Brilev


Basic information
Interviewee ID: 990036
Name: Brilev
Parent's name: Innokentii
Ovog: Aleksandrovich
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Russian

Additional Information
Education: secondary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Altanbulag sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Farmer
Father's profession: farmer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
travel
education / cultural production
keepsakes / material culture
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

local Russians
Red Army
World War Two
socialism
car


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За Брилёв гуайтай уулзаж байна. Тэгэхээр би танд судалгааныхаа учрыг хэлсэн. Ингээд таниас бас эхлээд хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой.

Брилев -

За.

Оюунтунгалаг -

Нэгдүгээрт нь таны энэ ярилцлагыг одоо интернэтээр тавиад онлайн хэлбэрээр тавиад хүмүүс одоо сонсоод монголыг сонирхсон хүмүүс судлаачид судалгааныхаа бүтээл номд бичиж болох уу таны одоо энэ ярилцлагыг ашиглаж болох уу гэж нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь та хүсвэл бас нэрээ нууцалж болноо, тэгээд ийм хоёр зүйлийн зөвшөөрөл эхлээд авъя.

Брилев -

За за. Болноо яахав тэр би зөвшөөрч байна. Яахав дээ би Монголд төрсөн. 1927 онд 2 сард 7-нд Сэлэнгэ аймаг тэр үед Алтанбулаг тэнд төгсөөд 7 ангид сургуульд 7 ангид.

Оюунтунгалаг -

7-р анги төгссөн?

Брилев -

7-р анги төгсөөд Улаанбаатар ирээд, Улаанбаатар ирээд юуны үйлдвэр комбинат тэнд хуучин ФЗУ гээд их сургууль байсан. Энэ бол юу энэ бэлтгэгч цахилгаанчин тэр янз бүр янз бүрийн юм би тэнд юу төгссөн, слесарь, арьсны ширний комбинат төгсөөд 15 хоног ажилласан. Энд нөгөө миний найзууд дандаа надаас нэг жил 26, 25 онд төрсөн, цэрэгт татсан. Би ганцаараа үлдсэн тэгвэл би нэг жил нэмээд 26 болсон, элчинд очоод яахав би хэлсээн, би одоо дуртай явна миний найзууд бүгдээрээ явсаан би ганцаараа үлдэх хэцүү тэгвэл би энэ, за чи надад бичиг өгөөд 44 онд 3 сард би цэрэгт явсаан Улаан армид. Тэгвэл тэнд ирээд комисс ороод миний бие сайхан байсан намайг юуны онгоцны агаарын пуужин тэр сургуульд төгссөн би, сургуульд төгссөн, хуваарь аваад хуваарь ч яахав вагонд суусан нөгөө хуучин суудалд бидэнд цэрэгт яваагүй дандаа теплушки ийм нөгөө хөдөөний ярьж байна нөгөө малны багаж.

Оюунтунгалаг -

Ачааны вагон?

Брилев -

Ачааны вагонд суугаад юуны баруун тийшээ явсан, тийм баруун тийш яваад тэнд бараг 10 хоног дандаа хаана зөрнө нөгөө поезд явна бидэнд зогсоно ийм юм, сүүлдээ Казань дээр хүртэл яваад тэндээс гэнэт бидний хэдэн хүн нааш буцаад ирсэн.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Брилев -

Нөгөө яагаад гэвэл тэнд байлдаан бараг дуусч байсан нөгөө япон бэлдэж байна, тэгвэл бидэнд би энэ Читад ирээд тэнд жаахан сургууль хийгээд яваад сүүлд Баянтүмэн тэр үед Баянтүмэн байсан.

Оюунтунгалаг -

Тийм Баянтүмэн.

Брилев -

Тийм, сүүлд тэнд ойрхон бас хоёр сар бараг сургууль хийгээд Тамсагбулагт очсон. Тамсагбулагт бидэнд төвд байхгүй зүгээр хээрт юу ч байхгүй дандаа өвс майхан ч байхгүй онгоцон доор унтаж байсан бид нар. 8 сард 9-нд хоёр тэрэг суудлын тэрэг ирээд дарга нь тэр ирж байна, ирсэн хурал хийсэн бүгдээрээ, маргааш одоо та нар бэлэн болгоод дайн эхэлсэн Японы. Өө яахав өглөө босоод нөгөө ракет гэрэл асаад бүгдээрээ бэлэн болсон, нислээ. Нисээд Хянган том Хянган байна, бага Хянганы хоёр хоорондын бэлчрийг даваад сүүлдээ Хятадын нутагт орсон, тэнд ороод жаахан юу онгоцоор нисээд танк манк юу ч харахгүй сүүлд нь нэг тэнд нэг удаа хилийн морин цэрэг харагдсан энэ юуны монгол өвөр монголын тэнд бас японууд байсан, өө тэнд жаахан тэр онгоц хараад бүгдээрээ цааш нааш зугатаагаад бидэнд яахав тэнд байлдаан байхгүй очоод онгоцоор юу аэрофорт 1-д буусан. Сүүлдээ үүрэг бидэнд өгсөн, танд одоо танк яваад, та нар дээр нь одоо хамгаалах хэрэгтэй, сүүлд танк ирээд тэр Мүгдэн гол дээр юу мост.

Оюунтунгалаг -

Гүүрэн дээр

Брилев -

Гүүрэн дээр дэлбэрсэн нөгөө танк явж чадахгүй бидэнд яахав одоо тэр танк хэзээ бэлэн бидэнд одоо буух байхгүй сүүлдээ Мүгдэн ороод тэнд нэг цэргийн юуны онгоцны буудалд буусан, буусан харсан бид тэнд ганцаараа байна, энэ онгоцны нөгөө хамгаалалт байхгүй зүгээр онгоцны жолооч би ийм хоёр биднийг тэнд буулгаад 4, 5 хоног халуун хоол ч байхгүй бид сууж байсан. Но бидэнд гэр нь байсан. Тэнд хилийн ойр машин зогсоод мотор хараад халуун байна, дөнгөж бид нар буугаад зугатаасан японууд сүүлдээ дарга марга нь бүгдээрээ ирээд цэргийн алба ирсэн, гуанз онгойсон, тэгвэл бидэнд тэнд 5, 10-аад хэдий хоносон, бид нар анх нөгөө японы аэрофорт авсан байхгүй юу, тэгвэл том дарга ирээд бүгдээрээ миний бүгдээрээ цэргүүд хилийн тэнд байсан, онгоцны жолооч нөгөө онгоцны агаарын пуужин бүгдээрээ шагнасан, би медаль авсан, онгоцны жолооч одон авсан, тэндээс бидэнд байгаад өшөө нэг аэродром буугаад, сүүлдээ би нөгөө Дарин нэг хот байна хятад, тэнд ойрхон байсан Порт-Артур тэнд бидэнд байрласан. Сүүлдээ яахав нөгөө тэр үед настай улсууд зөндөө байсан, би 18 настай би шууд цэрэгт явсан, тэр бүгдээрээ миний найзууд бүр бүгд цэрэг халагдсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Тэгээд сүүлд тушаал ирсэн, нөгөө онгоц хятад руу Мао Зе Дунд өгнө.

Оюунтунгалаг -

Мао Зе Дун?

Брилев -

Мао Зе Дунд өгнөө гээд. Тэнд би бараг нэг жил байгаад, өгөөд 46 оны нөгөө онгоц монгоц бүгдээрээ хятад руу явсан, бидэнд одоо хэдэн залуучууд Владивосток явсан. Владивостокт тэнд нэг юу 17 воздушный арми байсан. Тэнд би ирээд нөгөө яахав би медальтай, байлдааны медаль байна, нөгөө нэг хошууч чи хаана одоо сургуульд яв? үгүй би сургууль явахгүй би одоо ижийдээ л хэрэгтэй, цэрэг халагдаад ирж жолооч, өө яг сайхан одоо энд ойрхон одоо жолоочийн курс явж байна, би тэр курс төгсөөд сүүлд хуваарь аваад би 44 оноос 51 он хүртэл тэнд алба хаасан.

Оюунтунгалаг -

Хаана?

Брилев -

Владивостокт тэнд би салааны дарга байсан ийм ийм одоо. Сүүлдээ 48 онд байх аа 48 онд надад би нэг сайхан ажилласан, надад нөгөө командующий цэргийн надад онц жолооч тэмдэг өгсөн бас 10 хоног Монголд явж болно.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Би тэгвэл.

Оюунтунгалаг -

Чөлөөгөөр шагнасан?

Брилев -

Чөлөөгөөр шагнасан. Би энэ Хиагтад ирээд Алтанбулагт тэр үед миний дүү яахав цааш нааш байсан бүгдээрээ ирсэн, нэг Улаанбаатарт дуулаад тэнд ирсэн. Би тэр 10 хоног дороо байхгүй.

Оюунтунгалаг -

Дороо байхгүй /инээв/.

Брилев -

Буцаад 51 онд би цэргээс халагдсан. Цэргээс халагдсан Улаанбаатарт ирсэн, Алтанбулагт юу ч байхгүй бүгдээрээ улсууд нөгөө Зүүнхараа явсан, нөгөө төмөр зам ажилчин их хэрэгтэй тэгвэл бүгдээрээ тийшээ явсан. Би Улаанбаатарт ирээд жолооч болсон, жолооч тэнд нэг монгол хүн таньдаг болсон нэг буриад Рагчаа гэж, тэр буриад надад яахав би чамд олноо тэр юуны төв прокурорын зөвлөх тэрэг барьсан. Сүүлдээ би Балжинням сайд Хөдөө мал аж ахуйн.

Оюунтунгалаг -

Мал аж ахуйн сайд?

Брилев -

Сайд байсан Балжинням одоо амьд байна, энэ бол 53 онд би тэрэг барьсан. Нэг сүүлд Цэдэнбал даргатай хөдөө явсан.

Оюунтунгалаг -

Цэдэнбал даргатай?

Брилев -

Тэнд нэг зөвлөх Цэдэнбал даргын зөвлөх тэр намайг хараад Балжиннямд хэлсэн чи энэ жолооч намайг өгөөрэй тэгвэл би засгийн газарт авто баазад юу гараашд орсон. Тэнд байгаад би одоо Ширэндэв, Майдар бүгд даргад хөдөө явсан. Дамба дарга, Самбуу дарга.

Оюунтунгалаг -

Сайд нарын зөвлөлийн гишүүд, намын төв хорооны гишүүд?

Брилев -

Тэгвэл сүүлд би Аварзэд тэрэг барьсан тэр бүгдээр тараад Аварзэд Венгер явсан намайг юу Тээвэр холбооны яаманд сургуульд явсан, ерөнхий механикийн сургуульд, би тэнд сургууль төгсөөд ерөнхий механик болсон.

Оюунтунгалаг -

Засгийн газрынхаа баазад?

Брилев -

Тийм, жолооч байсан би тэр олон Янжмаад явсан, нөгөө товчооны гишүүний орлогч юу товчооны гишүүд би бүгдээр явсан тэр яагаад юу жижүүрийн жолооч ийм юм байна, нөгөө жолооч амарнаа жижүүр жолооч, би оронд нь явна ийм. 55, 56 онд би ерөнхий механик болоод тэгвэл 63, 64 онд хүртэл би тэнд ажил хийсэн. Надад ийм 63 онд энэ байшин өгсөн.

Оюунтунгалаг -

Баазад ажиллаад энэ байр?

Брилев -

Энэ хуучин Төв хороо, засгийн газар 2-р 64 нэртэй байшин байсан. Энд би ирээд 64 онд би жаахан механик байсан. Энэ яагаад гэвэл энэ орос местный зөндөө байсан тэр үед.

Оюунтунгалаг -

Местный оросууд.

Брилев -

Би 5-р авто бааз хаана хаана дандаа нөгөө орос местный ажил хийж байсан. Тэгвэл би яахав тэр таньдаг яахав цуглаад дандаа 3-р зэргийн жолооч байсан.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Би хичээл зааж байсан.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Бүгдээрээ хоёрдугаар зэргийн жолооч болоод юу 50 төгрөг нэмсэн, тэр үед /инээв/ 2-р зэргийн жолооч 300 цалинтай бол 350 болоод. Өө тэгвэл 64 онд би Орос элчин худалдааны төлөөлөгчийн газар намайг бас дарга таньдаг чи манайд очоорой, би намайг халагдахгүй магадгүй би одоо, үгүй ээ чи бид хүлээж байна, чиний оронд жолооч авахгүй ийм хэлээд хэлэлцээд, сүүлд би Дамбий даргад бас хэлсэн тэр намайг дургүйцээд байсан чи явахгүй ээ, болохгүй ээ сүүлдээ 2, 3 өргөдөл бичээд явсан. Тэгвэл тэнд би 27 жил ажил хийсэн.

Оюунтунгалаг -

Ямар ажил хийх үү та тэнд?

Брилев -

Дандаа жолоочоор, тэнд бол би дандаа жолоо. Би ерөнхий механик тэр үед ерөнхий механик байсан надад 750, 830 байх аа 850 ийм цалинтай байсан тэр үед. Би жолоочоор эхлээд орсон хариуцлага байхгүй зүгээр жолооч 850 авч байсан учраас би тэнд ажилласан. Би 1987 онд тэтгэвэрт гарсан, ещё 1991 онд би бүр ажлаа өгөөд би тэндээс гараад, надад өгсөн машин, тэр үед хэцүү байсан яахав би ахмад дайчин элчингээс надад өгсөн хямд. Тэгээд жаахан ирээд жаахан энэ компанид жаахан ажил хийсэн, халтуур хийсэн ийм. Би 1995 онд 1997 онд би бүр больсон сүүлдээ мянга нэг онд байх аа.

Оюунтунгалаг -

2001 онд.

Брилев -

Миний инфаркт болсон. Тэрнээс хойш би одоо 2004 онд хүү ирээд машин зарсан, эмч зөвшөөрөхгүй инфаркт зүрх муу байна, би тэгвэл машин зараад, хөл муу болсон явах ийм гэртээ сууж байна, ийм байна.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та яаж яваад монголд төрчихвөө, таны ээж аав ямар хүмүүс байв аа?

Брилев -

Манай ээж орос, аав бас буриадын оросын ийм холимог байсан.

Оюунтунгалаг -

Холимог аанха.

Брилев -

Сэлэнгэ аймагт би өсөө, тэгвэл бид нэг байшинтай байсан жижигхэн газар нөгөө ногоо тарьсан, тэгээд би тэндээс чинь яахав 7-р анги төгсөөд тэр чигээрээ яваад өгсөн тэгээд ерөөсөө сүүлдээ цэрэгт ирээд аав нас барсан ээж хойшоо явлаа дахиад буцаад бас нас барсан, тэгвэл би хоёр хүүхэдтэй хоёулаа одоо сургуульд монголд сургууль төгсөөд аа тэгвэл одоо юуны нэг нь Краснодарт, охин юуны Софид тэнд амьдарч байна, бидэнд хааяа ирдэг, очоод ирдэг юм. Ийм яахав амьдрал дандаа ажил хийж байсан, ажил тэр бол ерөөсөө хатуу тэр үед их хатуу байсан, ажил олноо яахав хаана ч местный орос зөндөө байсан, хаана ч монгол газар ажил хийж байсан одоо бол байхгүй, одоо орос авахгүй шүү дээ жолооч ч авахгүй ямар ч мэргэжил авахгүй ийм байна.

Оюунтунгалаг -

Та тэгэхээр ээж аав чинь бол ер нь аль хэзээнээс хойш л Сэлэнгэ аймагт ороод ирчихсэн байсан байна ш дээ, амьдарч байсан байна?

Брилев -

Тийм, тэгээд би цэрэгт халагдсан юунд ирсэн юу Алтанбулагт тэгвэл хүү бүгдээрээ нөгөө юу дүү нар бүгдээрээ Улаанбаатарт байна би тэрнээс биш хэзээ би тэнд төрсөн 27, 2 сар 27 онд бага надад ээж аваад хил даваад тэнд намайг угааж байсан, би тэр үед орост тэр.

Оюунтунгалаг -

Ёсоороо?

Брилев -

Аанха. Хэзээ цэрэгт халагдчихаад би тэр харсаан, хаана намайг угаасан.

Оюунтунгалаг -

Угаасан газраа очиж үзсэн /инээв/.

Брилев -

Ийм байна.

Оюунтунгалаг -

Тэгээд та ингээд ерөөсөө нэг орост 2, 3 хэдэн жил байснаас бусад бүх л насаа одоо 81 настай юм байна шүү дээ та?

Брилев -

81 аанха 82 явсаан. Би 2 сард 81 хүрсэн, одоо 82-д яваа.

Оюунтунгалаг -

Аан тийм 82 настай /инээв/. Тэгээд энэ амьдралынхаа энэ олон жилүүдийн маш цөөхөн жилийг орост өнгөрөөсөн бусдыг нь бүгдийг нь монголд өнгөрөөсөн юм байна шүү дээ?

Брилев -

Бүгдийг нь монголд байсан. Би яахав үйлдвэр комбинат, би болбол цэрэг халагдаад хоёр газар ажилласан, энэ төв хороо, Засгийн газрын автобаазад байсан, бас элчинд, ещё газар би яваагүй.

Оюунтунгалаг -

Ерөөсөө энэ хоёр газар л ажилласан?

Брилев -

Ийм 2 газар ажил хийсэн.

Оюунтунгалаг -

Та ер нь улсад нийтдээ хэдэн жил ажилласан?

Брилев -

41, 41 ажил хийсэн. Хэзээ тэтгэвэр тогтоосон тэр үед 580 хэд байсан байх аа тэр үед анх 57 онд юу 87 онд 580 хүрээгүй ийм юм. Тэр үед амьдрал их сайхан байсан яагаад гэхээр нэг костюм аваад 300 цаас тийм ээ, мах хиам тэгэхэд бололцоо байсан яахав байсан, но одоо бол жаахан хэцүү болсон, үнэн л дээ зүгээр. Яахав би 87 онд тэтгэвэрт гарсан бидэнд мөнгө нэмэхгүй хаяад дандаа одоо тэр хуучин улсууд тэнцсэн юу зөрүү арилгах хэрэгтэй одоо хүртэл арилаагүй.

Оюунтунгалаг -

Тэтгэврийн зөрүү арилаагүй?

Брилев -

Арилаагүй шүү дээ. Надад яагаад одоо мэдэхгүй би сая 20% нэмсэн би одоо 190 мянга авч байна, 190 мянга, эхнэр 80 мянга авч байна 80 мянга, энэ байр төлнө, хуучин хуучны жаахан ахмад дайчны хөнгөлөлт байсан одоо байхгүй тийм. Би тэр сайн дайчин нь байна, надад монголоос улиралд 50 мянга өгч байна.

Оюунтунгалаг -

Ахмад дайчин гэж?

Брилев -

Ахмад дайчин. Сая улсууд ярьж байна одоо 150, би ерөөсөө тэр би сонин дээр харсан монгол сонин дээр 100 мянга нэмнээ, юу 100 мянга болно, заримыг нь болбол 150 мянга тэр одоо бол өгөөгүй аваагүй болохоор хэлж чадахгүй би ерөөсөө.

Оюунтунгалаг -

Ямарч байсан нэмэгдэх л юм шиг байна?

Брилев -

Нэмэгдэнээ ярьж байна, нөгөө зарлиг бас гарсан, нөгөө зарим ахмад дайчинд байр өгнө ийм ийм байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр би ингэж бодож байна л даа, хоёулаа одоо эргээд таны багын амьдрал руу эргээд оръё, дахиад тодруулж жаахан яръя. Тэгэхээр та 7-р анги хүртлээ төгстлөө Алтанбулагт байсан тийм ээ?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны хүүхэд нас яаж өнгөрөв, тэр үед амьдрал ямар байв. Ээж аав чинь тэр үед юу хийдэг байв?

Брилев -

Би 7 анги төгсөөд хүртэл тийм ээ?

Оюунтунгалаг -

Тийм.

Брилев -

Тэгээд яахав би сургуульд амралт аваад тийм ээ, сургуулийн амралт би дандаа аавдаа тусалж байсан. Манай нэг морь байсан, үхэр байсан, гахай байсан тэр үед ийм байсан, тэгвэл тийм хирнээ ийм ажил хийсэн. Хэзээ би 7 анги төгсөөд би Улаанбаатар явах санаа байна тэгвэл аав жаахан яахав явах уу болих уу бас мөнгө хэрэгтэй, би тэгвэл хэдийн нөгөө залуучууд байсан тэнд Алтанбулагт би тэнд мод хөрөөдөөд сургуульд мод хөрөөдөж зарж байсан, тэр үед ёстой халуун дөнгөж сургууль төгссөн тэнд ажиллаад тэгвэл аав хэлсэн за чи болио чи, чи одоо жаахан мөнгө байна, чи одоо яв сургуульд Улаанбаатарт. Улаанбаатарт би ирээд юуны тэр үйлдвэр комбинат тэр байшин одоо авсан түрүүн байсан тэр байшин би очсон сургуульд, техникум юу байна одоо би одоо сайхан бие жаахан жаахан.

Оюунтунгалаг -

Нөгөө одоо юу шүү дээ юу, техникийн одоо ТМС гэж?

Брилев -

Тийм тийм техник.

Оюунтунгалаг -

Машин техникийн ТМС?

Брилев -

ФЗУ, Фабричные /фабрик/ зовадское /зовад/ училищий ийм нэртэй байсан. Одоо техникум гэж ярьж байнаа тэр бол училищ байсан.

Оюунтунгалаг -

Тийм байна үйлдвэр зовадын ажилтнуудыг бэлддэг?

Брилев -

Үйлдвэр завод, ажилчин бэлдэж байна.

Оюунтунгалаг -

Техникийн ажилчин бэлтгэдэг.

Брилев -

Токарь, слесарь, цахилгаанчин ийм юм. Одоо бол ийм юм байхгүй шүү.

Оюунтунгалаг -

/инээв/ Тэгээд энэ 1944 оны таны тэр сургуулийг төгссөн гэрчилгээ байна шүү дээ тийм ээ?

Брилев -

Тийм гэрчилгээ.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр юу гэж металл боловсруулах, практик, шугам зураг, слесарь, материал судлал гээд тийм ээ?

Брилев -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

Материал боловсруулалт гээд ийм ийм хичээлүүд үзэж байсан байх нь шүү дээ?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд 43-44 онд төгсч байсан байна тийм ээ?

Брилев -

Би яг 43 нөгөө 7-р анги төгсөөд сүүлд ирээд энэ намар энд сургуульд орсон байхгүй юу. Тэгвэл надад ийм өгсөн.

Оюунтунгалаг -

Ийм үнэмлэхээ одоо хүртэл хадгалдаг байх нь /инээв/.

Брилев -

/инээв/.

Оюунтунгалаг -

За тэгэхээр тэр үед ер нь та нөгөө 1-р ангид хэдэн настайдаа оров, ямар сургууль байв, багш нар нь ямар байв?

Брилев -

Би тэнд орос сургуульд орсон.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Орост орсон.

Оюунтунгалаг -

Орос сургууль байдаг байсан уу?

Брилев -

Байсан байсан. Тэр 1-р анги 5-р ангийг Алтанбулагт байсан, 5-аас дээш Хиагт руу.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Тэнд тэр хуучин виза миза байхгүй тэр юм үзээгүй, тэр автобус ирээд тэнд очоод сургууль ороод буцаад автобусаар буцаад ирнэ ийм байсан.

Оюунтунгалаг -

40-өөс 41 оны үед байна шүү дээ?

Брилев -

Тийм тийм. Би бас тэнд одоо сургууль завсарлаж байна тийм ээ, би нэг аав морь өвс хэрэгтэй би очоод монгол тэнд Дамба би мартаагүй, Дамба нэг хүн байсан монгол. Тэнд бүхээг морьтой.

Оюунтунгалаг -

Бүхээг тэрэгтэй аан морь тэрэгтэй.

Брилев -

Юу аваачина нөгөө юу тавина бухалаа болно.

Оюунтунгалаг -

Бухалаа тавиад?

Брилев -

Тийм тийм бухалаа тавиад, бүхээг хийгээд морь уяад явна. Би сүүлд тэр монгол хүн надад хоёр тэрэг өвс өгсөн вот би одоо тэнд ажил хийсэн. Тэр бол яахав их мөнгө шүү дээ нэг өвс бэлдэнэ, бас аав чадахгүй ийм. Аав дандаа оросоор ярьж байсан.

Оюунтунгалаг -

Танай аав?

Брилев -

Тийм тийм оросоор яриад.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үед бол уг нь Алтанбулагт бол монгол сургууль байсан шүү дээ тийм ээ?

Брилев -

Монгол сургууль за байсан байх аа байсан байсан. Бидэнд сүүлд яахад бол монгол сургууль одоо хүртэл байна. Би тэндээс дөнгөж 1, 2-р анги төгсөөд сүүлд орос тусгай барьсан банзаар сургуульд орсон тэгвэл, монгол тэд байсан бид нар дандаа орос. Тэр үед би бодож байна одоо хүртэл энэ болбол 60 хувь орос, 40 хувь монгол байсан байх аа.

Оюунтунгалаг -

Тэр үед амьдарч байсан?

Брилев -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

Алтанбулагт?

Брилев -

Би бодож байна хаана гудамжинд явна дандаа орос, гудамжинд дандаа орос байсан. Монгол их ховор байсан. Малтай бол яахав тэр Хонд монд тэнд зөндөө. Тэр үед бас деревный зөндөө байсан, Эвцэг, Булагтай дандаа орос байсан шүү дээ. 45 энэ хэзээ төмөр зам тавьсан бүгдээр тэр деревнээс Зүүнхараа ирээд, Дархан ирсэн бүгдээрээ ийм болсон.

Оюунтунгалаг -

Дотогшоо нүүж орсон?

Брилев -

Тэр тушаалаар нөгөө Молотов тэр үед Молотов бас энэ юу зөндөө хийсэн байхгүй юу ажил, бүгдээрээ ажил байхгүй деревный ажил байхгүй дандаа мал өшөө юу ч байхгүй, сургуульд хүүхэд том сургуульд явахгүй шүү дээ дандаа хозяйством занимаются, бичиг ирээд тэнд бол Зүүнхараад ирээд тэнд бол том депо байсан, тэнд зөндөө гарааш байсан тэнд зөндөө бол ажилтай ийм байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд Молотовын бичгээр ухаандаа тэр хил дээр хилийн ойролцоо байсан оросуудыг дотогшоо оруулж ажлын байр энэ тэрээр хангуулж байсан байх нь байна шүү дээ?

Брилев -

Тийм тийм ажлын байр, тэд бүгдээрээ энд ирсэн. Бичиг юу ч байгаа Хонд амралт

Оюунтунгалаг -

Хондын амралт?

Брилев -

Тэнд нэг тосгон байсан. Тэнд одоо нэг ч орос байхгүй, одоо буцсан. Карнаковка ийм ийм бүгдээрээ ещё Шаамар үлдсэн тэнд яахав хятад, буриадууд тэнд үлдсэн.

Оюунтунгалаг -

Шаамарт?

Брилев -

Шаамарт ийм.

Оюунтунгалаг -

Тэгээд таны тэр сурч байсан орос сургуульд монгол хүүхдүүд сурдаг байсан уу?

Брилев -

Тэр үед нэг монгол сурч байсан, буриад, Баяраа нэг одоо ученый нэг том эрдэмтэн байна, тэр авгай нь хэн билээ нэр мартсан, тэр ганцхан тэр их сайхан орос хэлтэй, онц сурсан. Бид яахав юу гурав, дөрөв ийм /инээв/, тэр одоо онц сурч байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед танай сургууль чинь том байсан уу тэр орос сургууль? Хэдэн ангитай, олон багштай байсан уу?

Брилев -

Анги 7 ангитай, 10 байхгүй байсан.

Оюунтунгалаг -

Бага сургууль байсан?

Брилев -

Бага сургууль байсан.

Оюунтунгалаг -

Тийм 7-р анги хүртэл?

Брилев -

Дандаа орос багш нар, дандаа орос багш нар.

Оюунтунгалаг -

Танай анги жишээ нь хэдэн хүүхэдтэй байсан?

Брилев -

Манай айлд 8 хүүхэдтэй.

Оюунтунгалаг -

Анги чинь уу?

Брилев -

Үгүй ээ гэрийн.

Оюунтунгалаг -

Үгүй ээ хичээл заалгахад ангидаа?

Брилев -

Ангид одоо 30-аад хүн байсан, 30-аад байсан, 30, 25 ийм байсан. Манай гэр бол 8 хүүхэдтэй. 4 эрэгтэй, 4 эмэгтэй.

Оюунтунгалаг -

Та айлын хэд дэх хүүхэд нь вэ?

Брилев -

Юу би хамгийн ах. Миний одоо 3 эрэгтэй дүү байхгүй болсон, нэг эмэгтэй, одоо 3 эмэгтэй хойно байна. Нэг Чуваше, нэг Подмоскове, нэг Елецк хотод тэнд бүгдээрээ амьдарч байна. Тэр жаахан утсаар жаахан ярина, дээр үед жаахан ирж байсан.

Оюунтунгалаг -

Ирж очдог байсан?

Брилев -

Одоо бол чадахгүй, жаахан настай хүрсэн бас жаахан үнэтэй болсон. Тэр үед жаахан юу авч болсон, нөгөө орос дэлгүүрт их ч бараа байсан тийм учраас одоо больсон.

Оюунтунгалаг -

Тэгээд та ингээд багадаа хэдийгээр орос сургуульд сурдаг байсан ч гэсэн монгол хүүхдүүдтэй найзалдаг байв уу, монгол хүүхдүүдтэй ямар харилцаатай байв?

Брилев -

Байсан байсан.

Оюунтунгалаг -

Танай аав монголчуудтай хир харилцдаг байв?

Брилев -

Тэр их байхгүй, яагаад бидэнд тосгонд нөгөө ногоо тарина ещё юу ч байхгүй ажил их байна, өвөл нэг дэлгүүр ороод ийшээ буцаад ийм ажил, зүгээр ийм цуглаж байсан тийм юм үзээгүй би.

Оюунтунгалаг -

Чөлөөт цаг бараг байхгүй байсан байна шүү дээ /инээв/.

Брилев -

Чөлөөт цаг байхгүй, харин би энд хэзээ юуны Төв хороо энэ элчинд ажиллаж байхад баяраар цуглаж байсан одоо бол 10 жил цуглаагүй. Одоо найз ч бараг байхгүй болсон, явж чадахгүй хүн чинь Первый май, ноябрскт очоод нэг айлд очоод цуглаад 4 цагт гэртээ харинаа, яг зам дээр яваад юу ч байхгүй машин ч байхгүй, хүн ч байхгүй, одоо явж болохгүй ч юмуу одоо ийм.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үед жишээ нь та нарын амьдрал бусад монголчуудын амьдралаас танд ялгаатай санагддаг байсан уу, монголчуудтай тэр үед тосгонд амьдарч байсан оросуудын хооронд наймаа харилцаа?

Брилев -

Үгүй үгүй, бид их найз байсан, тэр бол чи монгол, чи орос тийм юм ерөөсөө байхгүй.

Оюунтунгалаг -

Ялгаа байхгүй?

Брилев -

Би ерөөсөө хүүхэд байхад зодоон хийж ерөөсөө үзээгүй монгол хүүхэдтэй ерөөсөө үзээгүй.

Оюунтунгалаг -

Монгол хүүхэдтэй зодолдож үзээгүй?

Брилев -

Хүүхэдтэй зодолдож үзээгүй.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Ерөөсөө, бид нар хоорондоо зодолдож харин монгол бидэнтэй, би ерөөсөө үзээгүй.

Оюунтунгалаг -

Таны бага нас тэр үеийн бусад хүүхдийнхээс ер нь юугаар ялгаатай байсан бэ?

Брилев -

Тэр юу ялгаатай, тэр ялгаа ажил бага насандаа ажил дандаа хийсэн ийм. Жишээ нь мод хөрөөдөнө гэртээ, ус зөөдөг гэртээ, сургуулиас ирээд ийм ажил хийж байсан. Сүүлдээ хавар болоод нөгөө тэнд огород тариа тарина, хичнээн ажил байна. Тэр юуны мусар мусар бүгдээр цэвэрлэх хэрэгтэй тэр бидэнд би насаар ажил хийж байсан ерөөсөө. Одоо зарим нь өдөр бүр архи ууж байна.

Оюунтунгалаг -

/инээв/.

Брилев -

Би их ууж байсан. Гэвч надад цаг хэрэгтэй хэнтэй ч ууж байна чи ийм, одоо бол хамаагүй. Ялангуяа энэ одоо манай энд буриад байна, Иркутскээс ирсэн, хоёр хүүхэдтэй, хархүн нь нас барсан, өдөр бүр ууж байна, би дандаа шоолж байна, чи мөнгө хаанаас олж байнаа бид нар бүгдээрээ яана. Сүүлдээ мэдсэн спирт найруулаад ууж байна.

Оюунтунгалаг -

/инээв/ Юм нууж байна.

Брилев -

Сайн байна уу? /эхнэр нь/

Оюунтунгалаг -

Сайн байна уу?

Брилев -

Энэ манай хөгшин.

Оюунтунгалаг -

За би танай хөгшинтэй хууч хөөрч байнаа /инээв/.

Брилев -

/инээв/ Энэ би одоо 1953 онд цэрэгт ирсэн. Урдаар би 1948 онд юу чөлөө надад өгсөн би танилцлаа.

Оюунтунгалаг -

10 хоног чөлөөгөөр ирсэн. Монголд танилцсан юм уу?

Брилев -

Би монголд ирсэн сүүлдээ энэ энд танилцаад 53 онд ирээд суусан байхгүй юу.

Оюунтунгалаг -

Бас орос хүн?

Брилев -

Олсон суусан.

Оюунтунгалаг -

Орос хүн?

Брилев -

Энэ орос хүн. Энэ жинхэнэ орос. Энэ Эвцэгт (Эбицег) бас хамт байсан..

Оюунтунгалаг -

Эбицег?

Брилев -

Эбицег тэнд бас хамт байсан.

Оюунтунгалаг -

Хэн гэж хүн бэ танай эхнэр?

Брилев -

Шаракова. Аав нь 43 онд байхаа Янжмаа, Бум-Цэнд энэ аав фронт руу яваад бэлэг гардуулж байсан.

Оюунтунгалаг -

Энэ хүн бас ээж, аав нь монголд удаан жил байсан улсууд уу үгүй юу?

Брилев -

Удаан удаан байсан.

Оюунтунгалаг -

Танай эхнэр энд төрсөн үү? Орост төрсөн үү?

Брилев -

Энд энд.

Оюунтунгалаг -

Бас адилхан энд төрсөн?

Брилев -

Энд энд. Энд 31 онд Монголд төрсөн тийм. Энд тосгонд орос зөндөө байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд танай аав ээж ер нь тэр үед танд одоо монгол хүүхдүүдтэй яаж харилцах ёстой ч гэдэг юм уу ингэж тэгж байх ёстой гэж ер нь зааж сургаж өгдөг байв уу?

Брилев -

Үгүй. Би яахав зодоон битгий хий гэж дандаа ийм, тамхи битгий тат гэж ийм ярьж байсан. Зодоон, тамхи, хулигаан болохгүй тэгвэл тийм. Одоо бол миний дүү, миний дүү нааш ир нааш ир агаа нь ийм болоод байна.

Оюунтунгалаг -

/инээв/.

Брилев -

Тэр үед ийм байхгүй.

Оюунтунгалаг -

Олон монгол найзтай байсан уу ер нь?

Брилев -

Зөндөө монгол найзтай. Раднаа энэ багш институтэд Раднаа буриад байна. Одоо нас барсан байхаа, тэр одоо дээр үед мэднээ, өшөө хэдэн нэр мартсан.

Оюунтунгалаг -

Монгол найзууд байсан?

Брилев -

Зөндөө байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ тэнд голчлон буриадууд байсан тийм ээ?

Брилев -

Үгүй голдуу буриад тийм, хэдэн монгол, буриад байсан, дандаа өвөлжөөнд амьдарч байсан. Буриадууд дандаа байшинд тийм. Тэр хэдэн үхэр авчираад амьдарч байсан.

Оюунтунгалаг -

Та нөгөө 7-р анги төгсөөд Улаанбаатарт ирлээ шүү дээ. Тэгээд тэр училишид сурлаа тийм ээ тэгээд юунд хаана амьдарч байв, гэрээсээ хол явах хэцүү байв уу?

Брилев -

Үгүй ээ би тэнд юуны сургуульд тэр байранд.

Оюунтунгалаг -

Үйлдвэр комбинатынхаа тэр сургуулийнхаа дотуур байранд?

Брилев -

Тийм тийм байранд байсан. Оюутны байранд, сургуулийн байранд байсан тэнд амьдарч байсан.

Оюунтунгалаг -

За тэгэхэд орос хүүхдүүд их сурч байв уу?

Брилев -

Монгол оросууд тэнд цуг сурч байсан.

Оюунтунгалаг -

Орос хүүхдүүд олон сурч байсан уу?

Брилев -

Орос жаахан монгол голдуу байсан, орос одоо 10, 15 хүн.

Оюунтунгалаг -

Орос байсан?

Брилев -

Тийм орос байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд бүгдээрээ л адилхан сурсан?

Брилев -

Тийм тийм адилхан сурсан.

Оюунтунгалаг -

Тэгээд гэрээ санаж байсан уу, тэр үед оюутны дотуур байр ямар байв?

Брилев -

Тэр дотуур байр бидэнд, би дандаа бага насаар дандаа том хүүхэдтэй найз байсан.

Оюунтунгалаг -

/инээв/.

Брилев -

Одоо бол ижил биш ээ. Тэр одоо би жишээлбэл 18 тэр 22 ийм. Цэрэгт би байсан тийм ээ дандаа ийм байсан.

Оюунтунгалаг -

Ах нартай найз?

Брилев -

Ах нартай, ахмад тийм. Би хэзээ хамгийн залуу тэр үед байсан надад тэр баруунд байлдаан очиж хийсэн энд ирээд монголд ирээд надад онгоц бид сууж ороод за чи миний дүү чи одоо ийм ийм, надад миний адресс бичээд тийм карманд оёсон.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Хэзээ энэ хүн нас барнаа, ямар хүн хаанаас ирснийг мэдэх ёстой байна. Тэр бол ийм надад бөглөөд.

Оюунтунгалаг -

Хаана ирэхэд чинь бичиж өгсөн юм бэ тэгж?

Брилев -

Тэр хүн.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Яахав чи заавал тэр юу нэр, чамд албадаж хаана, хэн, юу, хэн гэж хэлнээ мэдэхгүй шүү дээ одоо, чи энэ хилийн дугаар анги энэ юуны ийм юм бичээд ийм нэг жижигхэн юу байсан ийм нэг тэнд хийгээд кармаанд.

Оюунтунгалаг -

Карманд чинь хийж, Улаанбаатарт ирэхэд чинь үү?

Брилев -

Тийм би жишээ нь чи хаана төрсөн, хэдэн онд төрсөн, ямар хүн и гүйцээ ийм. Тэр бол дандаа надаас настай улсууд байсан, би хамгийн залуу. Сүүлд би хэзээ 48 онд байхаа 49 онд хилийн залуучууд, залуу улсууд ирсэн цэрэгт татаад анх ирсэн, би тэр үед байсан сержант

Оюунтунгалаг -

Ахмад юу билээ ахлах?

Брилев -

Юу.

Оюунтунгалаг -

дэслэгч билүү, Түрүүч цолтой байсан за?

Брилев -

За энэ миний энэ 2 байна л даа /үзүүлэв/.

Оюунтунгалаг -

Бага түрүүч үлгэр жишээ комсомолын гишүүн кеша гэж.

Брилев -

Тийм тийм. Энэ би яг дайн дууссан. Энэ би тэр хараач энэ улсууд бүгд настай би ийм залуу /зураг үзүүлэв/.

Оюунтунгалаг -

Жаахан хүүхэд байнаа.

Брилев -

Тийм /инээв/.

Оюунтунгалаг -

Порт Артурт 1946 онд авахуулсан зураг байна тийм ээ.

Брилев -

Тийм тийм, энэ миний ээж, энэ миний дүү энэ юу хүргэн энэ би Челябинск яваад тэнд зураг дарсан /зураг үзүүлэв/.

Оюунтунгалаг -

Энэ одоо умард хөрш гэдэг?

Брилев -

Би одоо ийм, манайд хуучин олон 40 хэдэн ахмад дайчин байсан.

Оюунтунгалаг -

Байсан?

Брилев -

Тийм. 70 хэдэн онд би бүртгүүлсэн одоо 3 үлдсэн.

Оюунтунгалаг -

Орос?

Брилев -

Орост.

Оюунтунгалаг -

45 оны?

Брилев -

45 энэ бол юу баруун тийшээ байсан Герман тийш ээ энэ хүн, энэ би, өшөө нэг Зүүн хараад байна, ерөөсөө 3 хүн байна /зураг үзүүлэв/.

Оюунтунгалаг -

Тэгээд энэ 45 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас 2 нь одоо Улаанбаатар хотод амьдарч байнаа гээд Михайлович, Брилёв нар гээд тийм ээ?

Брилев -

Би энэ автобаазад механик хийсэн, талбайд үзэсгэлэн гарсан машины үзэсгэлэн гарсан тэнд тайлбар хийж байсан.

Оюунтунгалаг -

1953 онд Сүхбаатрын талбай дээр. Энэ ямар машин билээ?

Брилев -

Зим.

Оюунтунгалаг -

Зим ээ?

Брилев -

Зис, Зим гэдэг машин.

Оюунтунгалаг -

Машинаар үзэсгэлэн гаргаж байсан байх нь тийм ээ?

Брилев -

Энэ бол.

Оюунтунгалаг -

Ингээд таны амьдралын тухай нэлээд том материал сонин дээр бичигдэж тийм ээ?

Брилев -

Тийм. Энэ би бичээд яахав тэр одоо.

Оюунтунгалаг -

Бичигдэж байж?

Брилев -

Тэр хүн ирээд надад за би чиний зураг үзнээ, чи надад би бага ярьсан, тэр зураг хараад энэ юу байна, энэ юу байна /инээв/.

Оюунтунгалаг -

гээд асуугаад байсан?

Брилев -

Ийм авсан.

Оюунтунгалаг -

43-аас 44 онд училищид сураад ингээд төгслөө?

Брилев -

Тийм төгслөө.

Оюунтунгалаг -

Тэгээд цаашаа одоо?

Брилев -

За цаашаа би энэ байлдаан Японд.

Оюунтунгалаг -

Байлдаандаа яваад буцаж ирээд?

Брилев -

Буцаад ирээд Төв хороо засгийн газар.

Оюунтунгалаг -

Төв хороо жолооч хийж байсан?

Брилев -

Үгүй ээ юу.

Оюунтунгалаг -

Биш ээ юу?

Брилев -

Засгийн газарт авто баазад товчооны гишүүн, орлогч гишүүн, жижүүр нь явсан. Аварзэдтэй явсан би 2 жил бараг, нөгөө Аварзэд та мэдэх үү үгүй юу тэр хүн?

Оюунтунгалаг -

Аварзэд гэж та нөгөө хөдөлмөрийн баатар Аварзэд гуайг хэлээд байна уу?

Брилев -

Биш ээ биш.

Оюунтунгалаг -

Биш биз дээ.

Брилев -

Биш ээ.

Оюунтунгалаг -

Төв хороонд байсан?

Брилев -

Тэр юу заминистр Цэдэнбал даргын орлогч сайд байсан.

Оюунтунгалаг -

Аан Цэдэнбал даргын?

Брилев -

Тийм сайд орлогч сайд, гадаад явдлын яамны сайд хамтарч ажиллаж байсан.

Оюунтунгалаг -

Аан тэр хүмүүстэй ажиллаж.

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

За тэр хүмүүсийн жолооч хийлээ, за тэгсэн ямар ямар ажлаар олон газар явсан байж таарна шүү дээ, жолооч байх тэр үед хэцүү байв уу, засгийн газрын авто баазын жолооч гэдэг чинь бас их хариуцлагатай ажил шүү дээ?

Брилев -

Тэр хариуцлага, за би хэзээ цэргээс ирсэн Балжинням тэр үед хэзээ тэр Балжиннямын тэргийг барьж байсан. Хэзээ би намайг танилцлаа, за Брилев чи одоо, би хэлсэн монгол муу мэднэ, тэр ярьж байна би орос муу ярьж байна, за хоёулаа одоо тохирноо яаж яаж одоо ойлголцоноо хоёулаа.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Брилев -

Тэгвэл би тэр үед 67 машин, Газ-67, бүрхүүлтэй жижигхэн машин, өвөл явнаа хэцүү тэр машинд хөдөө явсан.

Оюунтунгалаг -

Газ 67-тай тийм машинтай?

Брилев -

Тэгвэл би нийт 18 аймаг тэр үед.

Оюунтунгалаг -

18 аймаг байсан тийм?

Брилев -

Бүгдээрэнгээр нь явсан, бүгдээрэнг нь мэднээ, одоо бол би одоо жишээ нь Мандалговь явах зам мэднэ, Баянхонгор явах зам мэднэ ийм байна. Би энэ Аварзэд, Балжиннямд би их баярласан их хөдөө явсан. Аварзэд би одоо Баян-Өлгий, Увс аймаг хил даваад Кезельд явсан. Энэ сүүлчийн үед нөгөө элчинд ажил хийсэн энэ Сүхбаатар, Улаан-Үүд Хатгалд ирээд нөгөө талаас Хөвсгөл аймаг Ханх тэндээс ирнээ яагаад гэвэл мөс хөлдөөгүй явж болохгүй тэгвэл тойроод ийм явсан. Эрээнцав явсан 55 онд төмөр зам онгойсон Цэдэнбал дарга вагонд суугаад нөгөө төмөр замын сайд орос төмөр замын сайд Бешев гэдэг хүн.

Оюунтунгалаг -

Бешев?

Брилев -

Бешев байсан. Тэр одоо вагонд суугаад бид машинтай дагаад яваад яг станцад ирээд аваад тойроод үзээд тэр бол заавал үзнэ жаахан үзээд дахиад вагонд суухад би хойноос нь бушуухан нөгөө станцад хүлээж авах ёстой болно ийм.

Оюунтунгалаг -

/инээв/.

Брилев -

Замын-Үүд бид тэнд яг хүлээж байсан тийм. Тэрнээс сүүлд поезд ирээд бид машинаар буцаад би анх ирсэн.

Оюунтунгалаг -

Тэр дарга нар тэгээд ер нь ямар ямар ажлаар явж байв?

Брилев -

Жишээ нь Балжинням дандаа тэр үед 55 онд нэгдэл монгол нэгдэл.

Оюунтунгалаг -

Нэгдэлжих хөдөлгөөн?

Брилев -

Тийм, Балжинням Ìал аж ахуйн яам байсан дандаа хөдөө явна. Өдөрт бидэнд тэр ажил хийж байна, аймаг дээр тэр хороон дарга аймгийн даргад юу яриад орой бас ирээд за явъя, шөнөд бид нөгөө газар явна ийм явна. Аварзэд би нөгөө бас энэ чаднаа нөгөө Давс сум.

Оюунтунгалаг -

Увсын Давст сум.

Брилев -

Давст сум тэд буцааж авах санаа байсан.

Оюунтунгалаг -

Аварзэд гуай Увсынхаа Давст нуурыг шүү дээ, Давст уул бас Давст уулыг буцааж авах?

Брилев -

Тийм хэлэлцээд тэгвэл Цэдэнбал дарга ирээд нөгөө Аварзэд дуудуулсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

Юуг нь Аварзэд гуай буцааж авах гэж байсан чинь Цэдэнбал дарга болиулсан уу?

Брилев -

Цэдэнбал дарга хойно байсан, товчооны гишүүн сүүлд буулгаад элчин сайдын яаманд явуулсан байхгүй юу тэр үед. Одоо би олон жил 80-аад 90 онд би авгайтай нь таарсан, одоо мэдэхгүй хаана байгааг. Энэ бол Аварзэд Говь-Алтайн Цогт сумынх, тэр үед 90 онд байх аа хөшөө тавьсан.

Оюунтунгалаг -

Хөшөө барьсаан?

Брилев -

Аварзэдийн хөшөө тавьсан. Тэрийг нь яахав нэгдлийн дарга болсон, нөгөө сайд байсан нэгдлийн дарга болсон сүүлдээ элчин болсон, элчин сайд буулгаад багш болсон ийм жижигхэн ийм одоо дээрээс авахуулаад байхгүй юу, тэр үед ийм байсан, жолооч байсан, юуны энэ орос мэргэжил байна энэ гарааш байсан, мэргэжлийн гарааш тэр одоо Далай ээж.

Оюунтунгалаг -

Орос мэргэжилтний гарааш Далай ээжийн тэнд байдаг?

Брилев -

Тийм тийм. Тэнд бол байсан. Би дандаа элчинд явж байж дандаа танилцсан ийм. Сүүлдээ яагаад мэдэхгүй хүн, цагдаа нар зодоон хийсэн яасан би тэр сайн мэдэхгүй, нас барсан.

Оюунтунгалаг -

Аварзэд гуай юу?

Брилев -

Залуу байсан, тэр их чадалтай залуу, орос хэл мэднэ, юуны франц хэл сайхан их мэднэ. Одоо сайхан тэр хүн байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд дарга нар одоо очоод тэр сум нэгдэл дээр уулзалт муулзалт хийнэ шүү дээ та тэнд нь сууж л байна?

Брилев -

Сууж л байна.

Оюунтунгалаг -

За тэгээд тэд нар одоо юу ярих уу, нэгдэл тэр үед ямар байв?

Брилев -

Бидэнд яахав. Бид нэг удаа Увс аймаг явсан. Увсаас одоо хэдэн сум одоо мэдэхгүй, хэдий км нэг газар очоод нэг хэсэг хүмүүс харсан, дандаа эмэгтэй нь нүцгэн жижигхэн нимгэн дээлтэй ийм жижигхэн малгай, энэ Шинжаанаас ирсэн улсууд.

Оюунтунгалаг -

Шинжаан Уйгар уу, шинжаанууд?

Брилев -

Тэндээс улс ирээд гэр байхгүй нөгөө хэдэн мод тавиад нөгөө ямааны арьс.

Оюунтунгалаг -

Нөмөргөөд, овоохой шиг урц шиг юм барьчихсан?

Брилев -

Тийм тийм. Гол жижигхэн гол дандаа ногоо тарьсан байсан. Тэгвэл би тэр үед мэднээ Балжинням надад хэлж байсан, энэ ядуу улсууд Шинжаанаас ирсэн, одоо бид нар хот руу ирнэ Өмнөговь явна. Тэгвэл би хотод ирээд Өмнөговь явсан, тэнд хил дээр очсон. Даланзадгадаас 100 км-т хилчин дээр ирсэн. тэгвэл тэр Балжинням цэргийн даргад үүрэг өгөөд хэдэн тэмээ эзэнгүй явж байна тэнд бүгдээрээ цуглаад эзэнгүй тэмээ нөгөө нэгдэл ядуу улсуудад өгөөрэй, тэр нэгдэлд яг би очсон, тэнд хэдэн 500 тэмээ өгсөн байхгүй юу, сүүлд бидэнд яаж хаана мэдэхгүй зүгээр би даргаа тэр тэмээ орост очсон уу, тэнд ийм хол шүү энэ одоо Өмнөговиос Увс аймаг хол шүү, би зүгээр сонирхож байсан, тэр хэлсэн тэнд очсоон, тэр улсууд мах идээд ещ¸ муу ажил хийж байна ийм юм надад хэлсэн.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэр Өмнөговь аймгаас 500 тэмээ Увс руу яваагүй байх нь байна шүү дээ?

Брилев -

Явсаан. Тэгвэл тэнд хоол идээд ийм болсон. Хэдэн юм бас магадгүй тэнд жаахан ажил хийсэн ийм байна. Дахиад би засгийн газар жолооч байсан, даргаа авчраад үдээс хойш хоолноос авчирнаа 2 цагаас ажил байхгүй гарааш дээр очоод би бригадын дарга байсан, машин угсарна, нөгөө рам байна бүгдээрээ машин угсраад тэр машин нэгдэлд өгнө. Би хоёр машин угсарсан.

Оюунтунгалаг -

Угсарсаан?

Брилев -

Угсраад бэлэн болгоод асаагаад хүн ирээд аваад явна.

Оюунтунгалаг -

Нэгдэлд?

Брилев -

Нэгдэлд, би хоёр машин өгсөн ийм байна. Цаг бас хэзээ чөлөөтэй цагаар тийшээ яваад ийм байна.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та социализмын үед олон дарга нартай ажиллаж тэд нарт үйлчилж байсан байна шүү дээ жолооч хийж тийм ээ, тэгэхээр ер нь тэр үед социализмын үед эрх мэдэлтэй дарга албан тушаалын хүмүүс гэж ямар хүмүүс байсан бэ, дарга цэргийн хооронд юмуу одоо дарга ажилчны хооронд ялгаа их байсан уу?

Брилев -

Үгүй үгүй тэр одоо дарга боловсролтой байсан. За би тийм одоо архи мархи би үзээгүй, тийм боловсролтой бүгдээрээ сайхан. Би жишээ нь Аварзэдтэй явж байсан дандаа юуны франц сонин уншиж байдаг, орос хэл ёстой сайхан мэднэ, орост сурсан тэр ямар сургуульд цанын аварга байна сургуулийн.

Оюунтунгалаг -

Тэшүүрийн?

Брилев -

Тэшүүрийн тийм аварга байсан тэр ярьж байна, дууг орос дууг хичнээн их гоё дуулж байв, би бол чадахгүй тэрхэн үедээ би Аварзэд их боловсролтойг мэдсэн. Гадаад явдлын яамны сайд байсан, сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан хоёр ийм суудал дээр сууж байсан. Тэрнээс хойш энэ Давс сум жаахан будилаантай болсон ийм нэг.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үеийн таны одоо үйлчилж байсан тэр дарга нар жирийн хүмүүсээс их ялгаатай амьдралтай байв уу, тэд нарын хувцас хэрэглэл, эд хогшил юу байдгын эдэлж хэрэглэж байгаа зүйл нь жирийн ард түмнээс ялгаатай байсан уу?

Брилев -

Би тэр одоо хуучин жишээлбэл би одоо Янжмаагийн тэрэг барьсан.

Оюунтунгалаг -

Янжмаа гуай Сүхбаатарын авгай?

Брилев -

Тэр их харилцаатай их сайхан байсан. Одоо буулгаад за чи одоо амраад ирээрэй, маргааш тэдэн цагт ирээрэй гүйцээ. Заримыг нь улсууд жишээ нь би даргад яваад Зайсан толгойд гэр байсан тэнд очоод нөгөө даргын авгай нааш ир нааш ир цуг хоол ид, цуг хоол идээд ажилд буцаад авч явна. Тэр харилцаа бол би мэдэхгүй ээ заримыг нь хүн муу ярьж байна, надад бүгдээрээ сайхан байсан. Би сайн бол хүн сайхан, би муу бол тэр хүн муу байна би ийм бодож байна.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таныг зүгээр ингээд харж байхад тэдний эдэлж хэрэглэж байгаа зүйл ч юмуу тэр одоо цаанаас нь тусгай хангамж ч юмуу тийм юм ер нь их ялгаатай байсан уу?

Брилев -

Тэр яахав дарга нар бүгдээрээ тусдаа нэг дэлгүүртэй байсан, хангамж бол тусдаа дэлгүүр.

Оюунтунгалаг -

Хангамж, тусдаа дэлгүүртэй?

Брилев -

Энэ одоо 20, 10 нөгөө дэлгүүр.

Оюунтунгалаг -

10-р дэлгүүр?

Брилев -

20-р дэлгүүр ийм одоо дандаа сайд нарын зөвлөл тэнд очно. Бидэнд яахав өөр дэлгүүрт энэ 4-р дэлгүүрт.

Оюунтунгалаг -

/инээв/

Брилев -

Ийм ойрхон.

Оюунтунгалаг -

1-р дэлгүүр /инээв/.

Брилев -

Тийм. Тэр үед би надад ийм хэрэгтэй байна, надад ийм юм хэрэгтэй аваад өг гэж би юу ч хэлээгүй.

Оюунтунгалаг -

Тэр үед хүмүүс зүгээр ажилчид одоо засгийн газрын баазын ажилчид ч гэдэг юм уу ер нь бусад хүмүүс дарга нарт хандах хандлага нь ямар байв, ер нь яаж ханддаг байв. Одоо жишээ нь хөдөөний малчид ч гэсэн та жишээ нь тэр Балжинням гуайтай их олон хөдөө явж байлаа гэж байна шүү дээ маш олон нэгдлүүд дээр очиход хүмүүс тэр дарга нарыг яаж хүлээж авдаг байв?

Брилев -

Сайн, сайн тэр үед, одоо мэдэхгүй ээ яаж дарга явнаа одоо энэ ардчилсан би ардчилсан биш ээ, намын ч биш ээ би бол одоо мэдэхгүй ээ. Одоо жишээлбэл дарга тэнд очно хүн цугланаа энэ орилоод мориолоод ерөөсөө байхгүй байсан тийм, хурал дээр бол асуух хүн байна уу асууна, байхгүй бол, одоо бол одоо мэдэхгүй ээ би одоо би 90 онд 93, 94 онд байхаа халтуур хийгээд Элбэгдорж төмөр зам дээр зогсоод Элбэгдорж дарга суусан.

Оюунтунгалаг -

Гар өргөөд суусан?

Брилев -

Засгийн газрын ордон, би хүргэсэн 300 цаас надад өгсөн. Сая яг 9-нд намайг хараад хараад ирсэн гар барьсан, сайн байна уу баяр хүргэе гээд над ирсэн би тэнд яахав сууж байсан. Харилцаа яахав зарим нь жишээлбэл надад ийм явдал гарсан. Би Төв хороо засгийн газарт ажил хийж байсан, би инженер механик манайд ашиглалтын.

Оюунтунгалаг -

Ашиглалтын инженер дарга гэж байсан?

Брилев -

Дарга байсан, тэр бас намын хорооны ажил хийж байсан, намын улсууд байна тэнд. Би яахав намын биш ээ би орос. Би амралт аваад сүүлд намайг дуудаж байна, өнөөдөр хурал дээр намын хорооны, би босоод юу яасан би намын гишүүн биш ээ гэж дуудсан. Тэгээд би очсон, сүүлд би нэг механик надад ирээд за Брилёв чам дээр 4 аваарь гарсан, чи амралт аваад явсан, 4 аваарь, ийм ямар машины ийм ийм юунууд акт тогтоолгоно, тогтоосон, дандаа жолоочийн буруу, намын гишүүн төчнөөн хүн нэг хүн байна, 2 хүн байсан, тэнд жаахан буруу байсан гүйцэд түрүүлсэн. Тэгвэл намайг тэнд хурал дээр авахуулж чамд ийм ийм байна, Брилёв одоо сул тавьж байна, тэгвэл би бослоо яахав би муу ярьж байсан намайг ойлгож байсан улсууд, за даргаа танайд намын гишүүн юунаас болсон аваарь механик машин биш үү ийм тогтоол, машин бүрэн байсан, ганц гүйцэд түрүүлэх тэгвэл яагаад би буруу байна, тэр дотор төв хорооноос нэг хүн сууж байсан, би яахав их сайхан анзаарсангүй яахав тэр яриад байна, маргааш намайг нөгөө намын ажилтан дарга дуудаж байна байсан дарга сууж байсан дуудсан, Төв хорооноос тэр хүн ярьж байна нөгөө хурал дээр, орос монгол бид бүгдээрээ адилхан дээрэлхэж болохгүй, чи энийг хариуцаж бай, чи энэ хариуцаж бай энэ машинаа хариуцаж бай, танд тэнд буруу яасан буруу юу болсон асууж байна, дарга гарааøид та бид цуг ажиллана, тусламж хэрэгтэй ийм ийм энэ яахав орос хүн байна танд тусламж монголд. Яахав би тэр үед одоо би их муу ярьж байна, тэр үед би их сайхан ярьж байна, миний шүд сайн байсан, зарим үг мартсан бүр муу болсон. Тэр үед би индэр дээр босоод үг хэлдэг байсан, бүгдээр гарааш юу байна бүгдээр ярина.

Оюунтунгалаг -

Одоо гэртээ суугаад жаахан хүмүүстэй муу уулзаж ярьж байна уу?

Брилев -

Би дандаа энэ одоо хөл муу байна би хол явахгүй. Одоо хэзээ хүлээн авна намайг дуудна, урилга өгнө, хаана хурал байна би тэнд машинаар явна. Гэртээ дандаа өглөө босоод сууж байна.

Оюунтунгалаг -

Тэгээд таны бодлоор одоо эрх мэдэлтэй хүмүүст хандаж байгаа хандлага тэр дээр үеэс өөрчлөгдсөн байна уу?

Брилев -

Өөрчлөгдсөн тэр үед одоо би одоо сайхан одоо мэдэхгүй зармыг нь одоо асуулт хариулт улсууд байна телевизороор.

Оюунтунгалаг -

Телевизороор гарч байна.

Брилев -

Асуулт ялангуяа хөгшин хэдий настай танд ийм шүүмжилж байна, монгол юу энэ намын коммунист коммунист, би коммунист биш ээ, би тэр үед яахав хүндэлж байсан, танд ардчилсан болноо, сайхан мэдэхгүй улсууд ардчилал юу байна, ямар, коммунист одоо мэдэж байна шүү дээ, энд цаг ажил мажил, ерөөсөө ардчилал юу ажил мэдэхгүй, ардчилал байна, би ажил хийхгүй ийм þм бодож байна. Хүн жаахан ойролцоо юу жаахан ойлгохгүй байна.

Оюунтунгалаг -

Ардчиллыг?

Брилев -

Би нээрээ ойлгохгүй байна. Бүгдээрээ ардчилал, ардчилал, ард түмэн мэднээ, ард түмэн нөгөө ард түмэн би бас ард түмэн, народ одоо юу гэдгийн ардчиллыг бол свобода гээд ну свобода бол слова би ярина бүгдээрээ юм бол, бүгдээр юу надад юу байна би ярина болно, харин зодоон модоон хийж болохгүй шүү дээ тэгвэл бас чи ардчилалыг далимдуулж болохгүй. Би одоо мэдэхгүй байна, би буруу юу мэдэхгүй, ийм одоо.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь одоо энэ монголд гарсан ардчилал таны амьдралд юу өгөв, энэ нь монголыг их өөрчлөв үү?

Брилев -

Монгол их өөрчлөгдсөөн, дээр үеэс бол одоо жишээлбэл жаахан юу байна хуучин цаг ажил мэднэ тийм ээ бүгдээрээ одоо бол хамаагүй, чи 9 цагт ирсээн ирээгүй, 9 өнгөрөөгөөд бас ирээгүй бол чамайг хэн ч загнаж болохгүй ийм. Тэр үед цалин хасна, эсвэл чи буруу хэдэн удаа буруу хийсэн бол намын закрутка хийнэ ийм. Ийм учраас их өөрчилсөн. Би одоо сая жишээлбэл би ахмад дайчин, хуучин би энэ байрны 50 хувь хөнгөлттэй байсан одоо тэр байхгүй болсон, сая юуны ерөнхийлөгч юу өгсөн зарлиг гарсан нөгөө байргүй улсууд, байргүй тэр юу байр өгөх ёстой байна, мөнгө авсаан, мөнгө нэмнээ байна. Би гадаа гарнаа надад ярьж байна, за Брилёв чи одоо баян боллоо чамд одоо нэмнэ.

Оюунтунгалаг -

Мөнгө нэмэх гэж байна /инээв/.

Брилев -

Би хэлсэн би аваагүй ээ, хэзээ болноо, эндээс зарлиг готов гарнаа ещ¸ нэг жил хүлээж магадгүй, би нэг жил байхгүй болноо тэр битгий ярь би мэднээ, ийм одоо байна.

Оюунтунгалаг -

Тэгээд социализмын үед та баазад байсан хүн тийм ээ?

Брилев -

Байсан байсан.

Оюунтунгалаг -

Яг одоо жинхэнэ техниктэй харьцаж байлаа, тэгээд социализмын үед шинэ техник, технологид ямар өөрчлөлтүүд орж байв, шинэ айхтар сайхан технологиуд орж ирж байв уу?

Брилев -

Одоо бол илүү зөндөө байна. Тэр үед бүдүүлэг жаахан яахав монголд жишээ нь дандаа орос машин байсан, ещ¸ гадаад машин ерөөсөө байхгүй. Би ганцхан явж гаднаас гараашаас хэдэн тэрэг авсан, тэнд Виллис амерканский, Форд юуны хэдэн машин авсан. Манай гарааш дээр мицибуши машин хэд байсан энэ бол юу нөгөө заклþч¸нный тэрэг байсан манай гараашт.

Оюунтунгалаг -

Тусгай хамгаалалтын тийм ээ?

Брилев -

Тийм. Сүүлд би хэзээ гарсан би бүгдээрээ яагаад юу хийсэн, би энэ муу тэрэгнүүд акталсан, миний бол тэнд гараашт одоо 30-аад янз бүрийн маркийн машин байсан, тэр эсвэл волга хэдэн волга хэрэгтэй, зил хэрэгтэй энэ нэг марк, нэг маркийн машин яагаад манайд нэгд запас ойрхон, амархан, слесарь мэднэ тэр хэрэгтэй. Тэгвэл тэнд би 10 хэдэн маркийн машин байсан, би 8 марк үлдсэн, волга, уазик, зил байсан, хэдэн ачааны машин байсан, автобуснууд байсан өшөө байхгүй ийм байсан. Одоо бол би сая энэ надад хаяагүй бас энэ.

Оюунтунгалаг -

Ойгоороо?

Брилев -

Тийм ойгоороо.

Оюунтунгалаг -

Ир гэж дуудсан байна шүү дээ?

Брилев -

Нөгөө зарим нь дуудаж байна намайг. Сая бас баярын өмнө нэг боловсон хүчний дарга чи юу жаахан юм бичээрэй, би яахав чамд яаж ажил хийсэн талаар бичээрэй, за яахав би нэг жолооч дуудаад бичсэн, тэр намайг мартахгүй, ярьж байна, би сүүлд нэг удаа очсон хичнээн сайхан гоё машинууд.

Оюунтунгалаг -

Машинууд байсан /инээв/.

Брилев -

Одоо инженертэй, тэр үед инженер байхгүй байсан. Инженер бол 58 онд ирсэн байхаа, 59 онд инженер хүн энэ сургуульд төгсөөд нэг хүн ирсэн.

Оюунтунгалаг -

57, 58 он хүртэл ерөөсөө инженер механик байхгүй?

Брилев -

Инженер байхгүй, механик байсан. Тэгвэл би жил бүр нөгөө автонефтийн газар запас авна, би нэг сар тэнд сууж байна, тэр бол одоо запас жаахан муу мэднэ, би каталог хараад юу хэрэгтэй, юу хэрэгтэй бүгдээр захиалга хийнэ ийм хийсэн. Сүүлдээ 58 онд хоёр тусгай гарааш байсан нийлсэн, төв хороо засгийн газар болсон. Энэ бүгдээрээ гарааш бүгдээрээ машин нийлсэн механик, 2 механик байсан би 5, 6 болгосон, контрольный механик, засварын механик, хэсгийн механик тэгвэл амар байна.

Оюунтунгалаг -

Ер нь засгийн газрын авто баазын үйлчилгээ ер нь их шуурхай байсан уу?

Брилев -

Шуурхай шуурхай тэр бол тэр үед жаахан ажил тасалсан, архи уусан тэр юмыг ерөөсөө би одоо мэдэхгүй.

Оюунтунгалаг -

Ажил тасалж архи уудаг хүн ерөөсөө мэдэхгүй.

Брилев -

Нэг удаа л зарим нь нэг яахав ууж байсан, нэг удаа сануулга өгсөн дараа халагдсан ийм байна.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та хүүхэд байхдаа мэдээж машин харсан байж таарна тийм ээ, та ер нь анх яаж машин харав, машин харсан чинь ямар санагдаж байв?

Брилев -

Би нэгдүгээр ангид явсан, нэг байх аа.

Оюунтунгалаг -

33, 34 оны үед үү?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

34, 5 оны үед үү?

Брилев -

Тийм 34, 5 тэнд Алтанбулагт энэ аймгийн даргын машиныг харсан, тэнд орос жолооч байсан. Манай мама эд нар мэднээ жаахан настай байсан тийм, намайг аав мэднээ энэ Êеøа чи нааш ир үзээрэй үзээрэй. Би хэзээ 7-р анги төгсөөд энд ирсэн, би жолооч яагаад бодоогүй жолооч болно би бодсон хэцүү байна, хэзээ би онгоцны агаарын буучин байсан тэр хэзээ онгоц буусан, дууссан би юуны нөгөө газар шилжүүлсэн, надад дарга ирж аан байна сургууль, тэр үед 6 сар жолоочийн сургууль байсан, би тэр цэрэгт очоод өө тэнд бол ёстой сайхан бүгдээрээ задалнаа, бүгдээрээ угсарнаа ийм.

Оюунтунгалаг -

Бүх л юмыг сурч байсан байх нь шүү дээ 6 сарын жолоочны курс гэдэг чинь их хугацаа шүү дээ тийм ээ?

Брилев -

Тийм. Их хугацаа. Одоо юу энэ хоёр сар жолооч болоод хаана масло хийнэ хаана байгаа юм бэ гэнэ /инээв/.

Оюунтунгалаг -

Мэдэхгүй байна тийм ээ /инээв/. Тэгэхээр ер нь та бас техниктэй ажилласан угаасаа техникийн хүн тийм ээ?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны бодлоор ер нь энэ техник одоо авто машин, телевизор, энэ мал аж ахуйн машин, аж ахуйн зориулалтын машин, компьютер ер нь аль нь хамгийн гайхамшигтай техник вэ таны бодлоор?

Брилев -

Миний хамгийн гайхамшигтай нь компьютер энэ одоо ёстой дээр үед юу мэд, одоо компьютер үзээд Москва ч тэндээс холбоо барина, хаана ч Америк ч холбоо барина. Аа тэр үед юу болохгүй шүү дээ юу ч байхгүй байсан. Тэр компьютер чадал нь их сайхан болсон тийм. Одоо бүр техникийн тэр үед байхгүй байсан юу магнитафон, патифон юм бас бягтруул байсан.

Оюунтунгалаг -

Бягтруул?

Брилев -

Бягтруул байсан ийм одоо энэ юм байхгүй бүгдээрээ.

Оюунтунгалаг -

Тэр үед танайд бягтруул байсан уу?

Брилев -

Байсан

Оюунтунгалаг -

Алтанбулагт байхад?

Брилев -

Байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд тэрийгээ сонирхуулж одоо тавьдаг байв уу?

Брилев -

Нөгөө яахав тэр үед пластинка олдохгүй байсан.

Оюунтунгалаг -

Пянз нь?

Брилев -

Пянз олдохгүй байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та түрүүн хэлэх шиг болсон би Орос, Монголын хоёулангийнх нь паспортай гэж тийм ээ?

Брилев -

Тэр хоёр паспорт биш ээ, би орос паспорттой, нөгөө нь орøин суугч.

Оюунтунгалаг -

Оршин суугчийн паспорттай?

Брилев -

Аан ийм хоёр байна. Ахмад дайчны үнэмлэхтэй, би орос үнэмлэхтэй, монгол үнэмлэхтэй байна, хоёр үнэмлэхтэй.

Оюунтунгалаг -

Ахмад дайчны?

Брилев -

Тийм. Паспорт ер нь бол юу сунгуулсан.

Оюунтунгалаг -

Сунгуулсан паспорт юм уу, шинэ паспорт юм уу таны оросын?

Брилев -

Оросын паспорт.

Оюунтунгалаг -

Шинээр авсан тийм ээ?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Урд нь бүр их хуучны паспорттай байв уу та?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд та оросын иргэний паспорттай одоо тийм ээ?

Брилев -

Тийм. Энэ оршин суугч /үзүүлэв/.

Оюунтунгалаг -

Оршин суух үнэмлэх?

Брилев -

Хугацаагүй одоо хугацаа байхгүй хэзээд.

Оюунтунгалаг -

Монгол улсад оршин суух үнэмлэх?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр энэ урд нь хугацаатай байсан уу оршин суух үнэмлэх?

Брилев -

Хугацаатай байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд ямар хугацаатай байсан?

Брилев -

70 настай байх аа, 70 настай дээш одоо хугацаагүй.

Оюунтунгалаг -

Аан хугацаагүй болсон.

Брилев -

Хугацаагүй.

Оюунтунгалаг -

Таны паспорт байна уу яг?

Брилев -

Миний паспорт байна.

Оюунтунгалаг -

Таны нэр чинь Брилёв Иннокентий Александрович.

Брилев -

Энэ миний монгол ахмад дайчны дэвтэр.

Оюунтунгалаг -

Монгол ахмад дайчны үнэмлэхийг 1995 онд авч байсан байна шүү дээ тийм ээ та?

Брилев -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

1945 оны чөлөөлөх байлдаанд милитарист Японы цэргийг бут цохиход идэвхтэй оролцож явсан учир үнэмлэх олгов оо гээд.

Брилев -

Тийм. Энийг бол 87, 88 онд байхаа 89 онд Участник войны

Дээр үед ийм советский союз байсан байхгүй юу тэр үед ийм, энэ хугацаагүй.

Оюунтунгалаг -

Хугацаагүй оршин суух үнэмлэх байсан юм уу?

Брилев -

Энэ юугүй энэ хугацаагүй хэзээ ч би энэ үзүүлнэ болно.

Оюунтунгалаг -

Аан юунд оролцох, дайнд оролцсон үнэмлэх тийм ээ?

Брилев -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

Энэ болохоороо?

Брилев -

Энэ бол цэргийн дэвтэр /дэвтэр үзүүлэн ярилцав/.

Оюунтунгалаг -

Служебный книжка гэнэ үү?

Брилев -

Служебный.

Оюунтунгалаг -

Служебный книжка войны гээд бүүр арилаад бичиг нь сайн харагдахаа больсон байна шүү дээ. Тэгээд 1950 оны цэргийн үнэмлэх байна шүү дээ таны тийм ээ?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Сайхан залуухан ёстой залуухан байжээ /инээв/.

Брилев -

Энэ Сталины Благодарность за активной участии с японскими захватчиками

Оюунтунгалаг -

Талархлын бичиг байна.

Брилев -

Талархлын.

Оюунтунгалаг -

Талархлын бичиг.

Брилев -

Тийм талархлын бичиг.

Оюунтунгалаг -

1967 оны Сталины бичиг ээ?

Брилев -

Аанха Сталины, дайн дууссаны дараа.

Оюунтунгалаг -

Дайн дууссаны дараа өгсөн талархлын бичиг. Та их олон юмыг их сайн хадгалж байна шүү /инээв/.

Брилев -

Это надо, энэ хэрэгтэй.

Оюунтунгалаг -

Та урд нь оршин суух үнэмлэхээ ер нь ингээд байнга сунгуулдаг байсан уу, хэдэн жил тутамд?

Брилев -

Тийм байнга сунгуулна.

Оюунтунгалаг -

Хэдэн жил тутамд сунгуулах уу Монголд оршин суух үнэмлэхийг?

Брилев -

5 жил байх аа.

Оюунтунгалаг -

5 жил?

Брилев -

5 жил, энэ одоо 10 жил болсон байхаа больсон.

Оюунтунгалаг -

Одоо тэгээд одоо сунгуулах уу?

Брилев -

Энэ бол 5 жил сунгуулна.

Оюунтунгалаг -

Энэ оросын иргэний?

Брилев -

Би сая сунгуулсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

Оросынхоо иргэний паспортыг тийм ээ?

Брилев -

Тийм. Энэ бол сунгуулна, энэ яахав би мөнгө надаас юу ч авдаггүй ахмад дайчин байна, жил бүр энэ хэзээ бол хүн ажилланав доллар авна.

Оюунтунгалаг -

Аан уг нь бол?

Брилев -

Би бол юу ч.

Оюунтунгалаг -

Саяхан авсан байна шүү дээ та ерөөсөө 2008 оны 4 сард авсан байна шүү дээ тийм ээ?

Брилев -

Тийм тийм. 5 жил.

Оюунтунгалаг -

5 жил хүчинтэй.

Брилев -

Энэ миний онгоцны жолооч байсан, энэ яахав /бичиг баримтууд үзүүлэн ярилцаж байна/.

Оюунтунгалаг -

Энэ дандаа цэргийн найзуудын зураг байна /зураг үзэв/.

Брилев -

Энэ миний найзууд.

Оюунтунгалаг -

Энэ хаана авахуулсан зураг уу?

Брилев -

Энд Хятадад энэ дандаа хятадад авахуулсан. Энэ хэдэн байсан бүгдээрээ жаахан залуу байсан миний л зургууд.

Оюунтунгалаг -

Энэ хаана байсан зураг уу?

Брилев -

Энэ юу Порт Артурын.

Оюунтунгалаг -

Порт Артурт.

Брилев -

Тийм. Энэ би энэ бол дайны дараа, энэ бол би яг Ìүгдэнд

Оюунтунгалаг -

Мүгдэнд авахуулсан зураг.

Брилев -

Энэ би орост энэ хэзээ жолооч болсон би надад Комсомольский организации энийг өгүүлсэн, благодарность /үзүүлэв/.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Энэ.

Оюунтунгалаг -

46 онд Порт Артурт авахуулсан зураг.

Брилев -

Дайны дараа авахуулсан.

Оюунтунгалаг -

Энэ гоё зургууд сайн хадгалагдсан байна тийм ээ?

Брилев -

Тийм. Очирбат надад цэргийн гавьяаны одон өгч байгаа нь

Оюунтунгалаг -

Очирбат гуай?

Брилев -

Цэргийн гавъяаны одон.

Оюунтунгалаг -

Монголын цэргийн гавъяаны одонгоор шагнаж байгаа юм уу таныг 95 онд тийм ээ?

Брилев -

Энэ 70 хэдэн онд зураг байна. 70 хэдэн онд. Энд юу нисгэгч Горбатко, Гүррагчаа, би

Оюунтунгалаг -

Сансрын нисгэгчтэй авахуулсан Гүррагчаа.

Брилев -

Гүррагчаа.

Оюунтунгалаг -

Сансрын нисгэгчидтэй авахуулсан зураг тийм ээ?

Брилев -

Энэ би бас авсан.

Оюунтунгалаг -

Энэ гандан дээр?

Брилев -

Би энд байна.

Оюунтунгалаг -

Гандан дээр ахмад дайчидтай авахуулсан зураг?

Брилев -

Ахмад дайчид ламтай цуг.

Оюунтунгалаг -

/инээв/ Ахмад дайчид хамба ламтай цуг авахуулсан зураг байна тийм ээ?

Брилев -

Ном уншсан.

Оюунтунгалаг -

Ном уншсан, гандан шашны ном.

Брилев -

Энэ яахав элчин дээр, энэ бол энэ элчин, энэ ахмад дайчинтай, энэ одоо баазад цуг 70 жилийн ойд авахуулсан зураг /зурагнууд үзүүлж ярив/. Сочид далай, хар далай.

Оюунтунгалаг -

Сочид хүүхдүүдтэйгээ авахуулсан.

Брилев -

Хүүхэд, хүүхэд манай тэнд байсан энэ бэр энэ хүүхэд энэ би ээж нь.

Оюунтунгалаг -

Одоо нэг хүү чинь Сочид байдаг гэсэн шүү дээ тийм ээ?

Брилев -

Тийм Сочид байна. Элчин сайд.

Оюунтунгалаг -

Оросын элчин сайд баяр хүргэж байна тийм ээ?

Брилев -

Тийм. Би ажил хийсэн элчинд.

Оюунтунгалаг -

Дээр үед та элчинд ажиллаж байхдаа?

Брилев -

80-аад онд жаахан юу нөгөө ахмад дайчинг хүндэлж байсан тэрнээс өмнө ерөөсөө тоохгүй байсан.

Оюунтунгалаг -

80-аад оноос л ахмад дайчдаа хүндэтгэж байсан байх нь?

Брилев -

Тийм хүндэтгэж байсан. Эмч бас адилхан тийм, дээр үед яахав одоо бол жаахан хүндлэх болсон. Цэдэнбал дарга би энэ хавьд хаана хар /зураг үзүүлэв/.

Оюунтунгалаг -

За тэр байнаа.

Брилев -

Байнаа.

Оюунтунгалаг -

Найрамдал дружба гэнээ.

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

1921 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн партизан гээд энэ ийм арга хэмжээ болж байсан юм уу?

Брилев -

Тийм тийм ийм арга хэмжээ тэгвэл хойноос хэдэн орос байсан дандаа ахмад дайчин урьж хийж байсан.

Оюунтунгалаг -

Тийм байнаа тийм ээ.

Брилев -

Би энэ.

Оюунтунгалаг -

Энэ байна та. Цэдэнбал даргатай авахуулсан зураг байна тийм ээ?

Брилев -

Тийм. энд 30 хэдэн хүн байна, одоо энэ нэг нь ч байхгүй, ганцхан би үлдсэн энэ энэ хүн байхгүй, энэ байхгүй, энд нар байхгүй.

Оюунтунгалаг -

Бараг байхгүй. Энэ Жадамбаа сайдтай авахуулсан зураг чинь ямар учиртай зураг гэнээ?

Брилев -

Батлан хамгаалах яамны сайд нөгөө үнэмлэх гардуулсан.

Оюунтунгалаг -

Ахмад дайчны үнэмлэх?

Брилев -

Тийм энэ өвлийн зураг тэр үед дуудаад гардуулаад.

Оюунтунгалаг -

Монголын ахмад дайчны үнэмлэх шүү дээ тийм ээ?

Брилев -

Тийм. Энэ би машин засч байна, энэ үзэсгэлэнгийн зураг байна.

Оюунтунгалаг -

Үзэсгэлэн тийм ээ?

Брилев -

Аанха. Энэ би Балжиннямтай хөдөө явж байсан. Энэ миний баазад бидний хэдэн хүн Хятад руу явуулсан. Энэ бас бид бүх энэ одоо Зайсанд тэнд юу гарч.

Оюунтунгалаг -

Анх Чайка машин ирээд?

Брилев -

Чайка, энэ хүн бол инструктор.

Оюунтунгалаг -

Зохион бүтээгч?

Брилев -

Тийм тийм. Энэ жижигхэн 67 хөдөө хичнээн.

Оюунтунгалаг -

Энэ хэн бэ таны хажууд байгаа хүн?

Брилев -

Жолооч байна.

Оюунтунгалаг -

Аан энэ хоёр жолооч, 67 машинаар хөдөө явж байсан байна?

Брилев -

Е¬щ¸ хоёр тэрэг.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоо та насаараа л монголд амьдарч монголд төрж амьдарсан хүн тэгээд монголын нийгмийн амьдралд ямар ямар өөрчлөлтүүд таны энэ амьдралын хугацаанд болж өнгөрөвөө тэр тухай та ер нь юу гэж боддог вэ?

Брилев -

За тэр өөрчлөх яах вэ би одоо сайхан хэлж чадахгүй ээ, энэ бол улс төрийн талаар яринаа, миний ганц хүн их олширсон, ялангуяа залуу улсууд түүх мэдэхгүй ээ, түүх их муу мэдэж байна, дээр үед одоо улсууд түүх жаахан мэдсэн, нөгөө ахмад дайчин хүндэлж байсан одоо бол улсууд ерөөсөө түүх мэдэхгүй энэ юуны зүүгээд хэдэн одон медаль зүүгээд юу юм бэ гэх хүн байна, асууж байна. Одоо бас 5, 6 жил нэг ч ахмад дайчин байхгүй болно, одоо 84, 85, 90 хэдэн жил одоо бүр мартанаа. Би сая монгол сонинд тэгж уншсан 2300 ахмад дайчин бий.

Оюунтунгалаг -

Одоо?

Брилев -

Тийм одоо бий, тэгээд бүгдээрээ 84 настай, за яахав тэр зарим нь 90 хүрнээ зарим нь байна, зарим нь байхгүй, нөгөө ахмад дайчид байхгүй яана одоо мэдэхгүй би. Хэн одоо юу хаанаа байлдаан хийж байсан түүхийг улсууд мэдэхгүй, одоо чөлөөлөх дайн ярьж байнаа зарим нь бол чөлөөлөх дайн гэж юу гэсэн үг вэ мэдэхгүй ээ. Хүн сүүлчийн үед одоо ерөөсөө сургуулиас тараад сургуулийн хүүхэд ерөөсөө юу ч мэдэхгүй байна, мэдэхгүй ээ тэр одоо компьютер сайхан мэднээ тэр бол ярихгүй, харин түүх миний аав юу байсан, миний өвөө юу байсан тэр асуух хэрэгтэй ийм одоо их муу мэдэхгүй байна, мэдэхгүй. Би нөгөө одоо сонин хараад энэ хоёр ардчилсан нам, нөгөө юу хувьсгалт нам би жаахан бас нөгөө дэмжиж байна, би нөгөө ч дэмжиж байна, яагаад би одоо ийм залуу улсууд нөгөө нэг парламент хийгээд яаж одоо дээшилж чадахгүй заавал миний нам, энэ нам, намчирхах хэрэггүй зүгээр танд хүний ардуудын төлөөлөгч байна, битгий нам хэлээрэй, чи юу ч биш, аа зүгээр төлөөлөгчөөр чамайг сонгосон чи одоо тэр гүйцээ, би ийм санаатай. Одоо тэр миний нам, ийм нам ийм нам ямар ч шаардлага алга. Ещ¸ яахав өөрчилсөн үү их өөрчилсөн, зарим нь их сайхан зүйл зөндөө байна, зарим нь бол ялангуяа одоо хэдэн ажилгүй улсууд байна, ядуу ч их байна но вот бас би зарим нь ингэж улсууд ярьж байна 50 хувь ядуу, 70 хувь ядуу, хөдөө бол ядуу улсууд биш ээ, одоо харин ийм сайхан амьдарч байна хөдөө. Хэдэн миний найз байна Орхонд нөгөө 2 машинтай, ажил хийнэ, малтай тэгвэл чи ийм тэр ядуу биш ээ, хүүхэд энд авчраад сургууль төгсөөд ийм сайхан шүү дээ. Энэ траншейн хүүхэд энэ траншейн хүүхэд яагаад одоо байгууллага байхгүй сайхан харнаа энэ хог цуглаад л байна, хүүхэд энэ хогонд дандаа нэг эмэгтэй нэг гартаа дөнгөж төрсөн хүүхэд аваад яваад байна.

Оюунтунгалаг -

Хүүхдээ тэврээд яваад байна.

Брилев -

Хар хүн дандаа согтуу, ээж ч бас согтуу, энд хашгираад одоо энэ яаж одоо хаана амьдарч байна тэр засаг дарга байна тусалж чадахгүй бас ийм, тусалж болно шүү дээ, чи битгий эд нар шиг хаяад талх мөнгө энэ тэр хаяад баян байна шүү дээ. Одоо мэдээж тэр одоо сайхан ийм оронд ийм сайхан гэж би бодож байна яахав хэдэн улсууд сайхан. Би Баяр хэзээ дэвшсэн сайдын зөвлөлин дарга би бодсон энэ команд их хэрэгтэй, Баярын команд Баяр өөрөө ганцаараа юу ч чадахгүй, эсвэл команд сайн. Ардчиллын улсууд тэнд ирээд Хувьсгалт нам ийм болсон би бол чадна гэж бодно. Манай Орост бас ийм болоод байна. Хичнээн Путинч, энэ хэн Горбачев байсан, энэ Елцин юу хийлээ, Путин ганцаараа одоо чадсан шүү дээ, нэг команд болсон. Би энэ Путинийг ёстой дэмжиж байна. Одоо Медведев, Медведев яахав залуу байна, но Путин хаяхгүй ийм өөрийгөө зарж ганцаараа явахгүй, Путин хамт байхгүй ийм байна.

Оюунтунгалаг -

Та тэгээд яахав мэдээж таны төрх ч тэр хэл яриа ч тэр орос хүн тийм ээ?

Брилев -

Тийм /инээв/.

Оюунтунгалаг -

Тэгээд ингээд монголчуудын дунд насаараа амьдраад монголчуудтайгаа ажил хийгээд монголчуудаасаа ялгагдах уу, монголчууд тантай яаж харьцдаг байсан бэ яг л монгол хүн шиг л харьцах уу, та бас тэд нартай яаж харьцах уу харилцаа марилцаанд ер нь ялгаа байдаг уу?

Брилев -

Найз нар харин тэр юу би монгол орос би харилцаа бүгдээрээ сайн. Та энэ одоо хараач би энэ гадаа сууж байна.

Оюунтунгалаг -

Тийм /инээв/.

Брилев -

Тийм тэнд бидэнд одоо энэ хэн Цэрэндаш тийм энд нэг өндөр нэг залуу түрүүн зөндөө байсан эрэгтэй хүн одоо байхгүй болсон. Одоо би Цэрэндаш зарим сууж байна, одоо хөдөө явсан одоо ирнээ нэг эрэгтэй хүн эхнэртэй тэр бид 3 сууж байна, бүгд дандаа эмэгтэй дандаа бабушка, бүгдээрээ бабушка. Надад ерөөсөө дандаа цуг хэзээ ч муу үг би хэлээгүй, надад ч муу хэлээгүй, муу орос гэж би ерөөсөө дуулаагүй, хэзээ шоолж байна ийм ийм сайхан, би бол хэзээ 90 онд энэ байшинд, цаадах байшинд, энэ байшинд хэзээ энэ ардчилал болсон оросуудыг буцаасан, надад хоёр залуу эмэгтэй ярьсан, та яагаад явахгүй орос, би чамд асуухгүй ээ, би явна уу явахгүй юу.

Оюунтунгалаг -

Хариулахгүй ээ гэж?

Брилев -

Тийм би мэднэ ийм хариу өгсөн, сүүлд сайн байна уу, сайн байна уу, оросоор хэлсэн шүү, оросоор хэлсэн. Одоо би ерөөсөө эндээс бусад бүгдээр сайн миний монгол найзууд байна нэг хурандаа байна, энэ одоо тагнуулын газар тэр надад ярьж чи яаж байна, танай хоёр яаж байна дандаа асууж байна, утсаар ярьж байна, чамд юу хэрэгтэй, юу хэрэгтэй, надад юу ч хэрэггүй ээ ийм. Манайд ирнээ хэзээ баяр болноо хэдэн монгол хүн голдуу цэргийн хүмүүсүүд ирж /инээв/ хуучин энгийн хүн байсан одоо цэргүүд болсон, тэр ирнээ.

Оюунтунгалаг -

/инээв/ Та ер нь монгол ёс заншил сайн мэдэх үү?

Брилев -

Үгүй ээ би жаахан мэднээ, но жаахан айгаад, айгаад.

Оюунтунгалаг -

Яагаад?

Брилев -

Хэзээ эхэлнээ би айж байна одоо хуучин жаахан мэдсэнээ одоо мартсан яасан мэдэхгүй, золгоноо яаж золгоно би одоо хуучин мэдэж байсан яагаад бол манай гараøид юу шинэ жил.

Оюунтунгалаг -

Цагаан сар тэмдэглэж байсан?

Брилев -

Цагаан сар тэмдэглэж байсан. Одоо би очноо жаахан мартсан, юу хэлнээ, амар сайн уу ийм ийм яриа жаахан мартсан.

Оюунтунгалаг -

Та ер нь цагаан сараар монгол айлуудад их очдог уу?

Брилев -

Үгүй.

Оюунтунгалаг -

Очдог байсан уу?

Брилев -

Хуучин очиж байсан одоо.

Оюунтунгалаг -

Баазад байхдаа очдог байсан уу?

Брилев -

Тийм одоо очихгүй, ганцхан одоо найз миний найз тэр одоо тэтгэвэрт сууж байна, өөрсдийн цагаан сар өнгөрөөгөөд ууц авчраад нөгөө юу боов авчирна /инээв/ цагаан сараар.

Оюунтунгалаг -

Танд авчирч өгдөг үү?

Брилев -

Авчирна заавал, заавал тэр авчирч байна.

Оюунтунгалаг -

Та ер нь монголын хөгжлийн талаар ч гэдэг юм уу энэ байгаль орчин өөрчлөгдөж байгаа талаар ер нь санаа зовдог уу?

Брилев -

конечно зовноо, одоо загас байхгүй болсоон, гол дээр одоо хуучин загас хичнээн байсан энэ Зайсанд очоод ийм том загас /гараараа зааж үзүүлэв/ би барьж байсан тэр үед би өөрөө барьж хичнээн хүн цуглаад яалаа яалаа би машин унаад явахгүй юу энэ Зайсанд чинь очоод Маршал юуны тэнд.

Оюунтунгалаг -

Маршалын гүүрний тэнд?

Брилев -

Гүүрэн дээр нэг хаяад нэг том орсон тэнд хичнээн бүгдээрээ гүйж юу юм бэ, юу юм бэ хашгираад ийм.

Оюунтунгалаг -

Том загас барьж?

Брилев -

Би бариагүй тэр зугатаасан /инээв/.

Оюунтунгалаг -

/инээв/

Брилев -

Миний практик муу байсан зугатаасан. Одоо бол юу юу ч байхгүй, жараахай ч байхгүй ийм. Сэлбэ гол энэ Сэлбэ гол бүр хуурай байсан одоо жаахан ус болсон ийм одоо. Одоо энэ юуны Чингэлтэйгээс цааш бүгдээрээ одоо яаж яах уу би бодож байна захиргаа байна, чи энэ гудамж яг бариад энэ айл тавиад энэ гудамж энэ айл тавиад хашаа одоо замбараагүй болсон, хаана ийм машин явах байхгүй болохгүй ийм. Одоо энэ Чингэлтэй дүүрэгт зарим айл гал гарнаа галын тэрэг орж чадахгүй ийм одоо замбараагүй байна. Байгаль зармыг нь би хэлээд та одоо 8, 4 жилийн өмнө энэ хашаа цэнхэр хашаа харсан уу?

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Тэнд би энэ гэртээ байсан хүмүүс цуглаад орилоод тэнд хэдэн мод байсан тэнд цэцэрлэг байсан, би тэр үед юу хэзээ энд ирээд анх субботник хийсэн, нэг хүн ирээд 1000 төгрөг өгөөд залууг чи тайр, миний зүрх ерөөсөө өвдсөн, би хэдэн хүн хашаа буулгана гэж буулгасан, сүүлд нэг хүн Брилёв чи одоо харь харь чиний зүрх муу байна, битгий хараа, бид явъя, аврая. Би хичнээн гомдол хэлсэн.

Оюунтунгалаг -

Тарьж ургуулсан мод бүгд байхгүй, цэцэрлэг байхгүй.

Брилев -

Тэр яаж ийм жижигхэн газар агаар байхгүй, ийм бөглөөд ийм байшин бариад мэдэхгүй ээ тэр одоо ямар хүн зөвшөөрч байна энэ хуулийн газар байна уу байхгүй юу энэ монголд, прокурор болохгүй, шүүх гарсан гүйцээ битгий хий аан энэ чиний биш ээ энэ цөөхөн хэдэн хүн энэ амьдарч байна, үгүй ээ нэг хүн ирээд юу дарга бичсэн, тэнд дарга бичсэн ерөөсөө мэдэхгүй, мэдэхгүй одоо 4, 5 жил ийм одоо болоод байна. Одоо мод ч байхгүй, аа хичнээн го¸ ийм мод байсан гээч, ийм одоо болсон. Байгаль одоо Хандгайт явна хичнээн мод сүйдсэн, энэ бас яаж, мод сүйднэ, ус байхгүй.

Оюунтунгалаг -

Тийм.

Брилев -

Ус байхгүй. Мэдэхгүй ээ тэр одоо заримыг нь хараад эзэн байхгүй, эзэн байхгүй ерөөсөө эзэн байсан бол хориотой ийм боллоо, энэ хориотой, энэ хориотой ийм, одоо болсон ийм. Ардчилал энэ өмч би эзэн байна би авнаа и гүйцээ, би зөвхөн хөрөөднөө гүйцээ ийм.

Оюунтунгалаг -

Их юм өөрчлөгдөж байна тийм ээ?

Брилев -

Өө их өөрчлөгдөж байна.

Оюунтунгалаг -

Тэгээд муугаар бас их өөрчлөгдөж байна?

Брилев -

Их муу муу зөндөө байна, зөндөө зөндөө тэр ярихгүй.

Оюунтунгалаг -

Та ингээд 80-аад жилийнхээ амьдралын түүхийг эргээд харж байхад таны амьдралд ер нь маш гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?

Брилев -

Надад их гүнзгий яахав их нөлөө байхгүй ээ би одоо 82-т явлаа тийм ээ, би цааш одоо 2, 3 жил ганцхан юм бодоод яаж өнгөрөөх тийм ещ¸ надад юу ч байхгүй.

Оюунтунгалаг -

Үгүй ээ үгүй таны ингээд зүгээр бодож байхад таны амьдралд ер нь маш их гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу ингээд бодоод байхад?

Брилев -

Үгүй ээ юу.

Оюунтунгалаг -

Сайн муу аль ч талаараа юм уу?

Брилев -

Юу сайн нөгөө хүнд хэлэхэд одоо халамж байхгүй бол надад мөнгө хүрэхгүй шүү дээ, би ахмад дайчин биш бол надад мөнгө хүрэхгүй ийм байна. Яахав би

Оюунтунгалаг -

Ахмад дайчин учраас?

Брилев -

Ахмад дайчин учраас надад халамж байна, жаахан.

Оюунтунгалаг -

Боломжтой?

Брилев -

Жаахан боломж байна. Ахмад дайчин биш ээ энгийн хүн байсан бол би бас яг.

Оюунтунгалаг -

Энгийн хүн байсан бол ядраад байж байх нь?

Брилев -

Ядраад, ядраад явна.

Оюунтунгалаг -

Тэгвэл таны амьдралд ер бусын тийм бусдаас онцгой гэх зүйл байгаа юу, ер нь хэрвээ байвал ямар зүйл байдаг вэ, таны амьдралд бусдаас онцгой?

Брилев -

Онцгой?

Оюунтунгалаг -

Ер бусын тийм зүйл байдаг уу, байсан уу?

Брилев -

За бараг байхгүй, онцгой юу бараг байхгүй, онцгой надад юм байхгүй. Энэ одоо би жишээлбэл ахмад дайчин 2-р эмнэлэгт би тэнд хяналтанд байна. Хуучин тэндээс эмч ирээд сар бүр хоёр удаа ирж асуугаад ямар яана, эсвэл их бие муу байна хэвтүүлээд, нөгөө Гүндалай сайд болоод тэрнээс бүгдээрээ хассаан, за тийм. Би яахав тэр намайг эмнэлэг, би 2-р эмнэлэг яваад бүгдээрээ намайг мэднэ, хуучин бүгдээрээ мэдсэн одоо жаахан би ховор явж байна тэнд. Нөгөө хуучин намайг Брилёв мэнд хүргээд, бүгдээрээ мэнд ямар байна ийм.

Оюунтунгалаг -

Бүх л хүмүүс сайн хандсан байна шүү дээ?

Брилев -

Сайн сайн.

Оюунтунгалаг -

Танд одоо хамгийн дурсгалтай эд зүйлүүд юу байна вэ?

Брилев -

Дурсгалтай юу байна?

Оюунтунгалаг -

Ямар дурсгалтай эд зүйл байна?

Брилев -

Тийм юм байхгүй, дурсгалтай байхгүй. Дурсгалтай яахав жишээлбэл энэ аяга байна, 70 жил байна, тэгэхэд би залуу байсан монгол аяга авчирсан. Би чамд хэлсэн дээ хэзээ би Балжинням тэрэг барьсан 53 онд.

Оюунтунгалаг -

53 онд.

Брилев -

Би Завханд явсан.

Оюунтунгалаг -

Завхан?

Брилев -

Сүүлдээ ус үертэй байсан, би үлдсэн, дарга надад сайд ярьж байна, чи энд үлдээ, би мориор гарнаа, за тэг, чи энэ үзээд. Би үзээд хичнээн сайхан зүйл олсон.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Нөгөө гараар, бурхан, бурхан.

Оюунтунгалаг -

Бурхан олсон?

Брилев -

Өө хийсэн.

Оюунтунгалаг -

Завханы гол дээрээс үү?

Брилев -

Үгүй тэр юу нэгдэл байсан.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Нэгдэл, би энэ 67 тэрэгтэй би харж бүтэн хийсэн. Бурхан чоно дээр эмэгтэй энэ одоо хаана ч байхгүй ийм би гараар барьсан. Нэг чоно дээрээс эмэгтэй хэвтэж байна. Тийм хэдэн нөгөө энэ цэнхэр 6 гартай ийм их гоё.

Оюунтунгалаг -

Бурхан олсон.

Брилев -

Бурхан олсон, би үүнээс 10 хэдийг аваад тэрнээс надад болсон. Хэзээ би юу гарааш надад байр өгсөн, коридорт нэг хайрцаг байсан тэнд тавьсан. Энэ байшинд ирээд би энэ тэр хайрцгыг аваагүйгээ санасан, яасан жаахан солиотой байна байсан. Тэр байшин миний хичнээн гоё дээр үед тэр үед байсан ийм зүйл. Тэр одоо.

Оюунтунгалаг -

Та өөрөө мартчихсан?

Брилев -

Мартсаан тэр чигээрээ гарсан сүүлд утсаар ярьсан тэр миний байшинд хүн орсон, тэндээс би асуусан тэр өө бүгдээрээ алга болсон юу ч байхгүй тэгээд юу ч байхгүй тэр надад тэр үед надад хэрэггүй байсан би яахын тэрүүгээр одоо бол би, тэр үед гоё гоё байсан яахав.

Оюунтунгалаг -

Би танайд орж ирээд ингээд харсан тэр их олон чулуунууд байх юм тэр таны цуглуулга уу?

Брилев -

Үгүй ээ манай хүү геологи, тийм. Тэр их сайхан зүйл миний хоёр шкаф байсан, хоёр шкаф байсан ном дандаа би хуучин их ном цуглуулж байсан шинэ ном, манай хүү их дуртай номонд. Энэ одоо энэ ном үзүүлэв/

Оюунтунгалаг -

Тийм цуврал номнууд байна тийм ээ?

Брилев -

Тийм бүгдээрээ. Энэ бүгдээрээ нөгөө яахав.

Оюунтунгалаг -

Дандаа монгол нутгаас олдсон чулуунууд? /чулуу үзээд ярив/

Брилев -

Дандаа монгол дандаа.

Оюунтунгалаг -

Тэгээд таны хоёр хүү одоо монголд биш байна шүү дээ тийм ээ, нэг нь Орост, нэг нь Болгарт амьдарч байна. Тэр хүүхдүүд та нарыг одоо ирээ хөгширлөө, монголоос яваа, ир гэж хэлдэг үү?

Брилев -

Хэлдэг. Би өөрөө энд манай хүү ирсээн тэр байшин барьсан эхнэртэй, нэг хүүхэдтэй, аав ээж нь тэнд байна, 3 давхар байшин барьсан. За цуг явъя, би тэнд очихгүй ээ тэнд их надад агаар таарахгүй тэнд дандаа цамц нойтон.

Оюунтунгалаг -

Чийгтэй?

Брилев -

Чийгтэй байна. Тэгвэл яахав чи ээжээ авбал ав би өөрөө чадахгүй. Хүү ирж байна, ирээд туслаад энэ сая чи энэ хөгшин хөгшин нэг би бүгдээр хаянаа, би хэлсэн Саша надад хэрэггүй ээ чи энэ нэг байр ч яахав, үгүй үгүй танд бүгдээр шинийг тавиад би явна, энэ øинэ холодильник энэ телевизор бүгдээр шинэ авсан, энэ диван шинэ.

Оюунтунгалаг -

Тэгээд хүүхдүүд бол холбоотой байдаг, тусладаг, ирж очдог байна шүү дээ?

Брилев -

Тийм ирж очоод их тусладаг. Тэр цалин буугаад одоо энд ажиллаад түр ажиллаж байна.

Оюунтунгалаг -

Аан одоо энд монголд ирчихсэн байгаа?

Брилев -

Яваад өгнөө, намар явнаа одоо 10 сард явна. Тэр цалин бууна дэлгүүрээс юм аваад танд одоо нэг сарын хоол.

Оюунтунгалаг -

Нэг сарын хоол бэлдэж өгөөд явна /инээв/.

Брилев -

Тийм, ийм байна.

Оюунтунгалаг -

Хүүхдүүд чинь ер нь монголд ирэх дуртай юу монголд байх ирэх дуртай юу ер нь?

Брилев -

Манай хүү эндээс сургууль төгсөөд тэнд 3 жил байсан байх аа, дандаа энд ажилладаг. Монгол хэл дээр их сайхан ярьдаг. Манай ач хоёр ач байна, болгараас энд бүгдээрээ төрсөн, хар хүн бас геологи энэ толгойт дээр международный геологи гээд байсан шүү дээ олон улсын тэнд ажил хийж байсан.

Оюунтунгалаг -

Танай бэр болгар хүн үү орос хүн байна уу?

Брилев -

Бэр орос хүн байна, орос. Ноднин энд ирсэн ачтай, ач одоо дараагийн жил сургууль төгсөөд 5 жил сайхан сурч байна, сая утсаар ярьж байна дандаа. Ирээдүй бүр сайхан хэрэгтэй байсан, байна хэрэгтэй.

Оюунтунгалаг -

Монголын ирээдүй сайхан болох хэрэгтэй?

Брилев -

Одоо ч сайхан, желаю монгольскому народу хорошо, амьдрал сайхан хэрэгтэй тийм бүгдээр сайхан байх хэрэгтэй. Энэ одоо нийгмийн зарим нэгэн явдал гарсан муу байна. Би одоо хуучин яахав явж байсан жаахан магадгүй юм үзэж сонирхоно бас одоо би хот юм байгаад байна танихгүй болсон, өглөө босоод энд жаахан сууна

Оюунтунгалаг -

Хот танигдахаа больж байна тийм ээ?

Брилев -

Тийм

Оюунтунгалаг -

Тэгэхдээ л зохион байгуулалт муутай маш их замбараагүй баригдаж байгаа шүү дээ?

Брилев -

Тийм байшин ёстой замбараагүй барьж байна, яагаад энэ ещ¸ хэдэн жилийн дараа одоо жишээлбэл 200 мянган машин байна хэдэн жилийн дараа 400 мянган машин байна ийм их нарийн гудамж явнаа юу болно ийм өргөн хэрэгтэй.

Оюунтунгалаг -

За ингээд зөндөө сонирхолтой юм ярьж өгсөн Брилев гуайдаа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.