Tsedendash
![](../assets/images/interviewees/990028.jpg)
Basic information
Interviewee ID: 990028
Name: Tsedendash
Parent's name: Baldorj
Ovog: Bodonchuud
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
politics / politicians
privatization
travel
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
socialism
dairy farm
squandering
vodka
press censorship
privatization
collectivization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За Цэрэндаш гуай тэгэхээр та бид хоёр одоо хоёр дахь удаагаа уулзаж байна. Тэгээд та өмнөх ярилцлагаас хойш танд нэмж яримаар юуу бодогдов, нэмж яримаар юм юу байна?
Цэрэндаш -
Нэмж яримаар юм би тэр сүү тосны заводын эрхлэгч байсан гэсэн шүү.
Оюунтунгалаг -
Тийм.
Цэрэндаш -
Тэгэхэд бол нэг сонин юм байсан.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Яадаг вэ гэхээр тэр үед тэр чинь 80-аад он нөгөө энэ шимийн архи нэрэхийг хориглочихсон.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Тийм учраас нөгөө саальчид маань зөндөө 20, 30 литрээр нь айл болгон сүү авчирч тушаана шүү дээ. Би тэрнийг өглөө болгон хүлээж аваад машиндаад цөцгий болгоно.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Дараагаар нь тэр шингэн сүүг хийх газар олдоггүй. Том нүх малтчихсан тэрэн дотроо хэдэн жил хийсэн тэр дотор нь ерөөсөө багтахаа больсон, голын эргээр аваачаад саваа угаангаа нөгөөдүүл маань сүүгээ асгаад байдаг тэгэхээр голын эрэг өтчихсэн өт язганаад тэр доошоо унаж байдаг. Тэдэнтэй тэмцэх гэж, хийх газар байхгүй тэр сүүг чинь, тийм их юмыг яагаад тэгж байна уу гэхээр айраг нэрж болохгүй, архи нэрж болохгүй, тэр сүүг чинь айраг болгоод тэгээд архи нэрээд тэгээд дараагаар нь ааруул болгодог ийм технологи алдагдчихаад байна шүү дээ. Тэгээд одоо тийм байдалтай байсан, тэр маань одоо нөгөө жинхэнэ социализмийн үрэлгэн саралган ямар гээч нь юм байна ёс юм бэ гээд. Нэг ийм муухай юм ерөөсөө харамсмаар одоо бол дусал ч сүү унагаахгүй байна одоо. Одоо хөдөөгийн айл өөрсдийнмэдлийн болсон өөрсдийн юмтай тэрийгээ хэнд хэдээр худалдахаа бас өөрсдөө мэднэ. Өөсрдөө ааруулаа хийгээд, айргаа хийгээд аарцаа гаргаад л тэгээд байж байгаа юм.
Оюунтунгалаг -
Та тэгээд тэр архи нэрэхийг хориглосныг юу гэж бодож байна. Архитай тэмцэж байгаа нь тэр юм уу эсвэл ямар учиртай гарсан тогтоол шийдвэрийн дагуу тийм арга хэмжээ авч байсан юм бэ?
Цэрэндаш -
Тэр одоо архитай л тэмцэж байгаа нь тэр юм болов уу. Тэр нөгөө коммунист үзэл санааны улсууд дарга нарын л хийсэн ажил. Тэгээд өшөө яасан бэ гэхээр тэр үед чинь дэлгүүрийн нөгөө архи ховордчихвоо тэгээд шаг гэдэг гарсан юм шүү дээ та нар дуулсан байлгүй дээ.
Оюунтунгалаг -
Хэдэн он билээ?
Цэрэндаш -
Тэр нэг 70, 80- аад онд шүү дээ. Тэр шаг гэдгийг хаанаас бий болсон арын хаалгаар хаанаас дэлгүүрт гарахад оочерлож байгаад аваад л тэрийгээ худалддаг хүн болгонд олдоггүй тэр чинь. Хөдөө бол тэр оочероос яадаг юм уу айл болгонд бүр албаар гэдэг юм уу ерөөсөө шил архи л дэлгүүрт ирэхэд айл болгонд нэг нэгийг өгдөг болсон, бүр нормоор тэгэхээр авахгүй ч хүн гэсэн тэр шил архийг чинь авна тэгээд архи маань ерөөсөө бурханы ундаа болж хувираад бурханы ундаа гэж нэрлээд тэр улсууд чинь явж тэгээд шаг байна уу, шаг гарга гэж. Шаг гэдэг нь шил архи гарга гэсэн үг.
Оюунтунгалаг -
За тэгсэн товчилсон үг юм уу /инээв/?
Цэрэндаш -
Тийм товчилсон үг.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Цэрэндаш -
Шаг байна уу хэнээ тэр хөгшин настанд байх болов уу үгүй болов уу өчигдөр авсан хүнд өгөөгүй бол байгаа даа гэж. Нөгөө хөгшин чинь уух биш. Тэгээд л шаглана гэдэг чинь тэр шил архины дэлгүүрийн үнэнээс хэдэн дахин хувь өсгөж мөнгө болгож өгнө шүү дээ. Ийм л бизнес хийдэг энийг бас удирдлагаас тийм болгосон шүү дээ. Ганц манай тэр Дадал суманд биш бүр Архангай аймаг бүх монголоор болсон. Тэр Архангайд тэр бүрхээрийн, бүрхээр гэж тэр архи нэрдэг, тэрийг машинаар дайраад хэмх дайруулж байгаа тухай нэг зохиолч бичсэн байсан тэр үед. Юм жаахан сулраад ирсэн үед тэр 90-ээд оны эхээр л бичсэн дээ, мундаг сайхан бичсэн тийм нэг юм байдаг юм. Энэ их сургуулийн хятад хэлний багш хэн билээ тэрнээс асууж тэр нэг олж өгөх шиг боллоо. За нэг ийм юм л нэмэх.
Оюунтунгалаг -
Тэгэхээр тэр үед тэр авгай нар одоо сүү саалийн фирмийн ажилтнууд нууцаар архи нэрэх үү?
Цэрэндаш -
Нууцаар архи нэрэхгүй, бүгдийг нь бушуухан авчихна. Нууцаар архи нэрсэн хүнийг чинь одоо баална, бүрхээрийг нь үүрүүлээд сумын захиргааны контор дундуур хурлын танхим заалаар явуулдаг ийм арга хэмжээ авдаг байсан.
Оюунтунгалаг -
Цагаан идээнийхээ архийг ууж чадахаа байлаа шүү дээ нутгийн хүмүүс?
Цэрэндаш -
Тэр байхгүй.
Оюунтунгалаг -
Тэгэхдээ тэр чинь бол уг нь бол картын бараанд шилжээгүй байсан үе шүү дээ?
Цэрэндаш -
Шилжээгүй байсан.
Оюунтунгалаг -
Тэгэхэд нормоор архи өгөөд байдаг айл болгонд, нормлоод?
Цэрэндаш -
Нормлоод өгдөг. Ерөөсөө насаараа архи авч үзээгүй хүн хүртэл тэрийг чинь норм учраас авч байна. Тэгээд бас илүү гаргаж мөнгөөр худалдана шаг болгох. Нэг ийм юм явдаг байсан. Тэр Архангайд болсон тухай, бүрхээрийг эвдсэн тухай нэг зохиолч их сургуулийн хятад хэлний багш хэн билээ тэр бичсэн байдаг юм, бичсэн юм тэр чинь.
Оюунтунгалаг -
Тэр үед?
Цэрэндаш -
Тийм. Тэгсээр байгаад тэр суларч юмгүй болсон доо хөөрхий зайлуул. За тэгээд ийм л юм нэмье гэсэн юм. За байз. Бас нэг хэвлэл хянах газарт юу болсон юм гэхээр энэ сонин дээр өгүүлээ шив дээ би тэр Дамдинсүрэн гуайн 1000 календарь.
Оюунтунгалаг -
Тийм 1000 жилийн календарь.
Цэрэндаш -
Тэр хэвлэчихээд одоо ямар юм болсон ямар их хачин байдалтай. Улс төрийн товчооны маань нөхдүүд ийм.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Түүнээс гадна тэр соёлын гавъяат зүтгэлтэн болсон Жамъян гуай гэж. Одоо энэ Өдрийн сонинд очсон юм гэж байна лээ, би уулзаад юу гэж нэртэй билээ тэр хар машин нөгөө би танд ярьсан даа тэрний бичсэн нэрийг нь би мартаад байдаг. Тэр хар машин манай хэвлэл хянах газраар ороод гарсан гэсэн татгалзаагүй. Энэ мянган жилийн календарийг ч бас хэвлэл хянах тасгаас хянаад гаргачихсан болно гээд. Нөгөө Жамъян гуайнхыг ч бас тэгсэн. Гэтэл тэр хаагуур яадаг юм, бие биеэ матдаг юмуу яадаг юм бэ тэгээд ийм хачин мянган жилийн календарь гаргаад энэ одоо хятадын эрдэмтэд хятад түвдийн одоо ноёд лам нарын үхсэн мэндэлсэн, буриадын эрдэмтэдийн хийсэн байна гээд шүүмжлээд энэ сонины статъя дотор бий за сайн уншина шүү. Тэр ер нь энэ маань хэзээ гарах билээ?
Оюунтунгалаг -
Энэ удахгүй ингээд л хэвлэгдээд л бичигдээд эхлээд компьютерт буулгагдаад тэгээд.
Цэрэндаш -
Компьютерт буулгасныхаа дараа нэг үзүүлээдэхээрэй заавал ч үгүй. Би үзэлгүй болохгүй.
Оюунтунгалаг -
За за.
Цэрэндаш -
Нөгөө хянаж яаж үзэж сурчихсан болохоор.
Оюунтунгалаг -
Үзмээр байна уу? /инээв/
Цэрэндаш -
Үзмээр байна. Заавал үзэлгүй болохгүй. Би тэгээд тэр Жамъян гуайтай уулзмаар байна даа. Би танидаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд та ер нь 1000 жилийн календарийг тэр чинь мэдээж орос монгол тольтойгоо зарагдчихсан шүү дээ айлуудаар, худалдаанд гарчихсан тийм ээ?
Цэрэндаш -
Гарсан.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо яаж тэр одоо айл амьтанд тарчихсан байсан шүү дээ тэгээд тэрийг яаж хурааж авч яаж устгасан бэ ер нь?
Цэрэндаш -
Үгүй ээ тэр 3000 хувь хэвлэсэн нь тэр тэр болгоныг бүгд хүн авч чадаагүй байсан л даа.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Цөөхөн хүний эхний удаан болоогүй байхад гэхдээ тэр чинь.
Оюунтунгалаг -
Нэг их зарагдаж чадаагүй байхад нь?
Цэрэндаш -
Нэг их зарагдаж чадаагүй байхад нь дэлгүүрээс хурааж аваад.
Оюунтунгалаг -
За зарагдсныг нь яасан бол айл амьтнаар зарагдсныг нь?
Цэрэндаш -
Бүр гадагшаа 2000 ширхэг ч явчихсан байна гэж байдаг юм. ??? 09.03 Тэгээд нэг их амьтнаар айл амьтныхыг сүйтгээгүй байх аа. Тэгэхдээ нэг их хүн олж аваагүй байсан байх. Толь бичиг юм тэгээд, тэгээд тийм олон хувиар хэвлэгдчихсэн. 3000 л гэж энэ сонин дээр бичсэн шиг байна лээ. Би бол энэ сониныг гүйлгэж уншсан л даа тэрнээс биш сайн, та сайн уншина шүү. Ер нь сонирхолтой.
Оюунтунгалаг -
Тэгээд тэрийг ер нь яадаг байсан. Ер нь тэгээд нөгөө болохгүй байсан тэр танайхаар зөвшөөрөгдөөд гараад хэвлэлд гарчихсан юмнуудыг устгахдаа яаж устгадаг байсан бэ? Та ер нь тэрийг харж байсан уу?
Цэрэндаш -
Тэрийг нь би хараагүй зүгээр одоо нам захиргааны шугмаар л аюултай их сурталчилгааны ажил л явдаг. Тэр юу гэхээр л одоо нэг л дуутай шуутай их ширүүн бороо орсон шиг юм болоод өнгөрдөг байсан. Тэгэхдээ манай тэр 1000 жилийн календарийг бол Дарий гэдэг нэг төлөөлөгч манай нэг ажилтан үзсэн байса, тэр зөвшөөрөл өгөөд явчихсан. Тэгээд тэр ажлаасаа халагдсан.
Оюунтунгалаг -
Намаас арга хэмжээ авагдсан уу, зүгээр л ажлаас халагдсан уу?
Цэрэндаш -
Тэр намаас л арга хэмжээ авахад л жишээлэхэд намыг намаас халахад тэгээд автоматаар ажил байхгүй болж байгаа юм. Тэр газарт чинь намын гишүүн биш хүн ажиллаж болохгүй шүү дээ. Бүгд намын гишүүн байх ёстой.
Оюунтунгалаг -
Та надтай ярьснаас хойш бас нэлээн хэдэн хоног өнгөрлөө шүү дээ өөр нэмж яримаар юм, дутуу ярьсан ч юм уу нэмж яримаар юм санагдав уу?
Цэрэндаш -
Тэр санагдаад би сая тэр сүү тосны сүүний тасгийн тэр сүү асгадаг тэгээд одоо тэр одоо бол дусал ч гаргахгүй яахгүй. Тэгээд ямар үнэтэйгээр худалдаж байна уу аарц, 1000 төгрөг гээд кг нь одоо энэ Нарантуул зах дээр өчигдөр байж л байна. 1000 төгрөг килограмм нь. Тийм их тэр газар руу газар өтөөгөөд голын эрэг рүү бөөн өт л одоо асгаж байсан.
Оюунтунгалаг -
Тэр ер нь тэгээд удаан үргэлжилсэн үү?
Цэрэндаш -
Зун болгон тэгнэ.
Оюунтунгалаг -
Олон жил үргэлжилсэн үү?
Цэрэндаш -
Олон жил.
Оюунтунгалаг -
Тэгээд сүүлд нь тэрийг одоо нэрмэл архи нэрэхийг зөвшөөрсөн тушаал зарлиг гарав уу зүгээр тэгээд аажимдаа?
Цэрэндаш -
Аажимдаа тэгээд л энэ захиргааны эрч сулрахаар зэрэг бүгд тавигдаад л тэгээд л зах зээлд орлоо гээд, тэгээд одоо өмч хувьчлагдаад, нөгөө саальчид маань дандаа юуны нэгдлийн үнээ сааж байгаа улсууд шүү дээ, өөрсдийгөө барж дуусгаад юу ч үгүй болсон ч хүн байх, нэгдлийн сүү л юм гараад л.
Оюунтунгалаг -
Та тэгээд нэгдлийн гишүүн байсан уу сүү тосны тасгийн дарга болчихоод нэгдлийн гишүүн болсон уу болоогүй юу?
Цэрэндаш -
Тэгж албан ёсоор болсон юм байхгүй, очоод л нэгдэлчин бадарчин одоо тэгээд одоо ногоочин ч хийж үзсэн, зөгийчин ч байлаа.
Оюунтунгалаг -
Ой хамгаалагч.
Цэрэндаш -
Тэгэхэд нэгдлийн гишүүн мишүүн гэх юм байхгүй зүгээр л.
Оюунтунгалаг -
Би танд ямар утгаар асууж байна гэхээр хэрвээ нэгдлийн гишүүн болсон бол сүүлд нь өмч хувьчлал болоод танд бас хэдэн мал оногдсон болов уу гэж асууж байгаа юм?
Цэрэндаш -
Мал өгөөгүй, ганц эсгий гэр л өгсөн тэр. Нөгөө хэдэн ягаан картыг маань аваад тэгээд. Тэгээд нэг гэртэй л болж салсан, сууж байсан гэрт. Анх очоод анх очоод өгсөн гэр нь тэр, тасгийн юу байхад. Тэрэндээ өвөлждөг, тэрэндээ зусдаг байлаа.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Тэрийг маань тэр хувьчлалын ягаан карт гэж байгаа тэрүүгээр л ганц гэр өгсөн өшөө юм өгөөгүй, ингээд болоо биз дээ энэ чинь яалаа л гэж. Тэгээд тэр дээгүүрээ нэг мэдсэн чинь нэгдэл бол кассанд банкинд асар их мөнгөтэй айл шүү дээ. Тэр мөнгийг ердөө хуваагаагүй. Тэрийг тэр дарга нар өөрсдөөрөө хуваачихсан. Та нар одоо нэг хэдэн мал авсан даа л баярлаад явж байх юм цаана чинь нэгдлийн дансанд их мөнгө бий шүү дээ тэрийг бас хуваах ёстой шүү дээ гэж нэг хүн хэлж байсан байгаа юм. Тэгэхээр аа мэдэхгүй мэдэхгүй гээд л. Нөгөө малчид чинь хэдэн хонь, хэдэн үхэр, ганц нэг морь энэ тэрхэн юм өгөхөөр ердөө баярлаад өөрсдөө зүгээр юмтай болж байна гэж цаадах тэр тэнд юу хувиарлаж, юу идэж дарга нар юу идэж байгаа огт хамаа байхгүй, ер нь тийм нэг дуулгавартай ч гэх юм уу хаашаа ч юм тийм л улсууд байна хөдөөний малчид маань ер нь. Тэр олон жил зуун жилийн туршид өрхөөс өрхөд дамжиж ирсэн хамаг өмч хөрөнгөө нэгдэлд хураалгаж нэгдэл болоод тийм ээ. Тэгээд дараагаар нь одоо энэ ялтай мал юм байнаа энэ маань одоо гэж. Ялтай мал боллоо гэдэг чинь яагаад вэ гэхээр өсөн нэмэгдүүлэх төлөвлөгөө нь үс ноосыг нь бүгдийг нь, танайх одоо 20 хоньтой төчнөөн кг ноос гарах ёстой гэж. 3-г ид гэсэн тэрнээс нь ноос дутна биз дээ ингэхэд л алахаа шахдаг байв. Тэгээд өсөн нэмэгдэх төлөвлөгөө гэж өгч байсан. Тэгээд тэрэнд нь хахаад баригдахаа байхаар нэгдэл рүү ороод байсан ердөө. Нэгдэлд орно гэдэг маань малтайгаа эзэнтэйгээ, малгүй эзэнгүй малыг хүлээж авахгүй гэнээ бас тэр нэгдэл чинь тэгээд орсон болоод элдэв янзын шалтгаан өвчин зовлон тоочоод тэгээд одоо малаа л өгч амарлаа ердөө тэр төлөвлөгөөт. Шоронд хийдэг байсан шүү дээ тэр төлөвлөгөөт. Танайх 10 үнээтэй байсан 2 нь хаачсан гээд тулгадаг одоо, тэр хоёр үнээний сүү, тэр хоёр үнээний хөөвөр. Тэгээд одоо нэгдэлд малаа тушаад авахаар нөгөө тэр их малаасаа баянчууд нь ялангуяа гуяа алгадаад баярлаад тэгээд л Улаанбаатар, Дархан, Бэрхийн уурхай муурхай ердөө тэгээд явцгааж авсан юм шүү дээ. Тэгээд тэнд маань эзэнгүй нутаг маш их болсон. Нөгөө малчид байж байсан олон малчид чинь, тэгээд одоо үлдсэн хэд нь сумын төв рүү ч бөөгнөрсөн юм уу яасан юм. Зэлүүд гөрөөс бугын орон болж эхэлсэн нөгөө сайхан өвөлжөө хадлан чинь байхгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд бас хотыг чиглэсэн одоо энэ нүүдэл хотыг энэ хотод энэ хүн амын их төвлөрөл болсон чинь бас тэрнээс үүсэлтэй л байх нь тийм ээ?
Цэрэндаш -
Үүсэлгүй яахав, тэгээд л үүсч явж нүүж эхэлсэн юм шүү дээ. Тэгээд энд араас нь тэднийгээ цуглуулж аваачина гэж нэгдлийн дарга нар чинь бөөнөөрөө ирдэг байсан Улаанбаатарт хотод.
Оюунтунгалаг -
Тэгээд хүмүүс буцдаг байсан болов уу?
Цэрэндаш -
Заримыг нь барьж аваачсан залуучуудыг нь, заримыг нь ч буцаахгүй. Буцаж очихгүй зарим нь яавал ч яаг гээд ингээд энэ рүү шигдээд байгаад байдаг. Түүнээс гадна нэг өвгөн хэдэн өвгөд надаар нэг өргөдөл бичүүлсэн юм тэр үед. Тэр үед, тэр л хойноосоо 60-аад оны дундуур 70-аад оны эхээр байх аа тэр өргөдлийг нь би ингэж бичсэн юм байгаа юм. Жаахан хэдхэн өгүүлбэртэй, за энийг аваачаад өгчих гээд.
Оюунтунгалаг -
Нөгөө үндсэн хуулийнхаа эрхийг эдэлнээ гээд?
Цэрэндаш -
Үндсэн хуулийнхаа эрхийг эдэлнээ гэж. Энэ сая таван зуу дотор чинь хэн өгсөн юм гээд тэгээд би нуугдаад тэгээд тэд нар хэлээгүй тэгээд өнгөрсөн юм. Тэгээд тэднийг тэгээд нэг юм яалаа, ер нь хууль зөрчиж байгааг ойлгосон юм уу яасан юм тэгээд гайгүй болцгоочихсон юм шиг байна лээ.
Оюунтунгалаг -
За.
Цэрэндаш -
Тэгээд тэрийг би хэлсэн эртээр.
Оюунтунгалаг -
Та өөр нэмж ярих юм байна уу?
Цэрэндаш -
Өөр нэмж барих юмыгаа би бодоод дараа юун дээр дараагийн уулзалт дээр яривал яасан юм бэ?
Оюунтунгалаг -
За тэг. Тэгье. Нэмж ярихаар юм байвал та бас бодоорой. Би таны энэ материалуудыг канондоод сканердаж аваад буцаагаад аваад ирье. Тэгээд бас тэрийгээ таниар тайлбарлуулъя тийм ээ?
Цэрэндаш -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгье. Та бас өөр нэмж ярихаар юм байвал бодоорой.
Цэрэндаш -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.