим байлаа дараа нь гармон гэдэг хөгжим, баяана, үлээвэр хөгжимүүд чинь шат шатаараа боловсронгуй болж байсан. Монгол ардын хөгжим гэвэл аман хуур, бишгүүр, лимбэ гээд байлаа. Лимбээр чинь уртын дуугаа лимбэдэн дуулдаг байлаа. Энэ бүгд соёлжсоор цахилгаан хөгжимүүд бий болсон. Цахилгаан хөгжим чинь 1970-аад оноос гарсан байх шүү. Тэрнээс өмнө гуулин үлээвэр хөгжимүүд байсан. Их л гоё хөгжим байдаг байсан. 1970 оноос филирмоныхон чинь цахилгаан хөгжимтэй болоод тэр үеээс л хамтлагууд бий болж байсан. Сүүлд касео гэдэг хөгжим гарсан. Урлагийн соёл гэвэл урлагийн хүмүүс чинь архи дарс уудаггүй тэр хүмүүс чинь соёлын үрийг тарина гэдэг байсан. Урлагийн хүмүүс чинь соёлтой боловсролтой бай гэдгийг байнга шаарддаг байлаа. Тэр хэмжээгээрээ урлаг уран сайхан үзсэн хүмүүс соёлтой болж байсан. Соёл гэдгийг нэвтэрүүлэхэд хамгийн их роль гүйцэтгэсэн зүйл бол кино урлаг хоёр харин гурав дах хүч нь төрийн шаардлага тавьж хэрэгжүүлж ирсэн.

Ганболд -

Айлуудаар явж ухуулаг хийдэг байсан хүмүүс дээрээс өгсөн мэдээлэлээ яаж авдаг байсан юм бол аль эсвэл сургалт семнарт явдаг байсан юм уу ?

Дүгэрсүрэн -

Тэр ухуулагч нарт саванг яаж хэргэлэдэг юм бэ гэдгийг зааж өгдөг байхгүй юу. Тэр намын ухуулагч нарыг Улаанбаатарт авчираад зааж өгөөд тэр ухуулагч нар нь ард иргэдэд танилцуулдаг байсан. Аливаа юм чинь төвөөсөө цацарч явдаг. Молекул ч гэсэн атомаасаа эхлээд цацардаг шүү дээ тэрэнтэй адилхан Улаанбаатараас аймагруугаа, аймгаасаа сумруугаа, сумынх нь багруу, багийнх нь өрхүүдэдээ ухуулаг хийдэг байсан. Зам харилцаа мэдээлэл харилцаа гээд нэг юм байна. Энэ мэдээлэлийг хамгийн шуурхай болгосон нь морин өртөө. Машин техник ирээгүй үед морин өртөөгөөр залгуулдаг байсан.

Ганболд -

Холбооны шугамууд байсан уу ?

Дүгэрсүрэн -

Тийм юм байхгүй байсан.

Ганболд -

Холбооны шугамуудыг хэдэн оноос тавьж эхэлсэн бэ?

Дүгэрсүрэн -

1950-аад оноос эхэлсэн байхаа. Тэр хүртэл морин өртөө, морин өртөөндөө адуу малаа уяна. морин өртөөний улаач маш шуурхай явдаг байсан. Хоёр өртөөний хоорондох зай нь 30 км тэгээл дараагийн морио унаад цааш явна.

Ганболд -

Нэг л хүн морио солиол яваад байх уу ?

Дүгэрсүрэн -

Тэр улаач гэдэг хүн чинь морио солиол яваад байна.

Ганболд -

Өвөл зунгүй тэгж явах уу ?

Дүгэрсүрэн -

Тийм өвөл зунгүй явдаг байсан.

1960-аад оноос шуудангийн машин явж эхэлсэн. Шуудангийн машинууд нь дандаа 51-үүд одооны 53-ын эцэг юм л даа. Улаанбаатар явхад чинь Завханаас арван хэл хонож ирдэг байсан.

Ганболд -

Мориор явбал аль хир удаан явах уу ?

Дүгэрсүрэн -

Удалгүй яахав сар гаруй явна шүү дээ.

Ганболд -

Морин өртөөгөөр явбал ?

Дүгэрсүрэн -

морин өртөөгөөр явбал удахгүй байхаа 72 цаг орчим яваад ирдэг байсан байх тийм хурдан явдаг байсан.

Ганболд -

Өртөөгөөр явж байгаа улаачын явах зайг зааж өгдөг байсан уу ?

Дүгэрсүрэн -

Үгүй харин морио солиол дараагийн өртөөрүүгээ явдаг байсан. Өртөөнд бол ард иргэдээсээ адуу мал авна шүү дээ.

Ганболд -

Улаач нар нь шөнө үдэш орой амардаг байсан биз дээ ?

Дүгэрсүрэн -

Амарлгүй яахав өртөөн дээр чинь гэр байдаг байсан шүү дээ түүндээ амардаг байсан. Тэр өртөөн дээр гардаг айл гэрийг бол сум багийн засаг дарга нар шийддэг байсан. Түүнийг зөрчинө гэж байхгүй.

Ганболд -

За таньд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.