Perenlii
![](../assets/images/interviewees/990029.jpg)
Basic information
Interviewee ID: 990029
Name: Perenlii
Parent's name: Begzjav
Ovog: Borjigid
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Govi-Altai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
herding / livestock
cultural campaigns
family
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
parents
children
socialism
collectivization
cultural campaigns
dairy products
repression
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
Бэгзжравын Пэрэнлий гуайтай уулзаж байна. Ингээд таниас би бас хоёр зүйлийн зөвшөөрөл ярилцлагаа авахын өмнө асуух ёстой, авах ёстой юу гэхээр нэгдүгээрт нь таны энэ яриаг хүмүүс сонсоод ном хэвлэлд одоо бичиж болох уу, өөрийнхөө судалгааны материалд ашиглаж болох уу, интернэтэд тавьж болох уу гэж нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь та бас хүсвэл энэ ярьсан нэрээ нууцалж болно. Тэгээд ийм хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой эхлээд энэнийхээ зөвшөөрлийг авъя. Та тэгэхээр энд ярихыг зөвшөөрч байна уу, таны яриаг хүмүүс ашиглаж судалгаандаа хэрэглэж сонсохыг зөвшөөрч байна уу?
Пэрэнлий -
Үгүй би харин хамаг юмыг зөвшөөрч байна шүү дээ. Би би болвол би их л түүхтэй хүн. За одоо би энэнд дургүйцэх юм байхгүй. Би дургүйцэх л байсан болвол ирэхгүй шүү дээ. Тэгээд дургүйцэхгүй юм байхгүй. Би би байтугай тэр хөгшнийг чинь би харин би өөрөө нэг их сайн ярьж чадахгүй байх тэр чинь нэг насаараа дарга хийсэн хүн ярьж өгөх байх гэж бодож би яриулсан.
Оюунтунгалаг -
Хүн зааж өгсөн надад тийм ээ?
Пэрэнлий -
Тийм.
Оюунтунгалаг -
Надад өөр хүн зааж өгч яриулж байсан шүү дээ.
Пэрэнлий -
Тийм тийм тийм яриулсан тэгээд одоо надад дургүйцэх барих юм байхгүй ээ. Харин миний энэ юуг ингээд номонд гаргаад цаашдаа янз бүрийн юмаар гаргавал би их л сайхан санагдах байна. Баярлаж байна би тэгэх юм болвол.
Оюунтунгалаг -
За за тэгвэл хоёулаа одоо ингээд таны түүхийг эхэлье тийм ээ, та ингээд бага наснаасаа эхлээд хаана төрөв, хэдэн онд төрөв, тэгээд аав ээж нар чинь ямар улсууд байв?
Пэрэнлий -
Оноо л мартчихсан юм даа миний хүү. Он мэдэхгүй /инээв/. За би би Бэгзжав гэж хүний гуравдугаар хүү би ганцаараа, би хоёр ахтай. Би тэгээд ганцаараа отгон охин нь байхгүй юу. Тэгээд ээж маань намайг 13-тай байхад нас барчихсан. За тэгээд би чинь аавтайгаа, би нэг ээж нэг хүн өргөж авсаан нэг хүүхэд. Нэг айл нэг хүн авгайгаа үхүүлчихээд тэгээд нэг эмэгтэй хүүхэд дагуулаад уйлж явсан маань энийгээ над өргүүлчихээч гэж ээж ухаандаа надад хань хийх л гэж авсан юм шиг байна лээ авсан байсан. Тэгээд нэг өргөсөн эгч байсан. Тэгээд өргөсөн эгчтэйгээ аавтайгаа ингээд л үлдсэн би. Хоёр ах маань одоо ингээд нэг нь хоёулаа том болчихсон тэгээд гадуур дотуур тэр үед цэрэгт яваагүй байсаан тэгээд тэгээд би чинь аавтайгаа байж байгаад аавтайгаа байгаад тэр өвөлөө тэгээд ээжийнхээ үхсэн өвөл тэгээд мал ч малласангүй суурин ингээд өвөлжлөө. Аав ч намайг хөтлөөд ингээд л намайг саатуулах гээд ингээд яваад ингэдэг л байлаа, тэгж байгаад манайхан тэр өвлөө хүнд хонио маллуулчихаад манайх их малтай айл байсан их олон малтай. Тэгээд малаа нэг бүүр тэр нэг өөр суманд тэр ч Эрдэнэ сум руу маллуулчихаад байж байгаад хойтон жил нь аваад за тэгээд хоёр ахтайгаа хоёр ах чинь тэгээд цувралдаад бас цэрэгт явчихсаан нэг нь цэрэгт явчихсан, нэг нь цэрэгт яваагүй байж байгаад нэг нь цэрэгт яваагүй байж байгаад гэрлэчихлээ нөгөө ээлжийн хүчний дарга тэгээд бид нар чинь өргөсөн эгч, тэр ахын авгай, ахтайгаа ингээд цөмөөрөө малаа маллаад манай аав тэгээд сумын дарга, анхны анхны сумын дарга, анхны юу үүсэхэд сумын дарга хийж байсан манай аав.
Оюунтунгалаг -
Одоо ямар аймгийн ямар сум билээ?
Пэрэнлий -
Говь-Алтай аймгийн Чандмань сумын дарга хийж байсан Бэгзжав гэж би ноднин 80 жилийн ойд нь яваад ирсэн. Бэгзжав даргын ганц хүүхэн гээд ингээд эндээс чинь авч явах гээд ядаад тэгээд би ноднин, уржнан ч болж байна даа яваад ирсэн. Тийм яваад ирсэн. Тэгээд яахав нөгөө аав чинь одоо тэнд сумын төв дээр л одоо нэг алба хааж байдаг хүн байдаг, би чинь тэгээд өргөсөн эгчтэйгээ ахынхаа авгайтай тэгээд ах бас цэрэгт явчихваа нөгөө гэрлэсэн ах маань ч цэрэгт явчихсан, наад дүү ах нь ч бас цэрэгт явчихсан тэгээд бид нар нэг өргөсөн эгч нэг ахын авгай бид 3 л ингээд нөгөө малыг маллаад бүр нөгөө малыг чинь өсгөөд аав сайн малчны хуралд одоо анхны сайн малчны хуралд Эрдэнэ сумаа Говь-Алтайн Эрдэнэ сумаас анхны сайн малчны хуралд нэг хэн билээ нэг хөгшин явж байсан тэгээд л хүний нэр олдоггүй юм л даа би, хоёрхон хүн явж байлаа сайн малчны хуралд. Тэгээд л аав чинь одоо нэг том одон авчирсан одоо ямар ч юм байсан юм нэг том одон зүүж ирсэн. Тэгээд л нөгөө аав аав чинь тэгээд сүүлдээ яахав сумын дарга марга тэр ажлаа хийж байгаад сүүлдээ ч нэг их хийж чадахаа байгаад тэгээд бид нартай л байгаад байдаг байсан. Тэгээд би чинь аавтайгаа байгаад л аавтайгаа тэр хоёр гурван эгчтэйгээ тэр хоёр эгчтэйгээ тэгээд нэг өргөсөн эгч ахын авгай бид гурав ингээд л нэг малаа суурь өсгөөд ингээд л яагаад л ингээд л аавтайгаа ингэж байсаар байгаад л тэгээд л энэ хүүхдүүдийн эцэгтэй одоо танилцаад суусан даа.
Оюунтунгалаг -
Та чинь одоо нас сүүдэр хэдтэй болж байгаа билээ?
Пэрэнлий -
Одоо би 83.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь 1925 оны үед гарчээ дээ төрж тийм ээ, тэгээд та хэдэн онтой гэрлэсэн хэдэн онд үгүй ээ хэдэн настайдаа гэрлэв?
Пэрэнлий -
Би 25-тай. 25-тай харин тэрнийгээ мэддэг юм. Манай хүн надаас хоёр ах байсан юм. Тэгээд 25-тайдаа гэрлэсэн.
Оюунтунгалаг -
50 оны орчим байх нь?
Пэрэнлий -
Тийм байгаа биз. Би тэгээд харин тэр цагаа
Оюунтунгалаг -
Өвгөн нь ямар нэртэй хүн байсан танай өвгөн?
Пэрэнлий -
Цэдэндамба гэж хүн байсан. Дэндэвийн Цэдэндамба гэж хүн байсан. Тэгээд л яахав одоо тэгээд аав маань ч тэгээд сүүлдээ тэгээд яахав байж байгаад манай тэр өргөсөн эгчтэй цуг байж байгаад нас барсан даа. Тэгээд миний чинь байз дээрээсээ 2 дахь, 3 дахь, 3 дахь, 4 дэхь хүүхдийг гарсан Манчирт аав маань нас барсан. Тэгээд л тэгээд л тэрнээс хойш яахав одоо тэгээд бид хоёр чинь тэгээд цуг амьдраад л хоёулаа нэг цөөн малтай тэгээд яахав дээ нэг их, нэг их гоц олон мал байхгүй тэгээд л хирдээ таарсан адуутай, үхэртэй, хоньтой тэгээд үхэр малтай л ингээд л байлаа. Тэгээд л нэгдэлд орсон л доо. Тэгээд ярих юм уу, яаж байхын?
Оюунтунгалаг -
Өө тэгээд ярь ярь. Тэгээд та бага насандаа бас ээж нь эрт өнгөрсөн юм байна шүү дээ?
Пэрэнлий -
Тэгсэн юм.
Оюунтунгалаг -
Одоо тэгээд амьдрал хэцүү байв уу, ямар байв, хоол унд, тэр үед монголчуудын амьдрал ер нь ямар байв?
Пэрэнлий -
Ер нь одоо тэгэхэд чинь хэцүү байлгүй яахав. Тэгээд ээж маань өнгөрсөн. Тэгээд би чинь нөгөө аавтайгаа ингээд байж байхад гуйлга гуйсан хүн их ирдэг байлаа манайд. Одоо атга будаа өгөөч, үмх мах өгөөч, бөөн мах юу өгөөч гэж ингээд л тэгнэ. Тэгээд манай аав тийм жаахан хачин хүн байсан. Нөгөө шанагаар хутгаад өг гээд ингэхээр нь би нэг шанага гэсэн бол хоёр болгож өгдөг нөгөө хүнд, аа нэг жаахан мах өг гэсэн болвол нөгөө махнаас нь арай давуулж өгдөг дандаа тийм байлаа. Тэгээд их юм гуйж ирдэг тийм байсан, дээхнэ үед чинь тийм тааруухан байсан юм байна лээ шүү дээ би одоо тэгж бодоод байгаа. Тэгээд л ерөөсөө аавын хэлснээс л би заавал давуулж өгдөг хүнд тэгээд яахав аавтайгаа байж байгаад дараа нь тэгээд л юу яагаад хүн амьтантай суугаад нөгөө бид хоёр чинь тэгээд нэг цөөхөн шиг малтай гайгүй юу яахав тэгээд л дажгүй л амьдраад явж байсан чинь нэгдэл гээч юм чинь болоод нэгдэлд ороод, нэгдэлд анхны нэгдэлд нэг арваад хүн орсон, тэрний дараа л манайх орсон, бүр сүүл рүүгээ амьтан чинь ер нь орохгүй барихгүй гэж их юу яаж байж орсон шүү дээ. Тэгэхэд манайх болвол ерөөсөө тэгээд л тэрний дараа л орчихсон. За тэгээд одоо нэгдлийн мал их малласан даа. Нэгдлийн мал маллахдаа нэгдлийн хонь хариулсангүй ээ, нэгдлийн үхэр хариуллаа. Тэгсэн чинь одоо тэгээд нэгдэл ч болчихсон. Хавийн ах дүү чинь одоо ингээд манайд үхрээ өгөөд ингээд би чинь баахан үхэртэй. Өө ерөөсөө хэцүү хатуу цаг бол надад маш их байсан. Тэгээд одоо ингээд тэгээд одоо ингээд 30 гараад үнээ саана. За тэрийг ганцаараа саахгүй л дээ бас нэг 20-иод 17, 8, 9-ийг өөрөө саагаад талыг нь хүнд саалгаад ингээд тэгээд нэг баахан үхэртэй нөгөө хадмынх үхрээ өгчихсөн манайханд манайд одоо ингээд нэгдэл ч болох юм байна тэгээд ингээд үхрээ өгчихсөн байдаг. Тэгээд л нөгөө үхрийг чинь саагаад ингээд сүүлдээ нөгөө сүү чинь гүйцдэггүй ээ, сүү гүйцдэггүй их хэцүү байлаа. Сүү гүйцэхгүй ингээд л нэг өвөл чинь одоо ингээд сүүгээ яаж ч гүйцээсэнгүй бардаггүй ээ, нөгөө олон үхрийг чинь /заводын сүү/ тийм. Тэгээд л байж байсан чинь өө өвөл нэг аймгаас нэг хүн ирлээ. Аймгийн төлөөлөгч манайд бас нэг айл нэг хөгшин байсан юм, ганц жаахан охинтой нэг тийм авгай нь үхчихсэн хүн байсан. Манай хоёр хоёулахнаа суурин нэг их олон үхэртэй ингээд байж байсан ирлээ тэгсэн сүүгээ гүйцээгээгүй одоо та нарыг битүүмжилнэ гэлээ, тэгсэн чинь за одоо битүүмжилнэ би ч бид хоёр ч яахав бага байсан болохоор тоохгүй одоо битүүмжилнэ гэж яадаг ч юм бид хоёр битүүмжилнэ гэж ямар юм байдаг юм тоохгүй шүү дээ, нөгөө айлын хөгшин чинь, өө тэгсэн манай хөгшин ингээд байдаг манай хүн өө төлье бид нар одоо ямар аргаар одоо сүүгээ төлье яаж ийгээд төлөхийг бодъё ингээд гаргалаа нөгөө хүнийг чинь. Тэгсэн айлд орчихоод битүүмжилнэ гэсэн чинь нөгөө айлын хөгшин түлхүүр мүлхүүрээ авчирч өгөөд ингэсэн чинь манай хөгшин хориод л үгүй ахаа одоо төлье гээч дээ төлье гээч гээд ингэсээр байгаад нөгөө хүнийг чинь бас төлүүлэхээр болоод тэгээд нөгөө хүн чинь яваад өгсөн. Тэгээд бүр нэг их их олон үхэртэй нэг баян айл нь тэр одоо юу байх вэ түлхүүрээ авчирч өгөөд байсан чинь битүүмжлээгүй л явчихсан юм гэнэ лээ. Тэгээд тэр хаваржин л бид нар одоо хүн ирж битүүмжилчихвий дээ гээд л ингээд нэг ганц нэг гайгүйхэн шиг юмаа л ор морныхоо хөндий доогуур нуудаг хаадаг байлаа. Бид хоёр л лав тэгдэг байсан, орныхоо хөндий доогуур ингээд л нэг юм нуугаад л хаагаад л тэгдэг л байлаа. Тэгээд хойтон жил нь дахиад л тасагт ороод дахиад л малжинаа. Хойтон жил нь дахиад л тасаг дээр очлоо тэгсэн чинь бид нарт ингээд л нааш нь энэ одоо энэ юунд үхрээ тууж сүү нөгөө ацагладаг байсан байхгүй юу үхрээрээ, үхрээ тууж аваачиж өгч одоо энэ Архангайд тууж аваачиж, тэгээд нэг тасаг дээр байж байсан чинь нэг бас нэг бид нар ингээд тасаг дээр үхэр саагаад байж байсан чинь нөгөө аймгийн төлөөлөгч нэг хүн ингээд яриа хийгээд ирэв ээ, тэгэхээр нь би ингэлээ тэгсэн чинь ингэлээ та нар одоо тэр Архангай мангай ийш тийш нь үхэр мал тууж болохгүй шүү ямар аргаар л одоо сүүгээ гүйцээ гэсэн. Өө тэр үед нэгдэлд ороогүй байсан тэгээд холиод хутгаад байнаа би.
Оюунтунгалаг -
За яахав ярь ярь.
Пэрэнлий -
Тэгээд тэгсэн чинь ингэлээ би хө ямар ч байсан өнөөдөр биднийг ингэж байгаа юм чинь, туух үед нь үхрээ тууна, одоо ингээд л тууна, одоо цугаараа бөөгнүүлээд тууна тэгээд сүүн өрөө хаахыг л бодно. Одоо тугал турж үхэх гэж байна тугал байж байна бид нар саагаад саагаад хүрэхгүй байна, өдрийн 3 саана үхрээ, өглөө нэг саагаад үд дээр хурааж ирж нэг саагаад орой саана, тугал гэдэг чинь зүгээр хомбоошиг юм байсан. Тэгээд нөгөө ингэсэн чинь хажуу талаас авгайчууд ингээд баахан тасгийн авгайчууд чи дуугүй байгаач, дуугүй байгаач, төлье л гээч ингэж. Өө ямар ч байсан үхрээ тууна бид нар одоо, бид нар чинь ялтан болж эхэлдэг юм байна, юу бид нарыг тэгэх нь ч байтугай юм битүүлнэ, юмыг чинь битүүлнэ барина гэж ирсэн шүү дээ энэ өвөл хэн билээ гээд нөгөө хөгшин рүү харсан чинь нэрийг нь хэлдэг юм байна, би хэзээний нэг хүний нэр тогтоодоггүй, тэгсэн чинь тийм нэртэй хүн байсан гэнэ, ямар хүн байсан гээд тэгсэн аймгийн төлөөлөгч нэг хүн юмыг чинь битүүлнэ гээд ирж байсан тэгээд бид нар төлнө гэж ингээд юу яагаад хоцорсон ингээд л хэлсэн. Авгайчууд чи дуугүй байгаач гээд энд тэндээс ингээд ёвроод л байсан. Өө ямарч байсан энийг өөрийн юм гэж байгаа юм үхрээ тууна бид нар одоо ингээд л тууна, намар болоод л тууна одоо яагаад ч сүүгээ бид нар гүйцээч чадахгүй тэгээд хэлээд л тэгээд өнгөрсөн. Тэгээд тэр намар чинь туугаа ч үгүй юмаа. Тэгээд тийм л байдалтай байсан.
Оюунтунгалаг -
Норм их өндөр байжээ?
Пэрэнлий -
Норм их өндөр нөгөө сүү чинь ерөөсөө янзын их өндөр байсан юм байна лээ. Тэгээд саагаад байдаг саагаад л байдаг зүгээр ёстой ёстой нэг ингээд зөвхөн манайх гэхэд чинь 10, 20-иор нь л тушаана шүү дээ нэг тушаахад л 20 литр чинь одоо тэгж тушаахад л сүү хүрдэггүй, тэгээд өдрийн гурав сааж байсан гэж бодооч. Өглөө чинь хар үүрээр босоод үхэр саахад ингээд харанхуй үхэр саахад үхрээ олдоггүй, хувингаа олдоггүй, харанхуйд чинь цөмөөрөө хүүе үхэр үзэгдэнэ үү, хөөе ингэж тэгээд л үхрээ туучихна, тэгээд үд дээр нөгөө үхрээ хурааж ирж саана, хурааж ирж саахгүй бол үхэр ирэхгүй шүү дээ тэгээд үд дээр хурааж ирж саагаад дахиад бэлчээгээд дахиад орой саана ийм байсан юм шүү дээ. Тэгээд хэцүү цагийг бол би их туулсаан эмээ нь янз бүрийн юмаа. За тэгж үхэр сааж өгөөд өдөрт бол тэр чинь бас ихэнх нь бид хоёрыг тэгдэгийг чинь энэ манайхны ойр хавийн ах дүү нар бид хоёрт үхрээ өгчихсөн юмаа. Тэгээд үхрээ өгчихөөд бид хоёр тэр тасгийн заводод үхэр саагаад тэгж зүдэрч байсан. За тэгээд тэрний сүүл чинь явсаар байгаад нэгдэлд ороод нэгдэлд мал хуйгаа өгчихөөд нэг хэсэг байж байгаад агент хийлээ манайх. За яахав агент хийгээд манай хүн чинь агент хийгээд агент хийгээд нөгөө бас л нөгөөдөхийг чинь гүйцээх гэж ёстой хоёр зэрэг довтлоод байна агентын юм чинь юм чинь гүйцэнэ ч барина гэж байхгүй тэгж л байсан. Тэгээд ер нь сүүлдээ нөгөө манай хүн чинь ер нь нэг жаахан алдагдалд оруулаад ингээд байхаар нь хонь мал маллах хүн олдохгүй ээ, нэгдлийн олон хонь хариулах хүн олдохгүй, тэгээд миний одоо нэг хүүхэн байгаа тэр 4 дэхь, 5 дахь, 4 дэхь хүүхэн тэр илгээлт аваад гараад ирлээ сургуульд байж байгаад тэгэхээр нь өө ерөөсөө энэ агентыг өгье одоо 500 хонь очиж хариулнаа би ингэв ээ. Ингээд би чинь зүгээр агентын юмыг өвгөнийхөө хажуу талаар өөрөө аваачиж юм хумаа тушаагаад бариад ингэж байгаад агентаа өгөөд 500 хонь авъя гэсэн чинь дуртайяа авч байгаа юм агентыг. Тэгээд 500 хонь авлаа. Өө тэгээд 500 хонийг чинь яахав өвөл тэгээд маллаад ингээд төллөх болсон чинь ёстой нэг 500 хонь төллүүлнэ гэдэг чинь ёстой нэг аюултай юм байдаг юм байна. Өө ерөөсөө ингээд л тэр ёстой нэг арай гэж байгаад бид 500-гаад хурга авлаа, тэгсэн чинь л дээр дороос эндээс хотоос чиг л одоо хүн очоод манайхаас чинь бичлэг мичлэг аваад л ингээд сүйд болоод байдаг тэгж байгаад манайх нутаг л алдчихсан юм даа. Тэгээд өөдөө яваад нөгөө хаданд байж байгаад өөдөө гараад өөдөө гарсан чинь манай нэг хүүхэд хоолой нь боочих гээд болдоггүй нэг жаахан охин байсан чинь нөгөөдөхийн хоолой нь боочих гээд байхаар нь нөгөөдөхийгөө аваад би аймаг явчихдаг юмаа. Тэгсэн чинь тэр хойгуур цас зуд болоод хавар байсан юм байна нөгөө хургыг чинь зүгээр хядчихаж, манайх ерөөсөө 500 хониноос 500 гаруй хурга авсан байсан байхгүй юу, хүрээд ирсэн чинь сумын төв дээр хүрээд ирсэн чинь өө танайх чухам яриа байхгүй, миний хамгийн ууган хүү эвлэлийн үүрийн дарга байсан, эвлэлийн үүрийн дарга очсон л одоо өвчиж байгаа танай хургыг ингэж хэлдэг юм байна. Хүрээд ирсэн нөгөөдөх чинь нутаг л алдсан юм манайх тэр хургыг тэгж үхүүлдэг нь тэгээд юу юу үгүй өөдөө гарчихаад, тэгсэн чинь зүгээр хядчихаж, өө зүгээр сайхан хазаар сэгсүүргэн хургыг чинь зүгээр хядчихсан.
Оюунтунгалаг -
Яасан хөдчихөж ээ?
Пэрэнлий -
Өө зүгээр үхүүлчихэж /малыг нь хядчихсан байхгүй юу/ нөгөө зуд цас ороод нэг тэмээ хордуулаад бүтээчихэж, нэг сүүтэй үнээ хордуулаад алчихаж тэгсэн чинь нөгөө юу ч мэдэхгүй улс чинь хамаагүй тэжээлийг асгаж өгөөд бас ихэнхийг нь тэгж их алсан байгаа юмаа. За тэгээд яахав тэрнийг чинь тэгээд хавар нь ерөөсөө манайх юманд хүрэх л байсан тэгээд юунд ч нэг их ч юманд хүрсэнгүй нэг баярын бичигнээс цааш нэг их ахихгүй тэгсхийгээд л байгаад байсан. Тэгээд л байж байгаад тэгээд л тэрний чинь дараа тэр чинь одоо яасан ер нь тэр хонийг хонио тэгээд л өгөөд л хүүхэд бүх хүүхэд одоо ингээд сургууль соёлд наашаа явчихлаа хоёулханаа болчихлоо ямарч одоо хонь маллах арга байдаггүй, нэг 300–аадхан хоньтой нэг хэсэг байлаа. 300–аадхан хонийг чинь тэр 500 хонь төллүүлж байсан тэр 300 хонь чинь юу ч болохгүй шүү дээ, дажгүй төллүүлээд хоёулаа байж байсан чинь манай хүн даралт харваад л тэгээд би ерөөсөө ямар ч арга байдаггүй, надад ямар ч арга байдаггүй, хүүхэд байхгүй хамгийн отгон хүү нэг 5 настай хүүхэд байсан тэгээд л тэгээд л малаа ер нь өгсөн дөө. Тэгээд л тэрнээс чинь хойш одоо тэгээд манайх чинь нэгдлийн мал ерөөсөө маллаагүй байж байгаад тэгээд наашаа хот руу ороод ирсэн байх аа.
Оюунтунгалаг -
За нэгдэлд байхад чинь тэгээд норм төлөвлөгөө байнга өгнө?
Пэрэнлий -
Тийм шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо тэр 500 хургаа үхүүллээ гээд арга хэмжээ авав уу, авсангүй юу?
Пэрэнлий -
Үгүй арай аваагүй. Чи бодооч ингэж байсан гэж байгаа тэр 500 хонь 500 хонь төллүүлээд байж байхад нэг сумын аймгийн төлөөлөгч манайд ирдэг юм байна. Тэгсэн чинь ихрээ нууна, ихэр хургаа нууна яагаад нууж байгаа гэвэл нөгөө мал хээл хаясан болвол нууна, яагаад нууж байгаа юм гэхээр одоо нөгөө тэрнийг чинь одоо нөгөө нөхөх гээд. Тэгсэн чинь манай одоо нэг хүүхэд байгаа тэр хоёр хонь ихэрлэчихсэн нэлээн хонь хургалчихсан байж байсан чинь нэг аймгийн төлөөлөгч ирсэн чинь ихэр бий юу танайд гэхээр байхгүй гээд хэлсэн чинь нөгөө хүүхэд чинь жаахан хүүхэд юм жаахан эрэгтэй хүүхэд байж байсан чинь байгаа шүү дээ хар толгойтой хонь, бор толгойтой хонь байгаа шүү дээ гэдэг юм, тэгээд хэлээд хаячихдаг юм. Тэгэхээр нь би ингэлээ манай хүн их дуу муутай, өө яахав дээ хоёр хонь ихэрлэх нь ихэрлэсэн хоёр ихэртэй л байгаа одоохондоо одоо хонь ихэрлэж яагаа ч үгүй, хургалж яагаа ч үгүй байгаа хоёр ихэр байх нь байгаа, одоо тэгээд нөгөө ихрийг чинь үхвэл би төлнө гээд одоо манайх чинь тэгээд ихрийг чинь хэлэх арга байдаггүй юм шүү дээ гээд би тэгээд хаячихваа, тэгээд л хэлчихлээ тэгээд юм ч хэлсэнгүй, тэгээд хот руу яваад орсон чинь хоёр хонь хээл хаячихсан тэр юунд хаяж л хэвтэх байж дээ хороон дээр хаячихсан байсан бас үзжээ, тэгээд л бараг тэр чинь одоо яагаад энэ хонь хээл хаяулсан энэ одоо юу юм гэж бараг асууна шүү дээ, ер нь хатуу шүү дээ. Одоо тэрнийг л нууж байхыг бодоо ч дээ, одоо тэр ихэр хургыг л одоо нууж байж одоо юу нэгээр нөгөөгөө гүйцээх гээд л нөгөө төлтэй л одоо. Тэгээд тэрнийг нэг аргагүй манайхыг нэг их яагаагүй. Өө тэгсэн нөгөө хонь эргээд бас хэн төлсөн нөгөө тэр 500 хурга авсан байхад тэр хурга үхсэний хавар ерөөсөө нөгөө угаасаа зуданд зуднаас гарсан хонийг чинь, тэгсэн чинь нөгөө хурга яагаад тийм амархан ч үхсэн гэхээр нөгөө хуц хөөгөөд эх нь ширгэчихсэн хонь байжээ, тэгээд хурга байжээ тэгээд нөгөөдөх чинь ид тийм хэврэг муу сэгсүүрэг хурга байсан нөгөөдөх чинь яасан чинь дараа нь зөндөө хонь хэнзэлвээ бас нэлээн нөхсөн юмаа тэр чинь. Тэгээд за тэр тэр хургыг үхүүллээ гэж лав л арай зэмлээгүй л юмдаг. Төлүүлнэ барина энээ тэрээ юм чинь арай л тэгдэггүй л байсан бас чиг. Ер нь л тэгээд нэгдэл бол нэгдэл болвол хэцүү л байсан л даа. Ер нь тэгээд сүүлд өөрийнх болохоор ер нь сайхан л байсан байх л даа. Тийм.
Оюунтунгалаг -
За одоо тэгээд таныг бага үед чинь юу идэж ууж байв, тэгээд одоо та айл болоод одоо идэш ууш яаж идэх үү, ямар өөрчлөлтүүд оров, тэр үеийн чинь амьдрал монголчууд ер нь юу идэж уудаг байв?
Пэрэнлий -
Одоо юу юугаа идэх вэ дээ. Нөгөө малаа л нэг хонь дуусаад л нэг нь дуусаад л нэгийг гаргаж идээд л тэгээд л цагаан идээгээ иднэ дээ ер нь. Ер нь одоо зуны цагт болвол ёстой нэг үхтэлээ махасчихдаг хүн шүү дээ. Цагаан идээ л иднэ, ердөө аарц тараг л ууна өшөө юм идэхгүй мал идэхгүй. Би тэгээд дунд мундаас нь аваад тэгээд.
Оюунтунгалаг -
Махсахаар яах уу тэгээд махсаад яах уу?
Пэрэнлий -
Ер нь одоо их махсаад байхаар ямар сайндаа би нөгөө, нөгөө хурга засдаг шүү дээ засаа л идчихээд хүртэл бүр аюул болж л байлаа, нөгөө махасч байсан учраас нөгөө мах иддэггүй дан цагаан идээ идчихдэг. Тийм тэр засаалыг чинь чанаж иддэг байхгүй юу, тэгээд тэгж л байлаа. Тэгээд л ер нь яах вэ дээ одоо энэ нэг хүний л одоо энэ малаа л ер нь тэгээд голдуу л одоо малаа л гаргаж иднэ дээ.
Оюунтунгалаг -
Нэгдлийн үед тэр хоол хүнсэнд өөрчлөлт оров уу?
Пэрэнлий -
Нэгдлийн үед чинь харин хаа ч гэж нэгдэл чинь бас хоол өгч байсан шүү өгч байсан шүү. Бид нар чинь ингээд одоо хэд хэдээр нь мал өгчихнө, нөгөөдөхөө гаргаж авна. Тэр олон үхэр саахад чинь ингэдэг байлаа хүүхдүүдээ би 9 хүүхэд гаргасан тэгээд л байнга л манцуйтай хүүхэдтэй байдаг юм байна. Тэгээд манайх бид хоёрыг амьтан гайхдаг байхгүй юу, одоо аав ээж байж байна тэгээд л зарим бид нарын үеийнхэн та хоёр яаж болгоод байдаг юм бэ энэ олон үхэр саагаад энэ олон мал маллаад байдаг, ямар сайндаа манайхан орж манцуйтай хүүхдээ жаахан хөдөлгөж байгаад би тэр хооронд нь үхрээ сааж байхгүй юу, нөгөө үхэр саах болсон гээд л манцуйтай хүүхдээ орон дээр хаячихаад л гараад дараачийг нь эвлэгдэг байсан байна л даа, тэгээд л эвлгэж өгдөг тэгж л саадаг. Тэгээд би ер нь би бол маш их хатуу ажил хийж явсаан. Тэр олон хонь хариулж тэр олон хонийг тэр сайхан хургыг авахад болвол би зүгээр ингээд хавар нь хоёр нүдэнд цагаа унаад нөгөө ядраад сульдаад харин нэг тэр нэг сургуулиас гарч ирсэн охин нэг тогоо баримаглаад байдаг байсан тэгээд тэрийг харин нэг тэр нэг ажил болж байсан, тэрнээс ингээд нам болчихдог. Өглөө чинь ингээд хоёр тийш нь ингээд явахад манайх тэр олон хонь тэр 500 хурга авсан байхад чинь өглөөд ингээд ялгадаг байхгүй юу хургаа, тэгээд нэг тийшээ нэг миний одоо тэр отгон хүү ахтайгаа хоёулаа нэг 500 хонь хариулаад тийш ээ хурга туугаад л явна, нөгөө хонийг нь нэг тийшээ туугаад явна, орой нийлүүлнэ яагаад ядардаг вэ гэхээр нөгөө ихрүүд хамаагүй хөхүүлчих гээд байдаг. Тэр дотор хоёрхон хонь ёстой нэг ихрийгээ ирээгүй цагт нэгийгээ хөхүүлнэ гэж зангүй, хээр хонь хариулж явахад л ерөөсөө нэг хурга нь дэргэд нь байгаад нэг хурга нь байхгүй болвол заавал хоёуланг нь ирүүлж байж хөхүүлдэг тийм хонь байсан байхгүй юу. Тэгээд ихэр болгож өгөх гээд би чинь ингээд дотор нь явсаар байгаад орой нэг сөхрөх гэж байгаа нэг юм ингээд л үг зүг ч байхгүй дуугүй юм орж ирээд л суучихдаг байсан санагдаад байдаг юм. Тэгээд яахав дээ нөгөө залуу насыг чинь тэрүүгээр давж унаад явсаар байгаад тэгээд л ер нь бие муутай болсон доо би. Тэгээд тэрний хажуугаар жилээр даран нялх хүүхэдтэй байнга нэг хүүхэд гаргаад.
Оюунтунгалаг -
Хүүхдүүд хоорондоо хэдэн насны зайтай?
Пэрэнлий -
За хүүхдүүд харин хоорондоо овоо зайтай. Нэг нь одоо манай хүүхдүүд нэг нь 3-т орж байхад нэг нь ордог байхгүй юу тэгэхээр нэг 2 насны зайтай гарч байсан юм шиг байгаа юмаа хоорондоо. Тэгээд ер нь би хатуу хүтүү ажлыг болвол ёстой нэг хийж явсаан.
Оюунтунгалаг -
Сургууль соёлд ер нь сурав уу?
Пэрэнлий -
Үгүй харин сургуульд суугаагүй, би миний үед чинь тэнхим гэж байсан. Тэнхим гэж байсан чинь манайх чинь тэгээд нэг би ч угаасаа тэгээд өнчин нойтон олон малтай тэгээд би өөрөө өөрийнхөө толгой руу ус хийж байхгүй юу. Тэгээд тэр үед яахав дээ одоо би чинь 13-тай ээжийгээ үхүүлчихсэн юм чинь 15, 6,7-той л охин байсан байгаа даа бодоход тэгээд нэг сумын нэг залууг нэлээн таньдаг байгаад чи надад нэг үнэмлэх олоод өгчихөөч би одоо тэр тэнхимд суудаг арга алгаа, одоо найзийгаа тэгж гуйлаа чи надад нэг үнэмлэх олоод өгчихөөч тэгээд нөгөөдөхөөр чинь хуурамч үнэмлэх авчихаад тэгээд манайх Чандманиасаа Эрдэнэд шилжчихсэн Говь-Алтайн Эрдэнэ суманд шилжчихсэн байхгүй юу, уг нь Чандманьд би бага насаа барсан. Тэгээд дараа нь Эрдэнэ рүү орсон, тэгээд нөгөө үнэмлэхээ үзүүлээд би тайлагдчихсан хүн яваад л байдаг. Би тэгээд зүгээр энэ ах нарыгаа шинэ үсэг сурч байхад харсаар байгаад цагаан толгойг сурчихаад тэгээд хооронд нь холбогломоод одоо тэгээд үсэглэвэл нэг муу л гаргадаг би, юм болвол ер нь сайн бичиж чадахгүй. Тэгээд тэр агент хийж байхдаа бичээд л байдаг байсан одоо ч бол бүр чадахаа больсон. Тэгээд ер нь юу ч тийм юм байхгүй шүү дээ, бид нарын үед чинь тэнхим, манай хоёр ах ямар сайндаа бид хоёрыг яагаад тэнхимд өгөөгүй юм гэхэд л одоо юу яадаг байлаа. Тэнхим гэж байгаагүй дээр үед чинь бас нэг юм байсан байнаа, тэнхим гэж байсан юмуу? Нэг олон хөх дээлтэй хүүхдүүд манай хоёр ахыг баян айл нь хүүхдээ өгдөггүй, хоосон айлын хүүхэд явж байсан юм байнаа тэр үед. Нэг ингээд хоосон айл байсан тэдний нэг охин явчихсан байсан юмаа. Тэгээд манай хоёр ах дараа нь манай ааваас гомдол нэхдэг байсан байхгүй юу, бид хоёр яахаараа тэр сургуульд, тэр тэнхимд явуулаагүй юм бэ аав гэдэг байсан юм. Тэгээд нөгөө яахав дээ одоо манайх гайгүй чинээлэг айл байсан. Тэгээд тийм баян айл болвол дээхнэ үед тэр тэнхим мэнхимд өгдөггүй байсан л даа хүүхдээ сургуульд. Тэгээд би намайг байтугай манай хоёр ахыг өгөөгүй юм чинь тэгээд манай хоёр ах болвол ер нь жинхэнэ тэр юугаар л сурсан.
Оюунтунгалаг -
Тэнхим?
Пэрэнлий -
Тийм.
Оюунтунгалаг -
За тэгээд яахав монголчууд чинь сургуульд сураагүй ч гэсэн амьдралын хар ухаан сайтай, өөрсдөө малч удамтай учраас тэгээд?
Пэрэнлий -
Тийм, тийм малч удамтай. Тэгээд малыг болвол одоо ямар сайндаа одоо тэгээд ингээд тааруухан шиг мал харахаар үгүй ээ энийг ингээд маллачих юмсан, ингээд ??? 27,03 ингээд яачих юмсан гэж бодоод байдаг байхгүй юу гээд байгаа шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэр үхэр хариулдаг байлаа шүү дээ?
Пэрэнлий -
Аанха.
Оюунтунгалаг -
Тэгэхэд одоо ферм энэ тэр гэж байсан уу?
Пэрэнлий -
Харин тэр ферм чинь тэр тасаг байхгүй юу.
Оюунтунгалаг -
Аан тасгууд.
Пэрэнлий -
Тэр тасгийг л хэлж байгаа юм байлгүй, тэр тасаг л гэж байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд олон саальчидтай?
Пэрэнлий -
Олон саальчидтай. Өө ёстой ингээд хар мянган саальчид ингээд буучихаад тэгээд л тэр сүүгээ өгөөд байна шүү дээ. Манай хүн чинь өөрөө тэр сүүний сүүг нь машинддаг эрхлэгчийг нь хийдэг ч хүн байсан. Тэгээд л одоо сүүгээ яаж ч гүйцээж бардаггүй нэг өгөхөд л одоо 10, 20-иор нь өгөөд байхад л ерөөсөө гүйцэгддэггүй, гүйцээж бардаггүй /сүүний норм хэцүү/, сүүний норм тийм их байсан байхгүй юу.
Оюунтунгалаг -
Саальчин хүүхнүүд чинь одоо ямар хувцас хунар өмсөх үү, тэд нарын дунд янз бүрийн ажил зохиогдох уу?
Пэрэнлий -
Өө тэгж ажил мажил зохиогдох юм байхгүй. Үгүй тэгээд яахав дээ одоо залуу улс болохоор оройхондоо цөмөөрөө нийлж бас жаахан архи дарс ууна юм болдог байсан л даа, зүгээр тийм янз бүрийн юм болвол байхгүй ээ байхгүй. Зүгээр цөмөөрөө тэгээд бараг хавсаж одоо олон үхэртэйгээ нэг оройтоод нэг ирсэн болвол хэдэн талаасаа хувингаа бариад нөгөөдөхийг чинь саалцаад ингэчихнэ, тийм л эвтэй найрамдалтай л байсан ер нь тийм энээ тэрээ байдаггүй л байсан.
Оюунтунгалаг -
Сургууль соёлын газраас гадна одоо эвлэлийн байгууллага гэж байлаа шүү дээ тийм ээ?
Пэрэнлий -
Эвлэлийн байгууллага гэж байсан юмуу даа.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Байсан юм уу ер нь.
Оюунтунгалаг -
Танай Говь-Алтай аймаг руу байгаагүй юу, залуучуудыг Бошгийг халах залуучуудын эвлэл энэ тэр гээд л?
Пэрэнлий -
Үгүй тэр чинь одоо тэр үед болвол байгаагүй л юм шиг, байгаагүй л юм шиг санагдаад байна, байгаагүй байх аа.
Оюунтунгалаг -
За тэгэхээр соёлын довтолгооны үе ярь даа?
Пэрэнлий -
Хөө соёлын довтолгоон чинь ёстой нэг хөгөө тарилаа. Соёлын довтолгоон гээд бөөн юм болчихвоо, соёлын довтолгоон гээд ёстой бөөн юм болчихвоо.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Тэгсэн манайх чинь нэг илүү гэртэй нэг том гэртэй санаатай даа, одооны энэ гэртэй адил биш нэг бургасан гэр. Тэгээд л соёлын довтолгоон гээд нэг юм ирэх гэж байгаа наана уу цаана уу гээд л ингээд байдаг юм байна. Би чинь ингээд зун нэг юм бас л ингээд сааль сүү ч гэж хэрэг байдаггүй ийм л байсан тэгээд нэг юм гэр оронгоо цэвэрлээд угааж угааж тогооныхоо хөөг хүртэл угаана шүү дээ ингэж ингэж л ингээд байж байсан чинь нэг өдөр чинь нэг за одоо нөгөө хот мотоос хүн ирж байгаа юм гэнэ лээ наад хүн амьтан ирж байгаа гээд ингэж байсан чинь нэг өдөр байж байсан чинь дээд саахалтын айлд л нэг машин хүрээд ирлээ, за одоо нөгөө улс нь ирж байгаа юм байна гээд тэгсэн манай нэг хүн ядахдаа айл руу явж байгаад жаахан архи уучихаад хүрээд ирсэн тэгсэн чинь нөгөө хүн чинь гадаа урд шөнө нь бороо ороод нөгөө хоньтойгоо ноцолдоод хонио нэг юм буцаагаад шөнө бас бороо шамарга болоод тэгж байгаад нөгөө гэр бас жаахан муухай болчихсон гэрээ нэг юм цэвэрлэчихээд тэгээд яахав байж байсан, машин ч гадаа хүрээд ирдэг юм байна тэгсэн нөгөө манай хүн чинь дэвсрэг хөнжил унинаасаа нэг юм аваад л суугаад авав аа тэгж байсан нөгөө машинаас ингээд л буусан чинь үгүй ээ нэг танидаг хүн ч харагдах шиг л болдог юм байна, одоо хотоос улсууд ирсэн гэсэн байхгүй юу тэгэхэд чинь одоо тэр юу нь мэдэх ч үгүй, тэгсэн чинь нэг манай хамаатны хүн ирдэг юм байнаа тэгсэн чинь манай хүн ингэж байсан байхгүй юу, өө энэ чинь манай дүү байх чинь гээд жомбогос гээд суугаад л хаяж байсан гэж байгаа юм /инээв/. Тэгээд яахав үздэг хардагаараа л үзээд үзэж бариад л юу яагаад нөгөө залуу чинь бид хоёр эгч дүү хоёрын хүүхэд байсан юм, тэр энэ хотоос яваад очиж байгаа хүн. Тэгээд бригадын дарга тэр чинь бас хойноос сумаас бас сумын төлөөлөгч мөлөөлөгч нэлээн хэдэн улс орж ирсэн тэгээд нэг үзэж хараад тэгээд л явлаа. Яахав дээ тэгээд ямар ч дүн өгсөн юм хэн мэдэх вэ, манайх чинь тэгээд мал хуйтай, саальтай тийм өөдтэй айл ч биш л дээ. Тэгээд л намар бас бүр жинхэнэ л одоо нэг их нэг газар одоо ингээд хэсэг барь гэрээ барих том гэрүүдээ аваачиж бариад тэрнийгээ жигтэйхэн цэвэрлээд л угаагаад л цэвэрлээд шинэ болгоод л ингээд нэг тэр Юмтын гээч газар Юмтын аман дээр нэг ийм том тохой дээр нэг баахан гэр барив аа. Өө тэгээд нөгөөдөх чинь нөгөө улсууд ирчихсэн яваад л байгаа шүү дээ нөгөө соёлын довтолгооны улсууд ирчихсэн шалгалт шалгаад явж л байгаа тэгээд тэр дээр болвол тэр дээр жинхэнэ яах ч байсан юм хэн мэдэх вэ. Өө тэгсэн чинь намайг бас концертонд ор гээд болдоггүй тэгээд би нэг яахав цөмөөрөө тэр улсуудад концерт тоглох юм гэнэ дээ. Тэгээд л нөгөөдөхөд нь ороод л би нэг дуу муу дуулаад ингээд заримдаа нэг юм татмаглаад нөгөөдөх юугаа. Нөгөө илүү гэрээ нөгөө сааль сүүнийхээ гэртэй тэр нэг өөр газар байж байгаа нөгөө том гэрээ аваачаад барьчихсан тэр газар цэвэрлээд, ерөөсөө бүх амьтан том гэрээ барьчихсан тэнд угаагаад цэвэрлээд бүр янз болгоод л барьдаг л байсан юм байгаа биз. Тэгээд л байж байсан чинь харин нөгөө манай залуу чинь нөгөө өөр бригад руу явчихсан байна, тэр бас юу яасан байх л даа. Тэгсэн нөгөө улсдаа хэлсэн л байна лээ, манай нэг ах эгч хоёр байгаа даа тэнд чинь нэг тийм улсууд гэж нэг хүнд нь хэлсэн л байсан. Тэгээд л нөгөө улс чинь нэг яриа хөөрөө хийгээд нэг гэрт нэг том гэрт нь цуглуулаад баахан яриа хөөрөө хийгээд л тэгээд л одоо ямар ч гарч байсан юм би тэрнийг нь бас сайн ойлгохгүй байгаа шүү дээ, одоо сайн гарч байсан юмуу, муу гарч байсан юмуу тэрнийг нь ойлгохгүй л байгаа юм. Тэгээд бид нар чинь нэг ийм концерт тогломоглоод л ингэсэн. Тэгээд тэр үед би энэ намайг үхэр сааж байтал би ийм нэг орсгой шүдтэй байсан чинь миний шүд рүү нөгөө үхэр ингээд туруугаараа цохиод миний энд хоёр ч шүд билүү нэг шүд уначихсан онгорхой байсан байхгүй юу тэгсэн аймгийн төлөөлөгч нөхөр минь шүд хийлгэ гээд ингээд мөрөн дээр алгадчихаад гарч байсан юм /инээв/. Тэгээд нөгөө дуулахад л шүдгүй ам жаахан тийм. Тэгээд л тоглоод нөхөр минь шүд хийлгэ гээд мөрөн дээр алгадчихаад гарч байлаа.
Оюунтунгалаг -
Тэгээд соёлын довтолгооныхон чинь юу үздэг байв?
Пэрэнлий -
Үгүй одоо ерөөсөө л одоо энэ дотуур өмд мөмд одоо тэгээд бүх л юм цэвэр, үгүй одоо тогоог хүртэл хөөгүй байлгах гээд байдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь манай хөгшний нэг ахын нэг авгай тогоог чинь ингээд юу ч үгүй хөөг нь ингэж хаячихаад гадна нь тампуу углуулчихаад ингээд тавьсан чинь буцалдаггүй юм байна гэнээ, зангүй юм байна гэнэ, тэр чинь нөгөө гадна талдаа юмтай болохоор цаадах нь буцалдаггүй юм байна гэнэ. Тэгээд л тэр манай тэр эгч хүүхэд шуухад ч гараагүй тэр манай хүний ахын авгай нэг сүрхий ч их сүрхий айл байсан юм даа, тэгээд цайгаа чанаж аваад л элсэн дээр очоод л нөгөө тогооныхоо хөөг зүлгээд суучихдаг, би ёстой тоогоогүй цус тэрнийг ёстой тоогоогүй, үгүй одоо тогооны чинь хөөг яаж арилгах юм бэ, гал дээр тавьж байгаа хөөтэй юмыг чинь тэр чинь дэндүү тоос шороотой байна гээд л хэлэх л юм байна, үгүй ээ энийг чинь хөөгүй байлгах арга байдаггүй юм байна гээд хэлэх л юм байна. Тэгж л их л зовж ер нь их зовж байсан юмаа тэр соёлын довтолгоонд, ёстой нэг цэвэр цэнгэг байх гэж ёстой зовж байсан юмаа.
Оюунтунгалаг -
Өөр юу юу үзэх үү?
Пэрэнлий -
Тэгээд л ерөөсөө энэ л одоо бүх л юмыг чинь одоо энэ гэр оронг чинь одоо, одоо тэгээд энэ толгой хүүхдийн чинь одоо энэ улсуудын чинь ямар сайндаа нэг айлын хүүхдийг тэр манай тэр хамаатны залуу нэг айлд очоод нэг жаахан охиныг ингэж л дээ, миний дүү наашаа хүрээд ирээч гээд тэгсэн тэгээд нөгөө хүүхдийн чинь ингээд нөгөө үсийг нь ингээд яраад харсан хуурс байсан юм байна л даа, энэ юу болдог билээ хө гэж үзүүлсэн юм гэнэ лээ, тийм үг л байсан. Одоо тэгээд бүх юм нь л цэвэр, бөөс хуурсгүй тэгээд хир буртаггүй одоо ерөөсөө тэр одоо тэр утаа униар бол байхгүй л ёстой юм байна лээ дээ, аргаа барахдаа одоо гэр цэвэрлээд л хамаг юмаа л тэр нэг гэрээ аваачиж барьж байхав дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд муу гарсан айлыг яах вэ?
Пэрэнлий -
Тэгээд одоо муу гарсан айлыг одоо торгож моргосон юм болов уу даа тэрнийг би мэддэггүй, одоо сайн гарсан айлыг болвол бас шагнаж барьж яаж л байсан юм шиг байна лээ, тэгсэн л юм шиг байна лээ. Манайх ч тэр сайнд нь ч ороогүй арай л муу дээр нь гараагүй л юмдаг манайх л хувьдаа. Тэр бүгдийг болвол би чинь их нарийн тийм юмыг би мэдэхгүй ээ би чинь.
Оюунтунгалаг -
Соёлын довтолгооныхон чинь одоо малын мал хөтлөх арга ажиллагааны тухай бас одоо үзэж харах уу?
Пэрэнлий -
Үгүй шүү дээ.
Оюунтунгалаг -
Саалийн хувин мувин юу гэдгийн одоо тэр малдаа тэжээл мэжээл өгөхдөө өмсч байгаа хувцас мувцас гээд үзэх үү үгүй юу?
Пэрэнлий -
Тийм үзэхгүй шүү дээ үзээгүй, үзээгүй. Манайх ч одоо яахав тэр нэг саалийн гэр нэг илүү гэртэй ингээд хөхүүрээ зүүгээд юу яагаад хаячихсан, тэр зөвхөн өөрийнхөө гэрийг авчраад тэнд барьчихсан ч байсан тэгээд түрүүн ирэхэд нь ч яахав манайх юу яасан л байсан. Тийм юм үзэхгүй ээ, тэгээд мал хуй одоо яаж маллаж байна, малаа яаж байна ийж байна гэж ингэж үзэхгүй. Ногоо хэрэглэдэг болгох гээд ногоо идүүлэх гээд сургах гээд тэр чинь ингээд ёстой л сургах гэж байсан, намар чинь ингээд аваачаад чинь ногоо чинь зүгээр одоо ингээд одоо энэ юу байцаа, байцаа майцааг чинь ингээд зүгээр уут уутаар нь авчираад өгчихнө. Ногоортол нь бууц дээрээ хаяад л манайх ерөөсөө идэж чадахгүй мэдэхгүй. Ногоо идүүлэх гэж их үздэг байсаан.
Оюунтунгалаг -
Ногоо тэгээд үнэгүй авчирч өгөх үү яах уу?
Пэрэнлий -
Үнэгүй авчраад л өгдөг байсан, лав л үнэ л авч байгааг би мэдэхгүй юм, авдаг байсан юмуу мэдэхгүй. Тэгээд л идэж чадахгүй нөгөөдөх чинь идэж чадахгүй юм чинь яахын тэгээд л байлгаж байгаад буудал дээр хаяад л явдаг байсан манайх л хувьдаа тэгдэг л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд ногоогоо авчирч өгөхдөө юу гэж хэлэх үү?
Пэрэнлий -
Үгүй тэгээд юу гэж ч хэлээд юм мум ч нэг их хэлээгүй, энэ ногоог ид л гэж авчирч өгдөг. Тэгээд нөгөөдөхийг нь идэх учраа ч мэдэхгүй, яаж идэх учраа мэдэхгүй дээ, хамгийн гол юм нь, хамгийн гол юм нь тэр байсан байх. Яаж идэх учраа мэдэхгүйдээ л тэгж хаяж байсан байгаа юм, тэрнээс тэрийг чинь хамгийн наад зах нь хатаагаад авах юм болвол малын тэжээл байсан байгаа юм шүү дээ. Тэрнийгээ мэдэхгүй л зүгээр хаяад явдаг байсан манайх.
Оюунтунгалаг -
Та тэгэхээр ер нь нэлээн олон жил малчин байсан хүн цагаан идээ, сүү цагаан идээгээ ер нь яаж боловсруулж цагаан идээгээ юу хийдэг яаж боловсруулдаг байв?
Пэрэнлий -
Сүү цагаан идээг чинь одоо би хамгаас урдаар одоо тараг бүрнэ. Хавар эхлээд л одоо мал саагаад мал чинь одоо хавар л саана шүү дээ. Хавар одоо ингээд ногоо гараад ирэхээр малаа бариад л ингээд за үхэртэй бол үхэр ч байнга л сааж байдаг амьтан, за тэгээд хонь ямаагаа тэгээд хавраас л сааж эхэлнэ. Тэгээд эхлээд тараг бүрнэ, тэгээд би чинь ер нь голдуу тараг бүрээд нэг хэдхэн хоног тараг бүрж байгаад тэгээд хөхүүрт хийгээд тэгээд л исгээд л тогоо нэрээд архийг нь аваад л ааруул хийгээд л аарцаар нь ааруул хийгээд архийг нь аваад амьтан хүнд өгөхөөс зарна барина тийм юм болвол байхгүй, хүн л архидуулаад л тэгээд юу яагаад. Цагаан идээг чинь ер нь тэгээд тараг бүрнэ, тэгээд л хөхүүрт хийгээд тогоо нэрээд аарцыг нь аваад л, архийг нь аваад л тэгээд ааруул тавина, ааруулыг бол хүнд, тэгээд тосыг нь хураана хөөрүүлээд түмпэнд хийж байгаад.
Оюунтунгалаг -
Танайх чинь ер нь хэдэн хошуу малтай байв?
Пэрэнлий -
Манайх болвол 5 хошуу малтай байсаан.
Оюунтунгалаг -
Ямаа, ингэ энэ тэрээ хэзээ саах уу?
Пэрэнлий -
Өө 5 хошуу малтай гэсэн худлаа би ёстой тэмээ болвол ёстой мэдэхгүй. Тэмээ л сааж барьж тэмээ л юу яаж үзээгүй, манайх чинь тэмээ цаашаагаа говь руугаа байдаг юм шүү дээ, говь руу голцуу говь руугаа байдаг шүү дээ тэмээ.
Оюунтунгалаг -
Та нэг сумнаас нөгөө сум рүү нүүсэн шүү дээ. Тэгээд яагаад өөр сум руу нүүх болов?
Пэрэнлий -
Тэр чинь ингэсэн юм. Би чинь уг нь уг нь миний аав чинь тэр Говь-Алтайн Чандмань сумын хүн байхгүй юу, сумын дарга хийгээд тэндхийн хүн байсан байна. Аавын эхлээд үүх түүхийг яривал тэр юм хураагдаж байснаас л эхэлж байгаа шүү дээ. Тэр нэг одоо лам нарын юмыг хурааж байсан.
Оюунтунгалаг -
За тэр тухайгаа та дэлгэрүүлээд ярь ярь?
Пэрэнлий -
Хольж хутгаад л ярьж болдог юм уу. Одоо юу яаж байлаа шүү дээ, энэ лам нарыг барьж нэг их юу энэ лам нарыг барьж нэг их бөөн юм болж байлаа шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Манай ээжийн ах нэг хүн байлаа, нэг лам, лам ч гэж дээ тэр их тааруухан лам байсан юм байна лээ одоо бодоход нөгөө хүнээс их айж тэрнийг л их нүддэг юм л даа тэрнээс л. Тэгсэн чинь манай аав яг тэр лам нарыг барьж байхад сумын дарга байсан. Тэгээд ингээд л нөгөө тэд одоо нэг лам хэвтэрэндээ байна гэнэ чи явж авчир, нөгөө дарга чинь явж авах юм байна л даа, тэгээд яваад очихоор тэр үед машин байхгүй одоо мориор л очдог юм байгаа биз, яваад очихоор нь ингээд хэвтэрэндээ байдаг гэнээ өнөө лам тэгэхээр нь манай аав л нэг тэгж ярьж байсан, нөгөө алив тэмээ хомноодох ачаад явъя энэ хүнийг гэхээр босоод ирдэг тэгээд морин дээр мордуулаад аваад барьдаг аваад явдаг байсан гэж байгаа юм. Хэн ч байтугай манай аавыг сумын дарга байхад манай аавын ах дүүг нь хүртэл бариад ирсэн, нэг ах нэг лам ингэж байсан гэж байгаа юм. Чи нэг цаана чинь нэг сайхан би нэг сайхан ногоон гөлөмтэй эмээл тохож ирсэн нэг янгиа тохоод тэрийг авчихаач гээд манай аав авахгүй байсан гэсээн. Тэгээд манай аав яг тэр лам нарыг барьж байхад сумын дарга байсан.
Оюунтунгалаг -
Олон лам баригдсан уу?
Пэрэнлий -
Өө зүгээр ёстой нэг манай хүрээ гэдэг чинь чухам янзын их олон лам нартай хүрээ байсан гэж байгаа юм. Манай хүрээ үрэл гээч нь дэвэрсэн газар байсан гэж байгаа юм.
Оюунтунгалаг -
Юу гэнээ?
Пэрэнлий -
Үрэл, одоо маанийн үрэл мэдэх үү.
Оюунтунгалаг -
Үрэл гээч дэлгэрсэн аан.
Пэрэнлий -
Аан маанийн үрэл. Манай тэр хүрээн дээр үрэл дэвэрсэн гэж байгаа шүү. Үрэл гээч нь дэврээд тэр хаа байгаа өчнөөн хол байгаа нэг ноёныд очсон байсан гэж байгаа юм тэр үрэл. Тэгээд манай аав чинь анх эхлээд лам хүн байсан гэж байгаа юм. Тэгж байгаад дараа нь тэр лам нар ингээд л янз бүр болохоор нь яасан юмуу тэгээд хар хүн болоод л ямар сайндаа манай аав чинь тарвага алах гээд би одоо тарвага алж амьдрах ёстой юм байна гээд манай ээжийг өнгөрсний дараа ингээд тарваганд хавх, тарвага алах гээд хавх зүүхээр хавхыг нь аваад л ингээд урвуу харуулаад тавиад байсан юм гэнэ лээ манай аавын, ингээд хавхыг нь аваад л урвуу харуулаад тавьчихсан байдаг ердөө тордоггүй. За тэгээд болдоггүй юм байна гээд тэгээд тэгээд ан хийхээ байсан гэсэн. Тэгээд тэр манай хүрээ чинь янзын хэл амтай байсан тэр манай хүрээнд байсан лам нарыг ингээд явж байхад улаан шарлаад л явж байсан гэж одоо хүн ярьдаг юм, нөгөө олон лам нарыг, олон лам нарыг ингээд бариад л дан морьтой улсууд ингээд нөгөө дандаа морь унадаг байна л даа одоо машин гэж байх биш. Зүгээр тэр Замтын ам гэж байдаг юм манай тэр сумын наана тэгээд ингээд аваад гарахад зүгээр ингээд улаан шарлаад л явж байсан гэж байгаа юм тэр лам нар. Тэгээд л одоо тэр лам нарыг чинь энд авчирсан юмуу одоо яасан юм байгаа мэдэхгүй. Тэгээд одоо жигтэйхэн манай аав чинь тиэр сумын дарга хийж байсан хүн байхгүй юу.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр лам нар баригдахад танай хамаатан садны лам нар баригдаж байв уу?
Пэрэнлий -
Баригдсан гэж байгаа юм, баригдаад ирсэн гэж байгаа юм. Тэгээд аав нөгөө сумын дарга тэндээ байж байсан чинь баригдаж ирчихээд харин тэгээд тэр нэг хамаатны нэг хүн нь баригдаж ирчихээд нөгөө их мундаг сайхан шинэ гоч эмээл тохож ирсэн юм байна л даа тэгээд чи энэ цаана чинь нэг эмээл миний эмээлийг аваад нэг янгиа тохчихооч гэж байсан гэсэн, тэгээд аав аваагүй юм гэсэн.
Оюунтунгалаг -
Тэр лам нар буцаж ирсэн үү яасан?
Пэрэнлий -
Тэр лам нар ер нь буцаж ирээгүй. Ер нь ганцхан удаа намайг одоо бүр сүүлийн үед нэлээн хүнтэй суугаагүй ээ, хүнтэй суугаагүй байж байхад тэр үед баригдаж явсан гээд ганц л лам ирж байхыг би үзсэн мэднэ, тэрнээс мэдэхгүй ээ мэдэхгүй тэр үед ирж байсан юм болов уу мэдэхгүй ирээгүй байх аа. Тэр ер нь бараг ирээгүй байх.
Оюунтунгалаг -
Тэгээд аав чинь хар болоод?
Пэрэнлий -
Тэгээд л ерөөсөө аав чинь тэрнээс өмнө л лам байдаг байсан юм байна л даа. Манай аав чинь тэр байтугай лам бүр одоо ингээд жишээ нь ингээд байж байтал чамайг ороод ирвэл чамайг нэг өвдөх ч байсан үхэх ч байсан чи яасан амьтан бэ гэж одоо ингээд мэддэг тийм үзмэрч байсан байна аа. Тэгээд л тэгээд яаж байгаад тэр хүрээ мүрээ тэр яахас өмнө л хөдөө гарчихсан хүн юм байна лээ, хөдөө гарчихсан юм байна л даа. Тэгээд хөдөө гарчихаад тэгж байж байгаад тэгээд л тэр ардын нам үүсэхэд л анхны сумын даргыг л тэр Говь-Алтайн Чандмань суманд л анхны сумын дарга хийж байсан гэж намайг уржнан урьж аваачсан байхгүй юу.
Оюунтунгалаг -
За тэгж байгаад тэгээд өөр сум руу нүүлээ тийм ээ?
Пэрэнлий -
Тэгээд яахав тэр наад Говь-Алтайгаас чинь юу Эрдэнэ Чандмань чинь би болвол уг нь болвол Чандманийн тэр миний аав болвол Чандманьд байж байгаад үгүй ээ тэр чинь би буруу ярьж байхгүй юу би болвол Эрдэнэ суманд гарсан байхгүй юу даа, би хоёр ахтайгаа Эрдэнэ суманд л гарсан байхгүй юу. Тэгээд дараа нь тэр сумын дарга болоод л наашаа орж ирээд л тэгээд л.
Оюунтунгалаг -
Хаанахын сумын дарга?
Пэрэнлий -
Аан, тэгээд л өссөн нутаг маань л Чандмань сум юм байна л даа. Тэгээд хүнтэй суугаад дахиад Эрдэнэ рүү очсон, дахиад Эрдэнэ рүү очсон, дахиад Эрдэнэд очоод нэгдэлд ороод тэгээд явсан. Хүнтэй суугаад дахиад Эрдэнэ суманд очсон байхгүй юу. Говь-Алтайн Эрдэнэ гэдэг чинь нэг нурууны ар өвөр хоёр руу байдаг юм шүү дээ. Чандмань нь энэ ар тал руу нь Эрдэнэ сум нь энэ тал руу байдаг юм шүү дээ /зааж үзүүлэв/.
Оюунтунгалаг -
За тэгээд гэрлээд хүүхдүүдтэй болсоон. 9 хүүхэд гаргасан?
Пэрэнлий -
9 хүүхэд гаргасаан.
Оюунтунгалаг -
За хүүхдүүдээ яаж өсгөв, хүн болгох хэцүү байв уу, яаж сургууль соёлын мөр хөөлгөв яав тэр тухайгаа та дэлгэрүүлээд яриач?
Пэрэнлий -
Өө ёстой нэг 9 хүүхэд гаргаад тэгээд л тэрнийг чинь ёстой ид л одоо их ажилтай байхдаа тэгээд яахав өсгөөд л ингэж ингээд бүгдийг нь эрүүл мэнд энх тунх өсгөсөн. Аа эхлээд эхнийхээ хүүг яахав тэгээд бараг л байраар явсан даа миний хүүхдүүд бид хоёр малтай голцуу малтай, ганцхан отгон хүүгээ нэг 8-р ангид байхад нь харсан. Аа нэг Цэнд-Аюуш гээд нэг хүүхэн нэг ууганы удаахь нэг хүүхэн харин тэрийгээ нэг харсан. Ер нь тэгээд л голцуу байраар.
Оюунтунгалаг -
Дотуур байраар?
Пэрэнлий -
Дотуур байраар л байдаг, дотуур байраар л байдаг. Ингээд л тэгээд нөгөө хүүхэд яаж байгааг ч бүү мэд, тэгээд сургуульд өгчихдөг, тэгээд сургуульд аваачаад л өгчихдөг, аваачаад л өгчихдөг тараад тарлаа аваад ирдэг ингээд байгаад байсан. Тэгээд эх нь ахны ууган хүү чинь тэгсэн чинь аймгийн сургуульд явах юм гэнээ. Аймаг руу явах юм гэнээ гээд л тэгнэ, үгүй ээ тэр чинь аймаг руу явсан билүү, Бигэрт сурсан юмаа, одоо би бас зармыг нь мартаж байнаа тэр чинь.
Оюунтунгалаг -
Дунд анги руу л явж дээ тийм ээ ахлах сургууль руу?
Пэрэнлий -
Дунд анги руу одоо тийм тийм дунд анги руу л явсан Бигэрт суусан юм байнаа. Ууган хүү Бигэрт суулаа, тэрний удаах хүү бас Бигэрт суусан суусаан үгүй ээ Бигэрт суугаагүй, ууган хүү Бигэрт сууж байгаад тэгээд дараа нь аймагт бас аймгийн 10 жилд суужээ. Тийм биз.
Оюунтунгалаг -
Тийм.
Пэрэнлий -
Аймгийн 10 жилд дараачийн дүү нь бас очлоо, бид хоёр ерөөсөө хүүхэддээ “А” ч зааж өгдөггүй ингээд тэр хоёр хоёулаа бараг 1-ээсээ онц авдаг, хоёулаа онц сурдаг ийм хүүхэд байсан. Одоо аймагт манай Говь-Алтай аймагт ч бүр яригддаг нөгөө тэр дараах дүү нь Алтанбагана гэж хурандаа хүү, би хоёр сайхан хүүгээ элэгний өвчнөөр алдсан дараагаар нь, дараа ч биш ээ ууганы дараах нь эмэгтэй хүн одоо байгаа тэрний дараа нэг хурандаа хүү. Тэгээд тэгээд нөгөөдөх чинь 10 жилдээ өө 10 жилдээ аймаг явах юм гэнээ л гэдэг тэгээд л нэг юм аймагт очоод бас байр бас л байранд өгчихдөг ингээд ерөөсөө, дараачийн охидууд тэгээд охидууд залгаж байгаа юм даа, тийм. Би 5 охинтой, 4 хүүтэй байсан. Тэгээд одоо байхгүй ээ гурвыг ч залчихлаа энэ жил энэ өнгөрдөг цаад жил хүртэл нэг охиноо аваарт оруулчихсан. Тэгээд л тэр хоёр чинь тэгж явсаар байгаад хоёулаа 10 төгсөөд тэгээд одоо цэрэгт татагдсан юм аа хэн нь хоёулаа татагдлуу яалаа.
Оюунтунгалаг -
Та нөгөө хүүхдүүдээ дотуур байранд явуулж байлаа шүү дээ сургуульд сургахад тэгээд дотуур байранд хүүхдүүддээ хоол унд нэмэрлэж өгдөг байв уу, цаанаас нь авдаг байв уу, хүүхдүүд одоо ирээд гэртээ ирээд юу гэж ярьдаг байв, дотуур байр нь ер нь ямар байв?
Пэрэнлий -
Дотуур байранд чинь өгөлгүй яахав, одоо бид нар чинь энэ дээр үед чинь энэ дотуур байранд хүүхдээ өгчихөөд тэгээд хоолыг нь өгөх гэж ямар сайндаа манай энэ сумынхаа болвол нөгөө хулан алаад л өгөөд байдаг байсан гэж байгаа юм.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
За манайх болвол яадгийн тэгээд үхэр мүхэр л өгдөг байсан юм байгаа биз. Би ёстой нэг сайн мэдэхгүй юмаа.
Оюунтунгалаг -
Нормтой байсан тийм ээ ер нь бол хоолны?
Пэрэнлий -
Тийм тийм юм өг гэж нормтой л байсан биз, тэгээд л өгдөг л байсан. За харин Говь-Алтай дээр Алтайн 10 жилд очиход тийм юм аваагүй, гэхдээ мөнгө өгдөг байсан юм байнаа. Манай хүн нэг ингэсэн байхгүй юу, би нэг рашаанд явъя гэсэн чинь чи одоо хүү сургуульд явах гээд байдаг 10 жилд явна гэж байдаг тэгээд чи одоо бас юунд рашаанд явахаар чинь мөнгө төгрөг олно амжихгүй юм байна гээд ингээд нэг харьж байсан санагдаж байна тэгэхээр өгсөн. Би бас тэр зэргийн юмыг сайн мэддэггүй юм, би нөгөө нөхрийгөө их, мэддэггүй юм байна шүү дээ тэр чинь өгдөг байсан юм байнаа, мөнгө өгдөг байсан юм байна.
Оюунтунгалаг -
Хүүхдүүд гэрээ их санаж ирдэг байсан уу, хүүхдүүдээ тэр одоо улирлынх нь дундуур очиж эргэх үү аав ээж нь?
Пэрэнлий -
Өө ёстой тэр юунд байхад болвол тэр Чандманьд Чандманиас чинь цаана.
Оюунтунгалаг -
Бигэр гэсэн.
Пэрэнлий -
Бигэр дээр, Бигэрт байхад ямар сайндаа ингэж байсан гэж байгаа юм, манай сумын намын үүрийн дарга бас нэг хүүхэд нь зүгээр нэг эргэж очсон юмуу яасан юм очиж л дээ, тэгсэн чинь хамгийн их хүүхэддээ юм өгдөг айл л танайх гэнэ дээ. Манайх чинь байж байгаад л нэг бараг нэг том шуудай шиг уутаар нэг боорцог хийж өгч явуулна, тэнд хоёр ч гурван ч хүүхэд байсан юм байнаа тэгээд л явуулна. Тэгээд ямар сайндаа одоо нэг охин бий, би аавыг тэгээд хааяа нэг ирэхээр л ааваас зугатаад л юмны араар ордог байсансан гээд л тэгдэг юм. Тэгээд бас зуур зуур болвол их л өлсч цангаж зүдэрдэг л байсан юм шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө миний хүүхдүүд болвол эхнээсээ л ерөөсөө тэгээд 1-р ангиасаа л байранд тэгээд голцуу л байранд л байранд тэгээд цаашаагаа ингээд байранд л явсаар байгаад тэгээд ер нь бүгд ер нь гайгүй. Тэгээд нэг нь одоо дээд мэргэжлийн тэр хамгийн ууган хүү болвол одоо бүр мундаг том багш байлаа, тэгээд одоо өнөө багшийн дээд дээд талын шагнал магналууд чинь ямар сайндаа энэ Эрдэнэтэд байж байгаад би шагнал авлаа ээжийг нэг аваачина гээд ээжийг нэг ганц дуу аялуулъя баръя гэж аваачиж нэг баахан багш нар цугласан байхаар нь би нэг ганц уртын дуу аялж өгсөн чинь нөгөө багш нар нь баахан гайхаад хаячихжээ, ээж чинь бид нарт нэг нас нэмэх шиг боллоо энэ тэр гээд тэгсэн чинь чухам дэмий аваачсан байна лээ ээжийг зүгээр хэл ам идчихсэн гээд нэг манай хүү нэг тиймэрхүү хүн байна ууган хүү маань бас элэг, наад хурандаа хүү маань элэг. Тэгээд хурандаа хүү болохоор ингэсэн гэж байгаа юм их түүхтэй, хурандаа хүү чинь энэ Говь-Алтайд одоо Говь-Алтайн тэр 10 жил Алтанбагана гэж бүр гайхагдсан онц сурлагтан хүн байжээ. Ингэж байж байгаад яг шалгалтаа маргаашнаас эхэлж одоо бараг шалгалтаа өгнө гэж байсан чинь тэр шөнө нь багш нь ингээд үхчихэж, тэгээд нөгөө улс чинь нөгөө хүүхэд чинь аяараа нэг эзгүйрхэн хүүхэд үлдчихдэг юмаа даа, тэгж ингэж байж байгаад тэгээд нөгөөдөх хүүхдийг чинь цэрэгт татсан байнаа Өмнөговьд, Өмнөговьд цэрэгт татаад 10 төгсч байсан хүүхдийг чинь цэрэгт татаад аваад очсон чинь энэ юуны говьд очсон чинь ерөөсөө цэргийн дэглэм одоо тэр нэг л юу каринтин маринтин болгодог юм гэнэ тийм ч юм болгоогүй байлгасаар байгаад тэнд очоод шууд дарга болгоод л тэгээд л ерөөсөө цэрэгт тэндээсээ дарга байж байгаад тэгээд хурандаа болоод л тэгээд энэ Алтай суманд, Алтай суманд ч байсан, энэ өмнө ч байсан, энэ хойно нөгөө Алтайн юу билээ, Алтайн чинь бас нэг сум тэнд ч байсан газар газар л явсан даа.
Оюунтунгалаг -
Тэгээд хүүхдүүд гэрээ их санаж ирдэг байв уу ер нь?
Пэрэнлий -
Өө санана.
Оюунтунгалаг -
Та бас хүүхдүүдээ санадаг байв уу?
Пэрэнлий -
Өө санана санаж санана санана. Би ч жаахан тэнэгдүү, санах нь санадаг л байсан тэгээд саналаа гээд одоо яахав дээ одоо нөгөө хүүхдүүд чинь одоо тэгээд одоо бид нар өөрсдөө нэг их өөд нь татаад сургуульд явуулаагүй, өөрсдөө л тэгээд нэг юм сураад өөрсдөө л сураад л, өөрсдөө л сураад л өөрсдийнхөө толгойгоор л яваад байхгүй юу. Тэгээд л саналаа барилаа л гэж ирдэг байсаан, саналгүй яахав дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь бол нөгөө 2, 3-аараа байна гэдэг чинь томчууд нь дүү нараа хараад л ?
Пэрэнлий -
Тийм тэгээд.
Оюунтунгалаг -
Тэгээд томд нь бараг даатгаад л явуулчихдаг байсан байх нь?
Пэрэнлий -
Тийм тэгээд л аймаг дээр гэхэд л тэр ах нь харгалзаад ах нь тэр хамгийн ууган хүүгийн дараа нэг хүүхэн тэр цэргийн хүн байж байгаад одоо тэтгэвэртээ гарчихсан нэг хүүхэн, тэр наадахаа тэр Алтанбагана гэдэг тэр дүүгээ хараад л аймаг дээр болвол тэр хоёр тэгээд бие биенийгээ хармаглаад тэгээд нэг юм байгаад байдаг. Тэгээд л ер нь тийм л байсан даа, энэ суманд ч гэсэн тэгээд л ах нар нэг юм дүү нараа хараад л тэгээд бид хоёр ч хэзээний малтай.
Оюунтунгалаг -
Та чинь 9 хүүхэд гаргасан юм чинь эхийн одон авч байв уу, хүүхдийн мөнгө гэж авч байв уу?
Пэрэнлий -
Авч байсан авч байсан. Хөдөө ч авч байсан, одоо ч авч байгаа. Эхийн 1, 2-р одонтой.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Одоо ч авч байгаа.
Оюунтунгалаг -
Тэр үед хүүхдийн мөнгө яаж авах уу, тэрийгээ юунд зарцуулдаг байв?
Пэрэнлий -
Үгүй тэгээд тэрнийгээ одоо яахав дээ ёстой л идэш уушанд өгчихнө шүү дээ. Тэр үед чинь бага шиг мөнгө байсан шүү дээ хө, юу билээ. Нэг л 30, 40-өөд л мянган цаас байсан юмуу үгүй юмуу, өгч байсан юмаа.
Оюунтунгалаг -
Тэгэхдээ л аж амьдралд нэмэр болсон?
Пэрэнлий -
Өө нэмэр хамаагүй нэмэр болдог, хамаагүй нэмэр болдог, хамаагүй нэмэр болсон шүү дээ.
Оюунтунгалаг -
Та ер нь хот газар хэзээ ирж байв, хотыг ер нь хэзээ үзэв?
Пэрэнлий -
Би чинь хотыг хот гээч юмыг чинь ерөөсөө үзээгүй байлаа. Би чинь ингэлээ эхлээд ингэлээ нөгөө аавдаа ингээд хоёр ахыгаа энд цэрэгт байхад би нэг хот явъя, хот явж ах нартайгаа очиж уулзъя гээд ингэхээр манай аав л ингэдэг байсан байгаа юм, хотыг үзүүлчихвэл энэ ирэхгүй ээ гэж л хүнд ярьдаг байсан байгаа юм. Тэгээд явуулдаггүй ээ, манай аав явуулдаггүй намайг явуулдаггүй ядаад хаячихсан. Тэгээд тэр чигтээ үзэхгүй байсаар байгаад яадгийн хүнтэй суугаад тэгээд л тэнд чинь хүнтэй суугаад хүүхдэд дарагдаад ингээд л ажилд дарагдаад ингээд л нам болсон. Тэгж байгаад харин тэр одоо ууганы удаах нэг Цэнд-Аюуш гээд хүүхэн байгаа, тэр цэргийн газар арын нөөцний албаны дарга хийж байгаад тэгээд одоо тэтгэвэртээ гарсан нэг авгай байгаа, 50 гарч байгаа, тэрнийгээ энд нэг айлд сургуульд байсан чинь манай нутгийн нэг айл бэрээ хийгээд авчихаж.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Тэгээд нөгөө айлын ганц хүүтэй танилцаад, манай нутгийн нэг айл байсан чинь. Нөгөөдөхийг нь сургуульд явахад би их зовсоон. Би чинь ямар сайндаа тураад эцээд нөгөө охиндоо зовоод, тэгсэн чинь манай нутгийн нэг айл Цэнд-Аюушийг манайх авлаа гэртээ авлаа гээд нэг манай нутгийн нэг ганц хүүтэй айл байсан юм, тэгсэн байдаг юм байна. Тэгээд л би амарсан. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь нөгөө өөрийн нь ганц хүү сургуульд манай хүүхэн энд техникумд сургуульд ирж байгаа нөгөө хоёр чинь өсөөд томроод хоорондоо танилцаад явж байгаад жирэмсэн болчихжээ, тэгсэн чинь жирэмсэн болчихлоо одоо хүрээд ирээ хүүхэд нь гарах дөхөж байнаа гээд ингээд яачихгүй юу, тэр үед одоо тэгээд бараг захиа л очино доо. Тэгээд явахаар чинь би нөгөө хүүхнийг төрүүлэх гэж энэ чинь онгоцоор нэг юм аймаг маймгаар дамжиж явж ирэв ээ, тэгж л анх энэ хот үзсэн дээ би ер нь.
Оюунтунгалаг -
За тэгсэн чинь хот анх үзсэн чинь ямар санагдав?
Пэрэнлий -
Өө энэ онгоцны буудал дээр буусан чинь нэг манай ээжийн ах нь нэг хөл муутай хөгшин тойтгоноод л тосож авлаа. Тэгээд тэр уулын аманд байсан юм нөгөө айлд чинь ирж хонолоо, үгүй ээ нөгөө очиж л бушуухан охиныхоо царайг хармаар болоод нойр ч хүрсэнгүй нохой нь хуцаад нэг хачин л юм байна. Үгүй тэгээд л хот чинь нэг их сайхан санагдахгүй л байсан санагдаад байх юм, нэг их сайхан ч санагдахгүй л юм. Тэгээд хүрээд ирсэн хадам ээж нь ажилдаа явчихсан байна, хадам эцэгтэйгээ л байж байна, тэгээд шөнө унтаад хоносон чинь тэр шөнөө өвдөөд гардаг юмаа.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Тэгээд шөнө унтаж байсан чинь үгүй ээ чи яаж байна өвдөөд байна уу гэж хадам эцэг нь тэгж байна, үгүй ээ яаж байна яагаав гээд тэгсэн чинь үгүй ээ энэ хүүхэд чинь олон гарч шээгээд байна шүү дээ гээд л тэгнэ, тэгээд л өвдөөд тэгээд ууган хүү нь гарсан. Одоо 3 хүүтэй.
Оюунтунгалаг -
Тэгж анх хотыг үзэв үү?
Пэрэнлий -
Тэгж анх энэ хотыг үзлээ.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Пэрэнлий -
Тэгээд хот үзээд тэгээд тэрнээс чинь хойш чинь бас дахиж энэ дахиж бас нэг ирсэн юмуу, нэг ирэх дахиж ирэхдээ бас л өвгөн өвдөөд нэг авч нэг ирсэн юм байна. Ямар сайндаа ирэхээрээ энэ яблоконд оочерлоод зогсчихдог, тэгээд амьтныг бараг хайгуулд оруулах гээд байдаг, яблоко авч идэх гээд оочерт зогсчихдог, яблоко олддоггүй, оочер гэж арай байдаггүй тийм л байсангүй юу.
Оюунтунгалаг -
Тэгээд хотын хотын яблоко л идэх гэж?
Пэрэнлий -
Тийм хотын яблоко л идэх гэж.
Оюунтунгалаг -
Хотын өөр ер нь юу сайхан санагдаж байв тэр үед танд сайхан санагдаж байсан юм байна уу, эсвэл муухай санагдаж байв уу?
Пэрэнлий -
Муухай санагдах ч юм юу байхав, нэг их сайхан юм ч нэг их сайхан тийм нэг их нэг их гоц тийм сайхан юм үзэж хараад байдаггүй л байсан шүү дээ тэр үед чинь.
Оюунтунгалаг -
Хот одоо таны тэр үед анх ирж байснаас их өөрчлөгдсөн байна уу?
Пэрэнлий -
:Одоо ёстой нэг ямар зүг байдаг юм. Би ч одоо ирээд эхлээд ирээд бид хоёр чинь гэрээ ачаад л нэг машинтай явсаар байгаад энэ Партизаны сангийн аж ахуйд ирсэн.
Оюунтунгалаг -
За Говь-Алтайгаас нүүж байгаа царай, нүүж наашилж байгаа?
Пэрэнлий -
Аан. Өө тэгээд байсаар байтал чинь бүх хүүхэд наашаа яваад энэ сургууль соёлд орох нь ороод хамгийн отгон хүү л одоо юу тэгэхэд чинь отгон хүү чинь 10 төгсч байсан юм байнаа. 10 төгсөөд хотын Багшийн дээдэд орсон юм байна. Тэгээд л нүүгээд ирсэн энд. Тэгээд бид хоёр чинь зүгээр нутгаасаа нэг өдөр л нэг бас нэг миний нэг хүү цэргээс ирээд энд Партизаны сангийн аж ахуйд ажил хийгээд тэнд байгаад байдаг, тэгээд тэрүүндээ нэг жаалхан гэр орон жаал жуул юм төхөөрч явуулаад л, суруулаад л явуулаад л машинаар дайгаад явуулаад л явууллаа. Тэгээд явна гэж санаанд ч үгүй байж байсан чинь үгүй би л нэг явмаар санагдаад байсан одоо ер нь бүх хүүхэд ийшээ явчихлаа нэг хот руу л ерөөсөө хот руу л явмаар байна одоо хөдөө нэг хоёр хүргэн л байдаг өшөө юм байдаггүй. Ер нь хот руу явмаар байна гэж бодогдоод л одоо хүү ч сургуульд одоо тэнд сургуульд суучихсан отгон хүү. Тэгээд л байж байсан чинь нөгөө хүүдээ явуулах гээд л нэг тэр энд Партизаны сангийн аж ахуйд нэг малын эмч хийж байсан хүүдээ явуулах гээд л гэр мэрийг нь түрүүн явуулчихсан юм. Тэгээд нэг авдар нэг юухан хуйхан явуулах гээд нэг машин хот руу явж байгаа машиныг гуйсан чинь хүрээд ирэхгүй юу, үгүй тэгсэн чинь нөгөө залууд чинь ингэлээ үгүй чи манайхыг ачаад явахгүй юу чамд ёстой чамлахгүй юу хөлсийг чинь өгнө шүү дээ, тэгсэн чинь аччих уу гээд л хажуугийнхаа нэг цуг явж байсан залуугаас асуулаа тэгсэн чинь аччихъя л гэнэ. Тэгээд ерөөсөө манайх би юмаа зарж үрээд л хүн амьтанд өгсөөр байгаад ер нь нэг их хөнгөн болчихсон байсан юмаа тэгээд нөгөө 3 чинь гэр ачаад л тэгээд хүрээд ирсэн. Тэгээд зуураа нэг 3 хоноод л энэ Партизаны сангийн аж ахуйд хүрээд ирсэн. Партизаны сангийн аж ахуйд миний тэр ууган хүү байж байсан. Тэр тэнд багшлаад байж байсан, юу захирал хийж байсан. Тэгээд л тэдний Партизаны сангийн аж ахуй дээр нь хүрээд ирсэн тэгээд л тэнд байж байгаад тэнд чинь байж байсан чинь малтай болмоор санагдаад болдоггүй ээ. Тэгээд хүрээд ирсэн чинь тэнд байсан хүү маань хөө нэг хоёр тоорой, тоорой гээч чинь ёстой хэрэггүй, надад тэр хэрэггүй юм тэр байсан үгүй тэр сонин хүүхэд хоёр туулай, хэдэн төлөг авчихсан байнаа. Өө хэдэн төлөг нь л аятай санагдаад тэгээд нөгөө хоёр тооройг нь ч бүр бардаггүй нөгөөдөхийг нь дор нь л алга хийлээ барахгүй юм байна чадахгүй юм байна, туулайгийн ч бас алдсан билүү яалаа, тэгээд нөгөө хоёр төлөгийг нь нөгөө хэдэн төлөгийг нь овоо хоёр, гурав, дөрөв, таван төлөг авчихсан юм байна. Тэгээд бид хоёр бас хөдөө хониныхоо талыг нэг хагас нэлээн хэдэн хонио орхичихоод ирсэн, нөгөөдөхөө нэг айлд тавьчихаад ирсэн тэрнийгээ дараа нь хойноос авсан л даа. Тэгээд л Партизаны сангийн аж ахуй чинь хэдэн хоньтой, нэг хэдэн үхэртэй нөгөө хар тарлан нөгөө өөрийн сарлагтай адилхан байхгүй, тэгээд л байсан чинь үгүй ээ ер нь ер нь л нэг сүүлдээ хөгшин ядраад ч болохгүй юмаа, хөгшин ядраад байдаг, хоёрын хооронд маллагаа ихтэй гэж яав аа. Нөгөөдөхийг чинь өглөө босоод л баасыг нь цэвэрлэнэ нөгөө хороо хотол, тэжээл тэтгэнэ нөгөө хөдөөний малтай адилхан 500 малнаас дор шахуу санагдаад өө ерөөсөө болъё энэ малыг хүүгийндээ талыг нь энэ хонийг тавиад энэ үхрийг, үхрийг зарахыг нь зараад юу яачихаад ингээд хот руу орноо гээд л ингэсэн. Манай хүн нэг их миний үгнээс гарахгүй ээ, тэгээд л хоёулаа тэгээд л хот руу ороод ирсэн. Тэгээд хотод ирээд энэ хүргэнийхээ хаяанд ирж буугаад л.
Оюунтунгалаг -
Говь-Алтайгаасаа Партизаны сангийн аж ахуй руу нүүж ирэхэд их олон хоног нүүсэн үү замдаа, олон хоног явсан уу?
Пэрэнлий -
3 хонож ирсэн.
Оюунтунгалаг -
За
Пэрэнлий -
3 хонож ирсэн. Тэр чинь одоо тэгж олон хонохгүй, одоо энэ улс чинь манай энэ Говь-Алтайгаас чинь одоо энэ тэр Эрдэнэ сумаас чинь одоо өглөө гарсан хүн маргааш нь л оройхон шиг хүрээд ирж байгаа шүү дээ. Хоёрхон хоноод л бараг ганцхан хоноод л орж ирээд байгаа шүү дээ. Тэгэхэд 3 хонож хүрч ирсээн. Манай тэнд ган болчихсон байсан юм, бүүр нэг ногоон торгон дээр л буучихна тэгээд л бэржээнхээ буулгаж хаяад л тэгээд цөмөөрөө бас нэлэн хэдэн хүн явж байсан юмаа тэр чинь, тэгээд л хэвтээд өгнө, тэгж явж л ирсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд нөгөө газар нутгаа өөрчиллөө шүү дээ, нутгаа өөрчилсөн чинь ямар байв?
Пэрэнлий -
Үгүй тэгээд шүү дээ тэр би л хувьдаа манай нутаг одоо нутгаа ч муу хэлдэггүй л юм гэнэ лээ их ус муутай, би чинь маш их ходоод муутай их зовсон хүн байлаа. Эндхийн чинь ирээд л нөгөө усанд л ингээд тэтгэчихсэн юм шиг байгаа юм одоо өдий болтол байдаг, би тэгж бодоод байгаа юм. Одоогоор энэ ходоод муутай л тэгэхдээ л энэ ус болвол ус гоц тэтгэдэг юм байнаа. Манай энэ хүүхэн ямар сайндаа сая одоо аймаг руу нэг том компанийн менежер хийдэг байхгүй юу нэг охин явсан чинь очоод гүйлгээд болдоггүй гэнээ Говь-Алтайд.
Оюунтунгалаг -
Тэгээд ус тааруу?
Пэрэнлий -
Ус тааруу. Тэгээд ямар сайндаа өнөө өглөө түрүүн нэг баахан ярьлаа.
Оюунтунгалаг -
Та тэгээд энэ олон хүүхэд гаргаад тэр эхийн одон эхийн одонгийн найр хийж байв уу?
Пэрэнлий -
Үгүй ямар нохойгоо хийдгийн. Анхны анхны одон авахад би ичиж байлаа.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Нөгөө анх чинь.
Оюунтунгалаг -
Яагаад ичиж байгаа юм бэ?
Пэрэнлий -
Одоо нэг байж байсан чинь ингээд нэг хурал хийх юм гэнэ энэ хойд Дэвэрхэд л нэг айл дээр хурал хийх юм гэнэ юу чамд одон өгөх юм гэнээ гээд л ингэдэг юм байна.
Оюунтунгалаг -
Хурал хийнэ гэнээ гээд?
Пэрэнлий -
Тэгээд хурал хийнэ гэнээ чамд одон өгөх юм гэнээ гээд ингэдэгээ. Ёстой нэг ичмээр юм байна гэж бодоод тэгээд би нэг түрүүн нэг манай суман дээр намайг нарийн бичгийн дарга хийж байсан нэг хүн таньдаг байхгүй юу тэгээд тэр их ичмээр юм байгаа юмаа.
Оюунтунгалаг -
Өө ярь ярь та?
Пэрэнлий -
/инээв/ Тэр хүн одоо намайг янз бүрээр... холын хүн л байсан юм байна лээ нэг хөгшин ямар сайндаа баярлаад л надад одон өгсөн чинь үнсээд л уйлаад л тэгж байсан байхгүй юу. Тэгээд одон модонгийн баяр маяр хийнэ гэж юм байхгүй шүү дээ, тэр үед чинь юу ч байхгүй. Дараа нь хоёрыг авсан зүгээр л тэгээд өө нэг хурал мурал дээр нэг л юман дээр зүүгээд өгчихдөг. Одоо чинь бол лут юм болдог байна.
Оюунтунгалаг -
Одонгийн хүүхдүүддээ?
Пэрэнлий -
Тийм одонгийн хүүхэд.
Оюунтунгалаг -
Одонгийн хүүхэд бас байгаа шүү дээ тийм ээ?
Пэрэнлий -
Тийм. Одонгийн хүүхэд чинь одоо нэг нь энэ гадаа энэ дэлгүүртэй нөхөр энэ нэг хүүхэн байгаа юм, энэ нэг нь байгаа юм.
Оюунтунгалаг -
За тэгэхээр мэдээж та түрүүн хэллээ шүү дээ хөдөөнөөс нүүж ирэхдээ машинаар нүүж ирсэн гэж тэгэхээр тэр машин анх ер нь хаана хэзээ яаж үзэв, ямар санагдав?
Пэрэнлий -
Анх эхлээд тэр машиныг чинь ёстой, за байз машиныг чинь юу билээ. Манайх чинь ингээд л бид хоёр чинь нэг баахан үхэртэй ингээд хөдөө байж байдаг юм байна. Манай нэг бид хоёр чинь тэгэхэд нэг 3 хүүхэдтэй, гурван хүүхэдтэй юмуу дөрвөн хүүхэдтэй тийм л байсан юм байна. Тэгсэн чинь л нэг орой чинь манайх бригадын төвд их ойрхон байсан байхгүй юу үхэртэй, тэгсэн бригад дээр машин ирж байна гээд тэгнэ. Үгүй ээ ер нь эхэлж аягүй бол тэрнийг үзсэн юм биш биз дээ. Тэгсэн чинь ямар сайндаа манай нэг жаахан охин одоо тэр жаахан охин юу байхав дээ 50 гарсан хүүхэн тэр өгөр хүүхэд нөгөө машин сонирхоод бид нар ингээд гадаа гараад машин ирж байна бригадын машин ирж байна наана уу цаана уу гээд ингэж байсан чинь. Үгүй ээ би машиныг эрт үзсэн юм байнаа тэр чинь хэзээ билээ, анх эхэлж тэгж машин ирж байсан юм байна. Би машиныг болвол бүр эртхэн үзсэн. Эхлээд би аавтайгаа ингээд манай аав чинь их нэртэй төртэй ийм хүн байлаа. Одоо нэг вектаруль гэж нэг юм байсан шүү дээ. Тэгээд манайх нэг Чандманьд тэр нэг Хангийн ам гээч газар байж байлаа тэгсэн чинь л нэг өдөр ингээд машин дуугараад байх шиг байсан чинь нэг машин гараад ирдэг юм, тэгсэн чинь нэг нэг хотоос нэг хүн ах дүүгээ аваад энэ хот руу явж байгаа юм байнаа. Тэгээд манай гадаа ирж буудаг юм байнаа, буух юу байхав дээ тэгээд л нэг майхан шаасан санагдаад байнаа. Тэгээд нэг хүүтэй авгай мавгай тийм юм авчихсан нэг тийм юм явж байсан, тэгж эхэлж машин үзсэн юмаа.
Оюунтунгалаг -
Машин анх үзэхэд ямар санагдаж байв?
Пэрэнлий -
Машиныг анх эхлээд тэгж.
Оюунтунгалаг -
Анх ямар санагдаж байв?
Пэрэнлий -
Ёстой л гоё санагдалгүй яахав. Үгүй ээ энэнд сууж үзэх юмсан. Тэгсэн чинь нөгөө үд дээр ингээд бид нар мал саагаад байж байсан чинь манай аав нөгөө машиныг унаад сумын төв рүү явав аа. Тэгсэн чинь хонь бэлчээгүй байж байсан чинь хүрээд ирэхгүй юу, үгүй ээ энэ чинь хаашаа хурдан юм байдаг юм бэ наана уу, цаана уу гээд сүйд болж байсан байхгүй юу. За тэгж үзлээ. За онгоцыг болвол ёстой мэдэхгүй юм дээгүүр явж байхыг нь одоо үзсэн л байх даа. Би нэг аймаг дээр хөгөө тарьж явлаа, үгүй сэсчээр ирж байна гэцгээгээд л байдаг юм байна, үгүй энэ сэсчээр гэж ямар юм байдаг юм бол нэг өдөр л сэсчээр хүрээд ирлээ гээд л тэгцгээгээд л байна, ус ч уух гээд байгаа юм уу энэ сэсчээр гэж юу байдаг юм бол гэсэн чинь машин байсан байхгүй юу. Тэгж нэг аймаг дээр байж байж нэг тэгж байлаа.
Оюунтунгалаг -
Усны машин?
Пэрэнлий -
Тийм усны машин, усны машиныг л нөгөө сэсчээр, сэсчээр ирж байна гэхээр л сэсчээр гэж ямар юм байдаг юм бол үгүй тэгээд ус ч аваад байх шиг байх юм энэ ямар ухаантай юм гэж бодоод л тэгээд нэг тэрүүнд л их сонирхож байлаа. Тэрнээс машиныг болвол би тэгж л эхэлж би тэр машиныг үзэж байсан юмаа. Тэгээд дараа нь тэр манай сум эхлээд нэг “51”-тэй хэн гээч Чойжилжав гэж хүн тийм “51” барьж ирж байсан тэрнийг эхэлж л манай сумынхан ёстой үзсэн дээ.
Оюунтунгалаг -
За тэгээд сүүлд нь хотод ирлээ шүү дээ, хотод нүүгээд ирээд хотын айл болчихвоо. За тэгээд амьдрал яаж өөрчлөгдөв?
Пэрэнлий -
Аа хотод ирчихээд л энд чинь энэ Дэнжийн мянгад хоёр хүргэнийхээ гадаа буулаа, ойрхон шиг айл майл улс. Үгүй тэгсэн үгүй нэг л юм дутагдаад л байдаг аахар шээхэр юмаа тэгээд цааш нь зах руу оруулж зараад л нэг юм мөнгө болгоод аргалаад л байлаа, хоёулаа яахав дээ тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг авна л даа, шилжүүлээд ирсэн, дор нь шилжүүлээд ирсэн манай хүүхдүүд. Тэгээд л тиймэрхүү л байгаад байсан, тэгэхдээ одоо яахав дээ одоо болвол болж л байна. Хотод ирээд ер нь ер нь гайгүй дээ, манай хүүхдүүд нэг их гайхалтай юм байхгүй, нэг их яаядаа гэсэн юм байхгүй, нэг л боломжийн л амьдрацгааж явна.
Оюунтунгалаг -
Хотод ирсэн чинь тэгээд хотын айл болж дасахад хэцүү байсан уу гайгүй юу?
Пэрэнлий -
Өө хотод ирээд 1, 2 жил 1 жил болсон чинь нутгаа санаад зүгээр ёстой үхдэг юм байнаа. Хаана л хүн харагдана нутгийн хүнтэй адилхан харагдаад л зүүдлээд л нутгаа зүүдлээд л тэгээд нэг нутагтаа очоод ирсэн чинь гайгүй болсон. Тэгээд л ер нь одоо болвол одоо болвол тоох ч үгүй биз дээ.
Оюунтунгалаг -
Одоо болвол хотын хүн болчихсон?
Пэрэнлий -
Одоо хотын хүн болчихсон юм чинь ёстой тоож байгаа юм алга.
Оюунтунгалаг -
Та түрүүн ярихдаа танайх агент хийдэг байсан гэж?
Пэрэнлий -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд агент яаж хийх үү, юу хийх үү, ямар бараа хаанаас авч нийлүүлэх үү, яг ямар үүрэгтэй юу хийдэг байв?
Пэрэнлий -
Үгүй ээ агент гэдэг чинь одоо энэ түүхий эдийн одоо энэ л арьс хөрс, тэгээд техникийн тос, тэгээд л тарваганы одоо ингээд бүх амьтны л ангын бүх ангын үс юу ч чинь бүгд авна.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Тэгээд л нөгөөдөхийг чинь бас тэр агентын чинь тэр төлөвлөгөө нормыг нь биелүүлэх гэж бас тэрний чинь дэмжлэг байдаг байсан байлгүй. Ёстой нэг тэрнийг чинь хийх гэж манай хүн чинь ингээд тэмээ ямар машин гэж байх биш тэмээ, тэмээнд юм ачаад л явна шүү дээ, тэмээн жин ачаад л яваад л, заримдаа тэмээтэй ачаатай тэмээгээ хүртэл алдаж байсан удаа байсан л байна лээ, ачаагаа дутуу хагас буулгаад, тэгээд л ингээд яаж л юу яагаад. Тэгээд би тэр агентаас нь л тэгээд би харин тэр 500 хонь авч л нэг юм салгасан байхгүй юу. Агент нь хэцүү ажил байна гэж бодоод, агент дор болвол энэ мал нь дээр юм шиг байна.
Оюунтунгалаг -
Хир үнэтэй байв түүхий эд тэр үед?
Пэрэнлий -
Үгүй ээ одоо үнэ нь нэг их тат үнэтэй байхгүй шүү дээ, тат үнэтэй байхгүй ээ. Би чинь одоо тэр л арьс хөрсийг нь цэвэрлэнэ барина тэгээд л техникийн тос тэр юмыг л янзална, нөгөө хүн чинь гадуур явж л одоо ингээд тэмээнд тэмээнд чинь гурил будаагаа ачаад л тэгээд ингээд айл амьтнаар явж тараана шүү дээ, тэгээд л ерөөсөө маш их ачаатай, тэгээд сүүлдээ ерөөсөө тэр дорвол мал дээр юм байна гэж бодоод л тэгээд нэгдлийн хонь өссөн, мал маллах хүн олдохгүй тэгээд л 500 хонь хариулъя агентаас гаргаж аль гэсэн чинь дор нь гаргаад өгсөн.
Оюунтунгалаг -
Таны ер нь ингээд эргээд л амьдралаа бодож харж байхад таны амьдралд ямар нэгэн маш гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Пэрэнлий -
За мэдэхгүй гүнзгий нөлөөлсөн үйл явдал би харин тэр нэг тасгийн үхэр сааж жаахан даарч хөрч нялх биендээ голцуу нялх хүүхэдтэй байдаг тэгээд тэрнээс жаахан хөл гарын өвчтэй, би одоо хөл их муу тэгээд одоо тэрнээс жаахан юу яасан байх л гэж боддог юм тэрнээс бусад нь ч яахав гайгүй дээ. Угаасаа л монгол хүн чинь малаа малласаар яваад л ирсэн юм чинь тийм.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ер нь ер бусын бусдаас тийм онцгой гэх зүйл байгаа юу?
Пэрэнлий -
Онцгой гэх зүйл байхгүй байхгүй. Онцгой гэх зүйл байхгүй. Би нэг хүний л нэг байдаг хэмжээнд л байсан манайх. Ер нь одоо үнэнийг хэлэхэд манайх нэг их гайхам сүрхий айл яваагүй, нэг их гаслам яаядаа гэсэн юм яваагүй. Би харин гэртээ жаахан баян хүний ганц хүүхэн гээд жаахан тийм тэрүүгээрээ ч би тэгээд тансаг тийм байдаг ч үгүй тийм юм мэддэг ч үгүй. Жаахан тийм л байсан.
Оюунтунгалаг -
Ээж аав, аав хөрөнгөтэй хүмүүс байсан тийм ээ?
Пэрэнлий -
Тийм аав тийм аав одоо хөрөнгөтэй. Үгүй тэгээд л одоо дээр үед хөрөнгө гэдэг нь одоо тэр мал, мал ихэнх хувийг бол мал. Манай ээжийн хамаг юмыг манай аав юу ч үгүй үрж байгаа юм шүү дээ одоо ингээд нам хямагдчихдаггүй тийм. Манай ээж болвол янзын их гоё авгай байсан гэж байгаа юм, тэгээд 37 дээрээ нас барчихсан юм чинь. 37 гэдэг чинь зүгээр ёстой ид залуу нас байсан юм байна лээ шүү дээ. Миний 37 дээр гарсан хүүхэн энэ жил ноднин аваарт орчихлоо. Тэр чинь залуу байсан юм байна лээ.
Оюунтунгалаг -
Танд одоо хамгийн дурсгалтай эд зүйлүүд байдаг уу, юу байдаг вэ?
Пэрэнлий -
Ер нь дурсгалтай эд зүйл юм байдаггүй. Нөгөө ээж, ээж маань ингээд юу яахаар зэрэг манай аав чинь хамаг юмыг нь ингээд зараад үрээд алга хийчихсэн байгаа юм чинь тэгээд яадгийн нөгөө ээжийн юм л гээд л ээжийн юм гээд аав ээжийн юм гэж юм л хямагдаагүй болохоор чинь надад яаж дурсгалтай юм байх юм.
Оюунтунгалаг -
Одоо зүгээр та өөрийнхөө аж ахуйг эрхэлж байх, мал аж ахуйг эрхэлж байх явцдаа малынхаа ашиг шимээс ч юмуу, үр хүүхдүүдийнхээ юмнаас ч юмуу бүр хадгалж авч үлдсэн тийм юм ер нь байдаг уу?
Пэрэнлий -
Тийм юм харин одоо нэг дээр үеийн тийм нэг юу нэг таягтай Лениний толгойт ч гэдэг билүү нэг тийм юм мөнгө сөнгө тийм юм байсан юм, би ямар сайндаа ээжид чинь ярьж байл уу өөр нэг хүнд би ингээд ярьж байсан. Нөгөө зах дээр байж байгаад л мөнгө юмаар дутагдахаар нөгөө хүүхдүүдээсээ мөнгө хэлдэггүй, нөгөө байгаа юмаа гэртээ байгаа юмаа аваачиж тэр зах дээр аваачиж зараад мөнгө болгоод тэгээд дуусгачихсан байгаа юм шүү дээ.
Оюунтунгалаг -
Хөдөөний хүн чинь нөгөө хотод орж ирээд мөнгөний хэрэгцээ их гарч?
Пэрэнлий -
Нөгөө хотод орж ирээд мөнгөний хэрэгцээ болоод байдаг, мөнгөө дуусчихаад байдаг нөгөөдөх малтайгаа адилхан, нөгөө малаа идээд малаа алж идээд ингээд сууж байна гэж байдаггүй мөнгө дутагдчихаад байдаг тэгэхээр за хүүхэд болвол отгон хүү тэгэхэд би ч гэж Ховдын багшийн дээдийг төгсөөд ирж байсан. Тэгээд тэгээд л аль нэгнээс бид хоёр мөнгөгүй боллоо гэхэд өгөх хүүхэд байсан л даа тэгээд хэлдэггүй. Юу л байна жаахан хэрэгтэй юм л одоо тэр дээр үеийн юм байснаа аваачаад л яг энэ захын хажууд байсан байхгүй юу, захын наад талын хажууд байсан юм. Тэгээд л зах руу аваачаад л, нөгөө хүүхдүүддээ ч хэлдэггүй аваачаад зараад л хэдэн цаас болгоод л нөгөөдөхөө хүүхэддээ хэлэлгүй амиа аргалаад байсан. Тэгээд юу ч үгүй болсон байгаа юм шүү дээ.
Оюунтунгалаг -
За ингээд нөгөө хотод ирээд байж байтал чинь 90-ээд онд ардчилал өрнөлөө шүү дээ.
Пэрэнлий -
Аан.
Оюунтунгалаг -
Та ардчилалаас өмнө нүүж ирсэн шүү дээ хотод тийм ээ?
Пэрэнлий -
Тэгсээн.
Оюунтунгалаг -
90-ээд оноос өмнө. За энэ ардчилал танай амьдралд яаж нөлөөлөв, хүүхдүүд та нар яаж хүлээж авав тэрийг?
Пэрэнлий -
Ардчилал болвол би одоо би ч хэлж байгаад наргисан дээрээ ямар сайндаа манай нэг манай нэг ач хүүгийн нэг ач охины хадам ээж нь нэг одоо манай нэг нутгийн улс л даа. Тэгсэн чинь ямар сайндаа ингэсэн гэнээ, нөгөө нэг ардчилсан холбоо гээд одоо нөгөө нэг ноднин ч билүү бас одоо нөгөө нэг энэнээс чинь түрүүн нэг сонгууль болсон шүү дээ.
Оюунтунгалаг -
Тийм 4 жилийн өмнө.
Пэрэнлий -
Тийм тэр сонгууль болоход ингээд явсан чинь ардчилалд өгнө барина гээд тэр авгай тэгдэг байж л дээ. Тэгсэн ингэсэн гэнээ тэр авгай, би тэгээд ямар сайндаа би чинь Чимэдмаагаас л дор юм байна, би л болвол тийм үг олж хэлэхгүй л юм байна, өө бид нар чинь ёстой нэг мал алж идэх ч эрхгүй байхад ардчилсан холбоо л энэ энэ эрхийг бид нарт олгож өгч одоо энэ миний дураараа малаа идээд явж байдаг чинь миний тэр ардчилсан холбоогоос л болж л яаж байгаа юм чинь гэж хэлж байсан гэнээ. Тэгээд би ямар сайндаа би л Чимэдмаагаас дор юм байна, би л тэгж санахгүй юм байна. Нээрээ ардчилсан холбоо тэр юу ч байгаад ардчилсан холбоо гараад ер нь арай л дээр болсон юм болов уу гэж бодох юм.
Оюунтунгалаг -
Та тэрийг зөв гэж бодож байв уу, хүүхдүүд яав?
Пэрэнлий -
Аа хүүхэд болвол энэ голцуу ардчилсан холбоо. Үгүй тэгээд тэгээд харин би тэгж бодож байлаа үгүй нээрээ зөв ч байсан юм уу тэр чинь нээрээ тэгж хэлмээр ч байсан юмуу, нэгдлийн мал маллаж байхад чинь бид нар нэгдлийн малыг чинь ямар сайндаа ихэр хургаа ч нуугаад яая ийе гээд л ингээд ингэдэг л байлаа, тийм байсан юм байна шүү дээ тэр чинь нэг бодлын ч үнэн юм гэж л бодож байлаа.Үгүй тэгээд одоо яахав дээ одоо энэ чинь ингээд янз бүрийн юм болоод л байх юм нэг их мэдэж байгаа юм бага нэг их мэдмэр хийх юм байх биш. Тэгээд одоо энэ чинь аль ч хэрэгтэй байдаг юм энэ чинь одоо яахаараа ингээд хоорондоо харгалдаад байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд хүүхдүүдээ ардчилсан холбоо, ардчилсан талаа барьж, ардчилсан одоо намыг дэмждэг?
Пэрэнлий -
Манай хүүхдүүд бол ардчилсан.
Оюунтунгалаг -
Хөдөлгөөн энэ тэрийг дэмждэг?
Пэрэнлий -
Дэмждэг. Манай энэ энэ байшинд байдаг хүүхэн л хувьсгалт нам. Энэ бид хоёр сая энэ хорооны нэг хэсгийн дарга хийдэг.
Оюунтунгалаг -
Хувьсгалт намын хэсгийн дарга байна шүү дээ?
Пэрэнлий -
Тийм хувьсгалт намын. Энэ л яагаад бусад нь голцуу бол ардчилсан холбоо л гээд байх юм байна шүү дээ.
Оюунтунгалаг -
Та бол аль намыг дэмждэг вэ?
Пэрэнлий -
Аа би ч одоо тэгээд л хүүгээ дагаад л би отгон хүүгээ дагаад л юу яадаг байсан. Тэгээд энэ жил энэ зүгээр бараг хүчээр л бичүүлчихсэн тэр хувьсгалт намын данс дээр л /инээв/.
Оюунтунгалаг -
Та ер нь хүү хүүхдүүддээ юу гэж сургадаг уу, ямар байх ёстой гэж үздэг үү хүүхдүүдийгээ ер нь?
Пэрэнлий -
Өө тийм болвол ёстой нэг манай хүнд ч байдаггүй, надад ч байдаггүй. Ер нь одоо хүүхэд чинь үр хүүхэддээ бас юм хэлж байх л хэрэгтэй байсан юм байна шүү дээ. Ер нь одоо манай хүүхдүүд болвол үнэндээ олон юм болохоор тийм эрхэлж мэрхэлсэн тийм юм байхгүй болохоороо өөрсдөө бор зүрхээрээ л сурдаг юма сураад л сурдаг сургуульдаа яваад л тэгээд л өөрсдөө л нэг бор зүрхээрээ явдаг байсан. Хүүхэддээ юм хэлж мэддэггүй юм байнаа, энэ чинь хүүхэддээ юм хэлдэг эцэг болвол сайхан эцэг байдаг байна хүүхэддээ их сайн сургамж хэлдэг, эх ч байдаг байна. Хэлдэггүй хэлдэггүй байхгүй, их л юм болвол та нар хүнтэй битгий хэрэлдэж байгаа ч л гэж нэг хэлнэ үү гэхээс биш илүү дутуу тийм өөр хэлээд байх юм байхгүй.
Оюунтунгалаг -
За ингээд хожим нөгөө танай нэгдэл чинь тарлаа шүү дээ. Та чинь нэгдлийн гишүүн байсан хүн.
Пэрэнлий -
Тийм.
Оюунтунгалаг -
Нэгдлийн гишүүн байсан хүн тэгэхээр нэгдэл чинь тарсан чинь танд нөгөө өмч хөрөнгө хувиарлаж өгөв үү яав?
Пэрэнлий -
Өө тэгээд нэгдэл тарахаас чинь өмнөхөн нь манайх наашаа нүүчихсэн байлаа. Наашаа нүүчихсэн байж байсан чинь энд хотод байж байсан чинь хөдөө чинь 2, 3 ч хүргэн байлаа тэгсэн чинь нэг хэдэн мал өгсөн гэсээн.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Үгүй одоо тэгээд манай хүргэн л авчихсан байгаа юм. Тэднийх л авсан юм байна лээ. Өө тэгээд л одоо миний л үр хүүхэд авч байгаа юм гээд бид хоёр нэг их юманд тоодоггүй, чамд хэдэн мал өгсөн бэ тэр нэгдэл ч гэж асуугаагүй, тэгэхдээ хонь өгсөн юм байна лээ, үхэр өгсөн юм байна лээ, ер нь адуу мадуу өгөөгүй юм шиг байна лээ хонь үхэр хоёр л хэд хэдэн юм өгсөн юм шиг байна лээ. Нэг 30, 40-өөд хонь, 30-аад хонь өгсөн юмуу асуугаагүй шүү дээ. Хонь өгсөн юм байна лээ, үхэр л өгсөн юм байна лээ. Тэднийх л аваад л тэгээд зуд муданд үхүүлээд л тэгээд янзыг нь олоод дуусгачихсан шүү дээ.
Оюунтунгалаг -
Та ер нь зургаа их авахуулдаг байв уу, одоо сайхан сайхан түүх өгүүлсэн зургууд байдаг уу танд?
Пэрэнлий -
Байхгүй байхгүй, зураг авахуулдаггүй. Би зураг авахуулах дургүй гэж хэрэг байхгүй, миний зураг өөдтэй ч гардаггүй. Би зураг авахуулах дургүй аль одоо зарим санамаргүй л амьтан зураг авчихаад байх юм тэрнээс би зураг нэг их авахуулдаггүй байхгүй юу. Нөгөө буянт эх гэж нэг юманд орсон.
Оюунтунгалаг -
Та чинь нас нутагтаа удаан байсан, сүүлд дахиж очсон. Танай нутгийн байгаль бас ер нь хир өөрчлөгдөж байна байгаль?
Пэрэнлий -
Манай нутгийн байгаль одоо жаахан ганданга тийшээгээ болоод байдаг гэнээ.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Одоо одоо бороо ороогүй л гандуу л байна гэнэ.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Яг манай одоо нөгөө Эрдэнэ сум. Эрдэнэ Чандманьд жаахан гайгүй гэнэ. Эрдэнэ сум миний тэр яг манай сум болвол одоо сая манай хүүхэн аймаг дээрээс ингэж ярьж байна лээ сая нэг бороо орсон, үер мүер яваад нэг их ширүүн нэг жаахан юм орж гэнэ тэгээд ерөөсөө бороо ороогүй. Одоо хонио туугаад ийш тийшээ жаахан ногоотой газар явж байгаа гэнээ малаа туугаад. Тэгээд ер нь жаахан хачин жаахан цөлжилтийн шинж оргиод байгаа юм шиг байгаа юм цаанаасаа. Тэр Алтай сумаас эхлээд манайхаас чинь цааш цэргийн анги мангитай нөгөө Алтай сум гэж байдаг юм шүү дээ. Тийм тэндэх болвол одоо бүр одоо 2, 3 жил дараалж ган болж байгаа гэсэн. Уг нь бол манай сум их гоё нутагтай газар шүү дээ. Цаашаагаа хадтай, дээшээгээ хяртай, зүгээр хяр ийм мөнгөрсөн цагаан сайхан сайхан нуруу, цаашаа болохоор хад уул асга тэгээд янгир гөрөөс янз бүрийн төрөл бүрийн амьтан байдаг сайхан газар шүү дээ. Тэгээд одоо нэг жаахан тийм нэг газар нь гарахгүй болоод 2, 3 жил дараалаад гарахгүй байна. Сайхан байлгүй яахав.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо тэр байгалийн өөрчлөлтийг та ер нь яавал дээр гэж боддог вэ?
Пэрэнлий -
Үгүй одоо яаж.
Оюунтунгалаг -
Тэр одоо хүмүүсийн үйл ажиллагаанаас болоод байна уу яагаад байна?
Пэрэнлий -
Үгүй одоо хэн мэдэх вэ яавал дээр байдаг юм. Бие биендээ л одоо тэгээд бас нэг нэг ганц хүргэнийх ач нар байдаг юм, зарим нь одоо 1000 гаруй малтай болчихсон ч улс байна мал нь өсөөд. Тэгээд одоо газар нь гарахгүй байна гэнэ, тэрэнд л зовж байх өшөө юм байхгүй яадаг юм одоо хэн мэдэх вэ.
Оюунтунгалаг -
Танай олон хүүхэд малчин болсон уу?
Пэрэнлий -
Үгүй манай хүүхдүүд болвол малчин хүүхэд тэр одоо нэг хүргэнийх л байна. Ер нь тэгээд л голцуу энэ хотод доо.
Оюунтунгалаг -
За.
Пэрэнлий -
Тийм.
Оюунтунгалаг -
Нутагтаа ер нь олон хүүхэд чинь байна уу, нутагтаа хүүхдүүд байна уу бүгд хот хүрээнд байна уу?
Пэрэнлий -
Нутагт одоо хүүхэд байхгүй харин бүгд энд хүрээд ирсэн.
Оюунтунгалаг -
Тэр ганц охин байна уу?
Пэрэнлий -
Тэр ганц хүргэний авгай нь гэхэд л одоо энд хүүхэд харж байна гэж маяглаад энд ирээд байгаад байдаг.
Оюунтунгалаг -
Та чинь нөгөө нэгдлийн гишүүн байхад тэр хүүхдүүдээ гаргалаа шүү дээ. Тэгээд хүүхэд төрүүлээд чөлөө мөлөө авах уу яах уу?
Пэрэнлий -
Ямар юмаа чөлөө авдаг юм бэ ямар юмны чинь чөлөө байдгын, ёстой тэгээд л өнөө малласан малаа л маллана шүү дээ. Ямар сайндаа одоо тэр одоо энэ хөдөө хотод ирээд байдаг гэдэг тэр хөдөө нөхөр нь байдаг юм тэр нэг манай тэр хүүхнийг гарахад би 7 хоночихоод л үгүй арай ч худлаа юм байна 7 ч хоноогүй байлгүй даанч 21 хоносон байлгүй, тасаг дээр гарчихгүй юу нөгөө хүүхэд тэгээд нэг манай нэг хамаатны нэг авгай манайд үхэр саагаад манайд байж байсан юм тэгээд миний үхрийг чинь тэгээд би чинь үхрээ одоо хэд хэдээр нь амьтанд тарааж өгсөн нөгөө төрчихөөд тэгээд 21 хоноод л би үхэр сааж байсан шүү дээ эргүүлээд. Хүүхдээ гаргачихаад л 21 хоночихоод л тэгээд 10 гараад 17, 8 үнээ сааж байсан шүү дээ. 17, 8 үнээ гэдэг чинь сарлаг чинь маш яхир, сарлагын чинь хөх нь жижиг тэгээд сүү за жаахан сүү багатайдаа л амархан саачихдаг болохоос биш.
Оюунтунгалаг -
Хүүхэд төрүүллээ гээд мөнгө төгрөг өгдөг байсан уу ер нь тэр үед чинь?
Пэрэнлий -
Үгүй байхгүй байхгүй.
Оюунтунгалаг -
Хүүхэд асарсаны, харсаны, өлгий сүүний мөнгө энэ тэр гэж өгөх үү?
Пэрэнлий -
Үгүй юу ч байхгүй. Ердөө л одоо энэ ганцхан тэр олон хүүхэдтэй гэж сүүлдээ тэр мөнгө өгдөг болсон. Тийм 8, 9 хүүхэдтэй болсон хойно л тэр нэг мөнгө л өгч байсан.
Оюунтунгалаг -
Тэр хүүхэд төрөх гэж байна гээд өнөө тэр үхэр малыг чинь нэгдлийн зөвлөлөөс тарааж хүн амьтанд өгөх юмуу та өөрөө хувиараа гуйж өгдөг байсан уу?
Пэрэнлий -
Өө байхгүй, хувиараа л гуйж өгнө, хувиараа л гуйж өгнө, өөрөө л аргална тэрийг чинь хэн өө тэгж байна уу гээд харах юм байхгүй. Тэр ер нь нэгдэл чинь нэг нь үгүй ээ энэ миний, манай малыг энэ айл өсгөж байна уу үгүй юу энүүнийг сайн маллаж байна уу үгүй юу гэдэг л байсан юмуу гэж би одоо бодоод байна. Тийм л байсан цаг шиг тийм л байсан юм шиг байгаа юм нэгдэл чинь.
Оюунтунгалаг -
Тэгэхдээ ер нь нэгдэл таны амьдралд бас сайн сайхан юм ер нь өгсөн үү?
Пэрэнлий -
Аа нэгдэл ч сайн сайхан юм ер нь өгөөгүй өгөөгүй, энэ юу л байдаг юм юу бол өгөөгүй, ер нь өгөөгүй. Тэр олон хонийг нь хариулж тэгж нэг үзсэн, олон үхрийг сааж нэг тэгж үзсэн. Олон үхэрийг нь үхрийг саахад чинь харин тэр чинь нэгдлийн хүчээр сааж байсан л даа сүүлд нь анхнаасаа эхлээд амины үхэртэй л байсан.
Оюунтунгалаг -
Та хөдөөнөөс нүүж ирэхдээ тэгээд амины үхэр малаа одоо хаана орхичихоод ирсэн, орхичихоод ирсэн үү?
Пэрэнлий -
Өө малаа малаа зарж яасаар байгаад үхэр мүхэрээ үлдсэн нэгийг нь хүргэн мүргэнийдээ үлдээгээд, хонь монио үлдээчихээд ирсэн юм. Ер нь тэгээд ер нь малаа цөөлчихсөн байсан. Тэгээд л нүүгээд ирсэн.
Оюунтунгалаг -
Одоо малнаас чинь бий юу хөдөө?
Пэрэнлий -
Одоо байхгүй. Одоо тэгэх нь байтугай тэгээд тэгээд энд хойноос бас туувраар ирээд энд чинь би тэр хар тарлан гээч юмтай хэдэн үхэртэй хэдэн хоньтой байсан. Тэгээд ёстой нэг тэр 500 хонь малласнаас дор маллагаатай юм байна лээ нэдхийн чинь мал. Нөгөөдөхийн чинь баас шээсийг нь арилгана, тэгээд л тэжээнэ тэтгэнэ ёстой нэг тэгээд л ерөөсөө больё больё энэ хувийн малыг. 20, 30-аад юм байсан хонь, ингээд 5, 6 үхэртэй байсан. Мал нь бол цөөхөн юм ажил ихтэй байдаг юм билээ.
Оюунтунгалаг -
Энэ чинь нөгөө бэлчээр мэлчээр нь хомс л доо?
Пэрэнлий -
Тийм тийм.
Оюунтунгалаг -
Тэгэхдээ та хотын захад уг нь нэг хэсэг байсан шүү дээ тийм ээ?
Пэрэнлий -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тэжээл мэжээлийг нь хаанаас олж өгөх үү?
Пэрэнлий -
Үхрээ яадгийн тэжээлийг нь тэгээд худалдаж л авна шүү дээ.
Оюунтунгалаг -
Одоо нутгаа санадаг уу?
Пэрэнлий -
Одоо нутагаа санахаа байжээ хүү минь, одоо настай ч боллоо тэгээд одоо олон жил болчихоор, би нэг хэсэг ёстой л ёстой л нэг нутгаа санаж байсан. Нутгаа санасан хүн чинь ингэдэг юм байна лээ шүү дээ, тэнд нэг хүн явж байхад нутгийн хүнтэй адилхан харагдаад л энд нэг хүн явж байхад ч адилхан харагдаад л тэгээд л шөнө болно нутагтаа яваад л байдаг зүүдлээд л байдаг. Тэгээд л би нутагтаа нэг очоод л тэрнээс хойш ер нь гайгүй болчихсон доо.
Оюунтунгалаг -
За ингээд өөр танд өөрийн зүгээс чинь нэмж хэлэх юм байна уу, нэмж ярих өөр нэмж ярьмаар юм юу байна?
Пэрэнлий -
Одоо нэмж яримаар юм юу байдаг юм бэ дээ хүү минь. Чамайг л юм асуухгүй болохоор би ч өөрөө санаад одоо ярих. Одоо засаг төрөөс маш их сайн харж байна. Тэгээд л дутагдсан гачигдсан юмгүй сайхан л байна.
Оюунтунгалаг -
Та нэгдлийн гишүүн энэ тэр байсан. Одоо тэтгэвэр хэд авч байна, тэтгэвэр авдаг тийм ээ?
Пэрэнлий -
Тэтгэвэр авдаг шүү дээ тэтгэвэрийг болвол одоо нөгөө 80, 90 л авч байгаа шүү дээ.
Оюунтунгалаг -
Хүрэлцэж байна уу ер нь?
Пэрэнлий -
Өө хүрнэ хүрнэ тэгээд яахав хүүхэд харж үзээд хүрч байна хүрч байна. Өө би ерөөсөө энэ өгч байгаа юмыг чамладаггүй, бид чинь дээр үед ийм бид нар ер нь дээхнэ үед ийм байсан ч юмуу үгүй ч юмуу ямар сайндаа би ер нь одоо одоо болвол би чинь их л хүрч байна надад болвол.
Оюунтунгалаг -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.