Tsedendash


Basic information
Interviewee ID: 990028
Name: Tsedendash
Parent's name: Baldorj
Ovog: Bodonchuud
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
repressions
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

repression
education
collectivization
beekeeping
Press Censorship Bureau
democracy


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За Балдоржийн Цэрэндаш гуайтай уулзаж байна. Ингээд Цэрэндаш гуай би таниас хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой. Тэгээд судалгааныхаа учрыг хэлсэн нэгдүгээрт таны энэ ярьсан зүйлийг хүмүүс одоо судалгааныхаа бүтээл ном материалдаа ашиглаж болох уу, интернэтэд тавьж болох уу гэж нэгдүгээрт, хоёрдугаарт та хүсвэл бас нэрээ тавихгүйгээр нууцалж болноо ийм хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой.

Цэрэндаш -

За яахав дээ хамаагүй, болсон юмыг би нүдээрээ харсан чихээрээ сонссон биерээ мэдэрсэн юмаа ярихаас хойш болоо юм биш үү. Би чинь одоо 1931 онд төрсөн. Тэр 50 хэдэн онд нэгдэлжих хөдөлгөөн болсон шүү дээ тэрний үед би яг хөдөө байж байсан. Эцэг маань баригдчихсан 37 онд тэгээд ээж бид хоёр хүүхдүүдээ дүү нарыг маань хүнд өргүүлчихсэн. Тэгээд бас нэг малаа өсгөсөн болоод хураагдсан шүү дээ мал, малаа хураалгачихаад тэгээд түүнээс хойш тэр 50 хэдэн он тэр бас их өсгөсөн байгаа юмаа малаа би яахав нөгөө амин амьжиргааны эхийг бэлтгэсэн юм шиг тэгэхэд л гэнэтхэн ердөө нэгдэлжих хөдөлгөөн сайн дурын нэртэй тэгээд албаар оруулж байгаа юм шүү дээ. Би бүр гайхдаг байсан. Үгүй ээ сайн дурын гэж нэрлээд байх юм тэгсэн аталаа заавал ч үгүй бүр албаар оруулаад байдаг, бүр жадаар тулгаагүй хирнээ үгээр тулгаж оруулж байсан шүү дээ. Хэдэн хоньтой байсан танайх ноднин тооллогоор 20 хонь тэрнээс чинь төчнөөн кг ноос гаргах ёстой тэгээд ирээд аваад өөрөө идэхийн ч арга байхгүй ингээд юм чинь төлөвлөгөөтэй бүр за танайх 5 үнээтэй байх ёстой байна нэгийг нь алаад идчихсэн урд чинь байсан тэр 5 үнээний хөөвөр, тэрний мах шөл, сүү тараг өгөх ёстой чи ингээд удалгүй нийгэмчлээд нийгэмчлэхээсээ өмнө нөгөө тасагт сүү авдаг танайх тэдэн үнээтэй тэчнээн литр сүү гарах ёстой, тэчнээнийг өг гээд л бүр хүчээр сүү тасгийн тасаг дээр ирээд нөгөөдүүлийг чинь буулгаад тэгээд л сүүний машинд юу билээ тосог мосог хийж эхэлсэн. Бүгд хүчээр явсан тэрийг одоо хүртэл сайн дурын гэж ярьдаг гэж байгаа ийм хачин /ханиав/.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та ер нь хаана төрсөн билээ?

Цэрэндаш -

Би ч Хэнтий аймгийн Дадал суманд.

Оюунтунгалаг -

Хэнтийн Дадал суманд тийм ээ, тэгээд 31 онд?

Цэрэндаш -

1931 онд.

Оюунтунгалаг -

31 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Тэгээд та ер нь хүүхэд насаа дурсаач, хүүхэд нас чинь хаана өнгөрөв, хүүхэд насаа одоо юу хийдэг байв, эцэг эхдээ яаж тусладаг байв?

Цэрэндаш -

Миний 6-тай байхад эцэг маань баригдаад дүү нарыг маань тарааж айлд өгчихөөд, дүү дээрээ заримыг нь заримыг нь ондоо айлуудад одоо нэг 5 хүн байсны нэг манай суманд байна. 5 хүүхэд байсан юм гэнэ лээ.

Оюунтунгалаг -

Танайх тавуулаа байсан юмуу эцэг эхээсээ?

Цэрэндаш -

Тийм. Надаас

Оюунтунгалаг -

Доошоогоо та айлын том хүү байх нь байна шүү дээ.

Цэрэндаш -

Том.

Оюунтунгалаг -

Тэгээд 5 хүүхэдтэй айлын хамгийн том.

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд танайх чинь тэр үед мал хутай байв уу?

Цэрэндаш -

Өө малтай байлгүй яахав малтай. Тэр үеийн эрэгтэй зон эмэгтэй зон ч гэсэн дээ хадлан бордоо их хадна, ерөөсөө хоёр гараараа л хувь заяагаа авч иэдж уухаа хоёроо чинь яадаг ер нь өдөр шөнөгүй ажилдаг улсууд байсан даа. Миний тэр ганц миний аав биш тэр манай нутгийн тэр буриад эмэгтэйчүүд болгон гэр хийнэ, шарга хийнэ, байшин барина, банз зүснэ. Банз зүсэхэд нөгөө уртаашаа ширхэгтэйг харж байж гаднаас нь таниад тэгээд тэрийгээ унагаагаад тэрнээсээ банз цуулдаг, цуулмал банз тэрнийгээ даранс гэж нэрлэдэг.

Оюунтунгалаг -

Даранс аа?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Даранк, даранс?

Цэрэндаш -

Даранс гэж нэрлэдэг. Даранс нь оросоор драгниз билүү юу билээ, дарниз гэж хаанахаар ч хэлдэг мэдэхгүй ээ мэдэхгүй.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр модоороо яах уу?

Цэрэндаш -

Тэгээд тэр тэр цуулмал банз чинь нимгэн шүү дээ нэг модноос маш олон тийм юм гарна. Тэгээд байшингийнхаа оройг хучна. Тэгээд нөгөө модон байшин барихаар ерөөсөө нэг ч хадаас орохгүй тэнд ердөө ганцхан хурц сүхтэй л ажиллана, өөр багаж ер нь онцын хэрэг байхгүй. Тэгээд л байшин бариад байдаг ийм л улсууд байсан. Тэгээд тэрэг хийнэ, зун бол чарга хийнэ, чарга нь болвол ердөө бас хадаас төмөр ердөө байхгүй дан хусаараа ороохыг нь ороож уяахыг нь уяад нэг жаахан өдий хиртэй /үзүүлэв/ нэг сөөм хоёр төө хиртэй нөгөө сур ордог. Тэднийг бүгдийг нь бариад явчихсан. Дандаа эмэгтэйчүүд үлдсэн, хонио гаргая хадлан боллоо хүнс бэлтгэе гаргаж өгөх хүн байхгүй. Намар болоход идшээ хийнэ юу байхгүй, яахав дээ тэр нутгийн нэг 17, 8-тай, 15, 6-тай залуу хөвгүүд тэднийг гуйгаад л тэд нар нь унагаж өгөөд л босохыг нь болиулаад л яваад байдаг авгайчууд өөрсдөө өвчинө, юмаа янзалдаг ийм байлаа шүү дээ.

Оюунтунгалаг -

Танай ээж аав чинь боломжийн малтай байсан уу ер нь?

Цэрэндаш -

Боломжийн малтай байсан юм шиг байгаа юм. Би тэр 6-тай байсан бас сайн мэдэх юм. Тэр хураагаад л хамаг юмыг маань, эсгий гэр шинээр бэлтгэж байсан тэрийг маань тэрэндээ л би харамсаж байсан одоо аав маань хэлдэг юм эсгий гэрт орно гэж. Эсгийг нь өөрсдөө барьж тэр олон амьтан цуглуулаад тэр ноосоо саваадаж тэгээд моринд чирээд л явж тэр эсгий хийж байгааг би харснаа бүүр түүр мэддэг юм. Тийм эсгий гэрт орно, сайхан байдаг болно их гоё байдаг юм гэхээр нь тэрийг нь хүлээж байсан чинь юу байх вэ тэрийг маань ачаад л яваад өгсөн. Малыг маань шуугитал тууж аваад мод тоос татуулаад.

Оюунтунгалаг -

Тоос татуулаад туугаад явчихсан?

Цэрэндаш -

Туугаад явчихсан.

Оюунтунгалаг -

37 онд юмуу?

Цэрэндаш -

37 тийм 37, 38, 37 оны 12 сард билүү дээ баригдаад тэр 38 оны 1 сарын эхээр л нэг сар хүрэхгүй хугацаанд Хэнтий аймгийн шоронд суусан байгаа юм. Онцын их байцаагдаа ч үгүй ерөөсөө багтахгүй шорон хаалгаас нь аваад л аваачаад л буудаж байсан юм шиг л ярьдаг юм.

Оюунтунгалаг -

Тэр яагаад тэрийг баривчилсан танай аавыг?

Цэрэндаш -

Яагаач үгүй энэ бүх улсууд чинь яагаач үгүй л байдаг юм. Яагаад одоо октябрийн хувьсгалаар чи оргож ирсэн юм энэ тэр гэж. 1915 онд манай ээжийн эгч нь байдаг юм. Аав одоо чухам онд нь байсан юм. Тэрнээс түрүүн 15 хэдэн онд ирсэн юм шиг байгаа юмаа. Тэгээд миний ижийтэй суугаад тэгээд олон хүүхэд гарсан тэгээд тогтоогүй их олон юм гарсан юм байгаа юм. Тэгээд үлдсэн нь 5. Надаас эхлээд үлдсэн 5 хүүхэд төрсөн. Бүгдээрээ одоо нөгөө энийгээ залуу залуу ч гэж дээ бас 60 гараад л 70 шахаж байна даа, 2 хөгшин байнаа ийм 3 юм, надтай 4 нэг маань нас барчихсан, хамгийн бага маань нас барлаа 2, 3 жилийн өмнө гэх мэт ийм. Тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь ерөөсөө хүний юмыг албаар сайн дур биш ерөөсөө булааж авсан нэгтгээд тушаалаа гээд. Тэгээд л хуралдуулаад байдаг. Ээж гэртээ ганцааранг маань орхичихоод хуралд очино багын хуралд. Ноос тос, сүүний төлөвлөгөө алив бас эх орны дайны үед орост малаа морь тушаадаг, за морь л өгөхгүй бол тэгээд сууж бай багын дарга чинь /дуу нь өндөрсөв/, морь бичүүлсэн улсууд нь яана гэхээр яадаж гэртээ хариж болно, ингээд л хуралдуулаад байдаг. Тэгэхээр унаж байгаа морио ээж маань Зөвлөлтийн улаан армид өглөө ирж байсан. Хамаагүй шахаж шаардсан уу хаашаа байдаг юм тийм л цаг болоод өнгөрсөн. Тэрийгээ одоо сайн дураар болсон бүр Цэдэнбал дарга чинь хэлдэг биз дээ одоо ардын хувьсгалын дайтай нэгдэлжих хөдөлгөөн бол тийм одоо хөдөлгөөн болсон, мундаг юм болсон, энэ бол том ялалт байсан гэж л хэлдэг шүү дээ, хэлсэн байдаг шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд та түрүүн тэр хэллээ шүү дээ нөгөө малыг чинь туугаад явж байсан гэж

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэр чинь юу болоод малыг чинь туугаад явж байх уу?

Цэрэндаш -

Эцэг маань баригдаад тэрний хойно хөрөнгийг нь хурааж байгаа нь тэр.

Оюунтунгалаг -

Эсэргүү?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр эсэргүүний хөрөнгийг хурааж байгаа нь тэр?

Цэрэндаш -

Эсэргүүний хөрөнгийг хурааж байгаа. Ганц манайх биш ээ, бүх айлуудын юмыг бүгдийг нь хураасан. Тэр баригдсан юмтайнх баригдаагүй айлууд бүтнээрээ л үлдсэн цөөхөн айлууд үлдсэн баригдаагүй. Харин баригдаагүй үлдсэн улсууд чинь онц биш байсан байхаа тийм. Тэр олон баригдсны яваад тэгээд тэр явсан нь ч онож байгаа юм шиг. Ерөөсөө тэгээд нөгөө юу яах байлгүй. Үнэн юм гэдэг байх үнэн ялах ёстой тийм ээ. Тэгээд бурхан бий юм бол бүгдийг харна биз дээ очъё яршиг барих өө дуулгавартайхан шиг явцгаадаад байхгүй ээ цөм. Тэнд очиход маань буруу зөв маань ялгагдана гээд. Гэр байж байгаа гэрээс нь ирж бариагүй байсан мөртлөө өөрийг чинь сураглаад манайхаар баахан хүн ороод гараад явлаа гэж хөдөө яваад ирэхэд нь, өө тэгээд тэд нар энэ урдуур явж байгаа харагдана тэр морь унаатай тэд нар гээд, өө очиж учраа олно гээд морьдоод очихоор нийлээд тэгээд байхгүй. Тэд нар ерөөсөө их буддын шашинтай нигүүлсэнгүй үзэлтэй ерөөсөө л хамаг юмыг бурхан мэднэ гэж итгэчихсэн тэгээд тийм тулдаа тэр арван хэдүүлээ 20, 30 морьтой улсууд баригдаад явж байхад чинь нэг хэдхэн хүн аваад явж байгаа шүү дээ, тэгээд тэднийг чинь бүгдийг мориноос нь авч хаячихаад тэр том гол Балжийн гол, Онон гол гэж байна тэрний гүнзгий цээл рүү нь шумбачихаад гараад алга болчиход тэр хэнээс нь ч эрэх олох вэ дээ тэгдэггүй тийм үнэнч, тийм бодь сэтгэлтэй улсууд байсан байгаа юм. Ийм л юм болсон.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр хүмүүсээс ер нь амьд буцаж ирсэн үү?

Цэрэндаш -

Өө амьд буцаж ирсэн улсууд байдаг цөөхөн ихэнх нь алагдсан хэд гэдэг билээ манай Дадал сумаас 500-аад хүн баригдаад хэд нь буцаж ирсэн билээ цөөхөн л хүн буцаж ирсэн юм гэдэг. Буцаж ирсэн юм бий нэлээн хэдэн хүн 10 жил яваад л буцаж 10 гаран жил. Юу харандааны үзүүрээр л буудан, арван гээд л тэр хүнийг байцаасан ч юмгүй, байцааж алахаа шахаж байцаахдаа, янз янзын мэдэлтэй улсууд нь тэр хүснэгттэй нэрсийг нь харж байгаад л ард нь Чойбалсан ч юмуу хэн нь ч юм буудан тамааг таамаг тавьчихдаг ердөө тэгээд тэр ёсоор л болж байсан юм байгаа биз.

Оюунтунгалаг -

Ингээд аав чинь бол 37, 38 оныхоо өвөл нь буудалсан байна?

Цэрэндаш -

Тийм буудуулсан. Одоо энэ юун дээр, харин яаж одоо тэр байцаалтын тэр материал юмыг нь үзсэн бэ дээ тэрийг нь би гайхаж байгаа. Энэ олон баригдсан улсуудын чинь 30-аад мянга материал нэр энэ тэр тэр дансанд байгаад байгаа юм баригдсан, буудуулсан энэ тэр.

Оюунтунгалаг -

Материал үлдсэн нь баримт үлдсэн нь сонин байж?

Цэрэндаш -

Маш сонин, би хүнээс нэг хүнээс мэдэлтэй хүнээс би өө тэрийг чинь сайндаа ч яасан юм биш энэ улсууд чинь энэ улсуудыг чинь тагнаж, үр хүүхэд, ар гэрийнхэн хамаатан садныхан нь улсуудын энэ одоо өш хонзон юм бодож явдаг байна уу, юу гэдэг байна уу гэдгийг тагнаж тусгай алба ажиллаж байдаг гэсэн юм. Тийм учраас энэ нэрийг нь үлдээсэн. Тэгээгүй бол тэр нэр ч байхгүй яс нь ч байхгүй тэгээд дуусах байсан юм. Хэлж байсан ийм ердөө.

Оюунтунгалаг -

Ингээд та 6 настай үлдлээ шүү дээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

За тэгээд одоо цаашаа яаж ар гэрээ явав ухаандаа аавгүй болсон чинь 6 настай хүү өрх толгойлоод үлдлээ дээ?

Цэрэндаш -

Тэгээд 9 настайдаа.

Оюунтунгалаг -

Үндсэндээ өрхийн тэргүүн болоод үлдлээ шүү дээ?

Цэрэндаш -

9 настайдаа хадлан мадлангаа хадаж эхэлж гар смечкээр тэгээд л ажилд орсон доо. Тэгээд одоо нөгөө 9 настай тэр суманд дээх маань бага сургууль байгуулагдаад тэрэнд явав аа. Бас л албаар тушаалаар л очино шүү дээ. Гэртээ байж болохгүй сургуульд тэгээд л аваад явчихдаг. Харин эсэргүүгийн хүүхдүүд сургуульд сурахгүй гэж ярих юм байхгүй тэнд бүгдээрээ эсэргүүний хүүхэд тэгээд сургуульд сумын бага сургууль байгуулчихсан эсэргүүний хүүхэд гээд байвал сурах хүн байхгүй тийм учраас тэнд нар ярих юм байхгүй, бие биеэ шоолох юм байхгүй бүгдээрээ эцэг нь баригдсан байхгүй. Тэгээд чимээгүй дотроо чимээгүйхэн гунигтай ийм улсууд л цуглаад тэгээд сумын бага сургууль төгслөө дараагаар нь Хэнтий аймгийн Биндэр суманд дунд сургууль тэнд 5-р ангид ирлээ, манай юунаас хол юмаа. Дараагийн жил нь одоо 2 жил гэртээ өнжлөө, завсардлаа тэгээд Хэнтий аймгийн Дорнод аймгийн Баян-уул суманд манай сумын зүүн талын залгаа сум тийшээгээ ойр тийшээгээ сургуульд явдаг болохоороо манай сумын хүүхдүүд би тэнд Баян-Уулд очиж 6-р анги төгсөөд тэгээд л 7-р ангиасаа наашаа энэ Багшийн сургуульд ирж байгаль химийн ангид, байгаль дэлхийн анги гэдэг байсан факультет гэдэг дунд сургуулийн багш нарыг бэлтгэдэг энэ Багшийн дээд сургууль байгуулагдахаас өмнө. Багшийн сургуулийн дэргэд тийм 2 жилийн факультет байсан 7-р ангийн сайн төгссөн онц төгссөн хүүхдүүдийг тэнд сургаад тоо физикийн анги, хэл бичиг уран зохиол, байгаль дэлхий гэж 3 ангид хувааж суугаад тэгээд 2 жил суугаад тэгээд дунд ангийн багш болоод гардаг. Тэгээд дунд ангийн багш болж гараад нөгөө 3, 4 жил Баян-Өлгий аймагт эхлээд томилогдоод тэгээд тэнд нэг жил явж би чинь бага хүүхэд шахуу байсан юм чинь гэрээ нутагаа санаад болж өгдөггүй, би дахиад Баян-Өлгий очоогүй бүтэхгүй юм байна. Тэгээд шүүхэд шийтгүүлээд тэгээд гайхаж байтал Хөвсгөл аймаг яв гээд тэгээд Хөвсгөл аймагт очиж хатгалын дунд сургуульд 2 дахь жилээ багшилж байгаад 2 дахь жилээ нэг орос хэлний багш нарын курст явуулна гэнээ тэгэхээр нь тэнд шалгалт өгсөн чинь Улаанбаатар ирэхийн түүс болж байгаа байхгүй юу тэр чинь, тэнцээд тэгээд энд 6 сарын курст ирээд орос хэлний багш болов оо гэнээ юу ч мэдэхгүй шүү дээ, бас тэгээд тэрнийгээ бас сайн шалгагдаад байгаа юм. Тэгээд Дорнод аймагт хувиарлагдаад тэнд нэг Дорнод аймгийн Баян-Уул сум Матад сум энэ хоёрт Матад чинь нэг хагас жил Чойбалсан аймгийн Баян-Уул суманд нэг 3 жил гаруй ингээд нэг 4 жил багшлаад бас сургуульд орох хүсэлтээр хот орж ирж сургуулийн болов оо бас. Энэ ангийн маань багш багшийн тийм дунд ангийн багш нарын 2 жилийн курс төгсгөдөг ангийн маань багш Жамсран гэдэг хүн байсан Жамсран, Эрхүүгийн тийм Эрхүүгийн дээд сургууль төгссөн Жамсран тэр маань биднийг төсгөнгүүтээ юу болчихлоодоо Гэгээрлийн яамны сайд тэр үед Гэгээрлийн яам гэдэг байсан байх аа, Боловсролын яам гэж сүүлд нь нэрлэх болсон. Гэгээрлийн яамны сайд болоод тэгээд би 4 жил болоод олон хэдэн жил сайд хийв ээ, бүр том сайд болоод эхлээд орлогч байснаа жинхэнэ сайд болоод байтал нөгөө ангийнхаа хүүхдүүдийг ирснийг нь сургуульд буулгах зөвшөөрөл өгөөд байдаг байсан байж, миний орж ирсэн чинь за тэддүгээр өрөөнд оч гээд тэнд оч гээд тэнд нь очсон чинь миний очиж явах замд утсаар хэлчихдэг шиг байна, аа Цэрэндаш ирэв үү за энэнийг ав гээд ингээд сургууль ор гээд бичиг өгнө. Яагаад ч юм би хожигдчихож орон тоо гүйцчихсэн нэг сургууль авч өгөөгүй, ямар ангид орох уу, орос хэлний ангид орно, байхгүй орон тоо байхгүй ээ ямар ч юм байхгүй ээ төгссөн гэж би хожимджээ. Тэгээд би хожимдлоо дараа л явъя даа ирье дээ гэж эргээд тэр одоогийн Боловсролын яамны тэр үеийнхээр Гэгээрлийн яамны боловсон хүчний дарга дээр очсон чинь нөгөө бичгээ бариад үгүй ээ энэ Үйлдвэрийн яамныхаас химийн багш авъя гээд байгаа тэрэнд оч Үйлдвэрийн яаман дээр оч гэж Үйлдвэрийн яаман дээр очсон чинь яг манай ангийн нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр сууж байна, яаж ирээв гэсэн чинь өө энд одоо химийн багш хэрэгтэй гээд сургуульд явах юм гэнээ тэгээд багш маань явууллаа чамайг бас явуулав уу гээд өө тэгээд тэр боловсон хүчин дээр нь Үйлдвэрийн яамны боловсон хүчин яасан чинь аа хэн чинь орсон гэдгийн өө нэг Цэрэндаш маань гэж нөгөө хоёр чинь тэгээд бүр Чехэд явлаа, нөгөө нэгийг нь Орост явнаа, нөгөө нэг Ёндон гэж тэрийг маань Хятадад явнаа гээд ийм хуваарь авлаа. Тэгсэн Цэнд-Аюуш гэдэг юм их том авгай мундаг нөгөө тийм Орост хувиарлагддаг гарч ирээд Орост би 6 сарын курст явах гэж байна тэр 6 сарын курс ч яамай байнаа энд ирээд зүгээр нэг лаборант болно шүү дээ, гурилын үйлдвэрийн. Би явахгүй ээ Орост. Тэгхнээ Багшийн дээд дээр цугаараа мэргэжил дээшлүүлж явсан нь дээр байна даа хө гээд яваад өгөв өө. Ёндон бид хоёр үлдээд Ёндон маань Хятадад юу даавуу буддаг хүн болж л ирсэн дээ нөгөө хэдэн сарын курст яваад. Намайг тэр Чехословакт энэ савхин эдлэл савхи хийх л курст явуулах гээд байгаа юм бас зургаан сар байсан байхаа. Тэгж байтал хойшлогдлоо л гэнэ. Тэгээд одоо нэг сар тэр савхи савхин эдлэл хийдэг лабораторит нь тэр лабораторийн лаборант нартай цуг сар ажиллаа би энд юунд очиж нэг сарын цалин хичнээн байсан бэ гэж байна цалингаа хэлсэн чинь нэг сарын цалин өглөө. Тэгж байсан чинь за чамайг Чех явуулахаа болисоон. Одоо чи явж болно хаашаа явдаг юм байгаа юм гэж байна. Тэгэхээр нь эргээд үйлдвэрийнхээ яаман дээр ийм юм боллоо шүү дээ гээд ирсэн чинь өө англи хэлний курсэнд нэг яв манай нэрийн өмнөөс тэнд ор Багшийн институт дээр байдаг.

Оюунтунгалаг -

Хэдэн онд уу?

Цэрэндаш -

Тэр маань 58 он байх. 2 жилийн курс. Тэгээд тэнд нэг хшүрээд ирсэн чинь өө орос хэлний шалгалт авна гээд аа шалгалтанд орсон чинь аа боллоо болох юм байна сайн сураарай гээд л авлаа. Тэгээд тэр 2 жилийн курс 61, 60 онд төгссөн юм байна.

Оюунтунгалаг -

Англи хэлний багшийн курс уу, зүгээр курс уу?

Цэрэндаш -

Орчуулагчийн курс. 2 жилийн.

Оюунтунгалаг -

Аан за.

Цэрэндаш -

Тэгэхдээ зөвхөн ганцхан л багштай тэр маань англи л хэл заадаг өөр олон дэргэдүүр хичээл байхгүй. Тэгэхээрээ тэр чинь хоёр жилд ер нь их л юм заалгаад гарч ирнэ дээ, хэлэндээ ч бүр. Тэгээд дараагаар нь тэр үйлдвэрийнхээ яаман дээр очсон чинь за англи хэлний орчуулагчийн орон тоо байхгүй, төгсөөд очиж байгаа юм би.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Цэрэндаш -

Онц сайн сураад ирээрэй гэж би сайн сурсан нэг нь гэж онц ч дүн байна л даа тэгээд нэг ганц нэг сайнтай. Чи одоо энэ техникийн байцаагч болох хэрэгтэй байна.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Цэрэндаш -

Маш сайн хүн дагалдуулаад тэр дагалдангаар яваад сурчих хэрэгтэй. Тэгэхэд нь одоо ч би ч одоо юу билээ энэ чинь ийм юм төгсч ирээд тэгээд техникийн байцаагч болох гэж байдаг. Тэгээд л тэр үедээ төв хорооны боловсон хүчний дарга боловсон хүчин мэддэг байлаа л даа, биднийг чинь тэнд чинь хувиарладаг. Тэндээсээ томилолт аваад очсон байхгүй юу энэ Багшийн дээд сургуулийг төгсөх гэж яваад тэр орчуулагчийн 2 анги төгсөгдөөд төв хорооны боловсон хүчин дээр очиж томилолт аваад, хаанаас ирсэн үйлдвэрийн яамнаас өө тэр үйлдвэрийн яамнаас чинь тэр үед үзэж хардаг 400 төгрөгний цалинтай сурсан гэж байгаа юм шүү хоёр жил. Би чинь одоо дунд сургуулийн багш чинь 350 төгрөгний дунд мэргэжлийн багш 350 төгрөгний цалинтай байх тэгэхэд 400 төгрөгний цалинтай өө ердөө их маадгар. Тэгээд өө нөгөө үйлдвэрийн яам маань англи хэлний орчуулагчийн орон тоо байхгүй гэнээ. Тэгээд яахав гээд юундаа очсон чинь бас нэг өнөө засгийн газрын ордонд байдаг, төв хорооны боловсон хүчин. Тэр дотроо зүүн жигүүрт нь тэддүгээр давхарт тийм номерын өрөөнд оч гэж хэллээ. Би тэнд нь очсон чинь Ж.Пүрвээ гээд зохиолч байсан шүү дээ тэр сууж байнаа Ж Пүрвээ гэж хажууд нь нэг бас нэг мундаг хүн сууж байна. За тэгээд чи орос хэлэнд хир вэ, англи хэлэнд хир вэ гэж байна намайг. Хоёулаа л адилархуу л юм шиг байна гэнэ, юм уншуулж үзүүлж байна, уншаад тэрийг нь орчуулж өглөө. За болох юм байна чамайг авлаа гээд би тэр маань сүүлд нь ямар газарт орж байгаа ч бүү мэд Хэвлэл утга зохиолыг хянах газар гэдэг газар, том газар Сайд нарын зөвлөлийн харъяа тэгэхдээ бүх урдирдлага намын төв хорооны үзэл суртал, цэргийн нууц, улсын нууц, улс төрийн алдаа гэсэн ийм 3 юмыг олно шүү, ном бүх ердөө хэвлэл утга зохиолыг хянах газраар ороогүй ном зүгээр плакат ч гэсэн зураг ч байхгүй, бүгдийг нь хянана. Радио дээр 2 хүн сууна өдөр бүр манайхаас. Үнэн сонин дээр нэг хүн сараар сууна, бусад жижиг сонингууд өөрсдөө материалаа аваачиж үзүүлнэ сэтгүүлүүд түүнээс гадна тогтмол бус хэвлэл гэж тогтмол юу номын юуг чинь тэгээд хувиарлаад уншуулаад бараг 8 цаг гүрийтлээ уншаад алдаа бийг мэдрээд л уншаад байдаг ийм болов оо, тэгээд 16 жил би тэнд байсан.

Оюунтунгалаг -

Хэвлэл утга зохиолыг?

Цэрэндаш -

Хянах газар.

Оюунтунгалаг -

Хянах газар.

Цэрэндаш -

Энэ хооронд яахав дээ нөгөө мэргэжил дээшлүүлэх нөгөө англи хэлний үгүй ээ энэ чинь одоо бүр айхтар юм байна. 2 жил үзчихээд миний англи ердөө хаана нь ч хүрэхгүй, энэ их юу байсан юм Аргус гэдэг нөгөө баруун европт нэг байгууллага байгаа сонины хайчилбаруудыг худалддаг.

Оюунтунгалаг -

Ямар юу гэнээ?

Цэрэндаш -

Сонины хайчилбар худалддаг.

Оюунтунгалаг -

Худалддаг аа?

Цэрэндаш -

Тийм, захиалга авч захиалгаар өгдөг.

Оюунтунгалаг -

Сонины хайчилбар өгдөг?

Цэрэндаш -

Сонины хайчилбар.

Оюунтунгалаг -

Юу гэдэг нэртэй газар гэнээ?

Цэрэндаш -

Аргус.

Оюунтунгалаг -

Аргус аа?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Яагаад вэ гэхээр тэр монголын тухай гарсан юмнуудыг цуглуулж өгдөг байхгүй юу нааш нь, нааш нь илгээж байдаг. Эндээс банкаар мөнгө гуйвуулчихна. Төв хорооны тогтоол гараад хэвлэл утга зохиол шалгах газрын нэр дээр монголын тухай гарсан материалуудыг авчиръя тэгээд энэ хэвлэл шалгах газрынх нь улсуудад уншуулаад бидэнд өгч бай гэж төв хорооны тогтоол гараад тийм юм авдаг боллоо шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд гадаад орнуудад монголын тухай бичигдсэн бүх зүйлийг тэр Аргус?

Цэрэндаш -

Олж

Оюунтунгалаг -

Олоод хайчилбар

Цэрэндаш -

Дугтуйлаад дугтуйлаад явуулаад байдаг. Хайчилбар хийгээд хайчилж аваад тэгээд Аргус нэг ийм хаяг дээр наагаад тэрэн дээр тийм сонины нэр мэр хаягыг нь өдөр сарыг, тэгээд тэрнийг орчуулна энэ харин амаргүй ажил, миний хэл муу гээд зүгээр энэ мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй байна гэж төв хороонд өргөдөл өгсөн чинь харин зөвшөөрч нэг жил явлаа шив дээ. 6 сар тэр Англид, тэр Кембриж мембриж тэр рүү л явж байсан.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Кембриж рүү өдрөөр очоод нэг ирсэн. Тэгээд Лидсийн их сургууль дээр голдуу байсан даа бусад газраар их, дөрвүүлээ ирсэн, их сургуулийн англи хэлний Цэцэгмаа гэж багш, нэг нь радиогийн, нэг нь дотоод яамны хүн юм юу улсын их сургуулийн аспирантурт байдаг гэсэн нэртэй тэр маань дотоодын яамны ийм нутаг дөрвүүлээ явсан. Өө тэр 3 эрэгтэйгийн тэр жинхэнэ ердөө тэр англи хэл сурна уу болино уу хамаагүй ганцхан Англи улсаа л үзүүлээд л сурталчлаад л давхия гэж гэсэн бодол л явагдсан юм байх гэж би өөрөө дотроо боддог. Аа тэр их сургуулийн багшийг маань бүүр тусгай хангамжинд нэг газар ердөө юм зуманд ч явуулахгүй, 4 багш ээлжилж заагаад л жишээ нь нэг нь одоо дүрэм зааж байхад нөгөөдөх нь үлгэр түүхийн юм зааж байна, нэг нь улс төрийн үг зааж байх, нөгөөдөх нь одоо оньсого ямар юмыг нь заадаг юм.

Оюунтунгалаг -

Лидсийн их сургууль дээр?

Цэрэндаш -

Лидсийн их сургууль дээр. Очсон өдрөөс эхлээд л тэнд аваад явна иртэл нь тэндээ заасан. Бид 3-ыг бүх англиар л явуулсан.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Цэрэндаш -

Эндээс очиж нэг 10 хоноод тэндээс очиж 10 хоноод тэгсээр байгаад хамгийн эцсийн саруудад нь Лидст ирж тэгээд ингээд нэг 6 сар болоод л ирцгээсэн дээ. Тэгээд ийм л юм болсон. Ердөө тэгээд би хэвлэл утга зохиол шалгах газарт 16 жил ажилласан. Тэгээд яахав дарга нартайгаа шүүмжлээд, би ч МАХН-ы гишүүн. Намын гишүүн бол дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрч болохгүй гэсэн бүр дүрэм дээрээ тийм юмтай. Тэгээд дутагдал байгаад байхаар би хэлэлгүй яахав ингээд нэг хурал дээр шүүмжилсэн чинь дарга нар маань жадаа барьж босч ирлээ, тэгээд намайг хэлсэн хотын намын хороо мороогоор оруулаад болохгүй хүн болгоод л 6 сарын орлогчоор шийтгүүлээд, хирэндээ бас гүрийгээд байсан гэж байгаа, бас зүгээр тэгсээр байгаад бүр хасагдаад намын гишүүн биш болгочихно. Намын гишүүн хийсэн хэрэг байхгүй хүн чинь нам завсардсан гэж хамгийн сүүлд нь гарсан гэсэн. Хотын намын хороон дээр тэр хуралд ороод яахад тэр үүдэнд сууж байгаа улсууд нөгөө хурлын протокол хөтөлдөг улсууд юмаа даа тэгээд тэрнээс гарч ирэхэд за чи давж заалдаа ингэж байж болохгүй чи хийсэн юм байхгүй хүн юм байна, тэгээд эд нар чинь яагаад ингээд шийтгээд байгаа юм бэ, тэр дарга нар чинь эд нартай холбоотой их муухай байна гэж. Энэ юун төв хороонд давж заалдаж өргөдөл өгөхөд хариу нь юу гэж гарч ирэх вэ дээ. Хотын намын хороо гэж том газар аа жаахан юм ч гараагүй бид яаж ч чадахгүй тэгээд чамайг нам завсардсан гээд л гаргасан байна шүү дээ, энэ тогтоол энэ байна шүү дээ гэв гэнэт ингээд л болоо, ийм байгаа юм тэгээд би өөрөө биеэ бодож яваарай. Ийм л хариу өгч байлаа. Тэгээд би 16 жил болоод би хөдөө нутагтаа очиж Хэнтий аймгийн Дадал суманд нүүж очлоо. Тэнд тасгийн эрхлэгч сүү тосны, зуны 3 сард л ажиллах юм даа 3, 4 сар. Сүү тосны тасгийн эрхлэгч тэгээд өвөл болохоор ажил байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр өвөл болохоор мод бэлтгэл, түлээ бэлтгэл тийм л юманд явна. Заримдаа бүр ядаад тэр 3 нуурын амтралт гэж Дэлүүн болдог тэрний манаач ч болж нэг өвөлжлөө. Тэгээд одоо сүүлдээ бүр ядаад ахуйн үйлчилгээний гэрэл зурагчин ч болж ажиллалаа, тэгж байтал зөгийн курст нэгдэл явууллаа.

Оюунтунгалаг -

Юуны курс ээ?

Цэрэндаш -

Зөгийн курс.

Оюунтунгалаг -

Зөгий зөгийн аж ахуйн курс?

Цэрэндаш -

Зөгий.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Зөгийчин болох энд ирж 45 хоног сууж зөгийчин болж очиж хоёр жил зун зөгий харлаа, бас өвөл болохоор цалин байхгүй. Тэгээд бүр сүүлдээ гарч ойн цагдаа болж, одоо нэг тогтмол цалинтай сууж байдаг хүн болж хамгийн сүүлийн 4 жил 10 хэдэн жил ажиллаад тэгээд одоо 91 онд нөгөө 60 гэдэг нас маань хүрч тэтгэвэрт гарч тэгээд хүрч ирсэн чинь нөгөө хэвлэл утга зохиол шалгах газар маань аль хэдийн байхшүй бөмбөгдүүлчихсэн, нөгөө болохгүй газар гээд. Ардчиллын хамгийн их дайсан хүний юм шүүж яаж байдаг. Тэгээд татан буугдчихсан байхгүй. Тэгээд одоо хүртэл нөгөө өндөр цалинтай байсан юм чинь 800 төгрөгний цалинтай, том цалин шүү дээ. Тэр маань байхгүй цэс олддоггүй. Улсын төв музейд дарга нарын тогтоол байдаг, тушаал байдаг. Тэгэхдээ хэвлэл утга зохиол шалгах газрын дарга нар зүгээр нэг шагнал магналын хиртэй л юм тушаал гаргахаас биш бидний мэддэггүй улсууд байсан төв хорооноос өгдөг, өгсөн хүнийг нь авч ажиллуулдаг. Төв хорооноос л халбал тэгээд халагдлаа гээд. Тэгээд намын гишүүн биш болоход чинь тэгээд биш болоход чинь автоматаар тэр хэвлэл шалгах газарт намын гишүүн бус хүн ажиллаж болохгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд халагдаад тэр хөдөө гарсан байхгүй юу. Тэгээд ирээд энэ юугаараа юу яаж байсан чинь ингээд татан буугдчихсан байхгүй, одоо хүртэл олдоогүй тэгээд би 93000 төгрөгний цалинтай одоо юу тэтгэвэртэй би. Тэрнийгээ 30-ийг байрандаа өгнө, хүүтэйгээ хоёулаа тэр 60-аар нь амьдрах гэж хэцүү байна. Ердөө л ийм л түүхтэй юм даа.

Оюунтунгалаг -

Намын төв хороонд тэр бичиг мичиг ерөөсөө байдаггүй, намын төв хороонд байж магадгүй юм байна шүү дээ уг нь тийм ээ?

Цэрэндаш -

Яваад бүр үзлээ бзр байхгүй тэр.

Оюунтунгалаг -

Бүх архивт нь байхгүй?

Цэрэндаш -

Байхгүй. Тэр цалингийн олдвол болох гээд байдаг.

Оюунтунгалаг -

Тэгвэл их том өндөр тэтгэвэр тогтоогдоно шүү дээ?

Цэрэндаш -

Тэгнэ. Тэгээд тэгж чадаагүй. Хөдөө байж байтал энд хэвлэл хянах газрыг маань татан буугдаж байна гэж би мэдээгүй байхгүй юу. Тэгээд л ирэхэд байхгүй. Энэ улсын төв архивын хүн хэлээд байгаа дарга нарын чинь тушаал байнаа, аа цалингийн цэс байхгүй бид аваагүй гэж. Манай хэвлэл хянах газрын тэр нарийн бичгийн дарга л байгаа тэд нар хэлэхдээ төв архивт өгсөн гэж хамаг юмаа. Тэгээд тэр дансаа шүүгээд цалингийн цэс мэтийн юмаар юугаа хийхэв гээд хаясан юм байлгүй дээ дарга нарын тушаал байна гэнэ. Тэгээд нэг төгсгөл боллоо доо юмаа.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо бас л сайд нарын зөвлөлийн харъяа тийм ээ намын төв хорооны тогтоол шийдвэрээр ажилладаг хэвлэлийн хянан, хэвлэл утга зохиолыг хянах хороо гэж. Тэгээд ийм том газар ажиллаад уг нь бол гадаад дотоод үзээд л хэл ус сураад л ийм өндөр боловсролтой байсан хүн чинь тэгээд амьдралын эрхээр ялт ч үгүй хөдөө очиж нутагтаа л очиж ажилласан юм байна шүү дээ?

Цэрэндаш -

Тэгсэн юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр амьдралд маш их өөрчлөлт гарлаа шүү дээ?

Цэрэндаш -

Өө тэр чинь.

Оюунтунгалаг -

16 жил хотод байсан хүн чинь одоо тийм ээ?

Цэрэндаш -

Тийм. Үгүй 16 байтугай тэр чинь бүр бага наснаасаа.

Оюунтунгалаг -

Тийм шүү дээ нэлээн эртнээс сургууль соёлоор яваад хотод байсан шүү дээ.

Цэрэндаш -

Тийм тийм. Хотод л байсан, хотод л байсан. Өөрчлөгдөхөөр барахгүй гэтэл тэр тэнд авч байгаа 300 хэдэн төгрөг 400 төгрөг чинь эндэх 800-тай тэнцэж байсан шүү хөдөө, нэгдэл нэг 700 төгрөгөөр дунджаар бүр сайн бол 800 төгрөг байсан юмуу нэг тарган үнээ юмуу тумбаа гунж 700-р өгчихнө ингээд 2 хүүхэдтэй хөгшинтэйгөө нэг үхэр л хийлээ боллоо. Тэгэхэд чинь гурил 1 төгрөгний үнэтэй байлаа шүү дээ, кг гурил 2-р гурил 1 төгрөг байсан байхаа гэх мэт тэгээд ер нь. Тэгээд л элсэн чихэр 5 төгрөг ч билүү.

Оюунтунгалаг -

Тэгээд 400 төгрөгөөрөө хөдөөдөө бол амьдраад л байсан?

Цэрэндаш -

Амьдрахаар барахгүй. Нэгдэл нэг эсгий гэр өгсөн, тэгээд тэрийг бариад суугаад байдаг.

Оюунтунгалаг -

Та уг нь бас ийм нөгөө багшийн курс мурс төгссөн хүн шүү дээ, багшийн сургууль ч хүртэл төгссөн хүн чинь?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Хөдөө тэгээд очоод багшилж бол болоогүй юу?

Цэрэндаш -

Үгүй ээ багшилж ч болоогүй юу юм хум мэдэхгүй. Ер нь тэгээд багшийн маань нөгөө багшийн дээд боловсролын цалин байхгүй ерөөсөө юу үнэмлэх диплом байхгүй. Би энд хэвлэл утга зохиол хянах газарт байхдаа Марксизм энэ Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм Ленинизмийн оройн курсийн сэтгүүлчийн анги төгссөн юмаа бас. Тэр маань дээд боловсрол юм даа. 2, 3 жил хэдэн жил ч боллоо. Оройн цагаар явдаг курс. Нөгөө хамаг сонин сэтгүүлийн улсуудыг дунд боловсролтой бүгдийг нь нийлүүлж байж дээд боловсролтой болгож тийм курс байж.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөр миний бодохоор бол тэгээд л хөдөө очоод англи хэл ч заадаг юмуу, орос хэл ч заадаг юмуу багшилж болох байсан юм шиг гэтэл та чинь маш олон янзын ажил хийсэн байна шүү дээ?

Цэрэндаш -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Сүү тасгийн эрхлэгчээс авахуулаад?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо намд бол таныг хөдөө яв гэж бол заагаагүй шүү дээ тийм ээ, зүгээр ажилгүй болсон?

Цэрэндаш -

Ажилгүй болгочихсон.

Оюунтунгалаг -

Тэгээд хөдөө явсан.

Цэрэндаш -

Өөрөө л явж байгаа нь тэр.

Оюунтунгалаг -

Хотод бол ажил хайгаагүй юу та?

Цэрэндаш -

Ажил хайгаагүй.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ тэр үедээ бас намдаа гомдсон уу?

Цэрэндаш -

Одоо учиргүй их нам зам гэж, нам маань тэгээд амьд организм гэдэг шүү дээ. Ямар л амьд организм байхав дээ хүн л байгаа шүү дээ тэр чинь. Тэр үед Цэдэнбал л байгаа шүү дээ.

Оюунтунгалаг -

Та ер нь тэгээд дарга нарыгаа юу гэж шүүмжилж байсан юм бэ, аль талаас нь шүүмжилж байсан юм бэ?

Цэрэндаш -

Өө хэлтсийн маань дарга ердөө тэр орчуулга хамаг юманд ердөө оролцохгүй зүгээр юу итали хэл үзээд л суугаад байна.

Оюунтунгалаг -

Юу үзээд ээ?

Цэрэндаш -

Итали хэл үзээд.

Оюунтунгалаг -

Итали хэл үзээд?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Аан за.

Цэрэндаш -

Өөрөө их сургуулийн англи хэлний анги төгссөн хүн л дээ, тэгээд хэл үзээд л суугаад байна. Би хамаг хар бор ажлыг нь би хийнэ, гадаад хэлтэст нь ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээд энэ ийм байнаа гэж хэллээ, тэгээд бас хэвлэл хянах газрын орлогч дарга Жамъяндорж гэж байсан тэр маань ердөө за энэ сэтгүүл дээр ийм юм гарах гээд байна энийг би болохгүй гэж бодож байна энийг яах уу гэж асууж ороход чинь. Өө та нар өөрсдөө тэр редакцтай нь ярь л даа, ахиж сайн ярь гэхээс биш шийдэмгий хариу өгдөггүй нэг л бөөрөнхий хүн суугаад байдаг, энэ бөөрөнхий болохгүй байнаа, энэ шийдтэй хариу өгдөг болгох хэрэгтэй байнаа гээд хэлсэн чинь бүр гал бадраад л түймэр асчихаж, тэгээд хурал болоод намын хурал, энэ зарим гишүүд тэрслээд байна гээд. Тэгээд л дарга нарын талд баахан хүн гарын үсэг зураад хотын намын хороонд шилжээд хотын намын хороо нь хэдэн дахин ч хуралд явсан даа. Би тэр хурлын материалыг юуны түрүүн олж авсан гэж байгаа юм. Энэ цэс бэдэрч явах хооронд.

Оюунтунгалаг -

Протокол?

Цэрэндаш -

Протокол хамаг юмнуудыг нь. Тэр тогтоол могтоолыг нь. Танд үзүүлвэл сонин л юм хүн их гайхдаг юм.

Оюунтунгалаг -

Үзүүлээрэй та?

Цэрэндаш -

Тэгье, үзүүлье.

Оюунтунгалаг -

Хоёулаа дараа нь гэрт чинь очиж байгаад үзье?

Цэрэндаш -

Тэгье.

Оюунтунгалаг -

Тэгье.

Цэрэндаш -

Тэгээд бас энэнийгээ боловсронгуй болгож яриагаа засах болж магадгүй.

Оюунтунгалаг -

/инээв/ Тэгээд зүгээр ажлын л шаардлага тавьсан байна шүү дээ, уг нь бол та нам мам талаас нь ерөөсөө шүүмжлээгүй хүн байна шүү дээ?

Цэрэндаш -

Үгүй.

Оюунтунгалаг -

Уг нь зүгээр ажлаа л сайжруулах гэж?

Цэрэндаш -

Ажлаа л сайжруулах гэж.

Оюунтунгалаг -

Удирдлагаа ажлаа хийгээчээ л гэж шаардсан чинь намтайгаа яриулаад?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд сүүлдээ намын гишүүн завсардсан болгож шийдвэр гараад тэгээд тийм шийдвэртэй учраас хэвлэлийн хороонд ажиллах эрхгүй болоод?

Цэрэндаш -

Энэ хотын намын хорооны хурал нөгөө нам батлах маань одоо байгаа. Тэр завсардаагүй юм би.

Оюунтунгалаг -

Та чинь одоо намын гишүүн өөрөө хэвээрээ л гэдэг шүү дээ?

Цэрэндаш -

Үгүй тэгээд хасагдсан хүн чинь яаж.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ намаа дэмжсээр л байгаа?

Цэрэндаш -

Үгүй намаа дэмжихээ ч би больчихсон дээр үед, ардчилсан намд. Ер нь би чин үнэнээ хэлье нам гэж хэрэггүй юм байна гэж ойлгосон. Ингэж депутат багаас, сум аймгаасаа мэдлэг боловсролтой энэ шударга хүнээ энэ ард түмэн чинь мэднэ шүү дээ, тэр нэрийг нь дэвшүүлж тэгээд авчрахаас биш, энэ мөнгөтэй улсууд нь л дээшээ гараад байна ш дээ.

Оюунтунгалаг -

Нам ямар хамаатай юм гэж?

Цэрэндаш -

Нам ямар хамаатай юм бэ. Тэгвэл ингэж талцаж хэрэлдэж байхгүй, нөгөө хэд 76 чинь цуглахаараа бүгд нэгэн зорилготой.

Оюунтунгалаг -

Та түрүүн ингэж хэллээ шүү дээ нэг танай хэвлэхийн хянан шалгах хороо чинь гурван зүйлийн цензур маягын юм хэвлэлд тавьдаг байсан байна шүү дээ, тэрийгээ тодруулаач юу гэлээ нэг нь улс төрийн алдаа байна уу?

Цэрэндаш -

Тийм улс төрийн алдаа байна уу үгүй юу, цэргийн нууц, улсын нууц.

Оюунтунгалаг -

Энэ талыг хөндөж бичиж үү л гэж шалгадаг байсан байна шүү дээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Одоо бүх хэвлэл материалыг?

Цэрэндаш -

Тэгнэ. Одоо тийм л юм бэдрээд уншаад байна даа. Тэгээд тэр тусгай боршур ном байна. Ийм юмыг нь хэвлэлд гаргаж болохгүй гэсэн.

Оюунтунгалаг -

Тийм брошур ном хаанахын ном юм бэ монголын ном уу?

Цэрэндаш -

Монголын, тэр үед бидэнд дээрээс баталж ирүүлсэн юм байна.

Оюунтунгалаг -

Ажлын заавар байх юм уу?

Цэрэндаш -

Ажлын заавар гэдэг юмуу тэр нууцын жагсаалт гэж нэртэй. Одоо жишээ нь хониныхоо ноосыг орост хэдэн төгрөгөөр өгч байна уу гаргаж болохгүй. Оросоос тийм юм ямар үнэтэй авдгийг бас гаргаж болохгүй гэх мэт жагсаалт байна. Энэ бол улсын нууц, энэ бол одоо улс төрийн алдаа, энэ бол цэргийн нууц гэж. Тэгээд тийм юмыг тэрийг хэвлэлд хамгаалах газар гэнэ, хэвлэл утга зохиол хянах газар гэж нэртэй. Оросоор Главлит гэж товчоор яриад байна. Энэ хэвлэхийнхэн шахуу мэднэ дээ.

Оюунтунгалаг -

Главлитийн газар ажиллаж байсан гээд л одоо бүр товчлоод яриад сурчихсан тийм ээ монголчууд?

Цэрэндаш -

Тийм, тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд зүгээр ерөөсөө утга зохиолынх нь талаас ч юмуу тэр зохиол бүтээлийнх нь агуулга, шинжлэх ухааны үндэслэл талаас нь нэг их судлахгүй нь байна шүү дээ, нэг их хянахгүй нь байна шүү дээ?

Цэрэндаш -

Өө тэр агуулгаас нь хяналгүй яахав. Агуулганд одоо улсын нууц хэр их байна уу, шашныг мандуулах гэж байна уу бүгд л харагдана шүү дээ. Тийм учраас роман зорман гарах юмыг чинь бүгдийг нь хянана.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо жишээ нь та тэр үеийнхээ одоо зүгээр түүх баримтуудаас яриач өөр одоо ямар зохиолуудыг жишээ нь хэвлэхийг хориглож байв ч гэдэг юмуу, ажиллаж байх хугацаанд чинь ер нь янз бүрийн тийм юмнууд зөндөө гарч байгаа шүү дээ одоо?

Цэрэндаш -

Зөндөө зөндөө.

Оюунтунгалаг -

Тийм жишээ нь одоо ямар ямар?

Цэрэндаш -

Жишээлбэл өргөн гэхээр жишээнүүд байна л даа.

Оюунтунгалаг -

Одоо маш жижиг зүйлээс болоод нэг сайхан том роман ч хэвлэгдээгүй байдаг юмуу тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Хэвлэгдэх хэрэгтэй мөртлөө даанч одоо жижигхээн юмнаас болоод хэвлэгдээгүй олон юм байх нь байна шүү дээ аягүй бол?

Цэрэндаш -

Олон юм байхаар барахгүй өнөө хэвлэгдчихсэн юм ч гэсэн, жишээлбэл энэ Дамдинсүрэн гуайн Толь бичиг байна даа монгол орос толь бичиг, орос монгол толь бичиг, Лувсанвандан хэн билээ тэрэнтэй нэг, тэгээд тэр Дамдинсүрэн гуай тэр толь бичигтээ мянган жилийн календарь гаргасан шүү дээ. Энэ бол одоо монголын түүхтэй холбоотой. Тэрийг одоо муу юм гарлаа гээд дээр доргүй л сүйд болоо шүү дээ, наадах чинь ганцхан юм шүү дээ. Дамдинсүрэн гуайг чинь дээр доргүй донгодож бариад л, гэтэл тэрийг чинь манай хэвлэх шалгах газрын хянагч хянасан хүн зөвшөөрөл өгөөд л, хуудас болгон дээр бид чинь нэг л номертой тамгатай, хуудас болгон дарж өгнө. 1000 хуудастай романыг уншаад л 1000 хуудас болгонд л дарна шүү дээ тэр тамгаа. Тэгээд явуулчихсан байсныг дараагаар гарсны дараагаар бөөн юм боллоо шүү дээ тэгээд одоо энэ хэвлэх хянах газар яагаад үзээгүй байдаг юм гээд нөгөө нөхөр Дарий гэж нэг хүн байсан, тэр үзсэн, үзэхээр барахгүй бүр маш их сайшаагаад, ийм их сонин календарь байх гэж ийм мянган жилийн тэмдэглэж авсан тэмдэглэлийнхээ дэвтэрт маш ихээр, тийм байсан. Тэгээд за хэн хянасан байна, Дарий хянасан байна ажлаас нь гаргаа, юу энэ Жамьян гэж нөхөр байна шүү дээ сэтгүүлч бас нэг хэлмэгдэж явсан. Тэгсэн чинь Улаанбаатар сонинд байл уу тэр чинь, нэг том хар машин давхиж ирээд л автобустай улсуудыг мөргөөд л тэгээд тэр жолооч нь шатаад автобус ч, улсуудаа гаргаж байгаа тухай нэг сурвалжлага байсан юм, гэтэл тэр тэгээд тэр хүн буруудсан шүү дээ. Бас тэгээд хэвлэл хянах газраас тэрийг нь бас зөвшөөрөл өгөөд л явуулчихсан байсан.

Оюунтунгалаг -

Телевизээр гаргачихсан?

Цэрэндаш -

Үгүй телевизээр гараагүй.

Оюунтунгалаг -

Аан сонин дээр гаргасан.

Цэрэндаш -

Сонин дээр гарсан. Тэгээд бас л асуудал болоод л нөгөө зөвшөөрөл өгсөн хүн чинь буруудлаа, тэгээд л ажлаас хасагдлаа. Энд тэр Жамъян ажилчин болж байдаг тэгээд сая л сүүлийн үед энэ 91 оноос хойш л тэр мань хүн маань мандсан ш дээ бас одоо хүртэл юм бичиж байгаа гэх мэтийн.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр одоо аваар ослын тухай сонин дээр гаргасны төлөө л?

Цэрэндаш -

Тэгээд тэр яасан гэхээр их том машин нь том хар машин нь ямар хаанахын гэхээр оросын цэргийн машин, тэр ирж мөргөсөн байсан. Оросын тэр энэ гэж бичээгүй байтал цаанаа ийм л юм тэр дээр байдаг байсан байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Оросын цэргийн машин автобус хоёр мөргөлдсөн?

Цэрэндаш -

Тийм. Тэр машин нь оросын цэргийн машин байсан учраас буруутан болж байгаа юм.

Оюунтунгалаг -

Маш л их том хяналт байж дээ?

Цэрэндаш -

Том хяналт байхаар барахгүй, бүр том аппарат хянаж байж шүү дээ 20 хэдэн хүнтэй.

Оюунтунгалаг -

Тэгээд танай хянан тэр танай өөрийн хэвлэлийг хянах хороо байна шүү дээ.

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэрнийг дахиад гарсан бүтээгдэхүүнийг одоо гарсан тэр дүгнэлтүүдийг дахиад цаана нь хэн хянах уу, дахиж бас хянадаг газар байна тийм ээ, үгүй юу, шууд ингээд танай хороогоор зөвшөөрөгдөөд хэвлэгдэхээрээ тэгээд л хэвлэгдчихэж байна тийм үү?

Цэрэндаш -

Хэвлэгдчихнэ ердөө.

Оюунтунгалаг -

Тэгсний дараа дахиад тэр намын төв хороо эд нар үзээд бас юм болж байна аа?

Цэрэндаш -

Тэгж байна. Тэр ямар юм нь ховлодог юм тэр дээш нь. Манайхаас гадна тийм юм болж байдаг. Өө бага сага юм зөндөө гарсан шүү дээ бид нар чинь. Ерөөсөө ганц айгаад өөрийнхөө л арьсыг өөрийгөө л бодоод бас хасагдчихвий гэж. Гэтэл бидний хассан юмыг чинь эсэргүүцдэг хүн байхгүй дээ даанч нэг. Тэр нь сайхан.

Оюунтунгалаг -

Тэр үед одоо зохиогч нь тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Эсэргүүцээд миний юмыг яагаад хэвлүүлэхгүй байгаа юм, хэвлэх зөвшөөрөл яагаад өгсөнгүй гэж эсэргүүцэл бол гарахгүй?

Цэрэндаш -

Гарахгүй.

Оюунтунгалаг -

Их л дуулгавартай байсан байна?

Цэрэндаш -

Дуулгавартай гэх муу за тэрийг.

Оюунтунгалаг -

Хүлцэнгүй юмуу?

Цэрэндаш -

Хүлцэнгүй ч юмуу даа.

Оюунтунгалаг -

Тэгээд Дамдинсүрэн гуайн тэр ном бүр хэвлэгдээд гарчихсныг нь?

Цэрэндаш -

Гарчихсныг нь бүр шатаасан шүү дээ тэрийг чинь. Орос монгол толь бичгийн ард нь мянган жилийн календарь. Тэгээд тэнд ямар юмнуудыг хийсэн гэхээр Ленин багш энэ тэрийг нас барсан, мэндэлсэн энэ тэрийг нь байсан л байлгүй гэхдээ дандаа шашны юмнуудыг монголынхоо тэр л одоо феодал гээд том том улсууд тэд нарыг голдуу гаргачихсан байна лээ, тийм толь бичиг.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр юм бүгд устаад дууссан?

Цэрэндаш -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Хэдэн оны үед тэр одоо ойролцоогоор?

Цэрэндаш -

Одоо нэг 70-аад онд болов доо.

Оюунтунгалаг -

Тэгээд тольтой юутай хүйтэйгээ устгаж байсан байх нь байна шүү дээ?

Цэрэндаш -

Тийм. Сүүлдхэн тэр юу гарсан л даа тэгэхдээ календарьгүй гараад.

Оюунтунгалаг -

Тэгээд Дамдинсүрэн гуай өөрөө яасан тэгээд?

Цэрэндаш -

Өөрөө загнуулаад л өнгөрсөн дөө. Шүүмжлүүлээд, донгодуулаад ч гэдэг юмуу.

Оюунтунгалаг -

Ерөөсөө тэгээд зохиогчдоос нь бичсэн хүмүүсээс нь бол эсэргүүцэл ерөөсөө ирж байгаагүй?

Цэрэндаш -

Үгүй шүү.

Оюунтунгалаг -

Ер нь тийм түүх бараг байхгүй.

Цэрэндаш -

Ер нь зохиолчтой нь битгий уулз гэдэг байсан юм биднийг чинь. Тэгээд хэнтэй нь уулзах байсан юм редактортай нь уулз гэж.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо тэгээд танайхаар хянагдаад гарсан бүтээл одоо бүтээл хаагуур хэвлэгдэх үү, хэвлэх газар олон байв уу?

Цэрэндаш -

Энэ монголд хэвлэгдэж байгаа, энэ радиогаар ярьж байгаа юмыг чинь бүгдийг нь хянана.

Оюунтунгалаг -

Хянаад тэгээд одоо хэвлэх үйлдвэр дээр л, тэр үед чинь олон хэвлэх үйлдвэр байл уу?

Цэрэндаш -

Үгүй ээ нэг л хэвлэх үйлдвэртэй тэр цэргийн хэвлэх үйлдвэр байна, бүгд тэднийхнийг номынхоо эх материалыг авчирч зөвшөөрөл аваад л очино.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр сонины материалыг өдөр өдөрт нь уншаад хянах нь ээ?

Цэрэндаш -

Өө сонины материалыг 7 хоногт сонин чинь нэг авчирдаг дүрэмтэй Утга зохиол сонин жишээлбэл. Үнэн сонинд нэг хүн бүр байнга сууж хянана. Радиод бол тэр их олон юм ярьдаг учраас хоёр хүн сууж өдөр бүр шалгана.

Оюунтунгалаг -

Тэгээд хянах боломжгүй ухаандаа шууд нэвтрүүлэг энэ тэр гэж бараг хийдэггүй байсан байх нь байна шүү дээ?

Цэрэндаш -

Аа энэ шууд нэвтрүүлэг тэр юу бараг хийхгүй.

Оюунтунгалаг -

Дандаа урд нь бичлэг?

Цэрэндаш -

Дандаа урд нь.

Оюунтунгалаг -

Бичиж, хянаж?

Цэрэндаш -

Бичиж байж хянаж.

Оюунтунгалаг -

Одоо телевизийн нэвтрүүлэг мэвтрүүлэг ч гэдэг юмуу ?

Цэрэндаш -

Телевиз дээр очиж цагтай, өдөрт тэдэнд тэдэн цагт гэж хүмүүс манайхаас очдог байсан. Би нөгөө гадаад хэвлэлийн болоод тийм юманд явдаггүй. Энэ дотроо л тэр англи хэлний юмаа яаж л байдаг.

Оюунтунгалаг -

Тэр үед тэгээд та нөгөө тэр гадаадад хэвлэгдэж байгаа юмнуудыг орчуулдаг байсан гэнэ. Тэр үед гадаадад Монголын тухай их сонин юм бичигддэг байж уу ер нь?

Цэрэндаш -

Өө зөндөө юм бичнэ.

Оюунтунгалаг -

Голчлон тэр сонины хайчилбарууд аль улсын сонины хайчилбарууд их байх уу, юу бичих үү ер нь?

Цэрэндаш -

Тэгээд тэр сонины хайчилбарууд ерөөсөө франц, англи тэгээд л одоо люксенбург тэр жижиг улсуудын хэлэн дээр тэндхийн сонинууд л их ярина л даа, мэдэхгүй мэдэхгүй хэл. Тэр яахав хадгалаад л мэдэж байгаа тэр англи франц хэлнийхээ юмыг хийнэ. Франц хэлтэй хүн байдаг байсан манай тэнд чинь манай головлезэд.

Оюунтунгалаг -

Тэгээд бусдыг нь юу ч байсан хадгалчихна.

Цэрэндаш -

Тэрнийгээ тарааж өгнө. Тэгээд бусдыг нь юу ч байсан хадгалчихна.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Цэрэндаш -

Тэгээд баруун европын жижиг орнуудын юм их байнаа ер нь.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр сонины хайчилбаруудаас танд ер нь одоо байдаг уу?

Цэрэндаш -

Байхгүй.

Оюунтунгалаг -

Тэр сонины хайчилбаруудаа яах уу тэгээд намын төв хороонд өгөх үү танай дээр байдаг байсан уу, танай хэлтэст?

Цэрэндаш -

Манайд л хадгалаад байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэр ер нь одоо архивт бий болов уу?

Цэрэндаш -

Үгүй байлгүй. Тэр хэлтэс энэ тэртэйгээ ойчоо биз.

Оюунтунгалаг -

Тэр ер нь байх ёстой байсан газар гэж боддог уу та ер нь юу гэж боддог вэ?

Цэрэндаш -

Юу гэж ярьсан юм төв хороогоор тийм шийд гараад мөнгө гуйвуулах, жил бүр захиалга явч, зөвшөөрөл гараад сангийн яам банк мэддэг. Тэгээд жилд очиж тэрнийхээ мөнгийг төлөөд энд өгөөд.

Оюунтунгалаг -

Тэр Аргус гэж ямар байгууллага вэ, яг хаана байсан бэ?

Цэрэндаш -

Аргус гэдэг маань юу шүү дээ Австрид байна уу ямар юманд байдаг билээ хаанаас ирдэг билээ дээ. Тэр аргус гэж нэг ийм хайчны зурагтай, тэгээд хайчилдаг тэгээд аргус гэж нэртэй. Тийм байгууллага байгууллагдаад ойр хавийнхаа бүх тэр л дэлхийн сонинуудыг захиалаад тэгээд тэр монгол захиалга өгчихсөн тэрнийг хайчилж өгч илгээгээд байдаг.

Оюунтунгалаг -

Тийм л газар байх нь байна /инээв/.

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд яг хаанаас ирж байсныг та мэдэхгүй байна уу?

Цэрэндаш -

Би мартаад байна аа. Австриас л болов уу гэж санагдаад болохгүй юм.

Оюунтунгалаг -

Тэгээд еро нь олон ном зохиол буцдаг байсан уу, хянах хороогоор орж?

Цэрэндаш -

Өө буцнаа буцна, засуулах гээд л явуулна шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд засаад буцаад ирэх үү?

Цэрэндаш -

Буцаад ирнэ.

Оюунтунгалаг -

Засагдаад?

Цэрэндаш -

Засагдаад редактор л ирнэ. Бид зохиогчтой ярихгүй ээ, редактортой л ярина. За тэр хэвлэлийн хороо тусдаа энэ сонинууд бол тусдаа тус тус нэг сонин материалаа авчирдаг хүмүүс байна. Тэр таних хуудас нь байх нь тэгээд цагтаа ирээд юмаа авчихдаг. Энэ жижиг сонинууд төмөр замын сонин, тэр Залуучуудын үнэн, Хөдөлмөр сонин бүгд тэр аваачаад үзүүлдэг материал өдөртэй. Тэндээ тэгээд өдөртөө аваад явчихна орой, өглөө авчирч өгөөд орой аваад явна. Тийм бидэнд чинь хувааж өгнө шүү дээ. За чи энэ жил нөхөр Цэрэндаш чи энэ жил Утга зохиол сонин, Хөдөлмөр сонинтой хамтарч ажиллана шүү. Тэгээд бас тогтмол бус хэвлэл гээд роман морман сонин монинууд ирдэг. Тэгсэн чинь их дэлхийн классик зохиолууд ирчихэж одоо Гёте мёте гээд л ямар ямар юмны билээ, Шадар гурван цэрэг гээд нэг том рамон байдаг шүү дээ. Тэрийг чинь одоо хянаж байгаа юм шүү дээ.

Оюунтунгалаг -

Орчуулгыг нь?

Цэрэндаш -

Орчуулга, орчуулгыг нь хянаж болохгүй, зас ч болохгүй гэдэг байсан. Тэгсэн атлаа тэр Шадар гурван цэргийг чинь энэ нэг Өлзийцэрэн гэж хүн нэг сар хагас сар л 15 хоног уншсан юмдаг. Би бүр нэг ширээнд байсан бүр урд урдаасаа хараад. Инээж байгаад уншаад л байдаг байсан. Тэгээд ер нь бид тийм орчуулгыг хянахгүй тэр засах эрх байхгүй тэгсэн атлаа ийм юм уншиж бид цаг нөгцөөж энийгээ дийлэхгүй одоо номон дотроо байж байх гэж энэ классикуудыг ерөөсөө Орост хэвлэгдсэн орос зөв гэж байгаа бид оросын заавраар явдаг юм чинь тэрийг оросоос нь монгол болгоод авчирсныг бид орчуулгын чадвар чансаанд нь хүрэх тэнхээ ч байхгүй тэгсэн атлаа тэрнийг шүүмжлэх эрх ч байхгүй бас нэг хэсэг. Шүүмжлэх гэхээр зэрэг болохгүй байнаа энэний буруу хасъя л гэж чадна. Энэ маань ердөө юу болж байна уу энийг бодох хэрэгтэй гэж ингэж би шүүмжлэл дээрээ бэлдэж бэлдэж одоотой адил биш ээ тэр залуу байхын цогтой сайхнаар найруулж хэлсэн байх тэр маань ёсоор болоод ерөөсөө классикуудыг ?? 1,09,14 нэмж зохиогчоос ч юмуу орчуулагчаас хэлсэн үг байна тэрийг нь хянана. Тэр доторхыг унших хэрэггүй болгосон шүү дээ.

Оюунтунгалаг -

Овоо шүү дээ.

Цэрэндаш -

Тийм. Тэгээд нэг их том их ачаанаас чөлөөлөгдөж байсан.

Оюунтунгалаг -

Тэр одоо хэдэн оны үе үү ойролцоогоор?

Цэрэндаш -

Ойролцоогоор одоо Барамсай гэж нэг их мундаг шог зохиолч гарав аа.

Оюунтунгалаг -

Тийм.

Цэрэндаш -

Тэр чинь манайд байсан юм. Тэр л одоо намайг магтаж нэг их ийм юу яасан гэж санал тавьж энэ классикуудыг хянаж байх ийм утгагүй юм байхгүй гэж болгосон хүн гэж энэ зохиолчдод ч их ярьсан байдаг юм байдагсан. Тэр маань 70 хэдэн онд байхаа даа, 80 хэдэг онд ч юмуу. Үгүй ээ үгүй тийм 70 хэдэн оны 70-аад оны 60-аад оны дундуур. Би чинь 60 онд тэр хэвлэл хянах газарт ажилд орсон байгаа юм. Тэгээд 76 онд халагдсан гэж байгаа юм. 16 жил болсон байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгээд 91 он хүртэл бас л 15, 6 жил хөдөө ажилласан байна шүү дээ?

Цэрэндаш -

Тийм хөдөө ажилласан юм. Хөдөө тэр үй түмэн олон янзын ажил хийсэн. Сонин ч ажил. Зөгийчин байвал одоо хүртэл байж л байх байсан даа. Тэгээд өвөл цалин өгдөггүй болохоор чинь амьдрах арга байхгүй.

Оюунтунгалаг -

Амьдрах аргагүй учраас зөгийчнөө удаан хийгээгүй? /инээв/

Цэрэндаш -

Тийм. Өвөл цалин өгдөг бол.

Оюунтунгалаг -

Хийгээд л байна?

Цэрэндаш -

Уг нь хийх ёстой өвөл. Ажил маш их зөгийн аж ахуйд бол тэр нэгдлийн маань дарга нэр тэрийг мэдэхгүй байна шүү дээ. Хөө өвлийн ажил нь зундаа цуглараад зун хийх ажлаа ажилд ороод нөгөө өвөл хийх ёстой юмаа хийж сууна шүү дээ. Зун яах ёстой вэ гэхээр нөгөө зөгий маань хаагуур явж байна, энд маань ямар ургамал дээр цэцэг ургаж байна тэдэнд манай зөгийнүүд хичнээн явж байна уу, энд одоо хичнээн талбай эзэлсэн ургамал жишээлбэл нохойн хошуу, мойл, үрэл. Энд алинд нь хэдэн оны хэдэн сарын зүгээр хэдэн сарын хэднээс эхэлж цэцэглээд хэдийд дуусч байна уу одоо буйлс жишээлбэл хөө тэр чинь цас орчихоод байна уу гэмээр уулын энгэр чинь цав цагаан болчихно, өө 14–хөн хоног цэцэглээд тэгээд алга болчихдог. Ийм тэр буйлс. Тэрэнд гарахаас нь өмнө зөгийгөө авчирсан байх ёстой. Маш их отор хийх хэрэгтэй. Энэ бүх ажил чинь орхигдоод хойшоо зун руу ороод, зун бол тэр нөгөөдүүлийнхээ араас л явж байх ёстой байсан юм билээ. Тэгээд одоо хаашаа нүүх үү бүр график хийчихсэн. Нүүх болоход чинь унаа олдохгүй ээ нөгөө нэгдлээс чинь. Энэ Цэрэндаш зүгээр өөрийнхөө юмаар тэр байж л байгаа зөгийг бүр /инээв/.

Оюунтунгалаг -

Байж л байгаа зөгийг бүр зүгээр байлгасангүй авч нүүх гээд байна /инээв/.

Цэрэндаш -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

Унаа нэхээд байна гээд?

Цэрэндаш -

Тийм. Тэгээд бас болоогүй нэг сонин юм бал өгсөн юм шиг өглөө гэж санахгүй. Би одоо маш их балыг эхний жилд өгсөн. Сүүлдээ энэ чинь ингэж болдоггүй юм байнаа, нөгөө зэргэлдээ ондоо зөгийтэй зөгийчин байна. Өө зөгий өвчтэй байна гээд нөгөө бал өгөхгүй тэр цаагуураа балаа далд хийчихээд тэгээд адил цалин аваад байдаг. Намайг бал өглөө гэж цалин нэмэхгүй, за тэгэхээр нь цалин нэмэхгүй юм болохгүй юм байна ингэж байж байснаас ердөө болъё яршиг тэгээд гараад ойн цагдаа болов оо. Ойн цагдаа болсон чинь харин 12 сар тогтмол цалин авна.

Оюунтунгалаг -

Хэдэн цаасны цалин авсан?

Цэрэндаш -

400 байсан байх аа тэр. Ингээд учиргүй нэг их тэр ажил ч гайгүй, нэг уулын мухарт аманд тракторын зам түлээ модны орчимд буучихаад тэгээд л сайхан гоожин бичээд суугаад байна.

Оюунтунгалаг -

/инээв/. Тэр зөгийчин байхдаа одоо олон зөгийчин байсан уу Хэнтий аймгийн Дадал суманд. Зөгийн аж ахуй гэж байсан уу тусдаа бүр?

Цэрэндаш -

Зөгийн аж ахуй гэж бүр зөгийн фирмтэй болоод сүйд болов оо.

Оюунтунгалаг -

За хичнээн ажилчинтай?

Цэрэндаш -

Өө олон ажилчинтай боллоо. Тэгээд зарим нь цалин аваад зүгээр орон тоон дээр явдаг. Гэлээ ч зөгий маань үнэд хүрэхгүй тус нэмэр болохыг нь мэдэхгүй. Над дээр нэг хүн явна зэрэг.

Оюунтунгалаг -

Над дээр яанаа?

Цэрэндаш -

Нэг хүн явна. Нөгөө нэг нөхөр маань нөгөө нэг зөгийчин дээр явна. Ингээд зөгийн шинэ үйлдвэр барих болов оо, тэгсэн чинь болохгүй газрыг сонгоод байнаа. Энд чинь болохгүй ээ, энэ жаврын аманд хийнэ. Энэ чинь эргэн тойрон салхинаас хамгаалагдсан ийм энгэр газар байх биз дээ. Дээр газар байх биз дээ. Энэ чийгтэй газар ухаад нэмэргүй ээ, газар ухаад газар гэр барина шүү дээ. Аа чи дандаа юм эсэргүүцэж байдаг нэгдлээс өгсөн үүргийг, ер нь одоо чи яасан хаашаа хүн бэ? Үгүй ээ энэ чинь за тэгээд за за би болъё. Нөгөө бас нэг яаж барьж байна уу гэдгйиг ирж харлаа, харсан чинь зүгээр нэг жалгын хажууд нүх ухчихаад тракторын шанагаар ухуулаад тэр дотроо модон сайхан содоор байшин барьжээ, тэгээд л шороогоор хуччихсан, трактороор түлхүүлээд нөгөө шороогоо. За энэ болохгүй ээ, энэ барьсан байшингаа гадна талаас нь шагтуурдаад шавраар шаваад тэгээд дараагаар нь газар тэр хана хоёрын хооронд хонины бууц юмуу үгүй бол хөрөөний үртэс чигжээд тэгээд хар цаасаар бүрхээгээд дахиад шавардаад оройг нь мөн тэгж хийгээд ингэж ингэж хийх ёстой юмыг тэгээд энэ дотор чинь одоо шал нойтон, чийг чийг дотор зөгий тэсэхгүй гэдэг, би үзээгүй гэхдээ номон дээр тэгж бичсэн байна. Энэ өвөлжөө маань эргэн тойрон ерөөсөө модоор хүрээлэгдсэн юм үгүй ядахдаа огт хаалт үгүй ядахдаа 2 метр өндөр хашаа байх хэрэгтэй салхинаас хамгаалсан, эд нар чинь хавар гараад ниснэ, салхинд хийснэ. Чи тэр ямар дэндүү үлгэр шиг юм ярьдаг хаашаа хүн бэ чи, чи ердөө хол бай, бид барьдаг юмаа барина тэгэд явна гэж. Ингээд нэгдлээс баахан юм барилаа гэж баахан төгрөг аваад тэгээд л зөгий оруулсан 75 бүл зөгий тэр өвөл нас барж байгаа юм. Бүлээрээ, бүл бүлээрээ, айл айлаараа 75 бүл зөгий. Тэгээд Дадалын зөгий устаад үгүй болсон. Яагаад тэр чийг дотор.

Оюунтунгалаг -

Тийм буруу барьсан юм чинь тийм ээ?

Цэрэндаш -

Буруу нэгдүгээрт буруу, хоёрдугаарт чийг дотор тэр иддэг бал нь хөгцөрнө. Тэр хөгтэй бал идсэн амьтад чинь чацга алдана. Тэгээд левомицитин, эритромицин хамаг юмаа бас хүн тарьж эмчилдэг биз дээ, сироп сахарны сироп гэж өгөөд тэр дотроо эмээ хийгээд өгөхөд тэд нар чинь идэж яах ёстой.

Оюунтунгалаг -

Эдгэх ёстой?

Цэрэндаш -

Тэгэх ёстой тэгэхдээ антибиотик ямар юу байх вэ дээ нэг балдаа шингэнэ ингээд замбараагүй болдог байхгүй юу аль болохоор антибиотикгүйгээр цэвэр орчинд байлгах хэрэгтэй. Тийм өвлийн хугацаанд тийм чийг дотор байлгахад тэр, тэгээд пийшинтэй тэр байшин чинь, ерөөсөө пийшингүйгээр хийх ёстой байсан байхгүй юу. Пийшинтэй ирээд нэг хүн галладаг халуун болчихно тэгээд маргаш нь хүн мартчихна хүйтэн болчихно, хүйтэн болохоор нөгөө чийг халуун хоёр чинь нийлээд хавсраад мөс болно, ингээд одоо тэр юу хуурай байх ёстой. Тийм л нэг оросын зөгийн номон дээр бичээстэй л байгаа юм. Яг энийг ингэж болохгүй ийм ийм гэж. Тэгээд тэр номон дээр бичснээр тэд нэг их сүрхий юм хийгээд байхгүй юу, ердөө тэр ном мэдэхгүй улсууд.

Оюунтунгалаг -

Тэгээд 75 бүл зөгий устчихлаа тэгэхээр юу гэв?

Цэрэндаш -

Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Тэр нэгдлийн даргадаа би хэлээд гарсан л даа. За энэ чинь ийм юм хийж байна энэ хүмүүс чинь, нэгдлийн орлогч дарга байсан нэртэй хүн тэр хүн фирмийн дарга болоод тэр ажиллаж байгаа нь тэр. Тэгээд нэгдлээс тэр чинь барилга барилаа гэж мөнгө авах гэж байна. Тэгээд энэ мөнгө авсан энэ юм энэ зөгийг чинь устгах гэж байна, тэгээд би энийг хэллээ хүлээж авахгүй байна, та яаж явдаг юм, ямарч байсан намайг ердөө энэ ажлаасаа гаргаж л аль гэхэд харин нэгдлийн дарга энэ Ховд аймгийн хүн байсан, гайхаж гайхаж нөгөө мэдэхгүй учраас зөв бурууг нь аль нь мэдэхгүй байна шүү дээ. За за чи гардаа л гэнэ. Тэгээд хавар нь та ч тэгээд голоор нь хэлсэн юм байна даа, эд нар чиннь зөгий нь байхгүй ээ гэж тэр дарга маань хэлсэн юм даа, намайг баярлуулаад за яахав нэг хүн ойлгожээ гэж. Хэн ч хариуцлага хүлээсэн юм байхгүй. Ер нь л тийм л ажил явагддаг юмуу яадаг юм. Тэр дээшээ долгиноод нэг сайн хүн, үнэний нөгөө Молом багшийн маань хэлсэн.

Оюунтунгалаг -

Үнэн үг хэлсэн хүн?

Цэрэндаш -

Үнэн үг хэлсэн хүн үүдэнд.

Оюунтунгалаг -

Сууна гэж?

Цэрэндаш -

Худалч хүн хойморт сууна гэж. Тэр л хэвээрээ явсаар байна, явсаар байна энд ч Улаанбаатарт байхын би харлаа. Нөгөө хэлтсийн маань дарга энэ хотын намын хорооны энэ Улаанбаатар хотын үндсэн захиргааны дарга байсан даа хэн билээ дээ тэр Цэрэндэндэв гэж манай тэр хэлтсийн даргыг өмөөрч намайг гаргаад тэгээд дээрээс нь сүүлд нь орлогч дарга маань хамжаад тэгээд.

Оюунтунгалаг -

Та ингээд нөгөө ухаандаа хотод тэр их ном юм уншаад л сонин хэвлэл уншаад байнга ажилд дарагдаж байсан хүн чинь оюуны хөдөлмөр хийж байсан хүн чинь хөдөө очлоо шүү дээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Үндсэндээ одоо зөгийн аж ахуй ч гэдэг юмуу цөцгий тосны аж ахуйн эрхлэгч гэдэг юмуу ингээд ажил хийгээд ерөнхийдөө толгой бас нэг амраад?

Цэрэндаш -

Маш их амарсан. Би тэр хэвээрээ байсан бол одоо мажийчихсан байгаа байх, цус харвасан байх байх. Тэгээд ч асар их үүрэг мундаг үүрэг нэмэгдэл ажил надаар хийлгэдэг байсан даа. Эсэргүүцвэл чи ажил хийхгүй яаж байна, нөгөө шүүмжлүүлсэн хоёр дарга чинь хэлтсийн дарга орлогч дарга хоёр маань. Намайг бол мэддэг хамгаалдаг тэр жинхэнэ дарга маань элчин болоод явчихсан Болгарт. Тэр Барс гэдэг хүн байсан. Барс даргын их хүү гэж намайг нэрлээд тэд нарт та нар Цэрэндаш шиг ажил хийдэг болж байж дараагаар шийтгэ, Цэрэндашийг ажил дээрээ байхгүй байна гэж ярьцгаа гээд гэж намайг хамгаалаад жилдээ 300 төгрөгний цалин шинэ жил мэлээр шагнаж өгч байх жишээтэй тийм байдаг байсан тийм хамгаалалт байхгүй болоод тэр хоёр хүн даргаар ороод тэгээд намайг ялж дийлж гаргаж байгаа нь тэр.

Оюунтунгалаг -

Тэгээд та нөгөө хотод одоо бас их боломжийн ажил хийж байсан хүн чинь хөдөө нүүгээд очсон чинь хөдөө нутгийн ардууд ер нь юу гэж хүлээж авав ямар байв?

Цэрэндаш -

Өө энэ нөгөө тэнд одоо дарга нар голдуу нөгөө юм мэддэг хүн ирлээ энэ бидний байр суурийг авч магадгүй гэсэн юмуу тэр нэгдлийн орлогч дарга байсан тэр зөгийн фирмийн даргаар очсон юм. Өө энэ нөхөр чинь их архичин юм гэж зөгийгөө барих гээд архидаад үгүй болчихно тэгээд яахав, энэ чинь тасгийн эрхлэгч хийж чадахгүй архи уугаад л тэгээд сүү ч байхгүй юу ч байхгүй болно шүү дээ гэж байсан байхгүй юу, гэж байна гэнээ сүүлд сонссон чинь. Гэтэл миний нэг найз тэр нэгдлийн орлогч болсон байсан. Тэр ердөө ханцуй шамлаж тэдний дунд ороод Цэрэндашаар тасгийн эрхлэгч хийлгэ, ондоо хүнээр хийлгэх гээд тэр нэгдлийн улсууд жаахан дургүй, би нэгдлийн орлогчийн хувьд ингэж улаан нударгаараа тэмцэж тасгийн эрхлэгч болгоод тэр зөгийчний курст мөн тэр чинь тулалдсаар байгаад явуулсан байгаа юм даа. Тэр их тусалж байсан тэр ихэд эсэргүүцэж байгаа улсууд чинь зүгээр энгийн ардууд та чинь таныг архичин ирлээ гээд байдаг байсан архи уудаггүй юм байна шүү дээ гэсэн л хүн ярьдаг байсан. Хэн тэгнэ гэхээр яагаав Гомбосүрэн дарга тэгж байсан гээд.

Оюунтунгалаг -

Дарга нар бас байр сууриа алдахаас айж байсан байна тийм ээ?

Цэрэндаш -

Тийм юм байхаа даа.

Оюунтунгалаг -

Хотын сэхээтэн хүн ирлээ гээд?

Цэрэндаш -

Тийм. Би одоо ёстой мундагаар тэр сүү тосны заводыг явуулсан даа.

Оюунтунгалаг -

Та чинь уг нь сүү тосны ажил сайн мэдэхгүй л байсан хүн шүү дээ?

Цэрэндаш -

Аан.

Оюунтунгалаг -

Сүү тосны ажлаас олон жил хөндийрсөн одоо бүр мэдэхгүй л байсан хүн шүү дээ?

Цэрэндаш -

Тийм л дээ тэгэхдээ нөгөө багадаа сүү машиндах энэ тэрийг харж байсан мэднэ. Тэгээд бас энэ нь юу юм тэр боломжийн би чадах л байсан л даа. Нэг хэдэн юм нөгөө 20-иод саальчин авгайн сүүг нь бичээд хэмжиж авч тэгээд тэр машин дээр оруулж хийгээд сүүгээ буцалгаад тэгээд за трактор ирэхэд ачуулаад л тавьдаг ийм шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр ажлыг бас сайн хийсэн?

Цэрэндаш -

Тэгээд тэрийг сайн хийснээр барахгүй аймгаас шагнал өгч байсан гэж байгаа юм шүү. Тослог ихтэй цөцгийг нь хийнэ гэж.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Цэрэндаш -

Холоос өө сүүтэй гаргасан юу буцлаад дэлбэрээд асгаа биз дээ ихсээд тэгэхгүй нөгөөдөх чинь бүр масло шиг болоод тэгээд тослог сайнтай.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр тасгийн эрхлэгчээр удаан ажилласан уу?

Цэрэндаш -

2 жил ажилласан. 2 жил. Өвөл нь ондоо ажил хийгээд зун болохоор тэр тасаг дээр очдог. Нэг нь мотор байхгүй зүгээр гараар юүлдэг тасаг байсан, нэг нь мотортой цахилгаан мотортой цахилгаанаар юүлдэг том машин. Тэнд нь амар шүү сайхан байсан.

Оюунтунгалаг -

Дараа нь ямар ажил хийсэн гэлээ, зөгийчин тэрний дараа?

Цэрэндаш -

Гэрэл зурагчин байсан.

Оюунтунгалаг -

Аан тийм яаж байгаад гэрэл зурагчин болчихов?

Цэрэндаш -

Одоо тэгээд одоо ахуйн үйлчилгээний гэрэл зурагчин юу нэг зун нэг өвөл тэнд 3 нуурын амралтын манаач ч болж үзсэн. Тэр 350, 400 төгрөгний цалин аваад. Ахуйн үйлчилгээний аймгийн ахуйн үйлчилгээний газарт харъяалагддаг тэрний зурагчин болоод тэндээс очиж материалаа авна, Дадал дээрээ авчирч зургаа угаана тэгээд л мөнгийг нь банкинд өгөөд тушаагаад явуулаад байна. Бас их мундаг зурагчин болж мандаж байтал ахуй үйлчилгээ маань ч байхгүй болоод тэгээд бас дуусаа шив дээ. Тэгээд би ойн цагдаа болоод, ойн цагдаа чинь харин биед амар хамгийн сайн ажил маань ойн цагдаа байсан. Бас ойн цагдаа байлгахгүй гэж улсууд дүрэмдсэн улсууд ч байгаа тэгээд ойн аж ахуй гэж Биндэрт нэг байгууллага байсан тэрний харъяа, тэрний дарга нь их мундаг хүн, та нар мэддэг юм уу бид ойн аж ахуй тусдаа байгууллага, би хэн гуайг авч ажиллуулна, ажиллуулахаа би хэнээр ч асуухгүй гээд шууд намайг ажилд авсан.

Оюунтунгалаг -

Тэгээд

Цэрэндаш -

Энэ өвгөн чинь морь унаад явж чадахгүй гэж энэ чинь харахад морь унаад л явж л байдаг шүү дээ, морь унах болохгүй нь ямар хамаатай юм бэ гээд намайг авч байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо танд хэвлэлийн хороонд ажиллаж байсан үеийн чинь түүхийн материалууд ер нь янз бүрийн түүхэн баримт бичгүүд танд ер нь олон байдаг уу?

Цэрэндаш -

Сая тэр энд хэдэн жил хөөцөлдлөө л дөө тэр юуг олж авах гэж.

Оюунтунгалаг -

Цалингийнхаа цэсийг авах гэж?

Цэрэндаш -

Тийм. Тэгэхэд л тэр тушаал мушаал янз бүрийн юмнууд олдсон. Тэд бараг нэг данс шахуу юм байна. Би чамд одоо үзүүлнээ дараа нь.

Оюунтунгалаг -

Та 15, 6 жил хөдөө байсан байна шүү дээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр нөгөө хүүхдүүд 2 хүүхэдтэй гэсэн тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Эхнэр хүүхдээ дагуулаад л явж байсан?

Цэрэндаш -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Хүүхдүүдийн сургууль соёл яах уу, та ер нь хэзээ гэрлэв?

Цэрэндаш -

Би чинь энэ 70 хэдэн онд 70-аад оны сүүлд гэрлэсэн дээ. 71 онд 73 онд нэг хүү гарсаан тэр одоо энэ гэртээ надтай байж байна. Тэрнийй ах нь гэж бий тэр нь одоо айлынх хүүхэдтэй авгайтай энэ 3-р хороололд байгаа. Тэр маань ерөөсөө онц сурдаг, ямарч ажиллагаа байхгүй. Нэг мэдэхэд л 3 нуурын амралтын манаач болчихсон байдаг, нэг мэдэхэд л оройн сургуульд явдаг аймагт семинарт очлоо гээд нэг явчихдаг онц л сурсан. Тэгээд ирээд Полийн дээдэд өөрөө л явсан орж сураад тэгээд нөгөө модон материалын үйлдвэрийн техник ямар юмны билээ нэг тийм мэргэжилтэй болж төгссөн, онц л төгслөө гэсэн. Тэгээд гараад ажил эрхэлсэн аймгийн институтэд хувиарласан байгаа юм, тэнд нь очоод ажилласан чинь жаахан цалинтай тэр. Тэгээд тэр үед 90-ээд оны эхээр нэг их наймаа худалдаа их буй болж байсан. Тэрийгээр наймаанд яваад тэгээд нэг машинтай болоод тэгээд тэрийгээрээ такси хийгээд одоо байж байдаг. Энэ хүн байгаа хүү маань нэг бие муутай хүү юм даа. Надаас хойш яаж амьдрах хүн юм хэцүү байна, тэр хэцүү байна.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үед тэгээд таныг ойн аж ахуй эд нарт ой хамгаалагч энэ тэр хийж байхад хүүхдүүд яаж сургуульдаа явах уу хоёр хүүхэд чинь. Сургуульд сурч байсан уу үгүй билүү?

Цэрэндаш -

Сурч байлаа.

Оюунтунгалаг -

Тэгээд яаж сургуульд явах уу?

Цэрэндаш -

Тэр дотуур байранд байлаа.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Сумын төв дээр.

Оюунтунгалаг -

За. Тэгээд дотуур байранд хүүхдүүд хэцүү байсан уу, ер нь хотод бас хотод төрсөн хүүхдүүд шүү дээ тийм ээ?

Цэрэндаш -

Тийм ээ тийм.

Оюунтунгалаг -

Хотод төрсөн хүүхдүүд чинь хөдөө очоод хэцүү байв уу, та энэ дээр авгай чинь юу гэж хэлдэг байв эхнэр чинь?

Цэрэндаш -

Тэр авгай л одоо хамаг юмаа даана тэр хүүхэд шуухад юм. Би бас би тэгээд ганцхан миний олох мөнгө олж өгөх л үүрэгтэй юм чинь. Өөртөө үүрэг тавиад тэгээд мөнгө л олохын төлөө тэр манаач манаач хийж.

Оюунтунгалаг -

Тэд нарыгаа тэжээхийн тулд?

Цэрэндаш -

Тийм. Тэгээд л одоо тэр модчин ч болж явлаа. Шургааг огтолдог хүн, дружба хөрөөтэй улсуудтай нийлээд, амралтанд түлээ хагалж гэрээ хийгээд үзэж л байлаа бас хөрөөчинтэй нь яриад би өөрөө ч явж гэрээ хийдэг тэгээд нэг дружба хөрөө цахилгаан хөрөө тийм юмтай нөхрийг дагуулаад тэгээд нэг олсон юмаа хувааж аваад гэх мэтээ тэгээд өөрөө ахуй үйлчилгээний тэр мэр зурагчин байхаас гадна бас завсарт нь зураг авч овоо ажил мөнгө олж л явлаа л даа. Эндэхээс бодвол ер нь орлого сайнтай хөдөө, идэх уух юмыг чинь одоо элбэг дэлбэг байсан даа тэнд.

Оюунтунгалаг -

Тэгээд овоо хэдэн төгрөг хураав уу хөдөө байх даа?

Цэрэндаш -

Хураах гэж тэр авгайдаа л авчраад өгдөг тэр маань ийш тийш нь үрэн таран хийдэг л юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

Авгай хотын хүн байсан уу, хаана аль зүгийн хүн байсан бэ?

Цэрэндаш -

Энэ Читийн.

Оюунтунгалаг -

Хэнтийн хүн?

Цэрэндаш -

Чит.

Оюунтунгалаг -

Аан. Читийн?

Цэрэндаш -

Тийм хойно хойно. Тэгээд хоёр хүү маань хойнохын харъяат.

Оюунтунгалаг -

Аан. Читэд төрсөн юм уу хүүхдүүд?

Цэрэндаш -

Улаан-Үүдэд төрсөн нэг нь. Нэг нь энд төрсөн л дөө Улаанбаатарт хамгийн бага нь. Гэхдээ Зөвлөлтийн харъяат байгаа.

Оюунтунгалаг -

Тэгээд авгай хөдөө амьдрах хэцүү байна гэж байсан уу ер нь?

Цэрэндаш -

Тэр ч өөрөө ерөөсөө тийм простой амьдарна гэж өөрөө ярьдаг тэрийгээр байх дуртай хүн.

Оюунтунгалаг -

Ямар мэргэжлийн хүн байв?

Цэрэндаш -

Их эмч. Тэгээд нэг арьс өнгөний их эмч байсан. Тэгээд бас нөгөө эмч хийж яваад ингээд антибиотик эм гэдэг чинь их хор юмаа гэдгийг их ойлгож авсан хүн байгаа юм, тэр эмч хийж яваад арьс өнгөний. Тэгээд тэр эмийн олон янзын арьсны эм чинь үнэртэй тэрнээсээ их алерги авсан юм шиг байна. Тэгээд эм тангүй л байна гэж энэ бага хүү ерөөсөө нэг ч тариа хийлгээгүй нэг ч эм уулгаагүй бүр хөдөө миний ээжийн дүү гэж хөгшин байсан юм, мал олонтой сүрхий ажилтай хөгшин, тэднийх ч байдаг байсан юм тэгээд тэрнийхээ хойноос би нүүж байгаа нь тэр, тэнд очоод л байж байсан юм. Тэгэхдээ энэ хүүхэд тэр нь эм хортой юм гээд энэ ч ер нь эмгүйгээр эмч домчгүйгээр явах ёстой юм гэж ойлгосон тэгээд бие муутай одоо эмнэлэгт очиж өгөхгүй байна. Би бүр ядлаа. Энд нэг ийм том юм гардаг шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд хоёулаа таны бага нас руу эргээд дахиад нэг жаахан оръё. Тэгэхээр та нөгөө сургуульд явахад чинь 6 настай, 7 настай нэлээн том болоод ингээд сургуульд шүү дээ. Сургуульд ороход чинь та хүчээр явуулж л байсан гэсэн тийм ээ. Тэгээд ээж чинь одоо нөгөө дүү нарыгаа хар айлын том хүүхэд юм чинь гээд таныг авч үлдсэнгүй юу?

Цэрэндаш -

Үгүй, дүү нарыг маань айлд тараагаад өгчихсөн юм чинь.

Оюунтунгалаг -

Аан нээрээ тэгсэн, өргүүлчихсэн?

Цэрэндаш -

Өргүүлчихсэн.

Оюунтунгалаг -

Амьдрал хэцүү болохоор?

Цэрэндаш -

Тийм. Малдаа явна, хүүхэд харна тийшээ яахын ч аргагүй.

Оюунтунгалаг -

Тэгээд та сургуульд явсан?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд та бас сургууль төгсчихөөд Баян-Өлгий аймагт хувиарлагдсан гэсэн тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Баян-Өлгий аймагт нэг жил ажилласан?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд Баян-Өлгий аймаг ямар санагдав, Хэнтийн нэг зүүн захын хүн чинь зүүн Монголын зүүн үзүүрийн хүн чинь баруун захад очлоо шүү дээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд нутгийн ялгаа ер нь тэр үеийн амьдрал танд юу нь сонин байв, юу нь хэцүү байв?

Цэрэндаш -

Тэнд ердөө нэг тампуу зэрлэг сонгиныг 8 төгрөгөөр авна, өшөө 10 гэхээр нь үнэтэй байна 8-аар авъя гэсээр байгаад 8-аар авах жишээтэй. Нэг хонь тарган хонь 50 төгрөг тийм үнэтэй тэнд. Тэнд чинь гурил будаа байлгүй яахав. Өлгийд би их хүндтэй бид намайг энэ нутгаасаа хоёулаа очсон л доо Баян-Өлгийд, энэ Багшийн дээдийн 2 жилийн курс төгсөөд хоёулаа очиж байгаа юм. Тэнд нэг монгол сургууль байна. Нөгөө нөхрийг монгол сургуульд өгөөд намайг казак сургуульд өгсөн.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Тэгээд энэ 5, 6-р ангийн хүүхэд монгол хэл мэдэхгүй, тэгээд 8, 9-р ангид л хими заа гэж цөөхөн цаг. Энэ гадаадын мэргэжилтэн юм шиг.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Тийм л нэг хүндтэй хүн байсан би.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Хуралд яахад урилгаар бараг авч очиж суулгаад дэргэд маань монгол хэлтэй сайн багш орчуулагч сууж байна.

Оюунтунгалаг -

Тэгээд казак хүүхдүүдэд хичээл заана /инээв/?

Цэрэндаш -

Тэгнэ казак хүүхдүүд. 9-р анги удирдаад, удирдах ч гэж дээ би анхны юм чинь туршлагажаагүй. Нэг гэрт том том хүүхдүүд надаас том хүүхдүүд байсан юм гэж. За багшаа улирлын дүн гарсан шүү дээ 100% гарсаан гээд. Тэгээд тэр өөрсдөө гаргаад. Би аа сайн багш анги нь 100% төгссөн гэж тэгээд сонин хэвлэлээр бичигдээд Жанер тэр Баян-Өлгийн сонинд гараад л байна гэдэг.

Оюунтунгалаг -

Жанер юу гэнээ?

Цэрэндаш -

Жанер юу билээ. Казак хэл дээр гардаг аймгийн сонинд гарсан л гэдэг.

Оюунтунгалаг -

Та чинь хэдэн настай багш болоод очиж байгаа билээ?

Цэрэндаш -

Би чинь одоо 7- р анги төгсч ирээд 7, 8 энэ багшийн сургуульд чинь 2 жил байгаад тэгээд багш болж байгаа юм шүү дээ, юу ч мэдэхгүй шүү дээ. 9, 10-р ангийн 8, 9, 10-аар ангийн зоологи, ботаник, химийн хичээл хэдхээн юм энэ тэр заалгасан юм шиг байгаа юм /инээв/. Тийм л юмыг багш гээд гаргаж байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгээд та хичээлээ заахдаа дандаа орчуулагчтай заах уу?

Цэрэндаш -

Өө тэр 8, 9-р ангийн тэр дотор зарим монгол хэлтэй хүүхэд байна, тэд нар орчуулна надыг.

Оюунтунгалаг -

Ухаандаа тэгээд монгол халх ухаандаа маягын одоо Баян-Өлгийн казакаас өөр хүн очиж өөр багш ер нь бараг анх удаа л очиж байна даа тийм учраас их хүндлэгдэж байна тийм ээ?

Цэрэндаш -

Одоо тэнд чинь тэндэхийн нутгийн халх багш байна л даа ерөөсөө казак хэлтэй болчихсон, байсан нь Хорхой гэж бас нэг физикийн чантуу юу билээ өнөө тийм багш байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд хотоос ирж байгаа нэлээн залуу багшийг их л хүндэлсэн байна тийм ээ?

Цэрэндаш -

Их л хүндтэй хүн байсан би.

Оюунтунгалаг -

Та юунд амьдарч хаана амьдарч байв?

Цэрэндаш -

Өө тэр нэг их сургууль төгсөөд тооны багшаар нэг нөхөр очсоон бас буриадаа ээжтэйгээ. Тэрний хамт төгссөн тэнд мал эмнэлэгийн их эмчээр нэг очсоон, тэр нь Увс аймгийн. Тэр нь тэр Эрдэнээг маань мал эмнэлэгийн нэг өрөөнд оруулж тэгээд нөгөө бид хоёрыг бас дагуулж оруулаад тэгээд хэдүүлээ амьдардаг байлаа даа. Түүнээс биш орон сууц л байхгүй хэцүү юм байна лээ. Тийм юм байгаагүйсэн бол би яах байсан юм мэдэхгүй. Орон сууц байхгүй. Халуун ус байхгүй.

Оюунтунгалаг -

Баян-Өлгий аймаг тэр үед танд Хэнтий аймгаас их ялгаатай санагдаж байсан уу?

Цэрэндаш -

Үгүй ээ нэг их онцын ялгаагүй ээ, хүн ч цөөхөн байж дээ. Хэдэн хүүхэд. Тэгээд аймгийн төв чинь бага нь их хүн цөөтэй байсан юм шиг байна. Бусад одоо ч учраа алдаа байлгүй мэдэхгүй. Тэгээд ихэнх нь малчид хөдөө байдаг хүүхэд. Морьтой явж байгаа казакуудыг хонь авчирч өгөх үү гэхэд аа тэгье гээд авчраад өгнө. Мах тарган гэж тамтаггүй, манцайсан цагаан юм авчирна, сонгино бүр тампуу сонгино чинь тэр 8 төгрөг тэгээд хоол хийж идэх л хэрэгтэй.

Оюунтунгалаг -

Сонгино гэснээс соёлын довтолгооны үед ногоо хэрэглүүлж сургах гэж бас их ажил болж байлаа тийм ээ, тэгэхээр та яг соёлын довтолгооны үеэр хаа байв, соёлын довтолгоо гэж таны харж байснаар ер нь юу болж байв аа?

Цэрэндаш -

Соёлын довтолгоо гэж одоо би энэ хотод байлаа. Ц.Цэдэнжав гуай Соёлын довтолгоо гэдэг сонины эрхлэгч, нэг зохиолч Ц.Цэдэнжав. Тэрийг би таньдаг юм, тэнд нөгөө ашигтай зөвлөгөө өгч полезные советы гэдэг юмыг тэндээс олоод бас орчуулж гаргана. Тэр маань хэдэн цаас өгнө тэр, ингэж байсан. Тэрнээс хөдөө байгаа соёлын довтолгоо гэж сүйдтэй юм болж байгааг би хараагүй. Энэ сонинд л гарч байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр сонин дээр бас материал хэвлүүлж орчуулж бичүүлж байсан байх нь тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Та ерөнхийдөө л бараг нэлээн эртнээс хотод орж ирсэн байна шүү дээ?

Цэрэндаш -

Эртээ эрт.

Оюунтунгалаг -

Тийм. Хот таныг анх орж ирэхэд ямар харагдаж ямар санагдаж байв, хот сүүлд нь ер нь яаж өөрчлөгдөв?

Цэрэндаш -

Хот чинь тэр үед багахан байлгүй дээ энэ өнөө Багшийн дээд сургууль маань одоо тэр засгийн газар байгаа шүү дээ тэгэхэд тэр зүүнхэн талд нь манай сургууль гээд дотуур байранд байдаг. Одоо жаахан нүүрсний утаатай л байсан даа өвөл болоход, тэрэнд нь би жаахан яддаг байсан нөгөө хөдөөний хүн чинь гээд яах вэ тэгээд. Бага байсан юм байнаа ихэнх нь гэр хороолол байж л дээ, ердөө Багшийн дээд сургуулиас хойшоо шахуу гэр хороолол байсан юм шив.

Оюунтунгалаг -

Хотын танд тэгээд за утаа мэдээж хэцүү байсан, утаа хэцүү байсан тэр үед хөдөө ямар нүүрс түлэх юм биш тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Аргал түлж байгаа.

Цэрэндаш -

Үгүй манай тэнд мод л түлнэ.

Оюунтунгалаг -

Мод аргал. Тэгээд хотод та ирээд хаана амьдарч байв. Юунд, ямар одоо айлд амьдарч байв. Айлд амьдарч байсан уу?

Цэрэндаш -

Хотод ирээд энэ танидаг хүүхэд дээрээ ирээд тэдний хамаатан мамаатнаар байснаа энэ дотуур байранд.

Оюунтунгалаг -

Дотуур байранд байх ямар байсан, хэцүү байсан уу?

Цэрэндаш -

Гэдэс л өлсөнө дөө. Өглөөгүүр нэг жаахан иднэ. Талх нэг дээр нь нэг халбага элсэн чихэртэй тэгээд хар цай уугаад гараад үд болтол үдээр нэг байцаатай шөл юмуу нэг тиймэрхүү. Ер нь гэдэс л өлсдөг байсан.

Оюунтунгалаг -

Гэрээ санах уу?

Цэрэндаш -

Тэгээд тэр нэг их муу болоогүй байх аа. Ер нь бага шиг юм идээд явахад ходоодонд сайн юм гэнэ лээ.

Оюунтунгалаг -

Гэрээ их санадаг байв уу, ээжийгээ их санадаг байв уу. Ээж чинь холбоо харилцаа хир байв?

Цэрэндаш -

Холбоо харилцаа байхгүй ээ ийшээ одоо шуудан муудан захиа бичвэл очдог л байсан байх, очихоор л байсан байх. Тэгээд таг чимээгүй байдаг юм.

Оюунтунгалаг -

Хот ер нь манайх шиг нүүдэлчин улсуудад ер нь хот хотжих асуудал ер нь ямар байдаг вэ гэж боддог вэ та, бусад та бас нэлээн л улс орноор явсан байх тийм ээ. Тэр бусад улс орнуудын хотуудтай харьцуулахад манай Улаанбаатар ер нь бусад хотууд ч ер нь ямар санагддаг вэ танд?

Цэрэндаш -

Нүүдэлчин хөдөө байдаг улсуудыг хувийн аж ахуйтан гэж болоход юу байдгын дэмжээд хувийн аж ахуйг нь улам бүр хөгжүүлээд дэмжээд явчихсан бол өдийд улс орны хөгжил шал ондоо байх байсан. Тэгээд бүгдийг хурааж авч нэгдэл болгоод ингээд одоо тэр ялт малаа ав гэж малаа өөрийнхөө эцэг өвгөдөөс маллаж ирсэн тэр хөрөнгөө өгчихөөд өөрөө биеэрээ гарахдаа гуяа алгадаад баяртай гэдэг нь жигтэйхэн хот хороо бараадаад явцгааж байсан шүү дээ. Бас явуулж өгөхгүй гаргаж өгөхгүй нэгдэл бариад байх гэж оронд нь нэг юм хэлнэ, одоо өвчин зовлон гарахад тэгээд хот руу нүүцгээгээд л байсан нүүгээд л байсан. Тэгээд араас нь тэднээ аваачих гэж нэгдлийн дарга нар чинь энүүгээр чинь их л ажил явдал болдог байсан. Тэгэхэд нэг хэдэн хүмүүс одоо энэ дарга маань ирсээн нүүдэллэх үү гээд нэг өргөдөл бичиж өгөөч одоо энэ газар хотод яагаад амьдарч болохгүй гэж нутагтаа улс тэгээд байна гэж хэлэхээр нь би нэг өргөдөл бичив ээ тэгэхдээ жаахан юм бичсэн. Монгол улсын үндсэн хуулийн ёсоор бол энэ сая таван зуун кв км нутаг дээр хаана нь ч явах энэ монгол улсын иргэний эрх, энийг маань зөвшөөрөөд би хүүхдээ дагуулаад хотод суугаад байж болдоггүй юм, би тэртээ тэргүй настай болсон хүн, тэгээд нутагт маань аав ээж нь ингээд би хоригдол юм уу ямар гэж өргөдөл бичиж өгөв өө.

Оюунтунгалаг -

Би яадаг юмаа?

Цэрэндаш -

Би одоо хоригдол юм уу гэж.

Оюунтунгалаг -

Аан. Хоригдол юмуу гэж?

Цэрэндаш -

Тэгсэн дараагаар ийм өргөдөл чамд хэн бичиж өгсөн гэж их байцаасан гэдэг байгаа. Тэгээд тэрнээс хойш чимээгүй болоод алга болсон. Үндсэн хууль зөрчиж байна гэж би бичсэн. Хаана дуртай ажлаа хийх ёстой, хаана суухыгаа тухайн хүн өөрөө мэдэх ёстой. Энэ үндсэн хуулин дээр маань ингэж заасан байгаа шүү гэсэн утгатай л юм бичсэн тэгэхдээ жаахан юм бичсэн, би нэг хагас хуудас юм бичэж өгсөн. Тэрнийг маань аваачаад өгсөн чинь асуудал дэгдээд энэ хэн ингэж бичиж байна гээд, мэдэхгүй ээ хүн л явж байсан зохиол юм бичдэг гэсэн байхаа би тэрэнд хэлсэн чинь ийм өргөдөл бичиж өгсөн, би нэрийг нь асуугаагүй гэж хэлээд л байгаа шүү гэж байсан.

Оюунтунгалаг -

/инээв/

Цэрэндаш -

Хэрэгтэн болох юм болов уу гэж би сэртхийж явсан шүү тэгсэн намайг гэж хэлээгүй шүү.

Оюунтунгалаг -

Тэгээд та 70 хэдэн онд хотод буцааж ирлээ шүү дээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд бишээ 91 онд тийм ээ?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхэд хот их өөрчлөгдсөн байв уу бас 10-аад жил хөдөө байчихсан шүү дээ?

Цэрэндаш -

Тийм эхлээд нөгөө зөгийн курст ирж 45 хонох билүү, нааш цаашаа бас яваад л байсан даа.

Оюунтунгалаг -

Тийм байсан учраас хотоо бас үзээд хөгжлийг нь хараад л байсан?

Цэрэндаш -

Тийм. Онц их өөрчлөгдөөгүй сүүлийн үед л гэнэтхэн ингэчихлээ л дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд хотод ирээд хаана амьдрав?

Цэрэндаш -

Өө эндээ өөрийнхөө нөгөө байшинд. Хэвлэл утга зохиол хянах газарт байсан нь байшинтай болж салсан хүн шүү дээ. Одоо байгаа энэ байр маань засгийн газрын байшин шүү, ажилчдын гэж байж бариулсан. Баруун талынх нь 1-р 64 манайх 2-р 64.

Оюунтунгалаг -

Тэгээд байшиндаа буцаж ирээд?

Цэрэндаш -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд та тэтгэвэрт гарснаасаа хойш ажил ер нь хийсэн үү?

Цэрэндаш -

Хийсэн.

Оюунтунгалаг -

Хотод ирээд?

Цэрэндаш -

Хотод ирээд. Тэрний маань авч байсан цалин юм маань бас 10-аад шахуу жил ажил хийчихсэн шүү дээ ирээд. Энэ библийн нийгэмлэг гэдэгт Монголын библийн нийгэмлэг. Тэрний чинь орчуулга хийв ээ буриад хэл дээр. Есүс Христ гэдэг кино буриад хэл дээр хийгээд.

Оюунтунгалаг -

За аль хэлнээс?

Цэрэндаш -

Одоо монгол хэл янз бүрийн орос английн энэ монгол хэлээр энд тэр кино гарчихсан байсан. Тэгээд Улаан-Үүдэд очиж Улаан-Үүдийн тэр гавъяат артистууд гэнээ юмнуудаар гэрээ хийгээд тэд нараар уншууллаа америкаас ирж оператор энэ компьютер дээр бичиж аваад тэгээд явцгаасан гэх мэт бас нэг Иоганы тэмдэглэл, Лоухийн тэмдэглэл гээд бас нэг хоёр ном буриад хэл дээр гарсан даа.

Оюунтунгалаг -

Юу гэдэг ном гэнээ?

Цэрэндаш -

Лоухин.

Оюунтунгалаг -

Лоухин?

Цэрэндаш -

Лоухинийн, Лоухийн тэмдэглэл.

Оюунтунгалаг -

Аан Лоухийн тэмдэглэл гэж. Тэгээд өшөө юу гэнээ нэг нь?

Цэрэндаш -

Нэг Иоганы тэмдэглэл.

Оюунтунгалаг -

Тэгээд тэд нарыг бүгд буриадаар?

Цэрэндаш -

Тийм буриадаар.

Оюунтунгалаг -

Библийн тухай?

Цэрэндаш -

Библийн тухай. Библийн нэг нэг ном юм даа хоёр ном юм байгаа юм. Библи маань 66 номоос бүрддэг, тэр дотор жаахан ганц захиа гэж бий нэг ном байна.

Оюунтунгалаг -

Захиа?

Цэрэндаш -

Тийм. Захидлууд ч байдаг. Янз бүрийн бүх төрлийн энэ урлаг утга зохиолын юм бүгдээрээ байнаа ер нь библи дотор.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр номыг орчуулж буриадаар орчуулаад буриадад аваачиж байсан уу, монголд байсан юм уу, монголд тараасан юм уу?

Цэрэндаш -

Тэрнийг монгол хэлээр зарж тэр Лоухин гэдэг нь тэр Есүс Христ гэдэг киног хийсэн ном л доо голдож тэгээд тэр нь буриад дээр гарсан. Тэр буриад хэлээр гарсан кино тэндээ анх бас буриадад гарсан, буриадын хэдэн тосгоноор явж гаргасан. 10-аад америкчууд ирсэн тэд нар явж байгаа нь тэр, даган баясагчид тэр. Буриад хэлээр гарсныг хэдэн тосгоноор явж гаргасаан. Тэгээд намайг урьж аваачиж тэнд оролцуулсан.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо библийн нийгэмлэгт бас нэг 10-аад жил ажиллаад тэгээд гэртээ суусан?

Цэрэндаш -

Тэгээд тэрний маань хэрвээ тэрүүгээр явбал би их цалинтай гарна тэрийг тоохгүй байх библийн нийгэмлэгээс авч байсан энэ хэний нийгмийн бодлого л байгаа юм мэдэхгүй.

Оюунтунгалаг -

Та ардчиллын үед яг юу хийж байв тэгээд тэр библийн нийгэмлэгт ажиллаж байв уу?

Цэрэндаш -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Ардчилал таны амьдралд ер нь юу өгөв. Одоо та хөдөөнөөс буцаад ирсэн чинь энд чинь ардчилал өрнөсөн байлаа шүү дээ тийм ээ?

Цэрэндаш -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Та ардчиллын тухай хаанаас хэзээ яаж сонсож байв, ардчилал таны амьдралд юу өгөв ер нь юу өгнө гэж бодож байсан бэ, яаж нөлөөлөв?

Цэрэндаш -

Үгүй ээ тэр би ардчиллын чинь тэр англи ухагдахууныг мэдсэн хүн шүү дээ. Энэ чинь одоо бүр чи коммунист, чи буддист, чи лалын ингэж бие биеэ хавчдаггүй юм байна. Хүн тэгээд өөрийнхөө үзэл суртлаар дураараа яваад коммунистыг чинь шүүмжлээд болоод байдаг юм байна гэсэн ойлголттой. Тэгээд манай тэнд бол коммунизмыг шүүмжилсэн хүнийг алаад тавина. Энэ чинь тэгээд коммунизмыг шүүмжлээд бид нар ч байгаад байдаг юм. Улс эх оронд минь хохирол учруулдаг юм байна шүү дээ гэсэн сонин ойлголт. Тэгээд тэр олон ургалч үзэл гэдгийг их хүндэтгэдэг юм байна. Хүн болгон өөр өөрийн үзэл бодолтой явах ёстой л байдаг юм тэр. Тэгээд манайд хэвлэл хянах газар болвол тэр ердөө тэр юунаас хазайж болохгүй, бичсэн ном нь ч тэр хайрцаг дотор байх ёстой. Ийм байдаг юм байна гэдгийг мэдээд тэгээд ер нь шүүмжлэлтэй дотроо шүүмжлээгүй боловч зүгээр ажилдаа шүүмжлэлтэй ханддаг болсон доо би, тэр маань дандаа дотроо байсан даа. Тэрнээс хойш дэмжиж энэ тэр огт юм хийгээгүй. Тэр маань ч болжээ ер нь.

Оюунтунгалаг -

Ардчилал тэгээд монголд их зүйл өгөв үү?

Цэрэндаш -

Маш их өгсөн. Энэ одоо тэр хөрөнгийн эзэн боллоо шүү дээ хамгийн гол нь малчдад юмаа тараалаа. Тэгээд цөмөөрөө нэгдэл гэж байхад нэг их малыг чинь өсгөх ч шинжгүй ерөөсөө ялзмал гэдэг л нэртэй болчихсон байна лээ л дээ хөдөө очиход маань. Хөөш хоньчин байлаа гэж би, би одоо очиж хоёр нүдээрээ харсан, гаргаж идээд л байна байсхийгээд л нэгийг нудраад идээд байна. Үгүй ердөө. Тоочин ирээд тоолоод дутаж байна. Үгүй энэ одоо ноднин хавар, энэ чинь одоо уржигдар бүтэн байсан хонь одоо өчигдөр одоо зүүн айлын хоньтой нийлж гэж тэр Бадрах энэ тэрээс асуугаач чи гэж шал худлаа өөрөө идэж л байна тийм юм нэгдлийн юмыг чинь тийм болгож, эзэн байхгүй юм. Нэгдлийн дарга байна малаа танихгүй шүү дээ тэр чинь. Азарга морь ямар нөгөө адууг нь гүйдэг хурдан морьд ямар юм байгаа биз дээ тэрийг чинь адуучин залуу чинь захын сум руу аваачиж худалдаад оронд нь хэдэн хөгшин морь хөл гар муутай юм авчирч оронд тавьчихаад байж байдаг. Тэрнийг хэн ч тоолоод тоолвол байж байвал болоо шүд амыг нь татаж зүсээр нь бичсэн данс байхгүй, таних ч үгүй мэдэх ч үгүй. Хонийг тэгээд яаж байна. Аа намар сувай тарган үнээ байж байхаар хавар төллөсөн даруйд тугалыг нь чоно аваад явчихлаа. Тэгээд баруунтайд нь нөгөө үнээ нь урагшаа гараад урд ой руу байна даа нэг л нэг л биш дээ гэж нэг хүн очиход төрсөн, тэгээд цус мус болсон тэр цасан дээр гэрчилсэн хамаг юм нь байна урагшаа хараад байгаа юм. Нөгөө чононууд ирээд аваад явчихаж бүр. Тэгэхэд нэгдлийн хүн чинь болж болж намар тэр чинь 1000 цаас түс хийлгээд тэгээд хотын машинд ачуулаад нөгөө 1000 цаасаа авчихна. Тэрнээс нэг хэдэн шил аваад энийгээ авдар дотор хийчихнэ, тэгээд тоочид моочид, нэгдлийн дарга марга энэ тэр эвэртэй улсуудыг ирэхэд нөгөө тарган үхрээс нь махыг чанаж өгөөд энэ дотор байгаа энэ миний хэдэн авдартай юмнаас лонх юм гаргаж уугаад тэгээд амаараа тоолуулаад тэр чинь тэдэн юм байгаа гэж тэгээд баяртай гээд явуулдаг ингэж л амьдардаг юм шүү дээ. Энэ бүх улсууд тийм байгаа. Юуны чинь нэгдлийн хөрөнгө хамгаалах барих одоо тэр чинь өнгөрсөн гэж ингэж хэлдэг байв аа. Тэгсэн чинь нээрээ хараад байсан чинь тийм юмаа. Тэгэхээр нэгдэл яг явахаа больсон эд байсан байна шүү дээ. Ерөөсөө л одоо ажиллахгүй зугатаана. Нөгөө л албадаж залуучуудыг чинь ажилд оруулсан болно, тэд нь зугатаагаад тэгсхийгээд тараасан. Тэгэхээр нь өшөө газраас малчин аваачина, жишээлбэл энэ Архангайгаас хүртэл манай аймгийн Дадалд малчин аваачиж байгаа юм, бусад сумдаас их Баян-Өлгийн хасагууд масгууд энэ Хэнтий аймгаар дүүрэн аваачсан гэсэн, нутгийн улсууд нь малчин болох хүн зөндөө байсан тэгээд тэднээ тоохоо ч байсан, тэд нь ч тоохоо больсон хаашаа юм байдгын тэгэхээр нэгдэл гэж жигтэйхэн л юм байсан байгаа сүүлдээ болсон, эхний үед ч өө манай юм гээд лут ажиллаж байсан юм байгаа юм, тэгээд энэ маань яаж ч ажиллаад нэмэргүй юм байна, баярын бичиг гэж нэг цаас өгдөг юм байна. Тэгээд яахав дээ бүр сайн явбал одон медаль өгөх юм даа тэр, тэр нь ямар нас уртасгах эд биш байна шүү дээ зүгээр төмөр юм чинь гэж ингэж хүртэл ярьдаг болсон. Нөгөө малчид маань улсууд маань.

Оюунтунгалаг -

Ингээд та ардчиллыг ямар ч байсан хүмүүсийн өмчийг хүмүүсийг өмчтэй болгосон л гэж үздэг?

Цэрэндаш -

Өмчтэй болгосон. Яах арга байхгүй өмчтэй болгосон.

Оюунтунгалаг -

Ардчилал яг таны амьдралд таны хувийн амьдралд яаж нөлөөлсөн гэж боддог вэ та?

Цэрэндаш -

Өө надад ч яах вэ нэг их сүйдтэй ч юм болсон юм алга. Байрыг маань хувьд өгөө юм байна шүү дээ. Тэгээд л энэ эрх чөлөөг харж байна шүү дээ бид нар. Энэ л оролцолгүй яахав дээ.

Оюунтунгалаг -

Юу яаж байнаа?

Цэрэндаш -

Эрх чөлөө. Олон ургалч үзэлтэй боллоо, олон юман дээр өөрийнхөө бодсон санасан үзэл бодлоо хэлэх хирэндээ ч гэсэн эрхтэй боллоо. Урд нь бол тэгж болохгүй тусгай байгууллага хянаж байдаг ийм байгаа шүү дээ. Тэрэнтэй очиж заргалдах зүрхтэй хүн байхгүй.

Оюунтунгалаг -

Ингээд эргээд харж байхад амьдралаа эргээд харж байхад таны амьдралд ямар нэгэн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу, та ямар үйл явдал гэж боддог вэ, таны амьдралд одоо гүнзгий нөлөөлсөн?

Цэрэндаш -

Яахав энэ хэлмэгдлийг л нэг гаргаж ирлээ л дээ. Одоо аавын маань, нэг нөхөн олговор гэж нэг сая төгрөг өгөө юм байгаа биз дээ. Тэгээд ямар ч байсан тэгээд хэрэг хийгээгүй хэлмэгдсэн байнаа гэдгийг нь гаргаж ирсэн үзэл суртлын том ач холбогдол бий.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер нь бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Цэрэндаш -

Онцгой тийм юм алга байх аа. Нэг хэвийн юман дотор энэ нийгэм дотор чинь энэ нийгмийн зарчмаар явсаар байгаад л ийм боллоо, онцгойрсон юм байхгүй ээ.

Оюунтунгалаг -

Та ер нь яаж яваад тэр Читийн эмэгтэйтэй гэрлэчих вэ?

Цэрэндаш -

Энэ Улаан-Үүд орж яваад Улаан-Үүд орж Улаан-Үүдэд тэр чинь ирээд арьс өнгөний эмч байсан юм даа, тэгэхэд нь танилцсан юм л даа. Улаан-Үүдэд ах дүүгийн урилга, найз нөхдийн урилгаар би очдог байсан даа. Улаан-Үүд буриад руу.

Оюунтунгалаг -

Социализмийн үед ер нь жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харилцдаг байсан юм бэ ер нь?

Цэрэндаш -

Өө тэр чинь одоо асуудалтай байгаа шүү дээ энэ хөрөнгөтэй оронтой ном сонин солилцож захиа явуулах тэрийг чинь үздэг хардаг тусгай юм байгаа биз дээ. Би тэр Англид байхдаа их сургуулийн багш нарт өнөө яасан ном юм солилцож байх болоод тэгээд тэдний явуулсан номыг энэ До яам маань хураачих шиг болсон доо.

Оюунтунгалаг -

Англиас авчирсан номнуудыг чинь уу?

Цэрэндаш -

Үгүй ээ шуудангаар илгээсэн тэр улсуудын.

Оюунтунгалаг -

За.

Цэрэндаш -

Тэр дотор сонин хэвлэлийн сурвалжлагч болох тэрний талаар номнууд захиалсан юм би. Тэгээд тэр маань илгээнэ гэсэн юм, тэгээд илгээлээ энэ гээд тэр баланкуудыг нь тэр баримтуудыг нь тэр захидал байсан тэр нь надад хүрч ирж байгаа юм. Тэгээд алга болчихсон тэгсэн тэр яаж мэдээ цуглуулах вэ гэсэн гарчигтай номнууд бий тэр дотор, энэ мэдээ цуглуулна гэнэ одоо аанха энэ ч одоо юуны мэдээ юм гээд л авсан байх аа. Нэг дотоод яамны хүнийг танидаг байсан марк цуглуулна гээд маркан дээр явж байдаг тэгээд төв шуудан дээр марк авдаг, маркийн наймаа цуглуулдаг улсуудын, тэрэн дээр би очдог байсан тэгэхэд тэр Содномдаржаа гэдэг хүн, тэр нэг тиймэрхүү юм ярьсан шүү тэгээд өөртөй чинь уулзанаа гээд тэгээд уулзах юм байх гэсэн чинь дуудаа ч үгүй тэр хэвээр миний ном далд хийгээд тэгээд өнгөрсөн юм шиг байдаг юм. Тэгээд би тэрнийгээ нэхээ ч үгүй. Бас хэрэгт орж магадгүй юм уу хашаа юм бэ. Одоо өнөө шиг ийм айхаа больсон цаг биш болохоор тэр ч аймшигтай байна.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь та бас гадаад хэл устай болохоор ер нь гадны хүмүүстэй ер нь харилцдаг байв уу?

Цэрэндаш -

Харилцдаг байсан тэр Англид байхад тэр чинь айлд байж үзсэн би сар гаруй тэр айлтайгаа харьцалгүй яахав захиа махиа явуулна. Бусад танидаг улсууд зөндөө байдаг.

Оюунтунгалаг -

Ер нь гадаад руу явахад.

Цэрэндаш -

Одоо л нөгөө харьцахаа болиод би чимээгүй болчихоод маркийг нь хөлсийг нь дийлж чадахаа больсон байна шүү дээ. Тэгээд захиа явуулахаар утга байхгүй дийлэхгүй хамаг байдаг мөнгө өгөөд явуулна, тэгэхийн оронд тэгээд явуулахаа больсон.

Оюунтунгалаг -

Тэр үед ер нь жирийн хүмүүс гадагшаа явахад ер нь хэцүү байсан уу виза миза гээд асуудал ер нь хүндрэлтэй байсан уу?

Цэрэндаш -

Өө гадагшаа явахад тэр биднийг чинь тэр Англид юунд очиход тэр нэгдсэн журмаар энэ чинь авч өгөөд тэгээд л явуулсан юм биш үү дээ. Улаан-Үүдэд явахад тэр үед юугүй визагүй явдаг байгаа биз дээ. Урилга л байвал болоо.

Оюунтунгалаг -

Танд ер нь дурсгалтай эд зүйлүүд байдаг уу?

Цэрэндаш -

Онцын юм байхгүй дээ.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ та ажил хэргийнхээ юмнуудыг ер нь их хадгалдаг уу, хадгалж байдаг уу ер нь, та ер нь олон янзын юм хадгалдаг уу?

Цэрэндаш -

Өө яахав одоо тэр үнэмлэх мүнэмлэх баримт бичиг энэ тэр маань байгаа юм шиг байнаа.

Оюунтунгалаг -

Ээж ааваас ч юм уу өвлөж авсан ер нь зүйл гэж дурсгалтай зүйл байдаг уу?

Цэрэндаш -

Байхгү шүү тийм юм. Нөгөө байвал байсан ч байх бололгүй хураалганд хамаг юмаа явуулчихсан байгаа.

Оюунтунгалаг -

Та чинь тэгээд яг ямар угсаа гаралтай ямар овгийн хүн билээ?

Цэрэндаш -

Би ч тэр Хорийн буриад, бодонгууд. Бодонгууд гэдэг овогтой.

Оюунтунгалаг -

Одоо чинь 77 хүрч байна уу?

Цэрэндаш -

77.

Оюунтунгалаг -

За за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.